21
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ 2018 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ 2018.09.07 Үндэсний хөтөлбөрт тусгагдсан үйл ажиллагаа Үйл ажиллагааг хэрэгжүүүлэх арга хэмжээ Хэрэгжи х хугацаа Төсө в Хүрэх түвшин, үр дүнгийн үзүүлэлт Хариуцах нэгж Биелэлт Үндсэ н Хамтра гч Нэг. Шударга, хариуцлагатай, ил тод нийтийн албыг бэхжүүлэх замаар авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалт болон томилгоонд улс төрийн нөлөөллөөс ангид, мэдлэг, боловсролд суурилсан мерит зарчмыг хэрэгжүүлэх зорилтыг хангах чиглэлээр 1. 4.1.1.1.төрийн албаны төв байгууллагын дүгнэлт, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан байдлыг үндэслэн албан тушаалд томилох тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хариуцлагыг дээшлүүлэх Төрийн албаны зөвлөлийн болон салбар зөвлөлийн дүгнэлт, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг /ХАСУМ/-ийг хянасан дүгнэлтийг олон нийтэд ил тод, нээлттэй болгох 2018 Дүгнэлтүүд нээлттэй, ил тод болсон байна. ТЗУГ Төрийн албаны зөвлөлийн болон салбар зөвлөлийн дүгнэлт, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг /ХАСУМ/-ийг хянасан дүгнэлтийг байгууллагын цахим хуудсанд байршуулан мэдээлсэн. Төрийн захиргааны төв байгууллагын хүний нөөцийн жагсаалт, төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийн нөөцийн бүртгэлийг ил, тод нээлттэй болгох 2018 Нөөцийн жагсаалт, бүртгэл ил тод, нээлттэй болсон байна. ТЗУГ Төрийн захиргааны төв байгууллагын хүний нөөцийн жагсаалт, төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийн нөөцийн бүртгэлийг байгууллагын цахим хуудсанд байршуулан мэдээлсэн. 4.1.1.2.нийтийн албанд томилогдохоор албан тушаалтны ёс зүй, мэдлэг, ур чадварын шалгуурыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, албан тушаалтны мэдлэг, боловсролд суурилсан мерит Албан тушаалтанд тавигдах ёс зүй, мэдлэг, боловсрол, туршлага, ур чадварын ерөнхий болон тусгай шалгуурыг үндэслэн төрийн албанд томилох, дэвшүүлэх тогтолцоог бүрдүүлэх 2018 Албан тушаалтанд тавигдах ёс зүй, мэдлэг, боловсрол, туршлага, ур чадварын шалгуурыг шинэчилсэн байна. ТЗУГ 2018 онд тус яаманд 18 албан хаагч шинээр болон сэлгэн томилогдсон бөгөөд ёс зүй, мэдлэг, боловсрол, туршлага, ур чадварын шалгуурыг харгалзан үзэж, төрийн албаны нөөцөд байгаа иргэдээс томилсон.

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ …mojha.gov.mn/images/files/taz/ATUHutulbur-Bielelt-MOJHA...Тав. Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах

  • Upload
    others

  • View
    13

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ

АРГА ХЭМЖЭЭНИЙ 2018 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ 2018.09.07

№ Үндэсний хөтөлбөрт тусгагдсан үйл

ажиллагаа

Үйл ажиллагааг хэрэгжүүүлэх арга

хэмжээ

Хэрэгжих

хугацаа

Төсөв

Хүрэх түвшин, үр

дүнгийн үзүүлэлт

Хариуцах нэгж Биелэлт

Үндсэн

Хамтрагч

Нэг. Шударга, хариуцлагатай, ил тод нийтийн албыг бэхжүүлэх замаар авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалт болон томилгоонд улс төрийн нөлөөллөөс ангид, мэдлэг, боловсролд суурилсан мерит зарчмыг

хэрэгжүүлэх зорилтыг хангах чиглэлээр

1. 4.1.1.1.төрийн албаны төв байгууллагын дүгнэлт, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан байдлыг үндэслэн албан тушаалд томилох тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хариуцлагыг дээшлүүлэх

Төрийн албаны зөвлөлийн болон салбар зөвлөлийн дүгнэлт, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг /ХАСУМ/-ийг хянасан дүгнэлтийг олон нийтэд ил тод, нээлттэй болгох

2018 Дүгнэлтүүд нээлттэй, ил тод болсон байна.

ТЗУГ Төрийн албаны зөвлөлийн болон салбар зөвлөлийн дүгнэлт, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг /ХАСУМ/-ийг хянасан дүгнэлтийг байгууллагын цахим хуудсанд байршуулан мэдээлсэн.

Төрийн захиргааны төв байгууллагын хүний нөөцийн жагсаалт, төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийн нөөцийн бүртгэлийг ил, тод нээлттэй болгох

2018 Нөөцийн жагсаалт, бүртгэл ил тод, нээлттэй болсон байна.

ТЗУГ Төрийн захиргааны төв байгууллагын хүний нөөцийн жагсаалт, төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийн нөөцийн бүртгэлийг байгууллагын цахим хуудсанд байршуулан мэдээлсэн.

4.1.1.2.нийтийн албанд томилогдохоор албан тушаалтны ёс зүй, мэдлэг, ур чадварын шалгуурыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, албан тушаалтны мэдлэг, боловсролд суурилсан мерит

Албан тушаалтанд тавигдах ёс зүй, мэдлэг, боловсрол, туршлага, ур чадварын ерөнхий болон тусгай шалгуурыг үндэслэн төрийн албанд томилох, дэвшүүлэх тогтолцоог бүрдүүлэх

2018 Албан тушаалтанд тавигдах ёс зүй, мэдлэг, боловсрол, туршлага, ур чадварын шалгуурыг шинэчилсэн байна.

ТЗУГ 2018 онд тус яаманд 18 албан хаагч шинээр болон сэлгэн томилогдсон бөгөөд ёс зүй, мэдлэг, боловсрол, туршлага, ур чадварын шалгуурыг харгалзан үзэж, төрийн албаны нөөцөд байгаа иргэдээс томилсон.

