59
Сангийн Яам МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР САНГИЙН ЯАМ Сангийн Яам МОНГОЛ УЛСЫН 2013 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ

МОНГОЛ УЛСЫН 201 3 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ

Embed Size (px)

DESCRIPTION

МОНГОЛ УЛСЫН 201 3 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ. Агуулга. Монгол Улсын 2013 оны төсвийг боловсруулахад баримталсан зарчим, онцлог Орлого Урсгал зарлага Хөрөнгө оруулалт Хүний хөгжил сан Орон нутаг Төсөвт тулгарч болзошгүй эрсдлүүд. “Төсвийн тусгай шаардлага”-уудыг хангасан байдал. - PowerPoint PPT Presentation

Citation preview

Page 1: МОНГОЛ УЛСЫН 201 3  ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ

Сангийн Яам

МОНГОЛ УЛСЫНЗАСГИЙН ГАЗАР САНГИЙН ЯАМ

Сангийн Яам

МОНГОЛ УЛСЫН 2013 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ

Page 2: МОНГОЛ УЛСЫН 201 3  ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ

Сангийн Яам

МОНГОЛ УЛСЫНЗАСГИЙН ГАЗАР

САНГИЙН ЯАМ

Сангийн Яам

Агуулга

1. Монгол Улсын 2013 оны төсвийг боловсруулахадбаримталсан зарчим, онцлог

2. Орлого

3. Урсгал зарлага

4. Хөрөнгө оруулалт

5. Хүний хөгжил сан

6. Орон нутаг

7. Төсөвт тулгарч болзошгүй эрсдлүүд

Page 3: МОНГОЛ УЛСЫН 201 3  ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ

Сангийн Яам

МОНГОЛ УЛСЫНЗАСГИЙН ГАЗАР

САНГИЙН ЯАМ

Сангийн Яам

“Төсвийн тусгай шаардлага”-уудыг хангасан байдал.

Монгол улсын 2013 оны төсвийн төсөл нь “Төсвийн тухай хууль”, “Төсвийн тогтвортой байдлын тухай хууль”-ийн тусгай шаардлага, зарчмуудыг зэрэг хангаж байгаа болно.

1. “Нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцдог байх”

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 11.1.3-т тухайн төсвийн жилийн дараахь жилийн төсвийн төсөлд баримтлах гол эрдэс баялгийн бүтээгдэхүүний тэнцвэржүүлсэн үнийг өмнөх 12 жилийн үнийн дундаж болон тухайн төсвийн жил, түүний дараахь 3 жилийн дундаж үнийн төсөөллийг дундажлан тус тус тооцохоор заасан.

Ийнхүү тооцоход ирэх онд нэг тонн зэсийн н үнэ дунджаар 6328.9 ам.доллар, нэг тонн нүүрсний үнэ нүүрсний нэр төрлөөс хамааран 65.5-131.5 ам.доллар байна. Үүнтэй уялдуулан төсөвт тусгасан тэнцвэржүүлсэн үнэ болон зах зээлийн үнийн зөрүүгээс Тогтворжуулалтын санд 169.8 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр тооцлоо.

Page 4: МОНГОЛ УЛСЫН 201 3  ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ

Сангийн Яам

МОНГОЛ УЛСЫНЗАСГИЙН ГАЗАР

САНГИЙН ЯАМ

Сангийн Яам

2. “Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байх”

Хуулийн шаардлага болон хямралын үед төсвийг тэлэхгүй байх бодлогын хүрээнд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай байхаар төлөвлөсөн.

Монгол улсын нэгдсэн төсвийн нийт алдагдал 2011 онд 988.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 9.7 хувь, 2012 онд 781.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 4.8 хувь байсан бол 2013 оны хувьд төсвийг тэлэхгүй байх зарчмыг баримтлан нэгдсэн төсвийн нийт алдагдлыг 360.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 2 хувьтай тэнцүү байхаар тооцлоо.

“Төсвийн тусгай шаардлага”-уудыг хангасан байдал.

Page 5: МОНГОЛ УЛСЫН 201 3  ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ

Сангийн Яам

МОНГОЛ УЛСЫНЗАСГИЙН ГАЗАР

САНГИЙН ЯАМ

Сангийн Яам

3. “Тухайн жилийн нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хувь нь тухайн жилийн эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хувь, тухайн жилийн өмнөх дараалсан 12 жилийн эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн дунджийн аль ихээс хэтрэхгүй байх”

Зарлагын өсөлтийн дээд хэмжээ нь 2001-2012 оны эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн дундаж 22.4 хувьтай байхаар тооцогдсон бол 2013 оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг 7,449.2 тэрбум төгрөгөөр тооцож, нийт зарлагын өсөлт 18.0 хувь буюу боломжит хэмжээнээс 4.4 пунктээр бага байхаар боловсруулсан нь төсвийн тусгай шаардлагыг хангаж байна.

“Төсвийн тусгай шаардлага”-уудыг хангасан байдал.

Page 6: МОНГОЛ УЛСЫН 201 3  ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ

Сангийн Яам

МОНГОЛ УЛСЫНЗАСГИЙН ГАЗАР

САНГИЙН ЯАМ

Сангийн Яам

4. “Улсын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрэхгүй байх “

Улсын нийт өрийн өнөөгийн цэвэр үнэ цэнээр илэрхийлсэн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг 2011 оны төсвийн жилд 50 хувиас, 2012 оны төсвийн жилд 60 хувиас, 2013 оны төсвийн жилд 50 хувиас, 2014 оны төсвийн жилээс эхлэн 40 хувиас тус тус хэтрүүлэхгүй байна” гэж заасан байна. 2013 оны хувьд улсын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдэл нь дотоодын нийт бүтээгдэхүүний 46.0 хувьтай тэнцүү байхаар байна.

“Төсвийн тусгай шаардлага”-уудыг хангасан байдал.

Page 7: МОНГОЛ УЛСЫН 201 3  ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ

Сангийн Яам

МОНГОЛ УЛСЫНЗАСГИЙН ГАЗАР

САНГИЙН ЯАМ

Сангийн Яам

Баримталсан зарчим, онцлог

• Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагуудад бүрэн нийцүүлсэн байдлаар төсвийн төслийг боловсрууллаа.

• Орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн тэнцвэртэй байдлыг хангах зорилготой “орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан” бий болгох замаар орон нутгийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх бодлогыг баримталлаа.

• Татвар төлөгчдийн цаг хугацаа, зардлыг хэмнэх, түүнчлэн татвар, гаалийн албаны үйл ажиллагааг нийтэд ил тод, нээлттэй болгох арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

• Төсвийн орлогын төлөвлөлтөнд татварын хувь, хэмжээг өөрчлөхгүй байх, эдийн засаг дахь татварын ачааллыг нэмэгдүүлэхгүй байх гэсэн бодлогыг баримталлаа.

Page 8: МОНГОЛ УЛСЫН 201 3  ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ

Сангийн Яам

МОНГОЛ УЛСЫНЗАСГИЙН ГАЗАР

САНГИЙН ЯАМ

Сангийн Яам

Баримталсан зарчим, онцлог

• Нэгдсэн төсвийн нийт алдагдлыг ДНБ-ий 5 хувиас 2 хувь хүртэл бууруулах шаардлагын хүрээнд төсвийн зарлагыг тэлэхгүй байх.

