50
Экономиксийн үндэс Багш Д.Энх-Амгалан МУИС, ШУС, НУС, ЭЗТ

Үндэсний тооцооны систем

Embed Size (px)

Citation preview

Page 1: Үндэсний тооцооны систем

Экономиксийн үндэс

Багш Д.Энх-АмгаланМУИС, ШУС, НУС, ЭЗТ

Page 2: Үндэсний тооцооны систем

Макроэкономикс юу судалдаг вэ?

Макроэкономикс нь аливаа эдийн засгийн бүтэц, үйл ажиллагаа, төлөв байдлыг бүхэлд нь авч үздэг.

Page 3: Үндэсний тооцооны систем

Макро эдийн засаг

• Макро эдийн засгийн ухаан нь эдийн засгийн өсөлт болон үйлдвэрлэл, ажил эрхлэлт, үнийн ерөнхий түвшний хэлбэлзлийг судалдаг.

• Өсөлт нь хэрэглээ болон амьжиргааны стандартыг дээшлүүлдэг тул маш чухал.

• Үйлдвэрлэл болон үнийн хэлбэлзэл нь өсөлтийг сааруулж, эдийн засгийн хүндрэл бий болгодог.

Page 4: Үндэсний тооцооны систем

Макроэдийн засгийн асуудлууд• Эдийн засгийн өсөлт• Бизнесийн хэлбэлзэл• Ажилгүйдэл• Инфляци• Олон улсын худалдаа• Олон улсын санхүү• Ядуурал, тэгш бус байдал• Хүрээлэн буй орчны бохирдол• Макроэдийн засгийн бодлого

- Сангийн бодлого- Мөнгөний бодлого

Page 5: Үндэсний тооцооны систем

Макроэдийн засагчид юу хийдэг вэ?

• Бүтээгдэхүүн, үйлчилгээний нийт үйлдвэрлэл(ДНБ), ажилгүйдэл, инфляци, улс хоорондын арилжаа зэргийг харгалзан үзэж, эдийн засаг дахь гол том чиг хандлагуудыг шинжлэх, тодорхойлогч хүчин зүйлсийг олж тогтоох нь макроэдийн засагчдын гол зорилго юм.

Page 6: Үндэсний тооцооны систем

ДНБ• Дэлхийн нэрлэсэн ДНБ 2011 оны байдлаар 70

триллион (1012) ;доллар. Үүнээс ойролцоогоор• 25%- Европын холбоо• 20%- АНУ• 10%- Хятад• 8%- Япон• ...• Монгол- 8.5 тэрбум ам доллар (0.01%)

Эх үүсвэр: НҮБ

Page 7: Үндэсний тооцооны систем

Үндэсний тооцооны систем

• ҮТС гэдэг нь тухайн улсын макро эдийн засгийн статистик үзүүлэлтүүдийг бүхэлд нь ойлгоно.

• Эдгээр үзүүлэлтүүдэд ДНБ, инфляци, ажилгүйдлийн түвшин болон худалдааны алдагдал зэрэг хамаарна.

• ҮСТ-ийн хүрээнд ДНБ нь чухал байр суурь эзлэх бөгөөд тухайн улсын эдийн засгийн нийт үйлдвэрлэлийг харуулдаг.

Page 8: Үндэсний тооцооны систем

ДНБ Яагаад тооцох хэрэгтэй вэ?

• Өрх гэрүүд, ААН-үүд болон зах зээлд бүхэлд нь зэрэг нөлөөлж байдаг нийт эдийн засгийн өөрчлөлтийг тайлбарлах нь макроэкономиксийн зорилго юм.

- Улс орны хувьд- Хувь хүмүүсийн хувьд

Page 9: Үндэсний тооцооны систем

ДНБ

• ДНБ нь тодорхой хугацаанд тухайн улсын хил хязгаарын дотор үйлдвэрлэгдсэн бүх эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн мөнгөн өртөг юм. – Зах зээлийн өртөг– Бүх эцсийн бүтээгдэхүүн– Улсын хил хязгаар– Хугацаа

• Урсгал үзүүлэлт

Page 10: Үндэсний тооцооны систем

Зах зээлийн нийт өртөг буюу үнэ цэнэ

• Мөнгөн дүнгээр хэмжинэ.• Бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд нь харилцан

адилгүй өөр өөр үнэтэй байна. Энэ хэмжээгээрэээ ДНБ-д оруулах хувь нэмэр нь харилцан адилгүй юм.

