8
19 ДАХЬ ЖИЛДЭЭ, САР ТУТАМ ГАРНА ЭРҮҮЛ МЭНД, ГОО САЙХАН, ЭРҮҮЛ АХУЙН ГЭР БҮЛИЙН ЦАХИМ СОНИН 2018 он 11 дүгээр сар Дугаар 11 /161/ www.altanchagnuur.mn “Алтан чагнуур” сонин 16 жилийн турш “Эрүүл мэнд-Эрхэм баялаг” гэсэн уриатайгаар уншигч танд тасралтгүй хүрч байна Индекс-101058 Үнэ: 1000₮ Энэ дугаарт Сониноо захиалан уншаарай! Магсарын БҮҮВЭЙ (Зүүн тимор) УДААН ИДЭЖ СУРАХАД ТАНЬ ТУСЛАХ 6 ЗӨВЛӨГӨӨ СОРВИ, БАТГА АРИЛГАХ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ЛУУВАНГИЙН МАСК Төрсөн газар: Дорнод аймгийн Халх гол суманд 1943 оны морь жилд төрсөн. Би эцэг эхээсээ 5-уулаа, 3 нь хүний их эмч, 2 нь багш мэргэжилтэй болсон. Төгссөн сургууль: - 1962-1967 онд Монгол Улсын АУДэС-ийн эмчилгээний ангийг Ерөнхий мэргэжлээр хүний их эмч мэргэжилтэй болж төгссөн. - 1962-1967 онд АУДэС-ийн эмчилгээний ангийг хүний эх эмч мэргэжилтэй болсон. Гавьяа шагнал: - 1998 онд ЭМЯ-ны Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдэг ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД Ч ЭРҮҮЛ МЭНД ОНЦГОЙ ЧУХАЛ

ОНЦГОЙ ЧУХАЛaltanchagnuur.mn/images/online-newspaper/SONIN_2018_11_161.pdf · 3 Дугаар 11 /161/ Анагаахын толь болсон нэрт эрдэмтэн

  • Upload
    others

  • View
    2

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: ОНЦГОЙ ЧУХАЛaltanchagnuur.mn/images/online-newspaper/SONIN_2018_11_161.pdf · 3 Дугаар 11 /161/ Анагаахын толь болсон нэрт эрдэмтэн

19 ДАХЬ ЖИЛДЭЭ, САР ТУТАМ ГАРНА ЭРҮҮЛ МЭНД, ГОО САЙХАН, ЭРҮҮЛ АХУЙН ГЭР БҮЛИЙН ЦАХИМ СОНИН

2018 он 11 дүгээр сар Дугаар 11 /161/ www.altanchagnuur.mn

“Алтан чагнуур” сонин16 жилийн турш “Эрүүл мэнд-Эрхэм

баялаг” гэсэн уриатайгаар уншигч танд тасралтгүй хүрч байна

Индекс-101058 Үнэ: 1000₮

Энэ дугаарт

Сониноо захиалан уншаарай!

Магсарын БҮҮВЭЙ

(Зүүн тимор)

УДААН ИДЭЖ СУРАХАД ТАНЬТУСЛАХ 6 ЗӨВЛӨГӨӨ

СОРВИ, БАТГА АРИЛГАХ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ЛУУВАНГИЙН МАСК

Төрсөн газар: Дорнод аймгийн Халх гол суманд 1943 оны морь жилд төрсөн. Би эцэг эхээсээ 5-уулаа, 3 нь хүний их эмч, 2 нь багш мэргэжилтэй болсон. Төгссөн сургууль: - 1962-1967 онд Монгол Улсын АУДэС-ийн эмчилгээний ангийг

Ерөнхий мэргэжлээр хүний их эмч мэргэжилтэй болж төгссөн. - 1962-1967 онд АУДэС-ийн эмчилгээний ангийг хүний эх эмч

мэргэжилтэй болсон.Гавьяа шагнал:- 1998 онд ЭМЯ-ны Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол

тэмдэг

ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД Ч ЭРҮҮЛ МЭНД

ОНЦГОЙ ЧУХАЛ

Page 2: ОНЦГОЙ ЧУХАЛaltanchagnuur.mn/images/online-newspaper/SONIN_2018_11_161.pdf · 3 Дугаар 11 /161/ Анагаахын толь болсон нэрт эрдэмтэн

2...Түрүүч нь 1 дүгээр нүүрт

Дугаар 11 /161/

ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД Ч ЭРҮҮЛ МЭНД ОНЦГОЙ ЧУХАЛ

одон

- Ардчилсан хувьсгалын ойн медалиуд

- Ардчилсан хүчний ахмад зүтгэлтний хороо “Ахмад партизан” тэмдэг үнэмлэхний хамт олгосон юм.

Төр засаг миний хөдөлмөр, нийгмийн идэвхи, зүтгэл чармайлтыг үнэлсэнд би их сэтгэл хангалуун байдаг. Энэ амжилтанд хүрэхэд үе үеийн хамт олны дэм тустайгаар амжилтанд хүрсэн. Хүргэсэн хамт олон, төрүүлсэн ээж аавдаа үргэлж баярлаж явдаг юм.

Эмч нараас асуухад хүсэл сонихолоороо мэргэжлээ сонгосон гэх нь олонтой, эмч болсон нь тохиолдлын хэрэг үү эсвэл?- Ёстой санамсаргүй тохиолдлоор эмч болсон. Тэр үед биднийг 10-н жилийн сургуулийн захирал л хувиарилдаг байлаа. Харин би АУДэС-д хувиарилагдаж конкурс өгч тэнцэсэнээс хойш 5-н жил сурч, төгсөөд эмч болсон доо.

