28
Сэдэв: Монгол хэл бичиг үсгүүд Б. Уран-Өлзий Ё. Цогт-Очир Г. Хосбаяр Сугармаа Гүйцэтгэсэн: КГД – III

монгол хэл бичиг үсгүүд

Embed Size (px)

Citation preview

Page 1: монгол хэл бичиг үсгүүд

Сэдэв: Монгол хэл бичиг үсгүүд

Б. Уран-ӨлзийЁ. Цогт-ОчирГ. Хосбаяр Сугармаа

Гүйцэтгэсэн: КГД – III

Page 2: монгол хэл бичиг үсгүүд

А г у у л г а

М о н г о л х э л б и ч и г ү с г и й н с о ё лМ о н г о л х э л ү ү с э л х ө г ж и лМ о н г о л б и ч г и й н г а р в а лМ о н г о л б и ч и гТ о д б и ч и гВ а г и н д р а ү с э гС о ё м б о ү с э гХ э в т э э д ө р в ө л ж и н ү с э гЛ а т и н ү с э гК и р и л л ү с э гД ө р в ө л ж и н ү с э г

Page 3: монгол хэл бичиг үсгүүд

Монгол хэл бичиг үсэгийн соёл

Монгол бичиг нь 12-р зуунаас өдий хүртэл 800 гаран жилийн туршид Монгол хэлийг тэмдэглэхэд хэрэглэгдэж буй бичиг юм. Их Монгол улсын үед албан ёсны бичиг болгосон хэмээн Монголын нууц товчоонд дурдсан байдаг ба Монголжууд эхэндээ "Уйгаржин бичиг" гэж нэрлэдэг байсан. Мөн онцлог шинжүүд болоод бусад монгол

түүхэн бичгүүдээс ялгах зориулалтаар Босоо бичиг, Хуучин Монгол бичиг, Худам Монгол бичиг гэж олон янзаар нэрлэдэг. Чингис хаан Найман аймгийг нэгтгэсэний дараа олзлогдсон бичээч Тататунга нь эртний Иран дахь Согд бичгээс үүссэн хуучин Уйгур бичигээр үндэс болгож зохиосон гэж үздэг юм. Монгол хэлээр бичигдсэн

уйгаржин бичгийн анхны дурсгал нь 13-р зуунд урласан Чингисийн чулууны бичиг. Уг бичиг нь зөвхөн босоо чиглэлд бичдэгээрээ онцлог.

Page 4: монгол хэл бичиг үсгүүд

• Мөн үгийн эхэн дунд адагт буй үсгийн хэлбэр нь ихэвчлэн өөр өөр хэлбэртэй. Монгол бичиг нь Баруун Монголын ойрад аялгуунд тулгуурласан тод бичиг, буриад аялгуунд ойртуулсан вагиндрагийн үсэг гэх мэт хэд хэдэн хувилбартай.Монгол бичгийг өөрөөр босоо бичиг, хуучин монгол бичиг, худам монгол бичиг, уйгуржин бичиг гэж олон янзаар нэрлэдэг. Толгой, титим, гэдэс, шилбэ гээд хүний бүх шинж чанар түүнд агуулагдаж байдаг.Манай монгол хэл бол маш эртний Алтай язгуурын євєг хэлний нэг тєдийгvй єєрийн гэсэн сонгодог бичиг vсэгтэй.Хvн тєрєлхтний оюун ухааны хєгжил амжилтын нэгэн бол vсэг бичгийн тэмдэг тогтолцоог буй болгож, оюуны бvтээл, хэлэх уламжлах санаа, мэдлэг туршлагаа бичгээр тэмдэглэн vлдээж, хойчист євлvvлж чадсан явдал юм. Дундад эртний Мисир улсын Финик цагаан толгойгоос vvсгэлтэй гэх авианы бичиг нь єрнєєс дорно зvгт дэлгэрэхдээ эртний Еврейгээр дамжин Согдод уламжлан улмаар Согдоос Монгол, Уйгар хоёр улс ойролцоо онд /800-900 оны орчим/ өөр өөрийн хэлэнд тохируулж vндэсний бичгээ зохиосон тvvхтэй.

Page 5: монгол хэл бичиг үсгүүд

• Тэдгээр олон монгол vсэг бичгийн дундуур сvвлэн сvлбээлж гащаар амь бєхтэй оршиж, олон монгол хэл аялгуутныг vсэг бичгээрээ нэгтгэн нийт дунд єргэн хэрэглэгдсээр ирсэн бичиг нь гагцхvv монгол бичиг болой. Тиймээс эдvгээх дэлхийн монголчууд нийдэм даяар монгол бичгээ сэргээн хэрэглэвээс хоор хоорондоо саадгvй чєлєєтэй харилцахаас гадна дэлхийн даяаршилд монгол бичиг соёл євєрмєц гойд тєрх, єв соёлын баялагаараа гайхагдан, монгол хэлний амин амьегаа vл тасарч, монгол угсаатан дэлхийн дэлгэр цээжнээ товойн тодорч vлдэхсэн.

