52

2014, REPORT, Annual Risk Management Forum Report , Mandal

Embed Size (px)

Citation preview

Page 1: 2014, REPORT, Annual Risk Management Forum Report , Mandal
Page 2: 2014, REPORT, Annual Risk Management Forum Report , Mandal

Боловсруулсан: Мандал Женерал Даатгал ХХК, Эрсдэлийн Удирдлагын Газар

Мандал Женерал ДаатгалМандал Оффис, Сөүлийн гудамж 7/1,Сүхбаатар дүүрэг, 2-р хороо,Ш/х-2772, Улаанбаатар 15160,Монгол улс

Утас: (976) 70107007Факс: (976) 70117017И-мэйл: [email protected], www.riskforum.mn

© 2014 Эрсдэлийн Удирдлагын ФорумБүх эрх хуулиар хамгаалагдсан.

Энэхүү нийтлэлийг бүхэлд нь болон хэсэгчлэн зөвшөөрөлгүй хэвлэн нийтлэх, олшруулах, хуулбарлах болон тараахыг хуулиар хориглоно.

Page 3: 2014, REPORT, Annual Risk Management Forum Report , Mandal

АГУУЛГА

1. ЭДИЙН ЗАСГИЙН ЭРСДЭЛ 7

1.1. Олон улсын эрсдэл 8

1.2. Монгол улсын макро эрсдэл 13

1.2.1. Уул уурхайн түүхий эдийн үнэ ханшийн эрсдэл 13

1.2.2. Гадаад худалдааны эрсдэл 15

1.2.3. Төсвийн орлого тасалдлын эрсдэл 20

1.2.4. Улсын гадаад өрийн эрсдэл 21

1.2.5. Мөнгөний бодлогын эрсдэл 23

1.2.6. Банк санхүүгийн эрсдэл 25

2. НИЙГМИЙН ЭРСДЭЛ 27

2.1. Зам тээврийн эрсдэл 28

2.2. Архинаас үүдэх эрсдэл 31

2.3. Гэмт хэргийн эрсдэл 34

2.4. Гал түймрийн эрсдэл 36

2.5. Улаанбаатар хот хөлдөх эрсдэл 38

2.6. Агаарын бохирдлын эрсдэл 39

2.7. Газар хөдлөлтийн эрсдэл 42

2.8. Өвчлөлийн эрсдэл 44

2.9. Цэвэр усны эрсдэл 46

2.10. Барилгын эрсдэл 48

Page 4: 2014, REPORT, Annual Risk Management Forum Report , Mandal

4 Монгол Улсын Эрсдэлийн Тойм

Эдийн засгийн эрсдэл

ЗУРАГЛАЛЫН ТАЙЛБАР

Зураг 1.1.1: АНУ-ын ажилгүйдлийн түвшин 8

Зураг 1.1.2: АНУ-ын төв банкны бодлогын хүү 9

Зураг 1.1.3: АНУ-ын төв банкнаас хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хэрэгжилт 9

Зураг 1.1.4: АНУ-ын ДНБ-ий өсөлт 9

Зураг 1.1.5: Европын үйлдвэрлэлийн индекс 10

Зураг 1.1.6: Европын ажилгүйдлийн түвшин 10

Зураг 1.1.7: Европын ДНБ-ий өсөлт 11

Зураг 1.1.8: Хятадын үйлдвэрлэлийн индекс 11

Зураг 1.1.9: Хятадын инфляци ба бодлогын хүү 12

Зураг 1.1.10: Хятадын ДНБ-ий өсөлт 12

Зураг 1.2.1.1: Алтны ханш 13

Зураг 1.2.1.2: Зэсийн үнэ 14

Зураг 1.2.1.3: Нүүрсний үнэ 15

Зураг 1.2.2.1: Экспорт, импорт 16

Зураг 1.2.2.2: Гадаад худалдааны алдагдал 16

Зураг 1.2.2.3: Валютын ханш 17

Зураг 1.2.2.4: Төлбөрийн тэнцэл 19

Зураг 1.2.2.5: Гадаад валютын нийт албан нөөц 20

Зураг 1.2.4.1: Улсын өрийн эргэн төлөлт 22

Зураг 1.2.5.1: Нийт зээл ба мөнгөний нийлүүлэлт 23

Зураг 1.2.5.2: Нөөц мөнгө 24

Зураг 1.2.5.3: Долларжилт 24

Зураг 1.2.6.1: Хувийн хэвшлийн ханшаас хүлээсэн алдагдал 25

Зураг 1.2.6.2: Банкуудын ханшаас хүлээсэн алдагдал 25

Зураг 1.2.6.3: Иргэд болон хувийн хэвшлийн чанаргүй зээл 26

Зураг 1.2.6.4: Банкны системийн төлбөр түргэн гүйцэтгэх чадвар 26

Зураг 2.1.1: Зам тээврийн ослын гарсан цаг 29

Зураг 2.1.2: Жолооны хүрдний байрлал 30

Зураг 2.1.3: Зам тээврийн ослын шалтгаан 30

Зураг 2.3.1: Гэмт хэргийн тоо 34

Зураг 2.3.2: Нас баралтын түвшин 34

Зураг 2.3.3: Гэмт хэргийн индекс 35

Зураг 2.3.4: Гэмт хэргийн тоо төрлөөр 35

Зураг 2.3.5: Гэмт хэргийн улмаас нас барсан, гэмтсэн хүүний тоо 35

Зураг 2.4.1: Объектын гал түймрийн тоо 36

Зураг 2.4.2: Дүүргийн ангилалаар 37

Зураг 2.4.3: Шалтгааны төрлөөр 37

Зураг 2.5.1: Улаанбаатар хотын дулааны хэрэглээ 38

Page 5: 2014, REPORT, Annual Risk Management Forum Report , Mandal

5Монгол Улсын Эрсдэлийн Тойм

5th Anniversary 2014Эдийн засгийн эрсдэл

Зураг 2.6.1: Хүхэрлэг хийн агууламж 40

Зураг 2.6.2: Том ширхэглэгт тоосонцорын агууламж 40

Зураг 2.6.3: Азотын давхар ислийн агууламж 40

Зураг 2.6.4: Том ширхэглэгт тоосонцорын хэмжээ 41

Зураг 2.8.1: Өвчнөөр нас баралт 44

Зураг 2.8.2: Нас баралт хүйсээр 45

Зураг 2.8.3: Эмнэлэгт эмчлүүлэгчдийн тоо 45

Зураг 2.8.4: Зонхилох өвчин 45

Зураг 2.9.1: Дэлхий дахины цэвэр усны дутагдал 47

Зураг 2.9.2: Усны нийт хэрэглээ 47

Зураг 2.10.1: Барилгын осол 48

ХҮСНЭГТИЙН ТАЙЛБАР

Хүснэгт 1.2.2.1: Экспортын бүтэц 17

Хүснэгт 1.2.2.2: Импортын бүтэц 18

Хүснэгт 1.2.3.1: Төсвийн орлогын төлөвлөгөө ба гүйцэтгэл 21

Хүснэгт 1.2.4.1: Улсын өрийн статистик 22

Хүснэгт 2.1.1: Ослын орчны байдал 29

Хүснэгт 2.2.1: Согтууруулах ундааны нөлөөлөл 32

Хүснэгт 2.6.1: Хяналт шинжилгээний газрууд 41

Хүснэгт 2.7.1: Газар хөдлөлтийн давтамж 42

Хүснэгт 2.10.1: Олон улс дахь барилгын ослын тоо 49

Page 6: 2014, REPORT, Annual Risk Management Forum Report , Mandal

6 Монгол Улсын Эрсдэлийн Тойм

Эдийн засгийн эрсдэл

Манай хамт олны зүгээс Монгол улсын эрсдэлийн тайланг гурав дахь удаагаа бэлтгэн гаргаж байна. Бид Монгол улсын иргэд, аж ахуйн нэгжүүдийн эрсдэлийг удирдан ажилладаг мэргэжлийн байгууллагын хувьд 2014 онд эдийн засаг, нийгмийн орчинд гарсан болон хохирол учруулах өндөр магадлалтай эрсдэлүүдэд дүн шинжилгээ хийж үзлээ.

Уламжлал ёсоор эрсдэлүүдийг бид Эдийн засгийн ба Нийгмийн орчны гэсэн үндсэн хоёр бүлэгт хувааж үзсэн. Мөн бизнесийн хариуцлагын эрсдэлийг хөндөн эрсдэлгүй нийгмийн бүтээн байгуулалтыг бий болгож болох боломжит саналыг тусгасан.

Эрсдэл бидний эргэн тойронд оршиж ард иргэд, аж ахуй эрхлэгчдэд эрүүл мэнд болоод эдийн засгийн хохирол байнга учруулж байдаг. Аливаа улс орон, мөн бизнесийн байгууллагууд нь ямар эрсдэлүүд байгааг тодорхойлж, хэмжиж, түүнээс хамгаалах арга замыг бий болгож байх учиртай билээ.

Мандал Даатгалын хамт олноос ийнхүү эрсдэлийн нэгдсэн тайланг бэлтгэснийг таалан соёрхоно уу.

Page 7: 2014, REPORT, Annual Risk Management Forum Report , Mandal

7Монгол Улсын Эрсдэлийн Тойм

5th Anniversary 2014Эдийн засгийн эрсдэл

ЭДИЙН ЗАСГИЙНЭРСДЭЛ

Page 8: 2014, REPORT, Annual Risk Management Forum Report , Mandal

8 Монгол Улсын Эрсдэлийн Тойм

Эдийн засгийн эрсдэл

2014 он АНУ-ын эдийн засгийн хувьд өсөлт ахисан, Европын хувьд өсөлт удааширсан, Хятадын хувьд эдийн засгийн өсөлт бууралттай жил болж байна. Тийм учраас олон улсын макро эдийн засгийн Монголд үзүүлэх нөлөө сөрөг байгаа юм. Харин дотоод эдийн засгийн хувьд ханшийн өндөр өсөлттэй, өрийн дарамттай, уламжлалт бус мөнгөний бодлогоос үүссэн инфляцийн өсөлттэй, мөнгөний урсгалын тэнцвэр алдагдсан, эдийн засгийн өсөлт саарсан, үүн дээр нэмэгдээд банк санхүүгийн системд төлбөр түргэн гүйцэтгэх чадварын эрсдэл нүүрлэж болзошгүй байна. Мөн түүнчлэн ханшийн өндөр хэлбэлзлийн улмаас хувийн хэвшил, иргэдийн валютын ханшаас хүлээх алдагдал ноцтой хэмжээнд тулж бизнесийн ашиг, орлогыг хамах болсноор хүнд нөхцөл байдал дунд байна.

ЭДИЙН ЗАСГИЙН ЭРСДЭЛ

ОЛОН УЛСЫН ЭРСДЭЛ

Их гүрнүүдийн хоорондын зөрчил нь дэлхийн эдийн засагт таагүй нөлөөг үзүүлж байгаа ч манай улсын хувьд шинэ боломжийг нээн өглөө.

АНУ: 2014 онд хөдөлмөрийн зах зээл сэргэсэн, санхүүгийн зах зээл сайжирсан таатай жил байлаа. 2015 онд улам сайжрах төлөвтэй байна.

Хөдөлмөрийн зах зээл тасралтгүй сэргэлээ

Хямралын хамгийн хүнд үе буюу 2009 оны сүүлээр ажилгүйдлийн түвшин 10 гаруй хувьд хүрч байсантай харьцуулахад 2014 оны 8-р сарын байдлаар 6.1 хувьд хүрч буурсан нь эрс сайжирсан үзүүлэлт юм. Гэхдээ ажилгүйдлийн түвшин 5 хувь орчимд хүрсэн үед хөдөлмөрийн зах зээл хэвийн түвшинд орлоо гэж үзнэ гэдгээ төв банкнаас мэдэгдээд байна. Тодруулбал, хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдал хэвийн түвшиндээ хүрэх хараахан болоогүй байна.

Ажилгүйдэл, хувиар

2008M1 2010M1 2012M1 2014M1

12

10

8

6

4

Эх сурвалж: Блумберг, EIU

12

10

8

6

4

5.1

10

6.1

Зураг 1.1.1

Хямралын дараанаас АНУ эдийн засгаа эрчимжүүлэх мөнгөний хүчтэй тэлэх бодлогыг явуулж ирлээ. 2007 оны сүүлээс 2009 оны эхэн хүртэл мөнгөний бодлогын хүүг 5.25 хувиас 0.25 хувь

Page 9: 2014, REPORT, Annual Risk Management Forum Report , Mandal

9Монгол Улсын Эрсдэлийн Тойм

5th Anniversary 2014Эдийн засгийн эрсдэл

болтол эрчимтэй бууруулж тэлэх бодлого хэрэгжүүлэв. Үүнтэй зэрэгцэн quantitative easing буюу уламжлалт бус мөнгөний бодлого хэрэгжүүллээ. Энэ нь засгийн газрын өрийн хэрэгслийг худалдан авч хөрөнгө оруулалт хийн, хүүг бага түвшинд барих замаар нийт эдийн засагт хийгдэх хөрөнгө оруулалтыг өдөөх зорилготой юм. Уг хөтөлбөрийг 2008 оны 11-р сараас эхлэн хэрэгжүүлж өдгөө гурав дахь үеийн хөтөлбөр хэрэгжиж байна.

Гурав дахь хөтөлбөр нь 2012 оны 9-р сараас эхлэн сар бүр 40 тэрбум ам.долларын моргэйжээр баталгаажсан үнэт цаас худалдан авснаар эхэлсэн юм. Удсан ч үгүй 12-р сараас сар бүр 85 тэрбум ам.доллараар худалдан авалт хийх шийдвэр гарчээ. Ийнхүү нэмэгдүүлж байгаа нь эдийн засаг дорвитой сэргэхгүй байсантай холбоотой юм. Хоёр жилийн дараанаас 85 тэрбумыг бууруулж өнөөгийн байдлаар 15 тэрбум болголоо. Уг хөтөлбөрийг оны эцэст зогсоохоор төлөвлөж байна. Ийнхүү бууруулж байгаа нь эдийн засаг сэргэж байгааг илтгэх юм.

2012

M09

2012

M11

2013

M01

2013

M03

2013

M05

2013

M11

2013

M07

2013

M09

2014

M01

2014

M03

2014

M05

2014

M11

2014

M07

2014

M09

QE3 хөтөлбөрийн хэрэгжилт, тэрбум ам.доллар

Эх сурвалж: Блумберг, EIU

90

80

70

60

50

40

30

20

10

0

85

40

85

40

75

65

55

45

35

25

15

5

Харин төв банк бодлогын хүүг эргэн өсгөхөө харзнах болсноо мэдэгдсэн. Энэ нь эдийн засаг сэргэж байгаа ч хоёр хөл дээрээ бат зогсох хэмжээнд хүрээгүй байгааг илтгэлээ.

Эх сурвалж: Блумберг, EIU

Төв банкны бодлогын хүү

2006M1 2008M1 2010M1 2012M1 2014M1

6

5

4

3

2

1

0

6.25

0.25 0.25

Зураг 1.1.2

Зураг 1.1.3

ДНБ-ний өсөлт, жилээр Зураг 1.1.4

2008 2010 2012 2014

4

2

0

-2

-4

Эх сурвалж: Блумберг, EIU

4

2

0

-2

-4

2.5

1.7

-6 -6

Page 10: 2014, REPORT, Annual Risk Management Forum Report , Mandal

10 Монгол Улсын Эрсдэлийн Тойм

Эдийн засгийн эрсдэл

ЕВРОП: Украин, ОХУ-ын асуудал нь Европ, АНУ, ОХУ-ыг хамарсан өргөн цар хүрээтэй их гүрнүүдийн хоорондох асуудал болж хувирлаа. ОХУ ба АНУ, Европын холбооны бие биедээ сөргүүлэн тавьсан эдийн засгийн хоригууд нь дөнгөж өндийж байсан Европын эдийн засагт хүндхэн цохилт болж ирэв. 2015 онд ч нөхцөл байдал сайжрах төлөвгүй байна.

Үйлдвэрлэлийн индекс өсч байсан ч буурч эхэллээ.

2013 оны турш үйлдвэрлэлийн индекс 48 нэгжээс 54.2 нэгж хүртэл өссөн нь “эдийн засаг илт сэргэж” байгааг илэрхийлж байлаа. Гэвч 2014 он гарсаар Украины маргаан дэгдэж, цар хүрээ нь их гүрнүүдийн түвшинд хүрч эдийн засгийн бодит хоригууд тавьсан нь Европ, АНУ, ОХУ-ын эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Эдийн засагт итгэх итгэл буурч Европын эдийн засаг эргээд агших эрсдэлтэй боллоо.

Үйлдвэрлэлийн индекс - PMI Зураг 1.1.5

2011M01 2011M07 2012M01 2012M07

60

55

50

45

Эх сурвалж: Блумберг, EIU

54.2

40

60

55

50

45

40

2013M01 2013M07 2014M01 2014M07

50.7

48

Ажилгүйдэл дорвитой буурахгүй байгаа нь гол эрсдэл хэвээр байна.