зарчмыг баримтлан томилох, дэвшүүлэх

4.1.1.7.нийтийн албан тушаалтанд холбогдох авлига, ашиг сонирхол, ёс зүйтэй холбоотой гомдол мэдээллийг хүлээн авах, хянан шалгах, хариуцлага хүлээлгэх арга хэлбэрийг тодорхой болгож, дотоод хяналтын тогтолцоог бүрдүүлэх

Албан тушаалтанд холбогдох авлига, ашиг сонирхол, ёс зүйтэй холбоотой өргөдөл, гомдол мэдээллийг хүлээн авах, хянан шалгах, хариуцлага хүлээлгэх үйл ажиллагааг шинэ арга хэлбэрт шилжүүлэх, дотоод хяналтын тогтолцоог бүрдүүлэх

2018 Өргөдөл, гомдол, мэдээллийг хянан шалгах ёс зүйн хороо, хяналт шалгалт, дотоод аудитын нэгжийн үйл ажиллагааны үр дүн сайжирсан байна.

ТЗУГ Тус яаманд ирсэн төрийн албан

хаагчийн ёс зүйтэй холбоотой 2

гомдлыг хуулийн хүрээнд хянан

шийдвэрлэсэн.

4.1.1.8.шийдвэр гаргах эрх бүхий этгээдийн шийдвэр хууль бус болох нь тогтоогдсон тохиолдолд шийдвэрийг хүчингүй болгох, гарсан сөрөг үр дагаврыг арилгах, учруулсан хохирлыг төлүүлэх хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх

Хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, гарсан сөрөг үр дагаврыг арилгах, учруулсан хохирлыг төлүүлэх талаарх эрх зүйн зохицуулалтыг бий болгох

2018 Хууль тогтоомжийн төслийг батлуулсан байна.

ТЗУГ ХЗБГ

Засгийн газрын Хэрэг эрхлэх

газраас Төрийн албан хаагчийн

хариуцлагын тухай хуулийн төслийг

боловсруулж байгаа бөгөөд тус

яамны Хууль зүйн бодлогын газрын

мэргэжилтэн Д.Баясгалан Ажлын

хэсэгт ажиллаж байгаа болно.

Хууль бус шийдвэр гаргаж, улсад хохирол учруулсныг шүүх тогтоосон тохиолдолд албан тушаалтныг нийтийн албанд дахин томилохгүй байх эрх зүйн орчинг бүрдүүлэх

2018 Хууль тогтоомжид холбогдох зохицуулалтыг тусгасан байна.

ТЗУГ ХЗБГ

4.1.1.9.төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлж, мэдээлэл солилцох нөхцөл, боломжийг сайжруулах

Төрийн байгууллагуудын албан хэрэг хөтлөлтийн системүүдтэй нийтийн түлхүүрийн дэд бүтцийг холбох

2018 Нийтийн түлхүүрийн дэд бүтцийг холбох ажлын гүйцэтгэл 50 хувьд хүрсэн байна.

ЗГХЭГ ТЗУГ

БХЗГ

4.1.1.10.нийтийн албаны сургалтын институт байгуулах, албан тушаалтныг давтан сургах боломжийг бүрдүүлэх

Төрийн албаны бүх чиглэлээр богино хугацааны болон давтан сургалт явуулах нийтийн албаны сургалтын институт байгуулах

2018 Нийтийн албаны сургалтын институтийг байгуулсан байна.

ЗГХЭГ ТЗУГ

БХЗГ

Төрийн албаны тухай хууль

/шинэчилсэн найруулга/-ийг

хэрэгжүүлэх бэлтгэл ажлын

хүрээнд төлөвлөгөө гарган

ажиллаж байна. 2019 оны 01 сарын

01-нээс мөрдөх Төрийн албаны

тухай хуулийн 64.3-т “Засгийн

газрын Хэрэг эрхлэх газрын дэргэд

төрийн албан хаагчийг сургах,

давтан сургах, төрийн албаны

хүний нөөцийн менежментийн

талаар судалгаа, шинжилгээ хийх,

энэ талаар бодлого

боловсруулагчид мэргэжил, арга

зүйн зөвлөгөө өгөх үндсэн үүрэг

бүхий Засгийн газрын харьяа

төрийн албаны сургалтын

байгууллага ажиллана” гэж заасан.

Хоёр. Төрийн үйлчилгээний нээлттэй байдлыг хангаж, цахим үйлчилгээг хөгжүүлж, чанар хүртээмжийг сайжруулах, үйлчлүүлэгчийн эрх ашгийг дээдэлж, төрийн албан хаагчийн хариуцлагыг дээшлүүлэх зорилтыг хангах чиглэлээр

4.1.2.1.төрийн үйлчилгээг иргэнд цахим хэлбэрээр хүргэх тогтолцоог бүрдүүлэн, цахим үйлчилгээний нэгдсэн сүлжээ бий болгож, бэхжүүлэ

Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэхэд учрах хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга замыг судалж, цахим хэлбэрт шилжүүлэх төрийн үйлчилгээний жагсаалтыг шинэчлэн батлуулах

2018 Цахим хэлбэрээр үзүүлэх төрийн үйлчилгээний жагсаалтыг шинэчилсэн байна.

ЗГХЭГ ТЗУГ, БХЗГ

Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх зарим арга хэмжээний тухай” 259 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтаар “Төрийн цахим мэдээлэл солилцох системийг ашиглан цахим хэлбэрээр үзүүлэх төрийн үйлчилгээний жагсаалт”-ыг шинэчлэн батлуулсан. Тогтоолын нэгдүгээр хавсралтаар “Төрийн цахим мэдээлэл солилцох системд холбох төрийн үйлчилгээний жагсаалт”-ыг баталсан.

Төрийн үйлчилгээний нэгдсэн сүлжээ бий болгож, бэхжүүлэх

2018 Төрийн үйлчилгээний нэгдсэн портал сайтыг боловсронгуй болгосон байна.

ЗГХЭГ ТЗУГ

4.1.2.2.зөвшөөрөл олгох журмыг хялбарчилж, түүнд тавих хяналтын тогтолцоог бүрдүүлэх, зарим төрлийн зөвшөөрөл олгох, хяналт тавих чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлэх

Зөвшөөрөл, лицензийн тоог эрс цөөлөх, олон шат дамжлагыг багасгах зорилгоор Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг боловсруулах

2018 Хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсэгт ажиллах буюу санал өгсөн байна.

ЗГХЭГ ХЗБГ, БХЗГ

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг боловсруулж байгаа бөгөөд тус яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг Ажлын хэсэгт ажиллаж байгаа болно.

