хөхний хэт авиан оношлогоо

Preview:

DESCRIPTION

;;;;;

Citation preview

Д.Туяа

ХӨХНИЙ ХЭТ АВИАН ОНОШЛОГОО

ХӨХНИЙ ХЭТ АВИАН ОНОШЛОГОО

Дэлхийн нийтээр хөхний өмөнгийн өвчлөл их байгаатай

холбоотойгоор Америкийн радиологийн нийгэмлэгээс

хөхний эмгэгүүдийн оношлогооны үндэс болох

маммографи, хөхний хэт авиа оношлогоо, хөхний

МRI шинжилгээг стандартчилж, хөтөч боловсруулж

гаргасан нь хөхний өмөнгийн эрт илрүүлэлт, эмчилгээний

хяналтад онцгой ач холбогдолтой байна.

ХӨХНИЙ БҮТЭЦ

Хөх нь 15-20 хэлтэнцрүүд /lobus/-ээс тогтдог. 3-5см-

ийн зузаантай. Хөхний эдийн үндсэн бүрдэл хэсэг

болох булчирхайлаг эдүүд, хэлтэнцрүүд нь сүүний

сувганцрууд руу сүүг ялгаруулна. Сувганцрууд нь

нийлж сүүний суваг-хөндий /lactiferous sinus/-д

нээгдээд хөхний товчоор сүүг ялгаруулна. Хөхний

үндсэн эдийн завсар зайгаар өөхлөг эд, Күүперийн

холбоос /Соореrs ligament/-ууд байрлана.

ХӨХНИЙ БҮТЭЦ

Pectoralis Булчин

Күүперийн холбоосЖижиг

суваг болон асини

Жижиг суваг болон асини

Гол сувагГол суваг

Жижиг суваг болон асини

Лобус

Жижиг суваг болон асини

Xөх

Жижиг

суваг болон асини

Хавирга

ХӨХНИЙ ИДЭЭЛЭХ

ХӨХИЙ БҮС

Хэт авиа оношлогоогоор хөхийг хэд хэдэн бүсэд хуваан

авч үзнэ. Үүнд:

1. Арьс/skin/

2. Арьсан доорх өөхлөг /premammary fat layer/

3. Өнгөц хальс /superficial fascia/

4. Хөхний эдийн бүс /mammary zone/

5. Гүн хальс /deep fascia /

6. Хөхний арын зай /retromammary space /

7. Хөхөн булчин /pectoralis muscle/

8. Хавирга болон гялтан хальс /ribs and pleura/

ХӨХИЙ БҮС

Өнгөц болон гүний хальсан давхарга хэт авиан шинжилгээнд сайн тодорхойлогдохгүй байж болох ба хөхний эд наснаас хамааран өөрчлөгдөж болно. Хөхний эдийн бүс нь булчирхайлаг эд болон зарим өөхлөг эдээс тогтоно. Хавирга нь зарим тохиолдолд голомтот өөрчлөлттэй андуурагддаг тул үүсгэн бүртгэгчийг хавирганы дагуу байрлуулж шалгах хэрэгтэй.

Хөхний эдийн нягтшил их буюу Вольфийн ангилалаар IV зэрэгт ордог их тодролтой хөхтэй эмэгтэйчүүдэд маммографийн шинжилгээ ач холбогдол багатай тул зайлшгүй хөхний хэт авиа оношлогоог хийх шаардлагатай байдаг.

