22
Олон Улсын Эдийн Засаг, Бизнесийн Дээд Сургууль Сэдэв: Инкотермс -2010 Шалгасан..................................../ Ш.Батдэлгэр/ Гүйцэтгэсэн................................../ А.Мөнхтуул/ / Г.Отгонзаяа /

Олон Улсын Эдийн Засаг

Embed Size (px)

Citation preview

Page 1: Олон Улсын Эдийн Засаг

Олон Улсын Эдийн Засаг, Бизнесийн

Дээд Сургууль

Сэдэв: Инкотермс -2010

Шалгасан..................................../ Ш.Батдэлгэр/

Гүйцэтгэсэн................................../А.Мөнхтуул/

/ Г.Отгонзаяа /

Улаанбаатар 2012

Page 2: Олон Улсын Эдийн Засаг

Оршил

Энэхүү бие даалтаар Олон улсын худалдаанд хэрэглэгддэг инкотермсийн дүрмийн талаар болон тэр тусмаа Инкотермс 2010-н бүтэц агуулга түүний 11-н нөхцлөөр дэлгэрэнгүй оруулсан.Мөн эдгээрийн ангилал,ямар худалдаанд аль нь илүү тохиромжтой зэргийг тусгасан ба Олон улсын худалдаанд оролцоход бүрдүүлэх шаардлагатай бичиг баримтуудыг хавсаргасан байгаа.Энэ сэдвийг судалсанаараа Олон улсын худалдааны талаар мэдлэгтэй болно.

1

Page 3: Олон Улсын Эдийн Засаг

Инкотермс дүрмийн тухай гол ойлголт

Инкотермс нь ОУ-н худалдааны нэр томъёоны тайлбар юм.Анх инкотермсийн дүрмийг 1936 онд боловсруулан гаргасанаас хойш 10 жил тутамд буюу

1953,1967,1976,1980,1990,1999,2010 онуудад тус тус шинэчлэн гаргасан.

Инкотермсийн дүрмийг Францийн Парист байрладаг Засгийн газрийн бус байгуулга болох ОУ-н худалдааны танхимаас боловсруулан гаргадаг. Инкотермс

2010 дүрэм нь удиртгал хэсэг,худалдааны нэр томъёог тайлбарласан журмуудаас бүрдэнэ.Удиртгал хэсэг нь дүрмийн талаарх тайлбарыг багтаасан 9

заалттай,худалдааны нэр томъёог тайлбарласан хэсэг нь ОУХ-ны практикт хэрэглэх худалдах худалдан авах гэрээнд тусгагдах инкотермсийн дүрмийн 11

үндсэн нөхцөлийг дэлгэрэнгүй тайлбарласан байна.

Түүнчлэн инкотермсийн нөхцлүүдийг сонгоход:

1.Өөрийн өмчлөлд буй бараа бүтээгдэхүүнээ худалдан авагчийн захиран зарцуулалтанд шилжүүлэхийг эс тооцвол худалдагчийн хүлээх үүрэг хамгийн бага байх нөхцөл(EXW)

2. Бараа бүтээгдэхүүнийг худалдан авагчийн нэрлэсэн газар (FCA,FAS,FOB) эсвэл тээвэрлэгчид хүлээлгэж өгөх (CFR,CPT) мөн тээвэрлэлтийн үеийн эрсдлээс сэргийлэх даатгал хийлгэх зэргээр худалдагчийн хүлээх үүрэг байх нөхцөл(CIP,CIF)

3.Худалдагчийн хүлээх үүрэг маш өндөр байх нөхцөл(DAT,DAP,DDP)

Mөн худалдагч худалдан авагчийн хооронд бараа бүтээгдэхүүнийг шилжүүлэхтэй холбоотойгоор эрсдлийн асуудал байнга хөндөгддөг.Аль тал нь эрсдлийг илүү их хэмжээгээр эсвэл илүү бага хэмжээгээр үүрэх эсвэл эрсдлийг харилцан тохиролцож хуваалцах байдлаар шийддэг.

Инкотермсийн дүрмээр нөхцлүүдийн дагуу худалдан авагчийн эрх ашигт нийцүүлэн худалдагчийн даатгал хийх үүргийг зохицуулсан.

