37
Ubuntu 11.04 IC-3 Ц.Батмагнай

Ic 3 ts. batmagnai ppt

Embed Size (px)

DESCRIPTION

UBUNTU HICHEEL DEER

Citation preview

Page 1: Ic 3 ts. batmagnai ppt

Ubuntu 11.04

IC-3 Ц.Батмагнай

Page 2: Ic 3 ts. batmagnai ppt

Opensourse

Ubuntu нь Debian суурьтай нээлттэй эхийн линукс үйлдлийн системийн тархац юм. Ubuntu гэдэг нь

Африкийн Зулу хэлээр “нигүүлсэл” гэсэн утгатай үг бөгөөд үүгээрээ програм хангамжийн технологийн

дэвшлийг дэлхийн өнцөг булан бүрт ижил тэгш түгээнэ гэсэн үзэл санааг илэрхийлж байдаг. Мөн

үргэлж үнэ төлбөргүй түгээгдэнэ. 2004 оны 10-р сард анхны 4.10 буюу Warty Warthog хувилбараа гаргасан ба 6 сарын мөчлөгтэйгөөр шинэчлэгдэн гарсаар 2010 оны

10-р сард 11.10 буюу хувибалараа гаргаад байна.

Page 3: Ic 3 ts. batmagnai ppt

Ubuntu iso file татах суулгахhttp://www.ubuntu.com/getubuntu/downloadreboot install ubuntu шууд суулганаTry ubuntu cd доороосоо суулгана

Live CD-гээ хийж суулгах үйлдлийг эхлүүлэх бөгөөд доорх цонх гарч ирнэ.

Page 4: Ic 3 ts. batmagnai ppt

Gparted partition хуваахЕр нь Линукс үйлдлийн системийг суулгахад 2

ширхэг partition заавал шаардагддаг. Үүнд swap, ext3 эсвэл ext4 гэсэн хуваалт юм. SWAP хуваалт нь RAM-ны хэмжээнээс 2 дахин их байх ёстой гэж үздэг /жишээ нь: 2gb ram-тай бол 4gb swap диск хэрэгтэй/. Гэхдээ нь энэ нь заавал гэсэн үг биш юм. Хэрэв таны RAM хангалттай их бол танд SWAP хуваалт шаардлаггүйч байж болох учир нь ачааллаж буй програмаас болж RAM дүүрвэл бага хэрэглэгдэж байгаа хэсэгийг SWAP-руу хуулж RAM-ны нөөцийг чөлөөж өгдөг юм. Харин ext3 эсвэл ext4 хуваалт нь таны үйлдлийн систем суух талбар бөгөөд хамгын багадаа 5gb байвал сайн. ext4 нь сүүлд гарсан төрөл бөгөөд хэрэв сонголтонд байвал ext4-ийг сонгож өгөх хэрэгтэй.

Page 5: Ic 3 ts. batmagnai ppt

Gparted partition хуваахType for the new Partition : Хард дискийг хуваахдаа “Primary”

гэсэн сонголт 1 байвал зүгээр байдаг. Хэрэв “Primary” сонголттой partition үүссэн байвал “Logical” гэсэн хэсэгийг сонгож өгөх

хэрэгтэй.New partition size in megabytes : Хуваах Partition-ийн хэмжээг

mb-гээр илэрхийлэнэ.Location for the new partition : Хард дискний яг аль хэсэгээс нь эхэлж тооцохыг заана. swap хуваалтыг төгсгөлөөс нь зааж өгвөл илүү хурдан байдаг. Учир нь хардны дискүүд сүүлийн хэсэгдээр

илүү их хурдтай эргэлдэж байдаг.Use as : Partition-ний төрөлийг зааж өгөх ёстой. SWAP, EXT3,

EXT4 гэх мэтчилэн.

Page 7: Ic 3 ts. batmagnai ppt

1.Хэлээ сонгоно2. something else 3. Суулгах partition

Page 14: Ic 3 ts. batmagnai ppt

4. Одоо харин цагын бүсээ улаанбаатар гэж сонгоно.5.Keyboard usa 6.Нэр password7.Нууц үгээр эсвэл асуухгүйгээр асаах

Restart and enjoy with Ubuntu !

