үхрийн махтай ногоотой шөл

  • View
    89

  • Download
    1

  • Category

    Food

Preview:

Citation preview

Үхрийн махтай

ногоотой шөл

Та бүхэнд амттай, тэжээллэг хэрнээ хийхэд тийм ч их хөдөлмөр орохгүй ногоотой шөл хийх жорыг хүргэж байна.

Хамгийн түрүүнд Үхрийн махыг дөрвөлжин хэлбэртэй хэрчээд хайруулын тавганд 1 хоолны халбага тос халаагаад махыг хийж гадна талаараа бага зэрэг түлэгдэж бор болтол нь шарна.

Хэрвээ та хоолоо хурдан хийж идэхийг хүсвэл махыг жижиг талдаа хэрчинэ. Зөөлрүүлж чанах цаг байгаа бол үхрийн махаа томдуу хэрчээрэй. Ингээд галыг унтраагаад таглаж тавиарай.

ӨӨр хайруулын тавганд 1-2 хоолны халбага тос хийж халаагаад хэрчсэн сонгиноо хийж 2-3 минут хуурна,

Дараа нь хэрчсэн төмс, лууван, майлз, вандуйгаа хийж 5-7 минут хуурна.

Үүний дараа үхрийн шарсан махаа хийгээрэй. Мөн томатны сүмс, давс, улаан перц, хар перц, нунтаг сармис, гоньд зэрэг амтлагчыг хийнэ

зөөлөн гал дээр сайтар хутгаад 15-20 минут хуурна.

Үүний дараа усыг хийж 40-50 минут ширүүн гал дээр буцалгана

Хэрвээ танайд битүү чанагч байдаг бол битүү чанагчинд 1 цаг чанахад үхрийн мах ялз чанагдаж, ногоо нь зөөлөрч амттай өтгөн шөл болсон байдаг.

Хэр удаан чанана төдий чинээ сайхан амттай болно. Удаан чанах гэж байгаа бол мах, ногоогоо төдий чинээ том хэрчинэ гэдгийг мартаж болохгүй.

Ингээд сайхан хооллоорой. 

Анхаарал тавьсанд

баярлалаа!!!

Recommended