60
Хувилбар А-3 Санамж: 1. Эхтэй холбоотой даалгаврыг ажиллахдаа эхийг анхааралтай уншиж ойлгоорой. 2. Сонгох даалгаврын зөвхөн нэгийг сонгоорой. Сарьсан багваахай Жигүүртэн, араатан хоёр хэрэлдэхэд сарьсан багваахай ямагт тэднээс хол зогсоно. Хэрэв жигүүртэн дийлбэл тэр жигүүртэн шувуудын сүрэгт нисэн ирж “Би угаасаа шувуу” гэдэг байжээ. Хэрэв араатан дийлбэл сарьсан багваахай араатны сүрэгт нисэн ирж “ Би уулаасаа дөрвөн хөлтэй амьтан ” гэдэг байжээ. Гэтэл удалгүй араатан жигүүртэн хоёр найрамдахад түүнийг хөөжээ. Тэр цагаас хойш сарьсан багваахай ичээд өдөр нуугдаж, шөнө нисдэг болжээ. Санаа муут яван хатна, сарьсан багваахай наранд хатна гэгчийн үлгэр энэ болой. 1. Сарьсан багваахай араатны сүрэг дийлбэл хэрхдэг вэ? А. Жигүүртний сүрэгт ирж хов зөөдөг байв B. Би угаасаа дөрвөн хөлтэй амьтан гэдэг байв C. Араатнууд минь ээ эв найрамдалтай байя гэдэг байв D. Би угаасаа шувуу учраас энд байх хэрэггүй гэдэг байв 2. Сарьсан багваахай юунаас болж хөөгдсөн бэ? А. хэрэлдсэнээс B. унтсанаас C. урваснаас D. холдсоноос 3. Эхийн тулгуур үгийг зөв бүлэглэсэн хэсгийг олоорой. А.жигүүртний сүрэг, араатны сүрэг, найрамдал, сарьсан багваахай, санаа муу B. дийлэх, сарьсан багваахай, ичээд, хатна, үлгэр C. би, сарьсан багваахай, шувуу, дөрвөн хөлтөн, найрамдах, үлгэр D. тэднээс хол, тэр жигүүртэн, араатны сүрэг, тэр цаг, санаа муу, нар 4. Эхийн гол санаанд тохирох хэлцийг олоорой. А.Улааныг үзэж урвах, шарыг үзэж шарвах B. Сайн санааны үзүүрт тос C. Сохрын газар сохор, доголонгийн газар доголон D. Өглөөний инээд үдшийн ханиад 5. Эхийн хэв маягийг олоорой А. Эргэцүүлэмж B. Тайлбарламж C. Хүүрнэмж D. Тоочимж 6. Тэр цагаас хойш сарьсан багваахай ичээд өдөр нуугдаж, шөнө нисдэг болжээ” өгүүлбэрийн онцолсон үгээр үйл явдлын аль цагийг төлөөлж байна вэ? А.шувуудын сүрэг хэрэлдэх үед B. араатны сүрэг хэрэлдэх үед C. араатан жигүүртэн хоёр найрамдах үед D. өдөр нуугддаг цагт 7. “Өдөр нуугдаж, шөнө нисдэг болжээ ” гэсэн өгүүлбэр нь утгаараа:

монгол хэл хувилбар

  • Upload
    buujaa

  • View
    144

  • Download
    2

Embed Size (px)

DESCRIPTION

 

Citation preview

Page 1: монгол хэл хувилбар

Хувилбар А-3

Санамж: 1. Эхтэй холбоотой даалгаврыг ажиллахдаа эхийг анхааралтай уншиж ойлгоорой.

2. Сонгох даалгаврын зөвхөн нэгийг сонгоорой.

Сарьсан багваахай

Жигүүртэн, араатан хоёр хэрэлдэхэд сарьсан багваахай ямагт тэднээс хол зогсоно. Хэрэв жигүүртэн дийлбэл тэр жигүүртэн шувуудын сүрэгт нисэн ирж “Би угаасаа шувуу” гэдэг байжээ. Хэрэв араатан дийлбэл сарьсан багваахай араатны сүрэгт нисэн ирж “ Би уулаасаа дөрвөн хөлтэй амьтан ” гэдэг байжээ. Гэтэл удалгүй араатан жигүүртэн хоёр найрамдахад түүнийг хөөжээ. Тэр цагаас хойш сарьсан багваахай ичээд өдөр нуугдаж, шөнө нисдэг болжээ. Санаа муут яван хатна, сарьсан багваахай наранд хатна гэгчийн үлгэр энэ болой.

1. Сарьсан багваахай араатны сүрэг дийлбэл хэрхдэг вэ?

А. Жигүүртний сүрэгт ирж хов зөөдөг байвB. Би угаасаа дөрвөн хөлтэй амьтан гэдэг байвC. Араатнууд минь ээ эв найрамдалтай байя гэдэг байвD. Би угаасаа шувуу учраас энд байх хэрэггүй гэдэг байв

2. Сарьсан багваахай юунаас болж хөөгдсөн бэ?

А. хэрэлдсэнээс B. унтсанаас C. урваснаас D. холдсоноос

3. Эхийн тулгуур үгийг зөв бүлэглэсэн хэсгийг олоорой.

А.жигүүртний сүрэг, араатны сүрэг, найрамдал, сарьсан багваахай, санаа мууB. дийлэх, сарьсан багваахай, ичээд, хатна, үлгэрC. би, сарьсан багваахай, шувуу, дөрвөн хөлтөн, найрамдах, үлгэрD. тэднээс хол, тэр жигүүртэн, араатны сүрэг, тэр цаг, санаа муу, нар

4. Эхийн гол санаанд тохирох хэлцийг олоорой.

А.Улааныг үзэж урвах, шарыг үзэж шарвахB. Сайн санааны үзүүрт тосC. Сохрын газар сохор, доголонгийн газар доголонD. Өглөөний инээд үдшийн ханиад

5. Эхийн хэв маягийг олоорой

А. Эргэцүүлэмж B. Тайлбарламж C. Хүүрнэмж D. Тоочимж

6. “Тэр цагаас хойш сарьсан багваахай ичээд өдөр нуугдаж, шөнө нисдэг болжээ”

өгүүлбэрийн онцолсон үгээр үйл явдлын аль цагийг төлөөлж байна вэ?

А.шувуудын сүрэг хэрэлдэх үедB. араатны сүрэг хэрэлдэх үедC. араатан жигүүртэн хоёр найрамдах үедD. өдөр нуугддаг цагт

7. “Өдөр нуугдаж, шөнө нисдэг болжээ ” гэсэн өгүүлбэр нь утгаараа:

А. Ойролцоо утгатай C. Төсөө утгатайB. Эсрэг утгатай D. Зүйлчилсэн утгатай

8. “Жигүүртэн, араатан хоёр хэрэлдэхэд сарьсан багваахай ямагт тэднээс хол зогсоно”

өгүүлбэрийн эзэн буюу өгүүлэгдэхүүнийг олоорой.

А. жигүүртэн B. ямагт C. араатан D. сарьсан багваахай

9. “ Хоёр хүний хооронд хов зөөж явдаг” – гэсэн өгүүлбэрт санаагаараа тохирох хэлцийг

олоорой.

А.Хоёр хүн эвгүй бол шавар хэрэм мэт хэврэг B. Хоёрын хооронд гурвын дундC. Эр эмийн хооронд илжиг жороолох

Page 2: монгол хэл хувилбар

D. Хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш санахгүй

10. Дэлгэрэнгүй өгүүлбэрийг олоорой.

А. Ах сургаал хэлэв C. Цэцгээр чимлээB. Адуу малаа өсгөв D. Аав явлаа

11. Ажиглаад хүүрнэх өгүүлбэрийг олоорой.

А. Битгий саад болоод байгаарай B. Хэзээ нэгэн цагт амжилтанд хүрнэC. Хоёулаа хурдан шиг явах ууD.Энд ил гал гаргаж болохгүй

12. Ертөнцийн гурвыг нөхөж зөв харгалзуулаарай.

А. Өндөр тэнгэр ............................. давхрагатай 1. цасанB. Өвсөн дэлхий ............................. давхрагатай 2. мөсөнC. Өргөн далай ................................ давхрагатай 3. үүлэнА. a-2, b-1, c-3 B. a-1, b-2, c-3 C. a-2, b-3, c-1 D. a-3, b-1, c-2

13. Нэрийн холбоо үгийг олоорой.

А. ганзага мялаах C. түр хүлээB. үлээсэн шаар D. морио уя

14. Өөр утгын зүйлчлэлд хамаарах үгийг олоорой.

А. цаас B. дэвтэр C. сурагч D. үзэг

15. “ь”-ийн дараа заримдаг гийгүүлэгч залгавал “и” болох үгийг олоорой.

А. зорь B. сахь C. хорь D. ань

16. “Алдаатай оноотой насний ариун нандин үеэрхэл минь” – өгүүлбэрт алдаатай үг

хэд байна вэ?

А. 2 / үеэрхэл, насний/ C. 1 / насний /B. 3 / үеэрхэл, насний, ариун / D. Алдаатай үг байхгүй

17. Доромж үг аль нь вэ?

А. ажнай B. морь C. адсага D. адуу

18. “ холуур ” гэсэн үгийн ойролцоо утгат үгийг олоорой.

А. алсуур B. ойроор C. наагуур D. энүүхнээр

19. Тэмээнд 12 жилийн шинж байдгийг зөв харгалзуулаарай.

А. Хулгана 1. гэдэстэйB. Үхэр 2. тавагтайC. Бар 3. хамартайD. Туулай 4. биетэйЕ. Луу 5. чихтэй

20. Утгатай нь зөв харгалзуулаарай.

А. нэгхэн 1. чамласанB. нэжгээд 2. нэг болгохC. нэгэнт 3. нэг удааD. нэг мөсөн 4. нэгээр таслахЕ. нэгтгэх 5. тус бүр

Page 3: монгол хэл хувилбар

Хувилбар В-1

Санамж: 1. Эхтэй холбоотой даалгаврыг ажиллахдаа эхийг анхааралтай уншиж ойлгоорой.

2. Сонгох даалгаврын зөвхөн нэгийг сонгоорой.

Монгол гэр

Монгол гэр нь нүүж суухад тохиромжтой хөнгөн авсаархан сууц юм. Овор багатай боловч дотоод талбай ихтэй, салхинд тогтвортой, агаар сайн орж ирдэг, эрүүл ахуйд сайн нийцсэн гэж үздэг. Гэр нь унь, тооно, хана, хаалганаас бүрдэнэ. Гэрийг хэмжээгээр нь бага, дунд, их таван ханат гэж нэрлэнэ. Малчид гэрийнхээ тооноор туссан нарны гэрлээр цагийг баримталдаг заншилтай байжээ.

1. Монгол гэрийн дотоод талбай их байдаг нь юутай холбоотой байдаг вэ?

А. Гэрийн овор хэмжээ бага байдагтай холбоотойB. Салхинд тогтвортой, агаар сайн орж ирдэгтэй холбоотойC. Эрүүл ахуйд нийцсэн байдагтай холбоотойD. Тойрог хэлбэртэй байдагтай холбоотой

2. Дээрх эх нь юуны тухай өгүүлж байна вэ?

А. Монгол гэрийн тухай B. Эрүүл ахуйн тухайC. Малчдын тухай D. Агаар салхины тухай

3. Бүгд утгын нэг зүйлчлэлд байгаа хэсгийг олоорой.

А. гэр, сууц, агаар, салхи, талбай, орж ирдэг, бүрдэнэB. унь, тооно, хана, хаалгаC. их таван ханат, бага таван ханат, дунд таван ханат, нарны гэрэлD. салхи, агаар, эрүүл ахуй, гэр, малчид, гэрэл, заншил, баримталдаг

4. Эхийн найруулгын хэв маягийг тодорхойл.

А. Хүүрнэмж B. Тайлбарламж C. Тоочимж D. Эргэцүүлэмж

5. Дээрх эхийн тулгуур үгсийг зөв бүлэглэсэн хэсгийг олоорой.

А. гэр, агаар, эрүүл ахуй, унь, тооно, хана, хаалга, нарны гэрэл, цаг, заншилB. гэр, сууц, талбай, салхи, агаар, эрүүл ахуй, унь, тооно, тогтвортой, бүрдэнэC. эрүүл ахуй, унь тооно, хана, хаалга, малчид, хэмжээ, нэрлэнэ, сайнD. баримталдаг, гэр, хаалга, хана, бүрдэнэ, гэрийн хэмжээ, их, бага, дунд ханат

6. Эхийн “Монгол гэр нь нүүж суухад тохиромжтой хөнгөн авсаархан сууц юм” өгүүлбэрт

асуулт тавин хувиргавал тодосгосон үгэнд ямар асуулт тавих вэ?

А. Юу нь? Ямар? B. Хэн нь? Ямар?C. Аль нь? Ямар? D. Хэн? Юу?

7. Үг нийлэх аргаар бүтсэн холбоо үгийг олоорой.

А. авсаархан сууц B. гэрийн хэмжээC. их ханат D. эрүүл ахуй

8. Дагаврын аргаар бүтсэн үгийг олоорой.

А. ирдэг C. хийсэнB. нэрлэнэ D. туссан

9. “Алтан нар” , “ Мөнгөн сар” – холбоо үг нь ямар дүрслэх ур маягаар илэрсэн байна вэ?

А. багасгал B. ихэсгэл C. адилтгал D. зүйрлэл

10. “Авсаархан” – үгийг ойролцоо утгат үгийг олоорой.

А. том хэмжээ B. овор хэмжээ багаC. хэлбэргүй D. тойрог

Page 4: монгол хэл хувилбар

11. Дараах үгсийг зөв бичих дүрмийн талаас ажиглаад цэгийн оронд тохирох үгийг ол.

Суухад, гэрлээр, ороход, ...................................

А. хаалганаас B. цагийг C. бодлоор D. очиход

12. “Малчид нарны гэрлээр цаг баримталдаг” – өгүүлбэрийн цөм бүтцийг ол.

А. Малчид цаг баримталдагB. Малчид баримталдагC. Малчид нарны гэрлээр баримталдагD. Нарны гэрэл баримталдаг

13. Дараах үгсээс ялгах эгшигтэй үгийг олоорой.

А. гэр B. багаC. гэрэл D. таван

14. Дараах тодорхойлолтонд тохирох үгийг зөв харгалзуулаарай.

А. Жинхэнэ нэр 1. баримталдагB. Ерийн нэр 2. нэрлэдэгC. Үүсмэл үг 3. малчидD. Дагаврын аргаар үүссэн олон тоот 4. нарны

15. Үг шууд утгаараа байгаа хэсгийг олоорой.

А. хар цай B. Хар даавуу C. хар санаа D. хар төрөх

16. Эсрэг утгатай хэлц орсон хэсгийг олоорой.

А. Эрийг бүү бас далайг бүү яндB. Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зовC. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэйD. Дэм дэмэндээ дээс эрчиндээ

17. Дараах үгийг үгийн бүтцээр зөв задалсан хэсгийг ол.

А. тохир+мж+той C. тохир+м+ж+тойB. тохь+р+мж+той D. тохь+р+м+ж+той

18. Дараах үгийг үеэр зөв тасалсан хэсгийг ол.

А. ба+рим+тал+даг B. бар+им+тал+дагC. ба+ри+м+тал+даг D. бар+им+та+л+даг

19. Дараах үгсийн төрлийг жишээтэй нь зөв харгалзуулаарай.

А. Ойролцоо үг 1. Гарц, гарлагаB. Эсрэг үг 2. Овор хэмжээC. Төрөл үг 3. Хорголоо тоолохD. Хэлц үг 4. Өндөр намЕ. Оноосон нэр 5. Сүхбаатар, Баавгай

20. Дараах хэлц үгийг ойролцоо утгатай хэлц үгтэй нь зөв харгалзуулаарай.

А. Хорголоо тоолох 1. Хэлээд хэлний гарзB. Хамхуул шиг амьтан 2. Уутны ам уруугаа харахC. Модоо барих 3. Гар татахD. Тал засах 4. Өд шиг хөнгөнЕ. Чихгүй толгой 5. Хоёр нүүр гаргах

Page 5: монгол хэл хувилбар

Хувилбар В-2

Санамж: 1. Эхтэй холбоотой даалгаврыг ажиллахдаа эхийг анхааралтай уншиж ойлгоорой.

2. Сонгох даалгаврын зөвхөн нэгийг сонгоорой.

Шумуул

Нэгэн шумуул зүүн гарын бугуйн дээр ирж суув. Цусанд дуртай тэр шунаг амьтныг

үзэн ядах ухаан тархинд гялс хийхэд, баруун гараа далайн шумуул дээр буулгалаа. Тэр өвс шиг

амьтны утас шиг амь зөвхөн салхинд нь сүрэх бөгөөтөл ийнхүү өөрийгөө өвтгөтөл чанга

цохисон нь үнэхээр шумуулд эр бяраа гаргаж хонзон санасан хэрэг болой.

1. Шумуулыг яагаад үзэн ядах сэтгэл төрсөн бэ?

А. Цусаар хооллодог, цусанд дуртай амьтан болохоорB. Зүүн гарын бугуйн дээр ирж суусан болохоорC. Өвс шиг биетэй, утас шиг амьтай болохоорD. Өөрийгөө өвдтөл чанга цохисон болохоор

2. Дээрх эхэд юуны тухай өгүүлж байна вэ?

А. Цусны тухай B. Өш хонзонгийн тухайC. Өвсний тухай D. Өөрийгөө чанга өвтгөсөн тухай

3. Дээрх эхийн тулгуур үгсийг зөв бүлэглэсэн хэсгийг олоорой.

А. гар, өвс, эр бяраа гаргах, өшB. шумуул, ирж, буух сүйрэхC. шумуул, гарын бугуй, цус, гар, хонзонD. гар, сүйрэх, цохих, шунаг амьтан

4. Дээрх эхийн гол санааг хэлцээр зөв илэрхийлсэн хэсгийг олоорой.

А. Муу нь муудаа муна гадсандааB. Эр бяраа гайхуулахC. Ниргэсэн хойно нь хашхирахD. Муугаас муу модноос хөө

5. Дээрх эхийн найруулгын хэв маягийг тодорхойлно уу.

А. Тайлбарламж B. Хүүрнэмж C. Эргэцүүлэмж D. Тоочимж

6. Эхийн “ Тэр өвс шиг амьтны утас шиг амь ” өгүүлбэрт ямар дүрслэх ур маяг хэрэглэн

бичсэн байна вэ?

А. тойруулал B. ихэсгэлC. адилтгал D. зүйрлэл

7. Дагаврын аргаар бүтсэн үгийг олоорой.

