30
Олон улсын маркетингийн тээвэрлэлт, сав баглаа бодол, хаяглалт Лекц №9 Н.Ариунжаргал

олон улсын маркетингийн тээвэрлэлт, сав баглаа бодол

  • Upload
    grane09

  • View
    2.573

  • Download
    2

Embed Size (px)

DESCRIPTION

 

Citation preview

Олон улсын маркетингийн тээвэрлэлт, сав баглаа бодол,

хаяглалт Лекц №9

Н.Ариунжаргал

Олон улсын маркетингад бүтээгдэхүүнийг нэг улсаас нөгөөд зөөвөрлөх буюу биет хуваарилалтын /logistics/ асуудал болох барааны хөдөлгөөнийг зохицуулах гол асуудал бол олон улсын тээврийн үйлчилгээ юм.

Олон улсын маркетингийн тээвэрлэлт

Олон улсын тээвэрлэлтийн явуулж байгаа тээврийн хэрэглээс нь хамааруулж

Далайн

Агаарын

Төмөр замын

Автозамын

Дамжуулах хоолойн

Холимог гэж ангилдаг.

Бараа бүтээгдэхүүнийг дагалдсан үйлчилгээний нэг бөгөөд энэ нь дараах төрлүүдтэй.

Тээвэрлэх обьектоос хамааруулж: Ачаа тээвэрлэлт Зорчигч тээвэрлэлт гэх зэргээр

ангилахаас гадна тээвэрлэх ачааны шинж чанараас, тээвэрлэлтийг үйлдэж буй чиглэлээр нь ангилах боломжтой байдаг.

Олон улсын маркетингийн тээвэрлэлт

Олон улсын тээвэрлэлт нь дараах үе шатуудыг дамжиин хэрэгждэг. Үүнд:

Ачилтын өмнөх тээвэрлэлт

Ачилтын баримт бүрдүүлэх

Ачилт

Сэлгэн аяилт

Транзит тээвэрлэлт

Ачааг хүлээн авах аримт бүрдүүлэх

Буулгалт

Хадгалалт

Олон улсын маркетингийн тээвэрлэлт

тээврийн салбарт байгуулдаг олон улсын гэрээ хэлэлцээрүүд нь улс орнуудын хооронд бараа тээвэрлэх ижил нөхцөл, барааг тээвэрлэх үйл ажиллагааг зохицуулах нийтлэг хэм хэмжээг агуулдаг.

Тэдгээр гэрээ хэлцлүүдэд тээврийн бичиг баримтад тавигдах шаардлагууд, ачааг хүлээн авах, шилжүүлэн ачих, ба буулгах журмууд, ачааг эзэмшигч болон тээвэрлэгчийн эрх үүрэг, тээвэрлэх үйл ажиллагаанд оролцогч талуудын хооронд гарсан маргааныг зохицуулах журам зэргийг тусгадаг.

Олон улсын маркетингийн тээвэрлэлт

Тээвэрлэлтийн үйл ажиллагаанд янз бүрийн үе шатуутад тодорхой улс орны үндэсний хууль тогтоомж, ёс заншил, нөлөөлдөг. Тээвэрлэлтийн үйл ажиллагаа заримдаа гуравдагч орны нутаг дэвсгэр, олон улсын далай тэнгист явагдана. Тээвэрлэх үйл ажиллагаанд зөвхөн илгээгч, тээвэрлэгч, хүлээн авагчаас гадна зуучлагчид бас оролцоно. Тээврийн олон хэлбэр төрлүүд оролцсон холимог хэлбэр бүхий олон төрөлт тээвэрлэлт улс хоорондын тэвэрт чухал үүрэг гүйцэтгэх боллоо.

Энэ бүхэн нь олон улсын тээвэрлэлтийн үйл ажиллагааг улам бүр нарийн нийлмэл шинжтэй болгож буй хүчин зүйлс юм. Инкотермс-2000, Тир Карнет нөхцөл гэх мэт стандарчилагдсан нийтлэг хэм хэмжээнүүд тээвэрлэлтэд чухал үүрэгтэй болж байна.