• Зарим стратегийн ордуудын хөрөнгө оруулалтын гэрээг эргэн авч үзэж, гэрээнд өөрчлөлт оруулах замаар 445.8 тэрбум төгрөгөөр төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлнэ.

• Макро эдийн засаг, төсвийн тогтвортой байдлыг дэмжих, бэлэн мөнгөний нийлүүлэлтээс шалтгаалсан эдийн засгийн халалт үүсэхээс сэргийлэх зорилгоор ашигт малтмалын салбараас орох орлогыг хуримтлуулах, баялгийн сангийн хэлбэрээр ажиллуулах зарчмыг баримтлах зорилтын хүрээнд ирэх онд 169.8 тэрбум төгрөгийг Тогтворжуулалтын санд төвлөрүүлэхээр тусгалаа.

Page 9: МОНГОЛ УЛСЫН 201 3  ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ

Сангийн Яам

МОНГОЛ УЛСЫНЗАСГИЙН ГАЗАР

САНГИЙН ЯАМ

Сангийн Яам

Монгол Улсын 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл

УИХ-аар батлагдсан “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2013 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай хууль”-ийг боловсруулах үед макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн түвшин нилээд өндөр байсан бөгөөд 2013 оны ДНБ-ий хэмжээг оны үнээр 19.0 их наяд төгрөг байхаар тооцсон боловч гадаад, дотоод эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд үүнд ДНБ нэг их наяд гаруй төгрөгөөр буурч 17.6 орчим их наяд төгрөг болсон тул УИХ-аар батлагдсан Төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулж байна.

Монгол Улсын 2013 оны төсвийн төслөөр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 7,088.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 40.2 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 7,449.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 42.2 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 360.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -2.0 хувьтай тэнцэхээр байгаа

Page 10: МОНГОЛ УЛСЫН 201 3  ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ

Сангийн Яам

МОНГОЛ УЛСЫНЗАСГИЙН ГАЗАР

САНГИЙН ЯАМ

Сангийн Яам

2. ТӨСВИЙН ОРЛОГО

Page 11: МОНГОЛ УЛСЫН 201 3  ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ

Сангийн Яам

МОНГОЛ УЛСЫНЗАСГИЙН ГАЗАР

САНГИЙН ЯАМ

Сангийн Яам

Төсвийн орлого

• Ирэх оны төсвийн орлогын төлөвлөгөөг боловсруулахдаа 2012 оны хүлээгдэж буй гүйцэтгэлд үндэслэн төсвийн орлогын боломжит эх үүсвэрүүдийг бүрэн дайчилж, өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль эрх зүйн орчны хүрээнд боловсруулсан.

• Засгийн газраас эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх чиглэлээр баримталж буй бодлого, хөтөлбөр, арга хэмжээ, эдийн засгийн өсөлт, гадаад, дотоод орчны нөлөөлөл зэргийг тусган Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг тооцоход 2012 оны төсвийн тодотголоос 1,558.0 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 7,088.3 тэрбум төгрөг байхаар байна.

Page 12: МОНГОЛ УЛСЫН 201 3  ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ

Сангийн Яам

МОНГОЛ УЛСЫНЗАСГИЙН ГАЗАР

САНГИЙН ЯАМ

Сангийн Яам

МОНГОЛ УЛСЫН 2013 ОНЫ НЭГДСЭН ТӨСВИЙН ОРЛОГЫН ТӨСӨЛ

          /сая төгрөг/

2012 2013

Төл. Тод1. Тод2. Төс. ЗӨРҮҮ

            . 7 . . 8 . . 9 . . 10 . . 10 - 9 .

ТОГТВОРЖУУЛАЛТЫН САН 322,445.4 322,445.4 101,350.0 169,758.7 68,408.7

ТЭНЦВЭРЖҮҮЛСЭН ОРЛОГО БА ТУСЛАМЖИЙН ДҮН 5,825,706.8 6,003,652.0 5,530,336.9 7,088,333.7 1,557,996.8

А. УРСГАЛ ОРЛОГО 5,824,922.8 6,002,868.0 5,528,518.9 7,087,518.1 1,558,999.2

1. Татварын орлого 4,754,428.0 4,932,291.6 4,925,603.9 6,470,493.3 1,544,889.4

1.1. Орлогын албан татвар 939,359.7 939,359.7 950,859.7 1,261,481.6 310,621.9

1.2. Нийгмийн даатгалын орлого 507,057.0 519,620.6 591,565.0 732,018.1 140,453.1

1.3. Өмчийн татвар 15,876.5 15,876.5 15,876.5 23,765.5 7,888.9

1.4. Дотоодын бараа, үйлчилгээний татвар 2,059,906.9 2,175,276.6 2,138,487.0 2,575,217.6 436,730.6

4.1. Нэмэгдсэн өртөгийн албан татвар 1,670,699.7 1,786,069.4 1,734,053.0 1,942,725.6 208,672.6

4.2. Онцгой албан татвар 361,140.6 361,140.6 376,367.5 595,227.5 218,860.1

4.3. Тусгай зориулалтын орлого 28,066.6 28,066.6 28,066.6 37,264.4 9,197.9

1.5. Гадаад үйл ажиллагааны орлого 541,768.2 591,698.4 565,955.9 581,699.6 15,743.7

1.6. Бусад татвар (Төлбөр, хураамж) 690,459.8 690,459.8 662,859.7 1,296,310.9 633,451.2

2. Татварын бус орлого 1,070,494.8 1,070,576.3 602,915.0 617,024.8 14,109.8

Б. ХӨРӨНГИЙН ОРЛОГО 784.0 784.0 784.0 815.6 31.6

В. ГАДААД ТУСЛАМЖИЙН ОРЛОГО 0.0 0.0 1,034.0 0.0 -1,034.0

Төсвийн орлого

Page 13: МОНГОЛ УЛСЫН 201 3  ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ

Сангийн Яам

МОНГОЛ УЛСЫНЗАСГИЙН ГАЗАР

САНГИЙН ЯАМ

Сангийн Яам

Уул уурхайн салбараас орж буй татварын орлого

• Ирэх онд уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтаас төсөвт нийт 1257.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрөхөөр байна.

• Уул уурхайн салбараас орох татварын орлогын 36 хувь зэсийн, 37 хувь нүүрсний, 12 хувь нь төмрийн, 10 хувь алтны олборлолт борлуулалтаас орохоор байна.

