4
Лекц№7 АБСОРБЦИЙН ХӨРГҮҮР 1.Үргэлжилсэн ажиллагаатай абсорбцийн хөргөлтийн машин 2. Ректификатор ба дулаан солилцооны аппаратын схем 3. Абсорбцийн дифорузтай хөргөлтийн машин Абсорбцийн хөргүүрт хөргөлтийн агент, шингээгч (абсорбента) гэсэн хоѐр бүрэлхүүн хэсгүүдээс тогтсон бинар уусмал ашигладаг. Абсорбцийн хөргүүрийн хөргөлтийн агентид дараах шаардлагыг хангасан байх ѐстой: Шингээгч (абсорбента)-д маш сайн шингэдэг, химийн урвалд ордогүй байх. Шингээгч (абсорбента), хөргөлтийн агент хоѐр нэгэн даралтанд байхдаа хөргөлтийн агент заавал нам температурт ууршиж байх.(энэ нь цэвэр хөргөлтийн агентыг ялгаж байх боломжтой байх учиртай) Мөн хөргөлтийн агентын ерөнхий шаардлагыг хангасан байх. Абсорбцийн хөргүүр нь уурын хөргөлтийн машины адилаар ууршуулагч, конденсатор, тэлэгчтэй байх боловч компрессорын оронд өөр төхөөрөмж ашиглан шахалтыг (агшаалтыг) хийдэг. Шахалтыг хийхдээ уурыг шингэнд шингээж дулааныг ялгаруулан эзэлхүүнийг нь багасгасны дараа нь халааж ялган даралтыг өсгөнө. Иймд абсорбцийн хөргүүрт даралтын зөрөө бага байдаг учир түүнийг гүн биш хөргөлтөнд ашиглах боломжтой. Абсорбцийн хөргүүрт бинар уусмал болгон ус-аммиакын хольцийг өргөн хэрэглэдэг. Үүнд ус нь шингээгч (абсорбента), аммиак нь хөргөлтийн агент болон ашиглагдана. Абсорбцийн хөргүүрийн ажиллагааны бүдүүвч: Зураг ( )-д КД конденсатор, ТРВ 1 тэлэх вентиль, И ууршуулагч, АБ абсорбер, Н ус-аммиакын шахуурга, КП буцалгагч (генератор), ТРВ 2 ус аммиакын сул хольцийг тэлэх вентиль зэргээс тогтсон абсорбцын хөргүүрийг үзүүлэв. Конденсаторт шингэрсэн хөргөлтийн агент (аммиак) ТРВ 1 тэлэх вентильд тэлэгдэн И ууршуулагчид орж хөрөх биетээс Q 0 дулааныг авч ууршина. Ууршсан аммиак АБ абсорберт орж ус-аммиакын сул уусмалд шингэх бөгөөд ууршуулагч абсорбер хоѐрын даралт ижил р 0 байна. Шингээх процессын үед дулааныг нь авч байвал шингэлт сайн явагдах учир абсорберт хөргөх ус юмуу хөргөлтийн агентыг ашиглан бинар уусмалын Q аб дулааныг зайлуулдаг. Абсорбераас ус-аммиакын ханасан уусмалыг Н шахуургаар КП буцалгачид шилжүүлэн өгөх ба энэ үед даралтыг нь нэмэгдүүлж шахалтыг хийдэг. Үүний үр дүнд аммиакаар баялаг уусмлаас буцалгагчид Q КП дулаанаар цэвэр аммиакыг ялгаж авах конденсатор уруу өгнө. Харин үлдсэн шингэн (ус-аммиакны сул хольц) ТРВ 2 тэлэх вентилиэр дамжин р 0 даралттай болон АБ абсорберт өгөгдөнө. Энэ зарчмаар цаашид цикл процесс үргэлжлэх буюу уусмал нь абсорбер-шахуурга-буцалгагч-тэлэх вентиль гэсэн циклээр аммиак конденсатор-тэлэх вентиль ТРВ 1 -ууршуулагч-абсорбер-буцалгагч гэсэн циклээр тасралтгүй ажиллана. Абсорбцийн хөргүүрт хийгдсэн ажил болон дулааны баланс нь дараах хэлбэртэй байна: Q кп +Q 0 +L н =Q кд +Q аб ; Үүнд: Q кп -буцалгагчид аммиакыг ялгахын тулд авсан дулаан. Q 0 -ууршуулагч дахь авсан дулаан буюу хүйтэн бүтээмж. L н - шахуурагт хийгдсэн ажилтай тэнцэх дулаан. Q кд -кондесаторт хүрээлэн байгаа орчинд алдсан дулаан. Q аб - абсорберт шингээлт явуулахын тулд алдсан дулаан.

