93
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЧАНДМАНЬ-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ “Сум хөгжүүлэх сангийн хэрэгжилтэнд ИТХ-аас хяналт тавих нь” Хугацаа: 2015.09.18-2015.12.31 Агуулга: ИТХ-ын хяналтын чиг үүрэг Асуудал: Төсвийн ил тод байдал, баялагийн тэгш хувиарлах нөхцөл, боломж Сэдэв: “Сум хөгжүүлэх сангийн хэрэгжилтэнд ИТХ-аас хяналт тавих нь” Товч танилцуулга: Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сум нь 892 өрхийн 3037 хүн амтай. Хөвсгөл аймгийн төвөөс 137 км, Улаанбаатар хотоос 887 км зайтай, өндөр уулсын бүсэд оршдог сум юм. Хүн амын 70 гаруй хувь нь Урианхай үндэстэн. Бусад сумдын адил Засгийн газрын баталсан бүтэц орон тоогоор төрийн байгууллагууд иргэдэд үйлчилгээ үзүүлэн ажиллаж буйгаас ИТХ нь сүүлийн 3 жилд ажлын үзүүлэлтээр Хөвсгөл аймгийн 23 сумдаас эхний 3 дугаар байранд орж ажлын амжилт нь ахиж буй байгууллага болсон. ИТХ нь иргэдийн оролцоонд тулгуурлах, иргэдийн оролцоотой төлөвлөлт, үйл ажиллагааг тогтмолжуулах зорилтыг өмнөө тавьсны нэг жишээ нь “Сум хөгжүүлэх сангийн хэрэгжилтэнд ИТХ-аас хяналт тавих нь” төслийн үр дүнд хийгдсэн ажлууд юм. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд заасан ИТХ-ын чиг үүргийн дагуу гүйцэтгэх байгууллагын чиг үүргийг хянах, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах замаар иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах нь зүй ёсны хэрэг. ИТХ, “Энгүйнаран”ТББ-ын хамтарсан баг уг төслийг 4 сарын хугацаанд гүйцэтгэхдээ: 1. Сум хөгжүүлэх сангийн (СХС) үйл ажиллагааны мэдээллийн ил тод байдлыг хангах 2. Сумын хөгжлийн тэргүүлэх салбар чиглэлийг хөгжүүлэхээр зарцуулсан хөрөнгийн байдалд мониторинг хийх 3. СХС-ийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих, тайлагнах үйл ажиллагааны өмнө тулгамдаж буй асуудлыг тодорхойлох

Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016 - 2 дахь хэсэг

Embed Size (px)

Citation preview

Page 1: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016 - 2 дахь хэсэг

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЧАНДМАНЬ-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

“Сум хөгжүүлэх сангийн хэрэгжилтэнд ИТХ-аас хяналт тавих нь”

Хугацаа: 2015.09.18-2015.12.31 Агуулга: ИТХ-ын хяналтын чиг үүрэг

Асуудал: Төсвийн ил тод байдал, баялагийн тэгш хувиарлах нөхцөл, боломж

Сэдэв: “Сум хөгжүүлэх сангийн хэрэгжилтэнд ИТХ-аас хяналт тавих нь”

Товч танилцуулга:Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сум нь 892 өрхийн 3037 хүн амтай. Хөвсгөл аймгийн

төвөөс 137 км, Улаанбаатар хотоос 887 км зайтай, өндөр уулсын бүсэд оршдог сум юм. Хүн амын 70 гаруй хувь нь Урианхай үндэстэн. Бусад сумдын адил Засгийн газрын баталсан бүтэц орон тоогоор төрийн байгууллагууд иргэдэд үйлчилгээ үзүүлэн ажиллаж буйгаас ИТХ нь сүүлийн 3 жилд ажлын үзүүлэлтээр Хөвсгөл аймгийн 23 сумдаас эхний 3 дугаар байранд орж ажлын амжилт нь ахиж буй байгууллага болсон.

ИТХ нь иргэдийн оролцоонд тулгуурлах, иргэдийн оролцоотой төлөвлөлт, үйл ажиллагааг тогтмолжуулах зорилтыг өмнөө тавьсны нэг жишээ нь “Сум хөгжүүлэх сангийн хэрэгжилтэнд ИТХ-аас хяналт тавих нь” төслийн үр дүнд хийгдсэн ажлууд юм. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд заасан ИТХ-ын чиг үүргийн дагуу гүйцэтгэх байгууллагын чиг үүргийг хянах, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах замаар иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах нь зүй ёсны хэрэг.

ИТХ, “Энгүйнаран”ТББ-ын хамтарсан баг уг төслийг 4 сарын хугацаанд гүйцэтгэхдээ:

1. Сум хөгжүүлэх сангийн (СХС) үйл ажиллагааны мэдээллийн ил тод байдлыг хангах2. Сумын хөгжлийн тэргүүлэх салбар чиглэлийг хөгжүүлэхээр зарцуулсан хөрөнгийн

байдалд мониторинг хийх3. СХС-ийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих, тайлагнах үйл

ажиллагааны өмнө тулгамдаж буй асуудлыг тодорхойлох4. Иргэдийн оролцоотой хяналт хийх арга зүйд суралцах, чадавхжсан хүний нөөц

бүрдүүлэх5. СХС-гийн үйл ажиллагаанд ИТХ, иргэдээс тавих хяналтыг сайжруулах,

тогтмолжуулах эрх зүйн орчин бүрдүүлэх гэсэн үндсэн зорилтуудыг өмнөө тавин ажиллаа.

Төслийн хэрэгцээ, шаардлага:Монгол Улсын Засгийн газраас төрийн бодлогыг оновчтой болгож төвлөрлийг сааруулах,

орон нутгийг хөгжүүлэх, хэрэглэгч улсаас үйлдвэрлэгч улс, орон нутаг болох зарчмыг баримталж сум бүрт жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр бий болгох ажлын хүрээнд иргэнд олгохоор урт хугацаа, бага хүүтэй “Сум хөгжүүлэх сан”-г бий болгосон. 2011

Page 2: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016 - 2 дахь хэсэг

оноос 2016 он хүртэлх хугацаанд 2 удаа санхүүжилтийн эх үүсвэрийг төрөөс нэмэгдүүлэн одоогийн байдлаар сум бүрт 500 саяас 1 тэрбум төгрөгийн эргэлтийн сантай болсон байна.

Энэхүү сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журмыг 2011 оны 134 дүгээр тогтоолоор батлан хяналтын чиг үүргийг ИТХ хэрхэн хэрэгжүүлэх, хөрөнгийг батлах талаар тусгасан. ИТХ-ын Төсөв санхүүгийн хороо, ажлын албаны зүгээс өнгөрсөн хугацаанд энэ сан сумын иргэдэд ямар үр ашгийг авч ирэв, сумын эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмэр авч ирж чадсан уу гэдэг асуултад хариулт олох, чиг үүргийн дагуу хяналт шалгалт хийх, иргэдээс санал асуулга авах, иргэдийн оролцоотойгоор тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зэргээр хийж гүйцэтгэсэн ажлынхаа үр нөлөөг нь тодорхойлох,хяналтын чиг үүргээ хууль, журмын дагуу шударга, зарчимчаар хийж занших хэрэгцээ тулгамдсан байлаа.

Асуудлыг шийдвэрлэсэн арга зам:Санал асуулгын дүнд шинжилгээ хийн тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх гарцыг

тодорхойлохоор ахмад, залуучууд, эмэгтэйчүүд, төрийн албан хаагчдын тэгш оролцоотой бүрэлдэхүүнд урилга хүргүүлэн оролцооны сургалт зохион байгууллаа.

Сумын ИТХ-ын төлөөлөгчид төслийн багийн гишүүдтэй хамтран хөдөөгийн багийн иргэн бүртэй уулзах зорилт тавьж, төслийн зорилгыг таниулах, иргэдийн сум хөгжүүлэх сангийн талаарх ойлголтын түвшинг судлан, ярилцлага, асуулга зохион багуулж 500 гаруй иргэнтэй уулзсан.

Сумын төвийн узелээр иргэдийн санал гомдол хүлээн авах тухай зар явуулж төслийн багийн гишүүд ганцаарчилсан болон хэсэгчилсэн уулзалтууд хийсэн.

Хийгдсэн ажил:1. Иргэдийн ойлголтын түвшинг үнэлэх санал асуулга2. Сум хөгжүүлэх сангийн талаар ойлголт өгөх мэдээлэл сургалт3. Гарын авлага, тараах материал4. Сум хөгжүүлэх сангийн өмнө тулгамдсан асуудлыг тодорхойлох иргэдийн

оролцооны сургалтаар SWOT шинжилгээ хийж, асуудлын мод 4 ширхэгийг бүтээх5. Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах журмын

төсөлд салбарын ажилтнууд, эрдэмтэн судлаачдын саналыг авах6. Тус төслийн хүрээнд хийгдсэн үйл ажиллагааны мэдээ бүрийг цаг тухай бүрт

нь https://khovsgol.chandmani-undur.khural.mn/ сайтад “Сум хөгжүүлэх сан” тусгай цэст байршуулж нийтэд мэдээлж ажиллах.

Төсөвт өртөг:“Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн тэтгэлэг 4.0 сая төгрөг

Хүрсэн үр дүн:“Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, хяналт тавих журам” боловсруулан сумын ИТХ-аараа батлуулав.

Журмын хэрэгжилтийг хангах, иргэдийн үнэлгээ хийх үйл ажиллагааг сайжруулахаар: СХС-гийн талаарх мэдээллийн ил тод, шуурхай хүртээмжтэй байдлыг үнэлэх

хяналтын маягт Төсөл сонгон шалгаруулах үйл явцыг үнэлэх хяналтын маягт Төслийн хэрэгжилтийн явцыг үнэлэх хяналтын маягт

Page 3: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016 - 2 дахь хэсэг

Төслийн хэрэгжилтийг үнэлэх хяналтын маягт Хяналтын маягтуудад үнэлгээ хийх заавруудыг батлуулсан.

Сумын иргэдэд бий болсон ашиг тус:250 иргэнээс авсан санал асуулгаар 198 буюу 79.2% нь “Сум хөгжүүлэх сан” гэж байдгийг

мэддэггүй гэж байсан бол төсөл хэрэгжсэнээр бүх иргэнд тус сангийн талаарх мэдээлэл хүрч ил тод байдал хангагдсан.

2011 оноос хойш зээл авсан 60 гаруй иргэн, төслийн зориулалт, зээлийн хэмжээ, зээлийн хэтрэлтийн талаарх мэдээллийг авсан.

Сумыг хөгжүүлэх, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх, ажлын байр бий болгох урт хугацаатай, бага хүүтэй зээл хэрэгждэгийг иргэн бүр мэдэх, нийгмийн баялгаас тэгш хүртэх боломж бүрдсэн.

Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоо хангагдах журам батлагдсан.Иргэдийн оролцооны сургалтаар 30 иргэнтэй хамтран тулгамдаж буй асуудлыг

тодорхойлсноор иргэдийн сэтгэл ханамжийн түвшин дээшилсэн. /Оролцсон иргэдийн дийлэнх нь талархлаа илэрхийлж байсан бөгөөд иргэн Ц.Эрдэнэзаяа талархлын захидал бичиж ирүүлсэн/

Тулгарсан бэрхшээл:Иргэдийн мэдлэг мэдээлэлгүй байсан нь төслийн багийн үйл ажиллагаанд өөрчлөлт

ороход хүргэсэн бөгөөд “Сум хөгжүүлэх сан”-ийн талаарх ерөнхий ойлголт өгөх, ИТХ-ын төлөөлөгчид, багийн ИНХ-ын дарга, Тэргүүлэгчдэд Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолыг таниулах сургалтууд төлөвлөх, гарын авлага хийж иргэн бүрт хүргэх шаардлагатай болсон нь цаг хугацаа, төсөв төлөвлөснөөс хэтрэхэд хүргэсэн.

Мөн сумын Засаг даргаас ИТХ-ын Арванхоёр, Арвандөрөв дүгээр хуралдаануудад ИТХ-аас иргэн бүхэнд сум хөгжүүлэх сангийн талаар, “Сум хөгжүүлэх сангаас зээл авсан иргэдийн талаар мэдээлэл өгснөөс болж иргэд зээлээ төлөхөө больсон гэж удаа дараа мэдэгдэж, ИТХ-ын хяналтын чиг үүргийг үгүйсгэх хандлага гаргаж байлаа.

Гол амжилт:Иргэний оролцоотой хяналтын механизм үйлчлэх бодлогын баримт бичигтэй болсон.

Төслийн баг, ИТХ-ын төлөөлөгчдийн хамтран гүйцэтгэсэн үйл ажиллагаа аймаг, улсын сайн туршлагаар тэмдэглэгдлээ.

Иргэдийн оролцоотой хянах журам нь хяналтын маягтуудтайгаа батлагдсан тул иргэн боловсрол мэргэжил харгалзахгүйгээр оролцох, үнэлэх, тайлагнах, мэдээлэх боломж бүрдсэн.

ИТХ-ын төлөөлөгчид, хороод хяналтын чиг үүрэг хэрэгжүүлэх дадлага туршлагатай боллоо.

2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн ээлжит бус Арвандөрөв дүгээр хуралдаанаар “Сум хөгжүүлэх сангийн жилийн төсөв” батлагдсан ба 2015.12.12-ны өдөр сумын төвд болсон “ЗД-аас иргэдтэй уулзах уулзалт”-д Сум хөгжүүлэх сангаас хэрэгжсэн төслийн талаар нэг бүрчилсэн мэдээлэл өгсөн нь анх удаа гэж тэмдэглэгдэх тохиолдол болсон нь ИТХ, хороо, төслийн баг тус төслийг хэрэгжүүлэхэд багаараа оролцож иргэдээ мэдлэгжүүлж ажилласны үр дүнд бий болсон амжилт байлаа.

Оролцогч талууд:

Page 4: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016 - 2 дахь хэсэг

- “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төсөл- Сумын ИТХ- “Энгүйнаран” ТББ- Сумын иргэд

Амжилтын хүчин зүйлс:“Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн тэтгэлэгт

хамрагдсанаар сумын ИТХ-ын төлөөлөгчид, “Энгүйнаран” ТББ-ын сургагч багш нарын баг сумын иргэн бүрт хүрч чадсанаар иргэдийн оролцоо, дэмжлэг, итгэлээр үйл ажиллагаагаа улам сайжруулах амралтын өдөр, амралтын цагуудаа ашиглан төслийн багийн гишүүдийн үйл ажиллагааны төлөвлөгөө, үүрэг чиглэлийн хуваарийг гарган ажилласнаар бид энэхүү амжилтад хүрлээ. Нөгөөтэйгүүр 2013 онд “МерсиКор” ОУБ-ын шугамаар хэрэгжсэн “Сумын хөгжлийн төлөвлөгөө 2013-2023 он” бодлогын баримт бичгийг боловсруулах багт ажиллаж байсан гишүүдийн ур чадвар, туршлага нөлөөлсөн.

Адил төстэй туршлага:Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын “Орон нутгийн хөгжлийн санд хяналт тавих нь” 2014 оны

тэтгэлэгт төсөл.

Холбоо барих:Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.НоминИмэйл хаяг: [email protected]Цахим хаяг: http://chandmani-undur.khovsgol.khural.mnУтас: 89351133

Хавсралт:

1. Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 26 дугаар тогтоол “Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, хяналт тавих журам, маягт”

2. Төслийн үйл ажиллагаанд үнэлгээ өгөх тухай 2016 оны 05 дугаар тогтоол

Page 5: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016 - 2 дахь хэсэг

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЛУУС СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ “ИТХ-аас Засаг даргын Тамгын газрын үйлчилгээний чанар хүртээмжид хяналт тавих

нь”Хугацаа: 2015-2016 он Агуулга: ИТХ-ын хяналтын чиг үүрэг

Асуудал: Орон нутгийн иргэд дэх төрийн үйлчилгээг сайжруулах

Сэдэв: “ИТХ-аас Засаг даргын тамгын газрын үйлчилгээний чанар хүртээмжид хяналт тавих нь”

Товч танилцуулга:2015 оны 8 дугаар сард Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллага нь

Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслөөс зарласан Хурлын үйл ажиллагааг дэмжих тэтгэлэгт төсөлд шалгаран “ИТХ-аас Засаг даргын Тамгын газрын үйлчилгээний чанар хүртээмжид хяналт тавих” төслийг хэрэгжүүлэх болсон. эрхээ авч, гэрээ байгуулсан.

Бид тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан үйл ажиллагаагаа явуулах асуудлаа ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулж, зохион байгуулах ажлын хэсэг байгуулан үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлан, ажлаа эхэлсэн.

Сумын төрийн байгууллагуудаас иргэдэд үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмжийн байдалд иргэдээс сэтгэл ханамжийн, төрийн албан хаагчдаас өөрийн үнэлгээний судалгаа авч харьцуулалт хийсэн. Төрийн 17 албан хаагчийн 94,1 хувь нь “дунд” үнэлгээ өгсөн нь анхаарал татсан.

Мөн сумын Засаг даргын Тамгын газраас иргэдэд үзүүлж буй үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах чиглэлээр санал авч нэгтгэн “Санал асуулгын дүнгийн тухай” хамт олны хурал болон ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн “Санал асуулгын мөрөөр авах арга хэмжээний тухай” тогтоол гарган хүргүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажилласан.

Иргэдийн санал бодлыг хүлээн авах, мэдээлэл хүргэх зорилгоор сумын ИТХ-ын тогтоол, шийдвэр болон төсөвт байгууллагуудын ажлын мэдээллийг багтаасан “Мэдээлэл-2015” аялах хавтсыг бэлтгэн, албан байгууллага, айл өрхүүдээр аялуулсан нь туршлага болохуйц ажил болж чадсан. Мөн сумын ИТХ-ын дэргэдэх иргэний танхимаар төлөөлөгч, Тэргүүлэгчдэд мэдээлэл хүргэх, хэлэлцүүлэг, ярилцлага зохион байгуулж, Хурлын шийдвэр сурталчлах үйл ажиллагаа тогтмолжсон.

Хэрэгцээ шаардлага: Сүүлийн жилүүдэд сумын Засаг даргын Тамгын газрын зарим удирдлага,

мэргэжилтнүүдийн ажлын хариуцлага, мэдлэг чадвар болон төрийн албаны ёс зүй, ил тод байдал, мэдээ мэдээлэл хүргэх үйл ажиллагаа дутмагаас болж иргэдийн дунд төрийн албаны нэр хүнд, төрийн үйлчилгээний чанар хүртээмж суларч, тэдэнд иргэдээс өгөх үнэлэлт буурч ирсэн. Үүний гол шалтгаан нь нутгийн захиргааны байгууллагын дарга нарын ажлын хариуцлага, удирдан зохион байгуулах үйл ажиллагаатай холбоотой нь санал асуулгын дүнгээс харагдсан. Энэ байдалд дүгнэлт хийж, ажилчдаар нь үнэлүүлэх, ажилчдыг ажлын байранд нь сургах, хариуцлага, ёс зүйг сайжруулах шаардлага байгааг олж мэдсэн нь төсөл хэрэгжүүлэх ажлын эхлэл болсон.

Page 6: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016 - 2 дахь хэсэг

Асуудлыг шийдвэрлэсэн арга зам Төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг ИТХ-ын Тэргүүлэгчдийн

хуралдаанаар томилон ажиллуулж, төсөл хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гарган хэрэгжилтийг ханган ажилласан

Иргэд болон төсөвт байгууллагуудын ажилтан албан хаагчдаас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар санал асуулга авч, дүн шинжилгээ хийсэн

Сумын ИТХ-ын тогтоол шийдвэр, Засаг даргын Тамгын газар, төсөвт байгууллагуудаас хийсэн ажлын мэдээллийг аялах хавтасаар иргэдэд мэдээлийг шуурхай хүргэж боломжийг нэмэгдүүлсэн.

Хийгдсэн ажил: Саналын хуудас боловсруулж иргэд, төрийн албан хаагчдаас санал асуулга

авсан Санал асуулгын дүнг ИТХ-ын Тэргүүлэгчид, Засаг даргын Тамгын газрын

ажилчдад танилцуулсан Санал асуулгаас гарсан дүнгийн хүрээнд хэлэлцүүлэг, ярилцлага зохион

байгуулсан “Мэдээлэл-2015” аялах хавтсыг графикийн дагуу өрхүүдэд хүргэж, санал

хүсэлтийг хүлээн авсан Тэтгэлэгт төслийн үйл ажиллагааны тухай мэдээллийг цахимаар мэдээлж

ажилласан.

Төсөвт өртөг:“Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслөөс 4.0 сая

төгрөгийн санхүүжилт хийгдсэн.

Хүрсэн үр дүн: Сумын Засаг даргын Тамгын газар, ИТХ-ын үйл ажиллагааны талаарх мэдээ

мэдээллийг иргэдэд хүргэсэн ИТХ-аас гарсан тогтоол, шийдвэр, зөвлөмжийн мөрөөр авах арга хэмжээг төрийн

албан хаагчид ажлын төлөвлөгөөнд тусгасан Хэрэгцээний санал асуулгаар тодорхойлсон төрийн албан хаагчийн ёс зүй,

харилцааны соёл, “Шилэн дансны тухай хууль”, “Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хууль”-иар сургалт зохион байгуулсан

Төрийн үйлчилгээний талаар иргэний танхимын мэдээллийн самбараар сар бүр мэдээлэл хүргэдэг болсон

Хяналт хийснээр иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хэлэлцүүлдэг асуудлыг бодит судалгаан дээр үндэслэн боловсруулах арга зүйг нэвтрүүлсэн

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт, үнэлгээ хийх үйл ажиллагааг тогтмолжуулсан.

Иргэдэд бий болсон ашиг тус:1. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал төсөл хэрэгжүүлж болдгийг иргэдэд харуулж,

төлөөлөгчдийн идэвх санаачлага дээшилсэн2. Тамгын газрын албан хаагчдын ажлын хариуцлага, мэдлэг, мэдээлэл нэмэгдэж,

хандлага нь өөрчлөгдөж иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний чанарт ахиц гарсан

Page 7: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016 - 2 дахь хэсэг

3. Орон нутагт мэдээллийг иргэдэд хүргэх хэлбэр, арга барилд өөрчлөлт гарсан4. Нутгийн удирдлагын шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоо нэмэгдсэн.

Тулгарсан бэрхшээл: Сумын Засаг даргын Тамгын газрын хамт олны ихэнх нь тэтгэлгийн хүрээнд зохион

байгуулагдсан арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцсон боловч удирдлагын түвшинд /Засаг дарга, Засаг даргын орлогч, Тамгын газрын дарга нар/ хяналт шалгалт, дарамт мэтээр хүлээн авах сөрөг хандлага ажиглагдсан.

Оролцогч талууд: Дундговь аймгийн Луус сумын ИТХ Сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагчид “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төсөл Сумын иргэд

Амжилтын хүчин зүйлс: Төрийн албан хаагчдын төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийн талаарх мэдлэг

нэмэгдэж, хариуцлага сайжирсан ИТХ-ын хяналтын чиглэлийн үйл ажиллагааны талаарх иргэдийн мэдлэг ойлголтод

ахиц гарсан Нутгийн удирдлагын байгууллагууд ИТХ-ын хяналтын үйл ажиллагаанд хамтран

ажилласан ИТХ-ын хяналтын чиг үүргийн талаар иргэдэд мэдээлэл хүргэсэн.

Холбоо барих:Нэр: Цэвээндорж АлдармааАлбан тушаал: ИТХТ-ийн нарийн бичгийн даргаБайгууллага: Дундговь аймгийн Луус сумын ИТХУтас: 99034968Имэйл хаяг: [email protected]Цахим хуудас: http://luus.dundgovi.khural.mn

Хавсралт:

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол

Page 8: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016 - 2 дахь хэсэг

ЗАВХАН АЙМГИЙН УЛИАСТАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ“Төрөөс үзүүлж байгаа анхан шатны үйлчилгээнд хяналт үнэлгээ хийх”

Хугацаа: 2015 он Агуулга: Анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах

Асуудал: Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах

Сэдэв: “Иргэдийн хэрэгцээ ба хүртээмжтэй үйлчилгээ”

Товч танилцуулга: Завхан аймгийн Улиастай сумын 6 багт 16000 мянган суурин хүн ам, 4.0-5.0 мянган

түр оршин суугчтай. Одоогоор 2 багийн дунд 1 өрхийн эрүүл мэндийн төв ажиллаж байгаа нь хүн амд үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний хүртээмж хангалтгүй байгааг харуулж байна.

Өрхийн эрүүл мэндийн төвүүд нь суурин хүн амын нэг иргэнд тооцсон зардлаар төрөөс санхүүжилт хүлээн авч, төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэж байгаа хувийн хэвшлийн байгууллага юм. Өрхийн эрүүл мэндийн төв нь аймгийн Засаг дарга, эрүүл мэндийн газартай гурвалсан гэрээ байгуулан иргэдэд эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх анхан шатны байгууллага хэдий ч сүүлийн 2 жилд гэрээ байгуулаагүй, үйл ажиллагаанд нь хяналт тавиагүй, мөн ажлын үр дүнгээ тооцуулаагүй байна.

Энэ үйлчилгээний талаар багийн иргэдээс санал авч нэгтгэж үзэхэд өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүртээмжийг нэмэгдүүлэх талаар санал гарсан.

Төслийн хэрэгцээ, шаардлага: Завхан аймгийн Улиастай сумын иргэд төрийн үйлчилгээ жигд хүртээмжтэй хүрч

чадахгүй байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль, эрүүл мэндийн тухай хуулиар олгогдсон иргэн бүр эмч, эмнэлэгээ сонгон үйлчлүүлж чанартай тусламж үйлчилгээ авах эрх нь зөрчигдөж байна.

Сумын ИТХ нь төрийн үйлчилгээний үйл ажиллагаа хянадаг, бодлого боловсруулах шийдвэр гаргахдаа өрхийн эрүүл мэндийн төвийн асуудлыг тусгадаг байх, суурин бус хүн амд үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээний санхүүлжилтийг оновчтой болгох шаардлагатай байна.

