16
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ИННОВАЦИ ХИЙХ БОЛОМЖ Судлаач:ХААИС-ийн УГТЭШХ: Профессор Ж. Мижиддорж Мандах бүртгэл дээд сургуулийн багш:, Б. Оюунцэцэг, Э. Өлзийхишиг Утас: 9921-5758, 9515-9222 Удиртгал Даяаршлын өнөөгийн нөхцөлд улс орнуудын нийгэм-эдийн засгийн хөгжилд шинжлэх ухаан технологийн гүйцэтгэх үүрэг улам бүр өсөн нэмэгдэх хандлагатай болж байна. Улс орны өрсөлдөх чадвар хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, байгалийн баялгаар бус, харин мэдлэг оюунд түшиглэн нөөцөө хэрхэн үр өгөөжтэй ашиглаж байгаагаас ихээхэн хамаарч, үүнд инноваци шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх болов. Шинжлэх ухааны мэдлэгийг үр ашигтай хэрэглээ болгон хувиргахад чиглэсэн инновацийн үйл ажиллагаа ихээхэн эрчимжиж, түүнийг баримжаалах явдал эдийн засаг, аж үйлдвэрийн хөгжлийн цоо шинэ хандлагыг тодорхойлж байна. Дэлхий дахины ололт туршлагаас үзэхэд олон улс орон өөрийн онцлогт тохирсон инновацийн бодлого боловсруулан хэрэгжүүлж, үндэсний инновацийн үр ашигтай тогтолцоо бүрдүүлж хөгжүүлэн багагүй амжилтанд хүрээд байна. Иймээс дэлхийн улс орнууд өнөөдөр өөрсдийн түүхэн үеийхээ алдаж оносон туршлага сургамжиндаа тулгуурлан аливааг шинжлэх ухаанд түшиглэн хөгжүүлэх, өөрчлөн шинжлэх зайлшгүй шаардлагатай болохыг гүнээ ухамсарлан түүнийгээ ажил хэрэг болгохоор сэтгэл шулуудан зорьж байна. Энэ ажлыг өндөр хөгжилтэй орнууд их дээд сургуулиудыг судалгааны сургууль болгохоос эхэлсэн билээ. Дэлхийн шилдэг 10 их сургуулийг 5 жилийн дундажаар авч үзэхэд 64 хувь нь АНУ, 32 хувь нь Их Британ, 4 хувь нь Япон улсын сургууль байна. Америкийн дээд боловсролын сургуулийг дэлхийн хамгийн алдартай сургуулийн эгнээд хүргэхэд нөлөөлсөн гол хүчин зүйл нь шинжлэх ухааны судалгаа, эдийн засгийн бие даасан байдал, прагматик сургалтын үйл явц байн.а Бидний хэрэглэж буй Оросын боловсролын тогтолцоо нь гарал үүслээрээ эртний Франц, хожим Германаар дамжин ирсэн Европын сонгодог академик боловсролын тогтолцоо билээ. Үүний дэвшилттэй тал сургалтын агуулгад онолын

Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж

Embed Size (px)

Citation preview

Page 1: Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ИННОВАЦИ ХИЙХ

БОЛОМЖ

Судлаач:ХААИС-ийн УГТЭШХ: Профессор Ж. Мижиддорж

Мандах бүртгэл дээд сургуулийн багш:, Б. Оюунцэцэг, Э. Өлзийхишиг Утас: 9921-5758,

9515-9222 Удиртгал

Даяаршлын өнөөгийн нөхцөлд улс орнуудын нийгэм-эдийн засгийн хөгжилд

шинжлэх ухаан технологийн гүйцэтгэх үүрэг улам бүр өсөн нэмэгдэх хандлагатай

болж байна. Улс орны өрсөлдөх чадвар хүн амын тоо, газар нутгийн хэмжээ,

байгалийн баялгаар бус, харин мэдлэг оюунд түшиглэн нөөцөө хэрхэн үр өгөөжтэй

ашиглаж байгаагаас ихээхэн хамаарч, үүнд инноваци шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх

болов. Шинжлэх ухааны мэдлэгийг үр ашигтай хэрэглээ болгон хувиргахад

чиглэсэн инновацийн үйл ажиллагаа ихээхэн эрчимжиж, түүнийг баримжаалах

явдал эдийн засаг, аж үйлдвэрийн хөгжлийн цоо шинэ хандлагыг тодорхойлж

байна.

