Click here to load reader

khanuul.child.gov.mnkhanuul.child.gov.mn/.../2017/08/khud-1-sar-tailan.docx · Web view8-р хорооны харьяат 10 настай А нь хойд ээждээ зодуулсан

  • Upload
    others

  • View
    8

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

7

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ГЭР БҮЛ ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ХЭЛТСИЙН

01 ДҮГЭЭР САРД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

 2017 оны  01 дүгээр сарын 25                                                               Улаанбаатар хот

1.      Сургалт, уулзалт, зөвлөгөөн:

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2017 оны 01 дүгээр сарын 4-6 хооронд Хүүхэд, залуучууд, гэр бүлийн хөгжлийн асуудлаар үүрэг хүлээгчдийн нэгдсэн сургалтад хэлтсийн дарга О.Мягмарсүрэн, ахлах мэргэжилтэн Б.Энхцэцэг, Н.Мэндбаяр, Б.Гантуяа нарын хамрагдсан.

Гэр бүлийн тухай хуулийн төсөлд санал авах хэлэлцүүлгийг Дүүргийн нийгмийн ажилтан нар болон хэлтсийн албан хаагчдын дунд зохион байгуулж хуулийн төсөлд оруулах саналыг 2017 оны 01 дүгээр сарын 26-ний өдөр НХГБХГазарт хүргүүлээд байна.

“Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төслийн сургалтад 2017 оны 1 дүгээр сарын 20-21-ны хооронд мэргэжилтэн Б.Нямгал хамрагдсан.

2017 оны 01 дүгээр сарын 25-нд  Иргэний боловсролын төвөөс зохион байгуулсан “зөвлөлдөх уулзалтад” С.Туяажаргал, Б.Жаргалсайхан, Н.Мэндбаяр нар оролцсон.

2.      Гэр бүл, Хүүхэд, хамгааллын үйлчилгээ:

Хүүхэд хамгаалал, кейс үйлчилгээ: ХУТ-108-аас 11 дуудлага, иргэн өөрөө хандсан 14 дуудлага нийт 25 дуудлагаас  16 хүүхэд, 8 гэр бүлд үйлчилгээ үзүүлсэн. Төрлөөр нь авч үзвэл

Бие махбодын хүчирхийлэл-8

Сэтгэл санаа-1,

бэлгийн хүчирхийлэл-2,

гэр бүлийн хүчирхийлэл-8,

гуйлга гуйсан-2,

нийт дуудлагаас кейс нээж ажилласан- 12, хаасан-12, хяналтад-1 дуудлага байна.

Төв аймгийн харьяат Хан-Уул дүүргийн 12-р хороонд түр оршин суугч нэг айлын 3 хүүхэд гэртэйгээ шатаж нас барсан. Дүүргийн онцгой байдал, хорооны хамтарсан баг Дэлхийн Зөн, ГБХЗХХ хамтран тухайн айлд тусламж үйлчилгээг үзүүлэн үндсэн харьяаллын дагуу төв аймаг руу нүүсэн тул кейсийг хаасан.

  8-р хорооны харьяат 10 настай А нь хойд ээждээ зодуулсан улмаас ухаан алдаж унасан гэх дуудлагын дагуу А-д болон гэр бүлд нь нөхцөл байдлын үнэлгээ хийж  цаашид ажиллах төлөвлөгөө боловсруулан Дүүргийн нэгдсэн эмнэлэгт 5 хоног хэвтүүлэн эмчлүүлсэн ба сургуулийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Хүчирхийлэл үйлдсэн этгээдийг Замын-Үүдийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

 

16-р хорооны харьяат С14 настай. Хойд аав нь бэлгийн зүй бус үйлдэл гаргасан гэх дуудлагын дагуу охинтой болон ээжтэй нь уулзаж нөхцөл байдлын үнэлгээг хорооны хамтарсан багтай хийж ажиллаж байна.

