30
Олон улсын маркетингийн тухай ойлголт Лекц №1 Багш Н.Ариунжаргал

олон улсын маркетингийн тухай ойлголт

Embed Size (px)

Citation preview

Page 1: олон улсын маркетингийн тухай ойлголт

Олон улсын маркетингийн

тухай ойлголт

Лекц №1

Багш Н.Ариунжаргал

Page 2: олон улсын маркетингийн тухай ойлголт

1. Олон улсын маркетингийн тухай

ойлголт Олон улсын маркетинг бол дэлхийн зах

зээлийн аюул ба боломжуудыг шинжилсэний

үндсэн дээр тухайн компанийн

бүтээгдэхүүн, үйлчилгээг төлөвлөх, үнэ

тогтоох, идэвхижүүлэх болон хүргэх бизнесийн

үйл ажиллагааны гүйцэтгэл болохын зэрэгцээ

тухайн аж ахуйн нэгжийн зорилт болон хүмүн

капитал, санхүү болон биет хөрөнгө гэх мэт

нөөцүүдийг удирдах үйл явц юм.

Page 3: олон улсын маркетингийн тухай ойлголт

Олон улсын маркетингийн ач

холбогдолБүтээгдэхүүн, үйлчилгээ чөлөөтэй нэвтрэх

нээлттэй эдийн засагт олон улсын маркетинг нь

хэрэглэгч ба үйлдвэрлэгчийг

боловсруулах, эрэлт нийлүүлэлтийг

тэнцвэржүүлэх, зөв сонголт хийх, трансакцийн

зардлыг бууруулах, зах зээлээ

өргөжүүлэх, хэлэлцээр хийх болон үндэсний

өрсөлдөх чадварыг сайжруулахад ихээхэн ач

холбогдолтой байдаг.

Page 4: олон улсын маркетингийн тухай ойлголт

... үргэлжлэл

Худалдан авах чадвар ба биет дэд

бүтцээс гадна, олон соѐлын үнэт зүйлийг

хүлээн зөвшөөрөх, бизнесийн таатай орчинг

бүрдүүлсэн, ил тод, хариуцлага хүлээж чаддаг

зах зээлд л олон улсын маркетингийн зорилт

хэрэгжинэ. Эрдэс баялаг экспортлодог орон

байнга түгшүүр дунд амьдардаг бол дэлхийн

зах зээлд өрсөлдөх чадвартай пүүсүүд л

нийгмийг урагш нь авч явдаг зүй тогтолтой.

Page 5: олон улсын маркетингийн тухай ойлголт

... үргэлжлэл

Иймд бид дэлхийн зах зээлд өрсөлдөхийн

тулд олон улсын маркетингийн мэдлэгийн ач

холбогдол асар өндөр гэдэг нь тодорхой байна.

Олон улсын эдийн засаг, маркетингийн

харилцааны жам, хууль зарчмыг сайн мэдэж

түүнд үйл ажиллагаагаа зохицуулан явуулах нь

манай оронд зах зээлийн харилцааг зөв

төлөвшүүлэн хөгжүүлэх нөхцөл юм.

Page 6: олон улсын маркетингийн тухай ойлголт

... үргэлжлэл

“ Олон улсын маркетинг” гэсэн нэр томъѐодэлхийн зах зээлд наймаа хийдэгүйлдвэрлэгчид, худалдаачид, зуучлагчдын дунднэлээд дэлгэрсэн нэр томъѐо юм. Улс орнуудынзасгийн газар хоорондын эдийн засгийнхарилцааны хүрээнд болон шууд хоорондоомаркетингийн үйл ажиллагаа явуулдаг бизнесийнбайгууллагуудын хооронд харилцан ашигтайарилжаа, наймаа, хамтын ажиллагаа хийгдэжтэдгээрийн боломж улам бүр нэмэгдэж байгаа ньорчин үеийн олон улсын маркетингийн гол мөнчанар болжээ.