2

Page 4: Олон Улсын Эдийн Засаг

Инкотермс 2010 дүрмийн 11 нөхцлийн ангилал

Бүх төрлийн тээвэрт ашиглагдах нөхцөлүүд:

1. EXW –EX WORKS2. FCA- FREE CARRIER3. CPT- CARRIAGE PAID TO4. CIP- CARRIAGE AND INSURANCE PAID TO5. DAT- DELIVERED AT TERMINAL6. DAP- DELIVERED AT PLACE7. DDP- DELIVERED DUTY PAID

Далайн болон дотоодын усан замын тээвэрт ашиглагдах нөхцлүүд:

1. FAS- FREE ALONGSIDE SHIP2. FOB- FREE ON BOARD3. CFR- COST AND FREIGHT4. CIP- COST INSURANCE AND FREIGHT

Эхний ангилалд багтсан нөхцлүүд нь нийлүүлэлтийн нийт зам нь бүхэлдээ далайн тээвэр биш тохиолдолд түлхүү ашиглагдана,гэхдээ нийлүүлэлтийн явцад тээврийн хэрэгслээр усан онгоцыг сонгосон тохиолдолд ашиглагддаг.

Хоёр дахь ангилалд багтсан нөхцөл нь худалдагчид ачааг нийлүүлэх нэрлэсэн газар, хүргэлтийн цэг нь хоёулаа боомт байх тохиолдолд хэрэглэгдэнэ.

Сүүлийн 3 нөхцлөөр ачааг усан онгоцны тавцан дээрээс нийлүүлэх бөгөөд бараа бүтээгдэхүүн гэмтэх эрсдлээс хамгаалдаг.Инкотермсийг зөвхөн материаллаг байдлаар бараа нийлүүлэхэд худалдагч худалдан авагчийн эрх үүрэг талуудын хоорондох эрсдэл хуваарилалтыг тодорхойлох зорилгоор хэрэглэдэг.Бараа нийлүүлэх суурь нөхцлийг тодорхойлоход инкотермс 2010 болон гэрээний нөхцөл 2 хоорондоо зөрчигдөж байгаа тохиолдолд гэрээний нөхцөл нь давуу байдаг. Түүнчлэн гадаад худалдааны гэрээнд оролцогч талууд ялангуяа худалдан авагч барааны даатгалтай холбоотой асуудлыг мэдсэн байх шаардлагатай.Юун түрүүнд барааг даатгуулах бодитой эсэхийг үзнэ.Учир нь барааны даатгал эрсдэлтэй холбоотой бөгөөд худалдагч барааг даатгуулсанаар барааны экспортын үнийн өсөлтийг худалдан авагч дээр даатгалыг полисыг бичиж зардлыг нь гаргуулан авдаг.

3

Page 5: Олон Улсын Эдийн Засаг

1.EXW-EX WORKS

Энэ нөхцлөөр худалдагч, үйлдвэрлэгч нь ачаа барааг худалдагчийн нэрлэсэн газарт худалдан авагчийн мэдэлд хүлээлгэн өгнө.Энэ нөхцлийн дагуу худалдагчийн үүрэг маш бага,худалдан авагчийн үүрэг маш их байдаг.

1.Худалдан авагч тохиролцсон газраас бараа бүтээгдэхүүнийг хүлээн авахаас бүх зардлыг хариуцна.

2.Худалдагч ачаа барааг аливаа тээврийн хэрэгсэлд ачих үүрэг хүлээхгүй бөгөөд бараа бүтээгдэхүүний экспортын бүрдүүлэлт хийх шаардлагагүй.

3.Хэрэв худалдан авагч экспортын гаалийн бүрдүүлэлтийг хийхийг хүсэхгүй байж болно.Эдгээр тохиолдолд EXW нөхцлийг бус харин FCA нөхцлийг хэрэглэх нь илүү тохиромжтой.

4.Худалдан авагч энэ нөхцлийг сонгосоноор худалдагч ачаа барааг нийлүүлэхтэй холбоотой ямарч үүрэг хүлээхгүй.

