18
г НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Д.БАТТУЛГА ТАНАА МОНГОЛ УЛС НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА 15160 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Их эзэн Чингис хааны нзрэмжит талбай 7, Утас: 32-71-99, Факс: (976-11) 32-43-31, Ы(р://\л/\А/\л/.и1аапЬааГаг.тп оЬо/4 о$./е 0///&3 танай -ны № Асуудая өргөн барих тухай Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр, Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сангийн журмыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурапдаанаар хэлэлцүүлэхээр өргөн барьж байна. Хуралдаанаар хэлэлцүүлэн, холбогдох шийдвэрийг гаргуулж өгнө үү. Холбогдох материалыг хавсаргав. Хавсралт.... хуудастай. НИЙСЛЭЛИЙН ЗД БӨГӨӨД УЛААНБ ХОТЫН ЗАХИРАГ Э.БАТ-ҮҮЛ

бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр, бичил бизнесийг дэмжих сангийн журмын

Embed Size (px)

DESCRIPTION

БИЧИЛ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ, ЯДУУРЛЫГ БУУРУУЛАХ НИЙСЛЭЛИЙН ХӨТӨЛБӨР, БИЧИЛ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ САНГИЙН ЖУРМЫН ТӨСӨЛ

Citation preview

Page 1: бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр, бичил бизнесийг дэмжих сангийн журмын

г НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Д.БАТТУЛГА ТАНАА

М О Н ГО Л УЛС НИ ЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

15160 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Их эзэн Чингис хааны нзрэмжит талбай 7,

Утас: 32-71-99, Факс: (976-11) 32-43-31, Ы(р://\л/\А/\л/.и1аапЬааГаг.тп

оЬо/4 • о$./е № 0///&3танай -ны №

Асуудая өргөн барих тухай

Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр, Бичил

бизнесийг дэмжих Нийслэлийн сангийн журмыг Нийслэлийн Иргэдийн

Төлөөлөгчдийн Хурапдаанаар хэлэлцүүлэхээр өргөн барьж байна.

Хуралдаанаар хэлэлцүүлэн, холбогдох шийдвэрийг гаргуулж өгнө үү.

Холбогдох материалыг хавсаргав.

Хавсралт.... хуудастай.

НИЙСЛЭЛИЙН ЗД БӨГӨӨД УЛААНБ ХОТЫН ЗАХИРАГ Э.БАТ-ҮҮЛ

Page 2: бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр, бичил бизнесийг дэмжих сангийн журмын

Төсөл

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН тогтоол

Нийслэлийн бичил бизнесийг дэмжих тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 58.1.4 дүгээр зүйл, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны 3.1, 3.2 дугаар зүйл, Эдийн засаг нийгмийн 2014 оны зорилтыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх зорилгоор Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах Нийслэлийн хөтөлбөрийг 1 дүгээр хавсралтаар баталсугай.

2. “Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сан”-г байгуулж, журмыг 2 дугаар хавсралтаар баталсугай.

3. Бичил бизнесийг дэмжих зээл, зээлийн хүүгийн дээд хэмжээ, хугацааг 3 дугаар хавсралтаар баталсугай.

4. Хөтөлбөр, журмын хэрэгжилтийг хангах ажпыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /Э.Бат-Үүл/-д даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Д.БАТТУЛГА

Page 3: бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр, бичил бизнесийг дэмжих сангийн журмын

ТОГТООЛЫН ТӨСӨЛ : Утга

Бичил бизнесийг дэмжих нийслэлийн.сан байгуулах

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛЫН ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛ:

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 58.1.5 дугаар зүйл

Нэг. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль

20.1,7.хуульд өөрөөр заагаагуй бол нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх;

25.1.Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална.

Хоёр. Төсвийн тухай хууль

58 дугаар зүйл.Орон нутгийн төсвөөр хэрэгжүүлэх чиг үүрэг

58.1 .б.хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ядуурлыг бууруулах хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэх;

БОЛОВСРУУЛСАН:

Гарын үсэг

ХЯНАСАН:

Гарын үсэг

2014 оны 05 сарын 14-ны өдөр

Page 4: бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр, бичил бизнесийг дэмжих сангийн журмын

Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн хуралдаанд

у ' ТАНШ ЦУУЛГА

Эрхэм Иргэдийн хурлын төлөөлөгч Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Нийслэлд бичил бизнес эрхлэлтийг ' дэмжихэд ардчилсан удирдпага, хамтын хяналттай, хараат бус бие даасан зарчмаар иргэдийн оролцоог хангаж, улмаар өрхийн орлого, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, ажиллах хүчний'оролцооны түвшинг дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа юм.

