75
Азийн Хөгжлийн Банк Азийн Хөгжлийн Банк ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014 Мэдлэгт суурилсан менежментийн санаачилгууд

ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014 · 18 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа

  • Upload
    others

  • View
    5

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014 · 18 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа

Азийн Хөгжлийн БанкАзийн Хөгжлийн Банк

ЗҮҮН АЗИЙН ГАЗАР2014Мэдлэгт суурилсан менежментийн санаачилгууд

Page 2: ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014 · 18 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа

ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014Мэдлэгт суурилсан менежментийн санаачилгууд

АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК

Page 3: ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014 · 18 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа

Дахин боловсруулсан цаасан дээр хэвлэв.

Креатив Коммонс Аттрибюшн 3.0 IGO лиценз (CC BY 3.0 IGO)

©2015 Азийн Хөгжлийн Банк6 ADB Avenue, Mandaluyong City, 15550, Metro Manilla, Philippines

Утас: 63 2 632 4444Факс: 63 2 636 4444

www.adb.org; [email protected]

Зарим эрх хамгаалагдсан. 2015 онд нийтлэгдэв. Филиппин улсад хэвлэв.

Нийтлэлийн №: ARM157471-2

Энэхүү материалд нийтлэгдсэн үзэл бодол нь зохиогчдын байр суурь бөгөөд Азийн Хөгжлийн Банк (АХБ), эсвэл Банкны Захирлуудын зөвлөл эсвэл тэдний төлөөлөн суугаа орнуудын Засгийн газрын байр суурийг илэрхийлээгүй болно. Энэхүү баримт бичигт тодорхой газар нутаг болон газар зүйн бүс нутийг дурдан, ишлэх эсвэл “улс” хэмээх хэллэгийг ашиглахдаа АХБ нь ямар нэгэн газар нутаг, бүс нутгийн хууль ёсны болон бусад статусын талаар ямар нэгэн үнэлэлт дүгнэлт хийгээгүй болно.

Энэхүү бүтээл нь Креатив Коммонс Аттрибюшн 3.0 IGO лицензэд (CC BY 3.0 IGO)- http://creativecommons.org/licenses/by/3.0/igo2 хамаарна. Энэхүү бүтээлийн агуулгыг ашигласнаар та тухайн лицензийн нөхцлүүд болон АХБ-ны openaccess.adb.org/termsofuse хаягаар буй АХБ-ны Нээлттэй хэртээмжийн нөөцийн (Open Access Repository) Ашиглах нөхцлийг даган мөрдөхийг зөвшөөрч буй болно.

СС төрлийн лиценз нь энэхүү бүтээлд орсон АХБ-ны бус зохиогчийн эрхэд үл хамаарах матриалд хамаарахгүй.

Тайлбар: Энэхүү материалд $ тэмдэглэгээ нь АНУ-ын долларыг илэрхийлнэ.

АХБ-ны Орчуулсан баримт бичгийн тухай тайлбарЭнэхүү баримт бичгийг олон нийтэд хүртээмжтэй болгох зорилгоор Англи хэлнээс орчуулав. Азийн Хөгжлийн Банк нь орчуулгын үнэн зөвийг хянасан боловч АХБ-ны албан ёсны хэл нь Англи хэл тул энэхүү баримт бичгийн Англи хэл дээрх хувийг жинхэнэ (энэ нь албан ёсны бүрэн эрхэт ) эх хувь гэж үзнэ. Энэхүү баримт бичгээс ишлэл татахдаа Англи хэл дээрх эх хувийг заавал дурдвал зохино.

Page 4: ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014 · 18 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа

III

ГАРЧИГ

Нэр Салбар Хуудас

Бодлогын цуврал материалууд

1 БНХАУ-ын хөдөө орон нутаг дахь санхүүжилт болон бичил санхүүжилт (Мэдлэгийн товчоон)

PRCM 1

2 БНХАУ дахь хүн амын насжилттай холбоотой сорилтууд болон боломжууд (Ажиглалт ба зөвлөмж)

EAOD 2

3 БНХАУ дахь үл хөдлөх эд хөрөнгийн татвар (Ажиглалт ба зөвлөмж)

EAOD/PRCM 2

4 Нарны төвлөрсөн эрчим хүчний хөгжлийг эрчимжүүлэх тарифийн зөвлөмжүүд (Ажиглалт ба зөвлөмж)

EAEN 3

5 Нүүрстөрөгчийг барих, нөөцлөх (НБН) — БНХАУ-д ирээдүйд НБН технологийг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх бодлого Нүүрстөрөгчийг барих, нөөцлөх (НБН) технологи

EAEN 4

Тусгай нийтлэлүүд

6 БНХАУ дахь орон нутгийн өрийг удирдах нь EAOD 67 БНХАУ дахь хотжилтын туршлагаас суралцах нь EASS 88 Өндөр орлого бүхий БНХАУ-ын зүг шилжих нь: Сорилтууд

болон зөвлөмжүүдPRCM 8

9 PPPwiki вебсайт PRCM/EAPF 1010 Ази тивийн хот суурин газрууд дахь ядуурал EAOD/SDCC 11

Салбарын болон сэдэвчилсэн цуврал нийтлэлүүд

11 Монгол Улс дахь өсөлт, ядуурал болон тэгш бус байдлын хоорондын гурамсан харилцаанд дүн шинжилгээ хийх нь

EAER 12

12 Монгол Улс дахь өргөн хэрэглээний барааны үнийн индексд хүнсний бүтээгдэхүүний үнийн үзүүлэх нөлөө болон олон улсын туршлага

MNRM 12

13 Хөгжлийн үр дүнд хүргэх удирдлагын тогтолцоо: Төмөр замын суурь бүтцийн тариф- Монгол Улсын төмөр замын салбарт хувийн хэвшлийн төлөвшлийг дэмжих нь

EATC 13

14 Хүнсний талон болон Медикартын нөлөөллийн үнэлгээний тайлан

MNRM/EASS 14

15 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 1 дүгээр боть: Уур амьсгалын болон хүрээлэн буй орчны өөрчлөлтөд дасан зохицох талаар

EAER 16

Page 5: ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014 · 18 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа

IV

16 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 2 дугаар боть: Бэлчээрийн болон бусад газар нутгийн экосистемийн үйлчилгээний төлбөрийн талаарх олон улсын туршлагууд

EAER 17

17 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 3 дугаар боть: Бэлчээрийн газар нутаг, мал аж ахуйн менежментэд зориулсан үндэсний онцлогт тохирсон хүлэмжийн хий бууруулах үйл ажиллагааны үндсэн элементүүдийн үнэлгээ

EAER 18

18 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа болон уур амьсгалын өөрчлөлт

EAER 19

19 Цөл дэхь эрэлт: Монгол Улсын ус- эрчим хүч-уул уурхайн уялдаа холбоо

EAER 20

20 Төв Азийн бүс нутгийг эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн корридорын гүйцэтгэлийн хэмжилт ба хяналт (КГХХ): Ирээдүй рүү чиглэсэн алсын хараа

EAPF 22

21 БНХАУ дахь эрчим хүчний үйлчилгээний компаниудын шинэлэг санхүүжилтыг идэвхжүүлэх зах зээлийн платформыг байгуулах нь

EAEN 23

22 БНХАУ дахь хөрсний бохирдол болон бохирдсон газрын удирдлага-13 дугаар таван жилийн тайланд зориулсан зөвлөмж бүхий судалгаа

EAER 25

23 БНХАУ-ын байгаль орчны статистикыг бэхжүүлэх нь- Зөвлөмж бүхий дунд хугацааны дүн шинжилгээ

EAER 27

24 БНХАУ-ын зүгээс 13 дугаар таван жилийн төлөвлөгөөнд зориулан гаргасан зөвлөмжүүдийн хэрэгжилт: Сэтгэхүйг өөрчлөх, нөөцийг нэмэгдүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийн шинэ тогтолцоог хэрэгжүүлэх

EAER 28

25 Ложистикын мэдээллийн систем EATC 2926 Хөдөө орон нутгийн ложистик EATC 3027 БНХАУ дахь бэлчээрийн менежментийн нүүрсхүчлийн

санхүүжилтыг сайжруулах нь- Боть 1: Урамшууллын механизмууд болон үзүүлж буй нөлөөлөл

EAER 31

28 БНХАУ дахь бэлчээрийн менежментийн нүүрсхүчлийн санхүүжилтыг сайжруулах нь- Боть 2: Нүүрсхүчлийн боломжит зах зээл

EAER 32

29 БНХАУ дахь бэлчээрийн менежментийн нүүрсхүчлийн санхүүжилтыг сайжруулах нь- Боть 3: Бэлчээрийн мал аж ахуйн хүлэмжийн хийг бууруулах сонголтууд

EAER 33

30 Бодлогод шаардлагатай мэдээллийг нотолгоо ашиглан хангах нь: Нөлөөлөл, бодлогын бага хурлын тайлан: Засаглал, санхүүгийн хүртээмж болон энтерпренёр бизнес

EAER 35

31 БНХАУ дахь орон нутгийн төсвийн санхүүгийн удирдлага: Сорилтууд ба боломжууд

EAPF 36

32 БНХАУ-ын санхүүгийн салбарын хүртээмж, гүнзгийрэлт болон хөгжилд шинээр тулгарч буй асуудлууд

EAPF 37

33 БНХАУ дахь хотжилтын төр-хувийн хэвшлийн түншлэл EAPF/EAOD 39

34 Аж үйлдвэржилтийг сайжруулан ахисан түвшинд хүргэх, эдийн засгийн шилжилт хийхэд чиглэсэн тогтвортой мэргэжлийн сургалт: Мэдлэг хуваалцах үйл ажиллагаа

EASS/EAOD 41

ГАРЧИГ

Page 6: ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014 · 18 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа

V

ГАРЧИГ

35 БНХАУ: Сүүдрийн банкны талаар мэдлэг хуваалцах ажил- Итгэлцлийн сангууд болон хөрөнгийн менежментийн бүтээгдэхүүнүүд

PRCM 45

36 Ядуурлыг бууруулах үйл явцад хүлэмжийн хийг бууруулах үйл ажиллагааг тогтоох, үнэлэх нь

PRCM 46

37 Хүлэмжийн хийн ялгарал багатай их сургуулийн хотхоныг бий болгох үйл ажиллагааны бүтэц, үйл ажиллагаа

PRCM 37

38 БНХАУ-ын электроник, мэдээллийн салбарт компанийн нийгмийн хариуцлагыг хөхиүлэн дэмжих нь

PRCM 49

39 Чонгжингийн хот суурин газар- хөдөө орон нутгийн эрүүл мэндийн даатгалыг уялдуулах нь- Эрэл хайгуул болон инноваци

PRCM 50

40 Мөнгөний хамаарал: БНХАУ дахь орон нутгийн санхүүгийн нөхцөл байдал

EAPF 51

41 Шилжин суултыг (interchange) сайжруулах нь: БНХАУ-ын төмөр замын тээврийн олон загварт зангилаа хабыг хөгжүүлэх нь

EATC 53

42 БНХАУ-ын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахын тулд хамтын ухаалаг тээврийн системийг Тээврийн судалгааны лаборатори судалсан нь

EATC 54

43 Анхуй мужийн орон нутгийн байгаль хамгаалал, удирдлагын тухай судалгаа

PRCM 55

44 Их Меконг мөрний бүс нутгийн бодит салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх болон тэргүүн туршлагад тулгуурлан бусад хамтын ажиллагаанд нэгдэн орох

PRCM 56

45 Санхүүгийн хүртээмж: БНХАУ дахь бичил санхүүгийн инноваци

EAPF 57

46 Санхүүгийн хүртээмж: Монгол Улсад бичил даатгалын зах зээлийг хөгжүүлэх нь

EAPF 59

Шилдэг туршлагын цуврал

47 БНХАУ-д байгаль орчинд хариуцлагатай, суурьшин амьдрах боломжтой хотуудын шалгуур үзүүлэлэлт, мониторингийн системийг боловсруулах нь

EAOD with support from IED, SDCC, and EAER

61

48 Завгүй амьдралыг хөнгөлж буй Ланжоу хотын тусгай замын автобусны систем (Мэдлэгийн жишээ)

EATC 62

49 Усны аюулгүй байдлын төлөвлөгөөг АХБ-ны усны салбарын төслүүдэд нэгтгэн уялдуулах нь: Сургамж, сорилтууд

EASS 63

50 Зам барилгын ажлын явцад ХДХВ-ээс сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь: БНХАУ-ын Гуанши Жуан өөртөө засах мужийн кейс судалгаа

EATC 64

Page 7: ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014 · 18 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа

EARD 2014 Мэдлэгийн менежментийн санаачлага

VI

Зүүн Азийн Газрын (EARD) бүрэлдэхүүн хэлтэс, төлөөлөгчийн газрууд

EAAE - Хүрээлэн буй орчин, байгалийн нөөц, хөдөө аж ахуйн хэлтэс

EAEN - Эрчим хүчний хэлтэс

EAOD - Ерөнхий захирлын алба

EAPF - Төрийн удирдлага, санхүүгийн салбар, бүс нутгийн хамтын ажиллагааны хэлтэс

EASS - Хот төлөвлөлт, нийгмийн салбарын хэлтэс

EATC - Тээврийн хэлтэс

MNRM - Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар

PRCM - БНХАУ дахь Суурин төлөөлөгчийн газар

АХБ-ны харьяа газрууд

IED - Хараат бус үнэлгээний газарSDCC - Тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн газар

Page 8: ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014 · 18 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа

VII

ОРШИЛ

АХБ-ны зүгээс өдгөө 8 дахь жилдээ хэвлэгдэн таны гарт хүрч буй энэхүү нийтлэл нь АХБ-ны Зүүн Азийн Газрын зүгээс 2014 онд гаргасан стратегийн мэдлэгт суурилсан бүтээгдэхүүн ба үйлчилгээний хураангуй товчоон бөгөөд үүнд жагсаасан вэб линкээр орж бүрэн хэмжээний тайлангуудтай танилцах боломжтой. Тус нийтлэл нь ЗАГ-аас тухайн жилд хэрэгжүүлсэн мэдлэгт суурилсан шийдлүүдийг танилцуулж буй болно.

АХБ-ны хувьд Монгол Улс, БНХАУ-тай болон Зүүн Азийн бүс нутагтай хамтран ажиллахдаа мэдлэг ба инновацийг үйл ажиллагааныхаа суурь болгодог бөгөөд АХБ-ны эрхэмлэдэг өөрчлөлтийн 5 хөдөлгөгч хүчний нэг нь мэдлэгт суурилсан шийдлүүд билээ. АХБ-ны зүгээс мэдлэгт суурилсан дэмжлэг туслалцааг тухайн улс орны эрэлт хэрэгцээнд нийцүүлэн үзүүлдэг тул Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэл болох ядуурлыг бууруулах, бүтээмжийг дээшлүүлэх, хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, харин БНХАУ-ын хувьд макро эдийн засгийн менежмент, эрчим хүчний үр ашиг, байгаль орчны хамгаалал, ядуурлыг бууруулах болон муж хоорондын хамтын ажиллагааны чиглэлүүдэд үр дүнгээ өгч, Монгол болон БНХАУ-д өндрөөр үнэлэгдэж байна.

2014 оны туршид АХБ нь Зүүн Азид өөрийн мэдлэгээ хуваалцах, түгээх үйл ажиллагааг улам бэхжүүлж ирлээ. Үүний хүрээнд ногоон өсөлт, хот байгуулалт, тээвэр, техник мэргэжлийн боловсрол сургалт болон төр-хувийн хэвшлийн түншлэл зэрэгт төвлөрсөн мэдлэгийн шинэ платформ, зангилааг бий болгоход дэмжлэг үзүүлсэн юм. Төр-хувийн хэвшлийн түншлэлийн чиглэлээр мэдлэг хуваалцах платформыг Бээжин хотод бий болгох, хот- хөдөөгийн ядуурлын асуудлаар мэдээлэл солилцоог санаачилгыг хөхиүлэн дэмжих болон Хятадын (БНХАУ) Хөдөө, Аж Ахуйн Их Сургууль дээр эко нөхөн төлбөрийн бүтэц байгуулах зэрэгт эдгээр тусламж дэмжлэгүүд чиглэгдэж байлаа. АХБ болон БНХАУ-ын Сангийн яам хамтран 2012 онд үүсгэн байгуулсан Бүс Нутгийн Мэдээлэл Хуваалцах Санаачилга нь хөгжлийн туршлагыг АХБ-ны гишүүн хөгжиж буй орнуудад түгээн дэлгэрүүлэхэд чухал үүрэг ролийг гүйцэтгэсэн юм. Мөн АХБ нь 2014 онд 70 мэдлэгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг бүтээж, БНХАУ болон Монгол Улсад мэдээлэл хуваалцах зорилго бүхий 80 үйл ажиллагааг хийж гүйцэтгээд байна. Үндсэн үйл ажиллагааны тоонд Ази тивийн хот суурин газрын ядуурал, БНХАУ дахь орон нутгийн захиргаадын санхүүжилт, тусгай замын автобусны систем (BRT), Монгол Улсын ус-эрчим хүч-уул уурхайн салбарын харилцан уялдаа холбоо, бэлчээрийн тогтвортой менежмент, хүн амын насжилт, амьдран суурьшихад таатай хот, усны аюулгүй байдлын төлөвлөгөө зэрэг багтаж байна.

2014 онд БНХАУ нь Стратеги 2020 Үйл ажиллагааны төлөвлөгөөнд хийсэн дунд хугацааны хяналт үнэлгээний “Нэг Ази” хандлагын үр шимийг хүртэгч анхдагч улс болж тодорсон билээ. Тус хандлага нь АХБ-ны холбогдох газрууд хамтран ажиллаж, өөрийн гишүүн хөгжиж буй орнуудад мэдлэгийг шийдлүүдийг ханган өгөх зорилгоор хамтран ажиллахыг нь хөхиүлэн дэмжиж, суурин төлөөлөгчийн газруудыг хөгжиж буй бусад гишүүн орнуудтай мэдлэгийн түншлэл тогтоох, хэлэлцүүлэг хийх боломжуудыг эрэлхийлэхийг нь дэмжин урамшуулдаг юм. БНХАУ-ын Засгийн газар нь Зүүн Азийн газрын үйл ажиллагаа, АХБ-ны газар, хэлтсүүдтэй хамтын ажиллагааны дүнд суурилсан, тус улсыг өндөр орлоготой улсын эгнээнд шилжихэд нь туслах зорилго бүхий бодлогын зөвлөмжүүдийг 2014 оны 10 дугаар сард хүлээн аваад байна. Тэдгээр зөвлөмжүүдийг БНХАУ-ын 2016-2020 оны Таван жилийн төлөвлөгөөг боловсруулан гаргахаас өмнө хэлэлцсэн.

Монгол Улсад АХБ-ны харьяа газруудын хоорондын мэдлэгт суурилсан бүтээгдэхүүнүүдийг бүртгэн хадгалах үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлээд байна. Мэдлэгт суурилсан хамтын ажиллагаа нь бодлогын зөвлөгөө өгч дэмжлэг үзүүлэх, Сангийн яаманд бодлогын судалгааны сургалт хийх зэргээр үргэлжлэн явагдсан юм. Түүнчлэн Төр-хувийн хэвшлийн түншлэлийн гарын авлагыг бэлтгэн гаргасан.

Page 9: ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014 · 18 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа

VIIIVIII

Ядуурлыг бууруулах Япон сан, Мэдээлэл, харилцаа холбооны технологийн Япон сангийн зүгээс ядуусд үзүүлж буй нөлөөллийг судлан түгээх, эрүүл мэндийн салбарын шинэтгэлийн талаар мэдлэг хуваалцах, Туул голын нөхцөл байдлыг сайжруулах, жендэрийн тэгш байдлыг хангах зэрэг олон үйл ажиллагааг явуулжээ.

Өсөн нэмэгдэж буй тэгш бус байдал, насжиж буй хүн ам, хүрээлэн буй орчны доройтол зэрэг Монгол болон БНХАУ-ын нүүр тулаад буй сорилтуудад хандсан мэдлэгт суурилсан шийдлийг АХБ-ны үзүүлсэн тусламж, дэмжлэгийн сургамжуудад үндэслэн, мөн дэлхий даяар болон Өмнөд-Өмнөд хэмээх мэдлэг харилцан хуваалцах үйл ажиллагааг урамшуулан дэмжиж, 2015 оноос эхлэн Монгол болон БНХАУ-д хэрэгжүүлэх АХБ-ны мэдлэгийн төлөвлөгөөний тулгын чулуу болох юм.

Аюми Кониши Ерөнхий захирал Зүүн Азийн газар

Page 10: ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014 · 18 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа

1

БОДЛОГЫН ЦУВРАЛ МАТЕРИАЛУУД

БНХАУ-ын хөдөө орон нутаг дахь санхүүжилт болон бичил санхүүжилт (Мэдлэгийн товчоон)

БНХАУ-д олон тооны санхүүгийн байгууллагууд олон төрлийн зохицуулалтын хүрээнд үйл ажиллагаа явуулан хөдөө орон нутагт санхүүжилт, бичил санхүүгийн үйлчилгээг хүргэх чиглэлээр ихээхэн ахиц дэвшил гаргаж буй ч 484 ам доллараас 6450 ам доллар хүртэлх хэмжээний (3000-40000 юань) орон нутаг дахь зээл, санхүүгийн үйлчилгээний хэрэгцээ бүрэн хангагдахгүй хэвээр байна. Дээр дурдагдсан мөнгөн дүн нь уламжлалт болон шинээр байгуулагдсан орон нутгийн санхүү, бичил санхүүгийн байгууллагуудын санал болгож буй санхүүжилтын хэмжээнээс ихээхэн бага дүн юм.

Хөдөө орон нутгийн өрхүүдийн ихээхэн хамааралтай байдаг албан бус зээл дээр факторинг хийсэн ч 10-17 сая өрх, бичил аж ахуйн нэгжүүдэд 210 тэрбумаас 370 тэрбум ам долларын (1.3-2.3 их наяд) хүртэл хэмжээний албан ёсны зээлийн эрэлт байгаа юм.

Хөдөө орон нутаг дахь бүрэн хэмжээнд хангагдаж чадахгүй буй зээлийн эрэлтээс гадна санхүүгийн нөөц (хадгаламж) нь хөдөө орон нутгаас хот суурин газарт, хүн амын бага орлоготой бүлгээс өндөр орлоготой бүлэгт илүү шилжих болоод байна. Зохицуулалтад гарч буй саад тотгор нь зах зээлийн хүчин зүйлс хөдөө орон нутгийн санхүү, бичил санхүүгийн байгууллагуудыг амжиттайгаар шинэчлэн өөрчлөгдөж, илүү олон төрлийн, сайжирсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ бүхий томоохон байгууллага болон өсөн хөгжих боломжийг нь хаан боогдуулж буй юм. Эдгээр саад тотгорууд нь олон төрлийн санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага бүр дээр өөрийн онцлогтой тусч буй билээ.

Page 11: ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014 · 18 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа

EARD 2014 Мэдлэгийн менежментийн санаачлага

2

БНХАУ дахь хүн амын насжилттай холбоотой сорилтууд болон боломжууд (Ажиглалт ба зөвлөмж)

http://www.adb.org/publications/challenges-and-opportunities-population-aging-peoples-republic-china

БНХАУ-ын хүн ам өнөө хурдацтайгар хөгширч буй билээ. 60 болон түүнээс дээш насны хүн амын эзлэх хувь хэмжээ 2010 онд 12% байсан бол 2050 он гэхэд 33%-д хүрч, БНХАУ-ыг дэлхийн хамгийн өндөр настай оршин суугчид бүхий улс болгох тооцоо гараад буй юм. Үүнтэй зэрэгцээ эрүүл мэндийн үйлчилгээний зардал, хамаарлын харьцаа ч нэмэгдэх юм.

Хүн амын насжилт нэмэгдэх нь ажиллах хүчний хомсдолд хүргэх ба, улмаар дундаж цалин нэмэгдэж, эдийн засгийн өрсөлдөх чадварыг бууруулах юм. Хүн амын насжилт хурдацтай нэмэгдэж буйд анхаарал хандуулахгүй бол орлогыг нэмэгдүүлэх улс орны аж үйлдвэржүүлэлтийн явцад саад учруулах болно. БНХАУ-ын орлогын түвшин бага байхад хүн ам нь эрчимтэй насжиж байгаа нь энэхүү сорилтыг улам нэмэгдүүлж байна.

Эрүүл мэндэд зарцуулах нөөц болон нийгмийн хамгааллын сүлжээ хязгаарлагдмал буй өнөөгийн нөхцөлд хүн амын насжилт нь тооны хувьд өсөн нэмэгдэж буй хөгшчүүдэд чиглэсэн эрүүл мэндийн үйчилгээ, ялангуяа урт хугацааны халамжийн үйлчилгээгээр хангахад санхүүгийн дарамт үүсгэх болно. Энэ нь дээр дурдсан үйлчилгээний ихэнх хэсгийг нуруун дээрээ үүрч явдаг орон нутгийн засаг захиргаадын төсвийн хүндрэлийг улам нэмэгдүүлэх болно.

Хүн амын насжилт нь тодорхой сорилтуудыг бий болгохын зэрэгцээ ажлын байр бий болгох, үйлчилгээний салбарыг хөгжүүлэх зэргээр Засгийн газрын шинэтгэлийн хөтөлбөрт тэргүүлэх ач холбогдол бүхий зорилтуудад түлхэц өгөх давуу талтай. Гэхдээ эдгээр давуу талуудыг үр дүнтэйгээр ашиглахын тулд өсөлтийг өөрчлөн хурдасгах бодлогын арга хэмжээг хөдөлмөрийн зах зээлийн шинэтгэл болон хүний нөөцийг сайжруулах замаар хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхтэй нягт уялдуулах хэрэгтэй.

Нас өндөр болсон хүн амын өсөн нэмэглэж буй хэрэгцээ, тэтгэвэр зэргийг санхүүжүүлэхийн тулд төсвийн зардал өндөр байх шаардлага мөн үүсэн гараад байна.

БНХАУ дахь үл хөдлөх эд хөрөнгийн татвар (Ажиглалт ба зөвлөмж)

http://www.adb.org/publications/property-taxation-peoples-republic-china

Үл хөдлөх эд хөрөнгийн татвар нь тухайн эзэмшиж буй этгээдийн эд хөрөнгийн үнэлгээн дээр үндэслэн ноогдуулдаг ерөнхий татвар юм. Хөрөнгийн татвар хэд хэдэн давуу талуудтайн улмаас дэлхийн даяар өргөн тархсан татварын төрөл болдог. Энэ нь орон нутгийн засаг захиргааны хувьд орлого төвлөрүүлэх хурдан хугацааны, тэргүүлэх эх үүсвэрийн нэг хэмээн тооцогддог.

Page 12: ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014 · 18 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа

БОДЛОГЫН ЦУВРАЛ МАТЕРИАЛУУД

3

БНХАУ-ын хөрөнгийн татварын тогтолцоо нь өнөө хөгжлийн шатандаа яваа бөгөөд тухайн татварыг үр ашигтай болгохуйц чухал зүйлсийг хараахан тусгаагүй буй бөгөөд жишээ нь амьдран суух зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь татварын сууриас хасагдсан байна. Үүний улмаас үл хөдлөх хөрөнгө дамлан худалдаалах, орлогын ялгаатай байдал нэмэгдэж, орлого тасалдахад хүргэж байна.

БНХАУ дахь чиг үүрэг нь тодорхой, үйл ажиллагаа нь өндөр түвшинд явагддаг орон нутгийн эд хөрөнгийн татварын тогтолцоо нь орон нутгийн хөгжил болон нутгийн захиргаадын зардлыг санхүүжүүлэх үр ашигтай, тэгш, тогтвортой арга зам болох юм. Хөрөнгө оруулалт хийх үүргийг орон нутаг дахь орлого хуваарилах үүрэгтэй уялдуулсанаар хөрөнгийн татвар нь нийтийн үйлчилгээний хангалт дахь тэгш бус байдлыг бууруулан, энэхүү үйлчилгээг ханган нийлүүлэх орон нутгийн захиргаадын боломжийг нэмэгдүүлэх юм. Улмаар энэ нь дамлан хдалдаалах байдлыг бууруулсанаар орон сууцны үнэнд үүссэн хөөсийг багасгахад түлхэц, урамшуулал болох юм.

БНХАУ-д үл хөдлөх хөрөнгийн татварыг улам хөгжүүлэхийн тулд Чонгчун болон Шанхайд туршин хэрэгжүүлж буй үйл ажиллагааг үе шаттайгаар бэхжүүлэн, өргөжүүлж, үүнд татварын чиг үүргийг бусдад хариуцуулах тодорхой зарчмыг гарах, үндэсний хэмжээнд стандарт болох татварын бааз суурийн тухай тодорхойлолтыг гаргах болон орон нутгийн захиргаадын чадавхийг бэхжүүлэх зэрэгт дэмжлэг үзүүлэхийг зөвлөмж болгож буй юм.

Нарны төвлөрсөн эрчим хүчний хөгжлийг эрчимжүүлэх тарифийн зөвлөмжүүд (Ажиглалт ба зөвлөмж)

Хөрөнгө оруулагч нарын зардлыг хангалттай хэмжээнд нөхдөг холболтын тариф нь олон улс оронд сэргээгдэх эрчим хүчний шинэ технологийг хурдацтайгаар хөгжүүлэхэд дэмжлэг болдог нь бүрэн батлагдсан юм. Холболтын тариф нь БНХАУ-д салхины эрчим хүч болон нарны фотовольтийн технологийг хурдацтайгаар хөгжүүлэхэд үр дүнгээ өгсөн юм.

Нарны фотовольтийн болон нарны дулааны төвлөрсөн эрчим хүч (НДТЭХ) нь БНХАУ-д хөгжлийн өөр өөр үе шатанд байгаа нарны эрчим хүчний технологиуд юм. Нарны фотовольтийн технологиос ялгаатай нь НДТЭХ нь дулааны эрчим хүчний хадгалалтын байгууламжтай хамсан ажиллах замаар өдрийн аль ч цагт эрчим хүч үйлдвэрлэж болохын зэрэгцээ шугам сүлжээний интеграцын асуудлыг үүсгэдэггүй юм. НДТЭХ-ний загвар эхлэлийн үе шатандаа байгаа өнөө үед нарны фотовольтийн болон НДТЭХ-ний холболтын нийтлэг тариф нэвтрүүлвэл НДТЭХ-ний хөгжилд ноцтой саад тотгор учруулах юм.

НДТЭХ-ний станцийн олон төрлийн техникийн сонголтууд байдаг тул анхны загвар станци баригдмагц холболтын тариф тогтоох гэж яарахгүй байхыг зөвлөдөг. Харин үүний оронд доор дурдсан шатлал бүхий хандлагыг юуны өмнө баримтлах хэрэгтэй ба үүнд: (i) эхний үе шатанд (2014-2016) нийт 500 мегаватт хүртэлх чадал бүхий станц дээр тариф тогтоох; (ii) хоёрдугаар үе шатанд (2017-2020), өссөн дүнгээрээ 3 гигаватт хүртэлхи хүчин чадалтай станцуудад холболтын тариф тогтоох ингэхдээ

Page 13: ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014 · 18 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа

EARD 2014 Мэдлэгийн менежментийн санаачлага

4

нарны фотовольтийн тариф дээр НДТЭХ ашиглалтын хураамжийг нэмж тооцох; ба (iii) гуравдугаар үе шатанд (2021 оноос), нарны фотовольтийн болон НДТЭХ-ний холболтын нийтлэг тариф нэврүүлэхийг санал болгох.

НДТЭХ-ний зах зээл өсөн нэмэгдэхийн зэрэгцээ зардлын үр ашиг дээшлэх тул дээр дурдсан үе шат бүхий хандлага нь НДТЭХ-ний тарифыг зөвөөр тогтоох боломжийг олгох юм. Энэхүү үе шат бүхий хандлага нь НДТЭХ-ний үйл ажиллагааг бусдаас түрүүлж эрхлэгчдэд урамшуулал болж, эхний үе шатанд өөр төрлийн технологи бүхий НДТЭХ-ний хэд хэдэн станцыг байгуулахыг хөхиүлэн дэмжинэ хэмээн АХБ-наас БНХАУ-д хийсэн судалгаа нь мөн дурдсан байна. Ингэснээр НДТЭХ-ний станциудад тохиромжтой холболтын тарифын талаарх мэдлэгийг хоёрдугаар үе шатанд хангалттай хэмжээнд бий болгож, НДТЭХ-ний суурилагдсан хүчин чадал нь гуравдугаар үе шатанд шийдвэрлэх хэмжээнд хүрмэгц НДТЭХ-ний технологийг нарны фотовольтийн технологитой өрсөлдөх боломжийг хангах юм. Үүнтэй зэрэгцээд татварын хөнгөлөлтийн горим, байгалийн хий ашиглалтын илүү уян хатан нөхцөл зэрэг бусад дэмжлэг, урамшууллыг нэвтрүүлэх замаар холболтын тарифыг улам бууруулахыг хөхиүлэн дэмжиж болох юм.

Нүүрстөрөгчийг барих, нөөцлөх (НБН) — БНХАУ-д ирээдүйд НБН технологийг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх бодлого

Нүүрстөрөгчийг барих, нөөцлөх (НБН) технологинь нүүрсний цахилгаан станцуудаас ялгарч буй нүүрсхүчлийн давхар (CO2) ислийн хэмжээг 90% хүртэл бууруулах боломжтой нь батлагдаад буй, хэрэглээнд нэвтрэхэд хамгийн ойр буй технологи юм. АХБ-ны дэмжлэг бүхий БНХАУ-ын НБН замын зураглал хөтөлбөр нь 2030 оноос НБН технологийг өргөн хүрээнд хэрэглэж эхэлснээр БНХАУ-д бага зардлаар нүүрсхүчлийн давхар ислийн хэмжээг бууруулахад чухал ач холбогдолтойг тодорхойлжээ.

Өнөөгийн байдлаар НБН технологийн хэрэглээ нь нүүрстөрөгчийн тааламжтай үнэ болон шинээр гарч буй аливаа цогц технологийн талаарх ойлголт болон нэвтрүүлэхэд үүсэх бодит эрсдэл зэрэг эдийн засгийн хүчин зүйлсээс үүдэн БНХАУ-д анхан шатандаа л байна. НБН технологийн хэрэглээг аль болох эрт нэвтрүүлэх нь чухал ч энэхүү технологид итгэх итгэлийг бий болгох, цар хүрээг нь өргөсгөхөд шат дараалсан суралцах үйл явц шаардагдах магадлалтай юм. Энэхүү үйл ажиллагаа хийгдэж байх хугацаанд өндөр хүчин чадал бүхий (2020 он гэхэд 100 гегаватт хүрнэ хэмээн тооцсон) шинэ нүүрсний цахилгаан станцууд баригдах бөгөөд тэдгээрийг нүүрстөрөгчийг барих, нөөцлөх үйл явцад бэлтгэхгүй бол нүүрсхүчлийн давхар ислийг их хэмжээгээр ялгаруулан, улмаар хаягдмал хөрөнгө болгон хувиргах ч боломжтой юм.