Дэлхий дахины ололт туршлагаас үзэхэд олон улс орон өөрийн онцлогт

тохирсон инновацийн бодлого боловсруулан хэрэгжүүлж, үндэсний инновацийн үр

ашигтай тогтолцоо бүрдүүлж хөгжүүлэн багагүй амжилтанд хүрээд байна.

Иймээс дэлхийн улс орнууд өнөөдөр өөрсдийн түүхэн үеийхээ алдаж оносон

туршлага сургамжиндаа тулгуурлан аливааг шинжлэх ухаанд түшиглэн хөгжүүлэх,

өөрчлөн шинжлэх зайлшгүй шаардлагатай болохыг гүнээ ухамсарлан түүнийгээ

ажил хэрэг болгохоор сэтгэл шулуудан зорьж байна. Энэ ажлыг өндөр хөгжилтэй

орнууд их дээд сургуулиудыг судалгааны сургууль болгохоос эхэлсэн билээ.

Дэлхийн шилдэг 10 их сургуулийг 5 жилийн дундажаар авч үзэхэд 64 хувь нь

АНУ, 32 хувь нь Их Британ, 4 хувь нь Япон улсын сургууль байна. Америкийн дээд

боловсролын сургуулийг дэлхийн хамгийн алдартай сургуулийн эгнээд хүргэхэд

нөлөөлсөн гол хүчин зүйл нь шинжлэх ухааны судалгаа, эдийн засгийн бие даасан

байдал, прагматик сургалтын үйл явц байн.а

Бидний хэрэглэж буй Оросын боловсролын тогтолцоо нь гарал үүслээрээ

эртний Франц, хожим Германаар дамжин ирсэн Европын сонгодог академик

боловсролын тогтолцоо билээ. Үүний дэвшилттэй тал сургалтын агуулгад онолын

Page 2: Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж

мэдлэг түлхүү эзэмшин, хувь хүний чадвараа хөгжүүлээгүй, багаар ажиллах

чадвар, хөрвөх чадвар сайн эзэмшээгүй мэргэжилтэн бэлтгэх сөрөг талыг дагуулж

байна. Дэлхийн улсуудын их сургуулиудыг зэрэглэлээр эрэмбэлэхэд МУИС 3700,

ШУТИС 4200-д жагсаж тэдгээрийг 2030 онд эхний 200-д оруулах зорилт тавьж

байгаа нь манай их сургуулиудын сургалт ямархуу байгааг илтгэж байна. /Д.

Одмаа, 2014 он/

Шинжлэх ухаанд суурилсан хөгжлийг жинхэнэ утгаар нь бодит ажил хэрэг

болгохын тулд юуны өмнө өнөөгийн өдөр тутамын болон шинжлэх ухааны

боловсролтой иргэдээ шинжлэх ухаанлаг боловсролтой болгох шаардлагатай

байна. Иргэд шинжлэх ухаанлаг боловсролтой болгох аваас бүх түвшний бодлого,

шийдвэр шинжлэх ухаанлаг болж, шинжлэх ухаанд суурилсан хөгжил дэвшил

дэлгэрэх болно. (Ж. Жадамбаа 2013 он)

Бид уг асуудлыг ажил хэрэг болгох өнөөг хүртэл сананга тусдаа явж ирсэн

судалгаа, сургалтын процессыг бүх талаар нэгтгэхийн тулд өндөр хөгжилтэй олон

орны туршлагыг судлан нэн тэргүүнд их дээд сургуулиудын эрдэм судлалын

ажлын чанар өгөөжийг дээшлүүлэн тэдгээрийг судалгааны сургуул болох

(энтерепренуер-entreprenial) амаргүй зорилтыг хэрэгжүүлэхээр зорьж байна.

