47
1 ЗОНХИЛОН ТОХИОЛДОХ ХАЛДВАРТ БУС ӨВЧНИЙ ЭРТ ИЛРҮҮЛЭГ ҮЗЛЭГ, ЭМНЭЛЗҮЙН УДИРДАМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦАД ХИЙСЭН ХЯНАЛТ , ҮНЭЛГЭЭНИЙ 2012 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ТОВЧ ТАЙЛАН Хяналт, үнэлгээний багийн гишүүд: 1. Ц.Хандармаа, ЗГХА-ЭМГ-ын НЭМХ-ийн дарга 2. Ө.Баяр, ТТҮСТ-ийн дарга 3. С.Ариунтуяа, ЭМСХ-ийн дарга 4. Ч.Бат-Эрдэнэ, ТТҮСТ-ийн дарга, 5. С.Өлзийсайхан, ЭМХХ-ийн дарга 6. Б.Цэцэгмаа, ЭТХ-ийн дарга 7. Ч.Батнасан, НЭМХ-ийн мэргэжилтэн 8. С.Болдбаатар, НЭМХ-ийн мэргэжилтэн 9. Г.Оюунцэцэг, НЭМХ-ийн мэргэжилтэн 10. Б.Мөнхцэцэг, ЭТХ-ийн мэргэжилтэн 11. Ж.Мөнхжаргал, ЭТХ-ийн мэргэжилтэн 12. Д.Бямбадорж, ЭЗХ-ийн мэргэжилтэн 13. С.Наранчулуун, ЭЗХ-ийн мэргэжилтэн 14. Э.Бямбасүрэн, ЭТТЭЗХ-ийн мэргэжилтэн 15. Я.Бадамсүрэн, ЭМХХ-ийн мэргэжилтэн 16. С.Даваажаргал, ЭМСХ-ийн мэргэжилтэн 17. С.Оюунаа, ТТҮСТ-ийн мэргэжилтэн Үйл ажиллагаа: Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорнод, Дундговь, Сүхбаатар, Төв, Ховд, Хэнтий, Хөвсгөл аймгууд, Улаанбаатар хотын Баянгол, Багануур, Налайх, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудад хийгдэж буй зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэг, эмнэлзүйн удирдамжийн хэрэгжилтийн явцад хяналт, үнэлгээ хийх. Зорилго: Эрүүл мэндийн сайдын 2011 оны 168 дугаар тушаал, 2012 оны 76, 95, 96 дугаар тушаал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газрын даргын 2012 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 436 тоот албан даалгаврын хэрэгжилттэй танилцаж зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэгийн үйл ажиллагаанд хяналт, үнэлгээ хийж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх. Зорилт: Эрүүл мэндийн байгууллагуудын зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэгийн удирдлага зохион байгуулалт, төлөвлөгөөний хэрэгжилттэй танилцах; Эрүүл мэндийн байгууллагуудад хийгдэж буй эрт илрүүлэг үзлэгийн явц, оношлогоо, эмчилгээний байдалд үнэлгээ өгөх;

Хяналт нэлгээний багийн гишд -2012.08...эмнэлзүйн удирдамж , оношлогооны багаж , хэрэгслийн ашиглалт , үзлэг,

  • Upload
    others

  • View
    30

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

1

ЗОНХИЛОН ТОХИОЛДОХ ХАЛДВАРТ БУС ӨВЧНИЙ ЭРТ ИЛРҮҮЛЭГ ҮЗЛЭГ, ЭМНЭЛЗҮЙН УДИРДАМЖИЙН

ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦАД ХИЙСЭН ХЯНАЛТ , ҮНЭЛГЭЭНИЙ 2012 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ТОВЧ ТАЙЛАН

Хяналт, үнэлгээний багийн гишүүд:

1. Ц.Хандармаа, ЗГХА-ЭМГ-ын НЭМХ-ийн дарга

2. Ө.Баяр, ТТҮСТ-ийн дарга

3. С.Ариунтуяа, ЭМСХ-ийн дарга

4. Ч.Бат-Эрдэнэ, ТТҮСТ-ийн дарга,

5. С.Өлзийсайхан, ЭМХХ-ийн дарга

6. Б.Цэцэгмаа, ЭТХ-ийн дарга

7. Ч.Батнасан, НЭМХ-ийн мэргэжилтэн

8. С.Болдбаатар, НЭМХ-ийн мэргэжилтэн

9. Г.Оюунцэцэг, НЭМХ-ийн мэргэжилтэн

10. Б.Мөнхцэцэг, ЭТХ-ийн мэргэжилтэн

11. Ж.Мөнхжаргал, ЭТХ-ийн мэргэжилтэн

12. Д.Бямбадорж, ЭЗХ-ийн мэргэжилтэн

13. С.Наранчулуун, ЭЗХ-ийн мэргэжилтэн

14. Э.Бямбасүрэн, ЭТТЭЗХ-ийн мэргэжилтэн

15. Я.Бадамсүрэн, ЭМХХ-ийн мэргэжилтэн

16. С.Даваажаргал, ЭМСХ-ийн мэргэжилтэн

17. С.Оюунаа, ТТҮСТ-ийн мэргэжилтэн

Үйл ажиллагаа:

Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорнод, Дундговь, Сүхбаатар, Төв, Ховд, Хэнтий, Хөвсгөл аймгууд, Улаанбаатар хотын Баянгол, Багануур, Налайх, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудад хийгдэж буй зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэг, эмнэлзүйн удирдамжийн хэрэгжилтийн явцад хяналт, үнэлгээ хийх.

Зорилго:

• Эрүүл мэндийн сайдын 2011 оны 168 дугаар тушаал, 2012 оны 76, 95, 96 дугаар тушаал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газрын даргын 2012 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 436 тоот албан даалгаврын хэрэгжилттэй танилцаж зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэгийн үйл ажиллагаанд хяналт, үнэлгээ хийж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх.

Зорилт:

• Эрүүл мэндийн байгууллагуудын зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэгийн удирдлага зохион байгуулалт, төлөвлөгөөний хэрэгжилттэй танилцах;

• Эрүүл мэндийн байгууллагуудад хийгдэж буй эрт илрүүлэг үзлэгийн явц, оношлогоо, эмчилгээний байдалд үнэлгээ өгөх;

2

• Эмнэл зүйн удирдамж, багаж, эмнэлгийн хэрэгслийн хангалт, ашиглалтад хяналт тавих;

• Хяналт, үнэлгээ дээр үндэслэн удирдлагын болон мэргэжлийн багийн гишүүдэд арга зүйн зөвлөгөө өгөх

• Үзлэгийн явцад хийгдэж буй мэдээлэл, сургалт, сурталчилгаатай танилцах.

Хугацаа: 2012 оны 4 – 6 сар

Хамрагдсан байгууллагууд: Архангай, Баянхонгор, Говьсүмбэр, Дундговь, Дорнод, Сүхбаатар, Төв, Хэнтий, Ховд, Хөвсгөл аймгууд, Улаанбаатар хотын Баянгол, Багануур, Налайх, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн байгууллагууд /11 аймгийн Эрүүл мэндийн газар, 2 БОЭТ, 9 аймгийн нэгдсэн эмнэлэг, 1 сум дундын эмнэлэг, 23 сумын,17 өрхийн, 1 тосгоны эрүүл мэндийн төв, 4 дүүргийн 15 өрхийн эрүүл мэндийн төв, 3 эрүүл мэндийн нэгдэл/ Хяналт, үнэлгээний явцад хамтран ажилласан удирдах ажилтан, албан тушаалтнууд:

Архангай аймагт

1. Р.Гандиймаа, ЭМГ-ын дарга 2. Р.Наранцэцэг, Их тамир сумын эрүүл мэндийн төвийн дарга 3. Ч.Ариунжаргал, Чулуут сумын эрүүл мэндийн төвийн дарга 4. Т.Энх-Амгалан, Хашаат сумын эрүүл мэндийн төвийн дарга

Говь-Алтай аймагт 1. Ц.Туяа, ЭМГ-ын НЭМХ-ийн дарга

2. Ш.Мэндсайхан, Аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга

3. А.Сэвжидмаа, ЭМГ-ын НЭМХ-ийн мэргэжилтэн

Баянхонгор аймагт

1. Баасанбат, Шаргалжуут тосгоны эрүүл мэндийн төвийн дарга

2. Энэбиш, Баян-Овоо сумын эрүүл мэндийн төвийн дарга

3. Онцгэрэл, Энхбүрд өрхийн эрүүл мэндийн төвийн дарга

4. Цэрэнхорлоо, Отогномгон өрхийн эрүүл мэндийн төвийн дарга

5. Оюун, Өлзийт сумын эрүүл мэндийн төвийн дарга

6. Долгормаа, ЭБСУ өрхийн эрүүл мэндийн төвийн дарга

Дорнод аймагт:

1. Д.Должин, Эрүүл мэндийн газрын дарга

2. Б.Батцэцэг,НЭМХ-ийн дарга 3. н.Гэрэлцогт, МСС-ийн сайн дурын гишүүн 4. Д.Батхишиг, Хөлөнбуйр сумын эрүүл мэндийн төвийн дарга 5. Б. Болорцэцэг,Булган сумын эрүүл мэндийн төвийн дарга 6. Оюунболд, БОЭТ-ын хавдрын эмч

Сүхбаатар аймагт:

1. Б.Эрдэнэтуяа, ЭМГ-ын дарга

2. М.Энхтуяа, ЭМГ-ын НЭМХ-ийн дарга

3

3. н.Монзол, Нэгдсэн эмнэлгийн дарга

4. Ц.Сүхбаатар, Баруун-Урт хотын Эрүүл мэндийн төвийн Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга

5. Г.Саруул, Сүхбаатар сумын эрүүл мэндийн төвийн дарга

6. н.Цээмаа, Халзан сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч их эмч

7. н.Гүрнээжав, Халзан сумын Засаг дарга

8. н.Улаанхүүхэн, Халзан сумын эрүүл мэндийн төвийн дарга

Төв аймагт

1.Л.Алтанцэцэг, ЭМГ-ын дарга

2.Ч.Пүрэвсүрэн, ЭМГ-ын орлогч дарга

3.Р.Дулмаа ,НЭ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга

4.н.Даваадорж, Сэргэлэн сумын эрүүл мэндийн төвийн дарга

5.н.Бадамханд, Эрдэнэ сумын эрүүл мэндийн төвийн дарга

Ховд аймагт:

1. Д.Нарандорж, ЗДТГ-ын НХХ-ийн дарга

2.Д. Оюунцэцэг, ЭМГ-ын ЭТХ-ийн дарга

3. Бат-Өлзий, ЭМГ-ын НЭМХ-ийн дарга

4. Чойсүрэн, ЭМГ-ын СМХ-ийн дарга

5. П.Эрвээхэй, БОЭТ-ийн дарга

6. М.Дунгаамаа, БОЭТ-ийн орлогч дарга

7. Эрдэнэсолонго, Дуут сумын эрүүл мэндийн төвийн дарга

8. Ганболд, Дуут сумын эрүүл мэндийн төвийн их эмч

9. Цагаач, Бугат өрхийн эрүүл мэндийн төвийн дарга

Хөвсгөл аймагт

1. М.Ганболд, ЗДТГ-ын НХХ-ийн дарга

2. н.Жаргал, ЗДТГ-ын эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн

3. Л.Дамдинсүрэн, ЭМГ-ын дарга

4. Д.Лхагвасүрэн, ЭМГ-ын НЭМХ-ийн дарга

5. С.Нарантуяа, ЭМГ-ын ЭТХ-ийн дарга

6. Б.Батчимэг, ЭМГ-ын ЭЗСМХ-ийн дарга

7. н.Алтантуяа, ЭМГ-ын ХБӨ-ий асуудал хариуцсан мэргэжилтэн

8. Д.Энхтайван, АНЭ-ийн дарга

9. н.Цэрэндолгор, Хатгал сум дундын эмнэлгийн эрхлэгч

10. Д.Цэцэгмаа, Арбулаг сумын эрүүл мэндийн төвийн дарга

11. Б.Мөнх-Эрдэнэ, Алаг-Эрдэнэ сумын эрүүл мэндийн төвийн дарга

Хэнтий аймаг

1. Р.Байгалмаа, Эрүүл мэндийн газрын дарга

4

2. Л.Мэндбаяр, НЭ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга

3. н.Гэрэлмаа, НЭ-ийн Хавдарын эмч

4. н.Ууганжаргал, Жаргалтхаан сумын эрүүл мэндийн төвийн их эмч

5. н.Жавзандулам, Мөрөн сумын эрүүл мэндийн төвийн их эмч.

Баянгол дүүрэгт

1. Гэжиймаа, ЭМН-ийн нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч

2. Гэрэлсүрэн, Поликлиникийн эрхлэгч

3. Хишигсүрэн, “Гурвансанчир” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга

4. Бурмаа, “Их-Амгалан” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга

5. Оюунгэрэл, “Мэлмий хурц” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга

6. Г.Марууш, “Мөнх-Увидас” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга

7. Г.Эрдэнэчимэг, “Ангирмаа” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга

Багануур дүүрэгт

1. Т.Болормаа, Дүүргийн ЭМН-ийн дарга

2. З.Дэлгэрмаа, ЭМН-ийн Нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч

3. С.Алтанцэцэг, Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга

4. н.Солонго, ЭМН-ийн ерөнхий зохицуулагч

5. н.Цэцгээ, “Ач-Элбэрэл” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга

6. н. Ганчимэг, “Энэрэлт-Өлзий” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга

7. н.Эрдэнэчимэг, “Биваангир” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга

Сонгинохайрхан дүүрэгт

1. Оюунчимэг, ЭМН-ийн сургалт төсөл хариуцсан мэргэжилтэн

2. С.Буямаа, ЭМН-ийн өрхийн эрүүл мэндийн тусламж хариуцсан мэргэжилтэн

Налайх дүүрэг

1. Б.Өлзийсайхан - ЭМН-ийн дарга

2. н.Алтантуяа – ЭМН-ийн Нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан хариуцсан

орлогч

3. Х.Айне - “Амь-Эрдэнэ” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга

4. Б.Ихбаяр – “Нарны эрч” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга

5. Б.Баатарсайхан – “Ачлал-Налайх” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга

6. Х.Янжинлхам – “Суврага-Налайх” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга

5

ҮЗЛЭГИЙН ЕРӨНХИЙ АСУУДЛУУД БОЛОН ҮЗЛЭГИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ЯВЦ

1. ЕРӨНХИЙ АСУУДЛУУД:

Хяналт, үнэлгээ хийх явцад эрүүл мэндийн байгууллагуудад дараах чиглэлүүдээр

заавар, зөвлөгөө өгч чиглүүлсэн. Үүнд:

• Эрүүл мэндийн байгууллагуудад хийгдэж буй зонхилон тохиолдох халдварт

бус өвчний эрт илрүүлэг үзлэгийн удирдлага, зохион байгуулалт,

төлөвлөлтийн талаар удирдлагын болон мэргэжлийн багуудад арга зүйн

зөвлөгөө;

• Эрүүл мэндийн сайдын тушаалууд /2012 оны 76, 95, 96 дугаар тушаал/ болон

ЗГХА-ЭМГ-ын даргын 2012 оны 4 сарын 24-ны өдрийн 436 дугаар албан

даалгаврын хэрэгжилт хангалтгүй байсан тул хэрхэн хэрэгжүүлэх талаар

заалт бүрийн хүрээнд хийгдэх үйл ажиллагаануудын талаар;

• Удирдлагын болон мэргэжлийн багуудын төлөөллийг оролцуулан өрх, сумын

эрүүл мэндийн төвүүдийн ажлын байр дээр эрт илрүүлэг үзлэгийг хэрхэн

зохион байгуулах, багаж хэрэгслээ хэрхэн ашиглаж буй байдал, эмнэлзүйн

удирдамжийн дагуу гардан үйлдэл, дадлага хийлгэх замаар арга зүйн

зөвлөгөө;

• Эрүүл мэндийн байгууллагуудад илрүүлэг үзлэг, оношлогоо эмнэлзүйн

удирдамжийн дагуу хийгдэж байгаа эсэх, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн

эмнэлзүйн удирдамж, оношлогооны багаж, хэрэгслийн ашиглалт, үзлэг,

шинжилгээний явц дахь эрүүл ахуй, халдвар хамгааллын байдал зэрэгт хэрхэн

хяналт үнэлгээ хийх, хэрхэн тайлбарлаж дадлагажуулах тал дээр түлхүү

зөвлөгөө өгч, алдааг газар дээр нь залруулж ажилласан;

• Хуваарилагдсан эмнэлзүйн удирдамж, багаж, эмнэлгийн хэрэгслийн бүртгэл,

хадгалалт, ашиглалт, үзлэгийн бүртгэлийн маягтын хангалт, хөтлөлт, мэдээ

тайлагналтын зохион байгуулалттай танилцаж, тухайн эрүүл мэндийн

байгууллагын холбогдох бүх мэргэжилтнүүд нэгдсэн ойлголттой байх, хүн бүр

тэгш оролцоотой, хариуцлагатай хандаж байх тал дээр зөвлөгөө;

• Илрүүлэг үзлэгт олон нийтийг татан оролцуулах ялангуяа зорилтот бүлгийг

хамруулах тал дээр мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлыг тогтмол хийж,

эрүүл мэндийн төвүүдэд хандаж ирсэн иргэн бүрт Зонхилон тохиолдох

халдварт бус өвчин, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, эдгээр өвчнүүдээс

урьдчилан сэргийлэхийн ач холбогдол, эрт илрүүлэгт үзлэгт орсноор өөртөө

болон гэр бүл, үр хүүхдүүддээ эрүүл мэндийн болон эдийн засгийн ямар их ач

холбогдолтой болох талаар баримт жишээ татан тайлбарлах, мөн тухайн

6

өвчин оношлогдсоноор хэрхэн өвчнийг хүндрүүлэхгүй байх, хяналтад орох,

идэвхтэй эрүүл амьдрах талаар зөвлөлгөө өгөх, эмнэлзүйн удирдамж дээр

заасан зөвөлгөөг нэг бүрчлэн өөрийн болгож, зөвлөж байх талаар

зааварчилгаа өгсөн.

2. ҮЗЛЭГИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ЯВЦААС:

1. Эрт илрүүлэг үзлэгийн талаар:

1.1. Удирдлага зохион байгуулалт, төлөвлөлт:

Эрт илрүүлэг үзлэгийг зохион байгуулах удирдлагын болон мэргэжлийн баг,

эмнэлзүйн удирдамжийг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа байдлыг аймаг,

дүүргээр харуулбал:

№ Аймаг, дүүргийн нэр Удирдлагын болон мэргэжлийн баг Төлөвлөгөөтэй эсэх

1. Архангай аймаг

Аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан удирдлагын болон мэргэжлийн багтай

Төлөвлөгөөтэй

2. Баянхонгор аймаг

Аймгийн ЭМГ-ын даргын тушаалаар удирдлагын болон мэргэжлийн баг байгуулсан

Аймгийн хэмжээнд нэгдсэн төлөвлөгөө гарсан

3. Говь-Алтай аймаг Удирдлагын болон мэргэжлийн багийг байгуулаагүй

Төлөвлөгөөгүй

4. Говьсүмбэр аймаг Удирдлагын болон мэргэжлийн баг байгуулсан

Төлөвлөгөөтэй

5. Дорнод аймаг

Удирдлагын болон мэргэжлийн багтай

Аймгийн Засаг даргаар батлагдсан ажлын төлөвлөгөөтэй

6. Дундговь аймаг

Аймгийн Засаг даргын захирамжаар удирдлагын багийг, ЭМГ-ын даргын тушаалаар мэргэжлийн багийг баталсан

ЭМГ-ын даргын тушаалаар төлөвлөгөөг баталсан

7. Сүхбаатар аймаг

Удирдлагын болон мэргэжлийн багийг байгуулсан

Батлагдсан ажлын төлөвлөгөөтэй.

8.

Төв аймаг Удирдлагын болон мэргэжлийн баг байгуулсан

Төлөвлөгөөтэй

9.

Ховд аймаг

Аймгийн Засаг даргын захирамжаар удирдлагын багийг байгуулсан.

Мэргэжлийн багийг томилж албажуулаагүй

Төлөвлөгөөг тухайн шатны засаг даргаар батлуулаагүй

10. Хөвсгөл аймаг ММСС-тай хамтран хэрэгжүүлж буй төслийг зохицуулах болон

Аймгийн Засаг даргын захирамжаар

7

хэрэгжүүлэх багийг Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан

батлагдсан төлөвлөгөөтэй

11. Хэнтий аймаг Удирдлагын болон мэргэжлийн багийг байгуулсан

Батлагдсан төлөвлөгөөтэй

12.

УБ.Баянгол дүүрэг

Дүүргийн Засаг даргын захирамжаар Удирдан зохицуулах баг, мэргэжлийн баг байгуулсан

Дүүргийн Засаг даргын захирамжаар ажлын төлөвлөгөөг баталсан

13. УБ.Багануур дүүрэг Удирдлагын болон мэргэжлийн багийг байгуулсан

Батлагдсан төлөвлөгөөтэй

14.

УБ.Налайх дүүрэг

ЭМН-ийн даргын тушаалаар удирдлагын болон мэргэжлийн баг байгуулсан

Батлагдсан төлөвлөгөөтэй

15. УБ.Сонгинохайрхан дүүрэг

Багуудын бүрэлдхүүнийг баталгаажуулаагүй

Төлөвлөгөөг дүүргийн Засаг даргын захирамжаар батлуулсан

Ихэнх аймаг, дүүргүүд эрт илрүүлэг үзлэгийг зохион байгуулах удирдлагын

болон мэргэжлийн багийг байгуулсан боловч багуудын үйл ажиллагаа эхлэл төдий

мэдээллээр бүрэн хангагдаагүй, нэгдсэн ойлголтгүй байна.

Аймгуудын ЭМГ, нэгдсэн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн нэгдлүүд

эмнэлзүйн удирдамжийг хэрэгжүүлэх батлагдсан төлөвлөгөөтэй боловч хэрэгжилт

хангалтгүй байгаа ба ихэнх анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд

төлөвлөгөөгүй байна.

1.2. Холбогдох тушаал, шийдвэрийн хэрэгжилт

Эрт илрүүлэг үзлэгийг зохион байгуулах талаар гарсан тушаал,

шийдвэрүүдийг эрүүл мэндийн байгууллагуудад түгээх, танилцуулах ажил

хангалтгүй, эмч нар эмнэлзүйн удирдамжаа бүрэн судлаагүй байна. Сүхбаатар

аймгийн зарим сумын эрүүл мэндийн төвд эмнэлзүйн удирдамж дутуу тараагдсан

байна.

Эрт илрүүлэгийг зохион байгуулах арга зүйн талаарх ойлголт дутмаг байна.

