21
ХҮНС ТЭЖЭЭЛИЙН ХАНГАМЖ

Presentation (Хүнс тэжээлийн хангамж)1

Embed Size (px)

Citation preview

Page 1: Presentation (Хүнс тэжээлийн  хангамж)1

ХҮНС ТЭЖЭЭЛИЙН ХАНГАМЖ

Page 2: Presentation (Хүнс тэжээлийн  хангамж)1

Хүнс тэжээлийн хангамжДэлхийн улс орнуудад хөгжлийн түвшингээс хамаарч хоол тэжээлийн дутлын болон илүүдлийн асуудал тулгамдахын зэрэгцээ глобалчлал нь гадаад худалдаа, мэдээлэл, технологи, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжилд нэвтэрч, тэр хэмжээгээр байгаль орчинд гарч буй сөрөг өөрчлөлтүүд нь хүнсний хангамж,аюулгүй байдалд нөлөөлж байна.Орчин үед хүн амынхаа хоол хүнсний хэрэгцээний чанар аюулгүй байдлыг хангах нь улс үндэстнүүдийн аюулгүй байдлын бодлогын түвшинд очиж хүнсээр дамжих өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, гарсан тохиолдолд мэдээлэл солилцох, үнэлгээ хийх, өвчинтэй тэмцэх үйл ажиллагааг зохицуулах нь олон улсын гамшигтэй тэмцэх стратегийн төлөвлөгөөнд хүртэл ордог болжээ.

Page 3: Presentation (Хүнс тэжээлийн  хангамж)1

Чанар, эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнс үйлдвэрлэж, худалдаалсанаас эрүүл мэнд, эдийн засагт учрах хор хохирол нь улс үндэстэн, аймаг орон нутаг, хувь хүний амьжиргаанд шууд ба шууд бусаар хэлбэрээр нөлөөлж байна. Жишээлэхэд хүмүүс идэж ууж буй хоол хүнснийхээ чанарын баталгаанд итгэл алдах нөхцөл үүсэж, хүнсний үйлдвэрлэгчид хэрэглэгчдийн дунд нэр хүнд, борлуулалтаа алдах, хоол хүнснээс шалтгаалсан өвчин эмгэг гарсан тохиолдолд түүнийг оношлох, эмчлэх зардал нь урьдчилан сэргийлэх зардалаас давж, ажиллагсадын хөдөлмөрийн чадавхи алдагдах, бүтээмж буурах, эдийн засгийн хор хохиролд орох, гадаад дотоодын жуулчлал, экспортийн хэмжээ эрс багасах зэрэг олон сөрөг үр дагаварууд улс орны нийгэм, эдийн засгийн холбогдох төвшин бүрт үүсэж болзошгүй нөхцөлүүд үүсдэг.

Page 4: Presentation (Хүнс тэжээлийн  хангамж)1

Манай орны хувьд байгаль цаг уурын эрс тэс уур амьсгал, хөдөө орон нутгийн тархмал суурьшил, хот газрын хэтэрхий төвлөрсөн байдал, хүн амын бараг гуравны нэг хувийг эзлэх ядуурлын хэмжээ буурахгүй байгаа зэрэг нийгэм эдийн засгийн нөхцөл нь улсын хэмжээнд хүнсний баталгаат байдал буюу хоол хүнсний хүртээмж, хангамж, хоол тэжээлийн шимт байдал, хүнсний аюулгүй байдлын цогц нэгдэлийг хангахад ихээхэн бэрхшээлтэй байдаг.ДЭМБ-аас гаргасан судалгаагаар дэлхий дахинд жил бүр 2, 2 сая хүн хоол хүнс, усаар халдварласан өвчнөөр нас барж үүнээс 1,9 сая нь бага насны хүүхдүүд байна гэж тооцсон бөгөөд өндөр хөгжилтэй орны нэг АНУ-д жилдээ 48 сая хүн өвдөж үүнээс 128 мянга нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлж 3000 гаруй нь нас бардаг гэсэн тоо баримтыг Өвчин судлалын хүрээлэнгээс нь гаргасан байгаа нь ойролцоогоор зургаан хүний нэг нь хоол хүнснээс шалтгаалсан өвчнөөр өвддөгийг харуулж байна.