4.1.2.3.олон улсын стандарт хангасан бараа, бүтээгдэхүүнийг дотоодын стандартаар шалгадаг зохицуулалтыг өөрчлөх, шаардлагагүй стандартыг хүчингүй болгох

Олон улсын стандарт хангасан бараа, бүтээгдэхүүнийг дотоодын стандартаар шалгадаг зохицуулалтыг өөрчлөх

2018 Стандарт мөрдөхөд тулгарч байгаа асуудлыг судлан, холбогдох зохицуулалтыг боловсронгуй болгосон байна.

СХЗГ БХЗГ Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 97 дугаар захирамжаар “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 87 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор хүчин төгөлдөр үйлчилж байгаа үндэсний стандартын баримт бичгийн үзлэгийг энэ оны 3 дугаар улиралд багтаан зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

Стандартын тоог цөөрүүлэх, шаардлагагүй стандартыг хүчингүй болгох

2018 Холбогдох судалгаа хийж, зарим стандартыг нэгтгэсэн байна.

СХЗГ БХЗГ

4.1.2.4.эрсдэлд суурилсан төрийн хяналт шалгалт болон аж ахуйн нэгжийн дотоод хяналтыг бэхжүүлэх, хяналт шалгалтын 70 хувийг урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулах, чиглэлийг цөөрүүлэх замаар төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох

Эрсдэлд суурилсан хяналт шалгалт хэрэгжүүлэх талаар хууль тогтоомжийг боловсронгүй болгох

2018 Ажлын хэсэгт ажиллах буюу санал өгсөн байна.

ЗГХЭГ, МХЕГ

ХЗБГ Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн захиргааны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг 2018 онд УИХ-д өргөн мэдүүлэхээр төлөвлөн боловсруулж байгаа бөгөөд эдгээр хуулийн төсөлд тусган боловсруулж байгаа болно.

Аж ахуйн нэгжийн дотоод хяналтын стандартыг шинээр боловсруулж нэвтрүүлэх

2018 Аж ахуйн нэгжийн дотоод хяналтын стандартыг боловсруулсан байна.

ЗГХЭГ ХШҮДАГ

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/07 тушаалаар “Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх хүрээний үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалт зохион байгуулах журам”-ыг шинэчлэн батлуулсан. Журмын хүрээнд дотоод хяналт шалгалтын жилийн төлөвлөгөө гарган ажиллаж байна. Дотоод хяналт шалгалтын ажлыг хариуцсан ажилтны ажлын байрны тодорхойлолтод тусган оруулсан.

4.1.2.6.өргөдөл, гомдол, мэдээлэл өгөх ил тод, нээлттэй суваг ажиллуулах, өргөдөл, гомдол, мэдээллийг цахим хэлбэрээр гаргах, шийдвэрлэх, хяналт тавих нөхцөл боломжийг бүрдүүлэх

Төрийн байгууллагуудын албан ёсны цахим хуудсаар иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авах журмыг боловсруулж мөрдүүлэх

2018 Цахим хэлбэрээр өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авах журмын төсөлд санал өгсөн байна.

ХХМТГ

ТЗУГ Цахим мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөлд санал өгсөн.

4.1.2.7.төрийн үйлчилгээний чанар, хүртээмжид хөндлөнгийн үнэлгээ хийх, албан хаагчийн үйл ажиллагааг иргэн үнэлэх тогтолцоог нэвтрүүлж, үйлчилгээг сайжруулах

Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжид хөндлөнгийн үнэлгээ хийлгүүлэх

2018 ТББ, мэргэжлийн холбоо, хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар 2 жил тутамд үнэлгээ хийлгэсэн байна.

ХШҮДАГ

Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх хүрээний агентлаг, байгууллагууд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/189 дүгээр тушаалаар баталсан журамд заасны дагуу Хэрэглэгчийн үнэлгээг төрийн бус байгууллагаар хийлгэж, дүнг нэгтгэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн. Хэрэглэгчийн үнэлгээг захиргааны байгууллагаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар иргэдээс санал авч асуулгын дүнг үндэслэн дүгнэлт гаргасан. Агентлаг, байгууллагын хэрэглэгчийн үнэлгээний дүнг нэгтгэхэд 78.2 хувь буюу 3,9 оноотой үнэлэгдсэн байна.

Гурав. Төсөв, санхүү, аудитын үйл ажиллагааны удирдлага, хяналтыг сайжруулах, ил тод байдлыг хангах, төсвийн хөрөнгө, гадаадын зээл, тусламжийг үр ашигтай, зориулалтын дагуу зарцуулах, хариуцлагыг дээшлүүлэх зорилтыг хангах чиглэлээр

4.1.3.2.Төсвийн төлөвлөлтийн үр ашигтай байдал, гүйцэтгэл, зарцуулалтын хөндлөнгийн хяналт, хариуцлагыг дээшлүүлэх

Эрсдэлтэй гэж үзсэн төсөвт байгууллагын төсвийн зарцуулалтад санхүүгийн хөндлөнгийн хяналт хийх

2018 Сангийн яамтай хамтран ажилласан байна.

СЯ СХОХ Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай хуулиар Хууль зүй, дотоод хэргийн сайдад батлагдсан төсвөөс эхний хагас жилийн төсвийн гүйцэтгэлийн тайлангаар төлөвлөгөөг хэтрүүлэн зарцуулсан зардалгүй, төсөвт байгууллагын өөрийн үйл ажиллагааны орлогын төлөвлөгөөг 52.6 хувиар давуулан биелүүлсэн байна.

4.1.3.3. Засгийн газрын тусгай сангийн санхүүжилт, зарцуулалтыг ил тод, хяналттай болгох

Засгийн газрын тусгай сангийн санхүүжилт, зарцуулалтын мэдээллийг Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд “ЗГ-ын тусгай сангийн мэдээлэл” гэсэн цэсээр олон нийтэд мэдээлэх ажлыг зохион байгуулах

2018 Сангийн яамтай хамтран ажилласан байна.

СЯ СХОХ Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд Засгийн газрын тусгай сан цэсний 3 дугаарт “ЗТГХХТНТ олгох сан” нэртэй “Засгийн газрын болон орон нутгийн тусгай сангийн орлого, зарлага Хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, гүйцэтгэл” гэсэн ангиллаар сар бүр санхүүжилт, зарцуулалтыг олон нийтэд мэдээлж байна.

