27
Шинэ номын мэдээ. №4. 2012-05-01. 1 МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ТӨВ НОМЫН САН Шинэ номын мэдээ №05 2012.05.23 Эмхтгэсэн: Ном зүйч М. Кунай Ном зүйч Д. Алтанзул Электрон каталоги: http://catalog.num.edu.mn

Шинэ номын мэдээ №5

Embed Size (px)

DESCRIPTION

МУИС-ийн төв номын санд ирсэн шинэ номын мэдээ

Citation preview

Page 1: Шинэ номын мэдээ №5

Шинэ номын мэдээ. №4. 2012-05-01. 1

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

ТӨВ НОМЫН САН

Шинэ номын мэдээ

№05

2012.05.23

Эмхтгэсэн: Ном зүйч М. Кунай

Ном зүйч Д. Алтанзул

Электрон каталоги:

http://catalog.num.edu.mn

Page 2: Шинэ номын мэдээ №5

Шинэ номын мэдээ. №4. 2012-05-01. 2

МАТЕМАТИК

Бадам Ү. Зохимжтой удирдлагын математик онол

түүний хэрэглээ. – УБ.: Соѐмбо принтинг, 2012. –

489 х.

Тус номонд зохимжтой удирдлагын математик

онолын хүрээнд судлагддаг төрөл бүрийн

бодлогуудын томъѐолол, тавил, онолын нарийн

үндэслэл, нотолгооны асуудлыг дэлгэрэнгүй авч

үзжээ. Мөн 20-р зууны математикийн томоохон

нээлтүүдийн нэг болох алдарт максимум зарчмын хэрэглээний бүх

боломжийг өргөн хүрээнд тодорхойлжээ.

22.18

Б-15 /БШУН унш-15ш/ Т-15376-15380

Мекей А. Шугаман алгебр ба геометр. – УБ.: 2011. –

326 х.

Энэ сурах бичгийг математикч, физикч, математикийн

багш, эдийн засагч, инженер эдийн засагч, инженер

болон хими биологийн мэргэжил эзэмших хүсэлтэй

хүмүүст гарын авлага, сурах бичиг болгох зорилгоор

зохиожээ. Энэ номонд матрицын онол, тодорхойлогч,

аналитик геометр, төгсгөлөг хэмжээст шугаман огторгуй,

евклид ба унитар огторгуй, түүний шугаман хувиргалт, хэрэглээний

асуудлуудыг багтаан оруулжээ.

22.143

М-40 /БШУН унш-25ш/ Т-15321-15325

Энхбат Р. Тоглоомын онол /Ред. С. Батбилэг. – УБ.:

Артсофт, 2012. – 153 х.

Хэрэглээний математикийн орчин үеийн чиглэлүүд

дотроос тоглоомын онол чухал байр суурь эзэлдэг.

.Америкийн эрдэмтэн Ж. Нэш нь үл эвсэлцэх

тоглоомын онол, арга зүйг боловсруулж, эдийн засагт

хэрэглэж харуулснаар 1994 онд Нобелийн шагнал

хүртжээ. Тоглоомын онол нь их, дээд сургуулиудын

оюутнуудын зайлшгүй судлах хичээлүүдийн нэг юм. Энэ номд

Page 3: Шинэ номын мэдээ №5

Шинэ номын мэдээ. №4. 2012-05-01. 3

тоглоомын онолын үндэс, түүний төрөл хэлбэрүүд, тэг ба тэг биш

нийлбэртэй тоглоом, олигополь зах зээлийн загварууд, Нэшийн

тэнцвэр Стакелбергийн тэнцвэр, пүүсүүдийн өрсөлдөөний динамик

загвар, тогтворжилт зэргийг авч үзжээ.

22.18

Э-66 /БШУН унш-15ш/ Т-15301-15305

ФИЗИКИЙН ЛАБОРАТОРИ

Дэмбэрэл Л. Физикийн лабораторийн практикум. 2

дахь хэвлэл /Ред. Д. Улам-Оргих ба бус. – УБ.: Бит

пресс, 2012. – 280 х.

Энэ сурах бичигт өмнөх хэвлэлд орсон

лабораторийн ажлуудаас гадна механикт “Чавхдасны

хэлбэлзэл”, “Унтрах хэлбэлзэл”, оптикт

“Фраунгоферын дифракци”, хатуу биед “Холлын

эффект”, хэмээх лабораторийн дөрвөн ажлыг шинээр

бүрэн хэмжээгээр нэмж, мөн физик хэмжилтийн алдааны онолыг

математик статистик онол талаас нь биш туршилтын дүнд

тодорхойлсон физик хэмжигдэхүүний алдааг бодох, нарийвчлалыг

тогтоох, магадлалыг заах зэрэг ажлыг практик хэрэглээ талаас нь

оюутнууд болон аливаа хэмжилт хийж байгаа хүмүүст жишээ

баримттайгаар гарын авлага болгохоор хийжээ.

22.3я73

Д-90 /БШУН унш-25ш/ Б-21529-21533

ХИМИ

Мижиддорж Д. Нобелийн шагналт химичид /Хян. М.

Анхбаяр. – УБ.: 2012. – 152 х.

Зохиогч энэхүү бүтээлдээ шавийн шавь нартаа

зориулан химийн салбарт Нобелийн шагнал хүртсэн,

дэлхийд нэрд гарсан тэдгээр эрдэмтэдийн тухай

оруулсан ба ирээдүйд тэдний үлгэр дуурайллаар

замнаж алдрын оргилд хүрцгээхийг хүсчээ.

24г

М-52 Б-21486-21488

Page 4: Шинэ номын мэдээ №5

Шинэ номын мэдээ. №4. 2012-05-01. 4

Сүхдорж Г, Адъяасүрэн П. Аналитик хими: Их, дээд

сургууль, коллежи болон химийн мэргэжлийн

оюутнууд, багш нарт зориулав /Хян. Г. Сүхдорж. – УБ.:

МУИС-ийн хэвлэх, 2012. – 174 х.

Аналитик хими нь ирээдүйн мэргэжилтнүүдэд

органик ба органик биш бодисуудыг илрүүлэх, судлах

дээжинд тооны тодорхойлолт хийх мөн түүнчлэн

багажит анализын зарим гол аргуудтай танилцах арга

зүйн анхны мэдлэгийг өгнө. Энэ номондоо аналитик химийн

ухагдахуунуудыг аналитик химийн онолын үндсэн ойлголтууд,

чанарын анализ, тооны анализ, анализын физик-химийн аргууд гэсэн

бүлгүүдэд хуваан багтаажээ.

24.4я73

С-86 /БШУН унш-25ш/ Б-21516-21520

Шатар С. Терпеноид хими II, III: Терпеноид хими:

Ургамлын терпеноид химийн судалгаа /Ред. Ш.

Алтанцэцэг, Б. Лхайжав. – УБ.: 2011.

Монголд сүүлийн хагас зуун жилд өрнөсөн

эфирийн тост ургамлын терпеноид нэгдлийн хими

судалгааны үр дүнд тулгуурласан терпеноид химийн

ололт амжилтыг нэгтгэн дүгнэсэн энэ нэг сэдэвт

номууд нь их, дээд, тусгай мэргэжлийн сургуулиудын

оюутан, магистрант, докторант, хүнс-хөнгөн үйлдвэрийн инженер

технологич, эмч, мэргэжилтэн нийт уншигчдад онол арга зүйн

удирдамж, гарын авлага болно.

