11
Бүх цаг үеийн ашиг орлогоороо тэргүүлсэн шилдэг 5 кино 9б анги Э.Эрдэнэбат

Bie daalt erdenebat

  • Upload
    gainmgl

  • View
    131

  • Download
    2

Embed Size (px)

Citation preview

Page 1: Bie daalt erdenebat

Бүх цаг үеийн ашиг орлогоороо тэргүүлсэн шилдэг 5 кино

9б анги Э.Эрдэнэбат

Page 2: Bie daalt erdenebat

1.Аватар $2,781,55,847

Page 3: Bie daalt erdenebat

Найруулагчид Аватар киног бүтээх санаа анх арван хэдэн жилийн өмнө төрсөн боловч техник, технологи хөгжиж, киног бүтээхэд тохиромжтой нөхцөл бүрдэхийг хүлээж байсан байна. Кино бүтээх ажил үндсэндээ хоёр хэсгээс бүрдсэн юм. Кинонд өгүүлэх Пандора хэмээх харь гаригийн байгалийн гайхал татам дүр зураг, амьтан, ургамал болон байлдааны техник хэрэгслүүд зэрэг киноны нийт дүрслэлийн 60-70 хувийг компьютер график ашиглан бүтээжээ. Хамгийн сонирхолтой технологи нь нави хэмээгдэх харь гаригийн хүмүүсийг дүрслэхдээ уламжлалт нүүр хувиргалтын аргаас татгалзаж, бодит жүжигчдыг тоглуулан тэдгээрийг үйл хөдлөлийг программ хангамжийн тусламжтайгаар виртуал ертөнцөд хувиргасан явдал юм. Үүний тулд жүжигчдийн бие болон барьж буй зэвсэг хэрэгслүүдэд олон тооны гэрэл ойлгогч мэдрэгчүүд байрлуулан, тайзны эргэн тойронд суурилуулсан 72-96 камер ашиглан 3 хэмжээст оройн зайд зураг авалт хийсэн байна. Камерууд нь зөвхөн гэрэл ойлгогч мэдрэгчийн хөдөлгөөнийг бичиж авсан бөгөөд жүжигчдийн үйл хөдлөлийг олон тооны цэгийн хөдөлгөөнөөр дүрсэлдэг байна. Дараа нь эдгээр цэгүүдийг компьютер график ашиглан харь гаригийн хүмүүсийн "арьсыг нөмөргөж" хүнтэй адил, үнэмшилтэй дүр төрхийг бий болгожээ.

Page 4: Bie daalt erdenebat

2. Titanic$1,835,300,000

Page 5: Bie daalt erdenebat

1912 оны 4-р сарын 14-өөс 15-нд шилжих шөнө Атландын далайд Ньюфаундленд арлаас өмнө зүгт нэгэн асар том хөлөг онгоц осолдож живсэн билээ. Мянга гаруй хүний амийг авч одсон энэ ослыг тойрсон дуулиан  шуугиан 100 жил өнгөрсөн ч намдаагүй байна. Хөлгийн нэр Титаник. 20-р зууны эхэн үеийн хамгийн том, хамгийн тансаг хөлөг онгоц байсан “Титаник”-ийг ямар ч шуурга, хар салхинд живэхгүйгээр хийгдсэн, хүн төрөлхтөн байгалийг давж гарсны гэрч хэмээн шуугьж байлаа. Гэвч байгаль эх уур нь хүрвэл хүний гараар бүтсэн ямар ч зүйлийг үгүй хийж чаддаг гэдгээ харуулж, живэшгүй гэгдэж байсан титаник онгоц  мөсөн уултай мөргөлдөж яах ийхийн зуургүй живсэн юм. Эгзэгтэй үед онгоцны багийнхан зорчигчдоо хөрөнгө чинээ, зиндаагаар нь ялгаж 1-р зэргийн буюу баян зорчигчдыг аврахаар голлон анхаарч, 3-р зэрэглэлийн буюу хөрөнгө чинээ муутай хүмүүсийн явсан хэсгийг албаар түгжих зэргээр хүн ба байгаль хоёрын эмгэнэлт тэмцэл нь хүн хоорондын харьцааны эмгэнэлт, аймшигт жүжиг болон хувирсан болохоор ч магадгүй өнөөдрийг хүртэл “Титаник”-ийн сүйрэл судлаачид, зохион бүтээгчид, бүтээлчдийн анхаарлыг татдаг байх. “Титаник”-ийн эмгэнэлт сүйрлийн талаар уран бүтээлчид маш олон кино хийсэн. Тэдгээрийн дотроос зарцуулсан мөнгө, олсон орлого, татсан анхаарал, авсан шагналаараа найруулагч Жеймс Камероны бүтээсэн “Титаник” кино хамгийн шилдэгт тооцогддог.

