26
Эмнэлзүйн Анагаах Ухааны Монголын Сэтгүүл Цуврал 1, Хавсралт 1, 2014 оны 12 сар Mongolian Journal of Clinical Medicine Volume 1, Supplement 1, December 2014 Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг 2014 онд

Эмнэлзүйн Анагаах Ухааны Монголын Сэтгүүл

Embed Size (px)

Citation preview

Page 1: Эмнэлзүйн Анагаах Ухааны Монголын Сэтгүүл

Эмнэлзүйн Анагаах Ухааны Монголын СэтгүүлЦуврал 1, Хавсралт 1, 2014 оны 12 сар

Mongolian Journal of Clinical MedicineVolume 1, Supplement 1, December 2014

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг2014 онд

Page 2: Эмнэлзүйн Анагаах Ухааны Монголын Сэтгүүл
Page 3: Эмнэлзүйн Анагаах Ухааны Монголын Сэтгүүл

3 Хавсралт 1, 2014 / Эмнэлзүйн Анагаах Ухааны Монголын Сэтгүүл

Мэдээ

Эмнэлзүйн Анагаах Ухааны Монголын СэтгүүлЦуврал 1, Хавсралт 1, 2014 оны 12 сар

Mongolian Journal of Clinical MedicineVolume 1, Supplement 1, December 2014

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг2014 онд

Page 4: Эмнэлзүйн Анагаах Ухааны Монголын Сэтгүүл

4 Хавсралт 1, 2014 / Эмнэлзүйн Анагаах Ухааны Монголын Сэтгүүл

Мэдээ

Ерөнхий эрхлэгч: Б.Бямбадорж, АУ-ы доктор, дэд профессор, Улсын Нэгдүгээр Төв ЭмнэлэгОрлогч эрхлэгч: Л.Баттөр, АУ-ы доктор, дэд профессор, Улсын Нэгдүгээр Төв ЭмнэлэгНарийн бичигийн дарга: П.Мөнхтуул, Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг

Эмнэлзүйн Анагаах Ухааны Монголын Сэтгүүл (Mongolian Journal of Clinical Medicine)Монгол нэрийн товчлол: ЭЗАУМСАнгли нэрийн товчлол: Mon J Clin Med

Холбоо барих хаяг: Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, С.Зоригийн гудамж-2, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 210648, Монгол улсУтас: 11-318007Факс: 976-11-323857Имэйл хаяг: [email protected]

Page 5: Эмнэлзүйн Анагаах Ухааны Монголын Сэтгүүл

5 Хавсралт 1, 2014 / Эмнэлзүйн Анагаах Ухааны Монголын Сэтгүүл

Мэдээ

Мэндчилгээ

Бид Эмнэлзүйн Анагаах Ухааны Монголын Сэтгүүлийн анхны дугаарыг Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Эрдмийн чуулганыг тохиолдуулан хэвлэж байсан бол одоо тус сэтгүүлийхээ Хавсралт дугааруудаар улсын болон хувийн эмнэлгүүдийн танилцуулга, эрүүл мэндийн системийн мэдээ, мэдээллүүдийг байршуулсан сонин хэлбэрээр гаргахад бэлэн боллоо.

Хавсралт дугаарын анхдугаарт Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн товч танилцуулга, 2014 оны амжилт бүтээл, мэдээ, мэдээллүүдийг багтаан уншигч та бүхний гарт хүрч байна.

Ерөнхий эрхлэгч Б.Бямбадорж, АУ-ы доктор, дэд профессор, Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг

Page 6: Эмнэлзүйн Анагаах Ухааны Монголын Сэтгүүл

6 Хавсралт 1, 2014 / Эмнэлзүйн Анагаах Ухааны Монголын Сэтгүүл

Мэдээ

Page 7: Эмнэлзүйн Анагаах Ухааны Монголын Сэтгүүл

7 Хавсралт 1, 2014 / Эмнэлзүйн Анагаах Ухааны Монголын Сэтгүүл

Мэдээ

Алсын хараа:Бид эрүүл мэндийн салбарын хөгжлийн өнгийг тодорхойлж хэзээд анхдагч, манлайлагч байх