Үүнийг товчоор хэлбэл сургалтанд суурилсан боловсролыг судалгаанд суурилсан

буюу шинжлэх ухааны мэдлэгийг хэрэглээ, боловсролын үйлчилгээ бүрэлдэхүүн,

үйлдвэрлэл бизнес болгох хувиргах шаардлагатай болж байна. Өндөр хөгжсөн

орнуудын их сургуулиуд эрдэм судалгаа сургалт, бизнес-д суурилсан байна. Хэзээ,

хаана, хэдийд хэрэглэх нь тодорхойгүй мэдлэг бол баялаг бүтээх эргэлтэнд орж

чадахгүй хоосон номлол, хог новштой адилхан хэмээн үзэх болжээ.

Гэхдээ аргын сэтгэлгээ, давамгайлсан өрнийхний их дээд сургуулийн

эрдмийн ажлын чанарыг дээшлүүлэх санаа бодлыг, дорныхны тухайлбал билгийн

сэтгэлгээг Монголчуудынхаа соѐл уламжлалын үүднээс дахин оновчтой

хэрэгжүүлэх нь өнөөгийн Монгол улсын их дээд сургуулиудын үндсэн зорилго

болно. (Б. Жадамбаа 2013). Энэ нь мэдлэгт суурилсан эдийн засаг буюу шинжлэх

ухааны мэдлэгийн хуримтлалын технологи, хэрэглээ бизнес болгох инновацийн

үйл явцын суурь асуудал, түүний эхлэл юм. Учир нь өнөө цагт их сургууль нь

шинжлэх ухааны мэдлэгт суурилсан мэдлэгийн нийгэм байж, түүнийг олон нийтэд

Page 3: Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж

хүргэх, сурталчилах зах зээлд хүргэх, хэрэглээ бизнес байгууллага болгох

шаардлага нийгмийн хөгжийн явцад ургаж гарч ирж байна.

Өөрөөр хэлбэл их дээд сургуулиуд төрийн зохицуулгатай, сургалтанд

суурилсан мэдлэг түгээж мэргэжилтэн буюу боловсон хүчин бэлтгэх тогтолцооноос

зах зээлийн эрэлт хэрэгцээний дагуу мэдлэгийг хэрэглээ, бизнес болгох чадвар,

шинжлэх ухааны боловсролтой инноватор мэргэжилтэн бэлтгэх тогтолцоонд

шилжих шаардлагатай болж байна. Энэ нь их сургууль төгссөн ч цаашдаа

мэргэжлээ бус эзэмшсэн боловсролоо хэрхэн ашиглах, хэрэглэхээ өөрөө шийдэх

боломжтой болно гэсэн үг. Хөрвөх чадвартай байхын тулд мэргэжлийн хувьд суурь

мэдлэг өргөн байх хэрэгтэй болно.

Иймээс их дээд сургуулийн багш нь зөвхөн мэдлэг түгээх бус судалгаа хийх,

сургалт явуулах, боловсролы үйлчилгээ үзүүлэх, менежмент хийх зэрэг олон

үүргийг гүйцэтгэж чадах профессор, дэд профессор лектор, туслах

профессоруудаас бүрдэх учиртай. Учир нь их дээд сургуулиудын нэр хүнд чансаа

багшлах профессоруудыг бүрэлдэхүүн, төгсөн гаргаж буй мэргэжилтнүүдийн

инновацлах чадамжаас хамаардаг болно.

Өөрөөр хэлбэл их дээд сургуулиудыг багшлах боловсон хүчний чадавхи,

төгсөгчдийн чанараар үнэлэх тогтолцоонд шилжиж байна.