Үзлэгийн бүртгэлийн маягтууд тараагдсан боловч хэрхэн бөглөх талаарх ойлголт

хангалтгүй, хөтлөлт бүрэн биш.

1.3. Илрүүлэг үзлэг

Эрүүл мэндийн байгууллагууд үзлэгт хамрагдах хүн амын нэгдсэн бүртгэлийг

гаргасан боловч, үзлэгт хамрагдах зорилтот бүлгийн судалгаа, үзлэгийн графикийг

гаргаагүй, үзлэг жигдрээгүй, сахар хэмжигч, холестрол хэмжих багажаа эмнэлгийн

мэргэжилтнүүд бүрэн эзэмшиж сураагүй байна.

8

Зарим аймгийн ЭМГ-аас үйлчлүүлэгчийг үзлэгт урих урилгын загвар гаргаж,

нэгдсэн журмаар хэвлүүлж, графикийн дагуу зорилтот бүлгүүддээ тарааж байгаа

боловч урилгын талаар мэдэхгүй байгаа эмнэлгийн ажилтанууд ч байна.

Ихэнх эрүүл мэндийн байгууллагуудад үзлэгийн маягтын хөтлөлт хангалтгүй,

тухайлбал: маягтанд үйлчлүүлэгчийн овог нэр, регистрийн дугаарыг тэмдэглээд

артерийн даралтыг 3 удаа үзэж тэмдэглээгүй, бусад бүртгэл огт бичигдээгүй байхад

уг үйлчлүүэгчийг үзлэгийн тоонд оруулж сарын мэдээг гаргасан нь мэдээ, тайлан

буруу мэдээлэгдэж байгааг харуулж байна. Үр дүнгийн үзүүлэлтийг хэрхэн тооцсон

нь тодорхойгүй, нэг удаагийн үзлэгээр батлагдсан АГ гэж оношилсон байна. Хуучин

АГ-тэй үйлчлүүлэгчийн артерийн даралтыг үзээд, дахин давтан үзлэг гэж

тэмдэглэсэн, тухайн хүнд эрсдлийн үнэлгээ хийхгүй байна.

Чихрийн шижин хэв шинж 2 үзлэгийн маягтанд зөвхөн глюкозын хэмжээг

тодорхойлсон тэмдэглэгээг хийж, бусад үзлэг хийгдэхгүй байна.

2. Мэдээлэл, сургалт, сурталчилгаа /МСС/-ны ажил:

• Илрүүлэг үзлэгтэй холбоотой МСС-ны үйл ажиллагаа, аймаг сумын түвшинд

хэрхэн явагдаж байгаа болон

• Олон нийтийн МСС-ны цуврал компанит ажлуудын явц аймаг, сумын хэмжээнд

хэрхэн зохион байгуулж байгаатай тус тус танилцав.

2.1 Илрүүлэг үзлэгийн МСС

1. Үзлэгийн талаар орон нутгийн мэдээллийн хэрэгслийг ашиглан / ТВ-ийн урсдаг

зар, ярилцлага / олон нийтэд мэдээлэл хүргэж байна.

2. МСС-ны материалуудыг тараасан байна.

3. Илрүүлгийн нээлтийн ажиллагааг аймаг болгонд төлөвлөгөөний дагуу

хэвлэлийн бага хурал болон олон нийтийн арга хэмжээ зохион байгуулсан

байна.

4. Баннерийг иргэд, олон нийтэд ил тод, харагдахуйц газар байрлуулахыг

хичээсэн байна.

ДҮГНЭЛТ:

- Эрүүл мэндийн байгууллагуудад эрт илрүүлэг үзлэг жигдрээгүй, эхлэл төдий

явагдаж байна. Сургалтанд хамрагдсан эмч нар орон нутагтаа сургалт зохион

байгуулах, мэдээлэл солилцох тал дээр хангалттай ажиллаагүй учраас эмч

мэргэжилтнүүд эрт илрүүлгийн үзлэгийн талаар бага ойлголттой байна.

- Нөгөө талаас удирдлагын багийг байгуулсан байгаа ч тус багийг мэдээллээр

хангаж үйл ажиллагаандаа оролцуулах байдал хангалтгүй.

9

- Өрх, сумын эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд илрүүлэг

үзлэгтэй холбоотой тушаал, шийдвэртэй танилцаагүй, шинээр ирсэн эмч нарт

эмнэлзүйн удирдамж хүрэлцээгүй байна.

- Үзлэгийн явцад халдвар хамгаалал, хог хаягдлын менежмент зөрчигдөж

байна.

- Үзлэгтэй холбоотой ирсэн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бүртгэл

хангалтгүй, зарим байгууллагууд ашиглаагүй, эмч, мэрэгжилтнүүд нь ашиглаж

мэдэхгүй байна.

- Үзлэгийн маягтуудыг хүлээн авсан боловч зорилтот бүлгийн хүн амдаа тооцон

хуваарилаагүйгээс зарим газраа дутах, илүүдэх байдал ажиглагдаж байна.

- Мэдээлэл сургалт сурталчилгааны материалын хүрэлцээ хангалттай биш,

хэрэгцээ ихтэй байна. Үзлэгийн явцад эмч нар үйлчлүүлэгч бүрт тохирох

зөвлөгөөг удирдамжид заасан дагуу өгөхгүй байгаа нь ажиглагдлаа.

ЗӨВЛӨМЖ:

1. Удирдлага, зохицуулалтын талаар:

- Аймаг, дүүргийн зохицуулах баг болон удирдлага, мэргэжлийн багийн

гишүүдийг сургалтанд хамруулж нэгдсэн ойлголттой болгох, мэдээллээр

хангаж ажиллах;

- Эрүүл мэндийн төвүүдийг мэргэжлийн удирдлага, зохион байгуулалтаар

хангаж үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх;

- Сум, өрхийн эрүүл мэндийн төв тус бүр өөрийн төлөвлөгөө боловсруулж,

хэрэгжүүлэх;

- Эмнэлзүйн удирдамж аваагүй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн бүртгэл

гаргаж нэмэлт захиалга өгч, хангуулах;

- Үзлэгийн маягтуудыг үнэн зөв хөтлөх, сарын мэдээ, тайланг бодитой гаргах

хариуцлагыг өндөржүүлэх;

- Дотоодын хяналт үнэлгээг сайжруулах, үзлэгийн төлөвлөгөөний биелэлтийн үр

дүнг тооцож ажиллах;

- Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нарыг гардан үйлдлийн

сургалтанд хамруулж дадлагажуулах;

- Хяналтын талаар зөвлөмж, удирдамж гаргаж хэрэгжүүлэх;

- Умайн хүзүүний өмөнгийн илрүүлэг үзлэг сум, өрхийн эмнэлэгт суурилах тул

эмэгтэйчүүдийн үзлэгийн ороор хангах асуудлыг орон нутагтаа шийдвэрлэх.

2. Мэдээлэл, сургалт, сурталчилгааны хүрээнд:

10

- Илрүүлгийн мэдээллийг /самбар, баннер/ аймгийн болон сумын төвийн төв

талбай болон арилжааны сурталчилгаа байршуулдаг газруудад байрлуулах;

- Илрүүлэг үзлэг эхлэл шатандаа явж байгаа тул цаашид үзлэгийн үйл

ажиллагааг хэвийн тогтмол явуулахад зорилтот бүлгийнхэн, ялангуяа өрх

сумын эрүүл мэндийн төвд тэр бүр ханддаггүй үйлчлүүлэгчдийг татан

оролцуулахад мэдээлэл сурталчилгааны үйл ажиллагааг чиглүүлэх;

- Үзлэгийн онцлог, зорилтот бүлэг, хамрагдах нөхцөлийг өрх сумын эрүүл

мэндийн төвийн эрүүл мэндийн сайн дурын идэвхтэнүүд, хүрч очих

ажилтнуудаар дамжуулан хүргүүлэх.

11

ХАЛДВАРТ БУС ӨВЧНИЙ ЭРТ ИЛРҮҮЛЭГ ҮЗЛЭГ, ЭМНЭЛЗҮЙН УДИРДАМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД

ХИЙСЭН ХЯНАЛТ, ҮНЭЛГЭЭНИЙ ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛАН

ЗГХА-ЭМГ нь ММСС-ын Эрүүл мэндийн төсөлтэй хамтран ажиллах гэрээний дагуу 2012 оны 4-6 дугаар сард нийт 11 аймгийн Эрүүл мэндийн газар, 2 БОЭТ, 9 Нэгдсэн эмнэлэг, 1 сум дундын эмнэлэг, 23 сумын,17 өрхийн, 1 тосгоны эрүүл мэндийн төв, нийслэлийн 4 дүүргийн 15 өрхийн эрүүл мэндийн төв, 3 эрүүл мэндийн нэгдэлд “Халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэг, эмнэлзүйн удирдамжийн хэрэгжилт”-ийн явцад хяналт, үнэлгээ хийв. Үнэлгээний явцад 79 эмч, мэргэжилтнүүдтэй уулзан, Эрүүл мэндийн сайдын 2011 оны 168 дугаар тушаал, 2012 оны 96 дугаар тушаал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газрын даргын 2012 оны 4 дүгээр сарын 24- ний өдрийн 436 тоот албан даалгаврын хэрэгжилттэй танилцаж, уг үйл ажиллагаатай холбогдох албан тоотуудыг боловсруулж 21 аймаг, 9 дүүрэг, НЭМГ-т хүргүүлээд байна.

Хяналт, үнэлгээний хүрээнд тус газрын үнэлгээний баг тухайн аймгийн Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг, бүсийн оношлогоо эмчилгээний төв, сумын болон өрхийн эрүүл мэндийн төвүүдэд артерийн гипертензи, чихрийн шижин хэвшинж-2, умайн хүзүү болон хөхний өмөнгийн эрт илрүүлэг, эмчилгээ, оношлогооны үйл ажиллагааны төлөвлөгөө хэрхэн хэрэгжиж байгаад үнэлгээ хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч /ялангуяа холестрол хэмжих багаж ашиглах талаар/, эм эмнэлгийн багаж, хэрэгслийн түгээлт, хадгалалт, зарцуулалтад хяналт тавьж ажиллалаа. Аймаг, дүүргүүдэд хийсэн хяналт, үнэлгээний ажилласан тайлангаас товч дурдвал:

АРХАНГАЙ АЙМАГ

2012 оны 06 сарын 18-аас эхлэн долоо хоног “Архангай аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын эрт илрүүлэг үзлэгийн явцад хяналт үнэлгээ хийх” ажлын удирдамжийн дагуу ЭТХ-ийн дарга Б.Цэцэгмаа, ЭЗХ-ийн мэргэжилтэн Д.Бямбадорж нар Архангай аймгийн ЭМГ, Хашаат, Их тамир, Чулуут сумын эрүүл мэндийн төвүүдэд ажилласан. Зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэгийн удирдлага зохион байгуулалт төлөвлөгөөний хэрэгжилттэй танилцлаа.

Аймгийн ЭМГ нь аймгийн засаг даргын захирамжаар аймгийн хэмжээнд эрт илрүүлэг үзлэгийн удирдагын багийг аймгийн засаг даргын орлогчоор ахлуулан 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Аймгийн нэгдсэн эмнэлэг дээр мэргэжлийн багийг байгуулан ажиллаж байсан. Аймгийн хэмжээнд нэг өдрийн семинар зохион байгуулж халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэгийн төлөвлөгөөг боловсруулан аймгийн засаг даргаар батлуулан бүх эрүүл мэндийн төвүүдэд хүргүүлсэн. Эрт илрүүлгийн арга хэмжээнд хэрэглэх багаж тоног төхөөрөмж, эмнэл зүйн удирдамж, үзлэгийн маягт, холбогдох тушаал заавар, албан даалгаврыг сум өрхийн эрүүл мэндийн төвүүд, аймгийн нэгдсэн эмнэлэгт тараасан. Орон нутгийн байгууллагуудыг оролцуулсан мэдээллийг хийж орон нутгийн телевизээр нэвтрүүлсэн. Эрт илрүүлэг үзлэгийн мэдээ мэдээллийн шуурхай байдлыг хангах зорилгоор 22 эрүүл мэндийн төвийг модемоор хангасан. Сум өрхийн эрүүл мэндийн төвийн 24 эмчид үзлэгийг хэрхэн үр дүнтэй зохион байгуулах, үзлэгийн бүртгэл маягтыг хэрхэн хөтлөх талаар 4 цагийн сургалт хийсэн. Орон нутгийн телевизээр эмэгтэйчүүдийн их эмч Н.Пүрэвдулам “Хөх умай хүзүүний үзлэг”-т хамрагдах ач холбогдолын талаар 30 минутын зөвлөгөө хийсэн. Мөн “Архангайн толь” сонинд үзлэгийн талаар мэдээлэл хэвлүүлсэн. Улсын болон хувийн хэвшлийн 50 гаруй байгууллагуудад эрт илрүүлэг үзлэгт идэвхтэй оролцох талаар албан бичиг хүргүүлсэн. Нийт 13 сум, 5 өрхийн эрүүл мэндийн төвд 3

12

мэргэжилтний бүрэлдэхүүнтэй 2 баг томилогдон ажиллаж халдварт бус үзлэглийн явцад хяналт үнэлгээ хийж заавар зөвлөгөө өгсөн. Халдварт бус өвчний эрт илрүүлгийн арга хэмжээг эрчимжүүлэх тухай ЗГХА-ЭМГ-ын даргын 2012 оны 436 тоот албан даалгаварыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган бүх эрүүл мэндийн төвүүдэд хүргүүлсэн байна. Аймгийн ЭМГ дээр эрт илрүүлэг үзлэгийн удирдлагын баг болон ММСС-ын Ш.Оюунбилэг ахлагчтай ЭПОС-ын багтай уулзаж, Чулуут, Их тамир суманд халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэгийн байдал ямар байгааг танилцуулав.

Их тамир сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч Р.Наранцэцэг. Тус төвд их эмч 4, бага эмч 11, сувилагч 5, туслах ажилтан 7 ажиллаж 5232 хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Үзлэгт хамрагдах хүн амын судалгааг гаргасан, үзлэгийн график хийгдээгүй байлаа. Харин 30-60 насны үзлэгт хамрагдах эмэгтэйчүүдийн тоо 1124, түүнээс энэ жил хамрагдах нь 305 хүн байлаа. 40-64 насны үзлэгт хамрагдах хүний тоо 1546. Эрт илрүүлэг үзлэгтэй холбоотой тушаал шийдвэрүүд бүрэн биш, хэрэгжилт муу, төлөвлөгөөгөө гаргаж ажиллаагүй байсан. Аймгийн ЭМГ-аас гаргаж өгсөн төлөвлөгөөний дагуу ажиллаж байсан. Эмнэл зүйн удирдамжийн хангалт муугаас 4 эмч дундаа нэг удирдамжтай ажиллаж байсан. Эмэгтэйчүүдийн өрөө бэлтгэгдсэн боловч тоног төхөөрөмжийн хангалт муу, хажуугийн гэрэлгүй байсан. Нийт 13 хүнээс эсийн шинжилгээ авч зааврын дагуу хадгалсан. АГ, ЧШ-ийн үзлэгт 154 хүн хамрагдсан бөгөөд энэ нь зорилтот бүлгийн 10%-ийг эзэлж байна. Сургалтанд хамрагдсан мэргэжилтэнүүд нь дотооддоо сургалтыг 3 удаа хийсэн. Мэргэжлийн баг аймгийн ЭМГ-аас 5 сарын 9нд ирж мэдээлэл арга зүйгээр хангаж өгсөн. Холестерол хэмжигч, глюкозметрийн ашиглалт хэвийн, монгол заавартай байсан. ММСС-ийн эрүүл мэндийн төслийн шугамаар нийлүүлэгдсэн багаж эмнэлгийн хэрэгсэл хуваарийн дагуу хангагдсан байсан. Жин хэмжигч ажиллахгүй, зөрүүтэй зааж байсан. Эм хадгалах зориулалтын өрөө байхгүй. Интернетэд холбогдоогүй. Халдварт бус өвчний эрт илрүүлгийг эрчимжүүлэх зорилгоор ЗГХА-ЭМГ-ын даргын 436 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргасан байлаа.

Чулуут сумын ЭМТ-ийн эрхлэгч Ч.Ариунжаргал. Нийт 3 их эмч, 8 сувилагч, 7 бага эмчтэй бөгөөд 3781 хүнд үйлчилдэг. 40-60 насны 672, 30-60 насны 642 эмэгтэйгээс энэ жил 217 нь үзлэгт хамрагдана. Эрт илрүүлэг үзлэгтэй холбоотой тушаал шийдвэрээр хангагдсан байлаа. ХБӨЭИҮ-ийн мэдээллийн самбар байрлуулсан. Ажлын төлөвлөгөө гаргаж, үзлэгийн графикийг багийн хүн амыг 4-5 хэсэгт хувааж гаргасан байлаа. Эмнэл зүйн удирдамж нэг дутуу. Эмч мэргэжилтнүүдийн удирдамжийг уншиж эзэмшсэн байдал хангалтгүй. Үзлэг оношлогооны явц дах эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм хангалттгүй. Холестерол хэмжигч ажиллуулах зааварчилгаа өглөө. Хуваарилагдсан багаж хэрэгсэл бүрэн ирсэн ба жин алдаатай заадаг учир хэрэглэдэггүй. Эм эмнэлгийн хэрэгсэл хадгалах стандартын шаардлага хангасан өрөө байхгүй. Үзлэгийн бүртгэлийн маягтаар хангагдсан ч хөтлөлт хангалтгүй байв. Аймгийн ЭМГ-аас мэргэжлийн баг ирж арга зүйн зөвлөгөө өгсөн. Сургалтад хамрагдсан эмч Отгонбат нь дотооддоо сургалтыг хангалтгүй хийсэн, өөрөө шилжсэн байсан. АГ-д 90 хүн хамрагдсанаас 8 хүний онош батлагдсан. Чихрийн шижингийн үзлэгт 62 хүн хамрагдсанаас нэг хүний онош батлагдсан.

Хашаат сумын ЭМТ-ийн эрхлэгч Т.Энх-Амгалан, 3 их эмч, 4 сувилагч, 1 лаборант ажилладаг. 3304 хүн амтай. 30-60 насны 568 эмэгтэйчүүдээс энэ жил 164 нь үзлэгт хамрагдана. Эрт илрүүлэгтэй холбоотой тушаал шийдвэрүүд бүрэн байсан ба ЗГХА-ЭМГ-ын даргын 436 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргасан байлаа. Үзлэгт хамрагдвал зохих үйлчлүүлэгчдийн судалгаа бүрэн хийгдээгүй, үзлэгийн графикийг гаргаагүй, үзлэг жигдрээгүй байлаа. 40-64 насныхны

13

судалгаа байхгүй. Эмнэл зүйн удирдамж нэг эмчид өгсөн хоёр эмчид дутуу байсан. Эмнэл зүйн удирдамжийг уншиж эзэмшээгүй. Сургалтанд хамрагдсан эмч нь дотооддоо 3 удаа сургалт явуулсан мөн байгууллагуудаар явж мэдээлэл хийсэн. Лаборант нь багажнуудыг сайн эзэмшиж дадсан байсан. Монгол заавар байхгүй байсныг өгсөн. Эм хадгалах стандартын шаардлага хангасан өрөө байхгүй. Хуваарилагдсан багаж хэрэгсэл бүрэн нийлүүлэгдсэн. Эрт илрүүлгийн үзлэгийн бүртгэлтийн маягт бүрэн хангагдсан ч хөтлөлт хангалтгүй байсан. ЭМГ-аас 2 удаа ирж мэдээлэл арга зүйгээр хангасан. Эмэгтэйчүүдийн өрөө амбулаторийн үзлэгийн өрөөнд байсныг тусгаарлахыг зөвлөсөн.

Дүгнэлт: Үнэлгээнээс харахад “Халдварт бус өвчний эрт илрүүлэг” үзлэг жигдрээгүй, эмнэлзүйн удирдамжуудыг уншиж судлаагүй байсан. Сургалтыг зохион байгуулж, мэдээлэл арга зүйгээр ханган ажиллахыг сануулсан. Мөн холестерол, глюкоз хэмжигч аппаратуудыг ажиллуулах зааварчилгааг өгсөн. Эрүүл мэндийн сайдын 2011 оны 168 тоот, 2012 оны 76, 96, 95 тоот тушаал, ЗГХА-ЭМГ-ын даргын 436 тоот албан даалгаврыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх, иргэдэд хандсан мэдээллийг сайжруулах, эмнэлзүйн удирдамжуудыг сайтар уншиж өөрийн болгох, эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулах, эрт илрүүлгийн үзлэгийг өдөр тутмын үзлэг болгон тогтмолжуулан ажиллахыг сануулсан.

БАЯНХОНГОР АЙМАГ

Баянхонгор аймгийн хэмжээнд артерийн гипертензи, чихрийн шинжингийн хэв шинж-2, умайн хүзүү болон хөхний өмөн өвчний эрт илрүүлэг үзлэг, түүнийг хийх эмнэлзүйн удирдамжийн хэрэгжилт хэрхэн явагдаж байгаа байдалд хяналт, үнэлгээ хийх ажлыг тус аймгийн нэгдсэн эмнэлэг, Өлзийт, Шаргалжуут тосгон, Баян-Овоо сум, “Оточ номгон”, “ЭБСУ” өрхийн эрүүл мэндийн төвөөр төлөөлүүлэн 2012 оны 7 дугаар сарын 2-ноос 7 дугаар сарын 6-ны өдрүүдэд хийж гүйцэтгэлээ.

Аймгийн нэгдсэн эмнэлгийн хувьд 17 шалгуур, бусад байгууллагын хувьд 20 шалгуур бүхий асуумжаар хяналт үнэлгээг тус тус хийлээ.