Page 15: Ic 3 ts. batmagnai ppt

Вүбигээр Үбүнтү суулгах нь

Вүби (Wubi) нь Үбүнтүг суулгах хамгийн хялбар арга бөгөөд диск хуваах зэрэг үйлдэл шаардлагагүй тул аюулгүй, эрсдэл багатай байдаг. Энэ үед Үбүнтү нь ердийн нэг Windows програм шиг суух ба Add and Remove Programs руу ороод бусад програмын адилаар хялбар устгаж болно. Юуны өмнө танд Ubuntu Desktop, Kubuntu эсвэл Xubuntu төрлийн суулгац диск байх шаардлагатай. Суулгац диск доторх Wubi.exe файлыг ажиллуулаад Install inside Windows товчийг дарна.

Page 16: Ic 3 ts. batmagnai ppt
Page 17: Ic 3 ts. batmagnai ppt

Вүбигээр ҮбүнтүВүбигээр суулгахад Үбүнтү нь нэг томоохон хэмжээний виртуал файл үүсгэж түүн дотроо суудаг.  Installation drive хэсэгт энэхүү файлыг аль дискэнд үүсгэхийг хүсч байгаагаа, мөн Installation size хэсэгт тэрхүү файлын хэмжээг зааж өгнө. Энэхүү хэмжээг хамгийн багадаа 4ГБ байхыг 10ГБ гэх мэт томоор тавих нь нэмэлтээр олон програм суулгах зэрэгт тустай. Дараа нь хэрэглэгчийн нэр, нууц үгээ тохируулж өгөөд Install товчин дээр дарснаар суулгаж эхэлнэ. Компьютерыг асаахад танд системийн сонголтыг үзүүлэх бөгөөд эндээс та Ubuntu эсвэл Windows-ыг сонгож эхлүүлэх боломжтой. Эндээс Ubuntu-г сонгож суулгах ажиллагааг үргэлжлүүлэх ба хэсэг хугацааны дараа сууж дуусаад ашиглахад бэлэн болно.

Page 19: Ic 3 ts. batmagnai ppt
Page 20: Ic 3 ts. batmagnai ppt

Ubuntu Software Center ашиглан програм суулгах

Page 21: Ic 3 ts. batmagnai ppt

Ubuntu Software CenterUbuntu Software Center ашиглан програм суулгах зааварAPT ашиглан програм суулгах зааварdeb богцоос програм суулгах заавар

Өөрт хэрэгтэй програмаа Ubuntu Software Center дахь төрлөөр дамжин олох боломжтойгоор гадна цонхны баруун дээд булан байх хайлтын системээр хайж олох боломжтой.Нэгэнт хайсан зүйлээ олсон бол Install товчийг дараад л хялбар суулгаж болно. Үүний дараа танаас нууц үгийг тань асуух ба зөв оруулснаар тухайн програмыг суулгаж эхэлнэ. Та хэдэн ч програмыг зэрэг суулгах тушаал өгч болох бөгөөд Ubuntu Software Center тэр бүгдийг нэг нэгээр нь дарааллуулж суулгах, таны системийг гэмтээхгүй Та өөрийн компьютер дээр суулгасан програмуудыг үзэхийг хүсвэл цонхы зүүн баганаас Installed Software цэсийг сонгоно.

Page 22: Ic 3 ts. batmagnai ppt

Advanced Packaging Tool буюу APT нь Debian болон түүнд суурилсан Ubuntu гэх мэт системүүдэд зориулагдсан .deb файлуудыг суулгах, шинэчлэх болон устгах үйл ажиллагааг хялбарчлах зориулалттай багаж юм. Өөрөөр хэлбэл таны тооцоолуур дээрх програм хангамжийн удирдлага зохион байгуулалтыг хялбарчилж өгнө.

Page 23: Ic 3 ts. batmagnai ppt

Үбүнтү дээр DSL холболт үүсгэх

Page 24: Ic 3 ts. batmagnai ppt

Үбүнтү дээр DSL холболт үүсгэх

Үүний тулд System -> Preferences цэснээс Network connections -ийг сонгож ажиллуулна. Эсвэл дэлгэцийн баруун дээд булангаас доорх зургуудын аль нэг дээр хулганы баруун товчийг дарж Edit Connections… гэснийг сонгоно. Ингээд гарч ирэх Network Connections цонхны DSL хэсгийг сонгоод Add товчийг дарна.

Page 25: Ic 3 ts. batmagnai ppt

Үбүнтү дээр DSL холболт үүсгэх

Гарч ирэх Edit цонхонд холболтынхоо мэдээллүүдийг оруулна. Connection name хэсэгт холболтын нэрийг

оруулах бөгөөд интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компаний нэрийг бичдэг. Дараа нь Username нүдэнд

та өөрийн хэрэглэгчийн нэр, Password нүдэнд харгалзах нууц үгийг оруулна. Харин Service нүдийг

хоосон орхиорой. Хэрэв та компьютераа асаахад холбогдож байхыг хүсвэл Connect automatically

сонголтын өмнө чагт тавиарай. Холболтын тохиргоог хийж дууссан тул Apply товчийг дарна уу.

