Инноваци ба маркетинг

Preview:

DESCRIPTION

Инноваци гэж юу вэ? Инноваци ба маркетинг. Apple компанийн маркетинг, Стийв Жобсын инноваци нууцууд

Citation preview

Инноваци ба маркетинг

Гүйцэтгэсэн: Б.Ариунаа Ц.Нямдэмбэрэл

БилэгжаргалЦэдэндамба

Маркетингийн хөгжлийн үе шат, тэдний гол асуудлууд:

18-р зууны сүүлч – 20-р зууны эхэн:- Үйлдвэрлэлийн эрин үе – Бүтээгдэхүүнийг аль

болох олон тоогоор үйлдвэрлэх

19-зууны сүүл – 20-р зууны эхэн

- Борлуулалтын эрин үе – Борлуулалтыг идэвхжүүлэх

1930-1970-аад он

- Маркетингийн хөгжлийн эрин үе – Хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг судлах

1971-1990 он

- Орчин үеийн маркетингийн эрин үе – Даяаршил, мэдээлэл технологийн хөгжил

2000-аад он – өнөө үе

- Шинэ үеийн маркетингийн эрин – Инноваци

Шинэ үеийн маркетингийн уриа

- Шинэчлэгд эсвэл уурш – innovate or evaporate

- Хэрэглэгчээ баясга – delight customer

- Хүргэлтийн хугацааг багасга – cut delivery time

in half

- Гаднаас туслалцаа ав – outsource your activity

- Хэрэглэгчээ бүү алд – don’t lose a customer

Инноваци гэдэг нь:

- Ямар нэгэн шинэлэг зүйлийг сэдэж, үр

дүнд хүрэхийн тулд хийж буй өөрчлөлт,

шинэчлэлт

Инноваци – in nova буюу шинээр сэдэх, санаачлах

Орчин үед инноваци – шинэчлэх гэсэн утга санаатай

Инновацийн онолыг үндэслэгч

Й.А. Шумпетер /1883-1950/

“ Нэгэнт байгаа үйлдвэрлэлийн хүчин

зүйлийг цоо шинээр зохион байгуулж,

тэдгээрийн тоо хэмжээ,цар хүрээг өргөтгөж

нэмэгдүүлэхгүй мөртлөө бизнесийн

байгууллагын цоо шинэ чадавхийг бий

болгож, зах зээлийн эрэлт хэрэгцээ

ба зорилтод зохицох”

Анхдагч судлаачид инновацийг:

- Шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх

- Үйлдвэрлэлийн шинэ арга замыг эзэмших

- Шинэ зах зээл нээх

- Шинэ түүхий эд гарган авах

- Үйлдвэрийн салбаруудыг зохион байгуулах

Олон улсын хэмжээний стандарт ойлголт: - Фраскатын удирдамжид – “Шинэ ба

шинэчилсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх, технологийн процессыг боловсронгуй болгох, нийгмийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр явуулж буй үйл ажиллагаа”

- Ослогийн удирдамжид – “Технологийн хувьд цоо шинэ, эсвэл сайжруулсан бүтээгдэхүүн, үйл ажиллагааг зах зээлд нэвтрүүлэхийг инноваци гэнэ”

МУ-ын ШУ технологийн хуулинд:

“Инноваци гэдэг нь эрдэм шинжилгээний

ажлын үр дүнг эцсийн бүтээгдэхүүн

болгон зах зээл, үйлдвэрлэл,

үйлчилгээнд нэвтрүүлэх цогц үйл

ажиллагаа”

Бүтээлч шинэ санаа ≠ инноваци

Шинэчлэл ˃ инноваци

Инновацийн сөрөг тал:

- Зарим шинэ зүйл эрс хохиролыг авчрах нь

бий

- Үлэмж хэмжээний материал, санхүү, хүн

хүчний хөрөнгө оруулалт шаардагдах

- Шинэ зүйл нь өмнөхөө шахан гаргаж байдаг

Инноваци яагаад чухал вэ?

• Инноваци өсөлт хөгжлийг бий болгодог

• Инноваци амьдралын стандартыг өсгөдөг – хямд үнээр чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг авах боломж

• Хэт хуучинсаг зүйлсийг халах боломж

Инноваци хийх 5 чадвар

• Холбож үзэх

• Асуух

• Ажиглах

• Туршилт хийх

• Танилтай байх

• Холбож үзэх

Бүтээлч байдал гэдэг бол ямар нэг зүйлсийг холбохын нэр юм.

Стийв Жобс

• Өөр хоорондоо хамааралгүй асуулт, санаа, асуудлуудыг холбож үз.

• Өрсөлдөгч компани чинь үүнийг яаж хийх байсан бол?

Асуу

• Зөв хариултыг олохоосоо зөв асуултыг олох нь хэцүү.

• Ямар нэг асуудал шийдэх гэж байгаа бол түүнийхээ тухай асуулт зохио. Тэгээд эхнээс нь хариул.