Энэ нь эрдэм шинжилгээний ажлын үр өгөөж буюу мэдлэгийг хэрэглээ

болгох судалгаа-инновацийг үйл ажиллагааг эрчимжүүлж эдийн засаг, нийгмийн

хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой болно. Учир нь

аливаа боловсролын байгууллага тэр тусмаа их дээд сургуулиудыг чанартай

өндөр боловсрол мэдлэгтэй, эрдэмжиж оюунжсан багшгүйгээр төсөөлөх аргагүй

болно. Тэгвэл өнөөдөр их дээд сургуулийн багш нарын нийгмийн асуудал, сургах

орчин гэхээсээ илүүтэйгээр тэдгээрийг эрдэмжүүлэх, дэлхийн шинжлэх ухааны

хөгжилтэй хөл нийлүүлэн алахуулахад төрийн оновчтой бодлого, туслалцаа чухал

болоод байна.

Өнөөдөр дээд боловсролын салбарт шинэ төгссөн мэргэжиж чадаагүй,

мэргэшиж байгаа, мэргэшсэн, хөгжиж туршлагажаж байгаа, хөгжиж эрдэмжсэн

зэрэг янз бүрийн тувшний багш нар ажиллаж байна. Шинэ залуу, мэргэшиж

туршлагажаагүй багш нарыг “Аттестатчлал” дахин шалгаруулалт гэж айлгахаас

Page 4: Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж

илүүтэйгээр зохих түвшин бүрд тохирсон сургалт, дэмжлэг үзүүлэх замаар

хөгжүүлж эрдэмжүүлж дадлага туршлагатай “Инноватор багш” нарыг үе шаттай

бэлтгэх нь боловсрол, шинжлэх ухааны салбарын чухал зорилт юм.

Аливаа улс орны хөгжийн гарц нь чадварлаг боловсон хүчин бэлтгэн гаргаж

зах зээл дээр нийлүүлэх явдал байдаг бөгөөд эдгээр чадварлаг боловсон хүчинг

бэтгэхэд онолын мэдлэгээс гадна практик мэдлэг сайтай, чадварлаг, инноватор

багш зайлшгүй шаардлагатай болдог.

Энэхүү чадварлаг, инноватор багш бий болгохын тулд боловсролын

байгууллагын үүрэг роль их билээ. Иймээс практикт суурилсан инноватор багшийг

хөгжүүлсэнээр тухайн байгууллагын боловсон хүчний мэдлэгын менежментэд

тулгуурлан хөгжих шинэ боломж нээгдэх юм.

Инновацийн тухай ойлголт, инноватор байхын ач холбогдол

Дэлхий дээр инновацийг илүүтэй анхаарч, төрийн бодлогоор дэмжсэнээр улс

орноо хөгжлийн өндөр түвшинд хүргэсэн, улмаар иргэдийнхээ амьдралын түвшинг

эрс дээшлүүлж чадсан улс орон олон бий. Энэ талд Өмнөд Солонгос, Нидерланд,

Канад, Англи, АНУ, Швед, Франц, Япон, Герман, Австрали улсууд дэлхийд эхний

аравт ордог талаар мэдээлсэн байдаг. Өмнөд Солонгос улсын хувьд, технологийн

инновацид ач холбогдол өгч чадсанаар эдийн засгаа хөгжлийн өндөр түвшинд

хүргэсэн. Өмнөд Солонгос 1960-аад оны үед дэлхийн хамгийн ядуу буурай орны

нэг байсан бол технологи дамжуулалтыг төрийн бодлогоор дэмжиж, гадаадаас

оруулж ирсэн технологийг өөрчлөн шинэчлэх замаар дотоодын үйлдвэрлэлээ

хөгжүүлж чадсан учраас Инновацийн индексээр Солонгос улс дэлхийд тэргүүлдэг

ажээ. Энэтхэг улс биотехнологийн салбарыг түшиглэсэн инноваци эрчимтэй

хөгжүүлж байна.

