116
ЗӨВХӨН АЛБАН ХЭРЭГЦЭЭНД ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН Төсвийн Газар МОНГОЛ УС УУЛ УУРХАЙН ТАТВАРЫН ОРЧИН—ЦААШДЫН ИРЭЭДҮЙ Эмил Санли, Ян Готчак, ба Элистэр Уотсон 2010 оны 6 дугаар сарын 22

Dept TADiltod.gov.mn/wp-content/uploads/2010/07/The-Fiscal... · Web viewОюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээ нь цаашид байгуулах

  • Upload
    others

  • View
    2

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

ЗӨВХӨН АЛБАН ХЭРЭГЦЭЭНД

ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН

Төсвийн Газар

МОНГОЛ УС

УУЛ УУРХАЙН ТАТВАРЫН ОРЧИН—ЦААШДЫН ИРЭЭДҮЙ

Эмил Санли, Ян Готчак, ба Элистэр Уотсон

2010 оны 6 дугаар сарын 22

Энэхүү тайлан нь Монгол улсын эрх баригчид техникийн туслалцаа хүссэний дагуу Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн ажилтнуудаас Монгол улсын удирдах байгууллагууд (ТТ хүлээн авагч)-д өгсөн мэргэжлийн зөвлөгөөг агуулсан болно. Энэхүү тайлан (бүхэлдээ буюу хэсэгчлэн) буюу дүгнэлтийг ТТ хүлээн авагч тал ил болгохыг зөвшөөрөөгүйгээс бусад тохиолдолд ОУВС нь ОУВС-ийн Гүйцэтгэх Захирлууд, ажиллагсад, ТТ хүлээн авагч талын бусад байгууллагууд, мөн Дэлхийн Банк, түүний ажиллагсад, хууль ёсны оролцох эрх бүхий хандивлагчид, болон бусад техникийн туслалцаа үзүүлэгсдэд өгч болно (Техникийн туслалцааны мэдээллийг тараах үйл ажиллагааны зааварчилгааг дараахь вэб хуудаснаас үзнэ үү -http://www.imf.org/external/np/pp/eng/2009/040609.pdf).)Энэхүү тайлан (бүхэлдээ буюу хэсэгчлэн) буюу дүгнэлтийг ТТ хүлээн авагч талын бусад байгууллага, ОУВС, Дэлхийн Банкны ажиллагсад, хууль ёсны оролцох эрх бүхий хандивлагчид, болон бусад техникийн туслалцаа үзүүлэгсдээс бусад этгээдэд өгөхөөр бол ТТ хүлээн авагч тал болон ОУВС-ийн Төсвийн газраас зөвшөөрөл авна.

Агуулга Хуудас

Товчилсон үгс.............................................................................................................................

Өмнөх үг.....................................................................................................................................

Товч дүгнэлт...............................................................................................................................

I. Өмнөх мэдээлэл, төсвийн зохицуулалтууд..........................................................................A. Төсвийн нөхцөл байдал............................................................................................Б. Монгол улсын уул уурхайн салбар..........................................................................В. Уул уурхайн салбарын одоогийн татварын орчин.................................................

II. Нөөц ашигласны төлбөр, Орлогын албан татвар, НӨАТ, төсвийн тогтвортой байдал..........................................................................................................................................

A. Роялти буюу нөөц ашигласны төлбөр.....................................................................Б. Орлогын албан татвар-ерөнхий татварууд..............................................................В. Орлогын албан татвар—Уул уурхайн салбарын татварууд..................................Г. НӨАТ..........................................................................................................................Д. Төсвийн тогтвортой байдал......................................................................................

III. Өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр............................................................................A. Өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр авах санал..............................................Б. Ялгавартай хувь хэмжээ...........................................................................................В. Өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийг орлох боломжит хувилбар.............

IV. Монгол улсын татварын орчны эдийн засгийн дүн шинжилгээ.....................................A. Оюу Толгой төсөл.....................................................................................................Б. Таван Толгой төсөл...................................................................................................В. Ашигт малтмалын ирээдүйн тогтолцоо..................................................................

ХүснэгтХүснэгт 1. Монгол улс: Нэгдсэн төсвийн тэнцэл, 2005-2010он............................................Хүснэгт 2.Монгол улс: уул уурхайн салбарын таван томоохон татвар төлөгчид, 2008 он........................................................................................................................................

ЗурагЗураг 1. Ашигт малтмалын экспортын бүтэц..........................................................................Зураг 2. Уул уурхайн салбарын орлого (Нийт орлогод эзлэх хувь).....................................

Хайрцаг1. Урьдчилж үнэ тогтоох гэрээ..…………………………..................………………..

Хавсралт1. Сонгосон уул уурхайн татварын орчин…………………………………………........................................................2. Тодорхой ашигт малтмалын жишиг үнэ………………………………....

3. Өмчийн бусад боломжит хувилбарууд, татварын нэмэлт зохицуулалтууд62

ТОВЧИЛСОН ҮГС

ҮДТДХ Үр ашигтай татварын дундаж түвшинУҮТГ Урьдчилж үнэ тогтоох гэрээААНОАТ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварДТТГ Давхар татвар тооцох гэрээОҮИТБС Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгаТГ Төсвийн газарҮНБ Дотоодын нийт бүтээгдэхүүнДҮӨТ Дотоод үр өгөөжийн түвшинМУОҮИТБС Монгол улсын олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгаЭБЭХЯ Эрдэс баялаг эрчим хүчний яамСЯ Сангийн ЯамӨЦҮЦ Өнөөгийн цэвэр үнэ цэнэӨҮЦ 10 10 хувиар хямдруулж тооцсон өнөөгийн цэвэр үнэ цэнэНТТ Нөөцийн түрээсийн татварННАТ Нөөцийн нэмэлт ашгийн татварААНОХАТ Аж ахуйн нэгжийн орлогын хувьсах албан татварНӨАТ Нэмэгдсэн өртгийн албан татварДЭЗТ Дэлхийн эдийн засгийн төлөвГАТ Гэнэтийн ашгийн татвар

ӨМНӨХ ҮГ

Монгол улсын Сангийн Сайд С.Баярцогтын хүсэлтийн дагуу уул уурхайн салбарын татварын орчны дизайныг гаргах, холбогдох асуудлаар зөвлөгөө өгөхөөр Төсвийн Газрын техникийн туслалцаа үзүүлэх ажлын хэсэг 2010 оны 6 дугаар сарын 2-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллалаа.1 Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Эмил Санли (ТГ-ийн эксперт, ажлын хэсгийн ахлагч), Ян Гочалк ба Элистэр Уотсон (хоёулаа ТГ-ийн ажилтан) нар байсан болно. Мөн Дэлхийн банкны уул уурхайн салбарын мэргэжилтэн Грэм Хэнкок ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллалаа.

Ажлын хэсэг Эрдэс баялаг, эрчим хүчний яамны сайд Д.Зоригт, Сангийн Дэд сайд Т.Очирхүү, Төсвийн бодлогын газрын ерөнхий захирал Б.Батжаргал, Төсвийн бодлогын газрын орлогын хэлтсийн дарга Ж.Ганбат, Орлогын хэлтсийн эдийн засагч У.Мөнхзул, Э.Батбаяр, орлогын хэлтсийн зөвлөх Г.Галбадрах (бүгд СЯ) нартай уулзсан.

Мөн ажлын хэсэг Эрдэнэс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Энэбиш, эдийн засагч Э.Ундрах, Оюу Толгой ХХК-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч А.Мөнхбат, Эрдэнэт уул уурхайн корпорацийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга Г.Семёнов, Ахлах менежер И.Идэш, Бороо гоулд компанийн Ерөнхийлөгч Ж.Казаков, Санхүүгийн захирал Д.Кранн, Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн Менежер О.Отгонтогтох, Монголын уул уурхайн үндэсний холбооны Гүйцэтгэх захирал Н.Алгаа, Нээлттэй нийгэм хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал П.Эрдэнэжаргал, Менежер Н.Дорждарь нартай уулзаж ярилцсан болно.

Ажлын хэсгийг Улаанбаатар хотод ажиллах явцад туслалцаа үзүүлж хамтран ажилласан явдалд Батжаргалд талархсанаа илэрхийлмээр байна. Мөн ажлын хэсгийн ажлыг зохион байгуулж туслалцаа үзүүлсэн ОУВС-ийн УБ хотод суугаа суурин төлөөлөгч ноён П.Рамлоган, эдийн засагч Б.Хулан нарт тус тус баярласнаа илэрхийлж байна.

1 2007 онд ОУВС нь Монгол улсын уул уурхайн татварын орчинг хянаж үзсэн. Эмил Санли, Ким Дэханг, Маурисио Виллафуртэ нарын боловсруулсан Монгол улс:Уул уурхайн салбарын татварын орчин, хөгжлийн сангийн тухай тайланг үзнэ үү (2007 оны 2 дугаар сар). Татварын орчны хяналтыг энэ удаад шинээр хийж байгаа нь Засгийн газар Оюу Толгой зэс/алтны ордын хөрөнгө оруулалтын гэрээг саяхан байгуулж, Таван Толгой нүүрсний ордын хөрөнгө оруулалтын гэрээг зөвшилцөх гэж байгаа үед хийж байгаа нь цагаа олсон зүйл болж байна.

ТОВЧ ДҮГНЭЛТ

Монгол улсын экспортын орлогод уул уурхайн салбарын эзлэх хувь 2000 онд 55 хувьтай байсан бол 2009 онд 80 хувь болж өссөн бөгөөд 2015 он гэхэд Оюу Толгой зэс/алтны уурхайн томоохон үйлдвэрлэгч болж ирэх үед 90 хувь болж өсөх төлөвтэй байна. Уул уурхайн салбар нь төсвийн орлогын чухал эх үүсвэр боловч 2006 оны дунд үеэс эхлэн гэнэтийн ашгийн татварыг нэвтрүүлснээс хойш ашигт малтмалын үнэ ихээхэн өөрчлөгдсөнтэй уялдан орлогын эх үүсвэр ч бас их хэлбэлзсэн. 2011 оны эхнээс эхлэн энэхүү гэнэтийн ашгийн татвар зогсоох болсонтой уялдан засгийн газрын орлогод эзлэх уул уурхайн салбарын орлого 2007 онд 30 хувьтай байсан бол 2011 онд 11 хувь болж буурахаар төлөвтэй байгаа бөгөөд энэ нь 2005 онд алт зэсийн үнэ огцом өсөхөөс өмнөх түвшинд хүрнэ гэсэн үг юм. Эрдэнэс төрийн өмчит компани ашиглалтын лицензийг нь эзэмшдэг Таван Толгой нүүрсний төсөл тендер зарлах замаар уул уурхайн хөрөнгө оруулагчийг удахгүй хайх гэж байгаа, мөн Рио Тинто болон Айвенхоу Майнз ХХК-ийн хэрэгжүүлэх Оюу Толгой төсөл гэх мэт уул уурхайн томоохон шинэ төслүүд ашиглалтад орвол улсын төсвийн орлогын ихэнхийг бүрдүүлдэг томоохон татвар төлөгч болох Эрдэнэтийн ноёрхол буурхаар байна.

Нөөц ашигласны төлбөр, Орлогын албан татвар, НӨАТ, ба Төсвийн тогтвортой байдлын асуудлаар

Монгол улсын уул уурхайн салбарын татварын орчны үндсэн элементүүд нь нөөц ашигласны төлбөр, орлогын албан татвар, НӨАТ, ба төсвийн тогтвортой байдал байна. Эдгээр хүчин зүйлсүүдийг хуульд тусгах хэрэгтэй ба гэрээ хэлцэлийн субъект болгох нь зохисгүй.

Нөөц ашигласны төлбөр. Монгол улсад ашигт малтмалын лиценз эзэмшигч нь олборлосон ашигт малтмалын худалдах үнээс нөөц ашигласны төлбөр төлөх ёстой. Эрчим хүч гаргах зорилгоор дотооддоо борлуулсан нүүрс болон ердийн ашигт малтмалын хувьд нөөц ашигласны төлбөр 2.5 хувь байдаг бол бусад ашигт малтмалын хувьд 5 хувь байдаг. “Борлуулах үнэ” –ийг хэрхэн тодорхойлох асуудал маргаантай хэвээр байна. Ажлын хэсэг дараахь зүйлийг зөвлөж байна. Үүнд:

Ашигт малтмалын тухай хуульд нөөц ашигласны төлбөр гэсэн бүлэгт өөрчлөлт оруулж, борлуулалтын үнийг ач холбогдлоор нь дараахь дэс дараалалын дагуу тодорхойлж байх нь зүйтэй. Үүнд: (i) жишиг үнэ , (ii) баяжмалыг худалдах буюу цэвэршүүлсэн тохиолдолд баяжмалд агуулагдаж байгаа ашигт малтмал, жишиг үнэ, ашигт малтмалын бүтээгдэхүүний стандарт нөхөлтийн төсөөлөл, (iii) жишиг үнэ байхгүй болон ашигт малтмалыг 3-дагч этгээдэд борлуулсан тохиолдолд гуравдагч этгээдэд борлуулсан бодит үнэ, (iv) хэрэв урьдчилж үнэ тогтоох гэрээг байгуулсан

холбогдох этгээддээ ашигт малтмалыг худалдсан нөхцөлд холбоогүй талуудын үнэ.

Орлогын албан татвар. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (ААНОАТ)-ын тухай хуулийн тодорхой заалтууд таарахгүй, зарим заалтууд байхгүй байснаас Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээр их хүнд хэцүү нөхцөлд хийгдсэн байна. Ерөнхий заалтуудын талаар ажлын хэсэг дараахь зөвлөмжийг гаргаж байна. Үүнд:

Шилжүүлгийн үнийн хувьд Монгол улс нь дараахь зүйлийг хэрэгжүүлэх шаардлагатай. Үүнд: (i) шилжүүлгийн үнийн талаар гаргасан ЭЗХАХБ-ын зааварчилгааг нэвтрүүлэх; (ii) өмчийн ижил хувь эзэмшигч шууд ба шууд бусаар хяналтын үйл ажиллагаанд оролцдог компаниудыг холбогдох этгээд гэсэн тодорхойлолтод хамруулдаг болгох; (iii) урьдчилсан хуваарийн дагуу холбогдох этгээдүүдийн хооронд хийгдсэн ажил гүйлгээний талаарх мэдээллийг татварын тайландаа хавсралтаар гаргаж өгч байхыг компаниудаас шаардах; (iv) 1 сая ам.доллараас дээш дүнтэй ажил гүйлгээний хувьд шилжүүлгийн үнийг хэрхэн тогтоосон талаар баримтжуулж байхыг компаниудаас шаардах; ба (v) ААНОАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, татварын албыг урьдчилсан үнэ тогтоох гэрээ байгуулахболомжоор хангах зэрэг орно.

Өрийн хязгаарыг өр/өмчийн харьцаа 3:1 байхаар зөвхөн холбогдох этгээд буюу хөрөнгө оруулагчнэг бүрээр бус харин бүх өрөнд мөрдөх ёстой.

“Орлого олохын тулд бүхэлдээ болон дангаар гаргасан зардал”-тай хамт хасагдаж тооцогдох зардлуудын нэгдсэн журмыг Монгол улс гаргах хэрэгтэй.

Уул уурхайн салбартай холбоотой ААНОАТ-ын заалтуудыг ААНОАТ тухай хуульд шинэ бүлэг болгон нэгтгэн оруулах хэрэгтэй. Ажлын хэсэг дараахь зөвлөмжийг гаргаж байна:

Уул уурхайн компаниудад зориулсан ААНОАТ-ыг 25 хувиас 35 хувь болгож өсгөх, оршин суугч бус этгээдэд төлөх ногдол ашгийн суутган тооцох татварыг тэг болгох.

Оршин суугч бус этгээдэд төлөх хүүгийн татвар болон удирдлагын зардлаас суутган тооцох татварыг 20 хувьтай хэвээр байлгах. Компаниуд туслан гүйцэтгэгчид төлөх төлбөрөөс 5 хувийн татварыг суутган тооцож авч байх. Оршин суугч туслан гүйцэтгэгч болон байнгын оршин суугч этгээд нь туслан гэрээлэгчдээс суутган тооцох татварыг ААНОАТ-аас хасаж тооцдог

байх. Бусад туслан гүйцэтгэгчдийн хувьд суутган тооцох татвар нь тэдний хувьд хамгийн эцсийн төлөх татвар байна.

Уул уурхайн компаниуд татварын зорилгоор доллараар нягтлан бодох бүртгэлээ хөтөлдөг байхыг зөвшөөрөх.

Уул уурхайн хөрөнгө оруулалтын элэгдлийг хялбаршуулах зорилгоор хөрөнгийг дараахь дөрвөн ангилалд оруулах . Үүнд: (i) олборлолт эхлэхээс өмнө гарсан хайгуулын болон уурхайн бүтээн байгуулалтын зардал, (ii) олборлолт эхэлснээс хойш гарсан уурхайн бүтээн байгуулалтын зардал, (iii) уул уурхайтай шууд холбоогүй дэд бүтэц, ба (iv) нийгмийн дэд бүтэц. Богино хугацааны эдэлгээтэй ердийн эд хөрөнгийн хувьд нэмэлт хоёр ангилал тухайлбал, компьютер ба автомашин байж болно,

Уул уурхайн бүх компаниудад алдагдлыг шилжүүлэн тооцох хугацаа 8 жилээр тогтоох.

Уул уурхайн компаниуд уурхайг хаах төлөвлөгөөг ЭБЭХЯ-аар батлуулж, уурхай хаахтай холбогдох зардлыг Монгол улсад эскроу дансанд байршуулсан бол татварын хасалт хийлгэх эрхтэй байх.

Уул уурхайн хувьд татварын орчин нь төсөл тус бүрээр байх, тэгснээр буцааж өгсөн талбайд хийсэн хайгуул амжилтгүй болсноос үүдэн гарсан алдагдлыг амжилттай хэрэгжсэн төслүүдэд шилжүүлж тооцно гэсэн ганцхан заалтаас бусад тохиолдолд алдагдлыг төслүүдийн хооронд шилжүүлэхгүй байх.

НӨАТ. 2009 онд Монгол улс нь НӨАТ-ын тухай хуульд нэмэлт оруулж зөвхөн “уул уурхайн эцсийн боловсруулалт” хийж гаргасан тохиолдолд тэг хувь хэмжээг хэрэглэж байхаар хязгаарлаж , бусад ашигт малтмалын бүтээгдхүүнийг экспортлож байгаа үед чөлөөлөхөөр болжээ (ингэснээр уг экспортлогчид түүхий эдийн худалдан авалтанд төлсөн НӨАТ-өө суутгаж тооцохыг зөвшөөрөхгүй болсон.). Энэхүү өөрчлөлт нь уул уурхайн салбарын орлогыг нэмэгдүүлэх, эцсийн боловсруулалт хийсэн бүтээгдэхүүний (зэсийн катод буюу цэвэршүүлсэн алт) экспортодыг урамшуулал болсон. Энэхүү өөрчлөлт нь татварын нэмэгдлийг гадаадын худалдан авагчид шилжүүлж чадахгүй учраас Монгол улсын уул уурхайн өртгийг нэмэгдүүлж байна.. Ажлын хэсэг дараахь зөвлөмжийг гаргаж байна. Үүнд:

Уул уурхайн салбарын бүх экспортод тэг хувь хэмжээг мөрдүүлэх. Гэхдээ буцаан төлөлтийг багасгахын тулд Монгол улс нь уул уурхайтай шууд хамааралтай бэлтгэн нийлүүлэлт болон импортын бараажагсаалтыг гаргаж чөлөөлөлт хийх хэрэгтэй.

Төсвийн тогтвортой байдал. Монгол улсад ашигт малтмалын лиценз эзэмшигч нь уул уурхайн төслийн эхний таван жилийн турш 50 сая ам.доллароос дээш хөрөнгө оруулалт хийсэн бол үйл ажиллагааны тогтвортой орчныг бүрдүүлэх, татварын тогтвортой орчныг хангахын тулд Монгол улсын Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж болдог. Төсвийн тогтвортой байдалтай холбогдуулан ажлын хэсэг дараахь зөвлөмжийг гаргаж байна. Үүнд:

Цаашид үргэлжлэх үндэслэлээр Монгол улсын хөрөнгө оруулалтын гэрээнүүд нь төсвийн тогтвортой байдлын тухай заалтуудтай байх ёстой ба энэ нь 15-20 жилээр хязгаарлагдаж, капитал хөрөнгийг нөхөн төлөх дүрэм, орлогын болон суутган тооцох татвар, нөөц ашигласны төлбөр, импортын татварын хамгийн дээд хэмжээ зэргийг хамрах ёстой. Бизнест ерөнхийдөө нөлөөлөх, уул уурхайн ажиллагааг муутгахгүй байхаар бусад төрлийн татварын хуулийн өөрчлөлтүүдийг хийх нь зүйтэй.

Өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр

Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Ашигт малтмалын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөөр нэг хувь хэмжээтэй нөөц ашигласны төлбөрөөс гадна нэмэлт нөөц ашигласны төлбөрийг ногдуулдаг болохоор хэлэлцэгдэж байна. Хэрэв энэхүү нэмэлт өөрчлөлтийг баталвал Монгол улс нь ашигт малтмалын зах зээлийн үнээс хамааран өөрчлөгдөх өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр төлүүлэх буюу энэхүү татварын хэмжээ нь тэгээс таван хувийн хооронд хэлбэлзэнэ. Ашигт малтмал тус бүрийн үнийн дээд ба доод хязгаарыг нэрлэсэн америк доллараар илэрхийлсэн байна. Өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр нь гэнэтийн ашгийн татварыг зарим талаараа орлуулж байгаа хувилбар юм. Ажлын хэсэг Монгол улсын уурхайн салбарын татварын орчны ололт амжилтыг нэмэгдүүлэх илүү сайн өөр хувилбарууд байгаа гэж үзэж байна. Үүнтэй холбогдуулан дараахь зөвлөмжийг гаргаж байна:

Хэрэв өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр төлүүлдэг болсон тохиолдолд үнийн хязгааруудыг инфляцаар индексжүүлэх шаардлагатай.

Хэрэв ашигт малтмалыг дотооддоо боловсруулах явдлыг татварын урамшуулалаар дэмжих шаардлагатай гэж үзэж байгаа бол цэвэршүүлэх үйлдвэрийг барихад оруулах хөрөнгө оруулалтад татварын хөнгөлөлт үзүүлэх гэх мэт өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрөөс бусад хэрэгслийг авч үзэх хэрэгтэй.

Хэрэв өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийн хуулийн төслийг үндсээр нь дахиж эргэн харах боломж гарвал Засгийн газар нөөцийн түрээсийн татвар буюу хувьсах орлогын албан татвар гэх мэт орлогод суурилсан татварын төрөл буюу өмчийн хэрэгслийг авч үзэх хэрэгтэй.

Монгол улсын татварын орчны эдийн засгийн дүн шинжилгээ

Оюу Толгой төслийн татварын орчин болон Таван толгой төсөлд хэрэгжүүлэхээр санал болгож буй төсвийн зохицуулалтуудыг үнэлэх зорилгоор цогц санхүүгийн загвар болон ирээдүйд хэрэгжих бусад төслүүдэд хэрэглэх татварын орчинны хувилбаруудыг ажлын хэсэг боловсруулж гаргасан.

Оюу Толгой. Засгийн газар Оюу Толгой төслийн хувьд нэлээд таатай нөхцлүүдийг олж авсан бөгөөд тогтолцоо нь үнэ болон зардлын өргөн хүрээнд сайн гүйцэтгэлтэй байхаар болжээ гэж ажлын хэсэг санхүүгийн загварчлалыг ашиглан хийсэн дүгнэлтээр үзэж байна. Гэвч ажлын хэсгийн санал болгож байгаагаар эдгээр нөхцөлүүд нь бага орлоготой тогтолцоонд тогтворгүй, зөвхөн жижиг төслүүдэд тохирно гэж үзэж байна.

Таван Толгой. Засгийн газрын санал болгож байгаагаар Таван Толгойг 2 блокд хувааж байгаа. Үүнд: (i) уул уурхайн гүйцэтгэгчийг ашиглан Эрдэнэс-Монгол ТӨХК нь А блокийг ашиглах, (ii) 30 жилийн хугацаатай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Эрдэнэс-Монгол ТӨХК болон хөрөнгө оруулагч хоёр тал бүтээгдэхүүн хуваах замаар, тендерээр сонгогдсон консорциум буюу уул уурхайн компани Б блокийг ашиглах. Засгийн газар нь Б блокийн хөрөнгө оруулагчаас нэлээд ихээхэн хэмжээний буюу 1 тэрбум ам.долларын урьдчилсан төлбөр авахаар төлөвлөж байна. Эрдэнэс-Монгол ТӨХК нь хөрөнгө оруулагчийн компанид хувь эзэмшихгүй юм байна. Б блокийн хувьд ажлын хэсэг дараахь дүгнэлтийг гаргаж байна. Үүнд:

Давхардал үүсгэхгүйн тулд, тендер зарлахаас өмнө Эрдэнэс-Монгол ТӨХК хөрөнгө оруулалтын болон нүүрсний уурхай ашиглах гэрээнүүдийн хоорондын уялдаа холбоог тодорхой болгох шаардлагатай.

Хөрөнгө оруулалтын гэрээ нь гэрээг байгуулах үед хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд заасан төсөв санхүүгийн нөхцлүүдийг оруулсан байх ёстой.

Урьдчилсан төлбөр ба өсөн нэмэгдэх бүтээгдэхүүн хуваах хэлбэрүүдийн ялгаа, сайн муу талуудыг сайн тооцож үзэх хэрэгтэй.

Бүтээгдэхүүн хуваах гэрээ нь Таван толгойд үйлчилж болох боловч биет хэлбэрээр нь бүтээгдэхүүн хуваах явдлыг хангах нь чухал биш л бол цаашид хэрэгжүүлэх төслүүдэд үйлчлэх татварын орчиннд авч хэрэгжүүлэх хэрэггүй.

Эрдэнэс-Монгол ТӨХК нь хувааж авсан бүтээгдэхүүнийг өөрөө хадгалах биш засгийн газарт өгөх ёстой.

А блокийн хувьд ажлын хэсэг дараахь зөвлөмжийг гаргаж байна. Үүнд:

Монгол улс нь А блокийн хувьд орлого хуваах хэлбэртэй харьцуулахад гэрээгээр олборлолт явуулах нь хамгийн тохирох хувилбар мөн эсэхийг авч үзэх ёстой.

Хэрэв гэрээгээр олборлолт явуулна гэж сонговол техник эдийн засгийн үндэслэлийг гаргах, төслийн загвар болон гэрээгээр олборлох хүрээг гаргахад шаардлагатай хангалттай нөөц болоцоог Эрдэнэс-Монгол ТӨХК-д өгсөн байх ёстой.

Уул уурхайн татварын цаашдын тогтолцоо. Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээ нь цаашид байгуулах гэрээнүүдийн хувьд их олон талаар чухал үндэс суурь болж өгнө. Гэвч дээр өгүүлсэнчлэн, Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээ нь Засгийн газрын хувь оролцоог хязгаарлаж өгсөн ба Засгийн газар цаашид эзэмших хувь оролцоог нэмэгдүүлэх талаархи хүлээлтийг багасгахад хүрч болзошгүй юм.

Энэ чиглэлээр ажлын хэсэг дараахь зөвлөмжийг гаргаж байна.

Засгийн газар уул уурхайн салбар дахь төсвийн нийт дарамт болон цаашид гарах төслүүдийг эзэмших хувь оролцоогоо дахиж нэг тооцож үзэх шаардлагатай.

Засгийн газар суурь тогтолцооны хэсэг болгож шилжүүлсэн хувь оролцоог дээд тал нь 15 хувь байлгаж, Монгол улсын ашигт малтмалын тухай хуульд заасан арилжааны нөхцлүүдээр ихээхэн хэмжээний хувь оролцоог олж авах хувилбаруудыг тооцож үзэх хэрэгтэй.

Дунд хугацааны хувьд, уул уурхайн татварын орчны суурь шинэчлэл хийх боломж олдвол хувьсах орлогын албан татвар гэх мэт өсөн нэмэгдэх татварын хэрэгслийг нэвтрүүлэх нь өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийг орлох, мөн төрийн хувь эзэмшил бага үед ч гэсэн санхүүгийн тогтолцооны сайжруулахад ахиц болох юм.

I. ӨМНӨХ МЭДЭЭЛЭЛ, ТАТВАРЫН ӨНӨӨГИЙН ОРЧИН

A. Төсвийн нөхцөл байдал

1. Монгол улс 2009 онд эдийн засгийн гүн хямралд орсноос хойш эдийн засаг нь нэлээд сайн сэргэж байна. 2006-2008 онд алт, зэсийн үнийн өсөлттэй уялдан эдийн засгийн өсөлт нэмэгдэж байсан бол 2008 оны үнийн бууралт нь 2009 онд бодит ДНБ нэлээд багасахад хүргэсэн. Худалдааны алдагдал нэмэгдсэн нь төгрөгийн ханш нэлээд хэмжээгээр сулрахад хүргэж, банкны салбарын хэмжээнд чанаргүй зээлийн харьцааг өсөхөд хүргэсэн. Хандивлагчид болон Олон Улсын Валютын Сангийн Станд-бай хөтөлбөрийн хүрээнд олгосон санхүүгийн дэмжлэгтэй хамт зэсийн үнэ өссөн нь худалдааны тэнцлийг сайжруулах, төгрөгийн ханшийг тогтворжуулахад хүргэсэн төдийгүй төсөвт ихээхэн шаардлагатай байсан дэмжлэг болж чадсан. 2008 онд инфляци 25 хувьд хүрч байсан бол 2009 онд нэг оронтой тоонд хүрч буурсан. Эдийн засаг 2010 оны эхний улиралд маш сайн сэргэсэн боловч инфляцийн дарамт дахин гарч ирсэн.

2. Өнгөрсөн жилүүдэд төсвийн бодлого нь ашигт малтмалын үнэтэй холбоотойгоор мөчлөгийг дагасан шинжтэй байсан. Орлогын хувьд алт, зэсийн үнийн огцом өсөлтийн үр дүнд 2006 оны дунд үеэс гэнэтийн ашгийн татварыг2 нэвтрүүлснээс хойш орлогын хураалт нэмэгдэж, 2007 онд энэхүү орлого ДНБ-ийн 8 хувьтай тэнцэж байсан. Түүнчлэн НӨАТ, ААНОАТ, ХАОАТ-ын хувийг багасгасан нь уул уурхайн бус орлогын хураалтыг багасгасан. Зарлагын хувьд, ашигт малтмалын орлогын урсгал нь цалин хөлс, нийгмийн халамжийн тэтгэмжүүдийг нэмэгдүүлж, багаар капитал зардлыг нэмэгдүүлсэн. 2006 онд ашигт малтмалын орлогын урсгалын ихэнхийг хадгалж чадсан бол 2007 онд хадгаламж буурч бараг “тэг” болсон ба зарлагын өсөлт нь уул уурхайн бус тэнцлийг ихээхэн хэмжээгээр муудахад хүргэсэн (Хүснэгт 1). Ашигт малтмалын үнэ цаашид үргэлжлэн өснө гэсэн хүлээлтээс болж төсвийн бодлого 2008 онд суларсан. Гэвч 2008 оны хоёрдугаар хагаст ашигт малтмалын үнэ огцом буурахад төсвийн бодлого зохицуулалт хийж чадахгүйд хүрч улмаар уул урхайн бус алдлагдлыг нэмэгдүүлж, нийт алдагдлыг өсгөсөн. Тиймээс 2009 онд ашигт малтмалын орлого буурч байхад нийт алдагдалд эзлэх өмнө үүссэн зарлагуудыг багасгахад чиглэж ажилласан. Нийгмийн халамжийн тэтгэмжүүдийг багасгах нь хэцүү болох нь батлагдсан тул капитал зардлуудаа багасгахад хүргэсэн. ДНБ-ий 5 хувиас дээшхи төсвийн алдагдлыг ихэвчлэн хандивлагчдын дэмжлэгээр санхүүжүүлэх болсон. 2 2011 оны эхнээс хүчингүй болох гэнэтийн ашгийн татварыг зэсийн баяжмал болон алтны борлуулалтанд 68 хувиар ногдуулдаг. Зэсийн баяжмалын хувьд татвар ногдуулах суурь нь Лондонгийн металлын бирж дээрх зэсийн бодит үнэ болон суурь үнэ /1 тоны 2600 ам.доллар/ хайлуулах зардлын нийлбэрийн зөрүүгээр тодорхойлогдож байна. Харин алтны хувьд татвар ногдуулах суурийг Монголбанкны алтны үнэ болон суурь үнийн /анх 1 унцийг 500 ам.доллараар тогтоож байснаа 2008 оны сүүлээс 850 ам.доллар болгон нэмэгдүүлсэн/ зөрүүгээр тодорхойлж байна.