Эрхэм зорилго:Үйлчилгээний соёлыг эрхэмлэн, технологи инновацид тулгуурлан иргэдэд нотолгоонд суурилсан эмнэлзүйн тусламж үйлчилгээг чадварлаг багаар үзүүлж, сургалт, эрдэм шинжилгээний бааз болж, их сургуулийн эмнэлгийн сонгодог загвараар Төв Азийн тэргүүлэх эмнэлэг болон хөгжих

Үнэт зүйл:Зууны түүхтэй ууган эмнэлгийн бахархалАрвин туршлага – дэг сургуульАнхдагч, манлайлагч ньХаламж хүндлэл, сэтгэл шингэсэн үйлчилгээТүмний итгэл, бидний хариуцлага

Page 8: Эмнэлзүйн Анагаах Ухааны Монголын Сэтгүүл

8 Хавсралт 1, 2014 / Эмнэлзүйн Анагаах Ухааны Монголын Сэтгүүл

Мэдээ

2014 онд Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг тооны хэлээр

1 – анх удаа Ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгах технологи

3 – Анагаах Ухааны Доктор төрлөө

7 сая евро Австрийн засгийн газрын төсөл

8 – Магистр төрлөө

9 – Алтан гадас одонтон, 2 хөдөлмөрийн хүндэт медальтан нэг өдөр төрлөө

11:00 – Албан бус ажлын хэсгийг санаачлан зохион байгуулж, төсвийн орлогыг бодитойгор нэмэгдүүлж нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэв

16 дах Элэг шилжүүлэн суулгах хагалгаа, анх удаа хүүхдэд элэг шилжүүлэн суулгах 2 хагалгаа

77 сая төгрөгийн “Эрхтэн шилжүүлэн суулгалтын эд нийцэл, дархлаа хяналтын судалгаа”-ны төсөл

96 дах Бөөр шилжүүлэн суулгах хагалгаа, анх удаа донорын бөөрийг дурангын аргаар авч шилжүүлэн суулгалаа

220 000 хүнд бүрэн үйлчлэх амбулаторийн үндсэн үзлэг шинжилгээний тоног төхөөрөмж

312 000 еврогийн Хос толгойт спект-гамма камер.

Page 9: Эмнэлзүйн Анагаах Ухааны Монголын Сэтгүүл

9 Хавсралт 1, 2014 / Эмнэлзүйн Анагаах Ухааны Монголын Сэтгүүл

Мэдээ

2014 оны УНТЭ-ийн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна

Лого, алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйл шинэчлэгдсэн

УНТЭ-ийн Brand Book-тэй боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2014 оны “Шилдэг залуу эмч” шагналын эзнээр УНТЭ-ийн бөөрний мэс заслын эмч М.Эрдэнэсайхан тодорсон.

Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн 60 жилийн нэрэмжит спортын наадамд багаараа тэргүүн байр эзэлж цомын эзэд болсон

Эрүүл мэндийн байгууллагуудын төгсөлтийн дараах сургалтанд суралцагчдийн дунд зохиогдсон спортын наадамд түрүүлж, цомын эзэд болсон

Page 10: Эмнэлзүйн Анагаах Ухааны Монголын Сэтгүүл

10 Хавсралт 1, 2014 / Эмнэлзүйн Анагаах Ухааны Монголын Сэтгүүл

Мэдээ

2014 оны УНТЭ-ийн онцлох үйл явдлууд

Эмнэлзүйд

Ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгах технологийг нэвтрүүлж эрүүл мэндийн салбартаа олимпийн алтан медальтай дүйцэхүйц амжилт гаргалаа.

Элэг шилжүүлэн суулгах 16 дах хагалгаа, үүнд анх удаа хүүхдэд элэг шилжүүлэн суулгах 2 хагалгааг хийлээ.

Монгол улсад 96 дахь бөөр шилжүүлэн суулгах хагалгаа, үүнд анх удаагаа донорын бөөрийг дурангын аргаар авч шилжүүлэн суулгалаа.