4.1.3.7 .аудитын дүгнэлтийн дагуу авах арга хэмжээ, хариуцлагын тогтолцоог сайжруулах

Иргэн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг барагдуулсны улмаас захиргааны байгууллагад учирсан хохирлыг буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлэх тогтолцоог бүрдүүлэх

2018 Сангийн яамтай хамтран ажилласан байна.

СЯ СХОХ Хууль зүй дотоод хэргийн сайдын 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн А/26 тоот тушаалаар 4 төлбөр авагчид 112,524,155 төгрөгийг, Сайдын 6 дугаар сарын 20-ний өдрийн А/121 дүгээр тушаалаар 116 төлбөр авагчид 1,560,538,748 төгрөгийг тус тус нийт 120 төлбөр авагчид 1,673,062,903 төгрөгийг олгосон байна.

4.1.3.9. төрийн аудитын байгууллагын хараат бус байдал, чадавхийг бэхжүүлэн аудитын чанар, үр нөлөөг дээшлүүлж, авлигаас урьдчилан сэргийлэх нөхцөлийг хангахад дэмжлэг үзүүлэх

Төрийн аудитын байгууллагын зөвлөмжийг үр дүнтэй хэрэгжүүлэх эрх зүйн орчинг бий болгох

2018 Зөвлөмжийг хэрэгжүүлэх үр дүнтэй арга, хэрэгслийг тодорхойлсон байна.

СХОХ ХШҮДАГ

Зөвлөмжийг хэрэгжүүлэх арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулж, тогтмол хяналт тавин ажиллаж 02/79/САГ-2018/22/СТА/ТЕЗ дугаартай акт, 02/168/САГ-2018/22/СТА/ТЕЗ дугаартай албан шаардлагын биелэлтийг гарган 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 1-4/3266 тоот албан бичгээр Үндэсний аудитын газарт хүргүүлсэн.

Тав. Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын шударга, ил тод, хараат бус байдлыг бэхжүүлэх, авлигын эсрэг хамтын ажиллагааг сайжруулах зорилтыг хангах чиглэлээр

4.1.5.1. шүүх эрх мэдлийн байгууллагыг улс төрийн нам, бүлгээс хараат бус ажиллах, шүүгч, прокурорыг сонгон шалгаруулах, томилох үйл явцыг улс төрийн оролцоо, нөлөөллөөс ангид, шударга, ил тод явуулах чиглэлээр эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох

Шүүгчид нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгч шүүгчээр томилохоос татгалзах үндэслэлийг хуулиар тодорхой болгох

2018 Холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт орсон байна.

ХЗБГ Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн захиргааны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг 2018 онд УИХ-д өргөн мэдүүлэхээр төлөвлөн боловсруулж байгаа бөгөөд эдгээр хуулийн төсөлд тусган боловсруулж байгаа болно.

Шүүгчид нөлөөлөх үйлдэл хийсэн, нөлөөлсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгах, нөлөөллийн мэдүүлгийн үр нөлөөг дээшлүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох

2018 ШЕЗ-тэй хамтран ажилласан байна.

ШЕЗ ХЗБГ

Шүүх хуралдаанд нууцтай холбоотой асуудал хэлэлцэх хэсгийг хаалттайгаар бусад хэсгийг нээлттэй явуулахаар эрх зүйн орчинг бүрдүүлэх

2018 ШЕЗ-тэй хамтран ажилласан байна.

ШЕЗ ХЗБГ

4.1.5.2.шүүхийн удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулах журмыг бүх шатанд нэг мөр ойлгож хэрэгжүүлэх тогтолцоог бүрдүүлэх

Ерөнхий шүүгчийг томилох шалгуур, журмыг шинэчлэн эрх зүйн орчныг боловсронгуй болгох

2018 ХЗДХЯ Шалгуур, журам шинэчлэгдсэн байна.

ХЗБГ БХЗГ

4.1.5.5. цахим сүлжээг ашиглах, байнгын ажиллагаатай утас ажиллуулах замаар авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг авах, мэдээлэл өгч байгаа иргэнийг урамшуулах тогтолцоог бүрдүүлэх

Авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл авах үйл ажиллагааны арга хэлбэрийг сайжруулах, иргэд, байгууллагаас өргөдөл, гомдол, мэдээлэл утсаар өгөх боломжийг бүрдүүлэх

2018 Авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл авах арга хэлбэр сайжирсан байна.

ТЗУГ Иргэд, байгууллагаас утсаар өргөдөл, гомдол, мэдээлэл өгөх боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. Байгууллагын вэб сайтад өргөдөл, гомдол, мэдээлэл авах утсыг байршуулан мэдээлэл авч байна.

4.1.5.6.мэдээлэл өгч байгаа иргэн, сэтгүүлчийг хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлэх

Шүгэл үлээгч /мэдээлэгч/-ийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг бий болгох

2018 ХЗДХЯ Хуулийн төслийг өргөн мэдүүлсэн байна.

ХЗБГ ЦЕГ-тай хамтран хууль эрх зүйн чиглэлээр дагнан бичдэг сэтгүүлчдийн дунд “Эрх зүйн сургалт, өдөрдөг”-ийг 2018.09.21-нд зохион байгуулсан. Мөн эрэн сурвалжлах сэтгүүлчдийн клуб байгууллаа. Эрүүгийн багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгээс хуулийн төсөлд ирүүлсэн саналуудыг тусган гарсан саналыг үндэслэн хуулийн төсөлд нэмэлт боловсруулалт хийж байна.

4.1.5.9.авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийн шийдвэрлэлтэд тавих олон нийтийн хяналтыг сайжруулах зорилгоор хууль сахиулах байгууллагыг нэгдсэн мэдээллийн сантай болгох

Авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийн шийдвэрийг мэдээлэх нэгдсэн санг бий болгох

2018 Холбогдох судалгааг хийж, мэдээллийн сан бүрдүүлж эхэлсэн байна.

ГХУСАЗЗ

ТЗУГ Иргэд, байгууллагаас утсаар өргөдөл, гомдол, мэдээлэл өгөх боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. Байгууллагын вэб сайтад өргөдөл, гомдол, мэдээлэл авах утсыг байршуулан мэдээлэл авч байна.

