18
БАГАНУУР ХОТ Гүйцэтгэсэн: КГД – III П.Ананд Ч.Алтаншагай Б.Фатиха Б.Чулуун- Эрдэнэ Ч.Энхбаясгалан

багануур дүүрэг

Embed Size (px)

Citation preview

Page 1: багануур дүүрэг

БАГАНУУР ХОТ Гүйцэтгэсэн: КГД – III

П.АнандЧ.АлтаншагайБ.ФатихаБ.Чулуун- ЭрдэнэЧ.Энхбаясгалан

Page 2: багануур дүүрэг

БАГАНУУР ДҮҮРЭГ

БАГАНУУР НЬ МОНГОЛ УЛСЫН НИЙСЛЭЛИЙН 9 ДҮҮРГИЙН 

НЭГ ЮМ. ЗАСАГ ЗАХИРГААНЫ 5 ХОРООТОЙ. НИЙСЛЭЛИЙН ХАМГИЙН АЛСЛАГДСАН ДҮҮРГҮҮДИЙН НЭГ БИЛЭЭ.

БАГАНУУР НЬ ЗАСАГ ЗАХИРГААНЫ ХУВЬД УЛААНБААТАР ХОТЫН ХЭСЭГ

БОЛОВЧ ТӨВ БА ХЭНТИЙ АЙМГИЙН ХИЛ ДЭЭР ОРШИХ "ХОТ" ЮМ. АНХ 1980 ОНД БАГАНУУРЫН ОЙН БОЛОН МОНГОЛ УЛСЫГ НҮҮРСЭЭР ХАНГАХ ТОМООХОН СУУРИН ГАЗАР БОЛЖ БАЙГУУЛАГДЖЭЭ.ТУС ДҮҮРЭГ НЬ

 МОНГОЛ УЛСЫНХАМГИЙН ТОМ АЖ ҮЙЛДВЭРИЙН 

ТӨВҮҮДИЙН НЭГ БӨГӨӨД МОНГОЛЫН ХАМГИЙН ТОМ АРВАН ХОТЫН НЭГ БАЙХ БОЛОМЖТОЙ.

ХҮН АМ НЬ 2011 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН БАЙДЛААР 27036 БӨГӨӨД 620.2 КМ²

ГАЗАР НУТАГТАЙ.

Page 3: багануур дүүрэг

ТҮҮХ

Багануур дүүрэг нь Түшээт Хан аймгийн дархан Чин ван Пунцагцэрэнгийн хошуунд харъяаглагдаж байсан байна. 1924 оны 7-р сард Баяндэлгэр сумыг байгуулжээ. Баяндэлгэр сумын нутаг дэвсгэр Нүүртэйн хөндийд доод цэрдийн галавын үед одоогоос 120-130 сая жилийн өмнөөс үүсч тогтсон нүүрсний орд газрыг 1924-1926 онд Б.М.Круппетский нүүртэйн 5 сувгийн депрессийн хил доторхи хүрэн нүүрсний илэрц байгааг анх заан тогтоожээ. 1974-1975 онд Баяндэлгэр сумын Нүүртэйн нүүрсний орд газарт бүрэн хэмжээгээр хайгуул хийж нөөц тогтоох ажил хийгдэж эхэлсэн.

Page 4: багануур дүүрэг

. Энэ ажлыг зөвлөлтийн геологийн Дархан дахь салбарын Ё.Мартовицкий даргатай зураг төслийн ангийн геологич хайгуулчид амжилттай хэрэгжүүлж "Бага-гүн" нуурын орчимд 482 цооног өрөмдлөг хийжээ. Нэг өдөр геологи хайгуулын ажилчдын хурал болж геологи хайгуулын ангийн дарга Беляков нутгийн ажилчдаас "Бага-гүн"нуурын нэрийг асуухад тус ангид туслах ажилчнаар ажиллаж байсан Б.Жамъянсүрэн өөрийнхөө хэмжэээнд "Малое Озеро" гэж орчуулан хэлснээр газрын зураг дээр тэгж тэмдэглэсэн. "Малое Озеро"-г манайхан Багануур гэж орчуулан тэр нэрээр Багануурын нүүрсний уурхай Багануур дүүрэг, Багануур хот гэж нэрлэх болсон түүхтэй. 1978 оны 2-р сарын 22-ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр сумын Бага-гүн нуурын зүүн хөндийд Түр ил уурхайн гэр контор, сахиул С.Дүүдээ гэрээ барьж шавыг тавилцснаар Их уурхайн анхны гал ассан билээ.