Иймд хороодын иргэдэд хамгийн таатай нөхцлөөр, хялбар байдлаар санхүүжилтийг хүргэх боломжийг бий болгох саналыг хэлэлцүүлэхээр Танилцуулж байна./Тогтооль/н төслийг хавсаргав/

Юуны түрүүнд Нийслэлийн түвшинд хийгдсэн 2 судалгааны дүнд анхаарлаа хандуулахыг хүсье. Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны судалгаанаас үзэхэд 2013 оны байдлаар Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод 1,267.0 мянган хүн байнга оршин сууж байгаа нь 2012 оныхоос 40 мянгаар буюу 3.3 хувиар өсөн нэмэгдсэн байна.

Улаанбаатар хотод хөдөлмөрийн насны 845.5 мянган хүн амаас эдийн засгийн идэвхтэй нь 447.3 мянга, үүнээс ажиллагсад 426.7 мянга, ажилгүй иргэд20.6 мянга байна. Харин эдийн засгийн идэвхгүй хүн ам 398.2 мянга, ажиллах хүчний оролцооны түвшин 52.9 хувь болж 2012 оныхоос 0.6 пунктээр буурчээ.

Нийслэлийн Хөдөлмөрийн газраас 2013 оны 11 сард гэр хорооллын иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, ажилгүйдлийн шалтгаан, бичил бизнес эрхлэх боломж, хэрэгцээ шаардлагыг тодорхойлох зорилгоор 6 дүүргийн гэр хорооллын 30 хорооны 30 хэсгийн хүн амын дунд судалгаа явуулсан. Уг судалгаанд хамрагдсан иргэдийн 87% нь бичил бизнесийг дэмжих зээлд, 72% нь зээлийн батлан даалтад хамрагдах хүсэлтэй байсан.

Дээрх судалгаа, дүгнэлтэд тулгуурлан дараах үндэслэлээр саналыг боловруулсан болно. Үүнд:

1. Өсөн нэмэгдэж буй хүн амын эдийн засгийн идэвхигүй байдлыг өөрчлөх, албан бус салбарт хөдөлмөр эрхэлж буй иргэдийг албан салбарт шилжүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

2. Нийслэлийн нийгэм, эдийн засгийн 2014 оны зорилтод “Нийслэлийн иргэдийн бичил бизнес эрхлэлтийг дэмжих замаар өрхийн орлогыг

Page 5: бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр, бичил бизнесийг дэмжих сангийн журмын

нэмзгдүүлж, амьжиргааны түвшинг дээшлүүлэх зорилгоор "Бичил зээлийн сан" байгуулж, үйл ажиллагааг эхлүүлэх” гэж тусгагдсан.

3. Нийслэлийн ерөнхий төлөвлөлтөд "Ажиллах хүчний оролцооны түвшинг 2015 он гэхэд 60 хувьд хүргэх” зорилтыг дэвшүүлсэн.

Иймд Нийслэлийн иргэдийн бичил бизнес эрхлэх санал санаачлагыг дэмжих замаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, амьжиргааны түвшинг тасралтгүй дээшлүүлэх зорилгоор “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах Нийслэлийн хөтөлбөр”-ийг боловсруулан танилцуулж байна. /Хөтөлбөрийн төслийг хавсаргав/

Хөтөлбөрийг “Төсвийн тухай” хуулийн 58 дугаар зүйл “Орон нутгийн төсвөөр хэрэгжүүлэх чиг үүрэг”-т заагдсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ядуурлыг бууруулах хөтөлбөр арга хэмжээг хэрэгжүүлэх” гэснийг үндэслэн боловсруулсан болно.

Хөтөлбөрийн зорилго нь Нийслэлийн иргэдийг бичил зээлд хамруулах, чадавхжуулах сургалт зохиог байгуулах, үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг төрөөс шууд худалдан авах, үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах боломжийг бүрдүүлэх хэлбэрээр дэмжиж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, амьжиргааны түвшинг тасралтгүй дээшлүүлэхэд оршино.

Хөтөлбөр нь дараах зарчмыг баримтлана. Үүнд:

1. Иргэдийн тэгш оролцоо, хамтын шийдвэр, хамтын хяналттай, хараат бус бие даасан байх нөхцлийг хангах;

2. Өрхийн амьжиргааны түвшинг харгалзан өрхийн гишүүдийн хөгжих эрмэлзэл, санаачлагыг дэмжих;

3. Хөтөлбөрт иргэд жигд, сайн дурын үндсэн дээр хамрагдах боломжийг бүрдүүлэх;

4. Үйл ажиллагааны нээлттэй, ил тод, шударга байдлыг хангах.

Хөтөлбөрийн жигд хэрэпжилтийг хангахын тулд хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулалтыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий “Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сан" байгуулах шаардлагатай байх тул Санг байгуулах саналыг танилцуулж байна.

