2
Алтайн магтаал Увай хээ... Суурал сулбар сундарийгий голтой гэвэл лоо Таван /ээ/ хумст, тал /уу/ тав /уу/ сээрүү дээр ээ Чингэл хайрхан чийр болортож л байдаг Арван /ээ/ гурван Алтай Гучин гурван оргилтой юу Далан долоон үеүтэй юү Суунаг улаан ам /уу/ тай гэвэл Ийм л /ээ/ учир түүх нь бүрдэгсэн Ачит хан буурал нутаг Арван гурван Алтай нутаг минь миний билээ дээ. Өглөө жингээр униартаж л байдаг Өдөр дундаа суунаглаж л байдаг гэвэл ло Үеийн үед өн тарган байдаг Өргөн өндөр хүдэр баяхан буурал Алтай хангай хоёр минь билээ дээ... Ийм л эзэн баяхан буурал Алтай хангай хоёр Дүүрэн дүнхийн цэнхэртээд л Дүрхэрч мануурч униартаж л байдаг гэвэл ло Настан /ээ/ залуу ялгалгүй Найрнээ наадамдаа ташуураад Өнчин хүний өрийг өвтгөж Өвгөн хүний нойрыг хулжааж Өдөр шөнөгүй өглөө орой Дөрвөн цагийн цэнгэл болон шуугилдав дов дов гэв гэв гэнээ лоо Арвин /ээ/ уужим их тал дурайж л байдаг Аршаан булгийн ус нь булгилж байдаг гэвэл ло 1

Алтайн магтаал

Embed Size (px)

Citation preview

Page 1: Алтайн магтаал

Алтайн магтаал

Увай хээ...

Суурал сулбар сундарийгий голтой гэвэл лоо Таван /ээ/ хумст, тал /уу/ тав /уу/ сээрүү дээр ээЧингэл хайрхан чийр болортож л байдаг

Арван /ээ/ гурван Алтай Гучин гурван оргилтой юуДалан долоон үеүтэй юү

Суунаг улаан ам /уу/ тай гэвэл Ийм л /ээ/ учир түүх нь бүрдэгсэн Ачит хан буурал нутаг

Арван гурван Алтай нутаг минь миний билээ дээ.

Өглөө жингээр униартаж л байдаг Өдөр дундаа суунаглаж л байдаг гэвэл ло Үеийн үед өн тарган байдагӨргөн өндөр хүдэр баяхан буурал Алтай хангай хоёр минь билээ дээ...

Ийм л эзэн баяхан бууралАлтай хангай хоёр Дүүрэн дүнхийн цэнхэртээд л Дүрхэрч мануурч униартаж л байдаг гэвэл ло

Настан /ээ/ залуу ялгалгүй Найрнээ наадамдаа ташуураад Өнчин хүний өрийг өвтгөж

Өвгөн хүний нойрыг хулжааж Өдөр шөнөгүй өглөө орой Дөрвөн цагийн цэнгэл болон шуугилдав дов дов гэв гэв гэнээ лоо

Арвин /ээ/ уужим их тал дурайж л байдаг Аршаан булгийн ус нь булгилж байдаг гэвэл ло Ангирын галуу шувуу ганганалдаж л байдаг Арц л сайхан мод нь сагсайлдаж байдаг

Арын харгай мод нь хүрийж л байдаг гэвэл /ээ/Агь /аа/ гийн шарилж өвс нь шарлаж цэнхэртэж байдаг Арвин /ээ/ уужим баяхан буурал Алтай Хангай хоёр минь билээ.

1

Page 2: Алтайн магтаал

Шилийн цасан хайлан шимээ тэтгэн урсаж л байдаг Шингэн дуутай хөхөө шувуу шилээ даган донгодож л байдаг Шимтэйхэн тэжээлтэйхэн баяхан буурал Алтай Хангай хоёр минь билээ.

Арав /нээ/ гурван Алтай уулын орой дээр нь Аргал янгир дүүхэлдэж л байдаг гэвэл лоо Өвөр талын ууланд Үнэг хярс нь хөөцөлдөж л байдаг

Болжимын сайхан тохойнуудад нь Булган суусар солбилдож явдаг Үнэхээрийн сонин сайхан гоёхон бууралАлтай Хангай хоёр минь билээ.

Суунайн өндөр нуруу дүнхийж л байдаг Шөрөвгөр улаан ямаа шилээ дамжинШөргөөлдөж л явдаг гэвэл ээХаадайн өндөр Тоомойн Торзол нуруу дүнхийж л байдаг

Халиун харлаг тэх нь Хадаа дамжин харгилдаж л явдаг гэвэл ээХайрын тэжээлтэйхэн үнэхээр сонихон баяхан буурал Алтай хангай хоёр минь билээ.

2