31
“А” хэлбэрийн сорил Дараах асуултуудын зөв нэг хариултыг сонгоно уу? 1. “Философи” хэмээх нэр томъёог хэн анх онцолж хэрэглэсэн бэ? A. Платон B. Аристотель C. Пифагор* D. Сократ E. Демокрит 2. “Засаг нь засаг, сайд нь сайд, хүү нь хүү байвал зохино” гэсэн сургаалаараа Күнз ямар зарчмыг илэрхийлсэн бэ? A. Жүн-гийн зарчим B. Шү-гийн зарчим C. Зүй ёсны засгийн зарчим* D. И-гийн зарчим E. Ли-гийн зарчим 3. Ахуй биш бол хоосон мөн гэж хэн нь үзсэн бэ? A. Фалес B. Анаксимандр C. Демокрит* D. Сократ E. Зенон 4. Философи бол хийсвэр оюуны үзлийг авч үзэх биш, харин ариун буянт амьдралд хүрэх замыг хүнд зааж өгөх ёстой хэмээгч үзлийг аль нь баримтладаг вэ? A. Милетийн сургуулийнхан B. Скептик үзэлтнүүд C. Киникүүд* D. Аристотель E. Платон 5. Дараах сэтгэгчдийн хэнийх нь сургаалыг томизм гэж нэрлэдэг вэ? A. Августины B. Оригений C. Фомагийн* D. Ибн-Синий E. Галилейн 6. Байгаль бол өөрийгөө тодорхойлж байдаг мөнх, хязгааргүй, төгс төгөлдөр учир бурхан тэнгэртэй адил хэмээх үзлийг юу гэж нэрлэдэг вэ? A. Атеизм B. Пантеизм* C. Гилозоизм D. Гуманизм 1

улирлын шалгалтын 200 сорил

  • Upload
    buyan88

  • View
    12.376

  • Download
    10

Embed Size (px)

DESCRIPTION

Улирлын шалгалтын 200 сорил

Citation preview

Page 1: улирлын шалгалтын 200 сорил

“А” хэлбэрийн сорилДараах асуултуудын зөв нэг хариултыг сонгоно уу?1. “Философи” хэмээх нэр томъёог хэн анх онцолж хэрэглэсэн бэ?

A. ПлатонB. АристотельC. Пифагор*D. СократE. Демокрит

2. “Засаг нь засаг, сайд нь сайд, хүү нь хүү байвал зохино” гэсэн сургаалаараа Күнз ямар зарчмыг илэрхийлсэн бэ?

A. Жүн-гийн зарчимB. Шү-гийн зарчимC. Зүй ёсны засгийн зарчим*D. И-гийн зарчимE. Ли-гийн зарчим

3. Ахуй биш бол хоосон мөн гэж хэн нь үзсэн бэ?A. ФалесB. АнаксимандрC. Демокрит*D. СократE. Зенон

4. Философи бол хийсвэр оюуны үзлийг авч үзэх биш, харин ариун буянт амьдралд хүрэх замыг хүнд зааж өгөх ёстой хэмээгч үзлийг аль нь баримтладаг вэ?

A. Милетийн сургуулийнханB. Скептик үзэлтнүүдC. Киникүүд*D. АристотельE. Платон

5. Дараах сэтгэгчдийн хэнийх нь сургаалыг томизм гэж нэрлэдэг вэ?A. АвгустиныB. ОригенийC. Фомагийн*D. Ибн-СинийE. Галилейн

6. Байгаль бол өөрийгөө тодорхойлж байдаг мөнх, хязгааргүй, төгс төгөлдөр учир бурхан тэнгэртэй адил хэмээх үзлийг юу гэж нэрлэдэг вэ?

A. АтеизмB. Пантеизм*C. ГилозоизмD. ГуманизмE. Теизм

7. Индукци нь анализ, жишилт хоёртой уялдаж байж шинжлэх ухааны үнэ цэнэ өндөртэй байдаг хэмээн үнэлсэн философич хэн нь вэ?

A. Р.ДекартB. Б.СпинозаC. А.ФомаD. Ф.Бэкон*E. Д.Скот

8. Хүн төрөлхтөний төгөлдөржилт бол урлаг, хэл, сэтгэхүй гурвын тасралтгүй хөгжилтэй холбоотой гэж үзсэн Германы соён гэгээрүүлэлтийн үеийн төлөөлөгч хэн нь вэ?

A. Г.Лессинг1

Page 2: улирлын шалгалтын 200 сорил

B. И.КантC. Г.Гердер*D. К.ГельвецийE. Д.Дидро

9. Марксист философийн үүднээс дараах асуудлуудын аль нь философийн үндсэн асуудалд хамаарах вэ?

A. Хүний ойлгохуйн тухайB. Бурхан тэнгэр ертөнцийг хэрхэн бүтээсэн тухайC. Сэтгэхүй ахуйд, оюун ухааны байгальд хэрхэн харьцах тухай*D. “Би”-гийн ахуйн тухайE. Сэтгэлийн төвлөрлийн тухай

10.Шинжлэх ухаанд бие биетэйгээ нөхцөлдөгч альтернатив онолууд зэрэгцэн оршихын чухлыг аль зарчим нь илэрхийлдэг вэ?

A. ФальсификациB. ВерификациC. Пролифераци*D. ДемаркациE. Парадигм

11. Хүн төрөлхтөний сэтгэхүй нь шашны онолын, метафизик бясалгалын, шинжлэх ухааны гэсэн 3 шатыг дамжин хөгжиж ирсэн тухай баримтлалыг хэн нь боловсруулсан бэ?

A. К.ЯсперсB. С.КьеркегорC. Э.ФроммD. О.Конт*E. Р.Карнап

12.Хэн нь үнэн алдрын шашны төлөөлөгч вэ?A. В.Л.Соловьев*B. К.ЯсперсC. К.МарксD. Аквины ФомаE. Эпикур

13.Матери бол бидний ухамсраас үл хамааран оршдог бүхнийг хэлнэ гэж аль нь анх томъёолсон бэ?

A. Эртний дорно дахины орнуудын зарим философиB. Эртний Грекийн сонгодог үеийн философиC. XVIII зууны Францын материалистууд*D. Диалектик материалистуудE. Эллинизмийн үеийн философи

14.Хүний сайн чанарууд нь аль нэг туйлшралаас ангижирч, дунджийг баримталснаар үүсдэг гэсэн зарчмыг хэн нь баримтладаг вэ?

A. Аристотель*B. Ж.С.МилльC. ДиогенD. И.КантE. Г.Спенсер

15.Өөрт тохиохыг хүссэнээ бусдад үйлд гэж аль сургаалд нь номлосон бэ?A. СтоицизмB. Күн-зийн сургаал*C. ДаосизмD. УтилитаризмE. Буддизм

2

Page 3: улирлын шалгалтын 200 сорил

16.Байгаль дээрх бүх зүйлс өөр өөрийн зорилго, чиглэл, зохицол бүхий байдаг нь энэ бүхнийг бүтээж бий болгосон Бурхан тэнгэр байгааг илтгэж харуулдаг гэсэн үндэслэгээг аль нь гаргадаг вэ?