24.239

Ш-33 /БШУН унш- 15ш/

Терпеноид хими II. – 153 х. Т-15356-15360

Терпеноид хими III. – 158 х. Т-15351-15355

Page 5: Шинэ номын мэдээ №5

Шинэ номын мэдээ. №4. 2012-05-01. 5

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

Сэлэнгэ аймгийн байгаль, уур амьсгал, гадаргын

усны нөөцийн атлас: Сэлэнгэ аймаг байгуулагдсаны

80 жилийн ойд зориулав.- УБ.: 2011. – 51 х.

Сэлэнгэ аймаг Монгол орны үр тариа, төмс,

хүнсний ногоо, хадлан тэжээлийн талаас илүү хувийг

дангаараа үйлдвэрлэж, улс орны хүнсний хангамжийг

өнөөгийн түвшинд хүргэхэд ихээхэн хувь нэмэр

оруулж ирсэн, цаашид ч чухал үүрэг гүйцэтгэх

стратегийн онцгой бүс нутаг юм. Энэхүү бүтээлд Сэлэнгэ аймгийн

ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний өртөө харуулуудын олон

жилийн горимын ажиглалт, судалгааг нэгтгэн, зураг диаграммаар

харуулсан нь ашиглахад хялбар, ач холбогдолтой бүтээл болжээ.

26.8/1-1013/я6

С-92 Т-15361-15363

Цэрэнчулуун А. Улаанбаатар хотын тойрон аялал. –

УБ.: Ном хур, 2011. – 160 х.

Энэ номд Монгол улсын нийслэл Улаанбаатар

хотын тухай товч тодорхой танилцуулж, мөн

нийслэлийн түүхтэй холбогдолтой хүмүүсийн намтар,

домог, хууч яриа, зарим түүхт газар, барилга, байшин,

хөшөө дурсгалын жагсаалтыг гэрэл зураг, тайлбарын

хамтаар оруулж өгсөн нь танин мэдэхүйн ач

холбогдолтой, сонирхолтой болжээ.

26.8г.я2

Ц-96 Б-21467-21469

Цэрэнчулуун А. Монголын сайхан орноор: Танин

мэдэхүйн толь: Тэргүүн, Дэд дэвтэр /Хян. Д.

Хандмаа. – УБ.: Ном хур, 2011.

Аялал жуулчлалын багш, 1-р зэргийн хөтөч-

тайлбарлагч А.Цэрэнчулуун энэхүү номынхоо

тэргүүн дэвтэртээ аян замд тохиолдсон 285 сонин

сайхан газар орон, уул, ус, ургамал, амьтны тухай

тайлбар танилцуулгыг, дэд дэвтэртээ “Хот суурин,

Page 6: Шинэ номын мэдээ №5

Шинэ номын мэдээ. №4. 2012-05-01. 6

Соѐл иргэншил, Түүхэн дурсгалт, Түүхэн хүмүүс, зэрэг аян замд

тохиолдсон 362 сонин сайхан зүйлийг тус тус багтаажээ. Аялал

жуулчлал эрхэлдэг хэн бүхэнд дотны хөтөч тань болж чадна.

26.8г я2 Тэргүүн дэв. – 136 х. Б-21461-21463

Ц-96 Дэд дэв. –244 х. Б- 21464-21466

БИОЛОГИ

Пүрэв Д, Баярмаа Ж. Энзимологи: 2 дахь хэвлэл /Ред.

Д. Рэгдэл. – УБ.: Удам соѐл, 2012. – 441 х.

Хоѐр дахь удаагийн хэвлэлийн энэ номондоо

“Ерөнхий энзимологи” бүлэгт ферментийн молекулын

бүтэц, үйлчлэлийн онолын үндэс, “Хэрэглээний

энзимологи” бүлэгт үйлдвэрлэл болон ахуй амьдралд

өргөн хэрэглэгддэг нилээд ферментийг хэрхэн ялган

авч ямар зорилгоор хэрэглэдэг, “Арга зүй” бүлэгт

хүнсний болон лабораторийн оношлогоонд хэрэглэгддэг зарим

ферментийн идэвхийг тодорхойлох, тэдгээрийг ялгах болон хэрэглэх

арга зүй, зарим урвалжууд бэлдэх зааврыг оруулсан болно.

28.072

П-91 /БШУН унш-25ш/ Т-15384-15388

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ

Пүрэв Ж ба бус. Мэдээллийн технологийн нэр

томъёоны тайлбар толь: Анхны хэвлэл. – УБ.:

МУИС-ийн хэвлэх, 2012. – 154 х.

Мэдээллийн технологийн чиглэлийн мэргэжлийн

ангийн оюутан, багш, орчуулагч нарт зориулсан

энэхүү тайлбар толь нь компьютерийн програмчлал

(402), програмчлалын хэл (185), систем хөгжүүлэлт

(59), мэдээллийн аюулгүй байдал (188) гэсэн дөрвөн

талбарыг хамарсан нийт 834 нэр томьѐог багтаажээ. Дугуй хаалтанд

байгаа тоо нь тухайлсан талбарт харгалзах нэр томьѐоны тоог заана.

Дурдсан талбарууд нь тус бүрдээ хэд хэдэн дэд талбартай, дотор нь

үсгийн дэс дугаараар бус харин нэр томьѐоны түвшин,

тодорхойлолтын байдлаар нь байршуулжээ.

Page 7: Шинэ номын мэдээ №5

Шинэ номын мэдээ. №4. 2012-05-01. 7

32.973я2

П-91 /БШУН унш-15ш/ Б-21511-21515

БИЧИЛ АМЬ СУДЛАЛ

Ганбаатар Б., Санжмятав Г., Аварзэд А. Анагаах

ухааны бичил амь судлал: Нэмж зассан 3 дахь сурах

бичиг. –УБ.: Мөнхийн үсэг, 2012. -527х.

Анагаах ухааны бичил амь судлал, бактер, вирусын

талаарх энэхүү бүрэн хэмжээний сурах бичиг нь 41

бүлгээс бүрдэх ба анагаах ухаан болон биологийн

чиглэлээр сурч буй оюутан, магистрант, докторант

нарт зориулагджээ.

52.6

Г-21 /НХШУН унш-15ш/ Т-15333-15337

НИЙГМИЙН ШИНЖЛЭХ УХААН

Баатартогтох Ц. Нийгмийн шинжлэх ухааны

судалгааны арга зүй /Ред. Г. Чулуунбаатар, Ш.

Түдэв. – УБ.: 2012. – 434 х.

Энэхүү бүтээл нь 3 хэсэгтэй. Эхний хэсэгт:

судалгааны логик, 2-р хэсэгт: судалгааны ажиглалт

хийх аргууд, сүүлчийн хэсэгт: өгөгдөл боловсруулах,

шинжилгээ хийх гэсэн хэсгүүдээс бүрджээ.

60в7

Б-11 /НХШУН унш-25ш/ Т-15341-15345

МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ

Бира Ш. Монголын тэнгэрийн үзэл : Түүвэр зохиол,

баримт бичгүүд /Ред. Э. Пүрэвжав. – УБ.: Содпресс,

2011. – 482 х.