Page 6: монгол хэл бичиг үсгүүд

Монгол хэл үүсэл хөгжилМонгол үндэстний эрт эдүгээцагийн хэgue л аялгуу, үсэг бичгийг хамтад нь Монгол хэл бичиг гэнэ. Түүнээс Монгол үндэстний эх хэлийгМонгол хэл (худам монголоор монггол хэлэ, тод монголоор монггол хэлэн) гэдэг. Хэл шинжээчид Монгол хэлийг төрөл гарлаар ньТүрэг, Тунгус зэрэг салбар бас багтах Алтай язгуурын Монгол бүлэгт Дагуур, Дуншян, Могол зэрэг хэд хэдэн хэлний хамтаар гол төлөөлөгч нь болгон харъяалуулдаг. Монгол хэл 13-15, 16-р зууны нэг, 16-18, 19-р зууны гэх мэтээр шатлан хөгжиж 20-р зуунд "Орчин цагийн монгол хэл"-тэй золгосон юмсанжээ. Монгол хэлийг өрнөд, умард, дорнод, төв гэсэн үндсэн дөрвөн аялгуутай, биесээсээ тасралгүй үлдсэн хэл аялгуу юм гэж 1959 онд Ш.Лувсанвандан эрдэмтэн тодлон өгүүлсэн байдаг.

Page 7: монгол хэл бичиг үсгүүд

• 1206 онд Монгол үндэстэн бат тогтож, Согд, Уйгур ул сууриас өөрийн үсэг бичигтэй болжээ. Өнөө цагт хэлвэл Худам (1204), Тод(1648) гэсэн хоёр янзын монгол үсэг, Монгол (1941–) Буриад (1939–) Халимаг (1941–) гурван янзын кирил үсгийн аль нэгийг нь ашиглан Монгол хэлээ тэмдэглэснийг Монгол бичиг (Худам монгол бичигтэй андууруузай) гэнэ. Өнөөдөр тусгүй ч Дөрвөлжин,Соёмбо, галиг, Вагиндрын зэрэг үсэг бичгийн уламжлал бас бий. Монгол хэл бичиг нь эгшиг зохицох ёстой, Алтай хэлний язгуурынерөнхий шинж буюу өгүүлэгдэхүүн-тусагдахуун-өгүүлэхүүн дарааллаар өгүүлбрээ бүтээдэг. Нэр үг, үйл үгийн адаг нь тийн ялгал, дагавар, нөхцлөөр хувирдаг.

Page 8: монгол хэл бичиг үсгүүд

Монгол бичиг

Монгол хэлд зориулан бүтээгдсэн хамгийн анхны болоод хамгийн их амжилт олсон бичиг. Чингис хааны бичгийн түшмэл Тата-Тунга үндэслэсэн. Уйгур бичгээс гаралтай.Монгол бичгийг өөрөөр босоо бичиг, хуучин монгол бичиг, худам монгол бичиг, уйгуржин бичиг гэж олон янзаар нэрлэдэг. Монгол Их Гүрэн мөхсөний дараахь хоёр зуун жилд монголчуудын дунд утга зохиол, орчуулгын ажил тасалдаж зогссонгүй, харин бага хэмжээгээр боловч үргэлжлэн явагдаж байсныг 1944 онд Өвөр Монголын Олон сүмийн нуранхай суварганаас олдсон 211 гар бичмэл тасархай хуудаснуудын боодол гэрчилж байгаа юм.XVI зууны эцсээс эхлэн буддын шашны ном судрыг монголчлох ажил улам хүчтэй болов. Тэр үеэс бичиг ном заах ажил ч идэвхжиж ирсэн байна. Аюуш гүүшийн дэргэд нэлээд олон хиа нар шавилан сууж байсан тухай мэдээ байдаг. Аюуш гүүш бол XVI зууны Монголын эрдэм номтой хүмүүсийн нэг мөн. Тэр нь ялангуяа Монголын орчуулгын түүхэнд их зүйл бүтээснээс гадна энэтхэг, түвэд үгийг монгол бичгээр галиглах ёсыг 1587 онд боловсруулан гаргажээ.

