44
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ, ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛООР БАТАЛСАН АЙМАГ, ОРОН НУТАГТ ХЭРЭГЖИЖ БАЙГАА “ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-ИЙН 2011 ОНЫ ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦ, ҮР ДҮН, ҮНЭЛГЭЭ 2012.03.20 ХӨТӨЛБӨРИЙН НЭР ХЭРЭГЖҮҮЛСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ҮР ДҮН ҮНЭЛГЭЭ ХУВЬ ОНОО НЭГ. ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛ, ТӨРИЙН УДИРДЛАГЫН САЛБАР 1 1 “Төрийн албаны сургалт ба мэдлэг чадвар бий болгох” /1999-2015 он/ Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 96 дугаар тогтоол Төрийн албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэхэд онцгой анхаарч “Суралцагч байгууллагааймгийн хөтөлбөрийн хэрэгжилтийг тооцон дүгнэхэд төрийн албан хаагчдаас 56 ажилтан гадаадад, 1200 гаруй ажилтан Улаанбаатар хотод болон бусад аймагт, 1861 албан хаагчид орон нутагт зохион байгуулсан сургалтанд хамрагдан төрийн байгууллагууд төрийн албан хаагчдын сургалтын хангах арга хэмжээнд 146,3 сая төгрөгийг зарцуулжээ. Төрийн болон нийгмийн удирдлагаар мэргэшүүлэх Засгийн газрын тэтгэлэгт сургалтанд 6, төлбөртэй сургалтад 10 төрийн албан хаагч, магистрын сургалтанд 1 удирдах ажилтан, АН-ын захиалгат сургалтад 7 хүн тус бүр элсэн суралцаж, төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх богино хугацааны сургалтанд 10 удирдах ажилтан, 4 төрийн жинхэнэ албан хаагч хамрагдаж, магисрын зэргийг 6 төрийн удирдах албан хаагч хамгаалж, бакалаврын боловсролыг 8 төрийн албан хаагч шинээр эзэмшин төгссөн. 90.0 4.5 2 2 “Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх” /2006-2012 он/ Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 64 дүгээр тогтоол Төрийн архивын хадгаламжийн сан дах Бат-Өлзий, Баян-өндөр, Бүрд, Есөнзүйл, Төгрөг, Сант сумдын АДХ-ын Гүйцэтгэх захиргаа /хуучин нэрээр/, ЗДТГазрын архивын баримтад иж бүрэн нягтлан шалгалт хийж данс бүртгэлийг шинэчлэн “Архивын тоо бүртгэл, эрэлт хайлтын “ программд оруулсан. Хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх арга хэмжээний хүрээнд аймгийн архивын тасагт өнгөрсөн оны 12 дугаар сараас эхлэн 5 гэрээт ажилтан авч ажиллуулан, хадгаламжийн сан дахь баримтанд иж бүрэн нягтлан шалгалт хийх, цахим хэлбэрт оруулах зэрэг ажлуудыг хийж байна. Мөн архивын тасагт 6.4 сая төгрөгөөр зориулалтын нягтруулсан шүүгээ, компьютер, принтер, сканнер зэрэг техник хэрэгслээр хангагдлаа. Сумдын ЗДТГазар, аймгийн төвийн төрийн байгууллагуудын удирдлага, архив, албан хэргийн ажилтнуудад мэдээлэл технологийн чиглэлээр сургалт хий зохион байгуулав. 70.0 3.5 3 3 Засаг захиргааны анхан шатны нэгж “Багийн хөгжлийг “Баг бэхжүүлэх аймгийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 79 багийн Засаг даргыг унаажуулахад 37.5 сая төгрөг, 12 багийн төвийг засварт 57,4 сая төгрөг, 29 багийн төвийг шинээр барихад 951,6 сая төгрөг, 8 багийн төвийг цахилгааны эх үүсвэрээр 90.0 4.5

Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилт 2011

Embed Size (px)

Citation preview

Page 1: Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилт 2011

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ, ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛООР БАТАЛСАН

АЙМАГ, ОРОН НУТАГТ ХЭРЭГЖИЖ БАЙГАА “ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-ИЙН 2011 ОНЫ ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦ, ҮР ДҮН, ҮНЭЛГЭЭ

2012.03.20

ХӨТӨЛБӨРИЙН НЭР

ХЭРЭГЖҮҮЛСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ҮР ДҮН

ҮНЭЛГЭЭ

ХУВЬ ОНОО

НЭГ. ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛ, ТӨРИЙН УДИРДЛАГЫН САЛБАР

1 1

“Төрийн албаны сургалт ба мэдлэг чадвар бий

болгох” /1999-2015 он/

Монгол Улсын Засгийн

газрын 1999 оны 96 дугаар тогтоол

Төрийн албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэхэд онцгой анхаарч “Суралцагч байгууллага” аймгийн хөтөлбөрийн хэрэгжилтийг тооцон дүгнэхэд төрийн албан хаагчдаас 56 ажилтан гадаадад, 1200 гаруй ажилтан Улаанбаатар хотод болон бусад аймагт, 1861 албан хаагчид орон нутагт зохион байгуулсан сургалтанд хамрагдан төрийн байгууллагууд төрийн албан хаагчдын сургалтын хангах арга хэмжээнд 146,3 сая төгрөгийг

зарцуулжээ. Төрийн болон нийгмийн удирдлагаар мэргэшүүлэх Засгийн газрын тэтгэлэгт сургалтанд 6, төлбөртэй сургалтад 10 төрийн албан хаагч, магистрын сургалтанд 1 удирдах ажилтан, АН-ын захиалгат сургалтад 7 хүн тус бүр элсэн суралцаж, төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх богино хугацааны сургалтанд 10 удирдах ажилтан, 4 төрийн жинхэнэ албан хаагч хамрагдаж, магисрын зэргийг 6 төрийн удирдах албан хаагч хамгаалж, бакалаврын боловсролыг 8 төрийн албан хаагч шинээр эзэмшин төгссөн.

90.0

4.5

2 2 “Төрийн архив, албан

хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх”

/2006-2012 он/

Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 64

дүгээр тогтоол

Төрийн архивын хадгаламжийн сан дах Бат-Өлзий, Баян-өндөр, Бүрд, Есөнзүйл, Төгрөг, Сант сумдын АДХ-ын Гүйцэтгэх захиргаа /хуучин нэрээр/, ЗДТГазрын архивын баримтад иж бүрэн нягтлан шалгалт хийж данс бүртгэлийг шинэчлэн “Архивын тоо бүртгэл, эрэлт хайлтын “ программд оруулсан. Хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх арга хэмжээний хүрээнд аймгийн архивын тасагт өнгөрсөн оны 12 дугаар сараас эхлэн 5 гэрээт ажилтан авч ажиллуулан, хадгаламжийн сан дахь баримтанд иж бүрэн нягтлан шалгалт хийх, цахим хэлбэрт оруулах зэрэг ажлуудыг хийж байна. Мөн архивын тасагт 6.4 сая төгрөгөөр зориулалтын нягтруулсан шүүгээ, компьютер, принтер, сканнер зэрэг техник хэрэгслээр хангагдлаа. Сумдын ЗДТГазар, аймгийн төвийн төрийн байгууллагуудын удирдлага, архив, албан хэргийн ажилтнуудад мэдээлэл технологийн чиглэлээр сургалт хий зохион байгуулав.

70.0 3.5

3 3 Засаг захиргааны анхан шатны нэгж

“Багийн хөгжлийг

“Баг бэхжүүлэх аймгийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 79 багийн Засаг даргыг унаажуулахад 37.5 сая төгрөг, 12 багийн төвийг засварт 57,4 сая төгрөг, 29 багийн төвийг шинээр барихад 951,6 сая төгрөг, 8 багийн төвийг цахилгааны эх үүсвэрээр

90.0

4.5

Page 2: Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилт 2011

дэмжих” /2008-2015 он/

Монгол Улсын Засгийн

газрын 2008 оны 07 дугаар тогтоол

хангахад 3.2, нийт 1049,7 сая төгрөгийг орон нутгийн болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бүрэн шийдвэрлэв.

Аймгийн жишиг багийн хөгжлийн хөтөлбөр батлав, энэ хүрээнд аймгийн жишиг сум 1, жишиг баг 2-г тус тус шалгаруулан 18.0 сая төгрөг, мөн багийн үйл ажиллагааны үр дүнгээр нь аймгийн тэргүүний 5 багийг шалгаруулан 2.8 сая төгрөгөөр шагнав.

Энэ онд багийн эмч нарын хангалт 11–ээр нэмэгдэв.

4 4

“Мэдээллийн аюулгүй байдлыг хангах”

/2010-2015/

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 141

дүгээр тогтоол

Мэдээллийн аюулгүй байдлыг хангах” ажлын хүрээнд Аймгийн Засаг Даргын “Мэдээллийн технологийн хөгжүүллэх тухай” 2010 оны 340 дугаар захирамж гарч орон нутгийн мэдээлэл, харилцааны технологийг хөгжүүлэх , мэдээллийн аюулгүй байдал, ил тод байдлыг хангах үүднээс аймгийн цахим хуудсыг шинээр бий болгох, дотоод болон гадаад сүлжээний техник тоног төхөөрөмж авхад 10 сая төгрөг. ЗДТГазрын компьютер техник тоног төхөөрөмж авхад 15,1 сая төгрөг. Сум бүрт Мэдээллийн технологийн орон тооны бус мэргэжилтэн бэлтгэх сургалтыг Хужирт суманд зохион байгуулж сум бүр Мэдээллийн технологийн орон тооны бус мэргэжилтэнтэй болсон. ЗДТГазрын дэргэдэх агентагуудын бичиг хэргийн ажилтнуудад “Мэдээллийн аюулгүй байдлын хангах нь” сэдвээр сургалт зохион байгуулсан.

90.0

4.5

5 5

“Монгол Улсын гадаад харилцааг эдийн

засагжуулах” /2009-2012 он/

Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 324

дүгээр тогтоол.

Иргэний бүртгэл, мэдээллийн төсөл, Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба хүний эрх төсөл, Аймгийн Онцгой байдлын хэлтэст хэрэгжиж буй Хөдөлбөл хөлс, Газрын тогтвортой менежмент зэрэг төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүнтэй танилцаж орон нутгийн удирдлагуудтай уулзалт хийлээ.

Япон улсын Итгэмжлэлт консул Сато Нарито аймгийн Засаг даргын урилгаар 2011 оны 07 сард хүрэлцэн ирж Богд суманд сэргээгдэх эрчим хүч, малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх зэрэг асуудлуудаар газар дээр нь үзэж танилцан, цаашид хамтран ажиллах санал солилцон ажиллав.

Япон улсын Окаяма мужийн Шѐо-Оу-Чу хотын аймгийн Мэргэд дунд сургуулийн багш, сурагчдын солилцоог үргэлжлүүлэн зохион байгууллаа.

Тус улсын Хоккайдо муж, Такикава хоттой харилцаа тогтоон “Орон нутгийн төрийн албан хаагчдын чадавхийг нэмэгдүүлэх хөтөлбөр” –ийн хүрээнд аймгийн Засаг даргын дэргэдэх ХХААЖДҮГ-ын 2 мэргэжилтэнг газар тариалан, жижиг дунд үйлдвэр, цагаан будаа тариалах туршлага судлах 6 сарын сургалтанд хамруулав.

БНСУ-ын Гүмми хотын “Шинэ тосгон хөдөлгөөн”-тэй Баян-Өндөр сумын ЗДТГазар хамтран “Малчдын бүлгийг дэмжих бүл”-ийн үйл ажиллагааг дэмжих, хадлан тэжээл тариалах, шинээр худаг гаргах, бэлчээрийн талбай хашаалах зэрэгт 20.0 мянга воны хөрөнгө оруулалт хийгдэв. БНСУ-ын Хонбиоп-Са байгууллага, Донггук их сургууль, Химбуб хийд, Бурхны шашны нийгэмлэгүүд хамтран аймгийн Засаг даргын дэргэдэх Онцгой байдлын хэлтэст 181.0 сая төгрөгийн өртөг бүхий гал командын иж бүрэн автомашин нийлүүлж, гамшиг, осолын үеийн бэлэн байдал, техникийн хүчин чадлыг нэмэгдүүлээ. ОХУ-ын Алтайн хязгаар Барнаваль мужийн Алески хот - Арвайхээр хоттой боловсрол, соѐл, нийгмийн салбарт уламжлалт хөршийн харилцааг бэхжүүлэн хамтран ажиллах гэрээ байгуулав.

Эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор Чехийн Засгийн газрын санхүүжилт, Чехийн хөгжлийн агентлагаас аймаг дахь Бүсийн Оношлогоо Эмчилгээний Төвд 51 сая төгрөгийн үнэ бүхий явуулын эмнэлгийн автомашин, эмнэлгийн бусад тоног

90.0

4.5

Page 3: Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилт 2011

төхөөрөмж олгов. АНУ-ын САУОНСАН-ын сангийн дэмжлэгтэйгээр Хэвлийн хөндийн дурангийн мэс заслын 9 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй хамтран аймаг дахь БОЭТөвийн мэс заслын багийн хамт олон нийт 29 хүнд дурангийн мэс засал эмчилгээг амжилттай хийж, хэвлийн хөндийн дурангийн мэс заслын арга техникт суралцан, эмнэлгийн тусламж үйлчилгээнд шинээр нэвтрүүлэн ажиллаа. Тус сангаас 150 гаруй сая төгрөгийн өртөг бүхий дурангийн хагалгааны иж бүрдэл аппарат хандивлав.

“Дэлхийн Зөн” ОУБ-аас эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, нийгэм, соѐлын салбарт сүүлийн 3 жилд нийт 1.351 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээд байна.

“Mercy Cor” ОУБ-аас эдийн засгийн хөтөлбөрт 301.6 сая төгрөг, иргэний нийгмийн хөтөлбөрт 167.6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар нутгийн иргэдийг идэвхжүүлэх, ИНБ-уудыг бэхжүүлэх, хувийн хэвшил, бизнесийн байгууллагуудад төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүллээ. Хөдөө аж ахуй, газар тариалан, үл хөдлөх хөрөнгө, эрүүл мэндийн салбарт Мянганы Сорилын Сан, Уст цэг, Хот орчмын бэлчээр, Цөлжилтийг бууруулах төсөл, MON-23 зэрэг төслүүд үр дүнтэй хэрэгжиж байна.

“Критас Чех” ОУ-ын байгууллагаас хөдөө орон нутагт зуданд өртөж малгүй болсон 40 өрхөд 2000 гаруй толгой мал олгон, малгүй иргэдийг малжуулах, Төгрөг, Тарагт, Зүүнбаян-Улаан, Баянгол сумдад малын тэжээлийн агуулах, малчдыг чадавхижуулах сургалт зохион байгуулах зэрэгт нийт 160 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийв.

“Хабитат” ОУ-аас аймгийн хэмжээнд иргэдийн тав тухтай амьдрах, орон байрны нөхцлийг сайжруулах зорилгоор 276 өрхөд, шинээр байр барьсан 19, барилгын засвар хийсэн 255 өрхөд нийтдээ 128.7 сая төгрөгийн хөнгөлттэй зээл олгосон байна.

БНСУ-ын Зүүн хойд азийн бүс нутгийн засаг захиргаадын холбоо /NEAR/-оос зохион байгуулагдсан эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, хамтын ажиллагааны чиглэлээр олон улсын хурал, хэлэлцүүлэгт орон нутгийн төлөөллийг оролцууллаа.

Мөн Япон улсад зохион байгуулагдсан Зүүн өмнөд азийн засаг захиргаадын холбоо /NEAR/-ны Гамшгаас хамгаалах хорооны хуралд 2 төлөөлөгч оролцуулав.

Францийн Аллери мужийн APAU нийгэмлэгтэй хамтран БОЭТ-д Франц эмч нарын сургалт, мэс ажилбар хийх, тоног төхөөрөмж нийлүүлэх зэргээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхээр 2012 онд хамтран ажиллах чиглэлээ тодорхойлов.

Франц, Итали улсуудын эрүүл мэнд, боловсрол, соѐл, аялал жуулчлалын чиглэлээр 2 төлөөлөгч нар туршлага судлалаа.

6 6

“Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагаа”

/2011-2016/

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 58

дугаар тогтоол.

Монгол Улсын Засгийн газрын “Олон нийт- цагдаагийн хамтын ажиллагаа” хөтөлбөр, төлөвлөгөөгарсантай холбогдуулан хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зам, холбогдох албан тушаалтнуудыг арга зүйн зөвлөмжөөр хангах, дадлагажуулах сургалтыг сумдын ГХУСэргийлэх ажил хариуцсан түшмэлүүд, цагдаагийн эрх бүхий албан тушаалтан, хэсгийн төлөөлөгчдийн нэгдсэн сургалт, мөн төрийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөр болон сумдад явуулсан төлөвлөгөөт хяналт шалгалтын үйл ажиллагаатай хамтатган аймгийн нийт сумдад “Олон нийт цагдаагийн хамтын ажиллагаа” хөтөлбөрийн чиглэлээр сум, багийн Засаг дарга, ИТХТэргүүлэгчдийн дарга, тамгын газрын ажилтнууд, нийгмийн ажилтнуудад сургалтыг зохион байгуулав. Сургалтанд 19 сумын 420 иргэн, төрийн албан хаагч хамрагдав. Аймгийн нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд сум баг, хороонд гэмт хэргээс урьдчилан

90.0

4.5

Page 4: Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилт 2011

сэргийлэх зорилгоор иргэдийн сайн дурын бүлэг буюу Иргэний зөвлөлийг 19 суманд 3-5 хүний бүрэлдэхүүнтэй 97 иргэний зөвлөл байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна Иргэний зөвлөлийн ач холбогдол, үйл ажиллагааны чиглэлийн талаар иргэдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр 6 удаа сурталчилгаа мэдээлэл явуулав. Мөн Арвайхээр суманд Эрх зүйн туслалцааны төв, сумдын эрх зүйн мэдээллийн танхимыг түшиглэн олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн талаархи нээлттэй мэдээллийн буланг тогтмол ажиллуулж байна.

САЛБАРЫН ДУНДАЖ ДҮН 86.6 4.3

ХОЁР. ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН САЛБАР

7 1

“Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт

тавих” /2003-2012/

Монгол УИХ-ын 2003 оны

48 дугаар тогтоол

Согтуугаар үйлдсэн гэмт хэрэг өссөнтэй холбогдуулан аймгийн ГХУСАЗЗ-өөс санаачилж “Архидан согтуурахтэй тэмцэх ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэх, ажлын уялдаа холбоог сайжруулах нь” сэдэвт онол практикийн бага хурал зохиож, гарсан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх ажил зохион байгуулав. Аймгийн ГХУСАЗЗ-ийн санхүүжилтээр 2011 онд 24 архинд донтох өвчтэй иргэнийг, цагдаагийн байгууллагын санхүүжилтээр 1, нийт 25 хүнийг Төв аймгийн Баян сум дахь архины албадан эмчилгээнд явуулаад байна. Эрүүгийн Цагдаагийн газартай хамтарч Өвөрхангай аймгийн архины үйлдвэр болон согтууруулах ундааны худалдаа үйлчилгээний цэгт гэнэтийн шалгалт хийж орон нутгийн 3-н архины үйлдвэр, 401 худалдаа үйлчилгээний цэгээс 4007 ширхэг архи хурааж авсанаас Гэгээн трейд, МЕВ ХХК-ны архи хуурамч акцтай байсан нь тогтоогдож эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байна. Арвайхээр суманд АМЭАсисаци болон АА-ийн 2 бүлэг ажиллаж байгаа бөгөөд эдгээр бүлгүүдтэй хамтарч архинд донтох өвчтэй этгээдүүдийг архинаас гаргах зорилгоор бүлэгт элсүүлэх ажлыг байнга зохион байгуулж байна. “Гэгээрэл”, “Эв нэгдэл” бүлэгт одоогийн байдлаар 60 гаран архинд донтох өвчтөн элсэн орж архины хамааралгүй амьдарч байна. Эрүүлжүүлэх баривчлах байртай ажлаа уялдуулж, 7 хоног бүрт эрүүлжүүлэгдсэн, баривчлагдсан иргэдэд АА бүлгээс яриа таниулга хийж хэвшээд байна. Аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд наркологын эмч байхгүй байгаа нь архинд донтох өвчтөнийг оношлох, эдгэрүүлэхэд мэргэжлийн зүгээс хэрэгжүүлэх ажил хангалтгүй байна. “Архигүй орчин бидний гэрэлт ирээдүй” туг дэвтэр сумдад аялуулж одоогоор 18 сумдаар аялсан байна. Арвайхээр, Хархорин сумдад цагдаагийн хөдөлгөөнт эргүүл ажиллуулж эхлэснээс хойш дуудлаганд шуурхай хүрч согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэгт тодорхой хувиар нөлөөлж байна. Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны хүрээнд аймгийн хэмжээнд 97 “Иргэний зөвлөл” байгуулагдаж зарим газар үйл ажиллагаа нь жигдрээд байна. Үүний зэрэгцээ хүн ам ихээр төвлөрдөг Арвайхээр сумын 10 багт Цагдаагийн газар гэрээ байгуулан урамшуулалтай эргүүл ажиллуулж байна. Эв нэгдэл, Гэгээрэл АА бүлэгтэй нягт хамтран ажиллаж архины хамааралтай иргэдийн элсүүлэх, энэ ажлаа хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр сурталчлах үйл ажиллагаа хийгдэж үр дүнд хүрч байна. Эргүүл шалгалтаар насанд хүрээгүй хүмүүсийг согтууруулах ундаа уулгах уруу татсан 2 зөрчил илэрч 25,0 мянган төгрөгний торгуулийн арга хэмжээ авч, насанд хүрээгүй согтууруулах ундаа хэрэглэсэн 5 хүүхдэд 75,0 мянган төгрөгний торгуулийн арга хэмжээ авч ар гэр, багш, нийгмийн ажилтантай хамтран хүмүүжүүлэх арга хэмжээ авч ажиллаж

90.0

4.5

Page 5: Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилт 2011

байна. Уянга сумын Өлтийн алтны уурхайн орчим хууль бусаар гар аргаар алт олборлодог айл өрх, төв замын гэр гуанзуудаар нууц далд аргаар зохих зөвшөөрөлгүйгээр согтууруулах ундаа худалддаг зөрчил их гарч байна. Энэ зөрчлийн улмаас 2011 онд 159 литр архи, 65,2 литр пиво хураагдсаныг улсын орлого болгон 14 иргэнд 502,000 төгрөгний торгууль оногдуулж шийдвэрлэсэн байна. Аймгийн Засаг даргын 2010 оны 322 дугаар захирамжаар согтууруулах ундааг 7 хоног бүрийн 1 дэх өдөр худалдан борлуулахгүй байх журмыг хэрэгжүүлэхэд цагдаагийн газраас идэвхитэй үйл ажиллагаа явуулж, энэ шийдвэрийн хэрэгжилтийг шалгаж “Захирамж 2011” нэгдсэн арга хэмжээг аймгийн хэмжээнд зохион байгуулав. 2011 онд алба хаагчдаас Захиргааны хариуцлагын тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль тогтоомжоор 170 зөрчил илрүүлж 1,229,000 төгрөгний торгууль оногдуулсан байна. Хууль бусаар согтууруулах ундаа худалдан борлуулсаны улмаас 2675.5 литр архи, 81.1 литр пиво хурааж холбогдох журмын дагуу шийдвэрлэсэн байна.