Тиймээс шинээр баригдах цахилгаан станцууд нь дор дурдсан үе шат бүхий зарчмуудыг хэрэгжүүлэн нүүрстөрөгчийг барих, нөөцлөхөд бэлэн байх (НБНБ) шаардлага тавих зөвлөмж гаргаж байгаа юм. Үүнд: (i) 2015 онд НБНБ шалгуурыг гаргах, батлах болон зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагуудыг тодорхойлж, шаардлагатай нэмэлт журмуудыг өнөөгийн зохицуулалтад оруулах; (ii) 2015-2016 онд БНХАУ-ын баруун хойд болон баруун хэсэгт баригдах томоохон цахилгаан станцуудад

Page 14: ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014 · 18 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа

БОДЛОГЫН ЦУВРАЛ МАТЕРИАЛУУД

5

НБНБ технологийг нэвтрүүлэхээр зураг төслийг хийх; (iii) газрын тосны талбайгаас 200 километрийн дотор баригдах бүхий л цахилгаан станцуудыг НБНБ технологитой барих шаардлага тавих зэрэг юм.

НБНБ бодлогыг хэрэгжүүлэх нь томоохон хэмжээний цахилгаан станцуудын капитал зардлыг 0.3%-иас ихгүй хэмжээгээр нэмэгдүүлэх төлөвтэй буй нь ийм төрлийн цахилгаан станцын санхүүжилт болон санхүүжилтын гүйцэтгэлд их хэмжээгээр нөлөөлөхгүй хэмээн үзэж байгаа юм.

Page 15: ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014 · 18 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа

6

ТУСГАЙ НИЙТЛЭЛҮҮД

БНХАУ дахь орон нутгийн өрийг удирдах нь

2014 оysы 8 дугаар сарын 31-ний өдөр нэмэлт өөрчлөлт хийгдэхээс өмнө Төсвийн тухай хуулиар БНХАУ-ын орон нутгийн засаг захиргаадад зээл авахыг хориглож байжээ. Үүний улмаас орон нутгийн хэмжээнд зээл авах нь албан бус, ил тод бус хаалттай байдалд хийгдэж байв. Энэхүү асуудлын үндэс нь орон нутгийн захиргаадын орлого болон зардал зөрүүтэй байхад хүргэсэн Засгийн газар-орон нутгийн захиргаа хоорондын төсвийн харилцааны систем дээр оршиж байв. Одоогийн байдлаар албан ёсны мэдээллээр орон нутгийн захиргаад нь нийт төсвийн зарлагын 85%-ийг хариуцаж байгаа ч улсын хэмжээний нийт орлого төвлөрүүлэлтэд тэдний эзлэх хувь нь 50%-д хүрэхгүй байна. Төсвийн цоорхойг нөхөх зээл авах боломж хаалтай, хурдацтайгаар явагдаж буй хотжилтын улмаас дэд бүтцийн өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангахын тулд орон нутгийн засаг захиргаад нь төсвийн бус санхүүжилтын эх үүсвэрт илүү анхаарал хандуулсанаар ихээхэн өрийн хуримтлал үүсгэх нь түгээмэл болжээ.

Өнөөгийн байдлаар орон нутгийн өрийн хэмжээ удирахуйц хэмжээнд буй мэт ч төсвийн орлогын өсөлтөөс давсан хэмжээгээр өрийн хэмжээ хурдтай тэлж буй нь санаа зовоох асуудал болж байна. Түүнчлэн энэхүү өрийн бараг тал хувийг ил тод бус нутгийн захиргаадын хөрөнгө оруулалтын хэрэгсэл бүрдүүлж буй нь Төсвийн тухай хуулийн дагуу орон нутгийн захиргаад зээл авахыг хориглосон хориглолтыг тойрч гарахтай холбогтож буй болсон юм. Орон нутгийн захиргаадын зохицуулалтгүй гаргаж буй хөрөнгө оруулалтын хэрэгсэл (ХОХ) нь ихээхэн хэмжээний төсвийн гадуурх мөнгөн урсгалыг бий болгож, улмаар орон нутгийн захиргаадын төсвийн тогтвортой байдалд аюул учруулж буй юм.

Энэхүү тогтворгүй байдал үүсгэх боломжийг бүрдүүлэгч нөхцөл байдлыг хяналтдаа авахад орон нутгийн захиргаад зээл авахыг хуульчлан зохицуулж, ил тод болгохыг шаардагдах нь тодорхой. Нэмэлт өөрчлөлт хийгдсэн Төсвийн тухай хуулиар хамаарах эрх зүйн орчинг бий болгосон ч өрийн удирдлага нь бодит зээл дээр стандарт мэдээлэл ашиглан тайлагнах арга замаар нягт хяналт шалгалт, мониторинг хийхийг шаардаж байна. Өнөөг хүртэл энэ чиглэлээр Засгийн газраас цөөн тооны сонгон авсан орон нутагт туршилтын байдлаар, бонд гаргах эрхийг өгөх зэргээр авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа нь нааштай алхам хэдий ч энэ чиглэлээр илүү их хүчин чармайлт гаргах шаардлагатай буй билээ.

БНХАУ нь орон нутгийн өрийг үр дүнтэйгээр удирдахын тулд эрүүл саруул зохицуулах орчныг бий болгох шаардлагатай. Газар ашиглалтын төлбөр болон зохицуулалтгүйгээр төсвийн бус эх үүсвэр татан төвлөрүүлэхэд л өнөө найдаж буй нь тогтвортой систем биш юм. Энэхүү хэрэгцээ нь Засгийн газрын зүгээс шинээр хотжуулах стратегийг

Page 16: ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014 · 18 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа

ТУСГАЙ НИЙТЛЭЛҮҮД

7

гаргаснаар улам бүр ихсэх болжээ. Хотжилтыг шинэ түвшинд хүргэхийн тулд хотод нүүн ирж буй хөдөө орон нутгийн олон тооны иргэдийг суурьшуулах хотын дэд бүтцэд асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийхийг шаардаж байна. Түүнчлэн өрхийн бүртгэлтийн (хукоу) талаарх бодлогыг зөөлрүүлэхээ зарласнаар 2020 он гэхэд 100 сая шилжин суурьшигч хот суурин газруудад нүүн ирж, хотын оршин суугчид болох төлвийг харуулж байна. Нийтийн үйлчилгээг авах, хүртээмжтэй байх тэдний эрх нь төрийн бүхий л түвшин дэх санхүүгийн хэрэгцээг ихээхэн хэмжээгээр нэмэгдүүлэх юм.

Энэ нөхцөлд уламжлалт санхүүжилтын сонголтуудыг эргэн харж, орон нутгийн захиргаад өөрийн өрийг төсвийн хувьд тогтвортой арга замаар удирдах боломжоор хангах шаардлагатай. БНХАУ-ын эрх баригчдын хэрэглэж эхэлсэн нэг хандлага нь орон нутгийн бондын зах зээлийг хөгжүүлэх явдал юм. Бондын зах зээл нь хэд хэдэн давуу талуудыг олгодог. Эдгээрийн тоонд дэд бүтэц болон хотжилтыг санхүүжүүлэх эх үүсвэрийг нэмэгдүүлэх, санхүүгийн ил тод байдлыг бэхжүүлэх, сайн засаглалыг хангах, хөрөнгийн зах зээлийг гүнзгийрүүлэх, төв Засгийн газрын төсвийн эх үүсвэрийг чөлөөлөн хөрөнгийн зах зээлийн хүртээмж байхгүй бүс нутгуудад зарцуулах боломж нээгдэх зэрэг багтана. Түүнчлэн бондын санхүүжилт нь орон нутгийн захиргаадын хувьд санхүүжилтын зардал буурахад хүргэнэ, учир нь банк болон итгэлцлийн үйлчилгээ үзүүлдэг компаниудаар дамжуулах ХОХ-ийн зардал өндөр байдагт оршино.

Орон нутгийн бондыг хэрэгслийг хэрэгжүүлэхэд өрийн удирдлагын найдвартай тогтолцоо мөн нөхвөрлөн ажиллаж байх шаардлагатай. Эрүүл саруул, үр дүнтэй зохицуулалтын орчин нь нутгийн захиргаадад санхүүжилтыг хүртээмжтэй болгож, тэдний санхүүгийн сахилга батыг бэхжүүлж, эрсдэлийг бууруулна. Ийм тогтолцоогүйгээр шинээр гарах өрийн хэрэгслийг зохистой бусаар ашиглах эрсдэл үүснэ. Эрх зүйн орчныг бүрдүүлэх бодлогын арга хэмжээ авах шаардлагатай байна. Ингэснээр орон нутгийн захиргаад нь өөрийн өр тавих боломжийг үнэлж, ямар төрлийн өр үүсгэх талаар урьдчилсан үнэлгээ судалгааг хийж, хэрхэн санхүүжилт босгохоо шийдэх боломжтой болно. Энэхүү үйл явцад хараат бус зээлжих зэрэглэл тогтоох үнэлгээний механизм бий болгож, үүнийг дэмжих урьдчилан анхааруулах систем болон хэрэгслүүдийг бий болгох замаар орон нутгийн төсвийн хямрал, төлбөрийн чадвартай холбоотой асуудлуудыг шийдэж чадна.

Холбогдох олон улсын туршлага дээр үндэслэн орон нутгийн өрийн удирдлагын тогтолцоог бий болгох олон тооны бодлогын зөвлөмжүүдийг БНХАУ-д зориулан энэхүү тайланд боловсруулан гаргасан. Ингэснээр тус тайлан нь БНХАУ-д хийгдэж буй төрийн санхүүгийн шинэтгэлд өөрийн хувь нэмрээ оруулан, 13 дугаар таван жилийн төлөвлөгөөнд (2016-2020) бэлтгэх үйл явцад мөн түлхэц өгч буй юм.

Page 17: ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014 · 18 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа

EARD 2014 Мэдлэгийн менежментийн санаачлага

8

БНХАУ дахь хотжилтын туршлагаас суралцах нь

АХБ-ны http://wcm.adb.org блог дээр 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдөр тавигдсан энэхүү нийтлэл нь БНХАУ дахь хотжилтын үйл явцыг үндсэн дөрвөн үе шаттайгаар явагдаж буй талаар тайлбарласан байна. Эхний үе шат нь далайн эргийн гурван гол бүс нутгийг буюу Бээжин-Тяньжиний бүс, Янцзэ гол буюу Хөх мөрний адаг хэсгийн болон Сувдан голын адаг хэсгийн газрыг аж үйлдвэрийн болон хотын үйлчилгээний бүсүүд болгон хөгжүүлэхэд чиглэжээ. Хоёрдугаар шатанд тус улсын төв болон баруун бүсийн хоёрдогч зэрэглэлийн мега хотуудыг хөгжүүлсэн байна. Гуравдахь шатанд жижиг болон дунд хэмжээний хотуудын тогтвортой хөгжлийг хөхиүлэн дэмжихийн зэрэгцээ хот-хөдөөгийн тэнцвэртэй хөгжлийг хангажээ. Шинээр боловсруулан гаргасан хотжилтын төлөвлөгөөнд иргэдэд чиглэгдсэн, байгаль орчны хувьд тогтвортой хотжилтыг дэмжих бодлогын дөрөв дэх үе шатыг хэрэгжүүлэхээр тусгажээ.

АХБ нь БНХАУ-ын хот байгуулалтын салбарт дэмжэг үзүүлсээр ирсэн юм. Тухайлбал, АХБ нь 2010 онд хот байгуулалтын мэдлэгийн зангилаа сүлжээ бий болгох чиглэлээр Тонгжи их сургуультай түншлэлээ эхлүүлсэн. Хот байгуулалтын мэдлэгийн зангилаа сүлжээ нь Өмнөд-Өмнөд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, ялангуяа БНХАУ-ын хот байгуулалтын шинэ зорилтуудыг харгалзан салбарын орчинд мэдлэг боловсрол түгээх үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хэрэгтэй байна.

Энэхүү зангилаа сүлжээ нь бусдаас ялгаатай тал нь тус улсын нийгэм, байгаль орчны бодлогын нөлөөлөл болон агаар, усны бохирдлын хэмжээг хэрхэн удирдах, бууруулах асуудалд анхаарлаа хандуулж буй юм. Хот суурин газрын хөгжлийг удирдан чиглүүлэх, газар ашиглалтыг оновчтой болгох, газар, тээвэр болон эрчим хүчний эрэлтийг бууруулахын тулд байгаль орчны бүсүүдийг байгуулах нь үйл ажиллагааны чиглэлүүдэд мөн багтаж байна. Эцэст нь хотуудын институцыг бэхжүүлэх болон хотууд хоорондын хөндлөн чиглэлийн харилцаа холбоог сайжруулахад тулгарч буй сорилтуудыг даван туулах чиглэлээр мөн ажиллах юм.

Өндөр орлого бүхий БНХАУ-ын зүг шилжих нь: Сорилтууд болон зөвлөмжүүд

Энэхүү мэдлэг түгээх зорилго бүхий тайланг АХБ ба БНХАУ хамтран тус улсын 13 дугаар таван жилийн төлөвлөгөөг боловсруулах ажлын хүрээнд хийгдсэн бодлогын хэлэлцүүлгийн нэгэн хэсэг байдлаар бэлтгэн гаргасан. Тус тайлан нь доор дурдсан найман гол салбарыг тогтоон гаргасан ба хийгдсэн судалгааны зорилт нь эдгээр найман сорилтод хамаарах асуудал нэг бүр дээр дүн шинжилгээ хийх, практик бодлогын зөвлөмж гарган өгөх явдал байлаа. Илүү дэлгэрүүлж үзвэл:

(i) Аж үйлдвэрийн салбарын өөрчлөлт. Энэ хэсэг нь технологийн ахиц болон инноваци, аж үйлдвэрлэлийн ахиц дэвшил, үйлчилгээний салбарыг бэхжүүлэх болон жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг аж үйлдвэрийн салбарын өөрчлөлт нь өсөлтийн шинэ загварт ямар хувь нэмэр оруулах талаар судалсан. Тайлангаар мөн тулгарч буй саад тотгоруудад дүн шинжилгээ хийж, энэхүү үйл явцыг удирдах төр болон зах зээлийн үүргийг судлан үзсэн.

Page 18: ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014 · 18 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа

ТУСГАЙ НИЙТЛЭЛҮҮД

9

(ii) Хот, хөдөөгийн тэнцвэртэй хөгжил. Энэ хэсэгт хот хөдөөгийн тэнцвэртэй хөгжил нь хэрхэн, ямар хэмжээнд бүс нутгийн тэгш бус байдлыг бууруулах, хурдацтай явагдсан нийгэм-эдийн засгийн өөрчлөлтийн улмаас эмзэг бүлэгт хамрагдах болсон хүмүүсийн амьжиргааг сайжруулахад хувь нэмэр болохыг судлан үзсэн. Үүний хүрээнд хөдөөгийн санхүүгийн үйлчилгээг сайжруулах, ханган нийлүүлэлтийн сүлжээг интеграцчлах, фермерүүдийн зах зээлийн хүртээмжийг хангах, нэгдмэл байдлаар нийгмийн тусламж үзүүлэх, халамж болон тэтгэврийн систем, шилжин суурьшигчдад илүү хүртээмжтэй нийтийн үйлчилгээ, нийгмийн туслалцаа дэмжлэг үзүүлэх зэрэгт дүн шинжилгээ хийж, хамаарах зөвлөмжүүдийг багтаасан.

(iii) Хүний нөөцийн шилжилт. Энэ хэсэгт хөдөлмөрийн бүтээмжийг сайжруулахад нэн чухал үүрэг бүхий, тус тусмаа өндөр орлоготой улс болж буй БНХАУ-ын гол анхаардаг хүний капиталыг хэрхэн хамгийн үр дүнтэйгээр өөрчлөн сайжруулах вэ гэдийг судлан үзсэн. Аж үйлдвэрийн салбарт өөрчлөлт хийхийн тулд даван туулах ёстой гурван гол чухал суурь асуудалд анхаарсан: (a) хүний нөөцийн капиталын нөөцийг өргөтгөх, (б) боловсролын чанар, хамаарлыг сайжруулан илүү уян хатан, хэрэгцээнд нийцсэн болгох, болон (iii) мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэхэд инновацийг хөхиүлэн дэмжих зэрэг болно. Судалгаа нь БНХАУ-ын хөгжлийн шинэ загвар, хүн ам зүйн шилжилтийн нөхцөлд ажиллах хүчний бүтээмжийг дээшлүүлэх, өртгийн сүлжээг сайжруулахад тулгарах гол сорилт болон боломжуудад дүн шинжилгээ хийсэн.

(iv) Байгаль орчинг хамгаалах. Энэ хэсэг нь БНХАУ-д өнөө тулгарч буй гол сорилт болох агаарын бохирдол, хатуу хог хаягдлын удирдлага, хөрсний бохирдол, байгалийн гамшиг болон экосистемийн доройтол зэргийг судалсан. Мөн байгаль орчинг хамгаалахад тулгарч буй институцийн, зохицуулалтын болон эрх зүйн саад тотгорт дүн шинжилгээ хийсэн. Мөн байгаль орчны асуудлуудыг шийдэх, байгаль хамгааллыг дэмжихэд төр болон зах зээлийн үүрэг хариуцлагыг мөн судлан үзсэн.

(v) Уур амьсгалын өөрчлөлт. Тус судалгаа нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг өргөтгөн тэлэх, эдгээрээс хэр хэмжээний томоохон хавсарсан үр дүнг гаргаж болох дээр дүн шинжилгээ хийсэн. Мөн дасан зохицох болон бууруулах чиглэлийн үйл ажиллагааг сонгон хэрэгжүүлэхэд зах зээл ямар үүрэгтэй байх, төрийн зүгээс зохистой зорилт болон гүйцэтгэлийн стандартуудыг гарган ирэх, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой арга хэмжээ авах зөв зохистой орчинг бий болгох, уур амьсгалын технологийн инновацийг дэмжих замаар зах зээлийг чиглүүлэхэд ямар үүрэгтэй болохыг тодорхойлон гаргасан.

(vi) Усны нөөцийн хомсдол. Энэ хэсгээр тус улсад тулгараад буй усны хомсдол, хувийн хэвшил болон зах зээлийн хүчин зүйлсэд усны эрэлт нийлүүлэлтийн цоорхойг нөхөн боломжийг хангах гүн гүнзгий шинэтгэлийг судлан үзсэн. Усны сав газрын

Page 19: ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014 · 18 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа

EARD 2014 Мэдлэгийн менежментийн санаачлага

10

нэгдсэн төлөвлөлт болон удирдлага, оновчтой дэд бүтэц, эдийн засаг санхүүгийн шинэ хэрэгслийг танилцуулах болон өнөөгийн гамшгийн эсрэг хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх чадамж зэрэгт хамаарах практик үйл ажиллагааны талаарх зөвлөмжүүдийг мөн гаргасан. БНХАУ-ын тогтвортой хөгжилд усны аюулгүй байдал ихээхэн үүрэгтэйг харгалзан АХБ-ны өнөө хийгдэж буй БНХАУ-ын Усны үнэлгээний үр дүнг мөн харгалзах зөвлөмжүүдэд багтаасан.

(vii) Орон нутгийн өрийн удирдлага. Энэхүү судалгаа нь Засгийн газрын зүгээс эдийн засгийн шилжилт хийх, хурдацтайгаар хотжилтыг хөгжүүлэх төлөвлөгөөний улмаас үүдэн гараад буй санхүүгийн сорилтууд бүхий нөхцөлд БНХАУ дахь орон нутгийн захиргаадын өрийг удирдах зохистой зохицуулалтын орчныг бий болгохын ач холбогдлыг судлан үзсэн. Үүний хүрээнд орон нутгийн түвшинд өрийн удирдлагын систем бий болгох олон улсын тэргүүлэх туршлагуудыг судлан үзэж, улмаар БНХАУ-д өрийн удирдлагын бүтцийг үүсгэхтэй холбоотой зөвлөмжүүдийг гаргасан. Нийт зохицуулалтын нэгээхэн хэсэг болох энэхүү санал болгож буй зохицуулалтын дагуу БНХАУ-д орон нутгийн захиргаадын бондын зах зээлийг бий болгох тохиромжтой бодлогын үйл ажиллагааг тодорхойлсон. Зээлийн рейтинг тогтоох болон урьдчилан сануулах системийг бий болгон хөгжүүлэх нь орон нутгийн захиргаадын бондын зах зээлийн эрсдэлийг бууруулах чухал элемент болохыг дүгнэн шинжилсэн.

(viii) БНХАУ-ыг олон улсын эдийн засгийн системд интеграцчлах. Энэ судалгааны хүрээнд БНХАУ-ын даян дэлхийн эдийн засгийн интеграцид хамрагдах үйл явцад ахиц дэвшил гаргах стратегийг судалсан. БНХАУ нь худалдаа, хөрөнгө оруулалтаар дамжуулан цаашид хэрхэн интеграцид хамрагдах, улмаар дэлхийн санхүүгийн системд хэрхэн интеграцчлагдах зэрэгт дүн шинжилгээ хийсэн. Энэхүү үйл явцыг хангахад төр болон зах зээлийн үүрэг ролийг үнэлсэн.

PPPwiki вебсайт

PPPwiki вебсайтыг анхлан 2014 оны 9 дүгээр сард АХБ-ны техникийн туслалцааны хүрээнд БНХАУ дахь хамгийн түгээмэл олон нийтийн сүлжээ болох WeChat сүлжээн дэхь олон нийтийн аккаунт байдлаар анхлан нээн ажиллуулжээ. Энэхүү вебсайт бусад байгууллагуудын зүгээс өөрийн материалыг нийтүүлэхийг хөхиүлэн дэмжиж, Засгийн газар болон хэвлэл мэдээллийн зүгээс нийлүүлсэн материалуудыг байршуулдаг юм. Өнөөгийн байдлаар энэхүү вебсайт нь 4400 дагагчтай болж, нийт дүнгээр 150000 удаагийн хандалт хийгдээд байна.

Page 20: ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014 · 18 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа

ТУСГАЙ НИЙТЛЭЛҮҮД

11

Ази тивийн хот суурин газрууд дахь ядуурал

http://www.adb.org/publications/urban-poverty-asia

Энэхүү тайлан нь хот сууриан газар дахь ядууралтай хамаарах чухал асуултуудыг гарган тавьсан бөгөөд эдгээр нь: Хот суурин газар дахь ядуурлыг ямар зүйл тодорхойлж байгаа, үүнийг хэрхэн хэмждэг вэ? Хэрэглээний ядуурлаас өөр бусад ямар хүчин зүйлсийг шийдэх шаардлагатай вэ? Хот суурин газрын ядуус гэж хэн бэ? Хот суурин газар дахь ядуурал болон хотын хэмжээний хооронд ямар хамаарал байна вэ? Хотжилт, орлого болон хот суурин газар дахь ядуурлын хооронд ямар уялдлаа холбоо байна вэ? Азийн зарим улс орнуудад хот суурин газар дахь ядууралтай тэмцэхийн тулд ямар бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн бэ? гэх зэрэг асуултуудыг гарган тавьсан юм. Тус тайлан нь 2013 оны 6 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд АХБ-наас Олон улсын ядуурлыг бууруулах төвтэй хамтран БНХАУ-ын Жиангсу мужийн Сичуан хотод зохион байгуулсан Ази тив дэхь хот суурин газар дахь ядуурал, хүртээмжтэй хотууд хэмээн олон улсын бодлогын бага хурлын суурь судалгаа болсон юм.

Ази тивийн хот суурин газар дахь ядуурал хэмээх энэхүү тайлан нь орлогын болон орлогын бус ядуурлын чиглэлээр Ази тив дэхь ядуурлын олон хэмжээс, орчныг үндсэн хоёр бүс нутгийг хамруулан судлан гаргасан ба хэн, ямар анги давхаргад хамаарах хүмүүс ядууралд хамгийн ихээр нэрвэгдэж буй талаар товч тайланг мөн багтаасан байна. Судалгаагаар Ази тивийг дэлхийн бусад тивүүдээс онцлог ялгаатай болгож буй үзэгдэл болох сүүлийн үед хурдтай явагдаж буй хотжилт, ДНБ-ний өсөлтийн хандлагаас ядууралд үзүүлж буй нөлөөллийг судалжээ. Үүний зэрэгцээ Ази тивд нөлөө үзүүлж түвшинг тодорхойлж, сонгон авсан Азийн зарим улс орны ядуурлыг онцлогыг тусган, хот суурин газрууд дахь ядуусын үйлчилгээний хүртээмж, амьжиргаа, орон байр болон нийгмийн хамгаалалт аюулгүй байдлын тогтолцоог сайжруулахын тулд авч хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээг мөн судлан үзжээ. Тус тайлангаар Ази тив нь өсөлт болон хотжилтын үйл явцаас хувьсан хөгжиж буй хот суурин газрын ядуурал, хомсдлын сорилтуудтай нүүр тулгарч буйг тогтоон дүгнэж БНХАУ-ыг кейс судалгааны жишээ болгон авч үзжээ. Олон тооны шинэ хот суурин газрууд нь орчин үеийн даяаршсан цэг болж буй Ази тив болон дэлхий нийт тойрон гарах аргагүй хотжилтын өсөлтөд хэр хэмжээнд бэлтгэлтэй байх, энэхүү хотжилтын үзэгдлийг хэрхэн удирдаж, урагшлан хөгжихөөс олон сая хүмүүсийн цаашдын сайн сайхан амьдрал хамааралтай байх юм.

Page 21: ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014 · 18 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа

12

САЛБАРЫН БОЛОН СЭДЭВЧИЛСЭН ЦУВРАЛ НИЙТЛЭЛҮҮД

Монгол Улс дахь өсөлт, ядуурал болон тэгш бус байдлын хоорондын гурамсан харилцаанд дүн шинжилгээ хийх нь

2000 оноос хойш эдийн засаг нилээд хэмжээгээр өссөн боловч ядуурлын түвшин өндөр, хүн ам ядууралд өртөмтгий байгаа нь Монгол Улсын хувьд сэтгэл зовиноосон буй хоёр гол үзэгдэл болоод байна. Энэхүү тайлан нь 2002-2003 болон 2007-2008 онуудын Өрхийн нийгэм-эдийн засгийн судалгааг ашиглан ядуурал, ядууралд өртөмтгий байдалд дүн шинжилгээ хийх зорилгыг агуулсан юм. Дээр дурдсан хоёр судалгааны хугацаанд ядуурлын түвшин өндөр буюу 35%-аас дээш хувьтай байжээ. Ядуурлын түвшин хот, хөдөөгөөр ихээхэн ялгаатай байгаа нь харагдсан ба энэ зөрүү нь 2 судалгааны хооронд илүү ихэссэн байна. Өрхийн ам бүлийн тоо, хамааралтай гишүүдийн харьцаа, эмэгтэйн боловсролын түвшин, өрхийн хөрөнгө эзэмшил болон амьдардаг бүс нутаг зэрэг нь ядууралд нөлөөлөх чухал үзүүлэлт болж буйг ядуурлын дүн шинжилгээ харуулжээ. Нийгмийн халамжийн тэтгэвэр өсөж, мөнгөн тэтгэлэг нэмэгдэж буй ч энэ нь ядуурлыг бууруулахад дорвитой хувь нэмэр оруулахгүй байгаа нь инфляцын өндөр хувь хэмжээ нь тухайн нийгмийн халамжийн арга хэмжээний боломжит нөлөөллийг бууруулж буйтай холбоотой байж мэдэх юм. Ядууралд өртөмтгий байдлын дүн шинжилгээгээр ядуу бус өрхүүд нь ядуу өрхүүдээс илүүтэйгээр ядууралд өртөмтгий болохыг тогтоосон ба ядуу болон ядуу бус өрхүүдийн аль алиных нь өртөмтгий байдлын өндөр түвшин дээрхи хоёр судалгааны хоорондох хугацаанд бага зэрэг нэмэгдсэн гэж дүгнэжээ.

Монгол Улс дахь өргөн хэрэглээний барааны үнийн индексд хүнсний бүтээгдэхүүний үнийн үзүүлэх нөлөө болон олон улсын туршлага

Зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд төрийн бодлогын гол тусгал нь макро эдийн засгийн тогвортой байдал байдаг. Шилжилтийн улс орнуудын хувьд инфляцыг онилох нь макро эдийн засгийн тогтвортой байдлын нэг гол арга хэмжээний нэг бөгөөд энэ нь эдийн засаг, нийгмийн олон тооны үзүүлэлтүүд дээр ихээхэн нөлөөтэй байдаг. Инфляцид чиглэсэн арга хэмжээнд мөнгөний болон мөнгөний бус хүчин зүйлс, мөн дотоод болон гадаад хүчин зүйлс нөлөөлдөг тул эдгээр хүчин зүйлсийг тодорхойлох шаардлагатай юм. хүнсний бүтээгдэхүүний үнэ зэрэг Инфляцид нөлөөлөх мөнгөн бус хүчин зүйлсийн нөлөөлөл нь үнийн хэлбэлзлийг ихээр үүсгэн, улмаар инфляц нь урт хугацааны хандлагын

Page 22: ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014 · 18 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа

САЛБАРЫН БОЛОН СЭДЭВЧИЛСЭН ЦУВРАЛ НИЙТЛЭЛҮҮД

13

үр дүн үү эсвэл богино хугацааны өөрчлөлт үү гэдэг асуултыг үүсгэнэ. Энэхүү судалгааны ажлын зорилтууд нь Монгол Улс болон бусад

улсуудын хүнсний бүтээгдэхүүний үнэ өргөн хэрэглээний барааны үнийн индекс хэрхэн нөлөөлж буйг судлах, хүнсний эрэлт нийлүүлэлтэд гарч буй өөрчлөлтөөс үүдэлтэй улирлын чанартай болон түр хугацааны шокыг ялган салгах, суурь инфляцыг тооцох өөр өөр аргачлалыг судлах, сонгосон импортын хүнсний бүтээгдэхүүний дотоодын валютаарх үнэд нөлөөлж буй хүчин зүйлсийг, ханшийн хөдөлгөөн зэргийг харгалзан тооцон тогтоох зэрэг байсан юм.

Энэхүү судалгаа нь мөнгөн бус үзүүлэлтүүд нь Монгол Улс дахь инфляцид томоохон нөлөөтэй болохыг харуулсан. Бусад төрлийн бараа, үйлчилгээтэй харьцуулбал хүнсний бүтээгдэхүүний үнэ нь ихээхэн хэлбэлзэлтэй байдаг ажээ. Энэ нь Монгол Улсад байнга тохиодог ханган нийлүүлэлтийн хомсдолтой салшгүй холбоотой байна. Ханган нийлүүлэлтийн хомсдол буюу шок нь зөвхөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний улирлын чанартай хангалтаас ч бус, мөн импортоор орж ирсэн хүнсний улирлын чанартай хомсдлоос ч мөн хамааралтай байна. Монгол Улсын хувьд хүнсний бүтээгдэхүүний үнийн хэлбэлзэл нь тийм ч гэнэтийн стандарт бус үзэгдэл биш ч макро эдийн засгийн хүчин зүйлсээс шалтгаантай инфляцаас үүдэн гарч буй өөрчлөлтөд мониторнинг хийхэд суурь инфляцийг тооцох нь чухал үүрэгтэй юм. Түүнчлэн суурь инфляц нь бодлого боловсруулагчдад зохистой урт хугацааны мөнгөний бодлого явуулахад шаардлагатай мэдээллийг ханган өгөх юм.

Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт нь ядуусд хамгийн их сөрөг нөлөөллийг үзүүлж буй юм. Энэхүү судалгаа нь хүнсний бүтээгдэхүүний үнийн хөөрөгдлийг зогсооход мөнгөний бодлогын үр нөлөөг таамаглан тогтоож, олон төрөл орлогын бүлэгт хамаарах өрхүүд дээр ямар нөлөөлөл үзүүлж буйд дүн шинжилгээ хийсэн.

Хөгжлийн үр дүнд хүргэх удирдлагын тогтолцоо: Төмөр замын суурь бүтцийн тариф- Монгол Улсын төмөр замын салбарт хувийн хэвшлийн төлөвшлийг дэмжих нь

http://www.adb.org/publications/mfdrs-rail-infrastructure-tariffs-enabling-private-sector-development-mongolias-railway

1949 онд анхлан байгуулагдаж, одоо Монгол Улс болон ОХУ-ын Засгийн газрууд хамтран эзэмшдэг Улаанбаатар төмөр зам (УБТЗ) хамтарсан компани өнөө Монгол Улсын төмөр замын зах зээл дээр тэргүүлэн ажилладаг юм. УБТЗ нь ОХУ болон БНХАУ-ыг холбосон гол төмөр замын дэд бүтэц болон үйл ажиллагааг хариуцахын зэрэгцээ зарим салаа шугам болон зүүн бүс дэхь тусдаа шугамын үйл ажиллагааг хариуцан үйл ажиллагаа явуулдаг. Саяхныг хүртэл УБТЗ нь Монгол Улсын цорын ганц төмөр замын тээвэрлэгч байсан юм. Монголын төмөр зам (МТЗ) нь төрийн 100%-ийн өмчит компани бөгөөд 2008 онд гадаадын тусламжийг татах зорилгоор байгуулагдаж байжээ. МТЗ нь шинэ төмөр замын бүтээн байгуулалтыг удирдах, Засгийн газрын зүгээс гаргасан төмөр замын суурь сүлжээ бий болгох төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилготой билээ.

Page 23: ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014 · 18 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа

EARD 2014 Мэдлэгийн менежментийн санаачлага

14

Энэхүү судалгаа нь ачаа тээврийн зах зээлийн либералчлахад шаардлагатай буй төмөр замын суурь бүтцийг ашиглах зорилгоор тарифийн системийг судалсан билээ. Тус тайлан нь юуны өмнө Монгол Улсын хувьд хэд хэдэн чухал сургамжийг өгөхүйц төмөр замын шинэтгэлийн талаарх олон улсын туршлагыг судлан үзсэн байна.

Тайлангаар мөн Монгол Улс дахь суурь бүтцийн тарифийн талаах зөвлөмжүүдийг өгсөн байна: УБТЗ болон МТЗ компаниудын шинээр хийх хөрөнгө оруулалтад хангалттай буй хэрэгцээ санхүүжилтын тариф нь шинээр шугам барихад хийгдэх хувийн хөрөнгө оруулалтад хангалттай хэмжээний өгөөж өгөхүйц байх шаардлагатай. Тиймээс Монгол Улсын суурь бүтцийн тариф ахиуц зардал бус харин дундаж зардалд суурилах ёстой. Жижиг хэмжээний тээвэрлэгчдийг ялгаварлахаас сэргийлэхийн тулд тус тайланд хоёр талын тариф (тогтмол болон хувьсах) бус харин нэг талдаа хувьсах нэгжийн тарифыг зөвлөмж болгож буй юм.

Тарифийн зохицуулалтыг зохицуулахын тулд тус тайлан нь байнгын ажиллагаатай тарифийн нэгж болон тодорхой хугацаанд шаардлагатай бол хуралдах ажлын хэсгийг Зам тээврийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт тулгуурлан байгуулахыг зөвлөмж болгож буй юм. Анхан шатандаа Өрсөлдөөний хороо болон бусад зохицуулах хороодын зүгээс техникийн туслалцаа шаардагдаж болно. Шинэ шугамыг барьж байгуулсаны дараагаар тарифийн нэгжийг өргөжүүлэх талаар судлан үзэх шаардлагатай. Тус тайлан нь өнөөгийн хүчин төгөлдөр хэрэгжиж буй хууль нь шинэ зах зээлийг нээхэд тохирохуйц бөгөөд харин суурь бүтэц болон үйлчилгээнд шударга хүртээмжийг хангахын тулд өөрчлөлт оруулах шаардлагатайг дурдсан байна.