2005 2006 2007 2008 2009 2010тооцсон төсөв

Нийт орлого ба тусламж 30.0 36.6 40.9 36.1 32.9 30.3 Уул уурхайн салбарын орлого 4.0 10.5 13.4 10.2 7.4 7.0 Уул уурхайн бус орлого 26.0 26.1 27.5 25.9 25.5 23.4

Нийт зарлага, цэвэр зээл 27.5 28.4 38.0 41.0 38.3 34.8 Урсгал зарлага 21.6 21.5 26.3 29.3 29.6 27.2 Капитал зарлага, цэвэр зээл 5.9 6.9 11.8 11.7 8.7 7.6

Нийт тэнцэл (үүнд буцалтгүй тусламж орно) 2.6 8.2 2.8 -4.9 -5.4 -4.5Уул уурхайн бус нийт тэнцэл -1.4 -2.3 -10.6 -15.1 -12.9 -11.4

Санамж бичигт орсон зүйлс:Нэрлэсэн ДНБ (тэрбум төгрөг) 2,780 3,715 4,600 6,020 6,056 7,997Зэсийн үнэ (тонн/ам.доллар) 3,676 6,731 7,132 6,963 5,165 5,800

Эх сурвалж: Сангийн Яам; ОУВС-ийн ажилтнуудын хийсэн төсөөлөл.

(ДНБ-д эзлэх хувь)

3. Төсвийн бодлогын мөчлөг дагасан байдлыг засахын тулд төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг санаачилж, УИХ-аар хэлэлцүүлж байна. Энэхүү хуулийн нэг гол онцлог нь төсвийн зорилгоор ашигт малтмалын орлогыг хэвийн болгохын тулд бүтэцчилсэн алдагдлын зорилтуудыг нэвтрүүлж тэгснээр зарлагыг ашигт малтмалын үнийн хэлбэлзлээс салгах боломжтой болоход оршино. Хоёдахь гол зүйл нь уул уурхайн томоохон төслүүд олборлолт явуулж эхлэхээр ашигт малтмалын орлого нэмэгдэх үед зарлагын өсөлтийг хязгаарлаж өгөхөд оршино. Энэ нь бүтэцчилсэн алдагдлын зорилтууд нь ашигт малтмалын үнийн хэлбэлзлийг тооцсонийг илэрхийлж байгаа бол зарлагын өсөлтийг хязгаарлах нь хэмжээний өсөлтийн нөлөөг авч үзэж байгааг харуулж байна. Томоохон шинэ төслүүд олборлолт явуулаад эхлэх ирээдүй тод байгаа, учир нь засгийн газар 2013 оноос олборлолт явуулж эхлэх дэлхийн хэмжээний зэсийн том уурхай болох Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээг 2009 оны сүүлээр байгуулсан билээ. Мөн томоохон нүүрсний уурхайг бас байгуулахаар зэхэж гэж байгаа.

Хүснэгт 1. Монгол улс: Нэгдсэн төсвийн тэнцэл, 2005-2010он

4. Ойрын хугацаанд төсвийн бодлогын өмнө тулгарах бэрхшээл нь дунд хугацаанд тулгарах бэрхшээлүүдээс огт өөр юм. Ойрын хугацаанд уул уурхайн төсвийн орлого нь харьцангуй тогтвортой байх төлөвтэй байгаа боловч одоогийн өссөн түвшнээс нийт алдагдлыг бууруулахын тулд төсвийн тодорхой зохицуулалтууд хийх шаардлагатай байгаа юм. 2010 оны хувьд бэрхшээл багатай байх төлөвтэй, учир нь алт, зэсийн үнэ сүүлийн үед ихээхэн өсөж байгаа нь уул уурхайн орлогын гүйцэтгэлийг төсвийн төсөөллөөс илүү давуулж биелүүлэхэд хүргэж болохоор байна. Гэтэл 2011 оны хувьд төсвийн зохицуулалт хийх нь бүрхэг байгаагийн шалтгаан нь 2011 оны эхнээс эхлэн гэнэтийн ашгийн татвар байхгүй болсноор 2010 онтой харьцуулбал орлогын алдагдал ДНБ-ийн 4 хувьтай тэнцэхээр байна.

5. Дунд хугацаанд Монгол улсад дээр өгүүлсэн зэс, нүүрсний томоохон шинэ төслүүд ашиглалтад орохоор ашигт малтмалын орлогын урсгал ихээхэн нэмэгдэхээр байна. Энэхүү төсөл нь ойрын болон дунд хугацаанд зарлагыг ихээр нэмэгдүүлэх хүлээлт үүсгэж байгаа ба 2006-2009 оны хооронд гарсан төсвийн бодлогын мөчлөг дагасан байдалд буцаж ороход хүргэж болзошгүй юм. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг батлах нь мөчлөг дагасан бодлогыг барихгүй байхад чухал хаалт болж өгнө. Гэхдээ өмнөх үнийн өсөлтийн үед буюу 2007 онтой харьцуулбал сонгуулийн үеэр амласан зүйлийг хэрэгжүүлэхийн тулд 2011 онд зарлага нэмэгдэж, хэдийгээр инфляцийн түвшин нэмэгдэж байгаа ч, 2010 онд зарлагыг өсөн нэмэгдүүлэхэд хүргэх чухал дарамтуудыг дутуу үнэлсэнд эдгээр бэрхшээлийн цөм нь оршиж байна. Оюу Толгой төсөл олборлолт явуулж эхлэхээс өмнө зарлагыг өсгөх хүсэл нь цаашид хөрөнгө оруулалтын шинэ гэрээнүүдийн хэсэг болох ихээхэн хэмжээний урьдчилсан төлбөр авахад хүргэхээр байна. Дүгнэж хэлбэл ихээхэн зарлага нь төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу төсвийн нэгтгэл хийх замыг хүндрүүлэх төлөвтэй харагдаж байгаа учраас ирэх хэдэн жилүүд хүнд байхаар харагдаж байна.

Б. Монгол улсын уул уурхайн салбар

6. 2010 оны 6 дугаар сарын байдлаар Монгол улсад 1104 ашиглалтын лиценз, 3561 хайгуулын лиценз байна. Олборлолтын түүхээс харвал ихэвчлэн зэс, алт, нүүрс, хайлуур жоншийг олборлодог ба алтны ихээхэн хэсгийг бага хэмжээний шороон ордууд (аллювийн)-аас олборлодог байна. 2000 оны эхнээс эхлэн хайгуулын ажлыг идэвхтэй хийж ирсэн бөгөөд 2005 онд хайгуулын 4000 лицензтэй болж оргил үедээ хүрсэн. 2006 онд гэнэтийн ашгийн татварыг нэвтрүүлснээр хайгуулын ажил арай удааширч, хайгуулын лицензийг буцааж өгөх өргөдөл 1000-аас бага болсон. 2007 оноос хойш нийт хүчин төгөлдөр байгаа лицензийн тоо 3500-д хүрсэн.

7. Уул уурхайн салбар нь Монгол улсын экспортын гол орлого оруулдаг салбар бөгөөд энэхүү салбарын ач холбогдол сүүлийн жилүүдэд ихээхэн хэмжээгээр өссөн. 2000 оны эхээр уул уурхайн салбар нь нийт экспортын 55 хувийг эзэлж байсан бол 2009 онд 80-аас дээш хувь болтлоо өсч цаашид Оюу Толгой зэс/алтны уурхайн ашиглалтад орох үе буюу 2015 он гэхэд 90-ээс илүү хувь болж өсөхөөр байна. 2000 оны эхэн үеэс хойш экспортод эзлэх хувь нь өссөн нь энэ хугацаанд ашигт малтмалын үнэ өссөнтэй холбоотой бөгөөд Монгол улс нь зэс алтыг зөвхөн олборлодог байсан хүрээг өргөтгөж нүүрс олборлож экспортлодог болсон (Зураг 1-ийг үзнэ үү). Гэвч уул уурхайн салбар нь ДНБ-ий 20 хувийг эзэлдэг бол хөдөө аж ахуй нь уул уурхайг бодвол ДНБ-д эзлэх хувь нь арай дээгүүр байдаг ба үлдэх хувийн ихэнхийг үйлчилгээ эзэлдэг байна. Ажил эрхлэлтийн хувьд уул уурхайн салбар нь капиталын эрчимжилт өндөр байдаг учраас хоёрдугаарт ордог ба 2008 онд идэвхтэй ажиллах хүчний 5-аас доош хувьд ажил олгосон байсан.

8. Уул уурхайн салбар нь төсвийн орлогын чухал эх үүсвэр боловч орлогын өөрчлөлтийн бас нэг чухал эх үүсвэр болдог. Өнгөрсөн туршлагаас харахад нийт орлогод уул уурхайн орлогын эзлэх хувь нэлээдгүй өөрчлөгдөж байгаа нь ашигт малтмалын үнийн өөрчлөлттэй холбоотойгоор гэнэтийн ашгийн татварыг нэвтрүүлсэнтэй холбоотой юм (Зураг 2-ыг үзнэ үү). 2011 онд гэнэтийн ашгийн татвар хүчингүй болсноор уул уурхайн салбарын орлого 2005 оны түвшинд хүрнэ. Хэдийгээр 2011 онд зэсийн үнэ 2005 онтой харьцуулбал 2 дахин өссөн түвшинд байхаар байгаа боловч гэнэтийн ашгийн татвар байхгүй болсноор уул уурхайн салбарын орлого нэгэн хэвийн жигд болох нь сонирхолтой байж болох юм.

Зураг 1. Ашигт малтмалын экспортын бүтэц

Зэс43%

молибден.6%

Алт44%

Нүүрс4%

Газрын тос0%

Бусад3%

2005 оны ашигт малтмалын экспортын бүтэц

Зэс32%

молибден4%

Алт21%

Coal19%

Газрын тос7%

бусад17%

2009 оны бүтэц

Эх сурвалж: Монголбанк, ОУВС-ийн ажилтнуудын хийсэн тооцо

0%

5%

10%

15%

20%

25%

30%

35%

2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015

Ашигт малтмалын орлого Гэнэтийн ашгийн татварын орлого

Зураг 2. Уул уурхайн салбарын орлого (Нийт орлогод эзлэх хувь)

9. Гол хүчин зүйл нь нэг компани буюу Эрдэнэт үйлдвэр дангаараа уул уурхайн орлогын ихэнхийг бүрдүүлж өгдөгт оршино (Хүснэгт 2). Эрдэнэт нь олон жилийн өмнө байгуулагдсан зэс, алтны олборлолт явуулдаг компани бөгөөд Монгол улсын засгийн газар (51 хувь), ОХУ эзэмшдэг ба олон жилийн турш тогтмол түвшний үйлдвэрлэл явуулж ирсэн. Алт зэсийн үнэ өссөн үед л улсын төсөвт оруулах орлого нэмэгддэг. Гэтэл нөгөа талаар уул уурхайн бус орлого нь 2005-2011 оны хооронд 50-иас илүү хувиар өсөн нэмэгдэхээр байна. Тиймээс энэ хугацаанд өсөх алт, зэсийн үнэ нь Эрдэнэтийн орлогыг дөнгөж уул уурхайн бус салбарын орлоготой адил түвшинд хүртэл өсгөхөд хүргэх ба харьцангуй тогтмол орлогын хувьтай байлгана гэсэн үг юм.

Компанийн нэр Бүтээгдэхүүн Татварын төлбөр (сая төгрөг)

Эрдэнэт Зэс, молибден 549,631

Бороо Гоулд алт 29,694

Цайрт минерал цайр 19,530

Таван толгой нүүрс 18,551

Болд төмөр Ерөө гол

Төмрийн хүдэр 6,808

Эх сурвалж: МОҮИТБС (2010 он)

Хүснэгт 2.Монгол улс: уул уурхайн салбарын таван томоохон татвар төлөгчид, 2008 онЭх

10. Цаашид уул уурхайн томоохон шинэ төслүүд хэрэгжээд эхэлбэл уул уурхайн салбарын орлогын гол татвар төлөгч болох Эрдэнэтийн ноёрхол буурах төлөвтэй байна. Хэдийгээр сүүлийн хэдэн жилд уул уурхайн томоохон, ялангуяа нүүрстэй холбоотой төслүүд хэрэгжиж эхэлсэн боловч эдгээрээс хамгийн чухал нь Рио Тинто, Айвенхоу Майнзын хамтран хэрэгжүүлж байгаа Оюу Толгой төсөл бөгөөд 2013 онд олборлолт явуулж эхлэхээр төлөвлөж байна. Энэхүү уурхай нь дэлхийн зэсийн томоохон уурхайнуудын нэг байх ба жилийн олборлолтын хэмжээ Эрдэнэтээс тав дахин илүү байна. Оюу Толгой нь алтны чухал үйлдвэрлэгч байна. Зөвхөн энэхүү төслийн орлого л гэхэд 2013 оноос хойш орлогын эзлэх хувийг Зураг 2-т үзүүлсэн байдлаар нэмэгдүүлэх төлөвтэй байна.

11. Ирэх хэдэн жилд хэрэгжих бас нэг томоохон төсөл нь сайн чанарын нүүрсний Таван Толгойн ордыг олборлох явдал байх ба үүний олборлолт харьцангуй хямд байна. Хэдийгээр энэ төслийн хувьд хөрөнгө оруулалтын гэрээг байгуулаагүй байгаа боловч олон улсын нүүрсний томоохон компаниуд энэхүү төслийг ихээхэн сонирхож байгаагаа илэрхийлсээр байна.3 Нүүрс, уран, төмрийн хүдэр, газрын тос гэх мэт янз бүрийн ашигт малтмалыг хамарсан бусад олон төслүүд байгаа болно. Эдгээрийн зарим нь нүүрсийг шингэрүүлэх буюу БНХАУ-д эрчим хүч экспортлох томоохон цахилгаан станц барих гэх мэт өргөтгөл хийх төслүүд юм.

В. Уул уурхайн салбарын одоогийн татварын орчин

12. Уул уурхайн салбарын төсвийн одоогийн тогтолцоо нь Ашигт малтмалын тухай хууль болон бусад татварын хуульд захирагддаг. Тогтолцоонд орлогын албан татвар болох нөөц ашигласны төлбөр, ашигт малтмалын экспортыг НӨАТ-аас

3 Энэ ордын багахан хэсгийг Хүснэгт 2-т үзүүлсэн Таван толгойн орлогыг бүрдүүлдэг Таван Толгой Хамтарсан компани олборлодог.

чөлөөлөх, төрийн оролцоог оруулсан байдаг.4 Ашигт малтмалын тухай хуульд уурхайн төслийн эхний 5 жилийн хугацаанд наад зах нь 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн ашиглалтын лиценз эзэмшигч нь татварын тогтвортой орчин ба үйл ажиллагааны тогтвортой орчин (төсвийн тогтвортой байдал)-ыг бүрдүүлэхийн тулд засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж болно гэж заасан байдаг. Хөрөнгө оруулалтын гэрээний хугацаа нь төслийн таван жилд хийсэн хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамаарна. Уул уурхайн томоохон төслүүдийн хувьд 30 сая ам.доллараас дээш хөрөнгө оруулалт хийсэн бол хөрөнгө оруулалтын гэрээний хугацаа 30 жил байдаг.

Нөөц ашигласны төлбөр

13. Ашигт малтмалын тухай хуульд эрчим хүч гаргах зорилгоор дотооддоо борлуулсан нүүрс, ердийн ашигт малтмалын хувьд нөөц ашигласны төлбөр нь борлуулах үнийн 2.5 хувь байдаг бол бусад ашигт малтмалын хувьд 5 хувь байдаг5. Засгийн газар нь ашигт малтмалын зах зээлийн үнэтэй уялдан хувьсах буюу өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр авч байх саналыг гаргаж УИХ-д өргөн барьсан. Ашигт малтмал тус бүрийн үнийн дээд доод хязгаарыг нэрлэсэн ам.доллараар илэрхийж байна.6

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар

14. 2007 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (ААНОАТ)-ын хэмжээг 30 байснаас 25 хувь болгож бууруулсан. Мөн алдагдлыг дараагийн 2 жилд шилжүүлэн тооцох заалтыг оруулж өгсөн. 2009 онд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамааран дэд бүтэц болон уул уурхайн салбарын алдагдлыг шилжүүлэн тооцох хугацааг 4-8 жил болгож нэмэгдүүлсэн. Татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо байгаль орчныг нөхөн сэргээх (уурхайн нөхөн сэргээлт) зорилгоор хуримтлуулсан хөрөнгийг жилд хасаж тооцох болсон. Энэхүү заалтад уурхай хаах зардлыг оруулаагүй. Суутган тооцох татварыг давхар татвар тооцох тухай гэрээ (ДТТТГ)-гээр багасгаагүй бол ногдол ашгийн төлбөр, хүүгийн төлбөр ба оршин суугч бус этгээдэд төлөх удирдлагын зардлын төлбөрөөс 20 хувийн татварыг суутгаж авна.

Шууд бус татварууд

4 Урамшуулал төлбөр ба тодорхой хураамжууд байдаг боловч эдгээр нь бага ач холбогдолтой. Гэхдээ IV бүлэгт ярилцсан Таван Толгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд урамшуулал буюу урьдчилсан төлбөр нь чухал ач холбогдолтой байж болох юм.

5 II бүлгийн нөөц ашигласны төлбөр гэсэн хэсэгт борлуулалтын үнийн талаар ярилцсан.

6 Монгол улсын уул уурхайн салбарын татварын орчинд өсөн нэмэгдэх элементүүдийг оруулж ирэх бусад боломжит хувилбаруудын талаар III бүлэгт ярилцсан болно.

15. Барилгын зам зүйлсийн тусгай жагсаалт гаргах замаар гаалийн тухай хууль нь уул уурхайн компаниудыг гаалийн татвараас чөлөөлж өгдөг. Гэвч 2006 онд шинээр гарсан НӨАТ-ын тухай хууль нь тэргүүлэх салбарын гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын импортлох хүнд машин механизм, тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх явдлыг үгүй болгосон. 2009 онд НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулж уул уурхайн эцсийн бүтээгдэхүүний экспортын НӨАТ-ын татварыг тэглэсэн (оруулж ирсэн бүтээгдэхүүнд төлсөн НӨАТ-ыг суутгаж тооцохыг зөвшөөрсөн) боловч бусад уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортын татвар (оруулж ирсэн бүтээгдэхүүнд төлсөн НӨАТ-ыг суутгаж тооцохыг зөвшөөрөхгүй)-аас чөлөөлсөн.

Төрийн оролцоо

16. Ашигт малтмалын тухай хуульд хувийн хөрөнгөөр хайгуулын ажил хийж тодорхойлсон төсөлд төр 34 хүртэлх хувь, улсын төсвөөр санхүүжигдэн хайгуулын ажил хийж тодорхойлсон төсөлд 50 хүртэлх хувь эзэмшиж болно гэж заасан. Хуульд ямар хэлбэр (жишээ нь арилжааны нөхцлөөр худалдаж авах буюу хөнгөлөлттэй нөхцлөөр авах г.м)-ээр хувь эзэмших талаар тодорхой зааж өгөөгүй байна.

17. Оюу Толгой зэсийн төслийн хувьд төрийн өмчит Эрдэнэс компани нь Оюу Толгой ХХК (өмнө нь Айвенхой Майнз Монголиа гэдэг байсан)-ийн 34 хувийг үнэгүй эзэмшихээр болсон. Засгийн газар нь олборлолт эхлээд 3 жил хүртэлх хугацаа болтол уурхайн бүтээн байгуулалтын зардлыг бусад хөрөнгө оруулагчдаар даалгуулна.7

18. Засгийн газар 2 блок болгон хуваан ашиглах, дэлхийн хэмжээний Таван Толгой нүүрсний ордыг ашиглах аргачлалыг гаргаж УИХ-д өргөн барьсан. 2 блокийн лиценз эзэмшигч нь Эрдэнэс компани байна. А блокийн хувьд уурхайг Эрдэнэс ажиллуулах ба, нүүрс гарган авах ажлыг гүйцэтгэгчээр хийлгүүлнэ. Б блокийн хувьд Засгийн газар буюу Эрдэнэс нь нүүрсний компани (нүүрсний компаниудын консорциум)-тай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, нүүрсний компани нь уурхайг ажиллуулна. Эрдэнэс болон нүүрсний компани нь гаргаж авсан нүүрсийг хувааж авах ба Эрдэнэс нь олборлосон бүтээгдэхүүний зөвшилцөж тогтсон хувийг авна. Энэхүү нүүрсний компанид төр хувь эзэмшихгүй боловч

7 Оюу Толгой төслийн хувийн хөрөнгө оруулагчид нь Эрдэнэс компанийг бэлэн мөнгө хэрэгтэй үед бэлэн мөнгө гаргуулахгүйгээр хувь эзэмшүүлэхийг зөвшөөрсөн. Эрдэнэс нь ногдол ашгийн хувиас гарсан зардал (үүн дээр нэмэгдэж мөнгө гаргуулахгүй явсан жилүүдийн хүү буюу хойшлуулсан хүүг төлнө)-ыг төлөхөөр болсон. Энэхүү хойшлүүлсан хүүг төлж дуустал засгийн газар ногдол ашгийн хувь авахгүй. Тиймээс хойшлуулсан хүү гэдэг нь хэрэв төсөл нь хойшлуулсан зээлийг төлөх хэмжээний ногдол ашиг хуваарилж чадахгүй бол хувийн хөрөнгө оруулагчид нь Эрдэнэс компаниас өрийг цуглуулж авахгүй буюу шаардахгүй зээлтэй тэнцүү гэсэн үг юм.

ихээхэн хэмжээний урьдчилгаа төлбөр авч 2011 оны төсөөлсөн төсвийн алдагдлыг нөхөхөд зарим талаар туслах болно. Энэхүү урьдчилсан төлбөр нь цаашид бүтээгдэхүүн хуваах буюу татварын урьдчилсан төлбөр хэлбэртэй байна.

Олборлох үйлдвэрийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)

19. ОҮИТБС нь байгалийн баялаг ихтэй улс орнуудад газрын тос, байгалийн хий, уул уурхайн орлого, компаниудын төлсөн төлбөрийг баталгаажуулж, бүтнээр нь хэвлэн нийтлэх замаар засаглалыг сайжруулах явдлыг дэмждэг. Судалгаанаас харахад засаглал сайн үед газрын тос, байгалийн хий, ашигт малтмалаар баян улс орнууд нь эдийн засгийг өсгөх, ядуурлыг бууруулах ихээхэн хэмжээний орлогыг бий болгодог байна. Гэвч засаглал сул үед газрын тос, байгалийн хий, ашигт малтмалаар баян улс орнууд нь ядуурал, авилга, зөрчил буюу “байгалийн баялгийн хараал”-ыг үүсгэдэг. ОҮИТБС нь ил тод байдал, хариуцлагыг сайжруулах замаар энэхүү “хараал”-тай тэмцдэг байна. Монгол улс нь ОҮИТБС-ыг хэрэгжүүлж, гурван ч удаа ОҮИТБС-ын тайланг гаргасан байна.

II. НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР, ОРЛОГЫН АЛБАН ТАТВАР, НӨАТ БОЛОН ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДАЛ

1. Энэхүү бүлгээр нөөц ашигласны төлбөр, орлогын албан татвар болон НӨАТ-ын тухай авч үзнэүзнэ. Дараагийн бүлгээр татварын орчинд гарч ирж буй шинэ элементүүдийн талаар авч үзэх болно, тухайлбал: Засгийн газрын өмч болон гэнэтийн ашгийн албан татварыг орлох нэмэлт татварын асуудал.

A. Нөөц ашигласны төлбөр

Ерөнхий тойм

2. Олборлолт хийж эхэлсэн даруйгаас эхлэн нөөц нөөц ашигласны төлбөр нь Засгийн газарт орлого бүрдүүлэх найдвартай хэрэгсэл болдог ба бусад төсвийн ихэнх арга хэрэгслүүдтэй харьцуулахадхэрэгжүүлэхэд харьцангуй хялбар байдгаас гадна компаниуд олборлолт хийсэн ашигт малтмалынхаа хувьд хамгийн бага төлбөр төлөх нөхцлийг бүрдүүлдэг.

3. Нөөц ашигласны төлбөрийн хэмжээ нь өртгийн хасалтыг тооцоогүй олборлолтын хэмжээ буюу дүнд өртгийгсуурилдаг тул ашигт малтмалын олборлолтын ахиуц өртгийг нэмэгдүүлдэг. Нөөц ашигласны төлбөрийг хэт өндөр тогтоохх нь шинээр орд ашиглах сонирхолыг бууруулах, улмаар өндөр үнэлгээ тогтоох, ашиглалт сайтай орд газрууд эрт хаагдах, мөн ордуудын үнэ цэнийг бууруулах нөхцлийг бүрдүүлдэг. Гэхдээ олон нийтийн дунд нөөцийн олборлолтын талаар үнэн зөв ойлголтыг бий болгох, татварын орчны тогтвортой байдлыг хангах, мөн татварын баазыг өргөтгөх зорилгоор энгийн, бага хэмжээний төлбөрийн нөхцөл шаардлагатай юм.

4. Ихэнх улс орнууд төслөөс орох орлогын урсгалын суурийгнайдвартай тавих зорилгоор нөөц ашигласны төлбөрийг мөрдүүлдэг ч бодит хувь хэмжээ /мөн нөөцийн ашигласны төлбөрийн хэлбэр/ янз бүр /Хавсралт 1/ байна. Сонгосон хувь хэмжээ нь ашигт малтмалын үйл ажиллагаанд ногдуулж буй бусад татвартай уялдах ёстой /тухайлбал, нөөц ашигласны өндөр төлбөрийг орлогын татварын бага хувь хэмжээгээр саармагжуулж болох юм / харин нөөц ашигласны өндөр төлбөрийг алмаз зэрэг илүү үнэ цэнэтэй ашигт малтмалд хэрэглэж болох юм. Үнэ цэнэнд суурилсан нөөц ашигласны төлбөрийн суурь мөн улс орнууд янз бүрээр тогтоогдсон байдаг ба олон улсын хамгийн шилдэг туршлага гэж байхгүй болно. Үнэ цэнэнд суурилсан нөөц ашигласны төлбөрийг дараахь зүйлст ногдуулж болно: (i) ашигт малтмал эсвэл уурхайн амсарт байгаа хүдэр, (ii) анхан шатны бүтээгдэхүүн агуулагдсан ашигт малтмал (жишээ нь баяжмал), (iii) нөхөн сэргээгдэх ашигт малтмал, (iv) борлуулалтаас олсон нийт орлого , (v) тодорхой нэрийн хуваарилагдах өртгийг хасч (ачаа тээвэр, даатгал болон ачиж буулгалт гэх

мэт) тооцсон борлуулалтын орлогоос олсон нийт орлого, (vi) хайлуулалтын цэвэр өгөөж.8

Монгол Улсын өнөөгийн нөхцөл

5. Монгол Улсад, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлосон ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтаас нөөц ашигласны төлбөрийг төлөх ёстой. Энэ нь эрчим хүчний салбар хэрэглээнд зориулж, дотоодод борлуулсан болон нийтлэг ашигт малтмалуудад /элс, хайрга, барилгын чулуу гэх мэт/ 2.5 хувь ба бусад бүх ашигт малтмалын хувьд 5 хувь байна /Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйл/. Нөөц ашигласны төлбөр нь ААНБОАТаас хасагдах зардал болно /12.1.14 дэх заалт/. Нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээ нь 2.5-5 хувийн хооронд байх нь үндэслэлтэй гэж үзэж байна.9

6. Экспортод бүтээгдэхүүн гаргасан бол эсвэл олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан борлуулалтын үнэлгээг тооцохоор Ашигт малтмалын тухай хуульд заасан /47.2.1 дугаар заалт/. Дотоодод борлуулсан буюу ашигласан бол тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний дотоодын зах зээлийн үнийг үндэслэн борлуулалтын үнэлгээг тооцно. /47.2.2 дугаар заалт/. Дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн борлуулалтын үнэлгээг тооцно(47.2.3 дугаар заалт). Холбогдогч компанидаа бүтээгдэхүүн борлуулсан бөгөөд шилжүүлгийн үнэ нь зах зээлийн бодит үнэлгээний тусгал болж чадахгүй байгаа нөхцөлд татварын албан борлуулалтын үнэлгээг хэрхэн тооцох талаарх заалт Ашигт малтмалын тухай хуульд байхгүй байна10.

7. Ажлын хэсэг борлуулалтын үнэлгээг хэрхэн тооцох асуудал нь маргаан дагуулсан хэвээр байгаа бөгөөд улмаар татварын алба болон уул уурхайн

8 Нөөц ашигласны төлбөрийн талаар маш сайн бичигдсэн материалын хувьд, James Otto, et. al., (2006), Уул уурхайн салбарын нөөц ашигласны төлбөр: Хөрөнгө оруулагчид, ЗГ, иргэний нийгэмд үзүүлэх нөлөөллийн талаарх олон улсын судлагаа –г үзэхийг санал болгож байна.

9 Өсөн нэмэгдэх нөөцашигласны төлбөрийн талаар ЗГ-ын саналыг III бүлэгт авч үзсэн.

10 УИХ-д Засгийн газраас өргөн барьсан нөөцийн ашигласны өсөн нэмэгдэх төлбөрийн тухай төслөөр хуулийн 47.3.1-47.3.4 зүйлд заасан нөөц ашигласаны ашигласны төлбөрийг тооцож, ногдуулах арга аргачлалыг баталж, мөрдүүлэх эрх үүргийг ЗГ-т өгөхөөр тусгасан байна. Гэвч энэхүү эрх, үүрэг нь холбогдогч этгээдүүдэд тавих дүрэм журамыг мөрдүүлэхээр өргөн цар хүрээтэй байж чадах эсэх нь тодорхой бус байна. Иймд, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байж болох юм.

компаниудын хооронд маргаан гарахад хүргэж байгааг ойлгож байгаа. Хэдийгээр дээр дурьдсанчлан олон улсын шилдэг туршлага, гэжбайхгүйгээс гадна нийтлэг хэрэглэгддэг практик ч гэж байхгүй тул Монгол Улс нөөц ашигласны төлбөрийн зорилгоор борлуулалтын үнэлгээг тооцох энгийн, ил тод дүрэм журмыг гаргахыг чармайх нь зүйтэй байна. Нэгдүгээрт буюу тэргүүлэх зорилгын дарааллын дагуу,жишиг үнийг боломжит бүх нөхцөлд ашиглах; Хавсралт 2-т гол ашигт малтмалуудад хэрэглэх боломжтой жишиг үнийн талаарх удирдамжийг оруулсан. Хоёрдугаарт, баяжмалаар нь борлуулсан эсвэл бүрэн боловсруулагдсан бөгөөд эцсийн бүтээгдэхүүний хувьд жишиг үнэ тодорхой байгаа нөхцөлд, нөөц ашигласны төлбөрийг баяжмалд агуулагдаж буй ашигт малтмалын агууламжийн борлуулалтын үнэлгээнд эцсийн бүтээгдэхүүний жишиг үнийг ашиглан ногдуулах хэрэгтэй ба хайлуулт болон боловсруулалтын явцад алдагдсан ашигт малтмалыг хэмжээг тусгахын тулд хэрэв боломжтой стандарт нөхөлтийн төсөөллийг (жишээ нь зэсэнд 96.5 хувь) ашиглаж болно. 11Баяжмалд агуулагдаж буй ашигт малтмалын хэмжээг тодорхойлохын тулд баяжмалын зөөвөрлөлт бүртуул уурхайн компани сорилт тавих шаардлагатай бөгөөд дахин сорилт хийж, баталгаажуулахын тулд дээжийг Засгийн газарт хүргүүлж байх хэрэгтэй12. Гуравдугаарт, хэрвээ ашиглах үнэ байхгүй, ашигт малтмал нь гуравдагч талд зарагдсан тохиолдолд борлуулалтын үнийг ашигт малтмалыг борлуулсан үнээр тооцох шаардлагатай. Аливаа хамгаалалтын арилжаа нь “санхүүжилт” болох тул авч үзэх шаардлагагүй. Хамгаалалтын арилжаанаас татгалзах шалтгаан нь тэдгээр нь ихэнх тохиолдолд орлогыг шилжүүлэхэд ашиглагддаг байна. Дөрөвдүгээрт, жишиг үнэ байхгүй, борлуулалтыг холбогдох байгууллагатай хийсэн тохиолдолд татварын газар нь тохиролцсон үнэтэй дүйцүүлэх борлуулалтын үнийг өөрчлөх эрх бүхий байх ёстой. Маргаан үүсэх нөхцлийг багасгах үүднээс татварын газар, хөрөнгө оруулагчтай ашигт малтмалын холбоогүй талуудын үнэ /борлуулалтын үнэ/-ийг тооцох аргачлалыг тохиролцох үнэлгээг урьдчилан тохирох хэлэлцээрийг хийх

11 Австралийн Куйнсланд мужид ногдуулдаг нөөц ашигласны төлбөрийн тооцоонднөхөлтийн төсөөлж буй түвшинг ашиглан “өглөгөөрх метал” гэсэн тооцооллыг хийдэг байна.