Монгол улсад анх удаа хүүхдэд элэг шилжүүлэн суулгах хагалгааны дараа

Page 11: Эмнэлзүйн Анагаах Ухааны Монголын Сэтгүүл

11 Хавсралт 1, 2014 / Эмнэлзүйн Анагаах Ухааны Монголын Сэтгүүл

Мэдээ

2014 оны УНТЭ-ийн онцлох үйл явдлууд

Эмнэлзүйд

Хэвлийн диализийг бүрэн нутагшууллаа

Эмчилгээний хоол үйлдвэрлэлийн технологийн салбарт эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны үеийн Вакум гал тогоог шинээр бий болголоо

Гастроэнтерологийн төв нь дурангийн оношлогоо эмчилгээнд дурангаар ходоодны салст хуулах (ES-D-Endoscopic submucosal dissection) мэс ажилбарыг нэвтрүүлсэн

Зүрхний титэм судасны оношлогоо, эмчилгээний судсан доторх мэс ажилбарт радиологийн технологи

Цээжний хөндийн дурангийн мэс заслыг нутагшууллаа.

World Transplantation Congress-т оролцсон эрхтэн шилжүүлэн суулгах багийн төлөөлөл. АНУ, 2014 оны 7 сар

Page 12: Эмнэлзүйн Анагаах Ухааны Монголын Сэтгүүл

12 Хавсралт 1, 2014 / Эмнэлзүйн Анагаах Ухааны Монголын Сэтгүүл

Мэдээ

2014 оны УНТЭ-ийн онцлох үйл явдлууд

Эмнэлзүйд

Эмнэлзүйн тусламж, үйлчилгээний “Багийн удирдлагын тогтолцоо”, хүний нөөцийн Карьерийн шинэ тогтолцоог нэвтрүүлж эмчилгээний болон сувилахуйн багаар үйл ажиллагаа явуулж байна

“Шуурхай удирдлагын алба”-ыг байгууллаа

“Топ-10 өвчин”-ий эмнэлзүйн хөтөч удирдамжуудыг боловсруулсан

“Эрчимт эмчилгээний тасгийн олон эмэнд тэсвэртэй нянгийн халдварыг бууруулах” төсөл хэрэгжүүлсэн

“Хагалгааны өрөөний цагийн менежмент”-ийн төсөл хэрэгжиж байна.

Page 13: Эмнэлзүйн Анагаах Ухааны Монголын Сэтгүүл

13 Хавсралт 1, 2014 / Эмнэлзүйн Анагаах Ухааны Монголын Сэтгүүл

Мэдээ

2014 оны УНТЭ-ийн онцлох үйл явдлууд

УНТЭ-ийн хамт олны амжилт бүтээлийг төр засаг өндрөөр үнэлж нэг өдөр 8 алтан гадас одонтон, 2 хөдөлмөрийн хүндэт медальтан төрлөө

“Алтан гадас одон”-гоор1. Д.Дэмчигсүрэн - Хангамж Түгээлтийн Албаны эмнэлгийн хэрэгсэл хариуцсан нярав2. Н.Оюунгэрэл - Дүрс оношлогооны төв, рентген техникч3. Т.Рэгзэдмаа - Уушгины Эмгэг Судлалын Тасгийн харшлын их эмч4. Л.Батцэцэг - Дүрс оношлогооны тасгийн сувилагч5. Д.Баян-Өндөр - Бөөрний Мэс Заслын Тасгийн эрхлэгч6. Н.Наранцацрал - Гемодиализын тасгийн ахлах сувилагч7. Б.Төмөрбаатар - Нүд судлалын тасгийн их эмч8. Т.Должин - Эмнэлзүйн эмгэг судлалын нэгдсэн лабораторийн хатгалтын сувилагч

“Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар1. Н.Баярсайхан - Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төвийн сувилагч2. Н.Гантогоо - Гемодиализын тасгийн арга зүйч сувилагч