4.1.5.12.хууль сахиулах байгууллагын алба хаагчийн давтан сургалтын хөтөлбөрийн агуулгад авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийг шийдвэрлэх асуудлыг тусгаж хэрэгжүүлэх

Сургуулиудын давтан сургалтын хөтөлбөрт авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийг шийдвэрлэх талаар тусгуулах

2018 Сургалтын хөтөлбөрийг шинэчлэн баталсан байна.

ТЗУГ Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний болон онцгой байдлын байгууллагын тасгийн дарга буюу түүнтэй адилтгах албан тушаалтны нөөцөд авагдсан албан хаагчдад зориулан хичээллүүлж байгаа “Албан тушаалын дамжаа”, Удирдах ажилтны давтан сургалтын хөтөлбөрт авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийг шийдвэрлэх талаар сургалтыг оруулж хэвшсэн. Мөн бакалаврын сургалтад

“Авлига, албан тушаалын гэмт хэрэг”, “Албан тушаалын гэмт хэргийн криминологи шинж”, “Албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх арга зүй”, “Албан тушаалын гэмт хэргийн нотолгооны онол, арга зүй” гэсэн бүлэг сэдвүүдийг зааж байна.

Долоо. Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн хяналт, иргэний нийгмийн байгууллагын үүрэг, оролцоог нэмэгдүүлэн, идэвх санаачилгыг дэмжих зорилтыг хангах чиглэлээр

4.1.7.3.Төрийн байгууллага, түүний удирдлагын үйл ажиллагаанд төрийн бус байгууллага хяналт тавих боломжийг бий болгох, төрийн зарим ажил үйлчилгээг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх, санхүүжилтийг ил тод, үр ашигтай зарцуулах, түүнд хяналт тавих тогтолцоог бүрдүүлэх

Төрийн байгууллага, түүний удирдлагын үйл ажиллагаанд төрийн бус байгууллага хяналт тавих боломжийг бүрдүүлэх

2018 Хяналт тавих боломж бүрдсэн байна.

ХШҮДАГ, ТЗУГ

Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагууд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/189 дүгээр тушаалаар баталсан журамд бүх байгууллагууд Хэрэглэгчийн үнэлгээг төрийн бус байгууллагаар хийлгэж, дүнг нэгтгэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж байх зохицуулалтыг тусган шинэчлэн баталсан. Хэрэглэгчийн үнэлгээг тухайн байгууллагын үйл ажиллагааны үнэлгээний салшгүй нэг үзүүлэлт болгон тусгасан. Харьяа агентлаг, байгууллагын 2017 оны үйл ажиллагааны Хэрэглэгчийн үнэлгээний дүнг нэгтгэхэд 78.2 хувь буюу 3,9 оноотой үнэлэгдсэн.

4.1.7.4.Орон нутгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон яам, агентлагийн дэргэд авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн хяналтын дэд

Орон нутаг дахь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон яам, агентлагийн дэргэд авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн хяналтын дэд зөвлөлийг байгуулан ажиллуулах

2018 Олон нийтийн дэд зөвлөл байгуулаг даж, үйл ажиллагаа нь жигдэрсэн байна.

ГХУСАЗЗ

Аймаг, нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл болон Засгийн газрын яам, агентлагийн дэргэд авлигаас урьдчилан сэргийлэх үүрэг бүхий Олон нийтийн дэд зөвлөлийн ажиллах журам батлах тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Авлигатай тэмцэх газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/53, А/44

зөвлөлийг байгуулан ажиллуулах

Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдийг сургах, чадавхжуулах

2018 Дэд зөвлөлийн гишүүд жилд 1-2 удаа нэгдсэн сургалтад хамрагдсан байна.

ГХУСАЗЗ

тоот тушаалд өөрчлөлт оруулах, шаардлагатай тохиолдолд хүчингүй болгож, хуульд нийцүүлэн дахин боловсруулах тухай тус яамны Хууль зүйн бодлогын газрын дүгнэлт гарсан.

Үүний дагуу хоёр байгууллага харилцан санал солилцож, уулзалт зохион байгуулсан боловч, нэгдсэн саналд хүрээгүй байгаа тул дээрх заалтын хүрээнд тодорхой арга хэмжээ зохион байгуулагдаагүй болно.

4.1.7.5.Авлигатай тэмцэх газрын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх

Олон нийтийн зөвлөлийн чадавхийг бэхжүүлэх, ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх, гишүүдийн урамшууллын асуудлыг шийдвэрлүүлэх

2018 Олон нийтийн зөвлөлийн үйл ажиллагаа идэвхжсэн байна.

ГХУСАЗЗ

Найм. Иргэний мэдээлэл авах эрхийг баталгаажуулсан хуулийн хэрэгжилтийг хангах, мэдээллийн эрх зүйн орчин, сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх зорилтыг хангах чиглэлээр

4.1.8.4. төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд аливаа нийтлэл, нэвтрүүлэг, зар сурталчилгаа, мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэхтэй холбоотой үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах

Төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд аливаа нийтлэл, нэвтрүүлэг, зар сурталчилгаа, мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэхтэй холбоотой ажлаа ил тод мэдээлэх, гүйцэтгэгчийг нээлттэй сонгон шалгаруулах эрх зүйн орчинг бүрдүүлэх

2018 Худалдан авах ажиллагааны ил тод байдал хангагдаж, төрийн үйлчилгээний ил тод, нээлттэй байдал хангагдсан байна.

СХОХ ХЗБГ, ТЗУГ

1. Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцад 2018 онд худалдан авах бараа ажил үйлчилгээний дэлгэрэнгүй төлөвлөгөөг 2018 оны 1 дүгээр сарын 11-ний үндэсний өдөр тутмын Өнөөдөр сонинд нийтлүүлсэн. 2.Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг байгууллагууд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу хөрөнгийн болон урсгал зардалд тусгагдсан тендер шалгаруулалтын урилга, үр дүн зэрэг мэдээллийг өдөр тутмын сонин хэвлэл болон төрийн худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn цахим системд тухай бүр нийтэлж байна. 3. Хууль зүй, дотоод хэргийн яаманд зохион байгуулагдаж буй хөрөнгө оруулалт, урсгал зардлаас

санхүүжигдэх зөвлөх үйлчилгээ, бараа худалдан авах тендерийн мэдээллийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зарлал, урилгыг өдөр тутмын Өнөөдөр сонинд 6 удаа, төрийн худалдан авах ажиллагааныwww.tender.gov.mn цахим системд тухай бүр зарлал, урилга, үр, дүнг нийтэлж байна.