Нидерланд зэрэг улсын хувьд мэдлэгт суурилсан эдийн засгийн загварыг

хэрэгжүүлсэнээр амжилтанд хүрсэн жишээг дурдаж болох юм. Инновацийн

чадавхиа нэмэгдүүлэх, ингэснээр өрсөлдөх чадвараа өсгөнө, улмаар цэцэглэн

хөгжинө хэмээн томъѐолсон байдаг. Сингапур улс эдийн засгийн тэргүүлэх хэд

хэдэн чиглэлээ тогтоон тэр салбартаа түлхүү хөрөнгө оруулалт хийх замаар

хөгжиж ирсэн бөгөөд эдийн засгийн өрсөлдөх чадвараа ч дээшлүүлж чадсан

Page 5: Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж

билээ. Шинэ мэдлэг бүтээх буюу инновацийн үйл явц нь зөвхөн нарийн мэргэшсэн

ажиллах хүчний хийх ажил бус хүн бүрийн үүрэг хариуцлага юм.

Инновацийг бүтээгч нь зохион бүтээх, сэтгэх бодох чадвар бүхий мэргэшсэн хүн

буюу инноватор мэргэжилтэн юм. Түүнийг бэлтгэн гаргагч нь их дээд сургуулийн

эрдэмтэн профессорууд буюу инноватор багш юм. Инноватор гэдэг нь шинэ

мэдлэг, шинэ бүтээгдэхүүнийг санаачлан зохион бүтээгч хүн гэсэн утгатай англи

(innovator) үг болно. 21-р зууны эхэн үеэс үйлдвэрлэлд шинэ технологи нэвтрүүлэх

маркетингийн үүрэг нэмэгдэж, төрөлжих явцад инновацийн менежмент гэсэн шинэ

үйл ажиллага гарч ирсэн бөгөөд энэ нэгд, шинэ технологи, мэдлэг бүтээх,

үйлдвэрлэх, санаачлах Хоерд, зах зээлд ашиг орлого олох зорилготой шинэ

бүтээгдэхүүн хийж үйлдвэрлэлд нэвтрүүлэх оновчтой үйл ажиллагаа гэсэн үг. Энэ

үйл ажиллагаанд хувь хүн болон инноватор чухл үүрэгтэй. Дэлхийд нэрд гарсан

инноваторуудаас мэдээллийн системийг шинэчлэгч хэмээн нэрлэгддэг Америкийн

мэдээлэл технологийн “Apple” компанийг үндэслэгч Стив Джобс, Microsoft

корпорацийг үндэслэгч Билл Гейтс нарыг нэрлэж болно.

Иймээс их дээд сургуулийн инноватор багш нарын мэргэшүүлэх, чадваржуулж

туршлагажуулах нь Монгол улсад инновацийн тогтолцоог хөгжүүлэх үндсэн арга,

тогтвортой хөгжлийн суурь гарц болно.

Их дээд мэргэжлийн сургуулиудын багш нарын өнөөгийн төлөв байдал

Монгол Улсын хэмжээнд 2014 оны статистикийн мэдээгээр нийт их, дээд

сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нийлээд 179 байна. Их,

дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сүүлийн 4

жилийн тоо баримтыг графикаар харуулбал:

Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвын тоо

График-2.1.1

Page 6: Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж

Ýõ ñóðâàëæ: “Ìîìãîë óëñûì ñòàòèñòèêèéì ýíõòãýë” ÓÁ 2011-2014 он

Дээр графикаас дүгнэж үзэхэд 2013 онд их дээд, мэргэжлийн сургуулийн тоо

174, харин суралцаж буй оюутны тоо 221600 мянга байгаа нь өмнөх оноос

сургуулийн тоо цөөрч оюутны тоо өссөн үзүүлэлтэй харагдаж байна. 2012 оноос

2014 оны нийт оюутны тоог харьцуулан харахад өссөн үзүүлэлтэй байгаа нь сурч

боловсорч мэдлэг чадвараа дээшлүүлэх залуусны тоо ихсэж байгаатай холбоотой

гэж үзэж байна. Харин их дээд сургуулийн тоо буурсан нь боловсролын чиглэлээр

төрийн зүгээс явуулж буй чанаргүй олон сургуулийг тоог цөөлөх бодлоготой

холбоотой юм.

Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд ажиллаж

буй багш нарын тоо

График-2.1.2\мянган.хүн\

Ýõ ñóðâàëæ: “Ìîìãîë óëñûì ñòàòèñòèêèéì ýíõòãýë” ÓÁ 2011-2014 он

Дээрх зурагнаас дүгнэж үзэхэд их дээд, мэргэжлийн сургуульд ажиллах багш

нарын тоо жил ирэх тусам нэмэгдсэн байгаа нь харагдаж байна. Энэ нь жил бүр

суралцах хүсэлтэй залуусын тоо нэмэгдсэнтэй холбоотой гэж үзэж байна.

Улсын хэмжээнд эрдмийн зэрэг, цолтой багш нарын тоо

График-2.1.3

Page 7: Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж

Ýõ ñóðâàëæ: “Ìîìãîë óëñûì ñòàòèñòèêèéì ýíõòãýë” ÓÁ 2011-2014 он

Практик суурилсан иноватор багшийг хөгжүүлэх шаардлага

Энэхүү судалгааны ажлыг Их, дээд сургуулийн багш нараас анкет болон

асуулга, ярилцлагын аргаар судалгаа авсан бөгөөд судалгаанд нийт 50 багш

хамрагдсан. Судалгааны үр дүнг дараах байдлаар харууллаа.

Зураг-2.2.1

Дээрх графикаас дүгнэж хэлэхэд нийт судалгаанд хамрагдсан багш нарын

83 хувь нь багшлахаасаа өмнө мэргэжилээрээ ажиллаж байгаагүй буюу ажлын

туршлагагүй гэж хариулсан байхад үлдэх 17 хувь нь ажиллаж байсан байгаа нь их,

дээд сургуулийн багш нарын дийлэнх хувь нь практик ажлын туршлага багатай

байгааг харуулж байна.

Зураг-2.2.2

Page 8: Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж

Таньд хичээл заахад практик мэдлэг хэр шаарддаг вэ гэсэн

асуултанд судалгаанд оролцогчдын 83 хувь нь маш их шаардлагатай гэж хариусан

байгаа нь аливаа хичээлийг заахад практик туршлага ихээхэн хэрэгтэй болохыг

харуулж байна.

Зураг-2.2.3

Дээрх графикаас дүгнэж үзэхэд нийт судалгаанд хамрагдсан багш нарын 50

хувь нь цаг зав гардаггүй гэж харилусан байхад зарим хэсэг багш нар удирдлага

энэ тал дээр санаа тавьдаггүй, хэрхэн хөгжүүлэхээ мэдэхгүй байна, заах арга

барилдаа илүү анхаарах хэрэгтэй гэх мэтчилэн тулгамдаж буй асуудлаа хэлсэн

байна.

Зураг-2.2.4

Page 9: Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж

Уг асуултаас дүгнэж хэлэхэд нийт судалгаанд оролцогчдын 45 хувь нь шинэ

санаа гаргаж ажиллах тал дээр муу, харин ажилд орсон эхний хэдэн жилдээ шинэ

санаа гаргаж ажилладаг гэсэн байна.

Зураг-2.2.5

Орчин үеийн практикт суурилсан инноватор багшийн загвар

Энэхүү загварыг дээрх судалгааны үр дүнд боловсруулан гаргаж ирсэн бөгөөд

орчин үеийн инноватор багшид ямар мэдлэг, ур чадвар шаардагдаж буйг

тодорхойлолоо.

Page 10: Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Page 11: Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Page 12: Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж

Дээрх практикт суурилсан инноватор багшийг бий болгоход хувь хүний хүчин

чармайлтаас гадна улс орон болон байгуулалгын зүгээс дараах арга хэмжээг авах

нь зүйтэй гэж үзэж байна.

