15

тунгалаг тамир

Embed Size (px)

Citation preview

Page 1: тунгалаг тамир
Page 2: тунгалаг тамир
Page 3: тунгалаг тамир
Page 4: тунгалаг тамир

Товч агуулга

“2 дэвтэр бөгөөд 1-р дэвтрийг 1961 онд, 2-р дэвтрийг 1968 онд

хэвлүүлснийг 1971 онд нэгтгэн 1 боть болгон хэвлэжээ.

Төрийн соѐрхолт хүртсэн шилдэг бүтээлийн нь нэг бөгөөд “Эцэг

Чадраабалдаа зориулжээ”. Хятадын цэргийн эрхтэн дархтан, эзэрхэг

түрэмгий нар, дотоодын хар шар феодал, хаммжлагын эзэдтэй

хуйвалдан Монголын автономит төрийг устгаж, энэрэлгүйгээр

хөлийнхөө дор дэвслэн, хүн ардыг гал усны халуун зовлонд учруулж

байсан нь Бадамдорж шанзав, Хятадын элчин сайд Чин-и, цэргийн

харгис эрхтэн Сюй-Шю-жан, Го-Син-лин нарын

хуйвалдаан, худалдаачин Павловынхан баларч, хамаг найдвараа

атаман Симонов, барон Унгерн нарт шилжүүлж, Чүлтэм бэйс, Цэвээн

тэргүүн мэтийн хамжлагын хамжлагийн эздийг гар хөлөө болгож

байна. Түүгээр ч үл барам Хатанбаатар, Магсаржавыг өөрсдийнхөө

хорт бодлогод ашиглах гэж оролдож байна.

Page 5: тунгалаг тамир

Мөн хуучин нийгмийг өөрчилж байгааг гамин бароны

яргалал, Бадамдорж шанзан, Заяын гэгээний бузар булай хэрэг, ихэс

лам нарын хүний үнэргүй шинж, улс орноо өчүүхэн ч бодохгүй

байгааг малчин түмэн Эрдэнэ шиг ухаарч, Сүхбаатар, Орос улсын

тусламжтайгаар хувьсгал хийж байна. Тэр ч байтугай төрийн хэрэгт

хамаагүй амин хувиа бодож явсан Гэрэл хүүхэн шиг хүмүүс энэ

тэмцэлд хамрагдан амиараа хувьсгалын хэргийг хамгаалж байна.

Хувьсгал ялсны дүнд ард түмэн төрийн хэргийг авч урьд бодож

байгаагүйг бодож бүх юмыг төр улсын өмнөөс харах хэрэгтэйг

ухаарч байна. Нам, төр засгаа

Төмөр, Должин, Дулмаа, Долгор, Нямаа шиг үй түмээрээ хүрээлэн

нягтарч эрх чөлөө зол жаргалаа амь биеэрээ хамгаалж байна. Энэ

нь үндэстний ухамсар сэргэж, сэргэн мандалтын төлөө үзэл санаа

нь нийгмийн анги давхаргын бүх хүмүүсийг хамран нөлөөлж буйг

даян дэлхийн хөдөлмөрч олны хувьсгалт тэмцэл түүний туяаны

хүчирхэг нөлөөтэй холбон, түүхэн үнэний хуулийн дагуу дүрсэлснийг

үзүүлнэ.

Page 6: тунгалаг тамир

Дүрүүд

Төмрийн дүр: Төмөр нь 16 наснаасаа шилийн сайн эрчүүдтэй

нийлж, тэмцлийн ганцаардмал замыг сонгосноо хувьсгалын их

үйлсэд татагдан орж ардын төрийн хэрэгт зориг шулуудан, шударга

үнэн хэрэгт халуун амиа зориулж байгаа нь үлэмж сургамжтай.

Зарц Дулмаатай учирч хүний дайтай амьдрах хүсэлд автсан тэр

хүсэл нь хуучин нийгмийн гайгаас биелээгүйгээсхилс хэрэгт орж

зовсонхэдий ч амьдралаа тэгшитгэх ухаантай.

Итгэлтийн дүр

Итгэлт зөвхөн уран зохиолын дүр биш, бидний дунд амьдарч байх

шиг санагддаг юм. Итгэлт нүгэлтэй ч гэсэн, буянтай ч гэсэн түүнд

аж ахуй хөтлөх хосгүй авьяас заяажээ. Тэр ажилч хүн . үнэндээ л

ухаан зарж, зүтгэж байж л Луу гүний тэргүүн баян болсон юм

Тэр үнэхээр хожооны нарийн тооцоотой. Ямар сайндаа нэг хонь

дутааснаас болж Буян эмгэнээс хонио салган авч хөөрхий түүнийг

хөсөр хаяж байх вэ дээ. Ийнхүү Итгэлтийн сайн саар 2-г харамгүй

үйлдэж явсан зөрчилтэй дүр бөгөөд өнөөдөр бол ѐстой зах зээлийн үеийн жинхэнэ баян хүн юм.

