58
1 МУБИС-ИЙН 2012-2013 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН, ЦААШДЫН ЗОРИЛТ 2012-2013 оны хичээлийн жилд тус их сургуулийн хамт олон сургалт- эрдэм шинжилгээ-эдийн засаг, санхүүгийн үйл ажиллагааны чанар үр өгөөжийг дээшлүүлэхэд чиглэсэн тодорхой ажлуудыг МУБИС-ийн ерөнхий төлөвлөгөө, салбар болон бүрэлдэхүүний сургуулиудын ажлын төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж, тодорхой үр дүн, ахиц дэвшилд хүрснийг онцлон тэмдэглэж байна. Ололт амжилтаа дурдаж, хийж бүтээснээ цэгнэн үзэхийн зэрэгцээ цаашид хамтран хэрэгжүүлэх, бүтээх, өөрчлөн шинэчлэх, сайжруулах олон ажил, тухайлбал, хичээлийн шинэ жилийн зорилго, зорилтоо оновчтой тогтоож, хэрэгжүүлэх арга замыг боловсруулах, эрдэм шинжилгээ, сургалтын үйлчилгээний чанарыг сайжруулах, суралцагчийн хөгжлийг дэмжих, багш нарын ур чадварыг дээшлүүлэх, ажиллагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг олон асуудалд хамт олны хүч, анхаарлыг төвлөрүүлэн ажиллах шаардлагатай байна. НЭГ. УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР “Тулхтай монгол багш” хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж эхлэх; Чанарын удирдлагын бодлогод нийцсэн дотоод хяналт, шинжилгээ үнэлгээний оновчтой механизмыг бүрдүүлж, төгсөгчдийн чанарыг дээшлүүлэх; Удирдлага, зохион байгуулалтын ажлыг суралцагч, багш, ажилтны оролцоо, хамтын ажиллагаанд тулгуурлан гүйцэтгэх; зорилтуудыг дэвшүүлэн дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Захирлын тушаалаар “Тулхтай монгол багш бэлтгэх” хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг байгуулж ажилласан бөгөөд Монгол улсын Засгийн газрын “Зөв монгол хүүхэд” хөтөлбөр, “Эрдэм боловсролтой Монгол хүн” хөтөлбөр, монголын боловсролын уламжлал, шинэ зууны эхээр багш боловсролын хүрээнд Монгол улсад хэрэгжсэн төсөл хөтөлбөр, судалгааны тайлангууд, МУБИС-ийн төгсөгчдийн уулзалт, семинар, ярилцлагын материалууд болон боловсролын чанарын шинэчлэлийн үзэл санаа зэргийг үндэслэн, “Шинэ зууны монгол багш” хөтөлбөр боловсруулж, Захиргааны зөвлөл, Эрдмийн зөвлөлөөр тус тус хэлэлцүүлж, баталсан байна.

МУБИС ИЙН 2012-2013 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН …msue.edu.mn/doc/tailanMUBIS1213.pdf · МУБИС-ИЙН 2012-2013 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ... сургалтын

Embed Size (px)

Citation preview

1

МУБИС-ИЙН 2012-2013 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ҮЙЛ

АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН, ЦААШДЫН ЗОРИЛТ

2012-2013 оны хичээлийн жилд тус их сургуулийн хамт олон сургалт-

эрдэм шинжилгээ-эдийн засаг, санхүүгийн үйл ажиллагааны чанар үр өгөөжийг

дээшлүүлэхэд чиглэсэн тодорхой ажлуудыг МУБИС-ийн ерөнхий төлөвлөгөө,

салбар болон бүрэлдэхүүний сургуулиудын ажлын төлөвлөгөөний дагуу

гүйцэтгэж, тодорхой үр дүн, ахиц дэвшилд хүрснийг онцлон тэмдэглэж байна.

Ололт амжилтаа дурдаж, хийж бүтээснээ цэгнэн үзэхийн зэрэгцээ цаашид

хамтран хэрэгжүүлэх, бүтээх, өөрчлөн шинэчлэх, сайжруулах олон ажил,

тухайлбал, хичээлийн шинэ жилийн зорилго, зорилтоо оновчтой тогтоож,

хэрэгжүүлэх арга замыг боловсруулах, эрдэм шинжилгээ, сургалтын

үйлчилгээний чанарыг сайжруулах, суралцагчийн хөгжлийг дэмжих, багш нарын

ур чадварыг дээшлүүлэх, ажиллагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг

олон асуудалд хамт олны хүч, анхаарлыг төвлөрүүлэн ажиллах шаардлагатай

байна.

НЭГ. УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР

“Тулхтай монгол багш” хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж эхлэх;

Чанарын удирдлагын бодлогод нийцсэн дотоод хяналт, шинжилгээ

үнэлгээний оновчтой механизмыг бүрдүүлж, төгсөгчдийн чанарыг

дээшлүүлэх;

Удирдлага, зохион байгуулалтын ажлыг суралцагч, багш, ажилтны

оролцоо, хамтын ажиллагаанд тулгуурлан гүйцэтгэх;

зорилтуудыг дэвшүүлэн дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Захирлын тушаалаар “Тулхтай монгол багш бэлтгэх” хөтөлбөр

боловсруулах ажлын хэсгийг байгуулж ажилласан бөгөөд Монгол улсын Засгийн

газрын “Зөв монгол хүүхэд” хөтөлбөр, “Эрдэм боловсролтой Монгол хүн”

хөтөлбөр, монголын боловсролын уламжлал, шинэ зууны эхээр багш

боловсролын хүрээнд Монгол улсад хэрэгжсэн төсөл хөтөлбөр, судалгааны

тайлангууд, МУБИС-ийн төгсөгчдийн уулзалт, семинар, ярилцлагын

материалууд болон боловсролын чанарын шинэчлэлийн үзэл санаа зэргийг

үндэслэн, “Шинэ зууны монгол багш” хөтөлбөр боловсруулж, Захиргааны

зөвлөл, Эрдмийн зөвлөлөөр тус тус хэлэлцүүлж, баталсан байна.

2

Энэхүү хөтөлбөрийн зорилго нь багш мэргэжилтний үнэт зүйлсийг ухаарч

эзэмшсэн, суралцагчдын хэрэгцээ, сонирхол, хувийн онцлогт мэдрэмжтэй

ханддаг, ѐс зүйтэй, хариуцлагатай, ажил хэрэгч, манлайлагч, тасралтгүй

суралцагч багшийг бэлтгэхэд чиглэж байгаа бөгөөд багш боловсролын

тогтолцоог боловсронгуй болгох, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг шинэчлэх,

элсэлтийн чанарыг сайжруулах, боловсролын үйлчилгээнд чанарын удирдлагын

тогтолцоо бүрдүүлэх, сургалтын арга технологи болон орчныг шинэчлэх зэрэг

өргөн хүрээтэй үйл ажиллагааг хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлснээр монгол

улсын дээд боловсролын хөгжилд, ялангуяа, багш боловсролын хөгжилд

чанарын ахиц дэвшил гарах болно.

Цаашид зөвхөн багш бэлтгэх асуудал төдийгүй багшийн амьдрал, үйл

ажиллагааны өргөн хүрээг хамарсан багшийн хөгжлийн асуудлыг тогтолцооны

хэмжээгээр авч үзэх зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ нь шинэ зууны багшийн

бэлтгэлтэй амин холбоотой асуудал болно.

Бага боловсролын багш бэлтгэсэн 90 гаруй жилийн түүхэн туршлагатай,

дээд боловсролтой багшлах боловсон хүчин бэлтгэсэн жар гаруй жилийн

түүхтэй тус их сургууль нь багшлах боловсон хүчин бэлтгэхэд тэргүүлэх үүрэг

гүйцэтгэдэг үндэсний их сургуулийн хувьд багш боловсролын сургалтын

чанарыг сайжруулах эрэл хайлтыг тууштай хийж, тасралтгүй боловсрол,

тогтвортой хөгжихүйц багш боловсролын загвар, багшийн хөгжил,

багшлахуйн менежмент, үйлийн судалгаа, бүтээлч эргэцүүлэл, мэдээлэл

харилцааны технологи, багшийн стандарт, шинэ зууны монгол багш

бэлтгэх зэрэг шинэ арга, хандлагуудыг үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлж,

багш боловсролын шинэчлэлд тэргүүлэх үүрэгтэй оролцож байна.

2011-2012 оны сургалтын жилд Захиргааны зөвлөлөөс гүйцэтгэсэн ажлын

тайлан болон 2012-2013 оны хичээлийн жилийн зорилго, зорилтыг МУБИС-ийн

Эрдмийн зөвлөлийн өргөтгөсөн хурлаар хэлэлцүүлж, хурлаас гарсан санал

хүсэлт, шийдвэрийг шат шатны ажлын төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж

ажиллав.

Тус их сургуулийн салбар болон бүрэлдэхүүний сургуулийн захирлууд

хичээлийн жилд гүйцэтгэсэн ажлын тайлан болон шинэ хичээлийн жилийн

3

зорилтоо хамт олноороо хэлэлцүүлж, хурлаас гарсан санал, шийдвэрийг ажлын

төлөвлөгөөнд тусган хэрэгжүүллээ.

Тайлангийн хугацаанд МУБИС-ийн Удирдах зөвлөлийн хурлаар 2012 оны

орлого, зарлагын гүйцэтгэл, 2013 оны төсвийн төсөл, МУБИС-ийн үйл

ажиллагааг шинэчлэх төлөвлөгөө, удирдлагын бүтэц зохион байгуулалт,

сургалтын жилийн тайлан зэрэг асуудлыг хэлэлцэж, сургуулийн удирдлагуудад

ажил үүргийн чиглэл, даалгавар өгсөн байна.

Эрдмийн зөвлөлийн хуралдаанаар “МУБИС-ийн Эрдэм шинжилгээний ажлыг

хөгжүүлэх хөтөлбөр”, “Шинэ зууны монгол багш бэлтгэх хөтөлбөр” зэрэг

бодлогын томоохон баримт бичгүүдийг хэлэлцэж баталсны зэрэгцээ эрдмийн

болон хүндэт цол олгох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Эрдэм

шинжилгээний дэд зөвлөлөөр 30 гаруй докторантын диссертацийг хэлэлцэж,

докторын зэрэг хамгаалуулах зөвлөлд шилжүүлсэн байна.

Тайлангийн хугацаанд Захиргааны зөвлөлийн хурлаар 80 шахам асуудал

төлөвлөн хэлэлцэж шийдвэрлэсэн байх бөгөөд эдгээрийн дотроос бүтэц зохион

байгуулалтын хувьд дэд захирлуудын ажлын албаны дэргэд Боловсрол

судлалын төв, Монгол судлалын төв, Инновацийн төв буюу сургалтын

хэрэглэгдэхүүний төв байгуулах зэрэг асуудал, түүнчлэн “Шинэ зууны монгол

багш бэлтгэх” хөтөлбөр, “Зөвлөх багшийн ажиллах журам” /Захирлын 2012 оны

А/324 тоот тушаал/, “МУБИС-ийн профессор багш, ажилтанд үр дүнгийн

нэмэгдэл олгох журам” /Захирлын 191 тоот тушаал/, “МУБИС-ийн багш нарын

орон сууцны зээлийн хүүд хөнгөлөлт үзүүлэх журам” /Захирлын 2012 оны А/214

тоот тушаал/, “МУБИС-ийн Эрдэм шинжилгээ, судалгааны төсөл шалгаруулах,

санхүүжүүлэх журам”, “МУБИС-ийн судалгааны төслийн ажил гүйцэтгэх гэрээ”

/Захирлын 2013 оны 34 тоот тушаал/, “Дээд боловсролын диплом, оюутны

сурлагын дэвтэр нөхөн олгоход баримтлах журам” /Захирлын А/52 тоот тушаал/,

“МУБИС-ийн суралцагчдын шилжилт, хөдөлгөөнийг зохицуулах журам”

/Захирлын 2013 оны А/30/, “МУБИС-д багш сонгон шалгаруулж авах, албан

тушаалд ажиллуулах журам” /Захирлын 2012 оны А/219/, “Боловсрол судлалын

шалгалтын журам” /Захирлын 2012 оны 36 тоот тушаал/, “МУБИС-ийн дотоод

журам” /Захирлын 2012 оны 134 тоот тушаал/, “Багш, ажилтныг аттестатчилах

журам” /Захирлын 2013 оны А/78 тоот тушаал/, “Багшийн мэргэжлийн ѐсзүйн

хорооны ажиллах журам”, “Шинжилгээ үнэлгээнд хэвлэмэл хуудас зохиож

хэрэглэх тухай”, “Багшлах дадлагын тэтгэлэг олгох төслийн тухай”, “Монгол

4

судлалын төвийн ажиллах журам”, “Бага боловсролын багш бэлтгэх сургалтын

чанарыг дээшлүүлэх зорилт, хэрэгжүүлэх арга зам” зэрэг эрхзүйн олон арван

баримт бичгийг шинэчлэн болон шинээр боловсруулан мөрдөж байгаа нь

удирдлага зохион байгуулалтын ажлын чанарыг сайжруулах, алба нэгжүүдийн

ажлын уялдаа холбоог бэхжүүлэхэд эрхзүйн орчны талаас авч хэрэгжүүлсэн

чухал арга хэмжээ болж байна.

Сургуулийн хэмжээнд үйл ажиллагааны эрхзүйн орчныг бүрдүүлэх, мөрдөн

хэрэгжүүлж буй эрхзүйн баримт бичгүүдийг боловсронгуй болгох тухай

Захирлын 2013 оны А/289 тоот тушаалаар томилогдсон ажлын хэсэг хичээлийн

жилийн туршид ажиллаж байна.

“Цахим мэдээлэл, вэб сайтын мэргэжилтэн”, “Эрдэм шинжилгээний гадаад

харилцаа хариуцсан мэргэжилтэн”, “Эрдэм шинжилгээний менежер”, “Монгол

судлалын төвийн захирал”, “Дотоод хяналт-шинжилгээ, үнэлгээний төвийн

дарга”, “Эрдэм шинжилгээ хариуцсан мэргэжилтэн”, “Сургалт хариуцсан

мэргэжилтэн” зэрэг ажилтны ажлын байрны тодорхойлолтыг шинээр, “Салбар

болон бүрэлдэхүүн сургуулийн сургалт судалгааны төвийн эрхлэгч”, “Тэнхимийн

эрхлэгч”-ийн ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж,

Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн байна.

Чанарын удирдлагын бодлогод нийцсэн дотоод хяналт, шинжилгээ үнэлгээний

оновчтой механизмыг бүрдүүлэх зорилгоор шинжилгээ үнэлгээний албыг 2013

онд Дотоод хяналт-шинжилгээ, үнэлгээний төв болгон өргөжүүлж, 3 орон тоотой

ажиллуулж байна. Төвийн үйл ажиллагааны үндсэн зорилго нь Дээд

боловсролын сургалтын байгууллагын стандарт /шалгуур үзүүлэлт/-ын

хэрэгжилтийг тогтоож, үр дүнг шинжлэн дүгнэх, улмаар цаашид хэрэгжүүлэх

арга хэмжээг төлөвлөх, гүйцэтгэх, зөвлөмжөөр хангах, сургалтын байгууллагын

үйл ажиллагааг бодитой үнэлэх, гүйцэтгэлийн хүрсэн түвшнийг тодорхойлох,

удирдлагыг мэдээллээр хангах зорилгоор үйл ажиллагааг зохион байгуулан

тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд чиглэж байна. Төрийн албаны

зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Төсвийн шууд

захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшнийг үнэлж дүгнэх

журам”-ыг танилцуулах зорилгоор “Үр дүнгийн гэрээ” байгуулах эрх бүхий

удирдах албан тушаалтнуудын хүрээнд Төрийн албаны зөвлөлтэй хамтран

сургалт зохион байгуулсны зэрэгцээ журмын нэгдүгээр хавсралтын дагуу

5

“Төрийн жинхэнэ албан хаагч-Төсвийн шууд захирагчийн үр дүнгийн гэрээ”-г

боловсруулан, Боловсрол, Шинжлэх ухааны сайдад хүргүүлсэн байна.

Хяналт шинжилгээ үнэлгээний төвөөс дараах чиглэлээр үнэлгээ шинжилгээ

хийж, зөрчил дутагдлыг илрүүлэн, хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтэд

хяналт тавьж ажилласны зэрэгцээ хяналт шинжилгээний дүнг тухай бүр

Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, зохих шийдвэр гаргуулж

ажилласан байна. Үүнд:

1. “МУБИС-ийн бүрэлдэхүүний сургуулийн багш нарын ажлын норм, түүний

хэрэгжилтийн явц /2013 оны II-III сард/

2. МУБИС-ийн Захирлын 191-р тушаалын хэрэгжилтийн байдалтай

танилцах /III сар/

3. “Боловсрол” үндэсний хөтөлбөр”, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр”,

"Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын багш бэлтгэх,

мэргэшил дээшлүүлэх хөтөлбөр”, “Англи хэлний үндэсний хөтөлбөр” –ийн

хэрэгжилтийн явц

4. МУБИС-ийн хичээлийн байруудад үйл ажиллагаа явуулж буй цайны

газруудын үйлчилгээний чанар /2013 оны IY сар/

5. Бүрэлдэхүүний зарим сургуулийн оюутнуудаас сэтгэл ханамжийн

судалгаа авч, шинжилгээ хийх /IY-Y сар/

6. Төгсөх курсийн оюутнуудын дүнгийн нэгдсэн хүснэгт, дипломын

хавсралтад тулгалт хийх /YI сар/

7. Салбар болон бүрэлдэхүүний сургуулиас зохион байгуулсан багш,

оюутны эрдэм шинжилгээний хурлын сэдэв, оюутны оролцоо зэрэгт

үнэлгээ хийх /YI сард/

Дээр дурдсан чиглэлээр шинжилгээ үнэлгээ хийж, илэрсэн зөрчил дутагдлыг

арилгуулах талаар хариуцсан алба нэгж, холбогдох албан тушаалтан, хүмүүст

мэдэгдэл, зөвлөмж хүргүүлэн тодорхой үе шаттай арга хэмжээ авч

хэрэгжүүлснээр эрхэлсэн ажилдаа эзний ѐсоор ханддаг хариуцлагын тогтолцоо

бэхжих, ажлын чанарыг сайжруулах хүний хүчин зүйлийн нөөц бололцоог бүрэн

илрүүлж ашиглах хандлагатай болж байна.

Оюутны чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, тэдний нийгэмшил, хөгжил

төлөвшилтөд зориулан дугуйлан, секц хичээллүүлэх, мэргэжлийн клуб

6

байгуулан ажиллахыг дэмжих, мэргэжлийн олимпиад зохион байгуулахад

оюутны байгууллагын оролцоог нэмэгдүүлэх талаар салбар болон

бүрэлдэхүүний сургууль бүр санаачилгатай ажилласан байна. Ялангуяа, төгсөх

ангийн оюутнуудыг ажлын байрны мэдээллээр хангах, ажил олгогчдод

төгсөгчдийн тухай мэдээлэл хүргэх, сурталчлах ажлыг төгсөгчдөд зориулсан

Эрдмийн баярын арга хэмжээтэй хамтатган хийснийг цаашид уламжлал болгон,

агуулга хэлбэрийг улам бүр өргөжүүлбэл үр дүнтэй болох нь харагдаж байна.

ОХУ-ын Буриадын Их сургуулиас зохион байгуулсан “Монгол хэл, уран зохиол”

сэдэвт олон улсын оюутны анхдугаар олимпиад, Буриадын Улаан-Үдийн

Багшийн коллежоос жил бүр зохион байгуулдаг “Учитель, которого ждут” олон

улсын оюутны багшлах ур чадварын уралдаанд ГХС, АрБС-ийн оюутнууд

амжилттай оролцлоо. БТС нь , “Хүчний гурван төрөлт”-ийн тэмцээн, “Grand tour”

аялал жуулчлалын улсын олимпиадыг ССАЖЯ, Нийслэлийн Аялал Жуулчлалын

газартай хамтран амжилттай зохион байгууллаа. Түүнчлэн оюутан

суралцагчдын мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, идэвхйг өрнүүлэх үүднээс

дараах уралдаан тэмцээн зохион байгуулагджээ. Үүнд, МоСС нь “Янжинлхам-

2013” яруу найргийн наадмыг их дээд сургуулийн оюутнуудын дунд зохион

байгуулсан бол МУИС-ийн Ургамал судлалын тэнхим байгуулагдсаны 50

жилийн ойд зориулсан “УБ орчмын байгалийн цэцэгт ургамлыг хэн сайн мэдэх

вэ?” уралдаан, ДУТС-ийн багш оюутнууд “Хаврын гоѐл дизайн сургалт-2013”

улсын наадамд амжилттай оролцжээ.