Page 26: Ic 3 ts. batmagnai ppt

Ubuntu дээрх хэрэгцээт програмуудын жагсаалт

Firefox– Mozilla Firefox вэб хөтөчVlc-Маш олон төрлийн видеог найдвартай тоглуулнаDropbox – Интернетээр дамжуулан өөрийн файлуудыг нөөцлөх, хүмүүстэй солилцох.7-Zip – Файл, фолдерыг багцлан шахаж хэмжээг нь багасгах болон буцаан задлах програм.OpenOffice.org – Бичиг баримт боловсруулагч, хүснэгтэн мэдээлэл, илтгэл тавих гээд төрөл бүрийн багцтай, Microsoft Office-той төстэй үнэгүй багц програм.Google Chrome – Google-н бүтээж байгаа вэб хөтөч. Удахгүй бүхэл бүтэн үйлдлийн систем болгохоор ажиллаж байгаа.µTorrent – BitTorrent-оор файл татах үнэгүй програмуудаас хамгийн жижиг нь бөгөөд боломжийн сайн ажиллагаатай.Notepad++ - Энгийн текст бичих програм.Gmail – Google Mail эсвэл Geek Mail ч гэж нэрлэж болохоор цахим шуудангийн үнэгүй үйлчилгээ.GIMP – Photoshop шиг л зураг янзалдаг програм бөгөөд Photoshop-оос илүү гарах эсэхийг цаг хугацаа харуулна биз. Гол давуу тал нь мэдээж үнэгүй.Paint.NET – Windows-д зориулсан зургийн програм.

Page 27: Ic 3 ts. batmagnai ppt

Revo Uninstaller – Компьютер дээрээс програм uninstall буюу устгадаг програм. Ул мөргүй цэвэрхэн ажиллана шүү.Evernote – Та санахыг хүссэн зүйл, гэнэт санаад орсон зүйлсээ тэмдэглэн үлдээгээд, зохион байгуулмаар байвал үүнийг ашиглана уу.Thunderbird – И-мэйлийн програм. Та өөрийн Gmail, POP3 мэйлүүдээ тохируулан шалгах, хадгалах, зохион байгуулахад маш эвтэйхэн нээлттэй эхийн програм.Audacity – Дуу бичиж авах, бичлэгээ завсарлан, MP3 гэх мэт олон форматаар хадгалах боломж олгодог програм.ImgBurn – CD, DVD, HD DVD, Blu-ray гээд олон төрлийн дискийг бичих, хуулах, багц үүсгэх програм.Picasa – Зураг засварлах Google-н програм.Skype – Та өөрийн найзуудтайгаа чөлөөтэй чатлах, улс хооронд сайн чанартай утсаар ярих гээд олон сайн боломжуудтай.Pidgin – Ubuntu Linux төдийгүй Windows дээр ч ажилладаг Yahoo, Windows Live гэх мэт мессенжерийн үйлчилгээнд холбогдох програм.Ubuntu – Linux төрлийн үйлдлийн системүүдийн төрөл бүрийн түгээлтүүдээс нилээн алдартай нь.iTunes – Дуу хөгжим, видео, киног тоглуулах, зохион байгуулах програм бөгөөд iPod, iPod Touch болон iPhone-той хамт ашигладаг.foobar2000 – Windows-д зориулсан дуу хөгжим тоглуулагч програм.Foxit Reader – PDF файл унших үнэгүй програм.FileZilla – FTP протоколоор файл, фолдер дамжуулан үнэгүй програм.VirtualBox – Олон төрлийн үйлдлийн систем дээр ажилладаг Виртуаль машин үүсгэх, удирдах нээлттэй эхийн систем.TrueCrypt – Windows, Linux, Mac-д зориулсан хард диск нууцлах програм.Avast! – Home edition нь үнэгүй, вирусны эсрэг програм.Defraggler – Хард диск дээрх мэдээллийг цэгцлэн эгнүүлэх програм.KeePass – Та энд тэнд хэрэглэдэг хэрэглэгчийн нэр, түүний нууц үгийг хадгалж удирдах програм.Opera – Боломжийн сайн вэб хөтөч.AVG – AVG 9 Free хувилбар нь үнэгүй вирусны эсрэг програм.Digsby – Мессенжерүүд (Yahoo, MSN, GoogleTalk, Jabber, Facebook Chat, AIM), и-мэйл хаягуудаа автоматаар шалгах (YahooMail, Hotmail, Gmail болон POP3) болон Facebook, Twitter, Myspace, LinkedIn вэбсайтуудын мэдээллүүдээ нэг дор хүлээн авах програм.Google Reader – Өөрийн дуртай вэбсайтууд, блогууддаа шинэ мэдээлэл орсон даруй үзэхэд зориулсан вэб програм.