8 2 “Гэр бүлийн

хүчирхийлэлтэй тэмцэх” /2007-2015/

Монгол Улсын Засгийн

газрын 2007 оны 41 дүгээр тогоол

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудалд төрийн бус байгууллагууд, цагдаа, нутгийн захиргааны байгууллагын ажлыг уялдуулан зохицуулж хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол урьдчилан сэргийлэх сурталчилгаа хийгдэж байна. 2011 онд гэр бүлийн хүчирхийлэлд 17 хүн өртсөн талаар судалгаанд авагдсан ба хүчирхийлэлтэй тэмцэх төвөөс 7 удаагийн сургалтыг зохион байгуулж, 35 хүн хамрагдсан байна. “Хүүхэд, гэр бүлд зөвлөгөө өгөх төв”, Төвийн дэргэдэх “Хамгаалах байр”-ны санхүүжилт, байрны асуудал шийдэгдээгүй учир одоогоор ажиллах боломжгүй байна. Харин төвийн нийгмийн ажилтан гэр бүлийн хүчинрхийлэлд өртсөн болон өртөж болзошгүй хүүхэд эмэгтэйчүүдэд хууль зүйн болон сэтгэл заслын зөвлөгөөг байнга өгч байгаа бөгөөд аймгийн ГХУСАЗЗ-өөс урамшууллын асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна. Гэр бүлийн хүчирхийлэл, дарамтанд өртсөн иргэдийг сэргээн засах, идэвхижүүлэх төрөл бүрийн сургалт зохион байгуулж, одоогоор байрын асуудлыг шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

70.0

3.5

9 3

“Монгол Улсад хүний эрхийг хангах” /2004-2012 он/

Монгол УИХ-ын 2003

оны 41 дүгээр тогтоол

Сумдын хүний эрхийг хангах салбар хорооны нарийн бичгийн дарга /сумдын ЗДТГ-ын дарга/ нарын сургалтыг 5, 9 дүгээр сард хүний эрхийг хангах салбар хороодын хийгдэж буй ажил, бэрхшээлтэй асуудал болон цаашид хийх ажлын тухай аймаг, сумдын салбар хорооны ажлыг идэвхижүүлэх чиглэлээр зохион байгуулж арга зүйн зөвөлгөө өгч гарын авлага, материалаар хангалаа. “Аюулгүй амар тайван орчин ба хүний эрх” сэдэвт онол практикийн бага хурлыг зохион байгуулж “Орчны эрүүл ахуй, хамтын ажиллагаа”, “Орчны эрүүл ахуйд тавигдах шаардлага, өнөөгийн байдал”, “Хүнсний хангамж аюулгүй байдал”, “Гэр бүлийн хүрээнд хүмүүсийн амгалан байдал алдагдахад нөлөөлж буй хүчин зүйлүүд” сэдвээр илтгэлүүдийг тавьж хэлэлцүүллээ. Аймгийн Засаг даргын Тамгынгазрын даргын баталсан удирдамжийн дагуу Арвайхээр, Бүрд, Есөн-зүйл, Сант, Зүүбаян-Улаан, Уянга, Тарагт, Хужирт зэрэг сумдад төсвийн байгууллагын ажилтнуудын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, албан хэрэг хөтлөлт, архивын ажлын стандартыг хангуулах, сумын Засаг даргын захирамж, төсвийн байгууллагуудын ерөнхий менежерийн тушаал, шийдвэрүүдэд хяналт, шинжилгээ хийх зорилготойгоор ажиллаа. Сумын төрийн байгууллагын дарга, эрхлэгч нарын 2010-2011 онд боловсруулан баталгаажуулсан эрх зүйн акт бүрийн хууль эрх зүйн үндэслэл, албан хэрэг хөтлөлтийн стандартыг хянаж, холбогдох арга хэмжээг авч ажиллаа. Аймгийн Засаг даргаас баталсан удирдамжийн дагуу Хууль зүйн хэлтэс, Цагдаагийн

100.0

5.0

Page 6: Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилт 2011

газар, Мэргэжлийн хяналтын газар, Татварын хэлтэс, Онцгой байдлын газар, орон нутгийн ТББ-ын төлөөлөл оролцсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн Арвайхээр сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбардуудын үйл ажиллагаанд “Төрийн хяналт шалгалтын тухай”,“Стандартчилал тохирлын үнэлгээний тухай”,“Захиргааны хариуцлагын тухай”, “Иргэний тухай”, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай” хуулиуд болон Монгол улсын холбогдох хууль тогтоомжийн хэ р эгжилтийн байдал, эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, дүрэ м журмын хүрээнд хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтанд 12 барьцаалан зээлдүүлэх газар хамрагдаж байгууллага, аж ахуйн нэгжийн гэрчилгээгүй, байрны түрээсийн гэрээ хийгдээгүй, дотоод журам, цагийн хуваарь байхгүй, үнэт эдлэл хэмжих, жин хэмжих хэрэгслэлийг баталгаажуулсан бичиг байхгүй, үйлчилгээний газар дохиолол хамгаалалтанд бүрэн хамрагдаж, цагдаагийн байгууллагаар дүгнэлт гаргуулаагүй, үйлчилгээний газрын ажлын байр нь 8,0 м/кв талбай хүрэхгүй, бичиг баримт, үнэт зүйлсийг хадгалах сейфний шаардлага хангаагүй, галын газраас байцаагчийн дүгнэлт гаргуулаагүй зэрэг зөрчил дутагдал илэрсэн байна. Барьцаалан зээлдүүлэх газрууд нь иргэдийн “Хүний хөгжил сан”-гийн дэвтэрийг барьцаалан тэдэнд мөнгө зээлдүүлэх үйл ажиллагаа явуулсан нь Иргэний хуулийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу “Барьцаалан зээлдүүлэх газар нь зөвхөн хөдлөх эд хөрөнгийг барьцаалах ѐстой” заалтыг зөрчсөн тул барьцаалсан бичиг баримт, хүний хөгжил сангийн дэвтэрийг хураан авч Цагдаагийн газарт өгч хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллаа. Аймгийн Засаг даргын 151 дүгээр захирамжаар “ Аж ахуй нэгж байгууллагад цалин хөлсний үзлэг явуулах “ аймгийн комиссыг байгуулж, ажлын удирдамжийг батлан 3 үе шаттайгаар үзлэг, шалгалт хийхээр төлөвлөн ажиллалаа. Аймгийн хэмжээнд эрчим хүч, барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэл, тээвэр холбоо, хүнсний үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн өмчийн оролцоотой компани, хувийн хэвшлийн нийт 182 аж ахуйн нэгж байгууллагуудад цалин хөлсний үзлэг, шалгалтыг хийж дүнг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүллээ.

Аймгийн хэмээнд компъютер тоглоомын газарууд олширч түүнтэй холбоотой хүүхдийн болон түүний эсрэг гэмт хэргийн гаралт нэмэгдэж, хүүхдүүд эрүүл мэндээрээ хохирох, тоглоомонд донтох, хичээл сургалтаа тасалдуулах, эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналтаас гарах зэрэг сөрөг үзэгдлүүд гарч байгаа тул компьютер тоглоомын газруудын үйл ажиллагааг нэгдсэн бодлогоор зохицуулах ажлын байрны стандарт, үйлчилгээг сайжруулах зорилгоор “РС тоглоом” нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа. Тус шалгалтаар зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа 8 тоглоомын газрын үйл ажиллагааг хааж аймгийн Цагдаагийн газар, сумын Засаг дарга, тоглоомын үйлчилгээ эрхлэгч нар гурвалсан гэрээг байгуулан үйлчилгээ явуулах зөвшөөрөл олгохоор боллоо. Аймгийн архидалт мансуурлын эсрэг ассоциац төрийн бус байгууллагатай хамтран, архинд донтох 125 өвчтөнг Миннесота загвар эмчилгээнд хамруулсан ба 12 хүнийг БОЭТ-ийн наркологийн тасагт хэвтэн эмчлүүлж, батжуулах эмчилгээ хийж, эргэх холбоотой ажиллан, 25 хүнийг Бага-Хангайн албадан эмчилгээнд явуулж, гэр бүлийнхэнд нь зөвлөгөө өгч уулзалт зохион байгуулав. Цагдаагийн хэлтсийн нийгмийн ажилтантай хамтран архины хамааралтай 50 гаруй хүнд сургалт хийж,

Page 7: Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилт 2011

зөвлөгөө өгсөн. Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрт хяналт, шинжилгээ,үнэлгээ хийгдсэнтэй холбогдуулан шалгуур үзүүлэлтийн дагуу цуглуулсан мэдээллийг нэгтгэн ХШҮнэлгээ хийж тайланг холбогдох газарт хүргүүлэв.

10 4

“Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн

туслалцаа үзүүлэх” /2006-2012 он/

Засгийн газрын 2006 оны

263 дугаар тогтоол

Эрх зүйн туслалцааны төв нь иргэд, байгууллага, аж ахуйн нэгжид хууль эрх зүйн үйлчилгээг, чанартай, түргэн шуурхай хүргэх ажлыг зохион байгууллаа. Аймгийн ЗДТГ-ын дэргэд байрлах өөрийн байранд иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөөг ажлын цагаар тогтмол өгч, эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа төлбөрийн чадваргүй иргэдэд өмгөөллийн үйлчилгээг үзүүлж байна. Үндсэн хууль, Хүүхдийн эрх, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Хөдөлмөрийн эрх зүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны тухай гэсэн сэдвүүдээр нийт 11 удаагийн сургалт зохион байгуулсан бөгөөд сургалтуудад нийтдээ 380 иргэн хамрагдсан. “Төлбөрийн чадваргүй иргэдийн судалгаа”-г шинэчлэн авч, үйл ажиллагаандаа хэрэглэж байна. “Эрх зүйн туслалцааны төв”-д 2011 оны байдлаар: Хууль зүйн анхан шатны зөвлөгөө авахаар хандсан иргэн 129 иргэн, Эрх зүйн ач холбогдолтой баримт бичгийн эх зохиолгосон 115/давхардсан тоогоор/ иргэн, Эрх зүйн актын лавлагаа авсан 36 иргэн, Өмгөөллийн үйлчилгээ авсан 39 иргэн, нийт 325 /давхардсан тоогоор/ иргэн хандсан байна. Мөн “Хүүхэд гэр бүлд зөвлөгөө өгөх төв”-д хандсан 6 иргэнд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн талаар зөвлөгөө мэдээлэл өгч, хууль ѐсны ашиг сонирхлоо шүүх болон бусад байгууллагад хамгаалахад нь туслалцаа үзүүлсэн. 5 эмэгтэйн гэр бүл цуцлуулах асуудал дээр туслалцаа үзүүлж, шүүхэд нэхэмжлэл бичих, нотлох баримт бүрдүүлэх асуудал дээр туслалцаа үзүүлсэн. Аймгийн хууль, хяналтын байгууллагуудын нэгдсэн веб сайт www.legalcontrol.mn, Өвөрхангай аймгийн сайт болох www.uvurkhangai.gov.mn болон www.e-hutuch.gov.mn сайтад төвийн танилцуулга болон үйл ажиллагааны чиглэл, хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаарх мэдээллийг тогтмол шинэчлэн байршуулж байна. Аймгийн ЗДТГазар болон холбогдох хуулийн байгууллага, аймгийн Хуульч залуучуудын холбоо, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн ӨВ аймаг дахь салбар, иргэний нийгмийн байгууллагуудын сүлжээтэй тогтмол хамтран ажиллаж байна. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн ӨВ аймаг дахь салбарын “Хүүхэд гэр бүлд зөвлөгөө өгөх төв”, төвийн дэргэдэх “Хамгаалах байр”-нд хандсан иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгч, шаардлагатай тохиолдолд Шүүх болон бусад байгууллагад холбон туслах үйл ажиллагааг явуулж байна. Өөрийн байранд “Танд туслая” санал хүсэлтийн хайрцаг тогтмол ажиллуулж байна. Эрх зүйн туслалцааны төвийн үйл ажиллагаатай холбогдуулж иргэдээс ямар нэгэн гомдол, санал ирээгүй болно.

100.0

5.0

11 5 “Монгол Улсад бүртгэл,

мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох”

/2008-2012 он/

Засгийн газрын 2008 оны

Монгол улсын иргэдэд цахим үнэмлэх олгох бэлтгэл ажлын хүрээнд Иргэний шинэчилсэн бүртгэлд 16-аас дээш насны 76577 хүн хамрагдаж 103,0 хувьтай байна. Нийт бүртгэлд хамрагдсан иргэдийн 9968 буюу 13.2 хувь нь иргэний баримт бичгийн болон үндсэн мэдээллийн сангийн алдаатай байсныг УБХ-ийн иргэний бүртгэлийн тасгаас хяналтын байцаагч болон улсын бүртгэгч нар УБЕГ-ын Иргэний бүртгэлийн газарт очиж ажиллан 9401 иргэний зөрчил засагдаж, одоогийн байдлаар 567 буюу 0.9-ийн зөрчилтэй үлдэж цаашид зөрчлийг бүрэн арилгуулах арга хэмжээ авч ажиллаж байна. Иргэний цахим үнэмлэхийг түгээх, хүргэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг аймгийн

90.0

4.5

Page 8: Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилт 2011

78 дугаар тогтоол Засаг даргын орлогчоор, сумдад сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж эхлээд байна. Иргэний бүртгэлийн тасаг нь мэдээллийн нэгдсэн санд ОНЛАЙН-аар холбогдож, иргэний 8 төрөл, шилжилт хөдөлгөөний мэдээ 14 хоног тутамд нэгдсэн сүлжээнд шивэгдэн баталгаажиж, иргэд, байгууллагад хүрэх иргэний лавлагаа, мэдээлэл шуурхай чирэгдэлгүй болох эхлэл тавигдсан. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт 2009 оноос эхлэн эд хөрөнгийн бүртгэлийн “real” программыг ашиглаж байгаа бөгөөд сард 3 удаа төвийн баазад мэдээллийг хуулан хадгалж, одоогийн байдлаар газрын 8595 , үл хөдлөх эд хөрөнгийн 5598, хөдлөх эд хөрөнгийн 1 бүртгэл, нийт хөрөнгө 14194 өмчлөх эрхийн бүртгэл хуулийн дагуу бүртгэлд хамрагдсан байна. Орон нутагт Улсын бүртгэлийн хэлтэс байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхэлсэнээр тодорхой үр дүнд хүрч 2011 оны 12 сараас сумын ажилтанууд босоо тогтолцоотой болон улсын бүртгэгчээр ажиллаж байна. Мөн хаягийн шинэчилсэн программд хаягийн өөрчлөлтийг тухай бүр тусган, багаас баг, хашаанаас хашаа хорронд ХААТР-22 маягт бичигдэн мэдээллийн санд орж байгаа нь хаягийн зөрчлийг багасгах бүрэн боломжтой болсон байна. Сумдад сонгогчийн нэрсийн жагсаалтыг файл хэлбэрээр хүргүүлж, сумын бүртгэлтэй тулгалт хийлгэн, сонгогч тус бүрийг тусгай кодлон, нэрсийн жагсаалтыг гаргаж эхлээд байна.

12 6

“Хэрэглэгчийн эрхийг хамгаалах” /2010-2012/

Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 371

дүгэр тогтоол

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай хамтран орон нутагт шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн эрхийг хамгаалахтай холбогдсон төрийн бодлого, хууль тогтоомжийг сурталчлах, хэрэглэгчдийн боловсролыг дээшлүүлэх, хэрэглээний соѐлыг төлөвшүүлэх зорилгоор “Өрсөлдөөн ба хэрэглэгчийн өдөр”-ийг зохион байгуулж 40 иргэнд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах талаар сургалт, 100 иргэнд сурталчилгааны материал тараасан. Мөн Есөн-зүйл, Сант, Зүүбаян-Улаан, Уянга, Тарагт, Богд, Баруунбаян-Улаан, Хужирт сумдад аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсээс эрх зүйн сургалт зохион байгуулж энэ үеэр “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар баримталж буй бодлого, шийдвэрийн талаар” сум тус бүрт 4 цагийн сургалт явууллаа. Иргэдэд үзүүлэх хууль зүйн үйлчилгээг аль болох хүртээмжтэй, шуурхай, чирэгдэлгүй хүргэх боломжийг бүрдүүлэн, хууль зүйн салбарын байгууллагуудын үйл ажиллагааг иргэдэд сурталчилах, хүргэх зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсээс Өвөрхангай аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд аймаг сурталчилах өдөрлөг, “Хуулийн байгууллагуудын нээлттэй өдөрлөг”-ийг Хужирт, Уянга, Тарагт, Зүүнбаян-Улаан сумдад зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр иргэдтэй уулзалт хийж, спорт, урлагийн арга хэмжээг зохион байгуулж, 252 иргэн, байгуулага, аж ахуйн нэгжид хууль эрх зүйн зөвлөгөө, лавлагаа мэдээллээр үйлчилж, эрх зүйн сургалт сурталчилгааг зохион байгууллаа.

Аж ахуйн нэгж, байгууллагад цалин хөлсний үзлэг явуулах тухай аймгийн Засаг даргын 2011 оны 151 дүгээр захирамжаар эрчим хүч, барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэл, тээвэр холбоо, хүнсний үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн өмчийн оролцоотой компани, хувийн хэвшлийн нийт 182 аж ахуйн нэгжид цалин хөлсний талаар гарсан хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, дотоод журам, хамтын гэрээний хэрэгжилтэддүгнэлт өгөх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалин хөлс олгосон болон бусад

100.0

5.0

Page 9: Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилт 2011

зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулах, цалин хөлсний тогтолцоог боловсронгуй болгох талаар санал өгөх зорилготойгоор ажиллаа. Аймгийн Засаг даргын захирамжаар олгогдсон согтуууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй цэг бүрт “Хэрэглэгчийн булан” байгуулж ажиллах талаар чиглэл өгч тухайн цэг бүр тус буланг нээн ажиллуулж хэвшиж байна. Аймаг орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, тэдний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, төрийн зарим чиг үүрэг ажил үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх арга хэмжээний хүрээнд аймгийн Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгт 1.0 сая төгрөгний санхүүжилтийг олгосон байна.

САЛБАРЫН ДУНДАЖ ДҮН 91.6 4.5

ГУРАВ. НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН САЛБАР

13 1

Жендэрийн тэгш байдлыг хангах”

/2003-2015/ Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 274

тогтоол

Гэр бүл хүний хөгжлийн төв байгуулагдаж гэр бүлүүд бие биенээ хайрлан хүндэтгэх, зөв харьцаа хандлага, гэр бүлийн үнэт зүйлээ дээдлэх, бахархах, зөв үзэл бодолтой болгоход чиглэсэн 11 удаагийн сургалтыг зохион байгуулж 470 гаруй хүн хамрагдлаа. Мөн 35 хос залуусын хуримын ѐслолын үйл ажиллагааг үйлдэж гэрлэх зан үйлийн болон угийн бичиг хөтлөх, удам угсаагаа цэвэр ариун байлгах генийн сангийн сургалтыг хийлээ Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн дэргэдэх Гэр бүлийн хөгжлийн төвд мэргэжлийн сэтгэл зүйч гэрээгээр ажиллуулж гэр бүлийн гишүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг үзүүлсэн. Тухайн үйлчилгээнд нийт 18 иргэн 3-5 удаагийн давтамжтайгаар хамрагдлаа. Хүчирхийлэлийн эсрэг үндэсний төвийн Өвөрхангай аймаг дахь салбартай хамтран ОНОТХҮйлчилгээний санхүүжилтээр гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн болон өртөж болзошгүй 30 эмэгтэйд амьдралын итгэл үнэмшил олгох сургалтын зохион байгуулж 618000 төгрөгийг зарцуулсан. МСҮТөв,ЕБС-д суралцагчдын хүйсийн харьцаа бага ангид 0.96, дунд ангид 0.93, ахлахангид 0.82 хувь байгаа ба бүх насанд охидуудын харьцаа давамгайлсаарбайна. Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд,хөдөлмөр эрхлэлт, өрх толгойлсон эрэгтэй, эмэгтэй, зээл тусламжиндхамрагдагсад, ядуучууд нийгмийн халамжинд хамрагдагсдын судалгааг хүйсээр гаргаж,орон нутгийн бодлого шийдвэрт тусгах ажлыг хэрэгжүүллээ. Аймгийн бүх сумд болон хороо, сургуулийн нийгмийн ажилтнуудад сургалт зохион байгуулж хүүхэд, гэр бүл, эмэгтэйчүүдийг гэмт хэрэг, зөрлөөс урьдчилан сэргийлэх талаархи гарын авлага бэлтгэж тараасан байна. Хүйсийн харьцаагаар гаргадаг статистикийн мэдээ 2008 онд 36 байсан бол 2011 оны байдлаар 46 болж нэмэгдлээ. Эмэгтэйчүүд аймаг,сумдын ИТХ-ын бүрэлдэхүүний 36 хувь, аймаг, сумдын удирдлагын 25.5 хувь,төсвийн байгууллагуудын удирдлагын 85 хувийг бүрдүүлж, төсвийн 172 байгуулагын 105 нь эмэгтэй удирдагчтай байна. Төрийн албан хаагч 4538 хүний 67 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Удирдах ажилтан тушаалтан болон шийдвэр гаргах түвшины судалгааг гаргасан. Аймгийн хэмжээнд 172 төсвийн байгууллагын удирлагын 105 нь эмэгтэйчүүд байна. Орон нутагт үйл ажиллагаагаа явуулж байгаа намын дэргэдэх эмэгтэйчүүдийн холбоодын үйл ажиллагаа тогтмолжиж орон нутгийн түвшин дэхь эмэгтэйчүүдийн оролцооны талаар уулзалт, ярилцлагыг хийж байна.

100.0 5.0

Page 10: Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилт 2011

14 2

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих”

/2006-2012/

Монгол Улсын Засгийн газрын 2006 оны

283 тогтоол

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхэлэлтийг дэмжих төсөлд аж ахуй нэгжээс 10, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бүлээс 98 төслийг ХХҮГ-т хүргүүлсэн. Үүнээс Газар тариалан, хүнсний ногооны чиглэлээр 9 төсөл дэмжигдэн бүлийн ахлагч нартай 3 жилийн гэрээ байгуулж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 6500.000 төгрөгний санхүүжитийг олгосон. Дээрх төслийн хүрээнд 33 иргэн шинэ ажлын байраар хангагдсанаас 16 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйчилгээний хүрээнд 5 иргэнийг ажилд зуучилж, нийтийг хамарсан ажилд 15 иргэн, өдрийн үйлчилгээнд 22, “Бүлийн сургалт” сэдвийн хүрээнд 6 өдрийн сургалтанд 52 хөгжлийн бэрхшээлтэй иргэн тус тус хамрагдлаа. Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний хүрээнд зохион байгуулагдаж буй зохион байгуулалттай хөдөлмөр эрхлэх бүлийн үйл ажиллагаанд 26 бүлийн 80 иргэн хамрагдснаас 32 хөгжлийн бэрхшээлтэй иргэн хамрагдаж, үйл ажиллагаа явуулж ашиг хүртлээ. Дээрх үйл ажиллагаанд ХЭДС-аас 26.0 сая төгрөг зарцууллаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлд заасны дагуу аж ахуй нэгж байгууллагад квотоор 132 иргэн ажиллахаас 75 хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллаж байна. Сант, Баянгол, Баян-Өндөр, Бат-Өлзий, Хархорин сумдад Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж нийт 300 гаруй иргэд хамрагдсанаас 45 хөгжлийн бэрхшээлтэй иргэн хамрагдаж хуулийн зөвөлгөө өгсөн байна. Сум бүрээс нийт хөгжлийн бэрхшээлтэй 149 хүүхдийг 2-р ээлжээр “Цагаан залаа” зусланд амруулж 8.940.000 мянган төгрөгийг нийгмийн халамжийн сангаас зарцууллаа.

100.0 5.0

15 3

“Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих”

/2007-2015/

Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 282

тогтоол

Залуучуудын нийгмийн амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлэх, бүтээлчээр аж төрөх сэтгэлгээг хөгжүүлэх, шинэ мэдлэг мэдээлэл олгох, өөрийн гэсэн итгэл үнэмшил, амьдралын зөв хэв маяг бүхий залуучуудыг төлөвшүүлэх зорилгоор 2010, 2011 онд “Авах уу, гээх үү” асуудал дэвшүүлсэн телевизийн цуврал нэвтрүүлгийг “ӨВ-Соѐмбо” телевизтэй хамтран бэлтгэж үзэгчдэд хүргэлээ. Их дээд сургуульд амжилттай суралцаж байгаа оюутанд тэтгэлэг олгох журмын дагуу 2009-2011 аймагт нэн шаардлагатай дулааны цахилгаан станц, дулаан хангамж, хөргөлтийн болон, хүн эмнэлгийн тоног төхөөрөмж ашиглалт, сантехник инженерийн байгууламж, усан хангамж, ус цэвэрлэгээ, усны барилга байгууламж, дүрс оношлогооны техникч, ойн инженер, хот төлөвлөлт зэрэг мэргэжлээр нийт 30 оюутныг сонгон шалгаруулж оюутан тус бүрт 500.0 мянган төгрөгийн тэтгэлэг нийт 15.0 сая төгрөг олгон суралцуулж байна. Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор аймгийн хэмжээнд Олон улсын хөдөлмөрийн байгууллагын дэмжлэгтэйгээр туршилтын төсөл хэрэгжүүлж байна. Уг туршилтын төсөлд хүүхдийн хөдөлмөр эрхлэлт ихтэй 5 сум хамрагдаж, төслийн үйл ажиллагааны үр дүнд хөдөлмөр эрхэлдэг болон эрхлэх эрсдэлтэй 100 хүүхдийг сургалтын болон сургалтын бус үйлчилгээгээр дамжуулан ЕБС-д эргүүлэн суралцуулах үйл ажиллагааг зохион байгууллаа. Дээрх туршилтын хөтөлбөрт Олон улсын Хөдөлмөрийн байгууллагаас 20,0 сая төгрөг зарцууллаа. Хүүхэд залуучуудын соѐл амралтын хүрээлэн 2011 оны 06 дугаар сарын 01-нд ашиглалтанд орж нээлтээ хийлээ. Мөн цэцэрлэгт хүрээлэн ашиглалтанд орсноор хүүхэд, залуучуудын цагийг зөв боловсон өнгөрүүлэх нөхцлийг бүрдэж давхардсан тоогоор нийт 24500 хүүхэд, залуучууд, иргэдэд үйлчлүүлэв. Хөдөлмөр эрхлээгүй иргэдийн аймгийн чуулганыг 2011 оны 04-р сард зохион

100.0 5.0

Page 11: Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилт 2011

явууллаа. Чуулганд сумдын ажил эрхлээгүй иргэд,төрийн байгууллага, ажил олгогч нарын төлөөлөл, нийт 160 гаруй хүн оролцов. Чуулганаар хөдөлмөр эрхлэлтийн талаархи бодлого чиглэл, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж зөвлөмж гаргаж цаашид бодлогын баримт бичигт тусган хамтарч хэрэгжүүлэхээр болов. Чуулганд оролцогсдын 60 гаруй хувь нь 35 хүртлэх насны залуучууд байлаа. Мөн Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн талаар “Авах уу гээх үү” цувралт ТВ ярилцлагыг зохион байгууллаа. Мөн орон нутагтаа бүтээлч ажиллаж байгаа залуучуудыг олон нийтэд сурталчлах, хөдөлмөр эрхлэлтийг нь орон нутгийн зүгээс дэмжин ажиллаж байна. Мөн их дээд сургууль төгссөн боловч аил хөдөлмөр эрхлээгүй иргэдийн судалгааг гаргаж тэдэнд хандсан үйл ажиллагаа 2012 оны хийх ажлын төлөвлөгөөндөө оруулахаар тусгалаа. Орон нутгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулж, үр бүтээлтэй ажиллаж байгаа залуучуудыг алдаршуулах, урамшуулах зорилгоор жил бүр аймгийн Залуучуудын холбоо, Нийгмийн ардчилал МЗХ, АЗХ зэрэг ТББ-уудаас оны шилдэг залуучуудыг салбар бүрээс тодоруулан урамшуулж байна.

САЛБАРЫН ДУНДАЖ ДҮН 100.0 5.0

ДӨРӨВ. БОЛОВСРОЛ, СОЁЛЫН САЛБАР

16 1

“Бичиг үсгийн боловсрол” /2004-2012/

Монгол Улсын засгийн газрын 2004 оны 244

дүгээр тогтоол

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд албан бус боловсрол, зайны сургалтаар иргэдэд бичиг үсгийн болон боловсрол нөхөн олгох дүйцсэн хөтөлбөрийн, амьдрах ухааны сургалтыг зохион байгууллаа. Албан бус боловсролын гэгээрэл төвүүдэд иргэдийн бүх нийтийн боловсрол олгох ажлыг тогтмол зохион байгуулж байна.