Page 6: Bie daalt erdenebat

3. The Lord of the Rings: The Return of the King $1,129,219,252

Page 7: Bie daalt erdenebat

Бөгжний эзэн Оскфордын их сургуулийн багш Жон Толкины зохиосон зөгнөлт туульсын роман юм. Бөгжний эзэнг эхэндээ Толкины Хоббит (1937) хүүхдийн зохиолын үргэлжлэл болгон зохиож эхлэсэн ч сүүлдээ маш өргөн хүрээтэй бүтээл болжээ. Тус зохиол нь 1937-с 1949 оны хооронд үе шатуудаар бичигдсэн бөгөөд ихэнх хэсгийг дэлхийн хоёрдугаар дайны үеэр бичжээ.Тус бүтээл нь гурамсан зохиол гэдгээрээ алдартай ч Толкин үүнийг Силмариллион-тай хамт хоёр ботийн бүрдлийн эхний хэсэг болгон хэвлэх төлөвлөгөөтэй байжээ. Гэвч тэрээр 'The Lord of the Rings' нэртэйгээр эхний ботийг хэвлэгчдээ өгөхөд эдийн засгийн шалтгааны улмаас 1954-1955 онд гурван боть болгож хэвлэх болжээ. Бүтээлийн нэр нь зохиолын гол эсрэг дүр, Харанхуй эзэн Сауроныг илтгэх ба тэрээр зохиолдоо Дундад дэлхийг эзэгнэн захирахын төлөө бусад Хүч чадлын бөгжнүүдийг захирсан Нэг Бөгжийг бүтээжээ. Зохиолд Шаир гэгч хоббитуудын амьдардаг газраас авахуулаад Дундад дэлхийн бүх хэсгээр үргэлжилж, Бөгжний дайны тухай гол баатруудын нүдээр өгүүлдэг. Гол дүрүүдэд нь Фродо Баггинз, Самвайз Гамжи (Сэм), Мэриадок Брэндибак (Мэрри), Перегрин Түк (Пиппин) гэгч хоббитууд, мөн Арагорн гэгч аянчин, Гимли гэгч одой, Леголас гэгч эльф, Гандальф гэгч шидтэн орно. Уг киноны 3 дахь боть буюу “Хаан иргэж ирсэн нь” ашиг оролгоороо 3 т оржээ.

Page 8: Bie daalt erdenebat

4. Pirates of the Caribbean: Dead Man's Chest $1,065,896,541

Page 9: Bie daalt erdenebat

"Домогт ахмад Жек Спэрроуд тэнгисийн гvнийг эзэгнэгч, хар хvчний эзэн Дейви Жонсонд 13 жилийн тэртээ хийсэн хэлэлцээрийн дагуу цусан єрєє тєлєх цаг нь нэгэнт иржээ. Тэрбээр єєрийн амийг аврах цорын ганц арга бол "vхлийн авдар"-ыг олж улмаар тэнгисийн гvнийг захирах байлаа. Ингээд Жек Спэрроуд ээлжит адал явдлаар дvvрэн аялалд гарна. Харин тvvний нєхєд болох Уилл Тернер болон Элизабет Соунн нар ч мєн тvvний араас гарна. Энэ бол "Карибын тэнгисийн дээрэмчид-2" юм. Британи болон Ирланд улсад "Карибын далайн дээрэмчид-2" нэртэй энэхvv кино энэ оны хамгийн их орлого олсон киногоор шалгарлаа. 

Тус киноны тасалбар бусдыг бодвол хамгийн их орлого буюу 52 сая еврогийн ашиг олсон байна. Харин "Жеймс Бонд казиногийн эзэн хаан" кино 44 сая еврогийн орлогоор хоёрдугаар байрт оржээ.Харин хvvхэд багачуудад зориулсан "Мєстлєгийн vе-2" хvvхэлдэйн кино жагсаалтын дєрєвдvгээр байрт орсон байна."Карибын тэнгисийн дээ¬рэмчид-2" кино дэлгэцэнд гарсан даруйдаа ашиг орлого бvхий кинонуудын жагсаалтыг тэргvvлсээр ирсэн юм.

Page 10: Bie daalt erdenebat

5. Toy Story 3 $1,062,806,932

Page 11: Bie daalt erdenebat

Энэхүү кино нь “Walt Disney”-н өндөр ашиг олсон дөрөв дэхь кино болж байна. Найруулагч Lee Unkrich-ийн бүтээл "Toy Story 3" зургадугаар сарын 18-нд нээлтээ хийсэн ба эхний долоо хоногтоо Өмнөд Америкийн кино театруудаас 109 сая ам.долларын ашиг олж рекорд тогтоож байсан юм.