Олон улсын маркетингийн тээвэрлэлт

Далай тэнгисийн тээвэр

Энэхүү тээврийг зохицуулдаг гол гэрээ нь 1924 оны коносаментын эрх зүйн байр суурь бүхий Брюселийн конвенц юм. Далай тэнгисийн тээвэрлэлтийн зах зээлийн хөгжлийн гол үзүүлэлт бол нийт ачааны даац бөгөөд энэ нь 1996 оны байдлаар 758 сая/тн байсан бол 1997 онд 780 сая/тн болж өссөн байна. Дэлхийн хамгийн том худалдааны хөлөг онгоц Японд байдаг байна. Хөлөг онгоцны тоогоор Япон тэргүүлдэг бол нийт хөлөг онгоцны багтаамжаар Грек тэргүүлдэг байна. Англи, Герман, Норвегийн экспортын үйлчилгээний тэн хагасыг хөлөг онгоцоор гүйцэтгэсэн үйлчилгээнээс орох орлого эзэлдэг байна.

Олон улсын маркетингийн тээвэрлэлт

Авто машины тээвэр.

Авто машины тээвэрлэлтийн үйлчилгээний 70 гаран хувийг Европ болон Хойд Америк эзэлдэг байна. Асфальтан бүрхүүлтэй 9590 мянган.км урт замаар жил бүр 16 тэр бум орчим ачаа тээвэрлэдэг гэсэн тооцоо байдаг.

Агаарын тээвэр.

Олон улсын тээвэрлэлтийн үйлчилгээний хөгжиж байгаа нэг төрөл юм. Дэлхийн агаарын замын урт байнга уртасч байна. Тээвэрлэсэн жуулчид болон ачааны хэмжээ 2 дахин нэмэгдсэн байна.

Олон улсын маркетингийн тээвэрлэлт

Дамжуулах хоолой.

Хамгийн үр дүнтэй, хямд, тохиромжтой тээвэрлэлт юм. 27 орны нефт дамжуулах хоолойн урт 436 мянган.км байдаг байна. Үүний ихэнх хувийг ОХУ, АНУ эзэмшдэг байна.

Төмөр замын тээвэр.

Олон улсын тээвэрлэлтийн либералчлалын бодлого явуулсаны үр дүнд зарим нэг улс оронд гардаг байсан зохицуулалтын хамгаалах бодлого, татвар, тариф зэрэгтэй холбогдолтой хүндрэлтэй асуудал багасч байгаа. Дэлхийн 42 орны 915 мянган.км урт төмөр замаар жил бүр 3,7 тэрбум.тн ачаа зөөвөрлөгдөж байна.

Олон улсын маркетингийн тээвэрлэлт

 Тээвэрлэлтийн төрөл Транзит

Олон улсын төслийн ачаа, тээвэр

Ре-экспорт

Импорт/Экспорт

Дотоод тээвэрлэлт

Дотоодын болон улсын чингэлэг тээвэрлэлт

Олон улсын маркетингийн тээвэрлэлт

Сав баглаа нь бүтээгдэхүүний амжилтын гол хүчин зүйл бөгөөд бараа бүтээх ажлын нэг хэсэг нь байна. Бараанд зориулсан тодорхой багтаамж бүхий бүрхэвчийг сав, баглаа боодол гэнэ. Сав нь барааг дотроо агуулдаг бөгөөд хэрэглээний явцад түүнтэй хамт байна.

Олон улсын маркетингийн сав баглаа боодол

Сав нь барааг дотроо агуулдаг бөгөөд хэрэглээний явцад түүнтэй хамт байна. Баглаа боодол хоёр янз байдаг. Эхнийх нь бүтээгдэхүүний баглаа боодол бөгөөд барааг хэрэглэх үед хаягдана. Жишээ нь савангийн гадуурх баглаа, шүдний ооны цаасан хайрцаг гэх мэтийг барааг хэрэглэх үед хаядаг. Сав баглаа нь картон, хайрцаг, хуванцар цаасан уут, шилэн лонх, хөнгөн цагаан лааз болон өөр бусад олон хэлбэртэй байж болно.

Сав баглаа боодол нь бүтээгдэхүүнийг хамгаалах, хэрэглээг хялбарчлах,хадгалалтын хугацааг уртасгах, хэрэглэгчийн анхаарлыг татах, барааны талаар мэдээлэл өгөх, тээвэрлэх үйл явцыг хялбарчлах зэрэг үүргийг гүйцэтгэдэг. Сав баглаа боодлыг заримдаа маркетингийн иж бүрдлийн “ 5 дахь Пи” гэж нэрлэдэг. Сав баглаа боодлын оновчтой бөгөөд өвөрмөц шийдэл нь бүтээгдэхүүний өрсөлдөх давуу тал болж чаддаг. Сав баглаа боодлын талаарх мэдээлэл ихээхэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тэмдэгүүдээр илэрхийлэгдэнэ.

