59
БОЛОВСРОЛЫН ХҮРЭЭЛЭН СУУРЬ БОЛОВСРОЛЫН БИЕИЙН ТАМИР-ЭРҮҮЛ МЭНД ХИЧЭЭЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ЗӨВЛӨМЖ Улаанбаатар хот 2015 он

СУУРЬ БОЛОВСРОЛЫН БИЕИЙН ... - mier.mn‘иеийн-тамир.pdfБИЕИЙН ТАМИР-ЭРҮҮЛ МЭНДИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН

  • Upload
    others

  • View
    56

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

БОЛОВСРОЛЫН ХҮРЭЭЛЭН

СУУРЬ БОЛОВСРОЛЫН БИЕИЙН ТАМИР-ЭРҮҮЛ МЭНД

ХИЧЭЭЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ЗӨВЛӨМЖ

Улаанбаатар хот 2015 он

БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

БИЕИЙН ТАМИР-ЭРҮҮЛ МЭНДИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ЗӨВЛӨМЖ

Нэг. Биеийн тамир-эрүүл мэндийн сургалтын хөтөлбөрийн шинэчлэл

1. Зорилго, түүний тайлбар

Суралцагч нь бие бялдар, эрүүл мэндээ хамгаалан хөгжүүлэх арга барилтай, эрүүл

чийрэг биетэй, үндэсний спортын өв соѐлоо дээдлэн, олон улсын спортын хөгжлийг

дэмждэг, амьдралын зөв дадал хэвшилтэй иргэн болж төлөвших зорилго дэвшүүлсэн.

Энэ нь биеийн тамирын сургалтаар зөвхөн суралцагчийн бие бялдрыг хөгжүүлээд

зогсохгүй тэдэнд өөрийгөө хөгжүүлэх арга барил эзэмшүүлж, насан туршдаа биеийн

тамирын дасгалаар тогтмол хичээллэж, эрүүл сайхан амьдрах дадал хэвшил тогтооход

уг судлагдахуун чиглэгдэнэ гэсэн хэрэг юм.

Хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэхдээ:

- Биеийн тамирын дасгалын хэрэгцээ, үр дүнг мэдэрч ойлгон, дасгалыг гүйцэтгэх

чадвараа бүтээлчээр хөгжүүлэн, мэдрэмж, ур чадвараа илэрхийлэх замаар

өөрийн бие бялдар, эрүүл мэндээ хамгаалах арга барилд суралцах;

- Биеийн тамир-эрүүл мэндийн нэр томьѐо, ойлголтоо хэрэглэн эрүүл мэндээ

бэхжүүлж, дасгалын техникийг бие даан болон хамтран эзэмшиж, хөдөлгөөний

ур чадвараа сайжруулахын зэрэгцээ хурд, хүч, тэсвэр, уян хатан, хөдөлгөөний

эвсэл зэрэг бие бялдрын чадавхаа хөгжүүлэн, бие махбодоо чийрэгжүүлэх;

- Хичээл болон биеийн тамир, спортын үйл ажиллагаагаар дамжуулан шудрагаар

өрсөлдөх, дүрэм журмыг мөрдөх, хариуцлагатай байх эрүүл харилцааг

эрхэмлэж, биеийн тамирын дасгалаар тогтмол хичээллэх хүсэл эрмэлзэл,

хэвшилтэй болох;

- Хурдан морины уралдаан, үндэсний сур ба шагайн харваа, бөхийн барилдаан

зэрэг үндэсний спортын уламжлалаар бахархдаг болох зорилтыг дэвшүүлсэн.

Орчин үеийн техник технологийн өндөр хөгжил нь хүний биеийн хүчний хөдөлмөр,

идэвхтэй хөдөлгөөнийг хязгаарлаж, үүнтэй холбоотойгоор биеийн жингийн илүүдэлтэй

болон хөдөлгөөн дутагдлын өвчнөөр өвчлөгсдийн тоо нэмэгдэх болсон. Энэ асуудал

хүүхэд, залуучуудыг өргөн хамарч, тэд гар утас, цахим тоглоомыг улам ихээр сонирхох

болсноор биеийн галбир алдагдах, оюуны ядаргаанд орох, хөдөлгөөний эв дүй буурах

байдал ажиглагдаж байна. Иймээс ерөнхий боловсролын сургуульд суралцаж байх

үеэс нь өөрийн эрүүл мэндээ хамгаалан, бие бялдраа хөгжүүлэх арга барил

эзэмшүүлбэл насан туршдаа түүнийгээ хэрэглэж эрүүл биетэй, саруул ухаантай, сайхан

сэтгэлтэй иргэн болж төлөвших үндэс суурь тавигдана гэж үзэж биеийн тамир-эрүүл

мэндийн хичээлийн зорилгыг тодорхойлсон.

Иймээс суралцагч биеийн тамирын сургалтад оролцохдоо төрөл бүрийн дасгалыг

бүтээлч бусаар дуурайн гүйцэтгэгч биш, бусадтайгаа хамтран дасгалын үр нөлөөг

тодорхойлж, техникийг эзэмших болон ачааллаа өөртөө тохируулж бие бялдраа

эрүүлжүүлэн чийрэгжүүлэх арга барилыг олж авсан идэвхтэй хичээллэгч болоход

хөтөлбөрийн зорилго чиглэнэ.

Сургалтын хөтөлбөрийн дээрх зорилтууд хоорондоо уялдаатайгаар суралцагчийн

эрүүл мэндийг бэхжүүлж, энгийн хөдөлгөөн болон спортын нэлээд нарийн хөдөлгөөний

ур чадварыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ бие бялдраа хөгжүүлэн чийрэгжүүлэх арга барил

эзэмшүүлж, эрүүл харилцааны чадвар, хандлага төлөвшүүлсний дүнд хөтөлбөрийн

зорилго хангагдана.

2. Сурах арга барилын тайлбар

Суралцагч бие бялдар, эрүүл мэндээ хамгаалан хөгжүүлэх арга барилыг доорх 4 үе

шатаар эзэмшинэ.

Үе шат VI – VII анги VIII – IX анги

Мэдрэх,

төсөөлөх

- Хөдөлгөөний үйлдлийг ажиглаж,

дасгалын техникийн бүтэц,

дарааллыг төсөөлөх;

- Дасгалыг гүйцэтгэхэд бие, сэтгэлээ

бэлтгэх;

- Өөрийн бие бялдрын хөгжил, эрүүл

мэндийн хэрэгцээг багшийн

тусламжтай тодорхойлох;

- Дасгалын техникийн дарааллыг

шинжилж, бүтцийн үеүд (бэлтгэх, үндсэн,

төгсгөл)-ийг ялган таньж, үүргийг ойлгох;

- Дасгалыг зөв гүйцэтгэхэд бие, сэтгэлээ

бэлтгэсэн байхын чухлыг ойлгох;

- Өөрийн эрүүл мэнд, бие бялдрын

хөгжлийн шинэ хэрэгцээг тодорхойлох;

Гүйцэтгэх,

эзэмших

- Дасгалын техникийг дарааллын

дагуу дуурайх ба бие даан гүйцэтгэх

оролдлого хийх;

- Өөрийн бие бялдрын хөгжил,

хэрэгцээнд тохирсон дасгалыг

багшийн тусламжтай сонгох, давтах;

- Өмнөх туршлагадаа суурилан багшийн

зааврын дагуу дасгалын техникийн

бэлтгэх, үндсэн, төгсгөлийн хөдөлгөөний

уялдаа холбоог хангаж, бие даан

гүйцэтгэх;

- Өөрийн эрүүл мэнд, бие бялдрын

хөгжлийн ахицыг дэмжсэн дасгалыг бие

даан сонгох, бүтээлчээр давтах;

Бүтээлчээр

хөгжүүлэх

- Дасгалын хүч, хурд, далайцыг

нэмэгдүүлэн гүйцэтгэж, түүндээ дасан

зохицох;

- Хөдөлгөөний үйлдлийг 1-2 нэмэлт

хөдөлгөөнөөр баяжуулж, өөрчлөн

хувиргах;

- Өөрийн хөдөлгөөний үйлдэл, дасгал,

тоглоомын үр дүнг хэлэлцэх,

сайжруулан давтах;

- Дасгалыг хүндрүүлсэн нөхцөлд,

тохиромжтой хүч, хурд, далайцаар нь

илүү чадварлаг гүйцэтгэх;

- Шинэ дасгал, тоглоом зохиох, нэмэлт

хэрэглэгдэхүүн ашиглан хувиргаж,

гүйцэтгэх;

- Дасгалын техникийн алдааг засах арга

зам боловсруулж, хэрэгжүүлэх;

Хэвших,

илэрхийлэх

- Өдөр тутам өөрт тохирсон дасгал

хийж хэвших, эзэмшсэн чадвараа

ашиглан тоглох;

- Анги, сургуулийн биеийн тамирын

арга хэмжээ, тэмцээн уралдаанд

оролцох;

- Өөрийн бие бялдрын шинэ хэрэгцээнд

тохирсон дасгалыг тогтмол хийж хэвших;

- Анги, сургуулийн хэмжээний биеийн

тамирын арга хэмжээ, тэмцээн

уралдаанд оролцох, зохион байгуулах,

удирдах;

Мэдрэх, төсөөлөх үе шатанд сурагчид мэдрэхүйгээ ашиглан хөдөлгөөний үйлдлийг

баримжаалан төсөөлөл авч, тэдгээрийг ялган таньж, шинэ зүйлд суралцах хүсэл

тэмүүллээ харуулан, улмаар өөрийн эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийн хэрэгцээг

тодорхойлно.

Гүйцэтгэх, эзэмших үе шатанд өөрийн хэрэгцээнд тохирсон дасгал болон заавал

эзэмших дасгалын техникийг дуурайж, бие даан гүйцэтгэх чадвартай болно.

Бүтээлчээр хэрэгжүүлэх үе шатанд дасгалын техникийг улам сайжруулан, тохиромжтой

хүч, хурд, далайцаар нь янз бүрийн нөхцөлд ба өөрчлөн хувиргаж гүйцэтгэдэг болно.

Хэвших, илэрхийлэх үе шатанд сурагч бүр өөрт тохирсон дасгалыг тогтмол хийж

хэвшихийн зэрэгцээ хөдөлгөөний ур чадвараа илэрхийлэн харуулах үйл ажиллагаанд

идэвхтэй оролцоно.

3.Хөтөлбөрийн агуулгын шинэчлэл

Энэхүү сургалтын хөтөлбөрийн агуулгын шинэчлэлийн хэрэгцээ нь суралцагчдад сурах

арга барил эзэмшүүлэх зайлшгүй шаардлагаас урган гарсан. Тиймээс бие сэтгэлийг

нэгэн цогц болгон авч үзэж, эрүүл амьдрахын тулд хувийн эрүүл мэндээ анхаарч

аюулгүй байдлаа ханган, биеийн тамирын дасгалаар тогтмол хичээллэж, өөрийн бодит

чадварыг дээшлүүлэх эрмэлзэл хандлага, дадал хэвшил төлөвшүүлэхэд чиглэсэн

агуулга нэлээд нэмэгдсэн.

Биеийн тамирын төрөл бүрийн дасгалаар хичээллэх явцдаа биеэ эрүүлжүүлэн

чийрэгжүүлэх, эрүүл орчин бүрдүүлэх, эрүүл харилцааны чадвар эзэмших зэргээр

эрүүл мэндийн болон биеийн тамирын сургалтын агуулгыг нэгдмэл байхаар авч

үзсэнээрээ энэ хөтөлбөр онцлогтой.

Орчин үеийн хүүхдийн сонирхол, насны онцлогт нийцүүлэн хөгжмийн аянд гүйцэтгэх

аэробик, бүжгийн дасгалыг шинээр нэмж оруулснаас гадна суралцагч бүрийн бие

бялдрын хөгжлийн хэрэгцээг тодорхойлсны үндсэн дээр өөртөө тохирсон дасгалыг

сонгож хичээллэх боломжийг өргөжүүлсэн.

Монголчуудын үндэсний бахархал болсон хурдан морины уралдаан, сур харваа,

үндэсний бөхийн барилдаан, шагайн харваа зэрэг үндэсний спортын төрлийн талаар

монгол хүүхэд бүрийн мэдвэл зохих мэдлэг, чадвар эзэмшүүлэх агуулгыг багтаасан.

Түүнчлэн бие бялдраа хөгжүүлэх, хөдөлгөөний ур чадвараа дээшлүүлэх дасгал,

тоглоомоор дамжуулан эрүүл харилцааг дэмжих, баяр хөөрийг мэдрэх, мэдрэмжээ

илэрхийлэх үйл ажиллагааг бусад агуулгатай залгамж холбоотойгоор явуулах

боломжтой.

4. Арга зүйн шинэчлэл

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүй нь юуны өмнө суралцагч биеийн тамирын төрөл

бүрийн дасгалаар биеэ даан хичээллэж, өөрийгөө хөгжүүлэх арга барил эзэмшихэд

чиглэнэ. Тиймээс дасгалыг зөвхөн дуурайж давтах бус эргэцүүлэн бодох, сэтгэх,

өөрийн бодол санаа, мэдрэмжээ илэрхийлэх, өөртөө хяналт тавих, үнэлгээ өгөх,

дасгалыг гүйцэтгэх аргаа хамтран боловсруулах, үр дүнгээ харуулах зэрэг бүтээлч үйл

ажиллагааг хичээлд түлхүү ашиглана. Сурагчид бие бялдраа хөгжүүлэх, эрүүл мэндийн

байдлаа дээшлүүлэхийн тулд суралцах сонирхол, хүсэл эрмэлзлийг өдөөх сургалтын

идэвхтэй аргыг хэрэглэнэ.

Биеийн тамирын сургалтад сурагчийн ажлын хуудас, багшийн хяналтын дэвтэр,

дасгалын зураглал, тайлбар бичиг, дасгалын өөр хувилбар зохиох даалгавар, өөрийн

болон сурагч сурагчаа үнэлэх үнэлгээний хуудас зэргийг шинээр боловсруулж

хэрэглэнэ.

Спортын зориулалтын хэрэглэл, хэрэгслээс гадна сурагч бүрийн хувийн онцлогийг

харгалзан ашиглах боломж бүхий сургалтын хэрэглэгдэхүүнийг хангалттай тоогоор

бэлтгэнэ. Аливаа дасгалыг видео бичлэгээр үзүүлэх нь илүү үр дүнтэйг харгалзан

хөтөлбөрийн хүрээний агуулгыг, ялангуяа бүжиг, аэробик, өндрийн харайлт зэрэг

дасгалыг цахим хэрэглэгдэхүүнээр үзүүлж, хөгжмийн аянд давтах боломж олгохын

зэрэгцээ шаардлагатай хөдөлгөөнийг удаашруулж, зогсоож ярилцана.

Тодорхой спортын төрлийн сургалтыг явуулахдаа орон нутгийн хүний нөөцийг түшиглэх

арга замыг эрж хайна. Тухайлбал, үндэсний сурын харвааг судлах хичээлд тухайн орон

нутгийн мэргэн харваачдыг урьж оролцуулах, “хурдан морины уралдаан” сэдэвт хичээл

дээр морь “унаач хүүхэд”-тэй уулзалт зохиох зэрэг үйл ажиллагаа, арга зүйг ашиглана.

Суралцагч бүрийн бие бялдрын хөгжлийн ялгаатай байдлыг харгалзан хичээл дээр

өгөх ачааллыг наад зах нь өндөр, дунд зэрэг, багавтар гэсэн 3 түвшинд сонгож, сурагч

бүрт тохирсон ачаалал өгөхөд анхаарна. Үнэлгээний даалгавар, шалгуур нь ч

суралцагчийн бие бялдрын хөгжлийн түвшинд тохирсон, ахиц хөгжлийг дэмжсэн арга

зүйтэй байна.

5. Суралцахуйн удирдамж

Зургаадугаар анги

Жилийн үлгэрчилсэн төлөвлөгөө

Улирал Бүлэг сэдэв Нэгж сэдэв Судлах цаг Бүгд цаг

I

Эрүүл мэнд ба бие

бялдрын хөгжил Бие бялдрын хөгжил 4

18 Хөнгөн атлетик Гүйлт 5

Хөл бөмбөг Бөмбөг өшиглөх, тогтоох 4

Хөл бөмбөгийг дамжуулж тоглох 5

II Сагсан бөмбөг

Шилжилт, дамжуулалт 6

18 Залалт, шидэлт 6

Өвлийн спорт Тэшүүрээр гулгах 6

III

Гимнастик Чөлөөт хөдөлгөөн ба акробатик 5

16

Харайлт ба уран сайхны гимнастик 5

Эрүүл мэнд ба бие

бялдрын хөгжил Хувийн эрүүл мэнд ба эрүүл ахуй 4

Үндэсний спорт Хурдан морины уралдаан 2

IV

Хөнгөн атлетик Уртын харайлт 8

18 Хөл бөмбөг Хөл бөмбөг тоглох 8

Эрүүл мэнд ба бие

бялдрын хөгжил Бие бялдрын хөгжил 2

Бүлэг 6.1. Эрүүл мэнд-бие бялдрын хөгжил

Хүрэх үр дүн: сурагч өөрийн бие бялдрын хөгжлийн хэрэгцээг тодорхойлон, бие

бялдрын хөгжлөө дээшлүүлэх эрмэлзэлтэй, эрүүл мэнддээ анхаардаг болно.

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

Өөрийн бие бялдрын

хөгжлөө хэмжиж үнэлэх,

биеэ хөгжүүлэх дасгалыг

сурч, тогтмол хийх чадвар

эзэмших

- Биеийн босоо ба суугаа өндөр, жин, толгойн ба цээжний,

бүсэлхийн, өгзөгний, гуяны, шилбэний тойргийг багшийн

дэмжлэгтэйгээр хамтран хэмжиж, үзүүлэлтийг бичиж тэмдэглэх

- Бие бялдрын хөгжил гэдэгт юуг ойлгохыг тодорхойлох

- Өөрийн бие бялдрын хөгжлийн үзүүлэлтэд үнэлгээ өгөх, төрсөн

сэтгэгдлээ нөхөдтэйгээ хуваалцах

- Өөрийн бие бялдрын хөгжлийн хэрэгцээ буюу хөгжүүлэхийг хүсэж

буй зүйлээ тодорхойлох

- Өөрт тохирох дасгалыг багшийн дэмжлэгтэйгээр сонгож, давтах

- Биеийн ерөнхий хөгжлийн хэрэсэлгүй цогц дасгалыг биеийн янз

бүрийн байрлалд, алхалт, эргэлт, тэнцвэр, үсрэлттэйгээр

хөгжмийн аянд гүйцэтгэх

- Дээстэй, гимнастикийн бөмбөгтэй, ханатай, саваа модтой,

сандалтай цогц дасгалыг янз бүрийн бэлтгэх байдлаас гүйцэтгэх

Санамж:

- Эхлээд сурагчид өөрийн бие бялдрын хөгжлийн үзүүлэлтээ мэддэг эсэхийг асууж, мэдэж буй

ба таамаглаж буй үзүүлэлтийг бичүүлнэ. Үүнийг нотлох, тодруулах үйл ажиллагааг явуулахдаа

хэмжилтийг өөрсдөөр нь хийлгэн, өмнөх мэдлэгтэй нь тохирч буй эсэхийг хэлэлцүүлж, сурагчид

бие бялдрын хөгжлийн талаар өөрийн гэсэн ойлголт, мэдлэгтэй болох үйлийг хөтөлнө.

- Дараа нь сурагч биеийнхээ аль хэсгийг, юуг илүү хөгжүүлмээр байгааг тодруулахдаа

сургуулийн дунд насны хүүхдэд шилжилтийн насны онцлог шинжүүд илэрч, бэлгийн бойжилт

эрчимжин, бие бялдрын хөгжилд гарах өөрчлөлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй тооцож

ажиллана.

- Сурагч бүрийн онцлогт тохирсон дасгалыг хичээл дээрээ зөв хийж сураад ихэвчлэн хичээлийн

бус цагаар бие даан гүйцэтгэж хэвшүүлэхийг анхаарна.

- Биеийн ерөнхий хөгжлийн хэрэсэлгүй ба хэрэгсэлтэй дасгалыг бүх сурагч өөрт тохирсон

тоогоор давтаж биеийн ерөнхий хөгжлөө дээшлүүлнэ. Эдгээр дасгалын ачааллыг сурагч

бүрийн бие бялдрын хөгжлийн ба сэтгэхүйн онцлогт тохируулан тогтооход анхаарна.

- Биеийн өндөр хэмжигч байхгүй бол заалны хананд өндөр хэмжигчийг зурж ашиглана. Биеийн

жинлүүрийг хэрэглэхээс гадна 1.5-2 м урт туузан метрийг ашиглан булчингийн тойргийг

хэмжинэ. Биеийн аль хэсгээр хэмжихийг харуулсан зурагт үзүүлэнг бэлтгэвэл сурагчид хараад,

зургийн дагуу хэмжилтийг хийснээр зурган мэдээлэлтэй ажиллах чадварт нь нөлөө үзүүлнэ.

- Сурагч бүр бие бялдрын хөгжлийн хэрэгцээндээ тохирсон дасгалыг сонгосны дараа тэдгээр

дасгалаа зурж ирэх даалгавар өгч, уг даалгавар дээр нь нэмэлт засвар, зөвлөгөө оруулах

байдлаар хэрэглэгдэхүүнээ сурагчтай хамтран бэлтгэж болно.

Эрүүл мэнд гэдэг

ухагдахууны учрыг

ойлгож, хувийн эрүүл

мэндээ бэхжүүлэн, биеэ

чийрэгжүүлэх арга барилд

суралцах

- Сурагч бүр өөрийн эрүүл мэндийн байдалд үнэлгээ өгөх

- Үнэлгээ өгсөн үндэслэл, учир шалтгаанаа тайлбарлах

- Сурагчдын тайлбарт тулгуурлан эрүүл мэнд гэж юу болохыг

тодорхойлох

- Хувийн эрүүл мэндэд хамаарах зүйлүүд ба хувийн эрүүл ахуйд

тавигдах шаардлагуудын жагсаалт гаргах

- Хувийн эрүүл ахуйн шаардлагыг хангахын тулд сурагч бүр яах

ѐстойг ярилцах

- Эрүүл чийрэг бие гэж юуг ойлгох талаар асуулт асуух, харилцан

ярилцсанаар чийрэгжилт гэсэн тодорхойлолт гаргах

- Биеэ чийрэгжүүлэхийн тулд юу хийх ѐстойг ярилцах

- Агаараар биеэ хэрхэн чийрэгжүүлэхийг дүгнэн бичих, хэлэлцэх

Санамж:

- Эрүүл мэнд, чийрэгжилт гэдэг тодорхойлолтыг багш шууд хэлж өгөхгүй, дөхүүлж ойртуулсан

асуулт асуух, сурагчдын хариултыг өдөөсөн үг хэрэглэх зэргээр ажиллаж сурагчид өөрсдөө

эдгээр ухагдахууныг тодорхойлж, олгоход дэмжлэг үзүүлнэ.

- Хувийн эрүүл мэндийн үзүүлэлт, эрүүл ахуйн шаардлагын жагсаалтыг самбарт бичих,

давхардсан санааг нэгтгэж цэгцлэх үйл ажиллагааг сурагчид ээлжлэн хийхээр зохион

байгуулна.

- Эрүүл чийрэг байхын тулд сурагч бүр юу анхаарах, юу хийж болохыг тодруулан гаргахыг

хамгийн чухал нь гэж үзэж анхаарах

- Хичээлийн төгсгөлд урьдчилан бэлтгэсэн “Агаараар биеэ чийрэгжүүлэх зөвлөмж”-ийг сурагч

бүрт тараан өгч, уншиж судлан хэрэгжүүлэхийг зөвлөж болно. Энэ нь сургалтын үр дүнг

нэгтгэж, шинжлэх ухааны үндэстэй асуудалд хандахад нь тус болох юм. Зөвлөмжийг

боловсруулахдаа 11-12 насны хүүхдийн онцлогт тохирсон хэл найруулга, агуулгатай байхыг

анхаарна.

Бүлэг. 6.2 Гимнастик

Хүрэх үр дүн: Гимнастикийн төрлүүдийн хэрэглэлгүй болон хэрэглэлтэй дасгалаар бие

бялдраа хөгжүүлэн, чадвараа ахиулж, хөдөлгөөний орон зайн мэдрэмж, эв дүйгээ

хөгжүүлнэ.

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

Спортын гимнастикийн

хэрэглэлийг мэддэг болох

- Сурагчдад спортын гимнастикийн дасгал гүйцэтгэж байгаа зураг

авчрах даалгаврыг урьдчилан өгөх

- Сурагчдын авчирсан зурагнаас асууж харилцан ярилцах

-Багш бэлтгэсэн зураг, дүрс бичлэг үзүүлэн тайлбар ярианы

аргатай хослуулан гимнастикийн төрлүүдийн тухай ярилцаж

ойлголтоо цэгцлэн бататгах

- Гимнастикийн төрлүүдийн онцлог шинжийг олимпийн болон

олимпийн бус гимнастикийн төрөлд ялгаж ярилцах

- Спортын гимнастикийн хэрэглэлийг ярилцаад эрэгтэй, эмэгтэй

хэрэглэлийг ялган самбарт зурах

Санамж:

Сурагчид спортын гимнастикийн төрлүүдийн тухай анхны ойлголт авч байгааг анхааран, дүрс

бичлэг бэлтгэн мэдлэгийг сайтар бататгах нь зүйтэй. Мөн Монгол улсад түлхүү хөгжиж байгаа

гимнастикийн төрлүүд, Монгол улсаа төлөөлөн дэлхийн тэмцээнд амжилттай оролцож байгаа

тамирчдын тухай сурагчдаасаа асууж харилцан мэдлэгээ хуваалцаж болно. www.//FIG.gym-com.

сайтаас спортын гимнастикийн төрлүүдийн дүрс бичлэг татаж ашиглахын зэрэгцээ зурагт

үзүүлэн, LCD зурагт эсвэл, проектор, том дэлгэц ашиглана.

Акробатикийн хосоор

өнхрөлт, гар дээр

зогсолтыг гүйцэтгэх

чадвартай болж,

тэдгээрийг бусад

хөдөлгөөнтэй нэгтгэн

эвлүүлж акробатикийн

цогц дасгал зохиох,

аюулгүй орчин бүрдүүлэх,

хамгаалалт туслалцаа

үзүүлэх чадвараа

хөгжүүлэх

-Сурагчид хосоор өнхрөлт, гар дээр зогсолт, тараах материалыг

ажиглаад дасгалын техникийг төсөөлөх

-Гар дээр зогсолт, хосоор өнхрөлт, дасгалын техникийг харилцан

ярилцах

-Нэг сурагч дөрвөн хөллөн зогсоно. Өнхрөх сурагч дөрвөн хөллөсөн

сурагчийн нуруун дээр нь тэгнэж, гараар газар тулна. Энэ байдлаас

гараа нугалан дагзаар тулж, хөлөө нуруун дээгүүр нь гулсуулан

татаж өнхрөх

-Хөлөө урагш өргөн хэвтсэн байдлаас хөлөө нугалан газар

буулгангуут босох

-Гараа өргөн түрүүлгээ харж хэвтэхдээ нурууны хотгор хэсгийг

арагш өргөн нурууг шулуун болгож, суганы хэсгийг шаланд хүргэх,

мөн энэ галбирыг хадгалан гараа өргөн хөл дээр зогсох

-Хананаас 1м зайтай дөрвөн хөллөсөн байдлаас хөлөөр хананд

тулан хөлөө хана дагуулан ахиулж, түнхний хэсгээр тэнийх үед

гараа хана руу ойртуулан аль болох гар дээр зогсолтын байрлалд

ойртуулаад буцах

-Гар дээр зогсолтыг хэрхэн хүндрүүлж болохыг ярилцаж, хэд хэдэн

хувилбараас эхний удаад хана тулан гар дээр зогсож сурах,

дасгалыг нөхдийнхөө тусламжтай давтах

-Гурван цэгийн зогсолтыг хэрхэн хүндрүүлж болохыг ярилцаж, 3-4

хувилбарыг туршиж үзэх ба гурван цэгийн зогсолтоос гар дээр

зогсохыг сонгож, нэгнийхээ тусламжтай гар дээр зогсохыг оролдох

-Чадвар сайтай сурагчид гурван цэгийн зогсолтоос гар дээр зогсох

дасгалыг бие даан давтах

-Хөлөө урагш өргөн хэвтсэн байдлаас хөлөө нугалан газар

буулгангуут босох

-Гараа өргөн түрүүлгээ харж хэвтэхдээ нурууны хотгор хэсгийг

арагш өргөн нурууг шулуун болгож, суганы хэсгийг шаланд хүргэх,

мөн энэ галбирыг хадгалан гараа өргөн хөл дээр зогсох

-Хананаас 1м зайтай дөрвөн хөллөсөн байдлаас хөлөөр хананд

тулан хөлөө хана дагуулан ахиулж, түнхний хэсгээр тэнхийх үед

гараа хана руу ойртуулан аль болох гар дээр зогсолтын байрлалд

ойртуулаад буцах

-Хэн нь зөв, хэн нь ямар алдаатай гүйцэтгэж байгааг хамтарч

ярилцах

-Сурсан акробатикийн дасгалаа гар, хөл, их биеийн үндсэн болон

завсарын хөдөлгөөнтэй холбох

-Баг болон акробатикийн дасгалын хувилбар зохиож, зохиосон

дасгалын хувилбараа бусад багуудад хийж үзүүлнэ.

-Бусад багт үзүүлэх, баг акробатикийн зохиомжоо бусад багаар

үнэлүүлэх ба үнэлгээний үндэслэлээ тайлбарлах

-Багуудын боловсруулсан дасгалын хувилбар оновчтой эсэх талаар

хэлэлцэх. Хэрвээ сурагчид дасгалын хувилбарыг хэлэлцэж чадахгүй

бол багш тухайн дасгалын гол шинж чанарыг сурагчдад тайлбарлан

хэлж болно. Жишээ нь: хосоор өнхрөлтийн хувилбарт хосууд заавал

хоорондоо холбогдсон байх, гадаргуу дээр биеийн бүх хэсгүүд ээлж

дараалан шүргэж байх; харайлт дасгалын хувилбарт морин дээр гар

заавал тулсан байх зэрэг гол шинж чанарыг хэлж чиглүүлнэ.

Санамж:

Дасгалыг бүтнээр гүйцэтгэхэд аюулгүй ажиллагааг хангах үүднээс хэрэглэл, матрасны бүрэн

бүтэн байдлыг шалгахаас гадна сурагчид бие биенээ хамгаалах үйл ажиллагааг гүйцэтгэнэ.

Жишээ нь: гар дээр зогсолтыг хамгаалахдаа дасгал гүйцэтгэж байгаа сурагчийн хажууд нь

зогсож шилбэ, гуянаас нь барьж тогтооно. Ихэнх сурагчид нэг ижил алдаа гаргаж байвал алдааг

багш тайлбарлаж өгнө. Жишээ нь: Гар дээр зогсоход ихэнх хөвгүүд мөрний хэсгээр тэнийдэггүй.

Иймд багш мөрний үеэр тэнийх сунгалтын дасгал шаардлагатай зөвлөх. Охид хөлөө арагш савж,

нуруу, түнхний хэсгээр тэнийж чаддаггүй. Энэ нь охидын гар, мөр, нурууны хүч хангалтгүй байгаа

тул эдгээр хүчийг хөгжүүлэх дасгалыг сурагчидтай ярилцах, хана тулан хөлөө гулсуулан гар дээр

зогсох дөхүүлэх дасгалыг давталттай хийлгэх хэрэгтэй. Хэрвээ цөөн сурагч алдаа гаргавал

алдааны учир шалтгааныг сурагчид ярилцан тодорхойлох

Спортын гимнастикийн

чөлөөт хөдөлгөөний цогц

дасгал гүйцэтгэх

чадвартай болох

-Чөлөөт хөдөлгөөний дасгалыг хөгжимтэй гүйцэтгэж болох эсэх

талаар санал солилцох

-Чөлөөт хөдөлгөөний дасгалын холбоос хөдөлгөөнийг сурагчид

сонгон зохиомжлох

-Багш урьдчилан холбоос хөдөлгөөний талаар танилцуулна. Үүнд:

a) Байрандаа буюу шилжилтэнд хөл, гар, их биеийн янз бүрийн

хөдөлгөөн

b) Янз бүрийн үсрэлт, үсрэлтээс эргэлт, зогсолт

c) Бүжгийн янз бүрийн алхалт, хөдөлгөөн

d) Уян ба тэнцвэрийн дасгал, хөдөлгөөн

Эдгээр хөдөлгөөнөөс бүрдсэн зохиомжийг 4 өөр чиглэлд гүйцэтгэх

ба нэг чиглэлд 5-аас доошгүй хөдөлгөөн байна

-Багууд өөрсдийн холбоос хөдөлгөөний зохиомжоо бусад багуудад

хийж үзүүлэх, зохиосон холбоос хөдөлгөөний талаар харилцан

ярилцах. Жишээ нь: нэг хөдөлгөөнөөс нөгөө хөдөлгөөнд шилжих

шилжилтийн зохиомж, багийн сурагчдын гүйцэтгэл жигд эсэх, алдаа,

цаашид анхраах зүйлс гэх мэт

-Багш багуудын сонгосон хөдөлгөөн, сурагчдын гүйцэтгэлийг харж

явцын үнэлгээ өгч болно

-Багуудын зохиосон холбоос хөдөлгөөний зохиомжоор тэмцээн

зохион байгуулах. Тэмцээнийг 10 онооноос шүүж, алдааг дараах

байдлаар үнэлж болно. Үүнд.

a) Бага алдаа-0.1 оноо (зарим нэг сурагч бага зэрэг хоцорч хийх)

b) Дунд алдаа-0.3 оноо (зарим сурагч хөдөлгөөнөө мартан түр

зогсолт хийх, түрүүлж ба хоцорч хөдөлгөөн хийх)

c) Том алдаа-0.5 оноо (хоорондоо мөргөлдөх, хөдөлгөөн хийхгүй

зогсох)

Санамж:

Чөлөөт хөдөлгөөнд ямар ямар дасгалууд орж болох талаар багш тодорхой мэдлэгтэй байна.