Page 5: Presentation (Хүнс тэжээлийн  хангамж)1

Манай улсын хувьд хоолны хордлогот халдварын дэгдэлтийн тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн бөгөөд Халдварт өвчин судлын төвөөс гаргасан тайлангаар 2004-2011 оны хугацаанд Улаанбаатар хот, 9 аймаг, 5 суманд 2573 хоолны хордлого гарсан байна.Нийт дэгдэлтийн бараг 60 орчим хувь нь сургууль, хүүхдийн байгууллагын үдийн цайны хөтөлбөр, мөн зохион байгуулалттай арга хэмжээнд оролцогсодыг хамарсан байна. Өвчилсөн хүмүүсийн 48,3% нь Салмонеллоор, 17,2% нь Шигеллийн төрлийн нянгаар үүсгэгдсэн хордлогоор өвдсөн байгаа нь тэдгээр хүмүүсийн идэж уусан хоол хүнс нь нянгийн бохирдол өндөртэй, гал тогооны ариун цэвэр, технологийн ноцтой зөрчилтэй газраар үйлчлүүлсэнтэй холбоотой байна. Үүнээс үзэхэд нийтийн хоолны газрын ариун цэврийг сайжруулах чиглэлээр тууштай арга хэмжээ авч гар угаах дадалыг сайжруулах, хүнснийг хөргөөж хадгалах, болгож боловсруулах явцад температурын хяналтыг нэвтрүүлэх, болсон түүхийг холихгүй байх гэсэн ариун цэврийн үндсэн зарчмуудын хүнс үйлдвэрлэгчдэд сурталчлах, нэвтрүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах хэрэгтэй юм.

Page 6: Presentation (Хүнс тэжээлийн  хангамж)1

Сүүлийн үед хөдөө аж ахуй газар тариалан эрчимтэй хөгжиж мах, сүү, үр тариа, хүнсний ногоогоо өөрсдөө бэлтгэж буй гэх боловч хүнсний хангамж импортоос голдуу хамааралтай хэвээр, хүмүүсийн үндсэн хэрэглээ гурил, мах, сүүнээс хэтрэхгүй, ногоо жимсний хэрэглээ голдуу улирлын чанартай байна. Хөрш зэргэлдээ улс орнуудын хувьд ч аваад үзэхэд хүнсний аюулгүй байдлын асуудал хурцаар тавигдаж байгаа бөгөөд Хятад улсын газар тариалангийн нутаг нь ихэнхдээ хүнд метал болон пестицидээр бохирдсон байдаг, хурамч бүтээгдхүүний асуудал, химийн бохирдолын асуудал өндөртэй, Орос улсын хувьд Европийн холбооны хуучирсан хүнсний бүтээгдхүүнийг дахин савлаж үйлдвэрлэх бизнес дэлгэрч байгаа, мөн сүүлийн үед манайхан эд хогшил, машин тэрэг, хүнсний зүйлсээ байнга импортлох болсон Япон, Солонгос зэрэг Азийн орнуудад Фукушима цөмийн станцын дэлбэрэлтийн дараанаас цацрагийн бохирдолын хэмжээ эрс ихэссэн зэрэг нөхцөл байдал нь манай улсын хүнсний аюулгүй байдлын гадаад хүчин зүйл болж байна.