АБСОРБЦИЙН ХӨРГҮҮР

Embed Size (px)

Citation preview

Page 1: АБСОРБЦИЙН ХӨРГҮҮР

Лекц№7

АБСОРБЦИЙН ХӨРГҮҮР

1.Үргэлжилсэн ажиллагаатай абсорбцийн хөргөлтийн машин

2. Ректификатор ба дулаан солилцооны аппаратын схем

3. Абсорбцийн дифорузтай хөргөлтийн машин

Абсорбцийн хөргүүрт хөргөлтийн агент, шингээгч (абсорбента) гэсэн хоѐр бүрэлхүүн хэсгүүдээс

тогтсон бинар уусмал ашигладаг.

Абсорбцийн хөргүүрийн хөргөлтийн агентид дараах шаардлагыг хангасан байх ѐстой:

Шингээгч (абсорбента)-д маш сайн шингэдэг, химийн урвалд ордогүй байх.

Шингээгч (абсорбента), хөргөлтийн агент хоѐр нэгэн даралтанд байхдаа хөргөлтийн агент заавал нам

температурт ууршиж байх.(энэ нь цэвэр хөргөлтийн агентыг ялгаж байх боломжтой байх учиртай)

Мөн хөргөлтийн агентын ерөнхий шаардлагыг хангасан байх.

Абсорбцийн хөргүүр нь уурын хөргөлтийн машины адилаар ууршуулагч, конденсатор, тэлэгчтэй байх

боловч компрессорын оронд өөр төхөөрөмж ашиглан шахалтыг (агшаалтыг) хийдэг. Шахалтыг хийхдээ

уурыг шингэнд шингээж дулааныг ялгаруулан эзэлхүүнийг нь багасгасны дараа нь халааж ялган даралтыг

өсгөнө.

Иймд абсорбцийн хөргүүрт даралтын зөрөө бага байдаг учир түүнийг гүн биш хөргөлтөнд ашиглах

боломжтой.

Абсорбцийн хөргүүрт бинар уусмал болгон ус-аммиакын хольцийг өргөн хэрэглэдэг.

Үүнд ус нь шингээгч (абсорбента), аммиак нь хөргөлтийн агент болон ашиглагдана.

Абсорбцийн хөргүүрийн ажиллагааны бүдүүвч:

Зураг ( )-д КД конденсатор, ТРВ1 тэлэх вентиль, И ууршуулагч, АБ абсорбер, Н ус-аммиакын шахуурга, КП

буцалгагч (генератор), ТРВ2 ус аммиакын сул хольцийг тэлэх вентиль зэргээс тогтсон абсорбцын

хөргүүрийг үзүүлэв.

Конденсаторт шингэрсэн хөргөлтийн агент (аммиак) ТРВ1 тэлэх вентильд тэлэгдэн И ууршуулагчид орж

хөрөх биетээс Q0 дулааныг авч ууршина.

Ууршсан аммиак АБ абсорберт орж ус-аммиакын сул уусмалд шингэх бөгөөд ууршуулагч абсорбер хоѐрын

даралт ижил р0 байна.

Шингээх процессын үед дулааныг нь авч байвал шингэлт сайн явагдах учир абсорберт хөргөх ус юмуу

хөргөлтийн агентыг ашиглан бинар уусмалын Qаб дулааныг зайлуулдаг.