Page 7: тунгалаг тамир

Долгорын дүр: Содномтой суусан ч Эрдэнийг мөрөөдсөн

хэвээр байдаг бөгөөд Эрдэнийг эсэргүү нарын яргаллаас

аврах гэж айхыг мэдэхгүй яваа нь түүний нинжин сэтгэл, их

зориг, эсэргүүцлийг илэрхийлж байна. Чухамдаа энэ дүр бол

итгэл хайр дүүрэн, эх оронч монгол эмэгтэйн дүр юм.

Дулмаагийн дүр: Төөрч явсны эцэст Төмөртэй учирдаг. Үг

цөөнтэй даруу боловч Должинтой адил номхон хүлцэнгүй биш.

Цэцэг шиг тэвчээргүй бухимдуу , гутрамтгай биш, эр нөхөртөө

үнэнч, үр хүүхдэдээ хайртай, амьдралдаа итгэлтэй, зоримог

бүсгүй. Ийм ч учраас эр нөхрийнхөө өшөөг авдаг.

Гэрэлийн дүр: Хөгшин ноѐны хатнаар богтлогдон

очсон, Эрдэнэтэй учирч хайр сэтгэлийг мэдэрч, түүний төлөө

хатуужин тэмцсэн. Гэвч их үймээний үед амь үрэгддэг.

Жинхэнэ хайр сэтгэл, тэмцлийн явц хүнийг яаж өөрчилж

болдгийг энэ дүрээс харж болно.

Итгэлтийн эхнэр Должин: Номхон хүлцэнгүй, сүсэг

бишрэлтэй шинжээрээ Итгэлтэд бүх юмаа даатгасан, зөвхөн

түүний төлөө амьдарч яваа боловч Итгэлтээс тийм их хайр

хүндэтгэл аваагүй, авах ч үгүйгээ ойлгосон боловч түүний түшигт насаа барахаас өөр амьдралгүй өрөвдөлтэй дүр юм.

Page 8: тунгалаг тамир

Эрдэнийн дүр:

Эрдэнэ бол эгэл нэгэн ард. Гэвч түүний амьдрал улс

үндэстний хувь заяатай1914-1932 холбоотой байлаа

Итгэлтийн итгэлт зарц болдог

Богдын хүрээнд очсон түүний зам шулуухан

байсангүй, уулаасаа хоцрогдсон хүн болохоор

будилж, цагаантны цэргийн дарга ч болж сүүлдээ

ухааран Сүхбаатарын цэрэгт оржээ.

Ингээд Монгол улсын ардын цэргийн морин салааны

дарга, комиссарын ажил хийж байлаа

Гэвч Эрдэнийн бодсон бүхэн сэтгэлчлэн

бүтсэнгүй, жасын хөрөнгийг хурааж, ядууст өгөөд

буруудан, баруун зүүний нугалааны үед цаг бусаар

хэлмэгдэв. Түүний хувийн амьдрал ч урагштай

байсангүй. Гэлээ ч хувьсгалын үйлсэд мятрахгүй зүтгэж

өөдөлж уруудан явахдаа улам ухаажин жинхэнэ хувьсгалч болсон юм.

Page 9: тунгалаг тамир

дүгнэлт

Тэргүүн хэсэг нь 43 хэсгээс, дэд хэсэг нь мөн 43

хэсгээс бүрддэг хоймсон роман.

Романд нийгмийн түүхийн богино хугацаа боловч

Монгол үндэстний хувь заяаны эгзэгтэй үеийг

зөвөөр олж сонгон, 20-р зууны эхний 30-аад жилийн

манай орны амьдрал, тэмцлийн түүхийг БНБХМУ

байгуулагдсан үеэс эхлээд дэлхийн 1-р

дайн, октябрийн социалист их хувьсгалын

ялалт, нөлөө 1921 оны ардын хувьсгалын ялалт

бэхжилтийн явцтай нягт холбон Тамирын голынхны

нутаг дэвсгэр дээр төвлөрүүлэн үзүүлжээ.

Бүлэг бүрд нь үйл явдлын өрнөлтийн шинэ

өгүүлэмжийг нэмэн хэлхэх аргаар гарган, гол

баатрын тод дүрийг дүрслэн өгүүлсэн, зохиомж нь

энгийн атлаа их нягт байгууламжтай бичигдсэн нь

тэмдэглэлтэй байна. Зохиолын хэлний найруулга

уран сайхны дүрслэлдээ нягт зохицсон , дүр

бүрийд хэл яриа нь өөийн үг хэллэгтэйгээр тус

бүрийн ялгаруулалттай бичигдсэнээрээ онцлог.

Page 10: тунгалаг тамир
Page 11: тунгалаг тамир
Page 12: тунгалаг тамир

Сүхбаатар

Page 13: тунгалаг тамир
Page 14: тунгалаг тамир
Page 15: тунгалаг тамир