Хэдийгээр ажилгүйдэл 0.5 хувиар буурсан ч 11.5 хувьд хүрсэн нь хөдөлмөрийн зах зээл маш муу байгааг илэрхийлж байна. Үүний дээр Украины хямрал нь бүс нутгийн эдийн засагт нөлөөлж, ажилгүйдлийг нэмэгдүүлэх эрсдэл үүслээ.

Ажилгүйдэл өндөр түвшинд хадгалагдаж, засгийн газрын өрийн хэмжээ буурахгүй байгаагийн зэрэгцээ Украины хямрал хүндэрсэн нь эдийн засгийн өсөлтийг сааруулах эрсдэлийг дагуулж байна. Европын холбоо, ОУВС-гаас 2014 оны эдийн засгийн өсөлтийг 1% - 1.2% гэж таамаглажээ.

Ажилгүйдлийн түвшин Зураг 1.1.6

2011M01 2011M07 2012M01 2012M07

12.5

12

11.5

11

10.5

10

9.5

Эх сурвалж: Блумберг, EIU

2013M01 2013M07 2014M01 2014M07

12

11.5

Page 11: 2014, REPORT, Annual Risk Management Forum Report , Mandal

11Монгол Улсын Эрсдэлийн Тойм

5th Anniversary 2014Эдийн засгийн эрсдэл

ХЯТАД: 2014 онд Хятадын эдийн засаг сайнгүй байна. Учир нь Хятад нь дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлд хот суурин газруудыг байгуулах, байгалийн бохирдлыг бууруулахын тулд зарим нэг үйлдвэрлэл, нөөцийн хэрэглээг бууруулах, санхүүгийн систем дэхь тогтвортой байдлыг хангахын тулд зээлийн өсөлтийг хязгаарлах, эдийн засгаа либеральчлах гэх зэрэг хүнд даалгавруудыг хийж эхлээд байгаа юм. Системийн хэмжээний томоохон өөрчлөлтүүдийг оновчтой аргаар, богино хугацаанд сөрөг нөлөө багатай хийхгүй бол өсөлт саарах, үүнийг дагаад түүхий эдийн уналтаар дамжин Монголын эдийн засагт ирэх цохилт хүндэрсээр байх эрсдэлтэй юм.

Эдийн засгийн өсөлт буурах төлөвтэй байна.

2014 он гарсаар үйлдвэрлэлийн индекс алгуур өсч байсан боловч сүүлийн саруудад огцом унаж эхэллээ. 2009 оны хямралын хүнд үед Хятад нь эдийн засгаа сэргээх хүчтэй сангийн тэлэх бодлого хэрэгжүүлсэн нь богино хугацаанд үр дүнгээ өгч жил гаруйн дараа буюу 2010 оны эхэн гэхэд өсөлтөөрөө Европ, АНУ-гаас хол тасарсан байв.

Хэдийгээр хямралыг амжилттай давж гарсан ч сангийн тэлэх бодлогын үр дүн нь зах зээлийн өөрийнх нь бодит өсөлт биш байсан тул 2012 он гэхэд өсөлт эргээд саарав. Хятадын эдийн засаг бодит байдалд бууж саяхныг хүртэл мэдэгдэхүйц муудаагүй байсан ч ирэх жилүүдэд таагүй байх төлөв ажиглагдсаар байна. 2014 оны эцсээр инфляци 2 хувь орчимд байх төлөвтэй байгаа нь инфляцийн дарамтыг бууруулж, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чухал нөлөөтэй юм. Зээлийн өсөлтийг хязгаарлах бодлого баримталж буйтай

ДНБ-ний өсөлт, жилээр Зураг 1.1.7

Эх сурвалж: Блумберг, EIU

2008 2010 2012 2014

2.1

1.2

0

-2.1

-5.5

-5.4

-4.4

-2.3

1.0

2.2

2.2

2.3

2.6

1.8

1.4

0.7

-0.2

-0.5

-0.7

-1.0

-1.2 -0

.6

-0.3

0.5

1.0

0.7

Хятадын PMI Зураг 1.1.8

2008M01 2010M01

60

55

50

45

Эх сурвалж: Блумберг, EIU

40

2012M01 2014M01

35

60

55

50

45

40

35

Page 12: 2014, REPORT, Annual Risk Management Forum Report , Mandal

12 Монгол Улсын Эрсдэлийн Тойм

Эдийн засгийн эрсдэл

холбоотойгоор эрэлтийг бууруулж, эцэстээ инфляцийг бууруулах нөлөөг үзүүлж байна.

Хятадын ардын их хурлаар “2014 оны зорилтот өсөлтийг 7.5 хувь” гэж тогтоосон билээ. Гэвч бодит байдалд илүү буурах эрсдэлтэй байна. Иймд зорилтот түвшинд хүрэхийн тулд засгийн газраас сангийн тэлэх бодлого хэрэгжүүлэх, зээл гаргалтыг дэмжих шаардлагатай тулгарах боловч энэ нь урт хугацааны зорилго болох дотоод эрэлтийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэх, байгалийн бохирдлыг бууруулах, чанаргүй зээлийн хэмжээг тогтворжуулах зэрэг зорилгод хүрэх замыг хаах юм. 2014 он нь Хятадын эрх баригчдын хувьд амаргүй жил байлаа. Цаашид ч эрх баригчид хүндхэн сорилтуудтай тулгарах төлөвтэй байна.

Инфляци

Бодлогын хүү

2011M

8

2011M

11

2012M2

2012M5

2012M8

2012M11

2013M2

2013M5

2013M8

2013M11

7%

6%

5%

1%

0%

Инфляци ба бодлогын хүү /жилийн/ Зураг 1.1.9

Эх сурвалж: Блумберг, EIU

4%

3%

2%

2014M02

2014M05

2014M08

2.50%

ДНБ-ий өсөлт, жилээр Зураг 1.1.10

2007Q01 2008Q03

10%

8%

6%

4%

Эх сурвалж: Блумберг, EIU

2010Q01 2011Q03 2013Q01 2014M03

12%

ДҮГНЭЛТ

2014 онд АНУ-ийн эдийн засгийн өсөлтөө ахиулсан, харин Европын хувьд өсөлтөө удаашруулсан жил байлаа. Тэгвэл Хятадын эдийн засаг сайжирсангүй. Олон улсын макро эдийн засгийн Монголд үзүүлэх сөрөг нөлөө нэмэгдэх эрсдэлтэй байна. Нийт экспортын 95 хувь нь уул уурхайн эрсдэл бүтээгдэхүүнээс бүрдэж, 90 гаруй хувиа зөвхөн Хятад руу экспортлодог бидний хувьд нүүрс, алт, зэс, төмрийн хүдэр, жонш, молибден, боловсруулаагүй нефьтийн салбарт Хятадтай урт хугацааны эдийн засгийн бат бөх харилцааг үүсгэх шаардлагатай бөгөөд үнийн хүчтэй хэлбэлзлийн орчинд дотоод эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд макро эдийн засгийн мөчлөгтэй уялдсан “Баялагийн сан”-гийн оновчтой, үр ашигтай менежментийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай тулгарсаар байгаа юм. Гэхдээ 2014 онд бидэнд шинэ боломж үүсч эхэллээ.

Украины хямрал нь ОХУ-ыг барууны орнуудаас зайгаа барихад хүргэж Хятадтай ойртох

Page 13: 2014, REPORT, Annual Risk Management Forum Report , Mandal

13Монгол Улсын Эрсдэлийн Тойм

5th Anniversary 2014Эдийн засгийн эрсдэл

шалтгаан боллоо. Харин Монголын хувьд дунд нь оршин буйн хувьд энэхүү боломжийг аль ч талдаа ашигтай байдлаар эргүүлж чадвал манай эдийн засаг дан ганц түүхий эдийн үнээс хараат бус болох боломжтой. Гэвч нөгөө талд Орос, Хятадаас улам хүчтэй хамааралтай болох эрсдэлтэй юм. Иймд манай эрх баригчдын хувьд хоёр их гүрний эрэлт хэрэгцээг хангахын зэрэгцээ Монголыг хэрхэн амжилттай хөгжүүлэх вэ гэсэн асуултанд нэн даруй хариулж, урт хугацааны бодлого боловсруулан төлөвлөгөө гаргах зайлшгүй шаардлага үүсч байна.

МОНГОЛ УЛСЫН МАКРО ЭРСДЭЛ

Нүүрсний үнийн тасралтгүй уналтаас

шалтгаалсан нүүрсний экспортын зогсонги

байдал, гадаадын шууд хөрөнгө оруулалтын

60 хувийн бууралтаас хамаарсан валютын

нөөцийн хомсдох эрсдэл, төгрөгийн хэт нийлүүлэлтээс үүссэн

мөнгөний урсгалын тэнцвэргүй байдал,

ханшийн өндөр хэлбэлзлээс улбаатай

бизнесийн байгууллагын хүндэвтэр байдал, эргэн

төлөлтийн эрсдэлийг тооцоолоогүй улсын

өрийн дарамт, уул уурхай дагасан банкны

системийн зээлийн чанаргүйдэл зэрэг нь Монгол улсын макро

эрсдэлийг ноцтой хэмжээнд хүргэж, эдийн

засгийн эрүүл мэндийн байдлыг муутган, эдийн засгийн эмзэг байдлыг

нэмэгдүүлсээр байна.

Уул уурхайн түүхий эдийн үнэ ханшийн эрсдэл

Алт, зэс, нүүрсний үнэ ханшийн уналт сэргэх төлөвгүй, харин ч уналт үргэлжлэх эрсдэл өндөр байна.

Алтны үнэ өсөхгүй

Хөгжингүй орнуудын инфляцийн түвшин доогуур, АНУ-ын эдийн засаг сэргэж байгаатай холбоотойгоор Холбооны нөөцийн банкнаас сар бүр мөнгөний нийлүүлэлтээ бууруулах болсноор алтны эрэлт буурч байгаа ба цаашид ч үргэлжлэх магадлал өндөр байна. Иймд алтны үнэ өнөөгийн түвшнээс төдийлөн өсөхөөргүй байна.

Зэсийн үнэ буурна

2013 онд зэсийн “хэрэглээ” 11.2 хувиар өссөн шалтгааныг Хятад улсын зэсийн сертификатжуулсан агуулахад хадгалах болсонтой холбож тайлбарладаг. Дээрх агуулахууд дахь зэсийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашигладаггүй ба зөвхөн түүнийг агуулсан агуулахуудын сертификатыг арилжаалах санхүүгийн гүйлгээнд л барьцаа байдлаар ашигладаг. Зэсийн зах зээл 2013 онд 387 мянган тоннын илүүдэлтэй байсан бол 2014 онд 418,

1950

1750

1550

1350

1150

950

750

550

350

2004М

03

2004M

08

2005M

01

2005M

06

2005M

11

2006M

04

2006М

09

2007М

02

2008M

10

2009M

03

2009M

08

2010

M01

2010

M06

2010

M11

2011

M04

2011

M09

2012

M02

2012

M07

2012

M12

2013

M05

2013

M10

2014

M03

Эх сурвалж: Блумберг, EIU

Алтны ханш, ам.доллар/унц

Алтны ханш ам.доллар/унц

12 сарын шаталсан дундаж

2014

M08

2007M

07

2008M

05

2007M

12

Зураг 1.2.1.1

Page 14: 2014, REPORT, Annual Risk Management Forum Report , Mandal

14 Монгол Улсын Эрсдэлийн Тойм

Эдийн засгийн эрсдэл

2015 онд 344 мянган тоннын илүүдэлтэй байх прогноз байна.

11000

10000

9000

8000

7000

6000

5000

4000

3000

2004М

03

2004M

08

2005M

01

2005M

06

2005M

11

2006M

04

2006М

09

2007М

02

2008M

10

2009M

03

2009M

08

2010

M01

2010

M06

2010

M11

2011

M04

2011

M09

2012

M02

2012

M07

2012

M12

2013

M05

2013

M10

2014

M03

Эх сурвалж: Блумберг, EIU

Зэсийн үнэ, ам.доллар/тн

Лондонгийн 3 сарын зэсийн үнэ

12 сарын шаталсан дундаж

2014

M08

2007M

07

2008M

05

2007M

12

2000

Зураг 1.2.1.2

2014 оны 3 дугаар сард Хятадын томоохон төрийн өмчит үйлдвэр болон орон нутгийн засгийн газар хугацаат өр, төлбөрөө төлөөгүйн улмаас банк хоорондын захын хүү огцом өсч, санхүүгийн салбарт хэсэг хугацааны тогтворгүй байдал бий болсон. Үүний улмаас сертификатжуулсан агуулахууд дахь зэсийн нөөцийг шууд зах зээлд зэс хэлбэрээр нийлүүлж магадгүй гэсэн айдас хөрөнгө оруулагчдын дунд бий болсон тул зэсийн үнэ огцом буурч, 6645$/тн-д хүрсэн.

Цаашид Хятадын эрх баригчид сүүдрийн банкны сектортойгоо тэмцэж, зээлийн өсөлтийг бууруулах арга хэмжээ авч байгаа нь дээрх агуулахууд дахь зэсийн нөөцөд шууд нөлөөтэй юм. Иймд 2014 онд зэсийн үнэ сэргэхгүй 6800$/тн, 2015 онд 7000$/тн байхаар таамаглагдаж байна.

Нүүрсний үнэ төдийлөн өсөхгүй.

Хэдийгээр Хятад улсын нүүрсний импорт 2014-2015 онд ялимгүй өсөх боловч нөгөө талаас Австралийн нүүрсний шинэ ордууд ашиглалтад орж, нүүрсний экспорт ихээхэн нэмэгдэж байгаа нь нүүрсний зах зээлд өрсөлдөх чадвараа алдаад буй Монгол улсын нүүрсний экспортод сөргөөр нөлөөлөхөөр байна. 2013 онд Австралийн уул уурхайн салбар нийт 188 сая тонн эрчим хүчний нүүрс, 170 сая тонн металлургийн нүүрсийг голчлон БНХАУ руу экспортолсон байна. Харин Хятад улс 2013 онд 250 сая тонн эрчим хүчний нүүрс, 93 сая тонн металлургийн нүүрс импортолжээ. 2014-2015 онд Хятадын нүүрсний хэрэглээ ялимгүй нэмэгдэж, 262-269 сая тонн эрчим хүчний нүүрс, 101-104 сая тонн металлургийн нүүрс импортолно хэмээн Австралийн эрчим хүч ба уул уурхайн холбооноос тооцсон байна.

Page 15: 2014, REPORT, Annual Risk Management Forum Report , Mandal

15Монгол Улсын Эрсдэлийн Тойм

5th Anniversary 2014Эдийн засгийн эрсдэл

195

175

155

135

115

95

75

55

2004М

03

2004M

08

2005M

01

2005M

06

2005M

11

2006M

04

2006М

09

2007М

02

2008M

10

2009M

03

2009M

08

2010

M01

2010

M06

2010

M11

2011

M04

2011

M09

2012

M02

2012

M07

2012

M12

2013

M05

2013

M10

2014

M03

Эх сурвалж: Блумберг, EIU

Нүүрсний үнэ, ам.доллар/тн

Австралийн нүүрсний үнэ

12 сарын шаталсан дундаж

2014

M08

2007M

07

2008M

05

2007M

12

35

Зураг 1.2.1.3

Харин Австрали улсын хувьд 2014-2016 онд хэд хэдэн нүүрсний уурхай шинээр ашиглалтад орж, 2014 онд 195 сая тонн эрчим хүчний нүүрс, 182 сая тонн металлургийн нүүрс олборлож экспортолно хэмээн тус улсын эрчим хүч, энергийн холбооноос мэдээлж байна.

Гадаад худалдааны эрсдэл

Экспортын орлого дээр хэт дулдуйдсан бодлогын алдаа явагдсан.

Манай улсад нийтлэг ажиглагдаж ирсэн зүйл бол мөнгөний сураг сонсогдонгуут улс төрийн нийгмийн халамжийн амлалтууд нэмэгдэж, нийт эрэлтийг хэт өсгөснөөс эдийн засаг халдаг. Энэ халалтыг түүхий эдийн үнэ үргэлж өснө гэсэн өөрсдийн гаргасан алдаатай таамаглал дээр үндэслэсэн богино хугацааны зээлээр, төсвөөр, барилгын салбарын хөөсөрсөн үнээр дэмжиж ирсэн нь импортыг хурдацтайгаар нэмэгдүүлж, эргээд гадаад эдийн засгийн байдал муудах үед экспортын орлого буурч гадаад худалдааны алдагдал түүхэнд байгаагүй 2.4 тэрбум ам долларт хүрч байлаа.

Ханшийг сул тавих бодлогын шийдэл үргэлжилнэ.

Зураг 1.2.2.1-т харуулсан экспорт импортын хол зөрүүтэй байдлыг ойртуулах бодлогын олон хувилбараас зөвхөн ханшийг уян хатан тогтоож зах зээлд найдаж үлдээхээс өөр аргагүй болсон нь Монголбанкны мөнгөний бодлогоос харагддаг.