Сумдын засаг даргын захирамжаар 2010-2011 ондсудалгааны хэсэгбайгуулагдан сургууль завсардсан болон сургуулийн гадна байгаа хүүхдүүд, бичиг үсэг үл мэдэгч хүн амын судалгаа, дүйцсэн, суурь болон бага боловсрол эзэмшигчид зэрэг 10 –аад төрлийн судалгаагсум, баг, насны ангиллаар нарийвчлан гаргасан нь хүн амын бичиг үсгийн боловсролын түвшин, хэрэглээ үр нөлөөг хянах, хүн амын тоог нарийвчлан тодорхойлж тулгамдаж байгаа бэрхшээл, түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлсийг илрүүлэх,бичиг үсгийн боловсрол олгох шаардлагатай хүүхэд, насанд хүрэгчдийн бүлгийн сургалтын хэрэгцээ, шаардлагыг илрүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо. Боловсролоор дамжуулан ядуурлыг бууруулах ажлыг бүхий л талаар дэмжиннийгмийн ядуу эмзэг бүлгийн хүүхэд , иргэдэд бичиг үсэг сургах, тэдэнд бага,суурь, бүрэн дунд болон мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх ажлыг сургалтын шинэ стандартын түвшинд сургалтын шинэ орчинг бүрдүүлэн ажиллаж,бүх нийтийг бичиг үсэгтэн болгох ажлыг график, төлөвлөгөөний дагуу тогтмол зохион байгуулсанаар

Насанд хүрэгчдийн бичиг үсгийн мэдлэгийн хувь 2010 онд 98.6 байсан бол 2011 онд 98.7 хувьд хүрлээ.

Бичиг үсэг үл мэдэгчдийн тоо/Сүүлийн 4 жилээр/

2008 2009 2010 2011

555 432 418 338

Бичиг үсэг үл мэдэгчдийн тоог 2008 онтой харьцуулбал 217 буюу 39% -иар буурсан үзүүлэлттэй байна.

Хүн амын бичиг үсэг тайлагдалтын түвшинг сүүлийн 4 жилээр харьцуулан авч үзвэл:

100.0 5.0

Page 12: Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилт 2011

2008 2009 2010 2011

98,3 98,5 98,6 98.7

Бүх нийтийг Бичиг үсэгтэн болгох тухай НҮБ-ын баримт бичиг болон бичиг үсгийн үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Бүх нийтийг бичиг үсэгтэн болгох” сургалтыг албан бус замаар сумдын ГТ-үүдийг түшиглэн АББ, зайны сургалт, бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн хөтөлбөрийн сургалтуудаар дамжуулан зохион байгууллаа. Эдгээр сургалтуудад давхардсан тоогоор 2008-2011 онд 6800 гаруй хүн хамрагдлаа.

Хүн амын бичиг үсгийн түвшинг нэмэгдүүлэх, бүх нийтийн боловсролын үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах чиглэлээр 2008-2011 онд аймаг, бүс орон нутгийн хэмжээнд 11 удаагийн сургалт, семинарт нийт 288 хүн хамрагдлаа.

Хүн амын бичиг үсэг тайлагдалтын хувь 2008-2011 онд өмнөх 3 жилийнхтэй харьцуулбал 0,2-0,4 хувиар өссөн

Удаа дараагийн сургалтын үр дүнд АББ-ын багш нарын мэдлэг,чадвар, заах арга зүй өссөн

АББ-ын ГТ-ийн багш нар нь 100 хувь мэргэжилтэй боловсон хүчнээр хангагдсан.

Нийт багш нарын 96,8 хувь нь багшлах эрхийн үнэмлэхтэй болсон

АББ-ын багш нарын арга туршлага нь улс, аймаг бүсийн хэмжээнд сурталчлагдсан

2010 оны 10-р сард Хайхандулаан, Нарийнтээл,Тарагт, Уянга,ЗБУ сумдад АББЗСҮТ-тэй “Орон нутгийн удирдлага”-уудад зориулсан сургалт, семинарыг зохион байгуулсан нь орон нутгийн удирдлагуудын АББ-ын талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх,бүх нийтийн боловсролын үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахад чухал ач холбогдлыг өглөө.

Цэргийн насны бичиг үсэг үл мэдэгчдийн тоо сүүлийн 3 жилд 10-60 хувиар буурснаар хүн амын бичиг үсгийн түвшинг нэмэгдэж, бүх нийтийн боловсролын үйлчилгээний чанар хүртээмж дээшиллээ.

АББ-ын мэдээлийн бааз бүрдүүлж хүн бүрт хүрч үйлчлэх боловсролын үйлчилгээний агуулга, арга хэлбэрийг боловсронгүй болгох үүднээс “АББ-ын мэдээлийн сан”-г 2011 оны 3-р улирлаас эхлэн цахим хэлбэрт оруулснаар хүн амын бичиг үсгийн талаархи мэдээллийг эх орны аль ч өнцөг булангаас авч үзэх боллоо мэдээлэл, холбоо харилцааны технологид суурилсан зайны болон хөдөлгөөнт, эсхүл холимог сургалтын хэлбэрийг ашиглах замаар хүн амын нэн ялангуяа хөдөө орон нутаг дахь бичиг үсгийн боловсролын үйлчилгээний хүртээмж,хамрах хүрээг нэмэгдүүлэх;

Бага, суурь боловсрол нөхөн эзэмшүүлэх дүйцсэн хөтөлбөрийн сургалтыг албан болон албан бус боловсролын тогтолцоонд тулгуурлан зохион байгуулах;

Бичиг үсгийн боловсролыг өрх гэр бүлийн орлого нэмэгдүүлэх, хүн амын амьдрах болон амьжиргааны арга ухаан, чадварыг бэхжүүлэх, мэргэжил эзэмшүүлэх сургалттай хослуулан эзэмшүүлэх сургалтыг ядуурал, ажилгүйдлийг бууруулах, тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, иргэд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудын оролцоотойгоор хэрэгжүүлэх

Сургалтын хөтөлбөр, агуулга, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн, гарын авлага

Page 13: Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилт 2011

17 2

“Морин хуур, уртын дуу” /2005-2014/

Монгол Улсын Засгийн

газрын 2005 оны 43 дугаар тогтоол

Үндэсний уламжлалт уртын дууны урлагийг өвлөсөн билиг авъяастны үйл ажиллагааг дэмжих, тэдгээрийн авъяас билиг, арга барил, дэг сургуулийг хамгаалах, өвлүүлэх, үе үеийн дуучдын залгамж холбоог бэхжүүлэх зорилгоор аймгийн уртын дууны уралдааныг 3 дахь удаагаа 2010 оны 5-р сарын 15-ны өдөр зохион байгууллаа. Тус уралдаанд удирдамжийн дагуу 4 насны ангилалд 40 гаруй ардын авъяастан хамрагдаж 2 үе шаттай зохион байгуулагдлаа. Уралдаанд Арвайхээр, Сант, Баянтээг, Баян-Өндөр, Уянга, Өлзийт, Төгрөг, Нарийнтээл, Бүрд, ББ-Улаан зэрэг сумдаас 50 гаруй авъяастан оролцлоо. 2010 онд зохион байгуулагдсан сум сурталчлах *Миний нутаг сайхан* өдөрлөг, *Хүүхдийн Урлагийн Их Наадам* зэрэг аймгийн уралдаануудад уртын дуу, морин хуурын хамтлагийн төрлүүдийг оруулж өгсөн нь ардын авъяастнуудыг нээн, хөгжүүлэхэд томоохон түлхэц болж байна. Аймаг байгуулагдсны 80 жилийн ойн 80 бүтээлч ажлын хүрээнд 80уртын дууч, 80 морин хуурч бэлтгэх 14 хоногийн сургагч багшийн сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтанд 18 сумын 40 гаруй ардын авьяастан багш нар хамрагдлаа.

100.0 5.0

18 3 “Монгол хөөмий”

/2008-2014/

Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 159

дугаар тогтоол

2011 онд зохион байгуулагдсан АУИНаадамд манай аймаг амжилттай оролцож 10 ардын авьяастан алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ. Ардын авьяастан Х.Оюунбаатар монгол хөөмэйн төрлөөр баг, сум, аймаг, бүсээс шалгаран улсын уралдаанд амжилттай оролцлоо. Нарийнтээл, Хужирт сумдад монгол хөөмэйн сургагч багштай болсноор тус сумдад хөөмэйн дугуйланг шинээр хичээллүүлж түүнд нийт 7 сурагч хичээллэн анхны дадал чадварыг эзэмшиж байна. Мөн монгол хөөмэйг таниулах, сурталчлах зорилгоор ЕБС-иудын “Ардын уламжлалт урлаг” сургалтын хөтөлбөрт монгол хөөмэйн төрөл зүйлээс оруулж өгсөн нь үр дүнтэй ажил боллоо.

70.0 3.5

19 4

“Түүх, соѐлын үл хөдлөх дурсгалыг хамгаалах,

сэргээн засварлах” /2008-2015/

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 303

дугаар тогтоол

Өвөрхангай аймгийн Засаг даргын 2009-2012 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд түүх соѐлын үл хөдлөх дурсгал, түүнийг хамгаалах, сурталчлах, аялал жуулчлалтай хослуулан хөгжүүлэх талаар зорилтуудыг оруулан жил жилийн үндсэн чиглэлүүдэд тусган шат дараатай хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулав.

Аймгийн Засаг дарга сумдын Засаг дарга нартай байгуулах 2009 оны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд сум бүх орон нутаг судлах танхимтай болох, түүх соѐлын үл хөдлөх дурсгал тус бүр 2-ыг хамгаалалтад авахаар тусгуулан хэрэгжүүлж байна.2010-2011 оны Аймгийн нийгэм эдийн засгийн хөгжүүлэх үндсэн чиглэлд аймгийн хэмжээний бүх хиргисүүр, булш, тахилын онгоныг бүртгэн баримтжуулж тооллогод хамруулан иргэдэд хариуцуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөн уг ажлыг хийж гүйцэтгэсэн. Түүх соѐлын үл хөдлөх дурсгалуудан хадгалалт хамгаалалтын байдлыг газар дээр нь ЮНЕСКО, Соѐлын өвийн төв зэрэг байгууллагуудтай хамтран шалгаж ажлын үр дүнг 3 удаа Аймгийн ИТХТ-ээр хэлэлцүүлж 2 удаа шийдвэр гарган аймгийн хэмжээнд хэрэгжүүлж ажилласан. ОНС танхимын засвар тохижилтод 2011 оны байдлаар нийтдээ 30,7 сая төгрөгний хөрөнгө оруулалтыг орон нутаг өөрийн нөөц бололцоондоо тулгуурлан оруулж, түүх соѐлоо сурталчлан таниулах орчныг бүрдүүлэн ажиллаа. 2011 оны байдлаар аймгийн 17 сум ОНС танхим, булантай болоод байна.

Өвөрхангай аймаг Түүх соѐлын үл хөдлөх цахим сантай болсон. Мөн соѐлын төвийн эрхлэгчдэд түүх соѐлын дурсгалын талаарх ойлголтыг өгч, сумдын ИТХ, Засаг даргынх нь захирамжаар тухайн орон нутгийн багийн дарга нар, малчдад соѐлын өвийг гурвалсан гэрээгээр хариуцуулан хамгаалан шийдвэрийг аймгийн хэмжээнд авч ажиллаа.

Биет бус өвийн сантай болсон. Сангаар 142 биет бус өв тээгчин судалгаа,үүх

100.0 5.0

Page 14: Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилт 2011

соѐлын дурсгал түүнтэй холбоотой домог хууч яриа, нутаг усны түүхийг цуглуулах бүртгэх ажлыг зохион байгуулан домог хууч ярианы сантай болж 50 домог хууч яриаг тэмдэглэн бүртгэлээ.Мөн 27 сүм хийдийн дурсгалын мэдээллийн сантай болсон. Түүх соѐлын дурсгалыг бүртгэн баримтжуулж хамгаалах ажлыг чанаржуулах, иргэдэд соѐлын өвийн газар нутгийн харъяаллын дагуу гэрээгээр харж хандуулах, соѐлын өвийн бүртгэл мэдээллийн сангийн үйл ажиллагааг 2011 онд нийтдээ аймгийн хэмжээний 2222 дурсгал, түүний дотор 2050 хиргисүүрүүдийн байршлыг тогтоон координатыг авч,5000 гэрэл зураг, дурсгал бүрийн видео бичлэгээр аймгийн БМС-нг баяжууллаа. Мөн сумдын засаг захиргааны нэгж бүрээр дурсгалын байршлын зургийг гаргуулан ажиллаж байна. Дурсгалыг ухаж тоносон зөрчлийг тухай бүрт нь Засаг дарга нар, цагдаагийн байгууллага, хяналтын байгууллагад нь мэдэгдэж холбогдох арга хэмжээ авах талаар үүрэгжүүлэн ажиллалаа. 2011 онд “Өвөрхангай түүх-Өв соѐл” эрдэм шинжилгээний хуралыг зохион байгуулсан. Мөн БСШУЯ, УМХЕГ, Эрүүгийн цагдаагийн алба, аймгийн ЗДТГ, Хуль зүйн хэлтэс, НХХ, БСГ, Цагдаагийн газар хамтран “ “Өвөрхангай аймгийн түүх соѐлын дурсгалт зүйлийн хадгалалт хамгаалалтын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” онол практикийн бага хурлыг зохион байгуулан Өвөрхангай аймгийн түүх соѐлын өвийн хадгалалт хамгаалалтын байдлыг авч хэлэлцэн цаашид хийж хэрэгжүүлэх санал зөвлөмжийг гаргалаа. Хурлаар Соѐлын өвийн хадгалалт хамгаалалтыг нэмэгдүүлэх Аймгийн “Засаг даргын албан даалгавар”-ыг гарган хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.

20 5

“Англи хэлний боловсрол” /2008-2015/

Монгол Улсын Засгийн 2008 оны 293 дугаар

тогтоол

1.Англи хэлний сургалтын орчинг стандартын шаардлагад нийцсэн техник,тоног төхөөрөмж,заах арга зүйн хэрэглэгдэхүүнээр хангах зорилтын хүрээнд: 22 ЕБС,БСГ –ын гадаад хэлний сургалтын төвд Collins Nerko English-Mongolian School Dictionary100ш, 600 гаруй мянган төгрөгийн англи хэлний ном сурах бичиг олгож сургалтанд хэрхэн хэрэглэх талаар зөвлөмж өгч ажилллалаа. Арвайхээр сумын 1-р сургууль орчин үеийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, ном сурах сургалтын хэрэглэгдэхүүн бүхий англи хэлний сургалтын орчин бүрдүүлснээр сурагчдын гадаад хэл сурах таатай орчин бүрдлээ. 2.Англи хэлний онлайн офлайн блендэд сургалт зохион байгуулах цахим лаборатори байруулж агшиглах зорилтын хүрээнд: Аймгийн боловсрол соѐлын газрын дэргэдэх англи хэлний сургалтын төв нь интернетэд холбогдон онлайн офлайн блендэд сургалт зохион байгуулах цахим лаборатори бүхий сургалтын төв болж өргөжснөөр англи хэлний 70 гаруй багш ажлын байран дэээрээ мэргэжил боловсролоо дээшлүүлж байна. 3. Иргэд төрийн албан хаагчдад англи хэлний хэрэглээний болосрол олгож түүний түвшинд тавигдах шаардлагыг олон улсын шаардлагад нийцүүлэн боловсруулж мөрдүүлэх зорилтын хүрээнд: БСГ –ын англи хэлний сургалтын төв,”Future”,”Залуу үе” сургалтын төвүүд нь англи хэлний анхан ,дунд гүнзгий шатны сургалтуудыг зохион байгуулж, 800 гаруй иргэд төрийн албан хаагчид хамрагдаж англи хэлний боловсролоо дээшллүүүлснээр англи хэлээр хэрэгцээд мэдээлэл авч ажилдаа ашиглах чадвартай боловсон хүчний тоо өмнөх оноос 12,7% нэмэгдсэн байна. 14 ЕБС, цэцэрлэгийн 150 багш нараас англи хэлний анхан шатны шалгалт авч дүнд хяналт, шинжилгээ хийн цаашид анхаарах , сургалт зохион байгуулах чиглэлээр зөвлөмж өгч ажиллаа. Мөн англи хэлний багш нар, ЕБС сурагчид, төрийн албан хаагчдын англи хэлний боловсролыг дээшлүүлэх зорилгоор” Еnglish”сонинг англи хэлээр сар бүр тутам гаргаж байна.

100.0 5.0

Page 15: Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилт 2011

21 6

“Үдийн цай” /2006-2012/

Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 194

дүгээр тогтоол

ЕБС-д “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мөрдөх журмын дагуу аймгийн хэмжээгээр 29 сургуулийн 1-5-р ангийн11255 сурагчдад үдийн цайгаар үйлчилж байна. Журмын 2.6-р заалтын дагуу “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэд байнга хяналт тавьж ажиллах, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мөрдөх журмыг баримтлан ажиллах хяналтын комисс 5-7 хүний бүрэлдэхүүнтэйгээр /сургуулийн захирал, сургалтын менежер, сургуулийн эмч, эцэг эхийн төлөөлөл/ сургууль бүрт ажиллаж байна.

Өвөрхангай аймгийн Скаутын холбоо Мерси Кор ОУБ-тай хамтран хэрэгжүүлж буй “Боловсрол ба төсөв-2” төслийн хүрээнд Арвайхээр сумын 5 сургууль дээр “Үдийн цай” хөтөлбөрт хамрагддаг сурагчдад чанартай, стандартын шаардлага, хүнсний аюулгүй байдал хангасан бүтээгдэхүүнийг ил тод нээлттэй сонгон шалгаруулт хийх замаар нэгдсэн цэс боловсруулан 3 дахь хичээлийн жилдээ мөрдөж хэвшээд байгаа ба сумын сургуулиуд сумандаа ААНБ-ын дунд сонгон шалгаруулалт хийж бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. 2011 онд Уянга сумын Жаргалант баг, Богд, Гучин-Ус, Баруунбаян-Улаан, Бүрд, Хужирт, ЗБУ, Нарийнтээл, Арвайхээр сумын ЕБС-иудад ХШҮ хийх, зөвлөн туслах ажлаар ажиллах үеэрээ “Үдийн цай” хөтөлбөрт хяналт шинжилгээ хийж, Үдийн цай хөтөлбөрийн хүрээнд бага ангийн хүүхдүүд амин дэмээр баялаг, эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэснээр хүүхдийн өсөлт бойжилт хэвийн явагдахад чухал ач холбогдолтой байгаа төдийгүй сурах идэвх сайжрах, хичээлээс хоцрох, таслах явдал багасч байна. Аймгийн БСГазар дээрх “Орон тооны бус хяналтын зөвлөл” нь ЭМГ, МХГ-тай хамтран сургууль бүрд улирал тутамд тодорхой удирдамжийн дагуу шалгаж, үнэлгээ дүгнэлт өгч байна. Үүнд:

Үдийн цай хөтөлбөрийг хэрхэн зохион байгуулж буй байдал түүний эрүүл ахуйн шаардлага хэрхэн хангагдаж байгаа тухай энэ талаар сургуулийн захиргаанаас зохиож буй ажил

Үдийн цай нийлүүлж буй газруудын гуанз, цайны газар, сургуулийн гал тогооны эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хэрхэн хангагдаж байгаа эсэх

Хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл, чанар, тоо хэмжээ, хадгалалт, хамгаалалтын нөхцөл горим

Ажилчдын хувийн ариун цэвэр, хөдөлмөр хамгааллын хувцас, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдсан байдал

Анги танхимуудын эрүүл ахуй, ариун цэврийн байдал зэргийг шалган дүгнэлт гаргаж цаашид анхаарах асуудлуудын талаар заавар, зөвлөмж хүргүүлэн ажиллав.

100.0 5.0

22 7 “Сургуулийн өмнөх болон бага дунд боловсрлын

багш бэлтгэх мэргэжил дээшлүүлэх” /2008-2015/

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 316

дугаар тогтоол

Аймгийн ЕБС, хүүхдийн цэцэрлэгийн багш нарын хүрэлцээ хангамжийг сайжруулах зорилгоор 2011 оны 5 сард НХХ-тэй хамтран МУБИС-ийн төгсөгчидтэй ажлын байрыг танилцуулж уулзалт зохион байгууллаа. Мөн 2011 оны 4,10-р саруудад Засаг даргын захирамжаар байгууллага сурталчилах “Нээлттэй хаалга”-ны өдрөөр БСГ-аас дутагдалтай багшийн судалгааг гарган Хөдөлмөр зохицуулалтын албад ажлын байрны захиалгыг өгөх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлах, гэрээгээр багшлах боловсон хүчин бэлтгэх багшлах эрх олгох сургалтыг багш бэлтгэдэг сургуулиудтай хамтран бэлтгэх ажлыг зохион байгууллаа.Удирдах ажилтан, багш, иргэдийн санал, хүсэлтийг үндэслэн 2010-2011 оны хичээлийн жилээс эхлэн шинээр төгссөн багш нараас мэргэжилийн онолын шалгалтыг авч нээлттэй сонгон шалгаруулалт зарлан ажлын байраар хангаж байгаа нь багш мэргэжлийн үнэлэмжийг дээшлүүлж, танил тал арын хаалгаар ажилд

100.0 5.0

Page 16: Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилт 2011

авдаг гэсэн иргэдийн гомдлыг эрс багасгасан арга хэмжээ болж байна. Сүүлийн хоѐр жилд сонгон шалгаруулалтад орсон болон ажлын байраар хангагдсан албан хаагчдын тоог хүснэгтээр харуулав.

он шалгагдсан тэнцсэн Ажлын байраар хангагдсан

2010 190 55 45

2011 218 104 51

2011-2012 оны хичээлийн жилд ЕБС-д ажиллаж байгаа 1081 багшаас мэргэжлийн бус багш 2 ажиллаж мэргэжлийн багшийн хангалт 99,8 хувьд хүрч 2008 онтой харьцуулахад 2,3 хувиар өссөн дүнтэй байна. Жил бүрБСГ-ын жилийн ажлын төлөвлөгөөндөө удирдах ажилтан болон багш нарын мэргэжил боловсролыг дээшлүүлэх сургалтуудыг тусган зохион байгуулж байна. БСШУ-ы сайдын 2008 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 72 дугаар тушаалаар батлагдсан Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх журамд заасны дагуу ЕБС, СӨББ-ын багш нарын мэргэжлийг үндсэн, төрөлжсөн, бие даах сургалт гэсэн чиглэлээр сургалтад хамруулж мэргэжил боловсролыг нь тогтмол дээшлүүлж байна. Шинэ зуун, Соѐмбо, Орхонтүшээ, Гурванбаян, Говь –Эрдэнэ, Ханхөгшин бүсийн төв сургуулиудын үйл ажиллагаа тогтворжиж, төрөлжсөн олимпиад, илтгэл, ур чадварын уралдаан зохион байгуулах, мэргэжил мэргэжлийн хамтлагууд харилцан туршлага солилцох, судлах, бүсийн сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулах, бүсийн шилдэг багш нараар баг бүрдүүлэн ажиллах, залуу багш нарт зориулсан сургалт, зөвлөн туслах ажлууд, мэргэжлийн сургалтууд зохион байгуулах, багшийн харилцаа, ѐс зүй, хамтын ажиллагааг дээшлүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллаж байна. Ингэснээр бүсүүдийн ЕБС, СӨББ-ын багш нарын орон нутагт мэргэжил боловсролоо дээшлүүлэх, хамтран ажиллах, туршлага солилцох, бүсийн хэмжээнд тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох, өөрийн онцлогт тохирсон боловсролын хөгжлийн онцлог чиг хандлагыг тодорхойлох, түүнд нийцсэн үйл ажиллагааг хамтран зохион байгуулах зэрэг бүс орон нутагт боловсролын хамтын ажиллагааны асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна. Бүсийн сургалтад давхардсан тоогоор1287 багш удирдах ажилтан хамрагдаж мэдлэг боловсрол, багшийн ѐс зүй, заах арга ур чадвараа дээшлүүллээ. 2011 онд багш нарын мэргэжил, боловсролыг дээшлүүлэх сургалтын чанар, хүртээмж өмнөх оныхоос 2,04 %-иар өссөн байна.

ЕБС-д 5 жил ажилласан багш нарын сургалтыг Боловсролын хүрээлэнтэй хамтран зохион байгуулж, Архангай аймагт 29, Улаанбаатар хотод 25 багш хамрууллаа. БСШУЯ-аар зөвшөөрөгдсөн мэргэжил дээшлүүлэх төрөлжсөнсургалтын кредиттэй сургалтад352 багш хамрагдаж сертифекат гардан авлаа.

Page 17: Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилт 2011

23 8 “Монголын уламжлалт

бий биелгээ” /2009-2014/

Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 10

дугаар тогтоол

Мэргэжлийн сургалтанд орон нутагт 1677, төвлөрсөн сургалтанд 381 багш, удирдах ажилтан мэдлэг мэргэжил, боловсролоо ахиулах, заах арга зүй ур чадвараа дээшлүүлэх сургалтанд хамрагдлаа.

Туршлага судлах, зөвлөн туслах, арга зүйн сургалтанд орон нутгийн хэмжээнд ЕБС,СӨББ-ийн 2120, төвлөрсөн сургалтанд50, бүсийн төв сургуулиудын сургалтанд 1287, гадаад улс оронд 15 багш удирдах ажилтан туршлага судлах аялал, сургалт, семинарт хамрагдаж мэргэжил боловсрол, ур чадвараа дээшлүүллээ.

Аймгийн БСГ, ХДТ-аас хамтран сумдын соѐлын төвүүдийн бүжгийн багш нарыг чадавхижуулах, тэдэнд ардын бүжиг бий биелгээг сургах зорилгоор 14 хоногийн сургалтыг 2 удаа зохион байгуулж бүжгийн багш нараас гадна ардын авъясастнуудад ардын бүжиг бий биелгээг зааж сургалаа. Аймгийн БСГ-ын дэргэд Арвайхээр сумын ЕБ-ын 1-р сургуулийг түшиглэн хөгжим бүжгийн гүнзгийрүүлсэн сургалттай бүлгийн 2 дахь элсэлтийг зохион байгуулснаар 31 сурагч ардын бүжгийг өндөр түвшинд эзэмшин, “Хаврын баяр”, “Өвлөн бүжицгээе” зэрэг улсын уралдаанд 2-3-р байрт шалгарч нийслэлийн Соѐл урлагийн газраас зохион байгуулсан “Шилдэг концерт” шалгаруулах уралдаанд амжилттай оролцон Гран при шагналыг авч БНХАУ-ын Бээжин, Хөх, Тяньжин хотуудад айлчлан тоглолтоо зохион байгууллаа.