Гар, хөлийн үндсэн болон завсарын хөдөлгөөнүүд, алхалтууд, үсрэлтүүд, эргэлтүүд, тэнцвэрүүд,

акробатикийн дасгалууд, суугаа болон хэвтээ байдлаас дасгалууд орж болно. Зохиомжилсон

чөлөөт хөдөлгөөний дасгалуудыг зөв үзэмжтэй гүйцэтгэхэд анхаарна.

Өөрийн чадварыг бодитой

тодорхойлж

янз бүрийн саадыг давж

харайж чаддаг болох

-Сурагчидад харайлтын хувилбаруудын тараах материалыг

ажиглаад дасгалын техникийг төсөөлөх

-Харайлтын ямар дасгалууд мэддэг талаар харилцан туршлага

солилцох

-Харайлтын техникийг харилцан ярилцана. Ямаа болон морин

дээгүүр харайхын тулд гүйх зайгаа хэрхэн тохируулах, хаанаас

хэрхэн түлхэх аргыг мэдэх, өнгийн наалтаар өөрийн алхаагаа

тэмдэглэх

-Гүйлтээс 2 хөлөөр зэрэг түлхэн урагш дээш үсрэх

-Түлхэлтийн вандан дээрээс түлхэж морин дээр гарах

-Хананаас 1м зайтай гараа урагш дээш өргөн зогсолтоос урагш

дээш түлхэн хананд гараа тулан, буцаж өлмий дээр буунгуут дахин

түлхэх

-Морь, ямааг хэрэглэхгүйгээр сурагчид нэг нэгийгээ давж харайх

-Тулж хэвтэлтээс хөлөө түлхэн салгаад, буулгахдаа нийлүүлэх,

модон морь, гимнастикийн сандал дээр гараар тулсан байдлаас

хөлөө түлхэн салгаад, нийлүүлж буулгах

- Мориноос үсрэн буух зэрэг дөхүүлэх дасгалыг гүйцэтгэх

-Түлхэлтийн вандангүй бол шалан дээр түлхэх газрыг шохойгоор

зурж тэмдэглэх буюу ямар нэгэн хавтгай зүйлийг байрлуулж болно.

-Сурагч өөртөө итгэлтэй болсны дараа багшийн туслалцаатай

харайна.

-Багууд харайлтын дасгалын хувилбар зохиож, зохиосон дасгалын

хувилбараа бусад багуудад хийж үзүүлнэ.

-Багуудын боловсруулсан дасгалын хувилбар оновчтой эсэх талаар

хэлэлцэх. Хэрвээ сурагчид дасгалын хувилбарыг хэлэлцэж чадахгүй

бол багш тухайн дасгалын гол шинж чанарыг сурагчдад тайлбарлан

хэлж болно.

-Багуудын боловсруулсан дасгалын хувилбар, сурагчдын

гүйцэтгэлээр явцын үнэлгээ өгч болно.

Санамж:

Гимнастикийн чухал чадварын нэг нь гимнастикийн морь ба ямаан дээгүүр харайх чадвар юм.

Энэ нь зургаадугаар ангийн хүүхдийн хувьд тийм ч хялбар биш учраас харайлтын техникийг

задлан зааж сургана. Урьдчилсан гүйлт болон вандан дээрээс 2 хөлөөс зэрэг зөв түлхэж

сургахын тулд дөхүүлэх, дууриамал дасгалуудыг оновчтой сонгон өгөх хэрэгтэй. Хөл салгаж

харайлтыг хамгаалахдаа харайлтыг гүйцэтгэх сурагчийн газардах хэсэгт хамгаалах хүн морь рүү

харж зогсох ба харайлтыг гүйцэтгэгч гараа моринд дээр тулах үед хамгаалах хүн бугуйнаас нь

бариад арагш хурдтай ухарч газардах хэсгийг чөлөөлж өгнө. Цагариг эргэлтийг хамгаалахдаа

хамгаалах хүн цагариг эргэхэд нуруу хандсан талд нэг хөлөөр өвдөглөн, нөгөө хөлөө нугалан

зогсож, бүсэлхийнээс нь барьж эргэлтийг дэмжинэ. Сурагчдыг сэдэлжүүлэхийн тулд

урамшууллын хэлбэрүүд ашиглах нь үр дүнтэй байдаг. Суралцахуйн зорилтын хэрэгжүүлэхийн

тулд спортын гимнастикийн хэрэглэлийн зурагт үзүүлэн, харайж буй хүүхдийн дүрс бичлэг, том

дэлгэц, проектор, LCD, гимнастикийн ямаа, морь тус бүр 2, гимнастикийн хана, түлхэлтийн

вандан, алхалтаа тэмдэглэх өнгийн наалт бэлтгэх хэрэгтэй.

Уран сайхны

гимнастикийн онцлог ба

хэрэглэлийг мэддэг болох

-Уран сайхны гимнастик, спортын гимнастикийн ялгааг ярилцана.

Уран сайхны гимнастикийн хэрэглэлийн талаар асууж ярилцах ба

багш урьдчилан бэлтгэсэн байна.

-Дээсийг ямар материалаар хийдэг болон гарын доорх материал

ашиглан дээс хийж болох талаар ярилцах, янз бүрийн материалаар

дээс хийж буй үзүүлэн, видео бичлэг үзүүлэх, хийх аргачлалыг

тайлбарлан ярилцана.

Санамж:

Гимнастикийн төрлүүд ялангуяа Монгол оронд түлхүү хөгжиж байгаа гимнастикийн төрлүүдийн

ойлголтыг багш нар сурагчдад анхны ойлголт өгөх, бие бялдраа хөгжүүлэхэд гимнастикийн

дасгалуудыг эзэмших нь бусад спортын төрлүүдээр хичээллэх суурь болохыг ойлгуулах нь

зүйтэй. Уран сайхны гимнастикийн хэрэглэлтэй дасгалууд сурагчдын хөдөлгөөний эвслийг

хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой. Тухайлбал дээстэй дасгалаар сурагчдын гар, хөлийн

булчин хөгжүүлэх, том зай талбай шаардахгүйгээр тэсвэр, хүч, уян, үсрэмтгий чанарыг

сайжруулах, бие даан бие бялдраа хөгжүүлэхэд ашиглаж болно. Дээсний материал нь мяндсан

байвал дасгал гүйцэтгэхэд илүү хялбар байна.

Уран сайхны гимнастикий

дээстэй дасгалаар бие

бялдраа хөгжүүлж,

хөдөлгөөний ур чадвараа

ахиулах

-Дээсний голд хөлөөр гишгэн хоѐр үзүүрийг суганд тулгаж, дээсний

уртыг өөртөө тохируулна

-Дээсний хэсгүүдээс барьж ямар дасгал гүйцэтгэх болох талаар

багш асууж, харилцан ярилцана, дасгалуудыг туршин хийх,

-Дээсийг янз бүрээр эргүүлж буй зурагт үзүүлэн ашиглаж, эсвэл

багш дасгалыг хийж үзүүлэн тухайн хөдөлгөөний талаар төсөөлөл,

ойлголт өгнө

-Дээсний янз бүрийн хэсгүүдээс атгаж барих, дээсний нэг үзүүрээс

барин цээжний өмнө гарын бугуйн хэсгээр дээсийг эргүүлэх

-Дээсийг голоор нь нугалан давхарлаж, давхарласан дээсний гол

хэсгээс барин толгой дээрээ баруун, зүүн гартаа ээлжлэн шилжүүлж

эргүүлэх

-Дээсийг янз бүрийн барилтаас эргүүлж алхалттай гүйцэтгэх

-Дээсийг биеийн өмнө, хажуу талд, толгой дээрээ 2 гараар барьж

эргүүлэх

-Дээсээ урагш, арагш эргүүлэхдээ олсонд 2 хөлөөс дээш түлхэн

үсрэх

-Дээсээ урагш, арагш эргүүлэхдээ нэг хөлөөс нөгөө хөлд үсрэн

олсонд орох

-Дээсээ урагш, арагш эргүүлэхдээ нэг хөлөөс нөгөө хөлд өвдөг

өндөр өргөж үсрэн олсонд орох

-Дээсээ янз бүрийн чиглэл эргүүлэн – хөл дээр тэнцвэр хйих

-Дээсээ янз бүрийн чиглэлд эргүүлэн нэг хөлөө урагш,арагш, хажуу

тийш өргөн тэнцвэр хийх

-Дээсээ янз бүрийн чиглэлд эргүүлэн 2 хөл дээр 1800

3600 эргэлт

хийх

-Дээсээ янз бүрийн чиглэлд эргүүлэн 1 хөл дээр 1800

3600 эргэлт

хийх

-Дээс ашиглан янз бүрийн дүрс (гурвалжин, дөрвөлжин, тойрог)

үүсгэн тавьж алхалт, үсрэлт, харайлт, тэнцвэр, эргэлтийн дасгал

гүйцэтгэх

-Сурсан дасгалуудаа холбож 8 тоотоор гүйцэтгэх

Санамж:

Дээсний хүртээмжээс хамаарч хичээлийг зохион байгуулах ба сурагчдын хоорондын зайг

тохируулахад анхаарна. Хэтэрхий ойрхон зайтай байх нь бусдын хөдөлгөөнд саад болох, хэн

нэгийг цохиж болно. Дээсээ эргүүлэхдээ тэнцвэрээ удаан хадгалаж сурах нь чухал юм. Эргүүлж

байгаа олсны чиглэлийг зөв гүйцэтгэхэд анхаарах хэрэгтэй. Дээснд үсрэх дасгалд сурагчид

өлмий дээр хөнгөн бууж гүйцэтгэж байгаа эсэхэд анхаарал тавих хэрэгтэй. Дасгалыг удаанаас

хурдан темптэй, хөнгөнөөс хүнд рүү нь сургах хэрэгтэй.

Дээстэй дасгалын

хувилбар зохиох чадвар

ба хөдөлгөөний эв дүйгээ

сайжруулах. Дээстэй

тоглоомын дүрэм зохион,

тоглож хэвших

- Баг болж дээс эргүүлэх янз бүрийн аргыг ашиглан тоглолт

зохиомжилно.

- Дээстэй дасгалын зохиомжинд дээсийг янз бүрээр эргүүлэх,

шилжилт, үсрэлт, тэнцвэр орохоос гадна ямар нэгэн утга санааг

илэрхийлсэн байж болно.

- Багууд өөрсдийн болон бусад багийн дасгалын зохиомжийн давуу

ба сул талыг хэлэлцээд, сайн зохиомжилсон багуудад баяр хүргэж

урамшуулна

- Дээсээ эргүүлэн янз бүрийн алхалт, үсрэлт, эргэлтийн хувилбарыг

өөрсдөө зохиож, туршин гүйцэтгэх

- Хамгийн сайн зохиомжилсон тоглолтын хувилбараар багуудын

дунд тэмцээн зохион байгуулж болно. Тэмцээнийг 10 онооноос

шүүнэ.

а) Бага алдаа-0.1 оноо (зарим нэг сурагч бага зэрэг хоцорч хийх)

б) Дунд алдаа-0.3 оноо (зарим сурагч хөдөлгөөнөө мартан түр

зогсолт хийх, түрүүлж ба хоцорч хөдөлгөөн хийх, дээсний эргэлт

зөрөх)

в) Том алдаа-0.5 оноо (дээсээ алдах, дээс нь хоорондоо мөргөлдөх,

орооцолдох, хөдөлгөөнөө хийхгүй зогсох)

Тэмцээнд авсан оноогоор явцын болон эцсийн үнэлгээг өгч болно

- 20-30 см өндөрт татсан олсон дээгүүр нэг ба хоѐр хөлөөр давж

үсрэн тоглох

- Хосоороо, Гурвуулаа зөв болон эсрэг эргүүлж буй нэг буюу 2

олсонд зэрэг ба цуварч үсрэн тоглох

- Эргүүлж буй урт олсонд үсрэх дасгалыг баг болон тоглох

Санамж:

Уралдаан тэмцээн, тоглоомны урт олсыг бэлтгэхдээ богино олсоо хооронд зангидан урт олс

болгох боломжтой. Явцын үнэлгээг сайжруулахын тулд үзсэн дасгалуудаа холбон гүйцэтгэх,

уралдааны хэлбэрийг сонгох зэргээр сэдэлжүүлэх, сурагчдыг нэг нэгнээсээ суралцах, баг хамт

олноороо ажиллах чадварыг дэмжих зэргээр ажиллах хэрэгтэй бөгөөд багаар тэмцээн зохион

байгуулж болно.

Бүлэг 6.3 Хөнгөн атлетик

Хүрэх үр дүн: 60 м зайд дээд хурдаар гүйх, 1000-1200 м зайд жигд гүйх, гүйлтээс уртад

“хөл нугалж харайх” чадвартай болж, хурд, тэсвэрээ хөгжүүлнэ.

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

60 м зайд дээд хурдаар

гүйх, буухиалан гүйж

тоглох чадвартай болох

- Ойрын зайд гүйхдээ хийх үйлдлийн талаар асуулт тавьж, сурагчид

хосоороо ярилцсаны дараа ойрын зайн гүйлтийн техник задлалыг

бичсэн тараах материалыг уншиж, өөрийн өмнөх төсөөлөлтэй

харьцуулах

- Янз бүрийн бэлтгэх (хажуу тийшээ ба буруу харж зогссон, хагас

суусан, нэг гараар тулж тонгойсон г.м) байдлаас дохиогоор

гараанаас гарч гүйх

- Гарааны дохиог сурагчид өөрсдөө өгөх

- Босоо гараанаас 20 м зайд аль болох хурдтай гүйж, гүйлтийн

техникийн дарааллыг ярилцах

- Босоо гараанаас дохиогоор гарч 30-60 м зайд 3-6 удаа давтан

гүйх, хоорондоо уралдах

- Охид 50 м, 60 м зайд, хөвгүүд 60 м, 70 м зайд хугацаатай гүйх

- 2-3 гишүүнтэй багаар 30-60 м зайд “Уулзах буухиа” тоглоом тоглох

- Буухиа тоглоомын дараа хожсон ба хожигдсон багууд тус тусдаа

хэн хэрхэн гүйснийг ярилцах, сайн гүйсэн нэгэндээ баяр хүргэх,

тааруухан гүйсэн нь өөрийн дутагдлаа хэлж, хурдан гүйдэг

болохын тулд яах хэрэгтэйгээ ярилцах.

Санамж:

- Ямар асуулт асуухаа урьдчилан бэлтгээрэй. Сурагчид гүйлт гараанаас эхэлдэг гэдгийг хэлж

байвал болно. Заавал нам гараа гэж хариулахыг шаардах хэрэгггүй. Учир нь энэ насныхан нам

гараатай танилцаагүй байгаа. Гүйлтийн техникийн дарааллыг өөрсдөөр нь хэлүүлэхийг

оролдох хэрэгтэй. Багш ойрын зайн гүйлтийн техник задлалыг шууд хэлж өгөхгүй. Ойрын зайн

гүйлтийн техник задлалыг бичсэн тараах материалыг 6 дугаар ангийн сурагчдад ойлгомжтой

байдлаар, мэргэжлийн нэр томьѐог ашиглан бичиж бэлтгэнэ.

- Гүйлтийн замын тооноос хамаарч нэг гараанд хэдэн сурагч гарахыг тогтооно. Ямарч байдлаас

гараанаас гаргахдаа заавал дохио өгнө. Гараа бүрийн эхний 5 м зайд түрүүлсэн ялагчийг хэлж

тодруулбал дохиогоор хурдан гарахад анхаарлаа хандуулдаг болоход тустай.

- Ойрын зайд давтан гүйлтийг өгөхдөө зай ба давтах тоог тохируулах нь чухал. Жишээ нь: 30 м-т

5-6 удаа, 40 м-т 4-5 удаа, 60 м-т 3 удаа гэх зэргээр тооцно. Нэг гараанд гарах суралцагчдын

хурдны түвшин нь ойролцоо байхыг анхаараарай.

40 см өндөр халхалтыг

даван гүйх эв дүйтэй

болох

- Цувруулан тавьсан жижиг саадыг давж ба өвдөг өндөр өргөж

гүйлтээс хурдтай гүйлтэнд шилжих

- 30-40 см өндөр халхалтыг алхаж давах дөхүүлэх дасгалыг давтах

- 30-40 см өндөр халхалтыг зөөлөн гүйж давах

- 40 см өндөр халхалтыг хурдтай гүйж давах

Санамж:

- Жижиг саадыг давж гүйхэд хүүхэд өвдгөө заавал өргөх учраас гүйлтийн зөв техник эзэмшихэд

туслана. Мөн саад хоорондын зайг хүүхдийн алхмын уртад тохируулж өөрчлөн, нэгэн жигд

зайд саадыг байрлуулна. Үүний дараа саад тавихгүйгээр өвдөг өндөр өргөж гүйж хэвшүүлнэ.

- Саад даван гүйх чадварыг хөгжүүлж, 40 см өндөр халхалтыг давж гүйх техникийг сургахдаа

дөхүүлэх дасгалыг өргөн ашиглана. Халхалтын хооронд жигд урттай алхаж гүйхэд анхаарна.

- Хүүхэд халхалтын хөндлөвчийг хөлөөрөө цохиход халхалт өөрөө унахаар тооцож, хөнгөн

хялбар халхалтыг гарын доорх (мод, хуванцар хоолой, хатуу төмөр утас г.м) материалаар хийж

хэрэглэнэ.

Ерөнхий тэсвэрээ

хөгжүүлэн, гүйлтийн

хурдаа тохируулах, хол

зайд гүйхэд тулгарсан

бэрхшээлийг даван

туулсан мэдрэмжээ

ярилцах чадвар эзэмших

- Спорт алхаагаар алхаж бие халаалт хийх

- Тойрог, шулуунд спорт алхаагаар 100-400 м зайд 3-4 удаа алхах

- Тэсвэр гэж юуг ойлгох, тэсвэрээ хэрхэн хөгжүүлэх талаар сурагч

бүр саналаа хэлэх, эндээс холын зайн гүйлт ба спорт алхаагаар

тэсвэрээ хөгжүүлж болохыг гаргаж ирэх

- 200 м зайд 5-6 удаа давтан гүйхдээ эхлээд сурагчид өөрсдөө

хурдаа тохируулж гүйх. 200 м зайд гүйсэн амжилтыг нь хэлж, энэ

зайд давтан гүйхдээ ямар хурдаар гүйх боломж байгааг ярилцах

- Сурагч бүр гүйх хугацаагаа тодорхойлж, өөртөө зорилт дэвшүүлэн

дахин гүйх, Дараагийн давталтын хугацааг ярилцах, дүгнэх

- Охид 500 м-т 2 удаа, хөвгүүд 600 м-т 2 удаа гүйх

- Охид 1000 м, хөвгүүд 1200 м зайд алхахгүйгээр гүйх

- Хол гүйхэд хэцүү байсан уу? Яаж алхахгүйгээр зайг гүйж дуусгах

вэ?, Ядралтаа яаж даван туулсан бэ? зэрэг асуулт тавьж ярилцах

- Тойргоор буухиаг дамжуулан гүйх тоглоом тоглох

Санамж:

- Спорт алхаагаар алхахдаа аль нэг хөлөө газраас салгахгүй, гараа нугалан урагш-хойш савж

хурдан алхана. Түнхний үений хөдөлгөөнийг заавал зөв хийхийг шаардах хэрэггүй.

- Холын зайд гүйх нь хэцүү учраас ач холбогдлыг нь сайн ойлгуулж, анхаарлаа өөр зүйлд

хандуулах, өөрийгөө зоригжуулах аргуудыг сурагчид өөрсдөө гаргах асуулт тавьж, өдөөх

хэрэгтэй. Хүүхэд бүр боломж, нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй.

- Гүйлтийн хичээл бүрт гүйх зайг аажмаар нэмэгдүүлсээр 1000-1200 м хүргэнэ.

- Холын зайд жигд гүйлгэх аргыг багшийн номноос уншиж ашиглаарай.

- Буухиалан гүйх тоглоом зохиож тоглох ба багш тусална. Хэрэв буруу тоглоом зохиосон байвал

учрыг ярилцаж, ойлгуулна. Баг бүрийн зохиосон тоглоомыг тоглож, ялагчийг тодруулна.

- Харин буухиад гүйх зайг багш тогтоож өгөх хэрэгтэй.

Уртад “хөл нугалж” харайх

техникийг задлан

шинжилж, 10-12 м зайн

гүйлтээс уртад “хөл

нугалж” харайх эв дүйтэй

болох

- Сурагч бүр гүйлтээс уртад харайх оролдлого хийх

- Эндээс уртад харайх техникийн дарааллыг тогтоож: урьдчилсан

гүйлт, түлхэлт, нисэлт, буултыг нэрлэж, тус бүрийн үүргийг нь

тодорхойлох

- Гүйлтээс уртад харайх дөхүүлэх дасгалыг давтах. Үүнд:

а. Түлхэлтийн хөлөө урдаа тавьж зогссон байдлаас савалтын

хөлөө нугалан урагш-дээш савж түлхэлтийн хөлийн өлмий дээр

босох

б. Түлхэлтийн хөлөө ардаа тавьж зогссон байдлаас нэг алхангуут

түлхэж, савалтын хөлөө нугалан урагш-дээш савж түлхэлтийн

хөлийн өлмий дээр босох

в. Алхам тутамдаа түлхэлтийн хөлөөр түлхэж, савалтын хөлөө

нугалан урагш-дээш савж урагш 10-12 м алхах г.м

- Урьдчилсан гүйлтийн 10-12 м зайнаас хурдтай гүйж, 50 см өргөн

түлхэлтийн ванданд хөлөө тааруулах

- Урьдчилсан гүйлтээс уртад “хөл нугалж” харайх техник бүхий

зурагт үзүүлэн, видео бичлэгийг ажиглах, дуурайж харайх

- Уртад сайн харайхад биеийн ямар чадавх хэрэгтэйг ярилцаж,

хөлийн түлхэлтийн хүчийг хөгжүүлэх дасгалыг өөрт тохирсон

ачааллаар давтах

- Байрнаас ба гүйлтээс уртад харайж тоглох

- Урьдчилсан гүйлтийн 10-12 м зайнаас дунд зэргийн хурдтай

гүйлтээс уртад “хөл нугалж” харайх

Санамж:

- Бага ангид эзэмшсэн гүйлтээс уртад харайх чадварт нь тулгуурлан: урьдчилсан гүйлт, түлхэлт,

нисэлт, буулт гэсэн техник задлалыг өөрсдөөр нь гаргуулахад анхаарна.

- Гүйлтээс нэг хөлөөр түлхэхэд гар, хөлийн хөдөлгөөний зохицолыг хангахад зориулсан

дөхүүлэх дасгал өргөн ашиглана.

- Энэ насны сурагчид тэмцээний нөхцлийг хялбаршуулан, 50 см өргөн вандангаас түлхэж

харайна. Уг хэмжээн дотроос түлхэж байвал амжилтыг нь түлхсэн цэгээс нь хэмжинэ. Огт

түлхэлтийн вандан хэрэглэхгүй харайх нь гүйлтийн алхмаа тааруулах, жигд гүйж сурахад сөрөг

нөлөөтэй байдаг. Тиймээс өргөн вандан хэрэглэнэ. Урьдчилсан гүйлтийн 10-12 м зайг хэмжиж

тэмдэг тавиад, сурагч бүр өөрийн тэмдэглэсэн газраас гүйж 50 см өргөн зурвас дотор

түлхэлтийн хөлөө тааруулан гишгээд, уг вандан дээгүүр гүйж өнгөрнө. Түлхэлтийн ванданг

орлуулан 50 өргөн зурвас татаж болно.

- Уртад сайн харайхад юу дутагдаж байгааг ярилцаж, сурагчдын хариултад тулгуурлан хөлийн

хүчний дасгалыг сурагчидтай хамтран зохиож, давтуулна.

- Үсэрч харайх тоглоом удаан үргэлжилж болохгүй. 2-3 мин тоглоод амрах, үр дүнгээ хэлэлцэх,

техникийг ажиглах зэргээр хөлийн булчингийн ачааллыг бууруулах хэрэгтэй.

- Урьдчилсан гүйлтийн 10-12 м зайнаас дунд зэргийн хурдтай гүйлтээс уртад “хөл нугалж”

харайж техникийг бүтнээр нь эзэмшинэ.

Бүлэг 6.4. Сагсан бөмбөг

Хүрэх үр дүн: Сагсан бөмбөгийг залж, дамжуулан, намхан цагаригт оруулж тоглодог

болох.

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

Сагсан бөмбөгийн суурь

техниктэй танилцаж,

тэдгээр техникийг

гүйцэтгэх эв дүйтэй болох

- Сурагч бүр сагсан бөмбөгийг залж 10-15 м алхах даалгавар өгөх

- Сурагчдын өмнөх чадвар буюу бөмбөг барьж зогсох, залж алхах,

гүйх байдлыг ажигласны үндсэн дээр сагсан бөмбөг барилт,

зогсолт, шилжилтийн техникийг ярилцах

- Бөмбөгийг хоѐр гараар барьж, цээжний өмнө тохойгоор нугалан

үндсэн зогсолтоор зогсох, бөмбөгийг дээш, доош, хажуу тийш

өргөх

- Бөмбөгөө барьж багшийн заасан чиглэлд алхах, хөлөө

зэрэгцүүлэн зогсох, тулгуур хөл дээр зогсох, эргэх

- Өндөр, нам зогсолтын ялгааг тодорхойлох, биечлэн үзүүлэх

- Нам зогсолтоос бөмбөггүй ба бөмбөгтэйгээр баруун, зүүн тийш

гулсалттай алхаж шилжих

- Алхалтаас ба зөөлөн гүйлтээс үсэрч зогсох

- Сагсан бөмбөгийн талбайг тойрч алхаж яваад, багшийн дохиогоор

1- баруун хөлөөр эхний алхамт, 2- зүүн хөлөөр хоѐр дахь алхамт,

3- баруун хөлөө зөөж, зүүн хөлтэй зэрэгцээ байрлалтай тавина.

- Гүйлтийн 9-10 алхамын дараа зогсолт гүйцэтгэнэ.

- Гүйлтэн дундаа баруун, зүүн тийш чиглэлээ өөрчлөх бүрийд

зогсолт гүйцэтгэнэ.

- Шулуун чиглэлд баруун, зүүн гараар бөмбөг залж 10-15 м зайд

дунд зэргийн хурдтай гүйх

- Бөмбөгийг ямар ямар аргаар дамжуулж болохыг ярилцан, туршиж

үзсэнээр чээжний орчмоос ба толгой дээрээс хоѐр гараар

дамжуулах нь илүү ашигтай болохыг хамтран тодорхойлох

- Бөмбөгийг чээжний орчмоос хоѐр гараар 1-2 м зайнаас бие

биерүүгээ дамжуулж давтах

- Бөмбөгийг толгой дээрээс хоѐр гараар 2-3 м зайнаас бие

биерүүгээ дамжуулах

- Өөрийн сонирхсон үйлдэл, дасгалыг нөхөдтэйгээ ярилцаж

саналаа солилцох

Санамж:

- Бага ангидаа сагсан бөмбөгийг барих, дамжуулах ерөнхий чадвар эзэмшсэн байх тул 6 дугаар

ангиас сагсан бөмбөгийг үндсэн зогсолт, шилжилт, залалттай хослуулан зөв гүйцэтгэх техник

эзэмшүүлэхэд анхаарна.

- Тиймээс хажуу тийш гулгаж шилжих, залж алхах ба гүйх хурдыг аажим нэмэгдүүлэх хэрэгтэй.

- Хичээлийн явцад тулгуур хөл гэсэн ойлголтыг тайлбарлаж өгнө. Энэ нь сагсан бөмбөг тоглох

дүрэм журмыг хэвшүүлэх анхны алхам болно.

- Бөмбөгийг чээжний орчмоос болон толгой дээрээс хоѐр гараар дамжуулах зайг 1 м-ээс 3 м

хүртэл холдуулна. Ингэхдээ зөв дамжуулж буй сурагчдыг арагш ухрааж, хоорондын зайг

холдуулна.

- Бөмбөгийг хүлээж авахдаа хүчийг нь дагуулан өөр рүүгээ татаж авахыг анхааруулна.

Бөмбөгөнд сарвууг тулгаж барьж авах нь хурууг гэмтээж болохыг сануулна.

- Дасгалын гүйцэтгэлийг хянаж, ганцаарчилсан болон нийтлэг алдааг ойлгуулж, засах талаар

зөвлөгөө өгөөрэй.

Сагсан бөмбөгийн дасгал

гүйцэтгэх чадвараа

хөгжүүлэх

- Шулуун чиглэлд баруун, зүүн гараар бөмбөг залж 12-15 м хурдтай

гүйх

- Бөмбөгийг залж алхалтаас ба зөөлөн гүйлтээс, цээжний орчмоос

хоѐр гараар 2-4 м зайд дамжуулах

- Байрнаасаа урагш нэг алхан бөмбөгийг толгой дээрээс хоѐр

гараар 2-3 м зайд дамжуулах

- Цагариг болон байны баруун, зүүн, урд талаас, 1-1.5 м зайнаас

бөмбөгийг намхан цагаригт шидэх

- Сурагчид 3-4 эгнээ болж зогсоно. Эхний эгнээний сурагчид

бөмбөг залж гүйгээд, эсрэг талын нүүрний шугам хүрээд, буцаж

бөмбөг залж ирээд үсрэлтээс зогсолт хийгээд, чээжний орчмоос

дараагийн эгнээний сурагч руу дамжуулаад, өөрөө цувааны ард

очиж зогсоно.

- Бөмбөгө залж, цувруулан байрлуулсан дарцаг тойрч ирээд

алхамтаас зогсолт хийгээд, чээжний орчмоос дараагийн эгнээний

сурагч руу дамжуулаад, өөрөө цувааны ард очиж зогсоно.

- Хананд 220 см өндөрт байрлуулсан дугуй бай болон цагаригт

бөмбөгийг шидэж сагсан бөмбөг тоглох

- Тоглох дүрмээ сурагчид өөрсдөө зохиож, багаа багшийн

тусламжаар зохион байгуулах

- Нэгнийхээ амжилтыг үнэлэх, баяр хүргэх, талархал илэрхийлэх

Санамж:

- Багш техникийг өөрийн биеэр үзүүлэхээс гадна сайн гүйцэтгэж буй сурагчийг сонгон үзүүлэх нь

тухайн хүүхдэд урам өгч, бусдад нь “Бид чадна” гэсэн итгэл төрүүлнэ.

- Суралцахуйн энэ зорилтыг хэрэгжүүлэхдээ бөмбөг барилт, залалт, дамжуулалт, шидэлтийг нэг

нэгээр нь давтуулахаас илүүтэйгээр хооронд нь холбож давтах нь чухал байна.

- Баруун талдаа бөмбөг залахдаа, баруун гарын сарвуу, бөмбөгний ар талын дээд хэсэгт

байрлалтай, харин зүүн гарын сарвуу бөмбөгнөөс доош түвшинд байна. Залалтын үед гарын

хуруунууд бөмбөгтэй удаан харьцах тусам бөмбөгний нисэлтийн хугацаа ихэснэ. Ингэснээр

тоглогч бөмбөгөө хянах боломж нэмэгдэж, өөрчлөгдөж буй нөхцөл байдалд тохируулж,

тактикийн зөв шийдэл гаргах өргөн боломжоор хангагдахыг ярилцана.

- Энэ насны хүүхэд бөмбөгийг өндөр цагариг руу шидэхэд хүч дутсанаас шалтгаалж, шидэлтийн

буруу техник тогтчихдог. Тйимээс намхан цагариг, эсвэл хананд байрлуулсан бай руу

шидүүлэх нь зөв байна.

- Сурагчдын биеийн өндөр, бөмбөг эзэмшилтийн түвшин зэрэгт тохируулан дамжуулах зай,

шидэх байн өндрийг өөр өөр байхаар тохируулаарай.

- Сагсан бөмбөг тоглуулахдаа сурагчдын онцлогийг харгалзан хүч тэнцүү багт хувааж, тоглолтыг

зохион байгуулна.

- Шидсэн бөмбөг цагаригт орох, залж гүйгээд түрүүлж ирэх гэх мэт тохиолдолд заавал бие

биедээ баяр хүргэхийг сануулж, сэтгэл хөдлөл ба мэдрэмжээ илэрхийлэх тодорхой

хөдөлгөөнийг (харилцан алгаа таших, алганыхаа дээр, доороос ээлжлэн цохиж баяр хүргэх гэх

мэтийг сурагчид өөрсдөө санаачилна ) хэвшүүлбэл зохино.

- Залалт, дамжуулалт, зогсолт хосолсон дасгалыг эхлээд байрандаа, алхаж явахдаа, дараа нь

гүйлтийн хурдыг аажим нэмэгдүүлэх хэлбэрээр гүйцэтгэнэ.

- Хөдөлгөөн дундаас зогсох, шулуун чиглэлд бөмбөг залах болон чээжний орчмоос хоѐр гараар

дамжуулах техник оролцсон дасгалыг сурагчид багаараа зохион, хийж үзүүлнэ.