Page 14: Эмнэлзүйн Анагаах Ухааны Монголын Сэтгүүл

14 Хавсралт 1, 2014 / Эмнэлзүйн Анагаах Ухааны Монголын Сэтгүүл

Мэдээ

2014 оны УНТЭ-ийн онцлох үйл явдлууд

Эрдэм шинжилгээ

АУ-ы доктор 3, магистр 8 шинээр төрөн гарч нийт 20 эмч АУ-ны доктор зэрэгтэй боллоо

Эмнэлгүүдийн эмнэлзүйн шилдэг бүтээл шалгаруулах “Вансэмбэрүү” эрдэм шинжилгээний анхдугаар чуулганыг зохион байгууллаа

Эмнэлзүйн Анагаах Ухааны Монголын Сэтгүүлийг санаачлан, анхны дугаар хэвлэгдэн гарсан төдийгүй олон улсын ISSN: 2313-8394 авлаа.

УНТЭ-ийн 35 дах удаагийн эрдмийн чуулган,эмнэлгүүдийн эмнэлзүйн шилдэг бүтээл шалгаруулах

“Вансэмбэрүү” эрдэм шинжилгээний анхдугаар чуулган. 2014 оны 04 сар

Page 15: Эмнэлзүйн Анагаах Ухааны Монголын Сэтгүүл

15 Хавсралт 1, 2014 / Эмнэлзүйн Анагаах Ухааны Монголын Сэтгүүл

Мэдээ

2014 оны УНТЭ-ийн онцлох үйл явдлууд

Сургалт

2014-2016 оны хичээлийн жилд нийт 97 үндсэн мэргэжлийн резиденс эмч нар сургалтанд шинээр элсэн орж УНТЭ-ийн ам бүл өргөжин тэллээ.

УНТЭ-ийн 2014-2016 оны хичээлийн жилд шинээр элсэн орсон резиденс эмч нарын хичээлийн жилийн нээлтийн ёслол. 2014 оны 10 сар

Page 16: Эмнэлзүйн Анагаах Ухааны Монголын Сэтгүүл

16 Хавсралт 1, 2014 / Эмнэлзүйн Анагаах Ухааны Монголын Сэтгүүл

Мэдээ

2014 оны УНТЭ-ийн онцлох үйл явдлууд

Хамтын ажиллагаа

Гадаад сургалтанд нийтдээ 85 эмч, мэргэжилтнүүд хамрагдаж нийт сургалтанд хамрагдсан хугацаа 1854 хоногтой тэнцэх хэмжээтэй байна

International clinic-ийг санаачлан БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагатай хамтран үйл ажиллагаа явуулж эхлээд байна

Эрхтэн шилжүүлэн суулгах багийн хамт олон World Transplantation Congress-т оролцсон

Япон улсын Тохогийн Их Сургуультай хамтын ажиллагаа эхлүүллээ.

Япон улсын Тохогийн Их Сургуульд айлчилсан төлөөлөгчид: УНТЭ-ийн ерөнхий захирал Б.Бямбадорж, дэд захирал

Д.Чулуунбаатар, дэд захирал Л.Баттөр нар. Токио, 2014 он

Page 17: Эмнэлзүйн Анагаах Ухааны Монголын Сэтгүүл

17 Хавсралт 1, 2014 / Эмнэлзүйн Анагаах Ухааны Монголын Сэтгүүл

Мэдээ

2014 оны УНТЭ-ийн онцлох үйл явдлууд

Дэмжих үйлчилгээ

Эмнэлгийн цахилгааны трансформаторийг шинэчилсэн ба дэмжих үйлчилгээний чиглэлээр 46 шинэ технологийг нэвтрүүлж эмнэлгийн найдвартай ажиллагаанд том ахиц гарсан юм

УНТЭ-ийн эрүүл мэндийн даатгал болон өөрийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор “11:00” албан бус ажлын хэсгийг санаачлан зохион байгуулж, төсвийн орлогыг бодитойгор нэмэгдүүлж нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэв

УНТЭ-ийг хөгжүүлэх “Бизнес төлөвлөгөө” батлагдсан.