Оюутны дунд хөнгөн атлетик мэргэжлийн мэдлэг чадварын олимпиад,

Янжинлхам-2013” яруу найргийн наадам “Супер оюутан-2013”, Орон нутгийн их,

дээд сургуулиудын спорт, урлагийн XV наадам, Мастер шоу 2013 зэрэг

мэргэжлийн чиглэлийн олимпиад, урлаг соѐлын арга хэмжээг зохион

байгууллаа. Сургуулийн өмнөх боловсролын сургуулиас Улсын дуурь бүжгийн

эрдмийн театртай гэрээ хийж, 400 шахам оюутанд хөнгөлөлттэй үнээр дуурь,

балет үзүүлсэн нь оюутны гоо зүйн боловсрол, ѐс суртахууны төлөвшилд сайн

нөлөө үзүүлэхүйц дэмжүүштэй ажил болсон байна. Оюутнуудын дунд жил бүр

уламжлал болон зохион байгуулагддаг мэргэжлийн бага олимпиадыг

програмчлал, биологи, хими, газар зүй, сэтгүүл зүй, математик, Орос хэл,

Герман хэл, Хятад хэл /ГХС/, програмчлал /КМТС/ зэрэг чиглэлээр зохион

7

байгуулагдаж, мэргэжлээр тэргүүн байр эзэлсэн суралцагчид их дээд

сургуулийн улсын олимпиадад сургуулиа төлөөлөн амжилттай оролцлоо.

Боловсрол судлалын сургуулийн Боловсролын судалгаа арга зүйн тэнхимээс

Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран оюутны эрдэм

шинжилгээний бага хурлыг уламжлал ѐсоор”Зөв Монгол хүүхэд” сэдвийн

хүрээнд зохион байгуулсан бөгөөд шагналын санг өмнөх оныхоос эрс

нэмэгдүүлсэн байна.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Багшлахуйн ур чадвар”-ын

олимпиадыг оюутан багшийн багшлах ур чадвар, бүтээлч сэтгэлгээ, мэдлэг,

авьяас, хамтран ажиллах арга барил, бүтээлч чадавхийг хөгжүүлэх зорилгоор

МУБИС-ийн бүрэлдэхүүний 12 сургууль, Архангайн багшийн сургууль, Оросын

Холбооны Улсын Буриадын БИС, ӨМӨЗО – ны БС-иудын оюутан багш нарын

хүрээнд 2 үе шаттай зохион байгуулж, МУБИС-ийн website, МҮОНТ, Боловсрол

суваг, “Багш”, “Нээлттэй сургууль” болон хэвлэл, мэдээллийн бусад хэрэгслээр

олон нийтэд сурталчилсан байна.

Тайлангийн хугацаанд БНХАУ-ын Донгбейн БИС, Тайван, Күнзийн тэтгэлэг,

Зориг сан, Оюу толгой, Голомт банкны гэх зэрэг гадаад, дотоодын байгууллагын

тэтгэлэгт 60 гаруй оюутныг хамруулсан бөгөөд багшлах дадлагын тэтгэлэгт

хөтөлбөрийг эхлүүлж, 8 аймагт 100 оюутны хаврын дадлагыг МУБИС-ийн

багшийн удирдлагад гүйцэтгэснээс гадна “АНХНЫ АЛХАМ” зорилтот

нэвтрүүлгийг МҮОНТ-ээр 30 гаруй удаагийн цувралаар олон нийтэд хүргэсэн нь

ажлын шинэлэг эхлэл болж байна.

Цаашид оюутны авьяас чадварыг хөгжүүлэх клуб, дугуйлангийн тоог

нэмэгдүүлэх, архи, тамхигүй, цэвэр орчин бүрдүүлэхэд оюутны санаачилга,

идэвх оролцоог дэмжих, төгсөх ангийн оюутнуудад зориулсан сургалт, ажил

мэргэжлийн уулзалтыг олноор зохион байгуулж, ажлын байрны мэдээллээр

хангах, тэднийг ажил олгогчдод сурталчлах, зуучлах ажлыг түлхүү хийх

шаардлагатай байна.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн “Боловсрол” үндэсний хөтөлбөрийг

хэрэгжүүлэхэд нийт сургуулийн хэмжээнд анхааран ажиллаж, үндэсний

хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажлын товч тайланг жил бүр БСШУЯ-ны

мэргэжлийн боловсролын газарт өгч байна. Түүнчлэн "Сургуулийн өмнөх болон

8

бага, дунд боловсролын багш бэлтгэх, мэргэшил дээшлүүлэх үндэсний

хөтөлбөр", “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-2”, “Англи хэлний үндэсний

хөтөлбөр”-ийн хүрээнд хийсэн ажлын тайланг холбогдох газруудад хугацаанд нь

хүргүүлэв. Цаашид үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бүрэлдэхүүн сургууль,

тэнхим санаачилгатай ажиллаж, хөтөлбөрийн холбогдох заалт бүрийг

хэрэгжүүлэх ажлыг тусгайлан төлөвлөж, үр дүнг тооцож ажиллах шаардлагатай

байна.

МУБИС-ийн нийт багш, ажилтны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг

2013 оны 1 дүгээр сард ЭМШУИС-ийн “Эрхэс” зөвлөх поликлиник дээр зохион

байгуулж, үзлэг хийсэн эмч нар болон аппарат, тоног төхөөрөмжийн зардалд

нийт 14,7 сая төгрөг зарцуулсан байна. Үүнд, нүд, чих-хамар хоолой, зүрх судас,

элэг цөс, харшил, тархи мэдрэл, ЭХО оношилгоо, уушиг, эмэгтэйчүүд гэсэн

чиглэлээр, ЭКГ, рентгэн зураг, цусны ерөнхий шинжилгээ, шээсний ерөнхий

шинжилгээ, элэгний үйл ажиллагаа, холестрин, сахар, амилазын шинжилгээг

ЭМШУИС-ийн багш, эмч нар хийж, хүн тус бүрээр үзлэгийн дүгнэлт гарган

зөвлөгөө өгсөн байна. Үзлэгт хамрагдвал зохих 648 багш, ажилтан, ажилчдаас

327 буюу 50,5 хувь нь хамрагдсан байна.

Цаашид анхаарах зүйл:

- Салбар болон бүрэлдэхүүн сургууль, тэнхим, нэгжийн дотоод хяналт,

шинжилгээ үнэлгээний ажлыг нэгжийн өөрийн үнэлгээнд тулгуурлан, тухайн

хамт олон, тэнхим нэгж өөрсдөө тасралтгүй хийх замаар ажлын чанар, үр

дүнг дээшлүүлэх

- МУБИС-ийн эрх зүйн орчныг шинэчилж, ажилтнуудын ажил үүргийн уялдаа

холбоог сайжруулах

- Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, үндэсний хөтөлбөрүүдийг

хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлыг салбар болон бүрэлдэхүүний сургууль, шат

шатны холбогдох нэгжүүдийн төлөвлөгөө, ажил үүргийн хуваарьт оруулан,

үр дүнг тооцдог болох

9

ХОЁР. СУРГАЛТЫН АЖЛЫН ТАЛААР

МУБИС нь 2012-2013 оны хичээлийн жилд сургалтын ажлын хүрээнд

дараах зорилтуудыг тавьж, сургалтын ажлыг сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн

багц цагийн үндсэн дээр төлөвлөн тасалдалгүй, чанартай явуулж ирлээ.

Сургалтын ажлын зорилтууд:

Ээлжит хичээлээр суралцагч бүрийг сурч хүмүүнших, судлан шинжлэх,

шинэ мэдлэг үйлдвэрлэх аргазүй, чадварт суралцдаг болгох

Бакалавр, магистр, докторын түвшний сургалтын хөтөлбөрийг шинэчлэн

боловсруулж хэрэгжүүлэх

Бүх шатны сургуулийн багш нарыг мэдээлэл харилцааны технологид

суурилан, тогтвортой хөгжихүйц боловсролтой болгон чадваржуулах үйл

ажиллагааг эрчимжүүлэх

2.1. Сургалтын ажлын хүрээнд хийсэн онцлог ажил, үр дүн

2012-2013 оны хичээлийн жилд багш бэлтгэх боловсролын шинэчлэлийг

эрчимжүүлэх, чанартай багш бэлтгэх зорилгоор олон ажлуудыг эхлэлийг

тавилаа. Тухайлбал, шинээр элсэгчдэд нийтлэг байдлаар дутагдаад байгаа

бичгээр болон хэл яриагаар өөрийгөө илэрхийлэх чадвар олгох “Багшийн яриа

бичгийн соѐл” хичээлийг бүх нэгдүгээр ангийн хоѐрдугаар улиралд 32 цагаар

зааж туршлаа. Энэхүү сургалтад ТНУС, ГХС, БоСС, МоСС, КМТС, МаСС, БУС-

ийн 1-2 дугаар ангийн нийт 754 суралцагч хамрагдсанаар суралцагчид

өөрийгөө амаар болон бичгээр зөв илэрхийлэх, монгол хэлээрээ алдаагүй зөв

найруулан бичих зэрэг ерөнхий боловсролын түвшинд дутуу эзэмшсэн

чадвараа нөхөн эзэмших, ингэснээр багш бэлтгэх сургалтдаа эртнээс

амжилттай суралцах боломж бүрдэх юм.

Багш бэлтгэх сургалтын амин чухал хичээлүүдийн нэг болох багшлах

дадлагыг хүсэлт гаргасан Архангай, Булган, Говьсүмбэр, Хэнтий, Төв,

Өвөрхангай, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн сумдын сургуулийг түшиглэн 100

оюутныг сонгон шалгаруулж тэтгэлэгтэйгээр хийлгэсэн нь багш боловсролын

шинэчлэлийн хүрээнд хийж буй нэг чухал ажил боллоо. Уг дадлага нь “Оюутан

бүр сургалтын шинэ аргазүй, технологи туршин нэвтрүүлье” уриан дор зохион

10

байгуулагдсан бөгөөд оюутнууд хөдөө орон нутгийн сургуулийн сургалтын

онцлогтой бодитойгоор танилцах, сурсан мэдсэнээ багш нартай хуваалцах,

хичээлд бэлтгэн хүүхэд бүрийг сургах сургалтын шинэ технологи туршин заах,

хүүхэд, хамт олонтой ажиллах, хичээлээс гадуурх ажил болон олон нийтийн

ажилд оролцох зэрэг ажлыг удирдамжийн дагуу гүйцэтгэлээ. Багшлах дадлагын

хугацаанд оюутан багш нар мэргэжлээ сурталчлах, хичээлээр олж авсан

аргазүйгээ туршиж хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, хэрэглээний

боловсролын сургалтыг очсон орон нутгийн багш нарт хүргэсэн юм. Тухайлбал,

асуудал дэвшүүлэн шийдвэрлэх, хэмжил зүй, туршилтат хичээл явуулах, өмнөх

төсөөллийг сургалтад тооцох, сонгож гүйцэтгэх, хувь хүнтэй ажиллах, ажил

хэрэгч тоглоомын арга, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зэрэг арга зүй, технологийг

туршин мэдлэг, чадвараа батжуулжээ. Хичээл сургалтын ажлыг үр дүнтэй

чанартай зохион байгуулах, сургалтын технологийг шинэ нөхцөлд хэрэгжүүлэх

сургалтын нөөц хэрэглэгдэхүүн, орчныг бүрдүүлэх зорилгоор оюутан багш бүр

зурмал, бичмэл, биет үзүүлэн, модель загвар, цахим үзүүлэн гэх сургалтын

хэрэглэгдэхүүн бэлдэн хичээлдээ ашиглалаа. Энэ ажлын хүрээнд БШУЯ,

МУБИС, МҮОНТ, Архангай аймгийн Хашаат сумын сургууль хамтран “Анхны

алхам” зорилтот цуврал нэвтрүүлгийг бэлтгэн орон даяар гаргасан нь багшийн

ажлын онцлог, шинэ багшид тулгардаг бэрхшээлтэй талыг нийгэмд үнэн зөвөөр

ойлгуулахад чухал алхам боллоо. Багшлах дадлагын чанарыг сайжруулах,

оюутан-багшийн бүтээсэн шилдэг технологи, шинэ арга зүйг сурталчлах,

багшлах дадлагыг чанартай зохион байгуулж удирдсан багш нарыг

урамшуулах, цаашдын хамтын ажиллагааг дэмжих үүднээс багшлах дадлагын

“Шилдэг технологич оюутан-багш”, “Шилдэг зохион байгуулагч оюутан-багш”,

“Шилдэг судлаач оюутан-багш” болон дадлагыг чанартай удирдсан багш,

сургуулийг шалгаруулж урамшуулав.

Багш бэлтгэх сургуулийн багш бүр заах арга зүйч байх, ээлжит хичээл нэг

бүрийн бэлтгэлийг чанаржуулах, агуулга дахь шаардлагагүй онолоос татгалзах,

суралцагчийг сурах барилд сургах, бие даан болон багаар ажиллах чадварт

суралцахад чиглүүлэн сургалтын ажлыг зохион байгуулснаар сургалтын чанарт

ахиц дэвшил гарч байна. Энэ ажлын хүрээнд багшийн ажлыг үнэлэх журамд

өөрчлөлт оруулж, 2012-2013 оны хичээлийн жилээс эхлэн мөрдөж эхэлсэн

бөгөөд уг өөрчлөлтөөр багшийн ажлыг үнэлэх сургалт-эрдэм шинжилгээ-арга

11

зүйн багц цагийн уялдаа холбоог сайжруулах заалтуудыг нэмэн сайжруулж

туршин хэрэгжүүллээ.

БШУЯ-аас явуулж буй бага, дунд боловсролын шинэчлэлийн үзэл

баримтлал, багш бэлтгэх боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлэх зорилгоор

багш бэлтгэх бодлого, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг үнэт зүйл, чадамжид

суурилан шинэчлэн боловсруулах 80 хүний бүрэлдэхүүнтэй багийг БШУЯ-ны

сайдын байгуулан ажлаа эхлээд байна. Ингэснээр шинэ зууны багшийн загвар

гаргаж, багш бэлтгэх сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, агуулга арга зүйн багц

материалыг үе шаттайгаар шинэчлэн боловсруулж, “Мэргэжлийн удиртгал”,

“Яриа бичгийн соѐл”, “Багшлах дадлагын журам, хөтөлбөр” зэрэг хичээлийн

хөтөлбөрийг турших ажил эхлээд байна.

Магистрын сургалтын төлөвлөгөө, зарим мэргэжлийн хичээлийн

хөтөлбөрүүдийг модульд шилжүүлэх, агуулга, арга зүйн хувьд шинэчлэх ажлыг

хичээлийн жилийн турш хийж, “Судалгааны арга зүй” хичээлийн хөтөлбөрийг

кредитээр шинэчлэн боловсруулах уралдааныг зарлаж, шалгарсан багийн

шинэчилсэн хөтөлбөрийг хүлээн аваад байна.

2.2. Хичээлийн хөтөлбөр, агуулга арга зүй, технологийн шинэчлэлийн

чиглэлээр гүйцэтгэсэн ажил үр дүн

Бэлтгэн гаргаж буй багш болон бусад мэргэжлийн сургалтыг

чанаржуулах, сургалтын агуулга, арга зүй, технологийг сайжруулах үүднээс

хичээлийн хөтөлбөрүүдийг шинэчлэн боловсруулж, сургалтад мөрдөж байна.

Хөтөлбөрийн шинэчлэлийг хийхдээ бага, дунд боловсролын болон багш бэлтгэх

боловсролын шинэчлэлийн үзэл санаанд нийцүүлэн суралцагч өөрөө мэдлэгээ

бүтээх технологийг хэрэгжүүлэх, тухайлбал, сургалтын төсөл гүйцэтгэх замаар

мэдлэг бүтээх, сурах арга барилд суралцах шинэ арга зүйг тусган шинэчлэн

хэрэгжүүлж байна. Багш нарт сургалтын хөтөлбөр боловсруулах, түүнийг

сайжруулах арга зүй, хөтөлбөрт өөрийн ба хөндлөнгийн үнэлгээ хийх арга арга

зүйчлал боловсруулж түгээсэн нь хөтөлбөрийн шинэчлэлд чухал ач

холбогдолтой ажил боллоо. Үнэлгээ шинжилгээний албанаас хөтөлбөрт

дотоодын үнэлгээ шинжилгээ хийж, сайжруулах талаар зөвлөгөө өгч

ажиллалаа. Боловсруулсан хөтөлбөрийн тоог дараах хүснэгтэд үзүүллээ. Тус

12

хичээлийн жилд бүгд 465 хөтөлбөрийг шинээр болон шинэчлэн боловсруулаад

байна.

№ СУРГУУЛИЙН НЭР

Шинэчилсэн болон шинээр

боловсруулсан хөтөлбөрийн тоо

1 Байгалийн ухааны сургууль 29

2 Биеийн тамирын сургууль 26

3 Боловсрол судлалын сургууль 61

4 Гадаад хэлний сургууль 29

5 Компьютер мэдээлэл технологийн сургууль 14

6 Математик статистикийн сургууль 13

7 Түүх нийгмийн ухааны сургууль 86

8 Физик технологийн сургууль 25

9 Багшийн сургууль 45

10 Сургуулийн өмнөх боловсролын сургууль 56

11 Монгол судлалын сургууль 28

12 Дүрслэх урлаг технологийн сургууль 11

13 Архангайн Багшийн сургууль 42

465

Багш боловсрол эзэмшүүлэх сургалтын хөтөлбөрийг тасралтгүй

сайжруулснаар хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлэх ажил амжилттай явагдаж

байна. Энэ хичээлийн жилд Дээд боловсролын магадлан итгэмжлэлийн

үндэсний зөвлөлөөр СӨБС-ийн “Сургуулийн өмнөх боловсролын багш”

хөтөлбөрийг хоѐр дах удаагаа, ГХС-ийн “Англи хэлний багш”, МаСС-ийн

“Математикийн багш”, ТНУС-ийн “Түүхийн багш”, МоСС-ийн “Сэтгүүл зүй” зэрэг

мэргэжлийн хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг амжилтай хийлгэлээ. Мөн

түүнчлэн ФТС-ийн “Физик-математикийн багш”, БУС-ийн “Биологи-байгалийн

шинжлэлийн багш”, КМТС-ийн “Мэдээлэл зүйн багш”, төгсөлтийн дараах

албанаас зохин байгуулан Хими, Дүрслэх урлаг, Технологи, Монгол хэл, Физик,

Мэдээлэл зүй, Түүх, Бага боловсрол, СӨБ зэрэг магистрын хөтөлбөрүүдийг

магадлан итгэмжлэлд тавигдах урьдчилсан шаардлагын биелэлтийг гаргаж

ДБМИҮЗ-д өргөн бариад байна. Хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийлгэсэн

болон магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж буй мэргэжлийн хөтөлбөрүүдэд

агуулга, арга зүйн шинэчлэл бусад хөтөлбөрөөс илүү эрчимтэй хийгдэж,

ингэснээр сургалтад үр өгөөжөө өгч байгаа нь уг ажлын дам үр дүн, ач

13

холбогдол оршиж байгаа юм. Магистрантуудын сургалтад хичээл зааж буй багш

нарын ажлын ачааллыг хөнгөлөх, сургалтын чанарыг улам нэмэгдүүлэх

шаардлагаар сургалтад “Friend ship” ашиглах журмыг боловсруулж эхлээд

байна.

Архангай аймаг дахь багшийн сургууль нь “Монгол-Англи хэлний багш”,

“Сургуулийн өмнөх боловсролын багш” мэргэжлийн ангиудад шинээр элсэлт авч

байгаатай холбогдуулан хичээлийн хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах,

агуулга, арга зүйн багц материал бэлтгэх зэрэг бэлтгэл ажлыг хичээлийн

жилийн хаврын улиралд хийж гүйцэтгэлээ.

ФТС, БУС, КМТС-иуд дадлага, лабораторийн хичээлийн үр өгөөж,

чанарыг дээшлүүлэх үүднээс инженер багшийг ажиллуулж эхлээд байна.

