21
“Сэтгэмж” цогцолбор сургууль Монгол хэлний секц Нийслэлийн Баянгол дүүргийн “Сэтгэмж” цогцолбор сургууль “Хичээлийн төлөвлөлт ба хүүхдийн хөгжил” Дэд сэдэв: “Ээлжит хичээлээр сурагчдын түвшинд тохирсон ялгаатай даалгавар боловсруулан төлөвлөж, хүүхэд бүрийг хөгжүүлэх 1

Хичээлийн төлөвлөлт ба хүүхдийн хөгжил

  • Upload
    -

  • View
    148

  • Download
    1

Embed Size (px)

Citation preview

Page 1: Хичээлийн төлөвлөлт ба хүүхдийн хөгжил

“Сэтгэмж” цогцолбор сургууль Монгол хэлний секц

Нийслэлийн Баянгол дүүргийн

“Сэтгэмж” цогцолбор сургууль

“Хичээлийн төлөвлөлт ба

хүүхдийн хөгжил”

Дэд сэдэв: “Ээлжит хичээлээр сурагчдын түвшинд тохирсон ялгаатай

даалгавар боловсруулан төлөвлөж, хүүхэд бүрийг хөгжүүлэх

нь”

Илтгэл бичсэн: МХУЗ-ын багш Т.Наранзул

Улаанбаатар хот

2014 он

1

Page 2: Хичээлийн төлөвлөлт ба хүүхдийн хөгжил

“Сэтгэмж” цогцолбор сургууль Монгол хэлний секц

Илтгэлийн бүтэц

1)Оршил

2)Судалгааны арга зүй

3)Судалгааны зорилго, зорилт

4)Сорилт туршилт гүйцэтгэсэн арга зүй2

Page 3: Хичээлийн төлөвлөлт ба хүүхдийн хөгжил

“Сэтгэмж” цогцолбор сургууль Монгол хэлний секц

5)Мэдээлэл цуглуулсан арга

6)Үндсэн хэсэг

6.1. Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын

чанарын шинэчлэлийн тухай

6.2 Нэгж хичээлийн төлөвлөлтөд сурагчдын мэдлэг

чадварын түвшинг тусган ялгаатай даалгавраар хүүхэд

нэг бүрийг хөгжүүлэх арга зүйг судлан хэрэгжүүлж буй

байдал

6.2.1. 8-р ангийн монгол хэлний судалгаат хичээл

6.2.2. 6-р ангийн монгол хэлний судалгаат хичээл

7)Судалгааны дүгнэлт

8)Ном зүй

9)Хавсралт

Оршил

Дэлхий дахинаа аливаа улсын хөгжил дэвшлийг хүний хөгжлийн индексээр нь буюу ард иргэд нь хэр аз жаргалтай, амар түвшин, хангалуун амьдарч байгаагаар нь тодорхойлж байна. Манай улс нь 2013 оны байдлаар хүний хөгжлийн индексээр 186 орноос 108 дугаарт жагссан байна. Хүний хөгжлийг тодорхойлдог 3 үзүүлэлтийн нэг болох Боловсролын индексийн үзүүлэлтээр дэлхийд чамлахааргүй дээгүүр ордог бөгөөд иргэнийхээ боловсролд төр засаг нь анхаарал тавьж ирсэн уламжлалтай билээ.

3

Page 4: Хичээлийн төлөвлөлт ба хүүхдийн хөгжил

“Сэтгэмж” цогцолбор сургууль Монгол хэлний секц

Өнөөгийн засгийн газар ч мөн адил боловсролын салбартаа анхаарал тавьж байгаа бөгөөд Шинэчлэлийн засгийн газрын мөрийн хөтөлбөрт дэх Зөв Монгол хүн хөтөлбөрийн нэг хэсэг нь Зөв Монгол Хүүхэд хөтөлбөр юм. Уг хөтөлбөрийн бүтцийг дор харуулав.