Асуудлыг шийдвэрлэсэн арга зам: 1. Өрхийн эрүүл мэндийн төвийн менежментийг сайжруулах нь төслийн уралдаан

зарлаж, уралдааны болзлын төсвийг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн батлаж, тэргүүний өрхийн эмч, мэргэжилтнүүдийг шагнаж урамшуулсан

2. Өрхийн эрүүл мэндийн төвүүдээс үзүүлж байгаа тусламж үйлчилгээ, цаашид хүргэх

боломжтой тусламж үйлчилгээ, ИТХ-ын 12 дугаар хуралдааны шийдвэрийн талаар орон нутгийн ТВ, сонингоор иргэдэд мэдээлсэн

3. Түр оршин сууж байгаа иргэдийн дунд шилжин суурьших, эрүүл мэндийн тусламж

үйлчилгээ авах талаар “Өдрөөр, гэрээр эрүүл мэндийн боловсрол олгох” сургалт явуулж түр ажлын байр бий болгох төлбөртэй үйлчилгээ үзүүлэх боломжит хувилбаруудыг гаргаж сумын ИТХ-д санал болгосон.

Хийгдсэн ажил:

Page 9: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016 - 2 дахь хэсэг

Өрхийн эрүүл мэндийн үйлчилгээ, чанар, хүртээмжийн талаар 600 иргэнээс санал асуулга авч нэгтгэсэн

Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн өдөр тутмын ажлын ачааллын зураглалыг гаргаж эмч, ажилтнуудын оношлох, эмчлэх, сувилах, асаргаа хийх ажлын хариуцлагын талаархи мэдээллийг аймгийн эрүүл мэндийн газарт гаргаж өгсөн

Завхан сонин, Шинэ Завхан ТВ-ээр өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээний талаархи мэдээлэл, сумын ИТХ-ын 12 дугаар хуралдааны шийдвэрийн мэдээг иргэдэд хүргэсэн

Баг бүрт өрхийн эрүүл мэндийн төвтэй болох саналыг сумын ИТХ-аар уламжлуулан аймгийн Засаг дарга, эрүүл мэндийн газарт хүргүүлсэн.

Төсөвт өртөг: 4.0 сая төгрөг

Хүрсэн үр дүн: Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд анхан шатны шинжилгээ хийх тоног төхөөрөмжтэй

болоход дэмжлэг үзүүлсэн Сумын ИТХ-д өрхийн эрүүл мэндийн төвийн асуудлыг шийдвэрлүүлэх гарц нэмэгдсэн.

Сумын иргэдэд бий болсон ашиг тус: Өрхийн эрүүл мэндийн төвийн үйлчилгээний талаар ойлголттой болсон Анхан шатны үзлэг оношлогоо, шинжилгээг цаг алдахгүй, чирэгдэлгүй авах боломж

бүрдэхэд дэмжлэг үзүүлсэн Суурин бус иргэдэд үзүүлэх үйлчилгээний талаархи журам боловсруулан ИТХ-д

саналаа хүргүүлсэн.

Гол амжилт: Улиастай сумын ИТХ, төлөөлөгчид төрийн үйлчилгээнд хяналт тавих үнэлгээ дүгнэлт

өгөх асуудлыг шийдсэн Улиастай сумын иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлдэг өрхийн эрүүл

мэндийн төвүүдийг дэмжих, хамтран ажиллах, багаж тоног төхөөрөмж эмч, мэргэжилтнээр хангах шийдвэр гарахад дэмжлэг үзүүлсэн.

Оролцогч талууд: “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төсөл Улиастай сумын ИТХ, ажлын алба, төлөөлөгчид Багийн Засаг дарга нар Аймгийн эрүүл мэндийн газар Өрхийн эрүүл мэндийн төвүүд Завхан сонин, AIR-1, Шинэ Завхан ТВ Төслийн баг

Амжилтын хүчин зүйлс: Орон нутгийн хөгжил сангийн хөрөнгөөр иргэдийн хөгжлийн төвүүд баригдаж, өрхийн

эрүүл мэндийн төвүүд багийн ИНХ, багийн Засаг дарга, цагдаагийн хэсэгтэй нэг дор үйл ажиллагаа явуулах боломж бүрдсэн нь таатай нөлөө үзүүлсэн

Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг дэмжих төр, олон улсын байгууллагын дэмжлэг бий болж, иргэдийн өрхийн эрүүл мэндийн талаарх ойлголт мэдлэг нэмэгдсэн

Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн талаарх эрх зүйн актуудыг судалсан, төслийн хүрээнд хийсэн судалгааны дүн, боломжит хувилбаруудыг санал болгосон.

Адил төстэй туршлага:

Page 10: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016 - 2 дахь хэсэг

Өвөрхангай аймгийн ИТХ-аас “Эрүүл мэндийг дэмжих жил” болгож, өрхийн эрүүл мэндийн төвүүдээ нэмэгдүүлсэн туршлага, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ

Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвд дүүргийн Засаг даргаас үзүүлдэг дэмжлэг, гурвалсан гэрээг дүгнэж ажлыг үнэлдэг, хариуцлага тооцдог арга.

Холбоо барих:М.Дуламжав- Улиастай сумын Богдын гол багийн ИНХ-ын дарга, хүний их эмч, нийгмийн удирдлагын менежер Утас: 9908-738Имэйл хаяг: [email protected] Цахим хуудас: http://uliastai.zavkhan.khural.mn

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ“Орон нутгийн хөгжлийн сангийн хэрэгжилтэд ИТХ-аас хяналт тавих, иргэдийн

оролцоо-хяналт”

Page 11: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016 - 2 дахь хэсэг

Хугацаа: 2015 он Агуулга: ИТХ, иргэдийн оролцоо ба хяналт

Асуудал: Төсвийн хөрөнгийн төлөвлөлт, түүнд тавих гүйцэтгэлийн хяналт

Сэдэв: “Иргэдийг чадавхжуулах замаар хяналтыг нэмэгдүүлэх нь

Товч танилцуулга:

2013 оноос эхлэн “Төсвийн тухай” хуулиар анх удаа иргэдэд орон нутгийн хөгжлийн асуудлаа бие даан шийдвэрлэх, өөрсдийн санал санаачлагын үндсэн дээр төлөвлөх, зарцуулалтад нь хяналт тавих эрх олгосон. Үүний дагуу жил бүрийн 2-р улиралд багтаан “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн хөрөнгөөр тухайн нутаг дэвсгэрт хийгдэх хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээг төлөвлөхдөө иргэдээс саналыг нь авч, ач холбогдлоор нь эрэмбэлэх ёстой. Орон нутгийн иргэдийн саналыг аваагүй, төсвийн төлөвлөгөөнд тусгаж батлаагүй зардлыг тус сангаас зарцуулахгүй гэсэн заалттай юм. Тийм учраас иргэдээс санал авах, эрэмбэлэх ажлыг орон нутгийнхаа хөгжлийн бодлого, тэргүүлэх чиглэлтэй уялдуулан зохион байгуулж буй гэх нэрээр санал авах журмыг хэрэгжүүлэхгүй байх явдал гарч байгаа юм.

Өвөрхангай аймгийн хувьд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын ажлын төлөвлөлтөнд иргэдийн саналыг авах, эрэмбэлэх ажлыг сүүлийн 2 жил орон нутагтаа үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлэх замаар иргэд, олон нийтийн оролцоог ханган ажиллаж байна. Гэхдээ зөвхөн санал өгөх төдийгөөр иргэдийн оролцоог дүгнэж болохгүй бөгөөд бүх шатанд оролцуулж, гүйцэтгэл үр дүнд тэдний хяналтыг тогтмолжуулах шаардлагатай байна. Тиймээс орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн зарцуулалтанд шат шатны ИТХ, иргэд, иргэний нийгмийн байгууллагын хөндлөнгийн хяналтыг нэмэгдүүлэх ажлыг идэвхижүүлэх, иргэдийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх шаардлагатай байгаа юм. Ялангуяа төсөв, худалдан авах үйл ажиллагааны төлөвлөлт, зарцуулалтыг зөв, хяналттай болгохын тулд ил тод байдал, иргэдийн оролцоо чухал үүрэгтэй.

Төслийн хэрэгцээ шаардлага:

Манай аймаг нь орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, арга хэмжээний саналыг иргэдээс тодорхой түвшинд авч хэвшиж байна. Гэхдээ иргэдийн оролцоо санал өгөх төдий хүрээнд байгаа нь хангалтгүй байгаад дүгнэлт хийн ажиллаж байна. “Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 47.4-т худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орон нутагт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас томилсон иргэнийг оролцуулна гэж заасан нь нэг талаар иргэдийг энэ төрлийн ажилд оролцуулах эрх зүйн орчныг нээсэн боловч мөн хуулийн 47.6-т үнэлгээний хорооны гишүүд худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байна гэж тодорхой хязгаарлалтыг давхар тавьсан байгаа юм. Иймд Өвөрхангай аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс энэ чиглэлээр иргэдээ мэдээлэлжүүлэх, тодорхой сургалтуудаар чадавхжуулж, гэрчилгээжүүлэх бодит хэрэгцээ шаардлага байгааг анзаарч энэ чиглэлээр тэтгэлэг хэрэгжүүлэх бодит хэрэгцээ шаардлагатай тулгарсан болно.

Асуудлыг шийдвэрлэсэн арга зам: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр

хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулах зорилгоор “Иргэний хяналтын багийн ажиллах журам” баталсан. Иймд 19 сумынхаа хэмжээнд

Page 12: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016 - 2 дахь хэсэг

худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн иргэдийн судалгааг гаргаж, энэхүү суурь судалгаандаа үндэслэн сум бүрт нэмж А3 сертификаттай иргэдийг бэлтгэх шаардлага хэрэгцээгээ тодорхойлсон. Энэ хүрээнд иргэд, иргэний хяналтын багийн гишүүдийн төлөөллийг хамруулсан сургалт зохион байгуулж эрх бүхий 16 иргэн бэлтгэн аймгийн хэмжээнд 27 иргэн худалдан авах ажиллагаанд оролцох эрх авч чадавхжив. Ингэснээр иргэний хяналтын багийн гишүүд үнэлгээний хороонд орж ажиллах, сумын сайн дурын идэвхтэн иргэд, иргэний нийгмийн байгууллагатай хамтран орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжсэн төсөл, арга хэмжээнд үе шат бүрт хөндлөнгийн хяналт тавьж ажиллах, үнэлгээ хийх боломж бүрдэв.

Хийгдсэн гол ажлууд: Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх

ажлуудын гүйцэтгэл, чанарт хяналт, шалгалт явуулж, үр ашгийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлагыг тодорхойлсон

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжих хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээтэй холбоотой саналыг орон нутгийн байгууллагууд иргэдээс хэрхэн авч буй байдалд шинжилгээ хийв

Аймгийн 19 сумаас орон нутагт тухайн нутаг дэвсгэрийн ИТХ-аас үнэлгээний хороонд иргэний төлөөллөө оролцуулж байгаа байдалтай уялдуулж хуулийн хэрэгжилтэнд мониторинг хийсэн

Өвөрхангай аймгийн хэмжээнд худалдан авах ажиллагааны үнэлгээний хороонд орж ажиллах мэргэшсэн иргэдийн мэдээллийн сантай болсон

Аймгийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны алба, “Худалдан авах ажиллагааны сургалт, зөвөлгөө өгөх төв” төрийн бус байгууллагатай хамтран 3 өдрийн сургалтыг зохион байгуулж 16 иргэнийг мэргэшүүлж бэлтгэсэн.

Төсөвт өртөг: ИТХ, иргэдийн оролцоо ба хяналт тэтгэлгийг хэрэгжүүлэхдээ үндсэн хэрэгцээ шаардлагаа

тодорхойлох, асуудлыг шийдвэрлэх арга замаа оновчтой сонгох, тодорхой төрлийн судалгаанууд авч, үр дүнг нэгтгэх, тэтгэлгийн үр дүнгээ тооцох зэрэгт нийт 4.0 сая төгрөгийг зарцуулав.

Хүрсэн үр дүн: Аймгийн бүх сумдыг худалдан авах үйл ажиллагааны үнэлгээний хороонд орж

ажиллах эрх бүхий иргэдийн төлөөллөөр хангасан Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл хөтөлбөр, арга

хэмжээний худалдан авах үйл ажиллагаа нь хууль, журмын дагуу нутгийн иргэдийн хяналтын дор ил тод шудрагаар зохион байгуулагдах боломжийг бүрдүүлэв

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын ажилд иргэд зөвхөн санал өгч оролцохоос гадна хуулиар олгогдсон эрхийн дагуу худалдан авах үйл ажиллагааны явц, үр дүнд нь бүрэн хяналт тавьж ажиллах боломж бүрдсэн.

Тэтгэлэг хэрэгжүүлснээр иргэдэд бий болсон ашиг тус: Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, арга хэмжээний

ажлуудад иргэдийн хяналт нэмэгдсэнээр хөрөнгийн зарцуулалт оновчтой болж, тэдгээрийн хүртээмж нэмэгдэж, хөрөнгө оруулалтын ажлуудын үр ашиг сайжрах үндэс бүрдсэн

Page 13: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016 - 2 дахь хэсэг

Иргэдийн дунд худалдан авах ажиллагаа, тендер шалгаруулалтын талаарх мэдээллийн ил тод байдал хангагдсан

Худалдан авах аливаа ажиллагаанд иргэд өөрсдийн төлөөллөө оролцуулах, түүгээр дамжуулж мэдээллээр тасралтгүй хангагдах боломж бүрдсэн.

Тэтгэлэг хэрэгжүүлснээр орон нутагт бий болсон ашиг тус: Орон нутагт хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудын

төлөвлөлт, гүйцэтгэл, эцсийн үр дүнд орон нутгийн иргэд оролцох боломж бүрдсэн Орон нутагт ажиллах “Иргэний хяналтын баг”-ууд хуулиар олгогдсон эрх үүргийн

хүрээнд ажиллахаас гадна чадавхжиж, туршлагажиж байна.

Тэтгэлэг хэрэгжүүлснээр аймгийн ИТХ-д бий болсон ашиг тус: Орон нутагт хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудын чанар, үр

дүнгийн талаарх мэдээллийн эргэх холбоо сайжирсан Үүнтэй холбоотой гаргах шийдвэрүүд илүү үндэслэлтэй, бодит байдалд тулгуурлах

болсон.

Тулгарсан бэрхшээл: Орон нутгийн иргэдээ төлөөлөн худалдан авах ажиллагаанд оролцох чадамжтай,

хариуцлагатай, санаачлагатай иргэдийг зөв сонгож авах Сонгогдсон иргэдээ сургалтанд бүрэн хамруулах, чадавхжуулахтай холбоотой бүхий

л ажлуудыг зохион байгуулах, хамтран ажиллаж дэмжлэг үзүүлэх А3 сертификат авсан иргэдийг худалдан авах ажиллагаанд тогтмол оролцуулах,

мэргэшүүлэх. Гол амжилт: “Иргэдийг чадавхжуулах замаар хяналтыг нэмэгдүүлэх” тэтгэлгийг хэрэгжүүлснээр

Өвөрхангай аймаг нь эхний ээлжинд сум бүрийг үнэлгээний хороонд орж ажиллах эрхтэй 1-5 иргэнтэй болгосон ба чанаргүй хөрөнгө оруулалтын ажлуудын тоо буурч, энэ чиглэлийн мэдээллээр төрийн болон төрийн бус байгууллага, иргэд жигд хангагддаг болсон.

Оролцогч талууд: Өвөрхангай аймгийн ИТХ, Тэргүүлэгч, төлөөлөгчид Өвөрхангай аймгийн ИТХ-ын ажлын алба 19 сумын ИТХ Аймгийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны алба “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төсөл Иргэдийн төлөөлөл

Амжилтын хүчин зүйлс: Өвөрхангай аймгийн хэмжээнд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа,

ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн хэрэгжилт, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт, тендер, худалдан авалтын талаар аймгийн хэмжээний цогц дүн шинжилгээ хийж, түүнд тулгуурласан үр дүнтэй үйл ажиллагаануудыг зохион байгуулсан

Page 14: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016 - 2 дахь хэсэг

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт, тендер сонгон шалгаруулалт, худалдан авах ажиллагаа, үнэлгээний хорооны талаарх мэдлэгийг нийт иргэддээ олгож чадсан

Хөрөнгө оруулалтын ажлуудыг гүйцэтгэгч компани, аж ахуй нэгж, иргэдийн бүлэг, нөхөрлөлийн үйл ажиллагаанууд хуулийн хүрээнд явагдаж, орон нутгийн иргэдийн өмнө хүлээх нийгмийн хариуцлага сайжирсан.

Адил төстэй туршлага: Төв аймгийн Зуунмод сумын ИТХ-ын “Олон нийтийн аудит” тэтгэлгийн туршлага Холбоо барих: Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Т.Гончигдорж Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын албаны төсөв, санхүүгийн ажилтан Д.Уранцэцэг Утас: 70322200, 70323491 Имэйл хаяг: [email protected]Цахим хуудас: http://uvurkhangai.khural.mn

Хавсралт:

“Иргэний хяналтын багийн журам” аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 06 дугаар сарын 30-ний өдрийн 63 тоот тогтоол

СҮХБААТАР АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

“Баруун-Урт, Асгат, Халзан сумдын Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны хэрэгжилтэд аймгийн ИТХ-аас хяналт тавих, санал зөвлөмжөөр хангах нь”

Хугацаа: 2015 он Агуулга: ИТХ-аас тавих хяналт

Page 15: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016 - 2 дахь хэсэг

Асуудал: ОНХС-гийн хэрэгжилт ба хяналт Сэдэв: “Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны хэрэгжилтэнд аймгийн ИТХ-аас хяналт тавих, санал зөвлөмжөөр хангах нь”

Товч танилцуулга: Төсвийн тухай хуулиар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн төсөл

хөтөлбөрийн хэрэгжилтэд тавих хяналтын ажил хангалттай биш байгаа Сүхбаатар аймгийн ИТХ-аас аймгийн ИТХ-ын төлөөлөгч, ажлын албаны мэргэжилтнүүд, сумдын ИТХ-н дарга, нарийн бичгийн дарга, төлөөлөгчдөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулж хяналт шинжилгээ хийх ажлыг зохион байгуулсан.

Төслийн хэрэгцээ шаардлага: Орон нутагт нутгийн өөрөө удирдах байгууллагаас бодлого боловсруулах шийдвэр

гаргах, хэрэгжүүлэх, хянах түвшинд иргэдийн оролцоо хангалтгүй, иргэдийн оролцооны талаарх мэдлэг дутмаг байгаа болон сүүлийн 3 жилд ОНХС-гийн хөрөнгөөр хийгдсэн бүтээн байгуулалтын ажлын чанар, худалдан авах үйл ажиллагааны ил тод байдал хангалтгүй байгаа талаар иргэдээс ирж буй санал хүсэлт дээр үндэслэн ОНХС-ийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийх, санал зөвлөмж боловсруулах шаардлагатай хэмээн үзсэн.

Асуудлыг шийдвэрлэсэн арга зам:1. Тэтгэлэгт төслийн хүрээнд Халзан, Асгат, Баруун-Урт сумдыг хамруулахаар

шийдвэрлэж сумын ИТХ, Засаг даргын Тамгын газартай хамтран ОНХС–гийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, арга хэмжээнд иргэд олон нийтийн санал авах ажлыг хэрхэн зохион байгуулах талаар судалгаа авахаар төлөвлөж 3 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2015 оны 10 дугаар сард аймгийн төвийн багууд болон сумдад ажилласан

2. Мөн багийн ИНХ-ын зохион байгуулалт, иргэдийн оролцоо, санал эрэмбэлэх ажлыг хэрхэн зохион байгуулж байгаад ажлын хэсэг хяналт үнэлгээ хийж, багийн ИНХ дээр иргэдийн санал бодлыг сонсон, ОНХС-гийн зарцуулалтын журмын талаарх гарын авлага материалыг 180 гаруй иргэдэд түгээсэн

3. Аймгийн ИТХ-аас сумдын ИТХ-аас ОНХС-гийн хөрөнгийн зарцуулалт, тайлагналтад хяналт тавихад баримтлах зөвлөмж боловсруулж хүргүүлсэн.

Төслийн хүрээнд хийгдсэн ажил Орон нутгийн хөгжлийн сангийн талаар иргэдийн дунд явуулсан санал асуулгын дүнг үндэслэн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг төлөвлөх, зарцуулах, тайлагнах, хэрэгжилтэд тавих хяналтад иргэд хэрхэн оролцох боломжтой талаар сургалт зохион байгуулсан.

Иргэдийн оролцоотой хяналтын зөвлөл байгуулж ажиллах, бүтээн байгуулалтын ажлуудыг эзэнжүүлж, хамгаалах, арчлан тордох талаар санаачлагатай ажиллах талаар сумдад зөвлөмж хүргүүлсэн. Халзан, Асгат, Баруун-Урт, Уулбаян, Түмэнцогт сумд Хяналтын зөвлөл байгуулан ажиллаж байна. Уулбаян суманд Засаг даргын захирамжаар ОНХС-гаар хийгдсэн бүтээн байгуулалтын ажлаа сумын албан тушаалтнууд, төрийн албан хаагчдад хариуцуулан өгч эзэнжүүлсэн туршлагыг бусад сумдад хүргэсэн.

Сонгож авсан 3 сумын ОНХС-гийн үйл ажиллагаанд дараагийн шатны хяналт хийхэд:

Page 16: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016 - 2 дахь хэсэг

1. Судалгаанд хамрагдсан сумдын ОНХС-гийн хөрөнгөөр хэрэгжиж буй төслүүдийн нэр төрөл өөр хоорондоо нэлээд ялгаатай байсан ба Халзан суманд гэхэд 2015 онд 8 төсөл, Асгат суманд 12 төсөл хэрэгжүүлж байгаа бол Баруун-Урт суманд 13 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр баталсан байна

2. ОНХС-аас санхүүжигдэхээр батлагдсан төслүүдийн нэр төрөл цөөн байгаа нь иргэдээс санал авах ажил хангалтгүй байгаа нь харагдсан.

Холбогдох санал, зөвлөмж:1. Багийн болон иргэдийн Нийтийн Хурлаар төсөл арга хэмжээг эрэмблэн ИТХ-аар

хэлэлцүүлэн төсвийг баталж байгаа боловч төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах журмын дагуу тайланг хугацаанд нь гаргаж хүргүүлж байх

2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу нээлттэй тендер, харьцуулалтын арга, шууд гэрээ байгуулалт, зөвлөх үйлчилгээ, олон нийтийн оролцоо зэрэг аргыг ашиглаж байх

3. Сургалттай холбогдуулан орон нутгийн хөгжлийн сангийн заавар /Сангийн сайдын 2014 оны 3 дугаар сарын 6 ны өдрийн 43 тоот тушаал/-г хэрэгжүүлэх арга замын талаар

4. Аймаг, нийслэл, сум, дүүргийн төрийн сангийн асуудал хариуцсан нэгж алба нь тухайн орон нутагт ОНХС-гийн хөрөнгөөр хийгдэж буй ажлыг хариуцах

5. Санхүүжилтийн талаарх мэдээллийг Засаг даргын Тамгын газрын мэдээллийн самбарт шуурхай байрлуулж нийтэд тогтмол мэдээлэх бөгөөд тухай бүр мэдээллийг шинэчилж байх

6. ОНХС-гийн төлөвлөлт, санхүүжилт, зарцуулалтын талаарх мэдээллийг цахим мэдээллийн санд зохих журмын дагуу оруулаагүй бол ОНХС-аас орлогын шилжүүлэг олгохгүй гэж заасныг хэрэгжүүлж ажиллах.

Хүрсэн үр дүн: Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны зохион байгуулалт, хэрэгжүүлсэн

төсөл, арга хэмжээний төлөвлөлт, гүйцэтгэл, үр дүн, сангийн хөрөнгийн зарцуулалтад тавих хяналт хангалтгүй байгаад ИТХ-аас анхаарал тавьж ажиллах шаардлагатай байгааг тодруулсан

Тэтгэлэгт төсөлд хамрагдсан сумдын ОНХС-гаар хийгдсэн цэцэрлэгт хүрээлэн, зам, талбай, барилга, байгууламж зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг хаягжуулж, эзэнжүүлэх ажилд хяналт тавьж холбогдох санал зөвлөмж, арга зүйгээр хангаж ажилласан.

Тулгарсан бэрхшээл: ОНХС-тай холбоотой үүсч буй бэрхшээлийн дийлэнх нь худалдан авах ажиллагаатай

холбоотой байна. Тендер шалгаруулах Үнэлгээний хорооны гишүүнээр ажиллах эрх бүхий иргэд цөөн байгаа байдал

ОНХС-гийн хөрөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулахаар төлөвлөх, зарцуулсан тохиолдол гарч буй

ОНХС-гийн талаарх иргэдийн мэдлэг мэдээлэл хангалттай бус Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа хууль журам зөрчих ОНХС-гийн хөрөнгийн дутуу санхүүжилт

Page 17: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016 - 2 дахь хэсэг

Гол амжилт: Иргэдийн оролцоотой хяналтын зөвлөл байгуулж ажиллах, бүтээн байгуулалтын

ажлуудыг эзэнжүүлж, хамгаалах, арчлан тордох талаар зөвлөснөөр Халзан, Асгат, Баруун-Урт, Уулбаян, Түмэнцогт сумд Хяналтын зөвлөл байгуулагдан ажиллаж эхэлсэн

Мөн Уулбаян сум бүх бүтээн байгуулалтын ажлаа сумын албан тушаалтнууд, төрийн албан хаагчдад Засаг даргын захирамжаар хариуцуулан өгсөн туршлагыг бусад сумдад мэдээл хүргэснээр ажил хэрэг болсон

Төсөл хэрэгжүүлж буй 3 сум болон бусад сумдад ОНХС-гийн хөрөнгөөр хийгдсэн бүтээн байгуулалтын ажлуудыг хаягжуулах ажлыг зохион байгуулсан

Иргэдийн сэтгэл ханамжийг тандаж, тэдэнд ОНХС-гийн хөрөнгийг зарцуулах, ашиглахад тэдний зүгээс тавих хяналтын ач холбогдлыг ойлгуулснаар иргэдийн оролцоо идэвхжсэн.