16-р хорооны харьяат 8 настай А нь хойд ээж нь зодсоны улмаас сэтгэцийн өөрчлөлттэй болсон байх магадлалтай гэх нийгмийн ажилтны дуудлагын дагуу хүүхэд болон авга эгч нартай уулзаж нөхцөл байдлын үнэлгээг хийж төлөвлөгөө боловсруулан сэтгэцийн эмнэлэг болон сэтгэл зүйн оношилгоонд хамруулсан. Эцэг нь баривчлагдаж охиныг СЭМҮТөвд хэвтүүлсэн.  

               

Гэр бүлд нь эргэн нэгтгэх:

Тус хэлтсийн кейс үйлчилгээнд бүртгэлтэй 14 настай Э-г 2016 оны 11-р сарын 10-нд Цөлийн сарнай асрамжийн төвд түр асруулсан. Тухайн хүүхэд нь сэтгэцийн ямар нэгэн өөрчлөлтгүй, эцэг эх нь асран халамжлах бүрэн боломжтой гэж үзсэний дагуу ХУДГБХЗХХ, Монгол өрх сэтгэл зүйн хүрээлэн хамтран гэр бүлд нь эргэн нэгтгэх 4 талт гэрээ боловсруулан гэр бүлд нь 2017 оны 1-р сарын 24-нд нэгтгэсэн. Цаашид монгол өрх хүрээлэн, эцэг эх, хүүхдийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна.

Цагдаагийн 2-р хэлтэстэй 2017 онд хамтран ажиллах саналыг хүргүүлсэн.

Цагдаагийн 1,2-р хэлтэст 2017 оны 1-р сарын 24-ны байдлаар нийт гэр бүлийн хүчирхийлэлтэй 60 дуудлага ирсэн. Цагдаагийн 2-р хэлтэс нийт 34 дуудлага ирсэн. Үүнээс эрх хязгаарласан 1, торгууль 16, баривчилсан 5 үлдсэн дуудлага бүрт хэсгийн байцаагч нар хууль сануулсан арга хэмжээ авч ажилласан байна. Цагдаагийн 1-р хэлтэс 26 дуудлага бүрт арга хэмжээ тооцон ажилласан байна.

11-р хорооны харьяат хараа хяналтгүй нэг гэр бүлийн 2 хүүхдийн кейс дээр хорооны хамтарсан багтай хамтран  эцэг эхтэй нь холбогдон уулзаж хүүхдийн асран хамгаалах асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. /Аав нь хөдөө ажилладаг, ээж нь өөр хүнтэй суугаад тусдаа амьдардаг/.

Өнөр альфа асрамж халамжийн төвд амьдарч буй Х-г СБД-ийн Хөгжил цэцэрлэгт 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлүүлэн үнэ төлбөргүй хамруулсан.

3.      Хүүхэд,гэр бүлийн  хөгжлийн чиглэлээр:

 “Нийслэлийн шилдэг хүүхэд-2016” ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд Хан-Уул дүүргээс номинац тус бүрээс шалгарсан 5 хүүхдийг хариуцан оролцсон бөгөөд нэр дэвшсэн 5 хүүхэд шилдэг хүүхдээр шалгараагүй боловч нэр дэвшигчийн өргөмжлөл, гарын бэлэг гардан авсан. 2016.12.24-нд Хан-Уул дүүргийн Хүүхдийн холбооны “Шилдэг СӨУЗ” шалгаруулах ёслолын арга хэмжээг XS Club-д зохион байгуулагдсан Нийслэлийн хүүхдийн оролцооны байгууллагуудын манлайлагч хүүхдүүдийн цэнгүүний арга хэмжээтэй хамтатган зохион байгуулж Хан-Уул дүүргийн Хүүхдийн холбооны 34 хүүхдийг урилгаар оролцуулсан. Уг арга хэмжээний үеэр 2016 онд хийж бүтээсэн ажил үйлсээрээ манлайлж ХГБХТ, ДХХ-ноос зарласан уралдаан, тэмцээнд амжилттай оролцон сургуулийн орчинд олон ажлыг шинээр санаачлан зохион байгуулж Хүүхдийн холбооны тайлангийн хурлаар бусад сургуулийн сурагчдын дэмжлэгийг авсан Хан-Уул дүүргийн 18-р сургуулийн Сурагчдын өөрөө удирдах зөвлөлийг 2016 оны “Шилдэг СӨУЗ”-өөр шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж шилжин явах цомыг гардуулсан. Мөн Дүүргийн Хүүхдийн холбооноос Үндэсний өгөх өдрийг тохиолдуулан зарласан “Халуун сэтгэл” сайн үйлсийн аянд идэвхтэй оролцож бусад сургуулиудаас их хэмжээний зүйлсийг цуглуулсан Хан-Уул дүүргийн 60-р сургуулийн Сурагчдын өөрөө удирдах зөвлөлийг Батламж, мөнгөн шагналаар шагнасан. Дээрх арга хэмжээг зохион байгуулснаараа Нийслэлийн 9 дүүргийн Хүүхдийн холбоо болон Хүүхдийн оролцооны байгууллагуудын манлайлагч хүүхдүүдийг хооронд нь танилцуулан тус тусын үйл ажиллагаа, шинээр санаачласан ажлын талаар туршлага солилцуулж ирэх 2017 онд хийж хэрэгжүүлэх ажлын талаар ярилцсанаараа давуу талтай байлаа.    