EXW үнэ =барааг үйлдвэрлэсэн зардал+сав баглаа боодлын зардал

2.FCA-FREE CARRIER

Дээрхи нөхцлийн адилаар барааг худалдан авагчийн нэрлэсэн газарт эсвэл түүний санал болгосон тээвэрлэгч болон гуравдагч этгээдэд хүлээлгэж өгнө. Хэрэв нэрлэсэн газар нь худалдагчийн агуулах,үйлдвэрийн газрын аль нэг нь байвал худалдагч барааг тээврийн хэрэгсэлд ачих үүрэг хүлээнэ. Харин нэрлэсэн газар нь түүнээс өөр газар байвал худалдагч барааг тээврийн хэрэгсэлд ачих үүрэг хүлээхгүй.

FCA үнэ=EXW үнэ +үндсэн тээвэрлэгчид барааг авчрах зардал+экспортын гаалийн үзлэгийн зардал+экспортын гаалийн бүрдүүлэлтийг хийснээр гарах зардал.

3. DAT-DELIVERED AT TERMINAL

Тус нөхцлөөр худалдагч тээврийн хэрэгслээс буулгасан ачаа барааг нэрлэсэн боомтын эсвэл нийлүүлэх нэрлэсэн газрын нэрлэсэн терминал дээр худалдан авагчийн зөвшөөрсөн цэгт хүлээлгэж өгнө.Терминал гэдэгт усан боомт,агуулах,чингэлэгийн хашлага,авто зам,төмөр зам,агаарын тээврийн ачааны терминал зэргийг хамруулна.Худалдагч барааг нэрлэсэн газарт хүргэх хүртэлх бүх эрсдлийг хариуцна.

DAT=EXW үнэ + тээврийн зардал+ экспортын лиценз,экспортын гаалийн бүрдүүлэлтийн зардал+ачиж буулгах зардал

4

Page 6: Олон Улсын Эдийн Засаг

4. CPT-CARRIAGE PAID TO

Энэ нөхцөлд хэд хэдэн тээвэрлэгч байгаа бол барааг эхний тээвэрлэгчид хүлээлгэж өгснөөр эрсдэлд шилжинэ.CPT ,CIP,CFR,CIF нөхцлүүдийг ашиглах тохиолдолд худалдагч нь сонгосон нөхцлийн дагуу барааг тээвэрлэгчид шилжүүлсэнээр бараа очих газартаа хүрээгүй балаа ч барааг нийлүүлэх өөрийн үүргийг биелүүлнэ.

Энэ нөхцлийг сонгож байгаа тохиолдолд анхаарах хоёр чухал цэг байдаг.Энэ нь зардал эрсдэл өөр өөр цэг дээр дуусч байгаатай холбоотой.Худалдагчаас худалдан авагчид эрсдэл шилжих,зардал шилжих цэгүүд өөр өөр газарт байдаг.Талууд эрсдлийг усан замын боомт нисэх онгоцны буудал гэх мэтээр худалдагчийн улсын доторх нийлүүлэлтийн эцсийн цэгээр тохиролцож болох бөгөөд энэ тухайгаа гэрээндээ тодорхой заах ёстой.

CPT үнэ = FCA үнэ+ үндсэн тээврийн зардал

5. CIP-CARRIAGE AND INSURANCE PAID TO

Энэ нөхцлөөр худалдагч нь ачаа барааг өөрийн нэрлэсэн тээвэрлэгчээр нийлүүлэх нэрлэсэн боомт хүртэл хүргэж өгнө.Нэрлэсэн боомт нь худалдан авагчийн улсын газар байх бөгөөд энэ нь нийлүүлэлтийн эцсийн цэг байх албагүй.

Хэрэв хэд хэдэн тээвэрлэгч байгаа бол барааг эхний тээвэрлэгчид хүлээлгэж өгснөөр эрсдэл шилжинэ.

CIP үнэ=CPT үнэ + даатгалын зардал

Энэхүү нөхцлөөр худалдагч экспортын гаалийн бүрдүүлэлтийг хийж,гаалийн татвар хураамжийг төлөх бөгөөд импортын гаалийн бүрдүүлэлт,импортын гаалийн татвар хураамжийг төлөх үүрэг хүлээхгүй.