Бакалаврын сургалтын алба багш мэргэжлийн ерөнхий суурь болон багш

мэргэжлийн багц хичээлийн хөтөлбөрийн цахим сан бүрдүүлж МУБИС-ийн

вэбсайтад байрлууллаа. Хичээлийн хөтөлбөрт тогтвортой хөгжлийн

боловсролын үзэл санааг агуулга, арга зүйгээр дамжуулан тусган хэрэгжүүлэх

талаар ГХС, ТНУС, БУС зэрэг сургуулиуд амжилттай ажиллаж байна. Тус их

сургуулийн багш бүр ээлжит хичээлээ оюутны оролцоо, хамтын ажиллагаанд

тулгуурлан хамтын бүтээлч үйл ажиллагаанд суурилан явуулах зорилт тавьж

ажилласнаар сургалтын заах аргад чанарын ахиц гарч байна. Мөн БС-ийн

Байгалийн ухааны тэнхимийн багш нар оюутны бие даалт ажлыг “Үнэлгээний

рубрик” –ийг ашиглан хийх талаар судалгаа туршилтын ажил хийж байна.

Сургалтын ажлыг чанаржуулах үүднээс салбар болон бүрэлдэхүүний

сургуулиудад хичээлийн судалгаа хийх, хичээлийн талаар ярилцлага зохион

байгуулан ажиллаж байна. Тухайлбал, ТНУС, БСС, БТС, КМТС, ГХС, ДУТС,

Архангайн БС-иуд уг үйл ажиллагааг тогтмол хийснээр залуу багш нарын хичээл

заах ур чадвар ахих, багш нар заах арга зүйн туршлагаасаа солилцох боломж

бүрдэж байна. Мөн ижил нэг хичээлийг багш нар хамтран заах болсноор

хичээлийн чанар сайжирч, багш нар өөр хоорондоо туршлага судлах боломж

бүрдэж байна.

БШУЯ-аас зохион байгуулж буй бага дунд боловсролын шинэчлэлийн

ажлын хүрээнд Кембрижийн (IGCSE) сургалтын хөтөлбөрийн агуулга, арга зүйг

Монголын хөрсөнд нутагшуулах төслийн ажил тус их сургуулийн БУС, БС, ГХС,

МаСС-ийн профессор багш нар оролцож, хөтөлбөр боловсруулах, ном сурах

14

бичиг бичих, шинэ арга зүйг танилцуулах болон түгээн дэлгэрүүлэх сургалт

семинар зохион байгуулах бүхий л ажилд оролцон ажиллаж байна. Сургуулийн

өмнөх, бага, дунд боловсролын сургалтын хөтөлбөр боловсруулах, эксперт

хийх, сурах бичиг боловсруулах ажилд тус их сургуулийн багш нар тэргүүлэх

үүрэгтэй ажилладаг. Энэ хичээлийн жилд тус сургуулийн 50 багш бага дунд

боловсролын хөтөлбөр боловсруулах, эксперт хийж, 55 багш ЕБС-ийн сурах

бичиг бичих ажилд, 64 багш их, дээд сургуулийн сурах бичиг бичих ажилд

оролцсон нийт багш нарын 30 орчим хувь болж байна. Мөн 203 багш

/давхардсан тоогоор/ хичээл сургалтад хэрэглэх ном, сурах бичиг, гарын авлага,

лекцийн эмхэтгэл, зөвлөмж бие даан болон хамтран боловсруулж, оюутны

хүртээл болгосон нь оюутны бие даасан, бүтээлч үйл ажиллагааг дэмжихэд

чиглэсэн ажил боллоо.

Тайлангийн хугацаанд гадаад харилцааны албаны оролцоотойгоор сургалтын

ажлын гадаад харилцааг өргөжүүлэх, шинэ шатанд гаргах чиглэлээр зарим

ажлуудыг хийлээ. Тухайлбал, Польшийн Вроцлавын их сургууль, ХБНГУ-ын

Гѐттингений их сургууль, БНСУ-ийн Гуанжүгийн их сургууль, ОХУ-ын Адыгейн

улсын их сургууль, Финляндийн Оүлү их сургууль, Хэлсингийн их сургууль,

БНСУ-ын Гѐнгений их сургууль, Ханяигийн их сургууль, Японы Шизүока их

сургууль, Хѐго улсын их сургууль мөн Японы Гакүгэй их сургууль гэрээндээ

15

өөрчлөлт оруулсан бөгөөд мөн Буриадын улсын их сургуультай хамтран “Хос

диплом” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр гэрээ байгуулсан. Тус их сургуулийн 70-

аад оюутан Япон, БНСУ, БНХАУ, ОХУ, Польш, Финлянд, АНУ зэрэг улс орны

сургуулиудад суралцаж, тус их сургуульд БНХАУ, Япон, Турк, БНСУ, Йордан,

ОХУ зэрэг орны 71 гадаад оюутан суралцаж байна.

2.3. Багшийн хөгжил, багшийн ажлын үнэлгээг боловсронгуй болгох

ажил, үр дүн

Энэ хичээлийн жилд МУБИС-ийн багш нарын мэргэжил, заах арга зүй,

гадаад хэлний мэдлэг чадвараа дээшлүүлэх чиглэлээр чармайлт гарган

ажиллажээ. Боловсролын чанартай үйлчилгээ үзүүлэх нэг гол хүчин зүйл нь

эрдэмжсэн боловсон хүчин учраас багшийн хөгжилд онцгой анхаарч байна.

Өнгөрсөн хичээлийн жилд тус их сургуулийн 9 залуу багш доктор (PhD) зэргээ

амжилттай хамгааллаа. МУБИС-ийн залуу багш нарын семинарыг тогтмол

явуулснаар залуу багш нарын багш мэргэжлийн ур чадвар, заах арга зүйн ур

чадвар сайжирч, тэдний судалгааны чадвар дээшлэн, ажлын чанарт ахиц гарч

байна.

Сургалтын технологи, заах арга зүйн шинэчлэлийн талаар БШУЯ, их

сургуулиас зохион байгуулсан сургалт семинарт олон багш оролцож, арга зүйн

ур чадвараа дээшлүүллээ. МУБИС-аас зохион байгуулсан “Сургалтын

хөтөлбөрийн шинэчлэл”, БШУЯ , МУБИС-ийн хамтарсан “Багшлах арга зүйн

хөгжлийг түгээн дэлгэрүүлэх тогтолцоог бэхжүүлэх”, “Бага, дунд боловсролын

шинэчлэл”, “Судалгааны их сургуулийн бодлого, тулгамдсан асуудлууд”, Cisco

CCNA сүлжээний сургалт, “Poн Хаббард хэрэглээний боловсрол”, “Орчин үеийн

сургалтын идэвхтэй аргууд”, “Хүүхэд өөрөө технологич”, ”Хамтран суралцахуй”,

“Боловсролын нээлттэй нөөц”, “Сурах бичиг зохиогч, редакторын сургалт”,

“Үүлэн тооцоолол”, “Цахим сургалтын хэлбэр болон агуулгын боловсруулалтын

түвшин тогтоох”, “Хэрэглээний боловсрол”, “Судалгааны ажил хийх арга зүй”,

“Тогтвортой хөгжихүйц багш”, “Сургалтын хэрэглэгдэхүүний хялбар туршилт”

зэрэг сургалт семинаруудад тус их сургуулийн 483 (давхардсан тоогоор) багш

хамрагдаж, зарим сургалтаас сертификат авсан байна. БШУЯ-аас зохион

байгуулсан англи хэлний зуны вакумжуулсан сургалтад тус их сургуулийн 87

багш хамрагдаж англи хэлний мэдлэг, чадвараа дээшлүүлсэн байна. Салбар

16

болон бүрэлдэхүүний сургууль бүр дотоод нөөц бололцоогоо ашиглан багш

нараа ажлын байран дээрээ хөгжүүлэх боломжийг эрэлхийлэн дотооддоо

сургалт, тэнхим болон сургуулийн дотоод сургалт семинар зохион байгуулж

байгаа нь багш нар сургалтын технологи, арга зүйн туршлагаа бусадтай

хуваалцах, багш нар бие биеэсээ суралцах боломжийг бүрдүүлж байна.

2012-2013 оны хичээлийн жилд МУБИС -ийн хэмжээнд нийт 481 үндсэн

багш, 129 цагийн багш ажиллаж, 396711 цагийн сургалт явуулж, үүнээс 67259

цагийн сургалтыг цагийн багшаар болон багш нар илүү цагаар гүйцэтгэжээ.

ТНУС хамгийн олон цагийн багштай байгаа нь зарим багш чөлөө авсан,

“Монголын түүх” хичээлийг бүх ангиудад судлах болсонтой холбоотой. ГХС

(4000)-ийн цагийн ачаалал нэгдүгээр улиралд, МоСС (4000), ТНУС (5000), БУС

(5000), ДУТС (4000), БТС (2000), БСС (2000)-уудын цагийн ачаалал хоѐрдугаар

улиралд их байгаа нь тухайн улиралд багш нар хэт их ачаалалтай ажиллаж,

сургалтын чанарт сөргөөр нөлөөлж байгаа эсэхийг судалж үзэж, ачааллыг

жигдлэх талаар анхаарч ажиллах хэрэгтэй байна. Цаашид Бакалаврын

сургалтын албанаас багшийн илүү цагийг багасган ачааллыг жигд хуваарилахад

хяналт тавьж, цагийн багшийг цөөлж, сургалтыг чанарт анхаарч ажиллана.

Үндсэн болон цагийн багшийн тоо болон гүйцэтгэсэн цагийг сургууль бүрээр

дараах графикуудад харууллаа.

19

3034

26

57 61

39 3528

42

19

71

2013

20

7 410

1910

19

512

62 2

МоСС ТНУС БТС МаСС БаС ГХС ДУТС БУС БоСС СӨБС КТМС Ар БС ФТС

2012-2013 оны МУБИС-т ажилласан багшийн тоо (сургууль бүрээр)

Үндсэн Багшийн тоо Цагийн багш тоо

17

МУБИС-ийн хэмжээнд 67259 цаг илүү гүйцэтгэснээс БС, БУС, ГХС, БТС,

ДУТС, МаСС, СӨБС, КМТС-уудын илүү цаг 4000-аас их байгаа нь цагийн багш

олон ажиллуулах үндэс болж, сургалтыг чанарт сөргөөг нөлөөлж болзошгүйг

анхаарч, цагийн төлөвлөлтийг урьдчилан гаргаж, багш шинээр авах асуудлыг

тавьж шийдвэрлүүлэх нэн шаардлагатай байна. Сургалтын илүү цагийн товчоог

сургууль нэг бүрээр дараах диаграммд үзүүллээ.

МоСС ТНУС БТС МаСС БаС ГХС ДУТС БУС БоСС СӨБС КТМС Ар БС ФТС

1 улирал 7783 7734 14838 10361 23034 28238 11798 13723 10244 18195 8038 28397 5659

2 улирал 11343 12879 16391 10361 23971 24103 15999 18649 12825 18890 8821 28804 5634

0

5000

10000

15000

20000

25000

30000

35000

Сургалтын цагийн гүйцэтгэл

1 улирал

2 улирал

3126, 5% 2643, 4%

5921, 9%

4991, 7%

17404, 26%

7695, 11%

5603, 8%

9980, 15%

488, 1%4689, 7%

4010, 6%

406.4, 1%

303, 0%

Илүү цаг (сургууль бүрээр)

МоСС

ТНУС

БТС

МаСС

БаС

ГХС

ДУТС

БУС

БоСС

СӨБС

КТМС

Ар БС

ФТС

18

Тус их сургуулийн профессор багш нар нь сургалтын цагаас гадна эрдэм

шинжилгээ-судалгаа, арга зүйн цагийг шинэчилсэн журмын дагуу төлөвлөн

энэхүү хичээлийн жилийн эхнээс хийсэн нь багш бэлтгэх сургуулийн багшийн

судалгаа шинжилгээний ажлын чанар болоод заах арга зүйн хөгжилд чухал

үүрэг гүйцэтгэж байна. Энэ хичээлийн жилд багш нарын гүйцэтгэсэн нийт цагийг

дараах хүснэгтэд, нийт цагийн төлөвлөлт гүйцэтгэлийн товчоог графикаар

харууллаа.

№ Сургууль А цаг В цаг С цаг Нийт цаг

1 МоСС 19,126 8,686 13,416 41,228

2 ТНУС 20,613 11,620 17,758 49,991

3 БТС 31,229 11,682 22,169 65,080

4 МаСС 20,721 13,183 15,043 48,947

5 БаС 47,005 27,254 28,756 103,015

6 ГХС 52,341 55,397 50,182 157,920

7 ДУТС 27,797 15,432 9,593 52,822

8 БУС 32,372 12,415 24,899 69,686

9 БСС 23,069 13,764 1,809 38,642

10 СӨБС 37,085 17,518 23,422 78,025

11 КТМС 16,859 8,485 9,913 35,257

12 ФТС 11,293 6,812 8,602 26,707

13 АрБС 57,201

57,201

БҮГД 396,711 202,248 225,562 824,521

Дээрх графикаас сургуулиудын багшийн ажлын төлөвлөлт оновчтой бус,

төлөвлөөгүй ажил ихээр гүйцэтгэж байгааг харагдаж байна. Ялангуяа, БС, БТС,

0

10000

20000

30000

40000

50000

60000

Нийт цагийн төлөвлөлт, гүйцэтгэл (сургууль бүрээр)

А цаг Төлөвлөсөн цаг А цаг Гүйцэтгэл В цаг Төлөвлөсөн цаг

В цаг Гүйцэтгэл С цаг Төлөвлөсөн цаг С цаг Гүйцэтгэл

19

ДУТС, ГХС-ийн сургалтын ажил, БС, ГХС, ДУТС-ийн эрдэм шинжилгээ-

судалгааны ажлын төлөвлөлт оновчтой бус байгаад сургуулийн удирдлага,

тэнхимийн эрхлэгчид анхаарах цаг болжээ.

2012-оос 2013 оны хичээлийн жилд МУБИС-ын багш нарын мэргэжил

дээшлүүлсэн байдлыг авч үзвэл англи хэлний чиглэлээр 87, мэргэжлийн болон

заах аргын чиглэлээр 433, давхардсан тоогоор нийт 520 багш сургалт семинарт

хамрагдан мэдлэг боловсролоо дээшлүүлжээ. Эдгээрийн 60 багш нь гадаадад

урт богино хугацаагаар сургалт, семинарт хамрагджээ.

Сургалтын цахим орчин бүрдүүлэх, сургалтад МХТ-ийг ашиглах чиглэлээр

тус их сургууль тодорхой ажлуудыг төлөвлөн амжилттай гүйцэтгэлээ.

Бүрэлдэхүүний бүх сургууль болон оюутны дотуур байранд утасгүй интернэттэй

болсон. Интернэтийн ерөнхий хурд хүрэлцээгүйн улмаас СӨБС, БСС зэрэг

сургууль дээр интернэт ашиглахад хүндрэл гарсан хэвээрээ байна. Сургалт

ажлын талаар болон оюутан суралцагчдад хэрэгцээтэй мэдээллийг МУБИС-ийн

вэбсайтад цаг алдалгүй нээлттэй мэдээлж ажиллалаа. Мэдээллийн төвөөс

МУБИС-ийн хэмжээнд мэдээлэл солилцох боломж бүхий дотоод сүлжээний

Spark мессенжерийн программыг суурилуулан ашигласнаар албаны мэдээлэл

түгээх, солилцох, файл дамжуулах ажилд ахиц дэвшил гарлаа. МУБИС нь

сургалтын үйл ажиллагаанд нийт 800 гаруй компьютер ашиглаж, 1 дүгээр

ангийн оюутнуудын Мэдээллийн технологи-мэдээллийн систем хичээлийг

явуулахаас гадна, оюутнууд бие даан ажиллах, багш нар хичээл сургалтдаа

бэлтгэх, сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулах, судалгаа

шинжилгээний ажил хийх зэргээр ашиглаж байна.

Тус их сургууль удирдлага мэдээллийн Uniface 5.0 системийг үйл

ажиллагаандаа хэрэглэж эхэлснээр багш, оюутны бүртгэл, дүнгийн мэдээллийн

систем бүрдүүлэн ажиллаж байна. Uniface 5.0 системийн хэрэглэгчийн гарын

авлага зөвлөмжийг БСА-ны менежер Д.Цэдэвсүрэн, КМТС-ийн багш Ц.Баттогтох

нар хамтран боловсруулж, багш нар болон сургалтын мэргэжилтнүүдэд

хүргэлээ. Багшийн программ, оюутны программд шаардлагатай мэдээллийг

ТНУС, МоСС, КМТС, БоСС, МаСС зэрэг сургуулиуд бүрэн оруулж, багш нар

оюутан бүртгэх, зааж буй хичээлийнхээ дүнг оруулах, хянах боломжийг

бүрдүүлээд байна. ДУТС, СӨБС, БаС, ГХС, БТС, ФТС, БУС, АрБС зэрэг

сургуулиудын хувьд оюутан, хичээл, дүнгийн мэдээлэл оруулах ажил эхлэлийн

шатандаа байгааг анхаарч, ажлаа эрчимжүүлэх хэрэгтэй байна.

20

Төгсөлтийн дараах сургалтын албанаас Монгол хэл, Дүрслэх урлаг,

Технологи, Байгалийн ухааны сургуулиудын магистрын хичээлүүдийг онлайн

хэлбэрт оруулах ажлын хүрээнд хичээлүүдийн агуулгыг MOODLE системд

суурилан цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг эхлүүлж, 4 дүгээр сард КМТС-ын

багш нартай хамтран сургалт зохион байгуулсан.

Оюутан суралцагчдын сургалтын амжилт, чанарын 2011- 2012, 2012- 2013

оны хичээлийн жилийн харьцуулалтыг дараах графикт үзүүллээ.

0

100

БТС МаСС МоСС КМТС ФТС БоСС ТНУС ДУТС ГХС БУС БС СӨБСМУБИ

С

2011-2012 78.4 89.0 93.0 93.1 88.5 99.1 97.0 96.5 93.0 95.1 99.8 96.4 93.2

2012-2013 88.5 88.8 96.9 92.9 90.6 98.7 97.3 92.5 98 95.6 99.3 93.9 94.4

Сурлагын амжилт

0

50

100

БТС МаСС МоСС КМТС ФТС БоСС ТНУС ДУТС ГХС БУС БС СӨБС МУБИС

2011-2012 52.5 41.2 69 41.9 55.3 68.1 48.5 71.4 55.4 46.7 66.7 55.3 56

2012-2013 66.3 42.4 47.9 40.3 54.7 65.8 56.6 67.9 61 55.7 64 51.9 56.21

Сурлагын чанар

21

2012-2013 оны хичээлийн жилд сургалтын амжилт, чанар сургууль нэг

бүрийн хувьд хэлбэлзэлтэй байгаа боловч нийт сургуулийн хэмжээнд өссөн

үзүүлэлттэй байна. Энэ нь нэг талаар оюутнуудад сурлагын дүнгээс

хамааруулан урамшууллын тэтгэлэг олгож байгаа нь дам байдлаар нөлөөлж

байгаа боловч багш бэлтгэх сургалтыг шинэчлэх хүрээнд тус их сургуулийн

хийж буй ажлын үр дүнг харуулж байна.

МУБИС-ийн хэмжээнд 3 дугаар ангийн 1955 оюутан анхан шатны сурган

хүмүүжүүлэх дадлагыг, 4 дүгээр ангийн 2142 оюутан сургуулийн баталсан

удирдамж, хуваарийн дагуу хийж гүйцэтгэлээ. Дадлагын тайлан хамгаалалт

ЕБС, МУБИС-ийн бүрэлдэхүүн сургууль дээр гэсэн хоѐр үе шаттай зохион

байгуулагдаж, оюутан-багшийн дадлага ажлын ерөнхий үнэлгээ 80-100%

гүйцэтгэсэн үзүүлэлттэй гарчээ. Дадлагын хугацаанд оюутан бүр хүүхэд нэг

бүрийг хөгжүүлэх заах арга, технологийг туршин өөриймшүүлэх зорилт тавьж

ажиллаж, тодорхой үр дүнд хүрлээ. Дадлагын үр дүнг үнэлэхдээ нэгж хичээлийн

иж бүрэн боловсруулалт, хичээлд бэлтгэн заах, арга зүй технологи турших,

хүүхэдтэй ажиллах, хичээлд сууж дүн шинжилгээ хийх, сурагчийг ганцаарчлан

болон бүлэг хамт олныг судлах, жишиг даалгавар боловсруулах, хичээлээс

гадуурх ажил, дугуйлан секц явуулах зэрэг удирдамжаар өгөгдсөн ажил, үүргийг

гүйцэтгэсэн үр дүнгээр үнэлжээ.