Page 7: Presentation (Хүнс тэжээлийн  хангамж)1

Улаанбаатар хотод зонхилон хэрэглэдэг хүнсний бүтээгдхүүний байдалд эрүүл ахуйн үнэлгээ өгсөн судалгаагаар хүнс худалдан борлуулж буй газруудын бараг гуравны нэг нь гар угаах газар болон жорлон байхгүй, ажиллагсадын гуч гаруй хувь нь эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, худалдаалж буй хүнсний дөч орчим хувь нь хүнс эрүүл ахуйн хяналтанд хамрагдаагүй зэрэг дүн гарчээ. Мөн судалгаагаар хэрэглэж буй хүнсэнд хүнд металлын болон хөгц мөөгөнцөрийн болон түүний хорын бохирдолын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс их байгаа нь тогтоогдсон нь бидний өдөр тутмын хэрэглэж буй хүнс нь эрүүл ахуй ариун цэврийн шаардлага хангаагүй нөхцөлд үйлдвэрлэгдсэн, бүтээдхүүний хувьд шинэлэг биш, удаан хадгалсан, химийн болон физикийн бохирдол өндөртэй байгааг харуулж энэ нь хүнснээс шалтгаалсан архаг өвчнүүд, хавдар, чихрийн шижин, таргалалтын эх суурь болж байгаа гэдгийг үгүйсгэх аргагүй бөгөөд энэ чиглэлээр мэргэжлийн байгууллагууд нарийвчилсан эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх зүй ёсны шаардлага гарч байна

Page 8: Presentation (Хүнс тэжээлийн  хангамж)1

Төрөөс хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр Засгийн газрын хөтөлбөрүүд хэрэгжиж, олон улсын байгууллагууд лабораторийн хүчин чадлыг бэхжүүлэх, боловсон хүчний сургалтыг сайжруулах чиглэлээр тусламж дэмжлэгээ үзүүлж буй боловч Хүнсний тухай хууль эрх зүйн орчинг боловсронгүй болгох асуудал удаашралтай тэр хэмжээгээр хүнсний аюулгүй байдлыг хангуулах эрх зүйн зохицуулалт бүрдэхгүй байна. Иймд өндөр хөгжилтэй улс орнуудын жишгээр Хүнсний Аюулгүй Байдлын тухай Хууль гаргаж, эрүүл ахуйн хяналтыг эрсдэлд тулгуурлан хийх системийг бүрдүүлэх, хоол хүнснээс шалтгаалсан өвчин эмгэг гарсан тохиолдолд авах арга хэмжээ болон хүнсний аюулгүй байдлын танадалтын мэдээлэл солилцох нэгдсэн сүлжээ, мэдээлллийн сантай болох, эрсдэл өндөртэй импортын болон дотоодын хүнсний талаар хэрэглэгчдэд хандсан сургалт сурталчилгаа явуулах, бохирдолтой хүнсийг хүнсний сүлжээнээс эгүүлэн татах, сайн дураар мэдээлэх системийг нэвтрүүлэх, эгзэгтэй цэгийн аюулгүй байдлын хяналтын нэвтрүүлсэн дотоодын үйлдвэрүүдийг урамшуулан дэмжих зэргээр хүнсний аюулгүй байдлыг хангадаг Монголын төрийн болон төрийн бус байгуулагуудад хийх ажил их байна.

