295
ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл 0 ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛь ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

  • Upload
    nrnchln

  • View
    12.959

  • Download
    8

Embed Size (px)

DESCRIPTION

ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

Citation preview

Page 1: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

0

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛь

ШУТИС-ийн дүрэм

журмын эмхэтгэл

Page 2: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

1

УЛААНБААТАР ХОТ

2013 он

ГАРЧИГ

№ Нэр

Хуудсын

дугаар

1 ШУТИС-ийн дүрэм ..........

2 ШУТИС-ийн удирдах зөвлөлийн дүрэм ..........

3 Хөдөлмөрийн дотоод журам ..........

4 Ректорын зөвлөлийн хурлын дэг ..........

5 Захиргааны зөвлөгөөний журам ..........

6 Ёслолын хувцасны журам ..........

7 Тушаал боловсруулах, хянах, бүртгэх, биелэлтэд

хяналт тавих журам

..........

8 ШУТИС-ийн профессорын баг, тэнхимд тавигдах

шаардлага, профессор багшийн албан тушаалд сонгон

шалгаруулж ажиллуулах журам

..........

9 ШУТИС-ийн профессор багш ажилтан ажилчдыг

шагнаж урамшуулах журам

..........

10 ШУТИС-д ажиллаж буй ахмад профессор багш нарын

хөдөлмөр эрхлэлтийг зохицууулах журам

..........

11 ШУТИС-ийн удирдах албан тушаалтны албан үүргийг

түр орлон гүйцэтгэх, албан тушаал хавсран ажиллах

журам

..........

12 ШУТИС-ийн профессор багш нарыг аттестатчилах,

профессорын баг, тэнхимийн рейтинг тогтоох журам

..........

13 Профессор багш ажилтан ажилчдад ажлын үр дүнгээр

нэмэгдэл хөлс олгох журам

..........

14 Гэрээт багшийн журам ..........

Page 3: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

2

15 ШУТИС-ийн дотоод хяналт шалгалтын журам ..........

16 ШУТИС-ийн багш ажилтныг орон сууцны зээлд

хамруулах үйл ажиллагааг зохицуулах журам

..........

17 ШУТИС-д мөрдөх албан хэрэг хөтлөлтийн заавар ..........

18 ШУТИС-ийн архивын дүрэм ..........

19 ШУТИС-ийн дэргэдэх баримт бичиг нягтлан шалгах

комиссын дүрэм

..........

20 ШУТИС-ийн багшийн мэргэжлийн ёс зүйн дүрэм ..........

21 ШУТИС-ийн багш нарыг хөгжүүлэх үйл ажиллагааг

санхүүжүүлэх үлгэрчилсэн түр журам

..........

22 ШУТИС-ийн элсэлтийн журам ..........

23 Оюутны хичээл сонголтын журам ..........

24 Оюутны мэдлэг үнэлэх журам ..........

25 Шилдэг оюутан шалгаруулах журам ..........

26 Бакалаврын сургалтын дипломын төсөл, ажил

хамгаалах журам

..........

27 Оюутны шилжилт хөдөлгөөний журам ..........

28 Кредит дүйцүүлэн тооцох комиссын ажиллах журам ..........

29 Оюутны давхар мэргэжил эзэмших сургалтыг зохион

байгуулах журам

..........

30 Зуны сургалтыг зохион байгуулан явуулахад

баримтлах журам

..........

31 Чөлөө авах хүсэлтэй оюутны сургалтын төлбөрийн

тооцоог хийх аргачлал

..........

32 Биеийн тамир, спортын сургалтыг зохион байгуулах

журам

..........

33 Багшаас оюутанд зөвлөх журам ..........

34 Дээд боловсролын диплом олгоход баримтлах журам ..........

Page 4: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

3

35 ШУТИС-ийн оюутнуудад кредитийн урамшуулал

олгох журам

..........

36 Профессор багш нарын ажлын кредит тооцох журам ..........

37 ШУТИС-ийн оюутны ёс зүйн дүрэм ..........

38 Мэргэжлийн ба техникийн боловсролын сургалтын

багшийн сургалтын ажлыг багц цагаар тооцох журам

..........

39 ШУТИС-ийн мэргэжлийн сургалттай бүрэлдэхүүн

сургууль, коллеж МСҮТ-д суралцагчдын мэргэжлийн

дадлага хийх журам

..........

40 ШУТИС-ийн мэргэжлийн болон техникийн боловсрол,

сургалтын байгууллагын төгсөгчдөөс төгсөлтийн

шалгалт авах, мэргэжлийн зэрэг цол олгох журам

..........

41 ШУТИС-ийн Политехник коллеж, МСҮТ-ийн багшийн

албан тушаалын зэрэглэл тогтоох журам

..........

42 ШУТИС-ийн номын сангийн дүрэм ..........

43 Номын сангийн үйлчилгээний дотоод журам ..........

44 Номын сангийн фонд бүрдүүлэлт хийх журам ..........

45 ШУТИС-ийн профессор багш нарын ном сурах бичиг

бичихэд тавигдах шаардлага

..........

46 ШУТИС-ийн профессор багш нарын бүтээлийн

нэгдсэн ном зүй

..........

47 ШУТИС-ийн Е-нээлттэй сургууль, номын сангийн

үйлчилгээ үзүүлэх түр журам

..........

48 Бүтээлийн чөлөө олгох журам ..........

49 ШУТИС-ийн дэд профессор, профессор цол олгох

журам

..........

50 ШУТИС-ийн хүндэт цол олгох журам ..........

51 ШУТИС-д зөвлөх профессор ажиллуулах журам ..........

52 ШУТИС-д магистр доктор /PhD/-ын сургалт явуулах, ..........

Page 5: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

4

зэрэг хамгаалуулахад баримтлах журам

53 ШУТИС-ийн магистр, доктор /Ph.D/-ын сургалтын

кредит бүрдүүлэлт, төлбөрийн хуваарилалтыг

зохицуулах түр журам

..........

54 ШУТИС-ийн технологийн сангийн журам ..........

55 ШУТИС-д эрдэм шинжилгээ, судалгааны төсөл, гэрээт

ажил гүйцэтгэх журам

..........

56 ШУТИС-ийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн

журам

..........

57 ШУТИС-мйн эрдэм шинжилгээ, судалгааны төвийн

нийтлэг журам

..........

58 ШУТИС-ийн хөгжлийн стратегийн замын зураглал

/2012-2021 он/

..........

59 Үр дүнд суурилсан менежментийг бүрэлдэхүүн

сургуулиудад нэвтрүүлэх түр журам

..........

60 ШУТИС-ийн профессор багш, ажилтан албан хэргээр

гадаадад зорчих журам

..........

61 Гадаадын мэргэжилтэн багш урьж ажиллуулах журам ..........

62 Гадаадын зочид төлөөлөгчдөд үйлчлэх журам ..........

63 ШУТИС-ийн төсөв, санхvvгийн vйл ажиллагааны

журам

..........

64 Нягтлан бодох бvртгэлийн бодлогын баримт бичиг ..........

65 ШУТИС-д бараа, ажил үйлчилгээ худалдан авах үйл

ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэх журам

..........

66 ШУТИС-ийн оюутны байрны журам ..........

Page 6: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

5

ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн 2008 оны 1-р

сарын 23-ны өдрийн хурлаар хэлэлцэж батлав.

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН

ИХ СУРГУУЛИЙН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль

(цаашид ШУТИС гэх) нь дээд боловсролын зэрэгтэй мэргэжилтэн

бэлтгэх, судалгаа, туршилт явуулах, үр дүнг сургалт үйлдвэрлэлд

нэвтрүүлэх, зөвлөгөө өгөх зэргээр нийгэмд үйлчлэх зорилготой

ашгийн төлөө бус, төрийн өмчийн их сургууль байна.

1.2. ШУТИС-ийн үйл ажиллагааг Монгол Улсын Үндсэн хууль,

Боловсролын болон Дээд боловсролын тухай хууль, Шинжлэх ухаан,

технологийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү

дүрмээр зохицуулна.

1.3. ШУТИС-ийн хөгжлийн алсын хараа нь олон улсын жишигт

дүйцсэн шинжлэх ухаан, технологийн хөгжлийн төв-нээлттэй,

сонгодог их сургууль болоход чиглэгдэнэ.

1.4. ШУТИС-ийн эрхэм зорилго нь зах зээлийн эрэлт хэрэгцээг

мэдэрч, гадаад дотоодод өрсөлдөх чадвартай мэргэжилтэн,

судлаачдыг бэлтгэн, мэдлэг ба инновацид тулгуурласан оюуны

капиталаа эрчимтэй хөгжүүлэх замаар улс орны мэдлэгт суурилсан

эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн чанартай, үр

ашигтай, тогтвортой үйлчилгээ үзүүлэхэд оршино.

1.5. ШУТИС-ийн үнэт зүйл:

Хүмүүнлэг үзэл баримтлал

Уламжлал ба шинэчлэл

Хүмүүний болон оюуны капитал

Page 7: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

6

Чанар, ил тод, хариуцлагатай байдал

Шинэ бүтээлч сэтгэлгээ

1.6. ШУТИС-ийн зорилго нь төрөөс боловсрол, шинжлэх

ухааны талаар баримтлах бодлогод тулгуурлан боловсролын үндсэн

зарчим, олон улсын нийтлэг жишиг хандлагад нийцүүлэн англи хэл,

мэдээллийн технологийн өндөр боловсролтой инженер, технологи,

салбарын менежментийн мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

1.7. ШУТИС-ийн удирдлага, бүтэц, зохион байгуулалт, үйл

ажиллагаа, бүрэлдэхүүн болон харъяа сургууль, эрдэм шинжилгээ,

судалгааны хүрээлэн, төв, профессорын баг, тэнхим, бусад

нэгжүүдийн харилцаа, профессор, багш, ажилтан, ажилчид,

суралцагчдын эрх үүрэг нь энэхүү дүрмээр зохицуулагдана.

1.8. ШУТИС-ийн удирдлага оршин байгаа газар нь нийслэл

Улаанбаатар хот, хаяг: Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Бага тойруу

ШУТИС-ийн төв байр.

1.9. ШУТИС-ийн нэрийн англи орчуулга нь “Mongolian

University of science and technology” байна.

1.10. ШУТИС өөрийн туг, бэлэгдэлтэй байна.

Хоёр. ШУТИС-ийн үйл ажиллагааны үндсэн чиглэл

2.1. Бакалавр, магистр, докторын сургалт явуулах;

2.2. Ерөнхий боловсролын гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн

анхан шатны сургалт явуулах;

2.3. Дипломын дараах мэргэжил дээшлүүлэх болон зэрэг, дэв

олгох сургалт явуулах;

2.4. Их сургуулийг хөгжүүлэх чиглэл, хөтөлбөр боловсруулж

хэрэгжүүлэх, гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх;

2.5. Сургалтын агуулга, арга, хэлбэр, судалгаа, туршилтын

ажлын зорилт, чиглэл, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг сонгож

хэрэгжүүлэх;

2.6. Багш, эрдэм шинжилгээний ажилтан бэлтгэх, давтан сургах,

мэргэжилтэн, эрдэмтдийг сонгон шалгаруулж авах замаар профессор

багш нарын бүрэлдэхүүнийг сайжруулж, их сургуулийн эрдмийн

чадавхийг дээшлүүлэх;

2.7. Суурь ба хавсарга судалгаа хийх, туршилт, үйлдвэрлэл

явуулах замаар их сургуулийн шинжлэх ухаан технологийг

хөгжүүлэх;

2.8. Зохион бүтээх, зураг төсөл боловсруулах, зөвлөгөө өгөх, үр

дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, технологи дамжуулах, нутагшуулах;

Гурав. ШУТИС-ийн зохион байгуулалтын бүтэц

Page 8: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

7

3.1. Их сургууль нь бүрэлдэхүүн болон харъяа сургууль, эрдэм

шинжилгээний хүрээлэн, судалгааны төв, технологийн парк,

туршилтын үйлдвэр, лаборатори, номын сан, сурах бичиг, хэвлэлийн

болон эрүүл мэндийн төв, сургалтын полигон зэрэг үндсэн нэгжтэй,

профессорын баг, тэнхимд тулгуурласан зохион байгуулалттай байна.

Харъяа сургууль, хүрээлэн нь бие даасан хуулийн этгээд байна.

3.2. Харъяа болон бүрэлдэхүүн сургуулиуд ерөнхий

боловсролын сургуулийн гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн анхан

шатны сургалтыг явуулахдаа Боловсролын асуудал эрхэлсэн төрийн

захиргааны төв байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан байна.

3.3. Харъяа болон бүрэлдэхүүн сургууль, хүрээлэн нь өөрт

оногдсон төсөв, орлогын зарцуулалт, сургалтын болон судалгааны

зохион байгуулалт, үндсэн хөрөнгийн урсгал засвар, салбарын гадаад,

дотоод хамтын ажиллагааг бие даан хэрэгжүүлнэ.

3.4. Бүрэлдэхүүн сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн,

судалгааны төв нь Их сургуулийн бодлогын хүрээнд эрдэм

шинжилгээ, сургалт, үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлийг

тодорхойлох, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж сургуулиас

хариуцуулсан үндсэн хөрөнгийг эзэмшин, эргэлтийн хөрөнгийг

захиран зарцуулж, улсын төсөв, сургалтын төлбер, эрдэм

шинжилгээний төсөл болон өөрийн үйл ажиллагааны орлого, бусад эх

үүсвэрээр санхүүжнэ.

3.5. Профессорын баг, тэнхимд Их сургуулийн сургалт, эрдэм

шинжилгээний үндсэн ажил төвлөрөх бөгөөд хүрээлэн, төвүүд нь

сургалтын ажилд профессорын баг, тэнхимээр дамжин оролцоно.

Докторын сургалтыг профессорын баг тэнхим болон хүрээлэн,

судалгааны төвүүдийг түшиглүүлэн явуулна.

3.6. Тэнхим нь мэдлэгийн тодорхой салбараар төрөлжсөн,

сургалтын процессыг хариуцан зохион байгуулах нэгж байна.

Лаборатори нь сургалт, судалгаа болон туршилт-зохион бүтээх ажил

эрхэлдэг нэгж мөн.

3.7. Судалгааны төв, технологийн парк, туршилтын үйлдвэр нь

эрдэм шинжилгээ, зохион бүтээх, туршилт явуулах, технологи

дамжуулах төсөл, гэрээт ажлын орлогоор санхүүжнэ.

3.8. Сургууль, хүрээлэн, төв, профессорын баг, тэнхим,

мэргэжлийн салбарын болон бусад нэгжүүдийн үйл ажиллагааг

Ректорын тушаалаар баталсан тус тусын дүрэм, журмаар зохицуулна.

3.9. Харъяа болон бүрэлдэхүүн сургуулийн захирлыг Ректор 4

жилийн хугацаагаар томилно. Шаардлагатай гэж үзвэл тухайн

сургуулийн хамт олны саналыг авч болно.

Page 9: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

8

3.10. Бүрэлдэхүүн сургууль, хүрээлэн, төвийн захирал, эрхлэгч

нарын тодорхой асуудлаар шийдвэр гаргах эрх хэмжээг Ректорын

шийдвэрээр олгоно. Бүрэлдэхүүн сургууль нь дотроо сургалтын алба,

мэргэжлийн салбар, профессорын баг, тэнхим, судалгааны төв,

туршилтын цех, санхүү, аж ахуйн нэгжүүдтэй байна.

3.11. Бүрэлдэхүүн болон харъяа сургууль, хүрээлэнд Эрдмийн

зөвлөл, захирлын зөвлөл ажиллана.

3.12. Бүрэлдэхүүн болон харъяа сургуулийн захирал нь шийдвэр

гаргах эрх хэмжээ, хүлээх хариуцлага, нийлүүлэх бүтээгдэхүүн

зэргийг тусгасан бизнес төлөвлөгөөг жил бүр боловсруулж ректороор

батлуулах ба хөдөлмөрийн гэрээг Ректортой байгуулж, гүйцэтгэсэн

ажлын тайланг их сургуулийн Захиргааны зөвлөгөөн болон тухайн

сургуулийн хамт олондоо тогтмол тайлагнаж байна.

3.13. Их сургууль нь харъяа сургуулийг арга зүйн удирдлагаар

хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллана.

3.14. Хэд хэдэн профессорын баг, тэнхим үйл ажиллагааныхаа

чиглэлээр салбар болж ажиллаж байж болно.

3.15. Салбар нь дараахь чиглэлийн үйл ажиллагаа явуулна.

Үүнд:

1. Оюутны сурлага, хүмүүжлийн төлөвшилтөнд байнгын хяналт

тавьж ажиллана.

2. Бакалаврын төгсөх сонголт хийсэн оюутан, магистр,

докторын сургалтын явц үр дүнг хэлэлцэж, зөвлөгөө өгөх;

3. Салбарын оюутны хичээл сонголт, сахилга хүмүүжлийн

байдалд үнэлэлт өгөх;

4. Багш нарыг оюутны зөвлөхөөр томилж улирал тутам дүгнэх;

5. Салбарын багш, оюутны дунд профессорын болон тэнхимийн

семинар зохион байгуулах;

6. Салбарын оюутнуудын төгсөлтийн ажил, судалгааны ажлын

явцыг дүгнэж зөвлөх;

7. Салбарын төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтэд судалгаа хийж,

холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

Дөрөв. ШУТИС-ийн удирдлага

4.1. ШУТИС-ийн өөрийн удирдлагыг Удирдах зөвлөл,

мэргэжлийн удирдлагыг Эрдмийн зөвлөл, захиргааны удирдлагыг

Ректорын зөвлөл тус тус хэрэгжүүлнэ.

4.2. Их сургуулийн Удирдах зөвлөл нь Боловсролын тухай

хуульд заасны дагуу байгуулагдаж, үйл ажиллагаагаа дүрмээр

зохицуулна. Удирдах зөвлөлийн дүрмийг ШУТИС-ийн Удирдах

зөвлөлийн хурлаар хэлэлцэж батална.

Page 10: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

9

4.3. Эрдмийн зөвлөл нь эрдэм шинжилгээ, сургалтын үйл

ажиллагааг боловсронгуй болгох, хөгжүүлэх бодлого, зорилт,

чиглэлийг тодорхойлох, түүний үр дүнг хэлэлцэж санал, дүгнэлт,

зөвлөмж гаргах зэргээр Их сургуулийг мэргэжлийн удирдлагаар

хангана.

4.4. Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь

нийт гишүүдийн хуралдаан байна. Эрдмийн зөвлөлийг Ректор

удирдана. Дэд даргаар Эрдэм шинжилгээ, технологийн проректор,

эрдэмтэн нарийн бичгийн даргаар Шинжлэх ухаан, технологийн

газрын даргыг тус тус томилон ажиллуулна.

4.5. Эрдмийн зөвлөл нь проректор, газар, алба, төвийн дарга,

эрхлэгч, бүрэлдэхүүн болон харъяа сургуулийн захирал, тэргүүлэх

профессор, эрдэм шинжилгээний хүрээлэн, төв, салбарын тэргүүлэх

эрдэмтдийн төлөөллөөс бүрдэх ба Эрдмийн зөвлөлийн ажиллах

журам, бүрэлдэхүүнийг Ректорын тушаалаар батална.

4.6. Эрдмийн зөвлөл нь дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

1. Их сургуулийн хөгжлийн бодлого, эрдэм шинжилгээ,

үйлдвэрлэл, технологи дамжуулах хөтөлбөр боловсруулж батлуулах;

2. Эрдэм шинжилгээний ажлын талаар баримтлах бодлого,

чиглэл, үр дүнг хэлэлцэж батлуулах;

3. Сургалтын бодлого, технологийн холбогдолтой баримт бичиг,

зохион байгуулалт, үйл ажиллагааны төлөвлөгөө батлуулах;

4. Профессорын баг, тэнхим байгуулах, нэгтгэх, өөрчлөн зохион

байгуулах, татан буулгах талаар санал, дүгнэлт гаргах;

5. Профессор, дэд профессор, хүндэт доктор цол олгох;

4.7. Эрдмийн зөвлөл нь их сургуулийн удирдах үйл

ажиллагаанд профессор багш нарын оролцох эрх мэдлийг өргөжүүлэх

зорилгоор чиг үүргийн цар хүрээ, онцлогоос хамаарч эрх мэдлийн

хуваарилалтыг дараахь үндсэн чиглэлээр хэрэгжүүлэх байнгын

ажиллагаатай дэд зөвлөлүүдтэй байж болно. Үүнд:

1. Сургалтын ажлын чанарыг дээшлүүлэх бодлого боловсруулах;

2. Судалгаа-шинжилгээний ажлын чиглэлийг тогтоох, эрдэм

шинжилгээ-үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэхэд чиглэгдсэн

бодлогыг тодорхойлох;

3. 3.Их сургуулийн эдийн засаг, санхүүгийн болон хамт олны

нийгмийн асуудлаар судалгаа хийж дүгнэлт гаргах, бодлого

боловсруулах;

4. Багш, оюутан, ажилтан ажилчдад үзүүлэх үйлчилгээ, хамт олны

хөдөлмөрийн үйл ажиллагаа, эрүүл ахуйн асуудлыг судалж

бодлого боловсруулах;

Page 11: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

10

4.8. Дэд зөвлөлүүдийн эрх хэмжээ, үйл ажиллагаанд баримтлах

журам, шинээр байгуулах, өөрчлөх, нэгтгэх, татан буулгах асуудлыг

Их сургуулийн Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.

4.9. Байнгын ажиллагаатай дэд зөвлөлүүдийн бүрэлдэхүүн,

удирдлагыг Ректорын тушаалаар батална.

4.10. Их сургууль нь хамтын удирдлагын зөвлөлдөн зохицуулах,

зөвлөх үүрэг бүхий Ректорын зөвлөлтэй байна.

4.11. Ректорын зөвлөл дараахь чиг үүрэгтэй ажиллана. Үүнд:

1. Их сургуулийн үйл ажиллагаа, хэтийн төлвийн талаар асуудал

боловсруулж, Эрдмийн зөвлөл, Удирдах зөвлөлд оруулах;

2. Мэргэжилтэн бэлтгэх мэргэжлийн нэр, чиглэлийг тогтоох

саналыг боловсруулж, Боловсролын асуудал эрхэлсэн төрийн

захиргааны төв байгууллагад тавих;

3. Их сургуулийн үйл ажиллагааны дотоод журам, заавруудыг

батлах, нэмэлт өөрчлөлт оруулах;

4. Бүрэлдэхүүн, харъяа сургуулиуд, бусад нэгжийг нэгдсэн

удирдлагаар хангах, тайланг хэлэлцэж, үйл ажиллагаанд нь

үнэлэлт дүгнэлт өгөх;

5. 5.Их сургуулийн бодлого, үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар

хангаж, төлөвлөсөн ажлын хэрэгжилтийг бүрэлдэхүүн сургууль,

хүрээлэнд зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавих;

6. Их сургуулийн Удирдах зөвлөл, Эрдмийн зөвлөлөөс гаргасан

шийдвэрийг хэрэгжүүлэх;

7. Их сургуулийн төвлөрсөн санг бүрдүүлж, төсвийг зарцуулах

асуудлыг хэлэлцэх;

8. "Хүндэт профессор" цол олгох, Эрдмийн зөвлөлийн болон

Ректорын нэрэмжит шагнал олгох;

4.12. Ректорын зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг

Ректорын тушаалаар батална.

4.13. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв

байгууллагаас томилогдсон Ректор нь их сургуулийн өдөр тутмын

үйл ажиллагааг удирдаж, томилсон байгууллагын өмнө ажлаа

тайлагнадаг албан тушаалтан мөн. Ректороор ажиллах бүрэн эрхийн

хугацааг түүнийг томилсон байгууллага нь хөдөлмөрийн гэрээгээр

зохицуулна.

4.14. Ректор их сургуулийн удирдлагыг Монгол улсын хууль

тогтоомж, энэхүү дүрэм, Боловсролын асуудал эрхэлсэн сайдтай

байгуулсан гэрээний дагуу хэрэгжүүлнэ.

4.15. Ректор нь эрхэлсэн ажил, үйл ажиллагаагаа үр нөлөөтэй,

тасралтгүй, хэвийн, жигд явуулах орчин, нөхцөл бүрдүүлэх

бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах зорилгоор Захиргаа хүний

Page 12: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

11

нөөцийн болон хяналт шинжилгээ үнэлгээний зэрэг ажлын

нэгжүүдтэй байна.

4.16. Ректор түр хугацаагаар эзгүй байх үедээ өөрийн албан

үүргийг аль нэг проректорт түр орлон гүйцэтгүүлж, энэ тухай

шийдвэр гаргасан байна. Албан үүрэг орлон гүйцэтгэгч нь тухайн

ажлыг орлон гүйцэтгэх хугацаандаа бүрэн хариуцах бөгөөд үндсэн

ажлаа нэгэн адил хариуцна.

4.17. Их сургуулийн Ректор нь дараахь эрх үүргийг

хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна. Үүнд:

1. Дээд боловсрол, шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх

төрийн бодлого, профессор, багш, ажилтан, суралцагчдын эрэлт

хэрэгцээнд нийцүүлэн сургуулиа хөгжүүлэх, үйлчлэх хүрээг

өргөжүүлэх, бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох үйл

ажиллагааны чиглэл, хөтөлбөр боловсруулан Эрдмийн зөвлөл,

Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх, гарсан шийдвэрийг

хэрэгжүүлэх;

2. Бүтцийн нэгж, харъяа болон бүрэлдэхүүн сургуулийг хэвийн

тогтвортой ажиллах нэгдсэн зохицуулалт, удирдлагаар хангах,

тэдгээрийн үйл ажиллагааны чанарын талаар байнгын бүрэн дүүрэн

мэдээлэлтэй байх, үр дүнг хариуцах;

3. Сургуулийн үндсэн үйл ажиллагааны чанарыг тасралтгүй

сайжруулах бүтэц, механизмын тогтвортой ажиллагааг хангах;

4. “Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай

хууль”-д заасан ерөнхий менежерийн бүрэн эрхийг эдэлж, үүргийг

хүлээх;

5. Сургуулийн орон тоо, цалингийн санг тогтоох;

6. Сургуулийн дотоод журам, бусад журам заавар, Ректорын

болон Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг хянан

батлах;

7. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв

байгууллагаас эрх олгосноор сургалтын төлөвлөгөөг батлах;

8. Проректор, газар, алба, төвийн дарга, бүрэлдэхүүн болон

харъяа сургууль, хүрээлэн, төвийн захирал, дэд захирал, эрдэмтэн

нарийн бичгийн дарга, профессор, багш, төв захиргааны болон

бүрэлдэхүүн сургуулийн сургалт, санхүү бүртгэлийн ажилтнуудыг

томилох, чөлөөлөх, эдгээр албан тушаалтны хөдөлмөрийн гэрээг жил

бүр дүгнэж, сунгах эсэхийг шийдвэрлэх;

9. Их сургуулийн дотоод хяналт шинжилгээ, үнэлгээнд үндэслэн

газар, алба, төв нэгжүүдийн болон профессор багш ажилтнуудын үйл

ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, багш, ажилтны ажлын байрны

тодорхойлолтыг хянан батлах;

Page 13: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

12

10. Тодорхой асуудлаар Удирдах зөвлөлийг хуралдуулах

саналыг Зөвлөлийн даргад тавих;

11. Их сургуулийг төлөөлж гадаад, дотоодын байгууллагатай

холбоо тогтоох, хамтран ажиллах талаар бодлого боловсруулах,

чиглэл өгөх, гэрээ хэлцэл байгуулах;

12. Төсөв, хөрөнгийг төвлөрүүлэх, хөрөнгийг үйл ажиллагааны

хэтийн төлөвлөгөөнд заасны дагуу захиран зарцуулах, төсөв

санхүүгийн төлөвлөлт, хуваарилалт, зарцуулалтад хяналт тавих;

13. Их сургууль магадлан итгэмжлэлд орох ажлыг удирдан

зохион байгуулах;

14. Итгэмжлэл, гэрчилгээ олгох;

15. Багш, ажилтан, суралцагчдын нийгмийн асуудлыг

шийдвэрлэх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн

нөхцөлийг бүрдүүлэх;

16. Үйл ажиллагааны үр дүнгийн талаар Их сургуулийн хамт

олон, Эрдмийн зөвлөл, Удирдах зөвлөлд мэдээлэх, боловсролын

асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнаж

байх;

17. Хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг

4.18. Их сургуулийн удирдлагын шийдвэрийг үндэслэлтэй,

шуурхай гаргаж байх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Ректор нь

проректор, газрын дарга нарыг оролцуулан Захиргааны

зөвлөгөөнийг хийж байна. Захиргааны зөвлөгөөн хэлэлцсэн

асуудлаар хурлын тэмдэглэл гаргах бөгөөд дараахь үүрэгтэй

ажиллана. Үүнд:

1. Их сургуулийн Эрдмийн зөвлөл, Ректорын зөвлөлийн хурлаас

гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг захиргааны нэгжүүдийн

хэмжээнд зохион байгуулах;

2. Тэргүүлэх профессор, тэнхимийн эрхлэгчийн албан тушаалд

ажиллуулах хүмүүсийг сонгон шалгаруулах, тэдгээрийн ажлыг

дүгнэх;

3. Их сургуулийн бүтэц, зохион байгуулалт, орон тоо, цалин

нэмэгдэл, урамшууллын хэмжээг тогтоох, өөрчлөх талаар судалгаа

хийж, Ректорын зөвлөлийн саналыг авч Удирдах зөвлөлд оруулах;

4. Төрийн одон медаль, гавъяат цол, Яамны болон бусад шагнал

урамшилд нэр дэвшүүлэх;

5. ШУТИС-ийн дотоодын сангийн хөрөнгөөр гүйцэтгэх эрдэм

шинжилгээний төсөл шалгаруулах, үр дүнг хэлэлцэх,

Page 14: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

13

6. ШУТИС-ийн захиргааны ажилтнуудаас гаргасан сахилгын

зөрчлийн талаар болон бүрэлдэхүүн сургуулийн захиргааны

шийдвэрийн талаар гаргасан гомдлыг хянан хэлэлцэх;

4.19. Их сургуулийн эрхэм зорилго, стратегийг хэрэгжүүлэхээр

Сургалтын, Эрдэм шинжилгээ, технологийн, Эдийн засаг, нийгмийн

хөгжлийн, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны проректортой байх

бөгөөд тэдгээрийг Ректор томилно.

4.20. Проректорууд өөрийн эрхлэх асуудлын хүрээ, ажлын

ачааллаас хамаарсан тодорхой чиглэлийн газар, алба, төв болон бусад

нэгжүүдтэй байна.

4.21. Сургалтын проректор дараахь чиг үүрэгтэй ажиллана.

Үүнд:

1. Сургалтын стандартын агуулга, технологийн өөрчлөлт,

шинэчлэлийг хэрэгжүүлэх, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх

бодлого боловсруулж, шийдвэрлүүлэх;

2. Багшлах боловсон хүчнийг бэлтгэх, шилж сонгох,

чадваржуулах, давтан бэлтгэх, гадаадад мэргэжил дээшлүүлэх,

гадаадаас багш урьж ажиллуулах, багшийн мэргэжлийн ёс зүйн хэм

хэмжээний бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх;

3. Бакалавр, магистрын шатны сургалтын чанар, төвшинг

дээшлүүлэх, программын аккредитаци хийх, е - сургалтыг

хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

4. Сурах бичгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, чанарыг

сайжруулах бодлого боловсруулж хэрэгжүүлэх;

5. Сургалтын төлөвлөгөөний хэрэгжилтэнд хяналт тавих,

6. Шинээр мэргэжлийн салбар нээх, сургалт явуулах зөвшөөрөл

авах, биелэлтэнд хяналт тавих;

7. Элсэлт, төгсөлтийн ажлыг удирдан зохион байгуулах;

8. Профессор, багш, сургалтын болон хичээлийн туслах

ажилтнуудыг аттестатчилах, орон тоо, зэрэглэлийг тогтоох, шагнал

урамшилд тодорхойлох, сахилгын шийтгэл хүлээлгэх санал гаргах,

бүрэлдэхүүн сургуулийн дэд захирлыг томилох, өөрчлөх саналыг

Ректорт оруулах;

9. Сургалт-үйлдвэрлэлийн холбоог хангах бодлого

боловсруулах, бүрэлдэхүүн сургуулиудын энэ чиглэлийн үйл

ажиллагааг дэмжиж, зохицуулах;

10. Профессор, багш нарын дунд тэдний мэдлэг чадварыг

дээшлүүлэх онол, заах арга зүйн семинар, сургалт зохион байгуулах;

11. Оюутны асуудлыг хариуцаж, оюутны үйлчилгээний

төвлөрсөн арга хэмжээний төсөв батлуулж, төсвийн эх үүсвэрийг

бүрдүүлэн зарцуулах;

Page 15: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

14

12. Оюутны нийгмийн асуудлын талаар бодлого боловсруулж

хэрэгжүүлэх, оюутанд зориулсан сургалтын зээл, тэтгэлэг,

тусламжийн хүрээг нэмэгдүүлэх;

13. Оюутнуудын дунд урлаг, спорт, олон нийтийн ажил зохион

байгуулах;

14. Төгсөгчдийн ажил эрхлэлтийн байдалд судалгаа хийж, ажил

эрхлэлтийг дээшлүүлэх бодлого, санал боловсруулж ажиллах;

15. Хариуцсан асуудлаараа ажлын хэсэг байгуулах, хяналт

шалгалт хийх, үнэлэлт дүгнэлт гаргах, санал боловсруулж,

шийдвэрлүүлэх;

16. Эрдмийн зөвлөл, Ректорын зөвлөлийн шийдвэр, Ректороос

өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх.

4.22. Эрдэм шинжилгээ, технологийн проректор дараахь чиг

үүрэгтэй ажиллана. Үүнд:

1. Шинжлэх ухаан, технологийн олон улсын хөгжлийн хандлага,

төрийн бодлогын хүрээнд эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг

явуулах, технологи дамжуулах, нутагшуулах үр дүнг нь үйлдвэрлэлд

нэвтрүүлэх бодлого боловсруулж хэрэгжүүлэх, төсөв хөрөнгийн эх

үүсвэрийг хайж олох;

2. Эрдэм шинжилгээний хүрээлэн, төвүүдийн үйл ажиллагааг

нэгдсэн удирдлагаар хангах, үйл ажиллагаанд нь хяналт тавих,

тэдгээрийн захирал, эрхлэгч нарыг томилох, өөрчлөх талаар санал

гаргах,

3. Профессорын баг, тэнхимийг шинээр байгуулах, татан

буулгах, өөрчлөх асуудлыг боловсруулж Эрдмийн зөвлөлд оруулж

шийдвэрлүүлэх, профессорын багийн ахлагч, бүрэлдэхүүн сургуулийн

эрдэмтэн нарийн бичгийн даргыг сонгон шалгаруулах, томилох,

өөрчлөх талаар санал боловсруулж, Ректорын зөвлөл болон

Захиргааны зөвлөгөөнд танилцуулах,

4. Шинжлэх ухаан, технологийн мэдээлэл, патент, лицензийн

холбогдолтой арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

5. Шинжлэх ухаан, технологийн сангаас зарласан төсөл

шалгаруулах тендерт оролцох ажлыг зохион байгуулах;

6. Профессор, хүндэт доктор цол олгох экспертизийн ажлыг

зохион байгуулах;

7. Эрдмийн зөвлөлийн хурлын бэлтгэл хангах, зохион

байгуулах, шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавих,

8. Магистр, докторын зэрэг олгох сургалтын агуулга, арга зүйг

боловсруулан хэрэгжүүлэх, нэгдсэн удирдлагаар хангах;

Page 16: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

15

9. Эрдмийн цол, докторын зэрэг олгох зөвлөлүүд болон

Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагааны уялдааг хангаж зохицуулах,

10. Эрдэм шинжилгээний бичиг, шинжлэх ухаан, технологийн

сэтгүүл хэвлэн нийтлэх асуудлыг эрхлэх;

11. Улсын хэмжээний шинжлэх ухаан, технологийн төслүүдэд

холбогдох сургууль, хүрээлэн, төв, профессорын баг, багш, эрдэм

шинжилгээний ажилтан нарыг зөвлөх болон бусад хэлбэрээр

оролцуулах ажлыг зохион байгуулах;

12. Дотоод, гадаадын өмчийн бүх хэвшлийн байгууллага, аж

ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах, хамтарсан судалгаа хийх,

үйлдвэрлэлд технологи нэвтрүүлэх ажилд төслийн санхүүжилтийг

нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах;

13. Эрдэм шинжилгээний ажил, магистр, докторын сургалт,

технологи дамжуулах асуудлаар сургууль, хүрээлэнгүүдийн эрдэмтэн

нарийн бичгийн дарга, профессорын багийн ахлагч нарын зөвлөгөөн,

семинар зохион байгуулж, шуурхай удирдлагаар хангах;

14. Улсын хэмжээнд стратегийн ач холбогдол бүхий чиглэлээр

судалгааны болон асуудал шийдвэрлэх лабораториуд байгуулах

асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран судалж хэрэгжүүлэх

ажлыг удирдан зохион байгуулах, хяналт тавих;

15. Их сургуулийн дотоодын технологийн судалгааны сан

байгуулж, сангийн үйл ажиллагааг удирдах;

16. Гадаад орны сургууль, олон улсын байгууллагуудтай

хамтарсан төсөл хэрэгжүүлэх, шинжлэх ухаан, техник, технологийн

хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх бодлого, хөтөлбөр

боловсруулан хэрэгжүүлэх, хамтарсан эрдэм шинжилгээний хурал,

зөвлөгөөн зохиох, профессор багш солилцох ажлыг зохион байгуулах;

17. Их сургуулийн хэмжээнд профессорын баг, тэнхимүүдийн

ажлыг дүгнэх, чансааг тогтоох, удирдамж зөвлөмж гаргах, сургалт

семинар зохион байгуулах;

18. Удирдах зөвлөл, Эрдмийн зөвлөлөөс болон, Ректорын өгсөн

үүрэг даалгаврыг биелүүлэх.

4.23. Эдийн засаг, нийгмийн хөгжлийн проректор дараахь чиг

үүрэгтэй ажиллана. Үүнд:

1. Их сургуулийн хөгжлийн төлөвлөлт, нэгдсэн төсвийг

төлөвлөн батлуулах, санхүүжилт авах, төсөв хуваарилах, төвлөрсөн

сан байгуулах, тайлан тэнцэл, статистикийн мэдээ гаргуулах;

2. Төсвийн зардлын норм, нормативийг боловсруулах ажлыг

зохион байгуулах;

Page 17: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

16

3. Их сургуулийн хэмжээнд цалин хөлсийг шинэчлэн тогтоох,

шагнал урамшууллын системийг боловсронгуй болгох;

4. Сургалтын материаллаг бааз, ажлын байрны орчин нөхцөлийг

сайжруулах, боловсронгуй болгох бодлого хөтөлбөр боловсруулан

хэрэгжүүлэх;

5. Хөрөнгө оруулалт, санхүүжилтийн нэмэлт эх үүсвэр олох;

6. Төсвийн зарцуулалт, нягтлан бодох бүртгэлийн явц, үр дүнд

хяналт тавих;

7. Сургалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн нэгдсэн

хангамж, үйлчилгээний ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэнд

хяналт тавих;

8. Номын сангийн хангамж, үйлчилгээг сайжруулах;

9. Барилга, байгууламжийн ашиглалт, хуваарилалт,

өргөтгөлийн асуудлыг хариуцан гүйцэтгэх, барилга, барилгын их

болон урсгал засварын ажлын зураг, төсөв, төлөвлөлт, санхүүжилтийг

хариуцах, гүйцэтгэгчийг тендерийн үндсэн дээр сонгон шалгаруулж,

ажлын явц, гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавих, хүлээн авах ажлыг

зохион байгуулах;

10. Сурах бичиг, хэвлэлийн төв, Эрүүл мэндийн төв, Горхи дахь

сургалт, амралтын төв, Мэргэжилтний байр зэрэг нийтлэг

үйлчилгээний нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн явуулах, ажлыг

удирдах;

11. Хамт олны нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлого,

хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх арга хэмжээ авах;

4.24. Гадаад харилцаа, хамтын ажиллагааны проректор

дараахь чиг үүрэгтэй ажиллана. Үүнд:

1. Их сургуулийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны бодлого

чиглэлийг боловсруулан багшлах бүрэлдэхүүний мэргэжил

дээшлүүлэх, гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд

сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, оюутан солилцоог

хөгжүүлэх ажлыг зохион байгуулах;

2. Гадаадын их сургуулиуд, эрдэм шинжилгээний болон

үйлдвэрлэлийн байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ, хэлэлцээг

төлөвлөх, санал боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

3. Гадаадын их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага

эрдэмтэдтэй хамтарсан төсөл хэрэгжүүлэх багш эрдэм шинжилгээний

ажилтан оюутан солилцох арга хэмжээг зохион байгуулах;

4. Бүрэлдэхүүн болон харъяа сургуулиудыг гадаад харилцааны

асуудлаар арга зүйн удирдлагаар хангах;

Page 18: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

17

5. Их сургуулийн гадаад харилцааны талаарх тайлан мэдээг

нэгтгэн гаргах, тайлагнах;

6. Их сургуулийн оюутан солилцооны асуудлыг үр дүнтэй зохион

явуулж профессор багш нарыг гадаадад мэргэжил дээшлүүлэх арга

хэмжээг авч хэрэгжүүлэх;

7. Гадаадын байгууллагуудтай хамтран явуулах сургалт, семинар

хурал зөвлөгөөнийг зохион байгуулах ажлыг зохицуулах;

8. Гадаад хамтын ажиллагааны гэрээ, төлөвлөгөө, гадаадын их

сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, үйлдвэрлэгчидтэй

хамтран хэрэгжүүлэх судалгааны төсөл боловсруулах ажлыг зохион

байгуулах;

9. Гадаад орнуудын боловсролын асуудлыг судалж хамтран

ажиллах холбоо тогтоох ажлыг удирдах;

10. Сургуультай холбоотой гадаадын төсөл болон уулзалт,

ярилцлагын холбогдох баримт бичиг илтгэлийн эх, хурлын

тэмдэглэлийн сан бүрдүүлэх;

11. Гадаадын байгууллагуудтай байгуулсан гэрээ, хэлэлцээрийн

биелэлтэнд хяналт тавих;

12. Гадаадаас мэргэжилтэн багш, оюутан солилцох асуудлыг

зохион байгуулах;

13. Сургуулиудад ажиллах гадаадын мэргэжилтэн багш, гадаадад

суралцахаар явж байгаа багш нартай сургуулийг төлөөлж гэрээ

байгуулах;

14. Шаардлагатай үед үйл ажиллагааныхаа хүрээнд аман орчуулга

хийх;

15. Сургуульд зочилж ажиллаж байгаа гадаадын зочид

мэргэжилтнүүдийг угтан авах, үзвэр, ёслолын арга хэмжээг зохион

байгуулах, ажилтнуудын үйл ажиллагааг удирдах, зохицуулах, хяналт

тавих;

16. Үйлдвэр аж ахуй, бусад байгууллагуудтай хамтран ажиллах

талаар санал санаачилга гаргах, гэрээ хэлцэл байгуулах, тэдгээрийн

биелэлтэнд хяналт тавих, тайлан гаргах;

4.25. Бүрэлдэхүүн сургуулийн захирал нь дараахь чиг үүрэгтэй

ажиллана. Үүнд:

1. Мэргэжлийн салбарын хэмжээнд тусгай зөвшөөрөл авсан

мэргэжлүүдээр бакалавр, магистр, докторын зэрэг олгох сургалтыг

зохион байгуулах;

2. Салбарын чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил

явуулах, үйлдвэрлэлд технологи нэвтрүүлэх бодлого боловсруулах,

Page 19: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

18

хэрэгжүүлэх ажлыг удирдлагаар хангах, уялдуулан зохицуулж, хяналт

тавих;

3. Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үзүүлэлтүүдийг нарийвчлан

тодорхойлсон үйл ажиллагааны бизнес төлөвлөгөө, жилийн төсвийг

батлуулах, орлогыг бүрдүүлж, зориулалтаар нь үр ашигтай захиран

зарцуулах;

4. Хөрөнгийн бусад эх үүсвэр олох, лаборатори, кабинет,

хичээлийн болон оюутны байрын ашиглалтад хяналт тавьж, ариун

цэвэр, тохижилт ба засвар үйлчилгээний ажлыг хариуцан зохион

байгуулах;

5. Сургууль хоорондын кредитийн тооцоог тогтоосон хугацаанд

нь шуурхай хийх;

6. Сургуулийн бүрэлдэхүүнд багтах хүрээлэн, төвийн үйл

ажиллагаанд чиглэл өгөх, хяналт тавих, уялдуулан зохицуулах;

7. Профессорын баг, тэнхимийн төсвийн төлөвлөлт,

хуваарилалтыг хийж, зарцуулалтанд хяналт тавих;

8. Захиргаа, аж ахуй, үйлчилгээний ажилчдыг ажилд авах, ажлаас

чөлөөлөх;

9. Профессор, багш, сургуулийн харъяа судалгааны төв,

туршилтын үйлдвэрийн захирал, бусад ажилтныг шагнал урамшилд

нэрийг нь дэвшүүлэн тодорхойлох, сахилгын шийтгэл хүлээлгэх санал

гаргах;

10. Санхүү, нягтлан бодох бүртгэл, статистикийн мэдээ, тайланг

хугацаанд нь үнэн зөв гаргах ажлыг зохион байгуулах;

11. Хариуцсан сургуулийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй

ажиллагаа, харуул хамгаалалт, сахилга, дэг журам ажиллагчдын

нийгмийн асуудлыг хариуцан ажиллах;

12. Бүрэлдэхүүн сургуулийн Эрдмийн зөвлөл, Захирлын

зөвлөлийг удирдах;

13. Бакалаврын зэрэг олгох төгсөлтийн ажлын комисс байгуулж

ажиллуулах, сургалтын явцад хяналт тавих;

14. Хамт олонд жил бүрийн ажлын төлөвлөгөөгөө танилцуулах,

Ректортой хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажлынхаа тайланг тавьж

ажиллах;

15. Эрх хэмжээний хүрээнд тушаал гаргах, дэд захирал, эрдэмтэн

нарийн бичгийн дарга нарыг томилох, өөрчлөх талаар Их сургуулийн

удирдлагад санал оруулах;

16. Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, шийдвэрийг биелүүлэх;

4.26 Хүрээлэн, төвийн захирал нь дараахь чиг үүрэгтэй. Үүнд:

Page 20: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

19

1. Эрдэм шинжилгээ, судалгааны чиглэл, үндэсний

үйлдвэрлэлийг хөгжүүлэх, техник, технологийн шинэчлэлт хийх

бодлого боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

2. Үйлдвэрлэлийн шинэ салбар бүтцийг бий болгох чиглэлээр

судалгаа явуулж, үр дүнг нэвтрүүлэх;

3. Эрдэмтэн, судлаачдын боловсруулж бүтээсэн техник,

технологи, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэл, бизнесийн

байгууллагад нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах;

4. Эрдэм шинжилгээний ажилтнуудыг шилж сонгох, томилох,

өөрчлөх талаар санал боловсруулж, холбогдох албан тушаалтнаар

шийдвэрлүүлэх;

5. Хүрээлэнгийн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах,

төсвийг төлөвлөж, зарцуулах;

6. Эрх хэмжээний хүрээнд тушаал гаргах;

7. Шинжлэх ухаан, технологийн ололт, тэргүүний технологийг

Монгол орны нөхцөлд нэвтрүүлэх, нутагшуулах ажлыг зохион

байгуулах;

8. Докторын сургалтыг бүрэлдэхүүн сургуультай хамтран

явуулах, судалгааны лабораторийг байгуулах;

9. Хөрөнгийн нэмэгдэл эх үүсвэр олох, Шинжлэх ухаан

технологийн сан, үйлдвэр, аж ахуйн газар, гадаад, дотоодын

бизнесийн байгууллагуудтай төсөл хэрэгжүүлэх гэрээ хийж,

тэдгээрийн хэрэгжилтийн явц, гүйцэтгэлд болон төсөв, хөрөнгийн

зарцуулалтанд хяналт тавьж ажиллана.

4.27. Тэргүүлэх профессор (профессорын багийн ахлагч),

тэнхимийн эрхлэгч нар дараахь эрх үүрэгтэй ажиллана. Үүнд:

1. Сургалтын агуулга, арга зүйг боловсронгуй болгох,

материаллаг баазыг бэхжүүлэх санал боловсруулах, хэрэгжүүлэх

2.Сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр, стандартыг

суралцагчдын эрэлт хэрэгцээ, тухайн мэргэжлийн орчин үеийн

шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох;

3. Бакалавр, магистр, докторын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэх

сургалтын төлөвлөгөөний төлөвлөлт ба хэрэгжилтийг хариуцан

гүйцэтгэх

4. Багшлах боловсон хүчний хэрэгцээг гарган, профессорын баг,

тэнхим, салбарын хурлаар хэлэлцэн багш авах, тэдний мэргэжлийг

дээшлүүлэх, багшийн цалин, урамшууллын сан, сургалтын зардлын

талаар санал тавих;

5. Профессор багш нарын ажлын гүйцэтгэлийг тооцон,

хөдөлмөрийн үр дүнгээр нь нэмэгдэл урамшуулал олгох хувь

хэмжээний талаар санал оруулах;

Page 21: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

20

6. Хичээлийн стандартыг боловсруулж батлуулах;

7. Оюутныг сурах нөхцөл ба сургалтын материалаар хангах

асуудлыг хариуцах;

8. Оюутныг сургалт, судалгааны болон соёл хүмүүжлийн

нийтийг хамарсан ажилд идэвхтэй оролцуулах;

9. Профессорын баг, тэнхимийн батлагдсан төсвийг

зориулалтаар нь зарцуулах;

10. Эрдэм шинжилгээний төсөл дэвшүүлж судалгаа

боловсруулалтын ажил хийх;

11. Сургалт-үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх, судалгааны

ажлын чиглэлээр эрдэм шинжилгээний хурал, семинар, үзэсгэлэн

зохион байгуулах;

12. Профессорын баг, тэнхимийн багшийн цагийн ачааллыг

хуваарилах, гүйцэтгэлийг тооцох, дүнг нэгтгэх;

13. Сургуулийн захирлын өмнө ажлаа тайлагнах,

4.28. Бүрэлдэхүүн сургуулийн захирал, тэргүүлэх профессор,

тэнхимийн эрхлэгчийг сонгон шалгаруулах журмыг Ректорын

тушаалаар баталж мөрдөнө.

Тав. ШУТИС-ийн сургалтын үйл ажиллагаа

5.1. Дээд боловсрол эзэмшүүлэх сургалт нь өдөр, орой, эчнээ,

экстернат, зайн хэлбэртэй байж болно. Их сургууль нь үндсэн

сургалтын зэрэгцээ шинээр элсэгчид, боловсрол нөхөн эзэмшигчдэд

зориулан бэлтгэл болон богино хугацааны тусгай сургалт зохион

байгуулна.

5.2. Дээд боловсрол эзэмшүүлэх сургалт мэргэжил, сургалтын

чиглэл, төвшин бүрээр зохих стандартыг үндэслэн боловсруулж

баталгаажуулсан сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр,

хичээлийн хуваарийн дагуу явагдана. Сургалтын төлөвлөгөөг

Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын

зөвшөөрснөөр сургуулийн Ректор батална.

5.3. Сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр боловсруулах,

батлах, тэдгээрт өөрчлөлт оруулахад энэ талаар Боловсролын асуудал

эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмыг

баримтална. Тухайн хөтөлбөрийн сургалтын бүх хэлбэрт боловсролын

нэгдсэн нэг стандартыг мөрдөнө.

5.4. Их сургуулийн өдөр, оройн сургалтын хичээлийн жилийн

эхлэх, дуусах хугацааг тухайн хичээлийн жилийн нэгдсэн хуанлигаар

тогтооно. Эчнээ, экстернат хэлбэртэй сургалтын хичээлийн жил эхлэх

хугацааг сургалтын төлөвлөгөөгөөр буюу холбогдох журмын дагуу

зохицуулна.

Page 22: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

21

5.5.Дээд боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагаанд Боловсролын

асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан дээд

боловсролын сургалт эрхлэх нийтлэг журмыг баримтална.

5.6. Суралцагчид суралцах хугацаандаа сургуулийн лаборатори,

кабинет, эрдэм шинжилгээний болон үйлдвэрлэл, үйлчилгээний

байгууллагад багш, тусгайлан томилсон удирдагчийн дор гүйцэтгэх

үйлдвэрлэлийн дадлага нь үндсэн сургалтын бүрэлдэхүүн хэсэг болно.

Сургуулийн үйлдвэрлэлийн дадлагын хөтөлбөр, дүрмийг Эрдмийн

зөвлөлийн саналыг үндэслэн Ректор батална.

5.7. Суралцагчийн мэдлэг чадварыг Боловсролын асуудал

эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмыг

үндэслэн боловсруулж, сургуулийн Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэн

баталсан сургуулийн хэмжээнд мөрдөх журмын дагуу дүгнэнэ.

5.8. Суралцагч элсүүлэхэд Боловсролын асуудал эрхэлсэн

төрийн захиргааны төв байгууллагаас баталсан холбогдох журмыг

баримтална.

5.9. Сургууль нь төгсөгчиддөө Боловсролын асуудал эрхэлсэн

төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон журмын дагуу

диплом олгоно.

5.10. Сургууль суралцагчийн суралцсан байдлын талаар

холбогдох мэдээ, нотолгоог суралцагчийн хүсэлтээр саадгүй гаргаж

өгөх үүрэгтэй.

Зургаа. ШУТИС-ийн профессор багш, ажилтан

6.1. Их сургуульд ажиллагчдын хөдөлмөрийн харилцаа нь

Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Боловсролын

тухай багц хууль, Их сургуулийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам,

холбогдох бусад хууль эрхийн актуудаар зохицуулагдана.

6.2. Профессор багш, ажилтан ажилчид нь тухайн албан

тушаалын тодорхойлолтонд заагдсан ажил үүргийг Ректор,

захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр гүйцэтгэнэ.

6.3. Их сургуулийн удирдах албан тушаал нь:

1. Ректор (Захирал)

2. Проректор (Дэд захирал)

3. Газар, алба, төвийн дарга, эрхлэгч

4. Бүрэлдэхүүн болон харъяа сургууль, хүрээлэн, төвийн

захирал, эрхлэгч

6.4. Захиргааны албан тушаал нь:

1. Ахлах мэргэжилтэн

2. Мэргэжилтэн

3. Ажилтан

Page 23: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

22

4. Үйлчилгээ, аж ахуйн ажилчид

6.5. Сургалт, эрдэм шинжилгээний албан тушаал нь:

1. Бүрэлдэхүүн сургуулийн дэд захирал

2. Эрдэмтэн нарийн бичгийн дарга

3. Тэргүүлэх профессор, тэнхимийн эрхлэгч

4. Профессор

5. Дэд профессор

6. Ахлах багш

7. Багш

8. Дадлагажигч багш

9. Эрдэм шинжилгээний ажилтан, инженер

10. Лаборатори, кабинетын эрхлэгч, арга зүйч

11. Сургалтын инженер, мастер

12. Сургалтын болон хичээлийн туслах ажилтан гэсэн

ангилалтай байна.

6.6. Багшийн ажлын сул байрыг нийтэд зарлаж, “ШУТИС-д

багш сонгон шалгаруулж ажиллуулах журам”-ын дагуу сонгож

ажиллуулна.

6.7. Их сургуулийн захиргааны ажилтнуудыг томилох,

чөлөөлөхдөө газар, алба, төвийн даргыг эрхэлсэн проректорын, ахлах

мэргэжилтэн, мэргэжилтэн, ажилтныг газрын дарга болон эрхэлсэн

проректорын, бүрэлдэхүүн сургуулийн дэд захирал, сургалтын болон

санхүү бүртгэлийн ажилтнуудыг тухайн сургуулийн захирлын

саналыг тус тус авч, Ректорын тушаалаар шийдвэрлэнэ.

6.8. Их сургуулийн багш, орон тооны эрдэм шинжилгээний

ажилтан нь магистр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байна.

6.9. Их сургуулийн профессор, багш нар нь Боловсролын тухай,

Дээд боловсролын тухай, Төрийн албаны тухай хуульд зааснаас гадна

дараахь эрх эдэлнэ. Үүнд:

1. Бүтээлийн чөлөө авах, мэргэжил дээшлүүлэх;

2. Сургууль, удирдлагын үйл ажиллагаатай холбоотой санал,

гомдол гаргах;

3. Их сургуулийн номын сан, интернетийн сүлжээ, эрүүл

мэндийн төвөөр үйлчлүүлэх;

4. Хууль тогтоомжид заасан бусад эрх;

6.10. Профессор, багш нар дараахь үүрэгтэй.

1. Хичээлийг сургалтын агуулга, стандартын дагуу явуулах

бөгөөд соёлч байдал, мэдлэг боловсролоороо манлайлагч байна.

2. Ном, сурах бичиг гарын авлага бичиж, түгээх;

Page 24: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

23

3. Сургалт, эрдэм шинжилгээний багаж хэрэгслийг зориулалтаар

нь ашиглах;

4. Их сургуулийн нэрийг байгуулсан гэрээ, хэлцлийн дагуу

ажил, үйлчилгээ явуулахдаа нэрийн хаяг болгон ашиглах;

5. Оюутны дунд зохиох хичээлийн гадуурхи сургалт, олон нийт

хүмүүжлийн ажилд идэвх санаачлагатай оролцох;

6. Их сургуулийн дүрэм, дотоод журмыг чанд биелүүлж,

багшийн нэр төрийг өндөр өргөж, өөрийгөө байнга хөгжүүлж байх;

7. Албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргийг бүрэн

гүйцэтгэх;

8. Зөвлөх багш нь оюутны сурах төлөвлөгөөгөө боловсруулах,

бие даан ажиллахад нь мэргэжил, арга зүйн зөвлөгөө, чиглэл өгч,

сахилга, соёлч байдал, хүмүүжил ёс суртахууны төлөвшилд зөвлөх

үүрэгтэй.

9. Хууль тогтоомжид заасан бусад үүрэг

6.11. Их сургуулийн захиргаа, сургалтын болон үйлчилгээ, аж

ахуйн ажилтнууд нь сургалт, судалгаа шинжилгээний ажлыг хэвийн

явуулах таатай орчныг бүрдүүлэх зорилго бүхий мэргэжлийн ур

чадвар, харилцааны соёл, ёс суртахуун өндөртэй, үүрэг хариуцлагаа

сайн ухамсарласан хүмүүс байна.

6.12. Багш нарын ажлыг 3 (гурав) жил тутамд дүгнэж байна.

6.13. Профессор багш нь хичээлийн жилд гүйцэтгэсэн сургалт

эрдэм шинжилгээний болон бусад ажлын тайлангаа баталсан маягтын

дагуу гаргаж жил тутамд профессорын багаараа хэлэлцүүлж байна.

Долоо. ШУТИС-ийн оюутан, суралцагчид

7.1. Суралцагч нь зохих журмын дагуу элсэлтийн шалгалт өгч,

Ректорын тушаалаар их сургуульд элссэн байна.

7.2. Их сургуулийн бакалавр, магистр, докторын шатлалд

суралцагчдад тавих нийтлэг ба тусгайлсан шаардлага, элсүүлэх

асуудлыг мөрдөж байгаа хууль тогтоомж, дүрэм журамд нийцүүлэн

гаргасан тусгай журмаар зохицуулна. Уг журмыг Боловсролын

асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон

үлгэрчилсэн журмыг үндэслэн боловсруулж, Ректорын зөвлөлийн

хурлаар хэлэлцэн Ректорын тушаалаар батална.

7.3. Докторант нь хичээл заах, магистрант болон бакалавр

оюутны эрдэм шинжилгээний ажил удирдахаас гадна сургуулийн

эрдэм шинжилгээний хүрээлэн, төвийг түшиглэн судалгаа,

шинжилгээний ажлаа явуулах, өөрийн судалгаанд шаардагдах

лаборатори, техник, тоног техөөрөмжийг ашиглах эрхтэй.

Page 25: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

24

7.4. Магистрант нь бакалаврын шатлалд суралцагч оюутанд

мэргэжлийн зөвлөлгөө өгөх, тэдний судалгааны болон дадлагын

ажлыг удирдах, туслах үүрэгтэй.

7.5. Бакалавр оюутан нь ерөнхий боловсролын бүрэн дунд буюу

тусгай дунд боловсрол эзэмшиж их, дээд сургуулийн уралдаант

шалгалтанд орж тэнцсэн, суралцах мэргэжлийнхээ дагуу сургалтын

төлөвлөгөө хичээлийн агуулгыг бүрэн дүүрэн эзэмших чадвартай

бөгөөд сонирхолтой, ёс суртахууны өндөр соёлтой, сурах арга барил

эзэмшсэн байна.

7.6. Оюутан суралцагчид дор дурдсан эрхтэй.

1. Их сургуулийн бүрэлдэхүүн болон харъяа сургуулиуд, бусад

нэгжийн хичээлийн байр, номын сан, лаборатори, туршилтын

үйлдвэр, сургалт, эрдэм шинжилгээний бусад хэрэгслийг зохих

журмын дагуу ашиглах;

2. Сургалтын төлөвлөгөөнд заавал судлахаар тусгаагүй

хичээлээс сонгон судлах;

3. Зарим хичээлийг бие даан судалж, дүгнүүлэх;

4. Эрдэм шинжилгээний ажил, бага хуралд оролцох;

5. Шилдэг оюутан шалгаруулах болон өөрийн улсын болон олон

улсын оюутны олимпиад, уралдаан, тэмцээнд оролцох;

6. Бүтээлээ хэвлүүлэхээр санал дэвшүүлж, шийдвэрлүүлэх;

7. Сургууль, багшийн үйл ажиллагаатай холбогдох асуудлаар

санал гаргах, шүүмжлэх ба шаардлага тавих,

8. Сургалтын технологи, оюутны нийгмийн асуудлын талаар

санал тавьж шийдвэрлүүлэх, хос мэргэжил эзэмших,

9. Хууль тогтоомжид заасны дагуу тусламж, тэтгэмж авах,

хөнгөлөлт эдлэх,

10. Сургалтын төлбөр, хандивын зарцуулалт, ашиглалтын

талаар оюутны байгууллагаараа дамжуулан мэдээлэл авах;

11. Их сургуулийн номын сан, интернетийн сүлжээ, сургуулийн

эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлэх;

12. Хууль тогтоомжид заасан бусад эрх;

7.7. Оюутан, суралцагчдын үүрэг:

1. Сургалтын хөтөлбөрийн агуулгыг хугацаанд нь бүрэн

эзэмших;

2. Их сургуулийн дүрэм, дотоод журам, заавал биелүүлэх ёс

зүйн шаардлага, мөрдөх заавар, шийдвэрийг хүндэтгэн сахих;

3. Багш, ажилтнуудаас тавьсан шаардлага, өгсөн үүрэг,

хичээлийн даалгаврыг хугацаанд нь хариуцлагатай биелүүлэх;

4. Багш, шавийн харилцааг хүндэтгэн дээдлэх;

5. Суралцах идэвхтэй арга барил эзэмших;

Page 26: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

25

6. Сургалтын төлбөрийг гэрээний дагуу хугацаанд нь төлөх;

7. Сургуулийн эд хөрөнгийг хайрлан хамгаалж явах;

8. Хууль тогтоомжид заасан бусад үүрэг;

7.8. Их сургуулийн суралцагчид дор дурдсан нийгмийн

баталгаагаар хангагдана. Үүнд:

1. Оршин суугаа газраасаа сургуульдаа тогтмол явах боломжгүй

суралцагчдад дотуур байраар үйлчлэх;

2. Холбогдох хууль тогтоомжийн дагуу тэтгэлэг, буцалтгүй

тусламж, сургалтын төлбөрийн хөнгөлөлт авах, зээл олгох

шаардлагатай суралцагчид энэ тухай асуудлаар холбогдох хүмүүсээс

зөвлөгөө авах;

3. Сургалт, эрдэм шинжилгээний ажилд амжилт гаргасан

суралцагчдад нэрэмжит тэтгэлэг олгох, сургалтын төлбөрийн зохих

хувийг хөнгөлөх болон бусад хэлбэрээр дэмжлэг авах.

7.9. Суралцагчдын мэдлэг чадвар, дадлыг сургалтын явцад

дүгнэх, төгсөхөд нь түүний эзэмшсэн боловсролын агуулгын түвшин,

мэргэжлийг гэрчилсэн албан ёсны баталгаа болох баримт бичгийг

бүрдүүлэх, боловсролын зэргийн диплом олгох үйл ажиллагааг

Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын

баталсан журам, Их сургуулийн тогтсон дэг жаягийн дагуу

гүйцэтгэнэ.

7.10. Суралцагчдыг элсүүлэх, төгсгөх тухай шийдвэрийг

Ректорын тушаалаар, улиран суралцуулах, чөлөө олгох, шилжүүлэх,

хасах шийдвэрийг тухайн бүрэлдэхүүн сургуулийн захирлын

тушаалаар тус тус шийдвэрлэнэ.

7.11. Оюутан, суралцагчдын сургалтын төлбөр тооцоо,

сургуулиас чөлөөлөх, шилжүүлэх, хасах, давхар мэргэжлээр суралцах

болон тэдгээрийн хүлээх хариуцлагатай холбоотой асуудлыг

холбогдох журам, заавар, суралцах эрхийн гэрээний дагуу

шийдвэрлэнэ.

Найм. Их сургуулийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаа

8.1. Их сургууль үүсгэн байгуулагчаас өөрт нь нийлүүлсэн

хөрөнгө болон өөрийн үйл ажиллагааны явцад бий болсон хөрөнгийг

өөрийн үндсэн үйл ажиллагааны зорилго, дүрэм, үүсгэн байгуулагчтай

байгуулсан гэрээнд нийцүүлэн зориулалтын дагуу үр ашигтай

зарцуулах үүрэгтэй.

8.2. Их сургууль санхүүгийн эх үүсвэрээ нэмэгдүүлэх, багш,

ажилтан суралцагчдын нийгмийн баталгааг дээшлүүлэх зорилгоор

хууль тогтоомжид нийцүүлэн явуулсан аж ахуйн үйл ажиллагаанаас

Page 27: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

26

олсон орлогоо Боловсролын тухай хуульд заасан зориулалтын дагуу

захиран зарцуулах эрхийг Ректор эдэлнэ.

8.3. Их сургуулийн санхүүжилтийн эх үүсвэр нь:

1. Улсын төсвийн хөрөнгө;

2. Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын төслийн санхүүжилт;

3. Оюутны сургалтын төлбөр, хураамж;

4. Үйлчилгээний төлбөр;

5. Аж ахуйн үйл ажиллагааны орлого;

6. Гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн

хандив, зээл тусламж

7. Бусад эх үүсвэрээс бүрдэнэ.

8.4. Тухайн жилийн төсөвт хөрөнгийг бүрдүүлэх, мөрдөж байгаа

нормативын дагуу сургуулиудад хуваарилах, зарцуулалтад нь

хяналт тавих ажлыг Эдийн засаг, нийгмийн хөгжлийн проректор

хариуцан гүйцэтгэж, тайлангаа Удирдах зөвлөлд тавьж хэлэлцүүлнэ.

Эрдмийн зөвлөлийн хүсэлтээр тайлангаа Эрдмийн зөвлөлд тавьж,

санал, дүгнэлт гаргуулж болно.

8.5. Бүрэлдэхүүн сургууль, хүрээлэн, төвүүд нь батлагдсан

төсвийг бие даан захиран зарцуулах эрхтэй ба үйл ажиллагааныхаа

тайланг Их сургуулийн санхүү, эдийн засгийн газарт сар тутам

тайлагнах үүрэгтэй. Бүрэлдэхүүн сургууль, хүрээлэн, төв нь

мөрдөгдөж буй нормативын дагуу профессорын баг, салбар, нэгжид

төсөв хуваарилж зарцуулалтад хяналт тавина.

8.6. Зайлшгүй шаардлагатай төслийг санхүүжүүлэх, хөрөнгийн

эх үүсвэрийг төвлөрүүлэх ба Их сургуулийн нэрийн өмнөөс

байгууллага, хувь хүнээс дэмжлэг, хандив болон материаллаг тусламж

авах асуудлыг тухай бүр нь Ректорын зөвлөлийн хурлаар хэлэлцэн

шийдвэрлэж байна.

8.7. Сургуульд хандивласан хөрөнгийг тайланд тусгаж,

зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхэд тавих дотоод хяналтыг

Эдийн засаг, нийгмийн хөгжлийн проректор, түүний эрхлэх асуудлын

хүрээний газар, ажилтнууд хариуцан гүйцэтгэнэ.

8.8. Сургууль нь 2 жил тутамд санхүүгийн үйл ажиллагаандаа

аудитын болон санхүүгийн хяналтын эрх бүхий байгууллагаар

шалгалт хийлгэж, дүнг нийтэд ил тод мэдээлж байна.

8.9. Харъяа сургууль, хүрээлэн нь жилийн тайлан, балансыг их

сургуулийн Санхүү эдийн засгийн газарт дараа жилийн 2-р сард

багтаан тушаана.

Ес. Удирдлагын шийдвэр, бичиг баримт

Page 28: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

27

9.1. Эрдмийн зөвлөл нь хэлэлцсэн асуудлаар тогтоол, Ректорын

зөвлөл нь хурлын тэмдэглэл тус тус гаргана.

9.2. Ректор тушаал, албан даалгавар гаргана.

9.3. Сургууль, хүрээлэн, төвийн захирал нь тушаал, эрдмийн

зөвлөл нь тогтоол, захирлын зөвлөл нь хурлын тэмдэглэл гаргана.

9.4.Их сургууль нь архив, албан хэргийн хөтлөлтийг холбогдох

хууль тогтоомжид нийцүүлэн явуулна. Сургуулийн үйл ажиллагаанд

холбогдох статистик, бүртгэл мэдээллийг бүрэн хөтөлж, суралцагчид,

төгсөгчдийн сурлага, олгосон боловсролын баримт бичгийн талаархи

мэдээллийг алдагдахгүй, засвар өөрчлөлт хийхгүй, бодитой байлгах

нөхцлийг бүрдүүлнэ.

9.5. Захирлын тушаалын дугаарыг тухайн жилийн 1-р сарын 1-

ний өдрөөс 12-р сарын 31-ний өдрийг дуусах хүртэл хугацаанд

дараалсан тоогоор, алгасалгүй давхардуулалгүй дугаарлана.

9.6. Их сургууль болон бүрэлдэхүүн сургууль, хүрээлэн, төвүүд

нь нэг загварын бэлэгдэл, тамга, тэмдэг, албан бичгийн хуудастай

байна.

9.7. Их сургуулийг төгсөгчдөд нэг загварын диплом, энгэрийн

тэмдэг олгоно.

9.8. Их сургууль нь өөрийн сэтгүүл, сонин хэвлэлтэй байна.

9.9. Бүрэлдэхүүн сургууль, харъяа хүрээлэн, төвүүд мэргэжлийн

сонин, сэтгүүл гаргаж болно.

Арав. Их сургуулийн дүрмийг зөрчигчдөд хүлээлгэх

хариуцлага

10.1. Их сургуулийн дүрмийн заалтыг зөрчигчдөд холбогдох

хууль тогтоомж болон Их сургуулийн хөдөлмөрийн дотоод журамд

заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Арван нэг. Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах ба хүчин

төгөлдөр болох

11.1. Их сургуулийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах

санаачилгыг Удирдах зөвлөл, Эрдмийн зөвлөл болон Ректорын

зөвлөлийн гишүүд түүнчлэн профессор, багш, ажилтнууд гаргаж

болно.

11.2. Их сургуулийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг

Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж батлах бөгөөд баталсан тухай

шийдвэр гаргаснаар хүчин төгөлдөр болно.

/ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн 2008 оны 9-р сарын 19-ны хурлаар

хэлэлцэж баталсан, нэмэлт өөрчлөлт тусгагдсан./

Page 29: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

28

Удирдах зөвлөлийн 2010 оны 7 дугаар сарын 08-ны

өдрийн 10/06 тоот тогтоолоор батлав.

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ

СУРГУУЛИЙН

УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Шинжлэх ухаан технологийн их сургууль/цаашид ШУТИС

гэх/ нь тус их сургуулийн үүсгэн байгуулагч, багш, оюутан,

төгсөгчдийн хамтын удирдлагын төлөөллөөс бүрдсэн Удирдах

зөвлөлтэй байна.

1.2 Удирдах зөвлөлийн үндсэн зорилго нь ШУТИС-ийн үйл

ажиллагааг удирдан чиглүүлэх, зохион байгуулалт, санхүү,

материаллаг баазын хувьд бэхжүүлэх, их сургуулийг хөгжүүлэх

бодлого стратегийг тодорхойлох, түүний хэрэгжилтэнд хяналт тавих,

Ректор /захирал/-ын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, дэмжлэг

туслалцаа үзүүлэхэд оршино.

1.3 Удирдах зөвлөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Боловсролын

тухай багц хууль, Шинжлэх ухаан технологийн тухай хууль,

холбогдох бусад хууль тогтоомж, төрөөс боловсролын талаар

баримтлах бодлого болон энэхүү дүрмийг үйл ажиллагаандаа

баримтлана.

1.4 Удирдах зөвлөл нь хүний сурч боловсрох эрхийг хангах, дээд

боловсрол нээлттэй байх, ардчилал, шударга ёсыг бэхжүүлэх,

боловсрол тасралтгүй хөгжих, шинжлэх ухааны үндэслэлтэй, үл тод

байх, багш ажиллагчид, суралцагчдын эрх ашгийг хүндлэх зарчмыг

удирдлага болгоно.

Хоёр.Удирдах зөвлөлийг байгуулж, ажиллуулах

2.1 Удирдах зөвлөл нь ШУТИС-ийг үүсгэн байгуулагч Монгол

улсын Засгийн газар буюу Боловсролын асуудал эрхэлсэн төрийн

захиргааны төв байгууллага /БАЭТЗТБ/, тус сургуулийн багш, оюутан

төгсөгчдийн төлөөллөөс бүрдэнэ.

2.2 Удирдах зөвлөл нь 25 хүртэл гишүүнтэй байх бөгөөд үүсгэн

байгуулагч төрийн төлөөлөл 51-60%, бусад нь профессор, багш,

оюутны болон төгсөгчдийн төлөөлөл байна.

Page 30: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

29

2.3 Үүсгэн байгуулагч буюу төрийн төлөөллийг БАЭТЗТБ-ын

шийдвэрээр, сургуулийн төлөөллийг Ректорын тушаалаар батална.

Профессор, багш нарын төлөөлөлд Багш нарын зөвлөлийн тэргүүн,

оюутны төлөөлөлд оюутны холбооны тэргүүн орох бөгөөд багш,

оюутны бусад төлөөлөлд орон нутагт байгаа сургуулийн багш,

оюутны төлөөллийг оролцуулан, холбогдох хамт олны 50-иас

доошгүй хувийн ирцтэй хурлаас сонгоно. Төгсөгчдийн төлөөлөл нь

ШУТИС-ийн Төгсөгчдийн холбооны тэргүүн байна.

2.4 Удирдах зөвлөлийн гишүүдийг 3 жилийн хугацаагаар томилох

буюу сонгох бөгөөд жил бүр бүрэлдэхүүний гуравны нэгийг

шинэчилж болно. Томилсон, сонгосон төлөөллөө татах буюу солих

тухай үүсгэн байгууллагч болон уг төлөөллийг сонгосон байгууллага,

хамт олны хурлын шийдвэр, эсхүл гишүүний өөрийн нь хүсэлтийг

үндэслэн Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулна.

2.5 Удирдах зөвлөлийн даргыг үүсгэн байгуулагчийн саналаар 3

жилийн хугацаагаар зөвлөлийн гишүүдийн хурлаас ил санал

хураалтаар сонгоно. Удирдах зөвлөлийн даргыг хуулийн заалт, үүсгэн

байгуулагчийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхгүй зэрэг

үндэслэлээр бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө өөрчилж болно.

2.6 Удирдах зөвлөл нь гишүүдийнхээ дотроос сонгосон нарийн

бичгийн даргатай байна.

Гурав.Удирдах зөвлөлийн үйл ажиллагаа

3.1. Удирдах зөвлөл нь БАЭТЗТБ-ын бодлого шийдвэрийг үндэс

болгож, дараах чиг үүргийг гүйцэтгэнэ:

3.1.1 Сургуулийн хөгжлийн бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр,

ШУТИС-ийн дүрмийг хэлэлцэж батлах, өөрчлөх;

3.1.2 Хөрөнгө оруулалт, жилийн төсөв хуваарилалтыг баталж,

зарцуулалтанд хяналт тавих, аж ахуйн нэгж, байгууллага,

иргэдээс хандив авах журам тогтоох;

3.1.3 Сургалтын болон дотуур байрны үйлчилгээний

төлбөрийг зохих жишгийг баримтлан тогтоох;

3.1.4 Сургуулийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэх, үнэлэлт

дүгнэлт өгөх;

3.1.5 Захиргааны саналыг нь үндэслэн сургуулийн бүтэц,

зохион байгуулалтыг тогтоох;

3.1.6 Суралцагчдын эрх ашгийг хамгаалах;

3.1.7 Удирдах зөвлөлийн жилийн үйл ажиллагааны тайлан

үүсгэн байгуулагчид өгөх.

Page 31: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

30

3.2. Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал

бөгөөд гишүүдийн 60-аас доошгүй хувийн ирцтэй тохиолдолд хурлыг

хүчинтэйд тооцож, хэлэлцсэн асуудлаар ердийн олонхийн саналаар

шийдвэр /тогтоол/ гаргаж, хурлын тэмдэглэл хөтөлнө. Удирдах

зөвлөлийн дарга тогтоолд гарын үсэг зурж, сургуулийн тэмдэг дарж

баталгаажуулна.

3.3. Удирдах зөвлөлийн хурлыг жилд 2-оос доошгүй удаа

хуралдуулна. Харин ээлжит бус хурлыг үүсгэн байгуулагч, Удирдах

зөвлөлийн дарга, эсвэл гишүүдийн 1/5-ээс доошгүй хувийн саналаар

хуралдуулж болно. Хурлын товийг Удирдах зөвлөлийн дарга тогтоож,

нарийн бичгийн дарга 3-аас доошгүй хоногийн өмнө гишүүдэд

мэдэгдэж, холбогдох материалыг хүргүүлнэ.

3.4. Хуралд оролцох боломжгүй гишүүн хэлэлцэж шийдвэрлэх

асуудлын талаарх саналаа урьдчилан бичгээр өгч болох бөгөөд энэ

тохиолдолд хуралд оролцсонд тооцно.

3.5. Удирдах зөвлөлийн хуралд хэлэлцэж байгаа асуудалтай

холбогдуулан сургуулийн Ректор /захирал/, проректор /дэд захирал/,

газрын дарга, багш ажилтан оюутны төлөөлөгчийг Удирдах

зөвлөлийн даргын зөвшөөрлөөр оролцуулж, санал, хүсэлт, тайлбарыг

сонсож болно.

3.6. Удирдах зөвлөл өөрийн үйл ажиллагаанд туслах үүрэг бүхий

ажлын хэсэг байгуулан ажиллуулж болох бөгөөд түүнийг удирдах

зөвлөлийн гишүүн ахална.

3.7. Удирдах зөвлөлийн дарга дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Үүнд:

3.7.1. Удирдах зөвлөлийг хуралдуулах хугацаа, хэлэлцэх

асуудлыг үүсгэн байгууллагч болон их сургуулийн Ректортой

тохиролцох, хурлыг зохион байгуулах, хурлаас гарсан

шийдвэрийг батламжлах, хэрэгжүүлэх арга хэмжээ авах

3.7.2. Удирдах зөвлөлийн гишүүд, нарийн бичгийн даргад

ажил үүргийн хуваарь тогтоож хариуцуулах, үүрэг даалгавар

өгөх, биелэлтийг хянах, шаардлагатай гэж үзвэл Удирдах

зөвлөлийн хурлаар хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгөх

3.7.3. Удирдах зөвлөлөөс томилсон ажлын хэсгийн

бүрэлдэхүүн, ажлын чиглэлийг тогтоох, төлөвлөгөөг батлах,

гүйцэтгэлд нь хяналт тавих

3.7.4. Удирдах зөвлөлийн гишүүдийн үйл ажиллагаа,

оролцооны талаархи үнэлэлт дүгнэлтийг тухайн төлөөллөө

сонгосон байгууллагад нь мэдэгдэх

3.7.5. Үүсгэн байгуулагчийн бодлого шийдвэрийг

тайлбарлах, ойлгуулах, зөвшилцөх ажлыг зохион байгуулах.

Page 32: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

31

3.8. Удирдах зөвлөлийн гишүүн дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Үүнд:

3.8.1. Удирдах зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрийг

хэрэгжүүлэх;

3.8.2. Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудал, хурлын

дэг, гарах шийдвэрийн талаар саналаа хэлэх, үзэл бодлоо

чөлөөтэй илэрхийлэх;

3.8.3. Удирдах зөвлөлөөс өөрт хариуцуулсан ажил үүрэг,

даалгаврыг чанартай биелүүлж, зөвлөлийн хурал, даргад

мэдээлэх;

3.8.4. Удирдах зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд

дэмжлэг туслалцаа үзүүлэх, түүний биелэлтийн талаар мэдээлэл

авах, эрх хэмжээнийхээ хүрээнд хянан шалгах ажиллагаанд

оролцох;

3.8.5. Удирдах зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх талаар

холбогдох хүмүүст шаардлага тавих, тайлбар гаргуулах, хуралд

асуудал оруулж хэлэлцүүлэх.

Дөрөв. Удирдах зөвлөл, үүсгэн байгуулагчийн хамтын ажиллагаа

4.1 Удирдах зөвлөл нь үйл ажиллагааныхаа явц, үр дүнг үүсгэн

байгуулагчийн өмнө тайлагнана.

4.2 Шаардлагатай гэж үзвэл хэлэлцэх асуудлын талаар үүсгэн

байгуулагчтай зөвшилцөж ажиллана.

4.3 Үүсгэн байгууллагч нь Удирдах зөвлөл дэх өөрийн

төлөөллийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, шаардлагатай бол

энэ дүрмийн 2.4, 2.5-д заасны дагуу холбогдох арга хэмжээг авна.

4.4 Удирдах зөвлөл нь ШУТИС-ийн Ректорыг томилох, чөлөөлөх

саналыг үүсгэн байгуулагчид тавьж болно.

4.5 Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны хичээлийн жилийн

тайланг дараагийн хичээлийн жил эхэлснээс хойш 30 хоногийн дотор

үүсгэн байгуулагчид гаргаж өгнө.

Тав. Бусад зүйл

5.1 Удирдах зөвлөл нь хуулийн этгээдийн эрх эдлэхгүй бөгөөд

зөвлөлийн тогтоол, хурлын тэмэгдлэлийн хэвлэмэл хуудастай байна.

Удирдах зөвлөлийн албан хэрэгт сургуулийн тэмдгийг хэрэглэнэ.

5.2 Удирдах зөвлөлийн үйл ажиллагаанд шаардагдах бичиг хэрэг,

хурлыг зохион байгуулах, шийдвэрийг хэрэгжүүлэхэд шаардагдах

зардлыг их сургуулийн тухайн жилийн төсөвт тусган зарцуулна.

Page 33: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

32

Ректорын 2006 оны 11-р сарын 27-ны

289 тоот тушаалаар батлав.

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН

ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Хөдөлмөрийн дотоод журмын зорилго нь Шинжлэх Ухаан

Технологийн Их Сургуулийн (цаашид их сургууль гэх) үндсэн

чиг үүрэг, үйл ажиллагааны онцлогийг харгалзан Төрийн

албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Боловсролын

тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, холбогдох бусад

хууль тогтоомж, их сургуулийн дүрмийн хүрээнд захиргаа,

багш, ажилтны эрх үүргийг тодорхойлж, тэдгээрийн хоорондын

хөдөлмөрийн харилцаа, их сургуулийн дотоод үйл ажиллагааг

зохицуулахад оршино.

1.2. Дотоод журмын биелэлтэнд их сургуулийн захиргаа болон

багш, ажилтны эрх ашгийг хамгаалах төлөөллийн

байгууллагууд өөрсдийн эрх хэмжээний хүрээнд хяналт тавина.

1.3. Энэхүү журмыг их сургуулийн нийт багш, ажилтнууд дагаж

мөрдөнө.

Хоёр. Ажилтныг ажилд авах, ажлаас чөлөөлөх

2.1 Ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байрны

тодорхойлолтод тохирсон боловсрол, мэдлэг, мэргэжил, ажлын

туршлага, ажил гүйцэтгэх чадвар, зан төлөв, эрүүл мэнд зэргийг

харгалзаж үзнэ.

2.2 Ажилтан дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ.

1) Ректорын зөвлөлийн болон холбогдох сургууль, газар, нэгжийн

хурлын шийдвэр

2) Ажилд орохыг хүссэн хувийн өргөдөл

3) Боловсрол, мэргэжлийн диплом, үнэмлэх, гэрчилгээний эх хувь,

түүний баталгаажуулсан хуулбар

4) Төрийн албан хаагчийн биеийн байцаалт

5) Иргэний үнэмлэх

6) Шаардлагатай бол урьд ажиллаж байсан байгууллагын болон

эмнэлэг, хууль хяналтын байгууллагын тодорхойлолт, сонгон

шалгаруулалтын дүн

Page 34: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

33

2.3 Багш, ажилтныг ажилд авахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 21-

р зүйлд заасны дагуу хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, нэг

хувийг ажилтанд өгнө.

2.4 Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг үндэслэн Ректорын

болон захирлын тушаал гаргаж, нийгмийн даатгалын дэвтэрт

бичилт хийнэ.

2.5 Газар, сургууль, хүрээлэн, төв нэгжүүд орон тоо гарсан тухай

бүр нь Захиргаа, мониторингийн газарт мэдэгдэх ба

шаардлагатай бол албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн

боловсруулна.

2.6 Шинээр орон тоо гаргаж байгаа тохиолдолд тухайн орон тоог

бий болгох үндэслэл, шаардлага болон албан тушаалын

тодорхойлолтыг Захиргаа, мониторингийн газарт гаргаж

ирүүлэх ба асуудлыг Ректорын зөвлөлийн хурлаар хэлэлцэж

шийдвэрлэнэ.

2.7 Профессор, багшийг ажилд авахдаа “ШУТИС-д багш сонгон

шалгаруулж ажиллуулах журам”-ын дагуу шийдвэрлэнэ.

2.8 Сургалт, санхүү бүртгэлийн ажилтан, аж ахуйн болон кассын

нярав зэрэг эд хөрөнгийн хариуцлага хүлээх албан тушаалд

шинээр ажилтан авах асуудлыг холбогдох проректор, газрын

даргатай зөвшилцсөний үндсэн дээр Ректорын тушаалаар

шийдвэрлэнэ.

2.9 Бүрэлдэхүүн сургуулийн харъяаны алба, нэгж, эрдэм

шинжилгээний хүрээлэн, төв, хичээлийн болон оюутны байрны

үйлчилгээнд шинээр ажилтан, ажилчид

авах асуудлыг тухайн сургуулийн захирлын тушаалаар

шийдвэрлэнэ.

2.10 ШУТИС-ийн захиргаанд ажилтан шинээр авахдаа холбогдох

газар, нэгжийн дарга, эрхэлсэн проректорын саналыг үндэслэн

Ректорын тушаал гаргана.

2.11 Багш, ажилтныг ажилд авахдаа их сургуулийн дүрэм, дотоод

журам, албан тушаалын тодорхойлолтыг нэг бүрчлэн

танилцуулж, шаардлагатай бол гүйцэтгэх ажил үүргийн чиг

баримжаа олгох сургалт, семинарыг явуулна.

2.12 Томилогдсон өдрөөс нь эхлэн ажлын газрын үнэмлэх олгож,

холбогдох баримт материалыг актаар, эд хөрөнгийг картаар

хүлээлгэн өгнө.

2.13 Анх ажилд орж байгаа ажилтны албан тушаалын онцлогийг

харгалзан 6 сар хүртэл хугацаатай туршилтын журмаар

ажиллуулж болно. Туршилтын хугацаа дуусмагц идэвхитэй сайн

ажилласан ажилтны хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж,

Page 35: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

34

жинхлэн ажиллуулах тухай Ректорын болон захирлын тушаал

гаргана.

2.14 Ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг бүрэн ашиглах, түр

чөлөөтэй байгаа хүний хариуцсан ажил үүргийг тасралтгүй

явуулах зэрэг зорилгоор зарим ажилтныг хавсран ажиллуулах

буюу түр хугацаагаар гэрээгээр хүн авч ажиллуулж болно.

2.15 Профессор, багш, ажилтан ажилчдыг ажил, албан тушаалаас

чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр,

Ректорын болон захирлын тушаалаар хөдөлмөрийн гэрээг

цуцална.

2.16 Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг

цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг

ажлаас чөлөөлөх тухай шийдвэрт заах бөгөөд тойрох хуудсаар

тооцоо хийсний дараа хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай

шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт

бичилт хийж, хүлээлгэн өгнө.

2.17 Тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр ажлаас

чөлөөлөгдсөн профессор, багш буцаж ажиллах хүсэлт гаргавал

ажлын хэрэгцээ, тухайн профессор, багшийн багшлах болон

эрдэм шинжилгээний ажлын туршлага, ажлын чадвар,

хариуцлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан холбогдох

профессорын баг, сургуулийн захирлын зөвлөлийн хурлаар

хэлэлцэж, ажиллуулах албан тушаал, хугацааг тодорхой зааж

хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж болно.

Гурав. Ажил олгогчийн эрх, үүрэг

3.1 Багш, ажилтнуудын хөдөлмөрийг оновчтой зөв зохион

байгуулах, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй нөхцөлөөр хангах,

ажил үүргээ биелүүлэхэд нь шаардлагатай тавилга, техник,

хэрэгсэл, материалаар хангах;

3.2 Хамтын болон хөдөлмөрийн гэрээнд заагдсан үүргийг

хугацаанд нь биелүүлэх;

3.3 Цалин хөлс, бусад нэмэгдэл, урамшууллыг тогтоосон хугацаанд

олгох, цалин хөлс, урамшууллын тогтолцоо түүнийг олгох

хэлбэрийг боловсронгуй болгох талаар санаачлагатай ажиллах;

3.4 Их сургуулийн хэмжээнд хөдөлмөрийн сахилга, соёл, дэг

журам, зохион байгуулалтыг сайжруулах, амжилт гаргасан багш

ажилтныг урамшуулах талаар санаачлагатай ажиллахын

зэрэгцээ хууль тогтоомж, хөдөлмөрийн сахилга зөрчигчдөд

Page 36: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

35

холбогдох хууль тогтоомжийн дагуу сахилгын шийтгэл

ногдуулах;

3.5 Багш, ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил албан

тушаал хавсран болон хослон ажилласан, эзгүй байгаа ажилтны

үүргийг орлон гүйцэтгэсэн, албан тушаалын тодорхойлолтод

заагаагүй ажил үүргийг гүйцэтгэсэн, илүү цагаар ажилласан бол

үндсэн цалингаас нь тооцон нэмэгдэл хөлс олгох;

3.6 Багш ажилтан мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд нь дэмжлэг

үзүүлэх;

3.7 Ажилтны ар гэрт гачигдал тохиолдсон үед зохих журмын дагуу

тэтгэмж тусламж үзүүлэх;

3.8 Албан тушаалын тодорхойлолт болон журам, зааврыг

боловсруулж батлах, албан тушаалд хүмүүсийг томилж,

чөлөөлөх, албан үүргийн ачаалал, өөрчлөлтийн байдлыг

үндэслэн багш, ажилтнуудын албан тушаалын цалингийн

хэмжээ, нэмэгдлийг тогтоох;

3.9 Багш ажилтны дунд ажил хэрэгч, бүтээлч, эв нэгдэлтэй уур

амьсгал бий болгох, тэдний зүгээс гаргасан сургууль, хамт олны

ажилд тустай идэвхи санаачлагыг бүх талаар дэмжих, шүүмжлэл

санал хүсэлтийн мөрөөр шуурхай арга хэмжээ авч хариуг

мэдэгдэх;

3.10 Их сургуулийн хэмжээнд мөрдөгдөх дүрэм журмуудыг Монгол

улсын хууль тогтоомжид нийцүүлэн гаргаж, хууль тогтоомж

удирдах дээд байгууллагын шийдвэр, багш ажилтан

суралцагчидтай байгуулсан гэрээ, их сургуулийн дүрэм энэхүү

журам болон бусад журам зааврын биелэлтэнд хяналт тавих;

Дөрөв. Багш, ажилтны эрх, үүрэг

4.1 Холбогдох хууль тогтоомж, их сургуулийн дүрэм, хөдөлмөрийн

дотоод журам, албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн

гэрээ болон бусад журам зааврын дагуу хүлээсэн үүргээ цаг

тухайд нь чанартай биелүүлэх;

4.2 Ажлын цаг, хичээлийн хуваарийг нарийн чанд мөрдөж, өөрийн

мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэх, судалгаа шинжилгээний ажилд

шинэлэг дэвшилттэй арга технологи нэвтрүүлэх, эцсийн үр дүнг

дээшлүүлэхэд байнга анхаарч ажиллах;

4.3 Ажлын байранд эзэмшиж, ашиглаж байгаа тоног төхөөрөмж,

багаж хэрэгсэл бусад эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж,

ажлын байрны эмх цэгц, ариун цэвэр, хөдөлмөрийн аюулгүй

ажиллагааны шаардлагад нийцүүлэн ажиллах;

Page 37: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

36

4.4 Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа байгууллагад өөрийн

буруугаас хохирол учруулсан ажилтанд зохих шийтгэл

оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага

хүлээлгэнэ.

