40
Байгаль орчноос шалтгаалах өвчин оношлогоо тандалтын тасаг Department of Environment induced Animal Diseases Diagnosis and Surveillance 2014 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН УЛААНБААТАР ХОТ- 2014

байгаль орчноос шалтгаалах өвчин оношлогоо тандатлын тасаг

Embed Size (px)

Citation preview

Page 1: байгаль орчноос шалтгаалах өвчин оношлогоо тандатлын тасаг

Байгаль орчноос шалтгаалах өвчин оношлогоо тандалтын тасагDepartment of Environment inducedAnimal Diseases Diagnosis and Surveillance

2014 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН

УЛААНБААТАР ХОТ- 2014

Page 2: байгаль орчноос шалтгаалах өвчин оношлогоо тандатлын тасаг

Байгаль орчноос шалтгаалах өвчний оношлогоо, тандалтын тасгийн хамт олон 2014 он

Page 3: байгаль орчноос шалтгаалах өвчин оношлогоо тандатлын тасаг

Байгал орчноос шалтгаалах өвчний оношлогоо тандалтын тасгийн хамт олны тухай товч мэдээлэл 2013он

Лабораторийн нэр Албан тушаал мэргэжлийн чиглэл

Овог нэр Эрдмийн зэрэг цол

Тус лабораторид хэдэн жил ажиллаж байгаа

Орчин-Биогеохими,

Эмгэг эд судлалын

лаборатори

Тасгийн эрхлэгч Б.Батзориг Магистрант 9 жил

Гинекологич С.Цэвэлмаа Доктрант 14 жил

Эмгэг эд судлагч Ж.Цэрэнжав Магистрант 4 жил

Орчин судлаач Б.Төгсжаргал Бакалавр 1 жил

Хор судлаач С.Мөнхбаяр Бакалавр 6 сар

Биохимич Г.Баярбилэг Бакалавр 6 сар

Халдваргүй өвчин судлаач Б.Мөнхжаргал Бакалавр 6 сар

Бодис солилцоо судлагч Ц.Урангоо Бакалавр 6 сар

Санитарч Д.Цэцэгмаа Бүрэн дунд

Page 4: байгаль орчноос шалтгаалах өвчин оношлогоо тандатлын тасаг

1.УМЭАЦТЛ-ийн үндсэн чиг үүргийн хүрээнд Захиалагч, болон үйлчлүүлэгч байгууллага, иргэдийн хүсэлтийн дагуу экспорт, импортын хүнсний бүтээгдэхүүнд хүнд металл, малын цус, ийлдсэнд биохими, гематологи, хүнд металлын шинжилгээ хийх. 2013 оны 12 сарын 02 – 2014 оны 12 сарын 05 хооронд элементийн шинжилгээ шинжилгээ 344 дээжинд (хар тугалга, кадьми, зэс, төмөр, селен,мөнгөн ус, гм)гематологийн шинжилгээ 126 дээжинд (бог бод малын цусанд)биохимийн шинжилгээ 30 дээжинд (шээс)Хор судлал шинжилгээнд 6 (дотор эрхтэнд)гистологийн шинжилгээнд 175 (малын эд эрхтэн)

1.1 ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭНИЙ БИЕЛЭЛТ

Page 5: байгаль орчноос шалтгаалах өвчин оношлогоо тандатлын тасаг

 Д/д

 Төрөл

 Хэмжих нэгж

  Нийт

 1.

Монтажласан шил сав

 ширхэг

 6074

2. Ариутгасан шил сав

ширхэг 6074

3. Халдваргүйжүүлсэн

ширхэг 2175

4. Угаасан шил сав ширхэг 6249

5. Ариутгасан тэжээлт орчин

ширхэг  

6. Нэрсэн нэрмэл ус

литр 4800

7. Угаасан зөлөөн эдлэл

ширхэг 1073

8. Ариутгал устгалд

ширхэг 8800

Page 6: байгаль орчноос шалтгаалах өвчин оношлогоо тандатлын тасаг

1.2 Малын эм үйлдвэрлэл

Эмийн үйлдвэрлэлийн цехийн үйлдвэрлэлийн төрлийг өргөжүүлэх зорилгоор тосон түрхлэг, шингэн эм бэлдмэлийн загвар дээж үйлдвэрлэж МЭЭСБУЛабораторид шалгуулж тохирлын гэрчилгээ авч баталгаажуулав.