2016 оны 12 дугаар сарын 27 нд Дүүргийн  Харшийн сүлд модны наадмын зохион байгуулж арга хэмжээний үеэр бүтэн өнчин болон хөгжлийн бэрхшээлтэй 212 хүүхдэд Дүүргийн Засаг даргын нэрэмжит  бэлэг гардуулж ажилласан.

4.      Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн чиглэлээр:

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлэх, оролцоог нэмэгдүүлэх ажлын хүрээнд  63-р сургуулийн сурагчдад Шинэ жилийн бэлэг гардуулан өгсөн. Мөн Адра ОУБ-тай хамтран хэрэгжүүлж буй төслийн хаалтыг 2017 оны 01 дүгээр сарын 23 өдөр зохион байгуулж төсөлд амжилттай хамрагдасан эцэг эх, хүүхдүүдэд урамшуулан хичээлийн болон ном гарын авлага тараасан.

5.      Мэдээллийн ил тод байдал:

2017 оны 1 дүгээр сард шилэн дансны сайтад санхүүгийн 12 мэдээллийн байршуулсан. Хан-Уул Хүүхэд пэйж хуудсанд хэлтсийн үйл ажиллагаа, зар, зурагт мэдээлэл 16-г байршуулан олон нийтэд мэдээлсэн.

 

Kanuul.child.gov.mn сайтын хувьд 2017 оны 01 дүгээр сарын 23-наас хэвийн горимд шилжиж сайтын засвар үйлчилгээг сайжруулан ажиллаж байна.

Мэдээлэл судалгааны ubchild.gov.mn судалгааны програм хэвийн ажиллаж байгаа бөгөөд мэдээллийн баазын тоон өөрчлөлтийг хийн ажиллаж байна. 2017 оны 01 дүгээр сарын байдлаар 381 хүүхдийн мэдээлэл байна.

          

6.      Хууль эрхзүйн чиглэлээр:

Гэр бүл цуцлалт хүүхдийн асран хамгаалал тогтоох шинжээч: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10-р сарын 18-ны өдрийн 183/Ш32016/04866 тоот  захирамжийн дагуу шинжээчийн багт  ажиллаж дүгнэлтийг 2017 оны 1-р сарын 26-д шүүхэд хүргүүлээд байна. Мөн тус дүүргийн шүүхийн шүүгчийн 2016 оны 12-р сарын 01-ны өдрийн захирамжийн дагуу шинжээчийн багт томилогдон ажиллаж байна. 

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3-р хэлтэст хулгайн гэмт хэрэг холбогдсон Хан-Уул дүүргийн 8-р хороо Дэнж 11-3в тоотод оршин суух 17 настай Б-гийн өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу ял хойшлуулах дүгнэлтийг  өгөхөөр залуучууд хөгжлийн төвтэй хамтран ажиллахаар төлөвлөгөө боловсруулж нөхцөл байдлын үнэлгээг хийж шүүхэд хүргүүлэхээр  ажиллаж байна.