А. шумуул B. амьтанC. хийхэд D. цохисон

8. “ Цусанд дуртай тэр шунаг амьтныг үзэн ядав “ – өгүүлбэрийн онцолсон үгэнд асуулт

тавин хувиргавал ямар асуулт тавих вэ?

А. Юунд? Юуг? C. Хэний? Юуг?B. Хэнд? Юуг? D. Юуны ? Юу?

9. Дараах үгсээс үүсмэл үгийг олоорой.

А. өөрийгөө B. салхинд C. өвтгөтөл D. хийхэд

10. Утгын хүрээгээрээ үл тохирохыг нь олоорой.

А. цус B. шүүс C. нөж D. тархи

Page 6: монгол хэл хувилбар

11. Зөв бичих дүрмийн талаас ажиглаад цэгийн оронд тохирох үгийг ол.

амьтныг, тархинд, олныг, ядахад ...................................

А. урхинд B. хийхэд C. гарах D. бусдын

12. “ Шумуулд эр бяраа гаргав ” – өгүүлбэрээс хэдэн холбоо үг үүсэх вэ?

А. 1 / эр бяраа / B. 2 / эр бяр, шумуулд гаргав /C. 3 / эр бяр, шумуулд гаргав, эр бяраа гаргав /D. 4 / эр бяр, шумуулд гаргав, шумуулын эр бяр, эр бяр гаргав /

13. “Нэгэн шумуул зүүн гарын бугуйн дээр ирж буув” – өгүүлбэрийн онцолсон үгэнд тохирох

тодорхойлолтыг олоорой.

А. үүсмэл B. жинхэнэ нэрC. дагаврын аргаар бүтсэн D. төлөөний үг

14. “Нэгэн шумуул зүүн гарын бугуйн дээр ирж буув” – өгүүлбэрийн цөм бүтцийг тодорхойл.

А. Шумуул зүүн гарын бугуйн дээр ирж суув.B. Бугуйн дээр ирж суув.C. Зүүн гарын бугуйн дээр суув.D. Шумуул ирж суув.

15. Ойролцоо утгатай хэлц үг орсон хэсгийг ол.

А. Хааны алба халаатай эзний алба ээлжтэйB. Өргүй бол баян өвчингүй бол жаргалC. Муу үг модон ултай сайн үг саад олонтойD. Ам бардам гуя шалдан

16. Алдаагүй _ үгийг олоорой.

А. бэхэжэнэ B. бэхэжнэC. бэхжинэ D. бэхэжнэ

17. Үгийн бүтцээр зөв задалсан хэсгийг олоорой.

А. дүрс+л+х C. дүрс+лэхB. дүр+с+л+х D. дү+р+с+л+х

18. Дараах үгийг үеэр зөв тасалсан хэсгийг ол.

А. өвт+гө+вөл B. өв+т+гө+төлC. өв+т+гөт+өл D. өвтгө+төл

19. Хэлц үгийг утгатай нь зөв харгалзуулаарай.

А. Дээлийн гол 1. ХарамчB. Чөмөг царцам 2. Урагшгүй анхиагүйC. Нар гарах 3. Маш хүйтэнD. Нүглийн нүдийг гурилаар хуурах 4. БаярлахЕ. Гар хатуу 5. Юмыг хуурамчаар хийх

20. “Өнгө нь хүний уураг тархинд өвөрмөц мэдрэмжийг төрүүлдэг” – өгүүлбэрийг уншиж

ойлгоод доор дасгалыг ажиллаарай.

А. ЗТЯ-тай үг 1. Уураг тархиндB. Зэрэгцсэн нийлмэл үг 2. ХүнийC. Хамаатуулах нөхцөлтэй тэмдэг үг 3. Мэдрэмжийг D. ХТЯ-ын нөхцөлтэй нэр үг 4. ТөрүүлдэгЕ. Тусах үйл үг 5. Өнгө нь

Page 7: монгол хэл хувилбар

Хувилбар В-3

Санамж: 1. Эхтэй холбоотой даалгаврыг ажиллахдаа эхийг анхааралтай уншиж ойлгоорой.

2. Сонгох даалгаврын зөвхөн нэгийг сонгоорой.

Гэлэн шувуу

Тас манай орны хамгийн том шувуу. Харахад багахан бодын чинээ. Далавчны дэлгэмэл

урт нь гурван метр. Толгой нүцгэн, / нүцгэн ч юу байх вэ? Сайн ажиглавал тачирхан ноолуураар

бүрхмэл / , хүзүү урт, нисэж яваа үедээ “ эвхэж “ богинохон болгодог онцлогтой. Хөл бахим

агаад сарлагийн саваг шиг өдөөр бүрхмэл байдаг. Тас бол амьтны амь хороодоггүй сэгээр

хооллодог, өндөр уулын сахил хүртсэн шувуу билээ.

1. Тас шувууг яагаад сахил хүртсэн шувуу гэж нэрлэв.

А. Толгой нь нүцгэн амьтан учраас B. Амьтны амь хороодоггүй, сэгээр хооллодог болохоорC. Манай орны хамгийн том шувуу болохоорD. Өндөр ууланд амьдардаг болохоор

2. Дээрх эхэд юуны тухай өгүүлж байна вэ?

А. Тас бодын чинээ байх тухай B. Тас шувууны тухайC. Сахил хүртэх тухай D. Тасын эд эрхтний онцлогийн тухай

3. Дээрх эхийн найруулгын хэв маягийг тодорхойлно уу.

А. Тайлбарламж B. Хүүрнэмж C. Эргэцүүлэмж D. Тоочимж

4. Дээрх эхийн тулгуур үгсийг зөв бүлэглэсэн хэсгийг олоорой.

А. тас шувуу, далавч, толгой, хөл, сэг, хоол, сахилB. тас шувуу, далавч, толгой, хөл, амьтан, богино, нисэх, бахимC. далавч, толгой, хөл, амьтан, амь, сэг, хоол, харах, дэлгэмэлD. толгой, хөл, амьтан, боино, нисэх, бахим, хороох, сахил хүртэх

5. Дээрх эхийн “ Хөл бахим агаад сарлагийн саваг шиг өдөөр бүрхмэл байдаг “ – өгүүлбэрт

ямар дүрслэх ур маяг орсон байна вэ?

А. багасгал B. ихэсгэлC. адилтгал D. зүйрлэл

6. “ Хөл бахим агаад сарлагийн саваг шиг өдөөр бүрхмэл байдаг “ – өгүүлбэрийн онцолсон

үгэнд асуулт тавин хувиргавал ямар асуулт тавих вэ?

А. Юунд? Юуг? C. Хэний? Юуг?B. Хэнд? Юуг? D. Юуны ? Юу?

7. Зэрэгцсэн нийлмэл үгийг олоорой.

А. сэгээр хооллох B. өндөр уул C. аз жаргал D. сахил хүртэх

8. Үндсэн утгаараа байгаа үгийг олоорой.

А. хөл бахим B. хөл хүрэхгүйC. хөл нь хөсөр D. хөл алдах

9. “ Тас манай орны амьтны амь хороодоггүй сэгээр хооллодог ” – өгүүлбэрээс хэдэн

холбоо үг үүсэх вэ?

А. 1 / тас шувуу /B. 2 / тас шувуу, манай орон /C. 3 / тас шувуу, манай орон, хамгийн том /D. 4 / тас шувуу, манай орон, хамгийн том, том шувуу /

Page 8: монгол хэл хувилбар

10. “Тас бол амьтны амь хороодоггүй сэгээр хооллодог “ – өгүүлбэрт өгүүлэхүүн гишүүн хэд

байна вэ?

А. байхгүй B. 1 / хороодоггүй /C. 2 / хороодоггүй, хооллодог / D. 3 / хороодоггүй, хооллодог, амьтны /

11. Зөв бичих дүрмийн талаас ажиглаад цэгийн оронд тохирох үгийг ол.

харахад, амьтны, нисэж, ...................................

А. хооллодог B. сарлагийн C. олны D. ажиглавал

12. “ Далавчны дэлгэмэл урт нь гурван метр ” – өгүүлбэрийн онцолсон үгэнд тохирох

тодорхойлолтыг олоорой.

А. Үүсмэл B. НТЯ-ын нөхцөлтэйC. Тооны нэр D. Хамаатуулах нөхцөлтэй

13. “ Тас манай орны хамгийн том шувуу ” – өгүүлбэрт тонгоргох хувиргал хийсэн хэсгийг ол.

А. Тас хамгийн том шувуу.B. Тас бол манай орны хамгийн том шувуу.C. Хамгийн том шувуу.D. Манай орны хамгийн том шувуу бол тас юм.

14. Дэлгэрэнгүй өгүүлбэрийг олоорой.

А. Тас амь хороодоггүй B. Тас сэгээр хооллодогC. Хороодоггүй D. Амь хороодоггүй

15. Эсрэг утгатай үг орсон хэсгийг олоорой.

А. Ороо нь ороогоороо, жороо нь жороогоорооB. Их барьсан ч өмхий, бага барьсан ч өмхийC. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ.D. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох

16. Зөв бичгийн дүрмийн алдаатай үгийг олоорой.

А. хооллодог B. хувцасладагC. усладаг D. цоожилдог

17. Үгийн бүтцээр зөв задалсан хэсгийг олоорой.

А. далавч+ны B. дал+вч+ныC. дал+вч+ы D. далвач+ы

18. Дараах үгийг үеэр зөв тасалсан хэсгийг ол.

А. бо+ги+но+хон B. бо+гино+хонC. бог+ино+хон D. боги+но+хон

19. Тооны нэрийг утгатай нь зөв харгалзуулаарай.

А. Үндсэн тоо 1. Гуравхан, дөрөвхөнB. Дэс тоо 2. Гуравны нэг, дөрөвний нэгC. Тойм тоо 3. Гурав, дөрөвD. Бутархай тоо 4. Гуравдугаар, дөрөвдүгээрЕ. Чамлах утгатай тоо 5. Гурав орчим, дөрвөөд

20. Ойролцоо утга бүхий хэлцүүдийг зөв харгалзуулаарай.

А. Буруу ишилсэн сүх 1. Ичих нүүрээ элгэндээ наахB. Олсон зөөснөө дуусгах 2. Хэлээд хэлний гарзC. Цагаандаа гарах 3. Үйл тамаа цайхD. Махаа идэх 4. Тэмээ гэхээр ямаа гэхЕ. Чихгүй толгой 5. Чимхээр олж атгаар гээх

Page 9: монгол хэл хувилбар

Хувилбар C-1

Санамж: 1. Эхтэй холбоотой даалгаврыг ажиллахдаа эхийг анхааралтай уншиж ойлгоорой.

2. Сонгох даалгаврын зөвхөн нэгийг сонгоорой.

Анд бололцсон нь

Тэмүжин явсаар ээж дүү нартайгаа нийлэв. Тэгтэл нэг өдөр тэдний найман шарга морийг

дээрэмчид дээрэмдэн авч явжээ. Тэмүжин дээрэмчдийн араас мөрдөн явж байгаад Боорчи

нэртэй залуутай тааралдав. Боорчи Тэмүжинийг ганцаараа явах хэцүү гээд ажлаа орхин,

хоёул хамт хайхаар явжээ. Тэмүжин Боорчи хоёр морио олж, дээрэмчдээс булааж аваад

буцав. Энэ цагаас хойш тэр хоёр хагацашгүй андууд болсон юм.

1. Дээрэмчид Тэмүжинийхээс юуг дээрэмдсэн бэ?

А. гэр орныг нь B. найман шарга морийг ньC. дүү нарыг нь D. нум сумыг нь

2. Боорчи, Тэмүжин ямар андууд болсон бэ?

А. Тэрхэн үед тусалсан B. Өгөөмөр андуудC. Нэг нэгнийхээ үгэнд ордоггүй D. Бие биенээсээ салшгүй

3. Эхэд юуны тухай өгүүлж байна вэ?

А. Дээрэмчдийн тухай B. Тэмүжиний бага насны тухайC. Найз нөхөрлөлийн тухай D. Найман шарга морины тухай

4. Эхийн онцолсон хэсэгт тохирох хэлцийг олоорой.

А. Хагацашгүй сайн нөхөрт марташгүй муу үгийг бүү хэлB. Хүн хүнийхээ дэмэнд, загас усныхаа хүчиндC. Хүлэг байвал унаатай, хүн байвал хүнстэйD. Дайчин баатрын сүр их, дархан хүний ур их

5. Дээрх эхийн найруулгын хэв маягийг тодорхойлно уу.

А. Эргэцүүлэмж B. Тайлбарламж C. Хүүрнэмж D. Тоочимж

6. Эхийн эхлэл хэсгийг хураасныг олоорой.

А. Дээрэмчид дайрав B. Тэмүжин ирэвC. Найман шаргыг алдав D. Боорчитой нөхөрлөв

7. “ Гаднаа гяланцаг, дотроо паланцаг ” гэсэн өгүүлбэр нь утгаараа:

А. Ойролцоо утгатай B. Зүйлчилсэн утгатай C. Эсрэг утгатай D. Төсөө утгатай

8. “Тэмүжин дээрэмчдийн араас мөрдөн явж байгаад Боорчитой тааралдав. ” – онцолсон

үгийн үйлийн эзэн буюу өгүүлэгдэхүүнийг олоорой.

А. Боорчи B. ДээрэмчидC. Тэмүжин D. Морь

9. “Удаан нөхөрлөж, улам дотносох” – гэсэн өгүүлбэрт тохирох хэлцийг сонгоорой.

А. Алтан аяганаас ус уух B. Тангараг тасрахC. Таван салаа боов өгөх D. Зүү орох зайгүй

10. Дэлгэрэнгүй өгүүлбэрийг олоорой.

А. ажил хийх B. ажил дуусахC. ажлаа орхих D. ажлаараа орох

11. Ажиглаад захирах өгүүлбэрийг олоорой.

Page 10: монгол хэл хувилбар

А. Бид түүгээр чинь бишгүй л явлаа. B. Хаа холоос хэнийг дуудна вэC. Хэн нэгэнд тус хүргэ D. Давахгүй гэсэн давааг давъя гэвэл гармуй

12. “ Эрвийх дэрвийхээрээ ” – хэлцийн утгыг олоорой.

А. найр тавих B. чадлаараа, байдгаарааC. санаа зовох D. амрах

13. Нэрийн холбоо үгийг олоорой.

А. айлд очих B. сэтгэл зовохC. богиноссон хувцас D. дэглэм сахих

14. Өөр утгын зүйлчлэлд хамаарах үгийг олоорой.

А. дуу B. ая C. зохиогч D. шүлэг

15. “ л “ – залгавар залгахад эгшиг өмнө нь бичих үг аль вэ?

А. ном B. хөл C. тос D. там

16. Үеэр зөв тасалсан хэсгийг ол.

А. найрам+дал B. нө+хөр+лөлC. бол+х D. ө+гүүл+бэр+ийг

17. “ буудаллалаа “ – үгийг бүтцээр задлаад нэрээс үйл үг бүтээх дагаврыг олоорой.

А. буу B. -дал C. -л D. -лаа

18. “ тараах “ гэсэн үгийн эсрэг утгатай үгийг олоорой.

А. цацах B. бөөгнүүлэхC. бутраах D. сандаачих

19. Тооны нэрийг утгатай нь зөв харгалзуулаарай.

А. Дээсэн дөрөөн дээр 1. Жаахан унтахB. Дуг хийх 2. Дэн дун, хаашаа ч болж мэдэхC. Долоон голтой 3. Амь бөхтэйD. Дээлээ даахгүй 4. Арай чүүЕ. Дөнгөн данган 5. Доожоогүй

20. Оньсгогыг тааж зөв харгалзуулаарай.

А. Төмөр бух модон дөртэй 1. Сам, шүүрB. Ганц нүдтэй ган биетэй 2. Аяга C. Мянган хүн нэг хөлтэй 3. Сүх D. Ямба нь их яс нь хэврэг 4. ХайчЕ. Хав гэхийг анддаггүй хар гөлөг 5. Зүү

Page 11: монгол хэл хувилбар

Хувилбар C-2

Санамж: 1. Эхтэй холбоотой даалгаврыг ажиллахдаа эхийг анхааралтай уншиж ойлгоорой.

2. Сонгох даалгаврын зөвхөн нэгийг сонгоорой.

Тайчуудтай байлдсан тулалдаанд

Чингис хааныг Онон голд ирэхэд Тайчууд тэнд байлдахаар хүлээж байлаа. Ингээд

өдөржин тулалдсаар орой болов. Тэр байлдаанд Чингис хааны хүзүү шархдаж, дайсны нөгөө

талд хоцорчээ. Хажууд нь зөвхөн Зэлмэ л байв. Зэлмэ Чингис хааны бөглөрсөн цусыг амаараа

сорж асгасаар ухаан оруулжээ. Цус их алдсан тул Чингис хааны ам цангаж байлаа. Зэлмэ

хувцасаа тайлж нүцгэлээд дайсны дунд орж тараг олж ирэв. Энэ үед үүр цайж Чингис хааны

бие сэргэжээ.

1. Чингис хааныг Ононд ирэхэд хэрхсэн бэ?

А. Найз нөхөд нь уулзахаар хүлээж байв B. Тайчууд байлдахаар хүлээж байвC. Ээж дүү нар нь баярлан угтавD. Өрлөг, цэргүүд нь жигдрэн жагссан байв

2. Чингис хааны ам яагаад цангав?

А. Унд хоолгүй удсан учраас B. Цус их алдсан учраас C. Уух ус байхгүй учраас D. Тарагнаас өөр зүйл уудаггүй байсан учраас

3. Чингис тулалдаанд бэртэхэд хэн ач тус хүргэж хэрхэн аврав?

А. Боорчи, шархдуулсан цэргийг барьж авчирсанB. Хасар, Тайчуудаас өшөөгий нь авч өгчC. Зэлмэ, бөглөрсөн цусыг нь сорж, тараг авчирчD. Өэлүн эх, шархыг нь анагааж эдгээж

4. Эхэд юуны тухай өгүүлж байна вэ?

А. Зэлмэ дайсны дотор нэвтрэн орсон тухайB. Тайчууд байлдаанд илүү давамгай байсан тухайC. Найз нөхрийн чанар бэрх цагт танигддаг тухайD. Чингис хаан дайсны нөгөө талд хоцорсон тухай

5. Эхийн гол санааг хэлцээр илэрхийлснийг олоорой.

А. Дайсан ирэхэд тэмцэл хэрэгтэй, тайван суухад эв хэрэгтэй B. Хүн хүнийхээ дэмэнд, загас усныхаа хүчиндC. Зовсон цагт нөхрийн чанар танигдана D. Дайчин баатрын сүр их, дархан хүний ур их

6. Дээрх эхийн найруулгын хэв маягийг тодорхойлно уу.