100.0

5.0

24 9

“Боловсрол” /2010-2021/

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 31

дүгээр тогтоол

2011 онд Арвайхээр суманд 5, 7-р цэцэрлэгт зуны 8 бүлэгт 240 хүүхэд, 6-р цэцэрлэгт “Дэлхийн Зөн” ОУБ-тай хамтран эмзэг бүлгийн 50 хүүхдийг хамруулан СӨБ эзэмшүүлсэн ба аймгийн хэмжээнд 19 сумын 58 багт нүүдлийн гэр цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаа зохион байгуулж, 2-5 насны 3517 хүүхэд хамрагдсанаар СӨБ-ын хамран сургалтын цэвэр жин 73,7%, бохир жин 82.8%-д хүрч, 2009 онтой харьцуулахад 8.7%-иар өссөн байна. 2011 онд аймгийн хэмжээгээр бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн хөтөлбөрт 709 суралцагч сурч байгаагаас суурь боловсролоор 105, бүрэн дунд боловсролоор 35 нийт 140 суралцагч гэрчилгээ авч суурь болон бүрэн дунд боловсрол эзэмшлээ. ЕБС-д “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мөрдөх журмын дагуу аймгийн хэмжээгээр 29 сургуулийн 1-5-р ангийн 12671 сурагчдад үдийн цайгаар үйлчилж байна.2010 -2011 оны хичээлийн жилд аймгийн хэмжээнд хүн амын тоогоор 6 настай 2013 хүүхэд байгаагаас ЕБС-иудад 6 настай 1960 хүүхэд элсэн суралцаж байна. Энэ нь нийт 6 настай хүүхдийн 97,3 хувийг эзэлж байна.

Хүн амын бичиг үсэг тайлагдалтын түвшин 2011 онд 98.9%-д хүрээд байна. Өвөрхангай аймгийн сурах бичгийн хангалт 2011 оны 12-р сарын байдлаар 12 жилийн сургуулийн бага ангийн 5745 суралцагчдад 28725 сурах бичиг олгож 100%-ийн хангалттай, 11 жилийн сургуулийн бага ангийн суралцагчдын хангалт 79,8%, ахлах дунд ангийн сурах бичгийн хангалт 69,3%-тай байна. 11 жилийн нөхөн хангалт болох 43210 ширхэг сурах бичгүүдийг ЕБС-иудад хүргүүлээд байна. Хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, урлах авьяасыг нээн хөгжүүлэх, амьдрах ухаанд сургах, гоо сайхны хүмүүжил олгох, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор Өвөрхангай аймгийн Засаг даргын 2010 оны 05 сарын 10-ны өдрийн 151 дүгээр захирамжаар Арвайхээр сумын ЕБ-ын 2 дугаар сургуулийг түшиглэн Техник спортын чиглэлээр мэргэжлийн сургалттай бүлэг 34 хүүхэдтэй, уран зураг баримлын чиглэлээр 30 хүүхэдтэй нээж 2010-2011 оны хичээлийн жилийн 2-р улирлаас хичээллэж байна.

БСШУЯамнаас хэрэгжүүлж буй “Бүх нийтийн боловсролын үр дүнд түргэн хүрэх

100.0

5.0

Page 18: Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилт 2011

санаачлагын түншлэл”хөтөлбөрийн хүрээнд Нарийнтээл, Гучин-Ус, Арвайхээр сумын 4-р сургуулиудад 74.632.596 төгрөгний тоног төхөөрөмж,техник хэрэгсэл бүхий багш хөгжлийн танхим байгуулснаар 126 багшийн мэргэжил боловсролыг ажлын байрандаа дээшлүүлэх орчин бүрдлээ. МУ-ын ЗГ-аас хэрэгжүүлж байгаа "40000 айл орон сууц" хөтөлбөрийн хүрээнд Өвөрхангай аймгийн Боловсрол соѐлын салбарт 67 байрны квот ирсэнээс сургууль, цэцэрлэгийн багш нарт 60 квот тараагдсан байна.2010 оны 11-р сарын байдлаар АББ-ын ГТ-үүдийн 69,8 хувь нь нийт 11,5 сая төгрөгийн орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр хангагдав.

25 10

“Монгол бичгийн

үндэсний хөтөлбөр” /2008-2015/

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 196

дугаар тогтоол

Монгол Улсын ЗГ-ын 2008 оны 196 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-2”–ыг сум орон нутгийн төрийн захиргааны байгууллага, иргэд, багш сурагчдад сурталчлах, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцаж, хэрэгжилтийг хангах чиглэлээр үүрэг даалгавар зөвлөмж өгч ажиллаж байна. Ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн монгол бичгийн багш нарын мэргэшлийг үе шаттайгаар дээшлүүлэх, тэднийг давтан сургах; 4.1.3. ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, хүмүүнлэг, нийгмийн ухааны багш нарын мэргэшлийн түвшинд тавигдах шаардлагад монгол бичиг сурч эзэмшсэн байдлыг нэг үзүүлэлт болгох; ЕБС-ийн шилжилтийн 9-р ангид хичээл заах багш нарт “Монгол бичгийн хичээлийн агуулга, сургалтын хөтөлбөр, сурах бичгийн онцлог” сэдэвт сургалт семинарыг зохион байгууллаа. Мөн 5 жил ажилласан 10 багшийг мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтанд 2011 оны 3-р сард хамруулж мэргэжил боловсролыг дээшлүүллээ. БСГ-аас “ЕБС-ийн суралцагчдын мэдлэг, чадвар төлөвшлийг үнэлж дүгнэх журам”-ын дагуу монгол бичгийн хичээлийн нэгж сэдэв болон эзэмших чадваруудыг анги тус бүрээр гаргаж сургууль багш нарт хүргүүлэн хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

2011 оны хичээлийн жилд Богд, Баруунбаян-Улаан, Гучин-Ус, Бүрд, Хужирт, Жаргалант, Зүүнбаян-Улаан, Туяа багийн сургуулийн багш нарын монгол хэл, монгол бичиг, уран зохиолын хичээлийн сургалтын үйл ажиллагаа, хөтөлбөр төлөвлөгөө, ээлжит хичээлийн бэлтгэлтэй танилцаж, 20 багшийн хичээлд сууж зөвлөгөө өглөө. Мөн МХУЗ-ын багш бүрээс мэргэжлийн онолын мэдлэг /монгол хэл, монгол бичиг/, хууль эрх зүй, компьютер англи хэлний шалгалт авч үнэлж дүгнэлээ.

Мөн бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшигчдээс монгол хэлний хичээлээр төгсөлтийн шалгалтыг зохион байгуулж, сургууль багш нарыг арга зүйн зөвлөмж мэдээллээр хангаж ажиллалаа. Төгсөлтийн шалгалтаар монгол хэлний суурь боловсролын стандартын биелэлт 99,2%, бүрэн дунд боловсролын стандартын биелэлт 100%-тай үнэлэгдсэн. Монгол бичгийн сургалтын агуулга, арга зүйг нийгмийн ухааны боловсролын стандарт, сургалтын хөтөлбөртэй уялдуулах;4.3.5. албан болон албан бус сургалтын олон хэлбэрээр монгол бичиг зааж, иргэдийн монгол бичиг сурах идэвхи сонирхлыг өрнүүлэх.

Дунд ахлах ангийн уран зохиолын хичээлийн зарим эх зохиол ялангуяа монголын сонгодог болон түүхэн зохиолыг монгол бичгийн эхээс уншуулж судлуулах, түүний хэлний онцлогийг таниулах арга зүйг багш сурган хүмүүжүүлэгчдэд зөвлөмж хүргүүлэн хэрэгжүүлж байна.

90.0

4.5

САЛБАРЫН ДУНДАЖ ДҮН 96.0 4.8

Page 19: Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилт 2011

ТАВ. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР

26 1

“Амны хөндийн эрүүл мэнд”

/2006-2015/ Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 150

дугаар тогтоол

“Амны хөндийн эрүүл мэнд” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бага насны хүүхдийн шүд цоорох өвчний тархалт цоорлын эрчимийг судалж Арвайхээр хотын бүх цэцэрлэгүүдийн дунд хүүхдийн шүд цоорох өвчний тархалт 80.1%,цоорлын эрчим 3.8-4.0 байгаа нь ДЭМБ-ын бага насны хүүхдийн эрчмийг үнэлсэн үнэлгээр /их /гэсэн үзүүлэлтэд хамрагдаж байна. Судалгааны дүнг үндэслэн бага насны хүүхдийн шүд цоорох эмгэгийн тархалтын талаар иргэдэд нээлттэй хэлэлцүүлэг хийж, түүнээс гарсан саналыг тусган, “Хүүхдийн шүд цоорох өвчний тархалт өнөөгийн байдал” илтгэлийн ИХТ-д оруулснаар ИХТ-ын 17 тоот тогтоол гарч, Арвайхээр сумын 2-6 насны 1000 хүүхдийн шүдийг эрүүлжүүлэх ажлыг хувийн хэвшлийн шүдний эмч нараар гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулан, орон нутгийн санхүүжилтээс 5,2 сая, ЭМГ-аас 2 сая, шүдний хувийн хэвшлийн эмнэлгүүд 3 сая төгргийн тус тус гарган эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулан 1000 хүүхэд хамрагдсан. Арвайхээрийн бүх цэцэрлэгүүдийн багш,туслах багш нарт “Хүүхдийн шүд цоорох өвчнөөс яаж урьдчилан сэргийлэх,амны хөндийн эрүүл ахуйн дэглэм эзэмшүүлэх” талаар сургалт хийсэн. Аймгийн бүх бага сургуулийн 1- р ангийн 6 настай 480 гаруй хүүхдийг эрүүл мэндийн даатгалаар БОЭТ-д шүдний эмчилгээнд 280 гаруй хүүхэд хамрагдсаны 25% -ийг эрүүлжүүлсэн. Амны хөндийн эрүүл ахуйн сургалтыг 7114 хүнд хийж,522 гарын авлага зөвлөмж тарааж, зөвлөлгөө өгсөн.

100 5.0

27 2

“Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах”

/2006-2013/

Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 246

дугаар тогтоол

Монголын мянганы сорилын сан эрүүл мэндийн төслөөс нийт 311 эмч, мэргэжилтнийг богино болон урт хугацааны сургалтанд хамруулж мэргэжил, ур чадварын хувьд чадавхижуулсан. Уг хөтөлбарийг хэрэгжүүлэхэд 5 орчим сая / ЭМГ ороогүй/ төгрөгийн хөрөнгө мөнгө зарцуулсан байна. Өвөрхангай аймгийн 18 сумдын ЭМТ иргэдийн дундах ХБӨ-ний эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын судалгааг гаргаж, үр дүнд дүгнэлт хийж, “Хавдраас урьдчилан сэргийлье” “ХБӨ-ний эрсдэлт зан үйлээс урьдчилан сэргийлье” “Архи, тамхины хор уршиг” “Идэвхитэй хөдөлгөөний ач холбогдол” гм сэдвээр нийт аймгийн хэмжээн давхардсан тоогоор 22000 гаруй хүнд сургалт болон мэдээллийг хүргэсэн. ХБӨ-ний эрсдэлт хүчин зүйл болох хөдөлгөөний хомсдлыг багасгаж, таргалалтыг бууруулахаар дараах арга хэмжээг зохион явуулсан. “Анхилуун үнэрт оюун билгийн хийн бясалгал” дасгалын сургагч багш бэлтгэх 4 хоногийн сургалтанд сум, өрхийн эмнэлгийн 25 эмч мэргэжилтнүүдийг хамруулан, сургагч багш нар иргэдэд хийн дасгалын тогтмол хийлгэж хэвшээд байна. Дэлхийн Явган алхалтын өдрөөр ”Авто машингүй-явган алхалт” өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгуулж, иргэд нэг өдрийн турш явган алхаж, нийт 8 байгууллагын 100 хүн спорт арга хэмжээнд оролцож идэвхитэй хөдөлгөөн хийж өнгөрөөсөн. Арвайхээр сумын байгууллагын дарга нараас ХБӨ-ний анхдагч болон хоѐрдогч эрсдэлт хүчин зүйсийн судалгаа авч үр дүнг тооцож, “Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйл” сэдвээр хөдөлгөөнт сургалт, цэнгүүнийг хийсэн. Сум бүр 7 хоногийн 1 өдрийг нийтийн бүжгийн өдөр болгон тогтмолжуулсан. Сум бүр нийтийн биеийн тамирын сурталчлах зорилгоор волейбол, сагсан бөмбөг, теннисний тэмцээнийг байнга зохион байгуулж, жилийн 4 улирал байгууллага хамт олон иргэд хамтран явган аялалыг тогтможуулсан. Мөн Хайрхан-дулаан, Бат-Өлзий, Нарийтээл, Бүрд сумд шинээр биеийн тамирын талбайтай болсон.НЭМСЗ-өөс архидалттай тэмцэх чиглэлээр “Өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлэцгээе” сэдэвт аяны зарлаж удирдамжын дагуу туг, дэвтэр аялуулан 18 сум багыг жилийн хугацаатай тойрсон ба архины эсрэг эрүүл мэндийн салбар бүх нийтээрээ

100 5.0

Page 20: Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилт 2011

нэгдсэн. Уг аяны хүрээнд бүх сумдын албан байгууллага, хамт олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулсан. Орон нутгийн телевизээр “Архидалтын эсрэг хамтдаа” теле шууд нэвтрүүлгийг явуулсан.-Нийгмийн эрүүл мэнд- нийтийн биеийн тамирын дэмжих” жилийн хаалтын арга хэмжээг эрүүл мэндийн салбар “Мөсны баяр” хийн 1 өдрийг эрүүл агаарт идэвхитэй хөдөлгөөн хийж өнгөрүүллээ. Эрүүл мэндийн салбарын тогооч нарын дунд “Зөв зохистой хооллолт” сэдвээр ажил мэргэжлийн уралдаан зарлаж нийт 18 сумынтогооч нар өрсөлдөн мэдлэг, туршлагаа солилцсон. Сумдын эрүүл мэндийн төв 7 хоногийн 2-3 өдрийг зохистой хоолны өдөр болгон хэвтэн эмчлүүлэгчдэд үйлчилж байгаа ба жилд 2 удаа сумын иргэдэд эрүүл хоолны үзэсгэлэн гаргаж эрүүл хоолыг сурталчилж байна. Зохистой хооллолтын талаархи мэдээллийг 937 иргэдэд хүргэсэн. Арвайхээр сумын ажилгүй, БЖИ-30-аас дээш, хөдөлгөөний хомсдолтой, 30-50 насны, ХБӨ-аар өвчилсөн 25 хүнийг 2 сарын хугацаанд бүжгийн хичээлд хамруулан үр дүнг нь тооцож, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр сурталчлан нийтэд идэвхитэй хөдөлгөөний талаар мэдээлэл сургалт хүргэсэн. 7 хоногт 2 удаа идэвхитэй хөдөлгөөн хийснээр иргэдийн дундах хөдөлгөөний хомсдол багасаж БЖИ дунджаар 2-4 кг-аар буурсан байсан ба даралт ихдэлт, үе мөч өвдөх, ууц нуруу хөшиж өвддөг зовиур арилсан байлаа. Хужирт сумын эмнэлэг хужирт халуун рашаанаа түшиглэн нөхөн сэргээх эмчилгээг уламжлалт эмчилгээтэй хослуулан хийж ХБӨ-ний 2-догч урьдчилан сэргийлэлт хийж байна. Энэ үйлчилгээнд давхардсан тоогоор 1085 хүн хамрагджээ.

28 3

“Орчны эрүүл мэнд” /2006-2015/

Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 245

дугаар тогтоол

“Орчны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хяналт тавих ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулан, холбогдох хууль тогтоомж, эрх зүйн акт, стратеги төлөвлөгөөг үйл ажиллагаандаа мөрдлөгө болгон ажиллаж байна. Эдгээр хууль тогтоомж, эрх зүйн акт, хөтөлбөрийн хэрэгжүүлтийг 2011 оны байдлаар дүгнэхэд БОЭТ, 18 сум, 6 өрхийн эмнэлгийн тайланг нэгтгэж дүгнэлээ. 2011 онд аймгийн хэмжээнд албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрх, иргэн бүр бүтээн байгуулалтын ажлуудыг хамтран зохион байгуулж, орчны тохижилтын ажил эрчимтэй хийгдэж байна. ЭМГ, БОЭТ, өрхийн эмнэлгүүд, Эрүүл мэндийн салбарын ахмадын хороотой хамтран үйлчлүүлэгчдэд ээлтэй эрүүл орчин бүрдүүлэх зорилгоор, БОЭТ-ийн урд талд “Ногоон төгөл” цэцэрлэгт хүрээлэн байгуулж, одоогоор нийт 72 м2 талбайд хашаа, 3 цэцгийн мандал, 90 ширхэг шар хуайс, 120 улиас, 40 хайлаас тарьж, арчлан хамгаалж ажиллаж байна. Уянга сумын эмнэлэг НҮБ-ын цөлжилтийг буурууулах цогц менежмент төслийн хүрээнд эмнэлгийн хашаанд улиас, шар хуайс 46 ширхгийг тарьсан. “Сум хөгжүүлэх сан”-гийн төслөөр байгууллагын гадаад орчны 36 м2 талбайн замыг сэргээн засварлаж, 4200 м төмөр хайсан хашаа, сүүдрэвч, сандал барьж, будах, машины зогсоол тэмдэгжүүлэх, бие засах газар шинээр байгуулах, шатаах зуух шинэчлэн засварлах, гэрэлтүүлэг хийх, мод цэцэг тарих зэрэг эмнэлгийн орчноо тохижуулахад нийт 14.591.4 сая төгрөг зарцуулсан байна. Баянгол сумын эмнэлэг “Халамжийн сан”-гаас 3,0 сая төгрөгийн төсөл хэрэгжүүлснээр төв хогийн цэгийн орчмыг цэвэрлэж, цэгцлэж, зам гаргах ажлуудыг хийхэд 40 иргэн оролцсон. “Эрүүл чийрэг бие” сэдэвт төсөл хэрэгжүүлж, 8210 ам, долларын санхүүжилтээр биеийн

90.0 4.5

Page 21: Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилт 2011

тамир чийрэгжүүлэлтийн талбай байгуулсан байна. 2011 онд “Эрүүл ногоон орчин” аяны хүрээнд бүтээлч ажил хийхээр эмнэлгийн гадаад орчны 600 м2 талбайг цементлэж, 160м явган хүний зам хийж, 252м2 хашаа, 50м2 машины зогсоол, 10м2 талбайг зүлэгжүүлж, сүүдрэвч барьж, 10 ширхэг гэрэлтүүлэг хийхэд нийт 6.695.0 сая төгрөг зарцуулсан байна. Сум бүр нэгдсэн хогийн цэгийг цэгцлэж, 5 сум хог ачих машинтай болж 10 сумын эмнэлэг бие засах газар, бохир усны цооног, 6 шатаах зуух, 5 эхсийн нүх шинээр барьсан болон засварласан байна.

29 4

“Үндэсний спортыг хөгжүүлэх”

Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 150

дугаар тогтоол

Аймгийн хэмжээний 19 сумын 20 сургуульд нэг бүр нь 10.0 сая, нийт 200.0 сая төгрөгийн төсвөөр биеийн тамирын гадна талбай, 400.0 гаруй сая төгрөгийн төсвөөр 90м х 45м-ийн харьцаатай хиймэл зүлэг бүхий хөл бөмбөгийн талбай, цэцэрлэгт хүрээлэн, Баянгол, Гучин-Ус сумдын эмнэлэг, аймгийн УЦУОШАлба зэрэг байгууллагууд өөрийн болон төслийн хөрөнгөөр биеийн тамирын гадна талбайг тус тус байгуулсан байна. Үндэсний сурын холбоонд нэг бүр нь 60.0 төгрөгийн иж бүрэн 2 хасаа, 360.0 төгрөгийн үнэ бүхий 2 нум сум, Уянга сумын Жаргалант багт 242.0 сая төгрөгөөр шинээр спорт заал баригдсан ба аймгийн БТСГ-ын хуучин спорт заалыг 108.0 сая төгрөгөөр бүрэн засварлаж “Мэргэд” цогцолбор сургуульд шилжүүлсэн. Арвайхээр сумын наадмын талбайн 400метрийн гүйлтийн замыг 25.2 сая төгрөгийн төсвөөр хатуу хучилттай болгон улсын чанартай уралдаан тэмцээн зохион байгуулах боломжтой болсны зэрэгцээ наадмын талбайн засварыг 40.0 сая төгрөгөөр хийж дууссан. Үндэсний бөх: Арвайхээр суманд Үндэсний бөхийн “Арвайн хүчтэн” дэвжээг байгуулж тус дэвжээнд 40 гаруй бөхчүүд хамрагдан байнгын бэлтгэл сургуулилт хийж байна. Дэвжээг нэг бүр нь 45.0 мянган төгрөгийн үнэ бүхий 15 ш зодог шуудагаар хангалаа Шагайн харваа: Аймгийн “Алтан аргай” шагайн товчоонд бэлтгэл хийх зориулалтаар спортын ордонд байраар хангалаа. Сурын харваа: Нэг бүр нь 300.0 төгрөгийн үнэ бүхий 3ш нум сумыг 900.0 төгрөгөөр сурын холбоонд авч өглөө. Хурдан морь: Аймгийн МСУяачдын “Арвагар хээр” холбооноос энэ онд аймгийн хэмжээнд өвөл, хаврын зүүн бүс, баруун бүс, төвийн бүсийн уралдаануудыг зохион байгууллаа. Аймгийн хэмжээнд сум бүр цэнгэлдэх хүрээлэнтэй болж үндэсний спортын тэмцээн уралдаан явуулах бүрэн боломжтой болсон.Үндэсний спортын холбоод, товчоодтой хамтран ажиллаж үйл ажиллагааг дэмжин сурын холбоонд 3ш нум сум, бөхийн холбоонд 15ш зодог шуудаг зэргээр хангалаа.

100 5.0

30 5

“Хүн амыг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны усаар хангах”

/2008-2015/ Монгол Улсын Засгийн

газрын 2008 оны 84 дүгээр

тогтоол

Аймгийн хэмжээнд 2011 онд нийт 11 сумын 103 цэгийн ундны усыг СХЗ төвийн лабориторийн шинжилгээнд хамруулж, Аймгийн Аймгийн хэмжээнд 2011 онд нийт 11 сумын 103 цэгийн ундны усыг СХЗ төвийн лабориторийн шинжилгээнд хамруулж,хатуулагийн хэмжээг үзэхэд Богд сумын ундны ус /10,73 /мг экв/ хатуулагтай гарсан тул тус сумын эрүүл мэндийн төвд ус зөөлрүүлэх тоног төхөөрөмж байрлуулсан. Үр дүн: Эмнэлгийн ундны усны эрүүл ахуйн стандартад нийцсэн ундны усаар хангах боломж бий болгосон. БОЭТ, сумдын эрүүл мэндийн төвүүд улирал бүр ундны усыг СХЗ шинжилгээнд хамруулж, дүгнэлт гаргуулж, мэргэжлийн байгууллагын зөвлөгөө авч ажиллаа. Хүн амыг баталгаат ундны усаар хангах, эрүүл ахуйг сайжруулах зорилгоор сумдын ундны усыг эмнэлзүйн шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулахад 15 сумын 147 цэг усны дээжийг СХЗ, НЭМХ-тэй хамтран шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулсан.

90.0 4.5

Page 22: Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилт 2011

Үр дүн: Хүн амыг баталгаат ундны усаар хангах, эрүүл ахуйн нөхцөл бүрдэж байна.

31 6

“Осол гэмтэл, хүчирхийллээс

сэргийлэх” /2010-2012/

Монгол Улсын Засгийн газрын

2009 оны 279 дүгээр тогтоол

Осол гэмтлийн үед яаралтай тусламж үзүүлэх “Эрчимт эмчилгээний палат”-ыг эмнэлэг бүр байгуулан, хугацаа алдалгүй үзүүлэх, багаж тоног төхөөрөмжөөр хангагдсан байна. Эмнэлэг бүр осол гэмтлээс сэргийлэх, гэмтлийн үед анхан шатны тусламж үзүүлэх аргачилсан сургалтыг зохион байгуулсан.Осол гэмтлийн үед үзүүлэх сувилгааны иж бүрдлийг бэлтгэн, бэлэн байдлыг ханган ажиллаж байна.БОЭТ-д Мэс заслын тасагт гэмтлийн эмч 2 ажиллаж байна.Байгууллага бүр аюулгүй ажиллагааны дүрэм, журам боловсруулан мөрдөн ажиллаж байна. Эмнэлгүүд нь Засгийн газрын 224 тогтоолын дагуу осол гэмтлээс сэргийлэх өдрийг тэмдэглэн, байгууллага бүр гэрэлтүүлэгтэй болох, стандартын гал команд, цахилгааны хэрэгсэлийн аюулгүй байдлыг хангах, орчныхоо нутаг дэвсгэрт халтиргаа, гулгаа үүсэх нөхцөл байдлыг арилгах ажлыг хийсэн байна. Осол гэмтээс шалтгаалсан 835 хүнд эмнэлгийн тусламж үзүүлж, зам тээврийн осол гэмтлийн улмаас 16 хүн нас барсан байна.Нохойд уруулсан 54 хүнд урьдчилан сэргийлэх тарилга хийсэн байна. Осол гэмтлээс сэргийлэх, Анхны тусламж үзүүлэх, “Хахах, нохойд уруулсан, усанд живсэн, ухаан алдсан, осголтын үед авах анхны тусламж”-ийн сургалтанд 1215 эцэг эх, 509 сурагч, 2187 иргэн хамрагдсан байна. Хужирт, Энхийн хүрд, Энэрэл хархорин, өрхийн эмнэлэг нь бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд осол гэмтлээс сэргийлэх, гэр орны аюулгүй орчин бүрдүүлэх талаар сургалт хийсэн байна. Мөн хүчирхийллээс сэргийлэх чиглэлээр сумын цагдаагийн тасагтай хамтран ажиллаж гар бүлийн хүчирхийлэлд өртсөн 82 хүнд сэтгэл зүйн зөвлөгөө өгч, 69 хүнийг хүчирхийлэлд өртөхөөс сэргийлсэн байна.Нарны дөш өрхийн эмнэлэг нь уналт таталттай хүмүүст зориулж толгойн бэртэлэээс сэргийлж гарын доорхи материал ашиглан толгойн хамгаалалт хийх аргачлалыг сайн дурын идэвхитнүүддээ зааж өгсөн. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Уулзалтын өрөө” Бизнес хөгжлийн төвд нээн ажиллуулж байна.