МУ-ын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, МУ-

ын ШУА-ийн академич, Олон улсын монгол судлалын

холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, профессор

Ш. Бира багшийн эрдэм судлалын бүтээлийн түүврийн

Page 8: Шинэ номын мэдээ №5

Шинэ номын мэдээ. №4. 2012-05-01. 8

тавдугаар ботийг нь Олон улсын монголч эрдэмтний Х их хуралд

зориулан уншигчдынхаа хүртээл болгож байна. Энэ боть нь

“Монголын тэнгэрийн үзэл”, “Эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл,

хэлсэн үг”, ”Эрдмийн зэрэг горилсон бүтээлд өгсөн санал, үнэлэлт”,

“Фүфүокагийн азийн соѐлын эрдмийн шагнал”, “Академич Ш. Бира

багштай хийсэн ярилцлага”, “Академич Ш. Бирагийн судалгааны

бүтээлийн талаарх үнэлэлт, шүүмж, танилцуулга”, “Албан бичиг,

цахим захидал”, гэсэн үндсэн долоон хэсэг бүлэгтэй ажээ.

63.3/1/

Б-49 Т-15329-15331

Боголепов М.И, Соболев М.Н. Орос, Монголын

худалдааны найруулал: “Жуулчдын тэмдэглэл дэх

Монголчууд”. Цуврал. Боть-1. 1910 онд Оросын

Газарзүйн Нийгэмлэгийн Томскийн салбараас

Монголд явуулсан шинжилгээний ангийн судалгаа-

тайлан, 22 гэрэл зураг болон Монголын газрын

зурагтай. – УБ.: Адмон, 2011. – 534 х.

Уг бүтээлд нь Монгол нутгаар аялан судалгаа

хийсэн шинжилгээний Томскийн тайлан, Монгол-Оросын

худалдааны харилцаа, тухайн үеийн ард түмний ахуй байдал,

арилжааны нөхцөл байдал, уул уурхай, байгалийн баялаг ашиглалт,

хүн амын бүтэц, бүрэлдхүүн, засаг захиргааны зохион байгуулалт,

лам нарын аж байдал, сүм хийд, хот суурин, өртөө улаа, гааль

татварын асуудлыг маш нарийвчлан судлаж дүрслэн бичжээ. Мөн

тухайн үеийн Монгол дахь худалдаачдын аж байдал, монголчуудын

эдийн засаг, ахуй, газар нутагтай холбоотой зургийг хавсаргажээ.

63.3/1/6

Б-74 Т-15306-15308

Дашдаваа Ч, Туяа С. Москвад цаазлагдсан

Монголын удирдагчид. – УБ.: “Бэмби сан”, 2011. –

140 х.

“Москвад цаазлагдсан монголын удирдагчид”

хэмээх энэ бүтээлд Монголын тухайн үеийн удирдах

зүтгэлтнүүд болох Ерөнхий сайд А. Амар, П. Гэндэн,

Бага хурлын дарга Д. Догсом, орлогч дарга Д. Лосол,

Page 9: Шинэ номын мэдээ №5

Шинэ номын мэдээ. №4. 2012-05-01. 9

сайд С. Довчин нарыг мөрдөн байцааж, хилс хэрэг тулган хүлээлгэж,

ямар мэдүүлэг өгсөн, яаж тамлагдаж тарчилсан, ямар ял шийтгэл

оноож хороосон, маршал .Г.Дэмидийг хэрхэн хордуулан хөнөөсөн

тухайг баримтаар өгүүлжээ.

63.3/1/-4

Д-39 Б-21482-21483

Жааваа Т. Монголчууд: Оршихуйн нууц. Цуврал-2.

Бүү март. – УБ.: Мөнхийн үсэг, 2012. – 258 х.

Доктор, профессор Т. Жааваагийн “Монголчууд:

оршихуйн нууц” хэмээх энэ ном нь гүнзгий утга

агуулага бүхий өвөрмөц, сэтгэлгээний гаргалгаа, онол

арга зүйг шингээсэн гойд сонирхолтой түүхэн

ухаарахуй, эргэцүүлэл, гэгээрэлтэй цогц бүтээл

болжээ.

63.3/1/

Ж-10 /НХШУН унш-7ш/ Б-21505-21507

Жумдаан Ш. Сансар холбоо, дэлхий ертөнц, хүн

төрлөхтөний үүсэл гарваль, жам ёсны хөгжлийн

түүхэн тойм оршвой /Хян. Г.Чулуунбаатар,

З.Лонжид. –УБ.: 2012. -444х.

Эрдэмтэн судлаач Шаравын Жумдаан толилуулан буй

энэ номондоо сансар хорвоогийн эзлэхүүн, эх дэлхий

гарал үүсэл, монгол угсаатны гарал үүсэл, түүхэн

замнал, монгол орон ХХ зуунд, даяаршил ба монгол

улс, эрдэм боловсролын тухай өөрийн бичиж нийтлүүлсэн өгүүлэл,

нийтлэл, тэмдэглэл, дурсамжуудыг эмхэтгэн оруулжээ.

63.3/1/

Ж-87 /НХШУН унш-3ш/ Б-21497-21498

Идэр Д. Юань улсын их түшмэл Хөхтөмөр /Ред. А.

Пунсаг. – УБ.: Соѐмбо принтинг, 2012. – 162 х.

Залуу судлаач Д. Идэр “Юань улсын их түшмэл

Хөхтөмөр” хэмээх сонирхолтой намтар судлалын

зохиол бичжээ. Юань улсын их түшмэл Хөхтөмөр бол

Монголын Баяд овгийн хүн бөгөөд Сайнчи Даху

Page 10: Шинэ номын мэдээ №5

Шинэ номын мэдээ. №4. 2012-05-01. 10

ноѐны том хөвгүүн. Тэрээр Юань улсын Хятад дахь ноѐрхол

Монголын төр улсын тусгаар тогтнол, гал голомтыг сахин

хамгаалахын төлөө тууштай тэмцэж байсан ялагдашгүй баатар

жанжнуудын нэг. Бүтээлд Хөхтөмөрийн намтар, үйл ажиллагаа,

түүний түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, эзлэх байр суурийг нь тодотгожээ.

63.3/1/43

И-29 /НХШУН унш-3ш/ Т-15309-15311

Иппэй Ш. Чингис хаан хэний баатар вэ? Монгол,

Япон, Хятад, Евро-Америк, Оросын харьцуулалтаас

/Япон хэл орч. Д. Уламцэнгэл. – Адмон, 2012. – 158 х.

Тус бүтээлд Чингис хааны талаарх дэлхийн улсууд

дахь ойлголт, хэрхэн түүнийг үзэж буй, хэрхэн “соѐлын

нөөц, баялаг” болгон хэрэглэж байгааг нь үнэхээр

сэтгэл хөдлөм бичжээ.

63.5

И-76 /НХШУН унш-3ш/ Б-21470-21472

Крадин Н.Н. Хүннү эзэнт улс /Орос хэл орч. Н.

Ганбат, Хян. Л. Билэгт. – УБ.: Соѐмбо принтинг, 2012.

– 313 х.

Хүннүчүүд /азийн гунну нар/ чухам юуны тулд

хүчирхэг эзэнт улс байгуулж хөрш ард түмнүүдээ

айдаст автуулж байв, Тэднийг чухам ямар хүчин

байлдан дагуулалт, аян дайнд түлхэж байв? Тэдний

нийгмийн тогтолцооны онцлог нь юу болох? Хүннү

эзэнт улс чухам юуны учир үүсэн байгуулагдсан шигээ гэнэт задран

унав? эдгээр асуудлыг энэхүү нэг сэдэвт бүтээлд хамруулан үзсэн ба

энэ бүтээл нь түүхч, археологич, угсаатан судлаач, хүн судлаач нарт

зориулагджээ.

63.3/1/4

К-77 /НХШУН унш-3ш/ Т-15295-15297

Page 11: Шинэ номын мэдээ №5

Шинэ номын мэдээ. №4. 2012-05-01. 11

Макото Т. Монголын мартагдсан түүх Богд хаант

засгийн газар/1911-1921/ /Хян. О. Батсайхан. – УБ.:

“МН Технолого”, 2011. – 486 х.