- Ангийн сурагчдыг 4-5 баг болгоод, буухиа тэмцээн зохион байгуулж болно.

- Зориулалтын бай, зөөврийн жижиг самбар, цагариг, бөмбөгийг хүрэлцээтэй хэмжээгээр

бэлтгэнэ.

Бүлэг 6.5 Хөл бөмбөг

Хүрэх үр дүн: Хөл бөмбөгийг өшиглөх, тогтоох залах оновчтой дамжуулах арга барилаа

хөгжүүлэх, дүрэм баримтлан хамтран тоглох

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

Бөмбөгийг өшиглөх,

тогтоох үеийн биеийн

байрлал, хөлийн

Сурагчдын дунд дараах асуултыг тавьж ярилцана. Үүнд:

- Хөл бөмбөг өшиглөх үед биеийн жин нэг хөл дээр байхуу үгүй юу?

- Биеийн жин ба хүндийн төвийн талаар танар хэрхэн мэдэх вэ?

хөдөлгөөнийг сонирхон

судлах

- Хөл бөмбөгийг өшиглөх үед хөлийн аль хэсгээр өшиглөх нь

ашигтай гэж бодож байна вэ? Хийж үзүүлнэ үү?

- Олимпийн тоглолтод хөлбөмбөгийн спорт ордог уу, үгүй юу? Энэ

талаар зурагт хуудас бүхий цуглуулага хийж болох уу? гэх мэт

асуултыг гарган сурагчдын санаа бодлыг сонсох, биеэр хийж үзэх

болон зураг дээр харж ярих зэргээр зохион байгуулна.

- Өнхөрч ба ойж ирсэн

бөмбөгийг хөлийн улаар

тогтоох ба өшиглөх аргыг

эзэмших

- Бөмбөгийг өшиглөх,

тогтоох үеийн биеийн

байрлал, хөлийн

хөдөлгөөний зөв, бурууг

ялган, дүгнэх

- Өнхрүүлж өгсөн

бөмбөгийг буцааж

өшиглөх, багшийн заасан

чиглэл рүү өшиглөх

чадвараа бататгах

- Бөмбөгийг сурагчид хоорондоо (хосоор) гараар өнхрүүлж өгөх,

өнхөрч ирсэн бөмбөгийн буцаан өнхрүүлж өшиглөх

- Багш хөл бөмбөгийг өнхрүүлж өгөөд тодорхой чиглэл, тэмдэгт рүү

өшиглөхийг санал болгох

- Хөл бөмбөгийг өвдөгний орчим өндөртөй ойхоор шидэж өгөх

үйлдлийг багш үзүүлж тайлбарлах

- Сурагчид хосоор дасгалыг хийж хөлийн улаар ойж ирсэн

бөмбөгийг тогтоох

- Хөл бөмбөгийг хоорондоо өнхрүүлж ба ойлгож дамжуулах

- Ойж ба өнхөрч ирсэн бөмбөгийг хөлийн улаар болон шагайн дотор

талаар тогтоох

- Дээрх дасгалыг олон дахин давтах

- Бөмбөгийг өшиглөх, тогтоох үеийн биеийн байрлал, хөлийн

хөдөлгөөний зөв, бурууг сурагчдаар яриулах ба биеэр үзүүлэн

тайлбарлах байдлаар хийлгэж багш зөв, буруу хэлж, тайлбарлаж

байгааг сайн, дундаж, анхаарах шаардлагатай гэсэн үнэлгээгээр

тэмдэглэж авах

- Цувруулж ба сөөлжүүлж

байрлуулсан дарцагийг

сүлжиж бөмбөг залах

чадвараа сайжруулах

- Хөл бөмбөг залж гүйх техникийн сурагчдаар туршин хийлгэх

- Дарцаг туг хоорондын зайг ойртуулах ба холдуулах байдлаар

бөмбөг залж гүйх дасгалыг давтах

Өнхөрч, ойж, нисэж ирсэн

бөмбөгийг хоѐр гараар

барьж авах аргаас

эзэмших

Хаалгачийн техник болох ойлгож ба нисэлтэй өшиглөж өгсөн

бөмбөгийг хоѐр гараар барих дасгалыг хосоор хийх

Бөмбөгийг өшиглөн бие

бие рүүгээ дамжуулж ба

хаалга руу өшиглөж

тоглох чадвараа

бүтээлчээр хөгжүүлэх

- Жонголѐр хийж сурах, олон дахин давтах

- Багшийн болон хамтрагч сурагчийн өнхрүүлж өгсөн бөмбөгийг 5 м

зайд буй хоорондоо 3 м зайтай тэмдэгт дундуур оруулж өшиглөх,

бөмбөг тэмдэг хоорондуур орсон бол хангалттай, ороогүй бол

хангалтгүй гэсэн үнэлгээ өгөх

- Сургалтын тоглолт хийж сурагчдын хөлбөмбөг тоглох чадварыг

сайн, дундаж, анхаарах шаардлагатай гэсэн үнэлгээгээр тэмдэглэж

авах

Санамж:

- Суралцахуйн зорилтуудыг хэрэгжүүлэхдээ багш чиглүүлэх асуулт тавих ба сурагч ярих

боломжийг олгож, нэмэлт тайлбар хийх, чиний хэлсэнээр бөмбөгийг өшиглөж үзье, хэнийх нь

ашигтайг ольѐ! гэх мэтээр мэдлэг бүтээж, хөдөлгөөний үйлдэлтэй танилцах хэрэгтэй.

- Дүрэм болон “Олимп ба хөл бөмбөг” сэдэвт суралцахуйн зорилтын хүрээнд тодорхой хугацаа

өгч багаар хамтран судалж ирэх даалгавар өгч явуулна. Заасан хугацаанд мэдэж ба хийж

ирсэн зүйлийг үнэлэх боломжтой.

- Хөл бөмбөгийг тууж буюу залж тэмдэгтийг сүлжиж гүйх техникийг гүйцэтгэхдээ тэмдэгт

хоорондын зайг сайтар тохируулах ба сурагчдын чадварт тохируулан өөрчлөх хэрэгтэй.

- Өнхрүүлж өгсөн бөмбөгийг тодорхой цэг болон хаалга руу өшиглүүлэхээр зохион байгуулна.

- Бөмйөгийг ойлгож ба нисгэж өшиглөхдөө өвдөгнөөс дээш гаргахгүй байхыг анхааруулж,

дүрэм болгон мөрдөнө. Ойж ба нисэж байгаа бөмбөгний хөдөлгөөнийг мэдэрч шилжих

үйлдлийг тайлбарлан заах хэрэгтэй болно.

- Хаалгачийн хоѐр гараар барих техникийг давтах үед хүчтэй өшиглөхгүй байхыг анхааруулж

дүрэм болгон мөрдөнө.

- Гэрийн даалгаварт жонглѐр хийх дасгалыг хийх, волейболын бөмбөг, хий султай бөмбөг

ашиглахыг зөвлөх

- Сурах үйл ажиллагааны хэсгээс сэдэвлэн хүснэгт боловсруулж, сурагч бүрт үнэлгээний

тэмдэглээ хийж ахицыг харах боломжтой.

- Хөл бөмбөг сэдвийн судлах цагийн хугацаанд үнэлгээг хоѐроос доошгүй удаа хийх

шаардлагатай. Энэ нь тус бүлэг сэдвийн үнэлгээ болно.

Бүлэг 6.6 Үндэсний спорт. Хурдан морины уралдаан

Хүрэх үр дүн: Хурдан морины уралдааны талаар ерөнхий ойлголт, мэдлэг эзэмших

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

- Мэдээлэлтэй ажиллах

чадварыг сайжруулах

- Хурдан морины

уралдаан нь үндэсний

спортын нэг төрөл

болохыг ойлгох

- Хурдан морины

уралдааныг сонирхох

хүсэл төрүүлэх

- Хурдан морины уралдааны талаар мэдээлэл цуглуулах

даалгаврыг сурагчдад өгч, тухайн мэдээллийг хаанаас авч болох

арга замыг ярилцах

- Сурагчид багаар ажиллан, мэдээлэл цуглуулах

- Багууд харилцан мэдээллээ солилцон ярилцах

- Сурагчдын мэдээллээс хамгийн оновчтой зөв мэдээллийг багцлан

дэвтэртээ тэмдэглэж авах

- Хамгийн хол болон ойрын зайд аль насны морьд уралдаж байгаа

болон унаач хүүхдийн эрх, үүргийн ялгааг сурагчид дэвтэртээ

тэмдэглэх

- Сурагчдын хариулт, мэдээллээ танилцуулж буй байдал зэргийг

харгалзан багш явцын үнэлгээ хийх

Санамж:

- Даалгаварыг хэрхэн гүйцэтгэх талаар сурагчдад урьдчилан зөвөлгөө өгсөн байна.

- Багуудыг сурагчдын саналаар 4-5 гишүүнтэй хуваарилан, мэдээллээ тэмдэглэх цаасыг

тараасан байна.

- Хичээлийн хэрэглэгдэхүүн болох мэдээлэл тэмдэглэх цаас, харандаа, хананд тогтоох

бусад үнэлгээний хэрэглэгдэхүүн зэргийг бэлтгэсэн байна.

- Мэдрэмжээ өөрийн

үгээр илэрхийлдэг

болох

- Алдартай хурдан морьд

ба уяачид, унаач

хүүхдүүдтэй танилцах

- Хурдан морины цолны

утга санааг тайлбар-

ладаг болох

- Хурдан морь унадаг сурагч байгааг асууж, ярилцах

- Хурдан морь унадаг сурагч байхгүй бол хурдан морины

уралдааны бичлэг болон зурагт үзүүлэн ашиглан сурагчдаар ямар

утгатай зураг болохыг нь яриулж, тайлбарлах

- Уяачдын талаар болон алдарт уяачдын тухай дээрх аргаар

тайлбарлан харилцан ярилцах.

- Хурдан морьдын цолны талаар тайлбар өгч, морины цол дуудаж

байгаа бичлэг үзүүлж, утга санааг нь хэлэлцэх, тэмдэглэн бичих

- Сурагчдын хөтөлсөн тэмдэглэлийг уншуулж, үнэлгээ өгөх

Санамж:

- Хурдан морьдын бичлэгийг үзүүлэн тайлбар өгөхдөө морьдын зүсээр нь нэрлэх, унаач

хүүхдийн өмсгөл болон морь унах явцад хүүхэд юуг анхаарах хэрэгтэй зэрэг нэмэлт

тайлбарыг өгнө.

- Сурагчид өөрийнхөө ойлголтыг хэрхэн тайлбарлаж байгаад хяналт тавин, явцын

үнэлгээний даалгаврыг өгнө.

Бүлэг 6.7 Өвлийн спорт, тэшүүр

Хүрэх үр дүн: Тэшүүрээр гулган бие махбодоо чийрэгжүүлж, мөсөн дээр тоглох

хүсэлтэй болох.

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

Хувцасаа тохируулан

өмсөж, тэшүүрээр

гулгадаг болох

- Мөсөн дээр гадаа хичээллэхдээ өмссөн хувцас нь дааруулж буй

эсэх, хөдөлгөөнд саад болж байна уу? гэх зэргээр ярилцаж,

хувцасаа тохируулах талаар бие биедээ зөвлөгөө өгөх

- Тэшүүрээр гулгах техникийн зураг, видео бичлэг үзэж, гулгах

техникийг заалны шалан дээр дуурайн гүйцэтгэх

- Гараа нуруундаа үүрч, гараа савж тэших хөдөлгөөнийг дуурайж,

удаан хэмнэлээр байрандаа ба урагш шилжиж давтах

- Тэшүүрээр гулгаж чаддаг сурагчид мөсөн дээр гулгаж үзүүлэх

- Багш болон гулгаж чаддаг сурагчид бусдынхаа гараас нь хөтлөн

тэшүүр дээр тогтох, гулгах оролдлогыг дэмжих

- Бие даан 1-2 удаа алхах байдлаар удаан хэмнэлээр тэших

үйлдийг гүйцэтгээд хөлөө зэрэгцүүлэн гулсах

- Шулуун замд тэшүүрээр гулгах зайг уртасган 100-200 м хүргэх

- Том тойрогт тэшүүрэр гулгах

- Бага зэрэг урагш бөхийх, гарын савалтын хөдөлгөөнөөр тэнцвэрээ

хадгалах, унах үедээ доош сууж, бөгсөөрөө газардах зэргээр

аюулгүй байдалдаа анхаарах

- Тэшүүргүйгээр мөсөн дээр нэгийгээ чирч ба түлхэн гулсуулж

тоглох, хооронд нь 5-6 м зайтай байрлуулсан тэмдэгтийг сүлжиж

тэшүүрээр гулган тоглох

Санамж:

- Тэшүүр бүлгийн зорилтыг хэрэгжүүлэхийн тулд сургуулийн гадаа мөсөн гулгуурын жижиг

талбай байгуулах шаардлагатайггас гадна сурагчид зузаан, дулаан хувцас, тэшүүртэй байхыг

урьдчилан бэлтгэнэ. Бээлий, малгайгүй гулгаж болохгүйг анхаарна.

- Гадаа тэшүүрийн талбай байгуулах боломжгүй бол тэшүүрээр гулгах техникийг дуураймлаар

зааж, дулаан хувцас өмсөн гадаа талбайд давтана. Энэ үедээ гадаа тоглох тоглоом (үндэсний

мөсөн шагай маягийн тоглоом байж болно) ашиглаарай.

- Тэшүүрээр гулгах дуураймал дасгалыг тоонд тохируулан цогц дасгал болгох боломжтой.

Жишээ нь: 8 тоонд гараа нуруундаа үүрч тэших үйлдийг удаан хэмнэлээр давтаад, 4 тоонд

гараа алдлан хөлдөө мөрний хэмжээний зайтай зогсох, дахин тэших үйлдлийг 8 тоонд давтах,

зүүн гар тийш солбиж алхалтыг 2 удаа хийх , баруун гар тийш мөн 2 удаа хийж, гараа алдлан

зогсох гэх мэт.

- Тэшүүрээр гулгах үйлдэлд шулуун замд гулгах нь цөм хэсэг болох бөгөөд эргэлт буюу

собилттой алхалтыг аажмаар эзэмшинэ.

- Тэшүүрээр гулгаж чаддаг сурагчид багшийн гол туслагч болох ѐстой.

- Тэшүүр хүрэлцээгүй үед тэшүүр өмсөөгүй сурагчид хамгаалах, туслах байдлаар ээлжлэн

гулгах зохион байгуулалт хийнэ.

- Өмсөж буй гутлын ул мөсөн дээр халтирахааргүй байвал зохино.

Долоодугаар анги

Жилийн үлгэрчилсэн төлөвлөгөө

Улирал Бүлэг сэдэв Нэгж сэдэв Судлах цаг Бүгд цаг

I

Эрүүл мэнд ба бие

бялдрын хөгжил Бие бялдрын хөгжил 4

18

Хөнгөн атлетик Гүйлт 6

Хөл бөмбөг

Өнхөрч ба нисэж ирсэн бөмбөгийг

өшиглөх, тогтоох 4

Бөмбөгийг оновчтой дамжуулах ба

залах 4

II

Сагсан бөмбөг Сагсан бөмбөгийн техник 5

18 “Мини сагсан бөмбөг” тоглох 5

Үндэсний спорт Үндэсний сур харваа 2

Өвлийн спорт Тэшүүрээр гулгах 6

III

Гимнастик Чөлөөт хөдөлгөөн ба акробатик 6

16

Харайлт ба уран сайхны гимнастик 6

Эрүүл мэнд ба бие

бялдрын хөгжил

Хувийн эрүүл мэнд, хөдөлгөөний

ач холбогдол 2

Анхны тусламж 2

IV

Хөнгөн атлетик Уртын харайлт 8

18 Хөл бөмбөг Хөл бөмбөг тоглох 8

Эрүүл мэнд ба бие

бялдрын хөгжил Бие бялдрын хөгжил 2

Бүлэг 7.1. Эрүүл мэнд-бие бялдрын хөгжил

Хүрэх үр дүн: Өөрийн бие бялдрын хэрэгцээнд тохирсон дасгалыг сонгож, гүйцэтгэх

чадвар ба эрүүл мэндээ хамгаалах арга барил эзэмших

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

Өөрийн бие бялдрын хөгжлийг

хэмжиж, бие бялдрын хөгжил, эрүүл

мэндийн байдалд гарсан өөрчлөлтийг

үнэлэх, шинэ хэрэгцээгээ

тодорхойлох чадвартай болох

- Бие бялдрын хөгжил гэж юу? Бие бялдрын хөгжлийг

ямар үзүүлэлтээр тодорхойлох вэ? гэсэн асуултад

хариулж ярилцана.

- Сурагчид бие биенийхээ биеийн өндөр, жин, цээжний

тойрог, бүсэлхийн тойрог, өгзөгний тойрог, толгойн

тойргийг хэмжиж хэлнэ. Хэмжүүлсэн сурагч хэмжээг

дэвтэртээ бичнэ.

- Өөрийн бие бялдрын хөгжлийн үзүүлэлтэд өнгөрсөн

жилийнхээс ямар өөрчлөлт орсныг тодорхойлно.

- Сурагч бүр өөрийн бие бялдрын хөгжилдөө 5 хүртэл

оноогоор үнэлгээ өгч ажлын хуудас дээр бичнэ.

- 12-13 насны монгол хүүхдийн бие бялдрын хөгжлийн

дундаж үзүүлэлтийг харуулсан үзүүлэнг багш үзүүлнэ.

- Өөрийн насны монгол хүүхдийн дундаж үзүүлэлттэй

өөрийн бие бялдрын хөгжлийн үзүүлэлтийг

харьцуулан зөрүүг тооцож гаргана.

- Өөрийн бие бялдрын хөгжлөө дахин өөрөө үнэлнэ.

- Өөрийн бие бялдрын хөгжлийн сул ба сайн

үзүүлэлтийг ажлын хуудас дээр бичиж, хосоороо бие

биедээ тайлбарлан ярилцана.

- Өөрийн бие бялдрын хөгжлийн хэрэгцээ буюу

хөгжүүлэхийг хүсэж буй зүйлээ тодорхойлон бичнэ.

- Бие бялдраа хөгжүүлэхийн тулд биеийн тамирын

хичээл дээр юу хиймээр байгаагаа бичиж, хосоороо

бие биедээ тайлбарлана.

- Сурагч бүрийн гүйцэтгэсэн ажлын хуудсыг багш

хураан авч, хичээлийн дараа зөвлөгөө, тэмдэглэл

бичээд буцааж өгнө.

Санамж:

- Сурагчид 6 дугаар ангидаа бие бялдрын хөгжлөө хэмжиж сурсан байх тул энэ чадварыг

сэргээн сануулж, биеийн өндөр, жин, цээжний ба бүсэлхийн, өгзөгний, толгойн тойргийн

хэмжилтийг хийлгэнэ. Ингэхдээ 6 үзүүлэлтийг хэмжих 6 хэсэг байгуулж болно. Сурагчид

тэдгээр хэсэг бүрт очиж өөрийн үзүүлэлтийг хэмжээд дараагийн хэсэг рүү шилжих байдлаар

хичээлийг зохион байгуулбал богино хугацаанд бүх сурагч бие бялдрын хөгжлөө хэмжих

боломжтой.

- Сурагч бүр бие бялдрын хөгжлийн өнгөрсөн жилийн үзүүлэлтээ мартахгүй байхын тулд биеийн

тамирын хичээлийн дэвтэр, эсвэл “Бие бялдрын хөгжлийн тэмдэглэл”-ийн тусгай дэвтэртэй

байх хэрэгтэй. Тэдгээр тэмдэглэлийг ашиглан өнөөдрийн үзүүлэлтийг харьцуулж бодох үйл

ажиллагааг биеийн тамирын зааландаа явуулж болно.

- Өөрийн бие бялдрын хөгжилд гарсан өөрчлөлтийг бусад хүүхдийнхтэй харьцуулах, анхаарах

шаардлагатай зүйлээ тодорхойлоход нь багш тусалж, хамтран бодолцох хэрэгтэй. Жишээ нь:

охид бүсэлхийн тойрог нэлээд нэмэгдсэн байна гэвэл хэвлийн болон бүсэлхийн дасгал хийх

хэрэгтэйг зөвлөх гэх мэт.

- Суралцахуйн энэ зорилтыг хэрэгжүүлэхдээ “сурагчийн ажлын хуудас”-ыг ашиглавал зохино.

Ажлын хуудас нь доорх загвартай байж болох юм.

АЖЛЫН ХУУДАС

Хичээлийн сэдэв: Бие бялдрын хөгжил

Анги_________ Сурагчийн нэр______________________ Он, сар, өдөр________

Бие бялдрын

хөгжлийн үзүүлэлт

Өнөөгийн

хэмжээ

Өнгөрсөн

жилийн

үзүүлэлт

Өөрчлөлт

Монгол

хүүхдийн

дундаж

үзүүлэлт

Зөрүү

Өөрийн

үнэлгээгээ

өөрчлөх

үү?

Биеийн өндөр (см)

Биеийн жин (кг)

Цээжний тойрог

(см)

Миний бие бялдрын хөгжлийн:

Сайн тал нь:

Анхаарах шаардлагатай зүйлүүд:

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

________________________________________________________________________________

Би бие бялдрын хөгжлөө сайжруулахын тулд дараах зүйлийг хиймээр байна:

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

_______________________________________________________________________________

Багшийн тэмдэглэл, зөвлөгөө:

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

________________________________________________________________________________

- Багш сурагч бүрийн ажлын хуудсыг хураан аваад сайтар уншиж танилцан, хуудас бүр дээр

зөвлөгөө бичиж өгөөрэй. Энэ ажлын хуудсыг өөрчлөн баяжуулж болно.

Өөрийн бие бялдрын хөгжлийн шинэ

хэрэгцээг хангах дасгалыг сонгох,

сонгосон дасгалын ачааллыг

тохируулан зөв хийх чадвар эзэмших

- Сурагч бүр бие бялдрын хөгжлөө хэрхэн

сайжруулахыг хүсэж буйг бичсэн ажлын хуудсанд

тулгуурлан сурагчдын хэрэгцээг багш ангилж

бүлэглэсэн байна.

- Уг ангилалын дагуу сурагчдыг хэсэгт хувааж, тэдний

бие бялдрын хөгжлийн шинэ хэрэгцээнд нь тохирсон

цогц дасгалыг зурж, тайлбарыг бичсэн тараах

материалыг хэсэг бүрт өгнө. Жишээ нь:

1. Өндөр болоход нөлөөлөх цогц дасгал

2. Биеийн галбир (бөгтөрийг засах, цэх алхаж сурах

дасгал г.м) засах цогц дасгал

3. Хэвлий, бүсэлхийн цогц дасгал

4. Чээж, гар-мөрний булчингийн цогц дасгал

5. Хөлийн булчингийн цогц дасгал

6. БЕХ-ийн хэрэгсэлтэй цогц дасгалыг хөгжмийн

аянд гүйцэтгэх

7. БЕХ-ийн хэрэгсэлгүй цогц дасгал

8. Хосоороо хийх БЕХД гэх мэт.

- Сурагч бүр өөрийн хэрэгцээнд тохирох хэсэгт очиж

дээрх “цогц дасгал”-ыг зөв хийж сурахаас гадна

ачааллыг өөртөө тохируулан гүйцэтгэнэ.

Санамж:

- Суралцахуйн энэ зорилтыг 2-3 цагийн хичээлээр хэрэгжүүлэх боломжтой. Эхний 1 цагийн

хичээл дээр сурагч бүр өөрийн бичсэн хэрэгцээнд тохирсон дасгалаа сонгож, зөв хийж сурахад

анхаарна. Тодруулбал, уг дасгалыг хийхэд гар, хөл, их биеийн байрлал ямар байх, дасгалыг

гүйцэтгэх хурд ба далайц, хэрхэн амьсгалах гэх мэтийг заавал ойлгуулна. Дараагийн хичээл

1-2 цагийн хичээл дээр тухайн дасгалын ачааллыг сурагч бүрт тохируулан тогтоож өгөх

хэрэгтэй. Түүнчлэн бүх сурагч биеийн ерөнхий хөгжлийн цогц дасгалыг хийж сурсан байх

хэрэгтэй учраас дээрх 6-8-р хэсгийн дасгалыг бүгдээрээ гүйцэтгэх нь зүйтэй байна.

- Хэдийгээр нэг хэсэгт ажиллаж буй сурагчид ижил дасгалыг гүйцэтгэх боловч сурагч бүр

дасгалаа хэдэн удаа давтах, уг дасгалыг яаж хүндрүүлж ба хөнгөвчилж болох зэргийг ярилцан,

ачааллыг зөв тогтоож өгөөрэй.

- Дээрх цогц дасгалуудыг хичээлийн бус цагаар (гэртээ) тогтмол хийж хэвшихийн чухлыг

ойлгуулах зайлшгүй шаардлагатай.

- Иймээс дээрх цогц дасгалын зөвлөмж болох тараах материалыг бэлтгэн сурагчдад өгөх

хэрэгтэй.

Булчингийн хүч, хөдөлгөөний хурд,

тэсвэр, уян хатан, хөдөлгөөний

эвслээ сайжруулах цогц дасгалыг

сурч, өөрийн бие бялдрыг хөгжүүлэх

хүсэл тэмүүлэлтэй болох

- Сурагчдын хурд, хүч, хөдөлгөөний эвсэл, уян хатан,

тэсвэрийн чадавхийг “Хүн амын бие бялдрын хөгжил,

чийрэгжилтийн түвшин тогтоох сорил”-ын тестээр

судалж тогтооно.

- Хүч гэж юу вэ? гэсэн асуултаар ярилцана.

- Хүчийг хөгжүүлэхдээ ямар дасгал хийж болохыг

сурагчид үзүүлнэ. Тэдний үзүүлсэн дасгал

тохиромжтой эсэхэд багш зөвлөгөө өгч, алдаа байвал

засна.

- Биеийн ерөнхий хүч хөгжүүлэх цогц дасгалыг сурагч

бүр өөрт тохирсон ачааллаар давтах

- Хурд гэж юу вэ?, Хурдыг ямар дасгалаар хөгжүүлж

болох вэ? зэрэг асуултаар ярилцана. Дасгалуудыг

хийж туршина.

- Охид, хөвгүүд 2 хэсэгт хуваагдаж, уян хатны ба

хөдөлгөөний эвслийн цогц дасгалыг тус тусдаа

гүйцэтгэнэ. Дараа нь хэсгээ сольж ажиллана.

Санамж:

- Хүчний дасгалыг гүйцэтгэхдээ сурагч бүр уг дасгалыг хэдэн удаа давтаж чадахаа тогтооно.

Хүчний энэ чадварт үндэслэн нэг оролдлогоор дасгалыг гүйцэтгэх тоо ба давталтын тоог багш

тогтоож өгнө.

- Хүчийг хөгжүүлэхдээ энэ насны хүүхдэд 1-2 кг ачаатай дасгал өгч болно.

- Хурд хөгжүүлэх дасгалыг нэг оролдлогоор 20 секундээс илүү хугацаанд хийхгүйг анхаарна.

Мөн 7-р ангийн сурагчид хурдны дасгалыг бүрэн амралттайгаар 5-6 удаагаас илүү давтахгүй.

- Хүчний ба хурдны дасгалыг олон удаа, арай урт хугацаанд гүйцэтгэвэл тэсвэрийн хөгжилд

нөлөөлөхийг багш тайлбарлана.

- Уян хатны буюу савалтын дасгалыг аажим шахах намалзах хөдөлгөөнөөр гүйцэтгэхийг

сурагчдад анхааруулна. Сунаж буй булчинд бага зэргийн өвдөлт мэдрэгдтэл сунгаж болно.

- Хөдөлгөөний эвслийг сайжруулахдаа чиглэлээ огцом өөрчилж гүйх, бөмбөг дамжуулах, бай

онож шидэх, тодорхой хүчээр харайх, тэнцвэрээ хадгалах зэрэг тоглоомыг ашиглавал илүү үр

дүнд хүрнэ. Тоглоомын дүрмийг сурагчид өөрсдөө зохиож болно.

Бүлэг 7.2 Гимнастик

Хүрэх үр дүн: Гимнастикийн дасгалаар бие бялдраа хөгжүүлэн, хөдөлгөөний ур

чадвараа уран гоѐ илэрхийлэн харуулах чадвартай болно.

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

Өмнөх ангид үзсэн

дасгалаа гар дээр

зогсолтоос өнхрөлт,

цагариг эргэлтэй холбон

зохиомжлон гүйцэтгэх

чадвартай болох

Сурагчдыг баг болгон гимнастикийн төрлүүдийг хувиарлан бүтээлч

даалгавар хийлгэнэ.

-Өмнөх ангид гүйцэтгэсэн дасгал, шинээр хийж байгаа дасгалуудын

ижил төстэй ба ялгаатай зүйлийг харилцан ярилцах

-Морин дээр гуяар тулан гар дээр зогсолтоос гараа нугалан дагзаар

тулан өнхрөх

-Хөлөөрөө хана тулан гар дээр зогсолтоос гараа аажуухан нугалан

дагзаар тулж өнхрөх

-Хөлөөрөө хана тулан гар дээр зогсолтоос хөлөө хажуу тийш

салгах

Санамж:

Өмнөх ангид үзсэн акрробатикийн дасгалуудыг заавал бататган орох хэрэгтэй.

Шинээр сурч байгаа дасгалуудыг багш өөрөө биеэр үзүүлэх, зурагт үзүүлэн болон дүрс бичлэг

ашиглаж болно.

Дасгалыг бүтнээр гүйцэтгэх үед гэмтэл бэлтгэлээс урьдчилан сэргийлэхийн бие биедээ туслах,

нэг нэгээ түшиж хамгаалах, сурсны дараа хамгаалалтгүй гүйцэтгэхэд анхаарна. Хамгаалахдаа

буруу хамгаалах, эсвэл цаг хугацаанд нь хөдөлгөөний үйлдлийг дэмжиж чадахгүй бол багш

хамтран хамгаалж сургана. Хамгаалахдаа тухайн дасгалыг гүйцэтгэж байгаа сурагчид саад

болохгүйгээр ойрхон байрлаж, хөдөлгөөнийг гүйцэтгэхэд биеийн тодорхой хэсгүүдээс барьж

хамгаалахыг үзүүлж, тайлбарлана. Баг болгон дасгалын эвлүүлэгийг зохиолгоно. Явцын дүнг

багаараа гүйцэтгэн хийж болно.

Хосоор ачаа зөөх аргыг

мэдэх, ачааг янз бүрийн

аргаар зөөж чаддаг болох

- Ачаа зөөх дасгалууд нь ахуй амьдралд ямар ач холбогдолтой

болохыг харилцан ярилцах, ямар тохиолдолд саад давах, ачаа зөөх

шаардлага тулгарч болох талаар харилцан ярина.

- Ачаа зөөх аргуудтай танилцах

а) үүрч, б) тэвэрч, в) мөрөн дээрээ тэгнэх аргаар нэг нэгийгээ зөөх

Санамж:

- Амьдрал ахуйд тулгарсан саадыг давах, ачаа зөөхдөө ямар аргаар яаж зөөж болох талаар

зурагт үзүүлэнг бэлтгэн үзүүлж сурагчдын идэвхжүүлэх нь зөв.

- Талбайд хэвтээ, босоо, өргөн, нарийн янз бүрийн саад байрлуулж, сурагчид тэдгээр саадыг

нэгийгээ зөөн даван туулах аргыг өөрсдөө сонгон гүйцэтгэнэ.

- Нэгийгээ зөөхөд сурагчдын жин, өндрийг жигд хуваарилахад анхаарна.

Чөлөөт хөдөлгөөний

дасгал зохиомжлох,

түүнийг хийж чаддаг

болох

Акробатикийн хосоор өнхрөлт, гар дээр зогсолт, цагираг эргэлтийн

дасгалыг чөлөөт хөдөлгөөний дасгал болгон зохиомжлох. Жишээ

дасгал:

а) Гараа алдлан зогсолтоос баруун тийш давших алхаа хийн гараа

чээжний урд зөрүүлнэ. Баруун хөлөө түлхэн бага зэрэг үсрэнгүүт

гараа хажуу дээш саван зүүн тийш давшиж алхан гараа чээжний

өмнө зөрүүлээд, зүүн хөлөө түлхэн үндсэн зогсолт. Урагш 2 удаа

өнхрөөд гараа алдлан зогсоно. Баруун хөлөө урагш саван зүүн хөл

дээр 1800 эргээд хөлөө нийлүүлэн гараа өргөж зогсоно.

б) Зүүн хөлөөр урагш алхан гар дээр зогсолтоос хөлөө нугалан

буулгаж, гараа өргөн зогсоно. Дээш үсрэн 1800 эргэн гараа алдлан

зогсоно. Арагш өнхрөөд, гараа өргөн зогсоно.

в) Гараа ташаанд аван баруун, зүүн хөлөөр товшилтой алхалтаас

цагариг эргэн гараа өргөн зогсоно. Гараа өргөн зогсолтоос

хотойлттой үсрэн газардана.

-Хөлөөрөө хана тулан гар дээр зогсолтоос хөлөө урагш, арагш,

хажуу тийш салгах, нэг гараа ээлжлэн ташаандаа авч нөгөө гар

дээр зогсох, хажуу тийшээ гараа шилжүүлэн 1м зайд шилжих. Бие

даан гар дээр зогсолтоос өхнрөх, гар дээр зогсолтоос урагш нэг,

хоѐр удаа гараа шилжүүлэн явах

Санамж:

Заалны хөндлөн чиглэлд 3-4 алхамын зайтай сурагчид эгнэн зогссон байдлаас чөлөөт

хөдөлгөөний дасгалыг зэрэг гүйцэтгэж болох ба өнхрөх хэсэгт заавал матрас тавьсан байна.