6.DAP-DELIVERED AT PLACE

Тус нөхцлөөр худалдагч нийлүүлэх нэрлэсэн хүрэх газарт тээврийн хэрэгслээс буулгахад бэлэн болгосон ачаа барааг худалдан авагчийн зөвшөөрсөн газарт хүргэж өгөхтэй холбоотой бүх эрсдлийг хариуцана.

DAP нөхцлөөр худалдагч барааны гаалийн бүрдүүлэлтийг хийх үүрэгтэй.Харин импортын гаалийн бүрдүүлэлт хийх,импортын гаалийн татварыг төлөхгүй.

DAP= EXW үнэ+тээврийн зардал + экспортын лиценз зардал+ачих зардал

5

Page 7: Олон Улсын Эдийн Засаг

7. DDP-DELIVERED DUTY PAID

DDP нөхцөл нь худалдагчийн үүрэг хариуцлага хамгийн их байх нөхцөл юм.Хэрэв худалдагч импортын гаалийн бүрдүүлэлт хийлгэх гаалийн татварыг төлөх чадваргүй бол энэ нөхцлийг сонгох хэрэггүй.

Худалдааны гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдагч импортын татвар хураамж НӨАТ төлөх хэрэгтэй.

DDP=DAT үнэ + импортын лиценз авах+ импорттой холбоотой бүх зардал

8.FAS-FREE ALONGSIDE SHIP

Энэ нөхцлөөр худалдагч барааны экспортын гаалийн бүрдүүлэлтийг хариуцна.Гэхдээ барааны импортын гаалийн бүрдүүлэлтийг хариуцахгүй.

FAS=FCA үнэ

9.FOB-FREE ON BOARD

FOB нөхцлөөр худалдагч нь барааг усан онгоцны тавцанд гарахаас өмнө тээвэрлэгчид шилжүүлэн өгөх ёсгүй.Учир нь бараа бүтээгдэхүүн чингэлэгт терминал дээр байх тохиолдолд энэ нөхцөл илүү тохиромжтой.

FOB= FAS үнэ +усан онгоцонд ачих зардал

10.CFR-COST AND FREIGHT

Энэ нөхцлөөр худалдагч ачаа барааг очих боомтны усан онгоцны тавцан хүртэл хүргэж өгнө. CFR нөхцлийн үед худалдагч барааны экспортын гаалийн бүрдүүлэлтийг хийнэ.Харин импорттой холбоотой зардлыг хариуцахгүй.

CFR= FOB үнэ +үндсэн тээврийн зардал

11.CIF-COST AND INSURANCE AND FREIGHT

CIF нөхцлийн үед худалдагч барааны экспортын гаалийн бүрдүүлэлтийг хийнэ.Импортлохтой холбоотой гаалийн татвар хураамжийг төлөхгүй.

CIF=CFR үнэ + далайн даатгалын зардал

6

Page 8: Олон Улсын Эдийн Засаг

Инкотермс-2010

E бүлэг DEPARTURE АЧИЛТEXW EXWORKS….PLACE Үйлдвэрээс ....нэрлэсэн

газарт F

MAIN CARRIAGE UNPAID

Тээврийн гол зардал төлөгдөөгүй

FCA FREE CARRIA…NAMED PLACE Тээвэрлэх хүртэл чөлөөтэй ачих нэрлэсэн боомт.

FAS TREE ALONGSIDE SHIP NAMED PORT OF SHIPMENT

Хөлгийн хашилагын дагуу чөлөөтэй ачих нэрлэсэн боомт.

FOB FREE ON BOARD NAMED PORT OF SHIPMENT

Хөлөгийн тавцан дээр чөлөөтэй ачих нэрлэсэн боомт

C MAIN CARRIAGE PAID Тээврийн гол зардал төлөгдсөн

CFR COST AND FREIGHT NAMED PORT OF DESTINATION

Өртөг фрахт .....хүрэх боомтын нэр

CIF COST INSURANCE AND FREIGHT NAMED PORT OF DESTINATION

Өртөг даатгал фрахт хүрэх боомтын нэр

CPT CARRIAGE PAID TO NAMED PORT OF DESTINATION

Тээврийн хөлс төлөгдсөн хүрэх газрын нэр

CIP CARRIAGE AND INSURANCE PAID TO NAMED PORT OF DESTUNATION

Тээврын хөлс ба даатгал төлөгдсөн хүрэх газрын нэр

DEQ DELIVERED EX QUAY Бараа таваартай холбоотой бүх зардал эрсдлийг худалдагч хариуцана.