Оюутан ахуй үед, ажиллах

явцад сонин содон, сэтгэлд ул мөрөө үлдээсэн сайхан дурсамжууд байдаг уу?-Улсын шалгалт өгөх бүрт байнга хоцорч нарийн бичгийн дарга Л.Галцог багшид үргэлж зэмлүүлдэг байсан нь одоо бодоход хөгжөөнтэй байдаг юм. Алсын дуудлаганд явахад явгарах тохиолдол олон. Морь, тэмээ, хөсөг тэрэгтэй залгахад их баярладаг сан. Мөн чоно, нохой, хээрийн амьтан, бут сөөгний сүүдрээс айж жолооч ах нарт зандчуулах нь юу ч биш, харин цэргийн анги, шоронгоос оргосон зэвсэгтэй зэвсэггүй, унаа машин хөлөглөж дээрэм тонуул хийж оргох гэсэн зарим нэг хүмүүстэй тохиолдоно. Элдэв саад бэрхшээлийг туулан байж өвчтөн дээрээ очиход хүнд өвчтөнгийн аврал эрсэн харц, ар гэрийнхэний цөхрөнгөө барсан нүүртэй тулж ганцаараа эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх нь хамгийн хүнд үе байдагсан. Энэ тохиолдол бүрт алтан гартай багш нартаа бишрэн тэдэндээ залбирдаг байсан даа. Хамт яваа жолооч ах нартаа их баярладаг сан.

- 2010 онд МУ-ын ЭМШУИС-ийн эрдмийн зөвлөлийн 2010.01.13-ны өдрийн 01 тоот тогтоолоор “Клиникийн профессор” цол тэмдэг

- 2002 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон

- 2012 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнагдсан.

Миний бие нь 4 дэхь засаглал Ардчилсан хувьсгал ялж ардчилсан улс нийгэм байгуулахад хоёргүй сэтгэл гаргалгүй зүтгэсэн миний нийгмийн идэвх чармайлтыг төр засаг, АН, МоАХ үнэлж:

- Ардчилалын эрх чөлөөний одон

- МУ-ын тусгаар тогтнолын

Page 3: ОНЦГОЙ ЧУХАЛaltanchagnuur.mn/images/online-newspaper/SONIN_2018_11_161.pdf · 3 Дугаар 11 /161/ Анагаахын толь болсон нэрт эрдэмтэн

3 Дугаар 11 /161/

Анагаахын толь болсон нэрт эрдэмтэн багш нараар хичээл заалгаж байсан, тэдний түүчээний талаар?-ШУАкадемийн гишүүн доктор, профессор элэг судлалыг үндэслэгч, гавъяат эмч Б.Рагчаа багш, Мэс засалч В.Ичинхорлоо, П.Долгор, Б.Гоош, Төрийн соёрхолт, гавъяат эмч Т.Шагдарсүрэн гэх мэт алтан үеийн багш нараар хичээл заалгаж алтан үетэйгээ хамт ажиллаж байлаа.

Хамт нэг анги дамжаанд суралцаж байсан анд найз эмч нараас тань алдар бүтээлээрээ нэртэй хүмүүс зөндөө л байгаа даа?- Нэг ангид мөр зэрэгцэн суун суралцаж байсан зүрхний мэс засалч төрийн соёрхолт Ц.Бундан, Эх барих эмэгтэйчүүдийн гавъяат эмч Д.Чулуун, ОХУ-ын мөн Монгол улсын гавъат эмч эх барих эмэгтэйчүүдийн эмч Ж.Балган, мөн гавъяат

цолгүй ч гэсэн бусдаас илүү оюунлаг Чулуунбаатар нараараа бахархаж байна.Нэг курсын элэгний гавъяат эмч Б.Дагвадорж, орос хэлд гарамгай суралцсан гавъяат зүтгэлтэн Б.Оргил, хамт ажиллаж байсан Ардын эмч, төрийн соёрхолт радиологич Р.Пүрвээ, гэх мэт нэртэй хүмүүс зөндөө л байна.

Ажлын гараа, олон жилийн нөр их хөдөлмөр АШУҮИС-тай салшгүй холбоотой санагддаг уу?-Тэгэлгүй яахав. Миний амьдрал тэнд суралцаж, мэргэжилтэй болж, мэргэжил дээшлүүлсэн.

Нутаг усныхаа талаар?Дорнод аймаг Халх гол сумын Харгант гэдэг газар төрсөн.Яг энэ нутагт 1939, 1945 оны халхын голын дайн болсон түүхтэй газар төрсөн байдаг юм.

-Орчин үеийн шаардлага хэрэгцээ хангасан нэр хүндтэй эмч бэлтгэхэд юуг анхаарах ёстой юм бэ?-Миний үе их хүнд үед ажиллаж байжээ. Одоо орчин үеийн эмч нар сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан боловч цаашид ёс зүйтэй, харьцаа хандлага сайтай, хариуцлага даах чадвар, чадавхитай, хүнлэг энэрэнгүй өргөсөн тангарагтаа үнэнч эмч бэлтгэх шаардлагатай байна.

Та хаана, хаана ямар ажил хийж байв?- 1967 онд АУДэС төгсч

Шастины нэрэмжит Нэгдсэн III эмнэлэгт хувиарлагдсан. Би томилолт авч Дорнод аймгийн, аймаг дундын нэгдсэн эмнэлэгт ерөнхий мэргэжлээр ажилласан. Томилолтын хугацаанд шүдний эмчээс бусад нарийн мэргэжлийн эмч нарыг

дагалдах төдий болон эцэст нь бие дааж ажилласан. Нэг мэдэхэд томилолтын хугацаа дуусч эх нярайн эндэгдэл нас баралтгүй ажилласан байдаг.

- 1970 ондоо УБ хотын Шастины нэрэмжит нэгдсэн 3-р эмнэлгийн дотрын 5-р тасагт дотрын эмчээр ажилласан.

- 1975 онд МУ-ын АУДэС-н мэргэжил дээшлүүлэх факультетэд Дотрын эмчийн олгох курс

- 1979 онд мөн факультетэд дотрын мэргэжил дээшлүүлэх курс тус тус төгсч дотрын эмчээр мэргэшсэн.