4.5 Ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар

болсон тохиолдолд эзэмшиж байсан тавилга, тоног төхөөрөмж,

багаж хэрэгсэл бусад эд материалыг хүлээлгэн өгч, зохих

журмын дагуу холбогдох тооцоог хийж дуусгах;

4.6 Багш, ажилтнууд хууль тогтоомж, дүрэм журамд заасны дагуу

чөлөө авах, нийгэм ахуйн хөнгөлөлт эдлэх, хөдөлмөрийн

нөхцөлөө сайжруулах асуудлаар сургуулийн удирдлагад

тодорхой санал тавьж, хариу авах, шийдвэрлүүлэх эрхтэй.

4.7 Багш, ажилтнууд өөрийн болон хамт олон, сургуулийн эрх

ашгийн асуудлаар их сургуулийн захиргаа, холбогдох албан

тушаалтанд санал тавих, шүүмжлэх, түүнийгээ зохих журмын

дагуу шийдвэрлээгүй гэж үзвэл холбогдох байгууллага, албан

тушаалтанд өргөдөл гомдол гаргах эрхтэй.

Тав. Ажил амралтын цаг

5.1 Их сургуулийн захиргааны ажил өглөө 09.00 цагт эхэлж, 18.00

цагт дуусна. Үдийн завсарлага 13.00-14.00 цагийн хооронд

үргэлжилнэ.

5.2 Ажлын өдрийн үргэлжлэл 8 цаг, 7 хоногийн ажлын цаг нь 40-

өөс илүүгүй байна. Үүнээс профессор, багш нар 30-аас доошгүй

цагийг үндсэн ажлын байрандаа ажиллана.

5.3 Үндсэн сургалтын хичээл хоёр ээлжээр хичээллэнэ.

5.4 Хичээл өглөө 08.00 цагт эхэлнэ. Хичээлийн нэг удаагийн

үргэлжлэх хугацаа 90 минут, завсарлах хугацаа 10 минут, их

завсарлага 30 минут байна.

5.5 Ажлын онцлогтой холбоотойгоор зарим багш, ажилтны ажлын

цаг өөрөөр тогтоогдож болох бөгөөд уг асуудлыг тухайн

ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр зохицуулна.

5.6 Профессор, багшийн ажлын цаг, хичээлийн хуваарь их

сургуулийн үйл ажиллагаатай уялдан зохицуулагдана.

Профессор, багшийн ажилласан хоног, цагийн тооцоог

профессорын багийн ахлагч, секторын эрхлэгч хариуцан, бусад

ажилтны цагийн тооцоог тэдгээрийг шууд харъяалах удирдах

албан тушаалтан тус тус хийнэ.

5.7 Ажилтан бүр ажилдаа ирэх, тарахдаа тогтоосон журмын дагуу

бүртгүүлж, ажлын цагаар гарахдаа болон захиргаанаас чөлөө

авсан тухайгаа шууд харъяалах албан тушаалтанд мэдэгдэж,

Page 38: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

37

байх газрын хаяг, холбоо барих утасны дугаарыг захирлын

туслах, нэгждээ мэдэгдэнэ.

5.8 Ажил олгогчийн санаачлагаар өдрийн ажлын цагийг хэтрүүлэн

илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан

ажилтныг нөхөн амруулаагүй бол ажилласан цагийг бүртгэлийг

үндэслэн түүнд 1.5 дахин нэмэгдүүлсэн цалин хөлс олгоно.

5.9 Профессор, багш ажилтнууд орон нутагт ажиллах тохиолдолд

тэдгээрийн ажлын удирдамжийг үндэслэн томилолт олгоно. Их

сургуулийн захиргааны ажилтнууд, бүрэлдэхүүн сургуулийн

захирал,

5.10 дэд захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга нарын томилолтыг

Захиргаа, мониторингийн газар, профессор, багш ажилтны

томилолтыг холбогдох сургууль нь тус тус олгож байна.

5.11 Томилолтоор ажилласан профессор, багш, ажилтан нь

томилолтын хугацаа дууссанаас хойш ажлын 5 хоногийн дотор

холбогдох тооцоог хийж, ажлын үр дүнг холбогдох албан

тушаалтанд танилцуулна.

5.12 Профессор, багш ажилтнуудыг дараахь үндэслэлээр захиргааны

санаачлагаар ажлаас түр чөлөөлж, ажил албан тушаалыг хэвээр

хадгална.

1) Биеийн эрүүл мэндийн байдлын улмаас нэг жилээс дээш

хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах

шаардлагатай болсон.

2) 3 сараас дээш хугацааны сургалтанд хамрагдахаар болсон.

5.13 Профессор, багш ажилтныг гадаадад мэргэжил дээшлүүлэхэд

“Багш ажилтныг гадаадад явуулахад баримтлах журам”-ыг

баримтална.

5.14 Хөдөлмөрийн болон Боловсролын тухай хуулийн холбогдох

заалтыг үндэслэн багш, ажилтнуудын тухайн жилийн ээлжийн

амралтын хуваарийг гаргахдаа өөрсдийнх нь болон газар,

нэгжийн даргын саналыг авч, өмнөх жилийн амарсан хугацаа,

ажлын шаардлагыг харгалзан үзсэний үндсэн дээр Ректорын

болон захирлын тушаалаар баталж мөрдөнө.

5.15 Амралтыг тухайн онд нь багтаан эдлүүлнэ. Ажлын зайлшгүй

шаардлагаар ажилтан ээлжийн амралтаа эдэлж чадаагүй

тохиолдолд түүнд 1.5 сарын албан тушаалын цалинтай тэнцэх

мөнгөн урамшил тухайн жилд нь багтаан олгож болно.

5.16 Анх ажилд орсон хүнийг 6 сараас дээш хугацаагаар

ажиллуулсны дараа ээлжийн амралт олгоно.

Зургаа. Чөлөө олгох

Page 39: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

38

6.1. Профессор, багш ажилтны хүсэлтээр амьдралын гачигдалтай

байдлыг харгалзан сургууль, профессорын баг, нэгж, шууд

харъяалах удирдах ажилтны тодорхойлолтыг үндэслэн нэг жил

хүртэл хугацаагаар чөлөө олгож болно.

6.2. Чөлөө олгохдоо дараахь зарчмыг баримтална. Үүнд:

6.2.1 Багш, ажилтны гаргасан хүсэлтийг харгалзан ажлын 5

хүртэл хоногийн чөлөөг түүний харъяалах газар, нэгжийн

дарга, эрхлэгч, сургуулийн захирал чөлөөний хуудсаар

олгоно.

6.2.2 Тухайн багш, ажилтны бичгээр гаргасан хүсэлт, түүнд

заасан шалтгаан, нотлох баримт зэргийг үндэслэн тухайн

багш, ажилтанд ажлын 5 хоногоос дээш хугацааны чөлөөг

Ректорын болон захирлын тушаалаар олгоно. Профессор,

багш нарт 3 сараас дээш хугацааны чөлөөг Ректорын

тушаалаар олгоно.

6.2.3 Эхнэр, нөхөр, төрсөн эцэг, эх, ах, эгч, дүү, үр хүүхэд,

хадам эцэг, эх нас барах буюу хүндээр өвчилсөн

тохиолдолд асарч сувилах, эмчилгээнд авч явах, галын

болон байгалийн гэнэтийн аюул, осолд өртсөн зэрэг

хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд цалинтай чөлөө

олгож болно. 3 сараас дээш хугацааны чөлөөтэй байх

хугацаанд цалинг олгохгүй.

6.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 106-р зүйлийг үндэслэн 3 хүртэлх

насны хүүхэдтэй эхчүүд /3 хүртэлх насны хүүхэдтэй ганц бие

эцэг/-ийн хүсэлтийг үндэслэн хүүхэд асрах чөлөө олгоно.

Хүүхэд асрах чөлөөг Ректорын болон Захирлын тушаалаар

олгож, нийгмийн даатгалын дэвтэрт нь бичилт хийж байна.

6.4. Профессор, багшид бүтээлийн чөлөө олгох асуудлыг

“Бүтээлийн чөлөө олгох журам”-ын дагуу шийдвэрлэнэ.

6.5. Чөлөөний эхлэх, дуусах хугацааг тухайн ажилтныг харъяалах

газар, сургууль, профессорын баг, нэгжийн эрхлэгч болон

захирлын туслах бүртгэж тооцно. Чөлөөний хугацааг ажлын 3

хоногоос дээш хугацаагаар хэтрүүлбэл ажил тасалсанд тооцно.

6.6. Чөлөөний хугацааг дахин нэг удаа сунгаж болно.

6.7. Чөлөөтэй байх хугацаанд нь тухайн хүнд байгууллагаас

тэтгэмж, тусламж олгох асуудлыг тухай бүр нь шийдвэрлэж

байна.

Долоо. Цалин хөлс, шагнал урамшуулал

7.1. Профессор, багш ажилтанд хийж гүйцэтгэсэн ажил, түүний

эцсийн үр дүнг тооцож хөдөлмөрийн хөлсийг сар бүрийн 10, 25-

Page 40: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

39

ны дотор 2 удаа олгоно. Баяр ёслолын болон бусад хүндэтгэх

шалтгаанаар энэ хугацаа нь 1-2 хоногийн өмнө, хойно байж

болно.

7.2. Эрхэлсэн ажилдаа бүтээлч, санаачлагатай ажиллаж, ажлын

амжилт бүтээл нь байнга өсч буй профессор, багш ажилтан,

ажилчдыг их сургуулийн захиргаанаас дор дурьдсан хэлбэрээр

шагнаж урамшуулна.

1) Төрийн одон медаль, улсын цол, гадаадын болон олон улсын

болон олон нийтийн байгууллагын шагналд тодорхойлох

2) Засгийн газрын болон бусад дээд байгууллагын шагналд

тодорхойлох

3) “Хүндэт профессор” цол олгох

4) ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн болон Ректорын нэрэмжит

шагнал олгох

Найм. Ажлын байранд тавигдах шаардлага

8.1. ШУТИС-д ажиллаж байгаа багш, ажилтнууд нь зан суртахуун,

соёл, ёс зүйн дараахь хэм хэмжээг баримталж ажиллана. Үүнд:

1) Багш, ажилтнууд ажлын байрандаа зөв боловсон хувцаслаж,

хувийн соёлыг эрхэмлэн сахина.

2) Багш, ажилтнууд нь оюутан суралцагчид болон бусад хүмүүстэй

зөв боловсон харьцаж, харилцааны соёлыг эрхэмлэж ажиллана.

3) Удирдах ба удирдуулах ёс зарчмыг хүндэтгэн удирдах албан

тушаалтнуудтай зөв боловсон харьцаж, тэднээс өгсөн үүрэг

даалгавар, зөвлөмжийг дагаж мөрдөн биелэлтийг эргэж

тайлагнадаг байна.

4) Багш, ажилтнууд нь ажлын байрандаа бусадтай зүй бусаар

харьцаж маргах, доромжлох зэрэг зохисгүй харьцаа гаргахгүй

ажиллавал зохино.

5) Багш, ажилтнууд нь ажлын байрныхаа эмх цэгц, ариун цэвэр,

соёлжилтын хувьд бусдад үлгэр дууриалтай байхаар зохион

байгуулна.

Ес. Профессор, багш ажилтанд үзүүлэх тэтгэмж, тусламж

9.1. Профессор, багш ажилтнуудад Хөдөлмөрийн тухай хууль,

Боловсролын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох

тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль болон холбогдох бусад хууль

тогтоомжид заасны дагуу тэтгэвэр, тэтгэмж, нөхөн төлбөрийг

олгоно.

9.2. Профессор, багш, ажилтанд олгох тэтгэмж, тусламжийн хэлбэр,

хэмжээг жил бүр Хамтын гэрээгээр тодотгон тогтоож байна.

Page 41: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

40

Арав. Сахилгын зөрчил гаргасан профессор, багш ажилтанд

хүлээлгэх хариуцлага

10.1. Хөдөлмөрийн дотоод журам, Багшийн мэргэжлийн ёс зүйн

дүрэм, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй

профессор, багш ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу

их сургуулийн Ректор, холбогдох сургуулийн захирлын

тушаалаар дор дурьдсан сахилгын шийтгэл ногдуулна. Үүнд:

1) Сануулах

2) Хөдөлмөрийн хөлсийг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл

хувиар бууруулах

3) Албан тушаал бууруулах

4) Ажлаас халах

10.2. Дараахь зөрчлийг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд

тооцож, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил

олгогчийн санаачлагаар шууд цуцална. Үүнд:

1) Ажлын, хичээлийн болон оюутны байранд архи, согтууруулах

ундааны зүйл хэрэглэсэн буюу ажилдаа согтуугаар ирсэн;

2) Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан мөнгө, эд зүйлийг

дутаах, үрэгдүүлэх, зориулалтын бусаар зарцуулах, ашиглалт,

үлдэгдлийн тухай мэдээ, тайланг санаатайгаар буруу гаргах,

будлиантуулах, зохих журмын дагуу хадгалахгүй,

зарцуулалтанд хяналт тавихгүй байх зэргээр ажил олгогчийн

итгэлийг алдсан үйлдэл гаргасан нь тогтоогдсон;

3) Ажилтан ажилчид хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэг сарын

дотор нийлбэрээрээ 6 ба түүнээс дээш өдөр, мөн дараалан 3 ба

түүнээс дээш өдөр ажил тасалсан, профессор, багш нар

хичээлийн жилийн нэг улиралд 8 цаг ба түүнээс дээш цагийн

хичээл тасалсан;

4) Сургуульд эд хөрөнгийн хохирол учруулах, эд хөрөнгө, техник

хэрэгсэл эд ангийг зөвшөөрөлгүй гадагш авч гарах, эд ангийг

солих, хувьдаа ашигласан буюу ашиглахыг завдсан;

5) Ажил үүргээ гүйцэтгэсний төлөө бусдаас шан харамж авсан,

бусдыг ямар нэг үүрэг хүлээх байдалд оруулсан;

6) Бичиг баримт хуурамчаар үйлдсэн, засварласан болон

ашигласан;

7) Цалинтай болон цалингүй чөлөөний хугацааг хэтрүүлсэн;

8) Сургуулийн ажил хэргийн болон бизнесийн нэр хүндийг нь

гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц

сөрөг үр дагавар бий болгосон;

Page 42: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

41

10.3 Дараахь зөрчлийг сахилгын зөрчилд тооцно. Үүнд:

1) Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор

биелүүлээгүй;

2) Сургалтын технологи зөрчсөн;

3) Элсэлт, төгсөлтийн шалгалтын дүрэм зөрчсөн;

4) Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр аттестатчилалд орохоос

зайлсхийсэн;

5) Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, ажлын цагаас

удаа дараа хоцорсон;

6) Захиргаанаас баталсан бусад дүрэм, журам, заавар түүнчлэн

хөдөлмөрийн харилцааг зохицуулахаар сургуулийн онцлогт

тохируулан гаргасан Ректорын тушаал, шийдвэрийг зөрчсөн;

10.4 Багш, ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахад дараахь

чиглэлийг баримтална.

1) Анх удаа сахилгын зөрчил гаргасан буюу зөрчлийн улмаас бага

хэмжээний хохирол учруулсан ажилтныг сануулах буюу цалинг

бууруулна.

2) Аттестатчиллаар хангалтгүй үнэлгээ авсан болон сургалт,

хүмүүжлийн үндсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, багшийн

мэргэжлийн ёс зүйн дүрмийг удаа дараа зөрчсөн багш нарын

албан тушаалыг бууруулна.

3) Хөдөлмөрийн сахилгыг удаа дараа зөрчсөн, сахилгын ноцтой

зөрчил гаргасан, шинээр ажилд орсон хүн туршилтын хугацаанд

ажлаас хоцрох, таслах, ажилдаа тэнцээгүй зэрэг тохиолдолд

ажлаас хална.

10.5. Өөрийн буруугаас сургуульд эд хөрөнгийн хохирол учруулсан

профессор багш, ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн

холбогдох заалтыг баримтлан эд хөрөнгийн хариуцлага

хүлээлгэнэ. Эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх ажил, албан

тушаалын жагсаалтыг Ректорын тушаалаар баталгаажуулна.

10.6. Нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан

ногдуулж болохгүй.

10.7. Хичээл тасалсан, хожимдсон багшийн цалин хөлснөөс тасалсан

цагийн хөлсийг буцаан суутгана.

10.8. Албан тушаалтнууд профессор багш, ажилтанд сахилгын

шийтгэл ногдуулах тухай шийдвэрийг гаргахдаа холбогдох

нотлох баримтыг үнэн зөв бүрдүүлсэн байна. Сахилгын шийтгэл

ногдуулах тухай саналыг холбогдох газар, сургууль, Багшийн

мэргэжлийн ёс зүйн зөвлөл, профессорын баг, нэгжийн

эрхлэгчээс захиргаанд тавих эрхтэй.

Page 43: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

42

10.9. Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жилийн хугацаанд уг

шийтгэлийг хүчинтэйд тооцно. Тухайн хүн сахилгын шийтгэл

ногдуулснаас хойш 6 сарын хугацаанд үр бүтээлтэй,

санаачлагатай ажилласан бол харъяалах сургууль, нэгжийн

саналыг үндэслэн уг хүнийг хугацаанаас нь өмнө сахилгын

шийтгэлгүйд тооцож болно.

10.10. Хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж ажил олгогчийн

санаачлагаар ажлаас халагдсан хүнийг ажилд буцаан авахгүй.

Арван нэг. Бусад

11.1 Сургуулийн захиргаа, багш ажилтнуудын төлөөлөгчидтэй жил

бүр Хамтын гэрээ байгуулж, дагаж мөрдөнө.

11.2 Хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулаагүй хөдөлмөрийн

бусад харилцааг багш, ажилтнуудтай байгуулах хөдөлмөрийн

гэрээ болон Хамтын гэрээгээр зохицуулна.

11.3 ШУТИС-д хөдөлмөрийн хамтын маргаан таслах болон

үйлдвэрлэлийн ослыг тогтоох орон тооны бус байнгын

зөвлөлүүдийг ажиллуулна.

11.4 Бүрэлдэхүүн сургуулийн санхүү, сургалтын албаны

ажилтнуудыг тодорхой хугацааны давтамжтайгаар сэлгэн ажиллуулж

болно.

/ШУТИС-ийн Ректорын 2007 оны 10-р сарын 22-ны 273 тоот тушаалаар оруулсан

нэмэлт тусгагдсан/

Ректорын 2006 оны 11-р сарын 27-ны

289 тоот тушаалаар батлав.

ШУТИС-ИЙН РЕКТОРЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ДЭГ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Ректорын зөвлөл нь хамтын удирдлагын зөвлөлдөн зохицуулах

үйл ажиллагаагаа хурлын хэлбэрээр, энэхүү дэгийг баримтлан

явуулна.

1.2. Ректорын зөвлөлийн хурлын ажиллагаа нь асуудлыг чөлөөтэй

хэлэлцэх, цөөнхийн санал бодлыг хүндэтгэж, олонхийн саналаар

шийдвэрлэх зарчимд үндэслэнэ.

Page 44: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

43

1.3. Тухайн хичээлийн жилд Ректорын зөвлөлийн хурлаар хэлэлцэх

асуудлын төлөвлөгөөг хичээлийн жилийн эхэнд Ректорын

зөвлөлийн хурлаар хэлэлцэж батална.

1.4. Ректорын зөвлөлийн хурал 14 хоногт нэг удаа, Мягмар гаригийн

14 цагаас хуралдана. Ээлжит бус хурал хийх шаардлага гарсан

үед товыг 2 хоногийн өмнө гишүүдэд хүргэнэ.

1.5. Ректорын зөвлөлийн гишүүдийн 2/3-оос доошгүй хувь нь ирсэн

тохиолдолд хурлыг хүчинтэйд тооцно.

1.6. Хурлыг Ректор, түүний эзгүйд түр орлон байгаа проректор

даргална.

1.7. Ректорын зөвлөлийн гишүүн хуралд оролцох боломжгүй бол энэ

тухайгаа хурал эхлэхээс өмнө Ректор, эсхүл Захиргаа,

мониторингийн газрын даргад мэдэгдсэн байвал зохино.

Хоёр. Хэлэлцэх асуудлыг бэлтгэх, танилцуулах

2.1. Ректорын зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлын тухай

танилцуулга, хурлаас гарах шийдвэрийн төслийг хурал болохын

өмнөх долоо хоногийн Пүрэв гаригт багтаан Ректор, холбогдох

проректор, газрын дарга нарт танилцуулж зөвшөөрөл авсны

дараа Баасан гаригийн 18 цагаас өмнө вебэд тавьсан байна.

2.2. Танилцуулга, шийдвэрлүүлэх асуудал, хурлаас гарах

шийдвэрийн төсөл нь товч тодорхой, ойлгомжтой, судалгаа,

тооцоог бүрэн хийсэн байх шаардлагатай.

2.3. Шаардлагатай бол танилцуулга, хурлаас гарах шийдвэрийн

төслийг Ректорын зөвлөлийн гишүүдийн тоогоор хувилж,

гишүүдэд хүргэнэ.

Гурав. Хурлаар асуудал хэлэлцэх

3.1. Ректорын зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлыг Ректорын

зөвлөлийн гишүүн биечлэн танилцуулна. Хэлэлцэх асуудлаар

холбогдох албан тушаалтнуудыг хуралд байлцуулж болно.

Танилцуулах хугацаа 10 минутаас илүүгүй байна

3.2. Асуудлыг танилцуулсаны дараа гишүүд асуулт тавьж, санал

дүгнэлтээ гаргаж болно. Асуулт, хариултын үргэлжлэх хугацааг

хурал даргалагч тогтооно. Нэг гишүүний санал, дүгнэлт хэлэх

хугацаа 5 минутаас илүүгүй байна.

3.3. Асуудлыг хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар

шийдвэрлэнэ.

Page 45: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

44

Дөрөв. Хуралд оролцогчдын дагаж мөрдөх зүйл

4.1. Хурал даргалагчаас зөвшөөрөл авч, тогтоосон хугацаанд багтаж

үг хэлнэ.

4.2. Хурлын үед зөвшөөрөлгүй гарч явах, гар утсаар ярих, хэлэлцэж

байгаа асуудалд хамаарахгүй зүйл ярихыг хориглоно.

4.3. Тухайн хурлын хэлэлцэх асуудлаас хамаарч үргэлжлэх хугацааг

хурал даргалагч гишүүдэд мэдэгдэх бөгөөд 2 цаг тутамд 10

минутын завсарлагатай хуралдана.

Тав. Хурлын тэмдэглэл хөтлөх, түүнийг ашиглах, хадгалах

5.1. Ректорын зөвлөлийн хурлын явцыг гараар, шаардлагатай бол

соронзон хальсанд бичнэ.

5.2. Хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, урилгаар болон байлцсан

хүмүүсийн нэр, албан тушаал, шийдвэрийн төсөл, тэдгээрийн

танилцуулга, дүгнэлт, санал зэрэг баримт бичгийг хурлын

явцын тэмдэглэлд хавсаргана.

5.3. Хурлын явцын тэмдэглэлийг гараар бичихдээ дараахь зүйлийг

заавал тусгана.

5.3.1 Хурал эхэлсэн, завсарласан, дууссан болон асуудлыг

хэлэлцсэн он, сар,

өдөр, цаг минут

5.3.2 Ямар асуудал, хаанаас хэн төлөөлж оруулсан тухай товч

томъёолол,

хэлэлцэж байгаа асуудалтай холбогдсон асуулт, хариулт,

гаргасан

санал, шүүмжлэл, хэлсэн үг

5.3.3 Санал хураалтын дүн (тоо, хувиар), хэрэв нэрээр санал

хураавал гишүүн

бүрийн нэр, өгсөн санал

5.3.4 Ирц (тоо, хувиар), оролцоогүй гишүүний нэр, шалтгаан

5.3.5 Гишүүний хуралд хэлсэн үгийг тодорхой бичнэ.

5.4. Хурлын явцын тэмдэглэлийг Ректорын зөвлөлийн нарийн

бичгийн дарга хөтөлж, Захиргаа, мониторингийн газрын дарга

танилцаж, газрын тэмдэг дарж баталгаажуулна.

5.5. Хурлын явцын гар тэмдэглэл, соронзон болон дуутай дүрс

бичлэгийг Ректорын зөвлөлийн гишүүд шууд, бусад албан

тушаалтанд Захиргаа, мониторингийн газрын даргын

зөвшөөрлөөр үзүүлж болно.

5.6. Хурлын явцын гар тэмдэглэлийг сургуулийн архивт хадгална.

Page 46: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

45

Ректорын 2006 оны 11-р сарын 27-ны

289 тоот тушаалын 4-р хавсралт

ЗАХИРГААНЫ ЗӨВЛӨЛГӨӨНИЙ АЖИЛЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Захиргааны

зөвлөлгөөн нь тус их сургуулийн захиргааны шуурхай удирдлагыг

хэрэгжүүлэх зорилготой.

2. Захиргааны зөвлөлгөөний зорилт нь хамтын удирдлагын

зарчим, шуурхай байдлыг хангахад оршино.

3. Захиргааны зөвлөлгөөний бүрэлдэхүүнд ректор, проректор,

газрын дарга нар багтана.

4. Захиргааны зөвлөлгөөний хурлыг Ректор, түүний эзгүйд түр

орлон ажиллаж байгаа проректор даргална.

5. Хурлаас хурлын тэмдэглэл гаргана.

Хоёр. Захиргааны зөвлөлгөөний ажиллах чиг үүрэг

2.1. Захиргааны зөвлөлгөөн дараахь чиг үүрэгтэй ажиллана.

1) Их сургуулийн Эрдмийн зөвлөл, Ректорын зөвлөлийн

хурлаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг

захиргааны албадын хэмжээнд зохион байгуулах;

2) Профессорын албан тушаалд ажиллуулах хүмүүсийг сонгон

шалгаруулах, ажлыг дүгнэх;

3) Их сургуулийн бүтэц, зохион байгуулалт, орон тоо, цалин

нэмэгдэл, урамшууллын хэмжээг тогтоох, өөрчлөх талаар

судалгаа хийж, Эрдмийн зөвлөлийн саналыг авч Ректорын

зөвлөлд оруулах;

4) Төрийн одон медаль, гавъяат цол, Яамны болон бусад шагнал

урамшилд нэр дэвшүүлэх;

5) Захиргааны ажилтнуудаас Ректорын нэрэмжит болон

Эрдмийн зөвлөлийн шагналд нэр дэвшүүлэх;

6) Төсөв хөрөнгийн зарцуулалт, хуваарилалт, өмч хөрөнгийн

ашиглалт, хамгаалалтын талаар Ректорын зөвлөлд оруулах

санал дүгнэлт гаргах;

Page 47: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

46

7) ШУТИС-ийн дотоодын сангийн хөрөнгөөр гүйцэтгэх эрдэм

шинжилгээний төсөл шалгаруулах;

8) ШУТИС-ийн зардлаар гадаадад томилолтоор төлөөлөгч

явуулах;

9) ШУТИС-ийн захиргааны ажлын төлөвлөгөө батлах,

төлөвлөгөөний биелэлт, явц гүйцэтгэлийн мэдээлэлтэй

танилцах;

10) Газар, төвийн дарга, эрхлэгч, бүрэлдэхүүн сургуулийн

захирлуудын тайланг хэлэлцэх, үнэлэлт дүгнэлт өгөх;

11) ШУТИС-ийн захиргааны ажилтнуудаас гаргасан сахилгын

зөрчлийн талаар болон бүрэлдэхүүн сургуулийн захиргааны

шийдвэрийн талаар гаргасан гомдлыг хянан хэлэлцэх;

12) Ректорын зөвлөлөөс олгосон бусад эрх;

2.2. Захиргааны зөвлөлгөөнөөс гаргасан шийдвэр, шуурхай

даалгаврыг бүрэлдэхүүн сургууль, газар, төв бусад нэгжүүд,

тэдгээрийн албан тушаалтан биелүүлж хариу мэдэгдэж байх үүрэгтэй.

Ректорын 2011 оны 5 дугаар сарын 2-ны

өдрийн А-97 тоот тушаалын хавсралт

ШУТИС-ИЙН БАГШ, АЖИЛТНЫГ ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛД

ХАМРУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Энэхүү журам нь багш, ажилтны нийгмийн асуудлыг

шийдвэрлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжийг

бүрдүүлэх, ажлын бүтээмжийг дээшлүүлэх, идэвхи санаачлагыг

өрнүүлэх зорилгоор орон сууцны зээл хүсэгчдэд тавигдах

ерөнхий шалгуурыг хангасан ШУТИС-ийн багш, ажилтныг

орон сууц худалдан авахад нь зориулан хөнгөлөлттэй

нөхцөлөөр орон сууцны зээлд хамруулахтай холбогдсон

харилцааг зохицуулахад оршино.

1.2 Энэхүү журам нь зөвхөн ШУТИС-иас захиалан бариулж буй

орон сууцанд хамаарна.

1.3 Журмыг ШУТИС-ийн Ректорын зөвлөлийн хурлаар

хэлэлцүүлж, Ректорын тушаалаар батлан мөрдөх ба

хэрэгжүүлэх явцад өөрчлөлт оруулах саналыг тухай бүр нь

хэлэлцэн шийдвэрлэж байна.

Page 48: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

47

1.4 Орон сууцны зээлд хамрагдах асуудлыг шийдвэрлэхдээ өөрийн

өмчлөлийн орон сууцгүй, орон сууцны хэрэгцээ бүхий багш,

ажилтныг эхний ээлжинд хамруулах чиглэл баримтална.

1.5 ШУТИС-ийн Захиргааны зөвлөгөөний хурлаас захиргаа,

бүрэлдэхүүн сургуулийн нийт багш, ажилтан үүнээс орон

сууцгүй багш, ажилтны тоог харгалзан орон сууцны зээлд

хамрагдах квотыг тогтооно.

1.6 Бүрэлдэхүүн сургуулийн ажилтны тооноос хамаарч 1-2 хүртэл

ажилтныг орон сууцны зээлд хамруулна.

1.7 Бүрэлдэхүүн сургуулийн багш нарт ноогдох хэсгийн 75 хувьд

46 хүртэлх насны, 25 хувьд түүнээс дээш насны багш нарыг

хамруулна.

1.8 Тухайн жилийн орон сууцны зээлийн нийт квотын 5 хувийг

ШУТИС-ийн Ректорын зөвлөлийн хурлаас сургууль

хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр болон бусад хүндэтгэн үзэх

шалтгаан бүхий багш, ажилтанд шууд хуваарилж болно.

Хоёр. Орон сууцны зээлд хамрагдах багш, ажилтанд тавигдах

шаардлага.

2.1 ШУТИС-д тогтвор суурьшил, үр бүтээлтэй 3-аас доошгүй жил

ажилласан багш, 5-аас доошгүй жил ажилласан ажилтан байна.

2.2 Сахилгын зөрчилгүй байна.

2.3 Орон сууцны зээлд хамрагдах багш, ажилтан банкнаас тавьсан

шаардлагыг бүрэн хангасан байна. Зээлд хамрагдах багш,

ажилтны бүрдүүлэх материал:

Орон сууцны зээлд хамрагдахыг хүссэн өргөдөл

Иргэний үнэмлэх, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар

Албан байгууллагын тодорхойлолт (орлого олж буй гэр

бүлийн гишүүд нэгэн адил хамаарна.)

Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (орлого олж

буй гэр бүлийн гишүүд нэгэн адил хамаарна.)

Гэр бүлийн бусад орлогыг тодорхойлох баримтууд (гэр

бүлийн бусад гишүүдийн бизнесийн үйл ажиллагааны

материал, татварын тодорхойлолт гэх мэт)

Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа (орон сууцтай эсэх)

Банк, банк бус санхүүгийн байгууллагад зээлийн өргүй,

шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр зээлгүйг

нотолсон баримт.

Page 49: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

48

Гурав. Орон сууцны зээлд хамрагдах хүсэлтийг шийдвэрлэх

3.1. Хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцны зээлд хамруулах ажлыг

жилд нэг удаа зохион байгуулна. Орон сууцны хөнгөлөлттэй

нөхцөл бүхий зээлд хамрагдах хүсэлтийг хүлээн авах, хэлэлцэх

хугацааг тухай бүр ШУТИС-ийн Захиргааны зөвлөгөөний

хурлаас тогтооно.

3.2. Хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцны зээлд хамрагдах хүсэлт,

холбогдох материалаа захиргааны ажилтан ЗХШҮГ-т,

бүрэлдэхүүн сургуулийн багш, ажилтан бүрэлдэхүүн сургуулийн

захирлын туслахад тухайн заасан хугацаанд багтаан өгнө.

3.3. ШУТИС-ийн захиргаа, бүрэлдэхүүн сургуулиуд өөрсдийн багш,

ажилтны орон сууцны талаарх судалгааг гаргаж, багш ажилтны

орон сууцны зээлд хамрагдах хүсэлтийг ШУТИС-ийн захиргаа

захиргааны зөвлөгөөний хурлаар, бүрэлдэхүүн сургууль

Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэнэ.

3.4. Дээрх хурлаас ирүүлсэн санал, холбогдох материалыг хамт олны

хурлаар хэлэлцэнэ. Хамт олны хурлыг нийт багш, ажилтны 75-аас

доошгүй хувь оролцох тохиолдолд хуралдуулна.

3.5. Хамт олны хурлыг ШУТИС-ийн захиргаанд ЗХШҮГ-ын дарга,

бүрэлдэхүүн сургуульд захирал удирдан явуулна. Хурлын нарийн

бичгийн дарга нь өөрийн үүсгэл санаачлагын байгууллагын /БНЗ,

ҮЭ/ төлөөлөгч байна.

3.6. Хурлын явцад тэмдэглэл хөтөлнө. Хурлын тэмдэглэлд хурлын

дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, баталгаажуулна.

Хамт олны хурлын шийдвэр нь эцсийн шийдвэр байна.

3.7. Хамт олны хурал нь хөнгөлөлтэй нөхцөлөөр орон сууцны зээлд

хамруулах багш, ажилтныг шалгаруулахдаа тогтвор суурьшил,

амьдралын нөхцөл болон ажлын үр дүн, орон сууцны судалгаа

зэргийг харгалзан хуралд оролцсон багш, ажилчдын өгсөн

саналаар эрэмбэлж жагсаалт гарна.

3.8. Тухайн сургуулийн шалгаруулалтын зохих квотод багтсан боловч

цаашид банкнаас тавигдсан нарийн шалгуурыг хангаагүй

тохиолдолд зээлд хамрагдагчийн эрх жагсаалтын дараах хүнд

шууд шилжинэ. Тухайн жилд банкны шаардлагаар тэнцээгүй

багш, ажилтан дараагийн жилд дахин орж болно.

3.9. ШУТИС-ийн захиргаанд захиргааны зөвлөгөөн, бүрэлдэхүүн

сургууль дээр захирлын зөвлөл өөрсдийн багш, ажилтны орон

сууцны талаарх судалгааг жил бүр хийж, өмнөх жилийн

жагсаалтыг тодотгож байна.

Page 50: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

49

3.10. ШУТИС-ийн захиргаа, бүрэлдэхүүн сургуулиуд жагсаалт гаргаж,

хурлын тэмдэглэл, орон сууцны хөнгөлөлттэй нөхцөл бүхий

зээлд хамрагдах болсон багш, ажилтны бүрдүүлсэн материалыг

албан бичгийн хамт ЗХШҮГ-т заасан хугацаанд ирүүлнэ.

3.11. ЗХШҮГ орон сууцны зээлд хамрагдахаар ирүүлсэн нэрсийг

нэгтгэж зохих банкинд баталгаажуулж хүргүүлнэ.

3.12. Баталгаажуулах эрх Ректор, ЭЗНХ-ийн проректор нарт байна.

ШУТИС-ийн Ректорын 2012 оны 3-р сарын

01-ний А-40 тоот тушаалын 3-р хавсралт

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬД

МӨРДӨХ АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ЗААВАР

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1. Албан хэрэг хөтлөлтийн энэхүү зааврын зорилго нь тус их

сургуулийн үйл ажиллагаанд үүсч хөтлөгдөж буй албан баримт

бичгийн агуулга, бүтэц, хэв загварыг ижилтгэх, баримт бичигтэй

ажиллах ажлын арга, хэлбэрийг боловсронгуй болгох, албан хэрэг

хөтлөлтийн шатанд баримт бичгийн эмх цэгц, бүрдэл, хадгалалт,

ашиглалтыг сайжруулахад оршино.

1.2. Энэхүү зааврыг их сургуулийн бүрэлдэхүүн сургуулиуд,

политехник коллеж, МСҮТ, захиргааны газар, алба, хүрээлэн, төв

зэрэг зохион байгуулалтын нэгжүүдийн нийт ажилтнууд дагаж

мөрдөнө.

1.3. Албан хэрэг хөтлөлтийн ажлыг их сургуулийн хэмжээнд

зохион байгуулах, боловсронгуй болгох, зааврын хэрэгжилтэд хяналт

тавих асуудлыг Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний газар

хариуцна.

Хоёр.Их сургуулийн удирдлагын баримт бичгийн

бүрэлдэхүүн, албан бичиг зохиож бүрдүүлэхэд

тавигдах шаардлага

2.1. Зохион байгуулалтын нэгжийн баримт бичгийн бүртгэл,

хяналтын ажлыг бүрэлдэхүүн сургууль, газар, алба, төвүүдийн аль нэг

ажилтанд албан тушаалын тодорхойлолтод зааж албан ёсоор

хариуцуулна.

Page 51: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

50

2.2. Их сургуулийн зохион байгуулалтын нэгжийн хэмжээнд

бичиг хэргийн ажлыг зөв зохион байгуулах талаарх хариуцлагыг

холбогдох нэгжийн удирдлага хүлээнэ.

2.3. Удирдлагын үйл ажиллагааг баримтжуулах явцад цаасан

суурьтай болон цахим баримт бичгийг зохих журам, стандартын дагуу

хөтөлж, бүрдүүлсэн байна.

2.4. Их сургууль нь өөрийн үйл ажиллагааны холбогдолтой

баримт бичгийг боловсруулах, зохион бүрдүүлэхдээ Стандартчилал,

Хэмжил Зүйн Газраас баталсан “Зохион байгуулалт, захирамжлалын

баримт бичгийн стандарт” буюу MNS 5140-1:2011, MNS 5140-

2::2011, MNS 5140-3::2011 албан хэрэг хөтлөлтийн цуврал стандартад

тодорхойлсон техникийн шаардлагуудыг мөрдлөг болгоно.

2.5. Баримт бичигт байх бүрдэл, хэвлэмэл хуудсанд тавигдах

шаардлага, зохион байгуулалтын баримт бичиг боловсруулахад

мөрдөх зааврыг Архивын Ерөнхий Газраас батлагдсан хүчин төгөлдөр

үйлчилж буй “Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар”-ын

дагуу доорхи журмаар зохиож үйлдэнэ.

2.6. Албан бичиг

Албан бичгийг урьдчилан бэлтгэсэн А4, А5 хэмжээтэй хэвлэмэл

хуудсан дээр зохиож үйлдээд, нэг хуудсанд багтахгүй бол дараагийн

хуудсанд өгүүлбэр тасалж бичихгүйгээр эхэлж бичнэ.

Албан бичиг, захидал үндсэн 2 хэсгээс бүрдэх ба нэгдэх хэсэгт

баримт бичгийг зохиож бүрдүүлсэн зорилго, үндэслэл, шалтгааныг

дурдаж, хоёрдох хэсэгт санал, хүсэлт, дүгнэлт, шийдвэрийг тодорхой

тусгаж бичээд, их сургуулийн ректор, захирлууд, зохион

байгуулалтын нэгжийн дарга нар чиг үүргийнхээ хүрээнд гарын үсэг

зурна.

Удирдах дээд газарт болон адил статус бүхий байгууллагын

удирдлагад хаяглан явуулж буй баримт бичигт ректор, захирлууд

гарын үсэг зурна.

2.7. Удирдлагын заалт

Удирдлагын заалтыг А4 албан баримт бичгийн эх хувь буюу

бичвэрийн дээд талын сул зайнд цохолтын хэлбэрээр гараар бичих

бөгөөд уг заалт нь хариуцан шийдвэрлэх ажилтны нэр, өгч байгаа

үүргийн товч утга, хэрэгжүүлэх хугацаа, гарын үсэг, огноо зэргээс

бүрдэнэ.

Нэг баримт бичигт 3-аас илүүгүй цохолт хийгдэнэ.

2.8. Баримт бичгийн харилцагчийн нэр

Page 52: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

51

“Харилцагчийн нэр” бүрдлийг А4, А5 хэвлэмэл хуудсанд

тавьсан тэмдэглэгээнд багтаан товчлохгүй, үеэр таслахгүй, том үсгээр

тодруулахгүйгээр бичнэ.

2.9. Баримт бичгийн тэргүү

А4 албан бичгийн тэргүүг хажуугийн байрлалаар, хэвлэмэл

хуудсанд тавьсан тэмдэглэгээнд багтаан эхний үсгийг томоор

тодруулахгүйгээр бичнэ. Захирамжлалын баримт бичгийн тэргүүг

баримт бичгийн бүртгэлийн дугаарын доорх тэмдэглэгээнд багтаан

голлуулан эхний үсгийг томоор тодруулахгүйгээр бичнэ.

А5 болон гадаадад илгээх албан бичгийн хэвлэмэл хуудсанд

тэргүү бичихгүй.

2.10. Бичвэр

Баримт бичгийг текстэн буюу бичвэр хэлбэрээр эсвэл хүснэгтэн

хэлбэрээр бэлтгэнэ. Баримт бичгийн бичвэрийг шаардлагатай үед

бүлэг, дэд бүлэг, зүйл, дэд зүйлд хуваан тоо буюу үсгээр дугаарлана.

Бүлэг, дэд бүлэг нь гарчигтай байж болох бөгөөд тэдгээрийн нэрийг

хуудасны зүүн захаас зай авч, эхний үсгийг томоор бичнэ.

Албан бичгийн асуудал бүрийг догол мөрнөөс эхлэн бичнэ.

Бичвэрийг хуудасны зүүн захаас 30 мм, баруун захаас 15 мм,

дээд, доод захаас 20 мм зайтай бичнэ.

2.11. Гарын үсэг

“Гарын үсэг” бүрдэлд албан тушаалын нэр, гарын үсэг, гарын

үсгийн тайлал орох бөгөөд А4, А5 хэвлэмэл хуудсанд том үсгээр

тодруулахгүй бичнэ.

Их сургуулийн удирдлагыг үүрэг гүйцэтгэгч орлож байгаа бол

баримт бичигт үүрэг гүйцэтгэгч гарын үсгээ зурах бөгөөд албан

тушаал, гарын үсэг, гарын үсгийн тайллыг үүрэг гүйцэтгэгчийн нэрээр

бичнэ. Хэрэв баримт бичгийн агуулгыг хэд хэдэн байгууллага

хариуцаж байгаа бол баримт бичигт 2-оос доошгүй гарын үсэг байна.

Баримт бичигт эрх бүхий албан тушаалтныг орлож, “ыг” гэсэн

тийн ялгалын үг хэрэглэж гарын үсэг зурахгүй.

Акт, дүгнэлт, шийдвэр гэх мэт комисс, ажлын хэсгээс

боловсруулсан баримт бичигт комиссын бүх гишүүд гарын үсэг зурна.

Хуралдааны тэмдэглэлд хурал даргалагч болон нарийн бичгийн

дарга гарын үсэг зурна. Жишээ нь:

Тэмдэглэл хөтөлсөн: Захирлын туслах ................

Хянаж танилцсан: Захирал .................

Мөнгө санхүүгийн холбогдолтой баримт бичигт ректор,

захирлууд болон ерөнхий нягтлан бодогч гарын үсэг зурна.

2.12. Хавсралтын тухай тэмдэглэл

Page 53: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

52

Баримт бичигт хавсралтын тухай дурдсан бол хавсралтын

тэмдэглэлийг бичвэрийн төгсгөлд сул мөр орхиод догол мөрнөөс

бичнэ. Жишээ нь: Хавсралт 5 хуудастай, 2 хувь.

Харин хавсралтыг товхимол болгон эмхтгэж хэвлэсэн бол

хуудасны тоог заахгүй.

Мөн тухайн баримт бичигт өөр хавсралт бүхий баримт бичгийг

хавсаргасан бол энэ тухай бичнэ.

Захирамжлалын баримт бичиг хавсралттай бол энэ тухай

тэмдэглэлд түүний нэр, огноо, дугаарыг зааж, эхний хуудасны баруун

дээд өнцөгт бичиж, байгууллагын тамгаар баталгаажуулна. Жишээ

нь:

Хэлний боловсролын сургуулийн

захирлын ........оны ......дугаар сарын

.....ны өдрийн ...тоот тушаалын хавсралт

2.13. Тамга, тэмдэг

Их сургуулийн тамга, тэмдгийг Засгийн газрын 2001 оны 41

дүгээр тогтоолоор баталсан “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг,

хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх тухай” журмын дагуу хэрэглэнэ.

Их сургуулийн тамгыг ректор, проректор, бүрэлдэхүүн

сургуулиудын тамгыг захирал, дэд захирлын, их сургуулийн тэмдгийг

зохион байгуулалтын нэгжийн даргын гарын үсэг зурсан баримт

бичиг дээр дарна.

Тусгайлан заагаагүй албан бичгийн гадаадад явуулах хувь дээр

тамга, тэмдэг дарахгүй.

Тамга, тэмдгийг гарын үсэг зурагдсан хэсгийг оролцуулж,

бүрэн, тэгш, тод дарна.

2.14. Хуулбар үнэн болох тухай тэмдэглэл

Баримт бичгийн хуулбарыг “гарын үсэг” бүрдлийн дор “хуулбар

үнэн” гэсэн тэмдэглэл, албан тушаалын нэр, гарын үсэг, гарын үсгийн

тайлал, огноо бичиж, зохион байгуулалтын нэгжийн удирдлага гарын

үсэг зурж, тамга, тэмдгээр баталгаажуулна.

2.15. Баримт бичиг боловсруулсан тухай тэмдэглэл

Баримт бичиг боловсруулсан тухай бүрдэлд түүнийг

боловсруулсан, хянасан ажилтны нэр, ажилтны нэр, гарыг үсэг,

утасны дугаар байна.

Энэ тэмдэглэгээг байгууллагад үлдэх хувийн сүүлийн хуудасны

ар талын зүүн доод хэсэгт бичнэ.

2.16. Баримт бичгийг байгууллагад хүлээн авсан тухай

тэмдэглэл

Page 54: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

53

Гаднаас ирсэн баримт бичгийг албан ёсоор хүлээн авсныг

нотлон бүртгэлийн тэмдгийг баримт бичгийн эхний хуудасны ар

талын зүүн доод хэсэгт дарна. Тэмдэгт байгууллагын нэр, бүртгэлийн

дэс дугаар, хүлээн авсан огноо, шилжүүлсэн цаг минут, гарын үсэг

байна.

2.17. Баримт бичгийн хэвлэмэл хуудас

Баримт бичгийн хэвлэмэл хуудсыг ШУТИС-ийн Хэвлэлийн

үйлдвэр, сургалтын төвд зохих зөвшөөрөл, стандартын шаардлагын

дагуу хэвлүүлсний дараа бичиг хэрэгт нэгдсэн журмаар хүлээн авч,

бүх нэр төрлийн хэвлэмэл хуудсыг тоолж, бүртгэх бөгөөд тус бүрийг

тусгай дугаарлагчаар дугаарлана. Бүртгэлийн дугаарыг хэвлэмэл

хуудасны нүүрэн талын баруун доод өнцөгт /доороосоо 10 мм-ийн

зайтай/ тавина.

2.18. Тушаал

Их сургуулийн үндсэн үйл ажиллагааны чиглэлийн буюу А

индекстэй тушаал, боловсон хүчний асуудлаар буюу Б индекстэй

тушаалыг тус тусд нь гаргана.

Тушаалыг их сургуулийн Ректорын 2002 оны 287 тоот

тушаалаар баталсан “Тушаал боловсруулах, хянах, бүртгэх,

биелэлтэнд хяналт тавих журам”-ын дагуу боловсруулж мөрдөж

ажиллана.

Тушаалын төслийг удирдлагын шийдвэрийн үндсэн дээр зохион

байгуулалтын нэгжүүд ажил, үүргийн чиглэлийн дагуу хариуцан

бэлтгэнэ. Тушаалын төслийг баримт бичгийн стандартын дагуу

зохиож бүрдүүлсэн байдалд Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний

газар хяналт тавина. Тушаалыг 2 хувь үйлдэнэ.

Тушаалд гарын үсэг зурсны дараа засвар, нэмэлт, өөрчлөлт

оруулахыг хориглоно.

Их сургуулийн удирдлагын эзгүйд тушаалд үүрэг гүйцэтгэгч,

эсвэл албан ёсоор орлож буй албан тушаалтан гарын үсэг зурж болно.

Боловсон хүчний болон хөрөнгө, санхүүгийн холбогдолтой

тушаал, шийдвэрт зөвхөн ректор, бүрэлдэхүүн сургуулийн захирлууд

гарын үсэг зурна.

А тушаалд их сургуулийн үндсэн үйл ажиллагааны тухай буюу

орон тоо батлах, цалин шинэчлэн тогтоох, оюутантай холбоотой

/элсэлт, төгсөлт, кредит баталгаажуулах, шилжилт хөдөлгөөн, чөлөө

олгох зэрэг бүгд/, удирдамж батлах, магистрант, докторантын сэдэв,

удирдагч батлах, өөрчлөх, ажлын хэсэг, комисс, үнэлгээний хороо

байгуулах, санхүү, хөрөнгөтэй холбоотой, гадаад томилолт, шагнал,

урамшуулал, тэтгэмж, ээлжийн амралт олгох тухай,

Page 55: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

54

Б тушаалд зөвхөн боловсон хүчинтэй холбоотой буюу ажилд

авах, чөлөөлөх, чөлөө олгох, /бүтээлийн, хүүхэд асрах, цалинтай

болон цалингүй чөлөө, өндөр насны тэтгэвэр тогтоолгох/ зэрэг

тушаалууд орж дугаарлагдана.

2.19. Хуралдааны тэмдэглэл

Хуралдааны тэмдэглэл нь “Хэлэлцсэн нь”, “Сонссон нь”,

“Шийдвэрлэсэн нь” гэсэн дарааллаар хэлэлцсэн асуудал тус бүрээр

бичигдэнэ. Хуралдааны тэмдэглэлийг стандартын дагуу бүрдүүлж

хурлын дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, хурал

дууссанаас хойш 3 хоногт багтаан эцсийн байдлаар бэлтгэж,

албажуулсан байна.

2.20. Гэрээ

Гэрээний бичвэрт үндсэн нөхцөлүүдийг тусгаж бичсэний дараа

гэрээ байгуулагч талууд гарын үсэг зурж, байгууллагын удирдах

албан тушаалтан хянан баталснаар хүчин төгөлдөр болно.

Бүх төрлийн гэрээг их сургуулийн хуулийн зөвлөхөөр заавал

хянуулна. Шаардлагатай гэж үзвэл нотариатаар батлуулна. Гэрээний

хуудас бүрийг баталгаажуулж, гарын үсэг зурж болно.

2.21. Акт

Тусгайлан томилогдсон ажлын хэсэг, комисс дүгнэлт,

шийдвэрээ акт хэлбэрээр үйлдэж гаргана. Акт нь барилга объектыг

ашиглалтад хүлээн авсан, эд аж ахуйн тооллого явуулсан, аваар ослын

шалтгаан нөхцөлийг тогтоосон, ажил хүлээлцсэн тухай акт гэх мэт

олон төрөл байна. Зарим актыг байгууллагын удирдлага буюу

холбогдох албан тушаалтан баталж, тамга, тэмдгээр баталгаажуулна.

Энэ тохиолдолд “Батлав” гэсэн бүрдлийг эхний хуудасны баруун дээд

хэсэгт байрлуулна. Хяналт шалгалтын актыг хичнээн хувь үйлдсэн,

аль газарт хүргүүлсэн тухай бичнэ.

2.22. Баримт бичгийг компьютерт боловсруулах

Баримт бичгийг бичвэр хянах Windows, word программыг

ашиглан “Монгол хэлний компьютерийн үсгийн тогтолцоо, кирил ба

монгол үсгийн нэгдсэн код “MNS 5552:200 стандартаар үйлдэнэ.

Баримт бичгийг Arial үсгийн фонтыг ашиглан бичих бөгөөд

бичвэрийн мэдээллийн үсгийн хэмжээ нь 12, хүснэгтэн

мэдээллийнх 10 байна.

Баримт бичгийн бичвэрийн мөр хоорондын зай, “Харилцагчийн

нэр” бүрдэл, “Баримт бичгийн тэргүү” бүрдлийн мөр хоорондын зайг

1.0-р авч бичнэ.

Олшруулах шаардлагатай текстэн мэдээллийг компьютерт

шивэхдээ мөр хоорондын зайг 2.0-р авна.

Page 56: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

55

“Баримт бичгийн тэргүү” бүрдлээс бичвэр хүртэлх хоорондын

зайг 2,0-р, бичвэрийн төгсгөлийн мөрнөөс “Гарын үсэг” бүрдлийн

хоорондын зайг 4.0-р авч бичнэ.

2.23. Гадаадад албан бичиг, захидал явуулах

Гадаадад явуулах албан бичиг, захидлыг стандартын дагуу

үйлдэж, үлдэх хувийг орчуулгын хамт үдэж хадгалсан байна.

Гурав. Их сургуулийн баримт бичгийг боловсруулах,

дотоодын баримт бичигтэй ажиллах зохион байгуулалт

3.1. Их сургуулийн баримт бичгийн эргэлтийн зохион

байгуулалт, ирсэн, явсан бичгийг бүртгэх, шилжүүлэх журам, баримт

бичгийн шийдвэрлэлтэд хяналт тавих , байгууллага, албан тушаалтанд

хандаж бичсэн өргөдөл, санал, гомдлыг хянан шийдвэрлэх, цахим

шуудангаар баримт бичиг явуулах, хүлээн авах, тамга тэмдэг, албан

бичгийн хэвлэмэл хуудсыг ашиглах, хадгалах, хөтлөх хэргийн нэрийн

жагсаалт боловсруулах, боловсон хүчний хувийн хэргийг тусад нь

ангилан төрөлжүүлж, бүртгэл хөтлөх зэрэг ажлыг их сургуулийн

хүний нөөц хариуцсан мэргэжилтэн, ректорын туслах, захирлын

туслахууд АЕГ-ын даргын 2009 оны 07-р сарын 27-ны өдрийн 68-р

тушаалаар батлагдсан “Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн

заавар”-ын 3, 4, 5, 6, 7 зэрэг холбогдох заалт, мөн Төрийн албаны

зөвлөлийн 2004 оны 6-р сарын 15-ны өдрийн 18 дугаар тогтоолоор

батлагдсан “Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх тухай”

журмуудыг тус тус мөрдлөг болгож ажиллана.

3.2. Их сургуулийн үйл ажиллагааны явцад үүсч хөтлөгдөх

албан хэрэг хөтлөлтийг зөв зохион байгуулахын тулд их сургуулийн

холбогдох нэгжүүд хөтлөх хэргийн нэрийн жагсаалт боловсруулж,

түүний дагуу баримт бичгийг ангилан төрөлжүүлж албан хэрэг

бүрдүүлэх ажил хийнэ.

3.3. Асуудлыг хянан шийдвэрлэх явцад боловсруулсан баримт

бичгийн төсөлд холбогдох нэгжийн албан тушаалтнуудаас санал

авна.

3.4. Баримт бичгийг төслөөр боловсруулахдаа мэдээ материал,

тоо баримтын үнэн зөвийг тухайн боловсруулсан ажилтан биечлэн

хариуцна.

3.5. Баримт бичгийг боловсруулах, хариутай бичгийг хянан

шийдвэрлэх үүрэг авсан ажилтан удирдлагаас өгсөн хугацаанд нь

шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд хугацааг нь сунгуулах,

хяналтын картад зохих хөдөлгөөнийг тухай бүр хийлгэх, хяналтаас

хасуулах үүрэг хүлээнэ.

Page 57: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

56

3.6. Уншиж нийлээгүй, албан бичгийн стандартын шаардлага

хангаагүй, холбогдох зохион байгуулалтын нэгжийн даргаар

хянуулаагүй, зохих журмын дагуу санал, виз аваагүй баримт бичгийг

их сургуулийн удирдлагад танилцуулахыг хориглоно.

3.7. Боловсруулалтын шаардлага хангаагүй, утга агуулга, хэл

найруулга нь тодорхой бус, үг үсгийн алдаатай баримт бичиг зохион

бүрдүүлсэн бол боловсруулсан ажилтан хариуцлага хүлээнэ.

3.8. Төслийн шатанд боловсрогдож байгаа, албан ёсны болж

батлагдаагүй баримт бичгийг зөвхөн албан ажлын журмаар тодорхой

албан тушаалтнуудын хүрээнд үзэж, ашиглана.

Дөрөв.Албан хэрэг хөтлөлтийн явцад

бичиг баримтыг хадгалах, ашиглах

4.1. Их сургуулийн дотоодод бий болсон буюу гаднаас ирсэн

баримт бичиг нь архивын ажлын зааварт заасан хугацаанд албан

хэрэгт хадгалагдаж, удирдлагын шуурхай зорилгод ашиглагдана.

4.2. Баримт бичгийг зохион бүрдүүлэх, баталгаажуулах,

ангилах, хэрэг болгон бүрдүүлэх, ач холбогдлыг нь үнэлэн тогтоох,

байнга хадгалах баримтаа зохих хугацаанд нь их сургуулийн төв

архив, цааш нь улсын архивт шилжүүлэхэд бэлтгэх зэрэг бүх

ажиллагаа нь холбогдох зохион байгуулалтын нэгжүүд дээр хийгдэнэ.

4.3. Их сургуулийн зохион байгуулалтын нэгжийн удирдлага,

тухайн нэгжийн баримт бичгийн бүртгэл хяналт хариуцсан ажилтан,

захирлын туслахууд нь албан хэрэг хөтлөлтийн шатанд баримт

бичгийн эмх цэгц, бүрэн бүтэн байдлыг хариуцна.

4.4. Шийдвэрлэж дууссан албан хэргүүдийг ажлын байранд гал,

усны аюул, тоос, шороо, гадны бусад нөлөөнөөс найдвартай

хамгаалагдсан сейф, шүүгээнд албан хэрэг хөтлөлтийн нэрийн

жагсаалтын дагуу, эмх журамтай хадгална.

Албан бичиг баримтыг гэртээ авч явах, ажлын бус цагт

ширээндээ хадгалах, их сургуулийн удирдлагын зөвшөөрөлгүйгээр

бусдад шилжүүлэх буюу ширээн дээр ил задгай байлгахыг хориглоно.

4.5. Их сургуулийн зохион байгуулалтын нэгжийн ажилтнууд

ажлаас өөрчлөгдөх буюу өөр ажилд шилжвэл хөтлөх хэргийн

жагсаалтын дагуу холбогдох бүх баримт бичгээ актаар хүлээлцэнэ.

Тав.Албан хэрэгт хөтлөгдөж буй баримтаар

хадгаламжийн нэгж бүрдүүлж архивт шилжүүлэх

Page 58: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

57

5.1. Их сургуулийн зохион байгуулалтын нэгжүүдийн албан

хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнууд нь жилийн эцэст хөтлөгдөж

дууссан баримтаар хадгаламжийн нэгж бүрдүүлж, дараа оны 1 дүгээр

улиралд багтаан харъяа сургуулийнхаа архив буюу захирлын

туслахад, захирлын туслахууд баримтаа хүлээн авч, ангилан

төрөлжүүлэлт хийж, данс бүртгэл үйлдэн байнга хадгалах баримтаа

их сургуулийн төв архивт шилжүүлнэ.

Байнга, түр хадгалах баримтуудыг захирлын туслахууд зааврын

дагуу нэг бүрчлэн нягтлан шалгалт хийж, зориулалтын өрөө тасалгаа,

сейфэнд хадгалалт, хамгаалалт, ашиглалт, ариун цэврийн дэглэм,

горимыг баримтлан хадгална. Шаардлагатай тохиолдолд зохих

төрийн архив болон их сургуулийн төв архивын ажилтнаас арга зүйн

зөвлөгөө, туслалцаа авч хийж гүйцэтгэнэ.

5.2. Хадгаламжийн нэгж бүрдүүлэхдээ ҮАГ-ын даргын

тушаалаар батлагдсан “Байгууллагын архивын ажлын үндсэн заавар”-

ын холбогдох заалтуудыг мөрдлөг болгон ажиллаж, байнга хадгалах,

түр хадгалах баримтыг тус тусад нь ангилан төрөлжүүлэлт хийнэ.

5.3. Хадгаламжийн нэгжид зөвхөн нэг оны баримтыг оруулах,

боловсон хүчний хувийн хэрэг, хяналт шалгалтын болон тухайн

хичээлийн жилд бүрддэг сургалтын холбогдолтой баримт, санхүүгийн

зэрэг баримтууд нь он цаг, нэр төрөл, асуудал сэдвийн хувьд харилцан

адилгүй бүрддэг тул тэдгээрийг албан хэргийн бүрдлээр нь ангилан

төрөлжүүлж хадгаламжийн нэгж бүрдүүлнэ.

5.4. Хадгаламжийн нэгжид албан ёсны бүрэн бүрдэл бүхий

зөвхөн нэг хувь эх баримтыг оруулж, /хуулбар хувь, гар ноорог

зэргийг ялгах/ 250 хүртэл хуудастай, 4 см-ээс илүүгүй зузаантайгаар

үдэх, 250 хуудсаас илүү гарвал тэдгээрийг хэд хэдэн боть болгоно.

Хадгаламжийн нэгжүүдийг архивын зориулалтын төмөр

сейфэнд он цаг, асуудал сэдэв, ач холбогдол зэргийг харгалзан

байрлуулах зэрэг үндсэн шаардлагуудыг хангасан байна.

ШУТИС-ийн Ректорын 2012 оны 3-р сарын

01-ний А-40 тоот тушаалын 3-р хавсралт

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬД

МӨРДӨХ АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ЗААВАР

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1. Албан хэрэг хөтлөлтийн энэхүү зааврын зорилго нь тус их

сургуулийн үйл ажиллагаанд үүсч хөтлөгдөж буй албан баримт

Page 59: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

58

бичгийн агуулга, бүтэц, хэв загварыг ижилтгэх, баримт бичигтэй

ажиллах ажлын арга, хэлбэрийг боловсронгуй болгох, албан хэрэг

хөтлөлтийн шатанд баримт бичгийн эмх цэгц, бүрдэл, хадгалалт,

ашиглалтыг сайжруулахад оршино.

1.2. Энэхүү зааврыг их сургуулийн бүрэлдэхүүн сургуулиуд,

политехник коллеж, МСҮТ, захиргааны газар, алба, хүрээлэн, төв

зэрэг зохион байгуулалтын нэгжүүдийн нийт ажилтнууд дагаж

мөрдөнө.

1.3. Албан хэрэг хөтлөлтийн ажлыг их сургуулийн хэмжээнд

зохион байгуулах, боловсронгуй болгох, зааврын хэрэгжилтэд хяналт

тавих асуудлыг Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний газар

хариуцна.

Хоёр.Их сургуулийн удирдлагын баримт бичгийн

бүрэлдэхүүн, албан бичиг зохиож бүрдүүлэхэд

тавигдах шаардлага

2.1. Зохион байгуулалтын нэгжийн баримт бичгийн бүртгэл,

хяналтын ажлыг бүрэлдэхүүн сургууль, газар, алба, төвүүдийн аль нэг

ажилтанд албан тушаалын тодорхойлолтод зааж албан ёсоор

хариуцуулна.

2.2. Их сургуулийн зохион байгуулалтын нэгжийн хэмжээнд

бичиг хэргийн ажлыг зөв зохион байгуулах талаарх хариуцлагыг

холбогдох нэгжийн удирдлага хүлээнэ.

2.3. Удирдлагын үйл ажиллагааг баримтжуулах явцад цаасан

суурьтай болон цахим баримт бичгийг зохих журам, стандартын дагуу

хөтөлж, бүрдүүлсэн байна.

2.4. Их сургууль нь өөрийн үйл ажиллагааны холбогдолтой

баримт бичгийг боловсруулах, зохион бүрдүүлэхдээ Стандартчилал,

Хэмжил Зүйн Газраас баталсан “Зохион байгуулалт, захирамжлалын

баримт бичгийн стандарт” буюу MNS 5140-1:2011, MNS 5140-

2::2011, MNS 5140-3::2011 албан хэрэг хөтлөлтийн цуврал стандартад

тодорхойлсон техникийн шаардлагуудыг мөрдлөг болгоно.

2.5. Баримт бичигт байх бүрдэл, хэвлэмэл хуудсанд тавигдах

шаардлага, зохион байгуулалтын баримт бичиг боловсруулахад

мөрдөх зааврыг Архивын Ерөнхий Газраас батлагдсан хүчин төгөлдөр

үйлчилж буй “Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар”-ын

дагуу доорхи журмаар зохиож үйлдэнэ.

2.6. Албан бичиг

Page 60: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

59

Албан бичгийг урьдчилан бэлтгэсэн А4, А5 хэмжээтэй хэвлэмэл

хуудсан дээр зохиож үйлдээд, нэг хуудсанд багтахгүй бол дараагийн

хуудсанд өгүүлбэр тасалж бичихгүйгээр эхэлж бичнэ.

Албан бичиг, захидал үндсэн 2 хэсгээс бүрдэх ба нэгдэх хэсэгт

баримт бичгийг зохиож бүрдүүлсэн зорилго, үндэслэл, шалтгааныг

дурдаж, хоёрдох хэсэгт санал, хүсэлт, дүгнэлт, шийдвэрийг тодорхой

тусгаж бичээд, их сургуулийн ректор, захирлууд, зохион

байгуулалтын нэгжийн дарга нар чиг үүргийнхээ хүрээнд гарын үсэг

зурна.

Удирдах дээд газарт болон адил статус бүхий байгууллагын

удирдлагад хаяглан явуулж буй баримт бичигт ректор, захирлууд

гарын үсэг зурна.

2.7. Удирдлагын заалт

Удирдлагын заалтыг А4 албан баримт бичгийн эх хувь буюу

бичвэрийн дээд талын сул зайнд цохолтын хэлбэрээр гараар бичих

бөгөөд уг заалт нь хариуцан шийдвэрлэх ажилтны нэр, өгч байгаа

үүргийн товч утга, хэрэгжүүлэх хугацаа, гарын үсэг, огноо зэргээс

бүрдэнэ.

Нэг баримт бичигт 3-аас илүүгүй цохолт хийгдэнэ.

2.8. Баримт бичгийн харилцагчийн нэр

“Харилцагчийн нэр” бүрдлийг А4, А5 хэвлэмэл хуудсанд

тавьсан тэмдэглэгээнд багтаан товчлохгүй, үеэр таслахгүй, том үсгээр

тодруулахгүйгээр бичнэ.

2.9. Баримт бичгийн тэргүү

А4 албан бичгийн тэргүүг хажуугийн байрлалаар, хэвлэмэл

хуудсанд тавьсан тэмдэглэгээнд багтаан эхний үсгийг томоор

тодруулахгүйгээр бичнэ. Захирамжлалын баримт бичгийн тэргүүг

баримт бичгийн бүртгэлийн дугаарын доорх тэмдэглэгээнд багтаан

голлуулан эхний үсгийг томоор тодруулахгүйгээр бичнэ.

А5 болон гадаадад илгээх албан бичгийн хэвлэмэл хуудсанд

тэргүү бичихгүй.

2.10. Бичвэр

Баримт бичгийг текстэн буюу бичвэр хэлбэрээр эсвэл хүснэгтэн

хэлбэрээр бэлтгэнэ. Баримт бичгийн бичвэрийг шаардлагатай үед

бүлэг, дэд бүлэг, зүйл, дэд зүйлд хуваан тоо буюу үсгээр дугаарлана.

Бүлэг, дэд бүлэг нь гарчигтай байж болох бөгөөд тэдгээрийн нэрийг

хуудасны зүүн захаас зай авч, эхний үсгийг томоор бичнэ.

Албан бичгийн асуудал бүрийг догол мөрнөөс эхлэн бичнэ.

Бичвэрийг хуудасны зүүн захаас 30 мм, баруун захаас 15 мм,

дээд, доод захаас 20 мм зайтай бичнэ.

Page 61: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

60

2.11. Гарын үсэг

“Гарын үсэг” бүрдэлд албан тушаалын нэр, гарын үсэг, гарын

үсгийн тайлал орох бөгөөд А4, А5 хэвлэмэл хуудсанд том үсгээр

тодруулахгүй бичнэ.

Их сургуулийн удирдлагыг үүрэг гүйцэтгэгч орлож байгаа бол

баримт бичигт үүрэг гүйцэтгэгч гарын үсгээ зурах бөгөөд албан

тушаал, гарын үсэг, гарын үсгийн тайллыг үүрэг гүйцэтгэгчийн нэрээр

бичнэ. Хэрэв баримт бичгийн агуулгыг хэд хэдэн байгууллага

хариуцаж байгаа бол баримт бичигт 2-оос доошгүй гарын үсэг байна.

Баримт бичигт эрх бүхий албан тушаалтныг орлож, “ыг” гэсэн

тийн ялгалын үг хэрэглэж гарын үсэг зурахгүй.

Акт, дүгнэлт, шийдвэр гэх мэт комисс, ажлын хэсгээс

боловсруулсан баримт бичигт комиссын бүх гишүүд гарын үсэг зурна.

Хуралдааны тэмдэглэлд хурал даргалагч болон нарийн бичгийн

дарга гарын үсэг зурна. Жишээ нь:

Тэмдэглэл хөтөлсөн: Захирлын туслах ................

Хянаж танилцсан: Захирал .................

Мөнгө санхүүгийн холбогдолтой баримт бичигт ректор,

захирлууд болон ерөнхий нягтлан бодогч гарын үсэг зурна.

2.12. Хавсралтын тухай тэмдэглэл

Баримт бичигт хавсралтын тухай дурдсан бол хавсралтын

тэмдэглэлийг бичвэрийн төгсгөлд сул мөр орхиод догол мөрнөөс

бичнэ. Жишээ нь: Хавсралт 5 хуудастай, 2 хувь.

Харин хавсралтыг товхимол болгон эмхтгэж хэвлэсэн бол

хуудасны тоог заахгүй.

Мөн тухайн баримт бичигт өөр хавсралт бүхий баримт бичгийг

хавсаргасан бол энэ тухай бичнэ.

Захирамжлалын баримт бичиг хавсралттай бол энэ тухай

тэмдэглэлд түүний нэр, огноо, дугаарыг зааж, эхний хуудасны баруун

дээд өнцөгт бичиж, байгууллагын тамгаар баталгаажуулна. Жишээ

нь:

Хэлний боловсролын сургуулийн

захирлын ........оны ......дугаар сарын

.....ны өдрийн ...тоот тушаалын хавсралт

2.13. Тамга, тэмдэг

Их сургуулийн тамга, тэмдгийг Засгийн газрын 2001 оны 41

дүгээр тогтоолоор баталсан “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг,

хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх тухай” журмын дагуу хэрэглэнэ.

Page 62: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

61

Их сургуулийн тамгыг ректор, проректор, бүрэлдэхүүн

сургуулиудын тамгыг захирал, дэд захирлын, их сургуулийн тэмдгийг

зохион байгуулалтын нэгжийн даргын гарын үсэг зурсан баримт

бичиг дээр дарна.

Тусгайлан заагаагүй албан бичгийн гадаадад явуулах хувь дээр

тамга, тэмдэг дарахгүй.

Тамга, тэмдгийг гарын үсэг зурагдсан хэсгийг оролцуулж,

бүрэн, тэгш, тод дарна.

2.14. Хуулбар үнэн болох тухай тэмдэглэл

Баримт бичгийн хуулбарыг “гарын үсэг” бүрдлийн дор “хуулбар

үнэн” гэсэн тэмдэглэл, албан тушаалын нэр, гарын үсэг, гарын үсгийн

тайлал, огноо бичиж, зохион байгуулалтын нэгжийн удирдлага гарын

үсэг зурж, тамга, тэмдгээр баталгаажуулна.

2.15. Баримт бичиг боловсруулсан тухай тэмдэглэл

Баримт бичиг боловсруулсан тухай бүрдэлд түүнийг

боловсруулсан, хянасан ажилтны нэр, ажилтны нэр, гарыг үсэг,

утасны дугаар байна.

Энэ тэмдэглэгээг байгууллагад үлдэх хувийн сүүлийн хуудасны

ар талын зүүн доод хэсэгт бичнэ.

2.16. Баримт бичгийг байгууллагад хүлээн авсан тухай

тэмдэглэл

Гаднаас ирсэн баримт бичгийг албан ёсоор хүлээн авсныг

нотлон бүртгэлийн тэмдгийг баримт бичгийн эхний хуудасны ар

талын зүүн доод хэсэгт дарна. Тэмдэгт байгууллагын нэр, бүртгэлийн

дэс дугаар, хүлээн авсан огноо, шилжүүлсэн цаг минут, гарын үсэг

байна.

2.17. Баримт бичгийн хэвлэмэл хуудас

Баримт бичгийн хэвлэмэл хуудсыг ШУТИС-ийн Хэвлэлийн

үйлдвэр, сургалтын төвд зохих зөвшөөрөл, стандартын шаардлагын

дагуу хэвлүүлсний дараа бичиг хэрэгт нэгдсэн журмаар хүлээн авч,

бүх нэр төрлийн хэвлэмэл хуудсыг тоолж, бүртгэх бөгөөд тус бүрийг

тусгай дугаарлагчаар дугаарлана. Бүртгэлийн дугаарыг хэвлэмэл

хуудасны нүүрэн талын баруун доод өнцөгт /доороосоо 10 мм-ийн

зайтай/ тавина.

2.18. Тушаал

Их сургуулийн үндсэн үйл ажиллагааны чиглэлийн буюу А

индекстэй тушаал, боловсон хүчний асуудлаар буюу Б индекстэй

тушаалыг тус тусд нь гаргана.

Тушаалыг их сургуулийн Ректорын 2002 оны 287 тоот

тушаалаар баталсан “Тушаал боловсруулах, хянах, бүртгэх,

Page 63: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

62

биелэлтэнд хяналт тавих журам”-ын дагуу боловсруулж мөрдөж

ажиллана.

Тушаалын төслийг удирдлагын шийдвэрийн үндсэн дээр зохион

байгуулалтын нэгжүүд ажил, үүргийн чиглэлийн дагуу хариуцан

бэлтгэнэ. Тушаалын төслийг баримт бичгийн стандартын дагуу

зохиож бүрдүүлсэн байдалд Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний

газар хяналт тавина. Тушаалыг 2 хувь үйлдэнэ.

Тушаалд гарын үсэг зурсны дараа засвар, нэмэлт, өөрчлөлт

оруулахыг хориглоно.

Их сургуулийн удирдлагын эзгүйд тушаалд үүрэг гүйцэтгэгч,

эсвэл албан ёсоор орлож буй албан тушаалтан гарын үсэг зурж болно.

Боловсон хүчний болон хөрөнгө, санхүүгийн холбогдолтой

тушаал, шийдвэрт зөвхөн ректор, бүрэлдэхүүн сургуулийн захирлууд

гарын үсэг зурна.

А тушаалд их сургуулийн үндсэн үйл ажиллагааны тухай буюу

орон тоо батлах, цалин шинэчлэн тогтоох, оюутантай холбоотой

/элсэлт, төгсөлт, кредит баталгаажуулах, шилжилт хөдөлгөөн, чөлөө

олгох зэрэг бүгд/, удирдамж батлах, магистрант, докторантын сэдэв,

удирдагч батлах, өөрчлөх, ажлын хэсэг, комисс, үнэлгээний хороо

байгуулах, санхүү, хөрөнгөтэй холбоотой, гадаад томилолт, шагнал,

урамшуулал, тэтгэмж, ээлжийн амралт олгох тухай,

Б тушаалд зөвхөн боловсон хүчинтэй холбоотой буюу ажилд

авах, чөлөөлөх, чөлөө олгох, /бүтээлийн, хүүхэд асрах, цалинтай

болон цалингүй чөлөө, өндөр насны тэтгэвэр тогтоолгох/ зэрэг

тушаалууд орж дугаарлагдана.

2.19. Хуралдааны тэмдэглэл

Хуралдааны тэмдэглэл нь “Хэлэлцсэн нь”, “Сонссон нь”,

“Шийдвэрлэсэн нь” гэсэн дарааллаар хэлэлцсэн асуудал тус бүрээр

бичигдэнэ. Хуралдааны тэмдэглэлийг стандартын дагуу бүрдүүлж

хурлын дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, хурал

дууссанаас хойш 3 хоногт багтаан эцсийн байдлаар бэлтгэж,

албажуулсан байна.

2.20. Гэрээ

Гэрээний бичвэрт үндсэн нөхцөлүүдийг тусгаж бичсэний дараа

гэрээ байгуулагч талууд гарын үсэг зурж, байгууллагын удирдах

албан тушаалтан хянан баталснаар хүчин төгөлдөр болно.

Бүх төрлийн гэрээг их сургуулийн хуулийн зөвлөхөөр заавал

хянуулна. Шаардлагатай гэж үзвэл нотариатаар батлуулна. Гэрээний

хуудас бүрийг баталгаажуулж, гарын үсэг зурж болно.

Page 64: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

63

2.21. Акт

Тусгайлан томилогдсон ажлын хэсэг, комисс дүгнэлт,

шийдвэрээ акт хэлбэрээр үйлдэж гаргана. Акт нь барилга объектыг

ашиглалтад хүлээн авсан, эд аж ахуйн тооллого явуулсан, аваар ослын

шалтгаан нөхцөлийг тогтоосон, ажил хүлээлцсэн тухай акт гэх мэт

олон төрөл байна. Зарим актыг байгууллагын удирдлага буюу

холбогдох албан тушаалтан баталж, тамга, тэмдгээр баталгаажуулна.

Энэ тохиолдолд “Батлав” гэсэн бүрдлийг эхний хуудасны баруун дээд

хэсэгт байрлуулна. Хяналт шалгалтын актыг хичнээн хувь үйлдсэн,

аль газарт хүргүүлсэн тухай бичнэ.

2.22. Баримт бичгийг компьютерт боловсруулах

Баримт бичгийг бичвэр хянах Windows, word программыг

ашиглан “Монгол хэлний компьютерийн үсгийн тогтолцоо, кирил ба

монгол үсгийн нэгдсэн код “MNS 5552:200 стандартаар үйлдэнэ.

Баримт бичгийг Arial үсгийн фонтыг ашиглан бичих бөгөөд

бичвэрийн мэдээллийн үсгийн хэмжээ нь 12, хүснэгтэн

мэдээллийнх 10 байна.

Баримт бичгийн бичвэрийн мөр хоорондын зай, “Харилцагчийн

нэр” бүрдэл, “Баримт бичгийн тэргүү” бүрдлийн мөр хоорондын зайг

1.0-р авч бичнэ.

Олшруулах шаардлагатай текстэн мэдээллийг компьютерт

шивэхдээ мөр хоорондын зайг 2.0-р авна.

“Баримт бичгийн тэргүү” бүрдлээс бичвэр хүртэлх хоорондын

зайг 2,0-р, бичвэрийн төгсгөлийн мөрнөөс “Гарын үсэг” бүрдлийн

хоорондын зайг 4.0-р авч бичнэ.

2.23. Гадаадад албан бичиг, захидал явуулах

Гадаадад явуулах албан бичиг, захидлыг стандартын дагуу

үйлдэж, үлдэх хувийг орчуулгын хамт үдэж хадгалсан байна.

Гурав. Их сургуулийн баримт бичгийг боловсруулах,

дотоодын баримт бичигтэй ажиллах зохион байгуулалт

3.1. Их сургуулийн баримт бичгийн эргэлтийн зохион

байгуулалт, ирсэн, явсан бичгийг бүртгэх, шилжүүлэх журам, баримт

бичгийн шийдвэрлэлтэд хяналт тавих , байгууллага, албан тушаалтанд

хандаж бичсэн өргөдөл, санал, гомдлыг хянан шийдвэрлэх, цахим

шуудангаар баримт бичиг явуулах, хүлээн авах, тамга тэмдэг, албан

бичгийн хэвлэмэл хуудсыг ашиглах, хадгалах, хөтлөх хэргийн нэрийн

жагсаалт боловсруулах, боловсон хүчний хувийн хэргийг тусад нь

ангилан төрөлжүүлж, бүртгэл хөтлөх зэрэг ажлыг их сургуулийн

хүний нөөц хариуцсан мэргэжилтэн, ректорын туслах, захирлын

Page 65: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

64

туслахууд АЕГ-ын даргын 2009 оны 07-р сарын 27-ны өдрийн 68-р

тушаалаар батлагдсан “Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн

заавар”-ын 3, 4, 5, 6, 7 зэрэг холбогдох заалт, мөн Төрийн албаны

зөвлөлийн 2004 оны 6-р сарын 15-ны өдрийн 18 дугаар тогтоолоор

батлагдсан “Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх тухай”

журмуудыг тус тус мөрдлөг болгож ажиллана.

3.2. Их сургуулийн үйл ажиллагааны явцад үүсч хөтлөгдөх

албан хэрэг хөтлөлтийг зөв зохион байгуулахын тулд их сургуулийн

холбогдох нэгжүүд хөтлөх хэргийн нэрийн жагсаалт боловсруулж,

түүний дагуу баримт бичгийг ангилан төрөлжүүлж албан хэрэг

бүрдүүлэх ажил хийнэ.

3.3. Асуудлыг хянан шийдвэрлэх явцад боловсруулсан баримт

бичгийн төсөлд холбогдох нэгжийн албан тушаалтнуудаас санал

авна.

3.4. Баримт бичгийг төслөөр боловсруулахдаа мэдээ материал,

тоо баримтын үнэн зөвийг тухайн боловсруулсан ажилтан биечлэн

хариуцна.

3.5. Баримт бичгийг боловсруулах, хариутай бичгийг хянан

шийдвэрлэх үүрэг авсан ажилтан удирдлагаас өгсөн хугацаанд нь

шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд хугацааг нь сунгуулах,

хяналтын картад зохих хөдөлгөөнийг тухай бүр хийлгэх, хяналтаас

хасуулах үүрэг хүлээнэ.

3.6. Уншиж нийлээгүй, албан бичгийн стандартын шаардлага

хангаагүй, холбогдох зохион байгуулалтын нэгжийн даргаар

хянуулаагүй, зохих журмын дагуу санал, виз аваагүй баримт бичгийг

их сургуулийн удирдлагад танилцуулахыг хориглоно.

3.7. Боловсруулалтын шаардлага хангаагүй, утга агуулга, хэл

найруулга нь тодорхой бус, үг үсгийн алдаатай баримт бичиг зохион

бүрдүүлсэн бол боловсруулсан ажилтан хариуцлага хүлээнэ.

3.8. Төслийн шатанд боловсрогдож байгаа, албан ёсны болж

батлагдаагүй баримт бичгийг зөвхөн албан ажлын журмаар тодорхой

албан тушаалтнуудын хүрээнд үзэж, ашиглана.

Дөрөв.Албан хэрэг хөтлөлтийн явцад

бичиг баримтыг хадгалах, ашиглах

4.1. Их сургуулийн дотоодод бий болсон буюу гаднаас ирсэн

баримт бичиг нь архивын ажлын зааварт заасан хугацаанд албан

хэрэгт хадгалагдаж, удирдлагын шуурхай зорилгод ашиглагдана.

Page 66: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

65

4.2. Баримт бичгийг зохион бүрдүүлэх, баталгаажуулах,

ангилах, хэрэг болгон бүрдүүлэх, ач холбогдлыг нь үнэлэн тогтоох,

байнга хадгалах баримтаа зохих хугацаанд нь их сургуулийн төв

архив, цааш нь улсын архивт шилжүүлэхэд бэлтгэх зэрэг бүх

ажиллагаа нь холбогдох зохион байгуулалтын нэгжүүд дээр хийгдэнэ.

4.3. Их сургуулийн зохион байгуулалтын нэгжийн удирдлага,

тухайн нэгжийн баримт бичгийн бүртгэл хяналт хариуцсан ажилтан,

захирлын туслахууд нь албан хэрэг хөтлөлтийн шатанд баримт

бичгийн эмх цэгц, бүрэн бүтэн байдлыг хариуцна.

4.4. Шийдвэрлэж дууссан албан хэргүүдийг ажлын байранд гал,

усны аюул, тоос, шороо, гадны бусад нөлөөнөөс найдвартай

хамгаалагдсан сейф, шүүгээнд албан хэрэг хөтлөлтийн нэрийн

жагсаалтын дагуу, эмх журамтай хадгална.

Албан бичиг баримтыг гэртээ авч явах, ажлын бус цагт

ширээндээ хадгалах, их сургуулийн удирдлагын зөвшөөрөлгүйгээр

бусдад шилжүүлэх буюу ширээн дээр ил задгай байлгахыг хориглоно.

4.5. Их сургуулийн зохион байгуулалтын нэгжийн ажилтнууд

ажлаас өөрчлөгдөх буюу өөр ажилд шилжвэл хөтлөх хэргийн

жагсаалтын дагуу холбогдох бүх баримт бичгээ актаар хүлээлцэнэ.

Тав.Албан хэрэгт хөтлөгдөж буй баримтаар

хадгаламжийн нэгж бүрдүүлж архивт шилжүүлэх

5.1. Их сургуулийн зохион байгуулалтын нэгжүүдийн албан

хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнууд нь жилийн эцэст хөтлөгдөж

дууссан баримтаар хадгаламжийн нэгж бүрдүүлж, дараа оны 1 дүгээр

улиралд багтаан харъяа сургуулийнхаа архив буюу захирлын

туслахад, захирлын туслахууд баримтаа хүлээн авч, ангилан

төрөлжүүлэлт хийж, данс бүртгэл үйлдэн байнга хадгалах баримтаа

их сургуулийн төв архивт шилжүүлнэ.

Байнга, түр хадгалах баримтуудыг захирлын туслахууд зааврын

дагуу нэг бүрчлэн нягтлан шалгалт хийж, зориулалтын өрөө тасалгаа,

сейфэнд хадгалалт, хамгаалалт, ашиглалт, ариун цэврийн дэглэм,

горимыг баримтлан хадгална. Шаардлагатай тохиолдолд зохих

төрийн архив болон их сургуулийн төв архивын ажилтнаас арга зүйн

зөвлөгөө, туслалцаа авч хийж гүйцэтгэнэ.

5.2. Хадгаламжийн нэгж бүрдүүлэхдээ ҮАГ-ын даргын

тушаалаар батлагдсан “Байгууллагын архивын ажлын үндсэн заавар”-

ын холбогдох заалтуудыг мөрдлөг болгон ажиллаж, байнга хадгалах,

түр хадгалах баримтыг тус тусад нь ангилан төрөлжүүлэлт хийнэ.

Page 67: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

66

5.3. Хадгаламжийн нэгжид зөвхөн нэг оны баримтыг оруулах,

боловсон хүчний хувийн хэрэг, хяналт шалгалтын болон тухайн

хичээлийн жилд бүрддэг сургалтын холбогдолтой баримт, санхүүгийн

зэрэг баримтууд нь он цаг, нэр төрөл, асуудал сэдвийн хувьд харилцан

адилгүй бүрддэг тул тэдгээрийг албан хэргийн бүрдлээр нь ангилан

төрөлжүүлж хадгаламжийн нэгж бүрдүүлнэ.

5.4. Хадгаламжийн нэгжид албан ёсны бүрэн бүрдэл бүхий

зөвхөн нэг хувь эх баримтыг оруулж, /хуулбар хувь, гар ноорог

зэргийг ялгах/ 250 хүртэл хуудастай, 4 см-ээс илүүгүй зузаантайгаар

үдэх, 250 хуудсаас илүү гарвал тэдгээрийг хэд хэдэн боть болгоно.

Хадгаламжийн нэгжүүдийг архивын зориулалтын төмөр

сейфэнд он цаг, асуудал сэдэв, ач холбогдол зэргийг харгалзан

байрлуулах зэрэг үндсэн шаардлагуудыг хангасан байна.

ШУТИС-ийн Ректорын 2012 оны 3-р сарын

01-ны А-40 тоот тушаалын 1-р хавсралт

ШУТИС-ИЙН АРХИВЫН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. ШУТИС-ийн архив нь баримтын сан хөмрөгийн хадгалалт,

хамгаалалт, түүний ашиглалтын ажлыг зохион байгуулна.

1.2. Их сургуулийн архив нь үйл ажиллагаандаа Архивын тухай

хууль, Төрийн албаны хууль, Төрийн нууцын тухай хууль тэдгээртэй

нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад акт, Архивын Ерөнхий

Газраас гаргасан заавар, зөвлөмж, холбогдох бусад арга зүйн баримт

бичиг болон энэхүү дүрмийг удирдлага болгоно.

Хоёр. Архивын баримт бичгийн бүрэлдэхүүн

2. Их сургуулийн архивын сан хөмрөгийн нөхөн бүрдүүлэлт нь

зохион байгуулалтын нэгжийн байнга, түр хадгалах хадгаламжийн

нэгж болон боловсон хүчний хувийн хэргээс бүрдэнэ.

Гурав. Архивын үндсэн зорилт

3.1. Архивыг түүх, эрдэм шинжилгээний үнэ цэнэтэй баримтаар

нөхөн бүрдүүлэх.

3.2. Архивын баримтанд тоо бүртгэл хөтлөх.

3.3. Архивын баримтанд эрдэм шинжилгээний лавлах үйлдэх.

Page 68: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

67

3.4. Архивт хадгалагдаж буй баримтыг түүх, эрдэм шинжилгээ,

судалгааны зорилгоор түүнчлэн байгууллага, иргэдийн хууль ёсны

эрх, ашиг сонирхлыг хангахад ашиглуулах.

3.5. Архивын байнга хадгалагдах баримтыг архивын хууль

тогтоомжид заасан хугацааны дагуу төрийн архивт шилжүүлэх зэрэг

болно.

Дөрөв. Архивын чиг үүрэг

4.1. Их сургуулийн сан хөмрөгийн нөхөн бүрдүүлэлтийн эх

үүсвэр-их сургуулийн зохион байгуулалтын нэгжийн жагсаалт гаргах.

4.2. Их сургуулийн зохион байгуулалтын нэгжээс эмхлэн

цэгцэлсэн баримт хүлээн авах.

4.3. Их сургуулийн архивын баримтын хадгалалтын

тохиромжтой нөхцөлийг бүрдүүлж, тэдгээрийн бүрэн бүтэн байдлыг

хангах.

4.4. Архивт хүлээн авсан баримтад тоо бүртгэлийн үндсэн болон

туслах баримт бичиг хөтлөх.

4.5. Архивын баримтын эрэл хайлтыг боловсронгуй болгох

зорилгоор данс, түүхчилсэн лавлах зэрэг эрдэм шинжилгээний лавлах

үйлдэх.

4.6. Их сургуулийн удирдлага, зохион байгуулалтын нэгж,

салбар болон сонирхогч байгууллагыг архивын мэдээллээр хангах.

4.7. Байгууллага, иргэдийн хүсэлтийн дагуу архивын лавлагаа

олгох.

4.8. Баримтын үнэ цэнийг нягтлан шалгах, байнгын хадгалалтад

баримт сонгох болон шилжүүлэхтэй холбогдсон зохион байгуулалтын

арга хэмжээ авч хэрэгжүүлэх.

4.9. Зохион байгуулалтын нэгжид хөтлөгдөж буй албан хэрэг,

тэдгээрийн эмх цэгц хадгалалтад хяналт тавих.

4.10. Хөтлөх хэргийн нэрийн жагсаалт боловсруулахад оролцох.

4.11. Зохион байгуулалтын нэгжид архивын ажлын талаар арга

зүйн туслалцаа үзүүлэх.

4.12. Архивын ажилтны мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх талаар

зохиож буй арга хэмжээнд оролцох.

Тав. Архивын эрх

Page 69: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

68

5. Их сургуулийн архив нь өөрийн үндсэн зорилт, чиг үүргээ

хэрэгжүүлэхийн тулд дараах эрх эдэлнэ. Үүнд:

5.1. Хөтлөгдөж дууссан албан хэргийг эмхлэн цэгцэлж, цаг

хугацаанд нь архивт шилжүүлэхийг зохион байгуулалтын нэгж,

ажилтнаас шаардах.

5.2. Зохион байгуулалтын нэгж, ажилтан энэ дүрмийг хэрхэн

хэрэгжүүлж буйд хяналт тавих.

5.3. Архивын ажилд зайлшгүй шаардагдах бүртгэл, жагсаалт

зэргийг зохион байгуулалтын нэгж, ажилтнаас гаргуулж авах.

5.4. Архивын ажлыг сайжруулах, боловсронгуй болгох

асуудлаар холбогдох байгууллага, албан тушаалтанд санал, дүгнэлт

гаргах.

5.5. Архивын тухай хууль тогтоомж зөрчсөн үйл ажиллагааны

талаар архив, албан хэрэг хөтлөлтийн улсын хяналтын албанд

мэдэгдэх зэрэг болно.

Зургаа. Архивын ажлын зохион байгуулалт

6.1. Их сургуулийн архивын ажилтныг Ректорын тушаалаар

томилж, чөлөөлнө.