DDU DELIVERED DUTY UNPAID Худалдагч тал бараа таваарыг худалдан авагч талд тээвэрлэн хүргэж бараа таваарын даатгал болон ачиж буулгах бүх зардал экспортын зардал тээврын бүх зардлыг хариуцна.

DDP DELIVERED DUTY UNPAID Энд худалдагч тал нь бараа таваар үйлдвэрээс гадаад худалдан авагч талд буулган хүлээлгэн өгөх хүртэл гарах бүх бүхзардлыг хариуцна.

Page 9: Олон Улсын Эдийн Засаг

Хавсралт-1

Худалдааны баримт бичгүүд

1-1 Худалдааны нэхэмжлэл Нэхэмжлэхэд бараа бүтээгдхүүний үндсэн хэлбэр,төрөл зүйл талуудын хооронд зөвшөөрөгдсөн үнэ,гэрээ хэлэлцээрийн нөхцөл,хугцаа зэргийг тусгадаг.бараа бүтээгдхүүнийг экспортлож,импортлох явцад гаалийнханд шалгуулах үед нэхэмжлэх шаарддаг.

1-2 Бараа бүтээгдхүүны нотолгоо

Энэ нь инкотермсийн нөхцлөөр хүлээсэн барааг жинлэх,хянах,савлах,хаяглах,шошгожуулах үүрэг юм.

1-3 Нийлүүлэлтийн нотолгоо Хэрэв тээврийн баримтууд нь нийлүүлэлтийн нотолгоо болж чадахгүй тохиолдолд хэрэглэгддэг,тээвэр зуучийн байгууллагуудаас өгдөг нийлүүлэлтийг хүлээн авсан сертификат юм.

1-4 Худалдааны гэрээ Талууд хоорондоо байгуулж байгаа нэгэн чухал баримт юм.

8

Page 10: Олон Улсын Эдийн Засаг

Хавсралт-2

тээврийн баримт бичигүүд

Тээврийн гэрээ ,баримтууд

Барааг хүлээн авснаас хойших хамгийн чухал баримт бөгөөд барааг шилжүүлэн өмчлөхөд маш чухал юм.

2-2 Далай тээврийн баримт Далайн тээврээр улс хооронд барааг тээвэрлэхэд ашигладаг тээврийн үндсэн баримт нь коносамент юм.

2-2-1 Далайн замын баримт Энэ нь барааг хүлээн авсан баримт,тээврийн гэрээ хийгдсэнийг нотлох баримт юм.

2-2-2 Дотоодын усан замын баримт

Энэ баримт бичиг нь ямарч төрлийнх байж болно.ихэвчилэн хөлөг онгоц түрээслэгчид хэрэглэдэг.

2-3 Холимог тээврийн баримт Холимог тээврийн b\l нь ачаа илгээгч тээвэрлэгч хоёрын хооронд тээврийн гэрээ хийгдсэнийг нотлон.

2-4 Тээврийн бусад баримт Үүнд агаарын тээврийн баримт,төмөр замын тээврийн баримт,авто замын тээврийн баримт зэрэг орно.

2-4-1 Агаарын тээврийн баримт Олон улсын тээврийн холбооноос 1983 онд боловсруулан гаргасан,тус холбооны гишүүн компаниуд хэрэглэж болно.

2-4-2 Төмөр замын баримт Энэ барим

2-4-3 Авто замын баримт Олон улсын автозамын тээвэрлэлтэд ашигладаг авто замын дагалдах баримт юм.

2-5 Гаалийн бүрдүүлэлтын тайлан

Эдгээр баримтууд нь худалдагч,худалдан авагч талууд инкотермсийн ямар нөхцлүүдийг сонгосноос шалтгаалж тэдний хоёр дахь үүргүүдээс урган гардаг.хамгийн гол баримт нь гаалийн мэдүүлэг байдаг.

2-6 Даатгалын баримт Энэхүү баримт нь талуудын эрх үүрэг,аккредитивын төлбөр тооцооны үйл ажиллагаатай холбоотой.