Угаалгын тасгийн тоног төхөөрөмж бүрэн шинэчлэгдэж, хүчин чадал нэмэгдсэн, зөв урсгалтай угаалгын хэсэгтэй боллоо

УНТЭ-ийн өргөтгөлийн барилгын үйл ажиллагаа үргэлжлэн явагдаж дуусах шатандаа орлоо.

Эмнэлгийн ажилчид, мэргэжил дээшлүүлж буй мэргэжилтнүүдийн 12 давхар нийтийн байр, B, C блокийн засвар, 5 давхар автомашины зогсоолын зураг төсөл хийгдлээ.

Page 18: Эмнэлзүйн Анагаах Ухааны Монголын Сэтгүүл

18 Хавсралт 1, 2014 / Эмнэлзүйн Анагаах Ухааны Монголын Сэтгүүл

Мэдээ

2014 оны УНТЭ-ийн онцлох үйл явдлууд

Үйлчилгээ, маркетинг

Дуугүй хөтөчтэй боллоо

Хамт олны санаачлагаар “Аюулгүй WC” компанит ажлыг зохион байгуулж тасаг болон амбулаторийн нийт 10 бие засах газрыг тохижуулж үйлчилгээний орчинг сайжруулав

Улаанбаатар Нэгтгэлтэй хамтын ажиллагааны хүрээнд 30 сая орчим төгрөгний хөрөнгө оруулалт хийж орчны зүлэгжилт, цэцэрлэгжилт хийгдлээ

Угтах үйлчилгээний хэсгийг бүрэн шинэчилж, шинэ өнгө төрхтэй болсон

Амбулаторийн үйлчлүүлэгчдийн 120 сандлыг бүрэн шинэчилсэн

Сэтгэлд нийцсэн эргэх үйлчилгээний хэсэгтэй боллоо.

Page 19: Эмнэлзүйн Анагаах Ухааны Монголын Сэтгүүл

19 Хавсралт 1, 2014 / Эмнэлзүйн Анагаах Ухааны Монголын Сэтгүүл

Мэдээ

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгээс “Алтан намар – 2014” аянг эхлүүллээ

2014 оны 09 сарын 19-20, Баянгол сум, Сэлэнгэ

Намарын сэрүү айсуй энэ өдрүүдэд газар тариаланчид маань Монгол улсыхаа хүн амыг тариа будаа, хүнс ногоогоор хангах нөр их хөдөлмөрийн аяндаа гарчээ. Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн хамт олон Алтан намар – 2014 аяныг санаачлан газар тариаланчиддаа гар бие туслах, сэтгэлийн дэм өгөх, тэднийхээ эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсийг эхлүүллээ.

“90 жил, 90 бүтээлч ажил, 1 жил 90 хоног”

Энэхүү аяны хүрээнд 2014 оны 9 дүгээр сарын 19-20-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Баянгол суманд тариа, ногоо хураалтанд оролцож, давхардсан тоогоор 300 гаран тариаланч болон сумын ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, урьдчилан сэргийлэх үзлэгийг амжилттай зохион байгууллаа.

2015 онд УНТЭ-ийн 90 жилийн ой болох бөгөөд ойн хүрээнд бид 90 бүтээлч ажлийг санаачлан эхлүүлсний нэг нь Алтан намар – 2014 аян юм.

Аяныг зохион байгуулахад хамтран оролцсон Зэвсэгт Хүчний 310-р анги (Батлан Хамгаалахын дэд сайд А.Баттөр, ангийн захирагч хурандаа М.Эрдэнэдалай), UBS телевизийн Ногоон ирээдүй нэвтрүүлэгийн хамт олон (UBS телевизийн ерөнхий захирал Л.Балхжав), chuhal.mn цахим хуудасны хамт олондоо талархал илэрхийлье.

