96
Боловсролын салбарт эрх тэгш байдал, үр ашиг, үр дүнг нэмэгдүүлэх нь АЛСЫН ХАРАА 2050:

АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

  • Upload
    others

  • View
    6

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

1Боловсролын салбарт эрх тэгш байдал, үр ашиг, үр дүнг нэмэгдүүлэх нь

Боловсролын салбарт эрх тэгш байдал, үр ашиг, үр дүнг нэмэгдүүлэх нь

АЛСЫН ХАРАА 2050:

Page 2: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

2 АЛСЫН ХАРАА 2050:

Энэхүү тайлан нь Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны ажилтнуудын бүтээл бөгөөд Дэлхийн банк хамтран хувь нэмрээ оруулсан. Тайланд тусгагдсан үр дүн, тайлбар, дүгнэлт зэрэг нь Дэлхийн банк, Дэлхийн банкны Захирлуудын болон төлөөлж буй улс орны засгийн газрын байр суурийг илэрхийлэх шаардлагагүй. Дэлхийн Банк энэ тайланд дурдагдсан мэдээ мэдээллийн үнэн бодит эсэхэд баталгаа өгөхгүй.

Эрх ба зөвшөөрөл

Энэ бүтээл нь зохиогчийн эрхээр хамгаалагдсан. Уг бүтээлээс зөвшөөрөлгүйгээр хэсэгчлэн, эсвэл бүхлээр нь хуулбарласан тохиолдолд холбогдох хуулийг зөрчиж буй хэрэг гэж үзнэ. Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк / Дэлхийн банк нь өөрийн ажлыг түгээн дэлгэрүүлэхийг хөхиүлэн дэмждэг бөгөөд хэсэгчлэн хэвлэн тараах зөвшөөрлийг шуурхай олгоно.

Энэхүү бүтээлийн аль нэг хэсгийг хуулбарлах, эсвэл хувилах зөвшөөрөл авах хүсэлтээ бүрэн гүйцэт мэдээллийн хамт дараах хаягаар илгээнэ үү: Copyright Clearance Center, Inc., 22 Rosewood Drive, Danvers, MA 01923, USA, telephone 978-750-8400, fax 978-750-4470, http://www.copyright.com/.

Өөр бусад хэлбэрээр хэвлэн нийтлэх эрх, холбогдох зөвшөөрөл авах талаар асууж тодруулах бол дараах хаягаар хандана уу: Office of the Publisher, The World Bank, 1818 H Street. NW, Washington, DC 20433, USA, fax 202-522-2422, e-mail [email protected].

Page 3: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

АЛСЫН ХАРАА 2050:

БСШУСЯ

2020 он

Боловсролын салбарт эрх тэгш байдал, үр ашиг, үр дүнг нэмэгдүүлэх нь

Page 4: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

4 АЛСЫН ХАРАА 2050:

Хураангуй 6Оршил 10

i. Тайлангийн суурь мэдээлэл 10ii. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа 2050 ба

боловсролын салбар11

iii. Боловсролын салбарын суурь мэдээлэл 121. Хүртээмж 13

1.1 Сургуулийн өмнөх боловсрол 151.2 Ерөнхий боловсрол 181.3 Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт 211.4 Дээд боловсрол 231.5 Насан туршийн боловсрол 24

2. Эрх тэгш байдал 252.1 Хөгжлийн бэрхшээлтэй болон онцлог хэрэгцээтэй суралцагчид 272.2 Орлогоос шалтгаалсан тэгш бус байдал 312.3 Хөдөөгийн суралцагчид 342.4 Үндэсний цөөнх 352.5 Жендэр 372.6 Эрх тэгш байдлын хүрээнд хүрсэн ололт 40

3. Үр ашиг ба чанар 413.1 Сургуулийн өмнөх боловсрол 443.2 Ерөнхий боловсрол 493.3 Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт 563.4 Дээд боловсрол 593.5 Насан туршийн боловсрол 60

4. Боловсролын зардал ба санхүүжилт 634.1 Боловсролын салбарын төсвийн бүтэц 654.2 Орлого ба зардал 674.3 Дэд салбаруудын онцлог 70

5. Гадаад үр ашиг 755.1 Хөдөлмөрийн зах зээл 765.2 Боловсрол ба хөдөлмөрийн зах зээлийн нийц 795.3 Боловсролын өгөөж 81

6. Засаглал 836.1 Бодлого ба эрх зүйн орчин 856.2 Засаглалтай холбоотой сорилтууд 86

Ашигласан эх сурвалж 89Хавсралт 1. Алсын хараа 2050 Үйл ажиллагааны зураглал 90

Гарчиг

Page 5: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

5Боловсролын салбарт эрх тэгш байдал, үр ашиг, үр дүнг нэмэгдүүлэх нь

Товчилсон үгийн жагсаалт

АХБ. Азийн Хөгжлийн Банк

БДОО. Бага болон дунд орлоготой орнууд

БНХБ. Бага насны хүүхдийн боловсрол

БНХТ. Боловсрол, нийгмийн хөгжлийн төв

БСШУСЯ. Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам

БСМТ. Боловсролын салбарын мастер төлөвлөгөө

БСМС. Боловсролын салбарын мэдээллийн систем

БТДНТ. Боловсролын төлөөх дэлхий нийтийн түншлэл

БХ. Боловсролын Хүрээлэн

ДНБ. Дотоодын нийт бүтээгдэхүүн

ДБ. Дээд боловсрол

ДББ. Дээд боловсролын байгууллага

ЕБС. Ерөнхий боловсролын сургууль

МУЗГ. Монгол Улсын Засгийн газар

МБС. Мэргэжлийн боловсрол, сургалт

МБСТ. Мэргэжлийн боловсрол, сургалт түншлэл

НАХТ. Нийгмийн ажлын хөгжлийн төв

НЗС. Нээлттэй зайн сургалт

ЧСС. Чадамжид суурилсан сургалт

ТМБС. Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт

ТХБ. Тогтвортой хөгжлийн боловсрол

ҮСХ. Үндэсний статистикийн хороо

ХСБЖ. Хамран сургалтын бохир жин

ХСЦЖ. Хамран сургалтын цэвэр жин

ХЭК. Хүүхдийн эрхийн конвенци

PISA. Олон улсын суралцагчийн үнэлгээний хөтөлбөр

Page 6: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

6 АЛСЫН ХАРАА 2050:

ХУРААНГУЙСүүлийн 25 жилийн хугацаанд Монгол Улсын боловсролын салбарт үсрэнгүй ахиц дэвшил гарсан билээ. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа 2050-ыг дэмжих үүднээс боловсролын дэд салбарын асуудлаар хийгдсэн сүүлийн үеийн судалгааны үр дүнд тулгуурлан салбарын тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлох зорилгоор боловсролын үр дүнд шинжилгээ хийж энэхүү тайланг боловсруулсан болно. Боловсролын дэд салбар бүрээр тоон болон чанарын олон судалгаа хийж тулгамдсан асуудлыг тодорхойлон, тэдгээрийг шийдвэрлэх зөвлөмжүүдийг санал болгосон байна. Энэхүү тайланд тэдгээр судалгааны гол үр дүнг нэгтгэн танилцуулахын зэрэгцээ салбарыг бүхэлд нь шинжлэхийг зорьсон болно. Уг тайланд салбарын сорилтуудыг боловсролын хүртээмж, эрх тэгш байдал, чанар, зардал ба санхүүжилт, үр ашиг ба засаглал гэсэн зургаан хүрээнд авч үзэж, өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлон, бодлогын хүрээнд тэргүүлэх ач холбогдол өгвөл зохих зөвлөмжүүдийг хүргэж байна.

Монгол Улсын Засгийн газраас дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвараа дээшлүүлэхийг чухалчилж байна. Энэ хүрээнд Алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг батлан салбарын шинэчлэл, өөрчлөлт өрнөж буй энэ цаг мөчид, хамтын хариуцлага, тогтвортой засаглал болон менежментийг боловсронгуй болгох замаар боловсролын бүх шатанд чанар болон нийцийг баталгаажуулах тогтолцоог хөгжүүлэн, улмаар Монгол Улсын хүний капиталыг нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлжээ. Салбарын хөгжил, үр дүнд саад тотгор болж байгаа боловсролын чанарын асуудлыг голлон онцолсон Алсын хараа 2050-ын үндсэн чиглэлтэй уялдуулан энэхүү тайланг боловсруулсан болно. Алсын хараа 2050-д төлөвлөсөн үйл ажиллагаанууд нь боловсролын салбарт чухлаар тавигдаж байгаа суралцагч төвтэй сургалтыг дэмжих, түүнийг хэрэгжүүлэх бүрэн чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа 2050 нь эдийн засгийн өсөлтөд боловсролын салбарын оруулах хувь нэмрийг дээшлүүлэхэд сайн засаглал болон менежментэд илүү их анхаарах ёстойг хүлээн зөвшөөрч, боловсролын салбарт хүний чадавх болон салбарын институциуд тогтвортойгоор бүрэлдэх суурийг бий болгохыг зорьж байна.

Монгол Улсад боловсролын хамран сургалтын түвшин өндөр байна. Боловсролын хүртээмжид чиглэсэн бодлого, стратеги амжилттай хэрэгжиж байгаа ба ялангуяа суурь боловсролын хамран сургалт 98,5% байгаа нь үүний нотолгоо юм (UIS, 2019). СӨБ-ын хамран сургалт 3-5 насны хүүхдийн дунд 70% байна. Хамран сургалтын түвшин өндөр байгаа хэдий ч цаашид боловсролын хүртээмжийг улам бүр нэмэгдүүлэх хэрэгцээ байсаар байна. СӨБ-ын хувьд хөдөөд, тэр дундаа малчдын хүүхэд зэрэг хамгийн эмзэг бүлгийнхэн цэцэрлэгийн гадна байсаар байна. Иймээс бага насны хүүхдийн боловсролыг ялангуяа өрхийн орчинд олгох шинэлэг хэлбэрүүдийг туршин хэрэгжүүлэх, хот хөдөөгийн чанарын зөрүүг арилгах зорилгоор стандартын нийцэлд хяналт тавих чанарын баталгаажуулалтын механизмыг боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай байна. Төв суурин газарт цэцэрлэгийн үйлчилгээг өргөжүүлэхэд хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа нь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж байгаа гол хүчин зүйл болж байна.

Нийгэм, эдийн засгийн болоод газарзүйн хувьд тэгш бус байдал боловсролын хүртээмжид нөлөөлж байна. СӨБ-д ядуу өрхийн, малчдын болон үндэсний цөөнхийн хүүхэд хамрагдах боломж хязгаарлагдмал байна. Хот хөдөөгийн хооронд ялгаа ихтэй, үйлчилгээний дэд бүтцийн хөгжил тэгш бус байгааг судалгаануудад дурдсан байна. Малчдын хүүхдийн хувьд хөдөөд дотуур байрны орчин нөхцөл тааруу байгаа нь хүртээмж болон хамрагдалтад хүндрэл учруулж байна. Түүнчлэн хот, хөдөөгөөр сурлагын амжилт ялгаатай байгаа нь зарим талаараа сургалтын орчин,

Page 7: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

7Боловсролын салбарт эрх тэгш байдал, үр ашиг, үр дүнг нэмэгдүүлэх нь

ХУРААНГУЙ

хэрэглэгдэхүүний хүртээмжээс шалтгаалж байна. Жендерийн эрс ялгаа ажиглагдаагүй хэдий ч бүрэн дунд боловсролд дэвшин суралцах охидын эзлэх хувь хөвгүүдийнхээс өндөр байна. Сурлагын амжилт талаас нь харвал, охид хөвгүүдээс илүү байна. Дунд болон дээд боловсролын түвшинд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс тоо болон амжилтын хувьд илүү байгаа ч хөдөлмөрийн зах зээл дээр төлөөлөл болон цалин хөлсний хувьд доогуур түвшинд байна.

Хүний нөөцийг бэхжүүлэхийн тулд мэдлэг, ур чадварыг хөгжүүлж суралцагчдын чадавхийг өргөжүүлэх шаардлагатай. Сургалтын үр дүн доогуур байгаа нь манай улсын боловролын салбарт тулгараад байгаа гол бэрхшээл юм. Чанарын үнэлгээний шалгалтад бага оноотой хүүхдүүдийн эзлэх хувь өндөр байна. 2018 оны дүнгээр 5-р ангийн хүүхдүүдийн дундаж оноо математикт 41.2, Монгол хэл 37.6, байгалийн ухаан 46.4 байна1. Боловсролын чанар, суралцахуйг бүх түвшинд сайжруулах нь салбарын гол сорилт болж байна. Байршлаар ялгаж харуулсан сурлагын амжилтын өгөгдөл мэдээллээс харахад хот хөдөөгийн суралцагчдын хооронд зөрүүтэй, буюу сумын сургуулийн суралцагчид үе тэнгийнхнээсээ хоцорч байна. Нийгэм, эдийн засгийн бүлгээр авч үзвэл малчдын болон үндэсний цөөнхийн хүүхдийн сурлагын амжилт харьцангуй доогуур байна. Хөдөөд СӨБ-ын чанар муу байгаагаас суурь чадварын зөрүү энэ ялгааг улам тэлж байна. Алсын хараа 2050-д тусгасан хүний нөөцийг хөгжүүлэх амлалтаа биелүүлэхийн тулд боловсролын салбарт суралцахуйг хөгжүүлэх ёстой.

Багшлахуй ба суралцахуйн зөрүүг арилгах дорвитой хүчин чармайлт шаардлагатай байна. Багш бэлтгэх сургуулиудын хөтөлбөр хоорондоо ялгаатай бөгөөд зарим хөтөлбөр нь магадлан итгэмжлэгдээгүй байгаа нь төгсөгчдийн чанарт нөлөөлж, бүрэн бэлтгэгдээгүй багш төгсөх эрсдлийг нэмэгдүүлж байна. Мэргэжил дээшлүүлэх сургалт системтэй бус, сургалтын хөтөлбөрт ойр ойрхон өөрчлөлт орж байгаа нь багшийн чадамжид сөргөөр нөлөөлж байна. Сургалтын хөтөлбөрийг багш эзэмшиж, хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй, нөгөө талаар сургалтын хэрэглэгдэхүүний хязгаарлагдмал байдал нөлөөлж байна. Үр дүнд нь шинжилгээ хийх механизм бүхий сурлагын амжилтыг үнэлэх найдвартай үнэлгээний тогтолцоо үгүйлэгдэж байна. Үнэлгээний үр дүнг холбогдох талуудад мэдээлэх, сургалтын хөтөлбөр, арга зүй, сургалтын үйл явцыг сайжруулахад ашиглах тал дээр дутагдалтай байна. Засгийн газар болон БСШУСЯ-наас боловсролын чанарыг сайжруулахыг чухалчилж байгаа бөгөөд боловсролын чанарыг ахиулах хүчин зүйлс болох нийцтэй сургалтын хөтөлбөр, багшийн эзэмшсэн судлагдахууны мэдлэг болон заах арга зүй, сургалтын хэрэглэгдэхүүний хүртээмж, нөөцийн хангамж, сурлагын амжилтын үнэлгээний найдвартай бөгөөд тогтвортой тогтолцоог бэхжүүлэх зэрэг чиглэлүүдэд цаашид ихээхэн хөрөнгө оруулах шаардлагатай.

Салбарт тулгарч буй төсвийн дарамтыг харгалзан дотоод үр ашгийг дээшлүүлэхэд бодлогоо чиглүүлэх нь зүйтэй. Хэдийгээр хамран сургалт, боловсролын түвшин хоорондын шилжилт, төгсөлтийн хувь зэрэг суралцагчдын урсгалыг тодорхойлох үр дүнгийн хэмжээсүүд өндөр, завсардалт болон улиралтын түвшин бага байгаа хэдий ч эдгээр нь тогтолцооны үр ашгийг харуулах сорилтуудыг халхалж байна. Эдгээр үзүүлэлт өндөр байгаа нь тогтолцооны үр ашгийг дээшлүүлэх шаардлага тулгараад байгаа гэсэн сануулга өгч чадахгүй байна. Монгол Улс сургуульд хамрагдах болон түвшин ахиж тасралтгүй суралцах боломжийг нэмэгдүүлэх чиглэлд үр дүнтэй бодлого хэрэгжүүлсэн боловч харамсалтай нь энэхүү амжилт нь нь зөвхөн тоон үзүүлэлт билээ. Үндэсний хэмжээний сурлагын амжилтын үр дүн ерөнхийдээ доогуур түвшинд байгаагаас гадна Дэлхийн банкны хүний нөөцийн индексийн (HCI) үзүүлэлтээр сургуульд дунджаар 13,6 жил суралцаж байгаа хэдий ч 9,4 жилд нь бодитойгоор суралцаж, харин 4,2 жил нь үр дүнгүй өнгөрч байна гэж тооцоолжээ. Боловсролын

1Бага, дунд боловсролын дэ салбарын судалгааны тайлан. 2019. Хуудас 23.

Page 8: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

8 АЛСЫН ХАРАА 2050:

салбарын дүн шинжилгээний тайлангаас харахад нэгж зардлын тооцоолол хийх зэргээр илүү өргөн цар хүрээтэй, үр ашиг талаас нь дорвитой судлаагүй байна. Гэсэн хэдий ч тэрхүү тайлангийн өгөгдөл мэдээлэлд тулгуурлан боловсролын дотоод үр ашгийг дараах гурван арга замаар нэмэгдүүлэх боломжтой байна. Үүнд: (i) сурлагын амжилтыг нэмэгдүүлэхийн тулд функционал бичиг үсэг, тоо тооллын мэдлэгийг сайжруулахаас эхлэх, (ii) дунд ангиас ахлах ангид дэвших хувийг нэмэгдүүлэх, (iii) багш суралцагчийн харьцааг оновчтой болгох зэргээр нөөцийг илүү үр дүнтэй ашиглах.

Боловсролын салбарт зарцуулж буй зардал ДНБ-ий 5% болон улсын төсвийн зарлагын 15.3% байгаа нь БТДНТ-ээс тогтоосон бэнчмарк болох 20%-иас бага боловч өндөр орлоготой улсуудынхтай ижил түвшинд байна. 2014-2018 онд дунджаар нийт зардлын 85% урсгал зардал, үлдсэн 15% нь хөрөнгө оруулалтын зардал байсан байна.2 Боловсролын салбарын нийт зардлын 46% нь ерөнхий боловсролд, 23% нь СӨБ-д, 9% нь дээд боловсролд, 4% нь ТМБС-д, харин 18% нь салбарын менежментэд зарцуулагддаг.3 Урсгал зардлын нэг хүрэхгүй хувийг сургалтын хэрэглэгдэхүүнд зарцуулж байгаа нь маш доогуур үзүүлэлт бөгөөд үүнийг эцэг эхийн хандив болон орон нутгийн эс үүсвэрээс нөхөж байна. Орон нутагт хөрөнгө босгох чадавх харилцан адилгүй байгаагаас хот, хөдөөгийн цэцэрлэгүүдэд хүүхдийн танин мэдэхүйн хөгжилд дэмжлэг үзүүлэх сургалтын хэрэглэгдэхүүн дутагдалтай байна. Сургалтын хэрэглэгдэхүүний хомсдлоос гадна сургалтын орчныг сайжруулахад чиглэсэн зардал хязгаарлагдмал байна. 2018 онд хөрөнгө оруулалтын дөнгөж 5.3% нь барилгын засварт зарцуулагджээ. Зардлын төлөвлөлт үр ашиггүй, байгаа барилгад хөрөнгө оруулалт хангалтгүй хийж байгаа нь яваандаа ихээхэн зардал гаргахад хүргэх болно.

Ил тод байдлыг нэмэгдүүлж, нөөцийн хуваарилалтын арга механизмыг сайжруулж, сургуулийн түвшинд шийдвэр гаргах эрх мэдлийг нэмэгдүүлэх замаар боловсролын салбарын зарцуулалтыг илүү үр ашигтай болгох боломжтой. Дэлхийн банкнаас хийсэн Төсвийн зарцуулалтын тойм судалгаанд хөрөнгө оруулалт болон тоног төхөөрөмжийн зардлыг илүү ил тод болгож хяналтыг сайжруулах шаардлагатай байгааг тэмдэглэсэн. Түүнчлэн төрийн өмчийн сургуулийн ашиглалтын коэффициент зэрэг чухал өгөгдлийг зарцуулалтын талаар шийдвэр гаргахдаа ашиглахгүй байгааг судалгаанууд илтгэж байна.4 Санхүүжилтийг олгох үйл явц үр дүнтэй, ил тод байгаа хэдий ч орон нутаг болон сургуульд хэрэгцээндээ тулгуурлан төлөвлөх болон төсөвлөх боломжгүй байна. Зардлын зүйл анги хооронд шилжүүлж болох механизм байгаа ч энэ нь маш түвэгтэй үйл явц болохыг тайлангууд дурдаж байна.5 Сургуулийн төлөвлөлтийн үйл явцад орон нутгийн холбогдох талуудын бодит оролцоог хангах замаар үр ашгийг нэмэгдүүлж, суралцахуйн үр дүнг сайжруулах сургуульд суурилсан менежментийн нотлогдсон аргыг нэвтрүүлэх боломжтой.

Ажиллах хүчний өрсөлдөх чадвар, олон эх үүсвэртэй эдийн засагт хувь нэмрээ оруулах чадварыг дээшлүүлэхийн тулд үйлдвэрлэл болон дээд боловсролын уялдааг хангах шаардлагатай байна. ТМБС-ын түвшинд чадамжид суурилсан хандлагаар агуулгыг сайжруулах хүчин чармайлт гаргасан хэдий ч энэ үйл явц удаашралтай үргэлжилсээр байна. Салбарын нийлүүлэлтийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэхийн тулд ТМБС болон ДБ-ын аль алинд нь сургалтын байгууллага, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. ТМБС-ын салбарт хийгдсэн бодлогын шинэчлэлийн хүрээнд ажилгүй болон ядуу өрхийн залуучууд, эмэгтэйчүүд болон

2Боловсролын салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалтын судалгаа. 2019. Хуудас 7.3Боловсролын салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалтын судалгаа. 2019 Хуудас 22.4Боловсролын салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалтын судалгаа. 2019. Хуудас 12.5Монгол Улс: Төсвийн зарцуулалтын тойм судалгаа, 2019. Хуудас 110.

Page 9: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

9Боловсролын салбарт эрх тэгш байдал, үр ашиг, үр дүнг нэмэгдүүлэх нь

хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг маргиналчлагдсан бүлгийнхэнд илүү хүртээмжтэй болгон багшлахуйн арга барилыг үр дүнтэйгээр өргөжүүлсэн зэрэг зарим үр дүн гараад байна. Салбарын хувьд үйлчилгээг өргөжүүлсэн хэдий ч баталгаажуулалт, магадлан итгэмжлэл, хяналт, болон гэрчилгээжүүлэлтийг багтаасан чанарын баталгаажуулалтын механизм хангалтгүй байна. ТМБС-ын байгууллагын төгсөгчид ажил олгогчдын шаардлагыг хангахгүй байгааг тайлангуудад дурдаж байна. Дээд боловсролын дэд салбарын хувьд чанар болон нийцийг баталгаажуулахад хангалттай анхаарал хандуулаагүй байна. Дээд боловсролын дэд салбарт чанарын стандартын дагуу хөгжлийг нь чиглүүлэх үндэсний мэргэшлийн хүрээ байхгүй байна. ТМБС болон дээд боловсролын аль алиных нь хувьд хөдөлмөрийн зах зээлтэй уялдаа холбоогоо хөгжүүлэх шаардлагатай байна.

Алсын хараа 2050 хөгжлийн бодлогын дагуу боловсролын салбарын эрх тэгш байдал, үр ашиг, үр дүнг дээшлүүлэх явдал нь салбарт тулгарсан гол сорилтуудад чиглэсэн шинэчлэлийг хэрэгжүүлэхийг шаардаж байна. Үүнийг хэрэгжүүлсэн тохиолдолд үр дүнтэй, хариуцлагатай, үр дүнд баримжаалсан тогтолцоо руу чиглэсэн өөрчлөлтийн гол хөдөлгөгч хүч болох боломжтой. Дэд салбарын судалгааны зөвлөмжүүд болон Боловсролын салбарын дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөө (2021-2030) зэрэг боловсролын салбарын бодлогын тэргүүлэх чиглэл, стратеги, үйл ажиллагаагаар дамжуулан Засгийн газраас гаргасан санаачлагууд ул суурьтай, цогц байдлар томъёологдсоныг сайшааж байна. Монгол Улсын боловсролын тогтолцоог боловсронгуй болгоход тэгш хүртээмжтэй байдлыг хангах, боловсролын чанар ба суралцахуйн үр дүнг сайжруулах, менежментийн үр ашиг, хариуцлагыг нэмэгдүүлэх гэсэн өргөн хүрээтэй үйл ажиллагаа шаардлагатай байна.

ХУРААНГУЙ

Page 10: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

10 АЛСЫН ХАРАА 2050:

ОРШИЛ

i. Тайлангийн суурь мэдээлэлМонгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа 2050-д хүрэхийн тулд боловсролын салбарын тэргүүлэх чиглэлийг тодорхойлоход туслах үүднээс энэхүү тайланд боловсролын үр дүнд шинжилгээ хийхийг зорилоо. Алсын хараа 2050-д дэвшүүлсэн зорилго, хүрэх үр дүн зэрэгтэй нягт уялдаатай хийгдсэн боловсролын салбарын хэд хэдэн дүн шинжилгээний (ашигласан эх сурвалжийн жагсаалтыг үзнэ үү) мэдээлэл болон үр дүнг нэгтгэн тусгасан болно. Тайлан дараах сэдэвчилсэн зургаан бүлгээс бүрдэнэ. Үүнд: Хүртээмж, Эрх тэгш байдал, Үр ашиг ба чанар, Боловсролын салбарын зардал ба санхүүжилт, Гадаад үр ашиг, Засаглал. Бүлэг бүрт гол ололт амжилт ба тулгарах сорилтод анхааран өнөөгийн нөхцөл байдал болон сүүлийн үед гарсан өөрчлөлт, хөгжлийн тоймыг багтаалаа. Тойм тайлан учраас сэдэв бүрийн талаарх мэдээлэл дэлгэрэнгүй гэхээсээ илүүтэй гол үр дүнг танилцуулахад чиглэгдсэн болно. Алсын хараа 2050 баримт бичгээс бүлэг бүрийн эхэнд тодорхой үйл ажиллагааг оруулсан бөгөөд үйл ажиллагааг хавсралтаар оруулсан болно (Хавсралт 1. Алсын хараа 2050. Үйл ажиллагааны зураглал).

Энэхүү тойм тайлан нь Азийн Хөгжлийн Банк, Боловсролын Төлөөх Дэлхий Нийтийн Түншлэл болон Дэлхийн Банкнаас боловсруулан гаргасан судалгааны ажлуудын мэдээлэл, үр дүн, дүгнэлт болон ЮНЕСКО-оос гаргасан гол тайлангуудад суурилсан. Эх сурвалж болж буй судалгаануудын хамрах хүрээ, арга зүй, анхаарах асуудал, зарим тохиолдолд нарийвчилсан үр дүн ялгаатай байсан хэдий ч ерөнхий дүгнэлтүүд хоорондоо нийцэж байна. Эх сурвалж болж буй тайлангуудын дийлэнх нь нэг болон хоёр дэд салбарыг анхаарч үзсэн бол энэхүү тойм тайлан нь урт хугацааны хөгжлийн бодлого болох Алсын хараа 2050-ийн хэрэгжилтэд хувь нэмрээ оруулах эрх тэгш байдал, үр ашиг, үр дүнд эерэг болон сөргөөр нөлөөлөх салбарын хэмжээний сорилтуудыг гаргаж ирэх зорилготой.

Монгол Улсын Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогод (2014-2024) “Боловсрол нь иргэн бүрийн насан туршийн амьдралын чанарыг дэмжин баталгаажуулах, улс орны нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн түлхүүр хүчин зүйл, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа хэмээн үзэж, Монгол Улсын төрөөс боловсролыг нийгмийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлнэ” хэмээн заасан байдаг.

Page 11: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

11Боловсролын салбарт эрх тэгш байдал, үр ашиг, үр дүнг нэмэгдүүлэх нь

ii. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа 2050 ба боловсролын салбарАлсын хараа 2050 нь ядуурлыг бууруулах болон эдийн засгийн илүү тэгш өсөлтөд чиглэж тогтвортой хөгжлийг нийгмийн хөгжил, тэр дундаа жендерийн тэгш байдал, амьдралын чанар төдийгүй иргэдийн аюулгүй амьдрах орчныг сайжруулах хүрээнд тодорхойлжээ. Энд дэвшүүлсэн тэргүүлэх чиглэлүүд нь өөр хоорондоо уялдаатай хөгжлийн төлөөх зорилтуудыг багтааж байна. Тэргүүлэх чиглэлд Үндэсний нэгдмэл үнэт зүйл, Хүний хөгжил, Амьдралын чанар ба дундаж давхарга, Эдийн засаг, Сайн засаглал, Ногоон хөгжил, Амар тайван, аюулгүй нийгэм, Бүсчилсэн хөгжил, Улаанбаатар ба дагуул хот багтаж байна.

Баримт бичигт багтсан тэргүүлэх чиглэлүүдийн гол цөм нь боловсролын салбар бөгөөд тэр дундаа Хүний хөгжил, Амьдралын чанар ба дундаж давхарга гэсэн хэсэгт онцгойлон багтаасан байна. Алсын хараа 2050 нь Монгол Улсад тулгараад байгаа хүн амзүйн болон соёлын өөрчлөлтөд хариулт өгөх, нийгэмд тогтвортой байдал болон уян хатан хандлагыг бий болгохыг зорьж байна. Жишээлбэл, ерөнхий боловсролын талаарх зорилтод асар хурдацтай явагдаж байгаа хотжилтыг анхаарахын зэрэгцээ илүү урт хугацааны бодлого шаардлагатай байгааг тэргүүлэх асуудал болгожээ. Боловсролын салбарт чанарыг салбарын хэмжээний асуудал хэмээн онцгойлон үзэхийн зэрэгцээ өнгөрсөн хугацаанд хөгжилд саад болж байсан болохыг хүлээн зөвшөөрсөн байна. Эцэст нь сайн засаглал болон менежментийн хүрээнд боловсролын салбарын хүний нөөцийн чадавх болон салбарын институциуд тогтвортойгоор бүрэлдэх суурийг бий болгоход чиглэж суралцагч төвтэй сургалтыг дэмжих болон түүнийг хэрэгжүүлэх бүрэн чадавхтай багшийг хөгжүүлэхийг зорьж байна.

Алсын хараа 2050 нь ядуурлыг бууруулах ерөнхий зорилгод анхаарлаа хандуулсан явдал нь энэхүү тайланд тоймлон оруулсан эх сурвалж тайлангуудын үр дүнтэй нийцэж байгаа бөгөөд эрх тэгш хүртээмж, чанартай боловсрол, боловсролын салбарын сайн засаглал болон менежмент нь Монгол Улсад ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулсаар иржээ. Алсын хараа 2050 салбарын өмнө тулгарч байгаа сорилтуудыг хувирган өөрчлөх өөрчлөлтийг авчрах багц үйл ажиллагаагаар даван туулахаар дэвшүүлжээ.

Улсын төсөв нь эдийн засгийн сэргэлтийг боловсрол болон нийгмийн бусад үйлчилгээгээр дамжуулан нийгмийн сайн сайхны төлөө хөрөнгө оруулах гол арга зам болж ирсэн. Нийгмийн эмзэг бүлгийн асуудлыг онцгойлон авч үзэж, Монгол Улсад тогтвортой өсөлтийг бий болгоход чиглэсэн ирээдүйн хөгжлийн зураглалыг дэвшүүлсэн нь ялангуяа сүүлийн 25 жилийн туршид өсөлт дэвшлийн хөдөлгөгч хүч болж ирсэн боловсролын салбарын хувьд талархууштай хэрэг юм.

ОРШИЛ

Page 12: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

12 АЛСЫН ХАРАА 2050:

ЗУРАГЛАЛ 1. Өсөлтийн тооцоолол 2018-2030 он, АХБ. Боловсролын салбарын мэдээллийн дүн шинжилгээний тайлан, 2019 оны 6 сар.

Түвшин 2018 2019 2020 2025 2030

1 Сургуулийн өмнөх318,422 312,447 308,213 324655 313,729

Өсөлтийн % -2% -3% 2% -1%

2 Бага, дундБага

341,257 358,321 371,142 389702 403,922Өсөлтийн % 5% 9% 14% 18%

Дунд 321,538 338,884 363,849 502163 550,554

Өсөлтийн % 5% 13% 56% 71%

3 ДБ190,539 189,219 185,184 189079 277,345

Өсөлтийн % -1% -3% -1% 46%

4 МБС 38,526 38,257 38,497 45,438 54,527

Өсөлтийн % -1% 0% 18% 42%

iii. Боловсролын салбарын суурь мэдээлэл Боловсролын хамран сургалт, өсөлтийн төсөөллөөр 2025 он гэхэд бага болон дунд боловсролын түвшинд 31.8%-46.2%-ийн өсөлт гарах төлөвтэй байна.6 Монгол Улсын хүн ам жилд 1,9%-иар өсч байгаа бөгөөд хүн амын дийлэнх хэсэг буюу нийт хүн амын гуравны хоёр нь 35 хүртэлх насныхан байна.7 Дунд хугацааны туршид хүн амын өсөлт ижил түвшинд хадгалагдах төлөвтэй байна. Харин хотжилт эрчимтэй явагдаж залуучууд хот суурин газар руу хөдөлмөр эрхлэх илүү боломж хайн нүүж байна. Хэрэв хүн амын өсөлтийн өнөөгийн түвшин хэвээр хадгалагдвал боловсролын салбар эрэлтийг хангахын тулд тэлэх шаардлагатай болно. Хүн амзүйн энэхүү өөрчлөлтөд тогтолцоогоо нийцүүлэх, хүүхэд хөгжих боломжийг нэмэгдүүлэхэд шаардагдах нөөц зэрэг нь салбарт тулгамдаж байгаа гол асуудал юм.

Сургуульд суралцах жил (12 жил) ижил төстэй улсуудтай адил байна. 2008 оны байдлаар цэцэрлэг (заавал эзэмших бус, 2-5 нас), бага (6-10 нас), дунд (11-14 нас) болон ахлах анги (15-17 нас) боловсролын үндсэн шатлалд багтаж байна. Хүүхдүүд дунд анги төгсөөд энэхүү шатлалаас мэргэжлийн боловсролын түвшинд шилжин орж болно.

6 Боловсролын салбарын мэдээллийн дүн шинжилгээний тайлан, 2019. 7 Үндэсний Статистикийн Хороо

Page 13: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

13Боловсролын салбарт эрх тэгш байдал, үр ашиг, үр дүнг нэмэгдүүлэх нь

ХҮРТЭЭМЖ 1

1.1 Сургуулийн өмнөх боловсрол

1.2 Ерөнхий боловсрол

1.3 Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт

1.4 Дээд боловсрол

1.5 Насан туршийн боловсрол

Page 14: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

14 АЛСЫН ХАРАА 2050:

АЛСЫН ХАРАА 2050 1.5.2. Монгол хүнийг насан туршид нь хөгжүүлэхдээ ураг байх үеэс эхлэн хүний нас,

хөгжлийн онцлогт тохирсон эрүүл мэнд, соёл урлаг, боловсролын цогц уялдаатай үйлчилгээ үзүүлнэ.

2.1.11. Боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй, эрсдэлт бүлгийн суралцагч нэг бүрд шаардлагатай дэмжлэгийг үзүүлж, боловсролд тэгш хамруулна.

2.1.12. Бүх шатны сургалтын байгууллагын барилга байгууламж, дэд бүтцийг сайжруулан, стандарт, чанарын шаардлага хангасан тэгш, хүртээмжтэй, чанартай үйлчилгээ үзүүлэх орчныг бүрдүүлж, цэцэрлэг, сургуулийн анги, бүлэг дүүргэлтийг норматив хэмжээнд хүргэнэ.

2.1.15. Малчин, шилжин суурьшигч, орлого багатай өрхийн, ялгаатай болон тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол тэгш олгох боломж, орчин нөхцөлийг бүрдүүлж, эцэг эх, асран халамжлагчдыг чадавхжуулах замаар тэдний оролцоонд түшиглэсэн хүүхдийн хөгжлийг дэмжинэ.

2.1.18. Хүүхэд харах үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, 1-2 насны хүүхдийг хамруулах боломжтой болгох эрх зүйн орчныг бүрдүүлж, энэ төрлийн үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагад тавигдах шаардлага, стандартыг батлан, дагаж мөрдүүлнэ.

2.1.19. Сургуулийн дотуур байр, ногоон хөгжлийн байгууламж, спортын болон урлагийн заал, цайны газар, мэдээлэл зүйн сургалтын танхимыг тохижуулж, сургалтын байгууллагын орчны стандартыг хангах, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад зориулсан тохируулгат орчныг бүрдүүлж, цэвэр ус, ариун цэврийн байгууламжийг хүүхэд, хэрэглэгчдэд ээлтэй болгох ажлыг үе шаттайгаар төлөвлөж хэрэгжүүлнэ.

2.1.43. Нээлттэй боловсролын тогтолцоог бий болгон цахим болон зайн сургалтын нэгдсэн платформыг хөгжүүлэн бүх шатны боловсролын сургалтын байгууллагыг цахим хэрэглээнд бүрэн шилжүүлж, бүх насны суралцагч, иргэдэд зориулсан цахим сургалтын хөтөлбөр, агуулга боловсруулан түгээнэ.

9.1.1. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, засварлах зэргээр суудлын тоог нэмэгдүүлж бүлэг дүүргэлтийг норматив хэмжээнд хүргэнэ.

1. ХҮРТЭЭМЖ Энэ бүлэгт Монгол Улсын боловсролын өнөөгийн байдал, ололт амжилт, тулгамдсан асуудлуудын талаар авч үзсэн болно. Үүнд: 1. Сургуулийн өмнөх боловсрол, 2. Ерөнхий боловсрол, 3. Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт болон дээд боловсрол.

Энэ бүлэгт хүртээмжтэй холбоотой асуудлыг авч үзсэн боловч нүүдэлчин ахуй амьдралын хэв маяг, эмзэг бүлгийн асуудал (хүйс, үндэстний цөөнх, нийгэм-эдийн засгийн хүчин зүйлүүд), боловсролын үйлчилгээг хангах асуудлыг бүрэн авч үзээгүй бөгөөд Бүлэг 2. Эрх тэгш байдал хэсэгт энэ талаар дэлгэрэнгүй өгүүлэх болно. Дээд боловсрол (ДБ, ТМБС)-ын хувьд элсэлтийн оноо, сургалтын байгууллага болон дотуур байрны хүртээмж, хамран сургалтын хандлага зэргийг харгалзан оюутан өөрийн сонгосон чиглэлээрээ суралцах боломжийг хамран сургалт хэмээн ойлгож байна.

Page 15: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

15Боловсролын салбарт эрх тэгш байдал, үр ашиг, үр дүнг нэмэгдүүлэх нь

1.1 Сургуулийн өмнөх боловсрол Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль /2008/-д СӨБ-ын зорилгыг “Бага насны хүүхдийг өөрийн онцлог, чадвар, бүтээлч үйлээрээ хөгжин, насан туршийн боловсролын суурь чадварыг эзэмшихэд дэмжин асрах, хамгаалах, хөгжүүлэх, сургалт, үйл ажиллагаагаар сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхэд чиглэнэ” хэмээн тодорхойлсон. Сургуулийн өмнөх боловсрол (СӨБ)-д үзүүлж буй асран хамгаалах, сургах, тусламж үзүүлэх зэрэг нь хүүхдийг цаашдын боловсрол олж авахад чухал алхам болдог.

СӨБ-ийн салбарт 1990-ээд оны эхэн үед эрс өөрчлөлт гарсан. Чөлөөт зах зээлийн нийгэмд шилжээд хоёр жилийн дараа буюу 1992 онд боловсролын салбарт оруулсан хөрөнгө оруулалт 56%, СӨБ-ын хамрагдалт 37% -иар буурав.8 Засгийн газрын эхний үе шатны хариу арга хэмжээ болох СӨБ-ын үндэсний хөтөлбөр 1 ба 2 (1995-2000, 2001-2007 он), Боловсролын салбарыг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө (2000-2005 он) зэрэг хэд хэдэн баримт бичиг баталсан. Ядуу өрхийн болон малчдын хүүхдийн сургуулийн өмнөх боловсролд ихээхэн анхаарч, Боловсролын тухай хууль (2002), Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль (2008), Монголын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө9 зэрэг хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр зорилтуудыг тусгасан хэд хэдэн бодлогын баримт бичиг боловсруулав.

5-аас доош насны элсэгчдийн 91 орчим хувь нь цэцэрлэгт тогтмол хамрагддаг. Боловсролын хүрээлэнгээс /БХ/ гаргасан тоо баримтаас харахад 2017-2018 оны хичээлийн жилд СӨБ-ын хамран сургалт өмнөх жилийнхээс 1.7 пунктээр өссөн байна. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд заасны дагуу 5 настай хүүхдийг 100% хамруулах зорилт тавьж, бодлого, хөгжлийн төлөвлөгөө боловсруулж баталсан байна.10 Алсын хараа 2050 баримт бичигт 100% хамруулахаар тусгасан байна. 2-5 насны 256,720 элсэгчийн дийлэнх буюу 91% нь цэцэрлэгт тогтмол хамрагдаж, үлдсэн нь бусад хөтөлбөрт хамрагдаж байна.11 2018-2019 оны хичээлийн жилд нийт 1435 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаагийн 672 нь нийслэлд, 344 нь аймгийн төвд, 385 нь сумын төвд, 34 нь багт байна. СӨБ-ын үйлчилгээнд хувийн хэвшлийн үүрэг сүүлийн 10 жилд нэмэгдэж, хамран сургалт 4.6%-аас 17.6% хүртэл өссөн үзүүлэлттэй байна. Төрийн бус өмчийн цэцэрлэгийн хамгийн том үйлчилгээ үзүүлэгч нь Монголын төмөр зам бөгөөд нийт 27 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулдаг.

ЗУРАГЛАЛ 2. Цэцэрлэгийн хамран сургалт, бүсээр. Эх сурвалж ҮСХ

8 Монгол Улсын боловсролын суурь мэдээллийн тайлан 2019. Хуудас. 829 Монголын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө10 Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө. 2021-2030; Үндэсний хөгжлийн цогц бодлого 2006.11 Сургуулийн өмнөх боловсролын салбарын дүн шинжилгээ. 2019.

1. ХҮРТЭЭМЖ

25111 26259 26708 28261 27920 29059 30414 31209 32400 31650 32254

31621 34489 35215 37633 38961 40904 43844 46136 47178 48623 4886023946 26022 27497 31086 32559 34656 36237 38226 39758 42343 4281310533 11959 12688 14172 15111 15940 16818 17484 18520 18918 1883047369

54748 5830365665 74957 81483

92900105085 113521 119820 120576

0

50000

100000

150000

200000

250000

300000

2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019

Баруун Хангай Төв Зүүн Улаанбаатар

Page 16: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

16 АЛСЫН ХАРАА 2050:

ЗУРАГЛАЛ 3. Статистикийн тайланд хамрагдсан СӨБ-ын байгууллагын тоо. Эх сурвалж: ҮСХ.