90.0 4.5

32 7

“Сэтгэцийн эрүүл мэнд” /2010-2019/

Монгол Улсын Засгийн

газрын 2009 оны 303 дугаар

тогтоол

БОЭТөвд сэтгэл заслын өрөө ажиллуулж, сэтгэцийн тулгамдсан асуудалтай үйлчлүүлэгчид болон ар гэрийхэнд өөрийгөө тайвшруулах дасгалыг120 хүнд зааж сургасан.Өрхийн эмнэлгүүдийн сайн дурын идэвхитэн, иргэд, нийгмийн ажилтнуудад ДЗОУБ, VSO олон улсын байгууллагатай хамтран 3 удаа сургалт зохион байгуулахад 95 хүн хамрагдаж, сургалтанд оролцогчдод 960 ширхэг гарын авлага олгож, сэтгэцийн эрүүл мэндийн мэдээллээр хангасан. Гэмт хэрэгт холбогдсон 12 хүүхэдтэй уулзаж сэтгэл зүйн зөвлөгөө өгөх дадлага хичээл зохион байгууллаа. Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэстэй хамтран сэтгэцийн хяналтанд байгаа-21 өвчтөнг өдрийн эмчилгээ, дасгалд 10 хоног явуулж чийрэгжүүлсэн. -Байгууллагуудын дарга, цагдаагийн байгууллагын ажилтнууд, эмч мэргэжилтнүүдэд “Хөдөлгөөн эрүүл мэнд-Стресс менежмент”, Энергийн тухай, өөрийгөө хайрлахуй’’сэдэвт сургалтзохион байгуулж, 52 хүн хамрагдсан байна.Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг боловсронгуй болгож, чанар, хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд сум, өрхийн эмнэлгийн тусламж үйлчилгээний байдалд үнэлгээ хийж, хамтран ажиллаж байна. Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийн байдал түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйл зонхилон тохиолдох сэтгэц эмгэгийн тандалтыг сайжруулах. Сумдын эмнэлэгт сэтгэцийн эрүүл мэндийн анхан шатны тусламжид үйлчлүүлэгчдийн тоон мэдээг улирал бүрд хөтөлбөр хариуцсан эмч нараас авч бүтэн жилийн тайланд үйлчлүүлэгчийн тоо урьд

98.0 4.9

Page 23: Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилт 2011

жилээс 5-10%-аар нэмэгдсэн байна.2011 онд Сэтгэцийн эрүүл мэндийн кабинетын сувилагч хүн амын дундах стресст өгөх хариу урвал түүний хүчин зүйл сэдвээр илтгэл тавигдсан. Сумдын эмнэлэгт сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн судалгааг шинэчлэн гаргаж сэтгэцийн эмгэгтэй хүмүүстэй харицах хандлага тэдний эрхийг хамгаалах талаар ар гэрийхэнд зөвлөмж өгч гарын авлага тараасан. Согтууруулах ундааны хэрэглээ түүнд тавигдах хүчин зүйл охидын бодол сэдвээр 8-11 ангийн сурагчдын дунд судалгаа явуулж 250 хүүхэд хамрагдсан.Хүүхдийн сэтгэцийн байдалд нөлөөлөх хүчин зүйл ба PC тоглоом сэдвээр “хүүхдийн ертөнц” сонинд нийтлэв.

33 8

“Халдварт өвчинтэй тэмцэх”

/2011-2015/

Монгол Улсын Засгийн газрын

2011 оны 108 дугаар тогтоол

Халдварт өвчний тандалт, сэргийлэлтийн албыг ЭМГ-ын даргын тушаалаар НЭМХ-ийн харъяалалд байгуулан халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх үйл ажиллагаа, олон улсын эрүүл мэндийн дүрмийг хэрэгжүүлэх ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулан нийгмийн эрүүл мэндэд ноцтой байдал, үйл явдалд суурилсан тандалтыг хэрэгжүүлснээр Уянга Хужирт, Богд, Гучин-ус сумдаас 6 тохиолдлыг илрүүлэн голомтонд хариу арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран шуурхай арга хэмжээг авч ажилласан. Үр дүн: Халдварт өвчний тандалт, сэргийлэлтийн алба байгуулагдаж, олон улсын эрүүл мэндийн дүрмийг хэрэгжүүлэх орон нутгийн чадавхт сайжирсан. Вируст гепатит, ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх, төрөлхийн тэмбүү, Сүрьеэтэй тэмцэх үндэсний стратегуудыг аймгийн хэмжээнд хэрэгжүүлснээр халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх үйл ажиллагааг явуулах эрхзүйн орчин бүрдсэнээр үйл ажиллагаа эрчимжиж энэ онд ТТТӨ, Томуугийн цартахлын А хүрээний /H1N1/ вирусын халдвар, сүрьеэ, гахайн хавдар, гар хөл амны өвчин, цусан суулга, сальмонеллѐз, Эмнэлгээс шалтгаалах халдвар, Бэлгийн замаар дамжих халдварууд өмнөх оноос 30,2 хуваарь буурсан.

Үр дүн: Орон нутагт халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх хөтөлбөр, стратеги, дүрэм, журам бий болсноор халдварт өвчинтэй тэмцэх эрх зүйн орчин бий болсон. Томуу, томуу төст өвчний лабораторит суурилсан тандалтыг Арвайхээр, Хархорин сумдын 6 өрхийн эмнэлгүүд, Хархорин сумын нэгдсэн эмнэлэг, БОЭТ-д хэрэгжүүлж, энэхүү тандалтын хүрээнд томуу, томуу төст өвчний мэдээ, мэдээлэл, томуугийн сорьцыг цуглуулах, хадгалах, тээвэрлэх зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулж, 2011 онд нийт Томуу томуу төст өвчний мэдээг 52 удаа мэдээлж, нийт 206 сорьцыг ХӨСҮТ-д шинжлүүлэхэд сорьцноос томуугийн A /H3N2/-5, A/H1N1/-5, риновирус-1 нийт 11 сорьц эерэг гарч, голомтонд хариу арга хэмжээг авч ажиллаа. Үр дүн: “Нэг дэлхий-нэг эрүүл мэнд” зарчмыг хэрэгжүүлж, ажилласнаар зоонозын халдварын сэргийлэлт, хяналтанд сайжирсан.

“Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэнд үнэлгээний хороотой хамтран 9 сумын ерөнхий боловсролын сургуулийн 14 гал тогоо, 34 аж ахуйн нэгжид хүнсний баталгаат байдал, хадгалалт, хангамж, аюулгүй байдалд хяналт үнэлгээ хийсэн. Үр дүн: Ерөнхий боловсролын сургууль, дотур байр, цэцэрлэгийн 38,5 хувь нь ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл сайжирснаар 1-5 насны хүүхдүүдийн дундахь гэдэсний халдварт өвчний гаралт урьд оноос 24,2 хуваарь буурсан. Үдийн цай хөтөлбөрт хяналт тавьж ажилласнаар үдийн цайтай холбоотой хоолны хордлого гараагүй. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгаанд давхардсан тоогоор 42985, гарын авлага-34676 хүнийг хангаж, мэдлэгийн түвшин нэмэгдэж, хандлагат эерэгээр нөлөөлж байна. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сэрэмж-лүүлэг, зөвлөмжийг телевизээр 54 буюу 108 удаагийн давтамжтай, Таны элч сонинд-8, Хужирт сонинд-1,

90.0 4.5

Page 24: Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилт 2011

Электрон самбараар -8 , FM-ээр -7 тус тус иргэдэд үнэн зөв мэдээлэл, зөвлөмжөөр хангаж, сурталчилсан. Үр дүн: Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүн амыг халдварт өвчний талаарх мэдээллийн үнэн зөв, шуурхай хүргэсэн. Дархлаажуулалтын хүйтэн хэлхээний 4,644,516 төгрөгний тоног төхөөрөмжөөр /мөсөн ханатай хөргөгч-3, вакцин зөөврийн сав-15, вакцины хэм тандалтын заагуур-49, хөлдөлтийг тандах заагуур-15, тог тохируулагч-3/ сум, өрхийн эмнэлгийг хангаж, нөөцийг бүрдүүлсэн. Үр дүн: Халдварт өвчний дэгдэлт, цартахлын үед шаардагдах нөөцийн бэлэн байдал БОЭТ, Сум, өрхийн эмнэлгүүдэд хангагдсан.

34 9

“Биеийн тамир, спортыг хөгжүүлэх” /2011-2015/

Монгол Улсын Засгийн

газрын 2011 оны 32 дугаар

тогтоол

1.Биеийн тамирыг хүн амын өдөр тутмын хэрэглээ болгох, дундаж наслалтыг нэмэгдүүлэх. МУ-ын Засгийн газраас 2011 оныг “Нийгмийн эрүүл мэнд-Нийтийн биеийн тамирыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан аймгийн Нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөлтэй хамтран олон бүтээлч ажлуудыг хамтран хэрэгжүүлж байна. Үүнд: “Архи тамхигүй орчин сарын аян”, “Авто машингүй өдөр”, “Бүх нийтийн гүйлт” зэрэг арга хэмжээг зохион байгуулан, орон нутгийн мэдээллийн хэрэгслүүдээр 2 удаа сургалт сурталчилгаа хийлээ. Мөн нийтийн цэнгээнт бүжгийг 14 хоногт 1 удаа хийж хэвшүүлсэн нь ард иргэдийн таашаалд нийцсэн арга хэмжээ болж байгаа бөгөөд дээрх арга хэмжээнүүдэд нийт давхардсан тоогоор 5000 гаруй хүн хамрагдсан байна. 2010-2011 оныг МУ-ын Хүнсний манлай үйлдвэр “Дэлгэрэх хүнс” ХК-тай хамтран “Эрүүл хүнс-Идэвхитэй хөдөлгөөн–Эрүүл амьдрал” сэдэвт жилийн аян зарлан аймгийн бүх сумдад хүрч ажиллан ухуулга сурталчилгааны ажил, спорт өдөрлөг арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд 14.5 сая төгрөгийн хөрөнгө зарцуулж 23356 хүнийг хамруулсан байна. 2011 онд Өвөрхангай аймгийн бүх сумдын хэмжээнд 362 спортын арга хэмжээ зохион байгуулж төрөөс19014.5 мянган төгрөг, хандиваас 9271.0 мянган төгрөгийн төсөв зарцуулав. 2.Тамирчдын амжилтыг дэлхийн түвшинд хүргэх, залгамж халааг бэлтгэх. Спортын найман төрлөөр аймгийн өсвөрийн шигшээ баг байгуулахаас самбо, жудо бөх, чөлөөт бөх, хөнгөн атлетик, шатар, цана волейболын шигшээ багийг байгуулаад байна. Хархорин сумын 1 дүгээр сургууль дээр волейболын гүнзгийрүүлсэн сургалттай ангийг нээн хичээллүүлж байна. Тус ангид 31 сурагч хичээллэж байгаа бөгөөд энэ онд “мини волейбол”-ын УАШТ-д шигшээ 8-д шалгарсан амжилт үзүүлсэн. Мөн “Мэргэд” цогцолбор сургуулийн дэргэд “Их Монголын хүчтэн” чөлөөт бөхийн клуб байгуулан тус клубт 50 гаруй тамирчид байнгын бэлтгэл сургуулилт хийж байна. 3.Биеийн тамир, спортын салбарт төрийн болон төрийн бус байгууллагын зохистой түншлэл, хүний нөөцийн удирдлага, салбар хоорондын уялдаа холбоо, төлөвлөлтийг сайжруулах. Жил бүрийн 04 дүгээр сарыг “Биеийн тамир, спортыг дэмжигч байгууллага” сэдэвт сарын аян зарлаж хэвшүүлсэн бөгөөд 2011 оныг “Эрүүл хүнс-Идэвхтэй хөдөлгөөн-Эрүүл амьдрал” сэдэвт жилийн аян болгон зарласан. Аян зарласнаар аймгийн бүх сумдад хүрч ажиллан “Спорт өдөрлөг”-ийн арга хэмжээ зохион байгуулж, идэвхтэй дасгал, хөдөлгөөний болон зөв хооллолтын ач холбогдлыг сурталчлан зохион байгуулсан нийт 362 арга хэмжээнд давхардсантоогоор 69975 мянганхүнийг хамруулан, төрөөс19014.5 сая,хандиваас 9271.0 төгрөгийн төсөв зарцууллаа. 4.Биеийн тамир спортын материаллаг баазыг бэхжүүлэх. Сум тус бүрт 10.0 сая, нийт 200.0 сая төгрөгийн төсөв бүхий биеийн тамир, чийрэгжүүлэлтийн гадна талбай байгуулсан. Стандартад нийцсэн 40*70 хэмжээтэй мөсөн гулгуурын талбай, Амралт чөлөөт цагийг

90.0 4.5

Page 25: Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилт 2011

өнгөрүүлэх, алхалт гүйлт хийх зам талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулсан.

САЛБАРЫН ДУНДАЖ ДҮН 94.2 4.7

ЗУРГАА. ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН САЛБАР

35 1

“Ногоон хувьсгал” /2005-2012/

Монгол улсын Засгийн

газрын 2004 оны 169 дүгээр тогтоол

Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний үйлдвэрлэлийг хөгжүүлэн хүнсний хангамжийг сайжруулах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой “Ногоон хувьсгал” үндэсний болон аймгийн дэд хөтөлбөрийн зорилтуудыг хэрэгжүүлэх ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулахад төв штабаас 6,1 сая төгрөг,орон нутгийн төсвөөс 163,4 сая, гадаад, дотоодын төслүүдээс 41,9, аж ахуйн нэгж, иргэдээс 79.7 сая төгрөг нийт 291.2 сая төгрөгийг зарцуулсан байна. 2011 онд 87 аж ахуйн нэгж, 5872 өрх төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний аж ахуй эрхлэн 300,8 га-д төмс, 140,4 га-д тонн хүнсний ногоо, 82,6 га-д жимс жимсгэнэ нийт 523,8 га-д тариалалт хийсэн нь урьд оноос тариалсан талбай 35 га-аар нэмэгдсэн байна. 26,1, га талбайд 479 хүлэмж эрхэлж 88,3 тн, хучлагатай 6,4 га талбайгаас 51,2 тн ургац тус тус хураан авсан байна. Хөтөлбөрийн хүрээнд 120 м2 талбай бүхий иж бүрэн хүлэмж 15 ш, 32 м2 талбай бүхий жижиг хүлэмж 3 ширхэгийг 6 сумын иргэн, аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй үнээр олгогдож, хүлэмжийн тоо урьд оноос 24-өөр нэмэгдсэн байна.Дээрх дэмжлэг, үйл ажиллаганы дүнд хөтөлбөрийн хүрээнд 254 ажлын байр нэмэгдэв.Аймгийн хэмжээгээр 2011 онд хүн амын хэрэгцээт гурилын 41,4 %, гурил, бүтээгдэхүүний 17 хувийг хангах улаан буудай, төмсний хэрэгцээг 53%, хүнсний ногооны хэрэгцээг 21,2 хувиар хангах ургац хураан авч төмс, хүнсний ногооны импорт 39,1 хувиар буурсан байна.

100 5.0

36 2

“Малын чанар сайжруулах” /2006-2015/

Монгол Улсын Засгийн

Малын чанар сайжруулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусган үе шаттай хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна. - “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд 19 суманд мал эмнэлэг, үржлийн тасгийг байгуулж шинээр 54 ажлын байрыг бий болгон орон нутагт мал эмнэлэг, үржлийн ажил үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэв - Мал эмнэлгийн үйлчилгээний зах зээлд өрсөлдөх чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор мал эмнэлгийн ажил үйлчилгээ эрхлэх хүсэлтээ ирүүлсэн мэргэжилтнүүдийн сумын Засаг даргын тодорхойлолт, үйлчилгээний нэгжийн стандарт шаардлага хангасан байдлыг үндэслэн 2011 онд 4 аж ахуйн нэгжийг шинээр байгуулав. Цөм сүргийн мал , хээлтүүлэгчийг ялган тэмдэглэл хийж хувийн дугаар гэрчилгээтэй болгох ажлыг бүх суманд зохион байгуулж, аймгийн хэмжээгээр19,6 мянган үхэр, 39,0 мянган хонь, 17,9 мянган ямааг ээмэгжүүлэв Одоо үржилд ашиглаж байгаа 0.2 мян буур, 5,2 мянган азрага, 1,0 мянган бух, 5,6 мянган хуц, 4,6 мянган ухнанд үржлийн хянан баталгаа хийв. Дутагдаж байгаа хээлтүүлэгчийг нөхөн хангах зорилгоор аймгийн хэмжээгээр 3,0 мянга орчим хээлтүүлэгчийг шинээр тавьсаны дотор Нарийнтээл сумын цөм сүргээс 100 ухна ишгийг сонгон тавьж, Хайрхандулаан,Тарагт, Баруунбаян-Улаан сумдын малчдын захиалгаар нийлүүлэв. - Хархорин суманд Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 50,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хувийн хэвшлийн мал эмнэлгийн нэгжийг түшиглэн мал нядалгааны

100

5.0

Page 26: Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилт 2011

газрын 2006 оны 93 дугаар тогтоол

цех болон зохиомол хээлтүүлгийн иж бүрэн функтийг барьж байгуулан зохиомол хээлтүүлгийн орчин үеийн дэвшилтэт технологийг эрчимжсэн аж ахуйд өргөн хэрэглэх боломжийг бий болгов.-Эрчимжсэн аж ахуй эрхлэх бүс нутгийг бүсчилсэн хөгжлийн тулгуур төвүүдийг түшиглэн бэлчээр, тэжээлийн нөөц харьцангуй сайтай, усалгаатай тэжээлийн ургамал тариалах боломжтой Хархорин, Хужирт, Бат-Өлзий зэрэг хангайн бүсийн сумд болон Бүрд сумын Боригдой, Төгрөг сумын Мазар, Тарагт сумын Хүрэмт зэрэг газруудад хөгжүүлэх чиглэлийг тогтоов. Мэргэжилтэй малчин бэлтгэх зорилгоор Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 2010-2011 оны хичээлийн жилд малчны ангийг нээж хичээлүүлэн эрчимжсэн аж ахуй эрхлэх мэргэжилтэй 21 малчин бэлтгэв Бүсийн хөгжлийн тулгуур төв Хархорин. Арвайхээр, Хужирт сумдын ойролцоо байгуулагдсан эрчимжсэн МАА эрхэлж байгаа аж ахуйн нэгж, фермерүүдийг дэмжих үйл ажиллагааг нь өргөтгөх бодлого явуулснаар одоо Хархорин сум анд Шувууны 1, сүүний чиглэлийг 3, Хужирт суманд сүүний чигллэийн 1, Арвайхээр суманд сүүний чиглэлийн 2 фермерийн аж ахуйтай болоод байна.- Мал сүргийн чанарыг сайжруулах зорилгоор сүүлийн гурван жилд улсын төсөв, засгийн газрын хөнгөлөлттэй зээл, гадаад, дотоодын төсөл хөтөлбөрийн байгууллага, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар гадны аймгуудаас Баяд үүлдрийн хуц 150, Өлгийн улаан омгийн ухна 90, Тэрхийн бор сарлагын бух 100, Галбын улаан, Ханы хэцийн омгийн буур 10, Хэнтий, Галшир удмын адуу 400 гаруйг авчирч үндсэн сайжруулах ашиглаж байгаагийн үр дүнд НШО болон омог үүлдэрээр сайжирсан, мал сүргийн тоо 2008 онтой харьцуулахад 20,0 орчим хувиар өслөө. Мөн 2011 оноос Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран “ Өвөрхангай аймгийн мал сүргийн ашиг шимийн түвшин, удамшлын чанарыг сайжруулах иновацийн төсөл”-ийг хэрэгжүүлж Архангай аймгаас 50 сарлагийн бух, Хэнтий аймгаас 240 барга омгийн хуц тус тус авч сайжруулагчаар ашиглаж малын ашиг шим үүлдэрлэг байдлыг сайжруулах, малчдын ашиг орлогыг нэмэгдүүлж, амжиргааны төвшинг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж эхлээд байна.- Дээрх авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд сүүлийн хоѐр жил дараалан бүтээмж өндөртэй малын тоо толгой өсч, 2011 оны гүйцэтгэлээр 318,0 мянган цэвэр эрлийз мал байгаа нь бүх мал сүрэгт 13,0 орчим хувьд хүрч урьд оноос 2,0 функтээр өсөв.

37 3

“Малын тэжээл” /2007-2015/

Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 283

дугаар тогтоол

-Малын тэжээлийн үйлдвэрлэлийг сэргээхийн тулд засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Хархорин, Төгрөг, Хужирт, Зүүнбаян-Улаан зэрэг 8 суманд тэжээл үйлдвэрлэх жижиг цех байгуулагдан ажиллаж байна. - Малын тэжээл тариалах ажлыг өргөжүүлж 2011 онд аймгийн хэмжээгээр 557,6 га талбайд тариалж 927,0 тн ургац хураан авсан нь 2008 онтой харьцуулахад тариалсан талбайн хэмжээ 289,9 га-р, хуран авсан ургац 528,1 тн-р нэмэгдсэн байна. Аймгийн Аюулаас хамгаалах нөөцийн фондоос 18 суманд 675,0 тн тэжээлийн арвайг хувиарлан хүргүүлж сумдын мал хамгаалах сангийн хөрөнгийг 90,0 орчим сая төгрөгөөр нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэв. 2011-2012 онд Сант, Нарийнтээл, Хархорин суман дахь улсын аюулаас хамгаалах нөөцийн фондод өвс 600 тн , тэжээл 400 тн, аймгийн нөөцийн фондод өвс1100 тн , тэжээл 220 тн, сумдын нөөцийн фондод өвс 1740 тн, 472 тн тэжээлийн нөөц бүрдүүлэлт тус тус хийж, мал сүргийг цаг аргаарын болзошгүй эрсдлээс хамгаалах нөхцлийг бүрдүүлээд байна. 2011 онд 19 сум 105 баг 16,5 мянган малчин өрх 30,6 мян тн өвс, 5.8 мянган тн гар тэжээл бэлтгэв.

100 5.0

Page 27: Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилт 2011

38 4

“Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих”

/2003-2015/

Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 160

дугаар тогтоол

-Эрчимжсэн аж ахуй эрхлэх бүс нутгийг бүсчилсэн хөгжлийн тулгуур төвүүдийг түшиглэн бэлчээр, тэжээлийн нөөц харьцангуй сайтай, усалгаатай тэжээлийн ургамал тариалах боломжтой Хархорин, Хужирт, Бат-Өлзий зэрэг хангайн бүсийн сумд болон Бүрд сумын Боригдой, Төгрөг сумын Мазар, Тарагт сумын Хүрэмт зэрэг газруудад хөгжүүлэх чиглэлийг тогтоов. Мэргэжилтэй малчин бэлтгэх зорилгоор Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 2010-2011 оны хичээлийн жилд малчны ангийг нээж хичээлүүлэн эрчимжсэн аж ахуй эрхлэх мэргэжилтэй 21 малчин бэлтгэв Бүсийн хөгжлийн тулгуур төв Хархорин. Арвайхээр, Хужирт сумдын ойролцоо байгуулагдсан эрчимжсэн МАА эрхэлж байгаа аж ахуйн нэгж, фермерүүдийг дэмжих үйл ажиллагааг нь өргөтгөх бодлого явуулснаар одоо Хархорин сум анд Шувууны 1, сүүний чиглэлийг 3, Хужирт суманд сүүний чигллэийн 1, Арвайхээр суманд сүүний чиглэлийн 2 фермерийн аж ахуйтай болоод байна.- Мал сүргийн чанарыг сайжруулах зорилгоор сүүлийн гурван жилд улсын төсөв, засгийн газрын хөнгөлөлттэй зээл, гадаад, дотоодын төсөл хөтөлбөрийн байгууллага, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар гадны аймгуудаас Баяд үүлдрийн хуц 150, Өлгийн улаан омгийн ухна 90, Тэрхийн бор сарлагын бух 100, Галбын улаан, Ханы хэцийн омгийн буур 10, Хэнтий, Галшир удмын адуу 400 гаруйг авчирч үндсэн сайжруулах ашиглаж байгаагийн үр дүнд НШО болон омог үүлдэрээр сайжирсан, мал сүргийн тоо 2008 онтой харьцуулахад 20,0 орчим хувиар өслөө. Мөн 2011 оноос Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран “ Өвөрхангай аймгийн мал сүргийн ашиг шимийн түвшин, удамшлын чанарыг сайжруулах иновацийн төсөл”-ийг хэрэгжүүлж Архангай аймгаас 50 сарлагийн бух, Хэнтий аймгаас 240 барга омгийн хуц тус тус авч сайжруулагчаар ашиглаж малын ашиг шим үүлдэрлэг байдлыг сайжруулах, малчдын ашиг орлогыг нэмэгдүүлж, амжиргааны төвшинг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж эхлээд байна. - Дээрх авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд сүүлийн хоѐр жил дараалан бүтээмж өндөртэй малын тоо толгой өсч, 2011 оны гүйцэтгэлээр 318,0 мянган цэвэр эрлийз мал байгаа нь бүх мал сүрэгт 13,0 орчим хувьд хүрч урьд оноос 2,0 функтээр өсөв. 2009 онтой харьцуулахад эрчимжсэн аж ахуй эрхлэгчдийн тоо 1,1 дахин нэмэгдэж, эрчимжсэн аж ахуйгаас үйлдвэрлэсэн сүү 1,0 дахин, өндөг 6,9 дахин, гахайн мах 76,5 хувиар тус тус нэмэгдэж эрчимжсэн аж ахуй эрхлэгчдийн орлого 10-15 хувиар нэмэгдэв.

100

5.0

39 5

“Хүнсний бталгаат байдал”

/2009-2016/

Монгол Улсын Засгийн

Орон нутагт “Хүнсний аюулгүй байдал” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 162 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулан,үйл ажиллагааны төлөвлөгөөг батлуулан ажилласан. Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах орон нутагтаа мах, сүүний боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлэх, сүүлийн үеийн техник технологи дамжуулах төв байгуулах, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, тариалах, цэвэр сортын үр үржүүлэх ажлыг өргөжүүлэх, үр тариа тариалж гурилын зохих хэсгийг орон нутагт үйлдвэрлэдэг болох, мах, сүүний чиглэлийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх, гахай, тахиа үржүүлэх ажлыг өрх гэрээс эхлэн байгууллага, аж ахуйн нэгжийн түвшинд зохион байгуулах арга хэмжээнүүдийг дэмжиж, ЖДҮ-ийг хөгжүүлэх сан болон сум хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлж байна. 2011 оны байдлаар дээрх чиглэлүүдийн нийт 207 төсөлд 912,2 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлсний үр дүнд аймгийн хэмжээгээр эрчимжсэн аж ахуй, мал аж ахуйд 202, газар тариалангийн салбарт 52, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр 58, худалдаа, үйлчилгээний салбарт 39,

100 5.0

Page 28: Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилт 2011

газрын 2011 оны 114 дүгээр тогтоол

нийт хөтөлбөрийн хүрээнд 351 ажлын байр нэмэгдсэн байна. - 2011 онд аймгийн хүн амын хүнсний гол нэр төрлийн бүтээгдэхүүний хэрэгцээт махны

165.8%, гурилын 90%, төмсний 82,2%, сүү, сүүн бүтээгдэхүүний 90%, хүнсний ногооны 63%-ийг эх орны болон орон нутгийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр тус тус хангаж байгаа бөгөөд үүнээс махны 165.8%, гурлийн 3,4%, сүү, сүүн бүтээгдэхүүний 49%, төмсний 53%, хүнсний ногооны 21%-ийг тус тус өөрийн орон нутгийн үйлдвэрлэлээр хангаж байна. Үүний үр дүнд тайлант онд импортын төмс, хүнсний ногооны хэрэглээ 20,9%-иар буурсан байна.

- Аймгийн хэмжээгээр 2011 оны эхний 11 сарын хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлт, борлуулалтыг 2010 оны мөн үетэй харьцуулахад үйлдвэрлэлт 45,2%-иар, борлуулалт 37%-иар тус тус өссөн дүнтэй байна. Аймгийн хүнсний салбарт техник, технологийн шинэчлэл хийх, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний үйлдвэрлэлт, чанарыг дээшлүүлэх, нэр төрлийг олшруулах зорилгоор ЖДҮ-ийг хөгжүүлэх сан болон сум хөгжүүлэх сангаас хүнс, худалдааны салбарын нийт 55 төсөлд 340,5 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлж, хүнсний боловсруулах 6 жижиг үйлдвэр шинээр бий болж, 127 ажлын байр нэмэгдсэн байна.

40 6 “Монгол мал” хөтөлбөр

/2010-2021/

Монгол улсын Засгийн газрын 2010 оны 23

дугаар тогтоол

“Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд сум бүрт Малын эмч, Мал зүйч, Жижиг дунд үйлдвэр эрхэлсэн мэргэжилтэний бүрэлдхүүнтэй мал эмнэлэг, үржлийн тасгийг шинээр байгуулан ажиллуулж байна. Тус тасгийн мэргэжилтнүүдийн хэвийн үйл ажиллагааг хангаж, үйл ажиллагааг нь тогтмолжуулах зорилгоор сумдын мал эмнэлэг, үржлийн нэгжийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэл, ажлын байрны чиг үүрэг, цаашдын зорилго зорилтын талаарх сургалт семинарийг зохион байгуулсан ба тасгийн мэргэжилтнүүд хариуцсан чиглэл тус бүрээр сургалтанд хамрагдсан. Мөн ажиллах нөхцөл боломжоор хангахын тулд ХХААХҮЯамны хөрөнгө оруулалтаар 57 компьютер, ширээ, сандал 38, сейф 19 , үйлчилгээний авто машин 8- ыг тус тус олгоод байна.

100 5.0

41 7

“Чацаргана” /2010-2016/

Монгол Улсын Засгийн

газрын 2010 оны 60 дугаар тогтоол

2009-2011 онд аймгийн хэмжээгээр иргэд, аж ахуйн нэгжүүд болон сумдын 10 жилийн сургуулиуд 375 га талбайд чацаргана тариалж 11,1 тн жимс хураан авсан байна. Мөн энэ хугацаанд “ Чацаргана үндэсний хөтөлбөрийн хүрээнд 16 сумын 43 иргэн, 12 хоршоо 41100 ш суулгац 5 жилийн хугацаатай зээлээр авч тариалаад байна. Хархорин ХК 500 га-д чацаргана үхрийн нүд тариалж, Чацарганы шижмийн суулгац 51406 ш, ногоон мөчрийн суулгац 200 гаруй мянган ширхэгийг улаанбаатар хот, Сэлэнгэ , Архангай, Өвөрхангай аймгуудад нийлүүлээд байна. 2011 онд 82,6 га талбайд шинээр, 30 га талбайд нөхөн тариалалт хийж, 3 тн жимс хураан авав. Цөлжилтийг бууруулах газрын тогтвортой менежтент” төслөөс Зүүнбаян-Улаан, Баруунбаян-улаан, Уянга, Богд сумдад 2 га талбайд чацаргана тариалж, хашаажуулж өгөв. Мөн аймгийн ХХҮХ-ээс зээлээр суулгац авсан Арвайхээр сумын Оюутайж ХХК-д зөвлөх ажиллуулах, бүртгэлтэй суулгац зээлээр авсан иргэд тус бүрт 300 мянган төгрөг нийт 12 иргэнд 3,6 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна.

100 5.0

Page 29: Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилт 2011

42 8

“Хоршоо хөгжүүлэх нийгмийн хэмжээний

хөтөлбөр-2” /2009-2017/

Монгол улсын засгийн газрын 2009 оны 173

дугаар тогтоол

Мал аж ахуйн хөдөлмөр зохион байгуулалтын менежментийг сайжруулах, малчдын хөдөлмөрийг хамтын хэлбэрээр эрхлэх ажлыг бодлогоор дэмжиж, гадаад дотоодын төсөл хөтөлбөрийн байгууллагуудтай хамтран малчдын дунд сургалт сурталчилгаа явуулах, бүлэг, нөхөрлөл, хоршоо байгуулах ажлыг дэмжиж, аймгийн хэмжээгээр 2011 оны байдлаар мал аж ахуй, газар тариалан, худалдаа үйлдвэрлэлийн чиглэлээр 212 малчны бүлэг, 62 хоршоо байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал: НҮБ-ын “Цөлжилтийг бууруулах газрын тогтвортой менежмент” төслөөр Зүүнбаян-Улаан, Баруунбаян-Улаан, Богд, Уянга сумдад 52 малчны бүлэг, Азийн хөгжлийн банкны “Уст цэг ба нэвтрүүлэх төв байгуулах” төслөөр Хархорин, Бат-Өлзий, Хужирт, Бүрд, Есөнзүйл, Баян-Өндөр, Баянгол, Төгрөг, Гучин-Ус, Нарийнтээл сумдад 68 малчны бүлэг, 9 хоршоо, мянганы сорилтын сангийн “Хот орчмын бэлчээрийн менежментийг сайжруулах” төслөөр Зүүнбаян-Улаан, Хархорин, Хужирт, Өлзийт, Бүрд, Есөнзүйл, Тарагт, Арвайхээр сумдад 68 малчны бүлэг, бусад чиглэлээр 24 малчны бүлэг байгуулж, малчдын дунд мал аж ахуйн үйлдвэрлэлийг зөв менежментээр эрхлэх арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт сурталчилгаа явуулах, хадлан тэжээл бэлтгэх, бэлчээр, хадлангийн талбай хашиж хамгаалах, худаг, уст цэг гаргахад хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлж байна. Хоршооны үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2009-2011 онд Сант сумын “Сант мандах”, Арвайхээр сумын “Онги уран гоѐл” зэрэг 7 хоршоонд нийт 141.5 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгуулав.

100 5.0

43 9

“Сүү” /2007-2016/

Засгийн газрын 2006 оны 239 дүгээр тогтоол

- Арвайхээр суманд Мерси-Кор ОУБ-ын төслийн хүрээнд аймгийн “Скаутын холбоо” төрийн бус байгууллагаар ЕБСургуулийн “ Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд мониторинг хийлгэн, нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд, мэргэжлийн байгууллагууд болон сургуулиудын төлөөлөлийг оролцуулан дүнг хэлэлцсэн. Үүний үр дүнд улирал бүр ЕБСургуулийн “Үдийн цай” хөтөлбөрт нийлүүлэх бүтээгдэхүүний ерөнхий цэс зохиож, түүнийгээ мөрдөж ажиллахаар харилцан тохиролцсон. Ерөнхий цэсэнд 7 хоногт нийлүүлэх бүтээгдэхүүний 40-60%-нь сүү, цагаан идээ байхаар шийдвэр гарган хэрэгжүүлээд ажиллаж байна. Үүний үр дүнд одоогоор цэцэрлэг сургуулийн бага ангийн хүүхдүүд 7 хоногт 2 удаа тогтмол аяга халуун сүү уудаг хэвшил тогтоод байна. 2011 онд аймгийн хэмжээнд сүү, сүүн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэрийг дэмжих зорилгоор сум хөгжүүлэх сан болон жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас 6 төсөлд 105,0 сая төгрөгийн, эрчимжсэн сүүний чиглэлийн аж ахуй эрхлэх сонирхолтой 42 иргэн, аж ахуйн нэгжид 290,4 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгийг тус тус үзүүлж, сүүний чиглэлийн 50 аж ахуйн нэгжээс 248,6 мянган литр сүү саасан нь 2010 онтой харьцуулахад эрчимжсэн аж ахуй эрхлэгчдийн тоо 1,1 дахин нэмэгдэж, эрчимжсэн аж ахуйгаас үйлдвэрлэсэн сүү 1,0 дахин хувиар тус тус нэмэгдлээ. Мөн аймгийн хүн амын хэрэгцээт сүү сүүн бүтээгдэхүүний 90 %-ийг орон нутгийн болон эх орны бүтээгдэхүүнээр хангаж байгаа бөгөөд үүнээс өөрийн аймгийн үйлдвэрлэлээр 49 %-ийг хангаж байгаа нь урд оны үйлдвэрлэлээс 2,2 дахин өссөн дүнтэй байна.

100 5.0

САЛБАРЫН ДУНДАЖ ДҮН 100 5.0

ДОЛОО. ДЭД БҮТЭЦ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАР

44 1

Арвайхээр хотын цэвэрлэх байгууламжийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг “ЭКОС” компаниар гүйцэтгүүлж байна. Цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний түвшинд байгаль орчны хяналт хийлгэн 2007 онд хаягдал усны шинжилгээг хийлгэхэд

90.0 4.5

Page 30: Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилт 2011

“Ариун цэврийн байгууламжийг

сайжруулах” /2006-2015/

Монгол Улсын Засгийн газрын 146 дугаар

тогтоол

үзүүлэлтүүд нь зөвшөөрөгдөх хэмжээнээс байнга өндөр гарч байсан. Энэ нь цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээ муу хийгдэж байгаа, тоног төхөөрөмж нь хоцрогдсон, зардал өндөр байгаатай холбоотой байна. Иймд Арвайхээр хотын хуучин цэвэрлэх байгууламжид түшиглэн шинээр байгуулах байгууламж барих зураг төслийн ажлын тендер зарлагдаж “МОНХИДРО КАНСТРАКШН” ХХКомпаний зураг төсөл шалгарч 11 сард гүйцэтгэх байгууллагын тендер зарлагдахаар төлөвлөгдөөд байна. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх “Хот байгуулалт, орон сууц”-ны төслөөр шинэчлэгдэх цэвэрлэх байгууламж нь гар сараалж, хэвтээ элс баригч, нимгэн үет хэвтээ тунгаагуурууд шинээр хийгдэж хуучин ашиглагдаж байсан лагийн талбай биологийн цөөрмийг ашиглахаар хийгдэх ба төсөл 2013 онд дуусна.

Арвайхээр хотын бохирын 105 метр шугамыг “Онги ус суваг” орон нутгийн өмчит үйлдвэрийн газар өөрийн хөрөнгөөр, 550 метр шугамыг улсын төсвийн хөрөнгөөр, 950 метр шугамыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр шинэчилсэн. Бохирын шугамыг хуванцар хоолойгоор угсрах шинэ технологи нэвтрүүлээд байна. Арвайхээр хотын төвд баиргдсан Хуримын ордон, Мэргэд сургуулийн өргөтгөл, Соѐл номын сан, Цэцэрлэг сургуулийн цогцолбор, Спортын ордон, 12, 20, 40, 60 айлын орон сууцнуудыг бохирын нэгдсэн шугам сүлжээнд холбосон. Бетон кольцо, таг хавтан зэргийг үйлдвэрлэдэг болсноор бетон эдлэлээр саатахгүй болсон. Хархорин хотын цэвэрлэх байгууламж нь 1977 онд ашиглалтанд орсон цэвэрлэгээний түвшин 10 хувьтай байгаа боловч зайлшгүй шалтгааны улмаас нэгдсэг эмнэлэг, ШШГАлба, ашиглаж байна.

ЗТБХБЯамны захиалгаар Хархорин хотын цэвэрлэх байгууламжийн өргөтгөл шинэтгэлийн ажлыг “Эс энд Ай” трейд ХХК, “Наб-сан” ХХКомпаниудын түншлэл хийж гүйцэтгэж байгаа бөгөөд 2010 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн ажлаа гүйцэтгэж эхэлсэн. Нийт 5.5 км бохирын шугам шинээр тавьж, бохир насосны станц цэвэрлэх байгууламжийн засвар улсын төсвийн 949750519 төгрөгөөр хийгдэнэ. Одоогийн байдлаар гадна бохирын шугамын ажлын 70-аад хувь нь гүйцэтгэгдээд байна. Сумдад шинээр баригдаж байгаа сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгуудыг бохирын цооногтой бариулах тал дээр анхаарал тавьж ажиллаж байна. Баян-гол, Өлзийт, Гучин-Ус, Хайрхандулаан, Баруунбаян-Улаан. Хужирт, Хархорин сумдын хүн эмнэлэг зориулалтын бохирын цооногтой ашиглаж байна. Богд сумын хүн эмнэлгийн барилгын сантехникийн их засвар хийгдэх болсонтой холбогдуулж манай газраас зориулалтын 40м.куб-ын бохирын цооногийг хийх зураг төслийг хийж өгч тендерт оруулаад байна.

Мөн Уянга сумын төвд усан сан, цэвэрлэх байгууламж, цэвэр бохир усны инженерийн шугам сүлжээний ажлын зураг төсөв боловсруулагдаж байна.

45 2 “Экологийн цэвэр

бүтээгдэхүүн” /2006-2015/

Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 50

дугаар тогтоол

Экологийн цэвэр бүтээгдэхүүн болон хөтөлбөрийн талаар орон нутгийн иргэдэд зөв ойлголт, мэдлэг бий болгох зорилгоор аймгийн ЭМГ, МХГ, СХЗТ-тэй хамтран үйлдвэрлэгч холбогдох мэрэгжлийн байгууллагуудын хүмүүст сургалт зохион байгуулсан. Мөн иргэдэд хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр сурталчилгаа хийж, Мерси Кор ОУБ-тай хамтран 10 сумын 12 аж ахуйн нэгжийн хүмүүст болон ЕБС-ийн сурагчдад мэдээлэл, сурталчилгаа хийв. Мөн иргэдийн үүсгэл санаачилгыг өрнүүлэх шинэ төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ бий болгож хөгжүүлэх, чанар сайтай, өрсөлдөх чадвар бүхий бүтээгдэхүүнийг шинээр бий болгож гадаад, дотоодын зах зээлд гаргахыг дэмжих зорилгоор “ӨВ- Түншлэл”, “ Алтан намар”, “ Шилмэл мал” үзэсгэлэнгүүдийн шагналд

70.0 3.5

Page 31: Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилт 2011

экологийн цэвэр бүтээгдэхүүн шалгаруулах номинаци бий болгож , орон нутагт экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх асуудлыг дэмжих эхлэл тавигдаад байна.

46 3

“Нэг суурин- нэг бүтээгдэхүүн”

/2005-2012/ Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 138

дугаар тогтоол

“Нэг суурин - нэг бүтээгдэхүүн” хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн иргэдийн үүсгэл санаачилгыг өрнүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, шинэ төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ бий болгож хөгжүүлэх, чанар сайтай, өрсөлдөх чадвар бүхий бүтээгдэхүүнийг шинээр бий болгож гадаад, дотоодын зах зээлд гаргахыг дэмжих зорилгоор брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээг шалгаруулах журам боловсруулан, түүнийхээ дагуу холбогдох байгууллагуудтай хамтран сум, аж ахуйн нэгж, иргэдэд заавар зөвлөгөө өгч, аймаг сумын брэнд бүтээгдэхүүнийг шалгаруулан батламжилж, хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр сурталчилгаа хийх ажлыг зохион байгуулан, мэргэжлийн комиссын шийдвэрээр дараах сумдын бүтээгдэхүүн үйлчилгээг 2011 оны сумын брэнд бүтээгдэхүүнээр шалгарууллаа. Үүнд: 1. Зүүнбаян-Улаан сумын брэнд- “Уран дархан хийцийн бүтээгдэхүүн” 2. Гучин-ус сумын брэнд - “Ажлын хувцас” 3. Өлзийт сумын брэнд - “Хөхүүрийн айраг” 4. Баруунбаян-Улаан сумын брэнд - “ Монгол суран эдлэл” 5. Арвайхээр сумын брэнд- “Монгол гэрийн эсгий ” тус тус шалгарсан. “ӨВ-Түншлэл-2011” үзэсгэлэн худалдаанд хамгийн зохион 6. байгуулалттай оролцогч сумаар “Баруунбаян-Улаан“ сум шалгарсан. 7. Одоогоор бүх сум 1-3 брэнд бүтээгдэхүүнтэй болж, нийт 19 сумын 30 брэнд бүтээгдэхүүнийг орон нутагтаа үйлдвэрлэн үйлдвэрлэлтийн хэмжээгээ жилээс жилд нэмэгдүүлж, хэрэглэгчдэд нийлүүлж байна. Мөн Улаанбаатар хотод зохион байгуулагдсан “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэнд аймгаараа амжилттай оролцож, Нарийнтээл сумын тариаланч Д.Эрдэнэсүрэн Намрын ногоон өдрүүд үзэсгэлэн худалдааны “Шилдэг ногоочин” номинацын шагнал, Өлзийт, Есөнзүйл сумдын айраг“ Шилдэг айраг” номинацын шагналыг тус тус хүртээд байна.

100 5.0

47 4

“ Аж ахуй, үйлчилгээний салбарыг дэмжих”

/2008-2016/ Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 288

дугаар тогтоол

Манай аймаг өнөөгийн байдлаар ахуйн үйлчилгээний салбарын хэмжээнд нийт 427 аж ахуйн нэгж, иргэн үйл ажиллагаа явуулж, 548 хүнийг ажлын байраар хангаж байна. Мөн Уянга, Өлзийт сумдад ахуйн үйлчилгээний төв үйл ажиллагаагаа эхлээд байна. Сүүлийн жилүүдэд ахуйн үйлчилгээний нэр төрлийн тоо олширч, нийгэм, эдийн засагт тодорхой нөлөө үзүүлж эхлээд байна. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт сум бүрийг ахуйн үйлчилгээ, бизнес хөгжлийн төвтэй болгох зорилт тавьж ажиллаж байна. Энэ зорилтыг хэрэгжүүлснээр салбарын хэмжээнд үүссэн нөхцөл байдлыг сайжруулах, үйлчилгээний нэр төрлийг олшруулах, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах, үйлдвэрлэл, үйлчилгээний чадавхи, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, иргэдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилгоор дэд хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж ажиллаж байна. Ахуйн үйлчилгээ эрхлэх эрх зүй, нийгэм, эдийн засгийн таатай орчин бүрдүүлж төсөвт байгууллагуудын зөөлөн эдлэл, цагаан хэрэглэлийг нийлүүлэх гүйцэтгэгчийг аймгийн ахуйн үйлчилгээ эрхлэгчдийн дунд жил бүр зарлаж, шалгаруулах ажлыг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэх боломж нөхцлийг бүрдүүлж байна. Ажил эрхлэлтийн түвшин нэмэгдэж, ажилгүйдэл, ядуурал буурч, амьдралын түвшин дээшилж ахуйн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг өрхийн үйлдвэр,

100 5.0

Page 32: Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилт 2011

үйлчилгээ эрхлэгчдийг дэмжиж, хөнгөлөлттэй зээлийн төсөлд хамрагдаж санхүүгийн дэмжлэг авах, дагнаж, төрөлжсөн, хоршсон үйлдвэрлэл явуулах санаачлагыг дэмжин ЖДҮДСангаас 73 төсөлд 980.0 сая төгрөг, “Сум хөгжүүлэх сан”-аас 290 төсөлд 310.5 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлээр тус тус дэмжиж нийт 510 хүн ажлын байраар хангагдаж, сумдад ахуйн үйлчилгээний төв байгууладсан нь тус үйлчилгээний чанар сайжирч, хүртээмж, нэр төрөл нэмэгдэж үзүүлж болох бүхий л үйлчилгээг хөдөө орон нутагт хүргэв.

48 5

“Монгол Улсыг үйлдвэржүүлэх”

/2009-2016/ Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 299

дүгээр тогтоол

“Сум хөгжүүлэх сан”-д аймгийн хэмжээнд 1605.0 сая төгрөгийн санхүүжилт төвлөрсөн. Өнөөдрийн байдлаар нийт 1610.5 сая төгрөгийн 395 төсөл хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр дэмжигдэн “Сум хөгжүүлэх сан”-ийн хөнгөлөлттэй зээл олголт 100.3хувьтай болоод байна. Үүний үр дүнд 676 ажлын байр шинээр бий болж 262 ажлын байр хадаглагдаж, 138 өрхийн үйлдвэрлэл шинээр нэмэгдээд байна. Ажил олоход бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын хөтөлбөрийг Арвайхээр, Уянга, Хархорин сумдад хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд зорилтот бүлгийн 118 иргэнийг бүртгэн 87 иргэнийг “Шинэ эхлэл” сургалтанд, 5 иргэнийг мэргэжил олгох сургалтанд хамруулж, 1 иргэнийг байнгын ажлын байранд, 8 иргэнийг түр ажлын байранд зуучилсан байна. Шахмал түлш үйлдвэрлэх сургалтанд 950 иргэн хамрагдаж 7100000 гаруй мянган ширхэг түлш үйлдвэрлээд байна. Аймагт үйлдвэрлэл хөгжүүлэх тэргүүлэх чиглэл гаргаж, түүний дагуу үйлдвэрлэл үйлчилгээ зэргийг нэн тэргүүнд дэмжиж хөгжүүлэх 2011 оны чиглэл гаргасан. Техник, технологийн мэдээллийг интернетээс авч бизнес эрхлэгчдэд хүргэж ажиллаж байна. Ажлын машин, багаж, тоног төхөөрөмжийг орон нутагт үйлдвэрлэдэг жижиг үйлдвэрлэлийг бий болгох зорилт тавьж, шахмал түлш, блок, асфальто бетон, дулааны эрчим хүчний зуух үйлдвэрлэх, алт угаах, хог хаягдал ангилан ялгах сав, явган хүний замын хавтан хийх үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг орон нутагт үйлдвэрлэж байна. Баянгол, Өлзийт, Уянга сумдууд өөрийн боломжоо ашиглан бизнес хөгжлийн төвийн байрыг бий болгож, ахуйн үйлчилгээ эрхлэгчдийг дэмжиж ажлын байраар хангаад байна. ХАҮТ-тай хамтран Хөдөө аж ахуйн болон жижиг, дунд үйлдвэрлэлийн 12 нэр төрлийн тоног төхөөрөмжийн талаарх мэдээлэл судалгааг иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүргэж, төрөл бүрийн лизингийн үйлчилгээнд хамруулах болон тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн компаниудад зуучлах ажлыг зохион байгуулан ажиллаа. ХАҮТ-аас ЖДҮ эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор БНХАУ-ын зарим хотод ЖДҮ-ийн тоног төхөөрөмжийн чиглэлээр 8 бизнес эрхлэгчийг туршлага судлуулсан.. Хоногт 250 бод, 1000 бог нядлах мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийг Арвайхээр суманд байгуулж, байгаа ба 2012 оны 2-р улиралд ашиглалтанд оруулахаар төлөвлөөд байна. Хангайн сор ХХК нь сарлагийн хөөвөр, хонины ноос боловсруулж,машины болон гэрийн сандалын бүрээс, цүнх, бэлэг дурсгалын зүйл үйлдвэрлэж экспортод гаргаж эхлээд байна. Жуулчдад зориулсан бүтээгдэхүүний үйлдвэр, үйлчилгээг бий болгох зорилгоор хийж байгаа сарлагийн баяр аялал жуулчлалын өдөрлөгөөр гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг гаргалаа

70.0

3.5

49 6

Шуудангийн хүргэлтийн давтамжийг нэмэгдүүлэн сум бүрт 7 хоногт 2 удаа шуудан хүргэж, гадаад дотоодын шууданг өөрийн дотоод сүлжээ POST NET, IPS системээр хяналт тавьж хэрэглэгчээс илгээсэн шуудангийн бүртгэлийг өдөрт нь төв ялган боловсруулахад илгээдэг бөгөөд хот хоорондын шууданг өдөр бүр шугамын автобустай гэрээлэн хүргэлт хийлгэж байна. Электрон шуудангийн сүлжээгээ өргөтгөн Хархорин суманд дотоод сүлжээ

Page 33: Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилт 2011

“Өрх бүрт шуудан” /2010-2020/

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 126

дугаар тогтоол

суулган шуудангийн бүртгэлд хяналт тавьж байгаа бөгөөд POST NET v-2 шинэ системийг 11-р сарын 01-нээс эхлэн суурьлуулан илгээгчийн гар утсанд мэдээлэл нь ирж байх системтэй боллоо.Сумдын татагдсан шилэн кабелийг ашиглан электрон шуудангийн сүлжээг бий болгох зорилгоор аймгийн “Цахим Өвөрхангай” хөтөлбөрийг ИТХТ-ийн хурлаар батлуулан сумдыг интернетийн сүлжээнд холбох төсөв, төлөвлөгөө гарган аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн ирэх онд 45 сая төгрөгөөр санхүүжүүлэхээр болоод байна. Одоо 11 сумдын, 14 сургууль шилэн кабель, adsl, утасгүй интернетийн үйлчилгээнд бүрэн холбогдож багш сурагчид интернетийн үйлчилгээгээ ашиглаж байгаа бол үүрэн холбооны skytell, ge mobile зэрэг оператерүүдийн хөдөлгөөнт модем ашиглан иргэд, малчид интернетийн үйлчилгээ ашиглах боломжтой болоод байна. Арвайхээр хотын байгууллага, аж ахуй нэгж, зарим айл өрхүүд шилэн кабельд холбогдлоо.