Хяналт, үнэлгээний явцад Баянохонгор аймгийн хэмжээнд артерийн гипертензи, шихрийн шинжингийн хэв шинж-2, умайн хүзүүболон хөхний өмөн өвчний эрт илрүүлэг үзлэг, түүнийг хийх эмнэлзүйн удирдамжийн хэрэгжилт 2012 оны 4 - 6 дугаар сарын хооронд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний дараа дараах байдалтай байна. Үүнд:

ЭМС-ын 2012 оны 76, 95, 96-р тушаал, ЗГХА-ЭМГ-ын даргын 2012.04.24-ны өдрийн 436 дугаар албан даалгавар, 2012 оны 596 тоот албан бичгийг хүлээн аймгийн бүх сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хүргүүлэн 2 удаа ЭМГ-ын мэргэжилтнүүдээр хэрэгжилтэд хяналт үнэлгээ хийлгэсэн байна. Аймгийн хэмжээнд нэгдсэн төлөвлөгөө гарсан. Уг төлөвлөгөөнөөс сумдууд өөрсдийн төлөвлөгөө, зорилтот бүлгийн судалгааг гаргасан. Аймгийн эрүүл мэндийн газраас загвар гаргаж, нэгдсэн журмаар урилга хэвлүүлж тараасан.Үзлэгийн бүртгэл гаргаж хөтөлдөг. Графикийн дагуу зорилтод бүлгүүддээ урилга тарааж ажиллаж байна.Эмнэл зүйн удирдамжаар хангагдсан. Ашиглаж байгаа. Эмнэл зүйн удирдамжийг гардан үйлдэл хийлгэх журмаар шалгаж үзэхэд хангалттай байна гэж үзлээ. ММС-ын шугамаар сургалтад хамрагдсан эмч, сувилагч нараас бүрдсэн мэргэжлийн багийг аймгийн эрүүл мэндийн газрын даргын тушаалаар байгуулж бусад эмнэлгийн мэргэжилтэнд сургалт зохион байгуулсан. Халдвар хамгааллын дэглэмийг нэгдсэн эмнэлгийн хувьд Эмнэлгээс шалтгаалах халдвараас хамгаалах баг хариуцаж нэгдсэн эмнэлгийн халдвар судлагч өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг ба сум, өрхийн эрүүл мэндийн төвийн ахлагч нар өөрсдийн дотоод хяналтын шугамаар ариутгал, хог хаягдлын менежментийг зохион байгуулсан. Эмэгтэйчүүдийн үзлэгийн

14

өрөөг бүрэн хэмжээгээр тохижуулж бэлтгэсэн ба будагч бодис, бэхжүүлэгч спиртын хангалт хийгдээгүй учир хангалт хийгдсэний дараа 8 дугаар сарын 1-нээс эхлэн үзлэг, сорьц авалтын ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Холестерол хэмжигч болон дагалдах хэрэгслээр бүрэн хангагдсан ба эмч, сувилагч нар 3 удаагийн сургалтад хамрагдсан учир ашиглаж чадаж байсан. Глюкозометр болон дагалдах хэрэгслээр бүрэн хангагдсан эмч, сувилагч нар 3 удаагийн сургалтад хамрагдсан учир ашиглаж чадаж байсан. Багажны монгол заавраар бүрэн хангагдсан, ашиглалт сайн. Хуваарилагдсан багаж хэрэгслийг тусгай агуулахад хадгалж, зарцуулалтын тооцоог хөтөлдөг.Эм, хэрэгслийн хадгалалтад зориулж стандартын өрөөг гаргасан.Бүртгэлийн маягтаар бүрэн хангагдсан. Бүртгэлийн маягтыг артерийн гипертензи, чихрийн шинжингийн хэв шинж -2 өвчний илрүүлгийн хувьд хөтлөгдөж байгаа, умайн хүзүүний болон хөхний өмөнгийн үзлэг дээр хөтлөгдөөгүй байсан.3 төрлийн сургалтын материалаар хангасан боловч сум, өрхийн эрүүл мэндийн төвийн хувьд тоо хэмжээний хувьд хангалтгүй байв. Аймгийн эрүүл мэндийн газрын даргын тушаалаар батлагдсан удирдлагын болон мэргэжлийн багийг байгуулж зөвлөгөө, зааварчлагаа өгөх, сургалтыг аймгийн эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг дээр зохион байгуулсан байна. Аймгийн нэгдсэн эмнэлгийн хувьд эмнэлгийн чанарын алба хариуцдаг ба сум, өрхийн эрүүл мэндийн төвийн хувьд ахлагч нар дотоодын хяналтаа хариуцан ажиллаж байна. 2012 оны 04 сарын 07-ны өдрөөс хойш үзлэгт хамрагдсдыг аймгийн хэмжээнд гаргасан тоо баримтыг хавсаргав.

ГОВЬСҮМБЭР АЙМАГ

2012 оны 6 дугаар сарын 18-20 ны өдрүүдэд ЗГХА-ЭМГ-ын Дэд даргын баталсан удирдамжийн дагуу тус газрын Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн хэлтсийн дарга С.Өлзийсайхан, Эрүүл мэндийн статистикийн хэлтсийн мэргэжилтэн С.Даваажаргал нар Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн газар, ”Шивээ говь” сумын эрүүл мэндийн төв, “Энх тус дэм” өрхийн эрүүл мэндийн төвд хийгдэж буй зонхилон тохиолдож буй халдварт бус өвчний эрт илрүүлгийн үзлэг хэрхэн хийгдэж буй, бүртгэл маягтын хөтлөлт, тайлан мэдээ хэрхэн өгсөн талаар хянаж, мэргэжил арга зүйгээр хангаж зөвлөгөө өгч, хамтран ажиллалаа. Үнэлгээг эрт илрүүлэг үзлэг, оношлогоо, эмчилгээтэй холбоотой 20 асуумж бүхий хуудсыг ашиглаж хийв.

1.Эрүүл мэндийн газар

Эрт илрүүлэг үзлэгтэй холбоотой Эрүүл мэндийн сайдын 76, 95, 96-р тушаалууд, ЗГХА-ЭМГазрын даргын 436-р албан даалгаварыг хүлээн авч эрт илрүүлэг үзлэгийн удирдлагын багийг Эрүүл мэндийн газар дээр, Мэргэжлийн багийг нэгдсэн эмнэлэг дээр байгуулсан байна. Удирдлагын баг мэргэжлийн багтай хамтран үзлэгийг зохион байгуулах талаар өрхийн эрүүл мэндийн төвд мэргэжлийн багийн гишүүд 1 удаа очиж арга зүйн зөвлөгөө өгсөн байна. Мөн сумын эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нарт 2 удаа арга зүйн зааварчилгаа өгч, гардан үйлдлийг зааж сургасан байна.

2.Аймгийн нэгдсэн эмнэлэг

1. Нэгдсэн эмнэлэг эрт илрүүлэг үзлэгийн төлөвлөгөөг боловсруулсан баталж, хэрэгжүүлж байгаа.

2. Амбулаторийн үзлэгт ирсэн үйлчлүүлэгчдийг дотрын кабинетын эмч нар эмнэлзүйн удирдамжийн дагуу үздэг. Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, хяналт үнэлгээ хийх график байхгүй.

3. Дотоод шүүрлийн кабинетийн эмч эрт илрүүлэг үзлэгийн удирдамжтайгаа танилцаагүй, үзлэгийн талаар тодорхой ойлголтгүй байна.

15

4. Нэгдсэн эмнэлгийн бусад холбогдох эмч нарт /эмэгтэйчүүдийн/ эмнэлзүйн удирдамж хүргэгдсэн байна. Харин шинээр ажилд орсон эмэгтэйчүүдийн 1 эмч удирдамжгүй ажиллаж байсан. .

5. Нэгдсэн эмнэлгийн НҮЭМ-ийн эмч нь өрхийн эмч нарт Пап тест авах сургалтыг явуулсан. 8 сарын 1-ээс өмнө Пап шинжилгээ авах аргачлалын сургалтыг өрхийн бүх эмч нарт хийх, дадлагажуулах шаардлагатай байна.

6. Бүх шатандаа ЭМС-ын 167,158 дугаар тоот тушаалын хэрэгжилтийг хангаж хог хаягдлын менежмент зөрчихгүй ажиллах шаардлагатай.

7. Эмэгтэйчүүдийн үзлэг хийх өрөөг тусад нь гаргаж ММСС-гаас хуваарилагдсан кольпоскоп, LEEP зэрэг багаж, эмнэлгийн хэрэгслүүдийг байрлуулж үзлэгийн бэлтгэл ажлыг хангасан байна.

8. Байгууллагын дотоодын хяналт, үнэлгээ хангалтгүй, энэ ажлыг эрчимжүүлэх шаардлагатай.

3.“Шивээ говь” сумын эрүүл мэндийн төв

Тус өрхийн эрүүл мэндийн төв 3 их эмч, 4 сувилагчтай үйл ажиллагаагаа явуулдаг. 959 өрхийн 3023 хүн амтай,

1. ЭМС-дын эрт илрүүлэг үзлэгтэй холбоотой тушаалууд байна. ЗГХА-ЭМГ-ын даргын 2012 оны 436 дугаар албан даалгавар байхгүй . Тушаал, шийдвэр бүрэн хэрэгжээгүй.

2. Эрт илрүүлэг үзлэгийн 10 үйл ажиллагаа бүхий төлөвлөгөөтэй боловч хэрэгжилт хангалтгүй.

3. Эмнэл зүйн удирдамж эмчийн тоогоор байгаа. 4. Эмч мэргэжилтнүүд эмнэлзүйн удирдамжийг бүрэн эзэмшээгүй, үзлэг

оношлогоог удирдамжийн дагуу хийгээгүй. 5. ММСС-гаас зохион байгуулсан сургалтанд тус төвийн 2 их эмч, 2 сувилагч

хамрагдсан. Сургалтад хамрагдсан эмч, сувилагч нар бусад эмч, сувилагчиддаа ажлын байран дээр сургалт хийсэн.

6. Үзлэг, шинжилгээний явцад хог хаягдлын менежмент зөрчигдөж байна. 7. Багаж хэрэгслийн монгол заавартай. 8. Үзлэг эхэлснээс хойш артерийн гитертензийн эрт илрүүлэг үзлэгт 96 хүн

хамруулснаас үр дүнгийн үзүүлэлтээр хэвийн 16, артерийн гипертензи байж болох 8, батлагдсан артерийн гипертензи 6 хүнд илэрсэн байна. Чихрийн шижин хэв шинж 2 эрт илрүүлэг үзлэгт 52 хүнийг хамруулж, үр дүнгийн үзүүлэлтээр 28 хүн хэвийн, 3 хүн өлөн үеийн глюкозийн өөрчлөлттэй гэж мэдээлэгдсэн байна.

9. Эрт илрүүлгийн үзлэгийн маягтыг хөтлөхдөө тэмдэглэгээг буруу хийсэн. Маягтаа буруу хөтөлсөн тул сарын мэдээ буруу мэдээлэгдсэн байна. Үзлэгт хамрагдсан хүний АД-г 3 удаа үзнэ гэсэн зааврын дагуу үзээгүй, 1 удаа үзэж тэмдэглэгээ хийсэн, үзлэг хийхдээ удирдамж зааврын дагуу үзлэг хийгээгүй зэрэг дутагдал илэрлээ. Тухайлбал: Маягтанд хуучин АГ-тэй гэж тэмдэглэгээ хийгдсэн байхад, үзлэгийн хэлбэрт давтан үзлэг гэж давхардуулан тэмдэглэсэн байна. Артерийн даралтын хэмжээг бичээгүй, зөвхөн + тэмдгээр тэмдэглэгээ хийсэн байна. Өвчтөнд эрсдлийн оноог тооцож гаргахгүйгээр, холестрол, цусан дахь сахарын хэмжээг үзэж тэмдэглэгээ хийсэн.

Иймд ЗГХА-ЭМГазраас хяналт, үнэлгээ хийсэн баг газар дээр нь тушаал, заавар, удирдамжийг танилцуулж, үзлэгийн маягтаа хэрхэн яаж хөтлөх талаар жишээтэйгээр зааж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллалаа.

4.“Энх тус дэм” өрхийн эрүүл мэндийн төв

Хүн амын тоо 9509, 40-60 насны хүн амын тоо 1476, 30-60 насны эмэгтэйчүүдийн тоо 1653. 4 их эмч, 4 сувилагчтай.

16

1. ЭМС-ын тушаалууд болон ЗГХА-ЭМГ-ын даргын албан даалгавар авсан байна.

2. Эрт илрүүлэг үзлэгийн төлөвлөгөө гарган ажиллаж байна. 3. Үзлэг эхэлснээс хойш артерийн гитертензийн эрт илрүүлэг үзлэгт 68 хүн

хамруулснаас үр дүнгийн үзүүлэлтээр хэвийн 42, артерийн гипертензи байж болох 10, батлагдсан артерийн гипертензи 16 хүнд илэрсэн байна. Чихрийн шижин хэв шинж 2 эрт илрүүлэг үзлэгт 93 хүнийг хамруулж, үр дүнгийн үзүүлэлтээр 86 хүн хэвийн, 6 хүн өлөн үеийн глюкозийн өөрчлөлттэй гэж мэдээлэгдсэн байна.

4. Хорооны ажилтнуудаар дамжуулж үзлэгийн мэдээллийг хүргэн, мөн сувилагч нар утсаар, биеэр зар хүргэж байгаа.

5. Хүн амын судалгаатай, зорилтот бүлгийн судалгааг бүрэн гаргасан байна. Эмэгтэйчүүдийн бүртгэлийг эмч тус бүр дээр гаргасан байна..

6. Тус эрүүл мэндийн төв 4 их эмч эмнэлзүйн удирдамжтай 7. Эмч нар удирдамжаа өөрийн болгож, өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглаж

байгаа нь харагдлаа. 8. Сургалтанд хамрагдсан эмч нар бусад эмч, сувилагч нартаа дотоодын

сургалтыг зохион байгуулсан. 9. Гардан үйлдлийг /цусанд сахар, холестрин тодорхойлох шинжилгээ /

хийлгүүлэхэд халдвар хамгааллын дэглэмийг удирдамжийн дагуу сайн гүйцэтгэж байна..

10. Эмэгтэйчүүдийн үзлэгийн өрөөг тусад нь гаргаж бэлдсэн, Шаардлагатай багаж, хэрэгслийг үзлэг шинжилгээ хийх стандартын шаардлагын дагуу бэлдсэн байна.

11. ММСС-гаас нийлүүлэгдсэн багаж, эмнэлгийн хэрэгслийг хүлээж авсан бүртгэл хөтөлсөн байна.

12. Маягтын хөтлөлт зааврын дагуу хөтөлсөн байна. Тус өрхийн эрүүл мэндийн төвд эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт болон үзлэгийн маягтын хөтлөлт харьцангуй хангалттай түвшинд явагдаж байна гэж үзлээ.

Үнэлгээний явцад үйл ажиллагаа бүрт зөвлөгөө өгч үзлэгийг эрчимжүүлэх, дотоод зохион байгуулалтыг сайжруулахыг зөвлөсөн.

Сумын эрүүл мэндийн төв болон өрхийн эрүүл мэндийн төвүүдэд эрт илрүүлгийн үзлэгийн бүртгэл, мэдээлэл, удирамж зааврыг хэрхэн хэрэгжүүлэн ажиллаж байгаа талаар Говьсүмбэр аймгийн эрүүл мэндийн газрын дарга Цэцэгмаа болон удирдлагын багийн гишүүдэд танилцуулж, илэрсэн зөрчил, мэдээний алдааг залруулж, сум, өрхийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн эмч, ажилчдаа мэргэжил арга зүйгээр хангаж ажиллах шаардлагатай байгааг анхаарууллаа.

ГОВЬ-АЛТАИ АЙМАГ

ЗГХА-ЭМГ-ын ЭМХХ-ийн мэргэжилтэн Я.Бадамсүрэн, НЭМХ-ийн мэргэжилтэн Ч.Батнасан нар 2012 оны 6 сарын 11-17-ны өдрүүдэд Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэг, 3 сум, 3 өрхийн эрүүл мэндийн төвд хийж байгаа “Зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэг, эмнэлзүйн удирдамжийн хэрэгжилт”-ийн явцтай танилцаж хяналт үнэлгээ хийлээ. Хяналт үнэлгээ хийхдээ Говь-Алтай аймгийн ЭМГ-ын НЭМХ-ийн дарга Ц.Туяа, НЭМХ-ийн мэргэжилтэн А.Сэвжидмаа нартай хамт ажиллаа. Аймгийн ЭМГ-аас энэ чиглэлээр хийсэн ажил нилээд байгаа боловч цаашид хийх ажил их байна. Зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэг, эмнэлзүйн удирдамжийн хэрэгжилтийг удирдлагаар хангах удирдлагын болон мэргэжлийн багийг албан ёсоор байгуулж баталгаажуулаагүй байна. Энэ талаар ЭМГ-ын НЭМХ-ийн дарга Туяа, Аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Ш.Мэндсайхан нартай ярилцсан. Аймгийн ЗДТГ болон ЭМГ-аас тодорхой шийдвэр

17

(тушаал) гараагүй багийн бүрэлдэхүүнд хэн хэн орохыг ярилцаагүй учраас бие биеэ харзансан байдалтай байна. Гэхдээ удирдлагын болон мэргэжлийн чиглэлийн ажил явагдаж байгаа. Эрт илрүүлгийн хүрээнд хийгдэх үзлэг шинжилгээ, үйл ажиллагааны чиглэлээр өрх, сумдын эмч нартаа сургалтаа хийж мэргэжлийн эмч нараар хичээл заалгасан. МСС-ны материал, удирдамж, маягтуудаа тараасан, хуваарилагдан ирсэн текник, тоног төхөөрөмжүүдийг хуваарилсан, үзлэг эхлэж явагдаж байгаа гэж ярьсан. Сум өрхийн төвүүдэд Эрүүл мэндийн сайдын 95 дугаар тушаалаас бусад тушаал, ЗГХА-ЭМГ-ын даргын албан даалгавар, орон нутгийн батлагдсан загвар төлөвлөгөө очоогүй байна. ЗГХА-ЭМГ-аас ирүүлсэн албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өрх, сумдын эрүүл мэндийн төвүүдэд хүргүүлэхээр зөвлөмж бичиж байгаа, аймгийн ЭМГ-аас мэргэжлийн багийг Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Г.Нэмэхбаяр, тушаал шийдвэр, удирдамж, бүртгэлийн маягтын хуваарилалтыг ЭМГ-ын суурь тусламж хариуцсан мэргэжилтэн Майнбайр, Эм, эмнэлгийн хэрэгслийн хангалт, ашиглалтыг ЭТХ-ийн мэргэжилтэн Т.Мядагбадам нар хариуцан ажиллаж

байгаа гэж НЭМХ-ийн дарга Ц.Туяа танилцуулсан.

Нэгэнт удирдлагын болон мэргэжлийн баг байгуулагдаагүй учраас төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиглэл, заавар аргачлал байхгүй, загвар төлөвлөгөөний дагуу хийгдэх ажлын төлөвлөгөө үзлэгийн график хийгдээгүй байна.

Хоёр. Аймгийн нэгдсэн эмнэлэг,сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хийгдэж буй эрт илрүүлэг үзлэгийн

явц, оношлогоо, эмчилгээний байдалд үнэлгээ өгөх

Аймгийн нэгдсэн эмнэлэг болон “Энх-Алтай”, “Жаргалан-Алтай” өрхийн эрүүл мэндийн төв, Тайшир, Дэлгэр, Гуулин сумдын эрүүл мэндийн төвийн эрт илрүүлгийн үзлэг шинжилгээний дагуу хийсэн ажлын явцтай танилцлаа. Аймгийн нэгдсэн эмнэлгийн хүрээнд чанарын менежер Сэлэнгэ хариуцан ажиллаж байна. Нэгдсэн эмнэлгийн дарга Мэндсайхан, менежер Сэлэнгэ нартай уулзан ярилцсан.

ММСС-гаас зохион байгуулсан сургалтад булчирхайн эмч Чимэдлхам, мэс заслын эмч Баатархүү, эмэгтэйчүүдийн эмч Отгончимэг, эмгэг анатомийн эмч Ариунтуяа нар суусан. Эргэн дуудах тогтолцооны сургалтад сувилагч Түвшинбилэг суусан байна. Эмэгтэйчүүдийн эмч Отгончимэг, цитологийн эмч Ариунтуяа нар сайн бэлтгэгдсэн үзлэг шинжилгээ хийх бэлтгэл ажлыг сайн хангасан байна. Эргэн дуудах тогтолцооны сургалтад суусан сувилагч Түвшинбилэг одоогоор ажлаа эхлээгүй байна.

Өнөөдрийн байдлаар 2 дахь шатлалд хөтлөгдөх маягтууд ирээгүй байна гэж зүрх судас, эмэгтэйчүүдийн болон хавдрын эмч нар ярьсан. Маягт ирээгүй учраас үзүүлж байгаа хүмүүсээ үзлэгийн маягт дээр бичиж байгаа гэж ярьсан. Цитологийн эмч Ариунтуяа сургалтад 2 удаа суусан. Будгаа бүрэн авсан одоо шинжилгээ хийхэд бүрэн боломжтой болсон харин Цитологи дээр компюьтер хэрэгтэй байна. Одоогоор Тайшир сумаас бусад сум, өрхөөс шинжилгээ ирээгүй байна. Тайшир сумаас 3 шинжилгээ ирсэн. Ирсэн шинжилгээнд шаардлагатай эс байгаагүй. Шинжилгээ авахдаа буруу газраас авсан байж болох эсвэл бэхжүүлэлтээ сайн хийгээгүй байж магад иймээс өрх сумдын эмч нарт энэ талаар сургалт хийх хэрэгтэй байна гэж ярьсан. Иргэдэд сахар, холестрин үзэх аргачлалыг бүх сум, өрхийн эмч нараас тус бүр нэг хүн сонгоод сургалт явуулсан байна. Сургалтад суусан зарим эмч нар

18

өөрийнхөө эрүүл мэндийн төв дээр очоод бусад эмч, сувилагч нартаа сургалт хийгээгүй байна.

Аймгийн нэгдсэн эмнэлэг, өрх, сумын эрүүл мэндийн төвүүд дээр хийгдэж байгаа эрт илрүүлгийн үзлэгийн явцын талаарх үнэлгээг эрүүл мэндийн төв тус бүрээр гарган ард хавсаргав.

Гурав. Эмнэл зүйн удирдамж, багаж, эмнэлгийн хэрэгслийн хангалт, ашиглалтад хяналт тавих, Үзлэгийн явцад хийгдэж буй мэдээлэл, сургалт,

сурталчилгаатай танилцах.

Аймгийн нэгдсэн эмнэлэгт ирэх ёстой удирдамжууд дутуу ирсэн гэж нэгдсэн эмнэлгийн чанарын менежер Сэлэнгэ хэлсэн. Сум өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр удирдамжууд хүрэлцэх хэмжээгээр ирсэн байна.

Аймагт очих ёстой маягтуудаас зөвхөн “Чихрийн шижин хэв шинж 2, артерийн гипертензийн эрт илрүүлгийн үзлэгийн бүртгэлийн маягт” 750 ширхэг мөн умайн хүзүүний өмөнгийн илрүүлгийн маягт (СМУ-

1) 750 ширхэг очсон байна. Бусад маягтууд очоогүй байна. Очсон маягтуудыг 19 сум, 3 өрхийн эрүүл мэндийн төвд өөр өөр тоогоор (өрхөд 25ш суманд 30-50 ширхэгээр) хуваарилж үзлэгээ эхлүүлэн явуулсан байна.