Монгол Улсын хувьд бүх хүүхдийг ЕБС-д элсэн суралцахаас өмнө СӨБ-д хамрагдахад зориулж төрөөс санхүүжилт олгодог. Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль (2008)12 -д төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, хувилбарт сургалтын үйлчилгээ эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх хүрээг тусгаж өгсөн. Санхүүжилтийг суралцагчдад ногдох хувьсах зардлын тооцоонд үндэслэж ЗГ-ын хөрөнгийн эх үүсвэрээс гаргадаг. (Бүлэг 4. Боловсролын зардал ба санхүүжилт). НҮБ-ын Хүүхдийн сангийн тайланд /НҮБХС, 2019/ дурдсанаар 2017 онд дэлхийн улс орнууд боловсролын салбарын дотоодын төсвийн 6,6%-ийг СӨБ-д зарцуулж байсантай харьцуулахад Монгол Улс боловсролын салбарын төсвийн 26 хувийг СӨБ-д зарцуулж байгаагаараа бусад улстай харьцуулахад өндөр амжилт олжээ. Энэхүү санхүүжилтэд багшид олгох илүү цагийн урамшуулал ба зуны сургалтын урамшуулал зэрэг нэмэлт үйлчилгээний хөлс багтдаг.

Засгийн газраас малчдын хүүхдийн СӨБ-ын хамран сургалтыг нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй арга хэмжээ авч байна. Статистик мэдээгээр, нийт хүн амын дөрөвний нэг нь уламжлалт мал аж ахуй эрхлэн нүүдэллэн амьдардаг тул СӨБ-ын үйлчилгээг малчдын хүүхдэд хүргэхэд хамгийн хүндрэлтэй байдаг. Түүнчлэн улирлаас шалтгаалсан уурхайчин, барилгын ажилчдын хүүхэд бүртгэлгүй байх магадлалтай тул мөн ийм бэрхшээлтэй тулгардаг. 2005 оноос хойш ЗГ болон олон улсын хөгжлийн түншүүд эдгээр бүлэгт үйлчилгээ үзүүлэх зорилгоор нүүдлийн цэцэрлэг байгуулах ажилд санаачилга гаргаж, багагүй хөрөнгө оруулалт хийжээ. Хүүхдийг ивээх сан, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, ЖАЙКА зэрэг олон улсын байгууллагууд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн дэмжин санхүүжүүлж ирсэн.13 Алсын хараа 2050-ийн 2.1.15-д хүртээмжийг нэмэгдүүлэхээр заасан байна.

СӨБ-ЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛДЭГ ХУВИЛБАРТ СУРГАЛТ Нүүдлийн гэр цэцэрлэг: ихэвчлэн сум, багийн түвшинд уламжлалт гэрт түр зуурын үйл ажиллагаа явуулах хэлбэр. Зуны улиралд малчдын хүүхдүүд хамрагддаг. Ээлжийн бүлэг: Цэцэрлэгийн хамран сургах тойргийн хамрагдаагүй хүүхдэд богиносгосон цагаар үйлчилгээ үзүүлнэ. Явуулын багш: Гэр бүлд хүрч ажиллах, хүүхдэд сургалт, үйл ажиллагаа зохион байгуулах үүрэгтэй хүн.Богино хугацааны сургалт: Ихэвчлэн хавар сум, аймгийн төвд сургуульд элсэхээс өмнө зохион байгуулдаг.

12 Улсын Их Хурлын 2008 оны 13-р тогтоол.13 Сургуулийн өмнөх боловсролын салбарын судалгааны тайлан. Хуудас 52

643 648 666 696 712 722 734 750 764 777 826 854 878 889

86 94 102 87 102 117 145 195303

394462 500 538 546

0

200

400

600

800

1000

2005/062006/072007/082008/092009/102010/112011/122012/132013/142014/152015/162016/172017/182018/19

Төрийн өмч Хувийн өмч

Page 17: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

17Боловсролын салбарт эрх тэгш байдал, үр ашиг, үр дүнг нэмэгдүүлэх нь

14 Сургуулийн өмнөх боловсролын салбарын судалгааны тайлан. Хуудас 20. 15 Сургуулийн өмнөх боловсролын салбарын судалгааны тайлан. Хуудас 22.16 Боловсролын санхүү, хөрөнгө оруулалтын тайлан. Хуудас 22.17 Сургуулийн өмнөх боловсролын салбарын судалгааны тайлан 2019.

СӨБ-ын хүртээмжтэй холбоотой сорилтууд

2005-2017 онд хамрагдалт өссөн хэдий ч 2014 оноос хойш 80%-д хэлбэлзэж байна. Монгол Улсын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд (2008 он) СӨБ-ын хүртээмжийг чухалчилсан боловч эмзэг бүлгийн хүүхдийн хүртээмж бэрхшээлтэй хэвээр байна. Малчдын болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, хотын ядуу өрхөд хүрэх асуудал хүндрэлтэй хэвээр байна (Бүлэг 2. Эрх тэгш байдал хэсэгт нарийвчлан тайлбарласан).

СӨБ-ын үйлчилгээнд хувилбарт сургалт нэвтрүүлсэн ч хамрагдах хүсэлтэй байгаа гэр бүлд газар зүйн байршил ихээхэн саад болж байна.

- Одоогийн байдлаар малчдын хүүхдийн 45,2% нь СӨБ-д хамрагдаж, үлдсэн 54,8% нь хамрагдаагүй байна. Нийт хүн амын 24-40%-ийг малчид эзэлдэг боловч цэцэрлэгт бүртгэгдсэн хүүхдийн 11,5% нь малчдын хүүхэд байна. Малчдын ихэнх нь сумын төвөөс 10-55 км-ийн зайд амьдардаг. Хувилбарт сургалт нь СӨБ-д хамрагдах боломжийг нэмэгдүүлэх нэг хэлбэр болсон байна. Малчдын хүүхэд бусад хөтөлбөрт хамрагдагсдын 69%-ийг эзэлж байна.14 Малчдын хүүхдийн хамрагдалт 2015 онд 44%-д хүрсэн боловч 2018 онд 9%-иар буурчээ.15

- Хотын болон төвөөс алслагдмал хүүхдийн 10% нь СӨБ-ын хөтөлбөрт хамрагдаагүй байна. Энэ нь үйлчилгээний хомсдол, тээврийн хэрэгсэл, нэмэлт материал, цэцэрлэгтэй холбоотой үйл ажиллагааны зардлыг төлөх боломжгүйтэй холбоотой гэж үздэг.

Сүүлийн найман жилийн хугацаанд их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэн ч цаашид нэмж цэцэрлэг барих шаардлага тулгарч байна. 2010-2018 оны хооронд СӨБ-ын дэд бүтцийг бий болгох 267 төсөл, арга хэмжээ (197.8 тэрбум төгрөг) санаачилсан боловч эрэлт нь нийлүүлэлтээс давж байна.16 Алсын хараа 2050-д хүртээмжийг нэмэгдүүлэн, хүүхдэд ээлтэй, эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх тухай заалт орсон. Гэсэн хэдий ч нийлүүлэлт нь эрэлт хэрэгцээгээ хангахгүй, сугалааны системийг хоёр жил зохион байгуулсан. Улаанбаатар хотод төрийн бус өмчийн цэцэрлэгийн зах зээл хурдацтай хөгжиж байгаа бөгөөд 2018-2019 оны байдлаар төрийн бус өмчийн цэцэрлэгийн тоо (441), төрийн өмчийн цэцэрлэгийнхээс (241) илүү байна. Хөрөнгө оруулалтыг бүс нутгийн хэмжээнд хуваарилах асуудалд анхаарсан ч цаашид Казах хүн амын 90% гаруй нь амьдардаг Баян-Өлгий зэрэг бүс нутагт хөрөнгө оруулалт дутмаг байна.17 Алсын хараа 2050-д бүс нутгийн хөгжлийн тэгш бус байдлыг арилгах талаар Бүсчилсэн хөгжлийн тэргүүлэх чиглэлд тусгасан болно.

Хот суурин газрын хэт ачаалал, ялангуяа Улаанбаатар хотод хотжилт улам бүр нэмэгдэх төлөвтэй байна. Хүн амын өсөлт, нийгмийн хэрэгцээ нэмэгдэж байгаагаас цэцэрлэгийн тоог мөн адил нэмэгдүүлэх шаардлага тулгарах болно. Хүн ам нь жилд 6 орчим хувь өсч байгаа нийслэл Улаанбаатар хотод байдал илүү хүнд байна. Нийслэл хотод хамран сургалт улсын дунджаас доогуур байгаа ба дэд бүтэц хангалтгүй, эрүүл мэнд, аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал анхаарал татаж байна. Өсөлтийн урьдчилсан тооцоо болон Алсын хараа 2050-ийн холбогдох заалтууд дээр үндэслэн арга хэмжээ авч, богино хугацаанд хэрэгжүүлж чадвал асуудлыг шийдэх боломжтой юм.

1. ХҮРТЭЭМЖ

Page 18: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

18 АЛСЫН ХАРАА 2050:

ЗУРАГЛАЛ 4. Хот, хөдөөгийн хүн амын хэтийн төлөв, Монгол. Эх сурвалж ҮСХ

Цэцэрлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэх чухал алхмууд хийгдсэн ч мэдээллийн хүрэлцээгүй байдлаас бэрхшээл үүсч болзошгүй юм. Үндэсний цөөнх болон казах өрхийн хүүхдийн СӨБ-ийн хамрагдалтын түвшин бусад аймгаас харьцангуй доогуур буюу 19 пунктээр доогуур байна. Эх хэл дээрээ СӨБ эзэмших боломжтой байгаа нь бусад орнуудтай харьцуулахад дэвшилттэй. Гэсэн хэдий хос хэлний боловсролын талаарх ойлголтын зөрүүгээс хүндрэл үүсч болзошгүй гэж тайланд үзжээ (Бүлэг 2. Эрх тэгш байдал).18 Алсын хараа 2050-ийн 2.1.15-д хүртээмж, үйлчилгээг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Цэцэрлэгийн сугалаа нь авлигын асуудал үүсгэж болзошгүй байна. Зарим тайланд сугалааны хуваарилалтын ил тод байдлыг хөндөж, элсэлтийг баталгаажуулахад хээл хахууль, авлига, албан тушаал ашигладаг байх магадлалтай талаар дурджээ.

1.2 Ерөнхий боловсролСүүлийн 10 жилийн хугацаанд боловсролын хүртээмжийг хангах стратегийн зорилтууд амжилттай хэрэгжиж, хамрагдалт 98.5% хүрсэн байна.19 Ерөнхий боловсрол нь боловсролын тогтолцоонд хамгийн чухал үе шатанд тооцогддог бөгөөд сүүлийн таван жилийн хугацаанд Монгол Улсын бодлого, төлөвлөлт, хууль тогтоомжид хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр, ялангуяа Боловсролын салбарын дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр 2021-2030-д чухалчилсан байна.

Өнгөрсөн арван жилийн хугацааны хамгийн том ололт бол олон улсын жишигт нийцүүлэн 12 жилийн боловсролын тогтолцоонд шилжсэн явдал юм. 1975 оноос хойш өнөөг хүртэл ерөнхий боловсролын тогтолцоог таван удаа шинэчилсэн бөгөөд 2008 оноос 12 жилийн тогтолцоонд шилжсэн байна. Алсын хараа 2050-ийн 2.1.18, 2.1.19-т хүртээмжийг сайжруулах заалт оржээ.

Ерөнхий боловсрол үнэ төлбөргүй, төрийн өмчийн сургууль давамгайлдаг хэдий ч хувийн хэвшил өргөжиж байна. Улсын хэмжээнд 803 сургуулийн 82% нь төрийн өмчийн, 18% нь төрийн бус өмчийнх байна. Нийт сургуулийн 558 нь хөдөө орон нутагт, 245 нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байна. Төрийн бус өмчийн ихэнх сургууль Улаанбаатар хотод, тэдгээрийн эрэлт ч нийслэлд өндөр байна. 20

18 Сургуулийн өмнөх боловсролын салбарын дүн шинжилгээ, 2019. Хуудас 65.19 Боловсролын стандарт ангилал, ISCED-2011, UNESCO-UIS.20 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, 2019 он. 2018-2019 оны хичээлийн жилийн статистик мэдээ.

0102030405060708090

1950 1960 1970 1980 1990 2000 2010 2020 2030 2040 2050

Хот Хөдөө

0102030405060708090

1950 1960 1970 1980 1990 2000 2010 2020 2030 2040 2050

Хот Хөдөө0

102030405060708090

1950 1960 1970 1980 1990 2000 2010 2020 2030 2040 2050

Хот Хөдөө

Page 19: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

19Боловсролын салбарт эрх тэгш байдал, үр ашиг, үр дүнг нэмэгдүүлэх нь

ЗУРАГЛАЛ 5. Бага боловсролын хамран сургалтын бохир болон цэвэр жин. Эх сурвалж: ҮСХ

ЗУРАГЛАЛ 6. Дунд боловсролын хамран сургалтын бохир болон цэвэр жин. Эх сурвалж: ҮСХ

ЗУРАГЛАЛ 7. Бүрэн дунд боловсролын хамран сургалтын бохир болон цэвэр жин. Эх сурвалж: ҮСХ

Бага боловсролын хамран сургалт өндөр байна. БСШУСЯ-ны статистик мэдээллийн дагуу 2015 онд хамран сургалтын цэвэр жин 96,3%-тай, 5-р анги төгсөлт 94%-тай байв. 2008-2013 онд хамран сургалтын цэвэр, бохир жингийн харьцаа зөрүүтэй байгаа нь 11 жилийн сургалтаас 12 жилийн сургалтын системд шилжсэнтэй холбоотой юм.

Суурь боловсролын хамран сургалт нэмэгдсээр байна. Бага боловсролын нэгэн адилаар суурь боловсролын хамран сургалтын цэвэр ба бохир жин 2008-2013 онд зөрүүтэй байсан нь 11 жилийн сургалтаас 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжсэнтэй холбоотой юм.

Бүрэн дунд боловсролын хамрагдалт нэмэгдсэн. Бүрэн дунд боловсролын хамран сургалтын өсөлт нь хөдөөгийн сургуулиудын хүртээмж нэмэгдсэн болоод хүүхдээ бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх эцэг эхчүүдийн хүсэл эрмэлзлэл нэмэгдсэнтэй холбоотой.

1. ХҮРТЭЭМЖ

95.7 96.8106.4

119.2 119.4 117.0 110.5 103.8 102.8 98.4 98.1 97.684.6

93.0 97.0 98.2 97.3 92.0 96.9 98.3 95.5 95.9 96.2

0.0

20.0

40.0

60.0

80.0

100.0

120.0

140.0

2006/07 2007/08 2008/09 2009/10 2010/11 2011/12 2012/13 2013/14 2014/15 2015/16 2016/17 2017/18

Бохир жин Цэвэр жин

95.8 97.1 103 106.3 106.1 104.4 97.5 96.8 97.2 93.1 97.9 98.582.3 85.4 84.2 86 86.9 87.2 91 92.9 89.9 94.2

84.7

0

20

40

60

80

100

120

2006/07 2007/08 2008/09 2009/10 2010/11 2011/12 2012/13 2013/14 2014/15 2015/16 2016/17 2017/18

Бохир жин Цэвэр жин

95.9 97.4 98.9 91.1 90.6 89.8 82.2 88.2 89.5 84.7 97.4 100.379.8 76.6 69.1 71.7 74.7 76.5 83.6 85.4 81.2 91.4 92.1

0

50

100

150

2006/07 2007/08 2008/09 2009/10 2010/11 2011/12 2012/13 2013/14 2014/15 2015/16 2016/17 2017/18

Бохир жин Цэвэр жин

Page 20: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

20 АЛСЫН ХАРАА 2050:

513557 508598 502240 494261 484878 477073 467918 468370 476676 504070 520201 537740

28948 28948 29818 27805 27335 28336 28205 28652 29140 30985 31752 35012

0

200000

400000

600000

800000

2006/07 2007/08 2008/09 2009/10 2010/11 2011/12 2012/13 2013/14 2014/15 2015/16 2016/17 2017/18

Төрийн өмчийн сургууль Төрийн бус өмчийн сургууль

ЗУРАГЛАЛ 8. Төрийн болон төрийн бус өмчийн сургуулийн хамран сургалт. Эх сурвалж: ҮСХ

Төрийн бус өмчийн сургуулийн хамран сургалт бага зэрэг нэмэгдсэн ч засгийн газраас тогтоосон 10%-ийн зорилтот түвшинд хүрээгүй байна. Төрийн бус өмчийн сургуульд суралцаж буй хүүхэд 12 жилийн хугацаанд 1%-иар өсч, 2015 онд 5.8%-д хүрсэн ч Монголын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд тусгагдсан 10%-ийн зорилтдоо хүрээгүй байна.

Малчдын хүүхдийг бага, дунд боловсролд хамруулахад дотуур байраар хангах чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэр үр дүнтэй байна. Дотуур байр нь гэрээсээ хол амьдардаг малчдын хүүхдэд сургуульд хамрагдах боломжийг олгодог. Засгийн газар 2008-2007 оны хооронд дотуур байрны хүртэмжийг 75%-д хүргэхээр зорилт тавьж, 79 шинэ дотуур байр барьж, дотуур байрны тоог 40,5%-иар нэмэгдүүлжээ. 2000 оноос хойш төрөөс дотуур байрны бүх зардлыг хариуцдаг болсон. Дотуур байрны хүчин чадлыг нэмэгдүүлэх, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэхийн тулд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Дотуур байрны 71,3% нь усны шугам хоолойгүй, 61% нь гадна жорлонтой байна. Алсын хараа 2050-ийн 2.1.19-д сургуулийн дотуур байрны нөхцөл болон суралцагчдын хөгжлийг дэмжих үйл ажиллагааг сайжруулахаар тусгасан байна.

Ерөнхий боловсролын хүртээмжтэй холбоотой сорилтууд

Сургууль завсардсан хүүхэд албан боловсролд эргэж хамрагддаггүй. БСШУСЯ-ны мэдээллээр 2017-2018 оны хичээлийн жилд 6-14 насны 682 хүүхэд сургууль завсардсан байна. Сургуулиас завсардсан шалтгаан нь эрүүл мэнд (32,6%), ядуурал (23,6%), сурах сонирхолгүй (5,1%), хүүхдийн хөдөлмөр (1,3%), шалтгаангүй (37.4%) гэж дурджээ. Статистик мэдээнд үндэслэн сургуулийн гадна байгаа хүүхдийн ихэнх нь (75% буюу 514) сургуульд огт сурч байгаагүй бөгөөд ихэнх нь 6-11 насныхан (68% буюу 462) эзэлж байна. Алсын хараа 2050-ийн 2.1.11-д боловсролын тогтолцооны гадна байгаа суралцагчдад дэмжлэг үзүүлэхээр заажээ.

Хүн амын өсөлтийн төсөөллөөр ойрын жилүүдэд, ялангуяа 2024 оноос ЕБС-ийн хүрэлцээнд нэлээд хэмжээний дутагдал үүснэ. Бага, дунд боловсролын хүртээмжтэй холбоотой тулгамдсан асуудал бол 2030 он гэхэд бага, дунд сургуулийн суралцагчийн тооны өсөлт юм. 2018 оны түвшинтэй харьцуулахад бага, дунд сургуулийн суралцагчийн тоо 2024 онд 56%, 2030 онд 71%-иар нэмэгдэх ажээ.25 Хүн ам зүйн энэхүү өөрчлөлт нь бүлэг дүүргэлт, ээлжийн коэфициентийг улам нэмэгдүүлнэ. Түүнчлэн олон сургуулийн барилгад засвар хийх шаардлагатайн дээр эрүүл ахуй, аюулгүй байдлын стандартыг хангахгүй байна. Алсын хараа 2050-ийн 2.1.12-т тэгш, хүртээмжтэй, чанартай үйлчилгээ үзүүлэх орчныг бүрдүүлж, цэцэрлэг, сургуулийн анги, бүлэг дүүргэлтийг норматив хэмжээнд байлгах зорилтыг дэвшүүлжээ.

21 Монголын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө.22 Түүнчлэн энэ онд хүсэлт гаргасан иргэдийн 90% буюу 34.7 мянган хүүхэд ЕБС-ийн 522 дотуур байранд амьдарч байна. Дотуур байрны гадаа жорлонгийн 42% нь 70 м-ээс хол зайд байрладаг (БСШУЯ, 2019 он). Эдгээрийг хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахдаа анхаарч үзэх хэрэгтэй. Боловсрол, санхүү, хөрөнгө оруулалт. Хуудас 33.23 Үндэсний Статистикийн хороо.24 Боловсролын салбарын жендэрийн дүн шинжилгээ: Хөвгүүдийн боловсролд анхаарах нь 2019 Хуудас 3525 Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө 2021-2030.

Page 21: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

21Боловсролын салбарт эрх тэгш байдал, үр ашиг, үр дүнг нэмэгдүүлэх нь

ЗУРАГЛАЛ 9. 2030 он хүртэлх сургуулийн насны хүн амын өсөлтийн хэтийн төлөв (анги, мянган хүнээр) Эх сурвалж: ҮСХ

26 Швейцарийн хөгжлийн агентлаг.27 Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хууль, 2002. Хуудас 50.28 Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай Монгол улсын хууль, 2002. Хуудас 50.29 МБСТ-ийн мэдээ, 2019

Хот суурин газарт сургууль хол байгаа нь ялангуяа шилжиж ирсэн хүүхдүүдэд бэрхшээл болж болно. Хот суурин газар амьдардаг хүүхдийн гэр, сургууль хоорондын зай хөдөөгийнхөөс арай бага боловч энэ нь мөн адил бэрхшээл үүсгэж байна. Улаанбаатар хотын захын дүүрэгт шилжин ирэгсэд хүүхдээ бага, дунд сургуульд хамруулахын тулд өдөр бүр 7 км зам туулах хэрэг гардаг.26 2019 онд 55 сургуульд 152 автобус үйлчилгээнд гарчээ. Эцэг эхчүүд автобусны үйлчилгээний төлбөр төлдөг бөгөөд зарим тайланд энэ нь хүндрэл учруулж байж болзошгүй гэж дурджээ (Бүлэг 2. Эрх тэгш байдал).

1.3 Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт Мэргэжлийн боловсрол, сургалтын зорилго нь иргэний авьяас, сонирхол, хөдөлмөр эрхлэх хэрэгцээнд тулгуурлан боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг, хандлагад нийцүүлэн мэргэжлийн ур чадвар, боловсрол эзэмшүүлэх, мэргэшлийг дээшлүүлэх, хөдөлмөрийн болон харилцааны соёл төлөвшүүлэхэд оршино27 хэмээн заасан билээ.

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулиар (2002) зохицуулагддаг тус салбарт хэд хэдэн удаагийн шинэчлэл хийгджээ. ТМБС нь мэргэжлийн боловсролын сургалт, техникийн боловсролын сургалт, мэргэжлийн сургалт гэсэн хэв шинжтэй. ТМБС-ын нийт суралцагчийн 77% нь мэргэжлийн боловсролын хөтөлбөрт, 18% нь техникийн боловсролд, 5% нь мэргэжлийн ур чадварын гэрчилгээ авахаар сурч байна.28 2018 оны байдлаар төрийн өмчит болон төрийн бус өмчийн 86 МСҮТ үйл ажиллагаа явуулж байна. Албан ёсны боловсролоос гадна мэдлэг, чадварыг албан бус богино хугацааны сургалтаар дамжуулан өгч, иргэдэд насан туршдаа суралцах боломж олгодог. 560 байгууллага богино хугацааны сургалт зохион байгуулдаг бөгөөд эдгээр нь магадлан итгэмжлэгдээгүй боловч албан бус боловсролоор чадамжийн сургалт зохион байгуулж байна (Бүлэг 3. Үр ашиг ба чанар хэсгээс дэлгэрэнгүй харна уу.).29

1. ХҮРТЭЭМЖ

74.670.6

64.668.5

62.955.7

46.7 44.1 43 42.9 43.5 45.5

79.9 80.3 80.8 81.3 81.6 8377 73.9

78.5 78 81.2 79.8

0

10

20

30

40

50

60

70

80

90

ЕБС 1‐р анги

ЕБС 2‐р анги

ЕБС 3‐р анги

ЕБС 4‐р анги

ЕБС 5‐р анги

ЕБС 6‐р анги

ЕБС 7‐р анги

ЕБС 8‐р анги

ЕБС 9‐р анги

ЕБС 10‐р анги

ЕБС 11‐р анги

ЕБС 12‐р анги

2018 2025 2030

Page 22: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

22 АЛСЫН ХАРАА 2050:

42798 42797 4267540134

35831 3703933525 32896 31572

2914525707 26445

9273 9901 11103 10989 10124 10594

2013‐2014 2014‐2015 2015‐2016 2016‐2017 2017‐2018 2018‐2019

Суралцагчид Үүнээс төрийн өмчийн Хувийн өмчийн

ТМБС нь 2000 оноос хойш хөдөлмөрийн шинэ зах зээлд олон төгсөгчийг бэлтгэж, улсын эдийн засгийн өсөлтөд чухал хувь нэмэр оруулжээ. Зах зээлийн өөрчлөгдөж буй хэрэгцээнд суурилан 2004-2010 онд хийгдсэн шинэчлэлээр хөтөлбөрт суурилсан сургалт нэвтрүүлсэн. Дэд салбарын шинэчлэл нь ТМБС-ыг олон улсын жишигт нийцүүлж, иргэдийн боловсролыг дээшлүүлж, 1998-2005 онд хийгдсэн салбарыг уян хатан болгох шинэчлэлтэй нийцсэн.30

Тус салбар 2000-аад оноос хойш жигд бус өссөн бөгөөд олон тайланд хамран сургалтад илүү ач холбогдол үзүүлэх шаардлагатай байгааг дурджээ. МБС-ын элсэлт 2013-2016 онд хамгийн өндөр байсан бөгөөд үүнд 2012 оноос хойш олгосон Засгийн газрын тэтгэлэг, хувийн хэвшлийн үйлчилгээ эрхлэгчдийн өсөлт, 1994-1995 оны төрөлтийн түвшин нөлөөлсөн байх магадлалтай гэж үзэж байна. Харин 2016-2017 онд огцом буурсан нь 2016 онд оюутны тэтгэлгийг түр хугацаагаар зогсоосонтой холбоотой гэж үзэж байна. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтээс шалтгаалан МБС-ын байгууллагуудын санал болгох мэргэжил жил бүр өөрчлөгддөг. Эрэлт доогуур мэргэжлээр элсэлт багатай байдаг бөгөөд элсэлтийн чиг хандлагыг тооцоолж, жил жилээр нарийвчлан харьцуулах боломжгүй байна.

Хүн ам сийрэг суурьшдаг Монгол Улсын хувьд МБС бүх бүс нутагт жигд байршсан боловч тэн хагас нь нийслэлд төвлөрчээ. Аймаг бүрт 10-20 мэргэжлээр мэргэжлийн боловсрол олгох 1-2 байгууллага байдаг. МБС-ын байгууллагын тоог хөдөөд нэмэгдүүлэхэд алслагдмал ба хүн амын сийрэг байдал, одоогийн элсэлтийн түвшин нөлөөлж байна. Төрийн өмчит 68 МСҮТ ба 18 Политехникийн коллежийн тэн хагас нь Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг. Хөдөө орон нутагт хамран сургалтын тоо буурсан бол Улаанбаатар хотод нэмэгдэх хандлага ажиглагдаж байна.

ТМБС-ын хүртээмжтэй холбоотой сорилтууд

Хүртээмжийг нэмэгдүүлэх тухай дэд салбарын зорилт хэрэгжээгүй байна. Монголын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд ЕБС завсардсан хүүхдийн 40%-ийг Мэргэжлийн боловсрол эсвэл насан туршийн боловсролоор дамжуулан хувилбарт буюу дүйцсэн сургалтын хөтөлбөрт хамруулах зорилго биелээгүй байна. Дунд анги төгссөн суралцагчид үргэлжлүүлэн ахлах ангид орж суралцах хүсэлтэй байгаа нь МБС-ийн хөтөлбөрт хамрагдах тоо цөөн байгаад нөлөөлж

ЗУРАГЛАЛ 10. ТМБС-ын оюутны тоо, өмчийн хэлбэрээр. МБСТ статистик мэдээлэл, 2019

30 1998 онд Боловсролын салбарыг хөгжүүлэх төслийн хүрээнд МСҮТ-ийн удирдлага, менежментийг сайжруулах, техник, хэрэгсэл, тоног төхөөрөмж, барилга байгууламжийг сайжруулах, сургалтын хөтөлбөрийг илүү боловсронгуй болгох зорилгоор ТМБС-ын үндэсний хөтөлбөрийг боловсруулсан.

Page 23: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

23Боловсролын салбарт эрх тэгш байдал, үр ашиг, үр дүнг нэмэгдүүлэх нь

31 Монгол Улсын боловсролын суурь мэдээллийн тайлан 2019. Хуудас. 86.

байна. Зарим тайланд дурдсанаар суралцагчийн тоогоор санхүүжүүлдэг тогтолцооны улмаас сургуулиуд ахлах ангид олноор нь элсүүлэх сонирхолтой байдаг. МСҮТ-ийн эрэлт нь зах зээлийн чиг хандлагаас ихээхэн хамааралтай байдаг. Эдийн засгийн хямрал, уналтанд орсон жилүүдэд дэд салбар хүнд байдалд ордог.

Судалгаа дутагдалтайн улмаас дэд салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход бэрхшээлтэй байна. Мэдээллийн дутмаг байдал нь тухайн салбарын хувьд байнга давтагддаг бэрхшээл болж байна. Алсын хараа 2050-ийн 2.1.42-т боловсролын салбарын мэдээллийн системийг бүрэн хөгжүүлж, бүх түвшинд хэрэглэх заалт орсон байна. /Бүлэг 4. Үр ашиг ба чанар хэсгээс дэлгэрэнгүй харна уу /

1.4 Дээд боловсрол Алсын хараа 2050 бодлогын баримт бичиг нь боловсролын бүх салбарт хамаарах бөгөөд дээд боловсролын хүртээмжийг хангах талаар тодорхой зорилт тусгаагүй ч 2.1.9-д бүх насны иргэд, нийгмийн салбар бүрийг хамарсан боловсролын уян хатан тогтолцоог бүрдүүлэх тухай заасан нь стандарт, чанарын шаардлагад нийцсэн, тэгш, хүртээмжтэй боловсролын орчныг бий болгох зорилт юм.

Төрийн өмчийн их, дээд сургуулиуд төрийн бус өмчийнхөөс цөөн боловч оюутнуудын 90%-д үйлчилгээ үзүүлж иржээ. 2018 онд төрийн өмчийн 18 ДБСБ үйл ажиллагаагаа явуулснаас 14 нь их сургууль, дөрөв нь дээд сургууль байна. Нийтдээ төрийн бус өмчийн 73 их, дээд сургууль байдаг бөгөөд 21 нь их сургууль, 45 нь дээд сургууль, 7 нь коллеж (3 технологийн) үйл ажиллагаагаа явуулж байна. ДБСБ-ын 19% нь төрийн өмчийнх, нийт суралцагчдын 56% төрийн өмчийн ДБСБ-д суралцаж байна.

Дээд боловсролын эрэлт нэмэгдэж, ялангуяа төрийн өмчийн их, дээд сургууль илүү нэр хүндтэй хэвээр байна. Хөдөө орон нутагт оюутны тоо цөөрч, Улаанбаатар хотод оюутны тоо нэмэгдсээр байна. 2010-2011 оны хичээлийн жилд нийт элсэгчдийн 87% нь Улаанбаатарт суралцаж байсан бол 2018 онд энэ үзүүлэлт 93%-д хүрчээ. Нийслэлээс бусад газарт элсэлтийг нэмэгдүүлэх зорилгоор олон арга хэмжээ авсны дотор нийслэлийн бус их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтын босго оноог 480-аас 420 болгон бууруулав. Энэхүү арга хэмжээний зорилго нь нийслэлийн бус их, дээд сургуульд хамрагдалтыг нэмэгдүүлэх, орон нутгийн сургуулийн чанар, нэр хүндийг дээшлүүлэхэд чиглэсэн байна.31

Тэтгэлэг, бусад төрлийн санхүүгийн дэмжлэгийн хүртээмж багасч, ДБСБ-д санхүүгийн туслалцаа шууд үзүүлэх механизм цөөрч байгаа нь оюутнуудын санхүүгийн чадавхд нөлөөлж байна. Сургалтын төлбөр олон улсын түвшнээс доогуур, тэтгэлэгийн хүртээмж (өмнө нь) хангалттай байсан явдал нь дэд боловсролын хүртээмж болон дууд боловсрол эзэмшихтэй холбоотой зардал бага байхад эерэгээр нөлөөлж байна. Гэвч 2013 оноос 2017 оны хооронд тэтгэлгийн хүртээмж 60%-иар огцом буурсан оюутнуудад нөлөөлж байна. Ялануяа хөдөө орон нутгийн оюутнуудад байр хөлслөх, дотуур байранд амьдрах зардал нөлөөлж байна. БСШУСЯ-ны 2018 оны статистик мэдээгээр хүсэлт гаргасан 12,486 оюутны 11,435 (91,6%) нь дотуур байранд оржээ. Дээд Боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд санхүүгийн төрөд бүрийн үйлчилгээ, авъяасыг дэмжих тэтгэлэг зэрэг санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлэх хэрэгцээ байна.

1. ХҮРТЭЭМЖ

Page 24: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

24 АЛСЫН ХАРАА 2050:

Гадаадад суралцаж байгаа оюутны тоо, ялангуяа засгийн газар хоорондын солилцооны хөтөлбөрт хамрагдах оюутны тоо нэмэгдсээр байна. 2018 онд 4,446 иргэн гадаадад сурахаар өргөдөл гарган, 1,855 (42.7%) нь ярилцлагад орж, 1,376 хүн тэнцсэн байна. 2012-2018 онд нийт 8,088 оюутан засгийн газрын тэтгэлгээр гадаадад суралцаж, 7,181 оюутан Боловсролын зээлийн сангийн зээлэнд хамрагджээ. Зээлийн гэрээ нь оюутныг гадаадад суралцаж ирээд 5-аас доошгүй жил тогтвор суурьшилтай ажиллахыг шаарддаг.

Дээд боловсролын хүртээмжтэй холбоотой сорилтууд Дээд боловсролын байгууллага нийслэлд төвлөрдөг. Жилд дунджаар 30-40 мянган хүүхэд дунд сургууль төгсдөг. Үүний 40% нь Улаанбаатар хотод, 60% нь орон нутагт боловч төгсөгчдийн 91% нь Улаанбаатар хотын сургуулиудад, зөвхөн 9% нь орон нутгийн сургуульд элсэж байна. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал нь их дээд сургуулийн хүртээмж үйлчилгээг орон нутагт тэнцвэртэй хөгжүүлэхийг чухалчилдаг.32 Алсын хараа 2050-д хот, хөдөөгийн ялгааг арилгахад нийгмийн бүхий л үйлчилгээ, түүний дотор боловсролын салбар чухал нөлөөтэй болохыг тусгасан. Энэ дагуу Улаанбаатар хотын төвлөрөл дээд цэгтээ хүрч байгаа энэ үед түүнийг сааруулах алхам хийх, түүний дотор их дээд сургуулийн байршлыг зөвөөр төлөвлөх шаардлагатай.

Тэргүүлэх бус чиглэлээр суралцах хүсэлтэй оюутан төрийн өмчийн сургуульд суралцахад хүндрэлтэй, харин орон нутагт суралцах оюутны хувьд мэргэжлийн сонголт хязгаарлагдмал байна. Төрийн өмчийн их, дээд сургуулиуд зах зээлийн тэргүүлэх чиглэл болох инженер, технологи, байгалийн ухаан, хөдөө аж ахуйн мэргэжлийг нэн тэргүүнд тавьдаг. Хөдөөгийн ихэнх төрийн өмчийн сургууль эдгээр чиглэлийг санал болгодоггүй учир магадлан итгэмжлэгдээгүй төрийн бус өмчийн сургуулиуд зах зээлийн энэ орон зайг нөхөж эхэлж байна (Дэлгэрэнгүйг Бүлэг 3. Үр ашиг ба чанар хэсгээс үзнэ үү).

12 жилийн тогтолцоонд шилжсэн, төрөлт нэмэгдсэн зэрэг хүн амзүйн өөрчлөлт нь ДБСБ-аас уян хатан бодлогыг шаардаж байна. 2006 онд нийт оюутны тоо 142,411 байсан бол 2018 онд 178,295 болж өсчээ. ДБСБ-ууд энэхүү өсөлтийг илүүтэй харгалзах шаардлагатай байна.

1.5 Насан туршийн боловсрол 1990-ээд онд нийгэм, эдийн засгийн эрэлт хэрэгцээтэй уялдан Монгол Улсад насан туршийн боловсролын дэд салбар бий болсон. Боловсролын тухай хуульд “Монгол Улсын боловсролын тогтолцоо нь албан болон албан бус гэсэн тогтолцоотой байх ба албан бус боловсрол нь албан боловсролын гадна байгаа хүн амд зохион байгуулалттайгаар боловсролын үйлчилгээг хүргэнэ” гэж заасан.33 НТБ-ын 354 төв ажиллаж байна. НТБ-д сургууль завсардсан хүүхэд, сурах бололцоогүй өсвөр насныхан болон насанд хүрэгч, лам хувраг, гэрийн эзэгтэй, ажилгүй иргэн, шилжин суурьшигч, эмзэг бүлгийнхэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, боломж хомс хүмүүс хамрагддаг. НТБҮТ-ийн мэдээгээр 2018 онд 7296 суралцагч НТБ-ын үйлчилгээнд хамрагдсан. НТБ-ын үйлчилгээг аймаг, хот, дүүргийн Засаг дарга хариуцдаг.

Насан туршийн боловсролын хүртээмжтэй холбоотой сорилтуудОрон нутагт НТБ-ын үйлчилгээнд хамрагдахад орон зайн алслагдмал байдал бэрхшээл болдог. НТБ-ын үйлчилгээ үзүүлдэг байгууллага бүс нутагт жигд тархсан байршилтай боловч алслагдсан байдаг нь хүртээмжийг бууруулдаг. Улаанбаатар хотын иргэдийн хувьд илүү олон чиглэлээр суралцах боломжтой ч хүн амын нягтралшилтай холбоотойгоор бэрхшээлтэй тулгарч байна.33 Насан туршийн боловсрол дэд салбарын судалгааны тайлан. 2019. Хуудас 10

Page 25: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

25Боловсролын салбарт эрх тэгш байдал, үр ашиг, үр дүнг нэмэгдүүлэх нь

2ЭРХ ТЭГШ БАЙДАЛ

2.1 Хөгжлийн бэрхшээлтэй болон онцлог хэрэгцээтэй суралцагчид

2.2 Орлогоос шалтгаалсан тэгш бус байдал

2.3 Хөдөөгийн суралцагчид

2.4 Үндэсний цөөнх

2.5 Жендэр

2.6 Эрх тэгш байдлын хүрээнд хүрсэн ололт

Page 26: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

26 АЛСЫН ХАРАА 2050:

АЛСЫН ХАРАА 2050. ХҮНИЙ ХӨГЖИЛ

1.5.2. оловсролын сургалтын байгууллагыг цахим хэрэглээнд бүрэн шилжүүлж, бүх насны 2.1.11. Боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй, эрсдэлт бүлгийн суралцагч нэг бүрд шаардлагатай дэмжлэгийг үзүүлж, боловсролд тэгш хамруулна.

2.1.12. Бүх шатны сургалтын байгууллагын барилга байгууламж, дэд бүтцийг сайжруулан, стандарт, чанарын шаардлага хангасан тэгш, хүртээмжтэй, чанартай үйлчилгээ үзүүлэх орчныг бүрдүүлж, цэцэрлэг, сургуулийн анги, бүлэг дүүргэлтийг норматив хэмжээнд хүргэнэ.

2.1.18. Хүүхэд харах үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, 1-2 насны хүүхдийг хамруулах боломжтой болгох эрх зүйн орчныг бүрдүүлж, энэ төрлийн үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагад тавигдах шаардлага, стандартыг батлан, дагаж мөрдүүлнэ.

2.1.19. Сургуулийн дотуур байр, ногоон хөгжлийн байгууламж, спортын болон урлагийн заал, цайны газар, мэдээлэл зүйн сургалтын танхимыг тохижуулж, сургалтын байгууллагын орчны стандартыг хангах, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад зориулсан тохируулгат орчныг бүрдүүлж, цэвэр ус, ариун цэврийн байгууламжийг хүүхэд, хэрэглэгчдэд ээлтэй болгох ажлыг үе шаттайгаар төлөвлөж хэрэгжүүлнэ.

2.1.20. Бага, дунд боловсролын чанарыг дээшлүүлж, сургалтын хөтөлбөр, агуулга, арга зүйд монголын түүх, хэл, соёл, үндэсний өв уламжлал, зан заншил, эх оронч сэтгэлгээ, хувь хүний хөгжил, төлөвшил, хос хэл, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлийг тусган хэрэгжүүлнэ.

2.1.24. Сургуулийн дотуур байрны менежментийг сайжруулан багш нарын ажлын ачааллын 10 хүртэлх хувьд дотуур байранд сурагчдын хөгжлийг дэмжих чиглэлээр хийсэн сургалт, хөгжлийн үйл ажиллагааны цагийг тооцдог байх зохицуулалт хийж, дотуур байрны хүүхэд хамгааллыг сайжруулна.

2. ЭРХ ТЭГШ БАЙДАЛДэлхийн олон орны боловсролын тогтолцоонд тэгш бус байдал байсаар ирсэн бөгөөд энэ нь ядуу, үндэсний цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настан зэрэг маргинальчлагдсан болон эмзэг бүлэгт илүүтэй нөлөөлдөг. Монгол Улсын хувьд малчдын хүүхэд, үндэсний цөөнх, хөвгүүд, ядуу иргэд, болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын асуудал хөндөгдөхөд эрх тэгш байдлын асуултууд урган гарч ирдэг. Бүлэг 1. Хүртээмж хэсэгт хөндсөн асуудлууд дээр суурилан энэ бүлэгт хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид, орлогоос шалтгаалсан тэгш бус байдал, хөдөө орон нутгийн суралцагчид, үндэсний цөөнхийн суралцагчид болон жендэрээс шалтгаалсан эрх тэгш байдлын асуудалд анхаарал хандуулах болно.

Page 27: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

27Боловсролын салбарт эрх тэгш байдал, үр ашиг, үр дүнг нэмэгдүүлэх нь

АМЬДРАЛЫН ЧАНАР БА ДУНДАЖ ДАВХАРГА

3.1.15. Зорилтот бүлгийн өрхийн боловсролгүй, ажил эрхлээгүй өрхийн тэргүүлэгч, насанд хүрсэн гишүүдийг мэргэжилтэй ажилтан болгох бодлогын хүрээнд мэргэжил эзэмшүүлэх, ур чадварыг ахиулах сургалтад хамруулна.

3.1.16. Сургуулийн бага ангид сурч байгаа зорилтот бүлгийн өрхийн хүүхдийн ном, сурах бичгийн түрээсийн тогтолцоо, эргэлтийн сан бүрдүүлэх ажлыг зохион байгуулж, хүүхдийн дүрэмт хувцасны үнийн хөнгөлөлт үзүүлж, дотуур байранд амьдрах хоол, унааны зардлын тодорхой хувийг улсаас төлнө.

3.1.17. Зорилтот бүлгийн өрхийн хүүхдийг цэцэрлэг, сургуульд бүрэн хамрагдах, боловсролтой болох боломжоор хангах, мэргэжлийн, дипломын сургалтын тэтгэлэгт хамруулах замаар ядуурлаас ангид боловсролтой, мэдлэгтэй монгол хүнийг бэлтгэхэд анхаарна.

УЛААНБААТАР БА ДАГУУЛ ХОТ

9.1.1. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, засварлах зэргээр суудлын тоог нэмэгдүүлж бүлэг дүүргэлтийг норматив хэмжээнд хүргэнэ.

9.1.2. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт орчны стандарт мөрдүүлнэ.