Page 5: багануур дүүрэг

Талын цасан дээр анх боссон сахиулын гэр ганцаараа удсангүй хэдхэн хоногийн дараа шинэ уурхай барих Эрдэнэт хотыг барьж байгуулсан "Медьмолибденстрой" барилгын удирдах газрын харъяа зөвлөлтийн барилгачид нүүдлийн 20 вагон, 3 жижиг байшин авчиран байрласнаар Нүүртийн хөндийд ажил амьдралын гараа эхэлсэн түүхтэй. 1960 оноос БНМАУ Зөвлөлт Орос, Чех, Герман зэрэг орнуудтай хамтран Монгол орон даяар хайгуулын ажил эрчимтэй хийж эхэлснээр 1973 онд Багануурын нүүрсний нөөцийг олжээ. 599800000 тонн хүрэн нүүрсний арвин нөөцийг илрүүлсэн нь Багануур дүүргийг байгуулах үндэс нь болсон билээ. Тиймээс 1980 оны 02 сарын 14-ны өдөр Ардын Их хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор Багануурын район болон Монгол улсыг нүүрсээр хангах томоохон суурин газар болгон байгуулсан түүхтэй.

Page 6: багануур дүүрэг

Улс орон   Монгол Нийслэл Улаанбаатар ДүүрэгБагануур Хороо (4) 1 -4 дугаартай 4 хороо Газар нутаг 620.2 км² Хүн ам (тоол.) 2010 онд 22,210 хүнА  Хүн ам (тооц.) 2012 онд ▲27,440 хүн  Өрх (тооц.) 2011 онд 7,570 өрх айл  - Байшин хор. 42% = 3,160 өрх - Гэр хороол. 58% = 4,410 өрх Нягт сийрэг 44.2 хүн/км² Нутгийн олон Багануурынхан 1980 он Багануурын район үүссэн 1992 он Багануур дүүрэг болсон Цагийн бүс Улаанбаатарын цаг (НЗНЦ+8)

Page 7: багануур дүүрэг

Дэд бүтэц Тээвэр Багануур нь Багахангайд гол замтай нийлдэг Монголын төмөр замын 

салаа замын төгсгөл болдог тээвэрлэдэг гол ачаа нь Багануурын нүүрсний уурхайгаас олборлодог нүүрс юм. Мөн Монгол улсын хэвтээ тэнхлэгийн авто зам дайран өнгөрдөг ба Улаанбаатар-Багануур гэсэн чиглэлд 130 км орчим урттай хатуу хучилттай замтай.

Эрчим хүч Төвийн эрчим хүчний системд холбогддог ба Улаанбаатар дэд станцаас 220кВ цахилгаан

дамжуулах 2 хэлхээт агаарын шугамаар холбогддог. Багануур 220/110/35кВ дэд станц, 110/6кВ Хот, Төв, Галуут дэд станцаар цахилгаан эрчим хүчийг дамжуулдаг байна. Мөн 200гкал дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай дулааны станц ажиллаж байна.

Мэдээлэл холбоо Улаанбаатар хотоос Миком, Мобинет, Рэйлкомын өндөр хурдны шилэн кабелиудад

холбогдсон. Цахилгаан холбоо компанийн 7021 дугаарлалттай тоон системийн суурин утасны сүлжээтэй бөгөөд Мобиком, Юнител, Скайтел, Жи мобайлын үүрэн холбооны сүлжээнд бүрэн холбогдсон.