Page 9: монгол хэл бичиг үсгүүд

• 1587 онд Харчины Аюуш гүүш монгол бичгийн галигийн тогтолцоог зохион боловсруулжээ. Монгол бичгийн хэлний түүхэн хөгжлийг монголч эрдэмтэн Б.Я.Владимирцов гурван үетэй гэж үзсэн бөгөөд өдгөө хүртэл дэлхийн монголч эрдэмтэд даган баримталж байна. Тэрхүү хөгжлийн үе бүрийн онцлогийг монголч эрдэмтэн Г.Д.Санжеев ”Монгол хэлнүүдийн харьцуулсан хэлзүй” хэмээх номдоо: “Нэгдүгээр үе нь 13 дугаар зууны эцсээр төгссөн бөгөөд энэ үед монгол бичиг үсгийг гол төлөв төрийн бичиг хэрэгт хэрэглэж байжээ. Хуучин монгол бичгийн хэлний хоёрдугаар үе нь 14 дүгээр зууны эх, 16 дугаар зууны эцсээр тохиолдох бөгөөд энэ үед монгол бичгийн хэл нь төрийн бичиг хэрэгт үргэлжлэн үйлчилж мөн бурхан шашны ном судрыг монгол хэлэнд орчуулахад өргөнөөр хэрэглэгдэж эхэлжээ. Чухам энэ үед уйгар, согд, хотон, кучар, карашар, перс ба бусад хэлний үгс хуучин монгол хэлэнд олноор нэвтрэн оржээ. Мөн монгол хэлэнд уйгар, иран үгс нэвтрэн орохын хамтаар нэлээд тооны араб үгс тэр ч байтугай грек үгс хүртэл орсон байна.

Page 10: монгол хэл бичиг үсгүүд

• Өнө эртний түүхтэй монгол бичиг маань олон монгол хэл, аялгууны авиалбар, түүний хувилбарыг нэгтгэн цөөн тэмдэгтээр тэмдэглэж чадсан боловсорсон бичиг боловч харь орны үгийг нарийн тодорхой тэмдэглэхэд үсгийн тэмдэг дутагдах болжээ. Ер нь ямар ч цагаан толгойн үсгийн тэмдгүүд энэ шаардлагыг хангаж чаддаггүй юм. Тийм ч учраас хэл, хэлний авиаг шинжлэн судлах, сурч мэдэхийн тул тусгай нарийн тэмдэгт үсгүүдийг зохиодог. Ийм үсгийг галиг үсэг буюу транскрипци гэдэг.

• Ийнхүү тухайн хэлний бүх авиаг бүх онцлогтой нь тэмдэглэх галиг үсгийг авиан зүйн галиг үсэг гэдэг. Одоо дэлхий дахины олон улсад галиг үсэг хэрэглэхдээ латин цагаан толгойн үсгийг суурь болгож түүнд олон нэмэлт тэмдэг нэмж хэрэглэх заншилтай болжээ. Тухайн хэлний авиалбар, түүний хувилбарыг хэлэхүйн урсгалд нь нарийн тэмдэглэхийг эрхэмлэсэн транскрипци буюу үгчлэн буулгах авиа зүйн галигаас гадна уг хэлний цагаан толгойн үсэг бүрийг үсгийн нэгэн тэмдэгтээр тэмдэглэх транслитераци буюу үсэгчлэн буулгах галиг гэж байдаг.

Page 11: монгол хэл бичиг үсгүүд

• Энэ үеийн туршид мөн урьдах үеийн нэгэн адил уйгар үсгийг зөвхөн бичих хэлбэрийг бяцхан өөрчилж бараг хэвээр нь хэрэглэсээр байжээ. Энэ учраас эл хоёр үеийн цагаан толгойг уйгаржин монгол үсэг гэж нэрлэдэг байна. Хуучин монгол бичгийн хэлний хөгжлийн гуравдугаар үе нь 16 дугаар зууны эцэс 17 дугаар зууны эхэн үеэс эхэлсэн бөгөөд энэ үеэс уул хэл ба цагаан толгойн аль аль нь үлэмжхэн өөрчлөгдсөн байна. Мөн бичиг нь хувиран өөрчлөгдөж цагаан толгойн зарим үсгийг нарийвчлан тодотгож хэрэглэх болов. Энэ бүгдийн үрээр сонгодог монгол бичгийн хэл бүрэлдэн тогтож энэхүү хэлийг БНМАУ-д сүүлийн үе хүртэл утга зохиолын хэл болгон хэрэглэж БНМАУ-ын монголчууд одоо хүртэл хэрэглэсээр байна” гэж тодорхойлжээ.

• Монгол бичгийн хэлний хөгжлийн шинэ үе буюу сонгодог бичгийн хэл буй болоход монгол бичгийн галигийн тогтолцоог боловсруулан зохиосон нь үлэмж нөлөө үзүүлсэн бөгөөд академич Б.Ринчен: “Аюуш гүүшийн галиг үсэг зохиосноос хойш олон ном судар орчуулсан, зохиосон зүйлд тэр галигийг нь хэрэглэсэн цаг нь яг монгол хэлний шинэ үе гэж шинжилсэн үе таарах тул шинэ үеийн эх нь тэр галиг зохиосон оноос тоолж болох магадлал баримтыг нь бид олжээ” /Ш.Чоймаа. Галиг үсэг. хэмээн бичсэн буй.