Page 9: Presentation (Хүнс тэжээлийн  хангамж)1

Хүн ба хүнс

Хүний бие махбодийг цогцлон бүрдүүлж амьдралын хэвийн үйл ажиллагааг зохицуулах, гадаад болон дотоод орчны сөрөг нөлөөг эсэргүүцэх, өвчин эмгэгээс сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих үйлчлэл бүхий бодисын цогц нь хүнс, хоол юм. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтний оршин тогтнох, өсөж үржих, хийж бүтээх зэрэг амьдралын бүхий л үйл ажиллагааны анхдагч нөхцөл нь хүнс, хоол тэжээл юм. Хүнсний хэрэглээний бүтэц, найрлага, тохирооны байдлаас хүн амын өв тэгш бие бялдрын хөгжил, эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар ихээхэн хамаардаг. Хүн агаарын хүчилтөрөгчгүйгээр 3 минут, усгүйгээр 3 хоног, хоол хүнсгүйгээр 30 хоног л амьдрах чадвартай. Хүнс нь “зөв хэрэглэвэл эм, буруу хэрэглэвэл хор” болдог “асар том зэвсэг” юм. Учир нь хүний бие махбодь хоол, хүнсэн дэх бодисоос бүтдэг. Өнөө үед хүнсний хэрэглээний чиг хандлага эрс өөрчлөгдөж, хүн эрүүл мэндээ дээдлэн байгалийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэх, биологийн идэвхт нэгдэл агуулсан хоол хүнсээр эмийг орлуулахыг эрхэмлэх болжээ.

Page 10: Presentation (Хүнс тэжээлийн  хангамж)1

Хоол хүнсний үүрэг, бүрэлдэхүүнХүнс, хоол нь хүний бие махбодийн эд, эсийг бүтээгч олон зуун нэгдлээс бүрдэх бөгөөд тэдгээр нь бие махбодид илч үүсгэж, физиологийн хэвийн үйл ажиллагааг хангах, эд, эсийг нөхөн сэргээх үүрэг гүйцэтгэдэг.Хүнс, хоолны үндсэн үүрэг хүний бие махбодийн энергийн үндсэн эх үүсвэр шинэ эд эсийн үндсэн материал бодисын солилцоог зохицуулах биологийн идэвхт нэгдлийн эх үүсвэрЭд, эсийн нөхөн төлжилтөнд шаардлагатай уураг, тос, нүүрс-ус, аминдэм, эрдэс зэрэг нь хоол, хүнсээр дамжин бие махбодид шингэнэ. Түүнчлэн хүнс нь фермент, даавар болон бодисын солилцоонд шаардлагатай зохицуулах үйлчилгээтэй нэгдлийн эх үүсвэр болно. Бодисын солилцоог дэмжих, зохицуулах үйлчилгээтэй 100 гаруй нэгдэл байдгийн тал хувь нь хүний биед нийлэгжихгүй тул зайлшгүй хүнс, хоолоор авах шаардлагатай. Хүний биед зайлшгүй шаардлагатай, чандмань эрдэнэ-усны үндсэн эх үүсвэр нь хүнс юм.Хүний биед 60 орчим шимт бодис, үүнээс 18 төрлийн аминхүчил, 12 аминдэм, 16 эрдэс бодис зайлшгүй шаардлагатай юм. Өдөр бүр хоол, хүнснээс авах уураг, тос, нүүрс-усны харьцаа 1:1.3:4.6 байвал хамгийн тохиромжтой хэмээн мэргэжилтнүүд үздэг

Page 11: Presentation (Хүнс тэжээлийн  хангамж)1
Page 12: Presentation (Хүнс тэжээлийн  хангамж)1

Хүнсэнд мянга гаруй бодис агуулагддаг хэмээн судлаачид тооцож байна. Макро шимт бодис болох уураг, тос, нүүрс-ус нь бие махбодийн тэжээлийн үндсэн бодис юм. Эдгээрийн задралаар бие махбодийн үйл ажиллагаанд шаардлагатай илч ялгарна. Харин аминдэм, эрдэс зэрэг микро шимт бодис нь бие махбодид маш бага хэмжээгээр шаардагдах бөгөөд илч үүсгэхгүй ч эд, эсийн өсөлт хөгжилт, бодисын солилцоонд чухал үүрэгтэй. Түүнчлэн хүнс нь хүний биед шингэхгүй боловч биологийн чухал ач холбогдолтой дайвар нэгдэл, хамгаалалтын бодис, бие махбодид сөрөг нөлөөтэй бодисыг агуулна. Хүнсний бүрэлдэхүүн дэх нийт бодисын 95 орчим хувь нь хүний эрүүл мэндийг дэмжих ач холбогдолтой бөгөөд эдгээрийн агууламж, харьцаанаас хүнсний биологийн үнэт чанар хамаарна.