БТС МаСС МоСС КМТС ФТС БоСС ТНУС ДУТС ГХС БУС БС СӨБС МУБИС

2011-2012 2.6 2.6 3.0 2.3 2.7 3.0 2.5 3.0 2.7 2.5 2.9 2.6 2.7

2012-2013 2.9 2.7 3.0 2.4 2.5 3.1 2.7 3.0 2.6 2.9 2.8 2.7 2.8

0

0.5

1

1.5

2

2.5

3

3.5Сурлагын голч дүн

22

2.4. Оюутан суралцагчийн сурах үйл ажиллагааг дэмжих

чиглэлээр гүйцэтгэсэн ажил, үр дүн

Оюутан суралцагчдын амжилттай суралцах үйл ажиллагааг дэмжих,

тэдний бие даан сурч, хөгжиж, боловсрох сургалтын таатай орчин бүрдүүлэх

чиглэлээр онцгой анхааран ажиллаж, Бакалаврын сургалтын алба, салбар

болон бүрэлдэхүүний сургууль, оюутны холбоо хамтран олон ажил хийж,

тодорхой үр дүнд хүрлээ.

Энэ хичээлийн жилд оюутан суралцагчийн чөлөөт цагийг үр бүтээлтэй

өнгөрөөх, тэдний сурах үйлийг дэмжих, мэргэжлийн мэдлэг, чадвараа

ахиулахад анхааран ажиллаж байгаагийн үд дүнд МаСС-д “Prime Number”, БС-

д “Үе тэнгийнхэн”, “TS”, БУС-д “Хүмүүнлэг залуус”, “Орнитологи”, “Залуу

химичид”, ГХС-д “Movie and Speaking Club”, МоСС-д “Монгол уран бичлэгийн

дугуйлан”, “Уран зохиолын дугуйлан”, “Ертөнц нэгдэл”, ТНУС-д “Арга билэг”,

“Оюутны хөгжлийн эйдос”, “Транс”, “Тэмүүлэл”, “Гэгээ”, “Шинэ давалгаа”, “Марко

Поло”, “Фемида” СӨБС-д “Хөгжил”, ДУТС-д “Экстра дизайн”, БТС-д “Хэтрийк”,

найрал дуу, үндэсний хөгжим, бүжиг, аэробек гимнастикийн зэрэг нийт 20 гаруй

дугуйлан, клуб идэвхтэй ажиллаж, суралцагчийн авъяас чадварыг нээн,

хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.

Сургууль хоорондын оюутан солилцооны хөтөлбөрт МУБИС-ийн

бүрэлдэхүүний МоСС-ийн 26, ГХС-ийн 17, гадаадын 42 оюутан хамрагдсаны

зэрэгцээ суралцахаар ирсэн гадаад оюутнуудыг элсүүлэх, тэдний хөгжил,

нийгмийн оролцоог идэвхжүүлэх зорилготой үйл ажиллагааг дэмжин ажиллаж

байна.

МУБИС-ийн “Багшлахуйн ур чадвар”-ын олимпиадыг БСС, оюутны

холбоо хамтран амжилтай зохион байгууллаа. Уг олимпиад нь оюутан багшийн

багшлах ур чадвар, бүтээлч сэтгэлгээ, мэдлэг, авъяас, хамтран ажиллах арга

барил, бүтээлч чадавхийг хөгжүүлэх зорилготойгоор хоѐр үе шаттайгаар зохион

байгуулагддаг бөгөөд сүүлийн шалгаруулалтад бүрэлдэхүүний 12 сургууль,

Архангайн багшийн сургууль, Оросын Холбооны Улсын Буриадын БИС,

ӨМӨЗО-ы Хөх хотын БС-ийн нийт 70 гаруй оюутан оролцож, хичээлийн

хөтөлбөр боловсруулах, анги танхимд мэдлэг бүтээх арга зүй технологио

хичээл зааж хэрэгжүүлэх зэргээр авъяас чадвараа сорин уралдлаа. Энэ жилийн

“Багшлахуйн ур чадвар”-ын олимпиад нь өмнө жилүүдийнхээс илүү өргөн

23

хүрээтэй, олон улсын шинжтэй болон өргөжиж, ач холбогдол нь нэмэгдэж

байна.

Тус их сургуулийн багш нар оюутан, суралцагчийг сурах бичиг, гарын

авлагаар хангах, оюутны бие даалтын ажилд зөвлөн туслах тусгай хуваарь

гарган анги, бүлгээр болон оюутанд ганцаарчлан зөвлөгөө өгөх, эрдэм

шинжилгээний ажилд дагуулан сургах, багшлах болон үйлдвэрлэлийн дадлагын

арга зүйн зөвлөгөө өгөх, бүтээлийн сан бүрдүүлэх, курс дипломын ажлыг

удирдан, зөвлөх зэрэг олон чиглэлээр оюутан суралцагчийг амжилттай

суралцахад дагалдуулан ажиллалаа.

2012-2013 оны хичээлийн жилд оюутан суралцагчдад Хүний хөгжил

сангаас олгодог 70200 төгрөгийн “Үндэсний тэтгэлэг”-т 9460 оюутан,

урамшууллын 50 хувийн тэтгэлэгт 2046, 75 хувийн тэтгэлэгт 1560 оюутан

хамрагджээ. Урамшууллын тэтгэлэг нь суралцагчийн амжилттай суралцах нэг

хөшүүрэг болж байна. Мобиком болон Юнител компаниас сурлагын голч нь 3.2-

оос дээш суралцсан суралцагчид олгодог урамшуулал болон Зориг сан, Оюу

толгой, Голомт банк, Солонгосын шашны байгууллага, ГОК, Дэлхийн зөн ОУБ-

ын тэтгэлэгт хөтөлбөрт нийт 65 оюутнуудыг хамрагджээ. Бакалаврын сургалтын

алба нь сургалтын үйл ажиллагааны талаар болон гадаад дотоодын тэтгэлэгт

хөтөлбөр, суралцах сонгон шалгаруулалтын мэдээллийг сургуулийн вэбсайт,

самбарт тогтмол мэдээлэн ажиллаж байна.

№ Сургууль

Үндэсний тэтгэлэг

Хөнгөлөлттэй

зээлд

Буцалтгүй

тусламж

50% хувийн

урамшууллын

тэтгэлэгт

70% хувийн

урамшууллын

тэтгэлэгт

Үндэсний тэтгэлэг

хөтөлбөрт

1 МУБИС 400 297 2046 1560 9460

2 МУБИС

Гадны байгууллагын тэтгэлэг

Оюу толгой Дэлхий зөн Зориг сан Шашны

байгууллага ГОК

Өмнөговь

аймгийн

тэтгэлэг

2 36 10 2 10 5

Энэ хичээлийн жилд салбар болон бүрэлдэхүүний сургуулиуд дээр оюутан

суралцагчдын сурах үйлийг дэмжих, тэдний хувийн, нийгмийн болон мэргэжлийн

мэдлэг, чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн олон ажлыг сургууль, оюутны холбоо,

зөвлөлтэй хамтран зохион байгуулсан байна. Үүнд:

24

МоСС-ийн нийт оюутнуудын дунд “Монгол хэл, уран зохиолын боловсролын

агуулга, арга зүй”,“Багшийг шүтэх ѐс”, “Зөв бичих чадвар”, “Сэтгэл зүйн

түвшин”, “Авьяас гэж юу вэ”, “Багшийн харилцааны ѐс зүй”, “Хүн байхын

учир утга”, “Орчин үеийн сэтгүүлч, түүнд тавих шаардлага” зэрэг сургалтыг

зохион байгуулж, “Оноч үг-оюуны охь” сэдэвт ажил зохион байгуулж

давхардсан тоогоор 300 орчим оноч үгийн үзэсгэлэн гаргаж цээжлүүлэх,

утгыг тайлбарлуулах, зарим оноч үгээр эсээ бичүүлэх ажил хийсэн нь

оюутнуудын сонирхол хэрэгцээнд нийцсэн байна. Хэвлэлийн эрх чөлөөний

өдрийг тохиолдуулан “Хэвлэлийн эрх чөлөө ба бидний мэргэжил” сэдэвт

өдөрлөгийг зохион байгууллаа. Ахлах ангийн оюунуудынхаа дунд Монгол

хэл болон Монголын уран зохиолын хичээлээр мэтгэлцээн зохион

байгуулжээ.

БУС нь шинээр элссэн оюутнуудад зориулан “Бид оюутан боллоо” лекц

семинарийг “Оюуны эрэл” төвтэй хамтран зохион байгуулсан.

БТС нь нийт оюутнуудын дунд “Бидний бахархал” сэдэвт уулзалтыг зохион

байгуулсан ба уулзалтад МУ-ын гавьяат тамирчин, Спортын бэлтгэлийн

төвийн дарга Б.Наранбаатар, МУ-ын Хөдөлмөрийн баатар, Олимпийн

аварга Э.Бадар-Ууган, Бэлтгэлийн төвийн эрдэм шинжилгээний хэлтсийн

дарга доктор (Ph.D) Б.Ганзориг, Олон улсын хэмжээний мастер, Хадгаламж

банкны салбарын захирал Р.Баасандорж нар оролцож оюутнуудтай чөлөөт

ярилцлага хийсэн нь үр дүнтэй боллоо. 1 дүгээр ангийн оюутнуудад

шүүгчийн сургалт семинар явуулж, хувийн соѐл, нийгмийн төлөвшилт,

чөлөөт цаг, бие бялдрын хөгжилтөд анхааран “Жагсаалт зохион

байгуулалт”, 2 дугаар ангийнхны дунд “Аэробик”-ийн сургалт, мөн “Бид

тамирчид болохоос тамхичид биш” сургалт семинарыг “Оюутны амьдрал”

хөдөлгөөн, “Бид нөхөрсөг нэг үеийнхэн” сагсан бөмбөгийн тэмцээн,

Олимпийн хороо, ССАЖЯам, ХАНХЯам хамтарсан “Амьдрал чамд хайртай”

хандивын тоглолт зэргийг сургуулийн захиргаа, оюутны зөвлөл хамтран

зохион байгуулжээ.

25

2.5. Багш, оюутны ёс зүй, харилцааны чиглэлээр хийсэн ажил, үр дүн

Багш бэлтгэдэг сургуулийн хувьд манай сургууль нь багш нарын ѐсзүйд

онцгой анхаарч, багш мэргэжлээр бэлтгэгдэж байгаа ирээдүйн багш нарт

өөрөөрөө үлгэр дуурайл үзүүлдэг байх шаардлагыг МУБИС-ийн бүх багшид

тавин ажиллаж байна. Иймд БСШУ-ы Сайдын 482 тоот тушаалаар батлагдсан

“Их, дээд сургууль, коллежийн багшийн мэргэжлийн ѐсзүйн дүрэм”-д нийцүүлэн

МУБИС-ийн Захирлын 2007 оны 230 тоот тушаалаар “МУБИС-ийн багшийн

мэргэжлийн ѐс зүйн дүрэм”, “МУБИС-ийн багшийн мэргэжлийн ѐсзүйн хорооны

ажиллах журам”-ыг тус тус батлан үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна.

Дүрмийн зорилго нь багшийн эрх, ажиллах баталгаа нь багшийн мэргэжлийн

чадвар, сургалтын эрх чөлөөг хамгаалах, сургалтын стандартыг хангахад

туслах, үүний тулд багшийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх ѐсзүйн хэм хэмжээг

тогтоон хэвшүүлж, багшийн нэр төрийг хамгаалахад оршино. Мөн бэлтгэгдэн

гарч байгаа ирээдүйн багш нарынхаа багшийн мэргэжлийн нэр хүндээ өргөж

явах, мэргэжлийн ѐсзүйн хэм хэмжээг төлөвшүүлэх үүднээс МУБИС-ийн

Захирлын 2011 оны 24 тоот тушаалаар “МУБИС-ийн оюутны ѐсзүйн дүрэм”-ийг

батлан мөрдөж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байна.

Жилд хоѐр удаа суралцагчдаас сэтгэл ханамжийг судалгааг авч багшийн

ажлын чанар, аттестатчиллыг нэгэн үзүүлэлт болгон тооцож байна. 2012-2013

оны хичээлийн жилийн оюутны сэтгэл ханамжийн судалгаа, түүний үзүүлэлт нэг

бүрээр хийсэн дүгнэлтийг 1 дүгээр хавсралтад үзүүллээ.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаанаас үзэхэд багш нарыг

нийтлэг байгаа дутагдалд өөрийнхөө үзэл бодлыг тулгадаг, хичээл хийдэггүй

оюутныг ялгаварлаж харьцдаг, хүйсийн ялгаа их гаргадаг, уур уцаартай, бие авч

явах соѐл дутмаг, хэлж байгаа зүйл нь бодит байдлаасаа зөрдөг, хичээл дээр

хувийн амьдралаа ярьдаг зэрэг зүйлүүд байгааг анхаарч, багшийн бэлтгэдэг

сургуулийн ѐс зүй үлгэрлэлийн чиглэлээр тодорхой ажлууд зохион байгуулахаар

төлөвлөж байна.

Оюутан суралцагчдад ѐс зүй, харилцааны боловсрол олгох чиглэлээр

Бакалаврын сургалтын албаны оюутан суралцагч хариуцсан мэргэжилтэн,

оюутны холбоо, салбар болон бүрэлдэхүүний сургуулиудтай хамтран сургалт

зохион байгуулах, ѐс зүйн өдөрлөг зохиох, зэрэг ажлуудыг гүйцэтгэжээ.

26

Тухайлбал, оюутны ѐс зүй харилцааны соѐлын талаар “Хүн байх боловсролын

хөгжил” цуврал лекц, төгсөх ангийн оюутнуудад зориулж “Багшийг шүтэх ѐс”,

“Багшийн харилцаа” сэдвээр ярилцлага, зөвлөгөө хийлээ. Мөн төрийн болон

төрийн бус байгууллагуудтай хамтран оюутан залуусын идэвх оролцоо, ѐс зүйн

чиглэлээр Монголын Оюутны Холбоотой хамтран Ардчиллын боловсрол төвийн

“Их сургуулиудын үйлчилгээг оюутнаар үнэлүүлэх нь төсөл”, Монгол Улсын

Засгийн газар, хувь хүний хөгжил институтын хамтарсан “Амьдрах ухаан-

Амжилтын хөтөч”, Ерөнхийлөгчийн тамгын газрын захирамжаар “Шинэхэн

Монголын түүхийн зарим асуудал”, “Шууд Ардчилал-Оюутны оролцоо”, УИХ-ын

тамгын газраас “Оюунлаг оюутан аян”-ны хүрээнд “Монголын баялаг ба

залуучууд” зэрэг сургалт, лекц, уулзалт ярилцлагыг зохион байгууллаа. Мөн

Багшийн сургууль Сахажи ѐогийн сургалтыг үнэ төлбөргүй сургалтыг

хичээллүүлсэн бол Архангайн багшийн сургууль оюутны төлөвшил, ѐс зүйн

харилцааны чиглэлээр “Сайн багш оюутан миний нүдээр”, “Багшийн ѐс зүй”, “Эх

хэлээрээ зөв мэндэлж хэвшицгээе”, “Аман хууль”, “Гэр бүлийн боловсрол”,

“Багшийн ѐсзүй”, “Оюутны ѐсзүй”, “Оюутан залуучуудын ѐс төлөвшлийн

өнөөгийн шаардлага” зэрэг сургалтын зохион байгуулсан байна.

2.6. Суралцагчийн элсэлт, төгсөлт, шилжилт хөдөлгөөн

Элсэлтийн ажил

МУБИС 2012-2013 оны хичээлийн жилийн ЭЕШ-ын босго оноогоо 480-аар

тогтоосон. Элсэгчдийн ЭЕШ-д үзүүлсэн онооны дундаж нь 580 байна. Тус

сургуулийн бакалаврын түвшний өдрийн ангид 3208 оюутан элссэнээс 600-аас

дээш оноотой элсэгчид 40,6%-ийг эзэлж байна.

2012-2013 оны хичээлийн жилд МУБИС-д элсэгчдийн ЭЕШ-ийн онооны

тархалт

500-аас доош 500-550 551-600 601-650 651-700 701-750 751-800

19,6% 20,2% 19,7% 24,1% 11,1% 4,6% 0,8%

Ялангуяа Сургуулийн өмнөх боловсролын сургууль /ЭЕШ-ын дундаж оноо

548/, Багшийн сургууль /545/, Математик, статистикийн сургууль /563/,

Байгалийн ухааны сургууль /584/ зэрэг багш дутагдалтай байгаа мэргэжлээр

сурлагын амжилт тааруу хүүхдүүд элсэж байгаа нь ерөнхий боловсролын

27

чанарт муугаар нөлөөлж байна. Тус их сургууль нь багш болох хүсэл,

сонирхолтой, багшлах авъяас чадвартай хүүхдийг сонгон шалгаруулж авдаг

элсэлтийн механизм бүрдүүлж чадаагүй, зөвхөн ЭЕШ-аар сонгон шалгаруулалт

гүйцэтгэж байгаа сургалтын чанарт муугаар нөлөөлж байна. МУБИС-д 2012-

2013 оны хичээлийн жилд элсэн суралцагчдын 24,0% нь эрэгтэй суралцагч

байгаа нь хүйсийн харьцаа алдагдсаныг илэрхийлж байна. Энэ үзүүлэлт

Сургуулийн өмнөх боловсролын сургуульд 1,0%, Багшийн сургуульд 3,0%,

Монгол судлалын сургуульд 6,0%, Гадаад хэлний сургуульд 15,0%, Математик,

статистикийн сургуульд 18,0%-тай байгааг өсгөх талаар цаашид анхааран

ажиллах шаардлагатай байгаа юм.

2012-2013 оны хичээлийн жилд тус сургуулийн магистрантурт 28

мэргэжлээр 1095 хүн суралцсаны 494 нь шинээр элсэж үүнээс өдрийн ангид 81,

эчнээгээр 413 (28 нь боловсролын удирдах ажилтны хөнгөлттэй нөхцөлөөр)

элсэн суралцжээ. Докторантурт 17 мэргэжлээр 296 хүн суралцсаны 72 нь

шинээр элсэн суралцлаа.

Төгсөлтийн ажил

Энэ хичээлийн жилд төгсөгчдийн дүнг хянаж баталгаажуулан, төгсөлтийн

шалгалтыг комисс байгуулан авч, амжилттай суралцан төгссөн төгсөгчдөд

боловсролын баримт бичиг олголоо. Тус хичээлийн жилд 2862 бакалавр, 17

дипломын зэргээр бүгд 2879 оюутан төгслөө. Дотоод хяналт-шинжилгээ,

үнэлгээний төвтэй хамтран Боловсрол соѐл шинжлэх ухааны сайдын 2013 оны

03-р сарын 28-ны өдрийн А/97 тоот тушаалын дагуу ирүүлсэн үүргийн хүрээнд

596521 563 584 592 637 584 613

527644

545 548 580

ЭЕШ-ын дундаж оноо

Бүрэлдэхүүний сургууль

28

МУБИС-ийн төгсөх курсийн оюутнуудын дүнгийн хавтгай, дипломын хавсралт

тулгах ажлыг 2013 оны 5-р сарын 09-ний өдрөөс 5-р сарын 15-ны хооронд

бүрэлдэхүүний сургуулийн төгсөх курсийн нийт оюутны дүнгийн хавтгайг

түүвэрлэн мөн дипломын хавсралт дээр индекс, мэргэжлийн нэр, судалсан

кредит цаг, хичээлийн нэр зэргийг сургалтын төлөвлөгөөтэй тулган шинжилгээ

хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж ажиллалаа. Төгсөгчдийн дипломын

болон хавсралтын эх бэлтгүүлэх, төгсөгчийн овог нэрийг кирилл болон монгол

бичгээр зөв гаргуулах, хянах хэвлүүлэх ажлыг бакалаврын сургалтын албанаас

нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллалаа. Төгсөгчдийн ажил

эрхлэлтийг дэмжих зорилгоор нийслэлийн хэмжээнд дутагдалтай байгаа багш

нарын судалгааг мэргэжил нэг бүрээр гарган мэдээллийг сургуулийн сайт болон

оюутны зөвлөлөөр дамжуулан хүргэж, төгсөгчдийг ажил олгогчтой холбох,

ажлыг хийж гүйцэтгэлээ. МУБИС-ийн 2012-2013 оны хичээлийн жилийн

"Эрдмийн баяр"-ыг 6-р сарын 17-ны өдөр Монгол бөхийн өргөөнд зохион

байгуулж, төгсөгчдөд диплом, энгэрийн тэмдэг гардууллаа.

Энэ хичээлийн жилд 574 магистрант дипломын ажлаа амжилттай

хамгаалж магистрын зэрэг хүртэв. Эдгээрийн 10 нь гадаадын иргэн байлаа.