A. Космологи үндэслэгээB. Телеологи үндэслэгээ*C. Ёс суртахууны үндэслэгээD. Онтологи үндэслэгээE. Дизайны үндэслэгээ

17.Иргэншил бол соёлын өтлөлт, аажим мөхөл гэж үзсэн философич хэн бэ?A. А.ТойнбиB. О.Шпенглер*C. К.ЯсперсD. У.РостоуE. В.Дильтей

18.Ертөнцийг үзэх үзлийн дараах хэв маягуудаас аль нь түрүүлж үүссэн бэ?A. ШашныB. Домгийн*C. Шинжлэх ухааныD. ФилософийнE. Бүгд нэгэн зэрэг

19.Ертөнцийн юм бүхний эхлэл, үндэс ба оргил, бас ертөнцийн байгууламжийн хуулийг Лао-з аль ойлголтоор илэрхийлсэн бэ?

A. Дэ B. Ли C. Жэнь D. Дао* E. Цин

20.Атомын тухай үзлийг үндэслэгч нь хэн бэ?A. Левкипп*B. АристотельC. ПарменидD. ЗенонE. Анаксимандр

21.Нийгэм ба хүнийг танин мэдэх, хөгжүүлэх асуудлыг аль нь философийнхоо төвд тавьдаг вэ?

A. ПифагорчуудB. МилетийнхэнC. ЭлейчүүдD. Софистууд*E. Атомын үзлийг баримтлагчид

22.Схоластик философийн үндсэн асуудал юу вэ?A. Универсалии гэж юу болох тухай*B. Амьдрал гэж юу вэ гэдгийг хамгийн ерөнхий байдлаар илэрхийлэхC. Би-гийн оршихуйн тухайD. Бодгаль хүн биеэ хэрхэн авч явах тухайE. Байгалийн зүй тогтлын тухай

23.Хүн бол ертөнцийн хамгийн дээд үнэт зүйл мөн хэмээх үзлийг сэргэн мандалтын философид юу гэж нэрлэдэг вэ?

A. ГилозоизмB. Утопи үзэлC. Гуманизм*D. Атеизм

3

Page 4: улирлын шалгалтын 200 сорил

E. Реформаци24.“Бүхний эсрэг бүхний дайн” хэмээх ойлголтыг хэн нь боловсруулсан бэ?

A. Ж.БерклиB. Ф.БэконC. Т.Гоббс*D. Р.ДекартE. Д.Хьюм

25.Танин мэдэхүйн сургаалдаа үнэнийг оюун ухааны ба баримтын хэмээн ангилсан философич хэн нь вэ?

A. Ж.БерклиB. Д.ХьюмC. Р.ДекартD. Б.СпинозаE. Г.Лейбниц*

26.Аливаа бүхний эхлэл бол “Би”-гийн идэвхитэй үйл ажиллагаа мөн гэж үзсэн философичийг нэрлэнэ үү?

A. Л.ФейербахB. К.МарксC. И.Фихте*D. Ф.ЭнгельсE. Б.Спиноза

27.Марксист философийн үүднээс философийн үндсэн асуудлыг томъёолсон сэтгэгч хэн бэ?

A. В.И.ЛенинB. К.МарксC. И.В.СталинD. Ф.Энгельс*E. Н.Радищев

28.Цэвэр ухамсрын тухай интуитив мэдлэгийг гарган авах үйл явцыг феноменологи философид юу гэж нэрлэдэг вэ?

A. НоэмаB. НоэзисC. ФеноменD. ЭпохэE. Редукци*

29.Шинжлэх ухаан бол хүний үйл ажиллагаанд тустай сэтгэхүйн багаж хэрэгслүүдийг бүтээх зорилготой гэдэг үзлийн нэр аль нь вэ?

A. РедукционизмB. РационализмC. Инструменализм*D. КонвенциализмE. Эмпиризм

30.“Хүний оршихуйн үндсэн нөхцөл бол ойлгохуй мөн” хэмээх үзэл аль философид хамаарах вэ?

A. МатериализмB. Герменевтик*C. ИдеализмD. ЭкзистенциализмE. Структурализм

31.Материаллаг биетүүдийн орон зайн шинжүүдийг илрүүлэхэд орчин үед аль шинжлэх ухааны салбар тэргүүлж байгаа вэ?

A. Геометр

4

Page 5: улирлын шалгалтын 200 сорил

B. Эдийн засгийн шинжлэх ухаанC. ХимиD. Физик*E. Биологи

32.Ёс суртахууны сайн үйл нь хүний мэдлэг, оюун ухаантай салшгүй холбоотой гэж хэн нь үзсэн бэ?

A. Аристотель B. Платон*C. Ж.МилльD. ПротагорE. Эпикур

33.Бурхан тэнгэр ертөнцийг бүтээсэн боловч түүний цаашдын хөгжил хөдөлгөөнд оролцоогүй гэдэг үзэл аль нь вэ?

A. ТеизмB. ПантеизмC. Деизм*D. МонотеизмE. Политеизм

34.Генетик эпистемологийг үндэслэгч аль нь вэ?A. Ж.Пиаже*B. З.ФрейдC. АристотельD. ПлатонE. К.Г.Юнг

35.Хүний сайн чанарыг цэцэн мэргэн, эр зориг, хэр хэмжээ, шударга ёс хэмээн 4 ангилсан философичийг нэрлэнэ үү?

A. И.КантB. Аристотель*C. Сократ D. КүнзE. Диоген

36.Ертөнцийг бүтээж хувь заяаг нь удирдаж байдаг олон бурхан тэнгэр байдаг тухай үзэл аль нь вэ?

A. МонотеизмB. АтеизмC. Политеизм*D. ПантеизмE. Фидеизм

37.Урлаг бол сайхны хэрэгжин биежих дээд хэлбэр мөн бөгөөд гоо зүй нь урлагийн философи мөн гэж хэн нь үзсэн бэ?

A. И.КантB. Г.Баумгартен*C. Г.ГердерD. Г.ГегельE. А.Камю

38.Буддист гүн ухааны үндсэн ухагдахуун болох “Шуньята” хэмээх санскрит үг аль ойлголтыг нь илэрхийлдэг вэ?

A. Маш нарийн тоосB. Бүдүүн тоосC. Хоосон чанар* D. МахбодьE. Юмс

5

Page 6: улирлын шалгалтын 200 сорил

39.Онтологи юуны тухай сургаал вэ?A. Ахуйн*B. Танин мэдэхүйнC. ҮнэлэмжийнD. Арга зүйнE. Эргэлзэхүйн

40.Амьдрал зовлонгоор дүүрэн, энэхүү зовлон нь шалтгаантай, түүнээс ангижрах боломжтой бөгөөд тийнхүү ангижрах арга зам байдаг гэж сургадаг сургууль аль нь вэ?

A. СанкъяB. НьяяC. Чарвак-ЛокаятаD. ВедантаE. Буддизм*

41.Аристотелийн үндэслэсэн логик аль нь вэ?A. Модаль логикB. Математик логикC. Олон утгат логик D. Формал логик*E. Деонтик логик

42.Амьдралын зорилго бол биеийн зовлон, сэтгэлийн уймраа хоёрыг амсахгүй байх явдал мөн хэмээгч үзлийг аль нь баримтласан бэ?

A. Милетийн сургуулийнханB. Скептик үзэлтнүүдC. Киникүүд D. Эпикурчууд*E. Стоикууд

43.Агваанбалдангийн хувьд юмс үзэгдлийг танин мэдэхэд юмын төрөлх мөн чанар, шүтэн барилдахуйн ёсны халхавч бүрхүүл болж байдаг үнэн гэж аль вэ?