Хүртээмжтэй холбоотой асуудлаас гадна онцлог бүлгүүдийн хэрэгцээ,боловсролын өнөөгийн тогтолцоо үүнийг хэрхэн хангаж, суралцагчдад өсөн дэвжих боломж хэр олгож байгаа талаар гүнзгийрүүлэн авч үзэх болно.

2.1 Хөгжлийн бэрхшээлтэй болон онцлог хэрэгцээтэй суралцагчид2018 оны байдлаар Монгол Улсын нийт хүн амын 3.3% буюу 105,730 иргэн хөгжлийн бэрхшээлтэй гэж бүртгэгдсэн байдаг ба тэдгээрийн 33.7% нь нийслэл Улаанбаатарт амьдарч байна.34 Үндэсний хэмжээнд 5 хүртэлх насны хүүхдийн нийгэмшихүй-сэтгэл хөдлөлийн хөгжлийн талаарх нас, хүйсээр ангилсан мэдээлэл байхгүй байна.35 Бага, дунд болон ахлах ангид хөгжлийн бэрхшээлтэй хэчнээн суралцагч элсэн суралцаж байгаа тоо баримт байхгүй байна.36 Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын хамтарсан комисс аймаг, нийслэлийн түвшинд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг илрүүлж, үнэлгээ хийх үүрэгтэй боловч энэ үйлчилгээ хангалттай хэмжээнд явагдахгүй байгааг судалгааны тайлангууд илтгэж байна.37 Түүнчлэн тайлангуудад салбар дундын хамтын ажиллагаа, хүүхдийн онцлог хэрэгцээний эрт илрүүлэлт, оношилгоо, үнэлгээг дэмжих тогтолцоог бэхжүүлэх шаардлагатай байгааг анхааруулж байна.38 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ялгаварлан гадуурхах, дэмжлэг үзүүлэхгүй байх зэрэг нь тэдэнд тулгарч байгаа сорилтуудыг улам төвөгтэй болгож байна.

Хөгжлийн бэрхшээл буюу онцлог хэрэгцээг боловсролын болон хөгжлийн чухал үе шатанд нь илрүүлэхгүй байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй хүн тохирсон үйлчилгээ хүртэж чадахгүй байгааг

34 Боловсролын салбарын дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөө 2019. Хуудас 21.35 Боловсролын салбарын өгөгдөл мэдээллийн боловсруулалтын тайлан. 2019. Хуудас 20.36 Бага боловсролын салбарын дүн шинжилгээ 2019. Хуудас 78.37 Сургуулийн өмнөх боловсролын салбарын дүн шинжилгээ 2019, Хуудас 79.38 Бага боловсролын салбарын дүн шинжилгээ 2019. Хуудас 81

2. ЭРХ ТЭГШ БАЙДАЛ

Page 28: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

28 АЛСЫН ХАРАА 2050:

илтгэж байна. Багшид хандсан сургалт, эцэг эхэд чиглэсэн ойлголт нэмэгдүүлэх нөлөөллийн ажил зэрэг арга хэмжээ хангалтгүй байгаа нь үүний шалтгаан байж болохыг тайлангууд дурдаж байна. Соёлын ойлголт, хэлний бэрхшээл, нийгэмд тогтсон хандлага харилцаанд саад болж байгаагаас үндэсний цөөнх зэрэг нийгмийн маргинальчлагдсан болон гадуурхагдсан бүлгүүдийн дунд нөхцөл байдал илүү хүнд байгаа болохыг тайлангууд онцолж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ердийн цэцэрлэг, сургуульд элсэн суралцах боломжгүй байгаа бөгөөд тэдэнд шаардлагатай сургалт, нөөцийн хүртээмж муу байна. Онцлог хэрэгцээтэй хүүхэд тэднийг дэмжсэн орчинд суралцахын тулд тохирсон сургалтын нөөц хэрэглэгдэхүүн болон бэлтгэгдсэн багш шаардлагатай байдаг. БСШУСЯ оюуны, сонголын болон харааны бэрхшээлтэй хүүхдэд чиглэсэн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг багтаасан журмыг батлан гаргасан хэдий ч хэрэгжилт болон ахицын талаар мэдээлэл ховор байна.39

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ихэвчлэн Улаанбаатарт байх цөөн тооны тусгай сургуульд сурч байна. БСШУСЯ-ны 2018 оны мэдээгээр хөгжлийн бэрхшээлтэй 2,779 хүүхэд суралцаж байгаагийн 1,740 нь тусгай сургуульд суралцаж байна.40 Онцлог хэрэгцээтэй хүүхэд суралцах тусгай зургаан сургууль, хоёр цэцэрлэг зөвхөн нийслэлд байна.

Ердийн сургууль болон тусгай сургуулийн гадна байгаа хүүхдүүд нөөц болон дэмжлэгийн хувьд харилцан адилгүй нөхцөлд байгаа НТБ-ын төвүүдэд суралцаж байна. Аймаг, дүүрэгт НТБ-ын 26 төв, 326 нэгж хувилбарт болон дүйцсэн хөтөлбөрийн сургалт зохион байгуулж байна. НТБ-ын төвд байгаа онцлог хэрэгцээтэй хүүхдийн дунд завсардалтын түвшин өндөр байгаа ба НТБ-ын нэгжүүдэд хүний болон хэрэглэгдэхүүний нөөц хязгаарлагдмал байгааг тайлангууд илтгэж байна.

Сургуулийн өмнөх боловсролХөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн цэцэрлэгт элсүүлэн сургах зохицуулалт Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд 2016 оны нэмэлт өөрчлөлтөөр туссан бөгөөд энэ нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуультай нийцэж байна.41 Хувилбарт сургалт зохион байгуулж байгаа цэцэрлэгт ердийн хүүхдийн нэгэн адил санхүүжилт олгох зохицуулалттай. Багшийн сургалт, хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж зэрэг нэмэлт хэрэгцээг хангах тусгай зохицуулалт байхгүй байна. Тусгай цэцэрлэг нийслэлд хоёр байдаг бөгөөд хөдөө орон нутагт маш цөөн байна.42 Алсын хараа 2050-д “малчдын хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хамран сургалт бага байгаа зэрэг сорилтуудад” чиглэсэн СӨБ-ын хүртээмжид гаргасан ахиц дээр суурилахаар зорьж байна.

Сургуулийн өмнөх боловсрол дахь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хамран сургалтын түвшинд сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд өөрчлөлт гараагүй болохыг тайлангууд илтгэж байна.43

Үндэсний хэмжээнд СӨБ дахь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хамран сургалт улсын дундажаас 21.4%-иар бага байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 70% нь СӨБ-д хамрагдаж байгааг илтгэж байна (нийт хамран сургалт 91% байна). Нийгмийн үйлчилгээ үзүүлэгчид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсролоос илүүтэй эрүүл мэндийн үйлчилгээг нэн тэргүүнд тавих хандлагатай болохыг чанарын судалгаа харуулж байна. Түүнчлэн бага насны хүүхдийн хөгжлийн энэ шатанд нийгмийн дарамт шахалт эсвэл цэцэрлэгт хүүхдийг нь хүлээж авахгүй байх гэсэн айдсаас шалтгаалан эцэг эхчүүд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ гэртээ байлгах хүсэлтэй байдгийг судалгаа харуулж байна.44

39 БСШУС-ын сайдын 2018 оны 8 сарын 6-ны A491 тоот тушаал40 Бага боловсролын салбарын дүн шинжилгээ 2019. Хуудас 73 41 Сургуулийн өмнөх боловсролын салбарын судалгааны тайлан 2019. Хуудас 21.42 Сургуулийн өмнөх боловсролын салбарын судалгааны тайлан 2019. Хуудас 21.43 Боловсролын салбарын дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөө. Хуудас 61.44 Сургуулийн өмнөх боловсролын салбарын дүн шинжилгээ 2019. Хуудас 78

Page 29: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

29Боловсролын салбарт эрх тэгш байдал, үр ашиг, үр дүнг нэмэгдүүлэх нь

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд цэцэрлэгт хүүхдээ өгөхөөс татгалзах эсвэл цэцэрлэгийн зүгээс ачаалал их, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаагүй, орчин бүрдээгүй зэрэг шалтгаанаар элсүүлэхээс цааргалсан байдалтай байгааг зарим тайланд дурдсан байна. Энэ чиглэлээр дараагийн шатны судалгаа хийж энэ нь цэцэрлэг дэх бодит байдалтай хэр нийцэж байгаа болон хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд ямар арга хэмжээ авах талаар судлах шаардлагатай.45

Ерөнхий боловсрол Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хүртээмжтэй холбоотой сорилт ерөнхий боловсролын бүх түвшинд тулгарч байгаа бөгөөд үүнээс шалтгаалан бүрэн хөгжих боломжгүй байна. БСШУСЯ-ны мэдээгээр 2018 онд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 78% нь боловсролын үйлчилгээнд хамрагдаж байв. ЕБС-ийн бүх хүүхдийн хувьд авч үзэхэд энэ тоо 66% байж болохыг бусад тайланд дурдсан байна. Мөн тайланд төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй нийт залуусын тал орчим нь бичиг үсэг үл мэдэгч эсвэл боловсролгүй хэмээн дурджээ.46 БСШУСЯ-аас сүүлийн үед нэлээд арга хэмжээ авсны дотор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ганцаарчилсан сургалтын хөтөлбөрөөр сургалт зохион байгуулах талаарх 2018 оны A155 тоот тушаал багтаж байна. Алсын хараа 2050-д хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр нэлээд үйл ажиллагааг багтаасны дотор 2.1.19-т “хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад зориулсан тохируулгат орчныг бүрдүүлэх”-ээр төлөвлөжээ.

Суурь боловсрол эзэмшээгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо хөдөөд өндөр байна. Суурь боловсрол эзэмшсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо аймаг орон нутгаар ялгаатай байгаа бөгөөд хамгийн бага нь 66% (Архангай) харин хамгийн өндөр нь 90% (Улаанбаатар) байна.47 Үүнээс үзэхэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хувьд хөдөө орон нутагт суурь боловсрол эзэмшихэд илүү саад тулгардаг ажээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллахад багш нарт нэмэлт дэмжлэг, сургалт шаардлагатай байна. Бага ангийн багш нараас авсан судалгаагаар тулгарч байгаа гол сорилт бол ялгаатай хэрэгцээтэй хүүхдийн онцлог, хэрэгцээний талаарх мэдлэг дутмаг байгаа явдал ажээ (74% нь санал нийлж байна, 8.2% нь санал бүрэн нийлж байна). Багш нар мэдлэг, чадвар, арга зүйдээ тулгарч байгаа бэрхшээлийг ялгаатай хэрэгцээтэй хүүхэдтэй ажиллах тусгайлсан арга зүй, ур чадвар эзэмшээгүй, хүүхдийг оношлох, таних, хөгжлийг нь дэмжих, үнэлэх даалгавар, хэрэглэгдэхүүн боловсруулах чадвар дутагдалтай байгаа гэж үзжээ.48

Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт ТМБС хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүртээмжгүй байсаар байна. 2018 оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид ТМБС-д суралцагчдын дөнгөж 5%-ийг эзэлж байна. 2009 оны Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулинд зааснаар Монгол Улсын иргэн бүр эзэмшсэн боловсрол, ур чадварын түвшин, хэрэгцээ, сонирхолд үндэслэн ТМБС-д хамрагдах эрхтэй. Дээр дурдсанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд суурь боловсрол эзэмших боломж хязгаарлагдмал байгаа нь том сорилт болж байна. Тэд нийгмийн амьдралаас олон талаар орхигдсон нөхцөлд тэднийг энэ дэд салбарт оролцуулах нь хүндрэлтэй хэвээр байна.

45 Сургуулийн өмнөх боловсролын салбарын дүн шинжилгээ 2019. Хуудас 78.45 Насан туршийн боловсролын дэд салбарын судалгааны тайлан. 2019. Хуудас 5547 ҮСХ 201848 Бага боловсролын салбарын дүн шинжилгээ 2019. Хуудас 93.

2. ЭРХ ТЭГШ БАЙДАЛ

Page 30: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

30 АЛСЫН ХАРАА 2050:

Онцлог хэрэгцээтэй болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан нэг л байгууллага байгаа нь Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв (СЗСҮТ). СЗСҮТ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэргэжлийн боловсрол олгох сургалтаас гадна дохионы хэлний сургалт, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй ажиллах арга зүйн сургалтыг үндэсний түвшинд зохион байгуулдаг. Эдгээр сургалтыг мэргэжлийн хүмүүсээс гадна эцэг эх, асран хамгаалагчдад зориулан зохион байгуулдаг. Хөдөлмөрт бэлтгэх болон хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаарх сургалтыг мөн зохион байгуулдаг.49

Дээд боловсролБоловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөл (БМИҮЗ) нь дээд боловсролын үйлчилгээний хүртээмж болон чанарыг сайжруулахад чиглэсэн магадлан итгэмжлэлийн тогтолцоог бүрдүүлсэн.50 Хөтөлбөрийн болон урьдчилсан магадлан итгэмжлэлийн шалгуурт хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид чиглэсэн тусгай шаардлага багтсан байна (дэлгэрэнгүйг Бүлэг 3. Үр ашиг ба чанар хэсгээс үзнэ үү). Энэ шалгуурыг ДБСБ-ууд өөрийн болон хөндлөнгийн үнэлгээ, чанарын баталгаажуулалт хийхдээ зайлшгүй харгалзан үзэж хөгжлийн бэрхшээлтэй оюутанд хүртээмжтэй болгох шаардлагатай байдаг. Гэсэн хэдий ч ДБСБ-уудын авсан арга хэмжээний талаарх мэдээлэл хомс байгаагийн зэрэгцээ өнөөг хүртэл энэ талаар хийсэн судалгаануудад асуудал болж ороогүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Боловсролын Зээлийн Сан буцалтгүй тусламжийг хөгжлийн бэрхшээлтэй болон эцэг эх нь хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвараа алдсан оюутанд олгож байна. Ийм төрлийн тэтгэлэг авдаг оюутны тоо буурах хандлагатай байгаа талаар дараах хэсэгт өгүүлэх болно.

Насан туршийн боловсрол НТБ-ын төвд дүйцсэн хөтөлбөрөөр суралцаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тоо анги ахих тусам буурч байна. Дэд салбарт хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тоонд маш бага өөрчлөлт гарсан. Харин Улсын Их Хурлын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаарх 46-р тогтоолоор 2018 оноос эхлэн НТБ-ын төвүүдэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд бага, дунд боловсролын дүйцсэн хөтөлбөрийн сургалт явуулж эхэлсэн. НТБ-ын үндэсний төвийн тайланд дурдсанаар 2018-2019 оны хичээлийн жилд 7296 хүн НТБ-ын 354 төвд сургалтад хамрагдсаны 13% нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна. Хөгжлийн бэрхшээлтэй нийт суралцагчийн 42,1% (393) нь бага боловсрол, 47,2% (440) нь суурь боловсрол, 10,7% (100) нь бүрэн дунд боловсролын түвшинд суралцаж байна. 51

49 Монгол Улсын боловсролын суурь мэдээллийн тайлан. 2019. Хуудас 143.50 Монгол Улсын боловсролын суурь мэдээллийн тайлан. 2019. Хуудас 163.51 Насан туршийн боловсролын дэд салбарын судалгаа 2019.

Page 31: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

31Боловсролын салбарт эрх тэгш байдал, үр ашиг, үр дүнг нэмэгдүүлэх нь

2.2 Орлогоос шалтгаалсан тэгш бус байдалЗГ-ын тодорхойлсноор ядуу болон бага орлоготой бүлэгт багтаж байгаа гэдэг нь ядуурлын шугамаас доогуур амьдарч байгааг илэрхийлнэ гэснийг энэхүү тойм тайланг нэгтгэхэд ашигласан эх тайлангуудад тайлбарласан. 2016 оны мэдээгээр нийт хүн амын 29.6%, хөдөөгийн хүн амын 35%, нийслэлийн хүн амын 27% нь ядуурлын шугамаас доогуур амьдарч байна.52 Өнөөдөр хөдөөгөөс илүүтэй хот суурин газарт ядуурал их байх магадлалтай байна. Хүн ам хот суурин газар руу хурдацтай шилжиж байгаагаас ядуурал хотжиж ялангуяа нийслэлд ихэсч байгааг тайлангууд дурдаж байна. Нийслэлийн захын дүүрэгт амьдарч байгаа өрхийн гуравны нэг нь шилжин суурьшигчид байгаа бөгөөд нийт шилжин суурьшигч өрхийн 40% нь орлого багатай эмзэг бүлгийнхэн байна.53

52 Монгол Улсын ядууралд нөлөөлж буй гол хүчин зүйлс, Дэлхийн банк. 201753 Сургуулийн өмнөх боловсролын салбарын дүн шинжилгээ 2019 оны 6-р сар. Хуудас 25.54 Боловсролын салбарын дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөө 2021-2030. Хуудас 61.55 Сургуулийн өмнөх боловсролын салбарын дүн шинжилгээ 2019 оны 6-р сар. Хуудас 13.56 Сургуулийн өмнөх боловсролын салбарын дүн шинжилгээ 2019. Хуудас 76

Сургуулийн өмнөх ба ерөнхий боловсролТөрийн өмчийн цэцэрлэг төлбөргүй боловч цэцэрлэгт явахтай холбоотой зардлууд болон ойлголтын зөрүүгээс шалтгаалан ядуу өрхийн хүүхдийн 34% нь л СӨБ-д хамрагдаж байна.54 Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулиар (2008) эцэг, эхээс гарах хоолны зардлыг төрөөс хариуцах болсноор дунджаас доогуур орлоготой өрхийн хүүхдийн хамран сургалтыг хязгаарлаж байсан хүчин зүйлийг арилгасан. Мөн хувилбарт сургалтын үйлчилгээг нэгэн адил төрөөс санхүүжүүлэх явдлыг хуульчилсан.55 Гэвч цэцэрлэгт явахад шаардлагатай улирлын хувцас, унаа, нэмэлт хандив, сургалт хөгжлийн үйл ажиллагаатай холбоотой гарах зардлуудыг эцэг эх хариуцдаг нь орлого багатай өрхөд санхүүгийн дарамт болдог байна.56 ӨНЭЗС-наас үзэхэд өрхөөс СӨБ-д зарцуулж буй нийт зардлын дундаж утга 2012 онд 3,750,000 төгрөг байсан бол 2014 онд 9,100,000 төгрөг, 2016 онд 10,450,000 төгрөг болж нэмэгджээ. Алсын хараа 2050-д 1-2 настай хүүхдэд чиглэсэн үйлчилгээг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр тусгасан хэдий ч бага орлоготой өрхөд чиглэсэн тодорхой арга хэмжээг дурдаагүй байна.

АЛСЫН ХАРАА 2050. АМЬДРАЛЫН ЧАНАР БА ДУНДАЖ ДАВХАРГА

Орлогын тэгш бус байдал нь боломжийн тэгш бус байдалд хүргэх эрсдэлтэй байна. Орлогын тэгш бус байдал нэмэгдэхийн хэрээр өндөр төлбөртэй хувийн сургууль, эмнэлэг нэмэгдэж байна. Нөгөө талд нь, орлого багатай өрхийн хүүхдүүд сургууль явахгүй, эмнэлгийн үйлчилгээ, вакцинд хамрагдаж чадахгүй, хоол тэжээлийн дутагдалд орох байдал ажиглагдаж байна. Төрийн орлогын дахин хуваарилалтын оновчтой механизм бүрдэхгүй, сургууль, эмнэлгийн үйлчилгээ зэрэг нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжрахгүй тохиолдолд ядуу өрхөд төрсөн хүүхэд бие бялдар, оюуны мэдлэгийн хувьд боломжийн тэгш бус байдалд орж, улмаар хөдөлмөрийн зах зээл дээр ч өрсөлдөх чадваргүй болохоор байна. Боломжийн тэгш бус байдал нь нийгмийн ялгарлыг бий болгож, орлого өндөртэй бүлгийг гадуурхах, улмаар зөрчилдөөнд ч хүргэх эрсдэлтэй.

2. ЭРХ ТЭГШ БАЙДАЛ

Page 32: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

32 АЛСЫН ХАРАА 2050:

Төрийн бус өмчийн цэцэрлэгийн тоо ялангуяа нийслэлд нэмэгдэж байна. Эдгээр нь хүртээмж болон эрх тэгш байдлын ямар нэгэн нөхцөл, болзолгүйгээр төрөөс санхүүжилт авч байна. Төрийн бус өмчийн цэцэрлэгийн тоо сүүлийн 10 жилд эрс нэмэгдэж, 2005 онд 86 байснаа 2017 онд 538 хүрсэн. 2017 оны байдлаар нийт хүүхдийн 17% л төрийн бус өмчийн цэцэрлэгт хамрагдаж төрийн бус өмчийн цэцэрлэгийн 80% нь хүн амын нягтшил өндөр, төлбөрийн чадвартай хүн ам төвлөрсөн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байна. Үндэсний түвшинд нэг талдаа өндөр төсөвтэй, анги дүүргэлт багатай, нийслэлд байршилтай онцгой хувийн хэвшлийн цэцэрлэг нөгөө талдаа анги дүүргэлт ихтэй, хязгаарлагдмал нөөцтэй хөдөөгийн төрийн өмчийн цэцэрлэг гэсэн хоёр тусдаа СӨБ-ын тогтолцоо бий болох эрсдэл байна. СӨБ-д үзүүлэх дэмжлэг ялангуяа эрх тэгш байдлыг хангах, эмзэг бүлгийнхний хүртээмжийг нэмэгдүүлэх ямар нэг нөхцөл болзлыг тавихгүйгээр төрийн бус өмчийн цэцэрлэгт төрөөс санхүүжилт өгч байгааг эргэн харах нь зүйтэйг зарим оролцогч тал сануулж байна.57 2018 оны байдлаар Улаанбаатар хотын төрийн бус өмчийн цэцэрлэг сард дунджаар 50.000-350.000 төгрөгийн төлбөр эцэг эх, асран хамгаалагчдаас авч байна. Энэ нь тухайн цэцэрлэгийн байршил, эцэг эхчүүдийн өрхийн орлогоос ихээхэн шалтгаалдаг.58

Улаанбаатар хотод цэцэрлэгт элсүүлэхэд ашиглаж буй сугалаа нь МХТ хүртээмжгүй, эсвэл МХТ-ийн боловсролгүй хэсгийг ялгаварлан үлдээх магадлалтай. Түүнчлэн элсэлтийн зохион байгуулалт, үүнд нь авлигын шинжтэй үйлдэл байж магадгүй талаар талууд санаа зовниж байна (Бүлэг 1. Хүртээмж хэсгийг үзнэ үү).

Орлогын түвшнээр нь авч үзэхэд хамгийн ядуу өрхийн хүүхэд бага дунд боловсролын гадна үлдэх эрсдэлтэй байна. Төрийн бус өмчийн сургуулийн суралцагчдын сурлагын дундаж үзүүлэлт төрийн өмчийн сургуулийнхаас харьцангуй өндөр байна. Үүний шалтгаан нь бүлэг дүүргэлт болон нөөц, хэрэглэгдэхүүний хүртээмжтэй холбоотой байх магадлалтай (Бүлэг 3. Үр ашиг ба чанар хэсгээс илүү дэлгэрэнгүй үзнэ үү). Төрийн бус өмчийн сургуулийн суралцагчдын эзлэх хувь 2009 онд 5.3%-иас 2018 онд 6.1%59 болж өссөн авч бага орлоготой өрхийн хүүхдэд төрийн бус өмчийн сургуульд суралцахад дэмжлэг үзүүлэх тэтгэлэг байгаа эсэх талаар баримт нотолгоо байхгүй байна.

ЗУРАГЛАЛ 11. Өрхийн СӨБ-д зарцуулж буй зардал. Эх суравлж: СӨБ-ын салбарын дүн шинжилгээ 2019.

57 Сургуулийн өмнөх боловсролын салбарын дүн шинжилгээ 2019. Хуудас 9358 Сургуулийн өмнөх боловсролын салбарын судалгааны тайлан 2019. Хуудас 15.

9,000,000

8,000,000

7,000,000

6,000,000

5,000,000

4,000,000

3,000,000

2,000,000

1,000,000

0

3,000,000

Цэцэрглэгийн төлбөр Бичгийн хэрэгсэл, сургалтын материал Хоолны мөнгө

1,000,000 1,000,000

9,000,000

450,000

5,400,000

2,700,000

540,000

2012 2014 2016

250,000

Page 33: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

33Боловсролын салбарт эрх тэгш байдал, үр ашиг, үр дүнг нэмэгдүүлэх нь

59 Бага, дунд боловсролын дэд салбарын судалгааны тайлан. Хуудас 73.60 Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын судалгааны тайлан 2019. Хуудас 6261 Дээд боловсролын дэд салбарын судалгааны тайлан. Хуудас 8162 Дээд боловсролын дэд салбарын судалгааны тайлан. Хуудас 50

Алсын хараа 2050-д ядуу өрхийн хүүхдийн боловсролыг дэмжих нэлээд тооны арга хэмжээ төлөвлөсөн байна. Хэрэгжүүлэх үйл ажиллагааны 3.1.16-д зорилтот бүлгийн өрхийн хүүхдийн ном, сурах бичгийн түрээсийн тогтолцоо, эргэлтийн сан бүрдүүлэх ажлыг зохион байгуулж, хүүхдийн дүрэмт хувцасны үнийн хөнгөлөлт үзүүлэхээр заасан бол 3.1.17-д зорилтот бүлгийн өрхийн хүүхдийг цэцэрлэг, сургуульд бүрэн хамрагдах, боловсролтой болох боломжоор хангахаар заажээ.

Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт ба дээд боловсролТөрөөс ТМБС-д суралцагчдад сар тутам мөнгөн тэтгэлэг олгож дэмжиж байгаа ба дийлэнх суралцагч сургалтын төлбөр төлдөггүй. Суралцагчдын 74% нь үнэ төлбөргүй, 5% нь ажил олгогчийн зардлаар, 20% нь төлбөр төлж сурч байна.60 ТМБС-ын суралцагчид сар бүр олгох мөнгөн тэтгэлгийг 2016 онд түр зогсоосон нь суралцагчийн тоо огцом буурахад хүргэсэн. Ийм төрлийн арга хэмжээ нь бага орлоготой өрхийн суралцагчид хүндээр тусах нь тодорхой харагдаж байна. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд суралцагч үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагад дадлагын ажил хийхдээ хөдөлмөрийн хөлс авч болох боломжийг бүрдүүлж өгсөн нь суралцах хугацаандаа эцэг эх, асран хамгаалагчаасаа дэмжлэг авах боломжгүй суралцагчдад томоохон дэмжлэг болж байна. Алсын хараа 2050-д ЗГ-аас зорилтот бүлгийн өрхийн боловсролгүй, ажил эрхлээгүй өрхийн тэргүүлэгч, насанд хүрсэн гишүүдийг мэргэжил эзэмшүүлэх, ур чадварыг ахиулах сургалтад хамруулахаар заасан. 3.1.15-д заасан энэхүү үйл ажиллагааг хүн амын амьдрах нөхцөлийг дээшлүүлэх зорилтын хүрээнд дэвшүүлжээ.

Дээд боловсролын хамрагдалтад санхүүгийн бэрхшээл гол сорилт болдог бөгөөд ялангуяа нийслэлд ирж нэмэлт байрны зардал төлдөг нь оюутнуудад илүү хүндрэл учруулдаг. 2018-2019 оны хичээлийн жилийн байдлаар бакалаврын сургалтын жилийн төлбөр дунджаар төрийн өмчийн сургуульд 2,149,800 MNT бол төрийн бус өмчийн сургуульд 2,316,800 төгрөг байна. 2017-2018 оны хичээлийн жилийн мэдээгээр дээд боловсрол эзэмшихээр суралцсан нийт оюутны 71,4% нь хувийн зардлаар суралцаж, 24,6% нь төрөөс ямар нэг хэлбэрээр санхүүгийн дэмжлэг авчээ. Төрөөс санхүүгийн дэмжлэг авч байгаа хамгийн том хэсэг нь төрийн албан хаагчдын хүүхэд (43%) байна.61 Сургалтын төлбөр олон улсын түвшнээс харьцангуй доогуур, зээл тусламжийн хүртээмжтэй байдал нь санхүүгийн дарамтыг бууруулах нөхцөлийг бүрдүүлэх боломжтой.62

Ядуу өрхийн хүүхэд дээд боловсрол эзэмшихэд зориулсан санхүүгийн дэмжлэг бага байна. Сургалтын төрийн санг элсэлтийн шаардлагыг хангасан боловч сургалтын төлбөрөө төлөх боломжгүй оюутнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор 1993 онд байгуулсан. Өнөөдөр санхүүжилтын гол эх үүсвэр нь хөнгөлөлттэй зээл болон тэтгэлэг олгодог Боловсролын зээлийн сан байна. Буцалтгүй тусламжийг бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй, эцэг эх нь хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвараа алдсан бол, мөн нэг гэр бүлээс 3 оюутан зэрэг суралцаж байгаа тохиолдолд олгодог. Гэсэн хэдий ч тэтгэлэг авч байгаа оюутны тоо буурч байна.

2. ЭРХ ТЭГШ БАЙДАЛ

Page 34: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

34 АЛСЫН ХАРАА 2050:

Багш бэлтгэдэг төрийн өмчийн их, дээд сургуульд амжилттай суралцаж байгаа хөдөө, орон нутагт багшлах дадлага гүйцэтгэх суралцагчид тухайн сургуулийн нэг жилийн сургалтын төлбөрийн 30%-тай тэнцэх хэмжээний амьжиргааны зардлыг олгох болсон. 2018-2019 оны хичээлийн жилд хөдөө орон нутагт багшлах дадлага хийсэн МУБИС-ийн 380 оюутан энэ тэтгэлгийг авсан байна.63

Бага орлоготой өрхийн суралцагчид чиглэсэн нэмэлт тэтгэлэг байгаа боловч тэдгээр нь нэлээд өрсөлдөөнтэй байна. ДБСБ-т элсэн суралцсан 18-24 насныхны дөнгөж 10% нь хамгийн ядуу бүлгийн өрхөд харъяалагдаж байгаа бол энэ хувь хамгийн чинээлэг бүлгийн өрхийн хувьд 88% байна.64 Аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус байгууллага болон иргэд тодорхой нөхцөл, болзол хангасан суралцагчид тэтгэлгийн болзол, нөхцөлийг тогтоон өөрийн нэрэмжит тэтгэлэг олгож байгаа. Үүнд Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг, Хаан болон Голомт банк, Зориг сан, Оюу Толгой, Монголын Оюутны холбоо, Швейцарын хөгжлийн агентлаг багтаж байна.

2.3 Хөдөөгийн суралцагчидЭнэхүү тайлангийн хүрээнд сум, баг болон бусад алслагдсан нутагт амьдарч буй суралцагчдыг хөдөөгийн суралцагчид хэмээн тодорхойлж байна. Хот суурин газар гэдэгт аймгийн төв болон нийслэлийг хамруулж ойлгоно. Монгол Улсын хүн амын томоохон хэсгийг малчид эзэлдэг (хэд хэдэн эх сурвалжид дурдсанаар 25%-40%). Түүнчлэн ажлын шаардлагаар шилжих шаардлагатай болдог барилга, уул уурхай зэрэг салбарт ажилладаг хүмүүс нэлээд их хувийг эзэлдэг. Хэдийгээр энэ хэсэгт хөдөөгийн хүн амын боловсролын хүртээмжид тулгарч буй сорилтуудыг ерөнхийлөн авч байгаа хэдий ч эдгээр сорилтын ихэнх нь малчин өрхөд илүүтэй тулгарч байна. Монгол Улсад тулгараад байгаа хот хөдөөгийн ялгааг харгалзан энэ асуудлын хамрах хүрээг өргөжүүлэх нь зүйтэй.

он Хөнгөлөлт-тэй зээл

Буцалтгүй тусламж

Олимпиад шагнал

Нэн ядуу өрхөөс

суралцагч

Малчин өрхөөс

суралцагч

3 хүүхэд зэрэг

суралцагчБүгд дүн

2006 8460 2377 139 12156 4808 941 288812007 7782 2418 138 11523 4167 897 269252008 7048 2424 113 11117 3021 565 242882009 7319 2361 173 11242 2757 380 242322010 7280 2612 200 11606 2613 236 245472011 6013 2416 230 10876 2212 67 218142012 3381 3462 0 0 0 0 68432013 5849 8840 0 0 0 0 146892014 4421 5088 0 0 0 0 95092015 1985 5273 0 0 0 0 72582016 1830 5415 0 0 0 0 72452017 0 5830 0 0 0 0 5830Нийт 61368 48516 993 68520 19578 3086 202061

ЗУРАГЛАЛ 12. Зээл, тусламжид хамрагдсан оюутны тоо. Эх сурвалж: Дээд боловсролын дэд салбарын судалгааны тайлан

63 Бага боловсролын салбарын дүн шинжилгээ 2019. Хуудас 32.64 Монгол Улс: Төсвийн зарцуулалтын тойм судалгаа. Хуудас 112.

Page 35: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

35Боловсролын салбарт эрх тэгш байдал, үр ашиг, үр дүнг нэмэгдүүлэх нь

Хот-хөдөөгийн тэгш бус байдал нь боловсролоос авахуулаад нийгмийн бүхий л үйлчилгээнд нөлөөлөх учраас Алсын хараа 2050-д салбар дамнасан асуудал болгон тусгасан. Улаанбаатар хот төвлөрлийн дээд цэгтээ хүрч байгаа бөгөөд Алсын хараа 2050-д засаг захиргаа болон боловсролын гол үйлчилгээний хүрээнд төвлөрлийг сааруулах асуудлыг дэвшүүлсэн байна.

Боловсролын түвшин ахих тутам хот, хөдөөгийн хүн амын боловсролын ялгаа нэмэгдэж байна. Хүн ам, орон сууцны 2010 оны тооллогын дүнгээр бичиг үсэг үл мэдэх болон боловсролгүй хөдөөгийн хүн амын эзлэх хувь хотын хүн амынхаас 2.7 дахин их байна. Харин хот суурин газар амьдарч байгаа дээд боловсролтой хүн амын эзлэх хувь хөдөөгийнхөөс 3.3 дахин их байна.65 СӨБ-д малчдын хүүхэд боловсролын үйлчилгээний гадна байгаа гол бүлэг байна. Энэнхүү асуудлыг Бүлэг 1. Хүртээмж хэсэгт дэлгэрэнгүй тайлбарласан хэдий ч хувилбарт сургалтаар дамжуулан энэ бүлгийн хүүхдэд хүртээмжийг нэмэгдүүлэх ихээхэн хүчин чармайлт гаргасныг тэмдэглэх нь зүйтэй.66

Сурлагын амжилтын дундаж үзүүлэлтээр жагсаавал хөвгүүд, охидын аль алины хувьд Улаанбаатар хотын сургуулиуд хамгийн өндөр байгаа үүний дараа аймгийн төвийн сургуулиуд эцэст нь сумын сургуулиуд байна. Сурлагын амжилтын ангилсан мэдээллээс үзэхэд хот, хөдөөгийн сургуулиудын хооронд сурлагын амжилтын ялгаа байгаа ба хөдөөгийн суралцагчид хотын суралцагчдаас сурлагаар хоцорч байна. Нийгэм эдийн засгийн бүлгээр нь авч үзвэл малчдын болон үндэсний цөөнхийн хүүхдийн сурлагын амжилт бусад бүлгийнхээс доогуур байна. Жишээлбэл 2017 онд хийгдсэн Бага ангийн унших чадварын болон Бага ангийн математик тооллын чадварын шалгалтуудад үндэсний цөөнх казах хүүхдүүдийн үзүүлэлт унших чадвараар 5% доогуур, математикт 10% доогуур байна.

Малчин эцэг эхчүүд хүүхдэдээ боловсрол олгохын тулд хүндхэн шийдвэр гаргах шаардлага тулгарч байна. Үүнд: 1. Хүүхдээ 6 настайд нь сургуулийн дотуур байранд явуулж жилийн 9 сарын хугацаанд бүрэн болон хэсэгчилсэн хугацаагаар хүүхдээсээ тусдаа байх; 2. Хүүхдээ сургуульд суулгахын тулд эцэг нь малаа маллан үлдэж эх нь 6-8 насны хүүхдээ даган сумын төв рүү нүүх; 3. Хүүхдээ сумын төвд хамаатныдаа суулгах; 4. Хүүхдээ 7 эсвэл 8 нас хүртэл нь сургуульд элсэхийг нь хойшлуулах. Энэ бүхэн нь малчдын хүүхдийг сургуульд элсэх, үргэлжлүүлэн суралцахадад нөлөөлөх хүндхэн сонголт юм.

Сургууль завсардалт хөдөө аж ахуй голлосон бүс нутагт өндөр байна. Бүлэг 3. Үр ашиг ба чанар хэсэгт тайлбарласнаар сургуульд элсэхгүй байх болон сургууль завсардах явдал улсын хэмжээнд ижил түвшинд биш байгаа бөгөөд хөдөөгийн хүүхэд бага, дунд боловсролд хамрагдахгүй байх эсвэл төгсөхгүй байх магадлал өндөр байна. Аймгийн түвшинд Завхан, Увс, Баян-Өлгий аймагт сургууль завсардалт өндөр байгаа нь энэ асуудал зөвхөн ядууралтай холбоотой биш мөн хөдөө аж ахуйн салбарын талаарх хандлага болон дотуур байрны хүрэлцээ тааруу байгаатай холбоотойг илтгэж байна.67

2.4 Үндэсний цөөнхМонгол Улсын хувьд үндэсний цөөнхийн казах болон тува бүлгийнхэн боловсролын салбарын тогтолцоонд бүхэлд нь тааруу үр дүнтэй суралцаж байна. Үндэсний хэмжээнд албан ёсны статистикаар үндэсний цөөнх, хэл, соёлын ялгаатай бүлгийн хүүхдийн бага боловсролд хамрагдалт болон сурлагын амжилтын үнэлгээний талаар тусгайлан цуглуулсан мэдээлэл байхгүй ба сурлагын амжилт тааруу байгаа нь тэднийг дараагийн шатны боловсролд дэвшихгүй байх болон хөдөлмөрийн

65 Насан туршийн боловсролын дэд салбарын судалгаа 2019. Хуудас 2466 Сургуулийн өмнөх боловсролын салбарын судалгаа. Хуудас 16.67 Бага, дунд боловсролын дэд салбарын судалгааны тайлан. 2019. Хуудас 19.

2. ЭРХ ТЭГШ БАЙДАЛ

Page 36: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

36 АЛСЫН ХАРАА 2050:

зах зээлийн гадна үлдэх нөхцөлийг нэмэгдүүлж байна.68 0-14 насны нийт хүүхдийн 5% нь казах хүүхэд байна. Баян-Өлгий аймагт СӨБ-ын хамран сургалт 60.7% байгаа нь улсын дундажаас (79.8%) доогуур бөгөөд казах өрхийн хүүхдийн СӨБ-д хамрагдалт бусад аймгаас харьцангуй бага буюу 19%-иар доогуур байна.69 Боловсролын хүрээлэнгийн Үндэсний цөөнх болон гадаад дахь монгол хүүхдийн боловсролын судалгааны сектор (ҮЦГМХБСС) хос хэлээр сургалт явуулдаг сургуулийн хоёр хичээлээр сургалтын үр дүнг судалсан байна. Суралцагчдын тува, казах хэлний сорилын гүйцэтгэл 2013 оныхоос ахисан үзүүлэлттэй байгаа боловч монгол хэлний хувьд буурсан үзүүлэлттэй байна.70

Үндэсний болон хэлний цөөнхийн өөр өөр бүлгийн хүүхдийн боловсролыг дэмжих нөөц ховор байна. Монгол Улсын иргэн бүр өөрийн төрөлх хэлээр боловсрол эзэмших эрхтэйг хуульчилсан. ҮЦГМХБСС-ээс хийсэн судалгаанд өөр хэл, соёлтой үндэсний цөөнхийн хүүхдэд тохирсон сургалтын хөтөлбөр байхгүй байгааг онцолж байна. Өнөөг хүртэл 1-5-р анги болон хэлний 23 сурах бичгийг казах хэлнээ орчуулсан бол 1-4-р ангийн дөнгөж 4 сурах бичиг л тува хэлнээ орчуулагджээ.71 Эдгээр бүлгийн хувьд хүүхэд онцлог хэрэгцээтэй бол сорилт илүү хүндэрч байна. Алсын хараа 2050-ийн 2.1.20-д сургалтын агуулга, арга зүйг сайжруулах хос хэлийг нэвтрүүлэх арга хэмжээг тусгажээ.

Боловсролын чанарын шинэчлэлийн төслөөс (БЧШТ) бага ангийн суралцагчдын унших болон математик, тоо тооллын чадварыг хөгжүүлэх, хоёр хэлээр сургалт зохион байгуулж байгаа сургуулийн багшийн мэрэгжлийг дээшлүүлэх ажлыг зохион байгуулсан нь сайшаалтай. БЧШТ-өөс үндэсний цөөнхийн хүүхдэд хичээл заадаг багш нарын Монгол хэлний чадварыг дээшлүүлэх сургалт, үндэсний цөөнхийн хүүхдэд заадаг Монгол хэлний хөтөлбөрийг сайжруулах, мөн үндэсний цөөнх хүүхдийн эх хэлний унших чадаврыг дэмжих зэрэг олон үйл ажиллагаа санаачлан хэрэгжүүлсэн байна.

БЧШТ-ийн хүрээнд зохион байгуулагдсан үйл ажиллагааг эс тооцвол хос хэлний үр дүнтэй боловсролын талаарх ойлголт хязгаарлагдмал байгаа нь үндэсний цөөнхийн хүүхдийн онцлог хэрэгцээ хангагдахгүй байх, соёлын хувьд нийцтэй хэрэглэгдэхүүн дутмаг байх нөхцөлд хүргэж байна.72 ҮЦГМХБСС-ээс хийсэн судалгаанаас үзэхэд багшийн хөгжил болон сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хомс байдал казах болон тува хүүхдийн сурлагын амжилт тааруу байгаад нөлөөлж байна. Багш бэлтгэх их дээд сургуулийн хувьд хос хэл болон олон хэлний боловсролын багш бэлтгэж ирсэн туршлага хомс, мэргэжил дээшлүүлэх сургалтад энэ асуудлыг анхаарахгүй байна.

Дээд боловсрол дахь үндэсний цөөнх суралцагчийн тоон мэдээлэл олдоогүй боловч тэдний төлөөлөл бага байгааг тайлангууд илтгэж байна. 2017 онд цаатан иргэдийн элсэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Хөвсгөл аймагт тусгай квот бий болгосон. Одоогоор Хөвсгөл аймгийн Цагааннуур сумаас 11 цаатан хүүхэд ДБСБ-т элсэн сургалтын төрийн сангаас сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж авсан байна. Тухайн орон нутгийн зүгээс багш, эмч гэх мэт мэргэжилтэн бэлтгэх сургалтад цаатан иргэдийг хамруулах захиалга өгөх зэрэг боломжийг бүрдүүлсэн байна.73 Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1.12-т аймаг, нийслэлийн засаг дарга “үндэсний цөөнхийн боловсрол эзэмших, соёл, зан заншлаа өвлөх, сургуулийн орчинд төрөлх хэлээрээ харилцах нөхцөлийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах”-ыг зааж өгсөн.

68 Бага боловсролын салбарын дүн шинжилгээ 2019. Хуудас 8469 Сургуулийн өмнөх боловсролын салбарын дүн шинжилгээ 2019. Хуудас 80.70 Бага боловсролын дүн шинжилгээний тайлан 2019. Хуудас 85.71 Бага, дунд боловсролын дунд салбарын судалгааны тайлан. 2019. Хуудас 179.72 Сургуулийн өмнөх боловсролын салбарын дүн шинжилгээ 2019. Хуудас 8073 Дээд боловсролын дэд салбарын дүн шинжилгээ. 2019. Хуудас 47.