Оролцогч талууд:- Сүхбаатар аймгийн ИТХ- “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төсөл - Асгат, Халзан, Баруун-Урт сумын ИТХ - Сумдын Засаг даргын Тамгын газар- Тухайн сумдын иргэдийн төлөөлөл

Амжилтын хүчин зүйлс: Хөтөлбөр хэрэгжих үйл явцад ажлын хэсэг хууль дүрмийг чанд баримталж, иргэдтэй

байнга хамтарч ажилласан Хяналтын явцад зөвхөн алдаа дутагдлыг илрүүлэх биш, яаж засаж залруулах, ОНХС-

гийн хөрөнгөөр хийгдэж буй ажлуудыг хэрхэн үр дүнтэй болгох талаар мэргэжлийн зөвлөгөө өгч ажилласан.

Нийт төсөвт өртөг: 4.0 сая төгрөг

Адил төстэй туршлага:Төв аймгийн Зуунмод сумын ИТХ-ын хэрэгжүүлсэн “Олон нийтийн аудит” тэтгэлэгт төслийн туршлага.

Холбоо барих:Нэр: Жадамба ЖаргалсайханАлбан тушаал: Сүхбаатар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Байгууллага: Сүхбаатар аймгийн ИТХУтас : 99519703, 70518508Имэйл хаяг: [email protected]Цахим хуудас: http://sukhbaatar.khural.mn

Page 18: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016 - 2 дахь хэсэг

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ “Хөвсгөл аймгийн ИТХ-ын дэргэдэх хороод болон аймгийн Иргэний нийгмийн

байгууллагаас аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон үндсэн чиглэлийн биелэлтэд тавих хяналтыг сайжруулах нь”

Хугацаа: 2015.09.21-2015.12.05 Агуулга: ИТХ-ын хяналтын чиг үүрэг

Асуудал: ИТХ-аас Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг үнэлэхдээ субъектив ханддаг, иргэдэд туссан бодит үр дүнг харгалздаггүй.

Сэдэв: “Хөвсгөл аймгийн ИТХ-аас ИТХ-ын хороод, иргэний нийгмийн идэвхтэй оролцоотойгоор Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтэд тавих хяналтыг сайжруулах нь”

Товч танилцуулга: Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь иргэдийн амьдралд шууд нөлөөлөх хамтын

шийдвэр гаргах, иргэдийн дуу хоолойг орон нутгийн бодлого, төсөв, төлөвлөгөөнд тусгах, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавих үүргийг хуулиар хүлээсэн иргэдээс төлөөлж сонгогдсон төлөөллийн байгууллага юм.

ИТХ-аас хэрэгжүүлдэг үндсэн гурван чиг үүргийн нэг нь хяналтын чиг үүрэг юм. Хяналтын чиг үүрэг гэж ИТХ нь баталсан шийдвэрийнхээ хэрэгжилтийг хянах, баталсан журам, төсөв, төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгаа эсэхийг мэргэжлийн байгууллагатай хамтран эсхүл дангаараа хянаж, шалгах ойлголт юм. Хяналтын чиг үүргийн хүрээнд аймгийн ИТХ-д хуулиар олгогдсон нэг чухал эрх, үүрэг нь “Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах, тайланг хэлэлцэж үнэлэлт, дүгнэлт өгөх” ажил юм.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ нь хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал, дүгнэлт гаргах хурлын тогтоол шийдвэрийн биелэлтийг хянан шалгах чиг үүрэг бүхий хороог байгуулан хурлын тасралтгүй, байнгын үйл ажиллагааг хангана” гэж заасан.

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр бол тухайн аймгийн эдийн засаг, нийгмийг 4 жилийн хугацаанд хөгжүүлэх дунд хугацааны бодлогын гол баримт бичиг юм.

Төслийн хэрэгцээ, шаардлага:Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг үр дүнд хүрэхүйц, иргэдийн амьдралд

эерэгээр нөлөөлөх, зөв үндэслэлтэй төлөвлөж, гүйцэтгэл үр дүнг нь хянаж, хэрэгжихгүй заалтуудыг хэрэгжүүлэх, хэрэгжиж буй заалтуудын чанар, үр дүн, гүйцэтгэлд нь байнгын хяналт тавьж ажиллах шаардлагатай байдаг. Гэвч аймгийн ИТХ-аас Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг үнэлэх аргачлал, журам тодорхой бус, үнэлгээ бодитой бус болдог.

Иймд аймгийн ИТХ-аас Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг бодитой үнэлэх арга замыг тодорхойлж, нэвтрүүлэх хэрэгцээ гарсан. Хөтөлбөрийг бодитой үнэлээгүйгээс үнэлгээний мөрөөр авах арга хэмжээ, тухайн жилийн нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэлд онцгойлон анхаарах асуудлаа мэдэж авах зэргээр ИТХ-аас явцын хяналт тавихад бэрхшээл тулгардаг.

Асуудлыг шийдвэрлэсэн арга зам:

Page 19: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016 - 2 дахь хэсэг

Аймгийн ИТХ-аас Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн үнэлгээ, явцын хяналтыг сайжруулахын тулд аймгийн иргэдийн сэтгэл ханамж, үнэлгээг хяналтын нэг гол үзүүлэлт болгох, иргэдээ өргөнөөр хамруулах зорилт тавьсан. Уг зорилтыг хэрэгжүүлэхдээ 1) ИТХ-ын 5 хороог идэвхжүүлэх, 2) аймгийн иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах гэсэн хоёр арга замыг ашиглав.

Бэлтгэл ажил. Аймгийн ИТХ-ын ажлын албанаас иргэний нийгмийн байгууллагуудын зөвлөлтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, аймгийн ИТХ-ын ажлын албаны даргын тушаалаар аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн талаар иргэдээс сэтгэл ханамжийн судалгаа авах ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг иргэдээс авах санал асуулгыг боловсруулж, ИТХ-ын хороодын дарга нарт танилцуулж дэмжигдсэнээр иргэдээс судалгаа авсан.

Тус ажлын хэсэг байгуулагдмагц аймгийн ИТХ-ын даргаас аймгийн Засаг даргад “Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг 2015 оны 10 дугаар сарын гүйцэтгэлээр тооцож, хяналт шинжилгээ, үнэлгээний тасгаараа үнэлгээ хийлгэн, ИТХ-ын ажлын албанд ирүүлэхийг” мэдэгдсэн.

Иргэдийн сэтгэл ханамжийн судалгаа. Иргэдийн сэтгэл ханамжийн судалгааг хөдөөгийн сум тус бүрээс 50 иргэн, аймгийн төвийн сумын баг тус бүрээс 100 иргэн, нийт 2345 иргэн хамрагдсан.

Судалгаанд хөдөөгийн багийн 1000 иргэн, аймгийн төвийн сумын багийн 1300 иргэн хамрагдсан.

Судалгааг ажлын хэсэгт орсон гишүүд сумдаар явж авсан бөгөөд ганц нэг суманд сумдын нарийн бичгийн даргаараа дамжуулан авсан.

Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн үнэлгээ. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг 1. Хороодоор

хэлэлцэж дүгнэх 2. Аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэж дүгнэх гэсэн 2 үе шаттай зохион байгуулав. 1. Хороодын үнэлгээ: ИТХ-ын 5 хороонд иргэний нийгмийн байгууллагуудын зөвлөлөөс хороо бүрт тухайн чиглэлээр мэргэшсэн, туршлагатай 2 гишүүн орж ажилласан бөгөөд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт болон судалгааны дүнтэй танилцаж дүгнэлт гарган аймгийн ИТХ-ын дарга болон аймгийн ИТХ-ын Нийгмийн бодлогын хорооны даргад өргөн барьсан

2. Аймгийн ИТХ-ын хуралдаанаар өгсөн үнэлэлт дүгнэлт. 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ээлжит хуралдаанаар аймгийн Засаг дарга үйл ажиллагааныхаа хөтөлбөрийн биелэлтийг 74 хувийн биелэлттэй хэрэгжсэн гэж танилцуулахад ИТХ-ын хороод, Иргэний нийгмийн байгууллагуудын зөвлөлийн дүгнэлтээр 71,4 хувийн биелэлтэй хэрэгжсэн байна гэсэн нэгдсэн дүгнэлтийг танилцуулсан

Хуралдаанд оролцсон төлөөлөгчдөөс “...ИТХ-ын хороод, иргэний нийгмийн байгууллагуудын зөвлөл хамтран том судалгаа хийж бодит нотолгоонд суурилсан дүгнэлт гаргасан учраас 71,4 хувийн биелэлттэй хэрэгжсэн гэж дүгнэх нь зөв...” гэсэн саналыг гаргасан.

Аймгийн Засаг дарга “... ИТХ-ын хороод, Иргэний нийгмийн байгууллагын дүгнэсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.

Учир нь миний хийж хэрэгжүүлж байгаа ажлын үр дүнг хүртэж байгаа иргэд дүгнэсэн...” гэсэн тайлбарыг хэлж аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг аймгийн ИТХ-ын хуралдаанаар 71,4 хувийн биелэлттэй “Хэвийн” хэрэгжиж байна гэж дүгнэсэн.

Page 20: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016 - 2 дахь хэсэг

Төсөвт өртөг: 4.0 сая төгрөг

Хүрсэн үр дүн: Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтэд үнэлэлт, дүгнэлт өгөхдөө

иргэдийнхээ санал, судалгаанд үндэслэж дүгнэж байх уламжлал тогтсон Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтэд ИТХ-ын Нийгмийн

бодлогын хороо, жил бүрийн төсвийн гүйцэтгэл, тухайн жилийн төсвийн төсөлд Төсөв санхүү, эдийн засгийн хороо, жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, тухайн жилийн үндсэн чиглэлийн төсөлд Хот байгуулалт, дэд бүтцийн хороо бусад хороодын санал, дүгнэлтийг нэгтгэн, нэгдсэн дүгнэлт гаргаж аймгийн ИТХ-ын хуралдаанд танилцуулж байх зарчимтай болсон

Аймгийн ИТХ баталсан шийдвэр буюу аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтэд иргэдийн сэтгэл ханамж аль салбарт ямар түвшинд байгааг сум сумаар нь ялгасан 2015 оны байдлаарх суурь түвшинг тогтоосон. Энэ нь дараа жил сэтгэл ханамжийн судалгаа хийхэд гарсан өөрчлөлтийг харьцуулах боломжтой болсон

ИТХ, Иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа идэвхижсэн Жил бүрийн төсөвт аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтэд

үнэлэлт, дүгнэлт өгөх иргэдээс сэтгэл ханамжийн судалгаа авах зардал тусгаж байхыг аймгийн Засаг даргад үүрэг болгосон

Аймгийн Засаг дарга аль салбарын үйл ажиллагаанд онцгой анхаарч арга хэмжээ авч ажиллахаа тодорхойлох боломжтой болсон. Жишээ нь: Эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийн талаарх иргэдийн сэтгэл ханамж сул байгаагийн учир шалтгааныг судалж үзэхэд тоног төхөөрөмж саяхан шинэчлэгдсэн ч түүнийг бүрэн ашиглаж, онош тавих ур чадвар дутагдалтай байгаа нь тогтоогдсон. Тиймээс аймгийн Засаг дарга шийдвэр гарган, нийт 3 сувилагч, 12 эмчийн бүрэлдхүүнтэй багийг БНСУ-д мэргэшил дээшлүүлэх сургалтанд хамруулахаар гэрээ байгуулаад байна

Иргэний нийгмийн байгууллагын идэвх, оролцоо илүү сайжирсан.

Аймгийн иргэдэд бий болсон ашиг тус: Монгол Улсын Үндсэн хуульд заасан “Иргэд төрийн үйл ажиллагаанд шууд болон

төлөөллөөрөө дамжуулан оролцох” эрхийг хэрэгжүүлсэн Иргэд жил бүр аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтэд үнэлэлт,

дүгнэлт өгөхөд өөрсдийн саналаа өгч төлөөллийн байгууллагаараа дамжуулан дүгнэдэг болсон

Иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмжид байнга хяналт тавих нөхцөл бүрдэж эхэлсэн.

Тулгарсан бэрхшээл:Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэлийн биелэлтийг

дүгнэх асуудлыг зохицулсан нарийвчилсан журам байхгүй байгаа нь тодорхой хэмжээнд бэрхшээл болсон.

Оролцогч талууд: - Хөвсгөл аймгийн ИТХ-ын хороодын дарга, гишүүд- Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар

Page 21: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016 - 2 дахь хэсэг

- “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн нэгж- Аймгийн ИТХ-ын ажлын албаны ажилчид- Аймгийн иргэний нийгмийн байгууллагуудын зөвлөлийн гишүүд- Хөдөөгийн болон аймгийн төвийн 2345 иргэн

Амжилтын хүчин зүйлс: Аймгийн ИТХ-аас “Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтэд

үнэлэлт, дүгнэлт өгөхөд аймгийн ИТХ-ын хороод, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн санал, дүгнэлтийг үндэслэхийг зорьсон

Цаашид аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг жил бүр дүгнэхдээ иргэдээс судалгаа авах, иргэдийн саналд үндэслэж, чиг үүрэг хариуцсан хороод, иргэний нийгмийн байгууллагаар хэлэлцүүлж урьдчилан дүгнэлт гаргадаг байх уламжлал тогтсон

Иргэдээс авсан судалгаагаар цаашид, дараа жил аль салбарт, аль байгууллагын үйл ажиллагаа, хөтөлбөрийнхөө аль заалтад анхаарч ажиллах шаардлагатай байгааг тодорхойлсон.

Адил төстэй туршлага:Бусад аймаг, сумдын хэрэгжүүлсэн төслөөр төрийн байгууллагын үйлчилгээний чанар, хүртээмжид хяналт тавих төсөлтэй адил төстэй.

Холбоо барих:

Нэр: Р.МашбатАлбан тушаал: Нутгийн удирдлага, хуулийн хэлтсийн ажилтанБайгууллага: Хөвсгөл аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаУтас: 96059741, 99069741Имэйл хаяг: [email protected], [email protected]Цахим хуудас: http://khovsgol.khural.mn Facebook груп: Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хавсралт :

1. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтэд үнэлэлт, дүгнэлт өгсөн аймгийн ИТХ-ын ээлжит X хуралдааны 01 дүгээр тогтоол

2. Аймгийн ИТХ-ын ажлын алба, аймгийн иргэний нийгмийн байгууллагын хамтран ажиллах гэрээ

3. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн талаар иргэдээс сэтгэл ханамжийн судалгаа авах ажлын хэсэг байгуулсан тушаал

БАЯНХОНГОР АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ“ИТХ-ын хяналтын чиг үүргийг бэхжүүлэх нь”

Хугацаа: 2015 он Агуулга: Иргэдийн оролцоо

Асуудал: Тогтоол, шийдвэрийн Сэдэв: Тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн явцад

Page 22: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016 - 2 дахь хэсэг

хэрэгжилт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хяналт тавих

Товч танилцуулга: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд

Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар тус тус батална гэж заасан байдаг. Аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс 1992-2015 оны хугацаанд 3178 тогтоол батлан гаргасан байна. ИТХ, Тэргүүлэгчдээс баталсан тогтоолуудын хэрэгжилт амьдрал дээр ямар байгаа, ард иргэдэд үр өгөөж нь хэрхэн хүрч байгаа талаар сум, баг дээр хянах шаардлага байна.

Төслийн хэрэгцээ, шаардлага: Хууль, тогтоол, шийдвэр иргэдэд хэрхэн хүрч байгаа, тэдгээрийн хэрэгжилтэд үнэлэлт

өгч, цаашид авах арга хэмжээг тодорхойлох Аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс батлан гаргасан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт

хийх ИТХ-ын Төлөөлөгчдийн чадавх дээшилсэн эсэх, тойрогтоо болон төрийн захиргааны

байгууллагатай харилцан ажилласан байдалд дүгнэлт хийх.

Хийгдсэн ажил: ИТХ-ын дарга, Төлөөлөгчид, ажлын албаны бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан 20

сум, 104 багт ажилласан Аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс батлан гаргасан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хянаж,

үнэлгээ дүгнэлт гарган ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлсэн ИТХ, Төлөөлөгчдийн үйл ажиллагааны сум багийн 1000 гаруй иргэнээс 8 бүлэг, 46 асуулт

бүхий санал асуулгыг зохион байгуулсан.

Төсөвт өртөг: 4.0 сая төгрөг

Хүрсэн үр дүн: Аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс батлан гаргасан тогтоолын хэрэгжилт бодит байдал дээр

хэрхэн хэрэгжиж байгааг шалгаж, дүгнэлт гаргасан Хэрэгжилт удаашралтай байгаа хууль, тогтоол, шийдвэрийн биелэлтийг хангуулах,

цаашид авах арга хэмжээ үйл ажиллагааг тодорхойлж, шийдвэр хэрэгжих нөхцөл, боломжийг бүрдүүлж байна.

Иргэдэд бий болсон ашиг тус: Хууль, тогтоол, шийдвэр хэрхэн хэрэгжиж байгаа талаар иргэдээс саналаа илэрхийлэх

бодит нөхцөл бүрдсэн Тогтоол, шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт тавих үйл ажиллагаанд иргэд, төрийн бус

байгууллагыг оролцуулах боломж бий болсон.

Оролцогч талууд: - Баянхонгор аймгийн ИТХ - Сумдын ИТХ - Иргэд

Page 23: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016 - 2 дахь хэсэг

- “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төсөл

Холбоо барих:

Нэр: Цэрэнхүү Байгальмаа Албан тушаал: Баянхонгор аймгийн иргэдийн Тєлєєлєгчдийн Хурлын ажлын албаны ажилтан Байгууллага: Баянхонгор аймгийн иргэдийн ТєлєєлєгчдийнХуралУтас: 70442171, 99445065Имэйл хаяг: [email protected]Цахим хуудас: http://bayankhongor.khural.mn

ДУНДГОВЬ АЙМГИЙН ХУЛД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ“ИТХ-д иргэдийн оролцоог хангахад дэмжлэг үзүүлэх”

Хугацаа: 2015 Агуулга: ИТХ-ын шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог хангах нь

Асуудал: Малчин залуучуудын оролцоог нэмэгдүүлэх

Сэдэв: Иргэдийн оролцоог хангах нь

Товч танилцуулга:

Page 24: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016 - 2 дахь хэсэг

Дундговь аймгийн Хулд сумын иргэд тэр дундаа малчин залуучуудын нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор сумын ИТХ-аас 2015 оныг “Залуу малчдын хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай уялдуулан сумын залуучуудын холбоотой хамтран “Залуу малчдын хөгжлийн хөтөлбөр” боловсруулсан.

Тус сумын хэмжээнд бичил уул уурхай эрхлэгч иргэдийн нийгмийн асуудал, аюулгүй байдал ихээхэн хэмжээгээр алдагдаж байгаатай холбоотойгоор Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.23-д зааснаар бичил уурхайн нөхөрлөлийн зохион байгуулалтыг өөрчлөн хоршооны хэлбэрээр шинэчлэн зохион байгуулах шаардлага тулгарсан байсныг шийдвэрлэсэн.

Мөн сумын нийт иргэдэд улс, аймаг, сум орон нутгийн бодлого шийдвэрийг цаг алдалгүй хүргэх, тэдний дуу хоолойг сонсох, сум орон нутгийн хөгжлийн бодлогын талаар тогтмол мэдээлэл өгөх хэрэгцээг хангах зорилгоор сумын иргэний танхимын үйл ажиллагааг тогтмолжуулахад анхаарч ажилласан.

Асуудлыг шийдвэрлэсэн арга зам:Залуу малчдын чуулга уулзалтыг зохион байгуулах ажлын хүрээнд:

1. Залуу малчдад мал маллагааны уламжлалт арга ухааны сургалт зохион байгуулах 2. “Малын түүхий эд, ашиг шимийг боловсруулан хэрэглэх арга” сэдвээр онол,

практикийн бага хурал зохион байгуулах3. “Эрүүл мал” сэдэвт сургалтыг мал эмнэлэг, үржлийн тасагтай хамтран зохион

байгуулах.Бичил уурхай эрхлэгчдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, санал асуулга авах ажлын хүрээнд:

1. Бичил уул уурхай эрхлэгч иргэдийн уулзалтыг зохион байгуулах, тэднээс хэрэгцээний санал асуулга авах

2. Хоршоо байгуулан ажиллах талаар эрх зүйн сургалт зохион байгуулах.Байнгын ажиллагаатай иргэний танхимын үйл ажиллагааг сайжруулах ажлын хүрээнд:

1. Иргэдийг мэдээ мэдээллээр тогтмол хангах чиглэлээр 6 багийн ИНХ-ын дарга нартай хамтран ажиллах гэрээ байгуулах

2. Бусад сумын иргэний танхимын үйл ажиллагааны талаар туршлага судлах.

Хийгдсэн ажлууд: Залуу малчдын чуулга уулзалт зохион байгуулж орон нутгийн 80 гаруй залуу

малчид хөгжлийн хөтөлбөрөө хэлэлцэн баталсан. Сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бичил уурхай эрхлэгч иргэдийн

нэгдсэн уулзалт, хэлэлцүүлгийг иргэдийн шаардлага, хүсэлтийн дагуу зохион байгуулсан бөгөөд уг хэлэлцүүлэгт 400 гаруй бичил уурхай эрхлэгч, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид, мэргэжлийн байгууллагуудаас төлөөлөл оролцож тэдгээрээс санал асуулга авсан. Энэхүү хэлэлцүүлгийн үеэр хоршоо байгуулж ажиллах эрх зүйн сургалтыг зохион байгуулсан ба үр дүнд нь хоршоо байгуулагдсан

Сумын 4 багийн ИНХ-ын дарга нартай гэрээ байгуулан, ээлжээр иргэний танхимд ажиллуулснаар иргэний танхимын үйл ажиллагааг сайжруулж, тогмолжуулах боломж бүрдсэн.

Хүрсэн үр дүн: Залуу малчдыг дэмжих “Хөгжлийн хөтөлбөр”-тэй болсон

Page 25: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016 - 2 дахь хэсэг

Сумын бичил уурхайн хэлэлцүүлэг зохион байгуулж 250 гаруй иргэдээс санал асуулга авч, нөхөрлөлийн зохион байгуулалтыг өөрчлөн 800 гаруй гишүүнтэй “ХУЛДЫН ХУВЬ ХИШИГ” хоршоо байгуулагдаж, сумын 691 өрхийн 2322 хүнд байгалийн хувь хишиг хүртэх боломжтой болсон

Сумын 4 багийн ИНХ-ын дарга нартай гэрээ байгуулан, ээлжээр иргэний танхимд ажиллуулснаар иргэний танхимын үйл ажиллагааг сайжруулж, тогмолжуулах боломж бүрдсэн төдийгүй багийн ИНХ-ын дарга нарын ур чадвар нэмэгдэж, иргэдийн идэвхи оролцоо нэмэгдсэн.

Нийт төсөвт өртөг: 4.0 сая төгрөг

Оролцогч талууд: - Дундговь аймгийн Хулд сумын ИТХ - Багийн ИНХ, Багийн Засаг дарга- Сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагчид- Сумын Залуучуудын холбоо - Сумын Эмэгтэйчүүдийн холбоо - Сумын иргэд- “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төсөл

Холбоо барих : Нэр: Батсүхийн Наранцэцэг Байгууллага: Дундговь аймгийн Хулд сумын ИТХ Имэйл хаяг: [email protected]Цахим хуудас: http://khuld.dundgovi.khural.mn

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЭРДЭНЭЦОГТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

“Иргэний танхимын үйл ажиллагааг идэвхжүүлж, иргэний танхимыг явуулын хэлбэрээр ажиллуулах нь”

Хугацаа: 2015 Агуулга: Иргэд-төлөөлөгчийн хамтын ажиллагаа эргэх холбоог эрчимжүүлэн сайжруулах

Асуудал: Иргэд олон нийтийн дунд тулгамдаж байгаа асуудлыг иргэний танхимаар дамжуулан хэлэлцэн шийдвэрлэх

Сэдэв: Иргэний танхимын үйл ажиллагааг идэвхжүүлж, иргэний танхимыг явуулын хэлбэрээр ажиллуулах нь:

Page 26: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016 - 2 дахь хэсэг

Товч танилцуулга:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 9 дүүрэг, 21 аймаг, 330 суманд иргэний танхим байгуулж орон тооны ажилтантай байсан боловч, 2015 оноос сумдын иргэний танхимыг хариуцсан ажилтангүй болж иргэний танхимын хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүрсэн.

ИТХ, иргэний танхимын үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор танхимыг явуулын хэлбэрээр ажиллуулж багийн иргэдтэй уулзалт зохион байгуулав. Төрийн үйлчилгээний чанар хүртээмжид хяналт тавих чиглэлээр санал асуулга зохион байгуулж, үр дүнг иргэдээр болон тухайн шатны Хурлаар хэлэлцүүлсэн.

Төслийн хэрэгцээ, шаардлага:Иргэний танхимын үйл ажиллагааг сайжруулах, иргэд болоод ИТХ-ын төлөөлөгчийн

хамтын ажиллагааг идэвхжүүлэх.

Хийгдсэн ажил:Эрдэнэцогт сумын 6 багт 3 ажлын хэсэг гарч, 417 өрхөөс санал асуулга авсан

Дүнгээр “Мал эмнэлгийн үйлчилгээний чанар хүртээмж”, “Бэлчээр ашиглалт” сэдвээр хот айл бүрт ИТХ-ын төлөөлөгч, багийн ИНХ-ын дарга нар хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлгээс гарсан саналыг иргэний танхимын зөвлөл нэгтгэн сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн сумын Засаг дарга, Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга, газрын даамал нарт чиглэл өгч, сумын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд энэ асуудал тусгагдсан болно

Явуулын иргэний танхимын зөвлөлийг байгуулан, ажиллах журмыг боловсруулан батлуулсан

Тэтгэлэгт төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд төлөөлөгчдөд сургалт зохион байгуулсан.

Төсөвт өртөг: 4.0 сая төгрөг

Хүрсэн үр дүн:

Явуулын иргэний танхимын үйл ажиллагааг хот айл бүрт хүргэж санал асуулгаар тодорсон тулгамдсан асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэдэг болсон. ИТХ-аас шийдвэр гарч холбогдох албад, удирдлагуудад үүрэг чиглэл өгсөн.