Ажиглах сурагчдыг багш хуваарилах ба тэдгээр сурагчид дасгал хийж байгаа сурагчдын

гүйцэтгэлийг ажиглаад, ажиглалтын дэвтэрт тэмдэглэж, гаргасан алдааг хэлж өгнө.

Цагариг, бөмбөгтэй

дасгалын ач холбогдолыг

мэддэг болох

-Цагариг болон бөмбөгийг шидэх, эргүүлэх, өнхрүүлэх, барьж авах

төсөөлөлтэй болох (яриа, үзүүлэн, дүрс бичлэг)

-Цагариг болон бөмбөгтэй дасгалыг янз бүрээр гүйцэтгэж болох

хувилбарыг харилцан ярилцана. Жишээ нь: цагариг, бөмбөгийг

шидэх, тогтоохдоо хөл, чээж, нуруу, тахим, хөлөөр хавчих гэх мэт.

-Цагариг болон бөмбөгийг ашиглан өөрсдийн ямар чадвараа

ахиулж болох талаар харилцан ярилцана.

Санамж:

Цагариг болон бөмбөгтэй дасгал нь хөдөлгөөний эвслийг сайжруулдаг. Сагсан бөмбөг болон

бусад бөмбөгтэй спортын төрлүүдийн дасгалыг сургах суурь болно. Цагариг болон бөмбөгний

шинж чанараас шалтгаалсан дасгалуудыг өгөх хэрэгтэй. Жишээ нь: ойдог, өнхөрдөг шинжийг

ашиглан дасгалаа сонгох нь зүйтэй. Сурагчдын аюулгүй байдлыг анхаарч дасгал гүйцэтгэх үед

сурагчдын хоорондын зайг тохируулна.

Цагариг болон бөмбөгийг

ашиглан янз бүрийн

дасгал хийж, зохиомжилж

чаддаг болох

-Цагаригийг гарын шуунд, алганд, хөлийн шилбэнд, хүзүүнд,

бүсэлхийнд тойргоор эргүүлэх

-Газарт, гартаа цагаригийг хөндлөн эргүүлэх

-Шал болон гар чээжний хэсгээр цагариг өнхрүүлэх

-Бөмбөгийг нэг гараас нөгөө гар руу өнхрүүлж, шидэж, ойлгож

шилжүүлэх

-Бөмбөгийг дээш шидэн барьж авахдаа 3600 эргэж, сууж, тонгойж,

үсэрч гэх мэт янз бүрийн байрлалд барьж авах

-Хэрэглэлийн хүртээмжээс хамаарч хичээлийг зохион байгуулах ба

сурагч бүрт хэрэглэл оногдож байвал хичээл илүү үр дүнтэй болно.

-Багш зохион байгуулалтаас гадна дэг журамд анхаарахгүй бол

бөмбөгөө өөр хоорондоо шидэлцэх, цагаригаа санамсаргүй алдах

зэргээс үүсэх эрсдэлийг тооцно.

-Багаараа гарын тусламжгүй цагаригийг өнхрүүлэх, тогтоох

дасгалын хувилбар боловсруулан гүйцэтгэнэ. Эдгээр дасгалаа гар

тусламжтай дасгал холбон зохиомжилно.

-Багаараа гарын тусламжгүй бөмбөгийг шидэх, өнхрүүлэх, тогтоох

дасгалын хувилбар боловсруулан гүйцэтгэнэ. Эдгээр дасгалаа

гарын тусламжтай дасгал холбон зохиомжилно.

-Багууд цагариг ба бөмбөгтэй дасгалыг зохиомжлоход тулгарсан

хүндрэлтэй болон давуу талыг харилцан ярилцана.

-Багаараа цагаригтай болон бөмбөгтэй тоглоомын дүрэм зохиох.

Тоглоомын дүрэмд хичээл дээр хийсэн дасгал, хөдөлгөөнөөс 1-2-ыг

заавал оруулсан байна.

-Өөрийн багийн болон бусад багийн боловсруулсан цагариг,

бөмбөгтэй тоглоомыг хичээлийн бус үед тоглож, гарсан

бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар ангийн сурагчдад

танилцуулах, шийдвэрлэж чадаагүй асуудлыг ангийн сурагчдаар

хэлэлцүүлж, шийдвэрлэнэ.

Санамж:

Бөмбөг, цагаригтай дасгал нь сурагчдын хөдөлгөөний эв дүй болон орон чадварт сайнаар

нөлөөлдөг. Цагариганд үсрэх дасгалд сурагчид өлмий дээр хөнгөн бууж гүйцэтгэж байгаа эсэхэд

анхаарал тавих хэрэгтэй. Цагаригны шинжийг ашиглан (тойрог, өнхөрдөг, дундаа нүхтэй) дасгал

өгөх хэрэгтэй. Эргүүлж байгаа цагаригны чиглэлийг зөв гүйцэтгэхэд анхаараарай. Явцын

үнэлгээг сайжруулахын тулд үзсэн дасгалуудаа холбон гүйцэтгэх, уралдааны хэлбэрийг сонгох

зэргээр сэдэлжүүлэх, сурагчдыг нэг нэгнээсээ суралцах, баг хамт олноороо ажиллах чадварыг

дэмжих зэргээр ажиллах хэрэгтэй бөгөөд багаар тэмцээн зохион байгуулж болно.

Бүлэг 7.3 Сагсан бөмбөг

Хүрэх үр дүн: Дүрмийн дагуу “Мини сагсан бөмбөг” тоглох чадвартай болох

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

Чиглэлээ өөрчлөн

бөмбөгийг хурдтай залж

гүйх, дамжуулах чадвар

эзэмшиж, залалтаас

зогсоод самбар дээрх

дөрвөлжин шугамыг

ашиглан бөмбөгөө

цагаригт оновчтой шидэх

чадвар эзэмших

- Бөмбөгийг сайн эзэмшдэг болох нь юунд хэрэгтэй вэ? гэсэн

асуултаар ярилцана. Бөмбөгөө уран гоѐ залж, хамгаалагчийг

хуурч буй видео бичлэг үзэж сэдэлжүүлнэ.

- Бөмбөг залалтын өмнө: бугуйгаар нугалах, тэнийлгэх, эргүүлэх

зэргээр бугуйн үеийг халаах дасгалыг бие дааж болон хамтран

гүйцэтгэх

- Янз бүрийн байдлаас: өвдөглөж зогсоод, хөлөө жийж суугаад, хөл

салгаж суугаад, явган суугаад, сандал дээр суугаад баруун, зүүн

гараар бөмбөгөө өндөр, нам залах

- Баруунаас - зүүн гарт, зүүнээс - баруун гарт бөмбөгийг шилжүүлэн

өндөр, нам залж гүйх

- Талбайн торгуулийн болон төвийн шугамыг тойрч болон цувруулж

байрлуулсан тэмдэгтийг сүлжин зөвхөн баруун, зүүн гараар

бөмбөг залж алхах, хурдтай гүйх

- Чиглэлээ өөрчлөн бөмбөг залж уралдах буухиа тоглоом тоглох

- Сурагчид хосоороо өөд өөдөөс харж зогсон нэг сурагч чээжний

орчмоос хоѐр гараар бөмбөгөө шулуун дамжуулна, нөгөө сурагч

чээжний орчмоос хоѐр гараар шаланд ойлгож дамжуулах

- Хосоороо урагш хурдтай гүйж бөмбөгөө дамжуулах

- Гурвуулаа бөмбөгөө дамжуулж урагш хурдтай гүйх. Ингэхдээ

заавал голд буй тоглогчоор бөмбөг дамжих

- Хананаас 1-3 м зайд зогсож 2.5-2.8 м өндөрт зурсан дугуй бай руу

бөмбөгөө шидэж онох

- Бөмбөгөө залж самбарын хажуу урдаас гүйж, самбарт 1-1.5 м

ойртон ирээд бөмбөгийг барьж зогсон самбарт ойлгон шидэж

цагаригт оруулах

- Сурагчид бие биенийхээ алдааг ярилцах, бөмбөг цагаригт орохгүй

байгаагийн шалтгааныг тодорхойлох, бие биедээ зөвлөгөө өгөх,

хэдэн шидэлтээс хэд нь цагаригт орсныг тооцож үнэлэх

Санамж:

- Сурагчид бөмбөг залах чадвараа сайжруулахын тулд заавал баруун ба зүүн гараар ээлжлэн

залах хэрэгтэй.

- Эхлээд алхаж, дараа нь зөөлөн гүйлтээр, эцэст нь хурдтай гүйлтээр бөмбөгөө залах

дарааллаар хурдыг нь аажмаар нэмэгдүүлнэ.

- Залалтын үед өрсөлдөгчдөө бөмбөгөө булаалгахгүйн тулд хамгаалагчаас хол талын гараар

бөмбөгөө залж, их бие, хөл, гараар хашиж өгөх ѐстойг ойлгуулна.

- Сурагчдыг зохион байгуулахад цуваагаар болон тоглоомын арга илүү тохиромжтой байдаг.

- Хөдөлгөөн дундаа бөмбөг дамжуулах чадварыг эзэмшүүлэхдээ сурагч эхнийхээ алхам дээр

бөмбөгийг барина, хоѐр дахь алхам дээр чээж рүүгээ татаж авчраад, хөлөөрөө шалнаас

түлхэх явцдаа дамжуулалт гүйцэтгэхийг хэсэгчлэн давтаж ойлгуулна. Ялангуяа дамжуулалт

хийж буй хоѐр тоглогч, хоѐулаа урагшаа шилжилт гүйцэтгэж байгаа тул зайг зөв тооцоолж,

бөмбөгийг угтуулж дамжуулах шаардлагатай байдаг.

- Ханан дээрх бай руу бөмбөг шидэх, тоглох дасгал нь хүүхэд өөрийн өндөрт тохирсон бай руу

сагсан бөмбөгийг зөв шидэх техникийг сургахад тустай байна. Стандартын өндөртэй цагаригт

бөмбөгийг шидэх нь хүүхдийн биеийн өндрийн хэмжээ, булчингийн хүч дутагдсанаас

шалтгаалан шидэлтийн техникийг буруу эзэмших эрсдэлтэй байдгийг анхаарч багш янз бүрийн

өндөрт бай зурж хичээлдээ ашиглавал зохино. Байн хэмжээ нь сагсан бөмбөгийн цагаригийн

хэмжээнтэй ойролцоо байх хэрэгтэй. Хэрэв боломжтой бол хананд 2.5-2.8 м өндөрт цагариг

байрлуулж болно.

- Бөмбөгийг хана руу байнд шидэх зайг 1 м-ээс эхлэн аажмаар холдуулж 3 м хүргэнэ.

- Бөмбөгийг цагаригт оновчтой шидэхийн тулд самбар дээрх дөрвөлжин шугамыг ашиглаж

сурагчдад шидэлтийг мэдрүүлнэ. Самбарын хажуу урдаас шидэхдээ бөмбөг шидэж буй талын

босоо шугам дээр онож шидвэл бөмбөг цагаригт орохыг ярилцан, ойрхон зайнаас шидэж

туршина. Дараа нь залалтаас, янз бүрийн зайнаас бөмбөгөө шидэж дадал болгох хэрэгтэй.

- Байрнаас ба залалтаас бөмбөг шидэж цагаригт оруулсан тоогоор нь сурагчдыг үнэлж болно.

Үнэлгээний даалгавар: Цагаригны баруун, зүүн, эгц урдаас 1-1,5 метр зайнаас тус бүр 3 удаа

шидэх. Үнэлгээний шалгуур: 7-9 удаа цагаригт оруулсан бол дээд, 4-6 удаа оруулсан бол

дунд, 1-3 удаа оруулсан бол дундаас доош түвшин гэж үнэлнэ.

- Бөмбөгөө хэт хол шидэх, хоорондоо мөргөлдөхөөс сэргийлж аюулгүй байдлыг хангах хэрэгтэй.

Үүний тулд бөмбөгийг шидэх ба дамжуулах зайг баримжаалах зүйл ашиглана.

“Мини сагсан бөмбөг”

тоглохын сайхныг

мэдэрч, дүрэм журмыг

дагаж мөрдөн, сэтгэлийн

хөдөлгөөнөө эерэгээр

илэрхийлэхэд суралцаж,

багаар хамтран тоглох

чадвараа сайжруулах

- Сагсан бөмбөгт дуртай эсэхийг асууж, яагаад дуртай байдаг, юу

нь таалагддагийг ярилцах.

- “Мини сагсан бөмбөг”-ийн дүрмийг бичсэн үзүүлэнг хананд

байрлуулна. Сурагчид хуруу,гар-мөр, бүсэлхий, өвдөг, шагайн

үеийг халаах сунгалтын дасгал хийж зогсох зуураа түүнийг уншиж,

бие биедээ асуулт тавин хариулах

- Сурагчид хүч тэнцүү багт хуваагдан “Мини сагсан бөмбөг” тоглох

- Тоглолтыг өөрсдөө шүүх ба дүрмийн алдааг хэлэлцэх

- Тоглолтын төгсгөлд үр дүнг нь дүгнэж хэлэлцэх, тоглолтод

үзүүлсэн амжилтыг харгалзан сурагчдыг үнэлэх

Санамж:

- Сагсан бөмбөг нь багийн спорт учраас багийн гишүүн бүрийн үүрэг, хариуцлага, чадвар чухал

болохыг багш асуултаар өдөөж гаргахыг анхаараарай.

- “Мини сагсан бөмбөг” тоглуулахдаа сургуулийн биеийн тамирын заалны боломжоос хамааран

талбайн хэмжээг 28х14 м-ээс 12х7 м хүртэл харьцааг нь алдагдуулахгүйгээр янз бүрээр

өөрчилж байуулна. Цагаригны өндөр 2.60 м; бөмбөг нь 66-73 см тойрогтой, 450-500 гр жинтэй

байна. Торгуулийн шидэлтийг 4 м зайнаас гүйцэтгэнэ. Мини сагсан бөмбөгийн тэмцээнд баг

бүрээс талбайд 5 тоглогч гарна. Охидууд хоорондоо, хөвгүүд хоорондоо тоглоно.

- Тоглолтын үед оноо авсан тоглогчид багийнхан нь заавал баяр хүргэх ѐстой гэсэн шаардлага

оруулж хэрэгжилтэд хяналт тавина.

- “Мини сагсан бөмбөг” тоглох явцад багш сурагч бүрийн бөмбөг залах, дамжуулах, шидэх

чадварыг ажиглахаас гадна тоглолтод өөрийгөө дайчилж, бусдыгаа уриалж дэмжиж, хамтран

ажиллаж буйг харгалзан үнэлгээ өгөх хэрэгтэй. Хэдийгээр баг нь хожигдсон боловч тоглогч бүр

хэр бүтээлч тоглосныг үнэлэх нь чухал байна.

Бүлэг 7.4 Хөл бөмбөг

Хүрэх үр дүн: Хөл бөмбөгийн жижигрүүлсэн талбайд мини хөл бөмбөгийн дүрмээр

хамтран тоглох чадвараа хөгжүүлэх

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

- Фут заалны тэмцээний

дүрмийг мэдэх

- Дамжуулалтын энгийн

тактикийг харуулсан

зураглал, шүүгчийн

заалтыг ойлгох

- Хөлийн хуурах үйлдэл,

хаалгачийн үсэрч хаах

энгийн үйлдлүүдийн

хувилбарыг харьцуулж

ойлгох

- Баруун, зүүн талаас

өнхөрч ирсэн бөмбөгийг

өшиглөх, бөмбөгийг залж

гүйлтээс өшиглөх

чадвараа сайжруулах

- Нисэж буюу ойж ирсэн

бөмбөгийг цээжин дээр

тогтоох, 1 м өргөн

зурвасаар бөмбөгийг хол

өшиглөдөг болох

- Тухайн ангийн сурагчдыг 4-5 сурагчтай баг болгон Фут заалны

тэмцээний дүрмийн талаар судлах даалгавар өгч, цуглуулсан

мэдээллээ ангийнхандаа танилцуулах минут хичээл бүр дээр

гаргаж өгөх

- Хөл бөмбөгийн дамжуулах, залах, хамгаалах, довтлох үйлдлийг

зургаар тэмдэглэх тэмдэглэгээг тайлбарлах

- Тэмдэглэгээний дагуу энгийн тактикийг харуулсан зураглал,

шүүгчийн заалтыг ойлгох загвар бэлтгэж сурагчидтай ярилцах

- Бөмбөг мөргөж дамжуулах, хөвгүүд хөлийн өлмийгөөр, охид өвдөг

дээр жонглѐрдох дасгалыг бие даан давтах

- Хаалгачийн техникээс сонирхон туршиж хийх

- Дамжуулалтын энгийн тактикийг харуулсан зураглал, шүүгчийн

заалтыг тайлбарлах

- Бөмбөгийг 1 м өргөнтэй 9 м урттай зурвас дундуур өнхрүүлж

өшиглөх

- “Мини” хөл бөмбөгийн дүрмээр 4х4, 5х5 тоглогчтой тоглох

- Зааланд хөл бөмбөг тоглох, “мини” хөл бөмбөгийн дүрмээс судалж

хамтран тоглохдоо ашиглах

- Тоглох явцдаа хөлийн хуурах үйлдэл, хаалгачийн үсэрч хаах

энгийн үйлдлийн хувилбарыг хэрэглэн бие биенээсээ суралцах

Санамж:

- Даалгаврыг биелүүлэх тодорхой хугацаа гаргаж өгөх хэрэгтэй болно.

- Хөл бөмбөгийн дамжуулах, залах, хамгаалах, довтлох зэрэг тэмдэглэгээг бусад ном

бүтээлээс авч ашиглана.

- Дамжуулалтын энгийн тактикийн зураглалыг ашиглаж сурагчдын хөл бөмбөг тоглох, мэдлэг,

чадварыг хөгжүүлнэ.

- Хөл бөмбөгийн дамжуулалт, шилжилт, зэргийг дараах байдлаар тэмдэглэдэг байна. Үүнд:

Дамжуулалт (сумтай шулуун зураас), Тоглогчийн шилжилт (сумтай тасархай зураас),

Бөмбөг залж (тууж) явах (сумтай долгоинтой зураас).

- Фут заалны дүрмээс сурагчдад заавал мөрдөх шаардлагатай хэсгийг тусгайлан бэлтгэж

хичээлд ашиглана.

- Ер нь жижиг талбйд хөл бөмбөг тоглох явцад нь бөмбөг өшиглөх ба дамжуулах, залах

чадварыг сайжруулахыг анхаарна.

- Аль болох олон удаа хөл бөмбөг тоглох боломж олгох хэрэгтэй.

Бүлэг 7.5 Үндэсний спорт. Сур харваа

Хүрэх үр дүн: Үндэсний сур харвааны талаар үндсэн ойлголт, мэдлэгтэй болох

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

- Сур харваа нь үндэсний

спортын нэг төрөл

болохыг ойлгох

- Өгөгдсөн мэдээллийг

ашиглан, өөрийгөө

хөгжүүлэх

- Сур харвааны спортыг

сонирхох хүсэл

төрүүлэх

- “Сур харвааны төрлүүд” буюу халх харваа, буриад харваа,

урианхай харваа гэсэн 3 багт сурагчдыг хуваах

- Баг бүрт унших материал тарааж өгөх

- Сурагчид тараагдсан мэдээллээ заасан хугацаанд дэвтэртээ

буулгаад, хоѐр хоѐроороо хоорондоо ярилцана.

- Баг бүрээс өөрийн багийн мэдэж авсан мэдээллийг ярихад бусад

багууд ерөнхий ойлголтыг тэмдэглэнэ.

- Ойлголтоо нэгтгэж харилцан ярилцана.

- Сур харвааны харвааны хэрэглсэлүүд, тамирчдын нас ба харвах

зайн талаар ярилцаж, зурагт үзүүлэн ашиглаж, тайлбар өгнө.

- Баг бүрээс мэдээллээ танилцуулж, өөрийн үзэл бодлоо оновчтой

илэрхийлсэн сурагчдад явцын үнэлгээ өгнө.

Санамж:

- Сурагчдыг салаа салаагаар нь багт хуваан нэмэлт тайлбар өгнө.

- Хичээлийн хэрэглэгдэхүүн болох тараах материалыг сурагчдын тоогоор хувилах, зурагт

үзүүлэн бусад үнэлгээий хэрэглэгдэхүүн зэргийг бэлтгэсэн байна.

- Харвааны хэрэгсэлийг

таньдаг болох

- Мэргэн харваачдын

талаар мэдээлэл

солилцох чадвар

эзэмших

- Харваачдын цолны

талаар мэддэг болох

- Зурагт үзүүлэнг ашиглан сур харвааны хэрэгсэлтэй танилцах

- Өөрсдөө жижиг савх ба цаасаар нум сум болон бусад хэрэгслийг

хийх

- Хийж бүтээсэн нум сумаа хэрэгслийн хамт дэвтэртээ зурж,

тэмдэглэл хөтлөх

- Харваачдын цолны талаарх сурагчдын мэдлэгийг оношлох

- Мэргэн харваачдад ямар ямар цол олгож болох тухай харилцан

ярилцах.

- Улсын баяр наадмаар олгодог цолны тухай сурагчдад мэдээлэл

өгч дэвтэрт нь бичүүлэх

- Хичээлийн явцад хамгийн бүтээлч байсан сурагчдыг урамшуулан

үнэлэх

Санамж:

- Сур харвааны хэрэгсэлтэй хэрхэн харьцах талаар сурагчдад мэдээлэл өгч хичээлийн

явцад хяналт тавина.

- Сур харвааны тэмцээн болон сур харвах хэрэгслийн талаар сургалтын видео бичлэг

ашиглавал илүү үр дүнд хүрэхийг анхаарах

- Сурагчдыг үнэлэхдээ дэвтэрт нь наах жижигхэн like зэрэг тэмдэглэгээ бэлтгэн ашиглаж

болно.

Бүлэг 7.6 Өвлийн спорт, тэшүүр

Хүрэх үр дүн: Тэшүүрээр гулган бие махбодоо чийрэгжүүлж, мөсөн дээр тоглох хүсэл

сонирхлыг өрнүүлэх

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

- Тэшүүрээр гулгахад

тэнцвэрээ хадгалах,

хүндийн төв, зогсох

үйлдлийг задлан ойлгох

- Тэшүүрийн техникийг

дуураймалаар хийх

чадвараа сайжруулах

- Шулуун замд тэшүүрээр

гулгах чадвараа ахиулах

- Шулуун замд тэшүүрээр

гулгах, тэмдэгт сүлжин

солбиж алхах чадварыг

хөгжүүлэх

- Тойрог замд тэшүүрээр

гулгах чадвараа ахиулах

- Мөсөн дээр тоглох

тоглоом зохиомжлон

дүрэм боловсруулж

хамтран тоглох, харилцан

суралцах

- Тэшүүрээр гулгах техникийг видео бичлэг болон зургаар үзүлж

ярилцах

- Тэшүүрээр гулгах үед баруун, зүүн хөл дээр биеийн жин хэрхэн

шилжих талаар ярилцан, дуураймал хөдөлгөөнөөр хийх

- Биеийн хүндийн төвийн талаар сэргээн санах, физикийн хичээл

дээр хэрхэн тайлбарладаг тухай асуулт гарган хэлэлцэх

- Тэшүүрээр гулгах үед бага зэрэг бөхийх нь ямар ашигтай ба

биеийн хүндийн төв баруун, зүүн хөл дээр хэрхэн

хуваарилагдахыг багш тайлбарлах

- Гарын савах хөдөлгөөнөөр тэнцвэрээ хадгалах, хурдан гулгах

талаар тайлбарлах

- Тэшүүрээр гулгаж байгаад зогсох аргаас багш үзүүлэх

- Зогсох үйлдлийн зураг, бичлэг ашиглах

- Гадаа мөсөн дээр орох боломжтой бол шууд гулгах, зогсох,

хүндийн төвийн талаар ярилцах, гулгаж үзэж турших үйл

ажиллагааг хослуулах

- Гадаа мөсөн дээр хичээллэх боломжтой бол тэшүүрээр гулгах

явцадаа бусдыгаа ажиглах, ангийн хамгийн сайн гулгадаг

хүүхдийг тодруулах зэргээр зохион байгуулах

- Сайн гулгадаг сурагчид эхлэн сурч байгаа сурагчиддаа туслах,

заах, хамтран гулгах

- Сурагчдын ажигласан алдаа болон сайн гулгаж буй техник

зэргийг ярилцах, сайн гулгасан сурагчдыг дуурайн гулгах зэрэг

аргыг ашиглах

- Цуваагаар гулгах, тэмдэгт сүлжин гулгах байдлаар сонирхолтой

хувилбарууд сонгох

- Зааланд хичээл орох бол тэшүүрийн гулгалтын бичлэг зураг

ашиглаж ярилцах

- Тэшүүрээр гулгах , солбиж алхах үйлдлийг 32-64 тоот дасгал

болгон зохиомжилж, хэмнэлд тохируулан хийх

- Анги, бүлгээр зохиосон дасгалаа зэрэг хийж үзүүлэх

- Аэробикийн алхалт, үсрэлтүүдтэй хослуулан хийх, баяжууулах

- Дугуйт тэшүүр ашиглан гулгах

- Тэгш талбай бүхий мөсөн дээр солбиж алхан гулгах

- Тойрог замд дунд зэргийн хурдаар солбиж алхах

- Тойрог замд дунд хурдтай гулгалтаас солбиж алхах

- Баг болон дуураймал хөдөлгөөнөөр тэшүүрийн техник орсон

цогц дасгал хийж үзүүлэх

- Мөсөн дээр бие биенээ чирч гулгах, түлхэж гулгах

- Бай, тэмдэгт онох, мөсөн шагай хэлбэрийн тоглоом хамтран

зохиож тоглох

Санамж:

- Ойролцоогоор биеийн хүндийн төв хүний зогсох үед бүсэлхийн орчим байрлах бөгөөд

аливаа хөдөлгөөн хийхэд урагш, хойш, зүүн баруун тийш шилжиж байдаг. Хүндийн төвийн

шилжилт хөдөлгөөний чиглэл, хурд, далайц зэргээс хамаарч өөрчлөгдөнө. Биеийн хүндийн

төвөөс гадна биеийн хэсгүүдийн хүндийн төв гэж байна. Жишээ нь: толгой хэсгийн хүндийн

төв гэж үзэхэд хэт тонгойх ба гэдийхэд урагш ба арагш унах тохиолдол их байна. Энэ нь

толгойн хүндийн төвийг их бие ба тулгуур хөл дээр тэнцвэртэй зохицуулж чадаагүйн улмаас

үүсдэг. Тэшүүрээр гулгахад энэ зүйлийг анхаарч ажиллана.

- Гарын савах хөдөлгөөнөөр биеийн тэнцвэрээ хадгалах, гараа нуруундаа үүрч, бүслэхийн

орчимд 40-45 хэмийн өнцөг үүсгэн бөхийж гулгах нь илүү ашигтай.

- Шулуун замд бага болон дунд хурдаар гулгахдаа нуругаа үүрэн бага зэрэг бөхийж гулгах нь

ашигтай. Хурдан гулгах бол гараа савж хурдаа нэмэх ба биеийн тэнцвэрээ зохицуулан

гулгана. Энэ хоѐрын ялгаа, ашигтай ба сул талыг ойлгулах үүднээс туршин хийж гулгах,

дуураймлаар хийх зэрэг аргуудыг ашиглана.

- Аэробик болон тэшүүрийн дуураймал хөдөлгөөн хослон орсон цогц дасгалыг сурагчидтай

хамтран зохиож, ангиараа зэрэг хийж сурна.

- Мөсөн дээр тэшүүр ашиглан гулгах боломжтой бол эхний дасгалуудыг хийлгэнэ.

- Зааланд хичээллэх үед дуураймал хөдөлгөөний цогц дасгалд хувирган зохиомжлох болон

бичлэг зураг дээр ярилцан мэдэлэг ойлголтоо баяжуулна.

- Сургуулийн ойролцоох гол, мөсөн гулгуурын талбайг ашиглах, 10-15 м урт, 2-3 м өргөн

мөсөн зам байгуулах зэргээр санаачлагатай ажиллах шаардлагатай.

- Аюулгүй байдлыг хангах бүх арга хэмжээг авна.

Бүлэг 7.7 Хөнгөн атлетик

Хүрэх үр дүн: 1500 м зайд жигд гүйх чадвартай болж, 60 м зайд дээд хурдаар гүйх амжилтаа

ахиулан, уртад “хөл нугалж” харайх чадвараа сайжруулна.

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

Тойрог ба шулуун замд спорт

алхаагаар 500-800 м зайд алхах;

охид 1200 м, хөвгүүд 1500 м зайг

алхахгүйгээр гүйж туулах

чадвартай болох ба тэсвэр

хатуужлаа хөгжүүлэх арга барилд

суралцах

- Спорт алхааны техникийн үндсийг багш тайлбарлах,

спорт алхаагаар алхаж буй видео бичлэг үзүүлэх

- Суралцагчид 100 м зайд 2 удаа спорт алхаагаар алхах.

Бие биенийхээ алхааны техникийг ажиглан, ярилцах

- 300 м зайд 3-4 удаа, 500-600 м зайд 2-3 удаа спорт

алхаагаар алхах

- Хол зайд хэрхэн жигд гүйж болох вэ? гэдгийг ярилцах

- 500 м зайд 3 удаа ижил хурдаар гүйх

- Давтан гүйлтийн амралтын хугацаанд хэр их хүч гаргаж

гүйснээ болон 3 удаа гүйхдээ ижил хурдаар гүйж чадсан

эсэхийг ярилцах

- 1500 м зайг алхахгүйгээр жигд гүйж туулах

- 1500 м зайд хугацаатай гүйх

- Өөрийгөө дайчлах, бие биенээ зоригжуулан дэмжих

Санамж:

- Спорт алхаагаар алхахад аль нэг хөл заавал тулалтанд байх ѐстойг анхааруулна.

- Суралцагчид бие биенийхээ алхалтыг ажиглан ярилцах үед багш сайн чиглүүлэх хэрэгтэй.

Үүнд: Таазны хөдөлгөөн нь ямар байна?, Гараа зөв хөдөлгөж байна уу?, Хөлөө нэг шугамд

гишгэж байна уу? гэх мэт асуултыг тавьж болно.

- 500 м зайд 3 удаа гүйсэн хугацааны нийлбэр нь 1500 м зайд гүйсэн хугацаатай нь ойрхон

байвал сайн гэдгийг тайлбарлана. Өөрсдөөр нь бодуулж зөрүүг гаргаарай.

- Сурагчдыг гүйж байх үед нь гүйлтийн техникт гарч буй алдааг чанга хэлж, засах заалт өгөх

хэрэгтэй.

- Хол зайд гүйх хурдаа хэрхэн тохируулахыг урьдчилан ярилцвал сайн үр дүнд хүрнэ.

Нам гараанаас 60 м хүртлэх зайд

дээд хурдаар гүйх чадвараа

сайжруулан; 50 см өндөр

халхалтыг давж гүйх техник

эзэмших.

Ялалт, ялагдлын шалтгаанаа

тодорхойлох чадварт суралцах.

- Нам гараанаас ямар командаар гардагийг ярилцах,

командыг хэлэх

- “Гараандаа!”, “Анхаар!” командын байрлалыг тус тусад

нь давтах, “Марш!” командаар гараанаас гарч гүйх

- Янз бүрийн байдлаас гараанаас гарч 10-15 м зайд гүйх

- Нам гараанаас өөртөө дохио өгч, 10-20 м гүйх

- Нам гараанаас багшийн дохиогоор 15-20 м гүйх

- 3-4 сурагч нэг гараанд нам гараанаас хоорондоо

уралдаж 30-40 м гүйх

- Нам гараанаас 60 м зайд хугацаатай гүйх

- 70-80 зайд 80%-ийн хурдаар 3-4 удаа гүйх

- Гүйлтийн техникийг ажиглах хуудсыг сурагч бүрт тараана.

- Давтан гүйлтийн амралтын хугацаанд сурагч бүр 2

сурагчийн гүйлтийг ажиглан хэн, ямар алдаа гаргаж

байгааг ажиглалтын хуудас дээр тэмдэглэж, гүйлтийн

техник эзэмшилтийг үнэлнэ.

- Ажиглалтын хуудсаа ашиглан сурагчид бие биенийхээ

үнэлгээ, тайлбарыг харилцан сонсож ярилцана.

- Уралдах зайгаа өөрийн онцлогт тохируулан сонгож,

ангийнхаа аварга шалгаруулах гүйлтийн тэмцээнд

оролцох

- Тэмцээнд эхний байруудад орсон сурагч ялалтын баяр

баясгалангаа бусадтайгаа хуваалцах, хоцорсон сурагчид

ялагдлын шалтгаанаа тодорхойлж бичин багдаа өгөх

Санамж:

- Заавал багш өөрөө нам гараанаас гарч үзүүлэх шаардлагагүй. Үзүүлэн дээрх зургийг

ажиглаад, нам гарааны техникийг дуурайж гүйцэтгэх даалгавар өгч болно.

- Эхний удаад сурагч бүр өөртөө дохио өгч гараанаас гарах нь команд бүрийн хөдөлгөөнөө

тогтоох, өөрийн гэсэн арга барил олж авахад нь тусалдаг. Дараа нь багшийн дохиогоор

гараанаас гаргана.