A. Янагуухи үнэн*B. Чинад далдын үнэнC. Үнэмлэхүй үнэнD. Гүн үнэнE. Нээгдэхүйн үнэн

44.Универсалии (ерөнхий ойлголт) бол жинхэнэ бодит байдал, ахуй болдог бие даасан мөн чанар гэдэг үзэл аль нь вэ?

A. Реализм*B. НоминализмC. КонцептуализмD. СкептицизмE. Агнастоцизм

45.Ертөнц бүхэлдээ амьд зүйл мөн хэмээх үзлийг юу гэж нэрлэдэг вэ?A. КосмоцентризмB. ПантеизмC. АнтисхоластикD. АнтропоцентризмE. Гилозоизм*

46.“Би сэтгэж байна, иймд би оршин байна” гэдэг үндэслэлийг хэн нь боловсруулсан бэ?

A. Т.ГоббсB. Ф.БэконC. Р.Декарт*

6

Page 7: улирлын шалгалтын 200 сорил

D. Ж.БерклиE. Д.Хьюм

47.Төрт ёсыг байгуулснаар хүмүүс өмнө нь эдэлж байсан “жам ёсны хэмжээгүй эрхээ” нэг хүнд шилжүүлэхийг Т.Гоббс ямар засаглал гэж нэрлэсэн бэ?

A. Хаант* B. ЯзгууртныC. Бүгд найрамдахD. АрдчилсанE. Холбооны

48.Эмпиризм, рационализм хоёрын дутагдалтай талыг даван туулж, тэдгээрийн зохистой үндэслэлүүдийг нэгтгэх зорилго тавьсаны үндсэн дээр танин мэдэхүйн онолоо боловсруулсан философич хэн бэ?

A. Т.ГоббсB. Р.ДекартC. Ф.БэконD. И.Кант*E. Ф.Шеллинг

49.Гегелийн үзлээр бие биеэ нөхцөлдүүлэхийн зэрэгцээгээр үгүйсгэдэг эсрэг тэсрэг талуудын харилцааг юу гэж нэрлэдэг вэ?

A. ТэмцэлB. Зөрчил*C. ДайсагналD. НэгдэлE. Шүтэлцээ

50.Матери, орон зай, цаг хугацаа, шалтгаацал зэрэг философи ойлголтууд нь сэрэл, сэтгэцийн үйл явцын эмхлэгдсэн холбоо мөн гэж аль чиглэл нь үздэг вэ?

A. МарксизмB. Эмпириокритицизм*C. ФрейдизмD. ПостпозитивизмE. Постструктурализм

51.“Логикийн хувьд төгс хэл” зохиох зорилт дэвшүүлээд ийм хэлний аливаа өгүүлбэр нь атоман, эсвэл молекулан байна гэж үзсэн философичид аль нь вэ?

A. Б.Рассел, Л.Витгенштейн*B. И.Кант, Г.ГегельC. К.Ясперс, М.ХайдеггерD. З.Фрейд, Э.ФроммE. Ж.Деррида, М.Фуко

52.“Хэл бол тоглоом мөн” гэсэн баримтлалыг хэн нь боловсруулсан бэ?A. К.ПопперB. Л.Витгенштейн*C. Г.ГадамерD. К.МарксE. Р.Карнап

53.Сэтгэл бол өөрийн хөдөлгөөнтэй, шилжимтгий, үхэшгүй, өөрөөр хэлбэл санаалаг шинжтэй гэж хэн нь үзсэн бэ?

A. АристотельB. ДемокритC. СократD. Платон* E. Фалес

54.Ёс зүйн хууль ба зарчмууд харьцангуй шинжтэй гэсэн үзлийг юу гэж нэрлэдэг вэ?

7

Page 8: улирлын шалгалтын 200 сорил

A. Ёс зүйн рационализмB. Ёс зүйн релятивизм*C. Ёс зүйн универсализмD. УтилитаризмE. Ёс зүйн абсолютизм

55.Бурхан тэнгэрийн мөн чанар бол угтаа хүмүүсийн сайн сайхан чанаруудын нийлбэр мөн. Иймээс хүмүүс бурхан тэнгэрийг биш харин бие биенээ хайрлах хэрэгтэй гэж хэн нь сургасан бэ?

A. Л.Фейербах*B. Г.ГегельC. Г.ФихтеD. Ф.ШеллингE. Ф.Ницще

56.Хүний жинхэнэ ахуйн гол илрэлүүд бол санаашрал, зовиур, айдас, түгшүүр, эмгэнэл, эцсийн эцэст үхлээс айхуй мөн гэж аль чиглэл нь үздэг вэ?

A. НеотомизмB. ГерменевтикC. ФрейдизмD. Экзистенциализм*E. Парапсихологи

57.Бишрэлийн үнэн, оюун ухааны үнэн хоёр хоорондоо зөрчилддөггүй, харин бие биенээ нөхөн гүйцээж байдаг гэж аль нь сургасан бэ?

A. Герменевтик B. Неотомизм* C. Экзистенциализм D. Күн-зийн сурталE. Буддизм

58.Аливаа үйлдэл хамгийн олон хүнд хамгийн их аз жаргал өгөхийн хирээр зөв байдаг гэж үзсэн философич хэн бэ?

A. И.КантB. СократC. ФомаD. Ж.С.Милль*E. Спиноза

59.Урлаг, утга зохиолын бүтээлүүдийг судалдаг постструктуралист аргыг юу гэж нэрлэдэг вэ?

A. ГерменевтикB. ДиалектикC. ФальсификациD. ФеноменологиE. Деконструкци*

60.Үнэтэй зүйл, үнэлэмжтэй зүйл хоёр адил уу?A. Ямагт адилB. Хэзээ ч адил байж болохгүйC. Адил байх тохиолдол байна*D. Ингэж зүйрлэх боломжгүйE. Үнэлэмж гэдэг бол үнэтэй зүйл гэсэн үг

61.Эргэлзээг сэтгэхүйн зарчим болгодог үзэл аль нь вэ?A. МонизмB. РационализмC. Скептицизм* D. Плюрализм

8

Page 9: улирлын шалгалтын 200 сорил

E. Априоризм62.Бусдын нотолсныг няцааж, няцаасныг нотолж чаддаг гэгддэг эртний Хятадын

философи чиглэл аль нь вэ?A. Натур философиB. Күнзийн сургаалC. Легизм D. Нэрийн сургууль*E. Даогийн сургаал

63.Аль нь Гераклитийн үзэл вэ?A. Бүх юм уснаас үүсээд, түүнд буцан шингэдэгB. Бүхний эхлэл бол гал мөн*C. Тоо бол бүхний анхдагч мөнD. Бүхний үндэс апейрон мөнE. Аливаа юм агаарын өөрчлөлтөөс үүсдэг

64.Бие дааж оршдоггүй юманд бие даан оршихуйг нялзаасан хэмээн санааны тухай Платоны онолыг хэн нь шүүмжилсэн бэ?

A. СократB. ДемокритC. ЭзопD. ГераклитE. Аристотель*

65.Агваанбалдангийн үзлээр аль нь зөв бэ?A. 5 тооны маш нарийн тоосноос нэг нарийн тоос буй болдогB. 5 тооны маш нарийн тоосноос нэг бүдүүн тоос буй болдогC. 7 тооны маш нарийн тоосноос нэг нарийн тоос буй болдог*D. 7 тооны маш нарийн тоосноос нэг бүдүүн тоос буй болдогE. 49 тооны маш нарийн тоосноос нэг нарийн тоос буй болдог

66.Бурхан тэнгэр цаг хугацааг бүтээж Өөрөө түүнээс гадуур байдаг гэж хэн нь үзсэн бэ?