ХӨХНИЙ ХЭТ АВИАН ШИНЖИЛГЭЭ

Манай улсад сүүлийн жилүүдэд хөхний өмөнгийн

өвчлөл өсөх хандлагатай байгаа нь ХСҮТ-ийн

мэдээнээс тодорхой байна. Хөхний хэт авиан

шинжилгээг үндсэн дөрвөн зорилгоор хийнэ. Үүнд:

1) Скрининг

2) Оношлогоо

3) Эмчилгээ

4) Хяналт

ХӨХНИЙ ХЭТ АВИАН ХЭВИЙН ДҮРСЛЭЛ

ХӨХНИЙ ХЭТ АВИАН ОНОШЛОГООНЫ ЗААЛТ

Залуу эмэгтэйчүүдийн хөхөнд бэрсүү тэмтрэгдэх Маммограмийн хэвийн бус зураглал Хөхний товчноос эмгэг ялгарал гарах Жирэмсэн эмэгтэйчүүдийн хохөнд өөрчлөлт гарах Хөхний буглаа, мастит Давтан үзлэг, хөхний мэс заслын дараах хяналт Хэт авиан хяналтан дор эд, эсийн шинжилг)) авах Уйланхай соруулах Хөхний эдийн нягтшил ихтэй эмэгтэйчүүд Туяанд хэт мэдрэг эмэгтэйчүүд Хөхний хавдрын удамшлын анамнсзтай хүмүүс

ХӨХНИЙ ХЭТ АВИАН ОНОШЛОГООНЫ СТАНДАРТ

2000-2001 онд Америкийн радиологийн коллежээс гаргасан хөхний хэт авиан оношлогооны стандарт:

1. 7,5 МГц-ээс дээш давтамжтай үүсгэн бүртгэгч хэрэглэх

2. Фокусын бүс нь голомтын дунд тохирсон байх

3. Дүрсийн тодролыг энгийн уйланхайг цуллаг үүсгэврээс ялгахуйцаар тохируулах

4. Хөхний голомтот өөрчлөлтийг перпендикуляр 2 проекцэд

харсан байх

5. Голомтот өөрчлөлтийн хамгийн дээд хэмжээг авсан байх

ХӨХНИЙ ХЭТ АВИАН ОНОШЛОГООНЫ СТАНДАРТ

6. Голомтот өөрчлөлтөнд зайлшгүй хийсэн байх

тэмдэглэгээ

Баруун зүүн хөх аль нь болох

Голомтот өөрчлөлтийн байрлал /4 квадратад хувааж үзэх

ба хөхний товчноос алслагдсан зайг хэмжин тодорхойлж

диаграммаар үзүүлж болно/

Үүсгэн бүрпэгчийн байрлалыг заах

7. Ерөнхий тэмдэглэгээ: өвчтөний овог нэр, бүртгэлийн

дугаар, төрсөн он, сар, өдөр, шинжилгээ хийсэн он,

сар, өдөр, эмнэлэг, тасаг, эмчийн нэр

BI-RADS ХӨХНИЙ ДҮРСЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН СТАНДАРТ

Энэ нь хөхний оношлогооны дүгнэлтийг

стандартчлах баталгаатай хэрэгсэл бөгөөд хөхний

зурагны дүгнэлтийм эргэлзээг багасгана. Амсрикийн

радиологийн коллсжээс 1992 онд анхны "BI-RADS"

сурах бичгийг гаргасан ба 1995, 1998 болон 2003

онуудад шинэчлэн хэвлэсэн.

BI-RADS ХӨХНИЙ ДҮРСЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН СТАНДАРТ

Үүсгэн бүртэгч болон голомгот өөрчлөлтийн байрлалыг

тогтоохдоо үндсэн 4 квадратад авч үзнэ.

1. Баруун\зүүн дээд гадна квадрат /R\LUOQ/

2. Баруун\зүүн доод гадна квадрат /R\LLOQ/

3. Баруун\зүүн дээд дотно квадрат/R\LUIQ/

4. Баруун\зүүн доод дотно квадрат /R\LLIQ/

Мөн цагийн зүүний байрлалын дагуу үнэлгээг өгөх ба хөхний

товчноос хэр алслагдсан байгааг нь тодорхойлж үнэлгээг

өгнө. Хэмжилтийг урд арын \АР\, хөндлөн, корональ гэсэн

хавтгайд хийнэ.

