43
Батлав СЭЗ-ийн тэнхмийн эрхлэгч.............................................Т.Ууганбаяр 2-р бүлэг. Санхүүгийн хяналт шалгалтын тогтолцоо Судлах сэдэв 2.1 Монгол Улсын хяналт шалгалтын түүхэн хөгжил 2.2 Монгол Улсын санхүүгийн хяналт шалгалтын өнөөгийн тогтолцоо 2.3 Монгол Улсын санхүүгийн хяналтын албад 2.4 Санхүүгийн хяналтын олон улсын тогтолцоо 2.5 Сэдвийг бататгах сорилууд

2. санхүүгийн-хяналт-шалгалтын-тогтолцоо

Embed Size (px)

Citation preview

Page 1: 2. санхүүгийн-хяналт-шалгалтын-тогтолцоо

Батлав СЭЗ-ийн тэнхмийн эрхлэгч.............................................Т.Ууганбаяр

2-р бүлэг. Санхүүгийн хяналт шалгалтын тогтолцоо

Судлах сэдэв

2.1 Монгол Улсын хяналт шалгалтын түүхэн хөгжил

2.2 Монгол Улсын санхүүгийн хяналт шалгалтын өнөөгийн тогтолцоо

2.3 Монгол Улсын санхүүгийн хяналтын албад

2.4 Санхүүгийн хяналтын олон улсын тогтолцоо

2.5 Сэдвийг бататгах сорилууд

Page 2: 2. санхүүгийн-хяналт-шалгалтын-тогтолцоо

3.1. Монгол Улсын хяналт шалгалтын түүхэн хөгжил

Нийгэм ангиудад хуваагдаж хувийн өмч үүссэнээр захирагдах, захирах харилцаа бий болсноос эхлэн санхүүгийн тогтолцооны эхлэл тавигдсан гэж судлаачид үздэг.

1. Үүсэл хөгжлийн эхэн үе.

Хүй нэгдлийн байгуулал задарч Монгол нутагт аймгийн холбоод төр улс үүссэн үе МЭӨ V-IV зуун билээ. Овог, аймаг бие биедээ халдан довтлох, эзлэгдсэн газрынхаа хүмүүсийг боол болгон хүчийг нь ашиглах, газар нутаг, мал хөрөнгийг нь эрх мэдлийн дагуу зарцуулах болсноор хаад ноёд, цэргийн эрхтэн сурвалжит нар их болсонтой холбоотойгоор харъяат боол иргэд нь тэдэнд сайн дураараа өргөл өргөх, бэлэг сэлт барих явдлаар санхүүгийн тогтолцоо эхэлсэн нь улмаар татвар авах, зарцуулах албан ёсны харилцаа болсон гэж түүхэн эх сурвалж бичгүүдэд тэмдэглэгджээ. Тухайлбал,

Хүннү аймгийн дараа үүссэн Сяньби, Жужан, Түрэг, Уйгар, Кидан гүрнүүдийн үед ч эд хөрөнгө мал, ажиллах хүчийг эзэмшихийн зэрэгцээ газрыг хувьдаа эзэмшин түрээсээр ашиглуулах, шаардлагатай цагтаа алба гувчуурыг гардуулдаг зэрэг бичигдээгүй хууль үйлчилж байжээ.

Тэмүжин Монголын эзэн хаанаар өргөмжлөгдсөн 1206 онд монголын хаад ноёдын их хуралдайгаар Тэмүжинд ЧИНГИС цол өгч “Их засаг” хуулийг батлан мөрдсөнөөр анхны албан ёсны бичмэл хууль үйлчилж эхэлжээ. Энэ хуульд татварын асуудлаар тусгай бүлэг орсон гэдэг.

Татварын харилцаа нь санхүүгийн тогтолцооны хөгжиилд эртний түүхтэй гэдэг бөгөөд санхүүгийн харилцаа улам өргөжсөнөөр өмч хөрөнгийг хамгаалах зарцуулалтад нь хяналт тавих шаардлага гарч иржээ.

Санхүүгийн ухагдахуун нь мөнгийг хуримтлуулах, түүнийг захиран зарцуулах, хуваарилах, ашиглах, ашиглалтанд хяналт тавих зэрэг цогцолбор үйл ажиллагаа болон хөгжсөнөөр эдийн засгийн ухааны салбар шинжлэх ухаан болжээ. Санхүү нь мөнгө бий болсонтой холбогдож үүссэн эдийн засгийн бодит харилцаа юм. Эдийн засгийн ухаан нь “Хязгааргүй нөөц баялгаар хүний хязгааргүй хэрэгцээг хэрхэн яаж үр ашигтай хангах тухай асуудал”-ыг судалдаг бол санхүүгиийн шинжлэх ухаан нь “Хязгаарлагдмал нөөц баялгийг хүний хязгааргүй хэрэгцээнд хэрхэн үр ашигтай ашиглах тухай асуудал”-ыг судалдаг байна. Зах зээл дээр үүссэн эрэлт нийлүүлэлтийг хэрхэн зөв зохистойгоор удирдан зохицуулах асуудлыг цогц мэдээлэл, бүртгэл, хяналтын тусламжтайгаар шийднэ.

2. Социалист нийгмийн хөгжлийн үе шат

Хувьсгал ялсны дараа ардын түр засгийн газраас авч хэрэгжүүлсэн олон арга хэмжээний дотор санхүүгийн системийг үүсгэж хөгжүүлэхтэй холбоотой асуудлууд чухал байжээ. Ардын түр Засгийн газар, Монгол ардын намын удирдлага 1921 оны 3-р сарын 24-нд хамтран хуралдаж, хувьсгалын ялалтыг хангах, дотоод зах зээлээ төвхнүүлэхтэй холбогдсон олон асуудал

Page 3: 2. санхүүгийн-хяналт-шалгалтын-тогтолцоо

хэлэлцэж шийдвэрлэсний дотор Цэргийн яам, Дотоод яам, Сангийн яамыг байгуулахаар болсон байна. Сангийн яаманд хоол хүнс худалдаа, гааль, бүртгэл, хяналтын асуудлыг хариуцуулан холбогдох хэлтсүүдтэй байгуулж, улсын төсөв зохиох, түүний гүйцэтгэлийг хянах, улсын хэмжээнд санхүүгийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх, худалдаа бэлтгэл, гаалийн үйл ажиллагааг эрхлэх үүрэг хүлээлгэж байсан байна. Санхүүгийн хяналтын үүслийн он цагийн дарааллыг авч үзвэл:

1921-03-19-нд сангийн бүх хэргийг Засгийн Газрын даргад хавсруулан эрхлүүлэх шийдвэр гарсанаар Монгол Улсад өнөөгийн Санхүүгийн хяналтын тогтолцооны суурь тавигджээ.

1921-3-24-нд 3 яам байгуулсны нэг нь Сангийн яам байсан ( 6 хэлтэс, 14 салаа, бүгд 120 орон тоотой байгуулагдан мөнгө, санхүү, гааль, түрээс, албан гувчуур зэргийг хариуцаж байв )

1922 онд Сангийн яамнаас “Татвар хураах түр дүрэм”-ийг боловсруулан Ардын засгийн газраар батлуулж мөрдүүлж байжээ.

1922-06-23-нд Монгол Улсын Ардын Засгийн Газарт Хянан байцаах хэлтэс байгуулагдсанаар төрийн хяналтын байгууллагын суурь тавигджээ. Хянан байцаах хэлтэс нь яам, газруудын санхүүтэй холбогдсон үйл ажиллагаа нь хувьсгалын эрх ашигт нийцэж байгаа эсэхийг хянаж, улсын сан хөмрөгийг ариг гамтай зарцуулж, аривлан хэмнэхэд туслах, мөн ардын засгийн газраас гаргасан тогтоол, тушаалыг яам, газрууд хэрхэн биелүүлж байгааг шалгаж дутагдал, доголдлыг илрүүлэн засч арилгахад туслах зорилготой төрийн захиргааны байгууллага байсан байна.

1923-1-5-нд аймгуудад санхүүгийн хэлтэс, хошуудад албан татварын хэлтэс байгуулах шийдвэр гарч байжээ.

1923-2-р сард Сангийн яаманд гааль, татварын хэлтэс байгуулж даргаар нь Сүндэвдоной гэдэг хүнийг томилж анх удаа Зөвлөлтийн сургагч мэргэжилтэн Гаврилов гэдэг хүнийг ажиллуулсан. 1925 онд улсын 3-р их хурлаар улсын гааль, татварын тухай илтгэлтийг хэлэлцэн үнэлэлт өгч, дутагдалтай, доголдолтой талуудыг засах зорилгоор зохион байгуулалтыг өөрчлөн шинээр дүрэм журам гаргаж мөрдөх болжээ.

1925 оны 11-р сарын 21-нд Хянан байцаах хэлтсийг Хянан байцаах яам болгон өргөтгөсөн. Яам болон өргөжсөн нь дутагдал зөрчил гаргасан албан тушаалтныг огцруулах, халах, шүүхэд шилжүүлэх зэрэг эрх хэмжээтэй болсон. Мөн улсын төсвийг хянаж Засгийн газарт оруулах үүрэгтэй байв.

1926 оны 12-р сарын 10-нд Хянан байцаах яамыг татан буулгаж, Эдийн засгийн зөвлөлийн дэргэд хянан байцаах хэлтэс байгуулсан.

1927-12-9-нд Засгийн Газрын хуралдаанаар “Ард олны хөрөнгө малаас хураах албан татварыг нэгтгэн явуулах тухай дүрэм”-ийг баталсан.

Page 4: 2. санхүүгийн-хяналт-шалгалтын-тогтолцоо

1930-3-9-нд “Засгийн Газрын 11-р Сангийн яаманд санхүү ба орлого зарлагын явдалд хатуу чанд сахилга бат тогтоох ... санхүүгийн сахилга батыг зөрчсөн этгээдийг шүүн таслах газар шилжүүлэх санхүүгийн хяналт шалгалтын алба байгуулах”-аар шийдвэр гарсан.

1930 оны 6-р сард Хянан байцаах хэлтсийг БНМАУ-ын Хянан байцаах яам болгон өргөтгөжээ. Тус яам хууль, тогтоомж, нам засгийн шийдвэрийн биелэлт болон улсын өмч хөрөнгийн ашиглалт, зарцуулалтыг шалгах, хүнд сурталтай тэмцэх, албан хаагчдын ажлын хариуцлагыг дээшлүүлэх, албан хэрэг хөтлөлтийг эмх цэгцтэй болгох үүрэгтэй байв.

1932 оны 7-р сард Хянан байцаах яамыг татан буулгаж, түүний үүргийг зохих яамдад шилжүүлсэн байна.

1933 онд улсын төсвийг үр ашигтай зарцуулах, зарлагыг багасгах, аривлан хэмнэх журмыг хэрэгжүүлэхийн тулд Сангийн яамнаас улс даяар үзлэг явуулсан байна.

1934 оны 4 сарын 17-ны Сайд нарын зөвлөлийн тогтоолд “Сангийн яамны байцаагч нараас илрүүлэн гаргаж шүүн таслах газар шилжүүлсэн санхүү шамшигдуулагчдын зэрэг хэргүүдийг Сангийн яамны мэдээг баримтлан нэг сарын дотор ба урьд шийтгэсэн хэргүүдийн төлбөрийг хурдан гүйцэтгэн дуусгуулах ажлыг Шүүх яаманд даалгасугай” гэсэн байна.

1935 оны 4-26-нд Сангийн яамны санхүүгийн байцаагч нарын дагаж мөрдөх дүрэм батлагдсан.

1936 онд Сангийн яамны бүтэц зохион байгуулалтыг шинэчлэхэд Улсын санхүүгийн хянан байцаах газаро байгуулагджээ. Сангийн яамны бүтцийг 1936 онд шинэчлэн батлахад 2 газар, нэг хэлтэс, нэг анги гэсэн 4 нэгжтэй байхаар тогтоосны нэг нь “Улсын санхүүгийн хянан байцаах газар” байсан байна.

1940 онд Сайд нарын Зөвлөлд тогтоол, тушаалын биелэлтийг хянан шалгах тасаг байгуулагдсанаар төрийн хяналтын байгууллага дахин байгуулагдсан.