Page 12: монгол хэл бичиг үсгүүд

• Аюуш гүүшийн галиг үсгийг “Али-гали”-ийн үсэг гэж бас нэрлэх бөгөөд али- эгшиг, гали-гийгүүлэгч гэсэн санскрит үг ажээ. Галиг гэдэг үг маань ч энэхүү гали гэсэн үгтэй гарал нэг буй. Аюуш гүүш санскрит хэлний 16 эгшиг, 34 гийгүүлэгч, төвд хэлний 4 эгшиг, 30 гийгүүлэгч үсгийг монгол бичгээр бичих галигийг зохиохдоо монгол бичгийнхээ авиан зүй, үсэг зүй, санскрит төвд хэлний авианзүйн онцлогийг тун нарийн ажиглан шинжилсэн байдаг. Аюуш гүүшийн галиг үсэг нь гадаад үгийг үгчлэн буулгах (транскрипци), үсэгчлэн буулгах (транслитераци) хоёр зүйлийн галигийг нэгэн хамтад гүйцэтгэж чадах галиг үсгийн тогтолцоо болсон юм. Одоо бидний хэрэглэж байгаа монгол бичгийн цагаан толгойн гадаад үгийг тэмдэглэдэг П, Ф, Ц, З, К, ЛХ зэрэг үсгүүд бол мөн л Аюуш гүүшийн зохиосон галигаас авчээ. Банзрагч буюу таван сахияан хэмээх судрын доторхи санскрит хэлний тарнийн үгийг али галгийн үсгээр (Аюуш гүүшийн галигаар) анх тэмдэглэсэн гэж академич Ц.Дамдинсүрэн бичжээ.

Page 13: монгол хэл бичиг үсгүүд

• Монголчуудын дунд “Бардам бандиар банзрагч уншуул, Бардам хүүхнээр панс оёул” гэсэн зүйр үг байдаг. Монгол бичгийн галиг үсэг нь үгчлэн буулгах, үсэгчлэн буулгах хоёр зүйлийн хэргийг хамтад гүйцэтгэдэг байсан тул үсэгчлэн буулгасан галигийг зөв уншихын учир эрх биш төвд хэлийг гадарлах нь чухал байдгийг дурдах хэрэгтэй юм. Монголчуудын хэрэглэж ирсэн олон зүйл бичиг үсэг нь бүгд л өөр өөрийн тогтолцоондоо тохирсон, тухайн зорилго, шаардлага хангасан галиг үсэгтэй байжээ. Жишээлбэл дөрвөлжин бичгийн цагаан толгой 41 үсэгтэй байснаас жинхэнэ үгийг тэмдэглэхэд хэрэглэдэг үсэг нь 28-аас хэтрэхгүй юм.

• Ийнхүү 1587 онд Аюуш гүүш монгол бичгийн галиг үсгийн тогтолцоог буй болгосноор их бага таван ухааны үлэмж арвин ном судрыг төвд хэлнээс монгол хэлэнд саадгүй орчуулах нөхцөлийг бүрдүүлж, монгол бичгийн хэлний хөгжлийн шинэ үеийг эхлүүлжээ. Аюуш гүүшийн галиг үсэг болон хожим манж, хятад хэлний зарим авиаг тэмдэглэх цөөн үсэг нэмсэн монгол үсгийг хэрэглэн гадаадын ямар ч үгийг тэмдэглэх бүрэн боломжтой болжээ.

• Монголчууд өөрийн үсэг бичгээ улам боловсронгуй болгох, дэлхийн олон улс орны соёлоос хүртэж харилцаа холбоогоо өргөтгөхөд монгол галиг үсгийн тогтолцоо эрхэм үүрэгтэй байжээ

Page 14: монгол хэл бичиг үсгүүд

Тод бичиг• Тод бичиг нь Ойрадын Зая Бандид Огторгуйн далай (Намхайжамц) /1599-

1662/-ийн 1648 онд зохиосон бичиг юм. Монгол бичгийг жинхэнэ аялгатай нь ойртуулсан, ойрад аялгуунд нийцүүлсэн монгол бичгийн ижил үсгийг тус тус ялгах, урт эгшгийг уртатгалын тэмдгээр тэмдэглэх гэх мэт нэмэлт тодолт хийж, мөн Төвөд ба Санскрит хэлний үгнүүдийг хялбар бичих онцлогтой юм. Тод бичиг хэмээн нэрлэсний учир нь Монгол бичгийг тодорхой нарийн болгосныг өгүүлж буй.

• Намхайжанцан лам хүн байсан тул Бурханы шашныг нийт монголчуудад түгээн дэлгэрүүлэх, бас Халх-Ойрад монголчуудын тэмцлийг шашин соёлын нөлөөгөөр зогсоох, ойрад түмнийг гэгээрүүлэх зорилгоор уг бичгийг зохиосон юм.

• Тод бичиг нь ойрад монгол хэлний аялгуунд чухам нийцсэн тул тэдний утга зохиолын хэл болж эл бичгээр түүх, шашин, уран зохиол, анагаах ухаан, орчуулгын ном зохиол олноор бичигдэж байжээ. Тод бичгийн дурсгал үлэмжхэн үлдсэн нь Улсын төв номын сан, Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн номын сан хөмрөгт хадгалагдаж байна . 1924 он хүртэл Халимагууд хэрэглэж байсан. 1991 оноос ОХУ байгуулагдсанаас хойш Халимаг улсад тод бичгийг сурах хөдөлгөөн өрнөж, тод үсгээр сонин сэтгүүл хэвлэгдэн, сургуулиудад зааж байна. Хятадын Шинжаан мужид Ойрадуудад Тод бичиг эдүгээ болтол хэрэглэгдэж байна.