Хүнсний талон болон Медикартын нөлөөллийн үнэлгээний тайлан

Энэхүү нийтлэл нь Монгол Улсад хэрэгжсэн Хүнсний талон тараах хөтөлбөр (ХТХ) болон Медикартын (эрүүл мэндийн карт) хөтөлбөрийн нөлөөллийн талаар тайлагнасан юм. Энэхүү нөлөөллийн үнэлгээг Сэлэнгэ, Орхон аймаг болон Улаанбаатар хотод хүнсний талон болон эрүүл мэндийн карт хүлээн авсан айл өрхийг тухайн газрын хүнсний талон болон эрүүл мэндийн карт аваагүй ижил түвшний өрхүүдтэй харьцуулах тоон судалгааны аргаар хийсэн. Эдгээр өрхийн гишүүдтэй 2011 оны 11 дүгээр (карт болон талон авсан 564 өрх, аваагүй 559 өрх) болон 2012 оны 11 дүгээр саруудад (карт болон талон авсан 762 өрх, аваагүй 762 өрх) тус тус ярилцлага хийсэн. Судалгааны түүвэрлэлтийн талаарх Бүлэг 2.2 дээр дэлгэрэнгүй тайлбарлагдсан суурь мэдээлэлтэй холбоотой техникийн асуудлаас үүдэлтэйгээр давтан судалгааны мэдээллийг шинжилсний хариуд гарсан үр дүнг л энэхүү үнэлгээнд ашигласан.

Энэхүү үнэлгээний үр дүнг үндсэн нөлөөлөл болон хоёрдогч нөлөөлөл гэсэн хоёр ангилалд хувааж болно. Хүнсний баталгаат байдал болон түүнд нийцүүлэх стратегит хамаарах үндсэн үзүүлэлтүүдэд төслийн үр дүн хүчтэй, тогтвортой нөлөөлөл үзүүлсэн гэдгийг үнэлгээний

Page 24: ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014 · 18 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа

САЛБАРЫН БОЛОН СЭДЭВЧИЛСЭН ЦУВРАЛ НИЙТЛЭЛҮҮД

15

загварын тооцолол харуулж байна. Эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт зэрэг салбарт хязгарлагдмал нөлөө эсвэл огт нөлөө үзүүлээгүй нь хоёрдогч нөлөөллийг харуулж байна.

Хүнсний талон нь Монгол дахь ядуу айл өрхийн хүнсний баталгаат бус байдалд өртөх эрсдэлийг бууруулах зохистой, үр дүнтэй хэрэгсэл нь болохыг үнэлгээний үр дүнгийн үндсэн нөлөөлөл харуулж байна. Хоол тэжээлийн төрөлжилт, хүнсний хүртээмжтэй байдал болон хүнсний холбогдолтой зохицох стратегийн чиглэлд эерэг, өндөр ач холбогдолтой нөлөөлөл үзүүлсэн болохыг энэхүү өгөгдөл нь харуулж байна. Тус хөтөлбөр нь хөдөлмөр эрхлэлтэд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлээгүй бөгөөд хөдөлмөрийн нийлүүлэлтийг удаашруулах сөрөг нөлөө байгаагүй. Эдгээр дүгнэлт мэдээлэл нь хүнсний аюулгүй байдал, болон санхүүгийн хараат байдалд эерэг нөлөөллийг, мөн тухайн хугацаанд хийгдсэн чанартай ажлаас гарсан өөрийн үнэлгээг давтан харуулж байна. Эдгээр үр дүн, ач холбогдлыг харгалзан үзэж хүнсний талон тараах хөтөлбөрийг бүрэн хэмжээгээр үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг Засгийн газарт энэхүү тайланд зөвлөж байна.

Харин Медикарт хөтөлбөр нь дээрхийн адил эерэг нөлөөллүүдийг өнөөг хүртэл үзүүлээгүй байна. Энэ нь хөтөлбөрийн дизайны алдаатай бус харин судалгаа хийх хугацаанд буюу 2012 оны 11 дүгээр сард судалгаанд хамрагдсан газруудад тухайн хөтөлбөр хэрэгжих хугацаа богино байсантай холбоотой байж болох юм. Үнэлгээ эхлэх үед ч тус хөтөлбөрийн талаар олон нийтийн дунд мэдээлэл хомс, хэрэглээ бага, сэтгэл ханамж хангалтгүй түвшинд байжээ. Иргэд эрүүл мэндийн үйлчилгээний талаар мэдлэгтэй (бөгөөд итгэдэг) байх нь түүнийг хүртэх нөхцөл болдог гэдгээс үзвэл иргэдийн дунд хөтөлбөрийн талаар мэдлэг хомс бөгөөд хөтөлбөрөөс үзүүлсэн нөлөөлөл бага гэсэн дүн гарсан нь гайхалтай хэрэг биш юм.

Медикартын тухай мэдлэг, түүний ашиглалт болон нөлөөлөл нь цаг хугацаа өнгөрөхийн хирээр сайжрах болно. Санхүүжилт хангалтгүйн улмаас зогсоосон тухайн хөтөлбөрийг Засгийн газрын зүгээс үргэлжлүүлэхээр шийдвэл Медикартын үйл ажиллагаатай холбоотой доорх асуудлуудад анхаарах шаардлагатай. Үүнд дараах зүйлсийг хангах шаардлагатай:

(i) Үйлчилгээ үзүүлэгчид өөрсдийн хүлээх үүрэг хариуцлага болон иргэдийн эрхийн талаар нарийн тодорхой мэдлэгтэй байх.

(ii) Эрүүл мэндийн карт эзэмшигчид нь өөрийн эрх, үүргийн талаар нарийн тодорхой мэдлэгтэй байх.

(iii) Эрх нь олгогдсон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгчид хангалттай хэмжээний эм хэрэгслийн нөөцтэй байж, зөвлөгөө өгөх чадвартай байх.

(iv) Эрүүл мэндийн байгууллагуудад олгох нөхөн төлбөрийн төсөв нь жилийн туршид бэлэн байх.

(v) Хөтөлбөртэй холбоотой гомдол саналыг хурдан хугацаанд шударгаар шийдэж байх.

Page 25: ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014 · 18 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа

EARD 2014 Мэдлэгийн менежментийн санаачлага

16

Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 1 дүгээр боть: Уур амьсгалын болон хүрээлэн буй орчны өөрчлөлтөд дасан зохицох талаар

http://www.adb.org/publications/making-grasslands-sustainable-mongolia-adapting-climate-and-environmental-change

Нүүдлийн мал аж ахуй болон нүүдэлч малчид нь хуурай газрыг хадгалан, хамгаалахад үүрэгтэй болохыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч байна. Монголын нүүдлийн соёлд мал маллан нүүдэллэх нь нь олон мянган жилийн туршид уламжлал болсон амьдралын хэв маяг бөгөөд энэ нь хагас хуурай болон хуурай бэлчээр нутгийг тогтвортой ашиглах үндсэн стратеги хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн билээ. Бэлчээр сэлбэн нүүдэллэх нь багассан, үүнээс болж бэлчээрийн даац хэтэрч байгаа нь бэлчээрийн доройтол өргөн хүрээг хамрахад хүргээд байна.

Бусад улс орнуудаас ялгаатай нь Монгол Улсын нүүдэлч малчид нь соёлын хувьд нийгмийн бусад хэсгээсээ гадуурхагдсан бус, харин ч соёлын онцлог шинжийн томоохон төлөөлөл, хэсэг болж байдаг. Гэсэн хэдий ч нүүдэлчдийн хувьд газар ашиглалт, ялангуяа олборлох салбартай холбоотой ихээхэн өрсөлдөөнтэй нүүр тулж байна. Бэлчээрийн экосистемийн эдийн засгийн нийт үнэ цэнийг тогтоогоогүй ч уул уурхайн салбарын ДНБ-д үзүүлэх өсөн нэмэгдэж буй нөлөөнөөс харвал энэхүү үнэлгээг доогуур тогтоосон буй юм.

Уур амьсгалын өөрчлөлт нь бэлчээрийн экосистем болон малчдын амьжиргаанд их хэмжээний нөлөө үзүүлэх шинэ аюул занал учруулж байна. Монголын цаг агаар хурдацтай дулаарч, жилийн дундаж температур нь 1940-2007 онуудад 2.2 хэмээр нэмэгджээ. Энэхүү судалгаа нь эдгээр өөрчлөлтийн хүрээнд Монголын нөхцөл байдалд бэлчээрийн менежмент болон уламжлалт нүүдлийн мал аж ахуйг судлан үзэж, дасан зохицох боломжит стратеги, үйл ажиллагааг тодорхойлон гаргасан.

Мал аж ахуй, бэлчээрийн менежментийн дасан зохицох стратеги нь дэлхий нийтийн түвшинд ижил төстэй зарим шинж чанартай бөгөөд эдгээр нь Монгол Улс дахь дасан зохицох үйл ажиллагаанд бас хамааралтай юм. Тус судалгаа нь нийгмийн зохион байгуулалт, бэлчээр болон мал маллагааны менежментийн хүрээний дасан зохицох хэд хэдэн арга хэмжээг тодорхойлсон.

Малчид болон орон нутгийн захиргааны төлөөлөл нь бэлчээр ашиглалтыг зохицуулах эрх зүйн орчин байхгүй, бэлчээр ашиглах журмын хэрэгжилт сул байгаа нь одоогийн нөхцөл байдлыг сайжруулах болон дасан зохицох үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд гарч буй гол саад тотгор хэмээн тодорхойлжээ. Мөн эдгээрээс гадна нутгийн удирдлагад техникийн болон санхүүгийн нөөц эх үүсвэр дутмаг, малчдад бэлчээрийн менежментийн арга хэмжээг хэрэгжүүлэх санхүүжилт хомс байдаг, боловсруулалт болон маркетингийн боломж хязгаарлагдмал байдаг зэрэг бэрхшээл тулгардаг байна.

Улсын төсвөөс Сумын хөгжлийн санд төвлөрүүлж буй хөрөнгө оруулалт 2013 онд нэмэгджээ. Энэхүү тайланд санал болгож буй дасан зохицох үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх арга хэмжээ нь зөвхөн эхлэл юм. Төр болон оролцогч талууд нь хавсралтуудыг судлан үзэж, шаардлагатай бол өөрчлөн өөрийн стратеги, төлөвлөгөөнд тусгахыг зөвлөмж болгожээ.

Page 26: ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014 · 18 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа

САЛБАРЫН БОЛОН СЭДЭВЧИЛСЭН ЦУВРАЛ НИЙТЛЭЛҮҮД

17

Монгол Улсад бэлчээрийн тогтвортой менежментийг бий болгох нь: Бэлчээрийн болон бусад газар нутгийн экосистемийн үйлчилгээний төлбөрийн талаарх олон улсын туршлагууд

http://www.adb.org/publications/making-grasslands-sustainable-mongolia-international-experiences-payments-environmental

Экосистемийн үйлчилгээний төлбөр (ЭҮТ) бол бэлчээрийн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх, хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулахад хөшүүрэг болох боломжтой механизм юм. Хэдийгээр өнөөдөр Монголд өргөн хэмжээнд хэрэгжихгүй байгаа ч, ЭҮТ-г Засгийн газрын Ногоон хөгжлийн стратегид оруулаад байна. Энэхүү нийтлэлд дэлхий даяар бэлчээрийн болон бусад газар нутагт хэрэгжиж байгаа ЭҮТ-н 50 төслийг танилцуулж, Монголын хялганат хээрийн нөхцөлд ЭҮТ-г нэвтрүүлэхэд төлөвлөлтийн шатанд анхаарах асуудал, боломжит үр дагавар, эрсдэл, саад бэрхшээл, сул давуу талын харьцуулалтыг хэлэлцэв.

Ой мод, биологийн олон янз байдлыг хамгаалах, голын ай сав газрын үйлчилгээг хангах ажилд оролцогч талуудад эдийн засгийн хөшүүрэг олгох боломжийг салбарынхан ихээхэн сонирхдог. Гэтэл бэлчээр болон бусад газар нутагт байгаль орчны үйлчилгээ буюу экосистемийн үйлчилгээг урамшуулахад ийм эдийн засгийн хөшүүрэг ашиглах асуудлыг төдийлөн анхаарахгүй байна. Байгаль орчны үйлчилгээг дотор нь хангамжийн, зохицуулалтын, соёлын хэмээн ангилж болно. Хялганат хээр, бэлчээрийн бусад газар нутаг дэлхийн хөрсөн дэх нүүрстөрөгчийн 30 хүртэл хувийг агуулдаг бөгөөд биологийн олон янз байдал, хөрсний хамгаалал, усны хангамж ба хадгалалт, амралт зугаалга, оюун санааны таашаал гэх мэт ашиглалтын болон ашиглалтын бус олон төрлийн үйлчилгээний эх үүсвэр болдог. Хялганат хээрийн зүгээс малчдад хүргэх үндсэн үйлчилгээ бол мал сүргийн бэлчээрийн үүрэг бөгөөд мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн малчдын амьжиргааны үндэс суурь мөн.

ЭҮТ бол биологийн олон янз байдал гэх мэт хялганат хээрийн ашиглалтын эерэг үр нөлөөг нэмэгдүүлэх, хөрсний доройтол болон нүүрстөрөгчийн ялгаралт зэрэг сөрөг үр нөлөөг багасгах чиглэлээр газар ашиглагчдад хөшүүрэг болж болох механизм юм. ЭҮТ болон бусад хөшүүрэг, дэмжих хэрэгсэл хоорондын ялгаа бол ЭҮТ-г зөвхөн байгаль орчны үйлчилгээг үзүүлсэн эсвэл менежментийг нь сайжруулсан цагт л төлдөг явдал юм. Туршлагаас харахад ЭҮТ-ийн тогтолцоог хэрэгжүүлснээр байгаль орчны үйлчилгээний хангамж сайжирдаг байна, гэхдээ ямар ч өөрчлөлт бий болоогүй цөөн тохиолдол бүртгэгдэж байжээ. Тус механизмын үр нөлөөг судлах чиглэлд цөөн судалгаа хийгдсэн бөгөөд байгаль орчинд үзүүлэх үр нөлөө хязгаарлагдмал байдгийн нэг шалтгаан бол өөр зах зээл байхгүй, эсвэл хангалтгүй үед газар ашиглагчдын хувьд амьжиргаагаа сайжруулах боломж багатай тул зах зээлийн зарчимд суурилсан механизмууд үр дүн өгдөггүй явдал юм. Иймд, нэг төрлийн байгаль орчны үйлчилгээг нэмэгдүүлэх хөшүүргийн тогтолцоо үр дүнтэй ажиллахын тулд магадгүй өөр төрлийн байгаль орчны үйлчилгээний цар хүрээ хумигдах солилцоо хийгдэх шаардлагатай болдог. Мөн түүнчлэн, ЭҮТ-ийн механизм бүр ядуу ард иргэдийн амьжиргааг сайжруулах, эсвэл тэгш бус байдлыг багасгах үр дүн өгдөггүй тул гүйцэтгэлийг амжилттай болгохын тулд төлөвлөлтийг нарийвчлан хийж, тулгарч болох асуудлуудыг няхуур судалж үнэлэх шаардлагатай.

Page 27: ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014 · 18 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа

EARD 2014 Мэдлэгийн менежментийн санаачлага

18

Монгол Улсад бэлчээрийн тогтвортой менежментийг бий болгох нь: Бэлчээрийн газар нутаг, мал аж ахуйн менежментэд зориулсан Үндэсний онцлогт тохирсон хүлэмжийн хий бууруулах үйл ажиллагааны үндсэн элементүүдийн үнэлгээ

http://www.adb.org/publications/making-grasslands-sustainable-mongolia-assessment-key-elements-namas

Түүхэн үүднээс авч үзвэл Монгол Улс нь дэлхий нийтийн хэмжээнд гарч буй уур амьсгалын өөрчлөлтөд харьцангуй бага хувь нэмэр оруулсан байдаг ч нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгарал нь харьцангуй өндөр хэмжээнд байж, өсөн нэмэгдсээр буй юм. Ялгарал нь эрчим хүч (54%) болон хөдөө аж ахуйн салбараас (34%) түлхүү үүдэн гардаг. Уур амьсгалын өөрчлөлт нь Монгол Улсын эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжил, эмзэг байгаль орчинд их хэмжээний эрсдэл учруулах болохыг хүлээн зөвшөөрөөд байна. Монгол Улс нь уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах чиглэлийн сайтар төлөвлөсөн үйл ажиллагаа нь нийгэм эдийн засгийн хөгжил, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохиох, уян хатан байх зэрэг олон талын үр ашиг авчирна гэдгийг сайтар ухамсарлаж байна.

Энэ судалгааны ажил нь бэлчээрийн газар, мал аж ахуйн салбарт ҮОТХХБА-г хэрэгжүүлэн хөгжүүлэхэд шаардагдах үндсэн техник, зохион байгуулалт, бодлогын бүрэлдэхүүн хэсгүүдийг тодорхойлон үнэлэлт дүгнэлт өглөө. ҮОТХХБҮА-г авч хэрэгжүүлээгүй байх үеийн суурь үзүүлэлт ба “дулаарлыг бий болгох нөхцөл” байдлын эсрэг хүлэмжийн хийг бууруулах үндэсний онцлогт тохируулан тодорхойлсон бодлого, түүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээнүүдийг ҮОТХХБҮА гэж нэрлэдэг. Хөгжиж буй орнууд эдгээр арга хэмжээнүүдийг сайн дурын үндсэн дээр өндөр хөгжилтэй орнуудын дэмжлэг туслалцаатайгаар авч хэрэгжүүлдэг. 2010 онд Монгол Улс НҮБ-ийн уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц дахь хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх жагсаалтаа өргөн мэдүүлсэн.

Техникийн бүрэлдэхүүн хэсгүүдэд хүлэмжийн хийг боломжит хэмжээнд бууруулах тооцоо, эдийн засгийн зардал ба үр ашиг, хүлэмжийн хийн агууламжийг тодорхойлох аргууд, хэрэгжүүлэх ач холбогдол болон бодлого тодорхойлж, хэмжилтийн аргуудыг авч ашиглахад тулгарах саад бэрхшээлүүд зэрэг орно.

Энэ судалгааны ажил нь бэлчээрийн газар, мал аж ахуйн салбарт ҮОТХХБА-г хэрэгжүүлэн хөгжүүлэхэд шаардагдах үндсэн техник, зохион байгуулалт, бодлогын бүрэлдэхүүн хэсгүүдийг тодорхойлон үнэлэлт дүгнэлт өглөө. Техникийн бүрэлдэхүүн хэсгүүдэд хүлэмжийн хийг боломжит хэмжээнд бууруулах тооцоо, эдийн засгийн зардал ба үр ашиг, хүлэмжийн хийн агууламжийг тодорхойлох аргууд, хэрэгжүүлэх ач холбогдол болон бодлого тодорхойлж, хэмжилтийн аргуудыг авч ашиглахад тулгарах саад бэрхшээлүүд зэрэг орно. Зохион байгуулалтын үндсэн бүрэлдэхүүн хэсэгт салбарын бодлого, процедур, хяналт-шинжилгээ ба үр дүнгийн үнэлгээний процедурууд, санхүүжүүлэх хэрэгслүүд, оролцогч талуудын оролцоо зэрэг асуудлууд багтана. Онцгой ач холбогдол бүхий бодлогын бүрэлдэхүүн хэсэгт ҮОТХХБҮА-ны үндэсний төсөл хөтөлбөрүүд, тэдгээрийн тэргүүлэх чиглэл, зорилт, эрх зүйн орчинтой уялдуулан нийцүүлэх тухай асуудал орно. Бэлчээрийн

Page 28: ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014 · 18 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа

САЛБАРЫН БОЛОН СЭДЭВЧИЛСЭН ЦУВРАЛ НИЙТЛЭЛҮҮД

19

газар, мал аж ахуйн салбарт ҮОТХХБҮА-г хөгжүүлэхэд туслах техникийн дүн шинжилгээг гаргаж өгөх үүднээс ҮОТХХБҮА-г хэрэгжүүлэх салбарын бүрэлдэхүүн хэсгүүдийн бэлэн байдалд энэ тайлан үнэлгээ хийсэн билээ. Энэхүү үнэлгээний дүгнэлтэд үндэслэн зарим нэг тэргүүлэх чиглэлийн арга хэмжээг санал болгож байна.

Бэлчээрийн газар, мал аж ахуйн салбарт хүлэмжийн хийг бууруулах найман төрлийн арга хэмжээнд үнэлгээ хийлээ. Эдгээр үнэлгээний дүгнэлтэд үндэслэн ҮОТХХБҮА-гаар дамжуулан дэмжихэд тохиромжтой дараах тэргүүлэх чиглэлийн арга хэмжээнүүдийг тодорхойлов. Үүнд хонь, үхэр, цагаан идээний чиглэлийн үүлдэр угсааг сайжруулах, малын ашиг шим, бүтээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ, сүү бэлтгэн нийлүүлтийн сүлжээ дэх сүүний алдагдлыг бууруулах болон бэлчээрийн тогтвортой менежмент зэрэг орно. Малын тэжээл үйлдвэрлэлийн үр ашигтай хувилбаруудыг тодорхойлж, малыг эрүүлжүүлэх арга ажиллагааны өгөөжийг тооцоход нэмэлт үнэлгээ хийх шаардлагатай.

Авч хэрэгжүүлэхээр тодорхойлсон арга хэмжээнүүдийн хувьд 2013-2020 онуудад хэрэгжих Монгол мал үндэсний хөтөлбөр (ММҮХ)-ийн хамтаар хөтөлбөрийн үлдэж буй хугацаанд нүүрстөрөгчийн давхар ислийн эквивалентийг ойролцоогоор 411,000 тонноор бууруулах тооцоо гарчээ.

Засгийн газар нь дэвшүүлэн санал болгож буй арга хэмжээнүүдэд үндэслэн ҮОТХХБҮА-г хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулах, эсвэл цаашдын бэлэн байдлыг хангах үүднээс тодорхойлж өгсөн бэлтгэл ажлуудыг хангаж байж ҮОТХХБҮА-ын сайн саналыг боловсруулан гаргах нь зүйтэй юм.

Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа болон уур амьсгалын өөрчлөлт

http://www.adb.org/publications/making-grasslands-sustainable-mongolia-herders-livelihoods-and-climate-change

Сүүлийн хэдэн арван жилд бороо хур татарч, дулаарал нэмэгдэж буйг малчид мэдэрч байгаа билээ. Өвөл, намрын хур тунадас (цас, бороо) үл ялиг нэмэгдэж байна. Хавар цас эрт хайлах болсон. Өвлийн дундаж температур зуны улирлын дунджаас илүү өсөн, зуны халууны үргэлжлэх хугацаа ялангуяа Монголын баруун бүсэд уртаслаа. Өвлийн хүйтний үргэлжлэх хугацаа ялангуяа говийн бүсэд урт болжээ. Уур амьсгалын эдгээр бүх өөрчлөлтүүд нь байгаль орчин, бэлчээр, мал аж ахуй, хүмүүст нөлөө үзүүлсээр байна.

Энэхүү товхимлоор экосистем болон хүмүүсийн амьжиргаанд уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлэх нөлөөлөл, түүний шалтгааныг малчдад болон олон түмэнд тайлбарлахыг эрэлхийлсэн юм. Монголын Засгийн газраас баталсан Монгол мал хөтөлбөр, Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөрөөр дамжуулан хүлэмжийн хийн нөлөөллийн эсрэг хийгдэж болох үйл ажиллагааны суурь үйл явцыг тайлбарлав.

Мөн уур амьсгалын нөлөө ялангуяа аж амьдралд үзүүлэх сөрөг нөлөөлөлд малчид, орон нутгийн иргэд дасан зохицоход нь тустай

Page 29: ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014 · 18 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа

EARD 2014 Мэдлэгийн менежментийн санаачлага

20

үйл ажиллагаа, арга туршлагыг энэхүү товхимолд тусгалаа. Үүний дээр малчид болон орон нутгийн иргэд, хамт олонд талхлагдсан бэлчээр, мал аж ахуйгаас ялгарах хүлэмжийг хийг хэрхэн бууруулахыг тайлбарлахын зэрэгцээ ҮОТХХБА болон нүүрстөрөгчийн сайн дурын зах зээлийн тогтвортой туршлагыг нэвтрүүлэн санхүүгийн хувьд хөхиүлэн дэмжих шинэ арга хэмжээ авах боломжийн талаар авч үзсэн. Тогтвортой бэлчээрийн менежментийн хамтын төлөвлөлт, хэрэгжилт нь уур амьсгалын өөрчлөлтөнд уян хатан байж чадах хамт олныг бүрдүүлэх үндэс суурь мөн.

Цөл дэхь эрэлт: Монгол Улсын ус-эрчим хүч-уул уурхайн уялдаа холбоо

http://www.adb.org/publications/mongolia-water-energy-mining-nexus

Монгол Улсын ашигт малтмалд суурилсан эдийн засгийн хөгжил болон тус улсын хот суурин газруудын эдийн засгийн тогтвортой байдал нь ус, эрчим хүчний аль алинаас нь хамааралтай. Монгол Улсын хоёр голын сав газрын ус болон эрчим хүчний хоорондын уялдаа холбоог судлан үзэхэд эрчим хүчний байгууламжууд, уул уурхайн, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид, хот суурин газруудын ус ашиглагчид усны хомс нөөцийн төлөөх өрсөлдөхийн хирээр тэдний хувьд усны хангамж нь хамгийн гол бэрхшээл болж буйг харуулжээ.

Эрчим хүч, усны хэмнэлт бүхий шинэ технологийг боловсруулах, сэргээгдэх эрчим хүчний сонголтуудыг бий болгох, эдийн засгийн механизмыг ашиглан усны эрэлтийг удирдах зэрэг үйл ажиллагааг тус тайланд зөвлөмж болгожээ. Гэхдээ усны хангамжийн баталгаат байдлыг өндөр түвшинд хангахын тулд усны нөөцийн асуудлыг эрчим хүч болон уул уурхайн салбарын хөгжлийн шийдвэр гаргалтад тусгуулж, үүний зэрэгцээ шинээр байгуулагдсан сав газрын захиргаадын чадавхийг бэхжүүлэхийг шаардаж байна.

Доор дурдсан зөвлөмжүүдэд Засгийн газраас ус, эрчим хүч болон уул уурхайн салбартай холбогдолтой шийдвэр гаргахдаа харгалзан үзэх шаардлагатай, хоорондоо салшгүй холбоотой ерөнхий чиглэлүүдийг багтаасан байна:

Усны нөөцийн асуудлыг эрчим хүч, уул уурхайн хөгжлийн шийдвэр гаргалтад уялдуулан нэгтгэх. Уул уурхайн олборлолтын чиглэлийн өнөөгийн хөтөлбөр, төлөвлөгөө нь шинээр батлагдсан Монгол Улсын Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн дагуу стратегийн байгаль орчны үнэлгээнд хамрагдах ёстой. Жишээ нь саяхан шинэчлэгдсэн Эрчим хүчний салбарын хөгжлийн төлөвлөгөө нь стратегийн байгаль орчны үнэлгээнд хамрагдах ёстой байсан ба ингэснээр төлөвлөгдөж буй эрчим хүчний системийн өргөтгөл, нэгдлээс байгаль орчин, нийгэмд үзүүлж болох нөлөөг судлах ёстой байсан юм. Энэ үнэлгээгээр усны нөөцийн хангалт болон ус хэрэглэгчдийн өрсөлдөөнд түүний нөлөөлөх нөлөөллийг судлах байжээ.

Ус болон эрчим хүчний технологийн ногоон худалдан авалтыг дэмжих. Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлогод зааснаар ДНБ-ний 2%-ийг ус олон эрчим хүчний салбарын ногоон худалдан авалтад зарцуулан

Page 30: ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014 · 18 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа

САЛБАРЫН БОЛОН СЭДЭВЧИЛСЭН ЦУВРАЛ НИЙТЛЭЛҮҮД

2121

ногоон технологийг хөгжүүлэх зорилт тавиад байна. Энэхүү хөрөнгийг аж үйлдвэр болон өрхийн түвшинд эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлэхэд чиглүүлэх шаардлагатай байна. Усан хангамжийн тогтвортой байдлыг баталгаажуулахын тулд хурын ус ашиглах, хаягдал усыг эргүүлэн ашиглах шинэ, шинэлэг төслүүдийг хөгжүүлэх шаардлагатай.

Эрчим хүчний үйлдвэрлэлд усны хэрэглээг бууруулах. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй дулааны цахилгаан станцууд нь ус ашиглалтын хувьд үр ашиггүй ажиллаж буй билээ. Шинээр барьж буй бүхий л байгууламжууд нь усны хэрэглээг бууруулсан, олон улсын тэргүүлэх жишгийн дагуу хөргөх технологи болон арга ажиллагааг нэвтрүүлэхээр төлөвлөгдөх шаардлагатай байна. Түүнчлэн усны хэрэглээний эрчим хүчний хэмнэлттэй технологи, эрчим хүчний хэмнэлтийн тэргүүн туршлагыг авч хэрэгжүүлэх ёстой юм. Мөн сэргээгдэх эрчим хүч (салхи болон нарны) зэрэг байгаль орчинд ээлтэй аргыг ашиглан эрчим хүчний үйлдвэрлэлд хэрэглэгдэх усны хэрэглээний эрчмийг бууруулах шаардлагатай байна. Үүнээс хүртэх эдийн засгийн урамшууллыг зөв тогтоох нь чухал. Одоо усны үйлчилгээний төлбөрийн системийг (ус ашигласны төлбөр, усны үйлчилгээний төлбөр, ус бохирдуулсаны төлбөр, хаягдал усны төлбөр) сайжруулах цаг болоод буй бөгөөд энэ нь эрчим хүч болон уул уурхайн салбарт түлхүү хэрэгжих шаардлагатай. Эхэн үедээ хот суурин газрын өрхүүдэд, уул уурхай болон эрчим хүчний салбарт зориулсэн ил тод урамшууллын бүтцийг бэлтгэж олон нийтэд танилцуулах шаардлагатай.

Усны менежментийн байгууллагуудыг бэхжүүлэх. Шинээр үүсгэн байгуулагдаад буй усны менежментийн байгууллагуудыг шинээр батлагдсан Усны тухай хуулиар олгогдсон чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхийг нь бэхжүүлэх шаардлагатай байна. Усны сайн байгууламжууд, сургагдсан ажилтнууд, санхүүжилт, дэмжлэг үзүүлэх тогтолцоо зэрэг нь сав газрын захиргаад, зөвлөлүүдэд шаардлагатай буй юм. Усны мэдээллийн системийг хөгжүүлж, Монгол Улсын усны нөөцийн талаарх шинжлэх ухааны ойлголтыг сайжруулах хэрэгцээ мөн байна. Бусад улс оронтой усны менежментийн талаарх мэдээлэл харилцан солилцох байдлыг сайжруулахын тулд Өмнөд-Өмнөд хамтын ажиллагааг хэрэгжүүлэх нь чухал. Үүнийг АХБ-ны санхүүжилттай Туул голын урсацыг сайжруулах төслийн (20 сая ам доллар) хүрээнд Туул голын сав газарт хэрэгжүүлж эхлээд байна. Өмнөговь аймагт Дэлхийн Банк болон Австралийн олон улсын хөгжлийн агентлагын санхүүжилтээр (3.23 сая доллар) хэрэгжиж буй гүний усны менежментийн төслийн хүрээнд институцуудыг бэхжүүлэх үйл ажиллагаа хэрэгжиж байна.

Page 31: ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014 · 18 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа

EARD 2014 Мэдлэгийн менежментийн санаачлага

22

Төв Азийн бүс нутгийг эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн корридорын гүйцэтгэлийн хэмжилт ба хяналт (КГХХ): ирээдүй рүү чиглэсэн алсын хараа

http://www.adb.org/publications/carec-corridor-performance-measurement-and-monitoring-forward-looking-retrospective

Энэхүү тайлан нь Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа (CAREC) хөтөлбөрийн корридорын гүйцэтгэлийг хэмжилт болон хяналтын үйл ажиллагаа нь CAREC-ын Тээвэр, худалдааг хөнгөвчлөх 2020 стратегид тусгагдсан зорилтуудыг биелүүлэх, үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг болдог талаар тайлбарласан. Тус тайлан нь корридорын гүйцэтгэлийн хэмжилт болон хяналтын арга зүй, голлох оролцогч талууд, ялангуяа хувийн хэвшлийн үүрэг, хариуцлагын талаар авч үзсэн. Хэдийгээр CAREC-ын корридоруудын гүйцэтгэлийг хэмжихэд хүндрэл, бэрхшээл тулгарч байдаг боловч үнэн зөв, оновчтой индекс/үзүүлтүүдийг тооцоолон бэлтгэхэд ихээхэн хүчин чармайлт шаарддаг болохыг онцолсон.

Худалдааг хөнгөвчлөх индекс/үзүүлэлтүүдийг CAREC хөтөлбөрийн, хөгжлийн үр дүнгийн үзүүлэлт бүхий тайланд хамруулах, үйл ажиллагааны талаар мэдээлэлээр хангах байдлаар боловсруулсан. Эдгээр үзүүлэлтүүд нь нэг байршлыг (хилээр дамжин нэвтрэх цэг эсвэл корридорын тодорхой хэсэг) бусад байршилтай, хил дээр удирдлагаар хангаж буй агентлаг/байгууллагуудын худалдааг хэрхэн оночвтой байдлаар зохицуулж буй чадавхи, тус хилийн дэд бүтэц, хөгжил, мөн үүний зэрэгцээ худалдаа логистикийн үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын чадамж, үр дүн зэргииг харьцуулан жиших байдлаар явагддаг. Хил дээр зарцуулсан хугацаа болон зардал зэрэг нь эдгээр үзүүлэлтүүдийн голлох бүрэлдэхүүн хэсэгт хамрагддаг. Сонгон авсан корридорын, гүйцэтгэлийн мэдээллийг шинжилж, тодорхой байрлалуудад (хил нэвтрэх цэг/корридор дагуух хэсэг) худалдаа болон транзит тээвэрлэлтийг хийхэд биет болон биет бус байдлаар учирч саад тотгоруудыг тодорхойлж, хил нэвтрэхэд хөдөлгөөний саатал үүсгэж буй, мөн зардал нэмэгдүүлж буй шалтгаануудыг тогтооход дэмжлэг үзүүлдэг. Азийн Хөгжлийн Банк нь CAREC-ын гишүүн орнуудад (бусад бүс нутгийн хөтөлбөрт оролцогч гишүүн орнуудын хувьд) бодлого боловсруулах, худалдааг хөнгөвчлөх зорилгоор хөрөнгө оруулалт хийхэд Корридорын Гүйцэтгэлийн Хэмжилт ба Хяналт нь тулхэц болохуйц үнэ цэнэтэй баримт бичиг болохыг онцлон тэмдэглэсэн.