Энэ хөтөлбөрийн нэг хэсэг болсон Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын чанарын шинэчлэл нь

-Үндэсний стандарт, хөтөлбөр, -Сургалтын арга зүй, технологийн шинэчлэл, - Багшийн тасралтгүй хөгжил, -Чанарын үнэлгээний шинэчлэл, -Сурах бичиг, сургалтын орчны шинэчлэл, -Боловсролын удирдлага, менежмент гэсэн бүтэцтэй бөгөөд үүнээс Сургалтын арга зүй, технологийн шинэчлэл,

Багшийн тасралтгүй хөгжлийг хангах гол ажил нь судалгаат хичээл бөгөөд энэ нь манай судалгааны үндэслэл болно.

Иймээс бидний илтгэлийн гол судлагдахуун нь судалгаат хичээл болно.

Хүүхдийг зөвхөн хичээлээс гадуурх үйл ажиллагаа, сонгон, дугуйлангаар хөгжүүлнэ гэдэг нь өрөөсгөл ойлголт бөгөөд хичээлээрээ хүүхдийг хөгжүүлэх нь ерөнхий боловсролын сургууль, багш бидэнд тавигдаж буй хэрэгцээ, шаардлага юм.

Дэвшүүлж буй асуудал: Хичээлээр буюу ээлжит хичээлээр хүүхэд бүрийн хөгжлийг хангахын тулд багш ээлжит хичээлээ төлөвлөх, боловсруулахдаа хүүхэд бүрийн онцлог түвшинг харгалзан үзэж, хэрэглэгдэхүүн, ажиллуулах даалгавар, арга зүй зэргээ төлөвлөнө гэсэн үг юм. Багш ажлын байрандаа уг чадвараа хөгжүүлэх гол арга нь хоорондоо хамтран ажиллах, судалгаат хичээл явуулах юм гэж үзэж байна.

4

Page 5: Хичээлийн төлөвлөлт ба хүүхдийн хөгжил

“Сэтгэмж” цогцолбор сургууль Монгол хэлний секц

Судалгааны арга зүй

Ажиглалтын арга Бичиг баримт судлах арга Жишиж, харьцуулах арга Сургалтын үйл ажиллагаанд туршилт хийх арга Ярилцлагын арга Хэлэлцүүлгийн арга

Судалгааны зорилго: Шинэчлэлийн Засгийн Газрын БШУЯ-аас хэрэгжүүлж буй Зөв Монгол Хүүхэд хөтөлбөрийн нэг бүрэлдэхүүн болох Бага, дунд боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлэх гол хүчин зүйлийн нэг болох багшийн ур чадварыг сайжруулах, хүүхэд бүрийг хөгжүүлэхдээ хичээлийн даалгаврыг ялгаатай төлөвлөх хэрэгжүүлэх арга зүйг боловсруулахад оршино.

Судалгааны зорилт:

2013-2014, 2014-2015 оны хичээлийн жилийн секцийн ажлын төлөвлөгөөнд судалгаат хичээлийг тусгах

Монгол хэлний хичээлээр 6-12-р ангийн сурагчдын мэдлэг, чадварын түвшинг тогтоох Судалгаат хичээл тус бүрийн төлөвлөлтийг секцийн багш нар хамтран бэлтгэж, заах Судалгаат хичээлийн төлөвлөлтөд ялгамжтай даалгавраар сурагч бүрийн хөгжих боломжийг

хангах Судалгаат хичээлийг хэлэлцэн,сайжруулан төлөвлөж заах Багш нар сайжруулан заасан хичээлээ хэлэлцэн дүгнэх замаар ээлжит хичээл төлөвлөхдөө

хүүхэд бүрийн хөгжлийг хангах арга зүйд суралцах

Сорил туршилт гүйцэтгэсэн арга

Судалгаат хичээлийн төлөвлөлтийг хамтран бэлтгэж, заан туршиж, хэлэлцүүлэн сайжруулж заасан.