12 Баяжмалыг боловсруулах нөхцөлд, тээвэрлэлтийн өдрөөрх жишиг үнийн ашиглан боловсруулалтад баяжмал шилжих үеийн нөөц ашигласны урьдчилсан төлбөрийг урьдчилан тооцож болно. Нөөцийн ашигласны эцийн төлбөрийг (нөөц ашигласны урьдчилсан төлбөрт хамаарах суутган тооцох дүнгийн хамт) боловсруулалтын гүйцэтгэл тодорхой болсон үед нь (тухайлбал, эцсийн бүтээгдэхүүний нийт хэмжээ тодорхой болсон үед) тооцож болно болно. Гэвч энэ арга хандлагыг овжиноор ашиглаж болзошгүй юм. Жишээлбэл, боловсруулагч боловруулалтын гүйцэтгэлийн хэмжээг бууруулах замаар боловсруулсан ашигт малтмалын төлбөрийг авч болох юм. Хайлуулалтын өртөгт үнэ тогтоох нөхцлийг багтааж, улмаар нөөц ашигласны төлбөрийг суурийг буруу болгож мөн татварын төлөвлөгөөнд нугалаа гаргах магадлалтай. Иймд, ажлын хэсгээс баяжмалаар ньборуулсан эсвэл боловсруулсан эсэхийг үл харгалзан сорилтонд үндэслэн баяжмал дахь ашигт малтмалын агууламжийг тооцон, түүнийг нөөц ашигласны төлбөрийн суурь болгон хэрэглэбэл илүү ил тод байх болно гэж зөвлөж байна.

шаардлагатай. Үүнийг орлогын албан татварын талаарх дараагийн хэсэгт тайлбарлах болно.

Зөвлөмж

борлуулалтын үнэлгээ тооцохдоо дараах дараалалыг баримталж байхаар зохицуулж, Ашигт малтмалын тухай хууль дахь нөөц ашигласны төлбөртэй холбоотой зүйл, заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах. Үүнд: (i) жишиг үнэ, (ii) баяжмал дахь ашигт малтмалын агууламжийн жишиг үнэ, баяжмалыг борлуулсан эсвэл боловсруулсан үед стандарт нөхөлтийн төсөөлөл, (iii) авч хэрэглэх жишиг үнэ байхгүй бөгөөд ашигт малтмалыг гуравдагч талд борлуулсан бол борлуулалтын бодит үнэлгээ, (iv) урьдчилэ үнэ тогтоох хэлцэлийг ашиглах боломжтой нөхцөлд ашигт малтмалыг холбогдогч этгээдэд борлуулсал байвал холбоогүй талын үнэ.

Б. Орлогын албан татвар—Нийтлэг үйлчлэх заалтууд

8. Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцэлээр аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуулийн зарим зүйл, заалтууд хэрэгжихгүй байгаагаас гадна тухайн нэг компанийн нөхцөлд тохирох орлогын татварын хуулийн зохицуулалт байхгүй байдаг нь тодорхой болсон. Тухайлбал, орлогын албан татварын тухай хуулиар ихэвчлэн зохицуулагдлаг шилжүүлгийн үнэ болон “нимгэн капиталжуулалт” (капитал нь өөрийн хөрөнгөөс илүүтэйгээр их хэмжээний өрөөр санхүүжүүгдсэн тохиолдолд энэ нэр томъёог хэрэглэдэг байна. Орч) таалрх дэлгэрэнгүй дүрмийг гэрээнд тусгасан байна. Түүнчлэн, гэрээ зурагдахын өмнө УИХ уул уурхайн компаниудад алдагдалаа шилжүүлэн тооцох байхыг зөвшөөрч, либералчилсан (20 дугаар зүйл).13 Энэ хэсэгт бүх татвар төлөгч нарт мөрдөгдөх ААНБОАТын тухай хуулийн шинэчлэлийн асуудлыг хөндөн авч үзэх бөгөөд энэ нь мөн Монгол Улсад үйл ажиллгааг явуулж буй олон улсын компаниудад ногдуулах орлогын татварын асуудалтай мөн хамааралтай болно. .

Шилжүүлгийн үнэ

9. Улс орнууд дамжин (эсвэл салбар, бүсүүдэд татварын хувь хэмжээ нь ялгаатай байдаг нэг улсын дотор) харилцан хамааралтай этгээдүүд өөр хоорондоо орлогын хуваарилалт хийж буй үед шилжүүлгийн үнийн талаар авч үздэг. Монгол Улсыг оролцуулан олон улс орнууд холбоотой компаниуд хоорондоо зах зээлийн үнээс доогуур эсвэл дээгүүр үнээр худалдаа хийх замаар татвар ногдох орлогоо бууруулсан байвал үнийн залруулга хийж байх заалтыг татварын хуулиндаа оруулсан байдаг. Энэхүү ерөнхий заалтыг дүрэм журмаар илүү нарийвчлан зохицуулах хэрэгтэй.13 Тэргүүлэх чиглэлийн салбарт дахь хөрөнгө оруулалтад үзүүлдэг 10 хувийн татварын чөлөөлөлтийг уул уурхайн салбарт мөн хамруулсан байсан ч сүүлд үүнийг хүчингүй болгосон.

10. МУ-ын ААНБОАТ-ын хуулиар хэрэв харилцан хамаарал бүхий этгээдүүд хоорондоо бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг зах зээлийн бодит үнээс доогуур эсвэл дээгүүр үнээр борлуулсан буюу шилжүүлсэн тохиолдолд татварын алба харилцан хамааралгүй этгээдүүдийн хооронд хийгдсэн бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний борлуулалт буюу шилжүүлэгийн үнийг ашиглан үнийн залруулга хийж болно (11 дүгээр зүйл). Гэхдээ, харилцан хамаарал бүхий этгээдүүд гэсэн тодорхойлолт (6 дугаар заалт) нь зөвхөн тухайн компани болон салбар компанийн хоорондын ажил гүйлгээг хамаарч байгаа ба гуравдагч компанийн хяналтанд байдаг хоёр компанийн хоорондын ажил гүйлгээг хамаарахгүй байна. Иймд, энэ тодорхойлолтыг ижил хувь оролцооны эзэмшилд байдаг эсвэл түүний шууд буюу шууд бус хяналтанд байдаг компаниудыг хамардаг болгож өргөтгөх шаардлагатай. Тодорхойлолтын суурийг ингэж өргөтгөхгүй бол компаниуд “харилцан хамааралтай талууд”-ын хоорондын ажил гүйлгээг ААНОАТ-ын хязгаарлагдмал тодорхойлолтын гадуур хийх замаар, харилцан хамааралтай компани руу орлогоо шилжүүлж, МУ-д төлөх татвараа багасгах болно.

11. Улс орнуудын туршлагаас ажиглахад шилжүүлгийн үнийг зохицуулалт нь маргаан, шүүхийн зарга зэргийг дагуулсан авч хэрэгжүүүлэхэд нэн хүндрэлтэй бөгөөд татварын гэрээ хэлбэл байгуулсан талуудтай ч энэ талаар татварын алба маргаан мэтгэлцээн үүсгэх нь бий. Гэвч, илүү тодорхой зохицуулалтыг бүрдүүлж, шилжүүлгийн үнийг буруугаар хэрэглэх явдлыг хязгаарлахын тулд тухай улс орон шаттай дараатай зарим арга хэмжээг авч хэрэгжүүлж болно. Нэгдүгээрт, татвар төлөгчдийн хувьд илүү тодорхой зохицуулалтыг бүрдүүлэхийн тулд Монгол Улс ЭЗХААБ-ын удирдамжыг14 нэвтрүүлж, мөрдүүлэх шаардлагатай. Энэхүү удирдамжийг дүрэм журмын боловсруулалтад хэрэглэх байдлаар нэвтрүүлж болно. Хоёрдугаарт, харилцан хамааралтай этгээдүүдийн төлөвлөгдсөн ажил гүйлгээг орлогын татварын тайлангаар хавсралтаар тодруулахыг компаниудаас шаардах хэрэгтэй. Ажил гүйлгээг тодруулах энэ шаардлагыг зөрчсөн тохиолдолд зохих торгуулийг ногдуулах хэрэгтэй. Гуравдугаарт, 1 сая ам.доллараас дээш дүнтэй ажил гүйлгээний хувьд шилжүүлгийн үнийг хэрхэн тогтоосныг нотлох баримт материалыг цаг тухайд нь бүрдүүлж, хөтөлж байх шаардлагыг компаниудад тавих хэрэгтэй. Татварын хяналт шалгалтын байцаагч шаардлагатай гэж үзвэл энэ баримт, материалтай танилцах ёстой.

12. Зах зээлийн бодит үнэлгээтэй холбоотой маргаан гарахыг бууруулахын тулд, тухайн компанитай урьдчилан үнэ тогтоох хэлэцэл (УҮТХ) (Хайрцаг 1) байгуулдаг практикийг Монгол Улсад нэвтрүүлэх хэрэгтэй ба уг хэлцэлд тодорхой жилүүдийн хугацаанд шилжүүлгийн үнийг хэрхэн тогтоох талаар тодорхой заасан байх нь зүйтэй. УҮТХ-ийн олон улс оронд хэрэглэдэг бөгөөд харилцан

14 ЭЗХААБ, Олон талт аж ахуйн нэгж болон татварын албаныханд зориулсан шилжүүлгийн үнийн удирдамж.

хамааралтай этгээдэд бараа, бүтээгдэхүүнийг борлуулсан бөгөөд тухайн бараа, бүтээгдэхүүний хувьд авч хэрэглэх олон улсын үнэ гэж байхгүй үед үүссэн шилжүүлгийн үнийн маргааныг багасгах хмаш ач холбогдолтой нь батлагдсан. Татварын албанд УҮТХ-ийг байгуулах эрх, үүргийг өгөхийн тулд ААНБОАТ-ийн хуулинд шилжүүлгийн үнэтэй холбоотой заалт оруулах нь зүйтэй.

Хайрцаг 1. Урьдчилан үнэ тогтоох хэлцэл

Үнэтэй холбоотой бодит болон боломжит маргааныг тодорхой зарчим, хамтын шийдлээр шийдвэрлэх зорилготой;

Татвар төлөгч болон төрийн хооронд байгуулах хэлцэл ихэвчлэн 5 хүртэлх жилийн хугацаатай байдаг;

Нэг талт (татвар төлөгч, МУ-ын ЗГ-ын хооронд) эсвэл олон талт (гадаад улсын татварын чөлөөлөлтөд хамрагдахад үнийн зарчим чухал ач холбогдолтой үед татвар төлөгч, МУ-ын ЗГ, нэг буюу түүнээс дээш тооны гадаад улсын ЗГ-ын хооронд) байж болно;

Засгийн газар болон татвар төлөгч нь УҮТХ-ийг боловсруулах мэргэжилтнүүдийг ажиллуулах шаардлагатай.

Нимгэн капиталжуулалт /Thin Capitalization/

13. Татвар ногдуулах ашгийг тооцохдоо хүүгийн зардлыг ихэвчлэн хасч тооцдог хэдий ч хүүгийн төлбөрийн хэт их хасалтаас татварын суурийг хамгаалах заалтыг ихэнх улс орнууд нэвтрүүлж эхэлсэн. Хэрвээ хөрөнгө оруулалтыг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж байвал, Монгол Улс ашигаас 25 хувьд татвар авдгаас гадна ДТГ-р ноогдол ашигаас татвар суутган тооцохыг хязгаарласнаас бусад тохиолдолд ногдол ашигаас нэмэлт 20 хувийн суутгах тооцох татвар хураадаг. Хэрэв хөрөнгө оруулалтыг өрөөр санхүүжүүлсэн тохиолдолд, Монгол Улс зөвхөн хүүгийн төлбөрт 20 хувийн суутган тооцох татвар ногдуулдаг ба энэхүү суутган тооцох татвар нь ДТГ-ний дагуу буурч болох юм. Нимгэн капиталжуулалтын дүрмийг ерөнхийд нь татвараас зайлсхийх явдлаас сэргийлэх арга хэмжээ гэж үздэг ба хамгийн ноцтой зөрчлийн үед хэрэглэхийг зорьдог.

14. Монгол Улсын ААНБОАТ-ын хуулиар хүүгийн зардлын дүнг 3:1 гэсэн өр/өмчийн харьцаанд үндэслэн хязгаарласан байдаг (14 дүгээр зүйл). Гэвч энэ заалтад тодорхой бус зүйл, дутагдалтай талууд байна. Энэ нь зөвхөн хөрөнгө оруулагчаас-хөрөнгө оруулагч эсвэл, зээлдэгчдээс-зээлдэгч гэсэн суурьт л үйлчилж байна (14.3 дахь заалт). Зөвшөөрөгдөөгүй зардлуудыг ногдол ашиг хэлбэрээр авч үзэж болохоор байна.

15. Зээлийн хэмжээг хэтрүүлэн ашиглахыг хязгаарлах хэд хэдэн аргууд байдаг (энэ нь нимгэн капиталжуулалт). Монгол Улсын хувьд хамгийн түгээмэл арга буюу-Зээл, хөрөнгө оруулалтын хэмжээний харьцааны арга юм. 3:1-ийн харьцаа бол ерөнхийдөө боломжтой. Ихэнх хөгжингүй орнууд их хэмжээний зээлийн хэрэглээний хязгаарлалтыг зөвхөн зээлийг хамааралтай тал олгосон тохиолдолд ашигладаг байна. Зарим тохиолдолд хамааралтай талаас зээл авсан эсэхийг мэдэхэд хүндрэлтэй, ялангуяа өөр хоорондоо зээл авч өгөлцсөн эсвэл толгой компани гуравдагч талаар зээлийг батлан даалган охин компанид олгуулах тохиолдолд зээлийн хэмжээний хязгаарыг бүх зээлд тавих нь зүйтэй гэж ажлын хэсэг зөвлөж байна.

16. 3:1гэсэн хязгаарлалтын харьцааг хэрхэн тусгахыг харахын тулд компани нь 100 ам.долларын хөрөнгө оруулалт, 350 ам.долларын зээлтэй гэж бүртгэгдсэн байна гэж үзье. 50 ам.долларын илүү зээлтэй гэж үзэхэд зөвшөөрөх хүүгийн зардлын хэмжээг 350 ам.доллароос 50 ам.доллар болгон бууруулна. Иймд хүүгийн зардлын хэмжээ зөвшөөрөөгүй хэмжээ нь 35 ам.доллар гэж үзэхэд 5 ам.доллар зөвшөөрөх хэмжээнд орохгүй (US$35 x US$50 / US$350). Хэрвээ компани нь нэгээс дээш эх үүсвэрээс зээлтэй бол хүүгийн зардлын орохгүй байх хэмжээг зээлийн хүүгийн зардал бүрд хувьчлан тогтооно.

Хасч тооцох зардлууд

17. ААНОАТ хуулийн 12 дахь зүйлд ногдох орлогоос хасагдах зардлуудын урт жагсаалтаар заасан байдаг ч энэ нь ерөнхий дүрэм15 биш юм. 15 дугаар зүйлд үл хасагдах арай цөөхөн зардлын төрлийг зааж өгсөн байдаг. Хэрвээ зардал нь хасагдах болон үл хасагдах зардлын жагсаалтад ороогүй бол тухайн зардлыг хасч тооцох эсэх асуудал нь тодорхойгүй байна. Жишээлбэл, уул уурхайн төслийн (голдуу overriding нөөц ашигласны үндсэн төлбөр гэж нэрлэдэг) хүүгийн зардал нь хасагдах зардал уу? Энэ нь 12, 15 дугаар зүйлүүдэд тодорхой тусгагдаагүй байна. Overriding нөөц ашигласны үндсэн төлбөр гэж хөрөнгө оруулагчийн хувьд өглөг бөгөөд орлого олох нөхцөлд үүсдэг байна. Эхний зарчмаар энэ нь хасагдах зардалд16 тооцогдоно. 12 дугаар зүйлээс эхлэн ерөнхий дүрэм боловсруулах асуудлыг авч үзвэл зохимжтой хувилбар гэж үзэж байна. Тухайлбал, 12.1 дэх заалтаар “орлого олоход гарах зардлууд нийт татвар ногдуулах орлогоос хасагдах зардалд тооцно”:”17 Жагсаалтын хамгийн сүүлд буюу “15 дугаар зүйлд

15 Үүнтэй харьцуулахад 7 дугаар зүйлд нийт татвар ногдуулах орлогыг тодорхойлсон ерөнхий дүрмээр эхэлсэн байгаа.

16 Нөөцийн үндсэн төлбөрийг авч байгаа хүлээн авагч нь Монголоос орлого олж байгаа тул суутган татвар төлнө. Хэрэв хүлээн авагч нь ДТГ-тэй орны иргэн бол суутган татвар нь хязгаартай бөгөөд нөөцийн үндсэн төлбөрийг хийхэд суутган татвар ногдуулж чадахгүй байж болох юм.

тусгагдаагүй орлого олоход гарах бусад зардал”-ын хувьд ерөнхий дүрмийн даган мөрдөх болно.

Зөвлөмж

Үнэ жилжилтийн хувьд Монгол Улс нь With respect to transfer pricing, Mongolia should (i) ЭЗХАХБ-ын үнэ шилжилтийн удирдамжыг хэрэгжүүлэх; (ii) хамааралтай талуудын томъёололыг өргөтгөн нэг сохирхолын хүрээнд шууд болон шууд бус эзэмшилтэй болон удирдагдлагатай компаниудыг хамруулах; (iii) компаниуд өөрсдийн орлогын татварын буцаан олголтын хавсралтын хүснэгтээр өгөгдсөн хамааралтай талын гүйлгээг тайлагнахыг шаардах; (iv) компаниуд шилжилтийн үнийг 1 сая ам.доллараас дээшхи гүйлгээнд хэрхэн тогтоосон баримт бичгүүдийг зэрэгцүүлэн хөтлөхийг шаардах; (v) аж ахуйн нэгжийн албан татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулан татварын газрыг УҮТХ-т оруулах эрхийг нээж өгөх.

Зээл хөрөнгө оруулалтын харьцаа 3:1байх зээлийн хэмжээг хэт хэрэглэх хязгаарыг бүх зээлүүдэд хэрэглэх шаардлагатай. Энэ нь зөвхөн талуудын зээл буюу хөрөнгө оруулалтай хамааралтай бус юм.

Монгол Улс нь хасагдах зардлуудыг ”орлого олоход гарах зардлууд”-ын хувьд хасагдах зардлуудыг тооцох дүрмийг нэвтрүүлэх шаардлагатай байна.

B. Орлогын албан татвар—Уул уурхайн салбарын заалтууд

18. Уул уурхайн салбартай холбоотой татварын зүйл заалтыг ААНОАТ-ын тухай хуульд шинэ бүлэгт нэгтгэх шаардлагатай. Уул уурхайн бүлгийн эхний зүйлд зөвхөн уул уурхайн бүлэгтэй холбоотой нэр томъёоллуудыг заах. Тухайлбал, “шаардлага хангасан уул уурхайн компани” гэж уул уурхайн тусгай зөвшөөрөл авсан эсвэл Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсаны үндсэн дээр үйл ажиллагаа явуудж байгаа болон тусгай зөвшөөрөл (Таван толгойн төслийг хэрэгжүүлэх хүрээнд) бүхий төрийн өмчит компани байна18. Уул уурхайн бүлэг заалт нь зөвхөн шаардлага хангасан компаниудад хамааралтай байхаар хоёр дахь хэсэгт тусгах. ААНОАТ-ын хуулийн зүйл, заалтууд уул уурхайн бүлгээс гадуур шаардлага хангасан уул уурхайн компаниуд уул уурхайн бүлгийн заалтууд (уул

17 Их Британи улсад “шаардлагатай гарсан зардлууд”-аар зардлыг ангилахыг шаарддаг. АНУ-д “ердийн буюу шаардлагатай” гэж хуваасан байна. “Шаардлагатай” эсвэл “зайлшгүй” гэдэг нь татвар төлөгч өглөгтэй тохиолдолд шаардлагатай гэж харагдах зардлууд дээр нэмэх зүйл бараг байхгүй байна.

18 Иймд уул уурхайн бүлэг нь шаардлага хангасан уул уурхайн компаниудын туслах гүйцэтгэгчид хамаарахгүй болно.

уурхайн бүлгийн дарааллаар) өөрчлөгдөөгүй нөхцөлд шаардлага хангаагүй компаниудтай ижил хэлбэрээр үйлчилэхээр 3 дахь хэсэгт тусгах хэрэгтэй. Энэхүү хэсэгт ААНОАТ-ын хуулийн уул уурхайтай холбогдох бүлэгт авч үзэх уул уурхайн татварын асуудалд хамаарах товч агуулгууд гарна.

ААНБОАТын хувь хэмжээ болонногдол ашигт ногдуулах суутган татварын хувь хэмжээ

19. ААНОАТ-ын тухай хуулиар эхний 3 триллион төгрөгт 10 хувь, 3 триллион төгрөгөөс (2.17 сая ам.доллар) дээш 25 хувийн орлогын албан татвар ногдуулахаар заасан байдаг. Ихэнх монголын компаниуд 10 хувиар татвар төлж байхад том уул уурхайн компаниуд 25 хувиар татвар төлдөг. Татварын хувь хэмжээ нь 25 хувь байх нь олон улсын стандартаар боломжийн гэж үзэж болно (Хүснэгт 3). Харъяалалын бус иргэнд төлж байгаа ногдол ашигт ногдуулах суутган татварын хувь хэмжээ нь 20 хувь буюу татварын дараахь нийт орлогыг хуваарилан, суутган татварын хувь хэмжээ Давхар татварын гэрээ (ДТГ)-ээр буураагүй гэж үзэхэд нийт төлөх татварын хэмжээ 40 хувь болно.

20. Монгол Улс нь 30 ДДГэрээнд орсон бөгөөд эдгээр нь бүгд харъяалалын бус иргэдэд төлөх ногол ашигт ногдуулан суутган татварын хувь хэмжээг бууруулдаг. Суутган татварыг гэрээтэй орнуудын харъяалалын бус иргэдэд 5-10 хувиар бууруулах нь голдуу нийтлэг хэлбэр ч гэсэн ихэнх ДТГэрээнд гэрээтэй орнуудын 10 буюу түүнээс дээшхи их хэмжээний хувь эзэмшдэг хувьцаа эзэмшигчид 5 эсвэл 10 хувь нь хязгаартайгаар тогтоогддог байна. Недерландийн ДТГэрээний жишээгээр 10 хувийн хувьцаа эзэмшдэг хувь эзэмшигч Недерландад оршин суудаг бол суутган татварын хувь хэмжээ нь 0 байна. Мөн Недерландад Голланд холдинг компани Недерландад татвар төлөхөөр (олон улсын оролцооны татварын чөлөөлөлт) болж болох бөгөөд холдинг компани нь эцсийн хувьцаа эзэмшигдээ ногдол ашгаа бага татварын өртөгөөр тарааж болно (суутган татвар бага эсвэл огт байхгүй), эсвэл тусгай дүрмийн (хүүгийн авлагад бага татвар мөн ногдуулна) хүрээнд хамтарсан компаниудаа санхүүжүүлж болно.

Хүснэгт 3. Аж ахуйн нэгжийн татвар, уул уурхайтай ихэнх орны суутган татварУлс ААНОАТ Ногдол ашигт

ногдуулан суутган татварын хувь 1/

Улс ААНОАТ Ногдол ашигт ногдуулан суутган татварын хувь 1/

Авсрали 30 30 Папуа Шинэ Гвиней

30 17

Буркино Фасо 25 12.5 Перу 30 4

Конго 30 10 Сьерра Леон 37.5 10

Гана 25 8 Амнөд Африк 35 2/ 0

Индонези 28 20 Суринем 36 0

Либер 30 5 Танзани 30 10

Малави 30 10 АНУ 40 3/ 30

Мали 50 0 Замбия 35 0 4/

Мозамбик 32 20 Зимбаб 15 20

1/ Харъяалалын бус иргэдэд олгох ногдол ашиг; ДТГ-ээр хувь хэмжээ буурч болно.2/ Алтны томъёонд суурилсан хувьсагч хувь хэмжээ3/ Улсын түвшинд 35 хувь, үүн дээр мужийн дундаж үйлчилж буй хувь хэмжээний 5 хувь 4/Зэсд 3 хувь, бусад нь 0 percent for copper; 15 хувьpercent for otherЭх сурвалж: Төсвийн газрын ашигт малтмалын мэдээллийн бааз

21. ДТГэрээ нь Монгол Улсын төсвийн бодлогыг сулруулдаг. Нэг боломжтой арга нь ДТГэрээг дахин хэлэлцэж ногдол ашигт ногдуулах суутган татварыг нэмэгдүүлэх эсвэл авч байгаа урамшлын19 хэсгийг хязгаарлах асуудлуудыг хөндөн судлах хэрэгтэй. ДТГэрээг цуцлах нь Монгол Улсын нэр хүндэд муугаар нөлөөлж болзошгүй. Иймд ДТГэрээн дээр ажиллах сайн хувилбаруудыг эрэлхийлэх хэрэгтэй. Монгол Улс нь уул уурхайн компаниудад ногдуулах ААНОАТ-ын хувь хэмжээг 25-35% болгон нэмэгдүүлж, уул уурхайн компанийн төлж байгаа ногдол ашигт ногдуулах суутган татварыг тэглэх20 боломжтой. Мали, Өмнөд Африк, Суринейм, Замби улсууд энэ аргыг хэрэглэдэг21. Гана улс энэ аргыг газрын тосны компаниуддаа (орлогын татварын хэмжээ нь 50 хувь, харъяалалын бус хувь эзэмшигчдэд төлөх ногдол ашгийн суутган татвар нь тэг) хэрэглэдэг харин уул уурхайн компаниуддаа (орлогын татварын хэмжээ нь 25 хувь, харъяалалын бус хувь эзэмшигчдэд төлөх ногдол ашгийн суутган татвар нь 8 хувь) хэрэглэгдэггүй байна.

19 Татварын гэрээнд ихэвчлэн урамшууллыг хязгаарласан заалтууд орсон байдаг. Энэ нь гуравдагч орны иргэн гэрээгээр урамшуулал эдлэх асуудлыг хязгаарлаж өгдөг. Жишээ нь урамшуулалд хязгаарлалтай гэрээтэй оронд гадны корпорациийн тодорхой тооны эзэмшигчид нь гэрээтэй орны иргэд эсвэл оршин суудаг биш бол суутган татварын хувь хэмжээг бууруулах боломжгүй юм. Холдинг компанитай орнуудын хувьд ДТГ-ээрээ ихэвчлэн урамшууллын хязгаарыг татгалзах хандлагатай байдаг.

20 Эрдэнэтийн ногдол ашигт ногдуулах суутган татварын хэмжээ нь байгуулагдсан гэрээнийхээ дагуу тэг байдаг.

21 Монгол Улсын хувьд ногдол ашигт ногдуулах суутган татварын хэмжээг тэг болговол татварын хэлэлцээр хийх хөшүүргийг сулруулах болно. Харин Монгол Улсад нэмэлт нэг талын гэрээ хийх шаардлагагүйп хүрнэ.

Хүүгийн орлого, менежментийн төлбөр болон дэд гэрээлэгчийнтөлбөрт ногдуулан суутгах татвар

22. Харъяалалын бус иргэдийг татварын хуулийг дагаж мөрдүүлэх зорилгоор суутган татварыг хэрэглэдэг. Олон улсын нийтлэг дүрмээр тухайн оронд олсон орлогыг харъяалалын бус этгээдэд олгох нь эцсийн суутган татварын асуудал гэж үздэг-тухайлбал ногдол ашиг, хүүгийн орлого. Харъяалалын бус этгээдээс(байнгын оршин суухаас бусад) буцаан олголт, орлогыг22 нь тооцох өөр практик арга байхгүй тул энэ нь орлого бүрдүүлж байгаа улс орон татвар ногдуулах үр дүнтэй арга болдог байна. Хүүгийн орлогод эцсийн суутган татвар нь “ашгаа бууруулах” (хөөрөгдсөн хүүгийн зардлаар орлогыг гадны хуулийн этгээдэд шилжүүлэх)-аас сэргийлэх эхний арга хэмжээ юм. Хүүгийн төлбөрт ногдуулсан суутган татвар хураалт нь хасагдан тооцогдох хүүгийн төлбөрөөс ашиг гаргах сонирхолыг бууруулдаг. Менежментийн төлбөрт ногдуулах эцсийн суутган татвар нь дотоодын компани гадны толгой компанидаа төлөх эдгээр төлбөрүүдээр дамжуулан зохисгүй үнэ шилжилтийг бий болгох дарамтыг бууруулдаг.

23. Монгол Улсын ААНОАТ-ын тухай хуулийн дагуу харъяалалын бус иргэдийн зарим төлбөрүүдэд 20 хувийн эцсийн суутган татварыг ногдуулдаг: (i) ногдол ашиг (дээр тайлбарласан), (ii) зээлийн хүү болон баталгааны төлбөр, (iii) нөөц ашигласны төлбөр, лизингийн хүү, удирдлагын зардлын төлбөр, түрээс болон менежментийн зардлын орлого, мөн биет болон биет бус хөрөнгө ашигласны орлого (iv) Монгол Улсын нутаг дэвсгэр дээр бараа, ажил, үйлчилгээнээс олсон орлого (17.2.9 дэх заалт).

24. Суутган татварын хүрээ болон татварын хувь хэмжээ нь гэрээгээр буурч болно. Жишээлбэл, Сингапурт ДТГэрээгээр банкинд төлсөн хүүгийн төлбөрт ногдуулах суутган татварыг 5 хүртэлх хувиар хязгаарладаг. Зарим ДТГ нь нөөц ашигласны төлбөрийн дор менежментийн үйлчилгээг суутган татварт тооцох эсвэл тусдаа заалтын хүрээнд техникийн төлбөрүүдийг оруулах;23 менежментийн үйлчилгээг бизнесийн ашгийн заалтаар зохицуулдаг(туслах гүйцэтгэгчийн төлбөр). Энэ заалтад гэрээт орны иргэн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр бараа, ажил, үйлчилгээнээс олсон орлогод Монгол Улс татвар ногдуулахгүй гэдгийг тайлбарласан. Үүнд тооцогдохгүй байх нэг нөхцөл байна. Хэрвээ гадны компани 22 Энэхүү орлогод тухайн хуулийн этгээд бүртгэлтэй орон татвар ногдуулах ба ингэсэн тохиолдолд орлого бүрдүүлэгч оронд төлсөн татварыг тооцон хөнгөлөлт үзүүлдэг байна.

23 Монгол Улс, Недерланд хоёрын ДТГ-нд нөөцийн бүлэгт “техникийн төлбөр”-т 5 хувийн суутган татварыг ногдуулна гэсэн нь төлбөр хийж байгаа хүнд ажиллаж байгаа ажилтанаас бусад хувь хүнд техникийн, менежментийн эсвэл зөвлөх үйлчилгээнд төлсөн төлбөр байхаар тодорхойлсон байдаг. Толгой компанип төлөх менежмент төлбөр нь техникийн төлбөрт тооцогдоно. Монгол-Канадын ДТГ-нд техникийн төлбөрт 5 хувь суутган татвар ногдуулна гэж заасан байдаг. Гэхдээ энэ нь нөөцийн төлбөрийн бүлгээс гадуур тусгагдсан..

Монголд байнгын байршилтай байх бол байнгын үйл ажиллагааны орлогод татвар ногдуулж болно. Энэ нь ихэнхдээ эцсийн суутгалаар хийгддэг бөгөөд байнгын үйл ажиллагаа нь жилийн эцсийн татварын буцаан олголтыг хөтлөх, Монголд олсон орлогод татвар төлөх шаардлагатай.