- МУ-д 1961-1962 онд “шар өвчин” дэлгэрч, элэг цөсний архаг өвчин, элэг хатуурах өвчлөл ихэссэн судалгааг үндэслэн МУ-ын ЭМС-ын тушаал гарч 1976 онд анх удаа Шастины нэрэмжит нэгдсэн 3-р эмнэлэгт “Хоол боловсруулах” эрхтэний 6-р тасгийг дэд эрдэмтэн Багаажав зөвлөхтэй нээгдэж, ЗХУ-ын мэргэжилтний хамт бид нэг баг болон ажилласан анхны эмч, ажилчдын нэг нь би юм. Манай тасаг хоол боловсруулах эрхтэний

өвчлөлийг хэрхэн оношлон эмчилж байгаа гэх зэрэг түүхэн дурсамжыг ахмад эмч ажилчдынхаа хамт тэмдэглэсээр ирсэн. Ингэж л одоогийн «Элэг бүтэн эрүүл монгол хүн» хөтөлбөрийн эх суурь нь тавигдсан түүхтэй юм.

Page 4: ОНЦГОЙ ЧУХАЛaltanchagnuur.mn/images/online-newspaper/SONIN_2018_11_161.pdf · 3 Дугаар 11 /161/ Анагаахын толь болсон нэрт эрдэмтэн

4Дугаар 11 /161/

- 1981-1988 онд их дээд сургуулийн цэргийн тэнхимд эмч-багш, тэнхимийн эрхлэгчээр ажилласан.

- 1988-2000 онд ХУД-ийн ЭМН-д дотрын эмч, хэсгийн эмчээр

- 2000-2009 он хүртэл ХУД-ийн 1-р хорооны “Амин хүч” өрхийн эмнэлэгт өрхийн эмчээр

- 2009-2014 он хүртэл “Амин хүч” ӨЭМТ-ийн даргаар тус тус ажиллаж, 2014 онд Улсын Төрийн үйлчилгээний албанд 46 жил ажиллаж гавьяаныхаа амралтыг эдэлсэн.

- 2014-2018 он хүртэл хувийн эмнэлэгт зөвлөх эмч, эмчээр ажилласан.

• “Мөнхийн Үйлс” эмнэлэгт зөвлөх эмч

• “Монгол Алтайн Барагшун” ХХК-д эмч, борлуулагч зэрэг ажлыг хийж улсад 50 гаруй жил хөдөлмөрлөсөн байна.

Эмч нар өөрийгөө байнга хөгжүүлж байдаг, харин таны хувьд?- 1975-1977 онд МУИС-ын

гадаад хэлний тэнхимийн дэргэдэх англи хэлний 2 жилийн курс

- 1983 онд МУИС-н дэргэдэх Дээд сургуулийн багш нарт “Сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх зүйн үндсэн судлал” курс

- 1990-1991 онд дотрын ординатур төгссөн.

- 2001-2002 онд АУДэС-н “Эрүүл мэндийн хөгжил” хөтөлбөрөөр өрхийн эмч мэргэжил эзэмшсэн.

- МУ-ын Эрүүл мэндийн магадлан итгэмжлэх лицензийн байгууллага №5224, гэрчилгээ 0005185 Магсарын Бүүвэйд “Дотрын” эмч мэргэжлээр эмчлэх үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг 2000 онд хугацаагүй олгосон.

Өөрийн тань үеийнхэн тариан талбай, үтрэм, ногоо хураалтанд бишгүйдээ тусалж нэмэр болж байсан биз?- Тариа, ногоо хураалтанд зөндөө л оролцдог байсан боловч харамсалтай нь заримдаа сургуулийн нэрийн өмнөөс волейболын тэмцээнд оруулах гээд чөлөөлөгддөг байсан.

Сонгуульт ажлынхаа талаар дурьдвал?- Нам, ҮЭ-ийн сонгуульт ажил хийж байсан.

Та олон шинэ санаа, туршлага нэвтрүүлсэн гэж сонссон түүний талаар сонирхуулбал?Сургалтанд:

• Асуудал дэвшүүлэн шийдвэрлэх, сургалтын дэвшилтэд арга.

• Иргэний хамгаалалтын хээрийн дадлагын үзүүлэх тоглолтод, БНПАУ-ын туршлагыг нэвтрүүлсэн.

• Иргэний хамгаалалтын хичээлийн Дотор, мэс заслын кабинетыг шинээр байгуулан сургалтын бааз бий болгосон.

• Иргэний хамгаалалтын сувилагчийн хичээлийн программ шинэчлэх, сургалтын шинэ төлөвлөгөө хийсэн.

• Иргэний хамгаалалтын чиглэлээр ЭАШТусламж үзүүлэх нөхөрлөлийн дугуйланг оюутны дунд байгуулан хичээллэх программ боловсруулсан гэх мэт.

• Улаанбаатар хотын зургаан үйлдвэрийн ажилчин албан хаагчдын хөдөлмөрийн чадвар түр алдаж буй өвчлөлийн судалгаа /1983-1988 онд/ 5 жилийн судалгаа хийж, 1000 ажилчдад 40.5 тохиолдолд өвчилсөн хоног 42.3%-иар тус тус багассан нь тухайн байгууллагын үр ашигт нөлөөлж 1,397,823 төгрөгийн бүтээгдэхүүн нэмж үйлдвэрлэн, нийгмийн даатгалаас олгосон зардал 56.8%-иар буурч, Хөдөлмөрийн түр алдалт эрс буурсан үзүүлэлт судалгааны ажлын үр дүнд гарсан байсан.

• Хан-Уул дүүргийн “Амин хүч” өрхийн эмнэлгийн хүн амын өвчлөлийн судалгааг 2000-2004 оны хооронд хийж өвчлөлийг олон улсын нэр томъёололд оруулж, цаашид өвчлөлийг бууруулах арга хэмжээ боловсруулан нь үр дүнд хүргэсэн байсан.

• Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн эмч нарын онол практикийн бага хуралд “Амин хүч” өрхийн эмнэлэгт 2003 онд халдварт өвчний судалгааг 3 жилээр гаргаж, илтгэл тавьсан.

• Хан-Уул дүүргийн хэмжээнд ИХ-ийн эмнэлэг дэлгэн ажиллах программ, өвчтөнд яаралтай тусламж үзүүлэх эмнэлгийн анхан шатны тусламжийн талаар аргачлал, лекц, ШБОС, тэргүүн туршлага гэх мэтийг нэвтрүүлэн ажилласан байдаг.