Малын эмийн зөвлөлөөр 3 –р улиралд хэлэлцүүлсэн цайрын исэл, ихтолын 10%, нүдний түрхлэг, буферфос-04 зэрэг бэлдмэлийн эмийн бүртгэлийн гэрчилгээ сунгагдаж үйлдвэрлэх эрхтэй болж, Өмнө-Говь аймагийн Гурван Тэс сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд нийт 35 литр буферфос нийлүүлэв.

Page 7: байгаль орчноос шалтгаалах өвчин оношлогоо тандатлын тасаг

Шинжилгээ, эмийн үйлдвэрээс орсон орлого

• Хүнд металл, элемент тодорхойлох болон бусад

шинжилгээнд 5,802,000 ₮

• Эмийн үйлдвэрийн орлого 203,000 ₮

• Нийт 6,005,000₮ ийг төсөвт оруулсан

Өнгөрсөн жилийн орлоготой харьцуулахад 2 дахин өссөн үзүүлэлтэй гарсан бөгөөд цаашид орлого нэмэгдүүлэх бүрэн боломжтой байна.

Page 8: байгаль орчноос шалтгаалах өвчин оношлогоо тандатлын тасаг

2. Хөдөө орон нутгийн томилот

Удирдах дээд байгууллага болон орон нутгийн мал эмнэлгийн алба, лаборатори, тасаг, нэгж мал бүхий иргэд, аж ахуйн нэгжийн захиалга, дуудлагын дагуу нийт 7 дуудлаганд явж ажилласан байгаа

ҮҮНД:

1. Төв аймагийн Алтанбулаг суманд оторлож байсан Сэнгээгийн адуу үхэж байгаа гэсэн дуудлагын дагуу УМЭАЦТЛ-ийн шинжилгээний багт орж ажиллав.

2. Говь-алтай аймгийн Цээл сумын нутагт Алтайн хүдэр компанийн эрхэлж буй уул уурхайн үйл ажиллагаа нь орон нутгийн мал сүрэгт өвчин үүсгэх шалтгаан болж байгаа тухай гомдлын дагуу очиж, эмгэгт материалд холбогдох шинжилгээг хийж, тоосжилт эмгэг байгааг оношлов.

Page 9: байгаль орчноос шалтгаалах өвчин оношлогоо тандатлын тасаг

3.Төв аймгийн Алтанбулаг, Өндөрширээт, Лүн, Заамар сумдад туул голын сав дагуу

2000 орчим км газарт орчны тандалт судалгаа хийн хөрсний 4, голын ус,

тогтоол уснаас 17, ургамалын 8 дээж цуглуулан хүнд металын шинжилгээ хийж

санамсаргүй тохиолдлоор эмнэлзүйн ямар нэг өвчний шинж тэмдэггүй гэж

үзсэн хонь, ямаанд эмгэг бие бүтцийн бүрэн задлан хийж эмгэг бие бүтцийн

үлэмж ба бичил шинжилгээг хийв.

Page 10: байгаль орчноос шалтгаалах өвчин оношлогоо тандатлын тасаг

4. Дорноговь аймгийн Сайншанд суманд гарсан “Үхрийн галзуу” өвчний онош тодруулах зорилгоор эмнэл зүйн тодорхой шинж тэмдэг бүхий үхэрт эмгэг анатомийн бүрэн задлан шинжилгээ хийн дээж материал авч, дээжийг холбогдох лабораторид хүлээлгэн өгөв.

5. Дорноговь, Сүхбаатар, Хэнтий аймгуудад хонь, ямааны хээл хаялт, сувайралтанд нөлөөлж буюу өвчний онош тодруулах” зорилгоор малчдаас аман сурвалжлага авч, эмнэл зүйн шинж тэмдэг үзүүлж үхсэн малд задлан хийж, дээж материалыг авч.Түүнээс гадна ийлдэс-200ш, хамрын арчдас-20ш, савны буртаг-20ш, үтрээний арчдас-17ш дээжийг холбогдох лабораторид хүлээлгэн өгсөн

Page 11: байгаль орчноос шалтгаалах өвчин оношлогоо тандатлын тасаг

6. МЭҮГ, УМЭАЦТЛ ийн мэргэжилтэн эмч нарын бүрэлдэхүүнтэй Дорноговь, Говьсүмбэр аймгуудад тугал хорогдож буй шалтгааныг тогтоох, тандан судлах, зорилгоор мал сүрэгт түүвэрчилсэн үзлэг хийж, эмнэлзүйн ил шинж тэмдэг бүхий өвчтэй малаас, мөн хөрс, уснаас дээж авч холбогдох шинжилгээ хийж өвчинг оношлосон. Аймгийн Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторитой танилцаж мэргэжил арга зүйн зөвлөмж өгсөн

Page 12: байгаль орчноос шалтгаалах өвчин оношлогоо тандатлын тасаг

7. УМЭАЦТЛ болон Мах маркет ххк хийсэн гэрээний дагуу нядалгаанд орох амьд 400 гаруй бог малд түүвэрчилсэн үзлэг хийж 50 хонь 50 ямаанаас цус авж тухайн өдөр нь цусны шинжилгээг 12 төрлийн хэвийн үзүүлэлтэй нь харьцуулан дүнг гаргасан.