А. Эргэцүүлэмж B. Тайлбарламж C. Хүүрнэмж D. Тоочимж

7. “ Далавчгүй шувуу нисэхгүй, эвгүй хүн өөдлөхгүй ” гэсэн өгүүлбэр нь утгаараа:

А. Ойролцоо B. Зүйлчилсэн C. Эсрэг D. Төсөө

8. “Энэ үед үүр цайж Чингис хааны бие сэргэжээ ” – онцолсон үгийн үйлийн эзэн буюу

өгүүлэгдэхүүнийг олоорой.

А. Чингис B. ЗэлмэC. үүр D. бие

9. “ Манай хоёр охин дандаа л хэрэлддэг ” – гэсэн өгүүлбэрт тохирох хэлцийг сонгоорой.

Page 12: монгол хэл хувилбар

А. ам алддаг B. ам ажил нь зөрдөгC. ам өгдөг D. ам муруйдаг

10. Хоёр бүрэлдэхүүнт өгүүлбэрийг олоорой.

А. Дорж ажил хийдэг B. Цэцэг ажлаа дуусгавC. Бат ажлаа орхив D. Төмөр ажилдаа ирэв

11. Ажиглаад хүүрнэх өгүүлбэрийг олоорой.

А. Би үүгээр явъя, чи түүгээр яв B. Чингис хаан дайсны нөгөө талд хоцорчээC. Ачийг мартаарай D. Би нууцаа ярих уу

12. “ Зангууны үлгэр ” – хэлцийн утгыг олоорой.

А. тал засах B. баярлахC. бүтэхгүй D. амархан

13. Нэрийн холбоо үгийг олоорой.

А. манайд ирээрэй B. сайхан сэтгэлC. тогтож хайрла D. түр хүлээзнэ

14. Өөр утгын зүйлчлэлд хамаарах үгийг олоорой.

А. лууван B. манжин C. сонгино D. тогооч

15. “ л “ – залгавар залгахад эгшиг хойно нь бичих үг аль вэ?

А. чагт B. эмээл C. ногт D. тавь

16. Үеэр зөв тасалсан хэсгийг ол.

А. бух+им+дал B. ногд+олC. эмхт+гэл D. хар+уул

17. “ саальчдаасаа “ – үгийг бүтцээр задлаад олон тооны залгаврыг олоорой.

А. -аас B. - ль C. -чин D. -д

18. “ маргах “ гэсэн үгийн эсрэг утгатай үгийг олоорой.

А. мэтгэлцэх B. хэрэлдэхC. зөвлөх D. зөрөлдөх

19. Хэлцийг утгатай нь зөв харгалзуулаарай.

А. Нар гарах 1. Анхааралгүй болохB. Мөрий нь гаргах 2. АмрахC. Нуруу тэнийх 3. Тал засах, хөөргөхD. Хор буцлах 4. Барьцах, атаархахЕ. Сэтгэл бэлчих 5. Баярлах

20. Оньсгогыг тааж зөв харгалзуулаарай.

А. Уулын хүү улаан торгон дээлтэй 1. өрхB. Торх нь тор гэхэд тос нь бүлтэсхийв 2. сонгиноC. Наранд гурвалжин, саранд дөрвөлжин 3. самарD. Хадны өвөрт хавцал агуй 4. оюун ухаанЕ. Бор туулайг морь гүйцэхгүй 5. ам

Page 13: монгол хэл хувилбар

Хувилбар C-3

Санамж: 1. Эхтэй холбоотой даалгаврыг ажиллахдаа эхийг анхааралтай уншиж ойлгоорой.

2. Сонгох даалгаврын зөвхөн нэгийг сонгоорой.

Зэв Чингисийн жанжин болсон нь

Маргааш өдөр нь Тайчуудын цэргүүд зугтжээ. Харин жирийн иргэд нь үлдсэн байлаа.

Урьд Чингис хаанд тусалж байсан Сорхон шар мөн тэнд байв. Чингис хаан Тайчуудаас

“ Өчигдөр миний морины хүзүүг хэн харвасан бэ?” гэж асуулаа. Тэгэхэд нэгэн хүн “ Би харвасан.

Одоо намайг албал ал! “ гэж зоригтой хэллээ. Чингис хаан “ Чи дайсан боловч шударга

байна.Миний морины хүзүүг зэвээр харвасан тул Зэв гэж нэрлэе “ гээд жанжнаа болгов.

1. Тайчуудын жирийн иргэдийн дотор Чингист тусалж байсан хэн байв?

А. Сорхон шар B. Таргудай ХирилтугC. Зэв D. жирийн цэрэг

2. Чингис хаан өөрийг нь алах гэсэн хүнийг яагаад өршөөсөн бэ?

А. Морийг нь шархдуулсан учраасB. Жирийн иргэд нь амий нь өршөө гэж гуйсан учраас C. Өөрөө амьд үлдээхийг хүссэн учраасD. Үнэнч байсан учраас

3. Хэдийд дайсны цэргүүд зугтсан гэсэн бэ?

А. Байлдаан болсон өдөрB. Байлдаан болсны маргааш өдөрC. Байлдаан болохын урд өдөрD. Байлдаан болсны маргааш орой

4. Эхэд юуны тухай өгүүлж байна вэ?

А. Тайчуудын цэрэг зугтсан тухайB. Зэв морины хүзүүг шархдуулсан тухайC. Зэв Чингисийн өмнө шударга зангаар хэргээ хүлээсэн тухайD. Зэв Чингисийн жанжин болсон тухай

5. Эхийн гол санааг хэлцээр илэрхийлснийг олоорой.

А. Сэтгэлий нь сэргээж, санаагий нь амраах B. Дайснаа дарж, дархан цолоо мандуулахC. Шулуун замаар явахад аятай, шударга хүнтэй ярихад бахтай D. Дайчин баатрын сүр их, дархан хүний ур их

6. “ Чингис хаан Тайчуудаас “ Өчигдөр миний морины хүзүүг хэн харвасан бэ?” гэж асуулаа.

Тэгэхэд нэгэн хүн “ Би харвасан. Одоо намайг албал ал! “ гэж зоригтой хэлэв “ хэсэг нь:

А. Эхлэл хэсэг B. Төгсгөл хэсэг C. Гол хэсэг D. Тоочсон хэсэг

7. “ Сэтгэлийн ариун, итгэлийн дээд ” гэсэн өгүүлбэр нь утгаараа:

А. Ойролцоо B. Зүйлчилсэн C. Эсрэг D. Төсөө

8. “Тайчуудын цэргүүд зугтахад жирийн иргэд нь үлдсэн бөгөөд Чингис хаанд тусалж

байсан Сорхон шар мөн тэнд байв ” – онцолсон үгийн үйлийн эзэн буюу

өгүүлэгдэхүүнийг олоорой.

А. 3 / цэргүүд, иргэд нь, Сорхон шар /B. 4 / цэргүүд, иргэд нь, Чингис хаан, Сорхон шар /

Page 14: монгол хэл хувилбар

C. 5 / цэргүүд, иргэд нь, Чингис хаан, Сорхон шар, тэнд /D. 2 / цэргүүд, Сорхон шар /

9. “ Маргааш өдөр нь Тайчуудын цэргүүд зугтжээ ” – гэсэн өгүүлбэрт тохирохгүй хэлцийг

сонгоорой.

А. амь зулбах B. амь наана, там цаанаC. хүссэн юм хүзүүгээр D. амь,амиа бодох

10. Хоёр бүрэлдэхүүнт өгүүлбэрийг олоорой.

А. Жирийн иргэдийг үлдээжээ B. Тайчууд зугтжээC. Зэв хэлжээ D. Морины хүзүүг харважээ

11. Ажиглаад асуух өгүүлбэрийг олоорой.

А. Би шүлгээ уран уншлаа B. Тэр их сайхан зураг зуржээC. Миний дүү дуу сонсоорой D. Тэнд хэн байв

12. “ Биеэ оторлох ” – хэлцийн утгыг олоорой.

А. малаа бэлчээрт гаргах B. биеэрээ үлгэр дууриал үзүүлэхC. биеийн амрыг харж зүгээр суух D. бие сэтгэлийн зовлонд унах

13. Нэрийн холбоо үгийг олоорой.

А. зурагт үзэх B. мэдээ авахC. удирдлагаар удирд D. зурагтын тавиур

14. Өөр утгын зүйлчлэлд хамаарах үгийг олоорой.

А. элдүүр мод B. хутга заазуур C. гурилын мод D. бэлтгэгч хүн

15. Нэрийн тийн ялгалын нөхцөл нь аль вэ?

А. - үүд B. -аач C. -оос D. -тал

16. Урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад авиа гээгдэх үгийг олоорой.

А. чанар B. нэгдэл C. эмхтгэл D. хороо

17. “ нүүдэлчидтэй нь “ – үгийг бүтцээр задлаад биед хамаатуулах нөхцөлийг олоорой.

А. -чин B. - д C. нь D. -тэй

18. “ бархирах “ гэсэн үгийн эсрэг утгатай үгийг олоорой.

А. чарлах B. орилохC. жимийх D. үглэх

19. Хэлцийг утгатай нь зөв харгалзуулаарай.

А. Алтан хошуу өргөх 1. шоовдорлохB. Алганы хонхорхой хазах 2. ховлохC. Яс хавталзах 3. бүтэшгүйD. Хор буцлах 4. сэтгэл зовохЕ. Нүд үзүүрлэх 5. барьцах, атаархах

20. Тийн ялгалын нөхцөлийг жишээтэй нь харгалзуулаарай.

А. Өгөх оршихын тийн ялгалтай 1. эгчээс захиа авахB. Заахын тийн ялгалтай 2. торонд хийхC. Хамтрахын тийн ялгалтай 3. хоёроор үржихD. Үйлдэхийн тийн ялгалтай 4. морийг аргамжихЕ. Гарахын тийн ялгалтай 5. Надтай хамт явах

Page 15: монгол хэл хувилбар

Хувилбар D-1

Санамж: 1. Эхтэй холбоотой даалгаврыг ажиллахдаа эхийг анхааралтай уншиж ойлгоорой.

2. Сонгох даалгаврын зөвхөн нэгийг сонгоорой.

Махны төрөл нь зочныг хүндлэх хэмжээг заадаг байна. Мах болгонд хүндэтгэлийн зэрэг

бий. Хүндэт зочин болох аав, ээж, авга, нагац, өндөр настан, албаны эрхэм хүнийг хамгийн

дээдээр хүндэлбэл ууц тавина. Ууцыг дал дөрвөн өндөр, хонт, шаант, дагана. Үлэмж хүндтэй

эр,эм хоёр хүн танайд ирвэл эрэгтэйд нь дал, эмэгтэйд нь өвчүү чанаж өгөх хэрэгтэй. Өвчүү бол

эмэгтэй хүн болон зээдээ өгдөг учиртай мах гэнэ.

1. Зээ гэж ямар төрлийн хүнийг хэлэх вэ?

А. Өөрийн төрсөн эмэгтэй дүү B. Өөрийн төрсөн эгчC. Өөрийн охины хүүхэд D. Өөрийн хүүгийн хүүхэд

2. Хамгийн дээдээр хүндэлсэн хүндээ монголчууд ямар зоог барьдаг вэ?

А. Ууц, дал дөрвөн өндөр, хонт, шаант B. ӨвчүүC. Дал, дөрвөн өндөр D. Ууц, өвчүү

3. Дээрх эхэд юуны тухай өгүүлсэн бэ?

А. Хоолны тухай B. Махны тухайC. Зочноо хүндэтгэх тухай D. Төрөл садангийн тухай

4. Эхээс утгын зүйлчлэлээр ялгасан хэсгийг олоорой.

А. Аав, ээж, авга, нагац, өндөр настан, эрэгтэй, эмэгтэй хүнB. Ууц , дал дөрвөн өндөр, хонт, шаант, дал, өвчүү, зээ, өндөр настанC. Хамгийн дээд, хүндлэх, хүндэтгэл, мах, зочин, өвчүү, хонт, шаантD. Аав, ээж, авга, нагац, өндөр настан, мах, зочин, өвчүү, хонт

5. Эхийн гол санааг хэлцээр зөв илэрхийлсэн хэсгийг олоорой.

А. Сээрийн бөхөөс сэтгэлийн бөх B. Хүн ахтай дээл захтайC. Ахаа алд хүндэл, дүүгээ дэлэм хүндэл D. Далыг далуулаа

6. Дээрх эхийн тулгуур үгсийг зөв бүлэглэсэн хэсгийг ол.

А. Мах, зочин, аав, ээж, авга, нагац, зээ, ууц, дал дөрвөн өндөр, хүндэтгэл B. Ууц , дал дөрвөн өндөр, хонт, шаант, дал, өвчүү, хүндлэх, хэмжээ заадагC. Хамгийн дээд, хүндлэх, хүндэтгэл, мах, зочин, өвчүү, хонт, шаант D. Аав, хоёр хүн, ирвэл, мах, зээ, өвчүү, өгдөг, хэрэгтэй, албаны хүн, шаант

7. “ Нааш харахад нь нар гэрэлтэм, цааш харахад нь сар гэрэлтэм ” гэсэн нь ямар дүрслэх

ур маягаар илэрсэн байна вэ?

А. багасгал B. ихэсгэл C. адилтгал D. зүйрлэл

8. “ үлэмж “ – үгийн утгыг олоорой.

А.сүртэй B. бага C. их D. сүрдэм

9. “ Махны төрөл нь зочныг хүндлэх хэмжээг заадаг байна ” – өгүүлбэрээс хэдэн холбоо

үг үүсгэх вэ?

А. 2 / махны төрөл, зочныг хүндлэх /B. 3 / махны төрөл, зочныг хүндлэх, төрөл нь заадаг /C. 4 / махны төрөл, зочныг хүндлэх, төрөл нь заадаг, хэмжээг заадаг /

Page 16: монгол хэл хувилбар

D. 5 / махны төрөл, зочныг хүндлэх, төрөл нь заадаг, хэмжээг заадаг, хүндлэх хэмжээ /

10. “ Махны төрөл нь зочныг хүндлэх хэмжээг заадаг “ –өгүүлбэрт үйл үг хэд байна вэ?

А. 1 / заадаг / B. 2 / заадаг, төрөл /C. 2 / заадаг, хүндлэх / D. 3 / заадаг, хүндлэх, зочныг /

11. Зөв бичгийн дүрмийн талаас ажиглаад тохирох үгийг олоорой.

Зочныг, тавина, төрлийн, ..........................

А. хамгийн B. гүйнэ C. хүндлэх D. барина

12. “ Хамгийн дээдээр хүндэлбэл ууц тавина ” – өгүүлбэрийн онцолсон үгэнд тохирохыг

олоорой.

А. үүсмэл B.НТЯ-тай C. жинхэнэ нэр D. үйл үг

13. “ Хамгийн дээдээр хүндэлбэл ууц тавина ” – өгүүлбэрт тонгоргох хувиргал хийсэн

хэсгийг олоорой.

А. Хамгийн дээдээр хүндэлбэл тавина B. Дээдээр хүндэлбэл ууц тавинаC. Хамгийн дээдээр хүндэлнэ D. Ууцыг хамгийн дээдээр хүндэлбэл тавина

14. “ Хүндтэй хүн танайд ирнэ” –өгүүлбэрийн цөм бүтцийг олоорой.

А. Хүндтэй хүн ирнэ B. Хүн ирнэ C. Хүн танайд ирнэ D. Танайд ирнэ

15. Ойролцоо утгатай үг орсон хэлцийг ол.

А. Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн B. Ам бардам, гуя шалданC. Муу үг модон ултай D. Олны олон таван цэн

16. Алдаагүй үгийг олоорой.

А. хоногийн B. хонгийн C. хонгын D. хоногын

17. Үгийн бүтцээр зөв задалсан хэсгийг олоорой.

А. хүн+д+л+х B. хүнд+л+х C. хүнд+лэх D. хүн+д+лэх

18. Үеэр зөв тасалсан хэсгийг олоорой.

А. хү-ндэт-гэлийн B. хүн-дэт-гэ-лийнC. хү-ндэт-гэл-ийн D. хүн-дэтг-эл-ийн

19. Үгсийн аймгийг жишээтэй нь зөв харгалзуулаарай.

А. жинхэнэ нэр 1. хөдөө, наагуурB. үйл үг 2. өнөөдөр, саяханC. тооны нэр 3. гурав, дөрөвD. орны нэр 4. хүндлэх, зочлохЕ. цагийн нэр 5. ууц, мах

20. Ойролцоо утга бүхий хэлцүүдийг зөв харгалзуулаарай.

А. Ниргэсэн хойно нь хашгирах 1. Ам бардам, ажил шулданB. Хонь чоно болох 2. Үүр цайсан хойно мануухай босгохC. Ам бардам гуя шалдан 3. Тангараг тасрахD. Хоосон буунаас хорин хүн айх 4. Мал гэхээр манас хийх мах гэхээр ухасхийх Е. Ууж идэхдээ уургын морь 5. Үхсэн буурын толгойноос амьд ат айх

Page 17: монгол хэл хувилбар

Хувилбар D-2

Санамж: 1. Эхтэй холбоотой даалгаврыг ажиллахдаа эхийг анхааралтай уншиж ойлгоорой.

2. Сонгох даалгаврын зөвхөн нэгийг сонгоорой.

Алтан хундага

Манай орны зарим нутагт анхны яргуйтай бараг нэгэн зэрэг алтан шар голчтой том

цагаан дэлбээ бүхий гоёмсог цэцэг цоморлогоо дэлгэдэг. Түүнийг монгол Алтан хундага цэцэг

гэдэг бөгөөд зарим нутагт Цагаан баргад ч гэж нэрлэх нь бий. Алтан хундага зүрх судасны олон

төрлийн өвчинг анагаадаг. Монгол Алтан хундага том цагаан цэцэгтэй тул бусдаас содон.

Түүнийг хавар ид цэцэглэж байхад нь хайчаар хайчлах буюу гар хадуураар хадаж авдаг.

1. Анхны яргуй хэдийд ургадаг вэ?

А. Өвөл B. хавар C. Зун D. намар

2. Алтан хундага цэцгийг өөрөөр юу гэж нэрлэдэг вэ?

А. Цагаан бармад B. ХундагаC. Монгол хундага D. Алтан цэцэг

3. Дээрх эхэд юуны тухай өгүүлсэн бэ?

А. цэцэгний тухай B. хаврын улирлын тухайC. монгол орны тухай D. өвчинг анагаах тухай

4. Алтан хундага яагаад бусад цэцэгнээс содон байдаг вэ?

А. том цагаан цэцэгтэй B. өвчинг анагаадагC. хавар ургадаг D. гоёмсог цэцэг

5. Эхээс утгын зүйлчлэлээр ялгасан хэсгийг олоорой.

