22
Авлигатай тэмцэх төрийн бодлого, эрх зохицуулалт Авлигатай тэмцэх газар Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, хууль зүйн ухааны доктор Б.Батзориг Улаанбаатар хот 2013 он

2013.01.01 Авлигатай тэмцэх төрийн бодлого, эрх зохицуулалт, Б.Батзориг

Embed Size (px)

Citation preview

Page 1: 2013.01.01 Авлигатай тэмцэх төрийн бодлого, эрх зохицуулалт, Б.Батзориг

Авлигатай тэмцэх төрийн бодлого, эрх

зохицуулалт

Авлигатай тэмцэх газар Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан,

хууль зүйн ухааны доктор Б.Батзориг

Улаанбаатар хот 2013 он

Page 2: 2013.01.01 Авлигатай тэмцэх төрийн бодлого, эрх зохицуулалт, Б.Батзориг

Авлигатай тэмцэх эрх зүйн орчин

Авлигатай тэмцэх

үндэсний хөтөлбөр

Авлигатай тэмцэх хууль

Олон улсын гэрээ

Бусад

Page 3: 2013.01.01 Авлигатай тэмцэх төрийн бодлого, эрх зохицуулалт, Б.Батзориг
Page 4: 2013.01.01 Авлигатай тэмцэх төрийн бодлого, эрх зохицуулалт, Б.Батзориг

Монгол Улстай дипломат харилцаатай орнууд

• Монгол Улс 2012.01.18-нд Бутаны вант

Улс, 2012.03.22-нд Бүгд найрамдах Кени

Улстай тус тус дипломат харилцаа

тогтоосноо 164 оронтой дипломат

харилцаа тогтоосон.

Page 5: 2013.01.01 Авлигатай тэмцэх төрийн бодлого, эрх зохицуулалт, Б.Батзориг

Олон улсын эрх зүйн зохицуулалт

• Америк тивийн улсуудын байгууллагаас 1996 оны 3 дугаар сарын 29-ний өдөр баталсан Авлигын эсрэг Америк тивийн улс хоорондын конвенц

• Европын холбооны Зөвлөлөөс 1997 оны 5 дугаар сарын 26-ны өдөр баталсан Европын хамтын нийгэмлэгийн албан тушаалтан эсхүл Европын холбооны гишүүн улсын албан тушаалтанд холбогдох авлигатай тэмцэх тухай конвенц

• Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас 1997 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр баталсан Олон улсын бизнесийн хэлцэлд гадаадын төрийн албан хаагчийг хахуульдахтай тэмцэх тухай конвенц

Page 6: 2013.01.01 Авлигатай тэмцэх төрийн бодлого, эрх зохицуулалт, Б.Батзориг

Олон улсын эрх зүйн зохицуулалт

• Европын зөвлөлийн Сайд нарын хорооноос 1999 оны 1

дүгээр сарын 27-ны өдөр баталсан Авлигын талаархи

эрүүгийн эрх зүйн тухай конвенц

• Европын зөвлөлийн Сайд нарын хорооноос 1999 оны 11

дүгээр сарын 4-ний өдөр баталсан Авлигын талаархи

иргэний эрх зүйн тухай конвенц

• Африкийн холбооны төр, засгийн тэргүүнүүдийн 2003

оны 7 дугаар сарын 12-ны өдөр баталсан Авлигаас

урьдчилан сэргийлж, тэмцэх тухай Африкийн холбооны

конвенц

• НҮБ-аас 2003 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүчин

төгөлдөр баталсан Үндэстэн дамнасан зохион

байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенц

Page 7: 2013.01.01 Авлигатай тэмцэх төрийн бодлого, эрх зохицуулалт, Б.Батзориг

Яагаад авлигын эсрэг тэмцэлд улс

орнууд нэгдэж байна вэ

• Авлига нь нийгмийн тогтвортой, аюулгүй байдалд бэрхшээл, аюул занал учруулж улмаар ардчиллын тогтолцоо ба үнэт зүйлс, ёс зүйн үнэт зүйлс, шударга ёсыг сулруулж, тогтвортой хөгжил, хууль дээдлэх ёсонд хохирол учруулахуйц болж байгаа;

• Авлига нь бусад гэмт хэрэг, ялангуяа зохион байгуулалттай гэмт хэрэг, мөнгө угаах зэрэг эдийн засгийн гэмт хэрэгтэй холбоотой байдаг;

• Авлигын хэрэг нь улсын нөөц баялгийн үлэмж хэсгийг бүрдүүлэхүйц их хэмжээний хөрөнгөтэй холбоотой бөгөөд тухайн улсын улс төрийн тогтвортой байдал, тогтвортой хөгжилд заналхийлж байдаг;

• Авлига нь үндэсний асуудал байхаа больж бүх улсын нийгэм, эдийн засагт нөлөөлөх үндэстэн дамнасан үзэгдэл болсон;

• Эд баялгийг хууль бусаар олж авах нь ардчилсан тогтолцоо, үндэсний эдийн засаг, хууль дээдлэх ёсонд нэн хохирол учруулж байна гэжээ.