Японы монголч эрдэмтэн Т. Макотогийн бичсэн энэ

ном гурван хэсэгтэй. 1-р хэсэгт: Богд хаант засгийн

газрын үүсэл ба тусгаар тогтнолын төлөө хүсэл

эрмэлзэл, 2-р хэсэгт: Богд хаант засгийн газар ба Өвар

Монгол, 3-р хэсэгт: Автономиос тусгаар тогтнол руу

гэж хуваан авч үзжээ. Монголын түүхийг 1911 оноос 1921 он хүртэлх

гэж зааглан, Монголын түүхэнд 1911 оны үндэсний хувьсгалын үр

дүнд байгуулагдсан Богд хааны засгийн газрын үйл ажиллагааны

талаар нилээд илүү тодорхой өгүүлнэ. Түүхийн судлалд бараг

судлагдаагүй шахам асуудал болох Богд хаант засгийн газраас Өвөр

Монголын талаар баримталсан бодлого, явуулсан үйл ажиллагааг

тодхон харуулжээ.

63.3/1/6

М-15 Б-21460

Нийгэм журмын дараах Монголчууд: ХХI зууны

эхэн үеийн Монголчуудын амьдралын түүх /Эрх. П.

Лхам. – УБ.: Соѐмбо принтинг, 2011. – 212 х.

МУ-ын ШУА-ын Түүхийн хүрээлэнгийн Угсаатан

судлал, Антропологийн салбар 2009 оноос нийгэм-

соѐл хүн судлалаар өргөжиж “Пост-социалист

Монголын нийгмийн угсаатны зүй” судалгааг

эхлүүлжээ. Түүний нэгэн хэсэг болж “Нийгэм

журмын дараах Монголчууд: ХХI зууны эхэн үеийн Монголчуудын

амьдралын түүх” хэмээх өнөөгийн Монголчуудын амьдралыг

баримтжуулсан угсаатны зүйн эх хэрэглэгдэхүүн эмхтгэлээ гаргаад

байна. 1990 оноос Монголчуудын амьдрал ардчилал, зах зээлийг

харилцааны зарчим, хуулиар зохицуулагдах болсноор олон

өөрчлөлттэй тулгарсан. Эдгээр өөрчлөлт хүмүүсийн амьдралд хэрхэн

туссан, хэрхэн дасан зохицсон, ямар шийдлүүд хийснийг харуулахыг

зорьж 1990 –ээд оноос өмнө байгаагүй амьдралын туршлагын

хүрээнд хамрах 32 хүний амьдралын түүхийг энд танилцуулна.

63.5/1/

Н-58 /НХШУН унш-3ш/ Т-15312-15314

Page 12: Шинэ номын мэдээ №5

Шинэ номын мэдээ. №4. 2012-05-01. 12

Очир А, Эрдэнэболд Л. Нүүдэлчдийн урлагийн

галерей: Тусгай үзэсгэлэнд зориулсан каталоги /Ред.

С. Чулуун. – УБ.: “Бэмби сан”, 2012 – 105 х.

МУ-ын ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Бүгд

Найрамдах Казахстан улсын Астана хотын

Л.Н.Гумилевын нэрэмжит ЕвроАзийн их сургуулийн

Түрэг, Алтай судлалын төвтэй хамтран Монгол улсын

нутаг дахь эртний нүүдэлчдийн археологийн

дурсгалыг судлах зорилгоор 2011-2013 онд хэрэгжүүлж буй төслийн

хүрээнд өнгөрсөн онд Булган аймгийн Баяннуур сумын Улаан

хэрмийн Шороон бумбагар хэмээх газарт нүүдэлчдийн язгууртны иж

бүрэн бунхант булшийг нээн илрүүлж судалжээ. Баяннуурын дурсгал

нь монгол төдийгүй Төв Азийн нүүдэлчдийн бүс нутгаас урьд нь

олдож байгаагүй олдворуудын хувьд маш үнэ цэнэтэй юм. Улаан

хэрмийн ховор нандин дурсгалыг шинжлэн судалж эрдэмтэд, уг

олдворуудаар үзэсгэлэн зохион байгуулж, олон нийтэд

танилцуулжээ.

63.4/1/я6

О-60 /НХШУН унш-3ш/ Т-15298-15300

Тэнгэризм ба Монголчууд /Эмх. Б. Галаарид, Ред.

Л. Дашням. – УБ.: Цалиг, 2011. –196 х.

Энэхүү эмхтгэлд Тэнгэризмийн сэдвээр Монголын

эрдэмтэн судлаачдын орос, англи, монгол хэл дээр

бичсэн өгүүллүүд нь оржээ. Тэнгэр судлалыг

сонирхогчдод зориулав.

63.3/1/

Т-90 Б-21454-21456

Угсаатан судлал. Боть ХХ /Эрх. С. Чулуун, Б.

Баатархүү. – УБ.: Мөнхийн үсэг, 2011. – 299 х.

63.5

У-20 /НХШУН унш-3ш/ Т-15292-15294

Page 13: Шинэ номын мэдээ №5

Шинэ номын мэдээ. №4. 2012-05-01. 13

Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгал “Цагаан ном”. Боть-2 /Хян. Лхагварэнцэн, Эмх. Л. Хатанбаатар, Т.

Уугансайхан. – УБ.: Мөнхийн үсэг, 2012. – 1882 х.

“Цагаан ном” 1-р ботид нь 2010 онд 1922-1990 оныг

хүртэлх хугацаанд хэлмэгдэж, 1939-1991 онд

цагаатгагдсан 6775 хэлмэгдэгсдийг хамруулсан бол

энэхүү 2-р ботидоо 1992 онд Дээд Шүүхээс

цагаатгагдсан 10086 хэлмэгдэгсдийг багтаажээ.

Хэлмэгдэгсдийн харьялалыг тухайн баривчлагдсан үеийн аймаг,

сумын нэрээр энэхүү ботид оруулж өгчээ.

63.3/1/-4

У-31 Т-15332

Улс төрийн хэлмэгдэгсдийн намтрын товчоон. Боть

ХIY /Ред. З. Лонжид. – УБ.: “Монгол хэвлэл”, 2012. –

328 х.

Улс төрийн хэлмэгдэгсдийн намтрын товчоонд

Д.Чагдаржав, С.Довчин, Т. Довчинсодном, Н.

Дамдинсүрэн, Д. Цагаан, М. Гомбожав, Б.

Содномцэрэн, Б. Дашбал, Б. Очирбат, нарын түүхэн

үнэнийг нээн харуулсан энэхүү ном нь эдгээр

хэлмэгдэгсдийн нэр төрийг сэргээх, дурсгалыг мөнхжүүлэх цаашид

дахин давтагдуулахгүйн төлөө бид болон хойч үедээ үлдээн судлаач,

сонирхогчдын хүртээл болгож байна.

63.3/1/-4

У-31 Б-21484-21485

ЭДИЙН ЗАСАГ

Алтанзаяа Г. Санхүүгийн хяналт шалгалт: Сурах

бичиг /Хян. Г.Зинаамядар. –УБ.: Соѐмбопринтинг,

2011. -225х.