Доктор (Ph.D)-ын зэргийг 25 хүн хамгаалсны Боловсрол судлалын шинжлэх

ухаанаар -8, Хэл бичгийн шинжлэх ухаанаар-2, Улс төр судлалын шинжлэх

ухаанаар-1, Сэтгэл судлалын шинжлэх ухаанаар-1, Түүхийн шинжлэх ухаанаар-

3, Биологийн шинжлэх ухаанаар 2, Математикийн шинжлэх ухаанаар 1, Газар

зүйн шинжлэх ухаанаар 1, Технологийн чиглэлээр 1, Биеийн тамирын

чиглэлээр 1, Боловсролын удирдлагын чиглэлээр 3, Сургуулийн өмнөх

боловсролын чиглэлээр 1 хүн тус тус хамгаалжээ.

Суралцагчийн шилжилт хөдөлгөөн

Тус их сургуульд бакалаврын сургалтаар өмнө жилүүдэд элссэн боловч

тодорхойгүй шалтгаанаар сургуулиа орхисон суралцагчдыг сургуулиас

чөлөөлөх асуудлыг шийдвэрлүүлж, шилжин ирж буй суралцагчдын тушаалыг

тухайн улирлын эхний сард багтаан, харин сургуулиас чөлөөлөгдөж байгаа

суралцагчдын тушаалыг сар бүрийн 20-оос 25-нд гаргаж байхаар журамлан

хэрэгжүүлж байна. Мөн шилжилт хөдөлгөөний журамд өөрчлөлт оруулан

мөрдөж байна. Сургуулийн хэмжээнд нийт 46 оюутан бүрэлдэхүүний сургууль

хооронд болон бусад сургуулиас шилжиж ирсэн байна.

29

Сургалтын ажлаар цаашид анхаарах зүйлүүд:

- Багш бэлтгэх сургуулийн багш нэг бүрийг заах арга зүйч, технологич

байхад чиглэсэн багш бэлтгэх сургуулийн багшийн хөгжлийн талаар хийх

ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх

- Сургуулийн үйл ажиллагаанд удирдлага мэдээллийн цахим системийг

нэвтрүүлэх, сургалтад МХТ-ийг ашиглах, сургууль бүрийн МХТ-ийн

орчинд ахиц гаргах (СӨБС, ...), магистрын болон докторын сургалтыг

онлайн хэлбэрт шилжүүлэн турших ажлыг бодитойгоор хэрэгжүүлэх

- Багш бэлтгэх сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг бага дунд боловсролын

шинэчлэл, дээд боловсролын шинэчлэлтэй уялдаатайгаар өөрчлөн

шинэчлэх, турших

ГУРАВ. ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫН ТАЛААР

Дотоод, гадаадын их сургууль, шинжлэх ухааны байгууллагатай хамтран,

багш, магистрант, докторантын судалгааны чадамжийг дээшлүүлэх

зорилтын хүрээнд:

Тайлангийн хугацаанд эрдэм шинжилгээний гадаад харилцаа, хамтын

ажиллагаа нэлээд хэмжээгээр өргөжсөн байна. Засгийн газрын болон сургууль

хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу сургуулийн удирдлагаас болон

бүрэлдэхүүний сургууль, багш, оюутны солилцоогоор дэлхийн бусад улс оронд

70 шахам оюутан, 40-өөд багш, удирдах ажилтныг явуулсны зэрэгцээ төдий

хэмжээний гадаад оюутан, мэргэжилтэн багш нарыг урьж ажиллуулсан байна.

Польшийн Вроцлавын их сургууль, ХБНГУ-ын Гѐттингений их сургууль, БНСУ-

ийн Гуанжүгийн их сургууль, ОХУ-ын Адыгейн улсын их сургууль, Финляндийн

Оүлү их сургууль, Хэлсингийн их сургууль, БНСУ-ын Гѐнгений их сургууль,

Ханьяны их сургууль, Японы Шизүока их сургууль, Хѐго их сургууль, Гакүгэй их

сургуультай байгуулсан хамтын ажиллагааны гэрээнд нэмэлт өөрчлөлт

оруулсан бөгөөд Буриадын улсын их сургуультай “Хос диплом” хөтөлбөр

хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааны гэрээ байгуулж, бүрэлдэхүүний зарим

сургууль энэ чиглэлээр судалгааны ажил хийж байна.

МУБИС-ийн багш нарын англи хэлний боловсролын түвшинг ахиулах зорилгоор

Сингапур улсад суралцуулах төслийг Гадаад харилцааны албанаас БШУЯ-нд

30

уламжилсан байна. Тайлангийн хугацаанд гадаадын их дээд сургуулиас

профессор багш урьж лекц уншуулах, сургалт семинар зохион байгуулах,

хэлэлцүүлэг хийх зэрэг хэлбэрээр хамтран ажилласан нь багш, суралцагчдын

мэргэжлийн мэдлэг, ур чадварыг өсгөхөд чиглэсэн байна. Тухайлбал, Японы

Гакугей их сургуулийн профессор Масахиро Камата Байгалийн ухааны

сургуулийн багш нарт семинар зохион байгуулсан бол профессор Мацүозава

Багшийн сургуулийн багш нарт “Ёс суртахуун ба ѐс зүй”сэдэвт лекц уншсан

байна. АНУ-ын Бостоны их сургуулийн профессор Чарльз Вайтыг урьж, багш,

оюутанд сургалт зохион байгуулсан байна.

“Кизуна” хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбогдуулан, Японы Жайси байгууллагын

удирдлагуудтай оюутан солилцох хөтөлбөрийн талаар уулзалт хийсний

зэрэгцээ БНХАУ, АНУ, БНСУ, ОХУ, Польш, ХБНГУ, Англи, Япон улсын их дээд

сургуулийн төлөөлөгчидтэй уулзалт хийж, инновацийн төв байгуулах, оюутан,

багш солилцох, тусгай хэрэгцээт боловсролын анги нээхтэй холбоотойгоор

туршлага судлах, сургалтын хөтөлбөр боловсруулах, хамтын ажиллагааны

гэрээ байгуулах зэрэг асуудлыг хамарсан байна.

ФТС-д Японы Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж байгаа төслийн хүрээнд

нийлүүлсэн сургалтын хэрэглэгдэхүүн, багаж тоног төхөөрөмжийг ашиглах

талаар сургалт семинар зохион байгуулсан бөгөөд БШУЯ-аас зохион

байгуулсан “Байгаль орчны дизайн” сургалт семинарт 6 оюутан, 2 багш

оролцсон байна.

2012-2013 оны сургалтын жилд тус сургуулийн магистр, докторын сургалтад

гадаадын 60 шахам хүн суралцсан бөгөөд ”Монголын боловсролын бодлогын

судалгаа”, “Багш боловсролын шинэчлэл” сэдэвт олон улсын эрдэм

шинжилгээний хуралд магистрант, докторантууд оролцож, судалгааны явц, үр

дүнг тусгасан цөөнгүй илтгэлийг хэлэлцүүлсэн байна.

Тайлангийн хугацаанд сургалт, эрдэм шинжилгээний гадаад харилцаа, хамтын

ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр гүйцэтгэсэн ажлыг сургууль тус бүрээр

товчлон харуулбал дараах байдалтай байна. Үүнд:

31

№ Салбар,

бүрэлдэхүүн

сургууль

Хамтран ажилласан их дээд

сургууль, эрдэм шинжилгээний

байгууллага, хүмүүс

Үйл

ажиллагааны

чиглэл, хүрээ

Үр дүн

Гадаад Дотоод

1 Математик

статистикийн

сургууль

Өвөр

монголын

Багшийн их

сургууль

МУИС, ШУТИС,

Математикийн

хүрээлэн,

Архангайн

Багшийн сургууль

Математик

боловсролын

асуудлаар Эрдэм

шинжилгээний

хурал зохион

байгуулсан

Нийт 40 гаруй

илтгэл хэлэлцэж,

математик

боловсролын

орчин үеийн

тулгамдсан

асуудлаар санал

солилцож,

туршлага

судалсан.

2 Байгалийн

ухааны сургууль

Японы

Акитагийн их

сургууль,

ОХУ-ын

Буриадын Их

сургуулийн

биологи,

газарзүйн

факультетийн

багш нар,

АНУ-ын

Клемсоны Их

сургууль,

Германы

Гѐтинггиний их

сургуулийн

профессорууд

,

Чехийн

Карлын Их

сургууль

Багшийн

мэргэжил

дээшлүүлэх,

туршлага судлах,

хамтын

ажиллагааны

гэрээ байгуулсан

зэрэг

1 багш

докторантурт

сурч буй,

магистрын

хамтарсан

сургалтын

төлөвлөгөө

боловсруулах

бэлтгэл ажил

хийсэн.

3 Физик

технологийн

сургууль

Дубна дахь

цөмийн

шинжилгээний

нэгдсэн

институт,

Буриадын их

сургууль

Физик технологийн

хүрээлэн

Ажилтныг

сургалтад

хамруулах, хурал

зохион байгуулах

Туршлага

судалж, онлайн

хурал хийсэн.

Магистрын

хамтарсан

сургалтын

хөтөлбөр

боловсруулж буй.

4 Гадаад хэлний

сургууль

БНСУ –ын

Боловсролын

их сургууль,

Япон улсын

Гакугэй Их

сургууль,

Токиогийн

Ерөнхий

боловсролын 16

сургууль, 98 багш

Оюутан

солилцох,

сургалт зохион

байгуулах, төсөл

хэрэгжүүлэх,

сургалт семинар

зохион байгуулах

Оюутан

солилцож, зуны

дадлага зохион

байгуулсан,

“Хамтран

суралцахуй”

хөтөлбөр

32

Тооѐо Их

сургуулийн пр

офессорууд,

хэрэгжүүлж,

сургалт семинар

зохион

байгуулсан.

5 Сургуулийн

өмнөх

боловсролын

сургууль

АНУ –ын New

Mexico их

сургуулийн

Боловсролын

коллежийн

Хөтөлбөр

аргазүйн

тэнхим,

Хүүхэд

судлалын

институт, ОХУ

–ын Буриадын

их сургууль,

Чита хотын

Хүмүүнлэг-

сурган

хүмүүжүүлэх

ухааны улсын

их сургууль

Туршлага судлах,

багш бэлтгэдэг

үйл

ажиллагаатай

танилцах, хурал

зохион

байгуулах,

багшийн

судалгааны

чадамжийг

дээшлүүлэх

5 багш туршлага

судалсан. Олон

улсын хурал

зохион

байгуулсан.

6 Компьютер,

мэдээллийн

технологийн

сургууль

Япон улсын

Гакугэй ИС-

ийн

профессор

Ф.Шинохара,

Мацура

МУИС, ШУТИС

болон

мэдээлэлзүйн

чиглэлийн бусад

сургууль

Туршлага судлах,

хамтран

ажиллах,

олимпиад зохион

байгуулах

Багш, оюутны

мэргэшлийн ур

чадвар,

судалгааны

чадамж

дээшилсэн.

7 Монгол

судлалын

сургууль

БНСУ-ын

Данкуг их

сургууль,

Санжи их

сургууль,

ӨМБИС,

Бээжингийн

Төвийн

үндэсний их

сургууль,

ОХУ-ын

Хэл зохиолын

хүрээлэн, Олон

улсын монгол

судлалын холбоо,

МУИС-ийн МХСС

Хурал зохион

байгуулах,

оюутан, багш

солилцох, төсөл

хөтөлбөр

хэрэгжүүлэх

Хамтын

ажиллагааны

хүрээ өргөжиж,

багш, оюутны

оролцоо

сайжирсан.

33

Буриадын их

сургууль зэрэг

8 Түүх нийгмийн

ухааны сургууль

Англий

н Линкольны

их сургуулийн

профессор

Анн Грей,

Японы

Хоккайдогийн

их сургуулийн

доктор Ryo

Takiguchi-гээр

“Гэр

хорооллын

хөгжилд

иргэдийн

оролцоо,

гүйцэтгэх

үүрэг” сэдвээр

оюутан,

магистрант,

докторантууда

д лекц

уншуулж,

хэлэлцүүлэг

хийжээ.

Семинар зохион

байгуулах,

тодорхой сэдвээр

лекц уншуулах,

хэлэлцүүлэг хийх

Профессор Анн

Грей багш нарт

семинар зохион

байгуулж,

оюутнуудад

“Соѐлын улс төр”

сэдвээр, мөн

доктор Ryo

Takiguchi “Гэр

хорооллын

хөгжилд иргэдийн

оролцоо,

гүйцэтгэх үүрэг”

сэдвээр оюутан,

магистрант,

докторантад лекц

уншиж,

хэлэлцүүлэг

хийсэн.

9 Боловсрол

судлалын

сургууль

Япон улсын

судлаач

Охара,

Тайландын

Бангкок

хотноо болсон

Зүүн Ази ,

Номхон

далайн бүс

нутгийн

орнуудын

экспертүүдийн

зөвлөлдөх

Багш нарын

мэргэжил

дээшлүүлэх,

туршлага, санал

солилцох, төсөл,

судалгааны

ажлын чиглэлээр

хамтран

ажиллах, олон

улсын хуралд

оролцох, сургалт

зохион байгуулах

Хамтын

ажиллагааны

хүрээ өргөжиж,

багш нарын

судалгааны

чадамжид

нөлөөлсөн.

ТНУС, ФТС-ийн

нийт 10 оюутныг

дагалдуулан

сургасан.

Арктикийн бүсийн

орнуудын их

34

уулзалт, НҮБ-

ын Хүүхдийн

сан, Японы

Токиогийн

Гакугэй

Багшийн Их

Сургууль,

ӨМӨЗО-ийн

БИС, ОХУ-ын

Буриадын их

сургууль,

АНУ-ын Юта –

гийн Их

Сургуулийн

Нийгмийн

Ажлын

Сургууль,

БНХАУ-н

Бээжин хотын

Минзу Их

Сургууль зэрэг

сургуулиудын

холбоонд

гишүүнээр

элсэхээр

бүртгүүлсэн.

10 Дүрслэх урлаг

технологийн

сургууль

Польш, ОХУ,

Солонгос,

БНХАУ-ын их

дээд сургууль

Багш нарын

мэргэжил

дээшлүүлэх,

олон улсын хурал

зохион байгуулах

Гадаад,

дотоодод 12

багш мэргэжил

дээшлүүлсэн.

ОУ-ын хурлын

эмхтгэл

хэвлүүлсэн.

11 Багшийн

сургууль

Өвөр

монголын

үндэстний

дээд сургууль,

ОХУ-ын

Буриадын

багшийн

коллеж, АНУ-

ын Өмнөд

Каролина

Судалгаа хийх,

ном гарын авлага

хамтарч бичих

Хамтарсан

судалгаа хийж,

гарын авлага

хэвлүүлсэн нь

багшийн хөгжилд

зохих нөлөө

үзүүлж буй.

35

мужийн

Колумбиа

коллежийн

багш нар

12 Биеийн тамирын

сургууль

ОХУ-ын

Буриадын их

сургууль зэрэг

БТ-ын их дээд

сургуулиуд,

Монголын

Үндэсний

Олимпийн академи

Хурал зохион

байгуулах

Оролцогчдын тоо

өссөн, илтгэлийн

чанар сайжирсан.

13 Архангай

Багшийн

сургууль

Өвөр

монголын

багшийн их

сургууль

Завхан, Дорнод,

Хөвсгөл, Говь-

Алтай аймаг дахь

их, дээд сургууль,

МУБИС–ийн МАСС

зэрэг сургууль

Эрдэм

шинжилгээний

хурал зохион

байгуулах

Орон нутаг дахь

их дээд

сургуулийн

багшийн

хөгжлийн

тулгамдсан

асуудлын

шийдлийг

хэлэлцэж,

туршлага

солилцсон.

Монгол хэл шинжлэл, биологи, дүрслэх урлаг дизайн мэргэжлийн сургалтыг

онлайн хэлбэрт шилжүүлэх бэлтгэл ажлыг тэнхимүүдтэй хамтран зохион

байгуулж, хэд хэдэн удаагийн уулзалт сургалт зохион байгуулсан байна.

Магистрын сургалтын төлөвлөгөө, зарим мэргэжлийн хичээлийн хөтөлбөрүүдийг

модульд шилжүүлэх, агуулга, арга зүйн хувьд шинэчлэх ажлыг хичээлийн

жилийн турш хийж, “Судалгааны арга зүй” хичээлийн хөтөлбөрийг шинэчлэн

боловсруулах уралдаан зарлаж, шалгарсан багуудын шинэчилсэн хөтөлбөрийг

хүлээн аваад байна.

Мөн энэ хичээлийн жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Монгол хэл,

Дүрслэх урлаг, Технологи, Байгалийн ухааны сургуулиудын магистрын

хичээлүүдийг онлайн хэлбэрт шилжүүлэхээр тусгасны дагуу сургалтын

хөтөлбөр, төлөвлөгөөг MOODLE системд оруулан сургалт явуулах бэлтгэлийг

хангаад байна. MOODLE хөтөлбөртэй холбогдуулан 4-р сард КМТС-ийн багш

нартай хамтран сургалт зохион байгуулсан бөгөөд ажлын тайланг сургуулийн

36

захиралд танилцуулсан. Магистрын сургалтыг онлайнд шилжүүлэх, сургалтын

хөтөлбөрүүдийг шинэчлэх зорилгоор Японы Гакугей Их сургуульд багш нарын

хамт 3 хоног айлчилж туршлага судлан, хамтран ажиллах чиглэлүүдийг

хэлэлцэж тохиролцсоноос гадна АНУ-ын Нью Мехикогийн Их Сургуулийн

захирал, багш нарын багтай уулзаж, онлайн сургалт, үйлийн судалгаа, рубрик

тестийг сургалтад нэвтрүүлэх, турших, докторантууд, багш нарын эрдэм

шинжилгээний өгүүллийг тус сургуулийн цахим сэтгүүлд 2013-2014 оны

хичээлийн жилээс эхлэн нийтлүүлж байх зэрэг асуудлаар тохиролцоонд хүрч

хамтран ажиллах болсон байна.

“Магистрын онлайн сургалтын төв” нээх тухай төслийг шинэчлэн боловсруулж,

сургуулийн удирдлагад хүлээлгэн өгсөн бөгөөд санхүүжилтийн асуудал

шийдэгдээгүй байсаар байна.

“МУБИС-ийн эрдэм шинжилгээний ажлыг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг

шинэчлэн боловсруулж, эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэл,

шийдвэрлэх асуудлын хүрээнд: боловсрол судлал, монгол судлал болон

бусад салбарын шинэ чиглэлийн судалгаанд анхаарлаа хандуулж,

судалгаа-боловсруулалтын ажилд оюутан, магистрант, докторант, багш

нарын оролцоог нэмэгдүүлэх зорилтын хүрээнд дараах ажлыг хийж

гүйцэтгэсэн байна. Үүнд:

Төгсөлтийн дараах сургалтын албаны менежер Д. Наранцэцэгээр

ахлуулсан ажлын хэсэг “МУБИС-ийн эрдэм шинжилгээний ажлыг хөгжүүлэх

хөтөлбөр” (2013-2018)-ийг шинэчлэн боловсруулж, Захиргааны зөвлөл болон

Эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлэн, “МУБИС-ийн Эрдэм шинжилгээний ажлыг

хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө”-ний хамт

Захирлын 2013 оны а/33 тоот тушаалаар баталгаажуулан, хэрэгжүүлж эхлээд

байна. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр МУБИС нь сургалт-эрдэм

шинжилгээ-үйлдвэрлэлийн хандлагаас эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэлд

чиглэсэн их сургууль болох, үүний тул эрдэм шинжилгээний ажлын менежмент,

эрхзүйн орчныг шинэчлэх, эрдэм шинжилгээний ажлын тэргүүлэх чиглэл болон

суурь, хавсарга судалгааны чиглэл, төсөл, гэрээт ажлын цар хүрээг өргөтгөх,

эрдэм шинжилгээний ажлын материаллаг баазыг бэхжүүлэх, суралцагчдыг

судалгааны ажилд оролцуулах шинэ арга хэлбэрийг нэвтрүүлэх, шинжлэх

ухааны тодорхой чиглэлээр дотоод, гадаадын бусад их сургууль, эрдэм

37

шинжилгээний байгууллагатай хамтрах хорших замаар инноваци

бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг өргөжүүлэх, эрдэм шинжилгээний ажлын

үнэлгээг боловсронгуй болгох, профессор багш нарын сургалтын цагийн

ачааллыг аажмаар багасгаж, судалгааны чадамжийг сайжруулах талаар

тодорхой ахиц дэвшилд хүрэх болно.