А. алтан хундага, цагаан бармад, цэцэгB. алтан хундага, цагаан бармад, цэцэг, хайчC. алтан хундага, цагаан бармад, цэцэг, зүрх судасD. алтан хундага, цагаан бармад, цэцэг, хавар, хайч, нутаг

6. Түлхүүр үгсийг зөв бүлэглэсэн хэсгийг олоорой.

А. алтан хундага, цагаан бармад, цэцэгB. алтан хундага, гоёмсог, анагаадаг, дэлгэдэгC. дэлгэдэг, анагаадаг, алтан хундага, хайчилдаг, хадаж авдаг D. алтан хундага, хадаж авдаг, цагаан бармад, монгол цэцэг

7. “ Алтан хундага ”- холбоо үгэнд ямар дүрслэх ур маяг илэрч байна вэ?

А. багасгал B. ихэсгэл C. адилтгал D. зүйрлэл

8. “ алт “ – гэдэг үг үндсэн утгаараа байгаа үгийг олоорой.

А. алт эрдэнэ B. алтан нар C. алтан хундага D. алтанцэцэг

9. “ Түүнийг хавар хайчаар хайчилж авдаг ” – өгүүлбэрээс хэдэн холбоо үг үүсэх вэ?

А. 2 / түүнийг хайчилдаг, хавар хайчилдаг /B. 3 / түүнийг хайчилдаг, хавар хайчилдаг, хайчаар хайчилдаг /C. 4 / түүнийг хайчилдаг, хавар хайчилдаг, хайчаар хайчилдаг, хайчилж авдаг /D. 5 / түүнийг хайчилдаг, хавар хайчилдаг, хайчаар хайчилдаг, хайчилж авдаг, хайчаар авдаг /

10. “Түүнийг хавар ид цэцэглэхэд нь хайчаар хайчлах буюу гар хадуураар хадаж авдаг “

– өгүүлбэрт үйл үг хэд байна вэ?

Page 18: монгол хэл хувилбар

А. 1 / цэцэглэж / B. 3 / цэцэглэж, түүнийг, хайчлах /C. 3 / цэцэглэж, хайчлах, хадаж / D. 4 / цэцэглэж, хайчлах, хадаж, авдаг /

10. Зөв бичгийн дүрмийн талаас ажиглаад тохирох үгийг олоорой.

орны, хундага, төрлийн, ..........................

А. хамгийн B. монгол C. хадаж D. хайчлах

12. “ Монгол алтан хундага том цагаан цэцэгтэй тул бусдаас содон. ” – өгүүлбэрийн

онцолсон үгэнд тохирохыг олоорой.

А. үйл үг B. үүсмэл C. тэмдэг нэр D. жинхэнэ нэр

13. “ Монгол алтан хундага бусдаас содон ” – өгүүлбэрийн онцолсон үгэнд асуулт тавин

зөв хувиргасан хэсгийг олоорой.

А. хэн?, ямар? B. юу?, ямар?C. хэн?, яав? D. юу?, яасан?

14. “Монгол алтан хундага бусдаас содон ” – өгүүлбэрийн цөм бүтцийг олоорой.

А. Монгол алтан хундага содон B. Алтан хундага бусдаас содон C. Бусдаас содон нь алтан хундага D. Алтан хундага содон

15. Эсрэг утгатай үг орсон хэлцийг ол.

А. Ниргэсэн хойно нь хашгирах B. Эр хүн долоо дордож, найм сэхнэC. Муу үг модон ултай D. Ганцаас газар дүүрнэ

16. Зөв бичих дүрмийн алдаатай бичсэн хэсгийг олоорой.

А. онол B. хувцасла C. хавтсал D. цоожил

17. Үгийн бүтцээр зөв задалсан хэсгийг олоорой.

А. хай+чил+х B. хайч+л+х C. хайч+лах D. хай+ч+л+х

18. Үеэр зөв тасалсан хэсгийг олоорой.

А. цом-ор-ло-гоо B. цо-мор-ло-гооC. цом-ор-лог-оо D. цо-мо-рло-гоо

19. Үгсийн аймгийг жишээтэй нь зөв харгалзуулаарай.

А. үйл үг 1. гайхалтайB. заах төлөөний үг 2. уславC. орон цагийн нэр 3. юу? вэ?D. асуух төлөөний үг 4. энэ, тэрЕ. тэмдэг нэр 5. дээгүүр, дараа

20. Ойролцоо утга бүхий хэлцүүдийг зөв харгалзуулаарай.

А. Эрийг бүү бас , далайг бүү янд 1. Цаг цагаараа байдаггүй, цахилдаг

хөхөөрөө байдаггүй

B. Ганцаас газар дүүрнэ 2. Олон хүн сайнтай, муутай

C. Амьд хүн аргатай, аргалын гал цогтой 3. Амьд явбал алтан аяганаас ус ууна

D. Аавын хүү алагтай цоогтой 4. Дуслыг хураавал далай,дуулсныг

хураавал эрдэм

Е. Урьдах юм ул болж удаах нь зул болно 5. Дахан доор эр, даахин доор хүлэг

Page 19: монгол хэл хувилбар

Хувилбар D-3

Санамж: 1. Эхтэй холбоотой даалгаврыг ажиллахдаа эхийг анхааралтай уншиж ойлгоорой.

2. Сонгох даалгаврын зөвхөн нэгийг сонгоорой.

Өвлийн шөнө

Тэсгэм хүйтэн өвлийн шөнө тэнгэрийн од оч мэт гялалзаад уул нурууг бүрхсэн хунгар

цасны хасын өнгө түүний гэрэлд алмаазын адил гялтганана. Хөндийн салхи өмнөөс үлээгээд

голын мөс тас няс хагарна. Хөндийн тал мэлцийн цэлийгээд хааяа нэг уулын орой мэлцийн

цэлийн үзэгдэнэ. Хуучин сар шөнө дундын үед цухуйхад гэрийн нохой түүнийг ширтэн дэмий л

хуцна. Хөдөөгийн айлын гадуур нэг ч үймээнгүй, үхэр хонь хаяяа нэг хивж үзэгдэнэ.

1. Хунгар гэж ямар цасыг хэлэх вэ?

А. дөнгөж орсон цас B. ороод хатуурсан цасC. Цас орж шуурсны дараа жалганд хурсан цас D. Ууланд орсон цас

2. Дээрх эхэд ямар улирлын тухай өгүүлж байна вэ?

А. өвөл B. хавар C.зун D. намар

3. Дээрх эхэд юуны тухай өгүүлж байна вэ?

А. Өвлийн шөнийн байгалийн тухай B. Өвлийн шөнийн салхины тухайC. Өвлийн шөнө орж буй цасны тухай D. Өвлийн шөнө хотолж буй малын тухай

4. “ Хунгар цасны хасын өнгө ... “ гэсэн хэсэгт ямар өнгөний тухай өгүүлж байна вэ?

А. хар B. бараан C. цагаан D. цэнхэр

5. Дээрх эхийн тулгуур үгсийг зөв бүлэглэсэн хэсгийг ол.

А. өвөл, шөнө, тэнгэр, од, уул нуруу, хунгар цас, голын мөс, сар, хөдөөгийн айл, нохой, үхэр хонь B. өвөл, шөнө, тэнгэр, од, уул нуруу, хунгар цас, гялтганана, мэлцийн, цэлийнC. уул нуруу, хунгар цас, хуучин сар, гэрийн нохой, цухуйх, хэвтэнэ D. тэсгэм, хүйтэн, хөндийн салхи, хагарна, цухуйхад, үзэгдэнэ, хуцна, хивнэ

6. Эхээс утгын нэг зүйлчлэлээр ялгасан хэсгийг олоорой.

А. өвөл, шөнө, тэнгэр, од, голын мөс, сар, хөдөөгийн айл, нохой, үхэр хоньB. өвөл, шөнө, тэнгэр, од, уул нуруу, хунгар цас, гялтганана, мэлцийн, цэлийнC. тэнгэр, од, уул нуруу, хунгар цас, салхи, мөс, сарD. тэсгэм, хүйтэн, хөндийн салхи, хагарна, цухуйхад, үзэгдэнэ, хуцна, хивнэ

7. “ Тэнгэрийн од оч мэт гялалзав ” – өгүүлбэрт ямар дүрслэх ур маяг илэрч байна вэ?

А. багасгал B. ихэсгэл C. адилтгал D. зүйрлэл

8. “ алмааз “ – үгийн утгыг олоорой.

А. шил зүсэгч багаж B. Шил мэт гялтганасан нэг төрлийн эрдэнийн чулуу C. уулын чулуу D. гол доторх мөнгөлөг чулуу

9. “ Дархан хүн дархалсан эддээ хайртай ” – өгүүлбэрт үүсмэл үг хэд байна вэ?

А. байхгүй B. 1 / дархалсан /C. 2 / дархалсан, эддээ / D. 5 / дархалсан, хайртай /

10. “ Идэр залуус алс газрыг сонирхон сурахаар одно “ –өгүүлбэрт үйл үг хэд байна вэ?

А. байхгүй B. 1 / сурахаар /C. 2 / сурахаар, одно / D. 3 / сурахаар, одно, сонирхон /

Page 20: монгол хэл хувилбар

11. Зөв бичгийн дүрмийн талаас ажиглаад тохирох үгийг олоорой.

тэнгэрийн, алмаазын, хөдөөгийн, ..........................

А. голын B. хөндийн C. мэлцийн D. цэлийн

12. “ Хөндийн салхи өмнөөс үлээв ” – өгүүлбэрийн онцолсон үгэнд тохирохыг олоорой.

А. тооны нэр B. үйл үг C. үүсмэл D. нэр үг

13. “Хөндийн салхи өмнөөс үлээгээд голын мөс тас няс хагарна ” – өгүүлбэрт дэлгэрүүлэх

хувиргал хийсэн хэсгийг олоорой.

А. Хөндийн салхи өмнөөс үлээгээд голын хүйтэн мөс тас няс хагарна B. Хөндийн салхи өмнөөс үлээгээд голын мөс хагарнаC. Хөндийн салхи урдаас үлээгээд голын мөс тас няс хагарна D. Голын мөс тас няс хагарч хөндийн салхи өмнөөс үлээнэ

14. “ Хөндийн салхи өмнөөс үлээнэ ” –өгүүлбэрийн цөм бүтцийг олоорой.

А. Хөндийн салхи үлээнэ B. Салхи үлээнэ C. Салхи өмнөөс үлээнэ D. Өмнөөс үлээнэ

15. Ойролцоо утгатай үг орсон хэлц үгийг ол.

А. Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зовB. Дэм дэмэндээ дээс эрчиндээC. Их барьсан ч өмхий, бага барьсан ч өмхий D. Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн

16. Зөв бичих дүрмийн алдаагүй бичсэн үгийг олоорой.

А. өмсчхөөд B. өмсчихийг C. өмсчхийг D. өмсчөхийг

17. Үгийн бүтцээр зөв задалсан хэсгийг олоорой.

А. өмс+ч+ийг B. өмс+х+ийг C. өмс+чих+ийг D. өмс+чих+х+ийг

18. Үеэр зөв тасалсан хэсгийг олоорой.

А. гял+тга+на+на B. гялт+га+на+наC. гял+тган+ана D. гялт+ган+ан

19. Үгсийн аймгийг жишээтэй нь зөв харгалзуулаарай.

А. үйл үг 1. наагуурB. тооны нэр 2. таривC. орох цагийн нэр 3. живааD. төлөөний үг 4. хурдтайЕ. тэмдэг нэр 5. чи

20. Ойролцоо утга бүхий хэлцүүдийг зөв харгалзуулаарай.

А. Тэмээ гэхэд ямаа гэх 1. Ор мөргүйB. Муу хүн чөлөөнөөр, чоно борооноор 2. Буруу ишилсэн сүх шигC. Сайхан сэтгэл уруу ус хийх 3. Хий тааруулахD. Харах бараагүй хайх мөргүй 4. Өрөөсөн гуталгүй Е. Ороо нь ороогоороо жороо нь жороогоороо 5. Урмыг хугалах

Page 21: монгол хэл хувилбар

Хувилбар Е-1

Санамж: 1. Эхтэй холбоотой даалгаврыг ажиллахдаа эхийг анхааралтай уншиж ойлгоорой.

2. Сонгох даалгаврын зөвхөн нэгийг сонгоорой.

Гэзгий нь авлаа

Урьд цагт нэг хүн айлд унтах болжээ. Тэр айл оройн хоолонд мах чанаж, хоноцдоо хаа

тавьж өгчээ. Нөгөө хүн богтсыг аваад өвөр талаас нь хэрчиж идэв. Гэтэл айлын хүүхэд

“ Гэдсийг нь хагаллаа “ гэж шивнэж байна гэнэ. Буруу огтолж байна гэж бодоод араас нь

огтолжээ. Хүүхэд “ Гэзгийг нь авлаа “ гэж байна гэнэ. Тэр хүн цөхрөнгөө барж “ Махыг зөв

барьж огтолж сур “ гэдэг хууччуудын үгийг анзаардаггүй явсандаа гэмшин дэмий л нэрэлхэж

“ Би цатгалан байна. Айлд жаахан өөх идчихсэн чинь ер юм идэж болох биш “ гээд хоосон

хоносон гэнэ.

1. Айл хоноцдоо ямар хоол тавьж өгсөн бэ?

А. Гуя B. ӨвчүүC. Хаа D. Гэдэс

2. Богтос чөмгийг араас огтолоход хүүхэд юу гэж хэлсэн бэ?

А. Гэдсийг нь хагаллаа гэж B. Гэзгийг нь авлаа гэжC. Арай л буруу огтолж байна D. Ямар сонин хүн бэ

3. Зочин айлд хонохдоо сайн хооллож чадаагүйн учир юу вэ?

А. Айлд жаахан өөх идчихсэн тул юм идэж болохгүй байсан учраасB. Айлын хүүхэд дооглож үймүүлээд байсан учраас C. Айлын авгай хоолоо харамласан учраас D. Монгол ёс заншил нарийн утга учиртай байдгийг сайн мэддэггүй учраас

4. Эхийн гол санааг олоорой.

А. Хүүхдийн үг үнэн бөгөөд хатуу байдагB. Өвгөд дээдсийн сургаалыгүл хайхарч явсаны үр гарсанC. Хүний газар ёс заншлыг сахин явахгүй бол болохгүйD. Явуулын айлд ирвэл хоол хийж өгдөг

5. Эхийн хэв маягийг олоорой.

А. Эргэцүүлэмж B. Тайлбарламж C. Хүүрнэмж D. Тоочимж

6. “Тэр хүн цөхрөнгөө барж “ Махыг зөв барьж огтолж сур “ гэдэг хууччуудын үгийг

анзаардаггүй явсан ”- өгүүлбэрийн онцолсон үг нь хэнийг төлөөлж байна вэ?

А. үеийн хүмүүс B. залуучууд C. ахмадууд D. хүүхдүүд

7. “ Хоног өнгөрч өдөр ирэх, хоноц явж өглөө болох ” гэсэн өгүүлбэр нь утгаараа:

А. Ойролцоо утгатай B. Зүйлчилсэн утгатайC. Эсрэг утгатай D. Төсөө утгатай

8. “Тэр айл оройн хоолонд мах чанаж, хоноцдоо хаа тавьж өгч гэнэ ” – онцолсон үгийн

үйлийн эзэн буюу өгүүлэгдэхүүнийг олоорой.

А. айл B. хоол C. хаа D. хоноц

9. “ Би цатгалан байна. Айлд жаахан өөх идчихсэн чинь ер юм идэж болох биш “ гээд

хоосон хоносон гэнэ. ” – гэсэн өгүүлбэрт тохирох хэлцийг сонгоорой.

Page 22: монгол хэл хувилбар

А. Нэрийн нэмэр, нэдрийн зовлон B. Нэрийн төлөө нэхэж, үрийн төлөө үхэхC. Нэрэлхвэл өлсөнө, нимгэлвэл даарна D. нэрэлхүү хүн наймаа хийж чадахгүй

10. “ Махыг зөв барьж огтолж сур “ – өгүүлбэрийг дэлгэрүүлж хувиргасныг олоорой.

А. Махыг зөв барьж огтолж сураарай B. Махыг огтолж сурC. Махыг зөв барьж огтолж сурвал ядахнаа гараа эсгэхгүй D. Махыг зөв барьж огтолж сурсан шүү

11. Ажиглаад хүүрнэх өгүүлбэрийг олоорой.

А. Тэнд тавьсан эмээл хаана байна B. Биднийг дагуулан яваарайC. Түүхээ мартаж болохгүй D. Хонь ямааг бог мал гэнэ

12. Ертөнцийн гурвыг нөхөж зөв харгалзуулаарай.

А. Үхэр малын ............................. өмхий 1. доторB. Үлээсэн гүзээний ............................. өмхий 2. хүүрC. Үхсэн малын ................................ өмхий 3. хамарА. a-2, b-1, c-3 B. a-1, b-2, c-3 C. a-2, b-3, c-1 D. a-3, b-1, c-2

13. Үйлийн холбоо үгийг олоорой.

А. явуулын хүн B. үг анзаардаггүйC. чанасан хүн D. богтос чөмөг

14. Өөр утгын зүйлчлэлд хамаарах үгийг олоорой.

А. цамц B. мөрөн C. дээл D. монгол гутал

15. Урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад бусдаасаа өвөрмөц бичигдэх үгийг олоорой.

А. даалуу B. хөзөр C. шагай D. чулуу

16. “ Энэ үед үнэн сэтгэлээр хөдөлмөрлөх чин санаа өвөрөлөсөн хүн улам цөөрсөөр ” –

өгүүлбэрт алдаатай үг хэд байна вэ?

А. 2 / хөдөлмөрлөх, өвөрөлөсөн / B. 3 / сэтгэлээр, хөдөлмөрлөх, өвөрөлөсөн /C. 1 /өвөрөлөсөн / D. Алдаатай үг байхгүй

17. Эерүүлсэн үг нь аль вэ?

А. буга B. нохой C. боохой D. булга

18. “ нээх “ гэсэн үгийн ойролцоо утгат үгийг олоорой.

А. онгойлгох B. хаахC. шургуулах D. таглах

19. Хэлцийг утгатай нь зөв харгалзуулаарай.

А. гар татах 1. асрамжлуулахB. гараа өргөх 2. зодохC. гар харах 3. нарийлахD. гар сул 4. бууж өгөхЕ. гар хүрэх 5. өглөгч

20. Зөв харгалзуулаарай.