1940-өөд оноос яам, байгууллагуудад санхүүгийн дотоод хяналт ажилласан.

1947 оны 3-р сарын 15-нд Сайд нарын зөвлөлийн дэргэдэх хэрэг эрхлэх газарт Улсын байцаан шалгах газар байгуулжээ. Уг газрын зорилго нь улс, олон нийт хоршооллын өмчийг бүрэн бүтэн байлгах, өмч хөрөнгийг хууль ёсоор нь ашиглаж буйг хянахад оршиж байв.

1949 онд БНМАУ-ын IX их хурал Хянан байцаан шалгах газрыг Сайд нарын Зөвлөлийн шууд бүрэлдэхүүнд багтах Улсын хянан шалгах комисс болгон өргөтгөсөн.

1950-иад оноос бүртгэл тайлангүйгээр улс ардын аж ахуйд юу болж байгааг мэдэхгүй болоход хүрнэ гэсэн удирдамжийн дагуу бүртгэлийн ажлыг эрчимжүүлэх чиглэл гарсан.

1952 онд “Улсын хянан шалгах газраас мөнгөн төлбөр ноогдуулах тухай” заавраар анх улсад мөнгөн төлбөрөөр хохиролыг төлүүлдэг болжээ. Ингэж мөнгөн төлбөр ногдуулах арга хэмжээ улсын хянан шалгах байгууллагын практикт анх бий болсон байна.

Page 5: 2. санхүүгийн-хяналт-шалгалтын-тогтолцоо

1957 онд 6-р сарын 26-нд Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн зарлигаар Улсын хянан байцаах комиссыг БНМАУ-ын Хянан шалгах яам болгон өргөтгөжээ.

1959 онд Хянан шалгах яамыг татан буулгаж, Улсын хянан шалгах комисс гэж нэрлэхээр шийдвэрлэжээ.

1972 онд БНМАУ-ын Ардын Их хурлын тэргүүлэгчдийн зарлигаар БНМАУ-ын Ардын хянан шалгах байгууллагыг байгуулж, сайд нарын зөвлөлийн хянан шалгах комиссыг татан буулгажээ.

1960-1980-аад оны үед төсөв, санхүү, өмч хөрөнгөнд тавих хяналтыг хүчтэй болгох олон арга хэмжээ авч байсан ч хэт төвлөрүүлэх хандлага гарч байсан байна.

1980-аад оноос удирдлага, төлөвлөлтийн шинэ журам нэвтрүүлэхтэй холбогдуулан тэр үеийн сайд нарын зөвлөлөөс санхүүгийн хяналт шалгалтын ажлыг улам эрчимжүүлэх чиглэл гарч, яамдын хяналтын нэгжийг санхүүгийн хяналт шалгалтын хэлтэс болгон өргөтгөжээ.

1980-аад оноос удирдлага, төлөвлөлтийн шинэ журам нэвтрүүлэхтэй холбогдуулан тэр үеийн сайд нарын зөвлөлөөс санхүүгийн хяналт шалгалтын хэлтэс болгон өргөтгөжээ.

1980-аад оноос удирдлага, төлөвлөлтийн шинэ журам нэвтрүүлэхтэй холбогдуулан тэр үеийн сайд нарын зөвлөлөөс санхүүгийн хяналт шалгалтыг хүчтэй болгох тухай тогтоол гаргаж, улс нийгмийн хөрөнгийг үр ашиггүй зарлагаас урьдчилан сэргийлэхэд чиглүүлэн үр нөлөөг нь дээшлүүлэхээр заасан байна.

3. Зах зээлийн эдийн засгийн нийгмийн хөгжлийн үе

1990 онд татварын хууль гарсантай холбоотойгоор татварын алба байгуулагдаж, “санхүүгийн хянан байцаах газар”-ыг БНМАУ-ын Ардын Их Хурал Ардын Хянан шалгах байгууллагыг татан буулгажээ.

Монгол Улсын Засгийн Газрын 1991-8-23-ны 248-р тогтоолоор Сангийн яаманд Санхүүгийн хяналт шалгалтын алба ажиллуулах шийдвэр гарснаар дахин байгуулагджээ.

1995 оны 6-р сард Улсын Их Хурал Төрийн хянан шалгах хороог байгуулсан. 1996 оныг хүртэл санхүүгийн хяналт шалгалтын алба нь Сангийн яамны бүтцэд харъяалагдаж байсан байна.

УИХ-ын 1996 оны 40-р тогтоолоор Санхүүгийн улсын хяналт шалгалтын газар нь Сангийн сайдын эрхлэх ажлын хүрээний Засгийн Газрын тохируулагч агентлаг болох шийдвэр гарчээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль 1996 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 177 дугаар тогтоолоор Төрийн өмчийн хороо байгуулагдсан.

2002 оны УИХ-ын 58 дугаар, ЗГ-ийн 162 дугаар тогтоолуудад үндэслэн 2003-01-02 өдрөөс эхлэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын бүтцэд санхүүгийн хяналт шалгалтын хэлтэс байгуулагджээ.

Page 6: 2. санхүүгийн-хяналт-шалгалтын-тогтолцоо

2003-01 сард Төрийн аудитын тухай хууль батлагдсанаар Үндэсний аудитын газар байгуулагдсан.

2005-11-17-нд “Санхүүгийн зохицуулах хорооны эрхзүйн байдлын тухай хууль“ батлагдсанаар Санхүүгийн зохицуулах хороо байгуулагдсан.

Монголбанк, татвар, даатгал, гаалийн байгууллагуудад хөгжил, тэднээс хийгдэх хяналтуудын түүхэн хөгжил санхүүгийн хяналтын хөгжилд хамааралтай болно.

Page 7: 2. санхүүгийн-хяналт-шалгалтын-тогтолцоо

3.2. Монгол Улсын санхүүгийн хяналт шалгалтын өнөөгийн тогтолцоо

Хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын бүх шатны байгууллага болон бие даасан хяналтын байгууллага, өмчийн захиран зарцуулагчийн зүгээс эдийн засгийн субъектүүд өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж, байгууллагын аж ахуй, санхүүгийн үйл ажиллагааг хамран хийгдэх үзлэг шалгалт нь санхүүгийн хяналт болно. Санхүүгийн хяналтын гол зорилго нь ашиг орлогыг нэмэгдүүлэх, зарлагыг үр ашигтай зарцуулах үндсэн дээр санхүүгийн нөөцийг өсгөх явдал юм.

Санхүүгийн хяналтад тухайн байгууллагын үйл ажиллагааны гол үзүүлэлтүүд болох борлуулалт, ашиг, орлого, үнэ тариф, өртөг зардал, элэгдэл, цалин хөлс зэрэг өргөн үзүүлэлтүүд хамрагдана. Мөн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт, эрх бүхий байгууллагаас нийтлэг мөрдөх ёстой норм, норматив, шаардлагын биелэлт нь санхүүгийн хяналтанд хамрагдана.

Иймээс санхүүгийн хяналтыг нэгтгэн өргөн утгаар нь ойлгох нь чухал юм. Санхүүгийн хяналт нь санхүүгийн хуваарилалтын болон хяналтын үүргийн мөн чанараас урган гарсан удирдлагын чухал хэрэгсэл юм. Санхүүгийн хяналт шалгалтын өнөөгийн тогтолцоог дараах байдлаар тодорхойлж байна.

Схем 1

Page 8: 2. санхүүгийн-хяналт-шалгалтын-тогтолцоо

Аливаа байгууллагын үйл ажиллагаа санхүүгийн нөөц, эх үүсвэрээ бүрдүүлэх, түүнийгээ үр ашигтай, үр дүнтэй захиран зарцуулахад чиглэхэд нь хөрөнгө, мөнгөний хөдөлгөөнийг хянахтай холбоотой бүтцийг бий болгоход хүрдэг байна. Энэхүү хэрэгцээ нь төрийн ба хувийн аль ч байгууллагад байх тул санхүүгийн хяналт шалгалт нь өргөн хүрээний ойлголт гэдэг нь дээрх схемээс харагдаж байна.

Монгол Улс 1990 оноос зах зээлийн эдийн засагт шилжиж түүндээ нийцэх улс төрийн тогтолцоог бий болгохын зэрэгцээ төрийн хяналтын албадыг шинээр зохион байгуулах ажлууд хийгдсээр ирлээ.

Засгийн Газрын байгууллагуудын үйл ажиллагааны үр дүн, өмч хөрөнгийн хөдөлгөөнийг шалгах, алдааа дутагдлаас сэргийлэх, засаж залруулах, хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих зайлшгүй шаардлагын үүднээс олон улсын жишгийн дагуу хяналт шалгалтын нэгжүүдийг үүсгэх, мэргэшсэн ажиллах хүчнийг бэлтгэх, хууль эрхзүйн орчинг бүрдүүлэх зэрэг олон ажлууд хийгдэж байна. Үүний нэг нь Аудитын үндсэн зарчмуудын талаарх Лимагийн тунхаглалын үзэл баримтлалд нийцүүлэн 2003 онд “Төрийн аудитын тухай хууль”-ийг УИХ-ын чуулганаар батлан мөрдөж байгаа явдал юм.

Гүйцэтгэх засаглалын нэрийн өмнөөс санхүүгийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэгч байгууллага нь Засгийн Газрын агентлаг болох Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Санхүүгийн хяналт шалгалтын хэлтэс юм. Түүний зорилго нь улс, орон нутгийн төсвөөс санхүүждэг

Page 9: 2. санхүүгийн-хяналт-шалгалтын-тогтолцоо

байгууллагын төсвийн зарцуулалтад, төрийн өмчийн байгууллагын өмч, хөрөнгийн ашиглалтанд хяналт тавьж, үр ашиггүй зардлыг багасгах, орон нутгийн төсөв, тусгай зориулалтын сангийн бүрдүүлэлт, зарцуулалт, Засгийн Газрын шугамаар авсан зээл тусламжийн хөрөнгийн ашиглалтыг шалгаж үнэлэлт дүгнэлт өгөхөд оршино.

Санхүүгийн хяналт шалгалтыг Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасны дагуу төрийн өмчийн болон төсвийн байгууллагын үйл ажиллагаанд хийхээс гадна төсөв, санхүүгийн тодорхой нэг асуудлаар гарч буй гомдол, саналыг газар дээр нь шуурхай шалгаж учир шалтгааныг тогтоох шуурхай хяналт шалгалтын хэлбэрээр гүйцэтгэнэ.

Санхүүгийн хяналт шалгалт нь Засгийн Газрын байгууллага, төсөвт байгууллагад гарсан зөрчлийн нэгдсэн дүгнэлт, акт бичих, үүссэн хохирлыг төлүүлэх, буруутай этгээдэд нь хариуцлага ногдуулах, хууль хяналтын байгууллагад шилжүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Санхүүгийн хяналт шалгалтын мөрөөр шалгагдагч байгууллага нь мөрдөгдөж байгаа эрхзүйн актыг боловсронгуй болгох, удирдлагын шийдвэр болон байгууллага, хүмүүстэй хийсэн гэрээ хэлцэлийн үндэслэлийг сайжруулах, өр авлагыг барагдуулах, байгууллагын санхүү, төлбөрийн чадварыг дээшлүүлэх, төсвийн сахилга батыг улам бүр чангатгах арга хэмжээг байнга хэрэгжүүлэх үүрэгтэй.

Банкны хяналт нь мөнгө, зээлийн үйл ажиллагааг бүхэлд нь хамрах бөгөөд мөнгөний хадгалалт, хамгаалалт, түүний хөдөлгөөн, зээлийн эх үүсвэр, баталгаа, зээл олголт, буцаан төлөлт, хүүгийн төлөлт зэрэгт чиглэгдэнэ.