Page 13: Presentation (Хүнс тэжээлийн  хангамж)1
Page 14: Presentation (Хүнс тэжээлийн  хангамж)1

Хүнс үйлдвэрлэлийн технологийн үндсэн ойлголт,инженер технологичийн үүрэг

Технологи гэдэг нь “techne-урлаг” урлах ухаан гэсэн утгатай грек үг. Технологи нь түүхий эд, хагас боловсруулсан бэлдмэлийг урьдаас төлөвлөсөн нөхцөл, шаардлагын дагуу боловсруулах арга, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэрхэн явуулах мэдлэгүүдийн нэгдэл юм. “Технологи нь байгалийн түүхий эдийг боловсруулж, үйлдвэрлэлийн хэрэгсэл ба хэрэглээний зүйл бий болгох арга, үйл явц буюу процессийг судалдаг шинжлэх ухаан болно” хэмээн Оросын эрдэмтэн А.Д.Бондаренко тодорхойлжээ. Харин эрдэмтэн Г.Гомбо “Технологи нь бүтээхүйн ур ухаан, шинжлэхүйн ур ухаан мөн” хэмээн тодорхойлсон байдаг.

Page 15: Presentation (Хүнс тэжээлийн  хангамж)1

Хүнс үйлдвэрлэл нь чанар, эрүүл ахуйн стандартад нийцсэн хүний өдөр тутмын хэрэгцээний хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагаа бөгөөд малын бэлчээр, тариалангийн талбайгаас эхлэн тасралтгүй үргэлжилдэг процесс юм. Чанартай сайн хүнс биднийг цог золбоотой байлгах бол муу хүнс бие махбодийг эвдэн сүйтгэж амь насанд аюул занал учруулна. Иймд хүнс үйлдвэрлэгчид нь хүн амын амь нас, эрүүл мэндийг хариуцдаг юм. Амьтан, ургамлын гаралтай түүхий эдийг физик, хими, биохими, микробиологийн аргаар боловсруулж хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

Page 16: Presentation (Хүнс тэжээлийн  хангамж)1
Page 17: Presentation (Хүнс тэжээлийн  хангамж)1

Хүнсний аж үйлдвэрийн зорилго, ач холбогдолДэлхийн улс үндэстэн, ястан бүр түүхийн тодорхой үе шатанд хоол, хүнсээ бэлтгэн боловсруулах арга ажиллагаатай байсан бөгөөд тэр нь уламжлан хадгалагдаж, танин мэдэхүйн цар хүрээтэй хамт өөрчлөгдөн хувьсаж, улам боловсронгуй болж хөгжсөөр ирсэн түүхтэй.Хүн амын өсөлт, байгалийн нөөц баялгийн зүй зохисгүй ашиглалт, агаар-орчны бохирдол зэргээс улбаалан 21-р зууны хүн төрөлхтний өмнө хүний бие махбодид аюулгүй, эрүүл мэндэд хоргүй бөгөөд физиологийн хэрэгцээнд нь нийцэхүйц хоол, хүнсний хангамжийг шийдвэрлэх, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг тогтвортой нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.Хүнсний үйлдвэр нь тухайн улсын хуулийн дагуу чанар, эрүүл ахуйн стандартад нийцсэн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндсэн чиг үүрэгтэй үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд юм. Хүнсний үйлдвэрийн үндсэн зорилго нь стандартын шаардлагыг бүрэн хангасан, тэжээллэг, хүний биед хоргүй, эрүүл мэндэд тустай, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж хүн амын хэрэгцээнд нийлүүлэх явдал юм. Хүнсний чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх гол нөхцөл нь экологийн цэвэр түүхий эд, байгальд ээлтэй бөгөөд хаягдалгүй дэвшилтэт технологи, үйлдвэрлэлийн цэвэр орчин, стандартын хатуу чанд мөрдлөгө юм.