Page 11: Үндэсний тооцооны систем

Бүх бүтээгдэхүүн, үйлчилгээ

• Бүтээгдэхүүн гэдэгт материаллаг зүйл орно-Талх- Оймс- Мах, гурил гэх мэт...

• Үйлчилгээ гэдэгт материаллаг бус зүйлс орно.- Кино үзэх- Гутал засвар- Сурах гэх мэт

Page 12: Үндэсний тооцооны систем

ДНБ-үйлдвэрлэлийн хэмжүүр

• ДНБ-д юуг оруулах вэ?– Зөвхөн эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээ

• Үйлдвэрлэлийн завсрын үе шатны борлуулалт нь эцсийн хэрэглэгчийн бүтээгдэхүүнд шингэсэн байдаг тул оруулдаггүй. Учир нь оруулснаар давхар тооцоо үүснэ.

Page 13: Үндэсний тооцооны систем

Үйлдвэрлэлийн үе шат

Борлуулалтын орлого(үйлдвэрлэлийн үе шат бүрд)

Бүтээгдэхүүний нэмүү өртөг (шинээр бий болгосон орлоготой тэнцүү)

I: фермерийн улаан буудай

II: тээрэмчний гурил

III: талхчны талх

IV: Дэлгүүрийн талх

30000₮

65000₮

90000₮

100000₮

Хэрэглэгчийн нийт зардал = 100000₮ Нийт нэмэгдсэн өртөг = 100000₮

30000₮

35000₮

25000₮

10000₮

Page 14: Үндэсний тооцооны систем

Тодорхой хугацаанд

• ДНБ-ийг цаг хугацааны тодорхой үед (Жилд, улиралд гэх мэт) үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний өртөг юм.

• Монгол улсын хувьд 1989 оноос жилээр, 2008 оноос улирал тутам гаргах болсон.

Page 15: Үндэсний тооцооны систем

ДНБ-Үйлдвэрлэлийн хэмжүүр

• ДНБ-д юу ордог вэ?– Санхүүгийн шилжүүлэг болон орлогын шилжих төлбөр

нь үйлдвэрлэлтэй холбоотойгүй тул эдгээрийг хасдаг.– Тухайн улсын газар зүйн хил хязгаарын доторх

үйлдвэрлэлийг л тооцдог.– Тухайн хугацааны дотор үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнийг

л тооцно.• ДНБ-ийг төгрөгөөр хэмждэг

– Бүтээгдэхүүн бүр үйлдвэрлэлийг худалдан авагчийн тухайн бүтээгдэхүүнд хийсэн төлбөрийн хэмжээгээр нэмэгдүүлнэ.

– ДНБ нь жилийн хугацаан үйлдвэрлэсэн бүх бүтээгдэхүүн, үйлчилгээнд зарцуулсан нийт зардлын нийлбэр юм.

Page 16: Үндэсний тооцооны систем

ДНБ-ийг хэмжих хоёр арга зам

• Зарлагын (эцсийн ашиглалтын) арга– ДНБ нь өрхүүд, хөрөнгө оруулагчид, засгийн

газар, болон гадаадынхны худалдан авсан эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд зарцуулсан нийт зардлын нийлбэр юм.

– ДНБ нь 4 бүрэлдэхүүн хэсэгтэй:• Хувийн хэрэглээний худалдан авалт• Нийт хувийн хөрөнгө оруулалт (бүтээгдэхүүний

нөөцийг оруулаад)• ЗГ-ын худалдан авалт (хэрэглээ ба хөрөнгө

оруулалт)• Цэвэр экспорт (экспортоос импортыг хассан зөрүү)

Page 17: Үндэсний тооцооны систем

ДНБ-ийг хэмжих хоёр арга зам

Эцсийн бүтээгдэхүүндЗарцуулсан нийт мөнгөн урсгал

= ДНБ=Эцсийн бүтээдэхүүний орлогын (мөн шууд бус зардал) мөнгөн урсгал

Page 18: Үндэсний тооцооны систем

ДНБ-ийг хэмжих хоёр арга• Нөөцийн зардал –Орлогын хандлага

– ДНБ нь тухайн хугацаанд үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн, үйлчилгээнд шингэсэн зардал болон түүнээс бий болсон орлогын (ашиг орно) нийлбэр дүн юм.