Алт10%

Нүүрс37%

Зэс36%

Цайр1%

Төмөр12%

Жонш1%

Бусад3%

Уул уурхайн салбараас орох татварын орлого, бүтээгдэхүүний

төрлөөр

Page 14: МОНГОЛ УЛСЫН 201 3  ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ

Сангийн Яам

МОНГОЛ УЛСЫНЗАСГИЙН ГАЗАР

САНГИЙН ЯАМ

Сангийн Яам

Уул уурхайн салбараас орж буй татварын орлого

№Бүтээгдэхүүний

нэр төрөл

2009 гүй 2010 гүй 2011 гүй 2012 оны ХБГ 2013 төл

Хэмжээ

Татвар

Хэмжээ

Татвар

Хэмжээ

Татвар

Хэмжээ

Татвар ХэмжээТатва

р

1 Алт /тн/ 9.3 60.5

4.1

38.2 5.6

36.4 4.7 47.6 19.8 121.5

2Нүүрсний экспорт /сая тонн/ 7.1 76.8

16.8

193.9 20.9

475.3 16.4 310.4 27.9 466.1

3Зэсийн баяжмал/мян.тонн/ 530.3 237.2

568.6

534.8 573.0

577.4 503.5 545.3 945.0 457.9

4Цайрын баяжмал /мян.тонн/ 150.7 11.3

119.8

34.2 120.7

31.8 116.1 22.7 55.4 13.6

5Төмрийн хүдэр, баяжмал /сая.тонн/ 1.6 12.1

3.6

99.8 5.7

54.6 6.5 57.3 9.9 144.6

6Жонш, жоншны баяжмал /мян.тонн/ 313.5 2.1

418.9

4.3 404.0

6.4 423.1 2.1 571.4 12.1

7 Бусад бүтээгдэхүүн61.7 41.1

НИЙТ ДҮН   400.0   905.2   1182.0 1047.1 1257.1

Page 15: МОНГОЛ УЛСЫН 201 3  ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ

Сангийн Яам

МОНГОЛ УЛСЫНЗАСГИЙН ГАЗАР

САНГИЙН ЯАМ

Сангийн Яам

Уул уурхайн салбараас орж буй татварын орлого

• 2013 онд уул уурхайн салбараас нийт 1257.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрөхөөр байгаа нь төсвийн нийт орлогын 17.3 хувьтай тэнцэхээр байна.

2009 гүй 2010 гүй 2011 гүй 2012 ХБГ 2013 төл300

400

500

600

700

800

900

1000

1100

1200

1300

0.0%

5.0%

10.0%

15.0%

20.0%

25.0%

30.0%

35.0%

237.2

534.8

577.4

545.3

458

11.3

34.2

31.8

22.7

13.5

12.1

99.8

54.6

57.3

144.64

2.1

4.3

6.4

2.1

12.12

475.3

310.4

466.16

20.1%

29.0%26.9%

18.7%17.3%

Нүүрс Зэс Цайр

Төмөр Жонш Төсвийн нийт орлогод уул уурхайн салбарын орлогын эзлэх хувийн жин

Уул уурхайн салбараас орж буй орлого (тэрбум төгрөгөөр), төсвийн орлогод эзлэх хувийн жин

Page 16: МОНГОЛ УЛСЫН 201 3  ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ

Сангийн Яам

МОНГОЛ УЛСЫНЗАСГИЙН ГАЗАР

САНГИЙН ЯАМ

Сангийн Яам

Уул уурхайн салбараас орж буй татварын орлого

• УИХ-аас Засгийн газарт өгсөн чиглэлийн дагуу зарим стратегийн ордын хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах хэлэлцээрийг хийснээр тус компаниас ирэх оноос эхлэн ашигт малтмалын нэмэлт нөөц ашигласны төлбөрийг авах, мөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын зарим хөнгөлөлт, чөлөөлөлтийг бууруулах замаар төсвийн орлогыг 445.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцлоо.

Page 17: МОНГОЛ УЛСЫН 201 3  ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ

Сангийн Яам

МОНГОЛ УЛСЫНЗАСГИЙН ГАЗАР

САНГИЙН ЯАМ

Сангийн Яам

Орон нутгийн төсвийн орлого

Төсвийн тухай хуулиар “орон нутгийн төсвийн суурь орлого” гэж тухайн шатны төсөвт орох татварыг доод хувь, хэмжээгээр тооцсон орлого болон татварын бус орлогын нийлбэрийг хэлэх бөгөөд “орон нутгийн төсөв” гэж аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-аас баталсан, тухайн шатны төсөвт харьяалагдах ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсвийг хэлдэг.

Ирэх 2013 оны төсвийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа орон нутгийн төсвийг УИХ-аас баталсан татварын хувь хэмжээний хамгийн бага хувь хэмжээгээр буюу суурь орлогоор тооцсон бөгөөд энэ нь 596.1 тэрбум төгрөг байхаар байна.

Page 18: МОНГОЛ УЛСЫН 201 3  ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ

Сангийн Яам

МОНГОЛ УЛСЫНЗАСГИЙН ГАЗАР

САНГИЙН ЯАМ

Сангийн Яам

Тогтворжуулалтын сангийн орлогын талаар

• Ирэх онд Тогтворжуулалтын санд нийт 169.8 тэрбум төгрөг төвлөрөх боломжтой байна.

• Ингэснээр 2013 оны эцэст Тогтворжуулалтын сангийн хуримтлалын хэмжээ 512 тэрбум төгрөгт хүрч, ДНБ-ний 2.75 хувьтай тэнцэхээр байна.

2011 гүй 2012 ХБГ 2013 төлөвлөгөө

Нийт хуримтлал

-

100.0

200.0

300.0

400.0

500.0

600.0

0.0%

0.5%

1.0%

1.5%

2.0%

2.5%

3.0%

31.3 17.1355.3

103.73

124.7

41.42

76.4

242.5284.9

42.8

38

165.7

2.37%

2.12%

2.75% 2.75%

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр Өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ДНБ-д эзлэх хувийн жин

Тогтворжуулалтын сангийн орлогын хуримтлал, ДНБ-д эзлэх хувийн жин

Page 19: МОНГОЛ УЛСЫН 201 3  ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ

Сангийн Яам

МОНГОЛ УЛСЫНЗАСГИЙН ГАЗАР

САНГИЙН ЯАМ

Сангийн Яам

3. ТӨСВИЙН УРСГАЛ ЗАРДАЛ

Page 20: МОНГОЛ УЛСЫН 201 3  ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ

Сангийн Яам

МОНГОЛ УЛСЫНЗАСГИЙН ГАЗАР

САНГИЙН ЯАМ

Сангийн Яам

• Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу төсвийн алдагдлыг ДНБ-ий 5 хувиас 2 хувь хүртэл бууруулах шаардлагын хүрээнд;

– Болзошгүй хямралыг тооцон, урсгал зардлыг тэлэхгүй байх;– 2012 оны төсөвт хийгдсэн огцом тэлэлтийг саармагжуулах;– Цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг тогтвортой байлгах (2012

онд цалин дунджаар 53 хувь, тэтгэврийн доод хэмжээ 71.2 хувь, халамжийн тэтгэвэр 1.9 дахин өссөн);

– Засгийн газрын байгууллагуудын (гадаад харилцааны яамнаас бусад) гадаад томилолтын зардлыг нэмэгдүүлэхгүй байх;

– Нормын хувцасны зардлыг нэмэгдүүлэхгүй байх, шинэ төрлийн хангалтыг хойшлуулах зэрэг арга хэмжээнүүдийг авлаа.

Урсгал зарлага: Баримталсан зарчим

Page 21: МОНГОЛ УЛСЫН 201 3  ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ

Сангийн Яам

МОНГОЛ УЛСЫНЗАСГИЙН ГАЗАР

САНГИЙН ЯАМ

Сангийн Яам

Урсгал зарлага: Баримталсан зарчим

• Төрийн үйлчилгээний хүртээмж, чанарыг бууруулахгүй байх

• Засгийн газрын бус эрх мэдлийн байгууллагуудын төсвийн хараат бус байдлыг хангах зорилгоор Ерөнхийлөгч, Шүүх эрх мэдлийн байгууллагууд, УИХ болон түүнд ажлаа тайлагнадаг ТЕЗ нар, Прокурор зэрэг байгууллагуудын төсвийг зохих журмын дагуу зөвшилцсөн хэмжээнд төсөвт суулгах.