Page 37: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

37Боловсролын салбарт эрх тэгш байдал, үр ашиг, үр дүнг нэмэгдүүлэх нь

2.5 ЖендэрБоловсролын тухай хуульд боловсролын салбарт жендэрийн тэгш байдлыг хангах талаар тэр дундаа сургуулийн өмнөх, бага, дунд, мэргэжлийн болон дээд боловсрол эзэмших, мэргэжлийн сургалт болон давтан сургалтад хамрагдах, тэтгэлэгт хамрагдах, мэргэжлийн зөвлөгөө авах тэгш эрх, тэгш боломжоор хангах талаар тодорхой заасан. Түүнчлэн боловсролын сургалтын байгууллага нь жендэрийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх сургалт хийх үүрэгтэй аж.74

Ерөнхий боловсролЖендэрийн тэгш бус байдал дунд боловсролоос эхэлж боловсролын түвшин ахих тусам нэмэгдэж байна. Цэцэрлэг болон бага ангийн хамран сургалтын түвшин хоёр хүйсийн хувьд ижил өндөр байна. Хот-хөдөzzzzxcbhn,nmkөгөөр нь ялгаж үзэхэд жендэрийн зөрүү сумын түвшинд хамгийн өндөр, түүний дараа аймгийн төв, эцэст нь Улаанбаатар хот байна. Жендэрийн тэнцвэртэй байдлын индекс зүүн бүсэд хамгийн өндөр буюу улсын дундаж болох 2,39-тэй тэнцүү байна.

74 Боловсролын салбарын жендерийн дүн шинжилгээ: Хөвгүүдийн боловсролд анхаарах нь, 2019. Хуудас 19.75 Боловсролын салбарын жендерийн дүн шинжилгээ: Хөвгүүдийн боловсролд анхаарах нь, 2019. Хуудас 45.76 Боловсролын салбарын жендерийн дүн шинжилгээ: Хөвгүүдийн боловсролд анхаарах нь, 2019. Хуудас 49.

Баруун Хангай Төвийн Зүүн Нийслэл Нийт 3,870 3,016 3,997 718 146,027Эмэгтэй 2,607 2,177 2,410 555 85,803Эрэгтэй 1,263 839 1,587 163 60,224Жендерийн тэнцвэртэй байдлын индекс 2.06 2.59 1.52 3.4 1.42

Дунд болон ахлах ангийн түвшинд ядуу өрхийн болон хөдөөгийн хөвгүүд сургуулийн гадна байх магадлал өндөр байна. Ахлах ангийн түвшинд зүүн аймгийн (хөвгүүд 29,1% бол охид 6,7%) эсвэл багийн (хөвгүүд 31,6% бол охид 8,9%) эсвэл ядуу өрхийн (хөвгүүд 36,4% бол охид 9,1%) хөвгүүд сургуулийн гадна байх магадлалтай.75 Мэргэжлийн болон дээд боловсролтой хөдөөгийн эмэгтэй хүн амын эзлэх хувь хөдөөгийн эрэгтэй хүн амынхаас өндөр байгаа бол бага болон бүрэн бус дунд боловсролтой хөдөөгийн эрэгтэй хүн амын эзлэх хувь эмэгтэйчүүдийнхээс өндөр байна. Энэ нь хөдөөгийн эмэгтэйчүүдийн боловсрол эрэгтэйчүүдийнхээс өндөр байгааг харуулж байна.

5, 9, 12 дугаар ангийн сурлагын амжилтын дүнгээс үзэхэд охид хөвгүүдээс өндөр оноо авч байна. Анги ахих тутам судлагдахуун болон ангиар хүйсийн зөрүү ихэсч байна. Охидын дүн хөвгүүдийнхээс 5 дугаар ангийн Математикийн улсын шалгалтын хувьд дундажаар 3,22 оноо, Монгол хэл 7,53 оноогоор илүү байсан бол 9 дүгээр ангийн Математик 6.74, Монгол хэл 9.67, Байгалийн ухаан 7.69, Нийгмийн ухаан 6.20 онооны зөрүүтэй байв. НТБТ-д суралцагчийн оноо дээр дурдсан онооноос нэлээд зөрүүтэй байгаа нь хөвгүүдийн дийлэнх нь сургуулиас завсардсан, хөгжлийн бэрхшээлтэй охид ердийн сургуульд элсэн орж суралцаж чадаагүйтэй холбоотой болохыг тайлангууд дурдаж байна.76

ЗУРАГЛАЛ 13. Суралцагчдын хүйсийн харьцаа, 2018-2019 (бүсээр). Эх сурвалж: БСШУСЯ-ны статистик мэдээ

2. ЭРХ ТЭГШ БАЙДАЛ

Page 38: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

38 АЛСЫН ХАРАА 2050:

38526

15077

68333322

28551

10857

3142898

0

5000

10000

15000

20000

25000

30000

35000

40000

45000

Техникийн боловсрол Мэргэжлийн боловсрол Мэргэжлийн сургалтБүгд            Эмэгтэй  Бүгд ЭмэгтэйБүгд            Эмэгтэй Бүгд            Эмэгтэй 

Суралцагчид

Хөвгүүд сургуулийн гадна байх магадлал өндөр бөгөөд хөдөө амьдардаг эсвэл ядуу, малчин гэр өрхийн хувьд улам нэмэгдэнэ. Ахлах ангийн насны хүүхдийн дунд охидын 5,1% нь сургуулийн гадна байгаа бол хөвгүүдийн 14,2% байна. Дунд ангийн насны охидын 2%, хөвгүүдийн 6% сургуулийн гадна байна.77 Баруун бүсэд (29%) болон орлого багатай өрхийн хүүхдийн (32,7%) хөдөлмөр эрхлэлт өндөр байна.78 Жендэрийн ялгаа зарим аймагт, тухайлбал мал ихтэй Дорноговь, Баянхонгор аймагт ахлах сургуулийн суралцагчдын дунд хамгийн их байна. Хөвгүүд малчин болохоор сургуулиа орхиж байгаатай холбоотой байж болохыг тайлангуудад тэмдэглэжээ.79

Дүйцсэн хөтөлбөрөөр суралцаж байгаа хөвгүүдийн тоо охидынхоос олон байна. Ахлах ангийн дүйцсэн хөтөлбөрийн дөрвөн суралцагчийн гурав нь хөвгүүд байна. Дүйцсэн хөтөлбөрт хамрагдаж буй хүүхдийн дунд хөвгүүд давамгай байдаг ба 10-аас 19+ бүх насанд хөвгүүд охидоос илүү байна. Энэ байдал бүх аймагт адил байна.80

Боловсролын тухай хуулинд жендэрээр ялгаварлахгүй байх тухай заасан байдаг ч сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт зөрүүтэй байна. Технологийн хичээлийг ЕБС-д заахдаа охид хөвгүүдийг жендэрийн хэвшмэл ойлголтод үндэслэсэн хүйсээр тусгаарласан бүлгээр хувааж орж байна. Жишээлбэл охидод үндэсний хувцас оёх, оёдлын машинаар оёх, хувцас загвар дизайн зэрэг сэдвийг, харин хөвгүүдэд авто болон нисэх загвар, модон эдлэл хийх, цахилгаан угсралт зэрэг сэдвийг зааж байна.81

Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт ба дээд боловсролТМБС-ын бүх чиглэлд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү хамрагдаж байна. Энэхүү ялгаа мэргэжлийн сургалтын хувьд харьцангуй бага байна. Ерөнхийдөө эрэгтэйчүүд нийт элсэн суралцагчдын 59%-ийг эзэлж байна.

77 Монгол Улс: Төсвийн зарцуулалтын тойм судалгаа. Хуудас 11278 Боловсролын салбарын жендерийн дүн шинжилгээ: Хөвгүүдийн боловсролд анхаарах нь, 2019. Хуудас 39.79 Боловсролын салбарын жендерийн дүн шинжилгээ: Хөвгүүдийн боловсролд анхаарах нь, 2019. Хуудас 31.80 Боловсролын салбарын жендерийн дүн шинжилгээ: Хөвгүүдийн боловсролд анхаарах нь, 2019. Хуудас 32.81 Боловсролын салбарын жендерийн дүн шинжилгээ: Хөвгүүдийн боловсролд анхаарах нь, 2019. Хуудас 84.

ЗУРАГЛАЛ 14. ТМБС-ын суралцагчдын тоо, хүйсээр. Эх сурвалж: МБСТ 2019.

Page 39: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

39Боловсролын салбарт эрх тэгш байдал, үр ашиг, үр дүнг нэмэгдүүлэх нь

82 Боловсролын салбарын жендерийн дүн шинжилгээ: Хөвгүүдийн боловсролд анхаарах нь, 2019. Хуудас 64.83 Боловсролын салбарын жендерийн дүн шинжилгээ: Хөвгүүдийн боловсролд анхаарах нь, 2019. Хуудас 107.84 Дээд боловсролын дэд салбарын судалгаа. 2019. Хуудас 43.85 Боловсролын салбарын жендерийн дүн шинжилгээ: Хөвгүүдийн боловсролд анхаарах нь, 2019. Хуудас 112.

ЗУРАГЛАЛ 15. Дээд боловсролд суралцагчдын тоо, түвшин ба хүйсээр (2019-2019). Эх сурвалж: Боловсролын салбар дахь жендерийн дүн шинжилгээ: Хөвгүүдийн боловсролд анхаарах нь, 2019.

ЭЕШ-д газарзүй болон түүхээс бусад бүх судлагдахуунаар эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс өндөр оноо авч байна. Ихэнх хичээлийн хувьд охидын дундаж оноо хөвгүүдийнхээс илүү байсан ба хамгийн өндөр буюу 50 онооны зөрүү Монгол хэл (охид 515.2, хөвгүүд 474.5), Нийгэм ухаан (охид 520.6, хөвгүүд 474.5), Орос хэл (охид 554.1, хөвгүүд 501.5) байна. Хөвгүүд Газарзүй (505.4, охид 492.9) болон Түүх (503, охид 497) гэсэн зөвхөн хоёр хичээлээр охидоос илүү амжилт үзүүлсэн байна.82

Дээд боловсролын бүх түвшинд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс тооны хувьд олон байна. Магистрын түвшин дэх эмэгтэйчүүд 65% байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт байна. Бакалавр, докторын түвшинд эмэгтэйчүүд 57-58%-ийг эзэлж байна. Докторын сургалтанд суралцагчдын хүйсийн харьцаа ойртож байна.83

Дээд боловсролд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс цөөн байгаа хэдий ч хөдөлмөр эрхлэлт нь өндөр байна. ДБ-ын дэд салбарт суралцагч 18-24 насныхны 60% нь эмэгтэй байна. Залуу эмэгтэйчүүд ахлах анги болон дээд сургуульд илүү төлөөлөлтэй байгаа боловч хөдөлмөр эрхлэлт залуу эрэгтэйчүүдэд илүү таатай үр дүн үзүүлж байна. Сүүлийн жилүүдэд эрэгтэй суралцагчийн тоо эмэгтэйчүүдийнхтэй харьцуулахад буурч байгаа бөгөөд энэхүү жендерийн тэнцвэргүй байдалд чиглэсэн тодорхой үйл ажиллагаа төлөвлөгдөөгүй байна.84

Эрэгтэйчүүдийн дээд боловсролд хамрагдалтыг нэмэгдүүлэх дэмжлэг байгаа хэдий ч хамрах хүрээ нь бага байна. Үндэсний хэмжээнд эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдэд хүйс харгалзахгүйгээр олгодог сургалтын тэтгэлэг нэлээд байдаг. Гэхдээ багш болон анагаахын чиглэлээр суралцаж буй эрэгтэй суралцагчдад тусгайлан зориулсан тэтгэлэгт хөтөлбөр байдаг бөгөөд энэ нь салбарын жендерийн стратегид багтсан байна.85

Нийт Эмэгтэй Эрэгтэй

Үүнээс шинээр элсэгчид

Нийт Эмэгтэй Эрэгтэй

Бүх суралцагч 157,625 93,552 64,073 44,094 26,373 17,721Хүйсийн эзлэх % 59.4% 40.6% 59.8% 40.2%Диплом 145,893 86,477 59,416 33,698 20,005 13,693Хүйсийн эзлэх % 52.8% 47.2% 59.4% 40.6%Бакалавр 77,189 45,789 31,400 12,813 7,970 4,843Хүйсийн эзлэх % 58.5% 41.5% 62.2% 37.8%Магистр 22,499 14,554 7,945 6,457 4,343 2,114Хүйсийн эзлэх % 64.7% 35.3% 67.3% 32.7%Доктор 4,219 2,413.00 1,806.00 667 341 326Хүйсийн эзлэх % 57.2% 42.8% 51.1% 48.9%

2. ЭРХ ТЭГШ БАЙДАЛ

Page 40: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

40 АЛСЫН ХАРАА 2050:

2.6 Эрх тэгш байдлын хүрээнд хүрсэн ололт Сүүлийн 5 жилд СӨБ-д хамрагдаж буй хүүхдийн тоо жилд дунджаар 3.5 пунктээр өссөн байна. СӨБ-д хамрагдсан нийт хүүхдийн 30,960 буюу 11.8% нь малчдын хүүхэд байна. Мөн 1,087 буюу 0.4% нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, 2,961 буюу 1.1% нь халамж эдэлдэг, 68 буюу 0.03% нь бүтэн өнчин хүүхэд байна.86

БСШУСЯ-аас бага боловсролын түвшинд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ээлтэй сургалтын орчныг бий болгох зорилгоор багшийн сургалтад нэмэлт хөрөнгө оруулалт хийж байна. Монгол Улсын Боловсролын Их Сургууль тусгай хэрэгцээт боловсролын сэдвээр заавал судлах хичээлийг оруулсан ба магистрын түвшинд суралцаж буй оюутанд тусгай болон тэгш хамруулах боловсролын сэдэв сонгон магистрын ажил бичих боломж олгож байна.87

Маргинальчлагдсан бүлгүүд болон боловсролын тогтолцооны гадна үлдсэн бүлгийнхэнд МБС болон НТБ-ын үйлчилгээ нь дахин суралцах боломж олгож байна. Энд онолын сургалтаас (20-30%) практик сургалтад (70-80%) илүү анхаарч байгаа нь ажилгүй болон ядуу өрхийн залуучууд, эмэгтэйчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг илүүтэй татаж байна. Ялангуяа МБС-ын хүрээнд иргэд албан болон албан бус боловсрол, сургалт, мэргэжлийн зөвлөгөө, дунд болон урт хугацааны (14 хоногоос 1 жил) сургалтад хамрагдан мэргэжлийн мэдлэг, ур чадварыг олж авах төдийгүй бүрэн дунд боловсрол, мэргэжлийн анхан шатны боловсрол эзэмших боломжтой.

Зайн сургалт гэх мэт уламжлалт бус сургалтын арга замууд нэмэгдэж байна. ДБСБ-ууд онлайн суралцах олон тооны хувилбарыг санал болгож байна. Энэ нь анги танхимд суралцахад (санхүүгийн болон орон зайн) хүндрэлтэй тулгарч буй бүлгүүдэд хүртээмжийг нэмэгдүүлэх боломжтой. Боловсролын салбарыг хөгжүүлэх дунд хугацааны төлөвлөгөөнд “Уян хатан, нээлттэй боловсролыг хөгжүүлэх замаар дээд боловсролын тэгш хамран сургалтыг нэмэгдүүлэх”-ээр заасан. Мөн салбарын түвшинд нь нээлттэй, онлайн болон зайн сургалтыг дэмжих замаар “иргэдэд насан туршдаа боловсролын бүх түвшний үйлчилгээг тэгш хүртэх боломжийг нэмэгдүүлэх”-ийг зорьж байна.88 Алсын хараа 2050-ын хүрээнд мөн онлайн сургалтын боломжуудыг нэмэгдүүлэх (2.1.43) үйл ажиллагааг тусгасан байна.

Алсын хараа 2050-д боловсролоос гадуур байгаа, сургууль завсардсан, эсвэл сурлагаар хоцорч байгаа хэсэгт тэгш боломж олгох нэмэлт үйлчилгээг бий болгохоор төлөвлөсөн.

86 Боловсролын салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалтын судалгаа. 2019. Хуудас 38.87 Бага боловсролын салбарын дүн шинжилгээ 2019. Хуудас 90.88 Зорилт 5.2., Тэргүүлэх чиглэл 1.2

Page 41: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

41Боловсролын салбарт эрх тэгш байдал, үр ашиг, үр дүнг нэмэгдүүлэх нь

3ҮР АШИГ БА ЧАНАР

3.1 Сургуулийн өмнөх боловсрол

3.2 Ерөнхий боловсрол

3.3 Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт

3.4 Дээд боловсрол

3.5 Насан туршийн боловсрол

Page 42: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

42 АЛСЫН ХАРАА 2050:

АЛСЫН ХАРАА 2050. САЛБАРЫН ХЭМЖЭЭНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА

2.1.6 Төрөөс хараат бус бие даасан хүний нөөцийн бодлогын үндэсний зөвлөл байгуулан салбар бүрийн мэргэжлийн холбоодтой хамтран мэргэшлийн үндэсний хүрээг тогтоож, хэрэгжүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн нээлттэй нэгдсэн цахим мэдээллийн систем бий болгох, техник мэргэжлийн болон дээд боловсролын бодлого тодорхойлоход шаардлагатай мэдээллийг Боловсролын салбарын мэдээллийн санд нэгтгэж, хөтөлж хэрэглэж хэвшинэ.

2.1.7. Боловсролын байгууллагын бүх түвшинд дотоод хяналт-мониторинг, үнэлгээ хийх, өөрийн үнэлгээний тогтолцоог чанаржуулж, соёлыг бий болгоно

2.1.8. Боловсролын байгууллага, сургалтын хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтын хөндлөнгийн хяналт шинжилгээг олон улсын жишиг аргачлалаар хийдэг тогтолцоонд шилжиж төрөөс хараат бус бие даасан институцийг бэхжүүлнэ.

2.1.33. Боловсролын салбарын хүний нөөцийн цогц бодлого хэрэгжүүлж, чадварт суурилсан мерит зарчмаар албан тушаал, мэргэжлийн хөгжлөө тодорхойлох боломжтой тогтолцоо бий болгох, салбарын хүний нөөцийн жендэрийн тэгш байдлыг хангах, хөдөө орон нутагт очиж ажиллах хүний нөөцийг орон байраар хангах зэрэг арга хэмжээ авна.

2.1.36. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, туслах багшийн ажлын ачааллыг ажлын байр, хөдөлмөрийн онцлогтой уялдуулж, тэдний үйл ажиллагааг үр дүнгээр нь үнэлж, цалин хөлс, урамшууллын тогтолцоог боловсронгуй болгон бодит цалингийн хэмжээг улсын дунджаас дээш байлгана.

2.1.37. Багш бэлтгэх сургалтын чанарын баталгаажуулалтын тусгай шалгуур үзүүлэлт бий болгож, сургалтын хөтөлбөрт тавигдах шаардлагыг нэмэгдүүлж, сургалтын байгууллагад багшлах эрхийн баталгаажуулалтыг үе шаттай хийдэг тогтолцоог бэхжүүлнэ.

2.1.38. Цэцэрлэг, ЕБС-ийн удирдах ажилтанд тавигдах шаардлага, удирдах ажилтныг бэлтгэх, томилох тогтолцоо, ажил үүргийн хуваарийг шинэчилж, сургалтын чанарыг хангах чиг үүргийг нэмэгдүүлж, гүйцэтгэлийн үнэлгээг сайжруулан сургалтын байгууллагын менежментийн чадавхыг дээшлүүлнэ.

2.1.39. Багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх тогтолцоог шинэчилж багш өөрөө санаачилгаараа хөгжих тогтолцоо г бэхжүүлнэ.

2.1.40. Багшийн хөгжилд дэмжлэг үзүүлэх сургалт арга зүйн байгууллагын чадавхыг дээшлүүлж, үйл ажиллагааг өргөтгөн багш бэлтгэдэг их дээд сургуулиудад түшиглэсэн төвүүд бий болгож хамтын ажиллагааг нь дэмжинэ.

3. ҮР АШИГ БА ЧАНАРСуралцагчид мэдлэг, чадвар эзэмших явцдаа хөгжих боломжийг олгодог сургалтын орчныг хэр сайн бүрдүүлснээр нь боловсролын үйлчилгээний чанарыг тодорхойлно. Энэ үүднээс боловсролын чанар нь багш, гэр бүл, олон нийт, сургалтын үр дүнд хүрэхэд чиглэсэн хөтөлбөр, чанарын хяналтын систем, төлөвлөлт, сургалтын хөтөлбөр, нөөц хэрэглэгдэхүүний менежмент гэх мэт харилцан хамааралтай олон бүрэлдэхүүний нэгдэл юм. Энэхүү тайланд чанарыг сурлагын амжилтын үнэлгээ, боловсролын системийн шинж чанар, сургалтын чанар гэсэн хүрээнд авч үзнэ.

Page 43: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

43Боловсролын салбарт эрх тэгш байдал, үр ашиг, үр дүнг нэмэгдүүлэх нь

2.1.41. Багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх сургалт, үйл ажиллагаанд олон талт оролцоог хангаж сургалт явуулдаг төр, төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлнэ.

2.1.44. Багш нарын МХХТ-ийг сургалтад ашиглах, онлайн, зайн сургалт хөтлөх, англи хэлний чадварыг дээшлүүлэх, ЕБС-ийн МХХТийн сургалтын агуулга, стандартыг олон улсын түвшинд хүргэж суралцагчдад цахим бичиг үсгийн боловсрол олгох, цахим орчинд аюулгүй байдлаа хангах чадвар олгох, иргэд, олон нийтэд зориулсан МХХТ-ийн чадварыг дээшлүүлэх сургалт, үйл ажиллагаа зохион байгуулах ажлыг эрчимжүүлж сургалт явуулдаг бүх төрлийн байгууллагыг оролцоог хангаж хамтарч ажиллана.

5.1.5 УИХ-аас гаргаж байгаа бодлого нь нотолгоонд суурилсан байх тогтолцоо бүрдүүлж, батлан гаргаж буй нийт бодлогын 70 хувиас доошгүйг судалгаанд суурилж боловсруулна.

Салбарын ололт амжилт Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд чанарыг дээшлүүлэх зорилтыг илүүтэй чухалчилж ирсэн. Монгол Улсад хэрэгжсэн олон хөтөлбөр, зорилт, үйл ажиллагаанд чанарыг сайжруулж, олон улсын стандартад нийцүүлэх тухай асуудал дэвшигджээ. Суралцагчдын суурь боловсролын амжилт харьцангуй сайн байгаа боловч хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай ур чадвар эзэмших тал дээр дутагдалтай байгааг дараагийн бүлэгт дэлгэрэнгүй өгүүлсэн болно. Дэлхийн банкны Хүний нөөцийн индексийн (Human capital index - HCI) тооцооллоор Монгол Улсын Хүний нөөцийн индекс 63% байгаа нь Монгол хүүхдийн 63% бүтээлч байгааг харуулж байна. Энэ үзүүлэлтэд үндэслэн Монгол Улсад боловсролын үр дүнг сайжруулах замаар үр ашгийг дээшлүүлэх боломж байна. Алсын хараа 2050-д чанарыг сайжруулахад чиглэсэн 25 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр заасан бөгөөд ихэнх нь ерөнхий боловсролын түвшинд хамааралтай байна. Түүнчлэн дотоод болон гадаад үнэлгээг давтамжтай, нарийвчлалтай хийх шаардлагатай байна.

Бодлого, сургалтын хөтөлбөр, үнэлгээний арга байнга өөрчлөгдөж байгаа нь салбарын хувьд чанар, үр ашгийг дээшлүүлэхтэй холбоотой тулгамдаж буй томоохон бэрхшээл болж байна. Шинэчлэл, өөрчлөлтийг хэрэгжүүлэхдээ багш, ажилтан, суралцагчийн асуудлыг бүрэн харгалзаж чадаагүй болохыг дараах хэсэгт дэлгэрэнгүй дурдана. Цаашид шинэчлэл хийхдээ суралцагч, эцэг эх, багш, салбарын манлайлагч, олон улсын байгууллага, гадаадын боловсролын байгууллага зэрэг талуудын санал бодлыг илүүтэй тусгахыг эрмэлзэж байна. Алсын хараа 2050-д бодлого боловсруулах, төлөвлөхдөө баримт нотолгоонд суурилах талаар тусгажээ (үйл ажиллагаа 5.1.5).

Мэдээлэл цуглуулалт нэгжийн түвшинд, стандартын шаардлага хангаагүй байдлаар хийгддэг. Боловсролын салбарын мэдээллийн системийг нэвтрүүлсэн нь өргөн хүрээний тоон өгөгдөл цуглуулах боломжийг олгосон бөгөөд ихэнх багш нар үүнийг сайшааж байгаа хэдий ч дээд боловсрол, МСҮТ, насан туршийн боловсролын талаарх тоон өгөгдөл дутмаг байна. Цэцэрлэг, сургуулийн нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг тооцоолохын тулд бэлэн байгаа тоон өгөгдлийг ашиглаж болдог байхад эрх тэгш байдал болон хүртээмжтэй холбоотой нийгэм, эдийн засгийн хүчин зүйлүүдийг гаргахын тулд цаашид нарийвчлан ангилах шаардлага тулгардаг. Багш нар энэ систем нь адармаатай бөгөөд төлөвлөөгүй мэдээллийг авахад уян хатан биш байдаг гэжээ.89

89 Бага боловсролын салбарын дүн шинжилгээ 2019. Хуудас 117

3. ҮР АШИГ БА ЧАНАР

Page 44: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

44 АЛСЫН ХАРАА 2050:

90 Сургуулийн өмнөх боловсролын салбарын дүн шинжилгээ 2019. Хуудас 20.

3.1 Сургуулийн өмнөх боловсролСүүлийн арван жилийн хугацаанд энэ дэд салбарын гол анхаарал нь хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж ирсэн. Гэвч одоогийн шинэ бодлого, төлөвлөгөө нь хүүхдийг сургуульд бэлтгэхээс илүүтэй насан туршдаа суралцах суурийг бий болгох сэтгэл хөдлөлийн болон оюуны хөгжлийг дэмжихэд анхаарч байна.90 Эдгээр өөрчлөлтийг Алсын хараа 2050-д дурдсан боловч сургалтын орчин, багш нарын давтан сургалтанд голчлон анхаарчээ.

АЛСЫН ХАРАА 2050. СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ

2.1.12. Бүх шатны сургалтын байгууллагын барилга байгууламж, дэд бүтцийг сайжруулан, стандарт, чанарын шаардлага хангасан тэгш, хүртээмжтэй, чанартай үйлчилгээ үзүүлэх орчныг бүрдүүлж, цэцэрлэг, сургуулийн анги, бүлэг дүүргэлтийг норматив хэмжээнд хүргэнэ.

2.1.13. Сургуулийн өмнөх боловсрол нь хүүхдийн төлөвшил, хөгжлийн суурь үе хэмээн үзэж хүүхдийн цэцэрлэгийн үйлчилгээний болон сургалтын чанарыг сайжруулахад чиглэсэн цогц үйл ажиллагаа зохион байгуулна.

2.1.15. Малчин, шилжин суурьшигч, орлого багатай өрхийн, ялгаатай болон тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол тэгш олгох боломж, орчин нөхцөлийг бүрдүүлж, эцэг эх, асран халамжлагчдыг чадавхжуулах замаар тэдний оролцоонд түшиглэсэн хүүхдийн хөгжлийг дэмжинэ.

2.1.16. Цэцэрлэгийн багшийн ажлын чанарыг сайжруулах, сургалтын үйл ажиллагаанд бэлдэх, хүүхдийг ажиглах, судалгаа хийх, өөрийгөө хөгжүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлж, 2021 оноос эхлэн 30-аас дээш бүлэг дүүргэлттэй ангид, 2023 оноос эхлэн бүлэг бүрд 2 ээлжийн бүлгийн багш ажиллуулна.

2.1.18. Хүүхэд харах үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, 1-2 насны хүүхдийг хамруулах боломжтой болгох эрх зүйн орчин бүрдүүлж энэ төрлийн үйлчилгээ эрхэлж буй байгууллагад тавигдах шаардлага, стандартыг батлан, дагаж мөрдүүлнэ.

9.1.1. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, засварлах зэргээр суудлын тоог нэмэгдүүлж бүлэг дүүргэлтийг норматив хэмжээнд хүргэнэ.

9.1.2. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт орчны стандарт мөрдүүлнэ.

Сургалтын үр дүнгийн үнэлгээ Монгол Улс сургуульд бэлтгэгдсэн байдлын түвшингээрээ бусад ижил төстэй орнуудаас хоцорч байна. 2016 онд Дэлхийн банкнаас олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар СӨБ-ын байгууллагуудын чанарын судалгаа хийсэн. Төрийн өмчийн цэцэрлэгүүд чанарын индексийн хувьд нэлээд сайн буюу 4,1 онооны гүйцэтгэлтэй, сургалтын үйл ажиллагаагаар 4,17 оноо авсан нь хэл яриа, бичиг үсгийн орчны 4.16 оноотой дөхүү байна. Харин математик, тоо тооллын хүрээнд

Page 45: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

45Боловсролын салбарт эрх тэгш байдал, үр ашиг, үр дүнг нэмэгдүүлэх нь

91 Сургуулийн өмнөх боловсролын салбарын судалгааны тайлан. 2019. Хуудас 2492 Боловсролын салбарын дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөө 2021-2030. Хуудас 37.93 Бага, дунд боловсролын дэд салбарын судалгаа. 2019. Хуудас 25.94 Сургуулийн өмнөх боловсролын салбарын дүн шинжилгээ 2019. Хуудас 27.95 Сургуулийн өмнөх боловсролын салбарын дүн шинжилгээ 2019. Хуудас 61-6296 Сургуулийн өмнөх боловсролын салбарын дүн шинжилгээ 2019. Хуудас 61.

хамгийн бага 3.63 оноотой байв.91 Таван настнуудын сургуульд бэлтгэгдсэн байдал улсын хэмжээнд хангалтгүй, ялангуяа ядуу өрхийн 5 настай хүүхдийн зөвхөн 63,1% нь сургуульд бэлэн буюу бусад насны бүлгүүдээс 27,2% доогуур байна.92

Монгол Улсад суралцагчийн амжилтыг зөвхөн мэдлэгээр үнэлж бие бялдар, танин мэдэхүй, сэтгэл хөдлөлийн хөгжлийг орхигдуулж ирсэн. Бага ангийн унших чадварын үнэлгээ, Бага ангийн математикийн үнэлгээний үр дүнгээс харахад хүүхдийн мэдлэгт (эргэн санах, тогтоох) ихээхэн анхаарч байсныг харуулж байна. Хүүхдүүд тоо таних чадварыг илүү сайн эзэмшсэн боловч шинж чанарыг тодорхойлох, нэмэх, хасах үйлдэл гүйцэтгэхдээ доогуур үнэлгээтэй байлаа.93 2014-2015 онд Бага насны хүүхдийн хөгжлийн стандартын хэрэгжилтийг зогсоож “хүүхдийг сургуульд бэлтгэх”-ээсээ илүү хүний хөгжил, бүтээлч байдал, амьдралын суурь чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн томоохон өөрчлөлтийн нэг хэсэг болсон сургалтын цөм хөтөлбөрийн шинэчлэл хийгдсэн.94 Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогод цэцэрлэгийн үнэлгээнд боловсролын агуулга, стандарт, сургалтын технологи, сурах бичиг болон чанар, үр ашгийн үнэлгээ зэргийг тусгахаар заасан.95

Цэцэрлэгийн чанарын хяналт шинжилгээ, үнэлгээг хангалтгүй зохион байгуулдаг ба үр дүн нь бодитой бус байна. Одоогоор үнэлгээ хоёр хэлбэрээр явагдаж байна. Үүнд:

1. Дотоод хяналт, үнэлгээ: БСШУСЯ-наас тогтоосон багц үзүүлэлтийг ашиглан цэцэрлэгийн эрхлэгч гүйцэтгэж, Боловсролын салбарын мэдээллийн системд оруулдаг

2. Гадаад хяналт, үнэлгээ: Тухайн цэцэрлэгийн харъяа аймаг, хотын Боловсрол, соёл, урлагийн газар хийдэг.

Чанарын үнэлгээ, баталгаажуулалт нь сургалтын хөтөлбөртэй нийцтэй бус байна. Чанарын баталгаажуулалтын тогтолцоог Боловсролын үнэлгээний төв (БҮТ) удирддаг бөгөөд жил бүр хүүхдийн хөгжлийн явцыг санамсаргүй түүврийн судалгаагаар гаргадаг. Судалгаанд цэцэрлэгийн нийт хүүхдийн 10% хамрагддаг ба сургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжлийн түвшинг үнэлдэг. Харин сургалтын цөм хөтөлбөрийн арга зүй нь үндсэндээ сургалтын орчин, багш, эцэг эхчүүдэд чиглэгддэг учраас өнөөгийн СӨБ-ын чанарын талаар хангалттай мэдээлэл өгөх боломжгүй байна.96

Тоон үзүүлэлт Чанарын үзүүлэлт1. Хамран сургалт 2. Сургалтын чанар, үр дүн 3. Багшлах боловсон хүчин 4. Санхүү материаллаг нөөц

1. Байгууллагын менежмент2. Сургалтын хөтөлбөр, арга зүй3. Багшийн хөгжил, үнэлгээ4. Боловсролын үйлчилгээний хүртээмж5. Хүүхдийн эрх, оролцоо 6. Цэцэрлэг, сургуулийн санхүү, нөөцийн удирдлага 7. Цэцэрлэг, сургууль, эцэг эх, олон нийт, үйлдвэр аж ахуйн газруудын хамтын ажиллагаа

ЗУРАГЛАЛ 16. БСШУСЯ-наас тогтоосон тоон болон чанарын үзүүлэлтийн жишээ.

3. ҮР АШИГ БА ЧАНАР

Page 46: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

46 АЛСЫН ХАРАА 2050:

Чанарын хяналтын одоогийн механизм нь материаллаг орчин, сургалтын үйл ажиллагаа, хүүхдийн хөгжлийг дэмжих зэрэг амжилттай суралцахад нөлөөлөх хүчин зүйлийг бүрэн харгалздаггүй болохыг тайлангуудад дурджээ. Цаашилбал, шалгуур үзүүлэлтүүд нь сургалтын цөм хөтөлбөрөөс зөрүүтэй байгааг тайланд дурджээ. Одоогийн механизм нь чанарыг сайжруулахын оронд цэцэрлэгийн багш, эрхлэгчийн ажлын ачааллыг нэмэгдүүлж байж болзошгүй байна.97 Цэцэрлэгүүд гадаад хяналт үнэлгээнээс гадна дотоод үнэлгээ тогтмолжуулах шаардлагатайг тайлангуудад тусгасан байна.98 Алсын хараа 2050-д хүүхдийг ажиглах чадвараа дээшлүүлэхэд нь цэцэрлэгийн багш нарт туслах зорилтыг тодорхой тусгасан.

Магадлан итгэмжлэл, цэцэрлэгийн зай талбай, бүлэг дүүргэлтСӨБ-ын хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд сүүлийн таван жилд нилээд ололт, амжилт гарсан бөгөөд эдгээр нь цэцэрлэгийн ажиллагчдын болон хүүхдийн тооны өсөлт, хамран сургалтын цэвэр ба бохир жин зэрэг үр ашгийн дотоод үзүүлэлтүүдээс (Бүлэг 1. Хүртээмж, Бүлэг 2. Эрх тэгш байдал) тодорхой харагдана. СӨБ-ын чанарыг сайжруулахтай холбоотой дараах чиглэлүүдийг хэд хэдэн тайланд дурджээ.

Цэцэрлэгийн магадлан итгэмжлэлийн үндэсний тогтолцоо одоогоор байхгүй. Магадлан итгэмжлэлийн тогтолцооны зорилго нь бүх цэцэрлэгийг стандартад нийцүүлэх замаар чанарыг сайжруулахад чиглэгдэнэ. БМИҮЗ нь их, дээд сургуулийг магадлан итгэмжилж байгаа бөгөөд 2023 оноос цэцэрлэгийн магадлан итгэмжлэлийг нэвтрүүлж эхэлнэ.99

Цэцэрлэгийн материаллаг орчин нөхцөл нь сургалтын чанарт муугаар нөлөөлж байж болзошгүй. 2013 онд хийгдсэн сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийн хэрэгцээний үнэлгээнээс100 үзвэл судалгаанд хамрагдсан нийт барилгын 23% нь 30-аас дээш жил ашиглагдаж байгаа бөгөөд ашиглалтын хугацаа нь дууссан байна. Энэхүү судалгаа нь цөөн тооны түүврийн хүрээнд хийгдсэн хэдий ч ариун цэврийн болон эрүүл ахуйн шаардлага хангаагүй тул барилгыг нураах, дахин барих, эсвэл их засвар хийх шаардлагатай гэжээ.101 Алсын хараа 2050-ын үйл ажиллагаа 9.1.1-ийн хүрээнд “цэцэрлэгт орчны стандарт мөрдүүлэх”-ээр төлөвлөжээ.

Цэцэрлэгийн бүлэг дүүргэлт дунджаар төрийн өмчийн цэцэрлэгт 36.9, төрийн бус өмчийн цэцэрлэгт 22.6 байна. Энэ үзүүлэлт бүсээр ялгаатай байгаа боловч хот, хөдөөгийн цэцэрлэгт илүү ажиглагдаж байна. Хүн ам ихтэй зарим хот суурин газрын цэцэрлэгийн хувьд 60 байна.102 Анги танхимын талбай, ор хүрэлцэхгүйгээс хүүхдийн хөгжих орчин нөхцөл хязгаарлагдмал байна. Зарим тайланд биеийн тамир, хөгжим эсвэл тест хийх нэмэлт орон зай, гадаа тоглох талбай дутагдалтай байгааг онцолжээ. Алсын хараа 2050-д СӨБ-ын анги танхимын хэмжээг “шаардлагатай стандарт”-д нийцүүлэхээр мөн цэцэрлэгийн өдөр тутмын хоолны хангалтыг сайжруулах зорилтуудыг тусгасан байна.

Багшийн ажлын нөхцөл, сургалтын хөтөлбөр, эцэг эхийн оролцооИхэнх багш мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдах боломжоор бүрэн хангагдахгүй байгаа нь сургалтын чанарт нөлөөлж байна. Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөөнд багшийн мэргэжлийн чадавхи нь бага насны хүүхдийн хөгжлийн гол тодорхойлогч

97 Боловсролын салбарын дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөө 2021-2030. Хуудас 38-39.98 Сургуулийн өмнөх боловсролын салбарын дүн шинжилгээ 2019. Хуудас 71.99 Сургуулийн өмнөх боловсролын салбарын дүн шинжилгээ 2019. Хуудас 65.100 Сургуулийн өмнөх боловсролын салбарын судалгаа. 2019. Хуудас 27.101 Сургуулийн өмнөх боловсролын салбарын дүн шинжилгээ 2019. Хуудас 67102 Сургуулийн өмнөх боловсролын салбарын дүн шинжилгээ 2019. Хуудас 64.

Page 47: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

47Боловсролын салбарт эрх тэгш байдал, үр ашиг, үр дүнг нэмэгдүүлэх нь

103 Сургуулийн өмнөх боловсролын салбарын судалгаа. 2019. Хуудас 32104 Сургуулийн өмнөх боловсролын салбарын судалгааны тайлан. 2019. Хуудас 18-19.105 Сургуулийн өмнөх боловсролын салбарын дүн шинжилгээ 2019. Хуудас 89-90.106 Сургуулийн өмнөх боловсролын салбарын судалгааны тайлан. Хуудас 33.107 Сургуулийн өмнөх боловсролын салбарын дүн шинжилгээ 2019. Хуудас 43.108 Сургуулийн өмнөх боловсролын салбарын судалгаа. 2019. Хуудас 28.

бага насны хүүхдийн хөгжил багшийн чадвараас хамаарахыг онцлон мэргэжил мэдлэгээ тасралтгүй хөгжүүлэх боломж хязгаарлагдмал байгааг тэмдэглэжээ. Цэцэрлэгийн гурван багшийн зөвхөн нэг нь л 24 хүртэлх багц цагийн сургалтад хамрагдсан бөгөөд тэдний ихэнх нь хотын багш болохыг судалгаа харуулж байна.103 Хувилбарт сургалтын багшийн мэргэжил дээшлүүлэх боломж илүү бага байна.

Цэцэрлэгийн багшийн хэрэгцээ их байгаа бөгөөд багш бэлтгэх сургалтыг стандартчилах шаардлагатай. Багшийн тоо мэдэгдэхүйц өссөн бөгөөд 2030 он гэхэд СӨБ-ын хүүхдийн тоо 1% буурна гэсэн таамаглалтай байгаа ч багшийн хэрэгцээ өндөр байна.104 Цэцэрлэгийн багш бэлтгэдэг ихэнх их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөр шаардлага хангаагүй, магадлан итгэмжлэгдээгүй байна. Цэцэрлэгийн багш нарын дунд явуулсан санал асуулгаас харахад төрийн бус өмчийн болон хөдөө орон нутгийн сургуулийн төгсөгчдийн мэдлэг, чадварын ялгаа их байна. Алсын хараа 2050-ын үйл ажиллагаа 2.1.13-д цэцэрлэгийн үйлчилгээний болон сургалтын чанарыг сайжруулахад чиглэсэн цогц үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Цэцэрлэгийн багшийн цалин улсын дунджаас 33%-иар доогуур байна. 2018 онд цэцэрлэгийн багшийн сарын дундаж цалин 780.280 төгрөг байсан нь улсын дунджаас 377.620 төгрөгөөр буюу 32,6%-иар бага байв. Үндсэн цалин нь сарын нийт орлогын 55-60%-ийг эзэлдэг ба илүү цагийн хөлс, нэмэгдэл, улирлын урамшуулал авдаг.105 Хувийн хэвшлийн оролцоо нэмэгдэж байгаа нь эцэг эх, суралцагчдын хувьд сургууль, хөтөлбөрөө сонгох боломжийг нэмэгдүүлж байна. Мэргэшсэн чадварлаг багш цалин өндөртэй төрийн бус өмчийн цэцэрлэг рүү шилжих хандлага ажиглагдаж байгаа тул төрийн өмчийн цэцэрлэгт хүндрэл учирч байна.106

Цэцэрлэг, сургуулийн багш нарын ажлын нормт цагийг долоо хоногт 40 цаг гэж зохицуулсан байдаг боловч зарим мэдээллээр цэцэрлэгийн багш долоо хоногт 50 хүртэл цаг ажилладаг байна.107 Ажлын ачаалал ихтэй байдаг нь цэцэрлэгийн багш мэргэжлийн ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх эсвэл сургалтын үйл ажиллагаанд бэлтгэх боломж бага байдгийн нэг шалтгаан болж байна. Хувилбарт сургалтын багшийн хувьд хүүхэдтэй харилцах цаг бага байдаг.

