Huuhdiin erh

Preview:

Citation preview

Хүүхдийн эрх,үүргийн талаар мэдлэгтэй

байцгаая!

Эрх ,үүрэг

• Хүүхэд бүр эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн хамрагдах эрхтэй.

• Гэхдээ өөрсдийнхөө эрүүл мэндэд санаа тавьж байх үүрэгтэй.

• Хүүхэд бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй.

• Гэхдээ бусдын үзэл бодлыг хүндэтгэн сонсох үүрэгтэй.

• Хүүхэд бүр суурь боловсролыг үнэ төлбөргүй хүртэх эрхтэй.

• Гэхдээ суурь боловсролыг заавал эзэмших үүрэгтэй.

• Хүүхэд бүр эрүүл цэвэр орчинд амьдрах эрхтэй.

• Гэхдээ орчноо цэвэр байлгахад ээж аавдаа туслах үүрэгтэй.

• Хүүхэд бүр эрүүл тэжээллэг хоол хүнсээр хангагдах эрхтэй.

• Гэхдээ хоол хүнсээ зөв зохистой хэрэглэх үүрэгтэй.

• Хүүхэд амрах, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх эрхтэй.

• Гэхдээ байгаль орчноо хайрлах хамгаалах үүрэгтэй.

Хүүхдийн халдашгүй эрх

Хүүхдийн хувийн болон гэр бүлийн амьдрал, нууцлалаа хамгаалуулах эрхтэй.

Ялгаварлан гадуурхахаас хамгаалуулах эрх

Хүүхдийг үндэс, угсаа ,арьсны өнгө, хүйс, хэл, шашин, нийгмийн гарал, эд хөрөнгө, эрүүл мэнд, төрсөн болон бусад байдлаас үл шалтгаалан аливаа хэлбэрээр алагчилахгүй байх эрхтэй.(НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 2 дугаар зүйл)

Хүүхдийн амьд явах эрхХүүхдийн эрхийг төрсөн цагаас нь эхлэн 18 насанд хүртэл хамгаалахад энэ хууль үйлчилнэ. Хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах явдал төр, гэр бүлийн үндсэн үүрэг байх. (Хүүхдийн эрхийг хамгаалах тухай Монгол Улсын хууль. 4 дүгээр зүйл)

Хүүхэд бүхэн аз жаргалтай байг.

Анхаарал тавьсанд

баярлалаа