Баянгол мед ХХК түрээсийн гэрээгээр нийлүүлсэн мал амьтны цусны шинжилгээний багаж

Page 13: байгаль орчноос шалтгаалах өвчин оношлогоо тандатлын тасаг

3. Хамтын ажилгааны хүрээнд нийт 7 үйл ажилгаанд БОШӨОТТ оролцож ажилсан байгаа

Page 14: байгаль орчноос шалтгаалах өвчин оношлогоо тандатлын тасаг

1. Ирвэс хамгаалах сангийн санаачилгаар Өмнөговь аймгийн Гурвантэс суманд зохион байгуулсан Ирвэс хамгаалах сангийн нээлттэй өдөрлөгт “Зэрлэг амьтан унтуулахад гарах үр дагавар” сэдвээр хичээл бэлтгэж оролцов.

Page 15: байгаль орчноос шалтгаалах өвчин оношлогоо тандатлын тасаг

2. Ерөнхий эмч, дэд захирал С. Цэрэнчимэд тасгийн эмч Б. Мөнхжаргал нар Ховд аймагт зохион байгуулагдсан "MONGOLIA SHEEP AND ARGALI" хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон.

Page 16: байгаль орчноос шалтгаалах өвчин оношлогоо тандатлын тасаг

Мөн судалгааны зорилгоор тусгай зөвшөөрлөөр Мөст сумын нутаг дахь Алтайн салбар уулсаас агнасан Угалзнаас лабораторийн шинжилгээнд зориулан дээж материал авсан.

Энэхүү арга хэмжээнд Монгол, Орос, Солонгос, Япон зэрэг олон орны төлөөлөгчид оролцсон.

Ерөнхий эмч, дэд захирал С. Цэрэнчимэд хэлэлцүүлэгт “Бог мал, түүний гаралтай түүхий эд бүтээгдэхүүний экспорт, импортод тавигдах олон улсын хорио цээрт халдварт, паразит өвчний тулгамдсан асуудлууд” сэдвээр илтгэл тавьсан.

Page 17: байгаль орчноос шалтгаалах өвчин оношлогоо тандатлын тасаг

4. Үйлдвэр Хөдөө Аж ахуйн сайдын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/50 дугаар тушаалаар байгуулагдсан "Залаа жинстийн цагаан" омгийн ямааг шинэ үүлдэр болгох зорилгоор явуулсан үржил селекцийн ажлын үр дүнг хянан магадлагаа хийх ажлын хэсэгт Тасгийн эмч Б.Мөнхжаргал явж ажилласан.

Page 18: байгаль орчноос шалтгаалах өвчин оношлогоо тандатлын тасаг

5. ЦЕГ-Н ГХТГ-Н ТЗ дахь Цагдаагийн Хэлтэст БОШӨОТТасгаас шинжээчийн дүгнэлт гаргаж шаардлагатай мэдээллээр хангаж өгөв.

Page 19: байгаль орчноос шалтгаалах өвчин оношлогоо тандатлын тасаг

6 Цөмийн энергийн газраас зохион байгуулсан нээлттэй өдөрлөгт MON50/19 төслийн танилцуулгыг тасгийн эмч нар хийж самбар гарган шинжлэгч эмч Ц.Урангоо Г.Баярбилэг нар Сүхбаатарын талбай дээр байгууллагаа сурталчилах арга хэмжээнд идэвхитэй оролцов.

Page 20: байгаль орчноос шалтгаалах өвчин оношлогоо тандатлын тасаг

7. МЭҮГ-ын харъяа болон хамтран ажилладаг байгууллагуудын хоорондох нөхөрсөг тэмцээнд сагсан бөмбөгийн төрөлд амжилттай сайн оролцон тасгийн шинжлэгч эмч Ж.Цэрэнжав нь Шилдэг холбогчоор шалгарав..