25. Ихэнх уул уурхайн компанийн туслах гүйцэтгэгч нь Монгол компани эсвэл ААНОАТ төлөх гадаадад байрших гадны компани байдаг. Зарим гүйцэтгэгчүүд цөөхөн сар үйл ажиллагаа явуулж байгаад алга болдог тул татвар ногдуулахад хүндрэлтэй байдаг. Иймэрхүү компаниудын орлогоос татвар авах үр дүнтэй арга нь туслах үйлчилгээний төлбөрөөс суутган татвар авах юм. Татварын хувь хэмжээ нь татвар ногдуулах орлогод бус нийт орлогод ногдуулдаг тул харьцангуй бага байна. Ахиуц ашиг нь нийт орлогын24 20 хувь (ААНОАТ-ын стандарт хувь хэмжээ) бол нийт орлогод 5 хувь, татвар ногдуулах орлогод 25 хувь байх нь боломжийн гэж үзэж болно. Туслах гүйцэтгэгчид 5 хувийн суутган татвар ногдуулах нь орлогын бүртгэлээр буцаан олголт хөтлөх гүйцэтгэгчид эцсийн суутган татвар биш юм. (байнгын оршин суух туслах гүйцэтгэгч болон гадаад компани). Монгол Улсад байнгын суурьшилтайгаар бизнес эрхэлдэггүй харъяалалын бус компаниудад энэ нь эцсийн татвар болдог. ДТГ-ний бизнесийн ашгийн хэсэгт заасан зохицуулалтаар байнгын суурьшилгүй харъяалалын бус иргэдэд ногдуулах суутган татвар явцдаа тэг хүртэо буурдаг. Иймд хэрвээ гадаадад байгаа компани Монголын уул уурхайн компанийн бизнесийн үйл ажиллагааг гүйцэтгэвэл ихэнх гэрээний дагуу гадаадын үйлчилгээ үзүүлэгчийн төлбөрт суутган татвар ногдуулах боломжгүй байдаг.

Бүртгэлийн валют

26. Ихэнх улс орнуудад уул уурхайн компаниуд өөрсдийн бүртгэлээ ам.доллароор эсвэл өөр бусад гадаад валютаар хөтлөхийг зөвшөөрдөг. Долларын бүртгэл ашиглаж байгаа бол татвар буцаан олголтыг эхлээд доллароор бэлтгэсний дараа буцаан олголтын ангилал бүрээр тухайн үеийн ханшаар тооцож дотоодын валютад хөрвүүлнэ. Долларын бүртгэл хөтөлж байгаа үед компани нь дотоод валютаар татвараа төлөх шаардлагыг тавьж болно. Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээгээр татварын тайлангаа доллароор тайлагнахыг зөвшөөрдөг (2.26 дах заалт).25

27. Доллароор бүртгэлийг хөтлөх нөхцөлд доллар нь уул уурхайн компанийн бүртгэлийн валют гэж ойлгогдоно. Импорт нь доллароор төлөгдөж, экспорт нь доллароор борлуулагдана. Татварын зориулалтад долларын бүртгэлийг

24 Татвар ногдуулах орлогын хэмжээ нь нийт орлогын 20 хувьтай тэнцүү тохиолдолд нийт орлогын 5 хувь нь татварын орлогод 25 хувь ногдуулсантай дүйцэхүйц байдаг.

25 Гэхдээ Нягтлан бодох, бүртгэлийн тухай хуулийн 6.1т заасны дагуу компани нь Монгол төгрөг дээр бас бүртгэл хөтлөх шаардлатай. Монгол Улс уул уурхайн компаниудыг татварын болон санхүүгийн бүртгэлээ хоёуланг нь доллароор хөтлөх асуудлыг авч үзэж болох юм.

ашигласнаар компаниуд төгрөгийн ханшны уналтаас сэргийлэх, мөн уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийх сонирхолыг бүрдүүлдэг байна.

Элэгдэл

28. ААНОАТ-ын хуулиар татвар төлөгч капитал зардлаараа бий болгосон ихэнх хөрөнгийг нь элэгдэл тооцох хөрөнгө гэж тусгасан байдаг. Элэгдэл тооцох хөрөнгөд биет болон биет бус хөрөнгийн аль аль нь орох бөгөөд газар, нөөцөд байгаа бараа болон материал үүнд орохгүй. Элэгдэл тооцох нөхөгдөх өртгийг (зардлыг) тухайн хөрөнгийн элэгдлийг шулуун шугамын аргаар ашиглагдах хугацаагаар нь дараах байдлаар тооцно:26

Дэс

дугаар

Хөрөнгийн ангилал Ашиглагдах хугацаа (жилээр)

1 Барилга, байгууламж 40

2 Машин, тоног төхөөрөмж 10

3 Компьютер, компьютерийн сэлбэг болон програм 3

4 Ашиглалтын хугацаа нь тогтоогдоогүй биет бус хөрөнгө 10

5 Ашиглалтын хугацаа нь тогтоогдсон биет бус хөрөнгө ( уурхайн хайгуул, олзворлолтын лицензи орж байгаа )

Хүчинтэй байх хугацаа

6 Элэгдэл тооцох бусад хөрөнгө 10

29. Хөрөнгийн элэгдэл тооцох дээрх ангилал уул уурхайн салбарт тохирохгүй байна. Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд барилга, байгууламжид суурилуулсан эсвэл тэдгээрт бэхэлсэн машин, тоног төхөөрөмж болон далд уурхайн дэд бүтцийг Хөрөнгийн ангилалын 2-т багтана гэж гэрээлэгч тал болон засгийн газар тохиролцсон. Урьдчилсан хөрс хуулалт, хөрс хуулалт, овоолгыг зайлуулах, далд уурхай, зам (гарц), далд уурхайн гүн дэхь ил аргаар олзворлох цооног, агааржуулалтын нүх сувгийг мөнгөн дүнгээр илэрхийлэн тусгасан (Capitalized) Хөрөнгийн ангилал 6-д ( Хөрөнгө оруулалтын гэрээний 2.15-р зүйл) орж байна. Иймээс Оюу Толгой уурхайн бүтээн байгуулалтын ихэнх зардлууд 10 26 Ашигт малтмалын тухай хуульд уул уурхайн компаниудын элэгдэл тооцох журмыг оруулсан байдаг. Энэ хуульд заасанаар, хайгуулын ажилтай холбоотой бүх зардлууд болон уурхайг үйлдвэрлэлд бэлэн болгохтой холбоотой зардлуудыг үйлдвэрлэл эхлэсэн жилээс (61-р зүйл) эхлэн 5 жилийн туршид шулуун шугамын аргаар элэгдэл байгуулна. Хуулийн энэ зүйлийг 2009 онд цуцалсан.

жилийн хугацаанд элэгдэлд орно. Таван Толгойн хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд ААНОАТ хөрөнгийн 6 ангилалыг гэрээний нэмэлт хавсралтад оруулсан байна.

30. Элэгдэл тооцох хөрөнгийн ангилалд нэмэлт оруулах эсвэл боловсронгуй болгох нь нэг арга зам юм. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд энэ аргыг хэрэглэсэнээр бүтээн байгуулалтын ихэнх зардлууд нь 10 жилийн ашиглалтын хугацаатай байна гэдгийг тодорхой болгож байгаа бөгөөд ашиглалтын хугацаа нь 40 жил байх байгууламж хамрагдахгүй .

31. Дээрх аргаас хэрэгжүүлж, мөрдөхөд илүү хялбар, энгийн, хөрөнгийн ангилалын талаарх маргааныг цөөрүүлэх арга бас бий. Энэ аргын дагуу 4-с олон биш ангилалтай байж болохоор байна. Нэгдүгээрт, үйлдвэрлэл эхэлсэн анхны жилээс үйлдвэрлэл эхлэхээс өмнө гарсан хайгуул, бүтээн байгуулалтын бүх зардлуудыг нэг ангилалд оруулан, элэгдлийг шулуун шугамын аргаар 10 жилийн хугацаагаар эсвэл уурхайн ашиглана гэж үзэж байгаа хугацааны 80% -н аль богино хугацаагаар тооцох,27 Хоёрдугаарт,үйлдвэрлэл явагдаж эхэлсэнээс хойшхи бүтээн байгуулалтын болон уурхайтай холбоотой зардлын элэгдлийг хөрөнгө оруулалт үйлчилж эхэлсэн цагаас хойш 10 жилийн хугацаа буюу уурхайн ашиглалтын үлдсэн хугацааны 80%-н аль богино хугацаагаар тооцох . Гуравдугаарт, уурхайд шууд хамааралтай бус дэд бүтцийн (жнь., барилга, зам, төмөр зам, цахилгаан станц) элэгдлийг ААНОАТ-д орсон ердийн ангилалаар тооцох болно. Дөрөвдүгээрт, нийгмийн дэд бүтцийн (жишээ нь эмнэлэг, сургууль, уурхайн ажиллагсдын байр сууц) элэгдлийг уурхай оршин байх хугацаагаар эсвэл арай богино хугацаагаар тооцно. Энэ аргаар элэгдлийг тооцоход бүтээн байгуулалтын зардлыг маш сайн бодсоны үр дүнд тодорхойлох хэрэгтэй бөгөөд татварын хуулинд өгсөн тодорхойлолт олон улсын нягтлан бодох дүрэм, журамтай холбож өгнө. Дөрвөн ангилал бүхий хөрөнгийн элэгдлийн тооцох системийг ашиглалтын хугацаа нь нилээд богино тээврийн хэрэгслэл, компьютер, дундын эзэмшлийн хөрөнгийг оруулсан бие даасан ангилалыг нэмж оруулан өргөтгөж болох юм.

Алдагдлыг шилжүүлэх

32. 2009 онд Монгол улс дэд бүтэц болон уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамааран алдагдлаа шилжүүлэн тайлагнах хугацааг 4 –с 8 жил байхаар КОТ –н хуулинд өөрчлөлт оруулсан. Алдагдлыг шилжүүлсэнээр гарсан алдагдлыг татвар ногдуулах орлогоос 100 % нөхөж болно. Бусад салбарт ажиллаж байгаа компаниудын хувьд алдагдлыг шилжүүлэн тооцох хугацаа нь 2 жилээс илүүгүй байх бөгөөд алдагдалтай ажилласаны дараагийн 2 жилийн жил

27 805-н дүрэм нь ашиглалтын хугацаа богинотой уурхайд элэгдэл тооцох боломжийн хугацааг олгож байгаа юм.

тутмын татвар ногдуулах орлогоос хасаж тооцох алдагдал нь тухайн жилийн татвар ногдуулах орлогын 50%-с илүүгүй байна.

33. Aлдаглыг уул уурхайн салбарт алдагдлыг шилжүүлэх хугацааг сунган, татвар ногдуулах орлогыг дараагийн жилүүдэд 100% шилжүүлэн барагдуулахыг зөвшөөрөн оруулсан нь үйл ажиллагааны эхний жилүүддээ татварын ихээхэн алдагдал хүлээх нь элбэг тохиолддог уул уурхайн салбарын тухайд татварын чухал шинэчлэл болсон юм. Алдагдлыг шингээн тооцох хугацааг уул уурхайн бүх компаниудын хувьд 8 жил чөлөөлж болох юм28

Байгаль орчинтой холбоотой болон уурхайг хаах зардлууд

34. Ашигт малтмалын хуулийн дагуу, хайгуулын эсвэл олзворлох лицензи эзэмшигчийн алин ч байгаль хамгаалах үүрэг хариуцлага хүлээнэ. Энэ үүргээ биелүүлэх нөхцлийг бүрдүүлэхийн тулд лицензи эзэмшигч нь тухайн жилийн байгаль хамгаалах ажилд зарцуулах төсвийн 50%-тай тэнцэх хөрөнгийг тусгай дансанд урьдчилгаа болгон байршуулах ёстой. Ашигт малтмалын хуулийн дагуу (12.1.27 зүйл) байгаль орчны нөхөн сэргээлт (жнь: уурхайн нөхөн сэргээлт ), хийх зорилгоор хуримтлуулсан эх үүсвэрийг татвараас чөлөөлөхөөр заажээ. Байгаль орчны үйл ажиллагаанд хөрөнгийг зарцуулсан, эх үүсвэрийг escrow (эскроу) данснаас .29 шилжүүлнэ. Үүнээс илүү гарсан эх үүсвэрийг компанид буцаан олгох бөгөөд буцаан олгоосон эх үүсвэрт татвар ногдуулна.

35. Монгол улсын байгаль орчны зардалтай холбоотой дүрэм, журам нь байгаль орчинтой холбоотой зардлыг зөвхөн өнөөгийн гарах төсөвт тусгах талаас нь авч үзэж байгаа мэт харагдаж байгаа тул хэт явцуу байна. Хэрэв Монгол улсын экроу дансанд оруулах хуримтлалаар дамжуулан байгаль орчны өнөөгийн болон ирээдүйн зардал, түүний дотор эх үүсвэрийг бүрдүүлэх боломжийг тухайн компанид олгох нь илүү давуу талтай байна. Эрдэс баялаг, эрчим хүчний яамаар батлуулсан уурхайг хаах төлөвлөгөөний дагуу ирээдүйд уурхайг хаах зардалд ашиглах хүүтэй эскроу дансанд хуримтлаглдсан эх үүсвэрийг татвараас чөлөөлөх талаар ААНОАТ-д нэмэлт өөрчлөлт оруулж болох юм. Энэ дансанд засгийн газар болон уул уурхайн компани хамтран хяналт тавих нь зүйтэй бөгөөд компани татан буух (company liquidation) тохиолдолд энэ нь эргэн төлөгдөхгүй (nonrecourse) юм.

36. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд, хөрөнгө оруулагч нь уурхайн хаах төлөвлөгөөг холбогдох хууль, журмын дагуу боловсруулах ёстой бөгөөд

28 Уул уурхайн алдагдлыг шилжүүлэн тооцох тусгай заалтыг уул уурхайн бүлэгт оруулах эсвэл дэд бүтэц болон уул уурхайн аль алинд нь хамаарах либералчилсан алдагдлыг шилжүүлэх заалтыг 6 –р бүлэгт үлдээж болох юм.

29 Амьдрал дээр уурхайг нөхөн сэргээхэд зориулсан дараа жилийн эх үүсвэрийг бүрдүүлэх хэрэгцээг хангахаар эх үүсвэрийг эргүүлэн ашиглах явдал гарч байна.

уурхайг хаахаас өмнө 7 жилийн туршид экроу дансанд эх үүсвэрийг байршуулах бөгөөд энэ хуримтлалыг татвараас чөлөөлнө.(Гэрээний 3.18-р зүйл) гэж заасан байна. Хөрөнгө оруулалтын Гэрээний энэхүү заалт нь ирээдүйд уурхайг хаахад гарах зардлыг татвараас чөлөөлөх тухай заагаагүй ААНОАТ-с давсан заалт болжээ. Уурхайг ирээдүйд хаах зардлыг төлөхөөр экроу дансанд байршуулж буй эх үүсвэрийг уурхайг хаах төлөвлөгөөг MMRE-с баталсан тохиолдолд баталсан татвараас чөлөөлөх нь зүйтэй гэсэнтэй ажлын баг санал нэгтэй байна.

Талбайн зааглалт /Ring fencing/

37. Талбайн зааглалт гэдэг нь тухайн компаний хийж гүйцэтгэсэн бие даасан үйл ажиллагаанууд, эсвэл өөр өөр төслүүд хамаарах орлого болон татвараас чөлөөлөгдөх хэсгийг нэгтгэхэд хязгаарлалт тавина гэсэн үг юм. Зарим нэг улс орнууд уул уурхайн ( болон нефтийн ) үйл ажиллагаанд хязгаарлалт тавьдаг бол зарим орнууд лицензи тус бүр эсвэл төслүүдийн татварын нэгтгэн гаргахад хязгаарлалт тавьдаг байна.

38. Талбайн зааглалтыг баримтлах 2 янзын шалтгаан байдаг. Талбайн зааглалтгүй байх нь хэд хэдэн төслийг зэрэг хэрэгжүүлэн, шинээр хэрэгжүүлж байгаа төслийн татвараас чөлөөлөгдөхөд хамаарч байгаа хайгуулын болон бүтээн байгуулалтын зардлуудыг татвар ногдуулах орлого аль хэдийн олж эхлээд байгаа төслийн орлоготой нэгтгэн тайлан гаргаж хасагдуулга хийсэнээр засгийн газрын цуглуулах ёстой татвар бүрэн цугларахгүй байхад ноцтойгоор нөлөөлж болно. Хоёрдугаарт, уул уурхайн (болон нефтийн орд) бүс өргөжиж, насжихийн хэрээр энэ хязгаарлалт байхгүй байхгүй байх нь хайгуул болон бүтээн байгуулалтын зардлаа чөлөөлүүлэх орлогогүй шинэ хөрөнгө оруулагчдыг ялгаварласан байдалд хүргэж болох юм.

39. Гэхдээ Талбайн зааглалтыг хэт хатуу байх нь Засгийн газарт тэр бүр ашигтай байхгүй. Татвар төлөгчид одоогийн орлогыг татвараас чөлөөлөгдөж байж гэмээнэ хайгуулын ажлууд илүү олноороо хийгдэж, бүтээн байгуулалт явагдаж, тодорхой хугацааны дараа Засгийн газрын татварын орлого нэмэгдэж, татварын бааз нь өргөг болж болох юм. Зөв сонголт нь санхүүгийн режим болон өнөөдрийн олох орлогыг (багахан хэмжээний) ирээдүйд олох (одоогийнхоос хавьгүй илүү хэмжээний) орлогоос засгийн газар илүүд үзэх үү гэдгийн тэнцвэртэй авч үзэх асуудал юм. Талбайн зааглалт буюу алдагдлыг төслүүд хооронд шилжүүлэхээс сэргийлэх нь гэнэтийн ашгийн (Бүлэг III) татварыг халахын хувьд засгийн газар өндөр ашигтай төслүүдэд ашигт суурилсан нэмэгдэл татвар ногдуулдаг бол их ач холбогдролтой юм.

40. Судалгааны баг, орхигдсон газарт хийгдэж амжилтгүй болсон хайгуулын ажлаас гарсан алдагдлыг амжилттай болсон төслүүдэд шилжүүлэх цорын

тохиолдлоос бусад бүх тохиолдолд уул уурхайн санхүүгийн режимийг төсөл бүрээр авч үзэх Талбайн зааглалтыг хийх нь зүйтэй гэсэн зөвлөмжийг өгч байна.

Зөвлөмж

Уул уурхайн компаний ААНОАТ хэмжээг 25 -с 35 хувь болгон нэмэгдүүлж, уугуул бус оршин суугчдад төлж буй дивидендийн суутгал татварт тэглэх хувийг хэрэглэх нь зүйтэй.

Уугуул бус оршин суугчдад төлж буй хүү болон удирдлагын зардлын суутгал татварыг 20 % -д барих нь зүйтэй. Уул уурхайн компаниудад гэрээгээр ажил гүйцэтгэгч лэгчдэд хийсэн төлбөрөөсөө 5%-г суутгах шаардлага тавих нь зүйтэй. Гэрээгээр ажил гүйцэтгэгч уугуул иргэд болон байнгын ажиллагаатай байгууллагууд суутгасан татвараа ААНОАТ –т кредитлэж болно. Бусад гэрээгээр ажил гүйцэтгэгчдийн хувьд суутгах татвар нь эцсийн татвар байна.

Уул уурхайн компаниудад татварын зорилгоор ам.долларын дансыг ашиглахыг зөвшөөрөх нь зүйтэй.

Уул уурхайн хөрөнгө оруулалтын элэгдэлд 4 төрлийн ангилалыг ашиглан хялбаршуулах нь зүйтэй.Үүнд: (i) үйлдвэрлэл эхлэхээс өмнө гарсан хайгуул болон бүтээн байгуулалтын зардлууд (ii) үйлдвэрлэл эхлэсэнээс хойш гарсан бүтээн байгуулалтын зардлууд , (iii) уул уурхайд шууд хамааралгүй дэд бүтэц, болон (iv) нийгмийн дэд бүтэц. Ашиглалтын хугацаа нь богино нийтийн хэрэглээний хөрөнгө тухайлбал компьютер болон тээврийн хэрэгслэл гэсэн нэмэлт 2 ангилал оруулж болох юм.

Алдагдлыг шилжүүлэх хугацааг уул уурхайн бүх копаний хувьд 8 жил байх нь зүйтэй.

Уурхайг хаах төлөвлөгөөг MMRE-с баталсан тохиолдолд уурхайг ирээдүйд хаах зардлыг төлөхөөр экроу дансанд уул уурхайн компаниудын байршуулж буй эх үүсвэрийг татвараас чөлөөлөх нь зүйтэй.

Орхигдсон газарт хийгдэж амжилтгүй болсон хайгуулын ажлаас үүдэн гарсан алдагдлыг амжилттай болсон төслүүдэд шилжүүлэх цорын тохиолдлоос бусад бүх тохиолдолд уул уурхайн санхүүгийн режимийг төсөл бүрээр авч үзэх талбайн зааглалтыг хийх нь зүйтэй.

Г. НӨАТ

41. Монгол улсын 10%-н НӨАТ-ийг үйлдвэрлэл, түгээлтийн шат бүрт цуглуулан авч байх, үр ашигтай, нейтрал татвар байх нь зүйтэй. Сайн төлөвлөж, зохицуулалт хийсэн татварын суурь нь дотоодын хэрэглээ байна.

42. НӨАТ –н гол зарчим нь татвар ногдуулах бараа, үйлчилгээг нийлүүлж буй үйлдвэрлэл болон маркетингийн сүлжээнд оролцогч бүх хувь хүн, эсвэл бизнесүүд НӨАТ төлөгчөөр бүртгүүлж, татвар ногдох борлуулалт бүрээс төлбөр авах явдал юм. Тэдгээр бизнес болон хувь хүмүүс борлуулалтаас (гарцын татвар) төлсөн НӨАТ буюу тэдний татвар ногдуулах үйл ажиллагаанд ашигласан бараа, үйлчилгээндээ төлөх (гарцын татварыг ) хасаад хийсэн төлбөр цэвэр НӨАТ –өө хариуцна. Импортын барааны НӨАТ –ийг импортын үед холбогдох бусад хураамжууд болон онцгой татварын хамт төлдөг. Экспортын бараа татваргүй гардаг. НӨАТ-г бүх бараа, бизнесүүд болон хэрэглэгчийн үйлчилгээнд ижил байдлаар хэрэглэж болохоор учир орцын НӨАТ-г гарцын НӨАТ-д тулган төлөх кредитийн механизм нь татварыг бүх шатлалыг (татварыг-татвараар) товчлох боломжийг агуулж байна.

43. Аливаа орны хувьд олон улсын норм нь импортод НӨАТ ногдуулах, экспортоор гаргаж байгаа барааг татваргүй байлгахын тулд экспортын татварт тэг хувийг (экспортын тэг хувилбарыг хэрэглэсэнээр экпортлогчид apply a zero tax rate to exports and allow the exporter to claim input credit for VAT paid on inputs) хэрэглэдэг. Гэтэл 2009 онд, Монгол улс, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тэг татварыг “ эцсийн бүтээгдэхүүнд” хамаарахаар хязгаарлалт тавьсан бөгөөд уул уурхайн бусад бүтээгдэхүүнүүдийн экспортыг (энэ нь экспортлогч тал тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийг явуулахад худалдан авсан үйлчилгээ, цахилгааан, эрчим хүч зэрэг орцод төлсөн НӨАТ –өө суутгахыг зөвшөөрөхгүй гэсэн үг юм.) мөн чөлөөлөгдөнө гэж үзжээ. Энэ өөрчлөлтийг уул уурхайн салбараас орж ирэх орлогыг нэмэгдүүлэх, эцсийн бүтээгдэхүүн экспортлох хөшүүргийг бий болгох (жнь: катодын зэс эсвэл боловсруулсан алт ) үүднээс оруулсан юм. Энэ нэмэлт өөрчлөлт нь Санхүүгий тогтвортой байдлын гэрээнд хамаарах Бороо Гоулд компанид хамаарахгүй. Энэхүү өөрчлөлтийг Айванхоу Майнз компаний Хөрөнгө оруулалтын гэрээ зурагдахаас өмнөхөн баталсан учраас Айванхоу НӨАТ-ын нэмэлт зардлаа бууруулахуйц хэмжээний 10 %-н орлогын татварын хөнгөлөлтийг тохиролцож чадсан.

44. Монгол улсын уул уурханй салбарт хөрөнгө оруулалт хийе гэсэн хөрөнгө оруулагчдын хувьд 2009 онд НӨАТ-д оруулсан нэмэлт өөрчлөлт нь зардлын өсөлт болж харагдах бөгөөд Монгол улсад хөрөнгө оруулалт хийх сонирхлыг бууруулж байна. Энэ нэмэлт өөрчлөлтийг цуцлах нь зүйтэй.

45. НӨАТ –н нөхөн төлбөрийг даруй хийж байх нь зүйтэй.30 Төлбөрийг хийгээгүй тохиолдолд, илүү төлсөн НӨАТ нь уул уурхайн бүтээгдэхүүнийг авч байгаа гадаад худалдан авагчид шилжүүлж болохгүй уул уурхайн үйл ажиллагааны зардал болно. Уул уурхайн компаниудад тэр дундаа уурхайг байгуулах явцад НӨАТ-ийг нөхөн төлөх хэрэгцээг багасгахын тулд Монгол улс импортлож буй уурхайн үйл ажиллагаатай шууд хамааралтай капитал бараа материал, түүхий эд , хэрэгслүүдийг гэрээнд хамаарах жагсаалтаар татвараас чөлөөлж болох юм.

Зөвлөмж

Уул уурхайн бүр экспортод тэг хувилбарыг хэрэглэх нь зүйтэй. Нөхөн төлбөрийг хийх эх үүсвэрийг багасгахын тулд Монгол улс уурхайд шууд хамаатай импортын бараа материал болон хэрэгслүүдийг гэрээнд хамаарах жагсаалтаар татвараас чөлөөлөх нь зүйтэй.

Д. Төсвийн тогтвортой байдал

Ажиглагдсан ерөнхий зүйлүүд

46. Төсвийн тогтвортой байдлын заалтууд уул уурхайд (болон нефть)өргөн хэрэглэгдэж байгаа бөгөөд дараах үндэслэлтэй байна. Үүнд : (i) анх хөрөнгө оруулалтын хэмжээ их, хөрөнгө оруулалтын өгөөж харагдаггүй, (ii) хөрөнгө оруулалтыг эргэн нөхөж, боломжийн өгөөж хүртэхэд удаан хугацаа шаардагддаг (iii) уул уурхайн үйл ажиллагааг явуулах тухайн улс санхүүгийн дүрэм журмаа өөрчлөхгүй байна гэсэн баталгаа байдаггүй, хөрөнгө оруулалт шингэсэн хойно нефть эсвэл уул уурхайн үйл ажиллагаанд тусгайлан өндөр татвартай болгох талтай.

47. Санхүүгийн удирдлага зохистой явж ирсэн, компаний татварын хэмжээ нь олон улсад барьж буй жишиг хэмжээтэй адил зайлшгүй мөрдөгдөхүйц, үр дүнтэй байх, хураамжийн хэмжээ доогуур, хөрөнгө оруулалт болон үйлдвэрлэлтэй холбоотой шийдвэр гаргалтад сөргөөр нөлөөлөх татвар ногдуулахгүй байх (жнь, хөрөнгийн татвар, машин тоног төхөөрөмжийн онцгой татвар гэх зэрэг), гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчийг ялгахгүй байх, авилгалын түвшин доогуур байх, татварын бодлого нь ил тод, татварын удирдлага боломжийн үр ашигтай, оновчтой байх гэсэн тодорхой нөхцлүүлд хангагдсан тийм тохиолдолд Санхүүгийн тогтвортой байдлын тухай заалтыг заавал байлгах нь төдийлөн шаардлагагүй гэсэн санааг дэвшүүлж болохоор байна.

30 Brondolo-с татварын асуудлаар хийж буй томилолтын явцад НӨАТ-н нөхөн төлбөрийн асуудлыг авч үзнэ. НӨАТ –н нөхөн төлбөрийг цуглуулсан НӨАТ –н 15 хүртэлх хувь болгон хязгаарлалт тавьсан саяханы заалтыг эргэн харах нь зүйтэй.

48. Ерөнхийдөө, төсвийн тогтвортой байдлын заалтыг 2 янзаар томъёолсон байна: тухайн үед үйлчилж буй хуулийг тэр хэвээр нь мөрдөх томъёолол (frozen law formulation), харилцан тохиролцох томъёолол (agree-to-negotiate formulation). Хуулийг өөрчлөлтгүйгээр мөрдөх томъёололоор, гэрээ зурагдах үед үйлчилж буй хуулийг гэрээний хугацаанд эсвэл хэдэн жилийн туршид тэр хэвээр нь мөрддөг. Харилцан тохиролцох томъёололоор гэрээнд оролцогч талууд хуулинд (хууль тогтоомжид) ноцтой өөрчлөлтүүд орсон тохиолдолд эдийн засгийн тэнцвэрийг хангахад чиглэсэн (equilibrium) нөхцлийг шудрага зарчмын дагуу хэлэлцэн тохирохыг харилцан зөвшөөрнө. Сүүлийн жилүүдэд харилцан тохиролцох томъёололыг тухайн үед үйлчилж буй хуулийг тэр хэвээр нь мөрдөх томъёололоос илүү өргөн хэрэглэх болсон байна.31

49. Төсвийн тогтвортой байдал нь дотоодын хууль тогтоомжийг гэрээ зурагдсан огноогоор авч, түүнийг мөрдсөнөөр хуулинд дорвитой эерэг үр дүн авчрах өөрчлөлтүүд орох эсвэл тасалбар болгон өөрчлөлтгүй мөрдөх хууль нь цоорхой, алдаатай байгаа тохиолдолд гэрээлэгч талыг хүртэх өгөөжийг тогтвортой бус болгож болох юм. Хуульд нэмэлт өөрчлөлт оруулж болох хэдий ч гэрээний н хамаарах заалтын цуцлаагүй эсвэл өөрчлөлт засвар хийгдсэн зүйлүүдийг авч хэрэглэнэ гэсэн сайн дурын гэрээ байхгүй бол санхүүгийн тогтвортой байдлын ердийн багтсан одоогийн гэрээнүүдэд тэрхүү нэмэлт өөрчлөлт хэрэглэгдэхгүй.

50. Ууул уурхайн гэрээнд санхүүгийн тогтвортой байдлын заалт байгаа бол гэрээ зурагдах үед санхүүгийн хуулиуд ямар байсан вэ гэдгийг тогтооход хүндрэл гарч болох юм. Тогтвортой байдлын заалт хүчинтэй байх хугацаанд , хуулиуд жилд хэд хэдэн удаа солигдох тохиолдол гарч болох юм. Мөн хуулийг дахин шинээр засварлан, найруулж ч болох юм. Гэрээ байгуулагдсанаас 20 өнгөрсөн хойно 20 жилийн өмнө татварын ямар хууль үйлчилж байсаныг тод санаж байх хүн татварын албанд байхгүй байх ч магадлал бий. Хэрэв татварын албаныхан хэдэн жилийн туршид зурагдсан байгалийн баялагийг ашиглах олон тооны гэрээнд хяналт тавьж байгаа бол энэ гэрээнүүдийн гарын үсэг зурсан огноо нь өөр өөр, тэр бүү хэл нэг жил зурагдсан байлаа ч гэхэд мөрдөгдөж байсан санхүүгийн хууль нь өөр өөр зохицуулалтай байсан бол татварын хяналтыг төвөгтэй болгоно.

51. Хэрэв байгалийн баялагийн заалтад байгалийн баялагийг ашиглах, ашиглуулах талууд гэрээлэгчийн эдийн засгийн байдлын сэргээх нөхцлийг хэлэлцэн тохирохоор заасан бол тохиролцоонд хүрэхэд хүндрэл агрч болох юм. Харилцан тохиролцох томъёололоор хийсэн заалтууд нь санхүүгийн нөхцлүүдийн өөрчлөлт хэрхэн нөлөөлөх талаар хэлэлцэх, түүнийг нөлөөг арилгах өөрчлөлтийн тал дээр харилцан тохиролцоно гэж үзжээ.

31 Гэхдээ уул уурхай болон нефтийн гэрээний дийлэнх нь нууц байдаг тул санхүүгийн тогтвортой байдлын заалтын хандлага чиглэлийг тоогоор гаргах боломжгүй байна.