A. Ф.БэконB. А.Августин*C. О.КонтD. Л.ФейербахE. З.Фрейд

67.Сэргэн мандалтын үед католик шашныг шинэчлэх зорилго тавьсан нэгэн хөдөлгөөний нэр аль нь вэ?

A. Реформаци*B. СхоластикC. ПатристикD. ЭвангализмE. Романтизм

68.“Эрх чөлөө бол ухамсарлагдсан зайлшгүй мөн” гэдэг томъёоллыг хэн нь боловсруулсан бэ?

A. Г.ЛейбницB. Б.Спиноза*C. Ф.БэконD. Ж.ЛоккE. Р.Декарт

69.Хууль тогтоох засаглалын эрхийг парламентад, гүйцэтгэх засаглалын эрхийг шүүх ба армид, холбооны буюу улс хоорондын харилцааны эрхийг хаан болон түүний шадар сайдуудад олгох нь зохистой гэж хэн нь үзсэн бэ?

A. Ж.Локк*

9

Page 10: улирлын шалгалтын 200 сорил

B. Т.ГоббсC. Ф.БэконD. Р.ДекартE. Ш.Л.Монтескье

70.И.Кант шүүмжлэлээс хойшхи үедээ ямар асуудлыг голлон авч үзсэн бэ?A. Байгаль ертөнцB. ШашинC. Танин мэдэхүй*D. Хүн төрөлхтөний ирээдүйE. Урлаг

71.Ертөнц бол туйлын санааны буулгалт, үр дүн гэж үзсэн философичийг нэрлэнэ үү?A. Г.Гегель*B. Л.ФейербахC. Ф.НицшеD. И.КантE. И.Фихте

72.О.Конт ямар шинжлэх ухааныг “нийгмийн физик” гэж нэрлэсэн бэ?A. Социологи*B. ФизикC. МетафизикD. Квант физикE. Биологи

73.Дараах филосфичдоос хэнийг нь экзистенциализмын үндсийг тавьсан гэж үнэлдэг вэ?

A. О.КонтB. Г.СпенсерC. Г.ГадамерD. С.Кьеркегор*E. Ч.Пирс

74.Сэтгэл, ухамсрын тухай асуудлыг аль нь онцгойлон судалсан бэ?A. Бихевиоризм*B. ПозитивизмC. ПостпозитивизмD. ЭкзистенциализмE. Структурализм

75.Баримтын ба бодомжийн тухай нэгэн зэрэг ярихад хэрэглэж болдог хэлийг юу гэж нэрлэдэг вэ?

A. Мета хэл*B. Объектийн хэлC. Формаль хэлD. Зохиомол хэлE. Ердийн хэл

76.Хүний ёс суртахууны амьдрал нь таашаал хүртэхүйтэй салшгүй холбоотой гэсэн үзлийг нэрлэнэ үү?

A. Гедонизм*B. СтоицизмC. Ёс зүйн универсализмD. Ёс зүйн релятивизмE. Деонтологи

77.Бурхан тэнгэр хүнийг татах үнэлэмжээ алдсан учраас “бурхан тэнгэр үхсэн” хэмээн хэн нь тунхагласан бэ?

A. И.Кант

10

Page 11: улирлын шалгалтын 200 сорил

B. Ф.Ницще*C. А.КамюD. Ж.П.СартрE. А.Шопенгауэр

78.Хүнийг салангид, бодгаль маягаар биш харин хүмүүсийн хоорондын хамаарал(коммуникаци)-аар тайлбарласан философич хэн бэ?

A. И.КантB. А.ШопенгауэрC. К.Ясперс*D. АристотельE. М.Фуко

79.Аливаа юмсын ахуйн үндэс, субстанци бол материаллаг эхлэл мөн гэдэг үзлийг юу гэж нэрлэдэг вэ?

A. Материализм*B. ИдеализмC. Шашны трансцендентализмD. СкептицизмE. Монизм

80.Ёс суртахууны үнэлгээтэй холбоотой аливаа өгүүлбэр нь хүний сэтгэл хөдлөл, догдлолыг илэрхийлдэг тул шинжлэх ухааны утгагүй бөгөөд эдгээрийн үнэний утгыг тогтоох боломжгүй гэж үздэг үзлийг нэрлэнэ үү?

A. Эмотивизм*B. ЭвдемонизмC. ГедонизмD. КинизмE. Стоицизм

81.Үнэлэмжийн онолыг философийн бие даасан салбар болгон үндэслэгч нь хэн бэ?A. И.КантB. А.БаумгартенC. В.ВундтD. Ф.НицшеE. Р.Лотце*

82. “Философичид хаан байх ёстой” гэж үзсэн философичийг нэрлэнэ үү?A. АристотельB. Т.ГоббсC. Платон*D. Ж.РаулсE. Ж.Локк

83.Сонгодог философийг өөрөөр юу гэж нэрлэх вэ?A. Уламжлалт философи*B. Уламжлалт биш философиC. Орчин үеийн философиD. Шашны философиE. Шинэ үеийн философи

84.Хөдөлгөөнт харилцан үйлчлэгч хүчнүүд болох таван махбодийг эртний Хятадын философид юу гэж нэрлэдэг вэ?

A. Инь B. Ян C. У-син*D. Дэ E. Жэнь

85.Милетийн сургуулийг үндэслэгч нь хэн бэ?

11

Page 12: улирлын шалгалтын 200 сорил

A. ГераклитB. Фалес*C. ПифагорD. СократE. Ксенофан

86.Ксенофан “Сэрэл бол худлаа бөгөөд гагцхүү оюун ухаанаар ертөнцийг танин мэдэж чадна” гэж дүгнэсэн нь танин мэдэхүйн хувьд аль чиглэлийг нь баримтласан бэ?

A. ЭмпиризмB. КинизмC. СенсуализмD. Рационализм*E. Реализм

87.Мэдрэхүйн таван эрхтэнг Агваанхайдав аль ойлголтоор нь илэрхийлсэн бэ?A. Гадаад өлөгB. Дотоод өлөг*C. МэдэлD. СэтгэлE. Итгэл

88.Христос шашны эртний философийг юу гэж нэрлэдэг вэ?A. Патристик*B. СхоластикC. АнтисхоластикD. АнтипатристикE. Эвангалист

89.Алиныг нь үл гүйцэлдэх үзэл гэж нэрлэдэг вэ?A. ПантеизмB. ГилозоизмC. Утопи үзэл*D. ГуманизмE. Кальвинизм

90.“Матери бол бидний мэдэрхүйд ямар нэгэн байдлаар өгөгддөг бүхэн мөн” гэдэг тодорхойлолтыг хэн нь томъёолсон бэ?

A. Ж.БерклиB. О.КонтC. Ж.ЛоккD. П.Гольбах*E. Ф.Бэкон

91.Төрт ёсыг байгуулснаар хүмүүс өмнө нь эдэлж байсан “жам ёсны хэмжээгүй эрхээ” нэг хүнд шилжүүлэхийг Т.Гоббс ямар засаглал гэж нэрлэсэн бэ?

A. Хаант* B. Язгууртны C. Бүгд найрамдахD. Ардчилсан E. Холбооны

92.Христос шашны бурхан тэнгэр бол ертөнцийг бүтээгч биш, харин хүн өөрийгөө тэнгэрт аваачиж бурханчилсан байдал мөн гэж хэн үзсэн бэ?