Page 7: олон улсын маркетингийн тухай ойлголт

... үргэлжлэл

Олон улсын маркетингийн өмнө тавигддаг

гол зорилт нь гадаадын хэрэглэгчдийн

сонирхол, эрэлт, тэр орны онцлог, соѐл

боловсролын түвшинг маш сайн мэдэж, тэдний

эрэлт хэрэгцээг хангаж чадах дээд зэргийн

чанартай бүтээгдэхүүнийг олон улсын зах зээл

дээр худалдах явдал юм.

Page 8: олон улсын маркетингийн тухай ойлголт

Олон улсын маркетингийн үйл ажиллагааны

хүрээ нь дараах харилцаануудаас бүрдэнэ.

Үүнд:• Харилцагч орнуудын засгийн газрын түвшинд явагддаг эдийн

засгийн харилцаа• Олон улсын хандивлагч байгууллагуудын зээл, тусламж• Улс орнуудын эдийн засгийн харилцааг зохицуулахад оролцдог

олон улсын банк, санхүү, маркетингийн зэрэг байгууллагуудынүйл ажиллагаа

• Харилцагч орнуудын хамтарсан үйлдвэрүүдийн үйл ажиллагаабуюу өөрийн салбарыг байгуулан ажилуулж буй явдал.

• Гадаад хөрөнгө оруулалт• Олон улсын нээлттэй бүс, ус, агаар, төмөр замын олон улсын

чанартай боомт, буудал• Бизнесийн байгууллагуудын шууд холбоо маркетингийн үйл

ажиллагаа• Олон улсын үзэсгэлэн худалдаа, бараа солилцоо

Page 9: олон улсын маркетингийн тухай ойлголт

Гадаад зах зээлд гарах гэж пүүс компаниуд дараах

хэдэн шалгуурыг тооцон үзэх нь чухал байдаг. Үүнд :

1. Эрсдэлийн хэмжээг тооцон үзэх

2. Хэрэглэгчийн зан төлвийн онцлогийг судалж

өөрийн гэсэн туршлагатай болох

3. Өмчид өрсөлдөх чадвартай байх

4. Хууль эрх зүйн зохицуулалтууд

5. Менежерийн ур чадвар, туршлага, орчиндоо

дасах ерөнхий чадвар зэрэг багтана.

Page 10: олон улсын маркетингийн тухай ойлголт

2. Олон улсын маркетингийн

бодлого, үйл ажиллагааАливаа улс орон түүний бизнесийн

байгууллага олон улсын маркетингийн үйлажиллагааг эрхлэхдээ урдаас судалжболовсруулан бодлого, стратеги, тактикийнтөлөвлөгөө, хөтөлбөртөйгөөр явуулна. Олонулсын маркетингийн төлөвлөлтийг дараахбүтэц, шат, дэс дарааллаар явуулна. Олонулсын маркетингийн үйл ажиллагаандоролцоход юуны урьд түүний орчныг судалжүнэлэхээс төлөвлөлт ажиллагаагаа эхлэххэрэгтэй юм.

Page 11: олон улсын маркетингийн тухай ойлголт

Олон улсын маркетингийн аргыг

судалж, үнэлэх нь:Гадаад зах зээлийн маркетингийг амжилттай эрхлэхийнтулд түүний онцлогийг судалж зөв үнэлэх нь чухал.Үүний тулд:

• Худалдаа хийх, хамтран ажиллах орныхоо гадаадхарилцааны бодлого, чиглэл, валютын ханшийг сайн мэдэх• Харилцагч орны улс төрийн бодлого, хуульэрхзүй, тэдгээрийн өөрчлөлт чиглэлийг урьдчиланмэдэж, түүнд үйл ажиллагаагаа зохицуулах• Тухайн орны хэрэглэгчдийн эрэлтийн онцлогийнмэдэж түүнд зохицсон маркетингийн үйл ажиллагаа явуулах• Гадаад хэл, түүний дотор тухайн харилцагч орныхэлийг эзэмшсэн байх зэрэг өндөр шаардлагууд тавигддаг.

Page 12: олон улсын маркетингийн тухай ойлголт

...Аливаа бизнесийн байгууллага олон

улсын маркетинг эрхлэхэд хоѐр гол хүчин

зүйл нөлөөлдөг. Энэ нь:

• нэгд, дотоод зах зээл дээрх барааны

нэр төрлийн өөрчлөлт болон

маркетингийн боломж сулрах явдал,

• хоѐрд, тухайн компанийн бараа

борлуулах боломжоо нэмэгдүүлэх

шаардлага юм.