А. тоононы 1. хатавчB. хаалганы 2. цамхагC. өрхний 3. үдээрD. унины 4. солгоЕ. хананы 5. оосор

Page 23: монгол хэл хувилбар

Хувилбар Е-2

Санамж: 1. Эхтэй холбоотой даалгаврыг ажиллахдаа эхийг анхааралтай уншиж ойлгоорой.

2. Сонгох даалгаврын зөвхөн нэгийг сонгоорой.

Аянч мэлхий

Эрт урьд цагт нэгэн нуурт хоёр галуу, нэг мэлхий хамт амьдардаг байв. Гэтэл нуурын ус

хатаж, усгүй болоход хоёр галуу өөр газар одох болов. Мэлхий хоёр галуунаас нөхөд минь

намайг нэгэн усанд хүргэж өгөөч хэмээн гуйваас галуу өгүүлрүүн: “Авч явах аргыг чи өөрөө

олбол бид авч явъя “ гэхэд мэлхий нэгэн нарийн саваа авчран ийн заав. Энэ модны дундаас би

зууна. Та хоёр үзүүрээс зууж явагтун хэмээвээс тэр ёсоор мэлхийг авч нисэн явав. Олон хүн

амьтан үзэж “ Энэ хоёр галуу яасан уран ухаантай вэ “ гэж шагшин өгүүлэхэд мэлхий үл тэсэн:

Энэ хоёр галууны арга ухаан бус, миний арга ухаан буюу хэмээн өгүүлэх гэхэд аманд зууж

явсан модоо алдаж, газар унан бяц үсэрч үхэв гэнэ.

1. Галуу, мэлхийн амьдарч байгаа орчинд ямар аюул нүүрлэсэн бэ?

А. түймэр гарсан B. ган болсон C. салхи шуурсан D. галт уул дэлбэрсэн

2. Галуунууд мэлхийд ямар тусыг хүргэсэн бэ?

А. Ямар ч тусыг хүргээгүй B. Ус зөөж авчирч өгсөнC. Мэлхийг саваа модоор дамнаж зөөж явсан D. Нуруун дээрээ суулгасан

3. Мэлхий яагаад өндрөөс унаж үхсэн бэ?

А. Галуунууд хорлосон учраас B. Олон хүн амьтан татаж унагасан учраас C. Саваа мод нь хугарч унасан учраас D. Мэлхий үг хэлэх гэж амаа ангайсан учраас

4. Эхийн гол санаанд тохирсон хэлцийг олоорой.

А. Очсон газарт нь орон, ойчсон газарт нь ордонB. Онгирно гэдэг олгойн хий, огино гэдэг шарны хийC. Олон үгэнд олзгүй, ганц үгэнд гарзгүйD. Онгирч байж осолд хүрнэ, шаралхаж байж самуунд хүрнэ

5. Эхийн хэв маягийг олоорой.

А. Эргэцүүлэмж B. Тайлбарламж C. Хүүрнэмж D. Тоочимж

6. Эхийн төгсгөл хэсгийг олоорой.

А. Та хоёр үзүүрээс зууж явагтун хэмээвээс тэр ёсоор мэлхийг авч нисэн явавB. Олон хүн амьтан үзэж “ Энэ хоёр галуу яасан уран ухаантай вэ “ гэж шагшин өгүүлэвC. Миний арга ухаан буюу хэмээн өгүүлэх гээд унажээD. Нуурын ус хатаж, усгүй болоход хоёр галуу өөр газар одох болов

7. “ Омог хөдлөөд зовно, хилэн цохилоод сөнөнө ” гэсэн өгүүлбэр нь утгаараа:

А. Ойролцоо B. Эсрэг C. Төсөө D. Зүйлчилсэн

8. “ Үзүүрээс зууж явагтун хэмээвээс тэр ёсоор мэлхийг авч нисэв ” – онцолсон үгийн

үйлийн эзэн буюу өгүүлэгдэхүүнийг олоорой.

Page 24: монгол хэл хувилбар

А. мэлхий B. хоёр галуу C. хүн амьтан D. хүн

9. “ Буурлын буяныг бууруулж, аав ээжээрээ тэжээлгэж амьдардаг залхуу үеийнхэн болчих

вий дээ “ – өгүүлбэрт өгүүлэхүүн хэд байна вэ?

А. 2 / бууруулж, тэжээлгэж / C. 3 / бууруулж, буяныг, тэжээлгэж / B. 4 / бууруулж, тэжээлгэж, амьдардаг, болчих вий дээ / D. 1 /тэжээлгэж /

10. “Эрт урьд цагт нэгэн нуурт хоёр галуу, нэг мэлхий хамт амьдардаг байв “ – өгүүлбэрийг

дэлгэрүүлж хувиргасныг олоорой.

А. Эрт урьд цагт нэгэн нуурт хоёр галуу, нэг мэлхий хамт амьдардаг байжээ B. Эрт урьд цагт нэгэн нуурт хоёр галуу, нэг мэлхий хамт эвтэй найртай амьдардаг байжээC. Хоёр галуу, нэг мэлхий хамт амьдардаг байв D. Урьд цагт хоёр галуу, нэг мэлхий хамт амьдардаг байв

11. Ажиглаад хүүрнэх өгүүлбэрийг олоорой.

А. Тэр мэлхий зөрүүдэлсэн үү B. Намайг яваад үзээрэйC. Хүн амьтан хараад яасан бэ D. Хоёр галуу мэлхийг дамжлав

12. Ертөнцийн гурвыг нөхөж зөв харгалзуулаарай.

А. Жалганд ургасан ............................. нэг улаан 1. жавжB. Жаварт гүйсэн .................................. нэг улаан 2. үнэгC. Зуудаг нохойн .................................. нэг улаан 3. сухайА. a-2, b-1, c-3 B. a-1, b-2, c-3 C. a-3, b-2, c-1 D. a-3, b-1, c-2

13. Үйлийн холбоо үгийг олоорой.

А. цугларсан хүн амьтан B. арга буюу хэмээх C. хэлэх үг D. намгийн мэлхий

14. Өөр утгын зүйлчлэлд хамаарах үгийг олоорой.

А. мэлхий B. галуу C. нуур D. нугас

15. Гээгдэхгүй эгшгийн дүрмээр бичигдэх үг нь аль вэ?

А. газар B. чанар C. отор D. авдар

16. “ Олон зууны тэртээгээс өнөөдрийг хүртэл өвөг дээдэс маан хүний хүмүүжилийн сайн

сайхан чанарыг шижир мэт тунгаан авчээ ” – өгүүлбэрт алдаатай үг хэд байна вэ?

А. 2 / маан, хүмүүжилийн / B. 3 / тэртээгээс, маан, хүмүүжилийн /C. 1 / хүмүүжилийн / D. Алдаатай үг байхгүй

17. Доромж үг нь аль вэ?

А. идэх B. зооглох C. гударах D. зажлах

18. “ хаах “ гэсэн үгийн эсрэг утгат үгийг олоорой.

А. шургуулах B. хамхихC. онгойлгох D. таглах

19. Хэлцийг утгатай нь зөв харгалзуулаарай.

А. гол харлах 1. сайн ойлгосонB. гол гаргах 2. өлсөхC. гол орох 3. бултахD. голдоо нүхтэй 4. бага шиг юм идэж уухЕ. голдоо ортол 5. ухаантай

20. Зөв харгалзуулаарай.

А. морины 1. савагB. тэмээний 2. зогдорC. үхрийн 3. дэлD. ямааны 4. ноос

Page 25: монгол хэл хувилбар

Е. хонины 5. ноолуур

Хувилбар Е-3

Санамж: 1. Эхтэй холбоотой даалгаврыг ажиллахдаа эхийг анхааралтай уншиж ойлгоорой.

2. Сонгох даалгаврын зөвхөн нэгийг сонгоорой.

Саарын явдал өглөөн сүүдэр, сайны явдал оройн сүүдэр

Өглөөний сүүдэр сүртэй урт байж байгаад, богиносон богиноссоор үд болоход бараг үгүй

болдог бөгөөд харин тэр богино сүүдэр орой болох тусам уртдан уртадсаар наран жаргахын

үед асар уудамд дэлгэн арвиждаг. Энэ мэтчилэнгээр муу хүн эхлээд учрахдаа өглөөн

сүүдэр шиг сүржин байж байгаад удах тусмаа зан нь хувирч, муудан муудсаар алга

болдог билээ. Тэгвэл сайн хүн эхлээд хямсгар хөгийн амьтан шиг байж байгаад удаан

нөхөрлөх тусам улам улам өгөөмрөөр тавигдсаар амьдралын бүх замыг хамарсан том ачтан

болдог билээ.

1. Өглөөний сүүдэр хэдийд богино болдог вэ?

А. нар мандахад B. өдөр болоход C. үдэш болоход D. нар жаргахын үед

2. Сүржин хүн удах тусам зан нь ямар болдог гэсэн бэ?

А. Муудан муудсаар алга болдог B. Нөхөрлөх тусам өгөөмөр болдогC. Хүн чанарын хувьд өөрчлөлт орохгүй D. Их ачтан болдог

3. Эхэд юуны тухай өгүүлж байна вэ?

А. Өглөөний сүүдэр урт байдаг тухайB. Сайн хүн эхлээд хөгийн амьтан байдаг тухайC. Найз нөхөрлөлд сайн муу хүн дайралддаг тухайD. Зөвхөн муу хүний чанар өөдгүй байдаг тухай

4. Эхийн онцолсон хэсгийн санаанд тохирох хэлцийг олоорой.

А. Шар гозойх B. Тар нь танигдахC. Нойтон хамуу шиг D. Цээжний махаа барах

5. Эхийн хэв маягийг олоорой.

А. Эргэцүүлэмж B. Тайлбарламж C. Хүүрнэмж D. Тоочимж

6. Эхэд “хөгийн амьтан шиг”гэж хэнийг зүйрлэсэн бэ?

А. муу хүнийг B. сайн хүнийг C. амьтныг D. сүүдрийг

7. “ Үнэн үг үнэ хүргэнэ, худал үг хор хүргэнэ ” гэсэн өгүүлбэр нь утгаараа:

А. Ойролцоо B. Эсрэг C. Төсөө D. Зүйлчилсэн

8. “ Өлсөж үхэхээ шахсан бадарчин үнээ саах цагаар ганц л айлтай тааралджээ ” –

онцолсон үгийн үйлийн эзэн буюу өгүүлэгдэхүүнийг олоорой.

А. үнээ B. саальчин C. бадарчин D. хүн

9. “ Удаан нөхөрлөх тусам улам улам дотносох “ – өгүүлбэрт тохирох хэлцийг олоорой.

А. Алтан аяганаас ус уух B. Чих нь алт бол

Page 26: монгол хэл хувилбар

C. Цаасан малгай өмсгөх D. Зүү орох зайгүй

10. “ Муу хүн эхлээд учрахдаа өглөөн сүүдэр шиг сүржин байдаг “ – өгүүлбэрийг

дэлгэрүүлж хувиргасныг олоорой.

А. Муу хүн эхлээд учрахдаа өглөөн сүүдэр шиг сүржин байлаа B. Муу хүн эхлээд учрахдаа өглөөн сүүдэр шиг сүржин онгироо зантай байдагC. Эхлээд учрахдаа өглөөн сүүдэр шиг сүржин байгаа нь муу хүн юм D. Муу хүн сүржин байдаг

11. Ажиглаад асуух өгүүлбэрийг олоорой.

А. Сайн хүн эхлээд хямсгар хөгийн амьтан шиг байж байдагB. Өглөөний сүүдэр уртC. Богино сүүдэр орой болох тусам уртдан уртаддаг ууD. Сайн муугийн ялгаа ер нь алга байна

12. Ертөнцийн гурвыг нөхөж зөв харгалзуулаарай.

А. Усанд ............................. нэг ногоон 1. хагB. Хаданд ........................... нэг ногоон 2. ногооC. Дэлхийд ......................... нэг ногоон 3. замагА. a-2, b-1, c-3 B. a-1, b-2, c-3 C. a-3, b-2, c-1 D. a-3, b-1, c-2

13. Нэрийн холбоо үгийг олоорой.

А. сүүдэр богиноссоор B. наран жаргахC. сайн нөхөр D. наран мандах

14. Өөр утгын зүйлчлэлд хамаарах үгийг олоорой.

А. наран B. саран C. од D. ачтан

15. Гээгдэхгүй эгшгийн дүрмээр бичигдэх үг нь аль вэ?

А. атар B. хөзөр C. сандал D. Шагдар

16. “ Өлгийтэйгөөс хонины уураг сүүл хөхөж өсдөг, өтөлхөдөө хонины шөл ууж тамирждаг ”

– өгүүлбэрт алдаатай үг хэд байна вэ?

А. 2 / өлгийтэйгөөс, хонины / B. 3 / өлгийтэйгөөс, хонины, өтөлхөдөө /C. 1 / өтөлхөдөө / D. Алдаатай үг байхгүй

17. Хүндэтгэлийн үг нь аль вэ?

А. эмээл B. эрвээлж C. янгиа D. тохом

18. “ сүйтгэх “ гэсэн үгийн эсрэг утгат үгийг олоорой.

А. бусниулах B. байгуулахC. нураах D. тараах

19. Хэлцийг утгатай нь зөв харгалзуулаарай.

А. дөрөө мултлах 1. үе залгамжлахB. данс дугуйлах 2. айл гэр болохC. голомт тулах 3. чанга ярихD. гэр хагартал 4. эцэс болгохЕ. голомт сахих 5. айлд буух

20. Оньсогыг тааж зөв харгалзуулаарай.

А. Ясгүй бие, яргүй мод 1. үүлB. Биегүй байж инээдэг 2. чавгаC. Хар бяруу ясан ходоодтой 3. цуурайD. Хөлгүй байж явдаг, нүдгүй байж уйлдаг 4. могойЕ. Хар морь ногоон ногттой 5. монгол гутал

Page 27: монгол хэл хувилбар

Хувилбар F-1

Санамж: 1. Эхтэй холбоотой даалгаврыг ажиллахдаа эхийг анхааралтай уншиж ойлгоорой.

2. Сонгох даалгаврын зөвхөн нэгийг сонгоорой.

Ах дүү хоёр

Эрт цагт газар хотойм малтай, авдар эврэм алт мөнгөтэй баян байжээ. Тэр нэгэн өдөр

хоёр хүүгээ дуудаад: - Аавын буйд хүнтэй танилц, агтны буйд жин тээ хэмээн алсын аянд

илгээв гэнэ. Хоногийн газар яваад ах нь хаа эвдэн мах чанаад: - Чи чөмөг идэх үү?, дал идэх

үү? гэсэнд дүү нь: -Дал идье гэжээ. Өглөө босвол дүүгийнх нь унаж явсан морь үхсэн байжээ.

Ингээд нэгэн мэргэн хүнээс очиж асуувал: - Чи өчигдөр дал идсэн үү? хэмээн асуухад тийм гэж,

ахдаа хишиг өгсөн үү? гэхэд үгүй гэж хэлтэл мэргэн хүн: - Монгол хүн далны хуудсыг дангаараа

иддэггүй, даяараа иддэг заншилтай. Үүнээс болж чи явгарсан байна гэжээ.

1. Хаа гэж ямар махыг хэлэх вэ?

А. малын нурууны хэсэг B. малын бүтэн мах C. малын хойд мөч мах D. малын урд мөч мах

2. “ Жин тээх “ – гэдэг үгийн утгыг талбарла.

А. Алс газар явах B. Тэмээнд ачаа ачиж хол газар аялахC. Тэмээ хариулах D. Хүнтэй уулзахаар явах

3. Эхэд юуны тухай өгүүлж байна вэ?

А. Ах дүү хоёрын тухай B. Ёс заншлаа дээдлэх тухайC. Жин тээх тухай D. Алс газар явах тухай

4. Дээрх эхийн тулгуур үгсийг зөв бүлэглэсэн хэсгийг олоорой.

А. баян, хоёр хүү, алсын аян, хаа, мах, чөмөг, дал, морь, мэргэн ард, заншилB. баян, хүү, хаа, мах, хоногийн газар, чанах, мэргэн ард, хол газар, хүнтэй танилцахC. баян, хүү, хаа,мах, хоногийн газар, чанах, иддэг, хол газар, хүнтэй танилцахD. баян, хүү, хаа, мах,хоногийн газар, чанах, мэргэн ард, асуух, даяар идэх

5. Дээрх эхийн үгсийг зөв зүйлчилсэн хэсгийг олоорой.

А. хаа, мах, чөмөг, дал, морь, мэргэн ард, хишиг өгөх, явгарахB. хаа, мах, хоногийн газар, чанах, иддэг, хүнтэй танилцахC. хаа, мах, хоногийн газар, чанах, иддэг, хүнтэй танилцах D. хаа, мах, чөмөг, дал

6. Эхийн гол санааг хэлцээр зөв илэрхийлсэн хэсгийг олоорой.

А. Ёс мэдэхгүй, ёрхог танихгүй B. Ёс ёсондоо, ёл уландааC. Ёс ёсоо дагадаг, ёр муугаа дагадаг D. Ёс мэдэхгүй хүнд ёр халдахгүй

7. Дээрх эхийн “ Газар хотойм малтай “ – өгүүлбэрт ямар дүрслэх ур маяг илэрч байна вэ?

А. багасгал B. ихэсгэл C. адилтгал D. зүйрлэл

8. “ явгарах “ –үгийн утгыг тайлбарла.

А. заншил эвдэх B. жинд явах

Page 28: монгол хэл хувилбар

C. явганаар хол газар явах D. унаж яваа унаанаасаа салах

9. “ Тэр, нэгэн өдөр хоёр хүүгээ дуудав ” – өгүүлбэрт тооны нэр хэд байна вэ?

А. 1 /нэгэн / B. байхгүй C. 2 / нэгэн, хоёр / D. 3 / тэр, нэгэн, хоёр

10. Дагаврын аргаар үүссэн үгийг олоорой.

А. дуудаад B. асуухад C. явгарах D. чанаад

11. Зөв бичгийн дүрмийн талаас ажиглаад тохирох үгийг олоорой.

хуудсыг, чөмгийг, асуухад, ..........................

А. даяараа B. идэхэд C. дангаараа D. далны

12. “ Авдар эврэм алт мөнгөтэй баян байжээ “ – өгүүлбэрийн тодосгосон үгэнд тохирох

тодорхойлолтыг олоорой.

А. жинхэнэ нэр B. тэмдэг нэрC. үйл үг D. үүсмэл

13. “Эрт цагт газар хотойм малтай, авдар эврэм алт мөнгөтэй баян байжээ” – өгүүлбэрт

дэлгэрүүлэх хувиргал хийсэн хэсгийг олоорой.