(ЗГХА-ЭМГ-ын номын санч Дуламсүрэнгийн тараасан маягтуудын жагсаалтаас харахад Говь-Алтай аймагт хуваарилсан бүх маягтыг тус аймгийн ЭМГ-ын

мэргэжилтэн Мягмарбодь 5 сарын 19-ны өдөр гарын үсэг зурж авсан баримт байна ).

Эмнэлгийн хэрэгслийн хангалт хуваарилсан жагсаалтын дагуу очсон байна. Эдгээр багаж хэрэгслээс Бүрхүүл шилний цавуу, Эд эсийн шинжилгээний будгийн цувааны иж бүрдэл, наац хатаагч тавиур, Будаг шүүгч цаас, Цавуу хутгах шилэн савх, Хөвөн бамбартай том савх зэрэг хэрэгслүүд очоогүй байна. Аймгийн нэгдсэн эмнэлэгт Наац хадгалах архивын шүүгээ очоогүй байна. Очсон

багаж хэрэгслийг аймгийн ЭМГ-аас хуваарь хийж аймгийн нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хүргүүлсэн байна. Хуваарилсан эмнэлгийн хэрэгслийн хадгалалт эрүүл мэндийн төвүүд дээр өөр өөр байна. Өрхийн эрүүл мэндийн төвүүд хадгалах газар байхгүй байна. Эмнэлгийн хэрэгслийн ашиглалт харилцан адилгүй байна. Сахар хэмжигч, холестрин хэмжигчийн ашиглалт сайн байна. Харин ихэнх төвүүдийн эмч сувилагч нар БЖИ хэмжигчийг ажиллуулж мэдэхгүй байна. ММСС-аас өгсөн шар өнгийн өндөг цоологчийг муу ажилладаг цус бага гардаг учраас хэрэглэхэд бэрхшээлтэй гэж ярьсан. Гардан үйлдэл хийлгэж үзэхэд үнэхээр цус бага гарч байна. Бусад хэрэгслийг одоогоор ашиглаж эхлээгүй байна.Эрт илрүүлгийн талаарх мэдээлэл сургалт, сурталчилгаа хийгдэж байна.

Тус аймагт хуваарилсан 5 төрлийн эмүүдийг тараагаагүй байна. Эмээ хэрхэн тараах зааварчлага хүлээж байгаа гэж ЭМГ-ын НЭМХ-ийн дарга хэлсэн. Тус эмүүдийг аймгийн Эм хангамжийн газрын эмийн агуулахад хадгалагдаж байгаатай танилцлаа.

19

Тус Эм хангамжийн газар эм тус бүрийн хайрцаг дотор монгол зааврыг хийж эмийн хайрцагны гадна талд ММСС-ийн лого бүхий наалтыг нааж байна. Энэ ажлаа хийж дуусгаад Эрүүл мэндийн газарт хүлээлгэн өгнө гэж эм хангамжийн газрын дарга ярьж байна.

Хяналт үнэлгээ хийсэн багаас эрт илрүүлэгтэй холбоотой гарсан тушаал, шийдвэр, албан даалгавар, төлөвлөгөөг өрх сумдын эрүүл мэндийн төвд олшруулан тараахын зэрэгцээ сахар, холесирин хэмжих аргачлал, биеийн жингийн индексийг тодорхойлох үйлдлтйг байнга хийлгэж алдаатай зүйлийг дор бүр нь засч залруулан зөвлөгөө өгч ажиллалаа.

Хяналт үнэлгээ хийсэн багаас зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэг, эмнэлзүйн удирдамжийн хэрэгжилтийг хангах талаар ЭМГ-аас хийсэн ажилтай танилцаад нэн даруй хийж гүйцэтгэх дараах ажлыг аймгийн ЭМГ-ын дарга Дорждагвад танилцуулсан. Үүнд:

1. Зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэг, эмнэлзүйн удирдамжийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллах удирдлагын баг мөн мэрэгжлийн багийг албан ёсоор байгуулж ажиллуулах

2. Удирдлага, мэргэжлийн багуудын хийх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах

3. Төлөвлөгөөг хэрэгжүүлэх аргачлал, чиглэл зөвлөмж боловсруулах, төлөвлөгөөний дагуу хийгдэх дотоодын хяналт шинжилгээг сайжруулах

4. Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан орон нутгийн төлөвлөгөөний загварын дагуу хийгдэх үйл ажиллагааг аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгаж хэрэгжүүлэх

5. Орон нутгийн төлөвлөгөөний загвартай уялдуулсан эрүүл мэндийн төвүүдийн төлөвлөгөө, үзлэгийн график гаргаж хэрэгжүүлэх

6. Анхан шатны үзлэгийн бүртгэлийн дутуу байгаа маягтууд, 2 дахь шатлалын эмнэлэгт хөтлөгдөх маягтууд, урилгыг яаралтай авч эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийг хангах

7. Өрх, сумдын эрүүл мэндийн төвүүдэд эрт илрүүлгийн үзлэгийн явцад хяналт тавих, мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллах

8. Өрх, сумын эрүүл мэндийн төвүүдээс эрт илрүүлгийн үзлэг шинжилгээний аргачлалын талаар сургалтад хамрагдсан эмч нараар бусад эмч сувилагч нарт сургалт явуулах ажлыг нэн даруй зохион байгуулах

9. Иргэдийн дунд хийх эрүүл мэндийн мэдээлэл сурталчилгаа, зорилтот бүлэг, хувь хүний зан үйлийн онцогт чиглэсэн зөвлөгөөг илүү сайн өгдөг болгоход чиглэсэн сургалт, сурталчилгааг эмч, сувилагч нарт хийх

10. Эргэн дуудах тогтолцоог сайн ажиллуулах, сумын эрүүл мэндийн төвүүдийн интернетийн орчинд ажиллах чадамж, интернет байнга ажиллах нөхцөл боломжид анхаарч ажиллах шаардлагатай байна.

Танилцуулга хийхэд аймгийн ЭМГ-ын НЭМХ-ийн дарга Ц.Туяа, НЭМХ-ийн мэргэжилтэн А.Сэвжидмаа нар байлцлаа.

БАГАНУУР ДҮҮРЭГ, ХЭНТИЙ, СҮХБААТАР, ДОРНОД АЙМАГ

ЗГХА-ЭМГ-ын даргаар батлуулсан “Халдварт бус өвчний эрт илрүүлгийн удирдамжуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийх удирдамж”-ийн дагуу Багануур дүүрэг, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаандаа хэрэгжүүлж буй талаар Монголын Мянганы Сорилтын Сан /ММСС/-ийн “Эрүүл мэндийн төсөл”-ийн дэд захирал Б. Мөнхбат, мэргэжилтэн Ж.Энхзул нарын хамт тус газрын Эмийн зохицуулалтын хэлтсийн

20

мэргэжилтэн Д.Бямбадорж нар 2012 оны 5 дугаар сарын 1-ээс 5 дугаар сарын 9 хүртэл 8 хоног ажиллалаа.

Багануур дүүрэг

Багануур дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга Болормаа, нийгмийн эрүүл мэнд хариуцсан орлогч дарга Дэлгэрмаа, нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Алтанцэцэг, дүүргийн өрхийн эрүүл мэндийн 3 төв /Ач-Элбэрэл,Энэрэлт-Өлзий, Биваангирд/-ийн ахлах эмч нарыг оролцуулсан уулзалтыг сургалтын кабинетэд хийсэн. Уулзалт дээр нийгмийн эрүүл мэнд хариуцсан орлогч дарга Дэлгэрмаа эрт илрүүлэгтэй холбоотойгоор хийж байгаа ажлын талаар товч танилцуулга хийсэн. 2600 хүн амтай. Дүүргийн хэмжээнд 13 их эмч, 5 эмэгтэйчүүдийн эмч, 1 бага эмч, 8 сувилагч ажиллаж 8-10 төрлийн нарийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг 2-р шатлалын эмнэлгийн үйл ажиллагаа явуулдаг. Хэнтий болон Төв аймгийн 2 суманд үйлчилгээ үзүүлдэг. Халдварт бус өвчний эрт илрүүлгийн талаар орон нутгийн телевизээр мэдээлсэн ба удирдлагын, мэргэжлийн гэсэн 2 багаар зохион байгуулж ажиллаж байсан. Үзлэгт хамрагдах хүмүүсийн жагсаалтыг он оноор нь хийсэн байсан. Тус дүүрэгт умайн хүзүүний өвчлөлийн эзлэх хувь өндөр /19,3%/ байдаг ба умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлэгт хамрагдах ёстой 150 эмэгтэйгээс 33 нь хамрагдаж сэжигтэй 13 тохиолдлоос 1 нь батлагдаж Хавдар судлалын үндэсний төвд шилжүүлсэн. Холестрол хэмжих багажийг ажиллуулах талаар зааварчилгаа өгсөн. Эм хангамжийн тасгийн үйл ажиллагаатай танилцсан. Эм хадгалах агуулах нь стандартын шаардлага хангасан байсан ба ММСС-ийн “Эрүүл мэндийн төсөл”-ийн шугамаар ирэх эм, эмнэлгийн хэрэгсэлийг хадгалах агуулахыг тусад нь бэлдсэн байсан.

ДОРНОД АЙМАГ Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч Д.Батхишиг. 1800 хүн амтай. Эрүүл хүүхэд аяны үзлэг 75% -тай. Ажлын төлөвлөгөө гаргаж, засаг даргаар батлуулсан. Эмнэлгийн багаж, хэрэгсэл хуваарилагдсан тоогоор ирсэн ба эмнэлзүйн удирдамжаар бүрэн хангагдаж, үзлэг эхэлсэн байсан. Багажаа ажиллуулж чадаж байсан. Эргэлтийн эмийн сангаар орж үйл ажиллагаатай нь танилцсан. Эмийн агуулах нь шаардлага хангасан, термометр, чийг хэмжигчийг байрлуулж, заалтыг тогтмол хөтөлсөн байлаа.

Булган сумын хувьд 1700 хүн амтай. Эрүүл хүүхэд аяны үзлэг 67,5%-тай. Үзлэг жигдрээгүй. Эргэлтийн эмийн сангийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байв. Холестрол хэмжих багажийг ажиллуулах зааварчилгааг өгсөн. Багаж хэрэгсэл хуваарийн дагуу нийлүүлэгдсэн.

Дорнод аймгийн Эрүүл мэндийн газар, Зүүн бүсийн оношлогоо эмчилгээний төв, Мянган жаргалан, Ягаан цээнэ, Асралт-Үйлс өрхийн эрүүл мэндийн төвд ажиллав. Аймгийн хэмжээнд 19757 хүн үзлэгт хамрагдахаас одоогийн байдлаар 219 хүн хамрагдсан. Артерийн гипертензитэй 15, чихрийн шижинтэй 2 тохиолдлыг илрүүлсэн. Умайн хүзүү, хөхний өмөнгийн эрт илрүүлэгт нийт 8720 эмэгтэйчүүд хамрагдана. Үзлэг хийх ажлын төлөвлөгөө батлагдсан, удирдлагын болон мэргэжлийн баг гарган ажиллаж байлаа. Сумын нийт эмчийн тоо 44. Бүх эмч нар удирдамжаар хангагдсан. Багаж ажиллуулах дэлгэрэнгүй заавар болон мэргэжилтнүүдээ чадавхижуулах, сумдыг интернеттэй болгох талаар заавар, зөвлөмжийг өгсөн. Аймгийн Эрүүл мэндийн газрын эмийн мэргэжилтэнтэй уулзаж, эм хадгалах агуулахыг үзэж, эмийг ямар журмаар түгээх талаар зөвлөгөө өгсөн. Дараа нь БОЭТ-өөр орж ажил үйл ажиллагаатай нь танилцав. Сургалтанд хамрагдсан эмч нь халдварт бус өвчний эрт илрүүлгийн үзлэгийн талаар сургалт явуулж мэдээлэл хийгээгүй байв.

21

СҮХБААТАР АЙМАГ

Тус аймгийн Сүхбаатар суманд ажиллав. Сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Г.Саруул. Сумын нийт хүн ам 3200. Эрүүл хүүхэд аяны үзлэг 50%-тай буюу 600 хүүхэд хамрагдсан. Бензин байхгүйгээс үзлэгээ хийж чадахгүй байна. Халдварт бус өвчний эрт илрүүлгийн үзлэг эхэлсэн. ММСС-гийн Эрүүл мэндийн төслөөс нийлүүлэгдсэн эмнэлгийн багаж, хэрэгсэл, удирдамжууд бүрэн ирсэн. Холестрол хэмжих багажийг ажиллуулж сурсан байв.

Баруун-Урт хотын Эрүүл мэндийн төв болон нэгдсэн эмнэлгийн удирдлагын ба мэргэжлийн багийнхантай уулзсан. Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Ц. Сүхбаатар танилцуулга хийв. Бүх эмч мэргэжилтнүүдийг сургалтанд хамруулсан. Халдварт бус өвчний эрт илрүүлгийн ажлын төлөвлөгөөг гарган 12 суманд мэргэжилтнүүд ажиллаж зөвлөгөө, арга зүйгээр хангасан. Орон нутгийн 2 телевизээр болон урсдаг зараар мэдээлэл өгсөн. 30 байгууллагыг хамруулсан мэдээллийг хийсэн ба 2 төрлийн санамж 600 ширхэгийг тараасан. Малчдад явуулын баг гарган мэдээлэл сурталчилгаа хийсэн. ММСС-ийн “Эрүүл мэндийн төсөл”-ийн шугамаар ирсэн эмнэлгийн багаж, хэрэгсэл хуваарийн дагуу тараагдсан.

Нэгдсэн эмнэлгийн ажлын хэсгийнхэнтэй уулзсан. “Халдварт бус өвчний эрт илрүүлэг” үзлэгт зориулж эмэгтэйчүүдийн, мэс заслын, колоскопын аппарат байрлах өрөөнүүдийг тусгайлан бэлдсэн. Дотрын эмч 5 байхаас 1 эмч ажиллаж байгаа ба сувилагч байхгүй. Нийгмийн эрүүл мэндийн ажилтан байхгүй. Эмнэлгийн хэмжээнд сувилагчийн тоо хангалтгүй. Орон тоо, цалинг шийдэж өгдөггүй. Ихэнх сум интернетэд холбогдоогүй тул хавдар бүртгэгч сайн ажилллах шаардлагатайг зөвлөсөн.

Халзан сумын Эрүүл мэндийн төвд ажиллав. Эрхлэгч их эмч Цээмаа. Ажлын төлөвлөгөө болон үзлэгт хамрагдах хүмүүсийн жагсаалтыг гаргасан байсан. Нийт 1500 хүн амтай. 30-60 насны эмэгтэйчүүд 280, 40-64 насны хүмүүс 270 байсан. Эрт илрүүлгийн үзлэгт 65 хүн хамрагдсан. Эрүүл хүүхэд аяны үзлэгт 300 хүүхэд хамрагдсан нь 93%-ийн үзүүлэлттэй байна. Мөн сумын засаг дарга Гүрнээжавтай уулзсан. Сумын хэмжээнд архи, тамхинаас гарах аянг зохион байгуулсан. Нийт 23 хүн архинаас гарсан. 2011 оны “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-ын I байрын шагналтай ба Эрүүл мэндийг дэмжигч байгууллага сүлжээг сайн ажиллуулж байна.

ММСС-гийн Эрүүл мэндийн төслөөс бүх өрх, сумын эмнэлгүүдэд нийлүүлэгдэж байгаа эмнэлгийн багаж, хэрэгсэл хуваарийн дагуу нийлүүлэгдэж байгааг тусгайлан бэлдсэн бүртгэх хуудсаар баталгаажуулж хяналт хийсэн. Зарим суманд эмнэлзүйн удирдамж дутуу тараагдсаныг дахин хэвлүүлж нэмж тараахаар шийдвэрлэлээ. Сум болон өрхийн эрүүл мэндийн төвүүдэд эм эмнэлгийн багаж, хэрэгсэл хадгалах агуулахыг стандартын дагуу бэлдэж ажиллах талаар зөвлөгөөг өгсөн.

Дүгнэлт

Үнэлгээнээс харахад “Халдварт бус өвчний эрт илрүүлэг” үзлэгийн төлөвлөгөөг тухайн шатны засаг даргаар батлуулсан, үзлэгт хамрагдах хүн амын судалгааг хийсэн боловч эрүүл мэндийн байгууллагуудад үзлэг бүрэн жигдрээгүй, эмнэлзүйн удирдамжуудыг уншиж судлаагүй, холестрол хэмжих багажаа бүрэн эзэмшиж сураагүй байсан. Зүүн бүсийн оношлогоо эмчилгээний төвийн сургалтанд хамрагдсан эмч нь байгууллагадаа сургалт зохион байгуулаагүйгээс бусад эмч мэргэжилтнүүд эрт илрүүлгийн үзлэгийн талаарх мэдээлэл хангалтгүй байлаа. Сургалтыг хийж мэдээлэл арга зүйгээр ханган ажиллахыг сануулсан.

ММСС-ийн Эрүүл мэндийн төслөөс хуваарилагдсан хуваарийн дагуу эмнэлгийн хэрэгсэл, багаж нь тараагдаж, зарцуулагдаж байна. Эм, эмнэлгийн хэрэгсэлийн түгээлт, хангалтыг аймагт Монгол эм импекс концерний салбаруудаар, суманд

22

эргэлтийн эмийн сангаар дамжуулан хийхээр зохион байгуулсан ба жороор олгож, зарцуулалтын бүртгэл хөтөлнө. Жорыг ММСС-ийн Эрүүл мэндийн төслөөс хэвлэж тараах болно.

ЗӨВЛӨМЖ

1. Эрүүл мэндийн сайдын 2011 оны 168 тоот, 2012 оны 76, 96, 95 дугаар тушаалуудыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх

2. Иргэдэд хандсан мэдээллийг сайжруулах 3. Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд эмнэлзүйн удирдамжаа бүрэн уншиж өөрийн

болгох 4. Сургалтанд хамрагдсан мэргэжилтнүүд бусад эмч, эмнэлгийн

мэргэжилтнүүддээ сургалт хийх, мэргэжилтнүүдийг чадавхижуулах 5. Холестерол, глюкоз хэмжигч аппаратуудын монгол заавартай танилцаж,

тохируулгыг хийж сурах, оношлогоог зөв хийх 6. Өрх, сумын эрүүл мэндийн төвүүдэд эмэгтэйчүүдийн үзлэгийн өрөө бэлтгэх 7. Өрх, сумын эрүүл мэндийн төвүүдэд эм эмнэлгийн багаж, хэрэгсэл хадгалах

агуулахыг стандартын дагуу бэлдэж ажиллуулах 8. Холестрол хэмжих багажийг ажиллуулах зааварчилгаа өгсөн 9. Үзлэгийн үйл ажиллагаа жигдрээгүй, эхлэл төдий байгаад анхаарч

эрчимжүүлж ажиллах 10. Эрт илрүүлгийн үзлэгийг өдөр тутмын үзлэг болгон тогтмолжуулан ажиллахыг

ЭМГ, ЭМБ-уудын дарга, удирдах ажилтан, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зөвлөсөн.

ТӨВ АЙМАГ

2012 оны 6 дугаар сарын 17-19 ны өдрүүдэд ЗГХА-ЭМГ-ын Дэд даргын баталсан удирдамжийн дагуу тус газрын Эрүүл мэндийн статистикийн хэлтсийн дарга С.Ариунтуяа, Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн мэргэжилтэн С.Болдбаатарын хамт Төв аймгийн Эрүүл мэндийн газар, Бор нуур, Жаргалант сумын эрүүл мэндийн төв, “Баруун урт” өрхийн эрүүл мэндийн төвд хийгдэж буй зонхилон тохиолдож буй халдварт бус өвчний эрт илрүүлгийн үзлэг хэрхэн хийгдэж буй, бүртгэл маягтын хөтлөлт, тайлан мэдээ хэрхэн өгсөн талаар хянаж, мэргэжил арга зүйгээр хангаж зөвлөгөө өгч, хамтран ажиллалаа. Үнэлгээг эрт илрүүлэг үзлэг, оношлогоо, эмчилгээтэй холбоотой 20 асуумж бүхий хуудсыг ашиглаж хийв.

1.Эрүүл мэндийн газар

Эрт илрүүлэг үзлэгтэй холбоотой Эрүүл мэндийн сайдын 76, 95, 96-р тушаалууд, ЗГХА-ЭМГазрын даргын 436-р албан даалгаварыг хүлээн авч эрт илрүүлэг үзлэгийн удирдлагын багийг Эрүүл мэндийн газар дээр, Мэргэжлийн багийг нэгдсэн эмнэлэг дээр байгуулсан байна.Удирдлагын баг мэргэжлийн багтай хамтран үзлэгийг зохион байгуулах талаар өрхийн эрүүл мэндийн төвд мэргэжлийн багийн гишүүд 1 удаа очиж арга зүйн зөвлөгөө өгсөн байна.

Мэргэжлийн баг 2 удаа хуралдуулсан. Халдварт бус өвчний чиглэлээр сумдын эмч нарт 1 удаагийн сургалтыг төв дээрээ явуулсан. ЭМГ-ын Даргын тушаал, Засаг Даргын захирамж гаргаж үйл ажиллагааг явуулж байна. Эрдэнэ суманд энэ чиглэлээр өдөрлөг хийсэн. Мэргэжлийн багаас 5 удаагийн ХШҮ хийсэн.

2.Аймгийн нэгдсэн эмнэлэг

1. Нэгдсэн эмнэлэг эрт илрүүлэг үзлэгийн төлөвлөгөөг боловсруулсан баталж, хэрэгжүүлж байгаа.

23

2. Амбулаторийн үзлэгт ирсэн үйлчлүүлэгчдийг дотрын кабинетын эмч нар эмнэлзүйн удирдамжийн дагуу үздэг. Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, хяналт үнэлгээ хийх график байхгүй.

3. Дотоод шүүрлийн кабинетийн эмч эрт илрүүлэг үзлэгийн удирдамжтайгаа танилцаагүй, үзлэгийн талаар тодорхой ойлголтгүй байна.

4. Нэгдсэн эмнэлгийн бусад холбогдох эмч нарт /эмэгтэйчүүдийн/ эмнэлзүйн удирдамж хүргэгдсэн байна.

5. Нэгдсэн эмнэлэгт хавдар судлаач орон тоогоор ажиллаж байна. 6. Байгууллагын дотоодын хяналт, үнэлгээ хангалтгүй, энэ ажлыг эрчимжүүлэх

шаардлагатай.

3.“Жаргалант” сумын эрүүл мэндийн төв

1. ЭМС-дын эрт илрүүлэг үзлэгтэй холбоотой тушаалууд байна. ЗГХА-ЭМГ-ын даргын 2012 оны 436 дугаар албан даалгавар байхгүй. Тушаал, шийдвэр бүрэн хэрэгжээгүй.