Ес. Улс төрийн намын болон сонгуулийн санхүүжилтийг олон нийтэд ил тод, нээлттэй болгох, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагыг улс төр, бизнесийн бүлэглэлийн хууль бус ашиг сонирхол, нөлөөллөөс ангид байлгах зорилтыг хангах чиглэлээр

4.1.9.1.улс төрийн намын санхүүжилт, түүний тайланг олон нийтэд ил тод, нээлттэй болгох чиглэлээр хууль тогтоомжийг боловсронгуй болгож, хэрэгжүүлэх тогтолцоог бүрдүүлэх, хууль бус санхүүжилт авахгүй байх, сонгуулийн санхүүгийн тайлан гаргах, түүнд хийсэн аудитын дүгнэлтийг мэдээлэл зэрэг үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг нарийвчлан зохицуулах замаар улс төрийн намын санхүүжилтийн үйл ажиллагаанд тавих хяналтын тогтолцоог сайжруулах, хуульд байгаа

Сонгуулийн зардлын тайлангийн хяналт, ил тод байдал, санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг мэдээлэх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг чангатгах чиглэлээр хууль тогтоомжийг боловсронгуй болгох

2018 ХЗДХЯ Хууль тогтоомжийг боловсронгуй болгосон байна.

ХЗБГ УИХ-ын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор баталсан “Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д тус яам хариуцан боловсруулахаар тусгагдаагүй тул уг төлөвлөгөөнөөс хасуулах саналтай байна.

зохицуулалтыг үр нөлөөтэй хэрэгжүүлэх

4.1.9.2. УИХ-д суудалтай улс төрийн намын санхүүгийн тайланд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, мэдээлэх тогтолцоо бүрдүүлэх

Улс төрийн намуудад төрөөс үзүүлсэн санхүүгийн дэмжлэг, улсын төсвөөс олгосон санхүүжилтийн зардлыг тайлагнах, ил тод мэдээлэх эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх

2018 ХЗДХЯ Эрх зүйн тогтолцоо бүрдсэн байх

УИХ-ын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор баталсан “Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д тус яам хариуцан боловсруулахаар тусгагдаагүй тул уг төлөвлөгөөнөөс хасуулах саналтай байна.

Улс төрийн намын санхүүжилт, санхүүгийн тайланд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүнг олон нийтэд мэдээлэх

2018 Сонгуульд хөрөнгө хандивлагчдын талаарх мэдээллийг олон нийтэд бүрэн тайлагнах

Улс төрийн намын санхүүжилт, санхүүгийн тайланд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүнг олон нийтэд мэдээлэх чиг үүрэг, эрх хэмжээ Хууль зүй, дотоод хэргийн яаманд холбогдох хууль

тогтоомжоор олгогдоогүй.

4.1.9.4.Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулийг боловсронгуй болгох

Улс төрийн намын тухай хуулийг боловсронгуй болгох, улс төрийн намын санхүүжилт, улс төрийн намуудын санхүүгийн үйл ажиллагаанд төрийн болон олон нийтийн зүгээс тавих зохицуулалтын эрх зүйн орчинг сайжруулах

2018 Хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн байна.

УИХ-ын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор баталсан “Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д тус яам хариуцан боловсруулахаар тусгагдаагүй тул уг төлөвлөгөөнөөс хасуулах саналтай байна.

4.1.9.5.төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг сайжруулж, хариуцлага тооцох тогтолцоог бий болгох, авлига, албан тушаалын гэмт хэрэг

Төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, шинэчлэн боловсруулах УИХ-ын гишүүдийн шударга байдал, ёс зүйн дүрэм, шийдвэр гаргалтын үйл

2018 Төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн зөрчлийг илрүүлсэн байдалд дүн

ХШҮДАГ

Төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, шинэчлэн боловсруулах УИХ-ын гишүүдийн шударга байдал, ёс зүйн дүрэм, шийдвэр гаргалтын үйл явцыг шинэчлэх, дагаж мөрдүүлэх үр дүнтэй механизмыг бий болгох чиг үүрэг, эрх хэмжээ Хууль зүй, дотоод

үйлдсэн, зөрчил гаргасан төрийн өндөр албан тушаалтны эрхийг түдгэлзүүлэх, огцруулах, эгүүлэн татах эрх зүйн орчинг бүрдүүлэх

явцыг шинэчлэх, дагаж мөрдүүлэх үр дүнтэй механизмыг бий болгох

шинжилгээ хийсэн байх

хэргийн яаманд холбогдох хууль

тогтоомжоор олгогдоогүй.

Оффшор бүсэд данс эзэмшдэг этгээдийг төрийн албанд ажиллуулахгүй байх эрх зүйн зохицуулалтыг бий болгож, хяналт тавих механизмыг бүрдүүлэх

2018 Төрийн алба хариуцлагатай, ил тод байх нөхцөл бүрдэж, авлигатай тэмцэх эрх зүйн орчин боловсронгуй болсон байх

ХЗБГ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд Оффшор бүсэд банкны данс эзэмших, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хуулийн этгээд байгуулахтай холбогдсон хориглолттой холбоотой зохицуулалтыг тусгасан. Хуульд заасны дагуу хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд нь тухайн албан тушаалтны албан үүрэг гүйцэтгэх хугацаанд оффшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглохоор тусгасан.

Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн, зөрчил гаргасан төрийн өндөр албан тушаалтны эрхийг түдгэлзүүлэх, огцруулах, эгүүлэн татах эрх зүйн орчинг бүрдүүлэх

2018 Холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах

ХЗБГ Тус яамнаас Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж байгаа бөгөөд УИХ-ын намрын чуулганаар өргөн барихаар ажиллаж байна.

4.1.9.7.төрийн бодлого, шийдвэр гаргахад нийгмийн сонирхлын бүлэг, иргэн оролцох, нөлөөлөх /лоббидох/ эрх зүйн зохицуулалтыг бий болгох

Төрийн бодлого, шийдвэр гаргахад нийгмийн сонирхлын бүлэг, иргэний оролцоог хангах эрх зүйн зохицуулалтыг бий болгох

2018 Нийгмийн сонирхлын бүлэг, иргэний оролцоог хангах чиглэлээр ажилласан байна.