• Өрхийн судалгаа гаргаж, өвчлөлийг олон улсын томьёололд оруулж, цаашид өвчлөлийг бууруулах арга хэмжээ боловсруулан ажилласан, ХУДүүргийн хэмжээнд ИХ-ийн эмнэлэг дэлгэн ажиллах программ, өвчтөнд яаралтай тусламж үзүүлэх эмнэлгийн анхан шатны тусламжийн талаар аргачилал, гэх мэт зүйлийг хийжээ.

• Иргэний хамгаалалтын сувилагчийн хичээлийн программ шинэчилж, Сургалтын шинэ төлөвлөгөө, ИХ-ын чиглэлээр эмнэлгийн анхан шатны тусламж

үйлчилгээ үзлүүлэх нөхөрлөлийг оюутны дунд дугйлан байгуулан хичээллэх прорамм гаргасан байдаг.

Таны эрдэм судалгаа шинжилгээний талаар?-Эрдэм шинжилгээний ажил би хийж байгаагүй.1982-1983 онд МУИС-ийн сэтгэл судлалын танхимийн дэргэдэх дээд сургуулийн багш нарт сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх үндэс судлалын чиглэлээр курсэд суралцсан нь би ажилдаа судалгаа гаргаж, үр дүнг тооцож ажилладаг болгосон.

Үлдээх санал?- Эрүүл мэндийн салбарийг хөгжүүлэхэд мэргэжил нэгт нөхдүүдийн хамт, ахмад эмч бид нар санал бодлоо хуваалцан бодлогын түвшинд хүргэх юмсан гэж хүсэж явдаг.ЭМЯ өвчлөл дотроос хавдар өвчин хүн амын дотор зонхилох хувь эзэлж байгаатай тэмцэж байгаа нь сайшаалтай юм. Хавдрын суурь өвчин, нийгмийн халдварт өвчин ихэсч байгаа үндэсийг үндсээр нь таслан зогсоох, иргэдийн эрүүл амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх ажлыг далайцтай хиймээр санагддаг. Цаашид улс ч Эрүүл мэндийн нийгмийн ажилтан, Эрүүл ахуйч эмч нарыг олноор бэлтгэх бодлого барих нь зүйтэй байх. Хавдар өвчинг аваад тайраад хими, туяа эмчилгээ хийгээд байгаа боловч эмчилгээний дараах хордлого тайлах, дархлаа сайжруулах эм тариа гэх мэтийг эрүүл мэндийн даатгалд өргөн хүрээтэй тусгаж өгөх шаардлага гарч байгаа нь харагддаг. Тэгээд ч Эрүүл мэндийн даатгалыг бусад улсын нэгэн адил хувь хүнд нь зузаатгал хийвэл улсын төсвийг хэмнэх байх. Эсвэл Эрүүл мэндийн даатгалыг төсөвт өндөр тусгаж өгвөл зүгээрсэн. Иймгүйгээс хувь хүн өвчилсөн тохиолдолд өвчтөн ар гэр хүнд байдалд орж хандив нэрийн дор гуйлга гуйдаг. Энэ нь сайн санаатай хүмүүсийн нэрийн дор тэр нь бүтэхээсээ бүтэхгүй нь их. Өвчтөн, ар гэр нь хүнд байдалд хүрдэг нь хэцүү харагддаг. Монгол улс хүн амаа эрүүл хүнс, эрүүл аюулгүй амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэхэд хувь хүний үүрэг хариуцлага нэн чухал юм. Үндэсний аюулгүй байдалд эрүүл мэнд чухал.

Ярилцсан: С.Бадамжав

Page 5: ОНЦГОЙ ЧУХАЛaltanchagnuur.mn/images/online-newspaper/SONIN_2018_11_161.pdf · 3 Дугаар 11 /161/ Анагаахын толь болсон нэрт эрдэмтэн

5УРАН ЗОХИОЛ

М.Цэдэндорж: 1932 онд Говь-Алтай аймгийн Наран сумын нутагт (Бурхан буудай уулын өвөрт) нэрт яруу найрагч Мишигийн Цэдэндорж мэндэлжээ. 1951 онд (19нас) Багшийн сургууль төгссөн. 1953 оноос (21нас) уран бутээлийн

Монголын утга зохиол, яруу найргийн шилдэг бүтээлүүдийг сорлон монгол залуу хүн бүрийн заавал мэдэх ёстой 10 шүлгийг танд цувралаар хүргэж байна.

ЗАЛУУ ХҮНИЙ ЗААВАЛ МЭДЭХ 10 ШҮЛЭГгараагаа эхлүүлж байжээ. 1964 онд (32 нас) Морин хуур шүлгээ бичсэн. 1970 он орчим Зөвлөлтийн шилдэг яруу найраг орчуулгийн 2 боть ном гаргасан.

“МОРИН ХУУР”Унаган xөлгөө дурсанУран хуураа татажУтгын яруу дуундааУярч xатуужиж сууxдааXорвоогийн xамаг явдлыгXоёрxон чавxдасаар ярьдагXосгүй нэгэн овогАзийн цээжинд нутагтайЖонон xараа амилуулсанЖороо xоёр чавxдас ньБөмбөмзүүлэн тэшээд гараx-аарааДөрвөн цагийн гишгидэлтэйXорвоо гэдэг өргөн чXотол гэдэг олон чXолбож яаж дуулаxаарааXоёрxон чавxдасанд багтана вэДөрвөн туурайн төвөргөөнДөxсөөр дөxсөөр тодорно

