4
ШАР УСНЫ, ХУР БОРООНЫ БОЛОН УРУЙН ҮЕР ОРШИЛ Монгол орны нутаг дэвсгэрт жилийн дулаан улиралд шар усны, хур борооны үер болдог онцлогтой. Шар усны үер нь хаврын улиралд дулаарч агаарын температур нэмэгдэхийн хэрээр өвөл хөрлөсөн цас хайлахад уулархаг нутгаар голчлон тохиолдоно. Харин Монгол орны ихэнх гол мөрөн зун, намрын хур борооны үед үерлэж хамгийн их устай болохыг хур борооны үер гэнэ. Хавар-зуны шар усны үертэй Монгол Алтай нурууны гол мөрний урсац дээр хур борооны ус нэмэгдэж их устай үе болох авч тэжээлийн ихэнхийг хайлсан цас, мөстөлийн ус эзэлнэ. Тэгвэл уулархаг газар нутгийн бүсэд хүчтэй аадар борооны улмаас уулын чулуурхаг хөрс, заримдаа том ширхэгтэй чулуу бүхий хөрс хамагдаж урсахыг уруйн үер гэнэ. Шар усны үер, хур борооны үер нь үндсэндээ Монгол орны гол мөрний усны жилийн горимтой холбоотой байна. Шар усны, хур борооны, уруйн үер ч тэр аль аль нь нийгэм, ард иргэдийн хөрөнгө, барилга, байгууламж, засмал болон төмөр зам зэргийг ихээхэн сүйтгэх, түүгээр үл барам хүн, мал адгуусны амь насыг ч хөнөөх аюултайг цаг ямагт анхаарч, байгалийн энэ гамшигт үзэгдлээс байнга сэргийлж байх нь зүйтэй. Энэ үүднээс шар усны болон хур борооны үерийн талаар товч зөвлөмжийг НЦУТ-ийн сургалт-судалгааны хэсгээс бэлтгэв. I. ШАР УСНЫ ҮЕР Шар усны үер эхлэх хугацаа. Шар усны үер нь Монгол Алтайн нурууны голуудад үндсэндээ 4 дүгээр сарын дундуур, харин ус хурах талбай нь нэлээд өндөрт орших голын хаврын шар усны үер арай хожуу 4 дүгээр сарын сүүлч, 5 дугаар сарын дундуур эхэлнэ. Хөвсгөлийн уулс, Хангай, Хэнтэй нуруунаас эх авсан гол мөрөнд хаврын шар усны үер голын адгаар 4 дүгээр сарын эхний 10 хоногт, ус хурах талбайн ихэнх нь 2500 м-ээс дээш өндөрт хамрагдаж байвал 5 дугаар сарын эхний 10 хоногт ажиглагдана. Хаврын шар усны үерийн хамгийн их хэмжээ 1500 м-ээс доош өндөр бүхий ус хурах талбайтай голуудад мөн сарын хоёрдугаар арван хоногт тохиолдоно. Зөвхөн Монгол Алтайн нурууны голуудад хаврын шар усны үерийн хамгийн их хэмжээ арай хожуу, 6 дугаар сарын сүүлчээр ажиглагдана. Шар усны үер дуусах хугацаа. Хаврын шар усны үер нь Хангай, Хэнтэй нурууны өвөр хийгээд зүүн талын голуудад 5 дугаар сарын сүүлийн 10 хоногт, Хангай, Хэнтэй нурууны баруун талын голуудад 6 дугаар сарын эхний 10 хоногт дуусна. Монгол Алтай нуруунаас эх авсан голуудын үер нь их өндөрт орших мөсөн гол, мөнх цас хайлахтай уялдан 8 дугаар сарын сүүлч, 9 дүгээр сарын эхээр дуусна. Томоохон голын дунд, адгаар шар усны үер дээр дурдсан хугацаанаас 5-10 хоногоор хожуу дуусна. Шар усны үер үргэлжлэх хугацаа. Шар усны үер Монгол Алтай нурууны голуудад 110-150 хоног, Хангай, Хэнтэй нуруу, Хөвсгөлийн уулсаас эх авсан гол мөрөнд 30-50 хоног үргэлжлэх бөгөөд ус хурах талбайн өндөр ихсэх тусам үерлэх хугацаа нэмэгдэх хандлагатай байна.