2011 онд “МЦХ” ХК –ийн хөрөнгө оруулалтаар Хужирт суманд 24 хэрэглэгчийн DSLAM станц, Уянга, Гучин-Ус, Төгрөг, Есөн-Зүйл сумдад ЗГ-ын тохируулагч агентлаг МШХХТГ-ын хөрөнгө оруулалтаар 64 хэрэглэгчийн ZTE, HUAWEI маркийн MSAN станцууд ашиглалтанд оруулж, суурин утасны дараа үеийн сүлжээ болох NGN телефон болон өндөр хурдны интернэтийн үйлчилгээ нэвтрүүлсэн. Мөн Баруунбаян-Улаан суманд Wi-Fi утасгүй интернэтийн үйлчилгээ нэвтрүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлээд байна. Эдгээр үйлчилгээг оруулахад нийт 85 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн.

Одоо бүх сумдад телевизийн 10 суваг гарч байна. Аймгийн төвд МЦХ ХК-ны катв болон Star катв мөн 500 гаруй айл өрхөд утасгүй олон сувгийн телевизийн үйлчилгээ үзүүлж байна. Өлзийт, Есөнзүйл, Бүрд, Баян-өндөр, Баянгол сумдад Sky C&C ХХКомпани интернетийн үйлчилгээ үзүүлж байна.

Өвөрхангай аймаг нь Монгол Улсын мэдээлэл харилцаа холбооны дамжуулах системийн гол зангилаа аймаг болж урд, баруун, хойд чиглэлд дамжуулах сүлжээг бий болгон мөн Улаанбаатар талруугаа эргэх холбоо үүсгэн ажиллаж байна. 2011-2012 онд Тарагт, Уянга, Зүүнбаян-Улаан, Бат-Өлзий, Богд сумдыг өндөр хурдны тоон дамжуулах сүлжээнд холбосноор аймгийн бүх сумдын холбооны дамжуулах сүлжээ нь шинэ технологид бүрэн шилжинэ. Сумдыг интернетийн сүлжээнд холбох төсөв, төлөвлөгөө гарган аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн 45 сая.төгрөгийг ирэх онд санхүүжүүлэхээр болоод байна.

Бүх сумд болон сүлжээтэй багуудын малчин айл өрхүүд гар утасны сүлжээнд бүрэн холбогдсон. 2011 онд Бат-Өлзий, Баруунбаян-Улаан, Бүрд сумдад Скайтел компаны үйлчилгээ нэвтэрсэн. Баруунбаян-Улаан, Төгрөг, Уянга, Есөнзүйл, Гучин-Ус сумдын холбооны газруудад интернетийн үйлчилгээ болон суурин телефоны 7032**** дугаарын үйлчилгээ нэвтэрсэн. Арвайхээр хотод DDish TV, 100 вт-ийн радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ орууллаа.

70.0

3.5

САЛБАРЫН ДУНДАЖ ДҮН 80.0 4.0

НАЙМ. БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАР

50 1

Шинэсний тарьц, үрээр гүйцэтгэх 20 га ойжуулалт, 50га БСУТАжлын гүйцэтгэгчээр Бат-Өлзий суман дахь сум дундын Ойн анги, туслан гүйцэтгэгчээр Бат-Өлзий сумын “Ихбуян”, “Батхайрхан”, “Эх булаг” нөхөрлөлүүд, тал хээр, говийн бүсэд навчит модны суулгацаар 30 га ойжуулалт хийх ажлын гүйцэтгэгчээр Хархорин сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, загийн үрээр гүйцэтгэх 10 га ойжуулалтын гүйцэтгэгчээр Богд сумын “Шар хөв” нөхөрлөл,

90.0

4.5

Page 34: Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилт 2011

“Ойн тухай” /2005-2015 он/

Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 248

дугаар тогтоол

“Ногоон хэрэм” хөтөлбөрийн хүрээнд 8 га ойн зурвас байгуулах ажлын гүйцэтгэгчээр Хархорин сумын “Хөвч ирээдүй” нөхөрлөлийг тус тус шалгаруулав. Тус газраас дээрхи тендерт шалгарсан аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж урьдчилгаа санхүүжилтийг олгож ойг нөхөн сэргээх ажлыг гүйцэтгүүлэв. Улсын төсвөөр ойжуулалт 60 га, БСУТАжил 50 га, Ногоон хэрэм хөтөлбөрийн хүрээнд ойн зурвас 8 га талбайд тус тус хийхээр төлөвлөсөн бөгөөд ажил 100%-ийн гүйцэтгэлтэй хийгдэж намрын тооллогоор дээрхи аж ахуйн нэгжүүд 75-80 хувийн амьдралттай хүлээлгэж өгсөн байна. Сум дундын Oйн ангийн Мод үржүүлгийн газарт засвар өргөтгөлийн ажлын хүрээнд шинээр Солонгос хүлэмж худалдан авч, 50*20 метр хэмжээтэй навчит модны суулгац бойжуулгын талбай бэлтгэж, усалгааны системийг засварлаж, мод үржүүлгийн ил талбай байгуулах, тарьц хадгалах зоорь байгуулах ажлыг гүйцэтгэлээ. Мод үржүүлгийн газарт хүлэмж, ил талбайд шинэсний 1 настай тарьц 229,5 мянган ширхэг, 2 настай тарьц 40000 ш, улиас, шархуайс, жигд, чацарганы 1-2 настай 5000 орчим тарьц суулгац ургуулж байна. Аймгийн хэмжээгээр байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 11 Мод үржүүлгийн газарт улиас, бургас хайлаас, шар хуайс, чацаргана, үхрийн нүд, гүйлс, жигд, агч зэрэг нэр төрлийн навчит мод сөөгний 1 настай суулгац-1554,5 мянган ширхэг, 2 настай суулгац- 561,7 мянган ширхэг, шинэсний 1 настай тарьц 271,5 мянга, 2 настай тарьц- 52,5 мянган ширхэг ургаж байна. Бүх нийтээр мод тарих хавар, намрын өдрүүдээр нийт 81610 ширхэг мод бут тарьж, 181 байгууллага, аж ахуйн нэгж, 6235 иргэд оролцсон байна. Хувийн хэвшлийн хөрөнгөөр мод тарьсан 8 иргэнд журмын дагуу урамшуулал олгов. Арвайхээр хотод байгуулж байгаа Цэцэрлэгт хүрээлэн, Хүүхэд залуучуудын Соѐл амралтын хүрээлэнд мод бут тарих, зүлэгжүүлэх, цэцгийн мандал байгуулах, услалтын систем тавих ажлыг зураг төсвийн дагуу иж бүрэн гүйцэтгэж ашиглалтад орууллаа. Ой хээрийн түймэртэй тэмцэх талаар Монгол улсын Засгийн газрын 2009 оны 02 тоот албан даалгавар, Ой хээрийн түймрээс хамгаалах тухай БОАЖСайдын 2011 оны А-87 тоот тушаал, Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай Улсын онцгой байдлын комиссын 2011 оны 02 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэх талаар аймгийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг аймгийн Засаг даргаар батлуулж хэрэгжилтийг зохион байгуулж байна. Ойн газар, ШУАкадемийн Биологийн хүрээлэнгийн хамтарсан мэргэжлийн баг тус аймгийн ой бүхий газруудаар явж ойн хөнөөлт шавжийн нарийвчилсан болон тойм судалгааг явуулж ойн хортон хөнөөлт шавжийн голомт тархалт өмнөх жилүүдээс харьцангуй бага байгааг судалж тогтоосон. Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж энэ чиглэлээр ажиллаж байгаа байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан Байгаль орчны зөвлөл байгуулагдан ажиллаж байна. Зарим сумдад байгаль орчны тасаг байгуулагдаж үйл ажиллагаагаа эхлүүлсэн Тухайлбал Батөлзий суманд ажилладаг байгаль орчны чиглэлээр ажилладаг төрийн болон ТББайгууллагууд тасгийн зохион байгуулалтад орж сумын зүгээс албан хэрэгцээнд нь суудлын автомашин олгосон байна. Архангай аймгийн төвд ажиллаж байгаа ГТХАНийгэмлэгийн Ойн анги хариуцсан мэргэжилтэн Фелипп сум дундын Ой ангийн үйл ажиллагааг дэмжих, ойн нөхөрлөлүүдийн чадавхийг сайжруулах талаар сургалт явуулж хамтран ажиллаж байна. Сум дундын Ой анги ой цэвэрлэгээний журмааройгоос мод бэлтгэх 183.3 га, арчилгааны

Page 35: Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилт 2011

огтлолт явуулах 40 га талбай тусгаарлаж нөхөрлөл, аж ахуйн нэгжүүдтэй мод бэлтгэх гэрээ байгуулж ажиллав. Аймгийн хэмжээгээр оны эхнээс түлшний мод 27754, хэрэглээний мод 2680,2 шоометрийг бэлтгэж ойгоос мод түлээ бэлтгэж ашигласны орлого 68810,1 мянган төгрөг орон нутгийн төсөвт орууллаа.

51 2

“Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай”

/1998-2015 он/

УИХ-ын 1998 оны 29 дүгээр тогтоол

Хархорин сумын Орчны бүсийн менежментийн төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсэг байгуулан судалгааны ажил хийгдэж байна. Өвөрхангай аймгийн Хужирт, Хархорин, Бат-өлзий, Уянга, Архангай аймгийн Хотонт, Хашаат сумын удирдлагатай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна. ОХБЦГ-ын хамгаалалтын захиргааны 2011-2015 оны менежментийн төлөвлөгөөг боловсруулан БОАЖЯ-аар батлуулан, менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын шат дараатай хийж байна.Тусгай хамгаалалттай газар нутагт /Хархорин суманд/ бэлчээр хамгаалах малчдын 9 бүлэг байгуулан тухайн орчны байгалийн баялагийг хариуцан хамгаалуулж байна. ОХБЦГ-ын байгалийн төлөв байдал түүний хувьсал өөрчлөлтийн талаархи судалгааг мэргэжилтэн болон байгаль хамгаалагчдын оролцоотойгоор хийж байна.ХБЦГазарт хийгдсэн Туурайтан, Тарвага, Янгир, Орхоны хөндий дахь байгаль түүх соѐлын судалгаа судалгааны материалуудыг нэгтгэн ан амьтан, намгархаг газрын цэцэгс, бэлчээр, цөлжилт зэрэг товхимол гарган мэдээллийн сандаа төвлөрүүлээд байна.Экологийн боловсрол олгох ажлын хүрээнд ЕБ-ын сургуулийн сурагчдад улирал бүр 2-4 цагийн хичээлийг байгаль орчны чиглэлээр хийж байгаль хамгаалах сурагчдын эко клубыг Хархорин, Бат-өлзий суманд байгуулан ажиллаж байна. ТХГНутгийн талаар ард иргэд болон аж ахуйн нэгжүүдийн дунд хууль сурталчлах өдөрлөг, нээлттэй хаалганы өдөр болон баг, сумын иргэдийн хурал, уламжлалт уул усны тахилгын үеэр сурталчилгааны ажлыг хийж цаг үеийн асуудлаар орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр мэдээлэл хийж байна. Байгаль орчин амьдрал сэтгүүлд Хархорин эко клубын хүүхдүүдийн үйл ажиллагааны талаар ногоон хуудас зурагтайгаа 4 нүүр гаргуулаад байна. Германы ОУХАНийгэмлэгийн “Уур амьсгалын өөрчлөлт, биологийн төрөл зүйл, байгалийн нөөцийн хамгаалалт ашиглалт” хөтөлбөр, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн “ Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бэхжүүлэх нь “ төслүүд хэрэгжиж байна

90.0 4.5

52 3

“Бичил уурхайг 2015 он хүртэл хөгжүүлэх”

/2008- / Монгол Улсын Засгийн

газрын 2008 оны 71 дүгээр тогтоол

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 72 тоот тогтоолоор батлагдсан “Хувиараа ашигт малтмал олборлож байгаа иргэдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам” амьдралд төдийлөн нийцэхгүй байна.Энэхүү журмыг үндэслэн ЗБУлаан сумын Дэлийн булаг нэртэй газарт үйл ажиллагаа эрхэлсэн Мэндсайхан ахлагчтай Баянхангай нөхөрлөлийн ажил 2010 оноос зогсонги байдалд ороод байна.”АУМ” ХХКомпанитай 2009 онд 42, 2010 онд 37, 2011 онд 22 аж ахуйн нэгж бичил уурхайн гэрээг байгуулан ажиллаж байна. Засгийн газрын 201 0 оны 308 дугаар тогтоолоор батласан ”Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг хэрэгжүүлэх ажлыг Нарийтээл, Тарагт сумд зохион байгуулагдаж байна, Аймгийн хэмжээнд 2011 онд журмын дагуу зохион байгуулагдсан бичил уурхай байхгүй байгаа.Ашигт малтмал ашиглах 362А тусгай зөвшөөрөлтэй АУМ ХХК-тай нөхөн сэргээлтийн гэрээг 37 аж ахуйн нэгж байгуулан ажиллаж байна.Эдгээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд аймгийн сумын холбогдох байгууллагууд байнгын хяналт тавьж ажиллаж байна.

70.0 3.5

Page 36: Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилт 2011

53 4

“Ус” /2010-2021/

УИХ-ын 2010 оны 24 дүгээр тогтоол

-Улсын төсвийн хөрөнгөөөр 10 суманд 10 булаг шанд, рашаан, голын эх, “Цөлжилтийг бууруулах газрын тогтвортой менежмент” төслийн хөрөнгөөр 8, “Тогтвортой амжиргаа-II” төслийн хөрөнгөөр 12 суманд 26, “Малчин өрхүүдэд уст цэг ба нэвтрүүлэх төв байгуулах” төслийн хөрөнгөөр 16 булаг шанд, рашааны эхийг тус тус хашиж хамгаалан нутгийн иргэд малчны бүлэгт хариуцуулан өглөө. -“Ус судлалын харуулуудын 2011-2015 оны шинжилгээний ажлын хөтөлбөр”-ийг боловсруулан, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Усны чанарыг тодорхойлох шинжилгээний хөтөлбөрийг өргөтгөн Хархорин сумын орчим Орхон голоос 1-12 дугаар сард, Бат-Өлзий сумын орчим Орхон голоос 4-11 дүгээр сард, Орхон-Улаан ам, Бөөрөлжүүт-Уянга голоос 4-10 сард усны химийн дээж авч шинжилгээг хийж, дүнг холбогдох газруудад хүргүүлсэн.- Аймгийн усны мэдээллийн санг журмын дагуу бүрдүүлэн тухай бүрд нь сумдаас авсан судалгаа, сар, улиралын тайлан, шинээр гаргасан болон сэргээн засварласан худаг, усны тооллого, хамгаалж тохижуулсан булаг шанд, рашаан зэрэг мэдээллүүдээр тогтмол баяжилт хийж тус онд 13 байгууллага, аж ахуйн нэгж, 45 иргэнийг мэдээллээр хангалаа.- Аймгийн рашаануудын нэгдсэн каталогитой болох зорилгоор мэдээллийн санд баяжилт хийж, рашаан, рашаан төст булгийн байршлыг газрын зурагт буулгах ажлыг ArcGis программыг ашиглан хийж гүйцэтгэлээ - Бүрд сумдын Боригдой хэмээх газар 30 га талбай услах хүчин чадалтай услалтын системийг шинээр байгуулах ажлыг улсын төсвийн 248.0 сая төгрөг, Төгрөг сумын Мазрын услалтын системийн /37 га талбай/ их засварын ажлын 170.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Усны барилга” ХХКомпани тус тус хийж гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өглөө. -Улсын төсвийн 83.3 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баян-Өндөр сумын Харзтайн голын адагт 2.3 га талбай бүхий газар хөв цөөрөм байгуулах ажлыг “Онги-Ээж” ХХКомпани хийж гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өглөө. Хөв нь3202.6 м3ус хуримтлуулан 10 мянга гаруй га бэлчээрийг усжуулж бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлээд байна -Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Арвайхээр сумын ундны усны эх үүсвэрийн гүний худаг 3, цэвэр ус дамжуулах 15 км урт хос шугам шинээр угсрах, 1000 м3 багтаамжтай ус нөөцлөх сав шинээр барих, гэр хороололд цэвэр усны 13 км урт шугам угсрах, цэвэрлэх байгууламжийг шинэчлэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэх ажлын ТЭЗҮндэслэл батлагдсан - Бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор улсын төсвийн 351.1 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 31 шинэ худаг, “Малчин өрхүүдэд уст цэг ба нэвтрүүлэх төв байгуулах” төслийн 390.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 19 шинэ худаг, 5 худгийг сэргээн засварлах, “Тогтвортой амжиргаа-II” төслийн 465.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 22 шинэ худаг, 5 худгийг сэргээн засварлах ажлыг улсын комисс актаар хүлээлгэн авлаа. Хархорин сумын цэвэрлэх байгууламжийн 26.1 км инженерийн шугам сүлжээг /цэвэр усны шугам 5.1 км, бохир усны шугам 21 км/ шинэчилэн засварлах ажлыг “Наб-Сан” трейд, “Эс энд Ай” ХХКомпаниуд хийж 2011 онд 95 хувийн гүйцэтгэлтэй техникийн комисст хүлээлгэн өгсөн. Техникийн комисс нь нэмэлт хийх шаардлагатай ажлыг хийж гүйцэтгэн 2012 онд улсын комисст хүлээлгэн өгөх шийдвэрийг гаргасан. - Орхон голын сав газрын зөвлөлийг байгуулах Анхдугаар хурлыг Хархорин суманд 2011 оны 05 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулав. Хуралд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, “Усны нөөцийн нэгдсэн менежментийг бэхжүүлэх нь” төсөл, Орхон голын сав газарт хамрагдах 8 аймгийн нийт 160 гаруй төлөөлөгчид оролцлоо.

90.0 4.5

Page 37: Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилт 2011

54 5

“Ногоон хэрэм” /2005-2035 он/

Монгол Улсын Засгийн

газрын 2005 оны 44 дүгээр тогтоол

Өвөрхангай аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хороо 2011 онд тус аймагт улсын төсвөөр гүйцэтгэх ойжуулалт, Ногоон Хэрэм хөтөлбөрийн хүрээнд ойн зурвас байгуулах ажлын гүйцэтгэгчийг Төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа. “Ногоон хэрэм” хөтөлбөрийн хүрээнд 8 га ойн зурвас байгуулах ажлын гүйцэтгэгчээр Хархорин сумын “Хөвч ирээдүй” нөхөрлөлийг шалгаруулав. “Хөвч ирээдүй” нөхөрлөл нь Өвөрхангай аймгийн Хархорин суманд мод үржүүлэг, ойжуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд “Ногоон хэрэм” хөтөлбөрийн хүрээнд Хархорин сумын Орхоны хөндийд ойн зурвас байгуулах төслийн Хархорин сумын Онгоцон ухаа багийн нутаг дэвсгэрт нийт 8 га талбайг хашиж хамгаалан 4 төрлийн навчит модоор ойн зурвас байгуулах ажлыг хийж гүйцэтгэлээ. Ойн зурвас байгуулах модны төрөл зүйлийг сонгохдоо тухайн орон нутагт дасан зохицсон, ургах чадвар сайтай, ганд тэсвэртэй зэргийг харгалзан үзэж улиас, бургас, хайлас, чацаргана гэсэн 4 төрлийн навчит модыг сонгон тарив. Үүнд: Чацаргана 3200 ширхэг, улиас 600 ш, хайлас 600 ш, бургас 200 ш буюу нийтдээ 4600 ш мод тарив.Намрын тооллогоор ургуулсан мод бутыг 76 хувийн гүйцэтгэлтэй хүлээлгэн өгч ойн зурвас байгуулах ажилд нийт 6 хүнийг түр ажлын байраар хангасан байна.

100 5.0

55 6

“Цөлжилmтэй тэмцэх” /2010-2020 /

Монгол Улсын Засгийн шазрын 2010 оны 90

дүгээр тогтоол

Цөлжилт, элсний нүүлтээс хамгаалах, цаг уурын дулаарал, хуурайшилт, орчны доройтлыг бууруулах гол арга зам болсон ойжуулах, мод бут тарих, төв суурин газрыг цэцэрлэгжүүлэх, ногоон байгууламж байгуулах, булаг шандны эх хамгаалах, бэлчээрийн менежментийг сайжруулах ажилд иргэд, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтарч ажиллах тэдгээрийг энэ ажилд татан оролцуулах бодлого баримталж ажиллаа. Засгийн газрын болон аймгийн Засаг даргын 2008-2012 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, аймгийн үндсэн чиглэлтэй уялдуулж цөлжилттэй тэмцэх талаар 2011-2015 онд хэрэгжүүлэх дунд хугацааны төлөвлөгөө боловсруулж аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүж батлуулав. Төсвийн еренхийлөн захирагч нарын бүтээгдэхүүн нийлүүлэх, санхүүжүүлэх гэрээнд ойг нөхөн сэргээх, булаг шандны эх тохижуулах, аймгийн Засаг даргаас сумын Засаг дарга нартай байгуулсан гэрээнд цөлжилттэй тэмцэх, төв суурин газрыг цэцэрлэгжүүлэх ногоон байгууламж, ойн зурвас байгуулах, худаг уст цэг гаргах зэрэг ажлыг тусгаж биелэлтийг тухайн жилд тооцон ажиллаж байна. Бэлчээрийн менежментийг сайжруулах ажлын хүрээнд уламжлалт бэлчээр ашиглах аргыг сэргээх, орон нутагт бэлчээр сэлгэх, өнжөөх, хашаалах ажлыг төсөл хөтөлбөрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж нөөц бэлчээр байгуулах зорилгоор 28 малчны бүлэг 86 га, малын тэжээл тариалах, хадлангийн талбайг хамгаалах зорилгоор 1496 га талбайг хашиж хамгаалсан байна. Мөн байгууллага аж ахуйн нэгж, иргэд ойн зурвас байгуулах, чацаргана, жимс жимсгэний мод тариалах зорилгоор 680 га талбайг хашиж 750 мянга гаруй мод бут тарьсан.Унах хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Онги Бороо-1, 2 экспидеци, Уянга сумын Ширээтийн даваа, Баруунбаян-Улаан сумын Зүүн Богд ууланд суурилуулсан генераторуудын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа эхлүүлэх зөвшөөрлийг Ус, Цаг Уурын Хүрээлэнгээс 5 дугаар сарын 1-ны өдрөөс олгосон. 2011 онд газрын генератороор 15 удаа, Онги Бороо-1, 2 экспидеци 13 удаа цаг агаарт зориудаар нөлөөлж, орох хур тунадасны хэмжээг 15 орчим хувиар нэмэгдүүлсэн. Газрын хөрс, ургамлан бүрхэвчийн доройтол, цөлжилтийн үйл

90.0 4.5

Page 38: Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилт 2011

явцыг судлах хяналт-шинжилгээ хийх суурин цэг буюу экологийн чадавхийг үнэлэх талбарыг бүх сумдын баг бүрт 115 цэгт байгуулж мэдээлэл цуглуулах ажлыг УЦУОШАлба хариуцан гүйцэтгэж байна. 8 сарын 2 дугаар 10 хоногийн байдлаар аймгийн зуншлага, ургамлан бүрхэвчийн мэдээллийг боловсруулж нийтэд түгээсэн.