Санхүүгийн хяналт, санхүүгийн хяналт шалгалтын

түүхэн хандлага, онолын ойлголт, хууль эрх зүйн

заалт, хариуцлагын тогтолцоо, шүүх нягтлан бодох

бүртгэл, тэдгээрийг хэрэгжүүлэх арга зүйн асуудал,

Page 14: Шинэ номын мэдээ №5

Шинэ номын мэдээ. №4. 2012-05-01. 14

олон улсын хандлага зэрэг асуудлуудыг энэ номонд хамруулжээ.

Мөн түүнчлэн сэдэв бүрд онолын ойлголт, хууль эрх зүйн заалт,

асуудлуудыг хамрахын зэрэгцээ мэдлэгээ бататгах асуултууд,

мэдлэгээ сорих тестүүд, гүйцэтгэвэл зохих даалгавруудыг

хавсаргажээ.

65.053я73

А-48 /НХШУН унш-7ш/ Т-15338-15340

Баярдалай Л. Бизнесийн маркетинг: 2 дахь хэвлэл. –

УБ.: 2011. 235х.

Бизнес эрхлэгчид болон бизнест суралцагсдад

зориулагдсан энэ номноос интернет маркетинг цахим

арилжаа, зах зээлээ хэрхэн судалж ойлгох,

хэрэглэгчдийг өөртөө хэрхэн татах, зар сурталчилгааг

үр түнтэй аргаар зохион байгуулах, борлуулалтын

удирдлагыг зөв төлөвлөх, үнийг зөв удирдаж ашигтай

ажиллах, маркетингийн хөгжлийн орчин үеийн хандлага хаашаа

чиглэж байна, бизнесийн орчны мэдрэмж, маркетингийг

хэрэгжүүлэхэд практик дээр ямар арга зүй аргачлалууд байдаг тухай

мэдэж авах болно.

65.290-2

Б-38 /НХШУН унш-7ш/ Т-15389-15391

Мөнхдөл С. Санхүү бүртгэлийн гарын авлага: 2

дахь хэвлэл. –УБ.: 2009. -168х.

Санхүүгийн бүртгэл хөтлөлтийг эмх цэгцтэй, үнэн зөв

хийхэд нөлөөлөх гол хүчин зүйл бол анхан шатны

баримт бүрдүүлэлтээс ихээхэн шалтгаалдаг. Иймд

санхүүгийн анхан шатны баримт материал гэж юуг

хэлэх, түүнийг үндэслэн санхүүгийн бүртгэлийг

хөтлөх, татвар, нийгмийн даатгалын тайлангуудыг

гаргах болон тайлант жилд олж хуримтлуулсан ашиг, орлогоо

зарцуулахад юуг анхаарах талаар энэ номонд дэлгэрэнгүйгээр

өгүүлнэ.

65.052

М-81 /НХШУН унш-7ш/ Б-21526-21528

Page 15: Шинэ номын мэдээ №5

Шинэ номын мэдээ. №4. 2012-05-01. 15

ХБНГУ-ЫН ТҮҮХ

Холбооны Бүгд Найрамдах Герман Улс /Жамц. Р,

Төрдалай. Р, Лхам. Ц, Батчимэг. З., Хян. Л.Хайсандай,

Д.Шүрхүү. –УБ.: Адмон, 2011. -300х.

Уншигч олондоо Герман орныг танилцуулах

зорилгоор хэвлэгдсэн энэхүү номонд ХБНГУ-ын

төрийн бүтэц, түүний тогтолцоо, муж улсууд, гадаад

бодлого, эдийн засаг, нийгмийн бүтэц, нийгмийн

амьдрал, боловсрол, шинжлэх ухаан, байгаль

хамгаалал, дэд бүтэц, соѐл, түүхийн дурсгалт газрууд болон Монгол-

Герман улс хоорондын харилцааны талаар дэлгэрэнгүйгээр өгүүлжээ.

Мөн түүнчлэн өнөөдрийн Герман орны тоон үзүүлэлтийг

хавсралтанд оруулж өгчээ.

66.3/4Гер/

Х-42 Т-15288-15289

ТӨР, ЭРХ ЗҮЙ

Дашням И. Хүннү гүрний төр, эрх зүйн түүх: НТӨ

209 оноос НТ 2001 он /Хян. Д.Зүмбэрэлхам. –УБ.:

Мөнхийн үсэг, 2011.

Монгол тулгар төр улс байгуулагдсаны 2220 жилийн

ойд зориулсан энэхүү номонд “Хүннү гүрний төр,

эрх зүйн түүх”-ийг хүннүчүүдийн угсаа гарвал, хүннү

гүрэн бйагуулагдах урьдач нөхцөл, хүннү улс

байгуулагдсан нь, хүннү гүрний төрийн байгуулалт,

хүннү гүрний төрийн дотоод бодлого, соѐл урлаг, гадаад харилцаа ба

гадаад бодлого, эрх зүй, хүннү гүрний задрал, мөхөл, европ дахь

хүннүгийн хаант улсын төр эрх зүйн түүх /НТ155-486 он/ гэсэн 9

бүлэгт хуваан авч үзжээ. Монгол тулгар төр, монгол төрийн алба,

түүний түшээгийн өвөг түүхийг гүнзгийрүүлэн судлаж буй бүх

хүмүүст энэхүү ном нь гарын авлага болох ажээ.

67.3/1/

Д-39 /НХШУН унш-7ш/ Т-15315-15317

Page 16: Шинэ номын мэдээ №5

Шинэ номын мэдээ. №4. 2012-05-01. 16

Хөдөлмөрийн харилцаа: Эрх зүйн баримт бичгийн

эмхтгэл. 4 дэх хэвлэл /Эмх. Л.Баасан, Д.Баянбилэг. –

УБ.: 2012. -366х.

Хөдөлмөр эрхлэгч болон ажил олгогч нарын

хоорондын асуудалд чухал гарын авлага болох энэ

номонд хөдөлмөрийн харилцаатай холбоотой Монгол

улсын хууль, УИХ-ын шийдвэр, Засгийн газрын

тогтоол, сайдын тушаал, засгийн газрын агентлагийн

даргын тушаал, хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний

хорооны шийдвэр, дээд шүүхийн тогтоолууд болох нийт 82 эрх зүйн

баримт бичгийг эмхэтгэн оруулжээ.

67.405/1/

Х-55 /НХШУН унш-7ш/ Т-15371-15373

ИРГЭНИЙ ХАМГААЛАЛ-ОНЦГОЙ БАЙДАЛ

Онцгой байдлын үеийн гарын авлага: 3 дахь

хэвлэл. –Женев.: 2007. -748х. /НҮБ-ын

ДДКГ/Дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүсийн

хамгаалалт, хүмүүнлэгийн эн тэргүүний хэрэгцээнд

хариулт өгөх нь НҮБ-ын Дүрвэгсэдийн Дээд

Комиссарын газрын үйл ажиллагааны салшгүй нэг

хэсэг билээ. НҮБ-ын ДДКГ-ын зарчим, онцгой

байдлын үед дүрвэгсэд, мөргөлдөөнөөс дайжигчдад

аль болох хурдан хугацаанд хэрхэн туслах, авч хэрэгжүүлэх шуурхай

нухацтай асуудлууд, онцгой байдлын үеийн менежмент, үйл

ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагааны талаар энэ гарын

авлагад дэлгэрэнгүйгээр авч үзжээ.

68.9

О-36 Т-15374-15375

СЭТГҮҮЛ ЗҮЙ

Норовсүрэн Л. ХХ зууны эхэн үеийн монгол сэтгүүлчид /Ред.

Н.Ариунзаяа. –УБ.: МУИС-ийн хэвлэх, 2012. -197х.