“МУБИС-ийн эрдэм шинжилгээний ажлыг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг

шинэчлэн боловсруулах явцад тус их сургуулийн шинжлэх ухааны тэргүүлэх

чиглэл, салбар болон бүрэлдэхүүний сургуулиудын эрдэм шинжилгээ,

судалгааны үндсэн чиглэл, шийдвэрлэх асуудлыг нийгмийн хэрэгцээ

шаардлага, захиалгатай уялдуулан, МУБИС-ийн эрхэм зорилго, алсын хараа,

стратегийн зорилтууд болон салбар, бүрэлдэхүүний сургууль, тэнхимийн

сургалт, судалгааны чиглэл, мэргэжлийн онцлог, хүний нөөц зэргийг харгалзан

үзэж, шинэчлэн томьѐолсон болно. Эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэлийг

хөгжүүлэх зорилтын хүрээнд БШУ-ны сайдын а/173 тоот тушаал болон МУБИС-

ийн Захирлын a/87, a/141 тоот тушаалаар дэд захирлуудын ажлын албаны

дэргэд “Боловсрол судлалын алба”, “МУБИС-ийн Монгол судлалын төв”,

“Инновацийн төв” буюу сургалтын хэрэглэгдэхүүний төвийг шинээр байгуулж,

ажиллах журмыг боловсруулан, үйл ажиллагааг эхлүүлэхээр бэлтгэж байна.

Тайлангийн хугацаанд Монгол судлалын сургууль нь МУИС-ийн Монгол хэл,

соѐлын сургууль, Монгол судлалын хүрээлэн, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн,

Олон Улсын Монгол судлалын холбоо, Төрийн хэлний зөвлөл, Монголын

сэтгүүлчдийн эвлэл, Боловсролын хүрээлэн, Багш нарын мэргэжил дээшлүүлэх

институт зэрэг дотоодын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагатай

эрдэм шинжилгээ, сургалтын байнгын харилцаатай ажиллаж ирсний зэрэгцээ

ОХУ-ын Нийгмийн шинжлэх ухааны фонд, ЮНЕСКО-ийн Бээжин дэх

төлөөлөгчийн газар, БНХАУ-ын Шинжлэх ухааны салбарын төсвийн

санхүүжилтээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдэд тус сургуулийн багш нар

оролцож, монгол хэлнүүдийн үг бүтэх ѐс, үгийн гарал судлал, үгийн сангийн

харьцуулсан судлал, Монгол кирил бичгийн зөв бичгийн журамламал толь,

“Орон нутгийн радио” төсөл, аман зохиолын нэр томьѐоны нэвтэрхий толь

зохиох зэрэг чиглэлээр судалгааны ажлаа өргөжүүлж байна.

Тайлангийн хугацаанд багш боловсролын шинэчлэлийн хүрээнд багшийн шинэ

загвар боловсруулах, сургалтын шинэ арга технологи нэвтрүүлэх, хөтөлбөр

38

шинэчлэх, багшийн хөгжил, тэгш хамран сургалт, хүүхдийн эрхийн асуудлаар

судалгаа боловсруулалтын ажлыг түлхүү анхаарч ажилласан байна.

МУБИС-ийн тэнхим, судалгааны баг, хамтлагаас дэвшүүлсэн шинжлэх ухааны

суурь ба хавсарга судалгааны төслийг сонгон шалгаруулах, санхүүжүүлэх,

эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэл, хэрэглээнд нэвтрүүлэхэд

дэмжлэг үзүүлэх зорилгоор “МУБИС-ийн эрдэм шинжилгээ, судалгааны

төсөл шалгаруулах, санхүүжүүлэх журам” (Захирлын 2013 оны 34 тоот

тушаалын хавсралт), “МУБИС-ийн судалгааны төслийн ажил гүйцэтгэх

гэрээ” –г шинээр боловсруулан, хичээлийн жилийн II улирлаас мөрдөж эхлээд

байна. Тухайлбал, дээр дурдсан журмын дагуу салбар, бүрэлдэхүүний сургууль,

тэнхимээс ирүүлсэн 35 төслийн саналаас 6 төслийг шалгаруулж, төслийн

удирдагчтай гэрээ байгуулан, тус бүр 1-2 сая төгрөгийн санхүүжилт олгосон

байна.( Захирлын 2013 оны А/62 тоот тушаал)

Тайлангийн хугацаанд ЕБС-ийн сурах бичиг, багшийн ном бичих багийн сонгон

шалгаруулалтад тус их сургуулийн профессор багш нарын 10 баг шалгарсан

бөгөөд нийт 55 багш VI- XI ангийн 19 нэр төрлийн сурах бичиг, (зарим сурах

бичгийг багшийн номын хамт) тусгай хэрэгцээт боловсролын 1 сурах бичиг

бичиж, хэвлэлтэд шилжүүлсэн байна.

Профессор багш нарын гадаад хэлний боловсрол, онолын сэтгэлгээ,

судалгааны чадамжийг сайжруулахад чиглэсэн өөр нэг ажил бол 2013 оны I –II

сард дэд захирал Д. Мөнхжаргалын албан даалгаврын дагуу гадаадын

мэргэжлийн сэтгүүлээс судалгааны өгүүлэл орчуулж, өөр сургууль, тэнхимийн

багш нартай санал солилцох, ярилцлага, семинар зохион байгуулж хэлэлцүүлэх

ажил бөгөөд энэ ажилд нийт багш оролцож, улмаар орчуулгын сан бүрдүүлэх

нөхцөл буй болсныг анхаарч, цаашид үүнийг шинэлэг хэлбэрээр баяжуулан,

уламжлалт ажил болгон хэвшүүлбэл, ялангуяа, залуу багш нарын судалгааны

чадамж, онолын сэтгэлгээ, гадаад хэлний боловсрол, орчуулах эрдмийн

боловсролд зохих нөлөө үзүүлэх болно.

Тайлангийн хугацаанд боловсролын удирдлагын чиглэлээр магистрантурт 265,

докторантурт 65 хүн суралцсан бөгөөд нийтдээ 271 сая 820 мянган төгрөгөөр

орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлсэн байна. Боловсролын удирдахуйн ухааны

тэнхим байгуулагдсанаас хойших хугацаанд боловсролын удирдлагаар 1085

магистр төгссөн байна. Сургалтын агуулгыг шинэчлэн тогтоох, ном сурах

39

бичгийн хангамжийг сайжруулах, материаллаг орчинг бүрдүүлэх зэрэг

тулгамдсан асуудлыг шийдэхэд тэнхимийн зүгээс санаачилгатай ажиллаж,

“Менежментийн удиртгал”, “Байгууллагын менежмент”, “Сургууль, цэцэрлэгийн

менежментийн тулгамдсан зарим асуудал”, “Багшлахуйн менежмент”, “Чингис

хааны удирдахуй дагуулихуй” номыг бэлтгэн гаргаж сургалт, судалгаанд

ашиглаж байна.

Магистрант, докторантууд сургалтын явцад зарим сургууль, цэцэрлэгийн

менежментийн практиктай танилцах, холбогдох мэргэжилтнүүд оролцсон ажил

хэргийн семинар явуулах, судалгаа боловсруулалтын ажлыг багаар хийх, бие

даалтын ажил гүйцэтгэх, илтгэл бичих, удирдлага менежментийг сайжруулах

талаар гарын авлага, зөвлөмж боловсруулах зэрэг хэлбэрээр суралцаж,

судалгааны ажилд оролцож байна.

Боловсролын удирдлагын магистрантурын эчнээ ангид хэт олон хүн элсүүлж

байгаа нь сургалтыг чанартай явуулахад сайнгүй нөлөөтэй байгаа учраас

цаашид эчнээ ангид элсэгчдийн тоог 60-аас илүүгүй байлгах, түүнчлэн өөр

сургуулиас шилжин суралцах тохиолдолд түвшин тогтоох шалгалт авсны үндсэн

дээр шийдвэрлэж байх талаар мэргэжлийн тэнхимээс уламжилсан саналыг

тооцож үзэх нь зүйтэй юм.

Профессор багш нарын ажлын нормын В цаг буюу эрдэм шинжилгээний

цагийн төлөвлөлт, хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээ, ололт, анхаарах

зүйл

“Профессор багш нарын ажлын норм, түүнийг тооцох журам”, “Профессор багш,

ажилтанд үр дүнгийн нэмэгдэл олгох журам” -ыг шинэчлэн болон шинээр

боловсруулан хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ журмын дагуу багш нар эрдэм

шинжилгээний ажлыг урьдчилан төлөвлөж, хэрэгжүүлэхэд ахиц гарч байна.

Хичээлийн жилийн II улиралд МУБИС-ийн бакалаврын сургалтын албанаас

биелэлтийг хагас жил бүрээр тооцож эхэлсэн бөгөөд хяналт шинжилгээ,

үнэлгээний албанаас үнэлгээ хийж, дараах ололт, анхаарах зүйл байгааг

тэмдэглэсэн байна. Үүнд:

- Багш нар эрдэм шинжилгээний ажлыг улирал, жилээр тодорхой

төлөвлөх болсноор сургууль, тэнхимийн эрдэм шинжилгээний

40

тэргүүлэх чиглэл, шийдвэрлэх асуудалтай уялдаж, төлөвлөлт сайжирч

байна.

- Эрдэм шинжилгээний ажлын хариуцлага, чанарт ахиц гарч байна.

- Багш нарын эрдэмжилтийн тоо, чанар өсөх хандлага ажиглагдаж

байна.

- Сургалт, эрдэм шинжилгээний ажлын уялдаа холбоо сайжирч байна.

Өөрөөр хэлбэл, эрдэм шинжилгээ судалгааны ажлын үр дүнг сургалтын

ажилдаа нэвтрүүлэх боломж бүрдэж байна.

- Багш нарын ажлыг үнэлэх шалгуур тодорхой болгох нөхцөл бүрдэж

байгаа.

Цаашид анхаарах зүйл

Багш нарын эрдэм шинжилгээний ажлыг төлөвлөхдөө тэнхимийн эрдэм

шинжилгээний тэргүүлэх чиглэлтэй оновчтой уялдуулах, багаар

гүйцэтгэх ажлыг дэмжих

Багш нарын хийсэн эрдэм шинжилгээний ажлын чанар, үр өгөөжийг

тэнхим, хамт олноор хэлэлцүүлж үнэлгээ өгдөг байх

Ангийн ажил, бакалаврын болон магистрын дипломын сэдвийн

чиглэлийг сургууль, тэнхимийн эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэл,

төлөвлөлттэй уялдуулах

Эрдэм шинжилгээний ажлын үнэлэмжийг дээшлүүлэх, цагийн нормыг

тогтооход анхаармаар зүйл ч байна.

Тайлангийн хугацаанд дотоодын байгууллагын, тухайлбал, БШУЯ, ШУА,

Засгийн газрын санхүүжилт бүхий 31 төсөлд 73 багш, МУБИС-ийн

санхүүжилттэй 6 төсөлд 42 багш, Багшийн сургууль, Архангай аймгийн Багшийн

сургуулийн мэргэжлийн тэнхимүүдийн санаачлан хэрэгжүүлж буй 5 төсөлд 26

багш оролцсон бол гадаадын байгууллагын санхүүжилттэй 18 төсөлд 58 багш

хавсран гүйцэтгэгчээр оролцсон байна. Өнгөрсөн оны мөн үеийнхтэй

харьцуулахад төслийн тоо хэмжээ, түүнд оролцогчдын тоо өссөн үзүүлэлттэй

байна. Тухайлбал, Япон улсын JICA байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлж

буй “Бага боловсролын чанарыг ахиулахад мэдээлэл харилцааны технологийг

оновчтой ашиглах нь” төслийн хэрэгжүүлэх багт тус их сургуулийн 24 багш,

ажилтан, мөн төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан 4 аймаг, нийслэлийн Сонгино

41

хайрхан дүүрэг тус бүрээс 36 багш (ЕБС-ийн 180 багш) оролцож байгаа бөгөөд

сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулах сургалтыг Токиогийн

Технологийн сургуультай хамтран зохион байгуулж, үүний үр дүнд 7,5

хэвлэлийн хуудас бүхий “Сургалт семинарын зөвлөмж”-ийг хэвлүүлэн нийтийн

хүртээл болгосон байна. Энэхүү зөвлөмжийн агуулгын хүрээнд сургагч багш

бэлтгэх үндэсний семинарыг зохион байгуулж, улмаар бага ангийн сургалтын

цахим хэрэглэгдэхүүний зохиомж шалгаруулах улсын уралдааныг 2013 оны 3-5-

р сард хоѐр үе шатаар зохион байгуулсан байна. Энэхүү уралдаанд бүгд 586

багш, 8 төрлийн хичээлээр 152 зохиомж ирүүлсэн байна. Бүрэлдэхүүний зарим

сургууль, тэнхим нөөц бололцоондоо тулгуурлан, багш нарыг судалгааны ажилд

баг хамтлагаар оролцуулдаг туршлага байна. Тухайлбал, Багшийн сургуулийн

Хүмүүнлэг, нийгмийн ухааны тэнхимийн хамт олон өөрсдөө санаачлан, “Бага

насны хүүхдийн унших, бичих, ярих, сонсох чадварын харьцуулсан судалгаа”

сэдэвт төслийн хүрээнд 8, 9 настай хүүхдийн үйлийн судалгаа хийж, баг тус

бүр илтгэл хэлэлцүүлж, өгүүлэл, зөвлөмж, гарын авлага хэвлүүлсэн нь эрдэм

шинжилгээний ажлыг тухайн сургуулийн үйл ажиллагаа болон боловсролын

салбарт тулгамдсан асуудлыг судлан шийдвэрлэхэд чиглүүлж хийсэн байдал,

үр дүнгийн зорилттой нийцэж байгаа, дэмжүүштэй ажил болно.

Дотоод, гадаадын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага,

мэргэжлийн хүмүүстэй хамтран суурь ба хэрэглээний судалгааны төсөл

хэрэгжүүлэх замаар профессор багш нарын судалгааны чадамжийг дээшлүүлэх,

сургалт, судалгааны ажилд дэвшилт технологи нэвтрүүлэх, инноваци буй

болгох нь сургууль, тэнхимийн тэргүүлэх зорилтуудын нэг байх болно.

Эрдэм шинжилгээний хурал (сургууль, улс, олон улсын хэмжээнд), их

семинар, хэлэлцүүлэг зохион байгуулсан байдал, ахиц дэвшил, үр дүн

Тайлангийн хугацаанд олон улсын эрдэм шинжилгээний хурал 8, салбар болон

бүрэлдэхүүний сургуулийн эрдэм шинжилгээний хурал 14, оюутны эрдэм

шинжилгээний хурал 19-ыг зохион байгуулж, багшийн 335 илтгэл, олон улсын

эрдэм шинжилгээний хуралд 110 илтгэл хэлэлцүүлсэн байна. Эдгээр хуралд

МУБИС -ийн 206 багш, 274 оюутан, 38 магистрант, докторантаас гадна дотоод,

гадаадын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагаас 125 багш

42

судлаач (үүнээс 55 нь гадаадын эрдэмтэн судлаач), 41 оюутан илтгэл тавьсан

байна.

Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг дараах сэдвээр зохион

байгуулсан байна. Үүнд:

• “Монголын боловсролын бодлогын судалгаа” 2012.10.29-30

• Тавдугаар ноѐн хутагт Д.Равжаагийн мэндэлсний 210 жилийн ойд “Монголын

утга соѐлын үнэлэмжид Д.Равжаа судлалын эзлэх байр” 2013.04.18-21

• “Монгол ба Орос, түүхийн нийтлэг хуудсууд” 2013.03.13-16

• “Багш боловсролын шинэчлэл” 2013.05.16-17

• “Дүрслэх урлаг, дизайны сургалтын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга

зам” 2013.04.26-28

• ГХС – ийн “Англи хэл аргазүйн тэнхимийн 20 жилийн ойд зориулсан online

хурал”, 2013.04.18.

Эрдэм шинжилгээний хурлаас дараах дүгнэлт хийж байна.

Эрдэм шинжилгээний хуралд нийт багш нарын (12 сарын статистик мэдээгээр

486 багш) 42,4 хувь, оюутны эрдэм шинжилгээний хуралд бакалаврын түвшний

суралцагчдын 2,3 хувь, магистр, докторын (МУБИС – ийн багш нар ороогүй

болно) түвшний суралцагчдын 2,8% хувь нь илтгэл хэлэлцүүлсэн нь

хангалтгүй үзүүлэлт юм.

Эрдэм шинжилгээний хурлыг “МУБИС – ийн эрдэм шинжилгээний ажлын

тэргүүлэх чиглэл, шинжлэх ухааны суурь ба хавсарга судалгаа, салбар болон

бүрэлдэхүүний сургууль, тэнхимүүдийн эрдэм шинжилгээний шийдвэрлэх

асуудлын хүрээнд зохион байгуулж байгаа боловч цаашид дараах зүйлийг

анхаарах шаардлагатай байна. Үүнд:

• Эрдэм шинжилгээний хурлыг “МУБИС – ийн эрдэм шинжилгээний ажлыг

хөгжүүлэх “ (2013-2018) хөтөлбөрийн зорилттой уялдуулж зохион байгуулж

байх.

• Хурал зохион байгуулаад орхидог бус, илтгэлийн сэдэв, агуулга, үр дүнд

шинжилгээ хийдэг байх, туршлага, сургамжийг цаашдын үйл ажиллагаандаа

тусгадаг байх.

43

• Нэг удаагийн хурлаар янз бүрийн сэдэвтэй, шийдэлд хүрч боломгүй, хэт

олон илтгэл хэлэлцдэг практикийг эргэн харж, зарим тохиолдолд тухайн

сургууль, тэнхимээс дэвшүүлсэн тодорхой нэг сэдвийг тал бүрээс нь судлан,

шүүн хэлэлцэж, шийдвэрлэх арга зам, гарцыг эрж хайдаг бүтээлч хэлбэрийг

анхааралдаа авах.

• Эрдэм шинжилгээний хурлын сэдвийг багш боловсролын шинэчлэл,

сургалтын арга технологийн хөгжил, тухайн сургууль, тэнхим, хамт олны

өмнө тулгамдаж буй асуудалд хандуулж, шийдвэрлэх арга зам, гарцыг

олоход чиглүүлэх.

• Тус их сургуулийг хөгжүүлэх стратегийн зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн

байх, ялангуяа инновацийн бүтээгдэхүүн болох, төсөлт ажлын үндэслэл

болох хэрэглээний шинжтэй судалгааны сэдвийг түлхүү анхаарах.

• Оюутан суралцагчдын дунд МУБИС болон салбар, бүрэлдэхүүний сургууль,

тэнхимийн үйл ажиллагааны тулгамдсан асуудал, ялангуяа “Боловсрол

судлал, багш боловсролын хөгжил, багш бэлтгэх үйл ажиллагаа” - ны

тулгамдаж буй асуудлыг судлан шийдвэрлэх чиглэлээр эрдэм

шинжилгээний хурлыг жилд 2-оос доошгүй удаа зохион байгуулах замаар

тэдний оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Бүрэлдэхүүний болон салбар сургуулийн тайлангаас үзэхэд мэргэжлийн их

семинарыг сургалтын хөтөлбөр хэлэлцэх, гадаадын их сургуулийн багш,

судлаачдыг урьж оролцуулах (БоСС, ТНУС, СӨБС, БС зэрэг), төслийн явц, үр

дүнг хэлэлцэх, мэргэжлийн бүтээлийг шүүн хэлэлцэж үнэлэх, тодорхой сэдвийн

хүрээнд хэлэлцэх зэрэг агуулга, хэлбэрээр зохион байгуулж байгаа нь түгээмэл

байна. Тухайлбал, ТНУС-ийн Философи дидактикийн тэнхим “Үнэлэмжийн

философи”, “Эрх зүйн соѐл” сэдвүүдээр их семинар зохион байгуулсан байхад,

КМТС –д их семинарыг нэгэн хичээлийн жилд тодорхой нэг сэдвээр дагнан

хийж байгаа бөгөөд энэ нь судалгааг гүнзгийрүүлэх замаар тодорхой үр дүнд

хүрэх сайн талтай гэж үзсэн байна.

Цаашид мэргэжлийн их семинарыг профессор багш нарын онолын сэтгэлгээ,

мэргэшлийн мэдлэгийг ахиулах, тухайн шинжлэх ухааны хөгжлийн чиг хандлага,

шинэлэг санаа, ололт нээлттэй уялдуулахад чиглүүлэх, өөрөөр хэлбэл, их

семинар нь шинжлэх ухааны тэргүүлэх чиглэл, шийдвэрлэх асуудлын хүрээнд

44

онолын асуудлыг хамарсан байвал зохистой байна. Шинжлэх ухааны аль ч

судалгааг олон шинжлэх ухааны уулзвар заагт хийх болсон өнөө үед онолын

семинарыг судалгааны сэдвийн онцлогоос хамааруулан өөр мэргэжлийн

байгууллага, судлаач эрдэмтэдтэй хамтран хорших хэлбэрээр хийж байх нь их

семинарын үүрэг зорилго, шинжлэх ухаанч чанартай уялдах ажээ.