• 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл батлагдсанаас хойш шинээр батлагдсан хууль, эрхзүйн актын дагуу нэмэгдэх зардлыг тусгах;

• Монгол улсын 2012 оны төсвийн тодотголд нэмж тусгагдсан арга хэмжээг 2013 онд үргэлжлүүлэх;

• Нэн шаардлагатай зардалд инфляцийн тохируулга хийх;

Page 22: МОНГОЛ УЛСЫН 201 3  ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ

Сангийн Яам

МОНГОЛ УЛСЫНЗАСГИЙН ГАЗАР

САНГИЙН ЯАМ

Сангийн Яам

Урсгал зарлага: Тооцоонд харгалзан үзэх таамаглал

• Цахилгаан, дулаан, ус, шатахуун, нүүрсний үнэ нэмэгдэхгүй байх;

• Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өөрчлөгдөхгүй байх (140,400 төгрөг);

• Валютын ханшны огцом хэлбэлзэл гарахгүй харьцангуй тогтвортой байхаар тооцож төсвийн төслийг боловсрууллаа;

Page 23: МОНГОЛ УЛСЫН 201 3  ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ

Сангийн Яам

МОНГОЛ УЛСЫНЗАСГИЙН ГАЗАР

САНГИЙН ЯАМ

Сангийн Яам

Урсгал зарлага: Баримталсан бодлого

• Зөвхөн боловсрол, эрүүл мэнд, хүчний байгууллагуудын эм, хоолны зардалд үнийн өсөлтийн тохируулга хийх;

• Засгийн газрын байгууллагуудын (гадаад харилцааны яамнаас бусад) гадаад томилолтын зардлыг нэмэгдүүлэхгүй байх;

• Хямрал болох эрсдлийг тооцон, урсгал зардлыг тэлэхгүй, шинээр эхлэх арга хэмжээг хязгаарлах;

Page 24: МОНГОЛ УЛСЫН 201 3  ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ

Сангийн Яам

МОНГОЛ УЛСЫНЗАСГИЙН ГАЗАР

САНГИЙН ЯАМ

Сангийн Яам

Урсгал зарлага: 2013 оны суурь зарлагыг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн хүчин зүйлс

• 2012 онд нэмэгдүүлсэн цалин, тэтгэврийн нэмэгдлийн улмаас 254.6 тэрбум төгрөг;

• 2012 оны төсөвт туссан боловч 2013 оноос эхлэн бүтэн жилээр хэрэгжиж эхлэх бусад арга хэмжээний нэмэгдэл зардал 32.9 тэрбум төгрөг;

• Хөрөнгө оруулалтаар бий болсон объект, өргөтгөл зэргийн улмаас нэмэгдэх зардал 12.2 тэрбум төгрөг;

Page 25: МОНГОЛ УЛСЫН 201 3  ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ

Сангийн Яам

МОНГОЛ УЛСЫНЗАСГИЙН ГАЗАР

САНГИЙН ЯАМ

Сангийн Яам

Урсгал зарлага: ТЕЗ-дын саналын дагуу нэмэгдүүлэхээр тооцсон зардлууд

• Шинээр хэрэгжүүлж эхлэх хөтөлбөр, арга хэмжээнд нийт 276.6 тэрбум төгрөг тусгалаа.

– Хууль, эрх зүйн орчны өөрчлөлтөөр 59.2 тэрбум төгрөг;– Шинээр хэрэгжүүлж эхлэхээр санал болгосон хөтөлбөр,

арга хэмжээ – 47.9 тэрбум төгрөг;– Хамрах хүрээ, үйлчилгээний тоо хэмжээ нэмэгдсэн

хөтөлбөр, арга хэмжээ – 100.4 тэрбум төгрөг;– Өөрийн үйл ажиллагааны нэмэгдэл орлогыг зарцуулах

байдлаар нэмэгдсэн зардал-37.5 тэрбум төгрөг;

Page 26: МОНГОЛ УЛСЫН 201 3  ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ

Сангийн Яам

МОНГОЛ УЛСЫНЗАСГИЙН ГАЗАР

САНГИЙН ЯАМ

Сангийн Яам

Төсвийн урсгал зарлага

• Монгол улсын 2013 оны нэгдсэн төсвийн нийт урсгал зарлага 4,870.7 тэрбум төгрөг байхаар тооцсоноос улсын төсвийн урсгал зарлага 3,956.1 тэрбум төгрөг, орон нутгийн төсвийн урсгал зарлага 1,308.8 тэрбум төгрөг, Нийгмийн даатгалын сангийн урсгал зарлага 1,061.4 тэрбум төгрөг, Хүний хөгжил сангийн зарлага 284.2 тэрбум төгрөг байна.

• УИХ-аар 2011 онд батлагдсан Төсвийн тухай хуулийн дагуу орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлж, томоохон чиг үүргүүдийг орон нутагт шилжүүлсэн. Үүний дүнд орон нутгийн төсөв 2012 онд нийт төсвийн 9.0 хувийг эзэлж байснаас 2.3 дахин нэмэгдэн 2013 онд 20.7 хувь болж байна.

Page 27: МОНГОЛ УЛСЫН 201 3  ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ

Сангийн Яам

МОНГОЛ УЛСЫНЗАСГИЙН ГАЗАР

САНГИЙН ЯАМ

Сангийн Яам

4. ТӨСВИЙН ХӨРӨНГӨОРУУЛАЛТ

Page 28: МОНГОЛ УЛСЫН 201 3  ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ

Сангийн Яам

МОНГОЛ УЛСЫНЗАСГИЙН ГАЗАР

САНГИЙН ЯАМ

Сангийн Яам

4. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Төсвийн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулахдаа “Төсвийн тухай хууль”-ийн дагуу дараах зарчмуудыг баримтлана:• Урьд оноос шилжин баригдаж буй барилга байгууламжийг дуусгах, эргэн төлөгдөх

нөхцөлтэйгээр баригдаж байгаа барилга, байгууламжийн хөрөнгийг УИХ-ын 2009 оны 49 дүгээр тогтоолын дагуу тооцож төсөвт тусгах;

• 3-аас дээш жилийн хугацаатай төсөл, обьектыг санхүүжүүлэхийг зогсоох, нэгээс хоёр жилийн дотор хэрэгжиж дуусах богино хугацааны хөрөнгийн урсгал засвар, хөрөнгийн шинэчлэл, тоног төхөөрөмж болон бусад хөрөнгийн төсөл, хөтөлбөрийг тусгах;

• Шинээр эхлэх барилга байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв нь бэлэн болсон байх;

• Улсын төсвийн хөрөнгө оруулалтад дэд бүтэц, нийгмийн зориулалтын обьектуудад зарцуулах, тэдгээрийн хэвийн үйл ажиллагааг хангахад чиглүүлэх

Page 29: МОНГОЛ УЛСЫН 201 3  ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ

Сангийн Яам

2012 оноос он дамжин хэрэгжих хөрөнгө оруулалт-

1,078.1 тэрбум төгрөг

2013 онд шинээр эхлэх хөрөнгө оруулалт-

300.0 тэрбум төгрөг

Зураг төсөл, ТЭЗҮ боловсруулах-

100.0 тэрбум төгрөг

ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЛЫН ДАГУУ УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР 2013 ОНД НИЙТ 1,478.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ ХИЙГДЭНЭ.