2. Эрт илрүүлэг үзлэгийн үйл ажиллагаа бүхий төлөвлөгөөтэй боловч хэрэгжилт хангалтгүй.

3. Эмнэл зүйн удирдамж эмчийн тоогоор байгаа. 4. Эмч мэргэжилтнүүд эмнэлзүйн удирдамжийг бүрэн эзэмшээгүй, үзлэг

оношлогоог удирдамжийн дагуу хийгээгүй. 5. Үзлэг, шинжилгээний явцад хог хаягдлын менежмент зөрчигдөж байна. 6. Багаж хэрэгслийн монгол зааваргүй. 7. Үзлэгийг 6 сараас эхэлсэн хамрагдалтын хувь муу, үр дүнгийн үзүүлэлтийг

хэрхэн тооцох аргачлалын сайн мэдэхгүй байв. 8. Эрт илрүүлгийн үзлэгийн маягтыг хөтлөхдөө тэмдэглэгээг буруу хийсэн.

Маягтаа буруу хөтөлсөн тул сарын мэдээ буруу мэдээлэгдсэн байна. 9. Үзлэгт хамрагдсан хүний АД-г 3 удаа үзнэ гэсэн зааврын дагуу үзээгүй, 1

удаа үзэж тэмдэглэгээ хийсэн, үзлэг хийхдээ удирдамж зааврын дагуу үзлэг хийгээгүй зэрэг дутагдал илэрлээ. Тухайлбал: Маягтанд хуучин АГ-тэй гэж тэмдэглэгээ хийгдсэн байхад, үзлэгийн хэлбэрт давтан үзлэг гэж давхардуулан тэмдэглэсэн байна.

10. Холестрол, цусан дахь сахарын хэмжигч багажийг ажиллуулаагүй байлаа.

4.“Борнуур” сумын эрүүл мэндийн төв

1. Эрт илрүүлэг үзлэгтэй холбоотой тушаалууд байна. ЗГХА-ЭМГ-ын даргын 2012 оны 436 дугаар албан даалгавар хүргэгдсэн. Тушаал, шийдвэр бүрэн хэрэгжээгүй.

2. Эрт илрүүлэг үзлэгийн үйл ажиллагаа бүхий төлөвлөгөөтэй боловч эрүүл хүүхэд аяны үзлэгтэй холбоотой үзлэг 6 сараас эхэлсэн байна.

3. Эмнэл зүйн удирдамж эмчийн тоогоор байгаа. 4. Үзлэг, шинжилгээний явцад хог хаягдлын менежмент зөрчигдөж байна. 5. Багаж хэрэгслийн монгол зааваргүй. 6. Эрт илрүүлгийн үзлэгийн маягтыг хөтлөхдөө тэмдэглэгээг буруу хийсэн.

Маягтаа буруу хөтөлж байсныг ирлүүлэн заавар зөвөлгөө өгөв 7. Эрсдлийн оноог тооцоогүй хэр нь холестрол, цусан дахь сахарыг үзсэн

байлаа. ЗГХА-ЭМГ-ын хяналт, үнэлгээ хийсэн баг газар дээр нь тушаал, заавар, удирдамжийг танилцуулж, үзлэгийн маягтаа хэрхэн яаж хөтлөх талаар мэргэжил арга зүйзүйг жишээтэйгээр зааж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллалаа.

Сумын эрүүл мэндийн төв болон өрхийн эрүүл мэндийн төвүүдэд эрт илрүүлгийн үзлэгийн бүртгэл, мэдээлэл, удирамж зааврыг хэрхэн хэрэгжүүлэн

24

ажиллаж байгаа талаар Төв аймгийн эрүүл мэндийн газрын орлогч дарга Пүрэвсүрэн болон удирдлагын багийн гишүүдэд танилцуулж, илэрсэн зөрчил, мэдээний алдааг залруулж, сум, өрхийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн эмч, ажилчдаа мэргэжил арга зүйгээр хангаж ажиллах шаардлагатай байгааг анхаарууллаа.

ХОВД АЙМАГ

ЗГХА-ЭМГ-ын даргын баталсан “Халдварт бус өвчний эрт илрүүлгийн удирдамжуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийх удирдамж”-ийн дагуу Ховд аймгийн ЭМГ, Бүсийн оношлогоо эмчилгээний төв Дуут сум, ”Баатархайрхан, Бугат, Буянт, Жаргалант, Рашаант,” өрхийн эрүүл мэндийн төвүүдэд НЭМХ-ийн дарга Ц.Хандармаа, мэргэжилтэн Ч.Батнасан, ЭМСХ-ийн мэргэжилтэн С.Даваажаргал, ЭТХ-ийн мэргэжилтэн Д.Мөнхжаргал нар 2012 оны 05 сарын 27-ноос 06 сарын 01 хүртэл хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүллээ.

Үнэлгээний явцад тус аймгийн эрүүл мэндийн газар, бүсийн оношлогоо эмчилгээний төв, сумын болон өрхийн эрүүл мэндийн төв зэрэг 5 байгууллагад артерийн гипертензи, чихрийн шижин хэвшинж-2, умайн хүзүү болон хөхний өмөнгийн эрт илрүүлэг, эмчилгээ, оношлогооны үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой Эрүүл мэндийн сайдын тушаалууд /2012 оны 76, 95, 96 дугаар тушаал/ болон ЗГХА-ЭМГ-ын даргын 2012 оны 4 сарын 24-ны өдрийн 436 дугаар албан даалгавар, 04 сарын 28-ны 596 дугаар тушаалын хэрэгжилтийг хангуулах талаарх албан бичгийн хэрэгжилттэй танилцлаа.

Ховд аймгийн НХХ-ийн дарга Д.Нарандорж, ЭМГ-ын ЭТХ-ийн дарга Оюунцэцэг, НЭМХ-ийн дарга Бат-Өлзий, Статистик мэдээллийн хэлтсийн дарга Чойсүрэн, БОЭТ-ийн дарга Эрвээхэй, орлогч дарга Дунгаамаа нартай уулзаж, удирдлагыг болон мэргэжлийн багийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийн, зөвлөмж өгсөн.

Мөн Эрүүл мэндийн байгууллагуудад хийгдэж байгаа үзлэг, оношлогоо эмнэлзүйн удирдамжийн дагуу хийгдэж байгаа эсэх, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн эмнэлзүйн удирдамж, оношлогооны багаж, хэрэгслийн хэрэгслийг ашиглаж буй байдал, үзлэг, шинжилгээний явц дахь эрүүл ахуй, халдвар хамгааллын байдал, хуваарилагдсан эмнэлзүйн удирдамж, багаж, эмнэлгийн хэрэгслийн бүртгэл, хадгалалт, ашиглалт, үзлэгийн бүртгэлийн маягтын хангалт, хөтлөлт, мэдээ тайлагналтын байдал, мэдээлэл, сургалт, сурталчилгааны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж, мэргэжил арга зүйгээр ханган сургалт зохион байгууллаа.

1. Дуут сумын эрүүл мэндийн төв

Дуут сумын эрүүл мэндийн төвийн ерөнхий эмч Эрдэнэсолонго, их эмч Ганболд, ЭМГ-ын НЭМХ-ийн дарга Бат-Өлзий нарыг оролцуулсан уулзалт сургалтыг зохион байгуулсан. Тус эрүүл мэндийн төв нь 2061 хүн амтай. Гэхдээ хүн амын бүртгэл байхгүй, дүн бүртгэл эмчид нь байгаа гэв. Хяналт-шинжилгээ, үнэлгээний явцад эрт илрүүлэг үзлэг эхлээгүй, үзлэгтэй холбоотой тушаал, шийдвэрээ аваагүй, тус үзлэгийг зохион байгуулах төлөвлөгөө гаргаагүй, үйлчлүүлэгчээ урих урилгын талаар мэдээлэлгүй, үйлчлүүлэгчдийн бүртгэл байхгүй, эмнэлзүйн удирдамжаа уншиж үзээгүй, сургалтад суусан Эрдэнэсолонго эмч багийн эмч нартаа 2011 онд нэг удаа сургалт зохион байгуулсан, бусад эмч, эмнэлгийн ажилтнууддаа мэдээлэл өгөөгүй, халдвар хамгаалал, шинжилгээ авах үедээ халдвар хамгааллын дэглэм баримтлаагүй, хог хаягдлыг талаар мэдлэг дутмаг, холестрин хэмжигч, глюкозометрийг ашиглаагүй, багаж ашиглах Монгол заавар байхгүй, хуваарилагдсан багаж, эмнэлгийн хэрэгслийн бүртгэл байхгүй, ашигласан тестээ бүртгээгүй, үзлэгийн маягтаа ЭМГ-аасаа аваагүй, хөтлөөгүй, МСС-ны талаар ямар нэг ойлголтгүй байна.

25

Мөн орон нутгийн удирдлагын болон мэргэжлийн баг арга зүйгээр хангаагүй, дотоодын хяналт хийгдээгүй, үзлэгт хамрагдсан хүн байхгүй байна.

Ерөнхийдөө эрт илрүүлэг үзлэг эхлээгүй байна. Харин эмнэлзүйн удирдамжийн хангалт нэг эмчид 5 багц, эмчийн тоогоор хангагдсан. Эмэгтэйчүүдийн үзлэг зохион байгуулах өрөө тасалгаа, багаж, тоног төхөөрөмжөө хадгалах агуулах савтай байна.

Үзлэг зохион байгуулах зохион байгуулалт хангалтгүй байна. Газар дээр нь эмнэлзүйн 4 удирдамжийн дагуу сургалт зохион байгуулж, холбогдох тушаал, шийдвэрийг танилцууллаа. Анонсоо байрлуулаагүй.

2. Бугат өрхийн эмнэлэг

Ховд аймгийн төвийн алслагдсан өрхийн эмнэлэг. Эрхлэгч их эмч Цагаач. Хот явах бэлтгэлээ хангаад байсангүй. 7160 хүн амтай. 3 их эмч, 3 бага эмчтэй. Үзлэгийн үйл ажиллагаатай танилцахад ЭМГ-ын ЭТХ-ийн дарга Оюунцэцэг, НЭМХ-ийн дарга Бат-Өлзий нар байлцав. Артерийн гипертензи, чихрийн шижин хэвшинж-2, умайн хүзүү болон хөхний өмөнгийн эрт илрүүлэг, эмчилгээ, оношлогооны үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой Эрүүл мэндийн сайдын тушаалууд /2012 оны 76, 95, 96 дугаар тушаал/-тай өмнөх өдөр нь өрхийн эрүүл мэндийн төвийн ахлагч танилцуулсан байна. Тус үзлэгийг зохион байгуулах төлөвлөгөө гаргаагүй, үйлчлүүлэгчээ урих урилгын талаар мэдээлэлгүй, 40-өөс дээш насны үйлчлүүлэгчдийн бүртгэл байхгүй, 30-60 насны эмэгтэйчүүдийн бүртгэлийг гаргасан байна. Эмнэлзүйн удирдамжаа уншиж үзээгүй, нэг эмчид 3 эмнэлзүйн удирдамжтай, сургалтад суусан Даваадамдин эмч сургалт зохион байгуулаагүй, харин ийм сургалтад суусан гэсэн мэдээлэл өгсөн байна. Эрхлэгч эмч Цагаач холестрин хэмжигч, глюкозометрийг түгжээд явсан тул Шинжилгээ авах үеийн халдвар хамгааллын дэглэм баримталж байгаа болон багаж ашиглалтыг үнэлэх боломжгүй байсан.

Багаж ашиглах Монгол заавартай, хуваарилагдсан багаж, эмнэлгийн хэрэгслийн бүртгэл гараар бичсэн байсан. Харин ашиглалт байхгүй. Үзлэгийн маягтаа ЭМГ-аасаа авсан боловч хөтлөж үзээгүй. МСС-ны талаар ямар нэг ойлголтгүй байна.

Мөн орон нутгийн удирдлагын болон мэргэжлийн баг арга зүйгээр хангаагүй, дотоодын хяналт хийгдээгүй, үзлэгт хамрагдсан хүн байхгүй байна.

3. Ховд аймгийн Эрүүл мэндийн газар

ЭМГ-ын даргыг түр орлон гүйцэтгэгч Чойсүрэн, ЭМГ-ын ЭТХ-ийн дарга Оюунцэцэг, НЭМХ-ийн дарга Бат-Өлзий нартай уулзлаа. Эрт илрүүлгийн үзлэгийн удирдлагын багийг Засаг даргын захирамжаар байгуулсан. НХХ-ийн дарга Д.Нарандорж ахалсан байна. Мэргэжлийн багийг хараахан томилж албажуулаагүй байна. “Халдварт бус өвчний эрт илрүүлэг” үзлэгийн талаарх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, орон нутгийн телевизээр хийсэн. 04 сарын 07-ны өдрийг тэмдэглэсэн. Анонсоо аймгийн төвийн төв зам дагуу байрлуулсан. Эрүүл мэндийн сайдын 2012 оны 76 дугаар тушаалаас бусад тушаал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Эрүүл мэндийн газраас хүргүүлсэн “албан даалгавар”, 596 тоот тушаалын хэрэгжилтийг хангуулах албан бичиг байгаа боловч бүх сумдад тараасан бүртгэл байхгүй. ММСС-гийн Эрүүл мэндийн төслийн сургалтанд 100% хамрагдсан. Аймгийн нэгдсэн эмнэлэг дээр хавдар бүртгэгчийг ажиллуулж байгаа. Эргэн дуудах тогтолцооны талаар сургалт явуулахад 17 сум, 5 өрхийн эрүүл мэндийн төвийн бага эмч нар хамрагдсан. Үзлэгт хамрагдсан хүний бүртгэл байхгүй. Хүн амын бүртгэлээ ММСС-д өгөх хугацаа шахсан байсан учир нийт хүн амын тоог аймгийн статистик мэдээллийн газраасаа авсан. Сумдуудаасаа аваагүй. Эм болон урвалж бодисуудыг Монгол эм импекс

26

концернийн аймаг дахь салбараар дамжуулж тараагдахаар төлөвлөгдсөн ба суманд эргэлтийн эмийн сангаас олгохоор зохицуулсан байлаа. Үзлэгийг хэрхэн эхлүүлэх, хэрхэн зохион байгуулах талаар ойлголт муу байсан.

4. Ховд аймгийн Засаг Даргын Тамгын газар

ЭМГ-ын ЭТХ-ийн дарга Оюунцэцэг, НЭМХ-ийн дарга Бат-Өлзий нарын хамт тус аймгийн НХХ-ийн дарга Д.Нарандоржтой уулзаж, орон нутгийн илрүүлгийн явцын талаар танилцуулж, харилцан санал солилцов. Д.Нарандорж дарга нь илрүүлэг үзлэгийг зохион байгуулах удирдлагын багийн ахлагч юм байна. Сумдуудыг интернетэд холбох шилэн кабель тавихаар ажиллаж байгаа. Холбогдтол сумдуудад байрлаж байгаа Төрийн сангийн шугамыг ашиглан, бүртгэл мэдээлэл, тайлангаа ЭМГ-т өгөх хуваарь гарган зохицуулахаа илэрхийлэв. Мөн удирдлагын баг, мэргэжлийн багийг чадавхижуулах сургалтыг 06 сарын 04-өөс зохион байгуулж, удирдлагын болон мэргэжлийн чиглэл өгөхийг ЭМГ-ын ЭТХ-ийн дарга Оюунцэцэг, НЭМХ-ийн дарга Бат-Өлзий нарт үүрэг болгов. Д.Нарандорж дарга өөрийн ажлын шугамаар сумдуудаар явахдаа илрүүлэг үзлэгийн явцтай танилцаж байсан байна. Тухайлбал, Жаргалант сум.

5. БОЭТ

БОЭТ-өөр орж ажил үйл ажиллагаатай нь танилцахад ЭМГ-ын ЭТХ-ийн дарга Оюунцэцэг, НЭМХ-ийн дарга Бат-Өлзий БОЭТ-ийн дарга Эрвээхэй, орлогч дарга Дунгаамаа нар байлцлаа. Сургалтанд хамрагдсан эмч нь халдварт бус өвчний эрт илрүүлгийн үзлэгийн талаар сургалт явуулж мэдээлэл хийсэн. Орон нутгаас сургалт авах санал ирж байгаа бөгөөд саналыг нэгтгэн сургалт зохион байгуулахаа эмэгтэйчүүдийн эмч танилцуулаад, үзлэг хийх бэлтгэл ажил хангагдсанаа хэлэв. Хавдар бүртгэгч эмчийг бүтэн орон тоогоор ажиллуулж байна. “Халдварт бус өвчний эрт илрүүлэг” үзлэгт зориулж маммограм, эмэгтэйчүүдийн, мэс заслын, колоскопын аппарат байрлах өрөөнүүдийг тусгайлан бэлдсэн. НХХ-ийн дарга Д.Нарандоржийн сумын интернет холболтын талаар танилцуулав.

ММСС-гийн Эрүүл мэндийн төслөөс бүх өрх, сумын эмнэлгүүдэд нийлүүлэгдэж байгаа эмнэлгийн багаж, хэрэгсэл хуваарийн дагуу нийлүүлэгдэж байгааг тусгайлан бэлдсэн бүртгэх хуудсаар баталгаажуулж хяналт хийсэн. Бугат өрхийн эмнэлэгт шинэ эмч ирсэнтэй холбогдуулан эмнэлзүйн удирдамжийг дахин хэвлүүлж нэмж тараахаар шийдвэрлэлээ. Сум болон өрхийн эрүүл мэндийн төвүүдэд эм эмнэлгийн багаж, хэрэгсэл хадгалах агуулахыг стандартын дагуу бэлдэж ажиллах талаар зөвлөгөөг өгсөн.

Дүгнэлт

Үнэлгээнээс харахад “Халдварт бус өвчний эрт илрүүлэг” үзлэгийн төлөвлөгөөг тухайн шатны засаг даргаар батлуулаагүй. Удирдлагын баг Засаг даргын захирамжаар батлагдсан боловч үйл ажиллагаа нь эхлээгүй, удирдлагын багийн ахлагч Д.Нарандоржийг үзлэгтэй холбоотой мэдээллээр хангаагүй байна. Мэргэжлийн баг байгуулах ЭМГ-ын тушаал төсөл хэлбэрээр байсан тул ямар хүмүүсийг оролцуулах талаар зөвлөгөө өглөө. Удирдлагын болон мэргэжлийн багийн үйл ажиллагаа эхлээгүй. Холбогдох тушаал, шийдвэрийн түгээлт, танилцуулга хангалтгүй. Үзлэгт хамрагдах хүмүүсийн судалгааг хийгээгүй, эрүүл мэндийн байгууллагуудад үзлэг бүрэн жигдрээгүй, эмнэлзүйн удирдамжуудыг уншиж судлаагүй, сахар хэмжигч, холестрол хэмжих багажаа бүрэн эзэмшиж сураагүй байсан. Сургалтанд хамрагдсан эмч нь байгууллага болон сум, өрхдөө сургалт зохион байгуулаагүйгээс бусад эмч мэргэжилтнүүд эрт илрүүлгийн үзлэгийн талаарх мэдээлэл хангалтгүй байлаа. Сургалтыг хийж мэдээлэл арга зүйгээр ханган ажиллахыг сануулсан.

27

ММСС-ийн Эрүүл мэндийн төслөөс хуваарилагдсан хуваарийн дагуу эмнэлгийн хэрэгсэл, багаж нь тараагдсан боловч хүлээн авсан байгууллагуудын бүртгэл хангалтгүй, ашиглалт муу байна. Хэвлэгдсэн үзлэгтэй холбоотой 11 маягт ЭМГ дээр очсон боловч түгээлт хангалтгүй, маягт хөтлөлт дээр арга зүйгээр хангаагүй байна.

ЗӨВЛӨМЖ

1. Эрүүл мэндийн сайдын 2011 оны 168 тоот, 2012 оны 76, 96, 95 тоот тушаалууд, ЗГХА-ЭМГ-ын даргын албан даалгавар болон ЭМС-ын тушаалын хэрэгжилтийг хангуулах тухай албан тоотын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх

2. Удирдлагын болон мэргэжлийн багийханд илрүүлэг үзлэгийн талаар сургалт зохион байгуулах

3. Хүн амын зорилтот бүлгийн бүртгэлийг хүн амын бүртгэл дээрээ үндэслэн тулган эцэслэн хянаж, үзлэгийн график төлөвлөгөө гаргах

4. Бүх сумдуудад төрийн сангийн интернетийг ашиглах хуваарь гарган илрүүлэг үзлэгийн мэдээ тайланг өгөх нөхцөл боломжоор хангах

5. Дотоодын хяналт-шинжилгээ, үнэлгээний график гарган хэрэгжилтийг ханган ажиллах

6. Иргэдэд хандсан мэдээлэл, сургалт, сурталчилгааг сайжруулах 7. Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд эмнэлзүйн удирдамжаа бүрэн нягт нямбай

уншиж өөрийн болгох 8. Сургалтанд хамрагдсан мэргэжилтнүүд бусад эмч, эмнэлгийн

мэргэжилтнүүддээ сургалт хийх, мэргэжилтнүүдийг чадавхижуулах 9. Холестерол, глюкоз хэмжигч аппаратуудын монгол заавартай танилцаж,

тохируулгыг хийж сурах, оношлогоог зөв хийх 10. Өрх, сумын эрүүл мэндийн төвүүдэд эмэгтэйчүүдийн үзлэгийн өрөө бэлтгэх

11. Өрх, сумын эрүүл мэндийн төвүүдэд эм эмнэлгийн багаж, хэрэгсэл хадгалах агуулахыг стандартын дагуу бэлдэж ажиллуулах

12. Үзлэгийн үйл ажиллагаа жигдрээгүй, эхлэл төдий байгаад анхаарч эрчимжүүлж ажиллах

13. Эрт илрүүлгийн үзлэгийг өдөр тутмын үзлэг болгон тогтмолжуулан ажиллахыг ЭМГ, ЭМБ-уудын дарга, удирдах ажилтан, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зөвлөсөн.

ХӨВСГӨЛ АЙМАГ

ЗГХА-Эрүүл мэндийн газрын даргын баталсан удирдамжийн дагуу НЭМХ-ийн мэргэжилтэн Г.Оюунцэцэг, ЭЗХ-ийн мэргэжилтэн С.Наранчулуун нар 2012 оны 6-р сарын 18-26-ны өдрүүдэд Хөвсгөл аймагт ажиллаж доорх үйл ажиллагаануудыг гүйцэтгэв.

Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Дамдинсүрэн болон тус газрын хэлтсийн дарга мэргэжилтнүүдтэй уулзаж ажлын удирдамж, зорилгыг танилцуулж холбогдох мэдээллийг өгсөн. Тус аймгийн ЭМБ-уудад ажиллахдаа ЭМГ-ын холбогдох хэлтсийн дарга, асуудал хариуцсан мэргэжилтнүүдтэй хамт ажиллаж, арга зүйн зөвлөгөө өгсөн.