Xоёрxон чавхдасанд дээгүүрХойнохтоос нь ч зуйрайнаXоёрxон чавхдасанд дээгүүрУрдах зам нь дурайнаАлаг зүрхний минь цохилтАрван хурууны авьяасандXоёр чавхдасаар лугшинXонгор амрагаа мөрөөднөXоёр чавхдасаар лугшинXүслийн далайд умбанаXоёрхон чавхдасны эгшигэндXорвоо юундаа уярана вэXоёрхон чавхдасны эгшигэндXорвоо юундаа баясана бэБуурал xорвоогийн түүхийгБуман олны хүслийгXолбож яаж дуулахаарааXоёрxон чавxдасанд багтана вэXорвоо гэдэг хоёрхон өнгөXар цагаан хосолсонXотол гэдэг хос амрагЗовлон жаргал хосолноӨргөн орчлонд хоёрхон чавхдас бийӨдөр гэж бий шөнө гэж бийӨнөр олонд хоёрхон тохиол бий

Учрал гэж бий хагацал гэж бийXорвоо гэдэг өргөн чXотол гэдэг олон чXоёрхон чавхдасанд багтаажXолбохийн учир энээДөрвөн туурайн төвөргөөнДөxсөөр дөxсөөр тодорноXоёрxон чавхдасанд дээгүүрХойнохтоос нь ч зуйрайнаXоёрxон чавхдасанд дээгүүрУрдах зам нь дурайнаАлаг зүрхний минь цохилтАрван хурууны авьяасандXоёр чавхдасаар лугшинXонгор амрагаа мөрөөднөXоёр чавхдасаар лугшинXүслийн далайд умбанаXорвоогийн xамаг явдлыгXоёрxон чавxдасаар ярьдагXосгүй нэгэн овогАзийн цээжинд нутагтайЖонон xараа амилуулсанЖороо xоёр чавxдас ньБөмбөмзүүлэн тэшээд гараx-аарааДөрвөн цагийн гишгидэлтэй

Хүйтний улиралд хүүхдээ ханиад томуунаас сэргийлэхийн тулд гэрийн нөхцөлд хэрхэн чийрэгжүүлэх талаар зөвлөгөөг хүргэж байна.

1. Усаар чийрэгжүүлэх

Хүүхдийг 6 сар хүртэл нь өдөр

бүр усанд оруулах хэрэгтэй. Харин 1 настай бол өнжөөд нэг, түүнээс дээш настай бол багадаа 7 хоногт 2 удаа усанд оруулах нь зүйтэй. Үүний үр дүнд цусны эргэлт сайжирч , бодисын солилцоо эрчимждэг. Дулааны улиралд усны хэмийг бага зэрэг

бууруулан чийрэгжүүлж болно. Энэ нь хүүхдийг сэрүүн нөхцөлд дасан зохицох чадварыг нэмэгдүүлдэг байна. Уснаас гадна хар цайнд оруулах нь дархлааг сайн дэмжиж өгдөг талтай.

2. Иллэг

Хүүхдэд иллэг хийхдээ цээж, нуруу, гар, хөлийг доороос нь дээш нь чиглэлээр илнэ. Иллэг нь судас өргөсгөж, цусан хангамжийг сайжруулж, дархлааг нэмэгдүүлэх сайн нөлөөтэй. Сард 1 долоо хоног хийхэд л болно. Иллэгийг зөвхөн нярай гэлтгүй бүх насны хүүхдэд хийж байх хэрэгтэй.

3. Нойр

Орой 21 цаг гэхэд л хүүхдээ унтуулж сургах хэрэгтэй. Тогтмол цагт унтах нь дархлааны хамгийн том зэвсэг болдог. Шинэ төрсөн хүүхэд 18 цаг, цэцэрлэгийн насны хүүхэд 12-13 цаг, сургуулийн насны хүүхэд 10 цаг унтах шаардлагатай байдаг.Цэцэрлэг, сургуулийн насны хүүхдийг тогтмол цагт унтуулж сургахад хүндрэлтэй байдаг талаар

ХҮҮХДИЙН ДАРХЛААГ ДЭМЖИХ ЭНГИЙН АРГУУД

эцэг эхчүүд учирладаг. Тэгвэл тогтмол цагт унтуулж сургахын тулд бүдэг гэрэлтэй, анхаарал сарниулах дуу чимээгүй орчинг бүрдүүлэх хэрэгтэй.Шөнийн 21 цагаас хойш өсөлтийн гормон ялгардаг. Тэрхүү гормон нь дархлааны эсүүдийг идэвхижүүлж, стресс ядаргааг тайлдаг байна. Томчууд ч мөн энэ цагт унтсанаар хөгшрөлтийн явц удааширдаг байна.

4. Хооллолт

Хүүхэд уургаар баялаг хоол идэх ёстой. Гэхдээ уураг гээд дан мах идэж болохгүй. Уургыг ургамлаас буюу шош, вандуй, дүпү, өндгөөс авч болно. Мөн А амин дэмээр баялаг лууван болон луувангийн шүүс түлхүү хэрэглээрэй. Зуны улиралд С аминдэмээр баялаг сүү цагаан идээ, айраг , ээдэм хэрэглэх хэрэгтэй.

СБЭМТ-ийн дархлаажуулалтын сувилагч Д. Бурмаа

Дугаар 11 /161/

Page 6: ОНЦГОЙ ЧУХАЛaltanchagnuur.mn/images/online-newspaper/SONIN_2018_11_161.pdf · 3 Дугаар 11 /161/ Анагаахын толь болсон нэрт эрдэмтэн

6ТАНЫ МЭДЛЭГИЙН САНД Ази тив

ЗҮҮН ТИМОР

Нутаг дэвсгэр 14,9 мян.ам.дөр.км

Нийслэл Катманду (193 мян.хүн)

Хүн ам 1,2 сая (2014)

(Бүгд найрамдах Ардчилсан Зүүн Тимор Улс) Democratic Republic of Timor-Leste

Төрийн далбай

Төрийн сүлд

Зүүн Тимор Улс нь Зүүн өмнөд Ази, баруун хойд Австралийн арлуудын зүүн үзүүрт оршдог. Өмнө талд нь Тиморын тэнгисээр зааглагдсан Австрали тив оршино. Нутаг дэвсгэрт нь Тимор арлын хагас, Атауро Жако Индонезийн эзэмшил дэх Баруун Тиморийн Оэкусси Амбено муж хамаарагддаг.