Тайланд корридорын гүйцэтгэлийн хэмжилт болон хяналтын арга зүйг тайлбарласан ба хувийн хэвшил зэрэг бусад оролцогч талуудын үүрэг ба хариуцлагын талаар дурдсан. Мөн КГХХ –ын үр дүнд CAREC-ын бүс нутагт ачааг тээвэрлэхэд болон ялангуяа хил нэвтрэхэд зарцуулсан хугацаа, гаргасан зардал зэрэг мэдээлэлд тулгуурлан корридор дагуух ачаа эргэлтийг удаашруулж буй шалтгааныг тогтоох эдгээр саад тотгорыг бууруулах, олон улсын ба бүс нутгийн худалдааны эргэлтийг сайжруулах, үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх зэрэгт түлхэц болдог. CAREC-ын хүрээнд КГХХ-ыг гүйцэтгэхэд тодорхой хүндрэл бэрхшээлүүд тулгарч байдаг боловч найдвартай, үнэн зөв үзүүлэлтүүдийг гарган авах чиглэлээр ихээхэн хүчин чармайлт гаргадаг. КГХХ-ын тусламжтайгаар гаргаж авсан баялаг, өргөн хүрээний мэдээлэлийг 2009 оноос хойш CAREC-ын гүйцэтгэлийг хэмжин үнэлэхэд ашиглаж байгаагаас гадна

Page 32: ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014 · 18 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа

САЛБАРЫН БОЛОН СЭДЭВЧИЛСЭН ЦУВРАЛ НИЙТЛЭЛҮҮД

23

сайтар үндэслэгдсэн эдгээр мэдээлэлүүдэд тулгуурлан бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, дүн шинжилгээ хийхэд тодорхой хувь нэмрийг оруулсан юм.

Тээврийн дагалдах үйлчилгээ болон бусад логистикын дэд бүтцийг КГХХ –ын мэдээлэлд суурилж хөгжүүлэх нь оновтой болохыг тайланд тодорхой тусгасан байна. Ялангуяа хил нэвтрэх цэгүүдэд үүсч буй тохиолдлуудад дүн шинжилгээний хийж үзэхэд ойлголтын зөрүүтэй байдал, эсвэл үйл ажиллагааны алдаа болон бусад асуудлуудаас хамаарч шаардлагаггүй хүлээлт, саатал гардаг болохыг тогтоосон, тиймээс зохион байгуулалтын илүү сайн тогтолцоог бий болгох эсвэл шинэчлэл хийх хэрэгцээтэй. CAREC-ын корридорууд нь олон төрлийн зориулалтаар ашиглагддаг ба зарим нь тодорхой нэг төрлийн зориулалтаар ашиглагддаг байхад бусад нь ижил төрлийн зориулалтуудтай байх талтай. Корридор нь худалдааны эргэлтийн гол судас тул тээвэрлэлтийг илүү үр ашигтай болгох, шаардлагагүй саадуудыг (замын дагуу эсвэл транзит цэг дээрх) багасгах, урсгалыг тасалдуулж буй саад тотгорыг арилгах замаар худалдааг хөнгөвчлөх санаачилгуудыг дэмжин хэрэгжүүлэх шаардлагатай. КГХХ нь дээр дурдсан асуудлуудыг хөндөн авч албан есны шугамаар бусдад таниулахаас гадна авто болон төмөр замаар, хил дамнасан тээвэрлэлт гүйцэтгэх үйл явцыг бүртгэх, нарийн судалгаа хийхийг эрмэлздэг. CAREC-ын бүсэд одоогоор ачааны тээврийн ихэнх хувийг (нийт барааны 80% нь авто замаар, 17% нь төмөр замаар) авто замаар гүйцэтгэж байгаа тул бодлого боловсруулагчид үүнд анхаарлаа хандуулж авто замын тээвэрт үүсч буй хэт их ачаалал нь авто тээврээс маш их хамааралтай болох эрсдэлтэй гэдгийг анхаарах шаардлагатай. Ачаа эргэлтийг саадгүй явуулахын тулд хангалттай хэмжээний замын сүлжээг барьж байгуулах шаардлагатай байна. Далайн боомтууд болон олон төрөлт логистикийн төвүүдтэй холбогдох боломжтой, корридоруудын тодорхой хэсгийг өргөтгөх хүчин чармайлт хийгдэж байна. Тээвэр, худалдааг хөнгөвчлөх 2020 стратегид корридоруудын газар зүйн хамрах хүрээг өргөтгөх, мөн өөр хоорондоо авто болон төмөр замаар сайтар холбогдох нь худалдааны урсгалын илүү их нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцлосон. Корридорын гүйцэтгэлийн хэмжилт болон хяналт нь корридоруудын эдгээр өргөтгөлийг дүн шинжилгээдээ хамруулж эхэлжээ.

БНХАУ дахь эрчим хүчний үйлчилгээний компаниудын шинэлэг санхүүжилтыг идэвхжүүлэх зах зээлийн платформыг байгуулах нь

БНХАУ-д өнөөгийн байдлаар хийгдээд буй судалгаа болон эрчим хүчний үйлчилгээний салбарын өнөөгийн нөхцөл байдал, онцлог зэргийг судлан үзсэн энэхүү тайлан нь доор дурдсан зүйлсийг тоймлон өгүүлсэн байна:

(i) Ихэнх эрчим хүчний үйлчилгээний компаниуд нь их хэмжээний үндсэн хөрөнгө байхгүй, барьцаанд тавих хөрөнгө багатай, банкны зээлийн түүх байхгүйн зэрэгцээ үйл ажиллагаа явуулсан хугацааны хувьд тун богино хугацаанд байна. Үүнээс үүдэн тэдгээр компаниуд нь санхүүжилтын хувьд хүндрэлтэй

Page 33: ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014 · 18 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа

EARD 2014 Мэдлэгийн менежментийн санаачлага

24

тулгаран тухайн салбар хурдтай өсөн хөгжихөд саад тотгор учруулж байна;

(ii) БНХАУ-ын Банкны зохицуулах хороо нь Ногоон зээлийн журмыг гарган мөрдүүлж эхлээд байна. Үүний үндсэн дээр зарим арилжааны банкууд ирээдүйн орлогыг барьцаалсан зээлийн тусгай бүтээгдэхүүнийг гаргаад байна. Цөөн тооны батлан даалтын үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд, хөрөнгийн лизингийн компаниуд, трастууд болон сангууд мөн амжилтай ажиллаж байна. Гэхдээ эрчим хүчний үйлчилгээний компаниудын санхүүжилтын асуудлыг цаашид ч мөн шинэлэг арга замаар бууруулах шаардлагатай буй бөгөөд Дэлхийн Банк болон АХБ-ны судалгаагаар эрчим хүчний компаниудын санхүүжилтын тусдаа сан эсвэл жижиг дунд үйлдвэрийн санхүүжилтын платформыг бий болгох зөвлөмжийг өгөөд байна.

Олон улсын туршлага нь хэрэгцээтэй мэдээллийг ханган өгөх ч үүнийг дотоодын нөхцөл байдалд нийцүүлэх шаардлагатай болно. Эрчим хүчний компаниудын зах зээлийн хөгжлийн дагуу санхүүгийн зах зээлийг боловсронгуй болгох болон эрх зүй, зохицуулалтын орчныг боловсронгуй болгон хөгжүүлэх шаардлагатай байна. Тус тайлан нь эрчим хүчний үйлчилгээний компаниудын санхүүжилтыг төлөвлөн боловсруулах хоёр хэлбэрийг зөвлөмж болгож буй юм. Үүний нэг нь хөрөнгө оруулалтын чиг үүрэггүй олон тооны санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааны нэгтгэлийг байгуулах (Хамтын ажиллагааны альянс) болон нөгөө нь тодорхой тогтоосон эрх зүйн статус болон хөрөнгө оруулалтын чиг үүрэг бүхий хуулийн этгээдийг байгуулах сонголт юм (Хуулийн этгээдийн платформ).

БНХАУ дахь санхүүжилтын эх үүсвэр болон хувийн хөрөнгө оруулалтын сангууд хөгжиж буй өнөөгийн байдал дээл үндэслэн энэхүү тайлан нь эдгээр платформын хандивлагчдыг тогтоон, платформыг үүсгэн байгуулах гурван гол сонголтыг санал болгож байна:

(i) Сонголт 1. Төв Засгийн газар үндсэн хандивлагч болох. Төв Засгийн газар нь үндсэн ивээн тэтгэгч, гол хөрөнгө оруулагчийн үүргийг гүйцэтгэн мөн орон нутгийн захиргаад болон боломжит хөрөнгө оруулагч нар мөн платформыг үүсгэн байгуулахад оролцоно. Олон улсын санхүүгийн байгууллагуудын тусгайлсан санхүүжилтын Засгийн газрын баталгаатайгаар авч, төв Засгийн гарын хөрөнгө оруулалтын гол эх үүсвэр болгож болнло.

(ii) Сонголт 2. Хөрөнгө оруулалтын байгууллагууд болон эрчим хүчний хэмнэлтийн чиглэлээр ажилладаг үйлдвэрийн газрууд платформын гол ивээн тэтгэгч байх ба мөн төв Засгийн газар болон олон улсын санхүүгийн байгууллагуудаас санхүүжилт авна. Хөрөнгө оруулалтын байгууллагууд эсвэл эрчим хүчний хэмнэлтийн чиглэлээр ажилладаг үйлдвэрийн газрууд (дотоодын болон гадаадын) нь гол спонсор, үндсэн хөрөнгө оруулагч болох ба платформыг байгуулахад бусад хөрөнгө оруулагч нартай хамтарна. Олон улсын санхүүгийн байгууллагуудын тусгайлсан санхүүжилт нь зээлийн гол эх үүсвэр байдлаар олгогдох ба үүнийг хөрөнгө оруулалт хийх гол эх үүсвэр байдлаар ашиглана.

Page 34: ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014 · 18 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа

САЛБАРЫН БОЛОН СЭДЭВЧИЛСЭН ЦУВРАЛ НИЙТЛЭЛҮҮД

25

(iii) Сонголт 3. Хөрөнгө оруулалтын байгууллагууд эсвэл эрчим хүчний хэмнэлтийн чиглэлийн үйлдвэрийн газрууд тухайн платформын ивээн тэтгэгч хэлбэрээр ажиллаж, төв Засгийн газрын санхүүжилт эсвэл олон улсын санхүүгийн байгууллагуудын санхүүжилтгүйгээр үйл ажиллагаа явуулах. Хөрөнгө оруулалтын байгууллагууд эсвэл эрчим хүчний хэмнэлтийн чиглэлээр ажилладаг үйлдвэрийн газрууд (дотоод болон гадаадын) тухайн платформын томоохон хандивлагч, үндэс суурийн үүргийг гүйцэтгэж үүний зэрэгцээ олон улсын санхүүгийн байгууллагуудаас тусгайлсан эсвэл зах зээлд чиглэсэн санхүүжилт авч, мөн орон нутгийн захиргаадаас санхүүжилт авч энэхүү платформыг байгуулна. Олон улсын санхүүгийн байгууллагуудын тусгайлсан санхүүжилт болон төв Засгийн газрын санхүүжилт нь энэхүү платформыг үүсгэн бий болгоход оролцохгүй.

Тус платформ нь энгийнээс-ээдрээтэй хэмээх аргачлалыг өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг шат дараалалтайгаар эрчим хүчний үйлчилгээний компаниудын санхүүжилтын хэрэгцээг хангах зорилгоор ашиглана. Бүтээгдэхүүн болон үйлчилгээний хоорондын харилцаа нь харилцан бие биеэ дэмжсэн, хэрэгцээнд хангахад чиглэн шаардлагагүй өрсөлдөөнөөс зайлсхийсэн байдалтай хэрэгжинэ. Ерөнхийдөө шинэлэг санхүүжилтын платформ нь (i) эрчим хүчний үйлчилгээний компаниудын өөрийн хөрөнгө оруулалт, (ii) төслийн хөрөнгө оруулалт, (iii) батлан даалт, (iv) лизинг, (v) олон улсын санхүүгийн байгууллагуудын зээлийг дамжуулан зээлдүүлэх, (vi) туршилтаар хэрэгжүүлэх бүс нутаг, хотууд бүхий бүс нутгийн хамтын ажиллагаа, (vii) зөвлөгөө болон магадлан итгэмжлэл, (viii) чадавхийг бэхжүүлэх болон сургалт зэргийг бий болгоно. Платформын ханган нийлүүлэх үндсэн бүтээгдэхүүний тоонд АйПиО (IPO), компани нэгдэх, хувьцаа эзэмшигчид эргүүлэн худалдан авах, тухайн байгууллагын хяналтын багц болон бүрнээр нь эргүүлэн худалдан авах зэрэг байж болно.

БНХАУ дахь хөрсний бохирдол болон бохирдсон газрын удирдлага–13 дугаар таван жилийн төлөвлөгөөнд зориулсан зөвлөмж бүхий судалгаа

2005-аас 2013 онд БНХАУ-ын Засгийн газар газрын бохирдлын иж бүрэн бүртгэлийн сан бий болгох зорилгоор үндэсний хэмжээний судалгааг хийсэн юм. Энэхүү судалгаанд 6.3 сая хавтгай дөрвөлжин километр газрыг хамруулсан ба төрлийн хувьд хөдөө аж ахуй, аж үйлдвэрлэл, уул уурхай болон бусад олон янзын зориулалтаар ашиглаж буй газруудыг хамруулжээ. Судалгааны үеэр 13 төрлийн хүнд метал, 2 төрлийн пестицид болон хагас задрал бүхий нүүрстөрөгч зэрэг бохирдуулагч бодисыг шинжлэн үзсэн байна.

Байгаль Орчныг Хамгаалах Яам (БОХЯ) болон Газрын Нөөцийн Яамнаас 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан Хөрсний бохирдлын үндэсний судалгааны талаархи хамтарсан мэдэгдэлд БНХАУ дахь хөрсний бохирдол нь ерөнхийдөө түгшүүрт хэмжээнд, зарим бүс нутгуудад, ялангуяа

Page 35: ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014 · 18 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа

EARD 2014 Мэдлэгийн менежментийн санаачлага

26

аж үйлдвэржсэн газрууд, бохир усыг асгаж буй газрууд болон уул уурхайн бүс нутгуудад ноцтой хэмжээнд байна гэж дурджээ. Хөдөө аж ахуйн эдлэн газрын тавны нэг орчим, бохир усыг асгаж буй газруудын дөрөвний гурав орчим нь бохирдсон байдаг бөгөөд аж үйлдвэржсэн болон хаягдал ус цуглуулах бүс нутгуудын бараг гуравны нэг нь бохирдсон газрууд хэмээн тооцогдож, хурдны зам дагуух газруудын тавны нэг нь бохирдсон байдгийг судалгааны дүнгээс харж болно. 7 дугаар таван жилийн төлөвлөгөөний хүрээнд 1985-1990 онд хийгдсэн хөрсний чанарын суурь судалгаатай харьцуулбал 2005-2013 онд хийгдсэн судалгааны дүн нь гадаргын хөрсөнд агуулагдаж буй хүнд металын бохирдлын агууламж ихээр нэмэгдсэн болохыг харуулж байна. БОХЯ-ны зүгээс БНХАУ-ын хөрсний бохирдол нь хүнсний хангамж болон аюулгүй байдалд заналхийлж, нийгмийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, зарим бүс нутаг дахь экологийн системд хор хөнөөл учруулж байна хэмээн дүгнэжээ.

Хөрсний бохирдлын асуудал нь Янзце голын бэлчир, Сувдан голын бэлчир болон Бохайн аж үйлдвэрийн тойрог зэрэг бүсүүдэд (Хятадын эдийн засгийн гурван хөдөлгүүр), мөн БНХАУ-ын зүүн хойд хэсэг зэрэг хуучин аж үйлдвэрийн суурь газруудад хамгийн ноцтой хэмжээнд байна. Байгаль орчны удирдлага муу байх, аж үйлдвэрийн болон уул уурхайн хаягдал усыг их хэмжээгээр гаргах, хаягдал усаар усалгаа хийх, бордоо болон пестицидыг хэтрүүлэн хэрэглэх, уул уурхайн олборлолтоос үлдсэн лаг шавар хальж урсах зэрэг болон автомашинаас ялгарах хорт утаа, агаар бохирдуулагч бодисын тортог зэрэг нь энэхүү бохирдлын гол шалтгаан болж байна хэмээн БОХЯ-наас дүгнэжээ.

БНХАУ-ын хувьд бохирдолд өртсөн газрын удирдлагатай холбоотой өргөн хүрээнд яригддаг хоёр том саадын нэг нь хуулиар олгогдсон эрх мэдэл хомс (тодруулбал Хөрс хамгаалах тухай хууль); нөгөө нь хөрсний бохирдлоос сэргийлэх, хянах болон нөхөн сэргээхэд зориулсан санхүүжилт дутмаг зэрэг болно. Мөн удаа дараа тайлан мэдээнд дурдагдаж байдаг бусад сорилтууд гэвэл нөхөн сэргээлтийн чиглэлийн өндөр чадамж бүхий мэргэжилтэн болон үйлчилгээ үзүүлэгч дутмаг, хөдөө аж ахуйн хөрсний бохирдлын асуудлыг шийдэх үндэсний хэмжээний иж бүрэн стратеги байхгүй, болон БНХАУ-д тохирох зардал багатай нөхөн сэргээлтийн технологи байхгүй зэрэг байна.

Зөвлөмжүүд:

(i) Хөрс хамгаалах тухай иж бүрэн хууль санаачлах;(ii) Нөхөн сэргээх технологийн чиглэлээр чадавхийг бий болгох

явдлыг бэхжүүлэх;(iii) Хөрс хамгааллын үндэсний стратегийн дараагийн шатыг

хэрэгжүүлэх, тусгайлан өндөр ач холбогдол бүхий газруудад хэрэгжилтийг чиглүүлэх;

(iv) Нөхөн сэргээх салбарын хөгжил дэвшилд хөрөнгө оруулалт хийх;(v) Төр-хувийн хэвшлийн түншлэл зэрэг санхүүгийн шинэлэг арга

механизмуудыг туршин үзэх; болон(vi) Мэдээллийн ил тод байдал болон олон нийтийн оролцоог

бэхжүүлэх.

Page 36: ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014 · 18 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа

САЛБАРЫН БОЛОН СЭДЭВЧИЛСЭН ЦУВРАЛ НИЙТЛЭЛҮҮД

27

БНХАУ-ын байгаль орчны статистикыг бэхжүүлэх нь- Зөвлөмж бүхий дунд хугацааны дүн шинжилгээ

БНХАУ-ын байгаль орчны статистик мэдээлэл хамгийн орчин үеийн дэвшилтэт олон улсын стандартад нийцэх, байгаль орчны бодлого төлөвлөлтөд өөрийн үүрэг ролийг үр дүнтэйгээр гүйцэтгэхийн тулд институц, удирдлага, арга зүйн бүтэцдээ томоохон өөрчлөлт, шинэтгэлийг хийх шаардлагатай байгаа юм. Энэхүү судалгаа нь доор дурдсан бодлогын зөвлөмжүүдийг БНХАУ-ын байгаль орчны статистикын системийг сайжруулахад зориулан гаргажээ:

Байгаль орчны статистикын удирдлагын зохицуулалтыг эргэн хянаж үзэх. Байгаль орчны статистикын менежментийн тухай дүрэм журмуудыг 2014 оны Байгаль орчныг хамгаалах тухай хуультай нийцүүлэх, эргэн харах шаардлагатай байна. Цаашид тухайн журмыг илүүтэй сайжруулан, байгаль орчны мэдээлэл, мэдээллийг ил тод болгохтой холбоотой байгууллагуудын үүрэг хариуцлагыг дахин хуваарилах шаардлагатай байна.

Шинэчлэгдсэн зохион байгуулалт бүхий байгаль орчны статистикын удирдлагыг бий болгон, үйл ажиллагааг нь сайжруулах. Байгаль орчны статистик мэдээлэл цуглуулах, боловсруулах болон түгээх үйл явцыг баталгаажуулах зорилгоор байгаль орчны удирдлагын менежментийн тогтолцоог шинэчлэн бүтцийн өөрчлөлт хийж, эрх баригчид, ялангуяа орон нутгийн захиргаанаас хараат бус тогтолцоог бий болгох шаардлагатай.

Анхны сонголт нь байгаль орчны статистикын ажлыг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр байгаль орчны байгууллагуудтай хамтран үндэсний статистикын хороог албан ёсоор томилон ажиллуулах явдал юм. Хоёрдугаар сонголт нь Байгаль орчныг хамгаалах яам дээр хэвтээ хөндлөн түвшинд мөн үйл ажиллагаа явуулах статистикын албыг мөн байгуулах сонголт юм.

Байгаль орчныг хамгаалах яамны бүтцэд удирдах хороо, зөвлөлдөх хороо болон байгаль орчны статистикын төвийн байгуулах. Эдгээр шинэ бүтэц нь яамны чадавхийг сайжруулах, байгаль орчны статистикын техникийн туслалцааг хангах болон байгаль орчны үзүүлэлтүүдийн үзэл баримтлалыг боловсруулах явцыг сайжруулах юм.

Мэдээлэл цуглуулах үйл ажиллагааны чанар болон үр ашгийг сайжруулахын тулд институцын зохион байгуулалтыг сайжруулан хөгжүүлэх. Байгаль орчны статистикын чанарын хяналтыг бий болгох зорилгоор, мэдээллийн чанарын тайлагналтын систем болон газар дээрх баталгаажуулалтын систем зэргийг бий болгохын тулд харилцан хяналт хийх механизмыг бий болгох. Байгаль орчны статистикыг хянах олон нийтийн оролцоог мэдээллийг аль болох хурдан хугацаанд түгээж байхыг хөхиүлэн дэмжих замаар сайжруулах.

Байгаль орчны статистикын техникийн арга зүйг сайжруулах. Хамаарах чиг үүргийг судлан үзэж, програм хангамжийг сайжруулах замаар “Төрийн өмчит бохирдлын эх үүсвэрийг шууд тайлагнах систем”-ийг бэхжүүлэх.

Олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх. Байгаль орчны статистикын үйлчилгээг өргөтгөх зорилгоор Европын холбоо болон бусад улс орнуудын туршлагаас судлан хэрэгжүүлэх. Тухайлбал БНХАУ-ын өөрийн иж бүрэн бохирдлын зураглалыг гаргаж, үүнд газар зүйн мэдээллийн системийг уялдуулан байгаль орчны мэдээллийн хүн ам

Page 37: ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014 · 18 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа

EARD 2014 Мэдлэгийн менежментийн санаачлага

28

зүй болон эдийн засгийн асуудлыг олон нийт болон байгаль орчны мненежмэнтэд зориулан боловсруулан, мэдээлэх.

13 дугаар таван жилийн төлөвлөгөөнд зориулсан БНХАУ-ын зөвлөмжүүдийн байгаль орчны шаардлагыг бэхжүүлэх: Сэтгэхүйг өөрчлөх, нөөцийг нэмэгдүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийн шинэ тогтолцоонд шилжих

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг шинэчлэн найруулсан чухал үйл явдлын дагуу энэхүү тайлан нь байгаль орчны тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд БНХАУ-д тулгарсаар буй сорилтуудыг тодруулан тавьж, БНХАУ-д 13 дугаар таван жилийн төлөвлөгөөний биелэлтийн хугацаанд байгаль орчны холбогдолтой хууль тогтоомжийн хэрэгжилтийг бэхжүүлэхэд чиглэгдсэн зөвлөмжүүүдийг гарган өгсөн юм. Эдгээр зөвлөмжүүд нь доор дурдсан үндсэн гурван хэсэгт хуваагдаж байна:

Урамшууллын бүтцийг өөрчлөх

(i) Байгаль орчны гүйцэтгэлийн үнэлгээний арга хэрэгслийг төрийн бүх түвшинд болон бүх салбарт өргөн ашиглах, боловсон хүчний үнэлгээнд байгаль орчны гүйцэтгэлийн үнэлгээний эзлэх хувийг аажмаар нэмэгдүүлэх;

(ii) Байгаль орчны хууль тогтоомжийг даган мөрдөх, нөөцийн удирдлагыг үр дүнтэй хийх зэрэгт орон нутгаас олгох урамшууллын тогтолцоонд санхүүгийн бодлогоор үзүүлэх нөлөөллийг гүнзгийрүүлэн судлах;

(iii) Бохирдлоос үүсдэг хортой, тогтворгүй үр нөлөө болон биологийн тархалтын эдийн засгийн үр ашгийн талаарх мэдлэг боловсролыг бүх шатны төрийн байгууллагуудад өгөх; болон

(iv) Эрүүл орчныг бий болгох БНХАУ-ын амлалт нь Хятад мөрөөдөл болон Гайхамшигт Хятад хөтөлбөрийн гол хэсэг болохыг онцолж, тухайн амлалтаа нөөц баялаг, урамшуулал хөшүүргээр батлах.

Доороос дээш чиглэсэн арга замыг иж бүрнээр нь авч хэрэгжүүлэх

(i) Төр болон олон нийтийг бүрэн мэдээллээр хангах нь хэрэгжилтэд чухал ач холбогдолтой учир хорт хийн ялгаруулалт болон бохирдлын талаархи мэдээллийг цуглуулан түгээх, хууль тогтоомжийг даган мөрдөхгүй байгаа болон мэдээллээ өгөхгүй удаасан, тодорхой бус мэдээлэл өгсөн, эсвэл хяналт шалгалтад саад учруулж буй албан байгууллага, засаг захиргааны нэгжийн нэрсийг олон нийтэд зарлан мэдээлэх;

(ii) Төр болон төрийн бус байгууллагуудыг хууль тогтоомжийн үл хэрэгжилтэд хяналт тавьж, чиглэлээр хангах болон гарсан гомдлыг мөрдөн шалгаж хариу арга хэмжээ авах явдлыг хөхиүлэн дэмжиж, төрийн зүгээс төрийн бус байгууллагатай хамтран ажиллах; болон

(iii) Хамтран биелүүлэх арга замуудыг илүүтэйгээр ашиглах, жишээ нь ИБУИНВУ-д байдагтай ижил хуулийг даган мөрдүүлэх төрөл бүрийн, жишээ нь хэлцэл хийх зэрэг, арга хэрэгслийг ашиглах

Page 38: ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014 · 18 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа

САЛБАРЫН БОЛОН СЭДЭВЧИЛСЭН ЦУВРАЛ НИЙТЛЭЛҮҮД

29

бүрэн эрхтэй бөгөөд их хэмжээний торгуулийг шударгаар ноогдуулах эрх бүхий бие даасан хяналтын агентлагийг байгуулах.

Нөөцийг нэмэгдүүлэх

(i) Шинэлэг санаачлагыг дэмжих- жишээ нь иргэдээс байгаль орчныг бохирдуулж байгаа талаар мэдээлэл өгөх БОХЯ-наас саяхан гаргасан утасны аппликейшн. Ингэхдээ, байгаль хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагуудыг тухайн мэдээллийн мөрөөр арга хэмжээ авахад нь хангалттай хэмжээний нөөцөөр хангаж байх;

(ii) Хууль тогтоомжийн хэрэгжилтийн шинэ тогтолцоонд шилжих; (iii) Олон нийтийн өмнөөс байгаль орчны асуудлаар иргэний

шүүхэд нэхэмжлэл гаргахыг дэмжиж, орон нутгийн байгаль хамгаалах товчоод болон төрийн бусад агентлагууд байгаль хамгаалалтай холбогдолтой хууль тогтоомжуудын шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд захиргааны хэрэг үүсгэх тал дээр төрийн болон ТББ-уудын байр суурийг тодорхой болгох; мөн

(iv) Эдийн засаг, шинжлэх ухааны нөөц баялгийг судалгаа шинжилгээнд илүүтэйгээр зориулах, “Дотоодын нийт ногоон бүтээгдэхүүн”, “Экосистемийн үйлчилгээ” зэргийг болон байгаль орчинд учруулах хор хөнөөлийг хэмжих бодитой суурийг бий болгох, ингэснээр байгаль хамгаалалтай холбогдолтой хууль тогтоомжуудыг зөрчсөний шийтгэл нь байгаль орчинд учруулах бодит хор хөнөөлтэй дөхөж очих.

Логистикын мэдээллийн систем

Ханган нийлүүлэлтийн сүлжээний удирдлагыг амжилттайгаар гүйцэтгэхэд логистикийн үйл ажиллагаанд хамаарах олон тооны оролцогч талуудын хооронд мэдээлэл солилцох өргөн хүрээний тогтолцоо шаарддаг. Мэдээлэл харилцан солилцох нь ханган нийлүүлэлтийн сүлжээний зохицуулалтыг эрс сайжруулж, логистикын зардлыг бууруулж, ханган нийлүүлэлтийн сүлжээний үйл ажиллагааг сайжруулдаг.

Хувийн хэвшлийн логистикын оролцогч талууд болон төрийн байгууллагуудын хооронд мэдээлэл харилцан солилцох нь үр ашигтай, зардалд хэмнэлттэй зохицуулалтыг бий болгоход чухал үүрэгтэй юм. Цахим нэг цонхны системийн тусламжтайгаар бизнес эрхлэгчдийн төрийн байгууллагатай болон бизнес эрхлэгчдийн өөр хооронд хийгдэж байгаа гүйлгээ нь одоо ашиглагдаж буй программ хангамж болон платформыг тус системд нэгтгэн харилцан уялдуулах, хэвшүүлэхэд чухал ач холбогдолтой. Судалгаанаас авч үзэхэд нэгдмэл харилцан уялдаатай систем нь логистикын зардлыг бууруулахын зэрэгцээ байгаль орчинд мөн ээлтэй байдаг болохыг тогтоосон. Логистикын системийг шинэчлэх, засан сайжруулах нь аюулгүй ажиллагааны эрсдэлийг бууруулдаг.

Энэхүү судалгаа нь логистикийн мэдээллийн олон төрлийн системийг судлан үзэх, тухайн системийн амжилттай ажиллагаанд чухал хувь нэмэр оруулсан зарим хүчин зүйлсийг тодруулсан. Гарсан санаачилгууд амжилттай хэрэгжихэд хувь нэмрээ оруулсан зарим хүчин зүйлсийн тоонд төрийн (БНСУ болон Сингапур) болон хувийн хэвшлийн (Герман) маш хүчтэй манлайлал; бүх оролцогч талуудын оролцоо

Page 39: ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014 · 18 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа

EARD 2014 Мэдлэгийн менежментийн санаачлага

30

болон хамтын ажиллагаа; цогц байдлаар нь хэрэгжүүлэхийн тулд үе шаттайгаар авч хэрэгжүүлсан оновчтой хандлага (туршилтын төсөл хэрэгжүүлэх гэх мэт); шинэ технологид хөрөнгө оруулах хүсэл эрмэлзлэл; хэрэгжүүлэхийн өмнө дэлгэрэнгүй мастер төлөвлөгөөг боловсруулах болон тухайн систем үр ашигтайгаар хөгжих боломжийг хангахуйц эрх зүйн орчин зэрэг багтаж байна.

Хөдөө орон нутгийн логистик

Хөдөө орон нутаг дахь логистикын үйл ажиллагаа нь хөдөө аж ахйн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчээс нь хэрэглэгчдэд шууд хүргэх үр ашигтай арга замуудын нэг юм. Энэ нь хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэл ба борлуулалтын урсгал, мэдээлэл болон төлбөр тооцоог эцсийн хэрэглэгчдэд хүргэх үйл явцыг төлөвлөх, хэрэгжүүлэх болон хянах боломжтой үр дүнтэй үйл явц. Хөдөө аж ахуйн салбар дахь логистикын үйл ажиллагаа нь хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, тасралтгүй үйл ажиллагаа явуулах, үйлдвэрлэл, хадгалалт, тээвэрлэлт болон түгээлтийн зардлыг оновчтой болгох, нэмүүн өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх болон хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангах зэрэгт төвлөрдөг. Энэхүү судалгаа нь хөдөө орон нутгийн логистикын шинж чанар болон тулгарч буй асуудлуудыг судлан үзэж, БНХАУ дахь хөдөө нутгийн логистикыг сайжруулахад чиглэгдсэн үйл ажиллагааг санал болгожээ.

БНХАУ дахь хөдөө нутгийн логистикын үйл ажиллагаанд тулгарч буй асуудлуудын тоонд түүхий эд, бараа бүтээгдэхүүний эрэлт хангалтгүй учраас логистикын үйлчилгээний эрэлт болон нийлүүлэлт бага байдаг; харьцангуй сул хөгжсөн дэд бүтэц ба логистикын үйлчилгээний өндөр зардал; хөдөө орон нутгийн аж ахуй эрхлэгчид тархан суурьшсан учраас их хэмжээний үйлдвэрлэлээс эдийн засгийн хэмнэлт гаргаж, үр ашгийг хүртэх боломжгүй; өндөр дэвшилттэй, технологийг ашигласан бүтээгдэхүүний үйлдвэрлэл цөөн ба чадавхи сул, хөдөө аж ахуйн технологийг ашиглах, харилцан туршлага ба мэдээлэл солилцох нь тааруу, хөдөө аж ахуй эрхлэгчдийн бүтээгдэхүүн түгээх сүлжээ нь нэгдсэн зохицуулалтгүй, мөн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн хугацаа урт тул хурдан муудах, чанраа алдах эрсдэлтэй.

Орон нутгийн логистикын дэд бүтцийг хөгжүүлсэнээр аж ахуй эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх, тэдний амьдралын чанарыг сайжруулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зардлыг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх гээд олон давуу талтай юм. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллаын зүгээс хөгжиж буй орнууд дахь орон нутгийн тээвэр нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг цуглуулах, савлах, хадгалах болон түгээхэд чиглэх шаардлагатай хэмээн үзэж байна. Нэн даруй хийж гүйцэтгэх шаардлагатай ажлын жагсаалтанд дараах зүйлүүд тусгагдсан. Үүнд: хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний тээвэрлэлт, хамааралтай дэд бүтцийг сайжруулах; хадгалах, түгээх байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, маркетингийн тогтолцоог сайжруулан өргөтгөх; тээвэр болон харилцаа холбоог хөгжүүлэх; аж ахуй эрхлэгч нарт ургац хураалтын болон түр хугацаагаар хадгалах үед хорогдлыг

Page 40: ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014 · 18 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа

САЛБАРЫН БОЛОН СЭДЭВЧИЛСЭН ЦУВРАЛ НИЙТЛЭЛҮҮД

31

бууруулах арга барилд сургах шаардлагатай. Бүтээгдэхүүн амархан чанараа алдах, муудах зэргээс сэргийлэх арга хэмжээнүүд нь зах зээлд өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх ба улмаар бүтээгдэхүүний нэр төрөл бүрийн боловсруулалт, сав баглаа боодол, хадгалах болон тээвэрлэх үйл ажиллагааг сайжруулах хэрэгцээг аяандаа үүсгэнэ. Логистикын төв эсвэл хот дундын төв нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах холбоосыг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэх юм. Мэдээлэл түгээх харилцаа холбооны системийг сайжруулах нь хөдөө орон нутгийн ард иргэдийн хувьд нэн шаардлагатай.