Тулгарсан бэрхшээл:Төслийг хэрэгжүүлэхэд цаг агаарын нөхцөл байдал хүндрэл учруулж байсан.

Оролцогч талууд:Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ, ИТХ-ын төлөөлөгчид, багийн ИНХ-ын

дарга нар “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төсөл

Page 27: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016 - 2 дахь хэсэг

Эрдэнэцогт сумын иргэд.

Иргэдэд бий болсон ашиг тус: ИТХ-ын үйл ажиллагаанд иргэдийн шууд оролцох оролцоог нэмэгдүүлж, тухайн

хурлаас гарах шийдвэрт тэдний саналыг тусгах боломжийг нэмэгдүүлсэн ИТХ, төлөөлөгч, иргэдийн харилцааг өргөтгөсөн ач холбогдолтой.

Адил төстэй туршлага:- Дархан-Уул аймгийн Дархан сумын ИТХ-аас явуулын иргэний танхим

ажиллуулсан туршлага, - Архангай аймгийн Өгийнуур сумын явуулын иргэний танхим ажиллуулсан

туршлага

Холбоо барих:Нэр: Н.ДэмбэрэлАлбан тушаал: Нарийн бичгийн даргаБайгууллага: Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн ХуралУтас: 88668548Имэйл хаяг: [email protected]Цахим хуудас: http://erdenetsogt.bayankhongor.khural.mn,

http://erdenetsogt.khongor.gov.mn/

Хавсралт:1. Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны 2016

оны 02 дугаар сарын өдрийн “Үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах тухай” 13 дугаар тогтоол

2. Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “Явуулын иргэний танхимын зөвлөл, ажиллах журмыг батлах” 35 дугаар тогтоол

3. Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “Төслийг хэрэгжүүлэх” 36 дугаар тогтоол

4. Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Хэлэлцүүлэг зохион байгуулах тухай” 37 дугаар тогтоол

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

“Сум дундын эмнэлгийнүйлчилгээний чанар, хүртээмжид хяналт тавих нь”

Хугацаа: 2015 он Агуулга: Төрийн үйлчилгээний чанар хүртээмжид хяналт тавих

Асуудал: Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах

Сэдэв: “Сум дундын эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмжид хяналт тавих,

Товч танилцуулга: “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд сумын

иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Сум дундын эмнэлгийн үйлчилгээний чанар хүртээмжид

Page 28: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016 - 2 дахь хэсэг

хяналт тавих”, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааг идэвхжүүлэх” гэсэн хоёр зорилгын хүрээнд тэтгэлэг хэрэгжүүлсэн.

Сум дундын эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжид хяналт тавих ажлын хүрээнд эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмжийг иргэдийн оролцоотой тодорхойлохын тулд сумын нийт өрхийн 50 хувийг хамруулан сэтгэл ханамжийн судалгааг авсан. Судалгааны дүнд тулгуурлан эмнэлгийн үйлчилгээний өнөөгийн түвшинг тодорхойлж, цаашид авах арга хэмжээний талаар ажлын хэсэг болон эмнэлгийн эмч ажилтнуудын дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдээс гарсан зарим асуудлыг шийдвэрлэж чадсан. Эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахын тулд сумын ИТХ-аас зөвлөмж хүргүүлж, биелэлтэд хяналт тавин ажилласан.

Төслийн хэрэгцээ, шаардлага:

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас орон нутагт тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар иргэдээс авсан санал асуулгын дүн, эмнэлгийн үйлчилгээний чанар, эмийн үнийн талаар гарч байгаа санал хүсэлтийг шийдвэрлэх шаардлага бий болсон.

Асуудлыг шийдвэрлэсэн арга зам: Сум дундын эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг үнэлэхийн тулд

иргэдээс санал асуулга авч бодит үр дүнг тооцсон. Санал асуулгад үндэслэн тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, цаашид энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцүүлэг зохион байгуулсан

Иргэдээс ирүүлсэн саналын дагуу сум дундын эмнэлгийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, сайжруулах талаар зөвлөмж хүргүүлсэн

Сум дундын эмнэлэг нь ИТХ-аас өгсөн зөвлөмжийн дагуу хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулсан.

Хийгдсэн ажил: Сум дундын эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаар 6 бүлэг 34 асуулга бүхий санал

асуулгын хуудас боловсруулж, иргэдээс санал авсан. Сум дундын эмнэлгийн эмч ажилтнуудад санал асуулгын дүнг танилцуулж, үйлчилгээний

чанар хүртээмжийг сайжруулах, цаашид авах арга хэмжээний талаар уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан

Санал асуулгын дүнг ажлын хэсгийн хурлаар хэлэлцсэн ИТХ-ын 2015 оны үйл ажиллагаа болон нутгийн өөрөө удирдах байгууллагын талаарх

мэдээлэл бүхий брошур хэвлүүлэн иргэдэд хүргэсэн.

Төсөвт өртөг: 4.0 сая төгрөг

Хүрсэн үр дүн: Сум дундын эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар иргэдээс судалгаа авснаар

үйлчилгээний өнөөгийн түвшинг тогтоож, үйл ажиллагаанд нь дүгнэлт хийх боломж бүрдсэн

Сум дундын эмнэлгийн талаар иргэдээс авсан судалгаа нь дараагийн судалгааны суурь өгөгдөл болсон

Page 29: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016 - 2 дахь хэсэг

Дээрхи судалгааг авч тулгамдаж буй асуудлыг тодорхойлсон нь дараах ажлуудыг хэрэгжүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн. Үүнд:

1. Сум дундын эмнэлэгт шүдний эмч ажиллуулан шүдний эмчилгээний тоног төхөөрөмжтэй болсноор шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж бүрдсэн

2. Үйлчлүүлэгчдээс түргэн тусламжийн мөнгө авсан тохиолдолд буцааж олгодог болсон 3. Сум дундын эмнэлгийн ажилтнуудын харилцааны соёл, ажлын цаг ашиглалтыг

дотооддоо хяналт тавьж сайжруулахаар болсон4. Эмийн эргэлтийн сангийн үнийн жагсаалт болон хөнгөлөлттэй олгодог эмийн

жагсаалтыг нийтэд ил тод болгосон. Иргэд мэдээ мэдээллээр хангагдаж, төрийн үйлчилгээнд хяналт тавих боломжтой болсон Сум дундын эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийн талаарх санал

асуулгад сумын нийт өрхийн 50 хувийг хамруулж, иргэдийн оролцоотойгоор тодорхойлж чадсан.

Тулгарсан бэрхшээл: Тэтгэлэг хэрэгжүүлэх цаг хугацааны хувьд бэрхшээлтэй байсан. 2015 оны хувьд эрт өвөл

болж цас орсноос иргэдийн саналыг авах, нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах зэрэгт иргэдийн оролцоог хангаж ажиллах талд бэрхшээлтэй байсан.

Сумын иргэдэд бий болсон ашиг тус: Иргэд мэдээллээр хангагдаж, эмнэлгийн үйлчилгээнд хяналт тавих боломжтой

болсон. Эмийн эргэлтийн сангийн үнийн жагсаалт болон хөнгөлөлттэй үнээр олгодог эмийн жагсаалтыг нийтэд ил тод болгосон.

Оролцогч талууд: Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төсөл Сум дундын эмнэлэг Жаргалант сумын иргэд

Амжилтын хүчин зүйлс: Иргэдээс гарсан саналыг бодлогын баримт бичигт тусгах, иргэдийн Төлөөлөгчдийн

Хурлаар хэлэлцэх, дээд шатны байгууллагад уламжлах зэрэг шат дараатай арга хэмжээ авсан

Санал асуулгын дагуу авсан арга хэмжээ болон цаашид хийгдэх ажлын талаар иргэдэд мэдээлсэн

Иргэд өөрт тулгамдаж буй асуудлаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар дамжуулан шийдвэрлүүлэх эрмэлзэлтэй болсон

Нутгийн өөрөө удирдах байгууллагын талаарх мэдээллээр ном хэвлүүлэн тарааснаар иргэд тодорхой ойлголттой болж, хурлын үйл ажиллагаанд оролцох оролцоо нэмэгдсэн.

Холбоо барих:Нэр: Д.УранчимэгАлбан тушаал: ИТХТ-ийн Нарийн бичгийн даргаБайгууллага: Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Page 30: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016 - 2 дахь хэсэг

Утас: 88138513Имэйл хаяг: [email protected]Цахим хуудас: http://jargalant.bayankhongor.khural.mn

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАЯН-УУЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

“Нутгийн удирдлага дахь иргэний оролцооны өнөөгийн байдалд үнэлэлт өгөх, сайжруулах”

Хугацаа: 2015.09.10-2015.12.10 Агуулга: Иргэдийн оролцоо

Асуудал: Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх Сэдэв: Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь

Товч танилцуулга:

Page 31: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016 - 2 дахь хэсэг

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө нь сум орон нутгаа хөгжүүлэх, ажлын байр бий болгох нэг үндсэн нөхцөл болдог билээ. Сумын хэмжээнд жилд дунджаар 10-20 ажил төлөвлөгдөн хийгдэж ирсэн. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажил нь ихэвчлэн олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны хэлбэрээр хэрэгждэг. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар ирэх онд хийгдэх ажлыг төлөвлөхөд иргэдээс санал авахдаа саналын хуудсаар болон багийн ИНХ-аар гар өргүүлэх байдлаар санал авч тусгадаг ч хэлбэрийн төдий байна. Тухайлбал Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын талаар иргэдэд мэдээлэл байдаггүй учир иргэдээс байгаа орчноо тохижуулах, худаг гаргах, хадлангийн талбай хаших гэх мэт санал давтагдан гардаг. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын ажлын зохион байгуулалтын талаар 253 өрхөөс санал асуулга авахад сумын худалдан авах ажиллагааны тендер зарлах явц, гүйцэтгэл, хийгдсэн ажлын чанарт тавигдах иргэдийн болон хөндлөнгийн хяналт сул байгаа нь нотлогдсон. Мөн сумын хэмжээнд 2015 онд хийгдсэн ажлын чанар байдал, 2016 онд хийгдэх ажлын талаар судалгаа авч нэгтгэхэд худалдан авах ажиллагаатай холбоотой мэдээлэл дутмаг, сургалтад хамрагдах хүсэлтэй байгаа талаар санал түгээмэл гарсан болно.

2015 онд харьцуулалтын аргаар тендер 1 удаа, олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааг 7 удаа зарласан бөгөөд олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагаагаар зарласан бүх тендерийн материал шаардлага хангаагүй учир сумын Засаг дарга шууд гэрээ байгуулжээ. Хэдийгээр энэ тохиолдолд Засаг дарга шууд гэрээ байгуулах эрхтэй боловч иргэдийн оролцоо байхгүй болж байна. Иймд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тавигдсан.

Ил тод, өрсөлдөөнт, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай зарчимд тулгуурласан худалдан авах тогтолцоог төлөвшүүлэх нь хялбар ажил биш юм. Худалдан авах ажиллагааны ил тод өрсөлдөөнт, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байдал хязгаарлагдмал байх нь авилга цэцэглэн хөгжих хөрс суурийг бүрдүүлж, ажлын гүйцэтгэл, бүтээгдэхүүний чанар үнэгүйдэж байгаа нь орон нутгийн хөгжилд сөргөөр нөлөөлж байна. Сумын иргэдийн олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагаанд оролцох эрх зүйн мэдлэг, мэдээлэл бага байгаа нь цаг хугацаа алдах, тендер хүчингүй болох шалтгаан болж байна.

Төслийн хэрэгцээ, шаардлага:Худалдан авах ажиллагааны тендер шалгаруулалтад иргэд, аж ахуйн нэгж

байгууллагууд оролцохдоо тендерийн баримт бичгийг заавар журмын дагуу боловсруулж хэвшсэн ч чадавх сул, аргачлалыг нь мэдэхгүй байх тохиолдол олон байна. Энэ нь 2015 оны олон нийтийн оролцоотой тендер шалгаруулалтын явцад ажиглагдсан юм. Иймд цаашид олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагаанд оролцохдоо тендерийн баримт бичиг хэрхэн боловсруулах талаар иргэдэд мэдлэг олгох сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах шаардлага гарсан.

Худалдан авах ажиллагааг зарлахдаа ил тод байдал, өрсөлдөөнт, үр ашигтай, хэмнэлттэй хариуцлагатай байх зарчмын хүрээнд хуулийн дагуу гүйцэтгэгчийг сонгон шалгаруулдаг боловч сумын түвшинд гүйцэтгэгч сонгон шалгаруулах үнэлгээний хороонд ажиллаж байгаа албан тушаалтан, иргэд нь тухайн ажил, үйлчилгээний талаарх мэдлэг, чадварыг эзэмшсэн байх шаардлагыг тэр болгон хангаж чадахгүй байна. Тухайлбал, барилгын ажлын тендерт оролцох багийн бүрэлдэхүүнд барилгын мэргэжилтэй хүн оролцоогүй байх жишээтэй. Тендерийн үнэлгээний хорооны гишүүн нь А3 гэрчилгээтэй, мэргэшсэн байх шаардлагыг хангасан байх ёстой. Тендерт оролцогч аж ахуйн нэгж болон захиалагчийн хооронд зөрчил үүссэн тохиолдолд А3 гэрчилгээтэй байх шаардлагыг хангасан эсэхийг шалгаж үздэг. Бусад тохиолдолд энэ асуудалд төдийлэн анхаарал хандуулдаггүй тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас цаашид энэ асуудалд хяналт тавих механизмыг бий болгох шаардлагатай байна.

Page 32: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016 - 2 дахь хэсэг

Асуудлыг шийдвэрлэсэн арга зам:

Олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, Хурлаас хөндлөнгийн хяналт тавих асуудлыг дараах арга замаар шийдвэрлэсэн. Үүнд:

Тендерийн жишиг баримт бичиг бэлтгэх чадвартай иргэдийг бэлтгэх зорилгоор иргэдэд худалдан авах ажиллагаатай холбоотой хууль тогтоомжийн сургалт сурталчилгааг зохион байгуулах арга хэлбэрийг бий болгов

Тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд ажиллах А3 гэрчилгээг олгох сургалтад 3-5 иргэн, албан тушаалтанг хамруулж сургалт сурталчилгаа явуулах баг бүрдүүлэв. Багийн бүрэлдэхүүнд ИТХ-ын нарийн бичгийн дарга, ТББ, Төрийн үйлчилгээний ажилтны төлөөлөл багтсан

Олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагаанд оролцох бүлгүүдийн судалгаа, сургалтад хамруулах ажлын төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлсэн

Тендерийн баримт бичиг бэлтгэх аргачлалын талаар жишиг дотоод товъёог гаргаж, цаашид мөрдөж ажиллахаар болсон

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар ирэх онд хийх ажлыг төлөвлөх, санал асуулгын хуудсыг ойлгомжтой байдлаар бэлтгэх ажлын хэсэг байгуулж ажиллуулсан

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын талаар санал авах маягтыг боловсруулан батлуулж 2016 онд шинэчилсэн маягтын дагуу иргэдээс санал авлаа

Худалдан авах ажиллагааны үнэлгээний хороо байгуулах тухай бүрд хорооны гишүүд А3 гэрчилгээтэй эсэхийг шалгаж гарсан зөрчлийг арилгуулах талаар тогтоол гарган мөрдүүлж байна.

Хийгдсэн ажил: Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын саналын хуудсыг шинэчлэн

гаргасан Иргэдээс санал асуулга авч, дүнг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн

хурлаар хэлэлцүүлсэн Иргэдийг үнэлгээний хороонд ажиллах боломж бүрдүүлж А3 гэрчилгээ олгох

сургалтад хамруулан гэрчилгээ олгосон Тендерийн баримт бичиг бэлтгэх сургалт зохион байгуулсан Олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагаатай холбоотой жишиг баримт

боловсруулахдаа баримтлах дотоод товъёог боловсруулсан Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар Орон нутгийн

хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын талаар иргэдээс санал авах маягтыг батлуулсан.

Төсөвт өртөг:Сумын нийт 253 өрхөөс санал асуулга авах, сургалт зохион байгуулах, мэдээллийг

иргэдэд ил тод хүргэх, багийн гишүүд судалгаа мониторинг хийсэн зардал, багийн гишүүний урамшуулал, худалдан авах ажиллагааны сургалтанд хамрагдсан иргэдийн сургалтын төлбөр зэрэг үйл ажиллагаанд 3 600 000 төгрөг зарцуулсан.

Хүрсэн үр дүн: Орон нутгийн хөгжлийн сангийн худалдан авах ажиллагааны талаар орон нутгийн

онцлогт тохирсон эрх зүйн бичиг баримт, холбогдох маягт, загваруудыг баталж мөрдүүлсэн

Иргэд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлуудын хориглосон болон зөвшөөрөгдсөн заалтуудын зааг ялгааг мэдсэн

Төрийн бус байгууллагын төлөөлөл үнэлгээний хороонд ажиллах боломжтой болсон

Page 33: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016 - 2 дахь хэсэг

Дотоод товъёог боловсруулснаар олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагаанд оролцох иргэд баримт бичиг боловсруулах тодорхой хэмжээний мэдлэгтэй болсон

Жилд нэг удаа төрийн байгууллагын үйлчилгээ, хөрөнгө оруулалттай холбоотой санал асуулгыг иргэдээс авч байхаар тогтсон

Үнэлгээний хороонд ажиллах гишүүдийн А3 гэрчилгээг тогтмол шалгаж байхаар тусгуулсан.

Сумын иргэдэд бий болсон ашиг тус: Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажилд иргэд өөрсдийн

санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, оролцох боломж нөхцлийг бүрдүүлсэн Орон нутагт ажлын байр бий болж амьжиргааны түвшин дээшилнэ Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй ажил чанаржиж хариуцах

эзэнтэй болно.

Тулгарсан бэрхшээл:Орон нутгийн хөрөнгө оруулалтын тендер шалгаруулалтын үйл ажиллагаанд Хурлын байгууллагаас хяналт тавьж оролцох эрх зүйн орчин хязгаарлагдмал.

Гол амжилт: Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор санал асуулгын

хуудсыг батлаж, үнэлгээний хороонд ажиллах эрхтэй эсэхийг шалгаж, зөрчлийг арилгах боломжтой болсон

Олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулах сургагч багшийн багтай болсон

Тендер шалгаруулалтад оролцох, тендерийн материал бүрдүүлэх талаар иргэдийн мэдлэг дээшилсэн.

Оролцогч талууд: Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын алба “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төсөл Санал асуулгад оролцсон 256 өрх, иргэд Төслийн багийн гишүүд.

Амжилтын хүчин зүйлс: Өдөөгч хүчин зүйл нь “Нутгийн өөрөө удирдах байгууллагыг чадавхыг бэхжүүлэх нь”

төслийн хүрээнд зарлагдсан “Иргэдийн Төлөөлөгдийн Хурлын үйл ажиллагааг дэмжих тэтгэлэг

Төслийн багийн гишүүдийн ажлын үр дүн Тендерийн баримт бичиг боловсруулахад мөрдөх дотоод товъёог, тогтсон загвартай

болсон нь амжилтын гол хүчин зүйл юм.

Холбоо барих:

Нэр: Ч. Сэлэнгэ Албан тушаал: ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Байгууллага: Баян-Уул сумын ИТХУтас: 91446000И-мэйл хаяг: [email protected]Цахим хуудас: http://bayan-uul.govi-altai.khural.mn

Page 34: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016 - 2 дахь хэсэг

Хавсралт:

1. ИТХ-ын Тэргүүлэгчдийн саналын хуудас баталсан тогтоол 2. Саналын хуудас 3. Дотоод товъёог

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ТӨМӨРБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ “Иргэдийн оролцоог дэмжих замаар сонгуульт төлөөлөгчдийн хариуцлагыг нэмэгдүүлэхэд

дэмжлэг үзүүлэх нь”Хугацаа: 2015-2016 он Агуулга: Иргэний оролцоо

Асуудал: Иргэний оролцооны танхим байгуулах, ИТХ-ын төлөөлөгчийн хариуцлагын тогтолцоог сайжруулах

Сэдэв: Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэхэд иргэдийн оролцоог дээшлүүлэх

Товч танилцуулга:

Page 35: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016 - 2 дахь хэсэг

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сум нь 1925 онд байгуулагдсан, 2510 км.кв нутаг дэвсгэртэй, 1225 өрхийн 4234 хүн оршин суудаг, 266846 толгой малтай, засаг захиргааны анхан шатны 5 нэгжтэй, 6 төрийн байгууллага, 30-аад төрийн бус байгууллага, аан-д үйл ажиллагаа эрхлэн төрийн болон хувийн хэвшлийн үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Тус сум нь Улаанбаатар хотоос 714 км, аймгийн төвөөс 73 км зайтай оршдог, нийгэм эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэл нь МАА-н салбар бөгөөд түүн дотроо ноолуурын өндөр ашиг шимт “Эрчим омгийн хар ямаа” нь аймаг, улсын хэмжээнд бренд болон танигдсан, 60 гаруй мянган тонн ноолуурын түүхий эдийг үндэсний үйлдвэрт бэлтгэн нийлүүлдэг 140000 гаруй эрчмийн хар ямаатай сум юм.

Сумын ИТХ-аас нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх талаар иргэдээс 3 жил дараалан авсан санал асуулгаар “Нутгийн өөрөө удирдах байгууллагаас шийдвэр гаргах, хяналт тавих түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх” гэсэн санал, санаачилга хамгийн олон ирүүлснийг хэрэгжүүлэх зорилгоор 2015 онд УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” /MON-13/101/ төслөөс зарласан ИТХ-ын үйл ажиллагааг дэмжих тэтгэлэгт оролцох саналаа илэрхийлэн “Иргэний оролцоо” төслийг хэрэгжүүлэхээр шалгарсан.

Төслийн хэрэгцээ шаардлага: Нутгийн өөрөө удирдах байгууллагаас орон нутгийн хөгжлийн бодлого

боловсруулах, шийдвэр гаргах, хяналт үнэлгээ хийх түвшинд иргэдийн шууд оролцоог хэрэгжүүлдэггүй, иргэдийн эрх ашигт нийцсэн бодлого шийдвэрүүд батлагдах нь бага байдаг

Хурлын төлөөлөгчдийн иргэдтэйгээ харилцан холбоотой ажиллах үйл ажиллагаа хангалтгүй байдаг

Төлөөлөгчдийн хариуцлагын тогтолцоо сул, иргэдээс төлөөлөгчдийн ажлыг үнэлж, дүгнэх эрх зүйн зохицуулалтын хэрэгжилт муу

Хууль тогтоомжийн хэрэгжилт, орон нутгийн байгууллагуудын үйл ажиллагааны болон төсвийн ил тод, нээлттэй байдалд оролцох иргэдийн оролцоо хангалтгүй

Хурлын төлөөлөгчдийн төлөөллийн үр нөлөө, үр дүн хангалтгүй, ИТХ-ын байгууллагын манлайлал муу, нутгийн өөрөө удирдах байгууллагын талаар иргэдийн ойлголт, мэдээлэл бага, иргэдийн оролцооны хэлбэрийг хангах олон талт арга хэмжээг хэрэгжүүлдэггүй

Иргэдийн оролцооны чиглэлээр багийн түвшинд үйл ажиллагаа явуулах шийдвэр батлагдаагүй, иргэний оролцооны танхим, иргэний оролцооны мэргэшсэн идэвхжүүлэгч иргэд бэлтгэгдээгүй.

Асуудлыг шийдвэрлэсэн арга зам: • Иргэдийг мэдээллээр хангах. Уг асуудлыг шийдвэрлэх нэг арга зам бол иргэдийг

мэдээ, мэдээллээр хангах юм гэж тодорхойлон, 350 гаруй өрхөд төслийн хүрээнд хийж хэрэгжүүлэх ажил, зарцуулах төсөв хөрөнгө, хэрэгжүүлэх хугацаа, хариуцах болон холбогдох албан тушаалтны мэдээллийг тусгасан танилцуулгын гарын авлагыг хүргүүлсэн

• Санал асуулга зохион байгуулах. Иргэдийн санал, санаачилгыг авч өөрсдийн оролцоотойгоор асуудлыг шийдвэрлэх хамгийн оновчтой арга зам болох санал асуулга явуулах аргачлалыг сонгон 350 гаруй иргэдээс санал авч, нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэрт тусгах, ажлын төлөвлөгөөнд тусгах арга замаар хэрэгжүүлсэн

Page 36: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016 - 2 дахь хэсэг

• Хэлэлцүүлэг явуулах. Иргэдийн саналыг үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах ажлын хүрээнд “Иргэний оролцоо” төслийн талаар 5 баг тус бүрт 60 иргэнийг оролцуулсан хэлэлцүүлэг, төлөөлөгчдийн ажлыг үнэлж дүгнэх журам маягтын төслийг иргэний оролцооны идэвхжүүлэгч 30 хүний дунд үе шаттай хэлэлцүүлэг явуулж, хэрэгжүүлэх ажил, бодлого шийдвэрт тусгах асуудлаа тодорхойлсон

• Нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэрт тусгах. Төслийн хүрээнд иргэдээс гаргасан санал санаачилгуудыг дэмжин ИНХ болон ИТХ-ын хуралдаанаас бодлого, шийдвэр, эрх зүйн актууд батлагдсан.

Хийгдсэн ажил : Сайн туршлага 1. Иргэний оролцоог хангах идэвхжүүлэгчийн үйл ажиллагааг

тогтмолжуулахаар:-Сайн дурын иргэний зөвлөл -Баг бүрт “Иргэний оролцооны танхим”-Мэдээллийн самбар

Багуудын Иргэний оролцооны танхимыг хаягжуулж, танхим бүрт “Санал хүсэлтийн хайрцаг”, “Иргэний оролцооны танхимын болон иргэний зөвлөлийн баримтлан ажиллах журам”, “Нутгийн хөгжилд-Иргэдийн оролцоо” мэдээллийн самбаруудыг байршууллаа.