Page 13: олон улсын маркетингийн тухай ойлголт

Олон улсын маркетингийн гол

объектууд:Харилцагч орнуудын

зорилго, чиглэл, ижил төстэй бизнесийн

байгуулагууд, хөрөнгө оруулсан буюу хамтран

ажилдаг байгууллагууд байна. Олон улсын зах

зээлд нэвтрэх сонголтыг хийхдээ хөрш

зэргэлдээ оршдог орнууд буюу сонирхогч

орнуудын зах зээлд нэвтрэх асуудалд

анхаарна.

Page 14: олон улсын маркетингийн тухай ойлголт

Пүүс компаниуд бүтээгдэхүүнээ зах зээлд гаргахын тулд олон

улсын маркетингийн шаардлага, хуульзүйд нийцсэн дараах

стратеги тактикийг баримтлах нь зүйтэй.

• Дэлхийн эдийн засаг жилээс жилд улам бүр олон улсын шинж чанартай болж гадаад харилцаа, хөрөнгө оруулалт байнга өсч буй боломжийг өөрийн талд хамгийн өгөөжтэйгээр сайн ашиглах

• Манай орны хувьд хоёр их хөрштэй ашигтай худалдаа хийхийн хамт дэлхийн зах зээл дээр ихээхэн нөлөөтэй болж Зүүн Өмнөд Азийн болон бусад орнуудтай өргөн хүрээтэй худалдаа хийх, тэдний хөрөнгө оруулалтыг өөрийн оронд оруулах боломжийг бүрдүүлэх

Page 15: олон улсын маркетингийн тухай ойлголт

...

• Дэлхийн зах зээлийн валютын ханшныөөрчлөлтийг түргэн мэдэрч, түүнд зохицсонмаркетингийн үйл ажиллагаа явуулах

• Дотоодын зах зээлээ гадаадын зах зээлээсхамгаалж, түүхий эдийг бэлэн бусбүтээгдэхүүнээр гадаадад гаргаж, экспортыгимпортоос өсгөж, гадаад худалдаанытэнцэтгэлийг ашигтай байлгах нөхцөлбүрдүүлэх зэрэг ажиллагааг эрхэмлэн явуулжсурах хэрэгтэй юм.

Page 16: олон улсын маркетингийн тухай ойлголт

Олон улсын маркетингийн иж бүрдэл

Бүтээгдэхүүн, үнэ, хуваарилалт, идэвхжүүлэлт гэсэн маркетингийн иж бүрдлийг олонулсын маркетингийн үйл ажиллагаанд нарийнуялдаа холбоотой хэрэглэх нь чухал . Олонулсын маркетингийн цаашлаад дэлхийн эдийнзасгийн нэгэн чухал хэсэг нь үйлчилгээнүүдюм. Үйлчилгээ нь илүү өсөх хандлагаажиглагдаж байна. Үйлчилгээн дэх олон улсынхудалдаа нь либералчлагдан улам даяаршижбайна.

Page 17: олон улсын маркетингийн тухай ойлголт

...

Үйлчилгээ нь барааны худалдааг

дагалдсан, хөлслөн түрээслэх, даатгах болон

банк санхүүгийн үйлчилгээ гэх мэтчилэн

хөгжиж энэ нь яваандаа бие даан салбарлан

хөгжихөд хүргэсэн байна. Үйлчилгээний тоонд

аж үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний

үйлдвэрлэл, ашигт малтмалыг олборлох

зэрэгтэй холбоогүй бүх зүйлийг хамааруулж

болно.

Page 18: олон улсын маркетингийн тухай ойлголт

Үндэсний тооцооны системд үйлчилгээг

дараах байдлаар дөрөв ангилдаг.

1. Хэрэглээний үйлчилгээ. /аялал

жуулчлал, зочид буудлын үйлчилгээ/

2. Нийгмийн үйлчилгээ. /боловсрол, эрүүл

мэнд/

3. Үйлдвэрлэлийн үйлчилгээ.