- Хичээлийн цагт тохируулан багш давтан гүйлтийн тоог тогтооно. Уралдаж гүйх үед хурдны

ойролцоо түвшинтэй сурагчдыг хос болгон хуваарилна.

- Дээд хурдны 80%-ийн хурд гэдгийг юу гэж ойлгож байгааг болон хурдаа хэрхэн тохируулснаа

хосууд бие биедээ ярихааар зохион байгуулаарай.

- Гүйлтийн техникийг ажиглах хуудсыг хэрхэн бөглөхийг тайлбарлана. Уг хуудсыг зөв бөглөж

чадахгүй байгаа сурагчдад биечлэн туслаарай. Энэ ажиглалтын хуудасны загварыг багшийн

номноос ашиглаж болно.

- Ажигласан сурагчдаа өгсөн үнэлгээгээ харилцан тайлбарлаж өгөхийг зөвлөнө.

- Долоодугаар ангийн сурагчдыг “Хөнгөн атлетикийн гүйлт” сэдвээр үнэлэхдээ доорх даалгавар

ба шалгуурыг ашиглаж болно.

Үнэлгээний

даалгавар

Үнэлгээ

Дундажаас

дээгүүр Дундаж

Дундажаас

доогуур Хангалтгүй

Ойрын зайд

хурдтай гүйх

техникийг

тайлбарлан

ярих

- Их бие ялимгүй бөхийх

- Түлхэлтийн хөлөө гүйцэт

тэнийлгэж, савалтын

хөлөө өвдгөөр 90°нугалж

өргөх

-Гараа тохойгоор нугалан,

урагш-хойш их далайцтай

савах

- Өлмий дээрээ гишгэн,

аль болох том алхан гүйх

зэрэг шаардлагыг

ойлгомжтой ярих

Эдгээр

шаардлагыг

ерөнхийд нь

зөв ярих

Багшийн

дэмжлэгтэйгээр

эдгээр

шаардлагыг

хэлэх

1-2

шаардлагаас

бусдыг

хэлээгүй

Нам

гараанаас

гарч 15 м

зайд гүйх

- Гараандаа, анхаар,

марш командын байрлал

зөв

- Дохиогоор гараанаас

хурдтай гарч, огцом

босохгүйгээр гүйх

- Командын

байрлал зөв,

дохиогоор

гарсан боловч

огцом боссон,

эсвэл хурдан

биш гарсан

Гарааны

байрлалд 2-3

алдаатай

Гарааны

байрлал

буруу, хурдтай

биш,

дохионоос

түрүүлж эсвэл

хоцорч гарсан

Босоо

гараанаас

1500 м зайд

гүйх

Тогтоосон нормыг

биелүүлсэн

Бүх зайн турш

алхахгүй

гүйсэн

Бүх зайн 1/3-

ийг алхаж,

бусдыг нь гүйж

туулсан

Бүх зайн 1/2-

ийг алхаж,

бусдыг нь

гүйж туулсан

Урьдчилсан гүйлтийн 15-18 м

зайнаас гүйж, 20 см өргөн

вандангаас түлхэн уртад “хөл

нугалж” харайх чадвараа

сайжруулах.

Уртын харайлтын техникт дүн

шинжилгээ хийх, санаа бодлоо

илэрхийлэх чадвартай болох

- Гүйлтээс уртын харайлтын техник задлалыг сануулж,

онцлогийг ярилцан, гүйлтээс уртад хол харайдаг болоход

нөлөөлөх хүчин зүйлсийн жагсаалт гарган, самбар болон

том цаасан дээр жагсааж бичнэ.

- Уртын харайлтын урьдчилсан гүйлтийн ач холбогдлыг

тодорхойлон, 10-12 м зайнаас гүйж түлхэлтийн ванданд

хөлөө тааруулна.

- Түлхэлтийн вандангийн хэмжээ 6-р ангид харайж

байснаас багасаж 20 см болсны шалтгааныг хэлэлцэнэ.

- 10-12 м зайнаас гүйж уртад хөл нугалж харайна.

- Дээрх жагсаалтын дагуу нөхдийнхөө уртын харайлтын

техникт дүн шинжилгээ хийж, гүйцэтгэлийн үр дүнгийн

талаар санал бодлоо хуваалцана.

- 15-18 м зайнаас гүйж уртад хөл нугалж харайна.

- Харайлтын амжилтыг хэмжиж, амжилтаа ахиулахыг

эрмэлзэн харайна.

- Хөлийн түлхэлтийн хүч хөгжүүлэх дасгалыг давтана. Үүнд:

байрнаас уртад харайх, нэг хөлөөр түлхэж үргэлжлүүлэн

үсрэх, 30-40 см саад дээгүүр нэг ба хоѐр хөлөөр түлхэж

үсрэх, хөлөөс хөлд түлхэж гүйх гэх мэт.

Санамж:

- Гүйлтээс уртад хол харайхад нөлөөлөх хүчин зүйлсийн жагсаалтыг гаргахдаа харайлтын

техник задлалтай холбогдох чиглүүлсэн асуултыг багш тавьж тусална. Жишээ нь: гүйлтийн

хурд ямар байвал зохих вэ?, түлхэлт чухал уу?, нисэлтийн үед савалтын хөлийн ямар

хөдөлгөөн зайлшгүй хэрэгтэй вэ?, буухдаа яаж буувал хол харайхад дэмтэй вэ? гэх зэрэг.

- Түүнчлэн хөлийн хүч, уян хатан, гүйлтийн хурд нь уртад хол харайхад нөлөөтэй болохыг

сурагчдаар гаргуулах хэрэгтэй.

- Гүйлтээс уртад хол харайхад нөлөөлөх хүчин зүйлсийн жагсаалтын дагуу уртын харайлтын

урьдчилсан гүйлт, гүйлтээс түлхэлт, нисэлт, буултын техникийг хэсэгчлэн давтуулна.

Эдгээрээс алийг нь сайн гүйцэтгэж байгаагаа сурагч бүр ойлгож, хувийн тэмдэглэл дээрээ

бичиж, жагсаалт дээрээс уг чадварыг дугуйлж болно. Ингэснээр сурагч уртын харайлтын хувьд

өөрийн хэрэгцээг тодорхойлж, цаашид сайжруулах шаардлагатай зүйлээ мэдэх болно.

- Хөлийн түлхэлтийн хүчийг хөгжүүлэх дасгалыг сурагч бүрийн хүчний ялгаатай байдалд

тохируулан ачааллыг тооцож өгөөрэй.

- Бүтэн гүйлтээс уртад харайсан оролдлого бүрийн амжилтыг хэмжин, хэлж өгөх нь сурагч

өөртөө хяналт тавих, амжилтаа ахиулах эрмэлзэл төрүүлэхэд чухал нөлөөтэй. Иймээс 5 м-ээс

багагүй урт туузан метрийг уртын харайлтын түлхэлтийн вандангаас цааш харайлтын талбайн

захад байрлуулж, сурагчдын харайгаад буусан цэгийг харж амжилтыг шууд хэлэх нь хамгийн

энгийн арга юм.

- Үүнээс гадна сурагчид өөрсдөө бие биенийхээ харайлтын амжилтыг ээлжлэн хэмжих байдлаар

хичээлээ зохион байгуулах хэрэгтэй.

- Уртын харайлтын техникт дүн шинжилгээ хийх чадварыг үнэлэхдээ: Яавал уртад сайн харайх

вэ? гэсэн асуултыг сурагчаас асууж болно. Хариулт нь:

А. Хурдтай гүйлтээс хүчтэй түлхвэл

Б. Нисэлтийн үед хөлөө сайн өргөвөл

В. Буухдаа хөлөө жийж буувал

Г. Урьдчилсан гүйлтийг хурдтай гүйцэтгэвэл

гэсэн 4 хариулт нь бүгд зөв учраас энэ утгаар хариулсан сурагчид маш хангалттай үнэлгээ өгч

болно.

- Харин гүйлтээс уртад харайх чадварыг сурагч бүрийн харайсан амжилтаар нь үнэлбэл зохино.

Наймдугаар анги

Жилийн үлгэрчилсэн төлөвлөгөө

Улирал Бүлэг сэдэв Нэгж сэдэв Судлах цаг Бүгд цаг

Хөнгөн атлетик Гүйлт 4

18 Өндрийн харайлт 6

Бүжиг Ардын бүжиг 4

Орчин үеийн бүжиг 4

II Сагсан бөмбөг

Сагсан бөмбөгийн техник 4

18 “Гудамжны” сагсан бөмбөг (3х3)

тоглох 6

Аэробик Аэробикийн үндсэн алхаа, дасгал 8

III

Волейбол Волейболын техник 6

16

“Мини волейбол” тоглох 4

Өвлийн спорт Цана 4

Эрүүл мэнд ба бие

бялдрын хөгжил

Биеэ чийрэгжүүлэх арга ба

аюулгүй байдал 2

IV

Хөнгөн атлетик Шидэлт 8

18 Үндэсний спорт Үндэсний бөхийн барилдаан 7

Эрүүл мэнд ба бие

бялдрын хөгжил Бие бялдрын хөгжил 3

Бүлэг 8.1. Эрүүл мэнд-бие бялдрын хөгжил

Хүрэх үр дүн: Шаардлагатай үед өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэн,

байгалийн хүчин зүйлээр чийрэгжин, стрессээ зохицуулан эрүүл мэндээ хамгаалах

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

Байгалийн хүчин зүйлээр

чийрэгжих арга барилтай

болох

- Монгол орны цаг агаарын онцлог, нарны хэт ягаан туяа, үзэгдэх

гэрэл, хэт улаан туяаны эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг үзүүлэн

таниулах материал хэрэглэн ялган тайлбарлах

-Дулааны улиралд наранд шарах аргачлалыг багаар хэлэлцэн

тарааж өгсөн мэдээлэлийг ашиглан боловсруулах

- Сурагч болгон “Гэр бүлийнхэндээ зориулсан наран шарлагын

зөвлөмж”-ийг өмнө нь аргачлал бичсэн туршлагадаа тулгуурлан

бичих

- Хамгийн сайн болсон зөвлөмжийг бусдад нь танилцуулж, хэлэлцэх

Санамж:

- Тухайн сэдэв орохын өмнө сурагчдад нараар чийрэгжих талаар мэдээлэл цуглуулж ирэх

даалгавар өгч, баталгаатай мэдээлэл авч болох эх сурвалжуудыг зааж өгнө./ЕБС-ийн 6 дугаар

ангийн эрүүл мэндийн сурах бичиг, багшийн ном. 2013 он/

-Монгол орны цаг агаарын онцлог, нарны хэт ягаан туяа, үзэгдэх гэрэл, хэт улаан туяаны

нөлөөний талаар баталгаатай эх сурвалжаас мэдээлэл цуглуулна.

- Дулааны улиралд наранд шарахдаа орчин үед агаарын бохирдол, озоны цоорхойгоос хамааран

хүний эрүүл мэндэд үүсч буй эрсдэлүүдийг тооцох хэрэгтэйг анхааруулна.

-Наранд шарах аргачлалыг багаараа хамтран боловсруулахдаа дараах зүйлсийг заавал тусгах

хэрэгтэйг сануулна. /хэзээ шарах, ямар хугацаанд шарах, яаж шарах, хаана шарах, хэн шарах,

хориглох болон баримтлах зүйлс, ач холбогдол, сөрөг нөлөө гэх мэт /

Багууд ажлаа бусдад санаагаа давхцуулахгүйгээр танилцуулна.

-Багуудын ажлыг багш нэгтгэн хамгийн зөв алхмуудыг нь самбарт эсвэл том цаасан дээр жагсаан

хамгийн зөв хувилбарыг сонгоход чиглүүлж өгнө.

- “Гэр бүлийнхэндээ болон бусдад зориулсан наранд шарах зөвлөмж” сурагч бүр бие даан гаргах

бөгөөд наран шарлагын аянг гэр бүлийн гишүүдийн хамтаар хаана зохион байгуулж болохыг

урьдчилан төсөөлөн төлөвлөнө. Хэрэгжих боломжтой байхаар төлөвлөхийг багш зөвлөнө.

Шаардлагатай үед анхны

тусламж үзүүлэн эрүүл

мэндээ хамгаалах арга

барилтай болох

-Дасгалаар хичээллэх үедээ зөөлөн эдийн гэмтэл учруулахгүй байх

болон хамраас цус гаргахгүй байх нөхцлийг бүрдүүлэн өөрийн

болон бусдын аюулгүй байдлыг хангах

-Зөөлөн эдийн гэмтэл, хамраас цус гарах үед анхны тусламжийг

тодорхой үе шатаар үзүүлэх аргачлалыг зурагт үзүүлэн, видео

бичлэг хэрэглэн эзэмших

- Зөөлөн эдийн гэмтэл, хамраас цус гарах үед бие даан анхны

тусламж үзүүлж чаддаг болохын тулд хос хосоороо ээлжлэн анхны

тусламжийн аргачлалыг өөрсдөдөө хийх

- Шаардлагатай үед боолт, чихээс хийн анхны тусламж үзүүлэх

Санамж:

-Дасгалаар хичээллэх үедээ өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган, шаардлагатай үед

бие даан анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшүүлэхийн тулд хүн бүр биечлэн хийж үзэж, сурах

нөхцөл, боломж бүрдүүлэн сургалтыг зохион байгуулна. Анги болон биеийн тамирын заалны

алинд ч сургалтаа зохион байгуулж болно.

-Зөөлөн эдийн гэмтэл, хамраас цус гарах үед үзүүлэх анхны тусламжийн аргачлалыг эзэмшин

бие даан хийж чаддаг болгохоор багш тухайн сурагчдын онцлогт тохируулан багаар болон

хосоор ажиллуулан сургалтыг зохион байгуулна. Гол нь сурагч бүр өөрөө хийж үзэн, бусдынхаа

хэрхэн хийж байгааг ажиглан бусдаасаа суралцах боломжийг хангасан байх нь бүтээлчээр

хандах боломжтой болгоно.

-RICE зарчмыг сурагч бүр хийж үзэн сурсан байх шаардлагатай. Өөрөө хийж үзэх нь сургалтын

идэвхтэй зарчимд нийцнэ. Аргачлалыг эзэмшүүлэхдээ зурагт үзүүлэн ашиглана.

/RICE зарчим: R- rest –хөдөлгөөн хязгаарлана, I – ice мөсөн жин, C-compression даралттай боолт,

E-elevation өндөрлөнө./ харуулсан зурагтүзүүлэн эсвэл видео бичлэг урьдчилан бэлтгэх нь

сурагчдад тайлбарлах нь сургалтыг үр дүнтэй болгоно.

Сэтгэцийн эрүүл мэндээ

хамгаалах арга барилтай

болох

-Стрессийн тодорхойлолтыг гарган, ангилах

-Стрессийн сэтгэл санаа, бие махбод, зан үйлд үзүүлэх нөлөөг

багаар ажиллан тодруулах

-Стресс зохицуулах богино хугацааны аргууд болох:

амьсгалын дасгал буюу бясалгал хийх арга

төсөөлөн бодох

өөртэйгээ эерэг яриа өрнүүлэх

анхаарлаа өөр зүгт хандуулах

зайлсхийх

зугтан зайлах аргуудын аргачлалыг эзэмших

- Стресс зохицуулах богино хугацааны аргын давуу сул талыг

ялган тодорхойлох

- Өөртөө тохирох стресс зохицуулах богино хугацааны аргыг сонгон

амьдралдаа тогтмол хэрэгжүүлэх, бусдад зөвлөх, заах

Санамж:

- Суралцагчид багуудад хуваагдах бөгөөд баг бүр жижиг стресс үүсгэх нөхцөл болон том стресс

үүсгэгчүүдийн талаар тохиолдол зохиох бөгөөд жижиг болон том стрессүүдээр нь ялган

самбарт ангилан бичнэ.

-Стрессийн үед илрэх шинжүүдийг сурагчдаас асуун самбарт жагсаан бичнэ.

-Шинж тэмдгүүдийг багаар ажиллан 1. Биед илрэх нөлөө 2. Сэтгэл санаанд илрэх нөлөө 3. Зан

үйлд илрэх нөлөө хэмээн хувааж ангилан ялгана. Эдгээр шинж тэмдэг богино хугацааны

стрессийн үед ямар хэмжээгээр илрэхийг хэлэлцэн тодруулна.

- Стресс зохицуулах богино хугацааны аргууд болох:

амьсгалын дасгал буюу бясалгал хийх арга

төсөөлөн бодох

өөртэйгээ эерэг яриа өрнүүлэх

анхаарлаа өөр зүгт хандуулах,

зайлсхийх

зугтан зайлах аргуудын аргачлалыг биеийн тамирын зааланд хичээлээ зохион байгуулж

эзэмшүүлж болно. Багш аргачлалыг практик үйлдлийн аргаар заах нь тухайн аргуудыг

зөв эзэмшихэд нь тустай.

- Богино хугацааны аргуудын давуу болон сул талыг хамтран хэлэлцэж тодорхойлно.

Төсөөлөн бодох аргыг заахдаа хөгжмийн уянгалаг аялгууг ашиглаж хийлгэх нь үр дүнтэйг

анхаараарай.

- Өөрт тохирох аргаа сонгон хэрэгжүүлэх нь тустайг багш зөвлөн, тухайн сонгосон аргыг хэрхэн

эзэмшсэнийг тодруулахаар сурагчаар хийлгэж үзэж болно.

- БШУЯ, НҮБ-ын Хүн амын сан хамтран хэвлэж гаргасан /2002,2008,2015 он / “Амьдрах ухаан ”

багц гарын авлагын 9 дүгээр гарын авлагыг сургалтандаа ашиглаж болно.

Бүлэг 8.2 Аэробик

Хүрэх үр дүн: Аэробикийн төрлүүдийг судалж эрүүжүүлэх аэробикээр эрүүл мэнд, бие

бялдраа хөгжүүлэх, чадвараа ахиулах

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

Аэробикийн анхны

мэдэгдэхүүнтэй болох

-Урьдчилан бэлтгэсэн зураг, дүрс бичлэг үзүүлэн тайлбар ярианы

аргаар аэробикийн төрлүүдийн талаар сурагчдад анхны ойлголт,

төсөөлөл өгнө. Асууж ярилцана.

-Эрүүлжүүлэх Аэробик, Аэробик гимнастик нь хоорондоо ямар

ялгаатай, ямар уялдаа холбоотой байгааг сурагчдаас асууна.

-Хэрэгцээний Аэробикийн талаар багш сурагчдад ярьж

тайлбарлана.

-Аэробикийн үндсэн 7 алхалтын техник задаргааг зургаар, тайлбар

яриагаар төсөөлөл олгоно. Сурагчид алхааг төсөөлөн туршина.

Санамж:

Эрүүлжүүлэх болон аэробик гимнастик, хэрэгцээний аэробикийн төрлүүдийн талаар дүрс

бичлэг, зураг ашиглаарай. Сурагчдыг сонирхсон дасгалаа туршин хийх, ярилцах, асуух

боломжийг гаргаж өгнө. Гимнастикийн бусад төрлүүдээс ямар онцлогтой байгааг сурагчдаас

асуун онцлог шинжүүдийг тодорхойлоорой.

Аэробикийн үндсэн 7

алхалттай танилцаж,

хөгжмийн аянд үндсэн

алхалтаар алхах

чадвартай болох

-Аэробикийн үндсэн алхалтуудыг хөгжмийн аянд гүйцэтгэхийн тулд

сурагчдад урьдчилан бэлтгэсэн аэробикийн удаан, дунд зэргийн,

хурдан аяыг сонсгон хоорондоо ямар ялгаатай, ямар ямар дасгалыг

ямар хэмнэлтэй (ритм) ая дээр гүйцэтгэж болох тухай ярилцана.

-Аэробикийн үндсэн 7 алхалтыг (марш алхалт, гүйлт, хөлөө салган,

нийлүүлж үсрэлт, давших алхалт, өвдгөө өргөж алхалт, шилбээр

савж үсрэлт, хөлийн савалт) нэр томъѐогоор нь нэрлэх, 2 тоонд

гүйцэтгэдэг болохыг тайлбарлана. Энэ нь бидний мэддэг жагсаалын

алхалттай яг адил тоонд гүйцэтгэж байгаа талаар харилцан

ярилцана.

-Аэробикийн үндсэн 7 алхалтаас жишээ болгон үзүүлж хэдэн тоонд

гүйцэтгэж буйг асууж, мэдлэгээ бататгана.

-Аэробикийн үндсэн 7 алхалт нь аэробик гимнастикийн тэмцээний

зохиомжид заавал гүйцэтгэх ѐстой дасгалд ордог талаар сурагчдад

хэлж тайлбарлана.

-Биеэрээ үзүүлж аэробикийн үндсэн 7 алхалтыг сургахдаа эхлээд

удаанаар сурагчидтай хамтран хийнэ. Гүйцэтгэл сайтай сурагчыг

урд гарган бусад сурагчдыг дагуулан хийлгэнэ.

-Бүх алхалтыг удаанаар сурагчидтай хамтарч хийнэ.

-Алхалтын хурдыг алга ташилтаар, тооллолтоор хурдан, удаан

болгоно.

-Сурсны дараа сурагчдад удаан, дунд зэргийн, хурдан темптэй ая

сонсгоно.

-Сурагчдад аяны темпыг алга ташилтаар ойлгуулан сурагчидтай

хамтарч удаан, дунд зэргийн, хурдан ая дээр туршина.

-Суралцах явцад алхалтууд хэдэн тоонд гүйцэтгэгдэж байгаа,

алхалтын нэр томъѐог сурагчдаас асуун мэдлэгийг нь бататгана.

Сурагчид ажлын дэвтэртээ бичиж тэмдэглэнэ. Багш ажиглалтын

дэвтэр дээр сурагчдын хичээлийн идэвх оролцоо, хандлагыг

үнэлнэ.

Санамж:

- Аэробикийн үндсэн 7 алхалтыг сайн сурах нь дараагийн аэробикийн туслах алхалтыг

сурахад дөхөм болно гэдгийг багш анхаарах хэрэгтэй.

- Аэробикийн аяыг багш урьдчилан флаш болон CD дээр бичиж бэлтгэсэн байна. Сурагчдад

сонсгон хоорондоо харилцан ярих үйл ажиллагааг хангаж өгнө. Интернетээс бэлэн ая

ашиглаж болох боловч хөгжмийн зохиол дээр байгаа үг нь эерэг утга агуулгатай, сурагчдын

нас хүйсд тохирсон, сэтгэл догдлуулсан өнгө аястай байх ба youtube.com-оос KMPlusMedia-

Aerobics for Kids, Part 1, Part 2, Part 3 аяыг ашиглаж болно.

- Багш өөрөө аэробикийн алхалтыг зөв, гоѐ үзүүлэх боломжгүй бол дүрс бичлэг ба зурагт

үзүүлэн ашиглана. Эсвэл алхалтын техник задаргааг нэрлэн сурагчдаар хийлгэж болно.

- Үндсэн алхалт тус бүрийг сурагчид нийтээрээ удаан хөдөлгөөнөөр даган дуурайж, наад зах

нь 8 тоотоор 4-6 удаа давтана.

- Аажмаар тоололтоо хурдасгана. Энэ үед багш сурагчдын зөв гүйцэтгэж байгаад хяналт

тавина. Алга таших ба тоололтоо хурдан, удаан болгож алхалтын хурдыг тохируулж

гүйцэтгэхэд анхаарна.

- Сурагчдыг ажлын дэвтэртээ бичих боломж нөхцлөөр хангана (Алхалтыг задлан бичих,

алхалт гүйцэтгэхэд болж байгаа болон болохгүй зүйлсээ бичиж тэмдэглэнэ).

Аэробикийн үндсэн

алхалтыг гарын

хөдөлгөөнтэй хослуулан

хөгжмийн аянд гүйцэтгэх

чадвартай болох

-Алхах үеийн гарын хөдөлгөөн, алга таших, гараа алдалж буулгах,

нугалж урдаа өргөсөн байдлаас хажуу тийш өргөх, урагш өргөсөн

байдлаас буулгах гэх мэт хамгийн энгийн дасгалуудыг сургана.

-Дээрх гарын хөдөлгөөнүүдийг эхлээд марш алхалтад давтана.

-Аэробикийн үндсэн 7 алхалтуудтай гарын хөдөлгөөнийг холбоно.

-Гарын хөдөлгөөнүүдийг сайн сурсны дараа дунд зэргийн темптэй

ая дээр хийнэ.

-Үндсэн 7 алхалттай гарын хөдөлгөөнийг 8 тоотоор давтана.

Санамж:

- Аэробикийн алхалтын хэмнэлийг эхлээд алга ташилтаар мэдрүүлээд, дараа нь хөгжимтэй

алхах үед нь зэрэгцэн тоолж бататгана.

- Үүний дараа сурагчдад аяа сонсоод алхах даалгавар өгнө.

- Багш хөгжмийн аяыг бэлтгэхдээ хөгжмийн аяны хурдыг чухалчлан авч сонгох ба үүнийг

аэробиикт хөгжмийн аяны BPM (beats per minute-1 минутад цохилтын тоо) гэдэг.

- Хөгжмийн ая хичээлийн эхний хэсэгт 60-90 цох\мин, үндсэн хэсгийн хүч болон каланетикийн

дасгалд 90-120 цох\мин, бүжгийн болон гүйлт бүхий дасгалд 120-130 цох\мин, төгсгөл хэсэгт

40-60 цох\мин байх нь тохиромжтой байдаг.

- Аэробикийн гарын хөдөлгөөн нь сарвууг хагас атгасан савалтын хөдөлгөөнгүй гарын булчин

чангалж гүйцэтгэх ѐстойг анхаарах хэрэгтэй.

Аэробикийн зохиомжит

дасгалаар бие бялдраа

хөгжүүлэн, хөдөлгөөний

гоо сайхныг биеэр

илэрхийлэх чадварт

суралцах

Аэробикийн үндсэн 7 алхалтыг чиглэл өөрчлөн гүйцэтгэнэ. Жишээ

нь:1-4 тоонд байрандаа алхалт, 5-8 тоонд зүүн эргэн байрандаа

алхалт зүүн хөлөөс эхлэнэ, дасгалаа баруун хөлөөс 1-4 тоонд

байрандаа алхалт, 5-8 тоонд баруун тийш эргэн байрандаа алхалт

Аэробикийн үндсэн 7 алхалтаар дүрс үүсгэн гүйцэтгэх. Жишээ нь: 1-

3 тоонд урагш зүүн хөлөөс 3 алхана. 4 тоонд хөлөө хавсрахдаа

жижиг үсрэлт хийн зүүн тийш эргэн хөлөө хавсрана. 5-8 тоонд

дасгалаа давтана. Дараагийн 1-8 тоонд дээрх дасгалыг давтан

дасгал эхэлсэн байранд ирэхэд алхалтаар дөрвөлжин үүсгэсэн

байна. гэх мэт

-Хөгжмийн аянд чиглэлээ өөрчлөх ба дүрс үүсгэн аэробикийн

үндсэн алхалтаар алхах.

-Баг болгон алхалтаар чиглэлээ өөрчлөн хувилбар бүтээх

даалгавар өгнө. Баг бүрт 1-2 алхалт байхаар тооцон хуваарилна.

Багуудын чиглэлээ өөрчлөн, дүрс үүсгэн гүйцэтгэж байгаа алхалт нь

2 хөл дээр адил тоонд гүйцэтгэж буй эсэх, гүйцэтгэл нь зөв эсэхэд

багш тусалж ажиллана.

-Аэробикийн үндсэн 7 алхалтаар багийн тэмцээн зохион байгуулна.

Багш ажиглалт хийж үнэлнэ.

Санамж:

- Аэробикийн үндсэн 7 алхалтыг гүйцэтгэж чадахгүй, ойлгохгүй байгаа сурагчдыг сайн сурсан

сурагчаар заалгуулах, харилцан бие биедээ туслах нөхцлийг бүрдүүлэн сайжруулж болно.

Энэ нь хувь хүний үүрэг хариуцлагыг ухамсарлах, нэг нэгнээ хүндэтгэх, нэг нэгэндээ туслах

зэргээр сурагчдын хүмүүжилд сайнаар нөлөөлнө.

- Үндсэн алхалтаар алхах эв дүйтэй болсны дараа багаар ажиллуулан, багаараа гоѐ сайхан,

зэрэг гүйцэтгэдэг болох үйл ажиллагааг явуулбал сурагчид бие даан алхах чадвартай

болно.

- Дасгалаа гоѐ сайхан гүйцэтгэн анги хамт олон, сургуулийн тэмцээнд оролцох нь өөртөө

итгэлтэй болох аэробикээр хичээллэх, бие даан бие бялдраа хөгжүүлэх сонирхолтой болно.

Бүлэг 8.3 Бүжиг

Хүрэх үр дүн: Бүжгийн төрлүүдээр эрүүл мэнд, бие бялдраа хөгжүүлэх чадвараа ахиулах

Суралцахуйн зорилт Үйл ажиллагаа

Бүжгийн анхны

мэдэгдэхүүнтэй болох

-Бүжиг тэдгээрийн ангилалын талаар багш асуун сурагчидтай

харилцан ярилцана. (Ардын, орчин үеийн, цэнгээнт, сонгодог

бүжиг).

-Багш заах гэж буй хөдөлгөөнийг ямар нэгэн юмтай адилтгаж

хэлж сурагчдаар хийлгэнэ. Жишээ нь цайныхаа дээж, цацалыг

уул усандаа өргөх, юм оѐх, тариа тээрэмдэх буюу тариа татах,

ноос савах, бөх барилдах, нум сум харвах, морины явдал

зэргийг биеэр хэрхэн илэрхийлж болохыг төсөөлүүлэн хийлгэнэ.

Санамж:

Ардын, орчин үеийн, цэнгээнт, сонгодог бүжгийн бичлэг үзүүлэн хоорондох ялгаа, ижил төстэй

шинжүүдийг хамтран бүтээнэ. Биелгээнд ихэвчлэн амьдрал ахуйн зан үйлүүдийг хийдэг тул

хөдөлгөөнийг сурагч өөрөө хэрхэн ойлгож сэтгэж байгаагаар дүрслэн бүжиглэх, тэдний бүтээлч

сэтгэлгээг хөгжүүлэхэд анхаарна.

Биелгээний үндсэн зогсолт,

их бие, хөл, гарын энгийн

хөдөлгөөнтэй танилцаж

биелэх чадвартай болох

-Ардын бүжгээс биелгээ, орчин үеийн бүжгээс хип хоп бүжгийн

энгийн хөдөлгөөний талаар асуун хөдөлгөөн нь хоорондоо

юугаараа ялгаатай, юугаараа ижил төстэй байгааг харилцан

саналаа солилцон мэдлэг бүтээнэ.

-Биелгээний хөлийн энгийн хөдөлгөөнийг давтах. Хөлдөө

мөрнөөс илүү хэмжээний зайтай хагас сууна. Дас1.1-8-биеийн

тэнцвэртэй байдлаа хадгалан сууж босон намалзах хөдөлгөөн

хийнэ. 4-6 удаа 8 тоонд давтана. Дас2.1-хагас сууж босохдоо

баруун хөлөөс баруун тийш жижиг алхалт хийнэ. 2-зүүн хөлөөс

баруун тийш жижиг алхалт хийнэ. 3-8.1-2 тоот дасгалыг давтан

жижиг алхалтаар нар зөв 180 хэм тойрон эргэнэ. Дас3.1-8-

дасгалаа давтахад бүтэн 360 хэм эргэн байрандаа ирнэ. Дас4.1-

8-нөгөө талдаа давтана.

-Сурагчдад дээрх хөдөлгөөнийг гүйцэтгэхэд хөлийн ямар булчин

оролцож байгаа талаар сурагчдыг амрах хооронд харилцан

ярилцана.

-Биелгээний их биеийн хөдөлгөөнийг давтах. Дас1.1-8-хагас сууж

босон давтахдаа чээжээр найгсан хөдөлгөөнтэй байрандаа

давтана. Дас2.1-8-чээжний найгсан хөдөлгөөнийг жижиг

алхалтаар баруун тийш 3600 тойрон эргэх хөдөлгөөнтэй давтана.

Дас3. 1-8-хагас сууж босон давтахдаа чээжээр найгсан

хөдөлгөөнтэй байрандаа давтана. Дас4. 1-8-чээжний найгсан

хөдөлгөөнийг жижиг алхалтаар зүүн тийш 3600 тойрон эргэх

хөдөлгөөнтэй давтана.

-Биелгээний гарын хамгийн энгийн хөдөлгөөнийг сургахдаа

мөрөөр дугтрах хөдөлгөөнийг эхлээд сургана. Дас1. 1-8-мөрөөр

дээш, доош дугатрах хөдөлгөөнийг нилээд сайн давтана. Дас2.

1-8-чээжний найгсан хөдөлгөөний төгсгөлд мөрөөр дугатрах

хөдөлгөөн холбон давтах. Дас3. 1-8-гарын хөдөлгөөн нэг талаас

зэрэг биеийн өмнүүр тойрог хэлбэрийн далайцтай хөдөлгөөн

хийгдэнэ.

-Сурсан хөдөлгөөнүүдээ эхлээд өөрсдөө амандаа аялан, дараа

биелгээний бүжгийн аянд биелнэ.

Санамж:

Чээжний найгсан хөдөлгөөнийг хүчтэй салхинд мод яаж найгах бол, биеэрээ хийж үзүүлбэл яаж

харагдах бол гэх мэтчилэн асуун амьдрал ахуйтай нь холбон заана. Хөлд ихээхэн ачаалал өгөх

тул дасгал хооронд амралт байх нь зүйтэй. Гарын хөдөлгөөнийг багш биеэр үзүүлж чадахгүй

тохиолдолд дүрс бичлэг ашиглана. Жишээ дасгалуудыг удаанаас хурдан хэмнэлд, алга

ташилтаар, 8 тоотоор байнга тоолж, олон удаагийн давталтаар сургана. Бүжгийн аяыг багш

урьдчилан бэлтгэсэн байна. Хөгжмийн хичээл дээр сурсан дуунуудаас сонгон авч болно.