Уг сан байгуулагдсанаар барьцаа хөрөнгө дутмаг, бизнесийн туршлагагүй, тэдэнд итгэх итгэл муу байдаг зэргээс шалтгаалан банк, санхүүгийн байгууллагаас

Page 6: бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр, бичил бизнесийг дэмжих сангийн журмын

зээл авч чаддаггүй иргэдэд хамгийн таатай, хялбар нөхцлөөр зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн эрхтэй байгууллагаар дамжуулан зээл авах боломж бүрдэнэ.

Сангийн үйл ажиллагааг “Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сангийн журам"-аар зохицуулах бөгөөд журам нь .(1).Нийтлэг үндэслэл, (2).Сангийн удирдлага, зохион байгуулалт (З).Сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалт, (4).Бичил бизнесийг дэмжих зээлийн нөхцөл, (5).Хяналт, хариуцлага, тайлагналт гэсэн таван бүлэгтэй байна. Сангийн үйл ажиллагааг 11 хүний бүрэлдэхүүнтэй орон тооны бус Зөвлөл удирдан зохион байгуулахаар журмын төсөлд тусгасан болноУСангийн журмын төслийг хавсаргав/

Зээл, зээлийн хүүгийн дээд хэмжээ, хугацааг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар тогтоож, өөрчилж байхаар зохицуулсан бөгөөд энэ санхүүгийн жилд хөнгөлөлтэй зээлийн хэмжээ нь 5 сая төгрөг хүртэл, жилийн хүү 14.4% хүртэл, зээлийн хугацаа 36 сар хүртэл байхаар санал оруулж байна.

Бичил зээлийг Зээлийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй, ашгийн төлөө бус, сайн дурын гишүүнчлэлтэй, ардчилсан удирдлага, хамтын шийдвэр, хамтын хяналттай, хараат бус бие даасан байх, зээлийг хамгийн таатай, хялбар нөхцлөөр олгох хуулийн хэлбэр болох Хадгаламж зээлийн хоршоо /ХЗХ/-гоор дамжуулан зээлдүүлэх санал оруулж байна.

Дамжуулан зээлдүүлэгчийн хэлбэрийг сонгох явцад хийсэн судалгаанаас үзэхэд эргэн төлөлттэй зээл олгох хуулийн эрхтэй Банк болон Банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/, Хадгаламж зээлийн хоршоо /ХЗХ/ гэсэн 3 субъект байгаа бөгөөд Банк, ББСБ-ын хувьд зээлдэгчид тавих шаардлага хэт өндөр, ашгийн төлөө хуулийн этгээд учраас сангийн шаардлагад нийцэхгүй байгаа юм.

ХЗХ нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээл, хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэдэг, ардчилсан удирдлагатай, гишүүдийн оролцоотойгоор шийдвэр гаргадаг, хамтын хяналттай, гишүүд нь сайн дурын хүсэл сонирхлын үндсэн дээр орон нутгийн харьяаллаар болон тодорхой зорилгоор нэгддэг, ашгийн төлөө бус хуулийн этгээд учраас хөтөлбөрийн зорилгод нийцэж байна гэж үзсэн болно. ХЗХ- ны үйл ажиллагаанд Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавьж ажилладаг.

Мөн ХЗХ нь гишүүддээ цахим төлбөр тооцоо, санхүүгийн түрээс, төсбэл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг санхүүгийн бусад үйлчилгээ үзүүлэх эрхтэй тул ХЗХ- оор дамжуулан иргэд хамгийн ойроос, өөрийн хороон дээрээс санхүүгийн үйлчилгээ шууд авах, үйлчилгээ үзүүлэх байгууллагын үйл ажиллагаа, бичил зээл олгоход өөрсдөө оролцох боломж бүрдэх юм.

Page 7: бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр, бичил бизнесийг дэмжих сангийн журмын

Дамжуулан зээлдүүлэгч нь “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах Нийслэлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүулэх, Сангийн эх үүсвэрээр бичил зээл олгох гэрээг Сантай байгуулах бөгөөд Сан ньЪрээний хэрэгжилтээр дамжуулан хянапт тавьж ажиллана. /Гэрээний үлгэрчилсэн загварыг хавсаргав/

Сан нь хөтөлбөрийг хэрэгжүүлэх, бичизп зээлийг зорилтод бүлэгт хүргэх, иргэдэд сурталчицан ойлгуулах, иргэдийн тэгш оролцоог хангах, дамжуулан зээлдүүлэгчийн үйл ажиллагааг эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр тухайн хорооны Засаг даргатай гэрээ байгуулж, хамтран ажиллана.