Валютын ханш 1800 давснаар

гадаад худалдааны тэнцвэртэй

байдал хангагдаж, экспортын

өсөлт, импортын бууралтаар гадаад

худалдааны алдагдлын эрсдэл

эрс буурч байна.

Page 16: 2014, REPORT, Annual Risk Management Forum Report , Mandal

16 Монгол Улсын Эрсдэлийн Тойм

Эдийн засгийн эрсдэл

Экспорт, импортын динамик

Экспорт, жилийн өөрчлөлт, сая ам.доллар

Импорт, жилийн өөрчлөлт, сая ам.доллар

7500

6500

5500

4500

3500

2004

M03

2004

M11

2005

M07

2006

M03

2006

M11

2007

M07

2008

M03

2008

M11

2009

M07

2010

M03

2010

M11

2011

M07

2012

M03

2012

M11

2500

1500

500

5697

5146

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо, 12 сарын өссөн дүнгээр тооцооллоо

2013

M07

2014

M03

2014

M11

Зураг 1.2.2.1

Гадаад худалдааны алдагдал

Гадаад худалдааны тэнцэл, жилийн өссөн дүнгээр, сая ам.доллар

50

-450

-950

-1450

-1950

-2450

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо, 12 сарын өссөн дүнгээр тооцооллоо.

2004М

03

2004M

08

2005M

01

2005M

06

2005M

11

2006M

04

2006М

09

2007М

02

2008M

10

2009M

03

2009M

08

2010

M01

2010

M06

2010

M11

2011

M04

2011

M09

2012

M02

2012

M07

2012

M12

2013

M05

2013

M10

2014

M03

2014

M08

2007M

07

2008M

05

2007M

12

-551

Зураг 1.2.2.2

2008-2009 онд ажиглагдсан шиг ханшийн огцом өсөлт 2013 оны 6 сараас эхэлж одоог хүртэл үргэлжилсээр байна. Зураг 1.2.2.1, зураг 1.2.2.2, зураг 1.2.2.3-г харьцуулж харвал ханшийн өсөлт нь экспортыг өсгөж, импортыг бууруулж, гадаад худалдааны жилийн алдагдлыг 551 сая ам. долларт хүргэлээ. Энэхүү бууралт цаашид ч үргэлжлэхээр байгаа ба оны эцэст 150 сая ам. долларт хүрэх магадлалтай байна.

Page 17: 2014, REPORT, Annual Risk Management Forum Report , Mandal

17Монгол Улсын Эрсдэлийн Тойм

5th Anniversary 2014Эдийн засгийн эрсдэл

1900

1800

1700

1600

1500

1400

1300

1200

1100

2004М

03

2004M

11

2005M

07

2006M

03

2006M

11

2008M

11

2009M

07

2010

M03

2010

M11

2011

M07

2012

M03

2012

M11

2013

M07

2014

M03

Эх сурвалж: Монголбанк

Ам.долларын ханш

Ам.доллар

12 сарын шаталсан дундаж

2014

M11

2007M

07

2008M

03

Зураг 1.2.2.3

Экспортын өсөлт үргэлжилнэ

Тухайлбал хүснэгт 1.2.2.1-т харуулснаар экспортын өсөлтийг валютын ханшийн өсөлтөөр дэмжигдсэн зэсийн экспорт болон боловсруулаагүй газрын тосны экспорт нэмэгдүүлж байна. Мөн түүнчлэн өнгөрсөн оны 8 сард 568 сая ам. долларын алдагдалтай байсан нүүрсний экспорт 105 сая ам доллар болж буурсан нь нүүрсний олборлолт нэмэгдсэн, валютын ханшийн өсөлт зэргээр тайлбарлагдана. Эндээс харвал экспортын өсөлт цаашид үргэлжлэх боломжтой ба гол өсөлт зэсээс бий болохоор байна.

Экспортын бүтэц /сая ам.доллар/ 2013M08 2014M08

Мөнгөжөөгүй алт 195.2 214.1

Зэс 562.8 1,450.0

Молибдений хүдэр ба баяжмал 20.8 18.1

Жоншны хүдэр ба баяжмал 56.3 46.5

Төмрийн хүдэр 442.2 289.1

Цайрын хүдэр ба баяжмал 80.4 76.3

Бохир ноолуур 180.8 213.0

Самнасан ноолуур 29.8 34.0

Нүүрс 693.1 588.5

Боловсруулаагүй газрын тос 297.7 443.4

Өөрчлөлт 2013M08 2014M08

Мөнгөжөөгүй алт 134.4 18.9

Экспортын бүтэц Хүснэгт 1.2.2.2

Page 18: 2014, REPORT, Annual Risk Management Forum Report , Mandal

18 Монгол Улсын Эрсдэлийн Тойм

Эдийн засгийн эрсдэл

Зэс 5.2 887.2

Молибдений хүдэр ба баяжмал -5.7 -2.7

Жоншны хүдэр ба баяжмал -9.2 -9.8

Төмрийн хүдэр 85.8 -153.1

Цайрын хүдэр ба баяжмал 7.4 -4.1

Бохир ноолуур 43.4 32.2

Самнасан ноолуур 2.9 4.2

Нүүрс -567.7 -104.6

Боловсруулаагүй газрын тос 90.9 145.7

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Импортын агшилт үргэлжилнэ.

Харин импортын хувьд хүснэгт 1.2.2.2-т харуулснаар өнгөрсөн оны 8 сартай харьцуулбал тээврийн хэрэгслэл, тэдгээрийн эд ангийн импорт 356 сая ам. доллараар, машин, механик тоног төхөөрөмж 272 сая ам. доллараар, түлш шатахууны импорт 72 сая ам. доллараар тус тус буурсан нь хамгийн их бууралт болж байна.

Цаашид импортын хувьд 2014 оны эцэс хүртэл буурах боломжтой байгаа ба гол нөлөөллийг валютын ханшийн одоогийн өндөр түвшин дээрх тогтворжилт, улирлын тохиромжтой үе дуусч байгаатай холбон үзэж байна.

Импортын бүтэц /сая ам доллар/ 2013M08 2014M08

Машин, механик төхөөрөмж 955.3 683.8

Түлш, шатахуун 1,060.0 988.2

Тээврийн хэрэгсэл, эд анги 820.1 463.8

Төмөрлөгөөр хийсэн бүтээгдэхүүн 368.7 396.7

Хүнсний бэлэн бүтээгдэхүүн 258.0 240.5

Химийн бүтээгдэхүүн 199.1 204.8

Хуванцар, каучук 155.2 135.5

Чулуу, гөлтгөнө, цемент, шилэн сав 85.9 90.1

Ургамлын гаралтай бүтээгдэхүүн 40.4 59.6

Мал амьтны гаралтай бүтээгдэхүүн 42.3 45.3

Өөрчлөлтүүд 2013 2014

Машин, механик төхөөрөмж -203.1 -271.5

Түлш, шатахуун -8.9 -71.8

Тээврийн хэрэгсэл, эд анги -139.4 -356.2

Импортын бүтэц Хүснэгт 1.2.2.2

Page 19: 2014, REPORT, Annual Risk Management Forum Report , Mandal

19Монгол Улсын Эрсдэлийн Тойм

5th Anniversary 2014Эдийн засгийн эрсдэл

Төмөрлөгөөр хийсэн бүтээгдэхүүн -39.6 28.0

Хүнсний бэлэн бүтээгдэхүүн 17.5 -17.5

Химийн бүтээгдэхүүн 7.1 5.7

Хуванцар, каучук -6.7 -19.7

Чулуу, гөлтгөнө, цемент, шилэн сав -0.6 4.2

Ургамлын гаралтай бүтээгдэхүүн -17.1 19.2

Мал амьтны гаралтай бүтээгдэхүүн 6.0 3.0

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Гадаад валютын нөөц шавхагдах эрсдэлтэй байна.

Гадаад валютын нөөцийг гадаадын шууд хөрөнгө оруулалт, экспортын орлого, дотоодын алтны арилжаа, гадаадын зээл тусламж бүрдүүлдэг. Эдгээр орлогын эх үүсвэрээс гадаадын шууд хөрөнгө оруулалт болон экспортын орлого тасалдахдаа зэрэгцээд урсгал тэнцлийн алдагдал эрс өсч, эдийн засагт долларжих процесс эрчимжих болсноор гадаад валютын нөөц огцом буурах болсон.

4000

3000

2000

1000

0

-1000

-2000

-3000

-4000

2011

M12

2012

M02

2012

M04

2012

M06

2012

M08

2013

M02

2013

M04

2013

M06

2013

M08

2013

M10

2013

M12

2014

M02

2014

M04

2014

M06

Эх сурвалж: Монголбанк

2012

M10

2012

M12

Төлбөрийн тэнцэл

Төлбөрийн тэнцэл, жилийн өссөн дүнгээр /сая ам.доллар/

Хөрөнгө ба санхүүгийн тэнцэл, жилийн өссөн дүнгээр /сая ам.доллар/

Урсгал тэнцэл, жилийн өссөн дүнгээр /сая ам.доллар/

-1763

6000

5000

Зураг 1.2.2.4

Энэхүү байдал энэ оны эхний 7 сарын байдлаар нааштайгаар эргэх хандлага ажиглагдаж байгаа нь зураг 1.2.2.5-т харуулснаар урсгал тэнцэл сайжирч байгааг харж болно. Харин хөрөнгө ба санхүүгийн тэнцэл сайжрахгүй байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал гадаадын шууд хөрөнгө оруулалт 60 хувиар буурсантай шууд холбогдож байна. Үүнээс шалтгаалан жилийн өссөн дүнгээр нь авч үзвэл төлбөрийн тэнцэл энэ оны эхний 7 сарын байдлаар 1.7 тэрбум ам. долларын алдагдалтай гарч байна.

Харин гадаад валютын нийт албан нөөц энэ оны эхний 7 сарын байдлаар 1.3 тэрбум ам. долларт, гадаад валютын цэвэр нөөц 797 сая ам. долларт тус тус хүрээд байгаа нь цаашид төлбөрийн тэнцлийн алдагдлыг нөхөх валютын нөөц хомсдох эрсдэлийг нэмэгдүүлсээр байна.

Page 20: 2014, REPORT, Annual Risk Management Forum Report , Mandal

20 Монгол Улсын Эрсдэлийн Тойм

Эдийн засгийн эрсдэл

Гадаад валютын нийт албан нөөц, сая ам.доллар

Гадаад валютын нийт албан нөөц

12 сарын шаталсан дундаж3750

3250

2750

2250

1750

2006

M01

2006

M07

2007

M01

2007

M07

2008

M01

2008

M07

2009

M01

2009

M07

2010

M01

2010

M07

2011

M01

2011

M07

2012

M01

2012

M07

1250

750

250

1349

Эх сурвалж: Монголбанк

2013

M01

2013

M07

2014

M01

2014

M07

4250

4750 Зураг 1.2.2.5

Төсвийн орлого тасалдлын эрсдэл

Эхний 8 сарын байдлаар хүснэгт 2.3-д харуулснаар төсвийн урсгал орлого төлөвлөгөөнөөс 623 тэрбум төгрөгөөр тасраад байна. Үүнд ААН-ийн орлогын албан татвар 129 тэрбум төгрөгөөр, хувь хүний орлогын албан татвар 23 тэрбум төгрөгөөр, нийгмийн даатгал шимтгэл хураамж 26 тэрбум төгрөгөөр, дотоодын бараа үйлчилгээний татвар 257 тэрбумтөгрөгөөр, гадаад худалдааны орлого 32 тэрбум төгрөгөөр, бусад татвар 252 тэрбум төгрөгөөр тус тус төлөвлөгөөнөөсөө тасарсан байна.

Төсвийн орлого тасалдсантай зэрэгцээд урсгал зардал нэмэгдэж нийт төсвийн зардлын 76 хувьд хүрсэн, Оюу толгойн 250 сая ам. долларын урьдчилгаа, “Эрдэс Таван Толгойн” ХК-аас авч ашигласан 350 сая ам. долларын үлдэгдэл нэхэгдэж байгаа зэргээс татварын орлогын дарамтыг ихээхэн нэмэгдүүлж байна.

Нөгөө талаас төсвийн орлогын тасалдал нь төсвийн хөрөнгө оруулалтаар ажил гүйцэтгэж буй олон аж ахуй нэгж компаниудын санхүүгийн байдлыг хүндрүүлж, хүлээгдэж буй хөрөнгө оруулалт болон төслүүд царцаж, зогсонги байдалд орж болзошгүй юм.

Эдийн засгийн хүндэвтэр байдал төсвийн орлогын тасалдалтанд нөлөөлж байна.

Page 21: 2014, REPORT, Annual Risk Management Forum Report , Mandal

21Монгол Улсын Эрсдэлийн Тойм

5th Anniversary 2014Эдийн засгийн эрсдэл

Тэрбум төгрөг2014M08 2014M08 Орлого

тасалдалТөлөвлөсөн Гүйцэтгэл

НИЙТ ОРЛОГО 4447.9 3842.0 -605.7

УРСГАЛ ОРЛОГО 4421.4 3798.2 -623.4

ТАТВАРЫН ОРЛОГО 3951.6 3233.6 -718.1

Орлогын албан татвар 785.8 634.0 -151.8

ААН-ийн орлогын албан татвар 476.6 348.1 -128.5

Хувь хүний орлогын албан татвар 309.2 285.8 -23.4

Зарим бүтээгдэхүүний ҮӨ-н татвар -29.9 -30.5 -0.6

Нийгмийн даатгалын шимтгэл, хураамж 625.9 599.9 -26

Өмчийн татвар 25.6 26.5 0.9

Дотоодын бараа үйлчилгээний татвар 1472.5 1215.4 -257.2

Гадаад худалдааны орлого 275.7 243.8 -31.9

Бусад татвар 766.1 514.0 -252.1

Төсвийн орлогын төлөвлөгөө ба гүйцэтгэл Хүснэгт 1.2.3.1

Эх сурвалж: Сангийн яам

Улсын гадаад өрийн эрсдэл

Улсын өрийн хэмжээ хүснэгт 1.2.4.1-т харуулснаар 2010-2014M07 хооронд 3.3 дахин өссөн. Үүнээс засгийн газрын гадаад өр 1.8 дахин, дотоод өр 6.4 дахин, төрийн өмчид үйлдвэрийн газрын өр 1.9 дахин тус тус нэмэгдсэн байна. Эдгээр өсөлтийн үр дагавраар өнөөгийн үнэ цэнэд шилжүүлээгүй улсын өрийн хэмжээ ДНБ-ний 56.8 хувьд хүрч, 11.6 их наяд төгрөгийн өртэй боллоо. Нэг хүнд ногдохоор авч үзвэл жилийн 3.9 сая төгрөг. Харин өдрөөр авч үзвэл нэг хүнд ойролцоогоор 11000 төгрөгийн өр ноогдож байна.

11.6 их наяд төгрөгийг энэ оны дундаж валютын ханшаар тооцоолбол 6.5 тэрбум ам доллар болно. Гэтэл энэ оны эхний 7 сарын байдлаарх гадаад валютын нөөц 1.3 тэрбум ам. доллар байгаа нь улсын өрийн 20 хувийг хангахуйц хэмжээ болж байна.

Энэ оны эцэст засгийн газрын гадаад зээлээс үндсэн ба хүүгийн төлбөрт 88.7 сая ам. доллар, Чингис бондын хүүгийн төлбөрт 71.88 сая ам. доллар, Хөгжлийн банкны үнэт цаасны хүүгийн төлбөрт 33.4 сая ам. доллар нийт 194 сая ам. долларын хүү ба үндсэн төлбөр төлнө. Үүнийг зураг 2.9-с харна уу. Үүнтэй зэрэгцээд Худалдаа хөгжлийн банкны бондын хүүгийн төлбөрт 25.4 сая ам. доллар, Монголын уул уурхайн корпорацийн бондын хүүгийн төлбөрт 53.25 сая ам. доллар төлөгдөнө. Иймд

Гадаад валютын нийт албан нөөц одоогийн улсын өрийн дөнгөж 20 хувийг хангахуйц

хэмжээнд хүрсэн, нэг хүнд ногдох

өдрийн өр 11000 төгрөг байгаа нь нэг

өдөрт ноогдох улсын цалингийн доод

хэмжээнээс давсан, улсын өр болон ДНБ-ий харьцаа 40 хувиас

хэтрэхгүй байхаар төсвийн тогтвортой

байдлын тухай хуульд заасан боловч

бодит байдалд 57 хувь хүрсэн зэргээс үзэхэд улсын гадаад

өрийн эрсдэл аюултай хэмжээнд

хүрсэн байна.

Page 22: 2014, REPORT, Annual Risk Management Forum Report , Mandal

22 Монгол Улсын Эрсдэлийн Тойм

Эдийн засгийн эрсдэл

нийт шаардагдах валютын хэмжээ 273 сая ам. доллар болж байгаа нь валютын нөөцийн хомсдолтой зэрэгцээд гадаад өрийн дарамтыг ихээхэн нэмэгдүүлж байна.