Татварын алба татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, татвар төлөгчдөд үйлчилгээ үзүүлэх, төсвийн орлогыг бүрдүүлэх чиг үүрэгтэй ажиллах бөгөөд татварын хяналт шалгалтыг хэрэгжүүлж, зөрчил дутагдлыг илрүүлэх, хариуцлага тооцох үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

Нийгмийн даатгалын алба нь нийгмийн даатгалын хуулиудын хэрэгжилтийг хангах, нийгмийн халамжийн тогтолцоог зүй зохисоор нь хэрэгжүүлэхэд хяналт шалгалт нь чиглэгдэнэ. Даатгалын үйл ажиллагаанд ч хийгдэх хяналт санхүүгийн хяналт шалгалтын нэг бүрэлдэхүүн юм.

Санхүүгийн зохицуулах хороо нь банкны үйл ажиллагаанаас бусад санхүүгийн үйлчилгээг зохицуулах, хянахтай холбогдсон харилцааг зохицуулахад чиглэнэ.

Төрийн өмчийн хороо нь төрөөс өмчийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж хэрэгжүүлэх, Үндсэн хууль, Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтын тухай хууль, Компанийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор тодорхойлсон төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг удирдах, эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн зохион байгуулах чиг үүрэг бүхий байгууллага болно.

Page 10: 2. санхүүгийн-хяналт-шалгалтын-тогтолцоо

Санхүүгийн хяналт шалгалт нь байгууллагын дотоод ч хийгдэнэ. Байгууллага дотооддоо хууль тогтоомж, норм нормативийн мөрдөлтийн байдал, санхүүгийн сахилгаа сайжруулах, хөрөнгийн захиран зарцуулалтдаа хяналт тавих үүднээс хяналт шалгалтын тогтолцоог хэрэгжүүлдэг.

3.3. Монгол Улсын санхүүгийн хяналтын албад

Үндэсний аудитын газар

Төрийн хяналтын байгууллага нь 1990 онд нийгэм, эдийн засгийн шинэ харилцаанд шилжсэнээр чухал үүрэгтэй болох нь нийгмийн шаардлагаас бий болжээ. Иймээс 1995 онд Төрийн хяналт шалгалтын тухай хууль батлагдсанаар Төрийн Хянан Шалгах Хороо байгуулагдсан. Улмаар Төрийн аудитын тухай хууль батлагдсанаар уг хороо нь 2003 онд Үндэсний аудитын газар болон өөрчлөгдөн зохион байгуулагдсан болно.

Төрийн үйл ажиллагааг хэвийн явуулах, татвар төлөгчийн болон олон нийтийн мөнгө болох сан хөмрөгийг зүй ёсоор нь хуулийн дагуу бүрдүүлж, зарцуулах, өмч хөрөнгийн ашиглалтад хяналт тавих арга зүйг даяаршлын өнөөгийн нөхцөлд олон улсын жишигт нийцүүлэх шаардлаг а нь төрийн хөндлөнгийн хараат бус байгууллагыг бий болгох суурийг тавьжээ.

Төрийн аудитын байгууллагын тогтолцоо нь төрийн аудитын төв, орон нутгийн байгууллагуудаас бүрдэнэ.

Page 11: 2. санхүүгийн-хяналт-шалгалтын-тогтолцоо

Схем 2 Төрийн аудитын тогтолцоо

Үндэсний аудитын газар нь УИХ болон төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлж буй санхүүгийн болон санхүүгийн бус мэдээлэл нь бодьтой, үнэн зөв тусгагдсан гэдэг баталгааг гаргаж өгөх үүрэгтэй. Үндэсний аудитын газар болон Монгол Улсын Ерөнхий аудиторын үйл ажиллагаанд үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга, Улсын Их Хурлаас бусад байгууллага, албан тушаалтан хяналт тавих үүрэг даалгавар өгөхийг хориглоно.

Монгол Улсын Ерөнхий аудиторыг Улсын Их Хурлын даргын санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилох бөгөөд түүнийг нэг удаа улиралуулан томилж болно. Төрийн аудитын тухай хууль төрийн аудитын байгууллага санхүүгийн тайлангийн болон гүйцэтгэлийн аудит хийнэ гэж заасан.

Аудитын дүгнэлтийг хэрхэн гаргуулахыг “төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль”-ийн 38-р зүйлд заасан.

1. Санхүү төсвийн асуудал эрхэлсэн Засгийн Газрын гишүүн төсвийн гүйцэтгэл болон Засгийн Газрын жилийн эцсийн санхүүгийн тайланг дараа жилийн 3дугаар сарын 20-ны өдрийн дотор аудитын дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын төв байгууллагад хүргүүлнэ. Төрийн аудитын төв байгууллага тайланг хүлээн авснаас хойш 1 сарын дотор тайлангийн талаар аудитын дүгнэлт гаргана.

2. Улсын төсвийн байгууллага жилийн эцсийн санхүүгийн тайлангаа дараа жилийн 2 дугаар сарын 15-ны дотор төрийн аудитын төв байгууллагад хүргүүлнэ. Төрийн аудитын төв байгууллага тайланг хүлээн авснаас хойш 1 сарын дотор тайлангийн аудитын дүгнэлт гаргана.

Page 12: 2. санхүүгийн-хяналт-шалгалтын-тогтолцоо

3. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь жилийн эцсийн санхүүгийн тайландаа дараа жилийн 3 дугаар сарын 1-ний өдрийн дотор аудитын дүгнэлт хийгдэнэ.

4. Засаг дарга орон нутгийн жилийн эцсийн санхүүгийн нэгдсэн тайланг дараа жилийн 2 дугаар сарын 20-ны өдрийн дотор аймаг, нийслэлийн төрийн аудитын байгууллагад хүргүүлнэ. Аймаг, нийслэлийн төрийн аудитын байгууллага 1 сарын дотор аудитын дүгнэлт гаргана.

5. Аудитын үйлчилгээний хөлсийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрсөн жишгээр тооцож аудит хийлгэсэн байгууллага төлнө. Аудитын үйл ажиллагаанд дээрх хугацааг баримтална.

Төрийн аудит болон хяналт шалгалтад дагаж мөрдөх эрхзүйн актууд нь:

1. Төрийн хяналт шалгалтын байгууллагын ажилтны гарын авлага (2003 он ) Энэхүү гарын авлагад Монгол Улсын ерөнхий аудиторын тушаалаар баталгаажсан гүйцэтгэлийн болон санхүүгийн тайланд аудит хийхэд удирдлага болгон мөрдөн ажиллах ёстой стандарт, заавар, журмуудыг багтаасан байна.

2. Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын стандарт ( 2001он )

“... Төрийн хяналт шалгалтын стандарт нь хяналт шалгалтын ажил, түүний тайлагнал болон хянан байцаагчдын үүрэг хариуцлагын талаар тавьж буй хамгийн наад захын шаардлагууд юм. Хянан байцаагчид шалгалтын явцад энд дурдсанаас илүү нарийн, эгзэгтэй нөхцөл байдал, тохиолдлуудтай тулгарч болох бөгөөд тийм тохиолдолд эдгээр стандартын шаардлагуудаас илүү өндөр шаардлагыг даван туулж байж хүлээсэн үүргээ биелүүлэх учиртай.

Төрийн аудитын бүрэн эрхийн хэмжээнд хийх ажил үүрэг нь:

Төрийн аудитын байгууллагын байгууллага улс, орон нутгийн төсвийн орлого, зарлагын гүйцэтгэл, төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төсвөөс санхүүгийн дэмжлэг авсан төсөл, хөтөлбөрийн санхүүгийн тайлан, үйл ажиллагааны гүйцэтгэлд аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гаргана.

Санхүүгийн хяналт шалгалтын алба

УИХ-аас Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг шинэчлэн баталж, мэргэжлийн хяналтын бие даасан, нэгдсэн тогтолцоог хуульчилж өгснөөр “Хяналт шалгалтын үндсэн зарчмын талаарх Лима тунхаглал”-д заасан хяналтын байгууллага чиг үүргээ хэрэгжүүлэхдээ үйл ажиллагаа, зохион байгуулалтын хувьд бие даасан, хараат бус, хөндлөнгийн байх зарчмыг хэрэгжүүлэх нөхцөл боломж бодитойгоор бүрдсэн билээ.

Улсын мэргэжлийн хяналтын газрын системийн хэмжээнд 40-өөд чиглэлээр улсын байцаагчид Монгол Улсын 140 гаруй хууль, 3600 гаруй стандарт, дүрэм, журам, норм норматив, УИХ, Засгийн газар, яамдаас гаргасан нийтээр дагаж мөрдөх тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна.

Page 13: 2. санхүүгийн-хяналт-шалгалтын-тогтолцоо

Монгол Улсын Их Хурлын “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэх батлах тухай” 2002 оны 58-р тогтоол, Засгийн Газрын “Засгийн Газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг байгуулах тухай” 2002 оны 162-р тогтоолоор салбарын яамдын эрхлэх асуудлын хүрээнд тухайн чиглэлийн захиргааны хяналтыг хэрэгжүүлж байсан нэгжүүдийг нэгтгэж Улсын Мэргэжлийн Хяналтын Газрыг шинээр зохион байгуулсан.

Олон чиглэлийн хяналтыг нэгтгэж нэгдсэн бүтцэд оруулсны зорилго нь байгууллага, иргэнд үзүүлэх төрийн үйлчилгээнд хяналт шалгалтын давхардлыг арилгах, нэг горимд шилжүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтэнд тавих захиргааны хяналтыг үр өгөөжтэй болгох, санхүүгийн сахилгыг бэхжүүлэхэд оршино.

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газар нь хууль тогтоомжийн мөрдөлтөд хяналт тавих замаар хөрөнгө мөнгөний зарцуулалтыг сайжруулах, түүний үр ашгийг дээшлүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдлоос хамгаалах, чанартай ажил, үйлчилгээ эрхлэх, хөдөлмөрлөх эрхийг нь хангах, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, бизнес эрхлэх таатай орчинг бүрдүүлэх зорилготой Засгийн Газрын тохируулагч агентлаг юм. Тус байгууллагын түүхэн хөгжлийн үйл явц дах албадууд:

1. Санхүүгийн хяналт шалгалтын улын алба. 1930 онд анх байгуулагджээ. 2. Боловсрол, соёл шинжлэх ухааны хяналтын улсын алба. 1991 онд байгуулагджээ. 3. Байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын улсын алба. 1996 онд байгаль орчны,

1997 онд геологи, уул уурхайн хяналтын алба байгуулагджээ.4. Цацраг, тусгай хяналтын улсын алба. 1976 онд анх байгуулагджээ. 5. Нэгдсэн лабортари. 1958 онд анх байгуулагджээ.

Схем 3 Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын бүтэц

Page 14: 2. санхүүгийн-хяналт-шалгалтын-тогтолцоо

МХЕГ нь чиглэлийн үндсэн 6 газар Нийслэлийн болон 21 аймагт мэргэжлийн хяналтын газар, Буянт-Ухаа, Замын-Үүд, Сүхбаатар зэрэг 23 боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба хэлтэс, нэгдсэн төв лабортори гэсэн бүтэц зохион байгуулалттайгаар Монгол Улсын хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна.

Үүнд:

1. Санхүү, хөдөлмөр нийгмийн хамгааллын хяналтын газар 2. Эрүүл мэнд, Боловсролын хяналтын газар3. Хүнс хөдөө аж ахуй, Үйлдвэр үйлчилгээний хяналтын газар4. Дэд бүтцийн хяналтын газар5. Байгаль орчин, Аялал жуулчлал, Геологи уул уурхайн хяналтын газар6. Хилийн мэргэжлийн хяналтын газар7. Нэгдсэн төв лабортори

Санхүү, Хөдөлмөр нийгмийн хамгааллын хяналтын газар нь санхүүгийн хяналт шалгалтыг Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасны дагуу төрийн өмчийн болон төсвийн байгууллагын үйл ажиллагаанд 2 жил нэгээс доошгүй удаа хийхээс гадна төсөвт хөрөнгийн зарцуулалтыг аймаг, салбараар нь нэгтгэн шалгаж дүгнэлт гаргаж байна. Мөн төсөв, санхүүгийн тодорхой асуудлаар гарч буй гомдол, саналыг газар дээр нь учир шалтгааныг тогтоох шуурхай хяналт шалгалтыг гүйцэтгэдэг. Хөдөлмөр нийгмийн хамгааллын

Page 15: 2. санхүүгийн-хяналт-шалгалтын-тогтолцоо

хяналт нь энэ чиглэлийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, үнэлэлт дүгнэлт өгдөг байна.

