10
Нялх нас(0-1) Энэ шатны хөгжил нь нялх хүүхдийг хэрхэн асарч байгаагаас шалтгаална. Хүүхдийн хэрэгцээг ханган түүнд байнгын анхаарал ,халамжтай хандаж чадвал хүүхдэд итгэл төрж, хорвоо ертөнц бол аюулгүй найдвартай юм гэсэн мэдрэмж төрдөг. Нөгөө талаас хүүхдийг хүрээлэн байгаа орчин нь зөрчилтэй, хүүхдэд зовлон гуниг авчирч- түгшүүр айдас төрүүлж байвал тэрээр амьдарлыг мөн л мийт байдлаар тусгаж авна. Энэ тохиолдолд амьдрал болл урвдчилсан хэлэхийн аргагүй зүйл гсэн сэтгэгдэл төрж , хүүхдийн итгэл алдагддаг. Энэ насны хөгжил нь хэрхэн явагдсанаас шалтгаалан хүүхдэд итгэх ба үл итгэх мэдрэмжийн аль нэг нь зонхилон үлддэг.

насны үечлэл

Embed Size (px)

Citation preview

Page 1: насны үечлэл

Нялх нас(0-1)

Энэ шатны хөгжил нь нялх хүүхдийг хэрхэн асарч байгаагаас шалтгаална. Хүүхдийн хэрэгцээг ханган түүнд байнгын анхаарал ,халамжтай хандаж чадвал хүүхдэд итгэл төрж, хорвоо ертөнц бол аюулгүй найдвартай юм гэсэн мэдрэмж төрдөг. Нөгөө талаас хүүхдийг хүрээлэн байгаа орчин нь зөрчилтэй, хүүхдэд зовлон гуниг авчирч- түгшүүр айдас төрүүлж байвал тэрээр амьдарлыг мөн л мийт байдлаар тусгаж авна. Энэ тохиолдолд амьдрал болл урвдчилсан хэлэхийн аргагүй зүйл гсэн сэтгэгдэл төрж , хүүхдийн итгэл алдагддаг.

Энэ насны хөгжил нь хэрхэн явагдсанаас шалтгаалан хүүхдэд итгэх ба үл итгэх мэдрэмжийн аль нэг нь зонхилон үлддэг.

Page 2: насны үечлэл

Балчир нас(1-3)

Хэлд орсон үеэсээ өөрийнхөө бие мах бодийн боломж бололцоог болон түүнийх залах арга замыг нээн таньж эхэлдэг. Тэд хоол ундаа идэж уун , хувцаслаж , бие засаж сурдаг ба хөдөлгөөн шинэ чадал чадваруудын боломж хүүхдэд олдож байьал түүний өөрийгөө хянаж , өөртөө итгэх итгэл нь сайжирдаг . Энэ бол бие даасан байдалд суралцах маш чухал алхам юм. Хэрвээ хүүхдэд удаа дараа золгүйтэх , бүтэлгүйтэх, үүнийх нь төлөө түүний “салан, тэнэг” “юу ч чадахгүй” гэх зэргээр зэмлэж , шийтгэдэг бол хүүхэд өөрөөсөө ичэж , хүч чадалдаа эргэлүэх сэтгэгдэл төрдөг.

Энэ насны зарчим хэрхэн шийдэгдсэнээс шалтгаалан хараат тусгаар байдал ба бичих эргэлзэх хоёрын аль нэг нь төлөвшдөг.

Page 3: насны үечлэл

Тоглоомын нас(4-6)

4-5 настай хүүхдүүд өөрөөсөө бусад зүйлийг идэвхтэй сонирхон судалж эхэлдэг. Ертөнцийн юмс үзэгдлийн шинж байдлыг таниж, орчинтайгаа хэрхэн харилцаж үйлчлэлцэхээ тэд мэдэж авдаг. Орчин ертөнц гэдэг бол тэдний хувьд бодит зүйл төдийгөө зохион дүрсэлсэн хүмүүс , юмс үзэгдлийг ч агуулдаг байна. Орчноо таних гэсэн тэдний энэхүү судлан шинжлэх ажиллагаа нь үр дүнтэй байвал тэд эд юмс, хүмүүстэй зөв харилцаж сурдаг ба санаагаа сайтай болдог . Харин хүүхдийг байнга шүүмжилж шийтгэвэл зан үйлийнхээ төлөө өөрийгөө буруутган ,гэмших сэтгэл төрнө.

Хүүхдийн хөгжил зөв явагдвал санаачлага сайтай болдог ба хөгжлийн нөхцөл зохисгүй байвал гэмших өөрийгөө буруутгах хандлагатай байдаг.

Page 4: насны үечлэл

Сургуулийн нас(6-12)

6-12насны үед хүүхдүүд маш олон төрлийн чадвар дадал үзэмшдэг.Үүнд: Сургууль , гэр бүл , үе тэнгийхэн нь маш чухал нөлөөлдөг . Хүүхдийн нэр хүнд нөлөөлөл төрөл бүрийн үзэл баримтлал , өөрийн “Би” –гээ мэдрэх ойлголт нь ихэд байдаг байна. Сургалт системтэй зөв орчных нь хүмүүсийн үлгэр дуурайлал сайн, хүүхдийн ихэмсэг чанарыг нь дуурайлал харилцаж , байр сууриа зөв олоход нь тусалж чадвал тэд хөдөлмөрлөх дур сонирхол сайтай болдог. “Би юунд суралцсан бэ?” гэдгээр өөрийн хөдөлмөрлөх дур сонирхолоо хэмжих нь олонтой, харин өөрийнгөө бусадтай харьцуулан чамалж эхэлбэл хүүхдийн энэ үеийн хөгжилд багагүй учирдаг байна. Өөрөөр хэлбэл өөрийн чадвар боломж , үе тэнгийхэн дотроо эзлэх байр суурьтаа эргэлзэж эхэлбэл өөрийгөө чамлан, бусдаас дутуу дутмаг юм шиг мэдрэмж түүнд төрдөг.