Улсын өрийн бүтэц /тэрбум төгрөг/ 2010 2011 2012 2013 2014M07

Засгийн газрын гадаад өр 2209.6 2669.4 2935.5 3613.2 3907.3

Засгийн газрын дотоод өр 345.8 503.3 1009.6 1849.6 2206.7

ЗГ-ын гадаад үнэт цаас - - 2088.2 2481.2 2076

Төрийн өмчид үйлдвэрийн газрын өр 847.4 1524 1525.5 1629.3 1612.4

Орон нутгийн өмч давамгайлсан үйлдвэрийн газрын өр

168 168 174.9 174.9 174.9

Засгийн газрын баталгаа - - 807.4 1160.2 1394

Татварын урьдчилгаа - - 385.5 372.5 276.8

Улсын өр 3570.8 4864.7 8926.6 11280.9 11648.2

Улсын өр /ӨҮЦ/ 3092.6 4213.2 7463.6 8759.3 9188.9

ДНБ (оны үнээр) 8414.5 11087.8 14012.9 17550.2 20503.1

ТТБТХуулиар тогтоосон өрийн хязгаар 40% 40% 40% 40% 40%

ТТБТХ-ийн тусгай шаардлага 40% 50% 60% 50% 40%

Улсын өр (ӨҮЦ)/ДНБ 36.80% 38.00% 53.30% 49.90% 44.80%

Улсын өр /ДНБ 42.40% 43.90% 63.70% 64.30% 56.80%

Сэрэмжлүүлэх түвшин 40% 40% 40% 40% 40%

Улсын өрийн статистик Хүснэгт 1.2.4.1

Эх сурвалж: Сангийн яам

Улсын өр, сая ам.доллар

Гадаад зээл

Чингис бонд

Нийт эргэн төлөлт

Хөгжлийн банк

Эх сурвалж: Сангийн яам

Зураг 1.2.4.1

Page 23: 2014, REPORT, Annual Risk Management Forum Report , Mandal

23Монгол Улсын Эрсдэлийн Тойм

5th Anniversary 2014Эдийн засгийн эрсдэл

Мөнгөний бодлогын эрсдэл

Манай улсын хувьд Монголбанкны зүгээс 2013 онд үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 3.4 их наяд төгрөгийг банкуудаар дамжуулан эдийн засагт нийлүүлсэн нь инфляцийг нэг оронтой тоонд барих, эдийн засгийн өсөлтийн хурд алдагдахаас урьдчилан сэргийлэх зорилготой байсан гэж ойлгогддог. Банкуудаар дамжуулсан мөнгөний нийлүүлэлт нь нийт зээлийн багцыг хурдацтайгаар тэлж, нийт эх үүсвэрийн чадавхиас даван 2008-2009 онд ажиглагдсан хямралын шинж тэмдэг давтагдах болсон.

Үнэ тогтворжуулах

хөтөлбөр валютын урсгалын

тэнцвэрийг алдагдуулсан.

14200

12200

10200

8200

6200

4200

2200

200

2004М

03

2004M

10

2005M

05

2005M

12

2006M

07

2008M

04

2008M

11

2009M

06

2010

M01

2010

M08

2011

M03

2011

M10

2012

M05

2012

M12

Эх сурвалж: Монголбанк

Нийт зээл ба мөнгөний нийлүүлэлт

Мөнгөний нийлүүлэлт, тэрбум төгрөг

Нийт зээл, тэрбум төгрөг

2013

M07

2007M

02

2007M

09

2014

M02

2014

M09

12338

10136

Зураг 1.2.5.1

Эхний 8 сарын байдлаар нийт зээл, нийт мөнгөний нийлүүлэлтээс 2202 тэрбум төгрөгөөр даваад байгаа нь санхүүгийн тогтвортой байдалд эх үүсвэрийн бууралтаар дамжин сөрөг нөлөөлөл учруулж болзошгүй байна. Тухайлбал төлбөр түргэн гүйцэтгэх чадвар муудах, ханшийн савалгаанаас хүлээх алдагдал нэмэгдэх, сул хөрөнгөөс банкуудын активын өгөөж буурах. Зураг 1.2.5.2-т харуулснаар нөөц мөнгийг бүхэлд нь тодорхойлох банкуудын заавал байлгах нөөцүүд тогтворгүй шинжтэй болж байгаа нь банк хоорондын захын хүү өсөх, банкуудын хөрөнгийн эх үүсвэр буурах, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар муудах зэрэг сөрөг нөлөөллийг дагуулж байна.

Эдийн засагт их хэмжээний төгрөг нийлүүлсэн нь төгрөгийн үнэ цэнийг алдагдуулж, ам. долларт шилжих нөхцлийг бүрдүүлсэн юм. Энэ нь ханшийн өсөлтийг дагаж зураг 1.2.5.3-т харуулснаар ам долларын харилцах, хадгаламжаар илэрсэн ба эцэстээ валютын урсгалын тэнцвэрийг алдагдуулахад хүргэж байна. Зураг 1.2.5.2-т харуулснаар төгрөгийн их хэмжээний нийлүүлэлтийн шууд үр дүн нөөц мөнгөөр илэрч байна. Нөөц мөнгө их байх нь үржүүлэгчээр дамжин валютын ханшийн савалгааг улам бүр өдөөж байна

Page 24: 2014, REPORT, Annual Risk Management Forum Report , Mandal

24 Монгол Улсын Эрсдэлийн Тойм

Эдийн засгийн эрсдэл

4000

3500

3000

2500

2000

1500

1000

500

2004М

03

2004M

08

2005M

01

2005M

06

2005M

11

2006M

04

2006М

09

2007М

02

2008M

10

2009M

03

2009M

08

2010

M01

2010

M06

2010

M11

2011

M04

2011

M09

2012

M02

2012

M07

2012

M12

2013

M05

2013

M10

2014

M03

Эх сурвалж: Монголбанк

Нөөц мөнгө

Нөөц мөнгө, тэрбум төгрөг

Гүйлгэнд гаргасан мөнгө, тэрбум төгрөг

2014

M08

2007M

07

2008M

05

2007M

12

0

Зураг 1.2.5.2

Долларжилт

Төгрөгийн эх үүсвэрийн индекс

Долларын эх үүсвэрийн индекс

АНУ-ын доллар, USD

2.00

1.80

1.60

1.40

1.20

1.00

0.80

4000 1900

1800

1700

1600

1500

1400

1300

2012

M01

2012

M03

2012

M05

2012

M07

2012

M09

2012

M11

2013

M01

2013

M03

2013

M05

2013

M07

2013

M09

2013

M11

2014

M01

2014

M03

2014

M05

2014

M07

1.71

1.64

Зураг 1.2.5.3

Эх сурвалж: Судлаачийн тооцоо, Энд төгрөгийн харилцах, хадгаламжийн нийлбэрийг төгрөгийн эх үүсвэрт. Валютын харилцах, хадгаламжийн нийлбэрийг валютын эх үүсвэр гэж үзлээ. 2012 оны 1 сарын төгрөгийн эх үүсвэр 3965.5 тэрбум, валютын эх үүсвэр 1722.5 тэрбум төгрөгүүдийг тус тус 100 хувь болгон сууриар авлаа.

Page 25: 2014, REPORT, Annual Risk Management Forum Report , Mandal

25Монгол Улсын Эрсдэлийн Тойм

5th Anniversary 2014Эдийн засгийн эрсдэл

Банк санхүүгийн эрсдэл

2008-2009 оны хямралын дараа тохиолдож буй хоёрдахь давалгаагаар ханшаас хүлээх алдагдал иргэд, хувийн хэвшил банкны системд хүчтэй нөлөө үзүүлж байна. Эхний давалгаагаар хувийн хэвшил 235 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байсан бол энэ удаа 786 тэрбум төгрөг, иргэд 43 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байсан бол энэ удаа 48 тэрбум төгрөг, банкны систем алдагдалгүй байсан бол энэ удаа 299 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ.

Эхний 6 сарын байдлаар иргэд, хувийн хэвшил, аж ахуй нэгжийн нийт хүлээж буй алдагдал нь 1133 тэрбум төгрөгт хүрээд байгаа нь банк санхүүгийн салбарт учирч буй зах зээлийн томоохон эрсдэл тохиож байна.

Валютын ханшаас хүлээх

алдагдал зөвхөн иргэн, хувийн

хэвшлийг хамарсангүй,

банкны системийг хүртэл

хамарлаа. Нэг талаас зээлийн

чанаргүйдэл асуудалтай бол

нөгөө талаас төлбөр түргэн

гүйцэтгэх чадвар эрсдэлд орж

эхэллээ.

Эх сурвалж: Монголбанк

Хувийн хэвшлийн ханшаас хүлээсэн алдагдал

Хувийн хэвшлийн ханшнаас хүлээсэн алдагдал

Иргэдийн ханшаас хүлээсэн алдагдал

200

0

-200

-400

-600

2005

M03

2006

M01

2006

M11

2007

M09

2008

M07

2009

M05

2010

M03

2011

M01

2011

M11

2012

M09

2013

M07

2014

M05

-800

-1000

30

0

-30

-60

-786-48

Зураг 1.2.6.1

Дээрх байдал нь валютын чанаргүй зээлийг өсгөх замаар хувийн хэвшлийн нийт чанаргүй зээлд шууд нөлөөлж байна.

Манай улсын банкны системээр олгосон нийт зээлийн өрийн үлдэгдлийн 27 орчим хувь нь гадаад валютаар олгогдсон зээл байдаг.

Эх сурвалж: Монголбанк

Банкуудын ханшаас хүлээсэн алдагдал

Гадаад валютын нээлттэй позици, тэрбум төг

Банкуудын ханшаас хүлээж буй алдагдал

600

400

200

0

-200

2005

M03

2006

M01

2006

M11

2007

M09

2008

M07

2009

M05

2010

M03

2011

M01

2011

M11

2012

M09

2013

M07

2014

M05

-1000

-1200

100

0

-100

-400

-299

-1138

-800

-600

-400

-200

-300

Зураг 1.2.6.2

Page 26: 2014, REPORT, Annual Risk Management Forum Report , Mandal

26 Монгол Улсын Эрсдэлийн Тойм

Эдийн засгийн эрсдэл

2014 оны 6-р сарын байдлаар банкууд 3.2 их наяд төгрөгтэй тэнцэх гадаад валютын зээлийн өрийн үлдэгдэлтэй байна. Ам. долларын ханш 27 гаруй хувиар огцом чангарсан нь зээлийн чанаргүйдлийн түвшин өсөх үндсэн нөхцөл болсон ба сүүлийн нэг жилийн дотор чанаргүй зээлийн абсолют дүн 80 хувиар өссөн байна.

Чанаргүй зээлийг иргэд, хувийн хэвшлээр задлан харуулбал, хамгийн их чанаргүйдлийг бий болгож байгаа нь хувийн хэвшлийнхэн юм. Харин иргэдийн хувьд зээлийн эрсдэл бага байна. Дээр дурьдсан шиг нэг талаас ханшийн өсөлт зээлийн чанаргүйдэлд нөлөөлсөн бол нөгөө талаас банкны зээлийн чанаргүйдлийг салбараар нь ангилж үзвэл, нийт чанаргүй зээлийн 31 хувийг уул уурхайн салбар эзэлж байгаа нь бусад салбараас хамгийн өндөр нь байна.

Эх сурвалж: Монголбанк

Иргэд болон хувийн хэвшлийн чанаргүй зээл

Иргэдийн чанаргүй зээл, нийт зээлийн харьцаа

Хувийн хэвшлийн чанаргүй зээл, нийт зээлийн харьцаа

25%

20%

15%

10%

5%

0%

2004

M03

2004

M10

2005

M05

2005

M12

2006

M07

2007

M02

2007

M09

2008

M04

2008

M11

2009

M06

2010

M01

2010

M08

2011

M03

2011

M10

2012

M05

2012

M12

2013

M07

2014

M02

22.2%

9.0%7.8%

3.0%0.9%

Зураг 1.2.6.3

Монголбанкнаас банк бүрийн төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг 25 хувиас багагүй байхыг шаарддаг. Гэтэл банкны системээрээ 21 хувь байгаа нь банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадвар эрсдэлтэй болсон байна. Энэ нь хөрвөх чадварын хямралыг дэгдээж, зээлийн зогсонги байдалд хүргэдэг болохыг 2008-2009 оны хямрал бидэнд харуулсан юм.

Эх сурвалж: Монголбанк

Банкны системийн төлбөр түргэн гүйцэтгэх чадвар

Банкны системийн төлбөр түргэн гүйцэтгэх чадвар

12 сарын шаталсан дундаж

45%

40%

35%

30%

20%

15%

2004

M03

2004

M10

2005

M05

2005

M12

2006

M07

2007

M02

2007

M09

2008

M04

2008

M11

2009

M06

2010

M01

2010

M08

2011

M03

2011

M10

2012

M05

2012

M12

2013

M07

2014

M02

20.7%

25%

2014

M09

Зураг 1.2.6.4

Page 27: 2014, REPORT, Annual Risk Management Forum Report , Mandal

27Монгол Улсын Эрсдэлийн Тойм

5th Anniversary 2014Нийгмийн эрсдэл

НИЙГМИЙНЭРСДЭЛ

Page 28: 2014, REPORT, Annual Risk Management Forum Report , Mandal

28 Монгол Улсын Эрсдэлийн Тойм

Нийгмийн эрсдэл

Энэ удаад бид нийгмийн орчинд хүн ардын эрүүл мэнд, эд хөрөнгөд томоохон эрсдэлийг бий болгож буй хүчин зүйлсийг дахин авч үзлээ. Эрсдэлийн хүчин зүйлс өндөр түвшинд хэвээр байгаа нь манай улсын хувьд санаа зовоосон, шийдвэрлэх шаардлагатай, тулгамдсан асуудлуудын нэг юм.

Нийгмийн дэд бүтцийг сайжруулах, нийгмийн эрсдэлийн институцийг бэхжүүлж, уялдаа холбоог нь дээшлүүлэх зайлшгүй чиглэлээр дорвитой алхмууд хийгдэх шаардлага байсаар байна. Улаанбаатар хотын хувьд эрсдэлд өртөх магадлал ихээр байгаа энэ цаг үед хотын шууд удирдлаганд ажиллах эрсдэлийн удирдлагын алба, нэгжүүдийг байгуулах шаардлагатай гэж бид үзэж байна. Улаанбаатар хотын зүгээс эрсдэлийг таньж, хэмжиж, удирдахад зайлшгүй нэгдсэн мэдээллийн баазыг үүсгэх хэрэгтэй ба нийгмийн эрсдэлийн байгуулалтууд болох Цагдаа, Эмнэлэг, Онцгой Байдлын газар, Мэргэжлийн Хяналтын газар, Нутгийн өөрөө удирдах байгууллагууд нь өөр хоорондоо үйл ажиллагааны уялдаа холбоотой ажиллах хэрэгцээ өндөр байна. Түүнчлэн аливаа эрсдэлд бэлтгэлтэй байх, эрсдэлээс хамгаалах соёлыг нийгмийн түвшинд таниулан хөгжүүлэх чиглэлээр төрийн зүгээс анхаарах хэрэгтэй ба хувийн секторт эрсдэлийн талаарх бодитой мэдээлэл тогтмол хүргэж байх хэрэгцээ их байна.

НИЙГМИЙН ЭРСДЭЛ

ЗАМ ТЭЭВРИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ЭРСДЭЛ

Зам тээврийн эрсдэл нь Монгол улсын хувьд хамгийн ноцтой, сэтгэл зовоосон, иргэдийн амь насанд халтай асуудал билээ. Тээврийн хэрэгслийн тоон өсөлттэй шууд хамаарсан байдлаар зам тээврийн эрсдэл өсөн нэмэгдэж байгаа хэдий ч

Дэлхийд жилд 1.3 сая орчим хүн зөвхөн зам тээврийн ослоос үүдэн нас бардаг. Мөн 20-50 сая орчим хүн аминд халгүй бэртэл авдаг гэсэн статистик бий. Мөн зам тээврийн осол нь дэлхийн хамгийн элбэг тохиолддог үхлийн шалтгааны 8-рт жагсах ба жилдээ 520 орчим тэрбум ам.долларын хохирол гардаг.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын таамаглаж буйгаар 2030 гэхэд зам тээврийн осол нь хамгийн элбэг тохиолддог үхлийн шалтгааны 5-рт жагсахаар байна.

Манай оронд сүүлийн 15 жилийн байдлаар Зам тээврийн ослын улмаас 5041 хүний амь нас хохирч, 11020 хүн насан туршийн тахир дутуу болсон. Жилд дундажаар 500 гаруй хүн зөвхөн зам тээврийн ослын улмаас нас барж байгааг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас онцолсон. Зөвхөн өдөрт 100 гаруй зам тээврийн ослын дуудлага замын цагдаагийн газарт бүртгэгдсэн байгаа нь анхаарах асуудал мөн.

Page 29: 2014, REPORT, Annual Risk Management Forum Report , Mandal

29Монгол Улсын Эрсдэлийн Тойм

5th Anniversary 2014Нийгмийн эрсдэл

жолооч нарын хариуцлага,

соёлжилт, техникийн бүрэн

бус байдал, стандарт бүрэн

хэвшээгүй байдал нь эрсдэлийг

нэмэгдүүлэх хүчин зүйл болж байна.