Page 17: Шинэ номын мэдээ №5

Шинэ номын мэдээ. №4. 2012-05-01. 17

Монголын сэтгүүл зүйн түүхэнд балрашгүй ул мөрөө

үлдээсэн, өөр өөр он жилүүдэд амьдарч байсан ахмад

сэтгүүлчид болох Ж.Цэвээн, харчин эрдэмтэн

Өнөбаяр, П.А.Бадмаев, занги Бадрахбаатар, Д.Бодоо,

Б.Дорж, гүн Хайсан, Ц.Дамбадорж, Г.Навааннамжил,

хорчин Хээшингэ, Д.Нацагдорж, С.Буяннэмэх,

Бөххишиг, Ши.Аюуш, В.Гүнсэнноров, Ш.Сайндай,

Татаармөрөн, Ч.Дашням нарын намтар түүх, тэдний

сэтгүүл зүйн үйл ажиллагаанд оруулсан хувь нэмрийн талаар энэ

номонд өгүүлжээ.

76.01

Н-74 /НХШУН унш-7ш/ Т-21494-21496

Содномжамц Ш. Хүмүүн заяа: Түүх, цаг үе, хүмүүс

амьдрал. –УБ.: Ном хур, 2012. -204х.

МСНЭ-ийн уран бүтээлийн нэрэмжит шагналт,

авьяаслаг сэтгүүлч Ш.Содномжамц гуай өөрийн

бичсэн Далай лам, Чойбалсан, Сталин, Цеденбал

Филатова болон түүх, цаг үе, хүмүүсийн амьдралтай

холбогдолтой нийтлэл, тэмдэглэл, ярилцлага,

дурсамжуудаа нэгтгэн хэвлүүлэн толилуулж байна.

76.01

С-52 /НХШУН унш-7ш/ Б-21489-21491

ХЭЛ ШИНЖЛЭЛ

Амар П. English grammar /Ред. Б.Болормаа. –УБ.:

МУИС-ийн хэвлэх, 2012. -114х.

Зохиогч П.Амар 2005 оноос өнөөг хүртэл МУБИС-ийн

англи хэл арга зүйн тэнхимийн англи хэлний багш-

орчуулагч мэргэжлээр суралцаж буй оюутнуудад

заасан хичээлийнхээ материалд тулгуурлан энэ номоо

туурвижээ. Англи хэлний үндсэн дүрмийн гол утга

санааг хамгийн товчоор хүснэгт, бүдүүвч хэлбэрээр

үзүүлсэн нь англи хэлийг анхлан сурч буй хүмүүст ашиглахад илүү

дөхөмтэй болжээ.

81.2Анг

Page 18: Шинэ номын мэдээ №5

Шинэ номын мэдээ. №4. 2012-05-01. 18

А-51 /НХШУН унш-15ш/ Т-15346-15350

Дашдорж Ө. Хятад монгол хэлний зүйл хуваасан

толь бичиг /Ред. Б.Төгсжаргал. –УБ.: Артсофт, 2011. -

334х.

Хятад хэл сурч буй хүмүүст зориулагдсан энэхүү зүйл

хуваасан толь бичигт үйлдвэр, хөдөө аж ахуй, банк,

санхүү, хууль зүй, харилцаа холбоо, одон орон,

ургамал судлал зэрэг олон салбарын нэр томъѐог

хамруулсан ба уншиж ойлгоход дөхөм болгож үг бүрд

авиа дуудлагыг тэмдэглэн оруулжээ.

81.2Хят-4

Д-39 /НХШУН унш-15ш/ Б-21521-21525

Мөнгөнцэцэг Б. Монгол хэлний ойролцоо зэргэд:

Монгол зүйр цэцэн үгийн жишээн дээр /Хян.

М.Базаррагчаа. –УБ.: Битпресс, 2012. -184х.

Энэ номонд өнөөгийн өгүүлбэр судлалын онол

практикт, ялангуяа уран сайхны найруулгад нийлмэл

өгүүлбэр бүтээхэд ихээхэн чухал, уран найруулгын

хэрэглүүр болох монгол хэлний ойролцоо зэргэдийг

уран зохиол хэл шинжлэлийн холбоонд тавьж

судлахдаа бага түвшний нэгж болох ойролцоо үгтэй нь харьцуулан,

улмаар агуулга хэлбэр, зогсонги хөдлөнги талаас диалектик

харьцаанд нь авч үзэж, тус бүрийн онцлогийг гаргасны зэрэгцээ

түүнтэй нэгэн адил ижилсэх харьцаанд буй төсөөт зэргэдээс нь

ялгажээ.

81.2М-3

М-81 /НХШУН унш-3ш/ Т-15366-15368

Оюунсүрэн С. Араб хэлний зүй /Хян.

Ю.Мөнхамгалан. –УБ.: Адмон, 2011. -306х.

Араб хэлний үндсэн ба завсрын түвшний бараг бүх

ойлголтыг багтаасан анхны бүрэн хэлзүйн ном ажээ.

Тодруулбал үндсэн түвшний хувьд л гэхэд бага

түвшний хоѐр нэгж болох бүтээвэр, үг төдийгүй их

түвшний хоѐр нэгжийн нэг буюу өгүүлбэрийг бүхэлд

Page 19: Шинэ номын мэдээ №5

Шинэ номын мэдээ. №4. 2012-05-01. 19

нь оруулж, харин нөгөө нэгж болох эхийн зарим хэв шинжийг

хамарсан байна. Энэ ном нь араб хэл судлаач хүмүүст ширээний ном

болохоос гадна араб-монгол хэлний зэрэгцүүлсэн судалгааны чухал

гарын авлага болох ажээ.

81.2Араб

О-63 /НХШУН унш-7ш/ Т-15381-15383

УТГА ЗОХИОЛ СУДЛАЛ

Батжаргал Д. Хүүхдийн яруу найргийн уран

чадварын зарим асуудал /Ред. Д.Оюунбадрах. –УБ.:

Чөлөөт монгол, 2011. -196х.

Энэ номонд хүүхдийн яруу найргийн хөгжлийн

түүхийг үечлэн, туурвил зүйн онцлог, уран чадвар,

орчин үеийн үзэгдлүүдийг тодорхойлон тогтоож,

цаашдын чиг хандлагыг онол, практикийн үүднээс

нэгтгэн судлажээ. Мөн түүнчлэн хүүхдийн яруу

найргийн бүтээлүүдийг задалж ярилцах, цээжлэх, хичээл

сонирхолтой заахад зориулж жишээ болгон оюутан сурагчдаар

ажиглалт хийлгэсэн 108 шүлгийг хавсралт болгон оруулжээ.

83.8

Б-33 /НХШУН унш-7ш/ Б-21508-21510

Галбаатар Д. Уран зохиол: Онол, түүх, шүүмжлэл:

Нэвтэрхий толь /Ред. С.Дулам, К.Окада. –УБ.: 2012. -

594х.

Уран зохиол гэж юу вэ? гэсэн цогцолбор том

асуудлаас эхлээд хосмолжин өлмий гэж юу вэ? гэх

эгэл жижиг асуулт хүртэл хариу өгөх уран зохиолын

нэвтэрхий толийг уншигчиддаа толилуулж байна.

Ихэнх нэр томъѐо, ойлголтын нэрийн ард латин, грек,

санскрит, төвд, орос, франц, герман, итали, япон, солонгос, англи,

хятад, түрэг, хасаг хэлний тохирох нэр томъѐог бүтнээр нь болон гол

үгээр нь хадаж оруулжээ.