Мэдээлэл цуглуулсан арга

Судалгаат хичээлийн өмнө авсан гарааны шалгалт Судалгаат хичээлийн дараа авсан ахицын шалгалт Судалгаат хичээлийн хэлэлцсэн хуудас, тэмдэглэл

5

Page 6: Хичээлийн төлөвлөлт ба хүүхдийн хөгжил

“Сэтгэмж” цогцолбор сургууль Монгол хэлний секц

Үндсэн хэсэг

Энэ илтгэлийн гол зорилгын нэг хэсэг нь Бага дунд боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлэх гол хүчин зүйл болох багшийн ур чадвар, хүүхэд бүрийг хөгжүүлэх арга зүй, технологийн тасралтгүй хөгжлийг дэмжих, хүүхдийг хөгжүүлж төлөвшүүлэх үйл ажиллагааны үндсэн хэлбэр болсон хичээлийн чанар, үр дүнг дээшлүүлэх билээ.

Иймээс Бага, дунд боловсролын чанарын шинэчлэлийг ойлгож хэрэгжүүлэхийн тулд Шинэчлэл, боловсролын чанарын шинэчлэл гэдэг ойлголтыг тодруулъя.

Шинэчлэл

6

Page 7: Хичээлийн төлөвлөлт ба хүүхдийн хөгжил

“Сэтгэмж” цогцолбор сургууль Монгол хэлний секц

Хүмүүсийн үйл ажиллагаа нийгмийн олон талт үзэгдлүүдэд урьд өмнө нь байгаагүй шинж чанар төлөвшин бүрдээд тэр нь нийгэм эдийн засгийн ирээдүй, хэтийн төлөв, болон практикаас урган гарсан зорилтод нийцэж байвал шинэчлэл хэмээн томьёолдог. Сургуулийг шинэчлэхэд сэтгэлзүй, танин мэдэхүйн урьдчилсан нөхцөл шаардагдана.

Боловсрол, Шинжлэх ухааны салбарын чанарын шинэчлэлийн зорилго нь

Иргэний ардчилсан нийгмийн үнэт зүйлсийг эрхэмлэсэн, эх оронч, Бүтээлч, Өрсөлдөх өндөр чадвар бүхий боловсролтой “Зөв Монгол” хүнийг төлөвшүүлэх олон талт нөхцөл, боломжийг бүрдүүлэн, эрдэм шинжилгээ ажлын чанарыг сайжруулан, судалгаа-иновацийн үйл ажиллагааг эрчимжүүлж, нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлж хөгжүүлэхэд оршино.

Боловсролын чанарын шинэчлэлийн дотоод хүчин зүйл нь Боловсролын эрхэм зорилго, менежмент, хүний нөөц, чанарын хөгжлийн чиг хандлагад нийцсэн сургалтын хөтөлбөр, хүртээмжтэй аюулгүй, хүмүүнлэг боловсролын орчин, нийгмийн идэвхтэй иргэн болох суралцагчийн хөгжил байна. Гадаад хүчин зүйл нь хууль эрх зүй, бодлогын шинэчлэл, иргээнд суурилсан хяналтын тогтолцоо, боловсролын үйлчилгээг дэмжин урамшуулах санхүүгийн бүтэц, эх үүсвэрийг бий болгон олон улсын дэвшилтэт соёл, уламжлал гэсэн хүрээнд хэрэгжих болно.

Боловсролын чанарын шинэчлэлийн Боловсролын бодлого нь зан чанар хандлагыг төлөвшүүлэх, мэдлэг эзэмших, чадвараа хөгжүүлэх гэсэн гурван үндсэн суурийн тэнцвэрийг хадгалж, төлөвшсөн хувь хүн, өрсөлдөх чадвартай хүний нөөц, аз жаргалтай гэр блийг дэмжих үүрэгтэй бол шинжлэх ухааны бодлого нь зах зээлийн эрэлт хэрэгцээний чанарын хувьсалд суурилсан удирдлага, санхүүжилтийн үр ашигтай тогтолцоог төлөвшүүлэн, “Боловсрол- Шинжлэх ухаан”-ны цогц хамтын хүүхэд бүрт хичээл зааж сургах ажиллагааг дэмжихэд чиглэгдэнэ.