БНХАУ-д бэлчээрийн менежментийн нүүрстөрөгчийн санхүүжилтийг нэмэгдүүлэх нь- Боть 1: Урамшууллын механизмууд болон гол агуулгууд

http://www.adb.org/publications/prc-strengthening-carbon-financing-grassland-management-incentive-mechanisms

Энэхүү тайлан нь БНХАУ-д бэлчээрийн менежментийг сайжруулах урамшуулал, хөшүүргийн хөтөлбөрүүдтэй холбоотой эрх зүй болон бодлогын орчны талаар тоймлон дурдаж, эдгээр хөтөлбөрөөс хөрсний нүүрстөрөгчийн нөөцөд үзүүлж буй нөлөөллийг үнэлэн; бэлчээрийн нүүрстөрөгчийн санхүүжилтийн төслүүд, нэн ялангуяа, дотоодын нүүрстөрөгчийн зах зээлд зориулан хэрэгжүүлж буй, урамшууллын механизм бүхий одоогийн туршлагуудын гол агуулгуудад дүн шинжилгээ хийсэн. БНХАУ-ын Бэлчээрийн тухай хууль (2002) нь бэлчээрийн менежментийн асуудлаар үндэсний хэмжээний болон орон нутгийн зохицуулалтуудын эрх зүйн үндсийг бий болгож, Засгийн газарт бэлчээрийн доройтол, бэлчээрийн тогтвортой менежментийг хангах эрх мэдлийг олгожээ.

Бэлчээрийн доройтол, цөлжилт нь бэлчээрийн мал аж ахуйн хөгжлийг чөдөрлөн, малчдын орлогод сөргөөр нөлөөлж байна. Бэлчээрийн менежментийг сайжруулахын тулд малчдад санхүүгийн урамшуулал олгодог төрийн санхүүжилттай хөтөлбөрийг БНХАУ-ын бэлчээр нутгийн ойролцоогоор 60%-ийг хамран хэрэгжүүлж буй бөгөөд үүнд бэлчээрийн нүүрстөрөгчийн санхүүжилтийн санаачилгуудыг боловсруулах, хэрэгжүүлэх нь чухал байр суурийг эзэлж буй юм.

Одоогоор БНХАУ-д үндсэн гурван урамшууллын хөтөлбөр хэрэгжиж буй нь нэгдүгээрт 3.5 сая га газарт мод тариалах, доройтолд орсон бэлчээрийг сэргээх зорилготой Бээжин- Тяньжиний шороон шуурганы эх үүсвэрийг хянах хөтөлбөр, газрындоройтолд хүчтэй өртсөн 41 сая га нутгийг дахин ургамалжуулж, мал бэлчээхийг хязгаарлах, бэлчээрийг улирлаар сэлгэн ашиглах нөхцлийг хэрэгжүүлж буй Бэлчээр сэлгэлтийн хөтөлбөр, болон 217 сая га газарт малын тоог тогтвортой хэмжээнд барихад зориулан урамшуулал олгодог Бэлчээрийн экологийн нөхөн олговор, урамшууллын механизм зэрэг болно.

Эдгээр хөтөлбөрүүдийн үр дүн нь янз бүр байна. БНХАУ-д бэлчээрийн тогтвортой менежментийг хангах замаар нүүрстөрөгчийн борлуулалтаас орлого олж, малчдын алдагдсан орлогыг дүйцүүлэн

Page 41: ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014 · 18 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа

EARD 2014 Мэдлэгийн менежментийн санаачлага

32

хангах, малчдын алдагдсан орлогын эх үүсвэрийг нөхөх сонирхол маш өндөр буй юм. Одоогоор туршилтын журмаар 7 муж, хотод орон нутгийн нүүрстөрөгчийн зах зээлийг туршилтаар хэрэгжүүлж байна.

Нүүрстөрөгчийн санхүүжилтийг урамшуулал болгон ашиглахад тулгарч буй анхдагч хязгаарлалт нь бэлчээр, мал аж ахуйн удирдлагад нягтлан бодох бүртгэлийн батлагдсан аргачлал байхгүй, бэлчээрийн менежерүүдийн дунд нүүрстөрөгчийн санхүүжилтийн талаар мэдлэг тааруу, дотоодын зах зээл дээр нүүрстөрөгчийн дүйцүүлэх эрэлт бага байгаа зэрэг шалтгаан багтаж байна. Тиймээс Хөдөө аж ахуйн яамны зүгээс сургалтын арга хэмжээг авч, нүүрстөрөгчийн санхүүжилтийн төслийг туршилтаар хэрэгжүүлж, амжилттай хэрэгжсэн хандлага болон арга зүйг баримтжуулан улмаар тухайн амжилтыг түгээх, зардлыг бууруулахын тулд өнөө ашиглаж буй мэдээлэл цуглуулах тогтолцоог туршилтын төслийн мониторингийн үндэс болгон ашиглах, хэрэгжүүлэгч агентлагууд нь мониторингийн мэдээллийг сайжруулах нь өнөөгийн урамшууллын хөтөлбөр, олон нийтэд суурилсан бэлчээрийн менежментийг ямар хэмжээнд сайжруулж болох талаар судлах хэрэгтэй ба учир нь нүүрстөрөгчийн санхүүжилтийн төсөлд өнөөгийн мэдээлэл цуглуулах системээс илүү өндөр шаардлага тавигддаг юм.

БНХАУ-д бэлчээрийн менежментийн нүүрстөрөгчийн санхүүжилтийг нэмэгдүүлэх нь- Боть 2: Нүүрстөрөгчийн боломжит зах зээл

http://www.adb.org/publications/prc-strengthening-carbon-financing-grassland-management-potential-carbon-markets

БНХАУ дахь бэлчээрийн газрын нилээд хэсэг нь тодорхой хэмжээгээр доройтолд өртөөд буй юм. БНХАУ-д бэлчээрийн тогтвортой менежмент болон бэлчээр нөхөн сэргээлтийг сайжруулснаар хүлэмжийн хийн ялгарлыг ихээхэн хэмжээгээр бууруулах боломжтой юм. Засгийн газрын санхүүжилт бүхий хөтөлбөрүүд нь энэхүү арга хэмжээнд хөрөнгө оруулалт хийж, бэлчээрийн менежментийг сайжруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Энэхүү тайлан нь бэлчээрийн чиглэлээр дэвшүүлсэн бодлогын зорилтуудыг хангахад, төрийн зүгээс авч буй арга хэмжээн дээр нэмэлтээр ашиглаж болох нүүрстөрөгчийн зах зээлийн боломжуудыг үнэлэн үзсэн. Үүний хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах үндэсний бодлого, ялангуяа нүүрстөрөгчийн зах зээлийг судлан үзэн, мал аж ахуйгаас гарч буй нүүрсхүчлийн хийг дүйцүүлэн тооцох замаар өнөөгийн болон ирээдүйн зах зээлээс үр өгөөжийг нь хүртэхэд тулгарч буй боломж, сорилтуудыг гарган ирсэн юм.

БНХАУ-ын Засгийн газар нь нүүрсхүчлийн хийн агууламжийг бууруулах өөрийн зорилтыг зарласан бөгөөд үүний хүрээнд ДНБ-ний нэгжид ноогдох хэмжээгээр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах бөгөөд 2015 онтой харьцуулбал 2020 он гэхэд 40-45%-иар бууруулах төлөвлөгөө гаргаад байна. Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах бодлого нь нь бэлчээрийн нүүрстөрөгчийн шингээлтийг багтаагаагүй, харин уг бодлогод орсон малаас гарах хаягдлыг бууруулах (жишээ нь био хий) зэрэг арга хэмжээ

Page 42: ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014 · 18 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа

САЛБАРЫН БОЛОН СЭДЭВЧИЛСЭН ЦУВРАЛ НИЙТЛЭЛҮҮД

33

нь бэлчээртэй тэр бүр холбоогүй юм. Гэвч бэлчээрийн нүүрстөрөгчийн шингээлт болон нүүрстөрөгчийн худалдааны асуудлууд Засгийн газраас гаргасан хэд хэдэн бодлогод шууд тусгагджээ. ӨМӨЗО болон Чингхай муж нь одоо хэрэгжүүлж буй таван жилийн төлөвлөгөөндөө нүүрстөрөгчийн дүйцүүлэх худалдааг дэмжих ажлыг хэрэгжүүлж байна.

Нүүрстөрөгчийн ялгарлын худалдааны зах зээл нь БНХАУ-ын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахын дэмжих бодлогын гол механизмуудын нэг юм. Хийн ялгарлын хэмжээг дүйцүүлэн бууруулах боломжийг ханган, 7 муж, хотод туршилтын журмаар нүүрстөрөгчийн худалдааг туршин хэрэгжүүлэх Засгийн газрын дэмжлэг нь бэлчээрээс ялгарч буй нүүрсхүчлийн хэмжээг бусад салбарын дүйцүүлэх хэрэгцээтэй холбон өгөх боломжийг хангаж буй юм. Энэхүү схемээр БНХАУ дахь бэлчээрийн нүүрсхүчлийн ялгарлыг худалдан авах ирээдүйн эрэлтийн гурван гол эх үүсвэр нь сайн дурын зах зээл дээрх олон улсын худалдан авагчид, компанийн нийгмийн хариуцлага болон бизнесийн хэрэгцээний үүднээс сайн дурын үндсэн дээр худалдан авч буй дотоодын худалдан авагчид болон БНХАУ дахь шинэчлэгдэн өөрчлөгдөж буй нүүрстөрөгчийн зах зээл дээрээс өөрийн үүргийн дагуу худалдан авч буй этгээдүүд багтах юм. Бэлчээрээс ялгарч буй хүлэмжийн хийг олон улсын худалдан авагчдын хэрэгцээнд дүйцүүлэхээр худалдаалах боломжгүй тул энэхүү эрэлтийн эх үүсвэрийн ирээдүйн цар хүрээ нь нилээд томоохон байна хэмээн хүлээгдэж байна. Дотоодын эрэлтийн үндсэн эх сурвалж нь БНХАУ дахь зах зээл байх төлөвтэй юм.

Био хийн үйлдвэрлэлээс бусдаар бэлчээр, мал маллагааны менежмент нь шинэ төрлийн төслүүдэд хамаарч байна. Эдгээр төрлийн төслүүдийг хөгжүүлэх нь ихээхэн зардал, олон тооны эрсдэлийг үүсгэх ба ингэснээр хувийн хэвшлийн зүгээс эхэн үедээ туршилтын төслүүдэд хөрөнгө оруулах сонирхлыг бууруулна. Өнөөгийн байдлаар бэлчээрийн хүлэмжийн хийн ялгарлыг дүйцүүлэх төсөлд хийгдэж буй хөрөнгө оруулалтын ихэнхийг олон улсын байгууллагууд хийж буй бөгөөд хэрэгжиж буй туршилтын төслийн жишээг энэхүү тайланд тусгажээ. Засгийн газрын зүгээс цэвэр хөгжлийн механизмын чиглэлээрх үйл ажиллагааны өмнөх туршлага, БНХАУ дахь сайн дурын зах зээл зэрэг нь төрийн байгууллагуудын зүгээс шинэ төрлийн төслийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх боломжтойг харуулж байна. Шинэ арга зүйд хөрөнгө оруулалт хийх, туршилтын төслүүдийг хэрэгжүүлэх нь энэ салбарын бэлчээр, мал аж ахуйн менежментийг бататган бэхжүүлэх юм.

БНХАУ-д бэлчээрийн менежментийн нүүрстөрөгчийн санхүүжилтийг нэмэгдүүлэх нь- Боть 3: Бэлчээрийн мал аж ахуйн хүлэмжийн хийг бууруулах сонголтууд

http://www.adb.org/publications/prc-strengthening-carbon-financing-grassland-management-mitigation-options-animal-husbandry

Энэхүү тайлан нь БНХАУ дахь бэлчээрийн мал аж ахуйгаас ялгарах хүлэмжийн хийг бууруулах болон нүүрстөрөгчийн шингээлтийг ихэсгэх боломжит техникийн арга хэмжээний талаар тоймлон дурдсан. БНХАУ дахь бэлчээрийн газар нутгийн ихээхэн хувь нь доройтолд ороод буй юм.

Page 43: ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014 · 18 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа

EARD 2014 Мэдлэгийн менежментийн санаачлага

34

Үүний нэг шалтгаан нь бэлчээрийн даац хэтрэлт бөгөөд энэ нь мал бүхий өрхүүдийн богино хугацаанд орлого олох хүслээс үүдэлтэй юм. Бэлчээрийн ургамлын хангамжийг нэмэгдүүлэх сонголтууд хязгаарлагдмал, тэжээл худалдан авах нь өндөр зардалтай сонголт юм. Доройтолд орсон бэлчээрийг сэргээх, бэлчээр дэхь тэжээллэгийн ашиглалтын үр ашгийг нэмэгдүүлэх нь бэлчээрийн тогтвортой менежментийн гол стратеги юм. Бэлчээрийг сэргээх нь хүлэмжийн хийг нөөцлөх, ялангуяа бэлчээрийн хөрсөнд нөөцлөх боломжийг хангаж, бэлчээр ашиглалтыг сайжруулах нь мал нэг бүрээс үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний нэгж бүрт ноогдох хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах боломжтой.

Хөрсний нүүрстөрөгчийг нөөцлөх арга хэмжээний тоонд доройтолд орсон бэлчээр ашиглахыг хориглох; тариалангийн газрыг бэлчээр, эсвэл бутлаг ургамал бүхий газар болгон өөрчлөх; ургамал, үр болон бутлаг ургамал тариалах болон бордох зэрэг багтана. Эдгээр арга хэмжээ нь 50 жилийн туршид нэг жил, нэг га газар тутамд 1.5-4.7 тонн нүүрсхүчлийн давхар ислийг нөөцлөх юм. Нүүрстөрөгчийн шингээлт болон мал аж ахуйн үйлдвэрлэлийн зорилтуудын тэнцлийг хангахын тулд бэлчээр, мал аж ахуйн менежментэд дэмжлэг үзүүлсэн өөрчлөлт шаардлагатай байна. Бэлчээр дэхь малын тоо толгойг бууруулах, малын насжилтыг багасгах, өвлийн улиралд малыг таргалуулахын тулд тэжээл нэмж өгөх болон хашаа хороог сайжруулах зэрэг нь бэлчээрийн хэрэглээний үр ашгийг нэмэгдүүлэх, мал аж ахуйн бүтээмжийг нэмэгдүүлж, улмаар бэлчээрийн менежментийг сайжруулах дэмжлэг түлхэц болох юм.

Мал, сүргийн бүтээмжийг сайжруулах нь мөн мал аж ахуйн салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулна. БНХАУ-д бэлчээртэй холбоотой авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд үр шим муутай малыг заазлах, бага насанд нь нядлах, үржлийн ажлыг сайжруулах, чанартай тэжээл ашиглах зэрэг багтаж байна. Ерөнхийдөө эдгээр арга хэмжээ нь мал аж ахуйн бизнесийн ашгийг нэмэгдүүлэх ч мал аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн интеграцчлал сул буй нь зарим сонголтуудаас хүртэх ашгийг бууруулах магадлалтай.

Хөрсний нүүрстөрөгчийг шингээх боломжтой доройтсон бэлчээрийг сэргээх арга хэмжээг төрийн санхүүжилт бүхий хөтөлбөрүүдийн хүрээнд өргөнөөр дэмжиж байна. Эдгээр хөтөлбөрүүд нь жил тутам 175 саяаас 240 сая тонн нүүрсхүчлийн хийг шингээх боломжтой юм. Мал аж ахуйн үйлдвэрлэлийг сайжруулснаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах бодит боломж нь хөрсний нүүрстөрөгчийг бууруулах боломжийн 10%-иас бага байна. Гэхдээ малын тэжээлийг үр дүнтэй ашиглах болон мал аж ахуйн үйлдвэрлэлд өгөх үр ашгаас шалтгаалан бэлчээрийн дэвшилтэт менежментийг нэвтрүүлэх, малчдын орлого болон нүүрстөрөгчийг шингээх арга хэмжээний хоорондын бодит уялдааг харгалзан үзэхэд мал аж ахуйн менежментийг сайжруулах хүчин чармайлт гаргах нь маш чухал юм. Засгийн газрын дэмжлэг бүхий бэлчээрийн менежментийн хөтөлбөрүүд нь тодорхой тооны менежментийн практикийг дэмжиж буйн зэрэгцээ олгож буй нөхөн олговор нь хэрэгжилт болон эдгээр боломжийг нэвтрүүлэх зардлыг дүйцүүлэхэд хангалттай бус байна. Нүүрстөрөгчийн санхүүжилт нь төр болон малчдын зүгээс хийж буй хөрөнгө оруулалтанд нэмэр болохоос гадна нүүрстөрөгчийн орлого нь дээрх сайжруулсан арга ажиллагаанд шаардагдах анхны хөрөнгө оруулалтын зардал, явцын зардал болон олон нийтийн оролцоотой бэлчээр, мал аж ахуйн менежментийн байгууллагуудын бусад зардлыг санхүүжүүлэхэд дэмжлэг болох болно.

Page 44: ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014 · 18 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа

САЛБАРЫН БОЛОН СЭДЭВЧИЛСЭН ЦУВРАЛ НИЙТЛЭЛҮҮД

35

Бодлогод шаардлагатай мэдээллийг нотолгоо ашиглан хангах нь: Нөлөөлөл, бодлогын бага хурлын тайлан: Засаглал, санхүүгийн хүртээмж болон бизнес эрхлэлтийн хүрээн дэх баримтууд

http://www.adb.org/publications/using-evidence-inform-policy

Энэхүү тайлан нь 2012 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Тайландын Бангког хотод зохион байгуулагдсан “Нөлөөлөл, бодлогын бага хурлын тайлан: Засаглал, санхүүгийн хүртээмж болон бизнес эрхлэлтийн хүрээн дэх баримтууд “ хэмээн бага хурал дээр танилцуулагдсан шинэлэг үнэлгээний судалгааг тоймлон багтаажээ. Тус бага хурлыг АХБ, Ядуурлын эсрэг инновац (Innovations for Poverty Action), Абдул Латиф Жамилын ядуурлын лаб (Abdul Latif Jameel Poverty Action Lab) зэрэг байгууллагууд хамтран, нотолгоонд суурилсан бодлого боловсруулах үйл ажиллагааг дэмжих зорилгоор зохион байгуулжээ. Бага хурал дээр тавигдсан илтгэл, танилцуулгууд нь судлаачид, бодлого боловсруулагчид цаашид хэрхэн ажиллах талаар хөтөч болох доор дурдсан өргөн хүрээний сэдвүүдийг хөндсөн байна.

Жижиг, дунд үйлдвэрийн хөгжил. Жижиг, дунд үйлдвэрийн газрууд нь инноваци, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн өөрчлөлтийн хөдөлгөгч хүч хэмээн өргөн хүрээнд тооцогддог билээ. Зарим төрлийн ирээдүйтэй үйл ажиллагаа нь тэдгээр үйлдвэрийн газрын өсөлтөд тулгарч буй асуудлуудыг шийдэх арга зам болж байгаа бөгөөд эдгээрийн жишээнд жижиг дунд үйлдвэрүүдэд зээл олгох зорилгоор зээлийн болон зээлийн үнэлгээ хийх ажилтнуудад урамшуулал олгох, , зөв цагт нь хөрөнгөөр дэмжих, сургалт явуулах зэрэг нь бизнесээ өсгөх дараагийн алхам хийхэд нь бизнес эрхлэгчдийг бэлдэж өгдөг.

Засаглал. Сайн засаглалыг дэмжин хөгжүүлэх зорилт нь хүртээмжтэй өсөлтийн бүхий л салбарт хэрэгждэг ба сонгуульд оролцох иргэдийн оролцоо, сонгогдсон төлөөлөгчдийн иргэдийн өмнө хүлээх хариуцлагыг нэмэгдүүлэх, нийгмийн халамжийн үйлчилгээ, хөтөлбөрүүдэд зарцуулж буй хөрөнгийг үр ашиггүй зарцуулалтыг багасгах, зөрчилдөөнийг удирдах болон сэргээн босгох зэрэг нь хөгжлийн үр дүнг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.

Санхүүгийн хүртээмжтэй байдал. Санхүүгийн хүртээмжтэй байдлыг хангах үйл ажиллагаа нь ядуусд санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, аргачлалын хүртээмжийг бий болгоход зорьдог. Хадгаламжийн данс, бичил санхүү, мобайл банкны үйлчилгээ зэрэг нь ядуу иргэдэд тэгш хэрэглээтэй байж, хөрөнгө оруулалт болон хадгаламжийг нэмэгдүүлж, тулгарсан шокноос гарахад тусалдаг.

Эдгээр хөтөлбөрүүд дээр хийсэн дэлгэрэнгүй үнэлгээ нь тухайн арга хэмжээ нь амжилттай хэрэгжсэн эсэхийг бидэнд харуулж, яагаад, хэнд хэрэгжилт нь хүрч буйг дэлгэрэнгүй харуулсан. Судалгаанд ашигласан арга зүй, үр дүн болон бодлого боловсруулахад үзүүлсэн нөлөөг дэлгэрэнгүй хуваалцсанаар судлаачид нь бодлого боловсруулагчдад бодлого, үйл ажиллагаа, шийдвэр гаргалтаа сайжруулахын тулд хөтөлбөрийн үнэлгээг ашиглах ерөнхий бүтцийг гарган өгчээ.

Page 45: ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014 · 18 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа

EARD 2014 Мэдлэгийн менежментийн санаачлага

36

БНХАУ дахь орон нутгийн төсвийн санхүүгийн удирдлага: Сорилтууд ба боломжууд

http://www.adb.org/publications/local-public-finance-managementpeoples-republic-china-challenges-and-opportunities

БНХАУ нь нэгдсэн, харилцан уялдаат төсөв болон төвлөрсөн татварын систем бүхий нэгдмэл улс бөгөөд харин үр ашигтай байдлыг дээшлүүлэх зорилгоор олон нийтэд зориулсан ихэнх үйлчилгээг ханган нийлүүлэх чиг үүргийг орон нутгийн захиргаадад хариуцуулсан байдаг. Ерөнхийдөө, төв Засгийн газар нь хууль тогтоох, бодлого боловсруулах болон санхүүжүүлэх үүргийг хүлээж харин муж, орон нутгийн захиргаад нь төсвийн хувьд томоохон эрхийг эдлэн өсөлт болон иргэдийн хэрэгцээнд нийцсэн үйл ажиллагаа явуулах үүргийг хүлээн ажилладаг. Гэхдээ орон нутгийн өөрийн орлогын эх үүсвэр хангалтгүй, улсын төсвийн санхүүжилт нь таамаглах боломжгүй, цаг хугацааны хувьд зохистой хуваарилагдахгүй байна. Өөрийн хүлээсэн үүргээ гүйцэтгэхийн тулд орон нутгийн захиргаад нь шинэлэг арга замаар орлогын бааз сууриа нэмэгдүүлэх, бэхжүүлэх шаардлагатай байдаг нь орон нутгуудын хооронд өрсөлдөх соёлыг бий болгож байна. Энэхүү соёл, уламжлал нь томоохон хэмжээний хөгжил цэцэглэлт, өсөлт хөгжлийг авчирсан ч макро түвшний санхүүгийн эрсдэл, санхүүгийн хариуцлага, байгаль хамгаалал, хүнсний баталгаат байдал, хот суурин газрын тэлэлт, нийгмийн хүртээмж зэрэгт тавих анхаарлыг бууруулж буй юм. Дунд хугацаанд мөнгөний бодлогыг бэхжүүлэх, төсвийн шинэтгэл хийх энэхүү техникийн туслалцааны төсөл нь БНХАУ нь өөрийн хөгжлийн замд бат зогсоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор дээр дурдсан сорилтуудад хандан үйл ажиллагаа явуулж байна.

Орон нутагт тулгарч буй санхүү, эдийн засгийн сорилтуудын эсрэг бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэх, дунд хугацааны төсвийн шинэтгэлийн зорилтуудыг хангахын тулд АХБ-ны мөнгө, санхүүгийн бодлого, төсвийн шинэтгэлийг бэхжүүлэх техникийн туслалцааны төсөл нь гурван бүлэг хандлагыг хэрэгжүүлжээ. Нэгдүгээрт судалгааны хөтөлбөрийн хүрээнд төсөв боловсруулах болон гүйцэтгэл; өнөө хийгдэж буй шинэтгэл, ирээдүйн шинэтгэлийн төлөвлөгөөнд чиглэсэн орон нутгийн өрийн удирдлага; орон нутгийн захиргаадын шинэ татварын бодлогын баримт бичгийг боловсруулсан. Эдгээр дүн шинжилгээг мөн олон улсын сургамжуудаар баяжуулан хийжээ. Хоёрдугаарт эдгээр бодлогын баримт бичиг зөвлөлдөх үйл явц, бодлогын хэлэлцүүлэг, сургалт, Шанхай хот, Бейхай болон Гуанши мужуудад хийгдсэн 100 гаруй төв засгийн газрын албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх сургалтын үйл ажиллагааны үндэс суурь болжээ. Эцэст нь төслийн бэлтгэн гаргасан тайлан нь төрийн ажилтнууд болон бусад оролцогч талуудтай, тухайн асуудлаар 2013 оны 6 дугаар сард зохион байгуулсан хэлэлцүүлгийн эх сурвалж материал болж ашиглагджээ. Энэхүү тайлангийн эцсийн хувилбарыг энд танилцуулсан ба Бээжинд хийсэн семинарын үеэр гарсан саналуудыг үүнд тусгажээ.

Энэхүү тайлан нь АХБ-ны хэрэгжүүлж буй орон нутгийн төсвийн санхүүгийн удирдлагын бодлогын арга хэмжээг хангах, БНХАУ дахь дунд хугацааны төсөв санхүүгийн шинэтгэлийн зорилтыг хангах теникийн туслалцааны төслийн хүрээнд бэлтгэгдсэн. Тайлангаар орон нутгийн төсөв боловсруулах, өрийн удирдлага болон татварын асуудалд төвлөрөн орон нутгийн төсвийн удирдлагад тулгарч буй

Page 46: ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014 · 18 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа

САЛБАРЫН БОЛОН СЭДЭВЧИЛСЭН ЦУВРАЛ НИЙТЛЭЛҮҮД

37

асуудлуудад дүн шинжилгээ хийжээ. Орон нутгийн төсөв боловсруулах, өрийн удирдлага болон татвар нь орон нутгийн төсвийн удирдлагад чухал байр суурь эзэлдэг юм. Эдгээр гурван асуудал нь харилцан нягт уялдаатайн зэрэгцээ 2013 оны 11 дүгээр сард хуралдсан Хятадын Коммунист Намын Төв Хорооны 18 дугаар хуралдааны 3 дугаар салбар хурал төсвийн удирдлагад тулгарч буй чухал сорилтууд хэмээн эдгээрийг онцлон тэмдэглэсэн юм.

Энэхүү нийтлэгдсэн тайлан нь орон нутгийн төсвийн шинэтгэлийн нийтлэг зорилго нь орон нутгийн ил тод, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх, санхүүгийн чадавхийг бэхжүүлэх, өрийн удирдлагын албан ёсны орчныг институцчлах явдал байхыг санал болгожээ. Төсөв, гүйцэтгэлийн иж бүрэн байдал нь ил тод байдалд чухал байхын зэрэгцээ орон нутгийн төсвийг төлөвлөлт болон дунд хугацааны тэргүүлэх чиглэлтэй холбон өгөх чухал. Орон нутгийн санхүүгийн чадавхийг бэхжүүлэх нь зарцуулалтын эрх болон үүргийн тэнцлийг хангахад мөн л зайлшгүй шаардлагатай. Санхүүгийн сахилга бат бүхий орон нутгийн хөрөнгө оруулалтын хэрэгцээг хангахын тулд орон нутгийн захиргаадын зээл авах боломжийг албан ёсоор баталгаажуулж, зохицуулалтын орчныг институцчлэх шаардлагатай.

Энэхүү төслийн судалгаа нь төсвийн ил тод байдлыг сайжруулах, капитал санхүүжилтын хүртээмжийг зохицуулах, орон нутгийн санхүүг бэхжүүлэх талаар сүүлийн үед хийгдсэн санаачилгуудын амжилтыг баталгаажуулж байна. Шинэтгэл хийгдэж буй өнөө цаг үеийг хадгалан үлдээхийн тулд энэхүү тайлан нь орон нутгийн төсвийн удирдлагын гурван салбарт- төсөв боловсруулалт, өрийн удирдлага, орон нутгийн татвар- бодлого боловсруулагчдад бодлогын нэмэлт сонголтуудыг богино, дунд болон урт хугацаанд санал болгож буй юм.

БНХАУ-ын санхүүгийн салбарын хүртээмж, гүнзгийрэлт болон хөгжилд шинээр тулгарч буй асуудлууд

http://www.adb.org/publications/emerging-issues-finance-sector-inclusion-deepening-and-development-peoples-republic-china

Энэхүү тайлан нь БНХАУ-ын санхүүгийн салбарт тулгарч буй асуудлуудыг нэгтгэн, төрийн зүгээс авч хэрэгжүүлж буй санхүүгийн салбарын голлох шинэтгэлүүдийн тоймыг танилцуулж, БНХАУ-ын санхүүгийн салбарын шинэтгэлийн төлөвлөгөөг АХБ-ын зээл, дэмжлэг, хөрөнгө оруулалт болон техникийн туслалцаатайгаар хэрэгжүүлэх дэмжлэг болох зөвлөмж, саналуудыг тусгажээ.

Дэмжлэг үзүүлэх, хөгжүүлэх олон тооны боломжит салбарын хувьд БНХАУ болон АХБ-ны зүгээс тэргүүлэх ач холбогдол нь давхцаж буй салбаруудад хамгийн боломжит өндөр хэмжээний хамтын хүчин чармайлт гарах боломжтой юм. Үндсэндээ АХБ-ны хувьд нэгээс илүү тооны муж эсвэл зах зээл дээр хэрэгжүүлж болох туршилтын төслүүдийг тогтоон, хөгжүүлэх өөрийн туршлага дээрээ үндэслэн үйл ажиллагаагаа үргэлжлүүлж болно. БНХАУ-д дэмжлэг үзүүлэх боломж, АХБ-ны стратегийн хувьд ач холбогдол өгөхүйц үйл ажиллагаа нь доорх салбарт үүсэн гарч болох юм:

Page 47: ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014 · 18 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа

EARD 2014 Мэдлэгийн менежментийн санаачлага

38

Санхүүгийн хүртээмж

(i) тогтвортой, олон шатлал бүхий банкны системийг бий болгохын тулд олон нийтийн банкны загвар эсвэл “франчайзинг” хэлбэрийг боловсруулах, мөн банкны үйлчилгээний хүртээмж хомс орон нутгууд, санхүүжилтын хүртээмж дутмаг бичил, жижиг, дунд үйлдвэрүүдэд зээл, санхүүгийн үйлчилгээ;

(ii) бичил санхүүгийн байгууллагуудын хяналтын болон эрх зүйн орчныг эргэн хянан үзэх;

(iii) олон тооны санхүүгийн байгууллагууд нь өөрийн үйлчлүүлэгчдийн зээлийн түүхийн тухай хангалттай мэдээлэлгүйн улмаас зээлийн эрсдэлийг зохистойгоор үнэлж чадахгүй буй тул зээлийн системийг сайжруулах. Зохиогчдын зүгээс АХБ нь орон нутгуудад хадгаламж зээлийн хоршоод хандан тухайн орон нутгийн хувь хүмүүс, аж ахуйн нэгжүүдийн зээлийн онооны мэдээлэл зэрэг үйлчилгээ авах агентлагуудыг байгуулахад дэмжлэг үзүүлэхийг санал болгож байна.

Эрх зүй, зохицуулалт, хяналтын бүтэц

(i) Санхүүгийн зах зээлийн бүтээгдэхүүнийг хянан зохицуулах үүрэг бүхий БНХАУ-ын Үнэт цаасны зохицуулах хороонд нэгдмэл зөвшөөрлийн систем, ил тод тайлагналтын систем болон хамтарсан хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн бий болгоход нь дэмжлэг үзүүлэх.

(ii) Санхүүгийн бүтээгдэхүүн борлуулдаг зөвлөх, брокеруудын лицензийн тогтолцоог тэдний түгээлтийн сувгаас (жишээ нь банкны хөрөнгийн зах зээл хэлтэс, даатгалын компани эсвэл интернетээр дамжуулан) үл хамааран бий болгох; мөн

(iii) Бүхий л санхүүгийн жижиглэнгийн бүтээгдэхүүний эрсдэлийг хэмжих стандарт аргачлал (жишээ нь Нидерландын GUISE системийн адил энгийн, стандарчилагдсан бүтэц) бүхий хэрэглэгчдийн шударга өрсөлдөөн дээр суурилсан бүтэц; маргаан шийдэх схем; болон шуурхай, найдвартай, зохистой хэрэгжилтийн үйл ажиллагааны систем бий болгох.

Тэтгэврийн сан, даатгал

(i) Төрөл бүхий тэтгэврийн схемийг хамаарах дүрэм журам, оруулж буй хувь нэмэр, үр ашгийн түвшин, удирдлага, санхүүжилтын нөхцөл зэргийг нь харгалзан хянан үнэлэх. Тайланг зохиогчид АХБ-наас энэхүү салбарт ирээдүйд явуулах үйл ажиллагаа нь БНХАУ-ын тэтгэврийн системийн уялдааг хангах, улмаар төвлөрүүлэн урт хугацааны зорилгод төвлөрөх ёстой хэмээн үзэж байна.

Хөрөнгө, өр, хөрөнгийн зах зээл

(i) БНХАУ-тай хамтран Азийн бондын зах зээлийг хөгжүүлэх үйл ажиллагааг үргэлжлүүлэх;

(ii) АХБ-ны дэмжлэгийг хотуудын санхүүд төвлөрүүлэх. Үүнд чадавхийг бий болгох болон засаглалын чиглэлийн дэмжлэг буюу урт хугацааны төсвийн үйл явц, үйлчилгээний эрэлт болон урьдчилсан таамаглал, хөрөнгийн менежмент болон дэд бүтцийн хөгжил, төлөвлөлт болон бусад зүйлсийг багтаана.

Page 48: ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014 · 18 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа

САЛБАРЫН БОЛОН СЭДЭВЧИЛСЭН ЦУВРАЛ НИЙТЛЭЛҮҮД

39

(iii) Үндэсний үнэт цаасны бирж, ханшийн зөвлөлийн ажилтнуудад сүүлийн үед технологийн бус компаниуд үнэт цаасны зах зээлд гарах болсонтой холбоотой чадавхийг бэхжүүлэх үйл ажиллагаа, тэдний бүртгэл болон арилжаалах үйл ажиллагаа, мэдээлэл ил тод болгох, зарах болон брокерийн үйл ажиллагааны мониторингийг сайжруулах, зах зээлийг буруугаар ашиглахтай холбоотой хяналтыг бэхжүүлэх; энэхүү өргөтгсөн үйл ажиллагааны шударга байдлыг хангахын тулд хамаарах мөрдөн шалгах, хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэх.

Ногоон болон уур амьсгалын өөрчлөлтийн санхүүжилт

(i) БНХАУ-д туршилтаар хэрэгжүүлсэн схемийн туршлага дээр үндэслэн үндэсний нүүрсхүчлийн худалдааны зах зээлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

(ii) АХБ-ны зүгээс эрчим хүчний хэмнэлтийн чиглэлд үзүүлж буй дэмжлэг нь эрчим хүчний компаниудын санхүүжилт, батлан даалтыг сайжруулах чиглэлд үргэлжлэх тул эрчим хүчний салбарын жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтэд дэмжлэг үзүүлэх;

(iii) БНХАУ-ын ногоон бондын зах зээлд дэмжлэг үзүүлэх; (iv) Хүлэмжийн хийн худалдааны хөгжилд тулгараад буй

сорилтуудын нэг нь ялгаруулалтын хэмжээний тооцоолол хийх боломж хомс буй асуудал тул БНХАУ-д байгаль орчны мэдээллийг цуглуулах, дүн шинжилгээ хийх, тайлагнах үндэсний статистикын мэдээллийн санг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх.