/инжиниринг, зөвлөгөө өгөх, санхүү болон

зээлийн үйлчилгээ/

4. Хуваарилалтын үйлчилгээ.

/худалдааны, тээврийн, хөлслөх үйлчилгээ/

Page 19: олон улсын маркетингийн тухай ойлголт

Брэнд бүтээгдэхүүнүүд

Олон улсын маркетингийн судлагдахуунд брэндбүтээгдэхүүн, брэндийг түгээх франчайзингийнаргыг чухалчлан авч үздэг.

Брэндийн тодорхой үндсэн шинжүүд нь захзээлд танигдсан, зах зээлд өөрийн байр сууриабаттай олсон, хэрэглэгчдийн таашаалднийцсэн, чанар үзэмж хийц стандартын түвшингхангасан, товчоор хэлбэл хүлээн зөвшөөрөгдсөнбараа бүтээгдэхүүн, үйлдвэр, үйлчилгээнийтэмдэг, зохиогчийн эрх, оюуны өмч зэрэг юм.Брэндүүд ихэвчлэн Франчайзийн гэрээгээрхийгддэг.

Page 20: олон улсын маркетингийн тухай ойлголт

Франчайзингийн төрөлүүд

1. Үйлдвэрлэлийн франчайзинг 2. Үйлчилгээний франчайзинг 3. Худалдааны франчайзинг

Page 21: олон улсын маркетингийн тухай ойлголт

3. Бараа, маркетингийн стратегийг

сонгох үнэлгээ:Аливаа орны гадаад зах зээлийн анхаарлыг

татдаг хоѐр гол шинж байдаг.

1. Салбар, аж ахуйн бүтэц

2. Орлогын хуваарилалт

Page 22: олон улсын маркетингийн тухай ойлголт

Тухайн улс орны салбар аж ахуйн бүтэц нь

бараа, үйлчилгээний хэрэгцээ хүн амд ногдох орлогын

болон ажил эрхлэлтийн түвшингээр тодорхойлогдоно.

Улс орнуудыг аж ахуйн бүтцээр дөрөв ангилдаг.Үүнд:

1. Амиа аргацаасан аж ахуйн хэв шинжбүхий эдийн засагтай орнууд / хүн амын ихэнх ньэрчимгүй ХАА-н үйлдвэрлэл эрхэлдэг. Барааггадаадад гарган худалдах боломж хомс. /

2. Түүхий эд гадаадад гаргадаг орнууд/нэг болон хэд хэдэн төрлийн байгалийн нөөцөөрбаян орнууд байдаг. Тухайлбал, цагаантугалга, зэсээр баян Чили, каучекаар баянЗайр, Конго, нефтээр баян Саудын Араб зэрэгорнууд нь эдгээр түүхий эдийг экспортлогч голулсууд юм./

Page 23: олон улсын маркетингийн тухай ойлголт

...

3. Хөгжиж буй үйлдвэрийн орнууд /ҮНБ-ий 10-20 хувийг боловсруулах үйлдвэрүүдашигладаг. Ийм орнуудад ХАА-н гаралтайбүтээгдэхүүн, байгалийн түүхий эдхудалдаалахад тохиромжтой./

4. Аж үйлдвэрийн хөгжингүй орнууд/гол төлөв аж үйлдвэрийн бүтээгдэхүүнийгэкспортонд гаргадаг. Ийм орнуудаас хөгжижбуй орнууд машин, тоног төхөөрөмж, электронбараа авдаг.

Page 24: олон улсын маркетингийн тухай ойлголт

Улс орнуудын орлого хуваарилалтандтухайн орны аж ахуйн бүтцийн тогтолцооноосгадна улс төрийн тогтолцооны онцлог ньнөлөөлнө. Өрхийн орлогын түвшингээр ньтуйлын доогуур, доогуур, дундзэргийн, өндөр, дээд зэргийн орлоготой гэж тавангилдаг. Улс орнууд өөрсдийн улс төр-эрхзүйнүзлээрээ эрс ялгаатай. Олон улсынмаркетингийн үйл ажиллагаанд оролцоххөтөлбөр боловсруулахаас өмнө харилцагчорнуудын хэрэглэгчид ямар төрлийн бараагхэрхэн хүлээн авч хэрэглэдэг онцлогийг ньмэдэх хэрэгтэй юм.