52. Уул уурхайн хөрөнгө оруулалтын заалтууд тэнцвэртэй бус байна: санхүүгийн нөхцөлд гарсан өөрчлөлтөөс гэрээлэгч атлыг хамгаалсан мөртлөө татварын хэмжээг бууруулах эсвэл гэрээлэгч ашигтай байх зардлыг нөхөх илүү либерал дүрэм зэргийг орхигдуулжээ. Хэрэв санхүүгийн тогтвортой байдал нь гол зорилго бөгөөд засгийн газар хожмоо татварын хэмжээгээ бууруулан татварын баазаа өргөтгөхийг хүсэх аваас тогтвортой байдлын гэрээгээр баталгаажсан хамгаалалттай байгаа компани татварын бууруулсан хэмжээгээр төлөх эрхтэй байх боловч харин татварын баазыг өртгөтгөх заалтад хамаарахгүй. Энэ байдал ирээдүйд хийх татварын шинэчлэл, тэр дундаа татварын ашигтай өөрчлөлтийн бүх өгөөжтэй талыг тогтвортой байдлын гэрээгээр томоохон гэрээлэгчдийн асуудлыг шийдэх асуудлыг маш төвөгтэй болгож болох юм. Монголын улсын нөхцөл байдал

53. Монгол улсад уул уурхайн төслийн эхний 5 жилийн хугацаанд наад тал нь 50 сая ам. дол-н хөрөнгө оруулалт хийх уул уурхайн лицензи эзэмшигч нь засгийн газартай үйл ажиллагааг тогтвортой явуулах, түүний дотор татварын тогтвортой орчинг бүрдүүлэх ( заалт 20.1.1).32 Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж болно. Санхүүгийн тогтвортой байдлын хүрээг Эрдэс Баялагийн хуульд тодорхой заагаагүй.

54. 1998 онд Монгол улс гэрээ хүчин төгөлдөр болсон огноонд мөрдөгдөж байсан хууль ишлэл болгон, түүний дотор орлогын татвараас чөлөөлөгдөх хугацаа болон 2.5% ийн рояалтыг тухай санхүүгийн тогтвортой байдлыг баталсан хөрөнгө оруулалтын гэрээг Бороо Гоулд компанитай тохирчээ. Хөрөнгө оруулалтын Гэрээний санхүүгийн нөхцөлд 2000, 2007 онд өөрчлөлт орсон байна. Бороо Гоулд компани 2007 оноос мөрдөгдөж буй КОТ хуулийн дагуу орлогын татвараа төлж байна. Рояалтийн хэмжээ нь 5 хувь.

55. Оюу Толгойн Гэрээ тодорхой төатаварууд түүний дотор КОТ, НӨТ, гаалийн татвар болон рояалтийн (заалт 2.1 болон 2.2) тогтвортой байдлыг хангаж байна. Тогтвортой байдлын гэрээнд хамаарахгүй татварт хөрөнгө оруулагчийг ялгаваргүйгээр хамруулах болно. Гэрээнд мөн хэрэв хууль эсвэл тогтоол гэрээний дараах өдрөөс хүчин төгөлдөр болж байгаа эсвэл олон улсын гэрээ хөрөнгө оруулагчид хамаарахаар бол хөрөнгө оруулагч нь хууль, тогтоол эсвэл олон улсын хууль (Заалт 2.24) зааснаар татварын бууруулсан хэмжээгээр төлж болох юм.

56. Засгийн газар ирээдүйн хөрөнгө оруулалтын гэрээнд орж байгаа санхүүгийн тогтвортой байдлын заалтын хүрээг нарийсгах хүсэлт гаргаж болох юм.

32 Өмнөх —1997оны ашигт малтмалын хуулинд, Тогтвортой байдлын гэрээ (now known as the Investment Agreement) нь хувь хэмжээг тодорхой хугацааны туршид тогтвртой байлгаж болох юм.

Зөвлөмж

Монгол улсын хөрөнгө оруулалтын гэрээнд энэ хугацаанаас эхлэн санхүүгийн тогтвортой байдлын заалтыг 15-20 жилийн хязгаарлаж,зөвхөн капиталын нөхөн төлөгдөх зарчим, орлого, татварын суутгалын хэмжээ, рояалтийн хэмжээ болон импортын татварын дээд хэмжээг хамруулахаар хязгаартай болгож өгөх энь зүйтэй. Бизнесүүдэд нэлэнхүйд нь нөлөөлөх татварын хуулийн бусад өөрчлөлтүүдийг уул уурхайн компаниудад ялгавартай хандахгүйгээр хэрэглэх нь зүйтэй.

III. АШИГТ МАЛТМАЛЫН НӨӨЦ АШИГЛАСНЫ ӨСӨН НЭМЭГДЭХ ТӨЛБӨР

57. Энэхүү бүлэгт засгийн газраас боловсруулсан ашигт малтмалын нөөц ашигласны өсөн нэмэгдэх төлбөрийн хуулийн төсөл, түүнийг сайжруулахтай холбогдсон зөвлөмжүүд болон Улсын Их Хурал хуулийн төслийг батлахгүй тохиолдолд өөр бусад ямар хувилбарууд байж болох тухай өгүүлнэ.

A. Ашигт малтмалын нөөц ашигласны өсөн нэмэгдэх төлбөрийг ногдуулах тухай хуулийн төсөл

58. Бүлэг II-т дурдсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тогтмол хувь хэмжээн дээр нэмж тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтийн түвшинд үндэслэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулахаар Засгийн газраас Ашигт Малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд танилцуулсан. Хэрэв энэхүү хуульд оруулах нэмэлт өөрчлөлт батлагдвал, Монгол улс ашигт малтмалын бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлттэй уялдуулан 0-5 хувийн өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийгногдуулах юм. Ашигт малтмалын бүтээгдэхүүн тус бүрийн үнийг америк долларын нэрлэсэн үнээр илэрхийлнэ. Хуулийн төсөлд 12 төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүнийг хамруулахаар тусгасан. Алт, зэс гэх мэтийн ашиг орлого өндөртэй чухал ашигт малтмалын бүтээгдэхүүнүүдэд өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийг борлуулалтын орлогын (одоогийн ханшаар) 2-4 хувиар тогтоон ногдуулахаар байна33. Энэхүү нэмэлт төлбөр ашигт малтмалын бүтээгдэхүүний нийт борлуулалтын хэмжээнээс хамаарна.

33 Эрдэнэтийн хувьд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн нийт дүнгийн 40 хувийг бүрдүүлдэг байсан бол нөөц ашигласны өсөн нэмэгдэх төлбөрийг ногдуулснаар ойролцоогоор 25 тэрбум төгрөгийг нэмж төлнө. Энэхүү төлбөр аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хасагддаг гэвэл нэмэлт орлого нийтдээ 20 тэрбум төгрөгөөс бага байх болно.

59. Өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулах тухай хуулийн төсөл нь ашигт малтмалын зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварыг зарим талаар орлохыг зорьж байгаа хэмээн судалгааны баг үзэж байна. Ашигт малтмалын нөөц ашигласны өсөн нэмэгдэх төлбөрийн үндсэн шинж чанарыг ойлгохын тулд ажлын хэсэг эдийн засгийн загварчлал ашигласан бөгөөд энэ тухай Бүлэг IV-д дэлгэрэнгүй дурдах болно. Ашигт малтмалын нөөц ашигласны өсөн нэмэгдэх төлбөр ногдуулах энэхүү хувилбар нь ашигт малтмалын нөөцийн өсөн нэмэгдэх төлбөр, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ба нэмэгдсэн өртгийн албан татвар зэрэг төсвийн орлогыг бүрдүүлэгч голлох хэрэгслүүдээс бүрдэж байна. Ашигт малтмалын нөөц ашигласны өсөн нэмэгдэх төлбөрийг хассан өнөөгийн татварын орчинг суурь хувилбараар авч харин зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар орсон татварын орчинг зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвартай хувилбараар авсан. Дээрх хоёр хувилбарыг жишиг харьцуулалт болгон ашигласан. Оюу Толгойн зэсийн ордын төслийн хувьд эдгээр хувилбаруудыг ашиглахад дараах дүгнэлтэнд хүрэхээр байна. Үүнд:

Зураг 3-ийн эхний хэсэгт дээрх гурван хувилбарын өсөн нэмэгдэх түвшин үнийн өөрчлөлтөөс хамаарч хэрхэн өөрчлөгдөж байгааг хэмжиж байна. Үнэ өсөхийн хэрээр татварын илүү өсөн нэмэгдэх тогтолцоо нь нийт ашгаас хүртэх засгийн газрын хувь хэмжээг нэмэгдүүлж байна. Өөрөөр хэлбэл муруй босоо байдалтай байна. Энэ загварчлал зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын хувьд үнэхээр үнэ нэмэгдэхэд өсөн нэмэгддэг бол суурь хувилбарын хувьд ашигт малтмалын нөөц ашигласны өсөн нэмэгдэх төлбөр зөвхөн бага хэмжээгээрнэмэгддэг болохыг харуулж байна.

Хоёр дахь хэсэгт зардлын өөрчлөлттэй холбоотой өсөн нэмэгдэх байдлыг харуулж байна. Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын хамгийн гол дутагдал нь зардал (эсвэл ашигт байдлыг)-ыг тооцдоггүй явдал юм. Тус загварчлалаас харахад зардал нэмэгдэх тусам засгийн газрын хүртэх өгөөжийн хувь хэмжээ нэмэгдэж, ашигт байдалтай уялдсан өсөн нэмэгдэх байдлыг бууруулж байна. Түүнчлэн ашигт малтмалын нөөц ашигласны өсөн нэмэгдэх төлбөрт зардлын өөрчлөлтөөс хамаарсан мэдрэмж байхгүй байдаг. Гэвч, энэхүү санал болгож байгаа үнийн түвшинд суурь төлбөр дээр нэмж ашигт малтмалын нөөц ашигласны өсөн нэмэгдэх төлбөрийг нэвтрүүлэх нь нийт өсөн нэмэгдэх татварын орчинд нөлөөлөх нөлөө маш бага байна.

Зураг 1. Ашигт малтмалын нөөц ашигласны өсөн нэмэгдэх төлбөрийг одоогийн татварын орчин ба зарим бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтийн албан татварт харьцуулсан харьцуулалт

-40% -30% -20% -10% 0% 10% 20% 30% 40%0%

10%

20%

30%

40%

50%

60%

70%

Үнийн өөрчлөлтөөс хамаарах мэдрэмж

Монгол улс ; Суурь Row 48 Монгол улс; ЗБҮӨАТ Монгол улс ; ёуурь + өсөн нэмэгдэх АМНАТ Row 51Row 52 Row 53 Row 54 Row 55 Row 56

Үнийн өөрчлөлт

Засг

ийн

газр

ын

хүрт

эх н

ийт ө

гөөж

ийн

хувь

-50%-40%-30%-20%-10%0%10%20%30%40%50%

0%

10%

20%

30%

40%

50%

60%

70%

Зардлын өөрчлөлтөөс хамаарах мэдрэмж

Монгол улс ; Суурь Монгол улс; ЗБҮӨАТМонгол улс ; ёуурь + өсөн нэмэгдэх АМНАТ

Зардлын өөрчлөлт

Засг

ийн

газр

ын

хүрт

эх н

ийт

өгөө

жий

н ху

вь

60. Эцэст нь, эдийн засгийн дээрх загварчилалын үр дүнгээс харахад тус санал болгосон ашигт малтмалын нөөц ашигласны өсөн нэмэгдэх төлбөр үнийн янз бүрийн түвшинд болон үнийн өсөлтийн үед сайн чанарын хувьцааг олж авахтай холбогдож одоогийн өсөн нэмэгдэх төсвийн бодлогыг сайжруулах нөлөө багатай гэж дүгнэж болохоор байна. Үүний бас нэгэн дутагдалтай тал нь зардлын янз бүрийн түвшинд ямар ч мэдрэмжгүй байдаг явдал юм. Харин ашигтай холбоотойгоор бусад “нэмэлт татварууд” нь зардал ба үнээс давсан (дор үзүүлэх болно) өсөн нэмэгдэлтийн түвшинд ихээхэн нөлөөтэй боловч эдгээрийг танилцуулахын тулд засгийн газрын боловсруулсан төсөлд үндсээр нь өөрчлөлт хийх шаардлагатай болно.

61. Одоогийн энэ шатанд Улсын Их Хурал үндсэн хувилбараас илүүтэйгээр санал болгож буй ашигт малтмалын нөөц ашигласны өсөн нэмэгдэх төлбөрт үзүүлэх өөрчлөлтөнд анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж судалгааны баг үзэж байна.

Улсын Их Хурлын одоогийн нөхцөл байдлаас хамаараад ядаж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болох нэмэлт татварын үнийн интервалыг зардал болон үнийн индексэд үндэслэн жил бүр тохируулга хийж байх шаардлагатай. Жил тутмын зардлын өсөлтийг тусгахын тулд ангилалыг зарим ашигт малтмалын гэрээнд ашигладаг Америкийн Нэгдсэн Улсын (АНУ) Дотоодын Нийт Бүтээгдэхүүний (ДНБ) дефлъятороор тохируулга хийх шаардлагатай. Нөгөөтэйгүүр, үнийн инфляцийг тусгахын тулд Оюу Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээний нэрлэсэн зээлийн хүүнд тохируулга хийхэд ашиглагдсан Америкийн Нэгдсэн Улсын Хэрэглээний үнийн индексээр (ХҮИ) тохируулга хийх нь зүйтэй. Инфляциар индексжүүлээгүй тохиолдолд ангилалд тохируулга хийхийн тулд Ашигт Малтмалын тухай хуулинд тухай бүр нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй болно.

Зөвлөмж

Хэрэв ашигт малтмалын нөөц ашигласны өсөн нэмэгдэх төлбөрийг авч хэрэгжүүлэх бол үнийн ангилалыг инфляциар индексжүүлэх шаардлагатай.

Б. Ялгавартай Хувь

62. Монголд улсад уул уурхайн ашигт малтмалын бүтээгдэхүүний боловсруулалтыг урамшуулах зорилгоор Улсын Их Хурлаас ялгавартай хувийг санал болгох талаар хэлэлцэж байна. Энэ нь ашигт малтмалын боловсруулсан бүтээгдэхүүнд (тухайлбал уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн болох зэсийн катод) бага, харин боловруулаагүй ашигт малтмалын бүтээгдэхүүнд (зэсийн баяжмал) өндөр гэхчилэн ялгавартай хувь ногдуулна. Энэхүү ялгавартай хувийг алт, зэс, төмрийн хүдэр, нүүрс болон бусад цөөн тооны ашигт малтмалаар хязгаарлан тогтоож болно.

63. Монгол улсад аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хувь бага, капитал нөхөлт харьцангуй уян хатан байдаг учир ашигт малтмал боловсруулахад татаас өгөх хэрэггүй. Хэрвээ УИХ-аас ашигт малтмалыг боловсруулахад татаас шаардлагатай гэж үзвэл татаасын хэмжээг Монгол улсад оруулсан хөрөнгө оруулалтын (тухайлбал, зэс цэвэршүүлэх үйлдвэр байгуулах) хэмжээнээс хамааруулж тооцвол зохино. Харин ашигт малтмалын нөөц ашигласны өсөн нэмэгдэх төлбөрийн төсөлд тусгаснаар татварын урамшууллын хэмжээ ашигт малтмалын ирээдүйн үнийн түвшингээс хамаарахаар байна. Тиймээс ашигт малтмалын ирээдүйн үнийн түвшин болон боловсруулах чиглэлийн хөрөнгө оруулалтын (downstream investment) шийдвэр хоорондын хамаарал сул байгаа энэ тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны өсөн нэмэгдэх төлбөрийг ялгавартайгаар тогтоох энэхүү санал нь зорилгодоо хүрэхүйц үр дүнтэй арга болохгүй юм. Уул уурхай эрхлэгч (mine operator) болон боловсруулах үйлдвэрийн эзэд (downstream processing) хоорондоо адилгүй байдаг нь бас нэгэн сул тал юм.

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ялгавартай хувийг хэрэглэх үед татварын урамшуулал уурхай эрхлэгчдэд биш харин боловсруулах үйлдвэрийн эздэд очиж байхаар зохицуулах нь хүндрэлтэй байдаг. Улс орнуудад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн янз бүрийн хувилбар, бодлогууд байдаг хэдий ч Улсын Их Хурлын хэлэлцэж буй ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ялгаварлалтай хувиар тогтоох энэ арга нь олон улсын түвшинд түгээмэл бус байдаг (Хүснэгт-4). Хүснэгт-4-т үзүүлсэн зарим улс орнуудад (мужуудад) хийсэн судалгаанаас харахад зөвхөн Австралийн баруун хэсэгт боловсруулалтын зэрэглэлээс хамаарч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ялгавартайгаар тогтоодог боловч ялгавартай хувийг зэс, төмрийн хүдэр гэх мэт ашигт малтмалын зарим бүтээгдэхүүнээр хязгаарладаг байна. Нэлээд түгээмэл байдаг татварын урамшууллын хэрэгсэлд Улсын Их Хурлаас онцгойлон үздэг хөрөнгө оруулалтын ангилалд үзүүлэх татварын хөнгөлөлт багтдаг ба татварын өгөөжийн хэмжээ хөрөнгө оруулалтын хэмжээтэй шууд холбогддог.Зөвлөмж

Хэрэв татварын урамшуулал орон нутаг дахь уул уурхайн ашигт малтмалын боловсруулалтыг хөхүүлэн дэмждэг бол ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ялгаварлалтайгаар тогтоох аргаас өөр тухайлбал, хайлуулах тоног төхөөрөмжид оруулсан хөрөнгө оруулалтад хөрөнгө оруулалтын татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг бусад хувилбарыг сонгоход анхаарах хэрэгтэй.

В. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс бусад хувилбар

64. Хэрэв ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн энэхүү төслийг Улсын Их Хурлаар батлахгүй бол хамгийн ашигтай төслүүдээс өндөр хэмжээний эдийн засгийн түрээс авах янз бүрийн хувилбарыг агуулсан дэлгэрэнгүй багц шинэчлэлийг хийх хэрэгтэй. Эдгээр хувилбаруудад уул уурхайн компаниудад аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг өндрөөр тогтоох, ашгийн түвшин нэмэгдэх тусам татварын хувь ихсэж байдаг хувьсах хүүг ашиглах, нөөц ашигласны төлбөр авах, эсхүл өгөөжийн хязгаараас давсан ашигт нэмэлт татвар ногдуулах Австралын санал болгосон аргыг хэрэглэх зэрэг хувилбарууд байж болно. Түүнчлэн хувь эзэмшил буюу Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд ашиглаж буй төрийн оролцооны бодлогын хувилбар бхйж болно. Эдгээр ялгаатай хувилбаруудыг Хавсралт-3 аар дүрслэн үзүүлж байна.

Хүснэгт 4. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн өсөн нэмэгдэх механизм ба боловсруулалтын түвшнээс хамаарсан ялгавартай хувийн түүвэрчилсэн жишээ

         

Зэс Алт Төмрийн хүдэр Нүүрс         

Баруун Австрали Металийн баяжмал 5% Метал (катод) 2.5%

Алтны өртөг 2.5%

Нэгдсэн татвар 7.5%Цэвэршүүлсэн хүдэр 5.625%Баяжуулсан хүдэр 5% /1

Экспортын өртөг 7.5%Дотоод, нэг тонн тутамд $1.00, индексжүүлсэн

Австрали, Квийнсланд

Татвар төлөгч дараахаас сонголт хийнэ:

Өртгөөс тогтмол 2.7%; эсвэлҮнээс хамааран хувьсах 1.5% -

4.5%

100 ам.доллар хүртэлх өртөгөөс нэг тонн тутмаас 7% 100 ам.доллараас дээш өртгөөс нэг тонн тутамд 10%

Австрали, Өмнөд Шинэ Уэйлс

олборлолтын өртөг 4% Ил уурхай 8.2%Далд уурхай 7.2%Гүний уурхай 6.2%Олборлолтын өртөг

Австралийн Хойд хэсэг

Капиталын төлбөрийг оруулаад цэвэр ашгийн 18%

Хятад Нэгжид ногдох ашигт малтмал ашигласны төлбөр дээр эрдэс баялгийн нөөцийн нөхөн төлбөр (өртгийн 1-4%) ашиглалт малтмал бүрийн хувьд

ялгаатайГана үйл ажиллагааны харьцаагаар тодорхойлогдоно 3-12%, /2

Боливи Ашигт малтмал бүрийн үнийн ялгаварлалаас хамаарч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг янз бүрээр тогтоодог ба; дотоод дахь

борлуулалтаас 60% -ийн ашигт маofн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авдаг.

Чили Зэсийн борлуултаас 4% 3/

Перу 1% < Нийт өртөг 60 сая ам.доллар

2% >60 сая ам.доллар < 120 сая ам.доллар

3% > 120 сая ам.долларАНУ Ваоми муж:

Ил уурхай, нийт өртгөөс 12.5%Далд уурхай, нийт өртгөөс 8%

Канад Ерөнхийдөө ашигт суурилсан ашигт малтмалын нөөц ашигласны талбөрийг орон нутгийнтүвшинд ашигладаг ба; уурхайн хэмжээ болон бусад хүчин зүйлүүдийг харгалзан нарийн зохицуулалт, хуультай байдаг

         

1/ Австралийн Баруун хэсэгт үйлдвэрлэлийн цар хүрээ нэмэгдэж томрох тусам тогтвортой гэрээний улмаас ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ бага байдаг. 2/ Практик дээр 3%-иас илүүтэй ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс хасагдуулга хийх боломжтой байдаг. 3/ 2010 болон 2011 онуудад засгийн газраас газар хөдлөлтийн улмаас ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг сайн дураараа ашгийн хувиас хамааран 3.5%-9% иар ногдуулсан. Энэхүү төлбөрийг хийхээр хүлээн зөвшөөрсөн компаниудын тогтвортой байдлын гэрээг сунгахаар болсон.

65. Эдгээр хувилбаруудын төсвийн бодлогыг сайжруулах бүрэн боломжтой эсэхийг харуулах зорилгоор аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хувьсах хүүнд хийсэн симуляцийн үр дүнд өсөн нэмэгдэх татварын болон төрийн оролцоог 34%-иар тогтоосон Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээний хувилбараар Зураг-4-т харуулж байна. Түүнчлэн өмнөх ашигт малтмалын нөөц ашигласны өсөн нэмэгдэх төлбөрийн симуляцийн үр дүнг мөн харуулж байна. Төсвийн эдгээр гурван бодлого нь дэвшилтэт хувилбарыг хэрхэн сонгосноос хамаарах ба нэмэгдсэн өртгийн албан татвар зэрэг бусад хүчин зүйлүүд хэвээр байна. Симуляцаас харахад ашигт малтмалын нөөц ашигласны өсөн нэмэгдэх төлбөрийг бодвол аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хувьсах хүү ба төрийн оролцооны хувь үнэ ба зардлаас илүү өсөн нэмэгдэхээр байна. Хэрэв зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварыг цуцлахад үгүй болсон өсөн нэмэгдэх дэвшилтэт аргыг уул уурхайн төсвийн бодлогод дахин танилцуулах зорилготой бол аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хувьсах хүү эсхүл төрийн оролцооны хувь бүхий хувилбаруудыг санал болгож буй ашигт малтмалын нөөц ашигласны өсөн нэмэгдэх төлбөрийн хувилбараас илүү үр дүнтэй байгааг харуулж байна.

Зураг 4. Ашигт малтмалын нөөц ашигласны өсөн нэмэгдэх төлбөрийг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хувьсах хүү ба Оюу Толгойн төсөлд харьцуулах нь

-50% -40% -30% -20% -10% 0% 10% 20% 30% 40% 50%0%

10%

20%

30%

40%

50%

60%

70%Үнийн өөрчлөлтөөс хамаарах мэдрэмж

Монгол улс, Оюу ТолгойRow 48Row 49

Үнийн өөрчлөлтЗасг

ийн

газр

ын

хүрт

эх н

ийт ө

гөөж

ийн

хувь

-50%-40%-30%-20%-10%0%10%20%30%40%50%0%

10%

20%

30%

40%

50%

60%

70%

Зардлын өөрчлөлтөөс хамаарах мэдрэмж

Монгол улс, Оюу ТолгойRow 48Row 49

Зардлын өөрчлөлт Засг

ийн

газр

ын

хүрт

эх н

ийт

өгөө

жий

н ху

вь

66. Хавсралтад дурьдсан хувилбаруудын ихэнх нь одоогийн төсвийн бодлогыг бодвол удирдлагын хувьд энгийн хялбар; тухайлбал Зураг 4 –т үзүүлсэн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар уг татварыг хэрэгжүүлэх удирдлагын талаар нэмэлт мэдээлэл шаардлагагүй. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хэрэгжүүлэхэд сул тал байгаа хэдий ч Дэлхийн Банк, донор байгууллагууд болон бусад сангийн оролцоотойгоор чадавхийг дээшлүүлэх сургалтаар эдгээр асуудлуудыг шийдвэрлэж болно.

Зөвлөмж Хэрэв санал болгож буй ашигт малтмалын нөөц ашигласны өсөн нэмэгдэх

төлбөрийг үндсээр нь дахин эргэж харах боломж гарвал засгийн газар

татварын өөр хувилбар эсхүл ашигт суурилсан хувь оролцооны аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ба нөөцийг түрээсэлж ашигласны татвар зэрэг хувилбаруудыг авч үзэх хэрэгтэй.

IV. МОНГОЛЫН ТАТВАРЫН ОРЧНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЖИЛГЭЭ

67. Энэ бүлэгт Оюу Толгой төслийн хүрээн дэх татварын орчинд үнэлгээг хийж, Таван Толгой төслийн хувьд санал болгосон татварын бодлогод санал өгч, эцэст нь ирээдүйн төслүүдэд тусгагдах татварын бодлогын зөвлөмжийг санал болголоо. Судалгааны бага нь эрх баригчидтай санал солилцсоны үндсэн дээр энэхүү санхүүгийн дэлгэрэнгүй загварыг боловсруулсан болно.

A. Оюу Толгой төсөл

Товч танилцуулга

68. Оюу Толгой нь алт, зэсийн олборлогдоогүй нөөцийн хэмжээгээрээ дэлхийн хамгийн ордуудын нэгд тооцогддог. Энэхүү орд нь Монгол улсын Өмнөговь аймагт байдаг бөгөөд Хятадын хилээс ойролцоогоор 80 км-н зайд оршдог. 2013 оноос үйлдвэрлэл эхлэх үед Хятад зэсийн хамгийн гол хэрэглэгч байх хандлагатай юм. Оюу Толгой ХХК нь энэхүү орд газрын бүх лицензийг эзэмшдэг бөгөөд Торонто, Нью Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Канадийн компани болох Айвенхоу Майнз ХК-ийн бүрэн мэдэлд үйл ажиллагаагаа явуулдаг. 2006 онд дэлхийн уул уурхайн томоохон компаниудын нэг болох Рио Тинто Айвенхоу Майнз ХК-н хувьцааг хэд хэдэн үе шаттайгаар худалдаж авахаар тохирсон. Мөн Рио Тинто компани нь нээлттэй захаар дамжуулан Айвенхоу Майнз ХК-ийн 44 хувийн эзэмшлийг худалдаж авах боломжтой. Одоогоор Рио Тинто нь Айвенхоу Майнз ХК-ийн 22.4 хувийг эзэмшдэг. Рио Тинто болон Айвенхоу Майнз

компаниуд хамтран Оюу Толгой уурхайн нөөцийг олборлож, үйл ажиллагааг нь эрхлэнэ.

69. Оюу Толгой төслийн үйлдвэрлэлийн гол үзүүлэлтүүдийг Хүснэгт 5-д хураангуйлан харууллаа. Төсөл нь маш өндөр ашигтай бөгөөд нэг тонн зэсийн үнийг 4320 ам.доллар, нэг унци алтны үнийг 850 ам.доллар байхаар тооцоолоход татварийн өмнөх дотоод өгөөжийн түвшин (татварын өмнөх ДӨТ) нь 24 хувиар үнэлэгдсэн.34 Өнөөгийн үнийн түвшинд тооцоолоход өгөөж нь мэдэгдэхүйц өндөр байна. Өндөр ашигтай бөгөөд маш том хэмжээний орд зэрэг нь Оюу Толгой төслийг дэлхийн зэрэглэлийн төсөл болохыг харуулдаг.

Хүснэгт 5. Оюу Толгой: Үйлдвэрлэлийн болон зардлын таамаглалууд

Үйлдвэрлэл         80 жилийн зэсийн үйлдвэрлэл ( сая тонн)   22.980 жилийн алтны үйлдвэрлэл ( сая унци)   24.780 жилийн мөнгөний үйлдвэрлэл ( сая унци)   148.5     Зэсийн үнийн таамаглал (нэг тонн, ам.доллар)   4320       ЦӨҮЦ НэрлэсэнБорлуулалтын орлого (тэрбум ам.доллар) 18.1 123.1

Зэс 14.6 98.9Алт 3.2 21.6Мөнгө 0.2 1.6Бусад 0 1.1

     Хөрөнгө оруулалтын зардал (тэрбум ам.доллар, 2009) 21.5

Уурхайн олборлолтын капитал    Уурхайн дэд бүтцийн капитал   21.6Байнгын капитал   1.6

     Үйл ажиллагааны зардал (нэг тонн тутамд, ам.доллар, 2009)  

Хайлуулах, цэвэршүүлэх зардал (тээврийн зардлыг шингээсэн) 570Олборлолт, боловсруулалтын зардал   1582

Эх сурвалж: СЯ-ны мэргэжилтэнгүүдийн тооцоо    

34 Дээрх үнийн түвшингүүд нь Оюу Толгой ХХК-иас Сангийн яаманд олгосон загварт ашиглагдсан бөгөөд урт хугацааны дундаж үнүүдийг илэрхийлнэ.

Татварын орчин

70. Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээ нь 2009 оны сүүлээр батлагдсан. Гэрээний хэлцлийн хугацаанд зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварыг хүчинтэй байлгах болон төрийн эзэмшилд 34 хүртэлх хувийг авах хоёр зэрэг яригдаж байсан бөгөөд энэ нь хөрөнгө оруулагчдын зүгээс төслийг хэрэгжүүлэхэд үндсэн бэрхшээл нь болж байсан. Энэхүү мухардал нь засгийн газар 2011 оноос эхлэн зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийг албан татварыг хүчингүй болгох шийдвэр гаргаснаар эцэслэгдсэн. Өмнө дурьдснаар засгийн газар зөвхөн 34 хувийг эзэмших хувилбарыг сонгож, үүний сацуу уурхайн ашиглалтын зардлын талыг гаргах шаардлагатай болсон бөгөөд үүнийг өөр хөрөнгө оруулагчдаар хийлгэхээр тохирсон. 35

71. Төсвийн бодлогын бусад чухал үзүүлэлтүүдийг Хүснэгт 6-д нэгтгэн хураангуйлсан байдлаар харууллаа. Дээрх зүйлсийн зарим нь, тухайлбал, татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох журам зэргийг Монгол улсын төсвийн ерөнхий бодлогод тусгасан. Бүлэгт II-н хэлэлцүүлгүүдийг авч үзвэл энэхүү гэрээний маш олон хүчин зүйлийг дахин дурьдах нь зүйн хэрэг.36

Хүснэгт 6. Оюу Толгой: Татварын нөхцлүүд

Т атварын бодлогын үндсэн нөхцлүүд         Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь 5%ААНОАТ-н хувь   25%Элэгдүүлэлтийн арга (Шулуун шугмын аргааар):    

Хөрөнгө оруулалтын зардал   10Дэд бүтцийн зардал   30Нөхөн сэргээлтийн капитал   4

Татварын алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох (жилээр) 8Ногдол ашгийн татварын хувь   20%

ДТГ-ний хүрээнд үйлчлэх хувь   0%Хүүгийн орлогын татварын хувь   20%

ДТГ-ний хүрээнд үйлчлэх хувь   5%     НӨАТ-ны түвшин (эргэн төлөлтгүй)   10%Хөрөнгө оруулалтын татварын хөнгөлөлтийн хувь   10%     Төрийн өмчийн оролцоо (сонирхолоо илэрхийлсэн) 34%

35 Хувь эзэмшлийн хувилбар, хүүгийн төлбөр зэргийн талаарх хэлэлцүүлгийг Хавсралт 3-аас харна уу. Хувь эзэмшлийн талаарх дэлгэрэнгүй тайлбарыг Оюу Толгойн Хөрөнгө Оруулалтын Гэрээний нэгдүгээр бүлгээс харж болно.

36 Судалгааны багийн гэрээний загварчлал нь төслийн санхүүгийн нөхцлүүдийг нэгтгэж, хураангуйлж авч үзсэн.