Page 30: МОНГОЛ УЛСЫН 201 3  ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ

Сангийн Яам

МОНГОЛ УЛСЫНЗАСГИЙН ГАЗАР

САНГИЙН ЯАМ

Сангийн Яам

ЗУРАГ ТӨСЛИЙН АЖИЛД ЦАГ АЛДАХГҮЙН ТУЛД НЭГ МАЯГИЙН ЗУРГИЙГ ТҮЛХҮҮ АШИГЛАХ НЬ ЗҮЙТЭЙ.

2012 оны төсвөөс нийт 312.3 тэрбум төгрөгийн барилга байгууламж худалдан авах ажиллагааны бэлтгэл хангагдаагүй шалтгаанаар 2013 онд шилжихээр болсон.

Тэдгээрээс 41 барилга байгууламжийн зураг төсөл нь огт байхгүй бөгөөд 5-аас бусад нь боловсрол, шинжлэх ухаан, соёл, эрүүл мэндийн салбарт байна.

2010-2011 онд 5 төрлийн суудал бүхий сургуулийн барилга, тус бүр 4 төрлийн ор бүхий дотуур байр, цэцэрлэгийн барилга, 2 төрлийн суудал бүхий соёлын төвийн нэг маягийн зураг төсөл хийгджээ.

Page 31: МОНГОЛ УЛСЫН 201 3  ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ

Сангийн Яам

МОНГОЛ УЛСЫНЗАСГИЙН ГАЗАР

САНГИЙН ЯАМ

Сангийн Яам

5. ХҮНИЙ ХӨГЖИЛСАН

Page 32: МОНГОЛ УЛСЫН 201 3  ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ

Сангийн Яам

МОНГОЛ УЛСЫНЗАСГИЙН ГАЗАР

САНГИЙН ЯАМ

Сангийн Яам

Хүний хөгжил сан

• УИХ-аас Хүний хөгжил сангийн тухай хуулийг 2009 онд баталж, тус санг байгуулсан.

• Сангийн үндсэн зорилго ашигт малтмал, уул уурхайн салбарын орлогоос хуримтлал үүсгэж, тогтвортой өсөн нэмэгдэх байнгын нөөц бүрдүүлэн иргэддээ тэгш хүртээх явдал.

• Сангийн хөрөнгө, эх үүсвэрийг Иргэн бүрт 1.5 сая төгрөг олгох зорилтыг 2008-2012 оны хугацаанд хангахад ашиглаж ирсэн.

Page 33: МОНГОЛ УЛСЫН 201 3  ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ

Сангийн Яам

МОНГОЛ УЛСЫНЗАСГИЙН ГАЗАР

САНГИЙН ЯАМ

Сангийн Яам

Хүний хөгжил санд 2013 онд нийт 621.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрөх, 284.2 тэрбум төгрөгийн зарлага санхүүжүүлэхээр байна.

Орлого, зарлагын зөрүүгээс 95.3 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөрийн өглөг, 192.1 тэрбум төгрөгийн Засгийн газрын дотоод зээлийн өглөгийн барагдуулахаар тус тус тооцож төсвийн төслийг боловсрууллаа.

Хүний хөгжил сан

Page 34: МОНГОЛ УЛСЫН 201 3  ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ

Сангийн Яам

МОНГОЛ УЛСЫНЗАСГИЙН ГАЗАР

САНГИЙН ЯАМ

Сангийн Яам

Хүний хөгжил сангийн 2010-2012 оны төсвийн гүйцэтгэл

2010-2012 он Хувь1. Нийт орлого 923,5 100.0% Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 424,8 46.0% Өсөн нэмэгдэх нөөцийн төлбөр 302,7 32. 8% Ногдол ашиг 196,0 21.2%2. Нийт зарлага 1 987,9 100.0% Иргэдэд олгосон бэлэн мөнгө 1 777,7 89.5% Оюутны сургалтын төлбөр 150,4 7.57% Төр хариуцах иргэдийн ЭМД-ийн шимтгэл 38,8 1.95% Зээлийн хүүгийн зардал 18,9 0.95%3. Тэнцэл -1 064,54. Санхүүжилтийн эх үүсвэр 1 064,5 100.0% Урьдчилгаа төлбөр 751,4 71.0% ЗГ-ын бонд 313,1 29.0%

Page 35: МОНГОЛ УЛСЫН 201 3  ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ

Сангийн Яам

МОНГОЛ УЛСЫНЗАСГИЙН ГАЗАР

САНГИЙН ЯАМ

Сангийн Яам

ХХС-ийн 2013 оны төсвийн төсөл

ХХС-ийн 2013 оны төсвийн бодлого, зарчим:• Нэмж өр үүсгэхгүй байх;

• Хүний хөгжил сангаас гарах зарлагыг хязгаарлаж, үүссэн өглөгийг барагдуулах;

• Ашигт малтмалын салбараас орох орлогыг хуримтлуулах, баялгийн сангийн хэлбэрээр ажиллуулах зарчмыг цаашид баримтлах;

• Тус санд хуримтлагдах хөрөнгийг ирээдүйд төсвийн бодлогод учрах нийгэм, эдийн засгийн хүндрэл, бэрхшээлээс зайлсхийхэд ашиглах бодлогыг цаашид баримтлах, нөхөн сэргээгдэхгүй баялгийг ирээдүй үеийнхэнд хүртээх боломжийг бий болгох;

Page 36: МОНГОЛ УЛСЫН 201 3  ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ

Сангийн Яам

МОНГОЛ УЛСЫНЗАСГИЙН ГАЗАР

САНГИЙН ЯАМ

Сангийн Яам

ХХС-ийн 2013 оны төсвийн төсөл

Орлого: – Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр

257.1 тэрбум төгрөг;

– Өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр 139.3 тэрбум төгрөг;

– Ногдол ашиг 70.0 тэрбум төгрөг;

– Бусад татвар 154.9 тэрбум төгрөг;

Page 37: МОНГОЛ УЛСЫН 201 3  ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ

Сангийн Яам

МОНГОЛ УЛСЫНЗАСГИЙН ГАЗАР

САНГИЙН ЯАМ

Сангийн Яам

ХХС-ийн 2013 оны төсвийн төсөл

Зарлага:

– Төр хариуцах иргэний ЭМД-ын шимтгэл 12.2 тэрбум төгрөг;

– 2010-2012 оны хооронд иргэдэд хуваарилагдсан боловч аваагүй хишиг, хувийг нөхөж олгоход 32.0 тэрбум төгрөг;

– Хүүхдийн мөнгө олгоход 240.0 тэрбум төгрөг;

Page 38: МОНГОЛ УЛСЫН 201 3  ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ

Сангийн Яам

МОНГОЛ УЛСЫНЗАСГИЙН ГАЗАР

САНГИЙН ЯАМ

Сангийн Яам

ХХС-ийн 2013 оны төсвийн төсөл

Эх үүсвэр, өр төлбөр:

– Эрдэнэс МГЛ, Эрдэнэс Тавантолгой ХК-иудаас авсан урьдчилгаа төлбөрийг татварын өглөг хаахад ирэх онд 95.3 тэрбум төгрөгийг барагдуулах;

– ХХС-гийн төсөвт авсан богино хугацаат өр, төлбөрийг барагдуулахад 192.1 тэрбум төгрөг;