Дээрх хөтөлбөрийг батлан хэрэгжүүлснээр Нийслэлийн өсөн нэмэгдэж буй хүн амын эдийн засгийн идэвхигүй байдлыг өөрчлөх, бичил бизнесийг дэмжих хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж ажиллах хүчний оролцооны түвшинг нэмэгдүүлснээр хүн амын өсөлтийг давуу байдал болгох боломжийг нэмэгдүүлэх, Нийслэлийн нийгэм, эдийн засгийн 2014 оны зорилтыг ханган биелүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Иймд дээрх саналуудыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.

НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨРИЙН ГАЗАР

Page 8: бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр, бичил бизнесийг дэмжих сангийн журмын

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын2014 оны......... сарын...........ны өдрийн

......тоот тогтоолын 1 дүгээр хавсралт

БИЧИЛ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ ЯДУУРЛЫГ БУУРУУЛАХ НИЙСЛЭЛИЙН ХӨТӨЛБӨР

Нэг. Нийтлэг үндэслэл

Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны судалгаанаас үзэхэд 2013 оны байдлаар Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод 1,267.0 мянган хүн байнга оршин сууж байгаа нь 2012 оныхоос 40 мянгаар буюу 3.3 хувиар өсөн нэмэгдсэн байна.

Улаанбаатар хотод хөдөлмөрийн насны 845.5 мянган хүн амаас эдийн засгийн идэвхтэй нь 447.3 мянга, үүнээс ажиллагсад 426.7 мянга, ажилгүй иргэд20.6 мянга байна. Харин эдийн засгийн идэвхгүй хүн ам 398.2 мянга, ажиллах хүчний оролцооны түвшин 52.9 хувь болж 2012 оныхоос 0.6 пунктээр буурчээ.

Нийслэлийн Хөдөлмөрийн газраас гэр хорооллын иргэдийн хөдөлмөр эрхлэлт, бичил бизнес эрхлэх боломж нөхцөл, хэрэгцээ шаардлагыг тодорхойлохоор 2013 оны 11 сард 6 дүүргийн гэр хорооллын хүн ам ихтэй 30 хорооны 30 хэсэгт явуулсан судалгаагаар нийт оролцсон өрхийн 87 хувь нь бичил зээлд хамрагдах сонирхолтой байв.

Дээрх судалгаануудаас дүгнэхэд эдийн засгийн идэвхгүй хүн амыг идэвхжүүлж, албан бус салбарт хөдөлмөр эрхлэдэг иргэдийг албан салбарт шилжүүлэх бичил бизнес эрхлэлтийг дэмжих замаар өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ажиллах хүчний оролцооны түвшинг дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай байна

Иргэдийн бичил бизнес эрхлэлтийг дэмжих замаар өрхийн орлогыг нэмэгдүүлж, ядуурлыг бууруулах Нийслэлийн 2014 оны нийгэм, эдийн засгийн зорилтыг хэрэгжүүлэх, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу ажиллах хүчний оролцооны түвшинг 60 хувьд хүргэх, эдийн засгийн үйл ажиллагааны албан бус салбарт хөдөлмөр эрхэлдэг иргэдийг албан салбарт шилжүүлэх шаардлага нь энэхүү хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх үндэслэл болж байна.

Хоёр. Хөтөлбөрийн зорилго

2.1. Хөтөлбөрийн зорилго нь бичил бизнес эрхлэдэг болон эрхлэх хүсэлтэйНийслэлийн иргэдийг хөтөлбөрийн 2.2,-т заасан хэлбэрээр дэмжих замаар

Page 9: бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр, бичил бизнесийг дэмжих сангийн журмын

хөдөлмөр эрклэлтийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, амьжиргааны түвшинг тасралтгүй дээшлүүлэхэдюршино.

2.2. Хөтөлбөрийн хүрээнд иргэдийг дэмжих арга хэмжээ

2.1.1. Бичил ^ээлд хамруулах;

2.1.2. Иргэдийг чадавхжуулах сургалтад хамруулах;

2.1.3. Хөтөлб^рт хамрагдсан иргэдийн үйлдвэрлэсэн бараа,

бүтээгдэхүүнийг төрөөс шууд худалдан авах;

2.1.4. Хөтөлбөрт хамрагдсан иргэдийн үйлдвэрлэсэн бараа,

бүтээгдрхүүнийг зах зээлд гаргах боломжийг бүрдүүлэх.

Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарчим

3.1. Хөтөлбөрийг ^эрэгжүүлэхэд дараах зарчмыг баримтална.

3.1.1. Иргэд, олон нийтийн оролцоо, хамтын шийдвэр, хамтын хяналтанд

тулгуур^ах;

3.1.2. Өрхийн амьжиргааны түвшин, хөгжих эрмэлзэл, санаачлагыг дэмжих;

3.1.3. Хөтөлббрт иргэд сайн дурын үндсэн дээр хамрагдах боломж

бүрдүүлэх;

3.1.4. Үйл ажиллагааны нээлттэй, ил тод, шударга байдлыг хангах.