Page 25: олон улсын маркетингийн тухай ойлголт

4. Гадаад зах зээлийн сонголт

Пүүс компани гадаад зах зээлд гарахынөмнө өөрийн эрхлэх олон улсын маркетингийнзорилго, байр суурийг зөв шийдвэрлэхшаардлагатай. Өөрийн нийт бүтээгдэхүүнийхэдэн хувийг гадаадад борлуулах вэ?Маркетингийн үйл ажиллагааг нэг, хоѐр орондэхлэн явуулах уу? Шууд олон оронд зэрэгявуулах уу?, Гадаад зах зээлд ямар төрлийнбараа, үйлчилгээг гаргах вэ? зэрэг асуудлуудадзөв шийдэл олох шаардлагатай.

Page 26: олон улсын маркетингийн тухай ойлголт

...

Гадаад зах зээлд үйл ажиллагаа явуулах

хамгийн энгийн хялбар арга бол зуучлагчаар

дамжуулан гадаад худалдаа хийх явдал юм.

Энэ нь цаг хугацаа, зардал хэмнэх сайн талтай

боловч зуучлагчийн үйл ажиллагааг бүрэн

хянаж чаддаггүй. Хамгийн боломжтой арга нь

өөрийн худалдааны салбарыг гадаад орнуудад

байгуулан ажиллуулах юм.

Page 27: олон улсын маркетингийн тухай ойлголт

Гадаад оронд пүүс өөрийнхөө үйлдвэрийгбайгуулан ажиллуулахдаа хамтын ба өөрийнхэлбэрийн аль нэгийг хэрэглэдэг. Олон улсынмаркетингийн харилцаанд хамгийн боловсронгуйбөгөөд дэлхийд цөөн тооны пүүсүүдийн эзэмшсэнарга бол үндэстэн дамнасан корпорацийн хэлбэрюм.

Аливаа пүүсийн гадаадын зах зээлд хамгийнхүртээмжтэй, үр ашигтай оролцох арга нь өөрийнүйлдвэрийг байгуулах, хөрөнгө оруулж хамтарсанүйлдвэр байгуулан ажиллах явдал юм. Пүүсэкспортын үйл ажиллагааны туршлагахуримтлуулахын хирээр гадаад зах зээлийнбаримжаат хүрэлцээтэй ажиллаж чадсан нөхцөлдүр ашиг өндөртэй байна.

Page 28: олон улсын маркетингийн тухай ойлголт

Аль нэг оронтой маркетингийн болонбусад ажил хэргийн харилцаа тогтоохын тулдгадаадаас бараа худалдан авах харилцаа, улстөрийн тогтвортой байдал, валютынхязгаарлалт зэрэг хүчин зүйлийг харгалзан үзэххэрэгтэй юм. Эдгээрийн харгалзан үзэхгүйгээрхудалдаа хийх, эдийн засгийн харилцаатогтооход алдаж болох талтай. Тиймээс олонулсын зах зээлд ажиллахын тулд олон улсынмаркетингийн мэдлэгтэй байх тэр дундаа захзээлээ урьдчилан судлах нарийн арга техникчухал.

Page 29: олон улсын маркетингийн тухай ойлголт

...

Франчайзингийн гэрээгээр глобал

брэндүүд монголд үйлдвэрлэгдэж эхэлсэнтэй

адил монголын компаниуд олон улсын зах

зээлд гарах боломж улам бүр нээлттэй

болсоор байгаа юм. Аливаа бизнест эрсдэлийг

тооцох нь амжилтын эхлэл бөгөөд Гадаад зах

зээлд маркетингийн мэдээлэл, судалгааны

хэрэгцээ дотоод зах зээлийнхээс илүү их

байдаг.

Page 30: олон улсын маркетингийн тухай ойлголт

Анхаарал тавьсанд баярлалаа