Mehanikjuulalt lekts-1

Preview:

Citation preview

НОГООН БАЙГУУЛАМЖИЙН АЧ ХОЛБОГДОЛ, АНГИЛАЛ, МЕХАНИКЖУУЛАХ БОЛОМЖ

Улаанбаатар Их Сургууль

НОГООН БАЙГУУЛАМЖИЙН АЧ ХОЛБОГДОЛ

Монгол орны уур амьсгал эрс тэс эх газрын ширүүн төлөвтэй. Иймд тус орны хот суурин газрын цэцэрлэгт байгууламжийг төлөвлөхөд тухайн газрын орчин зүйн хэв шинж, тарих ургамлын биолог онцлог, гоёл чимэглэлийн үзүүлэлт зэргийг уялдуулан зохицуулах шаардлагатай болно.

Ногоон суулгамал нь цаг уурын зохисгүй нөхцлөөс (салхи, агаарын хуурайшил, температурын хэлбэлзэл зэрэг) бичил орчныг хамгаалах хүчин зүйл болдог, суурин газрыг цэцэрлэгжүүлснээр түүний орчны эрүүл ахуй болон үзэмж нь сайжран тохижно.

Орчин үеийн хот байгуулалтын төлөвлөлтөд тусгагдаж байгаа нэг гол зүйл нь ногоон байгууламж юм. Энэ нь хотын доторх зам, талбай, барилга (инженерийн байгууламж) шугам сүлжээний байгууламжтай нягт уялдаж төлөвлөгдөн хийгднэ. Ногоон байгууламж хотын бичил уур амьсгалд дараах байдлаар нөлөөлж байдаг. Жишээлбэл: зуны нарлаг өдрүүдэд хотын доторхи цардмал зам талбай нь халж улайсан орчны агаарыг халаана. Үүний улмаас тэр орчны юмс хүний биеийн температурыг нэмэгдүүлнэ. Нарны радиацыг бууруулах нь цэцэрлэгжүүлсэн талбайн ургамлын төрлөөс хамаарна. Тухайлбал модлог ургамлын титмийн хэлбэр нягт, сийрэг байхаас шалтгаалж орчиндоо нарны радиацыг (туяаг) бууруулах юм. Мөн ногоон ургамал утаа, тоосноос хамгаалах үүрэгтэй.

ХОТЫН НОГООН БАЙГУУЛАМЖИЙН АНГИЛАЛ

1. Нийтийн эзэмшлийн ногоон байгууламж 2. Хязгаарлагдмал хэрэгцээний ногоон байгууламж 3. Тусгай зориулалтын ногоон байгууламж

1. НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН НОГООН БАЙГУУЛАМЖ

Цэцэрлэгт хүрээлэн- парк Цэцэрлэг- болзоо хөшөөтэй цэцэрлэг Жижиг цэцэрлэг- орон сууцны дунд Цэцэрлэгт гудамж- хятад элчингийн урд Цуваа цэцэрлэг- яармаг хүрэх зам дагуу

ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН

ЦЭЦЭРЛЭГ

ЖИЖИГ ЦЭЦЭРЛЭГ

ЦЭЦЭРЛЭГТ ГУДАМЖ

ЦУВАА ЦЭЦЭРЛЭГ

2. ХЯЗГААРЛАГДМАЛ ХЭРЭГЦЭЭНИЙ НОГООН БАЙГУУЛАМЖ

Сургууль, хүүхдийн цэцэрлэг, шинжлэх ухааны байгууллага зэрэг нь өөрийн үйл ажиллагааны онцлогт тохируулан хязгаарлагдмал зориулалттай ногоон байгууламжийг байгуулсан байна.

3.ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН НОГООН БАЙГУУЛАМЖ

Тусгай зориулалтын ногоон байгууламжийн ажлыг ажлыг дараах бүлгээр ангилж болно. Үүнд:

-Улиасаар гандуу бүс нутгуудад хуурайшилт, салхинаас хамгаалах, гацуураар хойт зүгийн бус нутгуудад хүйтрэлтээс хамгаалах зорилгоор хамгаалалтын зурвас хийнэ.

-Онцгой обьектуудыг түймрээс хамгаалах зорилгоор гал түймэрт тэсвэртэй мод, сөөгөөр цэцэрлэгжүүлэх

-Усан сан, нуур цөөрмийг хамгаалах, түүний ууршилтыг багасгах зорилгоор ус хамгаалалтын цэцэрлэг байгуулах,

-Мод үржүүлэг, ногооны талбайг малаас хамгаалах зорилгоор захаар нь 3-5 эгнээгээр өргөслөг бут, сөөг тарьж хашиж хязгаарлах,

Оршуулгын газрын урдуур хөшиг хэлбэрээр мод тарьж, хаах цэцэрлэгжүүлэлт хийх гэх мэт тусгай зориулалтаар байгуулсан ногоон байгууламж орно.