Эдийн засаг Дүүргийн хамгийн том аж ахуйн нэгж бол Багануур ХК юм. Мөн Багануур дүүрэгт Монхимо

ХХК нанобиотехнологийн үйлдвэрлэл явуулж байна. 2008 оны метилийн спиртийн хордлого 2007 оны 12 сарын 31-нд Багануурт төвтэй архи 

үйлдвэрлэгч компани шаардлага хангахгүй, метилийн спирт агуулсан архи үйлдвэрлэснээс болж 14 хүн нас барж, маш олон хүн эмнэлэгт хэвтэх болжээ. Үүний улмаас Улаанбаатарт архи согтууруулах ундааны худалдааг түр зогсоож хоол хүнсний аюулгүй байдлын асуудал илүү тодоор тусгагдах болсон байна. 

Page 8: багануур дүүрэг

Нутаг дэвсгэрийн тухайБагануур дүүрэг нь УБ хотоос 130 километрийн зайд оршдог.

62020 мян.га газрын 51835,04 га газрын 83,57% нь ХАА, түүний 51265,18 га нь бэлчээрийн талбай, 9167,45 га буюу 14,78 га газар нь хот суурины, 429 га буюу 069% зам шугам сүлжээний газар, 480,25 га буюу 0,77% нь ойн сан бүхий газар, 94,015% нь усан сан газар бүхий нутаг, 14,26 буюу 0,02% нь улсын тусгай хэрэглээний газар , дотроо орон нутгийн тусгай хамгаалтын газар болох Хэрлэнгийн ай сав хэсэг эзэлдэг ажээ.

Page 9: багануур дүүрэг

Уур амьсгалын тухай

Багануур дүүргийн нутаг дэвсгэр нь Хэнтийн уулархаг мужийн баруун өмнөд хэсэгт байрлах ба уур амьсгалын хувьд чийглэгдүү хүйтэвтэр мужид оршино. Цаг уурын ажиглалтын олон жилийн дунджаас харвал жилийн дундаж температур нь -5.0 хэм буюу жилийн хамгийн хүйтэн 1-р сард цельсийн хасах 21.8 хэмээс хасах 31.8 хэм зарим тохиолдолд хасах 39.5 хэм, хамгийн халуун 7 сард дундаж нь +12.8-20.6 хэм, хамгийн их утга нь 32.1 хэм хүрдэг тохиолдол ажиглагджээ. Хүйтрэлгүй үеийн үргэлжлэх хугацаа 100-120 хоног байгаа нь ургамлын ургах үеийн дулаан тийм бага бишийг нотолно. Эдгээрээс харвал тус дүүргийн агаарын температурын хэлбэлзэл улирлын зааг саруудад хэт хэлбэлзэж, дундаж саруудад харьцангүй тогтвортой байна. Чийгийн хангамжаар Багануур дүүргийн нутаг дэвсгэр нь харьцангуй чийглэгдүү бүсэд тооцогдоно. Жилд дунджаар 200-250 мм тунадас унадаг ба 2002 онд 208.1 мм тунадас унасан нь бусад жилүүдийнхээс бага байжээ. Хур тунадасны 50-70 хувь нь дулааны улиралд унадаг. Жилийн дундаж салхины хүч 3.4 м/сек бөгөөд зонхилох чиглэл нь баруун болон баруун хойт зүг. Салхины хамгийн сул хүч 6-р сард эрчимжилт ихтэй үе нь 4,5 сарууд байна.

Page 10: багануур дүүрэг

Ус зүй, усан хангамжийн тухай Багануур дүүргийн нутаг дэвсгэрт гадаргын уст цэг 44 байгаагаас гол горхи

10 буюу 20.2 хувь, рашаан 3, булаг 25 буюу 60.3 хувь, жижиг нуурууд 6 буюу 19.5 хувийг тус тус эзэлж байна. Эдгээрээс хамгийн том нь Хэрлэн гол ба ус хураах талбай 7350 км2 байна. Хэрлэн гол нь гол мөрниы ай савын хувьд Номхон далайн ай савд харъяалагдах бөгөөд Хэрлэн голын урсац нв Мөнгөнморьт сумын нутагт урсац нь бүрэлдэж, Багануурын нутагт урсацын алдагдал нэмэгддэг. Жилийн урсацын бүрэлдэхүүний хувьд нийт урсацын 26 хувь нь ул хөрсний урсац, 8 хувь нь хайлсан цасны урсац, 64 хувь нь хур борооны урсац тус тус эзэлдэг. Дулааны урсац Багануур дүүргийн орчимд 6740*109 калори байна. Мөн Хэрлэн гол нь усны чанарын ангиллаар боломжийн цэвэр зэрэглэлд хамрагдаж, Номхон далайн ай савын голуудын дотор хамгийн их бохирдож байгаа голд тооцогдох болсон байна.