• ДНБ-ий шууд зардал орлогын бүрэлдэхүүн– Ажиллагсдын цалин, хөлс– Өөрийн үйлдвэрлэлийн/ажил эрхлэлтийн орлого– Түрээс– Зээлийн хүү– Корпорацийн ашиг

Эдгээрийн нийлбэр = үндэсний орлого

Page 19: Үндэсний тооцооны систем

ДНБ-ийг хэмжих хоёр арга

• Нөөцийн зардал-Орлогын хандлага:– ДНБ-ий зардлын бүрэлдэхүүн хэсэг бүгд

нөөц нийлүүлэгчид орлого болж очдоггүй. ДНБ-ийг гаргахын тулд өөр 3 хүчин зүйлийг тооцох ёстой.

• Шууд бус бизнесийн татварТатвар нь үйлдвэрлэгчийн зардлыг өсгөж

• Элэгдэл• Гадаадынхны цэвэр орлого

Page 20: Үндэсний тооцооны систем

ДНБ-ийг хэмжих хоёр арга

• ДНБ-ийг хэмжих хоёр арга байна:– Эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд

хэрэглэгч, хөрөнгө оруулагч, засгийн газар, гадаадынхны зарцуулсан зардлыг нэмэх

– Бүтээгдэхүүн үйлчилгээний үйлдвэрлэлийн шууд бус зардал болон орлогын төлбөрийг нэмэх

Page 21: Үндэсний тооцооны систем

ДНБ-ийг хэмжих хоёр аргаЗарлагын хандлагаХувийн хэрэглээний зардал

+Хувийн дотоодын нийт ХО

+ЗГ-ын хэрэглээ ба нийт хөрөнгө оруулалт

+Бүтээгдэхүүн үйлчилгээний цэвэр экспорт

= ДНБ

Нөөцийн зардал-орлогын хандлагаНийт орлого:

Ажиллагсдын цалин хөлсӨөрийн орлогоТүрээсАшигХүүгийн орлого

+ Орлогын бус зардал:

Шууд бус бизнесийн татвар ба элэгдлийн шимтгэл

+Гадаадынхны цэвэр орлого

= ДНБ

Page 22: Үндэсний тооцооны систем

ДНБ-ий бүтэц

Цалин түүнтэй адилтгах орлого

28%

Үндсэн хөрөнгийн хэрэглээ

6%

Үйлдвэрлэл импортын цэвэр

татвар18%

Үйл ажиллагааны цэвэр ашиг/

цэвэр холимог орлого

48%

2012

Page 23: Үндэсний тооцооны систем

Бодит болон нэрлэсэн ДНБ

Page 24: Үндэсний тооцооны систем

Бодит болон нэрлэсэн ДНБ

• “Бодит” гэдэг нь инфляцийг зохицуулсан гэсэн үг.

• Үнийн индексүүдийг орлого болон үйлдвэрлэлийн тоон өгөгдлөөс инфляцийн нөлөөг арилгахад хэрэглэдэг.– Үнийн индекс нь хугацааны тодорхой

моментод зах зээлийн сагсыг худалдан авах зардлыг түүнээс өмнөх үеийн тухайн сагсыг худалдан авах зардалтай харьцангуйгаар хэмждэг.

Page 25: Үндэсний тооцооны систем

Үнийн индексүүд

• Хэрэглээний үнийн индекс• ДНБ-ий дефлятор

Page 26: Үндэсний тооцооны систем

Үнийн индексүүд

• Хэрэглээний үнийн индекс (ХҮИ)Өрхийн худалдан авдаг бүтээгдэхүүн, үйлчилгээний ердийн сагсны зардалд үнийн өөрчлөлтийн үзүүлж буй нөлөөг хэмждэг.