Сайн туршлага 2. Эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлээр:“Сумын ИТХ-ын төлөөлөгчдийн ажлыг иргэдээс үнэлж, дүгнэх журам, маягт”, “Иргэний

оролцооны танхимын болон иргэний зөвлөлийн баримтлан ажиллах журам”-ыг тус тус боловсруулан батлууллаа.

ИТХ, ИНХ-ийн дээрхи журам маягтыг холбогдох хууль, эрх зүйн мэдээллийн хамт өрх бүрт товхимол болгон хүргэсэн.

Сайн туршлага 3. Иргэдийн оролцоог бий болгож, тэдний санал, санаачилгыг дэмжихНутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх талаар иргэдээс ирүүлсэн

100 гаруй санал хүсэлтийг ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн холбогдох албан тушаалтанд хүргүүлж шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулсан.

ИТХ-ын төлөөлөгчдөөс иргэдийн санал хүсэлтийг сонсох зорилгоор сонгогдсон баг тойрогтоо улирал тутам ажиллаж, “Төлөөлөгчийн санаачилга” арга хэмжээ, “Төлөөлөгчдийн нэрэмжит өдөрлөг” зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр санаачилсан.Баг бүрт “Санал хүсэлтийн хайрцаг” ажиллуулж, санал, санаачилга, шүүмжлэл авсан.

Төсөвт өртөг: 4.0 сая төгрөг

Хүрсэн үр дүн: • Иргэний оролцооны 30 идэвхжүүлэгчтэй болсон• Иргэд санал хүсэлтээ илэрхийлэх боломж бүрдсэн• ИТХ-ын үйл ажиллагаанд оролцох хүсэл тэмүүлэлтэй болсон • Сумын ИТХ-ын төлөөлөгчийн ажлыг иргэдээс үнэлж дүгнэх журамтай болсон нь

аймагтаа анхдагч болсон• Иргэний оролцооны зөвлөл, иргэний танхимын ажиллах журам баталж мөрдөж байгаа• ИТХ-ын төлөөлөгчийн үүрэг хариуцлагын талаар иргэд ойлголттой болсон• Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд иргэдийн итгэл, оролцоо

нэмэгдсэн.

Page 37: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016 - 2 дахь хэсэг

Сумын иргэдэд бий болсон ашиг тус: • Баг бүр “Иргэний оролцооны танхим”-тай болж сайн дурын иргэний зөвлөл, 5

идэвхжүүлэгч ажиллаж мэдээлэлийг түгээж, иргэний саналыг авч боловсруулан, эргэн мэдээлж байна

• Иргэд иргэний оролцооны талаар мэдлэг, мэдээлэлтэй болсноор тэдний эрх, үүрэг, хариуцлагын тогтолцоо сайжрах эерэг өөрчлөлт хандлага бий болсон.

Тулгарсан бэрхшээл: Төсөл хэрэгжих хугацаанд улирлын байдлаас шалтгаалж байгаль цаг агаарын бага

зэргийн хүндрэл гарсан Зарим төлөөлөгчдийн төслийн ажилд оролцох оролцоо, нийгмийн идэвх хангалтгүй Зарим иргэдийн оролцооны хандлага сул ИТХ-ын үйл ажиллагаа, цаг үеийн ажилтай холбоотой төлөвлөгдөөгүй ажлууд

давхцаж байсан Нутгийн өөрөө удирдах байгууллагын талаар болон иргэний оролцооны талаар

иргэдийн мэдлэг, мэдээлэл бага байсан.

Гол амжилт: Нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэр гаргах, хяналт тавих түвшинд

иргэдийн оролцоо, хандлага нэмэгдсэн Багуудад иргэний оролцооны танхим байгуулагдаж, иргэний оролцооны идэвхжүүлэгч

бэлтгэгдсэнээр нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн оролцооны нөхцөл, бололцоо дээшилсэн

Иргэд сонгосон төлөөлөгчийнхөө ажлыг өөрсдөө үнэлж, дүгнэдэг болсон Иргэд нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны талаар мэдээ,

мэдээлэл авах боломж хангагдсан.

Оролцогч талууд: - “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төсөл- Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ- Тус сумын иргэд

Амжилтын хүчин зүйлс:• Иргэдийн олонх хэсгийн санал, санаачилга, оролцоо сайн, асуудлыг дэмжин оролцсон • Төсөл хэрэгжүүлэх ажлын хэсэг идэвх санаачилгатай, багаар ажиллах чадвар

эзэмшсэн• Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх төслийн нэгжийн хамтын

ажиллагаа, дэмжлэг нутгийн өөрөө удирдах байгууллагын чиглэлээр мэргэшсэн “Тунгаамал төв”-ийн тэргүүн Д.Тунгалаг багш, Улс төрийн боловсролын академи, төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Дагийсүрэн нарын арга зүйн дэмжлэг

• Төрийн байгууллагууд, тэдгээрийн ажилтнууд дэмжин хамтран ажилласан.

Адил төстэй туршлага:

Page 38: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016 - 2 дахь хэсэг

Иргэний оролцоог дэмжих, иргэний танхим ажиллуулах талаар аймаг, сумдын нутгийн өөрөө удирдах байгууллагаас хэрэгжүүлж байгаа сайн туршлагуудыг адил төстэй туршлага гэж үзэж болно.

Холбоо барих :Нэр: Ц.БямбадоржАлбан тушаал: ИТХ-ын нарийн бичгийн дарга Байгууллага: Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХУтас: 89130497Имэйл хаяг: [email protected]Цахим хуудас: http://tumurbulag.khovsgol.khural.mn

Хавсралт :

1. Багийн ИНХ-ын танхим байгуулах тухай 2. Сумын ИТХ-ын төлөөлөгчийн ажлыг дүгнэх тухай журам

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ШАРГА СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ”Иргэдийн оролцоо-Үе үеийн ИТХ-ын төлөөлөгчдийн санал, туршлагыг ИТХ-ын төлөвлөгөө,

үйл ажиллагаанд тусгах ньХугацаа: 2015 он Агуулга: Иргэний оролцоо

Асуудал: Орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтөд ахмад үеийн манлайлагч нарын оролцоог хангах

Сэдэв: “Нутгийн өөрөө удирдах байгууллагын үе үеийн төлөөлөгчдийн анхдугаар зөвлөгөөн”

Товч танилцуулга:

Page 39: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016 - 2 дахь хэсэг

Шарга сумын ИТХ-аас орон нутагт тулгамдсан асуудлуудыг иргэдийн оролцоонд тулгуурлан шийдвэрлэх, ИТХ-ын төлөөлөгч-сонгогчдын уялдаа холбоог сайжруулах, сумын нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудал, хэтийн төлөвлөлтөд дүгнэлт хийх, орон нутгийн бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж явсан ахмадууд, үе үеийн удирдагч, манлайлагчдын санал бодлыг сонсож, цаашдын үйл ажиллагаандаа тусгах, ахмад залуу үеийн хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор боловсруулсан санал нь тус тэтгэлэгт төслийг хэрэгжүүлэх үндэслэл болсон.

Төслийн хэрэгцээ, шаардлага: Сумын ИТХ-ын үе үеийн төлөөллүүд тухайн цаг үедээ өөр өөрийн үзэл бодол, цаг

үеийн асуудлаар санал дүгнэлтийг олон хэлбэрээр гарган ажиллаж, маргалдан мэтгэлцэж байсан ч чин зорилго нь зөвхөн орон нутгийн хэтийн хөгжлийг тодорхойлж, оновчтой шийдвэр гарган хэрэгжүүлэхэд мэдлэг чадвар, идэвх санаачлагаа харамгүй зориулж, хувь нэмрээ оруулж явсан байдаг.

Орон нутгийн ИТХ-ын байгууллагын үйл ажиллагааны өнөөгийн байдлыг дүгнэж, цаашдын ажилд ахмад төлөөлөгчдийн санал бодлыг тусгаж ажиллах, үе үеийн шилдэг удирдагч, манлайлагчдынхаа хийж гүйцэтгэсэн, тэдний санал санаачлагаар бүтээн байгуулсан, суурийг нь тавьсан ажил үйлс, хэрэгжүүлж байсан бодлогын баримт бичиг бүхэн нутгийн удирдлагын байгууллагын түүх байдгийг залуу үедээ сурталчлах, ахмад үеэрээ бахархаж, залгамж чанарыг хадгалан, уламжлал шинэчлэлийг хослуулан ажиллах шаардлагатай нь иргэдээс авсан санал асуулгаас харагдсан.

Шинэ бүрэн эрхийн хугацаа эхлэхийн өмнө ИТХ-ын хэрэгжүүлж буй бодлогын баримт бичиг, хэтийн болон ойрын төлөвлөлт, гаргасан шийдвэрийг судалж, тодорхой дүгнэлт гаргах, ач холбогдлыг тодорхойлж, цаашдын хөгжлийн бодлого, төлөвлөлт, үйл ажиллагаандаа тусгах нь гол хэрэгцээ шаардлага байсан юм.

Асуудлыг шийдвэрлэх арга зам: ИТХ-ын шийдвэр гаргахад сум, орон нутгийн үе үеийн удирдлагууд, ахмад

төлөөлөгчдийн санал бодлыг тусгах, тэдний саналд тулгуурлан дүгнэлт гаргах Үе үеийн ИТХ-аас гаргасан бодлогын баримт бичиг, сумын нийгэм, эдийн засгийн

хөгжил, орон нутгийн стратеги төлөвлөгөөг судлах Нутгийн өөрөө удирдах байгууллагын хөгжлийн түүх, зохион байгуулсан үйл

ажиллагааг баг бүрт сурталчлах

Хийгдсэн ажил:

1. ИТХ-ын шийдвэр гаргах түвшинд иргэний оролцоог хангах хүрээнд:

Сумын хөгжлийн асуудлаар сумын нийт өрхийн 35% буюу 225 өрхөөс санал асуулга авч нэгтгэсэн. ИТХ-ын төлөөлөгчид 4 багийн нийт 62 өрхөд ярилцлага зохион байгуулсан

Иргэдээс гарсан саналын хүрээнд “Төрийн байгууллагуудын мэдээлэл солилцох журам” баримт бичиг гаргаж, хэрэгжүүлсэн

ИТХ-ын байгууллагын түүх, үйл ажиллагааг иргэдэд сурталчлах зорилгоор “Төлөөлөгчдийн нээлттэй өдөр” арга хэмжээг баг бүрт зохион байгуулсан

“Иргэний оролцоо –Үе үеийн төлөөлөгчдийн анхдугаар зөвлөгөөн”-ийг зохион байгуулж, нутгийн өөрөө удирдах байгууллагын өнөөгийн байдалд дүгнэлт хийж, цаашдын зорилтоо тодорхойлж, бүх шатны нутгийн удирдлагын байгууллагад хандсан уриалга гаргав.

2. Орон нутгийн тулгамдсан асуудлаар иргэдээс гарсан саналын хүрээнд:

Page 40: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016 - 2 дахь хэсэг

Сумын “Мал нядалгааны цэгийг тохижуулах” бүтээлч ажлыг хөдөлмөр эрхлээгүй 18 иргэний оролцоотой зохион байгуулсан

“Төрийн байгууллага болон орон нутгийн өмч, хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаанд олон нийтийн оролцоотой иргэдийн бүлэг байгуулах тухай” сургалтад 4 багийн 56 иргэн хамрагдав.

Байгаль орчны хуулийн хэрэгжилтийн хүрээнд хяналт шалгалт ажлыг хоёр удаа зохион байгуулж, дүнг багийн ИНХ-аар хэлэлцүүлж, ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулав.

Төсөвт өртөг:

Нийт 4,624,000 төгрөг. Үүнээс:

“Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төсөл”-өөс 4,000,000 төгрөг

Орон нутгийн төсвөөс 624,000 төгрөг

Төсөвт өртгийг: / Төгрөг /Санал асуулга авахад - 925,100 Ярилцлага зохион байгуулахад - 473,200 Бодлого баримт бичиг гаргахад - 93,000 Бүтээлч ажилд - 99,000 Сургалт сурталчилгаанд - 451,000 Хяналт шалгалт - 135,000 Төлөөлөгчдийн нээлттэй өдөрт - 788,700 Зөвлөгөөнд - 1,388,000 төгрөг тус тус зарцуулсан.

Хүрсэн үр дүн: 1. Орон нутгийн үе үеийн удирдлагууд, ИТХ-ын төлөөлөгчдийн санал бодлыг орон

нутгийн хөгжлийн бодлого, шийдвэрт тусгах арга замыг нээсэн2. Нэг салбарын ажил, мэргэжил нэгтэй үе үеийнхнийг нэгтгэх нь тэдний оролцоо,

хариуцлага, сонирхол сэдлийг бий болгосон3. Нутгийн өөрөө удирдах байгууллагын ахмад ба залуу үеийн хамтын ажиллагаа

сайжирч, үе үеийн Хурлын түүх, үйл ажиллагааг төлөөлөгчдийн өдөрлөгөөр 4 багийн 240 гаруй иргэдэд сурталчилсан

4. ИТХ-ын төлөөлөгчид сонгогдсон багтаа ажиллаж иргэдийн санал, хүсэлтийг сонссон.

Сумын иргэдэд бий болсон ашиг тус: 1. Иргэдэд сонгосон төлөөлөгчиддөө санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж олдсон2. ИТХ-ын байгууллагын түүхэн замнал болон зохион байгуулсан үйл ажиллагааны

талаар иргэдэд мэдээлэл хүргэсэн3. Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны үр дүнг үнэлж, хамтран

ажилласан4. Сумын 4 багийн 56 малчин иргэний “Олон нийтийн оролцоотой худалдан авах

ажиллагаа”-ны талаарх мэдлэг мэдээлэл дээшилж, бусдадаа тодорхой мэдээлэл өгөх чадвартай болсон.

Тулгарсан бэрхшээл:Орон нутагтаа санаачилсан зарим ажлыг зохион байгуулахад иргэдийн идэвх оролцоо

муу, төрийн байгууллага, албан хаагчдад итгэх итгэл сул болсон, зохион байгуулж буй үйл ажиллагаанд санаачлагаараа ирж оролцохгүй, зөвхөн шүүмжлэгчийн байр сууринаас хандах хандлага байсан.

Page 41: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016 - 2 дахь хэсэг

Гол амжилт:Иргэний оролцоотой ИТХ-ын шийдвэр гаргахад тухайн салбарын үе үеийн мэргэшсэн,

туршлагатай иргэдийн төлөөллөөс санал авах арга зам байх боломжтойг улсын хэмжээнд анх удаа зохион байгуулагдсан “Нутгийн өөрөө удирдах байгууллагын үе үеийн төлөөлөгчдийн зөвлөгөөн”-өөр харуулсан.

Оролцогч талууд:- Сумын иргэд- “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төсөл- ИТХ-ын үе үеийн төлөөлөгчид- Орон нутгийн үе үеийн удирдлагууд

Амжилтын хүчин зүйлс:Сумын ИТХ-ын төлөөлөгчид орон нутгийн хөгжлийн асуудлаар иргэдээс авсан санал

асуулгын дүнд гарсан саналын дагуу үйл ажиллагаа зохион байгуулсан нь амжилтын гол хүчин зүйл болсон.

Холбоо барих:

Нэр: Норон НарантуяаАлбан тушаал: ИТХТ-ийн нарийн бичгийн даргаБайгууллага: Говь-Алтай аймгийн Шарга сумУтас: 96008933Имэйл хаяг: [email protected]Цахим хуудас: http://sharga.govi-altai.khural.mn

Хавсралт:

Зөвлөгөөний уриалга

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ “Явуулын иргэний танхим ажиллуулах, шийдвэрийн төсөлд иргэдийн саналыг тусгах”

Хугацаа: 2015-2016 он Агуулга: Иргэний оролцоо

Асуудал: Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх Сэдэв: “Явуулын иргэний танхим ажиллуулах, шийдвэрийн төсөлд иргэдийн санал авах нь”

Page 42: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016 - 2 дахь хэсэг

Товч танилцуулга: Нутгийн өөрөө удирдах байгууллага нь иргэдийн төлөөллийн байгууллагын хувьд

иргэдийн оролцоог хангах нь үйл ажиллагааны эрхэм зорилго билээ. Иргэдийн оролцооны талаар төр засгаас олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлсний нэг нь “Иргэний танхим” байгуулж тэдний дуу хоолойг сонсох, санал бодлоо илэрхийлэх, улмаар нутгийн өөрөө удирдах байгууллын үйл явцад оролцох боломжийг бүрдүүлсэн явдал юм. Гэвч энэхүү иргэний оролцооны асуудал нь нутгийн өөрөө удирдах байгууллагын төсөв санхүү, чадавхаас хамаарч холын сумдынн болон гэрийн ажилтай, биеэр ирэх боломжгүй иргэдэд хүрч ажиллаж чадахгүй байна гэсэн дүгнэлтийг үндэслэн “Явуулын иргэний танхим” ажиллуулан иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилт тавьсан.

Мөн энэхүү асуудалтай уялдуулан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарч буй шийдвэр нь иргэдийн эрх ашиг сонирхолд нийцсэн, тэдний санал бодолд тулгуурласан байх зарчим хангагдахгүй байна гэж үзээд нэгдсэн байдлаар хэрхэн шийдвэрлэх талаар ИТХ-ын тэргүүлэгчдээр хэлэлцэж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө гаргасан. Эхний шатанд иргэний танхимын үйл ажиллагаа, ИТХ-ын талаарх иргэдийн ойлголт, саналыг судлахаар хөндлөнгийн баг бүрдүүлэн 6 багийн 560 өрхөөс судалгаа авч мониторинг хийлгэсэн юм.

Судалгаанаас малчин иргэд ялангуяа гэрийн ажилтай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэдээлэл хүрдэггүй, тэд шийдвэрийн төсөлд саналаа өгч нутгийн удирдлагын байгууллагын удирдах үйл явц, зохион байгуулсан ажил, хурал цуглаан уулзалтад оролцож чаддаггүй гэсэн дүгнэлт гарсан юм. “Иргэд санал асуудлаа дэвшүүлдэг, бас шийддэг, эцэст нь үр дүнгээ сонсдог” байх зарчмын хүрээнд ИТХ, иргэний танхимын үйл ажиллагааны талаар ерөнхий ойлголт өгөх сургалтыг зохион байгуулах, ахмадууд, эмэгтэйчүүд, залуучууд, ахлах сургуулийн нийгмийн ухааны заах аргын нэгдэлтэй хамтран иргэдэд мэдээлэл хүргэх, хурлын шийдвэрийн төсөлд саналыг нь тусгах асуудлаар 3 удаагийн хэлэлцүүлэг явуулсан болно. Хэлэлцүүлгийн үр дүнд “Явуулын иргэний танхим” ажиллуулах замаар мэдээлэл авах, саналаа өгөх боломжгүй иргэдэд хүрч ажиллах, улмаар шийдвэрийн төсөлд иргэдийн саналыг тусгах ажилд ИТХ-ын төлөөлөгч, багийн ИНХ-ын дарга, Тэргүүлэгчдийн ажлыг чиглүүлэх нь чухал гэдгийг тогтоосон. Ийнхүү зорилт, арга замаа тодорхойлж үйл ажиллагаагаа төлөвлөн хэрэгжүүлж эхэлсэн юм. ИТХ-ын төлөөлөгч, багийн ИНХ-ын ажиллах журам, иргэний танхимын ажиллах журамд “Хурлын шийдвэрийн төсөлд иргэдийн санал авах, явуулын иргэний танхим ажиллуулах” талаар нэмэлт өөрчлөлт оруулж, “ИТХ-ын шийдвэрийн төсөлд санал авах аргачлал”-ыг боловсруулан ИТХ-ын Тэргүүлэгчдээр батлууллаа.

Төслийн хэрэгцээ, шаардлага: Увс аймгийн Тариалан сумын ИТХ-аас иргэдэд чиглэсэн олон талт арга хэмжээг

зохион байгуулж иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж байгаа билээ. ИТХ-ын ажлын өнөөгийн байдал, үйл ажиллагаандаа хийсэн хяналт шинжилгээ, ажлын арга туршлага, иргэдээс авсан санал, судалгаанаас харахад нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэхэд эн тэргүүнд анхаарах асуудал нь иргэдийн оролцоог хангах, хурлаас гарч байгаа шийдвэр нь иргэдийн эрх ашиг сонирхолд нийцсэн тэдний саналд тулгуурласан байх явдал гэдэг нь харагдсан юм. Хяналт шинжилгээний ажлын дүнгээс “Иргэний танхимаас зохион байгуулсан ажил”, “Хурлын шийдвэрийн төсөлд иргэдийн санал авах ажил” нийгмийн идэвхтэй хэсэг иргэдийн хүрээнд явагдаж иргэдийн дийлэнх олонх хамрагдахгүй байгаа нь харагдсан бөгөөд энэхүү ажлыг эрчимжүүлэх, хамрах хүрээг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага байна гэж ИТХ-аас тодорхойлсон юм. Үүнд:

Page 43: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016 - 2 дахь хэсэг

1. Иргэний танхимаас иргэдэд мэдээлэл хүргэх, иргэдийн оролцоог хангах чиглэлээр зохион байгуулсан ажилд малчид, гэрийн ажилтай, хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцож чадахгүй байгаа

2. ИТХ-аас гарах шийдвэрийн төсөлд иргэдийн саналыг авах ажил хангалтгүй, энэ талаарх мэдээлэл дутмаг байгаа зэрэг болно.

Асуудлыг шийдвэрлэсэн арга зам: Сумын ИТХ-аас энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд иргэдээс санал, судалгаа авах,

нийгмийн бүлгүүдийн дунд хэлэлцүүлэг, ярилцлага зохион байгуулах, шйидвэрлэх асуудлын талаар иргэдэд ойлголт, мэдлэг олгох сургалт зохион байгуулах, улмаар шийдвэрлэх арга замаа тодорхойлж төлөвлөн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх баг, малчдын бүлэг, гэрийн ажилтай болон оролцох боломжгүй иргэдэд хүрч ажиллах зорилгоор “Явуулын иргэний танхим” ажиллуулах нөхцөл боломжийг судлан тогтоох

ИТХ-ын шийдвэрийн төсөлд иргэдийн санал авах замаар иргэдийн эрх ашиг сонирхолд нийцсэн, оновчтой байдлыг хангах, шийдвэрийн төсөл боловсруулахаас хэрэгжүүлэх хүртэлх үйл ажиллагааны дараалал, аргачлал боловсруулж хэрэгжүүлэх гэсэн хоёр багц зорилтын хүрээнд асуудлыг шийдвэрлэх арга замаа тодорхойлсон байна

Дээрх асуудлыг ИТХ-ын төлөөлөгч, багийн ИНХ-ын дарга, Тэргүүлэгчдийн оролцоо, хариуцлагыг дээшлүүлэх, иргэдийн саналыг судлах, сургалт сурталчилгаа хийх, иргэдийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх арга замаар шийдвэрлэсэн байна.

Хийгдсэн гол ажил:

Төслийн үйл ажиллагааны төлөвлөгөө болон иргэдээс санал, асуулга, судалгаа авах хуудсыг боловсруулж, ИТХ-ын тэргүүлэгчдээр батлуулсан

6 багийн 560 өрхөөс явуулын иргэний танхим ажиллуулах, хурлын шийдвэрийн төсөлд иргэдийн санал авах талаар болон нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны талаар судалгаа авч нэгтгэн цаашдын үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлсон

Иргэд, иргэний нийгмийн байгууллага, нийгмийн бүлгүүдийн хүрээнд хэлэлцүүлэг, ярилцлага 3 удаа зохион байгуулсан

Хурлын үйл ажиллагааны чиглэл, иргэд санал асуудлаа дэвшүүлдэг, өөрсдөө оролцож шийдвэрлэдэг, үр дүнгээ эргэн сонсох замаар төрийг удирдах үйл явц, шийдвэр гаргахад биечлэн оролцдог гэсэн сэдвээр 6 багийн 220 гаруй иргэдийг хамруулан сургалт явуулсан

Явуулын иргэний танхим ажиллуулах нөхцөл боломжийг судлан тогтоож, ажиллах журамд нь нэмэлт өөрчлөлт оруулан батлуулж, малчид, гэрийн ажилтай болон оролцох боломжгүй иргэдэд хүрч оролцоог нэмэгдүүлэх, ИТХ-ын үйл ажиллагаанд иргэд оролцох санал бодлоо илэрхийлэх, мэдээлэл авах, шийдвэрийн төсөлд саналаа өгөх, шийдвэрийн хэрэгжилттэй танилцах төв байр болгон үйл ажиллагааг нь тогтмолжуулав

ИТХ-ын шийдвэр боловсруулахаас хэрэгжүүлэх хүртэлх үе шатыг хамарсан “ИТХ-ын шийдвэрийн төсөлд иргэдийн санал авах” аргачлалыг боловсруулан ИТХ-ын Тэргүүлэгчдээр батлуулан мөрдлөг болгон ажиллаж байна

Тэтгэлэгт хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүн, ИТХ-ын үйл ажиллагааны талаар зөөврийн болон суурин самбар гарган иргэний танхим багийн төвүүдэд байрлуулсан.

Төсөвт өртөг: Нийт төсөвт өртөг 4.0 сая төгрөг. Үүнд: - Бичиг хэрэг, үйл ажиллагааны зардалд 585.0 мянган төгрөг - Сургалт, хоол цайны зардалд 390.0 мянган төгрөг

Page 44: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016 - 2 дахь хэсэг

- Багийн гишүүд, судалгаа, мониторнг хийсэн хүмүүсийн урамшуулалд 1200.0 мянган төгрөг

- Төслийг хэрэгжүүлэхээр зохион байгуулсан ажлын унааны зардалд 1825.0 төгрөг тус тус зарцуулагдсан.