6.2. Архивын ажилтан нь их сургуулийн архивын зорилтыг

хэрэгжүүлэх чиг үүргийг биечлэн хариуцна.

6.3. Архивын ажилтан нь зохих төрийн архиваас мэргэжил, арга

зүйн зөвлөгөө авч, тогтмол харилцаатай ажиллана.

6.4. Архивын ажилтан нь батлагдсан орон тооны дагуу ажлын

байр /Албан тушаалын заавар/-ны тодорхойлолттой байна. Түүнд

архивын ажилтны хийж гүйцэтгэх ажлын үндсэн төрөл, хүлээх эрх

үүргийг тодорхой тусгасан байна.

Page 70: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

69

ШУТИС-ийн Ректорын 2012 оны 3-р сарын

01-ний А-40 тоот тушаалын 2-р хавсралт

ШУТИС-ИЙН ДЭРГЭДЭХ БАРИМТ БИЧИГ НЯГТЛАН

ШАЛГАХ КОМИССЫН ДҮРЭМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1. Их сургуулийн үйл ажиллагааны явцад бий болсон баримт

бичгийг түүх, эрдэм шинжилгээний практикийн ач холбогдлоор нь

үнэлэх үүрэг бүхий нягтлан шалгах комисс нь ҮАГ-ын даргын

тушаалаар батлагдсан “Байгууллагын архивын ажлын үндсэн заавар”-

ыг үндэслэн их сургуулийн дэргэд байгуулагдаж байнгын

ажиллагаатай байна.

1.2. Их сургуулийн Баримт Бичиг Нягтлан Шалгах Комисс

/цаашид ББНШК гэх/ нь Үндэсний Төв Архивын сан хөмрөгт

шилжүүлэх байнга хадгалагдах баримт бичгийг сонгож авах эрдэм

шинжилгээ, практикийн ач холбогдолгүй гэж үзээд устгахаар

түүвэрлэсэн баримт бичгийн жагсаалт, мөн байгууллагын архивт түр

хугацаагаар хадгалагдах хадгаламжийн нэгжүүдийн бүртгэл болон их

сургуулийн зохион байгуулалтын нэгжүүдийн ажилтнууд дээр

хөтлөгдөх албан хэргийн нэрийн жагсаалт зэргүүдийг хэлэлцэж

Үндэсний Төв Архивын дэргэдэх “Баримт Бичиг Нягтлан Шалгах

Арга Зүйн Комисс”-ын хурлаар хэлэлцүүлэн батлуулах үүрэгтэй.

1.3. Их сургуулийн ББНШК нь өөрийн ажилдаа Монгол улсын

Архивын тухай хууль, Архивын Ерөнхий Газраас гаргасан дүрэм,

заавар, гарын авлага, баримт бичиг хадгалах хугацааны үлгэрчилсэн

жагсаалт их сургуулийн зохион байгуулалтын нэгжүүдэд хөтлөгдөх

албан хэргийн нэрийн жагсаалт болон энэ дүрмийг удирдлага болгон

ажиллана.

1.4. Их сургуулийн ББНШК нь зөвлөх эрхтэй. Их сургуулийн

байнга хадгалагдах баримтын данс, бүртгэл, устах албан хэргийн

актын төслийг хуралдаанаараа хэлэлцүүлж шийдвэрлэсний дараа

Үндэсний Төв Архивын дэргэдэх “Баримт Бичиг Нягтлан Шалгах

Арга Зүйн Комисс”-т хянагдаж хүчинтэй болно.

1.5. Их сургуулийн ББНШК-ыг эдийн засаг, нийгмийн хөгжлийн

проректороор ахлуулсан ажлын дадлага туршлагатай ажилтнуудыг

Page 71: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

70

оролцуулан 3-5 хүний бүрэлдэхүүнтэйгээр ректорын тушаалаар

байгуулна.

1.6. Их сургуулийн төв архивын ажилтан нь ББНШК-ын нарийн

бичгийн даргын үүрэг гүйцэтгэнэ.

Хоёр. Их сургуулийн Баримт бичиг нягтлан шалгах

комиссын үндсэн үүрэг

2.1. Их сургуулийн төв архиваас ҮТА-ын сан хөмрөгт

шилжүүлж байнга хадгалуулахаар сонгон авсан баримт бичгийг

хадгаламжийн нэгж болгож түүнд данс үйлдэх, устгах албан хэргийн

түүвэр үйлдэх, түр хадгалах хадгаламжийн нэгжүүдийн бүртгэл

үйлдэх ажлыг жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан зохион байгуулж

удирдан хийлгэнэ.

2.2..Мөрдөгдөж байгаа баримт бичиг хадгалах хугацааны

үлгэрчилсэн жагсаалтад дурдагдсан зарим баримт бичгийн

хадгалагдах хугацаанд өөрчлөлт оруулах тухай гарсан хүсэлтийг

хянан үзэж, ҮТА-ын дэргэдэх “Баримт бичиг нягтлан шалгах арга

зүйн комисс”-ын хурлаар хэлэлцүүлэх үүрэг хүлээнэ.

2.3. ШУТИС-ийн захиргаа, бүрэлдэхүүн сургуулийн архивын

ажилд заавар зөвлөгөө өгнө.

Гурав. Их сургуулийн Баримт бичиг нягтлан шалгах

комисс дор дурдсан эрхтэй байна.

3.1. Их сургуулийн захиргаа, бүрэлдэхүүн сургууль, бусад

холбогдох нэгжийн ажилтнуудын албан хэргийн хөтлөлт нь дууссан

баримт бичгийг бүрэн бүрдэлтэйгээр эрдэм шинжилгээ техник

боловсруулалт чанартай сайн хийлгэж зохих журмын дагуу архивт

шилжүүлэхийг шаардах, үүнтэй холбогдсон үзлэг шалгалт хийх.

3.2. Их сургуулийн захиргаа, бүрэлдэхүүн сургууль, бусад

холбогдох нэгжүүдийн ажилтнуудаас албан хэрэг хөтлөлтийн явцад

улсын хадгаламжинд байнга хадгалах үнэтэй чухал баримт бичгийн

тухай тодорхойлолт мэдээ гаргуулж авах.

3.3. Их сургуулийн архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан

ажилтны ажлын мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх зорилгоор шалгалт

шүүлэг авах, Архивын Ерөнхий Газраас мэргэжилтэн урьж

мэргэжлийн заавар зөвлөгөө өгүүлэх эрхтэй болно.

Page 72: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

71

Дөрөв. Их сургуулийн Баримт бичиг нягтлан шалгах

комиссын ажлын зохион байгуулалт

4.1. ББНШК нь өөрийн архиваас байнга хадгалах баримт бичгээ

шилжүүлэн өгдөг ҮТА-тай байнгын харилцаа холбоотой ажиллаж, тус

архиваас ажлын зохион байгуулалт, арга зүйн удирдлага заавар авна.

4.2. Их сургуулийн ББНШК-ын хурал жилд 1-2 удаа удаа

хуралдсан байна. Хурлыг комиссын гишүүдийн 80-аас доошгүй

хувийн ирцтэй хийлгэнэ. Их сургуулийн нягтлан шалгах комиссын

хурлын явцад хурлын тэмдэглэл хөтөлнө. Хурлын тэмдэглэл болон

хянаж баталсан данс, бүртгэл, актанд комиссын дарга, нарийн

бичгийн дарга, гишүүд албан тушаал, гарын үсэг зурна.

Хурлын тэмдэглэл болон хянаж баталсан данс, бүртгэл, актыг

их сургуулийн ректороор батлуулна.

4.3. Их сургуулийн ББНШК-ын хуралд асуудлыг олонхийн

саналаар шийдвэрлэнэ. Хэрэв санал тэнцэж хуваагдвал их сургуулийн

ректор эцэслэн шийдвэрлэнэ.

Ректорын 2007 оны 10 дугаар сарын

22-ны өдрийн 273 тоот тушаал

ШУТИС-ИЙН БАГШИЙН МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙН

ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү дүрмийн зорилго нь сургалтын эрх чөлөөг хамгаалах,

дээд боловсролтой инженөр техникийн болон хүмүүнлэгийн

чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх сургалт, эрдэм шинжилгээ,

судалгааны ажпын стандартыг дээд түвшинд хэрэгжүүлэхэд

туслах, үүний тулд багшийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх ёс

зүйн хэм хэмжээг тоггоон хэвшүүлж, багшийн нэр төрийг

хамгаалахад оршино.

1.2. Багшийн давуу эрх, ажиллах болон бусад баталгаа нь багшийн

мэргэжлийн чадвар, сургалтын эрх чөлөө болон дээд

боловсролын байгууллагын үндсэн үүргийн харилцан уялдаанд

оршино. Энэ харилцаа нь багшийн мэргэжлийн хариуцлагын эх

сурвалж болно.

Page 73: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

72

1.3. ШУТИС-ийн багшийн ёс зүйн дүрэм нь Их, дээд сургууль,

коллежийн багшийн мэргэжлийн ёс зүйн ерөнхий дүрмийн

бүрэлдэхүүн хэсэг мөн.

1.4. ШУТИС-ийн багш гэдэгт ШУТИС-ийн багшийн албан тушаалд

ажиллаж буй болон тус сургуульд гэрээт болон цагаар багшилж

буй профессор, багш нар хамаарна.

1.5. ШУТИС-ийн багш нь Боловсролын тухай хуулийн 44.2, Дээд

боловсролын тухай хуулийн 14.2-т заасан багшийн үүрэг,

ШУТИС-д мөрдөгдөж байгаа дүрэм журам, хөдөлмөрийн

гэрээгээр хүлээсэн үүргийн хэм хэмжээний хүрээнд үйл

ажиллагаагаа явуулна.

Хоёр. Дүрмийн нэр томьёо

Энэ дүрэмд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар

ойлгоно:

2.1. "Багшийн мэргэжлийн ёс зүй" гэж багшийн мэргэжпийн үйл

ажиллагаатай холбоотой нийтээр хүлээн зөвшөөрсөн итгэл

үнэмшил, хэвшсэн соёл болон харилцааны үйлдэл, эс үйлдлийг

хэлнэ.

2.2. "Багшийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээ" гэж багшийн

мэргэжилдээ үнэнч байж, багш мэргэжлийн нэр хүндийг

хамгаалж, хүлээсэн үүргээ чанд биелүүлэх талаар тогтоосон

шаардлагын цогцыг хэлнэ.

2.3. "Багшийн ёс зүйн зөрчил" гэж энэ дүрмээр тогтоосон багшийн

мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн санаатай болон

санамсаргүй үйлдэл, эс үйлдлийг хэлнэ.

2.4. "Сургалтын эрх чөлөө" гэж мэдлэг бүтээх, эзэмших, дамжуулах

үйл явц хараат бус, ямар нэг нөлөөлөлд автаагүй, багш хичээлээ

өөрийн арга барилаар заах, оюутан сонирхол, хэрэгцээндээ

тохируулан боловсрол эзэмших нөхцлийг хангах боломж

бүрдүүлэхийг хэлнэ.

Гурав. Багшийн мэргэжлийн эрх

3.1. ШУТИС нь профессор, багш нарыг сургалт, судалгааны үйл

ажиллагааг хэвийн явуулах нөхцөл, бололцоогоор хангаж,

дэмжих үүрэгтэй.

3.2. ШУТИС нь дүрмээрээ багшийн сургалтын эрх чөлөөг

хангана.

3.3. ШУТИС -ийн багш нь Монгол Улсын Үндсэн хууль,

Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль,

Page 74: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

73

Хөдөлмөрийн тухай хууль, сургуулийн хөдөлмөрийн дотоод

журамд заагдсан эрхээр хангагдана.

Дөрөв. Багшийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээ

А. Багшлах үүргээ хэрэгжүүлэх ёс зүйн хэм хэмжээ:

4.1 Багш оюутандаа бие даан, бүтээлчээр суралцах чадвар

эзэмшүүлэхэд анхаарч, тэдний суралцах үйл ажиллагаанд

дэмжлэг үзүүлнэ.

4.2 Багш оюутанд хувь хүнийх нь хувьд хүндэтгэлтэй хандахын

зэрэгцээ тэдний сурах үйл ажиллагааг чиглүүлэн удирдагч,

зөвлөгч нь байна.

4.3 Багш оюутны хоорондын харилцаанд харилцан хүндэтгэлийг

эрхэмлэнэ.

4.4 Багш нь оюутны сургалтын ажил, кредитийн биелэлт, сахилга

бат, соёлч байдал, хүмүүжил, үндэсний уламжлал, ёс суртахууны

төлөвшлийн асуудлаар зөвлөн ажиллана.

4.5 Багш хичээлийн стандартыг агуулгын болон арга зүйн өндөр

түвшинд хэрэгжүүлнэ.

4.6 Багш оюутны мэдлэг чадварыг бодитой, шударга, ойлгомжтой

үнэлнэ.

4.7 Бие даалтын ажлыг хичээлийн зорилго, оюутанд олгох мэдлэг,

чадварын хүрээнд төлөвлөн, оюутнаар гүйцэтгүүлнэ.

4.8 Шалгалт авах журам, дэс дараалал, цаг хугацаа, шалгалтанд

хэрэглэгдэх тестийн материал, даалгавар, багаж төхөөрөмжийг

урдаас нарийн бэлтгэсэн байна.

4.9 Багшлах үйл ажиллагааны зохисгүй хэлбэрүүд

4.9.1 оюутныг үндэс угсаа, хэл, нас хүйс, шашин шүтлэг, үзэл

бодол, амьдралын нөхцөл, хөгжлийн онцлог байдал болон

хувийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, тэгш бус хандах;

4.9.2 зөвлөх багшийн үүргээ биелүүлэхгүй байх;

4.9.3 албан тушаал, эрх мэдлээ ашиглан дур мэдэн эсхүл хувийн

шалтгаанаар оюутны санал бодол, ухамсарт хүчээр нөлөөлөх,

үзэл бодлоо тулгах, аашилж загнах, айлган сүрдүүлэх зэргээр

зүй бус авирлах;

4.9.4 оюутны бие махбодид халдах, сэтгэл санааны дарамт

учруулах,

4.9.5 оюутнаас мөнгө өгөх, ном бүтээгдэхүүн худалдаж авахыг

тулгах, хуульд заагаагүй төлбөр, хураамж оюутнаас авах;

4.9.6 тэдний хувийн нууцыг задруулах

4.9.7 оюутныг өөрийн хувийн сонирхол, эрх ашгийн үүднээс

ажиллуулах

Page 75: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

74

4.9.8 хичээл, шалгалт болон ажпын цагийн хуваарийг зохицуулсан

журмыг зөрчих;

4.9.9 хичээл дээр улс төр, шашны илэрхий ухуулга, сурталчилгаа

хийх;

4.9.10 хичээлд холбогдолгүй материалыг сургалтанд ашиглах;

4.9.11 оюутны мэдлэг, чадварыг үнэлэхдээ багш өөрийн тухайн

үеийн сэтгэлийн хөдөлгөөний байдал, оюутны хувийн зан

чанар, нийгмийн болон биеэ авч явах байдлын талаар төрсөн

сэтгэгдэлдээ тулгуурлах

4.9.12 оюутны мэдлэгийг үнэлэх үйл ажиллагаагаа хөнгөвчлөх

зорилгоор мэргэжлийн үйл ажиллагаандаа хайнга хандах, бие

даалтын ажлыг үнэлэх үйлдлээ хөнгөвчлөхийн тулд зайлшгүй

эзэмших зүйлийг хийж гүйцэтгүүлэхгүй орхигдуулах, эсвэл

хичээпийн хөтөлбөрт шууд холбогдолгүйгээр хэт их ачаалал

үүсгэх;

4.9.13 шалгалтын материалыг зориуд болон санамсаргүйгээр

задлах;

4.9.14 Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оюутанд хичээл заахаас

татгалзах, хичээлд оруулахгүй байх;

Б. Багшийн мэдлэг, боловсролд тавих ёс зүйн хэм хэмжээ:

4.10 Багш нь мэдлэг боловсрол, заах арга зүй, судалгаа

шинжилгээний чадвараа тасралтгүй дээшлүүлж байхын үнэ

цэнэд тулгуурласан өөрт оногдох тусгай хариуцлагыг хүлээн

зөвшөөрнө.

4.11 Багш хамтран ажиллагч багш нартайгаа өөрийн мэдлэг,

туршлагыг хуваалцан, тэднээс мэргэжлийн хувьд суралцахыг

эрхэмлэн ажиллана.

4.12 Ёс зүйн зохисгүй хэлбэр

4.12.1 бусдын зохиол бүтээл, судалгаа, нээлтийг санаатайгаар

хууль бусаар өөрийн болгох байдлаар нийтээр хүлээн

зөвшөөрсөн оюун санааны цэвэр ариун байх ёс дэгийг зөрчих

В. Сургалтын байгууллагын ажилтны хувьд тавих ёс зуйн хэм

хэмжээ

4.13 Багш бүтээлч байж, ажил үүргээ мэргэжпийн өндөр түвшинд

санаачлагатай, шударгаар биелүүлэх ёстой.

4.14 Багш сургуулийн дүрэм, журам, заавар, Ректорын тушаал,

шийдвэрийг баримталдаг байна.

Page 76: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

75

4.15 Багш ажил үйлчилгээгээ түр буюу бүрмөсөн зогсоох

тохиолдолд сургуулийн хөтөлбөрийн хэрэгжилтэнд энэ

шийдвэр хэрхэн нөлөөлөхийг ухамсарлаж, холбогдох албан

тушаалтанд урьдчилан мэдэгддэг байна.

4.16 Ёс зүйн зохисгүй хэлбэрүүд:

4.16.1 сургуулиас санаачилсан буюу зохион байгуулсан ажил,

үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулах;

4.16.2 зөвшөөрөлгүйгээр сургуулийн нөөц буюу тоног

төхөөрөмж, техник хэрэгслийг хувийн болон арилжаа, улс

төр, шашны зорилгоор ашиглах;

4.16.3 сургуулийн бусад багш, ажилтныг үүрэгт ажпаа

гүйцэтгэхэд нь саад учруулах, заналхийлэх буюу

дарамтлах;

4.16.4 багшийн мэргэжлийн ёс зүйн талаар сургуулиас

баримталж буй бодлогыг зөрчих;

4.16.5 ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх, ажилдаа

сопгуу ирэх;

4.16.6 хувийн үзэл бодлоо санаатайгаар сургууль, түүний

нэгжийн байр суурь хэмээн ойлгуулах.

Г. Хамт ажиллагчидтайгаа харилцахад тавих ёс зүйн хэм хэмжээ

4.17 Багш хамт ажиллагчидтайгаа хүндэтгэлтэй харилцаж, ажил

төрлийн холбогдолтой бодит шүүмжлэл, санаагхүлээн авч,

аливаа маргаан зөрчлийг эв зүйгээр шийднэ.

4.18 Хамт ажиллаж байгаа хүмүүсийн судалгаа, шинжилгээ хийх эрх

чөлөөг хүндэтгэнэ.

4.19 Багш нь сургалтын үүргээ ухамсарлан хамтран ажиллагчдынхаа

талаар мэргэжлийн дүгнэлт өгөхдөө бодитой хандах ёстой.

4.20 Багш оногдсон эрх, үүргийнхээ дагуу сургуулиа удирдах хэрэгт

өөрийн оролцоог хангана.

4.21 Багшийн харилцааны ёс зүйн зохисгүй хэлбэр:

4.21.1 хамт ажиллагчдын мэргэжпийн, мөн хувийн зан чанарын

дутагдлын талаар оюутнуудтай болон тэдний дэргэд

ярилцах;

4.21.2 бусад багш нарыг ажил үүргээ гүйцэтгэх явцад

хөндлөнгөөс нөлөөлж, өөрийн үзэл бодлоо тулгах,

оюутны үнэлгээг заах;

4.21.3 хувь хүний нууцыг хамгаалсан хууль тогтоомжийг

зөрчих;

4.21.4 бусад багшийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс,

нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг,

Page 77: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

76

үзэл бодол, эрүүл мэндийн онцлог болон хувийн

шалтгаанаар ялгаварлан гадуурхах, тэдэнд тэгш бус

хандах

Тав. Багшийн мэргэжлийн ёс зүйн зөрчил гаргагчдад хүлээлгэх

хариуцлага

5.1 Багш мэргэжлийн ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон

тохиолдолд түүнд холбогдох хууль тогтоомж, сургуулийн

хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу сахилгын шийтгэл

ногдуулна.

5.2 Багшийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн багшид

сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг ШУТИС-ийн багшийн ёс

зүйн зөвлөлөөр хэлэлцэж, саналаа эрх бүхий албан тушаалтанд

тавьж шийдвэрлүүлнэ.

Зургаа. Бусад

6.1 ШУТИС нь Багшийн ёс зүйн зөвлөлтэй байна.

6.2 ШУТИС-ийн багшийн мэргэжпийн ёс зүйн дүрэм, Багшийн ёс

зүйн зөвлөлийн ажиллах журмыг Ректорын зөвлөлөөр хэлэлцэн

батална.

Ректорын 2006 оны 12 дугаар сарын

15-ны өдрийн 314 тоот тушаал

ШУТИС-ийн багшийг хөгжүүлэх үйл ажиллагааг

санхүүжүүлэх үлгэрчилсэн түр журам

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү түр журмын үйл ажиллагаа нь Шинжлэх ухаан,

технологийн их сургуулийн эрхэм зорилгын хүрээнд хөгжлийн

тухайн шатанд дэвшүүлэн тавьж байгаа стратегийн

чиглэлүүдийг хэрэгжүүлэхэд багш нарын идэвх санаачлагыг

дэмжих, тогтвор суурьшилтай ажиллахад түлхэц болох

зорилготой юм.

1.2. Энэхүү түр журмыг ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд

мөрдлөг болгон ажиллана.

Хоёр.Санхүүжүүлэх зарчим

2.1. Т

өвлөрөх хөрөнгийн хэмжээг сургуулиудын тухайн жилийн

орлогын 2-5%-иар тооцож төлөвлөнө.

Page 78: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

77

2.2. Т

өвлөрөх хөрөнгийн хэмжээг сургуулиудын захирлын зөвлөл

хэлэлцэж, тухайн жилийн төсөв батлах үед тогтооно.

Гурав. Багшийг хөгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэл

3.1. Докторантурт суралцаж буй багш нарт төгсөх жил нь

хамгаалалтын зардлын 50% -тай тэнцэх мөнгөн тэтгэлэг,

гадаадад доктор хамгаалах багш нарт дотоодын жишгээр

монгөн тэтгэлэг бодож олгож болно.

3.2. ШУТИС-ийн Ректорын 2004 оны 12-р сарын 29-ний өдрийн 276

тоот тушаалын 5-р заалтыг үндэслэн гадаад хэлний багш нар

TOEFL-ийн шалгалтанд 550, гадаад хэлний бус мэргэжлийн

багш нар 500 ба түүнээс дээш оноо авсан сертификаттай

тохиопдолд тэдний албан тушаалын үндсэн цалингийн 10 хүртэл

хувиар сар бүр нэмэгдэл урамшуулал олгоно.

3.3. Багштай байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр дээд

боловсролын сурган, заах арга зүйн курст суралцах багш нарын

сургалтын төлбөрийг төлнө.

3.4. ШУТИС-ийн профессор, багш нарын ном, сурах бичиг бичихэд

тавигдах үндсэн шаардлагын дагуу бичигдсэн сурах бичиг,

гарын авлагыг хэвлүүлэх зардлыг энэ зардлаас урьдчилан олгож,

номын орлогоос нохөн толүүлэх бөгөөд сургалтын төлөвлөгөөнд

орсон хичээлийн стандартын агуулгыг бүрэн багтаасан үндсэн

сурах бичгийг сургуулийн захиалгаар бичиж хэвлүүлсэн багш

нарт байгуулсан гэрээний үндсэн дээр зохих урамшуулал

олгоно.

3.5. Багшийн зааж буй хичээлийн оюутны мэдлэгийн үнэлгээний

түвшингээр багш нараас бүрэлдэхүүн сургуулийн хэмжээнд

улиралд нэг удаа нэг багшийг шалгаруулж, багшийн албан

тушаалын сарын цалингаар урамшуулна.

3.6. Гадаадын сэтгүүлд эрдэм шиижилгээний егүүлэл хэвлүүлэх

зардлыг нэхэмжлэлийн дагуу олгоно.

3.7. Гадаадын их, дээд сургуультай, ШУТИС-ийн байгуулсан

хамтын ажиллагааны гэрээний хүрээнд гадаадын их, дээд

сургууль дээр зохион байгуулагдах сургалт, семинар, эрдэм

шинжилгээний хуралд илтгэл тавихаар оролцвол замын зардлыг

олгож болно.

Дөрөв. Хэрэгжилт, хяналт

3.1. Журмын дагуу хөрөнгийн тухайн жилийн үлдэгдлийг дараагийн

жилийн зардлын хуримтлал болгон ашиглаж болно.

Page 79: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

78

3.2. Урамшуулал, тэтгэлэг авах багшийг профессорын багийн

ахлагчийн тодорхойлолтыг үндэслэн захирлын зөвлөлийн

хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.

3.3. Тэтгэлэг авсан багш зориулалтын дагуу тэтгэлгийг

зарцуулна.

3.4. Сургуулиудын захирлын зөвлөлд уг журамд хамрагдсан багш

нарын ажлын үр дүнгийн талаар оны эцэст нэгтгэн профессорын

багийн ахлагч тайлан бичиж танилцуулна.

3.5. Уг түр журмаар зарцуулагдах хөрөнгийн зарцуулалтыг

сургуулийн захирлын тушаалаар баталгаажуулна.

Ректорын 2006 оны 12 дугаар сарын

29-ний өдрийн 336 тоот тушаал

ШУТИС-д зөвлөх профессор ажиллуулах журам

ШУТИС-ийн өндөр мэргэжлийн профессор багш дутагдалтай

профессорын багт хичээл заах, профессорын багийн үйл

ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зөвлөх үйл ажиллагааг хэрэгжүүлэх

үүрэгтэй зөвлөх профессорыг тус их сургуульд ажиллаж байгаад

өндөр насны тэтгэвэрт гарсан, ШУА болон бусад байгуулагад

ажиллаж байгаа эрдэмтэдээс сонгож ажиллуулах харилцааг

зохицуулахад энэ журмыг мөрдөж ажиллана.

Нэг. Нийтлэг зүйл.

1.1. Профессор дутагдалтай профессорын багт өндөр насны

тэтгэвэрт гарсан нэртэй эрдэмтэдээс зөвлөх профессороор, мөн

ШУА, бусад байгууллагад ажилладаг нэр хүндтэй эрдэмтэдийг

ШУТИС-ийн зөвлөх профессороор хавсруулан ажиллуулж болно.

1.2. 3өвлөх профессорын сургалтын жилийн ачаалал -4 кредит,

эрдэм шинжилгээний зөвлөлгөө өгөх ажлын ачаалал -6 кредит,

хавсран ажиллах зөвлөх профессорын сургалтын жилийн ачаалал

2 кредит, эрдэм шинжилгээний зөвлөлгөө өгөх ажлын ачаалал -4

кредит байна.

Хоёр. Зөвлөх профессорын үүрэг.

2.1. Профессорын багт зөвлөхөөр ажиллах жилийн гэрээг

харъяалагдах сургуулийн захирал, тэргүүлэх профессор болон

түүний үүргийг гүйцэтгэгчтэй байгуулж ажиллана.

Page 80: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

79

2.2. Профессорын багийн гишүүдэд сургалт, эрдэм шинжилгээний

ажлаар арга зүйн зөвлөлгөө өгөх ажлыг тусгай төлөвлөгөөгөөр

хэрэгжүүлнэ.

2.3. Профессорын багийн зохион байгуулж байгаа багийн хурал,

семинар, эрдэм шинжилгээний хурал, зөвлөлгөөнд идэвхитэй

оролцох

Гурав. Зөвлөх профессорын эрх

3.1. ШУТИС-ийн профессорын багийн үйл ажиллагаа болон

хөгжлийн бодлоготой холбоотой асуудлаар тэргүүлэх

профессорт зөвлөгөө өгөх

3.2. Ажил үүргээ идэвхи санаачлагатай гүйцэтгэж амжилттай

ажилласан тохиолдолд шагнал, урамшил, тусламж дэмжлэг авах

3.3. Профессорын багийн үйл ажиллагааны талаар саналаа

сургуулийн захиргаа, эрдмийн зөвлөлд оруулж шийдвэрлүүлэх

3.4. Шинжлэх ухаан, технологийн төсөл санаачлан хэрэгжүүлэх

3.5. Эрдэм шинжилгээний бүтээлээ ШУТИС-ийн хэвлэлд хэвлэн

нийтлэх

Дөрөв. Хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлс

4.1. 3өвлөх профессор сард 120 000 төгрөгийн, хавсран ажиллах

зөвлөх профессор сард 80000 төгрөгийн цалин авна.

4.2. ШУТИС-ийн багшийн нэгэн адилаар ажлын байраар хангагдана

Ректорын зөвлөлийн 2012 оны 2 дугаар сарын

14-ний өдрийн хурлаар хэлэлцэн батлав

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ

СУРГУУЛИЙН ЭЛСЭЛТИЙН ЖУРАМ

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1. Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамнаас батлан гаргасан

“Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам”-ыг үндэслэн

боловсруулсан энэхүү журмыг баримтлан Монгол Улсын

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль оюутан элсүүлэн

суралцуулах болно.

1.2. Элсэлтийн ажлыг ШУТИС-ийн элсэлтийн комисс удирдан зохион

байгуулна.

1.3. Төрийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс

ирүүлсэн эрэлт хэрэгцээ, захиалга, сургуулийн материаллаг бааз,

Page 81: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

80

багшлах бүрэлдэхүүний хангамж зэргээс хамааран Боловсрол,

Соёл, Шинжлэх Ухааны Яамны тогтоосон элсэгчдийн хяналтын

тоонд багтаан оюутан элсүүлнэ.

1.4. ШУТИС-ийн элсэлтийн комиссын гол зорилго нь элсэгчдийн

мэдлэг, авьяас чадварыг үндэслэн үнэн зөвөөр сонгон

шалгаруулахад оршино.

ХОЕР. ЭЛСЭЛТИЙН КОМИССЫГ БАЙГУУЛАХ

2.1. Элсэлтийн комиссыг ШУТИС-ийн Ректорын тушаалаар томилон

ажиллуулна.

2.2. Элсэлтийн комиссын гишүүдийн ажил үүргийн хуваарилалт,

оюутан элсүүлэх арга хэлбэр, элсэлтийн үед баримтлах хэм

хэмжээ, дэг журам, элсэгчдийн материалыг шалгах болон ур

чадварын шалгалтыг зохион байгуулан авах, өргөдөл гомдлыг

барагдуулах, элсэлтийн явцад хяналт тавих зэрэг үйл ажиллагааг

энэхүү комисс зохицуулах болно.

ГУРАВ. ЭЛСЭГЧДИЙГ БҮРТГЭХ

3.1. Улаанбаатар хотоос элсэх элсэгчид 2012.06.30-2012.07.05-ны

өдрүүдэд ШУТИС-ийн Элсэгчийн бүртгэлийн вэб хаягаар орж

бүртгүүлнэ. (Вэб хаяг: www.elselt.edu.mn, www.must.edu.mn )

3.2. Аймгаас элсэх элсэгчид МИДСК-ын элсэлтийн журмын дагуу

заасан хугацаанд холбогдох материалыг бүрдүүлнэ.

3.3. ШУТИС-д элсэхийг хүсэгчид нь ерөнхий шалгалтуудыг заавал

өгч нэгдүгээр хавсралтад заасны дагуу бүлэг бүрд тавигдсан

ерөнхий шалгалтанд авбал зохих босго оноог хангасан байна.

3.4. Аймгаас оюутан элсүүлэх хуваарь дээр зөвхөн уг аймагт оршин

суугаа иргэд, Улаанбаатар хотоос элсүүлэх хуваарь дээр зөвхөн

Улаанбаатар хотод ЕБДС төгссөн буюу байнга оршин суугаа

иргэд бүртгүүлэх эрхтэй.

3.5. ШУТИС-д элсэхийг хүссэн хүмүүс зөвхөн нэг бүлэгт бүртгүүлнэ.

3.6. Элсэлтийн материалыг хуурамчаар бүрдүүлсэнтэй холбогдон

гарах хариуцлагыг шалгуулагч өөрөө хүлээнэ.

ДӨРӨВ. ЭЛСЭГЧДИЙГ ЭЛСҮҮЛЭХ

4.1. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв

байгууллагаас эрх олгогдсон хөндлөнгийн байгууллагын зохион

байгуулсан ерөнхий шалгалтын оноог үндэслэн тус сургуульд

оюутан элсүүлнэ. Элсүүлэх бүлэг тус бүрээр оноог нэгдүгээр

хавсралтад заасны дагуу тооцно.

Page 82: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

81

4.2. Ерөнхий шалгалтын хичээл 1 ба хичээл 2-ын оноог нэгдүгээр

хавсралтад заасан харьцаагаар авч нэмэн нийт оноог гаргана.

Бүртгэл хийх эцсийн хугацаа дууссаны дараа бүлэг бүрээр

шалгуулагчдыг нийт авсан онооны дарааллаар жагсааж, хяналтын

тоог баримтлан хоёрдугаар хавсралтад заагдсан мэргэжлүүдээс

сонгуулж, элсүүлэн суралцуулна.

4.3. Шалгуулагчдын нийт оноо тэнцсэн тохиолдолд эхлээд ерөнхий

шалгалтанд хичээл 1-д үзүүлсэн дүн, дараа нь хичээл 2-т

үзүүлсэн дүнг болон гүйцэтгэлийн хувийг тус тус харьцуулж

шийдвэрлэнэ.

4.4. Улаанбаатар хотоос III бүлэгт заагдсан мэргэжлээр элсэх

хүсэлтэй элсэгчид ерөнхий шалгалтаас гадна хар зургийн ур

чадварын шалгалт өгөх ба энэхүү шалгалтыг ШУТИС-ийн

элсэлтийн комиссоос зарласан хугацаанд зохион явуулна.

4.5. Хөдөө орон нутгаас III бүлэгт заагдсан мэргэжлээр элсэх

хүсэлтэй элсэгчид ерөнхий шалгалтаас гадна хар зургийн ур

чадварын шалгалт өгөх ба энэхүү шалгалтыг МИДСК-аас тухайн

орон нутагт томилогдсон элсэлтийн комисс зарласан хугацаанд

зохион явуулна.

4.6. Бүлэг бүрээр хяналтын тоонд багтан элсэх болзол хангасан

элсэгчдийн нэрсийг заасан хугацаанд мэдээлнэ.

4.7. Эдгээр тэнцсэн элсэгчид нь дурьдсан хугацаанд доорхи газруудад

иргэний үнэмлэх, ерөнхий шалгалтын батламжтай өөрийн биеэр

хүрэлцэн ирж хуваарь сонголт хийнэ. Үүнд:

хөдөө орон нутгаас элсэгчид нь тухайн оршин суугаа аймагт

МИДСК-оос томилогдсон Элсэлтийн комисст

Улаанбаатар хотоос элсэгчид нь Улаанбаатар хот дахь

ШУТИС-ийн Элсэлтийн комисст

4.8. Элсэгчид нь тухайн бүртгүүлсэн бүлгийн мэргэжлүүдээс нийт

авсан онооны дарааллаар хуваарь сонгож, суралцах гэрээ

байгуулах эрхийн бичиг авна. Хэрэв тухайн жагсаалтанд байгаа

элсэгч дурьдсан хугацаанд хуваарь сонгоогүй тохиолдолд

жагсаалтын дараагийн элсэгчдээр хуваарь сонгуулна.

4.9. 2012 оны Улсын олимпиад болон Техник-технологийн Улсын

олимпиадад 1-3 байр эзэлсэн, энэ онд ерөнхий боловсролын дунд

сургууль төгсөгч нь олимпиадад оролцсон чиглэлээрээ элсэхийг

хүсвэл тухайн мэргэжлээр шууд элсэн суралцана. (Техник-

технологийн Улсын олимпиадын хувьд 2 жилд нэг удаа

зохиогддог олимпиадын 2011 оны амжилтыг харгалзана)

4.10. 2012 оны улс, хот, бүсийн чанартай олимпиадад 1-10 байр

эзэлсэн, 2012 онд ерөнхий боловсролын дунд сургууль төгсөгчид

Page 83: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

82

ерөнхий шалгалт өгч, босго оноог давсан тохиолдолд олимпиадад

оролцсон чиглэлийн дагуу мэргэжлээр шууд элсэн суралцах

эрхтэй бөгөөд энэхүү журмын 3.1-т заасан бүртгэлийн хугацаанд

багтан ШУТИС-ийн Элсэлтийн комисст хүсэлтээ гаргасан байх

шаардлагатай.

4.11. Дээд боловсролтой иргэн хоёр дахь дээд боловсрол эзэмших

хүсэлтэй бол өмнө нь төгссөн сургуулийн дээд боловсролын

дипломыг үндэслэн “ШУТИС-д давхар мэргэжлээр суралцах

журам”-ын дагуу элсүүлнэ. Энэ тохиолдолд зарим тодорхой

мэргэжлүүдээр сургуулийн зүгээс дээд боловсролтой иргэн

элсүүлэх тоонд хязгаарлалт тавьж болно.

4.12. ШУТИС-ийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургуулийг

тухайн онд төгссөн төгсөгчдөөс бүх хичээлдээ В ба түүнээс дээш

үнэлгээтэй суралцан ерөнхий шалгалт өгч, тусгайлсан босго

оноог давсан төгсөгчдийг хуваарилагдсан мэргэжлүүдээс онооны

жагсаалтаар нь мэргэжил сонгуулж шууд элсүүлнэ.

4.13. ШУТИС-д элсэхийг хүссэн гадаадын иргэдийн асуудлыг

холбогдох журмаар зохицуулна.

4.14. ШУТИС-ийн харъяа Дархан-Уул аймаг дахь Технологийн

Сургууль, Орхон аймаг дахь технологийн сургууль,

Сүхбаатар аймаг дахь технологийн сургууль, Өвөрхангай аймаг

дахь технологийн сургуулийн элсэлтийн журам тус бүр

боловсруулагдаж зарлагдана.

Жич: Оюутан элсүүлэхтэй холбогдолтой аливаа

маргааныг элсэлтийн шалгалтын комисс эцэслэн

шийдвэрлэнэ.

Нэг бүлгээс нөгөөд шилжүүлэн элсүүлэхгүй.

ТАВ. ЭЛСЭГЧДИЙГ БҮРТГЭХ

5.1. Сургалтын төлбөрөө бүрэн төлсөн, суралцах гэрээ байгуулах

эрхийн бичиг авсан хүмүүс 2012.08.15-2012.08.25-ны өдрүүдэд

бүрэлдэхүүн сургуулиуд дээр бүртгүүлэн хичээл сонголтыг

хийнэ.

Жич: 2012-2013 оны хичээлийн жил 2012 оны 08 сарын

27-ны өдөр эхэлнэ.

Page 84: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

83

5.2. Хяналтын тоонд багтан элсэх болзол хангасан хүмүүс эрүүл

мэндийн үзлэгт орж оюутны эрүүл мэндийн хуудас нээлгэнэ.

5.3. Суралцах гэрээ байгуулах эрхийн бичиг авсан боловч заасан

хугацаанд ирж бүртгүүлээгүй элсэгчдийг гэрээ байгуулахаас

татгалзсан гэж үзэж элсэх эрхийг хүчингүй болсонд тооцно.

Нэмэлт тайлбар: Хөдөө орон нутгаас элсэгчдийн бүртгэл болон

хуваарь

сонголтыг Монголын Их Дээд Сургуулиудын

Консорциум (МИДСК) зохион байгуулах болно.

Page 85: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

ШУТИС-ийн дүрэм журмын эмхэтгэл

84

Хавсралт 1

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН 2012-2013 ОНЫ ХИЧЭЭЛИЙН

ЖИЛД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ БҮЛГҮҮД

д\д Бүлэг

Ерөнхий шалгалтын оноог тооцох

хичээлүүд Ерөнхий шалгалтуудын

хичээлүүдийн оноог тооцон

авах хувь*

Нийт оноо=(хичээл 1) оноо+

(хичээл 2) оноо

Бүртгүүлэхэд ерөнхий

шалгалтанд авсан байх

шаардлагатай босго

оноо**

/нийт авбал зохих

онооноос авсан байх

шаардлагатай хувь/

Ур чадварын шалгалт Нэмэлт шалгуур

хичээл 1 хичээл 2

1 I бүлэг

Математик Физик хичээл 1 - 100%

хичээл 2 - 50%

55% (хичээл 1-ийн хувьд) -

2 II бүлэг

Хими Математик хичээл 1 - 100%

хичээл 2 - 50%

50% (хичээл 1-ийн хувьд) -

3 III бүлэг

Математик Ур чадварын шалгалт - 100%

хичээл 2 - 50%

50% (хичээл 2-ын хувьд) Хар зургийн ур

чадварын шалгалт***

(Улаанбаатар хотоос

элсэгчид)

Хар зургийн ур

чадварын түвшин

тогтоох шалгалт****

(хөдөө орон нутгаас

элсэгчид)

4 IV бүлэг

Математик Гадаад хэл

/Англи эсвэл

Орос хэл/

хичээл 1 - 100%

хичээл 2 - 50%

55% (хичээл 1-ийн хувьд) -

5 V бүлэг

Нийгмийн

тухай

мэдлэг

Математик хичээл 1 - 100%

хичээл 2 - 50%

55% (хичээл 1-ын хувьд) -

* - Бодох аргачлал:

Ерөнхий шалгалтын хичээлүүдийн оноог (100%+50%) гэсэн харьцаагаар авч нэмж тооцно. Хэрэв та Ерөнхий шалгалт өгч

хичээл 1-д 700 оноо, хичээл 2-т 400 оноо авсан бол Таны нийлбэр оноо х=700+(400/2)=900 оноо

** - Хөдөө орон нутгаас элсэгчдийн хувьд босго оноог тооцохгүй.

*** - Улаанбаатар хотод явагдах III бүлгийн хар зургийн ур чадварын шалгалтын хугацааг жич зарлана.

**** - Хөдөө орон нутгаас элсэгчдийн хар зургийн ур чадварын түвшин тогтоох шалгалтыг МИДСК-оос томилогдсон элсэлтийн комисс

тухайн орон

нутагт зохион байгуулна.

Page 86: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

85

Хавсралт 2

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ

СУРГУУЛИЙН

2012-2013 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ

МЭРГЭЖЛҮҮД

№ Мэргэжил Харьяалагдах

бүлэг

Ерөнхий

шалгалт

өгөх

хичээл 1-

ийн нэр

Босго оноо

(зөвхөн

хичээл 1-

ийн хувьд)

Ерөнхий

шалгалт

өгөх

хичээл 2-

ын нэр

(босго

оноо

тооцохгүй)

Нэмэлт

шалгалт

хувиар

Сургууль: БАРИЛГЫН ИНЖЕНЕР, АРХИТЕКТУРЫН СУРГУУЛЬ

1 Иргэний ба үйлдвэрийн барилга I БҮЛЭГ Математик 55% Физик

2 Барилгын бүтээц, эдлэлийн

технологи I БҮЛЭГ Математик 55% Физик

3 Авто замын барилга I БҮЛЭГ Математик 55% Физик

4 Усны нөөц, экологи I БҮЛЭГ Математик 55% Физик

5 Сантехник, инженерийн

байгууламж I БҮЛЭГ Математик 55% Физик

6 Усны барилга байгууламж I БҮЛЭГ Математик 55% Физик

7 Халаалт, агаар сэлгэлт I БҮЛЭГ Математик 55% Физик

8 Усан хангамж, ус цэвэрлэгээ I БҮЛЭГ Математик 55% Физик

9 Хаягдал боловсруулах

технологи I БҮЛЭГ Математик 55% Физик

10 Барилгын материал

үйлдвэрлэлийн технологи I БҮЛЭГ Математик 55% Физик

11 Архитектур III БҮЛЭГ Математик 50%

Ур

чадварын

шалгалт

Сургууль: ГЕОЛОГИ, ГАЗРЫН ТОСНЫ СУРГУУЛЬ

1 Геологи I БҮЛЭГ Математик 55% Физик

2 Гидрогеологи I БҮЛЭГ Математик 55% Физик

3 Инженер геологи I БҮЛЭГ Математик 55% Физик

4 Геоэкологи I БҮЛЭГ Математик 55% Физик

5 Газрын тосны барилга

байгууламж I БҮЛЭГ Математик 55% Физик

6 Газрын тосны хадгалалт,

тээвэрлэлт I БҮЛЭГ Математик 55% Физик

7 Газрын тосны өрөмдлөг I БҮЛЭГ Математик 55% Физик

8 Газрын тосны олборлолт I БҮЛЭГ Математик 55% Физик

9 Хайгуулын өрөмдлөгийн

техник, технологи I БҮЛЭГ Математик 55% Физик

10 Ашигт малтмалын эрэл

хайгуулын геофизик I БҮЛЭГ Математик 55% Физик

11 Ашигт малтмалын эрэл хайгуул I БҮЛЭГ Математик 55% Физик

Page 87: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

86

12 Хийн дамжуулалт, хангамж I БҮЛЭГ Математик 55% Физик

Сургууль: КОМПЬЮТЕРИЙН ТЕХНИК, МЕНЕЖМЕНТИЙН СУРГУУЛЬ

1 Компьютерийн програм

хангамж I БҮЛЭГ Математик 55% Физик

2 Мэдээллийн систем I БҮЛЭГ Математик 55% Физик

3 Компьютерийн техник хангамж I БҮЛЭГ Математик 55% Физик

4 Компьютерийн удирдлагатай

систем I БҮЛЭГ Математик

55% Физик

5 Компьютерийн системийн

хамгаалал I БҮЛЭГ Математик

55% Физик

6

Үйлдвэрлэлийн менежмент

(Барилгын, эрчим хүчний,

харилцаа холбооны, уул

уурхайн, хүнсний үйлдвэрийн,

аялал жуулчлалын, хөнгөн

үйлдвэрийн, тээврийн, олон

улсын тээврийн, усны,

логистик)

IV БҮЛЭГ Математик 55% Гадаад хэл

7

Бизнесийн удирдлага (хүний

нөөцийн, санхүүгийн,

маркетингийн, мэдээллийн

системийн, жижиг дунд

үйлдвэрийн)

IV БҮЛЭГ Математик 55% Гадаад хэл

8 Төрийн захиргааны менежмент IV БҮЛЭГ Математик 55% Гадаад хэл

Сургууль: МАТЕМАТИКИЙН СУРГУУЛЬ

1 Инженер математик I БҮЛЭГ Математик 55% Физик

2 Инженер багш I БҮЛЭГ Математик 55% Физик

3 Инженерийн процессын

загварчлал I БҮЛЭГ Математик

55% Физик

4 Инженерийн бэлтгэл I БҮЛЭГ Математик 55% Физик

Сургууль: ХЭЛНИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ

1 Техникийн мэргэжлийн

орчуулга IV БҮЛЭГ Математик 55% Гадаад хэл

Сургууль: МАТЕРИАЛЫН ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ

1 Инженер физик I БҮЛЭГ Математик 55% Физик

2 Үйлдвэрийн экологийн

инженер I БҮЛЭГ Математик 55% Физик

3 Аналитик хими II БҮЛЭГ Хими 50% Математик

4 Органик хими II БҮЛЭГ Хими 50% Математик

5 Нэхмэлийн үйлдвэрлэлийн

химийн технологи II БҮЛЭГ Хими 50% Математик

6 Нефтийн бүтээгдэхүүний

химийн технологи II БҮЛЭГ Хими 50% Математик

7 Химийн технологи II БҮЛЭГ Хими 50% Математик

8 Материал судлал, шинэ

материалын химийн технологи II БҮЛЭГ Хими 50% Математик

Сургууль: МЕХАНИК ИНЖЕНЕРИЙН СУРГУУЛЬ

1 Автомашин ашиглалт, авто аж

ахуй I БҮЛЭГ Математик 55% Физик

2 Нисэх техникийн механик I БҮЛЭГ Математик 55% Физик

Page 88: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

87

3 Үйлдвэрлэлийн

механикжуулалт I БҮЛЭГ Математик

55% Физик

4 Металл судлал, технологи I БҮЛЭГ Математик 55% Физик

5 Металл боловсруулалт,

засварын үйлдвэрлэл I БҮЛЭГ Математик 55% Физик

6 Дотоод шаталтын хөдөлгүүр I БҮЛЭГ Математик 55% Физик

9 Машины электрон систем I БҮЛЭГ Математик 55% Физик

7 Машин үйлдвэрлэлийн

технологи I БҮЛЭГ Математик

55% Физик

8

Барилгын материалын

үйлдвэрлэлийн машин, тоног

төхөөрөмжийн ашиглалт

I БҮЛЭГ Математик 55% Физик

Сургууль: ХҮНСНИЙ ИНЖЕНЕР, БИОТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ

1 Хүнсний үйлдвэрийн машин

аппарат I БҮЛЭГ Математик 55% Физик

2 Хүнсний сүлжээний

хөргөлтийн систем I БҮЛЭГ Математик 55% Физик

3 Хүнс үйлдвэрлэлийн технологи I БҮЛЭГ Математик 55% Физик

4 Хүнс үйлдвэрлэлийн технологи,

эрүүл ахуй I БҮЛЭГ Математик 55% Физик

5 Хүнсний хими технологи I БҮЛЭГ Математик 55% Физик

6 Хүнсний биотехнологи I БҮЛЭГ Математик 55% Физик

7 Хүнсний микробиологи I БҮЛЭГ Математик 55% Физик

8 Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний

технологи I БҮЛЭГ Математик 55% Физик

9 Хоол зүй, тэжээхүй ухаан I БҮЛЭГ Математик 55% Физик

Сургууль: МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ

1 Холбооны сүлжээ, холболтын

технологи I БҮЛЭГ Математик 55% Физик

2 Мэдээллийн технологи I БҮЛЭГ Математик 55% Физик

3 Мэдээллийн системийн

автоматжуулалт I БҮЛЭГ Математик 55% Физик

4 Мэдээллийн сүлжээ I БҮЛЭГ Математик 55% Физик

5 Мэдээлэл хэмжлийн

электроник I БҮЛЭГ Математик 55% Физик

6 Утасгүй холбоо I БҮЛЭГ Математик 55% Физик

7 Телевизийн техник технологи I БҮЛЭГ Математик 55% Физик

8 Шуудан холбоо I БҮЛЭГ Математик 55% Физик

9 Оптик холбоо I БҮЛЭГ Математик 55% Физик

10 Электрон систем I БҮЛЭГ Математик 55% Физик

Сургууль: НИЙГМИЙН ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ

1 Нийгмийн ажил V БҮЛЭГ

Нийгмийн

тухай

мэдлэг

55% Математик

2 Соёл судлал V БҮЛЭГ

Нийгмийн

тухай

мэдлэг

55% Математик

3 Олон нийттэй харилцах ажил V БҮЛЭГ

Нийгмийн

тухай

мэдлэг

55% Математик

Page 89: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

88

Сургууль: УУЛ УУРХАЙН ИНЖЕНЕРИЙН СУРГУУЛЬ

1 Уул уурхайн ашиглалтын

технологи I БҮЛЭГ Математик 55% Физик

2 Уул уурхайн машин тоног

төхөөрөмж I БҮЛЭГ Математик 55% Физик

3 Уул уурхайн цахилгаан тоног

төхөөрөмжийн ашиглалт I БҮЛЭГ Математик 55% Физик

4 Уул уурхайн маркшейдер I БҮЛЭГ Математик 55% Физик

5 Ашигт малтмалын

баяжуулалтын технологи I БҮЛЭГ Математик 55% Физик

6 Геодези I БҮЛЭГ Математик 55% Физик

7 Геодезийн мэдээлэл зүй I БҮЛЭГ Математик 55% Физик

8 Эдэлбэр газрын кадастр,

зураглал I БҮЛЭГ Математик 55% Физик

Сургууль: ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИ, ДИЗАЙНЫ СУРГУУЛЬ

1 Мебель модон эдлэлийн

технологи I БҮЛЭГ Математик 55% Физик

2 Ойн үйлдвэрлэлийн технологи,

тоног төхөөрөмж I БҮЛЭГ Математик 55% Физик

3 Нэхмэлийн үйлдвэрлэлийн

технологи I БҮЛЭГ Математик 55% Физик

4 Хөнгөн үйлдвэрийн

автоматжуулалт I БҮЛЭГ Математик 55% Физик

5 Хэвлэлийн үйлдвэрлэлийн

технологи I БҮЛЭГ Математик 55% Физик

6 Барилгын модон хийцийн

технологи I БҮЛЭГ Математик 55% Физик

7 Арьс ширэн бүтээгдэхүүн

үйлдвэрлэлийн технологи I БҮЛЭГ Математик 55% Физик

8 Хөнгөн үйлдвэрийн машин

тоног төхөөрөмж I БҮЛЭГ Математик 55% Физик

9 Оёдлын үйлдвэрлэлийн

технологи I БҮЛЭГ Математик 55% Физик

10

Дизайн (Мебель модон

эдлэлийн, нэхмэл эдлэлийн,

Компьютерийн график,

Үйлдвэрлэлийн, Хэвлэлийн

график, Хувцасны, Арьс ширэн

эдлэлийн, Оёмол

бүтээгдэхүүний загвар зохион

бүтээлт)

III БҮЛЭГ Математик 50%

Ур

чадварын

шалгалт

Сургууль: ЭРЧИМ ХҮЧНИЙ ИНЖЕНЕРИЙН СУРГУУЛЬ

1 Үйлдвэр, хотын дулаан

хангамж I БҮЛЭГ Математик 55% Физик

2 Хөргөлтийн технологи ба

кондиционерийн систем I БҮЛЭГ Математик 55% Физик

3 Дулааны процессын

автоматжуулалт I БҮЛЭГ Математик 55% Физик

4 Дулааны цахилгаан станц I БҮЛЭГ Математик 55% Физик

Page 90: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

89

5 Үйлдвэрийн экологи I БҮЛЭГ Математик 55% Физик

6 Цахилгаан систем I БҮЛЭГ Математик 55% Физик

7 Цахилгаан системийн

автоматжуулалт I БҮЛЭГ Математик 55% Физик

8 Эмнэлгийн тоног

төхөөрөмжийн ашиглалт I БҮЛЭГ Математик 55% Физик

9 Цахилгаан, электроник I БҮЛЭГ Математик 55% Физик

10 Сэргээгдэх эрчим хүч I БҮЛЭГ Математик 55% Физик

11 Цахилгаан хангамж I БҮЛЭГ Математик 55% Физик

№ Мэргэжил

Ерөнхий

шалгалт өгөх

хичээл 1-ийн

нэр

Ерөнхий шалгалт

өгөх хичээл 2-ын нэр

Сургууль: ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ

1 Компьютерийн програм хангамж Математик Физик

2 Халаалт, агаар сэлгэлт Математик Физик

3 Усан хангамж, ус цэвэрлэгээ Математик Физик

4 Иргэний ба үйлдвэрийн барилга Математик Физик

5 Машин үйлдвэрлэлийн технологи Математик Физик

6 Өргөн тээвэрлэх барилга замын машин Математик Физик

7 Барилгын материалын үйлдвэрийн тоног төхөөрөмж Математик Физик

8 Хүнс үйлдвэрлэлийн технологи Математик Физик

9 Хүнс үйлдвэрлэлийн технологи, эрүүл ахуй Математик Физик

10 Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи Математик Физик

11 Барилгын материал үйлдвэрлэлийн технологи Математик Физик

12 Төмөрлөгийн үйлдвэрлэлийн технологи Математик Физик

13 Цахилгаан систем Математик Физик

14 Дулааны цахилгаан станц Математик Физик

15 Ашигт малтмалын эрэл хайгуул Математик Физик

16 Ашигт малтмалын баяжуулалтын технологи Математик Физик

17 Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт Математик Физик

18 Уул уурхайн ашиглалтын технологи Математик Физик

19 Оёмол бүтээгдэхүүний загвар зохион бүтээлт Математик Ур чадварын шалгалт

20 Хүнсний үйлдвэрийн менежмент Математик Гадаад хэл

21 Барилгын менежмент Математик Гадаад хэл

Сургууль: ОРХОН АЙМАГ ДАХЬ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ

1 Цахилгаан системийн автоматжуулалт Математик Физик

2 Автомашин ашиглалт, авто аж ахуй Математик Физик

3 Металлурги Математик Физик

4 Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт Математик Физик

5 Уул уурхайн машин тоног төхөөрөмж Математик Физик

6 Уул уурхайн ашиглалтын технологи Математик Физик

7 Ашигт малтмал баяжуулалтын технологи Математик Физик

8 Компьютерийн техник хангамж Математик Физик

Сургууль: ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ

1 Техникийн мэргэжлийн орчуулга Математик Гадаад хэл

2 Үйлдвэрлэлийн менежмент Математик Гадаад хэл

Page 91: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

90

3 Санхүүгийн менежмент Математик Гадаад хэл

4 Компьютерийн програм хангамж Математик Физик

5 Автомашин ашиглалт, авто аж ахуй Математик Физик

6 Хүнсний үйлдвэрлэлийн технологи Математик Физик

7 Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи Математик Физик

8 Оёмол бүтээгдэхүүний загвар зохион бүтээлт Математик Ур чадварын шалгалт

9 Өргөн тээвэрлэх барилга замын машин төхөөрөмж Математик Физик

10 Оёдлын үйлдвэрлэлийн технологи Математик Физик

Сургууль: СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ САЛБАР СУРГУУЛЬ

1 Компьютерийн програм хангамж Математик Физик

2 Санхүүгийн менежмент Математик Гадаад хэл

3 Төрийн захиргааны менежмент Математик Гадаад хэл

4 Жижиг дунд үйлдвэрийн менежмент Математик Гадаад хэл

5 Маркетингийн менежмент Математик Гадаад хэл

6 Уул уурхайн менежмент Математик Гадаад хэл

7 Барилгын менежмент Математик Гадаад хэл

8 Мэдээллийн систем Математик Физик

Дэлгэрэнгүй мэдээллийг доорхи хаягаар холбогдон авна уу.

ШУТИС-ийн Улаанбаатар хот дахь Элсэлтийн комиссын хаяг:

Харилцах утас : 324319

324590-1021

324590-1022

Факс: 976-11-318152

e-mail: [email protected],

[email protected]

Веб хаяг: http://www.must.edu.mn,

http://www.elselt.edu.mn,

Шуудангийн

хаяг:

ш/х-520, Улаанбаатар-46,

Шинжлэх Ухаан Технологийн

Их Сургууль,

Элсэлтийн комисс

Байрлал: Улаанбаатар хот, Сүхбаатар

дүүрэг, Бага тойруу-8

Шинжлэх Ухаан Технологийн

Их Сургууль,

Элсэлтийн комисс:

Хичээлийн төв байр 213,

215, 217 тоот өрөө

ШУТИС-ийн бүрэлдэхүүн болон салбар сургуулиудын харилцах

хаяг:

Page 92: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

91

БАРИЛГЫН ИНЖЕНЕР, АРХИТЕКТУРЫН СУРГУУЛЬ

Захирал доктор (Ph.D), профессор П.Отгонбаяр

утас 323519, факс

323519,

Захирлын туслах 323519, 324590-2001

Сургалтын алба 324590-2002, [email protected]

ГЕОЛОГИ, ГАЗРЫН ТОСНЫ СУРГУУЛЬ

Захирал доктор (Ph.D), дэд профессор Д.Оюун

утас 312291,

Захирлын туслах 312291

Сургалтын алба 324590-2202, [email protected]

КОМПЬЮТЕРИЙН ТЕХНИК, МЕНЕЖМЕНТИЙН СУРГУУЛЬ

Захирал доктор (Sc.D), профессор Г.Батхүрэл

Утас 70150425,

Захирлын туслах 70150425

Сургалтын алба 70150429, 70150428 [email protected]

МАТЕМАТИКИЙН СУРГУУЛЬ

Захирал доктор (Ph.D), дэд профессор Т.Намнан

Утас 322283,

Захирлын туслах 324590-2305

Сургалтын алба 324590-2303, [email protected]

МАТЕРИАЛЫН ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ

Захирал доктор (Ph.D), профессор

П.Мөнхбаатар

утас 323659, [email protected]

Захирлын туслах: 323659

Сургалтын алба 324590-2402, [email protected]

МЕХАНИК ИНЖЕНЕРИЙН СУРГУУЛЬ

Захирал: доктор (Ph.D), профессор Б.Эрдэнэбат

Утас-341913

Захирлын туслах: 341913

Сургалтын алба 70110534, [email protected]

Page 93: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

92

ХYНСНИЙ ИНЖЕНЕР, БИОТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ

Захирал доктор (Ph.D) Б.Туяацэцэг

утас 311907, [email protected]

Захирлын туслах 311907

Сургалтын алба: 324590-2606, [email protected]

МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ

Захирал:

доктор

(Ph.D), дэд профессор

Б.Сүхбат

Утас 70151333

Захирлын

туслах:

70151333

Сургалтын алба

70152333,

[email protected]

НИЙГМИЙН ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ

Захирал доктор (Ph.D) Б.Пүрэвсүрэн

утас 321184, [email protected]

Факс: 976-11-321184

Сургалтын алба 324590-2502, [email protected]

ХЭЛНИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ

Захирал доктор (Ph.D) дэд профессор Д.Болд

Утас 321974,

Захирлын туслах 324590 – 2101

Сургалтын алба 324590-2102,

[email protected]

УУЛ УУРХАЙН ИНЖЕНЕРИЙН СУРГУУЛЬ

Захирал: доктор (Ph.D), профессор Л.Пүрэв

Утас 312485,

Захирлын туслах: 312485

Сургалтын алба 324590-2706, [email protected]

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИ, ДИЗАЙНЫ СУРГУУЛЬ

Page 94: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

93

Захирал:

доктор

(Ph.D), дэд профессор

Т.Амаржаргалан

утас 70135010, [email protected]

Захирлын

туслах:

70135011

Сургалтын алба:

70135012,

ariunbolordavaa@yaho

o.com

ЭРЧИМ ХҮЧНИЙ ИНЖЕНЕРИЙН СУРГУУЛЬ

Захирал доктор (Ph.D), профессор

Ч.Мангалжалав

утас 323579, [email protected]

Захирлын туслах 323579

Сургалтын алба 324590-2802, [email protected]

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ

Захирал: доктор (Ph.D), профессор Д.Лханаг

Утас: 70374455, 70374735

[email protected]

Факс: 976-37-24455

Сургуулийн байршил, хаяг: ДаТС нь Дархан–Уул аймгийн

Дархан сумын 15 дугаар багийн нутаг

дэвсгэрт (Шинэ Дархан) байрладаг.

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ

Захирал: доктор (Ph.D) Б.Сайнжаргал

Утас: 22089, [email protected]

Факс: 01-322-22089

Сургуулийн байршил, хаяг: ӨвТС нь Улаанбаатар хотоос

баруун урагш 420 км зайд, Өвөрхангай

аймгийн төв Арвайхээрт байрладаг.

Page 95: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

94

ОРХОН АЙМАГ ДАХЬ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ

Захирал: доктор (Ph.D), дэд профессор

Ж.Лхагвасүрэн

Утас: 73421 [email protected]

Факс: 976-035-73421

Сургуулийн байршил, хаяг: ОрТС нь Орхон аймгийн Баян-

Өндөр сумын нутаг дэвсгэрт байрладаг.

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ

Захирал: Б.Сарантуяа

Утас: 21217

Факс: 976-1512-21217

E-mail: [email protected]

Сургуулийн байршил, хаяг: СүТС нь Сүхбаатар аймаг,

Баруун-Урт хотын нутаг дэвсгэрт

байрладаг.

7. ОЮУТНЫ

ЭРХЗҮЙН ОРЧИН

7.1. Оюутны

хичээл сонголтын

журам

Нэг. Оюутны хичээл сонголт

1.1. Оюутан тухайн улиралд суралцах хичээлүүдээ сонгон суралцах

эрхтэй.

1.2. Оюутны хичээл сонголт нь хоёр үе шаттайгаар явагдана

Хичээл сонголт 1 - урьдчилсан захиалга

Хичээл сонголт 2 - эцсийн бүртгэл

1.3. Оюутан, “Хичээл сонголт 1”-ээр дараагийн улиралд суралцахаар

төлөвлөсөн хичээл тус бүрийг сонгон, захиалгын хуудсыг

Сургалтын албанд болон WEB хуудсаар Сургалтын нэгдсэн

хуанлид заасан хугацаанд багтаан өгнө. Оюутан, хичээл

сонголтыг хийхийн тулд:

Page 96: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

95

1.3.1. Оюутан өөрийн суралцаж байгаа мэргэжлийн сургалтын

төлөвлөгөөг сайтар судална.

1.3.2. Оюутан өөрийн зөвлөх багштай уулзаж тодорхой

зөвлөгөө авна.

1.3.3. Оюутан суралцах хичээлүүдээ өөрийн мэдлэг, чадвар,

санхүүгийн боломжийг тооцоолсны үндсэн дээр

хариуцлагатай сонгоно.

1.3.4. Оюутан нь “Оюутны хичээл сонголт”–ын хуудсанд өөрийн

сонгосон хичээлийн код, кредитийг алдаагүй зөв, загварын

дагуу бичнэ.

1.3.5. Оюутны хичээл сонголтыг Зөвлөх багш баталгаажуулна.

1.4. Сургалтын бодлого зохицуулалтын газраас “Хичээл сонголт 1”-

ийн эцсийн үр дүнг үндэслэн, тухайн улиралд заагдах хичээлийн

жагсаалт, тэдгээрийг заах багш, анги танхимын хуваарилалтыг

үзүүлсэн “Хичээлийн ерөнхий хуваарь” гаргана.

1.5.“Хичээлийн ерөнхий хуваарь” гарсны дараа оюутнууд тухайн

улиралд суралцах болсон хичээлээ ямар багшаар заалгах эсэхээ

шийдэж, “Хичээл сонголт 2”-ыг хийнэ. Мөн түүнчлэн

“Хичээлийн ерөнхий хуваарь” хийх явцад анги дүүргэлт

хүрээгүй зарим нэг хичээлийг дараагийн улирал руу хойшлуулах,

нэг багшийг хэт олон оюутан сонгосон зэрэг асуудлыг зохицуулах

болон сургалтын төлөвлөлт, удирдлагын асуудлыг шийдвэрлэх

үүднээс “Хичээл сонголт 2”-ыг хийдэг бөгөөд оюутны хичээл

сонголтын эцсийн үр дүнг Сургалтын албанаас Сургалтын

мэдээллийн системийн тусламжтайгаар товчоолон гаргана.

Хоёр. Оюутны хичээлийн хуваарь

2.1. Эрдмийн зөвлөлийн хурлаар батлагдсан мэргэжилтэн бэлтгэх

Сургалтын төлөвлөгөөг үндэслэн дараах хоёр үндсэн бичиг

баримтыг нийт багш, оюутнуудад зориулж гаргана. Үүнд:

2.1.1 Тухайн улиралд заагдах хичээл, түүнийг заах багш нараар

гаргасан сургуулийн “Хичээлийн ерөнхий хуваарь“

байна.

2.1.2 Тухайн улиралд заагдах хичээл бүрээр гаргасан

“Хичээлийн кредитийн задаргаа” байна. “Хичээлийн

Page 97: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

96

кредитийн задаргаа” гэдэг нь тодорхой хичээлийн нэг долоо

хоногт заагдах лекц, семинар, лаборатори, бие даалтын

цагуудыг тодорхойлсон хүснэгт юм.

2.2. Оюутан

өөртөө “Оюутны

хичээлийн хуваарь” зохионо. Үүний тулд:

2.2.1 Оюутан нь “Оюутны хичээлийн хуваарь” гэсэн хуудсан

дээр өөрийн сонгосон хичээл, түүнийг заах багшийн лекц,

семинар, лабораторийн цагуудыг (нэг ижил кодтой хичээлийг

2 ба түүнээс дээш багш зааж байгаа бол бүх багш нарын

цагийг) бүгдийг “Хичээлийн ерөнхий хуваарь”-иас хуулж

авна.

2.2.2.Оюутан нь өөрийн сонгосон хичээл бүрийн лекц, семинар,

лабораторийн цагуудыг “Хичээлийн кредитийн задаргаа”

хүснэгтээс хуулж авна.

2.2.3.Оюутан бүр өөрийн хичээлийн хуваарийн хуудсан дээр

тухайн хичээлийг заалгах багшаар гарын үсэг зуруулан

баталгаажуулна.

2.2.4 Оюутан өөрийн зохиосон, баталгаажсан хичээлийн

хуваарийн нэг хувийг Сургалтын албанд авчирч өгнө. Мөн

WEB хуудсаар хийнэ.

Сургалтын төлөвлөгөө хэрхэн ойлгохыг үлгэрлэвэл:

"ИРГЭНИЙ БА ҮЙЛДВЭРИЙН БАРИЛГА " мэргэжлээр оюутан

бэлтгэн гаргах Бүрэлдэхүүн сургууль, профессорын багийн нэрийг үзүүлж байна.

БАРИЛГЫН ИНЖЕНЕР АРХИТЕКТУРЫН СУРГУУЛЬ

БАРИЛГЫН КОНСТРУКЦИЙН ПРОФЕССОРЫН БАГ

" ИРГЭНИЙ БА ҮЙЛДВЭРИЙН БАРИЛГА " мэргэжлийн бакалавр, магистрын

СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

ХИЧЭЭЛИЙН

КОД

ХИЧЭЭЛИЙН

НЭР

КРЕДИТ

ЦАГ

ӨМНӨХ

ХОЛБОО УЛИРАЛ

ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУУРЬ УХААНЫ ХИЧЭЭЛҮҮД: B40 / M16

А.Заавал суралцах: 35

S.MT101 Математик-I 3 намар

S.MT102 Математик-II 3 S.MT101 хавар

S.MT103 Математик-III 3 S.MT102 намар

S.PTM101 Эдийн засгийн онол 2 намар

B. Сонгон суралцах хичээл: 5

Page 98: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

97

S.SS101 Техникийн философи 2 дурын

Доогуур зурсан хичээлийн хувьд тайлбар өгье:

Хичээлийн код “Математик II” хичээлийн “МТ” буюу Математикийн

Сургуулийн

Математикийн тэнхимээс заахыг үзүүлж байна.

102 гэсэн 3 оронтой тоо нь уг хичээлийн

1 нь дээд боловсролын суурь ухааны хичээл,

02 нь МТ багаас зааж буй хоёрдугаар хичээл

Хичээлийн нэр Хичээлийн нэрийн ромбо тоогоор тавигдсан тодотгол нь уг

хичээл үргэлжлэн орохыг заана.

Кредит Кредит нь нэг талаас ямарваа мэдлэгийн багтаамж буюу агуулгын

хэмжээг, нөгөө талаас тэрхүү мэдлэгийг

эзэмшихэд зарцуулагдах хөдөлмөрийг тоон

утгаар илэрхийлсэн нэгж юм.

S.MT 102 буюу “Математик II” хичээлийн агуулгын багтаамж

нь 3 кредит. Энэ 3 кредит нь “Математик II”

хичээлийн агуулгыг эзэмшихэд оюутны зарцуулах

хөдөлмөрийг тодорхойлж байгаа болно. Оюутны 7 хоног

зарцуулах хөдөлмөрийг цагаар илэрхийлвэл

“3 кредит*3цаг=9 цаг.

Өмнөх холбоо S.MT102 гэсэн код бүхий “МатематикII” хичээлийг үзэх

оюутан S.MT101 буюу “Математик I”

хичээлийг өмнө нь заавал үзсэн байх.

Улирал S.MT102 буюу “МатематикII” хичээлийг оюутан зөвхөн хаврын

улиралд судалж үзээд шалгалт өгөх

бололцоотой.

БАКАЛАВРЫН СУРГАЛТ:

ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУУРЬ УХААНЫ

ХИЧЭЭЛҮҮД: 40

МЭРГЭЖЛИЙН СУУРЬ ХИЧЭЭЛ: 52

МЭРГЭШҮҮЛЭХ ХИЧЭЭЛ: 29

ДАДЛАГА: 5

БАКАЛАВРЫН ДИПЛОМЫН ТӨСӨЛ 5

БҮГД КРЕДИТ: 131

МАГИСТРЫН СУРГАЛТ:

ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУУРЬ УХААНЫ

ХИЧЭЭЛҮҮД: 16

МЭРГЭШҮҮЛЭХ ХИЧЭЭЛ: 17

Page 99: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

98

МАГИСТРЫН ТӨГСӨЛТИЙН АЖИЛ: 6

БҮГД КРЕДИТ: 39

Мэргэжлийн боловсролын ямар агуулга эзэмшихээр суралцаж

байгаагаас оюутны цуглуулах кредитийн тоо хамаарна

ШУТИС-ийн Ректорын зөвлөлийн 2012 оны 03 сарын

16-ны өдрийн хурлаар хэлэлцэж батлав.

ОЮУТНЫ МЭДЛЭГИЙГ ҮНЭЛЭХ ЖУРАМ

НЭГ. Нийтлэг үндэслэл

1.1. Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Сайдын 2003 оны 158 дугаар

тушаалын “Дээд боловсролын зэрэг олгох сургалтанд багц

цагийг хэрэглэх, суралцагчдын мэдлэг чадварыг дүгнэхэд

баримтлах журам”-ыг үндэслэн боловсруулсан энэхүү журмыг

Монгол Улсын ШУТИС-ийн хэмжээнд мөрдлөг болгоно.

/Гэгээрлийн Сайдын 1998 оны 255 дугаар тушаал хүчингүй

болсон тул/

1.2. Сургалтанд кредит тогтолцоог нэвтрүүлэхэд оюутны мэдлэгийн

үнэлгээний нэгдсэн системийг нэг их сургуулийн хүрээнд

төдийгүй улсын хэмжээнд зайлшгүй ашиглах шаардлагатай

бөгөөд ингэснээр уг тогтолцоо иж бүрэн хэрэглэгдэх, улмаар

дээд боловсролын сургалт олон улсын жишигт нийцэх, тэдний

түвшинд хүрч үнэлэгдэх зорилтыг хангах боломж нээгдэх

болно.

1.3. Оюутан, суралцагчдын үнэлгээний нэгдсэн систем нь :

“Сурах, сургах” үйл ажиллагааг бодитой үнэлэх

Оюутан, суралцагчдын дэвшин суралцах болон

шилжилтийн асуудалд хүндрэл учирахгүй байх

Сургалтын үйл явцыг удирдах, зохицуулах, хянах үйл

ажиллагааг цэгцлэх, улмаар нэгдсэн бодлого хэрэгжүүлэх ач

холбогдолтой.

ХОЁР. Оюутны мэдлэгийн үнэлгээ

2.1. Оюутны мэдлэгийн үнэлгээний систем нь хоёр үе шаттай.

A. Тухайн хичээлийн үнэлгээ. Уг хичээлээр оюутан эзэмшвэл

зохих мэдлэгийг олж авахын тулд улирлын турш хэрхэн сурч

Page 100: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

99

хөдөлмөрлөснөө, тухайн хичээлийг заасан багшаар 70 хүртэл

оноогоор, жинхэнэ мэдлэгийн түвшинг улирлын шалгалтын 30

хүртэл оноогоор тус тус заавал үнэлүүлнэ. Багшийн үнэлгээний

70 оноо нь дөрвөн улирлын хугацаанд хүчинтэй байна.

Эдгээрийн нийлбэрийн 100 хүртэл оноог лавлах хүснэгтийг

ашиглан үсгэн үнэлгээнд шилжүүлнэ.

ЛАВЛАХ ХҮСНЭГТ

ОНОО ҮСГЭН

ҮНЭЛГЭЭ

ҮНЭЛГЭЭН

ИЙ ОНОО

96-100 A 4.0

91-95 A- 3.7

88-90 B+ 3.4

84-87 B 3.0

81-83 B- 2.7

78-80 C+ 2.4

74-77 C 2.0

71-73 C- 1.7

68-70 D+ 1.3

64-67 D 1.0

60-63 D- 0.7

1-59 F 0.0

A,A-,B+,B,B-,C+ CR 0.0

B. Үнэлгээний голч дүн (GPA). Үнэлгээний голч дүнг тооцохдоо,

хичээл бүрийн үсгэн үнэлгээг оноонд шилжүүлэн, улмаар

тухайн хичээлийн харгалзах кредитээр үржүүлж, дундажлах

замаар тодорхойлно. Оюутан бүрээр улирал бүрийн эцэст

тухайн улиралд дүгнэгдсэн хичээлүүдийн хувьд бодогддог

Улирлын Үнэлгээний Голч Дүн ба оюутны нийт суралцсан

хугацаандаа дүгнэгдсэн хичээлүүдийн хувьд боддогддог

Хуримтлуулсан Үнэлгээний Голч Дүн гэсэн ерөнхий нэг

аргачлалтай хоёр тоон утгыг тооцоолж гаргасны эцэст оюутны

дүнгийн хуудсыг хэвлэж, хувийн хэрэгт хийнэ. Улирлын болон

хуримтлуулсан үнэлгээний голч дүнг дараах ерөнхий

томьёогоор тооцоолно.

Page 101: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

100

энд,

ү1, ү2, ...үn - 1,2,...,n дугаар хичээлүүдийн үнэлгээний оноо

к1, к2, ...,кn - 1,2,...,n дугаар хичээлүүдийн харгалзах кредит

2.2. Оюутан нь улирлын эцэс бүр өөрийн сурлагын амжилтандаа

дүн шинжилгээ хийж, Сургуулийн нэгдсэн стандартад заасан

Үнэлгээний голч дүнгийн түвшний шаардлагыг хангаж байгаа

эсэхээ хянаж, цаашид суралцах арга барилаа төлөвлөнө.

2.3. Оюутны үзэж судалсан хичээлүүдийн кредит нь 60 кредит

хүрсэн боловч Үнэлгээний голч дүн нь 1.80–с доош бол цааш

үргэлжлүүлэн хичээл үзэж судлахыг зогсоож, өмнө үзэж судлан

хангалтгүй үнэлгээ авсан хичээлүүдийг судлуулах болно.

2.4. ШУТИС-ийн Бакалаврын зэрэг бүхий дипломыг 2,0 ба түүнээс

дээш, Магистрын зэрэг бүхий дипломыг 3,0 ба түүнээс дээш,

Докторантурт суралцаж төгссөн дипломыг 3,4 ба түүнээс дээш

үнэлгээний голч дүнтэйгээр суралцсан төгсөгчдөд олгох болно.

ГУРАВ. Үнэлгээний системд хэрэглэгдэх үнэлгээ ба тэмдэглэгээ

Оюутны тухайн хичээлээр авч болох тэмдэглэгээ

Тухайн улирлын эцэст оюутан бүрээр бодогддог улирлын үнэлгээний

голч дүнг тооцож гаргахад дараах тэмдэглэгээнүүд хэрэглэгдэнэ.

Үүнд:

U - Оюутан кредит шууд тооцох шалгалт өгөх

Е - Улирлын шалгалт өгөөгүй

R - Тухайн хичээлд дахин суралцахаар шийдсэн

W - Хичээлийн явцад суралцахаас татгалзаж хаясан

R, W тэмдэглэгээнд харгалзах үнэлгээний оноо 0.0 байна.

Оюутан нь дээрх тэмдэглэгээтэйгээр шалгагдсан тухайн хичээлийг

дахин судалж, “A-F” үнэлгээтэйгээр шалгуулах үүрэгтэй.

3.1. Оюутан кредит шууд тооцох шалгалт өгөх

“U” Uncomplete

Оюутан тухайн хичээлийг өөрийн мэдлэг, дадлага, чадварыг

хангалттай гэж үзвэл кредит шууд тооцох 30 хүртэл онооны

шалгалтанд өөрийн хүсэлтээр орж болно.

Page 102: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

101

Энэ тохиолдолд Сургалтын нэгдсэн хуанлид заасан хичээлүүдээр

тухайн хичээлийг хариуцсан профессорын баг, Сургалтын албадтай

хамтран зохион байгуулж шалгалтыг авна.

Сургалтын нэгдсэн хуанлид зааснаас бусад кредит шууд тооцох

шалгалтын захиалгыг улирлын эхэнд (Хичээл сонголт 2) оюутны

сонголтын хуудсанд сургалтын албанаас тэмдэглэн шалгалтын

комиссын бүрэлдэхүүний талаар шалгалтын өмнө нь холбогдох

профессортой зөвшилцөж комиссыг байгуулна.

Кредит шууд тооцох шалгалтыг зөвхөн томилогдсон комисс улирлын

эхэнд авах ба шалгалтанд орохын өмнө тухайн хичээлийн үнэлгээний

30 хувийн төлбөрийг төлсөн байна.

Энэхүү шалгалтыг оюутан амжилттай өгсөн тохиолдолд тухайн

хичээлийн кредитийг оюутанд шууд олгоно. Хичээлийн үнэлгээний

хувьд оюутны шалгалтанд авч болох 30 хүртэлх оноог 3,33 гэсэн

оноогоор үржүүлж, уг хичээлийг бүтэн үнэлэх 100 хүртэл оноонд

шилжүүлнэ.

Оюутанд сургалтын төлөвлөгөөнд тусгайлан тэмдэглэсэн одтой

хичээл болон мэргэшүүлэх хичээлээр кредит шууд тооцох шалгалт

өгөхийг зөвшөөрөхгүй.

Оюутан нь хичээлийн жилийн нэг улиралд 30 хүртэл онооны кредит

шууд тооцох 3 хүртэл шалгалтанд орох эрхтэй.

Оюутан кредит шууд тооцох шалгалтын үр дүнд сэтгэл дундуур

байвал тухайн хичээлийг шинээр дахин сонгож судлаад 70 онооны

болон улирлын шалгалтанд орж “A-F” гэсэн үнэлгээ авсан байх

шаардлагатай.

3.2. Оюутан улирлын шалгалт өгөөгүй

“E” Exam incomplete by the student

Оюутан ямар нэг хүндэтгэх шалтгааны улмаас улирлын шалгалтанд

ороогүй тохиолдолд “Е” тэмдэглэгээг тавиулж болно. “Е”

тэмдэглэгээ авсан хичээлээр оюутан дөрвөн улирлын дотор багтаж

заавал шалгалт өгсөн байна. Энэ тохиолдолд шалгалтын төлбөр

төлөгдөхгүй.

“E” тэмдэглэгээ авсан хичээл Үнэлгээний голч дүнд орж

тооцогдохгүй.

3.3. Оюутан тухайн хичээлийг дахин суралцахаар шийдсэн

Page 103: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

102

“R” Repeating a course

Оюутан өөрөө уг хичээлд дахин суралцах хүсэлтэй, эсвэл хичээлийн

эцсийн үнэлгээнд сэтгэл дундуур байгаа тохиолдолд тухайн

хичээлийн үнэлгээг хүчингүй болгож, “R” тэмдэглэгээг дүнгийн

хуудсанд сургалтын нэгдсэн хуанлид заасан хугацаанд тавиулж болно.

Оюутан нь тухайн хичээлээр энэ тэмдэглэгээг сургалтын албанаас

тавиулсан тохиолдолд уг хичээлийг дахин судлаж үзэж, үнэлгээг

дээшлүүлэх эрхтэй болж байгаа юм. Энэ тохиолдолд нэгдүгээрт, уг

хичээлийг дахин бүрэн судлаж багшийн болон улирлын шалгалтын

онооны нийлбэрээр, хоёрдугаарт уг хичээлийг өмнө судлаж үзэж

байхдаа багшийн 70 онооноос 50-аас дээш оноо авсан байвал кредит

шууд тооцох шалгалтаар тус тус үнэлүүлж болно.

Оюутан нь 3 ба түүнээс олон улирал өнгөрсний дараа тодорхой

хичээлийн үнэлгээг дээшлүүлэхийг хүсвэл уг хичээлийг дахин сонгож

судлаж үзэхийг анхааруулж байна. Гэвч оюутанд төгсөгч оюутнаар

бүртгүүлсэн улиралдаа дээд боловсролын суурь ухааны хичээлээс

сонгон суралцахыг зөвшөөрөхгүй. Оюутан дахин суралцахаар

бүртгүүлсэн хичээлийг, шинээр үзэхээр сонгосон хичээлүүдийн нэгэн

адилаар бүртгэж төлбөрийг төлүүлнэ.

Харин кредит шууд тооцох шалгалтанд орох үед төлбөл зохих

кредитийн үнэлгээний 30 хувийг төлнө.

3.4. Оюутан хичээлийн явцад тухайн хичээлд суралцахаас татгалзаж

хаясан

“W” Withdrawal

Оюутан ямар нэгэн шалтгаанаар бүртгүүлсэн хичээлдээ суугаагүй,

лаборатори, дадлага, бие даалтын ажлыг хийгээгүй, хөтөлбөрийн

шаардлагыг хангаагүй, цаашид суралцах эсэх нь тодорхойгүй бол

багш шууд “W” тэмдэглэгээ тавина. “W” тэмдэглэгээ авсан оюутан

мэргэжлийн харъяа профессортой уулзаж шалтгааныг тодруулна.

Тодруулга хийгдсэний дараа сургалтын албанаас “WA”-хаясан, “WP”-

шилжсэн, “WC”-сахилгаар тэнцээгүй, “R” гэх мэт үнэлгээг тавина.

Оюутан нь тухайн хичээлийн явцаас 30 ба түүнээс доош оноо авсан

тохиолдолд багш тухайн оюутанд “W” тэмдэглэгээ тавина.

3.5. Кредит

“CR” Credit granted

Page 104: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

103

3.5.1 Магадлан итгэмжлэлд орсон дээд сургууль, коллежиудаас

шилжин ирж буй оюутнуудын үзэж судалсан хичээлийн

кредитийг бүрэн тооцож, үнэлгээг нэг шат бууруулан тавина.

3.5.2 Магадлан итгэмжлэгдээгүй дээд сургууль, коллежиудаас

ШУТИС-тай “Сургалтын төлөвлөгөөн дэх хичээлийн кредит

болон үнэлгээг дүйцүүлэн тооцох гэрээ” байгуулсны дагуу

оюутан шилжин суралцах тохиолдолд, хичээлийн кредитийг

бүрэн тооцож A, A-, B+,B, B-, C+, C үнэлгээг “CR” үнэлгээгээр

хөрвүүлэн тавина.

Оюутан “CR” үнэлгээ авахгүй байх эрхтэй. Энэ тохиолдолд

оюутан тухайн хичээлийг дахин судалж суралцаад “A-F”

үнэлгээг авна.

ДӨРӨВ. Сургалтын нэгдсэн стандартаас

4.1. Захирлын нэрэмжит хуудас

Захирлын нэрэмжит хуудсанд тухайн улиралд доод тал нь 15 кредит

цуглуулсан ба тухайн улирлын үнэлгээний голч дүн нь 3.6 ба

түүнээс дээш амжилт үзүүлсэн оюутнуудын нэрсийг оруулна.

4.2. Шилдэг оюутнуудын нэрс

Захирлын нэрэмжит хуудсанд нэр нь дараалан 2 болон түүнээс дээш

удаа бичигдсэн оюутнуудыг “Шилдэг оюутнууд” гэнэ. Бүрэлдэхүүн

сургуулийн захирал өөрийн эрх мэдлийн хүрээнд энэхүү нэрсийн

жагсаалтанд орсон оюутнуудын сургалтын төлбөрийг тодорхой

хувиар хөнгөлөх, зээл тусламж олгох, тусгай хөтөлбөрт хамруулж

суралцуулах, сургуульдаа туслах багш эсвэл ажилтнаар ажиллуулах,

бусад гадаадын их дээд сургуульд элсэхэд нь сургуулийн зүгээс

дэмжих гэх мэт олон чиглэлээр тусалж ажиллах болно.

4.3. Анхааруулгын хуудас

Дараах тохиолдлуудад оюутныг “хангалтгүй“ суралцсан гэж доорхи

арга хэмжээг сургуулийн зүгээс авч хэрэгжүүлнэ. Үүнд:

4.3.1 Оюутны тухайн улирлын үнэлгээний голч дүн нь 0,7-оос доош

бол “оюутныг тухайн улиралд хангалтгүй суралцсан” гэж үзнэ.

4.3.2 Хангалтгүй суралцсан оюутанд “Анхааруулгын хуудас”-нд

нэрийг бичиж сануулна.

4.3.3 “Анхааруулгын хуудас”-нд оюутны нэр гурав дахь удаагаа

бичигдвэл тэрхүү оюутныг сурлагаар тэнцээгүй гэж үзэж

сургуулиас хасна.

Page 105: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

104

ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн

2001 оны 3 сарын 07-ны өдрийн

хурлаар хэлэлцэж батлав.

ШИЛДЭГ ОЮУТАН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

НЭГ. Нийтлэг үндэслэл

1.1. ШУТИС-ийн төгсөгчид сэтгэн бодож, оновчтой шийдвэр гаргах

чадвартай, харилцааны өндөр соёлтой, нийгмийнхээ өмнө

хүлээх хариуцлагаа бүрэн ухамсарласан байна гэсэн сургалтын

эрхэм зорилгод хүрэхийн тулд оюутны сурах идэвхи чармайлт,

сурлагын чанарыг дээшлүүлэхэд энэхүү журмын зорилго

оршино.

1.2. ШУТИС-ийн дүрэм, дотоод журмыг чандлан биелүүлсэн,

нийгмийн идэвхи санаачлагатай, сурлагын өндөр амжилт

гаргасан тэргүүний оюутныг энэхүү журмыг баримтлан

шалгаруулан урамшуулах болно.

ХОЁР. Захирлын нэрэмжит хуудас

2.1. Сургалтын нэгдсэн хуанлийн улирал бүрийн эхэнд өмнөх

улиралд сурлагын өндөр амжилт гарган суралцсан тэргүүний

оюутны нэрийг “Захирлын нэрэмжит хуудас”-д бичиж, нийтэд

мэдээлнэ.

2.2. “Захирлын нэрэмжит хуудас”-д дараах болзлыг хангасан

оюутны нэр бичигдэнэ.

Үүнд:

сургуулийн дүрэм, дотоод журам зөрчөөгүй

сургалтын гэрээний зөрчил гаргаагүй

улирлын цуглуусан кредитийн тоо 15-аас дээш

улирлын үнэлгээний голч дүн минимум 3.6 ба түүнээс

дээш байна.

Тайлбар : Бүрэлдэхүүн сургуулиуд нь улирлын

үнэлгээний

голч дүнгийн минимумийг оюутны сурлагын

амжилтаас хамааруулан дээшлүүлж тогтоож

болно.

ГУРАВ. Шилдэг оюутан

Page 106: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

105

3.1. Захирлын нэрэмжит хуудсанд нэр нь 2 ба түүнээс дээш улирал

дараалан бичигдэж, сурлагын тогтвортой амжилт гарган

суралцаж байгаа оюутнуудыг тухайн бүрэлдэхүүн сургуулийн

“Шилдэг оюутан” гэнэ. Сургуулийн шилдэг оюутныг улирал

бүрд шалгаруулна.

3.2. Шилдэг оюутнуудыг бүрэлдэхүүн сургуулийн хэмжээнд хэвийн

ачаалалтайгаар тасралтгүй өндөр амжилт гарган суралцсан

улирлын тоо, үнэлгээний голч дүн зэргээс хамааруулан

жагсаана.

3.3. ШУТИС-ийн “Шилдэг оюутны тэтгэлгийн сан”–аас дээрх

жагсаалтыг үндэслэн, бүрэлдэхүүн сургууль бүр тодорхой

тооны шилдэг оюутнуудыг урамшуулан шагнана.

3.4. Шилдэг оюутнууд нь дараах давуу эрхийг эдлэх болно.

Үүнд:

магистрантурт, докторантурт элсэх

гадаадын их дээд сургуульд элсэхэд тодорхойлуулах

зээл тусламж, тэтгэлэгт хамрагдах

тусгай сургалтанд хамрагдах

багшийн туслах оюутнаар ажиллах

сургуульдаа багшлах

ШУТИС-ийн Ректорын зөвлөлийн 2011 оны 06 сарын 15-

ний өдрийн хурлаар хэлэлцэж батлав.

ОЮУТНЫ ШИЛЖИЛТ, ХӨДӨЛГӨӨНИЙ ЖУРАМ

НЭГ. Нийтлэг үндэслэл

ШУТИС-ийн оюутанд чөлөө олгох, гадаад, дотоодын их, дээд

сургуулиудаас оюутан шилжин ирж суралцах, мөн ШУТИС-ийн

бүрэлдэхүүн сургууль хооронд шилжүүлэн суралцуулах, ШУТИС-

ийн оюутныг сургуулиас чөлөөлөх зэрэг үйл ажиллагааг энэхүү

журмаар зохицуулна.

Page 107: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

106

ХОЁР. Оюутанд чөлөө олгох

2.1. Сургалтын үйл явцыг тодорхой хүндэтгэн үзэх шалтгааны

улмаас цаашид үргэжлүүлэн суралцах боломжгүй болсон

оюутан, нэг улирлын эсвэл нэг хичээлийн жилийн хугацааны

чөлөө авч болно.

2.2. Чөлөө авах хүсэлтэй оюутан өргөдөл гаргаж, Сургалтын албанд

хандана.

2.3. Өргөдлийн дагуу Сургалтын алба тухайн оюутны нийт

цуглуулсан кредит, хуримтлуулсан үнэлгээний голч дүн, тухайн

улирлын хичээл сонголтын нийт кредитийг тус тус

баталгаажуулан гаргаж өгнө. Мөн оюутны төрийн сангийн зээл,

буцалтгүй тусламжаар суралцаж байгаа эсэхийг тодорхойлно.