Илэрхийлсэн сонирхлын хувь   12%Эх сурвалж: СЯ-ны мэргэжилтэнгүүдийн тооцоо

Энэхүү гэрээний дагуу ногдол ашгийн татварын түвшин 20 хувь байхаар хүлээгдэж байгаа ч Айвенхоу Майнз компани Оюу Толгой ХХК-ний хувьцааг эзэмших нэгэн Голланд компани байгуулсан нь Голландтай байгуулсан давхар татварын гэрээ (ДТГ)-ний дагуу ногдол ашгийн татвар төлөхгүй. Иймд засгийн газар нь анхлан хүлээгдэж байснаас бага татварын орлого хүртэнэ. Бүлэг II-т санал болгосноор энэхүү төслийн ирээдүйд хүртэх урьдчилан тооцоогүй үр ашгийг хаах үүднээс уул уурхайн компаниудад ногдуулах ААНОАТ-н түвшинг 35 хувь хүртэл нэмэгдүүлж, ногдол ашгийн татварын түвшинг тэглэх нь зүйтэй. Энэхүү бодлогын хэрэгжүүлэлтийг хэрхэн хэмжихийг энэ бүлгийн сүүлийн хэсэгт авч үзнэ.

НӨАТ-н хуулинд орсон 2009 оны нэмэлт өөрчлөлт нь уул уурхайн эцсийн бүтээгдэхүүний экпортын татварыг тэглэж, бусад уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн хувьд татвараас чөлөөлөөгүй.37 Энэхүү нэмэлт өөрчлөлт нь дотоодын хайлуулах үйлдвэр барихгүй л бол Оюу Толгойн НӨАТ-н эргэн төлөлтийн боломжийг үр дүнтэйгээр арилгаж, нийт татварын ачааллыг нэмэгдүүлсэн. Дээрх нэмэлт өөрчлөлт нь хөрөнгө оруулалтын гэрээ хэлцэгдэхээс өмнө хүчинтэй болсон нь хөрөнгө оруулагчдын зүгээс энэхүү татварын ачааллыг бууруулах үүднээс ямар нэгэн хөрөнгө оруулалтын татварын хөнгөлөлт үзүүлэхийг шаардсан (хүртсэн). Экспортын татварыг бүх бүтээгдэхүүний хувьд тэглэсэн дээр боловч үүнийг хүчингүй болгосноор гэрээнд заасны дагуу хөрөнгө оруулалтын татварын хөнгөлөлт эдлэх боломжгүй болно.38 Энэ хэсэгт авч үзсэн симуляциудад Оюу Толгойн хувьд экспортын тэг татвар нь ашиггүй, харин хөрөнгө оруулалтын татварын хөнгөлөлт эдлэх нь ашигтай гэж таамагласан. Энэ бүлгийн сүүлийн хэсэгт татварыг тэглэсний үр ашгийг авч үзэх бөгөөд үүнийг Бүлэг II-т хүчтэй санал болгосон.

Хөрөнгө оруулалтын гэрээ нь маш олон заалтуудыг агуулсан. Тухайлбал, удирдлагын өндөр зардал, хувь нийлүүлэгчийн зээл хэлбэрээр хийсэн Айвенхоугийн анхны хөрөнгө оруулалт зэрэг бөгөөд цаашдын гэрээнүүдэд суурь нөхцөл болохооргүй заалт юм. Доор үзүүлснээр гэрээний ерөнхий багц нь засгийн газарт харьцангуй давуу талтай байгаа бөгөөд дээрх заалтууд нь засгийн газрын 34 хувийн эзэмшлийн нөлөөг саармагжуулах механизм байдалтай харагдаж байна. Дараахи симуляци нь гэрээний

37 Бүлэг II-н хэлэлцүүлгийг харна уу.

38 Мэдэгдэхүйц хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэн дараа НӨАТ-н хувь тэглэсэн тохиолдолд Оюу Толгой нь энэ хүртэлх хийгдсэн хөрөнгө оруулалтын хувьд хөрөнгө оруулалтынхаа хөнгөлөлтийг эдэлж, цаашид НӨАТ-г тэглэсний үр ашгийг хүртэнэ. Энэхүү шалтгааныг үндэслэн судалгааны баг нь өөрчлөлтийг яаралтай хийх нь зүйтэй гэж үзэж байна.

нөхцлүүдийн материаллаг хүчин зүйлийг авч үзсэн. Харин тодорхой шалтгаануудын улмаас бүгдийг нь дэлгэрэнгүй загварчлаагүй болно. Санхүүгийн бүтцийг мөн хялбаршуулан авч үзсэн. Сүүлийн хэсэгт хэлцэгдэх төсвийн бодлого нь эдгээр асуудлуудыг дүгнэнэ.

Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээний эдийн засгийн үнэлгээ

72. Оюу Толгойн төслийн хувь хийгдсэн төсвийн бодлогын симуляцид нэг тонн зэсийн үнийг 4320 ам.доллар, нэг унци алтны үнийг 850 ам.доллар гэж үзсэн бөгөөд эдгээрийн бодит утга төслийн хэрэгжих хугацаанд тогтмол байна. Мөн бодит үйлчилж буй татварын дундаж түвшинг 55 хувь байхаар тооцоолсон. 10 хувиар дискоунтчлагдсан мөнгөн хөрөнгийн урсгалыг ашиглан тооцоог хийхэд бодит үйлчилж буй татварын дундаж түвшин нь 77 хувьд хүрч өссөн.39 Энэхүү бодит үйлчилж буй татварын түвшин нь Австралийн засгийн газрын санал болгож буй нөөцийн супер ашгийн татвар (НСАТ)-н хуь хэмжээтэй харьцуулахуйц юм. Энэхүү татвар нь ердийн ААНОАТ дээр нэмэгддэг.40 Энэхүү санал нь Австралийн засгийн газрын хувийг одоогийн байгаа буюу уул уурхайн түүхий эд экспортлодог орнуудын хувьд нийтлэг түвшнээс мэдэгдэхүйц нэмэгдүүлнэ.41 Хэрэв энэхүү саналыг хүлээн авсан тохиолдолд Австралийн засгийн газрын НСАТ-н хувь дэлхийд хамгийн өндөр байх болно. Өмнө дурьдснаар Оюу Толгойн гэрээний хувьд бодит үйлчилж буй татварын дундаж түвшин нь Австралийн НСАТ-н түвшинтэй ойролцоо байгаа нь Монголын засгийн газрын тэмдэглэхүйц амжилт юм (Зураг 5). Гэхдээ үүнийг бусад (жижиг) төслүүдийн хувьд давтах боломжтой юу? гэсэн асуулт гарч ирнэ.

73. Оюу Толгой төслийн төсвийн бодлогын өөр нэгэн чухал зүйл нь өсөн нэмэгдүүлэлт юм. Бүлэг III-т авч үзсэн аргатай адилаар Зураг 6-д засгийн газрын хүртэх нийт өгөөжийн хувийн өөрчлөлтийг үнийн болон зардлын өөрчлөлтөөс хамаарсан функц байдлаар тодорхойлж, өсөн нэмэгдүүлэлтийн түвшинг хэмжсэн.

39 Ихээр дискоунтчлагдсан бодит үйлчилж буй татварын дундаж түвшин нь засгийн газрын орлогын мөнгөн урсгалын мэдээ болон төслийн татварын өмнөх мөнгөн урсгалын ялгаанаас үүдэлтэй. Хөрөнгө оруулагчдын дангаар үүрэх анхны хөрөнгө оруулалтын зардлаас шалтгаалан төслийн эхний жилүүдэд дэхь татварын өмнөх мөнгөн урсгал нь сөрөг байхад энэ жилүүд дэх засгийн газрын орлого нь бараг тэг. Эхний жилүүд дэхь мөнгөн урсгалын сөрөг дүнд өндөр жин өгч дискоунтчилж байгаа нь засгийн газрын орлогоос харьцангуй бага ЦӨҮЦ-тэй байна. Үүний үр дүнд дискоунтчлах хүүгийн түвшин өсөхийн хирээр төслөөс хүртэх засгийн газрын хувь нэмэгдэнэ.

40 Энэхүү саналын тайлбар, тодорхойлолтыг Хавсралт 3-аас үз. Авсрталийн саналын хувьд эрх баригчид нь засгийн газрын хувь нь 10 хувь бус, харин засгийн газрын бондын хүүгээр дискоунтчлагдах ёстой гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд НСАТ-н засгийн газрын хувь нь 55 хувьтай ойролцоо болно.

41 Энэхүү нийтлэг бодлогын хувьд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь 3 хувь, ААНОАТ нь 30 хувь, капиталын элэгдүүлэлтийг 10 жилийн туршид шулуун шугмын аргаар хийдэг, ногдол ашиг болон хүүгийн орлогын татвар нь 5 хувь, засгийн газрын эзэмшил нь 10 хувь.

Муруй босоо байх тусам төсвийн бодлого нь төдий чинээ өсөн нэмэгдэх шинжтэй байна. Симуляцийн үр дүнгээс харахад үнийн болон зардлын янз бүрийн түвшинд Оюу Толгойн төсвийн бодлогын өсөн нэмэгдүүлэлтийн түвшин нь Австралийн НСАТ-н саналын түвшинг нягт дагаж байгаа нь харагдаж байна. НСАТ-н санал нь энэ загвараас үүдэх өндөр өсөн нэмэгдүүлэлт бүхий алдагдлыг бууруулахад чиглэгдсэн. Оюу Толгойн төсвийн бодлого нь нийт өгөөжийн тогтмол хувьтай байгаа юм. Харин үнийн их хэмжээний бууралт эсвэл зардлын өсөлтийн үед Оюу Толгойн төсвийн бодлого нь өсөн буурах (regressive) шинжтэй болдог. Учир нь ашигт байдал буурахын хэрээр нөхөн төлөөсгүй НӨАТ нь өсөн буурах татвар болж, Оюу Толгойн төсвийн бодлогод байгаа төрийн оролцооны хувь бүхий өсөн нэмэгддэг элементүүдийн нөлөө давамгайлдаг.

74. Төслийн чадавхид үзүүлэх төсвийн бодлогын нөлөө нь чухал хүчин зүйлсийн нэг юм. Төсвийн чадавхийг татварын дараах дотоод өгөөжийн түвшин (татварын дараах ДӨТ)-г төслийн хувьд хүлээн зөвшөөрөгдөх өгөөжийн доод түвшин (hurdle rate)-тэй харьцуулах байдлаар хэмждэг. Ерөнхийдөө энэхүү хүлээн зөвшөөрөгдөх өгөөжийн доод түвшин нь 10-с 15 хувийн хооронд байдаг.42 Зөвшөөрөгдөх өгөөжийн доод түвшинг 15 хувь гэж үзсэн симуляцийн үр дүнгээс харахад Оюу Толгойн төсвийн бодлого нь төслийн чадавхийг бууруулна. Дунд зэргийн үнийн болон зардлын өсөлт нь татварын дараах дотоод өгөөжийн түвшинг зөвшөөрөгдөх өгөөжийн доод түвшнээс бага болгоно (Зураг 7). Магадгүй хөрөнгө оруулагчид нь үүнийг хүлээн зөвшөөрөх магадлалтай. Учир нь үнийн байнгын өсөлт болон бусад эерэг нөлөө байх боломжтой гэсэн хүлээлт нь потенциаль нөөцийг нэмэгдүүлнэ. Цаашилбал, хөрөнгө оруулагчдын хувьд дотоод өгөөжийн түвшин нь гол шалгуур биш бөгөөд засгийн газар нь төслийн ихээхэн хэмжээг эзэмшиж байгаа ч хөрөнгө оруулагчид нь нилээд хэмжээний цэвэр өнөөгийн үнэ цэнэтэй43 болон урт хугацааны мөнгөн урсгал эерэг байна. Гэсэн хэдий ч дээр дурьдсанчлан Оюу Толгойн төсвийн бодлогын нөхцөл бусад жижиг төслүүдийн хувьд хэт хүндрэлтэй байх болно.

75. Эцэст нь дүгнэн авч үзвэл засгийн газар Оюу Толгой төслийн гэрээ нь маш тааламжтай нөхцлүүдтэй байгаа бөгөөд төсвийн бодлого нь үнэ болон зардлын

42 Татварын дараах ДӨТ, хөрөнгө оруулалтын санхүүжилтын өмнөх мөнгөн хөрөнгийн урсгал. Энэ нь нийт шаардлагатай хөрөнгө оруулалт (өр төлбөр болон өөрийн хөрөнгийн нийлбэр)-ын өгөөжийн түвшин бөгөөд орлогын татвараас хүүг суутгасан нөлөөг тусгасан тооцоо. Өр төлбөрийн хөшүүргийн тооцоонд оруулсан тохиолдолд өөрийн хөрөнгийн өгөөж нь өндөр гардаг бол хөшүүргийн нөлөөгөөр тэрхүү өөрийн хөрөнгийн өгөөжийн зөвшөөрөгдөх өгөөжийн доод түвшин нь мөн адил өндөр байдаг. Энэ зарчмаар тооцоолсон татварын дараах, санхүүжилтын өмнөх зөвшөөрөгдөх өгөөжийн доод түвшин нь эрсдлээс хамааран ойролцоогоор 10-с 15 хувийн хооронд байна.

43 Айвенхоугийн саяхны илтгэлд өнөөгийн цэвэр үнэ цэнийг тооцоолохдоо 8 хувийн дискоунтыг ашигласан байсан. Зөвшөөрөгдөх өгөөжийн түвшин нь ямар нэгэн төслийн хувьд дискоунт хувь нь бага байсан ч эерэг цэвэр өнөөгийн үнэ цэнэтэй байна.

далайцтай өөрчлөлт явагдсан ч гүйцэтгэл сайн байхаар байна. Гэсэн хэдий ч судалгааны багийн зүгээс энэхүү төсвийн бодлого нь ижил ашиг авчрах болон бага ашигтай жижиг төслүүдийн хувьд тогтвортой бус бодлогын хувилбар байхаар байна. Цаашдын хөрөнгө оруулалтын гэрээнүүдийг засгийн газар сайжруулах боломжууд бий. Тухайлбал, НӨАТ-н бодлого. Энэ тухай энэ бүлгийн сүүлийн хэсэгт дахин авч үзэх болно.

Зураг 4. Оюу Толгой: Бодит үйлчилж буй татварын дундаж түвшин

Австрали; НСАТ+ААНОАТ

Монгол; Оюу Толгой

Австрали; Одоогийн үйлчилж

буй

0% 10% 20% 30% 40% 50% 60% 70% 80% 90% 100%

БҮБТДТ БҮБТДТ БҮБТДТ (ЦӨҮЦ-10%)

Зураг 5. Оюу Толгой: Төсвийн бодлогын өсөн нэмэгдүүлэлт болон Австралийн бодлогын харьцуулалт

-50% -40% -30% -20% -10% 0% 10% 20% 30% 40% 50%

0%

5%

10%

15%

20%

25%

30%

35%

40%

45%

50%

Үнийн өөрчлөлтөөс хамаарах мэдрэмж

Монгол, Оюу ТолгойАвстрали, Одоо үйлчилж буйАвстрали, НСАТ+ААНОАТ

Үнийн өөрчлөлт

Засг

ийн

газр

ын

хүрт

эх н

ийт

өгөө

жий

н ху

вь

-80%-60%-40%-20%0%20%40%60%80%0%

10%

20%

30%

40%

50%

60%

Зардлын өөрчлөлтөөс хамаарах мэдрэмж

Монгол, Оюу Толгой Австрали, Одоо үйлчилж буйАвстрали, НСАТ+ААНОАТ

Зардлын өөрчлөлт

Засг

ийн

газр

ын

хүрт

эх н

ийт

өгөө

жий

н ху

вь

Зураг 3. Оюу Толгой: Төслийн чадавхид үзүүлэх төсвийн бодлогын нөлөөний шинжилгээ

-50% -40% -30% -20% -10% 0% 10% 20% 30% 40% 50%0%

5%

10%

15%

20%

25%

30%

35%

40%Үнийн өөрчлөлтөөс хамаарах мэдрэмж

Монгол, Оюу ТолгойАвстрали, Одоо үйлчилж буйАвстрали, НСАТ+ААНОАТ Татварын өмнөх дотоод өгөөжийн түвшинТатварын дараах дотоод өгөөжийн түвшин, хүлээн зөвшөөрөгдөх өгөөжийн доод түвшин

Үнийн өөрчлөлт

Тат

вары

н да

раах

, сан

хүүж

илты

н өм

нөх

дото

од

өгөө

жий

н тү

вшин

-50%-40%-30%-20%-10%0%10%20%30%40%50%0%

5%

10%

15%

20%

25%

30%

35%

40%

Зардлын өөрчлөлтөөс хамаарах мэдрэмж

Монгол, Оюу ТолгойАвстрали, Одоо үйлчилж буйАвстрали, НСАТ+ААНОАТ Татварын өмнөх дотоод өгөөжийн түвшинТатварын дараах дотоод өгөөжийн түвшин, хүлээн зөвшөөрөгдөх өгөөжийн доод түвшин

Зардлын өөрчлөлт

Тат

вары

н да

раах

, сан

хүүж

илты

н өм

нөх

дото

од ө

гөөж

ийн

түвш

ин

Б. Таван Толгой төсөл

Товч танилцуулга

76. Дэлхийн зэрэглэлийн Таван Толгой нүүрсний орд нь Монголын Өмнөд хэсэгт Өмнөговь аймгийн Цогтцэций суманд оршдог. Тэрээр тус нүүрсний ордыг 1-6 тэрбум метр тонн-ын нөөцтэй гэж тооцоолж байгаа ба эдгээрийн дийлэнх нь сайн чанарын коксжсон нүүрс болно. Таван Толгойн нь стратегийн чухал ач холбогдолтой нүүрсний орд бөгөөд түүний орд газрыг эзэмших лиценз зөвшөөрлийн дийлэнх нь төрийн өмчийн оролцоотой Эрдэнэс компанид

харъяалагддаг. 1244 Ойролцоогоор орд газрын хагасыг буюу “А хэсэг”-ийг уул уурхайн гэрээ ашиглан Эрдэнэс компани шууд удирддан ажиллуулна. Үлдсэн буюу “Б хэсэг”-ийг уул уурхайн компани эсхүл Эрдэнэс компанитай 30 жилийн хөрөнгө оруулалт хийн хамтран орд газарт үйл ажиллагаа явуулах консорциум удирдан ажиллуулна. Эрдэнэс компани болон хөрөнгө оруулагчдын хоорондын харилцааг Хөрөнгө оруулалтын гэрээгээр зохицуулах ба энэ нь төсвийн бодлогын нөхцлийг (fiscal term) тогтворжуулна. Харин тусдаа бие даасан нүүрс олборлох гэрээгээр уурхайн үйл ажиллагааг зохицуулна. Уул уурхайн компанийн хөрөнгө оруулагчдыг өрсөлдөхүйц тендерээр шалгаруулж, улмаар хөрөнгө оруулалт, нүүрс олборлох гэрээг эцэслэн шийдвэрлэнэ. Үүнтэй холбогдуулж Эрдэнэс компани уг төсөлд оролцох сонирхлоо илэрхийлээд байгаа олон улсын томоохон нүүрсний компаниудтай урьдчилсан байдлаар уулзаж ярилцаад байна.

Таван Толгой Төслийн “Б хэсэг” дэх татварын орчин (fiscal regime)

77. Хөрөнгө оруулалтын гэрээ, нүүрс олборлолтын гэрээ болон бусад холбогдох баримт бичгийг боловсруулахад тусгагдах төсвийн бодлогод зохицуулалт хийхэд дараах чухал элементүүдийг харгалзан үзнэ. Үүнд а) хөрөнгө оруулагчид капиталын, үйл ажиллагааны, тээврийн зардлыг хариуцаж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний дийлэнхийг худалдах шаардлагыг хангана. б) хөрөнгө оруулагч нь Эрдэнэс компаниар дамжуулан лицензийн төлбөр, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон хуулийн төсөл батлагдвал ашигт малтмалын нөөц ашигласны өсөн нэмэгдэх төлбөрийг тус тус засгийн газарт төлнө. в) Эрдэнэс компани тохиролцсон хэмжээний хувийг биетээр буюу нүүрсээр эсхүл хөрөнгө оруулагчийн өмнөөс зах зээлд борлуулах замаар тус тус үйлдвэрлэлээс авна. г) хөрөнгө оруулагчид гэрээнд гарын үсэг зурснаар болон ирээдүйн үйлдвэрлэлээс хүртэх хувь эсхүл бусад татварт урьдчилсан төлбөр хийж эхэлсэн өдрөөс засгийн газарт урамшуулал төлөбөр төлнө. д) хөрөнгө оруулагчид ашгаас аж ахуйн нэгжийн орлогын албан татвар дээр нь нэмэгдсэн өртгийн албан татвар, гаалийн татварыг тус тус төлнө. е) Эрдэнэс компани хөрөнгө оруулагчдаас хувьцаагаар хувь хүртэхгүй. Судалгааны багаас засгийн газрыг нэлээд хэмжээний буюу 1 тэрбум америк доллар хүртэлх урьдчилгаа төлбөр авах бодолтой байгааг ойлгож байна. Эхний ээлжинд Эрдэнэс компанийн үйлдвэрлэлээс тогтсон хувиар хувь хүртэх саналтай байна.

78. Уул уурхайн салбарт үйлдвэрлэлээс хувь хүртэх энэхүү хувилбар түгээмэл биш боловч газрын тосны салбарт энэ хувилбарыг өргөн хэрэглэгддэг ба үйлдвэрлэл ашигтай байхын хэрээр засгийн газрын хүртэх хувь нэмэгдэж байх зорилготой.

44 Эрдэнэс компанийн лиценз эзэмшдэг газрын ойролцоох хэсэгт Монголын уул уурхайн компаниуд олборлолт хийн нүүрсийг ачааны машинаар Хятад руу зөөвөрлөж байна.

79. Хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болох өдөр ашиглагдаж буй татварын ерөнхий хууль, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн45 болон хөрөнгийн ашиглагдах хугацаанаас хамаарсан элэгдэл тооцогдох аргаар татварын хэмжээ тогтворжино. Нэмэгдсэн өртгийн албан татвар 10 хувь ба хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурснаар гаалийн татварыг тооцно. Хөрөнгө оруулагчид төгрөгийн данстай байна.

80. Хөрөнгө оруулалтын болон нүүрс олборлох гэрээг бүрэн боловсруулаагүй анхан шатанд байгаа учир хөрөнгө оруулагчидтай дараах асуудлаар илүү дэлгэрэнгүй санал солилцох хэрэгтэй. Үүнд: а) хөрөнгө оруулалтын гэрээ46 болон нүүрс олборлох гэрээ хооронд агуулга давхардсан явдал байгаа учир эдгээр гэрээнүүдийн хоорондын хамаарлыг дахин нягталж харах хэрэгтэй. б) хөрөнгө оруулалтын гэрээ нь Ашигт малтмалын тухай хууль болон бусад татварын тухай хууль, гаалийн татварын хуульд заагдсан санхүүгийн нөхцлүүдийг тусгах хэрэгтэй. в) бүтээгдэхүүн хуваах нөхцлийг Эрдэнэс компанийн үйлдвэрлэлийн чадавхиас хамааран тогтоодог механизмыг ашиглах хэрэгтэй. г) засгийн газрын ямар орлогоос урьдчилгаа төлбөр авах, хүү нэмэгдэх эсэх, урьдчилгаа төлбөр эх үүсвэр болохгүй гэх мэт урьдчилгаа төлбөрийн нөхцлийг нарийн тодорхойлох хэрэгтэй.

81. Тендер зарлахаас өмнө Эрдэнэс компани тендерт оролцох уул уурхайн компаниудын асууж болзошгүй гэрээний нөхцлийн тухай болон бусад холбогдох хүчин зүйлүүдийг сайтар ойлгож мэдсэн байх шаардлагатай гэж судалгааны баг үзэж байна. Хэрэв маш олон зүйлийг хоёр талын хэлэлцээрийн үед шийдвэрлэнэ гэж нээлттэй орхивол магадгүй засгийн газар хамгийн сайн оролцогч байж чадахгүй бөгөөд тухайн бусад компани хүлээн зөвшөөрөх боломжийн нөхцлүүд засгийн газрын хувьд сөргөөр нөлөөлж болзошгүй.

Таван Толгой Төслийн Б хэсэгт хийсэн эдийн засгийн үнэлгээ

82. Таван Толгой төсөл дээр ашиглах эдийн засгийн загварыг судалгааны баг боловсруулсан ба Хүснэгт 7-д үйлдвэрлэлийн хэмжээ, зардлын таамаглал болон төсвийн бодлогын урьдчилсан нөхцлүүдийг тус тус харуулж байна. Оюу Толгойн зэсийн уурхайг бодвол капиталын оролцоо бага ил уурхайн энэхүү төслөөр

45 Ашиглалтын жилийг технологийн парктай холбогдуулж хоёр нэмэгдэл хөрөнгөнд тооцдог ба энэ нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварт тусгагддаггүй. Технологийн парк нь хөрөнгө оруулалтын гэрээнд тусгагддаггүй.

46 Дээрх хоёр гэрээний эрх үүргүүд давхардсан, мөн үйлдвэрлэлээс өөр өөр аргаар хувь хүртэх тухай дурьдсан ба гэрээнүүд бүгд маргааныг хэрхэн таслаж шийдвэрлэх тухай заалтыг оруулсан байдаг.

тогтмол нөхцөлтэй үед нэг тонн нүрсний жигнэсэн дундаж өртөг 1000 америк доллар, татварын өмнөх төслийн дотоод өгөөж ойролцоогоор 55 хувь, татварын өмнөх цэвэр мөнгөн хөрөнгийн урсгалыг 10 хувиар бууруулсан өнөөгийн цэвэр үнэ цэнэ 4.8 тэрбум америк доллар байгаа нь төсөл маш их үр ашигтайг харуулж байна.

Хүснэгт 7 Таван Толгой Төсөл: Үйлдвэрлэл, Зардал ба Төсвийн бодлогын нөхцөл түүний таамаглалуудҮйлдвэрлэл

30 жилийн нүүрсний үйлдвэрлэл (сая тонн) 410

Үйлдвэрлэл (4 дэх жилээс, жилийн сая тонн) 14.4

Коксжсон нүүрсний эзлэх хувийн жин 72%

   

Хөрөнгө оруулалтын зардлууд (сая ам.доллар, 2010)

Уурхайн хөрөнгө оруулалтын зардал 513

Уурхайн дэд бүтцийн зардал 238

Байнгын капиталын зардал 326   Үйл ажиллагааны зардлууд (сая ам.доллар, 2010)

Олборлох, боловсруулах зардал 13.5

Тээврийн зардал 34.5   Уурхайн хаалтын зардал, анхны капиталд эзлэх хувь 10%Эх сурвалж: Сангийн яам ба судалгааны багийн таамаглал

Төслийн бодлогын суурь нөхцлүүд  

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 5%

Ашигт малтмалын нөөц ашигласны өсөн нэмэгдэх төлбөр Хуулийн төслийн дагуу

Эрдэнэс компанийн үйлдвэрлэлийн хувь 13% fixed

Урьдчилсан төлбөр-Эрдэнэс компанйн үйлдвэрлэлийн хувиас хүү төлөхгүйгээр буцаан төлсөн

ААНОАТ, элэгдүүлэлт арга ОТ-тай ижил 25%

Ногдол ашгийн татвар, ДТГ дор хүчингүй 0%

Хүүгийн орлогын татвар, ДТГ дор буурна 5%

Эх сурвалж: одоогийн мөрдөгдөж буй хууль тогтоомжууд ба судалгааны багийн таамаглал

83. Үнийн өөрчлөлтөөс хамаарах мэдрэмжтэй үед Таван Толгой төслөөс засгийн газрийн хүртэх нийт өгөөжийн хувийг, Хүснэгт 8-д босоо тэнхлэгээр нүүрсний жигнэсэн дундаж өртөг 1000 америк доллар байгааг үзүүлж байна. 1

тэрбум америк долларын урьдчилсан төлбөрийг Таван Толгой төслийн үйлдвэрлэлээс хувь хүртэх байдлаар, Таван Толгой төслөөс 500 сая америк долларын урьдчилсан төлбөр авах, харин Оюу Толгой төслөөс 34 хувийг эзэмших гэсэн төсвийн бодлогод нөлөөлөх гурван хувилбарыг харуулж байна. Эндээс харахад Таван Толгой төслийн нүүрсний олборлолт, түүний үнийн түвшингээс хамааралгүйгээр тогтсон хувь хэмжээгээр урьдчилсан төлбөр авах нь цаашидөсөн буурах (regressive) хандлагатай байна. Нүүрсний үнэ өндөр байхад Таван Толгой төсөл Оюу Толгой төслийн нэгэн адил өгөөжтэй байна. Оюу Толгой төслийн татварын бодлогыг Таван Толгой төсөлд хэрэглэхэд капиталын зардал багатай учир өсөн нэмэгдэх түвшин нь бага байдаг.

Зураг 7. Таван Толгой: Засгийн газрын нийт өгөөжөөс хүртэх хувь

-40% -30% -20% -10% 0% 10% 20% 30% 40% 50% 60%0%

10%

20%

30%

40%

50%

60%

70%

80%

90%

100%

Үнийн өөрчлөлтөөс хамаарах мэдрэмжМонгол, Оюу Толгойн нөхцлийг дахин авч үзсэн

Row 48

Row 49

Row 50

Row 51

Row 52

Row 53

Row 54

Үнийн өөрчлөлт

Засг

ийн

газр

ын

хүрт

эх н

ийт

өгөө

жий

н ху

вь

84. Хэрэв тонн нүүрсний дундаж үнэ 90 америк доллароос бага байхад 1 тэрбум америк долларын урьдчилсан төлбөр төлөх нь татварын дараах өгөөжийг 15 хувиар бууруулна. Хэрэв тонн нүүрсний дундаж үнэ 80 ба түүнээс доош америк доллар байхад 500 сая америк долларын урьдчилсан төлбөр төлөх нь татварын дараах хөрөнгө оруулалтын өгөөжийг 15 хувиар бууруулна. Эндээс харахад хөрөнгө оруулагчид нүүрсний үнэ 100 америк доллароос хэт доогуур байна гэсэн хүлээлттэй бол урьдчилгаа төлбөрийг төлөх сонирхолгүй байна. Зураг 9-ийн зүүн талын график АНУ-ийн дулааны болон коксжсон нүүрсний харьцангуй үнийг харин баруун хэсэгт Өмнөд Африкийн дулааны нүүрсний экспортын үнийг харуулж байна. Хятадын нүүрсний үнийн талаарх мэдээлэл олдоогүй. Тэгэхээр энэ бүхнээс харахад ерөнхийдөө нүүрсний үнийн өсөлт тодорхой бус байдлыг дагуулдаг байна.

Зураг 8 АНУ-ын нүүрсний үнийн болон ДЭБ-ийн дулааны нүүрсний үнийн таамаглал

2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 20150

20

40

60

80

100

120

140Өмнөд Африкийн экспортын үнэ, ам.доллар, тонн

Түүхэн мэдээлэлДЭБ-н прогноз

Эх сурвалж: EIA

2001 2002 2003 2004 2005 2006 2007 20080

20

40

60

80

100

120

140

АНУ-н нүүрсний үнэ, ам.доллар, тонн

АНУ-н коксжсон нүүрс

АНУ-н битумтай нүүрс

Эх сурвалж: WEO

Эрсдэл болон ашгаас хуваалцах нь

85. Их хэмжээний урьдчилсан төлбөрийг хайж байгаагаараа засгийн газар тогтмол орлогоо хувьсах орлогоор арилжиж байгаатай адил юм. Гэхдээ төсвийн бодлогод нөлөөлөх урьдчилсан төлбөр төлөхгүйгээр бүтээгдэхүүн хуваах өсөн нэмэгдэх “Р-

4

хүчин зүйл” бүхий сонголтын хувилбарыг судалгааны багаас дэвшүүлж байна.47 Бусад параметрүүд өөрчлөгдөөгүй болно.

86. Энэ хувилбар нь хөрөнгө оруулагчдад эхний ээлжинд гарах зардлуудыг бууруулж, үйлдвэрлэлийн зардлыг хурдан нөхөх боломж олгодог боловч төслөөс засгийн газрын хүртэх хувь нэлээн өндөр байна. Тиймээс хөрөнгө оруулагчдад энэ хувилбар эрсдэл багатай бөгөөд ашигт ажиллагааны түвшингээс хамаарч засгийн газрын хувь тодорхойлогдоно. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалтын өгөөж 15 хувь болж буурахаас өмнө нүүрсний үнэ 70 америк доллар болтлоо буурсан байх хэрэгтэй. Тиймээс хөрөнгө оруулагчид засгийн газрын эзэмших хувийг өндөр байхыг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.