Цэцэрлэгийн хүүхдийн нас, сэтгэхүйд тохирсон тоглоом, хэрэгсэл зэрэг сургалтын хэрэглэгдэхүүний хомсдол түгээмэл байна. Иймд багш хэрэглэгдэхүүн хийхэд цаг маш их зарцуулдаг. Улсын хэмжээнд цэцэрлэгийн тоо өссөн ч сургалтын хэрэглэгдэхүүнд зориулах зардал үүнтэй зэрэгцэж чадаагүй бөгөөд энэ нь олон цэцэрлэг хуучирсан, хоцрогдсон хэрэглэгдэхүүн ашиглаж байгаагаар илэрч байна. (Бүлэг 2. Эрх тэгш байдал ба Бүлэг 4. Боловсролын зардал ба санхүүжилт). Хөрөнгө оруулалт маш бага хийгдсэнээс энэ нөхцөл байдал хувилбарт сургалтын хувьд илүү хүнд байна. Ихэнх цэцэрлэгт эцэг эх, гэр бүл хэрэглэгдэхүүн болон санхүүгийн хандив өгч сургалтын орчны зөрүүг арилгах, сайжруулахад хувь нэмрээ оруулж байна (Бүлэг 2. Эрх тэгш байдал ба Бүлэг 4. Боловсролын зардал ба санхүүжилт). Мэдээлэл харилцаа, компьютерийн технологид оруулах хөрөнгө оруулалтаар энэ дэд салбар хоцорч байна. Улсын хэмжээнд цэцэрлэгийн 1,2 багшид нэг компьютер оногддог бөгөөд цэцэрлэгүүдийн 20% нь интернетэд холбогдоогүй байна. Ийм нөхцөл байдал нь багш нарт хэрэгцээтэй материал хэрэглэгдэхүүнээ олж авах, сургалтад хамрагдах, салбарын хөгжил, практиктэй холбоотой шинэлэг мэдээ мэдээллийг байнга хүлээж авах боломжгүй болгодог.108

3. ҮР АШИГ БА ЧАНАР

Page 48: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

48 АЛСЫН ХАРАА 2050:

Сургалтын цөм хөтөлбөр нь сургуульд бэлтгэгдсэн байдалд бус хүүхдийн бие даасан хөгжилд чиглэгдэж байгаа боловч стандарт, багшийн сургалт, нээлттэй сургалтын талаарх асуудал анхаарал татсан хэвээр байна. 2011 онд батлагдсан “Бага насны хүүхдийн хөгжлийн стандарт”-ыг 2014 онд СӨБ-ын сургалтын цөм хөтөлбөр боловсруулахад ашигласан. Хөтөлбөрийн агуулга нь бие бялдар, эрүүл мэндийн, зан төлөв-харилцааны, хэл-орчны, математик төсөөллийн, хөгжмийн, урлагийн гэсэн 6 айтай. Олж авсан мэдлэг, ур чадвар, дадал зуршлын дагуу түвшин тогтоодог. Сургалтын хөтөлбөр нь багш нарыг эцэг эх болон бусад холбогдох байгууллагатай хамтран сургалтын үйл ажиллагаа зохион байгуулахад чадавхжуулах зорилготой. Эхний жилд сургалт зохион байгуулагдсан боловч багш нарт зориулсан зохих хэмжээний сургалт хангалтгүй, үнэлгээний стандарт тодорхой бус, нээлттэй сургалтад анхаарал бага хандуулдаг талаар зарим тайланд дурджээ. Сургалтын цөм хөтөлбөрийг хувилбарт сургалтад тохируулах шаардлагатай байна.109

Хүүхдэд СӨБ олгоход эцэг эхийг оролцуулах хүчин чармайлт хангалтгүй. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд цэцэрлэг нь эцэг эхэд зориулсан үйл ажиллагаа явуулах ёстойг заасан байдаг бөгөөд ихэнх цэцэрлэг хөтөлбөр хэрэгжүүлдэг боловч ихэнх нь санхүүжилт хангалтгүйгээс хэрэгжүүлэх боломжгүй байдаг.110 Эцэг эхийг гэрээр нь сургах ажлыг эрчимжүүлэх зорилгоор үндэсний хэмжээнд сурах бичиг түрээслэх тогтолцоог бүрдүүлсэн боловч олон цэцэрлэгт энэ үйл ажиллагаа нь зогссон гэдгийг тайлангуудад дурджээ. Боловсролын салбарын дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөөний хүрээнд эцэг эхийн дунд хийсэн судалгаагаар тэдний дийлэнх нь (82%) хүүхэдтэйгээ гэртээ ажиллан хүүхдийнхээ хөгжлийг дэмжих нь чухал гэж үзжээ.111 СӨБ-ын үйлчилгээнд хамрагдаагүй болон хувилбарт сургалтад хамрагдсан хүүхдийн эцэг эхийн боловсролын хөтөлбөр дутагдалтай байна. Зарим аймаг, тухайлбал Төв аймаг хүүхэд, эцэг эхийн боловсролын хөтөлбөрийг сурталчлах ажлыг идэвхтэй явуулж байна.112

109 Сургуулийн өмнөх боловсролын салбарын дүн шинжилгээ 2019. Хуудас 34.110 Сургуулийн өмнөх боловсролын салбарын дүн шинжилгээ 2019. Хуудас 70. 111 Боловсролын салбарын дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөө 2021-2030. Хуудас 51.112 Сургуулийн өмнөх боловсролын салбарын дүн шинжилгээ 2019. Хуудас 34.

Page 49: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

49Боловсролын салбарт эрх тэгш байдал, үр ашиг, үр дүнг нэмэгдүүлэх нь

3.2 Ерөнхий боловсролСургуулиудын анги дэвшилт, хамран сургалтын цэвэр ба бохир жин, сургууль завсардалтын түвшин, сургууль дүүргэлтийн түвшин зэрэг дотоод үр ашгийн үзүүлэлт сургалтын таатай нөхцөлтэйг харуулж байгаа боловч ялангуяа багш бэлтгэх, бүлэг дүүргэлт, багшийн ажлын ачаалал, сургалтын үр дүн зэрэг хэд хэдэн чиглэлээр ахиц гаргах шаардлагатай байна.

113 Боловсролын өгөгдөл мэдээллийн судалгааны тайлан Хуудас 14.

АЛСЫН ХАРАА 2050. ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ

2.1.19. Сургуулийн дотуур байр, ногоон хөгжлийн байгууламж, спортын болон урлагийн заал, цайны газар мэдээлэл зүйн сургалтын танхимыг стандартын дагуу тохижуулж сургалтын байгууллагын орчны стандартыг хангах, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад зориулсан тохируулгат орчин бүрдүүлж, цэвэр ус, ариун цэврийн байгууламжийг хүүхэд, хэрэглэгчдэд ээлтэй болгох ажлыг үе шаттайгаар төлөвлөж хэрэгжүүлнэ.

2.1.20. Бага, дунд боловсролын чанарыг дээшлүүлж, сургалтын хөтөлбөр, агуулга, арга зүйд Монголын түүх, хэл, соёл, үндэсний өв уламжлал, зан заншил, эх оронч сэтгэлгээ, хувь хүний хөгжил, төлөвшил, хос хэл, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлийг тусган хэрэгжүүлнэ.

2.1.24. Сургуулийн дотуур байрны менежментийг сайжруулан багш нарын ажлын ачааллын 10 хүртэлх хувьд дотуур байранд сурагчдын хөгжлийг дэмжих чиглэлээр хийсэн сургалт, хөгжлийн үйл ажиллагааны цагийг тооцдог байх зохицуулалт хийж дотуур байрны хүүхэд хамгааллыг сайжруулна.

2.1.34. Багшийн стандартыг мэргэжлийн, заах арга зүйн, судалгааны, МХХТ-ийн, гадаад хэлний гэх мэт чадваруудаар ялган тодорхойлж багшийн хөгжил, хүний нөөцийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлж бүх шатны сургалтын байгууллагыг мэргэжлийн багшаар хангана.

2.1.35. ЕБС-д шаардлагатай бага ангийн, тусгай хэрэгцээт болон мэргэжлийн багш нарыг бэлтгэж, мэргэжлийг нь тогтмол дээшлүүлнэ.

Сурлагын амжилтын үнэлгээ Өгөгдөл мэдээллийн цуглуулалт, менежмент сайжирснаар үр ашгийн үзүүлэлт илүү нарийвчлалтай болсон. Чанарын баталгааны механизмаар яамны цуглуулсан өгөгдлийг байршуулах зорилгоор Боловсролын салбарын мэдээллийн системийг 2008 онд нэвтрүүлсэн. БСМС нь мэдээллийг суралцагчийн регистрийн дугаар дээр үндэслэн цуглуулдаг бөгөөд ингэснээр элсэгчид өөр өөр сургуульд бүртгүүлэх давхацлыг арилгаж, сургууль завсардалтад илүү хяналт тавих боломжтой болсон. БСМС-д төрийн болон төрийн бус өмчийн бүх сургууль нэгдсэн.113 Гэхдээ өгөгдөл мэдээлэлд дүн шинжилгээ хийх, дүн шинжилгээ хийсэн болон боловсруулсан өгөгдлийг шийдвэр гаргах, төлөвлөхөд ашиглах асуудал дутагдалтай байна. Боловсролын төлөвлөлтийн олон улсын хүрээлэнгийн (IIEP) үзэж байгаагаар үр дүнтэй төлөвлөлт, менежментийн цөм нь сайн ажиллагаатай мэдээллийн систем юм. Алсын хараа 2050-ын үйл ажиллагаа 2.1.1-д баримт нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтыг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн.

3. ҮР АШИГ БА ЧАНАР

Page 50: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

50 АЛСЫН ХАРАА 2050:

Чанарын хяналтын механизмыг сайжруулах шаардлагатай. Сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлснээр суралцагчийн үнэлгээний журмыг 2013 онд шинэчлэн боловсруулж, 2018 онд дахин шинэчилсэн. Дотоод үнэлгээг боловсролын байгууллага, чанарын үнэлгээг аймгийн орон нутгийн захиргааны байгууллага хийж гүйцэтгэдэг. Улсын хэмжээнд өгөгдөл мэдээлэл цуглуулах механизм бий. Үүнд:

- Дотоод үнэлгээ: Бага, дунд боловсролын агуулгын өөрчлөлттэй холбоотойгоор суралцагчийн мэдлэг, чадвар, хандлагыг үнэлэхдээ чадамжид суурилсан багц стандарт ашигладаг болсон. Өмнө нь жилийн эцэст суралцагчид дүн өгдөг байсан бол энэ систем нь оношилгооны, явцын болон эцсийн үнэлгээ бүхий илүү цогц үнэлгээний тогтолцоо руу шилжжээ. Ахиц дэвшлийг суралцагчийн мэдлэг, чадвар, хандлагын өөрчлөлтөөр үнэлнэ. Үүгээр олон улсад гарч буй өөрчлөлттэй уялдуулахыг зорьж байна. Эцэг эх, суралцагчдад ойлгомжтой болгох зорилгоор бага боловсролын үнэлэх түвшинг цөөрүүлсэн.114

- Үндэсний хяналт мониторинг: БСШУСЯ чанарын болон тоон үзүүлэлт ашигладаг. (СӨБ-ын талаар өгүүлсэн хэсгийн жишээ хүснэгтийг үзнэ үү). Энэхүү арга нь хэн нь стандартад хүрсэн, хэн анги дэвшсэн, хэн завсардсан тухай мэдээлдэг боловч цаад шалтгаан, цаашдын чиг хандлагын талаар нарийвчилсан мэдээлэл өгдөггүй. Багш нар аргазүйн сургалт бага авдаг, мэдлэг туршлага багатай ажилтнууд захиргааны үүрэг байдлаар гүйцэтгэдэг тул мэдээлэл цуглуулалтын чанарт асуудал байна гэж үздэг. Нэг үзүүлэлтээр олон чадварыг (жишээ нь асуудлыг шийдэх, бүтээлч байдал) үнэлдэг боловч зөвхөн нэг оноо л өгөх боломжтой байдгийг багш нар онцолж байна.

- Чанарын үнэлгээ: 2015 оноос 5, 9, 12-р ангийн суралцагчид сурлагын амжилтыг үнэлэх улсын шалгалт өгөх болсон. БҮТ шалгалтыг зохион байгуулдаг бөгөөд шалгалтаар улсын дундаж болон сурлагын амжилтын чиг хандлагыг бүс нутгаар гаргадаг. Улсын шалгалт, чанарын үнэлгээний дүн 20%-ийн зөрүүтэй бөгөөд 2016 оноос хойш өөрчлөгдөөгүй байна.115 Зарим багш эдгээр шалгалтыг сургалтын цөм хөтөлбөртэй бүрэн нийцүүлэх шаардлагатай гэж үзэж байна.116

- Ахлах анги төгсөгчид элсэлтийн ерөнхий шалгалт өгдөг. ЭЕШ-ын зорилго нь их, дээд сургууль, коллежид үргэлжлүүлэн суралцах хүсэлтэй суралцагчийн мэдлэг, чадварын түвшинг тогтоох юм. Математик, монгол хэл, нийгэм судлал, англи хэл, орос хэл, газарзүй, физик, биологи, хими, монголын түүх гэсэн арван хичээлээр шалгалт авдаг. Шалгалтыг Блумын таксономид суурилсан блүпринтээр боловсруулдаг. Улсын хэмжээнд их дээд сургууль, коллежид босго оноо тогтоодог.117 Шалгалтыг Боловсролын үнэлгээний төв зохион байгуулдаг.

- 2021 оноос Монгол Улс Олон улсын суралцагчийн үнэлгээний хөтөлбөрт (PISA) хамрагдаж суурь үзүүлэлтийг тогтооно.

Хүний нөөцийг бэхжүүлэхийн тулд мэдлэг, ур чадварыг хөгжүүлж суралцагчдын чадавхийг өргөжүүлэх шаардлагатай. Сургалтын үр дүн доогуур байгаа нь манай улсын боловролын салбарт тулгараад байгаа гол бэрхшээл юм. Чанарын үнэлгээний шалгалтад бага оноотой хүүхдүүдийн эзлэх хувь өндөр байна. 2018 оны дүнгээр 5-р ангийн хүүхдүүдийн дундаж оноо математикт 41.2, Монгол хэл 37.6, байгалийн ухаан 46.4 байна . Боловсролын чанар, суралцахуйг бүх түвшинд сайжруулах нь салбарын гол сорилт болж байна.

Энэ чиглэлээр судалгаа шинжилгээний ажил дутагдалтай байгаа ч гэр бүлийн болон цэцэрлэг, сургуулийн орчин нь ерөнхий боловсролын сургалтын амжилтад нөлөөлөх гол хүчин зүйл болж байна. БҮТ нь 5, 9, 12-р ангийн суралцагчийн эзэмшсэн мэдлэг, чадвар, хандлага, түүнийг хэрэглэх чадварыг үнэлэх зорилгоор шинжилгээ хийжээ.118 Шинжилгээгээр сурлагын амжилтад нөлөөлж болох

114 Бага боловсролын салбарын дүн шинжилгээ 2019. Хуудас 52.115 Бага, дунд боловсролын дэд салбарын судалгааны тайлан. 2019. Хуудас 204116 Бага боловсролын салбарын дүн шинжилгээ 2019. Хуудас 47.117 Дээд боловсролын салбарын судалгааны тайлан. 2019. Хуудас 24.118 Монгол Улсын боловсролын суурь мэдээллийн тайлан. 2019. Хуудас 231.

Page 51: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

51Боловсролын салбарт эрх тэгш байдал, үр ашиг, үр дүнг нэмэгдүүлэх нь

суралцагчийн гэр бүлийн нөхцөл ба орлогын түвшин, СӨБ-д хамрагдалт, сургуулийн орчин, нөхцөл, багшийн боловсролын түвшин, мэргэжлийн зэрэг гэсэн хүчин зүйлүүдийг тогтоожээ.119

Алсын хараа 2050-ын хүрээнд боловсролын байгууллагын бүх түвшний хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог сайжруулах талаар олон заалт байгаа боловч үйл ажиллагаа 2.1.8-г дурдах нь зүйтэй. Үйл ажиллагаа 2.1.8-д ‘Боловсролын байгууллага, сургалтын хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтын хөндлөнгийн хяналт шинжилгээг олон улсын жишиг аргачлалаар хийдэг тогтолцоонд шилжиж төрөөс хараат бус бие даасан институцийг бэхжүүлнэ” гэжээ.

Дотоод үр ашигтай холбоотой асуудлууд ба бүлэг дүүргэлтСургууль завсардаж байгаа хүүхдийн тоо буурч байгаа бөгөөд бага, дунд боловсролын хамрагдалт өндөр байна. Бүлэг 1. Хүртээмж, Бүлэг 2. Эрх тэгш байдал хэсэгт өгүүлснээр ерөнхий боловсролын хамран сургалтын түвшин өндөр байгаа бөгөөд хамран сургалтын бохир болон цэвэр жингийн зөрүү сүүлийн 10 жилд багасч, хожуу болон эрт хамрагдалт буурсан байна. Дараах тоон үзүүлэлт нь сургууль завсардалтын талаар илүү нарийвчлалтай ойлголт өгнө.

Шалгуур үзүүлэлтүүд 1-р анги 2-р анги 3-р анги 4-р анги 5-р ангиАнги дэвшсэн 99.0% 99.5% 99.3% 99.5% 97.3%Анги улирсан 0.6% 0.1% 0.0% 0.0% 0.1%Завсардсан 0.5% 0.4% 0.6% 0.5% 2.7%

120 Бага, дунд боловсролын дэд салбарын судалгааны тайлан. 2019. Хуудас 79-83

ЗУРАГЛАЛ 17. Анги дэвшилт, улиралт, завсардалтын түвшин. Эх сурвалж: Бага, дунд боловсрол дэд салбарын судалгааны тайлан. 2019 оны 6-р сар

ЗУРАГЛАЛ 18. 6-14 насны хүүхдийн сургууль завсардалт. Эх сурвалж: Монгол улсын бага боловсролын салбарын шинжилгээ 2019 он.

Хүснэгтээс харахад 1-4-р ангийн анги дэвшилтийн түвшин тогтвортой байгаа боловч 5-р ангид бууралт ажиглагдаж байна. Дотоод үр ашгийн коэффициент 2016 онд 0,96 байсан бол 2015 онд 0,94 болжээ. 12 жилийн тогтолцоонд шилжсэнтэй холбоотойгоор энэхүү коэффициентийг баттай тооцох боломжгүй байгаа хэдий ч 6-14 насны сургууль завсардсан хүүхдийн тоо ерөнхийдөө буурч байна.120 Анги дэвшилтэд хэт анхаарах нь суралцахуйн чанарт сөргөөр нөлөөлж магадгүйг зарим тайланд тэмдэглэжээ. Суралцагчид мэдлэг, чадвар, чадамж эзэмшихгүйгээр анги, түвшин ахиж байна.

3. ҮР АШИГ БА ЧАНАР

9032

12343

8775

53604373

32482749 2332

17551169

612 445 6820

2000

4000

6000

8000

10000

12000

14000

2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017

Page 52: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

52 АЛСЫН ХАРАА 2050:

Салбарын хувьд багшийг илүү үр дүнтэй, оновчтой ажиллуулах асуудлыг авч үзэх шаардлагатай. Бүлэг дүүргэлт нь анги, газарзүйн байршлаас хамааран ялгаатай ба хот, хөдөөд эрс тэс байна. Улсын хэмжээнд ЕБС-ийн багш-суралцагчийн харьцаа буурч байна. Бага боловсролын түвшинд (багш тутамд 28 сурагч) Өмнөд Африк, Индонез, Филиппин зэрэг оронтой харьцуулахад өндөр байна.121 Бага сургуулийн нэг ангид дунджаар 30.3 суралцагч, дунд ангид 26.9 суралцагч, ахлах ангид 30.3 суралцагч суралцдаг. Багш-суралцагчийн харьцаа бага байгаа нь бүлэг дүүргэлт багатай багийн сургуулийн тоо нэмэгдэж байгаатай холбоотой юм. Эдгээр гол үзүүлэлт нь хот, хөдөөгийн ялгаатай байдлыг далдалж байгаа бөгөөд багшлах хүчийг илүү оновчтой болгох шаардлагатай. Хотод анги дүүргэлт ихтэй байдаг. Нийслэлийн төрийн өмчийн сургуулиудад хүүхдийн тоо хэтэрсэн анги хэвийн үзэгдэл болсон байдаг.122 Алсын хараа 2050-ийн үйл ажиллагаа 2.1.12-т барилга байгууламжийг сайжруулж бүлэг дүүргэлтийг норматив хэмжээнд хүргэхээр заажээ.

Боловсролын тогтолцоонд үүсч буй хүн ам зүйн өөрчлөлтийг тооцон бага, дунд ангийн багшийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна. 2018 оны байдлаар нийт 34323 багш ажиллаж байгаа бөгөөд 2030 онд энэ тоог 56%-иар нэмэх шаардлагатай болно.123 Засгийн газар 2025 он гэхэд нэг багшид 25 хүүхэд, 2030 он гэхэд нэг багшид 20 хүүхэд болгон ангийн хэмжээг багасгах зорилтыг дэвшүүлсэн.124 Эдгээр зорилтод хүрэхийн тулд ерөнхий боловсролын салбар 23.576 багш ажилд авах шаардлагатай байна.125 Түүнчлэн 2018 оны Багшийн хөгжлийг дэмжих тухай хуульд 44-ээс дээш тооны суралцагчтай 1, 2-р ангид туслах багш ажиллуулахаар тусгасан ба энэ хууль 2019 оноос хэрэгжиж байна.126

Шинэ сургууль барих хөрөнгө оруулалтыг баримт нотолгоо буюу хэрэгцээнд суурилж хийдэггүй. Улсын хэмжээнд хот, хөдөөгийн сургуулийн ээлжийн коэффициент эрс ялгаатай байна. Нэгэн судалгаагаар үнэлэгдсэн 811 сургуулийн 374 нь хүчин чадлаасаа доогуур ажиллаж байгаа бол 88 нь хоёр ээлжээр ажиллаж байна. Үүнийг хүн амын тооноос үл хамааран бүх сум дунд сургуультай болсноор тайлбарлаж болно. Энэ нь нөөцийн үр ашигтай зарцуулалт сул байгааг илтгэж байна. 3 ээлжээр үйл ажиллагаа явуулж байгаа сургуулийн тоо мөн анхаарал татаж байна.

121 Монгол Улс: Төсвийн зарцуулалтын тойм судалгаа 2019. Хуудас 113.122 Бага, дунд боловсролын дэд салбарын судалгааны тайлан. 2019. Хуудас 74.123 Боловсролын салбарын өгөгдөл мэдээллийн тайлан, 2019. Хуудас 37.124 Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030125 Боловсролын өгөгдөл мэдээллийн дүн шинжилгээ. 2019. Хуудас 38.126 Бага, дунд боловсролын дэд салбарын судалгааны тайлан. 2019. Хуудас 56

ЗУРАГЛАЛ 19. ЕБС-ийн ээлжийн коэффициент. Эх сурвалж: Боловсролын санхүү, хөрөнгө оруулалт.

Ээлжийн коэффициент Өмчийн хэлбэр Нийт Баруун

бүс Хангайн

бүс Төвийн

бүс Зүүн бүс УБ

0-0.1 хүртэлх Төрийн өмчийн сургууль 24 2 10 6 4 2Хувийн сургууль 11 0 0 0 3 8

0.1-0.5хүртэлх Төрийн өмчийн сургууль 59 19 14 19 6 3Хувийн сургууль 53 0 6 6 7 40

0.5-1 хүртэлх Төрийн өмчийн сургууль 181 46 43 41 23 28Хувийн сургууль 64 6 3 6 1 48

Page 53: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

53Боловсролын салбарт эрх тэгш байдал, үр ашиг, үр дүнг нэмэгдүүлэх нь

Сургалтын хөтөлбөр, нөөц хэрэглэгдэхүүн, багшлахуйСургалтын хөтөлбөр, нөөц хэрэглэгдэхүүн

Өнгөрсөн хугацаанд сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, сурах бичигт байнга өөрчлөлт орж байсан нь боловсролын чанарт муугаар нөлөөлж байна.127 Сургалтын хөтөлбөрийн олон удаагийн шинэчлэл нь эцэг эхийн зүгээс хүүхэд нь сургуульд юу сурч мэдсэнийг үнэлэхэд хэцүү болгосон ба багшаас шинэ аргазүйд хурдан дасахыг шаардаж байна.128 Сургалтын цөм хөтөлбөрийг дагалдах менежментийн бодлогын хамт боловсруулж, шууд бүрэн өөрчлөн засварлалгүйгээр хэсэгчилсэн байдлаар шинэчлэлт хийх боломжтой болсон.129 Сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг технологийн дэвшил, 2021 онд Монгол улс оролцох олон улсын ПИЗА (PISA) сурлагын амжилтын үнэлгээний үр дүнд суурилан хийх магадлалтай. Алсын хараа 2050-д сургалтын агуулга, аргазүйн чанарыг сайжруулах үйл ажиллагаа (үйл ажиллагаа 2.2.20) багтсан ба үүнийг сүүлийн 20 жилийн хугацаанд гарсан сургалтын хөтөлбөрийн өөрчлөлтийн давтамжийг харгалзан үзэж төлөвлөсөн байна. Алсын хараа 2050-д (үйл ажиллагаа 2.1.8) олон улсын стандарт, үнэлгээтэй уялдуулан засгийн газраас энэ талын хүчин чармайлтаа үргэлжлүүлсээр байх хандлага байна.

Сургалтын хөтөлбөрийн боловсруулалт ба хэрэгжилт нийцэхгүй байна. Сургалтын хөтөлбөр нь чадамжид суурилсан бөгөөд суралцагч өөрийн авъяас чадвар, сонирхол, ажил мэргэжлийн чиг баримжаагаа харгалзан ахлах ангид хичээлээ сонгох боломжийг олгодог. Гэтэл суралцагчийн сонгон судлах хичээл болон их, дээд сургуульд элсэлтийн шалгалт өгөхөөр сонгодог хичээлүүдийн хоорондын уялдаа сул байгааг судалгаа харуулж байна. Боловсролын Хүрээлэнгээс сургалтын хөтөлбөр боловсруулах ажлыг хариуцдаг боловч улсын хэмжээнд сургуулиудад очиж, сургалтын хөтөлбөртэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай санхүүжилт хязгаарлагдмал байдаг.

Сургалтын цөм хөтөлбөр суралцагчийн ачааллыг нэмэгдүүлж байна. Бага ангийн суралцагчийн (1-5-р анги) сургалтын нийт цаг жилд 3,905, дунд ангийнх (6-9-р анги) 4,690, ахлах ангийнх (10-12-р анги) 3,675 байна. ЭЗХАХБ-ын орнуудтай харьцуулахад бага, дунд ангийн сургалт 844 цагаар илүү байна.131 БСШУСЯ-наас Боловсролын Хүрээлэнд сургалтын хөтөлбөрийн агуулгад баталгаажуулалтын үнэлгээ хийж, ачааллыг бууруулах боломжийг тодорхойлохыг үүрэг болгосон.

1-1.5 хүртэлхТөрийн өмчийн сургууль 187 53 47 40 15 32Хувийн сургууль 15 1 1 0 4 9Төрийн хувийн хамтарсан 1 1

1.5-2 хүртэлхТөрийн өмчийн сургууль 117 21 28 20 17 31Хувийн сургууль 2 1 1 0 0

2 -с дээш Төрийн өмчийн сургууль 87 6 21 11 3 46Хувийн сургууль 1 1 0 0 0 0

Бүгд 802 156 174 149 83 248

127 Бага боловсролын салбарын дүн шинжилгээ 2019. Хуудас 63128 Бага боловсролын салбарын дүн шинжилгээ 2019. Хуудас 64.129 Боловсролын салбарын дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөө. 130 Бага, дунд боловсролын дэд салбарын судалгааны тайлан. Хуудас 89-90131 Бага, дунд боловсролын дэд салбарын судалгааны тайлан. 2019. Хуудас 85

3. ҮР АШИГ БА ЧАНАР

Page 54: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

54 АЛСЫН ХАРАА 2050:

Багшид сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд, ялангуяа эхний жилүүдэд шаардлагатай мэдлэг, чадвар дутмаг байсан. Цөм хөтөлбөрийг нэвтрүүлэхдээ багшид эхлээд сайтар эзэмшүүлэхэд хангалттай цаг зарцуулаагүй. Цөм хөтөлбөрийн талаар багш нарт нэмэлт сургалт хийж, чадавхийг нь бэхжүүлэх шаардлага байсаар байгааг олон тайланд тэмдэглэжээ. Суралцагч, эцэг эх гэх мэт бусад оролцогч талууд ахлах ангийн хичээл сонголт, суралцагчийн үнэлгээний талаар мэдээлэл дутмаг бөгөөд үнэлгээний тогтолцоо нь сургалтын цөм хөтөлбөрийн зорилтыг тусгаагүй.132 Алсын хараа 2050-ын үйл ажиллагаа 2.1.35-д заасны дагуу Засгийн газраас ерөнхий боловсролд ажиллаж буй багш нарын мэргэжлийг дээшлүүлхээр заасан.

Багш, суралцагчийн тоо цөөтэй хөдөөгийн сургуулиудад сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байна. Хөдөөгийн сургуулийн суралцагчийн тоо цөөн, бүлэг дүүргэлт хамгийн багадаа 22 байх босгыг давдаггүй тул сонгох хичээлийг заахад бэрхшээл учирдаг. Зарим сургуульд сонгох хичээлд шаардлагатай төрөл бүрийн туршилт, үйл ажиллагааг явуулах шинжлэх ухааны лаборатори, тоног төхөөрөмж дутагдалтай байдаг. Одоогийн сургалтын цөм хөтөлбөр хэт өргөн агуулгатай байгаа бөгөөд агуулга болон сургалтын зорилгын хооронд зөрүү байна гэж багш нар үзжээ. Алсын хараа 2050-ын үйл ажиллагаа 2.1.19 нь сургуулиудад таатай орчинг бүрдүүлэх зорилготой байна.

Шинэ болон шинэчилсэн сурах бичгийг сургалтын хөтөлбөрийн дагуу боловсруулж түгээгээгүй байна. 2018 оны дүнгээр шаардлагатай нийт сурах бичгийн дөнгөж 16% нь борлуулагдсан, сурах бичиг хүртээмжгүй байгаа гэж тайланд өгүүлжээ. Сурах бичгийн түрээсийн туршилтын төслийг АХБ-ны дэмжлэгтэйгээр боловсруулж 2010 онд нийт сургуулийн 80%-д хэрэгжүүлсэн. 2014 оноос сурах бичгийн хангамж, хүртээмж 45%-аар нэмэгдэж, бага, дунд сургуулийн суралцагчийн 85% нь сурах бичигтэй болжээ. Цөм хөтөлбөр хэрэгжсэнээр энэхүү санаачилга 2018 онд зогссон бөгөөд өгөгдөл мэдээлэл хязгаарлагдмал байгаа хэдий ч ЕБС-д сурах бичгийн хангалт эрс буурсан гэсэн тооцоо бий.133 Төв ба зүүн бүсэд нөөц хэрэглэгдэхүүний хомсдол хамгийн их ажиглагдаж байгааг тайланд дурджээ.

Сургалтын шинэ хэрэглэгдэхүүнийг боловсруулахад оролцогч талуудыг татан оролцуулах улс төрийн хүсэл эрмэлзэл хүчтэй байгаа боловч энэ нь амьдралд хэрэгжихгүй байна. Дээр дурдсан сурах бичгийн хүрэлцээтэй холбоотой асуудлаас гадна нөөц хэрэглэгдэхүүнийг боловсруулах явдал хүндрэлтэй байна. Сургалтын нөөц хэрэглэгдэхүүнийг сайжруулах талаарх бодлогод 1998 оноос хойш гурван удаа нэмэлт өөрчлөлт орсон боловч багш, судлаач, иргэд, эцэг эхээс бүрдсэн шинжээчдийн багаар дамжуулан оролцогч талуудыг татан оролцуулахыг зорьж байна.134 2017 онд

ЗУРАГЛАЛ 20. Анги тус бүрийн жилийн сургалтын цаг. 2018 он. Эх сурвалж: Бага, дунд боловсрол дэд салбарын судалгааны тайлан. 2019

132 Бага, дунд боловсролын дэд салбарын судалгааны тайлан. 2019. Хуудас 105133 Бага, дунд боловсролын дэд салбарын судалгааны тайлан. 2019. Хуудас 182134 Бага, дунд боловсролын дэд салбарын судалгааны тайлан. 2019. Хуудас 179

727 736 759 792891

1015

1225 1225 1225 1225 1225 1225

0

200

400

600

800

1000

1200

1400

I II III IV V VI VII VIII IX X XI XII

Page 55: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

55Боловсролын салбарт эрх тэгш байдал, үр ашиг, үр дүнг нэмэгдүүлэх нь

135 Бага, дунд боловсролын дэд салбарын судалгааны тайлан. 2019. Хуудас 183136 Бага, дунд боловсролын дэд салбарын судалгааны тайлан. 2019. Хуудас 138.137 Монгол Улсын боловсролын суурь мэдээллийн тайлан. 2019.138 Бага, дунд боловсролын дэд салбарын судалгааны тайлан. 2019. Хуудас 168139 Бага, дунд боловсролын дэд салбарын судалгааны тайлан. 2019. Хуудас 168,169

БСШУСЯ санал авах зорилгоор 1-11 ангийн 118 сурах бичгийг сургалтын платформд байршуулсан.135 Багш нараас 12,000 гаруй санал хүсэлт хүлээн авч, хэд хэдэн асуудлыг тодорхойлсон. Үүнд: агуулга нь заахад хэцүү, хэтэрхий олон судлагдахуунтай ба зарим агуулга давхцаж байгаа, зарим судлагдахууны агуулга жигд бус, зарим суралцахуйн зорилт хэт ерөнхий, багш хүртэл ойлгоход хэцүү, хэт өргөн байдаг гэжээ.

Багшлахуй Хот хөдөөгийн сургуулийн сурлагын амжилт багшийн чадавхаас шалтгаалж байгааг тайлангуудад дурдаж байна. Багш бэлтгэх болон мэргэжил дээшлүүлэх сургалт, багшийн ажлын ачааллын талаарх асуудлыг энэ хэсэгт тусгалаа. 2018 оны байдлаар нийт 803 сургуульд 49400 багш, ажилтан ажиллаж байгаагаас 30900 нь багш, 3000 нь сургалтын менежер, 15400 нь багш бус ажилтан байна. Нийт багшийн 81,8% нь эмэгтэй, 35,3% нь бага ангийн багш байна. 2018-2019 оны байдлаар багш нарын 0,1% нь докторын зэрэгтэй, 14,3% нь магистр, 73,3% нь бакалаврын зэрэгтэй, 9,5% нь дипломын боловсролтой байжээ.136

Багш бэлтгэх сургалт нь хөтөлбөрт тавих шаардлага хангаагүй, төгсөгчдийн чанар ялгаатай байгаагийн дотор төрийн бус өмчийн болон хөдөөгийн ДБСБ-ууд чанаргүй мэргэжилтэн бэлтгэж байна. Бүрэн дунд боловсрол эзэмшсэн төгсөгчид ЭЕШ өгч, багш бэлтгэх их, дээд сургуульд элсэнэ. Багш бэлтгэх сургалтын стандарт нь бакалаврын хөтөлбөрийн агуулга, үнэлгээ, суралцах хугацаа, багшлах ба сурах орчны багц шаардлагыг бүрэн хангах ёстой боловч чанарын баталгаажуулах механизм хангалтгүй ажиллаж байна.137 Цаашилбал, магадлан итгэмжлэгдээгүй их, дээд сургуулийн тоо цөөрч байгаа боловч магадлан итгэмжлэгдээгүй сургууль магадлан итгэмжлэгдээгүй хөтөлбөрөөр багш бэлтгэх сургалтын үйл ажиллагаа эрхэлсээр байна. Сургалт лекц, семинар, дадлага, туршлага солилцох, хэлэлцүүлэг хийх замаар явагддаг. Хөдөө орон нутгийн их дээд сургуулиудтай харьцуулахад нийслэлийн ДБСБ, ялангуяа МУБИС-ийн сургалтын чанар сайн байна. Энэ нь төгсөгчдийн дунд чадварын зөрүүг бий болгож, хөдөөгийн их дээд сургуулийн оюутнууд төгсөөд хөдөөгийн сургуульд ажилд ордог тул сургалтын чанар доогуур байна. Алсын хараа 2050-д багшийн сургалтын үндсэн үйл ажиллагааг (2.1.37) сайжруулах арга хэмжээ багтсан бөгөөд үүнд багш бэлтгэх болон мэргэжил дээшлүүлэх сургалт багтсан.

Мэргэжил дээшлүүлэх сургалтын агуулга нь багшид мэргэжлээрээ өсөж хөгжихөд шаардлагатай мэдлэг, ур чадварыг олгохгүй байна. 2013 оноос хойш Багшийн Мэргэжил Дээшлүүлэх Институт мэргэжил дээшлүүлэх сургалтыг цахим болон танхимаар зохион байгуулж байна.138 Үндсэн сургалтын зардал сүүлийн таван жилд буурч, нэг багшид ногдох сургалтын зардал 2013 оны түвшингээс хоёр дахин багассан.139 Энэ нь үр ашиг нэмэгдэж, цахим сургалт ашиглах болсонтой холбоотой байж болох хэдий ч тайлангуудад сургалтын чанарт анхаарах шаардлагатайг тэмдэглэсэн байна. 2013 оноос өмнө багшийн мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагааг сургууль, орон нутаг, бүс нутаг, улсын хэмжээнд төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр зохион байгуулдаг байсан. Боловсролын Хүрээлэн болон бусад дээд боловсролын байгууллага мөн сургалт зохион байгуулдаг. Алсын хараа 2050-ын үйл ажиллагаа 2.1.34-т зааснаар засгийн газраас ‘Багшийн стандартыг мэргэжлийн, заах арга зүйн, судалгааны, мэдээлэл, харилцаа, холбооны технологийн, гадаад хэлний гэх мэт чадваруудаар ялган тодорхойлж, багшийн хөгжил, хүний нөөцийн бодлоготой уялдуулан

3. ҮР АШИГ БА ЧАНАР

Page 56: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

56 АЛСЫН ХАРАА 2050:

хэрэгжүүлж, бүх шатны сургалтын байгууллагыг мэргэжлийн багшаар хангана’ гэсэн байна. Дээр дурдсан 2.1.37 үйл ажиллагаанаас гадна багшийн мэргэжлийн хөгжлийн тогтолцоог шинэчлэх, багшийн сургалтын төвүүд байгуулах (үйл ажиллагаа 2.1.39), багшийн мэдээллийн технологийн чадавхийг дээшлүүлэх (үйл ажиллагаа 2.1.44) арга хэмжээ багтсан.

Сүүлийн 20 жилд хийгдсэн сургалтын хөтөлбөрийн өөрчлөлттэй харьцуулахад багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтын давтамж хангалтгүй байна. Боловсролын тухай хуулиар бүх багш таван жилд нэг удаа мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдах ёстой бөгөөд үүнийг улсын төсвөөс санхүүжүүлнэ гэж заасан.140 Жил бүр дунджаар нийт багшийн 13,7% нь сургалтад хамрагддаг. Эхний жилийн сургалт нь ажлын үндсэн үүрэг, албан бичиг баримт хөтлөлт, эцэг эх-багшийн харилцааг анхаардаг. 5 дахь жилийн сургалт нь хүүхдийн хөгжлийг дэмжих багшийн арга зүйг сайжруулахад чиглэгддэг бол 10 дахь жилийн сургалтаар багш нар арга туршлагаа солилцон харилцан суралцаж туршилт, судалгаа хийх чадвараа хөгжүүлж, багш нарт зөвлөгөө өгөх боломж олгохыг зорьдог.141 Мэргэшүүлэх, захиалгат болон нэмэлт сургалтад мөн хамрагдах боломжтой. Багшийн хөгжлийг дэмжиж чадавхийг бэхжүүлэх зорилгоор Улсын Их Хурлаас Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийг 2018 онд баталсан. Хуулинд цэцэрлэг, сургууль, МСҮТ-ийн төсвийн 2%-ийг багшийн хөгжлийн төвд зарцуулахаар тусгасан. Хуулийн зарим заалт Боловсролын тухай хуулийн холбогдох заалттай нийцэхгүй байгаа бөгөөд хэрэгжилтийг нягтлан үзэх шаардлагатай гэж зарим тайланд дурджээ.142

Багшийн ажлын ачаалал их, судлагдахуунаар харилцан адилгүй байна. Багшийн ажлын ачааллыг долоо хоногт 40 цагаар тогтоосон бөгөөд үүнээс 19 цагийг хичээл заахад, 15 цагийг хөтөлбөр сайжруулахад, 6 цагийг бусад ажилд зарцуулдаг байна. Бага ангийн багшийн долоо хоногт дунджаар 62,4 цаг ажиллаж байгааг нэгэн судалгаанд тэмдэглэжээ. Мөн монгол хэл, дуу хөгжим, технологи (эрэгтэй), дүрслэх урлаг, эрүүл мэнд зэрэг хичээл заадаг багш долоо хоногийн нормт 19 цагаас илүү цагийн хичээл заадаг. Бусад ажлын ихэнх цагийг (9.3 цаг) шалгалт шүүлэг, дэвтэрт засахад зарцуулдаг.143 Багш нарын нэмэлт сургалтад хамрагдаагүй гол шалтгаан нь ажлын ачаалал болохыг онцолжээ.

3.3 Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтМэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулиар ТМБС-ын байгууллагын статус, чанар, хамрах хүрээг тодорхойлжээ. 2018 оны байдлаар нийт оюутны 18,4% нь техникийн боловсрол, 77% нь мэргэжлийн боловсролын хөтөлбөрт хамрагдаж, 4% нь чадамжийн гэрчилгээ авах зорилгоор мэргэжлийн сургалтанд хамрагдаж байна.144 2016 онд байгуулагдсан Үнэлгээний төв нь чадамжид суурилсан сургалтын үнэлгээ, сургалтын байгууллагын чанарын баталгаажуулалтыг хийдэг боловч сургалтын байгууллагуудад бүрэн хүрч ажиллаж чадахгүй байна. Ахиц дэвшлийг хянах, салбарыг хөгжүүлэх талаарх судалгаа, хөгжлийн бодлого, тогтолцоо бүрэлдээгүй байна.

Чадамжид суурилсан техникийн боловсрол, мэргэжлийн боловсрол, мэргэжлийн сургалтын үр дүнг тооцоход ашиглах үндэсний мэргэшлийн хүрээ байхгүй.145 ТМБС-ын салбар нь тухайн улсын өнөөгийн эрэлт, онцлогт нийцэж байгаа эсэхийг баталгаажуулахад үндэсний мэргэшлийн хүрээ шаардлагатай болно. Дотоод үр ашгийг элссэн, завсардсан эсвэл орхисон, төгссөн оюутны тоогоор хэмжиж байна. Бусад дэд салбарт онцолсончлон чанартай хамааралгүй (шилжсэн, чөлөө авсан) 140 Боловсролын тухай хууль, 40.8.141 Бага, дунд боловсролын дэд салбарын судалгааны тайлан. 2019. Хуудас 166.142 Бага, дунд боловсролын дэд салбарын судалгааны тайлан. 2019. Хуудас 129143 Бага боловсролын салбарын дүн шинжилгээ 2019. Хуудас 69.144 Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын судалгаа. 2019. Хуудас 32145 Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын судалгаа. 2019. Хуудас 56

Page 57: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

57Боловсролын салбарт эрх тэгш байдал, үр ашиг, үр дүнг нэмэгдүүлэх нь

ч байж болох завсардалтын цаад шалтгааны талаар хангалттай мэдээлэл байхгүй байна. Зарим тайланд оюутны дийлэнх (83-92%) нь төгсдөг бол, бусад нь нь шилжих, зөрчил гаргах, амжилтгүй суралцах, хичээл таслах зэргээр орхиж байна гэжээ. Зарим судалгаанаас үзэхэд 3-р курсээсээ хойш хичээлээ орхидог суралцагчдын тоо 2-р курсээс орхих оюутны тооноос их байгаа боловч энэ талаар ямар нэгэн тайлбар алга байна.146

ТМБС-ын байгууллагыг сайн дурын үндсэн дээр магадлан итгэмжилж байна. БМИҮЗ нь 2014 онд Сингапур-2 төслийн хүрээнд ТМБСБ-ын магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтийг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулж баталсан.147 Ингэснээр дэд салбарын харьцангуй нарийн төвөгтэй үйл ажиллагааны чанарыг сайжруулахыг зорьж байна. Стандартыг 2016 оноос мөрдөж эхэлсэн боловч магадлан итгэмжлэл сайн дурын үндсэн дээр хийгддэг.148 Одоогоор шинэ журмын дагуу 10 МСҮТ, 14 хөтөлбөрт өөрийн үнэлгээ хийгдэж байна.149

ТМБС-ын байгууллагууд олон янз байгаа нь дүн шинжилгээ хийхэд бэрхшээл учруулдаг. ТМБС нь богино хугацааны сургалт зохион байгуулдаг аж ахуйн нэгж, бизнес гэх мэт төрөл бүрийн албан бус сургалтын байгууллагатай. Одоогоор богино хугацааны үйлчилгээ үзүүлэгчдийн дэлгэрэнгүй бүртгэл байхгүй бөгөөд эдгээр сургалтаар мэргэшил олгодоггүй. 2018 оноос Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас богино хугацааны сургалтын үйлчилгээ эрхлэгчдэд тавигдах шаардлагыг нэгдмэл болгон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан санхүүжүүлэх зорилгоор бүртгэлд хамруулж эхэлсэн. Зарим политехник коллеж, МСҮТ нь ISO9901, OHSAS18001 гэрчилгээ авахаар бэлтгэлээ хангаж байна.150 Гэвч сургалтын үр дүнд хяналт мониторинг хийх, оюутнуудад мэргэжлийн чиг баримжаа олгох тал дээр олонх нь дутагдалтай байна.