Олон улсын маркетингийн сав баглаа боодол

Сав баглааг маркетингийн чухал хэрэгсэл болоход нөлөөлсөн хэд хэдэн хүчин зүйл бий. Үүнд: 1. Өөртөө үйлчлэх үйлчилгээ: Дэлгүүрт өөртөө үйлчлэх хэлбэр хаа сайгүй өргөн нэвтэрч байна. Энэ нөхцөлд сав, баглаа худалдан авагчийн анхаарлыг татах, тэдний тав тухтай байдлыг бүрдүүлэх, барааны онцлогийг харуулах, бүхэлдээ аятайхан сэтгэгдэл төрүүлэх зэрэг олон үүргийг гүйцэтгэх болсон.

2. Худалдан авагчийн чинээлэг байдлын илрэл: Худалдан авагчид тав тухтай байдал, гадаад дүр төрх, найдвартай шинж, давуу үнэ цэнэтэй сав, баглаанд илүү үнэ төлөх хандлага нэмэгдэж байна.

Олон улсын маркетингийн сав баглаа боодол

3. Пүүс ба бүтээгдэхүүний имиж: Сав баглаа пүүсийн бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулахад тусладаг. Нэр хүндтэй пүүсийг сав баглааны өнгө, хэлбэр, донж төрхөөр бусдаас ялгардаг. Худалдан авагчийн гар дээр очиж байгаа сав, баглаа гарын ая даахуйц бат бөх байхын зэрэгцээ өнгө үзэмжтэй байхад хэрэглэгч дуртай байна. 4. Шинэчлэлийн боломж: Сав баглааны шинэчлэл хэрэглэгчдэд ихээхэн үр ашгийг өгөхөөс гадна үйлдвэрлэгчдэд ч өндөр ашигтай байдаг. Өнөө үед пүүсүүд олон төрлийн дэвшилтэт сав, баглааг үйлдвэрлэлд туршин хэрэглэж, сав баглаахувьсан өөрчлөгдсөөр байна.

Олон улсын маркетингийн сав баглаа боодол

Бүтээгдэхүүний нийтлэг шаардлага өөрөөр хэлбэл олон улсын түвшинд гарах бүтээгдэхүүн дараах гурван шаардлагыг хангасан байх ёстой гэж үздэг.

1. Тохиромжтой. /Тухайн хэрэглэгчдэдээ тохирсон. Хэрэв монголд гаргаж байгаа бол хамгийн гол нь хямд, монгол хэрэглэгчийн зан төлөвт тохирсон байх ёстой. Энд стандартчилалын тухай яригддаг. ISO 9000,9001 гэх мэт /

2. Хэрэглэхэд хялбар. /Ажиллагаа багатай. Хүн болгон хэрэглээгээ хялбарчилсан байдлаар хангахыг хүсч байдаг. 2-3 кноп дарсанаас 1-г дарсан нь дээр гэх мэт. Энэ нь хүний төрөлхийн шинж чанар./

3. Өрсөлдөхүйц байх. /Бусад ижил нэр төрлийн бараанаас ямар нэгэн шинж чанараараа илүү өвөрмөц, чанартай ч гэдэг юм уу./

Дээрх гурван шаардлагыг хангасан байвал олон улсын түвшин дэх бүтээгдэхүүний шаардлагыг хангана гэж үздэг.

Олон улсын маркетингийн сав баглаа боодол

Дотоод сав баглаа боодол: Барааны борлуулалтад нөлөөлөл үзүүлж байдаг идэвхжүүлэгч юм. Эцсийн хэрэглэгчид бараа бүтээгдэхүүнтэйгээ хамт очиж байдаг сав багëаа боодлын нэг хэлбэр юм. Сав баглаа боодлын гаднах дизайныг хараад доторх зүйлд хэрэглэгч итгэж найдах тэр сэтгэгдлийг төрүүлэх ёстой.