Page 18: Presentation (Хүнс тэжээлийн  хангамж)1

Хүнсний бодлогоХүн амын хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол тэжээлийн асуудал нь нийгмийн тогтвортой байдал, улс төр, эдийн засаг, тусгаар тогтнолын баталгаа, хүний бие бялдар, оюун ухааны хөгжлийн үндэс болдог учир аль ч орны төрийн бодлогын анхаарлын төвд байдаг. Аливаа улс орны хүнсний бодлогын цөм нь хүний эрүүл мэнд, харин хэрэгжүүлэх арга хэлбэр нь хүнс үйлдвэрлэлийн технологи юм. Үйлдвэрлэлийн технологи гэдэг нь хүний хэрэглээний шаардлагад үнэхээр нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагаа бөгөөд мэргэжлийн боловсон хүчин удирдаж, мэргэжилтэй, хариуцлагатай ажилчид л гүйцэтгэж байдаг.Хүнсний бодлого нь үндсэн 3 хэсгээс бүрдэнэ. Үүнд:1. хүнсний зүйлийн хангамж, хүрэлцээ2. хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуй, аюулгүй байдал3. хоол ундны шимт чанар. Эдгээр асуудлууд нь өөр хоорондоо харилцан уялдаатай, аль нэгийг нь илүү түвшинд онцлон авч үзэх аргагүй бодит хүчин зүйлсүүд юм

Page 19: Presentation (Хүнс тэжээлийн  хангамж)1

Монгол улсын хүнсний бодлогын салшгүй нэг хэсэг бол нийт хүн амыг аюулгүй, эрүүл, экологийн цэвэр байдлыг хангасан үйлдвэрийн бүтээгдэхүүнээр хангахад чиглэгдсэн хүнсний аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх, технологийн хувилбар сайтай болон бүтээмж өндөртэй, автомат ажиллагаатай тоног төхөөрөмж бүхий өрсөлдөх чадвартай жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх төрийн бодлого, хууль эрх зүй, татвар, зээлийн бодлогын таатай орчин бүрдүүлэх явдал юм.Монгол улсын хүнсний аж үйлдвэрийн өнөөгийн зорилт нь дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр өөрсдийн хэрэгцээг хангах явдал юм.

Page 20: Presentation (Хүнс тэжээлийн  хангамж)1

Хүнсний аюулгүй байдалХүнсний аюулгүй байдал гэж юу вэ?Хүнсний аюулгүй байдал” гэж хүн ам амьдралынхаа туршид чанартай, шим тэжээллэг, аюулгүй хүнсийг улсын эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал, газар зүйн байршлаас үл хамааран тогтвортой, хүртээмжтэй сонгон хэрэглэх боломж бүрдсэн байхыг хэлнэ.

Чанар эрүүл ахуйн шаардлагаХүнсний аюулгүй байдлын гол хүчин зүйл бол эрүүл ахуйн шаардлага, чанар билээ. Манай орны хувьд эрүүл ахуйн шаардлага маш муу байгаагаас гадна импортоор орж ирж буй бараа таваарт тавих хяналт муу байгаа билээ. Учир нь импортын бүтээгдэхүүний 70 орчим хувийг БНХАУ-аас импортлодог. Харин БНХАУ-аас орж ирж буй хүнсний бүтээгдэхүүнүүд чанар, эрүүл ахуйн ямар ч шаардлагыг хангадаггүй байх нь олонтаа. Тодруулбал Замын-Үүдийн боомт дээр олон нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн хураагддаг хэдий ч иймэрхүү бүтээгдэхүүнүүд зарагдсаар байна.

Page 21: Presentation (Хүнс тэжээлийн  хангамж)1

Thank you for attention.