ТМБС нь практик сургалтыг чухалчилдаг тул сургалтын чанарыг зөвхөн онол, бичгийн шалгалтын дүнгээр үнэлэхэд хангалтгүй. Төгсөгчид хөдөлмөрийн зах зээлд гарахад практик сургалтын үр дүн нь харагддаг ба сургалтын хөтөлбөр нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд хэрхэн нийцэж байгаагаар ТМБС-ын чанар илэрхийлэгдэнэ.151 Ажил олгогчдын тайланд ТМБС төгсөгчид хамтран асуудал шийдэх, багаар ажиллах, үр дүнтэй харилцаа, бизнес сэтгэлгээ зэрэг зөөлөн ур чадвар, ажлын хандлага дутагдаж байгааг онцолжээ. Мэргэжлийн боловсролын байгууллага, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлэх нь сургалтын хөтөлбөрийг зах зээлийн эрэлтэд илүү нийцтэй болгоход туслах боломжтой.

Багш нарын стандарт хангалт доогуур, тэдний мэргэжил, мэргэшсэн байдлын талаарх мэдээлэл хомс. ТМБС-ын салбарын багш нарын мэргэжлийн түвшин, ур чадварыг “Мэргэжлийн боловсрол, сургалтын багш ажилчид, багшийн чадамжийн түвшин болон ажлын ачааллыг тооцох тухай журам”-аар тогтоодог. Статистикийн мэдээнд багшийн мэргэшил, ур чадварын талаар тусгаагүй байна. Багшийн мэдлэг, ур чадвар, чадамж хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээтэй нийцэж байгаа эсэхийг баталгаажуулах мэргэжил дээшлүүлэх тасралтгүй тогтолцоо үгүйлэгдэж байна.152 Багшийн ажлын ачааллыг жилд 810 цаг буюу өдөрт 4-4.6 цаг гэж тогтоосон байдаг. Ажлын бусад цагийг хичээлийн төлөвлөлт хийх, хэрэглэгдэхүүн бэлтгэх, шинэ арга барил судлах, чадвараа хөгжүүлэхэд зориулах ёстой боловч багшлах ур чадвар, арга зүй болон мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх чиглэлээр сургалтад хамрагддаггүй байна.153

146 Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын судалгаа. 2019. Хуудас 95.147 Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын судалгаа. 2019.Хуудас 102148 Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын судалгаа. 2019. Хуудас 76.149 Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын судалгаа. 2019. Хуудас 84.150 Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын судалгаа. 2019. Хуудас 84.151 Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын судалгаа. 2019. Хуудас 74152 Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын судалгаа. 2019. Хуудас 98153 Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын судалгаа. 2019.

3. ҮР АШИГ БА ЧАНАР

Page 58: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

58 АЛСЫН ХАРАА 2050:

Бодлогын түвшинд чадамжид суурилсан сургалтын шинэчлэл хийгдсэн боловч хэрэгжилтийн түвшинд, ялангуяа алба, нэгжийн түвшинд мэдэгдэхүйц үр дүн харагдсангүй. Чадамжид суурилсан арга зүйг Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулинд (2009) тодорхойлсон ба зөвхөн техникийн ур чадвараас гадна цогц суралцахуйг дэмжих, хандлага ба төлөвшил зэрэг зах зээлд шаардлагатай зөөлөн чадварыг суралцагчдад олгохыг зорьж байна.154 Мэргэжлийн сургалтын агуулгын 70-80% нь дадлага, 20-30% нь онол байдаг. Сургалтын хөтөлбөр, агуулга нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцэхгүй байна. ТМБС-аар бэлтгэж буй мэргэжлийн чиглэл хөдөлмөрийн зах зээлийн эрэлтээс хамааран жил бүр өөрчлөгддөг.

Олон төрлийн хичээл заадгаас шалтгаалан сургалтын хөтөлбөрт магадлан итгэмжлэл хийхэд амаргүй. ТМБС-ын байгууллага хүлээн зөвшөөрөгдөхүйц сургалт явуулахын тулд магадлан итгэмжлэгдэх шаардлагатай. БМИҮЗ-өөс дараах хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуурыг тогтоосон. Үүнд:

- Хөдөлмөрийн зах зээлийн дүн шинжилгээ, сургалтын хөтөлбөрийн нийцэл

- Сургалтын хөтөлбөрийн бүтэц, агуулга

- Сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх бэлтгэл ажил

- Сургалтын хөтөлбөр хэрэгжилт

- Сургалтын хөтөлбөрийн үнэлгээ, дотоод чанарын баталгаажуулалт багтаж байна.

ТМБС-д сургалтын хэрэглэгдэхүүн болоод бусад нөөцийн хөрөнгө оруулалт хангалттай хийгдэхгүй байна. Сургалтын чанар нь тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, сурах бичиг, сургалтын материалаас шалтгаална. ТМБС-ын тоног төхөөрөмж, сурах бичиг, сургалтын материалын хүрэлцээ, хангамжид үнэлгээ өгөх нь төвөгтэй байдаг Энэ нь сургуулийн сургалтын хөтөлбөрийн агуулга, хэрэгжилт, хугацаа, хэлбэр зэрэг нь харилцан адилгүй байдагтай холбоотой.155 ТМБС-ын сурах бичигт хийсэн судалгаагаар ерөнхий боловсролын сурах бичгийн хүрэлцээ хомсдолтой, хуучирсан, чадамжид суурилсан сургалтын арга зүйтэй нийцээгүй гэж үзжээ.156 ТМБС-ын байгууллага техникийн боловсролын сургалтаас орлого олох, зарцуулах, тайлагнахын зэрэгцээ орлогоо ашиглан шинэ хэрэглэдэхүүн нөөц худалдан авах боломжтой болжээ.

154 Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын судалгаа. 2019. Хуудас 50-53.155 Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын судалгаа. 2019. Хуудас 108.156 Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын судалгаа. 2019. Хуудас 123.

Page 59: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

59Боловсролын салбарт эрх тэгш байдал, үр ашиг, үр дүнг нэмэгдүүлэх нь

158 Дээд боловсролын салбарын судалгааны тайлан. 2019. Хуудас 67159 Дээд боловсролын салбарын судалгааны тайлан. 2019. Хуудас 85.160 Дээд боловсролын салбарын судалгааны тайлан. 2019. Хуудас 52.

3.4 Дээд боловсролДээд боловсролын салбарт төгсөгчид нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, дэлхийд өрсөлдөх чадвартай байхуйц, хүртээмжтэй, чанартай тогтолцоог бий болгох шинэчлэл хийж, чадварт суурилсан, оюутан төвтэй сургалтын үйл ажиллагааг дэмжихэд ихээхэн анхаарал хандуулж байна. ДБСБ-ын чанар, сургалтын хөтөлбөр, сургалтын стандартыг дээшлүүлэх зорилгоор шинэчлэл хийгдсэн боловч үндэсний мэргэшлийн хүрээ байхгүйг эх сурвалж мэдээлжээ.

АЛСЫН ХАРАА 2050. ДЭЭД БОЛОВСРОЛ 2.1.9 Их, дээд сургууль, политехникийн коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв,

ерөнхий боловсролын сургуулийг тухайн орон нутаг, бүс нутгийн хүний хөгжлийн төв болгон хөгжүүлж бүх насны иргэд, нийгмийн салбар бүрийг хамарсан насан туршийн боловсролын нээлттэй, уян хатан тогтолцоог бэхжүүлнэ.

Дээд боловсролын хяналт шинжилгээ, чанарын баталгаажуулалт зохих түвшинд хэрэгжихгүй байна. Дээд боловсролын дотоод үр ашгийг тооцоолохдоо завсардалт, анги дэвших, давтан сурах хувь, төгсөгчдийн тоо зэрэг хүчин зүйлийг харгалздаг. Боловсролын бусад дэд салбарт олгогддог нэг суралцагчил ногдох хувьсах зардлын санхүүжилт байдаггүй, хувийн хэвшлийн сургуулийн тоо өндөр учраас дээрх үзүүлэлтийг тооцох боломжгүй. Их, дээд сургуульд элсэгдийн 89,3% нь төгсөж 10,7% нь сургуулиа орхиж байгааг мэдээлэлд дурджээ.157 Оюутны үнэлгээний системийг боловсронгуй болгох талаар дорвитой ажил хийгдээгүй байгааг эх сурвалжид тэмдэглэжээ.158

Тогтолцооны асуудал Дээд боловсролын тухай хуулинд ДБСБ-ын магадлан итгэмжлэлийг хуульчилсан бөгөөд энэ үйл явц эрчимтэй явагдаж байна. ДБСБ-ын чанарыг сайжруулах зорилгоор БСШУСЯ-аас 2010 оноос магадлан итгэмжлэлийг нэвтрүүлсэн. 2016 оноос эхлэн бүх сургууль БМИҮЗ-өөр таван жил тутамд магадлан итгэмжлүүлэх ёстой болсон. 2019 оны байдлаар нийт ДБСБ-ын 75% нь магадлан итгэмжлэгдсэн, нийт оюутны 96% нь магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуульд суралцаж байна. Зарим байгууллага эхний таван жил нь дууссаны дараа дахин магадлан итгэмжлэлд хамрагдаагүй байна. ДБСБ-ын 250 гаруй хөтөлбөр БМИҮЗ-өөр магадлан итгэмжлэгдсэн бөгөөд 18 сургуулийн 90 хөтөлбөр олон улсад магадлан итгэмжлэгдсэний ихэнх нь эдийн засаг, бизнесийн чиглэлийн хөтөлбөр байна.159

Монгол Улсын дээд боловсролын байгууллагын тоо бусад улс оронтой харьцуулахад өндөр. Одоогийн байдлаар 100 буюу түүнээс цөөн оюутантай 10 сургууль, 200 ба түүнээс цөөн оюутантай 15 сургууль байдаг. Тайланд дурдсанаар хувийн, жижиг сургуулийн сургалтын чанар доогуур, хөдөлмөрийн зах зээлд нийцтэй бус байгаа нь дээд боловсролын үр ашгийн талаарх сөрөг дүр төрхийг бий болгож байна.160

3. ҮР АШИГ БА ЧАНАР

Page 60: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

60 АЛСЫН ХАРАА 2050:

Монголын их, дээд сургуулиуд олон улсад магадлан итгэмжлүүлэхийн тулд чанартаа анхаарч байна. БСШУСЯ-наас 2014 онд хэрэгжүүлсэн хөтөлбөрийн шинэчлэлээр төгсөгчийн олж авсан мэдлэг, чадвар, чадамж дээр суурилсан уян хатан хөтөлбөр боловсруулж эхэлжээ. Тайланд чанарыг үнэлэх, тасралтгүй дээшлүүлэх явдал хангалтгүй байгааг дурджээ. Сүүлийн жилүүдэд гадаадын их дээд сургуулиудтай хамтарсан 2+2 ба 3+1 хөтөлбөрийн тоо нэмэгдэж байна. ХБНГУ зэрэг орны олон улсын хөгжлийн түнш, агентлагийн зүгээс стандартыг олон улсын жишигт нийцүүлэхээр солилцооны хөтөлбөрийг сурталчлах, судалгааны ажил, үйлдвэрлэлийн дадлагыг дэмжих зэргээр ажиллаж байна.161 ЗГ-аас дээд боловсролын чанарыг сайжруулах нэг арга зам нь олон улсын дээд боловсролын байгууллагын салбарыг байгуулах явдал гэж үзэж байна. Алсын хараа 2050-ын үйл ажиллагааны 2.1.37-д чанарын баталгааны арга хэмжээг авч үзсэн болно.

ДБСБ-ын багшийн мэргэжил дээшлүүлэх асуудлыг зөвхөн тухайн байгууллага бие даан шийддэг. Профессор багшийн ажлын байрны тодорхойлолт нь багш төвтэй аргазүйгээс суралцагч төвтэй арга зүйд шилжиж оюутны сурах үйлд төвлөрч байна. БСШУСЯ-наас багшийн мэргэжлийн хөгжил, сургалт, нийгмийн баталгааны талаар баримтлах бодлогыг боловсруулахаар шаргуу ажиллаж байгаа хэдий ч чанарыг сайжруулахын тулд ДБСБ-ууд өөрийн багшийн хөгжлийн төвийг байгуулж байна. ДБСБ бүр багш, ажилчдаа сертификатжуулдаг. Алсын хараа 2050-д үйл ажиллагаа 2.1.40-ийн хүрээнд багшийн хөгжлийн төвүүдийг бий болгон энэ дэд салбарын ололт амжилтыг улам сайжруулахыг зорьж байна.

Дээд боловсролын салбарт мэргэшсэн, авъяаслаг боловсон хүчин татахад бэрхшээлтэй байна. Багшийн цалин хангалтгүй тул шилдэг багш нарыг татах асуудал хүндрэлтэй. Дээд боловсролын салбарт сайн багш сонгон шалгаруулах, шагнах замаар багшийг урамшуулах эрх зүйн орчин бүрдүүлж байна. Гадаадад боловсрол эзэмшсэн монголчуудыг дээд боловсролын салбарт багшийн ажилд татах шаардлагатай байна. 2018-2019 онд дээд боловсролын салбарын 12633 ажиллагсдын 64,7% нь төрийн өмчит дээд боловсролын байгууллагад байна. Үндсэн багшийн 60% нь эмэгтэй байгаа нь дэлхийн дунджаас тэс өөр үзүүлэлт юм.162 Менежерүүдэд манлайлал, менежментийн ур чадвар дутагдалтай байгааг тайланд дурдсан байна.

3.5 Насан туршийн боловсролОлон төрлийн хичээл заадаг (албан болон албан бус), суралцагчийн чадварын түвшин ба агуулгын хүрээ ялгаатай зэргээс шалтгаалан сургалтын чанарын асуудлыг шийдвэрлэхэд бэрхшээл тулгардаг. Дэд салбарын санхүүжилт хангалтгүй, хүний нөөц дутмаг, хяналт шинжилгээний механизм байхгүй байна. Тайлангуудаас харахад энэ дэд салбарт зохицуулалт, нөөц, мэргэжлийн чадвар дутмаг байгааг онцолж байгаа ч Ази, Номхон далайн бусад орны стандарттай харьцуулахад ойролцоо эсвэл өндөр түвшинд байгааг харуулж байна.163

Ерөнхий боловсролын дүйцсэн хөтөлбөрт хамрагдсан суралцагчийн үнэлгээ нь төгсөлтийн шалгалтаар хязгаарлагддаг бөгөөд чанарын баталгааны тогтолцоо байдаггүй. НТБ-ын бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн сургалтын хүрээнд тухайн түвшний боловсролыг хөтөлбөрийн дагуу судалж, стандартын шаардлага хангасан эсэхээр тухайн суралцагчийг үнэлж байна. Өөрөөр хэлбэл бага, суурь, бүрэн дунд боловсролын гэрчилгээ авсан болон анги дэвшиж байгаа суралцагчийн тоо нь сурлагын амжилтын үзүүлэлт болдог. НТБ нь бэлгэдлийн шинжтэй

161 Дээд боловсролын салбарын судалгааны тайлан. 2019. Хуудас 58.162 Дээд боловсролын салбарын судалгааны тайлан. 2019. Хуудас 73.163 Насан туршийн боловсролын дэд салбарын судалгаа 2019. Хуудас 78.

Page 61: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

61Боловсролын салбарт эрх тэгш байдал, үр ашиг, үр дүнг нэмэгдүүлэх нь

гэрчилгээ олгодог ба оролцооноос өөрөөр үр дүнг үнэлэх талаар тодорхой бодлого байгаа эсэхийг тайланд тусгаагүй байна. Сургагч багш нар ажиглалт дээрээ үндэслэн суралцагчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сургалтаа зохицуулдаг.164 Богино хугацааны болон албан бус хөтөлбөрөөр суралцаж буй хүмүүсийн хувьд зорилго нь дахин суралцах явдал байдаг ба элсэлт, анги дэвшилт, сургууль завсардалтын статистикийг шалгуур үзүүлэлт болгон ашигладаг. Үйлчилгээний чанарыг сайжруулахын тулд сургалтын орчин, үйлчилгээний хүртээмж, хүний нөөцийн чадавхид анхаарлаа хандуулах шаардлагатай байгааг тайланд дурджээ.165

Албан бус боловсролоор суралцагч хэрэгцээндээ үндэслэн сонгож болох цогц чадамжид суурилсан сургалтад хамрагддаг. Эдгээр сургалтыг курс, өдрийн анги, клуб эсвэл сургалтын төвийн хэлбэрээр олон нийтийн байгууллага дээр суурилж явуулдаг. МХХТ хөгжсөн өнөөгийн нийгэмд нээлттэй, онлайн сургалт, суралцах боломжууд нь албан бус сургалтын шинэ хэлбэр болж байна. Сургалтын хэрэглэгдэхүүн нь чадамжид суурилсан, чадавхыг бэхжүүлэх боломжоор хангахад чиглэгддэг ба ингэснээрээ мэдлэг, чадварын хэрэглээний түвшин сайжирна. Уян хатан хандлага аргазүй нь оюутнуудад онолын мэдлэг олж авахаас гадна тухайн мэдлэгийг бодит амьдрал дээр ашиглах боломжийг олгодог.166

Насан туршийн боловсрол нь сургууль завсардсан хүмүүст боловсролд эргэн орох арга зам болдог боловч хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг хангахын тулд шинэ хөтөлбөрүүд шаардлагатай байна. Шинэ агуулга боловсруулах, багаж хэрэгсэл, нөөц хэрэглэгдэхүүн худалдаж авахад төсөв хүрэлцэхгүй байна.167 НТБ-ын таван чиглэлийг хамарсан шинэ сургалтын хөтөлбөр боловсруулсан боловч одоогоор батлагдаагүй байна. Иймээс 2010 оны сургалтын хөтөлбөрийг одоо хүртэл ашиглаж байна.168 2010 оны сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ч багшлах боловсон хүчний мэргэжлийн мэдлэг, чадавх дутагдаж байгаа нь тодорхой хэдхэн сэдвээр цөөхөн тооны хичээл заадгаас харагдаж байна.

Насан туршийн боловсролын төвүүд нөөцийн хомсдлоос үл шалтгаалан нас болоод зорилтот бүлгийн хувьд нилээд ялгаатай хүмүүсийн суралцах хэрэгцээнд нийцтэй байхыг эрмэлзэж байна. Хэдийгээр дүйцсэн хөтөлбөрийн шинэ сургалтын материал, гарын авлагын хангамж сайжирсан гэж мэдээлж байгаа ч дутагдалтай хэвээр буюу 15-25 суралцагчийн169 дунд 1-2 хэрэглэгдэхүүн байна гэж эх сурвалжуудад мэдээлжээ. 2018 оны байдлаар 200 орчим ном, гарын авлага, сургалтын материалыг НТБ-ын төвүүдэд ашиглаж байна. Нөөц хэрэглэгдэхүүн нь хоцрогдож, хуучирсан бөгөөд ихэнх нь 2001-2003 оны хооронд боловсруулагдсан байдаг. Сургалтыг дэмжих долоон багц сурах бичигтэй. Бусад салбарын нэгэн адил НТБ-ын төвүүд болон бусад байгууллагын байранд үйл ажиллагаа явуулдаг төвүүдэд МХТ-ийн хомсдол байна. 2018 оны байдлаар 354 төвд 208 зөөврийн компьютер, 239 суурин компьютер, принтер, дэлгэц, проектор, оёдлын машин зэргийг ашиглаж байгаа ба бүгд дутагдалтай байна. Арьсан ноосон эдлэл хийх, хоолны тоног төхөөөрөмж гэх мэт томоохон тоног төхөөрөмж байхгүй.170 НТБ-ын төвүүдээс гадуур НТБ эзэмшүүлдэг хүмүүст тулгардаг томоохон бэрхшээл бол байрны асуудал юм. НТБ-ын төвүүдийн 90 орчим хувь нь өөрийн байргүй байдаг. НТБ-ын үйлчилгээ үзүүлдэг ихэнх байгууллагад тэдний үйл ажиллагаа явуулж байгаа байр нь ихэвчлэн санал болгож буй сургалтын төрөлдөө тохироогүй, хангалтгүй байр байдаг.171

164 Насан туршийн боловсролын дэд салбарын судалгаа 2019. Хуудас 48.165 Насан туршийн боловсролын дэд салбарын судалгаа 2019. Хуудас 81.166 Насан туршийн боловсролын дэд салбарын судалгаа 2019. Хуудас 12.167 Насан туршийн боловсролын дэд салбарын судалгаа 2019. Хуудас 9.168 Насан туршийн боловсролын дэд салбарын судалгаа 2019. Хуудас 69.169 Насан туршийн боловсролын дэд салбарын судалгаа 2019. Хуудас 70170 Насан туршийн боловсролын дэд салбарын судалгаа 2019. Хуудас 67.171 Насан туршийн боловсролын дэд салбарын судалгаа 2019. Хуудас 72.

3. ҮР АШИГ БА ЧАНАР

Page 62: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

62 АЛСЫН ХАРАА 2050:

Насан туршийн боловсролын үйлчилгээний дүйцсэн хөтөлбөрийн бүлэг дүүргэлт ердийн сургуулийнхаас бага мэт боловч бас л харьцангуй өндөр байна. Хөдөө орон нутгийн ерөнхий боловсролын хөтөлбөрийн дүйцүүлэх сургалтын үйлчилгээнд бүлэг дүүргэлтийн хэмжээ нэг ангид 15-20 сурагч, хотод 20-25 сурагч байдаг.172 Энэ төрлийн сургалтын журамд танхимын сургалтыг 15-аас илүүгүй суралцагчид хүргэх ёстой гэж заасан. Энэ тоо ЕБС-иас доогуур мэт санагдаж болох ч боловсрол, нас, чадвар нь өөр өөр суралцагчтай холимог ангиар хичээллэдэг. Багш нар суралцагч бүрийн чадавхтай нийцэх өвөрмөц арга зүйгээр хүргэх ёстой болдог.

Багшид мэргэжил дээшлүүлэх боломж хомс байдаг нь насан туршийн боловсролын үйлчилгээнд тулгамдсан асуудал болж байна. Ялангуяа боловсролын хувилбарт сургалтын хувьд хөтөлбөртөө нийцүүлэн шинэлэг байхын тулд ажлын байран дээрээ мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдах боломж хязгаарлагдмал байдгийг тайланд дурджээ. НТБ-ын төвийн багш ердийн сургуулийн багшийн нэгэн адил 1, 5, 10 дахь жилийн сургалтад хамрагддаг боловч суралцагчийн онцлог өөр учраас тэдний хэрэгцээ шаардлагад нийцдэггүй. НТБҮТ-өөс нэмэлт сургалт зохион байгуулдаг. 2014-2018 онд нийт 2402 багш НТБ олгох суурь хөтөлбөр, дүйцсэн хөтөлбөр, хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх чиглэлээрх сургалтад хамрагдсан.173 Багш нар энэ ажлыг ердийн сургуульд орохын өмнөх түр ажил гэж үздэг тул ойр ойрхон солигддог. 2018 оны байдлаар НТБ-ын салбарт ажиллаж байгаа 630 хүний 67% нь 1-5 жил, 20% нь 6-10 жил, ердөө 9% нь 11-ээс дээш жил ажилласан бөгөөд үлдсэн нь шинээр ажилд оржээ.174

172 Насан туршийн боловсролын дэд салбарын судалгаа 2019. Хуудас 72.173 Насан туршийн боловсролын дэд салбарын судалгаа 2019. Хуудас 65.174 Насан туршийн боловсролын дэд салбарын судалгаа 2019. Хуудас 65.

Page 63: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

63Боловсролын салбарт эрх тэгш байдал, үр ашиг, үр дүнг нэмэгдүүлэх нь

4БОЛОВСРОЛЫН ЗАРДАЛ БА САНХҮҮЖИЛТ

4.1 Боловсролын салбарын төсвийн бүтэц

4.2 Орлого ба зардал

4.3 Дэд салбаруудын онцлог

Page 64: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

64 АЛСЫН ХАРАА 2050:

АЛСЫН ХАРАА 2050. ХҮНИЙ ХӨГЖИЛ

2.1.4. Сургалтын байгууллагын санхүүжилтийг төгөлдөржүүлэн, суралцагч нэг бүрийг амжилттай суралцахад чиглүүлнэ.

2.1.12. Бүх шатны сургалтын байгууллагын барилга байгууламж, дэд бүтцийг сайжруулан, стандарт, чанарын шаардлага хангасан тэгш, хүртээмжтэй, чанартай үйлчилгээ үзүүлэх орчныг бүрдүүлж, цэцэрлэг, сургуулийн анги, бүлэг дүүргэлтийг норматив хэмжээнд хүргэнэ.

2.1.14. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг 1-3, 4-6 настай хүүхдийн хоногийн хоол хүнсээр авбал зохих илчлэг, үндсэн шимт бодис, аминдэм, эрдэс бодисын хэмжээг үндэслэн жил бүр шинэчлэн тогтооно.

2.1.19. Сургуулийн дотуур байр, ногоон хөгжлийн байгууламж, спортын болон урлагийн заал, цайны газар, мэдээлэл зүйн сургалтын танхимыг тохижуулж, сургалтын байгууллагын орчны стандартыг хангах, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад зориулсан тохируулгат орчныг бүрдүүлж, цэвэр ус, ариун цэврийн байгууламжийг хүүхэд, хэрэглэгчдэд ээлтэй болгох ажлыг үе шаттайгаар төлөвлөж хэрэгжүүлнэ.

2.1.36. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, туслах багшийн ажлын ачааллыг ажлын байр, хөдөлмөрийн онцлогтой уялдуулж, тэдний үйл ажиллагааг үр дүнгээр нь үнэлж, цалин хөлс, урамшууллын тогтолцоог боловсронгуй болгон бодит цалингийн хэмжээг улсын дунджаас дээш байлгана.

3.1.16. Сургуулийн бага ангид сурч байгаа зорилтот бүлгийн өрхийн хүүхдийн ном, сурах бичгийн түрээсийн тогтолцоо, эргэлтийн сан бүрдүүлэх ажлыг зохион байгуулж, хүүхдийн дүрэмт хувцасны үнийн хөнгөлөлт үзүүлж, дотуур байранд амьдрах хоол, унааны зардлын тодорхой хувийг улсаас төлнө.

9.1.1. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, засварлах зэргээр суудлын тоог нэмэгдүүлж бүлэг дүүргэлтийг норматив хэмжээнд хүргэнэ

4. БОЛОВСРОЛЫН ЗАРДАЛ БА САНХҮҮЖИЛТМонгол Улс зах зээлийн тогтолцоонд шилжсэнээс хойш улсын төсөв, санхүүгийн бодлогын шинэчлэлийг 1990-2000 онд, 2000-2012 онд, 2013 оноос өнөөг хүртэл гурван удаа хийсэн байна. 2010 оноос хойшхи тэр дундаа боловсролын салбарын санхүүжилтийг урсгал зардлыг орцод суурилсан байдлаар, харин хөрөнгө оруулалтын зардлыг хөтөлбөрт суурилсан байдлаар төсөвлөж эхэлсэн 2013 оноос хойшхи өөрчлөлтийн талаар уг тайланд өгүүлнэ. Монгол Улсад газар нутаг уудам, хүн ам тархан суурьшсан, удаан үргэлжлэх өвлийн хүйтэн улирлаас хамааран дулаан, халаалтын зардал өндөр гардаг учраас боловсрол олгох үйл ажиллагаа бусад салбартай харьцуулахад өндөр зардал шаарддаг онцлогтой. Түүнчлэн салбар нь бусад салбартай харьцуулахад салбарт суралцаж байгаа хүүхдийн тооноос шалтгаалан хөдөлмөр багтаамж ихтэй.175

175 Боловсролын салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалтын судалгаа, 2019. Хуудас 42.

Page 65: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

65Боловсролын салбарт эрх тэгш байдал, үр ашиг, үр дүнг нэмэгдүүлэх нь

189.1211.2

351.4 355.1397.7

327.3391.8 378.9

436.9

189.1 209.5270.7 265.8 277.0

224.1 262.4 229.4 245.3

2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018

Нэг хүнд ногдох боловсролын зардал, нэрлэсэн үнээр, мян. төг.

Нэг хүнд ногдох боловсролын бодит зардал, мян. төг.

4.1 Боловсролын салбарын төсвийн бүтэцБСШУСЯ боловсролын салбарын урсгал болон хөрөнгө оруулалтын төсвийг захирдаг. Урсгал зардлыг орцод суурилсан аргачлалаар буюу суралцагчийн тоо болон дундаж нормативт хувьсах зардалд суурилан тооцоолдог. Нэг суралцагчид ногдох зардлыг суралцагчийн тоо болон газар нутгийн бусад хүчин зүйлийг үндэслэн орон нутагт олгодог. Боловсролын тухай хуульд зааснаар төрийн өмчийн болон төрийн бус өмчийн боловсрол сургалтын байгуулага нь нэг суралцагчид ногдох хувьсах зардлыг тооцох аргачлалаар улсын төсвөөс авах эрхтэй. Суралцагчийн тоон шинжилгээ хийхэд боловсролын зарцуулалт нь СӨБ-д олон улсын бенчмарк болох 10%-иас өндөр байна. Хөрөнгө оруулалт нь хөтөлбөрт суурилсан аргачлалаар (дараах хэсгээс үзнэ үү) санхүүждэг.

ЗУРАГЛАЛ 21. Нэг хүнд ногдох боловсролын зардал, нэрлэсэн болон бодит үнээр. Эх сурвалж: Боловсролын салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалтын судалгаа 2019.

ЗУРАГЛАЛ 22. Суралцагчийн тоо дэд салбараар. Эх сурвалж: Боловсролын салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалтын судалгаа 2019

1000 хүнд ногдох суралцагчдын тоо Нийт суралцагдын эзлэх хувь

4. БОЛОВСРОЛЫН ЗАРДАЛ БА САНХҮҮЖИЛТ

 

Page 66: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

66 АЛСЫН ХАРАА 2050:

Санхүүжилтийг орон нутагт шилжүүлж байгаа нь үр дүнтэй бөгөөд ил тод боловч орон нутаг онцлогтоо тохируулан төлөвлөх, төсөвлөх боломж бараг байхгүй. 2018 онд ерөнхий боловсролд зарцуулсан боловсролын салбарын зардлын 64%-ийг орон нутгаар дамжуулан сургуулиудад шилжүүлсэн байна. Сургуулиуд санхүүжилтээ цаг хугацаанд нь төсөвлөсний дагуу хүлээж авдаг ба мэдээлэл үнэн зөв бүртгэгдэн, аудит хийлгэж олон нийтэд ил тод мэдээлдэг талаар тайлангуудад дурджээ. Энэ нь төсвийн санхүүгийн менежментийн хувьд томоохон амжилт боловч орон нутаг тааруу сургуульд илүү хөрөнгө оруулалт хийх эсвэл эрэлтэд гарсан урьдчилан тооцоолоогүй өөрчлөлтөд хариу үйлдэл үзүүлэх зэргээр нөөцийг суралцагчийн тооноос өөрөөр хуваарилах боломжгүй байна. Сургуулийн түвшинд онцлог нөхцөл байдалдаа тохируулан төлөвлөлт хийх боломж бараг байхгүй. Төсвийн зүйл анги хооронд шилжүүлэх боломж байдаг ч энэ нь төвөгтэй процесс байдгийг тайлангуудад дурджээ.176

Ерөнхий боловсролын дэд салбарын төсвийн төлөвлөлтийг БСШУСЯ-ны хоёр газар хариуцдаг. Төсвийн урсгал зардал хариуцдаг газар болон хөрөнгө оруулалт (барилга, дотуур байр, биеийн тамирын заал) хариуцдаг газар хоёрын хооронд уялдаа дутагдалтайг тайлангууд дурдаж байна. Дунд болон урт хугацааны төлөвлөлт байхгүйгээс тавилга болон засвар үйлчилгээний зардал зэрэг зарим төрлийн зардал аль аль төсөвт тусдаа, үр ашиггүйгээр төсөвлөгддөг.177

Салбар, ангилал Эзлэх хувь Дүн /сая.төг/Сургууль 26.5% 327,203.0Дотуур байр 10.4% 52,860.2Спорт заал 9.9% 34,197.0Цэцэрлэг 49.8% 197,811.8Сургууль, цэцэрлэгийн цогцолбор 1.5% 20,000.0Их дээд 1.9% 25,432.7БОЛОВСРОЛЫН САЛБАР 100% 657,504.7

ЗУРАГЛАЛ 23. Хөрөнгө оруулалтын төсөл, дэд салбараар, 2010-2018. Эх сурвалж: Боловсролын салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалтын судлагааны тайлан.

2014-2018 онд нийт төсвийн 85%-ийг урсгал зардал, 15%-ийг хөрөнгө оруулалтын зардал эзэлж байв.178 Хөрөнгө оруулалтын зардлын хүрээнд зардлын 80% шинэ барилга барихад зарцуулагдсан нь одоо байгаа барилга байгууламжийн засвар, өргөтгөл зэрэгт хөрөнгө оруулалт дутмаг байгааг илтгэж байна. Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, төлөвлөгөө салбар болон дэд салбаруудын хэмжээнд байхгүй, хөтөлбөрийн төсөвлөлтийн аргачлалаар буюу дэд салбар бүр өөрийн хөтөлбөр, зорилго, хүрэх үр дүнг тодорхойлж санхүүжилт хүсч байна. Төрийн өмчийн ЕБС-ийн барилгын ээлжийн коэффициент зэрэг чухал мэдээллийг хөрөнгө оруулалтын талаарх шийдвэр гаргахад ашиглахгүй байгааг тайлангууд дурдаж байна.179 Алсын хараа 2050-д бүх шатны боловсролын сургалтын байгууллагын байршил, хүчин чадал, нөөц, нормативын нэгдсэн зураглал, судалгаа, шинжилгээний мэдээллийн санг бий болгон, судалгаа, нотолгоонд суурилсан бодлогын тогтолцоог сайжруулахад анхаарна гэжээ (үйл ажиллагаа 2.1.1). Энэ нь боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг сайжруулахад хувь нэмрээ оруулах нь дамжигггүй.

176 Монгол Улс: Төсвийн зарцуулалтын тойм судалгаа, 2019. Хуудас 110.177 Монгол Улс: Төсвийн зарцуулалтын тойм судалгаа, 2019. Хуудас 116.178 Боловсролын салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалтын судалгаа, 2019. Хуудас 8.179 Боловсролын салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалтын судалгаа. 2019 Хуудас 12.

Page 67: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

67Боловсролын салбарт эрх тэгш байдал, үр ашиг, үр дүнг нэмэгдүүлэх нь

ЗУРАГЛАЛ 24. Урсгал ба хөрөнгө оруулалтын зардал сүүлийн 10 жилээр. Эх сурвалж: Боловсролын салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалтын судалгаа 2019

Хүний нөөцийн зардал хамгийн өндөр бөгөөд хурдан өсөлттэй байгаа хэдий ч боловсролын салбарт ажиллагсад улсын цалингийн дунджаас бага цалин авч байна. 2005-2016 онд цалингийн зардал жилд дунджаар 21% өссөн бөгөөд дээрх хугацаанд хамгийн өндөр өсөлттэй зардал байсан байна.180

Зардлын дөнгөж 1%-ийг сургалтын хэрэглэгдэхүүнд зарцуулж байгаа ба бага өртөгтэй тоног төхөөрөмж, ном зэргээс илүүтэйгээр өндөр үнэтэй компюьтер зэрэг тоног төхөөрөмжид илүү зарцуулж байна. БСШУСЯ-ны төлөөлөлтэй хийсэн ярилцлагад МХТ-ийн тоног төхөөрөмжид хөрөнгө оруулалт хийж байгаа нь сургалтын орчныг сайжруулах зорилготой гэдгийг нэгэн тайланд дурдсан нь сургууль, цэцэрлэгийн сургалтын хэрэглэгдэхүүний талаарх тайлангийн мэдээлэлтэй тохирч байна (Бүлэг 3. Үр ашиг ба чанар хэсэгийг үзнэ үү).181 Энэ нь мөн Алсын хараа 2050-д дэвшүүлсэн багш нарын мэдээлэл, харилцаа, холбооны технологийг сургалтад ашиглах чадварыг дээшлүүлэх үйл ажиллагаатай (үйл ажиллагаа 2.1.44) нийцэж байна.

4.2 Орлого ба зардал Макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг ашиглан улс орны эдийн засгийн өсөлттэй уялдуулан боловсролын салбарын зардлыг тооцоолж, салбарын хөрөнгө оруулалтын чиг хандлагыг тодорхойлж болно. 12 жилийн тогтолцоонд шилжсэн, үндэсний цахим дата системийг саяхнаас нэвтрүүлсэн, ялангуяа дээд боловсрол зэрэг дэд салбарын санхүүгийн тайлагналын адармаатай байдал зэргээс шалтгаалан санхүүгийн тайлангийн эх сурвалж өөр өөр байна.

Боловсролын салбарын зарцуулалт орлого ихтэй улс орнуудынхтай ижил түвшинд байна. Монгол Улс боловсролын салбартаа нэгдсэн төсвийн зарлагын 15-20%-ийг зарцуулж байгаа бөгөөд энэ хэмжээ 2018 оны байдлаар 15,3% байна. ДНБ-д боловсролын салбарын төсвийн эзлэх хувь сүүлийн 10 жилийн дунджаар 5,39% байгаа нь боловсролын салбарт зарцуулж буй төсвийн зарцуулалтаараа дэлхийн улс орнуудын дундаж болох 4-5%-иас бага зэрэг өндөр байна. Гэхдээ ДНБ-д эзлэх хувь буурч байгаа ба 2010-2018 онд тухайн оны үнээр ДНБ 1,49 дахин өссөн бол боловсролын салбарын төсөв 1,39 дахин өссөн нь тухайн салбарын өсөлт ДНБ-ний өсөлтөөс доогуур байгааг харуулж байна.182 Сангийн Яам болон Олон Улсын Валютын Сангийн үзэж байгаагаар ойрын жилүүдэд ДНБ-ий өсөлт буурах хандлагатай байгаа нь санхүүжилт буурах төлөвийг илтгэж байна.183

2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018

Урсгал зардал 87.4 88.3 83.5 79.3 82.6 88.8 78.1 92.8 78.7 85.1 81.2

Хөрөнгийн зардал 12.6 11.7 16.5 20.7 17.4 11.2 21.9 7.2 21.3 14.9 18.8

Нийт зардал ба цэвэр зээлийн дүн 100 100 100 100 100 100 100 100 100 100 100

180 Монгол Улс: Төсвийн зарцуулалтын тойм судалгаа, 2019. Хуудас 108.181 Монгол Улс: Төсвийн зарцуулалтын тойм судалгаа, 2019. Хуудас 111.182 Боловсролын салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалтын судалгаа, 2019. Хуудас 5.183 ОУВС-ийн улс орны тайлан No. 19/297

4. БОЛОВСРОЛЫН ЗАРДАЛ БА САНХҮҮЖИЛТ

Page 68: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

68 АЛСЫН ХАРАА 2050:

78.37

6.72 111.11 2.8

67.7

20.3

0 0.611.3

67

177

0.88.2

64.875

7.6

27.5

хувьсах зардал тогтмол зардал хоолны зардал сургалтын хэрэглэгдэхүүн

бусад

Төсвийн зардал, дэд салбараар

СӨБ ЕБ МБС ДБ

Боловсролын салбарт төсвийн санхүүжилтээс гадна олон улсын хөгжлийн түншүүд болон хувийн салбараас санхүүжилт татаж байна. 1997-2012 онд 102.9 сая ам долларыг олон улсын хөгжлийн түншүүдээс боловсролын салбарт зарцуулсан байна.184 Аж ахуйн нэгж байгууллага, орон нутаг болон олон улсын хөгжлийн түншүүдийн зээл, тусламж, хандив, дэмжлэгийн талаарх мэдээлэл бүрэн тайлагнагддаггүй учир энэ тоо багаар тооцогдсон байж болох юм. Алсын хараа 2050-ын үйл ажиллагаа 2.1.4-т сургалтын байгууллагын санхүүжилтийг төгөлдөржүүлэн, суралцагч нэг бүрийг амжилттай суралцахад чиглүүлнэ гэж заажээ. Үүнд хувийн салбарын оролцоог нэмэгдүүлэх эсвэл өөр бусад арга хэмжээ авах эсэх талаар нарийвчлан дурдаагүй байна.

ЗУРАГЛАЛ 25. Зарим улсын боловсролын салбарын төсвийн зарцуулалт. Боловсролын салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалтын судалгаа, 2019.

ЗУРАГЛАЛ 26. Урсгал зардал, дэд салбараар 2018 он.

Төсвийн зардал, дэд салбараар

Улс Улсаас зарцуулж буй зардал/ДНБ

Улсаас боловсролд зарцуулж буй зардал (улсын төсвийн хувь)

Нэг хүнд ногдох ДНБ-д нэг суралцагчид ногдох

төсвийн зардлын эзлэх хувь

Болгар 4.1 10.77 24.94Чех 4.24 9.67 24.37Унгар 4.85 9.82 21.62Япон 3.78 9.51 24.32АНУ 5.62 14.71 25.3

Монгол (сүүлийн 10 жилийн дундажаар) 5.39 14.7 18.1

184 Боловсролын салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалтын судалгаа, 2019. Хуудас 32.

Page 69: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

69Боловсролын салбарт эрх тэгш байдал, үр ашиг, үр дүнг нэмэгдүүлэх нь

ЗУРАГЛАЛ 27. ЕБС-ийн төсвийн зураглал, суралцагчийн тоогоор.

Боловсролын салбарын санхүүжилтэд учирч байгаа гол бэрхшээл бол алслагдсан сумын сургуулиудад чанартай боловсрол олгохын тулд өндөр өртөг шаарддагт оршиж байна. Сумдын 51,7% нь 3000 доош хүнтэй, 30,1% нь 3000-5000 хүнтэй, 8,5% нь 5001-7000 хүнтэй бол 9,7% нь 7001-ээс дээш хүн амтай байна.185 Хөдөө суралцаж байгаа хүүхдийн бодит тоо харьцангуй бага боловч нэг хүүхдэд зориулах хөдөлмөрийн зардал өндөр. Боловсролын салбарын хувьд үйлчилгээг өргөжүүлэхэд нэг хүүхдэд ногдох зардал өсч байна (Бүлэг 2. Үр ашиг ба чанар).