Монгол орны гол мөрнийг усны горим, урсацын жилийн доторх хуваариалт, өндрийн хамаарал зэрэгтэй уялдуулан 4 үндсэн төрөл, 9 төрөл, 18 дэд төрөлд хуваадаг. Багануур дүүргийн голуудын хувьд ХАнгай-Хэнтий нурууны голуудын үндсэн төрлийн Хэнтийн нурууны төрлийн Ерөө, Туул, Хэрлэн, Онон голын дэд төрөлд хамаарагдана. Харин усны эрдэсжлийн мужлалын хувьд Хэнтийн нурууны зүүн хажуугаас эх авсан голуудын мужид багтана. Гидрогеологийн мужлалын хувьд улирлын дунд зэргийн тэжээлтэй мужид хамаарагддаг ажээ.

Page 11: багануур дүүрэг

Ургамлын тухай Багануурын ургамал нь ойт хээрийн болон хадлан бэлчээрийн

шивээт хялгана, агь, халгай, гашуун ерхөг, согоовор, далан түрүү, шивэл, ширэрс, мангир, өлөн өвс, үнэгэн сүүл, дааган сүүл, өвслөг голлон ургадагаас гадна бууцны хар мөөг, цагаан түрүү, хөх дэгд, царван, ганга, таван салаа, алтан гагнуур, хүрэн толгой, алтан харгана зэрэг ургадаг байна. Тэрчлэн луйл, хамхуул, шарилж зэрэг хогийн ургамал элбэг ургадаг. Энд ургаж байгаа ургамал нь таван хошуу малын голлох тэжээлд ордог тул адуу үхрийн бэлчээрт маш тохиромжтой гэж үздэг.

Ан амьтан, загас, жигүүртэн шувуудын тухай Амьтны аймгаас үнэг, хярс, чоно, мануул зэрэг махчин амьтад цөөн

үзэгдэхээс гадна мэрэгчдээс бор туулай, тарвага, зурам, үлийн цагаан оготно, хулгана нэлээд элбэг тохиолддог. Сүүлийн үеийн ажиглалт судалгаагаар тарвага нь бусад ан амьтдаас арьс махны ашигтай амьтан тул, үүнээс болж эрс цөөрчээ. Бор гөрөөс, зээр гүйгүүл маягтай амьдардаг, суурин байдаг гэж үзэх боломжгүй юм. хил залгаа нийлэх сумдын орчим аргаль угалз ойрхон үзэгдэх нь бий.

Page 12: багануур дүүрэг

Шувуууны тухай

Махчин шувуудаас бүргэд, тас, хэрээ, элээ, хоёр төрлийн нүүдлийн сар, суурин сар, шонхорын төрлөөс начин шонхор, суурин шувуудаас тагтаа, улаан хошуут байдаг байна. Хэрлэн голын ай сав нутаг, Багануур орчмын нутаг, Их, Бага гүн, Аягын амны нууранд, ус намгийн нүүдлийн шувууд жил бүр дунджаар 3000 гаруй тоо, толгой ирж зусан өндөгөө гаргаад ангаахай, дэгдээхэйгээ өсгөн намар буцдаг байна. Үүнээс ихэнх нүүдлийн шувуудын нугасны төрлийн галуу, хун, нугас, ангир, тогоруу, тоодог 80-85 %-ийг эзэлдэг ба эдгээр шувуудыг ангилбал 5 багийн, 8 овгийн, 9 төрлийн, 26 зүйлийн, 2062 тоо толгой ус намгийн шувууд тоологдсон байдаг байна. Зарим жил өвөгт тогоруу ирдэг, маш ховор төрөлд тооцогдох болсон Улаан номонд орсон хар тогоруу хоёр зүйлийн ангир, тоодог ирж байжээ.