БНХАУ дахь хотжилтын төр-хувийн хэвшлийн түншлэл

http://www.adb.org/publications/public-private-partnerships-urbanization-peoples-republic-china-workshop-proceedings

Энэхүү тайлан нь 2013 оны 8 дугаар сарын 22-23-ны өдөр Бээжин хотод зохион байгуулагдсан Хотжилт дахь төр-хувийн хэвшлийн түншлэл сэдэвт семинарын үеэр хэлэлцэгдсэн асуудлууд, үр дүнг нэгтгэн тоймлосон. Тус арга хэмжээг БНХАУ-ын Сангийн яам, Үндэсний хөгжил, шинэтгэлийн комисс, АХБ, Санхүүгийн шинжлэх ухааны хүрээлэнгийн харьяа ТХХТ-ийн судалгааны хороо болон АХБ-ны Бүс нутгийн мэдлэг хуваалцах санаачилга зэрэг байгууллага хамтран зохион байгуулжээ. Засгийн газар, санхүүгийн байгууллагууд, 35 орон нутгийн захиргаадын төлөөлөл, хувийн хэвшил, судалгааны байгууллага, хөгжлийн түншүүд энэхүү арга хэмжээнд оролцжээ.

Тус семинар нь ТХХТ-ийн төлөвлөлт, бэлтгэл, хэрэгжилтийг хариуцсан хүмүүст өөрийн мэдлэг, тэргүүлэх туршлага, хандлагаа1 бусадтай хуваалцах боломжийг нээн өгсөн байна. Энэхүү арга хэмжээ нь БНХАУ-д 1990-ээд оны эхэн үеэс хойш ТХХТ-ийг өргөн хэмжээнд ашиглаж буй нөхцөл байдлаас үүдэлтэй зохион байгуулагдсан байна. 100 тэрбум гаруй ам.долларын хэмжээ бүхий 1000 гаруй ТХХТ-ийн төсөл хэрэгжин,

1  Энэ нь АХБ-ны Техникийн туслалцааны дэд төслийн хүрээнд санхүүжигдсэн. АХБ, 2012. БНХАУ-д зориулсан бодлогын шинэтгэл, чадавхийг бэхжүүлэх төсөл III. Манила.

Page 49: ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014 · 18 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа

EARD 2014 Мэдлэгийн менежментийн санаачлага

40

тээвэр, харилцаа холбоо, эрчим хүч, цэвэр ус, бохир ус цэвэршүүлэх болон олон тооны нийгмийн үйлчилгээний салбарт хэрэгжиж байна. Энэхүү өргөн хүрээний туршлага дээр хийсэн кейс судалгааг орон нутаг, салбарын төлөөлөл танилцуулжээ. Арга хэмжээнд оролцогчид эдгээр туршлагыг хэлэлцэж, эхлэл шатны замын зураг болох ТХХТ-ийг хэрхэн бэлтгэх, үүнийг ашиглах шинэ арга замыг хэрхэн илтгэн харуулах талаар хэлэлцсэн байна. Оролцогчид мөн ТХХТ-ийн санхүүжүүлэх шинэлэг арга замын талаар ярилцсан байна.

Тус арга хэмжээний үеэр БНХАУ-д хурдацтайгаар явагдаж буй хотжилтоос үүдэн гарч буй сорилтуудад ТХХТ-ийг ашиглан арга хэмжээ авах хэрэгцээ байгаа гэдэгт санал нэгджээ. Оролцогчид нь дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд, орон сууц болон бусад үйлчилгээний эрэлт өндөр байгаа нь орон нутгийн захиргаадын санхүүгийн боломжийг шавхаж буйг хэлэлцэн, хөгжлийн зорилтод хүрэхийн тулд эдгээр эрэлтийг хангах хэрэгтэй гэдэгт санал нэгдсэн байна. Байгаль орчны хувьд өндөр өгөөж бүхий нийтийн тээвэр, цэвэр эрчим хүч болон хог хаягдлын менежмент зэрэг хот нийтийн үйлчилгээг мөн томоохон хэмжээний санхүүжилт шаардлагатай буйг тогтоон гаргажээ.

Энэхүү хэлэлцүүлгээр ТХХТ-ийн цаашдын төлөвлөгөөний талаар өргөн хэмжээнд ярилцсан байна. Оролцогч талууд нь ТХХТ нь зөвхөн санхүүгийн нэмэлт эх үүсвэрийг хөдөлгөөнд оруулах болон илүү олон тооны нийтийн үйлчилгээг түгээхээс ч илүү өргөн хүрээний, үр дүнтэй ажлыг хийж чадна хэмээн үзжээ. Оролцогчид мөн ТХХТ нь төрийн үйлчилгээний чанарыг сайжруулан, зардлыг бууруулах гүйцэтгэлд суурилсан менежментийн бүтцийг ч бий болгож чадахыг зөвшөөрсөн ажээ.

Тухайн арга хэмжээний үеэр хийгдсэн хэлэлцүүлэг нь өргөжин, улмаар ТХХТ-ийн хөтөлбөрийг бэхжүүлэх, түргэн хугацаанд үр дүнг гаргах чиглэлээр мөн хэлэлцсэн байна. Сангийн Яам болон Үндэсний хөгжил, шинэтгэлийн комисс нь ТХХТ-ыг хэрэгжүүлэх боломжит орчныг бэхжүүлэх, ТХХТ-ийг бэлтгэх, бий болгох, удирдах, хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэх нь чухлыг баталжээ. Төрийн байгууллагуудыг мөн АХБ, Дэлхийн Банк болон хоёр талын түншлэгчид болон Азийн хотуудын хөгжлийн санаачилга зэрэг олон талын түншлэгч талуудыг хуримтлуулсан баялаг мэдлэгийн эх үүсвэрээс хүртэхийг мөн энэхүү арга хэмжээний үеэр хөхиүлэн дэмжжээ. Нөгөөтэйгүүр олон улсын санхүүгийн байгууллагууд болон бусад түншлэгчид нь ТХХТ-ыг прагматик, санаачилгатай, зохистой байдлаар сурталчлан цааш таниулж байхыг нь мөн дэмжсэн байна. Үүний зэрэгцээ ТХХТ-ын боломжит санхүүгийн эрсдэлийн талаар талууд цохон ярилцаж, санхүүгийн байгууллагууд нь эдгээр эрсдэлийг ойлгон, хүлээн зөвшөөрч, сэргийлэх болон хянах арга хэмжээг авч хэрэгжүүлж байхаар тогтсон байна.

Page 50: ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014 · 18 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа

САЛБАРЫН БОЛОН СЭДЭВЧИЛСЭН ЦУВРАЛ НИЙТЛЭЛҮҮД

41

Аж үйлдвэржилтийг сайжруулан ахисан түвшинд хүргэх, эдийн засгийн шилжилт хийхэд чиглэсэн тогтвортой мэргэжлийн сургалт: Мэдлэг хуваалцах үйл ажиллагаа

http://www.adb.org/publications/sustainable-vocational-training-toward-industrial-upgrading-and-economic-transformation

Аж үйлдвэрийн салбарыг ахисан түвшинд хүргэн хөгжүүлэх, эдийн засгийн шилжилтийг хийхэд шаардлагатай ур чадварыг хөгжүүлэх нь хөгжиж буй болон дунд орлоготой олон улс оронд тулгарч буй асуудал болоод байна. АХБ ба БНХАУ хамтран үндэсний хэмжээний мэргэжлийн сургалтын зорилтуудад хүрэх зорилгоор техник мэргэжлийн боловсрол, сургалт (ТМБС)-ын талаарх хэлэлцүүлгийг 2013 оны 12 дугаар сарын 2-6-ны өдрүүдэд зохион байгуулж, бодлого боловсруулагчид болон тухайн салбарт ажиллаж буй талуудын төлөөллийг нэгэн дээвэр дор цуглуулсан юм. Энэхүү мэдлэг хуваалцах үйл ажиллагаа нь тогтвортой мэргэжлийн сургалтыг дэмжих тэргүүлэх арга ажиллагаа болон загварыг тодорхойлох; төр, хувийн хэвшил, үйлдвэрийн газрууд болон мэргэжлийн сургалтын байгууллагуудын үүрэг ролийг тодорхойлох; хурдацтай өөрчлөгдөж буй орчинд мэргэжлийн сургалтыг сайжруулах; мэргэжлийн сургалтын засаглал, удирдлагын бодлогын орчныг тогтоох зорилготой байв.

БНХАУ-д тулгараад буй сорилтууд дээр хот хөдөөгийн хоорондын ялгаатай байдал нь нэмэгдсэнээр боловсролын салбарт ерөнхийд нь нөлөөлж болзошгүй юм. Форумын үр дүнд боловсролын салбар дахь гурван гол асуудлыг тодорхойлон гаргасан:

(i) ерөнхийдөө суурь боловсрол, бүх нийтээр боловсрол эзэмших, зөвхөн бүх нийтээр сургуульд сурах ч бус - ялангуяа шилжин хөдөлмөр эрхлэгч ажилчдын хүүхдүүдийн боловсролыг баталгаажуулах шаардлагатай;

(ii) боловсролын чанар (ялангуяа хөдөө орон нутагт), сургалтын нөөц эх үүсвэр, боловсролын байгууламжуудыг сайжруулах шаардлагатай;

(iii) шилжин нүүж хөдөлмөр эрхэлж буй ажилчдын хүүхдүүдийн боловсролын хэрэгцээнд анхаарал хандуулах шаардлагатай.

Өөрчлөгдөж буй хөдөлмөрийн зах зээлээс үүдэлтэй өөрчлөлтүүд нь техник мэргэжлийн боловсрол сургалтад өөрийн онцлог бүхий эрэлтийг бий болгож буй бөгөөд ялангуяа доорх хэрэгцээг үүсгэж байна:

(i) хүн ам хөгширч буйгаас шалтгаалан хурдтай өөрчлөгдөж буй хүн амын бүтцээс хамаарсан хөгшид настныг асран халамжлах;

(ii) тогтвортой байдал, аж үйлдвэрийг ногооруулах, ногоон ажил эрхлэлт бий болгох;

(iii) техник мэргэжлийн боловсрол сургалт болон дээд боловсролын салбарын хоорондын харилцаа хамаарлыг хөгжүүлэх;

(iv) мэргэжлийн сургалт болон энэ чиглэлээр бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжин ажилладаг төсөл, санаачилгууд; болон

(v) бүс нутагт үр шимийг нь хүртээх зорилгоор тэргүүлэх арга ажиллагаа, туршлага хуваалцаж дэлгэн харуулах.

Эдгээр түгээмэл сэдвүүдээс тус форум нь техник мэргэжлийн боловсрол сургалтын шинэчллэтэй холбоотой гол зүйлсийг тогтоон гаргасан бөгөөд доор дурдсан байдлаар ангилан бүлэглэжээ:

Page 51: ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014 · 18 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа

EARD 2014 Мэдлэгийн менежментийн санаачлага

42

Ерөнхий

(i) Өндөр түвшний ур чадварын эрэлт ба бага түвшний ур чадварын хэт нийлүүлэлтийн харьцаа алдагдсан.

(ii) Боловсрол нь хүмүүсийг өндөр түвшинд суралцахад бэлтгэдэг, гэхдээ хамгийн чухал нь суралцагчдыг ажил хөдөлмөрийн ертөнцөд чиг баримжаатай болгох ёстой.

(iii) Их дээд сургуульд суралцах нь гэр бүлийн нэр хүндийн хэрэг хэмээх үзэл хэвээр байсаар байдаг тул техник мэргэжлийн боловсрол сургалтын статусыг сайжруулах хэрэгтэй.

Бодлого

(i) Гол аж үйлдвэрийн салбарууд дахь өрсөлдөөн нь ханган нийлүүлэлтийн сүлжээний салбарын өрсөлдөөнөөс хамааралтай байж болно. Тиймээс дээш болон доош чиглэлээр ур чадварыг хөгжүүлэх нь аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх үнэ цэнэтэй.

(ii) Техникк мэргэжлийн боловсрол сургалтын асуудал хариуцсан төрийн төв байгууллагатай байх нь тэргүүн туршлага хэмээн олон орон танилцуулж байв.

(iii) Ур чадвар хөгжүүлэх бодлогын уялдаа зохицол нь олон тооны байгууллага оролцоотой хийгддэг чухал асуудал юм.

(iv) Техник мэргэжлийн боловсрол сургалтыг хөдөлгөж шинэчлэхийн тулд шинэ санаачилга, урамшуулал, бүтэц шаардлагатай.

(v) Шинэчлэгдэж өөрчлөгдсөн техник мэргэжлийн боловсрол сургалтын системийн үндсэн зарчим нь гүйцэтгэлд суурилах буюу сургалтын байгууллагууд нь өөрийн гүйцэтгэлийг хариуцан үүрэг хүлээнэ гэсэн үг.

Хүртээмж болон тэгш байдал

(i) БНХАУ-ын нийт 750 сая дотоодын шилжин нүүдэллэгч ажилчид ур чадваргүй хэвээр байна. Тэдэнд хүрч ажиллаж, тэдний хүүхдүүдийн боловсролыг баталгаажуулах нь маш том сорилт юм.

(ii) Техник мэргэжлийн боловсрол сургалтын үзүүлэх нөлөө нь доор дурдсаныг баталгаажуулахад оршино: • бүх нийтийн суралцах хэрэгцээг хангахад хандаж ажиллах

уян хатан систем болон• хүмүүс ажлын байртай болж, нийгэмд хувь нэмэр оруулах

боломжийг хангасан шинэ болон зөөлөн ур чадвар.

Аж үйлдвэрлэл, оюутнууд ба техник мэргэжлийн боловсрол сургалтын оролцоо

(i) Аж үйлдвэрийн салбартай нягт ойртож, хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл, кюррикулум, стандарт, мэргэжлийн чиг баримжаа, дагалдан ажиллах, ажилд авах болон тоног төхөөрөмж зэрэг салбарт үр дүнтэй харилцан хамтын ажиллагаа, түншлэлийг бий болгох нь техник мэргэжлийн боловсрол сургалтын дэд салбар дахь үр дүнг нэмэгдүүлнэ.

Page 52: ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014 · 18 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа

САЛБАРЫН БОЛОН СЭДЭВЧИЛСЭН ЦУВРАЛ НИЙТЛЭЛҮҮД

43

(ii) Хүний нөөцийг нэмэгдүүлэхэд гурван хүчин зүйл чухал ач холбогдолтой: • уян хатан боловсролын систем бий болгох,• шаардлагатай, сайжруулсан ур чадварыг хөгжүүлэх болон • хөдөлмөр эрхлэх, ажилд орох боломжийг нэмэгдүүлэх.

Инноваци

(i) Инновацийг хөхиүлэн дэмжиж, идэвхжүүлэхийн тулд орон нутгийн нөхцөл байдалд тохирсон шийдлүүдийг тодорхойлон гаргах шаардлагатай байна. Инноваци нь эдийн засгийн өсөлтийн үндсэн шаардлага бөгөөд өндөр ур чадвар шаардсан эдийн засгийн системд бүтээлч эрх мэдэл, энтерпренёр чадварыг дутуу үнэлж болохгүй.

(ii) Ур чадварт суурилсан сургалтад шилжиж буй техник мэргэжлийн боловсрол сургалтын үзэл баримтлалыг урамшуулж, багш/cургагч нар нь өөрчлөлтийн агентын үүргийг гүйцэтгэх ёстой.

Төр - хувийн хэвшлийн түншлэл болон санхүүжилт

(i) ТХХТ-ийг тогтоох, хэлэлцээр хийхэд харгалзан үзэх хэд хэдэн давуу тал болон эрсдэл байдаг бөгөөд тэдгээрийн тэнцлийг хангах ёстой.

(ii) Хамаарах давуу талуудын тоонд чанар сайжрах, шинэ ур чадвар хүртээмжтэй болох зэрэг багтах бол эрсдэлийн хувьд хангалттай бус орчин, зарим зах зээл дээр өрсөлдөөн бага байх зэрэг багтана.

(iii) Мэргэжлийн боловсрол сургалтын салбарт ТХХТ-ийг хэрэгжүүлэхэд тулгарах сорилтууд: (i) дэд бүтцэд анхаардаг уламжлал, (ii) төрийн зүгээс хувийн хэвшил болон/эсвэл ТХХТ-ийг эсэргүүцэх, (iii) гэрээ хийхтэй холбоотой худалдан авалтын асуудлууд болон (iv) боломжит төслийн санхүүгийн ашигтай байдал зэрэг орно. Түүнчлэн ТХХТ-ийг дэмжих бодлогын орчин хомс, инновацийг дэмжих урамшуулал, хөшүүрэг шаардлагатай.

(iv) Техник мэргэжлийн боловсрол сургалтын ТХХТ-ийн боломжит олон тооны загвар байдаг ч ашиглах загвараа сонгохдоо нөхцөл байдлыг харгалзан үзэх шаардлагатай. Улс орны засаглал, санхүүгийн удирдлага, захиргааны чадавхи зэрэг бүхий л зүйлсийг харгалзан үзэх ёстой. Төрийн бус байгууллагуудын хэмжээ болон санхүүгийн нөхцөл байдал чухал, үүний зэрэгцээ тодорхой нэг улсын ТХХТ-ийн загварыг тодорхойлоход бүгд хувь нэмрээ оруулах ёстой.

(v) Татвар нь ихээхэн хэмжээний санхүүжилтийг хангах боломжтой байдаг. Гэхдээ зөвхөн татвар нь дангаараа сургалтад илүү ихээр хамрагдахыг баталгаажуулахгүй, судалгаанаас үзвэл татвар нь дангаараа ур чадварын хөгжлийн чанарыг сайжруулахад ямар ч нөлөө үзүүлж чадахгүй. Мэргэжлийн боловсрол сургалтын бусад систем, механизмтай хавсран татвар нь сургалтын чанар, хамаарал болон ажил олгогчийн эрэлтэд үржүүлэх нөлөөг үзүүлнэ.

Page 53: ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014 · 18 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа

EARD 2014 Мэдлэгийн менежментийн санаачлага

44

(vi) Санхүүжилтийн загварт гарч буй өөрчлөлт нь мөн ТМБС-ын судалгаа, үнэлгээнд үндэслэн системийг сайжруулах үйл ажиллагаатай холбоотой бөгөөд санхүүжилтийг юунд зарцуулж байна гэдэгт нөлөөлдөг.

(vii) Хөгжиж буй жижиг эдийн засагтай улсын хувьд аж үйлдвэрийн салбарыг ТМБС-д хамруулан оролцуулах нь хүндрэлтэй байж болно. Татварын тогтолцооноос жижиг хэмжээний ажил олгогчид үр шим хүртдэг эсэх нь судалгаагаар эргэлзээтэй гарч ирдэг.

(viii) Сургалтын байгууллагын урамшуулал хөшүүргийг гадаад хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцэх, системийн гүйцэтгэлийг сайжруулах чиглэлээр өөрчлөх шаардлагатай ба дотогш бус гадагш чиглэсэн хараатай болоход нь туслах шаардлагатай.

Багш нар

(i) Багшлах боловсон хүчний чанар нь чухал асуудал. Барилга байгууламж, тоног төхөөрөмжид хөрөнгө оруулалт ихээр хийгдсэн ч багш нарт илүү сайн ур чадвар, ялангуяа шинээр гарч буй мэргэжлийн чиглэлээр, шинэ технологийг ашиглах чиглэлээр илүү ур чадвар шаардлагатай байна.

(ii) Сургуулиудын манлайллын хөтөлбөрт хөрөнгө оруулалт хийж, хамгийн сайн багш нарыг татаж, хөгжүүлэх нь хөдөлмөрийн зах зээлд нэгдэж буй ирээдүйн ажиллах хүчний ур чадварын түвшинг нэмэгдүүлнэ.

(iii) Өндөр ур чадвар бүхий хүний нөөц шаардагдах, төрөлжсөн, аж үйлдвэржсэн нийгэмд тухайн салбар дотроо хийгдэж буй мэргэжлийн сургалт нь чухал үүрэг гүйцэтгэнэ.

(iv) Аж үйлдвэрийн салбартай харилцаа, хамтын ажиллагаагаа хадгалан үргэлжлүүлэхийн зэрэгцээ өндөр чадвартай багшлах боловсон хүчнээ хадгалах, сайн сургах нь чухал сорилт болж байна. Мөн сургуулийн хичээлийн програмыг орчин үеийн аж үйлдвэрийн салбарын хэрэгцээтэй нийцүүлж, тоног төхөөрөмжийг сайжруулж байх нь мөн сорилт болж байна.

Кюррикулумын агуулга

(i) Сургалтын кюррикулумыг тухайн хамаарах салбартай хамтран боловсруулж, чадамжийг бүрэнг тусгах шаардлагатай. Шаардлагатай тохиолдолд өөрчлөлт оруулж болох “амьд” баримт бичиг байх ёстой ба үндсэндээ ажил эрхлэлт дээр төвлөрөн боловсруулагдах ёстой.

(ii) Өндөр үнэ цэнэ бүхий аж үйлдвэрийн салбаруудад өндөр ур чадвар бүхий ажиллах хүч шаардагдахын зэрэгцээ “зөөлөн” ур чадвар (жишээ нь, багаар ажиллах чадвар, харилцаа холбоо, асуудал шийдэх, удирдлага) бүхий ажилтнуудыг шаардана.

(iii) Ур чадвар эзэмшихтэй холбоотой нэг чухал асуудал нь ажилтнууд нь бүтээмж өндөртэй, технологийн сургалтад хамрагдах явдал юм.

(iv) Ажилтнууд нь зөөлөн ур чадварыг (жишээ нь, бичиг үсэг, тоо бодлого, сэтгэлгээ, цахим чадвар) нэмэгдүүлэх, сайжруулах хэрэгцээ байгаа гэдгийг тодорхойлон гаргасан бөгөөд тэгсэнээр

Page 54: ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014 · 18 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа

САЛБАРЫН БОЛОН СЭДЭВЧИЛСЭН ЦУВРАЛ НИЙТЛЭЛҮҮД

45

тэд өөр салбарт шилжих чадвартай болно. Ажил олгогч нартай бат бэх түншлэл тогтоох нь мэргэжлийн сургалтын байгууллагуудад өөрийн оюутнуудыг ажлын байраар хангах, дагалдан ажиллах боломжийг хангах ба энэ нь ажлын байранд бэлтгэгдсэн төгсөгчийг гаргахад гол үүрэгтэй.

БНХАУ: Сүүдрийн банкны талаар мэдлэг хуваалцах ажил- Итгэлцлийн сангууд болон хөрөнгийн менежментийн бүтээгдэхүүнүүд

http://www.adb.org/projects/documents/prc-knowledge-workshadow-banking-trust-funds-and-wmps-staff-consultant-report

НХАУ дахь сүүдрийн банкны үйл ажиллагааг банкны давамгайлал бүхий санхүүгийн салбар төрөлжин, илүү зах зээлд суурилсан санхүүгийн зуучлалд шилжиж байна хэмээн үзэж болно. Гэхдээ сүүдрийн банкны өсөлт хурдтай буй нь зарим талаар санхүүгийн хараат байдал, төлөвшлийн ялгаа, андерайтингын стандарт, зээлийн чанар, балансийн бус үйл ажиллагаанаас үүдэн банкны хүлээх эрсдэл зэрэг санаа зовнихуйц асуудлуудыг дагуулж байна.

БНХАУ дахь сүүдрийн банкны үйл ажиллагааг тоон үзүүлэлтээр илэрхийлэхэд хүндрэлтэй буй нь үүний тодорхойлолт, ямар үйл ажиллагааг багтаахыг нэг мөр болгож бүрэн зөвшилцөөгүй, мэдээллийн хүртээмж болон чанарын асуудлуудаас хамаарч байна. Энэхүү судалгаа нь 2010 онд 848 тэрбум ам доллараас (5.6 их наяд юань) өсөн 2013 оны эцсийн салбарын тооцоогоор хамтдаа 3.36 их наяд ам доллар (20.4 их наяд юань) буюу ДНБ-ний 35.8%-тай тэнцэх болсон, сүүдрийн банкинд давамгайлж буй хоёр сегмент болох итгэлцлийн сан (trust) болон банкны активын удирдлагын бүтээгдэхүүн (WMP) дээр үндсэн асуудлуудыг гарган иржээ.

Энэ салбарын өсөлтийн гол хөдөлгөгч хүч нь хүүгийн хувь хэмжээг зохицуулдаг БНХАУ-ын орчинд өндөр өгөөж хайсан хөрөнгө оруулагчид, банкны активын удирдлагын бүтээгдэхүүнийг 2007 оноос хойш итгэлцийн (trust) төлөвлөгөөг санхүүжүүлэхийг зөвшөөрсөн явдал байжээ. Тухайн үед олон төрлийн зохицуулалтын санаачилгууд нь банк-итгэлцийн сангийн хамтын ажиллагааг үр дүнтэйгээр хязгаарлаж байлаа. Үүний үр дүнд банкны активын удирдлагын бүтээгдэхүүний 23.2%-ийг итгэлцлийн сангуудад хөрөнгө оруулалт болгон хийж, итгэлцийн сангуудын активын 21.7% нь 2013 оны эцсийн байдлаар банкны активын удирдлагын бүтээгдэхүүнээр хөрөнгө оруулалт хийгдсэн байв. Гэхдээ банкууд мөн өөрийн хөрөнгөөр итгэлцлийн сангуудад хөрөнгө оруулалт хийж байсан нь тухайн сангуудын активын хагас нь банкны шууд эсвэл банкаар дамжсан хөрөнгө оруулалттай байсанд гол шалтгаан оршиж байна.

Засгийн газрын зүгээс банкны системийг активын удирдлагын бүтээгдэхүүн, итгэлцлийн сантай холбоотой эрсдэлээс хамгаалах зорилгоор шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлж ирсэнээр хөгжлийг нь илүү тогтвортой замд хөтөлжээ.

Page 55: ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014 · 18 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа

EARD 2014 Мэдлэгийн менежментийн санаачлага

46

(i) Банкуудаас трастад хийж буй хөрөнгө оруулалтад өөрийн капиталыг ашиглах шаардлагыг тавьж хөшүүргийг бууруулж, банкны балансын бус активын удирдлагын бүтээгдэхүүнийг балансад оруулан, эрсдэлд суурилсан капиталын шаардлагыг тогтоож, активын удирдлагын үлдэгдлийг траст компанийн хангалтгүй хэмжээнд шаардлага биелүүлсэн траст компанид ноогдол ашгийн хязгаарлалт тавьсан.

(ii) Стандарт буй өрийн хэрэгсэл, активын удирдлагын хэрэгсэл үүнд итгэлцлийн зээл зэрэг активын удирдлагын бүтээгдэхүүнээр санхүүжигдсэн хэрэгслийг хязгаарласнаар хөрвөх чадвар сайжирсан.

(iii) Банкнуудаас активын удирдлагын бүтээгдэхүүн нэг бүр дээр тусгай данстай байж, хийгдэж буй хөрөнгө оруулалтыг данс нэг бүрээр нь ил тод харуулсан баримт бичгүүдийг гаргаж, банкны активын удирдлагын бүтээгдэхүүн болон итгэлцлийн санг стандарт бус өрийн хэрэгсэлд ашиглахыг хориглон ил тод байдлыг сайжруулжээ.

Засгийн газрын зүгээс цаашид ил тод байдлыг нэмэгдүүлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор зохицуулалтаа чангатгах хүлээлттэй байна. Үүний зэрэгцээ санхүүгийн салбарын либералчлалыг хурдасгах ба үүний хүрээнд хүүгийн түвшнийг чөлөөлөх, активыг үнэт цаасжуулах, активын удирдлагын бүтээгдэхүүн болон итгэлцлийн сангуудад хөрөнгө оруулалт хийхэд тавигдаж буй зохицуулалтуудыг бууруулах юм. Засгийн газар нь эдийн засгийн өсөлт нь зээлдэгч, зээлдүүлэгч нарын дарамтыг бууруулахын тулд эдийн засаг хурдтай уруулахаас сэргийлэн, удирдаж болохуйц хэмжээнд хадгалж, тохиолдол бүрээр зохицуулалт хийх ба эдгээр нь хөрөнгө оруулагч нарын эрсдэлийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх юм.

Ядуурлыг бууруулах үйл явцад хүлэмжийн хийг бууруулах үйл ажиллагааг тогтоох, үнэлэх нь

http://www.adb.org/projects/documents/identification-and-review-ghg-emission-reduction-activities-poverty-alleviation-projects-tacr

Энэхүү тайлан нь байгаль орчинд ээлтэй ядуурлыг бууруулах үйл ажиллагааг дэмжих зорилгоор доор дурдсан зүйлсийг зөвлөмж болгожээ:

Нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах тухай мэдлэгийг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн шилжилтийг дэмжих, ногоон үйлдвэрийн газарт суурилсан ядуурлыг бууруулах үйл ажиллагааг хөхиүлэн дэмжих. Нүүрсхүчлийн ялгарлын үр дүнтэйгээр бууруулах арга техник болон үйл явцын сургалтын хөтөлбөрийг энэхүү тайлан дээр дурдсан. Эдгээр нь нүүрсхүчлийн ялгарлыг бууруулах тухай мэдлэг буй болгох, БНХАУ-ын Хөдөө орон нутагт Хөгжилд суурилсан ядуурлыг бууруулах төлөвлөгөөг 2011-2020 онуудад хэрэгжүүлэхэд түлхэц болох юм.

Ядуурлыг бууруулах төслүүд дээр экологийн нөхөн төлбөрийн механизмыг дэмжин урамшуулах. Ядуурлыг бууруулах төслүүд нь

Page 56: ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014 · 18 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа

САЛБАРЫН БОЛОН СЭДЭВЧИЛСЭН ЦУВРАЛ НИЙТЛЭЛҮҮД

47

орон нутгийн нөхцөл байдалд экологийн экологийн нөхөн төлбөрийн загварыг өөртөө агуулж, Засгийн газрын зүгээс энэхүү нөхөн төлбөрийн механизмыг зохицуулах үүрэг ролийг илтгэн харуулж байх шаардлагатай. Нөхөн төлбөрийг шат дараатайгаар нэмэгдүүлж, хамаарах урт хугацааны бодлого, санхүүжилтын механизмыг бий болгон, экологийн нөхөн төлбөрийн зохицуулалт болон байгаль орчны нөхцлүүдийг байнгын хэрэглээнд оруулах шаардлагатай. Энэ нь үндэсний хэмжээнд амьжиргаа, амьжиргааны стандарт болон экологийн эрүүл системийг сайжруулахаар сонгон авсан ядуурал өндөр 14 бүс нутагт дэмжлэг болох юм.

Ногоон болон нүүрсхүчил бага ялгаруулдаг хөгжлийн талаарх мэдлэг сайжруулах сургалтууд, хамаарах төслийн дизайныг бэхжүүлэх. Сургалтын хөтөлбөрүүд нь хийн ялгарлыг бууруулах, хүлэмжийн хий нөөцлөх, хийн солилцоо зэргийг хөдөө аж ахуй болон ойн аж ахуйн чиглэлийн ажилтнуудад зориулан багтаасан байх шаардлагатай. Эдгээр хөтөлбөр нь байнгын хийгддэг ядуурлыг бууруулах чиглэлийн уулзалт, хуралдаанууд, газар дээрх аялал болон бусад сургалтуудын нэгээхэн хэсэг байх юм. Хөтөлбөр нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, нүүрсхүчлийг нөөцлөх үйл ажиллагааг хамруулсан төслүүдийн хувьд шинэ технологи, стандарт болон шаардлагуудыг хамруулсан байна.

Ядуурлыг бууруулах, төслийн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтуудыг мониторинг, үнэлгээний системд уялдуулан оруулах. Мониторинг, үнэлгээний индексийн систем, хамаарах үнэлгээний арга зүйл болон хүлэмжийн хийг бууруулах, нүүрсхүчлийн хий нөөцлөлтийг нэмэгдүүлж буйг тогтооход ашиглах аргачлал зэргийг ядуурлыг бууруулах үйл ажиллагаанд нэвтрүүлэн, уялдуулсан байх шаардлагатай. Ядуурлыг бууруулах үйл ажиллагааны хүрээнд нүүрсхүчлийн солилцооны туршилтын үйл ажиллагааг багтаан хөгжүүлэх. Судалгааны багийн зүгээс нүүрсхүчлийн солилцооны туршилтын үйл ажиллагааг санаачлан, үүнийг демо хэлбэрээр ядуурлыг бууруулах үйл ажиллагааны хүрээнд харуулж, хүлэмжийн хийн зах зээлийн механизмуудыг эрэлхийлэхийг зөвлөмж болгон байна. Энэ нь хийн ялгарлыг бууруулах, нөөцлөлтийг нэмэгдүүлэх үйл явцыг удирдах арга зүйг боловсруулах, олон салбарыг хамарсан техникийн багийг үүсгэх, үйл ажиллагаанд туршилтаар хэрэгжүүлэх 1-2 ажлыг сонгон авах зэргийг шаардана.

Бууруулах болон дасан зохицох стратегийн тэнцлийг хангаж, дасан зохицох технологийг хөгжүүлэн, хэрэгжүүлэх. Бууруулах болон дасан зохицох хоёр нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах ижил ач холбогдол бүхий стратегиуд юм. Гэхдээ дасан зохицох стратеги нь хөгжиж буй орнуудын хувьд тэргүүлэх ач холбогдолтой байх ёстой. Үүний хүрээнд экологийн хөдөө аж ахуйг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн дэд бүтцийг бэхжүүлэх, гамшгаас сэргийлэх, бууруулах чадавхийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн бүтэц болон тариалангын системийг нөхцөл байдалд нийцүүлэх, гамшигт тэсвэртэй төрөл зүйлсийг үржүүлэх, ус хэмнэх технологи болон хуурай бүсийн тариаланг хөхиүлэн дэмжих зэргийг шаардах юм.

Page 57: ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014 · 18 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа

EARD 2014 Мэдлэгийн менежментийн санаачлага

48

Хүлэмжийн хийн ялгарал багатай их сургуулийн хотхоныг бий болгох үйл ажиллагааны хүрээ, үйл явц

http://www.adb.org/projects/documents/action-framework-and-activities-low-carbon-campus-creation-tacr

Энэхүү товхимол нь хүлэмжийн хийн ялгарал багатай их сургуулийн хотхон байгуулах ажлыг хүлэмжийн хийн ялгарал багатай хот, муж бий болгох өргөн хүрээний төлөвлөлттэй нэгтгэн уялдуулахыг Үндэсний хөгжил, шинэчлэлийн комисст (ҮХШК) зөвлөсөн, үүнд: (i) их сургууль, коллежийн хүлэмжийн хийн үзүүлэлтүүд болон гүйцэтгэлийг үнэлэх шалгуурт зориулсан 13 дугаар таван жилийн төлөвлөгөөний зорилтыг боловсруулах; (ii) хийн ялгарлыг бууруулах тал дээр гуравдагч талаас гэрчилгээ, баталгаажуулалт авах; (iii) дотоодын хүлэмжийн хийн зах зээлийн арилжааны системд их сургуулиудыг хамруулах; (iv) БНХАУ-ын Үндэсний Хүлэмжийн Хийг Бууруулах Өдөр олгодог шагналуудад боловсролын байгууллагууд, хотхоны захиргааг хамруулан түлхэц өгч, дэмжин урамшуулах зэргээр хийж гүйцэтгэхийг зөвлөмж болгож байна.