Page 39: МОНГОЛ УЛСЫН 201 3  ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ

Сангийн Яам

МОНГОЛ УЛСЫНЗАСГИЙН ГАЗАР

САНГИЙН ЯАМ

Сангийн Яам

6. ОРОН НУТГИЙНТӨСӨВ

Page 40: МОНГОЛ УЛСЫН 201 3  ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ

Сангийн Яам

МОНГОЛ УЛСЫНЗАСГИЙН ГАЗАР

САНГИЙН ЯАМ

Сангийн Яам

Орон нутгийн төсвийн бүтэц

Орон нутгийн төсвийн орлого

Улсын төсвөөс олгох татаас

Орон нутгийн төсвийн зарлага=

Орон нутгийн нэмэгдэл

орлого

Улсын төсвөөс авах орлогын

шилжүүлэг

Орон нутгийн

хөгжлийн сан

=

Улсын төсвөөс гэрээгээр

хэрэгжүүлэх үйл ажиллагааны төсөв

=Улсын төсвөөс

гэрээгээр хэрэгжүүлэх үйл

ажиллагааны төсөв

ИТХ батална

Орон нутгийн татварын хувь хэмжээгээгээр

тооцох

Суурь тэнцлийн алдагдалд татаас

олгох

Орон нутгийн татварын хувь хэмжээг нэмэгдүүлснээр олох

орлого

НӨАТ-ын 25%АМНАТ-5%

Уг төсвийн хувьд төвлөрүүлэн

захирагчийн бүх эрхийг эдэлнэ

Page 41: МОНГОЛ УЛСЫН 201 3  ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ

Сангийн Яам

МОНГОЛ УЛСЫНЗАСГИЙН ГАЗАР

САНГИЙН ЯАМ

Сангийн Яам

Орон нутгийн 2013 оны төсвийн орлого

• Орон нутгийн төсвийн суурь орлого 596.1 тэрбум төгрөг

• Орон нутгийн татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх замаар олох боломжтой нэмэлт орлого 33.1 тэрбум төгрөг (энэхүү зөрүү дүнгээр тухайн аймаг, нийслэл орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлнэ)

• Улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэгээс 152.0 тэрбум төгрөг

• Улсын төсвөөс олгох тусгай зориулалтын шилжүүлгээс 777.3 тэрбум төгрөг

• Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас 247.6 тэрбум төгрөг

• Тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлж байгаа улсын төсөвт байгууллагуудын өөрийн орлого 7.4 тэрбум төгрөг тус тус байхаар төлөвлөгдлөө.

Page 42: МОНГОЛ УЛСЫН 201 3  ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ

Сангийн Яам

МОНГОЛ УЛСЫНЗАСГИЙН ГАЗАР

САНГИЙН ЯАМ

Сангийн Яам

Орон нутгийн төсвийн нийт орлогын эх үүсвэр санхүүгийн дэмжлэгийн дүнг оруулан тооцсоноор 2011 онд 628.2 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй, 2012 оны төлөвлөгөөгөөр 799.6 тэрбум төгрөг байгаа бол шинэчлэн батлагдсан “Төсвийн тухай хууль”-ийн дагуу орон нутгийн төсвийн харилцаанд шинэ тогтолцоо үүссэнтэй холбогдуулан, орон нутгийн 2013 оны төсвийн орлогын эх үүсвэр 1,813.6 тэрбум төгрөг болон өсч, эдийн засгийн хувьд чадавхижих, төсвийн төвлөрлийг сааруулах боломж нэмэгдэж байна.

Орон нутгийн 2013 оны төсвийн орлого

Page 43: МОНГОЛ УЛСЫН 201 3  ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ

Сангийн Яам

МОНГОЛ УЛСЫНЗАСГИЙН ГАЗАР

САНГИЙН ЯАМ

Сангийн Яам

Улсын төсвөөс орон нутагт шилжиж буй чиг үүрэг

Төсвийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.3,4-т нийгмийн асрамж, халамжийн үйлчилгээг үзүүлэх, зохион байгуулах; 58.2.13,14-т байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зэрэг үйл ажиллагааг орон нутгийн төсвөөр хэрэгжүүлэх чиг үүрэгт хамааруулсны дагуу дараах байгууллагуудын үйл ажиллагааны зардлын төсвийг орон нутгийн төсөвт шилжүүлсэн. Үүнд:

Байгууллагын нэр Төсвийн дүн /тэрбум төгрөг/

Нийгмийн асрамж, халамжийн үйлчилгээ

Аймгуудын асрамжийн газар 0.8

Халамжийн сан 222.2

Дэд дүн 223.0

Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаа

Байгаль орчныг хамгаалах газар 6.1

Байгаль хамгаалах сан 35.4

Ойн газар 0.8

Дэд дүн 30.4

НИЙТ ДҮН 253.4

Page 44: МОНГОЛ УЛСЫН 201 3  ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ

Сангийн Яам

МОНГОЛ УЛСЫНЗАСГИЙН ГАЗАР

САНГИЙН ЯАМ

Сангийн Яам

Орон нутгийн 2013 оны төсвийн зарлага

• Орон нутгийн 2013 оны төсвийн суурь зардал 508.7 тэрбум төгрөг;

• Тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих Засгийн газрын зарим чиг үүргийг төлөөлөн хэрэгжүүлэхтэй холбогдолтой урсгал зардал 784.7 тэрбум төгрөг;

• Гадаад төслийн зээлээс санхүүжүүлэх төслүүдийн урсгал болон хөрөнгийн зардал 44.8 тэрбум төгрөг;

• Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжих хөрөнгийн болон

хуулиар зөвшөөрөгдсөн зарим төрлийн урсгал зардал 490.2 тэрбум төгрөг тус тус байхаар төлөвлөлөө.

Page 45: МОНГОЛ УЛСЫН 201 3  ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ

Сангийн Яам

МОНГОЛ УЛСЫНЗАСГИЙН ГАЗАР

САНГИЙН ЯАМ

Сангийн Яам

Тусгай зориулалтын шилжүүлгээр орон нутагт шилжүүлэх чиг үүрэг

• Төсвийн тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасан дараах чиг үүргийг улсын төсвөөс тусгай зориулалтын шилжүүлэг хэлбэрээр орон нутагт шилжүүлнэ:

– Сургуулийн өмнөх боловсрол– Ерөнхий боловсрол– Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ– Газрын харилцаа, кадастр– Хүүхдийн хөгжил, хамгааллын үйлчилгээ– Нийтийн биеийн тамир

Page 46: МОНГОЛ УЛСЫН 201 3  ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ

Сангийн Яам

МОНГОЛ УЛСЫНЗАСГИЙН ГАЗАР

САНГИЙН ЯАМ

Сангийн Яам

Орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх эдгээр чиг үүрэгтэй холбоотойгоор улсын төсвөөс 2013 онд орон нутгийн төсөвт нийт 777.3 тэрбум төгрөгийн тусгай зориулалтын шилжүүлэг олгогдохоор тооцлоо. Тусгай зориулалтын шилжүүлгийг Төсвийн ерөнхийлөн захирагчаар авч үзвэл:

НИЙТ ДҮН777,322,778.9

ЭРYYЛ МЭНДИЙН САЙД82,252,760.5

Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний тусгай зориулалтын шилжүүлэг82,252,760.5