Боловсролын чанарын шинэчлэлийн үзэл санаа нь “Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” буюу хүүхэд бүрт хичээл зааж сургах гэдэг ойлголтоос хүүхэд бүрийг өөрийн гэсэн сонирхолтой, хичээл хийх чадвартай, ном унших хүсэлтэй, амьдралын төлөө зүтгэдэг чармайлттай болгоход нь тусалдаг систем, эцэг эхчүүд сургууль, багш нартай хамтран ажиллах үүрэг оролцоог хөгжүүлэхийг зорьж байна.

Боловсролын шинэчлэлийн тогтолцоо нь бие хүний төлөвшил, гэр бүлийн төлөвшил, нийгмийн төлөвшлийн хүрээнд Зөв Монгол Хүн төлөвших үйл явц буюу насан туршийн тасралтгүй хөгжлийг хангахад чиглэгдэнэ.

Баримтлах зарчим нь 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжүүлэх бодлогын үргэлжлэл байх, “Зөв монгол хүүхэд” хөтөлбөртэй уялдсан байх, агуулга арга зүй нь нийгмийн хөгжил, орон нутгийн онцлог, хэрэгцээ шаардлагад нийцсэн байх, сургалтын шинэ технлоги, арга зүй хөгжүүлэхэд чиглэсэн байх, боловсролын чанарыг хүүхдийн эзэмшсэн мэдлэг, чадвар, төлөвшлөөр /чадамж/

7

Page 8: Хичээлийн төлөвлөлт ба хүүхдийн хөгжил

“Сэтгэмж” цогцолбор сургууль Монгол хэлний секц

үнэлэх, хүүхэд бүр боловсрол эзэмших тэгш боломжоор хангагдах орчин нөхцөлийг бүрдүүлэх, боловсролын үйл ажиллагаанд олон нийт, иргэний байгууллагын оролцоог хангах

БДБШ-ын хамрах хүрээ нь стандарт хөтөлбөрийн шинэчлэл, сурах бичгийн шинэчлэл, хөгжсөн багш, багш бэлтгэдэг их дээд сургуулийн бодлогын шинэчлэл, боловсролын мэргэжлийн институцүүдийн чадавхыг бэхжүүлэх, боловсролын чанарын үнэлгээний тогтолцоо болно.

БДБШБ-ын хүлээгдэж буй үр дүн нь олон улсын чанарын баталгааг хангасан өрсөлдөх чадвартай стандарт хөтөлбөртэй болох, ерөнхий боловсролын чанар, боловсролын гэрчилгээ нь олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх, ерөнхий боловсролын сургуулийг амжилттай төгсөгчид дэлхийд нэр хүндтэй их дээд сургуулиудад суралцах боломжтой болох, сургалтын чанарын жишгийг тогтоож, хөгжлийг хөтөлдөг олон улсын хөтөлбөрийн сургалттай болон ерөнхий боловсролын лаборатори сургуулийн тогтолцоо бий болох юм.

Энэ шинэчлэлийн зорилго нь зөв монгол хүүхдийг төлөвшүүлэх явдал бөгөөд Зөв Монгол хүүхэд хөтөлбөрийн нэг бүрэлдэхүүн нь юм.

Нэгж хичээлийн төлөвлөлтөд сурагчдын мэдлэг чадварын түвшинг тусган ялгаатай даалгавраар хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга зүйг судлан

хэрэгжүүлж буй байдал

Бид хичээлийн төлөвлөлтөд сурагчдын мэдлэг чадварын түвшинг тодорхойлж, түвшин бүрт тохирсон ялгаатай даалгавар боловсруулан ажиллуулсан болно. Үүнд:

2014 оны 04 сард заасан 8-р ангийн монгол хэлний “Эсээний баримтад задлал хийх нь” сэдэвт хичээлийн бэлтгэл үе шатанд 2 ангийн сурагчдын мэдлэг, чадварын түвшинг тогтоосон. Үүн дээрээ үндэслэн хичээлийн 7 үе шатын 7 даалгаврын 4 даалгаврыг түвшинд нь тохируулан гүйцэтгэхээр төлөвлөн заасан болно. Ингэхдээ сурагчдыг түвшингээр нь ялгасныг тэдэнд мэдэгдэхгүйгээр зохион байгуулсан болно.