Хүснэгт 5. Таван Толгой Төсөл: Үйлдвэрлэлээс хувь хүртэх Р- хүчин зүйлийн параметр

Р- Хүчин Зүйл Эрдэнэс Компанийн үйлдвэрлэлээс хүртэх

хувь> <=

0.00 1.20 6%1.20 1.55 12%1.55 1.70 18%1.70 2.00 25%>2.0 35%

87. Зураг 9-ийн зүүн талын графикт Р-хүчин зүйлийн хувилбар Оюу Толгой болон үйлдвэрлэлээс тогтсон хэмжээгээр урьдчилсан төлбөр авах хувилбараас илүү өсөн нэмэгдэх хандлагатай байгааг болон нүүрсний үнэ US$100 ам ерик доллароос дээш байхад нийт ашгаас хүртэх хувь хэмжээ өндөр болохыг харуулж байна. Харин баруун талын графикт засгийн газрын орлого түүний өнөөгийн цэвэр өртөгийг тухайн хувилбар бүрээр харуулсан байна. Нүүрсний үнэ US$120 америк доллар байхад өнөөгийн цэвэр өртөг US$1тэрбум америк доллар орчим байгаа нь тогтсон хэмжээгээр үйлдвэрлэлээс хувь хүртэх, урьдчилсан төлбөр авахаас өндөр байна. Хэрэв нүүрсний үнэ дунджаар US$80 америк доллар байхад $1тэрбум америк долларын урьдчилсан төлбөр хийхэд (хөрөнгө оруулагчид эхлээд төлбөр хийнэ гэж тооцвол) өнөөгийн цэвэр өртөг $1 тэрбум америк доллар байгаа нь Р- хүчин зүйлийн хувилбараас илүү байна.

47 Р- хүчин зүйл гэдэг нь хөрөнгө оруулагчийн хуримтлагдсан зардлаас давсан хуримтлагдсан орлого дээр татварыг нэмсэн харьцаа нь юм. Энэ төрлийн үйлдвэрлэлээс хувь хүртэх аргыг нефтийн үйлдвэрлэлээс хувь хүртэх гэрээнд түгээмэл ашигладаг. Түүнчлэн судалгааны багаас бүтээгдэхүүн хуваах зорилгоор хөрөнгө оруулалтын хуримтлагдсан өгөөжийн аргыг боловсруулж Сангийн яамтай харилцан санал солилцоод байна.

5

Зураг 9. Таван Толгой: Засгийн газрын хүртэх нийт өгөөжийн Р-Хүчин зүйлийн хувь (зүүн) болон Засгийн Газрын орлогын өнөөгийн цэвэр үнэ цэнэ NPV10 (баруун)

-40% -30% -20% -10% 0% 10% 20% 30% 40% 50% 60%0%

10%

20%

30%

40%

50%

60%

70%

80%

90%

100%

Үнийн өөрчлөлтөөс хамаарах мэдрэмж

Монгол, Оюу Толгойн нөхцлийг дахин авч үзсэнRow 48Row 49Row 50Row 51Row 52Row 53Row 54Монгол, Таван Толгой, Тогтмол хувь 13%, урьдчилгаа 1000 ам.доллар Row 56Row 57Row 58Row 59Row 60Row 61Row 62Row 63Row 64Row 65Row 66Row 40

Үнийн өөрчлөлт

Засг

ийн

газр

ын

хүрт

эх н

ийт

өгөө

жий

н ху

вь

-40% -30% -20% -10% 0% 10% 20% 30% 40% 50% 60%0

1,000

2,000

3,000

4,000

5,000

6,000

7,000

Үнийн өөрчлөлтөөс хамаарах мэдрэмж

Монгол, Оюу Толгойн нөхцлийг дахин авч үзсэнRow 48Row 49Row 50Row 51Row 52Row 53Row 54Монгол, Таван Толгой, Тогтмол хувь 13%, урьдчилгаа 1000 ам.доллар Row 56Row 57Row 58Row 59Row 60Row 61Row 62Row 63Row 64Row 65Row 66Row 40

Үнийн өөрчлөлт

Засг

ийн

газр

ын

орло

го, Ц

ӨҮ

Ц, д

иско

унт

10 х

увь

6

88. Чухам аль хувилбарыг сонгох нь Засгийн газар тухайн төслөөс эхний ээлжинд олох орлого, нүүрсний ирээдүйн үнэ болон зардлаас тус тус хамаарна. Монголын төсвийн өнөөгийн байдлыг харгалзаж үзвэл урьдчилсан төлбөр өндөр ач холбогдолтой гэж судалгааны багаас үзэж байна. Гэвч дээрх хувилбаруудын аль алийг тусгасан өөрөөр хэлбэл бага хэмжээний урьдчилсан төлбөр авах ба үйлдвэрлэлээс өсөн нэмэгдэх байдлаар хувь хүртэх аргуудыг хослуулсан хувилбарыг боловсруулж болно. Түүнчлэн хөрөнгө оруулагч компанид засгийн газар тодорхой хэмжээний хөрөнгийг хувь хүртэх хэмжээн дээр нэмэлт байдлаар тусгах эсхүл үйлдвэрлэлээс өсөн хэмэгдэх хувь хүртэх хувилбарын оронд хэрэглэх боломжийн талаар судлах хэрэгтэй. Судалгааны баг үйлдвэрлэлээс хувь хүртэх тухайн хувилбарыг сонго гэж онцлохгүй харин засгийн газрыг ялангуяа учирч болзошгүй эрсдэл, сонголтоос олох давуу талаа ашиглах болон хөрөнгө оруулагчидтай хийх гэрээний нөхцөл зэргийг зөвлөмжид тусгаж өгнө. Харин эдийн засгийн дэлгэрэнгүй загварыг танилцуулах нь хүчин чадлын хувьд хязгаарлагдмал.

89. Хувьцааны ирээдүйн ханшийн өөрчлөлт түүнээс үүсэх трейдофф-оос шалтгаалан ирээдүйн төслөөс орох их хэмжээний урьдчилсан төлбөр нь Монгол улсын төсвийг бүрдүүлэх боломжгүй юм. Шууд ашигладаг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс бусад тохиолдолд үйлдвэрлэлээс хувь хүртэх хувилбараас илүүтэй ирээдүйн төслийн гэрээний татвар болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулах нь илүү тохиромжтой гэж судалгааны баг үзэж байна. Үйлдвэрлэлийн ашгаас биетээр хувь хүртэх нь эрсдэлтэй, үйл ажиллагаа нь нэлээд ярвигтай учир нийт өртөг үйлдвэрлэлээс хувь хүртэх аргаас ашиг олж чадахгүй. Бүтээгдэхүүний үнэ цэнэ нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон ашгийн татварын хувиар баталгаажна.

90. Цаашид Эрдэнэс компани бүтээгдэхүүн хуваах аргаар хувь хүртэх байдлаа хадгалах эсхүл засгийн газарт шилжүүлэх эсэх талаар хэлэлцэж шийдвэр гаргах хэрэгтэй. Уул уурхай, нефтийн үндэсний компаниуд бусад төсөлд хөрөнгө оруулалт хийх хэрэгцээ болон захиргааны зардлаа нөхөх зорилгоор бүтээгдэхүүн хуваах аргыг хэвээр үлдээх сонирхолтой байдаг. Үндэсний уул уурхайн компаниуд бүтээгдэхүүн хуваах аргад чиглэвэл санхүүгийн эрсдэл нэмэгдэх хандлагатай. Судалгааны багын зөвлөмжөөр бүтээгдэхүүн хуваах аргыг засгийн газарт шилжүүлээд Эрдэнэс компанийн санхүүжүүлэлтийг төсвийн энгийн хуваарилалтын аргаар хийх нь зүйтэй.

Таван Толгой Төслийн А хэсгийн уурхайн гэрээнд хийсэн ажиглалт

91. Уурхайн гэрээний А хэсгийн нөхцөл нь Б хэсгийг бодвол боловсронгуй биш учраас судалгааны багаас үүнд дэлгэрэнгүй судалгаа хийгээгүй болно. Гэвч Эрдэнэс компанид цаашид учрах бэрхшээл, эрсдлүүдийг үнэлж түүнээс сэргийлэх зөвлөмж хэлбэрээр дараах ажиглалтуудыг санал болгож байна.Үүнд:

7

92. Ерөнхийдөө ашигт малтмалын нөөцийг эзэмшигч компани өөрөө нөөцийн үнэлгээгээ хийж, хайгуулын төлөвлөгөө боловсруулдаг, түүний дагуу уурхайд ажиллах гэрээт компаниар тухайн ажлыг гүйцэтгүүлэх нөхцөлд уурхайн гэрээг байгуулдаг. Уурхайн төлөвлөгөө боловсруулах шатны хамгийн чухал хэсгийг нөөц эзэмшигч гардан хийдэг ба энэ нь урт хугацаанд илүү бодит үр дүнг авчирдаг. Харин төслийн ашгаас хувь хүртдэггүй гэрээт уурхайчид энэ төрлийн шийдвэр гаргахад оролцсон тохиолдолд үр дүнтэй болохгүй. Аль ч тохиолдолд уурхайн төлөвлөгөөг маш нарийн судалгаанд үндэслэж боловсруулах хэрэгтэй. Ингэснээр тендерийн шаардлага, нөхөн төлбөрийн журмыг эхний ээлжинд гэрээт уурхайчдыг оролцуулахгүйгээр боловсруулж болно. Өөрөөр хэлбэл гэрээт уурхайчдад уурхайн олборлолтын төлөвлөгөө боловсруулж, нөхөн төлбөрийн схемийг тодорхойлох зөвшөөрлийг өгөх нь тийм ч тохиромжтой биш юм.

93. Гэрээт уурхайчид ашгаас хувь хүртэхээс илүүтэй хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөө авч байгаа нөхцөлд нөхөн төлбөрийн журмыг маш сайн боловсруулсан байх шаардлагатай. Энэ нь зардал хэмнэхэд нөлөөлөх өдөөгч хүчин зүйл болдог ч харин үр ашиггүй байдалд нөлөөлдөггүй байна. Гэрээгээр ашгаас хувь хүртэх аргачлалын үед хөрөнгө оруулагчид хувь хүртэж байгаа учраас ашгийг хамгийн их байлгахыг эрмэлздэг ба энэхүү өдөөгч хүчин зүйл төрөлхийн шинжтэй байдаг. Хэрэв гэрээт уурхайчдыг капиталаар хөрөнгө оруулалт хий гэвэл үйл ажиллагааны зардал дээр баталгаат ашгийн хувийг нэмсэн ч энэ аргачлал “алтаар бүрсэн эрсдэл” гэж нэрлэгддэг маш өндөр эрсдлийг дагуулна. Монголд уул уурхайн тоног төхөөрөмжүүдийг нэгээс нөгөөд тээвэрлэж, ашиглах нь Австрали улстай харьцуулахад нэлээд бэрхшээлтэй байдаг. Учир нь Австралид тэдгээр тоног төхөөрөмжүүдийг уурхайгаас уурхайн хооронд зөөвөрлөх боломжтой. Мөн Австралийн уурхайн гэрээний нөхцөл харьцангуй богино буюу 3-5 жилийн хугацаатай байдаг. Харин Монголд уул уурхайн гэрээг урт хугацаанд хэрэгжихээр боловсруулдаг учир ихээхэн ялгаатай.

94. Эрдэнэс компанийн хувьд одоогооор томоохон хэмжээний уурхайн төслийн төлөвлөгөө, гэрээний бүтэц дизайныг боловсруулах хүчин чадлаар дутмаг тул энэ талын зөвлөгөө өгч ажил үүргийг чиглүүлэх зөвлөгчдөөс эхлээд ажилтан шалгаруулж авах шаардлагатай. Тэгэхээр Эрдэнэс компанийн үнэ цэнийг хамгийн өндөр байлгаж чадах зөвлөгчдийг хэрхэн урамшуулах вэ гэсэн асуудал урган гарна. Энэхүү бэрхшээлээс шалтгаалаад дэлхий даяараа ашгаас хувиарлах аргыг норм болгон түлхүү ашигладаг байна.

95. Уурхайн боловсруулалтын гэрээний арга нь боломжгүй биелэгдэшгүй зүйл биш харин Эрдэнэс компанийн хувьд сайтар эргэцүүлж бодох шаардлагатай нэлээд ярвигтай арга гэдгийг цохон тэмдэглэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл нөхөн төлбөрийн нөхцлийг тодорхойлох явцад энэ төрлийн гэрээ нэлээд бэрхшээлтэй бөгөөд яг үнэндээ

8

ашгаас хувь хүртэх арга болон өөрчлөгдөх магадлал ихтэй тул анхнаас нь дээр дурьдсан өсөн нэмэгдэх бүтээгдэхүүнээс хувь хүртэх замаар засгийн газрын хүртэх нийт өгөөжийн хувийг өндөр тогтоох нь оновчтой.

96. Мэдээж хэрэв А ба Б хэсэг адил төстэй үйл ажиллагаатай бол А хэсэг дэх уурхайн гэрээлэгч тал Б хэсэгт ашиглагдсан ашгаас хувь хүртэх аргыг өөрийнхтэйгээ харьцуулах боломжтой болно. Энэ нь цаашид нөхөн төлбөрийн нөхцлийг боловсруулахад дөхөмтэй боловч зөвхөн Б хэсэг боловсронгуй болсон тохиолдолд л харьцуулах боломжтой.

Таван Толгой төслийн Б хэсэгт өгөх зөвлөмж

Монгол улс төслийн А хэсэгт ашиглагдах уурхайн олборлолтын гэрээг ашгаас хувь хүртэх аргаас илүү тохиромжтой эсэх талаар сайтар нягтлан судлах хэрэгтэй.

Тендер зарлахаас өмнө Эрдэнэс компани ямар нэгэн давхцал үүсэхээс сэргийлж хөрөнгө оруулалт ба нүүрс олборлолтын гэрээ хоорондын хамааралыг нягтлан шалгах хэрэгтэй.

Хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулахдаа зөвхөн хууль батлагдах үеийн нэлээд түгээмэл ашиглагддаг хууль тогтоомж болон төсвийн бодлогын нөхцөлтэй нийцүүлэх шаардлагатай.

Урьдчилсан төлбөр болон өсөн нэмэгдэх бүтээгдэхүүн хуваах зарчмын хооронд үүсэх трейдофф-д чухал ач холбогдол өгөн судлах хэрэгтэй.

Таван Толгой төсөлд бүтээгдэхүүн хуваах гэрээ тохиромжтой боловч биет бүтээгдэхүүнийг хуваарилах нь чухал гэдгийг баталгаажуулахгүй л бол ирээдүйн төслөөс төсвийг бүрдүүлж болохгүй.

Эрдэнэс компани нөөц хуваарилалтын гэрээг өөртөө биш харин засгийн газарт шилжүүлэх хэрэгтэй.

Таван Толгой төслийн А хэсэгт өгөх зөвлөмж

Монгол Улс төслийн А хэсгийн хувьд ашгаас хувь хүртэх аргатай харьцуулахад уурхайн гэрээ илүү тохиромжтой эсэхийг сайтар нягтлах хэрэгтэй.

Хэрэв уурхайн гэрээг ашиглахаар бол Эрдэнэс компанид техник эдийн засгийн үндэслэлийг судлах болон төслийн загвар ба уурхайн гэрээний бүтцэд

9

зөвлөгөө өгөхөд хүрэлцэхүйц хангалттай хэмжээний санхүүжилтийг олгох хэрэгтэй.

В. Ашигт малтмалын талаар цаашид хэрэгжүүлэх бодлого

97. Оюу Толгой Төслийг хэрэгжүүлэхтэй холбогдож засгийн газраас хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулсан ба энэ нь цаашид хийгдэх хөрөнгө оруулалтын гэрээний үндэс болох болно. Харин Таван Толгой Төслийн хувьд засгийн газар их хэмжээний урьдчилсан төлбөр авах зорилгоор Оюу Толгой Төслөөс ялгаатай эзэмшлийн хувь авах бүтээгдэхүүн хуваах гэрээг ашиглахаар төлөвлөж байна. Цаашид хийгдэх хөрөнгө оруулалтын гэрээний үндэс болгож судалгааны багаас Оюу Толгой Төслийн гэрээ боловсруулсан зарчимд үндэслэн боловсруулахыг зөвлөж байна. Энэ нь Оюу Толгой төслийн гэрээний өсөн нэмэгдүүлэлтийн зэрэг нь өндөр бөгөөд бүтээгдэхүүн хуваарилах аргыг бүх төрлийн ашигт малтмалд ашиглахад тохиромжгүй байдагтай холбоотой.

98. Юуны өмнө цаашид хийгдэх хөрөнгө оруулалтын гэрээний талаар ярилцахаас өмнө Оюу Толгой Төслийн гэрээ хууль эрхзүйн хувьд учир дутагдалтай болсон гэдгийг онцлох нь чухал бөгөөд энэ бүхнийг цаашид хийгдэх хөрөнгө оруулалтын гэрээнд тусгахдаа сайтар анхаарч сайжруулалт хийх хэрэгтэй. Одоогийн засгийн газрын хууль эрхзүйн хүрээнд хэрэгжүүлж буй бодлого учир дутагдалтай байгааг үл харгалзан судалгааны багаас нэн даруй хэрэгжүүлэх холбогдох зөвлөмжүүдийг Бүлэг II-т танилцуулсан. Хууль эрхзүйн асуудал шийдвэрлэгдсэн үед, цаашид хэрэгжүүлэх хөрөнгө орууулалтын гэрээнд тохирох эзэмшлийн хувь, урьдчилсан төлбөрийн хэмжээ, үр дүнтэй өсөн нэмэгдэх механизм зэрэг ашигт малтмалын өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийг орлуулж болохуйц үр нөлөөтэй асуудлуудад анхаарах болно.

99. Оюу Толгой гэрээний симуляциас харахад засгийн газрын оролцооны хувь буурч байна. Бүлэг II-т өгсөн зөвлөмжүүд болон ашигт малтмалын нөөц ашиглах өсөн нэмэгдэх төлбөрийн нөлөөллийг шинжлэх зорилгоор судалгааны баг цаашид хэрэгжүүлж болохуйц төсвийн бодлогын дараах хувилбарыг боловсруулаад байна: (а) Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 35 хувиар тогтоох; (б) ногдол ашгийн татварыг тэглэх; (в) ашигт малтмалын бүтээгдэхүүнийг экспортлох зорилгоор нэмэгдсэн өртгийн албан татварыг тэглэх; (г) хөрөнгө оруулалтад татварын хөнгөлөлт үзүүлэхгүй ; болон (д) санал болгож буй ашигт малтмалын нөөц ашигласны өсөн нэмэгдэх төлбөрийг ногдуулах ( гэхдээ судалгааны баг үүнийг хамгийн сайн сонголт мөн гэж үзэхгүй байна).48 Энэхүү бодлогын хувилбарыг Оюу Толгой Төсөлд

48 Бүлэг II-т ашигт малтмалын бүтээгдэхүүнтэй холбогдсон төсвийн бодлогыг шинэчлэх талаар дэлгэрэнгүй зөвлөмж өгсөн бөгөөд эдгээр зөвлөмжүүдийг энгийн нөхцлүүдэд зөвхөн заавар байдлар тусгасан болно. Ашигт малтмалын бүтээгдэхүүний талаарх төсвийн бодлогод удирдлага менежментийн ердийн зардлыг үйл ажиллагааны зардалд оруулж тооцсон болно.

10

хэрэгжүүлснээр цэвэр өнөөгийн үнэ цэнэ дээр суурилсан бодит үйлчилж буй татварын дундаж түвшин 71 хувиас 76 хувь болж нэмэгдэнэ. Бодит үйлчилж буй татварын түвшин өндөр байх гол хүчин зүйл нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 35 хувь хүртэл нэмэгдэх явдал юм. Энэ бүлгийн А хэсэгт үзүүлсэн Оюу Толгой Төслийн симуляцид Голланд улсын давхар даатгалын гэрээнээс шалтгаалж татварыг 25 хувь, ногдол ашгийн татварыг тэгээр тус тус тодорхойлсон. Бодит үйлчилж буй татварын түвшин 76 хувь байгаа нь Австрали болон бусад ашигт малтмалын бодлого хэрэгжүүлдэг улс орнуудтай харьуцуулахад засгийн газрын ашигт малтмалын нөөцийн ашиглалтаас материаллаг байдлаар хүртэх хувь хэмжээ их байгаа нь харагдаж байна. Энэхүү бодлогын хувилбар хайгуулын хөрөнгө оруулалтанд нөлөөлөхүйц хязгаарлалт болох ба зөвхөн томоохон хэмжээний өндөр ашигтай төсөлд л үйлчлэх боломжтой. Төсвийн бусад параметрүүдийг хуулиар засварлана гэж үзвэл бодит үйлчилж буй татварын түвшинг бууруулахын тулд засгийн газар тухайн төслөөс ирээдүйд хувь хүртэх хүлээлтээ бууруулах шаардлагатай. Засгийн газар, Улсын Их Хурлын хувьд төслөөс хувь хүртэх зорилготой байгаа боловч ашигт малтмалын тухай хуульд засгийн газрын санхүүжилтгүйгээр хэрэгжүүлсэн төслөөс засгийн газар 34 хувиар хүртэнэ гэсэн хязгаар тогтоосон байгааг онцолсон байдаг. Түүнчлэн Таван Толгой төслийн хувьд гүйцэтгэгч компанийн ашгаас хувь хүртэх замаар өмнөх туршлагыг эвдэж байна.

100. Компани дахь хувь эзэмшил бага байх нь ирээдүйн ашигт малтмалын төсвийн бодлогын өсөн нэмэгдүүлэлтийг бууруулах талтай. Үүнийг Зураг 11-д үнийн өөрчлөлтийн үед засгийн газрын хүртэх өгөөжийн хувь ямар байсанаар харуулж байна. Оюу Толгойн гэрээ болон Австралын нөөцийн супер ашгийн татвараас гадна ашигт малтмалын талаарх ирээдүйн төсвийг дараах 3 янзаар бүрдүүлдэг. Үүнд хувь эзэмшлийг 34, 15 болон 0 тус тус болно. Компани дахь хувь эзэмшил 34 хувь байхад ирээдүйн төсвийн бодлого Австралийн нөөцийн супер ашгийн татвартай адилхан өсөн нэмэгдүүлэлттэй ба үнийн түвшин бага байхад Оюу Толгой гэрээний өсөн бууралтыг (регрессив) нэлээд хэмжээгээр багасгадаг. Учир нь экспортлох ашигт малтмалын татварыг тэглэхийг зөвшөөрдөг байна. Компани дахь хувь эзэмшлийг бууруулах нь бодит үйлчилж буй татварын түвшинг бууруулдаг. Компани дахь хувь эзэмшил тэг үед бодит үйлчилж буй татварын түвшин 76 хувиас 57 хувь хүртэл буурсан буюу Австралийн бодит үйлчилж буй татварын түвшин 54 хувиас бага зэрэг илүү байна. Гэхдээ төсвийн бодлогын өсөн нэмэгдүүлэлт мөн ялгаагүй буурч байна. Богино хугацаанд энэ байдлаас зайлсхийх арга байхгүй. Харин урт хугацаанд засгийн газар ашигт малтмалын нөөц ашигласны өсөн нэмэгдэх төлбөрийг орлуулах аж ахуйн нэгжийн хувьсах орлогын албан татвар гэх мэтийн татварын бодлогын өсөн нэмэгдүүлэлтэнд эерэгээр нөлөөлөх хувилбаруудыг судлан тэдгээрийг авч хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй.

Зураг 10. Ашигт малтмалын төсвийн бодлогын ирээдүйн боломжит өсөн нэмэгдүүлэлт

11

-50% -40% -30% -20% -10% 0% 10% 20% 30% 40% 50%0%

10%

20%

30%

40%

50%

60%

Үнийн өөрчлөлтөөс хамаарах мэдрэмж

Монгол, ирээдүйн бодлого-34% эзэмшил Монгол, ирээдүйн бодлого-15% эзэмшил Монгол, ирээдүйн бодлого-0% эзэмшилМонгол, Оюу Толгой Row 48 Row 49Row 50 Австрали, НСАТ+ААНОАТ Row 51Row 52 Row 54 Row 55Row 56 Row 57 Row 59

Үнийн өөрчлөлт

Засг

ийн

газр

ын

хүрт

эх н

ийт

өгөө

жий

н ху

вь

101. Таван Толгой Төслийн одоо хэлэлцэж буй чухал асуудлын нэг бол урьдчилсан төлбөрийг биет хэлбэрээр авах юм. 2013 оноос хойш Оюу Толгой төсөл үр өгөөжөө өгч орлого олж эхлэх ба энэ үед Засгийн Газар, Улсын Их Хурлаас цаашид авах урьдчилсан төлбөрийг хэрхэн авах тал дээрээ тогтох хэрэгтэй. Өмнө үзүүлсэн симуляциас үзвэл урьдчилсан төлбөр татварын тогтолцоог өсөн бууруулах буюу регрессив хандлагатай болгодог ба бодит үргэлжилж бу й татварын дундаж түвшин нэмэгддэг байна. Хэрэв урьдчилсан төлбөрийг гэрээний ерөнхий бодлого болгон ашиглавал өндөр хэмжээний урьдчилсан төлбөр ба бага хэмжээний хувь хүртэх оролцоо хоёроос сонголтоо (трейдофф) хийх болно. Эдийн засагт трейдоффийг тогтмол орлогоос боломжийн хэрээр өндөр урьдчилсан төлбөр авах харин хувьсах орлогоос Р-хүчин зүйлийн аргаар ашиглах эсхүл өөр бүтээгдэхүүн хуваарилах өсөн нэмэгдэх аргыг ашиглан хийдэг тухай өмнөх бүлэгт тайлбарласан.

102. Судалгааны багаас засгийн газрын хувь хүртэх тогтолцоог өөрчилж, хувьсах механизмыг ашиглахыг зөвлөж байна. Засгийн газар суурь хэмжээг 15 хувиар тогтоож, хөрөнгө оруулагчдын капиталын өгөөж дээр үндэслэн хүүгийн түвшинг тодорхойлох хэрэгтэй. Түүнчлэн засгийн газар хувь оролцоооны хэмжээг арилжааны нөхцөлд нэмэгдэж байхаар, эсхүл хүүгийн хэмжээг гүйцэд бишээр бууруулсан байна. Засгийн газрын хувь хүртэх хувилбар, түүний нөхцлийг хэрэгжүүлэх, санхүүжилт өгөх тухай асуудлууд нь хөрөнгө оруулагчийн тусгай зөвшөөрлийг авсан үед хэрэгжинэ. Ингэснээр төсвийн бодлого түүний нөхцлүүдийг тодорхойлж болно.

12

Зөвлөмж

Засгийн газар уул уурхайн секторт учирч болзошгүй төсвийн дарамт болон тухайн төсөлд төрийн оролцооны хувь хэмжээ ямар байх талаар нарийн дэлгэрэнгүй судлах хэрэгтэй.

Засгийн газар хамгийн ихдээ 15 хүртэлх хувиар үндсэн хэмжээг тогтоож Ашигт малтмалын тухай хуулинд заасан арилжааны нөхцлийн дагуу хувь оролцоогоо нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлэх хэрэгтэй.

Ашигт малтмалын төсвийн бодлогод шинэчлэл хийгдсэн үед буюу дунд хугацаанд засгийн газрын хүртэх хувь бага байсан ч аж ахуйн нэгжийн орлогын хувьсах албан татвар ашигт малтмалын нөөц ашигласны өсөн нэмэгдэх төлбөрийг орлож, цаашид нэмэгдүүлнэ.

Хавсралт 1. Сонгосон уул уурхайн татварын орчин

Улсын нэр Тогтолцоо

нөөцийн төлбөрийн хувь хэмжээ

Нөөцийн төлбөрийн суурь

ААНОАТ элэгдэл тооцох хувь НӨАт Импорты

н татварЭкспортын

татвар

алдагдлыг

шилжүүлэн

тооцох

НАТ

Ногдол ашиг

суутган тооцох татвар

Хүүг суутган тооцох татвар

Хувь оролц

оо

Aвстрали Уул уурхай

тоо хэмжээ болон орлогод суурилсан татвар 2.5%[алт]

цэвэр орлого хэлбэлзэнэ [алт]

30%

активын хүчин

төгөлдөр хугацаанд

100%

10% [экспортлосон

ашигт малтмалд төлөхгүй]

хөнгөлөлт олгоно   хугацааг

үйүл

хамаарах

30% [татвар

төлдөггүй дивидент]

10% 0%

Ботсвани Уул уурхай

10%[үнэт чулуу]5%[үнэт металл]3%[бусад]

зах зээлийн нийт үнэ

мин.[25%, 70-1500 ашигт

ажиллагааны харьцаанд] суурилсан томьёолол

100%

10% [экспортлосон

ашигт малтмалд төлөхгүй]

чөлөөлнө   хугацаагүй

үл хамаарах 7.50% 15%  

Буркина Фасо Уул уурхай

7%[үнэт чулуу]4%[үндсэн металл]3%[үнэт металл]

FOB үнэ 25% хувьсах чөлөөлнө 0-7.5%   4 жил үл хамаарах

12.5% хөдлөх

хөрөнгийн

орлогын албан татварl

25%  

Конго Уул уурхай

0.5%[төмөрлөг металл]2%[төмөрлөг бус металл]2.5%[үнэт металл]4%[үнэт чулуу]

30%

эхний жил 60%

дараагийн жилүүдэд

үлдэгдлээс бууруулж

тооцно

чөлөөлнө чөлөөлнө чөлөөлнө 5 жил үл

хамаарах 10% 20%

Гана Уул уурхай 3-6% гулсах маягаар   25%

80% жилийн хөрөнгө

оруулалт, 2 дахь жилд, 5% нэмнэ,

цаашид 50%

чөлөөлнө     5 жил үл хамаарах 8% 8%

10% чөлөөл

нө

Гвиней Уул уурхай                        

4

Индонези Уул уурхай

7.5% -хэрэв шороон орд бол [алт]2.5% бусад [алт]

Нийт орлого [алт]

28%

хувьсах [уул уурхайн актив: 16 жилийн

хугацаатай хөрөнгөп

6.25% шулуун шугам]

чөлөөлнө чөлөөлнө чөлөөлнө 5 жил үл

хамаарах

20%[оршин

суугч бус]

20%[оршин суугч бус]  

Либери (2010)

Роялти+АНООАТ+н

эмэлт татвар

5%[алмаз]4.5%[төмрийн хүдэр]3%[алт]

FOB Либери; Лондонгийн үдээс хойш тогтсон алтны үнэ

30% 5 жил шулуун шугам чөлөөлнө

олборлолт эхэлтэл чөлөөлж, түүнээс

хойш макс. 4% r

  7 жил

20% нэмэлт тавар-

татварын өмнөх

ДҮӨ>22.5%; орлогын

татвараас 5% хасаж

тооцно

5% 10% 0%

Malawi Уул уурхай 5%

Нийт үнэ хасах нь тээвэрлэлт

30% 20% 0% 0-15%   хугацаагүй

үл хамаарах 10% 15%  

мали Уул уурхай тоо хэмжээ   50% хувьсах   чөлөөлнө чөлөөл

нө          

Мавритан Уул уурхай                        

Мозамбик Уул уурхай

10-12%[алмаз]3-8%[бусад эрдэс]10%[алт]

Нийт орлого

32%[ багасгаж

тооцно

шулуун шугам 25% чөлөөлнө чөлөөлнө чөлөөл

нө 5 жил үл хамаарах 20% 20% 0%

Папуа Шинэ Гвиней

Уул уурхай 2% Нийт

орлого 30% шулуун шугам 10%       хугацааг

үйүл

хамаарах 17% 15%  

Перу Уул уурхай уруудах замаар Нийт

орлого 30%

100% хайгуул; шулуун

шугам 20% бүтээн

байгуулалт

      хугацаагүй

үл хамаарах 4% 0%  

Сьерра Леон Уул уурхай

5%[үнэт чулууу]4%[үнэт металл]3%[бусад]

Цэвэр орлого 37.50%

шулуун шугам 40%-

20%  чөлөөлнө   хугацааг

үйүл

хамаарах 10% 0% 0%

5

Өмнөд Африк Уул уурхай

макс.5%[цэвэршүүлсэн эрдэс]макс 7%[цэвэршүүлээгүй эрдэс дээр суурилсан томьёолол

Нийт орлого

[алт] 35%[бусад] -д суурилсан томьёолол

хувьсах 100% [уул уурхайн

тоног төхөөрөмж,

капитал зардал]

чөлөөлнө       үл хамаарах 0% 0% 0%

Суринам Уул уурхай

3% тогтсон роялтиy3-8% цэвэр ашиг

Хайлуулах үйлдвэрийн цэвэр орлого [тогмол роялтигийн хувьд

36% хувьсах        (роялтигийн

заалтыг үзнэ үү

0% 0%5%

чөлөөлнө

Танзани 2004 Роялти+АНООАТ

5%[алмаз]3%[бусад]

Цэвэр орлого 30% 100% чөлөөлнө хувьсах   хугацааг

үйүл

хамаарах 10% 0%5%

чөлөөлнө

АНУ (невада) Уул уурхай

ашигт ажиллагаанд сурилсан гулсах маягаар, макс 5%

Цэвэр зээл 15-35%

эхний жил 70%, 5 жил

шулуун шугамаар тооцсон үлдэгдэл

үл хамаарах хувьсах чөлөөлнө  

(роялтигийн заалтыг үзнэ үү)

0-30% 0-30%  

Замби Уул уурхай

3%[үндсэн металл]5%[үнэт чулуу, үнэт металл] 2%[үлдэх эрдэс]

Нийт утга 35% 100% 17.50%   0%

үндсэн металлы

н олборлолт 10 - 20 жил (зэс,

кобальтt), бусад металлы

н олборлолт 5 жил

үл хамаарах

0%[зэс]15%

[бусад]

0%[зэс]15%[бусад]  

Зимбабве Роялти+ААНОАТ

10%[үнэт чулуу]3%[үнэт металл]2%[үндсэн металл, үйлдвэрийн эрдэс]

Нийт утга 15% 100% 15% хувьсах   хугацаагүй тэг 20% 10%  

Эх сурвалж: ТГ FARI мэдээллийн бааз

Хавсралт 2. Тодорхой ашигт малтмалуудын жишиг үнэ

1. Алт. Лондонгийн бирж дээрх үдээс хойш тогтсон алтны үнийг дэлхийн хэмжээнд жишиг (тухайн үеийн үнэ) үнэ болгон ашигладаг. Үдээс өмнөх тогтсон үнэ байдаг боловч, үдээс хойш үнэ тогтох үед АНУ-ын зах зээл болон Европ (Цюрих г.м), Ойрхи Дорнод, Африкийн зах зээлүүд арилжаа хийсээр байдаг учир энэ үеийг хамгийн их арилжаа хийгддэг үе гэж үздэг. Олонхи урт хугацаатай гэрээнүүдийг Лондонгийн үдээс өмнө буюу үдээс хойшхи тогтсон үнэ дээр үндэслэн үнийг нь тогтоодог ба зах зээл нь үнэлгээ тогтоохдоо нэг буюу хэд хэдэн үнийг харгалздаг.