Зам тээврийн осол гарах магадлал замын ачаалал өндөртэй цагуудад ихээр тохиолддог. Тухайлбал 19:00 цагаас зам дээр осол гарах нь ихэсдэг бол харин өглөө хамгийн бага осол гардаг байна. 2013 оны байдлаар хамгийн оргил цаг буюу 20:00 цагийн орчимд 1270 зам тээврийн осол бүртгэгдсэн байна.

Улс

Нийслэл

1995 1996 1997 1998 1999 2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009

587

500

572

512

507

469

549

510

473

424

343

298

333

243

578

456

685

551

648

546

658

555

747

604

821

673

864

717

835

683

Зам тээврийн осол гарсан цаг, 2013 Зураг 2.1.1

932

748

965

1169

935

1171

961

1270

1037

1023

816

945

706

926

753

767

681

2003 2004 2005 2006 2007 2008 2009 2008 2009

733

Зам тээврийн осол гарахад орчны байдал өндөр нөлөөтэй байдаг. Харин монголын хувьд дийлэнхи осол цаг агаарын таатай нөхцөл байдалд гардаг байна. Замын ангиллын хувьд 77.5% нь ердийн зам дээр, 49.6% нь үзэгдэх орчин чөлөөтэй, 66.6% нь асфальтан зам дээр гарсан байна.

Зам тээврийн ослоор нас барж буй хүмүүсийн 27% нь дугуйтай болон явган зорчигч иргэд байгаа нь жолоочдын хариуцлагын асуудал зөвхөн өөрт бус бусдад хамааралтай болох нь харагдаж байна.

Улсын хэмжээнд 2012-2013 онд хүүхэд өртсөн зам тээврийн осол 1218 бүртгэгдсний дотор Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг 234 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Гэмт хэргийн улмаас улсын хэмжээнд нийт 37 хүүхэд амь насаа алдаж, 197 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэл авчээ. Урьд онтой харьцуулахад нас барсан хүүхэд 14 хувиар буурч, гэмтсэн хүүхдийн тоо 14 буюу 7.7 хувиар өсчээ. Гэмт хэргийн улмаас нас барсан хүүхдийн 81 хувь буюу 30 хүүхэд орон нутгийн замд гарсан ослоос болж амь насаа алдсан байхад нийслэлд 7 хүүхэд амь насаа алджээ.

Жолоочдын хариуцлагагүй байдал, нийгмийн төлөвшил, хотжилт нийт масст бүрэн бүрэлдэж

Цаг агаар

Таатай үед 93.6%

Цастай 1.9%

Үүлэрхэг 3.7%

Манантай 0.3%

Шуургатай 0.5%

Замын ангилал

Ердийн 77.5%

Тууш 13.5%

Хорооллын 6.5%

Үзэгдэх орчин

Чөлөөтэй 49.6%

Хязгаарлагдмал 4.3%

Хангалтгүй 36.5%

Зорчих хэсэг гэрэлтүүлэггүй 3.2%

Зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй 4.9%

Замын хучилт

Асфальт 66.6%

Цементэн 4.9%

Бетон 4.5%

Сайжруулсан 5.8%

Хөрсөн 15.2%

Хайрган 3.0%

Ослын орчны байдал Хүснэгт 2.1.1

Page 30: 2014, REPORT, Annual Risk Management Forum Report , Mandal

30 Монгол Улсын Эрсдэлийн Тойм

Нийгмийн эрсдэл

амжаагүй зэргээс гадна хүрдний байрлал ихээхэн эрсдэл дагуулдаг байна. Олон улсад баруун гар талын хөдөлгөөний дүрэмтэй тохиолдолд зүүн гар талдаа жолоочийн суудал байх жишиг бий. Нийт дэлхийн улс орны 66% нь баруун гар талын хөдөлгөөнтэй байдаг ба үүнд Монгол улс багтдаг. Аюулгүй байдлын үүднээс цөөнгүй улс орон жолооны хүрд нь буруу талдаа байрласан автомашин худалдаалахыг хориглосон байдаг юм. Австралид энэ заалт орчин үеийн автомашинд хамаарах бөгөөд зүүн гар талдаа жолооны хүрдтэй автомашин оруулж ирэх бол түүнийгээ баруун гар талдаа жолооны хүрдтэй болгон хувиргах шаардлагатай болдог байна.

Жолооны хүрдний байрлал Зураг 2.1.2

13017

7

5419

4

5000

439

01

1053

3

9633

Суудлынмашин

Ачааны машин

Автобус Тусгай зориулалт

Баруун талдаа

Зүүн талдаа

Эх сурвалж: Замын хөдөлгөөн судлалын хүрээлэн

Гэтэл нийслэлд хөдөлгөөнд оролцож буй авто машинуудын 77 орчим хувь нь буруу (баруун) талдаа жолоочийн суудалтай байгаа нь зам тээврийн ослын эрсдэлийг ихэсгэж байна.

Үүнээс гадна замын чанар хангалтгүй байдал нь манай улсын хувьд томоохон эрсдэлийн хүчин зүйл болдог. Манайд тавигдсан ихэнхи замууд дээр хамгийн дээд тал нь 44 тонн жинтэй тээврийн хэрэгсэл явах стандарт байдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд уул уурхай, барилгын салбарын хөгжилтэй холбоотойгоор 100, 60, 50 тоннын жинтэй тээврийн хэрэгсэл зорчих

Бусад 1%

Явган зорчигчийн буруутай үйлдэл 5%

Зам тээврийн ослийн шалтгаан

Зогсоох арга хэмжээ аваагүй 11%

Уулзвар нэвтрэх 7%

Гэрэл дохио 1%

Эргэх үйлдэл 4%

Зай тохируулаагүй 25%

Гүйцэж түрүүлэх 2%

Эргэх урсгал 4%

Эгнээ байр 8%

Ухрах 4%

Хэргийн газраас зугтсан 3%

Согтуу 6%

Хурд хэтрүүлсэн 8%

Бүрэн бус тээврийн хэрэгсэл 1%

Анхаарал болгоомжгүй 10%

Жолоочийн буруутай үйлдэл 94%

Зураг 2.1.3

Page 31: 2014, REPORT, Annual Risk Management Forum Report , Mandal

31Монгол Улсын Эрсдэлийн Тойм

5th Anniversary 2014Нийгмийн эрсдэл

болсноор замуудыг ихээр эвдэх болсон. Хэдий чанаргүй хийгдэж байгаа ч хүний хүчин зүйлээс үүдэн замууд эвдэрч эргээд хүний аминд хүрэх эрсдэл дагуулж байгаа юм.

Зураг 2.1.3-с харвал манай улсын зам тээврийн хэрэгслийн ослын 94 хувь нь жолоочийн буруутай үйлдэл, 5 хувь нь явган зорчигчоос шалтгаалж байна. Жолоочийн буруутай үйлдэл дотроо анхаарал болгоомжгүй, зай тохируулаагүйгээс үүдсэн эрсдэл нь 35 хувийг эзэлж байна.

Зам тээврийн ослын эрсдэл хэдий санамсаргүй боловч бидэнд бууруулах боломж байгаа юм. Жишээлбэл соёлын түвшин өндөртэй улсуудад ослоос үүдсэн нас баралт тун бага байна. Харин буурай, соёлжоогүй орнуудад тус үзүүлэлт нь тун өндөр байгаа нь тус эрсдэлийг бууруулж болох баталгаа болж байна. Гэтэл манай улсын хувьд хамгаалалтын бүсээ зүүхгүй явах, согтуурсан үедээ жолоо барих зэрэг нь хэвийн үзэгдэл болсон байна.

СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ЭРСДЭЛ

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх

нь иргэдийн хувьд эрсдэлд

өртөх, эрсдэлтэй үйлдлүүдийг хийлгэх гол

шалтгаан болдог. Манай улсын хувьд хатуулгийн түвшин

өндөртэй архи нь согтууруулах

ундааны хэрэглээнд голлох

байр суурийг эзэлж байгаа ба

нийгэмд архи хэтрүүлэн хэрэглэх байдал ихэссэн нь

анхаарвал зохих асуудал мөн.

Дэлхийн төвшинд 15-59 насны эрчүүдийн нас баралтыг ихэсгэж байдаг хамгийн гол хүчин зүйл бол согтууруулах ундаа юм. Согтууруулах ундаанаас улбаалан жилдээ дунджаар 3.3 сая хүн нас барж байна. Задалж харуулбал нийт эрэгтэйчүүдийн 7.6 хувь нь, харин нийт эмэгтэйчүүдийн 4.0 хувь нь архинаас болж нас барсаар байна.

Манай улсын хувьд 2012 оны байдлаар эрэгтэйчүүдийн 39.7 хувь, эмэгтэйчүүдийн 15.15 хувь нь архийг хэтрүүлэн хэрэглэдэг дадалтай байгааг Архигүй Монголын төлөө үндэсний сүлжээнээс мэдээллэсэн ажээ.

Согтууруулах ундааны үйлдвэрлэлийн тухайд тусгай зөвшөөрөлтэй 106 ААН байгаа ба спиртийн 11, архины 66, дарсны 10, шар айрагны 19 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Улсын хэмжээнд тусгай зөвшөөрөлтэй үйлдвэрийн тоо 2004 онтой харьцуулахад 3 дахин буурсан хэдий ч согтууруулах ундааны нийт үйлдвэрлэлийн хэмжээ буураагүй байна. Дотоодын үйлдвэрлэлийн зэрэгцээ гадаадын улс орнуудаас сүүлийн таван жилд нийтдээ 75.6 сая литр согтууруулах ундаа импортоор оруулж, зах зээлд нийлүүлжээ. Үйлдвэрлэл, импортоос гадна согтууруулах ундаа худалдаалах төвүүд олноор нэмэгдсэн. Улаанбаатар хотод гэхэд архи зарах лицензтэй 4034 ресторан, 579 кафе, 568 караоке, 941 бар болон пабууд байна. Ийнхүү нийт 6000 гаруй согтууруулах ундаагаар үйлчилдэг газрууд байгаа ба нэг Монгол хүнд ногдох архины хэрэглээ нь жилдээ 50 орчим литр байгаа юм. Харин дэлхийд дунджаар нэг хүнд 10 литр архи оногддог байна.

Page 32: 2014, REPORT, Annual Risk Management Forum Report , Mandal

32 Монгол Улсын Эрсдэлийн Тойм

Нийгмийн эрсдэл

Согтууруулах ундааг хэрэглэснээр богино болон урт хугацааны олон тооны нөлөөлөл гардаг. Богино хугацааны хувьд дараах нөлөөллүүд хүний биед бий болдог байна.

Урт хугацаанд архины хэрэглээ нь зүрхний титэм судасны өвчин, тархины цус харвалт, хөгшрөлт, чихрийн шижин, элэг, нойр булчирхай, ходоод, улаан хоолойн эмгэг, осол гэмтэл, ургийн гаж хөгжил, оюуны хомсдолтой хүүхэд төрөх шалтгаан болно. Өөртөө итгэлгүй болох, ганцаардах, сэтгэл гутрал, мэдрэлийн системийн өөрчлөлтүүд, нойргүйдэл, тэнэгрэл, дэмийрэлд хүргэнэ. Үүнээс нийтлэг тохиолддог 12 өвчлөлийг дурьдвал:

Архинаас улбаатай нийтлэг тохиолддог 12 өвчлөл

Цус багадалт

Хорт хавдар

Зүрх судасныөвчлөл

Сэтгэлийн дарамт

Эпилепсиөвчин

Халдвартөвчин

Гипертони

Мэдрэлийнөвчин

Тулайөвчин

Элэгнийцирроз

Нойрбулчирхайн

үрэвсэл

Сэтгэцийнөвчин

Эх сурвалж: http://www.webmn.com

Согтууруулах ундааны хэмжээ

Нөлөөлөл

1-3 хундага Зүрхний цохилт хурдсах ба биеийн дулаан нэмэгдэнэ. Илүү нийтэч, яриа болно.

4-6 хундага Тархинд нөлөөлж, шийдвэр гаргах чадвар муудна. Толгой хөнгөрч хариу үйлдэл удааширна.

8-9 хундага Хэл яриа ээдэрч, нэг шөнийн дотор элэг архины хорыг гадагшлуулах боломжгүй болж шартана.

10-12 хундага Архины хэмжээ биеийг ихээр хордуулна. Биеэс хэтэрсэн согтууруулах ундаа нь тухайн хүнийг бөөлжүүлж, хэвийн бус болгоно.

12-с дээш Бүрэн ухаангүй болгоно. Үхлийн аюултай.

Согтууруулах ундааны нөлөөлөл Хүснэгт 2.2.1

Page 33: 2014, REPORT, Annual Risk Management Forum Report , Mandal

33Монгол Улсын Эрсдэлийн Тойм

5th Anniversary 2014Нийгмийн эрсдэл

1 Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв2 Стандартчилал, хэмжилзүйн төв3 Атлантагын эмгэг судлалын төв

Эрүүл мэнд төдийгүй архи хэрэглэсэн хүний гэр бүлд айдас, хүчирхийлэл, архинаас үүдсэн гэмт хэрэг, осол гэмтэл зэрэг нийгмийг хамарсан сөрөг нөлөө үзүүлдэг. Гэр бүлийн сөргөлдөөний 87 хувь, гэр бүл салалтын 58.3 хувь, хүн амины ба хүчингийн гэмт хэргийн 90 хувь, оюуны хомсдолтой хүүхдүүдийн эцэг, эхийн 58.4 хувь нь архи хэтрүүлэн хэрэглэгчид, цагдаагийн байгуулагад бүртгэгдсэн хүүхдийн 80 хувь, хараа хяналтгүй хүүхдийн 86 хувь нь архи, тамхи хэрэглэдэг, тэнүүчлэх, PC донтох өвчтэй хүүхдийн эцэг, эхийн 86 хувь нь архины хамааралтай байна.

Согтуугаар үйлдэгдсэн 3 хэргийн 1 нь гэр, орон сууцанд үйлдэгдсэн, ослын шалтгааны дотор согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь хөдөөд 27.1 хувь байгаа нь хотоос 4 дахин их байна1. Сүүлийн 5 жилийн дунджаар жилд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 26159 зөрчил илрүүлж байсан бол 2012-2013 онд 63000 гаруй зөрчил илрүүлж байсан тоо баримт байдаг2.

Эдийн засгийн хувьд авч үзвэл АНУ-д жилд дунджаар 223.5 тэрбум ам.долларын зардал зөвхөн согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн хүмүүстэй холбоотойгоор гарсан ажээ. Үүнээс 72.2 хувь нь ажил цалгардалт, 11 хувь нь эмчилгээнд, 9.4 хувь нь гэмт хэрэгтэй холбоотойгоор, үлдсэн 7.5 хувь нь бусад шалтгаанаас үүдэн гарсан зардлууд юм. Энэ нь дунджаар 1 нэгж согтууруулах ундааг худалдан авах зардал тус бүрийг нэмээд 1.90 ам.долларыг түүний хор уршгаас нь болж нэмж төлдөг гэсэн үг юм3.

Ийнхүү зөвхөн эрүүл мэндэд үзүүлэх хор нөлөөнөөс гадна эдийн засгийг хордуулдаг болохыг АНУ-н Атлантаийн эмгэг судлалын төвөөс тогтоосон нь согтууруулах ундааны эрсдэлийг бууруулах шаардлагыг улам бүр өсгөж байгааг анхаарах хэрэгтэй.

Гэтэл манай улсын хувьд согтууруулах ундааны хор уршгийн талаар хийгдэж буй судалгаа хангалтгүй, архи үйлдвэрлэгч компаниуд нь согтууруулах ундааны талаар эерэг мэдээлэл өгч, эрсдэлийн төвшинг жил ирэх тутам нэмэгдүүлсээр байгаа юм.

Page 34: 2014, REPORT, Annual Risk Management Forum Report , Mandal

34 Монгол Улсын Эрсдэлийн Тойм

Нийгмийн эрсдэл

ГЭМТ ХЭРГИЙН ЭРСДЭЛ

Манай улсын хувьд гэмт хэргийн эрсдэл нь хамгийн тулгамдсан асуудлуудын нэг ба гэмт хэргийн тохиолдол жилээс жилд өсөн нэмэгдсээр байна. Гэмт хэргийн сэдэл нь хүчирхийллийн шинжтэйгээр нийгмийг айдаст автуулсан, гаж байдлаар үйлдэгдэх тохиолдлууд ихээр гарах болсон нь анхаарууштай зүйл юм. Иргэн бүрийн гэмт хэргийн эрсдэлд өртөх, гэмт хэрэгт холбогдохоос сэргийлэн хувийн зохион байгуулалтыг хийж, хянуур болгоомжтой байх шаардлага урган гарч байна.