7.    Боловсруулсан баримт бичиг:

Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс 2017 оны 01 дүгээр сард 5-н өргөдөл ирснээс албан хаагчдаас-3, иргэнээс-2 өргөдөл ирүүлсний дагуу 100% шийдвэрлэн ажилласан.

“А” тушаал -6 гарсан.

Явуулсан албан бичиг-20, хариутай-14 шийдвэрлэлт 100%, мэдээллийн чанартай бичиг-6, тус тус албан байгууллагуудад хүргүүлсэн.

Засаг даргын захирамж 3-г гаргуулж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн хяналт тавьж ажиллаж байна.

Албан хэрэг хөтлөлтийн edoc.gov.mn болон archive.edoc.gov.mn сайтуудыг өдөр тутмын хэрэгцээнд тогтмол ашиглаж байна. edoc.gov.mn-оор ирсэн-8 бичиг, үүнээс шийдвэрлэсэн-6, судалж буй-2 бичиг тус тус байна. Явуулсан бичгийн хувьд цахимаар бичиг хүлээн авч буй байгууллагуудруу  албан бичгийг илгээж, цахимаар хүлээн авдаггүй байгууллагуудад цаасан суурьтай бичгийг илгээж байна.

Smartcity.mn сайтын хувь ирсэн өргөдөл байхгүй хэвийн ажиллаж байна.

Төв нь хэлтэс болсонтой холбогдуулан байгууллагын гэрчилгээ, тамга тэмдэг, албан бланкыг өөрчлөн шинэчилсэ.

8.      Хүний нөөцийн чиглэлээр:

Нийслэлийн Хүүхдийн байгууллагын албан хаагчдын “Мөнгөн үдэш-2017” цэнгүүнийг 2016 оны 12 дугаар сарын 22 нд зохион байгуулсан. 2016 оны ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлан ажилласан. Албан хаагчдыг шагнаж урамшуулсан. ХУД-ийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн “Шилдэг ажилтан”-аар Н.Мэнбаяр шалгарсан.

Халамж асрамжийн нэрэмжит Гар бөмбөгийн тэмцээнд багаараа 1 дүгээр байрт орж, мэргэжилтэн Б.Гантуяа шилдэг тоглогч болсон амжилттай.

Дүүргийн шуурхай хуралд 1 удаа болж, шуурхайгаас өгөгдсөн 2 үүрэг даалгаврыг хуулийн хугацаанд нь гаргаж өгсөн.

Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газрын шуурхай хурал 1 удаа болж, өгөгдсөн үүрэг  даалгавар байхгүй болно.

Төв нь хэлтэс болсонтой холбогдуулан бүтэц зохион байгуулалтад өөрчлөгдсөний улмаас мэдэгдэх хуудас албан хаагчдад мэдэгдэх хуудас 7 өгсөн. Үүнд

· “Хүүхэд хамгааллын шуурхай үйлчилгээ, хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилтот бүлгийн хүүхдийн хамгаалал хариуцсан мэргэжилтэн,

· “Сэтгэл зүйч”,

· “Өсвөр үе, залуучууд, хүүхдийн хөгжил оролцоо хариуцсан хүүхэд гэр бүлийн хөгжлийн албаны ахлах мэргэжилтэн”,

· “Зорилтот бүлгийн хүүхэд, сургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжил, оролцоо, Олон нийтэд түшиглэсэн гэр бүлийн хөгжлийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн”

· “Хүүхдийн эрхийн хамгаалал, хүүхдийн хууль зүйн хороо, гэмт хэргийн асуудал хариуцсан мэргэжилтэн”

· Зохицуулагч

· Нийгмийн ажилтан гэсэн орон тоо өөрчлөгдсөн тул хуулийн дагуу мэдэгдэх хуудас өгсөн.

9.      Дотоод ажлын чиглэлээр:

Байгууллагын их цэвэрлээг 2017 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр хийсэн.

Хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу байгууллагын архивын баримт бичгийг хүлээн авах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Захиргааны алба-32 баримт, Хөгжлийн алба-4 баримт, нийт 36 баримтыг архивд хүлээн аваад байна. Хамгааллын албаны болон санхүүгийн баримтыг хуваарийн дагуу 2017 оны 02 дугаар сарын 10-нд хүлээн авч дуусахаар байна.

 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Дүүргийн Засаг даргаар Бүтэц орон тоог шинэчлэн батлуулсан. Бүтэц, орон тоо нэмэгдэж өөрчлөгдсөнтэй холбогдуулан нийт албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж байна.

ХУД-ийн 135 дугаар сургуулийн зорилтот өрхийн 24 хүүхдүүдийн ар гэрт нь хүнсний дэмжлэгийг үзүүлсэн.

Хэлтсийн нийт албан хаагчдаас Төрийн албан хаагчдын аж байдлын судалгааг авч, мэдээллийг Хөдөлмөр, нийгмийн халамжийн судалгааны институт хүргүүлсэн.

2017оны 01 дүгээр сарын 04-нд Тархины хорт хавдартай хүүгийн эмчилгээний зардалд тусламж үзүүлэх хандивын аяны үйл ажиллагаанд манлайлан оролцсон дүүргийн 2, 4, 10, 11, 16 дугаар хороог “Хүмүүнлэг” хороогоор шалгаруулан Өргөмжлөл дурсгалын зүйлээр шагнасан.

     

     

2017 оны 1 дүгээр сард Цахим архивд захирамжлалын 132 баримтыг оруулан ажиллаж байна. 2017 оны 01 дүгээр сарын 25-ны байдлаар 67 баримт оруулж, гүйцэтгэл 58,2 хувьтай байна.

10.   Санхүүгийн чиглэлээр:

 2017 оны 1 дүгээр сарын төсвийн зарцуулалт 1 дүгээр сарны 23-нд нээгдсэн. Үүнтэй холбоотойгоор үйл ажиллагааны зардлаас төсөв зарцуулагдаагүй бөгөөд албан хаагчдын цалин олгогдоод байна.

2016 оны төсвийн тайлан тооцооны гүйцэтгэл мэдээллийг гаргаж ажиллаж, нийслэлийн Аудитын газарт шалгуулахаар бэлтгэн ажиллаж байна.

2016 оны жилийн эцсийн эд хөрөнгийн тооллогыг 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр явуулсан.

 11.   Хамтын ажиллагааны чиглэлээр:

Хамтын ажиллагааны хүрээнд 1 дүгээр сард  Адра ОУБ, ДЗМОУБ-ХОНХХөтөлбөртэй хамтран ажиллаж байна.

ДЗМХУОНХХ-тэй хамтран зорилтод 7, 8, 9, 16, 10, 12, 13 дугаар хороодын уулзалтын өрөөг тохижуулах эд зүйлсийн жагсаалтыг гарган хэлтсийн даргад танилцуулан Дэлхийн Зөнгийн мэргэжилтэнд өгсөн.

ХЯНАСАН:

ХУД-ИЙН ГЭР БҮЛ ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН

ХӨГЖЛИЙН ХЭЛТСИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ

ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ О.МЯГМАРСҮРЭН

20... оны ...-р сарын ....-ны өдөр

ТАЙЛАН НЭГТГЭСЭН:

АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН Б.ЭНХЦЭЦЭГ

20... оны ...-р сарын ....-ны өдөр

Төрлөөр нь авч үзвэл

ХТУ-108Бие махбодийн хүчирхийлэлСэтгэл санааны хүчирхийлэлҮл хайхрах хүчирхийлэлБэлгийн хүчирхийлэлГэр бүлийн хүчирхийлэлГуйлга гуйсанОрхигдож хаягдсан хүүхэдАрхины хамааралтай 512БУСАДБие махбодийн хүчирхийлэлСэтгэл санааны хүчирхийлэлҮл хайхрах хүчирхийлэлБэлгийн хүчирхийлэлГэр бүлийн хүчирхийлэлГуйлга гуйсанОрхигдож хаягдсан хүүхэдАрхины хамааралтай 3118

Бүлгээр нь авч үзвэл

ХүүхэдИргэн178