Page 15: монгол хэл бичиг үсгүүд

Ойрадын лам Зая Бандид Намхайжамцын 1648 онд зохиосон. Монгол бичгийг жинхэнэ аялгатай нь ойртуулах, мөн төвд ба санскрит хэлүүдийг хялбар бичих зориулалтаар бүтээгдсэн. Тод бичиг хэмээн нэрлэсний учир нь Монгол бичгийг тодорхой нарийн болгосныг өгүүлж буй. 1924 он хүртэл Орос дахь Халимагууд хэрэглэж байсан. Хятадын Шинжаан мужид Ойрадууд одоо болтол хэрэглэдэг.

Page 16: монгол хэл бичиг үсгүүд

Вагиндрагийн үсэг• Вагиндрагийн үсэг нь 20-р зууны эхээр буюу 1905 онд буриад лам, соён

гэгээрүүлэгч Агваандорж (Агваан Доржиев) худам монгол, тод бичгүүдэд тулгуурлан зохиосон шинэ үсэг юм. Вагиндра гэдэг нь түүний нэрийн Агваан гэдэг хэсгийн санскрит орчуулга юм. Үндсэн 36 үсэг, үүнээс 8 нь эгшиг. Мөн цэг цэглэлийн 7 тэмдэгтэй болно.

• Эл бичиг уйгаржин монгол бичгээс гарал үүсэлтэй боловч монгол бичигт ижил дүрсээр бичдэг а-э, о-у, д-т, х-г-г өөрчилж тод үсгийн дүрс ялган тэмдэглэдэг зарчмыг баримтлан зохиосон болно. Мөн буриад аялгууны шүргэх х (h) авиаг тэмдэглэх тусгай үсгийг нэмж өгсөн. Вагиндра үсэг монгол болон тод бичгийн аль алинаас ялгарах нэг гол ялгаа нь үгийн эхэн, дунд, адагт орох үсгийн дүрс хэлбэр хувирах ёс байхгүй. Энэ нь орос (кирилл), славян зэрэг өрнө дахины бичгийн тогтолцооны нөлөө юм.

• Зохиогч тэрхүү үсгээ зөвхөн буриад аялгуунд төдийгүй Монголын бусад олон аялгуунд нийцүүлэн зохиосон байна. Жишээ нь: ж, з, ц, ч, е (я) зэрэг үсгийг оруулсан нь монгол хэлний олон аялгуунд тохирно. Мөн орос хэлний үгийг тэмдэглэхэд зориулж е, п, к, дж, ф, щ зэрэг нэгэн хэсэг үсэг (энэ нь галиг үсгийн үүрэгтэй боловч одоогийн буриадын аялгууны үгийг тэмдэглэхэд хэрэгтэй юм) буйг дурдалтай. Вагиндрагийн үсгээр 1905-1910 оны хооронд Санкт-Петербург хотноо чулуун бараар хэл зүйн бичиг, ардын билгийн зүйлийн эмхэтгэл 10 гаруй дэвтэр, ном хэвлэн гаргажээ.

Page 17: монгол хэл бичиг үсгүүд

• Вагиндрагийн үсэг нь 1905 оны үед Буриадын лам Агваандорж монгол, тод үсэгт тулгуурлан зохиосон буриадын шинэ үсэг юм. Вагиндра үсэг монгол болон тод бичгийн аль алинаас ялгарах нэг гол ялгаа нь үгийн эхэн, дунд, адагт орох үсгийн дүрс хэлбэр хувирах ёс байхгүй. Энэ нь орос (кирилл), славян зэрэг өрнө дахины бичгийн тогтолцооны нөлөө юм. Вагиндрагийн үсгээр 1905-1910 оны хооронд Санкт-Петербург хотноо чулуун бараар нэлээд хэдэн ном хэвлэн гаргажээ.

