12
Хойд цэнхэрийн агуй

хойд цэнхэрийн агуй

Embed Size (px)

Citation preview

Page 1: хойд цэнхэрийн агуй

Хойд цэнхэрийн агуй

Page 2: хойд цэнхэрийн агуй

Ховд аймгийн Манхан сум. 8 сарын 21-26 хооронд энд саатлаа. Нэгдүгээрт аяллын багийн шинэ гишүүн Хишигбаяртай энд уулзахаар тохиролцсон байсан. Нөгөөтэйгүүр хойт Цэнхэрийн агуй орж зураг авах.Эндхийн байгаль орчны хяналтын байцаагч Данзансүрэн манай шавь тул тэднийд тухаллаа.

Хойт цэнхэрийн агуй нь Манхан сумын төвөөс баруун хойш 25 км-т Хойд Цэнхэрийн голын хөндийд оршино.

Монгол нутагт эртний чулуун зэвсгийн үеийн хүмүүс амьдарч

байсныг батлах сонирхолтой агуй бол гурван цэнхэр. Хойд Цэнхэрийн агуйд одоогоос 40000 жилийн тэртээ эртний хүмүүс амьдарч байсны ул мөр байна гэсэн дүгнэлтийг эрдэмтэд хийжээ. Уг агуйг олоход  хялбар, Ховд аймгийн Манхан сумын Тахилтын бригадаас Хойд Цэнхэрийн голыг өгсөж 7 км яваад агуйд хүрнэ. Агуйн ам хүрэх замыг зассан явган замтай.

Хойд Цэнхэрийн агуй нь N47°20'50.5", E91°57'24.1" газарзүйн солибцолд, далайн төвшнөөс дээш 1571 метрийн өндөрлөгт оршино.  Агуйн амсарын хагас нь дээрээс нурсан хад чулуу, шувууны сангасаар хаагдаж хоёр амтай юм шиг харагддаг. Нутгийн иргэд уг агуйг Их Өлийн агуй гэх бөгөөд Их, Бага хоёр агуйтай.  Их агуйн аман дээр овоо босгосон байна.  Овооны ойролцоо хадан ширээ сандлыг хийж тавьжээ.

Page 3: хойд цэнхэрийн агуй
Page 4: хойд цэнхэрийн агуй

Уг агуй нь шохой чулуун тогтоцтоцтой дотроо бөмбөргөрдүү оройтой, шалнаас адар хүртэл 20 орчим метр өндөр. гэнэ Анх Хойд цэнхэрийн агуйн зургийг Манхан сумын нэгэн гярхай ажигч малчин санамсаргүйгээр олж сумын захиргаанд мэдээлсэн талаар танилцуулганд дурдсан байна. 

Page 5: хойд цэнхэрийн агуй

1951 онд газарзүйч, судлаач О.Намнандорж гуай Хойд Цэнхэрийн агуйн хадны зураг дүрслэлийг судлан шинжлэх оролдлого хийжээ.  Агуйд улаан хүрэн зосоор зурсан эртний ан амьтдын сүг зураг нэлээд бий.  Агуйн хананд жадан эвэрт оронго гөрөөс (Канна), бух, могой, шувуу, тэмээн хяруул, заан, тэмээ, янгир зэрэг амьтдын сүг зураг байдгаас үзвэл эрт үед Монгол нутагт дээрх амьтад одоогийн Африк тив адил хамт амьдрах орчин бүрдмэл, чийглэг халуун уур амьсгалтай байжээ.

Page 6: хойд цэнхэрийн агуй

Хойд Цэнхэрийн агуй нь эртний дархчуулын гайхамшигт бүтээлийг агуйн зүүн талын нуранги багатай хунхнуудад өнгөц харсан хүнд үзэгдэхээргүйгээр хадгалан бидний үе хүргэжээ. Тус агуйд янз бүрийн амьтдын зургийг улаан зосоор зурсан хунх 4 бий.

Page 7: хойд цэнхэрийн агуй

1-р хунх.  Уг хунхад 20 гаруй канна гөрөөс, могой тэргүүтнийг зурж үлдээжээ.  Энд гөрөөсийг өргөн сүүлтэй, соотон чихтэйгээр маш чадварлаг зурсан байна.

Page 8: хойд цэнхэрийн агуй

2-р хунх.  Уг хунх агуйн хамгийн том хунх бөгөөд агуйн хамгийн ур хийц сайтай гоёмсог зургуудыг агуулдаг юм.  Хунхад арслан заан, аргаль, тэмээн хяруул, цацагт хяруул, цэн тогоруу, зэрэг амьтдыг дээр дээрээс нь давхарлан гоёмсог байдлаар зуржээ.

3-р хунх.  Хоёрдугаар хунхаар дамжин уг хунхад хүрэх бөгөөд уг хунхад зэрлэг тэмээг нилээд том хэмжээгээр чөлөөтэй дүрсэлсэн байхаас гадна янгир, нисэж яваа шувууг дүрсэлсэн байна.

4-р хунх.  Энэ хунхад шувуу, гацуур мод, харайж буй гөрөөс зэргийг зурсан байна.

Page 9: хойд цэнхэрийн агуй

Цэнхэрийн агуйн дурсгалыг зөвлөлтийн нэрт монголч эрдэмтэн, академич А.П.Окладников дүгнэж хэлэхдээ: "Гурван цэнхэрт хүн төрөлхтний эртний урлагийн бие даасан хүчирхэг голомт байсан бөгөөд асар өндөр хөгжилтэй, уран сайхны их авъяастай, эртний чулуун зэвсгийн зураачид амьдарч байсны гэрч юм" гэжээ. 

1996 онд ЮНЕСКО-гоос Хойд Цэнхэрийн агуйг "Дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь" зэрэглэлээр дэлхийн соёлын өвд бүртгэж авсан байна.

Page 10: хойд цэнхэрийн агуй

Агуйн дотор талаас. Дотороо маш их тоос, тагтаа шувууны нунтаг ялгад, бууцаар дүүрсэн. Ер нь бол амьсгалахад хүртэл хүндрэлтэйл юм билээ. Болж өгвөл масктай орох нь зөв байх. Хувцас хунар ч гэсэн нэлээд бохирдож байсан.

Page 11: хойд цэнхэрийн агуй

Агуйн жижиг ам. Энэ ам нь үндсэн том амнаас яльгүй урагшаа 10 гаруй метрт бий. Амны хэмжээ яльгүй жижиг. Гэхдээ дотоод талбай томтой. Мөн их хэмжээний тоос, бууцтай ажээ.

Page 12: хойд цэнхэрийн агуй

Анхаарал тавьсанд

баярлалаа.