Дөрөв. Хөтөлбөрийн хамрах хүрээ, тавигдах шаардлага

4.1. Хөтөлбөрт брмил бизнес эрхлэдэг болон бизнес эрхлэн амьжиргаагаа

дээшлүүлэх хүсэл, эрмэлзэлтэй Нийслэлийн иргэд хамрагдана.

4.2. Хөтөлбөрт ха^рагдах иргэн дараах шаардлага хангасан байна.

4.2.1. Өрхийн амьжиргааны түвшийн тодорхойлох судалгаанд хамрагдсан

байх;

4.2.2. Иргэний хариуцлагатай байх /цахилгаан, хог, дулаан, ус гэх мэт

төлбөрөө цаг хугацаанд нь төлдөг/;

4.2.3. Бичил бизнесийн төсөл, цаашид үйл ажиллагаагаа тогтвортой,

тасралтгүй өргөжүүлэн хөгжүүлэх төлөвлөгөөтэй байх;

Page 10: бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр, бичил бизнесийг дэмжих сангийн журмын

4.2.4. Банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн болон чанаргүй

зээлийн үлдэгдэлгүй байк? * -

4.2.5. Тухайн хороонд сүүлийн нэгээс доошгүй жил оршин суусан байх

4.2.6. Зээлийн барьцаанд бариулах хөрөнгөтэй байх.

Тав. Хөтөлбөрийн хүрээнд иргэдийг дэмжих арга хэмжээ

5.1. Бичил зээлийн арга хэмжээ.

5.1.1. Бичил бизнесийг дэмжих зээлийн үйл ажиллагааг Нийслэлийн

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан “Бичил бизнөсийг дэмжих

Нийслэлийн сангийн журам”-ын дагуу зохион байгуулах.

5.1.2. Бичил зээлд хамрагдсан иргэдийн мэдээллийн сан бүрдүүлэх.

5.1.3. Зээлийн барыдаа хөрөнгийн дутагдалтай иргэдийг “Зээлийн батлан

даалтын сан”-гийн батлан даалтад хамруулах.

5.2. Иргэдийг чадавхжуулах сургалтад хамруулах

5.2.1. Бичил бизнес эрхлэх, төсөл боловсруулах сургалт;

5.2.2. Богино хугацаанд мэргэжлийн ур чадвар эзэмших, хөгжүүлэх түр

сургалт;

5.2.3. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, татварын талаарх мэдлэг

дээшлүүлэх сургалт.

5.2.4. Жилд 3000 доошгүй иргэнийг дээрх сургалтуудад хамруулна.

5.3. Хөтөлбөрт хамрагдсан иргэдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг

төрөөс нэн тэргүүнд худалдан авах

5.3.1. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хороодод хэрэгжүүлэх

хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн

иргэдийн бүлгээр хийхийг зөвшөөрөгдсөн төсөвт ажлуудыг

хөтөлбөрийн зээлд хамрагдсан иргэдээр гүйцэтгүүлэх;

5.3.2. Төрийн болон төрийн өмчит байгууллагуудын тухайн жилийн албан

хэрэгцээнд шаардпагатай бараа бүтээгдэхүүний жагсаалт, тоо

Page 11: бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр, бичил бизнесийг дэмжих сангийн журмын

хэмжээг нийтэд ил ХОД ^олгох, хөтөлбөрт хамрагдсан иргэдэд

мэдээлэл хүргэх;

5.3.3. Төрийн болон төрийн өмчит байгууллагуудын албан хэрэгцээнд

шаардлагатай бараа бүтээгдэхүүнүүдийг хөтөлбөрийн зээлд

хамрагдсан иргэдээс холбогдох журамд нийцүүлэн нэн тэргүүнд

худалдан авах;

5.4. Хөтөлбөрт хамрагдсан иргэдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг

зах зээлд гаргах боломжийг бүрдүүлэх

5.4.1. Хөтөлбөрт хамрагдсан иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг шууд

хэрэглэгчдэд хүргэх зорилго бүхий онлайн худалдаа, байнгын

ажиллагаатай зах, худалдааны төв байгуулах боломжийг бий болгох,

5.4.2. “Сайн өдрийн зах” ажиллуулах замаар хөтөлбөрт хамрагдсан

иргэдийн бараа бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх;

5.4.3. Үзэсгэлэн худалдаа, танилцах аялал, тэргүүний бичил бизнес

эрхлэгчийг шалгаруулах ажлыг зохион байгуулах.

Зургаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалт

6.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг “Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сан”-гийн

Зөвлөл хариуцан зохион байгуулж, удирдлагаар хангаж ажиллана.

6.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Сангийн зөвлөл нь дараах эрх, үүргийг хүлээнэ.