ШАР УСНЫ ХУР БОРООНЫ БОЛОН УРУЙН ҮЕРamc.namem.gov.mn/zovlomj/uer.pdf · Шар усны үер нь Монгол Алтайн нурууны голуудад

  • Upload
    others

  • View
    20

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: ШАР УСНЫ ХУР БОРООНЫ БОЛОН УРУЙН ҮЕРamc.namem.gov.mn/zovlomj/uer.pdf · Шар усны үер нь Монгол Алтайн нурууны голуудад

ШАР УСНЫ, ХУР БОРООНЫ БОЛОН УРУЙН ҮЕР ОРШИЛ Монгол орны нутаг дэвсгэрт жилийн дулаан улиралд шар усны, хур борооны үер

болдог онцлогтой. Шар усны үер нь хаврын улиралд дулаарч агаарын температур нэмэгдэхийн хэрээр өвөл хөрлөсөн цас хайлахад уулархаг нутгаар голчлон тохиолдоно.

Харин Монгол орны ихэнх гол мөрөн зун, намрын хур борооны үед үерлэж хамгийн их устай болохыг хур борооны үер гэнэ. Хавар-зуны шар усны үертэй Монгол Алтай нурууны гол мөрний урсац дээр хур борооны ус нэмэгдэж их устай үе болох авч тэжээлийн ихэнхийг хайлсан цас, мөстөлийн ус эзэлнэ.

Тэгвэл уулархаг газар нутгийн бүсэд хүчтэй аадар борооны улмаас уулын чулуурхаг хөрс, заримдаа том ширхэгтэй чулуу бүхий хөрс хамагдаж урсахыг уруйн үер гэнэ. Шар усны үер, хур борооны үер нь үндсэндээ Монгол орны гол мөрний усны жилийн горимтой холбоотой байна.

Шар усны, хур борооны, уруйн үер ч тэр аль аль нь нийгэм, ард иргэдийн хөрөнгө, барилга, байгууламж, засмал болон төмөр зам зэргийг ихээхэн сүйтгэх, түүгээр үл барам хүн, мал адгуусны амь насыг ч хөнөөх аюултайг цаг ямагт анхаарч, байгалийн энэ гамшигт үзэгдлээс байнга сэргийлж байх нь зүйтэй. Энэ үүднээс шар усны болон хур борооны үерийн талаар товч зөвлөмжийг НЦУТ-ийн сургалт-судалгааны хэсгээс бэлтгэв.

I. ШАР УСНЫ ҮЕР

Шар усны үер эхлэх хугацаа. Шар усны үер нь Монгол Алтайн нурууны голуудад

үндсэндээ 4 дүгээр сарын дундуур, харин ус хурах талбай нь нэлээд өндөрт орших голын хаврын шар усны үер арай хожуу 4 дүгээр сарын сүүлч, 5 дугаар сарын дундуур эхэлнэ. Хөвсгөлийн уулс, Хангай, Хэнтэй нуруунаас эх авсан гол мөрөнд хаврын шар усны үер голын адгаар 4 дүгээр сарын эхний 10 хоногт, ус хурах талбайн ихэнх нь 2500 м-ээс дээш өндөрт хамрагдаж байвал 5 дугаар сарын эхний 10 хоногт ажиглагдана. Хаврын шар усны үерийн хамгийн их хэмжээ 1500 м-ээс доош өндөр бүхий ус хурах талбайтай голуудад мөн сарын хоёрдугаар арван хоногт тохиолдоно. Зөвхөн Монгол Алтайн нурууны голуудад хаврын шар усны үерийн хамгийн их хэмжээ арай хожуу, 6 дугаар сарын сүүлчээр ажиглагдана.