A. Ф.ЭнгельсB. К.МарксC. Г.ГегельD. Л.Фейербах*E. Ф.Шеллинг

12

Page 13: улирлын шалгалтын 200 сорил

93.Германы сонгодог идеализмыг хэн үндэслэсэн бэ?A. Ж.БерклиB. Р.АвенариусC. И.ФихтеD. Г.ГегельE. И.Кант*

94.Хүүхдийн сэтгэхүйн төлөвшлийн судалгаанд үндэслэн хүний танин мэдэхүйн үйл явцыг тайлбарласан үзэл аль нь вэ?

A. Генетик эпистемологи*B. СтруктурализмC. Феноменологи арга зүйD. БихевиоризмE. Гештальт психологи

95.Үнэн бол бидний мэдлэг бодит байдалтай тохирохуй мөн гэсэн үзэл аль нь вэ?A. КонвенциализмB. Корреспондент онол*C. Прагматик онолD. Когерент онолE. Семантик онол

96.Ашиг тусын зарчмын үүднээс аливаа үйлдэлд ёс суртахууны үнэлгээ өгөх ёстой гэсэн үзэл аль нь вэ?

A. Утилитаризм*B. ПерфекционизмC. ГедонизмD. КинизмE. Стоицизм

97.“Шашин бол олон нийтийг хамарсан түгээмэл невроз мөн” гэсэн тодорхойлолтыг хэн өгсөн бэ?

A. З.Фрейд*B. У.ЖеймсC. Э.ДюркгеймD. О.КонтE. Э.Мюллер

98.Тодорхой нэг овог аймгийн хүмүүс өөрсдийгөө байгалийн аль нэг юмс үзэгдэл, амьтан ургамалтай гарлаараа нэг гэж үздэг итгэл бишрэлийг юу гэж нэрлэдэг вэ?

A. ФетишизмB. МагияC. Тотемизм*D. АнимизмE. Антропоморфизм

99.Бие, сэтгэл, оюун ухаанаа төгөлдөржүүлснээр сэтгэлийн бүрэн амирлангуй төлөвт хүрэхийг буддизмд ямар ойлголтоор илэрхийлдэг вэ?

A. НисванисB. ДхармC. ШуньяатаD. АрхадE. Нирван*

100. Үнэлэмж бол онолын ба ёс суртахууны үйлдлийн үндэс мөн гэж хэн нь үзсэн бэ?

A. Г.Риккерт*B. Г.КогенC. В.Виндельбанд

13

Page 14: улирлын шалгалтын 200 сорил

D. Р.ЛотцеE. И.Фихте

101. Хүн төрөлхтөний түүхийг хэн нь “нийгэм-эдийн засгийн формац” гэдэг ойлголт ашиглан ангилсан бэ?

A. О.ШпенглерB. К.МарксC. Ф.Энгельс*D. А.ТойнбиE. Ж.Раулс

“К” хэлбэрийн сорил(Код: 1, 2, 3-А, 1, 2, 3, 4-В, 2, 4-С, 4-D, бүгд зөв-Е)102. Онтологи сургаалд онцгой нөлөө бүхий хэв маягуудыг нэрлэнэ үү?

1. Идеализм*2. Материализм*3. Шашны трансцендентализм*4. Агностицизм5. Гедонизм

103. Философийн гол зорилго нь ахуй ба ахуй биш хоёрын, ахуй ба сэтгэхүй хоёрын харьцааг судлах явдал хэмээн үзсэн сэтгэгчийг нэрлэнэ үү?

1. Протагор2. Зенон3. Сократ4. Парменид*5. Ксенофан

104. Ведийг баримтладаггүй сургуулиудыг нэрлэнэ үү?1. Миманса2. Буддизм*3. Санкъя4. Жайнизм*5. Веданта

105. Кинизмийн гол төлөөлөгчдийг нэрлэнэ үү?1. Сократ2. Антисфен*3. Эпикур4. Диоген*5. Плотин

106. Эллинист философийн ангилалд хамаарах сургаалуудыг нэрлэнэ үү?1. Эпикуризм*2. Стоицизм*3. Кинизм*4. Шинэ Платонч үзэл*5. Скептицизм*

107. Дундад зууны үед хамаарах чиглэлүүдийг нэрлэнэ үү?1. Патристик*2. Схоластик*3. Реализм*4. Номинализм*5. Концептуализм*

108. Сэргэн мандалтын үеийн гол онцлогуудыг нэрлэнэ үү?1. Зөвхөн Грек, Ромын философийг уламжилсан2. Шашныг зөвтгөсөн философи хөгжсөн3. Модернист чиглэл хөгжсөн

14

Page 15: улирлын шалгалтын 200 сорил

4. Нийгмийн амьдралын гол гол салбарт чухал шинэчлэлүүд хэрэгжсэн*5. Философийг үгүйсгэх хандлага эрчимжсэн

109. Эдгээрээс аль нь Ф.Бэконы ашигласан ойлголт вэ?1. “Театрын” төөрөгдөл*2. “Төрлийн” төөрөгдөл*3. “Агуйн” төөрөгдөл*4. “Зах зээлийн” төөрөгдөл*5. “Мунхгийн” төөрөгдөл

110. Диалектик материализмд “материйн орших арга” гэж алиныг нь хэлдэг вэ?1. Эзэлхүүн2. Цаг хугацаа3. Орон зай4. Хөдөлгөөн* 5. Хурд

111. Дараах асуудлуудаас танин мэдэхүйн онолд шууд утгаар хамаарах асуудлыг олно уу?1. Үнэний шалгуурын тухай*2. Үнэний тухай* 3. Мэдлэгийн уг сурвалжийн тухай*4. Үндэстний сэтгэлгээний тухай5. Анхдагч шалтгааны тухай

112. Аристотелийн хэрэглээгүй ёс зүйн зарчмуудыг нэрлэнэ үү?1. Үүргийн зарчим*2. Үр ашгийн зарчим*3. Эр зоригийн зарчим*4. Харьцангуйн зарчим* 5. Алтан дунджийн зарчим

113. “Хаос” гэдэг ойлголтыг түлхүү хэрэглэдэг хоёр талбарыг нэрлэнэ үү?1. Шашинд2. Домогт*3. Философид4. Шинжлэх ухаанд*5. Урлагт

114. Зарим судлаач эртний Грекийн анхан үеийн болон эртний дорно дахины философи мэдлэгийг адил хэв маягийн гэж үзээд хэрхэн нэрлэсэн байдаг вэ?

1. Анхдагч философи2. Угтал философи*3. Гэнэн философи4. Парафилософи*5. Урсгал философи

115. Сиддхартагийн номлосон “4 үнэний тухай сургаал”-д аль нь хамаарагдахгүй вэ?

1. Зовлон үнэн2. Зовлонд унах нь үнэн*3. Зовлонгоос хагацах нь үнэн4. Зовлонг танин мэдэх нь үнэн*5. Зовлонгоос хагацах зам мөр нь үнэн

116. Эдгээрээс Аристотелийн дэвшүүлсэн ойлголтуудыг олно уу?1. Санаа2. Атом3. Орон зай4. Хэлбэр*

15

Page 16: улирлын шалгалтын 200 сорил

5. Цаг хугацаа117. Хожмын эллинист философийн төлөөлөгчдөөс нэрлэнэ үү?