28

“ММСС-гийн эрүүл мэндийн төслийг хэрэгжүүлэх тухай” Аймгийн ЗД-ын 2011 оны 3 сарын 31-ны өдрийн А/102 тоот захирамжийг баталж, төслийн хэрэгжилтийг зохицуулах багийг ЗДТГ-ын НХХ-ийн даргаар ахлуулж 11 хүний бүрэлдэхүүнтэй, төслийн үйл ажиллагааг зохион байгуулах ЭМГ-ын багийг тус газрын НЭМХ-ийн даргаар ахлуулж 12 хүний бүрэлдэхүүнтэй, Аймгийн нэгдсэн эмнэлгийн даргаар ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй баг, сумдын хэрэгжүүлэх багийг сумдын ЗДТГ-ын даргаар ахлуулан 10 хүний бүрэлдэхүүнтэй тус тус зохион байгуулсан байна.

Дээрх захирамжаар төслийг амжилттай хэрэгжүүлсэн сум шалгаруулах болзолыг баталсан боловч уг болзолд эрт илрүүлэг үзлэг, эмнэлзүйн удирдамжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах талаар шалгуур үзүүлэлт тусгагдаагүй байна.

Аймгийн ЭМГ нь халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэг, эмнэлзүйн удирдамжийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг Аймгийн ЗД-ын 2012.3.19-ны өдрийн А/74 захирамжаар батлуулсан, удирдлагын баг нь ЭМБ-уудын эрт илрүүлэг үзлэгийн бэлтгэл ажил, явцад 1 удаа хяналт үнэлгээ хийсэн. ЭМГ-аас сум, өрхийн зорилтот бүлгийн /40-64 насны хүн ам, 30-60 насны эмэгтэйчүүд/ судалгааг гаргаж, тухайн байгууллагын сард, өдөрт үзэх хүнийг тоог гаргаж ЭМБ-уудад хүргүүлсэн. Нэгдсэн эмнэлэгт дахин даргын 2012.05.17-ны өдрийн А/41 дугаар тушаалаар төслийг хэрэгжүүлэх багийг томилж багийн ахлагчаар параклиник эрхэлсэн орлогч даргыг томилж 8 хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулсан. Төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Мэргэжлийн баг 1 удаа хуралдаж үзлэгийн хуваарийг гаргаж, сумдад хүргэсэн. Үзлэгийн хуваарийг ЭМГ эргэн хянаж үзэх шаардлагатай.

Тус аймгийн нэгдсэн эмнэлэг, 2 өрх, 2 сумын эрүүл мэндийн төв, 1 сум дундын эмнэлэгт 20 шалгуур үзүүлэлтийн эрт илрүүлэг үзлэг, эмнэлзүйн удирдамжийн хэрэгжилтийг үнэлэхэд дараах нийтлэг дутагдал байсан.

1. Тушаал, шийдвэрийн хэрэгжилт: Бүх ЭМБ-уудад тушаал, шийдвэрүүд бүрэн биш, хэрэгжилт хангалтгүй байна /ЭМС-ын 2012 оны 95 дугаар тушаалаас өөр /. Тушаал шийдвэрүүдийг файлаар өгсөн -2 суманд.

2. Төлөвлөгөө:ЭМБ-ууд ММСС-гийн эрүүл мэндийн төслийг хэрэгжүүлэх нэгдсэн төлөвлөгөөтэй, компанит ажлын төлөвлөгөө баталж хэрэгжүүлсэн. Энэрэл өрхийн ЭМТ 4 чиглэлээр 47 үйл ажиллагаа төлөвлөсөн, Дэлгэрмөрөн өрхийн ЭМТ төлөвлөгөөгүй.

3. Үзлэг хамрагдах зорилтот бүлгийн судалгаа, үзлэгийн график: Анхан шатны ЭМБ-уудад 40-64 нас, 30-60 насны хүмүүсийн судалгаа гаргасан, гэхдээ энэ жил умайн хүзүүний эрт илрүүлэг үзлэгт хамрагдах зорилтот бүлгийн судалгаа, үзлэгийн графикгүй.

4. Үйлчлүүлэгчдийг үзлэгт урих, мэдээлэл хүргэх ажлын зохион байгуулалт:Хангалттай биш. Үйлчлүүлэгчдийг үзлэгт урих ажил бүрэн

29

хийгдээгүй, хэрхэн урих талаар бүрэн ойлголтгүй. Зарим сум урилга тараасан. ЗДТГ-тай хамтран тэдэнд мэдээлэл өгөх/ нийгмийн ажилтан/, сайн дурын идэвхтэнээр дамжуулан хүргэх мэдээлэл өгөх ажил хийгдээгүй эмнэлгийн мэргэжилтнүүд дуудлагаар явахдаа л мэдээлэл хүргэдэг байна.

5. Эмнэл зүйн удирдамжийн хангалт: Удирдамжаар хангасан, зарим сумын ЭМТ-ийн эмч удирдамжгүй /Алаг-Эрдэнэ, Хатгал сум дунд/

6. Эмнэлзүйн удирдамжийг эзэмшсэн байдал:Хангалтгүй. АНЭ-т мэргэжлийн багийн гишүүд, эмч нар ч эмнэлзүйн удирдамжийг бүрэн уншаагүй, эзэмшээгүй, удирдамжийн дагуу үзлэг шинжилгээг бүрэн хийхгүй байна. Ажилласан бүх анхан шатны ЭМБ-уудын эмнэлгийн мэргэжилтнүүдийг байлцуулан удирдамжийн хэрэгжилтийн талаар ярилцаж гардан үйлдлүүдийг хийлгэхэд алдаа дутагдалтай байв.

7. Сургалт:Эмнэлзүйн сургалтад хамрагдсан эмнэлгийн мэргэжилтнүүд дотоодын сургалтыг бүрэн хийгээгүй.

8. Үзлэг, оношлогооны явц дахь эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм, хог хаягдлын менежмент: Өрх, сумын ЭМТ, сум дундын эмнэлэг, АНЭ-т нийтлэг зөрчил байсан. АНЭ-т мэс заслын боолтын өрөө, эмэгтэйчүүдийн үзлэгийн өрөөнд үйлдлийн явцад халдвар хамгааллын дэглэм зөрчигдөж байв.

9. Эмэгтэйчүүдийн үзлэгийн өрөө, умайн хүзүүний эрт илрүүлэг үзлэгийн бэлэн байдал: Өрхийн эмнэлгүүдэд байрны талбай стандарт шаардлага хангахгүй тул үзлэгийн өрөөний бэлэн байдал бүрэн хангагдаагүй. Сумын ЭМТ-үүд өрөөг зохион байгуулсан, дотоод зохион байгуулалт бэлтгэлд зөвлөгөө өгсөн.

10. Холестрол хэмжигчийн ашиглалт: Ар булаг сумын ЭМТ-ийн холестрол хэмжигч багаж ажиллахгүй байсныг тохиргоог хийж ажилд оруулсан, Хатгал сум дундын эмнэлэг, Алаг-Эрдэнэ сумын ЭМТ-ийн холестролын аппаратын өдөр сар, цагийн тохиргоог хийж, аппаратын тохиргоо хэрхэн хийх талаар заасан. Эмнэлгийн мэргэжилтнүүдээр хэмжилт хийлгэж сургасан.

11. Глюкометрийн ашиглалт:Ашиглаж чадаж байна. 12. Багажны монгол заавар: Заавар байгаа боловч бүрэн уншиж танилцаагүй. 13. Багаж хэрэгслийн бүртгэл, ашиглалт, зарцуулалт: Эмийн сан, эмийн

эргэлтийн санд төвлөрүүлэн захиалгын дагуу авах ажил дутагдалтай. АНЭ-т эмэгтэйчүүдийн үзлэгт умайн хүзүүний эрт илрүүлэг үзлэгт хэрэглэх нэг удаагийн толийг өдөр тутмын үзлэгт ашиглаж байсан. Ар булаг сумын ЭМТ-д лабораторийн шинжилгээнд өндөг цоологч ашиглаж байсан.

14. Эм, эмнэлгийн хэрэгслийг хадгалах өрөө, агуулах:Өрхийн эмнэлгүүдэд шаардлага хангахгүй байна. Сумдад эмийн эргэлтийн санд хадгалсан байна.

15. Үзлэгийн маягтын хангалт:Хангасан. 16. Маягтын хөтлөлт: Артерийн гипертензи, чихрийн шижингийн эрт илрүүлгийн

үзлэгийн маягтыг зөв хөтөлсөн ЭМБ байхгүй, өрх сумын ЭМТ-үүдэд дүн бүртгэлийн бага эмч нар ч мэдэхгүй байна, тушаалаар батлагдсан зааварыг уншаагүй. Эндээс үзэхэд сарын тайлан, мэдээ буруу өгөгдсөн байх талтай.

17. МСС материалын хангалт:Компанит ажлыг хийсэн, материал хүлээн авсан, МСС өргөжүүлэх шаардлагатай. МСС материалын хүртээмж хангалтгүй, хэрэгцээ их байна.

18. Удирдлагын болон мэргэжлийн баг ЭМБ-уудыг арга зүйгээр хангасан байдал:ЭМГ 2 удаа арга зүйгээр хангаж үйл ажиллагааг зохион байгуулсан гэх боловч өгсөн зөвлөмж тодорхойгүй, баримтжуулаагүй. Сургалт зохион байгуулсан. Мэргэжлийн баг ЭМБ-уудыг арга зүйгээр хангаагүй

19. Хяналт үнэлгээ: ЭМБ-ууд дотоод хяналт хийгээгүй, чанарын алба ажиллаагүй. Хөндлөнгийн хяналт эхлэл төдий.

20. Үзлэгийн дүн:Аймгийн хэмжээнд 5 сарын байдлаар 10.2%. Зарим байгууллагад:Нэгдсэн эмнэлэг, Алаг-Эрдэнэ суманд үзлэг хийгдээгүй.

30

ЗӨВЛӨМЖ • Аймгийн зохицуулах баг, ЭМГ-ын удирдлагын баг ба мэргэжлийн багийн

гишүүдийн сургалтыг ойрын үед зохион байгуулж нэгдсэн ойлголттой болох, ЭМБ-уудын үйл ажиллагаанд арга зүйн дэмжлэг үзүүлэх;

• Багийн гишүүд сургагдсаны дараа хүрч ажиллаагүй сумдад ажиллаж мэргэжил арга зүйгээр хангах;

• Анхан шатны ЭМБ-уудад мэргэжлийн багийн гишүүдийг ажиллуулж арга зүйгээр хангах, сургалтад хамрагдсан мэргэжилтнүүдээр дотоодын сургалтыг хийлгүүлэх

• ММСС-гийн эрүүл мэндийн төслийн багт эмнэл зүйн удирдамжийн нэмэлт захиалгыг өгч, мэргэжилтнүүдийг хангах;

• Үзлэгийн маягтуудыг үнэн зөв хөтлөх, сарын тайлан мэдээний үнэн бодит байдлыг хангаж ажиллах. ЭМБ-уудын дүн бүртгэлийн эмч нарын хариуцлагыг дээшлүүлэх

• 7-р сард багтаан умайн хүзүүний эрт илрүүлэг үзлэгийн бэлэн байдлыг хангах, үзлэгийн өрөөг бэлтгэх, өрх, сумын ЭМТ, сум дундын эмнэлгүүдээс 10-20-оос доошгүй эсийн шинжилгээг авахуулж шинжилгээг хийж, дүгнэлт өгөх;

• Мэдээллийн шуурхай байдлыг хангах, эргэн дуудах тогтолцоог хангахын тулд сумын ЭМТ-үүдийг интернетэд холбох ажлыг бүрэн шийдвэрлэх;

• ЭМГ-аас хийсэн хяналт, үнэлгээний дагуу өгсөн зөвлөмж, үүрэг даалгаврыг баримтжуулах, хэрэгжилтэд байнгын хяналт тавих;

• Үзлэгтэй холбогдох асуудлуудыг удирдлагын болон мэргэжлийн багууд шуурхай хэлэлцэн шийдвэрлэж байх.

Тус аймагт ажиллах явцад Аймгийн ЗДТГ-ын НХХ-ийн дарга М.Ганболд, эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн н.Жаргал нартай уулзаж ЭМБ-уудад хийгдэж буй эрт илрүүлэг үзлэгийн явцын талаар мэдээлэл хийж, үзлэгийг эрчимжүүлэх талаар аймгийн Зохицуулах багийн зүгээс анхаарч ажиллах, дэмжлэг үзүүлэх талаар санал солилцсон.

Мөн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмнэлгийн мэргэжилтэн /25 хүн/-үүдтэй уулзалт хийж, эрт илрүүлэг үзлэг, эмнэлзүйн удирдамжийг хэрэгжүүлэх талаар арга зүйн зөвлөгөө өгсөн.

Үнэлгээнээс дүгнэхэд Хөвсгөл аймгийн хэмжээнд эрт илрүүлэг үзлэг, эмнэлзүйн удирдамжийн хэрэгжилт, үзлэгийн чанар хангалтгүй байгаад дүгнэлт хийж, ЭМБ-уудыг мэргэжил арга зүйгээр хангаж үзлэгийг эрчимжүүлэх шаардлагатай байна.

31

БАЯНГОЛ ДҮҮРЭГ

2012 оны 5 дугаар сарын 11, 14-ны өдрүүдэд ЗГХА-ЭМГ-ын Дэд даргын

баталсан удирдамжийн дагуу тус газрын НЭМХ-ийн мэргэжилтэн Г.Оюунцэцэг, Эмнэлгийн тусламжийн хэлтсийн мэргэжилтэн Б.Мөнхцэцэг, Ж.Мөнхжаргал, Эрүүл мэндийн статистикийн хэлтсийн мэргэжилтэн С.Даваажаргал, Эмийн зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Д.Бямбадорж нарын бүрэлдэхүүнтэй баг Баянгол Эрүүл мэндийн нэгдэл, 6 өрхийн эрүүл мэндийн төвд хийгдэж буй зонхилон тохиодож буй халдварт бус өвчний эрт ирлрүүлгийн үзлэгийн явцад хяналт, үнэлгээ хийсэн. Үнэлгээнд эрт илрүүлэг үзлэг, оношлогоо, эмчилгээтэй холбоотой 20 асуумж бүхий хуудсыг ашиглав.

1.Эрүүл мэндийн нэгдэл

Эрт илрүүлэг үзлэгтэй холбоотой НЭМГ-ын даргын 2012 оны 4 сарын 06 ны өдрийн “Тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” А/43 тушаалаар ЭМС-ын 2012 оны 95, 96 дугаар тушаалуудыг хүлээн авч, илрүүлэг үзлэгтэй холбоотой тушаал, шийдвэрүүдийг хэрэгжүүлж доорх ажлыг зохион байгуулсан байна. Үүнд:

“Эмнэлзүйн удирдамж хэрэгжүүлэх тухай” БГД-ийн Засаг даргын 2012 оны 4 сарын 19-ны өдрийн А/95 тоот захирамжаар Удирдан зохицуулах баг, ажлын төлөвлөгөөг баталсан. “Зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрт илрүүлгийн үзлэг зохион байгуулах тухай” Эрүүл мэндийн нэгдлийн даргын 2012 оны 4 сарын 6-ны өдрийн 96 дугаар тушаалаар эрт илрүүлэг үзлэгийн удирдлагын баг, 2 мэргэжлийн баг, хяналт үнэлгээний баг, үзлэгийг зохион байгуулах багийг тус тус байгуулсан боловч тус багуудын үйл ажиллагаа эхлэл төдий өрхийн эрүүл мэндийн төвүүдэд мэргэжлийн багийн гишүүд 1 удаа очиж арга зүйн зөвлөгөө өгсөн байна. Хяналтын баг эрт илрүүлэг үзлэгийн бэлтгэл ажлыг хангуулах ажлыг 1 удаа зохион байгуулсан байна. Удирдлагын түвшинд багууд идэвх санаачлагатай хурдтай ажиллах шаардлагатай байна.

1. Тус нэгдэл 4 зорилт бүхий 23 үйл ажиллагаа бүхий эрт илрүүлэг үзлэгийн

төлөвлөгөөг боловсруулсан баталж, хэрэгжүүлж байгаа.

2.Амбулаторийн үзлэгт ирсэн үйлчлүүлэгчдийг дотоод шүүрлийн болон дотрын кабинетын эмч нар эмнэлзүйн удирдамжийн дагуу үздэг. Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, хяналт үнэлгээ хийх график байхгүй. 3.Нэгдлийн холбогдох эмч нарт эмнэлзүйн удирдамж хүргэгдсэн байна. Харин шинээр ажилд орсон дотор, мэс заслын 2 эмч удирдамжгүй ажиллаж байсан. 4.Мэргэжлийн эмч нар эмнэлзүйн удирдамжийг уншиж судалсан байдал дутагдалтай. Дотрын эмчийн үзлэгийн бүртгэлийн маягтад артерийн даралтыг 3 удаа үзэж тэмдэглээгүй. Дотоод шүүрлийн кабинетад эмнэлзүйн удирдамжийн үзлэг, оношлогоо, эмчилгээгээр 4 ширхэг хулдаасан самбар хийж байршуулж үйл ажиллагаанд ашиглаж байсан.

9. ЭМН-ээс ХСҮТ-тэй хамтран эргэн дуудах тогтолцооны сургалтыг зохион

байгуулж өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дүн бүртгэлийн эмч нарыг сургасан. Нэгдлийн НҮЭМ-ийн эмч өрхийн эмч нарт Пап тест авах сургалтыг явуулсан гэх боловч сургалт хангалтгүй,гардан үйлдлийн сургалтыг өрхийн эмч нартаа сургах ажил эхлэл төдий. Сургалтыг мэдээллийн чанартай хүргэсэн, ажлын байран дахь сургалт чанар муутай хийгдсэн байна. 6 сарын 1-ээс өмнө Пап шинжилгээ авах аргачлалын сургалтыг өрхийн бүх эмч нарт хийх, дадлагажуулах шаардлагатай байна.

32

10. Дотрын эмчийн үзлэгийн өрөөнд хог хаягдлын менежмент зөрчигдөж хогийг ангилан ялгаагүй. Бүх шатандаа ЭМС-ын 167,158 дугаар тоот тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллах шаардлагатай. 11. Эмэгтэйчүүдийн үзлэг хийх өрөөг тусад нь гаргаж ММСС-гаас хуваарилагдсан кольпоскоп, LEEP зэрэг багаж, эмнэлгийн хэрэгслүүдийг байрлуулж үзлэгийн бэлтгэл ажлыг хангасан байна. 12. Байгууллагын дотоодын хяналт, үнэлгээ хангалтгүй, энэ ажлыг эрчимжүүлэх шаардлагатай.

Тус дүүргийн Эмчилгээ эрхэлсэн орлогч, Нийгмийн эрүүл мэндийн асуудал

хариуцсан орлогч, амбулаторийн эрхлэгч нартай уулзаж удирдлагын болон мэргэжлийн багуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, өрхийн эрүүл мэндийн төвүүдийг мэргэжил арга зүйгээр хангах, хяналт үнэлгээний ажлыг сайжруулах чиглэлээр арга зүйн зөвлөгөө өгсөн.

Өрхийн эмнэлгүүдэд хийгдэж байгаа эрт илрүүлгийн үзлэгийн бүртгэл, мэдээллийн талаар Баянгол дүүргийн нийгмийн эрүүл мэндийн төвийн статистикч их эмч Ринад танилцуулж, илэрсэн зөрчил, мэдээний алдааг залруулж, өрхийн эмнэлгийн эмч, ажилчдаа мэргэжил арга зүйгээр хангаж ажиллах шаардлагатай байгааг анхааруулж, холбогдох зөвлөмжийг өгсөн. 2.“Ариун чанар” өрхийн эрүүл мэндийн төв

1. Эрт илрүүлэг үзлэгтэй холбоотой зарим тушаал шийдвэрүүдийг хүлээж аваагүй танилцаагүй, /тушаал 95, албан даалгавар 436/ хэрэгжилт хангалтгүй.

2. 2012.01.10-ны өдөр 7 үйл ажиллагаа бүхий эрт илрүүлэг үзлэгийн төлөвлөгөө боловсруулж батлуулсан боловч төлөвлөгөөний дагуу зарим үйл ажиллагааг хийгээүй байна.

3. Хорооны нийгмийн ажилтантай хамтран хэсгийн ахлагч нарт эрт илрүүлэг үзлэгийн мэдээлэл хийж, тэднээр дамжуулан айл өрхөд мэдээлэл хүргэх ажлыг зохион байгуулсан, мөн эмч нар дуудлагаар явахдаа үйлчлүүлэгчдийг үзлэг урьдаг. Урилга гаргаагүй.

4. 30-60 настай иргэдийн жагсаалтыг гаргасан боловч үзлэгийн график хийгээгүй, одоогоор дуудаж үзсэн хүн байхгүй байна. Өрхийн эрүүл мэндийн төвд үзлэгт хамрагдсан 32 үйлчлүүлэгч мэдээллийн дагуу өөрсдөө ирсэн болон өөр шалтгаанаар ирж үзлэгт хамрагдсан иргэд байсан.

5. Тус төв 7 их эмчтэй, 5 эмч эмнэлзүйн удирдамжтай. 6. Эмч нар удирдамжийг өөрийн болгож эзэмшээгүй, эрүүл хүүхэд аяны хүрээнд

үзлэг хийгдэж байгаатай холбогдуулан эрт илрүүлэг үзлэг жигдрээгүй байна. ММСС-гийн санхүүжилтээр бүх эмч нар сургалтанд хамрагдсан байна.

7. Умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлэг үзлэгийн бэлтгэл ажил хангагдаагүй. Эмэгтэйчүүдийн үзлэгийн график гаргаж зорилтод бүлгээ тодорхойлоогүй, үзлэгийн өрөөг бэлтгээгүй байна.

8. Үзлэг, шинжилгээний явцад хог хаягдлын менежмент зөрчигдсөн 9. Эрт илрүүлэг үзлэгийн хүрээнд ММСС-гаас хуваарилагдсан шаардлагатай

тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслийг хүлээн авсан байна. Хадгалалтын асуудал дээр өрөө тасалгааны хүрэлцээ муу байна.

10. Үзлэгийн бүртгэлийн маягт 30 ш ирсэн. Өөрсдөө олшруулж хэрэглэж байгаа. 11. Үзлэг эхэлснээс хойш артерийн гитертензийн эрт илрүүлэг үзлэгт 32 хүн

хамруулснаас үр дүнгийн үзүүлэлтээр хэвийн 16, артерийн гипертензи байж болох 8, батлагдсан артерийн гипертензи 8 хүнд илэрсэн байна. Чихрийн шижин хэв шинж 2 эрт илрүүлэг үзлэгт 32 хүнийг хамруулж, үр дүнгийн үзүүлэлтээр 28 хүн хэвийн, 3 хүн өлөн үеийн глюкозийн өөрчлөлттэй гэж мэдээлэгдсэн байна.

