11
ХИЧЭЭЛИЙН НЭР: ЛАНДШАФТ СУДЛАЛ ЛЕКЦ № 2 Улаанбаатар Их Сургууль

Presentation2 lekts

Embed Size (px)

Citation preview

Page 1: Presentation2 lekts

ХИЧЭЭЛИЙН НЭР: ЛАНДШАФТ СУДЛАЛЛЕКЦ № 2

Улаанбаатар Их Сургууль

Page 2: Presentation2 lekts

ДОРНОДЫН БОЛОН ЕВРОПЫН УЛС ОРНУУДЫН ЛАНДШАФТЫН УРЛАГИЙН ҮҮСЭЛ, ХӨГЖИЛ

Оросын орчин үеийн шинжлэх ухаан хүний үйл ажиллагааг байгаль эзэмшсэн байдлаар нь хэд хэдэн үндсэн үе шатад хуваасан байна.

Үүнд: Хөдөө аж ахуй, аж үйлдвэр эрхлэлт, ой болон усны аж ахуй, хот болон хүн оршин суудаг бусад газар нутаг, амралт чөлөөт цагийн үйл ажиллагаа зэрэг орно. Хоёр гуравдугаар үеийн турш байгаль нийгмийн харилцааны хэлхээ холбоо хүний үйл ажиллагааны эдгээр төрөл байсаар байсан бөгөөд харин хөгжил нь газар бүр түүхэн цаг хугацааны үе бүрт харилцан адилгүй байсан юм.

Байгаль орчноо танин мэдэх эзэмших явц нь нийгмийн харилцааны өөрчлөлт, шинжлэх ухаан, техникийн нээлтийг нэвтрүүлж, эдийн засгийн хөгжил, эсвэл уналтаас шалтгаалан жигд бус байсан юм. Жишээ нь: 18-р зууны үед Европын Англи, Франц болон Италийн зарим нутагт хөдөө аж ахуй түлхүү хөгжсөн байтал Герман, Чехословакт дөнгөж эхлэлийн төдий байдалтай байв.

Ойр орчноо танин мэдэж эзэмших үйл явц түүний тусгал болсон цэцэрлэг паркийн урлагийн хөгжлийн хэлхээ холбоог ашиглахын тулд хөгжлийн тодорхой үе шатад хуваасан байна. Энэ нь мэдээж орон бүрт өөр өөр байж таарна. Европын хувьд гэвэл 5 ийм үед хувааж болох юм.

Page 3: Presentation2 lekts

НЭГДҮГЭЭРТ:

13-р зуун хүртлэх хугацаа хамрагдана. Байгаль орчин тогтвортой ёс жамаараа хөгжиж байжээ.

Сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд хүй нэгдлийн үед ч материаллаг соёлын өөрчлөлт байсан нь тодорхой болсон ч үүний хурдац нь маш удаан байсан тул байгаль өөрөө ул мөргүй анагаан эдгэрүүлдэг байжээ. Энэ үед эртний Грек, Ромын соёл иргэншилийн хөгжил цэцэглэлт, доройтолд багтдаг. Энэ үеийн цэцэрлэгт хүрээлэнгийн урлагийн тухай мэдээллийг хэсэг зургаас (жишээ нь: Помпей хотын ханан дээрх зургаас), археологийн олдвор юм уу түүний тухай дүрслэн бичсэнээс сэргээн тогтоож болно. Жишээ нь: МЭӨ 1400 байсан Египетийн цэцэрлэгийн дүрс зураг бүхэнд танил билээ.

Page 4: Presentation2 lekts

ЕГИПЕТИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ДҮРС ЗУРАГ

Page 5: Presentation2 lekts

ХОЁР ДАХЬ ҮЕ:

13-15 дугаар зууны хооронд хамаарагдна. Энэ бол дундад зууны үе. Энэ үед хот байгуулж феодалын нийгмийн баян давхаргынхан хөдөө хээр үзэсгэлэнт газар цайз шилгээнээ барьж байгуулах нь ердийн үзэгдэл болсон билээ. Гэхдээ бүгд л гол мөрөнг бараадаж байсан юм. Учир нь тэр үед ганцхан усан замтай байжээ. Байгаль орчинг өөрчлөх гол хүчин зүйл нь хэл байсан ба зөвхөн хөдөө аж ахуй тухайн үед хөгжин боловсронгуй болж зам тавих, инженерийн байгууламж барих зэрэг нь доройтолд оржээ. (Ромын эзэнт гүрний үеийнхтэй харьцуулахад). Энэ үеийн парк цэцэрлэгийн урлагийн тухай дүгнэж ярих бас л боломжгүй.