Энэ шатныг Эриксон хүүхдийг хөдөлмөрлөх дур сонирхолд төлөвших буюу дутуу дулимагаа мэдрэх мэдрэмж хоёрын аль нэг нь төлөвшдөг гэж үзжээ.

Page 5: насны үечлэл

Залуу нас(12-20)

Энэ нь өсвөр нас орь залуу насны эхэн үе юм. Би бол сурагч, найз нөхөр , ах(эгч) , спорт урлагын бүлэг , хамлагийн гишүүн гэх мэтээр олон үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэдэг байна гэдгээ мэдэрдэг тийм учраас энэ олон үүргийнхээ учрыг олж нэгтгэн өөрийнхөө “Би “ ойлголт дээр төвөлрүүлэн зангидах нь чухал юм. Үүнийг Эго адитгал гэнэ (эго гэдэг нь би гэсэн утгатай үг ). Эдгээр бүх үүргүүдийг бүгдийг нь хамарсан суурь үнэлэлт нь үнэт зүйлийг охид , хөвгүүд эрж хайж байдаг .Хэрвээ залуучууд өөрийгөө зөв таниж гол гол үүргүүдээ хооронд нь уялдуулан нэгтгэн зангилж чадахгүй дотоод зөрчилд орвол “Би “ адитгал нь (би-гийн талаарх өөрийн ойлголт ) сарина.Түүний гүйцэтгэх ёстой олон үүргүүд хоорондоо холилдон зөрчилдөнө. Үүнийг Эриксон “Би” адитгалын саржилт буюу үүргүүп холилдох гэж нэрлэжээ.

Энэ шатны зарчим зохистой шийдвэрлэгдвэл залуучууд өөрийн “би” дээ сайтар ойлгох ба харин шийдэгдэж чадахгүй бол олон үйлдлүүд нь холилдон Би ойлголт нь сарина.

Page 6: насны үечлэл

Идэр насны эхэн үе(20-25)

Залуу насны төгсгөл , ид насын эхэн үе , бусадтай ойр дотно харилцаа тогтооход нийгмийн талаасаа болон бэлгийн бойжилтын хувьд бэлэн болдог байна. Энэ нь хүмүүсийн хоорондын харилуаанд гүнзгий орох үе юм. Энэ нь хүмүүсийн хоорондын харицаа хайр сэтгэл , бэлгийн харилцаа төдийгүй чин сэтгэлийн нөхөрлөл итгэлийг ч хамардаг байна. Тайван , итгэлтэй, дотно харилцааг бусадтай тогтоож чадахгүй бол хүн ганцаардан тасарч , зожиг болдог. Ганцаардмал хүмүүс нь хүнийрхүү , бцсбдтай ёс төдий харилцдаг байна.

Би өөрийгөө бусад хүнд бүрэн ойлгуулж чадах уу? Гэсэн гэзэгтэй асуултанд хариулах үе учраас дотносох ба зожигрох мэдрэмжийн аль нэг нь төрдөг.

Page 7: насны үечлэл

Ид нас(27-64)

Үр хүүхэд залгамж хойч үеийнхээ сайн сайхны төлөө хүч чадлаа зарцуулан ид үр хүүхддээ туслалж ,дэмжсэнрээ өөрсдийн амьдралын утга учраа олж хардаг .Харин ажил амьдрал нь тогтворгүй , бүтэмжгүй бол хүн хойч үр хүүхэддээ хэрхэн туслахаа мэдэхгүй , идэвхи нь буурч зогсонго байдалд ордог.

Энэ үе нь би юуг хойч үеийнхэндээ саналж болгож садах вэ? Асуултанд хариулахыг шаарддаг, Эрчимтэй үр дүнтэй ажиллагаа ба зогсмол мухардмал байдлын аль нэг нь хүнд бий болно.

Page 8: насны үечлэл

Өтөл нас(65-с дээш)

Амьдралийнхаа сүүлчийн шатанд хүн туулж өнгөрүүлсэн амьдралынгаа эргэн харж ,үнэлж дүгнэдэг . Амьдралдаа сэтгэл хангалуун , идэвхтэй өнгөрөөсөн хүн түүнийгээ бүхэлд нь нэгтгэн дүгнэж бодитойгоор харж чаддаг ба харамсдаггүй харин амьдралаа хий хоосон үрсэн боломжоо ашиглаж чадаагүй юм шиг санагдвал харамсан аргаа барах боловч оройтсон байдаг .

Хүний хөгжлийн мөгсгөлийн энэ шатан дээр нүн өөрийн бүхий л туршлага амвдралаа нэгтгэн дүгнэх ,санаа амрах буюу оройтсондоо харамсах , бачимдах төрөхөөс эхлэн насан өөд хүртэлх үеийг хамардаг.