Абсорбераас ус-аммиакын ханасан уусмалыг Н шахуургаар КП буцалгачид шилжүүлэн өгөх ба энэ үед

даралтыг нь нэмэгдүүлж шахалтыг хийдэг.

Үүний үр дүнд аммиакаар баялаг уусмлаас буцалгагчид QКП дулаанаар цэвэр аммиакыг ялгаж авах

конденсатор уруу өгнө.

Харин үлдсэн шингэн (ус-аммиакны сул хольц) ТРВ2 тэлэх вентилиэр дамжин р0 даралттай болон АБ

абсорберт өгөгдөнө.

Энэ зарчмаар цаашид цикл процесс үргэлжлэх буюу уусмал нь абсорбер-шахуурга-буцалгагч-тэлэх вентиль

гэсэн циклээр аммиак конденсатор-тэлэх вентиль ТРВ1-ууршуулагч-абсорбер-буцалгагч гэсэн циклээр

тасралтгүй ажиллана.

Абсорбцийн хөргүүрт хийгдсэн ажил болон дулааны баланс нь дараах хэлбэртэй байна:

Qкп+Q0+Lн=Qкд+Qаб;

Үүнд: Qкп-буцалгагчид аммиакыг ялгахын тулд авсан дулаан.

Q0-ууршуулагч дахь авсан дулаан буюу хүйтэн бүтээмж.

Lн- шахуурагт хийгдсэн ажилтай тэнцэх дулаан.

Qкд-кондесаторт хүрээлэн байгаа орчинд алдсан дулаан.

Qаб- абсорберт шингээлт явуулахын тулд алдсан дулаан.

Page 2: АБСОРБЦИЙН ХӨРГҮҮР

Абсорбцийн хөргүүрийн ашигт ажиллагааг дулааны коэффициентоор тодорхойлдог.

Lн ажил харьцангуйгаар бага байдаг тул дээрх томъѐог хувиргаж дараах хэлбэртэй болгоно.

Абсорбцийн хөргүүрийн дулааны коэффициент нь компрессорт хөргүүрийг бодвол бага байдаг.

Абсорбцийн машин нь шингэний хийд шингэх процесс дээр бихор 2 уусмалаар хөргөлтийг явуулдаг

төхөөрөмж бөгөөд энд q- ны гол үндэслэл бие халахаараа тэлдэг, хөрөхөөрөө агших процесс дээр үндэслэн

даралтын өөрчлөлтийг гаргадаг.

Хөргөлтийн машин нь ууршуулагч конденсатортой ба ихэнх тохиолдолд тохируулах вентильтэй байдаг.

Абсорбцийн машины ажлын цикл механик энергийн зарцуулалтаар биш дулааны энергийн зарцуулалтаар

явагддаг.Абсорбцийн хөргөлтийн машины системд ажлын 2 бодис урсан хөдлөх ба абсорбент-шингээгч

байдаг.Энэ шингээгч нь хөргөлтийн агентийг уусгах ба ихэсдэг.Шингээгч шингэн нь хатуу бие байж

болно.Хатуу биеийн шингээгчтэй хөргөлтийн агент абсорбцлогддогггүй

Ийм учир абсорбцийн хөргөлтийн машин гэж нэрлэдэг. Ийм машинуудыг ховор хэрэглэдэг. Абсорбцийн

үйлчлэх зарчмаас хамааруулж тасралтгүй ба үечилсэн гэж 2 хуваадаг.Үечилсэн үйлчилгээтэй машиныг

дотор нь насостай ба насосгүй гэж 2 ангилдаг.

Абсорбцийн машины үйлчлэлд оруулдаг энергийн эх үүсвэр нь уур, хий , цахилгаан юм.