Ардын өв соѐлоороо

бахархах сэтгэлтэй болох,

хөгжмийн аянд ахуйн зан

үйлийг биеэрээ илэрхийлэх

чадварт суралцах

-Сурагчдыг баг болгоно. Баг болгонд нэг даалгавар өгнө. 1-р баг

цайны цацлаа өргөх, 2-р багт ноосоо савах, 3-р багт морьны

явдлын хөдөлгөөн хийх, 4-р баг бөх барилдах хөдөлгөөнүүдийг

багаараа биеэр илэрхийлэх даалгавар өгнө. Багш зургаар

үзүүлж ерөнхий төсөөлөлтэй болгоно.

-Багаараа өөрсдийн зохиосон хөдөлгөөнөө 8 тоотод байрандаа,

8 тоотод байрнаас шилжиж, 8 тоотод хоѐр талдаа адил тоонд

байхаар дэс дараалалд оруулан хувилбар зохионо.

-Багууд аяа амандаа аялан зохиосон хувилбараа аяндаа

тохируулж давтана.

-Зохиосон хувилбараа багууд өөр хоорондоо заана. Багуудын

зохиосон хувилбарыг сурах нөхцлийг багш бүрдүүлж өгнө.

-Багуудын зохиосон хувилбарыг сурсны дараа багуудаар анхны

бүжгийг нь дэглүүлнэ.

-Монголын үндэсний өв соѐлоороо бахархах зорилгоор өөрсдийн

дэглэсэн бүжгээр анги дундаа тэмцээн зохион байгуулна. Багш

хөгжмийн аянд багаараа сурсан хөдөлгөөнөө сэтгэлээсээ

бүтээлчээр илэрхийлж байгаагаар үнэлнэ.

Санамж:

Багш багуудын бүжгийн хөдөлгөөнийг уран сайхнаар илэрхийлэх, зохиосон бүжгээ давтах,

бусадтай харилцан саналаа солилцох, төсөөлөн бодох, бусдын хөдөлгөөнийг дуурайн хийх

нөхцлөөр ханган тусална. “Журай гэлдэнэ”, “Алтайн магтаал”, “Толин хул” зэрэг ая дээр давтаж

болно.

Сурагчид анхны бүжгээ дэглэхэд нь багш чиглүүлэн туслана. Багуудын дэглэсэн бүжгийн

хувилбар 8 тоотоор байвал бүжгийн аятай илүү тохирохыг анхаарах хэрэгтэй. Сайн сурсны

дараа багууд зохиосон болон сурсан хөдөлгөөний хувилбараа дэс дараалалд оруулан бүжгээ

дэглэнэ. Сонгож авсан аятайгаа уялдуулна. Дараа нь хэд хэдэн удаа давтан ямар нэг

алдаагүйгээр дарааллыг тогтооно. Энэ бүжгийн хичээлийг мөн монгол ахуйн зан үйлиийг дөхүүлэн сайн илэрхийлж байгаа

сурагчдаар, эсвэл урьдчилан цахим хэрэглэгдэхүүн ашиглан биелгээний шинэ хөдөлгөөн сурч

ирэх даалгавараар нэг нь нөгөөдөө заан сургаж болно.

Хип хоп бүжгийн их бие, хөл,

гарын энгийн хөдөлгөөнтэй

танилцаж бүжиглэх

чадвартай болох

-Хип хоп бүжгийн хөлийн хөдөлгөөний шагай, өвдөг, түнхний

үеүд орсон намалзах хөдөлгөөнийг сурагчдаар төсөөлүүлэн

хийлгэнэ.

-Орчин үеийн бүжгээс сонирходог бүжгийн төрлүүдийн дасгал

хөдөлгөөний талаар асуун хөдөлгөөн нь хоорондоо юугаараа

ялгаатай, юугаараа ижил төстэй байгааг харилцан саналаа

солилцон мэдлэг бүтээнэ.

-Аэробикийн үндсэн болон туслах алхалтуудыг өвдөгний үеэр

намалзах хөдөлгөөнтэй хийж болно.

-Жишээ нь: Хашуу тийш хавсралттай алхалтыг намалзах

хөдөлгөөнтэй хийнэ. 8 тоонд чиглэлээ өөрчлөн 2 хөл дээр

ээлжлэн хийнэ. Гарын хөдөлгөөн нь чөлөөтэй урагш, арагш

чиглэсэн савалттай байна.гэх мэт

-Өмнө үзсэн аэробикийн үндсэн алхалтуудыг дээрх жишээ

алхалт шиг хип хоп бүжгийн хэлбэрт оруулан гүйцэтгэнэ.

Санамж:

Хип хоп нь дотроо электро, рэп, брэк, фанки, капаэро зэрэг олон төрлийн бүжгүүдийг багтаадаг.

Бүжиг сонирходог сурагчдаар энгийн хөдөлгөөн үзүүлж сурагчдыг сэдэлжүүлж болно. Орчин үед

хит болж буй дуунуудын аяыг урьдчилан бэлтгэх, сурагчдаар дуртай хип хоп ая бэлтгэж ирэх

даалгавараар бүжгийн аяа бэлтгэж болно. Энэ нь сурагчид өөрсдийн дуртай аянд бүжиглэн ур

чадвараа дээшлүүлэх боломж олгоно. Хип хоп бүжгийн хөдөлгөөнийг шинээр бүтээхдээ өдөр

тутам байнга хийгддэг хөдөлгөөнийг хип хоп бүжгийн хэлбэрт хувирган ашиглаж болно.

Хөгжмийн аянд сурсан

хөдөлгөөнөө илэрхийлэх

чадвартай болох

Дас1.1-4. Хагас сууж босно. 5-Зүүн хөлөө өргөнө.6-Зүүн хөлөө

урагш доош өргөхдөө жижиг үсрэлт хийнэ. 7-Зүүн хөлөө нугалж

арагш тавихдаа давших алхаагаар баруун хөл дээр зогсоно. 8-

Хөлөө нийлүүлж зогсоно. Дас2.1-4 Хагас сууж босно. 5-Баруун

хөлөө урагш нугалж өргөнө.6-Баруун хөлөө өргөхдөө жижиг

үсрэлт хийнэ.7- Баруун хөлөө нугалж арагш тавихдаа давших

алхаагаар зүүн хөл дээр зогсоно. Дас1, 2-г давтана.

Сайн сурсны дараа хип хоп бүжгийн аянд давтана. Дас3.1-

Баруун хөлөө зүүн хөлийн урдуур диогналдан өлмийлдөнө.2-

Хөлдөө мөрний хэмжээний зайтай зогсоно. 3-4. Алхалтыг нөгөө

хөл дээр хийнэ.5-8. Давтана. Дас4.Баруун хөлийн ардуур зүүн

хөлөө зөрүүлж нугалж тавина.2-Хөлдөө мөрний хэмжээний

зайтай зогсоно.3-4.Алхалтаа нөгөө хөл дээр давтана.5-8.

Давтана. Дас5.1.Баруун хөлөө урагш шилбээр саваад нийлүүлж

зогсоно. 2-Зүүн хөлөө хажуу тийш тавьж хөлдөө мөрний

хэмжээний зайтай хагас сууна. 3-4. Алхалтаа нөгөө хөл дээр

давтана. 5-8. Алхалтаа давтана.

Санамж:

Хип хоп бүжигт хөлийн хөдөлгөөний бэлтгэх байдал нь хөлөө салгасан эвсэл нийлүүлсэн байж

болно. Хип хоп ая сонгохдоо зохиолын үг, утга санаа эерэг байх хэрэгтэй. Багш зааж буй бүжгийг

урьдчилан сурсан байна. Дас1. 8 тоотыг сурсны дараа, Дас2. 8 тоотыг гэх мэтчилэн бүх дасгалыг

сургана. Сурагчдын хөдөлгөөн нь чөлөөтэй, далайцтай, биеэ чангалахгүй байх хэрэгтэйг

анхаарна. Ая, хөдөлгөөн хоорондоо зохицсон байх ѐстой.

Бүжгийн сайхныг мэдэрч,

хөгжмийн аянд хип хоп бүжиг

дэглэх чадварт суралцах

-Сурсан хип хоп бүжгийн алхалтуудыг холбон бүжиглэж сургана.

Хип хоп бүжигт гарын хөдөлгөөн нь чөлөөтэй их биеийн дагуу

байрлалд эсвэл хагас атгасан байж болно.

-Хип хоп бүжгийн хөдөлгөөнөө сайн сурсны дараа сурагчдаас

хөдөлгөөнийг сурахад тулгарч буй асуудлыг асуун харилцан

ярилцана.

-Хип хоп бүжгийг монголын хип хоп дуучдын ая дээр давтана.

-Сурагчдыг баг болгоно. Багаараа хип хоп бүжиг дэглэнэ.

-Өөрсдийн дэглэсэн бүжгийг багаараа хийж үзүүлэн үнэлүүлнэ.

Санамж:

Аэробикт үзсэн үндсэн алхалт, ардын бүжгийн хөдөлгөөнүүд, сурсан хип хоп бүжгийн хөдөлгөөн,

найз нөхдийн хүрээнд сурсан бүжгийн хөдөлгөөнүүд, өдөр тутам хийгддэг хөдөлгөөнүүд жишээ

нь карманаас утсаа аван утсаар ярингаа сууж буй байдлыг бүжгийн хэмнэлд оруулах гэх мэт

хувилбар зохион бүжиг дэглэж болохыг багш чиглүүлж өгнө. Бүжгийн ямар нэг хөдөлгөөнийг

өөрийн сэтгэж байгаагаараа дүрслэн хөдөлж бүжиглэхийг сурагчдаас хүсэх нь тэдний бүтээлч

сэтгэлгээ, уран сайхны мэдрэмжийг хөгжүүлнэ. Бүжгийн хөдөлгөөнийг төсөөлөн сэтгэн бодож

хийх, бусадтай харилцан туршлага солилцох, бусдын хөдөлгөөнийг даган дуурайн санаа авахад

дэмжлэг үзүүлэн туслах хэрэгтэй. Дараах үнэлгээг ашиглаарай.

Даалгавар Шалгуур Үнэлгээ

Багаараа

дэглэсэн

бүжгээ биеэр

үзүүлэх

1.Бүжгээ зэрэг жигд гүйцэтгэж буй

байдал

2.Бүжгийн хөгжмийн аяны утга

хөдөлгөөнтэй тохирч буй байдал

3.Зохиосон хөдөлгөөнийг илэрхийлж

буй байдал

4.Шинэлэг, бүтээлч байдал

4 шалгуур сайн бол 90%-100%

3 шалгуур сайн бол 80%-89%

2 шалгуур сайн бол 70%-79%

1 шалгуур сайн бол 60%-69%

Бүлэг 8.4 Хөнгөн атлетик

Хүрэх үр дүн: 2000 м зайд жигд гүйх чадвартай болж, 80 м зайд дээд хурдаар гүйх амжилтаа

ахиулан, өндөрт “алхаж” харайх техник эзэмшинэ.

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

Шулуун ба тойрог замд

спортын алхаагаар 800-

1000 м зайд уралдаж

алхах, 2000 м зайд жигд

гүйх чадвартай болох

- Энгийн алхаа - спорт алхаа 200-250 м, зөөлөн гүйлт 750 м. Өвдөг,

шагай, түнх, мөрний үеийг халаах 4-6 дасгалыг ашигласан бие

халаалт хийх

- Гараа алдалж зогссон байдлаас таазаар эргүүлэх, хананд тулж

зогссон байдлаас хөлөө ээлжлэн өсгийнөөс өлмий рүү шилжүүлэх

зэрэг спорт алхааны дөхүүлэх дасгалыг давтах

- Спорт алхаагаар тойрогт 100-500 м зайд алхах

- Шулуун замаар, жижиг саадыг тойрч спорт алхаагаар уралдах

зэргээр 800-1000 м зайд спорт алхаагаар алхах.

- Охид 1200 м, хөвгүүд 1500 м зайд дунд зэргийн хурдтай гүйх

- Давтан гүйлт 200 м-т 5-6 удаа

- Давтан гүйлт 400 м-т 4-5 удаа

- Охид, хөвгүүд 2000 м зайд жигд хурдтай гүйнэ. Гүйх үедээ нэг ч

зогсоогүй бол “A”; 50 м-ээс бага зайд алхаад гүйлтээ

үргэлжлүүлсэн бол “В”; 60-100 м зайд алхаад гүйлтээ

үргэлжлүүлсэн бол “С”; үе үе алхаад гүйгээд зайгаа дуусгасан бол

“D” гэж үнэлнэ.

Санамж:

- Багш дундын зайн гүйлтийн техник задлал буюу онцлог (гараа, гарааны хөөлт, зайн гүйлт,

бариа, гүйлтийн чиглэл, замын урт, хурд гэх мэт)-ийг тайлбарлана.

- Эхлээд суралцагч бүрийн хувийн онцлогийг тодорхойлох зорилгоор 80-100 м зайд дунд

зэргийн хурдаар нэг нэгээр нь гүйлгэнэ. Түүний дараа нийтлэг алдааг хэлж өгөх хэрэгтэй.

Ингэснээр зөв техниктэй гүйвэл харьцангуй хол зайд гүйхдээ бага ядрах болно гэдгийг

ярилцвал зохино.

- Суралцагчдын чадварыг харгалзан гүйх зайн хэмжээг ялгаатай тогтооно.

- Бүх зайн турш зөв гүйж байгаа эсэхийг хянаад, гүйлтийн дараа ярилцана.

- Дунд ба холын зайд гүйхдээ жигд хурдаар гүйж сурахад анхаарна.

- Гүйх зайг богиносгон, тохирсон хурдаар түүнийг туулж хэвшүүлэх аргыг хэрэглэх нь илүү ач

холбогдолтой.

Ойрын зайд гүйх техникээ

сайжруулан, нам

гараанаас 60-80 м зайд

дээд хурдаар гүйх чадвар

эзэмших

- Дунд зэргийн хурдаар 60-100 м зайд гүйлгэж, алдааг нь ярилцах

- 40-80 м зайд дунд зэргийн хурдаар давтан гүйлт

- 40-60 м зайд өндөр хурдтай гүйх

- Өвдөг өндөр өргөж гүйх, шилбээр арагш савж гүйх, хөлөөс хөлд

түлхэж гүйх, суллалттай гүйлт зэрэг гүйлтийн сонгомол дасгалыг

30-40 м зайд давтах

- Гарын савалтын дуураймал хөдөлгөөнийг байрандаа гүйцэтгэх

- 60-80 м зайд аль болох хурдтай 4-8 удаа давтан гүйлт

Санамж:

- Хөдөлгөөнийг чөлөөтэй гүйцэтгэж хөлөө өлмийгөөр тавин, гуяыг газартай зэрэгцээ болтол

өргөх, их биеэр гэдийхгүй, хурц өнцгөөр урагш түлхэж гүйхийг анхааруулна.

- Гүйлтийн сонгомол дасгалыг нэг нэгээр нь давтана. Эдгээр дасгалыг хөнгөн атлетикийн

хичээл бүр дээр давтсанаар (өвдгөө өргөхгүй байх, түлхэлтийн хөл гүйцэд тэнийхгүй байх,

цээжээр хэт урагш бөхийх эсвэл хэт арагш гэдийх, тохойг дэлгэж гүйх гэх мэт) гүйлтийн

техникийн нийтлэг алдаа засагдана.

- Давтан гүйлтийг сурагчид хоорондоо уралдах байдлаар зохион байгуулбал илүү үр дүнтэй

байна.

- Давтан гүйлтийн хооронд амрахдаа сурагч бүр судасны лугшилтаа тоолж ачааллаа үнэлэх,

өөрийгөө хянах аргад суралцах боломсж олго, багш туслаарай.

Буухианы модыг дороос

дамжуулан 4х60 м

буухиад уралдаж гүйх

чадвартай, шударгаар

өрсөлдөх, багийн

амжилтын төлөө хүчээ

дайчлах эрмэлзэлтэй

болох

- Буухиа гүйлтийн модыг дамжуулах, хүлээн авах техникийг

тайлбарлах

- Буухианы модыг хэрхэн барихыг үзүүлэх

- Суралцагчид хоорондоо 1-2 м зайтай хоѐр эгнээгээр зогссон

байдлаас байрандаа буухианы модыг дамжуулах

- Байрандаа гарын савалтын хөдөлгөөнөөс буухианы модыг

дамжуулах

- Хосоороо цуварч алхан буухианы модыг дамжуулах

- Зөөлөн гүйлтээс буухианы модыг дамжуулах

- Дунд зэргийн хурдтай гүйлтэнд буухианы модыг дамжуулах

- 2х60 м, 4х60 м буухиа гүйлтээр уралдах

Санамж:

- Суралцагчид 2 эгнээгээр зогсохдоо буухианы модыг аль гараар дамжуулахаас хамаарч

өмнөх хүнийхээ баруун ба зүүн гар талд нь хагас алхмын зайтай зогсоно.

- Эхлээд урд эгнээнийхэн буухианы модыг хүлээн авах гараа арагш гарган зогссон үед нь

арын эгнээнийхэн буухианы модыг доороос нь атгуулж өгнө. Дараа нь багшийн дохиогоор 1-

р эгнээнийхэн баруун эсвэл зүүн гараа арагш шулуун гаргахад 2-р эгнээнийхэн буухианы

модыг дамжуулна.

- Буухиаг дамжуулах үед суралцагчдын хоорондын зай ямар байхыг тэд өөрсдөө тохируулж

сурвал илүү ашигтай. Ингэж тохиуулахад нь багш тусална.

- Суралцагчид үүргээ харилцан сольж буухианы модыг дамжуулахын зэрэгцээ баруун, зүүн

гараар ээлжлэн дамжуулахаар зохион байгуулна.

- Буухианы модыг дамжуулахдаа яарахгүй, хүлээн авагч эргэж харан гүйж болохгүй, дохио

өгөхөөс өмнө гарыг арагш гаргаж болохгүй зэргийг урьдчилан анхааруулна.

Гүйлтийн 3-5 алхмаас

өндөрт “алхаж” харайх эв

дүйтэй болж, түүнийгээ

бататган хөгжүүлснээр

бүтэн гүйлтээс өндөрт

“алхаж” харайх чадвар

эзэмших

- Гүйлтээс өндөрт “алхаж” харайх техникийг үзүүлж, тайлбарлах

- Гимнастикийн хананаас нэг гараар барьж зогссон байдлаас

тулалтын хөлийн өлмий дээр босож, савалтын хөлийг савах

- Гүйлтийн 3-5 алхмаас түлхэлтийн хөлөөр түлхэн, гар, хөлийн

савалтыг хослуулан дээш үсрэх

- Гүйлтийн 3, 5 алхмаас дээш түлхээд, өндөрт дүүжилсэн

хэрэгсэлд савалтын хөлийг хүргэх

- Гүйлтийн 3-5 алхамаас намхан саад дээгүүр“алхаж” харайх

- Гүйлтийн 1, 3, 5 алхмаас 300-45

0 өнцөгөөр гүйж, намхан

хөндлөвчийг давж харайх

- Дунд зэргийн хурдтай гүйлтээс хөндлөвчийг давж “алхаж”

харайх

Санамж:

- Харайлтын техникийн онцлогийг ойлгуулахдаа зурагт үзүүлэн, тараах материал, дүрс бичлэг

ашиглахаас гадна сайн харайж буй сурагчийн харайлтыг үзүүлбэл илүү ач холбогдолтойг

анхаарна.

- Өндрийн харайлтын хичээлийг биеийн тамирын зааланд орох нь тохиромжтой.

- Өндрийн харайлтын матрас, хөндлөвч, шон, бусад хэрэглэлийг сурагчид өөрсдөө засах,

хураах, аюулгүй байдлаа ханган, харайлт бүрийн дараа матрасыг тэгшлэх зэрэг үйлийг

хийлгэнэ.

- Эхлээд резин дээгүүр харайлгавал сурагч айхгүй харайж, хөндлөвчийг давах эв дүй олж

авна. Өндөр алхаж харайхдаа хөлийн түлхэлтийг гарын савалттай зөв хослуулдаг болсон

үед нь хөндлөвч ашиглан харайлгаарай.

- Охид, хөвгүүд 10-15 см ялгаатай өндөр дээгүүр харайхаар тооцвол зохино.

Өндөрт харайхад

зайлшгүй хэрэгцээт

хөлийн түлхэлтийн хүчийг

хөгжүүлж, аюулгүй орчин

бүрдүүлж сурах

- 15-20 см өндөр саадыг давж үргэлжлүүлэн үсрэх

- Байрнаас гурвын харайлтад харайх

- Хөлөөс хөлд үсрэн 20 м зайг туулах

- Хөлийн савалтын ба сунгалтын дасгалууд

- Өндөрт дүүжилсэн зүйлд савалтын хөлөөр хүрэх

- Нэг ба хоѐр хөлөөр түлхэж янз бүрийн чиглэлд үсрэх зэрэг

дасгалыг харайлтын хичээл бүр дээр гүйцэтгэх

Санамж:

- Өндөрт харайхад хөлийн түлхэлтийн хүч чухал болохыг ярилцаж, сурагчид өөрсдөө хөлийн

хүч хөгжүүлэх дасгалыг сонгох, зохиох хэлбэрийг түлхүү ашиглахыг хичээх хэрэгтэй.

- Үүнтэй нэгэн зэрэг хөлийн булчингуудын уян налархай байдлыг дээшлүүлэх дасгалыг

хосоор ба ганцаараа бие даан гүйцэтгэх даалгавар хэлбэрээр өгнө.

Гүйлтээс 150 г жинтэй

жижиг бөмбөгийг хол

шидэх чадвараа

сайжруулан, жижиг

бөмбөг шидэлтийн

тэмцээнд оролцох чадвар

эзэмших

- Байрнаас жижиг бөмбөгийг шидэх

- Солиболттой алхаж жижиг бөмбөгийг шидэх

- Бүтэн гүйлтийн буюу 15-18 м зайнаас хурдтай гүйж, солиболттой

алхмаас бөмбөгийг хол шидэх

- Бүтэн гүйлтээс бөмбөгийг зориулалтын талбайд шидэх

- Бүтэн гүйлтээс бөмбөг шидсэн амжилтыг хэмжих

- Гүйлтээс бөмбөг шидэлтийн тэмцээн зохиох, оролцох

Санамж:

400-500 г жинтэй

хүүхдийн жадыг

- Жад ба жижиг бөмбөг барилтын ялгааг хэлэлцэх

- Жадыг зөв барих

байрнаасаа хол шидэж

чаддаг болох

- Байрнаас жадыг хол шидэх

- Байрнаас жад шидсэн амжилтыг хэмжих

Санамж:

- Хүүхдийн хөнгөн атлетикийн жад нь 300-450 г жинтэй байна.

- Ийм жадыг шахмал цаасан саваа, хөөсөнцөр зэргийг ашиглан хийж сургалтад хэрэглэнэ.

Жадны үзүүр хэсгийг бага зэрэг хүндрүүлбэл нисэлтэд нөлөөлнө.

- Жад шидэлтийн техник нь жадыг барих аргаас бусдаараа гүйлтээс жижиг бөмбөг шидэлтийн

техниктэй ижил байх учраас бөмбөг шидэлтэд сургах арга зүйг ашиглан жад шидэлтийн

техникийг эзэмшүүлнэ.

- Охид, хөвгүүдийн жадны жин адил байж болно.

Бүлэг 8.5 Волейбол

Хүрэх үр дүн: Волейболын бөмбөгийг дээрээс ба доороос дамжуулах, доороос

давуулах техникийг эзэмшиж, эдгээрийг ашиглан тоглох чадвартай болох.

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

Волейболын үндсэн

зогсолт шилжилт хийх,

тор давуулан дамжуулах,

давуулах техникээ

сайжруулж эв дүйтэй

болох

- Сурагчдад волейболын үндсэн зогсолт, зогсолтоос шилжиж

буй зураг болон бичлэг үзүүлэн өөрсдөөр нь хийлгэн буруу, зөв

хийж буй талаар ярилцан ойлголтыг бататгах

- Хөлдөө мөрний хэмжээтэй зайтай, өвдгөөр бага зэрэг нугалсан,

их биеийг бага зэрэг бөхийлгөн /750/, гарыг тохойн үеэр шулуун

бага зэрэг доош барьж зогсох

- Үндсэн зогсолтоос өөрийн чадах талдаа шилжилт хийж сураад

дараа нь тодорхой чиглэлд шилжилт хийх

- Доороос дамжуулахдаа хөдөлгөөнөө хянаж сурах, орон зайн

мэдрэмжээ сайжруулах

- Доороос дамжуулалтын үед гар, хөл, их биеийн булчин,

хөдөлгөөн ямар харилцан хамааралтай байгаа талаар ярицах

- Шидэж өгсөн бөмбөгийг багшийн хэлсэн зүгт дамжуулах

- Дээр, доороос орон зай, хүчээ тохируулан ханатай дамжуулж

сурах

- Эгц доороос цохиж давуулах давуулалт сурах

- Өөрийн сонирхсон дасгалыг нөхөддөө хийж үзүүлэн Яагаад энэ

дасгалыг хийж сурах нь чухал вэ? гэдэг үндэслэлээ бусаддаа

тайлбарлаж саналаа солилцох

Санамж:

- Бөмбөг хүлээн авах, дамжуулахдаа заавал үндсэн зогсолтоос зогсохын ач холбогдолыг

өөрсдөөр нь гаргуулан ярилцуулах ба шаардлагатай гэж үзвэл багш нэмэлт тайлбарыг өгнө.

- Өмнөх ангиудад эзэмшсэн бөмбөг барих, эзэмших, гулгаж шилжих, чадвар дээрээ

үндэслэн волейболын үндсэн зогсолт, шилжилт, доороос давуулах, дээр, доороос авах,

дамжуулах техникийг зөв эзэмшүүлэхэд анхаарах хэрэгтэй.

- Шилжилтийг хийлгэхдээ үндсэн зогсолтоос баруун, зүүн тийш /4 зүг, 8 зовхист/ шилжих

хөдөлгөөнийг эхлээд бөмбөггүй тодорхой чиглэл өгөн анги нийтээр хийлгэж болно. Жишээ

нь: Баруун – буцлаа. Баруун урагшаа – буцлаа. Арагшаа – буцлаа. Зүүн урагшаа – буцлаа

гэх мэт командаар шилжилт хийлгэж болно.

- Мөн 1.5-2 м урт модны үзүүрт бөмбөгийг бэхлээд нэг сурагч барьж чиглэлийг өөрчлөн

хөдөлгөх ба нөгөө сурагч бөмбөгийн чигийг даган шилжилт хийж доороос дамжуулах

техникийг бататгана. Сурагч 1 мин хийгээд дараагийн сурагч солигдон хийх ба энэ нь

волейболын бөмбөгийн нисэлтэнд тохируулан биеэ шилжүүлэн зөв авах, дамжуулах техник

сурах үндэс болно. Ийм учраас юуны түрүүнд үндсэн зогсолт, шилжилт хөдөлгөөнийг зөв

хийлгэн сургах нь чухал.

- Үндсэн зогсолтоос намхан нисэлттэй ирж буй бөмбөгний нисэлтэнд тохируулан шилжилт

хийн доороос хоѐр гараар авч дамжуулна. Бөмбөгийг эрхий хурууны 3-р үеэс арагш бугуйн

дээрээ буулган нисэлтийн чигийг дагуулан доош суун хүлээн авч урагш дээш биеэрээ

бөмбөгийг түлхэн хөөргөж дамжуулах үйлдлийг зөв хийлгэж сургахад анхаарахаас гадна

хүүхдүүд энэ үйлдлийг өөрсдөө мэдрэн өөрийн ололттой ба алдаатай талуудыг

тодорхойлон ярьж алдаагаа засах, сайн ойлгосон үйлдлээ бусаддаа зөвлөх санаа өгөх тал

дээр илүү анхаарч боломж олгох хэрэгтэй.

- Эдгээр дасгалуудыг сургахдаа зөвхөн волейболын бөмбөг бус чихмэл бөмбөг, хөлбөмбөг,

сагсан бөмбөгийн бөмбөг, гарын доорхи материалаар хийсэн хэрэглэл, тэмдэгтүүд,

дасгалын хувилбарыг тэмдэглэсэн тусгай зураглал зэргийг ашиглаж болно.

- Мөн дээр доороос бөмбөг дамжуулах аргыг эзэмшүүлэхдээ аль болох ойр зайд /3-4м/

шилжилттэй хослуулан хийлгэх ба хүүхдүүдийг цуваа болгон бөмбөгийг дээр доороос

дамжуулахад нь тохируулан шидэж өгч хийлгэвэл үр дүнтэй. Сайн сурч буй хүүхдүүдэд

багш шидэж өгөөд дамжуулах чигийг хэлж дамжуулалт хийлгэх нь зүйтэй.

- 2-3 хичээлийн дараа багш сурагчдыг түвшинчилж түвшин бүрд тохирсон дасгалыг өгөх ба

зарим тохиолдолд хүүхдийн өөрсдийн сонгосон дасгалаар хичээллүүлж болно.

- Доороос давуулах техникийг дөхүүлэх дууриамал дасгал ашиглан бөмбөгтэй ба бөмбөггүй

хийлгэж, давуулах үеийн зогсолт, биеийн байдал, гарын савалт, цохилт зэргийн талаар

техникээ задлан ойлгож өөрийн бодлоо бусадтайгаа хуваалцаж харилцан суралцана.

- Багш хүүхдийн дасгал хийж буй гүйцэтгэлийг хянаж, тусламж дэмжин, магтаалыг харамгүй

өгч байгаарай.

Волейболын дасгал

гүйцэтгэх чадвараа

хөгжүүлэх

- Тор даван орж ирсэн бөмбөгийг чигийг өөрчлөлгүй дамжуулах,

талбай дотроо бие биедээ дамжуулан тор давуулах зэрэг

- Бөмбөгийг дээр, доороос 3-4 м зайд оновчтой дамжуулах

- Доороос авалтыг хосоор, хэсгээр, бүлгээр хувиарлан дасгалыг

давтуулах

- 3-4 м зайд зогсон ханатай харьцахдаа аль боломжит

хувилбараар дамжуулалт хийх

- Бөмбөгийг 3-4 м зайнаас тор давуулах давуулалт хийх

- Волейболын талбайг уртааш нь голын зураасаар хоѐр хуваан

3 -3 хүнтэй 4 баг зогсоож давуулалт, дамжуулалт хийлгэх

- Мөн 3х3 хүнтэй тоглолт хийлгэж болох ба сурагчдын алдаатай

болон сайн байгаа чадваруудыг бусдаар нь ажиглуулан тоглолт

бүрийн дараа чөлөөт ярилцлага хийх

- Тоглох явцад сурагчдад бие биедээ урам өгөх, амжилтанд нь

талархаж байгаагаа илэрхийлэн гараа цохих, дал мөрөнд нь

нөхөрсөгөөр хүрэх зэрэг үйлдлүүдийг хэвшүүлэх

- Волейбол ба олимп сэдвээр нэг багт 5-6 хүүхэд байхаар

хуваарлан тухайн бүлэг сэдэв орж буй үед сургуулийн хэмжээнд

нэгдсэн үзэсгэлэн ба өдөрлөг зохиох

Санамж

- Багш дасгалуудын техникийг дараах байдлаар сурагчдадаа үзүүлж болно. Үүнд багш өөрийн

биеэрээ хийж үзүүлэх, сайн хийж буй сурагчдыг сонгон хийлгэх, DVD бичлэгээр үзүүлж

болох ба бичлэгийн хувьд хүүхэд хэзээ ч очоод харж болохоор дахин давтан эргэлдсэн

байдлаар тавивал илүү үр дүнтэй.

- Давуулалтын зай болон төрлийг хүүхдийн саналаар сонголтоор хийлгэж болно.

- Давуулалт хийлгэхдээ техникийг багш биеэр сайн хийж үзүүлэхээс гадна хүүхэд бүрээр

хийлгэн алдааг нь засаж өгөх шаардлагатай. Эхний удаад давуулалт хийлгэхдээ 2м өндөр

торон дээгүүр, 3-4 м зайнаас хийлгэж сургаад аажмаар зайг нь холдуулна. Давуулалтын

техникийг сайн сураагүй байхад нь волейболын бүтэн талбайд хийлгэвэл хүүхэд тор

давуулахаа урьдал болгоод давуулалтын техникээ зөв хийхгүй байх талтай.

- Хосоор дамжуулахаас гадна ханатай харьцах нь тухайн хүүхдийн хөдөлгөөнөө зөв удирдах,

хүч, хурдаа тохируулах, орон зайг зөв тооцоолох чадварыг нэмэгдүүлдэг тул энэ дасгалыг

хийлгэж байгаарай.

- Багаар тоглуулахдаа 3,4 хүний бүрэлдэхүүнтэй тоглуулж тоглох явцад нь ганцаарчилсан

болон нийтлэг алдааг ойлгуулж засах талаар зөвөлгөө өгөх ба волейбол тоглохдоо

сэтгэлийн хөдөлгөөнөө эерэгээр илэрхийлэх, баяр баяслаа хуваалцах зан чанарыг

төлөвшүүлэхэд түлхүү анхаарах хэрэгтэй.