• ДНБ-ий дефляторДНБ-д ордог бүтээгдэхүүнүүдийн зах зээлийн сагсны дундаж үнийн өөрчлөлтийг хэмждэг.

Page 27: Үндэсний тооцооны систем

Амьжиргааны өртгийг хэмжих нь: ХҮИ

• Өнөөдөр 1 төгрөгөөр юу ч худалдан авахгүй. Харин 20 жилийн өмнө юу худалдан авдаг байв?

• 20 жилийн өмнөхтэй харьцулбал өнөөдөр бүх юмны үнэ өссөн.

• Ингэж нийт үнийн түвшин өсөхийг инфляци гэдэг.

• Эдийн засагчид энэхүү амьжиргааны өртгийг өөрөөр хэлбэл худалдан авах чадварыг хэрхэн хэмждэг вэ?

Доктор Б.Соёлмаа

Page 28: Үндэсний тооцооны систем

Амьжиргааны өртгийг хэмжих нь: ХҮИ

• Үнийн индексээр үнийн түвшнийг хэмжинэ. • ДНБ-ий дефлятор нь нэг төрлийн үнийн

индекс• Өөр нэг индекс нь хэрэглээний үнийн индекс

(ХҮИ)• ХҮИ өссөн бол дундаж өрх амьжиргааны

стандартаа хэвээр хадгалахын тулд илүү их мөнгө хэрэглээндээ зарцуулах хэрэгтэй болно.

• ХҮИ ашиглан инфляцийг хэрхэн тооцох вэ?

Доктор Б.Соёлмаа

Page 29: Үндэсний тооцооны систем

Амьжиргааны өртгийг хэмжих нь: ХҮИ

• Үнийн түвшинг хэмждэг хамгийн түгээмэл арга нь (ХҮИ)

• ХҮИ-ийг сараар, улирлаар, жилээр гэсэн давтамжтай тооцдог.

• ХҮИ нь олон зууг, мянган бараа үйлчилгээний үнийг нэг индексээр илэрхийлэн харуулж буй үзүүлэлт юм.

• ЯАЖ?

• Жинг нь хэрхэн сонгодог вэ?Доктор Б.Соёлмаа

Page 30: Үндэсний тооцооны систем

Амьжиргааны өртгийг хэмжих нь: ХҮИ

• Хэрэглээний сагсыг тодорхойлох:– 1 дүгээр алхам: түүврийн аргаар дундаж

өрхийн өргөн хэрэглэдэг бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг тодорхойлох

• Монгол Улсын хэрэглээний сагсанд одоогоор 329 нэр төрлийн бараа үйлчилгээ байдаг.

• Сагсан дахь бараа үйлчилгээний тоог 5 жил тутамд шинэчилж ирсэн.

Доктор Б.Соёлмаа

Page 31: Үндэсний тооцооны систем

Амьжиргааны өртгийг хэмжих нь: ХҮИ

• 2 дугаар алхам: сагсанд багтсан бүтээгдэхүүн үйлчилгээ бүрийн хэрэглээний хэмжээг тодорхойлох-өөрөөр хэлбэл сагсны жинг тооцох.

• Сагсны жинг тодорхойлохдоо хэрэглэгчдийн түүвэр судалгаа хийдэг.

• Манай улсын хувьд өрхийн нийгэм эдийн түүвэр судалгаа хийдэг.

• Жишээ нь дундаж өрх мах болон гурил гэсэн 2 бараа хэрэглэдэг гэж үзье.

• Хэрэглээний бараа үйлчилгээний тогтмол сагс нь: 15 кг мах болон 10 кг гурил.

Доктор Б.Соёлмаа

Page 32: Үндэсний тооцооны систем

Амьжиргааны өртгийг хэмжих нь: ХҮИ

• 3-р алхам: хэрэглээний сагсан дах бараа үйлчилгээний үнүүдийг тухайн цаг хугацаа бүрт тодорхойлох

Доктор Б.Соёлмаа

Он 1 кг махны үнэ(төгрөг)

1 кг гурилын үнэ (төгрөг)