Оюутанд тойрох хуудас олгогдоно.

2.4. Оюутан нь Сургалтын албанаас гаргаж өгсөн баримт бичгийг

өөрийн өргөдлийн хамт мэргэжлийн харъяа профессорт

танилцуулан зөвшөөрөл авна.

2.5. Профессороос оюутанд чөлөө олгохоор шийдвэрлэсэн

тохиолдолд сургуулийн санхүүгээс хавсралтанд заасан “Чөлөө

авах хүсэлтэй оюутны сургалтын төлбөрийн тооцоо хийх

аргачлал”-ын дагуу, Сургалтын албанаас тавьсан он, сар, өдрийг

(сургалтын нэгдсэн хуанли дахь хэд дэх долоо хоног болох)

үндэслэн тооцоог хийнэ.

2.6. Оюутан тойрох хуудсаа бүрдүүлж дууссаны дараа захирлын

туслахад өгөх бөгөөд уг хуудсан дахь сургуулийн санхүүгийн

“Тооцоогүй” гэсэн тэмдэглэгээний он сар өдрийг үндэслэн,

оюутанд чөлөө олгосон тухай Захирлын тушаал гарна.

2.7. Захирлын тушаалд оюутанд чөлөө олгогдсон хичээлийн жил,

улирал, сар, өдөр төдийгүй тухайн оюутны чөлөөнөөс эргэн ирж

үргэжлүүлэн суралцах хичээлийн жил ба улирлыг нь тодорхой

заасан байна.

2.8. Оюутан суралцах хугацааны турш нийт 3 хүртэл жилийн чөлөө

авч болно. Гэхдээ оюутан нь хоёр чөлөөний хооронд намар,

хаврын бүтэн 2 улиралд хэвийн ачаалалтайгаар суралцсан байх

шаардлагатай. Оюутан чөлөөг сунгах хүсэлт гаргасан

тохиолдолд нийт чөлөөг нэг чөлөөнд тооцно.

2.9. Чөлөөнөөс ирж байгаа оюутан нь улирлын эхэнд сургалтын

нэгдсэн хуанлийн “Хичээл сонголт 2” явагдаж дуусахаас өмнө

сургалтын албанд хандаж, тухайн улиралд суралцах

Page 108: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

107

хичээлүүдээ сонгоно. Оюутны чөлөөнөөс ирж, үргэлжлүүлэн

суралцаж байгаа тухай захирлын тушаал гарна.

ГУРАВ. Оюутны шилжилт

3.1. Гадаадын болон дотоодын их, дээд сургуулиудаас ШУТИС-д

шилжин суралцах хүсэлтэй оюутан бүрэлдэхүүн сургуулийн

сургалт хариуцсан дэд захиралд хандана.

3.2. Оюутны хүсэлт гаргасан хугацаа сургалтын нэгдсэн хуанлийн

“Хичээл сонголт 2” явагдаж өнгөрснөөс хойш, мөн түүнчлэн

шилжин суралцахаар хүсэлт гаргасан мэргэжлийн анги дүүргэлт

бүрдсэн тохиолдолд дэд захирал шууд татгалзсан хариу өгч

болно.

3.3. Шилжин суралцах хүсэлт гаргаж буй оюутан доорх баримт

бичгийг бүрдүүлсэн байна. Үүнд:

хувийн өргөдөл

иргэний үнэмлэх

ерөнхий шалгалтын батламж

анх элсэн орсон сургуулийн томилолт (эх хувь)

оюутнаар батлагдсан тухай шилжүүлж буй сургуулийн

ректорын болон захирлын тушаалын хуулбар

гадаадаас шилжин ирж буй оюутан нь БСШУЯ-аас

ШУТИС-д шилжүүлэн авахыг зөвшөөрсөн албан бичиг

(хувийн зардлаар суралцсан оюутанд хамаарахгүй)

суралцаж байсан сургуулийн тодорхойлолт (захирлын

гарын үсэг бүхий албан бичиг)

сурлагын дүнгийн баталгаажуулсан жагсаалт

хувийн хэрэг

3.4. Дэд захирал нь захиралд танилцуулан зөвшилцсөний үндсэн

дээр хүсэлт гаргасан оюутанд шилжин суралцах гэж буй

мэргэжлээс хамааран харъяалах профессорын багийн ахлагчтай

уулзахыг зөвлөнө.

3.5. Профессорын багийн ахлагч нь оюутныг шилжин суралцахыг

зөвшөөрсөн тохиолдолд Сургалтын бодлого зохицуулалтын

газарт дэд захирал тухайн оюутны материалыг хүргэнэ.

Оюутныг шилжүүлэн суралцуулах тухай эцсийн шийдвэрийг

Сургалтын проректор, сургалтын бодлого зохицуулалтын

Page 109: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

108

газрын дарга нар материалтай нь танилцсаны дараа хамтран

гаргана.

3.6. Шилжих зөвшөөрөл олгогдсон оюутантай дэд захирал

“Сургалтын гэрээ” байгуулна. Тухайн мэргэжлийг хариуцан

ажиллаж байгаа профессор нь оюутны сурлагын дүнгийн

жагсаалтыг үндэслэн, өмнө сургуульд үзэж судалсан

хичээлүүдээс агуулгын хувьд дүйцүүлэн тооцох хичээл байгаа

эсэхийг нягтлан, өөрийн сургуулийн сургалтын албаар

уламжлуулан, ШУТИС-ийн кредит дүйцүүлэх комисст санал

оруулна.

3.7. ШУТИС-ийн кредит дүйцүүлэх комисс нь оюутны шилжин

ирсэн сургуулийн хүлээн зөвшөөрөгдсөн болон магадлан

итгэмжлэгдсэн байдал болон боловсролын ямар зэрэгтэй

мэргэжилтэн бэлтгэн гаргадаг зэргээс хамааран хэд хүртэл

кредитийг болон ямар үнэлгээг оюутанд тооцож болохыг

шийдвэрлэнэ.

3.8. Сургалтын бодлого зохицуулалтын газрын тодорхойлолтыг

үндэслэн, тухайн оюутны шилжин суралцах болсон тухай

ШУТИС-ийн Ректорын тушаал гарна.

3.9. Профессорын багийн ахлагч нь оюутныг зөвлөх багштай нь

танилцуулна.

3.10. “Сургалтын гэрээ” байгуулсан оюутан сургалтын албанд

хандсанаар, оюутны бүртгэл хийгдэж код олгогдоно. Оюутан нь

тухайн улиралд суралцах хичээлээ сонгоно.

3.11. Оюутан сургалтын төлбөрөө төлсний дараа сургалтын албанаас

үйлчилгээний карт авснаар сургалтын үйл явцад оролцох эрхтэй

болно.

3.12. ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын хооронд шилжих

хүсэлтийг дараах шаардлагыг хангасан оюутан профессорын

багийн ахлагчид гаргана. Үүнд:

Анх элсэн орсон мэргэжлээр нэг улирал буюу түүнээс

дээш хугацаагаар тасралтгүй суралцсан

суралцсан хугацааны нийт хуримтлуулсан үнэлгээний

голч дүн нь 2.00-оос доошгүй байх

3.13. ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын хооронд шилжих

оюутны хүсэлтийг Сургалтын бодлого зохицуулалтын газрын

даргын зөвшөөрөлтэйгээр бүрэлдэхүүн сургуулиудын захирлууд

шийдвэрлэх бөгөөд сургуулийн захирлын тушаалаар

баталгаажуулна.

3.14. ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын хооронд шилжих

болсон оюутан нь суралцаж байсан сургуульдаа сургалтын

төлбөрөөс гадна 15 кредитийн төлбөрийг төлж, тухайн

Page 110: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

109

сургуулийн сургалтын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэн

явуулах нөхцөлийг хангана.

3.15. ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургууль дотор нэг мэргэжлээс

нөгөөд шилжих тохиолдолд профессорууд харилцан

тохиролцсоны эцэст сургуулийн зөвлөлөөр асуудлыг оруулж

шийдвэрлэн, захирлын тушаалаар баталгаажуулна.

Нэмэлт тайлбар

3.14.1 ШУТИС-ийн кредит дүйцүүлэн тооцох комисс нь гадаад,

дотоодын их сургуулиас шилжин ирсэн оюутны хувьд өмнөх

сургуульд үзэж судалсан хичээлийн кредит болон үнэлгээг

бүрэн тооцож, харин магадлан итгэмжлэгдсэн дотоодын дээд

сургууль, коллежуудаас шилжин ирж буй оюутны хувьд

хичээлийн кредитийг бүрэн тооцож, үнэлгээг нь нэг шат

бууруулан хөрвүүлэн тавина.

3.14.2 Тухайн мэргэжлээр төрийн буцалтгүй тусламж, зээлээр

суралцаж буй оюутан нь шилжин суралцсан тохиолдолд

сургалтын төлбөрийг төр хариуцахгүй бөгөөд төрийн сантай

хийсэн гэрээ хүчингүй болж оюутан хувийн зардлаар цаашид

суралцана.

3.14.3 Магадлан итгэмжлэгдээгүй дээд сургууль, коллежиудаас

ШУТИС-д оюутан шилжүүлэн суралцахгүй.

ДӨРӨВ. Оюутныг сургуулиас хасах

4.1. Сургуулийн захиргаанаас дараах тохиолдолд оюутантай

байгуулсан ”Сургалтын гэрээ”-г цуцалж, сургуулиас хасна.

Үүнд :

ШУТИС-ийн дүрэм, дотоод журмыг зөрчсөн бол

“Сургалтын гэрээ”-г зөрчсөн бол

Захирлын тушаалд заасан хугацаанд чөлөөнөөс ирж,

үргэлжлүүлэн суралцаагүй тохиолдолд

Сургалтын үйл явцыг хаяж, нэг улирлын турш

сураггүй алга болсон бол

Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоод ял эдлэхээр

заагдсан бол

Page 111: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

110

Оюутан өөрөө сургуулиас гарахыг хүссэн тохиолдолд

зэрэг болно.

Оюутны нэр анхааруулгын хуудсанд 3 дахь удаагаа

бичигдсэн тохиолдолд сурлагаар тэнцээгүй гэж үзэж

сургуулиас хасна. Тодруулбал, улирлын үнэлгээний голч

дүн 0.7 хүрээгүй тохиолдолд оюутны нэр анхааруулгын

хуудсанд бичигдэх болно.

ТАВ. Оюутныг үргэлжлүүлэн суралцуулах

5.1 Сургалтын үйл явцыг тодорхой хүндэтгэн үзэх шалтгааны

улмаас 8 улирлаас дээш хугацаагаар орхисон оюутан

үргэлжлүүлэн суралцах хүсэлт гаргасан тохиолдолд өмнө

судалсан мэргэшүүлэх хичээлүүдийг заавал дахин судлах

шаардлагатай. Хэрэв 12-аас дээш улирлаар сургуулиас

завсардсан бол үргэлжлүүлэн суралцахыг зөвшөөрөхгүй.

5.2 Үргэлжлүүлэн суралцах хүсэлт гаргасан оюутны хүсэлтийг

Сургалтын бодлого зохицуулалтын газрын даргын

зөвшөөрөлтэйгээр бүрэлдэхүүн сургуулиудын захирлууд

шийдвэрлэх бөгөөд сургуулийн захирлын тушаалаар

баталгаажуулна.

ШУТИС-ийн Ректорын зөвлөлийн 2003 оны 10 сарын

14-ний өдрийн 267 тоот тушаал

ШУТИС-ИЙН КРЕДИТ ДYЙЦYYЛЭН ТООЦОХ КОМИССЫН

АЖИЛЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Боловсрол, соёл, шинжлэх ухааны Сайдын 2003 оны 150 дугаар

Page 112: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

111

тушаалын хавсралт “Дээд боловсролын зэрэг олгох сургалтад багц

цагийг хэрэглэх, суралцагчдын мэдлэг, чадварыг дүгнэхэд

баримтлах журам”-ыг үндэслэн боловсруулсан энэхүү журмыг

Монгол улсын ШУТИСургуулийн хэмжээнд мөрдлөгө болгон

ажиллана.

1.2. Сургалтанд кредит системийг бүрэн утгаар нь нэвтрүүлж,

оюутны мэдлэгийг үнэлэх системийг нэг их, дээд сургуулийн

хэмжээнд төдийгүй улсын хэмжээнд мөрдөх нь манай дээд

боловсролын сургалт олон улсын жишигт нийцэх, тэдний түвшинд

хүрч үнэлэгдэх боломж нээгдэж байгаа юм.

1.3. Оюутан, суралцагчдад монголын их, дээд сургуулиудын

хооронд шилжин суралцах болоод өөр их, дээд сургуулийг төгссөн

тохиолдолд, тэдний аль нэг их, дээд сургуульд үзэж судалсан

хичээлийн кредит болон авсан үнэлгээг дүйцүүлэн тооцоход энэхүү

журмыг ШУТИСургуулийн кредит дүйцүүлэн тооцох комисс

удирдамж болгон ажиллана.

Хоёр.Комиссын бүрэлдэхүүн

2.1. Комиссын бүрэлдэхүүнийг ШУТИСургуулийн Ректор,

Сургалтын бодлого зохицуулалтын газрын саналыг харгалзан үзэж,

Ректорын тушаалаар батлан, томилж ажиллуулна.

Гурав.Комиссын ажиллах хугацаа

3.1. Комисс нь хичээлийн жилийн намар, хаврын улирлын

сургалтын нэгдсэн хуанлийн 7 дугаар долоо хоногт ажиллах тул

бүрэлдэхүүн сургуулиудын сургалтын албад кредит дүйцүүлэхээр

хүсэлт гаргасан оюутны материалыг 4 дугаар долоо хоногт багтаан

Сургалтын бодлого зохицуулалтын газарт ирүүлнэ.

3.2. Сургалтын бодлого зохицуулалтын газар оюутан, суралцагчдын

кредит дүйцүүлэх комисст ирүүлсэн материалтай танилцан нарийвч-

лан шалгаж, комисс ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн байна.

3.3. Кредит дүйцүүлэлтийн комиссоос гарсан шийдвэрийг, Сургалтын

бодлого зохицуулалтын газар сургалтын нэгдсэн хуанлийн 8 дугаар

долоо хоногт багтаан бүрэлдэхүүн сургуулийн Сургалтын албадад

хүргэнэ.

Page 113: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

112

Дөрөв.Комисст ирүүлэх баримт бичгийн жагсаалт

Эхлэн элссэн сургуулийн эх томилолт

Эхлэн элссэн сургуулийн ректорын (захирлын) тодорхойлолт

Баталгаажуулсан дүнгийн тодорхойлолт

Их, дээд сургууль төгссөн бол эх диплом

Боловсролын гэрчилгээ

Кредит дүйцүүлэлтийн хуудас (хавсралт 1)

ШУТИСургуулийн оюутан болсон Ректорын тушаалын хуулбар

Тав. Комиссын ажиллах удирдамж

5.1. Оюутан, суралцагчдын сургалтын төлөвлөгөөн дэх хичээлийн

кредитийн болон үнэлгээний дүйцүүлэлтийг, тухайн хичээлийг

хариуцан ажиллаж байгаа профессорын саналыг үндэслэн, хичээлийн

агуулгын 70-80 хувийг үзэж судалсан гэж үзсэн тохиолдолд дараах

байдлаар дүйцүүлэлтийг хийнэ. Үүнд:

5.1.1. Гадаадын болон монголын их сургууль төгссөн оюутанд

тухайн хичээлийн кредит болон авсан үнэлгээг шууд тооцно.

5.1.2. Гадаадын их, дээд сургууль болон коллежуудаас (тухайн

коллежийн олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн байдлаас

хамааран) шилжин ирж суралцаж буй оюутнуудад кредит болон

үнэлгээг шууд тооцно.

5.1.3. Монголын их сургуулиудаас шилжин суралцаж буй

оюутнуудад кредит болон үнэлгээг шууд тооцно.

5.1.4. Магадлан итгэмжлэгдсэн дээд сургууль, коллежуудаас

(журмын хавсралтад магадлан итгэмжлэгдсэн сургууль, коллежийн

нэрсийг заана) шилжин ирж буй оюутны хувьд хичээлийн кредитийг

бүрэн тооцох бөгөөд үнэлгээг нэг шат бууруулан тооцно.

5.1.5. ШУТИСургуулийн төгсөгчид нь (Политехникийн дээд

сургууль, Техникийн их сургуулийн төгсөгчдөд мөн хамаарна) кредит

дүйцүүлэлтийг журамд заасны дагуу хийлгэх бүрэн эрхтэй болно.

Page 114: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

113

5.1.6. ШУТИСургуулийн сургалтын төлөвлөгөөн дэх дээд

боловсролын суурь ухааны хичээлүүдийг бүрэн үзэж судалсан оюутан

суралцаж байгаа мэргэжлээсээ гадна давхар мэргэжил эзэмших хүсэлт

гаргасан тохиолдолд, хичээлийн кредитийн дүйцүүлэлт хийж болно.

Гэхдээ, оюутан үндсэн мэргэжлээрээ төгсч чадсан үед тухайн оюутанд

хоёр дахь мэргэжил олгогдох асуудал шийдвэрлэгдэнэ.

5.1.7. ШУТИСургуулийн оюутан, элсэлтийн шалгалтаар дахин

ШУТИСургуульд өөр мэргэжлээр элсэн орсон тохиолдолд, оюутны

өмнө судалж үзсэн хичээлүүдийн кредит дүйцүүлэх асуудлыг кредит

шууд тооцох шалгалтаар шийднэ.

5.1.8. Сургалтын кредит систем дэх шаталсан сургалтыг дэмжих

зорилгоор (хуучин нэрээр) Барилгын коллеж, Дарханы Техникийн

коллеж, Монгол-Солонгосын коллежийг мэргэжлийн дипломтой

төгссөн хүмүүст, сургалтын төлөвлөгөөн дэх зөвхөн мэргэжлийн

суурь, одгүй (*) хичээлээс профессорын саналыг харгалзан үзэж

үнэлгээг 1 шат бууруулан тооцно.

Жич: Оюутан хүсвэл ШУТИСургуулийн “Оюутны мэдлэгийг

үнэлэх журам”-ын 3.1-д

заасны дагуу кредит шууд тооцох шалгалт өгч болно.

5.1.9 ШУТИС нь Гадаадын их, дээд сургуультай байгуулсан гэрээгээр

хамтарсан хөтөлбөрийн дагуу суралцсан оюутнуудын судалсан

хичээлүүдийн кредит, үнэлгээг шууд тооцно. Энэ тохиолдолд

дүйцүүлэгдсэн кредитийн хураамж төлөхгүй.

Нэмэлт тайлбар:

Магадлан итгэмжлэгдээгүй дээд сургууль, коллеж нь

ШУТИСургуультай “Сургалтын төлөвлөгөөн дэх хичээлийн

кредит болон үнэлгээг дүйцүүлэн тооцох гэрээ” хийсэн

тохиолдолд гэрээний дагуу асуудлыг шийдвэрлэнэ. (хавсралт 2)

Магадлан итгэмжлэгдээгүй дээд сургууль, коллежуудаас

ШУТИС-тай байгуулсан дээрх гэрээний дагуу оюутан шилжин

суралцах тохиолдолд, ШУТИСургуулийн “Оюутны мэдлэгийг

үнэлэх журам”-ын 3.5-т болон “Оюутны шилжилт хөдөлгөөний

тухай журам”-ын 3.14-ийн нэмэлт тайлбарт заасны дагуу

Page 115: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

114

хичээлийн кредитийг бүрэн тооцож, A, A-, B+, B, B-, C+, С

үнэлгээг “CR” үнэлгээгээр хөрвүүлэн тавина.

5.2. Кредит дүйцүүлэлтийн комиссоос, оюутны тухайн хичээлийн

кредит ба үнэлгээ дүйцүүлэгдэхээр шийдвэр гарсан тохиолдолд,

оюутан нь дүйцүүлэгдсэн кредит бүрд нэг кредитийн үнэлгээний

20 хувьтай тэнцэх хураамжийг ШУТИСургуулийн төв дансанд

шилжүүлнэ.

5.3. Бакалаврын түвшний сургалтын мэргэшүүлэх хичээлүүд

(сургалтын төлөвлөгөөн дэх 300 кодтой хичээлүүд), магистрын

түвшний сургалтын бүх хичээлүүдэд кредит дүйцүүлэлт

хийгдэхгүй болно.

ШУТИС-ийн Ректорын зөвлөлийн 2004 оны

05 сарын 28-ний өдрийн хурлаар хэлэлцэж батлав.

ОЮУТНЫ ДАВХАР МЭРГЭЖИЛ ЭЗЭМШИХ СУРГАЛТЫГ

ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ

НЭГ. Нийтлэг үндэслэл

ШУТИС-ийг 2000-2010 онд хөгжүүлэх Мастер төлөвлөгөөний дагуу

сургалтын үйл ажиллагааг төгөлдөржүүлж, бакалаврын түвшний

сургалтын төгсөгчдөд олгож буй мэргэжлийн ур чадвар, дадлыг

дээшлүүлэх зорилгоор зохион байгуулахаар төлөвлөж байгаа

оюутнуудын давхар мэргэжил эзэмших үйл явцыг энэхүү журмыг

баримтлан зохицуулна.

ХОЁР. Элсэлт

2.1. ШУТИС-ийн оюутны хувьд

Page 116: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

115

2.1.1 Суралцсан хугацааны хуримтлуулсан үнэлгээний голч дүн нь

2.7 ба түүнээс дээш, цуглуулсан нийт кредит нь минимум 70

кредитэд хүрсэн оюутан нь давхар мэргэжил эзэмших эрхтэй.

2.1.2 ШУТИС-ийн оюутан өөрийн суралцаж буй мэргэжлийн зэрэгцээ

давхар мэргэжил эзэмших хүсэлтээ хоёр дахь мэргэжлийн

харъяаллын дагуу бүрэлдэхүүн сургуулийн дэд захиралд

материалаа бүрдүүлэн гаргана. Дэд захирал оюутны хүсэлтийг

мэргэжлийг хариуцан ажиллаж байгаа профессорт уламжлан

санал солилцсоны эцэст, оюутанд тухайн мэргэжлээр суралцах

бололцоотой эсэх тухай хариуг өгнө.

2.1.3 Бүрэлдэхүүн сургуулийн Сургалтын алба, оюутны давхар

мэргэжлээр суралцах бололцоотой эсэхийг профессорын багийн

ахлагч, бүрэлдэхүүн сургуулийн захирал нар зөвшөөрсөн

тохиолдолд, оюутны материалыг ШУТИС-ийн Сургалтын

бодлого зохицуулалтын газарт ирүүлнэ. Тухайн хүсэлт гаргасан

оюутныг давхар мэргэжлээр суралцуулах эсэхийг Сургалт

эрхэлсэн проректор эцэслэн шийдвэрлэснээр, Ректорын тушаал

гарна.

2.1.4 ШУТИС-ийн Сургалтын нэгдсэн хуанлид заагдсан “Хичээл

сонголт 1” явагдаж дууснаас хойш оюутан давхар мэргэжлээр

суралцах хүсэлт гаргасан, оюутны сонгосон мэргэжилд

суралцаж буй оюутны тоо хэт их, эсвэл ШУТИС-ийн хэмжээнд

уг мэргэжлээр сургалт явагдахгүй байгаа зэрэг тохиолдолд дэд

захирал оюутанд шууд суралцуулах бололцоогүй гэсэн

татгалзсан хариуг өгч болно.

2.1.5 Давхар мэргэжлээр суралцах хүсэлт гаргасан оюутан доорхи

материалыг бүрдүүлж, тухайн мэргэжлийн харъяа бүрэлдэхүүн

сургуулийн дэд захиралд хандана. Үүнд:

хувийн өргөдөл

анх элсэн орсон бүрэлдэхүүн сургуулийн олгосон

томилолтын хуулбар

ШУТИС-ийн оюутнаар батлагдсан Ректорын тушаалын

хуулбар

одоо өөрийн сурч буй мэргэжлийн сурлагын дүнгийн

баталгаажуулсан хуудас

Page 117: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

116

2.1.6 Давхар мэргэжлээр суралцах зөвшөөрөл олгогдсон оюутантай

мэргэжлийн харъяаллын дагуу тэр бүрэлдэхүүн сургуулийн дэд

захирал “Сургалтын гэрээ” байгуулна.

2.2. Бакалавр ба түүнээс дээш зэрэг бүхий дипломтой хүмүүсийн

хувьд

2.2.1 Гадаадын их, дээд сургууль болон дотоодын магадлан

итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг бакалавр ба түүнээс дээш

зэрэгтэйгээр төгссөн хүмүүс ШУТИС-д элсэн суралцах хүсэлт

гаргасан тохиолдолд тэднийг дээд боловсролтой болохыг

илэрхийлсэн дипломыг үндэслэн элсэлтийн шалгалтгүйгээр

элсүүлэн суралцуулна. Элсэлтийг ШУТИС-ийн Сургалтын

хуанлид заасны дагуу хичээлийн жилд хоёр удаа зохион

байгуулна.

2.2.2 ШУТИС-ийн Сургалтын нэгдсэн хуанлид заагдсан “Хичээл

сонголт 2” явагдаж дууснаас хойш уг мэргэжлээр суралцах

хүсэлт гаргасан, суралцахаар сонгосон мэргэжилд суралцаж буй

оюутны тоо хэт их, эсвэл ШУТИС-ийн хэмжээнд уг мэргэжлээр

сургалт явагдахгүй байгаа зэрэг тохиолдолд дэд захирал хүсэлт

гарсан хүнд суралцуулах бололцоогүй гэсэн татгалзсан хариуг

шууд өгч болно.

2.2.3 ШУТИС-д хоёр дахь мэргэжил эзэмшихээр суралцах хүсэлт

гаргасан элсэгч нь ШУТИС-ийн Сургалтын нэгдсэн хуанлид

заасан хугацаанд доорхи баримт бичгийг бүрдүүлэн

бүрэлдэхүүн сургуулийн дэд захиралд хандана. Үүнд:

иргэний үнэмлэх

сургууль төгссөн дипломын эх хувь

бүртгэлийн хураамж

2.2.4 Элсэгчийн ШУТИС-д суралцах эсэх тухай эцсийн шийдвэрийг

Сургалтын проректор гаргаснаар Ректорын тушаал гарах болно.

ГУРАВ. Сургалтын зохион байгуулалт

3.1 Тухайн мэргэжлийг хариуцан ажиллаж байгаа профессор,

ШУТИС-ийн оюутны хувьд анхны мэргэжлийн сургалтын

төлөвлөгөөний дагуу үзэж судалсан хичээлүүдийн сурлагын

дүнгийн хуудсыг, хоёр дахь мэргэжлээ эзэмшихээр ШУТИС-д

Page 118: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

117

элсэн орсон хүмүүсийн хувьд дээд боловсролын зэрэг бүхий

дипломыг тус тус үндэслэн, дүйцүүлэн тооцох хичээл байгаа

эсэхийг нягтлан үзэж, өөрийн сургуулийн сургалтын албаар

дамжуулан, ШУТИС-ийн Кредит дүйцүүлэх комисст санал

оруулна.

3.2 Давхар мэргэжил эзэмшихээр хүсэлт гаргасан оюутан болоод

хоёр дахь мэргэжлээ эзэмших гэж байгаа элсэгч нь сонгосон

мэргэжлийн сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан мэргэшүүлэх

хичээлүүдийг заавал үзэж судална.

3.3 “Бакалаврын сургалтын дипломын төсөл, ажил хамгаалах

журам”-д заасны дагуу давхар мэргэжил эзэмшсэн оюутнуудын

төгсөлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдах болно.

ШУТИС-ийн Ректорын зөвлөлийн 2009 оны 8 сарын

18-ны өдрийн хурлаар хэлэлцэж батлав.

ЗУНЫ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАН ЯВУУЛАХАД

БАРИМТЛАХ ЖУРАМ

НЭГ. Нийтлэг үндэслэл

ШУТИС-ийг 2000-2010 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөөний

Сургалтын үйл ажиллагааг төгөлдөржүүлэх чиглэлийн хүрээнд болон

гадаадын олон их, дээд сургуулийн жишигт нийцүүлэн, оюутанд

үзүүлэх үйлчилгээг тэдэнд ойртуулах, улмаар сургалтын чанарыг

дээшлүүлэх үүднээс, 2003/2004 оны хичээлийн жилээс эхлэн зохион

байгуулан явуулах зуны сургалттай холбоотой бүх асуудлыг энэхүү

журмыг баримтлан зохицуулна.

ХОЁР. Зуны сургалтын зохион байгуулалт

Page 119: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

118

2.1 ШУТИС-ийн Сургалтын нэгдсэн хуанлийн 9 дүгээр долоо хоногт

“Хичээл сонголт 1”-ийг хийхийн хамт оюутан нь зуны сургалтаар

ямар хичээлийг сонгон дахин судлах хүсэлтэй байгаагаа өөрийн

сургуулийн сургалтын албанд оюутны вебээр болон хичээл

сонголтын хуудсаар дамжуулан хүргэнэ.

2.2 ШУТИС-ийн Сургалтын бодлого зохицуулалтын газраас, зуны

сургалтанд хамрагдан суралцахаар хүсэлт гаргасан оюутны

хичээл сонголтыг үндэслэн, тухайн хичээлийг хариуцан явуулах

бүрэлдэхүүн сургуулийн сургалтын алба, профессорын багийн

саналыг харгалзан, зуны сургалтын хичээлийн хуваарийг гаргана.

2.3 Зуны сургалтыг хичээлийн жил бүрийн ШУТИС-ийн Сургалтын

нэгдсэн хуанлид заасан хугацаанд нийт 4 долоо хоногт багтаан

зохион байгуулан явуулна.

2.4 Оюутны зуны сургалтанд хамрагдах болсон тухай захирлын

тушаалыг бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албанаас,

Сургалтын бодлого зохиоцуулалтын газарт ирүүлнэ.

2.5 Зуны сургалтаар тухайн оюутны судалж үзэх хичээлүүдийн нийт

кредит 6-гаас ихгүй байх, тухайн хичээлүүдийг өмнө судалж

суралцаад “A-F” үнэлгээтэй байх шаардлагад бүрэлдэхүүн

сургуулийн сургалтын алба хяналт тавьж ажиллана.

ГУРАВ. Зуны сургалтын оюутны мэдлэгийн үнэлгээ

3.1 Зуны сургалтанд хамрагдсан оюутнуудын тухайн хичээлээр олж

авсан мэдлэгийн түвшинг сургалтын төгсгөлд шууд шалгалтаар

үнэлж дүгнэнэ.

Оюутны хичээлд суусан ирц 80 хувиас дээш тохиолдолд,

оюутанд шууд шалгалт өгөх эрх олгогдоно.

Багш тухайн хичээлийн харъяаллын дагуу шалгалтын хуудсыг

бүрэлдэхүүн сургуулийн дэд захиралд өөрийн биеэр хүргэнэ.

ДӨРӨВ. Зуны сургалтын төлбөр

Page 120: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

119

4.1 Зуны сургалтын нэг кредитийн үнэлгээг тухайн хичээлийн

жилийн ШУТИС-ийн оюутны нэг кредитийн дундаж үнэлгээний

75 хувиар бодож тооцно.

4.2 Зуны сургалтанд хичээл заасан багшийн кредит нь хичээлийн

жилийн ноогдлын гүйцэтгэлд орж тооцогдохгүй ба багшид

гүйцэтгэсэн кредитийн хөлсийг “Профессор багш нарын ажлын

кредит тооцох журам”-ын 2.12. дугаар зүйлд заасны дагуу бодож

олгоно.

ЧӨЛӨӨ АВАХ ХҮСЭЛТЭЙ ОЮУТНЫ СУРГАЛТЫН

ТӨЛБӨРИЙН ТООЦООГ ХИЙХ АРГАЧЛАЛ

Сургалтын үйл явцыг тодорхой хүндэтгэн үзэх шалтгааны улмаас

цаашид үргэжлүүлэн суралцах боломжгүй болсон оюутан, нэг

улирлын эсвэл нэг хичээлийн жилийн хугацааны чөлөө авах, мөн

түүнчлэн гадаад, дотоодын их, дээд сургуулиуд руу шилжих

тохиолдолд энэхүү аргачлалаар оюутны сургалтын төлбөртэй

холбогдох асуудлыг шийдвэрлэх болно.

Чөлөө авах хүсэлтэй оюутны сургалтын төлбөрийн тооцоог хийх

аргачлалын үндэс нь оюутны нэгж зардлыг сургалтын нэгдсэн

хуанлид тодорхойлогдсон байдаг сургалтын нэг долоо хоногоор

тооцож байгаад оршино. Энэ нь оюутан тухайн улиралд хичнээн

долоо хоногийн сургалтанд оролцсоноос хамаарч сургалтын төлбөр,

зардлын тооцоо хийгдэнэ гэсэн үг юм.

Үүнийг томьёолбол:

Page 121: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

120

= +

Энд,

(1) Оюутны суралцсан хугацааны туршийн зардал нь

оюутны нэгж зардлыг суралцсан долоо хоногийн тоогоор

үржүүлэн тооцно.

Оюутны нэгж зардал нь улирлын сургалтын

зардлыг нэгдсэн хуанлийн 16 долоо хоногт

хуваасантай тэнцүү байна.

Улирлын сургалтын зардал нь оюутны сонгосон

кредитийн тоог нэг кредитийн үнэлгээгээр үржүүлж

тодорхойлогдоно.

(2) Оюутны чөлөө авч байгаатай холбоотойгоор гарах

үйлчилгээний төлбөрийг тухайн хичээлийн жилийн хэвийн

ачаалалтай суралцаж байгаа оюутны нэг кредитийн үнэлгээтэй

дүйцүүлж тооцно.

Жич:

Оюутны чєлєєтэй

холбоотой (2)

Оюутны суралцсан

хугацааны туршийн

зардал (1)

Оюутны тєлбєл

зохих тєлбєр

Page 122: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

121

Сургалтын төрийн сангийн зардлаар суралцаж буй оюутан

чөлөө авбал чөлөөний хугацаанд төрөөс олгох зардлын

санхүүжилтыг түр зогсооно.

Төрийн буцалтгүй тусламж, зээлэнд хамрагдсан оюутан нь

мэргэжил сольж шилжин суралцах болсон тохиолдолд

төрийн сантай хийсэн гэрээ хүчингүй болж оюутан хувийн

зардлаар цаашид суралцана.

7.10. БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН СУРГАЛТЫГ ЗОХИОН

БАЙГУУЛАХ ЖУРАМ

НЭГ. Нийтлэг үндэслэл

ШУТИС-д сургалтын шинэ технологийг хэрэгжүүлж байгаатай

уялдан биеийн тамирын хичээл, спортын сонгон суралцах секцийн

хичээлүүдийг шинэлэг хэлбэрээр зохион байгуулах шаардлага гарч

байгаа юм.

ХОЁР. "Спорт-кредиг'-ийн нормын болзлыг дүгнэх

2.1. 2001/2002 оны хичээлийн жилээс ШУТИС-д элссэн оюутны

биеийн тамирын хичээлээр авах кредитийг ШУТИС-ийн "Спорт-

кредит"-ийн нормын болзлыг биел үүлсэн тохиолдолд олгоно.

2.2. Тус нормын болзолд тусгагдсан (Хавсралт "Спорт-Кредит"

нормын болзол) спортын төрлийн үзүүлэлтүүдийг 70 ба 30

оноогоор үнэлэн 80%-ийг биелүүлсэн тохиолдолд уг нормын

болзлыг хангасанд тооцно.

2.3. 70 оноог биеийн ерөнхий хөгжилт, хөнгөн атлетик, жагсаал

зохион байгуулалтын төрлүүдээр тус тус биелүүлэх болно.

2.4. Сургалтын агуулга нь нэг кредит байх бөгөөд төлбөрийг

оюутан тус сургуульд элссэн хичээлийн жилийн эхэнд төлнө.

2.5. Биеийн тамирын секц, дутуйланд хичээллэх сургалтын 48 цаг

гэж үзнэ. Энэ нь үйлчилгээний картаар баталгаажин нэг

хичээлийн жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна. Секц

дугуйланд хичээллэх картыг нэгж нь дууссан оюутан нэмэлт

төлбөр хийж нэгж худалдан авч үйлчлүүлж болно.

2.6. Оюутан хүсвэл тус сургуульд суралцах бүх хугацааны турш

секц дугуйланд хичээллэснээр энэхүү нормыг биелүүлж болох

юм.

Page 123: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

122

2.7. Оюутан нь сургалтанд хамрагдахгүйгээр шалгалт өгч болох

бөгөөд энэ тохиолдолд кредитийн төлбөрийг бүтэн төлж

сургаптанд хамрагдана.

2.8. Эрүүл мэндийн хувьд уг нормын болзлыг хангах сургалтанд

хамрагдах боломжгүй оюутнууд өвчний ангиллаар эмчилгээний

биеийн тамирын бүлэгт хичээллэнэ.

2.9. Эмчилгээний бүлгийн оюутны шалгалтын үнэлгээг хичээлийн

ирц идэвхээр үнэлнэ.

2.10. Сургуулийн шигшээ баг хөл бөмбөг 20, волейболд эрэгтэй,

эмэггэй тус бүр 14, сагсан бөмбөг 12, аэробикг 15, ширээний

теннесний төролд 15, бөхийн төрлүүдэд 20, хөнгөн атлетик 20,

өвлийн спортын төрөлд 12 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд

шигшээ багийн оюутнууд төлбөргүй хичээллэнэ.

ГУРАВ. Урамшуулал

3.1. ШУТИСургуулийн нэрийн өмнөөс оюутны болон хот, улс,

олонулсын тэмцээнүүдэд амжилттай оролцон шагналт байранд

шалгарсан нөхцөлд сонирхсон болон хоцорсон хичээлээр нь нэмэлт

хичээл заалгах кредитээр шагнаж урамшуулна. Үүнд:

Их дээд сургуулиудын оюутны

тэмцээнд 3 кредит

Хотын аварга шалгаруулах

тэмцээнд 4 кредит

Улсын болон олон улсын

тэмцээнд 6 кредит

ДӨРӨВ. "Спорт- кредит" нормын болзлыг шалгах

4.1. "Спорт-кредит" нормын сорилыг улиралд 2 удаа Сургалтын

Бодлого Зохицуулалтын Газраас сургалтын нзгдсэн хуанлийн

тогтоосон хугацаанд авна. Сорилын 7 хоног хичээлийн хуваарьт

орохгүй.

4.2. Оюутны "Спорт-кредит" нормын болзлыг хангасан эсэхэд

Сургалтын Бодлого Зохицуулалтын Газраас хяналт тавьж

ажиллана.

ТАВ. Багшлах боловсон хүчнээр хангах

Биеийн тамир, спортын сургалтын орчин үеийн шаардлагад

нийдүүлэн явуулах зорилгоор биеийн тамирын багш нарын

мэргэжлийн ур чадвар, түвшинг тодорхойлох шалгуур

үзүүлэлтүүдийг тогтоосны үндсэн дээр багш нарыг Ректорын

зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу аттестатчилж байна.

ШУТИС-ийн Ректорын зөвлөлийн 1999 оны 11 сарын 01-

ний өдрийн хурлаар хэлэлцэж батлав.

Page 124: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

123

БАГШААС ОЮУТАНД ЗӨВЛӨХ ЖУРАМ

НЭГ. Нийтлэг үндэслэл

1.1. Боловсролын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөнд боловсролын

зорилгыг “Иргэд эрүүл чийрэг бие бялдар, оюуны зохих

чадавхитай, хуулийг дээдлэн сахидаг, хүмүүнлэг ёс

суртахуунтай, гоо зүйн мэдрэмж, таашаал олж, бие даан сурч

амьдрах чадвартай болоход нь үйлчилэхэд оршино” гэж

шинэчлэн тодорхойлсон билээ.

1.2. Сургалтын кредит тогтолцооны үед багш нь, мэргэжилтэнг

бэлтгэх сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлийг

стандартын дагуу явуулж, оюутанд олговол зохих мэдлэг,

чадвар, дадлыг эзэмшүүлэх үүрэгтэй бөгөөд тухайн хичээлээр

олгох мэдлэг чадварыг хэрхэн өгөх аргаа сонгох, хичээлийн

явцад оюутныхаа сурах үйл явцыг хянах, дүгнэх, сургалтын бүх

үйл явцын графикийг бие даан төлөвлөж хэрэгжүүлэх эрхтэй.

1.3. Сургалтын кредит тогтолцооны үед багшийн үйл ажиллагааг

дараах үе шатуудад хуваан авч үзнэ. Үүнд:

1.3.1 Сургах үйл ажиллагааны график зохиох

1.3.2 Уншиж судлах ном, сурах бичиг, гарын авлага материал

бэлтгэх

1.3.3 Сургалт явуулах

1.3.4 Оюутны бие даасан үйл ажиллагааг удирдах

1.3.5 Оюутны мэдлэгийг үнэлэх, дүгнэх

1.3.6 Оюутны суралцах үйл ажиллагааг төлөвлөхөд туслах

1.3.7 Оюутны эрдэм шинжилгээний ажил, оюутны байгууллагын

үйл ажиллагаанд оролцох

ХОЁР. Зөвлөх багш

Сургалтын кредит тогтолцооны үед оюутанд суралцах үйл ажиллагаа

төлөвлөх, сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлүүдийг,

тэдгээрийн хоорондын уялдаа холбоог алдагдуулахгүйгээр сонгон

Page 125: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

124

улмаар нийт суралцах хугацааныхаа турш жигд ачаалалтай

суралцахад нь багш зөвлөх үүрэгтэй.

2.1. Зөвлөх багшийг оюутан бүрд харъяалагдаж буй мэргэжлийн

тэнхимээс профессорын багаас томилон ажиллуулна.

2.2. ШУТИС-ийн багш бүр Зөвлөх багш байна.

ГУРАВ. Зөвлөх багшийн үүрэг

ШУТИС-ийн сургалтын үйл явц Кредит тогтолцооны үед хэвийн

явагдах эсэх нь Зөвлөх багшаас шууд хамаарах болно.

3.1. Сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан дээд боловсролын агуулгыг

хэрхэн эзэмших, эзэмшсэн мэдлэг, чадвар, дадалд ямар

шаардлагууд тавигддаг болохыг ойлгуулна.

3.2. Сургалтын үйл явцад оюутны зарцуулсан хөдөлмөр, мэдлэгийг

үнэлэх системийг улмаар, сургуулийн сургалтын кредит

тогтолцоог бүхэлд нь тайлбарлан таниулна.

3.3. Оюутанд улирал бүрийн хичээл сонголтыг оновчтой зөв хийхэд

нь зөвлөж, хянана. Оюутан бүрийг хэвийн ачаалалтай (13-17

кредит) ( 15-18 кредит ) суралцахаар хичээл сонголтыг

хийлгэнэ.

3.4. Оюутанд хичээлийн хуваариа хийхэд нь зөвлөж тусална.

3.5. Сургуулиас баримтлаж буй бодлого, чиг хандлага, Эрдмийн

болон Ректорын зөвлөлөөс гаргасан дүрэм, журам, заавар,

шийдвэрийг оюутанд хүргэнэ.

3.6. Сургуулийн эрх зүйн хүрээнд шийдэгдэж болох, оюутнаас

тавьсан санал хүсэлтийг сургуулийн удирдлага, холбогдох

хүмүүст уламжлан шийдвэрлүүлнэ.

3.7. Оюутан суралцах хугацааныхаа турш Зөвлөх багшаас зөвлөлгөө

авч, хамтран асуудлыг шийдвэрлэнэ.

3.8. Сургалтын үйл ажиллагааны хүрээнд оюутны дотны туслагч,

зөвлөгч нь байна.

3.9. Оюуны суралцах идэвхи, урам, зоригийг дэмжинэ.

ДӨРӨВ. Зөвлөх багшийн хүлээх хариуцлага

Page 126: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

125

4.1. Бүрэлдэхүүн сургууль бүрийн Сургалтын албанаас багш бүрээр

зөвлөх багшийн үүргийг хэрхэн гүйцэтгэсэн тодорхойлолтыг

улирал бүрийн эцэст захиралд гаргаж өгнө.

4.2. Профессор, багш нарт олгох журамд заасан захирлын болон

профессорын багийн ахлагчийн мэдлийн нэмэгдлийн зохих

хувийг тухайн хичээлийн жилд багш, Зөвлөх багшийн үүргийг

хэрхэн гүйцэтгэснээр олгох болно.

Ректорын 2012 оны 9 дүгээр сарын 24-ний

өдрийн А-134 тоот тушаалын хавсралт

ШУТИС-ИЙН ОЮУТНУУДАД КРЕДИТИЙН

УРАМШУУЛАЛ ОЛГОХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг vндэслэл

1.1 ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн оюутнуудын нийгмийн

идэвхи, оролцоог дээшлүүлэх, тэдний авьяас чадвар, хүсэл

сонирхлыг нь урамшуулан дэмжих, хөгжүүлэх зорилгоор сурлага,

эрдэм шинжилгээ, урлаг, спортын онцгой амжилт гаргасан шилдэг

оюутнуудад урамшуулал олгох үйл ажиллагааг энэхүү журмаар

зохицуулна.

Хоёр. Урамшууллын төрлүүд

2.1 ШУТИС-ийн нэрийн өмнөөс олон улс, улс, бүс нутаг, их дээд

сургуулиудын дунд зохиогдож байгаа эрдэм шинжилгээний хурал,

олимпиад, спорт, урлагийн уралдаан тэмцээнд холбогдох нэгж,

сургууль, захирлын зөвшөөрлийн дагуу амжилттай оролцож эхний

гурван байранд шалгарсан, захирлын нэрэмжит хуудсанд

бичигдсэн болон оюутнуудын сайн дурын, мэргэжлийн

клубүүдийн үйл ажиллагаанд оролцсон байдлыг үнэлэн

урамшууллыг оюутнуудад дараах байдлаар олгоно.

(Тэмцээн, уралдааны нэр төрлийг давхцуулан олгохгүй)

2.1.1 Эрдэм шинжилгээний хурал, олимпиад

Бүрэлдэхүүн сургуулийн эрдэм шинжилгээний

хурал, олимпиад

2 кр хүртэл

ШУТИС-ийн эрдэм шинжилгээний хурал, чуулган, 3 кр хүртэл

Page 127: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

126

олимпиад

Их, дээд сургуулийн нэгдсэн эрдэм шинжилгээний

хурал, чуулган, олимпиад

4 кр хүртэл

Олон улсын эрдэм шинжилгээний хурал, чуулган,

олимпиад

6 кр хүртэл

2.1.2 Мэргэжлийн уралдаан, тэмцээн

Бүрэлдэхүүн сургуулийн хэмжээнд зохиогдсон

уралдаан тэмцээн

2 кр хүртэл

ШУТИС-ийн хэмжээний уралдаан тэмцээн 3 кр хүртэл

Их, дээд сургуулиудын хэмжээний уралдаан тэмцээн

4 кр хүртэл

Олон улсын хэмжээний уралдаан тэмцээн 6 кр хүртэл

2.1.3 Техник, технологийн чиглэлийн уралдаан, тэмцээн

ШУТИС-ийн хэмжээнд зохион байгуулагдсан

уралдаан, тэмцээн

2 кр хүртэл

Улс, бүсийн чанартай уралдаан, тэмцээн 4 кр хүртэл

Олон улсын хэмжээний тэмцээн 6 кр хүртэл

2.1.4 Спортын уралдаан, тэмцээн

Бүсийн тэмцээн 2 кр хүртэл

Их, дээд сургуулиудын оюутны тэмцээн 3 кр хүртэл

Улсын чанартай тэмцээн 4 кр хүртэл

Олон улсын чанартай тэмцээнд 6 кр хүртэл

2.1.5 Соёл, урлагийн наадам, уралдаан, тэмцээн

ШУТИС-ийн урлагийн их наадам 2 кр хүртэл

Бүсийн хэмжээний уралдаан, тэмцээн 3 кр хүртэл

Улсын хэмжээний уралдаан, тэмцээн 4 кр хүртэл

Олон улсын хэмжээний соёл, урлагийн уралдаан,

тэмцээн

6 кр хүртэл

2.2 ШУТИС-ийн хэмжээнд зохион байгууллагддаг нэгдсэн арга

хэмжээ, олон нийтийн үйл ажиллагаанд идэвхитэй, тогтмол

оролцдог оюутнууд, сайн дурын болон мэргэжлийн клубүүдийн

үйл ажиллагааг дэмжих үүднээс тэдний ажлын үр дүнг харгалзан

улиралд нэг удаа урамшуулал олгоно. Үүнд:

Олон нийтийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог 1 кр хүртэл

Page 128: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

127

оюутнууд

Сайн дурын болон мэргэжлийн клубүүдийн ахлагч 2 кр хүртэл

Клубүүдэд хичээл заадаг оюутнууд 3 кр хүртэл

2.3 ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн захирлын нэрэмжит

хуудсанд бичигдсэн, хамт олныхоо дунд нэр хүндтэй, шилдэг

оюутанд тухайн бүрэлдэхүүн сургуулийн захирлын нэрэмжит

кредитийн урамшууллыг улиралд нэг удаа давхцуулахгүйгээр

олгоно. (Бүрэлдэхүүн сургуулиуд нь улирлын үнэлгээний голч

дүнгийн минимумийг оюутны сурлагын амжилтаас хамааруулан

дээшлүүлж тогтоож болно) Үүнд:

1 улиралд 3.6-аас дээш үнэлгээний голч дүнтэй

суралцсан

1 кр

2 улирал дараалан 3.6-аас дээш үнэлгээний голч

дүнтэй суралцсан

3 кр

3 улирал дараалан 3.6-аас дээш үнэлгээний голч

дүнтэй суралцсан

5 кр

2.4 ШУТИС-ийн Оюутны холбооны удирдах зөвлөлийн гишүүд,

оюутны байрны зөвлөлийн дарга болон гишүүд, бүрэлдэхүүн

сургуулийн Оюутны зөвлөлийн дэд дарга, нарийн бичгийн дарга

нарт ажлын үр дүнгээс хамааруулан сар бүр (1 ба 7 сард олгохгүй,

6 ба 8-р сард 50% хүртэл) урамшууллыг олгоно. Үүнд:

Оюутны холбооны тэргүүн, дэд тэргүүн, ерөнхий

нарийн бичгийн дарга

4 кр хүртэл

Бүрэлдэхүүн сургуулийн оюутны зөвлөлийн дарга,

гүйцэтгэх хорооны гишүүд

3 кр хүртэл

Бүрэлдэхүүн сургуулийн оюутны зөвлөлийн дэд

дарга, нарийн бичгийн дарга, оюутны байрны

зөвлөлийн дарга

1 кр хүртэл

Оюутны байрны зөвлөлийн гишүүдэд 0.5 кр хүртэл

Гурав. Урамшуулал олгох

3.1 Урамшуулалд хамрагдах оюутнуудын холбогдох бичиг баримтыг

үндэслэн Сургалтын бодлого зохицуулалтын газар, Оюутны

холбоо хамтран тодорхойлж, холбогдох проректор

баталгаажуулснаар урамшуулал олгоно.

3.2 ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн захирлын нэрэмжит

кредитийн урамшууллыг тухайн сургуулийн дэд захирал

Page 129: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

128

тодорхойлж, захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэн

баталгаажуулснаар улирал бүрийн эхэнд олгоно.

3.3 ШУТИС-ийн Оюутны холбооны удирдах зөвлөлийн гишүүд,

оюутны байрны зөвлөлийн дарга болон гишүүд, бүрэлдэхүүн

сургуулийн Оюутны зөвлөлийн дэд дарга, нарийн бичгийн дарга

нарт урамшууллыг дараах байдлаар олгоно. Үүнд:

3.3.1 ШУТИС-ийн Оюутны Холбооны тэргүүний урамшууллыг

НТС-ийн захирлын тодорхойлолтыг үндэслэн Сургалтын

проректор баталгаажуулснаар сард нэг удаа олгоно.

3.3.2 Оюутны Холбооны дэд тэргүүн, ерөнхий нарийн бичгийн

дарга, гүйцэтгэх хорооны гишүүдийн урамшууллыг Оюутны

Холбооны тэргүүний тодорхойлолтыг үндэслэн НТС-ийн

захирал хянаж, Сургалтын проректор баталгаажуулснаар сард

нэг удаа олгоно.

3.3.3 Бүрэлдэхүүн сургуулийн Оюутны зөвлөлийн дарга, дэд дарга,

нарийн бичгийн дарга нарын урамшууллыг Оюутны Холбооны

тэргүүний тодорхойлолтыг үндэслэн тухайн сургуулийн дэд

захирал хянаж, захирал нь баталгаажуулснаар сард нэг удаа

олгоно.

3.3.4 Оюутны байрны зөвлөлийн дарга, гишүүд нарын

урамшууллыг Оюутны Холбооны тэргүүний тодорхойлтыг

үндэслэн тухайн байрны эрхлэгч хянаж, холбогдох сургуулийн

захирал баталгаажуулснаар сард нэг удаа олгоно.

Ректорын 2008 оны 6 сарын 2–ны

өдрийн 176 тоот тушаалын 1-р хавсралт

ПРОФЕССОР, БАГШ НАРЫН АЖЛЫН КРЕДИТ

ТООЦОХ ЖУРАМ

НЭГ. Профессор, багш нарын ажлын кредитийн ноогдол,

нэг кредитийн үнэлгээ

1.1. Профессор, багш нарын ажлын кредит нь сургалтын ажлын ба

эрдэм шинжилгээ, бүтээлч ажлын гэсэн хоёр хэсгээс бүрдэх

Page 130: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

129

бөгөөд профессор, багшийн албан тушаалаас үл хамаарч

хичээлийн жилд нийтдээ бакалаврын сургалтын өдөр, оройн ээлж,

магистр, докторын сургалт, төгсөлтийн ажил удирдах, зөвлөх,

шүүмжлэх, дадлага удирдах зэргийг ачаалалд оруулж тооцсон 16

кредит байна.

1.2. Профессор, багш нарын заавал биелүүлэх сургалтын ажлын

кредит, эрдэм шинжилгээ, бүтээлч ажлын кредитийн ноогдлын

хэмжээг ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн, тухайн

профессор, багшийн албан тушаалын ангиллаас хамааруулж,

дараах байдлаар тогтооно. Үүнд:

Албан тушаал Сургалтын заавал

биелүүлэх ноогдол

кредит

Эрдэм шинжилгээ,

Бүтээлч ажлын

кредит

Тэргүүлэх

профессор

8 8

Профессор 10 6

Дэд профессор 11 5

Ахлах багш 13 3

Багш 15 1

Дадлагажигч багш 16 /12+4/ -

1.3. Профессор, багш нар нь өөрийн ажиллаж байгаа албан тушаалдаа

харгалзах сургалтын заавал биелүүлэх кредитийг бүрэн биелүүлэх

үүрэгтэй бөгөөд эрдэм шинжилгээ, бүтээлч ажлын кредит гүйцэд

биелээгүй тохиолдолд, сургалтын ажлын кредитээр нөхөн

биелүүлж болно.

Page 131: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

130

1.4. Профессорууд нь сургалтын заавал биелүүлэх кредитийн 75-иас

доошгүй хувийг өөрөө биечлэн гүйцэтгэнэ. Профессор өөрийн

удирдсан судалгаа шинжилгээний болон бусад бүтээлч ажлаас,

сургууль хөгжүүлэхэд оруулсан 3.1-д заасан илэрхийллээр

бодогдох цэвэр ашиг нь N - сая төгрөгт хүрэхгүй байх тохиолдолд

доорхи хэмжээний нэмэлт сургалтын кредитийг биелүүлнэ.

Á

í ýìT

XXNCh

Энд:

ХХ - Сургууль хөгжүүлэхэд оруулсан цэвэр ашгийн

хэмжээ [сая.төг]

ТБ - ШУТИС-ийн профессорын нэг кредитийн үнэлгээ

[мян.төг]

Тэргүүлэх профессор N = 0.5 [сая.төг]

Профессор N = 0.3 [сая.төг]

Дэд профессор N = 0.2 [сая.төг]

1.5. Дадлагажигч багш нь эхний жилдээ өөрийн дагалдан ажиллаж

байгаа профессор багшийн 4-оос доошгүй кредитийн хичээлд

сууж зөвлөлгөө авах ба энэ нь хичээл заасан цагтай адил

тооцогдоно.

1.6. Профессор, багш нар хүрэлцээгүй, өвчтэй, чөлөөтэй зэрэг

зайлшгүй шаардлагатай тохиолдолд эрдэм шинжилгээ, бүтээлч

ажлын кредит нь бүрэн биелэгдсэн профессор, багш нарын

ноогдлоос давсан илүү кредит нь сургалтын заавал биелүүлэх

кредитээс хэтрэхгүй байна. Ноогдлоос давсан 40 хувь хүртэлх нэг

кредитийн үнэлгээг тухайн хичээлийн жилийн ШУТИС-ийн

захиргаа, хамт олны төлөөлөгчдийн хамтын гэрээгээр зохицуулна.

Page 132: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

131

Цалинтай бүтээлийн чөлөө авсан багш нарын илүү гүйцэтгэсэн

кредитийг үндсэн ноогдлоос нь тооцно.

1.7. Ноогдлын 40 хувиас давсан илүү кредитийн үнэлгээг 1.6-д заасан

үнэлгээний 75 хувиар бодож олгоно.

1.8. ШУТИС-ийн Ректортой бүрэлдэхүүн сургуулийн захирал,

сургуулийн захиралтай дэд захирал гэрээ байгуулсны үндсэн дээр,

сургалтын ажил гүйцэтгэх бөгөөд үнэлгээг 1.6 заалтаар тооцно.

1.9. Тэргүүлэх профессор, профессор дутагдалтай байгаа багт цол,

зэргийн болзол хангасан ШУТИС-ийн удирдах албан тушаалтныг

хавсруулан ажиллуулж болно.

Тэтгэвэрт гарсан эрдэмтэд, ахмад багш нарыг гэрээгээр зөвлөх

профессороор ажиллуулж болно. Профессорын багт зөвлөх

профессорын орон тоо 1-ээс илүүгүй байна.

Хавсран ажиллаж буй тэргүүлэх профессор, бүрэлдэхүүн

сургуулийн орон тооны эрдэмтэн нарийн бичгийн дарга, зөвлөх

профессорууд тус бүр доорхи сургалт ба эрдэм шинжилгээ,

бүтээлч ажлын кредитийн ноогдлыг гүйцэтгэнэ. Үүнд:

Албан тушаал:

Сургалтын

заавал

биелүүлэх

ноогдол

кредит

Эрдэм

шинжилгээ,

бүтээлч

ажлын

кредит

Олгох

сарын

цалин

/төг/

Тэргүүлэх профессор

Эрдэмтэн нарийн

бичгийн дарга (орон

тооны)

-

8

4

8

100.000

-

Зөвлөх профессор 4 4 120.000

Зөвлөх профессор

(хавсарсан)

2 2 80.00

Page 133: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

132

i 30ch

]

n

lects i sem i lab dad i i

i 1

Ch ch ch ch d

* * . *[ ( )

ХОЁР. ПРОФЕССОР БАГШ НАРЫН ГҮЙЦЭТГЭСЭН

СУРГАЛТЫН АЖЛЫН КРЕДИТИЙГ ТООЦОХ

2.1. Бакалаврын түвшингийн сургалтын ажлын багшийн гүйцэтгэсэн

кредитийг дараах аргачлалаар тодорхойлно.

2.1.1 Энэ түвшингийн сургалтын ажлын багшийн кредитийг багш

нарын заасан бодит гүйцэтгэл кредитээр тооцно. Үүнд:

А. Лекцийн хичээл

Лекцийн бүлгийн тоог гаргаж, бодит гүйцэтгэл кредитээр

В. Семинарын хичээл

Семинарын бүлгийн тоог гаргаж, бодит гүйцэтгэл кредитээр

С. Лаборатори ба дадлагын хичээл

Лаборатори, дадлагын бүлгийн тоог гаргаж, бодит гүйцэтгэл

кредитээр

D. Тухайн хичээлийг сонгосон лекцийн ангид хичээллэсэн

оюутны тоо 30-аас их байвал 30-аас давсан оюутан бүрд

багшаас оюутны бие даалтыг шалгах, шалгалт, тест авахад нь

зориулж, лекцийн 1 кредит тутамд оюутан бүрд 0.02

кредитийг багшид тус тус тооцно.

Жич: Бодит гүйцэтгэлийн кредитэд багшийн өөрийн

буруугаас болж тасарсан цаг тооцогдохгүй.

2.1.2 Тухайн улиралд багшид ноогдох нийт кредитийг дараах нийлбэр

илэрхийллээр бодно.

Page 134: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

133

Chlects*i - Тухайн хичээлийн лекцээс багшид тооцогдсон кредит

Chsem*i - Тухайн хичээлийн семинараас багшид тооцогдсон

кредит

Chlab.dad*i- Тухайн хичээлийн лаборатори ба дадлагаас

багшид тооцогдсон кредит

Chi>30- Тухайн хичээлийн 30-аас давсан оюутны бие даалтыг

шалгах, шалгалт тест авахад багшаас оюутантай

ажилласан цагт ноогдох кредит

di - Хичээлийн агуулгын түвшинд харгалзах итгэлцүүр:

Дээд боловсролын суурь хичээлүүд, di = 0.9

Мэргэжлийн суурь хичээлүүдэд di = 1.0

Мэргэшүүлэх хичээлүүдэд di = 1.2

n- Тухайн улиралд багшийн заасан хичээлийн тоо

2.1.3. Нэмэлт тайлбар:

2.1.3.1. Бакалаврын түвшний сургалтанд 30 оюутныг хичээлийн

үндсэн анги болгон тооцож, сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан

тухайн хичээлийн кредитийг багшид бүрэн олгох зарчим

баримтална. Үндсэн бүлгийн энэхүү кредит нь багшийн багц

хөдөлмөрийг илэрхийлнэ. Үүнд: Тухайн хичээлийн лекц,

семинар, дадлагын хичээл, лаборатори, шалгалт, тест, бие даалт,

тусдаа сургалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй курсын төсөл,

ажил болон хичээлийн файл бүрдүүлэлт зэрэг байна.

2.1.3.2. Бакалаврын сургалт дахь анги бүрдүүлэлтийг 16-оос дээш

оюутантайгаар хичээллүүлнэ.

2.1.3.3. Семинарын хичээлийн бүлгийг 30-40 оюутантайгаар,

дадлага ба лабораторийн хичээлийн бүлгийг 20-25

оюутантайгаар тухайн хичээл, лабораторийн онцлогийг

харгалзан зохион байгуулна.

Page 135: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

134

2.1.3.4. Бакалаврын сургалтын зарим мэргэжлийн хувьд 20 ба

түүнээс доош оюутантайгаар, мэргэжлийн хичээлүүдийн

дадлага, лабораторийн хичээлүүдийн бүлгийн оюутны тоог дээр

зааснаас цөөрүүлэн хичээллүүлэхийг тухайн сургуулийн

захирлын зөвлөлөөр хэлэлцэж, тушаал гарган шийдвэрлэнэ.

2.1.3.5. Дээр заасан үндсэн зарчмуудыг баримтлан тухайн сургуулийн

анги танхимийн хүрэлцээ, хичээлийн онцлог байдал, хичээлийг

сонгосон оюутны тоо зэргийг үндэслэн Сургалтын бодлого

зохицуулалтын газраас хичээлийн хуваарийг зохицуулан

гаргана.

2.1.3.6. Оюутны тоог тооцохдоо хичээлийн тухайн улирлын V долоо

хоногийн төгсгөлд кредит баталгаажуулсан захирлын тушаалд

орсон оюутны тоо, нэрсийн жагсаалттай тулгаж тооцно.

2.1.3.7. Биеийн тамирын багш - дасгалжуулагчдад ШУТИС-ийн

нэрийн өмнөөс улсын, Улаанбаатар хотын болон оюутны аварга

шалгаруулах тэмцээнүүдэд баг, тамирчид бэлтгэн оролцуулсан

буюу өөрийн биеэр оролцон шагналт байрт шалгарсан

тохиолдолд багшид 2 хүртэл кредитийг тооцно. Бүрэлдэхүүн

сургуулиудын оюутны шигшээ багийн бэлтгэл сургуулилалтыг

хичээллүүлж, ШУТИС-ийн аварга шалгаруулах тэмцээнд

шагналт байрт шалгарсан тохиолдолд сургалтын ажлын заавал

биелүүлэх ноогдолд, шалгараагүй тохиолдолд эрдэм

шинжилгээ, бүтээлч ажлын ноогдолд 1 кредитийг тус бүр

тооцно. Бэлтгэл сургуулилалтын оюутны тоог дараах байдлаар

тогтооно. Үүнд:

Спортын төрөл: Оюутны

тоо:

Сагсан бөмбөг 12-16

Гар бөмбөг 12-16

Page 136: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

135

Ширээний теннис 8

Явган аялал 10

Бөхийн төрлүүд 20

Өвлийн спортын төрлүүд 10

Хөнгөн атлетик 6

Шатар, даам 6

Хөл бөмбөг 22

Аэробик 10

Жич: Бэлтгэл сургуулилалтыг заагдсан тооноос доош

оюутантайгаар хичээллүүлэхийг зөвшөөрөхгүй. Дээрх заалтаар

тооцогдох кредит нь багшийн сургалтын ажлын заавал

биелүүлэх ноогдлын 50 хүртэл хувь байна.

2.1.3.8. Нэг хичээлийг хэд хэдэн багш багцлан заасан тохиолдолд

багшид ноогдох нийт кредитийг дээр заасан томъёо, аргачлалаар

бодож, нийлбэр кредитийг багш нарт хуваах асуудлыг багш

нарын оролцоо, оюутны тоо зэргийг харгалзан уг багийн

тэргүүлэх профессор шийдвэрлэнэ.

2.2. Бакалаврын дипломын төсөл, ажлын удирдагч багшид

кредитийг дараах байдлаар тооцно.

ppC0.08Ch

Энд: СР - Бакалаврын дипломын төсөл, ажилд

харгалзах сургалтын

төлөвлөгөөнд заагдсан кредит

2.2.1. Сургалтын төлөвлөгөөнд тусдаа тусгагдсан оюутны курсын

төсөл, ажил удирдаж хамгаалуулах гэх мэт оюутантай

Page 137: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

136

ганцаарчилан ажиллахад олгох кредитийг дараах аргачлалаар

тооцно.

êêC0.06Ch

Энд:

Ск - Курсын төсөл, ажил гэх мэт ганцаарчилсан

сургалтын ажилд харгалзах сургалтын төлөвлөгөөнд

заагдсан кредит

2.3. Оюутны үйлдвэрлэлийн ба хээрийн дадлага, багшлах дадлага

удирдахад нэг оюутнаас багшид ноогдох кредитийг дараах

аргачлалаар тооцно.

ääC0.06Ch

Энд:

Сд - Тухайн дадлагад харгалзах сургалтын төлөвлөгөөнд

заагдсан кредит

Танилцах, дадлага удирдсан багшид ноогдох кредитийг

N30

TC0.06=Ch

д

томъёогоор тооцно.

Т - тухайн дадлагын үргэлжлэх хугацаа хоногоор,

N - оюутны тоо

Оюутны дадлага удирдсан кредитийг багш болон үйлдвэрийн

талын удирдагчид хуваан олгох асуудлыг дадлагын онцлогыг

харгалзан багийн тэргүүлэх профессор шийдвэрлэнэ.

2.4. Бакалаврын дипломын төсөл, ажил ба магистрын төгсөлтийн

ажилд удирдагч багшаас гадна албан ёсны зөвлөгч 2 багшийг

Ректорын тушаалаар томилон ажиллуулж, багшид диплом

Page 138: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

137

хамгаалсан оюутан бүрд бакалаврын ажилд 0.04, магистрын

ажилд 0.1 хүртэл кредит тооцно. Профессор, багш нар нь

улиралд 5-аас илүүгүй бакалаврын дипломын төсөл, ажил ба

магистрын төгсөлтийн ажил удирдана.

2.5. Бакалаврын дипломын төсөл, ажил ба магистрын төгсөлтийн

ажлын шүүмж тус бүрд 0.03 кредит тооцно.

2.6. Бакалаврын дипломын төсөл, ажил ба магистрын төгсөлтийн

ажлын хамгаалалт, төгсөлтийн шалгалтын комиссын гишүүний

ажлын хөлсийг хамгаалсан оюутан тус бүрд 0.012 кредитээр

тооцож олгоно. Төгсөлтийн салбар комиссын нарийн бичгийн

дарга нарт оюутан бүрд 0.003 кредит нэмж, төгсөх оюутны дүн

тулгалт хийсэн тохиолдолд оюутан бүрд 0.02 кредит тус тус

тооцно. Дипломын төсөл, ажлын урьдчилсан хамгаалалтанд

тусгайлан кредит тооцохгүй.

2.7. Магистрын түвшингийн сургалтын ажлын багшид ноогдох

кредитийг тухайн хичээлийг сонгосон магистрантын тооноос

хамааруулан дараах аргачлалаар тодорхойлно.

Магистрантын тоо:

Ni=1-5 байвал Сh = [0.2 + 0.12 (Ni -1)] Ci

Ni =6-15 байвал Сh = [0.68 + 0.082 (Ni -5)] Ci

Ni =16-60 байвал Сh = [1.5 + 0.0125 (Ni -15)] Ci

Ni >60 байвал Сh = [2.06 + 0.008 (Ni -60)] Ci

Үүнд:

Сh – Магистрын түвшний сургалтанд хичээл заасан

багшид ноогдох кредит

Ni – i дугаар хичээлийг сонгосон магистрантын тоо

Ci – i дугаар хичээлийн кредит

Page 139: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

138

2.8. Докторын түвшингийн сургалтын ажлын багшид ноогдох

кредитийг тухайн хичээлийг сонгосон докторантын тооноос

хамааруулан дараах аргачлалаар тодорхойлно.

Докторантын тоо:

Ni =1-5 байвал Сh = [0.2 + 0.12 (Ni -1)] Ci

Ni =6-15 байвал Сh = [0.68 + 0.082 (Ni -5)] Ci

Ni =16-60 байвал Сh = [1.5 + 0.025 (Ni -15)] Ci

Ni >60 байвал Сh = [2.62 + 0.015 (Ni -60)] Ci

Үүнд :

Сh – Докторын түвшний сургалтанд хичээл заасан багшид

ноогдох кредит

Ni – i дугаар хичээлийг сонгосон докторантын тоо

Ci – i дугаар хичээлийн кредит

2.9. Докторантын эрдмийн зэрэг горилсон бүтээлийг удирдах,

хамгаалуулахтай холбоотой кредитийг дараах байдлаар тооцож,

нэг кредитийн хөлсийг гэрээт багшийн үнэлгээгээр бодож

олгоно. Үүнд:

Зэрэг горилсон бүтээлийг удирдахад ажил бүрд 2 кредит

Бүтээлд албан ёсны шүүмж бичихэд шүүмжлэгч бүрд 0.2

кредит

Зөвлөх комиссын гишүүнээр ажилласан багшид 0.4 кредит

Урьдчилсан ба жинхэнэ хамгаалуулах зөвлөлийн

гишүүдэд 0.2 кредит

2.10. Доктор, магистр, бакалаврын түвшний сургалтанд зайн

хэлбэрээр суралцаж буй оюутнуудад даалгавар өгч, тойм лекц

уншиж, шалгалт тест авсан багш нарын кредитийг тооцохдоо,

өдрийн сургалтын дээрх томъёонуудаар бодож, гарсан үр дүнг

Page 140: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

139

зайн сургалтын итгэлцүүр Кз/с - оор үржүүлэн, багшид ноогдох

кредитийг тооцно. Зайн сургалтын энэхүү итгэлцүүр нь

бакалаврын түвшний сургалтанд Кз/с= 1.0, магистрын түвшний

сургалтанд Кз/с= 1.1, докторын түвшний сургалтанд Кз/с= 1.2

байна.

2.11. Бакалавр, магистр, докторын сургалтын төлөвлөгөөнд заагдсан

хэлний мэргэжлийн бус хичээлүүдийг сургалтын ажлын

зайлшгүй шаардлагаар гадаадын аль нэг хэл дээр бүрэн заасан

тохиолдолд дээрх аргачлалуудаар бодож, багшид ноогдох

кредитийг 50 хүртэл хувиар нэмэгдүүлэн тооцно. Сургалтын

ажлыг гадаадын хэл дээр явуулах үндэслэлийг тухайн

сургуулийн Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэж баталсан байна.

2.12. Зуны сургалтанд хичээл заасан багш нарын кредитийн тооцоог

тухай бүр тусад нь хийж, үнэлгээг 1.6 заалтаар тооцно.

2.13. Сургалтын инженерт сургалтын төлөвлөгөөний дагуу

лабораторийн хичээл явуулах шаардлагыг бүрэн хангаж,

зөвшөөрөл авсан 1 лабораторийг хариуцвал сургалтын заавал

биелүүлэх ноогдол нь 9 кредит, 2 лабораторийг хариуцвал 8

кредит, 3 ба түүнээс дээш лабораторийг хариуцвал 7 кредитийн

сургалтын заавал биелүүлэх ноогдол тогтооно. Ноогдлоос илүү

кредитийн үнэлгээг 4.1. заалтаар тооцно. Бүрэлдэхүүн

сургуулиудын захирлын туслах, сургалтын албаны ажилтан,

хичээлийн туслах ажилтан, сургалтын мастеруудад хичээл

заахыг зөвшөөрөхгүй.

ГУРАВ. ПРОФЕССОР, БАГШ НАРЫН ГҮЙЦЭТГЭСЭН ЭРДЭМ

ШИНЖИЛГЭЭ БОЛОН БУСАД БҮТЭЭЛЧ АЖЛЫН

КРЕДИТИЙГ ТООЦОХ

3.1. Профессор, багш нар улсын болон аж ахуйн гэрээт эрдэм

шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэсэн, тоног төхөөрөмж,

хандив туслалцаа сургуульд оруулсан, сурах бичиг, нэг сэдэвт

зохиол, видео ба СD бичиж борлуулсан, төлбөртэй ажил

үйлчилгээ явуулсан зэрэг тохиолдолд, оруулсан цэвэр ашгийн

хэмжээнээс хамааруулан, кредитийг дараах байдлаар тооцно.

kT

XXCh

Á

s

Page 141: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

140

Энд:

ХХ -Тухайн профессор, багш нараас судалгаа шинжилгээ,

төсөл болон бусад дээр заагдсан ажил, үйлчилгээг

гүйцэтгэж сургууль хөгжүүлэхэд оруулсан цэвэр ашгийн

хэмжээ [мян. төг]

ТБ -Тухайн профессор ба багшийн албан тушаалын нийт 16

кредитэд харгалзах нэг кредитийн үнэлгээ [мян.төг]

к - Үнэлгээний итгэлцүүр:

Профессор, багш нараас улсын болон аж ахуйн гэрээт эрдэм

шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэсэн, мөнгадаад,

дотоодын байгууллагуудаас хамтын ажиллагааны үр дүн,

гэрээ хэлэлцээрийн дагуу сургуульд лабораторийн тоног

төхөөрөмж, хандив туслалцаа оруулах ажлыг зохион

байгуулж, төлбөртэй ажил үйлчилгээ явуулж тус тус ашиг

оруулсан бол үнэлгээний итгэлцүүрийг к=0.01-0.15 хязгаарт

тооцно. Илтгэлцүүрийн утгыг захирлын зөвлөлийн хурлаар

шийдвэрлэж, Эрдэм шинжилгээ, технологийн Проректороор

батлуулна.

Профессор багш нараас ном сурах бичиг, нэг сэдэвт зохиол,

CD бичиж борлуулан ашиг оруулсан тохиолдолд к=0.1

байна.

3.2. Профессор багш нараас сургуулийн эрдмийн зөвлөл, захиргааны

шийдвэрээр сурах бичиг, гарын авлага, нэг сэдэвт зохиол, видео

ба CD хийх, лаборатори, кабинет байгуулах болон сургалттай

холбоотой бусад ажлуудыг төсөл гэрээний хэлбэрээр гүйцэтгэх,

онолын суурь судалгаа явуулах, олон улсын эрдэм

шинжилгээний хурал зохион байгуулах мөн хуралд илтгэл

тавих, гадаад, дотоодод өгүүлэл хэвлүүлэх, эрдмийн зэрэг

хамгаалах зэрэгт багшид тооцогдох кредитийн хэмжээг тухайн

сургуулийн захирлын зөвлөл тогтооно.

3.3. Тэргүүлэх профессорын багийн болон салбарын удирдлага

зохион байгуулалтын ажилд дараах хэмжээгээр кредит тооцно.

Үүнд:

- Салбар хариуцсан тэргүүлэх профессорт 3 хүртэл кредит

Page 142: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

141

- Багийн тэргүүлэх профессорт 2 хүртэл кредитийг захирлын

шийдвэрийг үндэслэн тооцно.

3.4. Өөрийн е-Хичээлийг интернетэд бүрэн байрлуулсан профессор,

багш нарт тухайн хичээлийн кредитийг тэргүүлэх профессор ба

захирлын хамтын шийдвэрээр олгоно.

3.5. Профессор, багш нарт оюутны эрдэм шинжилгээний ажил

удирдаж, амжилт гаргасан тохиолдолд доорхи кредитийг

тооцно. Үүнд: - Бүрэлдэхүүн сургуулийн эрдэм шинжилгээний

хуралд илтгэл тавьж, хурлын эмхэтгэл хэвлэгдсэн бол 0.2

хүртэл кредит

- Бүрэлдэхүүн сургуулийн хэмжээнд байр эзэлсэн бол илтгэл

тутамд 0.3 хүртэл кредит

- ШУТИС-ийн оюутны эрдэм шинжилгээний хуралд байр

эзэлсэн бол илтгэл тутамд 0.5 хүртэл кредит тооцно.

3.6. Улсын чанартай үзэсгэлэн, олимпиадад бүтээл нь байр эзэлсэн

багшид 1 кредит, байр эзэлсэн оюутны бүтээл удирдсан багшид

0.5 кредит тус тус олгоно.

3.7. Профессор, багш нар оюутны зөвлөх багшаар ажилласан

тохиолдолд 30 хүртэл оюутанд 1.5 кредит, 31-60 оюутанд 2

кредит, 61-ээс дээш оюутанд 3 кредитийг тооцно. Зөвлөх

багшид тооцох кредитийн хэмжээг бүрэлдэхүүн сургуулийн дэд

захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга, багийн тэргүүлэх

профессор нар ажлын үр дүнг хэлэлцэж, хамтран шийдвэрлэнэ.

ДӨРӨВ. ГЭРЭЭТ ПРОФЕССОР, БАГШ НАРЫН КРЕДИТИЙГ

ТООЦОХ

4.1. Гэрээт багшийн сургалтын ажлын нэг кредитийн үнэлгээг

тухайн багшийн эрдмийн зэрэг цолоос хамааруулан дараах

хязгаарыг баримтлан гэрээнд

нарийвчлан тусгаж мөрдөнө.

Page 143: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

142

Эрдмийн зэрэг, цол: Нэг кредитийн үнэлгээ:

1. Шинжлэх ухааны доктор профессор 110.000 төгрөг хүртэл

2. Доктор Дэд профессор 100.000 төгрөг хүртэл

3. Магистр 90.000 төгрөг хүртэл

Жич: Багшлах бүрэлдэхүүн нэн дутагдалтай профессорын

багуудын хувьд магистр оюутныг сард 170.0 мянган

төгрөгийн цалинтай гэрээт багшаар тухайн сургуульд

ажиллуулж болно. Гэрээт багшийн жилд заах хичээлийн

кредит нь 12-оос багагүй байна. Ачааллыг тухайн

сургуулийн захирлын баталгаажуулсан гэрээгээр

зохицуулах бөгөөд илүү кредитийн хөлс олгохгүй.

4.2. Сургалтын ажлын кредитийг тооцох

4.2.1. Гэрээт профессор багшийн сургалтын ажлын кредитийг үндсэн

багшийн ажлын кредит тооцох аргачлалын дагуу бодно.

4.2.2 Багийн профессор нь гэрээт профессор багш нартай сургалтын

ажил явуулах гэрээ байгуулна.

4.2.3 Гэрээт багшийг зөвхөн Ректорын тушаалаар

баталгаажуулна.

4.3. Урилгаар лекц унших

4.3.1. Гадны байгууллагад ажилладаг эрдэмтэн, судлаачдыг урьж, нэг

удаагийн лекц уншуулахад олгох хөлсийг дараах байдлаар

тогтооно.

Эрдмийн зэрэг цол Нэг цагийн үнэлгээ

1. Шинжлэх ухааны доктор

Академич

Профессор

10.000 төгрөг хүртэл

Page 144: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

143

Гавьяат ажилтан

Зөвлөх инженер

2. Доктор

Дэд профессор

Тэргүүлэх инженер

Салбарын тэргүүний инженер

8.000 төгрөг хүртэл

3. Магистр

Ахлах инженер

Бусад хүмүүс

6.000 төгрөг хүртэл

Ректорын 2012 оны 10 дугаар сарын 11-ний

өдрийн А-143 тоот тушаал

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ

СУРГУУЛИЙН ОЮУТНЫ ЁС ЗҮЙН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Энэхүү дүрмийн зорилго нь оюутны суралцах үйл ажиллагаанд

дагаж мөрдөх ёс зүйн зарчим, хэм хэмжээг тогтоож, хэвшүүлэн

сахиулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох,

ёс зүйн зөрчлийн талаарх гомдол саналыг хүлээн авч хянан

шийдвэрлэх, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэхтэй

холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2 Сургууль оюутны байгууллагатай хамтран оюутны дагаж мөрдөх

дүрэм журмыг батлах, сурталчилах, мэдээлэл танилцуулга хийх,

оюутны суралцах таатай орчинг бүрдүүлэхэд чиглэсэн үйл

ажиллагаа явуулна.

1.3 Оюутан нь эрдэм мэдлэг эзэмших зорилгоо эрхэм болгож, ямагт

өөрийгөө хөгжүүлж, идэвхи чармайлт гарган суралцаж, эх

орныхоо хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрийг оруулах зөв

иргэн болж төлөвшиж, чадварлаг боловсон хүчин болохыг хичээн

суралцана.

1.4 Оюутны ёс зүй нь сургалтын үйл ажиллагааг чанартай

Page 145: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

144

хүртээмжтэй явуулах үндсэн нөхцөлийн нэг тул оюутнаас ёс

зүйн хэм хэмжээг заавал сахин биелүүлэхийг шаардана.

1.5 Энэхүү дүрэм нь ШУТИС-ийн дүрэм, дотоод журам, ШУТИС-

ийн Оюутны холбооны дүрэмтэй уялдана.

1.6 Ёс зүйн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг Ректорын

зөвлөлийн хурлаар хэлэлцэж, Ректорын тушаалаар

баталгаажуулна.

Хоёр. Дүрмийн нэр томьёо

2.1 Дүрэмд хэрэглэсэн нэр томъёог дор дурдсан утгаар

ойлгоно.Үүнд:

2.1.1 “Оюутан” гэж ШУТИС-д элсэн орох болзлыг хангаж тус

сургуулийн “бакалавр”, “магистр” болон “ доктор”-ын

зэрэг горилон суралцаж буй суралцагч;

2.1.2 ”Оюутны ёс зүйн зарчим” гэж суралцах хугацаанд

баримтлах зөв зан үйлийн чиглэлийг;

2.1.3 “Оюутны ёс зүйн хэм хэмжээ” гэж оюутны суралцах

хугацаанд мөрдөхөөр тогтоосон шаардлагын цогцыг;

2.1.4 “Оюутны ёс зүйн зөрчил“ гэж энэхүү дүрмээр тогтоосон

оюутын ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн санаатай болон

санамсаргүй үйлдэл, эс үйлдэхүйг;

2.1.5 “Ёс зүйн зөвлөл” гэж оюутны ёс зvйн асуудлаар үйл

ажиллагаа зохион байгуулж, зєвлємж, дүгнэлт гаргах чиг

vvрэг бvхий орон тооны бус байгууллагыг;

2.1.6 “Ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаа” гэж

ёс зүйн зөрчилтэй холбогдуулан гаргасан гомдол саналыг

холбогдох дүрэм, журмын дагуу шийдвэрлэх үйл явц;

Гурав. Оюутны ёс зүйн зарчим, хэм хэмжээ, зөрчил

3.1 Оюутан нь суралцах хугацаандаа хууль дээдлэх, шударга ёсыг

сахих, хүнлэг энэрэнгүй байх, ямагт өөрийгөө хөгжүүлэх, соёлтой

харилцааг эрхэмлэх зарчмыг баримтлана.

3.2 Оюутан нь өдөр тутмын үйл ажиллагаандаа ёс зүйн дараах хэм

хэмжээг дагаж мөрдөнө.

3.2.1 Сургалтын хөтөлбөрийн агуулгыг хугацаанд нь

стандартын түвшинд бүрэн эзэмшинэ.

3.2.2 Суралцах үүргээ хэрэгжүүлэхдээ бие даан бүтээлчээр

суралцах чадвар эзэмшихэд анхаарч, сурахын төлөө эрэл

хайгуул хийнэ.

3.2.3 Багшийн заах ба заасан хичээлтэй холбоотой аливаа үүрэг

даалгаврыг биелүүлэхийн төлөө өөрийн хүчээ дайчлан

суралцна.

Page 146: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

145

3.2.4 Хамт суралцагчид болон багш нартайгаа харилцахдаа

хичээл сургалтын ба сургалтын бус аливаа асуудалтай

холбоотой бодитой шүүмжлэл, санааг хүлээн авч бусдын

үзэл бодолд хүндэтгэлтэй хандан аливаа маргаан зөрчлийг

эв зүйгээр шийднэ.

3.2.5 Иргэний харъяалал, яс үндэс, нас, хүйс, шашин шүтлэг,

оюуны чадавхи, үзэл бодол, байр суурь, судалгаа эрдэм

шинжилгээний чиглэл, нутаг ус, танил тал, гадаад үзэмж,

хөрөнгө чинээ, нийгмийн гарал байдал, гэр бүлийн байдал,

төгссөн сургууль, эрүүл мэндийн зэрэг аливаа шинжээр

ялгаварлахгүй тэгш хандана.

3.2.6 Бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх замаар эрдэм судлалын

ажилд хичээнгүйлэн зүтгэж, эрдэм шинжилгээний

чанартай өгүүлэл бичих, улмаар бүтээл туурвих түвшинд

хүрнэ.

3.2.7 Компьютер ашиглан дотоод болон дэлхий дахинаас хүссэн

мэдээллээ авах чадвартай байна.

3.2.8 Аливаа ажилд чин сэтгэлээсээ хандах, хуурч мэхлэх, худал

ярих зэрэг шударга бус явдалтай үл эвлэрнэ.

3.2.9 Ахмад настан, эрдэмтэн багш, ажилтан ажилчид, найз

нөхөд хэн бүхэнтэй зөв боловсон харилцаж, тэдний сурган

заах ажилд идэвхитэй оролцон хамтран ажиллана.

3.2.10 Сургуулийн дотоод дүрэм журмыг сахиж, хичээлийн

хөтөлбөр хуваарийг баримтлан хичээлийн цагийг зүй

зохистой, үр бүтээлтэй ашиглана.

3.2.11 Даалгавар, ангийн ажил, бие даалтыг цаг хугацаанд нь

гүйцэтгэх, хүлээлгэн өгнө.

3.2.12 Сургууль хамт олны нэр хүндийг өндөрт өргөж, үйл

ажиллагаанд нь санаатай болон болгоомжгүйгээр саад

учруулахаас зайлсхийнэ.

3.2.13 Хүнлэг энэрэнгүй соёлтой нийтэч үзэлтэй байна.

3.2.14 Цэвэрч нямбай, зөв боловсон хувцаслана.

3.2.15 Олон нийтийн газар бусадтай зөв боловсон харьцах, биеэ

зөв авч явна.

3.2.16 Хичээллэж буй анги танхим, хэрэглэж байгаа ном сурах

бичиг, сургалт эрдэм шинжилгээний лабораторийн тоног

төхөөрөмж техник хэрэгслийг зохих журмын дагуу гамтай

ашиглана.

3.3 Дараах үйлдэл эс үйлдэхүйг ёс зүйн зохисгүй хэлбэр буюу зөрчил

гэж үзнэ.

3.3.1 ШУТИС-ийн эрхэм зорилго, нэр хүндийг унагах аливаа үл

хүндэтгэсэн үйлдэл үзүүлэх.

Page 147: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

146

3.3.2 Сургуулийн удирдлага, профессор багш, ажилтан

ажилчдын зүй ёсны шаардлагыг биелүүлэхгүй байх.

3.3.3 Олон нийтийн газар бусадтай зүй бус харьцах, архи

согтууруулах ундаа, мансууруулах зүйл хэрэглэх, бусдын

амгалан тайван байдлыг алдагдуулах, гэм хор учруулах.

3.3.4 Багш, ажилтан, оюутан нөхдөө үл хүндэтгэн харьцах,

доромжлох нэр хүндийг нь гутаах, биед халдах, гэмтэл

учруулах, эд хөрөнгийг нь эвдлэх, гэмтээх, аливаа

байдлаар дарамтлан сүрдүүлэх.

3.3.5 Багш, ажиллагсад болон бусад эрх бүхий хүмүүст өөрт

ашигтай шийдвэр гаргуулахаар хээл хахууль өгөх, өгөхөөр

завдах.

3.3.6 ШУТИС-ийн хичээлийн болон оюутны байр, түүний

орчинд архи, тамхи хэрэглэх, хөзөр, мөрийтэй тоглоом

тоглох, мансууруулах болон сэтгэцэнд нөлөөлөх бодис ,

хүйтэн зэвсэг, тэсэрч дэлбэрэх, шатамхай бодис зэрэг

аюултай зэвсэг хэрэгсэл хэрэглэх буюу биедээ авж явах,

хичээлийн цагаар компьютерийн тоглоом тоглох.

3.3.7 Сургуулийн анги танхим, лаборатори, дотуур байранд

зөвшөөрөлгүй нэвтрэх дотор нь байрлах, бие даах төв,

биеийн тамирын заал, хоолны газар, бие засах газар,

коридор зэрэг нийтийн эзэмшлийн байр, талбайд чанга

дуу авиа гаргах, орилох исгэрэх, чанга инээлдэх, хөгжим

дуугаргах, ноцолдох, бүдүүлэг танхай үг хэллэг

хэрэглэх,зохисгүй хувцаслах, элдэв хог, шүлс, нус, цэр,

бохь, тамхины иш хаях, цонх тагтнаас элдэв зүйл шидэх.

3.3.8 Ёс зүйн зөрчил гарсныг болон хэн гаргасныг нь мэдэж

байсан боловч санаатай нуун дарагдуулах.

3.3.9 Суралцагч нь хувийн үзэл бодлоо хамт олны байр суурь

хэмээн санаатайгаар ойлгуулахыг оролдох.

3.3.10 Сургуулиас санаачилсан болон зохион байгуулсан ажил,

үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулах.

3.3.11 Зөвшөөрөлгүйгээр сургуулийн эд хөрөнгийг хувийн

зорилгод ашиглах.

3.3.12 Хамт суралцагч болон бусад хүмүүсийг үндэс угсаа,

арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө

чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, эрүүл мэндийн онцлог,

хувийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, тэгш бус

хандах, анги курсын ялгаа гарган дарамтлах.

3.3.13 Багшийн өгсөн дүн оноог засч, үнэлгээг өөрчлөх.

3.3.14 Дүнгийн хуудас, сурлагын дэвтэр, оюутны үнэмлэх,

биеийн байцаалт, тодорхойлолт зэрэг албан бичиг

Page 148: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

147

баримтыг хуурамчаар үйлдэх, засвар оруулах, өөрчлөх,

зүй бусаар бусдад дамжуулах, ашиглуулах.

3.3.15 Хичээл таслах, хичээлээс хоцрох, хичээл дундуур гарч

явах, хичээлийн цагаар бусдын сурах үйл ажиллагаанд

саад учруулж хичээлд холбогдолгүй зүйл хийх, утсаар

ярих, мессеж бичих, тоглох, дуу хөгжим сонсох, бусдын

тавьсан шаардлагыг үл ойшоож хичээлийн хэвийн үйл

ажиллагааг алдагдуулах, шалгалтын ажлыг гүйцэтгэх

явцад бусдад мэдээлэл өгөх, мэдээлэл авах, шалгалтад

зөвшөөрөгдөөгүй материал авч орох, ашиглах.

3.3.16 Сургалтын хэрэглэгдэхүүн, номын сангийн сурах бичиг

гарын авлагыг зүй зохисгүй ашиглах, гэмтээх, устгах,

дахин ашиглах боломжгүй болгох.

3.3.17 Сургууль, бусдын эд хөрөнгийг хулгайлах, дур мэдэн

ашиглах, эзэмшилдээ авах, зориулалтын бусаар ашиглах,

шамшигдуулах.

3.3.18 Бусдыг хилсээр буруутгах, мэдээллийг гуйвуулах, нуун

дарагдуулах, худал мэдээлэх, хутган үймүүлэх.

3.3.19 Сургуулийн орчинд ил задгай зохисгүй хувцаслах.

3.3.20 Бусдын өмнөөс шалгалт өгөх, бусдыг өөрийнхөө өмнөөс

шалгалтанд оруулах.

3.3.21 Бие даан гүйцэтгэхээр заасан лабораторийн ажил, дадлага,

судалгааны ажлыг бусдаар хийлгэх, бусдын хийсэн

зүйлийг хуулбарлах.

3.3.22 Хичээлийн даалгавар бие даалтын ажил лабораторийн

ажил, судалгааны үр дүн бусад даалгаврыг гүйцэтгэхдээ

бусдын хийсэн ажил, дэвшүүлсэн санааг өөрийн болгож

хууран мэхлэх.