Тимор арал нь тусгаар тогтносон улс болох Зүүн Тимор ба Индонезийн Зүүн Нуса Тенггара мужийн харьяаны Баруун Тимороос бүрдэнэ. Тимор арал нь 200-гаад жилийн өмнөөс хоёр хуваагджээ. Баруун Тимор нь 1800-1949 он хүртэл

Голландын Тимор хэмээн нэрлэгдэж, харин Зүүн Тимор нь 1596-1975 он хүртэл Португалийн Тимор хэмээн нэрлэгдэж байсан.

Зүүн Тимор Улсын газарзүйн байрлал (Ази тив)

1975 оны 12 дугаар сард Индонез Зүүн Тиморт цэргээ оруулж, 1976 онд улсынхаа 27 дугаар муж хэмээн зарлажээ. Үүнтэй холбогдуулан НҮБ- аас ард түмний өөртөө засан тохинох эрхийг хүндэтгэхийг шаардан удаа дараа хэлэлцээ хийсэн ба 1999 онд Индонез дотоод, гадаадын шахалтаар ард нийтийн санал асуулга явуулахыг зөвшөөрч, уг санал асуулгаар Зүүн Тимор нь тусгаар улс болжээ.

Индонез Улс нь Зүүн Тимор Улсын тусгаар тогтнолоос улбаалж, тус улс дахь салан тусгаарлах хөдөлгөөнүүд идэвхжихээс болгоомжилж буй. 2001 оноос Тимор арлыг нэг захиргаанд оруулахын төлөөх Тимор Раяа буюу Их Тимор хөдөлгөөн Баруун Тиморт байгуулагдсан. Анх 1975 онд тусгаар тогтнолоо зарлаж, 1999 онд ард нийтийн санал асуулга явуулж 2002 онд тусгаар тогтнолоо дахин сэргээсэн.

Засаг захиргаа нутаг дэвсгэрийн 13 нэгжид хуваагддаг. Энэ нь 65 дэд дүүрэг 443 хороо 2,336 суурин,

тосгонд хуваагдана. Нийслэл нь Дили (СИИ) хот. Хүн амын 78 хувь нь нутгийн уугуул иргэд. Албан ёсны хэл нь тетум хэл (тешт), португал хэл. 97 хувь нь Ромын католик шашин шүтдэг. Дундаж наслалт 62-64.

Эдийн засгийн голлох салбар нь хөдөө аж ахуй. Тутарга, эрдэнэшиш, кофе, чихрийн нишингэ, хөвөн тариалж мал аж ахуй, загас агнуур эрхэлдэг. Экспортод кофе, зандан мод, гантиг, ургамлын тос, ванил гаргадаг ба импортоор хүнсний болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, бензин, керосин, машин, тоног төхөөрөмж авдаг.

Байгалийн баялгийн хувьд бага хэмжээний газрын тос, шатдаг хийн нөөцтэй.

Зүүн Тимор нь Парламентын Бүгд Найрамдах Улс. Үндсэн хуульд нь зааснаар Зүүн Тимор нь ардчилсан, бүрэн эрхт, тусгаар тогтносон, нэгдмэл, эрх зүйт төрт улс болно.

Ерөнхийлөгч нь төрийн тэргүүн байх ба үндэсний эв нэгдэл, төрийн нэгдмэл байдлын бэлгэ тэмдэг, баталгаа болдог. Ерөнхийлөгч нь зэвсэгт хүчний ерөнхий командпагч байна. Ерөнхийлөгчийг бүх нийтийн, тэгш, чөлөөт, шууд, нууц санал хураалтаар ард түмнээс 5 жилийн хугацаатайгаар сонгодог. Нэг удаа улиран сонгогдох эрхтэй. Гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх дээд байгууллага нь Засгийн газар.

НҮБ-ын 2014 онд гаргасан судалгаагаар тус улсын ДНБ 4,51 тэрбум, нэг хүнд ногдох ДНБ 3663,9 ам.доллар. Мөнгөний нэгж нь Америк доллар.

2003 оны 10 дугаар сарын 28-нд Монгол Улс Зүүн Тимор Улстай дипломат харилцаа тогтоосон. Хоёр орон найрсаг харилцаа хөгжүүлж, НҮБ, Олон Улсын бусад байгууллагын хүрээнд хамтран ажиллаж байна.

Дугаар 11 /161/

Page 7: ОНЦГОЙ ЧУХАЛaltanchagnuur.mn/images/online-newspaper/SONIN_2018_11_161.pdf · 3 Дугаар 11 /161/ Анагаахын толь болсон нэрт эрдэмтэн

7

Хоолоо хурдан иддэг хүн их идэх хандлагатай байдаг. Хэрвээ та ямагт бусдаас түрүүлж хоолоо идэж дуусгадаг бол хурдан иддэг зуршлаасаа салахад тань туслах дараах 6 зөвлөгөөг танд хүргэж байна.

Удаан идэж, хооллох зуршлаа сайжруул

Бүх хоолоо нэг тавган дээр овоолж суухын оронд ээлж дарааллаар хооллохыг хичээ. Салад буюу ногоогоо эхний ээлжинд ид. Ингэснээр хоолныхоо хамгийн илчлэг багатай хэсгийг эхэлж идэн, гэдсээ цатгах боломжтой болно. Дараа нь үндсэн хоолоо ид. Хэрвээ хоолоо бүгдийг нь идэж дуусгах цаг хугацааны боломж байхгүй бол (ажил дээр үдийн цайны

завсарлагын үеэр гэх мэт) цагтаа амжиж хооллох гэж сандрахын оронд хоолныхоо үндсэн хэсгийг идээд, үлдэгдлийг нь дараа зууш болгон хэрэглэхээр хадгалж болно.

Бага багаар хазаж ид

Хүн хэдий чинээ том хазна, төдий чинээ хурдан иддэг. Бага багаар хазаж идвэл хоолоо удаан идэх боломж гарахын зэрэгцээ тархинд мэдээлэл очих хугацааг нөхөхөд тусална. Хэрвээ зүсэж идэх хоол бол идэх явцдаа зүсэх хэрэгтэй. Хэрэв эхлээд бүгдийг нь жижиглэж зүсвэл идэж дуусгахад хэтэрхий хялбар болно.