2-7 Бусад баримтууд Энэ нь баримт бичиг биш боловч хяналтын үйл ажиллагаанаас үндэслэн шалгалтын гэрчилгээ бичдэг.Энэ гэрчилгээ нь экспортлогчид өөрийн үүргийг гүйцэтгэхэд тусламж үзүүлдэг.

9

Page 11: Олон Улсын Эдийн Засаг

Инкотермс 2010-н талуудын хүлээх үүрэг хариуцлага

№ Худалдагчийн үүрэг № Худалдан авагчийн үүрэг

1 Гэрээний дагуу барааг хүлээлгэж өгөх 1 Барааны үнийг төлөх

2 Лиценз бусад зөвшөөрөл бичиг баримтын бүрдүүлэлт

2 Лиценз бусад зөвшөөрөл бичиг баримтын бүрдүүлэлт

3 Тээврийн болон даатгалын гэрээ 3 Тээврийн болон даатгалын гэрээ

4 Нийлүүлэлт 4 Барааг хүлээн авах

5 Эрсдэл шилжилт 5 Эрсдэл шилжилт

6 Зардлын хуваарилалт 6 Зардлын хуваарилалт

7 Худалдан авагчид мэдэгдэх 7 Худалдан авагчид мэдэгдэх

8 Нийлүүлэлтийг баталгаажуулах тээврийн баримт буюу түүнийг орлох электрон шуудан

8 Нийлүүлэлтийг баталгаажуулах тээврийн баримт буюу түүнийг орлох электрон шуудан

9 Барааны баглаа боодолд марклалт хийх 9 Барааг шалгах

10Бусад үүрэг 10 Бусад үүрэг

10

Page 12: Олон Улсын Эдийн Засаг

Дүгнэлт

Инкотермс-2010 бие даалтаас дүгнэхэд худалдаа наймаа,тэр тусмаа Олон улсад хийгддэг худалдаа арилжаа нь хэрхэн нарийн төвөгтэй явагддаг барааг тээвэрлэхэд гарах эрсдэл зэргийг аль тал нь хариуцах талаар судаллаа.Мөн Олон улсын худалдаанд оролцогч худалдагч худалдан авагчдын хүсэлтээр 10 жил тутамд сайжруулан өөрчилдөг талаар судаллаа.

Ном зүй

1.Инкотермс-2010 2.Интернет 3.Лекцээс

11

Page 13: Олон Улсын Эдийн Засаг

10

Page 14: Олон Улсын Эдийн Засаг
Page 15: Олон Улсын Эдийн Засаг
Page 16: Олон Улсын Эдийн Засаг
Page 17: Олон Улсын Эдийн Засаг

А Худалдагчийн үүрэг Б Худалдан авагчийн үүрэг

А.1 Гэрээний дагуу бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэж өгөх

Б.1 Гэрээний дагуу барааны үнийг төлөх

А.2 Лиценз гэрчилгээ,бусад баримт бичиг

Б.2 Лиценз гэрчилгээ, бусад баримт бичиг

А.3 Тээвэрлэлтийн болон даатгалын гэрээ

Б.3 Тээвэрлэлтийн болон гэрээ

А.4 Хүлээлгэж өгөх Б.4 Хүлээн авах

А.5 Эрсдэл шилжих Б.5 Эрсдэл шилжих

А.6 Зардлыг хуваарилах Б.6 Зардлыг хуваарилах

А.7 Худалдан авагчид мэдэгдэх Б.7 Худалдагчид мэдэгдэх

А.8 Хүлээлгэж өгсөн баримт бичиг,тээвэрлэлтийн бичиг түүнтэй адилтгах мэдэгдэл

Б.8 Хүлээн авсан баримт бичиг, тээвэрлэлтийн бичиг түүнтэй адилтгах мэдэгдэл

А.9 Шалгах-сав баглаа боодол Б.9 Бараа бүтээгдэхүүнийг шалгах

А.10

Бусад үүрэг Б.10 Бусад үүрэг

Nнкотермс 2010-н талуудын хүлээх үүрэг хариуцлага

Page 18: Олон Улсын Эдийн Засаг

9

Page 19: Олон Улсын Эдийн Засаг