83я2

Г-19 /НХШУН унш-7ш/ Т-15326-15328

Page 20: Шинэ номын мэдээ №5

Шинэ номын мэдээ. №4. 2012-05-01. 20

Пүрэв-очир Б. Цэндийн Дамдинсүрэн болон

түүний... –УБ.: Мөнхийн үсэг, 2012. -337х.

Хэл шинжлэлийн шинжлэх ухааны доктор, профессор

Б.Пүрэв-очирын гол бүтээлүүдийг нь цуврал ном

болгон хэвлүүлж байгаагийн энэхүү 9-р ботид Монгол

улсын анхны ардын уран зохиолч Цэндийн

Дамдинсүрэн агсаны амьдрал, уран бүтээл, туурвил

зүй, үгээр урлах эрдэм, шүүмж, мөн түүний тухай

дурсамж, хөрөг өгүүллүүд оржээ.

83.3/1/

П-91 /НХШУН унш-7ш/ Б-21473-21475

УРАН ЗОХИОЛ

Андерсен Х.Х. Азтай Петь хүү /Орч. Ч.Дондог. –УБ.:

Адмон, 2012. -120х.

Петь хүү ядуу зүдүү амьдрал дунд өссөнч хар багаасаа

зүрх сэтгэлээ урлагт зориулж, урлагийн бартаат замаар

туйлбартай явсаар аугаа их урлагт амжилт гаргаж,

амьдралынхаа зорилтыг биелүүлж, ялалт байгуулж

чадсан тухай энэ номонд уран сайхнаар өгүүлнэ.

84/4Дан/-4

А-62 /НХШУН унш-7ш/ Б-21476-21478

Андерсен Х.Х. Үлгэр түүх: Шинэ орчуулга /Орч.

Ч.Дондог. –УБ.: Адмон, 2012. -162х.

Хүүхэд, насанд хүрэгчдэд зориулан бичсэн үлгэр

түүхээс гадна ѐс суртахууны сэдэвтэй, бага зэрэг

шоглол, ѐгөөдөлтэй, урьд нь монгол хэлнээ

орчуулагдаагүй 24 үлгэрийг энэ номонд оруулжээ.

84/4Дан/-4

А-62 /НХШУН унш-7ш/ Б-21479-21481

Page 21: Шинэ номын мэдээ №5

Шинэ номын мэдээ. №4. 2012-05-01. 21

Батжаргал Д. Хүүхэд багачуудын хөгжөөнтэй ном-2:

Сургуулийн бага, дунд насныханд зориулав. –УБ.:

Жиком пресс, 2012. -127х.

Энэ ном нь сургуулийн бага болон дунд насныханд

гэсэн 2 бүлэгтэй ба эхний бүлэгт 35 үсгийн гуншин,

зурагт үлгэр, хүүхэлдэйн жүжиг., дараагийн бүлэгт

өгүүллэг, англи-монгол хэл дээрхзурагтай үлгэрүүд

тус тус оржээ.

84/1/2-44

Б-33 /НХШУН унш-3ш/ Т-15364- 15365

Жамьян Д.Тэнгэрийн чулуу: Амбагай сэцэн хааны

түүх, зөн билгийн роман /Хян. Н.Дуламсүрэн. –УБ.:

Соѐмбопринтинг, 2011. 247х.

84/1/2

Ж-23 /НХШУН унш-3ш/

Б-21445-21447

Зандраабайдий Х. Хөх чонын удам: Роман. –УБ.:

Бемби сан, 2012. -210х.

Энэхүү номыг тухайн төр засгийн муйхар бодлогын

золиос болж хилс хэрэгт тулгагдан амь, амьдралаа

алдсан мянга түмэн лам хуврагийн гэгээн дурсгалд

зориулан гаргажээ.

84/1/2-44

З-27 Б-21451-21453

Өлзийтөгс Л. Үзэхийн хязгаар: Намтарчилсан

эсээнүүд. –УБ.: Мөнхийн үсэг, 2012. -312х.

Яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгс “Тэргүүн бүлэг”,

“Тэнгэрт ургадаг модод”, “Эрх чөлөөтэй байхын урлаг

буюу шинэ ном”, “Ганцаардлын дасгал”, “Миний

гунигийн түүх”, “Төсөөллийн өрөөнд” яруу найргийн,

“Нүдний шилэнд үлдсэн зургууд” зэрэг хүүрнэл

Page 22: Шинэ номын мэдээ №5

Шинэ номын мэдээ. №4. 2012-05-01. 22

зохиолын ном бичиж олны хүртээл болгожээ. Энэ удаад “Үзэхийн

хязгаар” хэмээх намтарчилсан эсээнүүдээ уран зохиол шимтэн

сонирхогч уншигчдад толилуулж байна.

84/1/2-4

Ө-74 Б-21457-21459

Түмэнбаяр Ц. Дөргөнэ хатны алтан зоос:

Өгүүллэгүүд. –УБ.: 2012. -235х.

84/1/2-4

Т-78 /НХШУН унш-3ш/ Б-21448-21450

ШАШИН СУДЛАЛ

Монголын бурханы шашны урлаг: Монголын

музейн шилдэг бүтээлээс. 1. 2-р боть. Шүтээн зураг

зээгт наамал, хатгамал, бар зураг /Ред. Зара Флеминг,

Ж. Лхагвадэмчиг Шастри. – Чикаго.: Сериндиа, 2011.

Энэхүү 2 ботид Монголын бурханы шашны шилдэг

дэлгэмэл бүтээлийн гэрэл зураг, монгол, англи,

тайлбарын хамт оруулжээ. Монголд бурхан шашны

урлаг хөгжсөн түүхэн замналыг эртний үеэс ХХ

зууныг хүртэлх хамруулсан товч түүх, монгол, англи үгийн тайлбар

толь, бурхадын нэр томьѐоны жагсаалт, монголын түүхийн он цагийн

товчоон, каталогт орсон бүтээлүүдийг дараах 8 бүлэгт хуваажээ.

Үүнд: бурхан багш, түүний арван зургаан бататгагч шавь., язгуурын

таван бурхан тэргүүнтэн, энэтхэгийн их шидтэнгүүд, замбуутивийн

зургаан чимэг, хоѐр манлай., Энэтхэг, Төвд хийгээд Монголын

эрдэмтэн мэргэн лам нарын дүр., ядам тарнийн ѐсны бурхад.,

дагинасын аймгийн бурхад., бурханы шашныг хамгаалагч

сахиусууд., суврага сүм хийдийг дүрсэлсэн бүтээл г.м.

86.35я6 Боть. 1- 663 х. Т-15392

М-69 Боть. 2- 352 х. Т-15393

Page 23: Шинэ номын мэдээ №5

Шинэ номын мэдээ. №4. 2012-05-01. 23

Тэнгэр монгол газар /Эх. бэлт. Г.Самдан. –УБ.: Бит

пресс, 2011. -192х.

Бөө буюу улаач гэдэг нь далд ертөнцийнхөний дуу

хоолойг дамжуулагч, хэлмэрч, сүнс биедээ залагч

гэсэн үг ажээ. Энэ номонд нэгэн бөөд Чингис хааны

онгод хэрхэн буудаг тухай маш сонирхолтойгоор

өгүүлжээ. Мөн уншигч таныг www.chinggis-

udgan.blogspot.com блогт орж Чингис хаан эргэн

монголдоо морилсон тухай бодит бичлэг, баримтуудыг сонирхохыг

урьж байна.

86.33

Т-90 Б-21439-21441

ЁС ЗҮЙ

Бланшар К., Пил Н.В. Шударга амьдралын ид шид

/Орч. Гандабадра. –УБ.: 2012. -82х.