ХЗБГ БХЗГ Төрийн бус байгууллагын тухай хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

4.1.9.8.улс төрийн хариуцлагыг дээшлүүлэх, ил тод байдлыг хангахад иргэн, иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх

Улс төрийн хариуцлагыг дээшлүүлэх, ил тод байдлыг хангахад иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр олон улсын туршлагыг судлан эрх зүйн орчныг боловсронгуй болгох

2018 Холбогдо

х тооцоо,

судалгааг

хийж, арга

замыг

тодорхой

лсон байх

ТЗУГ

Бүх нийтэд эрх зүйн боловсрол олгох тогтолцоо бий болгох, иргэдэд эрх зүйн үйлчилгээ үзүүлэх хэлбэрийг хуульчлан тогтоох

2018 ХЗДХЯ Хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлсэн байх

ТЗУГ, БХЗГ

Засгийн газрын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаар тогтоолоор “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг батлуулсан.

Улс төрийн хариуцлагыг дээшлүүлэх, ил тод байдлыг хангахад сайн дураараа оролцож байгаа иргэн, иргэний нийгмийн байгууллагад төрөөс дэмжлэг үзүүлэх боломжийг судалж шийдвэрлүүлэх

2018 Холбогдох тооцоо, судалгааг хийж, арга, хэлбэрийг тодорхойлсон байх

БХЗГ, ТЗУГ

Төрийн бус байгууллагын тухай хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Арав. Шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэн, олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж, авлигын эсрэг боловсролыг дээшлүүлэх зорилтыг хангах чиглэлээр

4.1.10.1.авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих

Авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих үзлийг

2018 Шударга ёсны үзэл санаа нийгэмд

ТЗУГ Байгууллагын цахим хуудас, 1 давхрын мэдээллийн самбарт гарын авлага, сурталчилгааны

үзлийг төлөвшүүлэхэд иргэн, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоог хангах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх

төлөвшүүлэх зорилгоор иргэдэд зориулсан сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах

төлөвшиж, иргэн өөрт учирч байгаа хүндрэл, бэрхшээлийг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлдэг байх нийгмийн сэтгэлгээ, хандлага өөрчлөгдсөн байх

материалыг байршуулан мэдээлж байна. Засгийн газрын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаар тогтоолоор батлагсан “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-т иргэдэд эрх зүйн болон хүний эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг түгээх, тэднийг чадавхижуулах, хүний эрхийн зөрчлийг ялгаж таних, эрх зүйн харилцаанд бие даан оролцох чадварыг эзэмшүүлэх эрх зүйн шаталсан сургалтын тогтолцоог бүрдүүлэхээр тусгасан.

Төрийн байгууллагуудын Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн үр дүнг сайжруулах

2018 Төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааны хэрэгжилтийн үнэлгээ ахисан байх

ТЗУГ Яам болон харьяа агентлаг, байгууллага авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган ажиллах талаар албан тоотоор үүрэг чиглэл өгсөн.

4.1.10.4.авлигын эсрэг сургалт, сурталчилгаа явуулах сургагч багшийг бэлтгэх, дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах

Авлигын эсрэг сургалт, сурталчилгаа явуулах сургагч багшийг бэлтгэх, чадавхжуулах, мэргэжил, арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх

2018 Аймаг, нийслэлд 100 сургагч багшийг бэлтгэсэн байх

ГХУСАЗСЗ

Засгийн газрын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаар тогтоолоор батлагдсан “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Арван нэг. Авлигатай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын байгууллагын санал, зөвлөмжийг авч хэрэгжүүлэх зорилтыг хангах чиглэлээр

4.1.11.1.Авлигын эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын /цаашид “НҮБ” гэх/ конвенцийг эрх зүйн

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийг эрх зүйн харилцан туслалцааны үндэслэл болгон хэрэгжүүлэх

2018 Эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх боломж, арга

ГЭЗХАГ

Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцийг эрх зүйн харилцан туслалцааны үндэслэл болгон хэрэглэх хүрээнд тус яамнаас Авлигатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурорын газартай хамтарч ажиллаж байгаа

харилцан туслалцааны үндэслэл болгон хэрэглэх, эрх зүйн харилцан туслалцааны гэрээг бусад улс оронтой байгуулах ажлыг эрчимжүүлэх, дотоодын байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах

замыг судалж, албан хаагчдын чадавхийг дээшлүүлсэн байх

бөгөөд авлигын хэрэгт холбоотой эрх зүйн туслалцааны хүсэлтийг нууцын зэрэглэлтэй болон энгийн байдлаар хүлээн авч конвенцийн дагуу холбогдох улсын эрх бүхий байгууллагад хүргэдэг. Уг асуудлын хүрээнд Авлигатай тэмцэх газраас 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулсан “Эрүүгийн хэрэг дэх эрх зүйн харилцан туслалцаа, хамтын ажиллагаа хэлэлцүүлэг”-т оролцсон.

Гадаад орнуудтай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай гэрээ байгуулах, өмнө байгуулсан гэрээний хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх

2018 Зарим улстай гэрээ шинээр байгуулж, мөрдөж буй гэрээний хэрэгжилтэд дүн шинжилгээ хийсэн байх

ГЭЗХАГ

“Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг Захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг УИХ-аар соёрхон батлуулахаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсэн. Мөн “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр”-т энэ оны 11 дүгээр сард гарын үсэг зурах төлөвлөгөөтэй байна. Цаашид шинээр байгуулах гэрээнд албан тушаалаа урвуулан ашиглах, авлигын гэмт хэрэгтэй холбоотой заалтыг тусгаж ажиллахаар төлөвлөсөн.

Эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх чиглэлээр албан хаагчдыг мэргэшүүлэх

2018 Мэргэшүүлэх сургалтыг тогтмол зохион байгуулсан байх

ГЭЗХАГ

Тус яамнаас “Гэмт этгээд шилжүүлэх тухай Европын Конвенц”-д нэгдэн орох ажлыг эхлүүлсэн бөгөөд тус конвенцид нэгдэн орсноор Конвенцийн нөхцөлийн дагуу эрүүгийн хариуцлагад татах, шүүхийн хүчин төгөлдөр болсон таслан

шийдвэрлэх тогтоолыг биелүүлэх зорилгоор дээрх хэрэгт холбогдсон этгээдийг шилжүүлэн өгөх, авах эрх зүйн үндэс бий болно.

Эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх хүсэлт, даалгавар, бусад материалыг орчуулахад шаардлагатай хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэх

2018 Хөрөнгийн асуудлыг шийдвэр лүүлсэн байх

ГЭЗХАГ

Эрх зүйн туслалцааны хүсэлт, даалгавар, бусад материалын орчуулгын зардлын асуудлыг ГХЯ-ны “Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн дүрэм”-д оруулж шийдвэрлүүлэхээр санал өгсөн бөгөөд 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Засгийн газрын 179 дүгээр тогтоолоор шинэчлэн батлагдсан.

4.1.11.2.Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийг хэрэгжүүлэх чиглэлээр НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба болон бусад олон улсын байгууллагатай хамтран ажиллах

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн өөрийн үнэлгээний тайланг боловсруулж НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албанд хүргүүлэн, тайланг хамгаалж, өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх

2018 Өөрийн

үнэлгээни

й тайланг

хамгаалс

ан байх

ГЭЗХАГ

НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагаас 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хамтран зохион байгуулсан Мансууруулах бодисын Комиссын 61 дэх удаагийн чуулган, 2018 оны 05 дугаар сарын 14-нөөс 18-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Гэмт хэргээс хамгаалах, эрүүгийн эрх зүйн Комиссын 27 дахь удаагийн чуулганд оролцох төлөөлөгчдөд зориулан ГХЯ-нд хүн худалдаалахтай тэмцэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас 2017 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлан, мэдээллийг 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр англи, монгол хэл дээр хүргүүлсэн.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Зүүн Европ, Төв Азийн авлигын эсрэг сүлжээний Авлигатай тэмцэх үйл ажиллагааны Станбулын төлөвлөгөөний тайланг гаргаж хүргүүлэх

2018 Төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг хамгаалсан байх

ГЭЗХАГ

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагатай сургалт, семинар зохион байгуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллах

Сургалт, семинарыг зохион байгуулсан байх

ГЭЗХАГ

Тус байгууллагын Үндэстэн дамнасан аюул заналхийлэлтэй тэмцэх газар /ҮДАЗТГ/-ын дарга х.Раса Остраускайтегийн Хилийн аюулгүй байдлын асуудал хариуцсан байгулулагуудтай санал солилцох уулзалтад 2018 оны 09 дүгээр сарын 04-07-ны өдрүүдэд ХХЕГ, ШШҮХ, ХСИС-ийн төлөөллүүдийг оролцуулсан. Мөн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Үндэстэн дамнасан аюул заналхийлэлтэй тэмцэх газрын Терроризмтэй тэмцэх албанаас 2016-2020 онд хэрэгжүүлж буй “Хуурамч бичиг баримт илрүүлэх чадавхийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд Монгол Улсад хуурамч бичиг баримтыг илрүүлэх, нууцлалын хэлбэр, хэвлэлийн технологи, шинжилгээний чадавхийг бэхжүүлэх чиглэлээр гүнзгийрүүлсэн шатны сургагч багш бэлтгэх сургалтыг 2018 оны 10 дугаар сард ХСИС-д зохион байгуулахаар холбогдон ажиллаж байна.

4.1.11.3.гадаад улсын авлигатай тэмцэх болон хууль сахиулах байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлж, авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас гадаад улсад гарсан хөрөнгийг буцаан

Гадаад улсын авлигатай тэмцэх, хууль сахиулах байгууллагатай хамтын ажиллагааг бэхжүүлэх, санамж бичиг байгуулах, харилцан туршлага судлах, солилцох ажлыг зохион байгуулах

2018 Туршлага судлах, солилцох үйл ажиллагааг тогтмол зохион байгуулсан байх

ГЭЗХАГ

БНХАУ-ын НАХЯ-тай 2011 онд байгуулсан санамж бичгийн хүрээнд 2017-2021 онд хамтран ажиллах үйл ажиллагааны хөтөлбөр, ОХУ-ын ДХЯ-тай хамтран ажиллах тухай 2017 оны хэлэлцээрийн хүрээнд 2020 он хүртэл олон улсад гэмт хэрэгтэй тэмцэх, хамтын ажиллагааг хөгжүүлэхээр хамтран ажиллах

авахтай холбоотой асуудлыг нарийвчлан зохицуулах

протоколыг байгуулан ажиллаж байна.

Гэмт хэргийн улмаас гадаад улсад гарсан хөрөнгийг буцаан авахтай холбоотой асуудлыг судлан Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн үзэл баримтлалд нийцүүлэн дотоодын хууль тогтоомжийг боловсронгуй болгох

2018 Холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлсэн байх

ГЭЗХАГ

Иргэний ба худалдааны асуудлаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макаогийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг боловсруулан санал солилцож байна.

4.1.11.4.авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн этгээдийг харилцан шилжүүлэхтэй холбоотой харилцааг нарийвчлан зохицуулах

Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн этгээдийг харилцан шилжүүлэх тухай дотоодын хууль тогтоомжийн зохицуулалтыг боловсронгуй болгох

2018 Хууль тогтоомжийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн байх

ГЭЗХАГ ХЗБГ

“Гэмт этгээд шилжүүлэх тухай Европын Конвенц”-д нэгдэн орох ажлыг эхлүүлэн ажиллаж байгаа бөгөөд эрүүгийн хариуцлагад татах, шүүхийн хүчин төгөлдөр болсон таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлэх зорилгоор хэрэгт холбогдсон этгээдийг шилжүүлэн өгч, авч байх эрх зүйн үндэс бий болно.

Олон улсын авлигын эсрэг холбоо, сүлжээ, санаачилгуудыг судалж, сайн туршлагыг нэвтрүүлэх

2018 Олон улсын авлигын эсрэг холбоо, сүлжээ, санаачилгад гишүүнээр элссэн байх

ГЭЗХАГ

Танилцсан: Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Билгүүн

Биелэлт гаргасан: Ахлах мэргэжилтэн Ю.Алтанцэцэг /2018.09.11/