14
Норматив ишлэл ISO 11799; 2003 Inforation and documentation- Document storage requirements for archive and library materials; Мэдээлэл ба баримтжуулалт –Архив, номын сангийн өв санг хадгалж хамгаалахад тавигдах шаардлага. IFLA/UNESCO-гийн удирдамж: Нийтийн номын сангийн тунхаглал-1994он

нсс 4-р баг

Embed Size (px)

DESCRIPTION

 

Citation preview

Page 1: нсс 4-р баг

Норматив ишлэл ISO 11799; 2003 Inforation and documentation- Document storage requirements for archive and library materials; Мэдээлэл ба баримтжуулалт –

Архив, номын сангийн өв санг хадгалж хамгаалахад тавигдах шаардлага.

IFLA/UNESCO-гийн удирдамж: Нийтийн номын сангийн тунхаглал-1994он

Page 2: нсс 4-р баг
Page 3: нсс 4-р баг

Номын сангийн орчны нөхцөл Нийтлэг шаардлага: 1. Номын мангийн барилга байгууламжийг барих орчин, газар,

номын санг болзошгүй аюулаас сэргийлэх, хагаалах тоног төхөөрөмж, тэдгээрийг суурилуулах болон байгалийн гамшгийг даван туулах, галын дохиоллын системийн тухайд олон улсын стандарт ISO 17799: 2003 “Архив, номын сангийн өв санг хадгалж хамгаалахад тавигдах шаардлага стандарт”-ыг мөрдлөг болгоно.

2. Барилга 8 баллын газар хөдлөлтийг даах шаардлага хангасан байна. Ялангуяа ховор номын фондын өрөөг газар хөдлөлт, гал, усны аюулаас хамгаалах тусгай бүтцээр барьж байгуулна.

3. Номын сангийн галын аюулгүй байдлыг хангах үүднээс 50м талбай бүрд 1гал унтраагч, өрөө тасалгаа бүрд нэгээс цөөнгүй гал унтраагч байна.

4. Номын сангийн цахилгаан монтаж, сантехникийн шугам, сүлжээний угсралт нь аюулгүй байдлыг бүрэн хангасан байна.

5. Байгалийн гамшиг(газар хөдлөлт, усны үер, салхи шуурга г.м) бусад болзошгүй аюул (гал, усны аюул, хулгай г.м )-ээс сэргийлэх, даван туулах төлөвлөгөөг номын сан бүр хийсэн байх шаардлагатай бөгөөд бүх ажилтан ажиллагсад уг төлөвлөгөөтэй танилцсан байна.

Page 4: нсс 4-р баг
Page 5: нсс 4-р баг

Байгалийн болзошгүй аюулаас сэргийлэх төлөвлөгөөнд орох агуулга: 1. Номын сангийн байрны гэрэлтүүлэг -Номын сан (хүн)-д ажиллах байрны гэрэлтүүлэг -200люкс(лк) байна. - Уншлагын танхимуудад байгалийн ба хиймэл гэрэлтүүлэг заавал хосолсон байна.- Номын фондод байгаа баримтын гадаргуу дээр тусах гэрэлтүүлгийн хэмжээ 50лк-ээс хэтрэхгүй байна. - Номын фондод байрлах чийдэн, гэрэл, номын тавиур, шкаф, баримтын гадаргуунаас 0.5метрээс багагүй зайнд байрласан байна. - Номын фондод байгалийн ба хиймэл гэрэлтүүлэг хосолсон байхыг зөвшөөрнө. Баримт материалд нарны гэрэл шууд тусахааргүй байвал зохино.