Шар усны үер дуусах хугацаа. Хаврын шар усны үер нь Хангай, Хэнтэй нурууны өвөр хийгээд зүүн талын голуудад 5 дугаар сарын сүүлийн 10 хоногт, Хангай, Хэнтэй нурууны баруун талын голуудад 6 дугаар сарын эхний 10 хоногт дуусна.

Монгол Алтай нуруунаас эх авсан голуудын үер нь их өндөрт орших мөсөн гол, мөнх цас хайлахтай уялдан 8 дугаар сарын сүүлч, 9 дүгээр сарын эхээр дуусна. Томоохон голын дунд, адгаар шар усны үер дээр дурдсан хугацаанаас 5-10 хоногоор хожуу дуусна.

Шар усны үер үргэлжлэх хугацаа. Шар усны үер Монгол Алтай нурууны голуудад 110-150 хоног, Хангай, Хэнтэй нуруу, Хөвсгөлийн уулсаас эх авсан гол мөрөнд 30-50 хоног үргэлжлэх бөгөөд ус хурах талбайн өндөр ихсэх тусам үерлэх хугацаа нэмэгдэх хандлагатай байна.

Page 2: ШАР УСНЫ ХУР БОРООНЫ БОЛОН УРУЙН ҮЕРamc.namem.gov.mn/zovlomj/uer.pdf · Шар усны үер нь Монгол Алтайн нурууны голуудад

1 дүгээр зураг. Хаврын шар усны үерийн хамгийн их урсац, мм Хаврын шар усны үерийн урсац уулын ар хажуу, ойн доод захад ахиу байна.

Хаврын шар усны урсац цасны нөөц уснаас бүрэлдэх боловч тухайн үеийн агаарын температур чухал үүрэгтэй. Хайлсан цасны урсац өдөр 10 цаг орчимд эхэлж 13-15 цагт хамгийн их хэмжээнд хүрч, цаашид аажмаар буурч, 17-20 цагт татрана. Хаврын шар усны үерийн хагийн их урсацыг 1 дүгээр зурагт үзүүлэв.

II. ХУР БОРООНЫ ҮЕР

Хур борооны үер эхлэх хугацаа. Зуны хур борооны үер ихэнх гол мөрөнд 6

дугаар сарын сүүлчийн 10 хоногт эхлэх ба Хэнтэй нурууны баруун хойт хажуугийн гол мөрөнд арай эрт 6 дугаар сарын дунд үед, Хөвсгөлийн уулсын гол мөрөнд 6 дугаар сарын хоёрдугаар 10 хоногийн эхээр эхэлнэ.

Хур борооны үер дуусах хугацаа. Монгол Алтай нурууны голд зуны хур борооны үер 9 дүгээр сарын дунд үеэр дуусдаг бол Сэлэнгэ мөрний савд 9 дүгээр сарын сүүлч хүртэл үргэлжилнэ.

Хур борооны үер үргэлжлэх хугацаа. Хур борооны их үер ус хурах талбайн өндөр 2000 м буюу түүнээс дээших голуудад 7 дугаар сарын 5-15-наас 8 дугаар сарын арвад хүртэл, түүнээс доош орших гол мөрөнд 7 дугаар сарын 15-20-ноос 8 дугаар сарын арвад хүртэл үргэлжилнэ.

Хур борооны үерийн хамгийн их өнгөрөлт 7 дугаар сарын 15-30-ныг хүртэлх хугацаанд ажиглагдах ба Хэрлэн голын хамгийн их урсац 8 дугаар сарын 10-15-ны хооронд өнгөрнө.