А. Эрт цагт авдар эврэм алт мөнгөтэй, газар хотойм малтай баян байжээB. Эрт цагт авдар эврэм алт мөнгөтэй баян байжээC. Эрт цагт газар хотойм малтай, асар их алт мөнгөтэй баян байжээ D. Эрт цагт газар хотойм мал сүрэгтэй, авдар эврэм алт мөнгөтэй баян байжээ

14. “ Тэр нэгэн өдөр хоёр хүүгээ дуудав “ – өгүүлбэрийн цөм бүтцийг олоорой.

А. Тэр нэгэн өдөр хүүгээ дуудав B. Тэр хүүгээ дуудавC. Нэгэн өдөр хүүгээ дуудав D. Нэгэн өдөр тэр хүүгээ дуудав

15. Эсрэг утгатай үг орсон хэлц үгийг олоорой.

А. Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй B. Уулын чинээ харыг туулайн чинээ цагаан дийлнэ. C. Аавын хүү алагтай цоогтой D. Ганцаас газар дүүрнэ.

16. Зөв бичгийн дүрмийн талаас ажиглаад тохирохгүй үгийг олоорой.

А. ганзага B. янзага C. бортого D. гараг

17. Үгийн бүтцээр зөв задалсан хэсгийг олоорой.

А. мал+чин+д+ын+аа B. мал+чид+ын+хааC. мал+ч+д+ын+хаа D. мал+чин+дын+хаа

18. Үеэр зөв тасалсан хэсгийг олоорой.

А. үйл+двэр+жилт+ээр+ээ B. үйлд+вэр+жил+тээ+рээC. үйл+двэр+жилт+ээ+рээ D. үйл+двэр+жил+тээ+рээ

19. Доорх үгсийг жишээтэй нь зөв харгалзуулаарай.

А. ойролцоо үг 1. гар татахB. эсрэг үг 2. үзүүлэн, үзвэрC. хэлц үг 3. энэ, бидD. төрөл үг 4. аз жаргалЕ. төлөөний үг 5. өндөр нам

20. Хэлц үгийг утгатай нь зөв харгалзуулаарай.

А. Хорголоо тоолох 1. Үрэн таран хийхB. Даахгүй нохой булуу хураах 2. Харамч нарийнC. Алга дарам 3. Хэрэгтэй хэрэггүй зүйл

Page 29: монгол хэл хувилбар

D. Гараа угаах 4. Өчүүхэн зүйлЕ. Алтан хошуу өргөх 5. Хов хүргэх

Хувилбар F-2

Санамж: 1. Эхтэй холбоотой даалгаврыг ажиллахдаа эхийг анхааралтай уншиж ойлгоорой.

2. Сонгох даалгаврын зөвхөн нэгийг сонгоорой.

Эрт цагт нэгэн хааны мэлмий бүрхжээ. Тэгээд олон арга чарга хэрэглэсэн боловч хараа

орсонгүй. Харин тэр нутгийн сармай дээлтэй, маажгий гуталтай нэгэн хөвгүүн эр хар шувууны

нулимс, эм хар шувууны сүү авч ирэн дусаасанд хаан нүд оржээ. Тэгээд ачтай хүүд азаргаар

адуу, бухаар үхэр, буураар тэмээ өгсөнд авсангүй гэнэ. Хаан хилэгнэн “ Чи надад ачтны дээд

мөн. Гэвч миний хайрласан хишиг буяныг тогтоосонгүй. Энэ бол надад хар санасны шинж “

хэмээн зэмлээд өндөр модноо хүлэн шатаах зарлиг буулгажээ. Ингээд хааны албат нар

зарлигийг ёсоор болгоход өнөөх ачтан тэнгэр өөд өдлөн ниссэн гэнэ. Цагаан мөртөн, цагаан

буянтныг ийнхүү тэнгэр ивээсэн нь тэр ажээ.

1. Хаан яагаад ачтнаа шийтгэх болов?

А. Өгсөн шагналыг аваагүй учир B. Хааныг эмчилж чадаагүй учир C. Сармай дээлтэй, маажгий гуталтай байсан учир D. Мэлмий бүрхсэн учир

2. “ Мэлмий “ – гэж ямар үгийн хүндэтгэлийн зэрэг вэ?

А. толгой B. гар C. нүд D. хөл

3. Ачтныг яагаад тэнгэр ивээсэн бэ?

А. Ядуу нэгэн байсан болохоор B. Хааны бэлгийг аваагүй болохоорC. Хааныг эдгээсэн учир D. Цагаан мөртөн, цагаан буянтан байсан учир

4. Дээрх эхэд юуны тухай өгүүлж байна вэ?

А. Хааны тухай B. Ядуу хүний тухайC. Бусдад тус хүргэх тухай D. Шагнал урамшууллын тухай

5. Дээрх эхийн тулгуур үгсийг зөв бүлэглэсэн хэсгийг олоорой.

А. хаан, мэлмий,хөвгүүн, нулимс, сүү, хишиг буян, зарлиг, албат нар, тэнгэр, ивээлB. хаан, мэлмий,хөвгүүн, эр хар шувууны нулимс, хараа орох, дусаахC. хаан, мэлмий,хөвгүүн, эр хар шувууны нулимс, тогтоосонгүй, нисэх, хилэгнэхD. хаан, мэлмий,хөвгүүн, эр хар шувууны нулимс, хайрлах, дусаах, тэнгэр ивээх

6. Эхийн гол санааг хэлцээр зөв илэрхийлсэн хэсгийг олоорой.

А. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэйB. Ачийг бачаар, тусыг усаарC. Амьд хүн аргатай, аргалын гал цогтойD. Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй

7. “ Тэнгэр дуугарах мэт их дуугаар зарлигдав “ – өгүүлбэрт ямар дүрслэх ур маяг илэрч

байна вэ?

Page 30: монгол хэл хувилбар

А. багасгал B. ихэсгэл C. адилтгал D. зүйрлэл

8. “ зарлиг “ –үгийн утгыг тайлбарла.

А. хааны тушаасан тушаал B. хааны хэлсэн үг C. албат нарын гаргасан санал D. ачтны өөрийн хүсэл

9. “ Олон арга чарга хэрэглэсэн боловч хараа орсонгүй ” – өгүүлбэрт үйл үг хэд байна вэ?

А. 1 / хэрэглэсэн / B. 2 / хэрэглэсэн, орсонгүй / C. 3 / хэрэглэсэн, орсонгүй, боловч / D. үйл үг байхгүй

10. Үг нийлэх аргаар үүссэн үгийг олоорой.

А. хааны тушаал B. зарлигийг C. авласан D. санасны

11. Зөв бичгийн дүрмийн талаас ажиглаад тохирох үгийг олоорой.

хэрэглэсэн, ачтны, хайрласан, ..........................

А. болгоход B. зарлигийг C. авласан D. санасны

12. “ Олон арга чарга хэрэглэсэн боловч хараа орсонгүй “ – өгүүлбэрийн тодосгосон үгэнд

тохирох тодорхойлолтыг олоорой.

А. үүсмэл B. дагаврын аргаар үүссэнC. тэмдэг нэр D. олон тоот

13. “Олон арга чарга хэрэглэсэн боловч хараа орсонгүй ” – өгүүлбэрт дэлгэрүүлэх хувиргал

хийсэн хэсгийг олоорой.

А. Арга чарга хэрэглэсэн боловч хараа орсонгүйB. Олон янзын арга чарга хэрэглэсэн боловч хараа огт орсонгүйC. Арга чарга олныг хэрэглэсэн боловч хараа орсонгүй D. Олон арга чарга хэрэглэсэн боловч мэлмий орсонгүй

14. Дараах өгүүлбэрээс 3 бүрэлдэхүүнт цөм өгүүлбэрийг олоорой.

А. Ачтан нисэв B. Хараа оржээC. Ачтан хишиг буяныг тогтоосонгүй D. Өндөр модноо хүлэв

15. Ойролцоо утгатай үг орсон хэлц үгийг олоорой.

А. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй B. Муу үг модон ултай, сайн үг саад олонтой C. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох D. Өөрөө өмдгүй байж өвдөг цоорхойг шоолох

16. Зөв бичгийн дүрмийн талаас ажиглаад алдаагүй үгийг олоорой.

А. уяя B. уяая C. уяья D. уяъя

17. Үгийн бүтцээр зөв задалсан хэсгийг олоорой.

А. зэм+л+ээд B. зэмлэ+ээдC. зэм+лээ+д D. зэм+л+ээ+д

18. 4 авиа, 3 үсэгнээс бүтсэн үгийг олоорой.

А. сая B. олон C. хөл D. суулт

19. Доорх үгсийг жишээтэй нь зөв харгалзуулаарай.

А. ойролцоо үг 1. зүрх үхэхB. эсрэг үг 2. хурдан удаанC. хэлц үг 3. бэлгэ, тэмдэгD. төрөл үг 4. энэ, тэрЕ. төлөөний үг 5. гаралт гарц

20. Хэлц үгийг утгатай нь зөв харгалзуулаарай.

Page 31: монгол хэл хувилбар

А. Толгойдоо булуу хураах 1. Ажил хийхгүй залхуурахB. Гараа хамхих 2. Хирээс хэтэрсэн юмыг хийнэ гэж амлахC. Зүрх үхэх 3. Унаатай болохD. Гар цайлгах 4. Бэлэг өгөхЕ. Хөл дүүжлэх 5. Шантрах, халшрах

Хувилбар F-3

Санамж: 1. Эхтэй холбоотой даалгаврыг ажиллахдаа эхийг анхааралтай уншиж ойлгоорой.

2. Сонгох даалгаврын зөвхөн нэгийг сонгоорой.

Хавар

Өглөө босоод гол уруу гүйж явтал замд минь хос ангир тааралдав. Тэр хоёр цөөрмийн

дэргэд бууж намуухан ганганав. Тэр өдөр багштай хамт ууланд зугаалав. Багш бидэнд:

- Хүүхдүүд ээ, Шувуун таваг ургасныг хараач гэж хэлэв. Үнэхээр хагд өвсөн дундаас ангаахайны

сарвуу шиг бяцхан ногоон навч ургажээ. Ингэж би шувуу болгоны түрүүнд ангир, цэцэг болгоны

түрүүнд шувуун таваг ургадгийг мэдэж авав. Шувуун таваг хаврын анхны цэцэг ажээ.

1. Хагд өвс гэж ямар өвсийг хэлэх вэ?

А. Дөнгөж ургаж байгаа өвс B. Өнжмөл өвс C. Халиурсан их өвс D. Хамгийн түрүүнд ургадаг өвс

2. Хавар хамгийн түрүүнд ямар ургамал ургадаг вэ?

А. шувуун таваг B. хагд өвс C. ногоон навч D. голын зүлэг

3. Дээрх эхэд юуны тухай өгүүлж байна вэ?

А. Цэцэгний тухай B. Шувууны тухайC. Хаврын тухай D. Багшийн тухай

4. Дээрх эхийн найруулгын хэв маягийг тодорхойл.

А. Тайлбарламж B. ЭргэцүүлэмжC. Тоочимж D. Хүүрнэмж

5. Эхийн үгсээс нэг зүйлчлэлд ялгасан хэсгийг олоорой.

А. гол, ангир, цөөрөм, уул, шувуун таваг, хагд өвсB. шувуун таваг, хагд өвс, цэцэг, навчC. гол, цөөрөм, уул, хавар, анхны цэцэгD. гол, зам, хос ангир, шувуу, анхны цэцэг, урин хавар

6. Эхийн гол санааг хэлцээр зөв илэрхийлсэн хэсгийг олоорой.

А. Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөнB. Олон хүн сайнтай,муутай ой мод урттай богинотойC. Цэнгэлийн дээд нь цэцэгD. Юм үзэж нүд тайлах

7. “ Ангаахайны сарвуу шиг бяцхан ногоон навч... “ – өгүүлбэрт ямар дүрслэх ур маяг илэрч

байна вэ?

А. багасгал B. ихэсгэл C. адилтгал D. зүйрлэл

8. “ шувуу “ –үг үндсэн утгаараа байгаа хэсгийг олоорой.

А. шувуун таваг B. шувуун саарал C. шувуу мэт дүүлэх D. шувууны үүр

Page 32: монгол хэл хувилбар

9. “ Тэр өдөр багштай хамт ууланд зугаалав ” – өгүүлбэрт жинхэнэ нэр хэд байна вэ?

А. байхгүй B. 1 / багш / C. 2 / багш, уул / D. 3 / багш, уул, өдөр /

10. Дагаврын аргаар үүссэн үгийг олоорой.

А. зугаалав B. шувуун таваг C. цөөрөм D. босоод

11. Зөв бичгийн дүрмийн талаас ажиглаад тохирох үгийг олоорой.

цөөрмийн, мэдэж, ургасны, ..........................

А. намуухан B.ургажээ C. ургадгийг D. ууланд

12. “ Тэр өдөр багштай хамт ууланд зугаалав “ – өгүүлбэрийн онцолсон үгэнд тохирох

тодорхойлолтыг олоорой.

А. үүсмэл биш B. төлөөний үгC. нэр үг D. дагаврын аргаар үүссэн

13. “ Тэр өдөр багштай хамт ууланд зугаалав ” – өгүүлбэрт дэлгэрүүлэх хувиргал

хийснийг хэсгийг олоорой.

А. Тэр өдөр багштай хамт зугаалавB. Тэр өдөр бид багштай хамт ууланд зугаалавC. Тэр өдөр багштайгаа ууланд зугаалав D. Багштай хамт ууланд зугаалав

14. “ Тэр өдөр бид багштай хамт ууланд зугаалав “ – өгүүлбэрийн цөм бүтцийг олоорой.

А. Тэр өдөр бид багштай хамт зугаалав B. Бид багштай хамт ууланд зугаалавC. Бид ууланд зугаалавD. Бид зугаалав

15. Дараах жагсаалтаас үндсэн утгаараа байгаа үгийг олоорой.

А. хар элэгтэй B. хар буух C. хар авах D. хар цагаан

16. Давхар зөөлөрсөн гийгүүлэгчтэй үгийг олоорой.

А. баримал B. салхи C. саальчин D. барьдаг

17. Үгийн бүтцээр зөв задалсан хэсгийг олоорой.

А. сур+гч+д+ын+аа B. сур+гч+д+ийн+хааC. сурагч+д+ын+аа D. сурагч+д+ын+хаа

18. 4 үсэг, 4 авианаас бүтсэн үгийг олоорой.

А. сайн B. хамаг C. орон D. ийм

19. Доорх үгсийн аймгийг жишээтэй нь зөв харгалзуулаарай.

А. жинхэнэ нэр 1. ханхар, тэнүүнB. үйл үг 2. живаа, сэтгэшгүйC. тэмдэг нэр 3. гүйх, харайхD. тооны нэр 4. аймаг, сумЕ. төлөөний үг 5. би, чи

20. Хэлц үгийг утгатай нь зөв харгалзуулаарай.

А. хөл алдах 1. баярлахB. магнай тэнийх 2. дөнгөн данган амьдрахC. амь зуух 3. хэт тал засахD. ам бардам 4. бусдад муучлагдан ярихЕ. амны зугаа болох 5. бүрэн итгэлтэй байх

Page 33: монгол хэл хувилбар

Хувилбар G-1

Санамж: 1. Эхтэй холбоотой даалгаврыг ажиллахдаа эхийг анхааралтай уншиж ойлгоорой.

2. Сонгох даалгаврын зөвхөн нэгийг сонгоорой.

Хоёр залхуугийн үлгэр

Эрт цагт их гээч зартай залхуу хүн байжээ. Нэг өдөр түүн дээр зав залуухан хархүү

ирээд: - Би танд шавь орохоор ирлээ. Та надад залхуурахыг зааж өгнө үү? гэжээ. Их залхуу: -За

тэгье, урьдаар би энэ гурилыг элдээдэхье. Хүү минь залуугаараа босоод завгайд байгаа

гамбанз аваад өг дөө гэсэнд, бага залхуу: - Яаж босох вэ? Яршиг даа. Нуруун дээр минь нухсан

гурилаа элдчих гэж. Энэ цагаас “ Залхуу хүн завгайдаа хүрдэггүй “ гэх шог хэлц үг дэлгэрчээ.

1. Залуу хархүү яах зорилготой Их залхуугийнд ирэв?

А. Их залхуугийн үгийг сонсох B. Их залхуугаас суралцах C. Их залхууд туслах D. Харилцан санал солилцох

2. Их залхуу залууд залхуурахыг зааж өгөхөөс урьдаар юу хийх ёстой байсан бэ?

А. Туршилт хийх B. Шавиасаа хадаг авахC. Хоол хийх D. Худал ярих

3. Эхэд өгүүлэгдэж байгаагаар “ Залхуу хүн завгайдаа хүрдэггүй “ үгийн учир нь:

А. Залхуу заалгаж байгаа гэсэн утгатайB. Залхууг заах гэсэн биш заалгах гэсэн утгатайC. Залхуугийн гадаа түлшгүй, залгидгийн гэрт хоолгүй гэсэн утгатайD. Залхуу хонинд өөрийнх нь ноос тээр болдог гэсэн утгатай

4. Эхийн гол санаанд тохирох хэлцийг олоорой.

А. Нэмэр дээр нэрмээс B. Ний нуугүй ярихC. Амар байна уу гэсэн биш гай болох D. Таарсан таар шуудай

5. Эхийн дотор байгаа “ За тэгье, яршиг даа ” гэсэн өгүүлбэрүүд нь:

А. Бүтэц өгүүлбэр B. Бүтэц бус өгүүлбэрC. Хураангуй бүтэц өгүүлбэр D. Хэлц өгүүлбэр

6. Эхийн “ Нэг өдөр түүн дээр зав залуухан хархүү ирэв “ гэсэн хэсэг нь:

А. гол хэсэг B. төгсгөл хэсэгC. эхлэл хэсэг D. тоочсон хэсэг

7. “ Ангасныг услах, норсныг хатаах “ – зүйр үг нь утгаараа:

А. ойролцоо B. зүйлчилсэн C. эсрэг D. төсөө

8. “ Энэ цагаас “ Залхуу хүн завгайдаа хүрдэггүй “ гэх шог үг дэлгэрчээ “ – өгүүлбэрт

өгүүлэхүүн хэд байна вэ?

А. 3 / хүрдэггүй, гэх, дэлгэрчээ / B. 4 / цагаас, хүрдэггүй, гэх, дэлгэрчээ /

Page 34: монгол хэл хувилбар

C. 2 / хүрдэггүй, дэлгэрчээ / D. 2 / гэх, дэлгэрчээ/

9. “ Ингээд нэг номхорвол үүгээр чинь хөл дүүжлээд хүрээ орох юм сан ” – өгүүлбэрийн

онцолсон хэлцийн утгыг зөв тайлаарай.

А. амиа аваад B. унаад C. давхиад D. зугтаад

10. Хураангуй өгүүлбэрийг олоорой.