Ажигла

• Ямар нэг гайхалтай компанийг сонгож аваад тэр компанийн тухай судал. Тэд хэр амжиллтай явж байна? Яаж энэ амжилтанд хүрэв?

Туршиж үз

• Би ерөөсөө ч алдаагүй харин чийдэнг зохиож болохгүй 10 000 шинэ аргыг нээсэн. Томас Эдисон

• Хуучин байрандаа л байгаад байлгүй шинэ зүйлийг зоригтойгоор туршиж үз.

Танил талтай бай

• Хайрцагнаас гадуур сэтгэдэг хүн бол шинэ санаа олохын тулд өөр хайрцганд байгаа хүмүүстэй уулздаг хүн юм.

Клайтон Кристенсен

• Боломж л гарвал шинэ хүмүүстэй уулзаж танилц. Чи бүгдтэй нь найз болох албагүй.

Apple компанийн маркетинг

Хүмүүс бусдад байгаа зүйлсийг худалдаж авдаг.

Зах зээл дээр хамгийн анхдагч нь байх гэж зүтгэсний хэрэггүй. Байгаа зүйлсийг сайжруул.

Үйлчлүүлэгчдээсээ тусламж ав.

Өвөрмөц зурвас илгээ.

Нэг алхмаар түрүүлж яв.

Өөрийн бизнесээ аав ээжийнхээ хуучих гражнаас эхэлж өнөөгийн дэлхийн хамгийн шилдэг компанийг үүсгэн байгуулсан Стийв Жобс бол өнөө үеийн Америк мөрөөдлийн жинхэнэ эцэг юм.

Стийв Жобсын инновацийн нууцууд

Äүрэм 1: Дуртай зүйлээ хий.

Хүсэл тэмүүлэл бол бүх зүйл. Инноваци нь энгийнээр хэлбэл бидний амьдралыг сайжруулах зүйлсийг хийж бүтээх шинэ арга зам юм. Тэгэхээр чи ямар нэг зүйлд хүсэж тэмүүлэхгүйгээр инновацийг хийж чадахгүй.

“Зөн совин болон зүрх сэтгэлээ дагах зоригтой бай.”

1972 онд Стийв Рийд коллежед элсэн орж хагас жил суралцжээ.

Дараагийн 18 сард хичээлд нууцаар сууж байхдаа тэр каллиграф суралцжээ.

Macintosh бол гайхалтай үсгийн фонтуудыг агуулсан анхны компьютор байсан. Хэрэв Steve Jobs хүсэл тэмүүллээ дагаагүй бол бидний компьюторт олон төрлийн фонт байхгүй байх байсан.

Хүсэл тэмүүллээ хэрхэн олох вэ? Хүсэл тэмүүлэл гэдэг бол биднийг хэзээ ч ганцааранг маань орхидоггүй мөрөөдөл, хүсэл, боломжууд юм. Мөрөөдлөө дагах зориггүй хэн нэгний үгийг дагаж байснаас өөрийн хүсэл тэмүүлэлдээ итгэ.

Дүрэм 2: Алсын хараатай бай.

Инноваци бол вакуум орчинд явагддаг зүйл биш. Чи өөрийнхөө хаана явж байгааг, чиний хүрэх цэг хаана гэдгийг мэдэж ав.

“Миний хувьд авсандаа орохынхоо өмнө хэр их хөрөнгө цуглуулсан байх нь чухал биш харин орой орондоо орохынхоо өмнө хэр их зүйл хийж бүтээсэн байх нь чухал.”

1976 онд Стийв нар хүмүүс хялбархан хэрэглэж болохуйц компьютерийг зохион бүтээхээр сэтгэл шулууджээ.

1979 онд Жобс Калифорнид аялж байхдаа Ксерокс компанид очжээ. Тэнд Жобс өнгөт графикийг дэлгэцээр дамжуулж буй компьютерийг харсан байна.

Жобс тэр үед энэ технологи нь хүмүүс хялбархан хэрэглэж болохуйц компьютерийг зохион бүтээхэд нь хэрэг болох юм гэдгийг ойлгожээ. Дараа нь тэрээр “Ксерокс компьютерийн үйлдвэрлэлийг ноёлж болох байсан боловч тэд өөрсдийн төсөөллөө өөр нэг хувилагч машиныг үйлдвэрлэх гэсэн бодлоор хязгаарласан байсан” гэжээ. 2 хүн нэг зүйлийг өөр өөрийн өнцгөөс харна.

Стийв Жобс дэлхийг өөрчилнө гэсэн төсөөлөлтэй байсан. Харин таных юу вэ?

Хүсэл тэмүүлэл пуужинд түлш болдог бол, төсөөлөл – алсын хараа нь пуужингийн хүрэх цэгийг тогтооно.

Дүрэм 3: Тархиа ажиллуул.

Бүтээлч байдал шинэлэг санаа руу хөтөлдөг. Өргөн хүрээний туршлага хүнийг өргөн цар хүрээтэйгээр ойлгоход тусална. Өргөн цар хүрээ бүхий ойлголт нь биднийг хөгжил дэвшилд хөтөлнө. Хөгжил дэвшил бүхий шинэчлэл нь бүтээлч байдлыг шаарддаг бөгөөд бүтээлч байдал нь таныг бусдаас онцгой сэтгэхийг шаардана.