Тухайлбал, Туул гол нь хур борооны улмаас үерлэхдээ сав хөндийгөө дүүргэж, хуучин голдрилдоо эргэн орж, үндсэн голдрилоосоо алслан салаалах нь бий. Монгол улсын автономит засгийн 5 дугаар он буюу 1915 онд Туул гол үерлэн Уубулан дүүрч, Цухал буланг давж, Зайсангийн дэнжийн хүрээр бялхаж, Гандангийн хүр хүрч, Хүн чулууны хонхорыг мэлтэлзүүлэн урсаж байжээ. Ийм үер 1934, 1959, 1966, 1967 онд болж байжээ.

Page 3: ШАР УСНЫ ХУР БОРООНЫ БОЛОН УРУЙН ҮЕРamc.namem.gov.mn/zovlomj/uer.pdf · Шар усны үер нь Монгол Алтайн нурууны голуудад

2 дугаар зураг. Хур борооны үерийн хамгийн их урсацын модуль, л/с ам км Хур борооны үерийн үед газар орчмын агаарын давхаргад бага даралтын орон

/77.6%/, орчих мандлын дунд хэсэгт /500 гПа гадаргад/ циклон бүхий хотос /90.1%/ зонхилж байна. Өндрийн хотосын зүүн өмнө талд арктикийн болон дундад өргөргийн фронтын бүс нийлсэн үед Төв Азийн өндөрлөгт хур борооны үер үүсэх онцлогтой. Хур борооны үерийн хамгийн их урсацын модулийг 2 дугаар зурагт үзүүлэв.

III. УРУЙН ҮЕР Дээр оршил хэсэгт өгүүлснийг тодруулахад сэвсгэр хурдас чулуулаг үерийн устай

холилдон урсах хуйлраа урсгалыг уруйн үер гэнэ. Уруйн үер нь гол төлөв их уналттай хийгээд сав газартаа сэвсгэр хурдас чулуулаг агуулах уулын гол, түр урсацтай хуурай сайруудад ажиглагдах ба гэнэтийн шинж чанартай байна. Уруйн үерийг түүний урсгалд агуулагдах хурдас чулуулгаар үхэр чулуун, шаварлаг, шавар-чулуун уруйн үер гэж гурав ангилна.

Монгол оронд уруйн үер олонтаа болж байсан ул мөр Монгол Алтай, Говь-Алтай нуруунд тод ажиглагдах ба Хөвсгөл, Хангай, Хэнтэй нуруунд цөөнгүй харагддаг байна. Тухайлбал, 1971 онд Хатгал, 1982, 1984 онд Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх Чингэлтэй уулын өвөр, 1983 онд Баруун-Урт, 1984 онд Увс аймгийн Тариалан, Түргэн, 1991 онд Дорноговь аймгийн Дэлгэрэх сум, Дархан хот орчимд, 1992 онд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд тус тус ажиглагдаж байсан уруйн үерийг онцолж болно.

Page 4: ШАР УСНЫ ХУР БОРООНЫ БОЛОН УРУЙН ҮЕРamc.namem.gov.mn/zovlomj/uer.pdf · Шар усны үер нь Монгол Алтайн нурууны голуудад

3 дугаар зураг. Уруйн үерийн мужлал Монгол орны хөрс, ургамал, геологи, уур амьсгалын өндрийн бүс бүслүүр, олон

жилийн цэвдэг ул хөрсний тархацтай уялдан нийт нутгийн уруйн үер үүсэх нөхцөл, учруулж болох аюулын түвшнээр их хүчтэй, хүчтэй, дунд, сул, маш сул хүчтэй гэж таван муж болгон хуваана. Уруйн үерийн мужийг 3 дугаар зурагт үзүүлэв.

Ашигласан ном 1.Астапенко. П.Д. Вопросы погоды. –Л.: Гидрометеоиздат, 1982. 2.Беттен. Л. Погода в нашей жизни. –М.:Мир, 1985. 3.Матвеев Л.Т. Курс общей метеорологии. - Л.: Гидрометеоиздат, 1984. 4.Монгол орны гадаргын ус, УБ, 1999. 5.Хромов С.П., Мамонтова Л.И. Метеорологический словарь. - Л.: Гидрометеоиздат, 1974.