Хүрсэн үр дүн: ИТХ, иргэний танхимын үйл ажиллагааны өнөөгийн байдал, ололт амжилт, зөрчил

дутагдал, иргэдийн хүсэн хүлээж буй цаашдын үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлсон

Иргэдийн дунд хэлэлцүүлэг, ярилцлага, сургалт зохион байгуулснаар ИТХ-ын талаарх ойлголт, мэдлэг сайжирсан

Явуулын иргэний танхим ажиллуулах арга замыг тодорхойлж, ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлсэн. Үйл ажиллагааны төлөвлөгөө, ажиллах журамд нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүний үр дүнд төрөөс зохион байгуулсан аливаа үйл ажиллагаанд иргэдийн оролцоо нэмэгдсэн

ИТХ-ын шийдвэрийн төсөл боловсруулахаас хэрэгжих хүртэлх үе шатыг хамарсан “ИТХ-ын шийдвэрийн төсөлд иргэдийн санал авах” журмыг ИТХ-ын Тэргүүлэгчдээс батлан гаргаж мөрдлөг болгон ажилласан

ИТХ, иргэний танхимын үйл ажиллагааны уялдаа холбоо, хамтын ажиллагаа сайжирсан

ИТХ-ын төлөөлөгч, багийн ИНХ-ын дарга, Тэргүүлэгчдийн ажиллах журамд иргэний оролцоог нэмэгдүүлэх, иргэдтэй ажиллах талаар нэмэлт өөрлөлт оруулснаар ажлын санаачлага, хариуцлага дээшилсэн.

Сумын иргэдэд бий болсон ашиг тус:

Иргэд ИТХ, иргэний танхимын үйл ажиллагааны талаар ойлголттой болж, оролцоо нэмэгдсэн

Аливаа асуудалд иргэд саналаа дэвшүүлснээр, тэдний эрх ашиг сонирхолд нийцсэн шийдвэр гарч, төрийг удирдах үйл явцад хувь нэмрээ оруулдаг болсон

Явуулын иргэний танхим ажиллуулснаар суурин газар очих боломжгүй иргэд мэдээлэл авч, саналаа илэрхийлэх боломж бүрдсэн

ИТХ-ын шийдвэр боловсруулахаас хэрэгжүүлэх хүртэлх үе шатанд иргэдийн оролцооны эрх зүйн орчинг бүрдүүлсэн

ИТХ-ын төлөөлөгч, багийн ИНХ-ын дарга тэргүүлэгч нартай хамтран ажиллах уялдаа холбоо сайжирсан

ИТХ, иргэний танхимын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч өөрсдийн санал бодлоо тусган хэрэгжүүлсэн.

Оролцогч талууд: Увс аймаг Тариалан сумын ИТХ, иргэний танхим “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төсөл Увс аймаг Тариалан сумын нийт өрхийн 60 хувь буюу 6 багийн 560 өрх айл Төслийн багийн гишүүд

Амжилтын хүчин зүйлс: Судалгаанд тулгуурлан иргэдийн санал бодлыг судлан цаашдын үйл ажиллагаа,

тулгамдаж буй асуудлаа хөндлөнгийн мониторингоор тодорхойлсон Шийдвэрлэх арга замыг оновчтой тогтоосон Сумын нийт өрхийн 60 хувийг хамруулсан Олон жилийн ажлын арга барил, туршлага Иргэдийн идэвх санаачлага, оролцоо, сургалт, сурталчилгаа Төслийн багийн гишүүдийн ажлын үр дүн.

Page 45: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016 - 2 дахь хэсэг

Олж мэдсэн туршлага: Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх арга зам нь тэдэнд ойлгуулан таниулах, идэвх

санаачлагыг дэмжиж хамтран ажиллах юм Зохион байгуулсан аливаа ажилд нийгмийн идэвхитэй хэсэг бүлэг оролцоод,

боломжгүй идэвхгүй нэг хэсэг нь оролцдоггүй байдлыг олж мэдсэн ИТХ, иргэний танхимын талаар иргэдийн ойлголт хангалтгүй, зөвхөн гүйцэтгэх

байгууллагад анхаарлаа хандуулж бүхнийг дээрээс шийддэг, өөрсдийнх нь санал хамаагүй гэсэн ойлголт давамгайлж байдгийг олж харсан.

Адил төстэй туршлага: Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ-аас иргэдийн оролцооны талаар гаргасан

журам, туршлага Чингэлтэй дүүргийн “Гудамжны хурал” төсөл

Холбоо барих: Нэр: Ч.Сүрэнхорлоо Албан тушаал: ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Байгууллага: Увс аймаг Тариалан сумын ИТХ Утас : 99455757 Имэйл хаяг: [email protected] Цахим хуудас: http://tarialan.uvs.khural.mn

Хавсралт :

1. Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн “Аргачлал батлах тухай” тогтоол 2. ИТХ-ын шийдвэрийн төсөлд иргэдийн санал авах аргачлал

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХАРХОРИН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ “ИТХ-аас малчдын хорооллыг бий болгох, малын таваарлаг чанарыг нэмэгдүүлэх талаар

иргэдийн оролцоо, санал дээр тулгуурласан бодлого боловсруулах”

Хугацаа: 2015 оны 10 сар Агуулга: Тулгамдсан асуудлыг иргэдийн оролцоотой шийдвэрлэж, үр дүнд хүрэх

Асуудал: Төв суурин газраас мал бүхий өрхийг гаргах

Сэдэв: Малчдын хороолол бий болгох

Товч танилцуулга:

Page 46: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016 - 2 дахь хэсэг

Хархорин сумын хувьд хуучин хөдөө аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг томоохон аж ахуй байсан бөгөөд сумын төвийн Вангийн овоо, Ганган-Орхон, Эрдэнэтолгой багуудад мал бүхий 129 өрхийн 7712 толгой мал байгаа нь сумын төвийн тохижилт, ногоон байгууламж, эрүүл ахуйн шаардлагад сөргөөр нөлөөлж байна. Мөн сумын нийт нутаг дэвсгэрийн дийлэнх хэсгийг газар тариалангийн талбай эзэлдэг учраас малын бэлчээрийн талбай хомсдож, бэлчээрийн даац хэтэрсэнээс болж сүргийн бүтэц алдагдаж, малын ашиг шим багасаж, малчин өрхийн амьжиргааны түвшин буурсан. Цаг агаарын өөрчлөлттэй холбоотойгоор бэлчээрийн ургамлын төрөл зүйл цөөрснөөс малын бэлчээрийн ургамлын хэмжээ багассан.

Төслийн хэрэгцээ шаардлага: - Хархорин сумын өнөөгийн болон цаашдын хөгжлийн гол бодлого нь аялал жуучлалд

суурилсан хот болон хөгжих хэтийн зорилготой тул иргэдийн санал асуулгад тулгуурлан сумын төв буюу суурин газраас мал бүхий иргэдийг гаргаж, малчдын хороолол байгуулах

- Бэлчээрийн даацын хэтрэлт, сүргийн бүтцийн алдагдал, малын ашиг шимийн багасаж малчдын өрхийн орлого буурч, амьжиргааны түвшин муудаж байгаатай холбогдуулан малчдын бүлэг нөхөрлөлийг олноор байгуулах санал санаачлагыг дэмжин ажиллах, хамтын хөдөлмөрийн ашиг тусыг ойлгуулан, үйлдвэрлэлийн нэр төрлийг олшруулах

- Уламжлалт мал аж ахуйн зан үйлийг сэргээн, аялал жуулчлалын байгууллагуудтай холбож малчдын орлогыг нэмэгдүүлэх.

Асуудлыг шийдвэрлэсэн арга зам: Хархорин сумын багийн ИНХ, Засаг дарга нар, ИТХ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй

ажлын хэсэг байгуулж, малчид болон мал бүхий иргэдийн дунд санал асуулга явуулах, судалгаа, сургалт, малчдын чуулга уулзалт хийх замаар иргэдийн санал, оролцоонд тулгуурлах зарчмаар хийсэн.

Хийгдсэн гол ажлууд: “Малчны хороолол бий болгох, нутаг дэвсгэрийг сонгох” хэлэлцүүлгийг сумын төвийн

мал бүхий өрхийн төлөөлөл 72 иргэнийг оролцуулан зохион байгуулж, гарсан саналуудыг эрэмбэлсэн

Малчдын хороолол бий болгох санал, санаачлагатай холбогдуулан мал сүргийг мах, сүүний чиглэлээр сонгон үржүүлж, хээлтүүлэгч малын чанар, хүрэлцээг сайжруулах замаар үр өгөөжийг дээшлүүлэх, бэлчээрийн даац, ургамлын онцлогт тохирсон сүргийн зохистой бүтцийг бий болгох, үржлийн нэгж байгуулах, хээлтүүлэгч малыг нэгжид шилжүүлэхтэй холбоотой санал асуулгын хуудас боловсруулан санал авч 650 малчин өрхийг хамруулсан

5 багт “Малын үүлдэр угсааг сайжруулах, таваарлаг чанарыг нэмэгдүүлэх нь” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулсан

Фермерийн аж ахуй эрхлэгчдийн туршлагыг судлах, тэдний тулгамдаж буй асуудал бэрхшээл юу болох талаар орон нутгийн удирдлагууд болон малчдын төлөөлөлтэй уулзалт ярилцлага зохион байгуулсан

Баг бүрээс 50 төлөөлөгч нийт 250 хүн оролцсон “Малчдын чуулга уулзалт” зохион байгуулсан

ИТХ-ын төлөөлөгчид сонгогдсон багтаа ажиллаж, малчин иргэдтэй уулзан саналыг нь авсан

Page 47: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016 - 2 дахь хэсэг

Сумын ИТХ, Засаг даргын Тамгын газартай хамтран бүлэг нөхөрлөл байгуулах, хөдөлмөрөө хоршиж орлогоо нэмэгдүүлэх, малаас гарсан бүтээгдэхүүн боловсруулах технологийн аргын талаар сургалт зохион байгуулсан

Нийт малчдад бэлчээрийн даац тодорхойлох энгийн аргуудын талаар сургалт зохион байгуулсан.

Төсөвт өртөг:Тэтгэлэг хэрэгжүүлэхтэй холбогдуулж иргэд, малчдаас санал асуулга авах, хэлэлцүүлэг

зохион байгуулах, дүнг нэгтгэх, төлөөлөгчдийг тойрогт нь ажиллуулах, холбогдох зорилтод сургалтуудыг зохион байгуулахад 3.6 сая төгрөг зарцуулав.

Хүрсэн үр дүн: Малчдын хороолол байгуулахтай холбогдсон асуудлаар авсан санал асуулга,

иргэдийн дунд зохион байгуулсан хэлэлцүүлгүүд үр дүнд хүрсэн бөгөбд 8 багийн ИНХ-аас шийдвэр гарч, сумын ИТХ-д өргөн мэдүүлсний дагуу “Хархорин сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2016 оны үндсэн чиглэл”-ийн 1.2 буюу хот байгуулалт, дэд бүтцийн салбарын хүрээний зорилтын 1.2.13 дахь арга хэмжээнд “Малчдын хороолол байгуулах ажлыг эхлүүлэх” тухай тусгаж, хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн

Мал бүхий иргэд бэлчээрийг хуваарьтай ашиглах, өндөр ашиг шимтэй, бэлчээрийн даацад тохирсон мал сүргийг өсгөн үржүүлэх талаар мэдлэг мэдээлэлтэй болсон

Малчдын хорооллыг бий болгож, тэднийг холбогдох мэдээ, мэдээллээр хангаж, сургалтад хамруулснаар малчид өөрсдийн санаачлагаар хөдөлмөрөө хоршиж, орлогоо нэмэгдүүлэх, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн боловсруулах арга технологид суралцан амжилттай ажиллах эхлэл тавигдав. Жишээлбэл: Жалбаа, Шанх, Орхон багуудад малчдын 3 бүлэг, нөхөрлөл байгуулагдаж, өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр өдөрлөг зохион байгуулж, бусаддаа үлгэр дуурайлал болсон

Малчны хорооллыг Хархорин сумын Эрдэнэтолгой багийн нутаг дэвсгэрт байгуулахаар албан ёсоор сонгож, гүний худаг, цахилгаан хангамжийн төсөв тооцоо, судалгааны ажил хийсэн.

Тэтгэлэг хэрэгжснээр сумын иргэдэд бий болсон ашиг тус: Сумын иргэд өөрийн сумын малчдын чанар сайтай, эрүүл ахуйн шаардлага хангасан

хямд үнэтэй мах болон сүү, сүүн бүтээгдэхүүн, цагаан идээгээр хангагдах боломж бүрдсэн Малчдын бүлэг, нөхөрлөл байгуулах санал санаачлагыг дэмжиж ажилласнаар тэдний

өрхийн орлого нэмэгдсэн. /Жишээ нь: төмс, хүнсний ногоо хамтран тариалах, сүү цагаан идээ боловсруулах, эсгий, арьс ширээр төрөл бүрийн бэлэг дурсгалын болон ахуйн хэрэгцээний бүтээгдэхүүн үйлдвэрлэн өөрсдийн хэрэгцээг хангахын зэрэгцээ зах зээлд борлуулах гэх мэт /

Тэтгэлэг хэрэгжснээр орон нутагт бий болсон ашиг тус: Сумын төвөөс малтай өрхийг гаргаснаар Хархорин сумын хөгжлийн дунд хугацааны

стратеги төлөвлөгөөнд тусгагдсан “Хангайн бүсийн тулгуур төв, аялал жуулчлалын эко хот” болгох зорилтыг хэрэгжүүлэх боломж бүрдсэн

Малчид бүлэг, нөхөрлөлийн зохион байгуулалтанд орж, хөдөлмөрөө хоршиж ажилласанаар орон нутгийн төсөвт орох орлогын хэмжээ нэмэгдсэн

Page 48: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016 - 2 дахь хэсэг

Малчдын бүлэг, нөхөрлөл олноор байгуулагдсанаар байгаль хамгаалах, бэлчээр усаа хуваарьтай ашиглах, булаг, шандны эхийг хашиж хамгаалах зэрэг байгаль орчны хууль тогтоомжуудын хэрэгжилтийг хангахад гол хөшүүрэг болсон.

Тэтгэлэг хэрэгжснээр ИТХ-д бий болсон ашиг тус: ИТХ-ын төлөөлөгч, сонгогч иргэдийн хоорондын харилцаа ойртож, төлөөлөгчөөрөө

дамжуулан санал бодлоо илэрхийлэх боломж өргөжив Иргэд, малчдын ИТХ-ын талаарх ойлголт, мэдлэг нэмэгдэж, өөрсдийн эрх ашгийг

хамгаалуулах, шийдвэр гаргуулах, ИТХ-аас гарах шийдвэрт саналаа тусгуулах, сонгосон төлөөлөгчөө илүү хариуцлагатай ажиллуулах нөхцөлийг нээж өгсөн.

Тулгарсан бэрхшээл:Сумын төвийн малтай өрхийн нилээд хэсэг нь өндөр настай болон нийгмийн халамж үйлчилгээ шаардлагатай иргэд байсан нь малчдын хорооллыг бий болгоход бэрхшээлтэй байсан.

Гол амжилт: Иргэдээс санал авч, тэдний дунд хийсэн хэлэлцүүлэг, малчдын чуулга уулзалтын үеэр тулгамдсан асуудлыг нээлттэй хэлэлцсэний үндсэн дээр Хархорин сумын төвөөс мал бүхий иргэдийг гарган, малчдын хорооллыг тусад нь төлөвлөж, сумын ИТХ-ын шийдвэрт дэд бүтцийн асуудлыг цогцоор нь тусган хэрэгжүүлж чадсан.

Оролцогч талууд: ИТХ-ын, Тэргүүлэгчид, төлөөлөгч “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төсөл Багийн Засаг дарга нар Багийн ИНХ-ын дарга нар Малчид болон бүлэг нөхөрлөлийн гишүүд.

Амжилтын хүчин зүйлс: Тэтгэлэг хэрэгжүүлснээр орон нутагт тулгамдаж байсан гол асуудлыг иргэдийн санал хүсэлт, оролцоонд тулгуурлан хамтран шийдвэрлэж чадсан.

Адил төстэй туршлага: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын “Аймгийн төвөөс малтай өрхийг гаргах” туршлагаХолбоо барих:

Хархорин сумын ИТХ-ын дарга Д.ЛхагвабудУтас: 70327504, 99093336Имэйл хаяг : [email protected]Цахим хуудас: http://kharkhorin.uvurkhangai.khural.mn

Хавсралт :

Санал асуулгын хуудас

Page 49: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016 - 2 дахь хэсэг

БУЛГАН АЙМГИЙН ХУТАГ-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ “Сумын боловсрол, эрүүл мэндийн дэд хөтөлбөрийг иргэдийн оролцоотой батлах нь”

Хугацаа: 2015-2016 он Агуулга: Иргэний оролцоо

Асуудал: Иргэдийн оролцоотой нийгмийн салбарт хэрэгжих хөтөлбөр батлах

Сэдэв: “Сумын боловсрол, эрүүл мэндийн дэд хөтөлбөрийг иргэдийн оролцоотой батлах тухай”

Page 50: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016 - 2 дахь хэсэг

Товч танилцуулга:Сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхэд тулгарч буй асуудлын нэг нь “Сумын

боловсрол, эрүүл мэндийн дэд хөтөлбөр” боловсруулан хэрэгжүүлэх явдал байсан бөгөөд үүнтэй холбогдуулан “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төсөл хөтөлбөрт хандан тэтгэлэг хэрэгжүүллээ.

Иргэдийн саналыг сонсож, шийдвэр гаргах түвшинд иргэд ямар оролцоотой байдаг талаар тэдэнд ойлгуулах, тэдний саналыг тусган ИТХ-аас дунд хугацаанд баримтлах бодлого чиглэлийг батлан гаргах, хэрэгжилтэд хяналт тавих арга замыг тодорхойлох, дүн шинжилгээ хийх зорилго тавьсан.

Эхний ээлжинд боловсролын байгууллагын хүрээнд хэрэгжих “Сайн сургууль” хөтөлбөрийн төслийг боловсруулахаар багш ажиллагсад, суралцагчид, эцэг эхчүүдээс санал авч, хэлэлцүүлэг зохион байгуулан ажилласан.

Мөн “Хүүхдийн асуудал сонсох өдөр”-ийг зохион байгуулж, хүүхдэд ээлтэй сургуулийн орчинг бий болгох талаар санал бодлыг нь сонсон, хэлэлцүүлэг зохион байгуулж, хөтөлбөрийн төсөлд саналыг тусгасан.

Дээрх хэлэлцүүлгүүдийн үр дүнд тэдний саналыг тусган боловсруулсан хөтөлбөрийг ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн “Сумын хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах” “Сайн сургууль” дэд хөтөлбөрүүдийг тус тус баталсан.

ИТХ-аас шийдвэр гаргахад иргэдийн шууд оролцоог дэмжих арга замаар санал бодлыг нь тусгасан хөтөлбөр батлагдан гарсан нь амьдралд нийцсэн шийдвэр байлаа.

Төслийн хэрэгцээ, шаардлага:Сумын ИТХ-аас баталсан “Хутаг-Өндөр сумын хөгжил” хөтөлбөр, 2012-2016 онд

ИТХ-аас баримтлан ажиллах бодлого чиглэлийн “Эрдэм боловсролтой Хутаг-Өндөрчүүд”, “Эрүүл чийрэг Хутаг-Өндөрчүүд” зорилтын хүрээнд сумын эрүүл мэнд, боловсролын салбарт хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарсан.

Мөн сумын иргэд, боловсролын байгууллагын болон эрүүл мэндийн салбарын ажилтнууд дээрх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх шаардлага байгаа талаар удаа дараа санал тавьж байсан.

Тус суманд Сум дундын эмнэлэг, Хантай, Уньт багийн эмнэлэг иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг, ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит 12 жилийн бүрэн дунд сургууль, 2 багийн бага сургууль боловсролын үйлчилгээг иргэдэд үзүүлдэг бөгөөд төрийн үйлчилгээний чанар хүртээмжийн талаар иргэдийн сэтгэл ханамжийн судалгаа авахад эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж дунд зэрэг байна, эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг чадварыг дээшлүүлэх, хэвтэн эмчлүүлэх орны тоог нэмэгдүүлэх зэрэг санал гарч байгаад дүгнэлт хийсэн.

Мөн боловсролын чанарын шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд сум орон нутагтаа хөтөлбөр төлөвлөгөө боловсруулж, батлуулан хэрэгжүүлж ажиллах шаардлага зүй ёсоор тавигдаж байсан.

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар аливаа бодлого, хөтөлбөрүүдийг хэлэлцэхэд цаг хугацаа алддаг, олон дахин хэлэлцдэг байсан бол дээрх хөтөлбөрүүдийг мэргэжлийн байгууллага, мэргэжилтэн, иргэдийн санал бодлыг тусган боловсруулж

Page 51: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016 - 2 дахь хэсэг

хэлэлцүүлснээр эрх зүйн хувьд шаардлага хангасан төсөл боловсруулагдан ИТХ-ын Тэргүүлэгчдийн саналыг авч батлагдсан.

Асуудлыг шийдвэрлэсэн арга зам: Энэхүү асуудлыг иргэдийн оролцоотой шийдвэрлэх, мөн салбар тус бүрээс хөтөлбөр

боловсруулах ажлын хэсэг байгуулан ажиллах нь зүйтэй гэж үзсэн Хөтөлбөр боловсруулах хүрээнд төслийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллагын

ажлын хэсэгтэй хамтран сумын нийт өрхийн 40,4 хувь буюу 5 багийн 500 өрхөөс санал асуулга авч, баг тус бүр дээр 2-3 удаа, мэргэжлийн байгууллага болон мэргэжилтнүүд, ажлын хэсгүүдэд 3 удаа хэлэлцүүлэг зохион байгуулсан

Санал асуулгын хуудас болон хэлэлцүүлгийн үр дүнгээс гарсан саналуудыг нэгтгэн үзэхэд боловсрол, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, тусламж үйлчилгээний хэрэгцээ шаардлага тодорхойлогдсон

Хөтөлбөр боловсруулах, хэлэлцүүлэх, батлах шатанд нэг талаас гүйцэтгэх ба төлөөллийн байгууллагаас төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд тодорхой түвшинд оролцох оролцоо, нөгөө талаас энэхүү оролцоо нь ард иргэдийн ашиг сонирхлыг аль болох бүрэн дүүрэн хангасан байх нөхцлийг бүрдүүлэхэд чиглэгдэж ажилласан нь үр дүнтэй болсон юм.

Хийгдсэн ажил: Бүрэн дунд сургууль, Сум дундын эмнэлгийн мэргэжилтнүүдээс бүрдсэн хөтөлбөр

боловсруулах ажлын хэсгийг байгуулсан Шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцооны талаар баг тус бүр дээр уулзалт зохион

байгуулсан Тэтгэлэгт төслийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж, боловсруулах

хөтөлбөрийн хүрээнд иргэдээс авах санал асуулгын хуудсыг бэлтгэж санал асуулга авсан

Нийт давхардсан тоогоор 12 удаа хэлэлцүүлэг зохион байгуулсан Санал асуулгын дүнг нэгтгэн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлсэн “Нутгийн хөгжилд малчин залуучуудын оролцоо” сэдэвт сургалтыг зохион байгуулсан Сумын Төрийн албан хаагч нарт “Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдэвт сургалтыг

зохион байгуулсан “Сумын хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг

сайжруулах”, “Сайн сургууль” хөтөлбөрүүд батлагдсан.

Төсөвт өртөг: 4.0 сая төгрөг

Хүрсэн үр дүн: Иргэдийн оролцоотойгоор боловсрол, эрүүл мэндийн салбарын хүрээнд хэрэгжих

дунд хугацааны хөтөлбөрийг судалгааны үндсэн дээр боловсруулж, батлан хэрэгжүүлсэн

Иргэд орон нутгийн түвшинд гарах шийдвэрт өөрийн санал бодлоо илэрхийлэх мэдлэг мэдээллийг олж авсан

“Нутгийн хөгжилд малчин залуучуудын оролцоо” сэдэвт сургалтыг өргөн хүрээтэйгээр зохион байгуулсан бөгөөд залуучуудад багийн ИНХ-д оролцож санал бодлоо илэрхийлэх уриалга хүргүүлснээр иргэдийн оролцоо нэмэгдсэн

Page 52: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016 - 2 дахь хэсэг

Төрийн албан хаагчдын дунд ёс зүй, харилцаа хандлагын талаар сургалт зохион байгуулснаар иргэдэд үйлчлэх үйлчилгээний чанар хүртээмж сайжирч, ёс зүйн алдаа дутагдлын талаар иргэдээс гомдол гаргах асуудал буурсан

Дэд хөтөлбөрүүд хэрэгжсэнээр боловсрол, эрүүл мэндийн салбараас иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний чанар хүртээмж сайжирсан.

Сумын иргэдэд бий болсон ашиг тус: Боловсруулж буй бодлого, хөтөлбөрт иргэдийн санал бодлыг сонсож тусгах нь зүйтэй

юм байна гэсэн ойлголтыг холбогдох байгууллагын ажиллагсад болон иргэд авсан Батлагдан хэрэгжиж буй бодлого, хөтөлбөрт санал бодол тусгагдаж, шийдвэр гаргах

түвшинд иргэдийн дуу хоолой чухал, цаашид оролцоогоо нэмэгдүүлэх шаардлагатай гэдэг талаар тодорхой ойлголттой болсон

Гол чухал салбар болох боловсрол, эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх хөтөлбөрийг баталж, түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажилласнаар төрийн үйлчилгээ сайжирч, иргэдийн сэтгэл ханамж дээшилсэн

Өөрсдийн оролцоотой баталсан хөтөлбөртөө хяналт тавих, хэрэгжилтийг хангахад иргэдийн оролцоо нэмэгдсэн.

Тулгарсан бэрхшээл: Иргэд болон тухайн бүлгийг нэг дор, нэг цагт цуглуулж, иргэдийн оролцоог хангаж

ажиллахад бэрхшээлтэй байсан Байгууллагуудын ажлын хэсэг өөрсдийн асуудлыг эрэмбэлэх чадвар дутмаг байх

тохиолдол ажиглагдсан Иргэдэд асуудлын голыг ойлгуулах, ажлын хэсэг боловсруулалтад саналаа нэгтгэн,

хамтын шийдэлд хүрэхэд зарим үед туршлага дутагдах хандлагатай байсан.