“Бүтээлч байдал гэдэг бол ямар нэг зүйлсийг холбох юм.”

Стийв Жобс Орегонд байрладаг алимны модны цэцэрлэгт өнгөрүүлсэн аялалаасаа буцаж ирлээ. Жобсын хамтран ажиллагч Возниак түүнийг онгоцны буудлаас тосов. Гэр рүүгээ явах замдаа Стийв Жобс их энгийнээр “Возниак би компанидаа нэр бодож олсон. Алим.” гэжээ. Возниак илүү технологитой хамааралтай нэр өгье гэж ятгав. Гэвч Алим бол төгс нэр байлаа.

Dalai Lama

India

Four Seasons

Mercedes-Benz

Calligraphy

Apples

Жобс шинэ санаа гаргахдаа гарамгай байлаа. Учир нь тэр амьдралынхаа турш өөр хоорондоо холбоогүй шинэ зүйлсийг хийж туршлага хуримтлуулж байв. Жобс мэдээллийн технологоос өөр мэргэжилтэй хүмүүсийг хөлсөлж байлаа. Тэр өөрөө каллиграфаар суралцаж, Энэтхэгийн бясалгалд явж байв.

Дүрэм 4:Бүтээгдэхүүнийг биш, мөрөөдлийг зар.

Үйлчлүүлэгчдэд чиний компани, бүтээгдэхүүн сонин биш. Тэдэнд өөрсдийнх нь хүсэл, мөрөөдөл, амбиц нь чухал байдаг. Тиймээс тэдэнд хүсэл эрмэлзэлдээ хүрэхэд нь тусал. Ингэснээр чи өөрөө ч хожно. 

“Дэлхийг өөрчилж чадна гэж бодож чадсан галзуу хүмүүс л дэлхийг өөрчилж чадна.”

—Apple Ad

Жобсыг 12 жилийн дараа Apple-д эргэн ирэхэд компанийн ирээдүй тун бүрхэг байлаа. Бостонд болсон танилцуулгын үеэр Apple-г дахин хөл дээрээ зогсоно гэдгийг зарласан юм.

Тэрээр “Би таныг Аpple-г худалдан авахын тулд бусдаас өөр сэтгэдэг хүн байх ёстой гэж бодож байна. Заримдаа хүмүүс өөрсдийгөө галзуу гэж боддог. Гэвч энэ галзуу хүмүүс дунд л сод ухаантнууд байдаг.” гэжээ.

Дүрэм 5: 1000 зүйлд үгүй гэж хэл

 “Инноваци гэдэг бол бид замаасаа хазайхгүйн тулд 1000 зүйлд үгүй гэж хэлэхээс эхэлдэг зүйл юм.”

Бидний үйлчлүүлэгчид энгийн зүйлсийг хүсдэг бөгөөд энгийн зүйлс нь хэрэглэгчдэд төвөгтэй зүйлсийг хасахыг шаарддаг.

Стийв Жобс Смартфоныг бүтээхдээ кейбоардыг хасаж илүү энгийн болгожээ.

iPad бол 2 настай хүүхэд ч хэрэглэж болохоор энгийн бүтээгдэхүүн.

“Хэрэггүй дэмий зүйлсээс салж гол бүтээгдэхүүндээ л анхаарлаа

төвлөрүүл.”

Steve Jobs’ advice to the new Nike CEO, Mark Parker.

Энгийн байдал гэдэг бол хэрэггүй зүйлсээс ангижрахын нэр—for Apple and Nobu.

Дүрэм 6: Гайхалтай зүйлийг бүтээ

“Хүмүүс зүгээр нэг компьютер худалдаж авахыг хүсдэггүй. Тэд түүгээр юу хийж болохыг мэдэхийг хүсдэг бөгөөд бид түүнийг нь хийдэг.

Жобс нэрийн дэлгүүрүүддээ үйлчилгээний алтан стандартыг тогтоож өгсөн. Энэхүү шинэчлэлийг ачаар компаниуд өөрсдийн үйлчлүүлэгчдээ илүү татаж чадах юм.

Дүрэм 7: Бусдад ойлгуулж сур

Чи энэ дэлхий дээрх хамгийн шинэлэг зүйлийг бодож олж болно. Гэвч чи үүнийгээ бусдад ойлгуулж тэднийг ятгаж чадахгүй бол чиний санаа юу ч биш. Стийв Жобс маш сайн илтгэгч байсан. Учир нь түүний илтгэлүүд нь мэдээлэл, боловсрол, баяр хөөрийг өгдөг.

Title

BIRD

10% 65%

“Хүмүүсийн үзэл бодлын “чимээ шуугиан”-д живж, дотор хүнийхээ хоолойг сонсохгүй өнгөрөөж болохгүй.”  

“Томоор сэтгэ.”

Анхаарал тавьсанд баярлалаа.

Recommended