Page 13: багануур дүүрэг

Ашигт малтмалын тухай

Боржин чулууны эвдрэлээс тунаж үлдсэн элс, хайрга зэрэг барилгын орд материал нэн элбэг. Уурхайн карьерийн цагаан шороо /прослогтой/ их хэмжээгээр гардаг Барилгын дүүргэгч материал хөнгөн блок угааж хийж хийхэд тохиромжтой эсэхийг Япон улсруу явуулж туршихад сайн гэсэн дүгнэлттэй хариу иржээ. Хужиртайн гэр хорооллын орчмын шавар тоосго хийж болох ордын илэрч буй ажээ.

Дунд төрмөлийн эрины үед дотоодын тэнгис, нуур тогтож, боржин чулууны эвдрэлээс тунамал чулуулаг үүсч, мөн түлшний төрлийн нүүрсний ашигт малтмал бий болжээ. Нүүрсний давхаргын зузаан дунжаар 10-17 м боловч 3-р давхарга нь төв хэсэгтээ 25-98 м хүртэл зузаардаг бөгөөд нүүрсний уналын өнцөг нь 10-20м градус юм.

Багануурын нүүрсний орд газрын нүүрс нь: Б2 маркийн хүрэн нүүрсний ангилалд багтах ба 33% -ийн чийглэгтэй,13-20%-ийн үнслэгтэй, 3300-3600 ккал/кг дулаан гаргах чадалтай бөгөөд голлож эрчим хүчний чиглэлээр ашигладаг.

Page 14: багануур дүүрэг

Хөшөө дурсгалын түүхээс "Монголын нууц товчоо" -ны түүхээс үйл явдал болдог хамгийн ойрхон

газруудаас зүүн хойд зүгт Мөнгөнморьт суманд оршдог Эрэг-Бүрэг буюу Бүрэг-Эрэгт Монголын Нууц Товчооны 91-р зүйлийн түүхэн үйл явдалд зориулсан гэрэлт чулуун боржигон хөшөө, Цэнхэрмандал сумын Хар зүрхний Хөх нуур, мөн Хөгшин хүрээний туурь, баруун өмнө зүгт Бага гүний овоо, Нарангийн баруун хойшоо Хушинга -Хайрхан сайн эрсийн тэмдэгт галын хайрхан, Их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн гэрийн буурь Аягын ам, Хишигдоржийн зохиосон Багануур хөшөө өндөрлөг, Д.Эрдэнэбатын санаачлага хөрөнгөөр Захиргааны ордны өмнө боссон Д.Нацагдоржийн хөшөө түүний нэрэмжит талбай, хүүхэд залуучуудын паркын дундах эрийн гурван наадмын харваач, бөх, хурдан морины хөшөө, 3-р хорооны нутаг дэвсгэр дээр Дулааны станцын инженер техникийн ажилчдад зориулсан боржин чулуун хөшөө зэрэг дурсгалуудтай.Дүүргийн соёлын ордонд Багануурын түүхэн хөгжлийн музей, Дүүргийн номын сан байрладаг бөгөөд музейн танхимд үлэг гүрвэлийн толгойн яс, хуучны эд өлгийн зүйлс, Ж. Туяагийн зурсан Багануурын тухай уран зургууд бий.

Page 15: багануур дүүрэг

БАГАНУУР ОН ЦАГИЙН ХЭЛХЭЭС 1978.04.01-Анхны тэсэлгээ хийж ил уурхайн амыг нээн хөрс

хуулж эхлэв. 1978.09.01-БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар

Багануурын хороо байгуулагдаж хорооны төвийг "Нүүрст" гэж нэрлэжээ.

1978.10.04-Багануур Багахангайн төмөр замын ажиллагаа нээгдсэн байна.