Page 20: Эмнэлзүйн Анагаах Ухааны Монголын Сэтгүүл

20 Хавсралт 1, 2014 / Эмнэлзүйн Анагаах Ухааны Монголын Сэтгүүл

Мэдээ

УНТЭ-ийн бөөрний мэс заслын эмч М.Эрдэнэсайхан, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нярайн

нэгдсэн тасгийн эмч Д.Оюун-Эрдэнэ, Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлгийн Зүрх судлалын тасгийн эрхлэгч, Х.Мөнгөн-Өлзий нар энэ оны шилдгүүд боллоо. Төрийн тэргүүний нэрэмжит шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2014 оны “Шилдэг залуу эмч” шагналын эзэд өнөөдөр тодорлоо

Нэгдүгээр эмнэлгийн Бөөрний мэс заслын эмч М.Эрдэнэсайхан бөөр шилжүүлэн суулгах болон бөөрний хавдрын мэс заслын арга барилыг чадварлаг эзэмшиж, ард иргэдэд

эмнэлгийн тусламж үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд түргэн шуурхай хүргэн олон хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад чухал хувь нэмэр оруулжээ.

Амбулаторийн үйлчилгээний хэсгийн сандлуудыг бүрэн шинэчлэл хийгдлээ. Нийт 120 орчим сандлыг

шинэчилсэн байна.

Эмнэлгийн орчны тохижилтыг сайжруулах зорилгоор Улаанбаатар Нэгтгэлтэй хамтран 30 сая орчим төгрөгний хөрөнгө оруулалт хийж орчны зүлэгжилт, цэцэрлэгжилт хийгдлээ.

УНТЭ нь ард иргэдэд өөрийн үйлчилгээг ойртуулж эмнэлгийн талаарх мэдээллийг Улаанбаатар хотын төвд байрлах 5 автобусны буудлуудад мэдээллийн зурагт хуудас байрлууллаа.

Үйлчилгээ, маркетинг

Page 21: Эмнэлзүйн Анагаах Ухааны Монголын Сэтгүүл

21 Хавсралт 1, 2014 / Эмнэлзүйн Анагаах Ухааны Монголын Сэтгүүл

Мэдээ

Цөмийн оношлогооны аппарат нь хавдрыг эсийн түвшинд оношлох илүү дэвшилтэт технологитой

төхөөрөмж юм. 2012-2013 онд манай улсад хэрэгжүүлсэн Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Техник хамтын ажиллагааны MON/6016 буюу “Монгол Улсад цөмийн оношлогоо хөгжүүлэх, сайжруулах SPECT/ CT аппарат нэвтрүүлэх” төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар болон ОУАЭА-ийн санхүүжилтээр хос толгойт спект-гамма камерыг Улсын нэгдүгээр төв эмнэлэгт өчигдөр хүлээлгэн өгөв. Тус аппаратыг Унгар улсын “Mediso” компанид үйлдвэрлэжээ. Хамгийн сүүлийн үеийн технологид суурилсан уг төхөөрөмж хос толгой детектортой, дижитал гамма камертай бөгөөд орчин үеийн компьютер программд суурилсан гурван хэмжээст дүрс

Цөмийн технологиор хавдрыг эсийн түвшинд оношилно

боловсруулах, өндөр хурд, хүчин чадалтай юм байна.

Энэхүү аппаратад Компьютер томографи (CT) нэмэлт тоног төхөөрөмж суурилуулж, энэ жил ашиглалтад оруулах гэнэ. Үүнд шаардлагатай 300000 еврог Монгол Улсын Засгийн газраас санхүүжүүлжээ. Нийт санхүүжилт нь 611670 евро буюу 1.5 тэрбум

төгрөг. ОУАЭА 311670 евро гаргасны 214920 нь хос толгойт спект- гамма камер, үлдсэн нь сургалт болон суурилуулалтын төлбөр аж. Уг аппаратыг хүлээн авах ёслолд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дарга Б.Бямбадорж нар оролцов.