Улс орны хувьд:

• Санхүүжилтийн оновчтой хөшүүргийг дээд чанарын үнэлгээн дээр

тулгуурлан хийх төрийн бодлогыг боловсруулах

• Багшийг хөгжилд чиглэсэн стратегийн бодлого боловсруулах

Байгууллагын хувьд

• Байгууллагын удирдлага шинийг санаачлагч хэрэгжүүлэгч инноватор хүн

байх

• Багш нарыг мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалтанд хамруулж байх

• Шинийг санаачлагч багшийг хөгжүүлэхэд шаардлагатай менежментийн

бодлогыг хэрэгжүүлэх

• Шинэлэг санаачлагыг хөхүүлэн дэмжиж урамшуулах

• Шийдвэр гаргах боломжийг бүрдүүлэх

• Ажил олгогч байгууллагуудтай хамтран ажил

Дүгнэлт

Аливаа боловсролын байгууллагын амжилтын гол үндэс нь чанартай сургалт

байдаг бөгөөд энэүү сургалтыг зохион байгуулж оролцдог хүн багш билээ. Иймээс

практикт суурилсан инноватор багшийн үүрэг роль их гэж үзэж байна.

Их, дээд сургуулиудын өнөөгийн байдалд хийсэн сүүлийн 4 жилийн тоо

үзүүлэлтээс харахад суралцагчдын тоо улам өсөх хандлагатай байгаа бөгөөд энэ

нь нэг талаас дээд боловсролыг дэмжсэн төрийн бодлого нөлөөлж байгаатай

холбоотой юм. Тэгвэл оюутны тоо өсөхийн хирээр чанарлаг боловсон хүчнийг

хөдөлмөрийн зах зээл дээрх бэлтгэн гаргахын тулд багшийн хөгжлийг анхаарах

зайлшгүй асуудал юм. Гэтэл энэ асуудалд төдийлэн анхаарал хандуулдаггүй

орхигддог нь санал асуулгын судалгааны үр дүнгээс харагдлаа. Тухайлбал

судалгаанд хамрагдсан 100 багшийн 17% нь мэргэжлээрээ ажиллаж практик

туршлага хурмтлуулсан багш нар байна. Түүнчлэн энэ тал дээр байгууллагын

удирдлагын зүгээс ач холбогдол өгөх нь бага байдаг байна. Иймээс инноватор

Page 13: Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж

багшийг хөгжүүлэх шаардлага зайлшгүй байгаа нь харагдаж байна.

Иймээс судалгааны үр дүнгээс үзэхэд практикт суурьласан инноватор

багшийг дараах байдлаар тодорхойллоо.

- Шинийг эрэлхийлэгч

- Манлайлагч

- Эрүүл саруул

- Хүмүүжлийн хувьд төлөвшсөн

- Сайн лектор

- Харилцааны өндөр ур чадвартай

- Практикт суурьласан

- Зөвлөгч, сэтгэлзүйч

- Бүтээлч

- Шийдвэр гаргагч зэрэг чадваруудыг эзэмшсэн байх нь зүйтэй гэж үзэж

байна.

Эцэст нь дүгнэж хэлэхэд хувь хүнээс гадна инноватор багшийг хөгжүүлэхэд

төрийн бодлогын зүгээс мөн байгууллагын зүгээс олон асуудлуудыг шийдвэрлэж

өгөх нь зүйтэй юм

Ашигласан материал

Номзүй, судалгааны ажил

1. Оюунцэцэг.Л., “Үндэсний инновацийн тогтолцоо” 2009 он

2. Энхбайгаль.Б., “Инноваци” 2007 он

3. Олон улсын дээд боловсрол судлалын төвийн судалгааны ажил

4. Дээд боловсролын талаарх ЮНЕСКО-ийн зөвлөмж

5. Дээд боловсролын тухай хууль

Web хуудас:

1. www.nso.mn

2. www.medleg.mn

3. www.edu.mn

4. www.economicclub.mn

Page 14: Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж

5. www.president.mn

www.Zaluu-marketer.blogspot.com

Хавсралт

Инноватор багшийг хөгжилд нөлөөлөх хүчин зүйлийн шинжилгээ

Инноватор багшийн хөгжилд нөлөөлөх хүчин зүйлийн шинжилгээг хийхдээ

Дархан-Уул аймагт үйл ажиллагаагаа явуулж буй их дээд сургуулийн багш нарын

дунд хоѐр төрлийн судалгааг явууллаа.Үүнд:

1. Эрдмийн зэрэг цолтой багш

2. Эрдмийн зэрэг цолгүй багш

Дээрх судалгааг анкет, ярилцлага, асуудлыг аргаар авсан бөгөөд судалгаанд нийт

100 багш хамрагдсан. Судалгааны үр дүнг SPSS-8.1 программ дээр

боловсруулсан болно.