Учир нь тэр үеийн баримт материал мөн л ховор байдаг. Гэхдээ зарим нэг тодорхой объектын жинхэнэ дүрс хадгалагдан үлдсэн нь бий. Тухайлбал: Англид 12-р зууны дунд үед байсан кентерберн сүмийн дэргэдэх цэцэрлэгийн зураг юм. Энд ховор ховор ургамлын цэцэрлэг Гербари, жимсний цэцэрлэг, усан үзмийн талбай гэх мэт нь харагдана. Өөр нэг онцлог зүйл гэвэл энэ үед хамаардаг хэдий цөөн ч өнөөг хүртэл бүрэн байдаг явдал юм.

Тийм цэцэрлэг бол Испанийн Гренадад байдаг Альгамбра, Генералиф гэдэг цэцэрлэгүүд юм. Эдгээр цэцэрлэг болон ордон нь олон зуун үеийн Мавританы эзэмшлийн түүхэн дурсгал бөгөөд уран барилга, уран баримал, вааран урлагийг гайхамшигтайгаар хослуулсан хосгүй бүтээл агаад энэ бүхний ойр орчны чулуун зам, усан байгууламж, шат зэрэгт тэр нь өргөн тусгалаа олжээ. Бүх группийн цэцэрлэгүүд хоорондоо усалгааны нэгдсэн системээр холбогдсон юм. Уулын хажуу дээр байдаг Генералиф цэцэрлэгээс эхэлдэг услалтын систем нь доошлох зуур хоёр ордны олон усан оргилуур, усан санг усаараа тэжээдэг.

Page 6: Presentation2 lekts

ИСПАНИЙН ГРЕНАДАД БАЙДАГ АЛЬГАМБРА

Page 7: Presentation2 lekts

ГУРАВДУГААР ҮЕ:

16 дугаар зуунд хамаардаг. Тухайн үеийн хүмүүс оршин суугаа хот балгадынхаа аюулгүй байдалд илүүтэй анхаардаг байсан учраас инженерийн урлаг илүү түлхүү хөгжжээ. Учир нь усан зам тээвэр зонхилж хуурай зам төдий л хөгжөөгүй, ихэнхдээ мориор явдаг, зам нь жим харгуй төдий, хүнд ачааг ачааны малаар зөөдөг байжээ. Энэ үед хамгаалалтын зориулалтаар усан хаалтыг энд тэндгүй байгуулж мөн богинохон ч гэсэн гол мөрний боргиог тойрох, эсвэл ачаа тээшийг тодорхой газар аваачих зориулалтаар хөлөг онгоц явах анхны сувгийг барьж байгуулжээ. 16-р зууны үед байгуулсан мухар суваг Европт хэд хэд байдаг бөгөөд хожим нь түүнийг сэргээж чадалгүй тэр чигт нь орхижээ.

Усны эрчим хүч ашигладаг анхдагч үйлдвэр үүссэн тул хаалт далантай тийм ч томгүй усан сан байгуулах болжээ. Голландад тэнгисийн эргийг ашиглаж эхлэв. Тэнгисийн эргийн газрыг ашиглах тодорхой арга боловсруулж, бамбалзуурыг хатааж, хамгаалалтын далан байгуулж байв. Ерөнхийд нь дүгнэж үзвэл энэ үед хүн төрөлхтөн усжуулалтын системд өөрчлөлт хийсэн гэж тодорхойлж болно.

Page 8: Presentation2 lekts

ГОЛЛАНД УСАН ЗАМ

Page 9: Presentation2 lekts

ИТАЛИЙН ТИВАЛИ ХОТ ДАХЬ ‘ЭСТЕ’ ОРДНЫ ЦЭЦЭРЛЭГ

Page 10: Presentation2 lekts

ДАРААГИЙН ҮЕ НЬ 17-Р ЗУУНД ХАМААРНА

Энэ үед усны аж ахуйг цааш нь улам боловсронгуй хөгжүүлж, намагтай газар нутгийг хатааж хөдөө аж ахуй, хот байгуулалтад өргөн ашиглах болжээ. Мөн зам, гүүр тавьж, далан байгуулсан нь яваандаа байгаль орчинд нөлөөлөх болжээ.

20-Р ЗУУНЫ ҮЕД ХАМААРНА:

Дээр дурдсан бүхэн үргэлжлэн цааш хөгжиж тохижилт үүссэнээр экологийн хямрал бий болсон. Энэ нь зах зээл өндөр хөгжсөн оронд бүр илүү мэдрэгдэх болсон юм. Орчин үеийн шинжлэх ухаан хүний амьдран суудаг газар нутаг нийгмийн хөгжлийг даган өөрчлөгдсөөр байна.

Page 11: Presentation2 lekts

АШИГЛАСАН МАТЕРИАЛ

Микулина.Е. “Ландшафтын архитектур” УБ. 2002. www.wikipedia.com