1. Диоген2. Лукреций Кар*3. Пиррон4. Плотин*5. Зенон

118. Дундад зууны үед хамаарах сэтгэгчид хэн нь вэ?1. Т.Гоббс2. Аристотель3. Ж.Локк4. Фома*5. Плотин

119. Европын сэргэн мандалтын үед хамаарах цаг хугацааг олно уу?1. XIV зуун*2. XV зуун*3. XVI зуун*4. XVII зуун5. XIII зуун

120. Германы соён гэгээрүүлэгчдийн төлөөлөгчдөөс нэрлэнэ үү?1. Д.Дидро2. Ж.Ж.Руссо3. Н.И.Новиков4. Г.Гердер*5. И.Кант

121. Диалектик материализмд “материйн орших хэлбэрүүд” гэж алиныг нь хэлдэг вэ?1. Хөдөлгөөн2. Цаг хугацаа*3. Эзэлхүүн4. Орон зай* 5. Хурд

122. Дараах сэтгэгчдээс атеист байр суурийг баримтлаж байсан сэтгэгчдийг нэрлэнэ үү?1. У.Жеймс2. А.Фома3. К.Ясперс4. К.Маркс*5. Августин

123. Анхны философи сургаалууд хаана үүссэн бэ?1. Эртний Энэтхэгт*2. Эртний Хятадад*3. Эртний Грек, Ромд*4. Эртний Солонгост5. Эртний Түвдэд

124. Атомын тухай үзлийг илэрхийлж байсан төлөөлөгчид нь хэн бэ?1. Демокрит*2. Левкипп*3. Лукреций Кар*4. Эпикур*5. Зенон

125. Афины сургуулийн сэтгэгчдээс нэрлэнэ үү?16

Page 17: улирлын шалгалтын 200 сорил

1. Аристотель*2. Сократ*3. Платон*4. Протагор5. Демокрит

126. Августины дэвшүүлсэн ойлголт аль нь вэ?1. Бурхан тэнгэр ертөнцийг бүтээгээгүй2. Бурхан тэнгэр цаг хугацааг бүтээж өөрөө түүнээс гадуур байдаг*3. Байгаль бол бурхан тэнгэр өөрөө мөн4. Бурханлаг хот*5. Утопи үзэл

127. Сэргэн мандалтын үеийн гол төлөөлөгчдийг нэрлэнэ үү?1. Н.Коперник*2. Т.Мор*3. Г.Галилей*4. Н.Кузанский*5. Ж.Бруно*

128. Германы сонгодог философийн төлөөлөгчдөөс нэрлэнэ үү?1. И.Кант*2. Г.Гегель*3. Л.Фейербах*4. Ф.Ницше5. К.Маркс

129. Марксист философид капиталист нийгмийн үед ажилчин ангийнхан чухам юу юунаас хүнийсгэгддэг гэж үзсэн бэ?1. Өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс*2. Өөрөөсөө*3. Өөрсдийн хүмүүн мөн чанараас*4. Өөрсдийнхөө нөхдөөс*5. Өөрийнхөө төр засгаас

130. Ертөнцийг үзэх үзлийг ямар түвшингүүдэд ангилан үздэг вэ?1. Элементийн*2. Арга зүйн*3. Концептуаль*4. Судалгааны5. Энгийн

131. Шашны трансцендентализмд хамаарах ойлголтуудыг тэмдэглэнэ үү?1. Дээд ахуй*2. Бурхан тэнгэр*3. Бурхан тэнгэрлэг (дээд) нууц*4. Омега цэг*5. Матери

132. Дараах ойлголтуудаас аль нь Күнзийн сургаалд хамрагддаг вэ?1. И*2. Ли*3. Жэнь*4. Синь*5. Тянь мин*

133. Милетийн сургуулийн төлөөлөгчид хэн нь вэ?1. Гераклит*2. Анаксимен*3. Фалес*

17

Page 18: улирлын шалгалтын 200 сорил

4. Протагор5. Платон

134. Эллинист философийн ангилалд хамаарах сургаалуудыг нэрлэнэ үү?1. Эпикуризм*2. Стоицизм*3. Кинизм*4. Шинэ Платонч үзэл*5. Скептицизм*

135. Агваанхайдавын дэвшүүлсэн ойлголт аль нь вэ?1. Янагуухи үнэн2. Чинагуухи үнэн3. Үнэмлэхүй үнэн4. Дотоод өлөг*5. Хоосон чанар

136. Дундад зууны үед хамаарах чиглэлүүдийг нэрлэнэ үү?1. Патристик*2. Схоластик*3. Реализм*4. Номинализм*5. Концептуализм*

137. Сэргэн мандалтын үеийн томоохон чиглэлүүд аль нь вэ?1. Гилозоизм*2. Пантейзм*3. Реформаци*4. Утопи үзэл*5. Патристик

138. Марксист философийн төлөөлөгчдөөс нэрлэнэ үү?1. Ф.Шеллинг2. Ф.Энгельс*3. И.Фихте4. К.Маркс*5. Л.Фейербах

139. Аристотелийн хэрэглэсэн ёс зүйн зарчмуудыг нэрлэнэ үү?1. Үүргийн зарчим2. Үр ашгийн зарчим3. Эр зоригийн зарчим4. Алтан дунджийн зарчим*5. Харьцангуйн зарчим

140. Шүтлэг бишрэлийн элементүүдээс нэрлэнэ үү?1. Фетишизм*2. Анимизм*3. Магия*4. Тотемизм*5. Секурялизация

141. Эдгээрээс аль нь гүн ухааны функцэд \үйл\ хамаарах вэ?1. Методологи \арга зүйн\*2. Аксиологи \үнэлэмжийн\*3. Гносеологи \танин мэдэхүйн\*4. Экологи \орчны\5. Праксеологи \үйлдлийн\

142. Ерөнхий логик аргуудын тоонд аль нь хамаарах вэ?1. Индукци*

18

Page 19: улирлын шалгалтын 200 сорил

2. Анализ* 3. Синтез*4. Загварчлал* 5. Дедукци*

143. Буддизмын хүрээнд багтдаггүй чиглэл нь аль вэ?1. Вайбхашика2. Саутрантика3. Мадхъямака4. Адвиатаведанта*5. Йогачара

144. Хятадын эртний үед хамрагддаг сэтгэгчид хэн нь вэ?1. Күнз*2. Мэнз*3. Сюнь-з*4. Хань-Фэ-з*5. Кан Ю вэй

145. Атомын тухай үзлийг илэрхийлж байсан төлөөлөгчид нь хэн бэ?1. Демокрит*2. Левкипп*3. Лукреций Кар*4. Эпикур*5. Зенон

146. Скептицизмийн төлөөлөгчдөөс нэрлэнэ үү?1. Плотин2. Зенон3. Эпикур4. Пиррон*5. Антисфен

147. Агваанбалдангийн хэрэглэсэн ойлголт аль нь вэ?1. Нарийн тоос*2. Маш нарийн тоос*3. Бүдүүн тоос*4. Хумхийн тоос5. Ердийн тоос

148. Схоластикийн чиглэлүүдийг нэрлэнэ үү?1. Номинализм*2. Концептуализм*3. Реализм*4. Марксизм5. Модернизм

149. Сэргэн мандалтын үеийн гол төлөөлөгчдийг нэрлэнэ үү?1. Н.Коперник*2. Т.Мор*3. Г.Галилей*4. Н.Кузанский*5. Ж.Бруно*

150. Эмпириокритицизмийн төлөөлөгчдийг нэрлэнэ үү?1. Р.Карнап2. Э.Мах*3. К.Поппер4. Р.Авенариус*5. П.Фейерабенд