Page 8: 2013.01.01 Авлигатай тэмцэх төрийн бодлого, эрх зохицуулалт, Б.Батзориг

Монгол Улс конвенцод нэгдэн орсон нь

• Монгол Улс 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр тус Конвенцод нэгдэн орж (UN Doc. No C.N.323.2005.TREATIES-11.), 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын Их Хурал соёрхон баталсан. (UN Doc No C.N.9.2006.TREATIES-1.) Конвенцыг соёрхон баталсан тухай батламж жуух бичгийг 2006 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулахаар хүргүүлж, 2006 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дотоодын хууль, тогтоомжийн нэгэн адил хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн.

Page 9: 2013.01.01 Авлигатай тэмцэх төрийн бодлого, эрх зохицуулалт, Б.Батзориг

Авлигатай тэмцэх Монгол төрийн бодлого

• 1996 онд Авлигын эсрэг хууль

• 2002-2010 онд авлигатай тэмцэх

үндэсний хөтөлбөр

• 2005 онд Авлигын эсрэг НҮБ-ын

конвенцид нэгдэн орсон

• 2006.07.06-нд Авлигын эсрэг хууль

батлагдсан

Page 10: 2013.01.01 Авлигатай тэмцэх төрийн бодлого, эрх зохицуулалт, Б.Батзориг

Авлигын эсрэг эрх зүйн зохицуулалт

• Монгол Улс “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль ” 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр батлагдсан

Төрийн албан хаагчийн сонирхлыг зөрчлийг зохицуулсан хууль

• “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль” 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан.

Мэдээллийн эрх чөлөөний тухай хууль

эрх зүйн орчин

• “Гэрч, хохирогчийг хамгаалах хууль” 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдөр батлагдсан. Гэрч, хохирогчийг

хамгаалах тогтолцоо

Page 11: 2013.01.01 Авлигатай тэмцэх төрийн бодлого, эрх зохицуулалт, Б.Батзориг

Авлигын эсрэг эрх зүйн зохицуулалт

• 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг шинэчлэн баталсан.

• Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 1661 дүгээр зүйлд мөнгө угаах гэмт хэргийг хуульчилсан.

Мөнгө угаах

явдлаас урьдчилан сэргийлэх тогтолцоо бүрдүүлэх

Page 12: 2013.01.01 Авлигатай тэмцэх төрийн бодлого, эрх зохицуулалт, Б.Батзориг

Авлигын эсрэг эрх зүйн зохицуулалт

• Авлигын хуульд заасан 58000 орчим албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэн цахим сүлжээнд байрлуулж 5 жилийн сан үүссэн.

Албан тушаалтнуудын хөрөнгө орлогын

мэдүүлгийг бүртгэх тогтолцоо

• Нийтийн албанд нийтийн болон хулийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан 45000 албан тушаалтны сонирхлын зөрчлийн мэдүүлэг бүртгэж эхэлсэн.

Албан тушаалтнуудын

хувийн ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлгийг бүртгэх

тогтолцоо

Page 13: 2013.01.01 Авлигатай тэмцэх төрийн бодлого, эрх зохицуулалт, Б.Батзориг

Авлигын эсрэг эрх зүйн зохицуулалт

• Монгол Улсын Эрүүгийн хуулийн 2701 дүгээр зүйл. Хууль бусаар хөрөнгөжих үйлдлийг хуульчилсан

Хууль бусаар баяжих явдлыг

гэмт хэрэгт тооцоогүй

• 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдөр “Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль”-д авлигын зөрчил гаргасан этгээдэд хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгосон.

Авлигын зөрчил

хүлээлгэх хариуцлага

Page 14: 2013.01.01 Авлигатай тэмцэх төрийн бодлого, эрх зохицуулалт, Б.Батзориг

Авлигын эсрэг эрх зүйн зохицуулалт

• УИХ-ын сонгуулийн тухай, Ерөнхийлөгчийн тухай хуульд сонгуулийн санхүүжилт, хандивтай холбоотой асуудлын нарийвчлан зохицуулж, хандивлагчдыг нийтэд зарлахаар тусгасан.