Боловсрол, соёл шинжлэх ухааны хяналт нь энэ чиглэлийн хууль тогтоомж, стандарт, үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд хяналт тавих, үнэлэлт дүгнэлт өгөхөд үйл ажиллагаа нь чиглэнэ.

Эрүүл мэндийн хяналт нь энэ чиглэлийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих бөгөөд эмчлэх, оношлох, нөхөн сэргээх тусламж үйлчилгээний стандарт, эмч эмнэлгийн ажилтны мэргэжлийн ёс зүй хэм хэмжээ, техник технологийн чанарт хяналт тавина.

Дэд бүтцийн хяналтын газар нь барилга, хот байгуулалт, авто зам, эрчим хүч, харилцаа холбоо, радио долгионы, авто тээвэр, усан зам, өргөх механизм зэргийн тухай хууль, түүнд мөрдөх норм, стандартын мөрдөлтөд хяналт тавих, үнэлэлт, дүгнэлт өгөхөд үйл ажиллагаа нь чиглэнэ.

Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр, үйлчилгээний хяналтын газар нь хүнсний үйлдвэрлэл технологи, мал эмнэлэг, мал аж ахуйн үржил, газар тариалан, ургамал хамгаалал, хорио цээр, таримал ургамлын үр, сортын чанарын чиглэлийн хууль тогтоомж, олон улсын гэрээ хэлэлцээр, стандартын мөрдөлтөд болон бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд хяналт тавихад үйл ажиллагаагаа чиглүүлнэ.

Байгаль орчин аялал жуулчлал, геологи уул уурхайн хяналтын газар нь байгаль орчны тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан эрхзүйн акт, стандартын хэрэгжилтэд хяналт тавих, тэдгээрийг сахиулан мөрдүүлэхтэй холбогдсон арга хэмжээ авахад үйл ажиллагаагаа чиглүүлнэ.

Хилийн мэргэжлийн хяналтын газар нь мал амьтан, шавьж, мэргэчин амьтан, ургамал зэрэгт олон улсын гэрээ хэлэлцээрт заасан нөхцөлийг мөрдүүлэх, улсын хилээр нэвтрүүлэхэд хяналт тавих, бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд хяналт тавихад үйл ажиллагаагаа чиглүүлнэ.

Нэгдсэн лабор а тори нь лабораторийн сорьцын үндсэн дээр эрүүл ахуй, халдвар судлал, эм био бэлдмэл, таримал ургамлын үр хорио цээрийн хяналтаар илрүүлсэн зөрчлийг баталгаажуулан байгаль нийгэм, орчноос хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болохуйц хими, физик биологийн хүчин зүйлүүдийг илрүүлэн тодорхойлох үүрэгтэй.

Мэргэжлийн хяналт шалгалтыг мэргэжлийн өндөр түвшинд хийх, хяналт шалгалтын ажлыг хэрхэн гүйцэтгэх арга зүйгээр хангах зорилгоор “Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага”-ыг батлан мөрдөж байгаа ажээ. Энэхүү шаардлага нь мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчид үйл ажиллагаандаа заавал мөрдөх байгууллагын стандарт бөгөөд 2 үндсэн хэсгээс бүрдэнэ. Нэгдүгээр хэсэг нь 12 үндсэн, 37 дэд заалттай. Хоёрдугаар хэсэг нь 6 норматив шалгууруудтай.

“Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага” стандарт нь мэргэжлийн хяналт шалгалтын ажлын нарийвчилсан горим, үндсэн шаардлагыг тогтоосон.

Page 16: 2. санхүүгийн-хяналт-шалгалтын-тогтолцоо

Хяналт шалгалтын ажлын зохион байгуулалтыг сайжруулах, давхардлыг арилгах, хяналт шалгалтын баримт бичгийг стандартын шаардлагын дагуу албан хэрэг хөтлөлтийн зааврыг чанд баримтлан үйлддэг болох, улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөх, аливаа хөндлөнгийн нөлөөллөөс ангид байх, шударгаар ажиллах, мэргэжлийн хяналтын ажил үйлчилгээг иргэд, бизнес эрхлэгчдэд илүү ойр дөхөм болгох эрхэм зорилготой байгаагаараа энэхүү стандартын ач холбогдол оршино.

Санхүүгийн зохицуулах хороо

Санхүүгийн зохицуулах хороо нь 2006 оны 1 сарын 25-ны УИХ-ын 10-р тогтоолоор батлагдан байгуулагдсан. Тус хороо нь дараах чиг үүрэг бүхий үйл ажиллагааг явуулна.

Санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах Санхүүгийн үйлчилгээг зохицуулах Холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих Хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах

Схем 4 Санхүүгийн зохицуулах хорооны бүтэц

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль-д зааснаар санхүүгийн зохицуулах хороо нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага юм.

Page 17: 2. санхүүгийн-хяналт-шалгалтын-тогтолцоо

Хороо дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1. Санхүүгийн үйлчилгээтэй холбоотой хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэд нь хяналт тавих;

2. Бүрэн эрхийнхээ хүрээнд дүрэм, журам, заавар баталж, хэрэгжилтэд нь хяналт тавих, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг дэмжих зорилгоор шаардлагатай шалгуур үзүүлэлт, бусад хэм хэмжээ тогтоох;

3. Санхүүгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл (цаашид “тусгай зөвшөөрөл” гэх) олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих;

4. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг шалгах;5. Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний

хэмжээг тогтоох;6. Тусгай зөвшөөрөл эзэмшигч хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгч

хооронд гарсан маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан шийдвэрлэх;7. Хорооны ажилтны ёс зүйн дүрмийг баталж, биелэлтэд нь хяналт тавих.

Хороо нь дээрх нийтлэг бүрэн эрхээс гадна үйл ажиллагааныхаа чиглэл тус бүрээр дараах хуулиудад заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

1. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны чиглэлээр Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд заасан

2. Үнэт цаасны зах зээлд оролцогчийн үйл ажиллагааны чиглэлээр Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан

3. Даатгалын үйл ажиллагааны чиглэлээр Даатгалын тухай хуульд заасан 4. Даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагааны чиглэлээр Даатгалын

мэргэжлийн оролцогчийн тухай хуульд заасан5. Хадгаламж, зээлийн үйлчилгээний чиглэлээр Хоршооны тухай хуульд заасан.

Санхүүгийн зохицуулах хороо дүрмийг УИХ-аас батлах бөгөөд Хороо нь дарга, 6 гишүүнээс бүрдэнэ. Хорооны даргад Улсын Их Хурлын дарга, гишүүдэд Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо хоёр хүний нэр дэвшүүлж, газрын гишүүн, Монгол банкны Ерөнхийлөгч тус бүр нэг хүний нэр дэвшүүлж, Улсын Их Хурлаас томилно. Хорооны дарга болон Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооноос нэр дэвшүүлсэн тус бүр 1 гишүүн орон тооны, бусад дөрвөн гишүүн нь орон тооны бус байна.

Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг Улсын Их Хурлаас 3 жилийн хугацаагаар томилж, чөлөөлнө. Хяналтын зөвлөлийн даргад Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, гишүүдэд Улсын Их Хурлын Эдийн засгийн болон Хууль зүйн байнгын хороо тус бүр хоёр хүний нэр дэвшүүлнэ.

Банкны хяналт шалгалт

Санхүүгийн хяналтын системд төв банк чухал үүрэг гүйцэтгэдэг. Төв банкны нэг үндсэн үүрэг нь банкны системийн тогтвортой үйл ажиллагааг хангахын тулд арилжааны банкны үйл

Page 18: 2. санхүүгийн-хяналт-шалгалтын-тогтолцоо

ажиллагаанд хяналт тавих явдал юм. Төв банк нь банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоос эхлээд банкны ажилд мөрдүүлэхээр тогтоосон эдийн засгийн нормативт шалгуур үзүүлэлт, харьцааны биелэлт банкны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавина.

Банкны үйл ажиллагааг хянан шалгах, зохицуулах шаардлага бусад бизнесийн хүрээнээс илүү өндөр тавигдана. Учир нь банк өөрийн хөрөнгөөс хэд дахин илүү бусдын хөрөнгийг төвлөрүүлж үйл ажиллагаа явуулдаг. Иймээс банкны үйл ажиллагааг эрхлэн явуулах нь өндөр шалгууртай буюу хууль эрх зүйгээр зохицуулсан хяналтын механизмтай болно. Төв банк ( монголбанк ) -ны тухай хууль-д Монгол банкны үйл ажиллагааны чиглэлд банкны үйл ажиллагаанд хяналт тавих гэж заасан.

Монголбанк хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, банкны тогтолцооны найдвартай байдлыг бэхжүүлэх зорилгоор банк байгуулах зөвшөөрөл банкинд олгох, түүний өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг хангуулах болон үйл ажиллагааг нь зохицуулахтай холбогдсон дүрэм, журам шийдвэр гаргаж, хэрэгжилтэд нь хяналт тавина.

Банкинд хяналт тавих Монголбанкны бүрэн эрх нь:

1. Монголбанк энэ хуулийг хэрэгжүүлэх хүрээнд банкны үйл ажиллагааг хянан шалгах эрхтэй

2. Монголбанкны хяналт шалгалтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн томилсон хянан шалгагч, хянагч хэрэгжүүлнэ. Монголбанкны хянан шалгагчийн бүрэн эрх нь:

Монголбанкны хянан шалгагч банкны тухай хууль тогтоомж, төрийн мөнгөний бодлого болон Монголбанкны гаргасан дүрэм, журам, Монголбанкны Ерөнхийлөгчийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд банкнаас хэрхэн биелүүлж байгаад хяналт тавьж, шалгалт хийна. Хянан шалгагч нь улсын байцаагчийн эрх эдэлнэ гэж заасан.

Монголбанкны хянан шалгагч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:

Банкны байр, тасалгаа, бусад холбогдох газарт нэвтрэн орох ; Банкны данс бүртгэл, тайлан, тэнцэл, санхүүгийн баримтад хяналт шалгалт

хийх, тайлбар, лавлагаа гаргуулж авах, асуулт тавьж, хариулт авах ; Шаардлагатай магадлагаа, баримтын хуулбарыг уг хуулбарыг уг банкны

харилцагч иргэн, хуулийн этгээд, банк, санхүүгийн болон бусад байгууллагаас үнэ төлбөргүй гаргуулан авах ;

Хуулийн этгээд, иргэний банкны үйл ажиллагаатай холбогдох баримтыг шалгаж үзэх ;

Банк, түүний үйл ажиллагаатай холбогдсон хууль тогтоомжийг зөрчсөн гэм буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу захиргааны хариуцлага хүлээлгэх

Хууль тогтоомж зөрчсөн нь гэмт хэргийн шинжтэй байвал холбогдох баримт бичгийг эрх бүхий байгууллагад шилжүүлэх

Page 19: 2. санхүүгийн-хяналт-шалгалтын-тогтолцоо

Монголбанкнаас тогтоосон банкны үйл ажиллагааны шалгуур үзүүлэлтийг хангаагүй буюу зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах санг бүрэн байгуулаагүй банкны гишүүнд ноогдол ашиг хуваарилахыг зогсоох

Банкны үйл ажиллагаанд тавигдах хяналт шалгалтыг хэрэгжүүлэгчийн харъяаллаар нь хөндлөнгийн, банкны системийн гэж ангилна. Хөндлөнгийн хяналт шалгалтыг Монгол банкнаас зөвшөөрөл авсан аудитын байгууллага хэрэгжүүлнэ. Системийн хяналтыг Төв банкны, банкны дотоод хяналт шалгалт гэж ангилна. Төв банкны хяналт шалгалтын зорилго нь банкны системийн тогтвортой байдлыг хангуулах, хадгаламж эзэмшигч, зээлдүүлэгчийн эрх ашгийг хамгаалахад оршино.