Ингэж үзвэл, манай сургууль тэнхимүүдэд зохион байгуулж байгаа их

семинарын хэлбэр, агуулгыг өөрчлөн баяжуулж, өргөжүүлэх замаар профессор

багш нарын шинжлэх ухааны боловсролын түвшин, судалгааны чадамжийг

дээшлүүлэх нөөц бололцоо аль ч сургууль, тэнхимд бүрдсэн буйг онцлон

тэмдэглэж байна.

Эрдэм шинжилгээний сэтгүүл, бичиг цуврал гаргасан байдал

Профессор багш нарын судалгааны өгүүлэл, илтгэлийг эрдэм шинжилгээний

сэтгүүл, бичиг цувралд нийтэлж, шинжлэх ухааны эргэлтэд оруулах, судалгааны

үр дүнг сурталчлах, хүртээмжийг дээшлүүлэхэд бүрэлдэхүүний зарим сургууль,

тэнхим санаачилгатай ажиллаж байна. Тайлангийн хугацаанд эрдэм

шинжилгээний дараах сэтгүүлийг хэвлэн гаргасан байна. Үүнд:

№ Сургуулийн нэр Эрдэм шинжилгээний сэтгүүлийн нэр Дугаар

1 МУБИС Лавай № 9

2 Монгол судлалын

сургууль

Монгол судлалын чуулган № 48, 49

3 Түүх нийгмийн ухааны

сургууль

Аcta historica № 13

Философи, эрх зүйн боловсрол (Эрдэм

шинжилгээний бичиг)

№ 6

4 Боловсрол судлалын

сургууль, Багшийн

сургууль, Сургуулийн

өмнөх боловсролын

сургууль

Оюуны хөтөч № 8

5 Гадаад хэлний сургууль Гадаад хэл заах аргазүй № 32, 33, 34, 35

Тус их сургуулийн шинжлэх ухааны тэргүүлэх чиглэл, салбар болон

бүрэлдэхүүний сургуулиудын эрдэм шинжилгээ, судалгааны үндсэн чиглэл,

45

шийдвэрлэх асуудлыг нийгмийн хэрэгцээ шаардлага, захиалгатай уялдуулан,

МУБИС-ийн эрхэм зорилго, алсын хараа, стратегийн зорилтууд болон салбар,

бүрэлдэхүүний сургууль, тэнхимийн сургалт, судалгааны чиглэл, мэргэжлийн

онцлог, хүний нөөц зэргийг харгалзан үзэж, шинэчлэн томьѐолсон болно.

Өнгөрсөн хичээлийн жилд багш боловсролын шинэчлэлийн хүрээнд багшийн

шинэ загвар боловсруулах, сургалтын шинэ арга технологи нэвтрүүлэх,

хөтөлбөр шинэчлэх, багшийн хөгжил, тэгш хамран сургалт, хүүхдийн эрхийн

асуудлаар судалгаа боловсруулалтын ажлыг түлхүү анхаарч гүйцэтгэсэн байна.

Манай эрдэмтэн багш нар гадаадын сэтгүүлд 65, дотоодын сэтгүүлд 479

өгүүлэл хэвлүүлсний зэрэгцээ гарын авлага 204, их дээд сургуулийн сурах бичиг

66, ЕБС –ийн сурах бичиг 58, ганц сэдэвт бүтээл 13–ийг бичиж, судалгааны

эргэлтэд оруулсан байна.

Цаашид байгалийн ухаан, математик, физик, мэдээллийн технологи, цахим

ухаан, технологи дизайн, биеийн тамир эрүүл мэндийн боловсролын чиглэлээр

эрдэм шинжилгээний сэтгүүлтэй болох, ингэснээр дээр дурдсан чиглэлээр

судалгааны ажил хийж буй профессор багш, судлаач, докторантын судалгааны

ажлыг сурталчлах, шинэ санааг түгээн дэлгэрүүлэхэд чухал нөлөө үзүүлэх

болно. Нөгөө талаар, мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлж буй судалгааны бүтээлийн

чанарт онцгой анхаарах, сэтгүүлийн нэр хүндийг дотоод гадаадад дээшлүүлэх,

гадаадын нэр хүндтэй эрдэмтэн судлаачдын бүтээлийг хэвлэх, сэтгүүлийг олон

улсад хүлээн зөвшөөрүүлэх зэрэг асуудалд анхаарах шаардлагатай байна.

Номын сангийн үйлчилгээ, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар

МУБИС-ийн номын сан нь 2012-2013 оны хичээлийн жилд Үндсэн фонд, салбар

фонд болон уншлагын танхимаар нийт 12100 оюутан , 421 багш, 982

магистрант, 151 докторант бүгд 13654 хүнд 131200 боть ном, болон сонин

сэтгүүлээр үйлчилгээ явуулсан байна. Номын санг электрон каталогижуулах

ажлыг үргэлжлүүлэн хийж нийт 30791 төрлийн 124660 ширхэг номыг электрон

катологид оруулжээ.

Номын фондыг 308 төрлийн 2851 боть 39369141 төгрөгийн шинэ ном худалдан

авч баяжуулан, 98 нэр төрлийн 17800000 төгрөгийн гадаад болон дотоод хэвлэл

захиалжээ.

46

Оюутны соронзон үнэмлэхийг хийснээр 5946 уншигчийн мэдээллийн баазыг бий

болгож номын санч, номын фонд, уншигч гурвыг холбон уншлага үйлчилгээний

мэдээ бүрэн автоматчлагдлаа. МУБИС-ийн мэдээллийн төвд байгаа номын

фондтой дэлхийн аль ч өнцгөөс холбогдож электрон катологийг ашиглаж

өөрийн хүссэн номоо олж авах боломжтой болж байна.

Магистрын ажлыг электрон катологит оруулах ажлыг эхэлж одоогийн байдлаар

753 ширхэг ажлын электрон каталогийг бий болгожээ.

Багш нарын 2013 оны илтгэлийг нэгтгэн үдэж, хавтаслан файлаар болон

хэвлэмэл байдлаар үзэх боломжтой боллоо.

Байгалийн ухааны салбар фондын 38000 ширхэг номыг тоолж

баталгаажууллаа.

Цаашид :

Номын сангийн байр талбайг стандартын дагуу нэмэгдүүлэх

Боловсон хүчнийг стандартын дагуу сонгож ажиллуулах, номын санчдын

мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх

Тоног төхөөрөмжийг шинэчлэх

Сүлжээ мэдээллийн төв нь ахлах мэргэжилтэн, мэдээллийн төвийн цахим

мэдээлэл, вэб хариуцсан мэргэжилтэн, засварын инженер, вэб мастер гэсэн

орон тоогоор үйл ажиллагаа явуулж байна.

Элсэлтийн комисст 21 аймаг, нийслэлийн бүх ЭЕШ өгсөн сурагчдын хичээлийн

дүнг татаж, ангилж хүлээлгэж өгсөн. Ингэснээр бүртгэл хийж байх явцад

интернэт тасрах үед бүртгэл саатахгүй үргэлжлэх боломжийг бүрдүүлж өгсөн.

Тайлангийн хугацаанд сүлжээ мэдээллийн төвөөс дараах ажлыг гүйцэтгэсэн

байна. Үүнд:

1. МУБИС-ийн төв сайтын загвар болон технологийг бүрэн шинэчилж,

хэвийн ажиллуулсан. /хавсралт 1 –ийг үзнэ үү/

2. Салбар 12, бүрэлдэхүүн 1 сургуулийн вэб сайтын template –ийг хийж

бүрэн ашиглалтад оруулж мэдээлэл оруулахад бэлэн болгов. /хавсралт-2

оос үзнэ үү./

3. Төв болон бүрэлдэхүүн сургууль дээр болж байгаа гадаад дотоод үйл

явдлын мэдээг өдөр тутам вэб сайтад тавьсан. /хавсралт-3 аас үзнэ үү/

4. МУБИС-ийн хэмжээнд хоорондоо чөлөөтэй харилцах, мэдээлэл солилцох

боломж бүхий дотоод сүлжээний мессенжерийг тохируулж суулгав. Open

47

source /нээлттэй эхийн/ Openfire 3.8.1 хувилбарыг суулгаж, ажилчдын

мэдээллийн бааз үүсгэж, түүнийгээ ангилан ялгаж, хэрэглэгч тал дээр

Spark гэх client программыг суулгаж хоорондоо текстэн мэдээлэл, файл

дамжуулах зэргээр харилцах боломжтой болов.

5. СХАЭДЗ-ын албан даалгавраар гүйцэтгэсэн эрдэм шинжилгээний

өгүүллийн орчуулгыг HTML-ээр хайлт хийж үзэх боломжтой болгон

цэгцэлж, touchscreen-тэй 3 компьютерт үйлдлийн систем суулган

сүлжээнд холбож, хичээлийн В байрны номын сан, Б байрны 3 давхрын

номын сан, Ё байрны номын санд тус тус суурилуулж тохируулсан.

Ингэснээр өгүүллийн орчуулгыг оюутан, магистрант, докторантууд

чөлөөтэй үзэх боломжтой болсон.

6. МУБИС-ийн бүрэлдэхүүн сургууль болох Гадаад Хэлний сургуулийн

хичээлийн шинэ байранд Лингафоны 2 танхим, 25 ширхэг компьютер

бүхий нэг лабораторийн сүлжээг шинээр хийж, интернэт болон дотоод

сүлжээнд холбосон.

7. Бүрэлдэхүүний 12 сургууль болон оюутны байр, номын сан, захиргааны

нийт 900-аад компьютеруудын электроник, техник хангамж ба программ

хангамжийн хэвийн ажиллагааг ханган ашиглалтад хяналт тавин

ажиллалаа.

8. Мэдээлэл технологийн сүүлийн үеийн ололт амжилтыг сургалт болон

багш нарын компьютерт шинээр нэвтрүүлэн хэрэгжүүлсэн. /Илтгэл

бэлтгэх программ Prezi/

9. МоСС-ийн Монгол хэлшинжлэл, Уран зохиол, СӨБС-ийн Урлаг, спортын

тэнхимүүдийн дотоод сүлжээ, тоног төхөөрөмжийг шинэчилж тавьсан.

10. БТС, КМТС, Б байрны 3 давхрын номын санд утасгүй интернэтийн (Wifi)

бүс бий болгосон.

11. ГХС-ийн АХАЗТ-ийн 20 жилийн ойг угтан тус үйл ажиллагааны хүрээнд

анх удаа видео конференцийн хэлбэрээр явуулах тоног төхөөрөмж,

програмыг хариуцан ажиллав.

12. Магистрын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлтэй холбогдуулан ТДСА-ны

хүсэлтийн дагуу ТДСА-ны вэб сайт хийж гүйцэтгэсэн.

13. Сургуулийн албан ѐсны нийгмийн сүлжээ болох Facebook, Twitter –тэй

болсон. Ингэснээр сургуулийн үйл ажиллагааны мэдээллийг гадаад

болон дотооддоо цаг алдалгүй түгээх юм.

48

14. Вэб сервертэй болсон. “Dell poweredge R410” сервер дээр Windows

Server 2003 үйлдлийн систем суулгаж, Server version: 5.0.51b-community-

nt-log, MySQL client version: 5.0.51a гэсэн хувилбарууд дээр вэб сервэрээ

ажиллуулж байна.

15. Багш ажилчдын байрыг сургуулийн сүлжээнд холбож дотоод монтажийг

шинээр хийж айл бүрийг интернэттэй холбосон.

16. Сургуулийн интернэтийн одоо авч байгаа гадаад урсгалыг бусад

интернэтийн үйлчилгээ үзүүлдэг провайдеруудтай харьцуулсан судалгаа

хийж захирлын ажлын албанд өгснөөр ISP компаниа сольсон.

Цаашид анхаарах зүйлийн талаар:

Салбар вэб хариуцах хүмүүсийн нэрсийг баталгаажуулж өгч, цаг тооцох

асуудлыг тодорхой болгох

Дээрх хүмүүст админ эрхийг шилжүүлж, сургалт, дадлагын ажил зохион

байгуулах

Вэб сайтынхаа бүтэц, өнгө, хэв маяг, дизайны талаар санал зөвлөмж

гаргах

Мэдээлэлтэй холбоотой асуудалд хяналт тавьж, санал зөвлөмж өгөх

Цахим сургалтын программыг ашиглан online сургалт явуулах түвшин,

сургалтын чиглэлийг тогтоож өгч, цахим сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, цахим

багш, цагийг тооцох журамтай болох бэлтгэл хангах ажлыг эхлүүлэх, ялангуяа

ЕБС-ийн мэргэжил дээшлүүлэх богино хугацааны сертификатын сургалтыг

онлайнд шилжүүлж эхлэх

Монгол улсын болон монгол хүний хөгжлийн өнөөгийн байдал,

тулгамдсан асуудлуудыг судлан, шийдвэрлэх арга замыг боловсруулж,

холбогдох байгууллагуудтай тохиролцон, захиалгат ажил болгох”

зорилтын хүрээнд гүйцэтгэсэн ажил, үүнд:

2013 оны 05 дугаар сард “Хүний хөгжил, төлөвшил, боловсролын шинэчлэлийн

технологи” сэдвийн хүрээнд тус их сургуулиас хэрэгжүүлэх цөм технологийн

төслийн саналыг үр дүнгийн шаардлага, санхүүгийн тооцоо судалгааны хамтаар

БШУЯ-д захиалгат ажил болгохоор хүргүүлсэн бөгөөд үүнд “Малчин өрхийн 4-5

настай хүүхдийг сургуульд бэлтгэх технологи”, “Бага насны хүүхдийг

харилцааны ѐс зүйн зөв хэвшилд сургах технологи”, “Гэр бүл, цэцэрлэг,

49

сургуулийн орчинд бага насны хүүхдийн үг хэллэгийн нөөцийг нэмэгдүүлэх, эх

хэлний сэтгэхүйг хөгжүүлэх сургалтын технологи”, “Багшид тогтвортой

хөгжихүйц боловсрол олгож, хөгжүүлэх технологи”, “ЕБС-ийн сурагчдад

тогтвортой хөгжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын технологи”, “Бага

боловсролын багш бэлтгэх сургалтын технологийн шинэчлэл”, “Судалгааны их

сургуулийг хөгжүүлэх сургалтын технологийн шинэчлэл”, “Компьютер

программчлал -технологи дизайны боловсролын шинэчлэл” зэрэг төслийн

санал багтсан байна. Эдгээр нь Монгол улсын болон монгол хүний хөгжлийн

асуудлуудын дотроос эн тэргүүнд шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудлуудын

нэг хэсэг болох бөгөөд тус их сургуулийн эрдэм шинжилгээний тэргүүлэх

зорилтуудтай ч нягт уялдаж байгаа болно. Түүнчлэн Багшийн сургуулийн

хүмүүнлэг нийгмийн ухааны тэнхимийн судалгааны баг Монгол хүүхдийн унших,

бичих, ярих, сонсох чадварын судалгаа (8, 9 настай хүүхдийн үйлийн

судалгаа)-г бусад орныхтой харьцуулан хийж байгаа нь сургалтын стандарт,

хөтөлбөр боловсруулах, сурах бичиг, гарын авлага, хэрэглэгдэхүүн бичих зэрэгт

шинжлэх ухааны гол үндэслэл болох юм.

2012-2013 оны хичээлийн жилд нийт 10 багш боловсролын докторын зэрэг

хамгаалсан байна. Үүнд:

№ Овог нэр Диссертацийн сэдэв Он, сар,

өдөр

ШУ-ны чиглэл Удирдагч

1 Очирбат

Өнөрцэцэг

Хүний эрхэд суурилсан

хандлагыг сургуулийн

менежмент, сургалтын үйл

ажиллагаанд нэвтрүүлэх

судалгаа, үр дүн

2012.11.0

8

Боловсрол

судлал

Проф.

Ч.Пүрэвдорж

2 Гомбожав

Энхсайхан

Акробатикийн сургалт,

дасгалжуулалтын

технологийг судалсан нь

2012.12.2

1

Боловсрол

судлал

Проф. О.Пүрэв

Проф. Д.Ганбат

3 Ойдов Болор Бага насны хүүхдийн

дүрслэн зурах үйлийн

онцлогийг судалсан нь (2-5

насны хүүхдийн зурах

хөгжлийн жишээгээр)

2012.12.2

8

Боловсрол

судлал

Проф.

Ж.Батдэлгэр

4 Доржпүрэв

Соронзон

Монгол хэлний хүний

эшийн нэрийн утга, бүтэц,

2013.06.1

1

Хэл шинжлэл Проф. Ц.Өнөрбаян

50

гарлын судалгаа

5 Дуламсүрэн

Баярлах

ЕБС-ийн бага ангийн

хүүхдийн хөдөлгөөний

эвслийг үнэлэх нь

2013.06.1

1

Боловсрол

судлал

Проф.

Ч.Пүрэвдорж

Проф. Л.Уртнасан

6 Батсүрэн Бат-

Отгон

Уран сайхны гимнастикийн

өндөр зэрэгтэй тамирчдын

бие бялдрын тусгай

бэлтгэлжилтийн аргазүйн

зарим асуудал

2013.06.1

1

Боловсрол

судлал

Проф. Н.Бэгз

Проф.

О.Уранчимэг

7 Жамбал

Жаргал

Тоталитаризмын талаарх

үзэл баримтлалын

судалгаа

2013.06.1

2

Улс төр

судлал

Проф. Ц.Ганболд

8 Доржпалам

Лхамхүү

Гадаад хэл сурах хэв маяг,

сурах арга барилын холбоо

хамаарлыг судалсан нь

(Герман хэлний ангийн

оюутны жишээн дээр )

2013.06.1

4

Боловсрол

судлал

Проф. Н.Бэгз

Доктор Ц.Бурмаа

9 Оросоо

Тунгалаг

6 настай хүүхдийн

сэтгэхүйн хөгжлийн түвшин,

хэв шинжийн судалгаа

2013.06.1

8

Сэтгэл судлал Проф.

П.Цэрэндондов

10 Д Болормаа Монголын математик

боловсролын түүх

/Өвөр монголын Багшийн

Их сургуульд хамгаалсан/

Боловсрол

судлал

Цаашид эрдэм шинжилгээ, судалгааны ажлын удирдлага менежментийг тус их

сургууль “Эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэл”-д чиглэсэн их сургууль болох

зорилгод нийцүүлэн шинэчлэх, судалгаа боловсруулалтын ажилд магистрант,

докторантын оролцоог нэмэгдүүлэх эрхзүйн орчныг бүрдүүлэх, эрдэм

шинжилгээний ажлын тэргүүлэх чиглэл болон суурь, хавсарга судалгааны

чиглэл, төсөл, гэрээт ажлын цар хүрээ өргөжүүлэхэд түлхүү анхаарч ажиллах

шаардлагатай байна.

51

ДӨРӨВ. СУРГУУЛИЙН САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙГ БЭХЖҮҮЛЭХ АЖИЛ, ҮР

ДҮН

2012-2013 оны хичээлийн жилд санхүү, эдийн засгийн чиглэлээр дараах

зорилтуудыг тавин ажиллаж, сургалтын орчин нөхцөлийг сайжруулах,

материаллаг баазыг нэвтрүүлэх, багш ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх зэрэг

бодитой ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:

Сонирхлын бүлгүүдтэй хамтран ажиллаж, орлогын эх үүсвэрийг

нэмэгдүүлэх замаар мэдээлэл харилцааны технологид суурилсан, эрдэм

шинжилгээ - сургалт- үйлдвэрлэлийн, суралцагч төвтэй, нээлттэй,

хүртээмжтэй орчин бүрдүүлэх

Бүрэлдэхүүний болон салбар сургуульд санхүүгийн мэдээллийн нэгдсэн

системийг нэвтрүүлж, (сургалтын төлбөр тооцоо, цаг үеийн мэдээ

мэдээлэл, тэтгэлэг зэрэг) санхүүгийн үйлчилгээг хөнгөн шуурхай, ил тод

болгох

Багш, ажилтан, ажилчдын нийгмийн асуудлыг алхам алхмаар

шийдвэрлэх

4.1.Орлогын бүрдүүлэлт,сургалтын төлбөр

Энэ хичээлийн жилд нийт 22.1 тэр бум төгрөгийн орлого бүрдүүлэхээр

Удирдах зөвлөлийн шийдвэр гарч, үүнээс 30 хувь буюу 6.6 тэр бум төгрөг нь

тогтмол зардал, багшлах дадлага, унааны хөнгөлөлт, тэтгэвэрт гарах багшийн

тэтгэмж, Хөрөнгө оруулалт, ЭШАжлын төсөл байлаа.