“Алтан ном” цувралын нэг болох энэ номонд бизнест

ашиг олохын тулд /бүх хүрээнд/ хэн нэгнийг заавал

зальдах хэрэггүйг дэлгэн өгүүлжээ. Харин ѐсзүйтэй,

зарчимч байр суурь нь хаана ч, хэзээ ч ид шидийг

бүтээдгийг онолын ба баримтын нотолгоотойгоор

харуулжээ.

87.77

Б-52 Б-21442-21444

Мэргэжлийн ба хэрэглээний ёс зүй /Эмх. Д.Тунгалаг.

–УБ.: Соѐмбопринтинг, 2012. -440х.

Мэргэжлийн ѐс суртахууны /эмчийн, багшийн, улс

төрчийн, хуульчийн, инженерийн, цагдаагийн,

сэтгүүлчийн, уран бүтээлчийн г.м/ ѐс зүйн үндсэн

ойлголт, мэргэжлийн онцлог, хэрэглээний ѐс зүй нь

/харилцааны, гэр бүлийн, шашны г.м/ мэргэжлийн

төдийгүй хүмүүсийн өдөр тутмын амьдрал үйл

ажиллагаанд мөрдөгдөх ѐс суртахууны хэм хэмжээний талаар энэ

номонд дэлгэрэнгүйгээр өгүүлжээ.

87.75

Page 24: Шинэ номын мэдээ №5

Шинэ номын мэдээ. №4. 2012-05-01. 24

М-97 /НХШУН унш-15ш/ Б-21500-21504

НОМЗҮЙН БҮРТГЭЛ, ЛАВЛАХ НОМ

Монгол улс дахь түүхийн судалгааны номзүй /Эмх.

Р.Төрдалай, С.Чулуун. –УБ.: Адмон, 2012. -904х.

Энэхүү ном зүйн бүртгэлд манай эрдэмтэн судлаачдын

Монголын түүхийн эрт, дундад, шинэ үеийн судалгаа,

намтар, сурвалж эх бичиг судлал, монголын түүх

судлалын онол арга зүй, түүхийн хавсарга ухаанд

холбогдох эрдэм шинжилгээ, судалгааны 20 000 гаруй

бүтээлийн нэрийг хамруулсан ба бүтээлүүдийг түүхэн

он цагийн дагуу үечилж, ном товхимолыг эрдэм шинжилгээ,

сурталчилгааны өгүүлэл, илтгэл, нийтлэлээс тусад нь ялган оруулжээ.

91.9:63

М-69 /НХШУН унш-2ш/ Т-15318-15320

Норовсүрэн Л. Монгол хуучин сонин, сэтгүүлийн

товч лавлах /Ред. Н.Ариунзаяа. –УБ.: МУИС-ийн

хэвлэх, 2012. -96х.

Сэтгүүл зүйн ухааны доктор Л.Норовсүрэнгийн энэ

номонд монгол хэлээр гарсан анхны сониноос эхлээд

өнгөрсөн зууны наяад оныг хүртэлх хугацаанд гарсан

хуучин сонин, сэтгүүлүүдийг хамарсан ба тухайн

сонин сэтгүүл нь анх хэдэн онд ямар нэртэйгээр

гарсан тухай өгүүлнэ.

91

Н-74 /НХШУН унш-7ш/ Б-21492-21493

Цэзэн Ж. Монголын ном судлалын бага нэвтэрхий

толь: Нэг сэдэвт бүтээл /Ред. Л.Батчулуун, К.Жапах. –

УБ.: 2011. -262х.

Энэхүү бүтээлд Монголын ном хэвлэл, номын сан, ном

зүй судлалын 6 мянга гаруй нэр томъѐоноос үндсэн

буюу гол гол 300 гаруй нэрийг чухалчлан авч оруулсан

ба уншигч хэрэглэгч, номын сангийн мэдээлэл-

лавлагааны ажилтан нарт ашиглахад дөхөм болгох

Page 25: Шинэ номын мэдээ №5

Шинэ номын мэдээ. №4. 2012-05-01. 25

үүднээс монгол нэрийг орос, англи нэрийн орчуулгын хамт хийж,

үндсэн үгийн нэрийн үсэг дарааллыг баримталж байрлуулжээ.

Нийтийн болон эрдэм шинжилгээний номын санч- мэдээлллийн

ажилтан, оюутан сурагчдад зориулагдсан энэхүү бүтээлээс монголын

номын салбарын үндсэн нэр томъѐоны тогтолцоо, бүтэц, төрөл зүйл,

тэдгээрт оногдуулсан монгол язгуур утгын ойлголтыг авах

боломжтой ажээ.

92я2

Ц-94 /НХШУН унш-2ш/ Т-15369-15370

АНГЛИ ХЭЛ ДЭЭРХ НОМНУУД

Mapping the oriental sky: Proceeding of the seventh

international conference on oriental astronomy /Ed. by

Nakamura T, Orchiston W, Soma M, Strom R. Held on

September 6-10, 2010. National astronomical

observatory of Japan. –Tokyo.: 2011. -262p.

22.6/5/

M-28 13138

English for academic success. –USA.: Thomson &

Heinle, 2006.

The English for academic success series is a

comprehensive program of student and instructor materials

designed to prepare students of English for academic

success in US college degree programs. There are four

essentials books that accompany the series, The essential of

teaching academic oral communication, The essential of

teaching academic writing, The essential of teaching academic reading,

and The essential of teaching academic vocabulary. These teacher

reference books provide theoretical and practical information on how to

teach academic English including such topics as how to design and

implement academic programs, develop course syllabi and establish gating

policies.

81.2Eng

Page 26: Шинэ номын мэдээ №5

Шинэ номын мэдээ. №4. 2012-05-01. 26

Murphy J. Essential of teaching academic oral communication. -150p.

13141

Reid J.M. Essential of teaching academic writing. -168p.

13139

Coxhead A. Essential of teaching academic vocabulary. -166p.

13142

Seymour S. Essential of teaching academic reading. -150p.

13140

English for academic success. –USA.: Heinle, 2006.

The English for academic success series is a

comprehensive program of student and instructor

materials designed to prepare students of English for

academic success in US college degree programs. The

oral communications strand of the English for academic

success series focuses on development of speaking and

listening skills necessary for college study. Each text

book comes with your choice of audio CD or audio cassette and is also

accompanied by a robust assessment package and exciting companion

websites for instructors and students. The English for academic success

series consists of 16 student textbooks of four levels /low intermediate,

intermediate, high intermediate and advanced/ and four skill areas /oral

communication, reading, writing and vocabulary/. Each textbook is

designed for a one-semester course. You can use one, some, or all of the

books in your curriculum.

81.2Eng

College oral communication-1. -264p. 13155

College oral communication-2. -244p. 13157

College oral communication-3. -164p. 13159

College oral communication-4. -175p. 13161

College reading-1. -232p. 13143

College reading-2. -247p. 13144

College reading-3. -299p. 13145

College reading-4. -268p. 13146

College writing-1. -255p. 13147

College writing-2. -255p. 13147

Page 27: Шинэ номын мэдээ №5

Шинэ номын мэдээ. №4. 2012-05-01. 27

College writing-3. -271p. 13151

College writing-4. -261p. 13153

College vocabulary-1. -90p. 13148, 13156

College vocabulary-2. -89p. 13150, 13158

College vocabulary-3. -93p. 13152, 13160

College vocabulary-4. -117p. 13154, 13162

&&&&&&&&&&&&&&&&&&&&&&&&&&&&&&&&&&&