Монголбанкнаас арилжааны банкуудын үйл ажиллагаа, санхүүгийн байдалд иж бүрэн хяналт шалгалт хийснээр системийн хэмжээнд тухайн банкны үзүүлэлтийг үнэлж, дүгнэлт өгнө. Үүнд: Активийн чанар, Өөрийн хөрөнгийн хүрэлцээ, Ашигт ажиллагаа, Төлбөрийн чадвар, Зах зээлийн эрсдэлийн мэдрэмж, Удирдлагын чадвар.

Банкны дотоод хяналт шалгалтыг Хувь нийлүүлэгчийн нэрийн өмнөөс хийгдэх хяналт, Гүйцэтгэх байгууллагын нэрийн өмнөөс хийгдэх хяналт, Гүйцэтгэх байгууллагын нэрийн өмнөөс хийгдэх хяналт шалгалт гэж ангилна. Банкны дотоод аудитын нэгж нь дотоод хяналтыг хэрэгжүүлнэ.

Банкны дотоод хяналт нь:

1. Банкны үйл ажиллагаа хууль эрх зүйн хүрээнд явагдаж буйг; 2. Банкны зорилго, төлөвлөгөө, төсөвтэйгээ нийцэж байгааг ; 3. Санхүү болон удирдлагын мэдээлэл, цаг хугацаандаа, үнэн зөв боловсрогдож буйг ; 4. Аливаа үйл ажиллагаа хувь нийлүүлэгч, харилцагчийн эрх ашигт нийцэж буйг ; 5. Банкны хөрвөх чадвар, эрсдэлийн түвшин, ашигт ажиллагаа зохих хэмжээндээ

буйг шалгаж дүгнэлт, зөвлөмж, даалгавар өгөхөд чиглэнэ.

Төв банкнаас банкинд тавих хяналтыг банкны мэргэжлийн хяналтын алба эрхэлнэ. Монголбанкны хянан шалгагч нь улсын байцаагчийн эрх эдлэх буюу банкны данс бүртгэл, тайлан, санхүүгийн баримтад шалгалт хийх, лавлагаа гаргуулах, асуулт тавих, хариулт авах, банкны ажлын байранд чөлөөтэй нэвтрэх, гэм буруутай этгээдэд захиргааны хариуцлага хүлээлгэх, гэмт хэргийн шинж чанартай асуудлыг эрх бүхий байгууллагад шилжүүлэх зэрэг өргөн эрхтэй болно.

Валютын зохицуулалтын талаар гарсан төрийн хуулийн биелэлтэд хяналт тавих, валютын гүйлгээг зохицуулах, хянах явдал Монголбанкны эрх хэмжээнд хамаарна.

Татварын хяналт шалгалт

Дэлхийн аль ч оронд татварын орлого нь төрийн сангийн дийлэнхийг бүрдүүлдэг нь нэгэнт тодорхой болохоор татварын хяналт шалгалт нь санхүүгийн хяналт шалгалт нь санхүүгийн хяналт шалгалт нь санхүүгийн хяналт шалгалтын тогтолцоонд чухал байр суурийг эзэлдэг.

Page 20: 2. санхүүгийн-хяналт-шалгалтын-тогтолцоо

Татвараа өөрөө тодорхойлж төлдөг систем хэрэгжиж байгаа нь татвар төлөгч хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн үнэн зөв биелүүлж байгааг тодорхойлох, тэдэнд уг үүргээ биелүүлэхэд нь туслалцаа үзүүлэх, татвар төлөлтөд аливаа зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх зэрэг зорилгыг хангах нь татварын хяналт шалгалт байх нь зайлшгүй гэдгийг харуулна.

Өнөө үед эдийн засгийн гэмт хэрэг, үүний дотор татварын хуулийг зөрчих гэмт хэргийн хүрээ өргөжих, хуулийг зөрчих, татвараас зайлсхийх үйлдэл байсаар байна. Иймээс хуулийг нэг мөр дагаж мөрдөж үндсэн хуульд заасан үүргээ хэрэгжүүлж буй байдалд хяналт тавих нь төрийн хяналтын үүрэг билээ.

Иргэн нь төрийн баталсан хуулиудын дагуу татвараа төлж үүргээ хэрэгжүүлэх, төлсөн татварынхаа зарцуулалтад хяналт тавих замаар төрийн эрхийг барилцах эрх зүйт энэ нийгэмд төрийн татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих үүргийг татварын албад гүйцэтгэнэ. Засгийн Газрын тохируулагч агентлаг болох татварын алба нь иргэн, хуулийн этгээдийн татварын хуулиудыг хэрэгжүүлж буй байдалд нь хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгуулах, хариуцлага хүлээлгэх чиг үүрэгтэй байгууллага тул төрийн санхүүгийн хяналт шалгалтын нэг бүрэлдэхүүн болно.

Татварын хяналт шалгалт нь татварын удирдлагын элемент болохын хувьд нэгдүгээрт, үр ашигтай татварын тогтолцоог бүрдүүлэх нөхцөл болох хоёрдугаарт, татварын асуудлаар тодорхой эрх бүхий төрийн удирдах байгууллагууд болон татвар төлөгчдийн эргэх холбоог хангахад чухал үүрэгтэй.

Татварын хяналт шалгалтын субъект нь татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэгч, татвар хураалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэгч албад болох татвар, гааль, нийгмийн даатгалын албад байна. Татварын хяналт шалгалтын объект нь төрийн мөнгөн санг бүрдүүлэх үүрэг бүхий татвар төлөгчийн үйл ажиллагаа буюу татварын харилцааны цогц юм.

Татварын хяналт шалгалтад дараах зарчмуудыг баримтална:

Хуулийг дээдлэх, сахих ; Шударга байх ; Тэгш хандах ; Нууцыг хадгалах ; Мэргэжлийн ур чадвартай байх ; Мэргэжлийн үзэл бодолтойгоор хандах ; Уян хатан байх ;

Татварын харилцаа нь татвар төлөгчийн бүтээсэн баялгаас хуулийн дагуу төрийн санд хөрөнгө хуримтлуулахад чиглэх учир дуртай хүн бүр тэр бүр үгүй байдаг нь төлөхгүй байх, болбол хамгийн багыг төлөх гэсэн хүсэл дагалддаг. Иймээс хуулийн дагуу татвар төлөх үүргийн хэрэгжилтийг шалгах нь татварын улсын байцаагчдаас дээрх зарчмуудыг мөрдлөг болгохыг шаардана.

Page 21: 2. санхүүгийн-хяналт-шалгалтын-тогтолцоо

Татварын хяналт шалгалтын зорилго, арга, хугацаа, агуулгаас нь хамааруулан албадан болон албадан бус шалгалт гэж ангилна. Албадан шалгалт нь татварын хуульд зааснаас татвар төлөгчийн хууль зөрчсөн үйл ажиллагаа нь эрүүгийн хэрэг үүсэх үед хийгдэх хэрэг бүртгэлийн ажиллагаа юм. Албадан бус шалгалт нь татварын албанаас хийгдэх шалгалт хамрагдана. Хэдийгээр энэ нь албадан ус шалгалтад хамрагдаж байгаа ч шалгалт хийлгэхгүй саатуулсан, эсэргүүцэл үзүүлсэн этгээдэд хуулийн хариуцлага ногдуулна.

Татвар төлөгч хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг хянан шалгах ажлыг зохион байгуулахыг Үндэсний татварын албаны бүрэн эрхэд заасан. Иймээс Монгол Улсын татварын хуулийн хэрэгжилтэй холбоотой хяналт шалгалтын ажлыг үндэсний татварын алба гүйцэтгэнэ.

Татварын хууль тогтоомжийн дагуу үүргээ хэрхэн биелүүлж буйг хянан шалгах эрх бүхий субъект хэн болох , түүнийг хэрхэн гүйцэтгэхийг татварын ерөнхий хуулийн 6-р бүлгийн 47-р зүйлд заасан. Үүнд:

1. Татвар төлөгч Монгол Улсын татварын хууль тогтоомжид зааснаар төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба, татварын улсын байцаагч хянан шалгана.

2. Татварын хяналт шалгалтыг Үндэсний татварын алба хийж гүйцэтгэнэ. 3. Татварын алба, татварын улсын байцаагч татвар төлөгч татварын хуулиар

тогтоосон эрхээ эдлэх, үүргээ биелүүлэхэд туслах, зөрчил дутагдлыг арилгах зорилгод нийцүүлэн бүрэн эрхээ хэрэгжүүлэх хүрээнд дараах хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулна :

Татвар төлөгч татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэн татварын ногдлоо өөрөө үнэн зөв тодорхойлон төлөх нөхцлийг бүрдүүлж, нягтлан бодох бүртгэлийг тогтмол хөтөлж, татварын тайлангаа хугацаанд нь гарган тушааж, татвараа төлж буй эсэхийг тогтоох ;

Татвар төлөгчийн татварын тайланд тусгаж тайлагнасан татварын ногдол нь бүрэн гүйцэт эсэхийг шалган тогтоох ;

Нягтлан бодох бүртгэлийг зохих ёсоор хөтлөөгүй, эсхүл татварын тайлангаа тушаагаагүй бол татварын ногдлыг тодорхойлон төлүүлэх ;

4. Татварын алба, татварын улсын байцаагч нь татварын хяналт шалгалтын ажлыг татвар хураах зардлыг хэмнэн, үр өгөөжтэй байх, татвар төлөгчийн хэвийн үйл ажиллагааг үл алдагдуулах, чирэгдэл бага учруулах шаардлагад нийцүүлэн төлөвлөгөөт болон гэнэтийн, бүрэн буюу хэсэгчилсэн, ганцаарчилсан болон нийтийг хамарсан зэрэг олон улсын жишигт нийцсэн, хуулиар хориглоогүй бүх хэлбэрээр явуулж, аль ч татвар төлөгчийн үүргийн биелэлтийг хэзээ зохистой гэж үзсэн үедээ шалгах хэрэгтэй.

5. Зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд татварын хяналт шалгалт хийх талаар татвар төлөгчид ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө урьдчилан мэдэгдэнэ.

Page 22: 2. санхүүгийн-хяналт-шалгалтын-тогтолцоо

6. Төсвийн орлогын тогтвортой байдлыг хангах зорилгоор Үндэсний татварын ерөнхий газрын дарга нь татвар төлөгчийн улс, орон нутгийн төсөвт оруулж буй орлогын хэмжээгээр эрэмбэлэн хяналт шалгалтын харъяаллыг тогтооно.

7. Татварын алба нь татварын улсын байцаагчийн мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага туршлага, авлигад үл автах, ёс зүйн зөрчил гаргахгүй байх нөхцөлийг харгалзан хяналт шалгалтын зохион байгуулалт, томилгоог хийнэ.

Татварын албаны татварын хяналт шалгалтын нэгж нь бүх шатны татварын албадын хяналт шалгалтын ажлыг шалган зааварчлах, мэргэжлийн арга зүй, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх аргачлал, заавар журам, зөвлөмж боловсруулж батлуулан мөрдүүлэх, тэдгээрийн хэрэгжилтэнд хяналт тавих, татварын хууль тогтоомжийг улсын хэмжээнд нэг мөр дагаж мөрдөх ажлыг хэрэгжүүлж, татварын хяналт шалгалтын ажлыг улсын хэмжээнд нэгдсэн журмаар зохион байгуулж, орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг татварт бүрэн хамруулах шаардлагын хангахын тулд татвар төлөгчийг шалгах, шаардлагатай бол давхар хяналт шалгалт хийх, хөндлөнгийн мэдээлэл, зөрчлийн санг бүрдүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааг зохицуулна.

Хяналт шалгалт эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан нь албан үүргээ биелүүлэх явцад татварын хууль тогтоомжийг зөрчсөн тухай мэдээлэл олж мэдсэн, илрүүлсэн бол энэ тухай мэдээллийг татварын албанд албан ёсоор өгөх үүрэгтэй гэж татварын ерөнхий хуульд заасан. Хуульд заасан зохицуулалтаас харахад татварын хяналт шалгалтыг явуулах субъектыг тодорхой заасан ч татварын хуулийг зөрчсөн тухай мэдээллийг татварын албанд өгөх замаар хуулийн хэрэгжилтэд хяналт тавих нь бүх нийтийн үүрэг болох санааг илэрхийлж байна.