Дөрөв. Ёс зүйн зөвлөлийн чиг үүрэг, бүтэц, үйл

ажиллагааны хэлбэр

4.1 Ёс зүйн зөвлөлийн үйл ажиллагаа нь ёс зүйн дүрмийн

хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан

сэргийлэх, оюутны ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол

мэдээллийг холбогдох дүрэм журмын хүрээнд хянан

шийдвэрлэхэд оршино.

4.2 Бүрэлдэхүүн сургуулиуд оюутны ёс зүйн зөвлөлтэй байна.

4.3 Зөвлөл нь дарга, нарийн бичгийн даргыг оролцуулан 5-7

гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд зөвлөлийн дарга нь

бүрэлдэхүүн сургуулийн захирал, нарийн бичгийн дарга нь

оюутны зөвлөлийн дарга байна. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг

захирлын тушаалаар баталгаажуулна.

Page 149: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

148

4.4 Зөвлөл нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

4.4.1 Оюутны ёс зүйн дүрмийг сургуулийн хэмжээнд мөрдүүлэх

ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэнд хяналт тавих

4.4.2 Ёс зүйн хэм хэмжээний талаар сургалт сурталчилгааны

төлөвлөгөө баталж хэрэгжүүлэх

4.4.3 Ёс зүйн дүрмийг зөрчсөн оюутанд сахилгын шийтгэл

ногдуулах тухай саналыг, шалгаж тогтоосон баримтын

хамт бүрэлдэхүүн сургуулийн захиралд хүлээлгэн өгч

шийдвэрлүүлэх

4.5 Ёс зүйн зөвлөлийн үйл ажиллагааны хэлбэр нь хуралдаан байх

бөгөөд асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэнэ. Зөвлөл нь

хэлэлцсэн асуудлаар дүгнэлт, хурлын тэмдэглэл гаргаж,

зөвлөлийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна.

4.6 Зөвлөлийн гишүүд нь аливаа зөрчилд холбогдож байгаагүй хамт

олныхоо дунд нэр хүнд бүхий үлгэр жишээ тэргүүний оюутан

байна.

4.7 Зөвлөлийн даргын эрх, үүрэг

4.7.1 Үйл ажиллагааны төвлөгөөг батлан биелэлтэд хяналт

тавих

4.7.2 Ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг шалгах гишүүн, ажлын

хэсгийг томилох

4.7.3 Зөвлөлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах

4.7.4 Зөвлөлийн хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг

хангуулах, хуралдааныг удирдах

4.8 Зөвлөлийн гишүүний эрх, үүрэг

4.8.1 Ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэх асуудлыг шалгах

4.8.2 Үүрэгт ажилтай нь холбогдуулан өөрт нь мэдэгдсэн

нууцыг чанд хадгалах

4.8.3 Ёс зүйн зөрчлийн талаарх гомдол саналыг өөрөө гаргасан,

өөрөө шууд болон шууд бусаар уг асуудалд хувийн

сонирхолтой бол хянан шийдвэрлэх үйл ажиллагаанаас

татгалзах

4.8.4 Зөвлөлийн хуралдаанд тухайн оюутан ёс зүйн зөрчил

гаргасан эсэх талаар санал хэлэх

Тав. Өргөдөл гомдол хүлээн авах, хянан шийдвэрлэх

5.1 ШУТИС-ийн нийт профессор багш ажилтан ажилчид, оюутан

суралцагч бүр ёс зүйн зөрчлийг гарсан даруйд нь таслан зогсоох,

зүй ёсны шаардлага тавих, зөвлөлд хандан, ёс зүйн зохисгүй

үйлдлийн талаарх мэдээллийг мэдээлэх үүрэгтэй.

5.2 Оюутны ёс зүйн дүрмийг зөрчсөн талаар багш, ажилтан оюутнаас

Page 150: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

149

гаргасан гомдлыг нарийн бичгийн дарга хүлээн авч, Зөвлөлийн

даргад танилцуулна.

5.3 Зөвлөлийн дарга тухайн гомдол хүсэлтийг шалгах гишүүн, ажлын

хэсгийг томилно.

5.4 Гишүүн, ажлын хэсэг гомдол хүсэлтийг хүлээн авсан өдрөөс

хойш 14 хоногт багтаан шалгана. Хэрэв нэмэлт материал шалгах

шаардлагатай бол Зөвлөлийн дарга хугацааг 7 хүртэл хоногоор

сунгана.

5.5 Ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг шалгахаар томилогдсон гишүүн,

ажлын хэсэг нь тухайн оюутан сургуульд дагаж мөрдөхөөр

тогтоосон журмыг зөрчсөн эсэх талаар нарийвчлан шалгана.

5.6 Шалгалтыг явуулахдаа холбогдох албан тушаалтан, оюутнаас

баримт гаргуулах, тайлбар авах эрхтэй.

5.7 Ёс зүйн зөрчил гаргасан эсэх асуудлыг ёс зүйн зөвлөл хянан

шийдвэрлэх бөгөөд зөрчил гаргасан оюутанд зөрчлийн хэм

хэмжээ, нөхцөл байдлыг харгалзан бүрэлдэхүүн сургуулийн

захирал тушаал гаргаж, дараах сахилгын шийтгэлийг ногдуулна.

5.7.1 Амаар болон бичгээр сануулах

5.7.2 Суралцах эрхийг нь нэг жил хүртэл хугацаагаар

түдгэлзүүлэх

5.7.3 Учируулсан хохирлыг нөхөн төлүүлэх

5.7.4 Оюутныг сургуулиас чөлөөлөх

5.8 Сануулах сахилгын шийтгэлийг анх удаа зөрчил гаргасан буюу

зөрчлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан оюутанд,

өөрийн буруугаас сургуульд эд хөрөнгийн хохирол учруулсан

бол хохирлыг нөхөн төлүүлэх, ёс зүйн зөрчлийг удаа дараа

гаргасан, хуулийн байгууллагаар зөрчил, гэмт хэрэг үйлдсэн нь

тогтоогдсон бол сургуулиас хасах хүртэл сахилгын шийтгэл

ногдуулна.

5.9 Сургуулиас хасах шийтгэл хүлээсэн оюутанд сургалтын

төлбөрийг буцаан олгохгүй бөгөөд энэ дүрэмд заасан ёс зүйн

зөрчил гэж үзсэн үйлдлүүдийг мэдээгүй байсан нь хариуцлага

хүлээлгэхгүй байх үндэслэл болохгүй.

Ректорын 2011 оны 6 дугаар сарын 24-ний

өдрийн А-143 тоот тушаал

МЭРГЭЖЛИЙН БА ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН

СУРГАЛТЫН БАГШИЙН

СУРГАЛТЫН АЖЛЫГ БАГЦ ЦАГААР ТООЦОХ ЖУРАМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

Page 151: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

150

1.1 Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн мэргэжлийн

сургалттай сургууль, политехник коллеж, мэргэжлийн сургалт

үйлдвэрлэлийн төвийн багшийн танхимын ба танхимын бус

сургалтын ажлын багц цаг тооцоход энэхүү журмыг мөрдөнө.

1.2 Багц цаг нь багшийн албан тушаалын зэрэглэлээс хамааруулан

тухайн багшийн жилд гүйцэтгэх танхимын ба танхимын бус

сургалтын цагийн жилийн ачаалал тогтоох, нэмэгдэл хөлс тооцох

үндэслэл болно.

1.3 Сургалтын хичээлийн жил нь тэнхимд хичээллэх, үйлдвэрлэлийн

дадлага хийх тус бүр 16-аас доошгүй /18-аас ихгүй/ долоо

хоногтой 2 улирлаас тогтоно.

1.4 Онолын сургалтын хичээлийн нэг цаг /цаашид “цаг” гэх/-ийн

хэмжээ 40 минут, хоёр цагийн хичээлийг дунд нь

завсарлагагүйгээр 80 минутад багтаан явуулахаар сургуулийн

хуваарьт тусгана.

1.5 Багшийн албан тушаалын зэрэглэл нь тухайн багшийн жилд

гүйцэтгэх танхимын ба тахимын бус цагийн хамаарал, 1 багцад

ногдох хөлсийг ялгавартай тогтоох үндэслэл болно.

1.6 Үндсэн цалин ба нэг багц цагийн үнэлгээ харилцан хамааралгүй

байна.

1.7 Тухайн улирал, жилд багшид ногдох багц цагийг дараах нийлбэр

илэрхийлэлээр бодно

k

j

j

n

i

i ChChCh11

)(

Chi – тухайн хичээлээс багшид тооцогдох танхимын багц

цаг

Chj – Тухайн ажил үйлчилгээнээс багшид тооцогдох

танхимын бус сургалтын багц цаг тухайн хичээлээс

багшид тооцогдох танхимын бус багц цаг

n - тухайн улирал, жилд заасан багшийн хичээлийн тоо

k - тухайн улирал, жилд багшид тооцогдох танхимын бус

сургалтаар гүйцэтгэсэн ажил үйлчилгээний тоо

2 Багшийн хичээлийн жилийн сургалтын ажлын танхимын ба

танхимын бус цагийн нийт ноогдол ачаалал нь 20 багц цаг байх

Page 152: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

151

бөгөөд албан тушаалын зэрэглэлээс нь хамааруулан дараах

байдлаар тогтооно.

Албан тушаал

Танхимын сургалтын Танхимын бус

заавал биелүүлэх ноогдол сургалтын

багц ноогдол багц

Ахлах багш

17 3

Багш 18 2

Дадлагажигч багш

19 1

ХОЁР. Танхимын багц цагийг тооцох

2.1 Танхимын сургалтын цагт лекц, семинар, лаборатори, сургууль

дээрх үйлдвэрлэлийн сургалт, үйлдвэрлэлийн болон төгсөлтийн

өмнөх дадлага, захиргааны шиийдвэрээр зөвшөөрөгдсөн секц,

дугуйлангийн цаг хамрагдана.

2.2 Танхимын сургалтын лекц, семинар, лаборатори 36 цагийн бодит

гүйцэтгэлийг, сургууль дээрх үйлдвэр сургалтын 54 цагийн бодит

гүйцэтгэлийг, үйлдвэрлэлийн болон төгсөлтийн өмнөх дадлагын 72

цагийн бодит гүйцэтгэлийг тус тус нэг багц цаг гэж тооцно.

2.3 Багш жилийн ачааллын 40 хүртэл хувийн танхимын сургалтын

ажил илүү гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд ноогдлоос

давсан нэг багц цагийн үнэлгээ нь 105000 төгрөг байна.

2.4 Багш өөрөө хүсэлт гарган сургуулийн захиргааны

зөвшөөрлөөр ноогдлын 40 хувиас илүү багц цаг гүйцэтгэсэн бол

үнэлгээг 2.3 заалтын үнэлгээний 75 хувиар бодож олгоно. Багшийн

ноогдлоос давсан илүү багц цаг нь сургалтын заавал биелүүлэх

багц цагаас хэтрэхгүй байна.

Page 153: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

152

2.5 Захирал, дэд захирал, салбар /тэнхим/-ийн эрхлэгч,

сургалтын албаны дарга, менежер зэрэг багшлах эрхтэй удирдах

албан тушаалтан үндсэн мэргэжлээрээ нэг улиралд 4, жилд 8

хүртэл багц цагийн сургалтын ажил гүйцэтгэж болох бөгөөд

үнэлгээг гэрээт багшийн адилаар тооцно.

2.6 Багш нь салбар, тэнхимийн эрхлэгчийг хавсран гүйцэтгэсэн

тохиолдолд жилд гүйцэтгэх /танхимын ба танхимын бус/ багц

цагийн ажлын ачааллыг 40 хүртлэх хувиар хорогдуулан тооцно

2.7 Бодит гүйцэтгэлд багшийн буруугаас болж тасарсан цаг

тооцогдохгүй.

ГУРАВ. Танхимын бус сургалтын багц

цагийг тооцох

3.1 Танхимын бус сургалтын багц цагт шалгалт, шүүлэг,

давтлага, курсын төсөл, сорилын шалгалт, график тооцооны ажил,

сургалтын үйл ажиллагааг дэмжсэн бүтээлч ажил, багшийн

мэргэжлээрээ өсөн дэвжих, судалгаа арга зүй, суралцагчийг

төлөвшүүлж, хөгжүүлэх ажил, үйлчилгээг хамруулж тооцно.

3.2 Танхимын бус сургалтын цаг нь багшийн жилийн цагийн

ачааллын 15 хувь хүртэл байх ба бодит баримтад үндэслэн тооцно.

3.3 Танхимын бус сургалтын багц цагт тооцох ажлуудын

гүйцэтгэлийг сар, улирал, хагас жил, жилээр тооцох бөгөөд ажил

үйлчилгээнд оногдох нийт цаг нь 10 багц цагаас хэтрэхгүй байна.

3.4 Танхимын бус сургалтын 1.8-д заасан нормативт цагаас

давуулан гүйцэтгэсэн багц цаг нь багшийн ажлын нэмэгдэл хөлс

болон тооцогдох бөгөөд үүнд агуулагдах илүү гүйцэтгэсэн,

ноогдлоос давсан нэг багц цагийн үнэлгээг 2.4 заалтаар бодож

олгоно. Танхимын болон танхимын бус сургалтын цагийг хооронд

нь шилжүүлэн тооцохгүй.

3.5 Танхимын бус сургалтын шалгалттай холбоотой ажлыг

дараах байдлаар тооцно. Үүнд:

Шалгалтанд нэг бүлэгт -0,1 багц цаг

Шүүлэгт нэг ангид -0,05 багц цаг

Төгсөлтийн шалгалтын давтлагад нэг ангид – 0,15 багц цаг

Page 154: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

153

Курсын болон график тооцооны ажилд нэг сурагчид – 0,01 багц

цаг

Мэргэжлийн зэрэг тогтоох урьдчилсан шалгалтанд – 0,1 багц цаг

3.6 Танхимын бус сургалтын багц цагийг тооцохдоо дараах

хүснэгт дэх үзүүлэлтийг харгалзана.

Үзүүлэлт Тооцох багц цаг

Хянан

баталгаажуулах

албан

тушаалтан

1

Эрдмийн зөвлөлөөр

зөвшөөрөгдсөн,

салбарын тэргүүлэх

эрдэмтдийн

тодорхойлолт, шүүмж

авсан ном сурах бичиг

бичиж хэвлүүлсэн,

хамтран бичсэн

Улсын хэмжээний сурах бичиг

бичсэн бол – 2

1 хүн – 1,5

3 хүн

бол тус бүр – 0,6

4 хүн

бол тус бүр – 0,4

3 ба

түүнээс дээш хүн бол тус бүр – 0,2

Сургалтын

албаны дарга

2

Гарын авлага

лабораторын ажил,

зааварчлага бичиж

хэвлүүлсэн, хамтран

бичсэн

1 хүн – 0,7

2 хүн бол тус бүр – 0,3

3 хүн бол тус бүр – 0,2

3 ба түүнээс дээш хүн бол тус бүр – 0,1

Сургалтын

албаны дарга

3

Зөвлөмж, эрдэм

шинжилгээний өгүүлэл,

илтгэл бичиж,

нийтлүүлсэн /гадаад

дотоодын эрдэм

шинжилгээний бичигт/

Дотоодод - 0,3

Гадаадад – 0,5

Сургалтын

албаны дарга

4

Мэргэжлийн ур

чадварын шалгалт авах

/нэг ангид/

0,1 Сургалтын

албаны дарга

5

Мэргэжлийн сургалтын

төлөвлөгөө,

стандарт, хөтөлбөр

боловсруулсан

Шинээр – 0,8

Шинэчилж – 0,5

Сургалтын

албаны дарга

Page 155: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

154

6

Сэдвийн иж бүрэн

боловсруулалтыг зурагт

болон слайд, аудио

болон видео бичлэгийн

хамт хийсэн, баяжуулж,

шинэчилсэн

0,3 Тэнхимийн

эрхлэгч

7

Улс, хот, дүүрэг,

аймгийн олимпиад,

мэргэжлийн уралдаанд

сурагчдаа бэлтгэж

эхний байр эзэлсэн

Улсад

1- р байр 0,8

2- р байр 0,7

3- р байр 0,6

Хотод

1- р байр 0,6

2- р байр 0,5

3- р байр 0,4

Дүүрэг, аймагт

1- р байр 0,4

2- р байр 0,3

3- р байр 0,2

Сургуульд

1- р байр 0,2

2- р байр 0,1

3- р байр 0,05

Салбар,

тэнхимийн

эрхлэгч

8

Улс, хот, дүүргийн

дүүрэг, аймгийн

олимпиад, мэргэжлийн

уралдаанд багш өөрөө

оролцож эхний байр

эзэлсэн

Улсад

1-р байр 0,8

2-р байр 0,7

3-р байр 0,6

Хотод

1-р байр 0,6

2-р байр 0,5

3-р байр 0,4

Дүүрэг, аймагт

1-р байр 0,4

2-р байр 0,3

3-р байр 0,2

Сургуульд

Тэнхимийн

эрхлэгч

Page 156: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

155

1-р байр 0,2

2-р байр 0,1

3-р байр 0,05

9

Суралцагчдын сурах

орчинг бүрдүүлсэн

байдал, кабинет

эзэмшилт,/ангийн эд

хогшлийн бүрэн бүтэн

байдал, ангийн

тохижилт/, сар бүр

0,09

Санхүү,

нийгмийн

ажилтан

10

Хичээлийн тестийн иж

бүрэн сан

бүрдүүлсэн /нэг

хичээлд/, баяжуулж

шинэчилсэн

0,1 Тэнхимийн

эрхлэгч

11

Сургууль, оюутны

зөвлөл, хамт олноос

зохиосон ажил,

уралдаанд анги хамт

олноо удирдаж эхний 1-

3 байруудад шалгарсан

0,06 Нийгмийн

ажилтан

12

Сургууль, оюутны

зөвлөл, хамт олноос

зохиосон ажил,

уралдаанд анги хамт

олноо удирдаж шагналт

байранд шалгарсан

0,03 Нийгмийн

ажилтан

13

Дадлагын газар,

лабораторийн ашиглалт,

хариуцсан байдал /сар

бүр/

0,1

Санхүү,

нийгмийн

ажилтан

14

Спорт зал, хими,

физикийн лаборатори

хариуцаж, эрүүл ахуй,

аюулгүй ажиллагааг

хангасан байдал/ сар

бүр/

0,06 Сургалтын

албаны дарга

15 Хичээлийн иж бүрэн

хөтөлбөр Шинэ – 0,1

Тэнхимийн

эрхлэгч

Page 157: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

156

боловсруулсан /нэг

хичээлд/

Шинэчлэж – 0,08

16 Жижүүр багшийн үүрэг

гүйцэтгэсэн байдал 0,05

Салбар,

тэнхимийн

эрхлэгч

17

Багш сургуулийн болон

сургалтын үйл

ажиллагааны тогтоосон

чиглэлээр судалгаа

шинжилгээний ажилд

оролцож түүгээрээ

патент авсан

1 Сургалтын

албаны дарга

18

Мэргэжлийн сургалтын

иж бүрэн хөтөлбөр

модуль боловсруулсан

0,6 Сургалтын

албаны дарга

19

Анги хамт олноо

сурлага хүмүүжлийн

зөрчилгүй хариуцаж

ажилласан байдал /сар

бүр/

0,1 Нийгмийн

ажилтан

20 Тухайн жилд докторын

зэрэг хамгаалсан

Бүтээлийн чөлөө

авсан -0,5

Бүтээлийн чөлөө

аваагүй -1

Тэнхимийн

эрхлэгч

21

Бие даан

мэргэжлийнхээ

чиглэлээр мэргэжил

боловсролоо

дээшлүүлсэн байдал

/баримтыг үндэслэн/

0,4 Тэнхимийн

эрхлэгч

22

Сургуулийн нэр дээр

төсөл хэрэгжүүлсэн

байдал

1 Сургалтын

албаны дарга

23

Хөндлөнгийн

шалгалтаар сурлагын

ахиц гарсан байдал

0,3 Сургалтын

албаны дарга

Page 158: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

157

24

Бичиг баримт, журнал

бүртгэл хөтлөлт /сар

бүр/

0,04

Тэнхимийн

эрхлэгч,

cургалтын

албаны дарга

25

Сургалт, үйлдвэрлэлийн

хөдөлмөрийн аюулгүй

ажиллагаа /мастерын

газар, сар бүр/

0,02 Тэнхимийн

эрхлэгч

26

Сургуулийн

захиргаанаас өгсөн

ажил үйлчилгээ, үүрэг

даалгаврыг амжилттай

сайн гүйцэтгэсэн /үүрэг

даалгаварын хуудас

үндэслэн/

1 хүртэл Захирал

27

Суралцагчид, багш

нарын дунд семинар,

сургалт, уралдаан

зохион байгуулж

санаачлагатай

ажилласан /сургалтын

албар зөвшөөрөгдсөн/

0,1 Сургалтын

албаны дарга

28

Эрдэм шинжилгээ онол

практикийн бага хуралд

илтгэл тавьж эхний

байр эзэлсэн

Улсад – 0,6

Дүүрэг, аймагт - 0,4

Сургуульд: 1-р байр – 0,3

2-р байр – 0,2

3-р байр – 0,1

Тэнхимийн

эрхлэгч

29

Эрдэм шинжилгээ онол

практикийн бага хуралд

илтгэл тавьж оролцсон

0,05 Тэнхимийн

эрхлэгч

30

Үйлдвэр сургалтын

хичээлээр ашигтай

бүтээгдэхүүн

үйлдвэрлэж, оруулсан

орлогын 200 000 төгрөг

тутамд

1 Санхүү

31 Мэргэжлийн дагуу ном

сурах бичиг 0,2

Тэнхимийн

эрхлэгч

Page 159: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

158

редакторласан

32

Бусад байгуулагаас

зохион байгуулсан

уралдаан тэмцээнд багш

/бэлдүүлсэн сурагч/

шагналт байранд орсон

0,05 Тэнхимийн

эрхлэгч

33

Спортын уралдаан

тэмцээнд багш

/бэлдүүлсэн сурагч/

шагналт байранд орсон

Улсад

1- р байр 1

2- -р байр 0,5

3- -р байр 0,25

Дүүрэг, аймагт

1- р байр 0,2

2- р байр 0,1

3- р байр 0,05

Сургуульд

1- р байр 0,1

2- р байр 0,05

3- р байр 0,02

Салбарын

эрхлэгч

34

Багш оюутны хяналтын

графикийг/ давтлага,

зөвлөгөө өгөх, бие даалт

тооцох, явцын шалгалт

авах/ тогмол мөрдөж

ажилласан байдал /

хагас жилд/

0,1 Тэнхимийн

эрхлэгч

35

Вэб-д суурилсан

хичээлийн иж бүрэн

электрон хавтас

бүрдүүлж, сургалтанд

ашигласан /нэг хичээлд/

0,3 Тэнхимийн

эрхлэгч

36

Мэргэжлийн чиглэлээр

иж бүрэн интерактив

программ зохиож

ашигласан

1 Тэнхимийн

эрхлэгч

37 Багшийн иж бүрэн вэб

хийсэн 0,6

Тэнхимийн

эрхлэгч

38

Мэргэжлийн багийн

ахлагч нарт сар, жилийн

ажлын төлөвлөгөө,

ажлын үр дүнг

0,2 Сургалтын

албаны дарга

Page 160: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

159

харгалзан /сар бүр/

39

Лаборатори, дадлагын

газар, кабинет

байгуулсан

Шинэ – 1,5

50 хүртэл хувийг шинэчилсэн – 0,3

50-аис дээш хувийг шинэчилсэн – 0,5

Салбар,

тэнхимийн

эрхлэгч

ДӨРӨВ. Гэрээт багшийн цаг тооцох

4.1 Багш хүрэлцээгүй, өвчтэй чөлөөтэй, зэрэг зайлшгүй

шаардлагатай тохиолдолд гэрээт багш авч ажиллуулж болно

4.1.1 Сургуулийн захиргаа гэрээт багштай сургалтын ажил

явуулах гэрээг байгуулж Ректорын тушаалаар

баталгаажуулна.

4.1.2 Сургалтын ажлын багц цагийг үндсэн багшийн ажлын цаг

тооцох аргачлалын дагуу бодно.

4.1.3 Гэрээт багшийн сургалтын ажлын нэг багц цагийн

үнэлгээг эрдмийн зэрэг цолноос хамааруулан дараах

хязгаарыг баримтлан гэрээнд нарийвчлан тусгаж мөрдөнө.

Эрдмийн зэрэг цол

Нэг багц цагийн үнэлгээ

1. Магистр, түүнээс дээш 108 000 төгрөг хүртэл

2. Бакалавр 103 000 төгрөг хүртэл

4.2 Урилгаар лекц унших

4.2.1 Гадны байгууллагад ажилладаг эрдэмтэн, судлаач,

холбогдох салбарын тэргүүн туршлагатай ажилтныг урьж нэг

удаагийн лекц уншуулахад олгох хөлсийг дараах байдлаар

тогтооно.

Эрдмийн зэрэг цол

Нэг цагийн үнэлгээ

Page 161: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

160

1

Шинжлэх ухааны доктор

Академич

Профессор

Гавъяат ажилтан

Зөвлөх инженер

25 000 төгрөг хүртэл

2

Доктор

Дэд профессор

Тэргүүлэх инженер

Салбарын тэргүүний ажилтан

10 000 төгрөг хүртэл

3

Магистр

Ахлах инженер

Бусад хүмүүс

8 000 төгрөг хүртэл

ТАВ. БУСАД

5.1 Мэргэжлийн ба техникийн түвшний сургалтанд 15-25

суралцагчийг хичээлийн нэг үндсэн анги болгон тооцож,

сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлийн багц цагийг

багшид бүрэн олгох зарчим баримтална.

5.2 Лаборатори болон дадлагын хичээлийн бүлгийг 15-с багагүй

суралцагчтайгаар тухайн хичээлийн онцлогийг харгалзан зохион

байгуулна.

5.3 Мэргэжлийн ба техникийн түвшний сургалтын зарим нэг

мэргэжлийн хувьд 15 ба түүнээс доош суралцагчтайгаар

мэргэжлийн дадлага, лабораторийг хичээллүүлэх тохиолдолд

тухайн сургуулийн захирлын зөвлөлөөр хэлэлцэн, тушаал гарган

шийдвэрлэнэ.

5.4 Дээрхи заасан зарчмуудыг баримтлан тухайн сургуулийн

анги, танхимын хүрэлцээ, хичээлийн онцлог байдал, суралцагсдын

тоо зэргийг харгалзан хичээлийн хуваарийг зохицуулан гаргана.

5.5 Тухайн улирлын хичээлийн хуваарийг сургалт эхлэхээс 2

долоо хоногийн өмнө сургалтын албаны дарга, сургуулийн

захирлаар баталгаажуулан гаргасан байна.

5.6 Нэг хичээлийг хэд хэдэн багш багцлан заасан тохиолдолд

багшид ногдох нийт багц цагийг дээр заасан томъёо, аргачлалаар

Page 162: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

161

бодож, нийлбэр багц цагийг багш нарт хуваах асуудлыг багш

нарын оролцоотойгоор тэнхимийн эрхлэгч шийдвэрлэнэ.

5.7 Салбар /тэнхим/-ын эрхлэгч сургалтын төлөвлөгөөнд

тусгагдсан хичээлийг тухайн мэргэжлийн багш нарт тэнцүү

хуваарилан жилийн ачаалыг гаргаж багш нэг бүрт танилцуулан

зөвшөөрүүлж, сургалтын албаар баталгаажуулан мөрдөнө.

5.8 Танхимын ба танхимын бус сургалтын багц цагийн бодит

гүйцэтгэлийг салбар /тэнхим/-ын эрхлэгч, сургалтын албаны дарга

нар хянаж санхүүгийн албанд өгнө.

5.9 Танхимын ба танхимын бус сургалтын ажлын ногдол багц

цагийг хүндэтгэх бус шалтгааны улмаас биелүүлээгүй нөхцөлд

дутуу гүйцэтгэсэн багц цагийн хөлсийг тухайн цагт харгалзах

хэмжээгээр багшийн цалин хөлснөөс хасаж тооцно.

Ректорын 2011 оны 6 дугаар сарын 24-ний

өдрийн А-143 тоот тушаал

ШУТИС-ИЙН МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТТАЙ БҮРЭЛДЭХҮҮН

СУРГУУЛЬ, КОЛЛЕЖ, МСҮТ-Д СУРАЛЦАГЧДЫН

МЭРГЭЖЛИЙН ДАДЛАГА ХИЙХ ЖУРАМ

НЭГ. Нийтлэг үндэслэл

1.1.Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль, техникийн

боловсрол, мэргэжлийн сургалтыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр,

бусад хууль эрхийн актуудтай уялдуулан ШУТИС-ийн мэргэжлийн

сургалттай бүрэлдүүн сургууль, коллеж, МСҮТ-д суралцагчдын

суралцах хугацааны сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан мэргэжлийн

дадлагыг зохион байгуулахад энэхүү дүрмийг мөрдөнө.

Page 163: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

162

1.2.Мэргэжлийн дадлага сургалтын төлөвлөгөөнд заасны дагуу

сургууль дээр хийгдэх үйлдвэр, сургалтын дадлага, аж ахуйн нэгж,

байгууллага, компаниуд дээр хийгдэх үйлдвэрлэлийн болон,

төгсөлтийн өмнөх дадлага гэсэн хэлбэртэй байна.

ХОЁР.Үйлдвэр сургалтын дадлага

2.1.Үйлдвэр, сургалтын дадлага гэж тухайн мэргэжлийн дагуу

онолоор үзсэн мэдлэгээ дадлагын багшийн удирдлага, зааварчлагын

дагуу сургууль дээрхи тусгай тоноглогдсон лаборатори, дадлагын

газарт хийх сургалтыг хэлнэ.

2.2.Сургууль дээр үйлдвэр, сургалтын дадлага явагдах лаборатори,

дадлагын газар нь хөдөлмөр, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны

нөхцлийг хангасан, тухайн мэргэжлийг эзэмшихэд шаардагдах техник,

технологи, тоног төхөөрөмж, багаж, хэрэгслэлээр иж бүрэн

тоноглогдсон байна.

2.3.Үйлдвэр, сургалтын дадлагын газар нь эмнэлэгийн анхны тусламж

үзүүлэх эмийн сан, хөдөлмөр, аюулгүй ажиллагааны дүрмийн

булантай байх бөгөөд дадлагын багш хичээл эхлэхийн өмнө

зааварчлагаа өгч, гарын үсэг зуруулсан байна.

2.4.Үйлдвэр, сургалтын дадлагыг сургалтын төлөвлөгөөний дагуу

суралцагчдыг аль болохоор мэргэжилдээ дур сонирхолтой болгох,

тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглүүлэн явуулна.

2.5.Сургуулийн захиргаа үйлдвэр, сургалтын дадлагын хичээл

явуулахад шаардагдах сургалтын материал, багаж хэрэгслээр бүрэн

хангах бөгөөд суралцагчдаас эдгээрт шаардагдах зардлыг хураан

авахыг хориглоно. Харин суралцагч өөрөө хүсэлт тавьж материалаа

гарган дадлагын хичээлээрээ тодорхой бүтээл хийж өөрийн

хэрэгцээнд авахыг зөвшөөрч болно.

2.6. Дадлагын хичээлээр гүйцэтгэх ажлын нөхцлөөс хамааруулан

хөдөлмөр хамгааллын тусгай хувцсыг суралцагчид болон эцэг, эхтэй

зөвшилцсөний үндсэн дээр зардлыг нь гаргуулж сургуулийн

захиргаанаас нэгдсэн журмаар нэг загврын хувцас хийлгэж хангана.

Page 164: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

163

ГУРАВ.Үйлдвэрлэлийн дадлага

3.1.Үйлдвэрлэлийн дадлага гэж сургаптын төлөвлөгөөнд заасны дагуу

тухайн мэргэжпийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж,

байгууллага, үйлдвэр газар дээр хийх урт хугацааны дадлагыг хэлнэ.

3.2.Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд суралцагчдийг идэвхтэй

оролцуулах, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, зохион

байгуулалт, техник технологи, хөдөлмөрийн үйл ажиллагааны арга

барилыг судлуулах, тэдний танхимийн сургалтаар эззмшсэн онолын

мэдлэг, чадвараа үйлдвэрлэл дээр бататган гүнзгийрүүлж, мэргэжлийн

өндөр ур чадвар эзэмшүүлэхэд үйлдвэрлэлийн дадлагын зорилго

оршино.

3.3.Сургуулийн захиргаа үйлдвэрлэлийн дадлага хийлгэх аж ахуйн

нэгж байгууллага, үйлдвэрийн газрын захиалга, саналыг үндэслэн

суралцагчдыг хуваарилан, дадлагын хугацаанд судлаж мэдэх, хийж

гүйцэтгэх ажлыг тусгасан удирдамж, төлөвлөгөө гаргаж, дадлага

удирдах багшийг томилон ажиллуулна.

3.4.Шаардлагатай гэж үзвэл дадлага хийлгэж байгаа газрын тухайн

мэргэжлийн инженер, мэргэжилтнүүдээр үйлдвэрлэлийн дадлагыг

удирдуулж болох бөгөөд энэ тохиолдолд тухайн хүнтэй гэрээ

байгуулж, дадлага удирдах хүүхдийн тооноос хамааруулан гэрээт

багшийн нэгэн адилаар хөлсийг тооцон олгоно.

3.5.Үйлдвэрлэлийн дадлага хийлгэх тухай сургуулийн захиргаа,

дадлага хийлгэх газрын удирдлага, суралцгчдын хооронд гурвалсан

гэрээ байгуулах бөгөөд уг гэрээнд гурван талын хүлээх үүрэг

хариуцлагыг тодорхой тусгасан байна.

3.6.Суралцагч үйлдвэрлэлийн дадлага хийх аж ахуйн нэгж,

байгууллагатай тохиролцон гэрээ байгуулж, түр ажилчнаар орж

дадлагаа цалинтай хийж болох бөгөөд энэ тохиолдолд тухайн

байгууллагын дүрэм, дотоод журам, ажлын цагийг үндсэн ажилчдын

нэгэн адилаар дагаж мөрдөнө. Харин 18 нас хүрээгүй хүүхдийг эцэг,

эх, асран хамгаалагчдын зөвшөөрлөөр гурвалсан гэрээ байгуулж

ажиллуулна.

Page 165: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

164

3.7.Үйлдвэрлэлийн дадлагын явцыг сургуулиас томилогдсон тухайн

мэргэжлийн багш байнга хянаж, удирдамжийн дагуу чанартай

явагдаж байгаа эсэх болон дадлага хийж байгаа суралцагчдын санал

хүсэлтийг холбогдох хүмүүст хүргэж дадлагаа мэргэжлийн дагуу

чанартай хийхэд туслана.

3.8.Сургуулийн захиргаа дадлагад гарсан суралцагчийн ажлын

хөлснөөс суутгаж авах, дадлагын суралцагч ажиллуусны төлөө тухайн

байгууллагаас төлбөр, хандив нэхэж авахыг хориглоно.

ДӨРӨВ.Төгсөлтийн өмнөх дадлага

4.1.Төгсөлтийн өмнөх дадлага гэж тухайн мэргэжлээр суралцах

хугацаанд эзэмшсэн мэдлэг, чадвар, дадлаа бататгаж, мэргэжлийн

зэргээ тогтоохоор аж ахуйн нэгж, байгууллага дээр суралцсан

мэргэжлийн чиглэлээр хийх дадлагыг хэлнэ.

4.2.Суралцагчдыг аж ахуйн нэгж, байгууллага дээр бие даан

ажиллуулж тухайн мэргэжлээр суралцах хугацаанд олж авсан онолын

мэдлэг, эзэмшсэн мэргэжлийн ур чадвар, чадамжийг бататган,

мэргэжлийн зэргийн түвшнийг урдчилан тогтооход төгсөлтийн өмнөх

дадлагын зорилго оршино.

4.3. Сургуулийн захиргаа суралцагчдын саналаар өмнө нь

үйлдвэрлэлийн дадлага хийсэн аж ахуйн нэгж байгууллага, эсвэл

төгсөөд ажиллах ажлын байранд нь төгсөлтийн өмнөх дадлага

хийлгэх удирдамж, хөтөлбөр гарган баталж дадлагын явцад хяналт

тавих сургуулийн төлөөллийг томилж ажиллуулна.

4.4.Сургуулийн захиргаа, үйлдвэр аж ахуйн нэгж, байгууллагатай

тохиролцон төгсөлтийн өмнөх дадлагыг хариуцан ажиллах

мэргэжлийн инженер, техникийн ажилтнуудыг томилон гэрээ

байгуулан ажиллуулж, хүүхдийн тооноос хамааруулан энэ журмын

3.4-д заасны дагуу хөлс олгоно.

4.5.Төгсөлтийн өмнөх дадлага хийлгэсэн үйлдвэр, аж ахуйн газар,

байгууллага дадлагыг удирдан хариуцаж ажилласан хүний санал дээр

үндэслэн тухайн суралцагчийн дадлага хийсэн байдал, эзэмшсэн

мэргэжлийн ур чадвар, чадамжийг үнлэн мэргэжлийн хэд дүгээр

Page 166: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

165

зэргийн болзол хангаж байгааг тогтоон тодорхойлолт гаргаж өгнө.

Энэ нь тухайн суралцагчид мэргэжлийн зэрэг олгох нэг үзүүлэлт

болно.

4.6.Төгсөлтийн өмнөх дадлага хийхэд энэ дүрмийн 3.6, 3.7, 3.8

заалтууд нэгэн адил мөрдөгдөнө.

ТАВ.Дадлагын үнэлгээ

5.1.Үйлдвэр сургалтын дадлагыг сургуулийн сургалтын албанаас

мэргэжлийн модуль тус бүрээр сорилын ажил хийлгэж, улирал бүр

мэргэжлийн ур чадвар, чадамжийн шалгалт авч дүгнэнэ.

5.2.Үйлдвэрлэлийн дадлагыг сургуулийн захиргаанаас томилогдсон

комисс суралцагч нэг бүрээр дадлагын хугацаанд хийж гүйцэтгэсэн

ажил, сурч мэдсэн шинэ технологи, техник, тоног төхөөрөмж,

эзэмшсэн мэргэжлийн ур чадвар, чадамж, онолын сургалтыг

үйлдвэрлэл дээр хэрхэн бататгасан, дадлагын явцад гарсан ололт,

дутагдал, санал, бодол зэргийг багтаасан тайлан хамгаалуулж

дүгнэнэ.

5.3.Үйлдвэрлэлийн дадлагыг удирдамж, хөтөлбөрийн дагуу хийгээгүй,

хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дутуу хийсэн, тасалсан, тайланг

хангалтгүй хамгаалсан суралцагчыг нөхөж хийлгүүлнэ.

5.4.Төгсөлтийн өмнөх дадлагыг ШУТИС-ийн ректорын тушаалаар

томилогдсон төгсөлтийн шалгалт авах, мэргэжлийн зэрэг олгох

комисс төгсөгч нэг бүрээр дадлагын тайлан хамгаалуулж дүгнэнэ. Энэ

нь төгсөгчид мэргэжлийн зэрэг олгох нэг шалгуур үзүүлэлт болно.

Ректорын 2011 оны 6 дугаар сарын 24-ний

өдрийн А-143 тоот тушаал

ШУТИС-ИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН

БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫГ

Page 167: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

166

ТӨГСӨГЧДӨӨС ТӨГСӨЛТИЙН ШАЛГАЛТ АВАХ,

МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ, ЦОЛ ОЛГОХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. ШУТИС-ийн мэргэжлийн сургалттай бүрэлдэхүүн сургууль,

МСҮТ, коллежийн мэргэжлийн анхан шатны болон техникчийн

анги төгсөгчдөөс төгсөлтийн шалгалт авах, мэргэжлийн зэрэг

олгоход энэхүү журмыг мөрдөнө.

1.2. ШУТИС-ийн Мэргэжлийн болон техникийн боловсролын

сургалтын албанаас энэхүү журмыг баримтлан, сургалтын

нэгдсэн хуанлид заасан хугацаанд мэргэжлийн анхан шатны

болон техникчийн анги төгсөгчдөөс төгсөлтийн шалгалт авах,

мэргэжлийн зэрэг цол олгох ажлыг удирдлагаар хангаж зохион

байгуулна.

1.3. Сургуулийн захиргаа төгсөгчдийн нэрсийн жагсаалтыг

төгсөлтийн шалгалт эхлэхээс 2 сарын өмнө гаргаж ШУТИС-ийн

Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын албаар

хянуулж баталгаажуулна.

Хоёр.Төгсөгчдийг бүртгэх

2.1. Мэргэжлийн сургалттай бүрэлдэхүүн сургууль, коллеж, МСҮТ-

ийн сургалтын алба сургалтын төлөвлөгөөнийн дагуу

мэргэжлийн болон мэргэшүүлэх хичээлээ бүрэн судлан шалгалт,

шүүлгээ амжилттай өгч, үйлдвэрлэлийн дадлагын тайлан

хамгаалж тэнцсэн суралцагчдыг зэрэгтэй төгсөх суралцагчаар,

авбал зохих кредитийг бүрэн цуглуулсан, 60-аас доошгүй

кредиттэй оюутныг техникчийн дипломтой төгсөх оюутнаар тус

тус бүртгэж ШУТИС-ийн мэргэжлийн болон техникийн

боловсролын сургалтын албаар хянуулан Ректорын тушаал

гаргуулна.

2.2. Тухайн мэргэжлээр суралцаж буй оюутан суралцах хугацаандаа

хуримтлуулсан үнэлгээний голч дүн 2.5-аас дээш бол дипломын

төсөл хийж, хамгаалж болно.Энэ тохиолдолд оюутан дипломын

төслийн сэдэв, удирдагчаа өөрөө сонгож сургуулийн сургалтын

албатай тохиролцон дипломын төслийн удирдагч, албан ёсны 2

Page 168: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

167

зөвлөгчийг Ректорын тушаалаар томилуулах бөгөөд тухайн

оюутан өөрийн сургуулийн аль ч багшаас зөвлөгөө авах эрхтэй.

Гурав. Төгсөлтийн мэргэжлийн шалгалт авах, мэргэжлийн зэрэг

олгох комисс

3.1. Төгсөгчдөөс төгсөлтийн шалгалт авах, мэргэжлийн зэрэг олгох

ажлыг тухайн сургуулийн саналыг үндэслэн ректорын тушаалаар

томилогдсон нэгдсэн комисс зохион байгуулна.

3.2. Нэгдсэн комисс нь дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга,

гишүүд гэсэн 5-7 хүнийн бүрэлдэхүүнтэй байх бөгөөд 40-өөс

доошгүй хувь нь гадны төлөөлөл байна.

3.3. Төгсөгчдөөс мэргэжил тус бүрээр төгсөлтийн шалгалт авах 3-5

хүнтэй салбар комиссыг бүрэлдэхүүн сургууль, коллеж, МСҮТ-

ийн захирлын тушаалаар байгуулна. Салбар комиссын дарга нь

нэгдсэн комиссын гишүүн, гишүүдэд ажил олгогчдийн төлөөлөл,

ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын уг мэргэжлийн

профессор багш нар болон тухайн сургуулийн багш нар байна.

3.4. Комисс нь төгсөгч нэг бүрийн эзэмшиж байгаа мэргэжлийн

онолын мэдлэг, ур чадварыг үнэлж, чадамжид суурилсан

сургалтын агуулга, стандартыг хэрхэн хангасан байдалд үнэлэлт,

дүгнэлт өгч түүнд харгалзах мэргэжлийн зэргийг тодорхойлох

үүрэгтэй.

Дөрөв. Анхан шатны төгсөлтийн мэргэжлийн шалгалт авах

4.1. Тухайн мэргэжлийн сургалтын агуулга, хөтөлбөрийн дагуу

судалвал зохих бүх хичээлүүдийг бүрэн судалж, үйлдвэрлэлийн

болон төгсөлтийн өмнөх дадлагыг шаардлагын дагуу гүйцэтгэсэн

суралцагчийг төгсөлтийн шалгалтад оруулна.

4.2. Төгсөлтийн шалгалтыг тухайн мэргэжлийн сургалтын

төлөвлөгөөнд заагдсан хичээлүүдийн агуулгын хүрээнд

бэлтгэгдсэн иж бүрэн тест, төгсөлтийн өмнөх дадлагын тайлан

хамгаалах аман ярилцлага, сорилын ажил хосолсон хэлбэрээр

авна.

4.3. Төгсөлтийн шалгалтын иж бүрэн тестийг тухайн сургуулийн

мэргэжлийн салбар /тэнхим/ дээр боловсруулж сургалтын албаар

Page 169: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

168

хянуулан, сургуулийн захирлын гарын үсэг, тамгаар

батлагаажуулсан байна.

4.4. Төгсөлтийн шалгалтын үргэлжлэх хугацаа тухайн суралцагчийн

хувьд нийт 3 хүртэл цаг байна.

4.5. Төгсөгч өөрийн хүсэлтээр эзэмшиж байгаа мэргэжлийнхээ ур

чадварыг бүрэн харуулж чадах бүтээл хийж, аман ярилцлага

болон сорилын ажлын шалгалтаа тооцуулж болно. Энэ

тохиолдолд тухайн төгсөгчийн төгсөлтийн ажлын удирдагч буюу

зөвлөгчийг сургуулийн захирлын тушаалаар томиллож

ажиллуулна.

4.6. Төгсөлтийн шалгалт өгсөн суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг

100 оноогоор үнэлэх бөгөөд иж бүрэн тестийг 40, аман

ярилцлагыг 30, сорилын ажлыг 30 хүртэл оноогоор тус тус

дүгнэж, нийлбэрийг харгалзах үсгэн үнэлгээнд шилжүүлэн

үнэлэнэ.

4.7. Төгсөлтийн шалгалтын салбар комиссын гишүүд нь 4.6-д заасан

оноогоор суралцагч тус бүрийг дүгнэх бөгөөд бүх гишүүдийн

онооны нийлбэрийн дунджийг үсгэн үнэлгээнд шилжүүлэн

эцсийн дүнг гаргаж комиссын хурлаар хэлэлцэн, протокол,

үйлдэж нэгдсэн комисст ирүүлнэ.

4.8. Төгсөгчдөөс авах ерөнхий суурь буюу бүрэн дунд боловсрол

олгох улсын шалгалтыг БСШУЯ-наас гаргасан зохих журмын

дагуу оршин байгаа аймаг, хот, дүүргийн боловсролын газартай

хамтран тухайн сургуулийн захиргаа зохион байгуулна.

Тав. Техникчийн төгсөлтийн шалгалт авах

5.1.Суралцах хугацаанд 60-аас дээш кредит цуглуулж сургалтын

төлөвлөгөөнд заасан бүх шалгалт, шүүлгээ амжилтай өгсөн

оюутнуудыг төгсөлтийн шалгалтанд оруулах бөгөөд шалгалтын

үргэлжлэх хугацаа тухайн нэг оюутны хувьд 2 хүртэл цаг байна.

5.2.Төгсөлтийн шалгалтыг тухайн мэргэжлийн сургалтын

төлөвлөгөөнд тусгагдсан хичээлүүдийн агуулгын хүрээнд

бэлтгэсэн иж бүрэн тест болон аман ярилцлага хослосон хэлбэрээр

явуулна.

Page 170: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

169

5.3.Төгсөлтийн шалгалт өгсөн оюутны мэдлэгийг иж бүрэн тест 60

хүртэл, аман ярилцлага 40 хүртэл оноогоор дүгнэж , нийт 100

оноонд харгалзах үсгэн үнэлгээгээр үнэлэнэ.

5.4.Төгсөлтийн шалгалтын иж бүрэн тест болон аман ярилцлагын

асуултыг мэргэжлийн салбар /тэнхим/ дээр мэргэжлийн багш

нарын оролцоотой боловсруулж сургуулийн сургалтын албаар

хянуулан зөвшөөрүүлж сургуулийн захирлын гарын үсэг тамгаар

баталгаажуулсан байна.

Зургаа. Дипломын төсөл хамгаалах

6.1.Дипломын төсөл хамгаалалтын урьдчилсан дүн “С”-ээс дээш

оюутан төгсөлтийн диплом хамгаалалтанд орно.

6.2.Төгсөлтийн комиссын нарийн бичгийн дарга удирдарч багшийн

тодорхойлолтыг уншиж танилцуулсны дараа оюутан хийсэн

дипломын төсөл, ажлаа 10 минутад багтаан ярьж /илтгэж/

хамгаална.

6.3.Төгсөгчийн дипломын төслийг 100 оноогоор үнэлэх бөгөөд

удирдагч багшаас 50 хүртэл, урьдчилсан хамгаалалтаар 20

хүртэл, төгсөлтийн комиссын хамгаалалтаар 30 хүртэл оноо тус

тус авна.

6.4.Удирдагч багшийн үнэлгээ.Багшийн үнэлгээний хамгийн их

оноо 50 хүртэл байх бөгөөд ямар шалгуураар үнэлэхээ

тодорхойлж тухайн мэргэжлийн салбар /тэнхим/ дээр зөвшилцсөн

байна. Удирдагч багш урьдчилсан хамгаалалтаас долоо хоногийн

өмнө дипломын төсөл, ажлын үнэлгээг тодорхойлолтын хамт

дипломын төсөл, ажил хамгаалалтын комиссын нарийн бичгийн

даргад хүргүүлнэ.

6.5.Урьдчилсан хамгаалалт.Урьдчилсан хамгаалалтыг дипломын

төсөл, ажлын хамгаалалтаас долоо хоногийн өмнө холбогдох

мэргэжлийн салбар /тэнхим/, төгсөлтийн комиссын нарийн

бичгийн дарга нар хариуцан зохион явуулна. Урьдчилсан

хамгаалалтаар төгсөх оюутанд 20 хүртэл оноо өгөх бөгөөд ажлын

Page 171: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

170

гүйцэтгэл, хамгаалсан байдлаас шалтгаалан удирдагч багшийн

үнэлгээг бууруулж болно

6.4.Комиссын гишүүдийн үнэлгээ. Комиссын гүшүүн бүр

дипломын төслийн болон төгсөж буй оюутны суралцсан

мэргэжлийн сургалтын төлөвлөгөөний хүрээнд асуулт тавьж

диплом хамгаалалт, асуултанд хариулсан байдал, шүүмж,

удирдагч багшийн тодорхойлолт зэргийг үндэслэн дипломын

төслийн хамгаалалтыг 30 хүртэл оноогоор дүгнэх бөгөөд

комиссын хурлаар хамгаалалтын урьдчилсан дүнг ахиулах буюу

бууруулж болно.

Долоо. Мэргэжлийн зэрэг, үнэмлэх олгох

7.1.Мэргэжлийн анхан шатны анги төгсөгчдөд төгсөлтийн шалгалтын

дүн,суралцах хугацааны ерөнхий үнэлгээ, үйлдвэрлэлийн болон

төгсөлтийн өмнөх дадлагын дүнг үндэслэн нэгдсэн комиссын

хурлаар хэлэлцэн мэргэжлийн 1-4 дүгээр зэрэг олгоно

7.2.Төгсөлтийн шалгалтын дүнг шалгалт авсан салбар комиссын

хурлын шийдвэрт тусгагдсанаар, суралцах хугацааны ерөнхий

үнэлгээг мэргэжлийн үнэмлэхэнд бичигдэх мэргэжлийн суурь,

мэргэшүүлэх хичээлүүдийн дүнгийн дунджаар, үйлдвэрийн

болон төгсөлтийн өмнөх дадлагын дүнг дадлага хийсэн ажил

олгогчдын үнэлгээ, дадлагын тайлан хамгаалалтын дүнгийн

дунджаар тус тус авна.

7.3.Сургуулийн сургалтын алба суралцах хугацааны ерөнхий үнэлгээ,

үйлдвэрийн болон төгсөлтийн өмнөх дөдлагын дүнг шалгалт

эхлэхээс 14 хоногийн өмнө гаргаж тухайн суралцагчаар

зөвшөөрүүлэн баталгаажуулсан байна.

7.4.Төгсөгчдийн мэргэжлийн зэргийн үнэлгээ нь 100 оноогоор

үнэлэгдэх бөгөөд төгсөлтийн шалгалтын дүн-50, суралцах

хугацааны ерөнхий үнэлгээ-30, үйлдвэрийн дадлагын дүн-20

хүртэл оноогоор дүгнэж нийлбэрийг харгалзах үсгэн үнэлгээнд

шилжүүлэн дараах зэргүүдийг олгоно. Үүнд:

- 91-100 оноо А үнэлгээ дөрөвдүгээр зэрэг

Page 172: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

171

- 81-90 оноо В үнэлгээ гуравдугаар зэрэг

- 71-80 оноо С үнэлгээ хоёрдугаар зэрэг

- 61-70 оноо D үнэлгээ нэгдүгээр зэрэг

- 60- аас доош зэрэг олгохгүй

Хэрвээ тухайн мэргэжлийн стандартаар мэргэжлийн өндөр зэрэг нь

“1”-ээс эхлэдэг буюу өөр үнэлгээтэй бол дээрхи үнэлгээнд

дүйцүүлэн мэргэжлийн зэргийг тогтооно.

7.5.Төгсөгчдөд мэргэжлийн зэрэг олгох асуудлыг нэгдсэн комиссын

хурлаар хэлэлцэн проткол үйлдэж түүнийг үндэслэн мэргэжлийн

зэрэг олгох тухай тогтоол гарган ШУТИС-ийн Мэргэжлийн

болон техникийн боловсролын сургалтын албанд ирүүлнэ.

7.6.Төгсөгчдөд мэргэжлийн зэрэг олгох нэгдсэн комиссын тогтоолыг

үндэслэн ректорын тушаалаар төгсөгч нэг бүрт мэргэжлийн зэрэг

олгоно.

7.7.Ерөнхий суурь буюу бүрэн дунд боловсрол олгох улсын шалгалт

болон мэргэжлийн зэрэг олгох шалгалтаа амжилттай өгсөн

суралцагчид мэргэжлийн боловсролын үнэмлэх, ерөнхий суурь

буюу бүрэн дунд боловсрол олгох шалгалтанд F үнэлгээ авсан

боловч мэргэжлийн зэрэг олгох шалгалтаа амжилттай өгсөн

суралцагчид мэргэжлийн үнэмлэх тус тус олгоно.

7.8.Бүрэн дунд боловсрол олгох болон мэргэжлийн зэрэг олгох

шалгалтаа амжилтгүй өгсөн, хүндэтгэх шалтгаангүй шалгалтанд

ороогүй суралцагч дахин шалгалт өгөх хүсэлтээ сургуулийн

захиргаанд гаргаж дараа жилийн төгсөлтөөр дахин өгч болно.

Найм.Техникчийн зэрэг, диплом олгох

8.1.Төгсөх оюутан төгсөлтийн шалгалт /дипломын төсөл/-ийг ”С”

буюу, түүнээс дээш үнэлгээтэй өгөх /хамгаалах/ үүрэгтэй.

Төгсөлтийн шалгалтандаа амжилтгүй дүн авсан оюутны

төгсөлтийг тодорхой хугацаагаар хойшлуулах бөгөөд уг хугацааг

комиссын хурлаар тогтоож тогтоолд тусгана.

Page 173: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

172

8.2.Төгсөлтийн комисс төгсөлтийн шалгалтыг амжилттай хамгаалсан

оюутнуудын дүнг оюутан нэг бүрээр гарган баталсан шийдвэр

болон төгсөгчдөд мэргэжлийн диплом олгох тухай тогтоол

гаргана.

8.3.Төгсөлтийн комиссын тогтоолыг үндэслэн нэр бүхий төгсөх

оюутанд ШУТИС-ийн ректорын тушаалаар тодорхой мэргэжлээр

тусгай дунд боловсролтой техникчийн зэрэг бүхий диплом

олгоно.

8.4.Техникчийн дипломын голч дүн 3.5-аас дээш, ”А” үнэлгээтэй

төгссөн оюутанд тухайн мэргэжлээрээ ШУТИС-д бакалаврын

сургалтанд суралцах эрх олгож болно.

Ректорын 2011 оны 6 дугаар сарын 24-ний

өдрийн А-143 тоот тушаал

ШУТИС-ИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ, МСҮТ-ИЙН

БАГШИЙН АЛБАН ТУШААЛЫН ЗЭРЭГЛЭЛ ТОГТООХ

ЖУРАМ

НЭГ. Нийтлэг үндэслэл

1.1. ШУТИС-ийн мэргэжлийн сургалттай бүрэлдэхүүн сургууль,

Политехник коллеж, МСҮТ /цаашид сургууль гэнэ/ -н багшийн

албан тушаалын зэрэглэл тогтоох, Мэргэжлийн боловсрол

сургалтын газрын даргын “Мэргэжлийн боловсрол, сургалтын

байгууллагын багшийн албан тушаалын зэрэглэл тогтоох

үлгэрчилсэн журам”-ыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг

зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

1.2. Сургуулийн багшийн албан тушаал нь ахлах багш, багш,

дадлагажигч багш гэсэн зэрэглэлтэй байна.

1.3. Багшийн албан тушаалын зэрэглэл нь тухайн багшийн цагийн

хөлс, жилд гүйцэтгэх танхимын ба танхимын бус сургалтын багц

цагийг тогтоох үндэслэл болно.

Page 174: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

173

1.4. Багш нь тухайн жилийн ажлын үр дүнгийн талаар өөрийн

үнэлгээний тайлан бичиж, нотлох баримтын хамт албан

тушаалыг шинэчлэн тогтоолгох саналаа сургуулийн захиргаанд

гаргана.

1.5. Сургуулийн захиргаа нь шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлгээ

дүгнэлт өгч багшийн албан тушаалын зэрэглэл тогтоох тухай

материалыг ШУТИС-ийн мэргэжлийн болон техникийн

боловсролын сургалтын албанд ирүүлнэ.

1.6. Багшийн зэрэглэл тогтоох тухай шалгалтыг жилд нэг удаа

Ректорын тушаалаар байгуулагдсан комисс авч сургуулийн

захиргааны зөвлөлөөр хэлэлцүүлж Ректорын тушаалаар

баталгаажуулна.

ХОЁР. Багшийн албан тушаалын зэрэглэлд тавих нийтлэг

шаардлага

2.1 Ерөнхий соёл ба харилцааны чадвар

2.1.1. Багш нь Үндсэн хууль, Боловсролын тухай хууль, Мэргэжлийн

боловсрол, сургалтын тухай хууль болон бусад холбогдох хууль

тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартыг

мөрддөг, суртачилдаг байх

2.1.2. Багшид тавигдах үндсэн шаардлагыг биелүүлдэг, мэргэжлийн

мэдлэг, ур чадвартай байх

2.1.3. Багшийн ёс зүйг сахидаг, боловсролын харилцаанд оролцогсдыг

дэмжин тэднийг хүндэтгэж эрхийг нь дээдэлдэг байх

2.1.4. Суралцагчдын хөгжил, төлөвшлийн тасралтгүй өсөлт,

сургалтын ажлын үр дүнг оновчтой, бодитой тодорхойлон

тухайн орчин нөхцөл нөөцөд тулгуурлан тодорхой үр дүнд

хүргэх санаачлагатай байх

2.1.5. Хамт олны дунд эвсэг, нөхөрсөг зан байдлыг эрхэмлэн багаар

ажиллах чадвартай байх

2.2 Бүтээлч чадвар

2.2.1 Багш өөрөө тасралтгүй хөгжиж, шинэ санаа санаачлага

дэвшүүлэн ажил үүргийг шуурхай гүйцэтгэж, үйл

ажиллагаандаа бодиттой хандах ажил хэрэгч чанарыг

эрхэмлэсэн байх

Page 175: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

174

2.2.2 Сургалтанд шинэ арга технологийг нэвтрүүлж суралцагчдын

хэрэгцээнд тохируулан боловсоруулж, практикт хэрэгжүүлэх

талаар бүтээлчээр сэтгэж ажилладаг байх

2.2.3 Сургуулийн зорилго, зорилтод нийцүүлэн сургалтын

лаборатори, кабинет тоноглох, тохижуулах, төсөлт ажилд

оролцох, бусад хэлбэрээр сургууль хөгжүүлэх ажилд хувь

нэмрээ оруулдаг байх

2.3 Мэргэжлийн чадвар

2.3.1 Багш нь бакалавр түүнээс дээш зэрэгтэй буюу үйлдвэрлэлийн

ажлын зохих дадлагатай, мэргэжлийн өндөр зэрэгтэй, багшлах

эрхтэй байх

2.3.2 Багш нь мэргэжлийн боловсролын сургах зүйн сургалтад

хамрагдаж багшлах эрхийн үнэмлэх авсан байх

2.3.3 Судалгааны үндсэн дээр сургалтын хөтөлбөр, хэрэглэгдэхүүн,

заах арга, сургалтын арга зүйг боловсронгуй болгодог сургалтын

технологич байх

2.3.4 Мэдээллийн технологийн дэвшилтэд арга хэрэгсэлд

тулгуурласан сургалт зохион байгуулдаг байх

2.3.5 Сургалтын үр дүнд хяналт шинжилгээ үнэлгээ хийдэг сургалтын

чанарыг сайжруулах арга замыг тодорхойлдог байх

2.4 Судалгаа шинжилгээний чадвар

2.4.1 Судалгааны арга зүй эзэмшсэн байх

2.4.2 Мэдээллийн хэрэгцээг тодорхойлох, мэдээллийг олж цуглуулах

түүндээ дүн шинжилгээ хийх, ашиглах, түгээх чадвар эзэмшсэн

байх

2.4.3 Өөрийн эзэмшсэн мэргэжлийн болон боловсрол судлалын

чиглэлээр судалгааны ажил, төсөл боловсруулж ажилладаг байх

2.4.4 Сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа, үйлдвэрлэлийн ажлыг

цогцолбороор явуулах арга барилд суралцсан байх

2.5 Бусад

Page 176: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

175

2.5.1 Нийгмийн түншлэлийг өргөжүүлэхэд идэвхи санаачлагатай

оролцдог байх

2.5.2 Гадаад хэлний мэдлэгээ байнга дээшлүүлж түүнийгээ

сургалтандаа үр дүнтэй ашигладаг, мэргэжлийн англи хэлтэй

байх

Гурав. Багшийн албан тушаалын зэрэглэлийн

нийтлэг шалгуур үзүүлэлт

3.1 Ахлах багш:

а) Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад 5-аас доошгүй

жил ажилласан ба үйлдвэрлэлийн ажлын дадлага туршлагатай,

мэргэжлийн тэргүүлэхээс доошгүй зэрэгтэй, багшлах эрхтэй байх

б) Мэргэжлийн ур чадвар, заах арга зүйгээр бусдыг үлгэрлэн

манлайлж, зөвлөн туслаж түгээн дэлгэрүүлдэг туршлагатай байх

в) Салбар нэгжийн хүрээнд сургалт, судалгаа шинжилгээний ажлыг

чанартай гүйцэтгэдэг болохоо тодорхой үр дүнгээр харуулсан

харуулж байгаа

г) Улс, бүсийн ажил мэргэжлийн уралдаан тэмцээн, олимпиадад

багш өөрөө болон шавь нь шагналт байранд шалгарсан байх

/сүүлийн 3-5 жилийн амжилтыг тооцох /

д) Бүтээлийн үзэсгэлэн гаргах

е) Сургах зүйн судалгаа туршилтын ажлын аргачлал боловсруулах,

дүн шинжилгээ хийх, үр дүнд нь тулгуурлан төсөл хөтөлбөр бичих

ё) Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүйг

эзэмшиж, сургалт зохион байгуулах, түгээн дэлгэрүүлэх

ж) Мэргэжлээрээ шинэ техник технологи, стандарт норматив,

хөдөлмөр зохион байгуулалтын дэвшилтэт арга барил судлах,

сургалтдаа ашиглах, кабинет, лаборатори, дадлагын газрыг

тоноглох, тохижуулахад идэвхи санаачлагатай оролцох

Page 177: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

176

з) Багш нарыг шинэ мэдээллээр хангах, багш, дадлагажигч багшийг

дагалдуулан буюу удирдах замаар зөвлөн туслах, ажлын арга

барилд сургадаг байх

и) Багш суралцагчдад зориулсан зөвлөмж, гарын авлага

боловсруулах, ном сурах бичиг бичих ажлын хэсэгт ажиллах,

зөвлөгөө өгөх

й) Багш заадаг хичээлийнхээ 50-аас доошгүй хувьд нь мэдээллийн

технологийг ашиглаж тодорхой үр дүнд хүрсэн байх

к) Суралцагчдад нийгэм болон хөдөлмөрийн соёл, хамт олны дунд

ажиллахад шаардагдах хандлага зан төлөвийн чадамжуудыг

эзэмшүүлэх

3.2 Багш:

а) Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад 2-аас доошгүй жил

ажилласан буюу үйлдвэрлэлийн ажлын зохих дадлага

туршлагатай, багшлах эрхтэй байх ба мэргэжлийн заах аргач

зэрэгтэй байх

б) Суралцагчдын сурах- сургах үйл явцыг оновчтой төлөвлөж,

харьцуулан жишиж, сургалтын чанарыг сайжруулах арга замыг

тодорхойлдог байх

в) Үндсэн нэгжийн хүрээнд сургалт, судалгаа шинжилгээний ажлыг

чанартай гүйцэтгэдэг болохоо тодорхой үр дүнгээр харуулсан

харуулж байгаа

г) Улс, бүсийн ажил мэргэжлийн уралдаан тэмцээн, олимпиадад багш

өөрөө болон шавь нь шагналт байранд шалгарсан байх /сүүлийн 3-

5 жилийн амжилтыг тооцох /

д) Мэргэжлээрээ шинэ техник технологи, стандарт норматив,

хөдөлмөр зохион байгуулалтын дэвшилтэт арга барил судлах,

сургалтандаа ашиглах, кабинет, лаборатори, дадлагын газрыг

тоноглох, тохижуулахад оролцох

Page 178: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

177

е) чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүйг

эзэмшсэн байх

ё) Сургалтын шинэ дэвшилтэт аргуудыг хэрэглэн хөдөлмөрийн зах

зээлийн эрэлтэд нийцсэн сургалт явуулах, хичээл зааж туршлага

солилцдог байх

ж) Багш суралцагчдад зориулсан зөвлөмж, гарын авлага

боловсруулах ном сурах бичиг бичих ажлын хэсэгт ажиллах

з) Багш заадаг хичээлийнхээ 30-аас доошгүй хувьд нь мэдээллийн

технологийг ашиглаж тодорхой үр дүнд хүрсэн байх

и) Суралцагчдад нийгэм болон хөдөлмөрийн соёл, хамт олны дунд

ажиллахад шаардагдах хандлага зан төлөвийн чадамжуудыг

эзэмшүүлэх

3.3 Дадлагажигч багш:

а) Бакалавраас доошгүй зэрэгтэй байх буюу үйлдвэрлэлийн ажлын

зохих дадлагатай, багшлах эрхтэй байх

б) Судалгааны арга зүй эзэмшиж, тодорхой чиглэлээр судалгаа хийх

бэлтгэлтэй байх

в) Хичээлийг стандартын шаардлага хангасан хөтөлбөрөөр чанартай

заадаг байх

г) Мэргэжлээрээ шинэ техник технологи, стандарт, норматив,

хөдөлмөр зохион байгуулалтын дэвшилтэт арга барил судлах,

сургалтандаа ашиглах

д) Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүйг

эзэмших

е) Ахлах багшийн зөвлөмжийн дагуу сургалтын шинэ дэвшилтэт

асуудлыг хэрэглэн нээлттэй хичээл зааж туршлага судлах,

солилцох

ё) Багш заадаг хичээлийнхээ 25-аас доошгүй хувьд нь мэдээллийн

технологийг ашиглаж тодорхой үр дүнд хүрсэн байх

Page 179: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

178

ж) Суралцагчдад нийгэм болон хөдөлмөрийн соёл, хамт олны дунд

ажиллахад шаардагдах хандлага зан төлөвийн чадамжуудыг

эзэмшүүлэх

4. Дэд профессор, профессор цолны болзол хангасан мэргэжлийн

сургалттай бүрэлдэхүүн сургууль, Политехник коллеж, МСҮТ-ийн

багш нарт “ШУТИС-ийн дэд профессор, профессор цол олгох

журам”-ын дагуу цол олгож болно.

Ректорын 2008 оны 01-р сарын 11-ны

16 тоот тушаалын 1-р хавсралт

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН

НОМЫН САНГИЙН ДVРЭМ

Нэг. Нийтлэг vндэслэл

1.1. ШУТИС-ийн Номын сан нь єєрийн байгууллагын эрхэм

зорилгод нийцсэн vйл ажиллагаа явуулж, Шинжлэх ухаан

технологийн Номын сан болон хєгжих зорилт тавьж ажиллана.

1.2. Номын сан нь багшлах бvрэлдэхvvн, суралцагч нарт шинжлэх

ухаан технологийн чиглэлээр мэдлэг боловсролоо хєгжvvлэх, єргєн

хvрээтэй хvмvvнлэгийн боловсрол эзэмших, мэдээлэл арга зvйн

vйлчилгээ vзvvлэх таатай орчин, шинжлэх ухаан технологийн

мэдлэгийн нєєц сан мєн.

1.3. Номын сан нь Монгол Улсын хууль тогтоомж, номын сангийн

талаар эрх бvхий байгууллагын гаргасан удирдамж, дvрэм журам,

хууль эрхийн бусад баримт бичгийг дагаж мєрдєнє.

1.4. Номын сан нь гадаад, дотоод мэдээллийн сvлжээнд хамрагдаж,

олон улсын болон дотоодын номын сангуудын хооронд ном, хэвлэл,

Page 180: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

179

мэдээлэл солилцох замаар vйлчилгээнийхээ цар хvрээг єргєжvvлэн

ажиллана.

1.5. Номын сангийн єдєр тутмын vйл ажиллагаа, vйлчилгээг энэхvv

дvрэм, дотоод журмаар зохицуулна.

Хоёр. Номын сангийн удирдлага зохион байгуулалт

2.1. Номын сан нь эрх бvхий байгууллагаас гаргасан норм,

нормативуудыг мєрдлөг болгон ШУТИС-ийн Ректорын зєвлєлийн

удирдлага дор vйл ажиллагаагаа явуулна.

2.2. Номын сан нь єєрийн дотоод удирдлагын үйл ажиллагааны

бүхий л хүрээнд баримтлах албан ёсны дvрэм, дотоод журамтай

байна.

2.3. Номын сан албан бичгийн хэвлэмэл хуудас, лого, тэмдэгтэй

байна.

2.4. Номын сан ба сургалт эрдэм шинжилгээний холбоог хангахын

тулд номын сангийн дэргэд зєвлєх vvрэг бvхий “Номын сангийн

захирлын дэргэдэх зөвлөл” ажиллана.

2.5. ШУТИС-ийн Тєв номын сан нь бүрэлдэхүүн сургуулиудын

номын сангуудыг мэргэжил болон арга зvйн удирдлагаар хангах тєв

нь байна.

2.6. Номын сангийн захирлыг ШУТИС-ийн Ректорын тушаалаар

томилно.

2.7. Номын сангийн захирал нь сургуулийн Ректор буюу тvvний эрх

олгосноор Эдийн засаг, нийгмийн хөгжлийн проректорт ажлаа

тайлагнан шийдвэрлvvлж байх бєгєєд тэдгээрийн удирдлага,

шийдвэрийн дагуу ажиллана.

2.8. Номын сангийн захирал нь номын сангийн бvхий л vйл

ажиллагааг удирдан зохион байгуулж холбогдох асуудлаар шийдвэр

Page 181: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

180

гаргах ба номын сангийн нєєц сан хємрєг, vйлчилгээг єндєр тvвшинд

байлгах хариуцлага хvлээнэ.

2.9. Номын сангийн захирал нь номын сангийн эд хєрєнгє, тоног

тєхєєрємж, ном, хэвлэлийн бvтээгдэхvvн бусад материалын

санхvvжилтийг улсын тєсєв болон сургуулийн мөрдөж байгаа дүрэм

журмын дагуу захиран зарцуулна.

2.10. Номын сангийн тєсвийг номын сангийн захирал журмын дагуу

захиран зарцуулах бєгєєд эдийн засаг, нийгмийн хөгжлийн

проектортой зєвшилцсєний дагуу дараагийн жилийн зардлын

нарийвчилсан тєлєвлєгєє гаргана. Номын сангийн захирал санхvvгийн

жилийн эцэст тєсвийн зарцуулалтын тайланг санхvvгийн албанд

гаргаж єгнє.

2.11. Тєв номын сангийн ахлах номын санч, аргазvйч, номзvйч,

техникийн ахлах мэргэжилтэн, номын санчдын ажлын тайланг

хэлэлцэн vнэлэлт, дvгнэлт єгч дээрхи албан тушаалд ажиллаж байгаа

хvмvvсийг багаар ажиллах чадвар, мэдлэгийн тvвшин, ажлын ачаалал,

хамт олны саналыг үндэслэн нэгж дотор сэлгэн ажиллуулж болно.

2.12. Тєвлєрсєн номын сангийн ахлах номын санч, аргазvйч, номзvйч,

техникийн ахлах мэргэжилтэн, номын санчдын төлөөлөлөөс 1 хүн

номын сангийн захирлын дэргэдэх зєвлєлийн гишvvн байна.

2.13. Номын сан нь доорхи нэгжvvдтэй байна. Vvнд:

-Сургалт, аргазvй

-Уншлага

-Үндсэн ба архив фонд

-Номзvй

-Каталоги

-Ном бvрдvvлэл, ном ажилбар

-Мэдээлэл техник-технологи

2.14. Номын сан нь номын санч ба хэрэглэгч нарт ‘’Номын сан – Ном

зүйн“, “E-номын сан”-гийн сургалт явуулж, номын санчдын мэдлэг

мэргэжлийг тогтмол дээшлүүлж байна.

Page 182: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

181

Гурав. Номын сангийн эрх, үүрэг

3.1. Номын сан дор дурьдсан эрх эдэлнэ:

3.1.1. Номын сангийн бvтэц, зохион байгуулалт, vйлчилгээ, vйл

ажиллагааны тухай асуудал боловсруулж, Ректорын зєвлєлд тавьж

шийдвэрлvvлэх;

3.1.2. Төрийн өмчийн хорооны зөвшөөрлийг үндэслэн хууль эрхийн

актын дагуу утга агуулга хуучирсан, элэгдсэн ном хэвлэлийг

холбогдох данснаас хасах, архив фондод шилжvvлэх, худалдах,

солилцох, номын эргэлтийг сайжруулах;

3.1.3. Номын сангийн холбогдолтой дvрэм журам боловсруулж

батлуулах;

3.1.4. Номын санд шаардлагатай тоног тєхєєрємж, тавилга болон

бусад зvйлийг худалдан авах зэргээр хєдєлмєрийн нєхцєлєє

сайжруулах;

3.1.5. Номын сан – Ном зvйн мэдээллийг автоматжуулах, мэдээллийн

нэгдсэн сvлжээнд холбогдох, орчин vеийн техник технологи

нэвтрvvлэх;

3.1.6. Номын сангийн дохиолол, эрvvл ахуй, хєдєлмєр хамгаалал, гал

усны аюулаас сэргийлэх арга хэмжээ авах шаардлага тавих;

3.1.7. Номын сангаас алдаж vрэгдvvлсэн ном, хэвлэл, материалыг

зохих журмын дагуу тєлvvлэх, чєлєєт сонголттой vйлчилгээг

нэвтрvvлсэн vед номын эрсдлийг тогтоох;

3.1.8. Номын сан нь олон улсын болон дотоодын номын сангууд, олон

улсын байгууллагуудтай хамтарч ажиллах, тєсєл хэрэгжүүлэх;.

3.1.9. Номын сангийн ажилтан бvрийн албан тушаалын

тодорхойлолтыг гаргаж, байнга хяналт тавьж ажиллах;

3.1.10.Номын сангийн ажилтнуудын мэдлэг мэргэжлийг дээшлvvлэх,

аттестатчилал явуулах;

Page 183: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

182

3.2. Номын сан нь дор дурьдсан үүрэг хүлээнэ:

3.2.1. Номын сан нь єєрийн vйл ажиллагааг холбогдох хууль,

дүрэм журмын хvрээнд мэргэжлийн ур чадвар, vйлчилгээний

єндєр тvвшинд явуулах;

3.2. 2. Номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй ном

хэвлэлийг зохих журмын дагуу уншигчдад ашиглуулах, электрон

болон цаасан каталоги, картын сан, электрон мэдээллийн сангаар

уншигчдад төрөл бүрийн мэдээллээр үйлчлэх;

3.2.3. Номын сан хємрєгийн тооллогыг зохих журмын дагуу

заасан хугацаанд явуулж, vр дvнг нь тайлагнах;

3.2.4. Номын сан, номзүйн мэдээллийг автоматжуулах, электрон

хэлбэрт оруулах, номын сангийн мэдээллийн санг бий болгох;

3.2.5. Номын санд байгаа эрэлт хэрэгцээ ихтэй, ховор хуучин

ном хэвлэлийг сэргээн засварлах, бусад ном хэвлэлийн

бүтээгдэхүүнийг сэлбэн засах, хадгалалт хамгаалалтыг

сайжруулах;

3.2.6. ШУТИС-ийн багш нарын ном зvйн бvртгэлийг хєтєлж,

лавлагаа мэдээлэл єгч, шинэ номын мэдээ мэдээллийг вэб сайт

болон товхимолоор байнга мэдээлэх;

3.2.7. Шинэ ба сэдэвчилсэн номын vзэсгэлэнг тогтмол гаргаж,

vйлчилгээний дэвшилттэй хэлбэрvvдийг нэвтрvvлэх;

3.2.8. Гадаад харилцаа, хамтын ажиллагааг тогтмолжуулж, олон

улсын номын үзэсгэлэн, хуралдаанд оролцох, хамтран ажиллах,

ажлын туршлагыг судлан нэвтрүүлэх замаар номын сангийн үйл

ажиллагааг боловсронгуй болгох;

3.2.9. Номын сангийн ариун цэвэр, эрvvл ахуй, техникийн

аюулгvй байдлыг хангаж, номын сангийн үйл ажиллагаанд

мөрдөгдөх норм норматив, батлагдсан стандартыг мєрдєн

ажиллах;

3.2.10.Ном мэдээллийн хангамжийн судалгаа явуулж,

статистикийн бvртгэл мэдээг хєтєлж vр дvнг тайлагнах;

Page 184: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

183

Дөрөв. Уншигчийн эрх, үүрэг

4.1. Уншигч дор дурьдсан эрх эдэлнэ:

4.1.1. ШУТИС-ийн профессор багш, ажилтан, суралцагчид

сургуулийн Төв номын сан болон салбар, бүрэлдэхүүн

сургуулийн номын сангуудаар үнэ төлбөргүй үйлчлүүлэх;

4.1.2. Тохитой орчинд цагийн хуваарийн дагуу түргэн шуурхай

үйлчлүүлэх;

4.1.3. Электрон болон цаасан каталогиос хайлт хийсний vндсэн

дээр єєрийн сонирхсон ном, хэвлэлийг авч хэрэглэх;

4.1.4. Номын сангийн фондоос ном, хэвлэлийн бvтээгдэхvvн,

мэдээллийг тодорхой хугацаагаар авч

ашиглах, лавлагаа ном зvйн мэдээллийн vйлчилгээ хийлгэх;

4.1.5. Номын сангийн үйл ажиллагааны талаар өөрийн санал

хүсэлтээ илэрхийлэх;

4.2. Уншигч дор дурьдсан үүрэг хүлээнэ:

4.2.1. Уншигч номын сангийн дотоод дүрэм журмыг биелүүлэх;

4.2.2. Номын сангаас авсан ном, сурах бичиг, хэвлэлийн

бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдлыг хариуцах;

4.2.3. Номын санчийн тавьсан шаардлагыг биелүүлэх;

4.2.4. Уншигч нь ном зохиол, хэвлэлийн хуудсан дээр

тэмдэглэх, нугалах, урж таслах, зурах, зураг бvдvvвчийг

хуулбарлахгvй байх;

4.2.5. Уншигч ном vрэгдvvлж гээгдvvлсэн тохиолдолд зохих

журмын дагуу тєлбєр тєлж, номын санг хохиролгvй болгох;

Ректорын 2008 оны 01-р сарын 11-ны

Page 185: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

184

16 тоот тушаалын 2 -р хавсралт

НОМЫН САНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДОТООД ЖУРАМ

Нэг. Нийтлэл vндэслэл

1.1. Монгол Улсын Сангийн сайд, БСШУ-ны сайдын хамтарсан

357/406 дугаар тушаал, ШУТИС-ийн дүрмийн 3.17.10 дахь

заалт, ШУТИС-ийн номын сангийн дүрмийг үндэслэн номын

сангийн үйлчилгээ, түүнтэй холбогдсон үйл ажиллагааг

зохицуулахад энэхүү журмыг мөрдлөг болгоно.

1.2. Журмын зорилго нь ШУТИС-ийн Төвлөрсөн номын сангийн

үйлчилгээний үйл ажиллагааг зохицуулж, сайжруулахад

оршино.

1.3. Энэхүү журмыг ШУТИС-ийн Төв болон бүрэлдэхүүн салбар

сургуулийн номын сангууд номын сангийн үйлчилгээнд мөрдөж

ажиллана.

Хоёр. Номын сангийн үйлчилгээ

2.1. ШУТИС-ийн Тєв болон салбар номын сангууд нь єєрийн

профессор багш, эрдэм шинжилгээний ажилтан, докторант,

магистр, оюутан, лицей сурагч,сургуулийн ажилтан нарт

vйлчилнэ. Гадны уншигч нарт номын сангийн захирлын

зєвшєєрлєєр vйлчилнэ.

2.2. Уншигчид номын цаасан болон электрон каталогийг

http://opac.must.edu.mn/ хаягаар орж ашиглана.

2.3. Номын сангийн ажилтан нь интернет болон электрон

каталоги ашиглан уншигчдад лавлагаа-мэдээлэл єгч vйлчилнэ.

2.4. Уншигч нь хичээлийн жилийн улирал бvрд номын сантай

номын тооцоо хийх ба сургуулиас шилжсэн, гарсан, тєгссєн,

оюутны үйлчилгээний картаа гээсэн тохиолдолд тойрох хуудас

зуруулна.

Page 186: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

185

Гурав. Уншлагын танхимын vйлчилгээ

3.1. Оюутны үйлчилгээний карт болон ажлын газрын vнэмлэхийг

vндэслэн ном сурах бичиг, диссертаци, хураангvй,

магистрийн ажил болон тогтмол хэвлэлийг зєвхєн уншлагын

танхимаар vйлчилнэ.

3.2. Уншлагын танхимаар үйлчлүүлэхдээ номын сангийн дvрэм,

дотоод журмыг баримталж номын санчийн тавьсан

шаардлагыг биелvvлж үйлчлүүлнэ.

3.3. Уншигч нь уншлагын танхимаар уншихаар авсан ном хэвлэлийн

бvрэн бvтэн байдлыг хариуцна.

3.4. Уншигч нь уншлагын танхимын ном, сурах бичгийг хувилан

олшруулж авахдаа номын санчаас зєвшєєрєл авч номын

сангийн хувилах vйлчилгээгээр vйлчлvvлнэ. Диссертаци,

магистрийн ажлыг хувилан олшруулж авахыг хориглоно.

3.5. Хэрэв уншигч ном, сонин, тогтмол хэвлэлийн хуудаснаас урж

тасдан гэмтээсэн тохиолдолд “Номын сангийн ном нєхєн тєлєх

журмын’’-ын дагуу номын санг хохиролгvй болгоно.

3.6. Уншлагын танхимд гадуур хувцастай орох, бусдад саад болох,

єєр хоорондоо ярих, тоглох, идэж уух зvйл авч орох, гар утсаар

ярих, номын сангийн тоног тєхєєрємжийг эвдэж гэмтээх,

бохирдуулахыг хатуу хориглоно.

3.7. Уншлагын танхимын ном, сурах бичиг болон гарын авлагыг

гэрээр авч явсан тохиолдолд номын сангийн журмын дагуу 1

хоногийн 500 тєгрєгєєр тооцож тєлбєр тєлнє.

3.8. Номын сангийн дvрэм, дотоод журмыг зєрчсєн тохиолдолд

уншигчийн vйлчлvvлэх эрхийг 1 сараас 1 жил хvртэлх

хугацаагаар хасах хvртэл арга хэмжээ авна.

Дөрөв. Фондоор буюу гэрээр ном олгох vйлчилгээ

4.1. Номын сангийн гэрээр ном олгох фондоор үйлчилгээ үзүүлэхдээ

оюутан, магистрант, докторант, суралцагч нарт иргэний

vнэмлэх, оюутны үйлчилгээний картаар, профессор багш,

ажилтан нарт ажлын газрын vнэмлэхийг vндэслэн уншигчийн

карт нээж ном, сурах бичиг гарын авлагыг гэрээр олгож

vйлчилнэ.

Page 187: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

186

4.2. Фондоос гэрээр ном олгохдоо номын тоо ширхэг, эрэлт

хэрэгцээг харгалзан 1-5 нэр тєрлийн ном хэвлэлийг доорхи

хугацаанд олгоно. Үүнд:

№ Фондонд

байгаа ном

20-иос

дээш

хувьтай

10-15

хувьтай

5-10

хувьтай

5-аас

доош

хувьтай

1 Докторант 30 хоног 15 хоног 7 хоног Заалаар

2 Багш нар 2 сар 1 сар 7 хоног Заалаар

3 Магистр 1 сар 15 хоног 7 хоног Заалаар

4 Оюутан 1 сар 15 хоног 7 хоног Заалаар

5 Лицей сурагч Улирал 15 хоног 7 хоног Заалаар

6 Бусад 1 сар 5 хоног 7 хоног Заалаар

4.3. Фондод байгаа ном сурах бичиг нь 2-иос доош хувьтай байвал

гэрээр олгохгvй бєгєєд уншигч нь заасан хугацаанд номоо

ашиглаж дуусаагvй бол номын санчид бvртгvvлэн дахин

хугацааг сунгаж ашиглана.

4.4. Хэрэв заасан хугацаанаас хэтэрвэл номын сангийн журмын дагуу

хоног тутамд 500 тєгрєгийн тєлбєр тєлнє.

4.5. Заасан хугацаанд номын тооцоо хийгээгvй буюу алдаж

vрэгдvvлбэл номын санчид мэдэгдэх ба vрэгдvvлсэн номын

тєлбєрийг сарын дотор барагдуулаагvй бол уншигчийн

vйлчилгээний эрхийг хасна.

Page 188: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

187

Тав. Номын сангийн ажиллах цагийн хуваарь

5.1. Номын сангийн ажиллах цагийн хуваарь нь хичээлийн жилийн

намар, хаврын улирлын хичээлийн долоо хоногоор

зохицуулагдана. Үүнд:

o Намар, хаврын улирлын хичээлийн 1- 3 дугаар долоо

хоногийг дуустал:

Уншлагын танхим, Үндсэн фонд:

Даваа – Баасан гарагт 9.00 -18.00. цаг

Бямба, Ням гарагт амарна

o Намар, хаврын улирлын хичээлийн 4 дүгээр

долоо хоногоос улирлын шалгалт дуустал:

Уншлагын танхим 1, Үндсэн Фонд:

Даваа, Бямба гарагт 9.00 - 18.00. цаг

Мягмар – Баасан гарагт 9.00 - 20.00. цаг

Ням гарагт амарна

Уншлагын танхим 2, Уншлагын танхим 3:

Даваа, Бямба гарагт 9.00 - 17.00. цаг

Мягмар – Баасан гарагт 9.00 - 20.00

Ням гарагт амарна

Багш нарын ЭШ уншлага, Тогтмол хэвлэлийн уншлагын

танхим, Каталоги:

Даваа – Баасан гарагт 09.00 -13.00. цаг

14.00 -18.00. цаг

Бямба, Ням гарагт амарна.

Зургаа. Номын сангийн ном хэвлэлийг нөхөн төлүүлэх:

Page 189: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

188

6.1. Номын сан нь ном хэвлэлийг нөхөн төлүүлэхдээ Монгол улсын

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 11-р сарын

8-ны өдрийн 415 дугаар тушаалын дөрөвдүгээр хавсралтаар

батлагдсан “Алдагдсан буюу гэмтээгдсэн ном, хэвлэлийг

төлүүлэх журам”-ыг мөрдөнө.

6.2. ШУТИС-ийн номын сангийн уншигч, номын санчдын

хариуцлагыг єндєржvvлэх зорилгоор номын фондын ном,

хэвлэл, хэвлэмэл материалыг vрэгдvvлсэн, гэмтээсэн

тохиолдолд ном хэвлэлийг нєхєн тєлvvлж номын санг

хохиролгүй болгоно.

6.3. Ном хэвлэлийн нөхөн төлүүлэх үйл ажиллагааны хэрэгжилтэнд

номын сангийн захирал, тухайн сургуулийн номын сангийн

эрхлэгч, нягтлан бодогч нар хяналт тавина.

6.4. Ном, сурах бичиг, хэвлэл, CD, аудио, хуурцаг хэвлэмэл

материалыг vрэгдvvлсэн, ихээр гэмтээсэн. Vvнд:

-Ном хэвлэлийн 5-аас дээш хуудас урагдаж гэмтсэн

-Хавтас нь бvрэн салж ашиглах боломжгvй болсон

-Номын хуудас дээр зурж тэмдэглэсэн

-Зураг, схем, диаграммыг тасдаж авсан

-CD, аудио, видео хуурцаг хэвлэмэл материалыг дахин

ашиглах

боломжгvй болгон гэмтээсэн тохиолдолд ижил хувь (зохиогч,

хэвлэсэн он нь тохирсон) буюу дараагийн онуудад хэвлэгдсэн аль

нэг хувиар нєхєн тєлж хохирлыг барагдуулна.

6.5. Номын ижил хувь олдоогvй буюу хэрэглэгчийн авч ирсэн ном

зохих шаардлагыг хангаагvй тохиолдолд номын сангийн фонд

бvрдvvлэлтэнд шаардлагатай тєлбєрт авах номын жагсаалтыг

vндэслэн 1 номыг хоёр ширхэг номоор нєхєн тєлж болно.

Page 190: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

189

Номын тєлбєрт авч болох номын жагсаалтыг жил бvр номын

сангаас шинэчлэн гаргана.

6.6. Номын тєлбєрт хуулбарласан ном хэвлэл, бичлэгийн стандарт

хангаагvй CD, аудио, видео хуурцаг, хэвлэмэл материалыг

авахгvй.

6.7. Тогтмол хэвлэл, сонин, сэтгvvл vрэгдvvлсэн, гэмтээсэн

тохиолдолд уг хэвлэлийн зохих дугаарыг нєхєн тєлнє.

6.8. Номын санчаас дутсан номын тєлбєрийг барагдуулахдаа алдсан

номын ижил хувийг авах эсвэл уг номын агуулга, vнийг

харгалзан vзэж тvvнтэй дvйцэхvйц 1 ширхэг номыг авна.

6.9. Уншигч vрэгдvvлсэн ном, материалынхаа тєлбєрийг мєнгєн

хэлбэрээр барагдуулах тохиолдолд vнийн дvнг гурав нугалан

төлүүлнэ.

6.10. Уншигчийн vрэгдvvлсэн ном, материалд зах зээлийн vнэлгээ

тогтоогоогvй тохиолдолд дахин vнэлэх комиссын шийдвэрээр

vнэлгээ тогтоож хохирлыг уг шийдвэрийн дагуу гүйцэтгэнэ.

6.11. Үрэгдүүлсэн ном, материалыг нєхєн тєлсєн тохиолдолд техник

ажиллагааг дахин гvйцэтгэхэд 500 тєгрєгийн хураамж тєлнө.

6.12. Номын тооллогоор номын санчдаас дутагдсан номын тєлбєрийг

барагдуулахдаа vнийн дvнгийн 15%-ийн номын эрсдэлд тооцож

тєлбєрєєс хасна. Цєєн хувьтай, ховор ном энд хамаарахгvй.

Долоо. Ном хэвлэлийг дахин үнэлэх

7.1. Ном хэвлэлийг дахин үнэлэхдээ Сангийн сайд, БСШУЯ-ны 2006

оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хамтарсан 357/406 дугаар

тушаалыг баримтална.

7.2. Алдагдсан болон vрэгдсэн ном хэвлэлийг дахин vнэлэхдээ

Ректорын тушаалаар ном хэвлэлийг дахин үнэлэх комисс

байгуулж дахин үнэлнэ. Комиссын бүрэлдэхүүн 5 хүний

бүрэлдэхүүнтэй байна.

7.3. Номын тооллогын vед шаардлагатай зарим ном хэвлэлийг дахин

vнэлнэ.

Page 191: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

190

Найм. Номын сангийн төлбөрт үйлчилгээ

8.1. ШУТИС-ийн Төв болон бүрэлдэхүүн, салбар сургуулиудын

номын сангууд үйлчилгээг хөнгөн шуурхай болгох, үйлчилгээний

дэг журмыг хэвшүүлэх зорилгоор номын сангийн төлбөрт

үйлчилгээ, түүнтэй холбогдсон үйл ажиллагааг зохицуулахад

энэхүү журмыг баримтална.

8.2. Номын сан нь дор дурдсан төлбөрт үйлчилгээг явуулна.Үүнд:

8.2.1. ШУТИС-ийн нийт профессор багш, ажилтан нарт номын

сангийн гэрээр ном олгох фонд, багш нарын эрдэм

шинжилгээний уншлагын танхимаар үйлчилгээ үзүүлэхдээ

ажлын газрын үнэмлэхийг үндэслэн уншигчийн картыг 500

төгрөгөөр нээж үйлчилнэ.