Эхний үе шатын даалгаврыг 5-р түвшний сурагчид хариулахаар төлөвлөсөн бөгөөд багийн 5-р гишүүд илтгэх даалгавар өгсөн нь тохирсон байсан бөгөөд сурагчид даалгаврыг илтгэж чадаж байгаадаа сэтгэл хангалуун байсан тул дараагийн хичээлд хэвээр үлдээсэн.

8

Page 9: Хичээлийн төлөвлөлт ба хүүхдийн хөгжил

“Сэтгэмж” цогцолбор сургууль Монгол хэлний секц

6-р үе шатны даалгавар нь 2-р түвшний сурагчдаар, 7-р үе шатын даалгаврыг 1-р түвшний сурагчдаар илтгүүлэхээр төлөвлөсөн нь оновчтой болсон байна. Үүнээс үзэхэд сурагчдаар ажиллуулах даалгавраа түвшин бүрээр ялгаатай боловсруулан хэн хэнээр ажиллуулах, хариулуулах зэргээ тодорхой төлөвлөн сурагчдын оношилгооны хуудсаа ашиглан заах нь үр дүнтэй юм гэж дүгнэсэн.

2014 оны 09 сард заасан 6-р ангийн монгол хэлний “ Өгүүлбэр дэх үгсийн холбоо” сэдэвт хичээлийн бэлтгэл үе шатанд 2 ангийн сурагчдын мэдлэг, чадварын түвшинг тогтоосон бөгөөд 1-р үе шатны даалгаврыг дараах байдлаар ялгамжтай тогтоосон. Сурагч тус бүрт 16 салангид үгийг утгаар нь холбон 8 холбоо үг үүсгэх ижил даалгаврыг өгсөн бөгөөд ахих түвшний хүүхдүүдэд холбогдох үг бүрийг ижил өнгөөр, ахисан ба хэвийн түвшний хүүхдүүдэд ижил өнгөөр бичсэн ТӨМ тараан өгч ажиллуулсан. Ингэхэд ахих түвшний сурагчид бусад түвшний сурагчдаас илүү гүйцэтгэж байсан бөгөөд 2 ангийн ахих түвшний 1 сурагчаас бусад нь тайлбарлахдаа ижил ижил өнгөөр бичсэн гэж хариулж байсан. Эндээс уг аргаар ялгамжтай даалгавар боловсруулах нь сурагчдыг хөгжүүлэх ач холбогдол бүхий даалгавар болж чадахгүйг бид олж харсан. (ТӨМ-г хавсаргав)

3-р үе шатад асуултын дагуу өгүүлбэр зохиох даалгавар төлөвлөсөн бөгөөд ахисан, хэвийн, ахих түвшний сурагчдад асуулт нь буюу өгөгдөл нь ялгаатай байсан болно. Эхний ангид заахад даалгавраа сурагчдад хүргэх хэрэглэгдэхүүнээ ppt-ээр буюу дэлгэцээр харуулснаас сурагч аль өгөгдлийг ажиллах нь тодорхойгүй болсны улмаас багш төлөвлөлтийг өөрчлөн салаа салаагаар нь ажиллуулсан. Энэ нь даалгаврынхаа зорилгыг хангаагүй бөгөөд дараагийн сайжруулсан хичээлд зарим асуултыг солин сайжруулаад анги нийтээр нь хөнгөнөөс хүнд рүү нь ажиллуулсан болно. Ингэхэд 2,3-р түвшний даалгаврыг сурагчид хангалттай сайн ажилласан ба 1-р түвшний өгөгдлийг ангиас цөөн сурагч ажилласан болно.

Үүнээс сурагчдын түвшингээр ялгаатай даалгавар боловсруулж ажиллуулахаар төлөвлөхдөө хэрхэн ажиллуулах арга зүйгээ сайн боловсруулан төлөвлөхгүй бол дээрх алдаа гарах эрсдэлтэй гэдгийг олж харлаа.