Татварын алба өөрөө тодорхойлсон ногдол, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийхээс гадна хуулийн дагуу үүргээ хэрэгжүүлээгүй болон үнэн зөв тайлагнаагүй татвар төлөгчдөд ногдлыг нь шууд бус аргаар тодорхойлох, мөн байр агуулахад нь нэвтрэн орох, үзлэг хийх, тооллого явуулах, ажлын зураг авалт хийх зэрэг үйл ажиллагааг татварын ерөнхий хуулийн дагуу хэрэгжүүлнэ.

Татварын хяналт шалгалтыг :

Урьдчилсан шалгалт Төлөвлөгөөт шалгалт Конторын шалгалт Хэсэгчилсэн ба сэдэвчилсэн шалгалт Гэнэтийн шалгалт Татвар төлөгчийн хүсэлтээр хийх шалгалт гэж ангилна.

Татварын хяналт шалгалтыг явуулах нь татварын хуулийн хэрэгжилтийн байдалд үнэлэлт өгөх буюу зөрчсөн үйлдлийн татварын байцаагчдаас тодорхойлж холбогдох баримтыг үйлдэнэ.

Page 23: 2. санхүүгийн-хяналт-шалгалтын-тогтолцоо

Гаалийн хяналт шалгалт

Гаалийн татвар, валютын талаарх хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах, гаалийн татвар, бусад татвар, хураамжийг төсөвт оруулах үйл ажиллагаа нь гаалийн хяналтын байгууллагын чиг үүрэг юм. Гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг хөнгөн шуурхай болгох, татвараас зайлсхийхтэй тэмцэх худалдааны луйврыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, гаалийн хяналтыг оновчтой зохион байгуулах, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, гаалийн зөрчлийг арилгах, хуулийн хариуцлага хүлээлгэх, шалгалтыг үр дүнтэй явуулахад бүрдүүлэлтийн дараах шалгалтын зорилго оршино.

Гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт гэдэгт бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийж дууссан үеэс эхлэн уг бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлсэн болон гаалийн бүрдүүлэлт зөв хийгдсэн эсэхийг гадаад худалдааны холбогдох бичиг баримтанд тулгуурлан нягтлан шалгах буюу улмаар хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд татвар төлөгчийн санхүүгийн үйл ажиллагаанд болон шаардлагатай бол холбогдох мэргэжлийн байгууллагын шинжээчдийн хамт шалгалтыг хийж, илэрсэн зөрчил, төлбөр дутагдлыг баримтаар баталгаажуулан, төлбөрийг барагдуулах, зөрчил, дутагдлын шалтгаан, авах арга хэмжээний талаарх асуудлыг боловсруулах шийдвэрлүүлэх үйл ажиллагааг ойлгоно.

Шалгалтыг хийх үндэслэл нь:

Монгол Улсын Гаалийн тухай хууль болон Гаалийн тариф, татварын тухай хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан хууль тогтоомж, холбогдох бусад эрхийн актын хүрээнд гаалийн бүрдүүлэлт хийгдсэнийг нягтлан шалгах

Гаалийн хамтын ажиллагааны хүрээнд гэрээ, хэлэлцээрийн үндсэн дээр тохиролцсон гаалийн байгууллага хүсэлт гаргасан бол

Судалгаа, дүгнэлтийн үндсэн дээр сонголт хийж шалгах Эрх бүхий байгууллагын өгсөн чиглэлийн дагуу Гаалийн удирдах төв байгууллагын хэлтэс, харъяа байгууллагын газар, хорооноос

илрүүлсэн мэдээ, мэдээллийг нэгтгэн дүгнэсний үндсэн дээр Хэвлэл мэдээлэл, зар сурталчилгаа, зах зээлийн баталгаажсан үнийн судалгааг үндэслэн

шалгана

Шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг тухай бүрд нь дараах баримтуудаар бүрэн баталгаажуулна. Үүнд:

Санхүүгийн болон холбогдох баримтын хуулбар Банкны баримтын хуулбар Татан оролцуулсан мэргэжлийн хүмүүсийн тодорхойлолт, дүгнэлт Гэрчийн тайлбар Газар дээр нь хийсэн үзлэгийн дүрс болон дуу бичлэг, гэрэл зураг Ижил төстэй татвар төлөгчийн талаарх мэдээлэл Бусад тооцоо, судалгаа

Page 24: 2. санхүүгийн-хяналт-шалгалтын-тогтолцоо

Баримтжуулж авсан бичиг баримтын хуулбар дээр тэдгээрийг хүлээн авсан гэсэн тусгай тэмдэглэл хийнэ. Шалгалтын бүрэлдэхүүн нь шалгалтын явцад авсан мэдээллийг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөр зорилгоор ашиглахыг хориглоно.

Нийгмийн даатгалын хяналт шалгалт

Хүн амьдрах хугацаандаа ямар ч эрсдэлтэй учирч болох бөгөөд үүнээс урьдчилан хамгаалах арга замыг нийгмийн даатгалын тогтолцоогоор зохицуулна. Иймээс иргэд, ажил олгогч нийгмийн даатгалд хамрагдан даатгалын шимтгэл төлөх түүнийгээ тэтгэвэр, тэтгэмжийн замаар буцаан авах зэрэг харилцаа нь бүхэлдээ мөнгөн хөрөнгийн хөдөлгөөн билээ. Энэхүү хөрөнгийн хөдөлгөөний байдалд хяналт тавих шаардлага зайлшгүй юм.

Энэхүү үүргийн хэрэгжилтийг нийгмийн даатгалын албадаас хянах бөгөөд Нийгмийн даатгалын үндэсний Зөвлөл хяналт ажлыг зохион байгуулж хэрэгжүүлнэ. Хяналт шалгалтын үндсэн үүрэг нь Монгол Улсын нийгмийн даатгалын хууль тогтоомжийн хэрэгжилтийн хяналтыг ажил олгогч, даатгуулагч болон нийгмийн даатгалын албадад явуулж үнэлэлт дүгнэлт өгөх, зөрчил дутагдлыг илрүүлэх, түүнийг арилгуулах арга хэмжээ авах, хариуцлага тооцох замаар даатгуулагчийн ирээдүйн баталгааг бүрдүүлэхэд чиглэнэ.

Нийгмийн даатгалын хяналт шалгалт нь дараах зүйлсд чиглэнэ.

Даатгуулагч, ажил олгогчийн шимтгэл төлөлт Нийгмийн даатгалын сангуудын орлого бүрдүүлэлт Нийгмийн даатгалын сангуудын зарцуулалт /өндөр насны тэтгэвэр, тэжээгчээ алдсаны

тэтгэвэр тогтоолгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр тогтоолгох, ажилгүйдлийн тэтгэмж тогтоолгох зэрэг/

Нийгмийн даатгалын сангуудад хуримтлагдсан мөнгөн хөрөнгө нь зориулалтын дагуу даатгуулагчид буцаан зарцуулагдах учир түүнд хөтлөгдөх баримт материалын бүрдэлт, бүртгэл хөтлөлтөд баримт материалын бүрдэлт, бүртгэл хөтлөлтөд хяналт шалгалт тулгуурлана.

Нийгмийн даатгалын нэгж бүрт хяналтын алба ажиллах ба уг алба нь нийгмийн даатгалын сан бүрийн орлого бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт тавина.

Хяналтын албаны зорилго нь нийгмийн даатгалын хууль тогтоомжийн хэрэгжилтйиг хангуулах, даатгалын сан бүрийн орлого бүрдүүлэлт, зарцуулалтад бүртгэл, мэдээллээр тавих хяналтыг чангатгах, хууль тогтоомжийг зөрчихөөс урьдчилан сэргийлэх, нийгмйин даатгалын байгууллага, ажилчдыг нэгдсэн арга зүйгээр хангах, тэдгээрийн ажлын үр дүнг сайжруулахад оршино.

Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих үүргийг “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтыг Засгийн газар, бүх шатны Засаг дарга, хууль тогтоомжоор эрх олгогдсон бусад байгууллага, албан тушаалтан тус тусын эрх хэмжээний дагуу хэрэгжүүлнэ” гэж заасан. Иймээс

Page 25: 2. санхүүгийн-хяналт-шалгалтын-тогтолцоо

нийгмийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих субъект нь өргөн хүрээтэй ажээ.

Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн бүрэн эрхэд Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлт болон нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын байдалд хяналт тавих, нийгмийн даатгалын төв байгууллагын бүтэц, үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын зардлын төсвийг батлах, түүний гүйцэтгэлд хяналт тавих гэсэн заалтууд оржээ. Нийгмийн даатгалын хүрээнд тавигдах хяналт шалгалтыг хэрэгжүүлэгч субъект нь нийгмийн даатгалын байцаагч байна. Хуулинд Нийгмийн даатгалын байцаагчийн эрхэд Шимтгэл оногдуулах, төлөхтэй холбогдсон данс бүртгэл, тайлан тэнцэл болон санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулж авах гэж заажээ.

Даатгалын хяналт шалгалт

Даатгалын харилцаа Монгол Улсад 1934 онд анх суурь тавигдсан гэдэг буюу өнөөгийн Даатгалын тухай хууль нь 1994 онд батлагдсан, үүнээс хойш нилээд олон удаа нэмэлт өөрчлөлт орсон болно.

Даатгал нь нийгэм, эдийн засгийн системийн нэг хэсэг нь бөгөөд ирээдүйд учирч болох аливаа эрсдэлээс хамгаалах эдийн засгийн харилцаа билээ. Байгалийн болон гэнэтийн аливаа эрсдлээс хамгаалах зориулалтаар мөнгөн сан бүрдүүлэн түүнийгээ хохирлын нөхөн төлбөрт зарцуулах энэхүү бизнесийн үйл ажиллагааг зүй зохистойгоор явуулахад хяналт шалгалт чухал үүрэгтэй.

Даатгалын үйл ажиллагааг зохицуулах, хянах асуудлыг Санхүүгийн зохицуулах хороо хэрэгжүүлэх бөгөөд уг хороо нь даатгалын талын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, бодлого зөвлөмжөөр хангах, үйл ажиллагаандаа хууль тогтоомжийг хянахад чиглэнэ.

Санхүүгийн зохицуулах хорооноос даатгалын үйл ажиллагаанд тавих хяналтын зорилго нь даатгалын байгууллага дампуурах болон даатгалын үйл ажиллагаатай холбоотой хууль бус үйл ажиллагаанаас үүсч болзошгүй хохирлоос даатгуулагч болон олон нийтийг хамгаалахад оршино.

Санхүүгийн зохицуулах хорооноос даатгалын үйл ажиллагаанд тавих хяналтын зорилго нь даатгалын байгууллага дампуурах болон даатгалын үйл ажиллагаатай холбоотой хууль бус үйл ажиллагаанаас үүсч болзошгүй хохирлоос даатгуулагч болон олон нийтийг хамгаалахад оршино.

Санхүүгийн зохицуулах хорооноос даатгалын үйл ажиллагаанд дараах хяналтыг хэрэгжүүлнэ.

Үүнд:

Даатгалын үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, түтгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаа эс эхэд

Page 26: 2. санхүүгийн-хяналт-шалгалтын-тогтолцоо

Даатгалын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих Даатгагч, даатгалын мэргэжлийн оролцогчдын нэгдсэн бүртгэл хөтлөх Даатгалын байгууллагын үйл ажиллагааны баримт бичгийг шалгах Нөөц сангийн төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлт болон хөрөнгө Даатгалын дотоод гадаад зах зээлийг судлах

Даатгалын хяналт шалгалт нь даатгалын байгууллагын үйл ажиллагааг үр дүнтэй, үр өгөөжтэй явуулах, үйл ажиллагааг нь тогтворжуулахад чухал үүрэгтэй.

Даатгалын нөөц сангийн орлогод тавигдах хяналт нь:

Даатгуулагчид гэрээний дагуу нөхөн төлбөр олгоход зориулагдсан нөөцийн сангуудыг

Даатгалын цэвэр хураамжийн орлого Давхар даатгалын хураамжийн төлөлт Буцаасан даатгалын хураамж Орлогод тооцсон хураамж Орлогод тооцоогүй хураамж зэрэгт чиглэнэ.