8.2.2. Номын сангийн уншлагын танхимуудад ном, хэвлэлийг

хувилан олшруулах үйлчилгээг явуулна. Нэг нүүрийг 30

төгрөгөөр тооцно.

8.2.3. Уншигч нь гэрээр ном олгох фондноос ном, сурах бичиг,

бусад материалыг ашиглаад буцааж өгөх хугацаа хэтрүүлсэн

хоног тутамд ном тус бүрт 500 төгрөгийн торгууль

ноогдуулна.

8.2.4. Номын сангийн уншлагын танхимаас зөвшөөрөлгүй ном авч

явсан тохиолдолд хоног тутамд ном тус бүрт 500 төгрөгийн

торгууль ноогдуулна.

8.3. Номын сангийн уншигчийн карт нээх, хувилан олшруулах

үйлчилгээ, номын хугацаа хэтрүүлсэн торгуулийн төлбөрийг

тухайн нэгж дээр ажиллаж буй номын санч уншигчтай тооцоо

хийж баримт олгоно.

8.4. Тухайн нэгжийг хариуцан ажиллаж буй номын санч нь төлбөрт

үйлчилгээний орлогыг долоо хоног бүрийн баасан гаригт номын

сангийн төлбөрт үйлчилгээ хариуцсан номын санчид тушааж

баримт авна.

Page 192: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

191

8.5. Номын сангийн төлбөрт үйлчилгээ хариуцсан номын санч нь

хуримтлагдсан мөнгөний зарцуулалтын тайланг гаргаж номын

сангийн захиралд танилцуулж байна.

8.6. Номын сангийн хувилан олшруулах үйлчилгээний орлогыг

хувилах машин, тоног төхөөрөмжийн засвар, хор, цаас гэх мэт

төлбөрт үйлчилгээг цаашид үргэжлүүлэн явуулахад шаардлагатай

зардалд зориулна.

8.7. Номын сангийн уншигчийн карт нээх, номын хугацаа хэтрүүлсэн

болон бусад төлбөрт үйлчилгээний орлогыг дор дурдсан

зүйлүүдэд зарцуулна. Үүнд:

8.7.1. Номын санд эрэлт хэрэгцээ ихтэй, олдоц багатай, дахин

хэвлэгдэх боломжгүй ном, сурах бичгийг хямд үнээр багш,

оюутнуудын гар дээрээс худалдан авах;

8.7.2. Номын сангаас сар бүр эрхлэн гаргадаг “Шинэ номын

мэдээ, мэдээлэл”ийг хэвлэн гаргах зардалд;

8.7.3. Элэгдэж хуучирсан ном, сурах бичиг, гарын авлагыг

өөрсдийн хүчээр сэлбэн засварлах зардалд тус тус

зарцуулна.

8.8. Төлбөрт үйлчилгээний орлогын зарцуулалтыг номын сангийн

захирал хянан зарцуулж Эдийн засаг, нийгмийн хөгжлийн

проректорт тайлагнана.

Ректорын 2008 оны 01-р сарын 11-ны

16 тоот тушаалын 3-р хавсралт

Page 193: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

192

НОМЫН САНГИЙН ФОНД БҮРДҮҮЛЭЛТ ХИЙХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Энэхүү журмаар номын сангийн фонд бүрдүүлэлт, ном худалдан

авах, хуваарилах, ШУТИС-ийн бүрэлдэхүүн болон харьяа

сургуулиудын номын сангийн фонд бүрдүүлэлтийг нэгдсэн арга

зүйн удирдлагаар хангах харилцааг зохицуулна.

1.2. Монгол Улсын Сангийн сайдын 1994 оны 83/97 дугаар тушаалаар

баталсан сангийн ном хэвлэлийн бүтээгдэхүүнийг худалдах,

солилцох, худалдан авах, данснаас хасах журам”, Монгол Улсын

-ын Сангийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын

2006 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хамтарсан 357/406

дугаар тушаал “Ном хэвлэлийг дахин үнэлэх журам”-ыг үндэслэн

боловсруулав.

1.3. Энэхүү журмын хэрэгжилтэнд Эдийн засаг, нийгмийн хөгжлийн

проректор, эрдмийн зөвлөлийн дэргэдэх номын сан, сурах

бичгийн дэд зөвлөл, төвлөрсөн номын сангийн захирал, санхүү

эдийн засгийн газар хамтран хяналт тавина.

Хоёр. Номын сангийн фонд бүрдүүлэлтэнд тавигдах шаардлага

2.1. ШУТИС-ийн суралцагчийн /бакалавр, магистр, докторант/

төлбөрийн 1.5%-тай тэнцэх хөрөнгийг номын сангийн фонд

бүрдүүлэлтэнд зориулна.

2.2. ХБТС, БИАС, ГГТС, УУИС, ЭХИС, ХБС, ХУС, МС,

МТСургуулиуд ном авах төсвийн 60%-ийг мэргэжлийн

ном сурах бичиг авахад, үлдсэн 40%-ийг ШУТИС-ийн

төвлөрсөн дансанд заасан хугацаанд шилжүүлнэ.

2.3. КТМС, МИС, ҮТДС, ХМТС, ДТС болон харъяа сургуулиуд төв

номын сантай зөвшилцөн төсвийн 80%-ийг ном худалдан авахад

зарцуулж, 20%-ийг ШУТИС-ийн төвлөрсөн дансанд заасан

хугацаанд шилжүүлж, үүнээс 10%-д өөрийн сургуулийн багш

нарын бүтээлээс төв номын санд өгч болно.

2.4. ШУТИС-ийн төвлөрсөн дансанд батлагдсан төсвийн 60%-ийг

номын сангийн сан хөмрөгийг баяжуулахад, 30% -ийг

Page 194: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

193

профессор, багш нарын захиалгыг үндэслэн гадаадын их дээд

сургуулийн сургалт – эрдэм шинжилгээ судалгааны чиглэлийн

ном авахад, 10%-ийг оюутны байрны номын сан буюу оюутны

бие даах төвүүдийн номын сангийн фонд бүрдүүлэлтэнд тус тус

зарцуулна.

2.5. Тухайн жилийн төсвийг бүрдүүлэх, мөрдөж буй журмын дагуу

сургуулиудын фонд бүрдүүлэх хувийг гаргах, зарцуулалтанд

хяналт тавихыг Эдийн засаг, нийгмийн хөгжлийн проректор,

төвлөрсөн номын сангийн захирал болон холбогдох сургуулийн

захирал, нягтлан бодогч хариуцана.

2.6. Бүрэлдэхүүн сургуулиудын батлагдсан төсвийн 60%-ийн

биелэлтэнд хяналт тавьж, биелэгдээгүй үлдсэн төсвийг

төвлөрсөн дансанд шилжүүлж, номын сангаас гаргасан

хэрэгцээт номын жагсаалтийн дагуу ном авч байна.

2.7. Бүрэлдэхүүн болон харьяа сургуулийн дэд захирал нь тухайн

хичээлийн жилийн сургалтын хөтөлбөрийн дагуу болон

суралцагчийн бие даан суралцахад зайлшгүй шаардлагатай ном,

сурах бичиг, гарын авлагын судалгааг гаргаж, номын санд албан

ёсоор өгнө.

2.8. Гадаад, дотоодын их дээд сургууль, байгууллага, хэвлэлийн

газар, хувь хүнээс бэлэглэсэн, хандивласан ном, сурах бичгийг

бүрэлдэхүүн болон харьяа номын санд батлагдсан журмын

дагуу үнэлэн хуваарилна.

2.9. Номын санд шинээр ирсэн номыг 14 хоногийн дотор зохих

журмын дагуу ангилан дансалж, номын сангийн үндсэн

хөрөнгөнд авч, электрон каталогид оруулан үйлчилгээнд

гаргана.

2.10. Шинэ номын мэдээ мэдээллийг Web сайтаар болон товхимолоор

сар бүр тогтмол гаргаж, уншигчдын хүртээл болгоно.

Ректорын 2008 оны 01-р сарын 11-ны

16 тоот тушаалын 3-р хавсралт

НОМЫН САНГИЙН ФОНД БҮРДҮҮЛЭЛТ ХИЙХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

Page 195: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

194

1.1 Энэхүү журмаар номын сангийн фонд бүрдүүлэлт, ном худалдан

авах, хуваарилах, ШУТИС-ийн бүрэлдэхүүн болон харьяа

сургуулиудын номын сангийн фонд бүрдүүлэлтийг

нэгдсэн арга зүйн удирдлагаар хангах харилцааг зохицуулна.

1.4. Монгол Улсын Сангийн сайдын 1994 оны 83/97 дугаар

тушаалаар баталсан сангийн ном хэвлэлийн бүтээгдэхүүнийг

худалдах, солилцох, худалдан авах, данснаас хасах журам”,

Монгол Улсын -ын Сангийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх

ухааны сайдын 2006 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн

хамтарсан 357/406 дугаар тушаал “Ном хэвлэлийг дахин үнэлэх

журам”-ыг үндэслэн боловсруулав.

1.5. Энэхүү журмын хэрэгжилтэнд Эдийн засаг, нийгмийн хөгжлийн

проректор, эрдмийн зөвлөлийн дэргэдэх номын сан, сурах

бичгийн дэд зөвлөл, төвлөрсөн номын сангийн захирал, санхүү

эдийн засгийн газар хамтран хяналт тавина.

Хоёр. Номын сангийн фонд бүрдүүлэлтэнд тавигдах шаардлага

2.9. ШУТИС-ийн суралцагчийн /бакалавр, магистр, докторант/

төлбөрийн 1.5%-тай тэнцэх хөрөнгийг номын сангийн фонд

бүрдүүлэлтэнд зориулна.

2.10. ХБТС, БИАС, ГГТС, УУИС, ЭХИС, ХБС, ХУС, МС,

МТСургуулиуд ном авах төсвийн 60%-ийг мэргэжлийн

ном сурах бичиг авахад, үлдсэн 40%-ийг ШУТИС-ийн

төвлөрсөн дансанд заасан хугацаанд шилжүүлнэ.

2.11. КТМС, МИС, ҮТДС, ХМТС, ДТС болон харъяа сургуулиуд төв

номын сантай зөвшилцөн төсвийн 80%-ийг ном худалдан авахад

зарцуулж, 20%-ийг ШУТИС-ийн төвлөрсөн дансанд заасан

хугацаанд шилжүүлж, үүнээс 10%-д өөрийн сургуулийн багш

нарын бүтээлээс төв номын санд өгч болно.

2.12. ШУТИС-ийн төвлөрсөн дансанд батлагдсан төсвийн 60%-ийг

номын сангийн сан хөмрөгийг баяжуулахад, 30% -ийг

профессор, багш нарын захиалгыг үндэслэн гадаадын их дээд

сургуулийн сургалт – эрдэм шинжилгээ судалгааны чиглэлийн

ном авахад, 10%-ийг оюутны байрны номын сан буюу оюутны

бие даах төвүүдийн номын сангийн фонд бүрдүүлэлтэнд тус тус

зарцуулна.

Page 196: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

195

2.13. Тухайн жилийн төсвийг бүрдүүлэх, мөрдөж буй журмын дагуу

сургуулиудын фонд бүрдүүлэх хувийг гаргах, зарцуулалтанд

хяналт тавихыг Эдийн засаг, нийгмийн хөгжлийн проректор,

төвлөрсөн номын сангийн захирал болон холбогдох сургуулийн

захирал, нягтлан бодогч хариуцана.

2.14. Бүрэлдэхүүн сургуулиудын батлагдсан төсвийн 60%-ийн

биелэлтэнд хяналт тавьж, биелэгдээгүй үлдсэн төсвийг

төвлөрсөн дансанд шилжүүлж, номын сангаас гаргасан

хэрэгцээт номын жагсаалтийн дагуу ном авч байна.

2.15. Бүрэлдэхүүн болон харьяа сургуулийн дэд захирал нь тухайн

хичээлийн жилийн сургалтын хөтөлбөрийн дагуу болон

суралцагчийн бие даан суралцахад зайлшгүй шаардлагатай ном,

сурах бичиг, гарын авлагын судалгааг гаргаж, номын санд албан

ёсоор өгнө.

2.16. Гадаад, дотоодын их дээд сургууль, байгууллага, хэвлэлийн

газар, хувь хүнээс бэлэглэсэн, хандивласан ном, сурах бичгийг

бүрэлдэхүүн болон харьяа номын санд батлагдсан журмын

дагуу үнэлэн хуваарилна.

2.9. Номын санд шинээр ирсэн номыг 14 хоногийн дотор зохих

журмын дагуу ангилан дансалж, номын сангийн үндсэн

хөрөнгөнд авч, электрон каталогид оруулан үйлчилгээнд

гаргана.

2.11. Шинэ номын мэдээ мэдээллийг Web сайтаар болон товхимолоор

сар бүр тогтмол гаргаж, уншигчдын хүртээл болгоно.

Ректорын 2006 оны 11 сарын 21-ний

өдрийн хурлын шийдвэр, 287 тоот тушаал

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ

СУРГУУЛИЙН ПРОФЕССОР БАГШ НАРЫН

НОМ, СУРАХ БИЧИГ БИЧИХ ЖУРАМ

1. Хамрах хүрээ

2. Ерөнхий шаардлага

3. Нэр томъёо

Page 197: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

196

4. Сурах бичиг бичихэд тавигдах шаардлага

5. Агуулгад тавигдах шаардлага

6. Аргазүйд тавигдах шаардлага

7. Хэл найруулгад тавигдах шаардлага

8. Дизайнд тавигдах шаардлага

9. Хэвлэлтэд тавигдах шаардлага

А Хавсралт. Хяналт болон туршилт хийх аргууд

Б Хавсралт Норматив ишлэл

В Хавсралт. Зарим нэр томъёоны тайлбар

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн профессор багш

нарын ном, сурах бичиг бичихэд тавигдах үндсэн шаардлага

Стандартчлал, хэмжил зүйн үндэсний зөвлөлөөс баталсан сурах

бичиг бичиж, боловсруулах, хэвлүүлэх стандартыг үндэс болгон

ШУТИС-ийн профессор багш нарын ном, сурах бичиг, гарын авлага

бичихэд тавигдах шаардлагуудыг Эрдмийн зөвлөлийн дэргэдэх

номын сан, сурах бичгийн салбар зөвлөл, төв номын сангийн

профессорын баг болон профессор, багш нарын саналыг үндэслэн,

нэгтгэн боловсруулсан болно.

Энэхүү баримт бичиг ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн дэргэдэх

номын сан, сурах бичгийн дэд зөвлөл болон ректорын зөвлөлийн

хурлаар хэлэлцэн, баталснаар хүчин төгөлдөр болно.

НЭГ. Хамрах хүрээ

Техник технологи, шинжлэх ухааны суурь боловсрол болон

нийгмийн ухаан, дизайн, урлахуйн ухаан эзэмших сургалтанд

хэрэглэх ном, сурах бичиг, гарын авлагыг зохиоход баримтлах

нийтлэг онцлогийг тусгасан үндсэн шаардлагуудыг багтаав. Энэхүү

шаардлага нь ШУТИС-ийн профессор багш нар, эрдэм шинжилгээний

ажилтан болон сурах бичгийн зохиогч, судлаач, шинжээч, бодлого

боловсруулагч, ном хэвлэлийн салбарын ажилтан нарт зориулагдана.

ХОЁР. Ерөнхий шаардлага

Page 198: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

197

2.1. Боловсрол эзэмших тэгш байдлыг хангасан, мэргэжлийн

онцлогийг харгалзсан байх

2.2. Боловсролын стандарт, сургалтын төлөвлөгөөний агуулгад

нийцсэн байх

2.3. Зохиогч нь шаардлагын дагуу харъяалагдах сургуулийнхаа

редакцийн зөвлөлд бүтээлээ танилцуулж, хэвлүүлэх зөвшөөрлийг

авсан байх

2.4. Ном, сурах бичиг нь материаллаг, сэтгэл зүй, хуулийн орчны

харилцан хамаарлыг хангасан байх

2.5. Ном, сурах бичигт ном зүйн мэдээлэл, хэвлэн нийтлэх мэдээллийг

хавтас болон нүүр хуудсанд стандартын дагуу хийх. (а,б,в -

заавар)

а)

Ä.Äàøæàìö

ÒÅÕÍÈÊ, ÒÅÕÍÎËÎÃÈÉÍ

ÕªÃÆÈË ÁÀ ÈÕ

ÑÓÐÃÓÓËÈÉÍ ØÈÍÆËÝÕ

ÓÕÀÀÍ

Íîìûí í¿¿ð õàâòàñ

Ǻâõºí íýã áà õî¸ð çîõèîã÷èéí

íýðèéã íîìûí í¿¿ð õàâòñàíä

áè÷íý.

Íîìûí íýð

Page 199: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

198

б)

в)

Í¿¿ð õóóäàñíû àð òàë

Íîìûí

øèôð

Çîõèîã÷èä........................................

Ðåäàêòîð, îð÷óóëàã÷, Ýìõýòãýã÷èä

Äàøæàìö Ä.

Òåõíèê, òåõíîëîãèéí õºãæèë áà èõ

ñóðãóóëèéí øèíæëýõ óõààí.- ÓÁ.: Õààí

ïðèíòèíã, 2006.-460õ.- ISBN 99929-5-685-

2

Ýíý íîìîíä òýðã¿¿íèé òåõíîëîãè, äýâøèëòýä

øèíý òåõíèêèéã ¿éëäâýðëýëä

íýâòð¿¿ëýõýä ìàíàé èõ ñóðãóóëèéí áîäëîãî,

¿éë àæèëëàãààíä òàâüæ áàéãàà

çîðèëòóóäûã áè÷ñýí…

ISBN–ûí äóãààð ç¿¿í äîîä

ºíöºãò áàéðëàãäàíà

Íîì ç¿éí áè÷èëò ñòàíäàðòûí

äàãóó, àãóóëãûí õàìò

áè÷èãäýíý.

Ãóðàâ áà ò¿¿íýýñ äýýø çîõèîã÷òîé íîìûí

çîõèîã÷èä, ðåäàêòîð, îð÷óóëàã÷,

ýìõýòãýã÷ áè÷èãäýíý

Íîìûí àíãèëàë

Çîõèîã÷èéí òýìäýãò

Ìîíãîë Óëñûí Øèíæëýõ Óõààí Òåõíîëîãèéí Èõ

Ñóðãóóëü

Ä.Äàøæàìö

ÒÅÕÍÈÊ, ÒÅÕÍÎËÎÃÈÉÍ ÕªÃÆÈË ÁÀ

ÈÕ ÑÓÐÃÓÓËÈÉÍ ØÈÍÆËÝÕ

ÓÕÀÀÍ

(..............)

Óëààíáààòàð õîò

2006 îí

Äîòîð í¿¿ð õóóäàñ

Õýâëýñýí ãàçàð, õýâëýãäñýí îí çýðãèéã äîòîð í¿¿ð õóóäñàíä áè÷íý

Íîìûí íýðèéí äàðàà çîðèóëàëòûã áè÷íý

Ç¿¿í äýýä ºíöºãò ñóðãóóëèéí ëîãî áàéðëàíà

Äýýä ãàð÷ãèéí ìýäýý

(õàðúÿàëàãäàõ ñóðãóóëèéí íýð) áàéíà.

Page 200: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

199

2.6. Номын дотор нүүр хуудсанд ШУТИС-ийн “лого” таних тэмдэгтэй

байх

2.7. Олон улсын болон Монгол улсын индекс ( ISBN ) авсан байх

2.8. Сурах бичиг, гарын авлагыг редакторласан байх

ГУРАВ. Нэр томъёо, тодорхойлолт

3.1. Сурах бичиг

Сурах бичиг нь 15-аас дээш хэвлэлийн хуудас бүхий

боловсролын стандарт ба киррикюлимыг хэрэгжүүлэхийн тулд

шинжлэх ухааны онол, практикийн болон суралцахуй ба багшлахуйн

нэгдлийг хангахад шаардлагатай онол, арга зүйн үндэс бүхий

дидактик шийдлийг цогцоор хэлбэржүүлсэн сургалтын хэвлэмэл

хэрэглэгдэхүүн мөн.

Сурах бичигт сэдвийг энгийнээс нарийн уруу, ерөнхийгөөс

салбар уруу гүнзгийрүүлэн үзэж судлахад зориулж бичсэн байна.

Сурах бичиг, гарын авлага нь сургалтын батлагдсан

төлөвлөгөөнд орсон хичээлийн стандарт, төлөвлөгөөний дагуу

бичигдсэн байна.

Сурах бичиг нь В5, А4 хэмжээтэй бичигдэж болох ба нэг

хэвлэлийн хуудсыг В5 хэмжээнд 16 нүүр, А4 хэмжээнд 9 нүүрээр

тооцно.

3.2. Гарын авлага

Page 201: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

200

Сурах бичгээс гадна түүнд нэмэлт болгон хэвлэгдсэн, гурваас

дээш хэвлэлийн хуудас бүхий хэвлэмэл сургалтын ном болно.

Гарын авлага нь А5 хэмжээтэй бичигдэх ба нэг хэвлэлийн

хуудсыг 16 нүүрээр тооцно.

3.3. Нэг сэдэвт бүтээл (монографии)

Нэг сэдэвт бүтээл нь шинжлэх ухааны тодорхой чиглэл, сэдвийн

хүрээнд шийдэгдээгүй асуудлыг онолын хувьд шинэ таамаглал,

үндэслэлээр судалж, туршилт судалгаа, тооцооны үр дүнгээр нотолж

практик хэрэглээ, эдийн засгийн үр ашгийг нь тодорхойлсон эрдэм

судлалын бүтээл юм. Нэг сэдэвт бүтээл нь 120 хуудаснаас дээш

хуудастай байна.

Магистр, диссертацийн ажил нь Эрдэм шинжилгээ,

докторантурын албанаас эмхэтгэн гаргасан “Эрдмийн зэрэг, цол

олгох, магистр, доктор (Ph.D)-ын сургалтын үйл ажиллагааг

зохицуулах дүрэм, журам, заавар”-ын дагуу бичигдэнэ.

3.4. Сурах бичгийн зохиогч

Сурах бичигт зохиогчоос гадна мэргэжлийн судлаач, редактор,

дизайнер зэрэг төлөөллөөс бүрдсэн, мэргэжлийн баг байж болох

бөгөөд номын бүлэг тус бүрийг хэн бичсэнийг номын товч

тодорхойлолтонд бичсэн байна.

ДӨРӨВ. Сурах бичигт тавигдах шаардлага

Тухайн шинжлэх ухааны судлах зүйл, хамрах хүрээнээс

шалтгаалан сурах бичиг, гарын авлага нь багшаас сургалтынхаа

технологи, хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургалтын үндсэн

хэрэглэгдэхүүний нэг мөн.

Уран зохиолын номыг эхнээс нь дуустал унших шаардлагатай бол

сурах бичиг, гарын авлага нь нэг талаас асуудал, сэдвийг

сонголттойгоор судлах, ашиглах, лавлах, нөгөө талаас сургалтын

зорилгыг хэрэгжүүлэх хөтөлбөрийн чиглэлийг тодорхойлдог

онцлогтой.

Page 202: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

201

Энэ онцлогийг харгалзан сурах бичиг, гарын авлага бичих,

хэвлэлд бэлтгэхэд зохиогчоос анхаарах хамгийн түгээмэл

шаардлагууд нь :

Сэдвээ зөв томъёолох

- Номын агуулга нь эхний бүлгээс сүүлчийн бүлэг хүртэл

логик дэс дараатай, уялдаа холбоотой байх :

- Гарчиг нь номын үндсэн агуулгыг илэрхийлсэн байх

- Уншигч сонирхсон сэдвээ олоход хялбар байх

Гарчиг нь юуг илэрхийлэх

а. Номын агуулга, товч утга санаа

б. Оршил, төгсгөл

в. Бүлэг бүрийн ерөнхий агуулга

Сурах бичгийн бүлгийн агуулга

Бүлэг бүхэн нь: оршил, тухайн бүлгийн агуулгын товчоон, өмнөх

бүлгүүдтэй уялдуулсан үндсэн ойлголт, бүлгийн гол агуулга, товч

дүгнэлт, мэдлэг батжуулах практик дасгалууд /асуулт-хариулт, тест-

сорил г.м./ зэргээс бүрдэх ба судлах зүйлийн агуулга нь логик уялдаа

холбоотой, товч тодорхой байна.

- Шинээр гарсан нэр томъёо, үг хэллэг, ойлголтыг нэг

дор системчлэн оруулсан байх.

- Ашиглах ном, зохиолын товчоог бүлэг бүрийн дараа

эсвэл номын төгсгөлд оруулна.

Сурах бичгийн бичлэгийн загвар

- Бичлэг нь энгийн бүтэцтэй, урт биш, хэллэг найрлага

төгс байх.

- Сурах бичигт хоёрдмол санаа гаргахгүй байх

- Судлаачид өгүүлбэрийн тохиромжтой байх хэмжээг

19-25 үг гэж үздэг бөгөөд хэт сунжирсан байж болохгүй

Page 203: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

202

- Өгүүлбэрийн ритм, ойлгоцын өнгө аясыг илэрхийлэх

цэг тэмдгүүд оновчтой байх

Сурах бичгийн үгийн сан

- Сурах бичигт хамаарах үгийн санг өргөн хэрэглээний

үг, үгийн санд шинээр нэмэгдэх үг, тусгай хэрэглээний үг г.м.

ангилан хэрэглэх :

- Текст доторх шинэ үг, ойлголт, тайлбарыг энгийн үгээр товч

ойлгомжтой илэрхийлэх :

- Манай улсад хэвшмэл хэллэг болсон гадаад нэр томъёог заавал

монгол хэл рүү орчуулах шаардлагагүй

ТАВ. Агуулгад тавигдах шаардлага

Агуулга нь дараах шаардлагуудыг хангасан байх ёстой

5.1. Танин мэдэхүйн хөгжлийн үе шат, боловсролын түвшингийн

залгамж холбоог хангах

5.2. Шинжлэх ухаан, технологийн ололтыг аль болох өргөн тусгасан

байх

5.3. Монгол улсын түүх, соёл, уламжлал, техник технологийн

хөгжлийн үнэт зүйлсийг тухайн агуулгын онцлогт тохируулан

тусгах

5.4. Агуулгыг томсгон нэгжилж болох боловч инвариант чанарыг

хангасан байх.

5.5. Монгол улсын хөгжлийн болон даяаршлын тулгамдсан асуудлыг

хөндсөн, суралцагчийн сонирхол, хэрэгцээнд нийцүүлж, практик

амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн байх

5.6. Мэдлэгийн бусад салбартай нягт уялдсан байх

5.7. Хууль, дүрмийг суралцагчийн танин мэдэхүйн түвшинд

тохируулан буулгаж, зөв оновчтой томъёолсон, шинжлэх ухааны

буруу зөрүү ойлголт өгөхгүй байх

Page 204: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

203

5.8. Агуулгын багтаамж, бүтэц нь сургалтын төлөвлөгөөнд нийцэж,

хичээлийг төлөвлөх, зохион байгуулах нөхцлийг хангасан байна.

ЗУРГАА. Аргазүйд тавигдах шаардлага

6.1. Суралцагч нь мэдлэг, чадварыг бие даан эзэмшиж, практик

асуудалд хэрэглэх боломжтой байхаар боловсруулах

6.2. Сурган хүмүүжүүлэх ухааны дидактикийн зарчмуудыг

хэрэгжүүлсэн байх

6.3. Шинжлэх ухааны нарийн төвөгтэй асуудлыг ойлгох, ухаарах,

тайлбарлах арга зүйг хялбарчилсан байх

6.4. Агуулгын бүтцийн элемент бүрт суралцагчийн хэрэгцээг хангасан

байх

6.5. Бие даан гүйцэтгэх дасгал, даалгавар, сорил туршилт, төслийн

ажлуудын тавилт нь танин мэдэхүйн болон ахуй, амьдралтай

холбоотой асуудлыг шйидвэрлэхэд чиглэсэн байх

6.6. Мэдээлэл олох, ашиглах, боловсруулах, мэдлэг эзэмшүүлэхэд

хүснэгт, график, бүдүүвч, зураг, бичвэр зэрэг олон хэлбэрийн

аргыг хослуулан хэрэглэсэн байх

6.7. Суралцагсдад үйл ажиллагаагаа бүтээлчээр зохион байгуулж,

бүтээл туурвил хийхэд нь туслах арга замыг зөвлөсөн, нэмэлт

мэдээллийн эх үүсвэрийг оновчтой сонгож тусгасан байх

ДОЛОО. Хэл найруулгад тавигдах шаардлага

7.1. Хэл найруулга нь зөв оновчтой, товч тодорхой, энгийн

ойлгомжтой, эмх цэгцтэй байх

7.2. Сурах бичигт хэрэглэгдэх шинжлэх ухааны нэр томъёо нэг мөр

байх

7.3. Нэр томъёоны тайлбартай байх

Page 205: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

204

7.4. Найруулгын болон зөв бичих дүрмийн алдаагүй байх

7.5. Бүлэг, сэдвийн гарчиг, дэд гарчгууд нь агуулгын үзэл санаа,

бүтэц, үндсэн нэр томъёог оновчтой илэрхийлэх

7.6. Код, товчлолын тайлбартай, хэрэглээ нь хялбар, ойлгомжтой байх

НАЙМ. Дизайнд тавигдах шаардлага

8.1. Дотоод бүтэц, логик ялгааг таних, мэдээллийг бүрэн, хурдан, зөв

хүлээж авах шаардлагыг хангаж, харааны ойг хөгжүүлэхээр

өнгийн зохицол, үсгийн сан, хэмжээ, таних тэмдэг, түлхүүр үгийг

хэрэглэсэн байна.

8.2. Зураг, график, схем нь өнгийн зохицол, хэрэглээ тод ойлгомжтой,

чанарын өндөр түвшинд хийгдсэн байна. Тухайлбал : Өнгөөр

ялгах зайлшгүй шаардлагатай график, схем, зураг, диаграмм

зэргийг заавал өнгөтөөр хэвлэнэ.

8.3. Бичвэрийн мөр хоорондын зай бүх хуудсуудын хувьд ижил байна.

8.4. Бичвэрийн үсэг нь уншигдах боломжтой байна.

8.5. Бүлгүүдийн нэр, дэд гарчиг, туслах гарчиг, үндсэн бичвэр,

тайлбар, даалгавар зэрэг элементүүд нь тус бүр ижил загвараар

хийгдэнэ.

8.6. Хавтасны зураг чимэглэл нь сурах бичгийн зорилго, агуулгыг

илэрхийлсэн, гоо зүйн шаардлага хангасан байна.

8.7. Хэвлэлт болон гадаад үзэмжээрээ бусад сурах бичиг, гарын

авлагаас ялгагдахуйц нэг шийдэлтэй байх

ЁС. Хэвлэлтэд тавигдах шаардлага

Page 206: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

205

9.1. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв

байгууллагаас тогтоосон сурах бичгийн хэвлэлийн хуудасны

хэмжээг баримтална.

9.2. Сурах бичиг, гарын авлагын хэмжээг 1-р хүснэгтэд үзүүлэв.

1-р хүснэгт

№ Үндсэн хэмжээ Нэмэлт хэмжээ

1 84х108 ¹/16 70х90 ¹/16, 70х108 ¹/16

2 70х100 ¹/16 70x90 ¹/16, 60x84 ¹/8

3 60x84 ¹/16 84х108 ¹/32, 60х90 ¹/16

9.3. Сурах бичиг , гарын авлага нүүрний хэмжээг 2-р хүснэгтэд

үзүүлэв.

2-р хүснэгт

Цаасны

хэмжээ

Огтлооны

дараах

хэмжээ

(мм)

Нүүрний

хэмжээ

(мм)

Огтлооны

өмнөх

хэмжээ

(мм)

Огтлооны өмнөх эргэн тойрны

цагаан зай,

хэмжээ (мм )

Шил

(мм)

Толгой

(мм)

Задгай

(мм)

Хөл

(мм)

84х108

¹/16 203x260 167x216 210x270 11

13

16

18

23

26

29

31

70х100

¹/16 168 x 240 144x207 175x250 11

13

16

18

20

22

26

28

60x84

¹/16 143 x 200 120x175

115x168 150x210

11

13

16

18

17

20

20

24

Page 207: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

206

9.4. Сурах бичгийн өрөлтийн хэмжээ, үсгийн өндрийг 3-р хүснэгтэд

үзүүлэв.

3-р хүснэгт

Бичвэрийн үсгийн хэмжээ

Үндсэн Туслах

10, 11, 12 9, 8

9.5. Сурах бичиг нь хатуу болон зөөлөн хавтастай байж болно. Хатуу

хавтсанд 7 номерийн загварыг ашиглах ба өнгөлгөөний материал

нь хавтасны бүх талбайд жигд, бат бөх наагдсан байна. Сурах

бичгийн зөөлөн хавтсыг 200-250г/ м2 шохойтой эсвэл матт

цаасан дээр хэвлэж, бүрэлт хийнэ. Хавтсанд зайлшгүй орох

материалуудыг 4-р хүснэгтэд үзүүлэв.

4-р хүснэгт

Материалын төрөл Материалын зориулалт

Форзацын цаас Хэвлэмэл болон энгийн форзац бэлтгэхэд

120г/м жинтэй хавтасны

цаас

-1-4 өнгөөр хэвлэсэн хавтас,

-11мм хүртэл зузаантай шилний картон

бэлтгэх

160г/м жинтэй хавтасны

цаас

-1-4 өнгөөр хэвлэсэн хавтас,

-12-30мм хүртэл зузаантай шилний

картон бэлтгэх

Хавтасны картон (1,25-

1,75мм зузаантай)

Гадна талаас нь бүрэгч материал болон

цаасаар бүрж хатуу хавтас бэлтгэхэд

Хавтасны бүрэгч

материалыг стандартад

Хатуу хавтас бэлтгэх зориулалттай

Page 208: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

207

зааж өгсөн байна

Форзацын цаас Хэвлэмэл болон энгийн форзац бэлтгэхэд

9.6. Бичвэрийн үсгийн үндсэн фонд нь Arial Mon, Academy, Times,

Journal-ийн төрлүүд байх ба бичвэр дотор онцолсон үг хэллэг,

өгүүлбэрийг тод хар (Bold), налуу (Italic) үсгээр тодруулна.

9.7. Шаардлагатай бол тусгай хуудсуудыг (хавчуулга, хавсралт г.м.) 5-

6 өнгөөр хэвлэнэ. Бусад сурах бичгүүдийн хэвлэх өнгийг

хэвлэлийн газар тодорхойлно.

9.8. Сурах бичигт нугалaa даах, химийн цайруулалт хийгдээгүй,

цайруулалтын зэрэг нь 60-80 %, 60 г/м2 , 70 г/м

2 жинтэй

хэвлэлийн цаасыг хэрэглэнэ. Номыг үдэж, халуун цавууны

бэхэлгээгээр хавтаслах үед өндөрлөж цуглуулан бэхэлнэ. Цавуу

нь хэрэглээний баталгаатай, бат бөх чанартай байна.

9.9. Хатуу хавтасны зураг, бичвэрийг 1-4 өнгөнд хэвлэнэ.

9.10. Форзацийг цулгуй цаасаар, эсвэл 1-4 өнгөөр хэвлэж болно. Нэг

төрлийн элементүүдийн нүүр боолт, (нүүрний хэмжээ гарчгууд,

онцолсон бичвэрүүд, хүснэгт, томъёо, зүүлт) бүгд ижил байна.

Гарчиг, санамж, зүүлт, зургийн доорх тайлбарын үсгийн ялгаа 6

pt - c ихгүй байна.

9.11. Сурах бичгийн бүх хуудасны хэвлэлт жигд байна. Өнгөтэй

дүрсийг зөрүүгүй хэвлэнэ. Хэвлэлтийн үед ар, өврийн хуудасны

зөрүү 1 мм-ээс хэтрэхгүй байна.

А Хавсралт Лавлагаа

Хяналт болон туршилт хийх аргууд

1. Сурах бичгийн хэмжээг 1.0 мм-ийн хуваарьтай төмөр шугамаар

хэмжинэ.

Page 209: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

208

2. Үсгийн хэмжээ, зураглал, хэвлэлт болон өнгийг 0,1 мм-ээс багагүй

хуваарьтай хэвлэлийн зориулалттай өсгөдөг шилээр хэмжинэ.

3. Сонголт хийж авсан нэг ширхэг бүтээгдэхүүн дээр хэвлэлийн

шугамны тусламжтайгаар мөр хоорондын цагаан зайг болон нүүр

боолтыг хэмжинэ.

4. Будгийг хяналтын багажаар мэргэжлийн эксперт хэмжинэ.

Хэмжилтийг 3-аас доошгүй удаа хийнэ.

Б Хавсралт Норматив ишлэл

1. MNS 5271:2003 Баримт бичиг-Ном зүйн бичилт. Ерөнхий

шаардлага :

2. MNS ISO 4:2003 Мэдээлэл ба баримт бичиг. Гарчиг үг ба ном

хэвлэлийн гарчгийн товчлол ;

3. MNS 53… -…..: 2004 (Батлуулахаар хэлэлцэгдэж буй

боловсролын 20, стандартын 20 ишлэл орно).

Page 210: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

209

В Хавсралт Нэр томъёоны тайлбар

Боловсролын

стандарт

(education standart)

Нийгмийн хөгжлийн захиалга, хувь хүний

хэрэгцээг хангахуйц боловсролын

үйлчилгээний чанарын түвшинг тогтоохын

тулд тухайн шатлал, чиглэлийн боловсролын

зорилго, агуулга, арга зүйн үндэс, орчин

нөхцөл, үнэлгээнд бүхэлд нь зайлшгүй тавих

наад захын шаардлага болон түүний хөгжих

үйл явцын үндсийг тодорхойлсон норматив

баримт бичиг

Киррикюлюм

(curriculum)

Боловсролын стандартад нийцүүлэн сонгосон

өөрийн улс болон дэлхий нийтийн соёлын

үнэт зүйлсээс сургууль, боловсролын

байгууллагаар дамжуулан иргэддээ

эзэмшүүлэхээр сонгосон тодорхой зорилго,

агуулга, арга зүй, хэрэглэгдэхүүн, үнэлгээ

бүхий сургалтын нэгдсэн үйл ажиллагаа буюу

боловсролын тогтолцоо

Цогц чадамж

(competence)

Хүний эзэмшсэн мэдлэг, чадвар, туршлага,

төлөвшсөн хандлага, зан үйл, ёс зүйг цогцоор

илэрхийлсэн хүний хөгжлийн чанарын

үзүүлэлт

Page 211: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

210

Агуулгын ай

(domain of contents)

Боловсролын агуулгын өөрчлөлтөөс үл

хамааран сонгосон зарчмынхаа хувьд бүтэц нь

үл хувиран хадгалагдах, дотоод үндсэн

холбоогоор тодорхойлогдох

бүрэлдэхүүнийхээ хувьд агуулга нь гүйцэт,

танин мэдэхүйн хэрэглээний хувьд түвшин

өндөр, суралцагчийн эзэмших боломжийн

хувьд энгийн байх шаардлага хангасан

агуулгын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг

Хялбаршуулалт

(elementarizing)

Шинжлэх ухааны нарийн төвөгтэй асуудлын

амин сүнс болсон цөм санаа, үндсэн зарчмыг

ялгаж, суралцагчдын эзэмших боловсролын

агуулга болгон хялбаршуулах, өмнөх

төсөөлөл дээр нь тулгуурлан уг агуулгыг

эзэмших үйлийн баримжааг ялган

суралцагчдаар шинэ мэдлэг бүтээлгэх арга зүй

Ректорын 2010 оны А154 тоот тушаалын нэгдүгээр хавсралт

ШУТИС-ийн Е-Нээлттэй сургууль, Номын сангийн

үйлчилгээ үзүүлэх түр журам

Нэг. Нийтлэг ундэслэл

1. Монгол Улсын Боловсролын болон Дээд боловсролын тухай

хууль, Сангийн сайд, БСШУ-ны сайдын хамтарсан 357/406

дугаар тушаал, ШУТИС-ийн дүрэм, ШУТИС-ийн электрон

сургалтын хөтөлбөр, ШУТИС-д зайн сургалт явуулахад

баримтлах нийтлэг журам, Шинжлэх ухаан технологийн төв

номын сан /ШУТТНС/-гийн дүрмийн 8-р зүйлийг тус тус

үндэслэн Е-Нээлттэй сургууль, номын сангийн үйлчилгээ үзүүлэх

үйл ажиллагааг зохицуулахад энэхүү түр журмыг мөрдлөгө

болгоно.

2. Түр журмын зорилго нь ШУТИС-ийн Е-Нээлттэй сургууль,

номын сангийн үйлчилгээ, хурлын танхимын ашиглалтыг

сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэхэд

чиглэгдэнэ.

Page 212: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

211

3. Гадаад, дотоодын төрийн ба төрийн бус байгууллага, хувь

хүмүүс- Е-Нээлттэй сургууль, ШУТТНС болон бүрэлдэхүүн

сургуулиудын номын сангаас үйлчилгээ авахдаа энэхүү журмын

холбогдох заалтыг мөрдөнө.

4. Үйлчилгээний нэр төрөл, үнэлгээг Эдийн засаг, нийгмийн

хөгжлийн проректор, Сургалтын проректор нар зөвшилцөн

Ректорын тушаалаар батална.

Хоёр. Үйлчилгээ үзүүлэх

1. ШУТТНС болон бүрэлдэхүүн сургуулийн номын сан, Е-Нээлтгэй

сургуульд суурилагдсан хүчин чадал, тоноглол. зориулалт бүхий

хурлын танхим, сургалт, семинар, уулзалтын өрөөнд холбогдох

үйлчилгээг үзүүлнэ.

2. Хурлын танхим, сургалт, семинар, уулзалтын өрөөний үйлчилгээг

батлагдсан үнэ тарифын дагуу захиалга авч явуулна.

3. Захиалгыг Е-Нээлттэй сургуулийн сургалт, заах арга зүйн

мэргэжилтэн, ШУТТНС-ийн ахлах номын санч нар хариуцаж

захиалгын хуудсаар дамжуулан авна.

4. Захиргааны санхүү захиалгын дагуу төлбөрийн нэхэмжлэлийг

өгөх ба үйлчлүүлэгч нь төлбөрийг бэлэн бусаар захиргааны

дансанд, бэлнээр кассанд хийнэ.

5. Захиалга авсан ажилтан төлбөр хийсэн баримтыг үндэслэн

захиалгыг хэрэгжүүлэх ба cap бүрийн эцэст үйлчилгээний тайланг

орлогын дүнтэй тулгаж, СЭЗГ-т мэдээг ирүүлнэ.

6. Номын сангийн үйлчилгээг холбогдох номын санч явуулж,

орлогыг ахлах номын санч нэгтгэн орлогыг тухайн өдөрт нь

кассанд тушаана.

7. Үйлчилгээний явц, хэрэгжилтэд СЭЗГ-ын дарга, ШУТТНС-ийн

захирал, Е-Нээлттэй сургууль, бүрэлдэхүүн сургуулийн захирлууд

тус тус хяналт тавьж ажиллана.

Эрдмийн зөвлөлийн 2008 оны 10-р сарын 02-ны өдрийн хурлаар шинэчлэн батлав.

ШУТИС-ИЙН ДЭД ПРОФЕССОР, ПРОФЕССОР

ЦОЛ ОЛГОХ ЖУРАМ

1. Зохих болзлыг хангасан гэж үзэж байгаа эрдмийн зэрэгтэй доктор хүнд дэд профессор, профессор цол хүртээх асуудлыг Монгол Улсын ШУТИС-ийн эрдмийн зөвлөлийн хуралдааны шийдвэрийг үндэслэн олгоно. Хуралдаанд эрдмийн зөвлөлийн гишүүдийн гуравны хоѐр нь оролцсон бол хурлыг хүчинтэйд

Page 213: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

212

тооцох ба хуралд оролцсон гишүүдийн 75 хувиас доошгүй саналаар шийдвэр гаргана.

2. Дэд профессор цол хүртээх хүмүүс дор дуръдсан болзлыг хангасан байна.

- Их сургууль, коллеж болон эрдэм шинжилгээний

байгууллагад 10-аас доошгүй жил тасралтгүй , үр бүтээлтэй ажилласан доктор (Рh.D) болон шинжлэх ухааны докторын (Sc.D) зэрэгтэй байх,

- Их, дээд сургуульд зориулсан сурах бичиг 1 (хамтарсан байж болно), гарын авлага 5-аас доошгүйг бичиж хэвлүүлэн сургалтанд нэвтрүүлсэн байх,

- Бие даасан бол 10, хамтарсан бол 15-аас доошгүй эрдэм шинжилгээний бүтээл нийтлүүлсэн (30-аас доошгүй хувийг эрдмийн зэрэг хамгаалснаас хойш нийтлүүлсэн) байх. Архитектур дизайны мэргэжлийн хүмүүсийн боловсруулсан зураг төслийг адилтган авч үзнэ.

- Эрдэм шинжилгээний төслийн тайлан болон патент, шинэ бүтээл, оновчтой саналын гэрчилгээ 5-аас доошгүйг авсан, үйлдвэрлэл, практикт нэвтрүүлсэн байх,

- Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэм шинжилгээний хэвлэлд бүтээл нь нийтлэгдсэн, олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцож илтгэл тавьсан байх,

- Өөрийн мэргэжлээр магистрийн ажил 5-аас доошгүйг удирдаж хамгаалуулсан байх.

3. Профессор цол хүртээх хүмүүс дор дурьдсан болзлыг хангасан байна. - Доктор (Рh.D) зэрэгтэй, дэд профессор цолтой эрдэм

шинжилгээний байгууллага ба их, дээд сургуульд эрдэм шинжилгээний болон багшлах ажлыг 15-аас доошгүй жил тасралтгүй хийсэн, үүний 8-аас доошгүй жил их сургуульд багшилсан байх,

- Бие даан нэг сэдэвт зохиол (диссертациас гадна) нэгийг бичсэн буюу их сургуульд зориулсан сурах бичиг 3-аас доошгүйг бичиж хэвлүүлсэн, тэдгээрийг сургалтанд хэрэглэсэн байх,

- Үндсэн хичээлийн гарын авлага 5-аас доошгүйг бичиж хэвлүүлсэн, сургалтын үйл ажиллагаанд хэрэгжүүлсэн байх (лаборатор, дадлагын ажлын заавар зөвлөмж орохгүй),

Page 214: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

213

- Эрдэм шинжилгээний өгүүлэл 30-аас доошгүйг нийтлүүлсэн (5-аас доошгүй өгүүлэл нь докторын (Ph.D) зэрэг хамгаалснаас хойш нийтлэгдсэн байх),

- Эрдэм шинжилгээний төслийн тайлан, патент, шинэ бүтээл, оновчтой саналын гэрчилгээ, улсын стандарт 10-аас доошгүйг авсан байх, боломжтойг үйлдвэрлэл, практикт нэвтрүүлсэн байх,

- Мэргэжлийн дагуу шавь сургуулийн үндэс суурь бэлтгэж 2-оос доошгүй хүний эрдэм шинжилгээний ажлыг удирдаж докторын (Ph.D) зэрэг хамгаалуулсан, 10-аас доошгүй магистрийн судалгааны ажлыг удирдаж төгсгөсөн байх,

- ШУ-ны докторын зэрэг хамгаалсан дэд профессор цолтой

эрдэмтэн энэ журмын 3-ын б, в, е заалтуудыг биелүүлсэн

нөхцөлд профессор цол олгоно.

4. Профессор, дэд профессор цол хүртээхээр нэр дэвшүүлэхэд дараах баримт материал бүрдүүлнэ. - Дэлгэрэнгүй анкет (нэгдүгээр маягт) - Эрдэм шинжилгээ, сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны

тухай тэнхмийн хурал, сургуулийн эрдмийн зөвлөлөөс гаргасан шийдвэр, танилцуулга, байгууллагын тодорхойлолт,

- Эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн дарга хянаж магадалсан бүтээлийн жагсаалт,

- Дээд боловсролын болон доктор (Ph.D), дэд профессор цол, шинжлэх ухааны докторын зэргийн дипломын хуулбар.

Жич тайлбар: 1. Профессор цол хүртээхээр нэр дэвшүүлээд цол хүртээгүй

хүмүүсийг 2 жилийн дотор дахин авч хэлэлцэхгүй. 2. Нэр дэвшигчийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр,

шинэлэг зүйл, баяжуулалт, боловсруулалт, практикт шилжүүлсэн, нэвтрүүлсэн зүйлийн тухай мэргэжлийн эрдэмтдээс бүрдсэн комисс хяналтын магадлагаа хийж дүгнэлт гаргана.

3. Бүтээлд тезис нь гадаад, дотоодод хэвлэгдсэн илтгэлийг оруулж тооцно.

4. Сурах бичиг, гарын авлага мөн эсэхийг хяналтын магадлагаа хийж тогтооно.

5. Гадаадын түгээмэл хэвлэлд бүтээл нь хэвлэгдсэн бөгөөд бүтээлийн тоо нь дээрх заалтуудад хүрээгүй эрдэмтэдийн бүтээлийг дүйцүүлэн тооцох комисс томилж дүгнэлт гаргуулан шийдвэрлэнэ.

Page 215: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

214

ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн 2003 оны 01 сарын 27-ны өдрийн

хурлаар хэлэлцэж батлав.

ШУТИС-ИЙН ХҮНДЭТ ЦОЛ ОЛГОХ ЖУРАМ

НЭГ. ШУТИС-ийн хүндэт доктор цол

Ерөнхий зүйл

Олон улс ба Монгол улсын төр, нийгэм, шинжлэх ухаан, технологи, боловсролын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан улс төрийн нэрт зүтгэлтэн, эрдэмтдэд хүндэт доктор цол олгоно.

Хүндэт цолны тодорхойлолт ШУТИС-ийн Хүндэт доктор цол бол ШУТИС-ийн тэргүүн

дээд шагнал юм. Хүндэт цол олгох салбар

ШУТИС-ийн Хүндэт доктор цолыг дараахь чиглэлээр олгоно. Үүнд:

- техник технологийн - менежментийн - хүмүүнлэгийн - хэл шинжлэлийн - байгалийн ухааны

Хүндэт доктор цолны болзол ШУТИС-ийн Хүндэт доктор цолыг дараахь болзол хангасан гадаад, дотоодын хүмүүст олгоно. Үүнд:

- Дэлхий дахины хэмжээнд гавъяатай үйл хэрэг бүтээсэн

- Шинжлэх ухаан, технологийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан

- Үндэсний үйлдвэрлэл, бизнесийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсан

- Дээд боловсролын өөрчлөлт, шинэчлэлд онцгой хувь нэмэр оруулсан

- ШУТИС-ийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан Хүндэт доктор цол олгох

Санал гаргах: - Төр засгийн урилгаар айлчилж буй нэр хүндтэй

төрийн тэргүүн, өндөр албан тушаалтны хувьд төр засгийн холбогдох байгууллагаас гаргасан санал

Page 216: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

215

- Манай оронд айлчлахаар төлөвлөж буй өндөр албан тушаалтны талаар ШУТИС-ийн удирдлагаас гаргасан санал

- Нобелийн шагналт эрдэмтэд, нэрт хүмүүс, ШУТИС-д бодитой хувь нэмэр оруулсан гадаадын хүмүүсийн талаар ШУТИС-ийн удирдлага, салбар сургуулиудаас гаргасан санал

- Монгол улсын нэр хүнд бүхий төрийн өндөр албан тушаалтан, эрдэмтэд, бизнесийн хүрээний хүмүүсийн талаар ШУТИС-ийн удирдлага, салбар сургуулиудаас гаргасан санал

Дээрх жагсаалтын нэгдүгээрээс бусад тохиолдолд саналыг нэг сарын өмнө гаргана. Саналыг хэлэлцэх:

Хүндэт доктор цол олгох саналыг гаргасан этгээд дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ.

- Тухайн нэр дэвшигчийн товч намтар - Товч танилцуулга - Үндэслэл

Хүндэт доктор цол олгох талаар Эрдэм шинжилгээ, технологийн проректорын албанд ирсэн саналыг нягтлан үзээд дараа нь Эрдмийн зөвлөлийн дэргэдэх Эрдмийн ба Хүндэт цолны зөвлөлөөр авч хэлэлцэж, ил санал хураалтаар шийдвэр гаргана. Хүндэт доктор цол олгох талаархи шийдвэрээ Эрдмийн ба Хүндэт цолны зөвлөлийн дарга Эрдмийн зөвлөлийн хуралд танилцуулна. Эрдмийн зөвлөлийн нэг хурлаар зөвхөн нэг нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэнэ. Эрдмийн зөвлөлийн гишүүд оруулсан саналыг ил санал хураалтаар шийдвэрлэнэ. Хүндэт цол олгох ёслолын ажиллагааны дэг

Хүндэт цол олгох ёслолын ажиллагааны дэг дараахь маягтай байна.

- Нээлт - Эрдмийн зөвлөлийн шийдвэрийг танилцуулах,

проректор - Хүндэт докторыг танилцуулах, ректор - Хүндэт докторт цолны өмсгөл өмсгөж, диплом

гардуулж, медаль зүүж өгөх, ректор - Хүндэт докторт хадаг, мөнгөн аягатай сүү барих - Хүндэт докторт цэцэг барих - Хүндэт докторт баяр хүргэж профессор үг хэлэх - Хүндэт доктор үг хэлэх

Page 217: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

216

- Хаалт - Дурсгалын зураг авахуулах

Хүндэт докторын намтар, ёслолын ажиллагааны урилга, хөтөлбөрийг өнгөтэйгээр хэвлэж тараасан байна. Хүндэт докторын цолны хүндэтгэл

ШУТИС-ийн Хүндэт доктор гадаадын иргэн дараах хүндэтгэл

хүртэнэ.

- ШУТИС-ийн нэрийг гадаадад сурталчлах, таниулах эрхтэй

- ШУТИС-ийн нэрийг өөрийн нийтлэлд ашиглах

- ШУТИС-тай гадаадын байгууллага, сонирхогч этгээдийг

холбож өгөх

ШУТИС-ийн Хүндэт доктор Монгол улсын иргэн дараахь

хүндэтгэл хүртэнэ.

- ШУТИС-ийн сурталчлах, таниулах, холбоо хэлхээ тогтооход

туслах эрхтэй.

- Хүндэт доктор бол ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн

насан турш байна.

- ШУТИС-иас жилд нэг удаа тэтгэлэг авна. Тэтгэлэгийн хэмжээг

ректорын зөвлөлөөр тогтоож баталж байна. Энэ хүндэтгэл

төрийн өндөр албан тушаалтанд хамаарахгүй.

Хүндэт доктор цол олгох хязгаар

ШУТИС-иас жилд 3-аас илүүгүй Хүндэт доктор цол олгоно. Их

сургуулийн төсөвт жил бүр тусгаж байна. Монгол улсын иргэнд 2

жилд 1-ээс илүүгүй олгоно.

ХОЁР. ШУТИС-ийн хүндэт профессор цол

Ерөнхий зүйл Тус сургуулийг болон тухайн салбар шинжлэх ухааныг хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан дотоод, гадаадын эрдэмтэд, бизнесмен, тус сургуульд олон жил үр бүтээлтэй ажиллаж буй багш нарт Хүндэт профессор цол олгоно. Хүндэт цолны тодорхойлолт

ШУТИС-ийн Хүндэт профессор цол бол ШУТИС-ийн дээд шагнал юм. Хүндэт профессор цол олгох салбар

ШУТИС-ийн Хүндэт доктор цолыг шинжлэх ухааны бүх чиглэлээр олгоно. Хүндэт профессор цолны болзол

Page 218: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

217

ШУТИС-ийн Хүндэт профессор цолыг дараах болзол хангасан гадаад, дотоодын хүмүүст олгоно. Үүнд:

- Тухайн шинжлэх ухааны салбарыг тус сургуульд хөгжүүлж, шавь сургууль үүсгэсэн.

- Тухайн шинжлэх ухааны салбараар үндэсний эрдэмтэн, судлаачид бэлтгэсэн.

- Тус сургуулийн хөгжилд оюуны болон материаллаг хувь нэмэр оруулсан.

- Тус сургуульд 30 жилээс дээш жил багшилсан, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан.

Хүндэт профессор цол олгох

Санал гаргах: - Манай оронд айлчлахаар, ажиллахаар төлөвлөж буй

гадаадын нэрт судлаач нарын талаар ШУТИС-ийн удирдлагаас гаргасан санал

- ШУТИС-ийн хөгжилд оюуны болон материаллаг хувь нэмэр оруулсан гадаад дотоодын хүмүүсийн талаар ШУТИС-ийн удирдлага, салбар сургуулиудын Эрдмийн зөвлөлөөс гаргасан санал

- Тус сургуульд олон жилийн турш үр бүтээлтэй ажиллаж байгаа хүмүүсийн талаар ШУТИС-ийн удирдлага, салбар сургуулиудын Эрдмийн зөвлөлөөс гаргасан санал

- Саналыг Эрдэм шинжилгээ, технологийн проректорын албанд Эрдмийн зөвлөлийн хурал болохоос нэг сарын өмнө ирүүлнэ.

Саналыг хэлэлцэх:

Хүндэт профессор цол олгох саналыг гаргасан этгээд дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ. - Тухайн нэр дэвшигчийн товч намтар - Товч танилцуулга - Үндэслэл

Хүндэт профессор цол олгох талаар ирсэн саналд Эрдэм шинжилгээ, технологийн проректорын алба магадлан хийж, зохих шаардлага хангасан гэж үзвэл Эрдмийн зөвлөлийн дэргэдэх Эрдмийн ба Хүндэт цолны зөвлөлөөр авч хэлэлцүүлж, холбогдох шийдвэр гаргуулна. Шийдвэрийг ректорын зөвлөлийн хуралд Эрдмийн ба Хүндэт цолны зөвлөлийн дарга танилцуулж шийдвэрлүүлнэ. Ректорын зөвлөлийн гишүүд оруулсан саналыг ил санал хураалтаар шийдвэрлэнэ.

Page 219: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

218

Тайлбар: Шаардлагатай үед гадаадын иргэнд хүндэт профессор цол олгох саналыг ректор, эрдэм шинжилгээ, технологийн проректор, ЭШДГ-ын дарга, Эрдмийн ба Хүндэт цолны зөвлөлийн дарга нар хэлэлцэж, шуурхай шийдвэр гаргана. Хүндэт профессор цол олгох үйл ажиллагаа

Ректоратын зөвлөлийн хурал дээр цолыг гардуулна. - Нээлт - Ректорын зөвлөлийн шийдвэрийг танилцуулах,

проректор - Хүндэт профессорыг танилцуулах, проректор - Хүндэт профессорт диплом гардуулах, ректор - Хүндэт профессорт хадаг, мөнгөн аягатай сүү

барих - Хүндэт профессорт цэцэг барих - Хүндэт профессорт баяр хүргэж үг хэлэх - Хүндэт профессор үг хэлэх - Хаалт

Хүндэт профессорын танилцуулга, ёслолын ажиллагааны урилга, хөтөлбөрийг хэвлэж тараана.

Хүндэт профессор цолны хүндэтгэл ШУТИС-ийн Хүндэт профессор гадаадын иргэн дараахь хүндэтгэл үзнэ.

- ШУТИС-ийн нэрийг гадаадад сурталчлах, таниулах

эрхтэй

- ШУТИС-ийн нэрийг өөрийн нийтлэлд ашиглах

- ШУТИС-тай гадаадын байгууллага, сонирхогч

этгээдийг холбож өгөх

ШУТИС-ийн Хүндэт профессор Монгол улсын иргэн дараахь

хүндэтгэл үзнэ.

- ШУТИС-ийг сурталчлах, таниулах, холбоо хэлхээ

тогтооход туслах эрхтэй.

- Бүтээлээ хэвлүүлэхэд 1 удаа санхүүгийн дэмжлэг

үзүүлнэ.

Хүндэт профессор цол олгох хязгаар

ШУТИС-иас жилд 20 хүртэл хүмүүст /үүнээс

гадаадын иргэнд 10 хүртэл/ хүндэт профессор цол олгоно. Сургуулийн

төсөвт жил бүр түүний зардлыг тусгаж байна.

ШУТИС-ийн ректорын 2006 оны 12-р сарын

29-ний өдрийн 336 тоот тушаалаар батлав.

Page 220: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

219

ШУТИС-д зөвлөх профессор ажиллуулах журам

ШУТИС-ийн өндөр мэргэжлийн профессор багш дутагдалтай

профессорын багт хичээл заах, профессорын багийн үйл ажиллагаанд

дэмжлэг үзүүлэх зөвлөх үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй зөвлөх

профессорыг тус их сургуульд ажиллаж байгаад өндөр насны

тэтгэвэрт гарсан, ШУА болон бусад байгуулагад ажиллаж байгаа

эрдэмтэдээс сонгож ажиллуулах харилцааг зохицуулахад энэ журмыг

мөрдөж ажиллана.

НЭГ. Нийтлэг зүйл.

1.1. Профессор дутагдалтай профессорын багт өндөр насны тэтгэвэрт

гарсан нэртэй эрдэмтэдээс зөвлөх профессороор, мөн ШУА,

бусад байгууллагад ажилладаг нэр хүндтэй эрдэмтэдийг

ШУТИС-ийн зөвлөх профессороор хавсруулан ажиллуулж болно.

1.2. 3өвлөх профессорын сургалтын жилийн ачаалал -4 кредит, эрдэм

шинжилгээний зөвлөлгөө өгөх ажлын ачаалал -6 кредит, хавсран

ажиллах зөвлөх профессорын сургалтын жилийн ачаалал 2

кредит, эрдэм шинжилгээний зөвлөлгөө өгөх ажлын ачаалал -4

кредит байна.

Хоёр. Зөвлөх профессорын үүрэг.

2.1.Профессорын багт зөвлөхөөр ажиллах жилийн гэрээг

харъяалагдах сургуулийн захирал, тэргүүлэх профессор болон

түүний үүргийг гүйцэтгэгчтэй байгуулж ажиллана.

2.2.Профессорын багийн гишүүдэд сургалт, эрдэм шинжилгээний

ажлаар арга зүйн зөвлөлгөө өгөх ажлыг тусгай төлөвлөгөөгөөр

хэрэгжүүлнэ.

2.3.Профессорын багийн зохион байгуулж байгаа багийн хурал,

семинар, эрдэм шинжилгээний хурал, зөвлөлгөөнд идэвхитэй

оролцох

Гурав. Зөвлөх профессорын эрх

3.1. ШУТИС-ийн профессорын багийн үйл ажиллагаа болон

хөгжлийн бодлоготой холбоотой асуудлаар тэргүүлэх профессорт

зөвлөгөө өгөх

3.2. Ажил үүргээ идэвхи санаачлагатай гүйцэтгэж амжилттай

ажилласан тохиолдолд шагнал, урамшил, тусламж дэмжлэг авах

3.3. Профессорын багийн үйл ажиллагааны талаар саналаа

сургуулийн захиргаа, эрдмийн зөвлөлд оруулж шийдвэрлүүлэх

3.4. Шинжлэх ухаан, технологийн төсөл санаачлан хэрэгжүүлэх

3.5. Эрдэм шинжилгээний бүтээлээ ШУТИС-ийн хэвлэлд хэвлэн

нийтлэх

Дөрөв. Хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлс

Page 221: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

220

4.1. Зөвлөх профессор сард 120 000 төгрөгийн, хавсран ажиллах

зөвлөх профессор сард 80000,00 төгрөгийн цалин авна.

4.2. ШУТИС-ийн багшийн нэгэн адилаар ажлын байраар хангагдана

ШУТИС-ийн Ректорын 2011 оны

A-63 тоот тушаалаар батлав.

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬД

МАГИСТР, ДОКТОР(Ph.D)-ЫН СУРГАЛТ ЯВУУЛАХ,

ЗЭРЭГ ХАМГААЛУУЛАХАД БАРИМТЛАХ ЖУРАМ

НЭГ. Нийтлэг үндэслэл

1.1. Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны Сайдын 2007

оны 187 дугаар тушаалаар батлагдсан “Магистр, докторын

сургалт эрхлэхэд баримтлах нийтлэг журам”, “Магистрын зэрэг

хамгаалуулах зөвлөлийн дүрэм”, Монгол улсын Боловсрол,

соёл, шинжлэх ухааны Сайдын 2010 оны 492 дугаар тушаалаар

батлагдсан “Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм”-

ийг тус тус үндэслэн, ШУТИС-ийн хэмжээнд магистр,

доктор(Ph.D)-ын зэрэг олгох сургалт (цаашид магистрантур,

докторантур гэх) эрхлэх, магистрантур, докторантурт оюутан

элсүүлэх, сургалтын орчныг бүрдүүлэх, магистр, доктор оюутан

(цаашид магистрант, докторант гэх)-ны сургалтын улирлын

ачааллыг зохицуулах, магистр, доктор(Ph.D)-ын зэрэг

хамгаалуулах үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.

1.2. Энэхүү журмаар зохицуулагдахгүй асуудлыг ШУТИС-ийн

Ректорын зөвлөлийн хурлаар тухай бүр хэлэлцэж холбогдох

шийдвэрийг гаргана.

ХОЁР. Магистр, доктор(ph.d)-ын

сургалтын агуулга

2.1. ШУТИС-ийн магистр, доктор(Ph.D)-ын сургалтын агуулга нь

олон улсын нийтлэг жишиг хандлагатай нийцэхүйц, шинжлэх

ухаан, технологи, нийгэм-хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр

сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн хүрээнд мэргэжлийн

өндөр түвшинд ажиллах, судалгаа шинжилгээний ажлыг

гүйцэтгэх, бие хүн өөрийгөө нээж хөгжүүлэхэд шаардагдах

мэдлэг, чадвар, туршилт судалгааны арга зүйг суралцагчдад

эзэмшүүлэхэд оршино.

ГУРАВ. Сургалт эрхлэх эрх

Page 222: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

221

3.1. Магистрантур, докторантурт оюутан элсүүлэх, магистрант,

докторантын сургалтын улирлын ачаалал, сургалтын төлбөр,

тооцоог зохицуулах, суралцагчдыг шилжүүлэх, чөлөө олгох,

хасах зэрэг магистр, доктор(Ph.D)-ын сургалтын бодлого

зохицуулалтыг ШУТИС-ийн Магистрантур, докторантурын

алба (цаашид МДА гэх) эрхлэн явуулах ба хичээл, сургалтын

үйл ажиллагааг бүрэлдэхүүн сургуулиуд дээр зохион байгуулна.

3.2. ШУТИС-д магистр, доктор(Ph.D)-ын сургалт эрхэлж буй

бүрэлдэхүүн сургуулиуд нь тухайн чиглэлээр суурь болон

хавсарга судалгаа шинжилгээний ажлыг өөрийн багш, эрдэмтэд

болон эрдэм шинжилгээний ажилтны хүчээр явуулах чадвартай

байх ба судалгаа шинжилгээний материаллаг бааз, нөөцтэй,

судалгааны ажилд зарцуулдаг зохих төсөв, хөрөнгөтэй байна.

ДӨРӨВ. Удирдлага

4.1. Магистр, доктор(Ph.D)-ын сургалт эрхлэх зөвшөөрөл бүхий

ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн мэргэжлийн

профессорын багууд магистр, доктор(Ph.D)-ын сургалтын үйл

ажиллагааг МДА-ны хяналт, удирдлага дор зохион байгуулан

явуулна.

4.2. Магистрант, докторант нарын бүртгэл, сургалтын төлбөрийн

тооцоо, хичээл сонголт, дүнгийн мэдээллийг холбогдох

бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албад их сургуулийн

удирдлагын мэдээллийн нэгдсэн систем(UNIMIS)-ийн баазад

оруулж, мэдээг МДА-нд улирал бүр ирүүлнэ.

4.3. Магистрын зэргийн хамгаалалт нь МДА-ны, доктор(Ph.D)-ын

зэрэг хамгаалуулах үйл ажиллагаа нь Шинжлэх ухаан,

технологи, инновацийн газрын хяналт, удирдлага дор тус тус

явагдана.

4.4. ШУТИС-ийн мэргэжлийн тэнхимд магистр, доктор(Ph.D)-ын

сургалт эрхлэх зөвшөөрөл олгогдсон бөгөөд сургалт эрхэлж

байгаа бол энэ журмыг нэгэн адил дагаж мөрдөнө.

ТАВ. Багш

5.1. Магистрын сургалтын дээд боловсролын суурь ухааны хичээл

заадаг багш магистр ба түүнээс дээш зэрэгтэй, магистрын

сургалтын мэргэшүүлэх хичээл болон докторын сургалтын

хичээл заадаг багш нар тухайн чиглэлээр доктор(Ph.D) ба

түүнээс дээш зэрэгтэй байна.

5.2. Магистр, доктор(Ph.D)-ын сургалтанд оролцдог профессор,

багш нар тухайн мэргэжлийн чиглэлээр судалгаа шинжилгээний

ажил эрхэлдэг байна.

Page 223: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

222

5.3. Сургалт эрхэлж буй профессорын багийн тэргүүлэх

профессорын саналыг үндэслэн, докторантурын сургалтанд

амжилттай суралцаж буй докторантаар мэргэжлийн чиглэлийн

дагуу магистрын сургалтын мэргэшүүлэх хичээл заалгаж болно.

ЗУРГАА. Магистрант, докторантын удирдагч

6.1. Магистрантур, докторантурт шинээр элсэгчдэд элссэн улиралд

нь багтаан суралцагч нэг бүрээр эрдэм шинжилгээний ажлын

удирдагч (цаашид удирдагч гэх), зөвлөх нарыг томилно.

Судалгааны ажлын сэдвийн онцлогийг харгалзан хамтарсан

удирдагч томилж болно. Магистрант, докторантын удирдагч,

зөвлөхийг томилуулах саналыг тухайн бүрэлдэхүүн сургуулийн

эрдэмтэн нарийн бичгийн дарга МДА-нд хүргүүлэх ба их

сургуулийн Ректорын тушаалаар баталгаажуулна.

6.2. Магистрант, докторантын удирдагч нь магистрын ажил,

докторын ажил (цаашид диссертац гэх)-ын сэдэв тодорхойлох,

суралцагчийн судалгааны ажлын төлөвлөгөө боловсруулах,

судалгааны ажил хийх болон магистрын ажил, диссертац бичих

явцад тодорхой хуваариар мэргэжлийн зөвлөгөө өгч, хяналт

тавих, ажлын агуулгыг хэсэг бүрээр болон бүхэлд нь дүгнэх,

удирдсан магистрын ажил, диссертацыг хамгаалалтад оруулах

зөвшөөрөл өгөх, эрдэм шинжилгээний болон судалгааны

семинар зохион байгуулж суралцагч уг семинарт судалгааны

ажлынхаа үр дүнг илтгэн хэлэлцүүлж байх нөхцөлийг

бүрдүүлэх үүрэгтэй.

6.3. Магистрант, докторантын удирдагч нь докторын зэрэгтэй,

тухайн чиглэлээр 5-аас доошгүй жил дээд боловсролын

байгууллагад багшилсан буюу эрдэм шинжилгээний ажил

эрхэлсэн, судалгаа, шинжилгээний төсөл, гэрээт ажил

хэрэгжүүлдэг, сүүлийн 3 жилд нэг сэдэвт зохиол, сурах бичиг

болон эрдэм шинжилгээний өгүүлэл 3-аас доошгүйг хэвлүүлсэн

байна.

6.4. Магистрант, докторантын зөвлөх нь тухайн суралцагчийн

судалгааны ажлыг дэмжих, зөвлөгөө өгөх, эрдэм шинжилгээний

хурал, семинарт илтгэл тавих, мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл

хэвлүүлэхэд нь зөвлөн туслах чиг үүрэгтэй байна.

6.5. Магистр, доктор(Ph.D)-ын сургалт явуулж буй профессорын

багийн санал, магистрантын судалгааны ажлын сэдвийг

харгалзан тухайн чиглэлээр амжилттай суралцаж буй докторант

болон тухайн салбарын зөвлөх инженерийг магистрантын

удирдагч, зөвлөхөөр томилж болно.

Page 224: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

223

6.6. Бүрэлдэхүүн сургуулийн профессорын багууд ба магистрант,

докторантын удирдагч нь хэрэгжүүлж буй судалгааны төсөл,

гэрээт ажилдаа суралцаж буй магистрант, докторант нарыг

гүйцэтгэгчээр ажиллуулах чиглэлийг баримтална.

6.7. Магистрант, докторантын удирдагч, зөвлөхийн аль нэг нь өөр

их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын ажилтан,

судлаач, салбарын эрдэмтэн байж болно. Гадны байгууллагаас

ажиллах удирдагч, зөвлөхийн тоо тухайн профессорын багийн

удирдагч, зөвлөхөөр ажиллаж буй үндсэн профессор багш

нарын тооны гуравны нэгээс илүүгүй байна.

6.8. Удирдагчийн нэг улиралд шинээр удирдах магистрантын тоо 5-

аас илүүгүй, докторантын тоо 3-аас илүүгүй байна.

ДОЛОО. Материаллаг бааз

7.1. Магистр, доктор(Ph.D)-ын сургалт эрхэлдэг бүрэлдэхүүн

сургууль нь эрдэм шинжилгээний номын сан, сэтгүүлийн фонд,

уншлагын танхим, интернетэд холбогдсон компьютерийн

танхимтай байна.

7.2. Магистр, доктор(Ph.D)-ын сургалт эрхэлж байгаа профессорын

баг нь сургалт, судалгаанд шаардлагатай лаборатори, хичээлийн

тусгай тоноглол бүхий танхим, семинарын өрөөтэй байна.

НАЙМ. Магистрант, докторантын элсэлт

8.1. ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн профессорын багууд

магистрант, докторант элсүүлэх мэргэжлийн чиглэл, элсэгчдийн

хяналтын тооны талаар саналаа МДА-нд ирүүлэх бөгөөд ирсэн

саналыг Эрдэм шинжилгээ, технологийн проректорт

танилцуулж, улмаар гаргасан шийдвэрийг үндэслэн элсэлтийн

шалгалт эхлэхээс хоёр сарын өмнө нийтэд зарлаж, бүртгэл

явуулна. Магистрантурт элсэгчдийг бүрэлдэхүүн сургуулиуд

дээр, докторантурт элсэгчдийг МДА-нд бүртгэнэ.

8.2. Бакалаврын зэрэгтэй хүнийг магистрын зэргийн өдрийн болон

зайн сургалтанд, магистрын зэрэгтэй хүнийг доктор(Ph.D)-ын

зэргийн өдрийн болон зайн сургалтанд уралдаант

шалгаруулалтаар тус тус элсүүлнэ.

8.3. Магистрантур, докторантурын элсэлтийг хичээлийн жилийн

улирал бүрт зохион байгуулах бөгөөд магистрантурын

элсэлтийн шалгалт нь компьютер, гадаад хэл, мэргэжлийн

шалгалтаас, докторантурын элсэлтийн шалгалт нь гадаад хэлний

болон мэргэжлийн шалгалтаас тус тус бүрдэнэ. Шалгалт нь

мэдлэг шалгах тест ба мэргэжлийн ярилцлага хэлбэртэй байна.

Элсэлтийн шалгалтыг МДА зохион байгуулна.

Page 225: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

224

8.4. Магистрантурт элсэхээр хүсэлт гаргасан элсэгчийн бакалаврын

зэргийн дипломын үнэлгээний голч дүн (GPA) нь 2.5 ба түүнээс

дээш тохиолдолд элсэгч зөвхөн мэргэжлийн ярилцлагад орно.

Мэргэжлийн ярилцлагыг бүрэлдэхүүн сургуулийн эрдэмтэн

нарийн бичгийн дарга, холбогдох мэргэжлийн салбарын

эрхлэгч, профессорын багийн тэргүүлэх профессор хамтран

зохион байгуулна.

8.5. А. Магистрантурт суралцахыг хүсэгч бүртгүүлэхдээ дараах

материалыг бүрдүүлнэ.Үүнд:

– Анкет

– Иргэний үнэмлэхний баталгаажуулсан хуулбар

– Бакалаврын дипломын баталгаажуулсан хуулбар

– 3х4 хэмжээний 2 хувь цээж зураг

– Элсэлтийн хураамж

Б. Докторантурт суралцахыг хүсэгч бүртгүүлэхдээ дээрхээс

гадна дараах материалыг нэмж бүрдүүлнэ. Үүнд:

– Магистрын дипломын баталгаажуулсан хуулбар

– Судалгааны ажлын агуулга, чиглэл, зорилгын талаар бичсэн

товч реферат

8.6. Монгол улсын хууль, тогтоомжийн дагуу суралцах хүсэлтээ

албан ёсоор гаргасан гадаадын иргэдийг магистрантур,

докторантурт суралцуулах асуудлыг боловсролын асуудал

эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан

гадаадын иргэдийг суралцуулах журмын дагуу элсүүлэн

суралцуулна. Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу

суралцуулахад хэлэлцээрт заасан нөхцөлийг баримтална.

8.7. ШУТИС-ийн магистрантур, докторантурт суралцах, мэргэжил

дээшлүүлэх гадаадын иргэд нь тус сургуульд мөрдөгдөж буй

сургалтын хөтөлбөр, стандарттай дүйцэх өмнөх шатны

боловсрол эзэмшсэн байна.

8.8. Магистр, доктор (Ph.D)-ын сургалтанд суралцах хүсэлтэй

гадаадын иргэд дараах баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

– Засгийн газар хоорондын хэлэлцээрээр суралцах бол

боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв

байгууллагын албан бичиг

– Дэлгэрэнгүй анкет (англи хэл дээр, тусгай маягтаар)

– Хувийн өргөдөл

– Эрүүл мэндийн тодорхойлолт

– Гадаад паспорт ба түүний баталгаажуулсан хуулбар

(орчуулгын хамт)

Page 226: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

225

– Өмнөх боловсролын зэргийн үнэмлэх, диплом, тэдгээрийн

баталгаажуулсан хуулбар (орчуулгын хамт)

– 3х4 хэмжээний 2 хувь цээж зураг

– Судалгааны ажлын агуулга, чиглэл, зорилгын талаар бичсэн

товч реферат (орчуулгын хамт)

– Элсэлтийн хураамж

8.9. Шинээр элссэн магистрантын судалгааны ажлын сэдвийг

профессорын багийн хурлаар, докторантын судалгааны ажлын

сэдвийг бүрэлдэхүүн сургуулийн эрдмийн зөвлөлийн хурлаар

хэлэлцүүлэн хичээлийн жилийн эхний улиралд багтаан

суралцагч нэг бүрээр тодорхойлж, магистрант, докторантын

сэдвийг батлуулах саналыг бүрэлдэхүүн сургуулийн эрдэмтэн

нарийн бичгийн дарга МДА-нд хүргүүлэх ба их сургуулийн

Ректорын тушаалаар баталгаажуулна.

8.10. Докторантын зөвлөх комисс нь докторантын судалгааны ажлын

төлөвлөгөө, онолын судалгааны тойм, судалгааны арга зүй,

судалгааны ажлын явц, үр дүнг хэлэлцэн санал, дүгнэлт,

зөвлөмж өгөх чиг үүрэгтэй байх ба удирдагчийг оролцуулан 3

эрдэмтний бүрэлдэхүүнтэй байна. Зөвлөх комиссыг тухайн

бүрэлдэхүүн сургуулийн Эрдмийн зөвлөлийн саналыг үндэслэн

их сургуулийн Ректорын тушаалаар батална.

ЕС. Магистр, доктор(ph.d)-ын сургалт

А. Ерөнхий зүйл

9.1. Магистр, доктор(Ph.D)-ын сургалт нь судалгаа шинжилгээний

чиглэлтэй байна.

9.2. Магистрын сургалтын хугацаа 1-2 жил, докторын сургалт нь 2-4

жил байна.

9.3. Магистр, доктор(Ph.D)-ын сургалт нь өдрийн болон зайн

хэлбэртэй байх ба мэргэжил тус бүрээр батлагдсан сургалтын

төлөвлөгөөтэй байна.

9.4. Магистр, доктор(Ph.D)-ын сургалтын хичээлийн жил нь 15-аас

доошгүй долоо хоног бүхий Намрын ба Хаврын, 4-өөс доошгүй

долоо хоног бүхий Зуны гэсэн гурван улирлаас тогтоно.

Магистр, доктор(Ph.D)-ын сургалтын хичээлийн жил 8 дугаар

сарын сүүлчийн Даваа гаригаас “0” дугаар долоо хоног гэж

тооцож эхлэх ба сургалтын нэгдсэн хуанлийн дагуу явагдана.

9.5. Магистрант, докторант нь элссэн улирлын эхний долоо хоногт

багтаан суралцах гэрээ байгуулж, гэрээнд заасан хугацаанд

төлбөрөө төлж, сургалтын нэгдсэн хуанлид заасан хугацаанд

хичээл сонголт хийнэ.

Page 227: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

226

9.6. Төгсөгч оюутнаар бүртгүүлсэн, үнэлгээний голч дүн (GPA) нь

3.0 ба түүнээс дээш амжилттайгаар суралцсан оюутан нь

бакалаврын төгсөлтийн ажил гүйцэтгэхийн хамт сонгон судлах

10 хүртэл кредитийн хичээлүүд дотор магистрын түвшний

сургалтын суурь ухааны хичээлүүдээс сонгон суралцаж болно.

Эдгээр судалсан хичээлийг магистрын сургалтанд элсэн орж

суралцахаар болсон тохиолдолд магистрын түвшний сургалтын

кредитийн гүйцэтгэлд оруулан тооцно.

9.7. Магистрант, докторант нь өмнө эзэмшсэнээс өөр мэргэжлээр

магистрантур, докторантур элссэн бол сургалтын агуулгын

залгамж чанарыг хангахад шаардагдах өмнөх холбооны зөрүү

хичээлүүдийг профессорын баг, зөвлөх комиссын шийдвэрээр

нөхөж судална. Ийнхүү нөхөж судалсан зөрүү хичээлүүдийн

нийт кредитийн хэмжээ 21 кредитээс доошгүй ба 60 кредитээс

хэтрэхгүй байх бөгөөд магистр, докторын зэрэг олгох үндсэн

хичээлд хамааруулахгүй. Нөхөж судалсан зөрүү хичээлүүдийн

үнэлгээ магистр, доктор(Ph.D)-ын зэргийн дипломын хавсралтад

бичигдэнэ.

9.8. Магистрант, докторант нь өөрийн сургалт, судалгааны ажлын

төлөвлөгөөг харьяалах профессорын баг, зөвлөх комисстой

зөвшилцөн удирдагчаар батлуулж мөрдөнө. Төлөвлөгөөнд суурь

ухааны болон мэргэжлийн хичээлүүдийг судлах, магистрын

ажил, диссертацийн сэдвийн чиглэлийг тогтоох, судалгааны

семинарт оролцох, сэдэвтэй холбоотойгоор хийх судалгааны

ажлын талаар улирал бүрээр тодорхой тусгана.

9.9. Магистрант, докторантын эзэмшсэн мэдлэг, чадвар, дадлыг

хичээл тус бүрээр ШУТИС-ийн Оюутны мэдлэгийг үнэлэх

журмын дагуу, дараах үнэлгээний системээр дүгнэнэ.

Оноо Үсгэн үнэлгээ Үнэлгээний

оноо

96-100 A 4.0

91-95 А- 3.7

88-90 В+ 3.4

84-87 В 3.0

81-83 В- 2.7

78-80 С+ 2.4

74-77 С 2.0

71-73 С- 1.7

68-70 D+ 1.3

64-67 D 1.0

61-63 D- 0.7

0-60 F 0.0

Page 228: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

227

9.10. Магистрант, докторантад чөлөө олгох, сургуулиас хасах,

чөлөөлөх, үргэлжлүүлэн сургах, шилжүүлэн суралцуулах зэрэг

асуудлыг ШУТИС-ийн Магистрант, докторантын шилжилт

хөдөлгөөний журмаар, шилжиж ирсэн суралцагчийн бусад

сургуульд судалсан хичээлээс дүйцүүлэн тооцох асуудлыг

ШУТИС-ийн Кредит дүйцүүлэн тооцох комиссын ажиллах

журмын дагуу тус тус шийдвэрлэнэ. Дүйцүүлэн тооцох

кредитийн нийт хэмжээ магистрантурын сургалтын хувьд 12

кредитээс, докторантурын сургалтын хувьд 21 кредитээс

хэтрэхгүй байна.

Б. Магистрын түвшний сургалт

9.11. Магистрын түвшний үндсэн сургалт нь ШУТИС-ийн

бүрэлдэхүүн сургуулиуд дээр явагдах бөгөөд суурь ухааны

хичээлүүд МДА-ны хяналт, удирдлага дор төвлөрч явагдана.

Бүрэлдэхүүн сургуулийн байршил, багшлах боловсон хүчин,

материаллаг баазаас хамааран зарим суурь ухааны хичээлийг

тухайн бүрэлдэхүүн сургууль дээр явуулах асуудлыг Эрдэм

шинжилгээ, технологийн проректор шийдвэрлэнэ.

9.12. Магистрын түвшний сургалтын төлөвлөгөөг тухайн мэргэжлийн

чиглэлээр бакалаврын түвшинд сурч авсан мэдлэгээ

гүнзгийрүүлэх, сургах арга нь судалгаа, шинжилгээний зарчимд

тулгуурласан байхаар боловсруулна.

9.13. Магистрант нь батлагдсан сургалтын төлөвлөгөөний дагуу,

магистрантурын сургалтын нэгдсэн хуанлийг баримтлан

суралцаж, тодорхой сэдвээр судалгааны ажил гүйцэтгэн

магистрын төгсөлтийн ажил бичиж, магистрын зэрэг хамгаална.

9.14. Магистрын түвшний сургалтын төлөвлөгөөнд заагдсан

хичээлүүд нь тодорхой кодтой байна. Код нь 3 үсэг, 3 оронтой

тооноос бүрдэнэ. Эхний үсэг нь тухайн сургуульд харгалзах код

байх ба дараагийн 2 үсэг нь профессорын багийн код байна. 3

оронтой 700-799 гэсэн тоо нь магистрын сургалтын хичээл

болохыг тодорхойлно.

9.15. Магистрын сургалтын төлөвлөгөөнд байгаа хичээлүүд нь

хоорондоо мэдлэг, боловсрол олгох логик уялдаатай, бүтцийн

хувьд ижил байх бөгөөд сургалтын төлөвлөгөөг зохих журмын

дагуу боловсруулж, батлуулсан байна.

9.16. Магистрантын нийт судлах сургалтын агуулгын багтаамж 30

кредитээс доошгүй байх ба магистрантын нийт суралцсан

хичээлийн үнэлгээний голч дүн (GPA) нь 2.8 ба түүнээс дээш

байж магистрын зэрэг авах болзол хангагдана.

9.17. Магистрант судалгааны ажлын явцыг улирал бүрийн төгсгөлд

профессорын багийн хурлаар хэлэлцүүлж, хангалттай үнэлгээ

Page 229: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

228

авсан тохиолдолд тухайн улиралд ноогдох судалгааны ажлын

бие даалтын кредитийг биелүүлсэнд тооцно.

9.18. Профессорын багийн санал, бүрэлдэхүүн сургуулийн захирлын

шийдвэрийн дагуу идэвх санаачлагатай, амжилттай суралцаж

буй магистрантыг сонгож, мэргэжлийн чиглэлийн дагуу

бакалаврын түвшний сургалтанд 2 хүртэл кредитийн хичээл

(семинар, лаборатори, бие даалт) заалгаж болно. Ийнхүү хичээл

заасан тохиолдолд тухайн магистрантын сургалтын төлбөрөөс 2

хүртэл кредитийн төлбөрийг чөлөөлнө.

В. Доктор(Ph.D)-ын түвшний сургалт

9.19. Энэ журмын 9.14 дүгээр заалтын адил доктор(Ph.D)-ын

сургалтын төлөвлөгөөнд заагдах хичээлүүдийн код нь 3 үсэг, 3

оронтой тооноос бүрдэх ба гурван оронтой 800-899 гэсэн тоо нь

доктор(Ph.D)-ын сургалтын хичээл болохыг тодорхойлно.

9.20. Докторант нь батлагдсан сургалтын төлөвлөгөөний дагуу,

докторантурын сургалтын нэгдсэн хуанлийг баримтлан

суралцаж, тодорхой сэдвээр судалгааны ажил гүйцэтгэн

диссертац бичиж, докторын зэрэг хамгаална.

9.21. Доктор (Ph.D)-ын сургалтын нийт судлах сургалтын агуулгын

багтаамж 60 кредитээс доошгүй байх бөгөөд сургалтын

төлөвлөгөөг зохих журмын дагуу боловсруулж, батлуулсан

байна.

9.22. Профессорын багийн санал, бүрэлдэхүүн сургуулийн захирлын

шийдвэрийг үндэслэн идэвх санаачлагатай, амжилттай суралцаж

байгаа докторантаар мэргэжлийн чиглэлийн дагуу бакалавр,

магистрын түвшний сургалтад 3 хүртэл кредитийн хичээл (лекц,

семинар, лаборатори, бие даалт) заалгаж болно. Ийнхүү хичээл

заасан тохиолдолд тухайн докторантын сургалтын төлбөрөөс 3

хүртэл кредитийн төлбөрийг чөлөөлнө.

9.23. Туршилт судалгааны ажлын кредитийг туршилт хийсэн

лаборатори болон судалгаа хийсэн объект, байгууллагын

тодорхойлолт, баримтыг үндэслэн тооцохоос гадна хичээл

заасан, судалгааны төсөлд ажилласан зэргийг үүнд оруулан

тооцож болно.

9.24. Дараагийн улиралд үргэлжлүүлэн суралцах докторант өмнөх

улирлын кредитийн бүрдүүлэлт, шалгалтын дүн, төлбөр төлсөн

баримт зэргийг бүрдүүлэн улирлын эхэнд МДА-нд бүртгүүлнэ.

9.25. Докторант нь туршилт, судалгааны ажлаа эрчимтэй хийж

гүйцэтгэн, судалгааны ажлын үр дүнгээ харъяалагдах

профессорын баг, мэргэжлийн салбарын эрдэмтдийн хурал,

семинар, бүрэлдэхүүн сургуулийн болон их сургуулийн

Page 230: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

229

хэмжээний эрдэм шинжилгээний хурлуудад илтгэл тавьж

хэлэлцүүлсэн байна.

9.26. Докторант нь суралцах хугацаандаа өөрийн судалгааны ажлын

үр дүнгийн талаар улсын хэмжээний эрдэм шинжилгээний бие

даасан мэргэжлийн сэтгүүл, их сургуулийн эрдэм

шинжилгээний бичигт 3-аас доошгүй өгүүлэл хэвлүүлсэн байх

ба олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн шинжлэх

ухааны сэтгүүлд нэгээс доошгүй өгүүлэл нийтлүүлэх буюу олон

улсын эрдэм шинжилгээний хуралд 2-оос доошгүй илтгэл тавьж

хэлэлцүүлсэн байна. Ийнхүү нийтлүүлсэн өгүүлэл, илтгэл нь

хамтын бүтээл байж болно.

9.27. Олон улсын хэмжээний нэр хүндтэй сэтгүүл ба олон улсын

хурлын илтгэлийн эмхэтгэлд нийтлэгдсэн эрдэм шинжилгээний

өгүүлэлд 3 хүртэл, дотоодын эрдэм шинжилгээний бичиг,

сэтгүүлд нийтлэгдсэн эрдэм шинжилгээний өгүүлэлд 2 хүртэл

кредитийг бие даалтын кредитэд тооцно.

9.28. Докторантурын сургалтыг бүрэн дүүргэж, диссертац бичиж,

доктор(Ph.D)-ын зэрэг хамгаалахад бэлтгэж буй докторант

(цаашид горилогч гэх) кредитийн гүйцэтгэл, эрдэм шинжилгээ,

судалгааны ажлын тайлангаа тухайн бүрэлдэхүүн сургуулийн

эрдмийн зөвлөлд танилцуулж, холбогдох дүн, тайлан,

материалын хамт МДА-нд ирүүлнэ.

9.29. Доктор(Ph.D)-ын сургалтын хөтөлбөрийг бүрэн биелүүлж 3.5 ба

түүнээс дээш үнэлгээний голч дүн (GPA)-тэй суралцсан,

мэргэжлийн нэгдсэн шалгалтаа амжилттай өгсөн, шинжилгээ

судалгааны ажлын 50 ба түүнээс дээш хувийг гүйцэтгэсэн,

сургалтын төлбөрөө зохих журмын дагуу бүрэн төлсөн

докторантад МДА-ны саналыг үндэслэн их сургуулийн

Ректорын тушаалаар доктор(Ph.D)-ын сургалтыг дүүргэсэн

гэрчилгээ олгож, горилогчоор батална.

АРАВ. Магистрантаас гадаад хэлний

шалгалт авах

10.1. Магистрант нь сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан нийт

хичээлийн гуравны хоёрыг судалж дүүргэсний дараа гадаад

хэлний шалгалт өгнө.

10.2. МДА гадаад хэлний нэгдсэн шалгалт авах тухай нэг сарын өмнө

зарлах ба шалгалтад орох магистрантуудын бүртгэл гаргаж,

шалгалтын бэлтгэл ажлыг зохион байгуулж, нэгдсэн

удирдлагаар хангаж ажиллана. Магистрантаас авах гадаад

хэлний нэгдсэн шалгалтыг улирал бүрт нэг удаа зохион

байгуулна.