Нэрийг нь үл харгалзан, үнэ тогтоох явц нь доор дэлгэрэнгүй өгүүлсэнтэй адил үнэ тогтоох явцад хамгийн сүүлийн үнийн саналыг авах хүртэл санал болгож байгаа үнүүдийг зах зээлийн хэмжээнд шүүж байгаа нээлттэй дуудлага худалдааг үзүүлдэг. Үнэ тогтоохдоо нэг л үнийг тогтооно. Үнийг ам.доллараар илэрхийлнэ. Хэрэв алтны үнийг ам.доллараас өөр валютаар илэрхийлсэн байвал үүнийг тухайн өдрийн хаалтын валютын ханшаар тооцон өөрийн улсын мөнгөн тэмдэгтэд хөрвүүлнэ (Дэлхийн алтны зөвлөл, www.gold.org, Лондонгийн алт, мөнгөний зах зээлийн холбоо, www.lbma.org.uk).

2. Зэс. Дэлхийн зэсийн зах зээлүүд нь Лондонгийн Металлын бирж (LME) болон Нью-Йоркийн худалдааны бирж (NYMEX) байдаг. Бэлэн мөнгөөр борлуулж байгаа ба А зэрглэлийн зэсийн тухайн өдрийн төлбөр тооцооны үнэ: харьцуулсан суурь үнийг Лондонгийн металлын биржээс хамгийн ихээр авсан байдаг.

Зэсийн баяжмал. Зэсийн баяжмалын үнийг (цэвэршүүлсэн) зэсийн үнээс боловсруулах, цэвэршүүлэх хураамж (БХ, ЦХ)-ийг хасаж гаргадаг. Японд тухайн өдрийн болон жилийн БХ/ЦХ-ын зах зээл, Шанхайд тухайн өдрийн зах үнийн зээл байдаг. Жилийн зах зээл нь үнийн оролцоо гэсэн элементийг агуулдаг ба энэ нь хайлуулах үйлдвэр нь зэсийн үнийн өсөлтийг тодорхой хэмжээнд хуваалцдаг гэсэн үг. Жилийн болон тухайн өдрийн зах зээл дээрхи үнийн ялгаа их байдаг бөгөөд бүх гүйлгээнд нэгдсэн суурь буюу харьцуулах татварын үнийг тогтоох нь их чухал ач холбогдолтой байна. Цэвэршүүлсэн зэсийн зах зээлийн тэнцвэр нь эдгээр бүтээгдэхүүнүүдийг жолоодож байдаг зүйл юм. Зэсийн үнүүдийг хооронд нь холбож өгөхдөө зэсийн баяжмал үйлдвэрлэгчид, зэс хайлуулах үйлдвэртэйгээ зөвшилцөх замаар үнийг тогтоодог. Зэсийн баяжмалын үнийг гаргахдаа тээврийн зардлыг хасаж тооцдог. Энэтхэг (катодын импортын тарифыг өндөр тогтоосон) ба БНХАУ-ын зэс хайлуулах үйлдвэрүүдэд давуу эрх олгох үүднээс дэлхийн зах зээл хэд хэдэн удаа өөрчлөгдсөн. БНХАУ-д хайлуулах үйлдвэрүүд нь хуурамчаар үнэ өөрчилж байсан тухай мэдээлсэн байдаг.

4

3. Нүүрс. Нүүрсний ихэнх хэсгийг эрчим хүч гаргах (уурын зууханд зориулсан нүүрс буюу хүрэн нүүрс)-ад эсвэл төмөр, гангийн үйлдвэрлэл (коксжсон нүүрс)-д ашигладаг. Нүүрс нь янз бүрийн эх үүсвэрээс дэлхийн зах зээлд их сайн нийлүүлэгддэг. Нүүрсний хүргэж өгөх үнийн ихэнх хэсгийг тээврийн зардал эзэлдэг учраас дулааны нүүрсийг олон улсын худалдаанд 2 бүсийн зах зээлд хуваадаг: (i) Атлантын зах зээл буюу Англи, Герман, Испани гэх мэт Баруун Европын импортлогч орнуудаас бүрдсэн байдаг; ба (ii) Номхон далайн зах зээл буюу Япон, Солонгос, Тайван гэх мэт ЭЗХАХБ-ын Азийн импортлогчид болон хөгжиж байгаа орнуудаас бүрддэг.

Номхон далайн зах зээл нь дэлхийн хэмжээнд далайн гаралтай дулааны нүүрсний худалдааны 60 гаруй хувийг хийдэг. Гэвч олон улсын коксжсон нүүрсний худалдаа хязгаарлагдмал байдаг. Коксжсон нүүрс нь дулааны нүүрснээс илүү үнэтэй байдаг.

Бритиш Петролеум Дэлхийн эрчим хүчний статистик тоймоос харвал нүүрсний үнийн талаар дараахь мэдээлэл байна: (i) Баруун хойш Европын зах зээлийн үнэ, (ii) НьюЙоркийн Биржээс авсан АНУ Төв, Зүүн хэсгийн нүүрсний тухайн үеийн нүүрсний үнийн индекс (CAPP 12,500 BTU, 1.2 SO2 coal), (iii) Японы коксжсон нүүрс импортлох cif (зардал, даатгал, тээвэрлэлт) үнэ, (iv) Японы шингэн нүүрс импортлох cif үнэ. Парист төвтэй Олон Улсын Эрчим хүчний агентлаг нь шингэн болон коксжсон нүүрсний импортын үнийн жилийн болон улирлын үнийг гаргаж байдаг. Ажлын хэсэг Монгол улсын нүүрсний зах зээлд холбоотой БНХАУ-ын нүүрсний үнийн талаарх мэдээллийн эх үүсвэрийг олж чадаагүй болно.

4. Цайрын баяжмал. Дэлхийн цайрын тухайн өдрийн харьцуулах суурь үнийг Лондонгийн металлын биржээс авдаг: өндөр агуулгатай 98 хувийн цэвэр цайрын үнэ, cif, Английн боомтууд. Зэсийн хувьд бэлэн мөнгөөр борлуулах, төлбөр тооцооны үнийг цайрын жишиг үнэ болгож ашигладаг. Цайрын БХ/ЦХ-ын харьцуулах зах зээлийг олоход хэцүү байдаг. 2005 онд Ази-Номхон далайн цайрын зах зээлийн талаар гаргасан тайланд цайр хайлууулах үйлдвэр болон цайр олборлогчид нь жилд нэг удаа БХ/ЦХ-ын үнийг зөвшилцдөг ба БХ/ЦХ-аас цайрын суурь үнээс +/-15% цайрын үнийн өөрчлөлтийг хасаад бодит БХ/ЦХ гаргаж авдаг.

5. Хар тугалга. Лондонгийн металлын биржид доод тал нь 99.97 хувь болтол цэвэршүүлсэн хар тугалганы үнэ байдаг үүнд Европын боомтуудад хүргэх cif үнэ орсон байна. Бэлэн мөнгөөр борлуулагч, төлбөр тооцооны үнэ.

6. Цагаан тугалга. Лондонгийн Металлын бирж, хэвийн агуулгатай цагаан тугалганы үнэ. Бэлэн мөнгөөр борлуулагч, төлбөр тооцооны үнэ.

7.. Никель. Лондонгийн Металлын бирж, доод тал нь 99.8 хувь болтол цэвэршүүлсэн никелийн үнэ. Бэлэн мөнгөөр борлуулагч, төлбөр тооцооны үнэ.

5

8. Хөнгөн цагаан. Лондонгийн Металлын бирж, доод тал нь 99.7 хувь болтол цэвэршүүлсэн хөнгөн цагааны үнэ, Бэлэн мөнгөөр борлуулагч, төлбөр тооцооны үнэ.

9. Төмрийн хүдэр. Европ руу болон Япон руу гаргадаг төмрийн хүдрийн үнийн жагсаалтыг өргөнөөр хэвлэсэн байдаг. Эдгээр үнийг Бразилийн төмрийн хүдэр олборлогчид болон Германы гангийн үйлдвэрийн хооронд, Австралийн олборлогчид, Японы гангийн үйлдвэрүүдийн хооронд хийсэн урт хугацааны хэлэлцээрийн үр дүнд тогтоодог. Саяхныг болтол төмрийн хүдрийн үнийг жилд нэг удаа зөвшилцдөг байсан бол 2009 оны 2-р хагаст төмрийн хүдрийн тухайн үеийн үнэ огцом өссөнөөс хойш өөрчлөлт хийх дарамт гарсан боловч уул уурхайн компаниуд тухайн оны эхэнд үнийн гэрээ хийсэн байсан учраас үнээ өөрчилж чадаагүй. Азийн гангийн үйлдвэрүүдтэй гэрээ байгуулсан нь улирлаар үнээ тогтоох систем рүү оруулсан. Төмрийн агуулгын өөрчлөлтийг нөхөхийн тулд нэгжийн үнэ тогтоож ашиглах болсон. Үнийг төмрийн тонн нэгж/ам.центээр илэрхийлнэ. Нэгж нь нэг тонн төмрийн жингийн 1/100 буюу 1 хувь байх ба нэг тонн гэдэг нь тонныг 1/100-тай тэнцэнэ гэсэн үг юм. Энэ нь гангийн үйлдвэрүүд 65 хувийн төмөртэй 1 тонн хүдрийг худалдаж авч байгаа нь тухайн хүдэрт агуулагдах 1 тонн төмөрт мөнгө төлж байгаа бөгөөд ойролцоогоор 1½ тонн хүдэр хүлээж авна гэсэн үг юм. ОУВС-ын Дэлхийн эдийн засгийн тойм тайланд Бразилийн төмрийн хүдрийг Европ руу гаргах үнийг 67.55 хувийн төмрийн агуулгатай, fob нөхлөөр худалддаг гэсэн байна.

6

Хавсралт 3. Төрийн өмчийн оролцооны боломжит хувилбарууд ба татварын нэмэлт зохицуулалтууд

Ашигт малтмалын тухай хуульд зааснаар засгийн газар уул уурхайн томоохон төсөл хувь эзэмших ерөнхий зөвшилцөлд хүрсэн байх ёстой. Энэхүү бүлэгт өгүүлж байсанчлан Оюу Толгой төсөлд төр хувь эзэмших болсон нь ахицын механизм болж өгсөн. Төслийн ашиг оролцсон хувь хөрөнгийн хүүг төлж дууссаны дараа засгийн газар орлого хүлээн авна. Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээг зөвшилцөж байх үед хэдийгээр хүчингүй болох гэж байгаа ч гэнэтийн ашгийн татвар нь төслийн ашигт ажиллагааны хувьд төсвийн нэлээд ахиц гаргахаар байсан, наад зах нь алт зэсийн үнийн өсөлтөөс болон ашиг нэмэгдэх байсан. Татварыг хүчингүй болгож, түүнийг хэсэгчлэн орлох өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр авах саналыг засгийн газар санаачилж, саналаа УИХ-д өргөн барьсан. Үнэ болон зардлыг хоёуланг нь оруулж тооцдог, орлого дээр суурилсан нэмэлт сайн татварууд байдаг гэж ажлын хэсэг үзэж байна. УИХ өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийг зассан хувилбарыг батлах төлөвтэй байгаа нь Монгол улсын уул уурхайн татварын орчны нэг хэсэг нь өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр байна хэмээн ажлын хэсэг үзэж байна. Энэхүү хавсралтад төрийн өмчийн оролцооны боломжит өөр хувилбарууд болон дунд хугацаанд засгийн газрын тооцож үзэх нэмэлт боломжит татваруудын талаар авч үзэх болно.

Төрийн өмчийн оролцооны хэлбэрүүд

Засгийн газрын өмчийн оролцооны янз бүрийн хэлбэртэй байж болох ба Ашигт малтмалын тухай хуульд ямар хэлбэрээр оролцох талаар онцолж заагаагүй байна.

Үйл ажиллаагааны зардлын хүү буюу working interest (арилжааны нөхцлөөр хувь эзэмшлийг худалдаж авах)

Засгийн газар нь арилжааны нөхцлөөр өөрийн хөрөнгийг олж авсан бол “үйл ажиллагааны зардлын хүү”-тэй байна. Үйл ажиллагааны зардлын хүү гэдэг нь засгийн газар, хувийн хөрөнгө оруулагчидтай адилхан хариуцлага хүлээнэ гэсэн үг юм. Зарим улсад (газрын тосны томоохон төслүүдийн хувьд Нигери улс г.м), төсөл эхлэх үеэс эхлэн засгийн газар үйл ажиллагааны зардлын хүү авч эхэлдэг. Хэрэв засгийн газар 40хувь эзэмшдэг бол зардлын 40хувийг гаргаж, төслөөс 40 хувийн ашиг хүртдэг.

Хэрэв ордыг нээсний дараа засгийн газар нь арилжааны нөхцлөөр хувь худалдаж авбал төслийн зах зээлийн үнэ дээр суурилсан үйл ажиллагааны зардлын хүүг авдаг. Хэрэв засгийн газар өөрийн хувийг арилжааны нөхцлөөр худалдан авсан тохиолдолд өөрийн оруулсан мөнгөний арилжааны өгөөжийг хүртэх ёстой. Худалдан авах үнэ нь цаашид хүртэх үр өгөөжийг бууруулж тооцсон үнэ байх ёстой-өөрөөр хэлбэл нээлттэй зах зээлийн хөрөнгийн үнэ байх ёстой. Хэрэв зэсийн үнэ буурах, олборлолтын зардал

7

нэмэгдвэл мэдээж бодит үр дүн нь хүлээлтээс илүү муу байж болно. Арилжааны нөхцлөөр хувь эзэмшил олж авах нь өмчийн оролцооны хамгийн эрсдэлтэй төрөл бөгөөд энэ тохиолдолд засгийн газар алдагдал хүлээх эрсдлийг даах болно.

Хөнгөлөлттэй нөхцлөөр худалдаж авсан хувь оролцоо

Зарим улсад, жишээ нь Папуа Шинэ Гвинйед, засгийн газар нь зах зээлийн үнээс илүү гарсан зардлыг хуваах замаар уул уурхайн төслийг эзэмших хувийг олж авах боломж байдаг. Хэрэв төсөл нь өндөр ашигтай байвал Засгийн газар нь хөрөнгө оруулалт хийх эрхийг эдэлдэг. Мэдээж засгийн газар нь хөнгөлөлттэй нөхцлөөр өмчийн оролцоотой болбол, энэ нь хувийн хөрөнгө оруулагчдын хувьд төслийн ашигт ажиллагаанд нөлөөлнө. Хөрөнгө оруулагч нь хайгуулын эрсдэлтэй хөрөнгийг 100 хувь даах ч орд нээгдсэн тохиолдолд 100-аас бага хувийн эерэг мөнгөн урсгалыг авна гэсэн хүлээлттэй байж болно.

Үйл ажиллагааны зардлыг төлөхгүй ч орлогоос зардлыг төлөх буюу carried interest

Засгийн газар нь үйл ажиллагааны зардлыг төлөхгүй ч орлогоос зардлыг төлөх тохиолдолд хувийн хөрөнгө оруулагч нь засгийн газрын эрсдлийг дааж, засгийн газрыг хувь эзэмшихийн тулд бэлэн мөнгө оруулахыг шаарддаггүй. Засгийн газар нь өөрийн ногдол ашгаас өөрийн эзэмших хувь (үүн дээр нэмж хүү төлнө)-ийг төлдөг. Ногдол ашиг нь зардал болон хуримтлагдсан хүүг төлж дуустал Засгийн газар нь ногдол ашиг авдаггүй. Хэрэв төсөл нь засгийн газрыг зардлыг төлж барагдуулах хэмжээний орлого олохгүй бол засгийн газар нь төлөөгүй өрийн хариуцлагыг хүлээхгүй. Тиймээс “carried interest” гэдэг нь барьцаат хөрөнгөөр эргэн төлөгдөх зээлтэй адил юм49 Энэ нь бас дор өгүүлсэн нөөцийн ашгийн татвар (НАТ)-тай адил тэнцүү: зардлын хүү нь хуримтлагдсан НАТ-тай тэнцүү, өмчийн оролцоо буюу өөрийн хөрөнгө нь НАТ-ын хэмжээтэй тэнцүү байна гэсэн үг.

“Сarried interest” нь “working interest” буюу “зөвшилцсөн хүүг” бодвол илүү эрсдэлтэй байдаг. Учир нь засгийн газар бэлэн мөнгөөр хөрөнгө оруулалт хийх шаардлагагүй. Сarried interest нь засгийн газарт төслийн муу эрсдлүүдийг даахгүйгээр сайн талуудыг хуваах боломж олгодог.

Үнэ төлөхгүйгээр хувь эзэмших

49 Барьцаат хөрөнгөөр эргэн төлөгдөх зээл нь төслийн хөрөнгөөр зээлийн баталгаа нь хязгаарлагдахыг хэлнэ. Хэрэв зээлдэгч нь зээлээ эргэн төлж чадахгүйд хүрвэл зээлдүүлэгч нь барьцаа хөрөнгийг авах боловч зээлдэгчийн бусад хөрөнгийг авах эрхгүй байна. .

8

Засгийн газар нь төсөлд үнэ төлөхгүйгээр хувь эзэмшихээр бол ногдол ашгийн хувь хүртэх ба санхүүгийн аливаа хариуцлага хүлээхгүй, төслийн удирдлагад оролцохгүй. Хэрэв төслийг худалдвал, засгийн газар ба хөрөнгө оруулагчдын хооронд байгуулсан гэрээнд үнэ төлөхгүйгээр хувь эзэмших талаар хэрхэн тодорхойлсноос хамааран засгийн газар борлуулсан үнээс хувь хүртэж болно, хүртэхгүй ч байж болно.

Хэрэв төсөл нь нэг зорилготой компани гэсэн бүтэцтэй байвал үнэ төлбөргүйгээр эзэмших хувь нь ногдол ашиг суутган тооцох татвартай тэнцүү байна. Энэ нь засгийн газар 10 хувь эзэмшдэг бол ногдол ашгийн 10 хувийг авна гэсэн үг юм. Ногдол ашгийн суутган тооцох татвар нь төлсөн ногдол ашгаас бас 10 хувийг засгийн газарт өгөх боломжтой. Үнэ төлбөргүйгээр хувь эзэмших нь засгийн газрын бусад төрлийн оролцооноос эрсдэл багатай нь юм. Мэдээж хэрэв засгийн газар нь үнэ төлбөргүй хувь эзэмших болбол хувийн хөрөнгө оруулагчийн хувьд төслийн ашигт ажиллагаа нь багасна.

Нэмэлт татварууд

Ашигт суурилсан нэмэлт татварууд нь олон хэлбэртэй байж болно.

Нөөцийн ашгийн татвар

НАТ нь өмнө нь тодорхойлсон түвшнээс илүү гарсан хэсэгт буюу мөнгөн урсгалын багасгасан өгөөжийг төслийн нийт зардалтай харьцуулсан хэсэгчилсэн татвар юм. Өмнө тодорхойлсон түвшин гэж уул уурхайн салбарын шинэ төслийн хамгийн бага өгөөжийн түвшнийг хэлнэ. Татварын тооцоо хийх зорилгоор заримдаа “хуримтлагдсан хувь хэмжээ” гэж нэрлэдэг. НАТ нь нөөцийн ашгийн тодорхой хувийг хүртэх зорилгоор ногдуулж буй татвар юм. Энэхүү татварыг төслийн нийт зардал нөхөн төлөгдсний /үүнд төслийн капиталын хөрөнгө оруулалтын боломжит өгөөж мөн орж байна/ дараа илүү гарч буй орлогод ногдуулдаг. НАТ-ыг ААНОАТ төлөхийн өмнө (ААНОАТ-ыг тооцохдоо төлсөн НАТ-ыг хасаж тооцох) буюу дараа (ААНОАТ-ыг гарсан мөнгөн урсгал гэж үздэг) төлдөг. НАТ-ыг Либери улс уул уурхайн салбарт нэвтрүүлсэн, бас зарим улсад (Ангол, Австрали, бусад орнуудад) газрын тосны салбарт нэвтрүүлсэн

Зарим хүмүүс хэлэхдээ НАТ-ыг удирдахад хэцүү байдаг гэдэг. Гэвч НАТ-ыг тооцоход шаардлагатай бүх тоонууд нь ААНОАТ-ыг тооцоход бас шаардагддаг. НАТ-ын тооцоо нь энгийн байдаг. НАТ-ын нэг муу тал нь шаардлагатай өгөөжийг бий болгоогүй цагт орлогыг бий болгодоггүй, тиймээс төсөл өгөөжийн босгод хүрээгүй үед үнэ өсөж, компаниуд хувьцаа эзэмшигчиддээ өндөр ашигтай гэж

9

мэдээлэх тохиолдолд засгийн газар орлого олдоггүйд оршино. Гэвч үнийн өсөлт нь цаашид босгод хүрч, НАТ төлөгдөнө гэсэн итгэлийг бий болгодог.

Нөөцийн супер орлогын татвар

Австрали улс нь саяхан уул уурхай болон газрын тосны салбарт нөөцийн супер орлогын татвар (НСОТ)-ыг санал болгосон. 50 НСОТ нь зарим талаараа НАТ-тай төстэй боловч нэлээд ялгаатай. Бэлэн мөнгөний урсгалыг тооцох (капиталыг зарлагадах г.м)-ын оронд НСОТ-ын суурь нь орлогын албан татварын суурьтай адил байдаг-капитал хөрөнгийн элэгдлийг тооцдог. Түүнчлэн элэгдэл болон бусад зардлыг хасаж тооцохын сацуу элэгдээгүй капитал ба ашиглагдаагүй алдагдалд зориулсан засгийн газрын бондын хувь хэмжээ (ойролцоогоор 6 хувь) –тэй тэнцүү хөнгөлөлт олгодог. Зөвхөн бондын хувь хэмжээнээс илүү гарсан өгөөжид НСОТ-ын дагуу татвар ногдуулдаг. НСОТ нь эдийн засгийн хувьд НАТ-тай адил боловч төсөл нь өмнө тогтоосон дотоодын үр өгөөжийг олоогүй байсан ч тухайн жилд өндөр ашиг олсон үед татварын төлбөрүүдийг бий болгож байдгаараа ялгаатай.

Австралийн НСОТ-ын саналын нэг чухал онцлог нь хөрөнгө оруулагч нь гаргасан бүх зардлаас татварын ашиг (татварын хасалт буюу хөнгөлөлт) хүртэнэ гэж засгийн газар нь баталгаа гаргахад оршино. Энэ нь төсөл бондын өгөөжийн түвшинд хүрээгүй үед засгийн газар нь хуримтлагдсан алдагдлын тэнцэл дээр нэмж бондын хүүг хөрөнгө оруулагчид төлнө гэсэн үг юм. Тиймээс засгийн газар нь өөрийн хувийг төсөл эхлэхээс өмнө төлөөгүй байсан ч төслийн хувьд хөрөнгө оруулагчтай адил ихээхэн хэмжээний эрсдэл үүрч байгаа юм. Энэ арга болон бондын хувь хэмжээ буюу хуримтлагдсан хувь хэмжээ нь засгийн газрын төлбөр хийх чадвараас ихээхэн хамаарах ба хөрөнгө оруулагч нь улс төрийн эрсдэлд орох нөхцөлд үйлчлэхгүй, харин ч Австралид маргаантай асуудал хэвээр үлдэх ба өөрчлөлт оруулахгүйгээр хэрэгжүүлж болохгүй нь тодорхой байна.

Эргэн төлөгдөх харьцаа буюу “Р” хүчин зүйлс” дээр сурилсан илүү орлогын татвар

Илүү орлогын албан татварын суурь нь ААНОАТ ногдуулах орлогоос орлогын албан татварыг хассантай тэнцүү байна. Илүү орлогын албан татварын хувьд “Р” хүчин зүйлс буюу эргэн төлөх харьцаанаас хамаарна. Тухайлбал компанийн нийт хуримтлагдсан орлогыг компанийн нийт төлөх өр төлбөрт харьцуулсан харьцаа буюу үүнд татварын дараа тооцоо хийх бол ААНОАТ-ыг оруулж тооцно. Хэрэв харьцаа нь нэгээс бага байх тохиолдолд эргэн төлөлт хийж чадахгүй, хэрэв нэгээс илүү байвал илүү гарсан орлогод ногдуулах албан татварын хувь хэмжээ нэмэгдэнэ гэсэн үг юм.

50 Авсралийн Холбооны улс, “Нөөцийн супер орлогын албан татвар: Улс оронд төлөх шударга үр өгөөж, (2010 он). Энэхүү тайлан ба холбогдох мэдээллийг дараахь вэб хуудаснаас үзнэ үү www.futuretax.gov.au.

10

“Р“ хүчин зүйл нь мөнгөний цаг хугацааны утгыг тооцдоггүйгээрээ үр өгөөжийг тооцох аргаас ялгаатай. Харьцаа түргэн буюу удаан өсөх нь тооцоонд хамааралгүй бөгөөд зөвхөн илүү орлогод ногдуулах татварыг ногдуулсаар байгаараа онцлогтой.

Хувьсах орлогын албан татвар

Өмнөд Африкт жил бүр татварын хувь хэмжээг тооцдог томьёоллыг олон жилийн турш уул уурхайн татварын тогтолцоонд хэрэглэж байгаа бөгөөд дунджаас доогуур татвар төлөлттэй, харьцангуй бага орлоготой жилүүдийг нөхөхийн тулд дунджаас дээгүүр орлоготой харьцангуй өндөр жилүүдэд татвар ногдуулах зорилготой гаргасан татвар юм. Хувьсах орлогын албан татвар нь ердийн орлогын албан татваруудын онцлогуудыг хадгалсан байдаг ба үүнд уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын тусгай капиталыг нөхөх дүрэм орсон байдаг, төдийгүй татварын хувь хэмжээг зохицуулж өөрчилдөг. Өмнөд Африкийн системийг Намиби улс алмазны бус уурхайн татварын тогтолцоод нэвтрүүлсэн. Намиби улс нь хувьсах хувь хэмжээг 2002 онд хүчингүй болгосон ба оронд нь 37.5 хувь (35 хувийн хэвийн хэмжээтэй харьцуулсан) гэсэн нэгэн хэвийн хувь хэмжээг тогтоосон. Хувьсах орлогын албан татварыг Ботсвани улсад 1998 онд нэвтрүүлсэн.

Хувьсах албан татварыг эхлээд эдийн засгийн хувьд ач холбогдол багатай бага агуулгатай хүдрийн олборлолтыг дэмжих зорилгоор гаргасан. Ашиг орлогын харьцаа багатай уурхайн татварын дарамт бага байх ба зарим хөрөнгө оруулагчдад энэ нь эрсдлийг багасгах, хөрөнгө оруулалтыг дэмжих боломж болно. Шаардлагатай бол томьёоллыг уул уурхайн салбарт дундажлаж тодорхойлж гаргаж болох ба татварын үр нөлөө нь орлогын албан татварын хувь хэмжээтэй адил байна.

Буганвиллийн нэмэлт орлогын албан татвар

“Буганвиллийн” нэмэлт орлогын албан татвар хувьсах орлогын албан татвартай адил бөгөөд орлогын түвшнээс хамаарч татварын хувь хэмжээ өөр өөр байдаг. Орлогын түвшин нь жил бүрийн тодорхой хугацаанд авсан дүн байдаг. Энэ нь төслийн дотоод үр өгөөжийг хэмжихийг шаарддаггүй. Босго хүртэлх орлогыг хэвийн хувь хэмжээ (t)-гээр тооцож татвар авдаг. Босгоос давсан орлогоос өндөр хувь хэмжээ (k)-гээр татвар тооцож авдаг. Босгыг тооцохдоо нөхөгдөөгүй капитал зардлыг (C) шаардлагатай татварын хувь хэмжээ (x)-гээр үржүүлж гаргана. Шаардлагатай үр өгөөж нь татварын дараахь үр өгөөж гэж үзвэл босгыг (1 – t) хүчин зүйлээр нийлүүлж гаргана.51 Нийт татвар нь хоёр хэсгээс бүрдэнэ: татварын өмнөх орлого (P) нь нийлүүлсэн босгоос илүү гарвал, дараахь байдалтай байна:

51 Нийт дүнг гаргахын тулд нэг компани Cx татварын дараа орлого олохыг хүсэж байна гэж үзье. Хэрэв татварын хувь хэмжээ нь t бол, татварын дараа Cx татварын дараахь орлоготой үлдэхийг хүсвэл татварын өмнө Cx/(1-t) хэмжээний орлого олох ёстой. Тиймээс татварын ердийн хувь хэмжээ t-г суурь Cx/(1-t)-т үржүүлж гаргана. Илүү гарсан татварын сууриас өндөр хувиар буюу k-аар тооцож татвар авна.

11

Нийт татвар= tCx/(1-t) + k(P – Cx/(1-t)).

Тиймээс татварын өмнөх орлого (P)-оос t хувиар татвар тооцож, хэсгийг нь өндөр хувиар “k” татвар тооцож авна. Компани бүх капитал зардлаа нөхсөний дараа татварын өмнөх орлогоос өндөр хувь, “k”-аар татвар тооцож авна. Татварын дундаж хувь хэмжээ нь төслийн хугацаанд буюу ашигт малтмалын үнэ өссөн үед нэмэгдэнэ гэсэн үг.

Дүгнэж хэлэхэд

Нэмэлт татварын талаархи янз бүрийн аргууд нь Монгол улсын уул уурхайн салбарын татварын орчинд өсөн нэмэгдэх элементийг оруулж ирэхэд хувь нэмэр болно. Хүчингүй болж байгаа гэнэтийн ашгийн татвар, санал болгож байгаа өсөн нэмэгдэх нөөцийн төлбөртэй адилгүйгээр, эдгээр хувилбаруудыг тооцож үзэх хэрэгтэй ба эдгээр нь орлогод суурилсан аргууд юм. Эдгээр нь өсөн нэмэгдэх нөөцийн татварыг бодвол илүү төвөгтэй боловч өрийг санхүүжүүлэх харьцааг оруулсан нарийн заалтууд юм. Үүнийг тооцож үзэх хэрэгтэй.