Page 21: байгаль орчноос шалтгаалах өвчин оношлогоо тандатлын тасаг

4.Дотоот үйл ажилгаанд БОШӨОТТасагдараах ажлыг хийж гүйцэтгэв

Page 22: байгаль орчноос шалтгаалах өвчин оношлогоо тандатлын тасаг

1.“ОНОШЛОХ ЭРДЭМ ДЭВШИЛТ АРГА” онол үйлдвэрлэлийн 8 дахь удаагийн бага хурлыг зохион байгуулж

Page 23: байгаль орчноос шалтгаалах өвчин оношлогоо тандатлын тасаг

2. 16 илтгэл өгүүлэл хэлэлцүүлэн

42 өгүүлэлтэй “Оношлох эрдэм дэвшилт арга” бүтээл хэвлүүлсэн

Page 24: байгаль орчноос шалтгаалах өвчин оношлогоо тандатлын тасаг

3. Байгууллагын спортын аварга шалгаруулах тэмцээн амжилттай (даам, билльярд, ширээний теннис) зохион байгуулсан

Page 25: байгаль орчноос шалтгаалах өвчин оношлогоо тандатлын тасаг

Биохими орчин хор судлалын лабораторийн цонхыг дулаалан, цонхны хана, тавцанд замаск татан будсан.

Хурлын заалны ханыг бусад тасгийн хамт олонтой нийлж будаж, засвар үйлчилгээ хийсэн.

Page 26: байгаль орчноос шалтгаалах өвчин оношлогоо тандатлын тасаг

Нийслэл, дүүргийн захиргаа болон байгууллагын аж ахуйн тасгаас зохион байгуулладаг хог цэвэрлэх, зэрлэг зулгаах үйл ажиллагаанд

тасгаараа оролцов

Page 27: байгаль орчноос шалтгаалах өвчин оношлогоо тандатлын тасаг

Байгууллагын шинэ жилийн үйл ажилгааг зохион байгуулах ажил явагдаж байна

Page 28: байгаль орчноос шалтгаалах өвчин оношлогоо тандатлын тасаг

5. Гадаадад сургалтанд хамрагдсан байдал

1.Мал эмнэлэг, үржлийн газрын тендерийн хүрээнд рентген, эхо аппарат нийлүүлэгдсэн үүний хүрээнд БНХАУ-ын Ухан хотын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Мал эмнэлэгийн сургууль дээр зохион байгуулагдсан дүрс оношлогооны сургалтанд их эмч Б.Төгсжаргал оролцов.

Page 29: байгаль орчноос шалтгаалах өвчин оношлогоо тандатлын тасаг

2.АНУ-ын Денверийн Зоологийн сангийн хөрөнгөөр Б.Батзориг эмч зэрлэг амьтны судалгааны ажлын чиглэлээр 21 хоногийн хугацаатай Денвер зоо, Аламедиа дүүргийн мал эмнэлэг, Вашингтоны их сургуульд дадлагажив.

Page 30: байгаль орчноос шалтгаалах өвчин оношлогоо тандатлын тасаг

Мон 50/19 төслийн хүрээнд тасгийн их эмч С.Цэвэлмаа АНУ- ын IOWA –ын Их Сургуулийн Мал Эмнэлгийн Лабораторид мал эмнэлгийн хими- хор судлалын лабораторийн үндсэн чиг үүрэг, тоног төхөөрөмжийг судлах зорилгоор 3 сар мэргэжил дээшлүүлэв.

Page 31: байгаль орчноос шалтгаалах өвчин оношлогоо тандатлын тасаг

Сургалтанд хамрагдах

хугацаандаа судалгааныхаа

ажлаар

“THE 57th AAVLD/118th USAHA” хуралд оролцож, “Orlanine- хорт бодисыг хулганад туршсан дүн” өгүүлэлээр бүтээл хэвлүүлсэн.

Page 32: байгаль орчноос шалтгаалах өвчин оношлогоо тандатлын тасаг

Мон 50/19 төслийн хүрээнд Тасгийн эрхлэгч Б.Батзориг, эмч Ж.Цэрэнжав нар Бүгд Найрамдах Македон улсын Их Сургуулийн Мал Эмнэлэгийн сургуульд 3 сарын сургалтанд хамрагдаж суралцаж байгаа.

Page 33: байгаль орчноос шалтгаалах өвчин оношлогоо тандатлын тасаг

6. Дотоодод сургал семинарт хамрагдаж оролцсон байдал

1. Вет.И.Нет ТТБ –аас зохион байгуулсан жижиг амьтны хэт авианы оношлогоо сургалтанд С.Цэвэлмаа, Б.Төгсжаргал нар хамрагдав

2. Цөмийн энергийн агентлагаас зохион байгуулсан “Орчины цацрагийн хяналт” 5 хоногийн сургалтанд орчины шинжээч Б.Төгсжаргал хамрагдаж орчины цацрагын талаарх мэдлэг эзэмшив.