4,5-р үе шатад 2 хувилбар бүхий үг, холбоо үг, өгүүлбэрийг бүлэглэн бичих даалгаврыг төлөвлөсөн юм. Энэ ажлын даалгавар нь ижил, доторх өгөгдөл нь өөр болно. Эхний өгөгдөл нь энгийн мэдлэг чадвар шаардаж байгаа бол дараагийн өгөгдөл нь сурагчдаас үгийн утга болон учир шалтгааны холбоо хамаарал, үгийн нөөц шаардаж байгаа.

9

Page 10: Хичээлийн төлөвлөлт ба хүүхдийн хөгжил

“Сэтгэмж” цогцолбор сургууль Монгол хэлний секц

Даалгаврын гүйцэтгэлийн харуулбал:

Эхний хувилбарт даалгаврыг сурагчид харилцан адилгүй хийж гүйцэтгэсэн. Сурагчдын 15 нь буюу 53% нь гүйцэтгэсэн байна. Харин 2 дахь хувилбарт даалгаврыг өмнөх даалгавраасаа өгөгдлийг нь өөрчлөн хүндрүүлсэн хэлбэрээр боловсруулан төлөвлөсөн. Уг даалгаврыг сурагчдад утгын талд нь анхаарч бүлэглэхгүй байхыг сануулаагүй учраас даалгавар нь ахих, хэвийн түвшний сурагчдад хүндэдсэн тал ажиглагдсан боловч ахисан түвшний сурагчдын 9 нь буюу 32% нь хийж гүйцэтгэсэн байна. Үүнийг доор хүснэгтээр харьцуулан харуулав.

10

Page 11: Хичээлийн төлөвлөлт ба хүүхдийн хөгжил

“Сэтгэмж” цогцолбор сургууль Монгол хэлний секц

53%47%

1-р даалгавар

зөв гүйцэтгэсэн сурагчидхангалтгүй гүйцэтгэсэн сурагчид

32%

68%

2-р даалгавар

зөв гүйцэтгэсэн сурагчидхангалтгүй гүйцэтгэсэн сурагчид

Даалгавар бүрийн зөв гүйцэтгэлийг харьцуулбал:

1-р даалгавар 2-р даалгавар0%

20%

40%

60%

80%

100%

120%

53%32%

47%68%

хангалтгүй гүйцэтгэсэнзөв гүйцэтгэсэн

Эндээс сурагчдын түвшинг оношлон судалж даалгавар нь ижил, өгөгдөл нь түвшинд нь тохирсон байхаар төлөвлөх нь хичээлээр хүүхэд бүрийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой арга зүйн технологи юм.

6-р ангийн 6 бүлгийн сурагчдаас 9 сард 4 даалгавар бүхий гарааны үнэлгээг тогтоох зорилготой шалгалт авсан бөгөөд судалгаат хичээл заасны дараа уг хичээлийн агуулгыг багтаасан 4 даалгавар бүхий ахицыг тодорхойлох шалгалт авч дүгнэлээ. Үүнийг доор харуулбал:

11

Page 12: Хичээлийн төлөвлөлт ба хүүхдийн хөгжил

“Сэтгэмж” цогцолбор сургууль Монгол хэлний секц

АВ% АBCD%0%

10%

20%

30%

40%

50%

60%

13%

55%

10%

37%

6а-эхний шалгалт6а-дараагийн шалгалт

АВ% АBCD%0%5%

10%15%20%25%30%35%40%

19%

34%

3%

36%

6б-эхний шалгалт6б-дараагийн шалгалт

АВ% АBCD%0%

2%

4%

6%

8%

10%

12%

0%

11%

3%

9%

6в-эхний шалгалт 6в-дараагийн шалгалт

АВ% АBCD%0%

10%

20%

30%

40%

50%

60%

70%

7%

31%34%

62%

6г-эхний шалгалт 6г-дараагийн шалгалт

6д-эхний шалгалт 6д-эхний дараагийн

шалгалт

0%1%2%3%4%5%6%7%8%9%

4%

0%

8%7%

АВ%АВCD%

Axis Title

АВ% АBCD%0%

10%

20%

30%

40%

50%

60%

0%

46%

24%

51%

6е-эхний шалгалт 6е-дараагийн шалгалт

6-р ангиудаас авсан гарааны болон ахицын шалгалтын дүнг харьцуулсан нь

12

Page 13: Хичээлийн төлөвлөлт ба хүүхдийн хөгжил

“Сэтгэмж” цогцолбор сургууль Монгол хэлний секц

AB% ABCD%0%

5%

10%

15%

20%

25%

30%

35%

40%

10%

31%

13%

34%

6-р ангийн эхний шалгалт 6-р дараагийн шалгалт

Дээрх дүнгээс харахад уг хичээлийг заасан 6 ангиас 5 анги нь ахисан байхад 6д анги буурсан үзүүлэлттэй байна. Энэ анги нь уг хичээлийг хамгийн эхэлж заасан анги бөгөөд хичээлийн 3-р үе шатад гаргасан арга зүйн алдаанаас хамаарч байна. Нийт сурагчдын мэдлэг, чадварын түвшин өмнөх шалгалтын дүнгээс чанар 20%, амжилт 21%-иар ахисан байгаа нь ижил бүлэгт ордог багш нар хамтран ажиллах, мөн сурагчдын түвшинд тохирсон ялгамжтай даалгавар боловсруулан ажиллах нь тодорхой үр дүнд хүрснийг харуулж байна.

Дээрх шалгалтын сэдвийн 2-р ажил нь энгийн өгүүлбэрээс холбоо үгийг олж ялган бичих даалгавар байсан. 3 холбоо үг үүсгэн бичих ёстой. Уг ажлын гүйцэтгэлийг харуулав.

32.10%

25.00%

63.20%

6а анги

хангалтгүй хийсэнбүрэн бус хийсэнбүрэн хийсэн

22.70%

36.30%

40.90%

6б анги

хангалтгүй хийсэнбүрэн бус хийсэнбүрэн хийсэн

13

Page 14: Хичээлийн төлөвлөлт ба хүүхдийн хөгжил

“Сэтгэмж” цогцолбор сургууль Монгол хэлний секц

41.50%

48.40%

10.00%

хангалтгүй хийсэнбүрэн бус хийсэнбүрэн хийсэн

100%

хангалтгүй хийсэнбүрэн бус хийсэнбүрэн хийсэн

7.40%

25.90%66.00%

хангалтгүй хийсэнбүрэн бус хийсэнбүрэн хийсэн

20.60%

34.40%

44.70%

хангалтгүй хийсэнбүрэн бус хийсэнбүрэн хийсэн

14

Page 15: Хичээлийн төлөвлөлт ба хүүхдийн хөгжил

“Сэтгэмж” цогцолбор сургууль Монгол хэлний секц

23%

28%

49%

нийт

хангалтгүй хийсэнбүрэн бус хийсэнбүрэн хийсэн

Ангиудын бүрэн гүйцэтгэсэн байдлыг харьцуулбал:

бүрэн гүйцэтгэсэн

63.20%

40.90%

10%

100%

66%

44.70%

6а 6б6в6г6д6е

Дээрх харьцуулалтаас харахад судалгаат хичээл заасан 2 анги буюу 6г, 6д ангийн даалгаврын гүйцэтгэл өндөр байна.

Судалгааны дүгнэлт15

Page 16: Хичээлийн төлөвлөлт ба хүүхдийн хөгжил

“Сэтгэмж” цогцолбор сургууль Монгол хэлний секц

Шинэчлэлийн Засгийн Газрын БШУЯ-аас хэрэгжүүлж буй Зөв Монгол Хүүхэд хөтөлбөрийн гол зорилго нь хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх үйл ажиллагаа юм. Хүүхэд нэг бүрийг хичээлээр хөгжүүлэхийн тулд багш өөрийгөө хөгжүүлэх, ур чадвараа сайжруулах явдал юм. Багш сургалт семинарт хамрагдаж өөрийгөө хөгжүүлэхээс гадна ажлын байран дээрээ тасралтгүй өөрийгөө хөгжүүлж байх ёстой.