52

Орлогын бүрдүүлэлтийг нэг бүрчлэн дурьдвал:

Магистр 1472, доктор 269 оюутны 1.0 тэр бум төгрөг, давхар мэргэжлээр

30 оюутны 16.3 сая төгрөг, Багшийн мэргэжил дээшлүүлэх 107 багшийн 112.1

сая төгрөг, Гадаад 55 оюутны 106.6 сая төгрөг, бакалавр, орой эчнээ сургалтын

12016 оюутны 11.2 тэр бум төгрөг, оюутны байрын хураамж 459.0 сая төгрөг,

багш,ажилчдын байрны хөлс 73.9 сая төгрөг, нэмэлт орлого болон бусад

орлогоор 690.0 сая төгрөг тус тус орсон байна.

Тайлангийн хугацаанд 22 түрээслэгчтэй гэрээ хийж ажилласан. Мөн

түүнчлэн тус сургуулийн багш, ажилчдын 75 оюутны төлбөрийн хөнгөлөлтийг

төрийн сантай тооцоо нийлсэн. Сургалтын төрийн сангаас буцалтгүй

тусламжаар 674 оюутны 291.2 сая төгрөг, ТАХ-ийн 1953 оюутны 339.0 сая

төгрөг, хөнгөлөлттэй зээлийн 1073 оюутны 219.1 сая төгрөгийг тус тус

хуваарилсан байна. 115.5 сая төгрөгийн унааны хөнгөлөлтийг 1473 оюутанд

олгов.

4.2.Төсвийн зарлага, санхүүжилт

Өнгөрсөн хичээлийн жилд үйл ажиллагааны мөнгөн зардлын дүн 18.8 тэр

бум төгрөг байна. Үүнээс цалин, нийгмийн даатгалд 10.7 тэр бум буюу нийт

зардлын 56 хувийг эзэлж байна. Бусад бараа үйлчилгээний урсгалд зардал 8.1

тэр бум төгрөг буюу 44 хувьтай байна. Улсын төсвөөс тогтмол зардлын

Íèéò îðëîãî,ñàíõ¿¿æèë

òèéí ä¿í, 22107819.2

ÌÓÁÈÑ-èéí ººðèéí îðëîãûí ä¿í, 15469674

3.ÓÒÑàíõ¿¿æèëò6638145.2

53

санхүүжилт 1061.8 мянган төгрөг, тэтгэвэрт гарсан багшийн тэтгэмж 250.8 сая

төгрөгийг тус тус авчээ.

Нийт зарлагаас зарим зардлуудыг дурьдвал: Эрдэм шинжилгээ, гадаад арга

хэмжээний зардалд 235.9 сая төгрөг буюу 12.5 хувь, ном, хэвлэл, сургалт

семинар, уралдаан тэмцээний зардалд 44.5 сая төгрөг, жижиг эд хогшил, урсгал

засварт 537.6 сая төгрөг, гадаад албан томилолт, зочны зардалд 176.2 сая

төгрөг, дотоод албан томилолтын зардалд 81.8 сая төгрөгийн тус тус

зарцуулсан байна.

Бараа материал бэлтгэх зардалд 352.8 сая төгрөг нэмэгдэж, 256.2 сая

төгрөгийг зарцуулсан байна. Үндсэн хөрөнгө 789.0 сая төгрөгөөр нэмэгдэж,

294.9 сая төгрөгөөр хасагдсан байна. Тайлангийн хугацаанд бараа материалын

үлдэгдэл 965.5 сая төгрөг, үндсэн хөрөнгийн үлдэгдэл 36.6 тэр бум төгрөг

болсон байна.

4.3. Хөрөнгө оруулалт, их ба урсгал засвар

Сургуулийн хэмжээнд сургалтын орчин нөхцөлийг сайжруулахад нийт 2.5

тэр бум төгрөгийг зарцуулахаар ажиллалаа.

БШУЯамны санхүүжилтээр 800.0 сая төгрөгийн их засварын ажил хийгдэж

байна. Үүнд: СӨБС-ийн дээвэр, Оюутны 4.5-р байранд 00 –ийн засвар,

Хичээлийн Б байрны номын сангийн засвар, Хичээлийн В, Б байр, КМТС, ДУТС,

хичээлийн Е, Ё байр, Гадаад оюутан–зочин профессорын байр, оюутны 1, 2

дугаар байрны 00-ийн засвар, Хичээлийн В байрны гадна талбай, гадна, дотор

хаалганы засвар, Оюутны 1-р байрны вакум цонх, дээвэр, гадна фасад, Оюутны

2-р байрны гадна фасад, Оюутны 1, 2 дугаар байрны цахилгааны урсгал засвар,

хичээлийн А байр, БСС, КМТС, Оюутны 5-р байрны холигч насосын узель тавих

засвар, хичээлийн Б, В байр, оюутны 4-р байр, СӨБС, КМТС-ийн бойлер, хүчдэл

нэмэх, тоолуур, хичээлийн Б байр, КМТС-ийн магистраль шугам солих засвар,

хичээлийн Ё, В байр, оюутны 1 дугаар байр, Гадаад оюутан–зочин

профессорын байр, ДУТС-ийн сантехникийн урсгал засвар, грашийн холболт,

бохирын худгийн засварууд байна. Мөн Хичээлийн А байрны фасад, үүдний

засвар,1, 2 дугаар давхрын 00-ийн засвар, шал солих засвар, МоСС-ийн 3

давхрын 00-ийн засвар, Хичээлийн Б байрны үүдний засвар, хичээлийн В

54

байрны дээвэр, Гадаад хэлний сургуулийн явган хүний зам,гэрэлтүүлэг, БСС-

ийн дээвэр, Оюутны 2, 4, 5 дугаар байруудын вакум цонх, багш, ажилчдын

байрны вакум цонх, цахилгааны засвар, ГОЗПБайрны вакум цонхны засварууд

байна.

207 тоот заалны засвар, 111 тоот өрөө,1 ба 2 дугаар давхрын хаалга солих,

209 тоот өрөө, цахилгаан, сантехникийн урсгал засвар, ТНУС-ийн 208, 205 тоот

өрөө, Оюутны холбооны өрөө, гаднах худгийн засвар, гэрлэн хаяг, цонхны

амалгаа гэх мэт төлөвлөгөөт засварууд байна.

Санхүү эдийн засгийн чиглэлээр цаашид хийх ажил:

Сургалтын орчин нөхцөлийг сайжруулах, материаллаг баазыг бэхжүүлэх

Номын сан-мэдээллийн төвийг шинээр барих

Архангай Багшийн сургуулийн оюутны байрыг шинээр барих

650 ба түүнээс дээш оноогоор элссэн оюутнуудын тооцоог хийж,

санхүүжилтийг улсын төсвөөс авах

Тоног төхөөрөмж,сургалтын хэрэглэгдэхүүний хангалтыг нэмэгдүүлэх

Гадаад хамтын ажиллагаагаа өргөтгөх

Санхүү,аж ахуйн бүтэц,орон тоог шинэчлэн тогтоох

Багш,оюутнуудын нийгмийн асуудлыг онцгой анхаарах

Улсын төсвөөс авах ХО-санхүүжилтийг нэмэгдүүлэх

МУБИС-ийн МХТ-ийн шинэчлэл, мультимедиа контент, хөгжүүлэлт, цахим

сургууль болох

Сургалт судалгааны лаборатори, төвүүд шинээр байгуулах

Багш ажилчдын байр шинээр барих

55

Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр хийсэн ажил,

түүний үр дүн

1. Боловсролын үндэсний хөтөлбөр, шинэчлэлийн хүрээнд гүйцэтгэсэн ажил

Боловсролын шинэчлэлийн хөтөлбөрийн боловсруулах ажлын үндсэн хэсэг

болох “Монголын бага, дунд боловсролын чанарын шинэчлэлийн бодлогын үзэл

баримтлал, үйл ажиллагааны үндсэн чиглэл” баримт бичиг боловсруулах ажлын

хэсгийн гишүүнээр тус их сургуулийн профессор Ц.Өнөрбаян ажиллав. Бага,

дунд боловсролын стандарт, хөтөлбөр шинэчлэн боловсруулах бүх ажлын

хэсэгт тус их сургуулийн багш нар ажиллаж байна. БС-ийн багш нар “Зургаан

настай хүүхдийг сургуульд бүрэн хамруулж, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр,

арга зүйг боловсронгуй болгох” /“Боловсрол үндэсний хөтөлбөр”-ийн стратеги

зорилт 1:5/ талаар дараах ажлуудыг хийлээ.

Агуулгын шинэчлэл Судалгаа, боловсруулалт, аргазүйн

шинэчлэл Орчны шинэчлэл

“Цагаан толгой заах

арга”, “Монгол хэл, уран

зохиол дидактик”

хичээлүүдийн

хөтөлбөрүүдийг

шинэчлэн боловсруулж

хэрэгжүүлж байна.

- 6 настны унших чадварыг

хөгжүүлэх

- 6 настны бичих чадварыг

хөгжүүлэх

- 6 настны ярих чадварыг хөгжүүлэх

чиглэлээр суурь судалгааны баг

ажиллаж, судалгааны үр дүнд энэ

чиглэлээр оюутнууд бакалаврын

дипломын судалгааны ажил хийж

гүйцэтгэлээ.

Цагаан толгой заах

аргын кабинетийг

шинээр байгууллаа.

Уран зохиолын

кабинетад түшиглэн

“Ангийн номын сан”

ажиллуулж эхлээд

байна.

БСШУЯ, JICA ҮУБ-ын хамтарсан “Багшлахуйн арга зүйг түгээн дэлгэрүүлэх

тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн сургалтад КМТС, БС, БУС, МаСС-ийн багш

нар сургагч багшаар ажиллав.

"Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын багш бэлтгэх, мэргэшил

дээшлүүлэх үндэсний хөтөлбөр"-ийн хүрээнд хийсэн ажил, түүний үр дүн

2012-2013 оны хичээлийн жилд хот, хөдөөгийн багш нарын мэргэжил

дээшлүүлэх сургалт-семинарийг тус их сургуулийн Багш нарын мэргэжил

дээшлүүлэх төв, салбар болон бүрэлдэхүүний сургуулийн багш нар амжилттай

зохион байгууллаа. 2012-2013 онд Багш нарын мэргэжил дээшлүүлэх

төлөвлөгөөний дагуу ЕБС-ийн сурагчдын 1, 3 дугаар улирлын амралтаар багш

нарын мэргэшлийг дээшлүүлэх сургалтыг уламжлал ѐсоор хоѐр удаа зохион

байгууллаа. Энэ удаагийн сургалтад нийт 1720 гаруй багш хамрагдсан байна.

БСШУ-ны сайдын тушаалаар батлагдсан кредиттэй төрөлжсөн сургалтын 44

хөтөлбөрийг доктор, магистрын сургалт, багш-бакалаврын сургалтын

хөтөлбөртэй хамтатган эмхтгэж, ажлын хэрэгцээнд зориулан 1000 хувь

хэвлүүлэв. Энэхүү эмхтгэл нь тус сургуулиас тухайн жилд багш нарын мэргэжил

56

дээшлүүлэх сургалтын агуулгыг багтааж, сургалтуудын явагдах хугацааг

тогтоож өгснөөрөө хот хөдөөгийн ЕБС, хүүхдийн цэцэрлэгийн багш нарт чухал

ач холбогдолтой байлаа. Мөн 2013 онд МУБИС-иас ЕБС-ийн багш нарын

мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрийг боловсруулан хүргүүлж, БСШУ-ны сайдын

2013 оны 05 сарын 24-ний 191 тоот тушаалаар, Боловсрол судлалын сургууль

5, Багш боловсролын ажилтны мэргэжил дээшлүүлэх төвийн 1, Компьютер

мэдээлэл технологийн сургууль 6, Биеийн тамирын сургууль 1, Физик

технологийн сургууль 1, Сургуулийн өмнөх боловсролын сургууль 2, Багшийн

сургууль 2, Математик статистикийн сургууль 1, Байгалийн ухааны сургууль 1,

Монгол судлалын сургууль 1, Гадаад хэлний сургууль 1, Түүх нийгмийн ухааны

сургууль 1 бүгд 23 хөтөлбөр зөвшөөрөгдсөн байна.

Энэ хичээлийн жилд “Багш нарын мэргэжил дээшлүүлэх” төвийн зохион

байгуулж буй “Багш-бакалавр”-ын ангид 105 хүн элсэн суралцлаа. Эдгээр

суралцагсад нэг жил суралцах хугацаандаа батлагдсан сургалтын

төлөвлөгөөний дагуу судлах хичээлүүдээ судалсан ба “Ажиглах дадлага”-ыг 2

долоо хоног, “Багшлах дадлага”-ыг 4 долоо хоног ерөнхий боловсролын

сургуулиуд дээр хийсэн. Дадлага тус бүрийн тайлан хамгаалах ажлыг

Боловсролын судалгаа аргазүйн болон Сэтгэл судлалын тэнхимийн багш нарын

бүрэлдэхүүнтэй комисс зохион байгуулсан. Мөн мэргэжлийн дидактикийн

хичээлд хамрагдаж сургалтын төлөвлөгөөнд заагдсан цагийг судалснаас гадна

мэргэшлийн онолын хичээлд кредитийн зөрүүтэй хүмүүс хамрагдаж, зохих

үнэлгээ авсан. Эдгээрээс 105 нь төгсөлтийн шалгалтаа амжилттай өгч, МУБИС-

ийн “Боловсролын бакалавр” дипломтой төгслөө.

Мөн гадаад, дотоодод мэргэжлийн сургууль төгсөөд их дээд сургууль,

коллеж, сургалтын төвд багшилж байгаа боловч багшийн бус дипломтой

хүмүүст сэтгэл судлал, багш боловсролын үндэс болон мэргэжлийн

дидактикийн чиглэлээр мэргэжил дээшлүүлж, мэдлэг, чадвар эзэмшихэд нь

туслах зорилгоор БСШУ-ны яамны экспертээр зөвшөөрөгдөж, сайдын 2012 оны

320-р тушаалаар батлагдсан 12 кредитийн агуулга бүхий КТ0110001121 кодтой

сургалтын хөтөлбөрийн дагуу 09 дүгээр сарын 17-оос мөн 04 дүгээр сарын 01-

ээс тус тус 45 хоногийн төлөвлөгөөт сургалтыг хоѐр удаа зохион байгуулж,

сургалтад бүгд 104 хүн хамрагдсан. Батлан хамгаалахын их сургууль, Хууль

сахиулахын их сургууль, МИАТ ХК-ны албан ѐсны хүсэлтээр энэхүү

хөтөлбөрөөр “Багшлах мэргэжил” сэдэвт Сертификатын сургалтыг, 2012 оны 11

сар, 2013 оны 4,5-р сард зохион байгуулсан бөгөөд түүнд 84 багш хамрагдсан

ба сургалтад хамрагдсан эдгээр багш нарт 12 кредит агуулгын багтаамж бүхий

батлагдсан загварын КТ011001121 код бүхий сертификат олго байна.

БМИ-ийн зохион байгуулж буй 5 болон 10 жил ажиллаж байгаа багш

нарын сургалтад монгол хэл-7, мэдээлэл зүй-3, математик-3, физик-3,

байгалийн ухаан-6, биеийн тамир-5, нийт 27 багш үйлчилгээ үзүүлж, аймаг орон

нутгийн Боловсрол, соѐлын газар, нийслэлийн боловсролын газрын захиалгаар

орон нутагт болон бүрэлдэхүүний сургууль дээр ЕБС-ийн багш нарт зориулан

57

мэргэжил дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж, ЕБС-ийн 2673 багш

хамрагдсан байна.

“Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-2”-ийн хүрээнд хийсэн ажил, түүний үр

дүн

Монгол бичгийг хэрэглээний төвшинд тулгуурлан хөгжүүлэх зорилгоор

урлаг бичлэгийн агуулгаар хөтөлбөрөө баяжуулж, “Урлаг бичлэг” дугуйлан

хичээллүүлж, бичиг соѐлын өдрөөр уран бичлэгийн уралдаан зохион байгуулж,

үзэсгэлэн гаргав. МУБИС-ийн сургалтын төлөвлөгөөнд монгол бичгийн цагийг

нэмэгдүүлж, монгол бичиг заах арга зүйн хичээл шинээр оруулан зааж байна.

“Хүмүн бичиг” сонины газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг

“Монголын сайхан бичигтэн-2013” уралдааныг зохион байгуулахад МоСС-ийн

багш нар оролцож, тэргүүн байр эзэлсэн сурагчдад тус сургуульд суралцах

урилга гардууллаа. Бичиг соѐлын өдрөөр МУБИС-ийн оюутнуудын дунд монгол

бичгийн олимпиад, монгол бичгийн сургалт судалгааны “Ертөнц” төв,

Нийслэлийн ЕБ-ын 24-р сургуультай хамтран Монгол бичгийн улсын

олимпиадыг тус тус амжилттай зохион байгууллаа. Жил бүр МоСС-ийн 30

оюутан Өвөр Монголын багшийн их сургуульд оюутан солилцоогоор хагас жил

суралцдаг бөгөөд энэ хугацаандаа лекц тэмдэглэх, уран бичлэг хийх монгол

бичгийн хэрэглээний зэрэг чадвар эрс дээшилж байна.

Тус хичээлийн жилд МоСС нь Цагдаагийн Ерөнхий Газар, Төрийн албаны

Зөвлөл, Иргэний бүртгэлийн ерөнхий газар зэрэг байгууллагуудад монгол бичиг,

эх хэлний яриа бичгийн соѐлын чиглэлээр гэрээ байгуулан сургалт явуулах,

зөвлөгөө өгөх ажлыг зохион байгууллаа.

Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараах ажлуудыг

зохион байгуулж тодорхой хувь нэмрээ орууллаа. Үүнд:

№ Зорилтууд Хийсэн ажил

1.

Монгол бичгийн

сургалтын орчинг

сайжруулах

Монгол бичгийн кабинет байгуулсан

2.

Монгол бичгийн

судалгаа

сурталчилгааны ажлыг

өргөжүүлэх

Дугуйлан хичээллүүлж байна.

Дугуйлангийн оюутнууд сургууль болон аймаг орон

нутагт уран бичлэгийн үзэсгэлэн гаргав.

Үндэсний бичиг, соѐлын өдрүүдээр илтгэл, үзэсгэлэн,

уран бичлэгийн уралдаан тэмцээн зохион байгуулав.

Багш, оюутны дунд монгол бичгийн /зөв хурдан унших,

зөв бичих/ олимпиад зохион байгуулав.

3.

Монгол бичгийн заах

арга, монгол бичгийн

уламжлал шинэчлэлийн

судалгааг гүнзгийрүүлэх

Монгол бичиг заах арга хичээлийн хөтөлбөрийг

шинэчлэн боловсруулаад, хэрэгжүүлж байна.

Монгол бичиг заах арга, уламжлал шинэчлэл

сэдвүүдээр бакалаврын оюутнуудаар ангийн ажил,

бакалаврын дипломын ажлыг гүйцэтгүүлэв.

4.

Монгол бичгийн

сургалт

сурталчилгааны ажлыг

Монгол бичгийн YertNote.exe, MongolScript.exe

программыг сургалтад ашиглаж байна.

58

өргөжүүлж орчин үеийн

мэдээлэл харилцааны

технологийн

дэвшилттэй хослуулах

“Англи хэлний үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд хийсэн ажил, түүний үр

дүн

Багш мэргэжлийн англи хэлний хичээлийг суралцагчийн төвшингөөр нь ангилж

явуулахын зэрэгцээ, багш мэргэжил болон мэргэшлийн чиглэлд нь хандуулан

сургалтын төлөвлөгөө, агуулга, арга зүйгээ өөрчилж байна. Тухайлбал, “Англи

хэлний багш” бэлтгэх сургалтын төлөвлөгөөг ДБМИҮЗ-өөр магадлан

итгэмжлүүлэх ажлын хүрээнд төлөвлөгөөнд тусгагдсан багш мэргэжлийн болон

мэргэшүүлэх хичээлүүдийн хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, суралцагчийн

өөрийн үнэлгээний болон тэнхимийн түвшин тогтоох шалгалтын үнэлгээний

материалуудыг олон улсын хэлний түвшингээр боловсруулжээ. Багш

мэргэжилтэн бэлтгэх англи хэлний хичээлийн хөтөлбөрт тогтвортой хөгжлийн

боловсролын үзэл санааг тусган хэрэгжүүлж ирлээ.