Page 28: Ic 3 ts. batmagnai ppt

Google Earth – Алтан дэлхийн өнцөг булан бүрийг алган дээрээ харах боломж олгодог програм бөгөөд сарны гадаргуу, одод огторгуйг ч харах боломжтой болсон.TeraCopy – Файл хурдан хуулахад зориулсан програм.Launchy – Windows, Linux дээр програмуудаа хурдан нээхэд зориулсан хэрэгсэл..Eclipse IDE – Програм зохиоход зориулсан иж бүрдэл програмчлалын багц систем юм. Java IDE байдлаар эхэлсэн ч бүүр томрон илүү сайн систем болж чадсан.SpyBot Search & Destroy – Хорт вирусыг илрүүлэгч програм.Adium – Mac-д зориулсан олон төрлийн мессенжерт холбогдох програм.Songbird – Компьютер болон гар утас дээрээ дуу хөгжим, видео удирдах, зохион байгуулах, хуулах програм.Sumatra PDF – Windows-д зориулсан энгийн PDF унших програм.XBMC – Windows, Linux, Mac-д зориулсан мультимедиа систем.Blender – 3D зураг, видео бүтээх програм.CDBurnerXP – Windows-н бүх хувилбарт зориулсан CD, DVD, Blu-ray, HD-DVD бичихэд зориулсан програм.Everything – Windows-д зориулсан бага оврын хайлтын систем. Файл, фолдеруудаа хурдан олоход тусална.HandBrake – Windows, Linux, MacOS-д зориулсан видео формат хөрвүүлэгч програм.Rainmeter – Windows-н Desktop-оо өөрчлөх, зохион байгуулах, өнгө төрхийг өөрчлөх програм.Google Calendar – Вэбд суурилсан хуанлийн систем.MediaMonkey – Дуу хөгжмөө зохион байгуулах, удирдах, тоглуулах програм.Quicksilver – MacOS-д зориулсан програмуудыг эхлүүлэх, тэдгээрээс шууд хайлт хийхэд зориулсан програм.WinSCP – SecureSSH, SFTP, SCP зэрэг протоколоор холбогдон файл хуулах, удирдах програм.Google Voice – Skype шиг хямд үнээр олон улсад болон компьютер хооронд ярих програм. Гар утаснуудаа нийлүүлэн нэг GoogleVoice дугаар авах боломжтой.Boxee – Интернет болон компьютераасаа мультимедиаг зурагтан дээрээ гаргах медиа систем.AdBlock Plus – Mozilla Firefox дээр нэмж суулгадаг реклам сурталчилгааг хаадаг нэмэлт програм.Media Player Classic

Page 29: Ic 3 ts. batmagnai ppt

WineUbuntu суулгаснаар та бүхэн виндовсын програмууд тэгээд яаж ажиллах вэ?

Page 30: Ic 3 ts. batmagnai ppt

Wine http://www.winehq.org/download/ubuntu

Wine гэгч энэ програм билээ. Ямар ч байсан Adobe-ийн Photoshop, Dreamweaver хоёр суусан харин. Сүүлийн үед улам бүр сайжраасаар байна. Platinum - Энэ бол ямар ч асуудалгүй шууд инстал хийгээд суугдах софтууд. Ямар ч асуудалгүй ажиллах софтууд байгаа. wine гэдэг нь Linux үйлдлийн систем дээр Windows-ын програмуудыг ашиглахад зориулагдсан хэрэгслэл юм . Counter Strike 1.6 , Dreamweaver, Flash гэсэн програмуудыг ч мөн энэ аргаар суулгачихаж болох бололтой