6.2.1. Хөтөлбөрийн төлөвлөгөөг батлах, хэрэгжүүлэх;

6.2.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Нийслэлийн төрийн болон төрийн бус

байгууллагуудыг татан оролцуулах;

6.2.3. Шаардлагатай төсөв, хөрөнгийн тооцоо хийж, санал боловсруулан

холбогдох байгууллагаар шийдвэрлүүлэх.

6.3. Хороод нь дараах үүргийг хүлээнэ.

6.3.1. Хорооны бичил бизнес эрхпэгчдийн талаарх судалгаа, мэдээлэл

Сангийн зөвлөлд ирүүлэх;

6.3.2. Иргэдийг хөтөлбөрийн мэдээллээр хангах, хөтөлбөрт хамрагдахад

дэмжлэг үзүүлэх.

Page 12: бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр, бичил бизнесийг дэмжих сангийн журмын

7.1.

7.2.

8 . 1 .

8 .2 .

8.3.

Долоо. Хөтөлбөрийн хэрэгжих хугацаа, эх үүсвэр

/ -

Хөтөлбөрийг хугацаагүй хэрэгжүүлнэ.

Дараах эх үүсвэрээс бүрдэнэ.

7.2.1. Нийслэлийн төсөв;

7.2.2. Олон улсын байгууллага, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчаас

олгосон хөнгөлөлттэй зээл, хандив, тусламж;

7.2.3. Бусад эх үүсвэр.

Найм. Тайлагналт, хяналт, хүрэх үр дүн

Сангийн зөвлөл нь хөтөлбөрийн хэрэгжилтийн улирлын тайланг дараа

улирлын эхний сарын 10-ны өдрийн дотор Нийслэлийн Засаг Даргын тамгын

газарт, хагас, бүтэн жилийн тайланг тайлант хугацааны дараа сарын 15-ны

өдрийн дотор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид

болон Нийспэлийн Засаг даргын Удирдлагын зөвлөлд танилцуулна.

Хөтөлбөрийн хэрэгжилтийн жилийн тайланд Төрийн аудитын тухай хуульд

заасны дагуу дүгнэлт заавал гаргуулсан байна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрсэн байна.

8.3.1. Ажиллах хүчний оролцооны түвшин 60 хувьд хүрнэ.

8.3.2. Хөтөлбөрт хамрагдсан иргэдийн өрхийн орлого нэмэгдэнэ.

8.3.3. Хөтөлбөрт хамрагдсан иргэд эдийн засгийн үйл ажиллагааны албан

бус салбараас албан салбарт шилжинэ.

8.3.4. Хөтөлбөрт хамрагдан бичил бизнесээ өргөжүүлсэн иргэдийн цаашид

аж ахуй эрхлэлтийн болон жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх бусад

хөтөлбөрт хамрагдах боломж нэмэгдэнэ.

—оОо—

Page 13: бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр, бичил бизнесийг дэмжих сангийн журмын

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын2014 оны......... сарын ...........ны өдрийн

...... тоот тогтоолын 2 дугаар хавсралт

БИЧИЛ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ

НИЙСЛЭЛИЙН САНГИЙН ЖУРАМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Энэхүү журмаар “Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сан” /цаашид “Сан” гэнэ/-

гийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавихтай холбогдсон

харилцааг зохицуулна.

1.2. Сангийн зорилго нь Нийслэлийн хүн амын хөдөлмөр эрхлэлт, бичил бизнөсийг

дэмжих, ядуурлыг бууруулахад чиглэсэн хөтөлбөр арга хэмжээг санхүүжүүлэх

боломжийг нэмэгдүүлэхэд оршино.

1.3. Сангийн хөрөнгө нь бичил бизнес шинээр эрхлэх болон эрхлэдэг Нийслэпийн

иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгоход

зориулагдана.

1.4. Хөнгөлөлттэй зээлийг холбогдох тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн

үйлчилгээ үзүүлэх ардчилсан удирдлага, хамтын хяналт бүхий ашгийн төлөө бус

хуулийн этгээдээр дамжуулан олгоно. /Цаашид “Дамжуулан зээлдүүлэгч” гэх/

1.5. Сан нь хороо бүрт нэг Дамжуулан зээлдүүлэх байгууллагатай гэрээ байгуулна.

1.6. Сан нь Төрийн санд тусгай данстай байх бөгөөд сангийн төлбөр тооцоог уг

дансаар дамжуулан гүйцэтгэнэ.

1.7. Сан нь Төрийн сангаас гадуур данстай байхыг хориглоно.

ХОЁР. САНГИЙН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

2.1. Сангийн удирдах байгууллага нь орон тооны бус Зөвлөл / цаашид “Зөвлөл” гэнэ/

байх бөгөөд дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдэнэ.

2.2. Зөвлөлийн дарга нь Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн

хамгааллын асуудал хариуцсан орлогч байна.