- Бүлэг тус бүрд “Волейбол ба Олимп” сэдвийн дор тодорхой даалгавар өгөх ба бүлгүүд 5-6

хүнтэй багт хуваагдан түүхэн баримт материал цуглуулах, макет хийх, сонирхолтой

бүтээлүүдээ нэгтгэж үзэсгэлэн гаргаж энэ үйл ажиллагаандаа ахмад багш, дасгалжуулагч,

тамирчид аав ээжийг өргөнөөр татан оролцуулах ба эдгээр зүйлийг хийлгэхдээ гарын

доорхи материалаар хийлгэнэ.

Бүлэг 8.6 Үндэсний спорт. Үндэсний бөхийн барилдаан

Хүрэх үр дүн: Үндэсний бөхийн баридааны талаар мэдлэг, чадвар эзэмших

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

- Бөхийн засуул, баруун

зүүн хаяавч, хөлийн

цэцийн тухай мэдээлэл

солилцох, харилцан

асуулт гаргаж баяжуулах

чадвар эзэмших

- Үндэсний бөхийн гараа,

дэвээ, шавааг гүйцэтгэж

сурах

- Үндэсний бөхийн тахим

авах, өгөх ѐсыг

тайлбарлан, хамтран

хийж харуулах

- Үндэсний бөхийн суйлах

мэхийг хийх, хамтран

эзэмших

- Үндэсний бөхийн

алдарт аваргуудын тухай

баримтыг тайлбарлан

ярих, цолны эрэмбийг

мэдэх

- Үндэсний бөхийн гараа,

дэвээ, шавааг гүйцэтгэх,

тэдгээрийн утга агуулгыг

тайлбарлах

- Үндэсний бөхийн

хавирах, этэх зэрэг

мэхийг хийж, харилцан

суралцах

- Үндэсний бөхийн гараа, дэвээ, шавааг үзүүлэн, утга учрыг

тайлбарлан ярилцах

- Ангийн уран гараа, дэвээтэй сурагчийг шалгаруулах

- 16 -32 тоот цогц дасгалын тодорхой хэсэгт үндэсний бөхмйн

гараа, дэвээ, шавааг оруулан зохиомжлох

- Ангийн сурагчдын 4-5 хүнтэй баг болгон - Үндэсний бөхийн

алдарт аваргуудын талаар мэдээлэл бэлтгэх даалгавар өгөх

- Хичээлийн эхний 10-15 минутын хугацаанд бэлтгэсэн мэдээллээ

давхардуулахгүй ярих

- 16 -32 тоот цогц дасгалын тодорхой хэсэгт үндэсний бөхийн

гараа, дэвээ, шавааг оруулан зохиомжилсон дасгалаа бататгах

- Баг бүр бэлтгэсэн мэдээллээ баяжуулан зураг хөргөөр чимэглэж

ирэх ба бөхийн засуул, баруун зүүн хаяавч, хөлийн цэцийн

тухай мэдээлэл бэлтгэх даалгавар өгөх

- Бөхийн засуул, баруун зүүн хаяавч, хөлийн цэцийн тухай

мэдээлэл бэлтгэсэнээ хүүхэд бүр солилцон унших

- Хамгийн сайн гэж үзсэн аваргууд болон бөхийн засуул, баруун

зүүн хаяавч, хөлийн цэцийн тухай 10–аас доошгүй мэдээллийг

самбарт байрлуулан сургуулиараа унших ажлыг зохион

байгуулах

- Хөвгүүд: үндэсний бөхийн суйлах, хавирах, этэх зэрэг мэхийг

хийх, харилцан суралцах

- Охид 16 -32 тоот цогц дасгалын тодорхой хэсэгт үндэсний

бөхийн гараа, дэвээ, шавааг оруулан зохиомжилсон дасгалаа

баяжуулан бататгах

Санамж:

- Охид, хөвгүүд хамт хийх боломжтой. Ангийн уран гараа, дэвээтэй сурагчийг шалгаруулахдаа

хөвгүүд гүйцэтгэж охид шүүгч хийх байдлаар зохион байгуулна. Цогц дасгалыг

зохиомжлохдоо бүгд хамтран хийнэ.

- Үндэсний бөхийн алдарт аваргуудын нэрсийг хуваарилж өгнө. Аваргаас эхлэн дархан аварга

цолтой бөхчүүдээс сонгоно.

- Өмнөх суралцахуйн зорилттой хамтатган шийдвэрлэх боломжтой.

- Анги тус бүрийн шалгарсан арван мэдээллээс дахин багш шалгаруулж сурагчдад

урамшууллын оноо өгөх хэрэгтэй юм.

- Хөвгүүд мэх давтах үед аюулгүй байдлыг хангах тал дээр маш сайн анхаарна. Сэнжигний

барьцнаас суйлах, хав дөрвөлжин барьцнаас хавирах, этэх мэхийн хувилбарыг хийлгэнэ.

Бүлэг 8.7 Өвлийн спорт, цана

Хүрэх үр дүн: Цанаар гулгаж тэнцвэр, эрүүл мэнд, бие бялдраа хөгжүүлэх арга барилд

суралцах, гулгах, тоглох үед аюулгүй байдлаа сахих мэдлэг, чадвартай болох

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

- Цанаа өөртөө

тохируулан сонгох,

арчлах, хадгалах тухай

мэдэх

- Тэгш замд цанаар

гулгах аргаас суралцах

- Бага зэргийн налуу руу

цанаар гулгаж буух,

“шаталж” өгсөх аргыг

мэдэх, гүйцэтгэж сурах

- Цанын техникийг

дуураймал хөдөлгөөнөөр

хэмнэлд тохируулан

хамтран хийх

- Цасан дээр

хамтран тоглох чадвараа

хөгжүүлэх

- Цанаар гулгахад хэрхэн гулгаж болдог вэ?, ямар аргаар гулгах

вэ? гэсэн асуултын хүрээнд сурагчдад сонирхон судлах

даалгаврыг өгнө

- Ямар эх сурвалжаас эрж хайх тухай чиглүүлж, шаардлагатай

гэвэл тэгш замд цанаар гулгахад ямар хөдөлгөөн хийдэг вэ?,

газрын уруу буувал яаж гулгах вэ?, өгсүүрт гарвал яаж гарах

вэ? гэх мэт асуулт гаргаж, хариулт олохыг зөвлөнө.

- Цана нь урт байх нь цанаар гулгахад амархан болов уу?, богино

нь дээр байх уу? гэсэн асуултыг батлах зорилгоор судалж мэдэх

талаар ярилцан, цанын холбогдолтой ном, интернэт зэргээс

хайж бэлэн материал олж ажиллах

- Тодорхой хугацааны дараа асуултын хариуг олж ирээд

ярилцахаар хугацаагаа сурагчидтай тохирох

- Цанын сэлэлттэй гулгалт, нэг ба хоѐр алхамт даралт хийх

техникийг дуураймлаар давтана.

- Дээрх техникийг холбон 16-32 тоот болгон зохиомжилно

- Зохиомжилсон дасгалаа тоонд тохируулан хийх ба сурагчдын

санаачилгаар өөр хөдөлгөөн нэмж оруулах

- Баг, хэсгээр болон ангиараа дасгалыг зэрэг хийж сурах

зорилгоор давтана

- Дуураймал хөдөлгөөн буюу техникийг цанаар гулгахад хэрхэн

хэрэглэх талаар ярилцана

- А. Хувилбар

- Бага зэргийн налуу руу хагас сууж буух, шаталж өгсөх техникийг

харуулсан зураг, бичлэг дээр ярилцах

- Цанаа зэрэгцээ буюу парлель байдлаар зөөх талаар харилцан

асуулт гаргаж ярилцах, математикийн хичээлийн ойлголттой

холбон тайлбарлах

- Бага зэргийн налуу руу хагас сууж буух хөдөлгөөнийг нам

тавцан ашиглаж дуураймал хөдөлгөөнөөр давтах (аэробикийн

стэп)

- Шаталж өгсөх техникийг хажуу тийш алхалт, тавцан ашиглаж

алхаж гарах буух зэргээр хийх

- Дээрх үйлдлийг холбон 16-24 тоот дасгал зохиомжлох

Б. Хувилбар.

- Гадаа цасан дээр зохион байгуулах бөгөөд бага зэргийн налуу

руу хагас сууж буух, шаталж өгсөх техникийг харуулсан зураг

дээр ярилцах, биечлэн багш үзүүлэх

- Бага зэргийн налуу замд хөлөө зэрэгцүүлэн таягаар түлхэж

гулсах

- Өгсүүр өөд цанаа зэрэгцүүлэн (паралель) зөөж гарах

- Цанагүйгээр дуураймал хөдөлгөөнөөр техникийг давтах

- Бусдын болон өөрийн гүйцэтгэлийг харьцуулан ярилцах, бие

биедээ туслах

- Цасан дээр гүйх, үсрэх, хөөцөлдөх зэрэг тоглоом тоглох

- Налуу өөд цанатай алхаж гарах талаар ярилцах

- Хэрхэн алхаж гарах талаар асуулт гаргах ба биеэр хийж үзүүлэн

турших

- Цана болон дуураймал зүйл ашиглан өгсүүр газар шаталж

алхах

- Математикийн паралель зөөлт гэсэн ухагдахуунтай холбон

тайлбарлах, туршилтаар батлаж үзүүлэх

- Цасан дээр дүрс, амьтдын дүрсийг хөлийн улаар зурж тоглох

- Чарга ашиглан гулгаж тоглох

- Уулын оргил булаацалдах

- Бие биенээ чирэх, түрж гулсан тоглох

- Гулгаж тоглох үеийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй

аюултай хөдөлгөөн, хэрэглэл сонгохгүй байх талаар ярилцаж,

Санамж:

- А. Хувилбар. Энэ суралцахуйн зорилтыг хэрэгжүүлэхдээ танхим болон зааланд зохион

байгуулна. Хоѐр ба гурав дахь суралцахуйн зорилттой нэгтгэн нэг хичээл дээр орж болно.

- Б. Хувилбар. Хэрэв цанын хичээлийг гадаа орох бол 2-3 хоногийн өмнө энэ зорилтыг тухайн

анги, бүлгүүдэд нэгдсэн байдлаар хэлэх, зохион байгуулах хэрэгтэй

- Сурагчдад цанаар гулгах аргын талаар ярихад зөвхөн гүйлтийн цана гэж явцуурах

шаардлагагүй. Уулын цана байж болно. Гол нь хүүхдүүд өөрсдөө сонирхон судалж ирэх,

эрэл хайгуул хийх идэвх орлцоог өдөөж өгөх нь чухал.

- Цанаар гулгах аргын талаар мэдэж ирсэн зүйлээ хичээл дээр туршин хийж үзэх боломжтой.

- Цанаар гулгах, үсрэх, уулын уруу буух зэргээр сурагчид өөрсдийн хэмжээнд ойлгож ирэх тул

олж ирсэн мэдээлэлд засвар зөвлөгөө өгч, алдааг засан үнэлгээ өгч урамшуулах хрэгтэй.

- Сайн гэж үзсэн мэдээллийг багийн гишүүдийн нэрийг бичиж мэдээллийн самбарт

байрлуулна.

Есдүгээр анги

Жилийн үлгэрчилсэн төлөвлөгөө

Улирал Бүлэг сэдэв Нэгж сэдэв Судлах цаг Бүгд цаг

Хөнгөн атлетик Гүйлт 4

18 Өндрийн харайлт 6

Бүжиг Цэнгээнт бүжиг 4

Спортын бүжиг 4

II

Сагсан бөмбөг Сагсан бөмбөгийн техник 4

18 Сагсан бөмбөг тоглох 4

Волейбол Волейболын техник 5

Дүрмийн дагуу волейбол тоглох 5

III

Аэробик Аэробикийн туслах алхаа, цогц

дасгал 8

16 Өвлийн спорт Цана 4

Эрүүл мэнд ба бие

бялдрын хөгжил

Орчны эрүүл мэнд, анхны тусламж

үзүүлэх аргууд 4

IV Хөнгөн атлетик Шидэлт 8 18

Үндэсний спорт Шагайн харваа 8

Эрүүл мэнд ба бие

бялдрын хөгжил Бие бялдрын хөгжил 2

Бүлэг 9.1. Эрүүл мэнд-бие бялдрын хөгжил

Хүрэх үр дүн: Суралцах орчингоо эрүүл, аюулгүй байхад өөрийн хувь нэмэрээ

бусадтайгаа хамтран оруулж, стрессээс сэргийлэн, эрүүл чийрэг байж, өөртөө болон

бусдад туслалцаа дэмжлэг үзүүлдэг болох

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

Эрүүл , аюулгүй орчин

бүрдүүлж сурах арга

барилтай болох

- Сургуулийн гадаад орчны эрүүл ахуйн шаардлагуудыг эх сурвалж

ашиглан тодорхойлох

-Сургуулийн дотоод орчны эрүүл ахуйн шаардлагуудыг

тодорхойлох

-Биеийн тамирын талбай, тоглоомын талбай, сургуулийн урд

талбай, ногоон бүс, анги, танхимын эрүүл ахуйн шаардлагуудыг тус

тусд нь ялган нэр өгөх бөгөөд ангийн сурагчид багуудад хуваагдан

сонгох

- Багийн сонгосон сэдвийн дагуу судалгаа хийх арга зүйгээ

боловсруулан судлах

-Судалгааны дүнгээ бусдад танилцуулан сайжруулах үйл

ажиллагааны төлөвлөгөө зохиох

- Тухайн ангийн эсвэл сургуулийн хамгийн сайн боловсруулсан

төлөвлөгөөг ангиараа хэлэлцэн сонгоод хэрэгжүүлэх

Санамж:

- Сургуулийн гадаад, дотоод орчин болон бусад хэсгийн эрүүл ахуйн шаардлагуудыг мэдэж,

өөрийн сургуулийн байдалд сурагчдыг судалгааны баг болгон хувааж судлуулан дүгнэлт

хийлгэхдээ арга зүйн зөвлөгөөг сайн өгөх хэрэгтэй. Судалгааны арга зүйд суралцсанаар

сурагчдын судлан шинжлэх арга барил эзэмшихэд нь тустай билээ.

-Судалгааны багууд судалгааны илтгэл бэлдэн, ангийнхан болон нийт 9-р ангийнхны дунд

илтгэлээ хэлэлцүүлэн, эрүүл ахуйн шаардлага хангаагүй байгаа эсвэл орчноо сайжруулахын

тулд хийх зүйлсийг тодорхойлон, хэрхэн өөрсдөө хувь нэмрээ оруулах үйл ажиллагааны

төлөвлөгөө зохионо.

-Хамгийн хэрэгжүүлэх боломжтой төлөвлөгөөг сонгон бусад сурагчдыг үйл ажиллагаанд татан

оруулах нь зүйтэй.

Тухайн даалгаврыг хичээлийн бус цагаар хийх бөгөөд хичээлийн цаг дээр илтгэлийн

хэлэлцүүлгийг зохион байгуулах хэрэгтэй. Багш судалгааны арга зүй, боловсруулалтанд туслах

ѐстой.

-Орчноо эрүүл аюулгүй болгох сурагчдын үйл ажиллагааны төлөвлөгөө нь сурагчдаас мөнгө

гаргуулах болон бусад хүндрэлийг учруулахгүй байхад анхаарна.

Энэ нь сурагч бүрийн оролцоотойгоор хэрэгжих боломжтой бөгөөд өөрийн хувь нэмэрийг

оруулснаараа сурагчид эрүүл мэндээ дэмжих зан үйлтэй болоход тустай юм.

Шаардлагатай үед анхны

тусламж үзүүлэн эрүүл

мэндээ хамгаалах арга

барилтай болох

- Дасгалаар хичээллэхдээ спортын төрлөөс хамааран тухайн

нөхцөл байдалд аюулгүй байдлыг хэрхэн дагаж мөрдөж, осол

гэмтлээс сэргийлэх талаар багаар хэлэлцэн тодорхойлох

-Цус алдалт, шарх үүсдэг шалтгаан, спортын болон амьдралын

нөхцөл дэх эрсдэлтэй байдлыг тодруулах

-Цус алдалтын ангилалыг багаараа хамтран ярилцаж гарган, шинж

тэмдгийг ялган тодорхойлох

-Цус алдах, шарх үүсэх үед анхны тусламжийн аргачлалыг үзүүлэн

болон тараах материал ашиглан тайлбарлах

-Сурагчид хосоороо болон багаар ажиллан анхны тусламжийн

аргачлалыг зааврын дагуу хийж үзэн бүрэн эзэмшиж өөртөө болон

бусдад тусалдаг болох

Санамж:

-Спортын төрлүүдээр баг болгон ажиллуулахдаа тухайн спортоор хичээллэдэг сурагчдыг нэг баг

болгох нь эрсдэлтэй байдлыг бодитоор тодорхойлоход тустай тул багш багаа хуваахдаа

анхаарч үзнэ.

- -Цус алдалт, шархны үед үзүүлэх анхны тусламжийн аргачлалыг эзэмшин бие даан хийж

чаддаг болгохоор багш тухайн сурагчдын онцлогт тохируулан хосоор эсвэл багаар

ажиллуулна.Аргачлалыг үе шатаар харуулсан зурагт үзүүлэн эсвэл видео бичлэг урьдчилан

бэлтгэж сурагчдад тайлбарлах нь сургалтыг үр дүнтэй болгоно.

-Анхны тусламж үзүүлэхдээ өөрийн аюулгүй байдлыг анхаарах хэрэгтэйг сурагчдад сануулна.

Учир нь цустай шууд харьцах нь В,С вирусын халдвар, ДОХ халдах эрсдэлийг дагуулж байдаг

тул дараах зааварчлагааг сахих хэрэгтэйг анхааруулна.

Гараа заавал угаа

Бөрийгөө цусаар дамжих халвараас сэргийлж, резин бээлий өмс, хэрвээ бээлий байхгүй бол

түүнийг орлуулж, гялгар уут ч өмсөж болно гэх мэт.

Байгалийн хүчин зүйл

болох усыг ашиглан

чийрэгжиж, эрүүл мэндээ

хамгаалах арга барилтай

болох

-Усны ач холбогдолыг харилцан ярилцаж, эрүүл мэндийн нөлөөг нь

нарийвчлан тодорхойлох

-Усны шингэн, хий, хатуу төлөв байдалд шилждэг өвөрмөц шинжид

тулгуурлан чийрэгжих ямар аргууд байж болохыг асуултын дагуу

харилцан ярилцаж, самбар буюу дэлгэц цаасан дээр жагсаан бичих

- Байгалийн нөхцөлд болон бусад орчинд хэрхэн усаар чийрэгжих

боломжит аргуудын талаарх мэдээлэл бүхий тараах материал

ашиглан багаараа хэлэлцэж, одоогийн нөхцөл байдалдаа ямар

аргыг нь хэрэглэж болохыг ялган зурж тодорхойлох

- Улиралын байдлыг харгалзан жилийн 4 улирлын турш тасралтгүй

усаар чийрэгжих боломжтой байхаар чийрэгжих аргуудыг хэрхэн

ээлжлэн ашиглаж болох талаар ярилцан тохиромжтой хувилбарыг

сонгох

-Өөрт болон ойр дотны хүмүүстээ зориулан нөхцөл байдалдаа

тохирохыг нь тооцож, усаар чийрэгжих аргуудаас 2-3 –ыг сонгон

чийрэгжилтийн төлөвлөгөө зохиох

-Усаар чийрэгжих зөвлөмж боловсруулан бусдад зөвлөн туслах

Санамж:

-Цаг агаар, улиралын байдлаас хамаарахгүйгээр жилийн турш гадаад болон дотор орчинд олон

арга, хэлбэрийг ашиглан усаар чийрэгжих нь эрүүл байхад нэн чухал гэдгийг ойлгож, чийрэгжиж

хэвшихэд нь чиглүүлэн сургалтыг зохион байгуулна.

-Усаар чийрэгжих аргуудаас мөсөөр арчих, уураар утах, усанд орох, сэлэх, шүрших, боолт,

бигнүүр тавих, шавших зэрэг олон аргуудын аргачлал бүхий тараах материалаа ЕБС-ийн

ангийн эрүүл мэндийн “Багшийн ном”, сурах бичиг “Физик эмчилгээ” гарын авлага /Г. Батхүү.

2013 он/ эх сурвалжуудыг ашиглан бэлдээрэй.

-Чийрэгжилтийн төлөвлөгөөг боловсруулахдаа эхлээд долоо хоногт 2-3 удаа тодорхой аргаар

чийрэгжихээр тусган аажмаар нэмэн өдөр бүр чийрэгжихээр боловсруулна гэдгийг багш зөвлөнө.

-Усаар чийрэгжихдээ хэдий удаан хугацаанд үргэлжилнэ, төдийчинээ үр дүн сайтай байдгийг

сурагчдад тайлбарлах нь зүйтэй.

-Хөдөө орон нутаг болон гэр хороолол, төвлөрсөн усан хангамжтай орон сууцны нөхцөлд

тохирсон байдлаарчийрэгжих аргуудаас сонгон тус тусд нь зөвлөмж бичнэ.

Сэтгэцийн эрүүл мэндээ

хамгаалах арга барилтай

болох

-Өөрсдийн мэдэрч байгаа удаан хугацаанд үргэлжилж буй

стрессийн эх сурвалж, шалтгааныг хүн бүр тодорхойлох

-Удаан хугацааны стрессийн эрүүл мэндэд учруулах сөрөг нөлөөг

тараах материал ашиглан судлаад, хэлэлцэн, дүн шинжилгээ хийх

-Стресс зохицуулах удаан хугацааны аргууд болох:

цаг хугацааны зохицуулалт хийх

өөрийн эрүүл мэнддээ анхаарах

бодол санаандаа анхаарах

мөнгө санхүүгийн зохицуулалт хийх

Сэтгэл санаандаа анхаарах зэрэг аргуудыг багшийн

зааварчлагааны дагуу эзэмших

-Өөрийн урьдчилан таамаглаж чадах стресстэй нөхцөлүүдээс

сэргийлэх төлөвлөгөө гаргах

-Стрессийн нөлөөллийг зохицуулах аргуудыг тогтмол хэрэглэж,

хэвшил болгох

Санамж:

- Удаан хугацааны стрессийн шалтгааныг сурагчдаар тодорхойлуулахдаа хувь хүний нууц

хэмээн үзэж хэлэхийг хүссэн сурагчаас асууж ярилцана.

-Удаан хугацааны стрессийн жишээ бүхий тохиолдлыг сурагчдаар ажиллуулан эрүүл мэнд, бие

махбод, сэтгэл санаа, зан үйлд гардаг өөрчлөлтүүдийг ялган тодорхойлуулж, эдгээр шинж

тэмдэг, өөрт нь болон ойр дотны хэн нэгэнд нь илэрч байвал зохицуулах аргуудыг хэрэглэх

шаардлага байгаа хэмээн зөвлөнө.

Удаан хугацааны стрессийн нэг сөрөг нөлөө нь стрессийн нөлөөг танин мэдэх чадвараа алддаг

гэдгийг бодит жишээн дээр тайлбарлана.

-Стресс зохицуулах удаан хугацааны аргуудыг ангид зохион байгуулах нь тохиромжтой

-Стресс зохицуулах удаан хугацааны аргууд болох цаг хугацааны зохицуулалт хийх, өөрийн

эрүүл мэнддээ анхаарах, бодол санаандаа анхаарах, мөнгө санхүүгийн зохицуулалт хийх, сэтгэл

санаандаа анхаарах зэрэг аргуудыг багш эзэмшүүлэхдээ

БШУЯ, НҮБ-ын Хүн амын сан хамтран хэвлэж гаргасан /2002,2008,2015 он / “Амьдрах ухаан ”

багц гарын авлагын 9 дүгээр гарын авлагыг ашиглаж болно.

Бүлэг 9.2 Аэробик

Хүрэх үр дүн: Аэробикээр эрүүл мэнд, бие бялдраа хөгжүүлэх чадвараа ахиулан

хөдөлгөөнийг гоѐ сайхан илэрхийлдэг болох

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

Аэробикийн туслах алхалттай

танилцаж, алхалтыг

харьцуулан жиших чадвартай

болох

-Сурагчдад зураг, бичлэг үзүүлэх, тайлбар ярианы аргатай

хослуулан доорхи аэробикийн төрлүүдийг харилцан ярилцаж

ойлголтоо бататгана.

-Эрүүлжүүлэх аэробикийн хэрэглэлгүй болон хэрэглэлтэй

дасгалуудын зурагнуудыг сурагчдад үзүүлэн харилцан яриж

төсөөлөлтэй болох.

-Аэробик гимнастикийн төрлүүдийн талаар харилцан ярьж

багш тайлбарлана.

Санамж:

- Багш аэробикийн төрлүүдийн дүрс бичлэг, зурагт үзүүлэн, алхалтын техник задаргааг

урьдчилан бэлтгэсэн байна.

- Эрүүлжүүлэх аэробикийг хэрэгсэлгүй (сонгодог аэробик, бүжгийн аэробик, усан дах

аэробик), хэрэгсэлтэй (стептэй, бөмбөгтэй, дээстэй, резинтэй, гантельтай), холимог (иог-

аэробик, аэробокс, фитнес аэробик) гэж ангилдаг ба багш тайлбарлан харилцан ярилцана.

- Өмнөх ангид үзсэн мэдлэгээ бататгана.

- Аэробикийн туслах алхалтад суурь алхалт, хавсралттай алхалт, нээлттэй алхалт, өлмийгөөр

товшиж алхалт өсгийгөөр товшиж алхалт, солбилттой алхалт, “V” алхалт, загалмай

солбилттой алхалт, суулттай алхалт, мамбо алхалт, ча ча алхалт, эргэлттэй алхалт гэх мэт

олон алхалт байдаг.

Хөгжмийн аянд тохируулан

алхах чадварт суралцах

Аэробикийн туслах алхалтыг

гарын хөдөлгөөнтэй

хослуулан хөгжмийн аянд

гүйцэтгэх чадвартай болох

-Өмнөх ангид үзсэн аэробикийн үндсэн 7 алхалтаа асуун

мэдлэгийг бататгана. Аэробик гимнастикийн тэмцээний

зохиомжид орсон алхалтууд эрүүлжүүлэх аэробикийн

алхалтаас гүйцэтгэлийн хувьд шалгуур өндөр байдаг талаар

харилцан ярилцана.

-Дараах аэробикийн суурь алхалт, хавсралттай алхалт,

нээлттэй алхалт, өлмийгөөр товшиж алхалт өсгийгөөр товшиж

алхалт, солбилттой алхалт, “V” алхалтыг задлан шинжилж 2

болон 4 тоотод хийгддэг алхалтуудыг ялган нэрлэнэ.

-Аэробикийн туслах алхалтуудыг нэг нэгээр нь удаанаас

хурдан зааж сургана.

-Өмнөх ангид үзсэн гарын хөдөлгөөнүүдийг аэробикийн туслах

алхалттай хөгжмийн аянд давтаж алхалтын техникээ

сайжруулна.

-Аэробикийн үндсэн алхалтыг чиглэл өөрчлөн, дүрс үүсгэн

алхаж сурсан дээрээ тулгуурлан аэробикийн туслах

алхалтуудаар чиглэлээ өөрчлөн алхах, дүрс үүсгэн алхах тухай

харилцан ярилцана.

-Багт 3-4 хүн байхаар хувааж нэг багт аэробикийн туслах

алхалтаас 3-4 алхалт сонгон хуваарилж, тодорхой хугацаанд

хувилбар зохиох даалгавар өгнө. Багууд 8 тоот болгон 3-4

алхалтын зохиосон хувилбаруудаа давтана.

-Зохиож буй хувилбаруудыг багш ажиглан заавар зөвлөгөө өгч

туслана.

-Багаараа боловсруулсан хувилбараа хийж үзүүлнэ.

-Гарын хөдөлгөөнүүдийг аэробикийн туслах алхалттай холбон

(аэробикийн суурь алхалт, хавсралттай алхалт, нээлттэй

алхалт, өлмийгөөр товшиж алхалт өсгийгөөр товшиж алхалт,

солбилттой алхалт, V алхалт) хөгжмийн аянд давтана.

- Багш алхалтын техник, нэр томъѐог байнга давтан хэлж байна. Нэг алхалтыг 8 тоонд нэг хөл

дээр 4-6 удаа давтаж гүйцэтгэнэ. Багш тоолох эсвэл алга ташилтаар сурагчдыг зэрэг

хийлгэнэ. Тоололт, алга ташилтыг удаан, хурдан болгож хөдөлгөөнийг сайжруулна. Хоѐр

хөл дээр адил тоонд хийнэ.

- Аэробикийн хичээлд ашигладаг багшийн дохио зангаагаар дасгалын эхлэл, төгсгөл,

давталтыг удирдаж болно.

- Сурагчдын дасгал гүйцэтгэж байх үеийн биеийн байрлал, алхалтын алдааг засан гүйцэтгэл

дээр анхаарч ажиллана.

- Хувилбар зохиох явцад багийн сурагчид хоорондоо ярилцах, шинэ санаагаа бичиж

тэмдэглэл хөтлөх нөхцлийг бүрдүүлнэ.

- Багш сурагчдыг идэвхтэй оролцох, өөрсдийгөө хөгжүүлэх бололцоогоор хангаж, сурагчдын

чадварыг харгалзан багт хуваах нь зүйтэй. Сурагчдаар ажлын хуудас бөглүүлж болно.

- Багшийн заасан зохиомжит дасгалаас багуудын зохиож буй хувилбар өөр байх нь тэднийг

бүтээлчээр хөгжүүлэхэд чиглэгдэнэ. Иймд багуудыг хувилбар зохиож байх явцад тусалж

дэмжинэ. Багуудын алдааг засаж урамшуулан дэмжиж ажиллана.

- Хөгжмийн аяны бичлэг сурагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангасан сонсголонтой

сайхан ая байх нь зөв.

Аэробикийн туслах алхалтыг

зохиомжлон бие бялдраа

хөгжүүлэх, хөдөлгөөний гоо

сайхныг биеэр илэрхийлэх

чадварт суралцах

-Дараах аэробикийн туслах алхалт орсон жишээ зохиомжит

дасгалыг 1-2 хичээл дээр заана. Дас 1.1-4.суурь алхалтыг зүүн

хөлөөс 1 удаа хийнэ.Гараа урагш өргөж буулгах дасгалыг 2

удаа давтана. 5-6. зүүн хөлөөс хавсралттай алхалт хийхдээ

гараа алдалж буулгана. 7-8. нөгөө талдаа давтана. Дас 2. 1-8.

дээрх дасгалыг баруун хөлөөс эхлэн гүйцэтгэнэ. Дас 3. 1-2.

зүүн хөлөөс нээлттэй алхалт хийн баруун хөлийг өлмийлдөн

тавихдаа гараа нугална. 3-4. дасгалыг баруун хөлөөс хийхдээ

гараа эгцлээд нугална. 5-6 зүүн хөлөөр өсгийлдөн товшиж

алхахдаа гараа урдаа нугалж эгцэлнэ.7-8. Нөгөө талдаа

давтана. Дас 4. Дас 3-ыг баруун хөлөөс давтана. Дас 5. 1-

3.зүүн хөлөөс урагш 3 алхана гараа урагш арагш чөлөөтэй

савна. 4-хөлөө нийлүүлэн хөнгөн үсрэхдээ алга ташина. 5-8.

зүүн хөлөөс зүүн тийш солбилттой алхалт хийнэ. Гар ташаанд

авна. Дас 6. 1-3 тоонд зүүн хөлөөс арагш 3 алхана. 4-хөлөө

нийлүүлэн хөнгөн үсрэхдээ алга ташина. Гараа урагш арагш

чөлөөтэй савна. 5-8. баруун хөлөөс баруун тийш солбилттой

алхалт хийнэ. Гараа ташаандаа авна. Дас 7. 1-4-зүүн хөлөөс V

алхалт хийхдээ 1-зүүн гараа өргөн, баруун гараа хажуу өргөж,

2-нөгөө талдаа, 3-нэгийн тоотод хийсэн гарын хөдөлгөөн, 4-

гараа биеийн дагуу авах гарын хөдөлгөөнтэй хийнэ. 5-8-хажуу

тийш өлмийлдөн товших алхалтыг зүүн, баруун хөл дээр

хйихдээ гараа алдалж буулгана. Дас 8. Дас 7-г баруун хөлөөс

давтана.

-Багууд зохиосон хувилбараа сайжруулж давтана.

-Багууд зохиосон хувилбараа хооронд нь холбон зохиомжит

дасгал болгон давтана. Багууд өөсрдөө хөгжмийн аяа сонгон

зохиомжит дасгалаа аятайгаа тохируулан сайжруулж холбоно.

-Аэробикийн туслах алхалт орсон зохиомжит дасгал, багаараа

зохиомжилсон дасгалаар анги дундаа тэмцээн зохион

байгуулна.

Санамж:

- Багш багуудын зохиомжилсон дасгалаа маш сайхан гүйцэтгэх дээр анхаараарай. Дараах

арга зүйг ашиглан зохиомжит дасгалаа заагаарай.

1.Үзүүлж сургах арга: Багш шинэ алхааг хийж үзүүлэхэд сурагчид харна. Багшийн командаар

сурагчид дасгалаа дагаж хийнэ.