Page 22: Эмнэлзүйн Анагаах Ухааны Монголын Сэтгүүл

22 Хавсралт 1, 2014 / Эмнэлзүйн Анагаах Ухааны Монголын Сэтгүүл

Мэдээ

УНТЭ нь 2014 онд эмнэлзүйн анагаах ухааны үйл ажиллагаан эрдэм шинжилгээний сэтгүүлтэй

боллоо.

УНТЭ-ийн эрдэм шинжилгээний 35 дахь хуралын тайлан

УНТЭ-ийн уламжлалт эрдэм шинжилгээний 35 дахь хурал “Нотолгоонд суурилсан анагаах ухаан” сэдэвтэйгээр 2014 оны 05 сарын 03-ны өдөр ЭМЯ-д амжилттай зохион байгуулагдлаа. Хурлын эхэнд эмнэлгийн шинэ логог гардан авах нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Хуралдаанд нийт 80 эрдэм шинжилгээний бүтээлүүд ирж Эмнэлзүйн Анагаах Ухааны Монголын Сэтгүүлд хэвлэгдэн гарлаа.

Хурал нь дотор, мэс засал гэсэн 2 салбарын хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд нийт 20 илтгэл хэлэлцүүлэгдсэн.

Дотрын салбар хуралдаанаас:

1-р байр: Цусны цочмог хавдрын хими эмчилгээний дараах халдварын хүндрэлд хийсэн судалгаа /ЦЭСК-ийн эмч Б. Хишигжаргал /

2-р байр: Уушигны архаг бөглөрөлт өвчний үрэвслийн зарим биомаркеруудын төвшинг эмнэлзүйн шинжтэй харьцуулан судалсан дүн / УЭСК-ийн эмч Б. Одончимэг /

3-р байр: Тархины доторх цус харвалтын нас хүйсний онцллог, байршил, шалтгаан зүй, нас баралт /МЭСК-ийн эмч Л. Энхсайхан / нарын илтгэл

Мэс заслын салбар хуралдаанаас:

1-р байр: Эрчимт эмчилгээний тасаг дахь ажилбартай холбоотой үүссэн эмнэлгээс шалтгаалах халдварын байдалд хийсэн судалгаа / ЭЭТ-ийн эмч Б. Отгон /

2-р байр: Бүдүүн шулуун гэдэсний хэвлийн дурангийн мэс заслыг уламжлалт мэс засалтай

Эрдмийн чуулган-35 амжилттай боллоо

харьцуулсан үр дүн / БШГМЗК-ийн эмч Э. Бат-Өлзий /

3-р байр: Мэс заслын дараах хүндрэлийн улмаас Улсын нэгдүгээр төв эмнэлэгт бусад эмнэлгээс шилжин ирсэн өвчтөнүүдэд хийсэн судалгаа / ЕМЗК-ийн эмч С. Дашцогт / нарын илтгэл тус тус шалгарлаа.

Салбар тус бүрээс эхний 2 байр Вансэмбэрүү эрдэм шинжилгээний анхдугаар чуулганд оролцох эрх авсан.

Вансэмбэрүү эрдэм шинжилгээний анхдугаар чуулган боллоо

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгийн эрдэм шинжилгээний 35 дахь хурал болон эрүүл мэндийн салбарын байгууллагуудаас шалгарсан эрдэм шинжилгээний илтгэлүүдээс шилдгийн шилдгийг шалгаруулах “Вансэмбэрүү эрдэм шинжилгээний анхдугаар чуулган” 2014 оны 05 сарын 03-ны өдөр “Нотолгоонд суурилсан анагаах ухаан” сэдвээр Эрүүл Мэндийн Яаманд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус чуулганыг Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг санаачлан, Эрүүл Мэндийн Яам, Монхимо, Барагшун Фарм, Anios, Монгол Эм Импекс Концерн, Денк Фарм компаниуд хамтран зохион байгууллаа.