Сонгуулийн хандив, түүний ил тод

байдал

• Монгол Улс “Цахим гарын үсгийн тухай хууль” 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр батлагдсан.

Төрийн албан хаагч, үйлчилгээ авч буй

хүн, хуулийн этгээдийн

хамаарлыг багасгах

Page 15: 2013.01.01 Авлигатай тэмцэх төрийн бодлого, эрх зохицуулалт, Б.Батзориг

Авлигын эсрэг төрийн

бодлого

Page 16: 2013.01.01 Авлигатай тэмцэх төрийн бодлого, эрх зохицуулалт, Б.Батзориг

Авлигын эсрэг эрх зүйн зохицуулалт

• Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар АНУ-ын Азийн сангийн дэмжлэгтэйгээр төсөл боловсруулж байна.

Авлигатай тэмцэх

үндэсний стратеги

Page 17: 2013.01.01 Авлигатай тэмцэх төрийн бодлого, эрх зохицуулалт, Б.Батзориг

• Эрүүгийн тогтолцооны шинэчлэлийн хүрээнд “Эрүүгийн хууль”-ийн төсөлд гэмт хэргийн ангиллыг өөрчлөхөөр тусгасан байна. /хуулийн төслөөс/

Хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэргийн ангиллаас хамааран тогтоодог нь авлигын

гэмт хэрэгтэй тэмцэхэд хүндрэл учруулдаг

• Улс төрийн намын тухай, Улс төрийн үйл ажиллагааны санхүүжилтын тухай хуулийн төсөл боловсрогдож байна.

Улс төрийн үйл ажиллагааны санхүүжилт

Page 18: 2013.01.01 Авлигатай тэмцэх төрийн бодлого, эрх зохицуулалт, Б.Батзориг

• Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд хохирлын хэмжээнд үндэслэн хариуцлага хүлээлгэдэггүй болсон.

Төрийн албан тушаалтан албаны эрх

мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх гэмт хэрэг /Монгол

Улсын Эрүүгийн хуулийн 263, 264

дүгээр зүйл/ хохирлын хэмжээ 9.792.000

төгрөг хүрэхгүй байгаа тохиолдод эрүүгийн

хэрэг үүсгэж хариуцлага тооцох эрх зүйн үндэслэл байхгүй

Page 19: 2013.01.01 Авлигатай тэмцэх төрийн бодлого, эрх зохицуулалт, Б.Батзориг

• 22.2 дугаар зүйл. Албан тушаалтан бусдад хууль бусаар нөлөөлөх

• 22.3 дугаар зүйл. Гадаад улсын төрийн албан тушаалтан, олон улсын байгууллагын албан тушаалтан эрх мэдлийг урвуулан ашиглах

Авлигын эсрэг НҮБ-ын

конвенцид заасан үйлдэл,

үйлдэхүйг гэмт хэрэгт

тооцох бодлого

барьж байна

Page 20: 2013.01.01 Авлигатай тэмцэх төрийн бодлого, эрх зохицуулалт, Б.Батзориг

• 22.5 дугаар зүйл

• Нийтийн албан тушаалтан, эсхүл хууль, тогтоомж, дүрэм, журам, заавар, гэрээгээр үүрэг хүлээсэн хүн, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан, эсхүл хахууль өгөх саналыг хүлээн зөвшөөрсөн

Авлигын эсрэг НҮБ-ын

конвенцид заасан үйлдэл,

үйлдэхүйг гэмт хэрэгт

тооцох бодлого

барьж байна

Page 21: 2013.01.01 Авлигатай тэмцэх төрийн бодлого, эрх зохицуулалт, Б.Батзориг

• Хувийн хэвшлийн авлигыг хуульчилсан

• 22.13 дугаар зүйл. Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах

Авлигын эсрэг НҮБ-ын

конвенцид заасан үйлдэл,

үйлдэхүйг гэмт хэрэгт

тооцох бодлого

барьж байна

Page 22: 2013.01.01 Авлигатай тэмцэх төрийн бодлого, эрх зохицуулалт, Б.Батзориг

• Тайлбар:

• - Хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгч, нийтийн албан тушаалтан хууль ёсны дагуу албан үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээж ялаас чөлөөлнө.

• - Хахууль авагчийг хууль бус үйлдэл хийлгэхээр хахууль өгсөн хүнийг ялаас чөлөөлөхгүй. Хахууль өгсөн хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн нь түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлэх үндэслэл болно.

Авлигын эсрэг НҮБ-ын

конвенцид заасан үйлдэл,

үйлдэхүйг гэмт хэрэгт

тооцох бодлого

барьж байна