А. Иргэдээс үлдээв B. Цас зузаан оржээ C. Зун боллоо D. Сайхан цэвэрлээрэй

11. Ажиглаад асуух өгүүлбэрийг олоорой.

А. Энэ яриагаа дараа үргэлжлүүльеB. Үүнийг чинь мэдэж байгаа шүү дээC. Миний хэлснийг юу гэж бодов D. Ангид чанга хашгирч болохгүй

12. “ Тархиа ширгээх “ хэлцийн утгыг олоорой.

А. юмыг эргэцүүлэн бодох B. толгой дүүрч өвдөхC. толгойныхоо үсийг засуулах D. харамсах

13. Нэрийн холбоо үгийг олоорой.

А. цай уух B. хувцасны өлгүүрC. зааварчлагаа өгөх D. хүрд цээжлэх

14. Өөр утгын зүйлчлэлд хамаарах үгийг олоорой.

А. улиас B. хуш C. хус D. хашаа

15. Нэрийн тийн ялгалын нөхцөл нь аль вэ?

А. -аад B. -ыг C. -вч D. -хлаар

16. Урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад авиа гээгдэх үгийг олоорой.

А. ачаа B. явдал C. эмхтгэл D. тань

17. “ нүүдэлчидтэй нь “ – үгийг үгийн бүтцээр задлаад олон тооны залгаврыг олоорой.

А. -чин B. –д C. нь D. -тэй

18. “ өгүүлэх “ –гэсэн үгийн эсрэг утгатай үгийг олоорой.

А. чалчих B. хэлэх C. жимийх D. үглэх

19. Хэлцийг утгатай нь зөв харгалзуулаарай.

А. гар хумхих 1. дотноB. хаалга мөргөх 2. зүгээр суухC. хуй салхи 3. эзэнгүйD. магнай тэнийх 4. хурданЕ. төө зайгүй 5. баярлах

20. Тийн ялгалын нөхцөлтэй үгийг харгалзуулаарай.

А. бодлоос бодол төрөх 1. өгөх оршихын тийн ялгалB. санаанд нийцэх 2. заахын тийн ялгалтайC. дөрвөөр тоолох 3. хамтрахын тийн ялгалтайD. тоог бодох 4. үйлдэхийн тийн ялгалтайЕ. бусадтай ярилцах 5. гарахын тийн ялгалтай

Page 35: монгол хэл хувилбар

Хувилбар G-2

Санамж: 1. Эхтэй холбоотой даалгаврыг ажиллахдаа эхийг анхааралтай уншиж ойлгоорой.

2. Сонгох даалгаврын зөвхөн нэгийг сонгоорой.

Аргалийн хурга чоно дагаж явжээ

... Хурга оройхон сэрэв. Тэр төрөхдөө “цаанаасаа” гуравхан зүйлийг гүйцэтгэх бэлэн

чадвартай төрдөг. Энэ нь эхийгээ хөхөх, бие засах, хөдөлж байгаа биетийг дагах. Сэрээд

боссон нэг амьтан өөрийг нь үнэрлээд зогсож байлаа. Цавь уруу нь хошуугаа дүрж хөхөх гэж

нударсан боловч толгойг нь хүйтэн савраараа самардаад хавьтуулахгүй байв. Гичий чоно

хургыг үнэрлэж байснаа дэндүү нялхын үнэртэй тул идсэнгүй. Түүний эхийн совин нь хөдлөөд

идэх дур хүрсэнгүй. Нялх амьтан юуг ч хамаагүй дагадгийг гичий андахгүй. Чоно хургыг араасаа

дагуулан үүрээ зорилоо. Тэдэнд энэ амьтан амьд тоглоом болно. Гөлөгнүүд хургыг ноолж

амьтан барих сургууль хийж тал талаас нь зулгааж амьдаар нь идэх бөлгөө. Хурга үүнийг үл

мэдэх тул араас нь майлан дагасаар байлаа.

1. Аргаль гэж ямар амьтныг хэлдэг вэ?

А. Гэрийн тэжээмэл хонь B. Зэрлэг хонь C. Нас бие гүйцсэн ирэг D. Зэрлэг ямаа

2. Нялх хурга төрөхдөө ямар гурван чадвартай байдаг гэсэн бэ?

А. Эхийгээ хөхөх, бие засах, харайж тонгочихB. Үнэрлэх, бие засах, хөдөлж байгаа биетийг дагахC. Эхийгээ хөхөх, бие засах, мөргөх эвэртэй

D. Эхийгээ хөхөх, бие засах, хөдөлж байгаа биетийг дагах

3. Чоно яагаад хургыг идээгүй вэ?

А. Гөлөгнүүдээ дагуулж явсан тул B. Цатгалан байсан тулC. Дэндүү нялхын үнэртэй тул D. Амьтан бариад явж байсан тул

4. Эхийн гол санааг илэрхийлэх өгүүлбэрийг олоорой.

А. Сэрээд боссон нэг амьтан өөрийг нь үнэрлээд зогсож байлаа.

B. Гөлөгнүүд хургыг ноолж амьтан барих сургууль хийж тал талаас нь зулгааж амьдаар нь тасчин идэх бөлгөө.C. Гичий чоно хургыг үнэрлэж байснаа дэндүү нялхын үнэртэй тул идсэнгүй

D. Хурга оройхон сэрэв

5. Хургыг төлөөлөн нэрлэсэн үгтэй өгүүлбэрийг олоорой.

А. Гичий чоно хургыг үнэрлэж байснаа дэндүү нялхын үнэртэй тул идсэнгүйB. Тэдэнд энэ амьтан амьд тоглоом болно.

Page 36: монгол хэл хувилбар

C. Гөлөгнүүд хургыг ноолж амьтан барих сургууль хийнэ.D. Тал талаас нь зулгааж амьдаар нь тасчин идэх бөлгөө.

6. Эхийн төгсгөл хэсгийг хураан илэрхийлсэн өгүүлбэрийг олоорой.

А. Гөлөгнүүд хургыг идэх бөлгөө B. Хурга сэрэв C. Хурга дагасаар байлаа D. Нэг амьтан зогсож байлаа

7. “ Номыг үзэж бардаггүй, ажлыг сурч гүйцдэггүй “ – зүйр үг нь утгаараа:

А. ойролцоо B. зүйлчилсэн C. эсрэг D. төсөө

8. “ Хурга үүнийг үл мэдэх тул чонын араас майлан дагасаар байлаа “ – өгүүлбэрт

өгүүлэхүүн хэд байна вэ?

А. 3 / үл мэдэх, майлан, дагасаар / C. 2 / үл мэдэх, дагасаар байлаа / B. 4 / үүнийг, үл мэдэх, майлан, дагасаар байлаа / D. 2 / үл мэдэх, майлан /

9. “ Бүх зүйл нь тарж бутарчихсан ялгахын эцэсгүй болгожээ ” – өгүүлбэрийг хэлцээр

илэрхийлбэл тохирохыг олоорой.

А. тэмээ туйлчихсан юм шиг B. алдуул морь шиг C. дайраад ирэхэд далай шиг D. учрыг мэдэж хужрыг тунгаах

10. Хураангуй өгүүлбэрийг олоорой.

А.Сайхан улирлын эхэн ирлээ B. Зузаан цас нарны илчинд хайлав C.Улаар явдаг улаагч үхрийг хар даа D. Хариулагч нь хонь ямаагаа тоолоорой

11. Ажиглаад анхааруулах өгүүлбэрийг олоорой.

А. Хичээлийн дараа уулзъя B. Биеэ бод гэсэн яасан бэC. Зуны нар шарав D. Ангид чанга хашгирч болохгүй

12. “ салхин дэвүүр “ хэлцийн утгыг олоорой.

А. хүчтэй салхи B. нүүрээ сэвэхC. хөнгөмсөг D. хурдан

13. Үйлийн холбоо үгийг олоорой.

А. даршилсан ногоо B. босоо хийморьC. ангийн хурал D. түр хүлээ

14. Өөр утгын зүйлчлэлд хамаарах үгийг олоорой.

А. эмгэн B. элэнц C. ургийн бичиг D. өндөр өвөг

15. Нэрийн тийн ялгалын нөхцөл нь аль вэ?

А. -аарай B. -аач C. -аас D. -аасай

16. Урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад гийгүүлэгч авиа нэмэгдэх үгийг олоорой.

А. санаа B. самбар C. богд D. гутал

17. “ муутгачихсанд “ – үгийг үгийн бүтцээр задлаад өнгөрсөн цаг заах залгаврыг олоорой.

А. -тга B. –чих C. -сан D. -д

18. “ гачигдах “ – гэсэн үгийн эсрэг утгатай үгийг олоорой.

А. дутагдах B. ховордох C. цөөрөх D. элбэгших

19. Хэлцийг утгатай нь зөв харгалзуулаарай.

А. хэлээ хазах 1. хэрүүл шуугиан тарихB. хэл аманд орох 2. аманцарC. хэл ам татлах 3. шүүмжлэгдэх, хэлцэгдэхD. хэл ам нь гүйцэгдэхгүй 4. дуугүй байхЕ. хэл амаа цоожлох 5. дуугаа татах

20. Тийн ялгалын нөхцөлтэй үгийг харгалзуулаарай.

Page 37: монгол хэл хувилбар

А. гараанаас гарах 1. өгөх оршихын тийн ялгалB. модонд авирах 2. заахын тийн ялгалтайC. сүхээр хагалах 3. хамтрахын тийн ялгалтайD. мөөг түүх 4. үйлдэхийн тийн ялгалтайЕ. аавтай ярих 5. гарахын тийн ялгалтай

Хувилбар G-3

Санамж: 1. Эхтэй холбоотой даалгаврыг ажиллахдаа эхийг анхааралтай уншиж ойлгоорой.

2. Сонгох даалгаврын зөвхөн нэгийг сонгоорой.

Аргалийн хурга чоно дагаж явжээ

... Эх унтуулаад орхисон хургаа авах цаг болсныг гэнэт саналаа. Шөнө харанхуйд яаж ч

мэднэ. Аргаль ганцаараа Алтайн нурууны зуу зуун сархиа дээгүүр дэгдэн харайлаа. Гэтэл нэгэн

цохионы шил дээр хургыг нь дагуулаад явж буй чонотой халз мөргөлдлөө. Аргаль чоно уруу

ухасхийн дайрч хальт мөргөөд хургаа зуугаад цагаан тана гялалзуулан зугтлаа. Чоно араас нь

элдэж хоёуланг нь барьж идэх хүч чадал, арга туршлага аль аль нь байв. Гэвч гичий чоно

хулчийлаа. Хулчийх учир шалтгаан одоохондоо байгаа юм. Саяхан хоёр том угалзын аймшигт

мөргөлдөөн болсон юм. Мөргөлдөөнийг өлөгчин харсан тул ийнхүү зүрх алдаж аргалийн араас

элдэж төвдөлгүй шүлсээ залгисаар хоцорчээ.

1. Эх нь яагаад хургаа авах болсон бэ?

А. Хөх нь чинээд сүү нь гоожоод B. Төлөө авах цаг нь болсон C. Чоно дагуулаад явж байгааг мэдээд D. Өвс идэж цадаад гэнэт санасан

2. Чоно хоёуланг нь барьж идэх хүч чадал, арга туршлагатай атал яагаад хулчийв?

А. Эхийнх нь том эврээс айгаадB. Хоёр аргалийн мөргөлдөөнийг харсан байсан тулC. Өндөр өөд хөөгөөд гүйцэхгүй болсон тул

D. Буутай анчин таарсан тул

3. Эхийн гол санааг хэлцээр илэрхийлснийг олоорой.

А.Үхтэл үр харам, үгүйртэл эд харамB. Эхийн санаа үрд, үрийн санаа ууландC. Үйл ирэхэд уул нурахD. Эхий нь эцээхгүй, тугалы нь тураахгүй

4. Эхийн онцолсон хэсгийг соливол аль нь тохирох вэ?

А. цаасан малгай өмсгөх B. турсагы нь хуулахC. цаагуур наагуур нь орох D. дотор нь онгойх

5. “ Зүрх алдаж аргалийн араас элдэж төвдөлгүй шүлсээ залгисаар хоцорчээ “ гэсэн

өгүүлбэрийн онцолсон хэлцийн утга нь:

А. Зүрх нь хүчтэй цохилох B. Зориг нь мохох

Page 38: монгол хэл хувилбар

C. Хол хол харайх D. Зүрх нь өвдөх

6. Эхийн “нэгэн цохионы шил” гэсэн үгийн утга нь:

А. уулын хөвдтэй налуу B. уулын хадтай ар хэсэг C. уулын цэцэгтэй жалга D. гол устай хөндийн хэсэг

7. “ Шударга явдал гэгээн, хуурамч явдал харанхуй “ – зүйр үг нь утгаараа:

А. ойролцоо B. зүйлчилсэн C. эсрэг D. төсөө

8. “ Гэтэл нэгэн цохионы шил дээр хургыг нь дагуулаад явж буй чонотой халз мөргөлдлөө “ –

өгүүлбэрт өгүүлэхүүн хэд байна вэ?

А. 2 / дагуулаад, мөргөлдлөө / B. 3 / дагуулаад, явж буй, мөргөлдлөө / C. 2 / явж буй , дагуулаад / D. 4 / шил дээр, дагуулаад, явж буй, мөргөлдлөө /

9. “ аяга шанагаа угаагаагүй, гэрээ цэвэрлээгүй бохир ” – гэсэн санааг хэлцээр

илэрхийлбэл аль нь тохирох вэ?

А. алтыг нь аваад авдрыг нь гээх B. эзэн нь мөнх, эд нь хэврэг C. бусдаас дутуугүй D. нохойн оромж

10. Хураангуй өгүүлбэрийг олоорой.

А. Өдөр нь унтууллаа B. Чоно хулчийв C. Араас элджээ D. Хоёр том угалз мөргөлдөв

11. Ажиглаад асуух өгүүлбэрийг олоорой.

А. Ажлын гараагаа эхэлье B. Амжилтын нууц нь юунд оршино вэC. Дараа дараагийн асуудлаа шийдээрэй D. Энд тамхи татахыг хориглоно

12. “ бүлх залгисан юм шиг “ хэлцийн утгыг олоорой.

А. мах идэх B. хахаж цацахC. дуугүй байх D. харамсах

13. Үйлийн холбоо үгийг олоорой.

А. арваад хонь B. авсан утасC. чоно авлах D. аргаль угалз

14. Өөр утгын зүйлчлэлд хамаарах үгийг олоорой.

А. тойром B. нуур C. газрын зураг D. горхи

15. Хоёр дугаар биед хамаатуулах нөхцөл нь аль вэ?

А. -аар B. чинь C. нь D. -аа

16. Урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад гийгүүлэгч авиа нэмэгдэх үгийг олоорой.

А. ачаа B. явдал C. эмхтгэл D. цана

17. “ нүүдэлчидтэй нь “ – үгийг бүтцээр задлаад үйлээс нэр үг бүтээх дагаврыг олоорой.

А. -чин B. –дэл C. нь D. -тэй

18. “ гамнах “ –гэсэн үгийн эсрэг утгатай үгийг олоорой.

А. хэмнэх B. арвилах C. үрэх D. хямгадах

19. Хэлцийг утгатай нь зөв харгалзуулаарай.

А. төө зайгүй 1. дотноB. нуруу тэнийх 2. амрахC. нэгийгээ үзэх 3. дийлэх дийлдэхээ үзэхD. нүүр баатар 4. айх юмгүйЕ. нохойн хороо 5. эмх замбараагүй

Page 39: монгол хэл хувилбар

20. Тийн ялгалын нөхцөлтэй үгийг харгалзуулаарай.

А. гаднаас оруулах 1. өгөх оршихын тийн ялгалB. чихэнд шивнэх 2. заахын тийн ялгалтайC. усаар угаах 3. харьяалахын тийн ялгалтайD. ус авах 4. үйлдэхийн тийн ялгалтайЕ. аавын үг 5. гарахын тийн ялгалтай

Хувилбар H-1

Санамж: 1. Эхтэй холбоотой даалгаврыг ажиллахдаа эхийг анхааралтай уншиж ойлгоорой.

2. Сонгох даалгаврын зөвхөн нэгийг сонгоорой.

Хэрээ

Нэг шуналтай хэрээ байжээ. Нэгэн өдөр хэсүүчлэх яваад бүдүүн салаа мөчрийн

хооронд зассан үүрэнд харцага өндөглөж байхыг харж гэнэ. Өндгийг нь авч өөрийн болгож,

томрохоор нь ан хийлгэхээр, харцагыг хоолонд явахыг хүлээж модны оройд нуугдан суув. Од

гяласхийх мэт мэргэн санаа надад төрлөө хэмээн баясан байлаа. Харцага ч нисэн одож гэнэ.

Хэрээ хоёр өндгийг нь хулгайлан авч ирэн өөрийн өндөгнүүдтэй хамт дарав. Дэгдээхий болоод

ирмэгц хэрээний дэгдээхийнүүд харцаганы дэгдээхийний мэдэлд оржээ. Сүүл сүүлдээ

харцаганы хоёр дэгдээхий хэрээний дэгдээхийг цувуулан барьж эхлэв. Бүр давраад хэрээнд

өөрт нь халдах болов. Хэрээ хамаг хүч хөдөлмөрөө гарган барьсан тохитой сайхан үүрэндээ

байхын нөхцөлгүй болоод амь зулбан өөр газар хайн оджээ.

1. Хэрээ яагаад өөрийн тохитой сайхан байрнаасаа зугтах болов?

А. Өөрийн байр нь тохигүй санагдах болсон учраас зугтсан B. Дэгдээхийнүүд нь байхгүй болсон болохоор зугтсан C. Харцаганы дэгдээхийнүүд өөрт нь дайсагнах болсон учир зугтсан

D. Дэгдээхийнүүд нь харцаганы мэдэлд орсон болохоор зугтсан

2. Хэрээ яагаад харцаганы өндгийг хулгайлав?

А. Том болохоор нь ан хийлгэх бодолтой хулгайлсан

B. Өөрийн дэгдээхийнүүдэд хань болгон өсгөхөөр хулгайлсанC. Харцагыг чадах санаа агуулж байсан болохоор хулгайлсан

D. Санаандгүй байдлаар таарсан болохоор хулгайлсан

3. Дээрх эхэд юуны тухай өгүүлж байна вэ?

А. Харцага шувууны тухай B. Муу үйлийн тухайC. Дэгдээхийнүүдийн тухай D. Аймхай хэрээний тухай

4. Дээрх эхийн найруулгын хэв маягийг тодорхойлоорой.