33

12. Эрт илрүүлгийн үзлэгийн маягтыг хөтлөхдөө тэмдэглэгээг буруу хийсэн. Маягтаа буруу хөтөлсөн тул сарын мэдээ буруу мэдээлэгдсэн байна. Үзлэгт хамрагдсан хүний АД-г 3 удаа үзнэ гэсэн зааврын дагуу үзээгүй, 1 удаа үзэж тэмдэглэгээ хийсэн, /ачаалал их байгаа учраас 3 удаа үзэхэд хүндрэлтэй байна/ үзлэг хийхдээ удирдамж зааврын дагуу үзлэг хийгээгүй зэрэг дутагдал илэрлээ. Тухайлбал: Маягтанд хуучиг АГ-тэй гэж тэмдэглэгээ хийгдсэн байхад, үзлэгийн хэлбэрт давтан үзлэг гэж давхардуулан тэмдэглэсэн байна. Өвчтөнд эрсдлийн оноог тооцож гаргахгүйгээр, холестрол, цусан дахь сахарын хэмжээг үзэж тэмдэглэгээ хийсэн. Тус төвд эрт илрүүлгийн үзлэгийн хамралт хангалтгүй байна.

13. ЭМН-ийн удирдлагын болон мэргэжлийн баг арга зүйгээр хангаагүй 14. Дотоодын хяналтыг хийгээгүй.

3.“Ангирмаа” өрхийн эрүүл мэндийн төв

Хүн амын тоо: 8030, 30-60 насны эмэгтэйчүүд 1774.

1. Эрт илрүүлэг үзлэгтэй холбоотой зарим тушаал шийдвэрүүдийг хүлээж аваагүй, танилцаагүй.

2. Илрүүлэг үзлэгийн хүрээнд 29 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр баталсан төлөвлөгөөтэй ажиллаж байна.

3. Хорооны нийгмийн ажилтантай хамтран хэсгийн ахлагч нарт эрт илрүүлэг үзлэгийн мэдээлэл өгч тэднээр дамжуулан айл өрхөд мэдээлэл хүргэх ажлыг зохион байгуулсан. Мөн утсаар зар хүргэж байгаа.

4. 4 эмчээс 2 эмч эмнэлзүйн удирдамжтай, эмч нар удирдамжаа өөрийн болгож, өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглах дадал эзэмшээгүй байна.

5. Сургалтанд хамрагдсан эмч нараар хийлгэх дотоодын давтан сургалт хангалтгүй, гардан үйлдлийн сургалт эхлээгүй байна.

6. Хог хаягдлын менежментийг сайжруулах, ЭМС-ын 165,158 дугаар тоот тушаалын хэрэгжилтэнд анхаарч ажиллах шаардлагатай

7. Эмэгтэйчүүдийн үзлэгийн өрөөг зохион байгуулсан боловч өрөө стандартын шаардлагыг бүрэн хангаагүй, шаардлагатай багаж тоног төхөөрөмжүүд дутуу, бэлтгэл ажил эхлэл төдий байна:

8. Холестрин, сахар тодорхойлох багажнуудын монгол заавар байхгүй. 9. МСС-ны 10 том, 2 төрлийн 10 санамж ирсэн. 10. 4 сард БГ ЭМН-ийн сувилахуйн арга зүйч ирж хяналт, үнэлгээ хийсэн. 11. Бүртгэлийн маягтад эрсдлийн үнэлгээ бичээгүй, эмч бүр хөтлөхгүй дундаа

журналтай байна. 12. Дотоодын хяналтыг 2 удаа хийсэн. 13. 2012 оны 4 сарын статистик тайлангаар 108 хүнд үзлэг хийсэн мэдээ өгсөн.

4.“Гурвансанчир” өрхийн эрүүл мэндийн төв

Хүн амын тоо: 13 414, 30-60 насны эмэгтэйчүүд 2631.

1. ЭМС-ын зарим тушаалууд байхгүй. ЗГХА-ЭМГ-ын даргын 2012 оны 436 дугаар албан даалгавар байсан. Тушаал, шийдвэр бүрэн хэрэгжээгүй.

2. Эрт илрүүлэг үзлэгийн 10 үйл ажиллагаа бүхий төлөвлөгөөтэй боловч хэрэгжилт хангалтгүй.

3. Айл өрхөөр явж үзлэгт урьсан урилга тараадаг. Мөн УБ их сургуулийн сувилахуйн ангийн оюутнуудыг дайчлан үзлэгийн зар хүргэж байгаа.

4. Эмнэл зүйн удирдамж эмчийн тоогоор байгаа. 5. Эмч мэргэжилтнүүд эмнэлзүйн удирдамжийг бүрэн эзэмшээгүй, үзлэг

оношлогоог удирдамжийн дагуу хийгээгүй.

34

6. ММСС-гаас зохион байгуулсан сургалтанд тус төвийн 2 их эмч, 2 сувилагч хамрагдсан. Сургалтад хамрагдсан эмч, сувилагч нар бусад эмч, сувилагчиддаа ажлын байран дээр сургалт хийсэн.

7. Сургалтад хамрагдсан эмч нар бусад эмч мэргэжилтнүүддээ сургалт хийгээгүй. 8. Үзлэг, шинжилгээний явцад хог хаягдлын менежмент зөрчигдөж байна. 9. Холестрол тодорхойлох технологийг бүрэн эзэмшээгүй 10. Багаж хэрэгслийн монгол заавартай. 11. Үзлэг эхэлснээс хойш артерийн гитертензийн эрт илрүүлэг үзлэгт 80 хүн

хамруулснаас үр дүнгийн үзүүлэлтээр хэвийн 76, артерийн гипертензи байж болох 0, батлагдсан артерийн гипертензи 4 хүнд илэрсэн байна. Чихрийн шижин хэв шинж 2 эрт илрүүлэг үзлэгт 80 хүнийг хамруулж, үр дүнгийн үзүүлэлтээр 78 хүн хэвийн, 2 хүн батлагдсан чихрийн шижин гэж мэдээлэгдсэн байна. Бүртгэлийн маягтын тэмдэглэгээ бүрэн биш. АД-ыг 3 удаа хэмжээгүй, эрсдлийн үнэлгээ хийгээгүй.

12. Эрт илрүүлгийн үзлэгийн 10ш-ыг маягтыг тус төвд өгсөн, маягтаа өөрсдөө хувилан хэрэглэж байгаа. Маягтын хөтлөлт хангалтгүй байна. Үзлэгийн маягтанд үзүүлсэн хүний нэр, регистр бичсэн, бусад үзлэгийн бүртгэл огт бичигдээгүй байна. Уг хүмүүсийг үзлэгийн тоонд оруулж сарын мэдээнд оруулсан нь сарын мэдээ буруу мэдээлэгдэж байгааг харуулж байна. Тухайн хүний үр дүнгийн үзүүлэлтийг хэрхэн тооцсон нь ойлгомжгүй байна. Үзлэгт хамрагдсан хүний АД-г 3 удаа үзээгүй, 1 удаа үзэж тэмдэглэгээ хийсэн, мөн нэг удаагийн үзлэгээр батлагдсан АГ гэж оношлосон байна. Хуучин АГ-тэй хүнд даралт үзээд, дахин давтан үзлэг гэж тэмдэглэсэн, тухайн хүнд эрсдлийнүнэлгээ хийгээгүй, чихрийн шижин илрүүлэх үзлэг хийгээгүй зэрэг зөрчилүүд байсан.

13. БГ ЭМН-ээс 1 удаа 2 мэргэжилтэн ирж мэргэжлийн зөвлөгөө өгсөн. 14. Дотоодын хяналт үнэлгээ хийгдээгүй.

5.“Их-Амгалан” өрхийн эрүүл мэндийн төв

Хүн амын тоо: 14250, 30-60 насны эмэгтэйчүүд 2998.

1. ЭМС-дын зарим тушаалууд болон ЗГХА-ЭМГ-ын даргын 2012 оны 436 дугаар албан даалгавар байхгүй.

2. Өрхийн ЭМТ-ийн даргын 2012 оны 4 сарын 6-ны өдрийн 21 дугаар “Халдварт бус өвчнөөс сэргийлэх эрт илрүүлэг үзлэг зохион байгуулах тухай” тушаал баталсан.

3. Эрт илрүүлэг үзлэг зохион байгуулах ажлын төлөвлөгөө байхгүй. 4. Байрнуудын орц, худаг гэх мэт газруудад зар нааж иргэдэд үзлэгийн талаарх

мэдээллийг хүргэсэн. Хорооны хэсгийн халагч нарт мөн мэдээлэл хийсэн. 5. Хүн амын бүртгэл судалгаатай, 30-60 насны эмэгтэйчүүдийн судалгааг эмч

бүрээр гаргасан боловч үзлэгийн график байхгүй. 6. Тус өрхийн эрүүл мэндийн төв 6 их эмчтэйгээс 3 нь эмнэлзүйн удирдамжтай,1

нь дутуу буюу 2 номтой, 2 эмч нь удирдамжгүй байсан. 7. Эмч нар эмнэлзүйн удирдамжаа өөрийн болгож бүрэн эзэмшээгүй. 8. Сургалтанд хамрагдсан эмч нар дотоодын сургалт хийгээгүй, гардан үйлдлийн

сургалт эхлээгүй 9. Халдвар хамгааллын болон хог хаягдлын менежментийг сайжруулах,

холбогдох тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллах шаардлагатай 10. Эмэгтэйчүүдийн үзлэгийн өрөөний тохижилт, шаардлагатай багаж тоног

төхөөрөмжийн бэлтгэл ажил эхлэл төдий байна. 11. Зориулалтын эм хадгалах агуулах байхгүй.

35

12. Үзлэг эхэлснээс хойш артерийн гитертензийн эрт илрүүлэг үзлэгт 78 хүн хамруулснаас үр дүнгийн үзүүлэлтээр хэвийн 1, артерийн гипертензи байж болох 1, батлагдсан артерийн гипертензи 76 гэж мэдээлсэн байна. Тус төвийн сарын мэдээгээр 78 хүн үзээд 76 хүн онош баталсан гэж маш буруу мэдээлсэн. Нэг удаагийн үзлэгээр нийт үзлэгийн 97,4 хувьд АГ гэж оношилсон нь эрт илрүүлгийн үзлэгийн эмнэлзүйн удирдамжийг хэрэгжүүлж ажиллаагүйгээс гадна мэдээ тайландаа онцгой хайхрамжгүй хандсан гэж үзэж байна. Чихрийн шижин хэв шинж 2 эрт илрүүлэг үзлэгт 13 хүнийг хамруулж, үр дүнгийн үзүүлэлтээр 8 хүн хэвийн, 5 хүн өлөн үеийн глюкозын өөрчлөлттэй гэж мэдээлэгдсэн байна. Үзлэгийн маягтанд зөвхөн глюкоз үзсэн тэмдэглэгээ хийгдсэн. /бусад үзлэг хийгдээгүй Үйлчлүүлэгчийн АД-ыг зөвхөн 1 удаа үзэж тэмдэглэсэн /ачаалал их байгаа учраас гэсэн тайлбар хийж байна./ Үзлэгийн маягтанд зөвхөн глюкоз үзсэн тэмдэглэгээ хийгдсэн. /бусад үзлэг хийгдээгүй. Хуучин АГ-тэй хүнд даралт үзээд, дахин давтан үзлэг гэж тэмдэглэсэн, тухайн хүндээ эрсдлийн оноо тооцоогүй, чихрийн шижин илрүүлэх үзлэг хийгээгүй зэрэг дутагдлууд илэрлээ.

13. НЭМГ, Дүүргийн ЭМН-ийн мэргэжлийн баг эрт илрүүлэг үзлэг, шинжилгээтэй холбоотой зөвлөгөө өгөөгүй.

14. Тус төвийн чанарын баг дотооддоо 2 удаа хяналт хийсэн. НЭМГ, ЭМН-ээс хяналт, үнэлгээ хийгдээгүй байсан.

6. “Мэлмий хурц” өрхийн эрүүл мэндийн төв

Хүн амын тоо: 9106, 30-60 насны эмэгтэйчүүдийн тоо 1115. 4 их эмч, 3 сувилагчтай.

1.ЭМС-ын тушаалууд болон ЗГХА-ЭМГ-ын даргын албан даалгавар байхгүй /Төвийн дарга сургууль дээр хөхөнцөр вирусын дархлаажуулалтын ажилтай тул байхгүй байв/. 2.Тухайн үед эрт илрүүлэг үзлэгийг зохион байгуулах төлөвлөгөө байхгүй 3.Хорооны ажилтнуудаар дамжуулж үзлэгийн мэдээллийг хүргэн, мөн сувилагч нар утсаар, биеэр зар хүргэж байгаа. 4.Хүн амын судалгаатай, зорилтот бүлгийн судалгааг бүрэн гаргаагүй. Эмэгтэйчүүдийн бүртгэл байхгүй. 5.Тус эрүүл мэндийн төв 4 их эмчтэйгээс 3 нь эмнэлзүйн удирдамжтай,1 их эмч удирдамжгүй 6.Эмч нар удирдамжаа өөрийн болгож, дөр тутмын үйл ажиллагаанд ашиглах дадал эзэмшээгүй 7.Сургалтанд хамрагдсан эмч нар дотоодын сургалт хийгээгүй. 2011 онд сургалтанд хамрагдсан мэргэжилтнүүд бусдадаа мэдээлэл өгсөн. 2012 онд давтан сургалтын хамралт хангалтгүй. 8.Тус төвийн эмч, мэргэжилтнүүдийг байлцуулан гардан үйлдлийг /цусанд сахар, холестрин тодорхойлох шинжилгээ / хийлгүүлэхэд халдвар хамгааллын болон хог хаягдлын менежмент зөрчигдөж байсан. 9.Эмэгтэйчүүдийн үзлэгийн өрөөг тусад нь гаргаагүй, харин үзлэгийн өрөөнд зохион байгуулсан. Шаардлагатай багаж, хэрэгслийг /хажуугийн гэрэл... гэх мэт/ байрлуулаагүй, үзлэг шинжилгээ хийх стандартын шаардлагыг бүрэн хангаагүй, бэлтгэл ажил эхлэл төдий байсан. 10.Бүртгэлийн маягтад АД-ийг 3 удаа хэмжсэн бичлэг дутуу, чихрийн шинжингийн эрсдлийн үнэлгээг хийгээгүй. 11.ММСС-гаас нийлүүлэгдсэн багаж, эмнэлгийн хэрэгслийг хүлээж авсан, эм хадгалах зориулалтын агуулах байхгүй 12.Тус төв нь 4 сард 27 хүнийг эрт илрүүлэг үзлэгт хамруулсан.

36

13. МСС-ны материалын бүртгэл, мэдээлэл байхгүй. 14. ЭМН-ийн мэргэжлийн баг арга зүйн зөвлөгөө өгөөгүй. Үнэлгээний явцад үйл ажиллагаа бүрт зөвлөгөө өгч үзлэгийг эрчимжүүлэх, дотоод зохион байгуулалтыг сайжруулахыг зөвлөсөн.

7.“Мөнхийн Увидас” өрхийн эрүүл мэндийн төв

Хүн амын тоо 6500, 4 их эмч, 3 сувилагчтай.

1. ЭМС-ын зарим тушаалууд байхгүй, хэрэгжилт хангалтгүй. 2. Эрт илрүүлэг үзлэгийн 10 үйл ажиллагаа бүхий төлөвлөгөөтэй боловч

шаардлага хангахгүй, хэрэгжилт хангалтгүй. 3. Иргэдэд эрт илрүүлэг үзлэгийн талаарх мэдээллийг сайн дурын идэвхтэнүүд

болон хорооны 4 хэсгийн ахлагч нараар дамжуулан хүргэж байгаа. 4. Үзлэгт хамрагдвал зохих зорилтот бүлгийн судалгааг хийсэн боловч, үзлэгийн

график гаргаагүй, үзлэг жигдрээгүй. 5. Эмнэлзүйн удирдамж эмчийн тоогоор хүргэгдээгүй 2 эмчид дутуу байна 6. Эмч нар удирдамжаа өөрийн болгож, өдөр тутмын үйл ажиллагаандаа

ашиглах дадал эзэмшээгүй. 7. Сургалтанд хамрагдсан эмч нар дотоодын сургалтыг бүрэн хийгээгүй,

холестрол хэмжигч, глюкозметрийн ашиглалтын талаар сургалт хийсэн байв. 2011 онд сургалтанд хамрагдсан эмч, мэргэжилтнүүд бусдадаа мэдээлэл хүргэх маягаар мэдлэгээ хуваалцсан.

8. Гардан үйлдлийн явцад халдвар хамгааллын болон хог хаягдлын менежмент зөрчигдөж байсан.

9. Эмэгтэйчүүдийн үзлэгийн өрөөг стандартын шаардлага хангахгүй угаалтуургүй, жижиг талбайтай өрөөнд зохион байгуулсан байв. Хажуугийн нэмэлт гэрэлтүүлгийг шийдээгүй, шаардлагатай багаж тоног төхөөрөмжийн хангалт, бэлтгэл ажил эхлэл төдий байна. Үзлэгийн өрөөний зохион байгуулалт, бэлтгэл ажлын талаар заавар, зөвлөгөө өгсөн.

10. Холестрол хэмжигч, глюкометрийн монгол зааврыг уншиж үйл ажиллагаанд ашиглаж дадаагүй.

11. Зориулалтын эм хадгалах агуулах байхгүй. 12. Үзлэгийн бүртгэл маягтыг эмч бүр хөтлөхгүй, дундаа 1 журналтай хөтөлж

байсан. 13. БГ ЭМН-ээс 1 удаа хяналт, үнэлгээ хийсэн байсан.

ДҮГНЭЛТ

Баянгол Эрүүл мэндийн нэгдэлд

• Эрүүл мэндийн нэгдэл болон өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хийгдэж буй зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэг эхлэл шатандаа явагдаж байна. Эрт илрүүлэг үзлэгтэй холбоотой гарсан тушаал, шийдвэрүүд бүрэн хэрэгжээгүй

• Удирдлагын болон мэргэжлийн багууд эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг мэргэжил арга зүйгээр хангах ажил дутагдалтай, ажлын байранд дадлагажуулах сургалтыг бүрэн зохион байгуулаагүй.

• Үзлэг эхэлснээс хойш ЭМН-ийн хяналт үнэлгээний багийн гишүүд 1 удаа өрхийн эрүүл мэндийн төвүүдэд үнэлгээ хийсэн боловч үнэлгээний дүгнэлт, авсан арга хэмжээ тодорхойгүй байна.

• Эрт илрүүлэг үзлэгийн бэлтгэл, үйл ажиллагааны явцад дотоодын болон хөндлөнгийн хяналт үнэлгээг хийж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулаагүй байна.

37

Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд

• Ихэнх өрхийн эрүүл мэндийн төвүүдэд эрт илрүүлэг үзлэгтэй холбоотой эрүүл мэндийн сайдын зарим тушаал, ЗГХА-ЭМГ-ын даргын албан даалгавар байхгүй, тушаал шийдвэрийн хэрэгжилт хангалтгүй байна.

• Эрүүл мэндийн төвүүд хүн амын судалгаатай боловч зарим төвүүд үзлэгт хамрагдах зорилтот бүлгийн судалгааг гаргаагүй, бүх төвүүд үзлэгийн график төлөвлөгөө гаргаагүй, үйлчлүүлэгчдийг үзлэгт урих, мэдээлэл хүргэх ажил эхлэл төдий байна.

• Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд эмнэлзүйн удирдамжийг бүрэн уншиж эзэмшээгүй, үзлэг, оношлогоо, эмчилгээг удирдамжийн дагуу бүрэн хийхгүй байгаа нийтлэг дутагдал байна. ММСС-гийн санхүүжилтээр сургагдсан эмч, мэргэжилтнүүд дотоодын сургалтыг зохион байгуулж бусад мэргэжилтнүүдээ дадлагажуулах ажил хангалтгүйгээс холестрол хэмжигч, глюкометрийг бүрэн ашиглаж чадахгүй байна.

• Үзлэгийн явцад үйлчлүүлэгчдэд хийх МСС-ны ажил дутагдалтай, үйлчлүүлэгч бүрт тохирсон зөвлөгөө өгөхгүй, чадвар эзэмшээгүй байгаа нь эмнэл зүйн удирдамжийг бүрэн уншиж судлаагүйтэй холбоотой гэж үзэж байна.

• Эмэгтэйчүүдийн үзлэг хийх, пап тест авах өрөөг стандартын дагуу зохион байгуулаагүй /зарим төвийн өрөө тасалгаа хүрэлцээгүйгээс/, бэлтгэл ажил сайнгүй байна.

• Ихэнх төвд үзлэг, оношлогооны явцад хог хаягдлын менежмент зөрчигдөж байсан.

• Ихэнх төвд үзлэгт ашиглагдах эм, эмнэлгийн хэрэгслийг хадгалах зориулалтын агуулах, шүүгээ байхгүй.

• Эрт илрүүлэг үзлэгийн бүртгэлийн маягтын хөтлөлт бүрэн биш, ЭМС-ын 2012 оны 95-р тушаалын хавсралтаар батлагдсан журам, зааврыг мөрдөөгүйгээс зарим төвийн үзлэгийн 4 сарын тайлан, мэдээ буруу мэдээлэгдсэн байна.

Хяналт үнэлгээний багийн гишүүд үнэлгээ хийсэн байгууллага бүрт, дээрх асуудал бүрт заавар, зөвлөгөө өгч ажилласан.

ЗӨВЛӨМЖ

• Эрт илрүүлэг үзлэгтэй холбогдох тушаал, шийдвэрүүдийг бүрэн хэрэгжүүлж, эрүүл мэндийн төвүүдийг мэргэжлийн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж ажиллах

• ЭМН-ийн мэргэжлийн багийн гишүүд /ялангуяа зүрх судас, дотоод шүүрэл, эмэгтэйчүүдийн эмч нар/ өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж үзлэг, оношлогоонд арга зүйн зөвлөгөө өгөх

• Эрүүл мэндийн нэгдэл дээр өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нарыг гардан үйлдлийн /тухайлбал: цусанд сахар, холестрин тодорхойлох, пап тест авах/ сургалтанд хамруулж, дадлагажуулах

• Эрт илрүүлэг үзлэгийн мэдээллийг олон нийтэд хүргэх, үзлэгт зорилтот бүлгийнхэн, ялангуяа өрх сумын ЭМТ-д тэр бүр ханддаггүй үйлчлүүлэгчдийг татан оролцуулахад анхаарч, мэдээлэл сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх

• Дотоодын болон хөндлөнгийн хяналт үнэлгээг хийж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулж, үр дүнг тооцож ажиллах

• Эрүүл мэндийн нэгдэл болон төвүүдэд байгаа дээрх дутагдалтай үйл ажиллагаануудыг сайжруулах ажил зохион байгуулах

38

• Эрт илрүүлэг үзлэгтэй холбогдох асуудлуудыг ЭМН-ийн удирдлагын багийн хурлаар тухай бүр хэлэлцүүлж, холбогдох асуудлуудыг шийдвэрлүүлж, үзлэгийг эрчимжүүлж ажиллахыг зөвлөж байна.