19

Page 20: улирлын шалгалтын 200 сорил

151. Диалектик материализмд “материйн орших арга, хэлбэрүүд” гэж алиныг нь хэлдэг вэ?1. Хөдөлгөөн*2. Цаг хугацаа*3. Орон зай*4. Эзэлхүүн5. Хурд

152. Дараах асуудлуудаас танин мэдэхүйн онолд шууд утгаар хамаарахгүй асуудлыг олно уу?1. Үнэний шалгуурын тухай2. Анхдагч шалтгааны тухай*3. Мэдлэгийн уг сурвалжийн тухай4. Үндэстний сэтгэлгээний тухай*5. Үнэний тухай

153. Эрх ба ёс суртахуунтай нэн холбогдол бүхий соёлын функцуудыг нэрлэнэ үү?1. Танин мэдэхүйн2. Мэдээллийн3. Дохиоллын4. Хэм хэмжээний*5. Мэдрэхүйн

154. Нийгэм-эдийн засгийн формацийн онолын баримтлагчдыг нэрлэнэ үү?1. Ж.Локк2. Т.Гоббс3. Ф.Бэкон4. В.И.Ленин*5. Р.Декарт

“В” хэлбэрийн сорил

155-159 дахь асуултуудыг хариултуудтай тус тус зөв харгалзуулна уу?155. “Хүний дээд жаргал бол сонголтоо хэрэгжүүлэх чадвар бүхий ухаалаг,

сэтгэл сайтай амьтан байх түүний уг чанартай нь тэр амьдрал нь зохьцохуй мөн” гэж аль сургууль үзсэн бэ? (B)

156. “Философийн бүх сургаалыг нөхцөл байдлын өөрчлөлтөнд тохирдоггүй” гэж аль сургаалд үздэг вэ? (D)

157. “Жинхэнэ жаргал бол биеийн зовлон, сэтгэлийн уймраа хоёрыг амсдаггүй байдал” гэж аль чиглэлийнхэн сургасан бэ? (E)

158. “Философи бол ариун буянт амьдралд хүрэх замыг нь хүнд зааж өгөх ёстой” гэж ямар чиглэлд тодорхойлсон бэ? (A)

159. Хүмүүсийг аливаа салбарын мэдлэгт биш, харин зөвхөн тэдний нийгмийн үйл ажиллагаанд, ялангуяа улс төрийн амьдралд чухал хэрэгтэй мэдлэгт сургаж байсан чиглэлийг нэрлэнэ үү? (C)

A. КинизмB. СтоицизмC. СофизмD. СкептицизмE. Эпикуризм

160-164 дахь асуултуудыг хариултуудтай тус тус зөв харгалзуулна уу?160. Байгаль бол өөрийгөө тодорхойлж байдаг, мөнх, хязгааргүй, төгс төгөлдөр

учир бурхан тэнгэртэй адил хэмээх үзлийг юу гэж нэрлэдэг вэ? (C)

20

Page 21: улирлын шалгалтын 200 сорил

161. Хүн бол ертөнцийн хамгийн дээд үнэт зүйл хэмээх үзлийг юу гэж нэрлэдэг вэ? (A)

162. Ертөнц бол бүхэлдээ амьд зүйл гэж үздэг үзлийг юу гэж нэрлэдэг вэ? (D)163. Нийгмийн зохион байгуулалтын шилдэг хэлбэр нь хувийн өмчгүй нийгэм

мөн хэмээх үзлийг юу гэж нэрлэдэг вэ? (B)164. Католик шашныг шинэчлэх зорилго бүхий хөдөлгөөнийг юу гэж нэрлэдэг

вэ? (E)A. ГуманизмB. УтопиC. ПантейзмD. ГилозоизмE. Реформаци

165-169 дахь асуултуудыг хариултуудтай тус тус зөв харгалзуулна уу?165. Матери, орон зай, цаг хугацаа, шалтгаацал зэрэг философи ойлголтууд нь

сэрэл, сэтгэцийн үйл явцын эмхлэгдсэн холбоо мөн гэж аль чиглэл нь үздэг вэ? (A)166. Философийн судлах зүйл бол байгаль ертөнц биш харин хэлний задлан

шинжилгээ мөн гэж аль чиглэл нь үздэг вэ? (E)167. Ертөнц бүхэлдээ дээд бие хүн болох Бурхан тэнгэрийн бүтээлч идэвхит

шинжийн илрэл мөн гэж аль чиглэл нь үздэг вэ? (B)168. Нийгмийн үйл ажиллагаа бол хүн жинхэнэ ахуйгаасаа бурхан тэнгэрээс

холдож буй хэрэг мөн гэж аль нь үздэг вэ? (C)169. Шинжлэх ухааны аливаа онол үүсэхээсээ л алдаа агуулдаг гэж аль нь үздэг

вэ? (D)A. ЭмпириокритицизмB. ПерсонализмC. НеоортодоксиD. ФаллибилизмE. Неопозитивизм

170-174 дахь асуултуудыг хариултуудтай тус тус зөв харгалзуулна уу?170. Ёс суртахууны сайн чанар ба аз жаргал хоёр үндсээрээ ижил гэж үзээд

тэдгээрийг хослуулахын чухлыг онцолдог үзлийг нэрлэнэ үү? (A)171. Хүний ёс суртахууны амьдрал нь таашаал хүртэхүйтэй салшгүй холбоотой

гэсэн үзлийг нэрлэнэ үү? (C)172. Хүний ёс суртахуунлаг амьдралын гол зарчим нь таашаал, зуурдын жаргал

цэнгэлээс татгалзах явдал гэж үздэг баримлалыг нэрлэнэ үү? (D)173. Ашиг тусын зарчмын үүднээс аливаа үйлдэлд ёс суртахууны үнэлгээ өгөх

ёстой гэсэн үзэл аль нь вэ? (E)174. Өөрт тохиохыг хүссэнээ бусдад үйлд гэж аль сургаалд нь номлосон бэ? (B)

A. ЭвдемонизмB. Күнзийн сургаалC. ГедонизмD. КинизмE. Утилитаризм

175-179 дахь асуултуудыг хариултуудтай тус тус зөв харгалзуулна уу?175. Соёлыг түүний илрэх юмс, бодислог хэлбэртэй адилтгадаг онолын загвар

аль нь вэ? (A)176. Соёлын судалгаанд мэдрэмж, утга санаа, тайлбарлал, сонирхол зэргийг

харгалзахыг аль чиглэл нь чухалчилдаг вэ? (C)177. Соёлыг мэдрэмжийн үйл явцаар дамжуулж ойлгох ёстой гэж соёлын онолын

аль загварт үздэг вэ? (B)178. Соёл бол хүнийг байгалиас хамгаалах ба хүмүүс хоорондын харилцааг

тохируулах гэсэн хоёр зорилготой хэмээн аль чиглэлд үздэг вэ? (D)

21

Page 22: улирлын шалгалтын 200 сорил

179. Соёлын үйл ажиллагааг ойлгох, соёлын янз бүрийн зохиол \текст\-ыг тайлбарлах талаарх структурализмын арга зүйг шүүмжлэн гарч ирсэн чиглэл аль нь вэ? (E)

A. НатуралистB. МодернистC. ИррационализмD. ФрейдизмE. Постструктурализм

“Е” хэлбэрийн сорил(Код: зөв, зөв, зөв-А, зөв, зөв, буруу-В, зөв, буруу, буруу-С, буруу, зөв, буруу-D,

буруу, буруу, буруу-Е)180. Анхны философи сургаалууд 2500-3000 орчим жилийн тэртээд үүссэн. Учир