Page 231: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

230

10.3. Магистрантын гадаад хэлний нэгдсэн шалгалтыг тухайн хэлний

чиглэлээр магистр ба түүнээс дээш зэрэгтэй 3-аас доошгүй

гишүүнтэй комисс холбогдох удирдамжийн дагуу зохион

байгуулж авна.

10.4. Гадаад хэлний нэгдсэн шалгалтын комиссийн бүрэлдэхүүн

болон шалгалт авах удирдамжийг Эрдэм шинжилгээ,

технологийн проректор батална.

10.5. Гадаад хэлний нэгдсэн шалгалтын төлбөр нь тухайн хичээлийн

жилийн магистрантурын сургалтын 1 кредитийн төлбөртэй

тэнцүү байна. Магистрант гадаад хэлний шалгалтын төлбөрийг

шалгалт эхлэхээс 21 хоногийн өмнө их сургуулийн эрдэм

шинжилгээний дансанд төлсөн байна.

10.6. Гадаад хэлний шалгалтыг амжилттай өгсөн байх нь магистрын

зэрэг олгох нэг болзол болно. Гадаад хэлний шалгалтад

хангалтгүй дүн авсан магистрант Эрдэм шинжилгээ,

технологийн проректорын шийдвэрийн дагуу тухайн улирлын

шалгалтын хугацаанаас өмнө дахин 1 удаа шалгалт өгч болно.

Гадаад хэлний шалгалт нь магистрын сургалтын агуулга,

багтаамжид кредитээр тооцогдохгүй.

10.7. Магистрант олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гадаад хэлний

шалгалтын хүчин төгөлдөр гэрчилгээтэй бол уг гэрчилгээнд

тавигдсан дүнг үндэслэн магистрантын гадаад хэлний

шалгалтыг шууд дүйцүүлэн тооцох асуудлыг шалгалтын комисс

шийдвэрлэнэ.

10.8. Шалгалтын комисст орж, магистрантаас гадаад хэлний шалгалт

авсан багшийн ажилласан цаг нь тухайн багшийн сургалтын

ажлын жилийн ноогдлын гүйцэтгэлд тооцогдохгүй бөгөөд

шалгалт авсан цагийн хөлсийг ШУТИС-ийн Профессор, багш

нарын ажлын кредит тооцох журмын дагуу бодож олгоно.

10.9. Комисс гадаад хэлний шалгалтын дүн, шалгалт авсан тухай

протоколыг холбогдох материалын хамт МДА-нд хүлээлгэн

өгнө.

10.10. Гадаад хэлний шалгалтын үнэлгээ нь магистрантын нийт

суралцсан хичээлийн дүнгийн хамт магистрын зэргийн

дипломын хавсралтад бичигдэнэ.

АРВАН НЭГ. Докторантаас мэргэжлийн

нэгдсэн шалгалт авах

11.1. Докторантаас суралцаж буй мэргэжлийн чиглэлээр онолын

мэдлэг эзэмшсэн байдалд үнэлэлт өгөх зорилгоор сургалтын

нэгдсэн хуанлид заасан хугацааны дагуу мэргэжлийн нэгдсэн

Page 232: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

231

шалгалт авна. Докторантаас авах мэргэжлийн нэгдсэн

шалгалтыг улирал бүрт нэг удаа зохион байгуулна.

11.2. Мэргэжлийн нэгдсэн шалгалтад орох докторант дараах

шаардлагуудыг биелүүлсэн байна. Үүнд:

а. Сургалтын төлөвлөгөөнд заагдсан нийт хичээлийг бүрэн

судалж дүүргэсэн

б. Онолын болон туршилт судалгааны ажлын 50-иас дээш

хувийг гүйцэтгэсэн

в. Судалгааны ажлын үр дүнг харъяалах профессорын баг,

мэргэжлийн салбарын эрдэмтдийн хурлаар хэлэлцүүлж

дэмжигдсэн байна.

11.3. Мэргэжлийн нэгдсэн шалгалт авах үйл ажиллагааг Төв комисс

зохион байгуулна. Төв комиссын даргаар их сургуулийн Эрдэм

шинжилгээ, технологийн проректор, нарийн бичгийн даргаар

МДА-ны дарга ажиллана.

11.4. Төв комисс мэргэжлийн нэгдсэн шалгалтын удирдамжийг

батлах ба мэргэжлийн чиглэл тус бүрээр салбар комиссуудыг

зохион байгуулж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж, шалгалтын

шаардлагыг адил тэгш байлгах нөхцлийг бүрдүүлэх үүргийг

хүлээнэ.

11.5. Доктор(Ph.D)-ын сургалт явуулж буй бүрэлдэхүүн сургуулийн

эрдмийн зөвлөл докторантаас мэргэжлийн нэгдсэн шалгалт авах

салбар комисст орох докторын зэрэгтэй 3-аас доошгүй

эрдэмтнийг Төв комисст санал болгох ба шалгалт авах

хуваарийг гаргаж, шалгалтын бэлтгэлийг хангуулна.

11.6. Салбар комисс тухайн мэргэжлийн нэгдсэн шалгалтын

хэлбэрийг тодорхойлж, шалгалтын сэдэв, материалыг баталж,

докторантаас мэргэжлийн нэгдсэн шалгалтыг холбогдох

удирдамжийн дагуу авах ажлыг хариуцан зохион байгуулна.

11.7. Салбар комисст орж, докторантаас мэргэжлийн нэгдсэн шалгалт

авсан профессор багш нарын ажилласан цаг нь тухайн багшийн

сургалтын ажлын жилийн ноогдлын гүйцэтгэлд тооцогдохгүй

бөгөөд шалгалт авсан цагийн хөлсийг ШУТИС-ийн Профессор,

багш нарын ажлын кредит тооцох журмын дагуу бодож олгоно.

11.8. Мэргэжлийн нэгдсэн шалгалтад ороогүй докторантаас шалгалт

нөхөн авахгүй бөгөөд дараагийн улирлын шалгалтад орохыг

зөвшөөрнө.

11.9. Докторант мэргэжлийн нэгдсэн шалгалтыг амжилттай өгсөн

байх нь доктор(Ph.D)-ын зэрэг олгох нэг болзол болно.

11.10. Салбар комисс мэргэжлийн нэгдсэн шалгалтын дүн, шалгалт

авсан тухай протоколыг холбогдох материалын хамт МДА-нд

хүлээлгэн өгнө.

Page 233: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

232

11.11. Мэргэжлийн шалгалтын үнэлгээ нь докторантын нийт

суралцсан хичээлийн дүнгийн хамт доктор(Ph.D)-ын зэргийн

дипломын хавсралтад бичигдэнэ.

АРВАН ХОЁР. Магистр, доктор(ph.d)-ын сургалт,

судалгааны түвшин тогтоох

12.1. Магистрант, докторантын судалсан хичээлүүдийн цуглуулсан

кредит, судалгааны ажлын түвшинг тогтоох зорилгоор магистр,

доктор(Ph.D)-ын сургалт, судалгааны явцын түвшин тогтоох

ажлыг хичээлийн жил бүрийн Намрын улиралд бүрэлдэхүүн

сургуулиуд дээр зохион байгуулна.

12.2. Магистр, доктор(Ph.D)-ын сургалт, судалгааны явцын түвшин

тогтоох ажлын зорилго нь:

а. Тухайн мэргэжлээр суралцаж байгаа магистрант,

докторантын өөрийн идэвх чармайлт, удирдагч болон

зөвлөхтэй хамтарч ажилласан байдал, сурах, сургах үйл

ажиллагааг бодьтой үнэлэх

б. Магистрант, докторантын судалгаа, шинжилгээний ажил нь

тухайн суралцаж буй түвшинд хийгдсэн буюу зохих

хэмжээнд хүрсэн эсэхийг тогтоож үнэлэлт дүгнэлт өгөхөд

оршино.

12.3. Магистр, доктор(Ph.D)-ын сургалт, судалгааны явцын түвшин

тогтоох ажлыг тухайн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн

дарга бүрэлдэхүүн сургуулийн хэмжээнд удирдан зохион

байгуулна.

12.4. Магистр, доктор(Ph.D)-ын сургалт явуулдаг бүрэлдэхүүн

сургуулийн мэргэжлийн салбар бүрт магистр, доктор(Ph.D)-ын

сургалт, судалгааны явцын түвшин тогтоох комиссыг

бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар байгуулан

ажиллуулна. Комиссын ахлагчаар тухайн салбарын эрхлэгч

ажиллах ба комисст тэргүүлэх профессорууд, эрдэмтдийг

оруулна.

12.5. Профессорын баг тухайн багт харъяалагдах магистрант,

докторантын сургалт, судалгааны явцын үр дүнг суралцагч тус

бүрээр гаргаж холбогдох комисст танилцуулах ба уг үйл

ажиллагаанд магистрант, докторант нар өөрийн биеэр оролцож

ажлаа тайлагнана.

12.6. Магистрант, докторант сургалт, судалгааны ажлаа комисст

тайлагнахдаа дараах материалуудыг бүрдүүлсэн байна. Үүнд:

а. Магистрант, докторантын сургалтын төлөвлөгөөний дагуу

үзэж судалсан хичээлийн дүнгийн хуудас

Page 234: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

233

б. Эрдэм шинжилгээний хурал, профессорын багийн семинарт

илтгэл тавьж хэлэлцүүлсэн тухай удирдагчийн тодорхойлолт

в. Сэдвийн дагуу явуулсан туршилт, судалгааны ажлын явц, үр

дүнгийн тухай магистрант, докторантын тайлан

г. Магистрант, докторантын ажлын төлөвлөгөөнд тусгагдсан

судалгааны ажлын биелэлт, тухайн хичээлийн жилд хийж

гүйцэтгэсэн ажлын хүрсэн үр дүнд өгсөн удирдагчийн

үнэлгээ

12.7. Комисс 12.6-д дурдсан зүйлүүдийн биелэлтийг нийтэд нь 100

хүртэл оноогоор дүгнэнэ.

12.8. Комисс магистрант, докторантын судалгаа, шинжилгээний

ажлын явцыг дүгнэхдээ магистрант, докторантын судалгааны

ажлын төлөвлөгөөний биелэлтийг нэг бүрчлэн авч үзнэ.

12.9. Комисс хяналтын магадлагаа хийсний үндсэн дээр магистрант,

докторантыг төлөвлөгөөний дагуу цаашид үргэлжлүүлэн сургах,

хасах, шилжүүлэх, жилийн чөлөө олгох эсэх талаар хэлэлцэж,

холбогдох санал бүхий тэмдэглэлийг бүрэлдэхүүн сургуулийн

захирлын зөвлөлд танилцуулна. Захирлын зөвлөлөөс гаргасан

шийдвэрийг МДА-нд ирүүлнэ.

АРВАН ГУРАВ. Магистрын төгсөлтийн ажил

гүйцэтгэж хамгаалах

13.1. Магистрын түвшний сургалтын төгсөлтийн судалгааны ажил

(цаашид төгсөлтийн ажил гэх)-ын зорилго нь магистрантад

мэргэжлийн онолын мэдлэгээ бататган гүнзгийрүүлж, суралцаж

буй чиглэлийн хүрээнд тавигдаж байгаа шинжлэх ухаан,

технологийн тулгамдсан асуудлуудын талаар онол арга зүйн

мэдлэг эзэмшиж, шийдвэрлэвэл зохих асуудлыг илрүүлэх,

үйлдвэрлэлийн технологийг боловсронгуй болгох, дэвшилтэт

технологийн арга ажиллагааг нэвтрүүлэх арга замыг

тодорхойлох зэрэг эзэмшиж байгаа мэргэжлийн чиглэлээр эрдэм

шинжилгээний болон зохион бүтээх ажлын зохих арга барил, ур

чадвар эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.

13.2. Төгсөлтийн ажлыг харъяалагдах бүрэлдэхүүн сургууль,

профессорын багийн эрдэм шинжилгээ, зохион бүтээх болон

технологи дамжуулах ажлын чиглэл, байгууллага, үйлдвэр аж

ахуйн газруудын захиалгыг үндэслэн, их сургуулийн Ректорын

тушаалаар баталсан сэдвийн дагуу хийж гүйцэтгэнэ.

13.3. Сургалтын төлөвлөгөөнд заасан кредитийг бүрэн цуглуулсан,

төгсөлтийн ажлын сэдэв, удирдагч нь их сургуулийн Ректорын

тушаалаар батлагдсан, сургалтын төлбөрөө бүрэн төлсөн

магистрантыг төгсөгч магистрантаар бүртгэнэ.

Page 235: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

234

13.4. Төгсөлтийн ажил нь сэдвийнхээ агуулгыг бүрэн хамарч шинжлэх

ухаан, технологийн онол, арга зүйн өндөр төвшинд

боловсрогдсон, судалгаа, шинжилгээний болон үйлдвэрлэлд

технологи дамжуулах, зохион бүтээх, туршин нэвтрүүлэх

чиглэлтэй, орчин үеийн загварчлалын аргуудыг ашиглаж, зохих

норм, стандарт, журмын дагуу хийгдсэн байвал зохино.

13.5. Төгсөлтийн ажил нь тайлбар бичгийн хэлбэртэй, монгол хэлээр

бичигдсэн байх бөгөөд бүтээлийн товч хураангуйг 3 хүртэл

хуудсанд багтаан орос, англи хэлний аль нэг дээр бичиж

төгсөлтийн ажилд хавсаргана.

13.6. Төгсөлтийн ажлын бичиглэлд дараах шаардлага тавигдана. Үүнд:

– Үндсэн тайлбар бичиг нь А4 хэмжээний цаасан дээр 12 pt

үсгийн өндөртэй, “Аriel”, “Academy”, “Times New Roman”,

“Journal” зэрэг үсгийн фонтоор 1.2 sp-мөрийн зайтай

тохируулж, цаасны зүүн талаас-3см, баруун талаас-2 см, дээд

талаас-2.5см, доод талаас-2.5см хэмжээтэйгээр Unicod

системээр бичигдсэн байна. Хуудасны дугаарыг доод талын

төв хэсэгт тавина.

– Ажлын хэмжээ 60-аас доошгүй хуудсанд багтсан байна.

– Ажилд тусгагдсан хүснэгт, зураг бүр оноосон нэртэй байх ба

хүснэгтийн дугаарыг баруун дээд буланд, нэрийг хүснэгтийн

дээд талд голлуулан, зургийн дугаар, нэрийг түүний доод төв

хэсэгт, томьёоны дугаарыг ард нь дугуй хаалтад тус тус

тавина.

– Зураг, график, схем нь өнгийн зохицол, хэрэглээний хувьд

тод ойлгомжтой, чанарын өндөр төвшинд хийгдсэн байна.

Тухайлбал: Өнгөөр ялгах зайлшгүй шаардлагатай график,

схем, зураг, диаграмм зэргийг өнгөтөөр хэвлэнэ.

– Бүлгүүдийн нэр, дэд гарчиг, туслах гарчиг, үндсэн бичвэр,

тайлбар, даалгавар зэрэг элементүүд нь тус бүр ижил

загвараар бичигдсэн байна.

13.7. Төгсөлтийн ажлын үндсэн тайлбар бичиг нь дараах ерөнхий

бүтэцтэй байна. Үүнд:

– Нүүр хуудас

– Удиртгал

– Сэдвийн судлагдсан байдал, өнөөгийн түвшин (холбогдох

ишлэлтэйгээр бичигдэнэ)

– Судалгааны арга зүй

– Судалгаа шинжилгээний болон туршилтын ажлын үр дүн

– Боловсронгуй болгох арга зам, шийдвэрлэх асуудал,

хэрэгжүүлэх арга хэмжээний төсөл

– Ерөнхий дүгнэлт

Page 236: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

235

– Ашигласан бүтээлийн жагсаалт (Ном зүй)

– Хавсралт

13.8. Магистрантын төгсөлтийн ажлын урьдчилсан хамгаалалтын

хэлэлцүүлгийг мэргэжлийн салбарын эрхлэгч, тэргүүлэх

профессорын шийдвэрээр томилсон урьдчилсан хамгаалалтын

комиссын хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.

13.9. Төгсөгч магистрант нь урьдчилсан хамгаалалтад орохоос 7

хоногийн өмнө төгсөлтийн ажлын үндсэн тайлбар бичгийг

зохих шаардлагын дагуу бичиж, удирдагчийн тодорхойлолтын

хамт харъяалах профессорын багт хүлээлгэн өгнө.

13.10. Урьдчилсан хамгаалалтын комисс нь төгсөгч магистрантын

ажлын гүйцэтгэл хангалтгүй нөхцөлд SP (Satisfactory progress -

нэлээд ахицтай ч бүрэн бус) болон NP (No progress - бага

зэргийн ахицтай ч бүрэн бус) тэмдэглэгээ тавьж хамгаалалтыг

хойшлуулах эрхтэй.

13.11. Магистрант нь SP үнэлгээ авсан нөхцөлд төгсөлтийн ажлын

хамгаалалтыг 1 улирлаар хойшлуулах ба 3 кредитийн төлбөр

нэмж төлнө. Харин NP үнэлгээ авсан нөхцөлд хамгаалалтыг 1

жилээр хойшлуулах ба 6 кредитийн төлбөр нэмж төлнө. Энэ

нөхцөлд төгсөгч магистрантын шинэчилсэн бүртгэл хийгдэнэ.

13.12. Урьдчилсан хамгаалалтын комисс магистрантын төгсөлтийн

ажлыг жинхэнэ хамгаалалтад оруулах эсэх тухай шийдвэр

гаргана.

13.13. Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийг сургалт эрхэлж буй

профессорын багийн саналыг үндэслэн мэргэжлийн чиглэл тус

бүрээр их сургуулийн Ректорын тушаалаар байгуулна. Зөвлөл

нь дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, гишүүд гэсэн 5-

аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байх ба зөвлөлийн

бүрэлдэхүүний гуравны нэгээс доошгүй нь өөр профессорын

баг, сургуулийн төлөөлөл байна.

13.14. Магистрант магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хурал

болохоос 3 хоногийн өмнө эцсийн хувилбараар боловсруулсан

төгсөлтийн ажлын үндсэн тайлбар бичиг, удирдагчийн

тодорхойлолт, бусад холбогдох бичиг, баримт (тодорхой

байгууллагаас санал дүгнэлт авсан байж болно) зэргийг

холбогдох материалын хамт хамгаалуулах зөвлөлийн нарийн

бичгийн даргад хүлээлгэн өгсөн байна.

13.15. Төгсөлтийн ажлын шүүмжлэгчийг тухайн бүрэлдэхүүн

сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, профессорын

багийн тэргүүлэх профессор нар хэлэлцэн томилно.

Шүүмжлэгчээр тухайн мэргэжлийн салбарын эрдэмтэн,

профессор багш нараас сонгон томилох ба шүүмжлэгч нь

Page 237: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

236

төгсөлтийн ажлын талаар мэргэжлийн шүүмж, дүгнэлт гаргаж

зөвлөлийн нарийн бичгийн даргад зөвлөлийн хуралдаанаас өмнө

хүлээлгэн өгсөн байна.

13.16. Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөл нь магистрантын

төгсөлтийн ажлыг магистрант тус бүрээр хэлэлцэж

хамгаалуулах ба зөвлөлийн нарийн бичгийн дарга удирдагчийн

тодорхойлолт, шүүмжлэгчийн дүгнэлт зэргийг зөвлөлийн

гишүүдэд уншиж сонсгоно.

13.17. Төгсөлтийн ажлыг удирдагч, шүүмжлэгч, урьдчилсан

хамгаалалтын комисс, хамгаалуулах зөвлөл дараах шатлалыг

баримтлан нийтдээ 100 хүртэл оноогоор дүгнэнэ.

- Удирдагч 50 хүртэл оноогоор

- Шүүмжлэгч -10+10 оноогоор

- Урьдчилсан хамгаалалтын комисс -20+20 оноогоор

- Хамгаалуулах зөвлөл -20+20 оноогоор

13.18. Төгсөлтийн ажлын эцсийн үнэлгээг удирдагч, шүүмжлэгч,

урьдчилсан хамгаалалтын комиссийн өгсөн үнэлгээнүүдийг

үндэслэн хамгаалуулах зөвлөл хэлэлцэж гаргана. Энэ нь эцсийн

шийдвэр болох бөгөөд магистрантын төгсөлтийн ажлын нэгдсэн

үнэлгээ B- ба түүнээс дээш тохиолдолд уг магистрын

төгсөлтийн ажлыг хамгаалсанд тооцно. (ШУТИС-ийн Ректорын

2011 оны А-147 тоот тушаалаар өөрчлөн найруулсан)

13.19. Төгсөлтийн ажлын үндсэн тайлбар бичиг, үнэлгээний хуудсыг

хамгаалуулах зөвлөлийн гишүүдийн тоогоор хэвлүүлэн тараах

ба магистрант хамгаалуулах зөвлөлийн хуралдаанд төгсөлтийн

ажлын агуулгыг 10-15 минутанд багтаан илтгэнэ.

13.20. Төгсөлтийн ажлыг үндсэн тайлбар бичгийг 3 хувь хэвлүүлэн

ШУТ-ийн Төв номын сан, бүрэлдэхүүн сургуулийн номын сан,

профессорын багт албан ёсоор тус тус хүлээлгэн өгч бүртгэлд

оруулан хадгалуулна. Төгсөлтийн ажлын электрон хувилбарыг

их сургуулийн номын сангийн мэдээллийн нэгдсэн баазад

оруулна.

13.21. Төгсөлтийн ажлыг их сургуулийн номын сан, мэдээллийн баазад

хүлээлгэн өгсөний дараа их сургуулийн Ректорын тушаалаар

магистрантад магистрын зэргийн диплом олгоно.

АРВАН ДӨРӨВ. Доктор (Ph.D)-ын диссертацид

тавигдах шаардлага 14.1. Диссертац нь доктор(Ph.D)-ын зэрэг олгох сургалтын

төлөвлөгөөний нийт кредитийн агуулгад багтах бөгөөд тухайн

салбарын хүрээнд чухал ач холбогдол бүхий шинжлэх ухаан,

Page 238: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

237

технологийн онол, практикийн асуудлыг шийдвэрлэхэд

чиглэгдсэн бүрэн дууссан судалгаа-шинжилгээний ажил байна.

14.2. Диссертацийн ажилд тавигдах үндсэн шаардлага нь харгалзах

салбарын мэдлэгт холбогдол бүхий зорилтыг шийдсэн эсхүл улс

орны нийгэм, эдийн засагт холбогдолтой практик асуудлыг

шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шийдсэн, өөрийн дэвшүүлж

буй шинэ шийдлийг нарийвчлан нотолсон, урьд өмнө хийгдсэн

нь мэдэгдэж буй бусад шийдлүүдтэй харьцуулж,

шүүмжлэлтэйгээр шинэлэг талыг нээн харуулсан байх ба

диссертац нь зохих загвар шаардлагыг баримталсан, дотоод

нэгдэлтэй, шинжлэх ухааны судалгааны хэлний хэм хэмжээний

дагуу бичигдсэн байна.

14.3. Диссертацийг монгол хэлээр бичих бөгөөд тухайн ажлын товч

танилцуулгыг англи хэл болон бусад гадаад хэл дээр 3 хуудаст

багтаан бичиж, диссертацид хавсаргана.

14.4. Горилогчийн хүсэлт, холбогдох докторын зэрэг хамгаалуулах

зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонхийн зөвшөөрснөөр

диссертацийг англи хэл дээр, товч танилцуулгыг монгол хэл

дээр бичүүлж, хамгаалалтыг гадаад хэл дээр явуулж болно.

14.5. Диссертацийн ажлын ерөнхий бүтэц, агуулга нь дэс дараалал,

хэл найруулгын хувьд төгс, дүгнэлт, зөвлөмжийг бүрэн багтааж

товч, тодорхой гаргасан, эрдэм шинжилгээний бүтээлийн

шаардлагыг бүрэн хангахуйц хэмжээнд гүйцэтгэсэн байна.

14.6. Диссертац бичихэд ашигласан буюу ишлэл авсан бүтээлийг

ашигласан бүтээлийн жагсаалтад бүрэн оруулна. Харин тухайн

салбар шинжлэх ухааны нийтлэг судлагдахуун, лавлах, сурах

бичиг энэ жагсаалтанд орохгүй. Хэрвээ өөр судлаачийн

диссертац болон судалгааны материалаас ишлэл хийлгүйгээр

ашигласан нь тогтоогдвол хамгаалуулах зөвлөл диссертацийн

хамгаалалтыг хойшлуулах хүртэл арга хэмжээ авна.

14.7. Диссертацийн ажлын хавсралтад зохиогчийн эрхийг хамгаалсан

бүтээл буюу судалгааны ажлын чиглэлээр авсан патентын

жагсаалтыг хавсаргасан байна.

14.8. Диссертацийн ажлын бичиглэлд дараах шаардлага тавигдана.

Үүнд:

– Үндсэн тайлбар бичиг нь А4 хэмжээний цаасны нэг талд 12

pt үсгийн өндөртэй, “Arial”, “Academy”, “Times New Roman”,

“Journal” зэрэг үсгийн фонтоор 1.5 sp-мөрийн зайтай

тохируулж, цаасны зүүн талаас-3.0 см, баруун талаас-2.0 см,

дээд талаас-2.5 см, доод талаас-3.0 см хэмжээтэйгээр Unicod

системээр бичигдсэн байна. Хуудасны дугаарыг доод талын

төв хэсэгт тавина.

Page 239: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

238

– Диссертацийн хэмжээ 100-аас доошгүй хуудсанд багтсан

байна.

– Ажилд тусгагдсан хүснэгт, зураг бүр оноосон нэртэй байх ба

хүснэгтийн дугаарыг баруун дээд буланд, нэрийг хүснэгтийн

дээд талд голлуулан, зургийн дугаар, нэрийг түүний доод төв

хэсэгт, томъёоны дугаарыг ард нь дугуй хаалтад тус тус

тавина.

– Зураг, график, схем нь өнгийн зохицол, хэрэглээний хувьд

тод ойлгомжтой, чанарын өндөр төвшинд хийгдсэн байна.

Тухайлбал: Өнгөөр ялгах зайлшгүй шаардлагатай график,

схем, зураг, диаграмм зэргийг өнгөтөөр хэвлэнэ.

– Бүлэг, дэд бүлгүүдийн нэрийг дугаарлах бөгөөд хуудсанд

голлуулан бичнэ.

– Бүлгүүдийн нэр, дэд гарчиг, туслах гарчиг, үндсэн бичвэр,

тайлбар, даалгавар зэрэг элементүүд нь тус бүр ижил

загвараар бичигдсэн байна.

14.9. Диссертацийн ажлын үндсэн тайлбар бичиг нь дараах ерөнхий

бүтэцтэй байна. Үүнд:

- гадна нүүр хуудас

- дотор нүүр хуудас

- гарчиг буюу агуулга

- түлхүүр үг, нэр томьёоны цэс (шаардлагатай үед)

- удиртгал

- үндсэн хэсэг (дотроо 2-3 бүлэгтэй байж болно)

- ерөнхий дүгнэлт

- ашигласан бүтээлийн жагсаалт (ном зүй)

- хавсралт

- диссертацийн товч танилцуулга

АРВАН ТАВ. Диссертацийг хүлээн авах, хэлэлцэх

15.1. Горилогчийн диссертацийн эхний хувилбарыг зөвлөх комисс,

профессорын баг, мэргэжлийн салбарын нэгдсэн хурлаар

хэлэлцэж, диссертацид тавигдах үндсэн шаардлагыг хангасан

эсэх талаар дүгнэлт, зөвлөмж гаргана. Диссертацийн сэдэв,

агуулга, судалгааны арга зүй болон бусад онцлогтой уялдуулан

тус хуралд бусад эрдэмтдийг оролцуулан өргөтгөн хийж болно.

15.2. Нэгдсэн хурлаас гарсан дүгнэлт, зөвлөмжийн дагуу диссертацид

холбогдох засвар өөрчлөлтийг бүрэн хийгдсэн гэж үзвэл зөвлөх

комисс уг диссертацийг тухайн бүрэлдэхүүн сургуулийн

Page 240: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

239

эрдмийн зөвлөлд урьдчилсан хамгаалалт хийлгэхээр өргөн

мэдүүлнэ.

15.3. Урьдчилсан хамгаалалт хийхийн өмнө горилогч нь

докторантурын сургалт дүүргэж гэрчилгээ авсан, мэргэжлийн

нэгдсэн шалгалтыг амжилттай өгсөн, сургалтын төлбөрийг

бүрэн төлсөн талаар МДА-ны даргын албан ёсны тодорхойлолт

авсан байна.

15.4. Зөвлөх комиссоос ирүүлсэн санал, дүгнэлт, зөвлөмж,

горилогчийн диссертац, МДА-ны даргын албан ёсны

тодорхойлолт болон бусад холбогдох материалыг тухайн

бүрэлдэхүүн сургуулийн эрдмийн зөвлөл хүлээн авч урьдчилсан

хамгаалалтын хурлын товыг тогтооно.

15.5. Урьдчилсан хамгаалалтын хурлын тухай мэдээллийг холбогдох

докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн даргад албан ёсоор

мэдэгдэх ба зөвлөлийн 2-оос доошгүй үндсэн гишүүн болон

салбарын эрдэмтдийг урьж оролцуулна.

15.6. Горилогч нь урьдчилсан хамгаалалтаас гарсан санал,

шүүмжлэлийг ажилдаа бүрэн тусгаж, шаардлагатай засвар

хийснийг эрдмийн зөвлөлийн гишүүдээр гарын үсэг зуруулж

баталгаажуулсны дараа тухайн бүрэлдэхүүн сургуулийн

эрдмийн зөвлөлийн даргад танилцуулна.

15.7. Диссертацид тавигдах шаардлага бүрэн хангагдсан гэж үзсэн

диссертацийг бүрэлдэхүүн сургуулийн эрдмийн зөвлөлийн

дарга жинхэнэ хамгаалалтад оруулахаар их сургуулийн

эрдэмтэн нарийн бичгийн даргад холбогдох материалын хамт

хүргүүлнэ. Үүнд:

– Хамгаалалтад оруулахыг хүссэн горилогчийн өргөдөл

– Горилогчийн магистрын зэргийн дипломын нотариатаар

баталгаажуулсан хуулбар

– МДА-ны даргын тодорхойлолт

– Хамгаалуулах зөвлөлийн гишүүдийн тоогоор хэвлэсэн

диссертац

– Диссертацийг хамгаалалтад оруулахыг зөвшөөрсөн

холбогдох урьдчилсан хамгаалалтын хурлын тэмлэглэл,

шийдвэр

– Горилогчийн диссертац хамгаалалтад оруулахад бэлэн

болсныг тодорхойлсон удирдагчийн дүгнэлт

– Диссертацид холбогдох судалгааны үр дүнгийн талаар зохих

мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн горилогчийн бүтээлүүд

(биет байдлаар хавсаргана)

– Хамгаалалтад шаардлагатай бусад материал

Page 241: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

240

– Горилогчийн диссертацийн ажлын талаар тухайн салбарын

эрдэмтэд, тодорхой байгууллагаас санал дүгнэлт гаргасан бол

мөн хавсаргаж өгнө.

15.8. Их сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга горилогчийн

материалыг хүлээн авч хяналтын магадлагаа хийсний дараа

холбогдох докторын зэрэг хамгаалуулах зөвлөлд жинхэнэ

хамгаалалтанд оруулах тухай их сургуулийн Ректорын албан

бичгийн хамт хүлээлгэн өгнө.

15.9. Хамгаалуулах зөвлөлийн дарга горилогчийн диссертацийг

холбогдох материалын хамт хүлээн авч, докторын зэрэг

хамгаалуулах зөвлөлийг хуралдуулна. Доктор(Ph.D)-ын

диссертацид бодит үнэлгээ өгөх зорилгоор зөвлөл нь

диссертацийн агуулгаас хамааруулан тухайн салбарын 2

эрдэмтнийг диссертацийн шүүмжлэгчээр томилон диссертацид

шүүмж бичүүлэн, дүгнэлт гаргуулна.

15.10. Диссертацийн шүүмжлэгч нь тухайн мэргэжлийн чиглэлээр

доктор(Ph.D) ба түүнээс дээш зэрэгтэй, судалгаа шинжилгээний

ажлын дадлага, туршлагатай хүн байна. Шүүмжлэгч нь тухайн

докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн үндсэн буюу

өргөтгөсөн бүрэлдэхүүний гишүүн байна.

15.11. Горилогчийн удирдагч, бүтээлийн хамтран зохиогч, суралцаж

төгссөн тухайн профессорын багийн профессор багш, эрдэм

шинжилгээний ажилтан нарыг горилогчийн диссертацийн

ажлын шүүмжлэгчээр томилохгүй.

15.12. Горилогч хамгаалуулах зөвлөлөөс томилсон шүүмжлэгчдэд

жинхэнэ хамгаалалтын хуралдаан болохоос 1 сарын өмнө

диссертациа өгөх ба шүүмжлэгч дүгнэлтээ 21 хоногийн дотор

гаргаж, зөвлөлийн нарийн бичгийн даргад хүлээлгэж өгнө.

Шүүмжлэгч нь дүгнэлтээ үнэн зөв гаргах үүрэг хүлээнэ.

15.13. Хамгаалуулах зөвлөл горилогчийн өргөдөл хүлээн авснаас хойш

45 хоногийн дотор докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн

хуралдааныг зохион байгуулах ба Монгол улсын Боловсрол,

соёл, шинжлэх ухааны Сайдын 2010 оны 492 дугаар тушаалаар

батлагдсан “Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм”-д

заасны дагуу хуралдааныг явуулна.

15.14. Диссертацийн ажлыг зөвлөлийн хуралдааны дэгийг баримтлан

нээлттэй хэлэлцэх ба шинэ бүтээлийн эрх хамгаалах, гадаад

дотоодод патент авах, улсын нууц хадгалахтай холбоотой

онцгой тохиолдолд диссертацийг хаалттай хэлэлцэж болно.

15.15. Хамгаалуулах зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, зөвлөлийн

хурлын тогтоол, докторантын холбогдох материал зэргийг их

Page 242: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

241

сургуулийн холбогдох нэгжид 1 жил хадгалсны дараа их

сургуулийн архивт шилжүүлнэ.

15.16. Диссертацийг хамгаалснаас хойш 30 хоногийн дотор

хамгаалуулах зөвлөлийн гишүүд уг ажлыг дахин нягталж

холбогдох засварыг хийлгэж гишүүн бүр гарын үсэг зурсны

дараа ШУТ-ийн Төв номын сан, Үндэсний номын сан, ШУТ-ийн

Сангийн дэргэдэх Мэдээллийн танхимд тус тус хүлээлгэн өгнө.

Мөн диссертацийн электрон хувилбарыг их сургуулийн номын

сангийн мэдээллийн нэгдсэн баазад оруулна.

15.17. Диссертацийг номын сангуудад хүлээлгэн өгч, мэдээллийн

баазад оруулснаас хойш 14 хоногийн дотор докторын зэрэг

олгох тухай хамгаалуулах зөвлөлийн хуралдааны шийдвэрийг

үндэслэн их сургуулийн Ректорын тушаалаар горилогчид

доктор(Ph.D)-ын зэргийн диплом олгоно.

15.18. Зөвлөлийн хуралдаанаас доктор(Ph.D)-ын зэрэг хамгаалуулах

боломжгүй тухай шийдвэр гарсан тохиолдолд горилогчийн

материалыг зөвлөлийн хурлын тогтоол, хуралдааны

тэмдэглэлийн хамт горилогчийн суралцаж буй их сургуулийн

холбогдох нэгжид буцаана. Горилогч нь өөрийн ажлыг

зөвлөлийн гишүүдээс гарсан санал шүүмжлэлийн дагуу

шаардлагын түвшинд хүртэл сайжруулж, зөвлөлийн даргын

зөвшөөрснөөр 2 жилийн дотор дахин нэг удаа хамгаалуулах

зөвлөлөөр хэлэлцүүлж болно.

Ректорын 2011 оны 10 дугаар сарын 14-ний

өдрийн А-200 тоот тушаалаар батлав.

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН

МАГИСТР, ДОКТОР (Ph.D)-ЫН СУРГАЛТЫН КРЕДИТ

БҮРДҮҮЛЭЛТ, ТӨЛБӨРИЙН ХУВААРИЛАЛТЫГ

ЗОХИЦУУЛАХ ТҮР ЖУРАМ

НЭГ. Нийтлэг үндэслэл

1.1. ШУТИС-ийн хэмжээнд магистр, доктор(Ph.D)-ын сургалтын

кредит бүрдүүлэлт, төлбөрийн хуваарилалтыг энэхүү журмаар

зохицуулна.

1.2. Энэхүү журмаар зохицуулагдахгүй асуудлыг ШУТИС-ийн

Ректорын зөвлөлийн хурлаар тухай бүр хэлэлцэж холбогдох

шийдвэрийг гаргана.

ХОЁР. Магистр, доктор(Ph.D)-ын сургалтын кредит

бүрдүүлэлтийг зохицуулах

Page 243: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

242

2.1. ШУТИС-ийн магистрантын гадаад хэлний нэгдсэн шалгалт,

доктор(Ph.D)-ын түвшний сургалтын суурь шинжлэх ухааны

хичээлүүд, докторантын мэргэжлийн нэгдсэн шалгалтыг

сургалтын нэгдсэн хуанлийн дагуу их сургуулийн хэмжээнд

Магистрантур, докторантурын алба (цаашид МДА гэх) эрхлэн,

нэгдсэн байдлаар зохион байгуулна.

2.2. ШУТИС-ийн хэмжээнд магистрант, докторантын Е-хэлбэрээр

суралцах хичээлүүдийг Е-сургууль эрхлэн зохион байгуулна.

2.3. Энэхүү журмын 2.1, 2.2-д дурдсанаас бусад хичээлүүд,

төгсөлтийн болон диссертацийн ажил бичиж гүйцэтгэхийг

холбогдох сургалтын төлөвлөгөө болон сургалтын нэгдсэн

хуанлийн дагуу бүрэлдэхүүн сургуулиуд дээр зохион байгуулна.

ГУРАВ. Магистр, доктор (Ph.D)-ын сургалтын төлбөрийн

хуваарилалтыг зохицуулах

3.1. Доктор(Ph.D)-ын түвшний сургалтын суурь шинжлэх ухааны

хичээлүүд болон магистрант, докторантын нэгдсэн

шалгалтуудын кредитийн төлбөрийг ШУТИС-ийн Эрдэм

шинжилгээний дансанд төвлөрүүлнэ.

3.2. Магистрант, докторантын Е-хэлбэрээр суралцах хичээлүүдийн

кредитын төлбөрийг Е-сургуульд төвлөрүүлнэ.

3.3. Энэхүү журмын 3.1, 3.2-д дурдсанаас бусад хичээлүүд болон

магистрын төгсөлтийн ажил, диссертацийн кредитийн

төлбөрийг сургалт эрхэлж буй холбогдох бүрэлдэхүүн

сургуулиудад төвлөрүүлэх ба хичээл зааж үйлчилсэн

сургуулиудтай сургууль хоорондын кредитийн тооцооны

журмын дагуу холбогдох тооцоог улирал бүрт хийж төлбөрийг

хуваарилна.

ДӨРӨВ. Магистр, доктор(Ph.D)-ын сургалтад хичээл заасан

профессор багш нарын цагийн тооцоог зохицуулах

4.1. Доктор(Ph.D)-ын түвшний сургалтын суурь шинжлэх ухааны

хичээлүүд заасан, магистрант, докторантаас нэгдсэн шалгалтууд

авсан профессор багш нарын цагийн тооцоог МДА-ны

холбогдох мэргэжилтэн хянаж, албаны дарга баталгаажуулан,

”ШУТИС-ийн профессор багш нарын ажлын кредит тооцох

журам”-ын дагуу холбогдох кредитийг тооцож, цагийн хөлсийг

МДА-наас олгоно.

4.2. Магистрант, докторантуудад Е-хэлбэрээр хичээл заасан

профессор багш нарын цагийн тооцоог Е-сургуулийн холбогдох

ажилтан хянаж, сургуулийн захирал баталгаажуулан, ”ШУТИС-

Page 244: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

243

ийн профессор багш нарын ажлын кредит тооцох журам”-ын

дагуу холбогдох кредитийг тооцож, цагийн хөлсийг Е-

сургуулиас олгоно.

4.3. Энэхүү журмын 4.1, 4.2-д дурдсаны дагуу тооцож олгосон

кредитийг тухайн профессор багшийн сургалтын кредитийн

үндсэн ноогдолд оруулж тооцохгүй.

4.4. Энэхүү журмын 4.1, 4.2-д дурдсанаас бусад хичээлүүд болон

магистрантын төгсөлтийн ажил, докторантын диссертацтай

холбоотой профессор багш нарын цагийн тооцоог холбогдох

бүрэлдэхүүн сургуулиуд ”ШУТИС-ийн профессор багш нарын

ажлын кредит тооцох журам”-ын дагуу бодож, цагийн хөлсийг

олгох ба ингэж олгосон кредитийг профессор багшийн

сургалтын кредитийн үндсэн ноогдолд оруулахгүй байж болно.

4.5. Магистрант, докторантын сургалтын нийт кредит бүрдүүлэлт,

төлбөрийн нэгдсэн тооцоог МДА эцэслэн хянаж, холбогдох

зохицуулалтыг хийнэ.

Ректорын 2012 оны 4 дүгээр сарын 24-ний

өдрийн А-74 тоот тушаалаар батлав.

ШУТИС-ИЙН ТЕХНОЛОГИЙН САНГИЙН ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. ШУТИС-ийн Технологийн сан нь тус Их сургуулийн эрдэм

шинжилгээ, судалгааны ажлыг дэмжин шинэ мэдлэгийг буй

болгох, шинжлэх ухаан, технологийн болон инновацийн төсөл

хэрэгжүүлэх, суурь судалгааны сэдэвт ажил гүйцэтгэх,

судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, эдийн

засгийн эргэлтэнд оруулах зэрэг үйл ажиллагааг санхүүжүүлэх

үндсэн үүрэгтэй.

1.2. Энэхүү журмын зорилго нь Технологийн сангийн үйл

ажиллагааны үндсэн зарчмыг тогтоох, тус сангийн хөрөнгийн эх

үүсвэрийг бүрдүүлэх, зарцуулах, зарцуулсан хөрөнгийн

ашиглалтанд хяналт тавих, нэгтгэн тайлагнах үйл ажиллагаатай

холбоотой харилцааг зохицуулахад оршино.

Хоёр. Удирдлага, зохион байгуулалт

2.1. Технологийн сангийн үйл ажиллагааг их сургуулийн Эрдэм

шинжилгээ, технологийн проректор удирдан зохион байгуулна.

2.2. Технологийн сангийн үйл ажиллагаатай холбоотой ажил,

үүргийг Эрдэм шинжилгээ, технологийн газрын ажилтнуудын

ажил үүргийн хуваарьт тусгаж хэрэгжүүлнэ.

Page 245: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

244

2.3. Технологийн сангаас санхүүжүүлэх тухайн жилийн төслийн

сонгон шалгаруулалтыг ил тод, шударга, мэргэжлийн өндөр

түвшинд явуулах зорилгоор Сонгон шалгаруулалтын комисс

байгуулан ажиллуулна.

2.4. Сонгон шалгаруулалтын комиссыг их сургуулийн Эрдмийн

зөвлөл, захиргааны зөвлөл болон профессор багш нарын

төлөөлөл оролцуулан Ректорын тушаалаар байгуулна.

2.5. Эрдэм шинжилгээ, технологийн проректор нь Технологийн

сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, төслийн сонгон шалгаруулалт,

хөрөнгийн зарцуулалт, сангийн орлого, зарлагын тайланг гаргах

үүрэгтэй.

Гурав. Технологийн сангийн хөрөнгийг бүрдүүлэх

Технологийн сангийн хөрөнгө нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ. Үүнд:

3.1. Их сургуулийн бүтцийн нэгжүүд (бүрэлдэхүүн сургууль,

профессорын баг, хүрээлэн, төв) болон профессор багш нарын

гүйцэтгэж буй эрдэм шинжилгээний төсөл, аж ахуйн гэрээт

ажлын санхүүжилт болон шимтгэлийн орлого

3.2. Технологийн сангийн хөрөнгөөр гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ,

туршилт, зохион бүтээх ажлын үр дүнг борлуулсны орлого,

үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлж ашигласнаас олсон үр

ашгаас Монгол улсын Шинжлэх ухаан, технологийн тухай

хуульд заасан хувь хэмжээгээр бүрдүүлэн авах орлого

3.3. Гарааны компаниас төвлөрүүлэх орлого

3.4. Лиценцийн гэрээний орлого

3.5. Хамтын ажиллагаатай байгууллагын хандив, тусламж

3.6. Хуулиар хориглоогүй орлогын бусад эх үүсвэр

Дөрөв. Сангийн хөрөнгийн зориулалт

Технологийн сангийн хөрөнгийг дараах зориулалтаар зарцуулна.

Үүнд:

4.1. Их сургуулийн хөгжлийн тэргүүлэх чиглэлээр шинжлэх ухаан,

технологийн болон инновацийн төсөл, суурь судалгааны сэдэвт

ажлыг санхүүжүүлэх, грант олгох

4.2. Эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнг

үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд чиглэсэн төслийг эргэн төлөгдөх

нөхцөлтэйгээр санхүүжүүлэх

4.3. Профессор багш нар, эрдэмтдийн бүтээл, эрдэм шинжилгээний

сэтгүүл, мэдээлэл болон хурлын эмхэтгэлийг хэвлэн нийтлэх

4.4. Шинжлэх ухаан, технологийн ололтыг түгээн дэлгэрүүлэх,

сурталчлах, эрдэм шинжилгээний хурал, семинар, үзэсгэлэн,

тэмцээн, уралдаан зохион байгуулах

Page 246: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

245

4.5. Сургалт, судалгааны лаборатори байгуулах, тоног төхөөрөмж

авахад дэмжлэг үзүүлэх

4.6. Их сургуулийн олон улсын эрдэм шинжилгээ, судалгааны

байгууллагын гишүүнчлэлийн жилийн татвар, хураамжийг

төлөх

4.7. Их сургуулийн удирдлагаар батлагдсан болон зөвшөөрөгдсөн

бусад зардлуудыг санхүүжүүлэх

Тав. Төсөл хэрэгжүүлэх ба санхүүжүүлэх

5.1. Төслийн сонгон шалгаруулалтыг Эрдэм шинжилгээ,

технологийн газар зарлаж, төслийн саналыг хүлээж авна.

5.2. Төслийн сонгон шалгаруулалтыг Сонгон шалгаруулалтын

комисс эрхлэн явуулах ба шалгарсан төслүүдийг Технологийн

сангаас санхүүжүүлэх шийдвэрийг Ректорын тушаалаар

баталгаажуулна.

5.3. Шалгарсан төслийн удирдагчтай төсөл хэрэгжүүлэх,

санхүүжүүлэх гэрээ байгуулах ажлыг Эрдэм шинжилгээ,

технологийн газар хариуцан гүйцэтгэнэ.

5.4. Төслийн хэлбэр, шинж чанар, түүний үр дүнг ашиглах хүрээ,

үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний борлуулах боломж зэргийг

харгалзан үзэж дор дурдсан хэлбэрээр санхүүжүүлнэ:

5.4.1. буцалтгүй хэлбэрээр санхүүжүүлэх (грант)

5.4.2. эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжүүлэх

5.4.3. төслийн зардлын тодорхой хувийг санхүүжүүлэх

5.5. Төслийн явцын ба эцсийн үр дүнг их сургуулийн Эрдмийн

зөвлөлийн дэргэдэх Эрдэм шинжилгээ, судалгааны дэд

зөвлөлийн хурлаар хагас жил тутамд хэлэлцэж үнэлэлт, дүгнэлт

гаргана.

5.6. Төслийн эцсийн тайланг Эрдмийн зөвлөлийн дэргэдэх Эрдэм

шинжилгээ, судалгааны дэд зөвлөлийн хурлаар хэлэлцэж,

амжилттай хэрэгжсэнд тооцсон тохиолдолд Эрдэм шинжилгээ,

технологийн газар төслийн тайланг хүлээж авна.

Зургаа. Технологийн сангийн санхүүгийн

бүртгэл, тайлан

6.1. Технологийн сангийн санхүүгийн нягтлан бодох бүртгэлийн үйл

ажиллагааг их сургуулийн захиргааны ахлах нягтлан бодогч

хавсран хариуцаж гүйцэтгэнэ.

6.2. Технологийн сангийн тухайн оны санхүүгийн тайланг зохих

хууль, дүрмийн дагуу гаргаж, их сургуулийн Захиргааны

зөвлөлийн хуралд жил бүр тайлагнаж байна.

Page 247: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

246

Долоо. Бусад зүйл

7.1. ШУТИС-ийн бүтцийн нэгжүүд дотроо харилцан гэрээ байгуулж

төсөл, гэрээт ажил хэрэгжүүлсэн тохиолдолд Технологийн санд

шимтгэл авахгүй.

7.2. Сангийн хөрөнгийг батлагдсан төсвөөс хэтрүүлэх, зориулалтын

бусаар ашиглах, зарцуулахыг хориглоно.

7.3. Технологийн сангийн санхүүжилттэй төслийг гүйцэтгэхдээ

хариуцлагагүй хандсан, төслийг хэрэгжүүлээгүй, төслийн үр

дүнг гаргаж, тайлагнаагүй, төслийн хөрөнгийг зориулалтын

бусаар ашигласан, гэрээний үүргээ зөрчсөн нь Эрдмийн

зөвлөлийн дэргэдэх Эрдэм шинжилгээ, судалгааны дэд

зөвлөлийн хурлын дүгнэлтээр болон бусад хяналт, шалгалтаар

тогтоогдсон төсөл хэрэгжүүлэгч их сургуулийн бүтцийн нэгж

болон профессор багш нарт их сургуулийн зохих дүрэм,

журмын дагуу хариуцлага тооцно. Мөн төсөл хэрэгжүүлэгч

нэгжийн захиралд хариуцлага тооцож, санхүүжүүлсэн

хөрөнгийг тодорхой хувийн хүүтэйгээр буцаан суутгаж

төлүүлнэ.

7.4. Технологийн сангийн санхүүжилтээр гүйцэтгэгдсэн эрдэм

шинжилгээ, судалгааны төслийн үр дүнд буй болсон шинэ

мэдлэг, бүтээл, технологи, бүтээгдэхүүнийг ШУТИС-ийн

оюуны өмчид бүртгэж баталгаажуулах ажлыг Инноваци,

технологи дамжуулалтын алба эрхлэн хариуцна.

Ректорын 2012 оны 4 дүгээр сарын 19-ний

өдрийн А-69 тоот тушаалаар батлав.

ШУТИС-Д ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ ТӨСӨЛ,

ГЭРЭЭТ АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэ журмын зорилго нь ШУТИС болон түүний бүтцийн

нэгжүүдэд (бүрэлдэхүүн сургууль, профессорын баг, эрдэм

шинжилгээний хүрээлэн, төв) эрдэм шинжилгээний төсөл

хэрэгжүүлэх, аж ахуйн гэрээт ажил гүйцэтгэх /цаашид ерөнхийд

нь “төсөл” гэх/ үйл ажиллагааны үндсэн зарчмыг тогтоож,

түүнтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

1.2. Төсөл нь эрдэм шинжилгээ, судалгаа, туршилт, зохион бүтээх

ажлыг холбогдох захиалга, гэрээний үндсэн дээр онол, арга зүйн

өндөр түвшинд гүйцэтгэж, захиалагчийн хэрэгцээ, шаардлагыг

хангасан үр дүнг бий болгох, үйлдвэрлэл, үйлчилгээнд

Page 248: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

247

нэвтрүүлэх, ашиглах үйл ажиллагааг тусгасан баримт бичиг

болно.

1.3. Төсөл нь санхүүжүүлэгч байгууллагаас хамааран дараах

хэлбэрүүдэд хуваагдана. Үүнд:

1.3.1. Улсын төсвийн санхүүжилттэй төсөл (Шинжлэх ухаан,

технологийн төсөл, Суурь судалгааны сэдэвт ажил,

Гадаадтай хамтарсан төсөл, Инновацийн судалгааны

төсөл, Зэхэц ажил)

1.3.2. Аж ахуйн гэрээт ажил (Бизнесийн байгууллагын

санхүүжилттэй төсөл)

1.3.3. ШУТИС-ийн Технологийн сангийн санхүүжилттэй төсөл

1.3.4. Олон улсын хамтарсан төсөл

1.3.5. Судалгааны бусад ажил (мэргэжлийн зөвлөгөө өгөх,

экспертиз хийх, техник, эдийн засгийн үндэслэл

боловсруулах, гадаад, дотоодын төслийн урьдчилсан

судалгаа хийх, судалгааны зорилгоор эрдэм

шинжилгээний хурал, семинар, мэргэшүүлэх сургалт

зохион байгуулах гэх мэт).

1.4. Төслийн захиалга, бүртгэл, мэдээлэл, хэрэгжилт, үр дүн,

тайлантай холбоотой харилцааг их сургуулийн хэмжээнд

Инновац, технологи дамжуулалтын алба, бүрэлдэхүүн сургууль,

хүрээлэн дээр эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд

захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга нар энэхүү журам

болон холбогдох санхүүжүүлэгч байгууллагаас гаргасан

журмын дагуу зохицуулах үүргийг хүлээнэ.

Хоёр. Төслийн гэрээ байгуулах, баталгаажуулах

2.1. Улсын төсвийн санхүүжилттэй төслийн гэрээг төрийн

захиргааны байгууллагаас баталсан холбогдох дүрэм, журмын

хүрээнд байгуулах бөгөөд гэрээнд төслийн захиалагч,

гүйцэтгэгч нэгж, төслийн удирдагч, их сургуулийн эрдэм

шинжилгээ, технологийн проректор нар гарын үсэг зурж

баталгаажуулна.

2.2. Бизнесийн байгууллагын санхүүжилттэй төслийн удирдагч нь

төслийн захиалагч, санхүүжүүлэгчтэй төсөл хэрэгжүүлэх,

санхүүжүүлэх гэрээ байгуулан ажиллана.

2.3. ШУТИС-ийн нэрийн өмнөөс байгуулах төслийн гэрээнд их

сургуулийн ректор болон эрдэм шинжилгээ, технологийн

проректор гарын үсэг зурна.

2.4. Бүрэлдэхүүн сургуулиас гүйцэтгэх төслийн гэрээнд тухайн

төслийг хэрэгжүүлж байгаа профессор багш болон холбогдох

Page 249: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

248

профессорын багийн ахлагч, төвийн захирал гарын үсэг зурж,

бүрэлдэхүүн сургуулийн захирал гарын үсэг зурж

баталгаажуулна. Профессорын багийн ахлагч, төвийн захирал

дангаараа гарын үсэг зурж төслийн гэрээ байгуулахыг

хориглоно.

2.5. ШУТИС-ийн хүрээлэн дээр хэрэгжүүлэх төслийн гэрээнд

төслийн захиалагч, төслийн удирдагч болон тухайн

хүрээлэнгийн захирал нар гарын үсэг зурж баталгаажуулна.

Гурав. Төслийг мэдээллийн баазад бүртгэх

3.1. Шинээр эхэлж буй төслийн мэдээллийг төслийн удирдагч

бүрэлдэхүүн сургууль, хүрээлэнгийн захирлын зөвлөлд албан

ёсоор танилцуулах ба эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд

захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга уг төслийн гэрээний 1

хувийг хүлээн авч, төслийг төслийн картын дагуу бүртгэн

UNIMIS дэх төслийн мэдээллийн баазад оруулна.

3.2. Төслийн удирдагч болон гүйцэтгэгч нар нь аттестатчлалд орох,

эрдмийн цол хүртэх болзол хангах, рейтинг тогтоох болон бусад

уралдаан, шалгаруулалтанд дүгнүүлэх, тухайн оны эрдэм

шинжилгээний болон санхүүгийн тайлан, хичээлийн жилийн

тайланд төслөө тайлагнахдаа тухайн төслийн мэдээллийг

UNIMIS дэх мэдээллийн баазад заавал байршуулан бүртгүүлсэн,

энэ журмын 4.4.-т заасны дагуу шимтгэл төлсөн байх ёстой ба

энэ тохиолдолд төсөл гүйцэтгэсэн гэж тооцогдоно.

Дөрөв. Төслийг хэрэгжүүлэх, санхүүжүүлэх

4.1. Төслийн удирдагч нь тухайн төсөл дээр ажиллах гүйцэтгэгчдийг

тодорхойлон, төслийн ажлын даалгавар, түүнийг хийж

гүйцэтгэх төлөвлөгөө, хуваарь, төслийн санхүүжилтийн төсвийн

зардлын хуваарилалт зэргийг төсөл хэрэгжүүлэгч нэгжийн (их

сургууль, бүрэлдэхүүн сургууль, хүрээлэн) захирлын тушаалаар

батлуулан мөрдөнө.

4.2. Төслийг UNIMIS дэх төслийн мэдээллийн баазад энэ журмын

3.2-т заасны дагуу бүрэн бүртгэсэн тухай тодорхойлолтыг

тухайн бүрэлдэхүүн сургууль, хүрээлэнгийн эрдэм шинжилгээ,

инноваци эрхэлсэн дэд захирал болон эрдэмтэн нарийн бичгийн

дарга гаргасан тохиолдолд төслийн санхүүжилт олгогдож

эхэлнэ.

4.3. ШУТИС-ийн болон түүний бүтцийн нэгжийн нэрийн өмнөөс

төсөл хэрэгжүүлэхэд их сургуулийн болон тухайн нэгжийн

ажлын өрөө, сургалтын анги танхим, судалгааны лабораторын

Page 250: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

249

багаж, тоног төхөөрөмж, компьютер болон бусад техник

хэрэгслийг ашиглаж болно.

4.4. ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургууль, хүрээлэн дээр төсөл

гүйцэтгэхэд тус их сургуулийн нэр хүнд, хүний нөөц, оюуны

өмч, биет бус хөрөнгө, ажлын байр, лабораторийн материаллаг

бааз болон урьд хуримтлагдсан мэдээллийн баазыг ашигласан

зардлын хэмжээ /цаашид “шимтгэл” гэх/ төслийн төсөвт

өртгийн 10 хувь байхаар тооцож гэрээг байгуулна. Энэхүү

шимтгэлийг бүх хэлбэрийн төслүүдээс авах ба нийт

санхүүжилтийн 5 хувийг ШУТИС-ийн Технологийн санд, 5

хувийг тухайн бүрэлдэхүүн сургууль, хүрээлэнгийн дансанд

төвлөрүүлнэ.

4.5. ШУТИС-ийн Технологийн санд төвлөрүүлсэн хөрөнгийг тус

сангийн журмын дагуу зарцуулна.

4.6. Бүрэлдэхүүн сургууль болон хүрээлэнгийн дансанд

төвлөрүүлсэн хөрөнгийг Захирлын зөвлөлийн хурлын

шийдвэрийн дагуу дараах зориулалтаар ашиглаж болно. Үүнд:

4.6.1. Эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх төслийг

санхүүжүүлэх

4.6.2. Туршилт судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэлд

нэвтрүүлэх, технологи дамжуулалтын үйл ажиллагааг

дэмжих

4.6.3. Шинэ бүтээлд оюуны өмчийн хамгаалалт хийлгэхэд

дэмжлэг үзүүлэх

4.6.4. Шинжлэх ухаан, технологийн ололтыг түгээн

дэлгэрүүлэх, сурталчлах, профессор багш нар, эрдэмтдийн

бүтээл хэвлүүлэх, эрдэм шинжилгээний хурал, семинар,

үзэсгэлэн, тэмцээн зохион байгуулах

4.6.5. Сургалт, судалгааны лаборатори байгуулахад дэмжлэг

үзүүлэх

4.7. Шимтгэлийн хуримтлалыг зориулалтын бусаар өөр зүйлд

зарцуулахыг хориглоно.

4.8. Төслийн санхүүжилтийг зөвхөн ШУТИС-ийн Эрдэм

шинжилгээ, технологийн газар, бүрэлдэхүүн сургууль болон

хүрээлэнгийн дансаар дамжуулан гүйцэтгэх бөгөөд бусад данс

ашиглахыг хориглоно.

4.9. Улсын төсвөөс санхүүжих төслийн санхүүжилтийг Эрдэм

шинжилгээ, технологийн газрын дансанд хүлээн авах бөгөөд

улмаар төслийн хэрэгжилт, явцын үйл ажиллагаа, үр дүнтэй

уялдуулан төсөл хэрэгжүүлэгч бүрэлдэхүүн сургууль,

хүрээлэнгийн дансанд шилжүүлэх ба төсөл хэрэгжүүлэгч нэгж

Page 251: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

250

төслийн санхүүгийн бүртгэл, тайланг зохих журмын дагуу

гаргах үүргийг хүлээнэ.

Тав. Төслийн гүйцэтгэлийн хяналт, үр дүнг хүлээлгэж өгөх

5.1. Төслийн явцын тайлан, үр дүнг хагас жил тутам хэлэлцүүлэх ба

үр дүнгийн хэлэлцүүлгийг тухайн бүрэлдэхүүн сургуулийн

болон хүрээлэнгийн эрдмийн зөвлөл, ШУТИС-ийн Эрдмийн

зөвлөлийн дэргэдэх Эрдэм шинжилгээ, судалгааны дэд

зөвлөлөөр тус тус хэлэлцүүлнэ. Төслийн гүйцэтгэлд дор дурдсан

чиглэлээр хяналт тавина. Үүнд:

- Төслийн хүрээнд гүйцэтгэж буй эрдэм шинжилгээ, туршилт,

зохион бүтээх ажлын арга зүйн түвшин

- Төслийн гүйцэтгэх хугацаа, үр дүн, тайлан

- Төслийн санхүүгийн үйл ажиллагаа

5.2. Улсын захиалгат төслийг хүлээлгэн өгөхдөө ШУТИС-ийн

Эрдмийн зөвлөлийн дэргэдэх Эрдэм шинжилгээ, судалгааны дэд

зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, төслийн үр дүнгийн тайланг

засгийн газраас болон шинжлэх ухаан, технологийн асуудал

эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон

журмын дагуу гүйцэтгэж, санхүүгийн тооцоог дуусгавар

болгоно.

5.3. ШУТИС-ийн Технологийн сангийн төслийн үр дүнг ШУТИС-

ийн Эрдмийн зөвлөлийн дэргэдэх Эрдэм шинжилгээ,

судалгааны дэд зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн Эрдэм

шинжилгээ, технологийн газарт хүлээлгэж өгнө.

5.4. Аж ахуйн гэрээт ажил болон гадаадтай хамтарсан төслийн үр

дүнг гүйцэтгэгч, захиалагчтай байгуулсан гэрээний дагуу

харилцан тохиролцсон хэлбэрээр хүлээлгэн өгнө.

Зургаа. Урамшуулал

6.1. Төслийн нийт мөнгөн дүнгээс ШУТИС болон бүрэлдэхүүн

сургуульд шилжүүлсэн төсөл гүйцэтгэгчийн шимтгэлүүдийг

тухайн төслийг хэрэгжүүлж буй нэгжээс сургуульд оруулсан

орлого, хувь нэмэр гэж тооцно. ШУТИС-ийн Технологийн санд

орлого тогтмол оруулсан төсөл гүйцэтгэгч Технологийн сангаас

санхүүжүүлэх төслийн сонгон шалгаруулалтад давуу эрх эдэлнэ.

6.2. Бүрэлдэхүүн сургууль, хүрээлэнд оруулсан шимтгэлийг төсөл

гүйцэтгэгчийн ажлын байрны нөхцлийг сайжруулахад

/тавилга, техник хэрэгсэл гэх мэт/ ашиглаж болно.

6.3. Төслийн хүрээнд их сургуулийн сургалт, эрдэм шинжилгээний

материаллаг баазыг бэхжүүлэх зорилгоор оруулж ирсэн тоног

төхөөрөмжийг зах зээлийн ханшаар үнэлж, сургуулийн

Page 252: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

251

хөрөнгөд бүртгэж авах комиссыг Ректорын тушаалаар

байгуулна.

6.4. Комиссын үнэлгээ, дүгнэлтээр тогтоогдсон тухайн тоног

төхөөрөмжийн зах зээлиийн жишиг үнийг харгалзан төсөл

гүйцэтгэгчийг гадаадад мэргэжил дээшлүүлэх, олон улсын

эрдэм шинжилгээний хуралд явж оролцох, бүтээлээ хэвлүүлэх

болон бусад зардлыг нь санхүүжүүлэх хэлбэрээр нэг удаа

урамшуулж болно.

Долоо. Бусад асуудал

7.1. Олон улсын хамтарсан төсөл хэрэгжүүлэхэд энэхүү журмыг

ерөнхийд нь баримтлах бөгөөд журманд зааснаас өөрөөр заасан

тохиолдолд тухайн төслийг гүйцэтгэх олон улсын тусгай

гэрээний заалтуудыг дагаж мөрдөнө.

7.2. Энэхүү журмын заалтуудыг зөрчсөн, хэрэгжүүлж гүйцэтгэсэн

төслийн мэдээллийг их сургуулийн мэдээллийн баазад

бүртгүүлээгүй, технологийн санд төвлөрүүлэх шимтгэлийг

хугацаанд нь шилжүүлээгүй тохиолдолд төсөл хэрэгжүүлэгч

бүтцийн нэгжийн захирал, ахлах нягтлан бодогч, төслийн

удирдагч нарт их сургуулийн холбогдох дүрэм, журмын дагуу

хариуцлага хүлээлгэх ба шимтгэлийг, зохих хувиар тооцсон

алдангийн хамт нөхөн төлүүлнэ.

7.3. Төслийн үр дүнд буй болсон оюуны бүтээл, өмчийг зохих хууль,

дүрэм, журмын хүрээнд их сургуулийн оюуны өмчийн

мэдээллийн баазад бүртгэх, баталгаажуулах асуудлыг Инновац,

технологи дамжуулалтын алба эрхлэн гүйцэтгэнэ.

Ректорын 2012 оны 4 дүгээр сарын 24-ний

өдрийн А-74 тоот тушаалаар батлав.

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл

1.1. Монгол улсын Шинжлэх ухаан, технологийн тухай хууль, Дээд

боловсролын тухай хууль, Эрдэм шинжилгээний байгууллагыг

байгуулах, улсын бүртгэлд бүртгэх журам, Шинжлэх ухаан,

технологийн их сургуулийн дүрмийг үндэслэн ШУТИС-д Эрдэм

шинжилгээний хүрээлэн байгуулж ажиллуулах, үйл ажиллагааны

үндсэн зарчмыг тодорхойлох, түүнтэй холбогдон үүсэх харилцааг

зохицуулахад энэхүү журмыг мөрдөнө.

1.2. Шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн

эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх, шинжлэх ухаан

Page 253: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

252

технологийн ололт, амжилт, инновацийг үйлдвэрлэл практикт

нэвтрүүлэх, шинэ технологийг дамжуулах, сургалт, судалгаа,

туршилт, зохион бүтээлтийн ажил эрхлэх зорилгоор ШУТИС-д

Эрдэм шинжилгээний хүрээлэн (цаашид хүрээлэн гэх) байгуулж

ажиллуулна.

1.3. ШУТИС-ийн эрдэм шинжилгээний хүрээлэн нь төрийн

өмчит эрдэм шинжилгээний байгууллага бөгөөд Монгол

улсын Улсын бүртгэлийн гэрчилгээ бүхий хуулийн этгээд

байна.

Хоёр. Хүрээлэн байгуулах, бүртгүүлэх

2.1 Улс орны хөгжлийн хэрэгцээ шаардлага, тус их сургуулийн багш,

эрдэмтэн судлаачдын санаачилга, шинжлэх ухаан, технологийн

асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал

болон их сургуулийн Удирдах зөвлөлийн болон Эрдмийн

зөвлөлийн хуралдааны шийдвэр зэргийг үндэслэн шинжлэх

ухаан, технологи, үйлдвэрлэлийн тодорхой салбарын эрдэм

шинжилгээний хүрээлэнг ШУТИС-д байгуулж болно.

2.2. Хүрээлэнг Монгол улсын Шинжлэх ухаан, технологийн тухай

хуулийн холбогдох заалтын дагуу байгуулж, Эрдэм

шинжилгээний байгууллагыг байгуулах, улсын бүртгэлд бүртгэх

журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, шинжлэх ухаан,

технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв

байгууллагаас гэрчилгээ авснаар хүрээлэн үйл ажиллагаа явуулах

эрх нээгдэнэ.

2.3. Хүрээлэнгийн үйл ажиллагааны дүрмийг ШУТИС-ийн Ректорын

тушаалаар баталж, мөрдүүлнэ.

2.4. Хүрээлэн нь Монгол улсын болон ШУТИС-ийн хөгжлийн

бодлого, хөтөлбөрүүдтэй уялдсан урт болон дунд хугацааны

хөгжлийн стратеги төлөвлөгөөтэй байна.

Гурав. Хүрээлэнгийн удирдлага, зохион байгуулалт

3.1.Хүрээлэнг ШУТИС-ийн ректорын тушаалаар томилогдсон

захирал удирдан ажиллана. Захирлыг 3 жилийн хугацаатайгаар

томилох ба дахин нэг удаа 3 жилийн хугацаатайгаар

үргэлжлүүлэн ажиллуулж болно.

3.2. Хүрээлэнгийн захирал нь их сургуулийн дүрмийн холбогдох

заалтууд, хүрээлэнгийн үйл ажиллагааны дүрэмд заасан эрхээр

хангагдаж, үүргийг биелүүлж, хүрээлэнгийн өдөр тутмын үйл

ажиллагааг удирдана. Хүрээлэнгийн захирал ШУТИС-ийн

ректортой жил бүр хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээ

Page 254: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

253

байгуулан, хүрээлэнгийн үйл ажиллагааны ажлын төлөвлөгөөгөө

батлуулан ажиллана.

3.3. Хүрээлэнгийн захирлын албан тушаалыг ШУТИС-ийн

бүрэлдэхүүн сургуулийн захирал хавсран гүйцэтгэж болохгүй.

3.4. Хүрээлэнгийн захирал нь ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн

гишүүн байх бөгөөд их сургуулийн эрдэм шинжилгээ,

технологийн холбогдолтой асуудал хэлэлцэх үед Ректорын

зөвлөлийн хуралдаанд оролцож болно.

3.5. Хүрээлэнгийн захирал нь эрх хэмжээний хүрээнд тушаал гаргах

бөгөөд хүрээлэнгийн ажилтнуудыг сонгон шалгаруулж,

холбогдох хууль дүрмийн хүрээнд хөдөлмөрийн гэрээ байгуулан

ажилд авах ба ажлаас чөлөөлөх, шагнаж урамшуулах болон

сахилгын арга хэмжээ авах зэрэг хууль тогтоомжид заасан бусад

эрхийг эдэлнэ.

3.6. Хүрээлэн Эрдмийн зөвлөлтэй байх бөгөөд даргаар нь

хүрээлэнгийн захирал, нарийн бичгийн даргаар хүрээлэнгийн

Эрдэмтэн нарийн бичгийн дарга ажиллана. Хүрээлэнгийн

эрдмийн зөвлөлийн үйл ажиллагааг хүрээлэнгийн дүрмээр

зохицуулна.

3.7. Хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнд тухайн

хүрээлэнгийн тэргүүлэх эрдэмтэд, холбогдох салбарын төрийн

болон төрийн бус байгууллага, үйлдвэрлэл бизнесийн

байгууллагын төлөөлөл, тухайн салбарын бусад эрдэмтэн

судлаачид орж болох бөгөөд гишүүдийн 1/5-ээс доошгүй хувь нь

тухайн хүрээлэнгийн үйл ажиллагаатай нэг чиглэлийн ШУТИС-

ийн профессор, багш нар байна.

3.8. Хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг тухайн

хүрээлэнгийн саналыг үндэслэн ШУТИС-ийн Ректорын

тушаалаар батална.

3.9. Хүрээлэнгийн Эрдмийн зөвлөл хүрээлэнгийн дотоод бүтэц,

зохион байгуулалт, орон тоог тогтоох ба ШУТИС-ийн Ректорын

тушаалаар эцэслэн батална.

3.10. Хүрээлэнгийн захирлын дэргэд захирлын зөвлөл байгуулан

ажиллуулж болно. Захирлын зөвлөлийн гишүүдийг хүрээлэнгийн

захирал томилно.

3.11. Хүрээлэн нь албан үйл ажиллагаандаа баталгаажсан лого, албан

хэвлэмэл хуудас, тамга, тэмдэг хэрэглэнэ.

3.12. Хүрээлэнгийн албан хэргийг улсын болон их сургуулийн

хэмжээнд мөрдөх албан хэргийн хөтлөлтийн дүрэм, журам,

зааврын дагуу хөтөлнө.

Дөрөв. Хүрээлэнгийн үйл ажиллагаа

Page 255: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

254

4.1. Хүрээлэн нь суурь болон хэрэглээний шинжлэх ухааны судалгаа

хийх, гадаад, дотоодын байгууллагатай хамтран эрдэм

шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэх, тухайн салбарын

мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэх, шинэ техник технологи

боловсруулж үйлдвэрлэл практикт нэвтрүүлэх, өөрийн буй

болгосон оюуны өмчийг бизнесийн эргэлтэд оруулах замаар

инноваци, технологи дамжуулалтыг хөгжүүлэх зэрэг чиглэлээр

бие даасан үйл ажиллагаа явуулна.

4.2. Хүрээлэн нь улсын төсвийн санхүүжилтээр шинжлэх ухаан,

технологийн болон инновацийн төсөл хэрэгжүүлэх, суурь

судалгааны сэдэвт ажил болон бусад улсын захиалгат ажлуудыг

гүйцэтгэх ба бизнесийн байгууллагуудтай эрдэм шинжилгээ,

туршилт үйлдвэрлэлийн болон технологи дамжуулалтын үйл

ажиллагааг гэрээний үндсэн дээр гүйцэтгэнэ.

4.3. Хүрээлэн өөрийн үйл ажиллагаандаа Монгол улсын засгийн газар,

Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн

захиргааны төв байгууллагаас тогтоосон төсөл сонгон

шалгаруулах, төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх дүрэм, журам,

ШУТИС-д Эрдэм шинжилгээ, судалгааны төсөл, гэрээт ажил

гүйцэтгэх журам, ШУТИС-ийн Технологийн сангийн журмыг

мөрдөж ажиллана.

4.4. Хүрээлэн нь өөрийн эрхэлдэг эрдэм шинжилгээ, судалгааны

ажлын чиглэлийн дагуу их сургуулийн бусад бүтцийн нэгжүүд

болон профессор багш, судлаачидтай нягт хамтран түншилж

ажиллах бөгөөд ШУТИС-ийн гадаад ба дотоод хамтын

ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж байгаа эрдэм

шинжилгээний хурал, үзэсгэлэн, семинарт идэвхтэй оролцох ба

хамтран зохион байгуулна.

4.5. Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнуудын судалгааны

бүтээл, үр дүнг эрдэм шинжилгээний сэтгүүл болгон тогтмол

хэвлэн нийтлэж олон нийтэд сурталчлах ажлыг зохион

байгуулна.

4.6. Хүрээлэнгийн ажилтнуудын мэргэжил, ур чадвар, ажлын үр

дүнгийн аттестатчиллыг 3 жил тутамд Эрдэм шинжилгээ,

технологийн газраас эрхлэн зохион байгуулж, дүгнэнэ.

4.7. Хүрээлэнгийн үйл ажиллагаатай нэг чиглэлийн бүрэлдэхүүн

сургуулиудын зарим профессорын баг хүрээлэнгийн материаллаг

бааз, орчин нөхцлийг түшиглэн эрдэм шинжилгээ, судалгааны

үйл ажиллагаа явуулж болно.

4.8. Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний лаборатори, материаллаг

бааз, эрдэм шинжилгээний ажилтнууд, эрдэмтдийн нөөцөд

тулгуурлан ШУТИС-ийн холбогдох бүрэлдэхүүн сургуулиудтай

Page 256: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

255

хамтран ахисан түвшний болон мэргэжил дээшлүүлэх сургалт

явуулж болно.

4.9. Хүрээлэн нь улсын захиалгат, гадаадын байгууллагатай

хамтарсан, Шинжлэх ухаан, технологийн сангийн санхүүжилт

бүхий төслийг гүйцэтгэх, түүнд оролцох саналаа ШУТИС-ийн

Эрдмийн зөвлөлийн Эрдэм шинжилгээ, судалгааны дэд

зөвлөлөөр хэлэлцүүлж шийдвэр гаргуулж байна.

4.10. Хүрээлэн нь улсын болон бизнесийн байгууллагын захиалгат

төсөл болон гэрээт ажил, гадаадтай хамтарсан төсөл, ШУТИС-

ийн Технологийн сангаас санхүүжсэн төслийн явц, гүйцэтгэл, үр

дүнг хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлд улирал тутам, ШУТИС-ийн

Эрдмийн зөвлөлийн дэргэдэх эрдэм шинжилгээ, судалгааны дэд

зөвлөлд хагас жил тутам хэлэлцүүлж, тайлагнана.

4.11.Хүрээлэн тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөгөө

Монгол улсын болон ШУТИС-ийн хөгжлийн хөтөлбөр,

төлөвлөгөөнүүдтэй уялдуулан төлөвлөж, хэрэгжүүлнэ. Энэхүү

төлөвлөгөө нь хүрээлэнгийн захирлын ШУТИС-ийн ректортой

байгуулах үр дүнгийн гэрээг хэрэгжүүлэхэд чиглэсэн байна.

Тав. Хүрээлэнгийн эрх, үүрэг

5.1. Хүрээлэн өөрийн зорилт, бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор

бүрэлдэхүүндээ судалгаа туршилтын нэгж, сектор, лаборатори,

төв байгуулан ажиллуулж болно.

5.2. Хүрээлэн өөрийн үйл ажиллагааны хүрээнд Монгол улсын болон

гадаад орны хуулийн эдгээдтэй бие даан гэрээ хэлцэл байгуулж,

хэрэгжүүлнэ. Зарим шаардлагатай тохиолдолд их сургуулийн

удирдлагатай зөвшилцөж, гэрээг хамтран байгуулж болно.

5.3. Хүрээлэн нь тэргүүлэх чиглэлүүдээр шинжлэх ухаан, технологи,

инновацийн төсөл хэрэгжүүлэх болон суурь судалгааны сэдэвт

ажил гүйцэтгэх, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн лаборатори,

материаллаг баазыг бэхжүүлэх зорилгоор ШУТИС-ийн

Технологийн сангаас санхүүгийн дэмжлэг авах эрхтэй.

5.4. Хүрээлэн нь эрдэм шинжилгээ, туршилт-үйлдвэрлэлийн тодорхой

төсөл, ажил гүйцэтгэх зорилгоор ШУТИС-тай зөвшилцөн

тохиролцсоны үндсэн дээр гадаад, дотоодын банк, төрийн сангаас

зээл авч ашиглаж болно.

5.5. Хүрээлэн нь ШУТИС болон түүний бүрэлдэхүүн сургуулиуд,

бусад нэгжүүдээс шаардлагатай нөхцөлд туслалцаа дэмжлэг авах

эрхтэй ба их сургуулийн эрдэм шинжилгээний нэгдсэн

мэдээллийн бааз (UNIMIS), Шинжлэх ухаан, технологийн төв

номын сан болон их сургуулийн хэмжээнд гэрээгээр хэрэглэгдэж

буй олон улсын эрдэм шинжилгээний мэдээллийн баазыг

ашиглах боломжоор хангагдана.

Page 257: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

256

5.6. Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажлын мэдээллийг их

сургуулийн мэдээллийн нэгдсэн баазад тухай бүрт нь бүрэн

оруулж, холбогдох тайлан мэдээг их сургуулийн ЭШТГ-т заасан

хугацаанд тогтмол ирүүлж байна.

5.7. Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнуудын мэргэжил,

ур чадварыг дээшлүүлэх, магистрантур, докторантурт

суралцуулах, тэднийг ШУТИС-ийн хамтын ажиллагаатай

гадаадын их сургуулийн ахисан түвшний сургалтанд хамруулах

тал дээр ШУТИС болон түүний бүрэлдэхүүн сургуулиудтай

хамтран ажиллана.

5.8. Хүрээлэн нь өөрийн ажиллагсдын ажиллах нөхцлийг сайжруулах,

эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд

чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлж ажиллана.

5.9. Хүрээлэн нь өөрийн үйл ажиллагаандаа Монгол улсын холбогдох

хууль, тогтоомж болон их сургуулийн дүрэм, журам, стандартыг

мөрдөж ажиллана.

5.10. Хүрээлэн нь Монгол улсын Шинжлэх ухаан, технологийн тухай

хуульд заасан бусад эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ.

Зургаа. Хүрээлэнгийн төсөв, санхүү

6.1. Хүрээлэн нь төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллагад

мөрдөгдөх хууль тогтоомжийн дагуу эрдэм шинжилгээний

ажилтны цалин, ус, цахилгаан, дулааны төлбөр зэрэг тогтмол

зардлыг улсын төсвөөс авч, үйл ажиллагаагаа өөрийн орлогоор

санхүүжүүлэх зарчмыг баримтлан ажиллана.

6.2. Хүрээлэн нь орон тооны санхүү бүртгэлийн нягтлан бодогчтой

байх бөгөөд банкинд санхүүгийн данс нээлгэн ашиглаж,

санхүүгийн үйл ажиллагаагаа олон улсын нягтлан бодох

бүртгэлийн стандартын дагуу явуулна.

6.3. Хүрээлэнгийн тухайн жилийн санхүүгийн орлого, зардлын

төсвийг их сургуулийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн

проректортой зөвшилцөн хүрээлэнгийн захирал батлан мөрдөнө.

6.4. Хүрээлэнгийн орлого нь улсын төсвийн санхүүжилт, эрдэм

шинжилгээний төсөл, гэрээт ажил, инновацийн болон туршилт-

үйлдвэрлэлийн үйл ажиллагааны орлого, гадны байгууллагын

хандив, зээл болон бусад орлогоос бүрдэнэ.

6.5. Хүрээлэнгийн ажилтнуудын цалингийн сүлжээг Засгийн газраас

тогтоосон жишгийг баримтлан хүрээлэнгийг захирал баталж

мөрдөнө.

6.6. Хүрээлэн дээр хэрэгжүүлж буй төслийн санхүүжилтийн төсвийн

зардлын хуваарь, төсөлд оролцож буй гүйцэтгэчдийн цалингийн

хэмжээ, жишиг харьцаа зэргийг төслийн удирдагч тодорхойлж,

хүрээлэнгийн захирлаар батлуулан мөрдөнө.

Page 258: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

257

6.7. Хүрээлэнгийн санхүүгийн тайланг ШУТИС-ийн Санхүү, эдийн

засгийн газарт улирал бүр гарган ирүүлэх ба жилийн эцсийн

санхүүгийн тайлан, тайлангийн шинжилгээг их сургуулийн

Захиргааны зөвлөлд тайлагнана.

Долоо. Хариуцлага ба бусад

7.1. Хүрээлэнгийн үйл ажиллагааны орлогоос ШУТИС-ийн

Технологийн санд хуримтлуулах хөрөнгийн хэмжээг

хүрээлэнгийн захирлын их сургуулийн ректортой байгуулах үр

дүнгийн гэрээнд харилцан зөвшилцөж тусгана.

7.2. Хүрээлэнгийн захирал жилийн ажлын үр дүнгийн гэрээний

биелэлтийг ШУТИС-ийн Захиргааны зөвлөлд тайлагнана. Үр

дүнгийн гэрээний үүргээ амжилттай сайн биелүүлсэн захирлыг

зохих журмын дагуу шагнаж урамшуулна.

7.3. Хүрээлэнгийн үйл ажиллагаанд 2 жил тутамд ШУТИС-ийн

захиргаанаас бүрэн хэмжээний дотоод аудит хийж, үнэлэлт

дүгнэлт гарган их сургуулийн Ректорын зөвлөлд танилцуулж

байна.

7.4. Ажлын хариуцлага алдсан, алдаа дутагдал гаргасан, холбогдох

хууль, дүрэм, журмыг зөрчсөн, гэрээт болон төслийн ажлын

гүйцэтгэлийг хангаагүй, тайлан мэдээг буруу гаргасан зэрэг

дутагдал гаргасан, хөдөлмөрийн харилцааны зөрчил гаргасан,

мөн үр дүнгийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд

хурээлэнгийн захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг

ШУТИС-ийн Захиргаанаас гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.

7.5. Хүрээлэнг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах асуудлыг

Монгол улсын Засгийн газар, Шинжлэх ухаан, технологийн

асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал, Их

сургуулийн Удирдах Зөвлөл болон Эрдмийн зөвлөлийн

шийдвэрийг үндэслэн холбогдох хууль, тогтоомжийн дагуу

шийдвэрлэнэ.

Ректорын 2012 оны 4 дүгээр сарын 24-ний

өдрийн А-74 тоот тушаал

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ ТӨВИЙН НИЙТЛЭГ

ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл

1.1. Монгол улсын Шинжлэх ухаан, технологийн тухай хууль,

ШУТИС-ийн дүрмийг үндэслэн тус их сургуульд Эрдэм

шинжилгээ, сургалт, судалгаа, туршилтын төв байгуулж

ажиллуулах, түүний үйл ажиллагааны үндсэн зарчмыг

Page 259: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

258

тодорхойлох, түүнтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад

энэхүү журмыг мөрдөнө.

1.2. Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхэд чиглэсэн эрдэм

шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажил эрхлэх, судалгааны

ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, их сургууль

үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ технологи

дамжуулах зорилготой тодорхой чиглэлийн эрдэм шинжилгээ,

сургалт, судалгаа, туршилтын төв (цаашид төв гэнэ)-ийг

ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургууль, хүрээлэнг түшиглэн эрдэм

шинжилгээний нэгж байдлаар байгуулж ажиллуулна.

1.3. Төв нь улсын болон бизнесийн байгууллагын захиалгат төсөл,

гэрээт ажил болон гадаадтай хамтарсан эрдэм шинжилгээний

төсөл, судалгааны гэрээт ажил гүйцэтгэх, мэргэшүүлэх сургалт

явуулах, инноваци, технологи дамжуулалтыг хөгжүүлэх зорилго

бүхий нэгж байна.

Хоёр. Төв байгуулах

2.1. ШУТИС-ийн захиргаа, нэгж байгууллагууд болон багш,

судлаачдын (цаашид үүсгэн байгуулагч гэх) санаачилгаар

бүрэлдэхүүн сургууль, хүрээлэнг түшиглэн төв байгуулж

ажиллуулна.

2.2. Үүсгэн байгуулагч төв байгуулах үндэслэл, санал, хүсэлтээ

холбогдох бүрэлдэхүүн сургууль, хүрээлэнгийн Эрдмийн

зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж дэмжсэн шийдвэр, энэхүү

нийтлэг журамд нийцүүлэн боловсруулсан төвийн дүрмийн

төслийн хамт их сургуулийн Инноваци, технологи дамжуулалтын

алба (цаашид ИТДА гэх)-нд ирүүлэх ба төв байгуулах асуудлыг

ШУТИС-ийн Ректорын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн

шийдвэрлэнэ.

2.3. Төвийн үйл ажиллагааны дүрмийг Ректорын зөвлөлийн хурлаар

хэлэлцэн баталж, ректорын тушаалаар баталгаажуулах бөгөөд

шинээр байгуулагдсан төвд ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний

нэгж байгууллагын бүртгэлийн гэрчилгээг 2 жилийн

хугацаатайгаар олгоно.

2.4. Төвийн гэрчилгээ дээр төвийн нэр, хаяг, эрхлэх үйл ажиллагааны

чиглэл, үүсгэн байгуулсан шийдвэр, огноо, хүчинтэй хугацааг

тэмдэглэж их сургуулийн Ректор гарын үсэг зурж баталгаажуулах

бөгөөд гэрчилгээний хугацаа дууссан тохиолдолд эрдэм

шинжилгээ, технологийн проректор гэрчилгээний хүчинтэй

хугацааг 2 жилээр сунгаж гарын үсэг зурна.

Гурав. Төвийн удирдлага, зохион байгуулалт

Page 260: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

259

3.1. Төвийн захирлыг ШУТИС-ийн ректор, холбогдох бүрэлдэхүүн

сургууль, хүрээлэнгийн удирдлагатай зөвшилцөн 2 жилийн

хугацаатайгаар томилох ба дахин 2 жилийн хугацаатайгаар

үргэлжлүүлэн ажиллуулж болно.

3.2. Төвийн захирал нь холбогдох бүрэлдэхүүн сургууль,

хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн гишүүн байх бөгөөд төвийн

өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж, их сургуулийн дүрэмд

заасан холбогдох үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

3.3. Төвийн дотоод бүтэц, орон тоо, цалингийн сүлжээг Засгийн

газрын тогтоосон цалингийн сүлжээний жишгийг баримтлан

төвийн захирал тодорхойлж холбогдох бүрэлдэхүүн сургууль,

хүрээлэнгийн захирал болон их сургуулийн эрдэм шинжилгээ,

технологийн проректороор батлуулж ажиллана.

3.4. Төвийн захирал нь төвийн ажилтнуудыг сонгон шалгаруулж,

ажилд авах ба ажлаас чөлөөлөх санал гаргах ба холбогдох

бүрэлдэхүүн сургууль, хүрээлэнгийн захирлын тушаалаар

шийдвэрлүүлнэ.

3.5. Төвийн үйл ажиллагааны хүрээнд гүйцэтгэх эрдэм шинжилгээ,

судалгааны ажил, төсөл, үйлдвэрлэл, үйлчилгээний ажлын

гэрээнд төвийн захирал, холбогдох бүрэлдэхүүн сургууль,

хүрээлэнгийн захирал, гүйцэтгэх төслийн санхүүжилтийн хэмжээ

10 сая төгрөгөөс дээш тохиолдолд их сургуулийн эрдэм

шинжилгээ, технологийн проректор нар гарын үсэг зурж

баталгаажуулна.

3.6. Төв нь албан үйл ажиллагаандаа баталгаажсан лого, албан

хэвлэмэл хуудас, тэмдэг хэрэглэнэ.

3.7. Төвийн албан хэргийг улсын болон их сургуулийн хэмжээнд

мөрдөх албан хэргийн хөтлөлтийн дүрэм, журам, зааврын дагуу

хөтөлнө.

Дөрөв. Төвийн үйл ажиллагаа, санхүү

4.1. Төв нь үйл ажиллагааны үндсэн болон холбогдох чиглэлийн дагуу

эрдэм шинжилгээ, сургалт, судалгаа, туршилт, үйлдвэрлэлийн

үйл ажиллагаа явуулна.

4.2. Төв нь улсын болон бизнесийн байгууллагын захиалга,

санхүүжилттэйгээр шинжлэх ухаан, технологи, инновацийн төсөл

хэрэгжүүлэх, суурь болон хавсарга судалгааны сэдэвт ажил

гүйцэтгэх үйл ажиллагааг бие даан болон гадаад, дотоодын бусад

байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.

4.3. Төв нь дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн

үйлдвэрлэх шинэ технологи, аргачлал боловсруулах, их сургууль-

үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, инноваци,

технологи дамжуулалтыг хөгжүүлэх үйл ажиллагаа явуулна.

Page 261: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

260

4.4. Төвөөс үйл ажиллагааны чиглэлийн дагуу эрдэм шинжилгээний

хурал, семинар зохион байгуулах, мэргэшүүлэх сургалт зохион

байгуулах, улсын болон олон улсын хэмжээнд хэрэгжих төсөл,

зорилтот хөтөлбөрүүдэд оролцох, хамтран хэрэгжүүлэх зэрэг

ажиллагаа явуулж болно.

4.5. Төв дээр хийж гүйцэтгэх улсын төсвийн санхүүжилттэй захиалгат

төсөл, гэрээт ажлын хэрэгжилт, явц, гүйцэтгэл, үр дүнд их

сургуулийн ИТДА, холбогдох бүрэлдэхүүн сургууль,

хүрээлэнгийн Эрдмийн зөвлөл хяналт тавьж, явцын тайланг хагас

жил тутамд хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгнө.

4.6. Бүрэлдэхүүн сургууль, хүрээлэн нь төв дээр хийж гүйцэтгэж буй

эрдэм шинжилгээ, судалгааны ажилд болон төвийн үйл

ажиллагаанд бүх талын дэмжлэг үзүүлж, хэвийн ажиллах нөхцөл

боломжоор хангана.

4.7. Төв нь бакалавр, магистр, докторын сургалт, дадлагын ажил,

оюутны эрдэм шинжилгээ, зохион бүтээх ажлыг дэмжин оролцох

ба холбогдох профессорын баг, тэнхимтэй хамтран ажиллана.

4.8. Төв нь төслийн санхүүжилтэд олгосон улсын төсвийн хөрөнгө,

төвөөс явуулсан ажил, үйлчилгээний төлбөр, бусад төсөл, гэрээт

ажил, сургалт болон өөрийн үйл ажиллагааны бусад орлого, эх

үүсвэрээр санхүүжиж ажиллана.

4.9. Төвийн санхүүгийн үйл ажиллагааг холбогдох бүрэлдэхүүн

сургуулийн банкны харилцах дансанд туслах дэд данс нээлгэх

буюу буюу их сургуулийн Эрдэм шинжилгээний дансыг ашиглан

явуулна.

4.10. Төвийн захирал, ажилтнуудад холбогдох цалин хөлс болон бусад

урамшууллыг зөвхөн төвийн өөрийн орлогоос төслийн удирдагч,

төвийн захирал нарын тодорхойлолтыг үндэслэн холбогдох

бүрэлдэхүүн сургууль, хүрээлэнгийн захирлын баталсан

хэмжээгээр олгоно.

