Upload
uree
View
142
Download
6
Embed Size (px)
Citation preview
“Амжилттай импорт хийх нь”олон нийтэд импортын мэдлэг олгох хөтөлбөр
“Номин Логистик”ХХК 2016 он
Цуврал хичээл №3Нийлүүлэгчтэй тээврийн нөхцөлөө тохиролцож, худалдан авах гэрээ
байгуулах
www.logistics.nomin.mn
Нийлүүлэгчтэй тээврийн нөхцөлөө тохиролцож, худалдан авах гэрээ байгуулах
www.logistics.nomin.mn
Өмнөх хичээлүүдэд бид нийлүүлэгчийг хэрхэн олж, төлбөр тооцооны нөхцөлөө хэрхэн тохиролцох талаар заасан билээ. Энэ удаагийн хичээлээр бид барааг тээвэрлэх тээвэрлэлтийн нөхцөлөө хэрхэн тохиролцох талаар мөн олон улсын ачаа тээвэрлэлтэнд мөрдөгддөг инкотермсийн нөхцөлүүдийн талаар үзэх болно.Инкотермс гэдэг нь Олон улсын худалдааны гэрээ хэлэлцээрт хэрэглэгддэг худалдааны нэр томъёо юм. Товчоор инкотермс нь ялгаатай улс орнуудын худалдаачид бие биенийгээ ойлгох, тэдний арилжаа хийх vйл ажиллагааг хөнгөвчлөхөд тусалдаг нөхцөлvvд гэж ойлгож болох юм. Инкотермс нь нийт 13 нөхцөлтэй бөгөөд тэдгээр нь E, F, C, D гэсэн дөрвөн бүлэгт ангилан хуваагддаг бөгөөд нөхцөлүүд нь тээврийн хэрэгслийн төрлөөс хамааран хэрэглэгдэх хэрэглээ нь өөр байдаг. Дараагийн хуудсанд бид Инкотермсийн нөхцөлүүд аль тээвэрийн төрөлд хэрэглэгдэх талаар болон зарим инкотермс нөхцөлүүдийн тайлбарыг орууллаа. Дэлгэрэнгүй мэдээллийг www.logistics.nomin.mn сайтын мэдээ мэдээлэл хэсгээс уншаарай.
НИЙЛҮҮЛЭГЧТЭЙ ТЭЭВРИЙН НӨХЦӨЛӨӨ ТОХИРОЛЦОХ НЬ
INCOTERMS НӨХЦЛҮҮДИЙН ХЭРЭГЛЭЭ
НИЙЛҮҮЛЭГЧТЭЙ ТЭЭВРИЙН НӨХЦЛӨӨ ЗӨВ ТОХИРОЛЦОХ НЬ МАШ ЧУХАЛ
www.logistics.nomin.mn
INCOTERMS НӨХЦӨЛҮҮДИЙН МОНГОЛ ТАЙЛБАР
EXWХудалдагч
тухайн барааг худалдан авагчийн мэдэлд
нэрлэсэн газарт хүргэж өгөхийг хэлнэ.
FОBХудалдагч
нэрлэсэн усан онгоцны боомт
дээрх усан онгоцны тавцан хүртэл барааг
хүргэж өгөхийг хэлнэ.
CIFХудалдагч
барааг ачих боомтод усан
онгоцны тавцанг өнгөртөл барааг хүргэж өгөхийг
хэлнэ.
DEQХудалдагч
импортын гаалийн бүрдүүлэлт
хийгээгүй барааг нэрлэсэн очих
боомт дээр худалдан авагчид
хүлээлгэн өгөх үүрэгтэй.
INCOTERMS –ийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.logistics.nomin.mn уншаарай.
Нийлүүлэгчтэй худалдан авах гэрээ байгуулах
www.logistics.nomin.mn
Бидний авсан жишээгээр БНХАУ-ийн “Hero machine” компани болон Монгол улсын “Эко пластик” компаниуд гялгар уут үйлдвэрлэх тоног төхөөрөмж худалдан авах гэрээг EXW тээвэрлэлтийн нөхцөлтэйгээр төлбөр тооцоог LC нөхцөлөөр хийхээр тохиролцож гэрээ байгуулсан байгааг дараагийн хуудсанд харууллаа.
Зөвлөмж:Нийлүүлэгчийн байршил, барааны онцлог зэргийг харгалзан үзэж нийлүүлэгч талтай тээвэрлэлтийн нөхцөлөө зөв тохироцож гэрээ байгуулах нь маш чухал байдаг тиймээс та импортлох гэж буй бүтээгдэхүүнийхээ болон нийлүүлэгчийн байршлын мэдээллийг олон улсын тээвэр зуучийн компанид өгч мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг авч тээвэрлэлтийн үнийн саналыг гаргуулж авах нь зөв юм шүү.
EXW, LC нөхцлөөр
гэрээ байгуулав.
НИЙЛҮҮЛЭГЧТЭЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ НЬ
www.logistics.nomin.mn
THANK YOUTHANK YOU
www.logistics.nomin.mn
www.logistics.nomin.mnwww.facebook.com/ nomin logistics/