"Галт уул" (33-p сургууль Батчулуун , Баярманлай ,...

Preview:

Citation preview

Бэлтгэсэн : Батчулуун , Баярманлай , Төгөлдөр

Галт уул

Галт уулшил бол

газрын давхарга

руу магма

нэвчих,газрын

гадарга дээр

бялхаж гарахтай

холбоо бүхий

үзэгдэлүүдийн

нэгдэл юм.Галт

уулшлын үйл явц

ямархуу байх нь

чухамдаа магмын

болон лаавын

шинж чанараас

ихээхэн хамаарна.

Галт уулшил

Магма ба лаавыг

шинж чанараар нь

2 төрөлд хуваадаг.

1. Суурилаг

буюу хүрмэн

чулуун магма

2. Хүчиллэг буюу

боржингийн

магма

Магма гэдэг нь дэлхийн гүнд орших халуун хайлмал чулуулаг бөгөөд температур нь

+1500°с хүрнэ.Магмын голомт 5-6 км-ээс 50-70 км хүртэл гүнд оршино.

Галт уулшлыг дотор нь:

1. Магма их хүчээр

шахагдан газрын

давхаргын ан

цаваар нэвчихийг

шургамал галт

уулшил гэнэ.

2. Магма газрын

гадарга дээр ил гарч

ирвэл бялхмал галт

уулшил гэнэ.

Галт уулшил ба түүний төрөл

Шургамал галт уулшлын үед магма газрын гадарга дээр ил гарч ирэхгүй замдаа царцаж лакколит,батолит(мөөг хэлбэртэй) гэж нэрлэгдэх шургамал чулуулгийн биетүүд газрын гүнд үүсдэг.

Галт уулшил ба түүний төрөл Бялхмал галт уулшил нь лаав

бялхах,чулуулаг дэлбэрэн бутарч цацагдах,усны уур,хий дэгдэх замаар илэрнэ.Бялхмал галт уулшлын дүнд бөмбөгөр,шовх галт уулс үүсдэг бөгөөд оройд нь галт уулын тогоо(кратер)байдаг.

Дэлхийн гүнээс

халуун

магма,хий,усны

уур болон янз

бүрийн хэмжээтэй

хурдас чулуулаг

газрын гадарга

дээр гарч ирэх ан

цав,хоолой бүхий

уул

Галт уул гэж юу вэ?

Галт уул хаагуур их байдаг вэ?Ихэвчлэн тектоникийн хавтангуудын

хил заагийн дагуу оршино.

Эдгээрийн 60-д нь

далайн гүнд байх

ба уснаас цухуйн

ил гарсан

тохиолдол ч

байдаг.Ажиллагаа

тай галт уулын 4/5

нь Номхон далайн

эргийн идэвхтэй

бүсэд оршино.

Одоо дэлхий дээр 660 гаруй ажиллагаатай томоохон галт уул байна.

Галт уул олон янз байдаг бөгөөд дотор нь янз бүрээр ангилдаг.

Үүсэх байлаар нь:

-Ан цавын - Төв бялхалтын

Дэлбэрэх хугацаагаар нь:

-Бялхаж буй галт уул- Унтарсан галт уул

Бялхах байдал ба магмын найрлагаар нь:

- Лаавын буюу бамбайн-Бөмбөгөр маягийн- Давхраат галт уул- Үнсэн конус

Галт уулыг үүсэх байлаар нь:

Ан цавын галт уул нь газрын

давхаргын тектоник ангалыг дагаж

үүснэ.Ангал,хагарлаар хөөрч бялхаж буй лаав түүний

амсраас хоёр тийш тарж урсан,царцаж өндөрлөг үүсгэнэ.

Төв бялхалтын галт уул нь магма урсан гарах,үнс,чандруу

бусад зүйлс цацагдах суваг

болон өрх үүсгэнэ.Өрх тогоо

нь хэдэн арван метрээс хэдэн км ч

хүрнэ.

Лаавын буюу Бамбайн галт уул

Дэлбэрэлт нь тогтуун.Суваг даган шингэн магма өгсөж тогоо дүүрэн бялхана.Доороос

нь лаав түрэх үед түрүүчийн лаав нь тогооноосоо хальж уулын хажуу даган

урсана.Жишээлбэл: Гавайн арлууд дээрх МАУНО ЛАО,КИЛАУЭА уулс гм

Давхраат галт уул

Холимог бялхалттай.Тайван,дэлбэрэлтийн үе ээлжлэн явагдана.Энэ галт уулын сувагт хурсан хийнүүдээс дэлбэрэлт үүсэх бөгөөд

суваг нь их зууралдамтгай магмаар таглагдсан бол дэлбэрэлт улам хүчтэй

болно.Жишээлбэл: Везуви,Фужи гм

Бөмбөгөр маягийн галт уул

Зууралдамтгай магмаас үүсдэг.Ийм магма галт уулын өрх рүү шахагдан аажуухан

хөөрч,ил гарангуут царцана.Энэ нь тогоо дүүрэн царцаж бөмбөгөр маягийн галт уул

үүсгэнэ.

Үнсэн конус галт уул

Энэ галт уул нь лааваас биш зөвхөн галт уулын үнс зэрэг сэвсгэр материалаас

бүрддэг.Хэмжээгээрээ жижиг эдгээр уулс зарим газар олноороо байдаг.Жишээлбэл:

Африкийн зүүн хэсэгт орших рифтийн хөндийд ийм уул байдаг.

Галт уулыг бялхах байдал ба магмын найрлагаар нь:

Давхра

ат галт

уул

Галт уулыг бялхах байдал ба магмын найрлагаар нь:

Лаавын буюу Бамбайн галт уул

Бөмбөгөр маягийн галт уул

Үнсэн конус галт уул

Галт уулс дэлбэрэлтийн байдлаараа бас олон янз байдаг.

Recommended