Ингэхийн тулд багш нар хамтарч ажиллах, бие биенийхээ арга зүй туршлагаас солилцох шаардлагатай. Үүний нэг хэсэг нь судалгаат хичээлийг боловсруулан заах юм.

Тухайлбал 6-р ангид дээрх судалгаат хичээлийг явуулснаар нийт 171 хүүхдээс 49,1% нь хичээлийг бүрэн ойлгосон байна. Тэр дундаа судалгаат хичээл явуулсан 2 анги нь бусдаасаа гүйцэтгэл нь илүү өндөр байгаа нь дараах графикаас харагдаж байна.

бүрэн гүйцэтгэсэн

63.20%

40.90%

10%

100%

66%

44.70%

6а 6б6в6г6д6е

Хөгжсөн багшийн хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга технологийн нэг нь сурагчдын мэдлэг чадварын түвшинд тохирсон даалгаврыг санг бий болгон, хичээлээ төлөвлөж заах явдал юм.

Өмнөх сургалтад багш нэг л түвшний даалгавар боловсруулан анги нийтээр нь ажиллуулж байсан. Энэ нь зарим сурагчдад хөнгөдөж, зарим сурагчдад хүнддэж хүүхэд нэг бүрийн хөгжих боломжийг хангаж чадахгүй байсан. Үүний улмаас тухайн даалгаврын түвшинтэй тохирсон сурагчид нь хөгждөг боловч, даалгавар нь хөнгөдсөн болон хэтийдсэн сурагчдын сурах идэвх сонирхол илт буурдаг байсан. Харин сурагчдын түвшинд тохирсон хувилбарт даалгавар боловсруулан, ажиллуулснаар хүүхэд нэг бүрийн хөгжих боломжийг нээж өгч байгааг Эриксоны хувь хүний хөгжлийн онол харуулж байна.

Эриксоны хувь хүний хөгжлийн онолыг товч тодорхойлбол: Итгэх-Үл итгэх

Бие даасан байдал-ЭргэлзээСанаачилга-Гэм буруутай

Бүтээлч-Үнэ цэнэ муутай Адилтгал-Будлиан Хайр халамж-Ганцаардал Бүтээлч-Зогсонги байдал Амжилтын тодрол-Цөхрөл юм.

Багшаа хөгжүүлэх замаар хүүхэд нэг бүрийн хөгжлийг хангах үр дүнтэй арга технологиос хамгийн оновчтой нь хүүхэд бүрийн мэдлэг чадварын түвшинд тохирсон даалгавар боловсруулан төлөвлөж, хэрэгжүүлэх явдал юм гэж үзлээ.

16

Page 17: Хичээлийн төлөвлөлт ба хүүхдийн хөгжил

“Сэтгэмж” цогцолбор сургууль Монгол хэлний секц

Ном зүй

1. ЕБС-ийн 12 жилийн сургуулийн 7,8,9 дүгээр ангийн төлөвлөгөө, хөтөлбөр, зөвлөмж2. 12 жилийн 6,8-р ангийн монгол хэлний сурах бичгүүд3. МУ-ын Шинэчлэлийн засгийн газрын мөрийн хөтөлбөр4. БШУЯ-ны Зөв монгол хүүхэд хөтөлбөр5. Багшийн ажлыг үнэлж дүгнэх журам

Хавсралт

17

Page 18: Хичээлийн төлөвлөлт ба хүүхдийн хөгжил

“Сэтгэмж” цогцолбор сургууль Монгол хэлний секц

8-р ангийн судалгаат хичээлийн хөтөлбөр 6-р ангийн судалгаат хичээлийн хөтөлбөр 6-р ангийн ялгаатай даалгаврын ТӨМ-үүд Судалгаат хичээлийн оношлогооны хуудас

18