Чуулганд Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг, Улсын Гуравдугаар Төв

Эмнэлэг, Сүхбаатар Эрүүл Мэндийн Нэгдэл, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, Ховд аймагийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төв, Төв аймагийн Цээл сумын нэгдсэн эмнэлэг, Шинэ Анагаах Ухаан Дээд Сургууль, Орхон аймагийн нэгдсэн эмнэлгээс илтгэлээ хэлэлцүүлснээс:

1-р байр: Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгийн эмч Б.Одончимэг Вансэмбэрүү цом, батламж 1.000.000 төгрөг

2-р байр: Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгийн эмч Б.Отгон батламж, 500.000 төгрөг

3-р байр: Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгийн эмч Б.Хишигжаргал батламж, 300.000 төгрөгөөр тус тус шагнагдлаа.

Вансэмбэрүү эрдэм шинжилгээний анхдугаар чуулган нь эмч, судлаачдын эрдэм шинжилгээний үйл ажиллагааг дэмжих, судалгаа шинжилгээг үнэлгээтэй болгох зорилготой жил бүр уламжлал болон зохион байгуулагдана.

Page 23: Эмнэлзүйн Анагаах Ухааны Монголын Сэтгүүл

23 Хавсралт 1, 2014 / Эмнэлзүйн Анагаах Ухааны Монголын Сэтгүүл

Мэдээ

Төрийн банкны удирдлагууд, ажилтнуудын төлөөлөл Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт диализийн аппарат

(бөөрний дутагдалд орсон хүмүүст зориулсан)-ыг гардуулан өглөө.

Монгол Улсад банкны тогтолцоо үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан Төрийн банкны

хамт олон “Сайн үйлсийн аян”-ыг өнгөрсөн гуравдугаар сарын 31-нээс тавдугаар сарын 20-ныг хүртэл зохион байгуулжээ. Энэ хугацаанд тус банкны хамт олон “Нийгмийн хариуцлагын сан”-г санаачлан байгуулж, ажилтан бүр 9090 төгрөг хуримтлуулжээ. Улмаар дээрх санд нийт 32 сая төгрөг

төвлөрүүлсэн байна. Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх хүрээнд уг мөнгийг юунд зарцуулах талаар ажилчдынхаа дунд хэлэлцүүлэг өрнүүлэхэд нийт 76 санал ирүүлжээ. Үүнээс тавыг нь сонгон, ажилчдаас дахин санал авсны дүнд УНТЭ-т диализийн аппарат худалдан авч өгөхөөр шийдвэрлсэн аж.

Япон улсад үйлдвэрлэсэн уг диализийн аппарат нь сүүлийн үеийн давхар эмчилгээний аппарат гэдгээрээ давуу юм. Өмнө нь манай улсад ийм аппарат ердөө хоёр ширхэг суурилагдсан байсан. Тэгвэл Төрийн банкнаас бэлэглэсэн аппарат гурав дахь нь боллоо. Тус банкныхан дээрх аппаратаас гадна 1.9 сая төгрөгийн өртөг бүхий нэг сар ашиглах гуурс болон бусад дагалдах хэрэгслийг мөн өгсөн юм.

Нийгэмд хүлээсэн хариуцлагаа ухамсарлан Сайн үйлсийн аянг зохион байгуулсан Төрийн банкны хамт олондоо баяр хүргэж, талархал илэрхийлж байна.

Төрийн банкныхан УНТЭ-т диализийн аппарат бэлэглэлээ

Page 24: Эмнэлзүйн Анагаах Ухааны Монголын Сэтгүүл

24 Хавсралт 1, 2014 / Эмнэлзүйн Анагаах Ухааны Монголын Сэтгүүл

Мэдээ

Хөгжилтэй агшин

Page 25: Эмнэлзүйн Анагаах Ухааны Монголын Сэтгүүл
Page 26: Эмнэлзүйн Анагаах Ухааны Монголын Сэтгүүл

2015 онд УНТЭ-ийн түүхэн 90 жилд тавьтай морилно уу

Холбоо барих хаяг: Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг,

С.Зоригийн гудамж-2, Сүхбаатар дүүрэг,

Улаанбаатар 210648, Монгол улс

Утас: 318007

Факс: 11-323857

Санал, хүсэлт хүлээн авах: 326964

Лавлагаа, цахим бүртгэл: 311544