56 7

“Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай”

/2007-2020/

Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 99

дүгээр тогтоол

Удаан задардаг органик бохирдуулагчийг багасгах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд доорх ажлуудыг гүйцэтгээд байна. Нийлэг хальсан уутны хэрэглээг хориглох тухай хууль батлагдсантай холбогдуулан аймгийн хэмжээнд 0.025 мм болон түүнээс бага зузаантай нийлэг хальсан уутыг худалдааүйлчилгээнд хэрэглэхийг хориглох талаар сумдын Засаг дарга нарын гаргасан шийдвэр амжилттай хэрэгжиж байна. Бүх сумдын ЗДТГазар, ЕБСургуулиудтай хамтран түүх соѐлын дурсгалт газар, уул овоо, гудамж талбай, гол горхи, амралт сувилалын газруудад ихээр тарж хаягдсан хуванцар сав, гялгар уутнуудыг цэвэрлэх, устгах ажлуудыг амжилттай зохион байгуулж сурагчдад тэдгээрийн хор нөлөөний талаар хичээл сургалтуудыг зохион байгуулсан. Арвайхээр сумын ЗДТГазар, ЕБСургууль, ШУТИС-тай хамтран 2011 оны 4 дүгээр сард, Аймгийн төвд хог цэвэрлэх ажлыг зохион байгуулж 8 га талбайд тархсан гялгар уутыг цэвэрлэх ажлыг зохион байгууллаа. Арвайхээр, Бат-өлзий сумдад ажил эрхлээгүй байгаа өрх толгойлсон эмэгтэйчүүдийг бүлэг болгон даавуун торон уут үйлдвэрлэхээр байгуулагдсан нөхөрлөл амжилттай ажиллаж байна. Хот орчныг ихээр бохирдуулж байгаа гялгар уут, хуванцар сав зэргийг хулээж авах цэг Арвайхээр суманд 2, Хархорин, Өлзийт сумдад тус бүр 1 ажиллаж байна, Аймгийн төвд нийтийн гудамж талбайд, цэцэрлэгт хүрээлэнд гялгар цаас,ундааны лааз, шил бусад хатуу хог хаягдал цуглуулах зорилгоор 55 хогийн савыг байрлуулах арга хэмжээг аваад байна. Аймгийн БОАЖГазар, ОХБЦГазар хамтран Бат-өлзий сумын байгалийн үзэсгэлэнт газар болох Орхоны Хүрхрээ, Төвхөн хийд, Бага цутгалан, Цагаан хайрхан зэрэг аялал жуулчид тасардаггүй газарт хаягдсан гялгар уут, лааз, шил, хуванцар савыг цэвэрлэж тохижуулах ажлыг хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

100

5.0

Page 39: Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилт 2011

57 8

“Чанарын болон байгаль орчны удирдлага

/менежмент/-ыг дэмжих” /2002-2016 он/

Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 146

дугаар тогтоол

Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэн хэрэгжүүлэх ажлын хүрээнд баталгаажуулалтын алба, сорилтын лаборатори , хэмжилзүйн албаны итгэмжлэлийн гарын авлагыг ISO-9001:2010 –ийн стандартын шаардлагын дагуу баяжуулан дахин боловсруулан үйл ажиллагаандаа хэрэглэж ажилласан. - Сорилтын лаборатори энэ жилд 280 аж ахуй нэгж иргэний 522 дээжинд 2876 үзүүлэлтээр лабораторийн хяналт шинжилгээ хийсэн. - Бүтээгдэхүүний баталгаажуулалт давхардсан тоогоор 35 аж ахуй нэгжид тохирлын үнэлгээ хийж 35 бүтээгдэхүүнд тохирлын гэрчилгээг олгосон. -Үйлчилгээний баталгаажуулалт давхарвсан тоогоор 300 аж ахуйн нэгжийг хамруулж баталгаажуулалтыг олгосон байна. Аялал жуулчлалын улирал, аймгийн 80 жилийн ойтой холбогдуулан ХХААЖДҮГ мэргэжилтэн, БОАЖГ-ын мэргэжилтэн, баталгаажуулалтын шинжээч , сорилтын лаборатори гэсэн бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн хяналт шалгалт мониторонгийн ажлыг Хужирт, Хархорин, Бат-Өлзий сумдын нийт 25 аялал жуулчлалын газруудад хийлээ. Аялал жуулчлалын баазуудад тохирлын үнэлгээг хийх явцад байгаль орчны эрсдлийн судалгааг гол үзүүлэлт болгон авч үзэж баталгаажуулалт хийсэн нь байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн үр дүнтэй арга хэмжээ болж чадлаа. Чанарыг дэмжих хүнс үйлдвэрлэгчдийг дэвшилтэт аргыг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2011 оныг “Иргэдийг сургалт мэдээлэлээр хангах “ жил болгон 20 удаа 800 гаруй иргэд, аж ахуйн нэгжид сургалтыг зохион явуулж , Төрийн бус байгууллагуудтай хамтран “ Бизнесийг дэмжих “ сургалтын нэгдсэн хөтөлбөр төлөвлөгөө гарган ажилласан нь манай ажил үйлчилгээ, нэр хүнд, үйл ажиллагааны чиглэл үр дүнг бүх нийтэд тодруулан гаргаж сурталчилгаа болсон чухал үр дүнтэй ажил болсон. Үүнд: “Таны боловсрол ба баримт бичиг боловсруулахуй”, “Хуулийн мэдлэгт тань.” гм өөрийгөө хөгжүүлэх сургалтыг материалууд мөн “ Стандартыг хүн бүрт хүртээмжтэй болгох нь“ , ” ЧУТ ISO-9001”, “ Стандарт таны амьдралд “ ,“Стандарт хөгжлийн түлхүүр ”, “НАССР ба Хүнсний эрүүл ахуйн ерөнхий зарчим ”,“ Хүнсний аюулгүй байдал сорилт шинжилгээ, баталгаажуулалт”, ” Шинэ стандарт”, “ Стандарт , стандартчилал” гэсэн сургалт сурталчилгааны материалуудыг шинэтгэл хийж ашиглаж байна. - Жил бүрийн “ Хэмжилзүйн өдөр “2011.05.15 “ Дэлхийн байгаль орчны өдөр”-ийг тохиолдуулан 7 хоног , сарын ажлын арга хэмжээг зохиож байгууллагын гадна орчин болон байгууллагын гадна орчинг цэцэрлэгжүүлэх, машины зогсоол , явган хүний зам, хашаа зэргийг шинээр хийж хот тохижилт төлөвлөлтийн дагуу байгууллагын өгнө төрхийг нийцүүлэн ажиллалаа. - Дэлхийн чанарын өдрийг тохиолдуулан СХЗГазрын даргын албан даалгаврын хүрээнд “ Миний бүтээлч ажил манай байгууллагын амжилтын үндэс” сарын аяны хүрээнд Эрдэнэт хотод зохион байгууллагадсан “ Төгс чанарын төлөө “ сургалт семинарт 6 хүнийг оролцуулан Чанар удирдлагын тогтолцоог хэрэгжүүлсэн анхны төрийн байгууллагын хувьд гарч байсан хүндрэл бэрхшээл ололт амжилт туршлагаа хувалцаан ЧУТ-г нэвтрүүлсэн Эрдэнэтийг Уулын баяжуулах үйлдвэртэй танилцлаа. -ЧУТ-ны ISO 9000 стандартыг “ Төрийн алба”, “Бизнест “ нэвтрүүлэх нь сургалт хичээлийг эдийн засгийн ухааны доктор, ISO 9000-ын олон улсын тэргүүлэх аудитор, СХЗГ-ын БТБА-ны дарга О.Намжил зааж Аймгийн ЗДТамгын газрын 35 мэргэжилтэн, Дэлгэрэх хүнс ХХК-ны 40, МЕВ ХХК, Гэгээн трейд ХХК -ны 30 гаруй иргэнийг хамруулав. Дээрх томоохон архи

100 5.0

Page 40: Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилт 2011

үйлдвэрлэгч компаний ажилчидад Хүнсний үйлдвэрийн эгзэгтэй цэгийн хяналтын тогтолцоо HACCP , Хүнсний эрүүл ахуйн ерөнхий зарчим зэрэг сэдвээр лекц тавьж, Чанарын гарын авлага болон итгэмжлэгдсэн лабораторитой байхыг зөвлөж зарим нэгэн чанарын гарын авлагыг үзэж заавар зөвлөмж өгсөн. “ Лабораторийн хяналт шинжилгээ стандарт “ лекц, дадлага сургалтыг Дэлгэрэх хүнс ХК – ийн инженер техникийн ажилчдад нийт 10 хүнд зохион байгуулсан. Орон нутгийн хэмжээнд чанарыг сайжруулах зорилгоор амжилт гаргасан аж ахуйн нэгж, байгууллага, хүмүүсийг шалгаруулах ажлыг зохион явуулаад 6 жил болж байна. Энэ жил Дэлхийн чанар өдөр буюу Чанарын 7 хоногоор төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран Шилдэг үйлдвэрлэгч”-ээр Талх нарийн боов үйлдвэрлэгч “ Өв санаа” ХХК, “Шилдэг үйлчилгээ”-ний байгууллагаар Дэлгэрэх хүнс компаний үйлчилгээний компани “ДХК “ ХХК тодруулан телевиз радиогоор олон нийтэд сурталчилан дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулав. - ЧУТ-г хэрэгжүүлснээр жил бүр байгууллагын нэгж лабораториуд дотоод аудитыг чанарын өндөр түвшинд хийж байгаа нь манай байгууллагын дотоод ажил болон байгууллагын үйл ажиллагааны чанарт эергээр нөлөөлөх болсон гэж үзэж байна. Үндэсний тохирлын тэмдэг болон тохирлын тэмдэгтэй бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох зорилт дэвшүүлэн Хужирт рашаан сувилалын газар, Дэлгэрэх хүнс ХК-ны 3 бүтээгдэхүүнийг үндэсний тохирлын тэмдэгтэй болгосон байна.

58 9

“Байгалийн гамшгийн аюулыг бууруулах”

/1999-2015 он/

Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 25

дугаар тогтоол

Улирлын урьдчилсан төлөв 2 удаа сарын урьдчилсан төлөв 12 удаа,7хоногийн урьдчилсан мэдээг 48 удаа , бүх сум болон төр захиргааны байгууллага ОБХ -д бичгээр болон факсаар дамжуулж үйлчиллээ. Бүх нутгийн болон Арвайхээр хот орчмын хоногийн урьдчилсан мэдээ болон 5 хоногийн урьдчидсан төлөвийг өдөр бүр, Цаг агаарын Аюултай үзэгдэл болон нөхцөл бүрдсэн үед сэрэмжлүүлэг мэдээ0 удаа гаргаж монголын радиод факсаар өгч 15.10 цагаас орон даяар зарлуулж,http://www.icc.mn/aimag/Uvurkhangai/ сайтд тавьж байна. 7хоногийн төлөвийг даваа гариг бүр хоногийн мэдээтэй монголын радио болон орон нутгийнӨВ TV болон FM-радиогоор 48 удаа зарлуулж,интернетд тавьж ард иргэдэд хүргэлээ Цасан болон шороон шуурга, хүчтэй салхи, хөрсний гадаргийн цочир хүйтрэлт, зэрэг цаг агаарын аюултай үзэгдэл болох нөхцөл бүрдсэн үед Цаг агаарын Аюултай үзэгдлийн сэрэмжлүүлэг мэдээг бүх сумдад болон Онцгой байдлын хэлтэст мэдээлээ. Ой хээрийн түймэр гарах нөхцлийн үнэлгээг Арвайхээр, Хужирт, Хархорин,Бат-Өлзий,Уянга,Зүүнбаян-Улаан сумдаар гаргаж аюултай болон нэн аюултайн хэмжээнд хүрсэн үед анхааруулга, сэрэмжлүүлэг мэдээгээр 8 удаа үйлчиллээ. Цаг агаарын аюултай үзэгдлийн сэрэмжлүүлэг мэдээ 21 удаа гаргаж таарц нь 74.2% нч 86.1 % илэрүүлсэн байдал 97.2% байна. Хоногийн урьдчилсан мэдээний дундаж таарц 92,5% байна Анхааруулга мэдээгээр 25 удаа төр захиргааны байгууллагууд болон сумдад мэдээлж таарц 100%. Хоногийн урьдчилсан мэдээний дамжуулалт 100% климат мэдээний чанар100% Хуурайшлын эрсдэлийн зэргийн үнэлгээний таарц100%байлаа. Сум бүрээр нарийвчлан гаргаж байгаа хоногийн болон 5 хоногийн Урьдчилсан мэдээг бүх сумдад өдөр бүрийн 14 цагт мессежээр өгч байна. Урьдчилан мэдээлэх арга технологийг боловсронгуй болгох, мэдээллийн чанарыг сайжруулах үүднээс Интернетээс Вашингтон,Орос, Япон,Солонгос, европын дунд хугацааны тоон прогнозын үр дүнгээс гадна монголын ММ-5 тоон прогнозын үр дүн,Их бага температурын аргын үр дүн,Хятадын FУ-2 болон Солонгосын байран хиймэл дагуулын

90.0 4.5

Page 41: Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилт 2011

хөдөлгөөнтХүхэрлэг хий,азотын давхар исэл,нүүрстөрөгчийн дутуу исэл,тоосжилтыг тогтмол тодорхойлж байна. Унал тоосонцорын сорьцыг 10 хоног дутам агаар хөрсний цацрагийн фоны хэмжилтийг хииж байна. Шинжилгээний дүнгээс үзэхэд агаар бохирдуулагч хийнүүдийн хэмжээ жилээс жилд тодорхой хэмжээгээр нэмэгдсээр байна.10-3-р саруудад хүхэрлэг хийн хэмжээ бусад сарынхаас их байна.Хүхэрлэг хий нь хүхэр агуулсан нүүрс түлснээс үүсдэг ба гол эх үүсвэр нь манай аймгийн хувьд олон жижиг уурын зуухнууд,гэр хороолол байдаг учир галлагаа зогссон зуны улиралд буурч, өвлийн улиралд өсч байгаа нь харагдаж байна.2011онд агаар дахь хүхэрлэг хийн сарын дундаж агууламж 0.006-0.030мг/м3, / хамгийн их нь 0,342мг/м3-д хүрсэн нь / АЧС-0.450 мг/м3- аас даваагүй ч өмнөх онтой харьцуулахад дундажаас 2-5%,хамгийн ихээс 33% ихэссэн, Азотын давхар ислийн сарын дундаж агууламж 0.015-0.037 мг/м3, хамгийн их нь 0.126 мг/м3-д хүрч АЧС-0,085мг/м3- аас давсан тохиолдол 4-5 удаа ажиглагдаж өмнөх оны дундаэаас 3-8%, хамгийн ихээс 40%-иар ихэссэн, Тоосжилтийн сарын дундаж агууламж нь 0,092-0.208мг/м3 байгаа нь АЧС-аас 2-5 дахин давсан бохирдолтой байна. Харин нүүрсхүчлийн дутуу ислийн сарын дундаж агууламж 0.24-0.92мг/м3 хамгийн их нь 6,40 мг/м3 ,Цацрагийн фоны жилийн дундаж хэмжээ 0.14 мкЗе/цаг байгаа нь хэвийн хэмжээнд байлаа.

59 10

“Уур амьсгалын өөрчлөлт”

/2001-2020 он/

Монгол Улсын Засгийн газрын 2001 оны дугаар тогтоол

1. Цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг өргөтгөж ББ-Улаан сумын Зүүн Богд ууланд газрын генератор нэмж суурилуулж, Онги-бороо-2 экспедици шинээр зохион байгуулагдан ажиллаж, ББ-Улаан, Уянга сумын газар газрын генератор 23 удаа, Онги бороо-1 Онги-бороо-2 экспедиц 19 удаа гарч 56 цэгт байрлан 171 удаа нөлөөлж орох хур тунадасыг 6,7-61,7%-иар нэмэгдүүлж 256,8 сая төгрөгийн ашигтай ажилласан. 2. Баянгол сумын Булгийн гэзэг, Уянга сумын Шурангийн ам, ББУлаан сумын Богд уул, Тарагт сумын Хүрэмт, Өлзийт сумын Сангийн далай, Гучинус сумын Туяа бригадад тус тус тунадас хэмжигч суурилуулан ажиллаж байна. 3. Баруунбаян-Улаан сумын Цаг уурын өртөөний барилгыг “Өглөөн наран” ХХК 12-р сарын 23-нд, Төгрөг сумын цаг уурын барилгыг “Эрч хүч” ХХК 9-р сарын 16-нд Улсын комисс хүлээлгэн өгсөн.4. Цаг уурын 11 харуулд психрометр суурилуулан ажиглалт хийж байна. 5. Бүрд, Зүйл харуулын ажиглалтын талбайг 20х16м2 өргөтгөсөн. 6.Бэлчээрийн төлөв байдлын судалгааг олон улсын түвшинд бэлчээрийн судалгаанд ашиглаж буй Шугам цэгийн аргаар хийж гүйцэтгэж байгаа бөгөөд төслөөс 2 өртөө, 9 харуулыг зургын аппарат, цахилгаан жин, ажиглалт хийх бүрэн багажаар хангасан. Газар доорхи усны горимын ажиглалтыг Арвайхээр суманд цооногт, Төгрөг, Хархорин суманд энгийн уурхайн худагт тус тус хийж байна. “Усны нөөцийн нэгдсэн менежментийг бэхжүүлэх нь” төслийн санхүүжилтээр Хархорин, Бүрд сумдад шинээр мониторингийн цооногийг гарган усны түвшний ажиглалтыг хийх автомат багаж, төхөөрөмжийг суурилуулахад бэлэн болсон. Газар доорхи усны түвшний хэлбэлзлийг өмнөх онтой харьцуулахад Арвайхээр суманд 21,3м буюу өмнөх онтой дундаж түвшний орчим, Хархорин суманд 2,32 м буюу 2010 оноос 14 см-ээр нэмэгдсэн, Төгрөг суманд 1.12м буюу 2010 оноос 6 см-ээр буурсан дүнтэй байна. Цаашид газар доорхи усны горимын хэмжилтийг ажиглалтын цооногт хийх шаардлагтай байгаа нь харагдаж байна. Учир нь энгийн уурхайн худгыг хүн малын хэрэгцээнд ашигладаг тул ажиглалтыг үнэн зөв гэж үзэх боломжгүй юм. Жил бүрийн 04-р сарын 1-нээс 10-р сарын 1-ны хооронд аймгийн нийт сумын хэмжээгээр бэлчээрийн ургамлын үзэгдэл зүйн ажиглалт, таримал ургамлын ажиглалтыг хийж байна.

100 5.0

Page 42: Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилт 2011

Зуны явуул судалгааг олон улсын түвшинд ,бэлчээрийн судалгаанд ашиглаж буй Шугам цэгийн аргаар хийх хөтөлбөр өргөжиж 19 сумын 116 цэгийг хамруулан хийж 8 дугаар сарын 10-20 хооронд харъяа өртөө харуулын техникч, ажиглагч нар тусгай хөтөлбөр, удирдамжийн дагуу зохион байгуулж зуншлагын ерөнхий байдал, ургац,бэлчээрийн даац багтаамжийн байдлыг тодорхойллоо. 8 сарын 20ны байдлаар нийт нийт нутгийн 85 орчим хувь нь зуншлага сайн, 15 орчим хувь буюу Өлзийт ,Баян-Өндөр,Зүйл,Богд сумдын өмнөд ,Сант ,Арвайхээр сумдын баруун болон хойд хэсгээр гандуу байна. Хадлан бэлчээрийн ургамалд хялгана ,ерхөг ,таана,шувуунхөл,хурдан цагаан үрийн боловсролтийн үе шат ,таримал ургамалд улаан буудай ,төмсөнд цэцэглэлтийн үе шат хэвийн хэмжээнд явагдсан. Ургамлын ерөнхий өндөр нутгийн хойд хэсгээр 8-24 см байлаа. Ой хээрийн түймэр гарах нөхцлийн үнэлгээг Арвайхээр, Хужирт, Хархорин, Бат-Өлзий, Уянга, Зүүнбаян-Улаан сумдаар гаргаж аюултай болон нэн аюултайн хэмжээнд хүрсэн үед анхааруулга, сэрэмжлүүлэг мэдээгээр 8 удаа үйлчиллээ. Цаг агаарын аюултай үзэгдлийн сэрэмжлүүлэг мэдээ 21 удаа анхааруулга мэдээгээр 25 удаа төр захиргааны байгууллагууд болон сумдад мэдээллээ. Урьдчилсан мэдээний таарц: Өмнөх онтой харьцуулахад Хоногийн урьдчилсан мэдээ улсын дунджаас 0,1% сэрэмжлүүлэг мэдээний таарц 7.9% Онч 4.0%, Илэрүүлсэн байдал 8,1%-иар дээгүүр байна.

60 11

“Ус цаг уур , орчны хяналт шинжилгээний

салбарыг 2015 он хүртэлх хугацаанд

хөгжүүлэх” /2005-2015 он/

Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 182

дугаар тогтоол

Цаг агаарт зориудаар нөлөөлөх генератор, экспедицийн тоог нэмэгдүүлж энэ онд 2 экспедиц, газрын 2 генератор үйл ажиллагаагаа 100% явууллаа. - Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааны үр дүнг тооцоход зориулж тунадас хэмжих 3 цэг нэмж байрлуулан 7 цэгт ажиглалт хийж байна. Гадаргийн усны 9-н цэгийн 95 сорьцонд гидрохимийн шинжилгээ хийсэн. Шинжилгээний дүнг Усны чанарын стандарттай харьцуулахад: Орхон гол 6-8-р сард Азотын нэгдлүүд 1.0-4.4, Фосфорын агууламж 1.7-1.9 дахин их, Онги гол 6-7-р сард Азотын нэгдлүүд 1.0-3.6 дахин их, Таац гол 4,7,8 сард Азотын нэгдлүүд 2-6.5, Фосфорын агууламж 1.2, Фторын агууламж 1.1 дахин их, Өлт гол 5-10-р сард Азотын нэгдлүүд 1.5-9.2, Фосфорын агууламж 1.2-2.4, Сульфатын агууламж 2.2 дахин их, Хөгшин гол Исэлдэх чанар 1.1-1.7, Азотын нэгдлүүд 1.02-5.2, Фосфорын агууламж 2.4, Сульфатын агууламж 1.1-3.9, Фторын агууламж 1.2-2.1 дахин давсан бохирдолтой байлаа. Орхон голд 6-р сараас эхлэн 12 удаагийн шинжилгээ хийхэд дээж нь маш их булингартай, дунд зэргийн эрдэсжилтэй, перманганатын исэлдэх чанар/ПИЧ/, нитритийн азот/NO2/-ын агууламж нь хүлцэх агууламжаас 5 дахин давсан бохирдолттой байсан. - Онги голын усыг нэмэгдүүлэх зорилгоор Уянга суманд байрлах газрын генератор 12 удаагийн гаралтаар 68 түлш шатааж 680грамм реагент үүлэнд оруулж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа явуулж орох хур тунадасыг дунджаар 5.3-61.7%-иар нэмэгдүүлсэн. Агаарын чанарт хяналт тогтмол тавьж аймгийн хэмжээнд агаар бохирдуулагч эх үүсвэрийн тооллого хийж, агаар бохирдуулагч бодис NO2 SO2-ын хэмжилтийг өдөрт 3-н удаа, CO-г өдөр бүр 30 минут тутам, Тоосны хэмжилтийг долоо хоногт 2-3 удаа, цацрагийн түвшний ажиглалтыг өдөрт 2-удаа, унал тоосонцорын сорьцийг 10 –хоног тутам хийж шинжилгээний дүнг тухай бүр мэдээлж байна.

100 5.0

61 12 “Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл

ажиллагааг хөгжүүлэх” /2007-2015/

“Цаг агаарын үзэгдэлд зориудаар нөлөөлөх ажлын аюулгүй ажиллагааны түр журам” тус тус батлагдсан. Аймгийн Засаг даргн шийдвэрээр экспедицийн үйл ажилагаанд хяналт тавих ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд Галт зэвсэг хадаглах тухай хуулийн дагуу ЗДаргын 186 тоот захирамж гаргуулан мөрдөж байгаа бөгөөд пуужин,түлш

98.0 4.9

Page 43: Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилт 2011

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Монгол Улсын Засгийн

газрын 2007 оны 96 дугаар тогтоол

хадаглах зориулалтын агуулах барьж тохижуулан ашиглаж байна. ЦУОШГазар болон ИНЕГазартай “Цаг агаарын үзэгдэлд зориудаар нөлөөлөх үед агаарын зайн аюулгүй байдлыг хангах “талаар хамтран ажиллах гэрээ байгуулсан ба УЦУОШАлба, НОБуудалтай хамтран ажиллах салбар гэрээ байгуулан ажиллласан. 2008 оноос Улсын хэмжээнд 5 хөдөлгөөнт радар ашиглагдаж эхлэсэн ЦАЗНөлөөлөх экспедицийн үйл ажиллагаа үр дүнтэй болоход нөлөөлөх хамгийн чухал шаардлагатай тоног төхөөрөмж болох үүлний бүтцийг тандан судлах Явуулын радар захиалах талаар асуудал тавьж ,Тэргүүн шадар сайдын багцаас 525.0 сая төгрөг шийдүүлээд 2010 оны 6-р сард орж ирсэн боловч техникийн шаардлага хангагдаагүй учраас хүлээж авах ажил тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байна. “Онги-бороо-1” , “Онги-бороо-2” экспедиц 19 удаа “Газар-Агаар” ангилалын JFJ-1 маркийн 171 ш пуужингаар харвалт үйлдэж, Уянга суманд болон Зүүн Богд ууланд байрлуулсан газрын генератораар 23 удаа 150 ш түлш шатааж орох тунадасны хэмжээг 5.3-61.7%-иарнэмэгдүүлж нийт нутгийн 85% д зуншлага сайн байлаа. ЦАЗНөлөөлөхөд ашиглах судалгааны ажлыг салбар хариуцсан инженерүүд хийсэн. Улсын хэмжээнд 34 экспедиц ажиллаж байгаа бөгөөд тус аймагт 2008,2010 онд нийт 2 экспедиц байгуулагдан нэгдсэн удирдлагаар бүрэн хангагдсан.Бүх экспедиц ирдиум болон үүрэн телефон,GPS-ээр хангагдан мэдээ мэдээллээ хурдан шуурхай солилцон ажилласан нь үрдүнгээ өгч сүүлийн 2 жил дараалан системдээ тэргүүн байр эзэллээ. Орсон хур тунадасыг хэмжих нэмэлт цэгийг Уянга-Бөөрөлжүүт,Өлзийт-Сангийн далай,Баянгол-Булгийн гэзэг,Тарагт-Туяа, Тарагт сумын төвд,Зүүн Богд ууланд зэрэг 7 цэгт байруулж,идэвхтэн ажиглагчийг ажиллуулж байгаа бөгөөд 19-36 удаа хэмжилт хийж мэдээ дамжуулсан. Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх сургалтанд МДСангийн инженер,өртөөний техникч радарын инженер хамрагдаж мэргэжлийн үнэмлэх авч үйл ажиллагаа явуулж байна. Уянга газрын генераторчийг газар дээр нь сургаж дадлагажуулсан.

62 13

“Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг

бууруулах” /2009-2014/

Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 157

дугаар тогтоол

Газар хөдлөлтийн аюулт үзэгдэл түүнээс удрьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн ажлын төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтийг 100 % ханган ажиллаа. Энэ хүрээнд газар хөдлөлтийн аюулт үзэгдэл түүнээс удрьдчилан сэргийлэх чиглэлээр15 сумын 90 байгууллага аж ахуй нэгж, 7 команд штабын сургуулийг 5 сум, 1 багт нийт 8200 иргэдийг хамруулсан байна. Арвайхээр сумын Засаг даргын тамгын газар, МХГ, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо, Боловсрол соѐлын газар хамтран сургууль, цэцэрлэг, олон нийтийн барилгын газар хөдөлтийн тэсвэржилт хийц бүтцэд зөвшөөрөлгүй өөрчлөлт хийсэн зэрэгт үзлэг шалгалт хийж 24 зөрчлийг илрүүлж, албан шаардлага хүргүүлэв. Мэргэжлийн анги албадын бэлтгэл бэлэн байдал, холбоо зарлан мэдээллийн техник хэрэгслийн бэлэн байдлын талаар байгууллагын удирдлага 80 хүнд сургалт явуулж арга зүйн зөвлөгөө өглөө. Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь Trimdle GPRS R4, R6маркын байр зүй, кадастрын зургийг нарийвчлалтай авах хүчин чадалтай 2 ширхэг багажийг авсанаар хамгийн сүүлийн үеийн мэдээллээр хангагдах болсон.

90.0 4.5

САЛБАРЫН ДУНДАЖ ДҮН 92.9 4.6

НИЙТ ХЭРЭГЖИЛТИЙН ДҮН 92.6 4.6

Page 44: Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилт 2011