А. тайлбарламж B. эргэцүүлэмж C. тоочимж D. хүүрнэмж

Page 40: монгол хэл хувилбар

5. Эхийн үгсээс нэг зүйлчлэлд ялгасан хэсгийг олоорой.

А. Хэрээ, харцага, өндөг, дэгдээхий B. Сүүл, үүр, харцага, хоол, модC. Модны орой, нуугдах, хулгайлах, өндөг D. Шувуу, хэрээ, харцага, нуугдах

6. Дээрх эхийн гол санааг хэлцээр зөв илэрхийлсэн хэсгийг олоорой.

А. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээрB. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ C. Муу үг модон ултай, сайн үг саад олонтой D. Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов

7. “ Од гяласхийх мэт мэргэн санаа надад төрлөө “ – өгүүлбэр нь ямар дүрслэх ур маягаар

бүтсэн байна вэ?

А. багасгал B. ихэсгэл C. адилтгал D. зүйрлэл

8. Дараах үгсээс үндсэн утгаараа байгаа үгсийг олоорой

А. нүд хуурах B. нүд баясгах C. нүд дүүрэн D. нүд чих

9. “Хэрээ хамаг хүч хөдөлмөрөө гарган байшин барив ”– гэсэн өгүүлбэрт үйл үг хэд байна вэ?

А. байхгүй B. 1 / гарган / C. 2 / гарган, барив / D. 3 / гарган, барив, хамаг /

10. Үг нийлэх аргаар бүтсэн үгийг олоорой.

А. хүч хөдөлмөр B. хамаг чадал C. харцаганы дэгдээхий D. шувууны өндөг

11. Зөв бичгийн дүрмийн талаас ажиглаад цэгийн оронд тохирох үгийг олоорой.

харцага, өндгийг, янзага, ..........................

А. гарган B.хамаг C. нуугдан D. газрыг

12. “ Хэрээ хамаг хүч хөдөлмөрөө гарган үүр барив “ – өгүүлбэрийн онцолсон үгэнд тохирох

шинжийг олоорой.

А. үүсмэл биш B. төгсгөх нөхцөлтэйC. нэр үг D. дагаврын аргаар үүссэн

13. “ Хэрээ хамаг хүч хөдөлмөрөө гарган үүр барив “ – өгүүлбэрт хураах хувиргал

хийснийг олоорой

А. Хэрээ хүч хөдөлмөрөө гарган үүр баривB. Хэрээ үүрээ хамаг хүч хөдөлмөрөө гарган баривC. Хэрээ үүр барив D. Хэрээ хүч хөдөлмөрөө гарган барив

14. “Сүүл сүүлдээ харцаганы хоёр дэгдээхий хэрээний дэгдээхийг цувуулан барьж эхлэв ”

өгүүлбэрт тохирох хэлцийг олоорой.

А. Өөрийн санаа өөртөө зөвB. Даварсаар даварсаар дагвын орон дээр гарах C. Хэрээ хэрээнийхээ харыг гайхав D. Хэрээ мэдэж бяраа таних

15. “ нохой “ – үг үндсэн утгаараа байгаа хэсгийг олоорой.

А. нохойн дуу ойртох B. нохойн замаар орох C. нохой гахайдаа хүрэх D. нохой боргоох

16. Үгийн бүтцээр зөв задалсан хэсгийг олоорой.

А. тарь+аа+лан+чин+д+ын B. тариа+лан+чин+д+ын

Page 41: монгол хэл хувилбар

C. тарь+аа+ланч+д+ын D. тарь+аа+лан+чид+ын

17. Алдаагүй бичсэн үгийг олоорой

А. батажна B. батжина C. батажина D. батажана

18. 5 үсэг, 5 авианаас бүтсэн үгийг олоорой.

А. сайн B. хамаг C. орон D. ийм

19. Доорх үгсийн аймгийг жишээтэй нь зөв харгалзуулаарай.

А. жинхэнэ нэр 1. эргэхB. үйл үг / төгсгөх нөхцөлтэй / 2. энэ, тэрC. үйл үг / холбох төгсгөлтэй / 3. түм,бумD. тооны нэр 4. хамгаалнаЕ. төлөөний үг 5. эмч,багш

20. Хэлц үгийг утгатай нь зөв харгалзуулаарай.

А. баруун гар 1. хэтрүүлэн магтахB. зүү орох зайгүй 2. их харамсах, өрөвдөхC. элэг эмтрэх 3. дотно үерхэгч, туслагчD. цаасан малгай өмсгөх 4. маш дотно үерхэхЕ. сохор харын өртөөнд очих 5. унтах

Хувилбар H-2

Санамж: 1. Эхтэй холбоотой даалгаврыг ажиллахдаа эхийг анхааралтай уншиж ойлгоорой.

2. Сонгох даалгаврын зөвхөн нэгийг сонгоорой.

Гэнэт унасан мод

Хэдэн жилийн өмнө өмнөд Америкийн нэгэн мужийн ууланд дөрвөн зуун жилийн настай

асар том мод амьтан хүрхрэх мэт сүртэй дуу чимээ гарган унажээ.Тэр мод олон зуун жилийн

турш бороо салхийг тэсвэрлэн сайхан ургажээ. Арван дөрвөн удаа аянганд цохиулж, олон

арван удаа хар салхинд дайрагдаж, хэд хэдэн удаагийн газар хөдлөлтийг тэсэж гарсан мод

гэнэ. Ингэж урт удаан насалсан “ Модны хаан “ гэж нэрлэж болох тэр мод өвгөрснөөсөө биш

харин жижиг хорхойнуудыг дийлж чадалгүй унасан байна.

1. Дээрх эхэд өгүүлж байгаа модыг яагаад “ Хаан мод “ гэж нэрлэж байна вэ ?

А. Асар их дуу чимээ гарган унасан учир ”Хаан мод” гэж нэрлэх болсон B. Маш их өвгөрсөн байсан учир “Хаан мод” гэж нэрлэсэн C. Дөрвөн зуун жил насалж асар их байгалийн гамшгийг даван туулсан тул “ Хаан мод “ гэж нэрлэсэн D. Америкийн нэгэн мужийн ууланд ургасан болохоор нь “ хаан мод “ гэж нэрлэсэн

2. “Хаан мод” юуны учир унах болов?

А. Маш их өвгөрсөн учир унасанB. Аянга цахилгаанд цохиулан унасанC. Хар салхинд дайрагдан унасанD. Хорхой шавжинд баригдаж унасан

3. Эхийн гол санаатай дүйх хэлцийг олоорой

А. Уулыг цас, эрийг нас дарнаB. Бардам ам шалихгүй, бараан үүл тогтохгүйC. Барын толгойгоор эхэлж,могойн сүүлээр төгсөхгүйD. Цаст уулын цагаан барс цагаа болохоор шоргоолжинд баригдана

4. Дээрх эхийн найруулгын хэв маягийг тодорхойлоорой.

А. тайлбарламж B. эргэцүүлэмж C. тоочимж D. хүүрнэмж

Page 42: монгол хэл хувилбар

5. Эхийн үгсээс нэг зүйлчлэлд ялгасан хэсгийг олоорой.

А. мод,салхи, дуу чимээB. газар хөдлөлт, аянга,хар салхи,борооC. унах, ургах, дайрагдахD. мод, газар хөдлөлт, унах, дуу чимээ

6. Дээрх эхийн тулгуур үгсийг зөв бүлэглэсэн хэсгийг олоорой.

А. америк,уул,мод,дуу чимээ,бороо,аянга,хар салхи,газар хөдлөлт,хорхойнууд,сүйрэлB. америк,уул,мод,дуу чимээ,бороо,аянга,харсалхи,унах,дийлж гарах C. муж,уул,мод,дуу чимээ,бороо,аянга,хар салхи, урт наслах, өвгөрөх D. аянга,уул,мод,дуу чимээ,бороо,аянга,хар салхи,дийлэх,унах,дайрагдах

7. “ Амьтан хүрхрэх мэт сүртэй их дуу чимээ гарган унажээ “ – өгүүлбэр нь ямар дүрслэх ур

маягаар бүтсэн байна вэ?

А. багасгал B. ихэсгэл C. адилтгал D. зүйрлэл

8. Дараах үгсээс үндсэн утгаараа байгаа үгсийг олоорой

А. ам алдах B. ам хамар C. ам гарах D. ам өгөх

9. “ Жижиг хорхойнуудыг дийлж чадалгүй уналаа ”– гэсэн өгүүлбэрт үйл үг хэд байна вэ?

А. 4 / дийлж, чадалгүй, уналаа, жижиг / B. 1 / уналаа / C. 2 / уналаа, чадалгүй / D. 3 / дийлж, чадалгүй, уналаа /

10. Үг нийлэх аргаар бүтсэн үгийг олоорой.

А. хар салхи B. удаан наслах C. их дуу D. жижиг хорхой

11. Үг бүтэх аргын талаас ажиглаад цэгийн оронд тохирох үгийг олоорой.

хар салхи, өвгөрснөөс, дуу чимээ, ..........................

А. бороо B. салхи шуурга C. хөдлөлт D. аянга цахилгаан

12. “ Их дуу чимээ гарган унажээ “ – өгүүлбэрийн онцолсон үгэнд тохирох шинжийг олоорой.

А. үүсмэл биш B. үг нийлэх аргаар бүтсэнC. тэмдэг нэр D. дагаврын аргаар үүссэн

13. “ Энэ мод асар их дуу чимээ гарган унажээ “ – өгүүлбэрт дэлгэрүүлэх хувиргал

хийснийг олоорой

А. Энэ мод их дуу чимээ гарган унажээ.B. Энэ мод асар дуу чимээ гарган унажээ.C. Асар их дуу чимээ гарган унасан нь энэ мод. D. Энэ хөөрхий мод асар их дуу чимээ гарган унажээ.

14. “ Энэ мод асар их дуу чимээ гарган унажээ ”- өгүүлбэрийн цөм бүтцийг олоорой.

А. Энэ мод унажээ B. Дуу чимээ гарган унажээC. Асар их дуу чимээ гарган унажээ D. Мод дуу чимээ гарган унажээ

15. “ гар “ – үг үндсэн утгаараа байгаа хэсгийг олоорой.

А. гар татах B. гар хуруу C. гар харах D. гар сул

16. Үгийн бүтцээр зөв задалсан хэсгийг олоорой.

А. багш +нар+ын аа B. багш нар+ын+ааC. багш+нарын+аа D. багш нар+ын+хаа

17. Алдаагүй бичсэн үгийг олоорой

А. буудлууллаа B. буудаллууллааC. буудлуулаа D. буудалуулаа

Page 43: монгол хэл хувилбар

18. 4 үсэг, 5 авианаас бүтсэн үгийг олоорой.

А. сайн B. хамгийн C. намаг D. оюун

19. “ Тэр мод олон зуун жилийн турш бороо салхийг тэсвэрлэн сайхан ургажээ “ –

өгүүлбэрээс дараах үгсийн аймагт тохирох үгийг ол.

А. ЗТЯ-тай жинхэнэ нэр 1. сайханB. Холбох нөхцөлтэй үйл үг 2. тэсвэрлэнC. Төгсгөх нөхцөлтэй үйл үг 3. бороо салхийгD. тэмдэг нэр 4. ургажээЕ. тооны нэр 5. олон зуун

20. Ойролцоо утгатай хэлцүүдийг зөв харгалзуулаарай.

А. амаа урах шахах 1. бороотой ч болзоондооB. цагаандаа гарах 2. долоон жорын юм донгосохC. за гэвэл ёогүй 3. ичих нүүрээ элгэндээ наахD. нүдний гэм 4. түнжин хагарч тангараг тасрахЕ. үхэх сэхэхээ үзэх 5. эрээд олддоггүй эрдэнэ

Хувилбар H-3

Санамж: 1. Эхтэй холбоотой даалгаврыг ажиллахдаа эхийг анхааралтай уншиж ойлгоорой.

2. Сонгох даалгаврын зөвхөн нэгийг сонгоорой.

Хуш

Нэгэн цэцэрлэгт хуш мод ургаж байжээ. Он жил өнгөрөх тусам улам томорч өндөр

гоолиг болсоор байж гэнэ. Саглагар сайхан бие нь бусад модны дээгүүр ганхаж сүүдрээ тэдэн

дээр тусгадаг болов. Гэвч хуш өөдөө тэмүүлэх тусмаа гайхуулж сайрхах нь ихэссэн ба бусад

моддыг өөлөн шоолсоор тайруулж дуусгажээ. Тэгээд цэцэрлэг дотор нөгөө сайхан хуш бас дан

хожуул л үлдэж гэнэ. Нэгэн өдөр ер бусын хүчит шуурга шуурав. Сагсуу хуш байдгаараа салхи

сөрөн зогссон боловч салхины замд тээглэх өөр мод байхгүй болохоор уулгалан дайрч гэнэ.

Адаг сүүлдээ өнөөх хуш тэсэхээ болиод үндсээрээ булга татагдан газар унав гэнэ.

1. Хуш яагаад газраас унах болов ?

А. Салхи маш хүчтэй байсан болохоор тэсэхэд бэрх байсан B. Хуштай хамтран салхитай тэмцэх мод байгаагүй учир унасанC. Хуш мод маш өндөр ургасан байсан болохоор унасанD. Хуш мод олон жил ургасан байсан болохоор унасан

2. Хуш мод яагаад бусад модоо тайруулсан юм бол?

А. Хушны сүүдэр бусад модон дээр тусдаг байсан болохоор тайруулсан

B. Өөртэйгөө эн зэрэгцэх мод байлгахгүйг санаархсанC. Хуш мод бусад модыг өөлөн шоолсоор байгаад тайруулсан

D. Бусад мод ургахгүй байсан болохоор тайруулсан

3. Дээрх эхэд юуны тухай өгүүлж байна вэ?

А. Хуш мод унаж байгаа тухай B. Сагсуу зангийн тухайC. Модны хожуулуудын тухай D. Асар хүчтэй салхины тухай

4. Дээрх эхийн найруулгын хэв маягийг тодорхойлоорой.

Page 44: монгол хэл хувилбар

А. тайлбарламж B. эргэцүүлэмж C. тоочимж D. хүүрнэмж

5. Дээрх эхийн тулгуур үгсийг зөв бүлэглэсэн хэсгийг олоорой.

А. цэцэрлэг,хуш мод,сүүдэр,хожуул,шуурга,салхи,үндэсB. цэцэрлэг,хуш мод,сүүдэр,саглагар, ганхах, шуурахC. хуш мод, сүүдэр,өөдөө тэмүүлэх,гайхуулах, сайрхах D. хуш мод, сүүдэр, тайруулан дуусгах, шоолох,булга татагдан унах

6. Дээрх эхийн гол санааг хэлцээр зөв илэрхийлсэн хэсгийг олоорой

А. Дээгүүр санаатай,дээсэн жолоотойB. Дэм дэмэндээ дээс эрчиндээC. Уулын мод урттай богинотой D. Дээдсийн гай, доордсын лай

7. “ Нэгэн цэцэрлэгт хуш мод ургаж байв “ – өгүүлбэрийн онцолсон үгэнд асуултыг зөв

оноосон хэсгийг олоорой.

А. Ямар юм яасан бэ? B. Хэн? Юу болов?C. Хэн? Яаж байв? D. Юу? Яаж байв?

8. Төрөл үг орсон хэсгийг олоорой

А. хүчит шуурга B. он жилC. саглагар сагсай D. хуш мод

9. “ Саглагар сайхан бие нь бусад модны дээгүүр ганхана ”– гэсэн өгүүлбэрт тэмдэг нэр

хэд байна вэ?

А. байхгүй B. 1 / сайхан / C. 3 / саглагар, сайхан, бусад / D. 2 / саглагар, сайхан /

10. Дагаврын аргаар бүтсэн үгийг олоорой.

А. шоолох B. хийлэх C. халаах D. хайлах

11. Зөв бичгийн талаас ажиглаад цэгийн оронд тохирох үгийг олоорой.

бодох, санах, үзэх, ..........................

А. хайчлах B. хянах C. гарах D. хэвтэх

12. “ Нэгэн цэцэрлэгт хуш мод ургаж байжээ “ – өгүүлбэрийн онцолсон үгэнд тохирохыг ол.

А. үүсмэл биш B. үг нийлэх аргаар бүтсэнC. тэмдэг нэр D. дагаврын аргаар үүссэн

13. “ Нэгэн цэцэрлэгт хуш мод ургаж байжээ “ – өгүүлбэрт дэлгэрүүлэх хувиргал

хийснийг олоорой

А. Цэцэрлэгт хуш мод ургаж байжээ. B. Нэгэн цэцэрлэгт хуш мод сайхан ургаж байжээC. Нэгэн цэцэрлэгт хуш мод байжээD. Нэгэн цэцэрлэгт ургаж байсан хуш мод.

14. “ Нэгэн цэцэрлэгт хуш мод ургаж байжээ ”- өгүүлбэрийн цөм бүтцийг олоорой.

А. Хуш мод ургаж байжээ B. Цэцэрлэгт хуш мод ургаж байжээC. Мод ургаж байжээ D. Цэцэрлэгт мод ургаж байжээ

15. “ яс “ – үг үндсэн утгаараа байгаа хэсгийг олоорой.

А. яс хаях B. яс арьс болох C. яс хавталзах D. яс мөлжих

16. Үгийн бүтцээр зөв задалсан хэсгийг олоорой.

Page 45: монгол хэл хувилбар

А. эрч+мж+үүл+х B. эрчим+ж+үүл+хC. эрч+м+ж+үүл+х D. эрч+м+ж+үүл+х

17. Алдаагүй бичсэн үгийг олоорой

А.авяас B. авъяас C. авьяас D. аваяас

18. 4 үсэг, 3 авианаас бүтсэн үгийг олоорой.

А. харь B. хаяа C. орон D. ийм

19. “ Нэгэн цэцэрлэгт хуш мод ургаж байжээ “ – өгүүлбэрт байгаа үгсийг үгсийн аймагтай нь

зөв харгалзуулаарай

А. Тооны нэр 1. хуш модB. ӨОТЯ-ын нөхцөлтэй нэр үг 2. нэгэнC. Үг нийлэх аргаар бүтсэн жинхэнэ нэр 3. байжээD.Төгсгөх нөхцөлтэй тусах үйл үг 4. цэцэрлэгтЕ. Холбох нөхцөлтэй үйл үг 5. ургаж

20. Хэлц үгийг утгатай нь зөв харгалзуулаарай.

А. зориг орох 1. бодолд автахB. толгойгоо ганзагалах 2. үрэн таран хийхC. хал үзэж халуун чулуу долоох 3. айхаа болихD. элэг дэвтээх 4. зовлон бэрхшээл үзэж туулахЕ. гараа угаах 5. сэтгэлийг баясгах