Гадаад сав баглаа боодол:

Áүтээгдэхүүнийг өрж хураах хадгалах хамгаалах зарим тохиолдолд тээвэрлэхэд зориулагдсан байна.

Олон улсын маркетингийн сав баглаа боодол

Бараа бүтээгдэхүүн нь ¿йлдвэрлэл арилжааны явцад маш олон шат дамжлагыг дамждаг. Тухайлбал: тээвэрлэх, өрж хураах, хадгалах гэх мэт. Харин эдгээрийг дамжих явцдаа эцсийг хэрэглэгчийн хэрэгцээг хангаж байх гэсэн зориëт болоí шинж чанараа алдахгүй байх нь чухал юм.

Энэ шаардлагыг хангахад онцгой үүрэг бүхий барааний иж бүрдлийн нэг чухал элемент бол сав баглаа боодол, хаяглалт юм. Барааны иж бүрдэлийн нэг гол элемент нь барааны таних тэмдэг юм.

Олон улсын маркетингийн хаяглалт

Барааны таних тэмдэг нь өрсөлдөөний өвөрмөц давуу талыг бий болгодог. Барааны таних тэмдэг нь тодорхой баялагийг агуулж байдаг бизнесийн хуультай. Тийм учраас барааны таних тэмдэгийг бусдад шилжүүлэх бусдаас худалдан авах үйлдлүүд нь хуулиар зохицуулагдсан байдаг. Барааны таних тэмдэг нэгэнт өрсөлдөөний гол чухал хэрэгсэл учраас зохиомжийг хэрхэн бүрдүүлэх нь өрсөлдөөний стратеги тактикийн элемент болдог.

Олон улсын маркетингийн хаяглалт

Бүтээгдэхүүний шошго, хаягт үйлдвэрийн нэр, барааны нэр, брэнд, тоо хэмжээ, жор найрлага, тэжээллэг чанар, үйлдвэрлэсэн огноо, хадгалах хугацаа, үйлдвэрийн хаяг, байршил, емайл, харилцах утас, вэб гэх зэрэг олон мэдээлэл байна.

Олон улсын маркетингийн хаяглалт

Үйлдвэрлэгчид зах зээлд бараа бүтээгдэхүүнээ гаргахдаа барааны таних тэмдэгийг ашиглаж байгаа нөхцөлд дараахь 3 шийдвэрийн аль нэгийг сонгох шаардлагатай болдог.

1. Үйлдвэрлэгч өөрийн барааний тэмдэгтэйгээр зах зээлд бараа нийлүүлэх: Энэ нь өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг, өндөр нэр хүнд бүхий үйлдвэрлэгчийн хувьд хэрэглэгддэг сонголт юм. Өөрөөр хэлбэл тухайн үйлäвэрлэгчийн барааны таних тэмдэг нь өндөр зэрэг дэвтэй буюу олны танил болсон байна.

Олон улсын маркетингийн хаяглалт

2. Үйлдвэрлэгч нь өөрийн бүтээгдэхүүний зарим хэсгийг өөрийн барааны таних тэмдэгтэйгээр, зарим хэсгийг зуучлаг÷ийн барааны таних тэмдэгтэйгээр зах зээлд нийлүүлэх: Энэ нь үйлдвэрлэгч болоод зуучлагч нь хоёулаа өндөр нэр хүнд бүхий барааны таних тэмдэгтэй, тэдгээрийг хоёр тал нь харилцан зөвшөөрсөн тохиолдолд хэрэглэдэг сонголт юм. Энэ сонголтыг ашигласнаар борлуулалтаа нэмэгдүүлэх, зах ззэлээ өргөжүүлэх боломжтой гэж үздэг.

3. Үйлдâýрлэгч нь бүтээгдэхүүний бүрэн хýмжээгээр зуучлагчийн барааны таних тэмдэгтэйгээр зах зээлд нийлүүлэх: Энэ сонголтыг харьцангуй жижиг компаниуд зах зээлд нэвтрэх, улмаар зах зээлээ өргөжүүлэх үүднээс ашигладаг.

Олон улсын маркетингийн хаяглалт

Эдгээр 3 хувилбараас гадна үйлдвэрлэгч зах зээлд бараа бүтээгдэхүүнээ ниéлүүлэхдээ дараах шèйдвэрүүдийг гаргадаг.