Эслэг ихтэй хүнс түлхүү хэрэглэ

Эслэг ихтэй хоол нь эслэг багатай хоолыг бодвол сайн

цатгахаас гадна идэхэд илүү их хугацаашаарддаг. Жигнэмэг, нарийн боовтой харьцуулахад боловсруулаагүй жимс, хүнсний ногоо, бүхэл үр зэргийг илүү их зажилж идэх болдог тул эдгээр нь хүний идэх хурдыг сааруулдаг.

Аманд байгаа хоолоо зажилж дуусаад залгих хүртлээ халбагаа хоолондоо бүү дүр

Хурдан иддэг хүмүүс аманд буй хоолоо идэж дуусаагүй байхдаа хоолоо дахин халбагадан, амандаа хийдэг. Хэрэв та ингэдэг бол дарааллаа өөрчлөх хэрэгтэй. Зажилж дуусаагүй байхдаа дахин халбагадаж амандаа хийх бус харин эхлээд “зажилж дуусаад залгиад”, дараа нь “дахин халбагадах” нь зүйтэй.

Үмхэлт хооронд халбага сэрээ болон гараар барьж иддэг хоолоо доош тавь

“Жирийн” зүйл мэт санагддаг болтол нэлээд хугацаа шаардах өөр нэг зуршил бол энэ. Гэхдээ хийж сурвал танд үнэхээр хэрэг болно. Өмнөх хэсэгт дурьдсан “залгих – хоолоо халбагадах – амандаа хийх” тактикийг хэрэгжүүлж нэгэнт заншсан бол та үүн дээрээ 2 алхмыг нэмж хэрэгжүүлж сурах хэрэгтэй. Үүнд:

УДААН ИДЭЖ СУРАХАД ТАНЬТУСЛАХ 6 ЗӨВЛӨГӨӨ

ЦАГААН БУДААНЫ ШҮҮСНИЙ ГУРВАН ГАЙХАМШИГ

“залгих – халбага/сэрээгээ ширээн дээр тавих – халбага/сэрээгээ авах – хоолоо халбагадах/сэрээдэх – амандаа хийх”. Хэрэв та бургер, сэндвич мэтийн халбага, сэрээ орохооргүй хоол идэж байгаа бол шууд барьж байгаад идэж дуусгах хүслээ хязгаарлахыг хичээгээрэй. Түүний оронд дахин хазахаасаа өмнө тавган дээрээ буцаан тавьж сурахыг хичээгээрэй.

Хоолоо идэж байх явцдаа усыг байнга бага багаар уу

Хоолныхоо дундуур байнга ус ууж занш. Ингэснээр таны хооллох хурд саараад зогсохгүй хоолтойгоо хамт илүү их ус хэрэглэсний нөлөөгөөр та илүү сайн цадна.

Хоолоо удаан идэх нь жин хасахад нөлөөлдөг болох нь тогтоогдсон. Гэхдээ хүмүүсийн хувьд хоолоо байнга удаан идэж занших хэцүү. Жин хасах бусад стратегийн нэгэн адил үүнд сургуулилалт хэрэгтэй. Их ажлын дундуур удаан идэх гэж өөрийгөө хүчлэхийн оронд тусгайлан цаг гаргаж, тааваараа хооллох нь зүйтэй. Хамгийн сүүлд барианд орвол зөвд тооцогдох ганц уралдаан чинь хооллолт юм шүү дээ.

Эх сурвалж: www.ugluu.mn

орчуулан хүргэж байна.

НЭГ: Цагаан будаагаар нүүрээ цэвэрлэх

Цагаан будааны шүүс нь В,С,Е зэрэг амин дэмүүд болон эрдсүүдийг өөртөө агуулдаг.

Ингэснээр нүхжилтийг багасгаж, арьсыг зөөлрүүлэн, өнгөлөг

болгодог юм. Түүнчлэн нарнаас хамгаалах ч үйлчилгээтэй. Ингээд будааны шүүс хэрхэн бэлдэх талаар зөвлөе.

Нэг эсвэл хагас аяга будаа угааж, бохирдлоос нь салгана.

Будаагаа паалантай саванд хийж, дээрээс нь ус хийгээд 15 минут байлгана. Энэ хугацаанд будааны аминдэм, эрдсүүд усанд шингэх юм. Ингэснээр арьс цэвэрлэхэд тун ч үр дүнтэй шингэн болно гэсэн үг.

15 минут өнгөрсний дараа усаа цэвэр саванд юүлнэ. Харин будаагаа хаях хэрэггүй, хоол хийхэд болно шүү дээ. Ингэж гаргаж авсан усаараа угааж, эсвэл арьсандаа түрхэн хэдэн хором иллэг хийж болно. Ингээд л боллоо. Та анх удаа угаасныхаа дараа л арьс зөөлөрснийг мэдэрнэ. Будааны шүүсийг хөргөгчинд

таваас дээш хоног байлгасны хэрэггүй.

ХОЁР: Будааны шүүсийг үс арчилгаанд хэрэглэх нь

Будааны шүүсийг үс арчилгаанд ч хэрэглэж болно. Үсээ угаах, эсвэл зайлахдаа будааны шүүсийг ашиглавал зөөлөн, гялалзсан өнгөтэй болно.

ГУРАВ: Будааны шүүсийг турахад хэрхэн ашиглах вэ?

1. Нэг аяга будаан дээр 4-7 аяга ус хийнэ.

2. 2-4 цагийн турш зөөлөн гал дээр чанана.

3. Бага зэрэг давс нэмээд шүүсийг өдрийн турш ууна.