2009 3000 500

2010 4500 600

2011 8000 800

Page 33: Үндэсний тооцооны систем

Амьжиргааны өртгийг хэмжих нь: ХҮИ

• 4-р алхам: Хэрэглээний сагсны зардлыг тооцох

Он Сагсны зардал

2009(₮3000 нэг кг мах × 15 кг мах)+ (₮500 нэг кг гурил × 10 кг гурил)=₮50 000

2010 (₮4500 нэг кг мах × 15 кг мах)+ (₮600 нэг кг гурил × 10 кг гурил)=₮73 500

2011(₮8000 нэг кг мах × 15 кг мах)+ (₮800 нэг кг гурил × 10 кг гурил)=₮128 000

Page 34: Үндэсний тооцооны систем

Амьжиргааны өртгийг хэмжих нь: ХҮИ

• Суурь оныг сонгох болон индексээ сонгох

Доктор Б.Соёлмаа

Он ХҮИ (суурь он 2009)

2009 (₮50 000/₮50 000) × 100 = 100

2010 (₮73 500/₮50 000) × 100 = 147

2011 (₮128 000/₮50 000) × 100 = 256

Page 35: Үндэсний тооцооны систем

Амьжиргааны өртгийг хэмжих нь: ХҮИ

• 6-р алхам: Инфляцийг тооцох

Доктор Б.Соёлмаа

Он Инфляцын түвшин

2010 (147-100)/100 × 100 =47%

2011 (256-147)/147 × 100 =74%

Page 36: Үндэсний тооцооны систем

Амьжиргааны өртгийг хэмжих нь: ХҮИ

• Үндэсний Статистикийн Хороо ХҮИ-ийг аймгуудаар тооцон гаргадаг.

• Үйлдвэрлэлийн индекс, жижиглэн худалдааны үнийн индекс, барилгын өртгийн индекс, орон сууцны үнийн индекс гэсэн өөр төрлийн индексүүдийг манай улсад тооцдог.

Доктор Б.Соёлмаа

Page 37: Үндэсний тооцооны систем

ХҮИ-ийн сул тал• ХҮИ-ээр амьжиргааны өртгийг хэмжсэнээр

амьжиргааны стандартыг тогтвортой байлгахын тулд орлого хэдээр өсөх ёстой вэ гэдгийг харах боломжтой.

• ХҮИ амьжиргааны өртгийн хэмжүүр болох гэдэг дээр 3 сул тал байдаг.– Орлуулалтын нөлөөг тооцдоггүй.– Шинэ бүтээгдэхүүн бий болох нөлөөг

тооцдоггүй– Бүтээгдэхүүний чанарт гарч буй өөрчлөлтийг

тооцоход төвөгтэй.Доктор Б.Соёлмаа

Page 38: Үндэсний тооцооны систем

ДНБ-ий дефлятор• Нэрлэсэн ба бодит ДНБ гэсэн 2

үзүүлэлтээс ДНБ-ий дефлятор гэдэг үзүүлэлт гарч ирдэг.

100бод

нэрдеф ДНБ

ДНБДНБ

Page 39: Үндэсний тооцооны систем

ХҮИ ба ДНБ-ий дефлятор• ДНБ-ий дефлятор нь үйлдвэрлэгдсэн бараа

үйлчилгээний үнийн түвшинг хэмждэг бол ХҮИ нь хэрэглэгчдийн өргөнөөр худалдан авдаг бараа үйлчилгээний үнийн түвшинг хэмждэг.

• ДНБ-ий дефлятор нь зөвхөн дотоодод үйлдвэрлэгдсэн бараа үйлчилгээний үнийг хэмжинэ.

• ХҮИ-д өөр өөр бараа үйлчилгээний үнийг тогтмол жингээр тооцдог. Дефляторт бол харин жин нь өөрчлөгддөг

Доктор Б.Соёлмаа

Page 40: Үндэсний тооцооны систем

ХҮИ ба ДНБ-ий дефлятор

• Тогтмол жинтэй индексийг Ласперсийн индекс гэдэг ба ХҮИ нь энэ төрлийн индекс

Доктор Б.Соёлмаа

n

iiio

n

iiit

QP

QPХVИ

10

10

Page 41: Үндэсний тооцооны систем

ХҮИ ба ДНБ-ий дефлятор

• Хувьсамтгай жинтэй индексийг Паашийн индекс гэдэг ба дефлятор нь энэ төрлийн индекс