Боловсролын яамаар дамжуулан гаргах хүлэмжийн хийн ялгарал багатай их сургуулийн хотхоныг байгуулах, ашиглах зааварчилгаа, урамшуулалд их сургуулиудын гүйцэтгэлийн үнэлгээний шалгуурт хүлэмжийн хийг бууруулах зорилтыг хэрхэн авч хэрэгжүүлсэн байдлыг оруулж болно. Шаардлагатай нөөцийг: (i) ногоон хотхоны бүтээн байгуулалтын сан эсвэл эрчим хүчний татаас болон дэд бүтцийн санхүүжилтын платформыг бий болгон ажиллуулах замаар хангаж болно. Энэ нь ИБУИНВУ-ын Карбоны Сангийн Дээд Боловсролын Хүлэмжийн Хийн Менежментийн Хөтөлбөр болон бусад олон улсын болоод дотоодын туршлага дээр үндэслэж болно; мөн (ii) хүлэмжийн хийн ялгарал багатай их сургуулийн хотхоныг байгуулах ажиллагааны хэвийн явцыг хангахын тулд эрчим хүчний удирдлагын гэрээт компаниудаар дамжуулан бүрдүүлж болно.

Хотхоны тусгай санг (i) төслөөс боловсруулан гаргасан үзүүлэлтүүдийг ашиглан хүлэмжийн хийн ялгаруулалт багатай их дээд сургууль, коллежийн өгөгдлийн мониторинг, тайлангийн системд; (ii) үе тэнгийн экспертүүдийн тогтмол хугацаат мониторингийн тайлангийн хяналт болон нээлттэй мониторингийн өгөгдөл, тайлан дүгнэлт мэдээлэл зэрэг шийдвэрийн дэмжлэг болон мэдээлэл түгээлтэнд; мөн (iii) хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах санаа санаачилгыг хуваалцах, хүлэмжийн хийг бууруулах сонирхлыг идэвхижүүлэх зорилгоор оюутнуудад хичээл орох зэрэгтэй холбон өгч болно. Доорх үйл ажиллагааны дагуу эдгээр зөвлөмжүүдийг дэмжин хэрэгжүүлж болно. Үүнд:

• Хотхоны хүлэмжийн хийн ялгарлын талаархи мэдээлэл. Хотхон доторхи хүлэмжийн хийн ялгарлын талаархи өгөгдөл, мэдээллийг нэгтгэн, аажмаар электрон системээр автоматжуулсан мэдээлэл цуглуулах ажлыг дэмжин хэрэгжүүлэх. Мэдээлэл нь олон нийтэд нээлттэй, хэрэглэхэд хялбар, хүлэмжийн хийн ялгаруулалт болон эрчим хүчний эх үүсвэрийн хэрэглээний статистик тайланг цаг тухайд нь гаргахад ашиглагдаг байх шаардлагатай.

• Жил тутмын хүлэмжийн хийн аудитын тайлан. Жил тутмын хүлэмжийн хийн аудитын тайланг аудитад хамрагдсан

Page 58: ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014 · 18 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа

САЛБАРЫН БОЛОН СЭДЭВЧИЛСЭН ЦУВРАЛ НИЙТЛЭЛҮҮД

49

тоног төхөөрөмжийн (системийн) үйл ажиллагааны нөхцөл байдал, онцлог шинжийн явцын тайланг боловсруулахад ашиглах; хүлэмжийн хийг бууруулахад авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, бууруулсан хэмжээ, гарсан зардал; хүлэмжийн хийг бууруулах дараа жилийн төлөвлөгөөнд тусгахаар санал болгож буй зөвлөмж, төсөв зэргийг ашиглах.

• ISO14000. Шаардлага хангасан их сургууль, коллежуудыг байгаль орчны менежментийн системийн гэрчилгээ авахад нь дэмжлэг үзүүлэх.

БНХАУ-ын мэдээлэл, электроникийн салбарт байгууллагуудын нийгмийн хариуцлагыг хөхиүлэн дэмжих нь

http://www.adb.org/projects/documents/promoting-csr-prcelectronics-and-information-industry-tacr

Энэхүү товхимолд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын (БНХАУ) мэдээлэл, электроникийн салбарт хэрхэн байгууллагуудын нийгмийн хариуцлагыг (БНХ) дэмжих талаар доорхи зөвлөмжүүдийг өгчээ. Үүнд:

Салбарын байгууллагуудын нийгмийн хариуцлагыг зохицуулах механизмыг Аж үйлдвэр, мэдээлэл технологийн яамны хүрээнд байгуулах. Энэ салбарын БНХ-ыг дэмжихийн тулд тухайн салбарын гишүүн байгууллагууд, үйлдвэрийн газрууд нь Хятад Улсын Мэдээлэл, Электроникийн Салбарын Нийгмийн Хариуцлагын Зааварчилгаа (2012) болон АХБ-ны техникийн туслалцааны хүрээнд жишиг болгон бэлтгэн гаргасан БНХ-ын Үнэлгээний Шалгуур Үзүүлэлтүүдийн Системийг ашиглах шаардлага гардаг. БНХ-ыг дэмжих асуудал нь мөн байгууллага, салбар хоорондын оролцоо, дэмжлэгийг хангахын тулд маш сайн зохицуулалтыг шаарддаг. БНХ-ыг зохицуулах механизмыг Аж үйлдвэр, мэдээлэл технологийн яамны (АҮМТЯ) хүрээнд байгуулахыг санал болгож байна.

Салбарын байгууллагуудын нийгмийн хариуцлагыг урамшуулах бодлого гаргах. Жил тутам шалгаруулдаг Мэдээлэл, Электроникийн Салбарын Топ 100 Аж Ахуйн Нэгжийн шалгуурт БНХ-ын гүйцэтгэлийг багтаах, салбарын хөгжлийн санг ашиглах зэрэг БНХ-ыг урамшуулах бодлогыг АҮМТЯ-наас олон нийтэд мэдээлэх шаардлагатай.

БНХ-ын сургалт болон туршилтын ажлыг дэмжих. Мэдээлэл, электроник салбарын ажүйлдвэрүүдийн холбоод нь БНХ-ын сургалт зохион байгуулж, албан байгууллагуудад БНХ-ын удирдлагын систем бий болгоход нь туслалцаа үзүүлж, БНХ-ыг тайлагнахад нь зааварчилгаа өгөх боломжтой. Энэхүү товхимолд АҮМТЯ-наас эдгээр холбоодод өгөх БНХ-ыг дэмжлэг, зааварчилгааг цаашид бэхжүүлэхийг зөвлөмж болгож байна. Жишээ нь: эдгээр холбоод болон бусад холбогдох байгууллагууд нь үйлдвэр эрхлэгчид, компаниудыг зохион байгуулан БНХ-ыг олон нийтэд таниулах, суурь мэдлэг олгох сургалт хийх; сонирхсон байгууллага, аж ахуйн нэгжүүдэд заавар зөвлөгөө өгөх, ялангуяа техникийн туслалцааны хүрээнд бэлтгэн гаргасан үнэлгээний системийг турших болон БНХ-ын удирдлагын системийг бий болгох тал дээр жижиг, дунд үйлдвэрлэл

Page 59: ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014 · 18 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа

EARD 2014 Мэдлэгийн менежментийн санаачлага

50

эрхлэгчдэд заавар зөвлөгөө өгөх; байгууллага, аж ахуйн нэгжүүдийг БНХ-ын тайлан гаргах, нийгмийн болон байгаль орчны гүйцэтгэлээ олон нийтэд ил тод болгоход нь тусалж дэмжих; байгууллагуудын шилдэг туршлагуудыг цуглуулан авч бусад байгууллагуудтай хуваалцах; АҮМТЯ-ы харьяа их сургуулиудын Бизнесийн удирдлагын магистр, Энтерпренер менежментийн бизнесийн удирдлага, Төрийн удирдлагын магистр зэрэг хөтөлбөрүүдтэй хамтран ажиллах, ингэхдээ БНХ-ын кейс судалгааг хамтран бэлтгэж, БНХ-ын боловсролыг удирдлагын боловсрол, сургалттай хослуулах. Үүнийг бодит ажил болгохын тулд юуны өмнө үйлдвэрийн газруудыг чиглүүлэн удирдахын төлөө салбарын холбоодын боловсон хүчнүүд өөрсдийгөө БНХ-ын талаар шаардлагатай мэдлэг, техникийн чадвараар цэнэглэх хэрэгтэй.

Аж ахуйн нэгж, байгууллагуудын нийгмийн хариуцлагын тайлангаар байгаль орчин, нийгмийн мэдээллийн ил тод байдлыг бэхжүүлэх. Байгаль хамгааллын болон нийгмийн мэдээллийг олон нийтэд ил тод болгох түүний хяналтыг бэхжүүлэхийн тулд АҮМТЯ нь байгууллага, аж ахуйн нэгжүүдийг БНХ-ын тайлан гаргах, түгээхийг нь хөхиүлэн дэмжих хэрэгтэй. Хятадын Электроникийн Стандартчлалын Холбооноос аж ахуйн нэгжүүдийг тайлангаа бэлтгэн гаргахад нь техникийн туслалцаа үзүүлэх боломжтой. АҮМТЯ нь олон нийтийн байгууллагуудын холбох үүргийг БНХ-ыг олон нийтэд сурталчлан таниулах, боловсрол, нээлттэй мэдээлэл түгээх үйл ажиллагаанд оролцохыг урих; салбарын БНХ-ын харилцаа холбооны болон чадавхийг бий болгох, мөн хөндлөнгийн хяналт тавих зэрэг үйл ажиллагаанд татан оролцуулах зэргээр дэмжих боломжтой.

Чонгжингийн хот суурин газар- хөдөө орон нутгийн эрүүл мэндийн даатгалыг нэгтгэх нь- Эрэл хайгуул болон инноваци

http://www.adb.org/projects/documents/chongqing-urban-rural-health-care-insurance-integration-exploration-innovation-tacr

БНХАУ-ын Чонгжинг хот нь үндэсний эрүүл мэндийн даатгалын шинэтгэлийн туршилтын бүс нутгаар сонгогдон, хот-хөдөөгийн нэгдмэл эрүүл мэндийн даатгалын удирдлагын системийн талаар оновчтой бодлогын шийдлийг гаргахад тэргүүлэх үүргийг гүйцэтгэж байна. Чонгжинг хот нь БНХАУ-ын бусад хот, мужуудтай ижил төстэй тул тус хотыг үндэсний эрүүл мэндийн салбарын шинэтгэлийн загвар хот болгох боломжтой юм. Эрүүл мэндийн даатгалын удирдлагын системийн шинэтгэлийг хөгжүүлэх, сайжруулахад Засгийн газар нь нэгдмэл бааз суурь дээр хамтран ажиллах системийг сонгож, санхүүжилтыг ханган, удирдлага болон мэдээллийн сонголтуудыг судлан үзэх шаардлагатай. Мөн институцын болон үйл ажиллагааны нөөц эх үүсвэр, нэгдмэл удирдлагыг хангах цогц мэдээллийн систем бий болгоход үйл ажиллагааг төвлөрүүлэх хэрэгтэй. Энэхүү интеграцийг хангалгүйгээр эрүүл мэндийн даатгалын тогтолцооны удирдлага нь орчин үеийн түвшинд хүрэхгүй, хот-хөдөөгийн эрүүл мэндийн системийн чанар, хамрах хүрээ сайжрахгүй юм.

Page 60: ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014 · 18 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа

САЛБАРЫН БОЛОН СЭДЭВЧИЛСЭН ЦУВРАЛ НИЙТЛЭЛҮҮД

51

Техникийн туслалцааны төслийн эдгээр бодлогын зөвлөмжүүдийг тус хотын захиргаа Чонгжинг хотын захиргааны тайлан (2014) болон Нийгмийн халамжийн шинэтгэлийн төлөвлөгөөнд (2014) тусган батлаад байна. Техникийн туслалцаа бодлогын товч тоймыг Сангийн яамаар дамжуулан Засгийн газарт хүргүүлэн БНХАУ-д хийгдэж буй үндэсний хэмжээний шинэтгэлд мөн хувь нэмрээ оруулжээ.

Мөнгөний хамаарал: БНХАУ дахь орон нутгийн санхүүгийн нөхцөл байдал

http://www.adb.org/publications/money-matters-local-government-finance-peoples-republic-china

Энэхүү бүтээл нь АХБ-ны үзүүлсэн тусламж, хийж гүйцэтгэсэн ажлууд дээр үндэслэн БНХАУ-д төсөв санхүүгийн шинэтгэлийг хэрхэн хийх талаарх ажиглалт болон саналуудыг тусган гаргажээ. Мөн энэхүү бүтээлд БНХАУ-ын хэмжээнд төсөв боловсруулах, татвар болон төсвийн төвлөрлийг сааруулах зорилгоор хийж болох практик үйл ажиллагааны тоймыг багтаажээ. БНХАУ-ын нүүр тулаад буйтөсөв санхүүгийн холбогдолтой хамгийн чухал асуудал болон орон нутгийн захиргаадын өрийн удирдлагад онцгой анхаарал хандуулсан байна. Мөн төр- хувийн хэвшлийн түншлэлийн зүгээс үзүүлэх боломжит хувь нэмрийг ч хөнджээ.

2013 оны 11 дүгээр сард БНХАУ-ын Коммунист Намын Төв хорооны 18 дугаар хуралдаанаар төсвийн шинэтгэл хийх ач холбогдлыг хэлэлцэн баталгаажуулсан юм. Энэхүү шийдвэр нь төсөв санхүүгийн шинэтгэлийн дараагийн үе шатыг тодорхойжээ. Үүнд дурдсанаар өнөөгийн нөхцөл байдал нь орчин үеийн системтэй нийцэхгүй буй бөгөөд төсөв, татварын систем болон Засгийн газар хоорондын төсвийн харилцаанд шинэтгэл хийхийг уриалжээ. Энэхүү үйл ажиллагааг Төсвийн тухай хуулинд орон нутгийн захиргаад зээл авахыг зөвшөөрөх, улсын төсвийг нэгдмэл болгох, ил тод байдлыг сайжруулах, “өөрөө авч- өөрөө төл” хэмээх зарчим бүхий орон нутгийн захиргаадын бондыг батлах зэргээр хэдийн хэрэгжүүлээд эхэлсэн байна.

БНХАУ-ын төсөв санхүүгийн систем нь сүллийн 30 гаруй жилийн туршид ихээхэн хэмжээнд хувьсан өөрчлөгдөж иржээ. 1994 онд хийгдсэн томоохон шинэтгэл нь орлогын гүйцэтгэл сул буй асуудлыг онилон Засгийн газар хоорондын санхүү мөнгөний харилцааг эргэн харж, өндөр ач холбогдолтой салбаруудад хийх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн байна. Сүүлд хэрэгжсэн санаачилгын хүрээнд аж ахуйн нэгжийн болон хувь хүний орлогын албан татварыг шинэчлэн, НӨАТ дээр томоохон өөрчлөлтийг хийсэн байна.

1994 оны татварын шинэтгэлээр харилцан тохиролцож орлого төвлөрүүлдэг системээс албан ёсны татварын сисемд шилжиж, татварын бааз суурийг улсын төсвийн, хамтын болон орон нутгийн төсвийн хэмээн хуваан авч үзэх болжээ. Хамтын бааз суурь бүхий татвараас хураасан орлогыг, жишээ нь НӨАТ, аж ахуйн нэгжийн болон хувь хүний орлогын албан татварыг- орон нутгийн төсөвт дахин хуваарилж байв. Хот болон бусад орон нутгийн захиргаадын эрх нь багахан хэмжээний, багахан

Page 61: ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014 · 18 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа

EARD 2014 Мэдлэгийн менежментийн санаачлага

52

бааз суурь бүхий татварыг хянах байдлаар л хязгаарлагдаж байв. Үүний үзүүлсэн нөлөө нь орлого төвлөрүүлэх эрхийг орон нутгаас төв засгийн газарт шилжсэн явдал байлаа. Орон нутгийн төсөв нь нийт татварын орлогын ойролцоогоор хагасыг нь авдаг байна.

Гэхдээ нийтийн үйлчилгээний ихэнхийг орон нутаг хангаж, төсвийн зардлын 85 орчим хувийг эзэлдэг байна. Засгийн газрын зүгээс орон нутагт ихээхэн хөрөнгө оруулдаг ч орон нутаг нь томоохон санхүүгийн хүндрэлүүдтэй нүүр тулгарсаар байна. Нэг хүнд ноогдох хэмжээгээр авч үзэхэд мужуудын төсөв, зарцуулалтын хоорондын ялгаа өндөр буй нь төрийн үндсэн үйлчилгээний хүртээмжийн тэгш бус байдлыг үүсгэж байна.

1994 онд хийгдсэн шинэтгэл нь орлогын гүйцэтгэл тааруу байсныг үндсэнд нь өөрчилжээ. Харин одоо орон нутгийн захиргаадад санхүүжилт хийхэд тулгараад буй сорилтыг үндсээр нь шийдэх шаардлага гараад байна. Өөрсдийн хөрөнгө оруулалтыг санхүүжилтын үүргээ гүйцэтгэхийн тулд орон нутаг нь олон төрлийн арга хэрэгслийг ашигласны үр дүнд өр нь хурдтай өсөж, харимтлагдаад байна. 2006 онд орон нутгийн захиргаадын шууд нь ДНБ-ний 16.5% орчимд байсан бол 2013 оны дунд үе гэхэд энэхүү хэмжээ ДНБ-ний 18.6% хүртэл нэмэгджээ. Түүнчлэн, 2013 оны дунд үеийн байдлаар орон нутаг нь ДНБ-ний 12%-тай тэнцэх хэмжээний батлан даалт болон болзошгүй өртэй (contingent liability) байна. Тухайн асуудлын хамрах хүрээ нь томоохон асуудал болоод байна.

Судалгаагаар санал болгосон шинэтгэл нь бүхий л орон нутгийн түвшинд орлого, зарлагын хувьд томоохон өөрчлөлтийг тусгаж байна. Тиймээс аажим, тодорхой үе шат дараалал бүхий хандлагыг санал болгожээ. Богино хугацааны үйл ажиллагаа нь түргэн хугацаанд гарах үр дүнд төвлөрсөн эсвэл илүү цогц, өргөн хүрээний урт хугацааны үйл ажиллагааг хийж дуусгах эхлэл тулгын чулуу болох юм.

Эдгээр үйл ажиллагаа нь орон нутгийн өр нь томоохон асуудал болоод буй, илүү өргөн хүрээний арга хэмжээ шаардлагатай гэдгийг хүлээн зөвшөөрсөний үндсэн дээр хийгдэнэ. Хэрэв авч буй арга хэмжээ нь шинээр өр тавихад хяналт хийж, зохицуулахаар л хязгаарлагдвал тухайн асуудлын суурь шалтгаануудыг хөндөлгүй орхих юм. Өргөн хүрээний арга хэмжээ нь илүү сайн өрийн удирдлага, орлогын системд өөрчлөлт хийх, орлого хуваарилах системд өөрчлөлт хийх зэргийг шаардана.

Орон нутгийн өрийн хэмжээ болон цар хүрээ өргөн буй учир орон нутгийн захиргаадыг санхүүгийн хувьд илүү өндөр үүрэг хариуцлагыг хүлээн зөвшөөрнө хэмээн хүлээх нь сөрөг хариулттай нүүр тулгарч болох ч орон нутгийн өрийн талаарх өсөн нэмэгдэж буй асуудлууд нь шинэчлэл хийхийг яаруулж буй юм. Гэхдээ орон нутгуудад түгээмэл буй санхүүгийн хэрэгсэл болон орлогын хараат бус байдлын хомсдол нь өртэй холбоотой асуудлын суурь шалтгаануудын нэг юм. Энэ нөхцөл дээр төсвийн хатуу хязгаарлалт, төв Засгийн газар нь орон нутгийн санхүүжилтын үүргийг өөртөө авна гэсэн хүлээлт нь нэрмээс болжээ.

Төв Засгийн газрын олон хөнгөлөлт, ачааллыг зөөллөж буй арга хэмжээг зогсоож, өөрсдөө үйл ажиллагаагаа хариуцан тайлагнадаг болох, орчин үеийн санхүүжилтын хэрэгслийг ашиглаж эхлэх шаардлагатай байна. Ийм төрлийн шинэтгэл нь орон нутгийн үйл ажиллагааны тэнцлийг хангах, ингэснээр тэд шинээр олгогдож буй уян хатан байдлын буруугаар ашиглахаас сэргийлэхтэй зэрэгцэн хийгдэх ёстой.

Бусадтай нь харьцуулбал зарим орон нутаг нь шинэчлэгдсэн төсөв санхүүгийн системд шилжин ороход илүү сайн, давуу тал олгохуйц байр

Page 62: ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014 · 18 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа

САЛБАРЫН БОЛОН СЭДЭВЧИЛСЭН ЦУВРАЛ НИЙТЛЭЛҮҮД

53

сууринд буй юм. Эдгээр орон нутагт өдгөө туршилатаар хийгдэж буй орон нутгийн бондыг өргөтгөх зэрэг өөрийн үйл ажиллагааг санхүүжүүлэх илүү сайн, уян хатан механизмын хүртээмж нээлттэй байх боломжтой. Санхүүгийн чадавхи бага, сайр сууриа сайн эзлээгүй орон нутгуудын хувьд санхүүгийн илүү чанга хяналтад байж, төсвийн тодотголоор асуудлууд шийдэж явах шаардлагатай болно. Үүний зэрэгцээ санхүүгийн хувьд сул хөгжилтэй мужуудад нэмэлт санхүүгийн тусламж, үйлчилгээ шаардлагатай болох юм.

БНХАУ-д хийгдэж буй төсөв санхүүгийн шинэтгэлийн үйл ажиллагаа нь бусад бодлогын салбаруудын нэгэн адилаар туршилтын төслөөс эхэлж байна. Орон нутгийн бондын зах зээлийг нээх, хөрөнгийн татвар болон НӨАТ-ын шинэтгэлийн туршилтын төслүүд ахиц дэвшил гарган хэрэгжиж байна. Төсвийн төвлөрлийг сааруулах шинэтгэл нь зарцуулалтын эрх мэдлийг үүрэг хариуцлагатай нь илүү сайнаар нийцүүлэх шаардлагатайн улмаас харьцангуй бага хэмжээнд ахиц гаргаад буй юм. Төсвийн төвлөрлийн сааруулах үйл ажиллагааг сайжруулан, ингэснээр энэ нь өр, төсөв, орлогын удирдлага бүтцэд хийх шинэтгэлд саад болохооргүй хэмжээнд байхад нь илүү анхаарал хандуулах шаардлагатай.

Шилжин суултыг (interchange) сайжруулах нь: БНХАУ-ын төмөр замын тээврийн олон загварт зангилаа хабыг хөгжүүлэх нь

http://www.adb.org/publications/improving-interchanges-prc

Шилжин хаб (interchange hub) эсвэл зангилаа гэдэг нь хотуудын хувьд хамгийн гол гарц болохын зэрэгцээ тогтвортой, үр ашигтай нийтийн тээврийн системийн хөгжүүлэхэд чухал үүрэгтэй байдаг. Энэхүү тайлан нь зорчигчдын зорчин явалтын чанар ямар байгаа талаарх мэдээллийн чанарыг сайжруулсанаар мэдээлэл харилцан солилцоог сайжруулах санааг гарган тавьсан. Тус санаа нь олон улсын тэргүүлэх туршлага дээр суурилсаны зэрэгцээ, тээврийн хэрэгслийн төрөл нэг бүрээр зорчиход хэр хялбар, хурдан буйг тайлагнан гаргах ба үүн дээр нэмээд хэрэглэгчдэд зориулсан байгууламж болон мэдээлэл зэрэгтэй хослон илүү үр дүнтэй болгоно. Тайланд дурдсан сургамж, иннновацийг БНХАУ-д шилжин суултын дараагийн зангилаа хабыг төлөвлөхөд ашиглах боломжтой юм.

Сайтар төлөвлөсөн шилжин суултын зангилаа хаб нь иргэдийн хувьд тав тухтай, хүрч ирж үйлчлүүлж байх орчныг бүрдүүлдэг. Үүний хүрээнд чиг үүрэг, үйл ажиллагааны асуудлууд хамаарахын зэрэгцээ ачлалын чанар, тав тух зэрэг гадны хүчин зүйлс мөн нөлөөлнө.

Энэ чиглэлээр амжилт гаргахын тулд томоохон, нэрийн хуудас болохуйц төслийн бий болгоно. Санхүүгийн ашигт ажиллагаа нь мөн харгалзан үзэх нэг гол хүчин зүйл ба чанар болон тухайн загвар дизайны зардал хоорондын тэнцлийг хангах шаардлагатай.

Тиймээс шилжин суултын зангилаа хабын төлөвлөлт, дизайн нь чухал үүрэгтэй, үүнд төв болон орон нутгийн захиргаад, санхүүжүүлэгчид, станц төлөвлөгчид, архитекторууд, инженерүүд гээд олон талууд болон агентлагууд хамрагдана.

Page 63: ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014 · 18 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа

EARD 2014 Мэдлэгийн менежментийн санаачлага

54

Энэхүү судалгаа нь үр ашигтай, үр дүнтэй шилжин суултын зангилаа хабын дизайны үндсэн үзүүлэлтүүдийн талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Эдгээр шалгуур нь стратеги төлөвлөлт, зохион байгуулалт болон үйл ажиллагааны үр ашигтай байдал, хэрэглэгчдийн туршлага зэргийг багтаажээ.

БНХАУ-ын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахын тулд хамтын ухаалаг тээврийн системийг Тээврийн судалгааны лаборатори судалсан нь

Тээврийн судалгааны лаборатори нь БНХАУ дахь АХБ-тай хамтран ажиллаж харилцан холбоотой автомашины технологийг ашиглан ухаалаг тээврийн системийг хөгжүүлэх, хэрэгжүүлэх бодлогын орчинд судалгаа хийж байна.

Тээврийн судалгааны лабораторын удирдлага, манлайлал, АХБ-ны дэмжлэгтэйгээр C-ITS буюу хамтын ухаалаг тээврийн үйлчилгээг доор дурдсан салбаруудад тогтвортойгоор ашиглах бизнесийн загварыг боловсруулан гаргах боломжтой юм.

(i) Хэдийн бий болсон ч ирээдүйд улам хөгжүүлж болох том оврын ачааны автомашинуудыг хянах зах зээл.

(ii) Авто тээврийн хэрэгслийн (хөвөгч) мэдээлэл цуглуулах (зарим тохиолдолд хяналтын мэдээлэл гэж нэрийддэг); маршрутын динамик хөтөч, болон аюул, авар ослын сануулга зэрэг нь санхүүгийн хувьд өөрсдийгөө санхүүжүүлэх боломжтой. Замын чиглэлийн байгууллагууд нь замын хөдөлгөөний динамик удирдлагыг сайжруулах, хэрэгжүүлэхийн тулд зам дээрх тээврийн хэрэгслийн мэдээллийг илүү ашиглахад нь дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.

(iii) Ослын автомат мэдээлэл (Европд E-call хэмээн нэрлэдэг) нь хөдөлгөөнд оролцож буй автомашинууд, хүнд даацийн машинуудад туршилтын журмаар хөдөлгөөний аюулгүй байдлын чиглэлээр үр дүнд хүргэж болно.

Олон улсад хийгдсэн судалгаанууд нь хэд хэдэн улс орон, бүс нутаг нь C-IST технологи, үүний зарим хэсгүүдийг хэрэгжүүлж эхлэх бэлэн байдлыг хангасан, тухайн технологийг нэвтрүүлэх чиглэлээр хурдтай ахиц дэвшил гаргаж байгааг харуулжээ. Судалгаа нь БНХАУ-ын хувьд олон улсын олон чиглэлийн туршлагуудаас суралцах, тэдгээрийн хөгжилд хувь нэмрээ оруулахад тохирох нэг тогтсон технологи үгүйг харуулсан байна.

Бусад улсуудын туршлага нь БНХАУ-д C-ITS технологийг хэрэглэснээс үүдэн гарах аюулгүй байдлын ахиц дэвшлийг, мөн цаашид гарах давуу талуудыг харуулж байна. Аваар ослыг бууруулсанаар замын хөдөлгөөний саадыг бууруулж, энэ нь улмаар зорчих цагийг бууруулсанаар эдийн засгийн хэмнэлт гарган, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлж, түгжрэл бага байсанаар түлш хэрэглээг бууруулж, хорт хийн ялгарал, дуу чимээ зэргийг бууруулах юм.

Page 64: ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014 · 18 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа

САЛБАРЫН БОЛОН СЭДЭВЧИЛСЭН ЦУВРАЛ НИЙТЛЭЛҮҮД

55

Анхуй мужийн орон нутгийн байгаль хамгаалал, удирдлагын тухай судалгаа

http://www.adb.org/projects/documents/research-environmental-protection-and-management-rural-areas-anhui-tacr

Энэхүү судалгааны тайлан нь Анхуй мужийн захиргаанд 12 дугаар таван жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн хугацаанд мужийн хөдөө орон нутгийн хөгжлийн стратегийг боловсруулах, өөрийн туршлагыг БНХАУ-ын бусад мужуудад түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой юм. БНХАУ-ын аж үйлдвэрийн шилжилт далайн эргийн бүсээс эх газрын бүс рүү шилжиж буй завсрын бүсэд оршдог, мөн баруун бүсээс тэргүүлэх технологи болон сайн туршлагыг түгээн дэлгэрүүлж буй Анхуй муж нь үндэсний хөгжлийн 12 дугаар таван жилийн төлөвлөгөөний биелэлтийн үндсэн цэг бөгөөд, БНХАУ-ын төвийн бүсийн эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чухал үүргийг гүйцэтгэдэг.

Энэхүү судалгааны тайлан нь нэг томоохон тайлан болон 11 дэд тайлангаас бүрдсэн. Тус тайлан нь үндэсний хэмжээнд хөдөө орон нутгуудад тулгарч буй байгаль орчны холбогдолтой асуудлуудаар гүнзгийрүүлсэн дүн шинжилгээг гарган өгсөн юм.

Судалгааны хүрээнд орон нутаг дахь судалгаа (жишээ нь 24 хот, тосгоны 500 гаруй хөдөө орон нутгийн өрхүүд, 900 санал асуулгын хуудас) болон кейс судалгаа хийж, өөр өөр салбар, бүс нутаг болон мужууд дахь орон нутгийн байгаль орчны асуудалд хандсан үйл ажиллагаа практик дээр дүн шинжилгээ хийжээ. Энэхүү баримт бичиг нь тэргүүлэх технологи болон олон улсын сайн туршлагуудыг засгийн газарт танилцуулж, Анхуй мужийн орон нутгийн хүрээлэн буй орчныг хамгаалахад чиглэгдсэн техникийн шийдлүүд, инновацид чиглэсэн бодлогын зөвлөмжүүд, түүнчлэн Анхуй мужийн орон нутгийн байгаль орчныг хамгаалах бодлогын шинэтгэлийг санал болгожээ.

Тус тайлан нь Анхуй мужийн хөдөө орон нутгийн байгаль орчныг хамгаалах, сэргээхэд зориулан урт хугацааны, системтэй, тохиромжтой техникийн шийдлүүд, бодлогын саналуудыг гаргасан. Макро түвшний төсөөллөөс микро түвшний шийдэл хүртэлх орон нутгийн экологийн орчны бодит нөхцөл байдал, нөлөөлөгч хүчин зүйлсийн тоонд хууль болон бодлого, систем болон удирдлага, хот болон хөдөө, аж үйлдвэр болон хөдөө аж ахуй, иргэний нийгэм болон технологи гээд олон зүйлсийг агуулсан.

Шинэ загварын хотжилт, барилгажилтын төлөвлөлт, тосгон байгуулалтын шинэчилсэн төлөвлөгөө, орон нутгийн нэгдмэл шинэтгэл, бүтээн байгуулалтын туршилтын төслүүдийг дэмжих зэрэг бодлогын зарим чухал зөвлөмжүүд нь Анхуй мужийн засаг захиргааны шийдвэрт туссан болно.

Техникийн туслалцааны бодлогын зөвлөмжүүд нь Анхуй мужийн засгийн газарт өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэх, хөдөөгийн хөгжлийн хандлага болон байгаль орчныг хамгаалахад тулгарч болзошгүй эрсдэлийг үнэлэх, байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийг сайжруулах, орон нутгийн байгаль орчны асуудлыг шийдэх техникийн шийдэл болон бодлогыг боловсруулах, байгаль хамгаалалд хөрөнгө оруулалт татахтай холбоотой шийдвэр гаргахад маш хэрэгтэй суурь материал болохюм. Энэхүү тайлан нь төв болон орон нутгийн захиргаадад лавлах хэлбэрээр БНХАУ-ын байгаль хамгааллын үйл

Page 65: ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014 · 18 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа

EARD 2014 Мэдлэгийн менежментийн санаачлага

56

ажиллагаанд ашиглагдан, үүнд дэмжлэг үзүүлэх болно. Мөн судалгааны хүрээлэн зэрэг олон байгууллагуудын судалгаанд ашиглагдана.

Их Меконг мөрний бүс нутгийн бодит салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх болон тэргүүн туршлагад тулгуурлан бусад хамтын ажиллагаанд нэгдэн орох

http://www.adb.org/projects/documents/fprcb3-enhancing-realsector-cooperation-and-integration-good-practices-gms-tacr

Энэхүү тайланд Меконг бүсийн нутгийн бодит салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд гаргасан ололт амжилт, туршлагыг судлан үзэж, үнэлсэн болно. Бодит салбарын хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд дараах зөвлөмжүүдийг тайланд тусгасан:

Ази, Номхон Далайн бүс нутаг дахь олон төрлийн бүтэц, зохион байгуулалттай хамтын ажиллагааны хөтөлбөрт холбоо тогтоох болон нэгдсэн орохыг дэмжих. Бүс нутгийн болон дэд бүсийн хамтын ажиллагааны хэд хэдэн байгууллагууд, дэд бүтцийг хөгжлүүлэх тэргүүлэх чиглэл бүхий хамтын ажиллагааны баримт бичгийг боловсруулсан. Эдгээр бүтэц, зохион байгуулалтуудын зорилт, үйл ажиллагааны үндсэн чиглэл, арга барил, оролцогч гишүүд зэрэг олон ижил төстэй нийтлэг талуудыг агуулдаг тул хил дамнасан бүс нутгийн дэд бүтцийг бий болгох үндэс суурийг тавьж өгдөг. Үүнтэй холбогдуулан Азийн Хөгжлийн Банк (АХБ) нь зохицуулалтын идэвхтэй үүргийг гүйцэтгэх боломжтой. Жишээ нь АХБ, Ази, Номхон Далайн бүс нутгийг хамарсан харилцан холбогдох боломтой, хамтын ажиллагааны цахим мэдээллийн платформыг бий болгох ажлыг хэрэгжүүлж болох юм.