Эх сурвалж: www.ugluu.mn

Турах, арьсаа цэвэрлэх, үсээ өнгө оруулахад танд зөвхөн цагаан будаа байхад л хангалттай

Будааны шүүс бол дэлхий дээр хамгийн элбэг, гар дор тааралдах гоо сайхны аврагч гэхэд болно. Гоо сайхнаа сэргээхийн тулд цагаан будааг хэрхэн ашиглах талаар одоо ихэд дэлгэрээд байгаа зөвлөмжүүдийг Lady.ru сайтаас Б.Энх-Амар

Дугаар 11 /161/

Page 8: ОНЦГОЙ ЧУХАЛaltanchagnuur.mn/images/online-newspaper/SONIN_2018_11_161.pdf · 3 Дугаар 11 /161/ Анагаахын толь болсон нэрт эрдэмтэн

Хаяг: Улаанбаатар, Төв шуудан, Ш/Х-453 Индекс-101058И-мэйл: [email protected]

Эрхлэгч: С.Бадамжав 9911-0120Дизайнер: М.Мөнхтүшиг 9968-9900И-мэйл: [email protected]Хариуцлагатай нарийн бичгийн дарга: Б.Анир

СОНИНЫ ЗӨВЛӨЛ:Нийтлэлийн хариуцлагыг зохиогч

хариуцна. Сонины газрын зөвшөөрөлгүйгээр нийтлэх хуулбарлахыг хориглоно

“Соёмбо принтинг” ХХК-ний хэвлэх үйлдвэрт хэвлэв

Р.Бямбаа 9911-4808Г.Пүрэвдорж 9913-5693А.Моломжамц 9816-9291Д.Батболд 9973-2136Улсын бүртгэлийн дугаар-1058

8

15 ДАХЬ ЖИЛДЭЭ, САР ТУТАМ ГАРНА ЭРҮҮЛ МЭНД, ГОО САЙХАН, ЭРҮҮЛ АХУЙН ГЭР БҮЛИЙН СОНИН

Дугаар 11 /161/

Лууван нь А болон С витаминаар баялаг тул арьсанд тэжээл өгөхөөс гадна нарны хэт ягаан туяанаас хамгаалдаг. Лууван нь тослог арьсанд гайхалтай нөлөөлдөг. Унжсан арьсыг чангалж тэжээл өгнө. Батга болон батганы сорвиний маск Найрлага: 2 ширхэг том лууван 1 цайны халбага зөгийн бал Лимоны шүүс 1 цайны халбага Оливийн тос/кокосын тос Бэлтгэх арга: Луувангаа хальслан жижиг хэрчээд 25 минут жигнэнэ. Буцалгавал хамаг амин дэм нь алга болчихно шүү. Ингээд луувангаа нухаад (хуурай арьстай бол 1 цайны халбага, тослог, холимог арьстай бол 2 цайны халбага) лимоны шүүс, зөгийн бал, оливийн тосоо хийн сайтар хутгаад 20 минут байлгана. Ингээд холигчтой бол холигчиндоо хийж нухаш болгоно. Цэвэрлэсэн нүүрэндээ маскаа түрхээд 15 минутын дараа усаар угааж цэвэрлэнэ, долоо хоногт 2-3 удаа хэрэглээрэй.

ХАР БАТГЫГ АРИЛГАХ

Гурил 1 цайны халбага Сүү 1 цайны халбага Оливийн тос 1 цайны халбага Луувангаа үрэгчээр үрээд сүүгээ нэмж хутгана. Оливийн тос, гурилыг нэмээд сайтар хутгаснаар зуурмаг бэлэн болно. 15минутын дараа нүүрээ усаар зайлна.

ХУУЛДАГ МАСК

СОРВИ, БАТГА АРИЛГАХ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ЛУУВАНГИЙН МАСК

1 цайны халбага желатин ½ аяга луувангийн шүүс (Луувангаа үрээд мааралд ороон шүүсийг нь шахаж авна.) ½ цайны халбага лимоны шүүс Бүх орцоо нийлүүлэн хутгаад желатиныг хайлтал пежинд 30 секунд хийнэ. Ингээд маскаа өтгөн биетэй болтол нь 30 минут хөргөгчинд хийнэ. Цэвэрхэн нүүрэндээ түрхээд хатсаных нь дараа хуулж авна. 7 хоногт 3 удаа хийгээрэй.

ХУУРАЙ АРЬСНЫ МАСКдунд зэргийн хоёр ширхэг лууван нэг цайны халбага цөцгий Луувангаа арилгаж цэвэрлээд үрэгчээр үрнэ. Үрсэн луувангаа нухаш болгоод нэг халбага цөцгий хийнэ. Маскаа сайтар хутгаад нүүр хүзүүндээ жигд тавина. Луувангийн маск нь сэвх толбо, нөсөөг бүдгэрүүлэхээс гадна хар батгыг арилгахад тустай тул таны арьсанд хамгийн хэрэгтэй маск байх болно.

ХАВРЫН УЛИРАЛД АРЬСЫГ А ВИТАМИНААР ХАНГАХ МАСК2 цайны халбага луувангийн шүүс 2 цайны халбага хуурай шүүс Орцуудаа сайтар холино. Сайтар хутгахгүй бол бөөгнөрч магадгүй. Нүүрэндээ түрхээд 10-15 минут болгоно. Бүлээн усаар угаагаарай. Луувангаа үрээд шүүсийг нь аван батганы сорвиндоо түрхээд 10 минутын дараа усаар зайлна. Маш үр дүнтэй арга шүү.

Хөгшрөлтын эсрэг шилдэг маск2 ширхэг лууван 2 цайны халбага зөгийн бал 3 ширхэг Vitamin E Луувангаа сайн арилгаад жижиглэн хэрчээд блендэрт хийнэ. Блендердэхдээ бага зэргийн ус нэмнэ. Луувангийнхаа шүүсийг маралд ороож байгаад сайн шахаж авна. Шүүсэндээ зөгийн балаа хийн Е витаминаа нэмнэ. Цэвэрхэн нүүр хүзүүндээ маскаа түрхэн 20 минутын дараа усаар зайлна. Гарандаа түрхсэн ч болно, долоо хоногт 2-3 удаа хэрэглэнэ. Маскаа хөргөгчиндөө 7 хоног хадгалж болно.

Эх сурвалж: miss.mn

Эд эс болгондхүрч үйлчилнэ