9
 Хүнсний бүтээгдэхүүн хадгалах боловсруулах

хүнс хадглалт цахим

Embed Size (px)

Citation preview

Page 1: хүнс хадглалт цахим

   

Хүнсний бүтээгдэхүүн хадгалах боловсруулах

Page 2: хүнс хадглалт цахим

   

Хvнсээ хэрхэн хадгалах вэ 

­ Хөргөгчний температур таван градус, хөлдөөгч 18 градус хvйтэн бол хvнсний зvйл хадгалахад тохиромжтой гэж vздэг. Температурыг vе vе хэмжиж байвал зvгээр.

­ Тахианы махыг хуванцар саванд хийж хөргөгчинд 1­2 өдөр хадгална ­Хөлдөөх зориулалттай хvнсний зvйлийг чанга боож хадгалаарай

­ Далайн гаралтай хvнсийг хоол бэлтгэх хvртлээ хөргөгчинд эсвэл хөлдөөгчинд хадгал

­ Халуун эсвэл хvйтэн хоолыг тасалгааны температурт хэт удаан байлгах нь нян vржих таатай нөхцөл болно.

Page 3: хүнс хадглалт цахим

   

Хоол бэлтгэх явцад түүний витаминлаг чанар буурах нь олонтаа тохиолдоно. Иймээс хүнсний витаминлаг чанарыг алдагдуулахгүйгээр хоол бэлтгэх арга ажиллагааг xvh 6vp эзэмших хэрэгтэй. Хүнсний бүтээгдэхүүнд байгаа А витамин нь чанах үед төдийлөн хорогдохгүй боловч удаан хадгалахад эрс багасдаг. В булгийн витаминуудад өндөр температур хүчтэй нөлөө үзүүлнэ. Yүний чанасан мах В бүлгийн витаминыхаа 15­60%­ийг алдана. Ургамалд байдаг С витамин нь агаарт амархан задардаг тул хоолны ногоог дөнгөж чанахын өмнө бэлтгэх ба тагтай саванд буцалгах хэрэгтэй юм

Page 4: хүнс хадглалт цахим

   

Мөн С витамин нь халуунд амархан задрах тул хоолны ногоог хүйтэн усанд байлгаад шууд халуун шөлөнд хийж түргэн буцалгах нь тохиромжтой. Удаан хадгалсан бэлэн хоолонд С витамин бараг үгүй болдог. Төмөр саванд буцалгасан хоолны С витамин амархан ууршдаг учир ногоотой хоолыг паалантай саванд хийх нь ашигтай. Xүн бүp өдөр болгон зохих хэмжээний витамин агуулсан хоол идэж байх нь чухал. Ялангуяа, олон төрлийн витаминыг их хэмжээтэй агуулж байдаг ногоо, жимс байнга хэрэглэх хэрэгтэй. Өвлийн улиралд алим, лууван, байцаа, цөцгийн тос, өндөгтэй хоол идэж байвал витамины дутагдал тэр болгон илрэхгүй. Түүнчлэн эмчийн зөвлөгөөгөөр витамины бэлдмэлүүдийг хоолонд нэмэрлэж байх ёстой. 

Page 5: хүнс хадглалт цахим

   

Давстай уутанд жижигхэн уудаг цаас юмуу, эсвэл хэдэн ширхэг цагаан будаа хийвэл давс чийгтэж бөөгнөрөхгүй.

Байхуу цайтай саванд нимбэгний хальс хийвэл цай амттай болно.

Төмсийг хальстай нь чанавал 75 хувь, хальсыг нь арилгаж бүхлээр нь чанавал 60­70 хувь, хэрчиж чанавал 35—50 хувийн витаминтай байна. Чанаснаас жигнэвэл төмс витаминаа илүү сайн хадгалдаг.

Хальстай нь чанасан төмсийг хялбар цэвэрлэе гэвэл хүйтэн усанд хий.

Өргөст хэмх хэт гашуун бол чихэртэй сүүнд дүрээд хэрэглэ.

Page 6: хүнс хадглалт цахим

   

Нимбэгнээс ихээхэн хэмжээний шүүс авахын тулд нимбэгээ халуун усанд 5 минут хэртэй байлга.

Шөлтэй хоол, сүүмсэнд хийх цөцгийд сүү хийвэл шол ээдэхгүй.

Түүхий сүүнд хийсэн мах хоёр хоногтоо муудахгүй.

Үхрийн элгийг сүүнд дүрээд шарвал зөөлөн болдог.

Хатаасан мөөгийг давстай сүүнд хэдэн цаг дэвтээхэд шинэхэн мэт болно.

Загасаа 5­10 минут сүүнд хийсний дараа гурилд өнхрүүлж ургамлын тосонд давсалж шарвал амттай болдог.

Page 7: хүнс хадглалт цахим

   

Талхаа хатаахгүй удаан хугацаагаар хадгалъя гэвэл хадгалж бүй савандаа алим, хальсыг нь цэвэрлэсэн түүхий төмс бага зэрэг эсвэл давсны аль нэгийг хийнэ.

Удаан хадгалсан төмс чанахад харладаг. Иймээс чанах усандаа жаахан цуу юмуу, сүү хийвэл харлахгүй.

Сонгиноо шарахын өмнө хуурай гурилд өнхрүүлбэл амт сайтай болдог.

Сүүг ялихгүй жаахан элсэн чихэр (1 литр сүүнд 1 халбага) буюу чимх содтой буцалгавал витаминаа илүү сайн хадгална.

Сүүгээ харанхуй газар тавьбал хялбар гашлахгүй. Мөн ширхэг ёотон хийж хөөрүүлбэл түлэгдэхгүй.

Page 8: хүнс хадглалт цахим

   

Хөлдсөн бөөрөнхий сонгиныг гэсэхээс нь өмнө хүйтэн усанд 3 цаг байлгавал хуучин янзандаа орно. Хуваасан сонгиныг хатаахгүйн тулд хэрчсэн талаар нь давстай тавган дээр тавина.

Сонгино, саримсыг тасалгаанд нэгээс хоёр долоо хоног хэртэй хатаасны дараа гялгар уутанд хийж, хөргөчийн доод давхарт хадгална.

Түлэгдсэн сүүнд бага зэрэг давс хийж хутгаад, том савтай усанд хийж тавибал түлэнхий амт нь арилна,

Page 9: хүнс хадглалт цахим

   

Төмс, лууван, манжин зэрэг хүнсний ногоог усаа буцалсан хойно нь хийж чанавал витамин С­ээ илүү хадгална.

Дан ногоо чанасан ус нь витамин ихтэй учир шөлтэй хоолонд ашиглах хэрэгтэй.

Давсалсан өргөст хэмхтэй саванд бага зэргийн гич хийвэл өргөст хэмх улам амттай болохын хамт удаан хадгалахад тохиромжтой.

Хөлдүү загасыг гялгар уутанд хийж чанга боогоод бүлээн усанд хийвэл амархан гэснэ.

Загасны хайрсыг цэвэрлэхийн өмнө давс түрхвэл цэвэрлэхэд хялбараас гадна, гарт барьцтай болдог.