НАЛАЙХ ДҮҮРЭГ

Халдварт бус өвчний эрт илрүүлгийн удирдамжуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт, үнэлгээ хийх удирдамжийн дагуу Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Ц.Хандармаа, Эмийн зохицуулах хэлтсийн мэргэжилтэн Д.Бямбадорж нар Налайх болон Багануур дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, “Ачлал-Налайх, Суврага-Налайх, Энэрэлт-Өлзий” өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллав.

Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн эмчилгээ чанарын албаны дарга Алтантуяа ажлаа танилцуулсан. ЭМН-ийн даргын 185 тоот тушаалаар удирдлагын болон мэргэжлийн баг байгуулагдсан. 2012 оны 31 тоот “Мэргэжлийн баг байгуулах” тухай тушаалыг хүчингүй болгосон. Халдварт бус өвчний эрт илрүүлгийн үзлэгийн ажлын төлөвлөгөөг гаргаж батлуулсан ч хэрэгжилт хангалтгүй байв. Үзлэгт хамрагдах хүн амын судалгааг нэгтгэж гаргаагүй, өрхийн эрүүл мэндийн төвүүд нь тус тусдаа гаргасан байлаа. Бүх өрхийн эрүүл мэндийн төвүүд интернетэд холбогдоогүй.Эрүүл мэндийн нэгдэл дээр сургалт, мэдээллийн ажил хийгддэг бөгөөд гардан үйлдлийн сургалт явуулсан. Мөн өрхийн эрүүл мэндийн төв дээр ПАП-ын /эсийн/ шинжилгээ хийх, яаж авах талаар сургалт явуулахаар төлөвлөгдсөн. Өрхийн эрүүл мэндийн төв бүрт хаяглалт, шошгожуулалт ба анхан шатны бүртгэл хариуцсан 2 хүн томилон ажиллуулж байгаа. Урилга, маягтыг хүлээн авч өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тараасан. Үзлэгт шаардлагатай зүйлээр бүрэн хангагдсан. Өрхийн эрүүл мэндийн төвүүд сар бүр үзлэгийн талаар тайлан өгдөг. Эмч нар их шинэчлэгдсэн. Хавдар бүртгэгчээр Б.Болор эмч ажиллаж байгаа ба одоо хавсарч хийж байгаа ажлыг нь үзлэг эхлэхээр болиулна.

ММСС-ийн “Эрүүл мэндийн төсөл”-ийн шугамаар дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудад хуваарилагдсан багаж, эмнэлгийн хэрэгсэл хуваарийн дагуу тараагдсан.

Ачлал-Налайх өрхийн эрүүл мэндийн төв нь 5612 хүнд үйлчилдэг. 30-60 насны эмэгтэйчүүдийн тоо 317, 40-64 насны хүн амын тоог гаргасан. Холбогдох тушаал, шийдвэрүүд бүрэн байсан, урилгыг тараасан байлаа. Эмнэлзүйн удирдамжийн хангалт хангалтгүй, уншиж эзэмшсэн байдал хангалтгүй байв. Холестерол, глюкоз хэмжигч аппаратуудын ашиглалт хэвийн. Суврага-Налайх өрхийн эрүүл мэндийн төв нь 5600 хүн амд үйлчилдэг. 30-60 насны эмэгтэйчүүдийн тоо 1090, 40-64 насны хүн амын тоо 1004. Холбогдох тушаал, шийдвэрүүд бүрэн байсан, урилгыг тараасан, үзлэгийн график гарган ажиллаж байсан. Эмнэлзүйн удирдамжийн хангалт хангалтгүй. Стандартын шаардлага хангасан эмийн агуулахтай. Дотоод хяналтыг Э.Намуун эмч хариуцан хийдэг. Иргэдэд зориулсан сургалт явуулсан. Хүн амын эрүүл мэндийн боловсрол хангалтгүй учраас сургалтанд хамрагдах нь цөөн байдаг. Артерийн гипертензийн үзлэгт 152 хамрагдсанаас 4 хүн, чихрийн шижингийн үзлэгт 117 хамрагдаж 1 хүн илрүүлсэн.Эмэгтэйчүүдийн үзлэг 8 сарын 1 нээс эхэлнэ.

БАГАНУУР ДҮҮРЭГ

Тус дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга Болормаа, ерөнхий зохицуулагч Солонго, сургалтын арга зүйч Д.Оюунбаасан нартай уулзлаа. Дүүргийн засаг даргын захирамж гарсан. Шинэбаяр сургагч багш сургалтыг зохион байгуулсан. ПАП-ын шинжилгээг хэрхэн авах талаар Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нарт сургалт хийсэн. Үзлэгт хамрагдаж байгаа хүмүүсээс давхар мазок, бактериалогийн

39

шинжилгээ хийх зорилттой ажиллаж байна. Зорилтот бүлгийн 98 хүн үзлэгт хамрагдсан.

“Энэрэлт-Өлзий” эрүүл мэндийн төв нь 7708 хүн амд үйлчилдэг. 30-60 насны энэ жил үзлэгт хамрагдах эмэгтэйчүүдийн тоо 346 бөгөөд 22 нь үзлэгт хамрагдсан. Холбогдох тушаал, шийдвэрүүд хангалтгүй байсан ба дутуу байсныг нь гүйцээж өгсөн. Урилгыг тарааж эхэлсэн. Эмнэлзүйн удирдамж эмчийн тоогоор хангагдсан ба уншиж, эзэмшсэн байдал хангалтгүй байлаа. Сургалтанд хамрагдсан эмч нь бусдадаа сургалт мэдээлэл хийгээгүй. Артерийн гипертензи, чихрийн шижингийн үзлэгт нийт 197 хүн хамрагдсан. ЭМН-ээс зохион байгуулсан сургалтанд хамрагдаагүй.

Үнэлгээнээс харахад “Халдварт бус өвчний эрт илрүүлэг” үзлэгийн төлөвлөгөө болон үзлэгт хамрагдах хүмүүсийн судалгаа бүрэн хийгдээгүй, үзлэг жигдрээгүй, эмнэлзүйн удирдамжуудыг уншиж судлаагүй байсан. Цаашид Эрүүл мэндийн сайдын 2011 оны 168 тоот, 2012 оны 76, 96, 95 тоот тушаал, ЗГХА-ЭМГ-ын даргын 436 тоот албан даалгаврыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх, иргэдэд хандсан мэдээллийг сайжруулах, эмнэлзүйн удирдамжуудыг сайтар уншиж өөрийн болгох, эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулах, эрт илрүүлгийн үзлэгийг өдөр тутмын үзлэг болгон тогтмолжуулан ажиллахыг зөвлөсөн.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газрын дэд даргын баталсан удирдамжийн дагуу 2012 оны 5 дугаар сарын 29 ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл “ТОНЭ”, “Гурван тэрх”, өрхийн эрүүл мэндийн төвүүдээр халдварт бус өвчний эрт илрүүлгийн үзлэг хэрхэн хийгдэж буй, бүртгэл маягтын хөтлөлт, тайлан мэдээ хэрхэн өгсөн талаар хянаж, газар дээр нь мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан.

1.“ТОНЭ” өрхийн эрүүл мэндийн төв

Тус өрхийн эрүүл мэндийн төв 5 их эмч, 3 сувилагчтай үйл ажиллагаагаа явуулдаг. Хүн амын тоо 11661, үүнээс 40-65 насны 2052 хүн байна.

Халдварт бус өвчний эрт илрүүлгийн үзлэгийг хийж эхлээгүй, үзлэгийн маягтаа хүлээж аваад байж байна гэлээ. Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар халдварт бус өвчний эрт илрүүлгийн үзлэгийн талаар тодорхой сайн ойлголтгүй, удирдамж заавар, тушаалтай танилцаагүй байсан дутагдал илэрлээ.Энэ нь Нийгслэлийн эрүүл мэндийн газраас болон Эрүүл мэндийн нэгдлээс удирдамж заавар өгөөгүй, дотоодын хяналт хийгдээгүй байгаатай холбоотой гэж үзлээ. Тонэ өрхийн эмнэлэгт эрт илрүүлгийн үзлэгийн хамралт хангалтгүй байна.

Иймд ЗГХА-ЭМГазраас хяналт, үнэлгээ хийсэн баг газар дээр нь тушаал, заавар, удирдамжийг танилцуулж, үзлэгийн маягтаа хэрхэн яаж хөтлөх талаар жишээтэйгээр зааж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллалаа.

2.“Гурван тэрх” өрхийн эрүүл мэндийн төв

Өрхийн эрүүл мэндийн төв 5 их эмч, 6 сувилагчтай үйл ажиллагаагаа явуулдаг. Хүн амын тоо 15510, үүнээс 40-65 насны 2939 хүн байна байна.

Үзлэг эхэлснээс хойш артерийн гитертензийн эрт илрүүлэг үзлэгт 121 хүн хамруулснаас үр дүнгийн үзүүлэлтээр хэвийн 89, артерийн гипертензи байж болох 32, батлагдсан артерийн гипертензи 0 хүнд илэрсэн байна. Чихрийн шижин хэв шинж 2 эрт илрүүлэг үзлэгт 67 хүнийг хамруулж, үр дүнгийн үзүүлэлтээр 60 хүн хэвийн байна.

40

ММСС-гаас зохион байгуулсан эрт илрүүлгийн үзлэгт хамруулах сургалтанд уг өрхийн эмнэлгээс 2 их эмч, 2 сувилагч хамрагдсан. Сургалтад хамрагдсан эмч, сувилагч нар бусад эмч, сувилагчиддаа ажлын байран дээр сургалт хийсэн.

Эрт илрүүлгийн үзлэгийн маягтыг 50 ш-ыг тус өрхийн эмнэлэгт өгсөн байна. Маягтаа өөрсдөө хувилаад хэрэглэж байгаа. Маягтын хөтлөлт зааврын дагуу хөтөлсөн байна. Тус өрхийн эрүүл иэндийн төвд эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт болон үзлэгийн маягтын хөтлөлт харьцангуй хангалттай түвшинд явагдаж байна гэж үзлээ.

Өрхийн эмнэлгүүдэд эрт илрүүлгийн үзлэгийн бүртгэл, мэдээллийн талаар Сонгинохайрхан дүүргийн нийгмийн эрүүл мэндийн төвийн статистикч их эмч Оюунтунгалагт танилцуулж, илэрсэн зөрчил, мэдээний алдааг залруулж, өрхийн эмнэлгийн эмч, ажилчдаа мэргэжил арга зүйгээр хангаж ажиллах шаардлагатай байгааг зөвлөсөн.

41

Хавсралт 1 Хяналт, үнэлгээ хийсэн эрүүл мэндийн байгууллагуудын нэрсийн жагсаалт

№ Аймаг, дүүрэг Эрүүл мэндийн байгууллагын нэр

1. Архангай аймаг Аймгийн нэгдсэн эмнэлэг

2. Хашаат сумын эрүүл мэндийн төв

3. Их тамир сумын эрүүл мэндийн төв

4. Чулуут сумын эрүүл мэндийн төв

5. Баянхонгор аймаг Аймгийн нэгдсэн эмнэлэг

6. “Оточ номгон” өрхийн эрүүл мэндийн төв

7. “ЭБСУ” өрхийн эрүүл мэндийн төв

8. Өлзийт сумын эрүүл мэндийн төв

9. Баян-Овоо сумын эрүүл мэндийн төв

10. Шаргалжуут тосгоны эрүүл мэндийн төв

11. Говь-Алтай аймаг Аймгийн нэгдсэн эмнэлэг

12. “Энх-Алтай” өрхийн эрүүл мэндийн төв

13. “Жаргалан-Алтай” өрхийн эрүүл мэндийн төв

14. Гуулин сумдын эрүүл мэндийн төвийн

15. Дэлгэр сумын эрүүл мэндийн төв

16. Тайшир сумын эрүүл мэндийн төв

17. Говьсүмбэр аймаг Аймгийн нэгдсэн эмнэлэг

18. Шивээговь сумын эрүүл мэндийн төв

19. “Энх тус дэм” өрхийн эрүүл мэндийн төв

20. Дорнод аймаг БОЭТ

21. Булган сумын эрүүл мэндийн төв

22. Хөлөнбуйр сумын эрүүл мэндийн төв

23. “Мянган жаргалан” өрхийн эрүүл мэндийн төв

24. “Ягаан цээнэ” өрхийн эрүүл мэндийн төв

25. “Асралт-Үйлс” өрхийн эрүүл мэндийн төв

26. Дундговь аймаг Аймгийн нэгдсэн эмнэлэг

42

27. “Өлзий мандал” өрхийн эрүүл мэндийн төв

28. “Боржигон мандал” өрхийн эрүүл мэндийн төв

29. Говь-Угтаал сумын эрүүл мэндийн төв

30. Гурвансайхан сумын эрүүл мэндийн төв

31. Дэлгэрцогт сумын эрүүл мэндийн төв

32. Төв аймаг Аймгийн нэгдсэн эмнэлэг

33. “Баруун урт” өрхийн эрүүл мэндийн төв

34. Борнуур сумын эрүүл мэндийн төв

35. Жаргалант сумын эрүүл мэндийн төв

36. Сүхбаатар аймаг Аймгийн нэгдсэн эмнэлэг

37. Сүхбаатар сумын эрүүл мэндийн төв

38. Халзан сумын эрүүл мэндийн төв

39. Ховд аймаг БОЭТ

40. Дуут сумын эрүүл мэндийн төв

41. “Баатархайрхан” өрхийн эрүүл мэндийн төв

42. “Бугат “өрхийн эрүүл мэндийн төв

43. “Буянт” өрхийн эрүүл мэндийн төв

44. “Жаргалант” өрхийн эрүүл мэндийн төв

45. “Рашаант” өрхийн эрүүл мэндийн төв

46. Хөвсгөл аймаг Аймгийн нэгдсэн эмнэлэг

47. “Дэлгэр мөрөн” өрхийн эрүүл мэндийн төв

48. “Энэрэл” өрхийн эрүүл мэндийн төв

49. Хатгал сумын сум дундын эмнэлэг

50. Ар булаг сумын эрүүл мэндийн төв

51. Алаг-Эрдэнэ сумын эрүүл мэндийн төв

52. Хэнтий аймаг Аймгийн нэгдсэн эмнэлэг

53. Жаргалтхаан сумын эрүүл мэндийн төв

54. Мөрөн сумын эрүүл мэндийн төв

55. УБ.Баянгол дүүрэг Эрүүл мэндийн нэгдэл

43

56.

“Ариун чанар” өрхийн эрүүл мэндийн төв

57. “Ангирмаа” өрхийн эрүүл мэндийн төв

58. “Гурвансанчир” өрхийн эрүүл мэндийн төв

59. “Их-Амгалан” өрхийн эрүүл мэндийн төв

60. “Мэлмий хурц” өрхийн эрүүл мэндийн төв

61. “Мөнхийн Увидас” өрхийн эрүүл мэндийн төв

62. Багануур дүүрэг Эрүүл мэндийн нэгдэл

63. “Ач-Элбэрэл” өрхийн эрүүл мэндийн төв

64. “Энэрэлт-Өлзий” өрхийн эрүүл мэндийн төв

65. “Биваангирд” өрхийн эрүүл мэндийн төв

66. Налайх дүүрэг Эрүүл мэндийн нэгдэл

67. “Амь-Эрдэнэ” өрхийн эрүүл мэндийн төв

68. “Нарны эрч” өрхийн эрүүл мэндийн төв

69. “Ачлал-Налайх” өрхийн эрүүл мэндийн төв

70. “Суврага-Налайх” өрхийн эрүүл мэндийн төв

71. Сонгинохайрхан дүүрэг .“ТОНЭ” өрхийн эрүүл мэндийн төв

72. “Гурван тэрх” өрхийн эрүүл мэндийн төв

44

Хавсралт 2

Зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэгийн үнэлгээний хуудас

Аймгийн нэр...........................

Аймгийн нэгдсэн эмнэлэг

2012 ..... сарын ...... өдөр

№ Үзүүлэлт Тийм /хангалттай

Үгүй /хангалтгүй

Нэмэлт тайлбар

1. Эрт илрүүлэг үзлэгтэй холбоотой тушаал, шийдвэрүүд хүрсэн эсэх, хэрэгжүүлэх талаар зохион байгуулсан ажил /ЭМС-дын 2012 оны 76, 95, 96-р тушаал, ЭМГ-ын даргын 2012.04.24-ны өдрийн 436 дугаар албан даалгавар/

2. Эрт илрүүлэг үзлэгийн төлөвлөгөө боловсруулж, батлуулсан, хэрэгжилтийн байдал

3. Удирдлагын болон мэргэжлийн багийн зохион байгуулалт, мэргэжил арга зүйгээр хангасан байдал, хийсэн үйл ажиллагаа

4. ЭМН-ийн төрөлжсөн мэргэжлийн кабинетуудад хийгдэж буй үзлэг, оношлогоо, эмчилгээний бэлэн байдал /өрөө, багаж тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгсэл, хог хагдлын менежмент гэх мэт/

Дотор /Зүрх судас

Дотоод шүүрэл

Эмэгтэйчүүд

Мэс засал

Хавдар

Цитологи лаборатори

Маммаграфийн өрөө

5. Эмч, мэргэжилтний хангалт /дээрх мэргэжлийн эмч нар болон хавдар бүртгэгч/

6. Үзлэгт хамрагдвал зохих

үйлчлүүлэгчдийн бүртгэл, үзлэгийн графикийг гаргасан байдал /Дүүргийн хэмжээнд зорилтот бүлгийн судалгаа гаргасан эсэх/

45

7. Эмнэлзүйн удирдамжийн хангалт /эмчийн тоогоор/

8. Эмч, мэргэжилтнүүдийн эмнэлзүйн удирдамжийг уншиж эзэмшсэн байдал

9. Сургалтанд хамрагдсан эмч бусад мэргэжилтнүүдэд сургалт явуулсан эсэх /Мэргэжлийн эмч нар өрхийн ЭМТ-ийн эмч, мэргэжилтнийг арга зүйгээр хангах талаар хийсэн ажил/

10. Үзлэг, оношлогооны явц дахь эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм баримтлах /ариутгал, халдваргүйтгэл, хог хаягдлын менежмент/

11. Хуваарилагдсан багаж, эмнэлгийн хэрэгслийн бүртгэл, ашиглалт, зарцуулалтын байдал

12. Эм, хэрэгслийг хадгалах стандартын шаардлага хангасан өрөө, агуулах

13. Эрт илрүүлгийн үзлэгийн бүртгэлийн маягтын хангалт

14. Үзлэгийн бүртгэлийн маягтын хөтлөлт

15. МСС-ны материалын хангалт/төрөл, тоо/

16. Хяналт, үнэлгээ /Хэдэн удаа хийгдсэн, хөндлөн гийн хяналтыг хаанаас хийсэн, хаана хийсэн/

Дотоодын

Хөндлөнгийн

17. Дүүргийн хэмжээнд үзлэгт хамрагдсан нийт хүний тоо, % /04 сарын тайлангаар 5 сарын тайлангаар/

46

Хавсралт 3

Зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэгийн үнэлгээний хуудас

Аймаг, хотын нэр:...................................................

Эрүүл мэндийн байгууллагын нэр......................./Сум, өрх, тосгоны ЭМТ, сум дундын эмнэлэг/

2012 ..... сарын ...... өдөр

№ Үзүүлэлт Тийм /хангалттай

Үгүй /хангалтгүй

Нэмэлт тайлбар

Хүн амын тоо: 40-64 насны хүн амын тоо: 30-60 насны эмэгтэйчүүдийн тоо:

1. Эрт илрүүлэг үзлэгтэй холбоотой тушаал, шийдвэрүүд хүрсэн эсэх, хэрэгжилтийн байдал /ЭМС-дын 2012 оны 76, 95, 96-р тушаал, ЭМГ-ын даргын 2012.04.24-ны өдрийн 436 дугаар албан даалгавар, 2012 оны 596 тоот албан бичиг/

2. Эрт илрүүлэг үзлэгийн төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлж байгаа эсэх

3. Үйлчлүүлэгчийг үзлэгт урих, мэдээлэл хүргэх ажил /урилга/-ын зохион байгуулалт, үр дүн

4. Үзлэгт хамрагдвал зохих үйлчлүүлэгчдийн бүртгэл, үзлэгийн графикийг гаргасан байдал, хэрэгжилт

5. Эмнэлзүйн удирдамжийн хангалт /эмчийн тоогоор/

6. Эмч, мэргэжилтнүүдийн эмнэлзүйн удирдамжийг уншиж эзэмшсэн байдал /гардан үйлдэл хийлгэж үзэх, үйлчлүүлэгчид зөвлөгөө өгөх, ярилцлага хийх/

7. Сургалтанд хамрагдсан эмч бусад мэргэжилтнүүдэд сургалт явуулсан эсэх

8. Үзлэг, оношлогооны явц дахь эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм баримтлах /ариутгал, халдваргүйтгэл, хог хаягдлын менежмент/

9. Эмэгтэйчүүдийн үзлэгийн өрөө болон бусад бэлтгэлийг хангасан байдал

47

10. Холестерол хэмжигчийг ашиглалт /гардан үйлдэл хийлгэх/

11. Глюзозометрийн ашиглалт /гардан үйлдэл хийлгэх/

12. Багажны монгол заавартай, ашиглалт

13. Хуваарилагдсан багаж, эмнэлгийн хэрэгслийн бүртгэл, ашиглалт, зарцуулалтын байдал

14. Эм, хэрэгслийг хадгалах стандартын шаардлага хангасан өрөө, агуулах

15. Эрт илрүүлгийн үзлэгийн бүртгэлийн маягтын хангалт

16. Үзлэгийн бүртгэлийн маягтын хөтлөлт

17. МСС-ны материалын хангалт /төрөл, тоо/

18. Удирдлагын болон мэргэжлийн баг арга зүйгээр хангасан байдал

19. Дотоодын хяналт хийгдсэн / Тухайн байгууллага болон аймаг, нийслэлийн ЭМГ, бусад байгууллага /

20. Үзлэгт хамрагдсан нийт хүний тоо, % /04 сарын 07-ны өдрөөс хойш/

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ-ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР