SDC2300 Ажиллуулах товч заавар - Consumer 2300 Mini Manual -MN.pdfГадны...

Preview:

Citation preview

SDC2300 Ажиллуулах товч заавар

Агуулга:

1. Түргэн ажиллуулах

2. Угсрах /дэлгэрэнгүй/

3. Батарей хийх

4. Чихэвч холбох

5. LED Дэлгэц

6. Батарейн цэнэгийг харах

ТҮРГЭН ЭХЛҮҮЛЭХ

Мэдрэмжийг тохируулах

Асаах

Шуугианыг арилгах товчлуур дээр дараад 50сек хүлээнэ

Threshold товчлуур дээр дарах

Хөрсийг тэнцвэржүүлэх товчлуур дээр даран, тавгийг хөрснөөс дээш доош зөөлөн даялуулан хөдөлгөнө. Threshold буюу Босго чимээ намсахаар товчлуураас хуруугаа салгана.

Хайгуулаа эхлэнэ

ТҮРГЭН ЭХЛҮҮЛЭХ ДУУСНА

Угсрах /Дэлгэрэнгүй/

Тохойвчийн бүчийг суллаад тавагны тэнхлэгээр тойруулан ишийг мултлана.

1. Тохойвчны бүчийг суллах

2. Таваг болон ишийг дэлгэх

Таваг болон ишийг зориулалтыг ховилд орж бэхлэгдтэл дэлгэх.

3. Гарын бариулыг дээш татах

Гарын бариулыг зориулалтын ховилд орж бэхлэгдтэл дээш чиглэлтэй татах. Уг үйлдлээр ишнүүд мөн адил байрандаа орж бэхлэгдэнэ.

4. Гарын түшлэгийг татаж, дэлгэх

Гарын түшлэгийг тултал нь арагш татах. Хоёр тийш

зураг дээр заасны дагуу дэлгэж онгойлгох

5. Тавгийг эргүүлж байранд нь оруулах.

Тавгийг урагш 180° эргүүлэн иштэй нэг шугамд оруулна. Дараагаар тавгийг 90° эргүүлэн хөндлөн байрлалд оруулна.

6. Ишнүүдийг сунгах

Дээд болон доод түгжээг нээн, дунд болон доод ишийг тохиромжтой байрлалд сунгана. Дээд болон доод түгжээг түгжих.

7. Тавагны өнцгийг тааруулах

Төхөөрөмжийг гартаа бариад хайгуул хийхэд таваг хөрстэй зэрэгцсэн параллель байхаар тооцож тавагны өнцгийг тааруулна уу.

Баттарейг хийх

Батерей хийх хэсэг нь төхөөрөмжийн ард талын хэсэгт байрладаг. Онгойлгохын тулд жижиг түгжээг цагийн зүүний эсрэг эргүүлээд, зураг дээр үзүүлсэнчлэн татна уу.

Батерейг хийх. Батерейг зөв оруулсан эсэхийг шалгахын тулд хайгчин дээрх батерейны чиг заасан + - зураглалыг дагна уу.

Чихэвчийг холбох

Чихэвчийг холбохТөхөөрөмжийг өөрт суулгасан спикер эсвэл дагалдан ирэх чихэвчний тусламжтай ашиглаж болно.

Төхөөрөмжинд суулгасан спикер нь чихэвчийг холбох үед чимээ гаргахгүй болно.

LED Дэлгэц

Байнаас сул дохио ирэхЖн: Жижиг хэмжээтэй эсвэл гүнд байгаа бай

Байнаас хүчтэй дохио ирэх Жн: Том хэмжээтэй эсвэл хөрсний гадаргуутай ойр байгаа бай

Батарейн цэнэгийг харах

Батарейн цэнэгийг харахын тулд дараах зааврын дагна уу:

1. Гадны чимээг дарах /Noise Cancel/ товчлуурыг удаан дарна.2. Босго /Threshold/ товчийг нэг дараад түүний дараа гадны чимээг багасгах товчноос

хуруугаа авч болно.

3. Батерейн цэнэгийн түвшинг LED гэрэл 3 секундын турш гэрэлтэж харуулна.

Анхааруулга:

Бүтэн цэнэглэсэн цэнэглэдэг батарей харас цэнэгтэй гэж заадаг

Бүтэн цэнэглэсэн цэнэглэдэг 1.2 V батарей

Шинэ алкалайн 1.5 V батарей

Төгсөв

Recommended