ГОЛОМТОТ ӨӨРЧЛӨЛТИЙН БАЙРЛАЛ ТОДОРХОЙЛОХ БҮДҮҮВЧ

ГОЛОМТОТ ӨӨРЧЛӨЛТҮҮДИЙН АНГИЛАЛУУД

Хэлбэрээр нь:

1. Зууван

2. Дугуй

3. Тэгш бус

ХӨХНИЙ ЗУУВАН ХЭЛБЭРИЙН ГОЛОМТОТ ӨӨРЧЛӨЛТ

ХӨХНИЙ ДУГУЙ ХЭЛБЭРИЙН ГОЛОМТОТ ӨӨРЧЛӨЛТ

ХӨХНИЙ ТЭГШ БУС ХЭЛБЭРИЙН ГОЛОМТОТ ӨӨРЧЛӨЛТ

Тогтоцоор нь:

1. Параллел \арьсны шугамтай параллел,

өргөний хэмжээ нь өндрийн хэмжээнээсээ

илүү\

2. Параллел бус \өндрийн хэмжээ нь

өргөний хэмжээнээсээ илүү\

ГОЛОМТОТ ӨӨРЧЛӨЛТҮҮДИЙН АНГИЛАЛУУД

ХӨХНИЙ ПАРАЛЛЕЛ ТОГТОЦТОЙ ГОЛОМТОТ ӨӨРЧЛӨЛТ

ХӨХНИЙ ПАРАЛЛЕЛ БУС ТОГТОЦТОЙ ГОЛОМТОТ ӨӨРЧЛӨЛТ

ГОЛОМТОТ ӨӨРЧЛӨЛТҮҮДИЙН АНГИЛАЛУУД

Зах ирмэгээр нь:1. Цагираг2. Цагираг буса) Бүдэгb) Өнцөгтэйс) Бичил долгионтойd) Цацарсан

ЦАГИРАГ

ЦАГИРАГ БУС

Цагираг Цагираг бус Бүдэг

Бүдэг

Өнцөгтэй Бичил долгионтой

Цацарсан

Хил хязгаараар нь

ГОЛОМТОТ ӨӨРЧЛӨЛТҮҮДИЙН АНГИЛАЛУУД

1. Голомтот өөрчлөлт болон орчны эдийн хооронд сайн

ялгаралтай

2. Голомтот өөрчлөлт болон орчны эдийн хооронд эхогенный

хүрээтэй

ГОЛОМТОТ ӨӨРЧЛӨЛТҮҮДИЙН АНГИЛАЛУУД

Хэт авиан ойлтгүй

/anechoic/

Хэт авиан ойлт ихэссэн

/hyperechoic/

Холимог хэт авиан ойлттой /complex/

Хэт авиан ойлт багассан /hypoechoic/

Хэт авиан ойлт хөхний эдтэйгээ адилхан /isoechoic/

Хэт авиан шинж тэмдгээр нь:

ГОЛОМТОТ ӨӨРЧЛӨЛТҮҮДИЙН АНГИЛАЛУУД

Дууны долгионы арын сарнилын шинж тэмдгээр нь

Сарнилгүй Сарнил ихэссэн

Сүүдэртсэн

Нэгдсэн \2 шинж тэмдэг хосолсон\ зэргээр 4 ангилна

ГОЛОМТОТ ӨӨРЧЛӨЛТҮҮДИЙН АНГИЛАЛУУД

Орчны эдийн өөрчлөлтөөр нь:

1. Сувгийн өөрчлөлт

2. Күүперийн холбоосын өөрчлөлт

3. Хаван

4. Бүтэц эвдрэл

5. Арьсны зузаарал

6. Арьсны татагдал

ГОЛОМТОТ ӨӨРЧЛӨЛТҮҮДИЙН АНГИЛАЛУУД

Сувгийн өргөсөл Бүтэц эвдрэл

Хаван

Орчны эдийн өөрчлөлтөөр

нь

ГОЛОМТОТ ӨӨРЧЛӨЛТҮҮДИЙН АНГИЛАЛУУД

Шохойжилтоор нь:

1. Үлэмж шохойжилттой \0,5мм-ээс дээш\

2. Голомтот өөрчлөлт дотроо бичил

шохойжилттой

3. Голомтот өөрчлөлтийн гадна бичил

шохойжилттой

ШИНЖИЛГЭЭНД ИЛРЭХ ОНЦЛОГ ТОХИОЛДЛУУД

Үүнд:

1. Цэврүүт бичил уйланхайнууд

2. Арьсан дээрх болон арьсан доторх

үүсгэвэр

3. Гадны биет

4. Хөхөн доторх тунгалагийн

булчирхайнууд

5. Суганы тунгалагийн булчирхайнууд

ШИНЖИЛГЭЭНД ИЛРЭХ ОНЦЛОГ ТОХИОЛДЛУУД

Гадны биет хиймэл хөх

Цэврүүт бичил уйланхайнууд

Хөхөн доторх тунгалагийн

булчирхайнууд

ХОРГҮЙ ҮҮСГЭВРИЙН ШИНЖ ТЭМДЭГ

Зуйвандуу хэлбэрт эй

Үл ялиг долгионтсон

Хуурамч нимгэн ханатай

Фиброаденома

ХОРТОЙ ҮҮСГЭВРИЙН ШИНЖ ТЭМДЭГ

Зөв бус хэлбэртэй Зах хячгаар нь тодорхой бус, бичил

долгионтой Шохойжилттой Салбарласан хэв маягтай Сувгийн өргөсөлтэй Төвийн сүүдэржилттэй Хэт авиан ойлт багассан буюу бүтэц нэг

төрлийн бус Өндрийн хэмжээ өргөний хэмжээнээс их

ХОРТОЙ ҮҮСГЭВРИЙН ШИНЖ ТЭМДЭГ

Хөхний хортой үүсгэвэр

ТОДОРХОЙ БУС ҮҮСГЭВРИЙН ШИНЖ ТЭМДЭГ

Хэт авиаы шинжүүд нь тодорхой бус

Хортой үүсг эврийн нэг шинжийг агуулна

ҮНЭЛГЭЭНИЙ КАТЕГОР

Категор 0 - бүрэн бус. Эцсийн дүгнэлтийг хийхийн тулд нэмэлт шинжилгээ шаардлагатай

Категор 1 - сөрөг. Ямарч эмгэг илрээгүй Категор 2 - хоргүй. Хортой хавдрын шинж тэмдэг

байхгүй. Наснаас хамаарч давтан үзлэг хийнэ. Кагегор 3 - хоргүй байх магадлалтай. Хортой

шалгуур илрэхгүй. Жишээ нь: фиброаденома, богино хугацааны давтан үзлэг хийнэ.

Категор 4 - хортой байх сэжигтэй. Хортой байх магадлал бага боловч эргэлзээтэй. Зайлшгүй эдийн шинжилгээ хийх шаардлагатай.

Категор 5 - хортой байх ондор магадлалтай. Зохих арга хэмжээ авах шаардлагатай.

Кагегор 6 - хортой. Эдийн шинжилгээгээр хортой нь нотлогдсон.

Хэт авиа нь оношлогооны эцсийн шийдвэрлэх арга биш учраас маммографи, МRI болон эс, эдийн шинжилгээний аргуудтай хослуулан ашиглавал илүү үр дүнтэй. Хөхний оношлогооны үр дүн нь радиологич эмчийн ур чадвараас шалтгаалах тул энэ талын онол, дадлагын сургалтанд илүүтэй хамрагдаж стандартыг баримтлах шаардлагатай юм.

Анхаарал тавьсанд баярлалаа

Recommended