Доктор Б.Соёлмаа

n

iitio

n

iitit

QP

QPХVИ

1

1

Page 42: Үндэсний тооцооны систем

ХҮИ ба ДНБ-ий дефлятор• Энэ 2 индексийн аль нь амьжиргааны өртгийг

илүү сайн хэмжих вэ? • Тодорхой хэлэхэд хэцүү...• Өөр өөр бараа үйлчилгээний үнүүд өөрчлөгдөхөд

ХҮИ нь үнийн өсөлтийг хэт их болгож харагдуулдаг• Дефлятор нь ийм өсөлтийг бууруулж харуулдаг• Практикт энэ 2 индекс нь тухайн улсын эдийн

засгийн бүтцээс хамаардаг.• Зарим улсын хувьд нэг их ялгаатай биш хэрнээ

манай улсын хувьд нэлээд ялгаатай байх хандлагатай.

Доктор Б.Соёлмаа

Page 43: Үндэсний тооцооны систем

Хэмжих үзүүлэлтийн хувьд ДНБ-ий давуу болон сул тал

Page 44: Үндэсний тооцооны систем

Давуу болон сул тал• ДНБ-ий сул тал

– Зах зээл дээр борлогддоггүй бүтээгдэхүүнийг оруулдаггүй

– Далд эдийн засгийг оруулдаггүй– Чөлөөт цагийг тохируулдаггүй– Бүтээгдэхүүний чанарын сайжралтыг хэмжихэд

бэрхшээлтэй тул үйлдвэрлэлийн өсөлтийг дутуу хэмжих магадлалтай.

– Хортой дагалдах нөлөөг оруулдаггүй• ДНБ-ий давуу тал

– Дээрх сул талууд байгаа хэдий ч, бодит ДНБ нь үйлдвэрлэлийн богино хугацааны хэлбэлзлийг хэмжих маш нарийн хэмжүүр болж чаддаг.

Page 45: Үндэсний тооцооны систем

Хугацаа хооронд болон улс хооронд ДНБ-ийг харьцуулах

Page 46: Үндэсний тооцооны систем

Хугацаа хоорондын ДНБ-ий харьцуулалт

2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 0.0

2,000,000.0

4,000,000.0

6,000,000.0

8,000,000.0

10,000,000.0

12,000,000.0

14,000,000.0

16,000,000.0

18,000,000.0

20,000,000.0

3,041,406

18,383,241

6,169,303.3

ДНБ (сая.төг)

ДНБ оны үнэ ДНБ

Page 47: Үндэсний тооцооны систем

Улс хоорондын харьцуулалт Gross domestic product 2012

(millions of

Ranking Economy US dollars)

USA 1 United States 16,244,600

CHN 2 China 8,227,103

JPN 3 Japan 5,959,718

DEU 4 Germany 3,428,131

FRA 5 France 2,612,878

GBR 6 United Kingdom 2,471,784

BRA 7 Brazil 2,252,664

RUS 8 Russian Federation 2,014,775

MNG 130 Mongolia 10,271

Page 48: Үндэсний тооцооны систем

Орлогын бусад хэмжүүр• Үндэсний нийт бүтээгдэхүүн (ҮНБ)

Тухайн улсын иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн

• Үндэсний орлогоӨгсөн хугацаанд иргэдийн олсон орлого. Цалин хөлс, өөрийн орлого, түрээс, хүүгийн орлого болон корпорацийн ашгийн нийлбэр.

• Татварын дараах орлогоТатвар төлсний дараах хувь хүмүүсийн орлого бөгөөд хэрэглээ, хадгаламжид хуваарилагддаг.

Page 49: Үндэсний тооцооны систем

Орлого ба үйлдвэрлэлийн холбоо

• ДНБ нь орлого болон үйлдвэрлэлийн хоёулангийнх нь хэмжүүр болдог.

• Үйлдвэрлэл өсөх нь орлого өсөх эх үүсвэр болно.

• Орлого, амьжиргааны стандартыг өсгөхийг зорьж байвал нэг хүнд ногдох үйлдвэрлэлээ өсгөх ёстой.

Page 50: Үндэсний тооцооны систем