Page 14: бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр, бичил бизнесийг дэмжих сангийн журмын

2.3. Зөвлөл нь 11 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд Зөвлөлийн Нарийн бичгийн

дарга, гишүүдийг Зөвлөлийн дарг>1н санал болгосноор Төрийн болон Төрийн бус

байгууллага, Сангийн үйл ажиллагаатай шууд холбоотой этгээдийн төлөөллөөс

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хуралдаанаар

томилно. Төрийн бус байгууллагын төлөөлөл нь 3-аас доошгүй байна.

2.4. Зөвлөлийн дарга нь Сангийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.

2.5. Сангийн өдөр тутмын үйл ажиллагааг Нарийн бичгийн дарга хариуцан гүйцэтгэх

ба дарга, гишүүдэд сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалт, үйл ажиллагааны

явцыг тогтмол тайлагнана.

2.6. Сангийн тайлан, нягтлан бодох бүртгэл, төлбөр тооцоог хариуцан гүйцэтгэх орон

тооны нэг нягтлан бодогчтой байна.

2.7. Сангийн дансны гүйлгээнд Зөвлөлийн дарга нэгдүгээр гарын үсэг, Сангийн

нягтлан бодогч хоёрдугаар гарын үсэг зурж, Засаг дарга тамга дарснаар хүчин

төгөлдөр болно.

2.8. Зөвлөл нь дараах эрх, үүрэгтэй байна.

2.8.1 Сангийн хөрөнгийг төсвийн болон бусад эх үүсвэрээр нэмэгдүүлэх арга

хэмжээ авч ажиллах;

2.8.2 Нийслэлд бичил бизнесийг дэмжих төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх,

санхүүжүүлэхтэй холбогдсон гэрээ байгуулах, хэрэгжүүлэх нөхцлийг

хангах;

2.8.3 Сангийн хөрөнгийн хуваарийг хороодын хүн амын тоо, гэр хорооллын

өрхийн тоо, амьжиргааны түвшин доогуур өрхийн тоо, олгосон зээлийн

эргэн төлөлтийн түвшин зэргийг харгалзан жил бүр тодотгон Нийслэлийн

Иргэдийн төлөөлөгчдийн Хурлаар батлуулах;

2.8.4 Сангийн хөрөнгийг батлагдсан хуваарийн дагуу зарцуулах;

2.8.5 Сангийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлт,

тайлагналтад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, шаардлагатай арга хэмжээ

авах;

2.8.6 Сангаас олгох зээл, зээлийн хүүгийн дээд хэмжээ, хугацааг жил бүр

шинэчлэн тогтоож, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар

батлуулах /тухайн санхүүгийн жилд шинэчлэн тогтоосон нь өмнөх

Page 15: бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр, бичил бизнесийг дэмжих сангийн журмын

жилүүдэд байгуулсан зээлийн гэрээнд тусгасан хүүг өөрчлөх нөхцөл

болохгүй/.

2.8.7 Сангийн эх үүсвэрийн хүү жилийн 1% байх бөгөөд Дамжуулан зээлдүүлэх

байгууллагад байршуулсан хөрөнгийн дүнгээс тооцно. Энэ орлогоос

зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих, үйл ажиллагаанд

зарцуулах хөрөнгийн төсвийг боловсруулж Нийслэлийн иргэдийн

Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн, Нийслэлийн жил бүрийн төсөвтэй

хамт батлуулах.

2.9. Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал байна. Зөвлөлийн

гишүүдийн олонхи нь оролцсоноор хурлыг хүчинтэйд тооцно.

2.10. Хурал нь ээлжит ба ээлжит бус гэсэн хэлбэртэй байх бөгөөд ээлжит хурлыг

улиралд нэгээс доошгүй удаа, ээлжит бус хурлыг ажлын шаардлагаар зөвлөлийн

дарга, эсхүл гурваас доошгүй гишүүний саналаар хуралдуулна.

2.11. Зөвлөлийн шийдвэр нь тогтоол хэлбэрээр гарна.

2.12. Зөвлөлийн хурлын тэмдэглэлийг Нарийн бичгийн дарга хөтөлж, хурлын

тэмдэглэл, шийдвэрийг Зөвлөлийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна.

ГУРАВ. САНГИЙН ХӨРӨНГИЙН БҮРДҮҮЛЭЛТ, ЗАРЦУУЛАЛТ

3.1. Сангийн хөрөнгө нь дор дурьдсан эх үүсвэрээс бүрдэнэ.

3.1.1 Нийслэлийн төсөв;

3.1.2 Олон улсын байгууллага, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчаас олгосон

хөнгөлөлттэй зээл, хандив, тусламж;

3.1.3 Бусад төсөл, хөтөлбөрийн санхүүжилт;

3.1.4 Зээлийн хүүгийн орлого.