Үргэлжилсэн ажиллагаатай абсорбцийн

хөргөлтийн машин

Ийм машин зөвхөн шингэн абсорбентэд ашиглагддаг.Абсорбент нь ус хөргөлтийн агент нь аммиак

байна.Энд конденсатор тохируулах винтель ууршуулагчид, компрессорын машины тохирсон хэсгүүдэд

процесс явагдана. Гэхдээ ууршуулагчаас хөргөлтийн агент уурыг сорох процесс даралт ихэсгэх болон

хөргөлтийн агентийг кондесаторт өгөх нь компрессороор биш абсорберийг тусламжтайгаар явагдана.

Үргэлжилсэн ажиллагаатай абсорбцийн машины схем

1-буцалгагч

2-абсорбер

3-конденсатор

4-1-р тохируулах винтель

5-ууршуулагч

6-насос

7-2-р тохируулах винтель

8-могой хоолойт дулаан өгөгч

9-могой хоолойт хөргөх ус

Абсорберийн систем нь абсорбер- буцалгагч, винтель зэргээс тогтох ба ууршуулагч, конденсатор 2 нь

хоолойгоор холбогдсон байдаг.

Ингэхдээ ууршуулагчийн абсорберт конденсаторыг буцалгагчид холбодог.Энэ үед абсорберд

ууршуулагчид байгаа адил даралт, ууршуулагч конденсаторт байгаа даралттай адил байна.Абсорберт ус

аммиакийн уусмал орно. Ууршуулагчаас ирсэн аммиакийн уурыг шингээх аммиакийн агууламж их

байна.Энэ баяжуулсан уусмалыг насосоор буцалгагчид шахаж өгнө. Ингэхэд аммиак ууршиж конденсаторт

орно. Цаашид компрессорын хөргөлтийн машинтай ижил процесс явагдана.

Page 3: АБСОРБЦИЙН ХӨРГҮҮР

Буцалсны дараа уусмал аммиакийн шингээлт нь муу болох бөгөөд тохируулах винтелээр буцна.Энд уусмал

шинээр баяжуулагдах бөгөөд ууршуулагчаас гарна.

Абсорбент хөргөлтийн машины цикл ажиллагааны дүнд дулааны энергийг механик энерги

болгоно.Дулааны энерги нь аммиакийн ширгээлтэд зарцуулагдана.Механик энерги нь насосын үйл

ажиллагааг зохицуулдаг.

Энэ машины ус нь конденсаторт абсорбентэд орох бөгөөд абсорбентийн дулааны тоо хэмжээнээс

хамааруулж өөрчлөгдөнө.практикт хэрэглэгдэх абсорбентийн зарим машинуудаас гадна өөр машин

хэрэглэдэг.Тэдгээрийн нэг нь ректификатор дулаан солилцооны машин болно. Ректификатор нь аммиакаас

ус ялгаруулна.

Конденсатороос ууршуулагчаас уур нь зөвхөн аммиак агуулах ба түүгээр зогсохгүй усыг агуулдаг. Харин

нь ус нь хөргөлтийн машины ажлыг тусгаарладаг.Харин нь дулаан солилцоо нь халуун сул дулааныг

болон, хүйтэн халаасан уусмалыг ашиглахад зориулагддаг.

Ректификатор ба дулаан солилцооны аппаратын схем

1-буцалгагч

2-дулаан солилцооны аппарат

3-конденсатор

4-1-р тохируулах винтель

5-ректификатор

6-насос

7- 2-р тохируулах винтель

Уусмал абсорбцоос ууршуулагч руу орно. Дулаан

солилцооны хоѐр труба нь эсрэг урсгалтай байна.

Буцалгагч дээр ректификатор байна.Тэр нь дараахи

зарчмаар явагдана.

Дулаан дамжуулах хэсэг нь халуун уусмалаас халуун

хэсгээр ирнэ.Ихэнх хэсэг нь ректификатороор орно.

Үүний дараа дулаан дамжуулах төдийгүй уурыг

шингэн болгох ба уурны хольцоос аммиакийг ялгана.

Ийм учраас энэ уусмал их багасгах ба уур нь аммиакаар

баяждаг.