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД6,657,240.8

Газрын харилцаа, кадастрын тусгай зориулалтын шилжүүлэг6,657,240.8

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД636,846,049.7

Сургуулийн өмнөх боловсролын тусгай зориулалтын шилжүүлэг190,938,305.9

Ерөнхий боловсролын тусгай зориулалтын шилжүүлэг445,907,743.8

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД46,139,171.2

Соёлын үйлчилгээний тусгай зориулалтын шилжүүлэг37,851,141.8

Нийтийн биеийн тамирын тусгай зориулалтын шилжүүлэг8,288,029.4

ХҮН АМЫН ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД5,427,556.7

Хүүхдийн хөгжил хамгааллын үйлчилгээний тусгай зориулалтын шилжүүлэг5,427,556.7

/мян.төг/

Тусгай зориулалтын шилжүүлгээр орон нутагт шилжүүлэх чиг үүрэг

Page 47: МОНГОЛ УЛСЫН 201 3  ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ

Сангийн Яам

МОНГОЛ УЛСЫНЗАСГИЙН ГАЗАР

САНГИЙН ЯАМ

Сангийн Яам

• Төсвийн тухай хуулийн 4.1.28-нд “Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан” гэж орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгохоор дахин хуваарилалт хийх хөрөнгийг хэлнэ гэж заасан

Орон нутгийн төсвийн шинэчлэл

Page 48: МОНГОЛ УЛСЫН 201 3  ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ

Сангийн Яам

МОНГОЛ УЛСЫНЗАСГИЙН ГАЗАР

САНГИЙН ЯАМ

Сангийн Яам

Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн эх үүсвэр болон хуваарилалтын схем

Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан

Дотоодын НӨАТ-ын 25 хувь

АМНАТ-ийн -5 хувь

Хандив, тусламж

Суурь зардлаас давсан ашгийн шилжүүлэг

Эх үүсвэр:

1.Итгэлцүүрт харгалзан хуваарилна

Аймаг, нийслэлийн

орон нутгийн

хөгжлийн сан

2. Нэг хүнд ногдох АМНАТ-ийн орлого

Page 49: МОНГОЛ УЛСЫН 201 3  ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ

Сангийн Яам

МОНГОЛ УЛСЫНЗАСГИЙН ГАЗАР

САНГИЙН ЯАМ

Сангийн Яам

Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас орлогын шилжүүлэг тооцоход итгэлцүүрт харгалзах хувь

– Орон нутгийн хөгжлийн индекс - 25 хувь;– Хүн амын тоо - 25 хувь;– Хүн амын нягтрал, алслалт, нутаг дэвсгэрийн

хэмжээ - 25 хувь;– Орон нутгийн татварын идэвх санаачилга -25

хувь.

Page 50: МОНГОЛ УЛСЫН 201 3  ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ

Сангийн Яам

МОНГОЛ УЛСЫНЗАСГИЙН ГАЗАР

САНГИЙН ЯАМ

Сангийн Яам

Орон нутагт орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас олгогдох хөрөнгийн тооцоолол

Монгол Улсын 2013 оны төсвийн төслийн тооцооллын явцад ОНХНС-д нийт 247.6 тэрбум төгрөг төвлөрөхөөр байна. Үүнд:

– АМНАТ-ийн 5 хувийн орлого – 28.3 тэрбум төгрөг– Дотоодын НӨАТ-ийн 25 хувь – 189.4 тэрбум төгрөг – Хандив тусламжийн орлого – байхгүй– Үндсэн тэнцлийн ашгаас суурь зардлыг хасч тооцон үлдэх хэсгийг орон

нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрүүлэх дүн – 29.9 тэрбум төгрөг.

Орон нутагт ОНХНС-аас эргэн хуваарилагдах /үндсэн тэнцлийн ашиг ороогүй дүн/ нийт 247.6 тэрбум төгрөг нь:

– ДНБ-ний - 1.4 хувь– Монгол Улсын төсвийн нийт орлогын - 4.7 хувь– МУ-ын нэгдсэн төсвийн нийт хөрөнгө оруулалтын– 9.9 хувь– Орон нутгийн төсвийн нийт зарлагын хувь – 13.3 хувь

Page 51: МОНГОЛ УЛСЫН 201 3  ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ

Сангийн Яам

МОНГОЛ УЛСЫНЗАСГИЙН ГАЗАР

САНГИЙН ЯАМ

Сангийн Яам

Орон нутагт орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас олгогдох хөрөнгийн дүн

/сая.төг/

Аймаг, нийслэл

Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийн дүн

I. Итгэлцүүрт үндэслэсэн

хуваарилалт

үүнээс: эх үүсвэрээр ангилбалII. Ашигт

малтмалын нөөц

ашигласны төлбөрийн

хуваарилалт

Аймаг, нийслэлийн

хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийн

нийт дүн

Аймгаас төвлөрөх

Хандив тусламж

Дотоодын НӨАТ-25

хувь

    . 1=(2)+(3)+(4) . . 2 . . 3 . . 4 . . 5 . . 6=(1)+(5) .

1 Архангай 9,400.3 1,283.6 0.0 8,116.7 875.3 10,275.62 Баян-Өлгий 8,136.3 1,111.0 0.0 7,025.3 893.6 9,029.93 Баянхонгор 11,214.6 1,531.4 0.0 9,683.2 794.1 12,008.74 Булган 8,119.7 1,108.8 0.0 7,011.0 558.1 8,677.85 Говь-Алтай 11,190.4 1,528.1 0.0 9,662.3 558.2 11,748.76 Дорноговь 8,971.5 1,225.1 0.0 7,746.4 622.7 9,594.27 Дорнод 9,789.2 1,336.7 0.0 8,452.4 723.3 10,512.58 Дундговь 9,073.3 1,239.0 0.0 7,834.3 389.9 9,463.29 Завхан 9,036.3 1,233.9 0.0 7,802.4 662.5 9,698.810 Өвөрхангай 10,275.1 1,403.1 0.0 8,872.0 1,043.5 11,318.611 Өмнөговь 10,770.0 1,470.7 0.0 9,299.3 720.7 11,490.712 Сүхбаатар 9,369.8 1,279.5 0.0 8,090.3 536.6 9,906.413 Сэлэнгэ 7,447.8 1,017.0 0.0 6,430.8 1,028.2 8,476.014 Төв 8,117.8 1,108.5 0.0 7,009.3 882.4 9,000.215 Увс 8,800.4 1,201.7 0.0 7,598.7 755.1 9,555.516 Ховд 9,577.5 1,307.8 0.0 8,269.7 801.1 10,378.717 Хөвсгөл 9,854.0 1,345.6 0.0 8,508.4 1,199.1 11,053.218 Хэнтий 9,144.0 1,248.6 0.0 7,895.3 689.7 9,833.719 Дархан-Уул 7,208.6 984.4 0.0 6,224.2 961.2 8,169.820 Улаанбаатар 29,034.5 3,964.8 0.0 25,069.7 12,512.2 41,546.721 Орхон 7,903.6 1,079.3 0.0 6,824.4 968.2 8,871.822 Говь-Сүмбэр 6,860.7 936.9 0.0 5,923.9 142.5 7,003.2

  Нийт дүн 219,295.6 29,945.6 0.0189,350.