Даатгалын үйл ажиллагаанд хийгдэх хяналт нь гүйцэтгэлийн, явцын хэлбэрээр хийгдэх буюу гүйцэтгэлийн, явцын хэлбэрээр хийгдэх буюу гүйцэтгэлийн хяналтыг 2 жил тутамд, явцын хяналт нь улирлаар хийх зохицуулалттай ажээ.

Page 27: 2. санхүүгийн-хяналт-шалгалтын-тогтолцоо

3.4 Санхүүгийн хяналтын олон улсын тогтолцоо

“Хянан шалгахдээд байгууллагын олон улсын холбоо” нь 1953 онд Куба улсын Гавана хотноо 34 орны гишүүнтэйгээр байгуулагджээ.

“Хянан шалгах дээд байгууллагын олон улсын холбоо” нь дэлхийн 180 гаруй орныг нэгтгэсэн байгууллага бөгөөд гишүүн орнуудаа нэгдсэн стандарт, журам, зарчим, зөвлөгөө өгч санхүүгийн хяналт шалгалтыг арга зүйн чиглэлээр хангадаг байна. Тус холбоо нь бүс нутгийн шинжтэй байгууллагатай бөгөөд үүний нэг нь “Хянан шалгалтын дээд байгууллагын Азийн холбоо” юм. Тус холбоо нь 1979 онд байгуулагдаж, азийн 30 гаруй орон нэгдэн үйл ажиллагаагаа явуулсан буюу гишүүн орнуудын хяналтын байгууллагуудын хоорондын харилцаа холбоог бэхжүүлэх, мэдээлэл солилцох, байцаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зэрэг зорилготой болно.

Монгол Улсын төрийн хянан шалгах хороо нь 1997/06/24-нд тус олон улсын холбоонд, 1997/07/12-нд тус холбооны Азийн холбоонд тус тус гишүүнээр элссэн байна.

Хянан шалгах дээд байгууллагын олон улсын холбооны удирдах байгууллага болох Их хурал нь 3 жил тутамд хуралдах бөгөөд тэргүүлэгч /15 гишүүнтэй/-дээ сонгодог байна.

Төрийн хянан шалгах үйл ажиллагаанд баримталж буй олон улсын эрх зүйн хүрээний баримт бичигт:

1. Хянан шалгах дээд байгууллагын олон улсын холбооны 1977 оны IX чуулганы төлөөлөгчид Перу улсын Лима хотод “Аудит, хяналт шалгалтын үндсэн зарчмуудын талаарх Лимагийн тунхаглал” гэсэн баримт бичгийг 6 бүлэг, 25 зүйлтэйгээр анх

Page 28: 2. санхүүгийн-хяналт-шалгалтын-тогтолцоо

баталжээ. Лимагийн тунхаглалын зорилго нь төрийн хяналт шалгалтын хараат бус байдлыг бүрдүүлэх явдал юм. Тунхаглалын шаардлага нь зөвхөн хараат бус байдлыг олж авснаар хязгаарлахгүй бөгөөд хараат бус байдлыг хуульд тусгаж өгөх шаардлагатай гэдгийг онцлон тэмдэглэжээ. Хууль дээдлэх ёс болон ардчилал нь төрийн үнэхээр хараат бус хяналтын амин чухал нөхцөл бөгөөд Лимагийн тунхаглалын тулгуур багана нь болно.

2. 1992 онд “хяналтын шалгах дээд байгууллагуудын олон улсын холбооны хяналтын стандарт”-ыг баталж, 1995, 2001 онуудад нэмэлт өөрчлөлт хийн сайжруулжээ.

3. 1998 онд хуралдсан хурлаараа “Мэргэжлийн ёс зүйн дүрэм” боловсруулан баталжээ. Үүнд :

Итгэл, найдвар хүлээх, үнэмшил төрүүлэх; Шударга байх; Хараат бус, бодьтой, алагчлахгүй байх; Улс төрийн хувьд төвийг сахих; Сонирхлын зөрчлөөс ангид байх; Мэргэжлийн нууцыг хадгалах; Мэргэжлийн мэдлэг, ур чадвар эзэмших; Мэргэжлийн хувьд өсөж хөгжиж байх шаардлагууд тусгагджээ.

“Хянан шалгах дээд байгууллагуудын олон улсын холбооны хяналтын стандарт” буюу аудитын стандартын бүтцийг өөрчилж, ёс суртахууны дүрэмтэй нийцүүлэн 2001 онд байгууллагуудын XVII их хурлаар баталжээ.

2007 онд XIX Их хурлаас “Хяналт шалгалтын дээд байгууллагуудын олон улсын стандарт” (International Standards of Supreme Audit Institutions–IS-SAI) -ын бүтцийг тус тус баталсан байна.

Аудит, баталгаажуулалт ба ёс суртахууны олон улсын тунхаглалуудын гарын авлагыг НББОУС-ын холбооноос гаргажээ.

Хяналт шалгалтын энэхүү үндсэн баримт бичгүүдийг гишүүн улс орнууд хяналт шалгалтын үйл ажиллагаандаа хэрэгжүүлснээр олон улсын хяналтын тогтолцоонд тавигдах үндсэн хангахад чиглэсэн ажээ.

Хянан шалгах дээд байгууллагын Азийн Холбооны үйл ажиллагаа нь гишүүн орнуудын хяналтын байгууллагуудын хоорондын харилцаа холбоог бэхжүүлэх, мэдээлэл солилцох, байцаагчийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч ажилладаг. Мөн түүнчлэн хурал, зөвлөгөөн зохион байгуулах, хяналт шалгалтын хүрээнд судалгааны ажил, эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлэхийг дэмжих, байцаагчдын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх зэрэг үйл ажиллагааг эрхэмлэдэг байна.

Азийн холбооны удирдах дээд байгууллага болох Ерөнхий ассемблей нь 3 жил тутамд хуралддаг 7 гишүүн бүхий удирдах зөвлөл юм. Удирдах зөвлөлийн дарга нь гүйцэтгэн

Page 29: 2. санхүүгийн-хяналт-шалгалтын-тогтолцоо

захирах гол албан тушаалтан бөгөөд тэрээр Ерөнхий ассемблейн сүүлчийн ээлжит чуулган зохион байгуулсан орны хяналтын байгууллагын удирдагч байна.

Удирдах зөвлөлийн ажлын алба нь нарийн бичгийн дарга нарын газар юм. Нарийн бичгийн дарга нарын газрыг ерөнхий нарийн бичгийн дарга удирдана. Ерөнхий нарийн бичгийн дарга нь Ассеймблейгаас сонгогдсон аль нэг гишүүн орны хяналтын байгууллагын удирдагч байна.

Улс орон бүр өөр өөрийн хяналтын тогтолцоотой бөгөөд Герман улсад 300-аад жилийн түүхтэй “Холбооны бүртгэл хяналтын газар” хэмээх байгууллага нь төрийн захиргааны болон төсвийн хөрөнгийн ашиглалт, зарцуулалтыг хянан шалгаж, дутагдал зөрчлийг арилгуулах чиг үүрэгтэй ажилладаг байна. Тус холбооны бүртгэл хяналтын газрыг ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч удирдах бөгөөд тэднийг Бундестагаас 12 жилийн хугацаатайгаар томилдог. Үйл ажиллагаандаа “Холбооны бүртгэл хяналтын хууль”, “Холбооны төрийн хянан шалгах хорооны шалгалтын журам”-ыг мөрдөнө.

Өмнөд Солонгос Улсад үндсэн хуульдаа Хянан шалгах хороо нь улсын төсвийн орлогын зарцуулалт, төрийн өмчтэй байгууллагын үйл ажиллагааг хянах, төрийн байгууллага, албан хаагчдын үйл ажиллагааг хянах эрх бүхий төрийн хяналтын дээд байгууллага юм хэмээн заасан байдаг. Солонгосын хяналтын байгууллага нь шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, үр дүнгийн талаар мэдэгдэхийг шалгуулсан байгууллагад үүрэг болгохын хамт зөвлөгөө өгөх, гэмт хэргийн шинжтэй зөрчил илэрвэл хуулийн байгууллагад шилжүүлэх, зөрчил гаргасан албан тушаалтныг ажлаас нь өөрчлөх талаар удирдлагад санал тавих эрхтэй байдаг байна.

Мөн төрийн албан хаагчдын ёс суртахууныг цэвэр ариун байлгах, засгийн газраа авилга / албан тушаалаа хувийн эрх ашигт урвуулан ашиглах / -аас хамгаалахад ихээхэн анхаарал тавьдаг ажээ.

Орос улсын “хяналтын танхим” нь тусын санхүүгийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага юм. Тус хяналтын танхим нь улсын төсвийн орлого, зарлагад хяналт шинжилгээ хийн илэрсэн зөрчлийг арилгуулах санал боловсруулахын зэрэгцээ улсын төв банк бусад эрх бүхий банкууд болон санхүү зээлийн байгууллагуудын хууль, эрхзүйн актанд дүн шинжилгээ хийж түүний үндэслэлийг хянадаг байна.

Хятад улсын “хяналтын яам” нь төрийн хяналтын дээд байгууллага юм. Тус яам нь хуулийн хэрэгжилтэд хяналт тавин гарсан зөрчил дутагдалд хуулийн дагуу сахилгын шийтгэл хүлээлгэх бөгөөд төрийн бодлого, эрх зүйн асуудлыг нийтэд сурталчлах, төрийн албан хаагчдыг үүрэг зорилгоо биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхийн хамт төрийн захиргааны бүх шатны хяналтын байгууллагуудын гаргасан дүрэм, журмыг өөрчлөх, өөрчлөлт хийх санал өгөх зэрэг чиг үүрэгтэй.

Унгар улсын “төрийн хяналтын хороо” нь татварын болон Санхүүгийн хяналтын хороод, банкуудын төв холбоо, гаалийн байгууллагууд, төсвийн болон төрийн өмчит

Page 30: 2. санхүүгийн-хяналт-шалгалтын-тогтолцоо

байгууллагуудын хөрөнгийн ашиглалт зарцуулалтанд тавих хяналт гол чиг үүрэг нь болно.

Эндээс харахад ямар ч улс оронд хяналтын тогтолцоо зайлшгүй гэдэг нь тодорхой байгаа нь өөр өөрийн онцлогт нийцэх хяналтын тогтолцоог үүсгэн төрийн болон төсвийн хөрөнгийн захиран зарцуулалт, ашиглалтад хууль тогтоомжийг дага мөрдүүлэх ажлыг гүйцэтгэж байна.

Сэдвийг бататгах сорилууд

Мэдлэг бататгах асуултууд

1. Монгол Улсын хяналт шалгалтын түүхэн хөгжлийн үечлэл, замналыг хэлэлцэнэ үү2. Санхүүгийн шинжлэх ухаан нь юуг судалдаг вэ ?3. Хяналт шалгалт тэр дундаа санхүүгийн хяналт шалгалт хэзээ үүссэн бэ?

Түүний үүсэх болсон нөхцөл шалтгааныг та юу гэж үзэж байна вэ? 4. Монгол Улсад санхүүгийн хяналт хэрхэн үүсч бий болсон бэ? 5. Монгол Улсад хяналт шалгалтын байгууллага нь хэрхэн татан буугдаж, үүсгэн

байгуулагдаж байсан бэ? 6. Зах зээлийн эдийн засгийн нийгэмд хяналт шалгалтын байгууллагууд хэрхэн үүсгэн

байгуулагдсан бэ? 7. Санхүүгийн хяналт шалгалт нь ямар хэлбэрүүдтэй бөгөөд ямар байгууллагууд

хэрэгжүүлдэг вэ?8. Монгол Улсын санхүүгийн хяналтын байгууллагуудын зорилго, чиглэл, үйл ажиллагааны

онцлог нь юу вэ? 9. Санхүүгийн хяналт шалгалтыг хэрэгжүүлдэг албадууд хэрхэн байгуулагдсан буюу чиг

үүрэг нь юу вэ? 10. Санхүүгийн хяналт шалгалтын улсын албаны бүтэц, чиг үүрэг нь юу вэ?11. Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага нь ямар бүтэцтэй, ач холбогдол нь

юу вэ? 12. Хянан шалгах дээд байгууллагын олон улсын холбоо хэдэн онд байгуулагдсан, үйл

ажиллагааны чиглэл нь юу вэ? 13. Хяналт шалгалтын олон улсын ямар байгууллагууд байдаг вэ? Тэдгээр байгууллагууд нь

хэзээ үүсгэн байгуулагдсан, чиг үүрэг нь юу вэ? 14. Олон улсад хяналт шалгалтад баримталдаг ямар баримт бичгүүд байдаг вэ? Тэдгээр нь

ямар харилцааг зохицуулах вэ? 15. Дэлхийн зарим улс орнуудад хяналт шалгалтын ямар тогтолцоо байдаг вэ?