Page 18: монгол хэл бичиг үсгүүд

Дөрвөлжин бичигДөрвөлжин бичиг нь Хубилай сэцэн (1215-1294) хааны зарлигаар төвдийн Пагва лам Лодойжалцан 1269 онд зохиосон бичиг юм. Дөрвөлжин бичиг хэлбэр дүрсийн хувьд төвд үсэгт, зурлага бичлэгийн хувьд монгол бичигт тулгуурлан зохиосон үет үсэг болно.Эл бичигт монголчуудын соёлын хэрэгцээнд, тухайлбалмонголын их Юань гүрний хэмжээнд албан ёсны төрийнбичиг болж 100 гаруй жил буюу Хубилай хааныбайгуулсан их Юань гүрнийг мөхтөл (1368) хэрэглэгдэжбайжээ. Тийм учраас дөрвөлжин бичгээр эдүгээ өвлөнуламжлагдсан дурсгал, өв соёл гэвэл ихэнхдээ хааныордны албан хэрэг, зарлиг бичиг, төрийн тамга, тэмдэг, пайз, зоос мөнгө, хөшөө, чулууны бичээс зонхилжбайгаагаас үзвэл уг бичиг нийт монгол хэлтэнд өргөнтархаж дэлгэрэлгүй, явцуу хүрээнд хэрэглэгдэж байсан ажээ.Дөрвөлжин үсгээр Юань улсын бүх албан хэргийг хөтлөхийн зэрэгцээ нийт монголчуудын дунд түгээн дэлгэрүүлэх талаар Хубилай хаан өөрийн биеэр ихээхэн зүтгэл, хүч чармайлт тавьж байсан хэрнээ чухам яагаад дөрвөлжин бичиг өргөн олны дэмжлэгийг олж, удаан жил "улсын бичиг" болж чадсангүй вэ гэвэл:

Page 19: монгол хэл бичиг үсгүүд

• Дөрвөлжин бичиг нь Хубилай сэцэн (1215-1294) хааны зарлигаар төвдийн Пагва лам Лодойжалцан 1269 онд зохиосон бичиг юм. Дөрвөлжин бичиг хэлбэр дүрсийн хувьд төвд үсэгт, зурлага бичлэгийн хувьд монгол бичигт тулгуурлан зохиосон үет үсэг болно.

• Эл бичигт монголчуудын соёлын хэрэгцээнд, тухайлбал монголын их Юань гүрний хэмжээнд албан ёсны төрийн бичиг болж 100 гаруй жил буюу Хубилай хааны байгуулсан их Юань гүрнийг мөхтөл (1368) хэрэглэгдэж байжээ. Тийм учраас дөрвөлжин бичгээр эдүгээ өвлөн уламжлагдсан дурсгал, өв соёл гэвэл ихэнхдээ хааны ордны албан хэрэг, зарлиг бичиг, төрийн тамга, тэмдэг, пайз, зоос мөнгө, хөшөө, чулууны бичээс зонхилж байгаагаас үзвэл уг бичиг нийт монгол хэлтэнд өргөн тархаж дэлгэрэлгүй, явцуу хүрээнд хэрэглэгдэж байсан ажээ.

• Дөрвөлжин үсгээр Юань улсын бүх албан хэргийг хөтлөхийн зэрэгцээ нийт монголчуудын дунд түгээн дэлгэрүүлэх талаар Хубилай хаан өөрийн биеэр ихээхэн зүтгэл, хүч чармайлт тавьж байсан хэрнээ чухам яагаад дөрвөлжин бичиг өргөн олны дэмжлэгийг олж, удаан жил "улсын бичиг" болж чадсангүй вэ гэвэл:

Page 20: монгол хэл бичиг үсгүүд

• Дөрвөлжин бичгийг хааны ордны цөөн хүний хэлний аялгуунд өөрөөр хэлбэл нэг л нутгийн аялгуунд үндэслэн зохиосон болохоор монголын олон аялгуунд тэр бүрий таарч тохирсонгүй.

• Юань улсын бүрэлдэхүүнд байсан монгол, хятад, төвд, уйгар үндэстнүүд өөр өөрийн утга зохиолын хэл, үсэг бичигтэй байсан тул хааны зарлигаар зохиосон шинэ үсгийг шууд авч хэрэглэхэд саадтай байжээ.

• Дөрвөлжин үсэг нь үеийн зохимжтой үет үсэг тул үеийн тоо олон, үгийн хэлбэрийн хувиралт ихтэй, нарийн төвөгтэй хэлэнд тохиромжгүй зэрэг шалтгаанаас монгол туургатнуудын дунд түгээмэл дэлгэрч чадсангүй.

• Тэгэвч дөрвөлжин бичиг Монголчуудын нэгэн үеийн түүх, соёлын хэрэгцээнд үйлчилсэн өвөрмөц нэгэн үсэг бичиг мөн тул монгол үндэстний бахархал, монгол туургатны соёлын нэгэн нандин өв юм.

• Дөрвөлжин бичиг нь Хубилай хааны зарлигаар төвдийн Пагва лам Лодойжалцан 1269 онд зохиосон бичиг юм. Дөрвөлжин бичиг хэлбэр дүрсийн хувьд төвд үсэгт, зурлага бичлэгийн хувьд Монгол бичигт тулгуурлан зохиосон үет үсэг болно.

Page 21: монгол хэл бичиг үсгүүд

• Боржигин овогт Гомбодоржийн Занабазар 1686 онд Монгол, Санскрид, Төвд үг бичихэд зориулан Энэтхэг, Ланз, Нагар үсгүүдээс санаа авч 90 үсэг бүхий Соёмбо үсгийг зохиожээ.