Манай улсын нийгэм эдийн засаг хурдацтай хөгжиж байгаа хэдий ч гэмт хэрэг гаралтын түвшин огт буурахгүй харин ч өссөөр байна. Статистик мэдээллээс харахад сүүлийн 5 жилийн хугацаанд нийт 5,200 хүн бусдын гарт амь үрэгдэж, 42 мянга гаруй хүн гэмт хэргийн улмаас гэмтэж бэртэн эрүүл мэндээрээ хохирчээ (ҮСХ). Энэ үзүүлэлтээрээ Монгол улсын гэмт хэргийн эрсдэл хөгжил буурай Африкийн улс оронтой зэрэгцэх хэмжээнд очиж байгааг анхаарах шаардлагатай.

03

19,9

34Гэмт хэргийн тоо, жилээр Зураг 2.3.1

18,9

05

17,4

11

18,2

53

21,2

68

20,7

04

20,3

73

19,8

25

19,197

22,0

89

25,3

62

04 05 06 07 08 09 10 11 12 13

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Зураг 2.3.1-т харуулснаар 2012 онд 22,089 хэрэг бүртгэгдэж дээд амжилт тогтоож байсан бол 2013 онд үүнээс 15%-р өсч 25362 хэрэг бүртгэгдэн дахин түүхэн дээд үзүүлэлт болсон нь тун харамсалтай. Харин 2014 оны наймдугаар сарын байдлаар 17615 гэмт хэрэг бүртгэгдэж оны эцэст мөн л өндөр дүнтэй гарах төлөвтэй байна.

Япо

н

Герм

ан

Ита

ли

Хят

ад

Фра

нц

Их

Бри

тани

Сол

онго

с

ЭНэт

хэг

АНУ

Оро

с

Өм

нөд А

фри

к

Мон

гол

0,3

0,8

0,9

1,1

1,1

1,2

2,6

3,6

4,9 10,5

31,7

32,7

Гэмт хэргийн улмаас нас баралтын түвшин, Зураг 2.3.2100,000 хүнд ногдох

Эх сурвалж: Олон улсын гэмт хэрэгтэй тэмцэх газар

Page 35: 2014, REPORT, Annual Risk Management Forum Report , Mandal

35Монгол Улсын Эрсдэлийн Тойм

5th Anniversary 2014Нийгмийн эрсдэл

Зураг 2.3.2-т харуулснаар гэмт хэргийн улмаас нас баралтын түвшин Монгол улсын хувьд өнгөрсөн жилээс 0.5 нэгжээр өсч дэлхийд тэргүүлж байна.

Дэлхийн гэмт хэргийн 2014 оны тайланд 128 улс багтсанаас Монгол улс гэмт хэргийн индексээр 66.23 оноо авч эхний 15-д жагсчээ.

Аф

гани

стан

Вен

есуе

ль

Гуат

емал

а

Кен

и

Трини

дад

Тоб

аго

Өм

нөд А

фри

к

Ниге

о

Хаи

ти

Яам

айка

Бол

ив

Хон

дур

ас

Бра

зил

Мал

ив

Дом

ини

кан

Монго

л

82.

5

81.5

79.3

78.9

78.7

78.5

77.9

72.5

71.0

69.0

68.9

67.

0

66.4

66.4

66.2

Гэмт хэргийн индекс Зураг 2.3.3

Эх сурвалж: Дэлхийн гэмт хэргийн тайлан 2013

Улсын хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэргийг төрлөөр нь ангилбал, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 43 хувь, бусдын биед гэмтэл учруулах хэрэг 32.7 хувийг эзэлжээ. Гэмт хэргийн ангилал тус бүрийн тоо өнгөрсөн жилээс дунджаар 10 хувь нэмэгджээ.

Гэмт хэргийн тоо, төрлөөр Зураг 2.3.4

7155

815

658

45

405

425

270

9023

1111

878

48

1749

1894

1185

295

318

221

1999

2148

1337

Хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг гэмт

хэрэг

Хүүхэд, гэр бүл,

нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт

хэрэг

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг (хулгай дээрэм)

Нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт

хэрэг (танхайрах)

Хүн амын эрүүл

мэндийн эсрэг гэмт

хэрэг

Тээврийн хэрэгслийн

хөдөлгөөний аюулгүй

байдлын эсрэг гэмт хэрэг

2012 он

2013 он

2014 он (I-VIII)

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Сүүлийн 3 жилийн статистик дүнг харвал жилд дунджаар гэмт хэргийн улмаас 8700 гаруй хүн гэмтэж бэртэн, 900 гаруй хүн амь насаа алдсаар байна. Үүнээс жилд 70 гаруй хүүхэд гэмт хэргийн улмаас амь насаа алдсан гэсэн мэдээ бий. Өмнөх жилийн статистик үзүүлэлтээс өссөөр л байна.

Гэмт хэргийн улмаас нас барсан, Зураг 2.3.5гэмтсэн хүний тоо

Гэмтсэн хүний тоо

Нас барсан хүний тоо

2011

810

0922

8436

901

979

7949

2012 2013Эх сурвалж: : Үндэсний

статистикийн хороо

6881

722

2014(I-VIII)

Page 36: 2014, REPORT, Annual Risk Management Forum Report , Mandal

36 Монгол Улсын Эрсдэлийн Тойм

Нийгмийн эрсдэл

Онц ноцтой, аймшигтай хэрэг гарахад хүн болгон сэрдэхийн цочдог байсан бол одоо бид үүнд цочирдохоо больжээ. Монголчууд бидний юманд дасан зохицох чадвар гайхалтай ч нийгмийн сөрөг үзэгдэлд дасан зохицож байгаа нь харамсалтай. Тиймээс иргэн бүрийн оролцоо гэмт хэргийн гаралтыг бууруулахад чухал юм.

Манай улсын хувьд нийт гэмт хэргийн 60-70% нь шөнө оройн цагаар буюу 20.00-06.00 цагийн хооронд үйлдэгдэж байгаа. Тиймээс иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг гэмт халдлагаас хамгаалахад орчны гэрэлтүүлэг, камержуулалт болон шөнийн хөдөлгөөнт эргүүл маш чухал үүрэг гүйцэтгэх болно. Энэ тал дээр тодорхой алхмууд хийгдэж эхэлсэн нь сайшаалтай юм.

АНУ болон зарим Европын орнуудад гудамж талбайн гэрэлтүүлэг, камержуулалтыг үр ашигтай байдлаар нэмэгдүүлснээр гэмт хэргийн тоог 20-25% бууруулсан туршлага бий.

Ажилгүйдэл, архидалтын түвшин ихэссэн нь гэмт хэргийн эрсдэлийг өсгөхөд нөлөөлдөг гол хүчин зүйлээр бид нэрлэж байна. Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэргийн 24 хувь, нийслэлд бүртгэгдсэн гэмт хэргийн 18 хувь, нийслэлийн гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэргийн 33 хувь нь архидан согтуурсны улмаас үйлдэгдэж байна. Тиймээс ажилгүйдэл архидалтыг бууруулахад чиглэсэн нийгмийн цогц бодлогыг орон даяар хэрэгжүүлэх нь зохистой.

ГАЛ ТҮЙМРИЙН ЭРСДЭЛ

2014 оны хувьд галын эрсдэл хамгийн тулгамдсан асуудал байлаа. Эрсдэлийг бууруулах олон талт стандартуудыг хэрэгжүүлээгүй ажилладаг манай улсын нийтлэг хэв маяг хамгийн ноцтой гэж нэрлэгдэх галын эрсдэл, түүний учруулж чадах хохиролтой нүүр тулгарлаа.

Гал түймрийн эрсдэл нь секундээр хэмжигддэг, хор хөнөөл ихтэй гамшгийн аюултай үзэгдэл юм. Монгол улсын газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг Улаанбаатар хотод хүн амын 46 хувь буюу 1.2 сая гаруй хүн амьдарч байгаа бөгөөд энэ утгаараа нийслэл хотод объектын гал түймрийн эрсдэл тун өндөр байдаг. Сүүлийн 10 жилийн байдлаар манай улсад нийт 24,000 гаруй объектын гал түймэр гарч нийт 609 хүн өртөн амь насаа алдаж 350 гаруй хүн түлэгдэж бэртжээ.

2640

2005-2013 оны объектийн гал түймэр, түүнтэй Зураг 2.4.1холбоотой нас барсан хүний үзүүлэлт

Объектийн гал түймрийн тоо

5,000

4,000

3,000

2,000

1,000

0

100

80

60

40

20

02005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013

2428

2281 26

65

2337

2165 25

41 30

63 35

01 3819

75 6783

5255

65

84

75

53

Эх сурвалж: : Онцгой байдлын ерөнхий газар

43

2014(I-VIII)

Нас барсан хүний тоо

Page 37: 2014, REPORT, Annual Risk Management Forum Report , Mandal

37Монгол Улсын Эрсдэлийн Тойм

5th Anniversary 2014Нийгмийн эрсдэл

Энэ нь жилд дунджаар 2425 галын хэрэг зөрчил гарсан нь өдөрт 7, гурван цаг тутам нэг галын хэрэг зөрчил гардаг гэсэн үг. Галын хэрэг зөрчлийн улмаас жилд дунджаар 60 хүн нас барж байгаа нь 6 хоног тутам галаас болж нэг хүн нас барах магадлалыг бий болгожээ

Нийт гал түймрийн 25.2% нь иргэдийн орон байранд гардаг. Гал түймрийн улмаас 2013 онд 28 хүн (үүнээс, хүүхэд 10) амь насаа алдаж, 42 хүн (үүнээс, хүүхэд 3) түлэгдэж гэмтжээ. Олон улсын эрүүл мэндийн байгууллагаас гаргасан тайлангаар Монгол улс галын эрсдэлийн төвшингээр 192 орноос 92-р байрт жагсаж эрсдэл дунд гэсэн ангилалд багтсан байна.

Улаанбаатар хотын гал түймрийн эрсдэл өндөр байгаа нь хүн амын хурдацтай өсөлт, жил ирэх тусам барилгажилт ихсэж буйтай холбоотой юм. Нийслэл хотод 2013 онд ой хээрийн 5 түймэр, ахуйн 2730 гал түймэр гарчээ. Зураг 2.4.2 – т харуулснаар нийслэл хотын захын дүүргүүдэд галын тохиолдол их гарсан нь харагдаж байна.

Гарч байгаа аюул эрсдэлийн 70-80 хувь нь иргэдийн санамсаргүй үйлдэл, хариуцлагагүй байдлаас үүсдэг. Гал түймрийн улмаас жилд дунджаар 5.2 тэрбум төгрөгийн учирсан ба үүнээс тооцоод үзвэл иргэдийн санамсаргүй үйлдлээс 3.7-4.2 тэрбум төгрөгийн хохирол учирч байна.

Олон улсын стандарт төлөвлөлтөөр 4 км радиус тутамд нэг гал унтраах анги, гал унтраах стандартаар 1000 хүн тутамд нэг галын автомашин оноогдсон байхаар заажээ. Гэтэл өнөөдөр нийслэлийн хэмжээнд 14 гал унтраах ангийн 900 гаруй албан хаагч ажиллаж байна. Техник

Гал түймрийн тохиолдол, дүүргээр

Баянгол 16%

Чингэлтэй 15%

Сүхбаатар 14%

Хан-Уул 9%

Налайх 4%

Багануур 1%

Баянзүрх 22%

Сонгино хайрхан 19%

Эх сурвалж: : Онцгой байдлын ерөнхий газар

Зураг 2.4.2

Объектийн гал түймрээс учирсан хохирол, сая төгрөг

07

3180

417

0

3882

4617

4072

10013

Эх сурвалж: : Онцгой байдлын ерөнхий газар

08 09 10 11 12 13

6852

14

812

6

Гал түймрийн тохиолдлын шалтгаан

Цахилгаанаас 21%

Санамсаргүй байдлаас 65.7%

Шалтгаан тогтоогдоогүй 10%

Бусад 3%

Санаатай үйлдэл 0.3%

Эх сурвалж: : Онцгой байдлын ерөнхий газар

Зураг 2.4.3

Page 38: 2014, REPORT, Annual Risk Management Forum Report , Mandal

38 Монгол Улсын Эрсдэлийн Тойм

Нийгмийн эрсдэл

хэрэгслийн хувьд 53 автомашин шуурхай ажиллахад бэлэн байдаг. Үүнээс харахад иргэдийн аюулгүй амьдрах нөхцлийг бүрдүүлэх, улсын нийслэлд гарсан онцгой байдалд шуурхай арга хэмжээг авахад автомашин техник нэмэх шаардлагатай тулгарч байгаа юм.

Дүгнэлт, зөвлөмж

Улаанбаатар хот сүүлийн жилүүдэд өргөжин тэлж барилга байгууламж ихээр баригдаж байгаа ч чанарын асуудлаас үүдэлтэй мөн иргэдийн санамсаргүй үйлдлээс шалтгаалж гал түймрийн тохиолдол туйлын өндөр байна.

Сүүлийн үеийн цахилгаан хэрэгслийн холбогдолтой гарсан гал түймрийн гол шалтгаан нь цахилгаан сүлжээ, шугамын монтажийг буруу хийх, утасны хөндийрүүлэлт элэгдэж муудах, цахилгаан багаж хэрэгслийг буруу ашигласан зэргээс үүдэлтэй гарч байна. Тиймээс шинэ барилга байгууламжийн цахилгаан техникийн хяналтыг сайжруулж, иргэдэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгох зэрэг ажил чухал байна. Нийслэлийн хэмжээнд гал унтраах анги, хүн хүч, автотехник дутагдалтай байгаа нь гал түймрийн эрсдэлийг бууруулахад хангалтгүй байна. Мөн нийслэл хотод байгууллага, гудамж талбайн хаяг байршил тодорхойгүйгээс гал унтраах анги цаг алдах тохиолдол цөөнгүй гардаг. Тиймээс хотын хаягжилтыг цэгцлэх, иргэдэд мэдлэг олгох сургалт хийх нь чухал.

УЛААНБААТАР ХОТ ХӨЛДӨХ ЭРСДЭЛ

2014-2016 онд 4-р Цахилгаан станцад ноцтой гэмтэл гарахад Улаанбаатар хот хөлдөх, хүн ардын амь насанд аюул заналхийлэх эрсдэл байна. Энэ тал дээр улсын түвшинд ямар нэг нөөц төлөвлөгөө байхгүй байгаа нь маш том эрсдэл үүсгэж байна.

Төвийн эрчим хүчний системийг таван дулааны цахилгаан станц бүрдүүлдэг. Гэтэл 4-р ДЦС нь цахилгааны 73.1 хувь, дулааны 63 хувийг дангаараа хангадаг. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хот өвлийн улиралд 4-р станцаас бүрэн хамааралтай. 2010 онд дулаан үйлдвэрлэх хүчин чадал 1’585 Гкал/ц байхад нийслэлийн дулааны хэрэгцээ 1’555 Гкал/ц болж үндсэндээ хүчин чадлын 100 хувьд хүрч очсон.

Улаанбаатар хотын дулааны хэрэглээ ба хүчин чадал, гегакалори

Дулааны хэрэглээ

Хүчин чадал

2,500

1,500

1,000

500

2,000

2001 2002 2004 2006 2008 2010 2012 2020

Эх сурвалж: МУ Эрчим Хүчнийн Яам, 2011 оны тайлан

1,585

Зураг 2.5.1

Page 39: 2014, REPORT, Annual Risk Management Forum Report , Mandal

39Монгол Улсын Эрсдэлийн Тойм

5th Anniversary 2014Нийгмийн эрсдэл

Өвлийн их ачааллын үед Улаанбаатар хотод эрс хүйтэрсэн нөхцөлд 100 МВт дулааны эрчим хүч дутагдах тооцооллыг Эрчим Хүчний Яам гаргасан байна. Нөгөө талаас Нийслэл хотыг хөгжүүлэх төлөвлөгөөнөөс харахад 2020 он гэхэд дулааны хэрэглээ 1000 гаруй Гегакалори, цахилгааны хэрэглээ 700 гаруй Мегаваттаар өсөхөөр байгаа юм.

ДЦС-2-н ашиглалтын хугацаа тооцооллын дагуу 2015-2016 онд дуусна, ДЦС-3 ба ДЦС-4 нь насжилт 30- 40 жилд хүрээд байгаа учир эдгээр эх үүсвэрүүдийн найдваржилт муудаж, доголдлууд гарч байгаа тухай мэдээ бий. 300 МВт цахилгаан, 700 Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэх чадалтай 5-р ДЦС барих шийдвэр гарсан. Энэхүү станцыг барихад 3.5 жил шаардлагатай гэж тухайн үед яригдаж байсан ч одоо энэхүү бүтээн байгуулалт тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Үүний зэрэгцээ 4-р ДЦС-ийн хүчин чадлыг 100 МВт-аар өргөтгөх ажил эхлээд амжилттай явж байгаа. Мөн сэргээгдэх эрчим хүчний төслүүд амжилттай хэрэгжснээр 5 жилийн дотор нийт цахилгааны 10 хувийг хангах боломжтой. Тухайлбал Ньюком компанийн санаачилсан Салхин станцын төсөл ашиглалтанд ороод бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа. Бас түгээх сүлжээний алдагдлыг бууруулах ажлын хүрээнд цахилгаан, эрчим хүчний алдагдлын түвшинг 15-30 хувиар багасгах боломжтой. Гэсэн хэдий ч барилгын салбарын үйлдвэрлэл эрчимтэй нэмэгдэж хот суурин руу шилжих хөдөлгөөн багасахгүй байгааг бид мэдэх билээ.