Page 31: Ic 3 ts. batmagnai ppt
Page 32: Ic 3 ts. batmagnai ppt

Wine Game

Page 33: Ic 3 ts. batmagnai ppt

Terminal Гар доорх тушаалууд

Page 34: Ic 3 ts. batmagnai ppt

cd [Change Director] - Хавтасруу шилжинэ./home/username/Pictures хавтасруу шилжихийг хүсвэл:$ cd /home/username/Picturesдэд хавтасруу:$ cd ..харин Home хавтасруу$ cd

ls [LiSt]- Хавтас дотор байгаа зүйлсийг жагсаан харуулна (dir)/home/username/Documents хавтас дотор юу байгаа харахыг хүсвэл:$ ls ~/Documents('/home/username'-ийг '~/' гэж товчилдог)Үгүй бол шууд $ ls гэж тушаагаад байгаа хавтас дотроо юу байгааг харж болдог.

rm [ReMove] - Заасан файлыг/хавтсыг устгана./home/username/Downloads/war.txt файлыг устгах бол:$ rm /home/username/Downloads/war.txtҮгүй бол хавтасруу нь орж байгаад устгаж болно, үүнийг тулд хоёр тушаалыг дараалан өгнө, мэдээж эхлээд хавтасруу нь cd тушаалаар ороод файлыг шууд rm хийх:$ cd /home/username/Downloads$ rm war.txtзарим хавтас хэрэглэгчийн эрхийг хязгаарласан буюу устгах гэхээр permission denied гэж гардаг. Энэ үед sudo буюу эзэмшигчийн эрхээр устгана. Ингэхийн тулд:$ sudo rm /home/username/Downloads/war.txtдээрхээр бол ямар ч асуудалгүй, хамгийн гол нь танаас эзэмшигчийн нууц үгийг (root password) асууна.Зарим үед хавтас буюу director устгах хэрэг гарна. Та /home/username/blood хавтсыг утгах бол:$ rm -r /home/username/blood

Page 35: Ic 3 ts. batmagnai ppt

cp [CoPy] - Файлыг/хавтсыг хуулбарлаж зөөнө./home/username/Pictures/Mama.jpg файлыг /media/disk/ хавтасруу хуулах бол:$ cp /home/username/Pictures/Mama.jpg /media/diskэнэ үед файлыг эх хувь байрандаа үлдэж зөвхөн хуулбар л /media/disk хавтасруу хуулагдсан байх болно.Хавтас хуулж зөөх бол:$ cp -r /home/username/Pictures /media/disk

mv [MoVe] - Файлыг/хавтсыг зөөнө.Дээрх cp-гийн жишээг:$ mv /home/username/Pictures/Mama.jpg /media/diskэнэ үед эх хувь устаж хуулбар нь /media/disk дотор хуулагдсан байх болно (cut)Хавтас утгах бол:$ mv -r /home/username/Pictures

eog - GNOME-ийн зурган файл харагч.Дээрх cp-гийн жишээн дээр байгаа Mama.jpg зургийг харъя:$ eog /home/username/Pictures/Mama.jpgүгүй бол дараах хоёр тушаалыг дараалан өгнө:$ cd /home/username/Pictures$ eog Mama.jpg

Page 36: Ic 3 ts. batmagnai ppt

shutdown [SHUTDOWN] - Тооцоолуурыг унтраах.Хэрэглэх шаардлага хааяа ч гэсэн гарч магад, би бол дандаа л хэрэглэдэг. Хэрвээ та тооцоолуураа унтраахаар болсон бол:$ sudo shutdown -h nowэнэ тушаалыг энгийн хэрэглэгчийн эрхээр тушааж болдоггүй учир дээр эзэмшигчийн эрхээр буюу sudo хэмээн нэмсэн байна. Энэ үед танаас жинхэнэ хэрэглэгчийн нууц үгийг (root password) шаардах болно.Хэрвээ restart хийх бол:$ sudo shutdown -r nowүгүй бол:$ sudo reboot

vi - Текст харах, засварлах.Vi-ийг дараа нь маш дэлгэрэнгүй заана. Харин одоо бол зөвхөн хэрхэн нээж харах тухай л өгүүлэе. Хэрвээ та /media/disk/readme.txt файлын доторхыг харахыг хүсвэл:$ vi /media/disk/readme.txtмэдээж дараах хоёрыг дараалан тушаагаад:$ cd /media/disk$ vi readme.txt

mkdir [MaKe DiRectories] - Шинэ хавтас үүсгэх./home/username/Documents хавтас дотор Manual/ гэдэг хавтас үүсгэе:$ mkdir /home/username/Documents/Manualодоо та доорх тушаалуудыг дараалан өгөөд шинэ хавтсаа үүссэн үгүйг шалгаж болно:$ cd /home/username/Documents$ ls

Page 37: Ic 3 ts. batmagnai ppt

Thank you