Page 6: нсс 4-р баг
Page 7: нсс 4-р баг

Номын сангийн барилгын дулаан, чийгшил:- Номын фондын байрны дулаан +18±2°Ñ: агаарын чийгшил 55±5% байна.-Номын сангийн уншлагын танхим, бусад өрөө тасалгааны дулаан +20±1.5°Ñ: харьцангуй чийгшил 45±7%байна.- Шөнө ба амралтын өдрүүдэд +17–гоос +18°Ñ–аас хэтрэхгүй байна. -Номын сангийн барилгад агааржуулалтын систем заавал хийгдсэн байна. - Номын санд зориулсан агааржуулалтын бичил төхөөрөмж ашиглахыг зөвшөөрнө. Барилгын доторх дулаан, чийгшлийн хэмжээ, агаар солилцоог нэмэгдүүлэх, тоосжилт, бохирдлын түвшинг бууруулах хэвийн нөхцлөөр хангах асуудлыг иж бүрнээр шийдсэн байна. -Номын нөөц хадгалалтын өрөөнүүдэд агаарын чийг тохируулагч, шавьж устгагч, мөөгжих, тоосжих, чийгшихээс хамгаалах тоног төхөөрөмжтэй байна.-Номын сангийн барилгын агаар солилцооны норм хэмжээг 1цагт агаар солилцох хэмжээгээр тодорхойлно.

Page 8: нсс 4-р баг
Page 9: нсс 4-р баг

Номын сангийн байрны эрүүл ахуйн нөхцөл:- Тоосжилт бохирдлын түвшинг багасгах зориулалттай номын санг ийн орчны тоноглолын зөв шийдэж, борооны усыг түргэн зайлуулагчаар хангасан байна. - Номын санд сар бүрийн төлөвлөгөөт их цэвэрлэгээний өдөртэй байна. - Номын сангийн байр нь чимээ, шуугианаас хамгаалагдсан байна. - Номын сангийн байран дахь чимээ, шуугианы зөвшөөрөгдөх хэмжээ авианы түвшний “А” шатлалаар 40дб байж болно. - Нэмэлт болгож авиа шингээх зориулалтын дотроор хана доторлохыг зөвшөөрнө. - Номын санд дуу авиаг шингээх тавилгыг хэрэглэнэ. - Номын сангийн барилгын засварт хиймэл ба нийлэг материалыг хэрэглэж болохгүй. Хүний эрүүл мэндэд хортой ба өнгө будагт харш нөлөө үзүүлэх материалыг ашиглахыг хориглоно. Зөвхөн байгалийн гаралтай материал ашиглана.

Page 10: нсс 4-р баг
Page 11: нсс 4-р баг
Page 12: нсс 4-р баг
Page 13: нсс 4-р баг

Уншигчдад үйлчлэх байрны орчин: - Уншлагын танхим 100 уншигчийн суудлаас илүүгүй байна. Уншлагын танхим нь бусад үйл ажиллагааны хэсэгтэй дамжихгүй зохион байгуулагдсан байна. -Уншлагын танхимын талбайн хэмжээ 250-300м-аас дээшгүй байна.-Уншлагын танхимын төлөвлөлтөд чөлөөт сонголтын фонд, уншигчдад хяналт тавих жижүүрийн номын санчийн ажлын байрыг тусгасан байна. - Танхимын сул орон зайг тусгаарлан номын сангийн тоног төхөөрөмж байрлуулах, байнгийн бус халхлагч гүйлгээ хана, чимэглэлийн торон халхавч зэргийг байрлуулахыг зөвшөөрнө. Ингэхдээ уншлагын танхимд ноогдох талбайг 100-150м –ээс багагүй байхаар тооцно. - Номын сангийн үйлчилгээний хүрээнээс хамааран хүүхдэд зориулсан уншлагын танхимгүй байхыг зөвшөөрнө - Лавлагаа- мэдээллийн аппаратад зориулсан өрөө, тасалгааг 2-р давхраас дээшгүй, шинэ ном, хэвлэлийн болон сэдэвчилсэн үзэсгэлэн гаргахад тохирсон орчинг бүрдүүлсэн байна. .

Page 14: нсс 4-р баг