Эрдмийн зэрэг цолтой багш нараас авсан судалгааны үр дүн:

1. Таны нас:...........

2. Таны мэргэжил.......

3. Ажилласан жил:.......

4. Та хэдэн онд эрдмийн зэрэг горилсон бэ?............

5. Хамгаалсан сэдэв:............................................................

6. Хаана хамгаалсан вэ?.

А. Монгол Б. Гадаад, Аль улсад:...................................

7. Таны эрдмийн зэрэг хамгаалсан зорилго

А. Нэр хүнд

Б. Албан тушаал ахих

В. Цалин нэмэгдэх гол хөшүүрэг

Г. Ирээдүйн амьдралын баталгаа

Д. Өөрийгөө хөгжүүлэх

Е..................................

8. Таны хамгаалсан сэдэв улс оронд хэрэгжиж байгаа юу

А. Тийм Б. Үгүй

9. Хэрэв хэрэгжээгүй бол яагаад вэ?

Page 15: Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж

А. Төсөв их зарцуулах учир төрөөс дэмжихгүй байгаа

Б. Ач холбогдол бүхий сэдэв биш

В. Зөвхөн судалгаа хийсэн объект дээрээ л хэрэгжих боложмтой

Г.

10. Шинэ боловсон хүчинд өөрийн мэдлэг туршлага болон судалгааны арга

зүйн талаар зааж зөвлөдөг үү?

А. Үргэлж Б. Хааяа В. Үгүй

11. Эрдмийн зэрэг горилсны давуу тал:

12. Таныг эрдмийн зэрэг авахад сургуулиас, төрөөс ямар нэг урамшуулал,

хөнгөлөлт олгосон уу?

А. Тийм Б. Үгүй

13. Хэрэв тийм бол ямар урамшуулал авсан вэ?

А. Нийт зардлын тодорхой хувийг даасан

Б. Тэтэглэгт хамрагдахад тодорхой хувиар даасан

В. Хамгаалсны дараа мөнгөн урамшуулал олгосон

Г. Албан тушаал ахисан

Эрдмийн зэрэг цолгүй багш нараас авсан судалгааны үр дүн:

1. Нас:................

2. Мэргэжил......................

3. Ажилласан жил.................................

4. Та ямар хичээл заахаас гадна судалгааны ажил хийдэг үү?

А. Тийм Б. Үгүй

5. Хэрэв хийдэг бол ямар чиглэлээр судалгаа хийж байгаа

вэ?......................................................

6. Та өөрийн мэргэжил боловсролоо дээшлүүлэх зорилгоор жилд хэдэн

удаа сургалтанд хамрагддаг вэ?

А. 1-2 удаа Б. 3-4 удаа В. 5-6 удаа г. Огт хамрагддаггүй

7. Эрдэм шинжилгээний хуралд илтгэл бичин оролцдог уу?

А. Тийм Б. Үгүй

8. Үгүй бол яагаад?

Page 16: Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж

А. Үндсэн хичээлээ заахаас өөр зав гардаггүй

Б. Сонирхолгүй

В. Судалгаа, шинжилгээгээ яаж хийхээ мэдэхгүй

Г. ЭШХ-ын талаар мэдээлэл дутмаг

Д. Судалгааны ажил миний хувьд чухал биш гэж бодож байна.

9. Танай сургууль багш нараа ямар хэлбэрээр урамшуулдаг вэ?

А. Мөнгөн урамшуулал

Б. Материаллаг урамшуулал

В.Үгэн урамшуулал

Г. Урамшуулдаггүй

10. Таны бодлоор шинэ санаа гарган өөрийн мэдлэг чадвараа дээшлүүлэн

ажиллахад тулгамдаж буй

асуудал:.............................................................................................................

............................................................................................................................

....................