• үсэг эртний Энэтхэгийн судрын хэлээр • "өөрөө буй болсон гэгээн үсэг" гэсэн утгатай.• Занабазар эл бичгээ зохиосон учраа • тайлбарлахдаа төвд, самгарди хэлний • үгийг тэмдэглэх боломжийг улам нарийн • болгох санаа агуулснаа дурдсан байдаг.

 

Соёмбо үсэг

Соёмбо үсгийн бирга тэмдэг

Page 22: монгол хэл бичиг үсгүүд

Соёмбо үсгээр Монгол хэмээх утга

Соёмбо үсэг нь 1686 онд Гомбодоржийн Занабазарын зохиосон, Монгол, Санскрит, Төвд үг бичихэд зориулагдсан, Энэтхэг, Ланз, Нагар үсгүүдээс гаралтай 90 үсэг бүхий бичгийн хэл юм. Соёмбо үсгийг 200-гаад жил голдуу Халхын хүрээ хийдэд сүмийн барилгын чимэглэлд хэрэглэж байсан.Соёмбо гэж санскрит хэлээр "өөрөө буй болсон гэгээн үсэг" гэсэн утгатай. Соёмбо бичгийн эхний бирга тэмдэг нь өнөөг хүртэл Монгол улсын туг далбаан дээр тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болон тасралтгүй уламжилсаар өнөөдрийг хүрсэн алтан соёмбо юм.

Page 23: монгол хэл бичиг үсгүүд

Хэвтээ дөрвөлжин үсэг

Соёмбо үсгийн хамтаар Занабазар нь хэвтээ дөрвөлжин үсэг гэгчийг зохиожээ. Энэ нь 1801 онд л дахин нээгдсэн бөгөөд одоогоор хэрэглээ нь тодорхойгүй.

Page 24: монгол хэл бичиг үсгүүд

Латин үсэг

1941 оны 2 сарын 1-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улс латин үсгийг албан ёсныхоо бичгээ болгосон боловч хоёрхон сарын дараа буюу 3 сарын 25-нд энэ шийдвэрээ буцаажээ. Албан ёсоор бол Монгол хэлний бүх дуу авиаг тэмдэглэж чадахгүй байсан тул больсон гэсэн хэдий ч дараахан нь ЗХУ-ын бүрэлдэхүүн улсуудтай бараг нэгэн зэрэг кирилл үсгийг албан ёсны болгосон тул энэ нь улс төрийн бодлого байсан байж магадгүй.

Кирилл үсэг

Кирил үсэг (Орос хэл: Кириллиaческий алфавиaт) нь грек цагаан толгойноос гаралтай бөгөөд голчлон Славян угсааны ард түмний дунд түгсэн бичгийн тогтолцоо юм.

Page 25: монгол хэл бичиг үсгүүд

Үүсэл

• Христийн номлогчид болох ах дүү Кирилл, Мефодий нар 10-р зууны үед Славян үндэстэнд Христийн сургаалыг номлож байх үедээ зохиосон байна. Тэд өөрсдийн сургаалыг ард түмэнд ойлгомжтой болгох үүднээс славян хэлний бүтцэд тохируулан Славян цагаан толгойг (одоогийн кирил цагаан толгой) грек цагаан толгойны нэгэн хувилбар болох Глаголит цагаан толгойноос санаа аван зохиосон байна.

Хэрэглээ

• Кирил үсгийг 30 гаруй улсад ашиглаж байгаа бөгөөд өөрсдийн хэлний онцлог, дуудлага хөгд тохируулан үсэг нэмж хэрэглэж байна.

Кирил цагаан толгой

• Кирил үсгийг албан ёсны цагаан толгойгоор ашигладаг хэлүүд гэвэл:• Славян хэлүүд: Болгар, Беларус, Македон, Орос, Русин, Серби, Украйн• Славян бус хэлүүд: Абхаз, Башкир, Ерзя, Хасаг, Килдин, Сами, Коми, 

Хиргис, Мари, Мокша, Монгол, Оссет, Романи (зарим аялгад), Саха, Якут, Тажик, татр, Тлингит (сүмийн текст бичихэд), Туван, Удмурт, Юуйт (Сибир Юпик хэл), Юпик (Аляскад)

Page 26: монгол хэл бичиг үсгүүд

Монгол хэл бичиг• Монгол үндэстний эрт эдүгээ цагийн хэл аялгуу, үсэг бичгийг хамтад

нь Монгол хэл бичиг гэнэ. Түүнээс Монгол үндэстний эх хэлийгМонгол хэл (худам монголоор монггол хэлэ, тод монголоор монггол хэлэн) гэдэг. Хэл шинжээчид Монгол хэлийг төрөл гарлаар ньТүрэг, Тунгус зэрэг салбар бас багтах Алтай язгуурын Монгол бүлэгт Дагуур, Дуншян, Могол зэрэг хэд хэдэн хэлний хамтаар гол төлөөлөгч нь болгон харъяалуулдаг. Монгол хэл 13-15, 16-р зууны нэг, 16-18, 19-р зууны гэх мэтээр шатлан хөгжиж 20-р зуунд "Орчин цагийн монгол хэл"-тэй золгосон юмсанжээ. Монгол хэлийг өрнөд, умард, дорнод, төв гэсэн үндсэн дөрвөн аялгуутай, биесээсээ тасралгүй үлдсэн хэл аялгуу юм гэж 1959 онд Ш.Лувсанвандан эрдэмтэн тодлон өгүүлсэн байдаг.