3.2. Сангийн хөрөнгийг дараах зориулалтаар зарцуулна.

3.2.1 Бичил бизнесийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт хийх;

3.2.2 Сангийн үйл ажиллагаа, санхүүжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний

зардал.

3.3. Сангийн хөрөнгийг энэ журмын 3.2-д зааснаас бусад зориулалтаар зарцуулахыг

хориглоно.

Page 16: бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр, бичил бизнесийг дэмжих сангийн журмын

ДӨРӨВ. БИЧИЛ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН ШААРДЛАГА

4.1. Бичил бизнесийг дэмжих хөнгөлөлттэй зээлийг Дамжуулан зээлдүүлэгч нь

дараах шаардлага хангасан байна.

4.1.1 Зээлийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй байх;

4.1.2 Ашгийн төлөө бус хуулийн этгээд байх;

4.1.3 Сайн дурын гишүүнчлэлтэй бөгөөд гишүүд нь тухайн хорооны иргэд байх;

4.1.4 Хамтын удирдлага, хяналттай байх;

4.1.5 Хараат бус бие даасан байх;

4.1.6 Хөтөлбөрийн зорилтот бүлэгт хүртээмжтэй хүргэх боломжтой байх.

4.2. Бичил бизнесийг дэмжих зээлд хамрагдах иргэн дараах шаардлагыг хангасан

байна.

4.2.1 Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд хамрагдсан байх;

4.2.2 Иргэний хариуцлагатай байх /цахилгаан, хог, дулаан, ус гэх мэт төлбөрийг

цаг хугацаанд нь төлдөг/;

4.2.3 Бичил бизнесийн төсөл, цаашид үйл ажиллагаагаа тогтвортой, тасралтгүй

өргөжүүлэн хөгжүүлэх төлөвлөгөөтэй байх;

4.2.4 Банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн

үлдэгдэлгүй байх;

4.2.5 Тухайн хороонд сүүлийн нэгээс доошгүй жил оршин суусан байх;

4.2.6 Зээлийн барьцаанд бариулах хөрөнгөтэй байх.

4.3. Дамжуулан зээлдүүлэгч нь Сантай хамтран ажиллах гэрээ байгуулна. Хамтран

ажиллах гэрээнд зээлийн зээл, зээлийн хүүгийн хэмжээ, хугацаа, талуудын эрх

үүрэг, хяналт, хариуцлага, гэрээг цуцлах үндэслэл зэргийг тусгасан байна.

ТАВ. ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГА, ТАЙЛАГНАЛТ

5.1. Сангийн хөрөнгийн зарцуулалтанд дараах байдлаар хяналт тавина.

5.1.1 Зөвлөл нь бичил бизнесийг дэмжих зээл Дамжуулан зээлдүүлэгчтэй

байгуулсан гэрээний биелэлт, зээл авсан иргэдийн төслийн хэрэгжилтэд

хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ.

Page 17: бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр, бичил бизнесийг дэмжих сангийн журмын

5.2. Сан нь үйл эжиллагаагаа дараах байдлаар тайлагнана.

5.2.1 Дамжуулан зээлдүүл^э^с бичил бизнесийг дэмжих зээлийн олголт, эргэн

төлөлт, хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийн тайланг сар бүрийн 05-

ны дотор авна.

5.2.2 Зөвлөл нь улирлын тайланг дараа улирлын эхний сарын 10-ны дотор

Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт, хагас, бүтэн жилийн тайланг

тайлант хугацааны дараа сарын 20-ны дотор Нийслэлийн Иргэдийн

Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Нийслэлийн Засаг даргын

Удирдпагын зөвлөлд танилцуулна.

5.3. Сангийн санхүүгийн жилийн тайланд Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу

дүгнэлт заавал гаргуулсан байна.

5.4. Сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, тайлан мэдээг хуурамчаар

гаргасан, хугацаа хожимдуулсан гэм буруутай албан тушаалтан, байгууллага,

иргэнд холбогдох хууль, журмын дагуу хариуцлага хүлээлгэнэ.

—оОо—

Page 18: бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр, бичил бизнесийг дэмжих сангийн журмын

Нийслэлийн Иргэдийн Төлөөлегчдийн хурлын'2014 оны ......... сарын...........ны өдрийн

......тоот тогтоолын 3 дугаар хавсралт

Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сангаас олгох зээл, зээлийн хүүгийн дээд хэмжээ, хугацаа

1. Хөнгөлөлттэй зээлийн хүүгийн дээд хэмжээ жилд 14.4 хүртэл хувь;

2. Зээлийн хугацаа нь 36 сар хүртэл;

3. Нэг зээлдэгчид олгох зээлийн дээд хэмжээ 5 сая төгрөг хүртэл байна