0 28,318.2 247,613.8

Page 52: МОНГОЛ УЛСЫН 201 3  ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ

Сангийн Яам

МОНГОЛ УЛСЫНЗАСГИЙН ГАЗАР

САНГИЙН ЯАМ

Сангийн Яам

7. ТӨСӨВТ УЧИРЧБОЛЗОШГҮЙ

ЭРСДЛҮҮД

Page 53: МОНГОЛ УЛСЫН 201 3  ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ

Сангийн Яам

МОНГОЛ УЛСЫНЗАСГИЙН ГАЗАР

САНГИЙН ЯАМ

Сангийн Яам

ТӨСӨВТ УЧИРЧ БОЛЗОШГҮЙ ЭРСДЛҮҮД

Монгол Улсын 2013 оны төсвийн орлогыг бүрдүүлэх, Төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахад дараах эрсдлийг анхааран үзэх нь зүйтэй байна. Үүнд:

• Эдийн засгийн бодлого мөчлөг дагасан шинжтэй байгаагаас эдийн засаг хэт халалтанд орж, Монгол Улсын макро эдийн засгийн тогтвортой байдал алдагдах эрсдэл нэмэгдэж байна;

Page 54: МОНГОЛ УЛСЫН 201 3  ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ

Сангийн Яам

МОНГОЛ УЛСЫНЗАСГИЙН ГАЗАР

САНГИЙН ЯАМ

Сангийн Яам

ТӨСӨВТ УЧИРЧ БОЛЗОШГҮЙ ЭРСДЛҮҮД

• Улсын төсөвт уул уурхайн салбараас орох төсвийн орлого нь гол экспортлогч улс болох Хятад улсын эдийн засгийн байдал, ашигт малтмалын бүтээгдэхүүний эрэлтээс нь ихээхэн хамааралтай байгаа нь төсвийн орлогод гол эрсдэлийг учруулж байна;

• БНХАУ-ын дотоодод нүүрсний илүүдэл бий болсон, тус улсын зүгээс дотоодын нүүрсний салбараа эн тэргүүнд цаашид бодлогоор дэмжихээр байгаа нь манай улсаас тус улсад экспортлох нүүрсний үнийн өрсөлдөх чадварыг ирэх жилүүдэд улам бүр сулруулахаар байна;

Page 55: МОНГОЛ УЛСЫН 201 3  ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ

Сангийн Яам

МОНГОЛ УЛСЫНЗАСГИЙН ГАЗАР

САНГИЙН ЯАМ

Сангийн Яам

ТӨСӨВТ УЧИРЧ БОЛЗОШГҮЙ ЭРСДЛҮҮД

• Улсын Их Хурлаар 2013 оны Төсвийн тухай хууль хэлэлцэгдэн батлагдсаны дараа татварын хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотой хууль, тогтоомж батлагдан гарах нь төсвийн орлого буурах өндөр эрсдлийг бий болгоно. 

• Дэлхийн зах зээлийн нөхцөл байдал, орчноос хамаарч алт, зэс, нүүрсний үнэ, экспортын хэмжээ таамагласан түвшнээс буурсан тохиолдолд төсвийн орлогод шууд нөлөөлж, төсвийн төлөвлөсөн урсгал болон хөрөнгө оруулалтын зардлыг санхүүжүүлэх боломжгүй болгох томоохон эрсдлийг бий болгоно.

Page 56: МОНГОЛ УЛСЫН 201 3  ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ

Сангийн Яам

МОНГОЛ УЛСЫНЗАСГИЙН ГАЗАР

САНГИЙН ЯАМ

Сангийн Яам

ТӨСӨВТ УЧИРЧ БОЛЗОШГҮЙ ЭРСДЛҮҮД

• Дэлхийн зах зээл дээрх газрын тосны бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтөөс хамааран газрын тосны бүтээгдэхүүний үнэ өсөх тохиолдолд автобензин, дизелийн түлшний импортоос төвлөрөхөөр тооцсон орлого буурах эрсдэлтэй

Page 57: МОНГОЛ УЛСЫН 201 3  ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ

Сангийн Яам

МОНГОЛ УЛСЫНЗАСГИЙН ГАЗАР

САНГИЙН ЯАМ

Сангийн Яам

АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА

Page 58: МОНГОЛ УЛСЫН 201 3  ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ

Сангийн Яам

МОНГОЛ УЛСЫНЗАСГИЙН ГАЗАР

САНГИЙН ЯАМ

Сангийн Яам

Тэнцвэржүүлсэн үнэ

“Төсвийн тогтвортой байдлын тухай” хуульд гол нэр төрлийн эрдэс баялгийн бүтээгдэхүүний тэнцвэржүүлсэн үнийг тооцохдоо өмнөх 12 жилийн үнийн дундаж болон тухайн төсвийн жил, түүний дараахь 3 жилийн дундаж үнийн төсөөллийг дундчилан тооцохоор заасан. Үүний дагуу боловсруулсан, коксжих, чулуун нүүрс болон зэсийн тэнцвэржүүлсэн үнийг нэг тонн тутамд дараах байдлаар тооцлоо. /ам доллар/

Ирэх жилүүдийн зэс, боловсруулсан нүүрсний үнийг ОУВС-аас гаргасан үнийн төсөөллийн мэдээлэл, харин коксжих болон чулуун нүүрсний хувьд Хятадын нүүрсний зах зээлийн үнийн төсөөллийг тус тус ашигласан.

 Тэнцвэржүүлсэн

үнэЗах зээлийн үнийн

төсөөлөлЗэс 6328.9 8 152.0

Боловсруулсан 131.5 161.2

Коксжих нүүрс (ккал 5500-с дээш) 80.2 96.7Чулуун нүүрс (4000-5500) 65.5 83.2

Page 59: МОНГОЛ УЛСЫН 201 3  ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ

Сангийн Яам

МОНГОЛ УЛСЫНЗАСГИЙН ГАЗАР

САНГИЙН ЯАМ

Сангийн Яам

ХХС-аас иргэдэд олгосон хишиг, хувийн судалгаа, 2010-2012 ХБГ

Хуваарилагдсан хишиг, хувьХамрагдсан хүн, мянга

2010 2011 2012 ХБГ Нийт2010 оны хишиг, хувьБэлэн мөнгө 70 мянган төгрөг 2 618,0 96,4 37,1 2 751,5 Бэлэн мөнгө 50 мянган төгрөг 2 435,8 113,6 24,7 2 574,2 2011 оны хишиг, хувьБэлэн мөнгө 252 мянган төгрөг - 2 781,4 16,6 2 798,0 ЭМД-ийн шимтгэл - 624,9 - 624,9

Малчин - 233,9 - 233,9 Оюутан - 139,4 - 139,4 Ажил хөдөлмөр эрхлээгүй иргэн - 251,6 - 251,6

Оюутаны сургалтын төлбөр 500 мянган төгрөг - 133,6 133,6

2012 оны хишиг хувьИргэн бүрт бэлэн мөнгө 128 мянган төгрөг - - 2 800,0 2 800,0 Ахмад, ХБИ-д 1.0 сая төгрөг - - 334,2 334,2

Оюутаны сургалтын төлбөр 500 мянган төгрөг - - 167,3 167,3

Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дагуу:

Төр хариуцах иргэний ЭМД-ийн шимтгэлд 1 356,5 1 356,5 1 355,7 -

Эх сурвалж: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар 2012 оны хамрагдах хүний тоог төлөвлөгөөгөөр

тооцов.