• 1206 онд Монгол үндэстэн бат тогтож, Согд, Уйгур ул сууриас өөрийн үсэг бичигтэй болжээ. Өнөө цагт хэлвэл Худам (1204?–), Тод(1648–) гэсэн хоёр янзын монгол үсэг, Монгол (1941–) Буриад (1939–) Халимаг (1941–) гурван янзын кирил үсгийн аль нэгийг нь ашиглан Монгол хэлээ тэмдэглэснийг Монгол бичиг (Худам монгол бичигтэй андууруузай) гэнэ. Өнөөдөр тусгүй ч Дөрвөлжин,Соёмбо, галиг, Вагиндрын зэрэг үсэг бичгийн уламжлал бас бий. Монгол хэл бичиг нь эгшиг зохицох ёстой, Алтай хэлний язгуурынерөнхий шинж буюу өгүүлэгдэхүүн-тусагдахуун-өгүүлэхүүн дарааллаар өгүүлбрээ бүтээдэг. Нэр үг, үйл үгийн адаг нь тийн ялгал, дагавар, нөхцлөөр хувирдаг.

Page 27: монгол хэл бичиг үсгүүд

• Монгол үндэстний эрт эдүгээ цагийн хэл аялгуу, үсэг бичгийг хамтад нь Монгол хэл бичиг гэнэ. Түүнээс Монгол үндэстний эх хэлийгМонгол хэл (худам монголоор монггол хэлэ, тод монголоор монггол хэлэн) гэдэг. Хэл шинжээчид Монгол хэлийг төрөл гарлаар ньТүрэг, Тунгус зэрэг салбар бас багтах Алтай язгуурын Монгол бүлэгт Дагуур, Дуншян, Могол зэрэг хэд хэдэн хэлний хамтаар гол төлөөлөгч нь болгон харъяалуулдаг. Монгол хэл 13-15, 16-р зууны нэг, 16-18, 19-р зууны гэх мэтээр шатлан хөгжиж 20-р зуунд "Орчин цагийн монгол хэл"-тэй золгосон юмсанжээ. Монгол хэлийг өрнөд, умард, дорнод, төв гэсэн үндсэн дөрвөн аялгуутай, биесээсээ тасралгүй үлдсэн хэл аялгуу юм гэж 1959 онд Ш.Лувсанвандан эрдэмтэн тодлон өгүүлсэн байдаг.

• 1206 онд Монгол үндэстэн бат тогтож, Согд, Уйгур ул сууриас өөрийн үсэг бичигтэй болжээ. Өнөө цагт хэлвэл Худам (1204?–), Тод(1648–) гэсэн хоёр янзын монгол үсэг, Монгол (1941–) Буриад (1939–) Халимаг (1941–) гурван янзын кирил үсгийн аль нэгийг нь ашиглан Монгол хэлээ тэмдэглэснийг Монгол бичиг (Худам монгол бичигтэй андууруузай) гэнэ. Өнөөдөр тусгүй ч Дөрвөлжин,Соёмбо, галиг, Вагиндрын зэрэг үсэг бичгийн уламжлал бас бий. Монгол хэл бичиг нь эгшиг зохицох ёстой, Алтай хэлний язгуурынерөнхий шинж буюу өгүүлэгдэхүүн-тусагдахуун-өгүүлэхүүн дарааллаар өгүүлбрээ бүтээдэг. Нэр үг, үйл үгийн адаг нь тийн ялгал, дагавар, нөхцлөөр хувирдаг.

Page 28: монгол хэл бичиг үсгүүд

Халх аялгуу• Халх аялгуу нь Монгол улсын нэг төв аялгуу юм. 2 сая 700

мянга гаруй хүн ам бүхий Монгол Улсын хүн амын 84 орчим хувийг эзлэхХалхуудын аялгуу бөгөөд түүнд тохируулан кирилл бичгээр тэмдэглэх бичгийн хэл болох Монгол хэл нь Монгол Улсын албан ёсны хэл (Монгол Улсын Үндсэн Хууль, 8 дугаар зүйл) болно. Нутгийн аль ч хэсэгт аялгуу нь бараг ижилхэн бөгөөд, дэд аялгуу гэж байхгүй. 1941 оноос ЗХУ-ын нөлөөгөөр Монгол бичгийг халж, «ө», «ү» үсгийг нэмж, орос үсгийн авч хэрэглэсэн нь одоогийн Монгол улсын бичгийн Монгол хэл юм.

Цахар аялгуу• Цахар аялгуу (Шулуун хөх хошуу) нь Өвөр Монголын нэг төв 

аялгуу юм.