Тийм , үгүй эсэхийг тодорхойлох асуултууд

1 Т Ү Санхүү нь мөнгө бий болсонтой холбогдож үүссэн эдийн засгийн бодит харилцаа юм.

2 Т Ү 1960-аад оноос удирдлага, төлөвлөлтийн шинэ журам хэрэгжүүлэхтэй

Page 31: 2. санхүүгийн-хяналт-шалгалтын-тогтолцоо

холбоотойгоор хяналт шалгалтын ажлыг улам эрчимжүүлэх чиглэл гарч яамдын хяналтын нэгжийг санхүүгийн хяналт шалгалтын хэлтэс болгон өргөтгөжээ.

3 Т Ү Засгийн Газрын санхүүгийн дотоод хяналтыг санхүүгийн зохицуулах хороо хэрэгжүүлнэ.

4 Т Ү Санхүүгийн зохицуулах хороо нь банкны үйл ажиллагаанаас бусад санхүүгийн үйлчилгээг зохицуулах, хянахтай холбогдсон харилцааг зохицуулахад чиглэнэ.

5 Т Ү Санхүүгийн хяналт шалгалт нь байгууллагын гадаад болон дотоод орчинд хийгдэнэ.

6 Т Ү Санхүүгийн хяналт шалгалтыг сангийн яам дангаар хэрэгжүүлнэ.7 Т Ү Санхүүгийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэгчийн гол зорилго нь төрийн

болон хувийн бүхий л аж ахуй нэгжийн санхүүгийн зарцуулалтад хяналт тавина.

8 Т Ү Төрийн аудитын байгууллагын тогтолцоо нь төрийн аудитын төв, орон нутгийн байгууллагуудаас бүрдэнэ.

9 Т Ү Монгол Улсын Ерөнхий аудиторыг Улсын Их Хурлын даргын санал болгосноор Улсын их хурлаас 6 жилийн хугацаагаар томилно.

10 Т Ү Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь улирал бүр санхүүгийн тайландаа аудитын дүгнэлт хийлгэнэ.

11 Т Ү Төрийн аудит бүрэн эрхийн хэмжээнд улс, орон нутгийн төсвийн орлого, зарлагын гүйцэтгэлд аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гаргана.

12 Т Ү “Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага” стандарт нь мэргэжлийн хяналт шалгалтын ажлыг нарийвчлан тогтоосон

13 Т Ү Санхүүгийн зохицуулах хорооны дүрмийг УИХ-аас батлах бөгөөд Хороо нь дарга, 9 гишүүнээс бүрдэнэ.

14 Т Ү Санхүүгийн зохицуулах хороо нь бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг шалгана

15 Т Ү Төв банкны нэг үндсэн үүрэг нь банкны системийн тогтвортой үйл ажиллагааг хангахын тулд арилжааны банкны үйл ажиллагаанд хяналт тавих явдал юм.

16 Т Ү Банкны үйл ажиллагаанд тавигдах хяналт шалгалтыг хэрэгжүүлэгчийн харъяаллаар нь хөндлөнгийн, банкны системийн гэж ангилна.

17 Т Ү Төв банк нь банкны системийн тогтвортой үйл ажиллагааг хангах үндсэн үүрэгтэй.

18 Т Ү Татварын хяналт шалгалтын объект нь төрийн мөнгөн санг бүрдүүлэх үүрэг бүхий татвар төлөгчийн үйл ажиллагаа буюу татварын харилцааны цогц юм.

19 Т Ү Татварын хяналт шалгалтыг зорилго, арга, хугацаа, агуулгаас нь хамааруулан албадан болон зайлшгүй шалгалт гэж ангилна.

20 Т Ү Нийгмийн даатгалын хүрээнд тавигдах хяналт шалгалтыг хэрэгжүүлэгч субъект нь нийгмийн даатгалын байцаагч байна.

Сонголтот тест

Page 32: 2. санхүүгийн-хяналт-шалгалтын-тогтолцоо

1. Монгол улсад өнөөгийн Санхүүгийн хяналтын тогтолцооны................суурь нь тавигджээ.

А. 1921-03-19-нд санхүүгийн бүх хэргийг Засгийн Газрын даргад хавсруулснаар

Б. 1921-3-24-нд 3 яам байгуулсны нэг нь Сангийн яам байгуулснаар

В. 1922 онд Сангийн яамнаас “Татвар хураах түр дүрэм”-ийг боловсруулснаар

Г. Аль нь ч биш

2. Төрийн байгууллагын санхүүгийн хяналт шалгалтыг ямар хуулийн дагуу хийх вэ?

А. Үндсэн хууль

Б.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль

В.Төрийн хяналт, шалгалтын тухай хууль

Г. в, г хоёр зөв

3. санхүүгийн хяналт шалгалтын мөрөөр шалгагдагч байгууллага ямар арга хэмжээ авах үүрэгтэй вэ?

А.Өр, авлагыг барагдуулах

Б.Төлбөрийн чадварыг дээшлүүлэх

В.Төсвийн сахилгыг чангатгах

Г.Дээрх бүгд

4. Төрийн аудитын байгууллага нь

А .Хөндлөнгийн шалгалтыг хийнэ

Б. Дотоод шалгалтыг хийнэ

В. Санхүүгийн тайлангийн болон гүйцэтгэлийн аудит хийнэ

Г.Дотоод аудит хийнэ

5. Санхүүгийн зохицуулах хорооноос даатгалын үйл ажиллагаанд тавих хяналтад аль хамаарахгүй вэ?

А.Даатгалын гадаад зах зээлийг судлах

Page 33: 2. санхүүгийн-хяналт-шалгалтын-тогтолцоо

Б. Даатгалын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих

В.Даатгалын байгууллагын үйл ажиллагааны баримт бичгийг шалгах

Г.Даатгагч, даатгалын мэргэжлийн оролцогчдын нэгдсэн бүртгэл хөтлөх

6. Нийгмийн даатгалын хяналт шалгалт нь дараах зүйлд чиглэнэ

А. Нийгмийн даатгалын сангийн төлөвлөгөөний бүрдүүлэлтэд

Б. Зөвхөн даатгуулагчийн шимтгэл төлөлтөд

В. Нийгмийн даатгалын сангийн зарцуулалтад

Г. Нийгмийн даатгалын хураалтад

7. Татварын хяналт шалгалтад дараах зарчмуудыг батална.

А. Шударга байх

Б. Нууцыг хадгалах

В. Тэгш хандах

Г. Дээрх бүгд

8. Банкны хөндлөнгийн хяналт шалгалтыг аль нь гүйцэтгэх вэ?

А. Хараат бус аудитын байгууллага хэрэгжүүлнэ

Б. Монгол банкнаас зөвшөөрөл авсан байгууллага хэрэгжүүлнэ

В. Төв банкнаас хэрэгжүүлнэ

Г. Аль нь ч болно

9. Санхүүгийн зохицуулах хорооны бүрэн эрхэд аль нь хамаарахгүй вэ?

А. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг шалгах

Б. Санхүүгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд хяналт тавих

В. Хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах

10. Нийгмийн даатгалын албаны хяналт шалгалт нь дараах зүйлд чиглэнэ

А. Хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажил зохион байгуулах

Page 34: 2. санхүүгийн-хяналт-шалгалтын-тогтолцоо

Б. Нийгмийн халамжийн тогтолцоог зүй зохисоор нь хэрэгжүүлэхэд

В. Нийгмийн даатгалын сангийн орлого бүрдүүлэлтэд

Г. Нийгмийн даатгалын сангийн зарцуулалтад

11. Банкны хяналтын үйл ажиллагаа дараах зүйлд чиглэнэ

А. Мөнгөний хадгалалтад

Б. Мөнгөний шилжилт хөдөлгөөнд

В. Зээлийн олголт, буцаан төлөлтөд

Г. Дээрх бүгд

12. Монгол Улсад санхүүгийн хяналт шалгалтын алба хөгжлийн аль үед байгуулагдсан бэ?

А. Үүсэл хөгжлийн эхэн үед

Б. Социалист нийгмийн хөгжлийн үе

В. Зах зээлийн нийгмийн хөгжлийн үе

Г. Ардчилсан нийгмийн хөгжлийн үе

13. Санхүүгийн зохицуулах хорооны бүрэн эрхэд аль нь хамаарахгүй вэ?

А. Санхүүгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох

Б. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг шалгах

В. Хорооны ажилтны ёс зүйн дүрмийг баталж, биелэлтэд нь хяналт тавих

Г. Зах зээл дээрх шударга бус өрсөлдөөнийг хянах

14. Төрийн өмчийн хорооны үндсэн чиглэл аль нь вэ?

А. Монгол Улсын өмчийг хамгаалах

Б. Төрийн өмчийн эд хөрөнгийг удирдах, эзэмших, ашиглах, хамгаалах

В. Хөрөнгөтэй холбоотой хадгалалт, ашиглалтад хяналт тавих

Г. Төрийн өмчийн хөрөнгийн үнэлгээг тогтоох

Page 35: 2. санхүүгийн-хяналт-шалгалтын-тогтолцоо

15. Мал амьтан, шавьж, мэргэчин амьтан, ургамал зэрэгт олон улсын гэрээ хэлэлцээрт заасан нөхцлийг мөрдүүлэхэд хяналт тавихад ямар албаны үйл ажиллагаагаа чиглэх вэ?

А. Байгаль орчны хяналтын алба

Б. Хөдөө аж ахуйн, хил гүний хяналтын алба

В. Худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний хяналтын алба

Г. Эрүүл мэндийн хяналтын алба

16. Татварын хяналт шалгалтын субъект нь

А. Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэгч

Б. Татвар хураалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэгч албад

В. А,Б хоёр зөв

Г. Аль нь ч биш

17. Татварын хяналт шалгалтын гол зорилго нь

А. Зөрчил бүхий татвар төлөгчдийг хяналт шалгалтад сонгох

Б. Татвар төлөгчийн үүргээ хэрэгжүүлээгүйд арга хэмжээ авах

В. Татварын хууль тогтоомжид хяналт тавих

Г. Дээрх бүгд

18. Даатгалын хяналт шалгалтын гол зорилго нь

А. Даатгалын байгууллагын үйл ажиллагааг үр дүнтэй, үр өгөөжтэй явуулах

Б.даатгалын үйл ажиллагааны орлого бүрдүүлэлтэд хяналт тавих

В. Даатгалын байгууллагын дотоод үйл ажиллагааг хянах

Г. Даатгалын байгууллагад хуулийг мөрдүүлэх

19. Гаалийн хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг дараах баримтаар баталгаажуулна.

А. Санхүүгийн болон холбогдох баримтын хуулбар

Б. Банкны баримтын хуулбар

Page 36: 2. санхүүгийн-хяналт-шалгалтын-тогтолцоо

В. Төлбөр тооцооны бусад баримтуудын хуулбар

Г. Дээрх бүгд

20. Төрийн хяналтын тусгай албадад аль нь хамаарах вэ?

А. Нийгмийн даатгалын ерөнхий газар

Б. Үндэсний аудитын газар

В. Татварын алба

Г. Төрийн өмчийн хороо

Даалгавар

1. Лимагийн тунхаглалыг уншина2. Аль нэг улсын санхүүгийн хяналт шалгалтын тогтолцоо, үйл ажиллагааны хүрээ, онцлог

талуудыг судлан илтгэл бэлдэх буюу хэлэлцүүлэх