2014 – 2016 оны хооронд Улаанбаатар хот үйлдвэрлэлийн осол, байгаль цаг уурын огцом хүйтрэл зэрэг хүчин зүйлээс болж станцын үйл ажиллагаа зогсох , хүчин чадлаа дийлэхгүй байх улмаар хот хөлдөх магадлал бодитойгоор оршсоор байна. Хүн ам, бизнес эрхлэгчид энэ хугацаанд дулаан хангамжийн хүрэлцээгүй байдлаас ноцтой эрсдэлд ороод байна гэж бид дүгнэж байна. Цаашлаад аливаа улс орон , хот тэр байтугай аж ахуйн нэгжүүдэд гамшгийн үеийн төлөвлөгөө байх ёстой. Харин Улаанбаатар хотод ийм эрсдэл тохиолдсон үед авах арга хэмжээ, нөөц төлөвлөгөө, зохион байгуулалтыг шийдэх бодит гарц байгаа эсэх нь тодорхой бус байгаа нь санаа зовоосон асуудал юм.

АГААРЫН БОХИРДЛЫН ЭРСДЭЛ

Улаанбаатар хот нь далайн түвшнээс 1580 метр өндөрт дөрвөн уулаар хүрээлүүлэн оршдог, салхины дундаж хурд 1-2 м/секунд байдаг хийн урсгал хөдөлгөөн харьцангуй тогтуун бүст хамаарагддаг. Ийм нөхцөлд дулааны цахилгаан станцууд жилдээ 5 сая тонн нүүрс, гэр хороолол 200 мянган тонн нүүрс, 160 гаруй мянган шоо метр мод, нам даралтын уурын зуухууд 400 тонн нүүрс, 380 гаруй мянган авто машин хүнд металлуудыг шатааж байгаагаас жилд дунджаар 66.7 мянган куб метр хорт утаа агаарт цацагдаж байна.

Улаанбаатар хотод агаарын чанарыг хянах нийт 10 цэгт (гэр хороолол, автозам, орон сууцны хороолол, үйлдвэрийн дүүрэг орчим автомат багаж төхөөрөмжөөр 5 цэгт, автомат бус ажиллагаатай багажаар 4 цэгт) 2-5 төрлийн үндсэн бохирдуулах бодисыг тодорхойлон хянаж байна.

Эдгээр 10 цэгт хийж байгаа хяналт шинжилгээний хүйтний улирлын галлагаатай үе буюу 2013-2014 оны өвлийн 10-12, 1-3 саруудын сарын дундаж агууламжийг өмнөх оны мөн үетэй

Page 40: 2014, REPORT, Annual Risk Management Forum Report , Mandal

40 Монгол Улсын Эрсдэлийн Тойм

Нийгмийн эрсдэл

харьцуулбал хүхэрлэг хийн агууламж 10 мкг-аар буюу 22 хувиар, том ширхэглэгт тоосонцорын агууламж 6 мкг-аар буюу 2 хувиар, азотын давхар ислийн агууламж 16 мкг-аар буюу 23 хувиар тус тус буурсан байна. Эндээс азотын исэл болон хүхэрлэг хийн агууламжийг 9 цэгээр задлан хүснэгт 2.6.1-р харуулбал хамгийн их хүхэрлэг хийн агууламж буурсан нь Хайлааст, Дамбадаржаа, 1-р хороолол байна. Харин азотын давхар исэл хамгийн их буурсан нь баруун 4 зам, 100 айл, Ургах наран хороолол байна.

Салхины чиглэлийн дээд хэсэгт байрлах дулааны цахилгаан станц, үйлдвэрийн газрууд болон дөрвөн уулын бэлээс эхлэн хотын төв хүртлээ тархан байрласан гэр хорооллын айл өрхийн галлагаанаас гарах бохирдуулагч хий нь Улаанбаатар хотын төв хэсэгт хөдөлгөөнгүй тогтож, агаарын бохирдолтыг их хэмжээгээр үүсгэж байна.

2011

2012

2013

2014

Хүхэрлэг хийх SO2-н сарын дундаж агууламж 2010-2014 Зураг 2.6.1онуудын хүйтний улиралд, мкг/м2

M10

16

M11 M12 M01 M02 M03

14 13 8 43

41

32 17 60

98

69 71 99

84

58 62

54 38 35 2247

65 51 30

Азотын давхар исэл NO2-н сарын дундаж агууламж Зураг 2.6.32010-2014 онуудын хүйтний улиралд, мкг/м2

2011

2012

2013

2014

M10

37

M11 M12 M01 M02 M03

43

53 47

48

55 63

57 60

83

75 65

75 98

67

65

73 50 37 5367

65 50 40

Том ширхэгтэй тоосонцор PM10-ын сарын дундаж Зураг 2.6.2агууламж 2010-2013 онуудын хүйтний улиралд, мкг/м2

2011

2012

2013

2014

M10

147

M11 M12 M01 M02 M03

147

133

173

200

240

227

240

373

667

453 493

707

440

307

453

267

184

240

160

387

387

267

200

Page 41: 2014, REPORT, Annual Risk Management Forum Report , Mandal

41Монгол Улсын Эрсдэлийн Тойм

5th Anniversary 2014Нийгмийн эрсдэл

Улаанбаатар хотын агаар дахь хүхэрлэг хий SO2-ын агууламж зураг 2.6.1-т харуулснаар 12-3 сар хүртлэх хугацаанд ямагт 20 мкг/м3-с их, азотын давхар исэл NO2-ын агууламж зураг 2.6.2-т харуулснаар бүх саруудад ямагт 40 мкг/м3-с их, том ширхэглэгт тоосонцор РМ10-ын агууламж зураг 2.6.2-т харуулснаар бүх саруудад ямагт 100 мкг/м3-аас их буюу зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр байгаа нь агаарын бохирдолын эрсдэл өндөр түвшинд байсаар байна. Үүний илрэл нь зураг 2.6.4-т харуулснаар агаарын бохирдлоор манай орон дэлхийд тэргүүлсээр байна.

Хүхэрлэг хийн агууламж

Азотын давхар ислийн агууламж

Баруун 4 зам -3% -45%

100 айл -28% -34%

13-р хороолол -26% -19%

ТЭЦ III, IV орчим -6% -14%

Ургах наран хороолол -30% -30%

1-р хороолол -35% 12%

Офицеруудийн ордон -26% -9%

Дамбадаржаа -35% -1%

Хайлааст -39% -10%

Хяналт шинжилгээний газрууд Хүснэгт 2.6.1

279

216

198

145

143

138

132

Том ширхэглэгт тоосонцорын хэмжээ 279 мг/м 3 хүрч Монгол Зураг 2.6.4хүний генийн санд ноцтой эрсдэл бий болголоо.

Эх сурвалж: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2012.10.15

124

124

123

120

117

109

106

98

98

94

82

80

77

Мон

гол

Бот

сван

и

Пак

ист

ан

Сен

егал

Сау

дын

Ара

б

Егидет

Ара

бын

Эм

ира

т

Ира

н

Ниге

р

Кув

эйт

Бан

глад

еш

Бос

ни Г

ерцог

овин

Энэ

тхэг

Неп

ал

Гана

БНХАУ

Мья

нмар

Бол

ив

Туни

с

Шри

Лан

к

Page 42: 2014, REPORT, Annual Risk Management Forum Report , Mandal

42 Монгол Улсын Эрсдэлийн Тойм

Нийгмийн эрсдэл

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ЭРСДЭЛ

Газар хөдлөлтөнд бэлтгэлгүй байдал нь өөрөө хохирлын хамгийн гол хүчин зүйл байх талтай. Хот төлөвлөлт алдагдан барилга хоорондын зай маш их нягтарсан нь газар хөдлөлтийн эрсдэлд өртөх хохирлыг өсгөн нэмэгдүүлж байна.

Дэлхий дээр цаг минут тутамд болж байдаг асар олон байгалийн гамшгуудын нэг бол газар хөдлөлт юм. Хамгийн аюултай нь энэ гамшгийн хамрах хүрээ, учруулах хор хохирол асар их байдагт оршино. Монгол улс газарзүйн байрлалаараа газар хөдлөлтийн харьцангуй идэвхтэй бүс буюу аюул гарч болохуйц бүс нутагт оршдог орон юм. (Дэлхийн газрын зургийг харвал Монгол улсаас хойшоо хойд мөсөн далай тийш газар хөдлөлтийн харьцангуй аюулгүй бүс эхэлсэн байдаг). Тиймээс бид онцгой байдлын үед ажиллах нөөц бололцоог хэмжиж, Улаанбаатар хотын барилгуудын бүтцийг судлаж, Газар хөдлөлтийг судлах сектороос гарсан мэдээлэл, Дэлхийн газар хөдлөлтийн статистикуудад үндэслэн энэхүү эрсдэлийн тайланг шинэчлэн бичлээ. Анх баригдахдаа газар хөдлөлтийн эрсдэлийг сайн тооцоолоогүй баригдсан барилга байгууламжууд, онцгой байдал тохиолдох үед аврах ажиллагаа явуулах боломжгүй, бэлтгэлгүй байдал нь Монголын нийт хүн амын тал орчим нь амьдарч, ажиллаж буй Улаанбаатар хотыг улам эрсдэл өндөртэй бүс болгож байна.

Монгол улсад 1970-2010 оны хооронд нийт 2500 гаруй газар хөдлөлтийн тохиолдол бүртгэгдсэн байдаг бөгөөд үүнээс 900 нь 1970-2004 онд, 1340 нь 2005-2009 онд үлдсэн нь 2010 оноос хойш тохиолдсон байна. 2012-2014 оны 9 сар хүртлэх тохиолдлыг авч үзэхэд хүснэгт 2.7.1-т харуулснаар 203 байгаа ба үүнээс 6.5 болон 7 баллын газар хөдлөлт тус бүр нэг, 4.5 баллын газар хөдлөлт 39 удаа, 5 баллын газар хөдлөлт 12 удаа, 5.5 баллын газар хөдлөлт 16 удаа тохиолджээ.

Хуваалт Давтамж Магадлал

3 0 0.0%

3.5 0 0.0%

4 134 66.0%

4.5 39 19.2%

5 12 5.9%

5.5 16 7.9%

6 0 0.0%

6.5 1 0.5%

7 1 0.5%

7.5 0 0.0%

Нийт 203 100%

Газар хөдлөлтийн давтамж Хүснэгт 2.6.1

Эх сурвалж: Газар хөдлөлт судлах сектор

Page 43: 2014, REPORT, Annual Risk Management Forum Report , Mandal

43Монгол Улсын Эрсдэлийн Тойм

5th Anniversary 2014Нийгмийн эрсдэл

Эндээс харвал газар хөдлөлтийн давтамж 4 баллаас дээш тархах шинжтэй байгаа нь гол асуудал болж байна. Эдгээр гол асуудал нь барилга байгууламж, эрчим хүч, авто замаар илрэх боломжтой.

Улаанбаатар хотод баригдсан нийт барилгын хийцийг аваад үзвэл тоосгоны 61%, угсармалын 18%, төмөр бетон хийцийн 16%, модон хийцийн 2%, метал хийц 2% нь газар хөдлөлтөд тэсвэртэй байдаг. Гэтэл хотод баригдаж буй ихэнх барилгууд нь хийцийн өөрчлөлт ихтэй, инженерийн тооцоолол муу, зориулалтын бусаар ашигладагаас шалтгаалан газар хөдлөлтөд тэсвэртэй байдлыг сулруулах хүчин зүйл болж байна.

Цахилгаан: Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдоход гарч болох хамгийн эмзэг хохирол бол эрчим хүчний эх үүсвэрүүдийн хохирол юм. Үүнд цахилгаан станцууд (Дулааны цахилгаан станц 2, 3 ба 4) болон цахилгаан дулааны бүх төрлийн шугам хоолойнууд, ус цэвэрлэх үндсэн болон дэд байгууламжууд, бүх төрлийн уурын зуухууд, мөн шатах тослох материалын танкууд болон түгээх станцууд зэрэг орно. Ялангуяа осол хүйтэн сэрүүний улиралд болсон газар хөдлөлтийн улмаас эрчим хүчний эх үүсвэрүүд гэмтэж саатвал хотын нийт иргэдийн 50 болон түүнээс дээш хувь нь дулаангүй, 80-аас 100 хувь нь тог цахилгаангүй болох өндөр эрсдэлтэй.

Түгжрэл: Улаанбаатар хот нь нэг төв замтай бөгөөд түүнээс салбарласан 3 том гол замуудтай. Эдгээрээс замуудаас гадна бусад жижиг туслах замууд бий. Гол болон туслах замын нийт урт нь 650 орчим км болдог. Эдгээр замуудыг дунджаар 2 урсгал, 4 эгнээтэй гэж үзвэл нийт урт нь 2600км болно. 2600км бол 2,6 сая метр бөгөөд дундаж машины уртыг 5м гэж үзвэл хамгийн ихдээ нийт 520,000 машин нэг дор зогсох боломжтой болж байна. Гэвч газар хөдлөлтийн аюул тохиолдсон үед байшин барилга нурахаас гадна замууд хагарах цуурах, улмаар тээврийн хэрэгсэл зорчих ямарч боломжгүй болж гэмтдэг. Тиймээс хэрэв хотод өдөр тутам зорчиж буй (гамшгийн үед дугаарын хязгаарлалт хүчингүй болно гэж тооцоход) 300,000 гаруй автомашин газар хөдлөлтийн улмаас ямар нэгэн байдлаар гэмтэл авахгүй өнгөрч болох ч автозамын байдлаас шалтгаалан ослын бүсэд түгжигдэх бүрэн магадлалтай юм. Энэ нь осол тохиолдсон үед хотоос гарч аюулгүй бүсэд очих автозамын нэвтрэх чадварыг маш ихээр бууруулж, осолд өртсөн иргэдийг зөөх болон бусад шаардлагатай тээвэрлэлтийн үйл явцыг удаашруулах өндөр эрсдэлтэй.

Онцгой байдлын үед авах арга хэмжээ: Хэрэв ослын үед ослын бүс дэх автозам эвдрэн түгжигдэж, энгийн тээврийн хэрэгсэл ашиглах боломжгүй болбол цэргийн болон бусад тусгай тээврийн хэрэгслүүд ашигладаг. Эднээс хамгийн тохиромжтой тээврийн хэрэгсэл бол нисдэг тэрэг юм. 2014 оны байдлаар Монгол улсын хэмжээнд нийт 40 гаруй онгоц, нисэх төхөөрөмж байгаагаас 8 нь нисдэг тэрэг байна. Эдгээр нисдэг тэргүүдийн ихэнх нь ОХУ-ын Ми-8 төрлийн

Улаанбаатар хотын нийт барилга /хийцээр/

Тоосгон өрөгт бүтэц 61%

Угсармал 18%

Төмөр бетонон хийц 16%

Модон хийц 2%

Метал хийц 2%

Бусад 1%

Page 44: 2014, REPORT, Annual Risk Management Forum Report , Mandal

44 Монгол Улсын Эрсдэлийн Тойм

Нийгмийн эрсдэл

нисдэг тэргүүд байна. Дунджаар нэг нисдэг тэрэг нэг дор 12 хүн зөөх боломжтой байгаа нь тээвэрлэлтийн хүрэлцээ хангалтгүй байгааг харуулж байна.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд газар хөдлөхөд байшин барилга, байгууламжууд гэмтэж нурахаас гадна гал түймэр гарах, дулааны шугам гэмтэж ус алдах, цахилгаан дулаан тасалдах зэрэг бодит эрсдэлүүд бий болдог. Тиймээс энэ гамшиг тохиолдсон үед ажиллах хүн хүч, техникийн боломж туйлын хангалтгүй байна гэж бид үзэж байна. Газар хөдлөлтийн эрсдэлийн улмаас олон тооны ард иргэд орон гэргүй болж, түр хуаранд байрлах шаардлагатай болдог. Улаанбаатар хотын хувьд ийм хуаран байгуулах боломжтой газрууд нь баруун тийш 22-ын товчооноос цааш, зүүн тийш Баянзүрхийн товчооноос цааш тус тус байна. Гэтэл эдгээр хуарангуудыг босгох болон хуаранд байрлаж буй хүмүүсийн хүнс, усны асуудлууд нь манай улсын эдийн засаг маш хүнд дарамт болох нь тодорхой.

Тиймээс учирч болзошгүй газар хөдлөлтийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээг гаргаж, дэд бүтэц, хүн хүч болоод техникийн бэлэн байдал, түүнчлэн ард иргэдийн газар хөдлөлтийн үед авах арга хэмжээний талаарх мэдлэгийг дээшлүүлэх үүднээс сургуулилалт, сургалтыг тогтмол хийх зайлшгүй шаардлагатай байна.