Гол амжилт: Шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоо чухал болохыг иргэдэд ойлгуулсан Богино хугацаанд иргэдээс санал авч, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулан, оролцоог

хангасан Иргэдийн оролцоог хангаж ажиллахад багийн ИНХ, багийн Засаг дарга, Засаг даргын

Тамгын газар, бүрэн дунд сургууль, сум дундын эмнэлэг нэг баг болж хамтран ажиллаж чадсан

Хөтөлбөрийг иргэд, мэргэжлийн байгууллагын оролцоонд тулгуурлан судалсны үндсэн дээр боловсруулсан.

Оролцогч талууд: - Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ИТХ- Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар- “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төсөл- Бүрэн дунд сургууль / багш, ажиллагсад, сурагчид, эцэх эхчүүд /- Сум дундын эмнэлэг /эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд/- Иргэд.

Амжилтын хүчин зүйл:

Page 53: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016 - 2 дахь хэсэг

Сумын иргэд, байгууллага, төслийн ажлын хэсэг нэг баг болж ажилласнаар сумын хэмжээнд хэрэгжих дунд хугацааны хөтөлбөрийг богино хугацаанд боловсруулан гаргасан

Хөтөлбөрийг боловсруулахад иргэдийн саналыг тусгасан Шийдвэр гаргахад иргэдийн оролцоо чухал гэдгийг иргэдэд ойлгуулсан.

Холбоо барих: Нэр: Ч.ОтгонсайханАлбан тушаал: ИТХТ-ийн нарийн бичгийн дарга Байгууллага: Булган аймгийн Хутаг-Өндөр сум Утас : 95189709, 96188720, 93018720Имэйл хаяг: [email protected] Цахим хуудас: http://khutag-undur.bulgan.khural.mn

Хавсралт :

“Сайн сургууль” хөтөлбөр

АРХАНГАЙ АЙМГИЙН ЧУЛУУТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ “ИТХ-ын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь”

Хугацаа: 2015-2016 он Агуулга: Иргэний оролцоо

Асуудал: ИТХ-ын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах нь

Сэдэв: “ИТХ-ын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах нь”

Page 54: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016 - 2 дахь хэсэг

Товч танилцуулга:Архангай аймгийн Чулуут сумын иргэдийн Төлөлөөгчдийн хурал нь 2012 оны

сонгуулийн үр дүнд 21 төлөөлөгч, 5 тэргүүлэгч, 5 байнгын хороотойгоор зохион байгуулагдан ажиллаж байна.

ИТХ нь иргэдийг мэдлэгжүүлэх, идэвхтэй оролцуулах бололцоог хангах замаар иргэд төр хоорондын харилцааг сайжруулж, хамтдаа асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжийг бий болгон, системтэй мэдлэг олгох сургалт хийж, иргэдийн хяналт, оролцооны үйл ажиллагааг сайжруулахад чиглэн ажиллаж байна.

Мөн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь тэтгэлэгт хөтөлбөрт шалгаран хэрэгжиж байна.

Төслийн хэрэгцээ, шаардлага:Сумын хэмжээнд анхаарах асуудлын нэг бол бодлого боловсруулах шийдвэр гаргах,

хэрэгжүүлэх, хянах түвшинд иргэдийн оролцоо хангалтгүй, энэ талаарх мэдлэг дутмаг, хуулийн хэрэгжилт, үйл ажиллагааны ил тод байдал хангалтгүй, ИТХ-ын төлөөлөгчдийн төлөөллийн үйл ажиллагаа, иргэдтэйгээ харилцан холбоотой ажиллах байдал сул, хариуцлагын тогтолцоо бараг байхгүй зэрэг асуудал юм.

Өнөөдрийн нийгмийн хамгийн чухал эрх нь иргэн бүр оролцоотой байж, санал бодлоо хэлж, мэдээ мэдээлэл авч, түүнд анализ дүгнэлт хийж алдаа оноог залруулах санал санаачлага гаргах. Иймд иргэдийн оролцоо идэвхийг дээшлүүлэх асуудал тавигдаж байгаа юм.

Асуудлыг шийдвэрлэсэн арга зам: - Санал асуулга- Мэдээллийн сэтгүүл, гарын авлага, эмхэтгэл гаргаж иргэдэд хүргэлээ - “Багийн ИНХ-ыг чадавхжуулах нь” сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Үүнд:

иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, ОНХС, бэлчээр зохион байгуулалтын төлөвлөгөөний асуудлаар сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, түүний үр дүнг нэгтгэн цаашдын үйл ажиллагааг төлөвлөх хяналтын баг тогтмол ажиллах нь зүйтэй гэж үзсэн. Нэг талаас гүйцэтгэх ба төлөөллийн байгууллагаас төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд тодорхой түвшинд оролцох оролцоо, нөгөө талаас энэхүү оролцоо нь ард иргэдийн ашиг сонирхлыг аль болох бүрэн дүүрэн хангасан байх нөхцлийг бүрдүүлэхэд чиглэгдэж ажилласан нь үр дүнтэй болсон юм.

Хийгдсэн ажил: Төслийн хүрээнд багийн ИНХ-ын дарга, Тэргүүлэгч нарыг чадавхжуулах, тэдэнд хууль

эрх зүйн мэдлэг, мэдээлэл олгох сургалт зохион байгуулав Иргэдэд сум орон нутгийн мэдээллийг цаг тухай бүрт нь үнэн бодит хүргэх зорилгоор

“Чулуутын цуурай ” сэтгүүл Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааг сурталчлах, тогтоол

шийдвэрийг мэдээлэх, ил тод байдлыг хангах зорилгоор хуралдааны мэдээлэл, шийдвэрийн эмхэтгэл гаргасан

ОНХС- гийн мэдээлэл гарын авлага, боршур хийсэн Багийн ИНХ-ын дарга, Тэргүүлэгч нарт зориулсан хууль эрх зүйн гарын авлага,

сэтгүүлийг бэлтгэн хэвлүүлсэн “Орон нутгийн хөгжлийн сангийн хэрэгжилтийн үе шатанд иргэн таны оролцоо” гарын

авлага хийсэн

Page 55: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016 - 2 дахь хэсэг

Тэтгэлэгт төслийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж, боловсруулах хөтөлбөрийн хүрээнд иргэдээс авах санал асуулгын хуудсыг бэлтгэсэн

Сумын хэмжээнд нийт багийн 400 иргэнээс санал авсан Санал асуулгын дүнг нэгтгэн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлсэн.

Төсөвт өртөг: 4.0 сая төгрөг

Хүрсэн үр дүн:1. Сумын иргэдийн оролцоо сайжирсан 2. Иргэд мэдээллийг үр дүнтэй ярилцлага болон сургалтын аргаар авч мэдлэгжиж

эхлэсэн 3. Иргэд хялбаршуулсан гарын авлагатай болсон4. Иргэдийн оролцоонд тулгуурласан, хариуцлагтай ИТХ-ын талаар мэдлэгжиж, санал

бодлоо илэрхийлэх, ойлгуулж танин мэдэх болон цаашдын оролцооны сэдэл бий болсон

5. Төрийн үйлчилгээ, төрийн албан хаагчдйн зан харилцааны дутагдлын талаар гаргах иргэдийн санал гомдол эрс багассан.

Сумын иргэдэд бий болсон ашиг тус: Боловсруулж буй бодлого, хөтөлбөрт иргэдийн санал бодлыг сонсож тусгах нь зүйтэй

юм байна гэсэн ойлголтыг төрийн байгууллагын ажиллагсад түлхүү өгч ажиллалаа Суманд батлагдан хэрэгжиж буй бодлого, хөтөлбөрт санал бодол тусгагдаж, шийдвэр

гаргах түвшинд иргэдийн дуу хоолой чухал, цаашид оролцоогоо нэмэгдүүлэх шаардлагатай гэдэг талаар иргэд ойлголттой болсон

Гол чухал салбар болох боловсрол, эрүүл мэндийн талаар хэрэгжүүлэх хөтөлбөр батлан түүний хэрэгжилтэнд хяналт тавьж ажилласнаар төрийн үйлчилгээ сайжирч, иргэдийн сэтгэл ханамж дээшилсэн

Иргэд өөрсдийн оролцоотой баталсан хөтөлбөртөө хяналт тавих, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд шаардлага тавих чадавх сайжирсан.

Тулгарсан хүндрэл бэрхшээл: Нэг дор нэг цагт иргэдийн оролцоог хангаж, тэднийг цуглуулан ажиллахад

бэрхшээлтэй байсан. Мөн эхний удаад саналаа хэрхэн илэрхийлэх арга барилаа мэдэхгүй иргэд ч олон байлаа. Өөрөөр хэлбэл иргэдэд асуудлын голыг ойлгуулах, саналаа нэгтгэн хамтын шийдэлд хүрэхэд зарим үед туршлага дутагдах нь анзаарагдсан.

Гол амжилт: Хөтөлбөрт санал авахад иргэдийн оролцоог хангаж ажиллахад ихээхэн анхаарч

ажилласан Иргэдийн оролцоог хангаж ажиллахад багийн ИНХ, багийн Засаг дарга, Засаг даргын

Тамгын газар болон бусад төрийн байгууллагуудтай хамтран ажилласан Иргэдийн оролцоонд тулгуурлан ажилласан.

Оролцогч талууд: - Архангай аймгийн Чулуут сумын ИТХ- Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргын Тамгын газар- Төрийн байгууллагууд- Иргэд- “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төсөл.

Page 56: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016 - 2 дахь хэсэг

Амжилтын хүчин зүйл:Иргэдийн санаа бодлыг сонсож, тэдэнтэй хамтран ажиллаж, ижил мэдээллээс аливаа асуудалд шийдэл хайж, хамтдаа хэлэлцүүлсэн тухайн асуудалд иргэдийн саналыг тусгаснаар урт удаан хүчин төгөлдөр үйлчлэх тогтоол, шийдвэр, бодлого батлагдан гарах нөхцөл бүрэлдсэн нь өөрөө онцлох хүчин зүйл гэж үзэж байна.

Холбоо барих: Нэр: Б.ТуулАлбан тушаал: Архангай аймгийн Чулуут сумын ИТХ-ын дарга Байгууллага: Архангай аймгийн Чулуут сумын ИТХ Утас : 91991783, 88213842, 88213841Имэйл хаяг: [email protected]Цахим хуудас: http://chuluut.arkhangai.khural.mn Facebook хаяг: chuluut irgenii tanhim

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ“Иргэний оролцоо-Гудамжны хурал”

Хугацаа: 2015-2016 он Агуулга: Иргэний оролцоо

Асуудал: Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх Сэдэв: “Иргэдийн оролцоо-Гудамжны хурал”

Page 57: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016 - 2 дахь хэсэг

Товч танилцуулга: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын

албаны иргэний оролцооны хэлтэс 2013 онд АНУ-ын Энхтайван Корпусын сайн дурын ажилтан Rosemary Skelly-тэй хамтран дүүргийн хороодын иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Хорооны хөгжилд залуусын оролцоо”, “Иргэдийн баг бүлэг хэрхэн үүсгэх вэ” зэрэг сургалтыг зохион байгуулсан юм. Сургалтын үр дүнд зарим хороодын иргэдийн нийтийн Хурлын Тэргүүлэгчид, Засаг даргын ажлын алба хорооныхоо иргэдийг идэвхжүүлэх олон талт ажлыг зохион байгуулж ирсний нэг нь тус дүүргийн 16 дугаар хороонд 2013 оноос зохион байгуулж байгаа “Гудамжны хурал” байсан юм.

Хурлын үндсэн зорилго нь “Иргэдийн хуралд ирэхийг хүлээх биш тэдэнтэй очиж уулзах, санаа бодлыг нь сонсох, амьдрал ахуйтай нь газар дээр нь очиж танилцах” явдал юм. Нэг талаас хорооны иргэдийн Нийтийн Хуралд оролцдоггүй олон иргэд гудамжныхаа хуралд оролцож санал бодлоо илэрхийлэх, нөгөө талаас дүүрэг, хорооны хийж хэрэгжүүлж байгаа ажлыг олон иргэдэд танилцуулж, тэдний санал бодлыг сонсдог. Гудамжны хурлын үеэр тухайн гудамжинд оршин суугч иргэд иргэн–хороо хоёрыг холбогч болдог “Гудамжны ахлагч”-аа сонгодог.

Сонгогдсон ахлагч нь хорооны Засаг даргын ажлын алба, хурлын байгууллагаас зохион байгуулсан ажлыг эрхэлж, хэрэгжүүлэх үүрэгтэй юм.

16 дугаар хороонд хэрэгжүүлсэн “Иргэдийн оролцоо-Гудамжны хурал” төслийг иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх, иргэд, иргэдээс сонгогдсон Төлөөлөгчдийн хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Чингэлтэй дүүргийн 7,8 дугаар хороонд хэрэгжүүлсэн юм.

Энэ үйл ажиллагааг зөвхөн манай дүүрэгт төдийгүй бусад аймаг, сум, дүүрэгт хэрэгжүүлэх бүрэн боломжтой.

Төслийн хэрэгцээ шаардлага: Гудамжны хурлын үеэр иргэдээс гарсан олон талт санаа, санал санаачлагыг

хэрэгжүүлэхийн тулд тухайн хорооноос сонгогдсон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд уламжлах, төлөөлөгч тэднийхээ дуу хоолой болж ажиллах зайлшгүй шаардлага гарсан юм. Иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд:

Иргэдэд мэдээ мэдээллийг нээлттэй, ил тод, хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх Тэдний хамтын ажиллагаа, бүтээлч оролцоог нэмэгдүүлж, оршин суугаа газартаа эзэн

болж амьдрах сэтгэлгээг төлөвшүүлэх Иргэдийн сайн дурын бүлгийг нэмэгдүүлж чадавхжуулах, тэднийг нэгтгэх олон талт

үйл ажиллагаа явуулах Иргэдийн оролцоотой шийдвэр гаргах эрх зүйн орчинг сайжруулах.Өөрөөр хэлбэл шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь зөвхөн санал

авах төдийгөөр хязгаарлагдах бус тэднийг идэвхтэй, бүтээлч, оролцоотой, хамтран ажилладаг, харилцан санал бодлоо солилцох чадвартай болгон бэлтгэхэд оршино.

Асуудлыг шийдвэрлэсэн арга зам: Улс орноо хөгжүүлэх гол түлхүүр нь хүчирхэг бүтээлч, санаачлагатай, оролцоотой

иргэд билээ. Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь цаг хугацаа, хүч хөдөлмөр, сэтгэл зүрх шаардсан ажил. Гудамжны хурлаас гарсан иргэдийн санал бодол санаачлагыг хорооны иргэдийн Нийтийн Хурал, түүгээр уламжлан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, хороо дүүргийн удирдлага, холбогдох байгууллага албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлж

Page 58: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016 - 2 дахь хэсэг

хэвшсэн. Ийнхүү гудамжны хурал нь нутгийн удирдлагын бүх шатны байгууллага, төлөөлөгч иргэдийг холбох гүүр болсон нь асуудлыг шийдвэрлэх үр өгөөжтэй арга хэлбэр байсан.

Хийгдсэн ажил: 7,8,16 дугаар хороодын иргэдээс судалгаа авсан 19 хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга нарын дунд Гудамжны хурлын туршлага

судлах уулзалт 19 иргэний танхимын ажилтан, иргэдийн Нийтийн Хурлын дарга нарт Хөтөч-

чиглүүлэгчийн сургалт 8-р хороонд “Манай гудамж-Миний гэр” өдөрлөг 16-р хорооны иргэдийн дунд “АХА” тэмцээн Гудамжны ахлагч буюу нийтийн эргүүлүүдийн уулзалт 7-р хорооны залуу гэр бүлийн дунд “Аав, ээж, би” өдөрлөг 16-р хорооны залуучуудын дунд сагсан бөмбөгийн тэмцээн 7,8,16 дугаар хороодоос сонгогдсон төлөөлөгчдийн дунд Төлөөлөгч–Иргэдийн уулзалт Төлөөлөгч, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, хороодын иргэдийн Нийтийн

Хурлын дарга, 7,8,16 дугаар хорооны нийтийн эргүүлүүдийн дунд “Иргэдийн оролцоо-Гудамжны хурал” хэлэлцүүлэг зэргийг тус тус зохион байгуулсан.

Төсөвт өртөг: Төслийн хүрээнд мэдээллийг ил тод, шуурхай хүргэх, иргэдийн бүтээлч, идэвхтэй

оролцоо санаачлагыг дэмжих, шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, сайн туршлага хуваалцах зэрэг 10 гаруй арга хэмжээг 3 600 000 төгрөгийн төсвөөр зохион байгуулсан.

Хүрсэн үр дүн: Төслийг хэрэгжүүлснээр дараах үр дүн гарсан. Үүнд:

Төслийг хэрэгжүүлэх талаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг мэдээллээр хангаж холбогдох төсөв, журмыг батлуулсан

Төслийн багийн гишүүн, төлөөлөгч Д.Бат-Эрдэнэ, Л.Баярсайхан, Ц.Дуламжав нарын санаачлагыг дэмжиж /Жи мобайл, Юнитель, Мобиком, Скайтел/ утсыг 19 хорооны иргэний танхимд байршуулсан

Гудамжны ахлагч ажиллуулсан сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, үзүүлэх сургуулийг дүүргийн зарим төлөөлөгч, 19 хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга нарыг оролцуулан зохион байгуулсны үр дүнд Чингэлтэй дүүргийн 19 хороонд Гудамж байрны ахлагч сонгогдон ажиллах болсон

Төслийн хүрээнд иргэдийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гудамж байранд тодорхой урамшуулал бүхий нийтийн эргүүлийг иргэдийн оролцоотойгоор ажиллуулах болсон

Иргэд санал бодлоо илэрхийлэх, төлөөлөгчдөд саналаа тавьж шийдвэрлүүлэх, нөгөө талаас төлөөлөгчдөөс гудамжны хуралд оролцож иргэдийн санал бодлыг сонсож шийдвэрлэх арга хэлбэр сайжирсан

Гудамжны хурлын үеэр иргэдээс гарсан саналыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжилж шийдвэрлүүлснээр иргэдийн бүтээлч оролцоо нэмэгдэж, төсөл хэрэгжсэн хороодод иргэдийн санаачилсан тодорхой бүтээлч ажлууд хийгдэж эхэлсэн.

Хороодын иргэдэд бий болсон ашиг тус:

Page 59: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016 - 2 дахь хэсэг

“ТА ДОХЬ, БИ ЗАЛГАЯ” найрсаг үйлчилгээг бий болгож иргэдийн саналыг сонсож мэдээ мэдээллийг үнэ төлбөргүй, түргэн шуурхай хүргэж байна

Оршин суугчид, иргэдийн санаачлага, дэмжлэг бий болж амьдрах орчноо тохижуулж эхэлсэн

Жишээлбэл: Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны иргэд өөрсдөө санаачлан гудамжны газрыг

хусаж, тэгшлүүлсэн Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны Зүүн тасганы 12 дугаар гудамж хариуцсан

нийтийн эргүүл П.Норжин нь өөрийн оршин суугаа гудамжны 2 айл буюу 224б 215 хашааны хаалган дээрээ номергүй байсныг өөрийн хөрөнгөөр хаягжуулсан

16 дугаар хорооны иргэдээс худаг барих санал түлхүү гарсан тул саналын дагуу 83, 86, 90 дүгээр гудамжинд зөөврийн ус хүрдэг болсон байна

16 дугаар хорооны Согоотын 56 дугаар гудамжинд явган гүүр, 60 дугаар гудамжинд явган шат барьсан

16 дугаар хорооны Согоотын 59а гудамжинд тоглоомын талбай байгуулсан Гудамж байрны нийтийн эргүүлтэй болсноор 16 дугаар хорооны иргэд хог ачих

хуваарьтай өдөр бүгд хашааны гаднах хогоо цэвэрлэж хэвшснээр эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдсэн.

Тулгарсан хүндрэл бэрхшээл: Иргэдийг ажлын өдөр гудамжны хуралд оролцуулах хамгийн хүндрэлтэй байсан. Мөн

төслийн багийн гишүүд тус бүртээ өөрсдийн албан ажилтай байсан нь нэгдэж уулзах, санаа бодлоо солилцоход хэцүү байсан учраас зарим үед утас, имэйлээр харилцаж байсан.

Гол амжилт: Улсын хэмжээнд анх удаа иргэдээ хүлээж биш хүрч үйлчлэх тэдний оролцоо, санал

санаачлагыг бодит ажил болгосон цогц арга хэмжээ нь “ГУДАМЖНЫ ХУРАЛ “ байлаа.

Оролцогч талууд: Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7,8,16 дугаар хорооны

төлөөлөгчид “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төсөл Чингэлтэй дүүргийн 7,8,16 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурал, Засаг даргын

ажлын алба 7,8,16 дугаар хорооны иргэд Төслийн багийн гишүүд

Амжилтын хүчин зүйлс: Өдөөгч хүчин зүйл нь “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь”

төслийн хүрээнд зарлагдсан “Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” төсөл Гудамжны иргэдийн санаачлагатай идэвхтэй оролцоо Хорооныхоо иргэдийн оролцоог хангахад чиглэсэн дүүрэг, хорооны ажлын албаны

сургалт сурталчилгааны явцад хийсэн бүтээлч эрэл хайгуул Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын идэвхтэй дэмжлэг туслалцаа Төслийн багийн гишүүдийн ажлын үр дүн

Адил төстэй туршлага: Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны “Явуулын иргэний танхим” Увс аймгийн Тариалан сумын “Явуулын иргэний танхим”

Page 60: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016 - 2 дахь хэсэг

Холбоо барих хаяг:Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн ХуралУтас: 11-31-31-93, 96070008Имэйл хаяг: [email protected]Цахим хуудас: www.chingelteicouncil.mn, http://chingeltei.ub.khural.mn Facebook: Чингэлтэй Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хавсралт:

1. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн баталсан “Гудамж байрны нийтийн эргүүл ажиллуулах журам” баталсан тогтоол

2. Гудамж байрны нийтийн эргүүл ажиллуулах журам

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ШИВЭЭГОВЬ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

“Шивээговь сумын хог хаягдлын цэгийн менежментийг иргэдийн оролцоотой шийдвэрлэх нь”

Хугацаа: 2015.09.01-2015.12.22 Агуулга: Иргэдийн оролцоонд тулгуурлаж асуудлыг шийдвэрлэх

Асуудал: Сумын төвлөрсөн хогийн цэгийг цэвэрлэх, устгах.

Сэдэв: “Шивээговь сумын хог хаягдлын цэгийн менежментийг иргэдийн оролцоотой шийдвэрлэх нь”

Page 61: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016 - 2 дахь хэсэг

Товч танилцуулга: Говьсүмбэр аймгийн Шивээговь сум нь 1989 онд хуучнаар Зөвлөлтийн цэргийн анги эх

орондоо буцсан, тэдний үлдээсэн тосгонд байгуулагдсан Монгол Улсын отгон сумдын нэг юм. Шивээговь сум нь 1021 өрхийн 3254 хүн амтай.

Нийгмийн хувьсал өөрчлөлтөөр өмч иргэнд шилжсэнтэй холбоотойгоор 1989-1995 он хүртэл Оросын байгууламж барилгыг буулган нураах бусад орон нутагт зөөх ажил эрчимтэй явагдсан. 1997-2008 он хүртэл Шивээговь сумын дүр төрх буулгасан барилгын туурь, хог балгас болсон байшингийн үлдэгдэл, хэдхэн тооны байшин, хувийн хэвшил аж ахуй байгууламжийг сэргээн засварлах ажил эрчимтэй өрнөсөн. Гэвч сумын төвлөрсөн хогийн цэгт Оросын цэргийн ангийн хэрэглэж байсан сумны хонгио /аюултай хог хаягдал/, барилгын туурь, ахуйн хог хаягдал гэх мэт 464000 м.куб хог хаягдал 13.2 га газрыг эзлэн оршиж байна.

Төвлөрсөн хогийн цэг нь ундны усны эх үүсвэрээс 600 метрийн зайтай, сумын төвийн салхин дээд талд байрладаг.

Сумын хүн ам өсөхийн хэрээр төвлөрсөн хогийн цэгт тээвэрлэн хүргэгдэж байгаа хог хаягдал ихсэж хогийн цэгийн талбай улам бүр нэмэгдэж байна. Мөн сумын хуучин барилгын үлдэгдэл туурь хог болон засварлагдаж байгаа орон сууцнуудын хог хаягдал нэмэгдэж байна. Албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн хог хаягдлыг хог тээврийн машинаар зөөж тээвэрлэн хүргэж байна.

2015 онд хийгдсэн хог хаягдлын нэр төрөл, үүсэлтийн тоо хэмжээг тогтоох улсын тооллогын дүнгээр тус хогийн цэгт жилд ойролцоогоор 200 тн ахуйн хог хаягдал тээвэрлэн хүргэгдэж байгаагийн ихэнх хувийг хүнсний хаягдал, үнс, цаас, барилгын хог эзэлж байна.

Төслийн хэрэгцээ, шаардлага: Хогийн цэг нь тус сумын ундны усны эх үүсвэртэй зэрэгцээ, хөрсний бохирдол,

бэлчээрийн талбай эзэлсэн, мал амьтанд сөрөг нөлөөтэй, огт цэвэрлэгдэж байгаагүй. Байгаль орчныг хамгаалах тухай багц хууль, байгаль орчны талаар төрөөс баримтлах

бодлого, байгаль орчин, хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн байна. Үүнд:

Төвлөрсөн хогийн цэгийг ундны усны эх үүсвэрээс холдуулан шилжүүлэх, талбайг багасгах

Хогийг булж, газрын хэвлийг ашиглах явцад үүсч болзошгүй хортой нөлөөнөөс хий мандлын агаар, газар, ус ургамал, ан амьтан байгаль, орчны бусад зүйлсийг хамгаалах, бохирдол, байгаль орчинд сөрөг нөлөөллөөс сэргийлэх

Хогийн цэгийг ландфиллийн аргаар дарж булахдаа мэргэжлийн байгууллагын гаргасан заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх, газрын төлөв байдал өөрчлөгдөх, бохирдож, хордохоос сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх.