2.Эхлэлээс төгсгөл хүртэл сургах арга: А алхалт үзээд дараа нь Б алхалт үзээд хооронд нь

холбоно. Дараа нь В алхалт үзээд эхний үзсэн 2 алхалт дээр нэмж холбоно. Энэ аргаар дасгал

зохиомжилж болно. A-Б-A+Б-В-A+Б+В

3.Хэсэгчилж сургах арга: А алхалт үзээд дараа нь Б алхалт үзээд хооронд нь холбоно. В

алхалт үзээд дараа нь Г алхалт үзээд хооронд нь холбоно. Дараа нь үзсэн бүх алхаагаа

хооронд нь холбоно. А-Б-А+Б-В-Г-Б+Г-А+Б+В+Г

Үнэлгээ:

Даалгавар Шалгуур Үнэлгээ

Багаараа

аэробикийн

туслах алхалт

орсон дасгал

зохиомжлон

гүйцэтгэх

1.Бүтээлчээр зохиомжилсон байдал

2.Хөгжмийн аянд хөдөлгөөнөө

тохируулан хийж байгаа байдал

3.Багаараа зэрэг гүйцэтгэж буй

байдал

4.Хөгжмийн сонголт зөв эсэх

5.Алхалтын техникийн гүйцэтгэл зөв

эсэх

Сурагчид багаараа зохиомжилсон

дасгалыг биеэр үзүүлнэ.

4-5 даалгавараа биелүүлвэл 99%-100%

3-4 даалгавараа биелүүлвэл 89%-98%

2-3 даалгавараа биелүүлвэл 79%-88%

1-2 даалгавараа биелүүлвэл 69%-78%

0-1 даалгавараа биелүүлвэл 59%-68%

Хөгжмийн аянд тохируулан

алхах чадварт суралцах

Аэробикийн туслах алхалтыг

гарын хөдөлгөөнтэй

хослуулан хөгжмийн аянд

гүйцэтгэх чадвартай болох

-Өмнөх ангид үзсэн аэробикийн үндсэн 7 алхалтаа асуун

мэдлэгийг бататгана. Аэробик гимнастикийн тэмцээний

зохиомжид орсон алхалтууд эрүүлжүүлэх аэробикийн

алхалтаас гүйцэтгэлийн хувьд шалгуур өндөр байдаг талаар

харилцан ярилцана.

-Дараах аэробикийн суурь алхалт, хавсралттай алхалт,

нээлттэй алхалт, өлмийгөөр товшиж алхалт өсгийгөөр товшиж

алхалт, солбилттой алхалт, “V” алхалтыг задлан шинжилж 2

болон 4 тоотод хийгддэг алхалтуудыг ялган нэрлэнэ.

-Аэробикийн туслах алхалтуудыг нэг нэгээр нь удаанаас

хурдан зааж сургана.

-Өмнөх ангид үзсэн гарын хөдөлгөөнүүдийг аэробикийн туслах

алхалттай хөгжмийн аянд давтаж алхалтын техникээ

сайжруулна.

-Аэробикийн үндсэн алхалтыг чиглэл өөрчлөн, дүрс үүсгэн

алхаж сурсан дээрээ тулгуурлан аэробикийн туслах

алхалтуудаар чиглэлээ өөрчлөн алхах, дүрс үүсгэн алхах тухай

харилцан ярилцана.

-Багт 3-4 хүн байхаар хувааж нэг багт аэробикийн туслах

алхалтаас 3-4 алхалт сонгон хуваарилж, тодорхой хугацаанд

хувилбар зохиох даалгавар өгнө. Багууд 8 тоот болгон 3-4

алхалтын зохиосон хувилбаруудаа давтана.

-Зохиож буй хувилбаруудыг багш ажиглан заавар зөвлөгөө өгч

туслана.

-Багаараа боловсруулсан хувилбараа хийж үзүүлнэ.

-Гарын хөдөлгөөнүүдийг аэробикийн туслах алхалттай холбон

(аэробикийн суурь алхалт, хавсралттай алхалт, нээлттэй

алхалт, өлмийгөөр товшиж алхалт өсгийгөөр товшиж алхалт,

солбилттой алхалт, V алхалт) хөгжмийн аянд давтана.

- Багш алхалтын техник, нэр томъѐог байнга давтан хэлж байна. Нэг алхалтыг 8 тоонд нэг хөл

дээр 4-6 удаа давтаж гүйцэтгэнэ. Багш тоолох эсвэл алга ташилтаар сурагчдыг зэрэг

хийлгэнэ. Тоололт, алга ташилтыг удаан, хурдан болгож хөдөлгөөнийг сайжруулна. Хоѐр

хөл дээр адил тоонд хийнэ. Аэробикийн хичээлд ашигладаг багшийн дохио зангаагаар

дасгалын эхлэл, төгсгөл, давталтыг удирдаж болно.

- Сурагчдын дасгал гүйцэтгэж байх үеийн биеийн байрлал, алхалтын алдааг засан гүйцэтгэл

дээр анхаарч ажиллана. Хувилбар зохиох явцад багийн сурагчид хоорондоо ярилцах, шинэ

санаагаа бичиж тэмдэглэл хөтлөх нөхцлийг бүрдүүлнэ.

- Багш сурагчдыг идэвхтэй оролцох, өөрсдийгөө хөгжүүлэх бололцоогоор хангаж, сурагчдын

чадварыг харгалзан багт хуваах нь зүйтэй. Сурагчдаар ажлын хуудас бөглүүлж болно.

- Багшийн заасан зохиомжит дасгалаас багуудын зохиож буй хувилбар өөр байх нь тэднийг

бүтээлчээр хөгжүүлэхэд чиглэгдэнэ. Иймд багуудыг хувилбар зохиож байх явцад тусалж

дэмжинэ. Багуудын алдааг засаж урамшуулан дэмжиж ажиллана.

- Хөгжмийн аяны бичлэг сурагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангасан сонсголонтой

сайхан ая байх нь зөв.

Бүлэг 9.3 Бүжиг

Хүрэх үр дүн: Хосоороо бүжиглэх чадварт суралцан бие бялдрын хөгжлөө ахиулах

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

Цэнгээнт бүжгийн анхны

мэдэгдэхүүнтэй болох

-Цэнгээнт бүжгийн талаар харилцан ярилцана. VIII ангид үзсэн

бүжгээс юугаараа ялгаатай, юугаараа ижил төстэй байгааг

ярилцана.

-Бүжгийн талбай, бүжгийн шугам, хана гэсэн ойлголтуудыг

эргэцүүлэн бодож, харилцан ярилцаж мэдлэг бүтээнэ.

-Сурагчдыг хос хосоор нь болгож бүжгийн талбайд хосоороо

байрлалаа зөв авах даалгаварыг тодорхой хугацаанд өгнө.

Санамж:

- Бүжгийн талбайд бүжиглэгч хосын байрлал чиглэлийг тодорхойлох бүжгийн шугам, талбайн

төв, хана гэсэн 3 ойлголт байдаг. Эрэгтэй нь бүжгийн шугамын дагуу харж зогсоход хана

түүний баруун талд, зүүн талд талбайн төв байна. Энэ ойлголтууд бүжгийн спорт бас

хэрэглэнэ.

- Бүжиглэгч хос бүжгийн талбайд зөв байрлалд зогсон бүжиглэх чадварт суралцах нь хосууд

аюулгүй бүжиглэх, олон хос нэг талбайд зэрэг бүжиглэх боломжийг олгодог.

- Багш бүжгийн талбайн төв, бүжгийн шугамыг эхлээд тэмдэглэсэн байж болно. Дараа нь

тэмдэггүйгээр бүжгийн талбайд байраа зөв эзлэхэд сургана.

Хүмүүн төрөлхтөн

бүжгийн үндсэн зогсолт,

их бие, хөл, гарын энгийн

хөдөлгөөнтэй танилцаж,

суралцах

-Сурагчдыг урьдчилан хос болгоно.

-Эрэгтэй нь уриж, эмэгтэй нь ѐсолж бүжгийн талбайд хосоороо

бүжиглэх байраа зөв авах. 4-6 удаа давтана.

-Бүжгийн талбайд ганц ганцаараа чөлөөтэй зогсож, ярьж, алхаж

байна. хүмүүн төрөлхтөн аянд Багш хөгжим зогсооход эрэгтэй нь

эмэгтэйн өмнө очиж бүжгэнд хүндэтгэн урихдаа зүүн гараа нуруун

ард нугалж аван, баруун гараа өргөн тонгойх хөдөлгөөнийг, эмэгтэй

нь хүндэтгэн аль нэг хөлөө тулгуур хөлийн ард тавин хөлөө

нугалахдаа гараа хажуу доош зөөлөн өргөх хөдөлгөөн хийнэ. 4-6

удаа давтана.

-Цэнгээнт бүжгийн хосын битүү барилт, задгай барилтыг заана.

-Хүмүүн төрөлхтөн бүжгийн хөдөлгөөнийг эрэгтэй, эмэгтэй

сурагчдад тус тусад нь заана.

-Сурагчдыг хос болгон бүжгээ давтуулна.

Үндсэн байрлал1. Бүжиг эхлэхэд бүжгийн шугамтай хөндлөн

байрлалтай эрэгтэй зүүн, эмэгтэй баруун талдаа өөд өөдөөсөө харж

зогсоно. Бүжиглэгч хосууд битүү барилттай бүжиглэдэг боловч

4,5,6. задарч нээлттэй барилттай бүжиглээд дахин битүү барилттай

болно.1-Зэрэгцээ гишгэлттэй урагш алхалт, 2-урагш хэмнэлттэй

алхалт,3-Эр зүүн, эм баруун хөл дээр түлхэлттэй арагш алхалт,4-

Арагш хэмнэлттэй алхалт, 5-Урагш гурвалсан алхалт, 6-Эр урагш

гурвалсан алхалт,эм баруун гар дор зөв эргэлт,7-хос байрандаа

эргэлт,8-эм зүүн гар дор зөв эргэлт хийнэ.

-Бүжиглэж дуусаад эрэгтэй нь эмэгтэйгээ байранд нь задгай

барилттай алхалтаар хүргэж өгөх, эмэгтэй нь баярласанаа

илэрхийлэн хагас сууж ѐслох хөдөлгөөнийг давтана.

Санамж:

- Багш аяа урьдчилан бэлтгэсэн байна. Сурагчид хүмүүн төрөлхтөн ая сонсон хэмнэлийг

ойлгохыг зэрэгцээ, эрэгтэй нь түрүүлэн урих, эмэгтэй нь ѐслон бүжиглэх соѐлд суралцана

- Цэнгээнт бүжигт түгээмэл хэрэглэгддэг хос битүү барилт (бүжиглэгч хос өөд өөдөөсөө харан

гар гараасаа барих), задгай барилт (бүжиглэгч хос хоорондоо нэг гараасаа барьж, нөгөө гар

нь чөлөөтэй барих) гэсэн 2 барилтаас гүйцэтгэдэг.

- Бүжиглэх үеийн сурагчдын биеийн байрлал нь нуруу тэнэгэр, хараа эгц, өөртөө итгэлтэй

байх нь бүжгийн хөдөлгөөний гүйцэтгэлд их чухал болохыг анхаараарай.

Бүжгийн сайхныг мэдэрч,

хүмүүн төрөлхтөний аянд

бүжиглэх чадвартай

болох

-Бүжгийн шугамын дагуу байраа зөв эзлэн зогсож тоолж бүжиглэх

-Хосоороо хүмүүн төрөлхтөний ая дээр бүжиглэх.

-3 хос нэг баг болон багаараа зэрэг жигд гүйцэтгэх

Багш бүжгийн талбайд байраа зөв эзлэн бүжиглэж буй эсэх, урих,

хүндэтгэн байранд хүргэх, баярласан талархсан үйлдлийг биеэр

хэрхэн илэрхийлэсэн, бүжгийн хөдөлгөөнөө бүжгийн аятайгаа

тохируулан бүжиглэж буй байдалд харгалзан үнэлгээний шалгуур

боловсруулан үнэлнэ.

Санамж:

- Хүмүүн төрөлхтөн дууны аяны хэмжээ 4/4, 120-128 цох/мин байна. 8 тактад бүжиглэдэг. 4/4

хэмжээ нь 1 тактад дөрөвт ноот 4 удаа орж байна гэсэн үг юм. Хэрэв 4/2 гэж байвал 1 тактад

1 Батболд Т. Нийтийн бүжиг эхлэн суралцагсдад.Уб.2013.

дөрөвт ноот 2 удаа орж байна гэсэн үг. Үүнийг багш сурагчдын дуу хөгжмийн хичээлийн

мэдлэгт тулгуурлан ойлгуулна.

- Бүжиглэхдээ хөнгөн алхалттай, биеийн зөв байрлалтай, хөдөлгөөнийг хүчлэхгүй гоѐ сайхан

илэрхийлэхэд анхаарна.

Бүжгийн спортын анхны

мэдэгдэхүүнтэй болох

-Бүжгийн спортын талаар хоорондоо харилцан ярилцана. Өмнөх

ангиудад үзсэн бүжгийн төрлүүдээс ялгагдах онцлог шинжүүдийн

талаар хамтран тодорхойлно. Ча ча ча бүжгийн их биеийн байрлал,

үндсэн хөдөлгөөн, энгийн алхалтуудын техникийг задлан төсөөлөн

хийнэ.

Санамж:

- Багш дүрс бичлэг ашиглан зааж болно.

- Латин бүжгийн үндсэн зогсолт нь: Өлмий хооронд 450-90

0 байхаар дэлгэж, өсгий нийлүүлж

өвдгөө эгцлэнэ. Гараа алдалж, сарвууг тэнийлгэн алга доош харуулж, эрхий хурууг доош

чиглэнэ, тохой мөрнөөс урд, бага зэрэг доор байрлана. Цээж урагш тэмүүлэн алс харж буй

мэт зогсоно.

Бүлэг 9.4 Хөнгөн атлетик

Хүрэх үр дүн: Хөнгөн атлетик бүлгээр эзэмшсэн мэдлэг, чадвараа ашиглан, өөрт

тохирсон төрлийг сонгож тэмцээнд оролцох чадвартай болох

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

Хөнгөн атлетикийн гүйлт,

харайлт, шидэлтийн

төрлөөс аль нэгийг

сонгож, сургуулийн

хэмжээний тэмцээнд

оролцож, амжилтаа

ахиулахыг эрмэлзэлтэй

болох

- Гүйлт, харайлт, шидэлтийн төрөл тус бүрийг судлах явцдаа

тэдгээр төрлийн тэмцээний хялбаршуулсан дүрмийг уншиж,

судлана.

- Багш, сурагчид хамтран жад шидэлтийн талбайг байгуулна.

- Сурагчид тэмцээнд оролцох төрлөө өөрсдөө сонгоно.

- Тэд бие даан бие халаалт хийнэ.

- Тэмцээний талбайд очиж урьдчилсан 2-3 оролдлого гүйцэтгэж,

тэмцээнд бэлэн болно.

- Охид сонгосон төрөлдөө тэмцээнд оролцох үед хөвгүүд

шүүгчээр ажиллана.

- Дараа нь хөвгүүд тэмцээнд оролцоход охид шүүгчээр ажиллана.

- Шүүчид хамтран тэмцээний дүнг гаргаж танилцуулна.

Санамж:

- Гүйлт, харайлт, шидэлтийн төрөл тус бүрийг судлах явцад багш сурагчдын амжилтыг

хэмжиж өөрт нь ойлгуулсан байх шаардлагатай.

- Эндээс сурагч хөнгөн атлетикийн аль төрөлд илүү амжилт үзүүлэх боломж байгаагаа

тодорхойлж уг төрлийг сонгон тэмцээнд оролцвол зохино.

- Хөнгөн атлетикийн тэмцээнийг бүх 9-р ангийн дунд зохион байгуулбал цаг хэмнэж,

өрсөлдөөнийг хүчтэй болгоно.

- Зарим сурагч тэмцээнд оролцох хүсэлгүй ба бие бялдрын хувьд боломжгүй байвал

тэмцээнийг зохион байгуулахад багшид туслан, шүүгчээр ажиллуулуж болно.

- Гүйлт, харайлт, шидэлтийн төрөл тус бүрийн тэмцээнийг дүрмийн дагуу зохион байгуулж

явуулна.

- Энэ үйл ажиллагаанд эцэг, эх, анги удирдсан багш нарыг оролцуулбал илүү сайн үр дүнтэй

байх болно.

- Гүйлт, харайлт, шидэлтийн төрөл тус бүрийн тэмцээний дүрмийг хөнгөн атлетикийн сурах

бичиг болон бусад эх сурвалжаас авч ашиглах хэрэгтэй.

Хөнгөн атлетикийн

тэмцээнд үзүүлсэн

өөрийнхөө амжилтад

дүгнэлт хийх, бусдынхаа

амжилтад үнэлгээ өгөх

чадвараа хөгжүүлэх

- Сурагч бүр хөнган атлетикийн тэмцээнд үзүүлсэн амжилтандаа

өөрийн үнэлгээ хийх

- Амжилтаа ахиулах талаар төлөвлөгөө боловсруулан бичиж,

дараагийн хичээл дээр ангийнхандаа танилцуулах

- Уг төлөвлөгөөнд багтсан дасгалыг биеэр хийж үзээд, багшаас

зөвлөгөө авч сайжруулна.

- Хамгийн гол нь сурагч өөрөө тэмцээнд оролцох хөнгөн атлетикийн төрлөө зөв сонгосон

эсэхэд дүн шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Үүний тулд багш дөхүүлсэн асуулт асууна.

- Тэмцээнд эзэлсэн байр чухал биш, өөрийн үзүүлж байсан амжилтаа ахиулж чадсан эсэхэд

гол анхаарлаа хандуулахыг багш сануулна.

- Амжилт сайн байхад болон тааруу байхад нөлөөлсөн зүйлийг заавал тодорхойлохыг

анхааруулна.

- Амжилтаа ахиулахын тулд бие даан хийж болох дасгалыг сурагчидтай ярилцан, зөвлөгөө

өгөөрэй.

Бүлэг 9.5 Волейбол

Хүрэх үр дүн: Волейболын техникийг эзэмших, хичээллэх сонирхолтой болох, хамтран

тоглох, харилцан хүндэтгэлтэй хандах

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

Дасгалуудын техникийг

улам сайжруулан,

волейбол тоглох эзэмших

Волейболын болон Мини

волейболын тэмцээний

дүрмийн талаар ерөнхий

ойлголттой болох

- Үндсэн зогсолт, баруун зүүн тийш шилжилт хийж бөмбөг

дээрээс ба доороос авах техникийг харьцуулан өөрсдийн

ойлгосоноор тайлбарлах

- Дээрээс давуулалтыг ойр зайнаас хийлгэх ба аажмаар зайг

холдуулах

- Волейболын талбайн хэмжээ, 6-н бүсийн хуваарилалт

тамирчдын үүрэг, шүүгчийн заалт зэргийг сурагчдаар бие

даалган судлуулах

- Мини волейболын дүрмийн гол ялгааг мэдэх, ойлгон тоглох

- Волейболын тоглолтыг зөв тоолж сурах

- Волейболын бөмбөгийг тор давуулан хааш дамжуулбал

ашигтайг тооцох, харах, мэдрэх чадвартай болох

- Довтлох цохилт гэж юу? Асуулт тавьж хосоороо ярилцсаны

дараа довтлох цохилтын техник задлалыг бичсэн тараах

материалыг уншиж өөрийн төсөөлөлтэй хэр нийцэж буй талаар

ярилцах

- Тухайн хичээлээр сурсан техникүүдийг бататгах, сайжруулах

үүднээс сургалтын тоглолт явуулах ба тоглох баг, дүрмээ

сурагчид өөрсдөө зохион байгуулж багш чиглүүлэгч болж

ажиллах

- Өөрийн болон нөхдийн ур чадварыг үнэлэх, даган дуурайх,

бахархах

Санамж:

- Доороос ба дээрээс бөмбөг дамжуулахад аль техник нь хялбар байсан талаар ярилцаж

өөрсдийн санаа бодлоо бусаддаа тайлбарлах, боломжтой бол хийж үзүүлнэ.

- Дээрээс давуулах техникийг харуулсан зураг, дүрс бичлэг үзүүлэх ба сурагчдаар өөрсдөөр

нь хийлгэн алдааг засаж өгнө.

- Волейболын тэмцээний дүрмийн талаар, талбайн хэмжээ, 6 бүс, тамирчдын тоглолтод

оролцох үүрэг, шүүгчийн заалт зэргийн талаар сурагчид бие даан судлан ирж мэдээлэл

солилцох ба багшийн зүгээс нэмэлт тодруулга, орхигдсон зүйлийг тайлбарлан хэлж өгнө.

Сурагчид бие биедээ мэдээлэл дамжуулах, хүлээн авахдаа дуртай, идэвхтэй байдаг

төдийгүй хоорондоо мэтгэлцэн шийдэлд хүрэх нь тэдний сурахад илүү нөлөөлдөг гэдгийг

хүндэтгэн багш чиглүүлэгчийн байр суурьнаас оролцоорой.

- Сурагчидаа волейболын техник, тоглолтын талаар тодорхой ойлголттой болсон гэж үзэж

байгаа бол багш та тэдний баг сонгох, дүрэм журмаа хэрхэн тогтоож буйг ажиглах ба

техникийн ноцтой алдаа гаргасан тохиолдолд л тоглолтыг зогсоон тайлбарлаж өгөх нь

зүйтэй.

- Мини волейбол тоглуулахдаа биеийн өндөр, хүйс, чадварыг харгалзан багыг бүрдүүлэх

дүрмийн дагуу талбайг бэлтгэж, тоглолтыг шүүн явуулж байр эзлүүлж урамшуулна.

- Тоглолтын дараа хожсон, хожигдсон ч бие биедээ баяр хүргэн /Та нартаа тоглоход сайхан

байлаа. Амжилт хүсье! гэх, мэт/ чин сэтгэлээсээ талархаж сургах нь хөтөлбөрийн

зорилготой уялдаж байгаа төдийгүй хүүхдийг бие биеэ хүндлэх, ялалтандаа баярлаж сурах,

ялагдлаа хүлээн зөвшөөрддөг зөв хүн болож төлөвшихөд тус хүргэнэ.

Бүлэг 9.6 Үндэсний спорт. Үндэсний шагайн харваа

Хүрэх үр дүн: Үндэсний шагайн харвааны талаар үнэдсэн мэдлэг, ойлголттой болох

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

- Хашлага, сум, хясааны

тухай болон харвах зай

хэмжээг мэдэх

- Ойрхон зайнаас шагай

харвах арга барилд

суралцах

- Шагайн харвааны уухай,

утга учрыг ярилцах

- Үндэсний шагайн

харвааны түүх, онцлогийг

судлах

- Шагаы харваж тоглон

орон зайн мэдрэмж,

анхаарлаа төвлөрүүлж

сурах, уухайлах утга

учрыг мэдэх

- Тухайн орон нутгийн сайн харваач хүнийг урьж бүх есдүгээр

ангийн бүлгүүдийн нэгдсэн уулзалт зохион байгуулах

- Багш үндэсний шагайн харвааны талаар тодорхой мэдээлэл

бэлтгэж танилцуулах

- Сурагчдаар үндэсний шагайн харвааны түүх, хашлага, сум,

хасааны тухай баримт цулуулах даалгавар өгөх

- Ном болон шагайн харвааны хашлагыг орлуулж болох зүйлийг

ашиглан шагай харвах

- Жижиг тойрог болон тэмдэгт, шагай зэргийг ойрхон зайнаас

харваж онох

- Уухайлж сурах, оносон бол уухай өргөх

- Жижиг тойрог болон тэмдэгт, шагай зэргийг ойрхон зайнаас

харваж онох чадвараар үнэлгээ боловсруулах

Санамж

- Шагай харваж байгаа хүнд зайлшгүй байх чанар бол тэвчээр, мэдрэмж хоѐр юм. Мөн

“Суудал суухад эвгүй, эсвэл гар хөлөрсөн үед тавьсан сум хасаагаа онохгүй. Өрсөлдөгчдийн

уухайнд автвал бас л амжилтгүй болдог” байна. Харваач тоглож байгаа орчин, нөхцлөө

мэдэрч, сэтгэл хөдлөлдөө бус оюун ухаандаа захирагдаж чаддаг байх хэрэгтэй юм. Шагай

харваж сурсан хүн нум сум харвахад бас орон зайгаа багцаалах, тооцох чадвар илүү

байдгийг судлаачид тогтоожээ. Мөн үндэсний баяр наадмын төрөлд орсон шагайн харваа

өдөржин шөнөжин тоглохыг эс тооцвол биеийн эрүүл мэндэд сайн болохыг спортын анагаах

ухааныхан тогтоожээ. Тухайлбал, нэг удаагийн тойромд оролцсон харваач 350-410 удаа

босч суун, өдөр бүр 2,5-3 км газар явган явсан тооцоо гарчээ.

- Шагайн харваа XIII зууны үед үүссэн бөгөөд эхэндээ хаад, ноѐд өргөө зуураа зугаацдаг

наадгай байсан гэлцдэг. Хожим ард түмнийх болж, эрчүүдийн цэц мэргээ сорьдог наадам

болж өргөжсөн билээ. “Хур орсон ч, хутга сийчсэн ч цуглана шүү” гэсэн болзоотой эрчүүд

буюу ралх тойрмын шагайчид өнгөрсөн зууны эхэн үе хүртэл ийм андгай тавиад жилд нэг

удаа монос цэцэглэх цагаар эргэн уулзаж нааддаг байжээ.

- Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошуу буюу одоогийн Булган аймаг бол шагайн

харвааны өлгий ажээ. Булганы харваачид Хангинахын шугуй, Сөртийн тойромд цуглан

нааддаг байжээ. Тиймдээ ч эрт халхын гурван том тойрмын хоѐр нь энэ нутгийн

уламжлалтай байсан. Мөн Дорноговийн Луугар, Төв аймгийн Бад гэж алдартай тойрмууд

байжээ.

- Шагайн харваа халх, урианхай, боржигон гэсэн гурван төрөлтэй. Тойргоор тоглодог

болохоор шагайн наадмыг тойром хэмээн нэрлэсэн ажээ.

- Шагайн харваа 2001 онд үндэсний их баяр наадмын нэгэн төрөл болж, албан ѐсны дүрэмтэй

болсон билээ. Өрөг буюу зурхайгаас есөн тохой (4.72 метр) зайнаас шагайчид харвадаг.

Зурхайн голд тавьсан хасааг онох ѐстой. Харвах хэрэгслийг хашлага, сум гэнэ. Хашлаган

дээр сумаа тавьж байгаад нясалж харвана. Сумыг нь яшил, хар суман, бугын эвэр, зааны

ясаар хийдэг Хамгийн анх далны ясан дээрээс богийн шагай тавьж бөгцөг харваж эхэлсэн

байна. Сүүлдээ хөгжин далны оронд хашлага шагай нь бугын эвэр болж, харин шагайн

зурхайг авдрын тагаар орлуулан хасааг богийн шагайгаар төлөөлүүлж, зайг нь гэрийн

босгоноос хоймор хүртэл 9 тохой хэмжээтэй болгосон гэдэг.

- Харваачдын баг долоон тоглогчтой, зургаа нь харвана. Нэг багтай 80 минут орчим тоглох

юм. Тэгэхээр багууд тойргоор өрсөлдөхөд харваачид өдөрт 10 цагийн турш сууж тоглох

болно.

- Сум тавих үед харваач өрөг хүртэлх орон зайг тооцоолж, биеийн тэнцвэр, хурууны эвслээ

олсон байх аж. Шагайн харваа нэг төрлийн бясалгал, дотоод сэтгэлгээний өрсөлдөөн

гэлтэй.

- Харвааны үеэр шагайчид асраа дэрвэтэл уухайлдаг аж. Хашлагыг халуун оронд ургадаг хар

сэндэм, цагаан зандан модоор бэлтгэдэг ажээ. Мөн улаан зандан, хүрэн суман хашлага,

буу, агар зандан тохой, говийн яшил зандан зурхай зэрэг ховор нандин шагайн хэрэгсэл

хэрэглэх болжээ. Дэмжигчдийн болон өрсөлдөгчдийн уухайлах нь түрлэгээрээ өөр юм.

Өөрсдийн талынхны аялгуулаг уухайнд харваачийн цэц нэмэгддэг бол, эсрэг багийн огцом,

хүчтэй уухайнд барьц алдаж мэдэх аж. Төв халхын уухай, Дөрвөд далай ханы, баяд,

урианхай боржигин уухай гэж нутаг оронд арай өөр өөр байдаг ажээ. Өнөөдрийн хувьд

шагайчид голдуу төв халхын боржигин уухайгаар наадах болжээ.Дорноговь аймгийн хойд

тал, Дундговийн зүүн хойд талын суманд Зуутын уухай гэж арай өвөрмөц уухай байдаг

бөгөөд энэ уухайг Дундговь аймгийн Өндөршилийн Пүнжигаа хэмээх Пүрэвсүрэн, Батсүх ,

Айраг сумын ахмад харваач Сүрэнхор нараас бусад хүн мэддэггүй, бараг мартагдах шахсан

уухай байдаг гэнэ.

- Үндэсний шагайн харваа ухаан төвлөрүүлэхээс гадна баг хамт олноо хүндэтгэх,

нөхөрлөлийг батжуулдаг сайн талтай гэнэ.

Эх сурвалж: Ч.Буянбадрах "Монгол орны лавлах" эмхэтгэл ном.

Бүлэг 9.7 Өвлийн спорт, цана

Хүрэх үр дүн: Цанаар сэлэлттэй ба хоѐр алхамт, өгсүүрт гацуурчлах техникээр гулгах

аргыг ойлгон, тодорхой зайг туулж гулгах чадвартай болж, биеийн ерөнхий хөгжлөө

сайжруулах

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

- Цанаар сэлэлттэй ба

хоѐр алхамттай

техникээр гулгах тухай

мэдэх

- Сэлэлттэй ба хоѐр

алхамттай техникээр 1.5-

2 км зайд гулгах

чадвартай болох

- Өгсүүр өөд “гацуурчлан”

гарах техникийг ойлгож,

гүйцэтгэх

- Чөлөөт цагаараа цана,

тэшүүрээр гулгаж эрүүл

мэндээ бэхжүүлэх арга

замыг ойлгох

- Цанаар сэлэлттэй ба

хоѐр алхамттай гулгах

техникийг тайлбарлах

- Цасан дээр тоглох

тоглоом зохиох, хамтран

тоглох

- Цанаар гулгахад ямар арга (үйлдэл) хэрэглэж гулгах талаар

ярилцах

- Сэлэлтэй алхалт буюу гүйлтийн цанын техникийн бичлэг үзэж

тайлбарлах

- Дуураймал хөдөлгөөнийг давтах

- Хоѐр алхамтын техникийг байрандаа дуураймал хөдөлгөөнөөр

хийж ярилцах, хамтран тоолж зэрэг хийх

- Гарын доорх материал ашиглан цана, таяг орлуулан хийх

гэрийн даалгавар өгөх

- Цасан дээр цанаар сэлэлттэй болон хоѐр алхамт даралтын

техникээр гулгах (гадаа орох ба цана ашиглах тохиолдолд)

- Цанаар гулгахын эрүүл мэнд болон бие бялдрын хөгжлөө

сайжруулах ач холбогдол, хэрхэн ашигтай талаар асуулт гаргаж

баг болон хэлэлцэх

- Цана ашиглах бол гулгах, мөн цасан дээр гүйх

- Гүйлт болон гулгалтын дараа биеийн ерөнхий хөгжлийн дасгал

хийх

- Өмнөх хичээл дээр судалж, зохион хийсэн дуураймал цана,

таягаа ашиглан цасан дээр сэлэлттэй болон хоѐр алхамт

даралт техникээр гулгаж үзэх

- Зохиомол цана, таягаа хэрхэн сайжруулах талаар санал

солилцох

- Алхалт гүйлт бүхий тоглоом тоглох

- Өгсүүр өөд гарахад цанатай хэрхэн алхаж гарах талаар зураг

бичлэг үзүүлэн ярилцах

- Хөлийн улаар гацуурын мөчир үүсгэн өгсүүр өөд таягтай ба

таягүй алхаж уралдах

- Сурагчидтай хамтран тоглоом зохиож, багаар ба ганцаарчлан

уралдаж тоглох

Санамж:

- Сэлэлттэй буюу гүйлтийн цанаар гулгахад хол зайг туулахад энэ техник илүү ашигтэй

бөгөөд таягаа тулан гүйх мэт хөдөлгөөнөөр цанаа гулсуулан явна. Сэлэлттэй гулгалтын

дундуур нэг ба хоѐр алхамт даралтын техникийг тэгш болон уруу замд ашигладаг. Сүүлийн

үед тэшүүрчилж гулгах тхникийг өргөн ашигладаг болсон. Тэшүүрчилж гулгах ба сэлэлтэй

гулгах техникийг харьцуулан зураг бичлэг үзүүлж ярилцана.

- Цан байхгүй бол гарын дорхи материал ашиглан цана орлуулах боломжийг судалж

сурагчидтайгаа хамтан хийгээрэй.

- Гадаа талбайд дулаан хувцастай цанаар гулгах, гүйх нөхцөлийг бүрдүүлнэ. Гүйх замыг

цастай газар болон өгсөх, уруудах байдлаар сонгож болох юм.

- Хүүхэд бүрийн ялгаатай байдал болон охид, хөвгүүдээр ачааллыг тохируулан 5- 8 минутын

гүйлт зохион байгуулах боломжтой.

- Цастай үеийг ашиглан цанын хичээлийг төлөвлөнө. Сургуулийн 9-р ангийн бүлгийг нэг өдөр

гадаа зохион байгуулах ажилын хүрээнд энэ суралцахуйн зорилттуудыг хэрэгжүүлж хамтран

болох юм.

- Өгсүүрт гарахад гацуурын мөчир мэт мөр үүсгэн гарах болмжтой.

- Хоѐр таягаар зэрэг тулан, цанаа ээлжлэн зөөж алхах байдлаар өгсүүрт гардаг. Өмнөх

суралцахуйн зорилттой хамт шийдэх боломжтой.

Хөтөлбөр боловсруулсан баг