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролыг санхүүжүүлж буй төсвийн хөрөнгө оруулалт тэгш бус бөгөөд үр ашиггүй байна. Нэг хүүхдэд ногдох хувьсах зардлаар төрөөс санхүүжүүлж байгаа хэдий ч төсвөөс оруулж буй нийт хөрөнгө оруулалтыг суралцагчийн тоонд хувааж үзэхэд жигд бус байна. Дараах графикт Дэлүүн сумын сургууль (зүүн дээд хэсэгт) болон Эрдэнэцагаан сумын сургууль (зүүн доод хэсэгт) ижил тооны суралцагчтай боловч 1.165,2 сая төгрөг болон 2.192,1 сая төгрөгийн санхүүжилт тус тус авсныг харуулж байна. Үүнтэй адилаар Есөнбулаг сумын 1 дүгээр сургууль (баруун дээд хэсэгт) болон Орхоны 14 дүгээр сургууль (баруун доод хэсэгт) 2.636,4 сая төгрөг болон 1.740,5 сая төгрөг тус тус авчээ. Аймгийн төвийн болон Улаанбаатар хотын сургууль нэг хүүхдэд ногдох зардлын хувьд хамгийн үр ашигтай байна.186

185 Боловсролын салбарын дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөө. Хуудас 21.186 Боловсролын салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалтын судалгаа, 2019. Хуудас 36.187 Монгол Улс: Төсвийн зарцуулалтын тойм судалгаа, 2019. Хуудас 116.

Эцэг эх, гэр бүл сургууль, цэцэрлэгийн төсөвт сайн дурын хандиваар хувь нэмэр оруулж байгаа хэдий ч нийт дүнг тооцоолоход хүндрэлтэй байна. Хандивыг анги танхимын засвар болон тоглоом, хэрэглэгдэхүүн худалдаж авахад зориулж өгч байна. Хандивыг ихэвчлэн хичээлийн жилийн эхэнд өгдөг ба хэдийгээр хандив нь сайн дурын үндсэн дээр байх боловч нийгмийн дарамтаас шалтгаалан бараг албан журмынх болж хувирчээ. Хэдийгээр хандивыг хуулийн хүрээнд зөвшөөрч байгууллагын дансанд оруулах ёстой боловч ихэнх хэсгийг бүртгэлгүйгээр болон мөнгөн бус хэлбэрээр авдаг байна. Энэ талаарх хязгаарлагдмал мэдээллээс харахад хандивын хэмжээ хот суурин газар өндөр, харин багийн хувьд бараг байдаггүй ажээ.187 Цэцэрлэгийн хувьд хандив өгөх нь эцэг эхчүүдэд сугалаагаар олж авч байгаа суудлыг баталгаажуулахад нь тус болдог байх магадлалтай.

4. БОЛОВСРОЛЫН ЗАРДАЛ БА САНХҮҮЖИЛТ

Суралцагчдын тоо  

Нийт

төсө

в

Page 70: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

70 АЛСЫН ХАРАА 2050:

4.3 Дэд салбаруудын онцлогБоловсролын салбарын нийт төсвийн 46% нь ерөнхий боловсролд, 23% нь СӨБ-д, 9% нь дээд боловсролд, 4% нь ТМБС-д, харин 18% нь салбарын менежментэд зарцуулагддаг.188

Сургуулийн өмнөх боловсролБоловсролын салбарын төсвийн дөрөвний нэг нь СӨБ-д зарцуулагддагийн дийлэнхийг хүний нөөцөд зарцуулдаг. Сүүлийн арван жилд ДНБ-нийхээ 0,9%-ийг СӨБ-д зарцуулсан нь дэлхийн жишгээс дээгүүр байна.189 Бодит дүнгээрээ энэ дэд салбарт 2005 оноос хойш 8 сая шахам ам долларын хөрөнгө оруулалт хийгдсэнийг Эдийн Засгийн Хөгжлийн Яам 2014 онд мэдээлж байв. 2017 онд цэцэрлэгт нийт элсэгчдийн дөнгөж 14% нь л хувийн салбарт ноогдож байжээ.190

Дэд салбарын хувьсах зардалд хүний нөөцийн зардал хамгийн өндөр хувийг эзэлж байгаа нь нийт урсгал зардлын 61% бөгөөд үүний 41%-ийг багшийн цалинд, 28%-ийг багш бус ажилтнуудад зарцуулж байна. Зардлын хуваарилалттай холбоотой хэд хэдэн асуудал байна. Үүнд:

- 41% нь багшийн цалин, хөлс, нэмэгдэл, урамшуулалд: багшийн үндсэн цалин дээр суманд сарын цалингийн 10%, аймгийн төвд 8%-тай тэнцэх нэмэгдлийг сар бүр олгодог.191 Эдгээр арга хэмжээ нь засгийн газраас хөдөө орон нутагт багш татах оролдлогын нэг хэсэг юм. Хэдийгээр Алсын хараа 2050-д тусгайлан заагаагүй ч тэргүүлэх чиглэлийн нэг нь Бүсийн хөгжил байна.

- 28% нь сургалтын хэвийн үйл ажиллагааны зардалд (багш бус ажилтнууд): Төрийн өмчийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийн зарцуулалтын тайлангаас үзэхэд төрийн өмчийн цэцэрлэгт багш бус ажилтны тоо мэдэгдэхүйц өндөр байна. 2018-2019 оны төсөвт багш бус ажилтнуудын эзлэх хувь төрийн өмчийн цэцэрлэгт өндөр буюу 42% байгаа бол төрийн бус өмчийн цэцэрлэгт дөнгөж 28% байна.192 Цэцэрлэгт багш бус ажилтны орон тооны норматив байхгүй байгааг тайлангууд дурдаж байгаа нь энэ тоо цэцэрлэг бүрт эрс ялгаатай байгааг харуулж байгаа ч багш бус ажилтны орон тоо суманд өндөр байна.193

- 12% нь хүүхдийн хоолны зардалд: Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг төрөөс 100% гаргадаг болсноор төсөвийн хангалттай бус байдлаас шалтгаалан СӨБ дахь чанарын бусад орцод оруулах санхүүжилтэд нөлөөлж байна. СӨБ-ын үйлчилгээ хувилбарт сургалт болон бусад хэлбэрээр өргөжихийн хэрээр цэцэрлэгийн хоолны мөнгөний чөлөөлөлтөд хэнийг хамруулах талаар бодож үзэх шаардлагатай болж байна. Алсын хараа 2050-д хүүхэд хоногийн хоол хүнсээр авбал зохих илчлэг, үндсэн шимт бодис, аминдэм, эрдэс бодисын хэмжээгээ бүрэн авах боломжийг бүрдүүлэх арга хэмжээг төлөвлөсөн (үйл ажиллагаа 2.1.14) байна.

- 7% нь байр ашиглалттай холбоотой тогтмол зардалд: Өмнө тэмдэглэснээр удаан үргэлжлэх өвлийн хүйтэн улирлаас хамааран дулаан, халаалтын зардал өндөр гардаг.

- 3% нь бараа үйлчилгээний бусад зардалд: Өмнө дурдсанаар зарим бараа хөрөнгө оруулалтын төсөвт багтдаг бол зарим нь урсгал зардалд тооцогддог. Сумын цэцэрлэгт үйлчилгээний зардал бага байгаа нь зах зээлийн үнээс хамааралтай.194

- 2% нь хичээл үйлдвэрлэлийн зардалд (хувилбарт сургалтын хувьд 0.5%-иас бага): Өмнө тэмдэглэснээр цэцэрлэгүүд ихэнхдээ эцэг, эхийн “сайн дурын” дэмжлэг, хандив тусламж,

188 Боловсролын салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалтын судалгаа. Хуудас 22.189 Боловсролын салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалтын судалгаа. Хуудас 21.190 Монгол Улс: Төсвийн зарцуулалтын тойм судалгаа. Хуудас 111.191 Сургуулийн өмнөх боловсролын салбарын дүн шинжилгээ 2019. Хуудас 41.192 Сургуулийн өмнөх боловсролын салбарын дүн шинжилгээ 2019. Хуудас 101.193 Сургуулийн өмнөх боловсролын салбарын дүн шинжилгээ 2019. Хуудас 102.194 Сургуулийн өмнөх боловсролын салбарын дүн шинжилгээ 2019. Хуудас 102.

Page 71: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

71Боловсролын салбарт эрх тэгш байдал, үр ашиг, үр дүнг нэмэгдүүлэх нь

орон нутгийн төсвөөр сургалтын хэрэглэгдэхүүнтэй болдог. Хэдийгээр ийм төрлийн дэмжлэгийн талаарх мэдээлэл хязгаарлагдмал байгаа ч илүү чинээлэг байршил дахь цэцэрлэгүүд сургалтын орчин, хэрэглэгдэхүүний хангамж сайтай болох хандлагатай байна.195 Хичээл үйлдвэрлэлийн дадлага хийх зардал төрийн өмчийн цэцэрлэгт төрийн бус өмчийн цэцэрлэгийнхээс 11 дахин бага байдаг.196

- 1% нь засвар үйлчилгээнд: Өмнө дурдсанаар БСШУСЯ-ны газруудын уялдаа муугаас барилгын засварт хөрөнгө оруулалт дутмаг байна. Томоохон засварыг ихэвчлэн хөрөнгө оруулалтын зардалд төсөвлөдөг.

Цэцэрлэгийн ажилтнуудын дундаж орлого улсын дунджаас доогуур байна.197 ЗГ-аас төрийн албан хаагчдын цалинг 2008 оноос хойш үе шаттайгаар нэмэгдүүлж ирсэн ч боловсролын салбарынхны цалин инфляцтай ижил хэмжээнд нэмэгдэж чадаагүй ба цэцэрлэгийн багш нар улсын дунджаас доогуур цалин авч байна.198

Төрөөс хийж буй хөрөнгө оруулалт бүс нутгаар жигд биш байна. Үндэсний цөөнх Казах иргэдийн 90% нь амьдардаг Баян-Өлгий аймагт бусад аймгаас бага хөрөнгө оруулалт хийгдэж ирснийг тайлангуудад дурджээ (Бүлэг 2. Эрх тэгш байдал). Үр ашиг болон чанарын талаарх мэдээлэлээс харахад казах өрхийн тэргүүнтэй айлын хүүхдийн 59% сургуульд бэлтгэгдсэн байгаа бол халх болон бусад үндэстний өрхийн тэргүүнтэй айлын хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдал 80% байна.199 Хэдийгээр энэ ялгаанд бусад хүчин зүйл нөлөөлөх боловч (Бүлэг 3. Үр ашиг ба чанар) нөхцөл байдлыг сайжруулахын тулд цэцэрлэгийн барилгад хөрөнгө оруулалт хийх арга хэмжээ авсангүй.

СӨБ-ын санхүүжилтийн өнөөгийн тогтолцоо хөгжлийн бэрхшээлтэй болон онцлог хэрэгцээтэй хүүхдийн хэрэгцээг харгалздаггүй. Ерөнхий боловсролын төсөвтэй нэгэн адил цэцэрлэгийн санхүүжилтийг нэг хүүхдэд ногдох хувьсах зардлаар хийдэг бөгөөд суралцагчдын бодит хэрэгцээг бага анхаардаг. СӨБ-ын тухай хуульд (9.15 заалт) цэцэрлэгийн багшид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо, ажил, мэргэжлийн онцлогоос шалтгаалан нэмэгдэл цалин олгоно гэж заасан ч санхүүгийн ямар ч механизм бүрдээгүй байгааг тайлангууд онцолж байна.200 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд Алсын хараа 2050 илүү анхаарал хандуулсан нь хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид нэмэлт санхүүжилт хуваарилах боломжийг бий болгож болох юм.

Ерөнхий боловсрол 2018 онд Монгол Улс боловсролын салбарын нийт зардлынхаа 46%-ийг ерөнхий боловсролд зарцуулсан нь дэлхийн дундаж 30-34%-иас дээгүүр байна. Монгол Улсын суурь боловсролын хамрагдалтыг нэмэгдүүлэхэд гаргасан ахиц нь түүнд оруулж байгаа тогтвортой хөрөнгө оруулалтын үр дүн юм. Дэд салбарт төсвийн санхүүжилт (98% орчим) зонхилж байгаа ч гэр бүлийн хандив, олон улсын байгууллагуудын төсөл, зээл, хөтөлбөр албан ёсны тоонд орох нь ховор байдаг.

195 Сургуулийн өмнөх боловсролын салбарын дүн шинжилгээ 2019. Хуудас 99196 Сургуулийн өмнөх боловсролын салбарын дүн шинжилгээ 2019. Хуудас 101197 Боловсролын салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалтын судалгаа. 2019. Хуудас 36198 Боловсролын салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалтын судалгаа. 2019. Хуудас 36199 Сургуулийн өмнөх боловсролын салбарын дүн шинжилгээ 2019. Хуудас 80.200 Сургуулийн өмнөх боловсролын салбарын дүн шинжилгээ 2019. Хуудас 55.

ЭХ ҮҮСВЭР 2014 2015 2016 2017 2018Улсын төсвөөс санхүүжих 98.8 98.6 98.4 98.5 98.4Байгууллагын өөрийн үйл ажиллагаанаас санхүүжих 1.2 1.4 1.6 1.5 1.6

ЗУРАГЛАЛ 28. ЕБС-ийн санхүүжилт. Боловсролын салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалтын судалгаа

4. БОЛОВСРОЛЫН ЗАРДАЛ БА САНХҮҮЖИЛТ

Page 72: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

72 АЛСЫН ХАРАА 2050:

Сүүлийн арван жилд нийт төсвийн 85% орчим нь урсгал зардалд, харин 15% орчим нь хөрөнгө оруулалтад зарцуулагдаж байна.201 Урсгал зардлын дийлэнх нь ажилчдын цалин, нийгмийн даатгалд зарцуулагддаг бол хөрөнгө оруулалтын ихэнх нь шинэ сургууль барихад зориулагдаж байна. Шинэ сургууль барихад зарцуулах ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтыг эс тооцвол засвар үйлчилгээний зардал бага, мөн буурч байгаа нь ирэх жилүүдэд хүндрэл үүсгэх төлөвтэй. Сургуулийн барилга, тавилга, тоног төхөөрөмжийн дэд бүтцийн засварын зардалд хангалттай хөрөнгө оруулах замаар энэ ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтын үнэ цэнийг дээшлүүлэх зайлшгүй шаардлага үүсч байна.202

Төсвийн менежментийн шинэчлэлээр орон нутаг дахь боловсролын салбарын төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлж байгаа хэдий ч орон нутгийн удирдлага, сургуулийн захирлуудад шийдвэр гаргах орон зай хязгаарлагдмал байна. Сургуулийн түвшинд захирлуудад сургуулийн хэрэгцээнд нийцүүлэн төлөвлөх, төсөвлөх орон зай огт байхгүй байна. БЧШТ-ийн хүрээнд сургуульд олгосон дөрвөн удаагийн тэтгэлгийн хэрэгжилтээс үзэхэд сургуулийн түвшний төлөвлөлт бодитой үр дүн харуулж эхэлж байна.

Хүн амын өсөлтийн хэтийн төлөвөөс харахад ЕБС-ийн суралцагчийн тоо 2030 гэхэд одоогийн түвшнээс 39%-иар нэмэгдэхээр байна. Хүн амын ийм өөрчлөлт дэд салбарт санхүүжилтийн сорилт авчрах бөгөөд жишээлбэл ойрын 4 жилд ЕБС-ийн хичээлийн байрыг 15%-иар нэмэгдүүлэх шаардлага байгаа бөгөөд үүнд 38,7 тэрбум төгрөг шаардлагатай.203 Одоогоор хичээлийн байрыг өргөтгөхөд зориулан улсын төсөвт жилд ойролцоогоор 1 тэрбум төгрөг төсөвлөж байна.204

Ерөнхий боловсролд төрийн өмчийн сургууль давамгайлж байна. Суралцагчийн дийлэнх нь төрийн өмчийн сургууль, цэцэрлэгт хамрагдаж байна. Төрийн бус өмчийн сургуульд суралцагчид нийт суралцагчийн дөнгөж 6% байна. Өмнөх бодлогын хүрээнд энэ хэмжээг 10%-д хүргэнэ гэж зорилт дэвшүүлсэн байдаг.205

Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт ТМБС-ын байгууллагын санхүүжилтэд төсвийн санхүүжилт зонхилж байгаа ба байгууллагын өөрийн үйл ажиллагаанаас олох орлого 5% байна. Төрийн өмчийн ТМБС-ын санхүүжилт дараах дөрвөн эх үүсвэрээс бүрддэг. Үүнд: (1) улсын төсөв; (2) хувийн салбараас гадаад ажиллах хүчний төлбөр; (c) олон улсын хөгжлийн түнш байгууллагын санхүүжилт (d) хувийн хэвшлийн томоохон байгууллагын санхүүжилт.206 Сүүлийн арван жилд дэд салбарын ДНБ-д эзлэх хувь 2008 онд хамгийн өндөр байсан 6,3%-иас 1% болтлоо буурсан. Дэд салбар харин өөрийн үйл ажиллагаанаас олох орлогоо нэмэгдүүлж чадсан. Одоогийн байдлаар төрийн өмчийн 51 байгууллагын үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын зардлыг, төрийн бус өмчийн 35 байгууллагын хувьсах зардлыг улсын төсвөөс тус тус санхүүжүүлж байна.

201 Монгол Улс: Төсвийн зарцуулалтын тойм судалгаа, 2019. Хуудас 113.202 Монгол Улс: Төсвийн зарцуулалтын тойм судалгаа, 2019. Хуудас 113.203 Боловсролын салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалтын судалгаа. 2019. Хуудас 54.204 Боловсролын салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалтын судалгаа. 2019. Хуудас 54.205 Монгол Улс: Төсвийн зарцуулалтын тойм судалгаа, 2019. Хуудас 113. Хуудас 111206 Боловсролын салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалтын судалгаа. 2019. Хуудас 64.

ЗУРАГЛАЛ 29. МСҮТ-ийн санхүүгийн эх үүсвэрийн бүтэц, хувиар, 2010-2017 он

Эх сурвалж 2010 2011 2012 2013 2014 2016 2017Улсын төсвөөс санхүүжих 95.7 94.2 96.2 96.5 57.9 95.8 95.4Байгууллагын өөрийн үйл ажиллагаанаас санхүүжих 4.3 5.8 3.8 3.5 42.1 4.2 4.6НИЙТ 100 100 100 100 100 100 100

Page 73: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

73Боловсролын салбарт эрх тэгш байдал, үр ашиг, үр дүнг нэмэгдүүлэх нь

ТМБС-ын урсгал зардлын 82-94%-ийг хувьсах зардал, 6-18%-ийг тогтмол зардал эзэлж байна. Хувьсах зардлын дийлэнх хэсгийг ажилчдын цалин, НДШ-ийн зардал эзэлдэг. Хувьсах зардлын эзлэх хувиар дараагийн бүрэлдэхүүнд бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөр, хураамж, бараа, ажил үйлчилгээний зардал, хичээл үйлдвэрлэлийн дадлага хийх зардал багтаж байна. Тайлангуудад дэд салбарын төсөв, санхүүжилтийн мэдээлэл хязгаарлагдмал байгаагаас санхүүжилтийн ил тод байдал сул гэж тэмдэглэж байна. Санхүүгийн тайлагнал тайлан бүрээр ялгаатай байгаа нь засаглал сул байгаатай холбоотой байж болох юм (Бүлэг 6. Засаглал).207 Салбарын хөгжил нь хөрөнгө оруулалт, төрийн санхүүжилтээс ихээхэн хамааралтай болохыг тайлангууд тэмдэглэж байна.208

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан (ХЭДС) суралцагчдад мөнгөн тэтгэлэг олгох замаар ТМБС-ын салбарыг дэмжих гол механизм болж байна. ХЭДС нь санхүүжилтийнхээ талыг нь гадаад ажиллах хүчний төлбөрөөс бүрдүүлдэг бөгөөд 23%-ийг МБС-ыг дэмжих санд шилжүүлдэг. МБС-ыг дэмжих сан энэ санхүүжилтээс суралцагчдад мөнгөн тэтгэлэг олгохоос гадна МСҮТ-ийн зарим хувьсах зардлыг санхүүжүүлдэг.209

Дээд боловсрол Дээд боловсрол дахь хувийн санхүүжилт өндөр бөгөөд төрийн өмчийн ДБСБ-ын орлогын 92% нь суралцагчийн төлбөрөөс бүрдэж байна. Төрийн өмчийн ДБСБ-ын санхүүжилт сургалтын төлбөр, улсын төсвийн хөрөнгө, зээл, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын төслийн санхүүжилт, аж ахуйн үйл ажиллагааны орлого, холбогдох төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу тогтоосон аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хандиваас бүрдэнэ. Их дээд сургуулийн нийт зардлын дийлэнх хувийг цалин хөлсний зардал эзэлж байна. Эдгээр зардлыг үндсэндээ сургалтын төлбөрийн орлогоор санхүүжүүлж байна.210 Дээд боловсрол дахь сургалтын төлбөрөөс олох орлогын хэмжээ буурч байна. 2015-2018 онд 78,4 тэрбум төгрөгөөс 43,5 тэрбум төгрөг болтлоо буурсан нь төсвөөс эдгээр жилүүдэд боловсролын салбарт зарцуулсан урсгал зардлын 8% болон 3%-ийг тус тус эзэлж байв.211

Насан туршийн боловсролДэд салбарын санхүүжилтийн дийлэнх нь Насан туршийн боловсролын үндэсний төвд олгогддог ба олон улсын санхүүжилтээр үйл ажиллагааны зардлыг бүрдүүлдэг. Улсын төсөв нь НТБҮТ-ийн тогтмол ба хувьсах зардалд л зарцуулагддаг ба сургалтын материал боловсруулах зэрэг үйл ажиллагааны зардал олгодоггүй. Ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх, гарын авлага, сурах бичиг, аудио, видео материал боловсруулан хэвлэж, түгээх зэрэг ажлыг олон улсын байгууллагын дэмжлэгтэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх замаар гүйцэтгэдэг. Лам, малчин болон бусад эмзэг бүлгийн сургалт зэрэг үйлчилгээний дийлэнхийг НҮБ-ын Хүүхдийн Сан зэрэг олон улсын байгууллагын буцалтгүй тусламжийн хүрээнд батлагдсан санхүүжилтээс бүрдүүлдэг. Энэ нөхцөл байдал доголдох эрсдэлтэйг тайлангууд онцолж байна.

Насан туршийн боловсролын санхүүжилт хангалттай бус байна. Бүлэг 3. Үр ашиг ба чанар хэсэгт онцолсноор санхүүжилт болон сургалтын хэрэглэгдэхүүн хангалтгүй байдаг. Боловсролын салбарын нийт төсвийн 0,5 хүрэхгүй хувийг НТБ-д олгодог. Үйл ажиллагаа явуулж буй НТБ-ын 354 төвийн 90% нь өөрийн гэсэн барилгагүй байна. Дийлэнх нь орон нутгийн шаардлага, нөхцөл байдалд нийцсэн сургалтын хэрэглэгдэхүүн материалын дутагдалтай (оёдлын машин, гал тогооны хэрэгсэл гэх мэт).

207 Боловсролын салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалтын судалгаа. 2019. Хуудас 63.208 Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын судалгаа. 2019. Хуудас 128.209 Монгол Улсын боловсролын суурь мэдээллийн тайлан. 2019. Хуудас 146210 Боловсролын салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалтын судалгаа. 2019. Хуудас 80.211 Монгол Улс: Төсвийн зарцуулалтын тойм судалгаа, 2019. Хуудас 111.

4. БОЛОВСРОЛЫН ЗАРДАЛ БА САНХҮҮЖИЛТ

Page 74: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

74 АЛСЫН ХАРАА 2050:

Боловсролын тухай хуульд хэдийгээр өөрөөр заасан байдаг ч НТБ-ын төсвийн төвлөрсөн менежмент хэвээр байна. Боловсролын тухай хуулийн 39.6-д орой, эчнээ, албан бус хэлбэрээр иргэдэд бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэхэд шаардагдах зардлыг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ гэж заасан. Бодит байдалд албан бус боловсролын үйлчилгээний зардал орон нутгийн төсөвт албажаагүйгээс орон нутгийн засаг захиргаанаас дэд салбарт үзүүлэх дэмжлэг бага байж ирсэн.

НТБ-ын багшийн үндсэн цалин ЕБС-ийн багшийнхтай ерөнхийдөө ижил боловч нэмэгдэл, урамшуулал бага байна. Энэ нь багш нар тогтвор суурьшилгүй байдгийн нэг шалтгаан байж болох юм (Бүлэг 3. Үр ашиг ба чанар).212

212 Насан туршийн боловсролын дэд салбарын судалгаа 2019. Хуудас 65.

Page 75: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

75Боловсролын салбарт эрх тэгш байдал, үр ашиг, үр дүнг нэмэгдүүлэх нь

5ГАДААД ҮР АШИГ

5.1 Хөдөлмөрийн зах зээл

5.2 Боловсрол ба хөдөлмөрийн зах зээлийн нийц

5.3 Боловсролын өгөөж

Page 76: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

76 АЛСЫН ХАРАА 2050:

АЛСЫН ХАРАА 2050. ХҮНИЙ ХӨГЖИЛ.

2.1.5. Боловсролын мэргэжлийн байгууллагуудын дэргэд түшиц сургалт судалгаа, инновацийн нэгжүүдийг бий болгож ажил олгогч, мэргэжлийн холбоод, эрдэмтэн багш, судлаачдын түншлэлийг бэхжүүлнэ.

2.1.10. Их сургууль, МСҮТ-үүд төгсөгчдийнхөө мэргэжил дээшлүүлэх асуудлыг хариуцдаг тогтолцоо бий болгож насан туршийн боловсролын үйлчилгээний чиглэлийг нэмэгдүүлэн насанд хүрсэн суралцагчдын ажил эрхлэх ур чадварыг нэмэгдүүлэх, амьдрах чадварын сургалтын хүрээнд төдийгүй шинэ чадвар эзэмшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөр бий болгож хэрэгжүүлэхэд олон талт оролцоог хангана.

2.1.29. Их сургууль, МСҮТ-үүдийн хөтөлбөрүүдийн ангиллыг элсэлтийн бодлого, ажиллах хүчний тооцоотой уялдуулан шинэчилнэ.

2.1.30. Мэргэжлийн болон дээд боловсролын сургалтын байгууллагуудыг олон улсын шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх, төгсөгчдийн ажил эрхлэлтийг болон ажил олгогчийн сэтгэл ханамжийн судалгаа хийж, хөтөлбөр сайжруулах, хамтын ажиллагааг бэхжүүлэх, хичээлийн 20-иос доошгүй багц цагийг дадлагын хөтөлбөрт шилжүүлэх бөгөөд орон нутаг дахь бүс нутгийн онцлог, эдийн засгийн тэргүүлэх чиглэлтэй уялдсан байна.

2.3.10. Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Оюутны хөдөлмөрийн бирж” байгуулж хөгжүүлнэ.

2.6.9. Мэргэшлийн үндэсний хүрээг тогтоох, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг хангах тогтолцоог бэхжүүлнэ.

5. ГАДААД ҮР АШИГТөгсөгчдөд хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай ур чадварыг олгох нь боловсролын салбарын хөрөнгө оруулалтын үр өгөөжийг ашиглах, эдийн засгийн өсөлтийг хурдасгахад дэмжлэг болно. Боловсрол эзэмшин ажиллах хүчний эгнээнд шинээр орж буй тэдгээр иргэд олон улсын жишигт нийцсэн мэдлэг чадвартай бол улс орон эдийн засгийн салбаруудаа төрөлжүүлж, хөгжүүлэх боломжтой болно. Энэ бүлэгт хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, төгсөлтийн статистик, гадаад үр ашгийн талаар баримтлах бодлого, санаачлага, оюутныг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх механизмыг онцлон үзэх болно.

5.1 Хөдөлмөрийн зах зээлАжиллах хүчний оролцоо дэлхийн дундажтай ижил түвшинд байна. 2018 оны байдлаар нийт хүн амын 70% буюу 1,36 сая хөдөлмөрийн насны хүн байна. Нийт хүн амын 35,7% нь хөдөлмөр эрхэлдэг бөгөөд ажиллах хүчний оролцоо 60,1% байна. Ажил олгогчдын тоо 2017 оныхоос 39,6%-иар өсч 8000 орчим болсон боловч хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тоо буурчээ.

Page 77: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

77Боловсролын салбарт эрх тэгш байдал, үр ашиг, үр дүнг нэмэгдүүлэх нь

Монголын ихэнх аж ахуйн нэгж есөөс цөөн ажилчинтай. Монгол Улсад 69,5 мянган идэвхтэй компани, ажил олгогч байдаг бөгөөд 83,6% нь 1-9, 12.8% нь 10-49, 3,5% нь 50 ба түүнээс олон ажилтантай. 49,4% нь 50 хүртэл, 22% нь 251-ээс дээш ажилтантай аж ахуйн нэгж байна. Багагүй тооны ажил олгогч гадаадын чадварлаг ажилчин авч ажиллуулдаг.213

Ажилгүйдэл дэлхийн дунджаас өндөр, өсөх хандлагатай байгаа ба эмэгтэйчүүд илүү их өртдөг. Ажилгүйдлийн түвшин 2010 оноос хойш ерөнхийдөө өсч 2018 оны байдлаар 7,8% байсан бөгөөд 15-34 насны залуучуудын 30 гаруй хувь нь албан бус салбарт ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 80% нь эдийн засгийн хувьд идэвхгүй байдаг. Эмэгтэйчүүдийн ажилгүйдлийн түвшин 8,3% байдаг бол эрэгтэйчүүдийн хувьд 7,1% байна. 2010-2018 онд гэрийн ажилтай хүний тоо 8,718 буюу 18.8%-иар өссөн байна. Ажил хайгчдын 63% нь нэг жилээс дээш, 40% нь 3-аас дээш жил ажил хайж байна. Цалингүй ажилчдын дийлэнх нь эмэгтэй бөгөөд залуу эмэгтэйчүүдийн орлого залуу эрэгтэйчүүдийнхээс 1,4 дахин бага байна.

Үзүүлэлт 2000 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018Хөдөлмөрийн насны хүн ам 1,347 1,798 1,812 1,937 1,941 2,023 2,107 2,220 2,227Эдийн засгийн идэвхтэй хүн ам 848 1,125 1,151 1,198 1,207 1,244 1,276 1,357 1,358

Үүнээс: ажиллагсад 809.0 1,038 1,056 1,103.6 1,111 1,151 1,147.8 1,238 1,253Бүртгэлтэй ажилгүйчүүд 38.6 57.1 35.7 42.7 36.9 32.7 34.4 25.4 24.9Ажиллах хүчний оролцооны түвшин % 62.9 62.5 63.5 61.9 62.1 61.5 60.5 61.1 61.0

Хөдөлмөр эрхлэлтийн түвшин % 60.0 57.7 58.3 57.0 57.2 56.9 54.5 55.8 56.3

Ажилгүйдлийн түвшин % 4.6 7.7 8.2 7.9 7.9 7.5 10.0 8.8 7.8

ЗУРАГЛАЛ 30. Хүн амын хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлтийн динамик өөрчлөлт. Эх сурвалж: Насан туршийн боловсрол дэд салбарын судалгааны тайлан 2019

ЗУРАГЛАЛ 30. 15-аас дээш насны хүн амын хөдөлмөр эрхлэлтийн байдал, хүйсээр 2018 он. Эх сурвалж: Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын судалгаа 2019

Үзүүлэлт Эмэгтэй Эрэгтэй НийтНийт хүн ам 1,615,529 1,562,370 3,177,89915 ба түүнээс дээш насны хүн ам 1,051,276 1,175,320 2,226,596Эдийн засгийн идэвхтэй хүн ам 730,591 628,046 1,358,637Ажиллагчид 669,643 583,380 1,253,023Ажилгүй иргэд 60,948 44,666 105,614Эдийн засгийн идэвхгүй хүн ам 320,685 547,274 867,959Ажиллах хүчний оролцооны түвшин 69.7 53.6 61Хөдөлмөр эрхлэлтийн түвшин 63.7 49.6 56.3Ажилгүйдлийн түвшин 8.3 7.1 7.8

213 Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын судалгаа. 2019. Хуудас 83.

5. ГАДААД ҮР АШИГ

Page 78: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

78 АЛСЫН ХАРАА 2050:

Хүн амын дийлэнх нь хот суурин газар амьдардаг. 2018 оны байдлаар нийт хүн амын 53,4% нь хотод, 46,6% нь хөдөө, алслагдсан нутагт амьдарч байна. Нийт сумын 51,7% нь 3000 хүртэлх хүн амтай, 30,1% нь 3000-5000 хүн амтай, 8,5% нь 5000-7000 хүн амтай, ердөө 9,7% нь 7000-аас дээш хүн амтай.214 Ядуурлын түвшин 28,4 % байгаа бөгөөд 2010 оноос хойш энэ түвшин хөдөөд буурч байгаа боловч хот суурин газарт өөрчлөгдөөгүй байна. 215

Монголын хамгийн том ажил олгогч бол хөдөө аж ахуйн салбар байна. Ажил эрхэлж буй хүн амыг мэргэжлээр нь авч үзвэл 30,5% нь хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загасчлал, ан агнуурын чиглэлээр ажилладаг; 16,5% нь худалдаа, үйлчилгээний чиглэлээр, 15,9% нь мэргэжилтэн, 9,6% нь үйлдвэрлэл, барилга, гар урлал болон бусад холбогдох чиглэлээр ажилладаг.216

Ажил мэргэжлийн ангилалБүгд Эрэгтэй Эмэгтэй

Тоо Хувь Тоо Хувь Тоо ХувьБүгд 1,132,843 100.0 592,686 100.0 540,157 100.0 Менежер 68,406 6.0 39,733 6.7 28,673 5.3 Мэргэжилтэн 180,437 15.9 61,478 10.4 118,959 22.0 Техникч болон туслах ажилтан 26,833 2.4 11,818 2.0 15,015 2.8 Контор, үйлчилгээний ажилтан 3, 097 3.4 9,592 1.6 28,505 5.3 Худалдаа, үйлчилгээний ажилтан 187,035 16.5 61,595 10.4 125,440 23.2 Хөдөө аж ахуй, ой, загас агнуурын ажилтан 345,281 30.5 191,652 32.3 153,629 28.4

Үйлдвэрлэл, барилга, гар урлал, холбогдох ажил, үйлчилгээний ажилтан 109,256 9.6 74,982 12.7 34,274 6.4

Суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагч 93,765 8.3 90,785 15.3 2,980 0.6

Энгийн ажил, мэргэжил 79,271 7.0 46,706 7.9 32,565 6.0 Зэвсэгт хүчний ажил, мэргэжил 4,462 0.4 4,345 0.7 117 0.0

ЗУРАГЛАЛ 32. Ажиллагсад мэргэжлийн ангиллаар, хүйсээр. ҮСХ. Ажиллах хүчний судалгаа 2018

Эмэгтэйчүүд хөдөлмөрийн зах зээлд орох, удирдах албан тушаалд дэвшихэд жендэрээс шалтгаалах хүндрэл тулгардаг. Эмэгтэйчүүд голдуу доод тушаалын ажил хийх ба эрчүүдийн нэгэн адил менежерийн албан тушаалд дэвших, үйлдвэрлэл, барилгын салбарт ажиллах нь ховор байдаг. 2018 оны ажиллах хүчний мэдээгээр 10 эмэгтэй тутмын 8 нь контор, үйлчилгээний ажилтан, дөнгөж 0,6% нь үйлдвэрийн болон машин оператор, угсрагч байна.217 Залуу эмэгтэйчүүдийн ажилгүйдлийн түвшин эрэгтэйчүүдийнхээс өндөр байгаа бөгөөд жилээс жилд нэмэгдэх хандлагатай байна. Ажил эрхэлж эхлэхээсээ өмнө гэрлэсэн залуу эмэгтэйчүүд ажилд ороход бэрхшээлтэй байдаг.

Экспортын бүтээгдэхүүнд байгалийн баялаг голлож байгаа нь бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрөл, ажиллах хүчний ур чадварыг нэмэгдүүлэх шаардлагатайг харуулж байна. Экспортын 85% нь ашигт малтмал бөгөөд хөдөлмөрийн насны хүн амын ердөө 10,6% нь экспортын

214 Боловсролын салбарын дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөө 2021-2030. Хуудас 20.215 Боловсролын салбарын дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөө 2021-2030. Хуудас 21216 Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын судалгаа. 2019. Хуудас 13-14.217 Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын судалгаа. 2019. Хуудас 12.

Page 79: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

79Боловсролын салбарт эрх тэгш байдал, үр ашиг, үр дүнг нэмэгдүүлэх нь

218 Боловсролын салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалтын судалгаа. 2019. Хуудас 73.219 Боловсролын салбарын дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөө 2021-2030. Хуудас 21.220 Дээд боловсролын салбарын судалгааны тайлан. 2019. Хуудас 83.221 Монгол Улс: Төсвийн зарцуулалтын тойм судалгаа. Хуудас 109.222 Монгол Улсын боловсролын суурь мэдээллийн тайлан. Хуудас 237

салбарт ажилладаг. Гэтэл экспортын ердөө 0,04% нь өндөр технологи, мэдлэгийн бүтээгдэхүүн байна. Үйлдвэрлэлийн дөрөвдүгээр хувьсгалаас үүсч болзошгүй ажилгүйдлийг багасгахын тулд боловсролын тогтолцоо, хөдөлмөрийн зах зээлийг шинэчлэн ажилчдад шинэ ур чадвар эзэмшүүлэх шаардлагатай байна.218

5.2 Боловсрол ба хөдөлмөрийн зах зээлийн нийцХүүхдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгохдоо мэргэжлийн боловсролд бус дээд боловсрол эзэмшихэд чиглүүлж байна. Мэргэжлийн чиг баримжаа олгох ажлыг хичээл сонголт хийхэд туслах зорилгоор зохион байгуулдаг. Ихэвчлэн суралцагчийг их, дээд сургуульд элсэн суралцахыг уриалсан байгааг тайлангуудад өгүүлжээ. Их дээд сургуультай харьцуулахад ТМБС-д суралцсанаар илүү боломж хөдөлмөрийн зах зээлд байгаа хэдий ч энэ талаарх мэдлэг, мэдээлэл дутмаг байна. Бүлэг 3. Үр ашиг ба чанар хэсэгт өгүүлсэнчлэн энэ нь ялангуяа хот суурин газарт мэргэжлийн боловсролд хандах хандлагаас шалтгаалж байна. Алсын хараа 2050-д ажил олгогч, мэргэжлийн холбоод, эрдэмтэн багш, судлаачдын хоорондын харилцааг хөгжүүлэх зорилгоор боловсролын байгууллагуудын хүрээнд нэгдсэн судалгааг улам бэхжүүлнэ гэжээ (үйл ажиллагаа 2.1.5). Үйл ажиллагаа 2.6.9 нь мөн хөдөлмөрийн зах зээл ба боловсролын салбарын уялдаа холбоог сайжруулахыг зорьсон байна. Ийм арга хэмжээ нь суралцагчдад илүү мэдээлэлтэйгээр мэргэжил сонголтын зөвлөгөө өгөх боломжийг олгох магадлалтай.

Хөдөлмөр эрхлэх боломж нь боловсролын түвшинтэй шууд хамааралтай байдаг бөгөөд дээд боловсролтой төгсөгчийн хөдөлмөр эрхлэх боломж өндөр байна. Бүх салбарт дунд боловсролтой ажил эрхэлдэг хүн амын эзлэх хувь бусад бүлгийнхээс өндөр байна (17,2-49,3%). Хөдөө аж ахуйн салбарт бүрэн бус дунд боловсролтой хүн амын эзлэх хувь харьцангуй өндөр (26,4–33,4%) байгаа ба 11,2% нь албан ёсны боловсрол эзэмшээгүй байна. Энэ нь мал аж ахуй, газар тариалан эрхэлдэг нүүдэлчин ард иргэдийн дийлэнх нь доогуур түвшний боловсролтой байгааг илтгэж байна.219

Их, дээд сургууль төгссөн арван оюутны ес нь орон тооны ажлын байртай болж 60% нь нийслэл Улаанбаатар хотод ажиллаж байна. Одоо ажиллаж байгаа төгсөгчдийн 84% нь бүтэн цагаар ажилладаг буюу орон тооны ажилтай, 11% нь улирлын чанартай ажилладаг, 5% нь цагаар ажилладаг буюу түр ажлын байртай байна.220 Алсын хараа 2050-д мэргэжлийн холбоодтой хамтран үндэсний мэргэшлийн хүрээг бий болгохоор төлөвлөсөн бөгөөд энэ нь ажил олгогчдын хэрэгцээ, төгсөгчдийн ур чадварын хоорондын нийцийг сайжруулж уялдаа холбоог бэхжүүлэх боломжтой юм.

Зөөлөн ур чадвар дутагдалтай байгаа нь төгсөгч болон ажил олгогчийн тавих шаардлагын хоорондын зөрүүг улам бүр нэмэгдүүлж байна. Сургууль төгссөн олон залуу шаардлагатай мэдлэг, ур чадвар эзэмшиж чадаагүй байгаа нь ажлын байр олоход тулгардаг хамгийн том саад гэж төгсөгчдийн тавны нэг нь мэдээлжээ.221 Хөдөлмөр, нийгмийн судалгааны хүрээлэнгээс гаргасан 2017 оны ”Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометрийн судалгаа”-д ажил олгогчдын шаарддаг ажлын хариуцлага, хандлага, эерэг зан төлөв зэрэг зөөлөн ур чадвар дутагдалтай байгааг тэмдэглэжээ. Судалгаагаар мэдлэг боловсрол, ур чадвар, туршлагатай ажилтан дутагдалтай байгааг онцолсон боловч нөгөө талаас ажил хайгч иргэд ажлын орчин, санал болгож буй цалинд сэтгэл ханамжгүй байгааг харуулжээ.222

5. ГАДААД ҮР АШИГ

Page 80: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

80 АЛСЫН ХАРАА 2050:

Мэргэшсэн чадварлаг ажилтны эрэлтийг ажил олгогчид гадаадын ажилчин хөлслөх замаар нөхөж байна. Ажлын байр байгаа боловч шаардлагатай ур чадвар хангалтгүй байна. 2011 оны Хөдөлмөр, нийгмийн судалгааны хүрээлэнгийн барометрийн судалгаагаар шинээр бий болж буй салбарт мэргэшсэн, чадварлаг ажилчин олж ажилд авахад хүндрэл учирч байгааг тогтоожээ. Тээвэр, харилцаа холбоо, зочид буудал, ресторан, барилгын салбар дахь ажиллах хүчний эрэлтийг хангаж чадахгүй байна. Тухайлбал, дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөөнд багтсан зам барих төслүүдэд шаардлагатай инженер, мэргэжилтэн, ажилчдын дөнгөж тал хувийг хангаж чадахуйц хшний нөөц байна.223 Алсын хараа 2050 нь дээд боловсролын байгууллага төгсөгчдийг өрсөлдөх чадвартай болгохын тулд тасралтгүй сурч боловсрохыг дэмжих зорилгоор үйл ажиллагаа 2.1.10-ын хүрээнд арга хэмжээг тусгасан.

Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын дэд салбарын онцлог Мэргэжлийн боловсрол эзэмшиж буй оюутны талаас илүү хувь нь сонгосон мэргэжлээрээ хөдөлмөр эрхэлж байна гэж тайланд дурджээ. 2018 оны төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг мөшгөх судалгааны дүнгээс үзэхэд ТМБС-ын байгууллагын төгсөгчдийн 70% нь ажилтай, 12% нь ажилгүй, 18% нь эдийн засгийн хувьд идэвхгүй байна.224 Их, дээд сургууль төгсөгчдийн 75% нь ажилтай байна. ТМБСБ-ын төгсөгчдийн 53% нь мэргэжлээрээ ажил эрхэлдэг бөгөөд үүнээс эрүүл мэнд, эрчим хүч, боловсролын чиглэлээр төгссөн хүмүүс сонгосон мэргэжлээрээ ажиллах магадлал өндөр байв. Энэ нь хөдөлмөрийн зах зээл дээр байгаа ажлын байр, тавигдах шаардлагын талаар илүү сайн мэдлэг ойлголттой болох, ажил мэргэжлийн зөвлөгөө үйлчилгээг ажлын байрны зах зээлтэй холбох шаардлагатай байгааг харуулж байна.

ТМБС-ын төгсөгчид шаардлагатай ур чадвар бүрэн эзэмшдэггүй гэж ажил олгогчид үзэж байна. 2018 оны төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг мөшгих судалгаанд хамрагдсан ажил олгогчид практик чадварт тавих шаардлагыг 6% нь хангаж байна, 44% нь дунд түвшинд хангаж байна, 51% нь хангахгүй байна гэж үзжээ.225 Ялангуяа хүнд даацын тээврийн хэрэгслийн оператор, үсчин, гагнуурчин зэрэг мэргэжлээр төгсөгчид шаардлага хангаж ажиллаж чадахгүй байна гэж үзжээ.226 Шинэ ажилчид практик мэдлэгээс гадна онолын мэдлэг хуучирсан, зөөлөн чадвар дутмаг гэж үзэж байна. Багаар ажиллах, бие даан ажиллах, шүүмжлэлтэй сэтгэх чадвар, харилцаа, цагийн менежмент, хувийн зохион байгуулалт, асуудал шийдвэрлэх зэрэг зөөлөн чадвар хамгийн дутагдалтай гэж үзжээ.227 Шинээр орсон ихэнх ажилтанд нэмэлт сургалт зохион байгуулдаг. Ажил мэргэжлийн стандартын тоог нэмэгдүүлж, чанарыг сайжруулахад ажил олгогчид мэргэжилтэй ажилтан бэлтгэж хөрөнгө оруулалтыг төлөвлөгөөтэйгээр хийх замаар оролцоогоо нэмэгдүүлэх боломэтой гэж тайланд дурджээ.228

ТМБС-ыг төгсөгчид ажил олохын тулд хот руу шилжих шаардлагатай болдог ба эмэгтэй төгсөгчид хөдөлмөр эрхлэхэд илүү бэрхшээлтэй тулгардаг. 2018 оны төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг мөшгөх судалгааны дүнгээс харахад ТМБС-ын хөдөө орон нутгийн төгсөгчдийн гуравны нэг буюу 35,3% нь Улаанбаатар хотод амьдарч байгаа бөгөөд Улаанбаатарын харьяалалтай төгсөгчдийн

223 Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын судалгаа.2019. Хуудас 52.224 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны хүрээлэн 2018. Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн мөшгих судалгаа – 2018225 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны хүрээлэн 2018. Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг мөшгих судалгаа -2018: 2015-2016 онд их дээд сургууль болон МСҮТ төгсөгчдийн хоёр дахь жилийн судалгаа.226 Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын судалгаа. Хуудас 43.227 Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын судалгаа. Хуудас 51.228 Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын судалгаа. Хуудас 73.

Page 81: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

81Боловсролын салбарт эрх тэгш байдал, үр ашиг, үр дүнг нэмэгдүүлэх нь

229 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны хүрээлэн 2018. Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг мөшгих судалгаа -2018: 2015-2016 онд их дээд сургууль болон МСҮТ төгсөгчдийн хоёр дахь жилийн судалгаа.230 Боловсролын салбар дахь жендэрийн дүн шижилгээ: Хөвгүүдийн боловсролд анхаарах нь. Хуудас 99231 Дээд боловсролын салбарын судалгааны тайлан. 2019. Хуудас 84.232 Дэлхийн банк, 2015233 Монгол Улс: Төсвийн зарцуулалтын тойм судалгаа. Хуудас 114.234 Дээд боловсролын салбарын судалгааны тайлан. 2019. Хуудас 83.235 Дээд боловсролын салбарын судалгааны тайлан. 2019. Хуудас 85.

дөнгөж 3,6% нь хөдөө орон нутагт шилжин суурьшсан байна.229 Ажил эрхлээгүй төгсөгчдийн 67% нь хөдөө орон нутагт амьдардаг (дээд боловсролтой төгсөгчдийн тооноос 52%-иар өндөр). Ажил эрхлээгүй төгсөгчдийн 66% нь эмэгтэй байгаа нь ажилд ороход бэрхшээлтэй байдгийг харуулж байна.230

Дээд боловсролын дэд салбарын онцлог ДБСБ-ын ихэнх төгсөгч ажил олгогчоос тавих шаардлагад нийцэж байгаа хэдий ч энэ тоог өсгөх шаардлагатай байна. Төгсөгчдийн 70% орчим нь өнөөгийн ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж байгаа бөгөөд 76% нь мэргэжлийн үүргээ гүйцэтгэхэд хангалттай ур чадвартай байна гэжээ. Гэсэн хэдий ч, төгсөгчдийн 10% нь ажлын байранд тавигдах шаардлагыг хангахгүй байна. 2014-2016 оны судалгаагаар гадаад хэлний мэдлэг чадвар, багаар ажиллах чадвар сул байгаа нь төгсөгчдийн хамгийн том дутагдалтай тал байна.231

Хөдөлмөрийн зах зээлийн, ялангуяа хөдөө аж ахуйн салбарын онцлогийг дээд боловсролын салбар анхаарахгүй байна. Дээд боловсролын салбарт мэргэжлийн өргөн сонголт байдаг боловч тэдгээр нь Монгол Улсын эдийн засаг, хөдөлмөрийн зах зээлийн тэргүүлэх чиглэлтэй нийцэхгүй байна. Хөдөө аж ахуйн салбарын онцлогийг хөтөлбөрүүдэд тусгаагүй бөгөөд тухайн салбарын карьерын замналын талаарх ойлголт хангалтгүй байна. Сургалтын үр дүнг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй илүү сайн нийцүүлэхийн тулд ажил олгогчдын оролцоо, мэргэжлийн чиг баримжаа олгох ажлыг сайжруулах хэрэгтэй.

5.3 Боловсролын өгөөж Хүн амын боловсролын түвшин дээшилснээр өрхийн орлого нэмэгдэж байна. 2014 онд хийсэн тооцооллоор сургуульд сурсан нэмэлт жил тутамд боловсролын өгөөж ойролцоогоор 9% орчим байсан бөгөөд их, дээд сургууль төгсөгчдийнх илүү өндөр байв.232 2010-2014 онд боловсролын түвшин дээшилсэн ба боловролын түвшин ахих тусам орлого нэмэгдэж ядууралд өртөх магадлал буурч байв. Энэ хугацаанд өндөр орлоготой хүмүүсийн эзлэх хувь өсч, өрхийн орлого болон орлого олох боломж нэмэгджээ.233 2016 оны байдлаар их, дээд сургууль төгсөгчдийн 93%, бусад төгсөгчдийн 75% нь нийгмийн даатгал төлсөн байна. Түүнчлэн их, дээд сургууль, коллеж төгсөгчид бусад түвшний боловсрол эзэмшсэн ажилчдаас нийгмийн даатгал илүү төлдөг. Хувь хүний орлогын албан татварыг 83% нь төлдөг бол 17% нь төлдөггүй.234 Дээд боловсрол эзэмшсэн төгсөгчдийн дундаж цалин сүүлийн хэдэн жил буурчээ. Сарын дундаж цалин 25400 төгрөгөөр буурчээ. Түүнчлэн, дээд сургууль төгсөгчдийн 7,8% нь долоо хоногт 7 өдөр ажилладаг.235

5. ГАДААД ҮР АШИГ

Page 82: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

82 АЛСЫН ХАРАА 2050:

Page 83: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

83Боловсролын салбарт эрх тэгш байдал, үр ашиг, үр дүнг нэмэгдүүлэх нь

6ЗАСАГЛАЛ

6.1 Бодлого ба эрх зүйн орчин6.2 Засаглалтай холбоотой сорилтууд

Page 84: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

84 АЛСЫН ХАРАА 2050:

АЛСЫН ХАРАА 2050.

2.1.1. Боловсролын чиглэлээр суурь болон хавсарга судалгааг тогтмол хийж хэвших ба бүх шатны боловсролын сургалтын байгууллагын байршил, хүчин чадал, нөөц, нормативын нэгдсэн зураглал, судалгаа, шинжилгээний мэдээллийн санг бий болгон, судалгаа, нотолгоонд суурилсан бодлого, хөгжлийн төлөвлөлт, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх удирдлагын тогтолцоог сайжруулна.

2.1.5. Боловсролын мэргэжлийн байгууллагуудын дэргэд түшиц сургалт судалгаа, инновацын нэгжүүдийг бий болгож ажил олгогч, мэргэжлийн холбоод, эрдэмтэн багш, судлаачдын түншлэлийг бэхжүүлнэ.

2.1.21 Суралцагчдын сурлагын амжилтад нөлөөлөх хүчин зүйлийн судалгааг тогтмол хийж үр дүнд үндэслэн бодлого, төлөвлөлт хийж хэвшинэ.

2.1.38. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн удирдах ажилтанд тавигдах шаардлага, удирдах ажилтныг бэлтгэх, томилох тогтолцоо, ажил үүргийн хуваарийг шинэчилж, сургалтын чанарыг хангах чиг үүргийг нэмэгдүүлж, гүйцэтгэлийн үнэлгээг сайжруулан сургалтын байгууллагын менежментийн чадавхыг дээшлүүлнэ.

5.1.5 УИХ-аас гаргаж байгаа бодлого нь нотолгоонд суурилсан байх тогтолцоо бүрдүүлж, батлан гаргаж буй нийт бодлогын 70 хувиас доошгүйг судалгаанд суурилж боловсруулна.

6. ЗАСАГЛАЛ Тайланд дурдсанчлан боловсролын салбарын бодлого, чиглэл байнга өөрчлөгдөж байгаа нь салбарын хөгжилд, ялангуяа хүртээмж, эрх тэгш байдал, үр ашигт ахиц гаргахад саад болж байна. Энэ хэсэгт салбарын хөгжлийг удирдан чиглүүлж байгаа удирдах байгууллагууд, тэдний чиг үүргийн талаар танилцуулах болно.

Монгол Улсын Засгийн газар хүүхдийн хэрэгцээ, хүн амын өсөлтөд нийцсэн, хүртээмжийг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах бодлого хэрэгжүүлж байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд бүх нийтэд суурь боловсрол олгоход гайхалтай ахиц гаргасан нь төрийн өмчийн сургуульд дийлэнх хүүхдийг хамруулснаар илэрч байна. Алсын хараа 2050-д тусгаснаар тус салбарт тогтолцоог удирдах, санхүүжүүлэхэд шаардлагатай институци, үйл явцыг хөгжүүлэхийн тулд тодорхой бэрхшээлийг даван туулах шаардлагатай.

БСШУСЯ боловсролын салбарын бодлого тодорхойлох, хууль тогтоомжийг боловсруулах, зохицуулахад гол үүрэг гүйцэтгэдэг. Яамны стратеги бодлого төлөвлөлт, төрийн захиргааны удирдлага, дээд боловсрол, ерөнхий боловсрол, сургуулийн өмнөх боловсрол, соёл урлагийн бодлого зохицуулалт, шинжлэх ухаан технологийн, биеийн тамир, спортын бодлогын зохицуулалт, гадаад хамтын ажиллагаа, санхүү эдийн засаг, хөрөнгө оруулалт үйлдвэрлэлийн, хяналт–шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газар, тусгай хэрэгцээт боловсролын, мэдээллийн технологи, статистикийн хэлтэс багтдаг. БСШУСЯ-ны үндсэн үүрэг нь:

Page 85: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

85Боловсролын салбарт эрх тэгш байдал, үр ашиг, үр дүнг нэмэгдүүлэх нь

236 Дэлхийн боловсролын талаарх мэдээлэл. VII Ed. 2010/11. Монгол. Хуудас 3

- Боловсролын эрх зүйн бүрэн эрхийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хангах;

- Албан бус боловсролыг оролцуулан бүх хүнд зориулсан боловсролын иж бүрэн, тохиромжтой тогтолцоог бий болгох;

- Боловсрол, сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах

- Боловсролын салбарын ажиллагчдын мэргэжийг дээшлүүлж, нийгмийн баталгааг хангах асуудлыг шийдэх гэх мэт болно.

Яам орон нутгийн засаг захиргаанд зөвлөгөө өгөх, бодлого боловсруулж, орон нутгийн боловсролын төв болон их, дээд сургуульд хяналт тавьж, дэмжлэг үзүүлж мэргэжлийн байгууллагатай хамтран ажилладаг.236

Насан туршийн боловсролын үйлчилгээ нь БСШУСЯ-ны харъяанд байх бөгөөд сургууль завсардсан хүүхэд, насанд хүрэгчдэд дүйцсэн хөтөлбөрөөр боловсрол олгодог салбар юм.

Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт нь ХНХЯ, БСШУСЯ-ны хамтын удирдлага дор үйл ажиллагаа нь явагддаг. БСШУСЯ нь албан ёсны урт хугацааны (2 жилээс дээш), харин НХХЯ нь албан бус богино хугацааны (хоёр долоо хоногоос 45 хоног хүртэл) хөтөлбөр, үйл ажиллагааг удирдан хянана.

Орон нутгийн засаг захиргаа Аймгийн түвшинд: Аймгийн засаг даргын тамгын газрын харъяа Боловсрол, соёл, урлагийн газар нь төрийн бодлого, хууль тогтоомж, түүний дотор сургууль, цэцэрлэгт хамрагдах чиглэлийн эрх зүйн орчинг хангаж, хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Энэхүү үүргийн хүрээнд төрийн болон төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгийн өдөр тутмын үйл ажиллагаа хамарна. Боловсролын тухай хуульд заасан үүргийн дагуу боловсролын үйлчилгээг хүргэх ажлыг аймаг, хотын удирдлагууд хариуцдаг. Сургуулийн өмнөх насны хүүхдийн тоон мэдээллийг цуглуулах, баталгаажуулах, нүүдлийн цэцэрлэгийн байршил, цаг хугацааг зөвшилцөх, үйлчилгээний зардал, жилийн төсвийг төлөвлөхөд аймгийн засаг дарга, багийн засаг даргын ажлын уялдаа холбоо чухал.

Сумын түвшинд: Сумын засаг дарга нар боловсролын үйлчилгээний талаар аймаг, хотын засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулан ажилладаг.

Баг, хорооны түвшинд: Засаг дарга нь өөрийн нутаг дэвсгэрт байгаа өрхийн хүүхдүүдийг СӨБ, бага боловсролын үйлчилгээнд хамруулах үүрэгтэй.

6.1 Бодлого ба эрх зүйн орчин Боловсролын салбарын эрх зүйн орчин нь Монгол Улсын Үндсэн хууль, Боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай, Дээд боловсролын тухай, Хөдөлмөрийн тухай зэрэг хуулиар зохицуулагддаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн 15 дугаар зүйлд бүх иргэн арьс өнгө, үндэс угсаа, үндэс угсаа, хүйс, шашин шүтлэг, нийгмийн гарал, эдийн засгийн нөхцөл байдлаас үл хамааран боловсрол эзэмших эрхийг баталгаажуулж өгсөн. Төрөөс ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй олгоно.

6. ЗАСАГЛАЛ

Page 86: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

86 АЛСЫН ХАРАА 2050:

Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд сургалтын хэрэглэгдэхүүн, сургалтын орчны стандарт, үнэлгээний журам, удирдамжийг тогтоодог. Мөн хуульд хувилбарт үйлчилгээ үзүүлэх арга хэмжээг тусгасан.

Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, Бага, дунд боловсролын тухай хуулиудад дэд салбаруудын удирдлага, зохион байгуулалтын талаар тусгасан байдаг. Хуулиар засаг захиргааны болон санхүүгийн асуудлыг, ялангуяа төрийн өмчийн сургуулийн удирдлагын төвлөрлийг сааруулах талаар тогтоосон байдаг. Албан бус боловсрол буюу насан туршийн боловсролын дэд салбарыг Боловсролын тухай хуулиар зохицуулдаг.

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд дэд салбарын хамрах хүрээ, төрөл, сургалтын хөтөлбөр, стандартыг нарийвчлан зааж, сургалтын төвүүд үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхэд голлон анхаардаг.

Сүүлийн 10 жилд хүртээмжтэй холбоотой асуудал, ялангуяа бага насны хүүхдийн боловсролын үйлчилгээнд анхаарлаа хандуулж ирэв. Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд СӨБ-д хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилтыг тусган ажиллаж ирсэн. Мөн үйлчилгээний чанар, хүртээмжийн тэгш байдал, тэр дундаа малчдын хүүхдийн хамрагдалтыг сайжруулах чиглэлээр анхаарч ажиллаж ирсэн байна. Салбарыг олон улсын жишигт нийцүүлэх бодлогын хүрээнд хийх ажлууд нэмэгдэж байгийн тод жишээ нь Олон улсын сурлагын амжилтын үнэлгээний хөтөлбөрт хамрагдах гэж байгаа явдал юм.237

Алсын хараа 2050-д нийгмийн дундаж давхаргыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд боловсролын салбарт чиглэсэн тодорхой арга хэмжээг төлөвлөсөн нь Тогтвортой хөгжлийн зорилт 2030-ийн Зорилт 4-тэй нийцэж байна. Тайланд боловсролын талаарх хөтөлбөр, бодлого дараах чиглэлээр тусгажээ. Үүнд:

- Салбарын удирдлага, менежментийн чиглэлээр оролцогч талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх.

- Санхүү, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх;

- Төсвийн зорилтот зарцуулалтын эрх мэдлийг орон нутагт өгөх;

- Олон эх үүсвэртэй санхүүжилтийн механизм бий болгох;

- Жендэрийн тэгш байдлыг хангах;

- Багшийн мэргэжлийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх.

Дараах хэсэгт эх сурвалж, тайланд засаглалын чиглэлээр тодорхойлогдсон сорилт, бэрхшээлүүдийн талаар авч үзсэн болно.

6.2 Засаглалтай холбоотой сорилтууд

Удирдлага, зохион байгуулалт Яамны ажлын уялдаа холбоо, зохицуулалт дутагдаж байгаа нь салбарын хөгжилд хүндрэл учруулж, үр нөлөөг бууруулж байна. Тухайлбал, газар, хэлтсүүдийн хоорондын уялдаа холбоо сул, хөрөнгө оруулалтын болон урсгал зардлын талаар удирдамж тодорхойгүй зэргээс шалтгаалан сургуулийн засвар үйлчилгээний зардал буурч байна.

237 Сургуулийн өмнөх боловсролын салбарын дүн шинжилгээ 2019. Хуудас 11.

Page 87: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

87Боловсролын салбарт эрх тэгш байдал, үр ашиг, үр дүнг нэмэгдүүлэх нь

238 Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын судалгаа. 2019. Хуудас 27239 Боловсролын салбарын дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөө. Хуудас 31.240 Боловсролын салбарын дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөө. Хуудас. 47241 Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө. Хуудас 25.242 Насан туршийн боловсролын дэд салбарын судалгааны тайлан. Хуудас 9.

Алсын хараа 2050-ын 2.1.1-т ‘боловсролын удирдлагын тогтолцоог сайжруулах’-аар тусгасан нь нотолгоонд суурилсан бодлого боловсруулж хэрэгжүүлж, улмаар санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэхэд нөлөөлөх боломжтой.

ТМБС-ын салбарт засаглал, хамтын ажиллагааны уялдаа холбооны талаар байнга дурдагдаж байна. ТМБС-ын удирдах дээд байгууллага болох Мэргэжлийн боловсролын үндэсний зөвлөл байнгын ажилтан байхгүйгээс засаглал сул гэж нэгэн тайланд дурдагджээ. Дэд салбарыг БСШУСЯ-наас ХНХЯ-ны мэдэлд шилжүүлж, менежментийг өөрчилсөн нь тогтворгүй байдлыг бий болгосон. ТМБС-ын оролцогч талуудын үүрэг, хариуцлагын талаарх мэдээлэл хомс байдаг.238

Насан туршийн боловсролын салбарт: НТБҮТ нь дэд салбарын бодлогын үзэл баримтлалыг тодорхойлж, бодлогын хэрэгжүүлэх удирдамж боловсруулж үндэсний хэмжээнд зохион байгуулах үүрэгтэй боловч тус төвийн үүрэг, хариуцлага тодорхойгүй, хуваарилагдсан төсөв байдаггүйг тайлангууд дурдаж байна.239

Алсын хараа 2050-ийн 2.1.6-д салбарын мэргэжлийн холбоодтой хамтран үндэсний мэргэшлийн тогтолцоог бий болгохоор тусгасан.

Мэдээлэлд суурилсан төлөвлөлт, менежмент сулБоловсролын салбарын мэдээллийн системийг нэвтрүүлснээр өгөгдлийн хүртээмж нэмэгдэж байгаа боловч мэдээлэлд дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргах, төлөвлөлт хийх чадвар дутмаг хэвээр байна.240

Алсын хараа 2050-ийн 2.1.6-д төрөөс хөдөлмөрийн зах зээлийн нээлттэй нэгдсэн цахим мэдээллийн систем бий болгох, боловсролын бодлого тодорхойлоход шаардлагатай мэдээллийг мэдээллийн санд нэгтгэж, хөтөлж хэрэглэх, 2.1.7-д боловсролын байгууллагын бүх түвшинд дотоод хяналт-мониторинг, үнэлгээ хийх, өөрийн үнэлгээний тогтолцоог сайжруулах, 2.1.42-т Боловсролын салбарын мэдээллийн системийг бүрэн хөгжүүлэх зэрэг заалт орсон.

Хүний чадавх Салбарын удирдах болон захиргааны байгууллагын, тэр дундаа Боловсролын Хүрээлэн, БҮТ, НТБҮТ зэрэг байгууллагын ажилтнуудын тоо хангалтгүй, мэргэжлийн тасралтгүй хөгжил дутмагаас судалгааны чадавх хязгаарлагдмал байгааг харуулж байна. Энэ нь дэд салбаруудад явагдаж байгаа боловсролын байгууллагын магадлан итгэмжлэлийн явц, сургалтын хөтөлбөр, үнэлгээний шинэчлэлээр илэрч байна. Ийм нөхцөл байдал нь хүмүүс тогтвор суурьшилтай ажиллахад саад болж байна.241 НТБ-ын салбарын менежментийн тогтолцоо хангалтгүй, төрийн захиргааны төв байгууллагад дэд салбарын асуудлыг хариуцах үүрэг бүхий ганц мэргэжилтэн, 10 орчим хүнтэй НТБ-ын Үндэсний төвд л бүхнийг даатгаад орхидог.242

Алсын хараа 2050-ийн 2.1.37-д сургалтын хөтөлбөрт тавигдах шаардлагыг нэмэгдүүлэх, сургалтын байгууллагад багшлах эрхийн баталгаажуулалтыг үе шаттай хийдэг тогтолцоог бэхжүүлэхээр заасан нь боловсролын салбарын менежерүүдийг ажилд авах, сургахад анхаарч, удирдлагын чадавхийг бэхжүүлэх зорилгоор гүйцэтгэлд суурилсан үнэлгээг ашиглахыг заажээ. Ийм арга хэмжээ нь тухайн салбарын цаашдын хөгжилд мэргэжлийн түвшинд дэмжлэг үзүүлэх боломжтой.

6. ЗАСАГЛАЛ

Page 88: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

88 АЛСЫН ХАРАА 2050:

Орон нутгийн бие даасан байдал дутмагТөсвийг орон нутгийн засаг захиргаанд хуваарилдаг боловч сургуулийн захирал болон орон нутгийн захиргааны байгууллагууд нь нийгмийн хэрэгцээ шаардлага, тэргүүлэх чиглэлд нийцүүлэн өөрчлөх, хариу үйлдэл үзүүлэх боломж маш бага. Бүлэг 4. Боловсролын зардал, санхүүжилт хэсэгт дурдсанчлан, сургуулийн захирал болон орон нутгийн засаг захиргаа нь хүн ам зүйн өөрчлөлт, сургуулийн төсвийн гүйцэтгэл, урьдчилан таамаглаагүй нөхцөл байдлыг шийдвэрлэх төлөвлөгөөг боловсруулж, зохицуулахын тулд илүү их хэмжээний хөрөнгө шаардагддаг. Захирал ажил үүргийн хүрээнд гүйцэтгэлийн талаарх өгөгдлийг үнэлэх, дүн шинжилгээ хийж арга хэмжээ авах боломжгүй байна. Алсын хараа 2050-д боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллагад мэдээллийн системийг хөгжүүлэх талаар заасан нь хүн бүр орон зай, цаг хугацаанаас үл хамааран хөгжин, бие даах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарчээ.

Page 89: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

89Боловсролын салбарт эрх тэгш байдал, үр ашиг, үр дүнг нэмэгдүүлэх нь

Ашигласан эх сурвалж

Эх сурвалж тайлангуудБага, дунд боловсролын салбарын судалгаа. 2019 оны 6 сар. БСШУСЯ, АХБ.

Боловсролын өгөдөл мэдээллийн судалгааны тайлан. 2019 оны 6 сар. БСШУСЯ, АХБ.

Боловсрол, Нийгмийн Хөгжил Төв. Бага боловсролын салбарын дүн шинжилгээ. 2019 оны 10 сар. БСШУСЯ, ДБ, БТДНТ

Боловсролын салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалтын судалгаа. 2019. БСШУСЯ, АХБ.

Боловсролын салбарын суурь мэдээллийн тайлан. 2019 БСШУСЯ, БХ, ЮНЕСКО

Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг. Сургуулийн өмнөх боловсролын салбарын дүн шинжилгээ. 2019. БСШУСЯ, ДБ, БТДНТ

Дээд боловсролын дэд салбарын судалгаа. 2019. БСШУСЯ, АХБ.

Монголын боловсрол. Боловсролын бодлогын тойм судалгаа. Баталгаажуулах төсөл, 2019 оны 12 сар. ЮНЕСКО.

Насан туршийн боловсролын дэд салбарын судалгаа 2019. БСШУСЯ, АХБ.

Нийгмийн Ажлын Хөгжлийн төв. Боловсролын салбарын жендэрийн дүн шинжилгээ: Хөвгүүдийн боловсрод анхаарах нь. 2019. БСШУСЯ, ДБ, БТДНТ

Сургуулийн өмнөх боловсролын салбарын судалгаа: Хүртээмж, Үйлчилгээний чанар ба Хүүхдийн хөгжлийн үр дүн 2017. Дэлхийн банк.

Сургуулийн өмнөх боловсролын салбарын судалгаа. 2019 оны 6 сар. БСШУСЯ, АХБ.

Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын судалгаа 2019. БСШУСЯ, АХБ.

Боловсролын салбарын төлөвлөлтийн баримт бичигБоловсролын салбарын дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөө 2021 – 2030. Сайжруулсан төсөл. 2020 оны 3-р сар. БСШУСЯ.

Боловсролын салбарын судалгааДэлхийн боловсролын мэдээлэл. VII Ed. 2010/11. ЮНЕСКО

Монгол Улс: Төсвийн зарцуулалтын тойм судалгаа 2019. Дэлхийн банк.

Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын тойм судалгаа 2019. ЮНЕСКО

Page 90: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

90 АЛСЫН ХАРАА 2050:

Хавсралт 1. Алсын хараа 2050 Үйл ажиллагааны зураглал

1. Үндэсний нэгдмэл үнэт зүйл1.5.2. Монгол хүнийг насан туршид нь хөгжүүлэхдээ ураг байх үеэс эхлэн хүний нас, хөгжлийн

онцлогт тохирсон эрүүл мэнд, соёл урлаг, боловсролын цогц уялдаатай үйлчилгээ үзүүлнэ. [бүх бүлэг]

2. Хүний хөгжил2.1.1. Боловсролын чиглэлээр суурь болон хавсарга судалгааг тогтмол хийж хэвших ба бүх шатны

боловсролын сургалтын байгууллагын байршил, хүчин чадал, нөөц, нормативын нэгдсэн зураглал, судалгаа, шинжилгээний мэдээллийн санг бий болгон, судалгаа, нотолгоонд суурилсан бодлого, хөгжлийн төлөвлөлт, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх удирдлагын тогтолцоог сайжруулна. [Засаглал]

2.1.4. Сургалтын байгууллагын санхүүжилтийг төгөлдөржүүлэн, суралцагч нэг бүрийг амжилттай суралцахад чиглүүлнэ. [Боловсролын зардал ба санхүүжилт]

2.1.5. Боловсролын мэргэжлийн байгууллагуудын дэргэд түшиц сургалт судалгаа, инновацын нэгжүүдийг бий болгож ажил олгогч, мэргэжлийн холбоод, эрдэмтэн багш, судлаачдын түншлэлийг бэхжүүлнэ. [Гадаад үр ашиг, Засаглал]

2.1.6. Төрөөс хараат бус бие даасан хүний нөөцийн бодлогын үндэсний зөвлөл байгуулан салбар бүрийн мэргэжлийн холбоодтой хамтран мэргэшлийн үндэсний хүрээг тогтоож, хэрэгжүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн нээлттэй нэгдсэн цахим мэдээллийн систем бий болгох, техник мэргэжлийн болон дээд боловсролын бодлого тодорхойлоход шаардлагатай мэдээллийг боловсролын салбарын мэдээллийн санд нэгтгэн хөтөлж, хэрэглэж хэвшинэ. [Үр ашиг ба чанар]

2.1.7. Боловсролын байгууллагын бүх түвшинд дотоод хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, өөрийн үнэлгээний тогтолцоог чанаржуулж, соёлыг бий болгоно. [Үр ашиг ба чанар]

2.1.8. Боловсролын байгууллага, сургалтын хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтын хөндлөнгийн хяналт шинжилгээг олон улсын жишиг аргачлалаар хийдэг тогтолцоонд шилжиж төрөөс хараат бус бие даасан институцийг бэхжүүлнэ. [Үр ашиг ба чанар]

2.1.9. Их, дээд сургууль, политехникийн коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын сургуулийг тухайн орон нутаг, бүс нутгийн хүний хөгжлийн төв болгон хөгжүүлж бүх насны иргэд, нийгмийн салбар бүрийг хамарсан насан туршийн боловсролын нээлттэй, уян хатан тогтолцоог бэхжүүлнэ. [Үр ашиг ба чанар]

2.1.10. Их, дээд сургууль, политехникийн коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүд төгсөгчдийнхөө мэргэжил дээшлүүлэх асуудлыг хариуцдаг тогтолцоог бий болгож, насан туршийн боловсролын үйлчилгээний чиглэлийг нэмэгдүүлэн, насанд хүрсэн суралцагчдын ажил эрхлэх ур чадвар, амьдрах чадварын сургалтын хүрээнд төдийгүй шинэ чадвар эзэмшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөр бий болгож хэрэгжүүлэхэд олон талт оролцоог хангана. [Гадаад үр ашиг]

Page 91: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

91Боловсролын салбарт эрх тэгш байдал, үр ашиг, үр дүнг нэмэгдүүлэх нь

2.1.11. Боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй, эрсдэлт бүлгийн суралцагч нэг бүрд шаардлагатай дэмжлэгийг үзүүлж, боловсролд тэгш хамруулна. [Хүртээмж, Эрх тэгш байдал]

2.1.12. Бүх шатны сургалтын байгууллагын барилга байгууламж, дэд бүтцийг сайжруулан, стандарт, чанарын шаардлага хангасан тэгш, хүртээмжтэй, чанартай үйлчилгээ үзүүлэх орчныг бүрдүүлж, цэцэрлэг, сургуулийн анги, бүлэг дүүргэлтийг норматив хэмжээнд хүргэнэ. [Хүртээмж, Боловсролын зардал ба санхүүжилт]

2.1.13. Сургуулийн өмнөх боловсрол нь хүүхдийн төлөвшил, хөгжлийн суурь үе хэмээн үзэж цэцэрлэгийн үйлчилгээний болон сургалтын чанарыг сайжруулахад чиглэсэн цогц үйл ажиллагааг зохион байгуулна. [Үр ашиг ба чанар]

2.1.14. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг 1-3, 4-6 настай хүүхдийн хоногийн хоол хүнсээр авбал зохих илчлэг, үндсэн шимт бодис, аминдэм, эрдэс бодисын хэмжээг үндэслэн жил бүр шинэчлэн тогтооно. [Боловсролын зардал ба санхүүжилт]

2.1.15. Малчин, шилжин суурьшигч, орлого багатай өрхийн, ялгаатай болон тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол тэгш олгох боломж, орчин нөхцөлийг бүрдүүлж, эцэг эх, асран халамжлагчдыг чадавхжуулах замаар тэдний оролцоонд түшиглэсэн хүүхдийн хөгжлийг дэмжинэ. [Хүртээмж, Үр ашиг ба чанар]

2.1.16. Цэцэрлэгийн багшийн ажлын чанарыг сайжруулах, сургалтын үйл ажиллагаанд бэлдэх, хүүхдийг ажиглах, судалгаа хийх, өөрийгөө хөгжүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлж, 2021 оноос эхлэн 30-аас дээш бүлэг дүүргэлттэй ангид, 2023 оноос эхлэн бүлэг бүрд хоёр ээлжийн бүлгийн багш ажиллуулна. [Үр ашиг ба чанар]

2.1.18. Хүүхэд харах үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, 1-2 насны хүүхдийг хамруулах боломжтой болгох эрх зүйн орчныг бүрдүүлж, энэ төрлийн үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагад тавигдах шаардлага, стандартыг батлан, дагаж мөрдүүлнэ. [Хүртээмж, Эрх тэгш байдал, Үр ашиг ба чанар]

2.1.19. Сургуулийн дотуур байр, ногоон хөгжлийн байгууламж, спортын болон урлагийн заал, цайны газар, мэдээлэл зүйн сургалтын танхимыг тохижуулж, сургалтын байгууллагын орчны стандартыг хангах, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад зориулсан тохируулгат орчныг бүрдүүлж, цэвэр ус, ариун цэврийн байгууламжийг хүүхэд, хэрэглэгчдэд ээлтэй болгох ажлыг үе шаттайгаар төлөвлөж хэрэгжүүлнэ. [Хүртээмж, Эрх тэгш байдал, Боловсролын зардал ба санхүүжилт, Үр ашиг ба чанар]

2.1.20. Бага, дунд боловсролын чанарыг дээшлүүлж, сургалтын хөтөлбөр, агуулга, арга зүйд монголын түүх, хэл, соёл, үндэсний өв уламжлал, зан заншил, эх оронч сэтгэлгээ, хувь хүний хөгжил, төлөвшил, хос хэл, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлийг тусган хэрэгжүүлнэ. [Эрх тэгш байдал, Үр ашиг ба чанар]

2.1.24. Сургуулийн дотуур байрны менежментийг сайжруулан багш нарын ажлын ачааллын 10 хүртэлх хувьд дотуур байранд сурагчдын хөгжлийг дэмжих чиглэлээр хийсэн сургалт, хөгжлийн үйл ажиллагааны цагийг тооцдог байх зохицуулалт хийж, дотуур байрны хүүхэд хамгааллыг сайжруулна. [Эрх тэгш байдал, Үр ашиг ба чанар]

2.1.29. Их, дээд сургууль, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийн хөтөлбөрүүдийн ангиллыг элсэлтийн бодлого, ажиллах хүчний тооцоотой уялдуулж шинэчилнэ.

ХАВСРАЛТ 1.

Page 92: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

92 АЛСЫН ХАРАА 2050:

2.1.30. Мэргэжлийн, техникийн болон дээд боловсролын сургалтын байгууллагуудыг олон улсын шаардлагад нийцүүлэн хөгжүүлж, төгсөгчдийн ажил эрхлэлтийн болон ажил олгогчийн сэтгэл ханамжийн судалгаанд үндэслэн хамтын ажиллагааг бэхжүүлж, хичээлийн 20-оос доошгүй багц цагийг дадлагын хөтөлбөрт шилжүүлэн, сургалтын хөтөлбөрийг сайжруулах бөгөөд орон нутаг дахь бүс нутгийн онцлог, эдийн засгийн тэргүүлэх чиглэлтэй уялдсан байна.

2.1.34. Багшийн стандартыг мэргэжлийн, заах арга зүйн, судалгааны, мэдээлэл, харилцаа, холбооны технологийн, гадаад хэлний гэх мэт чадваруудаар ялган тодорхойлж, багшийн хөгжил, хүний нөөцийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлж, бүх шатны сургалтын байгууллагыг мэргэжлийн багшаар хангана. [Үр ашиг ба чанар]

2.1.35. Ерөнхий боловсролын сургуульд шаардлагатай бага ангийн, тусгай хэрэгцээт болон мэргэжлийн багш нарыг бэлтгэж, мэргэжлийг нь тогтмол дээшлүүлнэ. [Үр ашиг ба чанар]

2.1.36. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, туслах багшийн ажлын ачааллыг ажлын байр, хөдөлмөрийн онцлогтой уялдуулж, тэдний үйл ажиллагааг үр дүнгээр нь үнэлж, цалин хөлс, урамшууллын тогтолцоог боловсронгуй болгон бодит цалингийн хэмжээг улсын дунджаас дээш байлгана. [Үр ашиг ба чанар, Боловсролын зардал ба санхүүжилт]

2.1.37. Багш бэлтгэх сургалтын чанарын баталгаажуулалтын тусгай шалгуур үзүүлэлт бий болгож, сургалтын хөтөлбөрт тавигдах шаардлагыг нэмэгдүүлж, сургалтын байгууллагад багшлах эрхийн баталгаажуулалтыг үе шаттай хийдэг тогтолцоог бэхжүүлнэ. [Үр ашиг ба чанар]

2.1.38. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн удирдах ажилтанд тавигдах шаардлага, удирдах ажилтныг бэлтгэх, томилох тогтолцоо, ажил үүргийн хуваарийг шинэчилж, сургалтын чанарыг хангах чиг үүргийг нэмэгдүүлж, гүйцэтгэлийн үнэлгээг сайжруулан сургалтын байгууллагын менежментийн чадавхыг дээшлүүлнэ. [Үр ашиг ба чанар]

2.1.39. Багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх тогтолцоог шинэчилж, багш өөрөө санаачилгаараа хөгжих тогтолцоог бэхжүүлнэ. [Үр ашиг ба чанар]

2.1.40. Багшийн хөгжилд дэмжлэг үзүүлэх сургалт арга зүйн байгууллагын чадавхыг дээшлүүлж, үйл ажиллагааг өргөтгөн багш бэлтгэдэг их, дээд сургуулиудад түшиглэсэн төвүүд бий болгож хамтын ажиллагааг нь дэмжинэ. [Үр ашиг ба чанар]

2.1.41. Багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх сургалт, үйл ажиллагаанд олон талт оролцоог хангаж сургалт явуулдаг төр, төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлнэ. [Үр ашиг ба чанар]

2.1.42. Боловсролын салбарын мэдээллийн системийг бүрэн хөгжүүлж, бүх түвшинд нэвтрүүлэн салбарын бодлого, төлөвлөлт, хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх үйл ажиллагаанд хэрэглэж хэвшин, мэдээллийн аюулгүй байдлыг хангана. [Засаглал]

2.1.43. Нээлттэй боловсролын тогтолцоог бий болгон цахим болон зайн сургалтын нэгдсэн платформыг хөгжүүлэн бүх шатны боловсролын сургалтын байгууллагыг цахим хэрэглээнд бүрэн шилжүүлж, бүх насны суралцагч, иргэдэд зориулсан цахим сургалтын хөтөлбөр, агуулга боловсруулан түгээнэ. [Хүртээмж]

Page 93: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

93Боловсролын салбарт эрх тэгш байдал, үр ашиг, үр дүнг нэмэгдүүлэх нь

2.1.44. Багш нарын мэдээлэл, харилцаа, холбооны технологийг сургалтад ашиглах, цахим, зайн сургалт хөтлөх, англи хэлний чадварыг дээшлүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн мэдээлэл, харилцаа, холбооны технологийн сургалтын агуулга, стандартыг олон улсын түвшинд хүргэж суралцагчдад цахим бичиг үсгийн боловсрол олгох, цахим орчинд аюулгүй байдлаа хангах чадвар олгох, иргэд, олон нийтэд зориулсан мэдээлэл, харилцаа, холбооны технологийн чадварыг дээшлүүлэх сургалт, үйл ажиллагаа зохион байгуулах ажлыг эрчимжүүлж, сургалт явуулдаг бүх төрлийн байгууллагын оролцоог хангана. [Үр ашиг ба чанар]

2.3.10. Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Оюутны хөдөлмөрийн бирж” байгуулж хөгжүүлнэ. [Гадаад үр ашиг]

2.6.9. Мэргэшлийн үндэсний хүрээг тогтоох, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг хангах тогтолцоог бэхжүүлнэ. [Гадаад үр ашиг]

3. Амьдралын чанар ба дундаж давхарга3.1.15. Зорилтот бүлгийн өрхийн боловсролгүй, ажил эрхлээгүй өрхийн тэргүүлэгч, насанд

хүрсэн гишүүдийг мэргэжилтэй ажилтан болгох бодлогын хүрээнд мэргэжил эзэмшүүлэх, ур чадварыг ахиулах сургалтад хамруулна. [Эрх тэгш байдал]

3.1.16. Сургуулийн бага ангид сурч байгаа зорилтот бүлгийн өрхийн хүүхдийн ном, сурах бичгийн түрээсийн тогтолцоо, эргэлтийн сан бүрдүүлэх ажлыг зохион байгуулж, хүүхдийн дүрэмт хувцасны үнийн хөнгөлөлт үзүүлж, дотуур байранд амьдрах хоол, унааны зардлын тодорхой хувийг улсаас төлнө. [Эрх тэгш байдал, Боловсролын зардал ба санхүүжилт]

3.1.17. Зорилтот бүлгийн өрхийн хүүхдийг цэцэрлэг, сургуульд бүрэн хамрагдах, боловсролтой болох боломжоор хангах, мэргэжлийн, дипломын сургалтын тэтгэлэгт хамруулах замаар ядуурлаас ангид боловсролтой, мэдлэгтэй монгол хүнийг бэлтгэхэд анхаарна. [Эрх тэгш байдал]

5. Засаглал5.1.5. Улсын Их Хурлаас гаргаж байгаа бодлого нь нотолгоонд суурилсан байх тогтолцоог

бүрдүүлж, батлан гаргаж байгаа нийт бодлогын 70 хувиас доошгүйг судалгаанд суурилж боловсруулна. [Засаглал]

9. Улаанбаатар ба дагуул хот9.1.1. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийг шинээр барих,

өргөтгөх, засварлах зэргээр суудлын тоог нэмэгдүүлж бүлэг дүүргэлтийг норматив хэмжээнд хүргэнэ. [Хүртээмж, Боловсролын зардал ба санхүүжилт, Үр ашиг ба чанар]

9.1.2. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт орчны стандарт мөрдүүлнэ. [Үр ашиг ба чанар]

ХАВСРАЛТ 1.

Page 94: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

94 АЛСЫН ХАРАА 2050:

Page 95: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа
Page 96: АЛСЫН ХАРАА 2050 · 2020. 7. 22. · чадавхтай багшийг хөгжүүлэх зорилтод дэмжлэг болох юм. Эцэст нь, Алсын хараа

96 АЛСЫН ХАРАА 2050:

Монгол улс, 14250 Улаанбаатар хот, Сөүлийн гудамж 4, М-Си-Эс Плаза, 5-р давхарУтас: +(976) 70078200Вэб хаяг: www.worldbank.org/mnTwitter: WorldBankMgl