ӨВЧЛӨЛИЙН ЭРСДЭЛ

Улаанбаатар хотод өвчлөлийн эрсдэл тогтмол нэмэгдэж, зүрх судасны өвчин, хавдар, хоол боловсруулах тогтолцооны өвчнүүд зонхилох болсноор нас баралтын үндсэн шалтгаан болж байна. Эрүүл мэндийн салбарын хувьд иргэдийн өвчлөлийг бууруулах чиглэлээр илүүтэй анхааран, эрүүл мэндийн тогтолцоо, даатгалын системийг нэн даруй нэвтрүүлж иргэдээ эрүүлжүүлэх томоохон ажлууд хүлээгдэж байна.

Дэлхийн хэмжээнд нас баралтын шалтгааныг өвчлөлөөр авч үзвэл нэгдүгээрт зүрх судасны өвчин, хоёрдугаарт халдварт өвчин гуравдугаарт хавдар орж байна. Харин зураг 2.8.1-т харуулснаар Монголд зүрх судасны өвчин, хавдар, гадны шалтгаант гэмтэл согог болон хоол боловсруулах тогтолцооны өвчнүүд нас баралтын гол шалтгаан болж байна.

Зүрх судасны өвчин

Хавдар

Амьсгалын тогтолцооныөвчин

Хоол боловсруулах

Бусад

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

2012

Өвчнөөр нас баралт Зураг 2.8.1

2011

2010

2009

5939 3591 3595 1511 2687

6291 3536 3128 1533 2639

6212 3591 2788 1463 2922

5892 3222 2361 1312 2735

5000 10000 15000

5682 3795 2788 1357 25702013

Эдгээр өвчнөөр нас барж буй хүмүүсийг хүйсээр ангилбал зураг 2.8.2-т харуулснаар эрчүүд 60%, эмэгтэйчүүд 40%-ийг эзэлж байна. Үүнээс үзэхэд эрчүүд эмэгтэйчүүдээс илүү өвчлөлт өртөх магадлал өндөр байна. Дээрх статистикаас үүдэлтэйгээр эмнэлэгт хэвтэж эмчлүүлэгчдийг авч үзвэл эмнэлэгт хэвтэж эмчлүүлэгчдийн тоо улсын хэмжээнд жил бүр 2-5%-ийн өсөлттэй байгаа ба

Page 45: 2014, REPORT, Annual Risk Management Forum Report , Mandal

45Монгол Улсын Эрсдэлийн Тойм

5th Anniversary 2014Нийгмийн эрсдэл

энэхүү өсөлт Улаанбаатар хотод илүү их өсөлттэй буюу 5-8%-тай байна. Эмчлүүлэгчдийн тоо энэ хурдаараа өсвөл 10 жилийн дотор Улаанбаатар хот дахь өвчтөнүүдийн тоо 2 дахин нэмэгдэхээр байна. Энэ нь Улаанбаатар хотын иргэдийн хувьд өвчлөлийн эрсдэл өндөр байгааг харуулж байна. /Зураг 2.8.3-т харуулав/

Тухайлбал зураг 2.8.4-т харуулснаар эмнэлэгт эмчлүүлэгчдийн зонхилох өвчлөл 1000 хүнд ногдохоор авч үзвэл зүрх судасны өвчин, амьсгалын замын болон хоол боловсруулах тогтолцооны өвчнүүд нь Монголчуудын хувьд нас баралтын гол шалтгаан болж байгаа юм. Энэхүү үзүүлэлт сүүлийн жилүүдэд өсөлттэй байгаагаас дүгнэж үзэхэд ойрын ирээдүйд өвчнөөр нас барж буй хүмүүсийн тоо буурахааргүй байна.

Сүүлийн үед дээрх өвчлөлөөс гадна хүч түрэн орж буй өвчлөлөөр элэгний хавдар тодорч байна. Элэгийг гэмтээдэг хамгийн гол хүчин зүйл бол түүнийг сонгож гэмтээдэг вирусүүд юм. Үүнээс хорт чанар ихтэй, өргөн тархалттай вирус нь В,С бөгөөд эдгээр нь элэгний хавдар, элэгний хатуурлын гол шалтгаан болно. Монгол улс элэгний В вирусын их тархалттай

Эрэгтэй

Эмэгтэй

Нас баралт хүйсээр Зураг 2.8.2

2012

2011

2010

2009

0 3000 6000 9000 12000

104526471

105716556

103256951

91486374

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

20139733

6459

Бусад

Улаанбаатар

2012

Эмнэлэгт эмчлүүлэгчдийн тоо Зураг 2.8.3

2011

2010

2009

365.2

362.0

366.0

357.6

353.4

332.3

313.6

291.8

Эх сурвалж:Үндэсний статистикийн хороо

2013 363.9 369.6

Эмнэлэгт эмчлүүлэгчдийн зонхилох Зураг 2.8.4өвчлөл, 10000 хүнд ногдохоор

313.

5

365.

9

344.8

400.5

Шээс, бэлгийн

тогтолцооны

Амьсгалын тогтолцооны

Хоол боловсруулах

Зүрх-судасны

тогтолцооны

Page 46: 2014, REPORT, Annual Risk Management Forum Report , Mandal

46 Монгол Улсын Эрсдэлийн Тойм

Нийгмийн эрсдэл

оронд тооцогддог бөгөөд энэ нь нийт хүн амын 10-20 хувь нь архаг тээгч гэж үздэг. Энэ нь мэдээж архины хэрэглээтэй нягт холбоотой юм. Элэгний хавдараар нас барсан хүмүүсийн тоогоор манай орон нь дэлхийд 31-т жагсдаг буюу харьцангуй өндөрт ордог байна. Хүнд өвчлөлүүд жил бүр нэмэгдэж байгаа нь өвчтөнүүд гадаадад эмчлүүлэх улмаар гадагш чиглэсэн мөнгөн урсгал нэмэгдэхэд нөлөөлөх ба 2013 онд зөвхөн Солонгос руу гэхэд 8500 орчим хүн эмчилгээний зорилгоор явсан байна. Нэг хүний дундаж зардалыг 10 сая төгрөг гэж үзвэл нийт 85 тэрбум төгрөг зөвхөн Солонгос руу гарчээ. Энэ бол эрүүл мэндийн эрсдэлтэй холбогдон гарч буй эдийн засгийн сөрөг үр дагаваруудын нэг юм.

Эндээс дүгнэхэд улсын хэмжээнд тэр дундаа нийслэл Улаанбаатар хотод өвчлөлийн эрсдэл тогтмол нэмэгдэж, зүрх судас, элэг, амьсгалын болон хоол боловсруулах тогтолцооны өвчнүүд нь нас баралтын үндсэн шалтгаан болж байна. Цаашид эдгээр өвчлөлүүд нэмэгдэх хандлагатай байгаа ба өвчлөл бүрийн цаана эмчилгээний зардал өсч байна. Иргэдийн хувьд өөрсдийн эрүүл мэндийг хамгаалахын тулд өндөр хөгжилтэй орнуудыг зорин бүрэн гүйцэд, чанартай эмчилгээ авахын тулд санхүүгийн боломжтой байх шаардлагатай. Эрүүл мэндийн салбарын хувьд иргэдийн өвчлөлийг бууруулах чиглэлээр илүүтэй анхааран, эрүүл мэндийн тогтолцоо, даатгалын системийг нэн даруй нэвтрүүлж иргэдээ эрүүлжүүлэх томоохон ажлууд хүлээгдэж байна.

ЦЭВЭР УСНЫ ЭРСДЭЛ

Усны зохисгүй хэрэглээ үргэлжилсээр байвал манай орон 2016 он гэхэд усны хомсдолд орж, 2040 он гэхэд цэвэр усны нөөц дуусах юм4.

Дэлхий даяар 783 сая хүн цэвэр ус хүрдэггүй бөгөөд энэ нь 9 хүн тутмын нэг нь ажээ5. Монгол орны хувьд нь цэвэр усны хомсдолтой орны 36-т жагсаж, цэвэр усны дутагдал 80%-с дээш гарсан байна6. /Зураг 2.9.1-т харуулав./ Усны нийт нөөц 608,000 сая шоо метр ба үүнд 34,600 сая шоо метр гол, мөрөн, 500,000 сая шоо метр нуур, 62,900 сая шоо метр мөнх цас, мөсөн гол, 10,800 сая шоо метр газрын доорх усны нөөц тус тус багтана. Үүнийг хувиар бодож үзвэл усны нөөцийн 82 хувь нь нуур, 10 хувь нь мөсөн гол, 6 хувь нь голын ус юм. Гадаргын усны нөөцийн 85 хувийг цэнгэг ус эзлэнэ. Үүний 93.6 хувийг Хөвсгөл нуурт хамаарагдана.

Хамгийн богино хугацаанд нөхөгдөх нөөц бол голын ус юм. Энэ нь дунджаар 20 хоногт буюу жилд 18 удаа солигдоно. Монгол орны нутагт бүрэлдэх гол, мөрний жилийн дундаж нөөц 30.6 шоо км, ОХУ, БНХАУ нутгаас ирэх урсацыг оролцуулан тооцвол 34.6 шоо км болно.

1993-2008 оны хооронд Хар ус, Тэрхийн Цагаан нуурын усны түвшин 80 орчим см, тал хээрийн бүсийн Өгий, Буйр нуурын усны түвшин 150 гаруй см, Говийн бүсийн Хяргас, Бөөнцагаан нуурын түвшин 1997 оноос хойш 170, 540 орчим см тус тус дундарсан байна. Энэ нь цаг уурын болон хүний зохисгүй

4 Ус зарцуулалтын судалгаа 20145 http://thewaterproject.org/6 http://www.wri.org/

Page 47: 2014, REPORT, Annual Risk Management Forum Report , Mandal

47Монгол Улсын Эрсдэлийн Тойм

5th Anniversary 2014Нийгмийн эрсдэл

үйлдлээс улбаатай. Зөвхөн уул уурхайн хор хөнөөлөөс болж 2007 оноос хойш 887 гол горхи, 2096 булаг шанд, 1166 нуур тойром ширгэсэн байна.

Усны нийт хэрэглээний хувьд жилд 500 сая шоо метр байна. Нийт хүн амын 30.5 хувь нь төвлөрсөн ус түгээгүүрийн сүлжээнээс, 35.8 хувь нь зөөврийн ус тээврийн үйлчилгээнээс, 24.6 хувь нь ус түгээх байр, худгаас, 9.1 хувь нь булаг, шанд, гол горхиноос усаа авч хэрэглэж байна. /Зураг 2.9.2-т харуулав./ Усны хэрэглээний түвшин нь харилцан адилгүй бөгөөд хот, суурин газрын инженерийн хангамж бүхий орон сууцанд оршин суугчид хоногт дунджаар 230-350 л, хөдөө орон нутаг болон гэр хороололд оршин суугчид дунджаар 5-10 л ус хэрэглэдэг. Усны зохисгүй хэрэглээгээ танахгүй энэ байдлаар явбал 2016 он гэхэд усны хомсдолд орж, 2040 он гэхэд цэвэр усны нөөц дуусах юм. Цэвэр ус хомсдож, бохир ус хэрэглэж эхэлснээр төрөл бүрийн эрүүл мэндийн асуудлууд үүсдэг юм. Үүнээс түгээмэл тохиолддог нь бөөрний үрэвсэл ажээ.

Цэвэр усны нөөцийг зөв зохистой зарцуулах зорилгоор төрийн дээд түвшинд ажлууд хийгдэж эхлээд байна. Үүний хүрээнд “2030 Усны нөөцийн групп” Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны санхүүжилттайгаар улсын усны нөөцийн талаарх судалгааг хийж байгаа. Мөн 2013 онд Монгол улсын засгийн газраас “Улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө”-г

Дэлхий дахины цэвэр усны дутагдал Зураг 2.9.1

10%-с дooш10% - 20%20% - 40%40% - 80%80%-с дээш

Усны нийт хэрэглээ Зураг 2.9.2

Булаг шанд 36%

Ус түгээх байр 25%

Зөөврийн ус тээврийн үйлчилгээ 9%

Төвлөрсөн ус түгээгүүрийн сүлжээ 30%

Page 48: 2014, REPORT, Annual Risk Management Forum Report , Mandal

48 Монгол Улсын Эрсдэлийн Тойм

Нийгмийн эрсдэл

баталж Улаабаатар хот, 21-н аймаг болон томоохон суурин газруудын усны эх үүсвэрт эрүүл ахуйн бүс тогтоож, дэглэм мөрдүүлэхээр болсон.

Зөвхөн төрийн зохицуулалтаар бус иргэн бүр усаа хайрлах шаардлага бидний өмнө тулгараад байна. Бид бүхэн аяга угаах, усанд орох гэх мэт ажилд усыг их хэмжээгээд урсгадаг. Өглөө бүр нэг аяга усаар амаа угаагаад сурчихвал жилд хүн бүр 9100 литр ус хэмнэх боломжтой болох юм. Мөн усны цорго эвдэрсэн тохиолдолд яаралтай засуулах шаардлагатай. Учир эвдэрхий цоргоор жилдээ 4680 литр ус хий дэмий урсдаг байна.

БАРИЛГЫН ЭРСДЭЛ

Барилгын компаниуд хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүйн улмаас 2014 оны 10 сарын байдлаар барилгын ослын улмаас 11 хүн нас барсан байна.

Монгол улсад барилгын ажлын талбай хамгийн аюултай ажлын байрны талбар гэж хэлэхэд хилсдэхгүй. Барилгын ажил нь улирлын чанартай явагддаг тул ажил явагддаг улирлуудад үйлдвэрлэлийн осол маш ихээр гардаг. Ажил олгогчид ажилчдаа ажлын аюулгүй талбарт ажиллуулах үүргээ биелүүлэхгүй, аюул ослыг хүлээн зөвшөөрсөн байдалтай байгаа нь эрсдэлийг дагуулж, нийгмийг цочроож байна.

Ойрын хугацаанд л гэхэд орон сууцны барилга дээр барилгын гадна өнгөлгөөний ажил гүйцэтгэж байгаад өргөгч шатны бэхэлгээ тасарсны улмаас 3 залуу 8 давхараас унаж нас барсан. 15 хоногийн дараа мөн тэрхүү шалтгаанаар өөр нэг барилгын талбарт 1 эмэгтэй ажилтан нас баржээ. Энэ мэтчилэн 2014 оны 10 сарын байдлаар барилгын ослын улмаас 11 хүн нас барсан байна.

Мөн барилгын компаниуд нь хүний амь нас хохироогүй л бол ослоо нуун дарагдуулдаг сөрөг хандлагатай. Энэ нь үйлдвэрлэлийн ослоо мэргэжлийн байгууллагад мэдээлдэг эсэх судалгаагаар 20 орчим хувь нь л ослын мэдээллээ бүртгүүлдэг гэсэн үр дүнгээр батлагдана. Үнэндээ Монголд барилгын осол бүртгэгдсэнээс 5 дахин их гардаг байна.

Барилгын осол Зураг 2.10.1

Ослын тоо

Осолд орсон хүн

Нас барсан

2011

65

2012 2013

72 25 69

72 28 39 41

14

Эх сурвалж: МХЕГ-ын үйлдвэрлэлийн ослын судалгаа

Page 49: 2014, REPORT, Annual Risk Management Forum Report , Mandal

49Монгол Улсын Эрсдэлийн Тойм

5th Anniversary 2014Нийгмийн эрсдэл

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын мэдээлснээр дэлхийн улс орнуудаас барилгын ослын тоогоороо Латви, Киргизстан улсууд хамгийн бага осол гаргадаг бол хамгийн их ослоороо Тайланд улс бүртгэгджээ.

Барилгын осол бараг гаргадаггүй дээрх улсууд нь Хөдөлмөрийн аюулгүй байдлын төсөл хөтөлбөрүүдийг сайтар хэрэгжүүлэн ажилладаг. Төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээрээ тэд ослын түвшинг 71%-иар бууруулж чадсан туршлагатай. Мөн барилгын компаниуд нь хөдөлмөрийн аюулгүй байдлын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүнд ажил олгогчийн нэр хүнд 82 хувь, ажлын аюултай нөхцөл байдлыг тайлагнах ажиллагсдын идэвх оролцоо 76 хувь, барилгын төслийн чанар 66 хувь, хүний нөөц 66 хувиар тус тус өссөн.

Иймээс манай барилгын компаниуд хөдөлмөрийн аюулгүй байдлын дотоод хөтөлбөртэй болж, түүнийгээ бэлэг тэмдэг төдий бус, ягштал хэрэгжүүлэн ажиллаж, гүйцэтгэгч компани болон ажиллагсдадаа шаардлага тавин ажиллаж чадвал барилгын талбарт үйлдвэрлэлийн осолгүй улс орон болох боломж бидэнд бий. Монгол хүний амь нас, эрүүл мэнд, амьдрал хамгийн чухал билээ.

Улс Барилгын ослын тоо 2013

Киргизстан 2

Латви 3

Швед 4

Монгол 39

Тайланд 12497

Хүснэгт 2.10.1

Page 50: 2014, REPORT, Annual Risk Management Forum Report , Mandal

50 Монгол Улсын Эрсдэлийн Тойм

Page 51: 2014, REPORT, Annual Risk Management Forum Report , Mandal
Page 52: 2014, REPORT, Annual Risk Management Forum Report , Mandal