3. ДЭМБ, ХӨСҮТ, Эрүүл мэндийн яам, Мал эмнэлэгийн хүрээлэнгээс зохион байгуулсан “Лабораторийн биоаюулгүй ажиллагаа, шинэ сэргэж буй халдварын халдвар хамгаалал” сэдэвт нэг өдрийн сургалтанд Б.Төгсжаргал сургалтын хөтөлбөрийг биелүүлж гэрчилгээ авсан.

Page 34: байгаль орчноос шалтгаалах өвчин оношлогоо тандатлын тасаг

4.MON5019 төслийн хүрээнд АНУ-ийн Айвогийн их сургуулийн хор судлаач профессор Wilson Rumbeiha химич Dwayne Schrunk нар УМЭАЦТЛ, МЭХ, НМЭГ-ийн шинжлэгч эмч нарт хими, хор судлалын сургалт явууллаа.

Page 35: байгаль орчноос шалтгаалах өвчин оношлогоо тандатлын тасаг

4. Европын холбооны “Монгол улсын стандартчлалын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” төслийн хүрээнд зохион явуулсан Хүнсний аюулгүй байдлын сургалтанд Б.Төгсжаргал, Ц.Урангоо, С.Мөнхбаяр нар хамрагдав.

5. Монветмед ХХК-иас зохион явуулсан Иммунофлуренценцийн /Immunofluorescence/ сургалтанд Ж. Цэрэнжав, Г.Баярбилэг, Ц.Урангоо нар хамрагдав

Page 36: байгаль орчноос шалтгаалах өвчин оношлогоо тандатлын тасаг

“Малын өвчний оношлогоо, тандалт урьдчилан сэргийлэх шинжилгээний тоног төхөөрөмжийг сайжруулах” (MON50/19) нэртэй төслийг Олон улсын атомын энергийн агентлагийн техник хамтын ажиллагааны төслийн хүрээнд 428900 Euro буюу одоогийн ханшаар 780 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар лабораторийн чадавхийг сайжруулах, мөн боловсон хүчин бэлтгэх боломжийг бүрдүүлсэнд энэ төслийн онцлог ач холбогдол оршиж байна.

7. Хэрэгжүүлж буй ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨР түүний ҮР ДҮН, ач холбогодол

Page 37: байгаль орчноос шалтгаалах өвчин оношлогоо тандатлын тасаг

Төслийн үр дүн биелэлтийг ОУАЭА- ын мэргэжилтэн J.Sasanya ирж шалгаж, үр дүнг эерэгээр үнэлж цаашид төслийг үрэгжлүүлэх тал дээр дэмжлэг болсон

Page 38: байгаль орчноос шалтгаалах өвчин оношлогоо тандатлын тасаг

2014 онд Мон 50/19 төслийн хүрээнд нийлэгдэх багжийг хүлээж авах, шаардагдах бичиг баримтийг бүрдүүлж хүлээн авах төвшинд явагдаж байгаа.

Үүнд:

1. Усны чанар тодорхойлох зөөврийн багаж

2. Индүкцен холбоост плазма- масс спектрометр (75 элемент тодорхойлох багаж)

Шийдвэрлэх асуудал:

1. Засгийн газар хооронд байгуулагдсан гэрээний дагуу нийлүүлэгдэж байгаа эдгээр багажинд татвараас чөлөөлөх асуудлыг яаралтай шийдэх.

Page 39: байгаль орчноос шалтгаалах өвчин оношлогоо тандатлын тасаг

2. Махны экспорттой холбоотой мах, махан бүтээгдэхүүн, малын эд эрхтэн, тэжээлд хүнд элемент тодорхойлох, амьд малын гематологи, биохимийн үзүүлэлтүүдийг шинжлэх, хяналт хийх асуудлыг импортлогч орын зүгээс онцгойлон шаардаж байгаа, энэ дагуу мах боловсруулах болон хүнсний үйлдвэрүүдээс дээж материал ихээр ирэх болсон

Иймээс Шинээр суурилагдах болон одоо ажиллаж байгаа тоног төхөөрөмжүүдэд шаардалагатай уусмал, урвалж бодисыг захиалгад оруулах, тасралтгүй хангалт бий болгох,

Page 40: байгаль орчноос шалтгаалах өвчин оношлогоо тандатлын тасаг

Анхаарал тавьсанд баярлалаа!