нь эртний Грек, Ром өрнийн философийн голомт нутаг мөн. (B)181. Сократ, Платон нар диалектикийг маргалдах урлаг, ойлголтыг тайлбарлах ба

үнэнийг олж авах ярилцлага гэж ойлгож байгаагүй. Учир нь Г.Гегель диалектик бол юмс хөгжил, өөрчлөлт ба холбоо хамааралд оршдогийг нотлодог системтэй шинжлэх ухаан байх ёстой гэдэг арга зүйг баримтлажээ. (D)

182. Ж.С.Милль үзэхдээ зүй ёс бол эрх мөн гэжээ. Яагаад гэвэл И.Кант нийгэм дэх баялгийн хуваарилалтад эрх чөлөөний үүднээс хандах ёстой гэсэн либертарианизмийг баримтлаж байлаа. (E)

183. Ёс зүйн хууль ба зарчмууд харьцангуй шинжтэй гэсэн үзлийг ёс зүйн релятивизм хэмээн нэрлэдэг. Учир нь “релятив” хэмээх үг нь “харьцангуй” гэсэн утгатай. (A)

184. Ертөнцийг үзэх үзлийн түүхэн анхны хэв маяг нь философи юм. Яагаад гэвэл философи нь хүний эрүүл мэндийн асуудлыг гол судлах зүйлээ болгодог. (E)

185. “Философи арга” гэдэг ойлголт “арга” гэдэг ойлголтоос багтаамжаараа бага байдаг. Яагаад гэвэл “философи арга” нь тухайн философи өөрийн судлах зүйлээ авч үзэхэд болон мэдлэгийн нийт юм уу, олон салбарт баримтлан мөрдөхөөр боловсруулсан сэтгэхүйн дүрэм, шаардлага, зарчим, эв дүйн цогц мөн. (A)

186. Чарвакуудын үзэл материалист шинжтэй юм. Учир нь чарвакууд агаар, гал, ус шороо гэсэн атомын үзлийг баримтладаг. (A)

187. “Европын гудайлт” номыг О.Шпенглер туурвисан. Учир нь О.Шпенглер иргэншил бол соёлын өтлөлт, аажим мөхөл гэж үзсэн. (A)

188. Урлаг, утга зохиолын бүтээлүүдийг судладаг постструктуралист аргыг деконструкци гэдэг. Яагаад гэвэл деконструкцийн зорилго нь сэдвийн далд утга, эсрэг үзэл бодол зэргийг илрүүлэхэд оршдог. (A)

189. Онтологи сургаал ертөнцийг үзэх үзлийг илэрхийлдэггүй. Яагаад гэвэл методологид арга зүйн асуудлыг судладаггүй юм. (E)

190. Философи гэдэг нэр томъёо нь “цэцэн мэргэнд дурлах” гэсэн утгатай. Яагаад гэвэл философи тэр аяараа язгуур урлагийн үр дүнд боловсорсон байдаг. (C)

191. Эртний Энэтхэгийн философийн сургуулиуд нь эртний Грекээс гаралтай. Учир нь Монголчуудын философи сэтгэлгээнд огт нэвтрэн орж ирж чадаагүй. (E)

192. Дуализм бол плюралист үзэл мөн. Яагаад гэвэл дуализмд хоёр хүчин зүйлийг ертөнцийн эхлэл хэмээн үздэг. (A)

193. Платон гэгээрсэн шилдгүүдийн засаглалыг дэмжиж байсан. Учир нь Платон философичид хаан байх ёстой гэж үзжээ. (A)

194. Шашны трансцендентализмыг шашны философи чиглэлүүдийн ертөнцийг үзэх үзлийнх нь нийтлэг талын илэрхийлэл болгон ашиглаж буй нөхцөлд түүнийг теологитой адилтгаж болдоггүй. Учир нь теологийн янз бүрийн чиглэл аваас шашны номлолыг бүхэлд нь онолын үүднээс зөвтгөн нотлох ажиллагаа явуулдаг. (A)

22

Page 23: улирлын шалгалтын 200 сорил

195. Нэрт сэтгэгч Сиддхарта “4 үнэний тухай сургаал” номлохдоо зовлонг гол ойлголт болгосон. Яагаад гэвэл Сиддхарта нэн ядуу амьдралтай байсан юм. (C)

196. Ахуй гэдэг нь оршин буй бүхнийг тэмдэглэдэг философийн ойлголт. Яагаад гэвэл ахуйн үндсэн хэв маягт байгалийн ахуй, нийгмийн ахуй, хүний ахуй, оюун санааны ахуй хамрагддаг. (A)

197. Плюрализмын өргөн дэлгэрсэн философи хэлбэр нь дуализм мөн. Яагаад гэвэл “дуализм” гэдэг нь “хоёрдмол” гэсэн утга бүхий латин үгнээс гаралтай нэр. (A)

198. Веданта бол ведийг баримтлагч тууштай сургуулиудын нэг нь мөн. Яагаад гэвэл веданта нар ведийн үнэн зөв эсэхэд огт эргэлздэггүй. (A)

199. Христос шашны эртний философийг схоластик хэмээн нэрлэдэг. Учир нь схоластикийн гол төлөөлөгчөөр Августиныг хэмээн тооцдог. (E)

200. Фалес бол софистуудын гол төлөөлөгч мөн. Учир нь Фалес “хүн бол бүхний хэмжүүр” гэж сургасан. (E)

23

Page 24: улирлын шалгалтын 200 сорил

ХАРИУ

1. 2. 3. 4. 5. 6. 7. 8. 9. 10.C C C C C B D C C C

11. 12. 13. 14. 15. 16. 17. 18. 19. 20.D A C A B B B B D A

21. 22. 23. 24. 25. 26. 27. 28. 29. 30.D A C C E C D E C B

31. 32. 33. 34. 35. 36. 37. 38. 39. 40.D B C A B C B C A E

41. 42. 43. 44. 45. 46. 47. 48. 49. 50.D D A A E C A D B B

51. 52. 53. 54. 55. 56. 57. 58. 59. 60.A B D B A D B D E C

61. 62. 63. 64. 65. 66. 67. 68. 69. 70.C D B E C B A B A C

71. 72. 73. 74. 75. 76. 77. 78. 79. 80.A A D A A A B C A A

81. 82. 83. 84. 85. 86. 87. 88. 89. 90.E C A C B D B A C D

91. 92. 93. 94. 95. 96. 97. 98. 99. 100.A D E A B A A C E A

101. 102. 103. 104. 105. 106. 107. 108. 109. 110.C A D C C E E D B D

111. 112. 113. 114. 115. 116. 117. 118. 119. 120.A B C C C D C D A D

121. 122. 123. 124. 125. 126. 127. 128. 129. 130.C D A B A C E A B A

131. 132. 133. 134. 135. 136. 137. 138. 139. 140.B E A E D E B C D B

141. 142. 143. 144. 145. 146. 147. 148. 149. 150.A E D B B D A A E C

151. 152. 153. 154. 155. 156. 157. 158. 159. 160.A C D D B D E A C C

161. 162. 163. 164. 165. 166. 167. 168. 169. 170.A D B E A E B C D A

171. 172. 173. 174. 175. 176. 177. 178. 179. 180.C D E B A C B D E B

181. 182. 183. 184. 185. 186. 187. 188. 189. 190.D E A E A A A A E C

191. 192. 193. 194. 195. 196. 197. 198. 199. 200.E A A A C A A A E E

24