Ази, Номхон Далайн харилцан холбоог хөгжүүлэх санг үүсгэн байгуулах талаар хэлэлцэх. Олон жилийн туршид Дэлхийн Банк, АХБ болон бусад санхүүгийн байгууллагууд Ази, Номхон Далайн бүс нутагт дэд бүтцийн хөгжлийг дэмжиж ирсэн. Төсөл хөтөлбөрийн хэрэгжүүлэлтийн явцад санхүүжилтын тасалдал, хомсдол үүсч болзошгүй тул тулгарсан бэрхшээлийг олон нийтийн нөөц, бололцоог ашиглах; санхүүжилтийн эх үүсвэр зах зээлээс босгох; системтэй, үндэслэлтэй, үр ашигтай хөрөнгө оруулалт, санхүүжилтын механизмыг бий болгох нь зохистой. Харилцан холбоос, хамтын ажиллагааг хөгжүүлэх сангуудыг бий болгох нь Ази, Номхон Далайн бүс нутагт хамтын ажиллагаа, харилцан холбосыг дэмжих бололцоо олгохоос гадна, улам их санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжоор хангах юм.

Эрчим хүчний бондын тусламжтайгаар Ази, Номхон Далайн бүс нутагт эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх. Сүүлийн жилүүдэд АХБ-ны туршлагаас харахад эрчим хүчний бондыг гаргах нь санхүүгийн эх үүсвэр босгох үр дүнтэй арга болохыг батласан. Энэхүү бондын хөрөнгийг эрчим хүчний холбогдолтой төсөлд шууд санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд ашиглана. Бүс нутгийн болон олон улсын санхүүгийн байгууллагуудын гаргасан эрчим хүчний бондыг, аж ахуйн нэгжүүдийн гаргасан бондтой харьцуулахад илүү давуу талуудтай байдаг. Үүнд: Ази, Номхон Далайн

Page 66: ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014 · 18 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа

САЛБАРЫН БОЛОН СЭДЭВЧИЛСЭН ЦУВРАЛ НИЙТЛЭЛҮҮД

57

бүс нутагт худалдаалах өргөн боломжтой байхын зэрэгцээ түгээлтийн олон сувагтай, зах зээлийн эрсдэл багатай байх зэрэг давуу талтай.

Ази, Номхон Далайн бүс нутагт ханган нийлүүлэлтийн сүлжээ, логистикын сүлжээний хөгжлийг сайжруулах. Бүс нутгийн үр ашигтай бөгөөд оновчтой логистикын систем нь Ази, Номхон Далайн бүс нутагт бодит салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд ихээхэн чухал үүрэгтэй. Тиймээс бодит салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд гадаад орчны таатай нөхцлийг бүрдүүлэх, логистикийн хөгжүүлэхэд учруулж буй саад тотгорыг бууруулах шаардлагатай. Логистикын холбогдолтой дэд бүтцийг сайжруулахын зэрэгцээ бүс нутагт мэдээлэл харилцан солилцох платформыг мөн бий болгох хэрэгцээтэй. Тухайн платформын тусламжтайгаар мэдээллийг цуглуулах ба импорт болон экспортын гаалийн зуучлагч, мэргэжлийн үйлчилгээний зэрэг логистикийн үйл ажиллагаа эрхэлж буй компаниудад мэдээлэл дамжуулах, мэдээллийн өргөн хэмжээний үйлчилгээ үзүүлэх болон эдгээр компаниудад шаардлагатай зөвлөгөө, зөвлөмжийг өгөх боломжтой.

Санхүүгийн хүртээмж: БНХАУ дахь бичил санхүүгийн инноваци

http://www.adb.org/publications/access-finance-microfinance-innovations-peoples-republic-china

БНХАУ нь хөдөө орон нутгийн бичил санхүүг дэмжих чиглэлээр шинэ хандлагыг ашиглах болж, бүлгийн зээл, олон төрлийн батлан даалт, захиалгад сууррилсан болон даатгал, санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, хөдаа аж ахуйн санхүүжилтэд үзүүлэх урамшуулал зэрэг орон нутгаас санаачилсан доороос дээш чиглэлтэй инновацийг хэрэгжүүлж буй юм. БНХАУ-ын зүгээс гаргасан хүсэлтийн дагуу энэхүү судалгааг хөдөө орон нутгийн санхүүжилт дээр дээрээс-доош болон доороос-дээш хэмээх хандлагыг ашиглан бодлогын сонголтуудыг гарган ирж судалсан. Тус судалгаа нь БНХАУ-ын сонгон авсан мужуудад амжилттай хэрэгжсэн бичил зээлээр орон нутгийн санхүүжилтыг хангах туршилтын төслүүдийн үнэт сургамжийг гарган ирсэн. Тайлан нь мөн тус улсын хөдөө орон нутгийн болон бичил санхүүгийн зах зээл дээрх, илүү нухацтай хандах шаардлагатай тулгамдсан асуудлуудад дүн шинжилгээ хийж, хийгдэх шинэчлэлийн үзүүлэх боломжит нөлөөллийг тогтоож, эдгээр нь БНХАУ болон Азийн хөгжиж буй орнууд, дэлхий дахинд хэрхэн нөлөөлдөгийг нь тооцон гаргажээ. Сургамжууд нь:

Хөдөөгийн санхүүжилтын инновациын хүрээнд хүүгийн түвшний таазыг болих шинэтгэлийг хийх. БНХАУ нь 1996 онд зээлийн хүүг чөлөөлөх арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн. 21 дүгээр зууны эхэн хүртэл зээлийн хүүгийн дээд түвшнийг хэвээр байлгасан. Одоогоор суурь хүүг 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх де факто өрийн тааз бодит хэрэг дээр үйлчилж, зээлийн үйл ажиллагаанд ашиглагдаж байна. Бичил зээл нь эрсдэл өндөр, шилжүүлгийн зардал өндөр зэргээс үзвэл зээлийн хүүгийн дээд хэмжээг бага багаар нэмэгдүүлэх нь хот, орон

Page 67: ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014 · 18 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа

EARD 2014 Мэдлэгийн менежментийн санаачлага

58

нутгийн арилжааны банкуудад бичил, жижиг зээлийн зах зээлд орох боломжийг нээжээ.

Албан ёсны санхүүгийн байгууллагуудад бичил болон жижиг үйлдвэрүүдэд үйлчилгээ үзүүлэхэд зах зээлийн өрсөлдөөн чухал. Зах зээлийн өрсөлдөөн ширүүсэхгүй л бол арилжааны банкууд бичил санхүүгийн зах зээлд тэр бүр орохгүй. БНХАУ-д томоохон хотуудад банкны салбарын өрсөлдөөн ширүүссэн тул харьцангуй бага хотуудад, жижиг хэмжээний арилжааны банкууд бичил, дунд хэмжээний зээлийн зах зээлд өрсөлдөх болоод байна. Жижиг банкуудын санхүүжилтын зардал өндөр байдаг нь бичил болон жижиг зээлийн үйлчилгээнд тулгарч буй нэгэн сөрөг хүчин зүйл болж байна.

Ядууралд хандсан бичил санхүүгийн ТББ-ууд нь өргөжин тэлж, байнгын дэмжлэг үзүүлэх. Ядуурлыг бууруулах зорилгоор бичил санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд сүүлийн 20 орчим жилийн хугацаанд БНХАУ-д өргөн хэмжээнд үйл ажиллагаа явуулах болсон. Хятадын ядуурлыг бууруулах сан зэрэг байгууллага өргөн хүрээнд ажиллах болжээ. Бичил санхүүгийн болон бусад ТББ-уудын тоо буурч буй нь тэдний хоёр шатлалт засаглалын бүтэц, үйл ажиллагааны өргөжин тэлж буй цар хүрээ, донорууд болон ЗГ-ын зүгээс өгч байсан байнгын дэмжлэг, санхүүгийн институцууд зэрэг нь ядуурлыг бууруулах үйл ажиллагаа явуулдаг бичил санхүүгийн ТББ-уудын үйл ажиллагааны тогвортой байдалд ихээхэн чухал болохыг харуулж байна. Орон нутгийн түвшинд жижиг хэмжээний бичил санхүүгийн байгууллагууд дангаараа бие даан оршиж чадахгүй юм.

БНХАУ-д Грамин банкны бичил санхүүгийн загварыг анхлан тарилцуулсан бичил санхүүгийн байгууллагуудтай ажилладаг ТББ-уудыг илүү дэмжих шаардлагатай. Банк болон тусгайлсан сангуудын бөөний зээлийн санхүүжилтыг үйл ажиллагаа нь жигдэрсэн, гүйцэтгэл сайтай ТББ-уудад нээн өгч, хөдөө орон нутаг дахь өрсөлдөөнийг нэмэгдүүлэх шаардлагатай. БНХАУ дахь ядуу, бага орлоготой тариачид нь энэхүү үйлчилгээнээс тодорхой үр шимийг хүртэх юм.

Дотогш буюу орон нутагт чиглэсэн орон нутгийн хөгжлийн сан нь элитийн хяналтад буй тал ашигт ажиллагаа тааруу байна. Тосгоны хөгжлийн хамтын сан нь олон улсын донор байгууллагууд, ЗГ-ын дэмжлэгтэйгээр БНХАУ-д хурдацтайгаар хөгжиж буй юм. Гэхдээ ийм төрлийн орон нутагт чиглэсэн сангуудад орон нутаг, нийгмийн элит хэсэг хяналтаа тогтоосон байх тул хүүгийн хувь хэмжээ бага, үйл ажиллагааны зардал өндөр, зорилтоо буруу тодорхойлох зэрэг асуудлууд гарсаар байна. Орон нутгийн хөгжлийн эдгээр сангууд нь төслийн үргэлжлэх хугацаа болох 3-5 жилийн хугацаанд тэсэн үлдэж, үйл ажиллагаагаа тогтвортой явуулах тун хэцүү юм. Фермерийн үйл ажиллагаа, маркетингийн чиглэлийн хамтын ажиллагаанаас үүдэлтэй орон нутгийн санг хөхиүлэн дэмжих ёстой бөгөөд бүртгэлийн төлбөр, татвар зэрэгт төрийн зүгээс дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна.

Page 68: ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014 · 18 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа

САЛБАРЫН БОЛОН СЭДЭВЧИЛСЭН ЦУВРАЛ НИЙТЛЭЛҮҮД

59

Санхүүгийн хүртээмж: Монгол Улсад бичил даатгалын зах зээлийг хөгжүүлэх нь

http://www.adb.org/publications/access-finance-developing-microinsurance-market-mongolia

Монгол Улс нь 1990 оноос хойш социалист эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих ихээхэн сорилт бүхий шилжилтийг хийж буй билээ. Тус улсын арилжааны даатгалын зах зээл нь дөнгөж анхан шатандаа буй бөгөөд энэ зах зээл дээр 2013 онд нийт төлөгдсөн даатгалын хураамжийн хэмжээ нь ДНБ-ний 0.54%-тай л тэнцэж байна. Энэхүү судалгааг Монгол Улс дахь бичил даатгалын хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилгоор хийж гүйцэтгэсэн. Тайланд Монгол Улсын даатгалын зах зээлийн хөгжлийг ерөнхийлөн тоймлон, бичил даатгалын сегментүүдийг онцгойлон дурдаж, бичил даатгалын хүрээг илүү олон өрхүүдэд түгээн тэлэхэд гүүр болох даатгалын зохицуулалтад дутагдаж буй зүйлсийг харуулсан байна.

Тайлангаар өгсөн тайлангуудын ихэнх нь шинэлэг, зардлын хувьд үр ашигтай түгээлтийн механизмыг хангах зохицуулалтын сонголтуудын шаардлагын талаар дурдсан. Энэ нь даатгал, бичил даатгалын зах зээлийг түргэн хугацаанд нээлттэй болгох үр дүнд хөтлөх тэргүүлэх ач холбогдолтой асуудал юм. Ялангуяа одоогийн зохицуулалтад хамаарах санхүүгийн байгууллагууд болох банк, бичил санхүүгийн байгууллагууд, ББСБ-ууд нь даатгалын агент, брокероор ажиллах нь түргэн хугацаанд үр нөлөөгөө үзүүлэх юм.

Хөдөө орон нутгийн хүн амд хүрэхэд хүндрэлтэй тул бичил санхүүгийн чиглэлээрх анхдагч үйл ажиллагааг хотын хүн ам дээр төвлөрүүлэх нь үр дүнтэй. Олон нийт дундахь өнөөгийн зорилтот бүлэг, жишээ нь хоршоод, холбоод, багш нар эвсэл зээлдэгчид нь хүрч ажиллахад хялбархан зээл хэмээн тооцогдож байна. Даатгагчид болон Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ) нь өнөөгийн бичил санхүүгийн төслүүдээс суралцан, хүн ам ихээр төвлөрсөн газруудад үйл ажиллагааг туршин хэрэгжүүлж, түгээлтийн сувгийг хөгжүүлэх нь энэ салбарын хурдацтай хөгжлийг хангана. Энэхүү сургамжуудыг улмаар хэрэгжүүлж буй төслүүдэд тусган илүү хүндрэлтэй сегментүүдийг тусган хэрэгжүүлэх боломжтой болно.

Бичил зах зээлийн даатгалын зах зээлийг өргөжүүлэхийн тулд СЗХ-ны үйл ажиллагаагаа чиглүүлэх боломжит арга хэмжээ нь одоогийн ашиглаж буй “энгийн” болон “урт хугацааны” даатгалын ангилалд зөвшөөрөгдөхүйц бичил даатгалын бүтээгдэхүүний тодорхойлолтыг гаргах явдал билээ. Ингэснээр амьдралын болон бусад даатгалын үйлчилгээ үзүүлэгч нар нь тухайн тодорхойлолтод нийцсэн, хязгаарт тохирсон бичил даатгалын холимог бүтээгдэхүүнийг гаргах боломжийг нээнэ. Монгол Улсад одоогоор цорын ганцхан амьдралын даатгалын компани үйл ажиллагаа явуулж буй тул энэ нь бичил даатгалын зах зээлд хяналтын доор орох хэрэгтэй ба ингэснээр тухайн шинэхэн салбарыг цаашид өрсөлдөж хөгжих боломжийг хангана. Тухайн санаачилга нь дэлхий нийтийн бичил санхүүгийн хамтын нийгэмлэгийн хүрээнд ч шинэлэг хэмээн тооцогдох ба улмаар бусад орнуудад ч өөрийн манлайллыг харуулах юм.

Тоймлон авч үзвэл Монгол Улс дахь бичил санхүүгийн хөгжлийг нийт даатгалын зах зээл, зохицуулалтын орчныг хөгжлийн хүрээнд авч үзэх шаардлагатай. Ашигтай үйл ажиллагаа явуулдаг амьдралын даатгалын сегмент эсвэл амьдралын бус жижиглэнгийн бусад даатгалгүйгээр бичил

Page 69: ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014 · 18 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа

EARD 2014 Мэдлэгийн менежментийн санаачлага

60

санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх нь хүндрэлтэй юм. Зохицуулалтыг хангах чиглэлээр зарим хүчин чармайлт хийгдэн, ахиц дэвшил гараад буй ч бичил санхүүгийн сегментийг тогтвортойгоор хөгжүүлэхийг өмнө даатгалын салбарын нийтлэг зохицуулалт, техникийн чадавхийг бий болгох нэн тэргүүн шаардлага байна.

Page 70: ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014 · 18 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа

61

ШИЛДЭГ ТУРШЛАГЫН ЦУВРАЛ

БНХАУ-д байгаль орчинд хариуцлагатай, суурьшин амьдрах боломжтой хотуудын шалгуур үзүүлэлэлт, мониторингийн системийг боловсруулах нь

http://www.adb.org/publications/developing-indicators-and-monitoring-systems environmentally-livable-cities-people-s

Энэхүү судалгаа нь БНХАУ-ын хот суурин газруудын хүн ам амьдран суух орчны боломжууд хэмээх үзэл баримтлалыг судлан үзсэн юм. Судалгаагаар амьдрах боломжтой хотуудын өнгөрсөн, одоо, ирээдүй харуулж чадах практик аргачлал болох амьдран суух орчны боломжийн индекс болон амжилттайгаар туршин хэрэгсэн тухайн арга хэмжээний практик механизмыг харуулжээ. Шалган тогтоож, тестлэх програм хангамж нь тухайн хотод хамаарах, олон орон зайн үнэлгээг гаргах хот суурин газрын хүн ам амьдран суух боломжийг бодлого боловсруулагчид, хотын менежерүүд зэрэг талуудад дэлгэрэнгүй харуулж, байгаль орчинд хийж буй хөрөнгө оруулалт болон үүний үнэлгээнд үндэслэн хотуудыг үнэлсэнээр харьцуулан судлах боломжийг олгодог юм. Хийж гүйцэтгэсэн тест нь мөн олон нийтэд төрийн зүгээс авч хэрэгжүүлж буй санаачилгуудын тухай мэдээлэх, хот суурин гарын амьдрах боломжийг сайжруулах төлөвлөлт хийх боломжийг хангана.

Энэхүү судалгаа нь байгаль орчны хувьд тогтвортой эдийн засгийн мониторингийн арга зүй болон системийг хөгжүүлэхэд чухал алхам болж байна.

БНХАУ-ын Засгийн газрын зүгээс хурдацтай явагдаж буй хотжилт нь ихээхэн хэмжээний байгаль орчин, засаг захиргаа болон амьдран суух боломжийг асуудлудыг үүсгэж буй бөгөөд эдгээр асуудлуудыг хяналтдаа авч, хянаж үнэлэхгүй бол хяналтаас гарах, судлан шинжилж байхгүй бол цаг хугацаа улиран өнгөрөх тусам улам муудах болохыг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр энэхүү судалгааг хийж гүйцэтгэжээ. Тухайн асуудлууд нь байгалийн нөөц шавхагдах, байгаль орчны бохирдол, сул хөгжсөн хотын дэд бүтэц, өсөн нэмэгдэж буй хотын экологийн ул мөр, байгаль орчны сул засаглал болон улс орны муж, хотуудын хоорондын өсөн нэмэгдэж буй тэгш бус байдал зэрэг байна.

Энэхүү номонд санал болгосон Байгаль орчны амьдран суух боломжийн индекс (ELI) нь хамаарах мониторингийн програм хангамжтай хавсруулан ашигласан тохиолдолд хот суурин газрын байгаль орчинд амьдрах боломжийн иж бүрэн индексийг гарган, бодлого боловсруулагч нарт байгаль орчны хувьд тогтвортой орчныг бүрдүүлэхэд суурь болгох бодлогын сонголтыг гарган өгдөг юм. Энэ нь амьдран суух боломжтой хотын өнгөрсөн, өнөө болон ирээдүйг харуулдаг анхдагч, практик аргачлал юм. Индекс нь бодлого боловсруулагчид, хотын менежер удирдлагууд

Page 71: ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014 · 18 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа

EARD 2014 Мэдлэгийн менежментийн санаачлага

62

болон олон нийтэд байгаль орчны тодорхой зорилготой байхыг дэмжиж; одоогийн болон ирээдүйн ялгаа, орхигдлын тухай ойлголтыг бэхжүүлэх; байгаль орчинд хийх хөрөнгө оруулалтыг эрэмбэлэх шинжлэх ухааны арга зүйг хангах; урт хугацааны хөрөнгө оруулалтын нөлөөллийг үнэлэх зэрэг боломжийн нээн өгнө. Үндсэндээ санал болгож буй орчны амьдрах боломжийн индексийг хотуудыг харьцуулах болон эрэмбэлэх, нутгийн захиргаадыг хөхиүлэн урамшуулах замаар байгаль орчны гүйцэтгэлийг нь сайжруулах, бодлого боловсруулагч нарт бодлогын нөлөөлөл хийх суурь мэдээллийг бий болгох, асуудлыг тогтоон гаргах боломжийг сайжруулж, ирээдүйн бодлогыг боловсруулахад шаардлагатай дүн шинжилгээг хөгжүүлэх, байгаль орчны нөхцөл байдлыг сайжруулахаар төрийн гаргаж буй хүчин чармайлтыг сайжруулах, цаг агаар болон байгалийн нөхцөл байдал амьдран суух боломжид хэрхэн нөлөөлж буйг тогтоох зэрэгт үр дүнгээ өгөх юм.

Санал болгож буй индексд мониторингийн програм хангамж багтаж буй бөгөөд үүнийг дунд болон томоохон хотуудыг түүвэрлэн шалган тестэлсэн. Тус аргачлал нь орчны амьдран суух боломжид мониторинг хийх, хөрөнгө оруулалтын стратегийг эрэмбэлэн хот суурин газрын орчин дахь амьдрах боломжийг сайжруулах боломжтой.

Энэхүү индексийг өргөн хүрээнд ашиглахын тулд доорх үйл ажиллагаа шаардлагатай байна: Хотын байгаль орчны төлөвлөлтийн газар болон бусад дэмжлэг үзүүлэх байгууллагуудыг сургах, БНХАУ-ын хяналт-шинжилгээний системийг сайжруулах, жижиг болон дунд хэмжээний хотууд дээр ашиглаж буй мэдээллийн чанар болон мэдээлэл цуглуулах системийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлэлтүүдийг амьдрах боломжийн индекс дээр оруулах болон төрийн бүх шатанд системтийг институцчлах.

Завгүй амьдралыг хөнгөлж буй Ланжоу хотын тусгай замын автобусны систем (Мэдлэгийн жишээ)

http://www.adb.org/publications/lanzhous-bus-rapid-transit-system-brings-quick-relief-busy-city

БНХАУ-ын Гансю мужийн нийслэл, мужийнхаа хамгийн том хотын хувьд Ланжоу хот нь хотжилт өндөр хөгжсөн, БНХАУ-ын баруун болон зүүн хэсгийг холбосон тээврийн гол зангилаа хот юм. Тус хот нь Шар мөрний өмнөд хэсэг дэхь гурван тусдаа бүтээн байгуулалтын бүс болох Шигу, Кулихе болон Ченггуан болон хойд хэсэг дэхь Аннинг хэмээн хэсгүүдээс бүрддэг. Эдийн засгийн үйл ажиллагаа болон хүн ам нь хотын нийт газар нутгийн 8.5%-ийг эзэлдэг ч 3.6 сая орчим хүн амын 63% нь амьдардаг эдгээр дөрвөн бүс нутагт ихээр төвлөрсөн байна.

Хөл хөдөлгөөн ихтэй хотын төв хэсэг нь ихээхэн хэмжээний замын түгжрэл, бохирдолтой нүүр тулгарч байна. Тиймээс 2009 онд тус хотын захиргаанаас хэт төвлөрлийг бууруулах зорилго бүхий мастер төлөвлөгөөг боловсруулан гаргажээ. Үүний хүрээнд Аннинг дүүрэгт хотын хоёр дахь төвийг бүтээн байгуулах үйл ажиллагааг тусгасан байв.

Page 72: ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014 · 18 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа

ШИЛДЭГ ТУРШЛАГЫН ЦУВРАЛ

63

Хотын өргөжилтийн төлөвлөгөө нь хотын замын сүлжээний өргөтгөлийг тогтвортой хотын тээврийн төсөл болох хотын төв дэхь Тусгай замын автобусны сүлжээ болон Цэвэр хөгжлийн механизмд зориулсан дэмжлэг, механикжсан бус тээвэр, мод суулган хамгаалах болон замын хөдөлгөөн, авто зогсоолын удирдлага зэрэг бусад шийдлүүдийн дэмжлэгтэйгээр хэрэгжсэн байна.

Ланжоу хотын Тусгай замын автобусны систем нь ихээхэн хэрэгцээтэй, үр дүнтэй болохоо хурдан хугацаанд илтгэн харуулсан юм. 2012 оны 12 дугаар сард албан ёсоор нээлтээ хийсэн тус систем нь Ази тив дэхь хамгийн өндөр хүчин чадал бүхий Тусгай замын автобусны гурван системийн нэг байхын зэрэгцээ автобусны буудлууд нь хоёр талдаа зогсоолтой тул нэг чиглэлд явж буй автобусууд буудлын хоёр талд зэрэг зогссоноор түгжрэлийг бууруулах боломжийг хангаж буй юм. 2013 оны 1 дүгээр сард тус систем нь өдөрт 110,000 зорчигч тээвэрлэж байсан бол 2013 оны 9 дүгээр сар гэхэд 290,000 хүртэл нэмэгджээ.

Энэхүү тогтвортой тээврийн систем нь автомашинаас ялгарч буй хорт утааны хэмжээг бууруулахад ч өгөөжөө өгчээ. Нээлтээ хийснээс хойш 9 сарын дараа гэхэд Тусгай замын автобусны систем нь нүүрсхүчлийн давхар ислийн хэмжээг 11,804 тонноор бууруулжээ. Олон төрлийн зориулалт бүхий барилгууд замын хажуугаар баригдаж, зам дагуу зорчих хүмүүсийн тоо нэмэгдсэнээр тус систем нь орон нутгийн хөгжилд түлхэц болж байна.

Усны аюулгүй байдлын төлөвлөгөөг АХБ-ны усны салбарын төслүүдэд нэгтгэн уялдуулах нь: Сургамж, сорилтууд

http://www.adb.org/publications/mainstreaming-water-safety-plans-adb-water-sector-projects-lessons-and-challenges

Ази тив болон Номхон далайн бүсийн усны нөөц болон хангамжийн удирдлага нь өөрийн үндсэн үйл ажиллагааг усны хүртээмжийн асуудлаас усны үйлчилгээнд хамрагдалтыг нэмэгдүүлэх, аюулгүй ундны усны хүртээмжийг сайжруулах чиглэлд шилжүүлэн шинээр төвлөрөн ажиллах болоод байна. Энэ нь зохистой бодлогын орчин, санхүүгийн болон хүний нөөцийг зохистой хуваарилах болон үндэсний, бүс нутгийн болон хот суурин газруудын оролцогч талуудын үүрэг, ролийг илүү тодорхой болгосон институцын орчин зэргийг илүү ихээр шаардах болжээ.

Ванжоу хотод туршилтаар хэрэгсэн Усны аюулгүй байдлын төлөвлөгөө (WSP) нь АХБ-нд өнөөгийн олон улсад хэрэгжүүлж буй тэргүүн туршлагууд болон жишиг практикуудыг усан хангамжийн төлөвлөгөөнд нэгтгэн хэрэгжүүлэхэд илүү үр дүнтэй техникийн урьдчилсан судалгааг (due diligence) хийж гүйцэтгэх, үүнийг талуудад харуулах боломжийг олгожээ. Хэдийгээр тухайн үйл ажиллагаанаас гарсан санхүүгийн үр дүнд тоон үнэлгээ хийгдээгүй ч Усны аюулгүй байдлын төлөвлөгөөг гаргахад анхлан зарцуулахад гаргасан анхдагч зардал нь багахан хэмжээтэй байсан юм. Усны аюулгүй байдлын

Page 73: ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014 · 18 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа

EARD 2014 Мэдлэгийн менежментийн санаачлага

64

төлөвлөгөөг хэрэгжүүлсэнээс гарах хүлээгдэж буй үр дүн нь цаг хугацааг бүтээлчээр ашиглах явдлыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээний зардлыг бууруулах, ус ашиглагч аж ахуйн нэгж болон иргэдийн итгэлийг сайжруулах ба эд бүгдийг Чонгчин хотын захиргаа, Ванжоу дүүргийн захиргаа ухамсарлаж буй юм.

Туршилтаар хэрэгжиж, үр дүнг бусдад илтгэн харуулах үйл ажиллагаанаас мөн зарим сургамжууд, асуудлууд, сорилтуудыг тогтоожээ. Зарим асуудал нь зөвхөн АХБ-ны төсөлд түлхүү хамааралтай бол бусад асуудлууд нь Усны аюулгүй байдлын төлөвлөгөөтэй хамаарах асуудлууд байв. Хэд хэдэн ТББ болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс Усны аюулгүй байдлын төлөвлөгөөний чадавхийг бэхжүүлэх хөтөлбөрийг санал болгодог ба эдгээр нь Усны аюулгүй байдлын төлөвлөгөөнд хамаарах онцлог сорилтуудын талаар үнэт зөвлөгөөг өгдөг юм. Гэсэн ч АХБ-ны туслалцааны хүрээнд тулгарсан асуудлуудыг шийдэх чиглэлээр илүү их туршлага хуримтлуулах шаардлагатай байна.

Ванжоугын туршлага нь Усны аюулгүй байдлын төлөвлөгөө нь АХБ-ны хувьд Усны үйл ажиллагааны төлөвлөгөө 2011-2020 хэмээх баримт бичигтэй нийцэн, бүс нутаг дахь усан хангамжийн чиглэлээрх өөрийн үүрэг ролийг өргөтгөхөд ашиглах үр дүнтэй аргачлал болох нь батлагдсан юм. АХБ-ны санхүүжилт бүхий усны салбарын төслүүдийн тоо нэмэгдэж буй нь хүчирхэг, дэмжих үүрэг ролийг Усны аюулгүй байдлын төлөвлөгөөг боловсруулах болон хэрэгжүүлэх байгууллагуудтай хамтран ажиллаж идэвхтэйгээр гүйцэтгэх шаардлагатай юм.

Зам барилгын ажлын явцад ХДХВ-ээс сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь: БНХАУ-ын Гуанши Жуан өөртөө засах мужийн кейс судалгаа

http://www.adb.org/publications/implementing-hiv-prevention-road-construction-guangxi-zhuang-autonomous-region-prc

Энэхүү кейс судалгааны тайлан нь АХБ-ны техникийн туслалцааны төсөл болох Юннан болон Гуанши мужуудын тээврийн салбар дахь ХДХВ-ээс сэргийлэх төслийн хүрээнд хийгдсэн үйл ажиллагаан дээр үндэслэгдсэн юм. Тус тайлан нь зам барилгын ажилтнуудын нүүр тулж буй ХДХВ/ДОХ-ын эрсдэлийг буруулахад замын компаниудад дэмжлэг болох зорилготой юм.

Зам барилгын ажлын үеэр ХДХВ-ээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь нэн хэрэгцээтэй гэдэг нь 2008 оны 8 дугаар сард анх хийгдсэн судлагаа болон Байсе хотын бие үнэлэгч нар ХДХВ-ын халдвартай хэмээн оношлогдсоноор улам бүр баталгаажсан юм. Тэдгээр биеэ үнэлэгчдийн үйлчлүүлэгчдийн тоонд БНХАУ-ын Юннан мужийн хилийн ойролцоох Гуанши Жуанг Өөртөө Засах Орны уулархаг нутаг болох Байсе болон Лонглин хотуудыг холбосон хурдны замын ажилд оролцож байсан барилгын даамлууд болон ажилчид байжээ.

2 жил гаруйн хугацаанд хэрэгжсэн тус төсөл нь зам барилгын ажлын үеэр ХДХВ-ээс урьдчилан сэргийлэх 15 үе шат (алхам) бүхий үйл ажиллагааны хүрээг боловсруулан гаргасан. Энэхүү үйл ажиллагааны

Page 74: ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014 · 18 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа

ШИЛДЭГ ТУРШЛАГЫН ЦУВРАЛ

65

хүрээ нь олон улс болон БНХАУ-д амжилттай туршигдан баталгаажсан, жишээ нь 2005-2008 онуудад АХБ-ны дэмжлэгтэй хэрэгжсэн Баолонгийн эрүүл, аюулгүй байдлын үйл ажиллагаа төсөл, зэрэг тэргүүлэх туршлагууд дээр суурилжээ. Тухайлбал, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хувь хүмүүст чиглүүлэх, аюулгүй зан үйлийг дэмжсэн орчин бүрдүүлэх, ХДХВ-ын халдвартай хүмүүсийг ялгаварлан гадуурхахыг бууруулах зэрэг арга хэмжээг багтаажээ.

Урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг мэдлэг нэмэгдүүлэх болон боловсрол олгох үйл ажиллагааг бэлгэвч тараах, сайн дурын зөвлөгөө, шинжилгээнд хамрагдах зэрэг үйлчилгээтэй хамтруулан хэрэгжүүлсэн. Мөн голлох шийдвэр гаргагч нарын дэмжлэгийг баталгаажуулах; олон нийтийн хамарсан мэдлэг нэмэгдүүлэхээс эхлээд хувь хүнд хандсан болон үе тэнгийнхний харилцаа холбоо хүртэлх ХДХВ/ДОХ-ын боловсролын олон арга зүйг ашиглах; гол мессежүүдийг байнга давтан баталгаажуулж байх; эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдахыг дэмжих зэрэг олон үйл ажиллагаа байв. Зам барилгын компаниуд энэхүү төсөлд өндөр хэмжээнд хамрагдаж, оролцож, гэрээгээр хүлээснээс ч илүү их хэмжээний үйл ажиллагааг явуулжээ.

Энэхүү кейс судалгааны тайлан нь энэхүү төслийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны хүрээг олон улсад батлагдсан арга хэмжээнд үндэслэж, зам барилгын ажлын нөхцөлд нийцсэн, тогтвортой хэрэгжих боломжийг хангаснаар авч хэрэгжүүлэхуйц, үр дүнтэй арга болохыг харуулжээ. Үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарч байсан дутагдалтай асуудлуудыг дараа дараагийн төслүүдэд онцлон шийдвэрлэх боломжтой.

Кейс судалгаанд дурдагдсан энэхүү үйл ажиллагааны хүрээний нэг томоохон давуу тал нь ХДХВ/ДОХ-ын эсрэг үр дүнтэй үйл ажиллагааны гол элементүүдийг хадгалахын зэрэгцээ компаниуд өөрийн нөхцөлд зохицуулан өөрчилж болох бүтэц нь юм. Тайлан нь уншигчдад мөн өөрийн нөхцөл байдал, орчинд зохицуулан энэхүү хандлагыг судлан үзэхийг мөн санал болгожээ.

Page 75: ЗҮҮН АЗИЙН ГАЗАР 2014 · 18 Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, 4 дүгээр боть- Малчдын амьжиргаа

ЗҮҮН АЗИЙН ГАЗРЫН 2014 ОНЫ Мэдлэгт суурилсан менежментийн санаачилгууд

Энэхүү жил тутмын хэвлэмэл материал нь АХБ-ны Зүүн Азийн Газрын 2014 оны мэдлэгийн менежментийн үйл ажиллагааны үр дүнг харуулж буй юм. Энэ нь 2014 онд хэрэгжсэн стратегийн мэдлэгийн 50 бүтээгдэхүүний товчоон бөгөөд тайлангуудыг бүрэн хэмжээгээр үзэхэд зориулан цахим холбоос URL нь мөн өгөгдсөн.

Азийн Хөгжлийн Банкны тухай

АХБ-ны алсын хараа бол ядуурлаас ангид Ази, Номхон далайн бүс нутаг. Банкны эрхэм зорилго нь өөрийн гишүүн хөгжиж буй улс орнуудад ядуурлыг бууруулах, хүн амын амьжиргааг сайжруулахад чиглэнэ. АХБ оролцоог хангасан эдийн засгийн өсөлт, байгальд халгүй тогтвортой хөгжил, бүс нутгийн интеграцчиллыг дэмжих замаар ядуурлыг бууруулахаар тууштай ажиллаж байна.

Манила хотод төвтэй АХБ нь 67 гишүүнтэйгээс 48 нь тус бүс нутгийнх. АХБ нь бодлогын дэмжлэг, зээл, хөрөнгө оруулалт, батлан даалт, буцалтгүй тусламж, техникийн туслалцаа зэрэг олон төрлийн арга хэрэгслээр дамжуулан өөрийн гишүүн хөгжиж буй улс орнуудад тусламж үзүүлэн ажилладаг.

АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК6 АХБ өргөн чөлөө, Мандалуён хот1550 Метро Манила, Филиппин улсwww.adb.org