Абсорбцийн дифорузтай хөргөлтийн машин

Эдгээрийг лангуу болон худалдаанд ашигладаг.Энэ нь “север 6” марктай байна.үүнд аммиак

хэрэглэнэ.үүнээс гадна инертийн хий болох устөрөгчийг хэрэглэдэг.устөрөгч нь даралт ихэсгэж

өгдөг.Аммиакийн уурыг:

А.Генератор Б.конденсатор

В. Уууршуулагч Г.абсорбер

Д. хийн ДСА Е. шингэн ДСА

1. хоолой термосифона

2. хоолой генератор

3. усны уурын хоолой

4. ректификатор

5. ууршуулагч .

6. хоолойт /гадна/ ДСА

7. Устөрөгчийн хоолой

8. Цилиндр абсорбер

9. Могой хоолойт абсорбер

10. Дээд хоолойт хийн ДСА

11. Ректификатор хийн ДСА

12. Сул уусмалыг абсорберт өгөх хоолой

13. юүлүүр

14. Абсорбероос генератор руу өгөх хоолой

15. Түвшин барих, тохируулах хоолой

16. Халаагуур /цахилгаан эсвэл хийн/

Page 4: АБСОРБЦИЙН ХӨРГҮҮР

Порцеаль даралт машины хэсэгт янз янз байна.Тэр нь

дианамикуудад температурын хэмжээг

тодорхойлдог.

Конденсаторыг температурын хамааралтай авч үздэг

ба ууршуулагчид аммиакийн буцлах температурыг

авдаг.

Ажлын машинд генераторын дулааныг тооцдог.үүний

гол зорилго нь электрон халаагуурын элементтэй

бөгөөд түүгээр халааж байдаг. Машины ажлын үед

халуун аммиак цилиндр абсорберд орж ирнэ.Трубаны

термосифон уур хэлбэр янз янз гарган хөөс хэлбэртэй

генераторын трубад орсон ба энд сул уусмал

шингэний дулаан дамжуулалт руу зөөгдөж уур нь

дулаан өгөлтийн трубагаар дамждаг.Энд аммиакийн

зарим хэсэг нь усны ууранд шингэнэ.

Ректификаторт нэн процесс давтагддаг.Усны уур нь

аммиакийн ууртай харьцуулбал нам температурын

конденсацууд бөгөөд уурын холилтын үед флегма

үүсдэг.Конденсаторт халуун аммиак агаараар хөргөгдөх ба шингэн хэлбэрт орно. Шингэн аммиак нарийн

трубагаар гарах ба ууршуулагчийн дээд хэсэгт шингэн хэсэг нь нам даралтын нөлөөгөөр явагдана.

Ууршуулагчийн устөрөгч нь хэрэгтэй бүх даралтыг хангах ба конденсаторын даралтын хэмжээтэй тэнцүү.

Ууршуулагчийн дараа температур нь багасдаг ууршуулагчид ирсэн аммиакийн уур нь устөрөгчжүүлсэн

аммиакийн хольцтой нэвчдэг.Устөрөгчийн хольц аммиакийн уур нь доод трубагаар дамжин абсорбероос

цилиндр рүү могой хоолойтоор дамжин орно.Могой хоолойгоор орсон хоолой усны аммиакийн уусмалтай

нийлэх ба трубагаар гадагшилна.Сул уусмалуудаар шингээгдэх ба могой хоолой болон юүлүүрээр үндсэн

хольц нь дотоод трубагаар ууршуулагч руу орно.

Аммиакийн уусмалын трубагаар дамжин генератор руу ирнэ.

Абсорбцийн могой хоолойд абсорбцийн үзэгдэл явагдана. Цирпуляц нь 2 трубагаар явагдах бөгөөд тэр нь

термосифоны тусламжаар явагдана. Ууршуулагч ба абсорберийн хоорондох хольц сул уусмалаас нягтын

өөрчлөлтөөр тодорхойлно.Хөргөлтийн агент нь шингэн ба хийн хэлбэртэй .Абсорбцийн дифорузын

машинд насос винтель байдаггүй бөгөөд бага хэмжээний алдагдал гардаг.