1978.05.02-Шатахуун түгээх станц байгуулагдсан. 1978.07.15-Цэцэрлэг, хүүхэд саатуулах нэгдүгээр комбинат 1978.07.16-Дүүргийн хүний их эмчийн салбар 1980 оны

04.17-нд нэгдсэн эмнэлэг болсон/ 1978.08.05-Багануурын дүүргийн анхны иргэн Сундуйн

Өлзийбаяр мэндэлжээ. 1978.08.15-Эмийн сан 1978.09.01-Анхны бага сургууль 1978.09.01-Цэцэрлэг , хүүхэд саатуулах 2-р байр

Page 16: багануур дүүрэг

1978.09.27-Монгол ажилчдын захиргаа 1978.09.29-Багануурын Ил уурхайн орон тооны бус МАХН үүр

ҮЭХ ,МХЗЭ үүр 1978.10.01-Худалдаа бэлтгэлийн анги /1980.11.15 худалдаа

бэлтгэл нийтийн хоолны контор болов/ 1978.10.27-Банкны хэлтэс 1978.11.27-Цахилгаан шугам сүлжээний салбар /1985.04.01

БЗӨБЦШС газар болов/ 1979.01.02-Цагдан сэргийлэх групп / 1980.11.25 Цагдан

сэргийлэх хэлтэс болов/ 1980.02.14-БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар

Багануур хороог Багануур район болгосон 1980.03.02 -Нүүрсний Ил уурхайн Намын хороо 1980.05.09-Шинэ хотын гудамжинд Улаан-Үд, Мөнгөн морьтоос

авчирсан анхны 56 мод зөвлөлтийн барилгачид тарьжээ. 1980.12.12-Дулааны цахилгаан станц

Page 17: багануур дүүрэг

Ш. Дулмаа " Багануур"

Отрын адуу багшран байдагОнгон тэнүүн нүүрэнтийн хөндийдОрд харш сүндэрлэн гялбасанОрчин цагийн хот босчээДэлхийн зураг дээр шив шинэхэнДэлгэрэх хөгжилд ив, илхэнХар алтаар элбэг баян Хамгийн залуу энэ хотын Юм бүхэн шинэ гэжЕртөнц даяар андахгүй ээГалвыг туулах арвин сантайгий ньГаднын хэн ч маргахгүй ээУран зэрэглээ наадсан талдУурхайн хот цайвалзан байнаУянга найргийн өлгий болсонУс нутаг нь ч сайхан байнаНарны дор сүндэрлэн боссонНас залуу энэ хотын

Намтар түүх гэгээн үйлсНайрамдлын шимээр дэгжин байнаГазар дэлхийн гүн хэвлээсГал, цахилгаан уудлан авахаарАварга ахлагч хүзүү сунганАтар хөрсийг утган байнаДогшин байгалийн эзэн болсонДомог цуут манай үеийнхэнАхан дүүсийн гар ухаанаарАварга үйлс цогцлоож байнаХар алтны арвин сангаасХалуун илч гийн цацарчУуган зохиолчийн найргийн галыгУлс орондоо бадраан байгааБайгалийн мэлмий Гүн галуутайБагануур биш их нуур байнаУндарга нь татрахгүй тэр урсгалУс биш эрчим хүч байнаШинэ хотынх нь гудамжаар явахадШил толь шиг өнгөтэй

байнаШижгэр бүтээлийн эздийг харахадШимтэн ажиллах нь бахтай байнаХуучин хүүгийн ус нутагШинэ хүмүүсийн өлгий болжээХуур лимбийн эгшиг хосолсонХурдан хөгжлийн талбар болжээХоёр нуурынхаа саруул дэнжээсОддын тэртээх алсыг харжХотол олныхоо ирээдүйн хөгжлийгОгторгуй тийш даллан дуудсанУуган зохиолчийн зөн билэгУлс орны минь ирээдүй байнаУрган боссон шинэ хотУрагшлах хөгжлийн дэнлүү байна

Page 18: багануур дүүрэг

АШИГЛАСАН МАТЕРИАЛ:

www.google.mn

Анхаарал тавьсанд

баярлалаа