Асуудлыг шийдвэрлэсэн арга зам:Ажлын баг шийдвэрлэх гэж байгаа асуудлынхаа тухай иргэдэд ойлголт өгөх, санал,

судалгаа авах, нийгмийн бүлгүүдийн дунд хэлэлцүүлэг, ярилцлага зохион байгуулах зэрэг төслийн хүрээнд иргэдээс санал асуулга, хэлэлцүүлэгийн саналыг нэгтгэн сумын ИТХ-ын Төлөөлөгчдөд танилцуулан мэргэшсэн төсөвчнөөр төсөв хөрөнгийг тооцуулан сумын ИТХ-ын XXI хуралдааны 2015.12.18-ны өдрийн 06 тоот “Сумын 2014 оны төсвийн гүйцэтгэл, 2016 оны төсөв батлах тухай” тогтоолын 2 дугаар хавсралт ”Шивээговь сумын 2016 оны орон нутгийн хөгжил сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, арга хэмжээний жагсаалт”-д 40.0 сая төгрөг батлуулсан.

Хийгдсэн ажил: Сумын хог хаягдлын цэгт байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээг мэргэжлийн

байгууллагаар нарийвчлан үнэлүүлсэн 300 өрхөөс санал асуулга авсан 60 өрхийн гишүүдтэй ярилцлага хийсэн

Page 62: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016 - 2 дахь хэсэг

61 иргэнтэй хэлэлцүүлэг зохион байгуулсан Сумын хог хаягдлын цэгийг цэвэрлэх, устгах ажлын зураг, төсөв хийлгэсэн Иргэдийн саналыг үндэслэн ИТХ-ын 21-р хуралдаанд “Сумын хог хаягдлын цэгийг

цэвэрлэх, устгах ажлын зураг, төсөв”-г хэлэлцүүлэн 40.0 сая төгрөг батлуулсан Төслийг үргэлжлүүлэн хог ангилан ялгах суурь бий болсон.

Төсөвт өртөг:Шивээговь сумын иргэдийн оролцоог идэвхжүүлэн “Сумын хог хаягдлын цэгийн

менежментийг иргэдийн оролцоотой шийдвэрлэх нь” тэтгэлэгт төсөл нь 3963200 төгрөг.

Хүрсэн үр дүн: Орон нутагт тулгамдаж байгаа асуудлаа иргэдийн оролцоотойгоор хөрөнгийн

асуудлыг шийдвэрлэж байгаа бодит жишээгээрээ аймагтаа анхдагч болсон Иргэд саналаа гаргаж шийдвэрийнхээ хариуг авсан үлгэр жишээ ажил болсон Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрүүл аюулгүй орчинд амьдрах орчин

бүрдэнэ.

Сумын иргэдэд бий болсон ашиг тус: Иргэдийн оролцоонд тулгуурлан орон нутгийн хөгжил сангийн хөрөнгийг зарцуулах,

төсвийн хуулийн хэрэгжилтийг хангах ажлын бодит жишээ болсон Иргэд аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдсэн Нутгийн удирдлагын байгууллага иргэдийн уялдаа холбоо сайжирсан Иргэдийн саналыг үндэслэн төвлөрсөн хогийн цэгийг цэвэрлэх төсөв батлагдсан.

Тулгарсан бэрхшээл:Байхгүй.

Гол амжилт: Өрхөөс санал асуулга, ярилцлага, хэлэлцүүлэгийг шаталсан хэлбэрээр зохион

байгуулсан Аймгийн хэмжээнд орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг иргэдийн бодит оролцоо

санал санаачлаганд тулгуурлан хөрөнгийг батлуулсан Сумын нутгийн удирдлагын байгууллага ба иргэдийн хооронд гүүр болсон сайн

туршлага гэж үзэж байна.

Оролцогч талууд: “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төсөл Төслийн ажлын баг ИТХ-ын төлөөлөгчид Засаг даргын Тамгын газар Багийн ИНХ Багийн засаг дарга Иргэд

Амжилтын хүчин зүйлс: “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн нэгж Шивээговь сумын иргэдийн оролцоо, санаачлага Төслийн багийн гишүүдийн оролцоо, ажлын үр дүн Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх байдлаар орон нутгийн хөгжил сангийн хөрөнгөөр

санхүүжиж байгаа төсөл арга хэмжээ, түүний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулахыг зорьсон нь иргэдийн дундах ойлголтыг нэмэгдүүлж дэмжлэг авч чадсан байна.

Page 63: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016 - 2 дахь хэсэг

Холбоо барих:Нэр: А.Дэлгэрзаяа Албан тушаал: ИТХ-ын нарийн бичгийн дарга А.ДэлгэрзаяаБайгууллага: Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ИТХУтас: 91230003Имэйл хаяг: [email protected] Цахим хуудас: http://shiveegovi.govisumber.khural.mn

Хавсралт :

Сумын ИТХ-ын 2015.12.18-ны өдрийн 06 тоот “Сумын 2014 оны төсвийн гүйцэтгэл, 2016 оны төсөв батлах тухай” тогтоол

ДУНДГОВЬ АЙМГИЙН АДААЦАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ “Нийгмийн эмзэг бүлэгт зориулсан амьдрах ухааны сургалт”

Хугацаа: 2015-2016 он Агуулга: Иргэдийн оролцоо

Асуудал: Нийгмийн эмзэг бүлгийг дэмжих нь Сэдэв: Иргэдийг чадавхжуулах сургалт

Товч танилцуулга:

Page 64: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016 - 2 дахь хэсэг

2000 оноос хойш удаа дараа байгалийн бэрхшээл ган зуд тохиолдсон нь дан ганц мал ахуйд суурилсан Адаацаг сумын малчин иргэдийн ахуй амьдралд сөргөөр нөлөөлсөн. Иймд сумын малчин иргэдийг дэмжих, идэвхижүүлэх, бизнес сэтгэлгээг төрүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, чадваржуулах сургалт зохион байгуулж 135 иргэнийг хамруулсан.

Төслийн хэрэгцээ шаардлага: Мал цөөтэй, амжиргааны орлого багатай, мал маллах сонирхолтой залуу

малчдад хүрч ажиллах Ажил эрхлээгүй иргэдийг дэмжих Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийгмийн үйлчилгээний хүртээмжийг

нэмэгдүүлэн хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх

Асуудлыг шийдвэрлэсэн арга зам: НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагаас санхүүжүүлэн

хэрэгжиж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төсөлд хандсанаар дэмжигдсэн

Энэхүү санхүүжилтийн амьдрах ухааны сургалтуудыг зохион байгуулсан Эдгээр сургалтуудыг явуулахад сумын нийт иргэдийн саналд тулгуурлан

гүйцэтгэсэн Мөн эмзэг бүлэг рүү чиглэсэн төрийн үйлчилгээний чанарын талаар иргэдээс

санал авч үйл ажиллагаанд нь үнэлэлт өгсөн.

Хийгдсэн ажил:1. Багуудын ИНХ-аас иргэдийн санал авсан2. Шинэ залуу малчид буюу цөөн малтай залуу гэр бүлийн гишүүд3. Сумын төвийн ажил хөдөлмөр эрхэлдэггүй, орлогын эх үүсвэргүй залуучууд4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр тогтсон5. Дээрхи судалгаандаа үндэслэн 3 чиглэлд хандсан сургалтуудыг хийхээр төлөвлөгөө

боловсруулан ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар баталсан6. Сургалтанд оролцох иргэдийн судалгааг нарийвчлан гаргасан7. Сургалт явуулах багш нартай гэрээ байгуулсан8. Төрөөс эмзэг бүлэгт үзүүлж буй үйлчилгээний талаар иргэдээс санал асуулга авсан.

Төсөвт өртөг: 4.0 сая төгрөг

Хүрсэн үр дүн: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийг дэмжих сургалтанд 70 иргэн хамруулж,

ажиллаж хөдөлмөрлөх урам зориг өгсөн Мал маллагааны арга туршлага хуримтлуулж амжаагүй залуу малчдад мал

маллагааны арга ухааны сургалт зохион байгуулсан 35 ажил хөдөлмөр эрхлээгүй иргэдийг өрхийн үйлдвэрлэл эрхлэх боломж олгох

сургалтанд хамруулсан.

Сумын иргэдэд бий болсон ашиг тус: Хөгжлийн бэрхшээлтэй болон ажилгүй иргэд хөдөлмөрлөх, өрхийн орлогоо

нэмэгдүүлэх боломж байгааг олж харж урам зоригтой болсон

Page 65: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016 - 2 дахь хэсэг

Залуу малчдын мал аж ахуйн мэдлэг, мэдээлэл нэмэгдсэн

Гол амжилт: Нийгмийн эмзэг бүлгийн иргэд өөрсдийн дуу хоолойгоо ИТХ-д хүргэх хүсэл

сонирхолтой болсон Залуучуудын мал маллах сонирхол урмыг нь нэмэгдүүлсэн.

Оролцогч талууд: Дундговь аймгийн Адаацаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төсөл Засаг даргын Тамгын газрын Нийгмийн Халамж, Нийгмийн Даатгалын мэргэжилтнүүд Багийн Засаг дарга нар Шинэ залуу малчид, хүүхэд хараад сумын төвд ажил хөдөлмөр эрхлээгүй залуу

эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, багуудын хуралд оролцсон иргэд Эмэгтэйчүүдийн тэмүүлэл сургалтын төв Дундговь аймгийн эмэгтэйчүүдийн холбооны дэргэдэх сургагч багш, ХААИС-ийн багш

доктор, дэд професор Ренчиндорж.

Амжилтын хүчин зүйлс:Сумынхаа хөдөлмөр эрхлээгүй, орлогын эх үүсвэр хүрэлцээгүй болон залуу малчдад зориулсан сургалт зохион байгуулсан.

Адил төстэй туршлага:Дундговь аймгийн Сайнцагаан сумын эмзэг бүлгийн иргэдийг сургалтанд хамруулан

ажлын байраар хангасан туршлага.

Холбоо барих: Овог нэр: Галсандорж ТогтохбүрэнАлбан тушаал: Сумын ИТХ-ын даргаБайгууллага: Адаацаг сумын ИТХУтас: 88330222Имэйл хаяг: [email protected]Цахим хуудас: http://adaatsag.dundgovi.khural.mn

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЭРДЭНЭБУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

“ИТХ-ын шийдвэрт нийгмийн эмзэг бүлгийн саналыг хүргэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжиж ажиллах”

Хугацаа: 2015-2016 он Агуулга: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоо

Асуудал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шийдвэр гаргах түвшинд оролцох хандлагыг төлөвшүүлэх

Сэдэв: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн оролцоогоор хангах нь

Товч танилцуулга:

Page 66: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016 - 2 дахь хэсэг

Эрдэнэбулган сумын ИТХ нь 2012-2016 оны бүрэн эрхийн хугацаанд баримтлан ажиллах үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлд иргэний нийгмийн байгууллагуудыг идэвхжүүлэх замаар иргэдийн оролцоог шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэх зорилтыг тусган, төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулж ажилласан.

Сумын төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахын зэрэгцээ холбогдох судалгаануудыг хийж, гарсан санал дүгнэлт дээр тулгуурласан үйл ажиллагаа явуулсан.

Тус суманд өнөөдрийн байдлаар: Ахмадын холбоо Эмэгтэйчүүдийн холбоо Оюутан сурагчдын холбоо Худалдаа үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо Морин спорт уяачдын холбоо Залуучуудын холбоод үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна.

Төслийн хэрэгцээ, шаардлага:Сумын хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ хэрхэн зохион байгуулалтанд оруулах, тэдэнд

нийгмийн идэвхтэй байхад нь дэмжлэг үзүүлэх зайлшгүй хэрэгцээ шаардлага байсан. Яг энэ хэрэгцээнд тулгуурлан “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төсөлд хамрагдлаа.

Асуудлыг шийдвэрлэсэн арга зам:- Тэтгэлэгт төсөл бичих явцад хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс тандалт судалгаа

авсан- Төрийн байгууллага, нийгмийн ажилтнуудтай хамтран сургалт зохион байгуулсан.

Хийгдсэн ажил:Тэтгэлэгт төслөө 3 үе шаттай хэрэгжүүлсэн: 1. Судалгааны2. Судалгаанд суурилсан сургалтын үйл ажиллагаа3. Үр дүнгийн баталгаажуулалт1. Сумын нийгмийн ажилтнууд, ИТХ-ын төлөөлөгчид, амьжиргаа дэмжих зөвлөлийн

гишүүдээс бүрдсэн баг сумын 126 хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс судалгаа авсан2. Авсан судалгаандаа тулгуурлан Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Халамж

үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн, ажилчдаас урьж хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ сургалт зохион байгуулсан

3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоог байгуулан дарга, Тэргүүлэгчдийг сонгосон4. Сумын хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс фокус бүлгийн ярилцлага хийж, үр дүнг

баталгаажуулах судалгаа авсан.

Төсөвт өртөг:4.0 сая төгрөг

Хүрсэн үр дүн:

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх сумын мэдэээлэл, судалгааны сантай болсон

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэрэгцээ шаардлагатай сургалт зохион байгуулж, холбогдох мэдээллийг хүргэсэн

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар орон нутгийн байгууллагаас хийх ажлаа тодорхойлсон

Аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Халамжийн хэлтэстэй хамтран ажиллах гарц бий болсон.

Page 67: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016 - 2 дахь хэсэг

Сумын иргэдэд бий болсон ашиг тус: Сумын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийн төлөөх төрийн бус байгууллага

бий болсон Сумын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, мөн холбооны байртай болсон Нийгмийн амьдралд оролцох хүсэл мөрөөдөл, боломж бий болсон.

Оролцогч талууд:

Сумын ИТХ “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэн нь” төсөл Амьжиргаа дэмжих зөвлөл Төрийн байгууллагууд Нийгмийн ажилтнууд

Холбоо барих:

Нэр: Пүрэвсүрэнгийн Ариунсан Албан тушаал: ИТХ-ын дарга Байгууллага: Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын ИТХ Утас : 98221626, 99193574Имэйл хаяг: [email protected] Цахим хуудас: http://erdenebulgan.khovsgol.khural.mn

ТӨВ АЙМГИЙН БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ “Өрх толгойлсон эмэгтэйчүүдийг дэмжих”

Хугацаа: 2015 он Агуулга: Иргэдийн оролцоо

Асуудал: Орон нутгийн өрх толгойлсон, ажил эрхлээгүй эмэгтэйчүүдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх, тэднийг хамтарч

Сэдэв: Амьдрах ухааны “Бүтээлч бүсгүйчүүд” төсөл

Page 68: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016 - 2 дахь хэсэг

нэгдэж ажиллах зорилгоор амьдрах ухааны сургалт зохион байгуулах

Товч танилцуулга: Тус сум нь нийт 4000 гаруй хүн амтай. Үүнээс 279 эмэгтэй өрх толгойлон амьдардагаас

148 нь тодорхой ажил эрхлээгүй, хөдөлмөрийн насны эмэгтэй байна. Өрх толгойлсон, хөдөлмөр эрхлээгүй эдгээр эмэгтэйчүүдийг өрхийн хүнсний

хэрэгцээгээ хангах, орлогоо нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж ажлын байртай болоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачлан тус тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Төслийн хэрэгцээ шаардлага: Орон нутагт ажилгүйдэл их байгаагаас үүдэн орон нутгийн онцлог, иргэдийн өөрсдийн

нөөц боломжид тулгуурлан өрхийн үйлдвэрлэл эрхлэх, түүнийгээ цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, иргэд өөрсдийн санаачилгаараа нэгдэн бүлэг, хоршоо байгуулан хамтын хөдөлмөрийн үр ашгийг хүртэх боломжоор хангахад орон нутгийн удирдлагаас дэмжих шаардлагатай байна.

Асуудлыг шийдвэрлэсэн арга зам:Сумын Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын ажилтан, багийн Засаг дарга

нарын гаргасан зорилтот бүлгүүдийн талаарх судалгаан дээр үндэслэн улмаар төсөл, хөтөлбөр, тусламжид хамрагдсан байдлыг нь харгалзан ажил эрхлээгүй, өрх толгойлсон, хөдөлмөрийн насны эмэгтэйчүүдэд зориулсан амьдрах ухааны сургалт явуулах нь зүйтэй гэж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлэсэн. Сургалтын төлөвлөгөө, зарцуулах төсвийн хуваарийг батлан, сургагч багш нартай ажил гүйцэтгэх гэрээ, багийн Засаг дарга нартай хариуцлагын гэрээг тус тус байгуулан ажилласан.

Тус сум нь 3 багтай бөгөөд баг тус бүрээс өрх толгойлсон эмэгтэйчүүдийг сонгон нийт 75 эмэгтэйг амьдрах ухаан эзэмшүүлэх сургалтанд хамруулсан.

Хийгдсэн ажил : Сургалт зохион байгуулах багш нарыг мөн хөдөлмөрийн насны ажил эрхлээгүй тухайн

чиглэлээр дадлага туршлагатай, олон нийтийн итгэл, хүндэтгэлийг хүлээсэн, суралцагчдад онол, дадлагыг эзэмшүүлэх чадвар бүхий эмэгтэйчүүдийг сонгон авсан. Мөн “Насан туршийн боловсрол төв”-тэй хамтран дараах сургалтыг зохион байгуулсан. Үүнд:

Хүлэмжинд ногоо тарих, даршлах, хүнсний ногоо хадгалах Сүү, цагаан идээ боловсруулах Хэрээсэн хатгамал, шигтгээ наамал урлах Цаасан урлал, бэлэг дурсгалын зүйл хийх Эсгийгээр урлал хийх

Сургалтын хөтөлбөрийг сургагч багш нараар урьдчилан боловсруулуулж, хянаж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар батлуулан хэрэгжүүлж ажилласан. Сургалтад сургагч багш нарын бэлтгэсэн гарын авлагыг олшруулан оролцогчдод тараасан. Сургалтын явцад хийгдсэн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, бүтээгдэхүүнийг борлуулсан орлогоор мөнгөн хөрөнгийн сан үүсгэсэн ба мөн бүлгийн зохион байгуулалтад орж, үйл ажиллагаа нь тогтмолжсон.

Page 69: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016 - 2 дахь хэсэг

Хүрсэн үр дүн:Нэг сургалт таван өдрийн хугацаанд зохион байгуулагдсан, нийт хөтөлбөрийн хүрээнд

75 төрлийн бүтээгдэхүүнийг хийж сурсан. Суралцагчид цагийн менежменттэй, төлөвлөгөөтэй ажиллах, хийж сурсан зүйлээрээ

бахархах, хоорондоо уралдах, хийж байгаа зүйлээ өөрийн зохиомжоор баяжуулах, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулж өрхийн ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжтой ойлгосон үр дүнтэй байсан.

Сумын иргэдэд бий болсон ашиг тус: 1. Иргэд өөрсдийн тарьсан ногоо, сүүг шууд борлуулах биш боловсруулж бүтээгдэхүүн

болгож өрхийн үйлдвэрлэл эрхлэн орлогоо нэмэгдүүлэх боломж байгааг мэдэрсэн2. Өөрсдийн үүсгэл санаачилгаар бүлэг, хоршоо байгуулан ажиллах боломж байгааг

олж харсан3. Үйл ажиллагаагаа өргөжүүлэн жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж, ажлын байр бий

болгосон4. Аливаа зүйлд зорилго, зорилт тавьж түүнийхээ төлөө ажиллах, суралцах чадвартай

болсон.

Оролцогч талууд - “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төсөл- Төв аймгийн Баянчандмань сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал- Сумын Засаг даргын Тамгын газар- Багийн Засаг дарга нар - Сумын “Насан туршийн боловсрол төв”- Сумын өрх толгойлсон эмэгтэйчүүд

Амжилтын хүчин зүйлс: 1. Төслийн тэтгэлгээр өрх толгойлсон ажил эрхлээгүй хөдөлмөрийн насны эмэгтэйчүүдэд

сургалт явуулах төлөвлөгөөг нарийвчлан гаргаж оролцогч талуудыг хариуцлагажуулсан

2. Сургалтын бүхий л үйл ажиллагаанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуваарийн дагуу хяналт тавьж ажилласан нь оролцогч талуудын идэвх оролцоог нэмэгдүүлсэн

3. Багийн Засаг дарга нартай хариуцлагын гэрээ байгуулж урамшуулсан нь сургалтын явцад суралцагчдад хяналт тавьж идэвхжүүлэх чухал хөшүүрэг болсон.

Нийт төсөвт өртөг: 4.0 сая төгрөг

Холбоо барих: Нэр: Бямбын Уранцэцэг Албан тушаал: Баянчандмань сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Байгууллага: Төв аймгийн Баянчандмань сумын Иргэдийн Төлөөлөгчдийн ХуралУтас : 70276318 , 99129773Цахим хаяг : [email protected]

Page 70: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016 - 2 дахь хэсэг

Цахим хуудас : http://bayanchandmani.tov.khural.mn

Хавсралт :

1. Багийн Засаг дарга нартай байгуулсан хариуцлагын гэрээ 2. Сургалтын аль нэг хөтөлбөр

БАЯНХОНГОР АЙМГИЙН ГУРВАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

“Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд залуучуудын оролцоо, ойлголт, мэдээллийг нэмэгдүүлэх нь”

Хугацаа: 2015 он Агуулга: Залуучуудын оролцоог нэмэгдүүлэх

Асуудал: Сумын ИТХ, Багийн ИНХурал, бусад хурал, цуглаан, сургалт семинар гэх

Сэдэв: “Сумын ИТХ-ын шийдвэрт залуучуудын оролцоог нэмэгдүүлэх нь,

Page 71: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016 - 2 дахь хэсэг

мэт аливаа үйл ажиллагаанд оролцох залуучуудын оролцоо хангалтгүй.

Залуучуудын оролцоотойгоор залуучуудын хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах нь”

Товч танилцуулга: Гурванбулаг сум нь нийт 2170 хүн амтай, 590 өрхтэй. Үүнээс 18-35 насны 730 залуу

байгаа нь нийт хүн амын 34 хувь, хөдөлмөрийн насны иргэдийн 60 гаруй хувийг эзэлдэг. Гэвч нутгийн удирдлагаас зохион байгуулагдаж буй аливаа үйл ажиллагаанд залуучуудын оролцоо хангалтгүй байдаг.

Төслийн хэрэгцээ, шаардлага:Сумын ИТХ, багийн ИНХ-д оролцох залуучуудын оролцоо сул, сумын ИТХ-ын төсөвт

сургалт, мэдээлэл сурталчилгааны зардал тусгагддаггүй, залуучуудын дунд уралдаан тэмцээн, сургалтын үйл ажиллагаа харьцангуй цөөн, тэдэнд зориулсан бодлогын баримт бичиг байдаггүй, “Залуучуудын холбоо” төрийн бус байгууллага байдаг ч тогтмол үйл ажиллагаа явуулах төсөв, санхүүгийн боломжгүй, төрийн болон төрийн бус байгууллагуудын хоорондын уялдаа муу зэргийг харгалзан залуучуудын оролцоотойгоор “Залуучуудын хөгжлийн хөтөлбөр”-ийг боловсруулах шаардлагатай хэмээн үзсэн.

Асуудлыг шийдвэрлэсэн арга зам: Сумын залуучуудын оролцоотойгоор “Залуучуудын хөгжлийн хөтөлбөр”-ийг хоёр

үе шаттайгаар хэрэгжүүлэхээр сумын ИТХ-аар батлуулсан.

Хийгдсэн ажил: Залуучуудын чуулга уулзалтыг анх удаа суманд зохион байгуулсан ИТХ-ын дэргэд “Залуу манлайлагч” клубыг байгуулсан ИТХ-ын 2015 оны ээлжит 12-р хуралдаанаар “Залуучуудын хөгжлийн хөтөлбөр

2015-2020” батлуулсан Сумын Засаг даргын захирамжаар төсөл хэрэгжүүлэх ажлын хэсгийг байгуулан,

сумын Засаг даргын Тамгын газар, Залуучуудын холбоотой хамтран ажиллах гэрээ байгуулсан

Сумын нийт залуучуудын судалгааг гаргасан Залуучуудад хэрэгтэй тулгамдаж буй асуудлуудыг судлах, тэдний оролцоог

хангах зорилгоор санал асуулга авсан Сумын иргэд болон залуучуудын дунд хоёр удаа сургалт зохион байгуулсан Сумын ИТХ-ын тогтоол шийдвэрийн эмхэтгэлийг хэвлүүлсэн.

Төсөвт өртөг: 4.0 сая төгрөг

Хүрсэн үр дүн: Сумын “Залуучуудын хөгжлийн хөтөлбөр 2015-2020” боловсруулан батлуулсан Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран

оролцсон Залуучуудын саналд үндэслэн хийх ажлуудыг төлөвлөсөн Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалтын эх үүсвэрийн

тодорхой хэсгийг үе шаттайгаар шийдвэрлүүлэхээр тусгасан.

Page 72: Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дэмжих тэтгэлэг сайн туршлагын эмхэтгэл, УБ, 2016 - 2 дахь хэсэг

Тулгарсан бэрхшээл:Тус сумд цас их орсон тул өвөлжилт хүндэрснээс иргэдтэй уулзахад бэрхшээлтэй

байсан.

Сумын иргэдэд бий болсон ашиг тус: Сумын залуучуудыг хөгжүүлэх бодлогын баримт бичигтэй болсон Залуучуудаас гаргасан санал дээр тулгуурлан хөтөлбөр батлагдсан тул бүрэн

хэрэгжих боломжтой.

Оролцогч талууд: Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын ИТХ-ын залуу төлөөлөгчид, ажлын алба Засаг даргын Тамгын газар Залуучуудын холбоо “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төсөл Гурванбулаг сумын залуучууд

Холбоо барих:Баянхонгор аймгийн Гурванбулаг сум ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Алтанцэцэг Утас: 88290510 Имэйл хаяг: [email protected] Цахим хуудас: http://gurvanbulag.bayankhongor.khural.mn

Хавсралт:

1. Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын ИТХ-ын хуралдааны 2015 оны 12 сарын 22-ны Залуучуудын хөгжлийн хөтөлбөр” батлах тухай 12\06 дугаар тогтоол

2. Гурванбулаг сумын залуучуудын хөгжлийг дэмжих хөтөлбөр 2015-2020