4.11. ШУТИС-ийн профессор багш нар төвийн орон тоон дээр

ажилласан тохиолдолд цалин хөлс, нэмэгдлийг зөвхөн төвийн

өөрийн орлогоос олгоно.

4.12. Төв дээр хэрэгжүүлж гүйцэтгэж буй төслийн санхүүжилтийн

төсвийн зардлын хуваарь, төсөлд оролцож буй гүйцэтгэгчдийн

цалингийн хэмжээ, жишиг харьцаа зэргийг төвийн захирал,

төслийн удирдагч нар холбогдох бүрэлдэхүүн сургууль,

хүрээлэнгийн захирлаар батлуулж мөрдөнө.

4.13. Төвийн санхүүгийн үйл ажиллагаа, бүртгэл, тайланг холбогдох

бүрэлдэхүүн сургууль, хүрээлэнгийн нягтлан бодогчид хариуцан

гүйцэтгэх бөгөөд энэ үйл ажиллагаатай нь холбогдох цалин

Page 262: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

261

хөлсийг төвийн үйл ажиллагааны орлогоос урамшуулал

хэлбэрээр олгож болно.

4.14. Улсын болон ШУТИС-ийн хөрөнгө оруулалтаар байгуулсан,

ШУТИС-ийн гадаад, дотоод хамтын ажиллагааны үр дүнд буй

болсон лаборатори, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нь

ШУТИС-ийн өмчид бүртгэгдэх ба төвийн үйл ажиллагааны

хүрээнд буй болсон оюуны бүтээл нь ШУТИС-ийн оюуны өмч

байна.

Тав. Төвийн эрх, үүрэг

5.1. Төв өөрийн үндсэн үйл ажиллагаандаа зайлшгүй шаардлагатай

тусламж дэмжлэгийг ШУТИС-ийн нэгж байгууллагуудаас авах

эрхтэй.

5.2. Төв нь эрдэм шинжилгээ, туршилт, лабораторийн багаж

хэрэгслийг гэрээний үндсэн дээр гаднын байгууллагаас авч

ашиглах буюу гадны байгууллагуудад ашиглуулж болно.

5.3. Төв нь шинжлэх ухаан, технологи, инновацийн төсөл хэрэгжүүлэх

болон суурь судалгааны сэдэвт ажил гүйцэтгэх зорилгоор

ШУТИС-ийн Технологийн сангаас санхүүгийн дэмжлэг авах

эрхтэй.

5.4. Төв өөрийн үйл ажиллагааны үр дүнд бий болсон орлогоос

“ШУТИС-ийн Технологийн сангийн журам”-д заасан хувь

хэмжээгээр зохих шимтгэлийг Технологийн сан болон

бүрэлдэхүүн сургууль, хүрээлэнгийн санхүүд төвлөрүүлнэ.

5.5. Төвийн захирал тухайн төвийн эрдэм шинжилгээний ажлын

мэдээллийг их сургуулийн мэдээллийн нэгдсэн баазад тухай бүрт

нь бүрэн оруулж, холбогдох тайлан мэдээг их сургуулийн ЭШТГ-

т заасан хугацаанд тогтмол ирүүлж байна.

5.6. Төв нь гадаад, дотоодын байгууллагуудтай байгуулсан гэрээгээр

хүлээсэн үүргээ гэрээнд заасан хугацаанд нь бүрэн биелүүлнэ.

5.7. Төв нь үйл ажиллагаандаа их сургуулийн захиргаа, санхүүгийн

болон эрдэм шинжилгээ, судалгааны төсөл, гэрээт ажил

гүйцэтгэх дүрэм, журмуудыг мөрдөж ажиллана.

Зургаа. Хариуцлага ба бусад

6.1. Төвийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг төвийн захирал,

холбогдох бүрэлдэхүүн сургууль, хүрээлэнгийн захирал, их

сургуулийн эрдэм шинжилгээ, технологийн проректор нар гурван

талын үр дүнгийн гэрээ байгуулан баталгаажуулж, биелэлтийн

тайланг ИТДА, бүрэлдэхүүн сургууль, хүрээлэнгийн Эрдмийн

зөвлөлд тайлагнаж байна.

6.2. Төвийн ажил, үйлчилгээ, үр дүнгийн үзүүлэлтийг их сургуулийн

үндсэн нэгж болох холбогдох профессорын багийн ажилтай

Page 263: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

262

давхцуулахгүйгээр төлөвлөж, үр дүнгийн тайланг тусгайлан

гаргаж дүгнэж байна.

6.3. Төвийн үйл ажиллагаанд 2 жил тутамд ШУТИС-ийн захиргаанаас

бүрэн хэмжээний дотоод аудит хийж, үнэлэлт дүгнэлт гарган их

сургуулийн Ректорын зөвлөлд танилцуулж байна.

6.4. Их сургуулийн хэмжээнд төвүүдийн аттестатчиллыг 3 жил тутамд

явуулах бөгөөд амжилттай ажилласан тэргүүний төвүүдийг

шагнаж урамшуулах ба хангалтгүй дүгнэгдсэн төвүүдэд зохих

журмын дагуу хариуцлага тооцно.

6.5. Ажлын хариуцлага алдсан, алдаа дутагдал гаргасан, холбогдох

хууль, дүрэм, журмыг зөрчсөн, гэрээт болон төслийн ажлын

гүйцэтгэлийг хангаагүй, үр дүнгийн гэрээний үүргээ

биелүүлээгүй тохиолдолд төвийн захирлыг үүрэгт ажлаас нь

чөлөөлөх саналыг ШУТИС-ийн Захиргаанаас гаргаж

шийдвэрлүүлэх эрхтэй.

6.6. Төвийг дараах тохиолдолд их сургуулийн Ректорын зөвлөлийн

шийдвэрээр татан буулгах буюу өөрчлөн зохион байгуулна.

Үүнд:

а. Үүсгэн байгуулагч санал, хүсэлт гаргасан

б. Аттестатчилалд хангалтгүй дүн үзүүлсэн

в. Байгуулагдсанаас хойш хоёр жилийн дотор үйл ажиллагаа

явуулаагүй

г. ШУТИС-ийн дүрэм, нийтлэг журмыг мөрдөж ажиллаагүй

д. Монгол улын хууль тогтоомжийг зөрчсөн, хууль бус үйл ажиллагаа

явуулсан

6.7. Гадаадын их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагатай

хамтран байгуулсан төвийн хувьд энэхүү журмыг ерөнхийд нь

баримтлах бөгөөд журамд зааснаас өөрөөр заасан асуудлыг

тухайн төвийн үйл ажиллагааны дүрмийг баримтлан

шийдвэрлэнэ.

6.8. Их сургуулийн хэмжээнд үйлчилж, үйл ажиллагаа явуулдаг тусгай

чиг үүрэг бүхий төвүүдийн үйл ажиллагааг тухайн төвийн дүрэм,

холбогдох бусад журмуудаар зохицуулна.

Ректорын 2009 оны 4 дүгээр сарын 03-ны

өдрийн 109 тоот тушаал

ШУТИС-ийн ПРОФЕССОР, БАГШ, АЖИЛТАН

АЛБАН ХЭРГЭЭР ГАДААДАД ЗОРЧИХ

ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

Page 264: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

263

1.1. Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн профессор, багш,

ажилтнууд гадаадад албан хэргээр зорчих үед ШУТИС болон

профессор, багш, ажилтнуудын хооронд үүсэх харилцааг энэхүү

журмаар зохицуулна.

1.2. Гадаадад албан хэргээр зорчих үйл ажиллагаанд гэрээ хэлэлцээр

байгуулах, туршлага судлах, танилцах аялал хийх, урт богино

хугацаагаар мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдах,

магистрантур, докторантурт суралцах, олон улсын хурал,

зөвлөгөөн, семинар, уулзалт, үзэсгэлэн яармаг, уралдаан

тэмцээнд оролцох, гадаадын байгууллагатай хамтарсан төсөл

хэрэгжүүлэх болон эдгээртэй адилтган үзэх бусад арга хэмжээг

хамруулан ойлгоно.

Хоёр. Профессор, багш, ажилтан гадаадад зорчих

асуудлыг шийдэх ерөнхий дэг

2.1 Хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр, гадаадын байгууллагаас

ирүүлсэн мэдэгдэл хүсэлтийн дагуу профессор, багш, ажилтан

гадаадад зорчих асуудлыг Гадаад харилцаа хамтын ажиллагааны

проректорт уламжлан шийдвэрлүүлж, Ректорын тушаалаар

баталгаажуулах бөгөөд гадаадад томилолтоор явахтай

холбоотой ажлыг зохион байгуулах, төсөл үр дүнг үнэлэх

асуудлыг ШУТИС-ийн Олон Улсын Хамтын Ажиллагааны Алба

(ОУХАА) хариуцна.

2.2 Гадаадад томилон явуулах тухай ректорын тушаал гаргахад

шаардлагатай материалыг бүрдүүлж явах өдрөөс ажлын 5

хоногийн өмнө ОУХАА-аар дамжуулан Ректорын ажлын албанд

өгнө.

2.3 Гадаадад томилон ажиллуулах тухай ректорын холбогдох

тушаал гарсны дараа ШУТИС-ийн профессор, багш, ажилтан нь

албан хэргээр гадаадад зорчих бөгөөд гадаад томилолтын

тайлан, үр дүнг зохих загварын дагуу бичгээр ОУХАА болон

тухайн сургуулийн захиралд ажлын 5 хоногийн дотор ирүүлнэ.

Шаардлагатай тохиолдолд гадаад томилолтын үр дүн, тайланг

Ректорын болон тухайн сургуулийн захирлын зөвлөлийн

хурлаар авч хэлэлцүүлэн үнэлгээ өгнө.

2.4 Гадаадад зорчих хугацаандаа тухайн орны хууль журмыг

зөрчсөн нь тогтоогдсон, сахилгын болон ёс зүйн зөрчил

гаргасан, эсвэл энэхүү журмын зохих заалтыг зөрчсөн, гадаадад

зорчин ажилласан ажлын үр дүн хангалтгүй тохиолдолд

ШУТИС-ийн нэрийн өмнөөс албан хэргээр гадаадад дахин

Page 265: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

264

зорчихыг хориглох ба шаардлагатай бол ажлаас чөлөөлөх

хүртэл арга хэмжээ авна.

Гурав. Гадаадад зорчиход талуудын хүлээх үүрэг, хариуцлага

3.1 Гадаадад албан хэргээр зорчихыг хугацаанаас хамааруулан

богино хугацааны ба урт хугацааны гэж тооцно. Богино

хугацаанд 1 сар хүртэлх хугацааг ойлгох ба урт хугацаанд 1

сараас дээшхи хугацааг хамруулан ойлгоно.

3.2 ШУТИС-ийн профессор, багш, ажилтан богино хугацаагаар

гадаадад зорчих тохиолдолд энэхүү журмын хоёрдугаар хэсэгт

заасныг мөрдлөг болгоно.

3.3 ШУТИС-ийн профессор, багш, ажилтан урт хугацаагаар

гадаадад зорчих тохиолдолд энэхүү журмын хоёрт заасныг

мөрдлөг болгохоос гадна Гадаадад албан хэргээр урт

хугацаагаар зорчих гэрээг холбогдох нэгжтэй байгуулж,

гэрээний нэг хувийг ОУХАА-нд өгнө.

3.4 Гэрээг сургуулийн саналыг үндэслэн РАА-ны даргатай

байгуулна.

3.5 Магистрантур, докторантурт суралцах багш, ажилтныг ажлаас

түр чөлөөлж, албан тушаалыг хэвээр хагална.

3.6 Гадаадад зорчих профессор, багш, ажилтнуудын ажлын байрыг

хадгалах үүргийг ШУТИС хүлээнэ.

3.7 Гадаадад зорчин ажиллах профессор, багш, ажилтнууд дараахь

үүргийг хүлээнэ:

- Гадаадад албан хэргээр ажиллах удирдамжийг

боловсруулж, шаардлагатай тохиолдолд зардлыг төсөвлөн

гадаад харилцаа хамтын ажиллагааны проректороор

батлуулах

- Томилолтоор ажиллахдаа тухайн улс орны соёл, ёс

заншилыг хүндэтгэн үзэж, хууль журмыг нь чандлан

сахих, сахилгын болон ёс зүйн зөрчил гаргахгүй байх

- Зөвшөөрөгдсөн хугацаандаа буцаж ирэх

-

Томилолтын тайланг 2.3-т заасны дагуу үнэн зөв гаргаж, ОУХАА-нд

танилцуулах

Дөрөв. Профессор, багш, ажилтны гадаад томилолтын зардлыг

гаргах дэг

Page 266: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

265

4.1 ШУТИС-ийн профессор, багш, ажилтан гадаадад албан хэргээр

зорчих зардлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг тушаалд тусгах ба

очих талын хүлээн авах нөхцлийг харгалзан тогтооно.

4.2 Албан томилолтын үр дүнд гарах үр ашиг, сургуулийн

санхүүгийн чадавхи, хүлээн авах талын санал зэргийг харгалзан

зардлыг санхүүжүүлэх хэлбэрийг доорхи байдлаар тохиролцож

болно. Үүнд:

- ШУТИС-ийн захиргаа, бүрэлдэхүүн болон харъяа

сургуулийн аль нэг нь зардлыг бүрэн хариуцах

- ШУТИС-ийн захиргаа, бүрэлдэхүүн болон харъяа сургууль

ба хүлээн авагч тал зардлыг хувааж хариуцах

- ШУТИС-ийн захиргаа, бүрэлдэхүүн болон харъяа сургууль

ба хувь хүн зардлыг хувааж хариуцах

- Хүлээн авагч тал зардлыг бүрэн хариуцах

- Хувь хүн зардлаа бүрэн ба тодорхой хэсгийг хариуцах

4.3 Гадаадад ажиллах багш, ажилтны томилолтоор ажиллах

удирдамж, зардлын төсвийг ГХХА-ны проректор, бүрэлдэхүүн

сургуулиудын захирал хянаж батлана.

4.4 Гадаад томилолтын зардлыг аль талаас хариуцахаас үл хамааран

гадаадад албан хэргээр зорчих ШУТИС-ийн профессор, багш,

ажилтан нь энэхүү журам болон гэрээгээр хүлээсэн үүргээ чанд

биелүүлнэ.

Ректорын 2009 оны 4 дүгээр сарын 03-ны

өдрийн 109 тоот тушаал

ШУТИС-д гадаадын мэргэжилтэн , багш

урьж ажиллуулах журам

1. Нийтлэг үндэслэл

Олон улсын байгууллага, Засгийн газрын хэлэлцээр, гадаадын

их дээд сургуультай байгуулсан хамтын ажиллагааны гэрээ,

төслийн дагуу олон улсын байгууллага болон гадаадын их дээд

сургуулиудаас гадаадын багш мэргэжилтэнг тус сургуульд урьж

ажиллуулах үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмыг

мөрдлөг болгоно.

2. Гадаадын мэргэжилтэнг урьж ажиллуулах хүсэлт гаргах тухай

Сургууль, төв, албанаас гадаадын багш, мэргэжилтэнг урьж

ажиллуулах зөвшөөрлийн хүсэлтийг мэргэжилтэн, багшийг

Page 267: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

266

Монгол Улсад ирэхээс нэг сарын өмнө Олон Улсын Хамтын

Ажиллагааны Албаар /ОУХАА/ дамжуулан БСШУЯамны

Гадаад , хамтын ажиллагааны хэлтэст хүсэлт гаргана.

2.1 Хүсэлтэд дараахь бичиг баримтыг хавсаргана. Үүнд:

- Дэлгэрэнгүй анкет

- Эрүүл мэндийн тодорхойлолт /хөл хорих болон ДОХ-ын

шинжилгээ/

- Диплом, сертификатын баталгаажуулсан хуулбар /монгол,

англи хэлний аль нэг дээр/ эсвэл сонгон шалгаруулсан

байгууллагын албан бичиг, тодорхойлолт /жишээлбэл

олон улсын байгууллага JICA гэх мэт/

- Паспортын хуулбар

2.2 Уригдаж буй гадаадын багш, мэргэжилтний асуудлыг

БСШУЯамны Гадаад, хамтын ажиллагааны хэлтэст

танилцуулсны үндсэн дээр хүсэлт хүлээн авснаас хойш 7-14

хоногийн дотор ОУХАА хариуг мэргэжилтэн багш авахаар

хүссэн сургууль, төв, албанд мэдэгдэнэ.

2.3 Зөвшөөрсөн тухай хариуг авсан тохиолдолд тухайн

сургууль, төв, алба нь ОУХАА-наас албан бичиг /урилга/

гаргуулан авч Гадаад Хэргийн Яамны Паспорт визийн

тасагт хандан уригдаж буй мэргэжилтэн, багшийн Монгол

Улсын нутагт нэвтрэх визийн асуудлыг шийдвэрлэнэ.

2.4 Уригдаж буй гадаадын иргэн нь нэг удаагийн орох визтэй

“ОУ”,”Т”,”А”, “ХГ”,”О” зэрэг ангилалтай тохиолдолд

Монгол Улсад хөдөлмөр эрхлэх эрхтэй болно.

2.5 Японы JICA/JOCV байгууллагын мэргэжилтний хувьд

дээрх 2.2, 2.3 заалтууд хамаарах бөгөөд эдгээрийг JICA-ийн

төлөөлөгчийн газар хариуцна.

3. Гадаад орноос ирж ажиллах багш, мэргэжилтэнд тавих шаардлага

3.1 Гадаад орноос тус их сургуульд ирж ажиллах багш,

мэргэжилтэн дараахь шаардлагыг хангасан байна. Үүнд:

А/ Их дээд сургуулийн боловсрол эзэмшсэн диплом,

сертификат, түүнийг нотариатаар баталгаажуулсан хуулбар

эсвэл сонгон шалгаруулсан байгууллагын албан бичиг,

тодорхойлолт

Б/ Мэргэжлийн дагуу тодорхой хугацаанд ажилласан байх.

Үүнд:

- Байгалийн болон хүмүүнлэгийн ухааны багш 1-ээс доошгүй жил

- Техникийн болон технологийн ухааны багш 3-аас доошгүй жил

- Эрдэм шинжилгээний ажилтан 3-аас доошгүй жил

- Гадаад хэлний багш 1-ээс доошгүй жил эсвэл тухайн хэлийг

заах чиглэлээр тодорхой сургалтанд хамрагдсан байх.

Page 268: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

267

В/ Багшаар ирж буй гадаадын мэргэжилтэн нь магистр буюу

түүнээс дээш эрдмийн зэрэг цолтой байх бөгөөд энэ нь гадаад хэлний

багшид хамаарахгүй.

Г/ рдэм шинжилгээний хамтын ажиллагаа, хайгуул, туршилтын

зэрэг жилд оролцож байгаа мэргэжилтэнд Б, В-д дурьдсан шаардлага

хамаарахгүй.

Д/ Нийгмийн ямар нэгэн халдварт өвчингүй, эрүүл байна.

3.2 Уригдаж буй багш, мэргэжилтэн нь тухайн сургууль, төв,

албатай гэрээ байгуулж ажиллахдаа дор дурьдсан нөхцөл

шаардлагыг хүлээн зөвшөөрнө.Үүнд:

А/ Багш, мэргэжилтэн нь Монгол Улсын хууль болон тухайн

сургууль, төвийн дотоод дүрэм журмыг дагаж мөрдөх

Б/ Гэрээнд зааснаас өөр ажил эрхлэхгүй байх

В/ Сургалтанд ямар нэгэн үзэл суртал, шашин номлох

ажиллагаа явуулахгүй байх

Г/ Хичээл сургалтын үеэр хүндэтгэн үзэх шалтгаангүй, ОУХАА

болон сургуулийн удирдлагад мэдэгдэлгүй гадаад дотоодод явахгүй

байх

4. Урьж ажиллуулж буй сургууль, төв, албанд тавих шаардлага

4.1 Гадаадын багш, мэргэжилтэнг урьж буй сургууль, төв, алба

нь гадаадын мэргэжилтэнтэй гэрээ байгуулж, ажлын

төлөвлөгөө гаргасан байна.

4.2 Гадаадын багш, мэргэжилтэнг ажиллах нөхцөл, ажлын

байраар хангах асуудлыг бүрэн шийдвэрлэн, байр сууц

олоход нь тусалж, гэрээнд заасан бол байрны зардлын

тодорхой хувийг (2 өрөө байраар) тооцон төлж болно.

4.3 Гадаадын багш, мэргэжилтэнд сургууль, төв, албаны дотоод

дүрэм, тухайн ажил үүрэгтэй холбоотой Монгол Улсын

хууль тогтоомжийг танилцуулна.

4.4 Гадаадын багш, мэргэжилтэнд сургууль, төв, албаны

талаархи мэдээлэл, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт,

амралт, баярын өдрүүд болон урлаг спорт зэрэг олон

нийтийн арга хэмжээг мэдээлж байна.

5. Гадаадын иргэний эрүүл мэндийн даатгалын талаар

5.1 Уригдан ирж буй гадаадын иргэний эрүүл мэндийн

даатгалыг аль тал хариуцахыг ирэхээс нь өмнө урьдчилан

тохирсон байна.

Page 269: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

268

5.2 Японы JICA/JOCV сайн дурын байгууллагаас ирэх

мэргэжилтний хувьд эрүүл мэндийн даатгалыг Японы JICA

байгууллага хариуцна.

6. Гэрээг байгуулах, сунгах , цуцлах

6.1 Тухайн сургууль, төвийн захирал гадаадын багш,

мэргэжилтэнтэй гэрээ байгуулах бөгөөд ОУХАА-нд байгаа

гэрээний загвартай танилцаж монгол хэл дээр байгуулж,

сургуулийн Ректороор батлуулна. Шаардлагатай гэж үзвэл

гэрээг англи хэл дээр байгуулж болох бөгөөд монгол хэл

дээрх гэрээний адил хүчин төгөлдөр байна.

6.2 Гэрээнд гадаадын иргэний ажил дээрх гэнэтийн ослын

даатгалын тухай оруулж өгнө.

6.3 Гадаадын багш, мэргэжилтэй байгуулах гэрээ нь 3 хүртэл

жилийн хугацаатай байж болно.

6.4 Шаардлагатай гэж үзвэл БСШУЯам болон гадаадын

байгууллагад хүсэлт гарган тэндээс гарах зөвшөөрлийг

үндэслэн гадаадын мэргэжилтний ажиллах хугацааг 1

хүртэл жилийн хугацаагаар хоёр хүртэл удаа сунгаж болно.

6.5 Хүчин төгөлдөр болсон гэрээг зөвхөн холбогдох хууль,

гэрээнд заасан үндэслэл нөхцлөөр цуцална.

7. Гадаадын багш , мэргэжилтнийг бүртгэх, бүртгүүлэх

7.1 Гадаадын багш, мэргэжилтний дэлгэрэнгүй бүртгэлийг

ОУХАА-нд ажлын 3 хоногийн дотор ирүүлнэ. ОУХАА нь

БСШУЯаманд албан бичгээр хүсэлт гаргаж өгөх ба гадаад

багш, мэргэжилтэнг урьж ажиллуулж буй сургуулийн

эрдэмтэн нарийн бичгийн дарга, төв, хүрээлэнгийн захирал

нар БСШУЯ-нд бүртгүүлж, оршин суух зөвшөөрлийг авах

ажлыг хариуцна.

7.2 Гадаадын багш, мэргэжилтэнг авч ажиллуулах зөвшөөрлийг

БСШУЯамны Гадаад, хамтын ажиллагааны хэлтэст хандаж

авна. Эндээс албан бичиг гаргуулан авч Гадаадын иргэн,

харъяатын асуудал эрхэлсэн албанд бүртгүүлэн, Монгол

Улсад оршин суух зөвшөөрөл авна. Оршин суух

зөвшөөрлийг гадаадын багш, мэргэжилтэнг Монгол Улсад

нэвтэрснээс хойш 7 хоногийн дотор яаралтай авна. Хэрэв

энэ хугацаанд бүртгүүлж оршин суух зөвшөөрөл аваагүй

бол үүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн багш,

мэргэжилтэнг урьж ажиллуулж буй сургууль, төв, албаны

удирдах ажилтан бүрэн хариуцна.

Page 270: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

269

7.3 Дээрх бүртгэл оршин суух зөвшөөрлийн хураамжийн

төлбөрийг тухайн урьж ажиллуулах сургууль, төв ,

хүрээлэн хариуцна.

7.4 Солонгосын KOICA , Японы JICA байгууллагын

мэргэжилтнийг бүртгэх бүртгүүлэх, оршин суух

зөвшөөрлийн асуудлыг ОУХАА-ны Гадаад мэргэжилтэн,

оюутны асуудал хариуцсан мэргэжилтэн бүрэн хариуцна.

Ректорын 2009 оны 4 дүгээр сарын 03-ны

өдрийн 109 тоот тушаал

ГАДААДЫН ЗОЧИД ТӨЛӨӨЛӨГЧДӨД ҮЙЛЧЛЭХЭД

БАРИМТЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуульд гадаадын

зочид төлөөлөгчдийг хүлээн авч үйлчлэх үйл ажиллагаанд энэхүү

журмыг мөрдлөг болгоно.

1.2. Бусад байгууллагын урилгаар ирсэн гадаадын зочид

төлөөлөгчид ШУТИС-д зочилж, үйл ажиллагаатай нь танилцах үед

энэхүү журмын 2.5, 5.1, 5.5, 6.2, 6.4, 6.5-р заалтуудыг мөрдөнө.

Хоёр. Зочид төлөөлөгчдийг угтаж авах бэлтгэл ажлуудыг хангах

2.1. Зочид төлөөлөгчдийг ирэхээс өмнө өөрсдтэй нь буюу тухайн

гадаадын сургууль, байгууллагын гадаад харилцааны албатай нь

холбоо тогтоож Монголд ирэх аялалын дугаар, ирэх цагийг нь

тодруулсан байна.

2.2. Зочдыг ирэхээс өмнө байрлуулах зочид буудлыг товлож, тухайн

зочид буудлын өрөөнүүдийн зэрэглэл, үнэ ханшийг зочдод

танилцуулж саналыг нь авсны үндсэн дээр захиалга хийнэ.

2.3. Зочдын айлчлалын хөтөлбөрийг зохиож Гадаад Харилцаа Хамтын

Ажиллагааны Проректороор батлуулсан байх бөгөөд хөтөлбөрт

зочинд үйлчлэх ажилтан, орчуулагч, хөтчийн нэр зэргийг заасан

байна.

2.4. Зочдод үйлчлэх тээврийн хэрэгслийг Эдийн Засаг нийгмийн

хөгжлийн проректор сонгож, үйлчлэх хөтөлбөр маршрутыг

жолоочид гаргаж өгнө.

2.5. Зочдод үйлчлэхэд шаардагдах зардлын төсвийг боловсруулж

ШУТИС-ийн Санхүү эдийн засгийн газрын даргаар хянуулан,

Эдийн засаг нийгмийн хөгжлийн Проректороор батлуулна.

Page 271: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

270

Төсөвт хүлээн авалт, хүндэтгэлийн зоог, бэлэг дурсгал, үзвэр

соёлын арга хэмжээ, хөдөө орон нутаг, байгаль орчинтой

танилцуулах зардал багтана. Зочдын Монголд байх зардлыг

ШУТИС даах тохиолдолд зочид буудлын өрөөний үнэ, өдрийн

хоолны үнэ зэргийг тухайн үеийн зах зээлийн жишгээр тооцож

төсөвт нэмж тусгана. Шаардлагатай гэж үзвэл орос, англиас

бусад хэлний орчуулагчийн хөлсийг тухайн үеийн зах зээлийн

жишгээр тооцон төсөвт тусгана.

Төсөв нь Хавсралт 1-д тусгасан зардлын дээд хэмжээнээс

хэтрэхгүй байна.

2.6. Салбар болон бүрэлдэхүүн сургуулийн захирал, профессоруудын

урилгаар ирсэн зочдод үйлчлэхэд гарах зардлын хэмжээг

айлчлалын ач холбогдлоос хамааруулан Гадаад харилцаа хамтын

ажиллагааны проректор хянаж батлана.

Гурав. Зочид төлөөлөгчдийг угтан авах ,

зочид буудалд байрлуулах

Зочид төлөөлөгчдийг хэн угтан авах нь тухайн зочдын зэрэг дэв,

эрэмбээс хамаарна. Үүнд:

3.1 Хамтран ажилладаг, хамтран ажиллахаар төлөвлөж буй

сургуулийн ректор айлчлан ирэх үед ШУТИС-ийн аль нэг

проректор, Олон Улсын Хамтын Ажиллагааны алба (ОУХАА)-

ны хоёр ажилтны хамт угтаж авна.

3.2. Хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн шугамаар ирэх зочид

төлөөлөгчдийг ОУХАA-ны ажилтан угтаж авна.

3.3. Хамтран гүйцэтгэж буй эрдэм шинжилгээний ажлын шугамаар

туршилт судалгааны ажил гүйцэтгэхээр ирж буй судлаачдыг

хамтран ажилладаг сургууль, профессорын баг, тэнхимийн

удирдлагууд угтан авна.

3.4. Сургуулийн захирал, профессоруудын урилгаар ирж буй зочдыг

урьсан захирал, профессорууд өөрсдөө угтаж авна.

3.5. Зочдыг зочид буудалд нь хүргэж өгөөд айлчлалын талаар товч

танилцуулж, хөтөлбөрийг нь зочдод гардуулж өгнө.

3.6. Буудалд захиалсан өрөө зочдод таалагдаагүй тохиолдолд

сайжруулж сольж өгөх асуудлыг зочинд үйлчилж буй ажилтан

хариуцна.

Дөрөв. Зочдын аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээнүүд

Page 272: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

271

4.1. Зочдод үйлчлэх үед Гадаад харилцаа хамтын ажиллагааны

проректороор батлуулсан айлчлалын хөтөлбөрийг нарийн чанд

мөрдөж ажиллана.

4.2. Зочдод үйлчлэх тээврийн хэрэгсэл нь тухайн жилийн техникийн

улсын үзлэгээр орж баталгаажсан байхаас гадна тухайн үеийн

техникийн бүрэн бүтэн байдлыг дүүргийн ЗЦТ-аар шалгуулж

давхар баталгаажуулсан байх ёстой. Жолоочийг сонгохдоо

дадлага туршлага, ур чадвар, харилцааны болон үйлчилгээний

соёл зэргийг харгалзан сонгоно.

4.3. Зочид, төлөөлөгчдөд үйлчилж буй тээврийн хэрэгсэлийн

жолоочид хурд тохируулж явах, зорчигчдын аюулгүй байдлыг

хангах нь түүний үүрэг болохыг анхааруулсан бичгийг өгөх ба

гаднаас унаа хөлслөх үед жолоочтой гэрээ хийнэ.

4.4. Зочдыг тосч авсны дараа зочид буудалд байрлуулах үед паспорт,

мөнгө болон бусад үнэт зүйлсийг зочид буудлын баталгаат

хадгаламжинд хадгалуулахыг сануулна. Зочдын паспорт, буцах

тийзийг хувилан авч хадгална.

Тав. Зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзах,

сургуультай танилцуулах

5.1. Шууд хамтран ажиллаж буй болон хамтран ажиллах гэрээ

байгуулах зорилгоор ирсэн сургуулийн ректор, ректорын бие

төлөөлөгч, бусад байгууллагын шугамаар ирээд ШУТИС-ийн үйл

ажиллагаатай танилцахаар ирсэн зочдыг Ректор хүлээн авч

уулзана. Уулзалтанд проректорууд болон сургуулийн

захирлуудаас оролцож болохоос гадна ОУХАА-ны ажилтан

дагалдан орж уулзалтын тэмдэглэл хөтлөх, мөн хэвлэл

мэдээллийн ажилтан дурсгалын зураг авч, товч мэдээ авна.

Ректорын хүлээн авалтын өрөө буюу хурлын өрөөнд уулзалт

хийх үеэр зочид төлөөлөгчдөд ректорын ажлын албаны цай зөөгч

цай, кофе зэргээр үйлчилнэ.

5.2. Дээр дурьдсан чиглэлээр ирсэн зочид төлөөлөгчдийг Ректор

өөрөө буюу аль нэг проректор сургуулийнхаа анги танхим,

лаборатори, музей, номын сантай танилцуулах ба энэ үед зочинд

үйлчилж буй багш ажилтан, ОУХАА-ны ажилтан нар хамт явна.

5.3. Сургуулийн захирал, профессоруудын урилгаар ирсэн зочдыг

өөрсдийнх нь хүсэлтийн дагуу эсвэл зайлшгүй шаардлагатай гэж

үзсэн тохиолдолд ШУТИС-ийн ректортой уулзуулна.

5.4. Хамтран хэрэгжүүлж буй эрдэм шинжилгээний төслийн шугамаар

ирсэн зочид ажлын тодорхой үр дүн гарсан, шинэ чиглэлээр

Page 273: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

272

судалгааны ажил эрхлэхээр төлөвлөсөн тохиолдолд ШУТИС-ийн

Ректортой уулзаж ажлын явц, төлөвлөгөөгөө танилцуулна.

5.5. Зочдыг Ректор хүлээн авч уулзах, хоёр сургуулийн хооронд

хамтын ажиллагааны гэрээ байгуулж гарын үсэг зурах үед фото

зураг авах, видео бичлэг хийх зэргээр баримтжуулан сургуулийн

архивт хадгална.

Зургаа. Зочид төлөөлөгчдөд хүндэтгэлийн зоог барих, бэлэг

дурсгалын зүйл гардуулах

6.1. ШУТИС-ийн Ректор шууд хамтран ажиллаж буй болон хамтран

ажиллах гэрээ байгуулах зорилгоор ирсэн сургуулийн ректор,

ректорын бие төлөөлөгчийг хүлээн авч хүндэтгэн угталтын

болон үдэлтийн зоог тус тус барина.

6.2. Дээрхи чиглэлээр ирсэн зочид төлөөлөгчдөд ШУТИС-ийн Ректор

бэлэг дурсгалын зүйлс гардуулна. Бэлэг нь соёлын чанартай зүйл

байх бөгөөд Монгол улсын хууль тогтоомжоор хориглосон түүх,

дурсгалын үнэт эдлэл, байгалийн үнэт эрдэс баялгийн зэрэг зүйл

байж болохгүй.

6.3. Зочид төлөөлөгчдөд айлчилсан сургууль бүр давхардуулан бэлэг

өгөх шаардлагагүй, харин өөрийн сургуулийн танилцуулга,

зурагт хуудас, энгэрийн тэмдгийг дурсгаж болно. Бэлгийг урьсан

сургууль, төв хариуцна.

6.4. Гадаадын зочдоос ШУТИС-д бэлэглэсэн зүйлс нь бэлэг дурсгалын

шинж чанартай зүйлс байвал бүртгэж ил байрлуулах ба

сургалтын тоног төхөөрөмж, компьютер зэрэг зүйл байвал

бүртгэж тухайн сургуулийн орлогод авна.

6.5. Сургууль, профессоруудын урилгаар ирсэн зочид төлөөлөгчдөд

урьсан сургууль, хувь хүн угталтын ба үдэлтийн зоог барих

шаардлагатай гэж үзвэл ШУТИС-ийн Ректорыг зоогт урьж болно.

6.6. Бусад байгууллагын шугамаар ирсэн гадаадын зочид ШУТИС-д

зочилж үйл ажиллагаатай нь танилцах үед Ректор хүндэтгэлийн

зоог барьж бэлэг дурсгалын зүйл гардуулж болно.

Долоо. Зочид төлөөлөгчдийг Монгол орны байгаль орчин, түүх

соёлын дурсгалт зүйлстэй танилцуулах

7.1. Зочид төлөөлөгчдийн саналыг үндэслэн Монгол оронд үзэж

танилцах зүйлсийг нь сонгоно.

7.2. Хөдөө орон нутаг, байгаль орчинтой танилцуулах үед тээврийн

хэрэгсэл, зочдын аюулгүй байдалд онцгой анхаарах ёстой.

Page 274: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

273

7.3. Зочид төлөөлөгчид хөдөө орон нутаг, байгаль орчинтой танилцах,

орон нутагт явж судалгаа шинжилгээний дээж бэлтгэх үед

аялалын маршрут, цагийн хуваарийг нарийвчлан гаргаж зочны

айлчлалын хөтөлбөрт нь хавсаргана. Хөтөлбөр, маршрут

зөрчөснөөс үүдэн ямар нэгэн осол, эндэгдэл гарсан тохиолдолд

өөрчлөлт оруулсан албан тушаалтан хариуцлага хүлээнэ.

Найм. Зочид төлөөлөгчдийг үдэн гаргаж өгөх

8.1. Зочид төлөөлөгчдийг угтаж авсан албан тушаалтан юмуу эсвэл

түүнтэй адил түвшний албан тушаалтан үдэн гаргаж өгнө.

8.2. Үдэн гаргаж өгч буй хүмүүс зочид төлөөлөгчид онгоцоор буцаж

байгаа тохиолдолд тэднийг хилийн шалган нэвтрүүлэх пост

өнгөрч ямар нэгэн асуудалгүйгээр улсын хил давсны дараа нисэх

буудлаас явна.

Хавсралт 1

ШУТИС-д гадаадын зочид төлөөлөгчдийг хүлээн авах үед

зарцуулах зардлын дээд хэмжээ

/2009 он/

д/д Зардлын утга

Зардлын

хэмжээ/1 хүнд

мян.төг.

1 Хүлээн авалт ШУТИС-ийн

ректор,проректорын

түвшинд

30.0

Бүрэлдэхүүн сургуулийн

захирал,газрын даргын

түвшинд

25.0

Page 275: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

274

Төв,хүрээлэнгийн

захирал,профессорын

багийн түвшинд

20.0

2 Бэлэг дурсгалын

зүйл

ШУТИС-ийн

ректор,проректорын

түвшинд

70.0

Бүрэлдэхүүн сургуулийн

захирал,газрын даргын

түвшинд

50.0

Төв,хүрээлэнгийн

захирал,профессорын

багийн түвшинд

30.0

3 Үдийн хоол

20.0-25.0

4 Оройн хоол

25.0-30.0

5 Байгаль орчинтой танилцах

15.0 /өдөрт/

6 Үзвэр соёлын арга хэмжээ

15.0

7 Зочинд үйлчлэх унааг гаднаас хөлслөхөд

Зах зээлийн

ханшаар

Тайлбар:

1. Зочинд үйлчлэх унааны зориулалтаар жолооны В ангилалаас

дээш суудал бүхий тээврийн хэрэгсэл түрээслэх бол тухайн

үеийн зах зээлийн ханшийн жишиг үнээр тооцно.

2. Гадны зочны унааг захиргаанаас зохицуулах ба өдөрт хот

дотор 50 км, хотоос гадагш одоо мөрдөгдөж байгаа км-ээр

шатахууныг тооцолон олгоно.

3. Гадаадад томилолтоор явж буй хүмүүс авч явах бэлэг болон

гадны зочдод бэлэг дурсгалын зүйл өгөхдөө Монголын болон

ШУТИС-ийн брэндийг агуулсан бэлэг дурсгалын зүйлсийг

нэгдсэн журмаар авч хэрэглэнэ.

4. Гадаадын зочдоос сургуульд өгч буй бэлэглэлийн 50.0

мянган төгрөгөөс дээш үнэтэй зүйлийг сургуулийн зохих

хөрөнгийн дансанд бүртгэн авч, эд хариуцагч нарт картлан

хариуцуулж өгнө.

Ректорын 2011 оны 6 дугаар сарын 20-ны

өдрийн А-135 тоот тушаалаар батлав.

Page 276: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

275

ШУТИС-д бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг

зохион байгуулах, хэрэгжүүлэх журам

Нэг: Нийтлэг үндэслэл

1.1 Энэхүү журмын зорилго нь Шинжлэх Ухаан, Технологийн Их

сургууль /цаашид ШУТИС гэх/ өөрийн хөрөнгөөр үндсэн

хөрөнгө, бараа материал, ажил, үйлчилгээ худалдан авах үйл

ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хяналт тавих,

хариуцлага хүлээлгэхтэй холбогдон үүсэх харилцааг

зохицуулахад оршино.

1.2 Журам нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр

бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”, “Барилгын

тухай хууль” эрх зүйн бусад актад үндэслэгдсэн болно.

1.3 Уг журамд тусгайлан заагаагүй тохиолдолд “Төрийн болон орон

нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан

авах тухай хууль”, “Барилгын тухай хууль”, ЗГ-ын 2009 оны 72

тоот тогтоолоор баталсан “Барилга байгууламжийг ашиглалтанд

оруулах дүрэм”-ийг дагаж мөрдөнө.

1.4 Худалдан авах үйл ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш

боломжтой, чанартай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг

баримтална.

1.5 Улсын төсвийн хөрөнгө оруулалт, санхүүжилтээр гүйцэтгэх

ажлыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа,

ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”, Сангийн сайдын

2008 оны 58 тоот тушаалаар батлагдсан “Улсын болон орон

нутгийн төсөв, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр

хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга

байгууламж, их засвар, худалдан авах тоног төхөөрөмжийн

хөрөнгийг төлөвлөх, санхүүжүүлэх, хяналт тавих, гүйцэтгэл

гаргах журам” болон БСШУЯ-ны аргачлал, маягтын дагуу

зохион байгуулна.

1.6 ШУТИС-ийн хэмжээнд бараа, ажил, үйлчилгээ худалдан авах

ажлыг төлөвлөх, зохион байгуулах, хяналт тавих зэрэг бодлого

зохицуулалтыг Хангамж,Үйлчилгээ, Барилга ашиглалтын алба

/цаашид Алба гэх/ эрхлэн зохион байгуулна.

1.7 Энэ журмыг 2011 оны 9 дүгээр сарын 01 -ний өдрөөс эхлэн

дагаж мөрдөнө.

Хоёр: Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл

ажиллагааг төлөвлөх

Page 277: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

276

2.1. Бүрэлдэхүүн сургууль дараа жилийн Улсын төсвийн хөрөнгө

оруулалт, ШУТИС-ийн өөрийн хөрөнгөөр бараа, ажил,

үйлчилгээ худалдан авах санал, шаардагдах зардлын төслийг 4

дүгээр сарын 15-ны өдрийн дотор албанд ирүүлнэ.

2.2. Бүрэлдэхүүн сургуулиас ирүүлсэн саналыг алба нэгтгэж

Ректорын зөвлөлд хэлэлцүүлснээр дараа онд тухайн бараа,

ажил, үйлчилгээг худалдан авахыг зөвшөөрөх эсэх талаар

шийдвэр гаргуулна.

2.3 Алба нь бүрэлдэхүүн сургуулиас ирүүлсэн Улсын төсвийн

болон ШУТИС-ийн хөрөнгөөр худалдан авах бараа, үйлчилгээ,

гүйцэтгэх барилга, засвар, зураг төслийн төлөвлөгөөний дагуу

ажлын жишиг үнийг тооцож Санхүү, эдийн засгийн газарт 6

дугаар сарын 01-ний өдрийн дотор хүргүүлж ШУТИС ийн

төсвийн төсөлд тусгуулна.

2.4 Алба нь тухайн жилийн төлөвлөгөөний дагуу ажил гүйцэтгэх

нэгдсэн график боловсруулж, бараа, үйлчилгээ мөн барилгын

засвар тохижилтын ажил ( цаашид “ЗТА” гэх )-ыг цаг хугацааны

хувьд сургуулийн үндсэн үйл ажиллагаа сургалтын нэгдсэн

хуанлитай уялдуулан саад болохгүйгээр төлөвлөж,

гүйцэтгүүлнэ.

Гурав: Удирдлага, зохион байгуулалт

3.1 ШУТИС-д бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа энэ

журмын 3.10-т заасан хэмжээнээс дээш үнийн дүнтэй бол

үнэлгээний хороог Ректорын тушаалаар байгуулна.

3.2 Энэ журмын 3.10-т заасан хэмжээнээс доош үнийн дүн бүхий

бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа бүрэлдэхүүн

сургуулийн захирлын тушаалаар үнэлгээний хороог байгуулна.

3.3 Үнэлгээний хороо нь байнгын бус үйл ажиллагаатай, гурав ба

түүнээс дээш сондгой тооны гишүүдтэй байна.

3.4 Алба болон бүрэлдэхүүн сургуулиуд үнэлгээний хороог бараа

ажил үйлчилгээг худалдан авах бүрт зохион байгуулна.

3.5 Үнэлгээний хорооны гишүүдийн олонхи нь худалдан авах

ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байна.

3.6 Худалдан авч буй бараа, ажил, үйлчилгээний онцлог шинж

чанараас шалтгаалан тухайн бараа, материал, тавилга тоног

төхөөрөмж, засвар, тохижилтийн ажлын эцсийн хэрэглэгч

Page 278: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

277

нэгжийн төлөөллийг үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд оруулж

болно.

3.7 Тухайн ажлын тендерийн үнэлгээний хорооны хурлын

тэмдэглэл, зөвлөмж, ажил гүйцэтгэх гэрээ, ажлын гүйцэтгэл,

ашиглалтанд хүлээн авсан комиссын акт, гүйцэтгэлийн болон

урьдчилгаа төлбөрийн баталгаа, ажилтай холбогдох бусад

баримт, мэдээллийг ажил бүрэн дууссаны дараа 1 сарын

хугацаанд багтаан архивт шилжүүлнэ.

3.8 Алба нь захиргаа, бүрэлдэхүүн сургуулиудаас ирүүлсэн саналыг

нэгтгэн тухайн жилийн батлагдсан төсөвт багтаан бараа,

ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааны нэгдсэн

график, төлөвлөгөө боловсруулж төсөв батлагдсанаас хойш

ажлын 30 хоногийн дотор ЭЗНХ-ийн Проректороор батлуулна.

3.9 Албанаас нэг нэр төрлийн бараа, ажил, үйлчилгээг хэд хэдэн

бүрэлдэхүүн сургуулиуд хамтран худалдан авах нь хэмнэлттэй

бөгөөд үр ашигтай гэж үзвэл худалдан авах үйл ажиллагааг

нэгтгэн зохион байгуулах үнэлгээний хороог томилуулна.

3.10 Бүрэлдэхүүн сургуулиуд нь нэг нэр төрлийн бараа, ажил,

үйлчилгээг худалдан авахдаа:

3.10.1 Ажлын хувьд 30.0 сая төгрөг

3.10.2 Бараа, үйлчилгээг 20.0 сая төгрөгнөөс дээш үнийн дүнтэй

бол албанаар үнэлгээний хороо байгуулж хамтран

гүйцэтгэнэ.

3.11 Энэ журмын 3.10.1, 3.10.2 т зааснаас дээш үнийн дүнтэй бараа,

ажил, үйлчилгээг худалдан авахдаа энэхүү журмыг хэрэглэхээс

зайлсхийх зорилгоор нийт төсөвт өртгийг хэд хэд хуваан

худалдан авалт хийхийг хориглоно.

3.12 Энэ журмыг мөрдөхдөө тухайн бараа, ажил, үйлчилгээг

нийлүүлэх аливаа нийлүүлэгчийг давуу эрхтэйгээр сонгохыг

хориглоно.

Дөрөв: Бараа, үйлчилгээ худалдан авах ажлыг

зохион байгуулах

4.1 Нэгдсэн график, төлөвлөгөө, төсөвт тусгагдсан бүрэлдэхүүн

сургуулиудын хэрэгцээт бараа, үйлчилгээг худалдан авах үйл

ажиллагааг батлагдсан төсөвт багтаан шаардлагатай тухай бүрд

зохион байгуулна.

4.2 ШУТИС-д бараа, үйлчилгээ худалдан авах саналыг үнэлгээний

хороонд бичгээр өгөхдөө байгууллагын стандарт марк,

Page 279: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

278

үзүүлэлт, хэрэгцээ шаардлагыг үндэслэн бүрэлдэхүүн сургууль

аль профессорын баг, салбар нэгжид шаардлагатай нэр төрөл,

тоо ширхэг, зориулалтыг тодорхой тусгана.

4.3 Алба, бүрэлдэхүүн сургуулиуд бараа, үйлчилгээг худалдан

авахдаа гэрээ байгуулах ба уг гэрээний заалтыг хатуу сахих

үүргийг хүлээнэ.

4.4 ШУТИС-ийн сургалт, эрдэм шинжилгээний ажлын онцлогоос

хамаарч зарим худалдан авалтанд тендер шалгаруулалтын

онцгой журмын аргуудыг ашиглаж болно.

Тав: Барилгын засвар тохижилтын ажлыг

зохион байгуулах

5.1 Алба нь ЗТА-ын төлөвлөгөөг үндэслэн захиалагчийн саналыг

тодорхой тусгасан нэгдсэн бодлоготой уялдсан техникийн

даалгавар, хяналтын төсвийг боловсруулна. Энэ нь уг ажилд

тавигдах ерөнхий шаардлага, хүрэх үр дүн, чанарын

шалгуурууд, хэмжилтийн ба өөрчлөлтийн зураг, холбогдох

фото зураг, схемээс бүрдэнэ.

5.2 Алба нь ЗТА-ын техникийн даалгаварт нийтийн эзэмшлийн

талбай, барилгын хийц хэсэгт засвар хийх ажил тусч байгаа бол

тухайн байранд мөрдөж байгаа нэгдсэн жишиг орчны

тохижилттой уялдуулсан байгууллагын стандартыг мөрдөнө.

5.3 Ажлын төсөвт өртөгт техник хяналтын зардал, зураг төсвийн

зардлуудыг тусгаж уг зардлыг ШУТИС-ийн захиргаанд

төвлөрүүлнэ.

5.4 Техникийн даалгаврын дагуу захиалагч талаас мэргэшсэн

төсөвчин гүйцэтгэсэн төсөв нь ШУТИС-ийн алба , барилга

хөрөнгө оруулалтын мэргэжилтнүүдээр хянагдан батлагдсаны

дараа тухайн гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах үндэслэл бүхий

бичиг баримт болно.

5.5 Засварын төсөв хянуулахдаа ажлын даалгавар, хэмжилтийн

болон ажлын зургийг хавсарган албанд ирүүлнэ.

5.6 Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа захиалагчийн зүгээс

гүйцэтгэгчид зөвхөн өөрийн техникийн даалгавраа өгч, тэднийг

газар дээр нь хэмжилт хийх нөхцөл

бололцоогоор хангах ба гүйцэтгэгчийг сонгох шийдвэр гарах

хүртэл хяналтын төсвийн тоо мэдээллийн нууцлалыг холбогдох

ажилтнууд чандлан хадгална.

5.7 Бүрэлдэхүүн сургууль өөрийн нөөц бололцоонд тулгуурлан аж

ахуйн аргаар хийх жижиг засварын ажлаас бусад ЗТА-ыг

гэрээгүйгээр гүйцэтгэхийг хориглоно.

Page 280: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

279

5.8 Гүйцэтгэгчтэй хийх гэрээнд ЗТА-ын чанар, баталгаат хугацааг

заавал тусгах бөгөөд батлагдсан техникийн даалгавар, төсөв,

холбогдох зураг схемүүд (ажлын болон интерьерийн зураг),

ажлын графикийг хавсралт болгон оруулна. Шаардлагатай гэж

үзвэл хяналтын ажлын графикийг оруулно.

5.9 ЗТА-ын явцад өөрчлөлт оруулахыг аль болох зайлсхийх,

зайлшгүй өөрчлөлт, нэмэлт оруулахаар бол албаны дарга

шаардлагатай мэргэжлийн чиглэлээр ажлын комисс байгуулан

дүгнэлт гаргуулж ЭЗНХ-ийн Проректороор батлуулж тэрхүү

өөрчлөлтийг мөнгөн дүнгээр илэрхийлж, гүйцэтгэгчтэй

тохиролцон гэрээнд тусгана.

5.10 Барилгын засварын ажлыг гүйцэтгэх явцад барилга, тоног

төхөөрөмжинд гүйцэтгэгч байгууллагаас учруулсан хохирол,

гэмтлийг тухай бүр барагдуулах, засвараас гарах хог хаягдлыг

сургуулийн орчноос цэвэрлэж зөөвөрлөх асуудлыг тухайн

обьектыг хариуцсан албан тушаалтнуудын мэдэгдлийн дагуу

дуусгавар болгон гүйцэтгэгч байгууллагатай төлбөрийн тооцоо

хийхийг ажил гүйцэтгэх гэрээнд тодорхой тусгана.

5.11 Барилгын засвар, тохижилтын ажлыг гүйцэтгэхийн өмнө

сургуулийн сантехник, цахилгаан, холбоо, сүлжээ хариуцсан

холбогдох инженерүүдтэй зөвшилцөж, хэвийн үйл ажиллагааг

алдагдуулахгүй байх, засвар үйлчилгээ хийхэд саад

учруулахгүйгээр зохион байгуулна.

5.12 Барилгын засвар, тохижилтын ажил гүйцэтгэх анги, танхим,

лабораторийн байрлал, гүйцэтгэгч байгууллагын тухайн

объектонд ажиллах хүн хүчний мэдээллийг хичээлийн болон

оюутны байрын харуул хамгаалалт, үйлчилгээ хариуцсан

ажилтанд урьдчилан мэдэгдэнэ.

5.13 Албаны холбогдох албан тушаалтан нь барилгын их засвар

болон өөрчлөлт шинэчлэлтийн ажлыг барилгын хувийн хэрэгт

тэмдэглэж байна.

5.14 Санхүүжилт гэрээнд заасны дагуу хийгдэнэ. ЗТА-ын чанарын

гүйцэтгэлийн баталгаа болгож санхүүжилтийн 10 хүртэлх

хувийг тодорхой хугацаанд авч үлдэж болно.

Зургаа: Бараа, ажил, үйлчилгээг хүлээн авах

6.1 Бараа, үйлчилгээг нийлүүлэгчээс хүлээн авахдаа захиалга өгсөн

бүрэлдэхүүн сургуулийн захирал, санхүү, аж ахуйн ажилтнууд,

уг бараа, үйлчилгээг хэрэглэх салбар, нэгжийн ажилтан болон

албаны мэргэжилтэн нар гэрээний нөхцлийн дагуу бүрэн бүтэн

Page 281: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

280

байдал, тоо хэмжээ, захиалгын дагуу эсэхийг шалгаж зарлагын

баримт болон хүлээн авсан акт үйлдэн хүлээн авна.

6.2 ЗТА-ыг бүрэн дууссан үед 3.1 заалтын дагуу худалдан авсан

ажлын хувьд албаны дарга, 3.2 заалтын дагуу худалдан авсан

ажлын хувьд бүрэлдэхүүн сургуулийн захирал тус тус ажил

хүлээлцэх комиссыг байгуулна. Уг комисс ажил бүрээр нь

гүйцэтгэлийн акт, гүйцэтгэлийн зураг үйлдэнэ. Комиссын

бүрэлдэхүүнд тухайн захиалагч сургууль, нэгжийн хариуцах

ажилтнууд, албаны холбогдох албан тушаалтан оролцох ба

бусад зөвлөх мэргэжилтнүүдийг татан оролцуулж болно.

6.3 Дээрх үйлдсэн зарлагын баримт болон хүлээн авсан акт,

гүйцэтгэлийн зураг, гүйцэтгэлийн актыг үндэслэн гэрээний

нөхцлийн дагуу төлбөрийн тооцоог хийж барагдуулна.

Долоо: Хяналт

7.1 ШУТИС –ийн хэмжээнд бараа, ажил, үйлчилгээний худалдан

авалт, хангамжийн үйл ажиллагааг ЭЗНХ-ийн Проректор,

бүрэлдэхүүн сургуулийн захирлуудын удирдлагаар алба болон

бүрэлдэхүүн сургуулиудын холбогдох албан тушаалтан нар

мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, норм, дүрэм, журмын дагуу

зохион байгуулж хяналт тавина.

7.2 ШУТИС-ийн хэмжээнд бараа, ажил, үйлчилгээг худалдан авах

үйл ажиллагаанд ЭЗНХ-ийн Проректор, ЗХШҮГазар хяналт

тавин ажиллана.

7.3 Үнэлгээний хорооны бичиг баримтын бүрдэлт, тайланд

ЗХШҮГазар, алба мэргэжлийн зөвлөмж, тусалцаа үзүүлж болно.

7.4 ЗТА-ын гүйцэтгэлийн явцыг газар дээр нь захиалагч, алба үзэж

танилцах, хяналт тавих , илэрсэн зөрчлийг арилгуулах,

шаардлагатай тохиолдолд санхүүжилтийг зогсоох хүртэл арга

хэмжээ авч ажиллана.

7.5 Техникийн даалгаварт нийтийн эзэмшлийн талбай, барилгын

хийц хэсэгт засвар хийхдээ ШУТИС-д мөрдөж байгаа

байгууллагын стандартыг баримтлана.

7.6 Урсгал засварын хувьд тухайн өрөө тасалгаа, нийтийн

эзэмшилийн талбай, обьектыг хариуцсан ажилтан, удирдах

ажилтнууд, алба явцын хяналтыг хэрэгжүүлнэ. Их засвар,

хөрөнгө оруулалт их хэмжээгээр шаардсан ажил дээр

захиалагчийн зүгээс хяналтын инженерийг гэрээгээр

ажиллуулна.

Page 282: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

281

Найм: Хариуцлага

8.1. Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хөрөнгийг төлөвлөх,

санхүүжүүлэх, хяналт тавих, гүйцэтгэл гаргах үйл ажиллагаанд

хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараахь зөрчил гаргасан албан

тушаалтанд хууль тогтоомж, сургуулийн дотоод журамд заасны

дагуу хариуцлага хүлээлгэнэ. Үүнд:

8.1.1 Бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажлын төлөвлөгөөт

хугацааг зөрчсөн, зохион байгуулалтыг зохих журмын дагуу

хийгээгүй;

8.1.2 Тухайн жилийн төсөвт тусгагдаагүй бараа, материал худалдан

авсан;

8.1.3 Худалдан авалтын ажлын гүйцэтгэлийг буруу гаргасан, түүнийг

баталгаажуулсан;

8.1.4 Батлагдсан төсвөөс илүү гаргаж санхүүжүүлсэн;

8.1.5 Батлагдсан төсөв, төсвийн тодотголын төлөвлөгөөнд

тусгагдаагүй худалдан авалтыг санхүүжүүлсэн;

8.1.6 Худалдан авалтын тайлан, мэдээг хугацаанд нь гаргаагүй, буруу

мэдээлсэн;

8.1.7 Худалдан авалтын гүйцэтгэл, холбогдох баримт нь зохих

журмын дагуу бүрэн ирсэн байхад санхүүжилтийг хугацаанд нь

хийгээгүй;

8.1.8 Худалдан авалтын хяналтыг зохих журмын дагуу хийгээгүй

зэрэг болно;

Ректорын 2012 оны 1 дүгээр сарын 11-ний

өдрийн А-05 тоот тушаалаар батлав.

ШУТИС-ИЙН ОЮУТНЫ БАЙРНЫ ЖУРАМ

НЭГ. Нийтлэг үндэслэл

1.1 Энэхүү журам нь ШУТИС-ийн оюутан, суралцагчдын

амжилттай суралцах, амьдрах ая тухтай орчин нөхцөлийг

бүрдүүлэх зорилгоор "Оюутны байр"-нд амьдрахтай холбогдсон

харилцааг зохицуулна.

1.2 ШУТИС болон бүрэлдэхүүн сургуулиудын захиргаа оюутны

хэвийн амьдрах нөхцөлийг бүрдүүлэн байрны өдөр тутмын үйл

ажиллагааг зохион байгуулахад байрны эрхлэгч, байрны

оюутны зөвлөлтэй хамтран ажиллана.

1.3 Оюутны байранд ажиллаж буй интернэт танхимЩхалуун ус,

хувцас угаах үйлчилгээний үнийн тариф, төлбөрийн хөнгөлөлт

Page 283: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

282

үзүүлэх асуудлыйтус журмыг үндэслэн ШУТИС-ийн Ректорын

тушаалаар шийдвэрлэнэ.

1.4 Байранд амьдрахтай холбогдсон харилцааг энэхүү журмын

хавсралт гэрээгээр нарийвчлан тогтооно. Гэрээг бүрэлдэхүүн

сургууль, Политехник коллежийн захирал, байрны эрхлэгч,

оюутны хооронд байгуулна.

1.5 Оюутныг байранд 9 дүгээр сарын эхний долоо хоногоос дараа

оны 6 дугаар сарын сүүлийн долоон хоногт багтаан байрлуулна.

Хоёр. Оюутныг бүртгэх, хүлээн авах

2.1. Оюутны байранд амьдрах асуудлыг шийдвэрлэхдээ шинээр

элссэн, урьд гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүйШөнчин,

хөгжлийн бэрхшээлтэй, хөдөө орон нутаг болон хотын

алслагдсан дүүргээс суралцаж буй ШУТИС-ийн оюутан,

суралцагчийг эхний ээлжинд хамруулах чиглэл баримтална.

2.2. Оюутан суралцагчийн оюутны байранд амьдрах асуудлыг

ЭЗНХ-ийн проректорын баталсан хяналтын тоонд багтаан

бүрэлдэхүүн сургууль, Политехник коллежийн захирал

шийдвэрлэнэ.

2.3. Оюутны байранд амьдрах хүсэлтэй оюутны бүрдүүлэх

материал:

– Байранд орохыг хүссэн өргөдөл

– Оюутны холбооны эрхийн бичиг

– Бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албаны тодорхойлолт

– Иргэний үнэмлэх , баталгаажуулсан хуулбар

– Эрүүл мэндийн үзлэгийн хуудас

– Төлбөр төлсөн баримт

2.4. Бүрэлдэхүүн сургууль Политехник коллежийн захирлын

шийдвэрийг үндэслэн оюутан суралцагчийг байрны эрхлэгч

бүртгэж, хүлээн авна. Бүртгэж, хүлээн авах ажиллагаанд

"Оюутны холбоо" хяналт тавина.

2.5. Гэрээг үндэслэн оюутанд байрны үнэмлэх олгоно. Үнэмлэх нь

оюутны байранд амьдрахдаа эрхээ эдлэх, үүргээ биелүүлэх,

төрөл бүрийн үйлчилгээгээр үйлчлүүлэх үндсэн баримт учир

биедээ тогтмол авч явж, байранд орох бүрдээ жижүүрт

шалгуулна.

2.6. Хичээлийн жилийн явцад байрнаас гарсан оюутны оронд

оюутан оруулах асуудлыг бүрэлдэхүүн сургуулийн захирал

шийдвэрлэнэ.

Page 284: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

283

Гурав. Оюутны байрны үйл ажиллагаа

3.1. Байрны эрхлэгч, Оюутны зөвлөл тухайн хичээлийн жилд зохион

байгуулах соёл хүмүүжлийн ажлын төлөвлөгөө гарган

бүрэлдэхүүн сургууль, Политехник коллежийн захирлаар

батлуулна.

3.2. Оюутан нь номын сан, чөлөөт цагийн болон интернет танхим,

халуун усанд орох, хувцас угаах үйлчилгээг тогтоосон

хуваарийн дагуу зохих төлбөр төлж үйлчлүүлнэ.

3.3. Баяр ёслол, бусад тэмдэглэлт өдрүүдэд соёл олон нийтийн арга

хэмжээг шөнийн 23:00 цагаас хэтрүүлэхгүйгээр байрны эрхлэгч,

оюутны зөвлөл зохион байгуулна.

3.4. Оюутны байранд байрны эрхлэгчийн зөвшөөрлөөр 21 цаг

хүртэл хугацаанд гадны хүн нэвтрүүлж болох бөгөөд жижүүр

биеийн байцаалтыг шалгаж оруулна.

3.5. Байрны оюутны зөвлөлийн ажил үүргийн биелэлтэнд байрны

эрхпэгч, оюутны холбоо үнэлгээ өгч, төлбөрийн хөнгөлөлт

үзүүлэх тодорхойлолтыг ЭЗНХ-ийн проректорт гаргана.

3.6. Оюутны байрны эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах

үүднээс оюутнаас барьцааны 5000 төгрөгийг байрны эрхлэгч

хураан авч, сургуулийн дансанд төвлөрүүлнэ.

3.7. Оюутнаас журамд заасан барьцааны мөнгө, үйлчилгээний

төлбөрөөс өөр мөнгө авахгүй.

3.8. Оюутан оршин суух хугацаандаа эд хөрөнгийн хохирол

учруулвал байрны эрхлэгч барьцааны мөнгөнөөс хохирлыг

суутгаж, сургуулийг хохиролгүй болгоно.

3.9. Оюутан энэхүү журам, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор

биелүүлсэн нөхцөлд оюутны байрнаас гарахад нь барьцааны

мөнгийг буцаан олгоно

3.10. Оюутны байранд оршин суух гэрээний хугацаа дуусах, гэрээг

хугацаанаас өмнө цуцлах тохиолдолд өрөөг эд хөрөнгийн хамт

байрны эрхлэгчид хүлээлгэн өгнө.

Дөрөв. Сургуулийн захиргааны эрх, үүрэг

4.1. Оюутны амьдрах тав тухтай орчныг бүрдүүлж,

цахилгаанйдулаан, ор, ширээ, сандал, тавиур бүхий өрөөнд

байрлуулах

4.2. Хортон шавьжийн устгал хийх болон ариун цэврийн шаардлага

хангуулах асуудлыг зохион байгуулж, нэгдсэн үзлэг шалгалт

явуулж, шаардлагатай засвар үйлчилгээг хийж гүйцэтгэх

4.3. Оюутны байрны орчин нөхцөл, үйлчилгээний талаарх санал

хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх

Page 285: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

284

4.4. Сургуульд мөрдөгдөж буй дүрэм, журам, гэрээгээр хүлээсэн

үүргээ биелүүлэхийг оюутнаас шаардах

4.5. Оюутны байранд хориглосон үйл ажиллагаа явуулсан болон

оршин суух гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй

оюутантай байгуулсан гэрээг цуцлах

4.6. Өрөөний эд зүйлийг гэмтээх, өнгө үзэмж, хийц, цахилгааны

болон дулааны шугам сүлжээг дур мэдэн өөрчилж хохирол

учруулсан тохиолдолд хохирлыг төлүүлэх

4.7. Оршин суух гэрээг зуны амралтын хугацаанд үйлдвэрлэлийн

дадлага хийж буй оюутанд сунгах асуудлыг тухайн бүрэлдхүүн

сургуулийн захирал шийдвэрлэнэ.

4.8. Оршин суух гэрээг үндэслэн оюутны байрны эрхлэгч

өрөөний эд хөрөнгийг картаар хүлээлгэн өгч, хүлээн авах.

Тав. Оюутны эрх, үүрэг

5.1 Цахилгаан эрчим хүч, дулаан,, хэрэглээний усаар хангагдсан

байранд ор, хичээлийн болон ахуйн зориулалттай ширээ,

сандал, тавиур, шкаф зэрэг эд зүйлс бүхий оршин суух хэвийн

нөхцөлтэй өрөөнд амьдрах

5.2 Оюутны байрны үйл ажиллагааны талаарх саналаа амаар болон

бичгээр гаргаж, шийдвэрлүүлэх

5.3 Оюутны байрны халуун усанд орох, хувцас угаах, номын сан,

чөлөөт цагийн болон интернет танхимд зохих төлбөр төлж

үйлчлүүлэх

5.4 Байр болон өрөөний эд зүйлийг гэрээнд заасан нөхцөл,

зориулалтаар нь ашиглаж, түүний бүрэн бүтэн байдлыг хангах

5.5 Өрөөний эд зүйлд гэмтэл илэрсэн буюу гэнэтийн нөхцөлөөс

шалтгаалж засвар хийх шаардлагатай болсон тохиолдолд

мэдэгдэх

5.6 Оюутны байранд цэвэрч, соёлч боловсон амьдарч, эрхпэгч,

ажилтантай зөв боловсон харьцан тэдний тавьсан зүй ёсны

шаардлагыг биелүүлж, хөдөлмөрийг нь хүндэтгэх

5.7 Оюутны байрны нийтийн эзэмшлийн тоног төхөөрөмж, хаалга,

цонхыг эвдэж гэмтээх болон үрэгдүүлсэн тохиолдолд хохирлыг

төлөх

5.8 Хуваарилсан өрөөг дур мэдэн солих, эд зүйлийг гэмтээх, өнгө

үзэмж, хийц, цахилгааны болон дулааны шугам сүлжээг дур

мэдэн өөрчлөх, архи согтууруулах ундаа хэрэглэх, мөрийтэй

тоглох, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах, гадны хүн

зөвшөөрөлгүй оруулах, байр тасаг хооронд сэлгүүцэх, орилж

хашгирах, бүдүүлэг үг, хараал хэлэх, хэрүүл маргаан гаргах,

тамхи татах, хог хаягдлыг зориулалтын бус газар хаях,

үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах, овор ихтэй бараа, тээш оруулах,

Page 286: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

285

амьтан тэжээх, орчин тойрныг бохирдуулах, улс төр, шашны

суртал ухуулга хийхийг хориглоно.

5.9 Оршин суух гэрээний хугацаа дууссан, цуцлагдсан тохиолдолд

өрөөг эд хогшлийн хамт байрны эрхлэгчид хүлээлгэн өгнө.

Зургаа. Хариуцлага

6.1. ШУТИС-ийн оюутны байрны журам болон оршин суух

гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй оюутанд сануулах

сахилгын шийтгэлийг оюутны байрны эрхлэгч, оюутны

байрнаас хөөх сахилгын шийтгэлийг бүрэлдэхүүн сургууль,

Политехник захирал ногдуулна.

6.2. Байрны эрхлэгч энэхүү журам болон оршин суух гэрээгээр

хүлээсэн үүргээ хэрхэн хэрэгжүүүлж буй талаар оюутан

суралцагч бүрт карт нээн дэлгэрэнгүй бүртгэл хөтлөх бөгөөд

энэхүү бүртгэл нь гэрээг цуцлах, сунгах асуудлыг шийдвэрлэх

баримт болно.

6.3. Дараах зөрчлийг сахилгын зөрчилд тооцно

– Хуваарилсан өрөөг дур мэдэн солих

– Эд хөрөнгийн өнгө үзэмж хийц, цахилгаан болон

дулааны шугам сүлжээг дур мэдэн өөрчлөх

– Мөрийтэй тоглох, гадны хүн зөвшөөрөлгүй оруулах,

– Хог хаягдлыг зориулалтын бус газар хаях,

– Хэрүүл маргаан гаргах, амьтан тэжээх,

– Орчин тойрныг бохирдуулах,

– Улс төр, шашны суртал ухуулга хийх

6.4. Дараах зөрчлийг сахилгын ноцтой зөрчилд тооцож, оюутантай

байгуулсан гэрээг захиргааны санаачилгаар шууд цуцална.

Үүнд:

6.5. Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар сургуулиас

хасагдсан.

6.6. Сануулах арга хэмжээг 2 удаа авсан оюутан дахин энэхүү журам

болон оршин суух гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй

6.7. Байранд архидан согтуурч бусдын амгалан тайван байдлыг

алдагдуулсан.

6.8. Өмч хөрөнгө эвдэж сүйтгэсэн, гадагш авч гарсан

6.9. Хуурамч бичиг баримт бүрдүүлж оршин суух гэрээг байгуулсан

6.10. Журмын 6.4-д заасан шалтгаанаар оюутны байрнаас гарсан

оюутны байрны төлбөрийг буцаан олгохгүй.

ШУТИС-ИЙН “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛИЙН ЭМХЭТГЭЛ”-Д

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ БИЧИХ ЗААВАР

Page 287: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

286

Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Эрдэмтэн, багш, оюутны сургалт, эрдэм шинжилгээ,

судалгааны бүтээлийг өөрийн орны болон гадаадын байгууллага, хүмүүст өргөнөөр сурталчлах зорилгоор ШУТИС-иас “Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл” сэтгүүлийг улирал тутамд нэгээс доошгүйг эмхэтгэн гаргана.

1.2. ШУТИС-ийн “Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл” нь олон улсын ном, сэтгүүл зүйн ангилалын ISSN 1560-8794 дугаартай байна.

1.3. Энэ сэтгүүлд шинжилгээ судалгааны бүтээл нийтлэнэ. 1.4. Сэтгүүлийн зөвлөлийг ШУТИС-ийн Ректорын тушаалаар

байгуулна.

ХОЁР. ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ БИЧИХЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА

2.1. Эрдэм шинжилгээний өгүүлэл (ЭШӨ) нь дараах хэсгүүдтэй байна.

а. Өгүүллийн нэр б. Зохиогчийн овог нэр, хаяг, электрон шуудангийн

хаяг в. Хураангуй г. Түлхүүр үг д. Оршил е. Өгүүллийн үндсэн хэсэг ж. Дүгнэлт з. Ишлэл татсан ном, зохиолын нэрс и. Зохиогчийн тухай.

2.2. ЭШӨ нь хураангуй, түлхүүр үг, оршил, текст, зураг /график болон фото зураг/, хүснэгт, дүгнэлт, ишлэл татсан ном, зохиолын нэрс, зохиогчийн товч намтрыг оролцуулан 297x210мм (A4) хэмжээтэй 7 хуудсанд багтсан байна.

2.3. Өгүүллийг зөвхөн Windows /2000/ХР/VISTA-ийн Microsoft Office Word 2003 программыг ашиглан Times New Roman /Mon/, Suna centurion фонт, 10 pt үсгийн өндрийг сонгон бичнэ.

2.4. Өгүүллийг А4 хэмжээний цаасан дээр хуудасны дээд, доод талаас 3 см; баруун, зүүн талаас 2,5 см зайг үлдээж бичнэ. Өгүүллийг бичихдээ header, fooder, footnote командыг ашиглахгүй. Мөн хуудасны дугаарыг тавихгүй.

2.5. Зүйл нь шинэ мөрнөөс, мөрний эхнээс эхлэх ба мөрүүд хоорондоо 1sp зайтай байна. Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.

Page 288: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

287

2.6. ЭШӨ-ийн хураангуйг 15 мөр, 200 үгэнд багтааж бичнэ. 2.7. Өгүүлэлд 4-5 түлхүүр үг хэрэглэнэ. Өгүүллийн нэрэнд орсон

үг түлхүүр үгэнд орохгүй. Түлхүүр үг нь нэр үг, нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр байна.

2.8. Бүх математик бичлэгүүд Equition программаар бичигдэх бөгөөд ердийн математик бичиглэл 10 pt өндөртэй байна. Томъёо нь дээд, доод талаасаа 10 рt зайтай байх ба мөр голлон бичигдэнэ. Томъёоны дугаарыг тухайн мөрний төгсгөлд бага хаалтанд бичнэ.

2.9. Фото зураг, зураг, хүснэгт нь зөвхөн хар, цагаан өнгөтэй байна. Scanner ашиглаж оруулсан бүдүүвч зураг болон фото зураг нь 300 dpi-аас багагүй нягтралшилтайгаар зургийн *.TIF, *.JPEG, *.BMP, *.GIF өргөтгөлтэйгээр буулгагдаж текстэн дотор мөр голлон байрласан байна. Зураг дээрх үсэг, тооны өндөр нь ерөнхий текстийн үсэгний өндөртэй тэнцүү байна.

2.10. Өгүүллийн төгсгөлд ишлэл татсан ном, зохиолын нэрсийг тавих ба өгүүлэлд иш татсан дарааллаар нь дугаарлана. Өгүүлэлд ишлэл авсан номын дугаар, хуудсыг бичихдээ дунд хаалтанд бичнэ.

2.11. Нийтээр хэрэглэж заншаагүй товчилсон үгийг өгүүлэлд хэрэглэхгүй байвал зохино.

2.12. Өгүүллийн эцэст тухайн өгүүллийг бичсэн хүний товч намтрыг 8 мөр, 80 үгэнд багтааж бичнэ. Энд зохиогчийн овог нэр, төгссөн сургууль, удирдагч, судалгааны ажлын чиглэл, судалгааны лаборатори зэргийг бичнэ.

2.13. ЭШӨ нь 297x210мм (A4) хэмжээний цагаан цаасны зөвхөн нэг тал дээр үг үсгийн болон бичгийн дүрмийн алдаагүйгээр хэвлэгдсэн байна.

2.14. Хэвлэгдсэн эх материал болон файлыг зөвхөн flash-аар /USB Sticker/ ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, технологийн газарт өгнө. Файлыг электрон шуудангаар дамжуулж болно.

2.15. Сэтгүүлийн зөвлөл нь шаардлага хангаагүй өгүүллийг буцаах, зохих хэмжээнд хүртэл товчлох эрхийг эдлэнэ. ЭШӨ-д дээрх бүх шаардлагыг хангаж ЭШТГ-т өгсөн хугацааг ирүүлсэн хугацаа гэж тооцно.

ГУРАВ. СЭТГҮҮЛИЙН ТАРААЛТ

3.1. Сэтгүүлийн дугаар бүрээс ШУТИС-ийн Төв номын санд 5 хувь, ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний номын санд 5 хувь,

Page 289: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

288

ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын профессорын баг бүрд 1 хувийг албан ёсоор хүлээлгэн өгч байна.

ДӨРӨВ. БУСАД

4.1. Тус сэтгүүлд тавигдах өгүүллийн чанарыг сайжруулах зорилгоор хөндлөнгийн шүүмж хийлгэнэ.

4.2. Өгүүллийн эхийг ШУТИС-ийн ЭШТГ-аас бэлтгэн өгч болно. Энэ тохиолдолд ЭШТГ-аас баталсан үнийн тарифийг мөрдөнө.

4.3. Уг сэтгүүлд хэвлэгдсэн материалыг ШУТИС-ийн ЭШТГ-ын даргын зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, олшруулан тараахыг хориглоно. Зөрчсөн тохиолдолд Монгол улсын холбогдох хууль, дүрэмд заасны дагуу шийдвэрлүүлнэ.

4.4. ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд нь ЭШТГ-тай зөвшилцсөний үндсэн дээр “Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл” сэтгүүлийн тусгай дугаарыг эмхэтгэн гаргаж болно.

4.5. Тусгай дугаарыг гаргахдаа энэхүү зааврыг заавал дагаж мөрдөнө. ЭШТГ-т тус дугаараас 5 хувийг өгнө.

ТАВ. ЗААВАРТ ХЭРЭГЛЭГДСЭН ЗАРИМ ҮГ,

ХЭЛЛЭГ,УХАГДАХУУНЫ ТАЛААРХ ТАЙЛБАР

- өгүүллийн хураангуй- Энд тухайн өгүүллийн агуулгыг товчлон 15 мөр, 200 үгэнд багтаан бичнэ.

- өгүүллийн оршил- Өгүүлэлд авч үзэж байгаа асуудлын мөн чанар, урьд өмнөх судалгааны түвшин, гол онцлогуудыг бичнэ.

- түлхүүр үг - тухайн өгүүллийн утга санааг илэрхийлэх боломжтой үг

- зүйл - нэгэн утга санааг илэрхийлж байгаа нэг буюу хэд хэдэн өгүүлбэрийн цогц эсвэл нэг еnter командаас нөгөө enter команд хүртэлх хэсэг (Paragraph)

- зэрэгцүүлэх- баримт бичгийг мөрүүдэд байрлуулах горим - баруун талд зэрэгцүүлэх (align right) - зүүн талд зэрэгцүүлэх (align left) - баруун болон зүүн талд зэрэгцүүлэх (justify) - мөр голлох -тухайн мөрөнд голлуулан бичих горим (center) - suna centurion- өгүүллийг бичих үсгийн фондын нэр - pt - үсгийн өндрийг илэрхийлэх нэгж - header-дээд хэсгийн мэдээлэл - fooder - доод хэсгийн мэдээлэл

Page 290: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

289

- footnote- баримт бичгийн хуудасны доод хэсэгт хийгдэх зүүлт, тайлбар

- sp- мөр хоорондын зайг илэрхийлэх нэгж (1sp, 1.5 line, double, at least, exactly)

– -dpi- зургийн чанарыг илэрхийлэх нэгж (нэг инч зайд агуулагдах цэгийн тоо)

– *.tif, *.jpeg, *.bmp, *.gif зургийн файлын өргөтгөл

(12 pt өндөртэй 2 хоосон мөр) ӨГҮҮЛЛИЙН НЭР (Times New Roman, 12 pt, Bold, ТОМ ҮСГЭЭР,

мөр голлон) (12 pt өндөртэй хоосон мөр)

Зохиогчдын нэрс (Times New Roman, 12 pt, мөр голлон) (12 pt өндөртэй хоосон мөр)

Улсын нэр, Байгууллагын нэр (Times New Roman, 12 pt, Italic, мөр голлон )

(12 pt өндөртэй хоосон мөр) Зохиогчтой харьцах e-mail хаяг (Times New Roman, 12 pt, Italic,

мөр голлон) (12 pt өндөртэй хоосон мөр)

Хураангуй (Times New Roman, 10 pt, Bold, Зүүн талд зэрэгцэх) (10 pt өндөртэй хоосон мөр)

Өгүүлэл бүрийн өмнө хураангуй бичигдэнэ. Хураангуйг Times New Roman дээр 10 pt үсгийн өндөртэйгээр Italic хэлбэрээр бичнэ. Хураангуй нь 15 мөр, 200 үгэнд багтсан байх ёстой. Зүйл нь шинэ мөрнөөс, мөрний эхнээс эхлэх ба мөрүүд хоорондоо 1sp зайтай байна. Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.

(10 pt өндөртэй 1 хоосон мөр) Түлхүүр үг: (Times New Roman, 10 pt, Bold, Зүүн талд зэрэгцэх): Өгүүлэлд 4-5 түлхүүр үг хэрэглэнэ. Түлхүүр үг нь нэр үг, ганц тоон дээр бичигдэнэ. Өгүүллийн нэрэнд орсон үг түлхүүр үгэнд орохгүй.

(10 pt өндөртэй хоосон мөр) Оршил (Times New Roman, 10 pt, Bold, зүүн талдаа зэрэгцэх)

(10 pt өндөртэй хоосон мөр) Өгүүллийн оршил хэсэгт авч үзэж байгаа асуудлын мөн чанар, урьд өмнөх судалгааны түвшин, гол онцлогуудыг бичнэ.

(10 pt өндөртэй хоосон мөр)

Page 291: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

290

1. Бүлгийн гарчиг (Times New Roman, 10 pt, Эхний үсэг томоор, Bold, зүүн талдаа зэрэгцэх)

(10 pt өндөртэй хоосон мөр) Өгүүллийг зөвхөн Windows XP/VISTA-ийн Microsoft Word2003 программ дээр *.doc буюу *.rtf өргөтгөлтэй форматыг ашиглан Times New Roman фонд дээр 10 pt үсгийн өндрийг сонгон бичнэ.

(10 pt өндөртэй хоосон мөр) 1.1 Дэд бүлгийн гарчиг (Times New Roman, 10 pt, Эхний үсэг томоор, Bold, зүүн талдаа зэрэгцэх)

(10 pt өндөртэй хоосон мөр) Өгүүллийг бичихдээ header, fooder, footnote командыг ашиглахгүй. Мөн хуудасны дугаарыг тавихгүй.

(10 pt өндөртэй хоосон мөр) 1.2 Дэд бүлгийн гарчиг (Times New Roman, 10 pt, Эхний үсэг томоор, Bold, зүүн талдаа зэрэгцэх)

(10 pt өндөртэй хоосон мөр) Зүйл нь шинэ мөрнөөс, мөрний эхнээс эхлэх ба мөрүүд хоорондоо 1sp зайтай байна. Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.

(10 pt өндөртэй хоосон мөр) 2. Бүлгийн гарчиг (Times New Roman, 10 pt, Эхний үсэг томоор, Bold, зүүн талдаа зэрэгцэх)

(10 pt өндөртэй хоосон мөр) Хүснэгт нь өгүүлэлд орсон дарааллаараа дугаарлагдана. Хүснэгтийн гарчиг нь Times New Roman фонд дээр Italic хэлбэрээр 10 pt үсгийн өндөртэйгээр мөр голлон бичигдэнэ.

(10 pt өндөртэй хоосон мөр) Хүснэгт 1.1

(10 pt өндөртэй хоосон мөр) Хүснэгтийн гарчиг (Times New Roman, 10 pt, Italic, мөр голлох)

Хүснэгт

1

2

(10 pt өндөртэй хоосон мөр)

Хүрээ шугам нь 0,5 pt өргөнтэй дан шулуунаар байна. (10 pt өндөртэй хоосон мөр)

2.1 Дэд бүлгийн гарчиг (Times New Roman, 10 pt, Эхний үсэг томоор, Bold, зүүн талдаа зэрэгцэх)

(10 pt өндөртэй хоосон мөр)

Page 292: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

291

Бүх математик бичлэгүүд Equition программаар бичигдэх бөгөөд ердийн математик бичиглэл 10 pt өндөртэй байна. Томъёо нь дээд, доод талаасаа 10 pt зайтай байх ба мөр голлон бичигдэнэ.

(10pt өндөртэй хоосон мөр)

Томъёоны дугаарыг тухайн мөрний төгсгөлд бага хаалтанд бичнэ.

(10 pt өндөртэй хоосон мөр)

2.1.1 Дэд бүлгийн гарчиг (Times New Roman, 10 pt, Эхний үсэг томоор, Bold, зүүн талдаа зэрэгцэх)

(10 pt өндөртэй хоосон мөр)

Фото зураг, зураг, хүснэгт нь зөвхөн хар, цагаан өнгөтэй байна. Scanner ашиглаж оруулсан бүдүүвч зураг болон фото зураг нь 300 dpi нягтралшилтайгаар зургийн *.TIF, *.JPEG, *.BMP, *.GIF өргөтгөлтэйгээр буулгагдаж текстэн дотор мөр голлон байрласан байна.

(10 pt өндөртэй хоосон мөр)

1 дүгээр зураг. Гангийн сунгалтын диаграмм (Times New Roman, 10 pt, Italic, мөр голлох)

(10 pt өндөртэй хоосон мөр) Зураг дээрх үсэг, тооны өндөр нь ерөнхий текстийн үсэгний өндөртэй тэнцүү байх буюу 85%-иас бага байж болохгүй.

(10 pt өндөртэй хоосон мөр) Дүгнэлт (Times New Roman, 10 pt, Bold, зүүн талдаа зэрэгцэх)

(10 pt өндөртэй хоосон мөр)

Тухайн өгүүллийг дүгнэж Times New Roman фонд дээр 10 pt үсгийн өндөртэйгээр Regular горимд бичнэ.

(10 pt өндөртэй хоосон мөр)

Ашигласан ном, хэвлэл (Times New Roman, 9 pt, Bold, зүүн талдаа зэрэгцэх)

(10 pt өндөртэй хоосон мөр) Өгүүллийн төгсгөлд ишлэл татсан ном, зохиолын нэрсийг тавих ба өгүүлэлд иш татсан дарааллаар нь дугаарлана. Нэрсийг

Page 293: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

292

Times New Roman фонд дээр 9 pt үсгийн өндөртэйгээр дараах хэлбэрээр бичнэ. Хэрэв 3-аас дээш хүний хамтын бүтээлээс ишлэл татсан бол эхний гурван хүний нэрсийг бичнэ.

(10 pt өндөртэй хоосон мөр)

[1] Төмөрбаатар Н., Балжинням Ш., Гөлгөө А. Материалын эсэргүүцэл.Улсын хэвлэл. УБ.: 1996. с.295х [2] Алтанцэцэг Ч., Буяндэлгэр Д. Монголчуудын өвлийн улиралд голлон өмсдөг хувцасны нэр төрлийн судалгаа.//ТИС-ийн эрдэм шинжилгээний бичиг. УБ.: 1997. N3(29)41Ц43x. [3] Сопротивление материалов /Под ред. акад. АН УССР. Писаренко Г.С. с 5-е изд., перераб. и доп. с К.: Вища шк. Головное изд-во, 1986. с 775с.

(10 pt өндөртэй хоосон мөр)

Зохиогчийн тухай: Өгүүллийн эцэст тухайн өгүүллийг бичсэн хүн бүрийн товч намтрыг 8 мөр, 80 үгэнд багтааж Times New Roman фонд дээр 9 pt үсгийн өндөртэйгээр бичнэ. Энд зохиогчийн овог нэр, төгссөн болон эрдмийн зэрэг, цол хамгаалсан сургууль, удирдагч, судалгааны ажлын чиглэл, судалгааны лабораторийн тухай бичнэ.

ӨГҮҮЛЛИЙН НЭР

А.Зохиогч*, Б.Зохиогч*, В.Зохиогч**

*ШУТИC, Сургууль, Профессорын багийн нэр

** Улс, байгууллага, албан газрын нэр

e-mail: [email protected] Хураангуй Өгүүлэл бүрийн өмнө хураангуй бичигдэнэ. Хураангуйг Times New Roman фонд дээр 10 pt үсгийн өндөртэйгээр Italic хэлбэрээр бичнэ. Хураангуй нь 15 мөр, 200 үгэнд багтсан байх ёстой. Зүйл нь шинэ мөрнөөс, мөрний эхнээс эхлэх ба мөрүүд хоорондоо 1sp зайтай байна. Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.

Page 294: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

293

Түлхүүр үг: Түлхүүр үг нь Times New Roman фонд дээр 10 pt үсгийн өндөртэйгээр Regular хэлбэрээр бичигдэнэ. Өгүүлэлд 4-5 түлхүүр үг хэрэглэнэ. Түлхүүр үг нь нэр үг, ганц тоон дээр бичигдэнэ. Өгүүллийн нэрэнд орсон үг түлхүүр үгэнд орохгүй. Оршил Өгүүллийн оршил хэсэгт авч үзэж байгаа асуудлын мөн чанар, урьд өмнөх судалгааны түвшин, гол онцлогуудыг бичнэ. 1. Бүлгийн гарчиг Өгүүллийг зөвхөн WindowsХР/Windows VISTA-ийн Microsoft Office 2003 программ дээр *.doc буюу *.rtf өргөтгөлтэй форматыг ашиглан Times New Roman Mon фонд дээр 10 pt үсгийн өндрийг сонгон бичнэ. 1.1 Дэд бүлгийн гарчиг Өгүүллийг бичихдээ header, fooder, footnote командыг ашиглахгүй. Мөн хуудасны дугаарыг тавихгүй. 1.2 Дэд бүлгийн гарчиг Зүйл нь шинэ мөрнөөс, мөрний эхнээс эхлэх ба мөрүүд хоорондоо 1sp зайтай байна. Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ. 2. Бүлгийн гарчиг Хүснэгт нь өгүүлэлд орсон дарааллаараа дугаарлагдана. Хүснэгтийн гарчиг нь Times New Roman Mon фонд дээр Italic хэлбэрээр 10 pt үсгийн өндөртэйгээр мөр голлон бичигдэнэ.

Хүснэгт 1.1 Хүснэгтийн гарчиг

Хүрээ шугам нь 0,5 pt өргөнтэй дан шулуунаар байна. 2.1 Дэд бүлгийн гарчиг Бүх математик бичлэгүүд Equition программаар бичигдэх бөгөөд ердийн математик бичиглэл 10 pt өндөртэй байна. Томъёо нь дээд, доод талаасаа 10 pt зайтай байх ба мөр голлон бичигдэнэ. Томъёоны дугаарыг тухайн мөрний төгсгөлд бага хаалтанд бичнэ. 2.1.1 Дэд бүлгийн гарчиг

1 дүгээр зураг. Гангийн сунгалтын диаграмм

Page 295: ШУТИС-ийн дүрэм, журмын эмхэтгэл

294

Фото зураг, зураг, хүснэгт нь зөвхөн хар, цагаан өнгөтэй байна. Scanner ашиглаж оруулсан бүдүүвч зураг болон фото зураг нь 300 dpi-аас багагүй нягтралшилтайгаар зургийн *.TIF, *.JPEG, *.BMP, *.GIF өргөтгөлтэйгээр буулгагдаж текстэн дотор мөр голлон байрласан байна.Зураг дээрх үсэг, тооны өндөр нь ерөнхий текстийн үсэгний өндөртэй тэнцүү байх буюу 85%-иас бага байж болохгүй. Дүгнэлт Тухайн өгүүллийг дүгнэж Times New Roman фонд дээр 10 pt үсгийн өндөртэйгээр Regular горимд бичнэ. Ашигласан ном, хэвлэл: Өгүүллийн төгсгөлд ишлэл татсан ном, зохиолын нэрсийг тавих ба өгүүлэлд иш татсан дарааллаар нь дугаарлана. Нэрсийг Times New Roman Mon фонд дээр 9 pt үсгийн өндөртэйгээр дараах хэлбэрээр бичнэ. Хэрэв 3-аас дээш хүний хамтын бүтээлээс ишлэл татсан бол эхний гурван хүний нэрсийг бичнэ. [1] Төмөрбаатар Н., Балжинням Ш., Гөлгөө А. Материалын

эсэргүүцэл.Улсын хэвлэл. УБ.: 1996. с 295х [2] Алтанцэцэг Ч., Буяндэлгэр Д. Монголчуудын өвлийн улиралд

голлон өмсдөг хувцасны нэр төрлийн судалгаа.//ТИС-ийн эрдэм шинжилгээний бичиг. УБ.: 1997. N3(29)41Ц43x.

[3] Сопротивление материалов / Под ред. акад. АН УССР. Писаренко Г.С. с 5-е изд., перераб. и доп. с К.: Вища шк. Головное изд-во, 1986. с 775с.

Зохиогчийн тухай: Өгүүллийн эцэст тухайн өгүүллийг бичсэн хүн бүрийн товч намтрыг 8 мөр, 80 үгэнд багтааж Times New Roman фонд дээр 9 pt үсгийн өндөртэйгээр бичнэ. Энд зохиогчийн овог нэр, төгссөн болон эрдмийн зэрэг, цол хамгаалсан сургууль, удирдагч, судалгааны ажлын чиглэл, судалгааны лабораторийн тухай бичнэ.