• Үйлдвэрлэн гаргаж буй бүх бараа үйлчилгээндээ нэг бүрчилэн барааны таних тэмдэг хийх

• Үйлдвэрлэн гаргаж буй бүх бараа үйлчилгээндээ зориулж нэгдсэн таних тэмдэг хийх

• Бүтээгдэхүүний гарал үүсэлтэй холбогдуулан хамтын таних тэмдэг өгөх

• Нэг бүрчилсэн таних тэмдэгтэй бүтээгдэхүүнтэй хослосон байгууллагуудын худалдааны нэр өгөх: энэ хувилбарыг тухайн бүтээгдэхүүнд байгууллагынх нь нэр яв цав тохироогүй үед ашиглах бөгөºд бараанд . тохиоëдох янз бүрийн эрсдлийн үед пүүс хариуцахгүй ба зөвхөн барааг үйлдвэрлэгч бүх хариуцлагыг хүлээдгээрээ онцлог юм.

Олон улсын маркетингийн хаяглалт

Ямарч барааны таних тэмдэг нь доорхи шаардлагыг хангасан байх шаардлагатай. 1. Барааны таних тэмдэг нь тухайн барааны

ашиг тусыг сануулсан байна. 2. Барааны ÷анарын талаархи үнэлэмж өгөх

боомжийг хэрэглэгчидэд бүрдүүлж өгөх 3. Тухайн барааны тухай зөв баримжаалал

үнэлэмжийг бий болгох 4. Бүтээгдэхүүнийхээ өвөрмөц байдлаас хамааран

бусад таних тэмдэгээс эрс ялгарч байх

Олон улсын маркетингийн хаяглалт

Бараа бүтээгдэхүүнд байх тэмдгүүд дараах үүрэг, ач холбогдлыг агуулж байдаг.

1. Хүн бүр байгалийн цэвэр экологийн бүтээгдэхүүн хэрэглэх хүсэлтэй. Энэ утгаараа үйлдвэрлэгчдийн өрсөлдөх гол зүйлсийн нэг нь эрүүл хөрсөнд тарьж ургуулсан, байгалийн цэвэр түүхий эдээр үйлдвэрлэгдсэн органик бүтээгдэхүүнийг худалдан авагчдад санал болгох явдал болж байна. Иймд үүнийг баталгаажуулсан тэмдгүүд чухал үүрэг гүйцэтгэж байна.

Олон улсын маркетингийн хаяглалт

2. Нөгөө талаас техник технологийн түргэн хөгжил бүтээгдэхүүн болон түүнийг хамгаалах, хадгалах үүрэгтэй сав баглаа боодлыг дахин ашиглах боломжийг бий болгож байна. Тиймээс зарим тэмдгүүд тухайн бүтээгдэхүүн болон сав баглаа боодлыг дахин боловсруулж шинэ бүтээгдэхүүн бий болгож болох тухай утгыг илэрхийлдэг. Үүний үр дүнд өдрөөс өдөрт багасч буй дэлхийн түүхий эдийн нөөцийн ашиглалтад чухал ач холбогдол үзүүлж байна.

Олон улсын маркетингийн хаяглалт

Тойрох сум тэмдэг Маш олон төрлийн бүтээгдэхүүний шошго дээр байдаг

энэхүү тойрох сум тэмдэг нь 3 сум тойрч байгаа хэлбэртэй байдаг.

Сум бүр дараах утгыг илэрхийлдэг: 1.Хогоо цуглуулах 2.Шинэ бүтээгдэхүүн бий болгохоор дахин

боловсруулалт/үйлдвэрлэл хийх 3.Бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүрэх

Олон улсын маркетингийн хаяглалт

Бараа бүтээгдэхүүнийг таних код нь янз бүрийн зайтай, өргөн нарийн зураастай байхын зэрэгцээ 13 оронтой тооноос бүрддэг байна. Сайн ажвал голын урт зураас нь хоёр хуваагдсан байгаа. Эхний тав буюу зургаан оронтой тоо нь тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн улс, үйлдвэрийн нэрийг өгүүлдэг бол гол зураасаас хойшхи таван оронтой тоо нь тухайн барааны түүхий эд, нэр, зориулалт, өнгө, үнэ зэргийг тус тус заасан байдаг аж.

Олон улсын маркетингийн хаяглалт

Олон улсын зураасан код

Анхаарал хандуулсанд баярлалаа